Top Banner
1 Улаанбаатар хот орчмын сүү үйлдвэрлэлийн бизнесийн орчны шинжилгээ Б.Эрдэнэболор, 2009 он Гарчиг: 1. Саалийн фермийн аж ахуй, сүү боловсруулах салбарын хөгжлийн тойм (x.1-2) 2. Саалийн фермүүдийн тоо, байршил (x.3-4) 3. Сүү үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлого (x.4-6) 4. Сүү үйлдвэрлэлийн эрх зүйн орчин (x.7) 5. Сүүний зах зээлийн шинжилгээ (x.8-15) 6. Сүүний фермийн аж ахуйн технологи, сүү борлуулалт (x.15-32) 7. Дүгнэлт, зөвлөмжүүд (x.33-35) 1. Саалийн фермийн аж ахуй, сүү боловсруулах салбарын хөгжлийн тойм Монголд сүүний чиглэлийн фермийн аж ахуй 1968 онд Дархан хотод анхны 200 үнээтэй ферм байгуулагдсанаар үүссэн. Үүнээс 11 жилийн дараа буюу 1979 оны байдлаар улсын хэмжээнд 23 ферм байгуулагдаж, жилд 18 сая литр сүү нийлүүлж байв. Харин 1990 он гэхэд тус бүр 200-1200 үнээтэй буюу нийтдээ 19.6 мянган сүүний чиглэлийн үнээтэй 43 ферм 32 байршилд байгуулагдаж, нийт 61.5 сая литр сүү үйлдвэрлэх хэмжээнд хүрчээ. Энэ нь нийт сүү үйлдвэрлэлийн 25%-ийг эзэлж байв. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 6 ферм байв. Үүнд: Гүнт ба Гачууртын Хуандайн ам, Шар хоолойд 400 үнээний ферм, Шар Хад, Жаргалант (хуучнаар Партизаны САА), Гачууртад 800 үнээний фермүүд байгуулагджээ. Эдгээр фермүүд нийт 2849 үнээтэй, нэг үнээнээс жилд дунджаар 2478 литр сүү саадаг, жилд нийтдээ 7.2 литр сүүг сүүний үйлдвэрүүдэд нийлүүлж байв. Төв аймагт тус бүр 400-1200, нийт 8000 орчим үнээтэй 16 ферм байгуулагдаж, 1980-аад оны үед жилд дунджаар 17 сая литр сүү үйлдвэрлэж байжээ. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Баруунхараа, Зүүнхараа хотуудад тус бүр 800 үнээний ферм байрлаж байв. Төв аймгийн саалийн фермерийн аж ахуй Баянчандмань, Борнуур, Жаргалант, Батсүмбэр, Сүмбэр сумдад төвлөрч байсан бөгөөд хамгийн онцгой анхаарал тавьсан нутаг болох Борнуур суманд тус бүр 400, 800 үнээтэй хоёр саалийн ферм, мөн 1200 үнээтэй үржлийн ферм байгуулж, Германы хар тарлан, Оросын Симментал үхрийг цэврээр болон эрлийзжүүлэн, үржүүлж байжээ. БНМАУ 1953-1988 онд гадаадаас сүүний чиглэлийн цэвэр үүлдрийн нийт 16,623 үхэр импортлосон байна (хүснэгт 1). Хүснэгт 1: БНМАУ-ын импортлосон сүүний болон мах-сүүний чиглэлийн үхрийн тоо Үүлдэр Хугацаа Бухын тоо Үнээний тоо Орос хар тарлан 1953-1988 105 4405 Герман хар тарлан 1976-1978 21 2458 Симментал (шар тарлан) 1953-1974 197 4138 Алатау 1955-1974 468 2161 Талын улаан 1962-1985 601 1394 Нийт 2067 14556
35

dairy farming

Mar 26, 2016

Download

Documents

ub dairy sector
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: dairy farming

1  

Улаанбаатар хот орчмын сүү үйлдвэрлэлийн бизнесийн орчны шинжилгээ Б.Эрдэнэболор, 2009 он

Гарчиг:

1. Саалийн фермийн аж ахуй, сүү боловсруулах салбарын хөгжлийн тойм (x.1-2) 2. Саалийн фермүүдийн тоо, байршил (x.3-4) 3. Сүү үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлого (x.4-6) 4. Сүү үйлдвэрлэлийн эрх зүйн орчин (x.7) 5. Сүүний зах зээлийн шинжилгээ (x.8-15) 6. Сүүний фермийн аж ахуйн технологи, сүү борлуулалт (x.15-32) 7. Дүгнэлт, зөвлөмжүүд (x.33-35)

1. Саалийн фермийн аж ахуй, сүү боловсруулах салбарын хөгжлийн тойм

Монголд сүүний чиглэлийн фермийн аж ахуй 1968 онд Дархан хотод анхны 200 үнээтэй ферм байгуулагдсанаар үүссэн. Үүнээс 11 жилийн дараа буюу 1979 оны байдлаар улсын хэмжээнд 23 ферм байгуулагдаж, жилд 18 сая литр сүү нийлүүлж байв. Харин 1990 он гэхэд тус бүр 200-1200 үнээтэй буюу нийтдээ 19.6 мянган сүүний чиглэлийн үнээтэй 43 ферм 32 байршилд байгуулагдаж, нийт 61.5 сая литр сүү үйлдвэрлэх хэмжээнд хүрчээ. Энэ нь нийт сүү үйлдвэрлэлийн 25%-ийг эзэлж байв.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 6 ферм байв. Үүнд: Гүнт ба Гачууртын Хуандайн ам, Шар хоолойд 400 үнээний ферм, Шар Хад, Жаргалант (хуучнаар Партизаны САА), Гачууртад 800 үнээний фермүүд байгуулагджээ. Эдгээр фермүүд нийт 2849 үнээтэй, нэг үнээнээс жилд дунджаар 2478 литр сүү саадаг, жилд нийтдээ 7.2 литр сүүг сүүний үйлдвэрүүдэд нийлүүлж байв. Төв аймагт тус бүр 400-1200, нийт 8000 орчим үнээтэй 16 ферм байгуулагдаж, 1980-аад оны үед жилд дунджаар 17 сая литр сүү үйлдвэрлэж байжээ. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Баруунхараа, Зүүнхараа хотуудад тус бүр 800 үнээний ферм байрлаж байв.

Төв аймгийн саалийн фермерийн аж ахуй Баянчандмань, Борнуур, Жаргалант, Батсүмбэр, Сүмбэр сумдад төвлөрч байсан бөгөөд хамгийн онцгой анхаарал тавьсан нутаг болох Борнуур суманд тус бүр 400, 800 үнээтэй хоёр саалийн ферм, мөн 1200 үнээтэй үржлийн ферм байгуулж, Германы хар тарлан, Оросын Симментал үхрийг цэврээр болон эрлийзжүүлэн, үржүүлж байжээ.

БНМАУ 1953-1988 онд гадаадаас сүүний чиглэлийн цэвэр үүлдрийн нийт 16,623 үхэр импортлосон байна (хүснэгт 1). Хүснэгт 1: БНМАУ-ын импортлосон сүүний болон мах-сүүний чиглэлийн үхрийн тоо

Үүлдэр Хугацаа Бухын тоо Үнээний тоо

Орос хар тарлан 1953-1988 105 4405

Герман хар тарлан 1976-1978 21 2458

Симментал (шар тарлан) 1953-1974 197 4138

Алатау 1955-1974 468 2161

Талын улаан 1962-1985 601 1394

Нийт 2067 14556

Page 2: dairy farming

2  

Фермийн үнээний сүүний дундаж гарц нь 2,558 литр буюу монгол үнээнийхээс найм дахин их байв. Нэг үнээнээс 4500 буюу түүнээс дээш литр саасан тохиолдол цөөнгүй бөгөөд Борнуур сумын 800 үнээний фермд герман хар тарлан үүлдрийн зарим үнээний гарц 6000 литр хүрч байжээ.

Тухайн үед фермүүдийн маллаж байсан үүлдрүүдийн үнээний сүүний гарц, чанарын үзүүлэлтүүдийн талаар 1980-аад оны үеийн мэдээг ашиглан доорхи харьцуулалтыг хийв. Үүлдэр Сүүний гарц (л/жил) Сүүний тослог (%)

Орос хар тарлан (цэвэр) 2500-3300 3.4-3.8

Орос хар тарлан (эрлийз) 1800-2000 3.6-3.9

Герман хар тарлан (цэвэр) 3800-4600 3.6-3.9

Симментал (цэвэр) 2400 ...

Симментал (эрлийз) 1800 ...

Алатау (цэвэр) 2800-4500 3.8-4

Алатау (эрлийз) 1800-2100 3.8

Талын улаан (цэвэр) 2800-5000 3.6-3.7

Улаанбаатар хотод жилд 60 сая литр сүү боловсруулах хүчин чадалтай сүүний үйлдвэр 1985 онд байгуулагдаж, энэхүү үйлдвэрт Улаанбаатар хот, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймгуудад байрлалтай фермүүд сүүгээ нийлүүлж байв. Тус үйлдвэр өөрийн хүчин чадлаа хэзээ ч бүрэн ашиглаж чадаагүй бөгөөд 1990 онд хамгийн их буюу 38 сая литр сүү боловсруулсан байна.

1991 онд саалийн фермүүдийн хувьчлал эхэлж, 1995 он гэхэд хуучин бүтэц нь бүрмөсөн алдагдав. 1992 оны үеэс Батсүмбэр, Гачуурт, Жаргалант зэрэг газруудад өрхийн эзэмшлийн жижиг фермүүд үүсч эхлэв. 1994 оноос Данийн засгийн газрын тусламжтайгаар хэрэгжсэн төслийн хүрээнд Төв аймагт 3, Увс, Баян-Өлгий, Сэлэнгэ аймгуудад тус бүр нэг фермийн малыг ажиллагсадад нь тараан өгч, тэднийг сургалт, зээлийн хөтөлбөрт хамруулснаар тус бүр 8-10 үнээтэй 99 өрхийн ферм шинээр үүссэн байна. Энэ төслийн нөлөөгөөр Жаргалант тосгон, ялангуяа Нарийний аманд Улаанбаатар хотын орчим дахь саалийн фермерийн аж ахуйн гол төвлөрөл үүсчээ. Гэвч ихэнхи тохиолдолд үхэр авсан хүмүүс фермерийн аж ахуй эрхлэлгүй, сүүний үхрийг бэлчээрийн аргаар малласнаас болж олон мянган үхэр хорогдсон байна. Мөн фермийн үхэр хувийн эзэмшилд шилжиж чадалгүй, банкны зээлийн өрөнд хураагдаж, заазлагдсан тохиолдол ч гарсан байна (жишээ нь Төв аймгийн Жаргалант суманд).

Хувьчлалын дараа сүү боловсруулах үйлдвэрлэл мөн уналтанд орж, 1990 онд улсын хэмжээнд 61.2 сая литр сүү боловсруулж байсан үзүүлэлт 1995 онд 1.8 сая, 2000 онд 1.5 сая литрт хүртлээ доройжээ.

Гэвч 2000 оноос хойш сүүний фермерийн аж ахуй сэргэж эхэлсэн байна. Үүнд i) ДАНИДА-гийн төслөөр байгуулагдан, амжилттай ажиллаж буй фермүүд нутгийнхаа малчдын анхаарлыг татаж эхэлсэн, ii) 2000-2002 оны зуднаар малчид фермерийн аж ахуйн ач холбогдлыг ухаарсан, iii) 2001 онд АНУ-ын фермер Билл Ёодор Төв аймгийн Батсүмбэр суманд загвар ферм байгуулсан, мөн iv) сүүний үнийн өсөлт зэрэг өөрчлөлтүүд нөлөөлжээ. Үүний үр дүнд сүү боловсруулах салбар ч сэргэж, нийт боловсруулсан сүүний хэмжээ 2005 онд 7.1 литр болж өсчээ.

Page 3: dairy farming

3  

2. Саалийн фермүүдийн тархалт, байршил

Саалийн фермийг энэхүү судалгаанд дараахь гурван үзүүлэлтээр тодорхойлов. Үүнд:

1. Сүүний чиглэлийн үүлдрийн цэвэр буюу эрлийз үхэртэй; 2. Хагас суурин маллагаатай; 3. Сүүгээ борлуулдаг.

Фермийн тоо, байршлын талаар найдвартай мэдээлэл маш хомс учир голлон нутгийн фермерүүдийн аман мэдээлэлд тулгуурлан урьдчилсан байдлаар багцаалсныг 2, ба 3-р хүснэгтэд харуулав. Хүснэгт 2: Улаанбаатар хотод байршилтай саалийн фермүүдийн тоо, байршил

Байршил Нарийний ам

Гачуурт* Жаргалант

Туул Шар Хад Ар Гүнт Хандгайт Нийт

Хэмжээ: ≤10 үнээ 11-20 үнээ 21-30 үнээ >30 үнээ

100 40 20 10

30 20 10

3

40 15

5 2

20 20

0 0

30 10

0 0

20 10

0 0

10

5 0 0

250 120 40 15

Нийт 150 63 62 40 40 30 20 425

* Хуандайн амыг оруулаад

Хүснэгт 3: Төв, Сэлэнгэ аймагт байршилтай, Улаанбаатар хотод сүү нийлүүлдэг фермүүдийн тоо

Place Борнуур Баянчандмань Өдлөг Мандал Сүмбэр Баруунхараа Зүүнхараа Нийт

Хэмжээ: ≤10 үнээ 11-20 үнээ 21-30 үнээ >30 үнээ

100 20

5 3

20 10

3 1

20 15

5 1

50 20

5 2

50 10

5 0

30 20

0 1

50 10

5 0

320 105 28

8

Нийт 53 34 41 47 65 51 65 461

Урьдчилсан байдлаар Улаанбаатар хотод сүүгээ нийлүүлдэг 900 орчим ферм байна гэж тооцоолов. Орон нутгийн фермүүд ихэвчлэн 20 хүртэл саалийн үнээтэй бол 20-иос дээш үнээтэй фермүүд Улаанбаатар хотын орчимд төвлөрсөн байдалтай байна. 30-аас дээш үнээтэй фермүүд хотын орчимд, мөн Төв аймгийн Борнуур, Баянчандмань, Батсүмбэр сумдад байрлалтай. Анхаарал татахуйц томоохон фермүүдийн жишээнд Баруунхараа дахь Батлах хамгалаах яамны эзэмшлийн 120 үнээний ферм, Төв аймгийн Баянчандмань суман дахь Мон-Таримал ХХК-ийн эзэмшлийн 120 үнээний ферм зэргийг нэрлэж болно.

Фермүүд тархсан газруудаас Улаанбаатар хотын бүс нутагт байршилтай газруудад, мөн Төв аймгийн Батсүмбэр суманд бэлчээрийн хүрэлцээ муугаас цаашид шинээр ферм байгуулахад тааламжгүй болжээ. Ялангуяа Туул тосгон, Нарийний ам, Шар хад, Жаргалант тосгон, Хандгайтад цаашид ферм байгуулах бололцоо шавхагдсан. Харин өвс, бэлчээрийн хүрэлцээ сайтай Зүүнхараа, Баруунхараа, мөн Төв аймгийн Борнуур, Сүмбэр сумдад саалийн фермерийн аж ахуй өргөжин тэлэх бололцоотой. Түүнчлэн шинээр ферм байгуулахад тохиромжтой нутагт Төв аймгийн Жаргалант сум багтана.

Page 4: dairy farming

Зам харизасмал зЗүүнхарахүртэл 1явахдаа Эдгээрээдоорхи з

Зураг 1:

Орчуулг

3. Сүү

Хүнс, ХАнь ХүнсөөрчлөлтхаръяандзохицуулфермериЭнэхүү

илцааны хузамаар хүраа төмөр за160 км, Бар130 орчимэс бусад фзурагт үзүүл

Улаанбаата

га: Railroad -

үйлдвэрл

АА-н салбас, хөдөө атөнд орсныд байсан Млах газар боийн аж ахуйхэлтсийн (

увьд Гачууррэх бололцам дагуу баруунхараа м км засмафермийн ажлэв.

ар хот орчм

- төмөр зам

лэлийг дэм

арт төрийн аж ахуй, хы нэг үр дүнМал аж ахуйолгон өргөжйн чиглэлээр(одоо газар

рт, Туул, Хоотой. Жарайрлалтай. хүртэл 155ал замаар, ж ахуйн тө

мын саалийн

, Paved road

мжих төри

бодлогын тхөнгөн үйлдн нь урьд нйн хэлтсийгжүүлсэн явдр төрийн бор) хэрэгжүү

Хандгайт, Баргалант, ӨУлаанбаата

5 км засмалдараа нь 3өвлөрсөн га

н фермүүди

d - засмал за

ийн бодлог

тодорхойлждвэрийн яань Бодлогыг одоо Малдал юм. Хууодлогыг хэрүлсэн томо

аянчандманӨдлөг, Манараас автомл замаар х30 орчим казруудын з

ийн байршил

ам, Dirt road

го

ж, хэрэгжүүам. Тус яаын хэрэгжилл аж ахуйнучин мал ажрэгжүүлэх гохон төслү

нь, Баруунхдал, Баруумашинаар яхүрэх бол Зкм шороонам харилца

л, зам харил

d – шороон

үлдэг үндсэам 2008 онлтийг зохицн бодлогын ж ахуйн хэлгол ажлыг хүүдийн нэг

хараа, Сүмбунхараа болявахад СүмЗүүнхараа р замаар явааны байдл

лцаа

зам.

эн байгууллноос бүтцицуулах газрхэрэгжилтилтэс нь сүүнхариуцаж баг нь Франц

4

бэрт лон бэр руу вна. лыг

лага ийн рын ийг ний айв. цын

Page 5: dairy farming

5  

хүнсний тусламжийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 2004-2007 онд хэрэгжүүлсэн “Зохиомол хээлтүүлгийн хөтөлбөр” юм. Тус хөтөлбөрийн хүрээнд орон даяар нийт 8000 орчим үнээнд зохиомол хээлтүүлэг хийж, мөн Малын удмын үндэсний сангийн шилмэл үүлдрийн үхрийн үрийн нөөцийг шинэчилсэн. Зохиомол хээлтүүлгийн үр дүн 80% орчим гэж тус яамнаас мэдээлдэг хэдий ч фермерүүдийн дунд тархсан мэдээлэл янз бүр. Зарим тохиолдолд хээл авалт дөнгөж 40% байсан тухай мэдээлэл ч байна.

Мал аж ахуйн хэлтсээс мөн мал аж ахуйн фермерүүдэд зориулан бага оврын трактор жил бүр БНХАУ-аас импортлон, хямдралтай үнээр худалдах ажлыг зохион байгуулдаг. 2008 онд энэ ажлын хүрээнд 1000 трактор импортлосон. Эдгээр тракторуудыг фермерүүд ихэвчлэн өвс хадахад болон тээврийн зориулалтаар ашигладаг. Газар тариаланд ашиглахад хүчин чадал нь хүрдэггүй талаар фермерүүд гомдоллодог.

Тус яамны харъяаны бас нэг чухал газар бол Мал эмнэлэг, үржлийн газар юм. Тус газар цаашид газрын статусаа хадгалж үлдэх буюу хэлтэс болж жижгэрэх нь одоогоор тодорхойгүй байна. Хэдийгээр одоо мал эмнэлгийн үйлчилгээ хувьчлагдсан боловч Мал эмнэлэг, үржлийн газрын удирдлага, зохион байгуулалтаар орон даяар жилд хоёр удаа малыг түгээмэл халдварт өвчнүүдийн эсрэг вакцинжуулдаг.

Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газар харъяандаа “Хүнс, хөдөө аж ахуйн газар”-тай. Энэхүү газрыг 1996 онд татан буулгасан боловч 2005 онд сэргээн байгуулсан. Тус газар нь хэдийгээр хүнсний, газар тариалангийн болон мал аж ахуйн хэлтсүүдтэй бодовч үүрэг, эрх мэдэл нь тодорхойгүй бөгөөд ХАА-н салбарын бодлого, төсөв ХХААХҮЯ-нд төвлөрсөн өнөөгийн нөхцөлд бие даасан үйл ажиллагаа явуулахад шаардагдах эрх мэдэл, санхүүжилт авч чадах эсэх нь эргэлзээтэй.

Сүү үйлдвэрлэлийг дэмжих бодлогын үндсэн суурь болох баримт бичиг нь 2003 онд батлагдсан “Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого” юм. Энэхүү бодлогод хүрээнд эрчимжсэн мал аж ахуйг дэмжих тухай онцгойлон тусгаж, “2015 онд нийт малчин өрхийн 20-иос доошгүй хувь нь суурин буюу хагас суурин маллагааны хэлбэрт шилжиж, бэлчээрийн зохистой менежментийг нэвтрүүлэх, харин хот суурин газруудын ойролцоо эрчимжсэн маллагаатай үхэр, гахай, шувууны аж ахуйг хөгжүүлэх” зорилтыг дэвшүүлсэн байна. Мөн 2003 онд Засгийн газраас “Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд дараахь зорилтуудыг дэвшүүлжээ:

1. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх эрх зүй, эдийн засгийн орчныг сайжруулах, 2. Эрчимжсэн мал аж ахуйг бүсчилэн хөгжүүлэх, загвар нэгж бий болгож

өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, 3. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

Тус хөтөлбөр нь дараахь үе шатуудад хэрэгжинэ:

I үе шат 2003-2008 он: Эрчимжсэн мал аж ахуйг бүсийн тулгуур төвүүдийг түшиглэн байгуулахад дэмжлэг үзүүлэх

II үе шат 2009-2015 он: Бүсийн тулгуур төвүүдийг түшиглэсэн эрчимжсэн аж ахуйг өргөжүүлэх, орон нутгийн хөгжлийн төвүүдийг түшиглэн хөгжүүлэх.

Засгийн газраас сүүний салбарыг сэргээн хөгжүүлэхэд тусгайлан чиглэсэн “Цагаан хувьсгал” үндэсний хөтөлбөрийг 1999 онд баталсан. Тус хөтөлбөрийн хоёрдугаар шатыг 2006-2014 онд хэрэгжүүлэхээр баталж, дараахь зорилтуудыг дэвшүүлжээ:

Page 6: dairy farming

6  

1. Сүү, цагаан идээ үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжихэд чиглэсэн эрх зүй, зах зээлийн тааламжтай орчныг бий болгох;

2. Сум, багийн түвшинд гар ажиллагаатай сүү цуглуулах, боловсруулах зөөврийн болон суурин бага оврын тоног төхөөрөмж, байгууламжыг нэвтрүүлэх замаар сүү боловсруулах уламжлалт технологийг боловсронгуй болгож, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, төвлөрсөн зах зээлд нийлүүлэх тогтолцоо бүрдүүлэх;

3. Төв суурин газрын ойролцоо сүү үйлдвэрлэлийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, сүү цуглуулах хөргөлттэй цэг байгуулах, малчид, фермер, үйлдвэрүүд хоршин ажиллах нөхцлийг бүрдүүлж, боловсруулах үйлдвэрт нийлүүлэх, сүүний хэмжээг нэмэгдүүлэх замаар аюулгүй, баталгаатай сүү, цагаан идээгээр хүн амыг хангах;

4. Сүү, цагаан идээ боловсруулах жижиг, дунд үйлдвэрийг дэмжин хөгжүүлж, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх, сувиллын болон хүүхдийн хоол тэжээлийн үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлэх;

5. Хүн амын дунд сүү, цагаан идээний ач холбогдлын талаар сургалт, сурталчилгаа өрнүүлэн, хүүхэд залуучуудын сүү, цагаан идээний хэрэглээг нэмэгдүүлэх замаар импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийн дэмжих.

“Цагаан хувьсгал” хөтөлбөрийг хэрэгжилтийг дэмжихээр Засгийн газраас НҮБ-ын Хүнс, ХАА-н Байгууллага (FAO) болон Япон улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр “Сүү үйлдвэрлэлийн явцад гарах алдагдлыг багасгах замаар сүүний үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх” төслийг 2004-2007 онд хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү төслийн хүрээнд зохиомол хээлтүүлэг, сүү цуглуулах цэгүүдийг байгуулах, сүү үйлдвэрлэгчдийн сонирхлын байгууллага байгуулах, бага оврын сүү боловсруулах цехүүд байгуулах, сүүний технологийн сургалтын төв байгуулах, дотооодын сүү, сүүн бүтээгдэхүүнийг сурталчлах маркетингийн кампанит ажил өрнүүлэх зэрэг ажлуудыг санаачлан, зохион байгуулсан байна. Гэвч уг төслийн үр дүн маш хангалтгүй, саалийн фермийн аж ахуй хөгжсөн, цаашид хөгжих боломжтой бүс нутгуудад тодорхой үр нөлөө үзүүлж чадаагүй.

Харин уг төслийн үйл ажиллагаа, гаргасан санаачлагуудыг цаашид үргэлжлүүлэхээр ХХААЯ-наас байгуулсан “Сүүний Үндэсний Зөвлөл”-өөс 2008 онд зохион байгуулсан томоохон ажил нь БНХАУ-аас хар тарлан үүлдрийн 300 үхэр амьдаар нь оруулж, Улаанбаатар хот ба Төв аймагт байрлалтай 6 фермд тус бүр 50 толгойг зээлээр өгөх төсөл юм. Энэхүү төсөлд хамрагдсан фермүүдийг цаашид загвар ферм болгон хөгжүүлэх зорилготой бөгөөд тэжээл тариалж, дарш бэлтгэх, саалийн технологио механикжуулахад нь улсаас дэмжлэг үзүүлж, фермерүүдийг нь тогтмол сургалтанд хамруулж байх гэрээ байгуулсан байна. Харин төсөлд хамрагдаж буй фермерүүд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан орчинд үхрээ уяагүй маллагааны технологиор маллаж, шаардсан хугацаанд малын зээлээ төлөөр эргүүлэн төлөх болзолтой.

Дээрхи төслийг хэрэгжихээс өмнө Мал аж ахуйн хэлтсээс симментал үүлдрийн 200 үнээ БНХАУ-аас оруулж, бага, дунд хэмжээний өрхийн фермүүдэд тараасан бөгөөд дахин 100 үхэр оруулж, 20 айлд тус бүр 5-ыг зээлээр олгох тендер зарлан, 100 үхэр импортлосон боловч энэ төсөл хэрэгжиж чадаагүй.

Цаашид Мал аж ахуйн газраас сүүний чиглэлийн цэвэр, эрлийз үхэр, бага оврын трактор импортлох ажлаа үргэлжлүүлэхээс гадна тэжээлийн ургамал тариалах, дарш бэлтгэх санаачлагуудыг дэмжихээр төлөвлөжээ. Гэвч 2009 онд эдийн засгийн хямралаас шалтгаалан эдгээр төлөвлөгөөний биелэлт саатаж болзошгүй.

Page 7: dairy farming

7  

4. Сүү үйлдвэрлэлийн эрх зүйн орчин

Аливаа бизнесийн байгууллага буюу нөхөрлөл нь ААН-ийн орлогын албан татвар, НӨАТ, үл хөдлөх хөрөнгийн татвар төлнө. Орлогын албан татварын хувь хэмжээ нь 3 тэрбум хүртэлх төгрөгийн орлогод 10%, харин үүнээс дээш орлоготой ААН-ийн хувьд эхний 3 тэрбумд 10%, үүнээс дээших орлогод 25% байна. НӨАТ-ийн хувь хэмжээ 10% бөгөөд жилд 10 сая хүртэлх төгрөгийн орлоготой ААН-үүд чөлөөлөгдөнө. Үл хөдлөх хөрөнгийн татвар 0.6%. Газрыг ААН-үүд өмчлөх эрхгүй учир газрын татварыг зөвхөн газар өмчилж буй иргэд төлнө.

Малын хөлийн татвар нь хонин толгойд шилжүүлсэн малын нэгжид 100 төгрөгөөр тооцогддог бөгөөд 20 хүртэлх толгой хоньтой тэнцэх малтай малчид буюу фермерүүд уг татвараас чөлөөгдөнө.

Фермерүүд орлогоо 10 саяас багаар мэдүүлдэг учир НӨАТ төлдөггүй. Гэтэл сүү боловсруулах үйлдвэрүүд НӨАТ төлдөг. Энэхүү татварын тэгш бус байдал нь шингэн сүүний боловсруулалт хуурай сүү боловсруулахаас илүү өртөгтэй, энэ нь эцэстээ хэрэглэгчдэд дарамт болох үр дагаврыг үүсгэдэг. Мөн төлбөрийн чадвар султай хэрэглэгчид гудамжинд ил задгайгаар борлуулж буй хямд үнэтэй сүү, сүүн бүтээгдэхүүнийг сонгодог.

Малчид бэлчээр ашигласны хураамж төлдөггүй. Фермерүүд эрх зүйн статусын хувьд малчдаас ялгаагүй учир мөн бэлчээрийг үнэгүй ашиглана.

Монгол улсын иргэд гэр бүлийн хэрэгцээндээ буюу газар тариалан эрхлэх зориулалтаар газар өмчилж болно. Гэр бүлийн хэрэгцээнд иргэн бүрт өмчилж болох газрын хэмжээ Улаанбаатар хотод 0.07 га, аймгийн төвүүдэд 0.35 га, сумын төвүүдэд 0.5 га. Үүнээс гадна 0.1 га хүртэлх хэмжээтэй газрыг хүнсний ногоо, жимс жимсгэнэ буюу тэжээлийн ургамал тариалах зориулалтаар эзэмшиж болно. Тариалангийн газар буюу урьд нь тариаланд ашиглагдаж байгаад орхигдож, атаршсан газрыг Монгол улсын иргэд төрөөс худалдан авч болно. Газрыг дуудлага худалдаагаар худалдах бөгөөд олон жилийн газар тариалангийн салбарт ажилласан туршлагатай тариаланчдад үр тариа тариалахад 100 га, төмс, хүнсний ногоо тариалахад нь зориулан 5 га газрыг давуу эрхээр олгож болно.

Газар өмчилж буй фермер үл хөдлөх хөрөнгийн татвар төлөх үүрэгтэй. Гэвч өрхийн хэрэгцээний газарт байршлаас нь шалтгаалан 95-98%, тариалангийн газарт 95% татварын хөнгөлөлт эдэлнэ.

Монгол улсын иргэд болон ААН-үүд улсын эзэмшлийн газрыг 15-60 жилээр эзэмшиж, мөн газар эзэмших гэрээгээ 40 жилээр нэг удаа сунгаж болно. Эзэмшүүлэх газрын хэмжээ, суурь үнэ болон төлбөрийг орон нутгийн засаг захиргаанаас тогтооно.

Бэлчээрийг өмчлөх буюу эзэмших боломжгүй. Гэвч Газрын тухай хуулийн 52.5-д заасны дагуу бэлчээрийг иргэд буюу ААН-үүд орон нутгийн засаг захиргааны зөвшөөрөлтэйгээр суурин мал аж ахуйн хэрэгцээнд аль ч улиралд хашаалан, өөрийн хэрэгцээнд тусгайлан ашиглаж болно.

Хадлангийн талбайн зохицуулалтыг орон нутгийн засаг захиргааг хариуцан, жил бүр өвс хадах боломжтой газруудыг шинэчлэн тогтоож, малчид, фермерүүдэд төлбөртэйгээр ашиглуулдаг. Фермерүүд өөрийн санаачилгаар хадлангийн талбайг усалгаажуулах, хашаалах, бордох, ойжуулах зэргээр арчилж сайжруулах нөхцөлтэйгээр тухайн талбайг эзэмших боломжтой.

Page 8: dairy farming

8  

5. Сүүний зах зээлийн шинжилгээ

5.1 Эрэлт

Улаанбаатар хотын хүн ам 1992 онд 589,000 байсан бол 2008 онд 1,031,200 хүрч өссөнөөр сүүний зах зээлийн багтаамж ч бас нэмэгдэв. Сүү, сүүн бүтээгдэхүүний нийт хэрэглээ шингэн сүүнд шилжүүлснээр 1992 онд дөнгөж 20 сая литр байсан бол 2007 онд 86.6 сая литр байв. Зураг 1: Улаанбаатар хотын хүн ам ба сүү, сүүн бүтээгдэхүүний нийт хэрэглээ (шингэн сүүнд

шилжүүлснээр)

Гэхдээ сүү, сүүн бүтээгдэхүүний нийт хэрэглээний өсөхөд нийт хүн амын өсөлтөөс гадна нэг хүнд оногдох хэрэглээнээ нөлөөлснийг доорхи графикаас харж болно. Зураг 3: Улаанбаатар хотын хүн ам ба сүү, сүүн бүтээгдэхүүний нийт хэрэглээ (шингэн сүүнд шилжүүлснээр)

0

10

20

30

40

50

60

70

80

90

100

0

200 000

400 000

600 000

800 000

1 000 000

1 200 000

1992199319941995199619971998199920002001200220032004200520062007

сая ли

тр

Хүн ам Нийт хэрэглээ, шингэн сүүнд шилжүүлснээр

0102030405060708090100

0

20

40

60

80

100

120

1992199319941995199619971998199920002001200220032004200520062007

сая ли

тр

литр

Нэг хүнд оногдох хэрэглээ Нийт хэрэглээ

Page 9: dairy farming

9  

Нэг хүнд оногдох хэрэглээ өсөхөд нөлөөлсөн гол шалтгаан байж болох амьжиргааны төвшиний өсөлтийг энгийн жишээн дээр тайлбарлавал 1993 онд Улаанбаатарын дундаж өрхийн жилийн орлого 1419 литр сүү худалдан авахад хүрэлцэхүйц байсан бол 2007 онд 5427 литрийг авахад болтлоо өссөн байна. Үүнийг дагаад сүү, сүүн бүтээгдэхүүний нэг хүнд оногдох хэрэглээ ч нэмэгдэж, 1993 онд шингэн сүүнд шилжүүлснээр дөнгөж 23.8 литр/жил байсан бол 2007 онд 84 литр болсон байна (хүснэгт 4).

Хүснэгт 4: УБ хот дахь сүүний үнэ, хэрэглэгчдийн худалдан авах чадвар ба сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээний (шингэн сүүнд шилжүүлснээр) харьцуулалт

Он Шингэн сүүний үнэ, $/л

Дундаж өрхийн жилийн орлогоор худалдан авч болох

сүүний хэмжээ, л

Нэг хүнд оногдох хэрэглээ, л/жил

Нийт хэрэглээ,сая л/жил

1992 0.39 2,669 34.2 20

1993 0.27 1,419 23.8 14

1994 0.34 2,011 28.1 17

1995 0.41 2,500 50.0 31

1996 0.45 2,501 90.3 57

1997 0.46 2,061 84.2 55

1998 0.46 2,273 102.2 68

1999 0.43 2,060 56.4 43

2000 0.43 2,409 49.2 39

2001 0.48 2,981 50.4 41

2002 0.42 3,705 57.6 49

2003 0.42 4,235 45.6 41

2004 0.39 4,094 57.6 53

2005 0.40 4,082 66.0 64

2006 0.45 3,898 68.4 68

2007 0.49 5,427 84.0 87

Дээрхи хүснэгтээс нэг хүнд оногдох сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ 1998 онд дээд хэмжээндээ хүрсэн бөгөөд үүнээс хойш эргэж бууран, хэлбэлзэж байгаад харин 2003 оноос тогтмол өсч буйг харж болно. Хэрэглээ сүүлийн 5 жилийн эрчээр цаашид өссөөр байвал удахгүй 1998 оны төвшин болох 102 литрт дахин хүрэх боломжтой бөгөөд энэ тохиолдолд хотын хүн амын шингэн сүүний бодит эрэлт нь зөвхөн одоогийн хүн амаар тооцоход 115 сая литр хүрэх буюу 2007 оны төвшинөөс даруй 28 сая литрээр илүү гарах юм. Зах зээлийн нөөц багтаамжийг энэхүү хэмжээгээр барагцаалах бодит үндэслэлтэй.

Гэвч 1998 оноос хойш сүүний хэрэглээ эдийн засгийн ноцтой шалтгаангүйгээр огцом буурсан нь хэрэглэгчдийн сүү, цагаан идээ худалдан авах сонирхол ихээхэн уян хатан гэдгийн харуулж байна. Хэрэглээний түвшинг өндөр байлгахын тулд хэрэглэгчдийн идэвхи сонирхлыг бууруулахгүй байхад чиглэсэн маркетингийн бодлогыг сүүний үйлдвэрүүд, сүү борлуулагчид баримтлах, ялангуяа шинэлэг бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг татахад анхаарвал зохино.

Page 10: dairy farming

10  

5.2 Нийлүүлэлт

Монгол улсын хэмжээнд 2007 онд 465.6 мянган тонн сүү үйлдвэрлэсэн бөгөөд нэг хүнд дунджаар 177 литр сүү оногдож байна (Хүснэгт 5).

Хүснэгт 5: Монгол улсын сүү үйлдвэрлэлийн хэмжээ 2003-2007 онд

Нийлүүлэлт 2003 2004 2005 2006 2007

Нийт, сая литр Аж үйлдвэрийн, сая л

347.25.2

406.35.9

425.97.1

450.1 6.2

465.69.2

Нэг хүнд оногдох нийт, литр Нэг хүнд оногдох аж үйлдвэрийн, л

1392.1

1602.3

1662.8

173 2.4

1773.5

Хот, суурин газрын хүн амын нэг хүнд оногдох аж үйлдвэрийн сүүн бүтээгдэхүүний хэмжээ, сүүнд шилжүүлснээр, л

3.6 3.9 4.6 3.9 5.7

Гэвч сүүний хэрэглээнд хот, хөдөөгийн ялгаа асар их байна. Тухайлбал 2007 онд хотын насанд хүрсэн дундаж иргэн 84 литр сүү хэрэглэсэн байхад хөдөөд энэ үзүүлэлт 223 литр байв.

Улаанбаатар хотын сүүний үйлдвэрүүдийн 2007 онд боловсруулсан 9.2 сая литр сүүнээс тус хотод 8 сая литр нь борлуулагдсан гэж үзвэл энэ хэмжээ нь УБ хотын иргэдийн хэрэглэсэн нийт 87 сая литр сүүний 9%-тай тэнцэнэ.

2007 онд Монгол улсад 5,110 тонн шингэн сүү, 656 тонн өтгөрүүлсэн сүү, 1,375 тонн хуурай сүү, 973 кг цөцгий, 666 тонн тараг, 19 тонн цөцгийн тос, 58 тонн өтгөрүүлсэн цөцгий болон шар тос, 218 тонн бяслаг, 15 тонн аарц тус тус импортлосон байна. Үүнийг шингэн сүүнд шилжүүлснээр нийт 20 сая литр орчим сүү импортлосон гэж үзэж болно. Ер нь сүүлийн жилүүдэд сүү, сүүн бүтээгдэхүүний импорт энэ төвшинд байгаа бөгөөд үүнээс 18-19 сая литр нь Улаанбаатар хотод борлогдож байна. Сүү, сүүн бүтээгдэхүүний нийт хэрэглээ болох 86.6 сая литрээс 18 сая литр нь импортын бүтээгдэхүүн байсан гэж үзвэл энэ нь 21% болж байна.

Улсын хэмжээнд сүү боловсруулах 89 үйлдвэр байдгаас одоогоор 40 орчим нь ажиллаж байна. Эдгээрээс хамгийн томууд нь болох Сүү ХХК өдөрт 200 тонн, АПУ ХХК-ийн сүүний үйлдвэр өдөрт 72 тонн, “Сүү Сондор” ХХК-ийн үйлдвэр өдөрт 20 тонн сүү хүлээн авч, боловсруулах хүчин чадалтай. 2009 оны VI сард ашиглалтанд орох Хаан Ембүү ХХК-ийн, Төв аймгийн Жаргаланд суманд байрлалтай сүүний үйлдвэр хоногт 10 тонн сүү боловсруулах хүчин чадалтай.Бусад үйлдвэрүүдийн хүчин чадал ихэвчлэн өдөрт 2-5 тонн. Тухайлбал зах зээлд тодорхой хэмжээнд танигдсан “Сүү Вит” ХХК өдөрт 5 тонн, “Улаанбаатар сүү” өдөрт 4 тонн, “ГУМ” болон “Мон Сүү” тус бүр 3 тонныг боловсруулдаг. Мөн өдөрт 200 литр сүү боловсруулдаг “Жаал толгой” нөхөрлөл, 200-400 литрийг боловсруулдаг “Жонон Сүү”, 500-600 литрийг боловсруулдаг “ЗЭЧ” зэрэг үйлдвэрүүд ч бий.

Улаанбаатар хотод байрлалтай сүү боловсруулах дээрхи үйлдвэрүүд жилд нийт 120 сая литр сүү боловсруулах хүчин чадалтай. Тэд одоогоор хүчин чадлынхаа дөнгөж 7.5%-ийг

Page 11: dairy farming

11  

ашиглаж буй бөгөөд цаашид хүчин чадлаа бүрэн дүүрэн ашиглахад тулгардаг хамгийн гол асуудал нь шингэн сүүний нийлүүлэлт байдаг. Сүүний үйлдвэрүүдийн шингэн сүүгээр үйлдвэрлэдэг гол бүтээгдэхүүнүүд нь ариутгасан сүү болон тараг юм. Гэвч Мон Фреш, АПУ зэрэг зарим компаниуд хуурай сүүг найруулан ариутгасан сүү мэтээр борлуулах нь ч бий. Мөхөөлдөсийг 100% хуурай сүүгээр үйлдвэрлэдэг.

Улаанбаатар хотод 2007 онд нийлүүлэгдсэн нийт 86.6 сая литр сүүний 18 саяд нь импортын бүтээгдэхүүнүүд оногдож, 9 сая нь аж үйлдвэрийн аргаар боловсруулагдсан гэж үзвэл цаана нь үлдэх 60 сая литр буюу 69%-ийг аж үйлдвэрийн бус сүү, сүүн бүтээгдэхүүнүүд эзэлнэ. Үүнд гудамж, дэлгүүрүүдэд борлуулагддаг задгай шингэн сүү, айраг, тараг, гар аргаар үйлдвэрлэсэн цөцгий, цөцгийн тос, аарц, ааруул, ээзгий, бяслаг зэрэг бүтээгдэхүүнүүд багтана.

Сүү боловсруулах үйлдвэрүүд хүчин чадлынхаа дөнгөж 7.5%-ийг ашиглаж байхад аж үйлдвэрийн бус бүтээгдэхүүнүүд зах зээлд яагаад 69%-ийг эзлэн зонхилж байна вэ гэсэн асуулт сонирхол татаж байна. Үүнд дараахь хоёр шалтгаан байж болно: i) задгай сүү ба уламжлалт сүүн бүтээгдэхүүнүүдийг худалдан авах сонирхолтой худалдан авагчид олон, ii) гар аргаар боловсруулсан бүтээгдэхүүнүүдийн үнэд НӨАТ шингээгүй байдаг учраас эдгээр нь аж үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүнүүдээс 10% хямд байх бодит үндэслэлтэй. Цаашид сүүний үйлдвэрүүд маркетингийн зөв бодлого явуулж чадвал аж үйлдвэрийн бус аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг зах зээлээс түрэх боломжтой. Харин НӨАТ-ын тэгш бус байдлаас болоод аж үйлдвэрийн бус бүтээгдэхүүнүүд үнийн өрсөлдөөнд давуу талаа хадгалж үлдэнэ.

5.3 Үнэ

Хүснэгт 4-д үзүүлсний дагуу (түүхий) шингэн сүүний литрийн үнэ 1992 оноос хойш 0.27-0.48 ам.долларын хооронд хэлбэлзэж ирсэн бөгөөд 2001, 2007 онуудад хамгийн өндөр байсан нь харагдаж байна. Гэхдээ хүнсний барааны хэрэглээний үнийн индексийг 2000 оны 12-р сард 100 байсан гэж үзвэл энэ нь 2002 оны 12-р сард 107, 2005 оны 12-р сард 153.3, 2007 оны 12-р сард 187 болсонтой харьцуулбал сүүний үнэ уг нь 2007 онд 0.49 биш, 0.80 ам.доллар орчим болсон байх учиртай. Өөр нэг жишээ авахад үхрийн махны үнэ 2000 онд кг нь 1.02 ам.доллар байсан бол 2007 онд 2.45 ам.доллар болж өссөн байна. Гэтэл сүүний үнэ дорвитой нэмэгдэхгүй байгаа нь хуурай сүүний үнэ өсөөгүйтэй холбоотой. Нэг кг хуурай сүүний үнэ 1996 оноос хойш 3-4 ам.доллар орчимд тогтвортой байсаар иржээ.

Фермерүүдэд болон сүү боловсруулах үйлдвэрүүдэд тулгардаг нэг чухал асуудал бол улирлаас хамаарах сүүний үнийн хэлбэлзэл юм (Хүснэгт 6). Энэхүү хэлбэлзэл нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, ихэнхи саалийн үнээ хавар төллөж, намар орой ширгэдэг тул өвөл, хаврын эхэн саруудад сүүний хангамж багасч, сүүний үнэ өсдөг. Түүнчлэн Х-IV сарын хооронд саалийн үнээг байран маллагаагаар маллах тул тэжээлийн зардал өндөр байдаг нь мөн сүүний үнийг өсгөхөд нөлөөлнө. Харин зуны улиралд сүүний гарц ихэсч, мөн үхрийг бэлчээрт малласнаар тэжээлийн зардал бага байх тул сүүний үнэ буурдаг.

Хүснэгт 6: Улаанбаатар хот дахь шингэн сүүний зах зээлийн дундаж үнэ (2001-2007 он)

Сар I II III IV V VI VII VIII IX X XI XII

Үнэ, $/л 0.52 0.55 0.54 0.51 0.44 0.31 0.28 0.28 0.32 0.40 0.45 0.49

Page 12: dairy farming

12  

5.4 Өрсөлдөөн

Сүү боловсруулах салбарт түүхий эд нийлүүлэгчдийг дараахь гурван бүлэгт хамруулж болно: фермерүүд, хуурай сүү импортлогчид, малчид.

Саалийн фермүүдийн нийүүлж буй сүүний хэмжээний талаар статистик мэдээ байдаггүй тул мөн өөрийн баримжаагаар дараахь байдлаар тодорхойлов. Улаанбаатар хотод сүүгээ нийлүүлдэг 900 орчим саалийн фермүүд нийтдээ 10,000 орчим саалийн үнээтэй, тэдгээрийн 90% нь саамтай, нэг үнээнээс дунджаар 2000 литр сүү борлуулна гэж үзвэл дээрхи фермүүд 2007 онд 18 сая литр шингэн сүү нийлүүлсэн байна. Гэтэл сүүний үйлдвэрүүдийн хүлээн авч, боловсруулсан шингэн сүүний хэмжээ тус онд 9.2 сая литр байв. Иймээс үлдэх 9 сая литр сүүг шууд хүнсний дэлгүүр, албан байгууллагуудад нийлүүлсэн буюу задгайгаар хүнсний захууд, зуслангуудаар борлуулжээ.

Улаанбаатар хотод 2007 онд нийлүүлэгдсэн задгай сүү болон гар аргаар боловсруулсан цагаан идээ нийтдээ 60 сая литр шингэн сүүтэй тэнцэж буйгаас 9 сая литрийг нь фермерүүд нийлүүлсэн гэж үзвэл үлдэх 51 сая литрийг нь малчид нийлүүлсэн байна. “Малчид” гэдэг нэр томъёонд ерөнхийд нь бэлчээрийн маллагаа зонхилсон аргаар мал малладаг хүмүүсийг нэрлэж буй боловч тэдний дунд сүүний чиглэлийн эрлийз үхэртэй айлууд ч цөөнгүй байдаг. Тиймээс тэд энэ хэмжээний сүү, сүүн бүтээгдэхүүнийг нийлүүлсэн байх бүрэн бололцоотой юм.

Сүүний фермүүдийн хооронд өрсөлдөөн одоогоор байхгүй. Тэдний хувьд борлуулалт зогсоно гэх асуудал байхгүй, хэрэв сүүгээ сүүний үйлдвэрүүдэд өгөхгүй гэвэл албан байгууллагууд, зуслангийн айлууд, хүнсний дэлгүүрүүдэд буюу сүүний ченжүүдэд сүүгээ өгөх бүрэн бололцоотой. Гагцхүү зуны улиралд сүүний үнэ огцом буурдаг нь л тэдний хувьд гол бэрхшээл болдог. Харин фермерүүдийн гол өрсөлдөгчид бол малчид гэдгийг дээрхи тооцоо харуулж байна.

Фермерүүдэд малчидтай өрсөлдөх боломж бий. Улаанбаатар хотын сүүний зах зээл хангалттай багтаамжтайн дээр өнөөг хүртэл тэлсээр ирсэн тул эдгээр хоёр бүлгийн хооронд өрсөлдөөн бараг байгаагүй гэж үзэж болно. Сүү боловсруулах үйлдвэрүүд асар их нөөц хүчин чадалтай учир фермерүүд цаашид сүү үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх буюу шинээр сүүний ферм байгуулах зах зээлийн боломж хангалттай бий. Сүүний үйлдвэрүүд ч сүүгээ малчдаас биш, аль болох фермерүүдээс татах сонирхолтой байдаг. Учир нь i) фермерүүд малчдыг бодвол зам дагуух суурингуудад төвлөрсөн байдаг учраас нэг дороос их хэмжээгээр сүү татах боломжтой, мөн ii) дунджаар авч үзвэл нэг фермерийн нийлүүлэх сүү нь нэг малчны нийлүүлэх боломжтой сүүнээс хавьгүй илүү хэмжээтэй, түүнчлэн iii) сүүний үйлдвэрүүд жилийн турш нийлүүлэлтээ аль болох тогтвортой байлгахыг эрмэлзэж байхад малчид өвөл, хавар сүү нийлүүлэхээ багасгах буюу зогсоодог. Харин фермерүүд үнээгээ хавар хээлтүүлээд намар орой буюу өвөл төллүүлэх замаар өвөл, хаврын сүү нийлүүлэлтээ тогтворжуулах боломжтой. Хэдийгээр малчид ч бас ийм менежментийг хэрэглэж болох боловч монгол үхрийн сүүний гарц дөнгөж 300-400 литр учир өвөл тэжээл үнэтэй байх үед үхрээ төллүүлэх нь ашиггүй.

Мөн Улаанбаатарын хэрэглэгчид сүүлийн үед ариун цэврийн шаардлага хангахуйцаар савласан сүүн бүтээгдэхүүнүүдийг түлхүү сонгох хандлагатай болж буй нь сүү боловсруулах салбар, цаашилбал сүүний фермерийн аж ахуй улам эрчимтэй хөгжих найдлага төрүүлж байна. Хэрэв төрөөс сүү, сүүн бүтээгдэхүүний ариун цэврийн

Page 13: dairy farming

13  

шаардлагуудыг чанд сахиулж чадвал сүүний зах зээлд малчдын эзэлж буй хэсгийн ихээхэн хувь нь фермерүүдэд шилжих магадлалтай.

Сүүний фермерийн аж ахуйн ба нэг өрсөлдөгч бол хуурай сүүний импорт юм. Манай улс 1995 онд 319 тонн, 2000 онд 345 тонн, 2005 онд 1004 тонн, 2007 он 1,375 тонн хуурай сүү тус тус импортлосон. Хэрэв төрөөс цаашид хуурай сүүний татварыг нэмж, дотоодын зах зээл дэх үнийг нь өсгөж чадвал үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд томоохон хувь нэмэр болно.

5.5 2015 оны зах зээлийн төлөв

Энэхүү бүлгийн 5.1 хэсэгт дурьдсаны дагуу Улаанбаатарт нэг хүнд сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ шингэн сүүнд шилжүүлэн тооцоход 1998 онд 102.2 литр хүрч байснаас үзэхэд энэ хэмжээнд дахин хүрэх бодит бололцоо байна. Энэ тохиолдолд Улаанбаатарын зөвхөн одоогийн хүн амын хэмжээгээр тооцоход нийт хэрэглээ 115 сая литр шингэн сүүтэй тэнцэх буюу 2007 оны түвшингээс 28 сая литрээр илүү гарна.

Улаанбаатар хотын хүн ам цаашид одоогийн эрчээрээ өснө гэж үзвэл 2015 онд 1,27 саяд хүрнэ. Хүн амыг дээрхи хэмжээнд хүрэхээр тооцож, харин нэг хүнд оногдох одоогийн төвшин болох 84 литр хэвээр, мөн сүү нийлүүлэгчдийн одоогийн бүтэц (фермерүүд 21%, импортлогчид 21%, малчид 58%) хэвээр хадгалагдана гэж үзвэл 2015 онд зах зээлийн нийт багтаамж болох 107 сая литрт хүрэх бөгөөд үүнээс 22.5 сая литрийг нь фермерүүд нийлүүлэх боломжтой. Энэ тохиолдолд фермерүүдийн одоогоор жилд нийлүүлж буй 18 сая литрийг 4.5 сая литрээр нэмэгдүүлэх боломжтой юм. Энэхүү зөрүүг шинээр байгуулагдах фермүүд хангана гэж үзвэл 4.5 сая литр сүүг саах жилийн 2000 литрийн гарцтай 2250 үнээ шаардлагатай. Нэг өрхийн ферм дунджаар 20 үнээтэй гэвэл 2250 үнээг маллах 113 ферм шинээр байгуулагдаж болно (хүснэгт 7).

Хүснэгт 7: Улаанбаатар хотын сүүний зах зээл дэх нийлүүлэгчдийн 2007 оны бүтэц, нийлүүлэлтийн хэмжээ ба бүтэц нь тогтмол байх үед хүн амын өсөлтөнд үндэслэсэн 2015 оны прогноз

Нийлүүлэгчид 2007 2015

Зах зээлд эзлэх хувь

Нийлүүлэлт, сая литр түүхий сүү

Зах зээлд эзлэх хувь

Нийлүүлэлт, сая литр түүхий сүү

Фермерүүд 21% 18 21% 22.5

Малчид 58% 51 58% 62

Импортлогчид 21% 18 (шингэн сүүнд шилжүүлснээр) 21% 22.5 (шингэн сүүнд

шилжүүлснээр)

Нийт 100% 87 100% 107

Хэрэв фермерүүд одоогоор малчдын зах зээлд эзэлж буй хувь хэмжээг хуваалцаж, тухайлбал үүний хагас нь фермерүүдэд шилжинэ гэж үзвэл фермерүүд 2015 онд түүхий сүүний нийт зах зээлийн 50%-ийг хангах хэмжээнд хүрнэ. Үүний бодит хэмжээ нь 53.5 сая литртэй тэнцэх бөгөөд фермерүүдийн одоогийн үйлдвэрлэж буй хэмжээнээс 35.5 сая литрээр илүү юм. Энэхүү зөрүүг үйлдвэрлэхэд 2000 литрийн саамын гарц бүхий 17,750 үнээ шинээр шаардагдана.

Page 14: dairy farming

14  

Харин импортын бүтээгдэхүүнийг цаашид үндэсний үйлдвэрлэгчид зах зээлээс шахаж чадах эсэхийг урьдчилан хэлэх боломжгүй. Импортоор түүхий сүү биш, сүүн бүтээгдэхүүн орж ирдэг учраас энэ нь фермерүүдэд гэхээсээ илүү сүүний үйлдвэрүүдэд хамааралтай асуудал юм. Хуурай сүүний хувьд ч гэсэн зөвхөн импортлож буй нь л бэрхшээл үүсгэж буй болохоос биш дотооддоо үйлдвэрлэх тохиолдолд фермерүүдээс авах шингэн сүүг түүхий эд болгон ашиглах тул асуудалгүй болно. Сүүн бүтээгдэхүүний импорт багасах эсэх нь хамгийн гол нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, мөн дотоодын үйлдвэрүүд ижил чанартай орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өрсөлдөхүйц үнээр зах зээлд нийлүүлж чадах эсэхээс шалтгаална.

6. Сүүний фермерийн аж ахуйн технологи, сүү борлуулалт

6.1 Саалийн үнээ

Улаанбаатар хотод сүү нийлүүлдэг 900 орчим фермд нийтдээ 10,000 орчим цэвэр, эрлийз нийлсэн саалийн үнээ байна гэж барагцаалж байна. Үнээний цэвэр үүлдрийнх буюу эрлийз эсэхийг гаднаас нь хараад дүгнэх боломжгүй. Аман мэдээллээр бол Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах Д.Отгонбаатарын 20 үнээний фермд Алатау үүлдрийн, мөн харин Төв аймгийн Борнуур суман дахь Энхбаяр, Наранбаатар нарын фермд орчим герман хар тарлан үүлдрийн цэвэр удмын үнээ нийт 60 орчим байна. Бусад фермүүдэд цэвэр үүлдрийн үнээ байх магадлал бага.

Үүлдрийн бүтцийн хувд эдгээр 10,000 үнээний 40% нь хар тарлан, 40% нь Алатау, 18% орчим нь Симментал (шар тарлан), үлдэх 2% нь Талын улаан үүлдрийн үхэр. Саалийн үхрийг ихэвчлэн Жаргалант тосгон, Төв аймгийн Батсүмбэр, Борнуур, Баянчандмань, мөн Хэнтий аймгийн зарим сумдаас худалдаж авдаг. Сүүний үүлдрийн үнээний үнэ сүүлийн жилүүдэд эрс өсч, 2009 оны байдлаар 1-1.5 сая төгрөг буюу 1000 орчим ам.долларт хүрсэн. Худалдах үнээ нь цэвэр үүлдрийнх буюу эрлийз эсэхийг худалдаж буй фермер өөрөө тодорхойлох жишиг тогтжээ (Хүснэгт 8).

Хүснэгт 8: Улаанбаатар хот орчим дахь саалийн үнээний үнийн жишиг, ам.доллар

Он 2001 2003 2005 2007 2009

Цэвэр үүлдрийн үнээ 150-200 200-250 400-450 600-800 800-1000

Эрлийз үнээ 100-150 100-150 300-350 500-600 700-800

БНХАУ 1990-ээд оны сүүлээс саалийн эрчимжсэн фермерийн аж ахуйг бодлогоор дэмжсэний үр дүнд 2005 оноос эхлэн саалийн үнээ импортлох хэмжээнд хүрсэн байна. Тус улс өөрөө Канад, АНУ, Австралиас хар тарлан үнээ голлон импортлосон бөгөөд хэрэв тэдгээр үхрийн ургийн бичгийг үнэн зөвөөр хөтөлсөн гэж үзвэл эдгээр нь өдөрт 35-40 литр сүүний гарцтай. 2008 онд ХХААЯ буюу одооны нэрээр ХХААХҮЯ БНХАУ-аас Симментал үүлдрийн 200 үнээ, мөн Хар тарлан үүлдрийн 300 үнээ импортлосон. 2009 онд одоогоор 100 хар тарлан үнээ нэмж импортлосон бөгөөд эдгээр үнээ нь УБ хотын Туул тосгоны хувийн саалийн фермд байршиж байна.

Page 15: dairy farming

15  

Монгол тархсан саалийн үнээний зонхилох үүлдрүүдийн товч танилцуулга

Алатау: Мах-сүүний хосолмол ашиг шимтэй энэхүү үүлдрийг Киргиз улсын нутгийн үүлдрийг Швиц үүлдрээр эрлийзжүүлж гаргасан. Өнгө зүс, бие галбираар швиц үхэртэй ойролцоо, их бие харьцангуй богино, нарийхан. Сүргийн дотор шувтан хондлойтой үхэр тохиолддог дутагдалтай. Уулархаг нөхцөлд сайн зохицсон, их тэсвэртэй, бэлчээрээр сайн таргалж, чанар сайтай мах өгдөг онцлогтой (Зураг 4).

Бие бялдар чийрэг, биеийн жин дунд зэрэг. Бух 800-950 кг, үнээ 430 кг. Охин тугал 36-37 кг жинтэй төрж, 6 сартайдаа 185-195 кг, 12 сартайдаа 270-310 кг жинтэй болдог. Өсвөр үхрийг эрчимтэй шахаж бордоход 18-20 сартайдаа бухан бяруу 495-505 кг жинд хүрдэг ба нядалгын гарц 62.5% хүрнэ. Эр шүдлэн үхрийг бэлчээрээр таргалуулахад хоногийн өсөлт нь 800-900 г болж, нядалгын гарц нь 53-55% болно.

Саалийн хугацаанд нэг үнээнээс 3.8-4% тослогтой 2800-3500 л сүү саалгадаг. Хуучнаар ЗХУ-д Алатау үүлдрийн үнээнээс нэг жилд 4.2% тослог бүхий 10317 сүү сааж дээд амжилт тогтоож байжээ. Манай Батсүмбэрийн сангийн аж ахуйд цэврээр үржүүлж үнээнүүдээс дунджаар 3164 литр сааж байв.

Монголд анх 1955 онд авчирсан. Одоо байгаа Алатау үхрийн ихэнхи нь монгол үхрийн эрлийз. Эрлийз бух 700 кг, үнээ 450 кг жин татдаг, үнээний саалийн хугацаанд 3.8-4% тослогтой 1800-2200 литр сүү саалгадаг. Шахаж бордсон үхрийн нядлагын гарц 62% байна. Улаанбаатар хот, хотын ойролцоох нутгууд, ялангуяа Төв аймгийн Батсүмбэр сум, мөн Булган аймгийн Орхон суманд голчлон тархсан. Хөвсгөл, Архангай аймгуудад цөөн тоогоор бий.

Улаанбаатар хот орчмын үнээний фермүүдийн ихэнхи нь Алатау үүлдрийн үхэртэй. Батсүмбэр суманд АНУ-ын фермер Билл Ёодорын байгуулсан, одоо Д.Отгонбаатарын эзэмшлийн фермд Батсүмбэр сумаас шилж авсан, харьцангуй цэвэр гэж болохоор Алатау үхрүүд байдаг. Энэ фермд нэг үнээнээс саамын хугацаанд дунджаар 2339 л саадаг. Эдний хөрш, мөн Отгонбаатар нэртэй фермерийнх бас Алатау үхэртэй бөгөөд нэг үнээнээс дунджаар 2550 литр сааж байна. Одоогоор мэдэгдсэн хамгийн өндөр саамтай ферм болох Гүнт тосгоны Даваасүрэнгийнх Алатау үүлдрийн 24 үнээнээсээ дунджаар 3090 литр сүү сааж байгаа юм.

Зураг 4: Алатау үүлдрийн үнээний зураг (Төв аймгийн Батсүмбэр сум)

Page 16: dairy farming

16  

Хар тарлан: Хамгийн эртний гаралтай, дэлхий дээр хамгийн их тархсан үүлдрийн нэг. Өндөр хөгжилтэй бүх орнуудад хар тарланг үржүүлдэг. Үржүүлж буй газар нутаг бүрдээ дасан зохицсон тоо томшгүй олон янзын хэвшил үүссэн. Тухайлбал Германы хар тарлан, Америкийн хар тарлан гэх мэт. Одоо Монголд байгаа хар тарлан ч анх оруулж ирсэн Герман, Оросын хар тарлангаас арай өөр, тухайлбал бэлчээрт арай илүү идээшсэн гэх мэт шинж чанаруудыг агуулж буй (зураг 5).

Анх энэ үүлдэр Голландад үүсчээ. Одооч дэлхий дээр хамгийн их тархсан хэвшил нь голланд хар тарлан. Ингэж их тархсан нь түүний сүүний өндөр ашиг шим, том жин, тэжээл нөхөх чадвартай нь холбоотой. Дэлхийн ихэнхи орнууд өөрсдийн хар тарлангаа голланд хар тарлангаас гаргаж авсан. Хар тарланг үржүүлдэг улс орнууд янз бүрээр нэрлэдэг. Тухайлбал Англи, Франц "Фризиан", АНУ, Канад, Япон зэрэг орнуудад “Холстейн” буюу “Холстейн-Фризиан” гэх мэтээр нэрлэнэ.

Өндөр хөгжилтэй орнуудад хар тарлан үнээний жилийн дундаж саам одоо 8000 л хүрч, 10.000-15.000 литр сүүний гарцыг хэвийн гэж үзэх болжээ.

Орос хар тарлан уртавтар том биетэй, их бие нь тэнцүү хөгжсөн, дунд зэргийн өргөн (40-42 см), гүн цээжтэй (68-70 см), ууц нуруу өргөн, яс бат бэх, шилбэний бүслэх 18-20 см, толгой уртавтар, болхидуу, хүзүү нарийн, дунд зэргийн урт, хэд хэдэн атираатай, дэлэн хөхний хөгжилт сайн, эзлэхүүн ихтэй, хөх нь бортогон хэлбэртэй, арьс нимгэн, уян хатан, тачир зөөлөн үсээр бүрхэгдсэн. Тугалын төрөхийн жин 32-40 кг, үнээний жин 450-650 кг, бухных 850-950 кг, дээд тал нь 1100 кг хүрнэ. Хар тарлан үүлдрийн үхэр чүүний чиглэлийн үүлдэр боловч махны чанараар сайн. Өсвөр үхрийг эрчимтэй бордож бойжуулахад хоногийн өсөлт нь 800-1000 г болж 15-16 сартайдаа 420-480 кг жин татдаг ба нядлагын гарц 60% хүрнэ. Сүүний гарц сайтай боловч тослог багатай. Цэвэр үүлдрийн орос хар тарлан үнээний дундаж саам 2500-3300 кг, тослог 3.4-3.8%, эрлийз үнээнийх 1800-2200 кг, тослог нь 3.6-3.9%.

Герман хар тарлан үхэр манай оронд сайн нутагшиж, хамгийн өндөр саамтай үүлдэр болж чаджээ. Үнээ 530 кг, дээд тал нь 620 кг, бух 785 кг, дээд зэрэг нь 1020 кг жин татдаг. Нас гүйцсэн үнээний жилийн дундаж саам 3346 кг, дөнжнийх 3050 кг, гунжных 2511 кг. Сүүний дундаж тослог 3.6-3.94%. Шилмэл үнээ бүрээс дунджээр 4320-4574 л сүү сааж байв. Борнуурын сангийн аж ахуйн үнээний дундаж саам 3800 кг байжээ.

Зураг 5: Хар тарлан үүлдрийн үнээний зураг (УБ хот, Жаргалант тосгоны Шар Хад)

Page 17: dairy farming

17  

Симментал (шар тарлан): Швейцарь улсаас гаралтай энэхүү үүлдрийн үхрийн зүс шар, шар тарлан. Гэвч улаан тарлан, цагаан толгойтой улаан зүстэй байх явдал цөөнгүй тохиолдоно. Сүү-махны чиглэлийнх учраас том биетэй (үнээний өндөр 130-135 см), их биеийн хэсгүүд тэнцүү хөгжсөн (биеийн ташуу арт 158-162 см), чийрэг ястай (шилбэний бүслэх 18.5-20 см), толгой том бус, хааяа болхидуу, өргөн духтай, хүзүү дунд зэргийн урт, цээж гүн (67-70 см), дунд зэргийн өргөн (40-42 см), бухны омруу сайн хөгжсөн, зоо нуруу өргөн, бөгсөн бие урт, өргөн, яс бат бэх, булчин их сайн хөгжсөн, хөлийн тавилт зөв, арьс зузаан, дэлэнгийн эзлэхүүн их, хөх томтой байдаг. Бие цогцсын дутагдал гэвэл хойд хөлийн гишгэлт буруу, нуруу хотгор, дэлэнгийн урд хэсэг сул хөгжсөн, цээж хангалттай өргөн бус.

Тугалын төрөхийн жин 36-45 кг, 6 сартайдаа 190-220 кг хүрнэ. Үнээний жин 550-620 кг, дээд зэрэг нь 870 кг, бухных 850-1000, дээд зэрэг нь 1300 кг. Симментал үүлдэр бордоо авахдаа их сайн, чанар сайтай мах өгдөг. Бэлчээрээр таргалуулж, шахаж бордоход эр тугал, бярууны хоногийн нэмэгдэл жин 800-1100 г хүрдэг. Өсвөр үхрийг 18 сартай болтол нь бойжуулахад 1 кг нэмэгдэл жин тутамд 7.1-8.5 тэжээлийн нэгж зарцуулагдана. Шахаж бордсон өсвөр үхрийн нядлагын гарц 56-58%, дээд тал нь 64% хүрнэ.

Саам нь дунджаар 3500-4100 кг, үржлийн аж ахуйд 4200-5000 кг, сүүний тослог 3.7-4%, уураг 3.3-3.6%. Хуучин ЗХУ-д энэ үхрээс жилд дээд тал нь 14008 л сүү сааж байжээ.

Монголд шар тарлан үхрийг 1924 онд Манжуураас анх авчирсан. Дараа нь 1953-1974 оны хооронд ЗХУ-ын Сычевийн үржлийн станцаас авч, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгуудад үржүүлэх болсон. 1980-аад оны үед манай оронд нийт 30 мянга орчим шар тарлан үхэр байснаас 15000 орчим нь цэвэр үүлдрийнх байжээ. Монголд цэвэр үүлдрийн гунжин үнээний саам 1825 кг, дөнжин үнээнийх 2238 кг, нас гүйцсэн үнээнийх 2414 кг, эрлийз үнээнийх саам 1800 кг байв. Сүүний тослог 3.8-4.27% байжээ.

Хэдийгээр шар тарлан мах-сүүний хосолмол чиглэлтэй боловч Европын ихэнхи орнуудад энэ үүлдрийг голчлон сүүний чиглэлээр ашигладаг. Гэхдээ Германд бол махны чиглэлийн бүх үхрийн 21% буюу хамгийн түгээмэл үүлдэр нь Симментал. Мөн АНУ, Канад, Аргентин зэрэг орнуудад Симменталийг махны чиглэлийн үүлдрүүдтэй эрлийзжүүлж мах үйлдвэрлэхэд голчлон ашигладаг.

Зураг 6: Симментал үүлдрийн үнээний зураг

Page 18: dairy farming

18  

6.2 Сүргийн менежмент

Манай орны саалийн фермүүд аль болох үхэр нэмж худалдаж авалгүй, сүргээ төлөөр нь нөхөн сэлбэх зарчмаар ажилладаг. Иймээс охин тугалыг фермдээ үлдээж, харин эр тугалуудаа зарим нь 2 сар орчим маллаад худалдах, зарим фермерүүд 18-24 сар хүртэл нь маллаад өрхийн хэрэгцээндээ зориулан нядлах гэх мэтээр барагдуулдаг.

Саалийн фермүүдэд маллаж буй үнээнүүд ихэвчлэн 6-8 настай бөгөөд 3-5 тугалласан байна. Саалийн үнээг ихэвчлэн 6 удаа тугаллуулаад нядалдаг байна. Тиймээс сүргийн нөхөн сэлбэлтийг жилд 17% гэж тооцож болох юм. Гэвч төлийн эндэгдлийг тооцвол жилд 20%, өөрөөр хэлбэл 100 үнээтэй фермд жилд 20 үнээний саалийн нас дуусч, эдгээрийн нөхөн сэлбэх 20 гунж шинээр тугаллуулна гэж тооцох нь илүү бодитой.

Сүргийн бүтцийг 20 үнээтэй фермээр жишээлэн дээр авч үзвэл уг фермд 20 саалийн үнээ, 4 гунж, 5 охин бяруу, 1 бух, 1 эр үхэр, 4 эр бяруу, 12 тугал, нийт 47 үхэр байна. Гэвч бодит амьдрал дээр энэ харьцаа янз бүр болох бөгөөд 20 үнээтэй фермийн нийт үхрийн тоо 60-70 хүрэх тохиолдол ч цөөнгүй байдаг.

Тугал, бярууг бодвол нас бие гүйцсэн үхрийн эндэгдэл харьцангуй бага. Төл үхрийн эндэгдэл жилд 10% орчим байх бөгөөд гол шалтгаан нь өвлийн улиралд тэжээлийн дутагдлаас үүсэх биеийн доройтол юм. Үүнээс гадна чононд идүүлэх, хотод ойр газар бэлчих үедээ гялгар уут идэх зэрэг шалтгаануудаар үхэх тохиолдол гардаг.

Улаанбаатар хот орчмын саалийн фермүүд ихэвчлэн Алатау үүлдрийн үхрээр дагнах буюу Алатау, Хар тарлан холилдсон сүрэг малладаг. Хар тарлан үхрээр дагнасан цөөн тооны фермүүд Борнуур, Гачуурт зэрэг газруудад бий. Харин Симментал үхрээр дагнасан саалийн ферм маш ховор бөгөөд ихэнхи тохиолдолд энэхүү үүлдрийн цөөн тооны үхэр Алатау буюу Хар тарлан үүлдрийн сүрэгт холилдсон байх нь ажиглагддаг. Нэг үүлдрийн үхэр дагнан малладаг фермүүд ихэвчлэн 30-с дээш үнээтэй буюу эсвэл 10-аас доош үнээтэй байхад дундаж хэмжээний фермүүд ихэвчлэн холимог сүрэгтэй.

6.3 Хээлтүүлэг, үржил

Үхрийн зохиомол хээлтүүлэг хийх боломж 2004 он хүртэл маш хязгаарлагдмал байв. Гүн хөлдөөсөн үр олддоггүйн дээр фермерүүдэд зохиомол хээлтүүлэг, түүний ач холбогдлын талаар мэдлэг дутаж байлаа. Харин 2004 онд ХХААЯ-наас Францын Засгийн газрын тусламжтайгаар зохиомол хээлтүүлгийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээр энэ байдал өөрчлөгджээ. Тус хөтөлбөрийн хүрээнд Хар тарлан болон Швиц үхрийн гүн хөлдөөсөн үрийг Францаас оруулсан бөгөөд орон даяар нийт 8000 үнээг хээлтүүлээд байна. Алатау үүлдэр нь өөрөө Швиц үүлдэр, Киргизийн нутгийн үүлдрийн эрлийз учраас Швиц үхрийн үрээр хээлтүүлэг хийхэд сүүний гарц нь сайжирдаг байна.

Зохиомол хээлтүүлэг эхлээд үнэгүй байснаа 2005 оноос 13,000 төгрөг болж, одоогоор 18,000 төгрөгийн ханштай болжээ. Фермерүүд энэ төлбөрийг төлөхөөс гадна хээлтүүлгийн техникч фермдээ авчрах, буцааж гэрт нь хүргэж өгөх зардлыг хариуцна.

Зохиомол хээлтүүлгийн үр дүн 80% орчим гэж тус яамнаас мэдээлдэг хэдий ч фермерүүдийн дунд тархсан мэдээлэл янз бүр. Зарим тохиолдолд хээл авалт дөнгөж 40% байсан тухай мэдээлэл ч байна. Одоогоор фермерүүдийн 10 орчим хувь нь үнээгээ дан зохиомлоор хээлтүүлдэг бол 50% нь байгалийн аргаар, харин үлдэх хэсэг нь эдгээр хоёр аргыг хослуулан хэрэглэж байна.

Page 19: dairy farming

19  

Хэдийгээр зохиомол хээлтүүлгийн хөтөлбөрт Францын засгийн газраас хөгжлийн тусламжаар олгож байсан санхүүжилт албан ёсоор 2007 онд дууссан ч гэсэн ХХААХҮЯ-наас энэхүү хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлсээр байна. Сүүлийн үед оруулж буй гүн хөлдөөсөн үрэндээ хромосомын ялгалт хийснээр 98% охин тугал төрүүлэх баталгаа өгч буй. Гэхдээ энэ нь практик батлагдсан тухай албан ёсны тайлан одоогоор хараахан гараагүй.

Үхрийг зохиомлоор хээлтүүлэх нь байгалийн хээлтүүлгээс заавал илүү үр дүнтэй байх албагүй. Гэхдээ одоогоор ихэнхи фермүүд 20 хүртэл тооны үнээтэй, санхүүгийн чадал султай учраас сайн үүлдрийн бух худалдан авах, маллахад 18,000 төгрөгийн үнэтэй зохиомол хээлтүүлэг хийлгэхээс илүү зардал гарна. Томоохон фермүүд, жишээлбэл Төв аймгийн Баянчандмань суман дахь Мон-Таримал ХХК-ийн 120 үхрийн ферм цэвэр үүлдрийн бухтай бөгөөд цаашид байгалийн хээлтүүлгийг түлхүү ашиглах сонирхолтой.

Саалийн фермерүүд нэмрийн (анх төллөж буй) гунжийг ихэвчлэн 24-30 сартайд нь анх хээлтүүлж буй нь хэтэрхий оройтож буй хэдий ч эрлийз үхрийн угшил муудсан, тэжээлийн хангамж муу байгаа шалтгаануудын улмаас өсөлт нь удаан учраас үүнээс эрт хээлтүүлэх боломж тааруу. Ийнхүү 24-30 сартайд нь хээлтүүлсэн үхэр 33-39 сартайдаа анх удаа тугаллана. Одоогоор ихэнхи үнээ хавар 3-6 сард тугаллаж байна. Хэдийгээр үнээг өвөл сүү үнэтэй байх үед тугаллуулж болох боловч өвөл, хавар тэжээл хамгийн үнэтэй байдаг учраас жижиг фермүүдийн хувьд санхүүгийн дарамт нь хэтэрхий ихэддэг байна. Томоохон фермүүд үхрээ ихэвчлэн намар, өвөл тугаллуулах буюу эсвэл сар бүр жигд тоогоор тугаллуулж, сүүний гарцыг тогтворжуулдаг.

6.4 Маллагааны хэлбэр

Саалийн фермүүд ихэнхи нь өрхийн эзэмшлийн, сүүний төрөлжсөн фермүүд юм. Төрөлжсөн гэдэг нь сүүний үхрээс өөр малгүй буюу амьжиргаанд хэрэглэх цөөн малтай гэсэн утгыг илэрхийлж байна. Маллагааны технологи нь хагас эрчимжсэн бөгөөд энэ нь бэлчээрийн болон байран маллагааны хосолсон хэлбэрээр илэрч байна.

Бэлчээрийг фермерүүд үнэгүй ашигладаг. Бэлчээрээр маллах хугацаа 139-244 хоногт хэлбэлзэх бөгөөд дунджаар 176 хоног. Ихэвлэн 5-р сарын дундаас 10-р сарын дунд хүртэл бэлчээнэ. 5-р сарын сүүл гэхэд бүх фермүүд үхрээ бэлчээрт гаргасан, харин 10-р сарын эцэс гэхэд фермерүүдийн 80 орчим хувь нь байран маллагаанд шилжсэн байдаг. Хамгийн удаан хугацаагаар бэлчээдэг фермүүд 4-р сарын эхээр үхрээ бэлчээрт гаргаж, 11-р сарын сүүлээр байранд оруулдаг.

Бэлчээх хугацаа богино байх нь эрчимжилтийн төвшин өндөр байгаагийн илэрхийлэл юм. Учир нь байран маллагаанд удаан малласнаар нэг үхэрт ногдох тэжээлийн болон хөдөлмөрийн зардал ихэснэ. Фермүүдийг бэлчээх хугацаагаар нь харьцуулж үзвэл дараахь хоёр дүгнэлт гарч байна: i) томоохон фермүүдийн бэлчээх хугацаа нь харьцангуй богино, мөн ii) бэлчээх хугацаа богинотой фермүүд малаа харьцангуй орой буюу 5-р сар гаргаж байж бэлчээрт гаргадаг. Харин үхрийг байран маллагаанд оруулах хугацаа ихэнхи фермерүүдийн хувьд ойролцоо (10-р сарын эхэн буюу дунд).

Үхрийг ихэвчлэн өглөөний саамын дараа буюу 7 цагт бэлчээрт гаргаж, орой 18 цагт тууж авчран оройн сааманд оруулаад дараа нь 22 цаг хүртэл дахин бэлчээдэг. Бэлчээрийн даац муутай зарим нутагт фермерүүд зун үхрээ холхон бэлчээх буюу оторлодог.

Page 20: dairy farming

6.5 Үхри

Төв аймгферм байфермерисудлах бфермийн

Зураг 7:

ийн байр

гийн Батсүмйгуулж, уг ийн аж ахуйболомж олгон байрны заг

20 үнээний

мбэр сумынфермийн бй эрхлэх хосноор 2001гварын дагу

й байрны сх

н Өдлөгт АНбайрны зурүсэлтэй хү

1 оноос хойшуу баригдса

хем

НУ-ын фермаг төслийг мүүст тус ш байгуулаан байна (Зу

мер Билл Ёном, хэвлэфермд очиагдсан үнээнураг 7).

Ёодор 2001 оэлээр нийтэиж нүдээр үний байрууд

онд 20 үхриэд түгээж, мүзэн туршлд ихэвчлэн

20

ийн мөн лага энэ

Page 21: dairy farming

Фермүүдбусад үхтоосго бихэвчлэнфермүүд

Зураг 8:

Зураг 9:

Зураг 10

Зураг 11

д ихэвчлэн хрээ задгай сбуюу төмөрн дүнзээр бадийн үхрийн

Төв аймгий

Төв аймгий

0: Улаанбаат

1: Улаанбаат

саалийн үхсаравчинд мр замын дэрарьж, цонхын байрыг гад

йн Батсүмбэ

йн Батсүмбэ

тар хотын Т

тар хотын Г

хэр болон тумалладаг. Ср модоор быг нь полиэднаас нь ха

эр сум, 40 ү

эр сум, 20 ү

Туул тосгон

Гачуурт тос

угал, охин бСаалийн үхрбаригдсан бэтилен хальаруулсан фо

үхрийн байр

үнээний бай

н, 10 үнээни

сгон, Хуанда

бяруу, гунжрийн байр нбайх бөгөөдсаар хийсэното зургууды

р

йр

ий байр

айн ам, 15 ү

жаа битүү бнь дүнз, банд Гачуурт тн байх нь өвыг доор үзү

үнээний бай

байранд, харнз, палка, блтосгоны хуввөрмөц. Зарүүлэв.

йр

21

рин лок, вьд рим

Page 22: dairy farming

22  

Битүү байранд үнээгээ малладаг бүх фермүүд одоогоор уяатай маллагааны технологитой. Байрны хийц, тоноглол, бичил уур амьсгал нь хоорондоо нилээд зөрүүтэй.

Үнээний зогсоолууд ихэвчлэн 2 эгнээ байх бөгөөд 1.60-1.80 метр урт, 1.1-1.2 м өргөн. Зогсоолын хашлагыг зарим фермерүүд модоор хийсэн байхад зарим нь хуучин үнээний фермүүдэд ашиглаж байсан төмөр хашлагыг ашигласан байна. Зогсоолын ард ихэвчлэн хүрз орох зайтай буюу 45 см өргөн, 30 орчим см гүн ялгадасны суваг байрлана. Үнээг ихэвчлэн цонх руу буюу гадагш нь харуулан зогсоодог (зураг 12-13).

Зураг 12: 20 үнээний байрын дотор тал, Төв аймгийн Батсүмбэр сум

Зураг 13: 10 үнээний байрны дотор, Улаанбаатар хотын Жаргалант тосгон

Page 23: dairy farming

23  

Цөөн фермд үнээний зогсоолын дээр үнээний сэрвээний харалдаа 12 вольтын хүчдэл бүхий хязгаарлагч суурилуулсан байх бөгөөд энэ нь үнээ дүлэхдээ сэрвээгээ өргөдөг рефлексийг хязгаарлах, үүгээрээ зогсоолыг ялгадасгүй цэвэрхэн байлгах зорилготой.

Зураг 14: Хязгаарлагч бүхий зогсоол, Төв аймгийн Батсүмбэр сумын Өдлөг

Хэвтрийг ихэвчлэн банзаар буюу бууцаар өнгөлөх боловч Төв аймгийн Баянчандмань суман дахь Мон-Таримал ХХК-ийн ферм, УБ хотын Ар Гүнт дэх Д.Хосбаярын 24 үнээний ферм гэх мэт зарим фермүүдэд хэвтрийн зориултын тусгай резинэн дэвсгэр дэвсчээ (зураг 15).

Зураг 15. “Мон Таримал” ХХК-ийн 60 үнээний байрны дотор тал

Page 24: dairy farming

24  

Өвсийг ихэвчлэн зогсоолын гадна үнээний толгойн харалдаа шалан дээр дэвсч өгдөг бол зарим фермүүдэд тэжээлийн онгоц суурилуулсан байна (зураг 16).

Зураг 16. Тэжээлийн онгоц бүхий үнээний байрын дотор, УБ хотын Жаргалант тосгон

Цөөн фермүүд автомат услуур хэрэглэдэг. Автомат услуур нь орон сууцны жорлонгийн бочкитой ижил зарчмаар ажиллах бөгөөд услуурыг хоёр зогсоолын дунд байрлуулдаг.

Зураг 17. Үнээний автомат услуур

Үнээний байранд үнээний зогсоолуудаас гадна тугал, охин тугал, гунж, сувайрсан үнээ байрлах боксууд, мөн ус, бага хэмжээний өвс, тэжээл хадгалах хэсгүүд, мөн сүү хөргөх өрөө багтана. Харин саах тусгай тасалгаа байдаггүй. Зарим үхрийн байрууд дотроо буюу хажуудаа худагтай. Мөн зарим нь сүү хөргөх зориулалтын хүйтэн усны ваннтай байхад заримд нь байдаггүй.

Байрны бичил уур амьсгалын хамгийн том асуудал бол цан юм. Цан ихэсвэл үнээний уушиг өвчилдөг. Цанталт нь агааржуулалттай холбоотой. Манай фермерүүд ихэвчлэн үнээгээ дааруулахаас сэргийлэн байрыг нь өвлийн улиралд битүүлж, агаар оруулдаггүйгээс энэ асуудал голчлон үүсдэг.

Page 25: dairy farming

25  

6.6 Механикжуулалт

Саалийн фермүүдийн үндсэн механикжуулалт нь бага оврын трактор ба өвс бэлтгэх багажууд байдаг. Өвс бэлтгэх багажуудад нь хадуур, тармуур болон хаман боогч багтана. Эдгээр нь ХХААЯ-наас сүүлийн жилүүдэд оруулж буй бага оврын тракторт дагалдан ирдэг. Цөөн фермерүүд бас морин хадуур хэрэглэж байна.

Автомат саалтуур хэрэглэж буй фермерүүд сүүлийн жилүүдэд олширч байна. Гэхдээ үхрийн байранд саах зориулалтын тавцан суурилуулсан буюу тусгай өрөө гаргаж тоноглосон ферм хараахан алга. Одоо фермүүдэд түгээмэл хэрэглэгдэж буй саалтуур нь Турк улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд БНХАУ-аар дамжин Монголд импортлогдсон, 1 сая орчим төгрөгийн үнэтэй, хос хувин бүхий зөөврийн саалтуур юм (зураг 18).

Зураг 18: Бага оврын, 2 хувинтай зөөврийн саалтуур, “Мон Таримал” ХХК-ийн ферм

ХХААХҮЯ-наас “Сүү үйлдвэрлэлийн явцад гарах алдагдлыг багасгах замаар томоохон хотуудын сүүний үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд 2008 онд тус бүр 50 хар тарлан үнээ зээлээр олгосон 6 фермд 2009 онд автомат саалтуурын нийлүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү саалтуур нь саах тусгай өрөөнд суурилуулах зориулалттай, харьцангуй боловсронгуй төхөөрөмж юм.

Фермерүүдэд тэжээлийн ургамал тариалах, ялангуяа даршны эрдэнэ шиш, наран цэцэг, мөн хүчит тэжээлд үр тариа, бүдүүн тэжээлийн орц, чанарыг сайжруулах зорилгоор царгас, хошоонгор зэрэг уургийн агууламж өндөртэй ургамлуудыг тариалах сонирхол байдаг хэдий ч газар тариалан эрхлэх багаж хангалтгүйгээс болоод чаддаггүй. Өөрөө тэжээлээ бэлтгэдэг цөөн фермүүдэд Төв аймгийн Баянчандмань суман дахь “Мон Таримал” ХХК-ийн ферм, Гачуурт тосгоны “Хуандай” ферм зэрэг аж ахуйнууд багтана. Тариалангийн ихэнхи багаж дотоодын зах зээлд олдох боловч зарим багажууд, тухайлбал даршны комбайн олддоггүй, гадаадаас шинээр худалдаж авахад үнэтэй.

Page 26: dairy farming

26  

6.7 Тэжээлийн хангамж, тэжээх технологи

6.7.1 Тэжээлийн хангамж

Фермерүүд үнээгээ байран маллагааны үед гол төлөв өвс, хивэгээр, харин бэлчээрийн маллагааны үед зарим нь хивэг нэмж өгдөг. Цөөн фермерүүд саалийн үнээгээ овъёос, буудай зэрэг хүчит тэжээлээр өвлийн улиралд тэжээдэг. Өвсийг фермерүүд өөрсдөө бэлтгэх буюу худалдаж авна, харин бусад тэжээлийг худалдаж авна. Дарш болон хүчит тэжээл өөрөө бэлтгэдэг ферм маш цөөн.

Өвсийг ихэвчлэн Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол сум, Төв аймгийн Сүмбэр суманд, мөн бага хэмжээгээр Төв аймгийн Баянчандмань, Борнуур сумдад бэлтгэдэг. Өөрөө өвс бэлтгэх боломжгүй фермерүүд ч гэсэн эдгээр нутгуудад намар өвс хадах үеэр очиж хямд үнээр бөөндөж аван нөөцөлдөг. 2008 оны намар өвсийг Баруунхараад 1800 төгрөгөөр борлуулж байсан бол 2009 оны хавар Улаанбаатарт 3000 төгрөгийн үнэ хүрээд байна. Өвсийг нэг боодол нь 25 кг байх стандарттай боловч үнэндээ 20 кг орчим жинтэй.

Өвсийг зарим фермерүүд 8-р сарын дундаас эхлэн хадах боловч ихэнхи нь 9-р сар гаргаж байж хадлангаа эхлүүлдэг. Хадлан хадахын тулд орон нутгийн удирдлагаас хадлангийн талбай ашиглах зөвшөөрөл авна.

Намар өвс хадаж буюу хангалттай авч нөөцлөж чадаагүй фермерүүд Улаанбаатарын өвсний ченжүүдээс худалдаж авах болдог. Орон нутагт өвсөн цэгүүд түгээмэл бус бөгөөд Улаанбаатар хот орчимд бол зөвхөн Жаргалант тосгонд бий.

Хивэгийг фермерүүд ихэвчлэн “Алтан Тариа” ХК болон “Улаанбаатар гурил” ХХК-ийн гурилын үйлдвэрээс авдаг. Мөн Толгойт, Эмээлтэд хивэг худалддаг цэгүүд олон бий.

Сүүлийн үед фермерүүд спиртийн шаар ашиглах нь нэмэгдэж байна. Энэ нь i) хивэгний үнэ нэмэгдсэн, ii) хивэгний тэжээллэг чанар муу байгаатай холбоотой. Спиртийн шаарыг фермерүүд тонныг нь 5000 төгрөгөөр худалдаж авдаг. Мөн “Алтан тариа” ХХК-ийн үйлдвэрлэсэн, 40 кг нь 16000 төгрөгийн үнэтэй хорголжин тэжээлийг хэрэглэдэг фермүүд олширч байна.

6.7.2 Тэжээлийн хэрэгцээ

Тэжээлийн хэрэгцээ ба хангамжийг энерги, уургийн хангамжинд тулгуурлан тооцоолов. Уургийн нэгжид нарийн гэдсэн дэх ашигтай түүхий уургийн (ТУ) грамм буюу кг-ыг, харин энергийг тодорхойлохдоо саалийн үнээнд лактацийн цэвэр энерги (ЛЦЭ, мегажоуль), төл малд солилцлын энерги (СЭ, мЖ)-ийн нэгжүүдийг хэрэглэсэн болно.

Саалийн үнээний энерги, уургийн нийт хэрэгцээ нь амьдралын хэрэгцээ ба ашиг шимийн хэрэгцээний нийлбэртэй тэнцэнэ. Эрлийз хар тарлан болон Алатау үнээний амьдын жин дунджаар 450 кг. Ийм жинтэй үнээний биологийн хэрэгцээ нь өдөрт дунджаар 29 МЖ ЛЦЭ, 360 г ТУ. Бэлчээрээр маллах үед хөдөлгөөн ихэдсэний улмаас энергийн амьдралын хэрэгцээ 15%-иар нэмэгдэнэ. Ширгэсэн үнээнд хээлийн сүүлийн 6 долоо хоногт ургийн бойжилт эрчимжсэнээс шалтгаалж өдөрт 10 мЖ ЛЦЭ, 410 г ТУ нэмж шаардагдана.

Ашиг шимийн хэрэгцээнд 3.8% тослог, 3.3% уургийн агууламж бүхий нэг литр сүү үйлдвэрлэхэд ойролцоогоор 3 мЖ ЛЦЭ, 83 г ТУ шаардагдана. Хоногт 10 литр буюу жилд 3050 литр сүүний гарцтай нэг үнээний жилийн ашиг шимийн хэрэгцээ нь 9150 мЖ ЛЦЭ, 253 кг ТУ (хүснэгт 10).

Page 27: dairy farming

27  

Хүснэгт 10: Саалийн нэг үнээнд жилд шаардагдах шим тэжээлийн хэрэгцээ

Хэрэгцэээ үүсэх шалтгаанууд Хугацаа, хоног

Хоногт Жилд

ЛЦЭ, мЖ ТУ, г ЛЦЭ, мЖ ТУ, г

Амьдралын хэрэгцээ (тогтмол) 365 29 360 10,585 131,400

Бэлчээх үеийн нэмэгдэл (энерги 15%) 138 4.4 0 607 0

Урагийн бойжилтод зарцуулах 42 10 410 420 17,220

Ашиг шимийн хэрэгцээ (10 литр/хоног) 305 30 830 9,150 253,150

Нийт хэрэгцээ 20,762 401,770

Саалийн үнээний шим тэжээлийн хэрэгцээг саамтай үед, ширгэж эхлэх (нийт 60 хоногийн 18-аас хэтрээгүй) үе, мөн урагийн бойжилт идэвхжсэн (ширгээд 18-аас дээш хоносон) үе гэсэн гурван мөчлөг тус бүрд тооцох шаардлагатай (хүснэгт 11).

Хүснэгт 11: Саалийн нэг үнээнд хоногт шаардагдах шим тэжээлийн хэрэгцээ

Мөчлөгүүд Шим тэжээлийн хэрэгцээ

ЛЦЭ, мЖ ТУ, г

Бэлчээрийн маллагаанд

Саамтай үе 63.4 1190

Ширгэж эхлэх үе 32.4 360

Урагийн бойжилт идэвхжсэн үе 42.4 770

Байран маллагаанд

Саамтай үе 59 1190

Ширгэж эхлэх үе 29 360

Урагийн бойжилт идэвхжсэн үе 39 770

5.7.3 Тэжээлийн шимт чанар

Хүснэгт 8: Төрөл бүрийн тэжээлийн энерги, уургийн агууламж

1 кг тэжээлийн шимт чанар 1 кг Хуурай Бодисын

шимт чанар

ХБ, гр. ЛЦЭ, мЖ ТУ, гр. ЛЦЭ, мЖ ТУ, гр.

Бэлчээр

IV cap 824 2.6 62 3.1 75

V-VIII cap 400 2.2 47 5.4 119

IX-X сарын дунд 544 2.7 57 4.9 105

Х сарын дунд-XII cap 811 4.0 83 5.0 102

Өвс 906 3.9 87 4.3 96

Хивэг 891 5.0 115 5.6 129

Буудайн үр 871 5.8 124 6.6 142

Овъёосны үр 880 6.2 121 7.0 137

Page 28: dairy farming

28  

Бэлчээр: Бэлчээрийн ногооны шимтэй үе нь VI-VIII cap. VIII сарын дундаас эхлэн ногооны уургийн агууламж нь буурч, эслэг нь ихсэх тул моджиж, шимт чанар, амт, шингэц муутай болдог (хүснэгт 9).

Хүснэгт 9: Саамын үед нь бэлчээрээр маллаж буй эрлийз саалийн үнээний шим тэжээлийн баланс

Сарууд IV V VI-VIII IX-X XI

Хангамж

Нийт масс, кг 12 20 28 20 14

Хуурай бодис, кг 10 8 11 11 11

ЛЦЭ, мЖ 31 43 61 53 56

ТУ, гр 738 949 1,329 1,147 1,158

- Биологийн хэрэгцээ

ЛЦЭ, мЖ 33 33 33 33 33

ТУ, гр 360 360 360 360 360

= Зөрүү

ЛЦЭ, мЖ -2 10 28 20 23

ТУ, гр 378 589 969 787 798

Сүү үйлдвэрлэх бололцоо, литр 0 3 9 7 8

Өвс: Байран маллагааны үед үнээний энергийн биологийн хэрэгцээ болох 29 МЖ ЛЦЭ-ийг хангахад 7.3 кг өвс шаардагдана. Энэ нормоор тэжээхэд уургийн биологийн хэрэгцээг бүрэн хангаад, 273 грамм ТУ илүү гарна. Хоногт 10 кг өвсөөр тэжээхэд 3.3 литр сүү үйлдвэрлэх боломжтой. Баримжаалбал “10 кг өвс = 3 литр сүү” гэсэн харьцаа үүснэ.

Хүчит тэжээл: Саалийн үнээний уургийн биологийн хэрэгцээг хангахад 3.1 кг хивэг хангалттай боловч энергийн хэрэгцээг хангахад 5.8 кг шаардагдана. Иймээс хивэгээр үнээ тэжээх үед уургийн агууламж өндөртэй тэжээл заавал хавсаргах шаардлагатай. Биологийн хэрэгцээ хангагдсаны дараа 1 кг хивэг 1.6 литр сүү үйлдвэрлэх боломжтой.

Буудайн үрийг хоногт 5 кг нормоор тэжээхэд энергийн биологийн хэрэгцээг хангаад уургийн илүүдэл үүсгэнэ. Үүнээс цааш 1 кг тутам нь 1.9 литр сүүг бий болгоно.

Овёосны үр хамгийн өндөр энергийн агууламжтай. Үнээнд хоногт 4.6 кг овъёос өгөхөд энерги, уургийн биологийн хэрэгцээг бүрэн нөхнө. Үүнээс илүү өгөх 1 кг тутам нь 2 литр сүү бий болгоно.

Эрлийз үнээнээс өдөрт 10 литр сүү саахын тулд 10 кг өвсөн дээр 4.2 кг хивэг, эсвэл 3.6 кг буудайн үр, эсвэл 3.4 кг овъёосны үрээр нэмж тэжээх шаардлагатай.

5.7.4 Тэжээлийн норм ба баланс

Бэлчээрээр маллах үед нэмэлт тэжээл болох хивэгний норм янз бүр байх бөгөөд IV сард дунджаар 4 кг байснаа аяндаа аажмаар багасч, VI-VII сард 1-2 кг болж буураад VIII сарын сүүлчээс эргээд өсч, X сард 2.2 кг болоод, байран маллагаа эхлэх үед 2.6 кг болно.

Page 29: dairy farming

29  

XI сарын дундуур фермүүдийн 90 орчим хувь нь үнээгээ байранд оруулсан байх бөгөөд энэ үед хивэгний дундаж норм 2.5 кг. Хивэгийн өглөө, орой саах үед буюу эсвэл зөвхөн оройн саамын үед тавьж өгдөг.

Эрлийз үнээний хоногийн дундаж сүүний гарц IV сард 8.4 литр, V сард хивэгээр тэжээж буй фермүүдэд 10.3 литр, VI сард 10.4 литр, VII сард 10 литр, VIII сард 9.4 литр. Хивэгэээр тэжээгээгүй фермүүдэд сүүний гарц VII сард дунджаар 9.2 литр. IX сард хивэгээр тэжээж буй фермүүдэд сүүний гарц 8 литр, харин дан бэлчээрээр маллаж буй тохиолдолд 6.8 литр. X сард хивэгээр тэжээвэл 7 орчим литр, тэжээхгүй бол 5 литр. XI сард байран маллагааг эхлүүлсэн фермүүдэд нэг үнээий сүүний дундаж гарц 5.8 литр, эхлүүлж амжаагүй байвал 5 литр.

Бэлчээрээр маллах нийт хугацааны дунджаар авч үзвэл фермерүүд нэг саалийн үнээнд хоногт 1.4 кг хивэг нэмэлт тэжээл болгон өгдөг. Тэгвэл бэлчээрийн ногоо ба энэхүү нэмэлт тэжээлийн шимт чанарын нийлбэр нь 62 мЖ ЛЦЭ, 1354 грамм ТУ болно. Энэхүү тэжээлийн нормоор 9 литр сүү үйлдвэрлэх боломжтой юм.

Байран маллагааны үед тэжээлийн дундаж норм нь 9 кг өвс, 3 кг хивэгээс бүрдэнэ. Эдгээрийн шимт чанарын нийлбэр нь 50 МЖ ЛЦЭ, 1128 грамм ТУ бөгөөд энэ нь хоногт дунджаар 6.8 литр сүү үйлдвэрлэх боломжийг бүрдүүлнэ. Гэхдээ үнээний саамын хугацаанд тэжээлийн норм сүүний гарцаас нь хамааран хэлбэлзэх бөгөөд тугалласнаас хойш 2 сар орчмын дараа сүүний гарц дээд хэмжээндээ хүрэх үед өвсний нормыг 14 кг, хивэгний норм 5 кг хүртэл нэмэгдүүлдэг фермүүд ч цөөнгүй. Яваандаа сүү нь татраад эхэлмэгц тэжээлийн нормыг ч бас багасгадаг байна.

Өвсийг өдөрт 2-3 удаа тавьж өгдөг. Хоёр удаа өгвөл өглөөний саамын дараа болон үдээс хойш усалсны дараа, хэрэв гурван удаа өгвөл оройн саамын өмнө бас өгнө. Хивэгийг өглөө, оройны саамын үед тавьж өгдөг.

Одоогоор саалийн фермүүд үнээгээ ихэвчлэн өвөл ширгээж, хавар тугаллуулдаг тул дунджаар байран маллагааны нийт 189 хоногийн 130-д нь саамын үе, үлдэх 59 хоногт нь ширгэх үе тохиодог. Бэлчээрийн маллагааны үеийг бодвол байран маллагааны үед хөдөлгөөн багасах тул энергийн билогийн хэрэгцээ харьцангуй бага. Энергийн нийт хэрэгцээний 64%, уургийн нийт хэрэгцээний 43% нь биологийн хэрэгцээнд зарцуулагдана. Хээл томрох тусам (тугаллахаас 6 долоо хоногийн өмнөөс эхлэн) биологийн хэрэгцээнд урагт зарцуулах шим тэжээлийн нэмэгдэх бөгөөд үүнд энергийн нийт хэрэгцээний 4%, уургийн нийт хэрэгцээний 11% орчмыг зарцуулна.

Зарим фермүүд байран маллагааны үед саалийн үнээний тэжээлд буудай юмуу овъёосны үр бага хэмжээгээр холидог. Иймээс өдөрт 9 кг өвс, 2.6 кг хивэг, 0.2 кг буудайн үрээр тэжээх нормыг дундаж гэж үзээд энэ тохиолдолд байран маллагааны нийт хугацаан дахь нийт шим тэжээлийн хангамж болон балансыг авч үзье. Энергийн нийт хангамж 9310 МЖ ЛЦЭ, уургийн нийт хангамж 209 кг ТУ болно. Тэгвэл нэг байран маллагаатай үед нэг үнээнээс хоногт дунджаар 6.5 литр сүү сааж буй өнөөгийн нөхцөлд шим тэжээлийн нийт хэрэгцээ нь 9289 МЖ ЛЦЭ, уургийн нийт хэрэгцээ нь 171 кг ТУ. Баланслаж үзвэл энерги, уураг аль аль нь илүүдэлтэй гарч байна. Энэ нь тэжээлийн шимт чанарын хэлбэлзэл, малын байрны тааламжгүй бичил уур амьсгал, малын стресс, мөн тэжээх үед хүний үйл ажиллагаанаас гарах тэжээлийн механик хорогдол зэрэг хүчин зүйлүүдтэй холбоотой. Эндээс сүүний гарц нь зөвхөн тэжээлийн нормоос биш, өөр олон хүчин зүйлүүдээс хамааралтай гэсэн дүгнэлт гарч байна. Малд таатай орчныг бүрдүүлж, ажлын

Page 30: dairy farming

30  

хариуцлагагыг чанд сахихгүй бол тэжээлийн нормын хичнээн нэмэгдүүлсэн ч сүүний гарц дорвитой нэмэгдэхгүй. Мөн өвсийг зохистой хугацаанд нь бэлтгэх, тэжээл худалдан авахдаа чанарыг нь шалгаж байх шаардлагатай.

Саалийн фермүүдийн тэжээлийн нормын дунджаар тооцон, үнээний тэжээлийн жилийн балансыг хийж үзье. Тэжээлийн нийт хангамж нь 4162 кг бэлчээрийн өвс, 1683 кг өвс, 736 кг хивэг, 18 кг буудайн үр байна. Эдгээрт нийтдээ 19,991 МЖ ЛЦЭ энерги, 443 кг ТУ уураг агуулагдана. Дээрхи фермүүдийн дундаж болох жилд 2460 литр сүүний гарцтай, 450 кг амьдын жинтэй үнээнд жилд нийтдээ 19,372 МЖ ЛЦЭ энерги, 345 кг ТУ уураг шаардагдана. Үүнд хээлтэй үед ургийн бойжилтонд зарцуулах хэрэгцээг багтаасан болно. Шим тэжээлийн хангамж ба хэрэгцээг харьцуулбал энергийн хангамж 103%, уургийн хангамж 128% байна. Энергийн баланс харьцангуй бодитой байхад уургийн баланс хэт зөрүүтэй байгаа нь бол намар орой хадсан өвс моджиж, шингэц муутай болдог учраас лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон уургийн агууламж нь бодит амьдрал дээр үхрийн биед бүрэн шингэж чаддагүйтэй холбоотой. Ер нь Монголд малын тэжээлийн тооцоог хийхэд уургийн шингэцийн асуудал хамгийн төвөгтэй байдаг. Өөрөөр хэлбэл өвсний хувьд уургийн агууламж нь үнээний биед сүү бүрэлдэхэд бүрэн зарцуулагдаж буй эсэхийг энгийн тооцоогоор тогтоох боломжгүй. Энэ талаар нарийвчилсан шинжилгээ одоог хүртэл хийгдээгүй. Мөн хивэг туулгах үйлчилгээтэй тул үнээ бие султай байвал бүрэн шингэхгүй. Энэ тохиолдолд мөн л шим тэжээл нь 100% шингэж чадаагүй гэж ойлгож болно. Харин бусад тэжээлийн хувьд, ялангуяа хивэгээс бусад хүчит тэжээлийн хувьд энерги, уургийн агууламж бүрэн ашиглагдах боломжтой.

Одоогоор саалийн фермүүд дэх саалийн үнээний тэжээлийн бүтцийг авч үзвэл бүдүүн тэжээл (өвс) нийт хуурай бодисын 84%, нийт энергийн 81%, нийт уургийн 80%-ийг хангаж, үлдэх хувийг нь хүчит тэжээл хангаж байна. Үнээний жилийн дундаж сүүний гарц болох 2460 литрээс 820-900 орчим литр нь хүчит тэжээлээс, үлдэх хэсэг нь бүдүүн тэжээлээс үүсч байна.

6.7.5 Усалгаа

Бэлчээрээр маллах үед үхрийг үдийн алдад болон оройн саалтын өмнө, өдөрт нийт хоёр удаа усалдаг. Байранд маллах үед худгаас усална. Ихэнхи үнээ өвөл ширгэдэг учраас фермерүүд үхрээ өвөл ихэвчлэн өдөрт нэг удаа, зарим нь хоёр буюу гурван удаа усалдаг байна. Хэрэв нэг удаа усалбал үдийн алдад, хоёр удаа усалбал өглөө өвсөөр тэжээсний дараа болон үдэд, гурван удаа усалбал өвсөөр тэжээх бүрт. Үнээ нэг уухдаа 30-40 литр, хэрэв хоёр удаа усалбал өдөрт 60-80 литр ус ууна.

Сүүний 87.5% нь ус байх учир үнээнд тааваараа, хүссэн үедээ, хүссэн хэмжээгээрээ ус уух боломжийг нь бүрдүүлж өгч байх шаардлагатай. Энэ нөхцөл зөвхөн автомат услууртай фермүүдэд бүрэн биелж байна.

6.8 Саалт

Үнээг одоогоор ихэвчлэн гараар, цөөн фермерүүд 6.6 хэсэгт үзүүлсэн саалтуурыг ашиглан сааж байна. Гараар саахад нэг үнээнд дунджаар 15 минут зарцуулдаг бол саалтуураар саахад 2 үнээг 5-7 минутад сааж дуусгана. Саахын өмнө дэлэнг чийгтэй

Page 31: dairy farming

31  

даавуугаар арчиж цэвэрлэх буюу бүлээн усаар шавшиж цэвэрлэнэ. Саах үедээ үнээнд хивэг тавьж өгнө.

Гараар саах тохиолдолд бэлчээрийн маллагааны үед үнээг гадаа саадаг. Саах хугацаа бэлчээрийн маллагааны үед өглөө 5-7 цагийн хооронд, орой ихэвчлэн 18-20 цагийн хооронд, харин байран маллагааны үед өглөө 6-8 цагийн хооронд, орой 17-19 цагийн хооронд.

Туршлага багатай фермерүүдийн төдийлөн ач холбогдол өгдөггүй боловч эргээд маш их хохирол учруулах аюултай нэг асуудал бол саах арга юм. Буруу сааснаас болж үнээний дэлэн өвдөх тохиолдол гардаг бөгөөд зарим фермд зөвхөн 2 хөхнөөс нь сүү гардаг үнээ цөөнгүй байна. Гараар зөв саахад бүх хуруунуудаараа хөхийг атгаад үнээг цочирдуулалгүйгээр зөөлөн базах ёстой байтал зарим саальчид хөхнөөс шувтарч саадаг нь үнээг цочирдуулан, сүү ялгаруулах рефлексийг саатуулдаг. Мөн саахын өмнө гараа угаадаггүй нь хөхөнд бохир оруулах буюу өвчний нян халдаах аюултай.

Гараар саахын эрсдэлийн ухаарсан олон фермерүүд цаашид саалтуур ашиглах хүслтэй байна. Саалтуур нь гараар саахаас огт өөр, тугал эхийгээ хөхөхтэй ижил зарчмаар ажилладаг тул үнээнд стресс учруулалгүй, сүүг үнээний биологийн рефлексийг ашиглан гаргаж авдаг. Хөхөнд угласан саалтуурын бортогонд вакуум орчин үүссэнээр хөхний булчингууд аяндаа суларч, даралтын зөрүүгээр сүү бортого руу шахагддаг.

6.9 Сүүний гарц

Улаанбаатар хот орчмын саалийн фермүүд нэг үнээнээс жилийн дунджаар 1845-3090 литр сүү сааж байна. Дундаж гарц нь 2460 литр. Үүнийг саамын 305 хоногт хуваахад хоногийн дундаж гарц 8.1 литр.

Сүүний гарцад бэлчээрийн маллагааны үе, хугацаа ихээхэн нөлөөлж байна. Одоогоор бэлчээрээр маллах үе нь бүхлээрээ саамын үед багтахаар үл барам саалийн хамгийн өндөр потенциальтай үетэй давхцаж байна. Ихэнхи фермүүдэд үнээний саамын хугацаа 3-4 сард эхэлдэг бөгөөд саамын нийт 305 хоногт дунджаар бэлчээрээр маллах 175 хоног, байранд маллах 130 хоног багтана (хүснэгт 10).

Хүснэгт 10: Хагас эрчимжсэн үнээний фермерийн аж ахуй дахь саамын хугацааны бүтэц

III cap IVcap V cap VI cap VII cap VIIIcap IX cap X cap XI cap XII cap I cap II cap

Б.м.ү Бэлчээрээр маллах үе (175 хоног) Байран маллагааны үе

Саамын (лактацийн) хугацаа (305 хоног)

Зарим фермүүд үнээгээ II-III сард хээлтүүлж, XI-XII сард төллүүлдэг. Энэ тохиолдолд саамын хугацаанд бэлчээрээр маллах 125 хоног, байранд маллах 180 хоног багтана.

Хүснэгт 10-д үзүүлсэн схемийн дагуу дунджаар тооцоход нийт саалийн 65%-ийг нь бэлчээрээр маллах үед, үлдэх 35% нь байранд маллах хугацаанд сааж байна. Бэлчээрээр маллах үед сүүний дундаж гарц 9.1 литр байдаг бол байранд маллах үеийн гарц 6.8 литр.

Ихэнхи фермүүдийн хувьд үнээнүүд нь VII сард хамгийн өндөр сүүний гарцтай байдаг нь үнээний саамын 60-с 120 дахь хоногт энэ сар багтдагтай холбоотой. VII сард нэг

Page 32: dairy farming

32  

үнээний хоногийн сүүний гарц дунджаар 11 литр хүрнэ. Сүүний гарц энэ эрчээрээ IX сар хүргэх бөгөөд үүнээс хойш үнээний саалийн потенциал буурч, мөн бэлчээрийн өвсний шим тэжээл мууддаг тул багассаар XI сарын сүүлчээс I сарын сүүлч хүртэлх үед тохиох саамын хугацааны сүүлийн 65 хоногт хоногт дунджаар 5 литр болно (зураг 19).

Зураг 19: Саамын хугацааны 60 хоногийн мөчлөгүүд дэх эрлийз үнээний дундаж гарц

6.9 Сүүний хэрэглээ ба борлуулалт

Нэг үнээний сүүний жилийн нийт гарцыг 100% гэж үзвэл үүнээс 17% нь тугал хөхүүлэх буюу угжихад, 4% нь фермерийн өрхийн хэрэгцээнд зарцуулагдаж, үлдэх 79%-ийг нь борлуулж байна. Өөрөөр хэлбэл 2460 литр дундаж сүүний гарцтай үнээнээс жилийн турш борлуулах сүү нь 1943 литр.

Фермерүүд сүүгээ 5 янзаар борлуулдаг. Хамгийн түгээмэл нь сүүний үйлдвэрүүдээс өөрийн машинаар фермерүүдээс сүүг нь очиж авах хувилбар юм. Хувьдаа ачааны машинтай фермерүүд бол сүүгээ өөрсдөө аваачиж арай илүү үнээр өгдөг.

Хотод ойролцоо байрлалтай Ар Гүнт, Гачуурт, Туул зэрэг газруудад байршилтай зарим фермерүүд сүүгээ шууд хүнсний дэлгүүрүүдэд хүргэж нийлүүлдэг. Энэ тохиолдолд сүүний үйлдвэрт нийлүүлснээр өндөр үнэ авах боловч ихэвчлэн нийлүүлэлтийн гэрээ хийгддэггүй тул хүнсний дэлгүүрүүд заримдаа сүү авахаас татгалзаж болох эрсдэлтэй.

Гачуурт, Туул тосгоны зарим фермерүүд өөрсдөө Улаанбаатарын хүнсний захуудад буюу гудамжинд зогсч сүүгээ борлуулдаг. Энэ нь хамгийн эрсдэлтэй хувилбар юм. Учир нь i) сүү нь борлогдож дуусах баталгаа байхгүй, мөн ii) зөвшөөрөлгүйгээр гудамжинд борлуулж байгаад баригдах аюултай.

Сүү борлуулах сүүлийн хувилбар бол ченжүүдэд худалдах арга юм. Ченжүүд өөрсдийн машинаар фермүүдэд очиж сүүг нь авах бөгөөд сүүний үйлдвэрүүдтэй ижил үнэ төлдөг. Фермерүүд ченжүүдэд сүүгээ өгөх гол шалтгаан нь сүүний үйлдвэрүүдтэй гэрээ байгуулахаас татгалзаж, хүссэн үедээ хүссэн хэмжээгээр сүү борлуулах гэсэн сонирхол юм. Ченжүүд авсан сүүгээ цааш нь хүнсний дэлгүүрүүдэд буюу зуслангуудаар борлуулдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд сүүний үйлдвэрүүдийн хооронд өрсөлдөөн ширүүссэнээс ченжүүд аяндаа шахагдсаар байна.

8

11 10

7

5

0

2

4

6

8

10

12

14

0-60 дахь хоног IV-V cap

60-120 дахь хоног VI-VII cap

120-180 дахь хоног VIII-IX cap

180-240 дахь хоног X-XI cap

240-305 дахь хоног XII-I cap

литр

/хон

ог

Page 33: dairy farming

33  

7. Дүгнэлт

Сүүний фермерийн аж ахуй 1990-ээд оноос өмнө хэдийгээр улсаас ихээхэн хэмжээний татаас авдаг байсан хэдий ч технологийн хувьд томоохон амжилтанд хүрсэн байсныг Борнуурт нэг үнээнээс 6000 гаруй литр сүү авч байсан жишээ харуулж байна. Хувьчлалаар энэ салбар дампуурч, мөн сүү боловруулах үйлдвэрлэл уналтанд орсон. Харин 1994-1999 онд хэрэгжсэн ДАНИДА-гийн төслөөр өрхийн эзэмшлийн сүүний фермүүд байгуулагдсанаас зарим нь өнөөг хүртэл амжилттай ажиллаж ирсний ачаар 2000-аад оны эхэн хүргэсэн байна. Гэвч энэ нь хангалтгүй байсан бөгөөд 2001 онд АНУ-ын фермер Билл Ёодор Батсүмбэрийн Өдлөгт 20 үнээний загвар ферм байгуулж, фермийн аж ахуй эрхлэх хүсэлтэй олон хүнд заавар зөвлөгөө өгч тусалсан нь Улаанбаатар хотын орчимд үнээний фермүүд олноор байгуулагдах үндсэн суурийг тавьжээ. Монголд сүүний үнэ харьцангуй өндөр байдаг нь өмнө нь огт өөр ажил хийж байсан олон хүнийг энэ салбарт бизнес шинээр эрхлэхэд түлхэц болжээ. Одоо Улаанбаатар хот, Төв, Сэлэнгэ аймгуудад байршилтай 900 орчим үнээний фермүүд сүүний чиглэлийн Хар Тарлан болон сүү-махны чиглэлийн Алатау, Симментал (шар тарлан) үүлдрийн эрлийз голлосон нийт 10000 гаруй үнээ маллаж, Улаанбаатар хотод жилд 18 сая литр сүү нийлүүлж байна.

Гэвч одоогоор сүүний фермийн аж ахуйн салбарт 20 хүртэлх үнээтэй жижиг өрхийн аж ахуйнууд зонхилж байгаа нь сүүний салбар хөгжлийг удаашруулж байна. Зохиогчийн анх 2005 анх судалгаа хийж байсан үеэс 2009 он хүртэл энэ салбарт бизнес эрхлэгчдийн тоо л нэмэгдсэнээс биш, технологи, менежментийн дорвитой өөрчлөлт гараагүй бөгөөд энэ зогсонги байдал цаашид хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй. Фермерүүд олсон орлогоо юун түрүүнд өрхийн хэрэгцээндээ зарцуулахаас биш дэвшилтэт технологи ашиглах (жишээ нь механикжуулалт), менежментийн шинэлэг арга барил (жишээ нь хоршоолол) нэвтрүүлэхдээ хойрго хандаж байна. Малын үүлдэр угсааг сайжруулахад анхаарал сул тавьдаг, тэжээлийг зохистой нормоор өгдөггүй, хавар ногооны сөл гүйцээгүй байхад малаа бэлчээрт гаргаж, намар ногооны уургийн агууламж багасч, моджисон хойно байранд оруулдаг, үнээний байранд тааламжгүй орчин, бичил уур амьсгал бүрдүүлсэн, үнээг хангалттай усалдаггүй, буруу сааж, саалтын ариун цэврийн горимыг сахидаггүйн улмаас дэлэнг гэмтээж, өвчлүүлдэг гэх мэт олон технологийн, мөн менежментийн доголдлуудаас болж тэд 3500 литр буюу түүнээс дээш сүү өгөх биологийн потенциальтай үхрээс дунджаар дөнгөж 2460 литр сүү авч байна.

Төрөөс “Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх хөтөлбөр”-ийнхөө хүрээнд энэ салбарт сүүлийн жилүүдэд нилээдгүй анхаарал тавьж буйн илрэл нь “Сүү үйлдвэрлэлийн явцад гарах алдагдлыг багасгах замаар сүүний үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх” төсөл бөгөөд энэхүү төслөөс фермерүүдэд чиглэсэн бодит арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Хамгийн дорвитой гэж хэлж болохуйц ажил нь Хар тарлан үүлдрийн цэвэр угсааны 50 үхэр бүхий 6 загвар фермийг 2008 онд байгуулсан явдал юм. Эдгээр фермүүдийн цаашид төрөл бүрийн хэлбэрээр дэмжихээс гадна 2009 онд бас 6 ферм шинээр байгуулахаар төлөвлөөд байна. Мөн ХХААХҮЯ-наас үхрийн зохиомол хээлтүүлгийн хөтөлбөр, жил бүр бага оврын трактор БНХАУ-аас импортлон хөнгөлөлттэй үнээр фермерүүдэд нийлүүлэх мэтээр олон тустай ажлуудыг хэрэгжүүлж байна. Хэдийгээр 2009 онд яамны төсөв багассан ч гэсэн сүүний фермерүүдэд үзүүлж буй тусламж, дэмжлэгээ үргэлжлүүлнэ гэж найдаж байна.

Page 34: dairy farming

34  

Улаанбаатар хотын хүн ам өсч, амьжиргааны төвшин нэмэгдэх тутам сүүний зах зээл улам тэлсээр. Сүү, сүүн бүтээгдэхүүний нэг хүнд оногдох нийт хэрэглээ 1992 онд шингэн сүүнд шилжүүлснээр дөнгөж 34 литр байсан 2007 онд 84 литр хүрчээ. Нийт хэрэглээ тус онд 86.6 сая литр байв. Нэг хүнд оногдох сүүний хэрэглээ 1998 онд хүрсэн төвшин болох 102 литрт дахин хүрэх бүрэн боломжтой бөгөөд энэ тохиолдолд УБ хотын одоогийн хүн амаар тооцоход зах зээлийн нийт багтаамж нь одоогийн түвшингээс даруй 28 сая литрээр илүү буюу 115 сая литр шингэн сүүтэй тэнцэх юм.

Сүүний үнэ ч өссөөр 2007 оны дунджаар 0.49 ам.долларт хүрсэн бөгөөд 2008 оноос БНХАУ-аас сүү импортлохыг хориглосонтой холбоотойгоор улам өсч, одоо Тетра-Пакаар савласан сүү литр нь 1.2-1.6 ам.доллар хүрээд байна.

Зах эээлийн энэ орон зайг хангалттай фермерүүд болон сүү боловсруулах үйлдвэрүүд маш хангалтгүй ашиглаж байна. Улаанбаатар хотод одоо ажиллаж буй 40 гаруй сүүний үйлдвэрүүд өөрсдийнх нь өгсөн албан ёсны мэдээгээр жилд нийт 120 сая литр сүү боловсруулах хүчин чадалтай мөртлөө 2007 онд дөнгөж 9.2 сая литрийг боловсруулжээ. Энэхүү сул хүчин чадал бодитоор оршиж буй нь сүүний фермерүүд цаашид үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх бүрэн боломжтойг харуулж байна.

Одоогоор УБ хотын сүүн бүтээгдэхүүний зах зээлд фермерүүд 18 сая литр шингэн сүү нийлүүлж, импортын бүтээгдэхүүнүүд шингэн сүүнд шилжүүснээр мөн 18 сая литр, харин малчдын нийлүүлж буй сүү, цагаан идээг шингэн сүүнд шилжүүлбэл 51 сая литр болж байна. Импортын болон малчдын нийлүүлж буй цагаан идээг орлох бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх нь сүүний үйлдвэрүүдэд хамааралтай асуудал, харин шингэн (түүхий) сүүний зах зээлд байр сууриа бэхжүүлэх нь фермерүүдийн асуудал. Фермерүүдийн өрсөлдөгчид нь малчид болон хуурай сүү импортлогчид юм. Хуурай сүүний гаалийн татварыг нэмэхгүй бол шингэн сүүний үнэ өсч байгаа өнөө үед сүүний үйлдвэрүүд хуурай сүү түлхүү хэрэглэх хандлагатай байна. “Сүү” ХХК хүртэл хуурай сүү хэрэглэж буй талаар мэдээлэл бий.

Малчид шингэн сүүний зах зээлд фермерүүдийн хувьд хүчтэй өрсөлдөгч биш. Тэд сүүгээ зөвхөн зун, намарт нийлүүлдэг бөгөөд сүүний үйлдвэрүүд ч тэднээс сүү авахдаа дургүй, аль болох фермерүүдээс сүүгээ татах сонирхолтой.

Гэхдээ фермерүүд цаашид сүү үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломж байгаа хэдий ч сүүний үйлдвэрүүд i) өөрсдөө одоо хүчин чадлынхаа дөнгөж 7.5%-ийг ашиглаж буй дорой байдлаасаа гарч чадах эсэх, ii) хуурай сүүг хэрэглэхээ багасгаж, шингэн сүүний хэрэглээгээ нэмэгдүүлэх эсэхээс хамаарна. Сүү боловсруулах салбарын хөгжлөөс фермерүүдийн ирээдүй хамаарах нь ойлгомжтой. Аль ч нутагт фермерүүдтэй уулзахад тэд өөрийн гэсэн сүүний цехтэй болох, хотод сүү, цагаан идээний лангуутай болох хүсэлтэйгээ илэрхийлж байдаг нь сүү боловсруулах салбарын хөгжил сүүний фермерийн аж ахуйн хөгжлийн эрчийг гүйцэхгүй буйн тод илрэл мөн.

Сүүний үйлдвэрүүдэд тулгардаг нэг асуудал бол НӨАТ-ын тэгш бус байдал юм. Малчид, фермерүүд НӨАТ төлдөггүй байтал сүүний үйлдвэрүүд НӨАТ төлдөг учраас шингэн сүү сүүний үйлдвэрийн хаалгаар ормогц үнэ нь автоматаар 10% нэмэгддэг. Тиймээс аж үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүн гар аргаар боловсруулсан бүтээгдэхүүнтэй үнээр өрсөлдөх боломжгүй. Гагцхүү бүтээгдэхүүний чанар, үзэмжийг сайжруулж, маркетингийн зөв бодлого явуулж байж амжилт олно. Ер нь ч сүүн бүтээгдэхүүний хэрэглээ маш уян хатан байдгийг сүүний үйлдвэрүүд мэдэхэд

Page 35: dairy farming

35  

илүүдэхгүй. Тухайлбал 1998 онд УБ хотод сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ 1990 оноос хойших дээд хэмжээ болох 102 литрт хүрээд дараа нь эдийн засгийн ямарваа шалтгаангүйгээр эргэж буусан, одоо хэрэглэгчдийн худалдан авах чадвар тэр үеийнхтэй харьцуулашгүй нэмэгдсэн байхад сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ нь дөнгөж 84 литр байгаа нь үүнийг бэлхэн харуулж байна.

Улаанбаатар хотын хүн ам одоогийн эрчээрээ өсвөл 2015 он гэхэд 1.27 сая болох төлөвтэй байна. Тэгвэл сүү, сүүн бүтээгдэхүүний нийт хэрэглээ нэг хүнд оногдох одоогийн төвшингөөр тооцоход 107 сая, харин 1998 оны төвшинд эргээд хүрнэ гэж үзвэл 129.8 сая литр болж өснө. Нэг хүнд оногдох одоогийн төвшин хэвээр, мөн сүү нийлүүлэгчдийн одоогийн бүтэц (фермерүүд 21%, импортлогчид 21%, малчид 58%) хэвээр хадгалагдана гэж үзвэл 2015 онд фермерүүд 22.5 сая литр сүү нийлүүлэх боломжтой. Энэ тохиолдолд фермерүүдийн одоогоор жилд нийлүүлж буй 18 сая литрийг даруй 4.5 сая литрээр нэмэгдүүлэх боломжтой болох юм. Хэрэв одоогоор малчдын зах зээлд эзэлж буй хувийн хагас нь фермерүүдэд шилжинэ гэж үзвэл фермерүүд түүхий сүүний нийт зах зээлийн 50%-ийг хангах хэмжээнд хүрнэ. Үүний бодит хэмжээ нь 53.5 сая литртэй тэнцэх бөгөөд фермерүүдийн одоогийн үйлдвэрлэж буй хэмжээнээс 35.5 сая литрээр илүү юм. Энэхүү зөрүүг үйлдвэрлэхэд 2000 литрийн саамын гарц бүхий 17,750 үнээ шинээр шаардагдана.

Импортын бүтээгдэхүүнийг цаашид үндэсний үйлдвэрлэгчид зах зээлээс шахаж чадах эсэхийг урьдчилан хэлэх боломжгүй. Импортоор түүхий сүү биш, сүүн бүтээгдэхүүн орж ирдэг учраас энэ нь фермерүүдэд гэхээсээ илүү сүүний үйлдвэрүүдэд хамааралтай асуудал юм. Хуурай сүүний хувьд ч гэсэн зөвхөн импортлож буй нь л бэрхшээл үүсгэж буй болохоос биш дотооддоо үйлдвэрлэх тохиолдолд фермерүүдээс авах шингэн сүүг түүхий эд болгон ашиглах тул асуудалгүй болно. Сүүн бүтээгдэхүүний импорт багасах эсэх нь хамгийн гол нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, мөн дотоодын үйлдвэрүүд ижил чанартай орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өрсөлдөхүйц үнээр зах зээлд нийлүүлж чадах эсэхээс шалтгаална.