Top Banner
[Type the company name] 1 Агуулга Оршил Зорилго,Зорилт Онолын хэсэг 1.албан тушаал ахих төлөвлөлт 2.албан тушаал ахих нь байгуулагын хувьд 3.албан тушаал ахих нь хувь хүний хувьд 4.албан тушаал ахих төрөлүүд 5.менежер ба хувь хүний хүлээх үүрэг 6.албан тушаал ахих төлөвлөлт хийх аргачлал 7.албан тушаал дэвшихэд анхаарах зүйлс 8.Албан тушаал ахих боломж. 9.Албан тушаал ахих саад Zig Zag trade танилцуулга Судалгааны хэсэг 1. Судалгааны зорилго,зорилтууд 2. Судалгааны арга ,аргачлал 3. Судалгааны үйл явц 4. Судалгааны дүгнэлт 5. Ерөнхий дүгнэлт Ном зүй Хавсралт www.zaluu.com www.zaluu.com
25

od bolooo nuuts

Apr 21, 2015

Download

Documents

Nkhjn Gnbld
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: od bolooo nuuts

[Type the company name] 1

Агуулга

Оршил

Зорилго,Зорилт

Онолын хэсэг

1.албан тушаал ахих төлөвлөлт

2.албан тушаал ахих нь байгуулагын хувьд

3.албан тушаал ахих нь хувь хүний хувьд

4.албан тушаал ахих төрөлүүд

5.менежер ба хувь хүний хүлээх үүрэг

6.албан тушаал ахих төлөвлөлт хийх аргачлал

7.албан тушаал дэвшихэд анхаарах зүйлс

8.Албан тушаал ахих боломж.

9.Албан тушаал ахих саад

Zig Zag trade танилцуулга

Судалгааны хэсэг

1. Судалгааны зорилго,зорилтууд

2. Судалгааны арга ,аргачлал

3. Судалгааны үйл явц

4. Судалгааны дүгнэлт

5. Ерөнхий дүгнэлт

Ном зүй

Хавсралт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: od bolooo nuuts

[Type the company name] 2

Оршил

Энэ сэдэвийг судалсанаар бид албан тушаал ахих гэж юу вэ? Хэрхэн

хэрэгжүүлэх вэ? Албан тушаал хэрхэн ахих вэ?Ямар хүн албан тушаал ахих илүү

боломжтой байдаг вэ?гэх мэт олон асуудлыг таньж мэдэхээсгэдна үүнийгээ

амьдралд хэрэгжүүлэх болмтой болох юм.Хүн бүр ажил хөдөлмөр эрхэлж

түүнийхээ үр шимийг хүртэх эрхтэй бөгөөд тухайн аж ахуйн нэгж байгууллагатаа

чин үнэнчээр ажиллаж,удирдлагадаа өөрийн давуу талаа танин мэдүүлж тушаал

дэвших шаардлагатай байдаг.Үүнийг хэрхэн хийх вэ гэдийг уг сэдэвтээ тусган

харуулсан болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: od bolooo nuuts

[Type the company name] 3

Зорилго

Энэхүү сэдвийг судлах болсон зорилго нь хүмүүс албан тушаал ахихдаа юуг

анхаарах ,юуг хэрэгжүүлбэл зохих вэ? Гэдгийг судалж мэдэхийг зорилоо.Мөн

хөдөлмөрийн гэрээний талаар хүмүүс хэр мэдлэгтэй байдаг талаар судалхыг

хүслээ

Зорилт

Нийгэмд ажилд хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн албан тушаал ахих үйл

явц ямархуу байна.

Өөрийн одоогийн албан тушаалдаа хэр нийцтэй байдаг.

Цаашид дэвших албан тушаалд боловсрол мэргэжил нь тохирч байгаа эсэх.

Албан тушаал ахих боломж байгаа эсэх.

Албан тушаал ахих саад тотгор.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: od bolooo nuuts

[Type the company name] 4

Албан тушаал ахих төлөвлөлт

Албан тушаал ахих төлөвлөлт нь байгууллагын хүний нөөцийн хөгжлийн нэг

бүрэлдэхүүн хэсэг мөн.Байгууллагад уг төлөвлөлтийг нөөц боловсон хүчин бий

болгох зорилгоор дамжуулан хэрэгжүүлдэг.

Албан тушаал дэвших төлөвлөлт нь ажилтнуудад тодорхой анхдагч нөхцлүүдэд

зохих эерэг үр дүн бүхий ур чадвар ,туршлага олж авсан тохиолдолд ямар албан

тушаалд тэд ажиллаж болохыг харах боломж олгодог.Харин менежментийн

хөгжлийн хөтөлбөрөөс ялгаатай тал нь тодорхой ажил,албан тушаалд

чиглэгддэггүй,ихэвчлэн мэргэжилийн өсөлт ба үйл ажиллагааг тусгасан байдагт

оршино.

Албан тушаал ахих төлөвлөлт гэдэг нь тодорхой удирдагч эсвэл ажилтан ,түүгий

хөдөлмөрийн үйл ажиллагааны хугацаанд албан тушаал хаших магадлал эсвэл

боломжийг харуулсан зураглал юм.

Байгууллагын ажилтнуудын албан тушаалын өсөлтөд нөлөөлдөг хүчин зүйлүүдийг :

Гадаад

Зохион байгуулалтын

Хувь хүний гэж ангилдаг.

Гадаад хүчин зүйлд эдийн засгийн нөхцөл байдал, техникийн хүчин

зүйлүүд ,засгийн газраас тодорхой салбар ,үйлдвэрлэлд өгч буй ач

холбогдол ,дэмжлэг туслалцаа,хөдөлмөрийн зах зээлийн болон салбарын

өрсөлдөөн ,дэвшилтэт техник технологийн нэвтрэлт зэргийг багтаадаг.

Албан тушаалын төлөвлөлтийн явцад дараах зохион байгуулалтын хүчин

зүйлүүдийг тооцож үзэх нь зүйтэй: үүнд

Байгууллагын хэмжээ

Зохион байгуулалтын бүтэц

Зохион байгуулалтын соѐл

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: od bolooo nuuts

[Type the company name] 5

Ажлын шинж чанар ,нөхцөл

Удирдлагын арга барил

Карьерийн хөгжлийн хөтөлбөр

Шаталсан бүтэцтэй том байгууллагуудын хувьд албан тушаал дэвших боломж их

байхад жижиг байгууллагагд албан тушаал ахих нь хязгаарлагдмал байдаг.

Албан тушаал ахих төлөлвлөлт хийхэд хэдийгээр цаг хунацаа хөрөнгө мөнгө

зарцуулдагч энэ байгууллага болон хувь хүмүүсийн хэрэгцээг хангахад чухал ач

холбогдолтой.

Албан тушаал дэвших ,дэвшүүлэх үйл явц нь байгууллагын болон хувь хүний

хэрэгцээ ,сонирхол нийцсэн тохиолдолд үр дүнтэй байдаг.

байгууллагын хувьд: Албан тушаал ахих нь

Үр ашигтай албан тушаал ахих төлөлвлөлт гэдэг нь:байгууллага хүний нөөцөө

үр ашигтай ашиглаж,ажиллах тэгш боломжийг ажилтнуудад олгож байгааг хэлнэ.

Байгууллагын зорилгоос үүдэн албан тушаал ахих төлөвлөлт нь 3 үндсэн

зорилгоор хийгддэг:Үүнд

Хүний нөөцийн одоогийн болон ирээдүйн хэрэгцээг шаардлага гарсан үед нь

цаг алдалгүйгээр хангах

Байгууллага болон хувь хүнд байгууллага доторхи албан тушаалын

замуудын талаар мэдээлэх

Сонгох үнэлэх хөгжүүлэх үйл ажиллагаануудыг нэгтгэснээр одоо байгаа

хүний нөөцийн хөтөлбөрийг бүрэн дүүрэн ашиглах болон байгууллагын

зорилготой уялдуулан хувь хүний албан тушаалыг удирдах

Ажилтныг албан тушаал дэвшүүлэх үед тавигдах гол шалгуур нь байгууллагын

зорилго ,зорилтууд болдог.

Албан тушаал ахих нь хувь хүний хувьд: Ерөнхий менежментийн онолоор

А.Маслоу ,МакКлеланд гарын хэрэгцээний тухай онолуудыг авч үздэг.Тэд хүмүүс

хэрэгцээгээ хангахын тулд ажиллаж хөдөлмөрлөдөг гэсэн онолын номлолыг бий

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: od bolooo nuuts

[Type the company name] 6

болгосон. А.Маслоугийн хэрэгцээний шатлалын онолын гол агуулга нь хүний

анхдагч хэрэгцээ хангагдсан тохиолдолд дараа шатны хэрэгцээ бий болж ,улмаар

түүнийг хангахыг шаарддаг.Харин МакКлеланд дээд түвшний буюу эрх мэдлийн

амжилтын ,бусдаас хамаарах гэсэн хэрэгцээний онолын үндэслэлийг тавьсан

билээ.Албан тушаал ахих нь хувь хүний хувьд эрх мэдлийн ,нэр хүндийн болон

санхүүгийн гэсэн хэрэгцээг нэгэн зэрэг хангах боломжийг олгодог байна.

Эрх мэдлийн хэрэгцээ: МакКлеландын тодорхойлсноор эрх мэдэл гэдэг бол

бусдад нөлөөлөх боломж юм.

Нэр хүндийн хэрэгцээ:Тодорхой өндөр албан тушаалд дэвших нь бусдын

анхаарлыг өөртөө татах ,ингэснээр ямар нэг сайн зүйл хийж нэр хүнд олж

авахад дөхөмтэй байдаг.Аливаа удирдагч хүний нөлөөлөх чадварыг

хөгжүүлэх нэг арга бол нэр хүндээрээ манлайлах явдал юм.

Санхүүгийн хэрэгцээ: Илүү өндөр хариуцлагатай ажилд илүү цалин төлөх

ѐстой гэсэн үзэл нийтлэг байдаг.Албан тушаалын төвшин ахих тусам эрх

мэдэлтэй зэрэгцэн хариуцлагын цар хүрээ нэмэгддэг тул бусдаас өндөр

цалин авах ба хувьсах цалин олох боломж их байдаг.мөн нийгмийн болон

байгууллагын үр шимээс бусдаас түрүүнд хүртэх боломжтой.

Албан тушаал ахих үйл явц:Аливаа байгууллагын албан тушаал дэвших үйл явц

нь удаан хунацаа шаардсан ,дахин давтагдаж болох олон үе шаттай нарийн

төвөгтэй үйл ажиллагаа юм

Албан тушаал ахих хоѐр төрөл байдаг:

Мэргэжилийн

Байгууллага доторх

Байгууллага доторх гэдэг нь зөвхөн нэг байгууллагын дотор ажилтан бага

тушаалынхаас эхлэн өндөр албан тушаал хүртэл тодорхой шат дараалалтай

албан тушаал дэвших явдал юм.Үүнийг дотор нь:

Хэвтээ

Босоо

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: od bolooo nuuts

[Type the company name] 7

Төвд тэмүүлсэн гэж ангилна.

Босоо: зохион байгуулалтын бүтцийн шатлалын өндөр түвшинд хүрэх

Хэвтээ: Ажилтан үйл ажиллагааны өөр функциональ хэсэгт шилжих эсвэл түр зуур

өөр албан ажил гүйцэтгэх

Төвд тэмүүлсэн: Удирдлагаас чухал үүрэг даалгавар авч гүйцэтгэх, өөрийнх нь

зиндааны бус хүмүүстэй албан ба албан бус хурал цуглаан ,зөвлөгөөнд оролцохыг

урих,чухал мэдээллийг хүлээн авах боломжтой байх зэрэг замаар байгууллагын

удирдлагын цөмд орох

Мэргэжилийн карьер гэдэг нь ажилтан өөрийн хөдөлмөрлөх үйл ажиллагааны

явцад суралцах,ажилд орох ,мэргэжилийн өсөлт, хувийн мэргэжилийн чадвараа

хадгалах ,эцэст нь тэтгэвэрт гарах зэрэг хөгжлийн төрөл бүрийн үе шатыг

дамжихыг хэлнэ.

Албан тушаал ахих үйл явцыг хүмүүсийн амьдралын тодорхой үе шаттай

давхцуулан хэд хэдэн үе шатуудад хуваан авч үздэг:

1. Бэлтгэл үе шат: Хүний амьдралын 25 нас хүртэл үргэлжилнэ.

2. Байр сууриа олж эзлэх буюу тогтворжтх үе:Ойролцоогоор 25-30 нас хүртэл

үргэлжлэх ба ажилтан сонгож эзэмшсэн мэргэжилээ өөрийн

болгож ,шаардлагатай ур чадварыг олж авч мэргэшүүлэлтийн чиглэлээ

тодорхойлдог.

3. Амжилтанд хүрэх үе шат: Ихэвчлэн 30-45 нас хүртэл үргэлжлэх ба энэ үед

ажилтны мэргэжлийн өсөлтийн үйл явц явагдаж ,улмаар албан тушаалын

шат ахиж эхэлнэ.

4. Албан тушаалын оргилд хүрэх үе шат: 45-60 нас хүртэл үргэлжлэх ба

хүрсэн үр дүнгээ батжуулж бэхжүүлэх үйл явцаар тодорхойлогдоно.

5. Төгсгөл үе шат: 60-65 нас хүртэл үргэлжлэх ба ажилтан тэтгэвэрт гарахад

бэлгэж эхэлнэ.Энэ үед ажилтан өөрийн ажил албан тушаалыг

залгамжлагчийг идэвхтэй эрж хайж ,сургах үйл явц голлоно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: od bolooo nuuts

[Type the company name] 8

6. Тэтгэвэрт гарах үе шат: Ажилтны албан ѐсны хөдөлмөрийн үйл

ажиллагааны төгсгөл үе юм.Ажилтан өөрийн сонирхол ,хоббигоор

хичээллэх сайхан боломж бий болно.

Менежер ба хувь хүний хүлээх үүрэг

Менежер ажилтны албан тушаал ахих катализотар ,гэрэлт самбар нь болж

үйлчлэх ѐстой.мөн түүнчлэн хэнд ямар албан тушаалд дэвших боломж байгаа

талаар мэдээлж ,хэрхэн яаж түүнд хүрэх талаар зөвлөж туслах ,салбар

нэгжийнхээ зорилгод дүйцүүлэн албан тушаал үнэлгээ өгөх үүрэгтэй.

Хүний нөөцийн менежерийн гүйцэтгэх үүрэг: Албан тушаалын төлөвлөлтөд хүний

нөөцийн менежер байгууллагыг бүхэлд нь төлөөлж оролцоно.Тэр ихэвчлэн

ажилтны карьерийн зорилгодоо хүрэх боломжит замуудын талаар зөвлөгөө өгөх

үүрэгтэй.Мөн шууд удирдлага ба ажилтанд одоо байгаа болон шинээр бий болж

буй эсвэл чөлөөлөгдсөн ажлын байрны талаарх мэдээллийг өгч ,тэдний хүсэл

сонирхолын талаар байгууллагын дээд удирдлагад танилцуулна.

Гол төлөв байгууллагын хүний нөөцийн менежер нь зөвлөх болон мэдээллийн

үүргийг гүйцэтгэдэг бөгөөд зарим тохиолдолд шийдвэрлэх үүргийг гүйцэтгэх нь

цөөнгүй байдаг.Хамгийн гол нь менежер ба ажилтан 2 н хоорондын харилцаа

ойлгомжтой эсэхийг харж ,аль болохоор тэдний харилцааг нягтруулахад

хөндлөнгөөс оролцож болно.

Албан тушаал ахих төлөвлөлт нь байгууллага ,ажилтан ,менежерийн гурвалсан

үйл ажиллагааны нэгдэл бөгөөд аль аль нь өөрсдийн үүргийг зөв ойлгож

гүйцэтгэсэн тохиолдолд амжилттай хэрэгждэг байна.

Албан тушаал ахих төлөвлөлт хийх аргачлал:

Албан тушаал ахих төлөвлөлт нь байгууллагын хүний нөөцийн талаар баримтлах

бодлогын нэг хэсэг бөгөөд ажилтнуудын хувь хүний хөгжил,стратегийн

шинэчлэл ,үйлдвэрлэл –техникийн ,удирдлагын болон нийгмийн зорилтуудыг

хангах харилцан шүтэлцээ бүхий бүхий нарийн төвөгтэй системтэй үйл ажиллагаа

юм.Ялангуяа удирдах болон мэргэжилтнүүдийн албан тушаал ахилт нь үйл

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: od bolooo nuuts

[Type the company name] 9

ажиллагааны явц дах хувь хүний бүх талын бүтээлч болон мэргэжлийн

өсөлт ,тасралтгүй сургалт, хувь хүний чадвар ,мотивацийн үйл явцад

тулгуурласан албан тушаалын өсөлт зэргийг багтаадаг. Албан тушаал ахих

төлөвлөлтөд албан тушаалын өсөлт,ротаци 2 чухал ач холбогдолтой.

Албан тушаалын өсөлт : өмнөх хашиж байснаасаа илүү өндөр төвшний албан

тушаал хаших явдал юм.

Ротаци буюу ажил сэлгэлт: Ихэвчлэн хэвтээ чиглэлээр амжилтанд өөр үүрэг

даалгавар өгөх эсвэл албан тушаал шилжүүлэх

Албан тушаал ахих төлөвлөлтийн анхдагч хүчин зүйл нь ирээдүйн үйл

ажилагааны өргөжилт,шинэ техник ба технологийг нэвтрүүлэх хэтийн төлөвлөгөө

зэргийг үндэслэн байгууллагын хөгжлийн таамаглалыг тооцож удирдах болон

мэргэжилтнүүдийн хэрэгцээний урсгал ба урт хугацааны төлөвлөлт болдог.

Боловсруулагдсан төлөвлөгөөг байгууллагын дарга баталж дараах албан

тушаалын хүмүүст танилцуулна:

Байгууллагын орлогч дарга

Хүний нөөцийн албаны дарга эсвэл менежер

Тухайн ажилтны ирээдүйд ажиллах салбар хэсгийн менежер ,уг ажилтан

Албан тушаал ахих төлөвлөгөөнд дараах зүйлүүдийг зааж өгсөж байвал

зохино.Үүнд:

Ерөнхий анкетын мэдээллүүд / овог ,нэр ,хашиж буй албан тушаал, нас,

боловсрол ,ерөнхий болон хашиж буй албан тушаалын ажлын туршлага/

Хамгийн сүүлчийн аттестачлалын комиссын дүгнэлт

Сүүлийн ярилцлагын үр дүн ,мэргэжлийн төвшингтйг үнэлгээ

Хүний нөөцийн тусгай бэлтгэл сургалтанд хамрагдсан байдлын тухай

мэдээлэл

Хугацаа /төлөвлөгөөний дагуу тухайн албан тушаалыг хашиж эхлэх,дуусах

хугацаа/

2 талын сонирхолыг илэрхийлсэн бусад мэдээлэл

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: od bolooo nuuts

[Type the company name] 10

Мөн ажилтны албан тушаал ахих төлөвлөгөөнд :

Томилогдох албан тушаалын нэр

Томилохоор төлөвлөгдөж буй хугацаа/жил эсвэл баримжаа хугацаа/

Урамшууллын төрлүүд /цалингтйн өсөлт ,үнэгүй сургалт г.м/

Мэргэжлийн тусгай бэлтгэлийн төрлүүдийн нэр

Мэргэжлийн тусгай бэлтгэлийн хугацаа

Мэргэжлийн тусгай бэлтгэл хийх сургалтын чиглэл

Мэргэжлийн тусгай бэлтгэлд хамрах төлөвлөгдсөн байгууллагын нэр

Мэргэжлийн тусгай бэлтгэл хийх явцад ажилтны авсан үнэлгээ

Бусад шаардлагатай мэдээллүүд

Албан тушаал дэвшихэд анхаарах зүйлүүд:

1. Мэргэжлээ зөв сонгох: Аливаа хүн өөрийн авьяас сонирхолынхоо дагуу

ирээдүйн мэргэжлээ сонгож авах нь амжилт олохын үндэс маргаангүй мөн

юм.

2. Анхны байгууллага,ажлаа зөв сонгох: Сонгосон ажил мэргэжлээрээ

ажиллахдаа хамгийн гол нь ажиллах байгууллагаа зөв сонгох нь маш

чухал.

3. Өөрийгөө зөв илэрхийл:Үүрэгт ажлаа тогтмол сайн гүйцэтгэхийн зэрэгцээ

өөртөө байгаа мэдлэг ,чадвар болон бусдаас ялгарах онцлогоо

удирдлагадаа зөв таниулан мэдүүлэх хэрэгтэй.

4. Анхны ажил ,албан тушаалдаа удаан битгий бай: Өөр ажил албан

тушаалд хурдан шилжсэнээр та өөрийгөө ахиж дэвших чадвартай хүн

гэдгээ бусдад харуулж чадна гэсэн үг.

5. Өөрийгөө дэмжигчийг олж авах: Тухайн байгууллагын дотор өндөр албан

тушаал хашдаг ,таньд тусалж дэмждэг хүнийг эрж хайж олж авах хэрэгтэй .

6. Өөрийн даргыг дэмжиж байх: Таны цаашдын ирээдүй одоогийн

байгууллагын даргаас ихээхэн шалтгаалдаг.Тиймээс түүний дэмжлэгийг

авахын тулд түүнийг амжилтанд хүрэхэд туслах,дэмжих нь зүйтэй.

7. Овсгоо самбаатай бай: Амжилтанд хүрэхийн тулд зөв үед зөв газар л байх

хэрэгтэй.энэ нь тухайн хүний овсгоо самбаанаасхамааралтай гэж хэлж

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: od bolooo nuuts

[Type the company name] 11

болно.Хаанаямар ажил,албан тушаал сул байна ,түүнд ямар шаардлага

тавигдаж байгаа,хэн үүнд шийдвэрлэх үүрэгтэй зэргийн талаар

мэдээлэлтэй байх явдал нь нэн чухал.

8. Өөрийн зорилго хүсэл тэмүүлэлтэй байх: Өөрийн гэсэн

зорилготой ,түүндээ хүрэхийн төлөө өөртөө өндөр шаардлага тавьдаг хүн

амжилтанд хүрдэг.Хүмүүс зорилгоо хэрэгжүүлэхийн тулд өөрийгөө

хөгжүүлэх ,цаг ямагт шинийг эрэлхийлж байдаг.Өөрөөр хэлбэл албан

тушаалын зорилготой ,түүндээ хүрэх хувийн төлөвлөгөөтэй байх нь чухал.

Албан тушаал ахих боломж

1- Биеээ цаг үргэлж боловсруулж өөрийн ажлыг хурууны үзүүрээр л хийдэг

болох

2- Ахиж дэвших хүсэлтэй байгаа албан тушаалдаа орох гэж байгаа мэт

дотроо төсөөлж түүнийг ч бас хийж чадах бүх зүйлд суралц

3- Ажлын болон ажлын бус бүх зүйлд идэвхитэй байж өөрийгөө бусдаас

илүү, сайн гэдгээ бусаддаа ч удирдлагадаа ч харуулах /Цаг үргэлж нэр

хүндээ өсгөх, хадгалах хэрэгтэй/

4- Янз бүрийн аргаар Тушаал дэвших тулаанд ялах яг үнэндээ тийм ч

хэцүү биш. Харин ялагдагсад болон бусад ажилчид нь таныг дэвшихэд

хийж чадахад тань эргэлзэхээргүй байх л хамгийн хэцүү хэрэг. Энэ нь

ирээдүйн суурь гэсэн үг, түүнийг л баттай ганхахгүйгээр бэлдэх хэрэгтэй

/Илүү байх хэрэгтэй чадах юмаараа бүүр илүү байх хэрэгтэй/

5- Дээрх бүгдийг нийтэд нь базаад хэлье

6- Аз таарах /Ховор тохиолдол гэхдээ 5-ийг хийсэн байх хэрэгтэй.

Албан тушаал ахих саад

1- Шударга Өрсөлдөөн /Энэ бол танд байгаа чадвараас хамаарах тул

хичээл зүтгэл, мэдлэг чадвартаа итгэ, хөгжүүл/

2- Шударга бус өрсөлдөөн / Танд мөнгө байхгүй юмуу тэгвэл яаж дэвших

юм бэээ :-) За за танай байгууллагад тийм юм байхгүй байлгүй дээ Гэхдээ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: od bolooo nuuts

[Type the company name] 12

мөнгө хурааж, хадгалж л байгаарай хэзээ ч хэрэгтэй шүү /

3- Өмнө орсон хүн давуу эрхтэй / Туршлага байгаа л байх гэхдээ чадвар

чухал энэ нийгэмд олон жил болсон ажилтан танаас элээсэн оймсоороо л

илүү байгаадаа зөвхөн оймсоороо л:-) Болохгүй бол өдөр болгон оймсоо

соль удалгүй л гүйцнэ хэхэ (Харин үүнийг Танай дарга мэдэх болов уу яах

бол)

4- Бусад /яг үнэндээ хангалттай чадвартай олон залуус тушаал дэвшихгүй

байгаад л байна үүнд олон л шалтгаан байгаа/

Зиг Заг Трейд ХХК

Зиг Заг Трейд компани өргөн хэрэглээний барааны бөөний худалдааны

чиглэлээр 2002 оноос үйл ажиллагаагаа эхлэж, Монголын зах зээлд

Солонгос, Тайвань, Турк, БНХАУ, АНУ, Хонг Конгоос Kangaroo, Silver, Bee,

GP зэрэг брэндүүд, мөн өөрийн "Наалдан пад", "Гайхмаараа" брэндүүдийг

худалдаалж байна.

Зиг Заг Трейд компани 1100 гаруй харилцагчиддаа өөрийн бараа

бүтээгдэхүүнээ нэгэн зэрэг шуурхай хүргэж, мэргэжлийн зөвлөгөө өгч нягт

хамтран ажилладаг.

Бид харилцагчидынхаа захиалгын хэмжээнээс үл хамаарч 1 цагийн дотор

бараа бүтээгдэхүүнээ үнэгүй хүргэн өгөхөөс гадна төлбөрийн таатай, уян

хатан нөхцөлийг санал болгодог.

Бүтээгдэхүүнүүд маань ахуйн хэрэгцээнд зориулсан жижиг

савалгаатайгаас гадна байгууллага, аж ахуйн нэгж, аж үйлдвэрийн

газруудад зориулагдсан том савалгаа, олон төрөлтэй байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: od bolooo nuuts

[Type the company name] 13

Зиг Заг Трейд компанийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах мөн манай

компанийн сүлжээгээр дамжуулан өөрсдийн бүтээгдэхүүнээ борлуулах

сонирхолтой аж ахуйн нэгж, хувь хүмүүст бидний хаалга үргэлж нээлттэй.

Манай компанийн бараа бүтээгдэхүүн Монгол орны өнцөг булан бүрт

гэрээт борлуулагчдаар дамжин хэрэглэгчдэд хүрч байна

Доктор авто сүлжээ ХХК

Манай компани 2004 оны 12 сард автын бараа бүтээгдэхүүний худалдаа, засвар

үйлчилгээний анхны салбараа нээн үйл ажиллагаагаа эхлэж байсан бол 2010 оны

I улирлын байдлаар УБ хотод 6, орон нутагт 4 салбартайгаар хэрэглэгч

үйлчлүүлэгчиддээ автын олон төрлийн үйлчилгээг үзүүлж байна.

Доктор авто сүлжээгээр автомашины бүх төрлийн сэлбэг, авто хими, авто

косметик, авто аксессуар, Jeep-ний болон электрон нэмэлт тоноглол зэрэг 6000

гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалдахаас гадна захиалгаар

Япон, Солонгос автомашины сэлбэгийг богино хугацаанд нийлүүлдэг.

Манай компанийн ойрын 5 жилийн бизнес төлөвлөгөөнд сүлжээ сервисийн тоог УБ

хотын алслагдсан дүүрэг, бусад томоохон суурин газар, аймгийн төв, "Мянганы

зам" дагуух байршлуудад нэмж байгуулахаар бэлтгэл ажлууд хийгдэж байна.

Доктор авто сүлжээ Монголдоо анх удаа 24 цагийн сервис үйлчилгээний салбар

нээж, засвар үйлчилгээнд орсон автомашин бүртээ БАТАЛГААТ ЗАСВАРЫН

дэвтэр нээн өгч, аюулгүй байдлын анхан шатны 14 төрлийн үзлэгийг үнэгүй хийх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: od bolooo nuuts

[Type the company name] 14

зэргээр үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээсэн олон шинэлэг үйлчилгээг

нэвтрүүлсэн билээ.

Бид салбаруудаа өндөр хурдны шилэн кабель болон богино долгионы станцаар

тоноглож, хяналтын камер, дохиолол хамгаалалтын систем суурилуулснаар

аюулгүй, түргэн шуурхай ажиллах нөхцлийг бүрдүүлж, ажилчидаа БНСУ, Япон,

ОХУ, БНХАУ-д мэргэжил дээшлүүлэн, дотоодын их дээд сургуулиуд болон

мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан сургалтыг тогтмол явуулж ажил

мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлж, ЧАНАРТАЙ, БАТАЛГААТ үйлчилгээг

хэрэглэгчиддээ хүргэж байна.

Үйл ажиллагааны чиглэл

Үйлчилгээ

• Бүх төрлийн техник үйлчилгээ

• Доктор 103 автын түргэн тусламж

• Авто дохиолол, хамгаалалт

• Агрегат засвар

Худалдаа

• Автын бараа бүтээгдэхүүний бөөний болон

жижиглэн худалдаа

• Авто сервис засварын газрын тоног,

төхөөрөмжийн худалдаа

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: od bolooo nuuts

[Type the company name] 15

2. Судалгааны хэсэг

Судалгааны зорилго:

Нийгэмд албан тушаал ахих асуудал хэр бодитой байгаа талаар

тодорхой мэдээлэлтэй болох

Судалгааны зорилтууд:

Хүмүүсийн мэдлэгийн хэмжээг тодорхойлох

Одоо байгаа ажилдаа хэр зэрэг сэтгэл хангалуун байж чаддаг эсэх

хөдөлмөрийн тухай хууль ,эрх зүйн талаар хөдөлмөрчид хэр зэрэг

мэдлэгтэй явдаг эсэх

2.Судалгааны арга ,аргачлал

Уг судалгаанд нийт 150 хүнийг хамруулсан ба санамсаргүй байдлаар сонгон

авсан.Судалгааг хийхдээ асуулгын буюу анкетын арга,мөн богино хэмжээний

ярилцлагын аргыг хэрэглэсэн болно.

Судалгаа нийт долоо хоногийн хугацаанд явагдсан бөгөөд судалгааны асуулгын

аргад дараах асуудлуудыг тусган харуулсан .Үүнд:

Хаана ажилладаг

Сарын орлого

Албан тушаал ахихад юуг чухал гэж үздэг вэ?

Тухайн албан байгууллага хөдөлмөрийг нь шударга ,үнэн зөвөөр үнэлж

чаддаг эсэх

Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн талаар мэдлэгтэй эсэх

Эцэст нь тухайн хүний нас,хүйс

одоо байгаа ажилдаа сэтгэл хангалуун байдаг эсэх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: od bolooo nuuts

[Type the company name] 16

Дүгнэлт: Нийгэмд ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн ихэнх хэсэг нь хувийн

байгууллагад зохих мэдлэгийн ажлаа эрхэлдэг болох нь угсудалгаанаас

ажиглагдаж байна.Мөн үүнээс үзэхэд нийт судалгаанд хамрагсадын ажилчдын

хамгийн бага хэсэг нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг,төр засгийн гэсэн ба энэ нь

манай улсад төрийн мэдлийн шинэ үйлдвэрүүд үйлдвэрүүд бага байгаа нь

харагдаж байна.Харин хувийн пүүс, компани, үйлдвэр нь монголын зах зээлд их

байгаа нь ажилд орох цаашид өсөн дэвжих нь илүү хурдан байгаа болхоор

монголын ард эргэд Харин хувийн пүүс, компанд ажилж байна.

6%

92%

2% хувиараа хөдөлмөр эрхэлдэг

хувийн байгууллагад

төр засгийн байгууллагад

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: od bolooo nuuts

[Type the company name] 17

Дүгнэлт: Манай улсын хувьд сарын хөдөлмөрийн доод хэмжээ 108000 төгрөг

байдаг ба судалгаанд хамрагсдын ихэнх хэсэг буюу 39% нь 200000-300000 төгрөг -

ний сарын цалинтай гэсэн нь хүн амын амьжиргааны түшин сайжирч байгааг

харуулж байна.

200000-доош

30%

200000-300000₮

39%

300000-400000₮

17%

400000-дээш

14%

Таны сарын орлого хэд вэ?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: od bolooo nuuts

[Type the company name] 18

Та албан тушаал ахихад юуг чухал гэж үздэг вэ?

Дүгнэлт:Алива ажил мэрэгжилд дадлага туршлагажих нь тухайн ажил

мэрэгжилдээ илүү гаршин шинээр ажилд орох залуучуудад өөрийн мэдлэг

туршлагаа зааж өгөх,сургах гэх мэт.Байгууллагад олон жил ажилласан хүн чухал

хүний нөөц юм. Судалгаанаас харахад мэдлэг боловсрол чухал гэж г харагдаж

байна.Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 55%нь мэдлэгээрээ өрсөлдөх нь чухал

гэж хариулжээ.15% нь хүн чанар гэж хариулжээ хүн чанартай байж ажилчид бие

биенээ хүндлэх туслах нь байгууллагын уур амьсгалд сайнаар нөлөөлнө.

30%

15%

55%

ажилласан хугацаа

хүн чанар

мэдлэг боловсрол

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: od bolooo nuuts

[Type the company name] 19

Та өөрийгөө удирдах албан тушаалд дэвших чадвартай гэж үзэж байна уу?

Дүгнэлт:Дээрхээс үзэхэд судалгаанд хамрагсадын хүмүүсийн дийлэнх хэсэг буюу

53% нь өөрийнхөө мэдлэг чадварт сэтгэл хангалуун байдаг ба өөрийгөө дээд

албан тушаалд нийцэхүйц гэж үзжээ.Мэдлэг чадвартай байх нь ажил мэрэгжилдээ

итгэл дүүрэн ажиллах цаашлаад албан дэвших итгэл найдвартай ажилж байгаа нь

судалгаан дэрээс харагдаж байна.

18%

53%

29%

мэдэхгүй

тийм

үгүй

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: od bolooo nuuts

[Type the company name] 20

Дүгнэлт:Хөдөлмөр эрхэлдэг хүмүүс өөрийн хөдөлмөрийн нөхцлийн хууль

тогтоомж болон өөрийн эрх, хүлээх үүргээ сайн мэдэж байх хэрэгтэй юм.

Судалгаанд хамрагсадын ихэнх хэсэг буюу 45% нь хөдөлмөрийн хуулий сайн

мэднэ гэсэн бол 33 % нь бага зэрэг мэднэ ,үлдсэн 22 % нь мэдэхгүй гэсэн хариулт

өгсөн байна.Том ч бага ч албан тушаалд хөдөлмөрийн хууль тогтоомж мэдэх нь

өөрийн ажиллийн бүтээмж үнэлгээг үнэн зөвөөр үнэлүүлэхийн тулд хөдөлмөрийн

хууль тогтоомж сайн мэдэх нь нэн чухал зүйл юм манай орны ажилчид

хөдөлмөрийн хууль тогтоомж сайн мэдэхгүйгээс ажиллийн бүтээмжээ дутуу

үнэлүүлэх нь харагдаж байдагаа.

Мэдэхгүй

22%

мэднэ

45%

бага зэрэг мэднэ

33%

Та хөдөлмөрийн тухай хууль тогтоожмийн талаар хэр сайн

мэдэх вэ?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: od bolooo nuuts

[Type the company name] 21

Дүгнэлт:Судалгаанаас хархад Хөдөлмөр эрхэлдэг хүмүүс өөрийн одоо байгаа

ажилдаа бага зэрэг сэтгэл дундуур явдаг байна. Судалгаанд хамрагсадын ихэнх

хэсэг буюу 55% нь үгүй гэсэн бол 45 % нь гэсэн хариулт өгсөн байна.Тухайн

ажиллын байр ажилчны ая тух,цалин хөлс ,уур амьсгал нь ихээр нөлөөлнө. Тухайн

Байгууллага ажилчдын ая тух,цалин хөлс ,уур амьсгал хангаж чадвал ажилчид

сэтгэл хангалуун ажилнаар ажлын бүтээмж илүү нэмэгдэх болвуу.

45%

55%

та одоо байгаа ажилдаа сэтгэл хангалуун байдаг уу?

тийм үгүй

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: od bolooo nuuts

[Type the company name] 22

Таны нас

Дүгнэлт Насны байдлаар хархад 53%буюу 18-25 дилэнх хэсгийг маань залуучууд

эзэлж байна.Аливаа байгууллагад залуу нас залуу эрч хүч нэмнэ мөн дээрх

судалгаанаас харахад 26-45 насныхан бас ихэнх хэсгийг эзэлж байна. Залуу нас

хашир туршлагатай хоѐрыг хослуулвал ажлын төгс шийдэл болно гэж оюутан би

бодож байна.

53%

29%

10%8%

18-25

26-35

36-45

46-с дээш

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: od bolooo nuuts

[Type the company name] 23

Таны хүйс

Дүгнэлт Хүйсний байдлаар нь үзхэд ажил мэрэглээсээ хамаараад

дийлэнх буюу 75% нь эрчүүд эзэлж байна.зиг заг компаны ихэнх

ажилчид эрчүүд эзэлдэг ба 25% эмэгтэйчүүд ажил мэрэгжлээс

хамаарч бага хувийг эзэлж байна.

75%

25%

эр

эм

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: od bolooo nuuts

[Type the company name] 24

Ерөнхий дүгнэлт:

Энэхүү судалгааг Зиг Заг Трейд ХХК 150 хүнээс судалгаа авлаа

албан туүшаал ахих гэдэг хүн бүрт бий Зиг Заг Трейд ХХК хувьд

ажилчдынхаа мэдлэг чадварыг үнэлж зохих албан түшаалд

дэвшүүлдэг нь харагдаж байна Байгуулагын амжилтын үндэс нь

ажилчидыхаа хөдөлмөрийг үнэн бодитой үнэлж урамшуулан шаарлага

хангасан бол зохих албан тушаал ахиулах явдал юм.албан тушаал

ахих үйл явц нь тухайн хүнийг урамшуулж урам зоригтой ажилахад нь

түлхэц болж өгдөг багаад тогтвортой урт удаан ажилах үндэс болж

өгдөг.тиймээс энэхүү сэдэвтээ албан тушаал ахихтай холбоотой бүхий

л асуудалыг тусгалаа.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: od bolooo nuuts

[Type the company name] 25

Хавсралт

Судалгааны Анкет

Танд энэ өдрийн мэндийг хүргэе

1.Та ямар төрлийн ажил эрхэлдэг вэ?

А.Хувиараа хөдөлмөр эрхэлдэг Б.Төр засгийн байгууллага В.Хувийн

байгууллагад

2.Таны сарын орлого хэд вэ?

А. 200000-доош Б. 200000-300000 В.300000-400000 Г. 400000-дээш

3.Та албан тушаал ахихад юуг чухал гэж үздэг вэ?

А. Мэдлэг,боловсрол Б.Хүн чанар В. Мэрийлт,чармайлт

4.Та өөрийгөө удирдах албан тушаалд дэвших чадвартай гэж үздэг үү?

А. Тийм Б. үгүй В. Мэдэхгүй

5.Та хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн талаар хэр сайн мэдэх вэ?

А. Мэдэхгүй Б. Мэднэ В. Бага зэрэг мэднэ

6.Та одоо байгаа ажилдаа сэтгэл хангалуун байж чаддаг уу?

А.тийм Б.үгүй

Таны нас

А. 18-25 Б. 25-40 В. 40-60 Г. 60 -дээш

Таны хүйс

А. Эр Б. Эм

Судалгаанд оролцсон танд баярлаллаа.

www.zaluu.comwww.zaluu.com