Top Banner
МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ, ХЭРЭГЛЭЭ Д-р Ж.Бат-Ирээдүй 2014/03/28 ХУУЛЬ САХИУЛАХ ИХ СУРГУУЛЬ ЕЭС Нийгмийн Ухааны Тэнхим
25

Mongol hel bichigiin bolovsrol hereglee

Jul 02, 2015

Download

Education

Mongol helnii heregleenii tuhai, mongol helnii huuli, mongol helnii bolovsrol,
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Mongol hel bichigiin bolovsrol hereglee

МОНГОЛ ХЭЛБИЧГИЙН БОЛОВСРОЛ,

ХЭРЭГЛЭЭ

Д-р Ж.Бат-Ирээдүй

2014/03/28

ХУУЛЬ САХИУЛАХ ИХ СУРГУУЛЬ ЕЭС

Нийгмийн Ухааны Тэнхим

Page 2: Mongol hel bichigiin bolovsrol hereglee

ХЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

• Хүний хэл бол сэтгэлгээний зэвсэг.

• Хэл бол хүний харилцааны хэрэглүүр.

• Уламжлалт сэтгэлгээний нарийн нандин нууц бүхэн хэлээр биежиж түүгээр хадгалагдах онцлогтой бөгөөд үүнийг хэлний хадгалан дамжуулах үүрэг гэдэг.

• Монголчууд шугаман бус сэтгэлгээгээрээ дэлхийд дээгүүр орно. Үүний жишээ бол хэлц үг , хэвшмэл хэллэг болой.

Page 3: Mongol hel bichigiin bolovsrol hereglee

ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО 1

• “Төрийн албан ёсны хэлний хууль” 2003• Төрөөс баримтлах хэлний бодлогын асуудалд” 2005• Монгол улсын хэлний бодлого, 2006• Монгол Улсын боловсролын салбарын хэлний

бодлого, 2007• Даяаршлын үеийн үндэстний ба гадаад хэл 2007• Даяаршил ба төрөөс баримтлах хэлний

бодлого, 2007• Даяаршил –хэлний бодлого, олон нийтийн

мэдээллийн хэрэгсэл 2008• “Монгол хэлний хууль” 2014 ???

Page 4: Mongol hel bichigiin bolovsrol hereglee

ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО 2

• Монгол хэлний асуудал бол монгол үндэстэн байх уу, мөхөх үү гэдэг асуудалтай дүйнэ.

• Тээгчгүй болсон цагт хэл мөхнө. Өнөөдөр бол хэл мөхөж байгаа биш ядуурч байгаа юм.

• Олон жил хайхрамжгүй арагш нь тавьсаар...• Хэлийг бол хуулиар хөгжүүлэхгүй. Гэхдээ

хуульгүйгээр хөгжихгүй юм шиг байна.• Бүх төрлийн хэрэглээний толь бичиг гаргах хэрэгтэй• Хоймсон соёл буюу бицивилизация барьж явья.

Л.Түдэв• Өнгөрсөн, өчигдрөөр биш маргаашаар амьдаръя.

Page 5: Mongol hel bichigiin bolovsrol hereglee

ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО 3

• Төрийн хэл гэж байхгүй түмний хэл гэж бий.

• Хэрэгждэг хуультай болмоор байгаа юм.

• Зөв бичих дүрмийн журамламал толь гаргах

• Их дээд сургууль коллежид “Монгол яриа бичгийн соёл” гэдэг хичээл заах хэрэгтэй.

• Монгол хүний сэтгэлгээнд монгол хэлний боловсрол чиний өдөр тутам иддэг талхтай адил сэтгэлгээний тэжээл буюу талх юм гэдгийг ойлгуулах хэрэгтэй байна.

Page 6: Mongol hel bichigiin bolovsrol hereglee

ЭХ ХЭЛНИЙ ЗААХ АРГА

• Эх хэлний заах аргыг шинэчлэх хэрэгтэй.

• Орчин үеийн бүх төрлөөр хөгжүүлье.

• Сургалтын төлөвлөгөө стандартыг бүр мөсөн шинэчлэх.

• Сурах бичгийн агуулгыг шинэчлэх.

• Багш нар заах аргаа өөрчлөнө.

• Стандарт жигдрээгүй холимог, бас 3 өөр зүйлийг нэг хэсэг хүмүүс хийж байгаад гол учир оршиж байна.

Page 7: Mongol hel bichigiin bolovsrol hereglee

ГАДААД ХЭЛНИЙ БОДЛОГО

• Гадаад хэлийг дэмжиж ялангуяа англи хэлийг бүх нийтийн болон нэг дэх гадаад хэлээр зарласан нь зөв байх.

• Гэхдээ сургалтад тусгай бодлогоор хөгжүүлэх хэрэгтэй.

• Тахин шүтэх, цорын ганц гарц гэсэн маягаар сурталчлах нь маш буруу.

• Үндэсний хэл сэтгэхүйг бүрэн суусны дараа гадаад хэл заах хэрэгтэй гэж олон хүн ярьж байна.

• Энэ зарчим боловсролын чиглэлийн бүх сургуульд жигд мөрдөгдөх учиртай.

Page 8: Mongol hel bichigiin bolovsrol hereglee

НЭР ТОМЬЁО ОНОВЧТОЙ ЗОХИОХ

• Нэр томьёог цэгцэлдэг хэлэлцдэг цэц байгуулах хэрэгтэй.

• Салбар бүрээр мундаг эрдэмтэдийг үүнд ашиглах хэрэгтэй байна.

• Үүнд бас стандарт мөрддөг болгох нь зүйтэй.

• Хяналтын тогтолцоо бий болгох ёстой.

• Шударга өрсөлдөөний нэг гол чиглэл бол мөн эх хэлний асуудал мөн.

Page 9: Mongol hel bichigiin bolovsrol hereglee

ОНООСОН НЭРИЙН АСУУДАЛ

• Хүний нэрийг цэгцлэх хэрэгтэй.

• Хүний нэрийг галиглахад стандартаа зөв ягштал барих хэрэгтэй

• Байгууллага, болон компанийн нэр дээр бодлоготой байх, гадаад нэр өгдөггүй болгомоор байна.

• Нийт нэрийн бараг 40% нь гадаад нэр байна.

Page 10: Mongol hel bichigiin bolovsrol hereglee

ҮСЭГ БИЧГИЙН АСУУДЛААР

• Хэл, үсэг бичиг хоёр бол нэг зүйлийн хоёр тал.

• Үсгийн хувьд хамгийн чухал нь зөв бичих дүрмийн асуудал байдаг.

• Одоогийн дүрэм 64 зүйл, 133 дүрэмтэй

• Шинэ дүрмээр 30 дүрэм, 10 орчим хавсралттай болно.

• Бүр сүүлийн дүрэм бол 4 дүрэмтэй болно.

Page 11: Mongol hel bichigiin bolovsrol hereglee

КИРИЛЛ ҮСГИЙН ДҮРЭМ

• Авианы байрлалын тогтсон хуулийг бүрэн тусгаагүйгээс үеийн бүтэц, бүрэлдэхүүн, үгийн бүтэц, хэлбэрийг эвдсэн зохиомол дүрэм ихтэй болсон дутагдал бий.

• Эрдэмтдийн санал бол үгзүйн зарчмыг голлох, үсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэх, балархай, гээгдэх эгшигийн дүрмийг хасах, үгийн үндэс язгуурыг тогтвортой болгох

Page 12: Mongol hel bichigiin bolovsrol hereglee

Үргэлжлэл

• Онцын шаардлагагүй зарим үсгийг хасах

• Авиа зүйн төвшинд авиаын байрлал, үеийн бүтцийг бодитой болгож бусад холбогдох дүрмүүдийг хүчингүй болгох.

• Үеийн бүтцийг бодьтой тусгаж, үгийн язгуур, үндэс, дагавар, нөхцөл эвдрэхгүй

• Дүрэм эрс цөөрнө, сурахад амар болно.

• Хэл аялгууныхаа бүтэц тогтолцоог зөв бодитой тусгах

Page 13: Mongol hel bichigiin bolovsrol hereglee

ЛАТИН ҮСГИЙН ДҮРЭМ

• Латин үсгийн нөлөө дэлхийн шинжтэй боллоо.

• Хятад, Япон зэрэг оронд латинаар галиглах аргыг аль хэдийн боловсруулж бүх төвшинд хэрэглэж байна.

• Монголчууд бараг 100 гаруй жилийн өмнөлатин үсэг хэрэглэж байлаа.

• 2002 онд “Монгол кирил үсгийг романчлах” стандарт, 2003 онд “Латин үсгийн үндэсний хөтөлбөр” УИХурлаар баталсан хэрэгжээгүй.

Page 14: Mongol hel bichigiin bolovsrol hereglee

Зөв бичих олон дүрэм гарсан уу?

• Гараагүй ээ. 1983 онд Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын бичсэн “Зөв бичих дүрмийн толь” одоо ч хүчинтэй.

• Зөв бичих дүрэм 1983 онд зохиосон юм уу гэдэг бол бас буруу ойлголт байна. Үүнээс өмнө байсан дүрмийг толь бичигтэй л болгосон.

• Гагцхүү монголчууд толь бичиг хэрэглэдэг соёлд суралцах хэрэгтэй байна.

Page 15: Mongol hel bichigiin bolovsrol hereglee

Зөв бичгийн дүрэм өөрчлөгдөөд л байгаа юу?

• Эрдэмтдийн дунд зориуд зөв бичгийн дүрмээс гажиж бичдэг улс бий.

• 700 үгийг чухам яаж бичихийг 2012 онд БШУ-ны сайдын тушаалаар тогтоосон.

• Энэ бол үсгийн дүрэм өөрчлөгдсөн хэрэг биш үгийн бичлэгийг тогтоож нэг мөр болгосон хэрэг.

• Дэлхий, мэлхий гэргий – дэгдээхэй, эрвээхэй байсныг дэгдээхий, эрвээхий болгов.

Page 16: Mongol hel bichigiin bolovsrol hereglee

Үргэлжлэл

• Дараах, дараахи, дараахь –хойгуурхи, хойгуурхь, хойгуурх

• Шавьж (sibaji) – шавж, шавь сурагч биш шавах гэдэг үгээс үүссэн

Page 17: Mongol hel bichigiin bolovsrol hereglee

Кирилээр бичиж болохгүй гэхийн учир

• Алдаатай бичдэг улс өөрийн бурууг зөв бичгийн дүрэм рүү чихдэг арга

• Кирил бичгийн дүрэм бол Монгол бичгийн дүрмээс муу дүрэмтэй нь үнэн.

• Кирил бичгээр зөв бичиж болдоггүй гэж хэлэх үндэс байхгүй. Учир муу ч гэсэн тогтолцоотой, дүрэмтэй бичиг билээ.

• Дүрмээ л барь гэж хэлмээр байна.

Page 18: Mongol hel bichigiin bolovsrol hereglee

Зарим эрдэмтдийн эгшиг гээдэггүй тухайд

• Эгшиг гээхгүй бичдэг хүн тэр дундаа том эрдэмтэн нэлээд хэд бий.

• Эд нар бол монгол бичгээ сайн мэддэг учраас ингэж бичээд байгаа байх гэж би боддог.

• Эрдэмтдийн энэ бичлэг бол кириллийн дүрмийг засах ёстой гэдгийг харуулаад байгаа юм.

Page 19: Mongol hel bichigiin bolovsrol hereglee

Үсгийн дүрмээр оролдох...

• Үйл нь ирсэн хүн үсгийн дүрмээр оролдоно гэж 1970-аад онд гарсан хэллэг.

• Гэхдээ үсгийн дүрмийн журам, толь бичиг, эсвэл ном дэвтэр гаргаагүй.

• Энэ гэхдээ нийгэмд буруу муу нөлөөтэй.

• Тийм учраас бүгдээрээ дүрмээрээ явах учиртай, үүнд хэвлэлийн газрууд чухал үүрэгтэй болой.

Page 20: Mongol hel bichigiin bolovsrol hereglee

Түрүүний бөөс толгойд гарах...

• Манай судлаач М.Саруул-Эрдэнэ ингэж хэлээд байна.

• Хуучин цагт юм хатуу байхад хэчнээн алдаатай юм хийсэн түүнийг засаж хэвлэж байж.

• Одоо цагт хэн дуртай нь өөрийнхөө дураар буюу “мэддэгээрээ, чаддагаараа” бичиж байна, түүнийг нь хянахгүй, засахгүй байна.

Page 21: Mongol hel bichigiin bolovsrol hereglee

Монгол хэлний ядуурал ...

• Охин компани – эр компани?

• Бакалавр, магистр, менежер, бизнес,

• Барь- барьц, барилга, - бармен

• Усан доторх жараахай тоос татуулан давхилдана.

• Би зун намаржив.

• Үнэгний нүд залгисан юм шиг ≠ үнээний нүд залгисан юм шиг

• Эмээлийн хэрэглэл бич – эмээл, мод, төмөр...

Page 22: Mongol hel bichigiin bolovsrol hereglee

Хэл сэтгэлээний ядуурал

• -лт: гэрлэлт, цуцлалт, төрөлт, хэтрэлт, эцэг тогтоолт, өөрчлөлт, үрчлэлт, нэр солилт, гэрчилгээ олголт, шилжилт, гм.

• Болоо ш тээ, овоо муу гар уу үгүй юу, саак, шоудах, таг санах, доргих, чи шүү, кайф авах, улаан фэн, аавыгаа канондчихсан ...

• Яаралтай зөөгч ажилд авна, нүднүүдийн нулимс хацраа даган урсана, -даг байгаа,

• City news, kids time, Hey hey, lucky, total sport, movie time, odnoo’s talk show, en face, de facto,

Page 23: Mongol hel bichigiin bolovsrol hereglee

Ядуурсаар...

• Хакухо бол цээжээ цөмөлж голлож барилддаг.• Та бүхэн хэр зэрэг шинэ оноо хийморьтой

угтахаа хараахан туршиж амжаагүй байна уу?• Болгоомжтой цаадах чинь үнэтэй бараа шүү

хагалачихвал чи диваажинд очих болно шүү

• Аварга маань сэтгүүлчдээс ёстой л нэг бултах шиг болж байна.

• Хонгорынхон хордсон уу хамуурсан уу гэдэг нь тодорхойгүй үлдээ харин 2 хүн нэмээд мажийчихлаа...

Page 24: Mongol hel bichigiin bolovsrol hereglee

Цаашдаа яах вэ?

• Хүн бүр хичээж монгол хэлнийхээ дүрмээ сурах хэрэгтэй.

• Дүрмээ мэдэх, дагах хэрэгтэй.• Хэвлэл мэдээллийн байгууллагууд, хэвлэлийн

газрууд орон тооны редакторуудтай болох хэрэгтэй байна.

• Хяналтын тогтолцоог бүрдүүлж, зөв байх зарчим барих хэрэгтэй.

• Төрийн байгууллагуудын хэвлэл мэдээллийг бүгдийг хянан зөв бичих талаас нь арга хэмжээ авья.

Page 25: Mongol hel bichigiin bolovsrol hereglee

ДҮГНЭЛТ

• Монгол хэлний боловсрол, хэрэглээний асуудал бол нэг сургууль тэнхимийн асуудал биш нийт улс үндэстний асуулдал байна.

• МУ-ийн ИХ-аас “Монгол хэлний хууль” батлавал энэ бидний дээр ярьсан учир дутагдалтай асуудал арилж, нэг мөр болон цэгцэрч зөв гольдролдоо орох байх.