Top Banner
Microsoft Office Excel 2007 Lecture 6 С. Соёлцэцэг /Магистрант/ 1
117

Lecture 6 microsoft office excel 2007

May 26, 2015

Download

Education

soyoltsetsegs

jhdfjhadshf
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Lecture 6 microsoft office excel 2007

1

Microsoft Office Excel 2007

Lecture 6

С. Соёлцэцэг /Магистрант/

Page 2: Lecture 6 microsoft office excel 2007

2

Холбоосууд

• Бүлэг 1. Microsoft Office Excel 2007• Бүлэг 2. Ажлын хавтас ба ажлын хуудсан

дотор шилжих• Бүлэг 3. Ажлын хуудсанд өгөгдөл оруула

х

Page 3: Lecture 6 microsoft office excel 2007

3

Microsoft Office Excel 2007• Microsoft Excel програм нь тоо, текстэн

өгөгдлүүдийг хүснэгт хэлбэрээр зохион байгуулж, түүн дээрээ тооцоо, шинжилгээ хийх боломжийг олгоно.

• Ажлын хуудсан дотор тоо, текстийг оруулаад, томъёо буюу функц хэрэглэн тоон өгөгдлүүд дээр автоматаар тооцоолол хийнэ. Дараа нь Excel –ийн форматын хэрэгслээр боловсруулсан өгөгдлүүдээ харахад үзэмжтэй, уншихад хялбар болгож, чухал мэдээллүүдээ тодруулж болно.

Page 4: Lecture 6 microsoft office excel 2007

4

• Мөн Excel –ийн график мастерийн [ChartWizard] тусламжтайгаар та ажлын хуудсан дээрх тоо текстүүдээ хоромхон зуурт хоёр ба гурван хэмжилтийн дугуй, баганан, хэрчмэн, конусан, пирамидан зэрэг төрөл бүрийн хэлбэрийн график, диаграмм руу хөрвүүлж болно. Тэр ч байтугай хүснэгтийн өгөдөл ба графикаа аудио болон бусад тусгай эффекттэй болгож дэлгэцэн дээр үзүүлэх, Вэб сайтан дээр тавьж болно. Эцэст нь ажлын хавтсаа хадгалаад хэвлэнэ.

Page 5: Lecture 6 microsoft office excel 2007

5

• Microsoft Excel нь Microsoft Office –ын бусад програмуудтайгаа зохицолдон тохирч байдаг. Жишээ нь: Microsoft Office –ын бусад програм дээр байгуулсан графикийг Excel –ийн ажлын хуудас руу хялбархан оруулж болно. Эсвэл Excel –ийн ажлын хуудаснаас хүснэгт ба графикийг Word –ын баримт руу оруулах боломжтой.

Page 6: Lecture 6 microsoft office excel 2007

6

Microsoft Excel –ийн товч Хурдан хандалтын хэрэгслийн самбар

Ажлын хавтасны нэр

Томъёоны мөр Баганын нэр

Командын хэрэгслийн

самбар

Идэвхитэй нүдний хаяг

Ажлын хуудсыг

бүхэлд нь сонгож

ялгах товч

Мөрийн дугаар

Идэвхитэй нүдний

хаяг

Идэвхитэй нүд

Бөглөх залуур

Идэвхитэй ажлын хуудас

Ажлын хуудаснууд

Ажлын хуудсыг гүйлгэх зурвас

Page 7: Lecture 6 microsoft office excel 2007

7

• Quick Access toolbar – Хурдан хандалтын хэрэгслийн самбар

• Save – хадгалах• Undo – буцаах• Redo – дахих• Title bar – гарчгийн мөр• Insert - оруулга

Page 8: Lecture 6 microsoft office excel 2007

8

Томъёоны мөр /Formula bar/

Excel цонхон дотор ажлын хуудасны яг дээд талд томъёоны мөр байрлана. Хэрэв томъёоны нүд идэвхитэй байвал түүний зүүн талд идэвхитэй нүдний хаяг харин баруун талд нь идэвхитэй нүдний өгөгдөл буюу агуулга харагдана.

Page 9: Lecture 6 microsoft office excel 2007

9

Хэрэв та цонхон дотроо томъёоны мөрийг харахгүй байвал доорх үйлдлийг гүйцэтгээрэй:

Томъёоны мөрийг идэвхитэй/идэвхигүй болгохын тулд:

1. View /Харах/ табыг сонгож дарна.

2. Show/Hide бүлэг доторх Formula bar /томъёоны мөр/ дээр дарна. Томъёоны мөр гарч ирнэ эсвэл харагдахаа болино.

Page 10: Lecture 6 microsoft office excel 2007

10

Төлөв байдлын мөр / Customize Status Bar /

Энэ мөр нь Excel –ийн цонхны хамгийн доод талд байрлаж сонгож ялгасан тоонуудын нийлбэр, дундаж, минимум, максимум зэрэг мэдээллээр хангана. Та төлөв байдлын мөрөн дээр маузын баруун товчийг дарж Customize Status Bar [төлөв байдлын мөрийг өөрийн болгож өөрчлөх] цэснээс хүссэн командыг сонгож төлөв байдлын мөрөн дээр харуулах мэдээллийг өөрчилж болно. Та цэсний командыг сонгохын тулд түүн дээр нэг дараарай. Харин командыг идэвхгүй болгохын тулд түүн дээр дахин дараарай.

Page 11: Lecture 6 microsoft office excel 2007

11

Ажлын хавтас /Book/

Excel –ийг ажиллуулахад түүний цонхон дотор Book1 –Microsoft Excel нэртэй ажлын хавтас нээгдэнэ. Ажлын хавтас нь таны компьютерийн хатуу дискэн дээр нэг файл болж хадгалагдах бөгөөд түүнийг хадгалах үед бүх ажлын хуудсан доторх мэдээлэл хадгалагдана. Ажлын хавтас нь өгөгдөл оруулахад бэлэн бөгөөд хоосон sheet1, sheet2, sheet3 г.м нэртэй ажлын хуудсуудыг /Worksheet/ агуулна.

Page 12: Lecture 6 microsoft office excel 2007

12

Стандарт тохиргоогоор ажлын хавтас нь эхлээд 3 ажлын хуудастай байдаг боловч та хэрэгцээнийхээ хэрээр шинэ хуудаснуудыг нэмж оруулж, уялдаа холбоотой янз бүрийн мэдээллийг нэг хавтас буюу файл дотор хадгалах боломжтой.

Page 13: Lecture 6 microsoft office excel 2007

13

Ажлын хуудасны бүтэц

Ажлын хуудас болгон мөр ба багануудаас тогтоно. Нэг ажлын хуудас нь А –аас Z хүртэл, цааш нь үргэлжлүүлэн АА, АВ, АС гэх мэтээр XFD хүртэлх латин цагаан толгойн үсгээр тэмдэглэсэн 16,384 баганыг, 1, 2, 3, 4 г.м араб тоогоор дугаарласан 1,048,576 мөрийг агуулна. Тэдгээр тоо ба үсгүүдийг багана ба мөрийн тоо нь таны компьютерийн санах ой ба системийн нөөцүүдээр хязгаарлагдана. Та зөвхөн нэг л ажлын хуудсан дээр ажиллаж байдаг бөгөөд түүнийг идэвхитэй ажлын хуудас гэнэ.

Page 14: Lecture 6 microsoft office excel 2007

14

Нүд ба түүний хаяг

Мөр ба баганын огтлолцлыг нүд /cell/ гэж нэрлэнэ. Тухайн нүдэн дээр огтлолцож байгаа мөрийн дугаар ба баганын үсэг хоёр нийлээд тэр нүдний хаягийг /address/ бүрдүүлнэ. Жишээлбэл, ажлын хуудасны 4 –р мөр ба В багана хоёрын огтлолцол дээр В4 гэсэн хаягтай нүд байрлана.

Page 15: Lecture 6 microsoft office excel 2007

15

Нүдний абсолют хаяг

Excel дээр томъёог хуулах үед хаяг нь өөрчлөгдөж хувирдаггүй нүдний хаягийг нүдний абсолют (хувирдаггүй) хаяг гэж нэрлэдэг. Нүдний хаягийг абсолют хаяг болгох гэвэл түүний мөрийн дугаар ба баганын үсгийн урд талд нь долларын тэмдэг $ оруулах хэрэгтэй. Жишээ нь: А1 нүдний абсолют хаяг нь $A$1 гэсэн байдалтай харагдана.

Page 16: Lecture 6 microsoft office excel 2007

16

Нүдний холимог хаяг

Нүдний холимог хаягийн үед мөр эсвэл баганын зөвхөн нэг нь л абсолют байдаг. Холимог хаягийг бичихийн тулд түүний хэрэгтэй хэсгийнх нь өмнө долларын тэмдэг $ оруулах хэрэгтэй. Жишээ нь: $A1 гэсэн холимог хаягийг агуулсан томъёог хуулах үед баганын нэр нь өөрчлөгдөхгүй, A$1 гэсэн хаягт мөрийн дугаар нь өөрчлөгдөхгүй.

Page 17: Lecture 6 microsoft office excel 2007

17

Идэвхитэй нүд

Тухайн мөчид таны тоо, текст эсвэл томъёо оруулж, засаж эсвэл устган ажиллаж байгаа тэр нүдийг идэвхитэй нүд гэж нэрлэдэг. Ажлын хуудсан дээр идэвхитэй нүд нь тод хар хүрээтэй харагдана.

Ямар нэгэн нүдэнд өгөгдөл оруулахын тулд та эхлээд нүдийг идэвхижүүлээд, дараа нь хэрэгтэй өгөгдлөө оруулаад Enter товчийг дарна.

Page 18: Lecture 6 microsoft office excel 2007

18

Нүдний муж

Excel дээрх олон үйлдлүүд таныг нүдний муж тодорхойлохыг шаардана. Зэрэгцэн орших бүлэг нүдийг нүдний муж /Cell Range/ гэнэ.

Идэвхитэй нүд

Сонгож ялгасан нүдний муж

Page 19: Lecture 6 microsoft office excel 2007

19

Томъёон дотор өөр ажлын хуудасны ямар нэгэн нүдний хаягийг зааж өгөхийн тулд нүдний хаягний урд талд нь ажлын хуудасны нэр ба анхаарлын тэмдгийг ! бичиж өгнө. Жишээлбэл, =AVERAGE(Income!C8:C23) гэсэн томъёо нь тухайн ажлын хавтсан доторх Income нэртэй ажлын хуудсан дээрх C8:C23 нүдний мужид байгаа утгуудын дундажийг тооцоолж гаргана.

Page 20: Lecture 6 microsoft office excel 2007

20

Нүдний мужийг томъёо болон командын харилцах цонхон дотор тодорхойлохдоо түүний зүүн дээд өнцгийн нүдний хаяг ба баруун доод өнцгийн нүдний хаягуудыг тодорхойлох хоёр цэг (:) эсвэл ердийн цэгээр (.) тусгаарлан бичнэ. Жишээ нь, B2:D5 гэсэн нүдний муж нь В2, В3, В4, В5, С2, С3, С4, С5, D2, D3, D4, D5 гэсэн 12 нүдийг агуулсан мужийг илэрхийлнэ.

Page 21: Lecture 6 microsoft office excel 2007

21

Доорх хүснэгтэн дээр нүдний мужуудыг илэрхийлэх жишээнүүдийг харуулсан байна.Нүд, нүдний муж Тайлбар

C10 C багана ба 10 –р мөрийн огтлолцол дээрх нүд

B10:B20 В баганан доторх 10 –аас 20 –р мөр хүртэлх нүдний муж

B15: E15 15 –р мөрөн доторх В –ээс Е багана хүртлэх нүдний муж

5:5 5 –р мөрийн бүх нүднүүд

5:10 5 –аас 10 –р мөрийн бүх нүднүүд

D:D D баганан доторх бүх нүд

D:F D –ээс F баганан доторх бүх нүднүүд

A10:F20 А –аас F багана, 10 –аас 20 хүртэлх нүдний муж

Page 22: Lecture 6 microsoft office excel 2007

22

Бөглөх залуур

Идэвхитэй нүд эсвэл нүдний мужийн баруун доод буланд бөглөх залуур /Fill Handle/ байрладаг. Идэвхитэй нүд эсвэл нүдний мужийн өгөгдлийг баруун эсвэл доод талынх нь зэргэлдээх нүднүүд рүү хуулах, өгөгдлийн цувааг үүсгэхийн тулд бөглөх залуураас чирнэ.

Бөглөх залуур

Page 23: Lecture 6 microsoft office excel 2007

23

Excel –ийн хураануй цэс

Та идэвхтэй нүд эсвэл нүдний муж дээр заагч сумыг байрлуулж байгаад маузын баруун товчийг дарвал тухайн нүдэнд хэрэглэх боломжтой командуудыг агуулсан хураангуй цэс /Shortcut menu/ болон Home /Үндсэн/ табын Font /Фонт/ бүлгийн самбар дэлгэцэн дээр гарч ирнэ.

Page 24: Lecture 6 microsoft office excel 2007

24

Ажлын хавтас ба ажлын хуудсан дотор шилжих

Ажлын хавтаснуудын хооронд шилжих

Excel дээр хэд хэдэн ажлын хавтастай зэрэг ажиллаж болно. Гэхдээ тухайн мөчид зөвхөн нэг ажлын хавтасны нэг ажлын хуудсан дээр л идэвхитэй ажиллаж байдаг. Тиймээс сонгож ажиллуулсан бүх команд, оруулж буй өгөгдлүүд зөвхөн идэвхитэй ажлын хавтас болон түүний идэвхитэй ажлын хуудсанд үйлчилнэ гэдгийг анхаараарай.

Page 25: Lecture 6 microsoft office excel 2007

25

Идэвхтэй ажлын хавтаснаас өөр ажлын хавтас руу шилжиж түүнийг идэвхжүүлэхийн тулд доорх командыг хэрэглээрэй.

Идэвхтэй ажлын хавтаснаас өөр ажлын хавтас руу шилжихдээ:

1. View [Харах] таб дээр дарна.

2. Window [Цонх] товчин дээр дарна

3. Switch Window [Цонхноос шилжих] товчин дээр дарахад нээлттэй байгаа ажлын хавтаснуудын жагсаалт гарч ирнэ.

Page 26: Lecture 6 microsoft office excel 2007

26

Ажлын хавтаснууд нээгдсэн дарааллаараа 1, 2, 3 гэх мэтээр дугаарлагдсан байгаа. Одоо идэвхтэй байгаа ажлын хавтсыг тэмдгээр тэмдэглэсэн байгаа.

4. Идэвхжүүлэхийг хүсэж байгаа ажлын хавтасны нэрэн дээр дарна.

Page 27: Lecture 6 microsoft office excel 2007

27

Мөн товчлуурт гарнаас Ctrl+F6 товчны хослолыг дарж нээлттэй байгаа ажлын хавтаснуудын хооронд хурдан шилжиж болно. Түүнээс гадна шилжүүлэх самбар дээрх хавтасны товчнууд дээр маузаар дарж шилжиж болно. Мөн Alt+Tab товчны хослолыг дарж болно.

Page 28: Lecture 6 microsoft office excel 2007

28

Ажлын хавтаснуудыг программын цонхон дотор цэгцэлж байрлуулах аргууд

Та нээчихсэн байгаа ажлын хавтаснуудаа Excel програмын цонхон дотор хэд хэдэн янзаар шигтгэн байрлуулж зэрэг харах боломжтой.

Нээлттэй ажлын хавтаснуудыг шигтгэн байрлуулж, дэлгэцэн дээр зэрэг харуулахын тулд:

Page 29: Lecture 6 microsoft office excel 2007

29

1. View [Харах] таб дээр дарна

2. Дараа нь Window [Цонх] товчин дээр дарна

3. Arrange All [Бүгдийг цэгцлэх] товчин дээр дарна.

Цонхнуудыг цэгцлэх сонголтууд бүхий Arrange Windows [Цонхуудыг цэгцлэх] харилцах цонх нээгдэнэ.

4. Хүссэн сонголтоо хийгээд ОК командын товчин дээр дараарай.

Page 30: Lecture 6 microsoft office excel 2007

30

5. Ямар нэгэн хэлбэрээр шигтгэгдэж байрлуулаад, хэрэгтэй, хүссэн ажлаа хийж дууссаныхаа дараа зөвхөн аль нэг ажлын хавтастай нь ажиллахыг хүсвэл тухайн ажлын хавтсыг хамгийн том хэмжээнд нь оруулдаг, ажлын хавтасны баруун дээд буланд байдаг Maximize товчин дээр дараарай.

Page 31: Lecture 6 microsoft office excel 2007

31

Хэрэв та идэвхтэй ажлын хавтасны өөр өөр хэсгүүдийг хэд хэдэн цонхон дотор зэрэг харж, ажиллахыг хүсвэл доорх үйлдлийг гүйцэтгээрэй.

Эдгээр сонголтын товнуудын ажлын хавтаснуудыг цэгцэлж бйарлуулах

хэлбэрүүд

Page 32: Lecture 6 microsoft office excel 2007

32

Tiled

Horizontal

Page 33: Lecture 6 microsoft office excel 2007

33

Vertical

Cascade

Нээлттэй ажлын хавтаснуудыг цонхон дотор зэрэг гаргаж байрлуулах аргууд. Хавтаснуудын хооронд Ctrl+F6 товчны хослолоор хурдан шилжиж болно.

Page 34: Lecture 6 microsoft office excel 2007

34

Идэвхтэй ажлын хавтсыг хэд хэдэн цононд зэрэг харуулахын тулд:

1. View [Харах] таб дээр дарна

2. Дараа нь Window [Цонх] товчин дээр дарна

3. Дараа нь New Window [Шинэ цонх] товчин дээр дараарай

4. Дахин View [Харах] таб дээр дарна

5. Дараа нь Window [Цонх] товчин дээр дарна

6. Дараа нь Arrange All [Бүгдийг цэгцлэх] товчин дээр дарна

7. Arrange Windows [Цонхнуудыг цэгцлэх] харилцах цонхны Windows of active workbook [Идэвхтэй ажлын хавтасны цонхнууд] хяналтын товчийг идэвхжүүлээрэй.

Page 35: Lecture 6 microsoft office excel 2007

35

Ажлын хавтсан дотор шилжих

Ажлын хавтасны зүүн доод буланд байгаа товчнуудыг ашиглан түүний ажлын хуудаснуудынх нь хооронд шилжинэ. Тухайлбал, товч хамгийн эхний (хамгийн зүүн талын) ажлын хуудас руу, товч нь хамгийн эцсийн (хамгийн баруун талын) ажлын хуудас руу шилжүүлнэ. Харин ба товчнууд нь ажлын хавтсан дотор нэг нэг ажлын хуудсаар зүүн ба баруун тийш шилжүүлнэ.

Page 36: Lecture 6 microsoft office excel 2007

36

Эдгээр товчнууд нь ажлын хуудаснуудын хооронд зөвхөн шилжих боломж олгох болохоос тухайн ажлын хуудсыг идэвхжүүлдэггүй.

Ажлын хуудсыг идэвхжүүлэхдээ түүний нэрэн дээр нь маузаар дарж, эсвэл Ctrl+PgDn, Ctrl+PgUp товчнуудыг дарна.

Ажлын хуудсыг идэвхжүүлэхдээ түүний нэрэн дээр заагчаар дарна.

Page 37: Lecture 6 microsoft office excel 2007

37

Ажлын хуудсан дотор шилжих

Ажлын хуудсан дотор шилжихэд маузыг хэрэглэх. Маузаар ажлын хуудасны баруун талд байрлах гүйлгэх зурвасны ба товчнууд дээр дарж нэг нэг мөрөөр дээш ба доош, харин хөндлөн гүйлгэх зурвасны

ба товчнууд дээр дарж нэг нэг баганаар зүүн ба баруун тийш ажлын хуудсыг гүйгэн харж болно.

Page 38: Lecture 6 microsoft office excel 2007

38

Түүнээс гадна хөндлөн ба босоо гүйгэх зурвасан дотор байрлах гүйлгэх товчийг маузаар чирч бас хурдан гүйлгэн харж болох бөгөөд ингэж чирэх үед гүйлгэх товчны харалдаа мөрийн дугаар эсвэл баганын нэрийг харуулсан шар өнгийн цонх гарч ирдэг.

Гүйлгэх зурвас

Page 39: Lecture 6 microsoft office excel 2007

39

Ажлын хуудсыг гүйлгэн шилжүүлсэн үед дэлгэцэн дээр ажлын хуудасны ямар хэсэг харагдаж байгаагаас хамаарахгүйгээр идэвхтэй нүд идэвхтэй хэвээрээ байдаг. Тиймээс идэвхтэй нүд рүү хурдан буцаж очихыг хүсвэл Ctrl+Backspace товчны хослолыг дарах хэрэгтэй.

Page 40: Lecture 6 microsoft office excel 2007

40

Ажлын хуудсан дотор шилжихдээ товчлуурт гарыг хэрэглэх. Ажлын хуудсыг товчлуурт гараар гүйлгэн шилжүүлэх үед шилжих ба нүдийг идэвхжүүлэх үйлдлүүд зэрэг хийгддэг. Доорх хүснэгтэнд байгаа товчнуудыг хэрэглэн ажлын хуудсан дотор шилжиж сураарай.

Page 41: Lecture 6 microsoft office excel 2007

41

Шилжих чиглэл Товчлуурт гаран дээрээс дарах товч

Нэг нүдээр зүүн тийш Сумтай товч

Нэг нүдээр баруун тийш Сумтай товч

Нэг нүдээр дээш Сумтай товч

Нэг нүдээр доош Сумтай товч

Нэг дэлгэцээр дээш Page Up Pg Up

Нэг дэлгэцээр доош Page Down Pg Dn

Ажлын хуудасны эхэнд очих Crtl+Home

Өгөгдөл орсон хамгийн баруун доод нүд рүү Ctrl+End

Page 42: Lecture 6 microsoft office excel 2007

42

Нүдийг идэвхжүүлэх

Ажлын хуудасны нүдэн дотор өгөгдөл оруулах, хуулах, зөөх, засах, арилгах, форматыг өөрчлөхийн тулд эхлээд тухайн нүднүүдээ идэвхжүүлэн, сонгож ялгах [Select] хэрэгтэй болно. Нэг нүдийг [Cell] эсвэл нүдний мужийг [Range of cells] маузаар эсвэл товчлуурт гараар сонгож ялгаж болно.

Page 43: Lecture 6 microsoft office excel 2007

43

Нүдийг идэвхжүүлэхдээ маузыг хэрэглэх. Та идэвхжүүлэхийг хүсэж байгаа нүдэн дээрээ маузаар дарах хэрэгтэй. Хэрэв сонгож ялгахыг хүсэж байгаа нүд цонхон дотор харагдахгүй байвал гүйлгэх зурвасыг ашиглан хуудсыг гүйгэж хэрэгтэй нүдээ гаргаж ирээд дараарай.

Нүдийг идэвхжүүлэхдээ товчлуурт гарыг хэрэглэх. Үүний тулд та өмнөх сэдэвт үзсэн ажлын хуудсан дотор товчлуурт гараар шилжих аргуудыг хэрэглээрэй.

Page 44: Lecture 6 microsoft office excel 2007

44

Нүдний муж, мөр, баганыг сонгож ялгах

Нүдний мужийг маузаар сонгож ялгах. Эхлээд мужийн зүүн дээд өнцгийн нүдийг идэвхжүүлээд, дараа нь Shift товчийг дарж байгаад баруун доод өнцгийн нүдэн дээр дарж идэвхжүүлэхэд нүдний муж ялгагдана. Ингэхэд мужийн хамгийн эхний нүднээс бусад муж доторх бүх нүд саарал өнгөөр бүрхэгдэж ялгагдана. Үүнээс гадна мужийн зүүн дээд өнцгийн нүднээс баруун доод өнцгийн нүд хүртэл заагч сумыг чирэх замаар бас ялгаж болно.

Page 45: Lecture 6 microsoft office excel 2007

45

Нүдний мужийг товчлуурт гараар сонгож ялгах. Үүний тулд мужийн зүүн дээд өнцгийн нүдийг идэвхжүүлээд, дараа нь Shift товчийг дарж байгаад эсвэл сумтай товчнуудыг мужийн баруун доод өнцгийн нүд хүртэл дарна.

Нэг эсвэл хэд хэдэн мөрийг ялгах. Мөрүүдийг бүхлээр нь ялгахын тулд доорх аргуудыг хэрэглээрэй.

Page 46: Lecture 6 microsoft office excel 2007

46

Мөрийг бүхэлд нь маузаар ялгахын тулд:

1. Ялгахыг хүсч байгаа мөрийн дугаар дээр дарна.

Мөрийг ялгахын тулд түүний дугаар

дээр дарна

Page 47: Lecture 6 microsoft office excel 2007

47

2. Хэрэв дараалсан хэд хэдэн мөрийг ялгах бол эхний мөрийг ялгасны дараа Shift товчин дээр дарж байгаад ялгах ёстой сүүлчийн мөрний дугаар дээр заагчаар дараарай. Жишээ нь, Shift товчин дээр дарж байгаад 6-р мөрийн дугаар дээр дарвал 3,4,5,6-р мөрүүд ялгагдана. (Харин Shift товчны оронд Ctrl товчийг дарж байгаад 6-р мөрөн дээр дарвал зөвхөн 3 ба 6-р мөрүүд ялгагдана.)

Page 48: Lecture 6 microsoft office excel 2007

48

Эхлээд энэ нүдийг идэвхжүүлнэ.

Сонгож ялгасан

нүдний муж

Дараа нь Shift дарж байгаад энэ нүдэн дээр хулганаар дарна.

Page 49: Lecture 6 microsoft office excel 2007

49

Мөрийг бүхэлд нь товчлуурт гараар ялгахын тулд:

1. Ялгах гэж байгаа мөрийн нэг нүдийг идэвхжүүлнэ.

2. Shift+Spacebar (Spacebar – товчлуурт гаран дээрх зай авдаг урт товч) товчнуудыг хамт дарна. Дараалсан хэд хэдэн мөрийг ялгах бол Shift + сумтай хамт дарна.

Page 50: Lecture 6 microsoft office excel 2007

50

Бүтэн баганыг маузаар ялгахын тулд:

1. Ялгахыг хүсэж байгаа баганын үсгэн дээр дарна.

2. Хэрэв хэд хэдэн дараалсан баганыг ялгах бол эхний баганыг ялгасны дараа Shift товчин дээр дарж байгаад ялгах ёстой сүүлчийн баганын нэрэн дээр дараарай.

3. Жишээ нь, Shift товчин дээр дарж байгаад D баганын нэрэн дээр дарвал B, C, D баганууд ялгагдана. (Харин Shift товчны оронд Ctrl товчийг дарж байгаад D баганын нэрэн дээр дарвал зөвхөн B ба D баганууд ялгагдана.)

Page 51: Lecture 6 microsoft office excel 2007

51

Бүтэн баганыг товчлуурт гараар ялгахын тулд:

1. Ялгах гэж байгаа баганын нэг нүдийг идэвхжүүлнэ.

2. Ctrl+Space товнуудыг хамт дарна. Дараалсан хэд хэдэн мөрийг ялгах бол Shift+ сумтай хамт дарна.

Ажлын хуудсыг бүхэлд нь ялгах. Доорх аргуудыг хэрэглэн ажлын хуудсыг бүхэлд нь ялгаж болно.

Page 52: Lecture 6 microsoft office excel 2007

52

Ажлын хуудсыг маузаар ялгая:

1. Ажлын хуудасны зүүн дээд буланд байрлах ямар нэгэн тэмдэггүй бүгдийг ялгах [Select All] товчин дээр дарна.

Ажлын хуудсыг товчлуурт гараар ялгая:

2. Ctrl+A товчны хослолыг эсвэл Ctrl+Shift+Spacebar товчнуудыг зэрэг дарна.

Page 53: Lecture 6 microsoft office excel 2007

53

Хэд хэдэн нүдний мужийг маузаар ялгах. Заримдаа ажлын хуудасны энд тэнд салангид орших нүдний муж, мөр, багануудыг сонгож ялгах шаардлага гардаг. Үүний тулд эхний мужийг сонгож ялгасны дараа товчлуурт гарны Ctrl товчийг дарж байгаад дараагийн мужуудыг эсвэл мөр, багануудыг маузаар чирч ялгаж байгаарай.

Page 54: Lecture 6 microsoft office excel 2007

54

Хэд хэдэн нүдний мужийг маузаар ялгая:

1. Эхлээд A1:B7 нүдний мужийг ялгая.

2. Ctrl товчийг дарж байгаад E1:F7, I1:J7, C8:D14, G8:H14, A15:B22, E15:F22, I15:J22 нүдний мужуудыг тус тус маузаар чирж сонгож ялгаарай.

Үүний дараа таны ажлын хуудас шатрын хөлөг шиг харагдах ёстой. Ялгалтыг арилгахын тулд дурын нүдэн дээр маузаар дараарай.

Page 55: Lecture 6 microsoft office excel 2007

55

Хэд хэдэн нүдний мужийг товчлуурт гараар ялгах. Үүний тулд эхний мужийг сонгож ялгасны дараа Shift+F8 товчны хослолыг дарж ялгалтыг тогтоогоод дараагийн мужийг ялгах хэрэгтэй. Муж тус бүрийг ялгангуутаа Shift+F8 товчны хослолыг дарахаа мартуузай.

Page 56: Lecture 6 microsoft office excel 2007

56

Хэд хэдэн нүдний мужийг товчлуурт гараар ялгая:

1. Товчлуурт гарны Shift товч ба сумтай товчнуудын тусламжтайгаар эхлээд A1:B7 нүдний мужийг ялгаад дараа нь Shift+F8 товчны хослолыг дарна.

2. Дараа нь E1:F7 нүдний мужийг ялгаад Shift+F8 товчны хослолыг дарна. Энэ мэтчилэнгээр I1:J7, C8:D14, G8:H14, A15:B22, E15:F22, I15:J22 нүдний муж тус бүрийг сонгож ялгасны дараа Shift+F8 товчны хослолыг дарж явна.

Page 57: Lecture 6 microsoft office excel 2007

57

Хэрэв нүдний мужийг ялгасны дараа Enter товчийг дарвал курсор зөвхөн ялгасан нүднүүд дотор шилжихийг харж болно. Энэ аргыг тодорхой хэсэг бүлэг нүдэнд өгөгдөл оруулах үед хэрэглэх нь тохиромжтой байдаг.

Page 58: Lecture 6 microsoft office excel 2007

58

Ажлын хуудсанд өгөгдөл оруулахБоловсруулах хүснэгтэн мэдээлэл текстэн ба тоон өгөгдлүүдээс бүрдэнэ. Хүснэгт байгуулах явцдаа олон янзын үсгийн фонт (шрифт), хэмжээ, хэлбэр болон өнгийг хэрэглэх боломжтой.

Үсгийн фонт сонгох

Үсгийн фонт болон түүний хэлбэр, өнгө, зэрэг форматыг Командын хэрэгслийн самба дээрх Font [Фонт] бүлэг доторх товчнуудаар өөрчилж болно.

Page 59: Lecture 6 microsoft office excel 2007

59

Excel –ийн стандарт фонтыг солих

Өөрийн байнга хэрэглэдэг үсгийн фонтоо Excel –ийг ажиллуулах болгонд автоматаар гарч ирдэг стандарт фонт болгож, хүснэгт байгуулах болгондоо фонт сонгодог ажиллагаагаа хялбарчлах боломжтой.

Page 60: Lecture 6 microsoft office excel 2007

60

Excel –ийн стандарт фонтыг өөр үсгийн фонтоор солихдоо:

1. MS Office товчин дээр дарна.

2. Excel Options [Excel –ийн параметрууд] нэртэй товчин дээр дарна.

3. Popular [Нийтлэг] төрлийг сонгож дарна.

Page 61: Lecture 6 microsoft office excel 2007

61

4. Баруун талын самбар дээрх When creating new workbook [Шинэ ажлын хавтас байгуулах үед] хэсгийн Use this font [Энэ фонтыг хэрэглэх] дотроос байнгын стандарт фонт болгохыг хүсэж байгаа фонтынхоо нэрийг (Жишээлбэл, Times New Roman) сонгоод, дараа нь Font Size [Фонтын хэмжээ] дотор хэмжээг нь (Жишээлбэл, 12) сонгоорой.

5. ОК командын товчин дээр дарна.

Page 62: Lecture 6 microsoft office excel 2007

62

6. Сонгосон фонтыг стандарт фонт болгохын тулд Excel –ээс гараад түүнийг дахин шинээр эхлүүлэх хэрэгтэйг мэдээлсэн энэ цонх гарч ирнэ. Энэ цонхны ОК командын товчин дээр дараарай.

Page 63: Lecture 6 microsoft office excel 2007

63

7. Програмын цонхны товчин дээр дарж Excel –ээс гарна.

8. Microsoft Excel 2007 програмыг дахин эхлүүлээрэй.

Excel –ийн шинэ хавтасны цонх нээгдэнгүүт таны сонгосон үсгийн фонт ба түүний хэмжээ Командын хэрэгслийн самбар дээр идэвхжсэн байгааг та харж болно.

Page 64: Lecture 6 microsoft office excel 2007

64

Нүдний өгөгдлүүд

Нүдэнд тогтмол өгөгдлүүд ба томъёо гэсэн хоёр төрлийн мэдээллийг оруулж болно.

Тогтмол өгөгдлүүд. Тоон утга, текст, огноо, цаг хугацаа зэрэг мэдээллийг тогтмол өгөгдлүүд гэнэ. Тоог утга зөвхөн цифр агуулдаг бол текстэн өгөгдөл нь Улаанбаатар-49 гэх мэт үсэг, цифр, болон бусад дурын тэмдэгтүүдийг агуулсан байж болно.

Page 65: Lecture 6 microsoft office excel 2007

65

Томъёо. Тэнцүүгийн (=) тэмдгээр эхэлсэн, математик үйлдлийг илэрхийлж, тооцоолол хийдэг өгөгдлийг томъёо [Formula] гэнэ. Нүдэнд томъёо оруулсан үед Excel түүний математик үйлдлийг гүйцэтгээд хариуг нь тухайн нүдэн дотор харуулна.

Excel дээр томъёо зохиоход хэрэглэдэг үндсэн зарчим бол томъёонд нүдний хаягийг хэрэглэх явдал юм.

Page 66: Lecture 6 microsoft office excel 2007

66

Өөрөөр хэлбэл хэрэв томъёо ямар нэгэн нүдний хаягийг агуулсан байвал бодолт хийгдэх үед хаягийнх нь оронд тухайн нүдэн доторх утгыг нь хэрэглэнэ. Жишээ нь, А1-ээс А5 нүднүүдэд таван өөр тоо оруулаад харин А6 нүдэнд эдгээр тоонуудын нийлбэрийг бодох =A1+ A2+ A3+ A4+ A5 гэсэн томъёог оруулбал А6 нүдэн дотор хариуг нь буюу энэ таван нүдэн доторх утгуудын нийлбэрийг харуулна. Ингэж томъёон дотор нүдний хаягийг хэрэглэсэн үед ямар нэг нүдний эсвэл бүх нүдний утга өөрчлөгдөхөд Excel бодолтыг дахин автоматаар гүйцэтгэж, зөв хариуг гаргаж байдаг.

Page 67: Lecture 6 microsoft office excel 2007

67

Excel дээр хулгана болон товчлуурт гараар богино, хялбар томъёог хурдан зохиож болно. Харин нарийн бүтэцтэй томъёог зохиох ба хэрэглэхдээ та Excel –ийн хэрэгслийн самбарууд, цэс, функцуудыг [Function] хэрэглэж болно. Жишээлбэл, дээрх таван нүдэнд байгаа тооны нийлбэрийг олох томъёо буюу илэрхийллийн оронд =SUM(A1:A5) гэсэн функцийг хэрэглэж болно.

Page 68: Lecture 6 microsoft office excel 2007

68

Нүдэнд өгөгдөл оруулах

Нүдэнд өгөгдөл оруулахдаа доорх үйлдлүүдийг гүйцэтгэнэ.

Нүдэнд өгөгдөл оруулхын тулд:

1. Өгөгдөл оруулах нүдийг идэвхжүүлнэ.

2. Товчлуурт гарнаас өгөгдлөө оруулна.

3. Өгөгдөл оруулж байх үед идэвхтэй нүдэн дотор босоо зураас хэлбэртэй курсор гарч ирнэ.

Page 69: Lecture 6 microsoft office excel 2007

69

4. Нүдэнд өгөгдлийг оруулж дуусаад доод талынх нь нүд рүү шилжхийг хүсвэл Enter товчийг, харин баруун талынх нь нүд рүү шилжихийг хүсвэл Tab товчийг дараарай.

Нүдэнд өгөгдөл оруулах үйлдлийг заавал Enter эсвэл Tab товчнуудын аль нэгээр дуусгах ёстой. Тэдгээр товчнуудын оронд курсор удирддаг сумтай товчнуудаас бас дарж болно. Хэрэв та өгөгдөл оруулж байх үедээ Esc товчийг дарвал өгөгдөл оруулах ажиллагаа хүчингүй болно.

Page 70: Lecture 6 microsoft office excel 2007

70

Таныг идэвхтэй нүдэнд тогтмол өгөгдөл эсвэл томъёо оруулж эхлэнгүүт томъёоны мөр болон идэвхтэй нүд хоёрын аль алинд нь тэдгээр өгөгдлүүд харагдана. Мөн өгөгдөл оруулж эхэлмэгц томъёоны мөрөн дээр гурван товч гарч ирнэ. - Enter [Оруулах] ба -Cancel [Хүчингүй болгох] товчнууд нь товчлуурт гарны Enter ба Esc товчнуудын үүргийг гүйцэтгэнэ.

Page 71: Lecture 6 microsoft office excel 2007

71

Ажлын хуудсан доторх өгөгдлүүдийн харагдах байдлыг Home [Үндсэн] таб дээрх товчнуудаар өөрчилдөг. Таныг өөрчлөх хүртэл байнга хүчинтэй байдаг, өгөгдлийг дэлгэцэн дээр харуулах Excel –ийн хэд хэдэн стандарт байдаг. Үүнд:

• Баганын стандарт өргөн нь тооны эерэг сөргийн тэмдгээс гадна 9 оронтой тоог багтаах өргөнтэй байна.

Page 72: Lecture 6 microsoft office excel 2007

72

• Текстэн өгөгдлийг урт, богиноос нь хамаарахгүйгээр нүдний зүүн тал руу тэгшилж байрлуулдаг.

• Тоо, томъёог нүдний баруун тал руу тэгшилж байрлуулна.

• Тоо, томъёог нүдний өргөнд зохицуулан багтааж, хамгийн тохиромжтой хэлбэрээр нь дүрслэн харуулна.

Page 73: Lecture 6 microsoft office excel 2007

73

Текстэн өгөгдөл оруулах А1 нүдэнд нүдний өргөнөөс богино

хэмжээтэй текстэн өгөгдөл оруулъя.

1. А1 нүдийг идэвхжүүлнэ.

2. Book гэж бичээрэй.

3. Enter товчийг дарна.

Текст нүдний зүүн талтай тэгширсэн харагдана.

Page 74: Lecture 6 microsoft office excel 2007

74

А2 нүдэнд нүдний өргөнөөс урт хэмжээтэй текстэн өгөгдөл оруулъя.

1. А2 нүдийг идэвхжүүлнэ.

2. Microsoft Excel 2007 гэж бичээрэй.

3. Enter товчийг дарна.

Энэ текстийг оруулж дуусаны дараа текст А2 нүднээс гадна бас В2 нүдэнд орсон юм шиг харагдана. Гэхдээ текст зөвхөн идэвхтэй нүдэндээ буюу А2 нүдэнд л орсон байгаа. Одоо В2 нүдэнд тоон өгөгдөл оруулъя.

Page 75: Lecture 6 microsoft office excel 2007

75

А2 нүдэнд тоон өгөгдөл оруулъя.

1. В2 нүдийг идэвхжүүлнэ.

2. 123 гэж бичээрэй.

3. Enter товчийг дарна.

В2 нүдэнд өгөгдөл оруулмагц А2 нүдэнд байсан текст тасарч харагдана. Хэрэв текстэн өгөгдлийг оруулж байгаа идэвхтэй нүдний баруун талын нүд хоосон байвал тухайн текст бүтнээрээ харагдах ба харин ямар нэгэн өгөгдөлтэй байгаа бол текстийн зөвхөн нүдэнд багтах хэсэг нь л харагдана.

Page 76: Lecture 6 microsoft office excel 2007

76

Гэхдээ энэ нь тухайн текстийн хагас нь нүдэнд орсон эсвэл устгагдсан хэрэг биш, нүднийхээ өргөнд багтахгүй байгаа учраас дэлгэцэн дээр тасарч харагдаж байгаа хэрэг юм. Хэрэв та А2 нүдийг идэвхжүүлээд томъёоны мөр рүү харвал текст бүтнээрээ байгааг харах болно.

Page 77: Lecture 6 microsoft office excel 2007

77

Тоон өгөгдлүүд оруулах

Excel дээр хэд хэдэн төрлийн тоон өгөгдлийг ашигладаг. Үүнд:

• Тогтмол тоонууд• Нүдний хаяг • Илэрхийлэл • Текстэн өгөгдөл

Эдгээр нь бүгд тоон өгөгдлүүд тул арифметик ба логик үйлдлүүдийг хийх үед хэрэглэж болно.

Page 78: Lecture 6 microsoft office excel 2007

78

Тогтмол тоо. Excel –д тогтмол тоог дүрслэх үндсэ гурван хэлбэр байдаг. Үүнд:

• Бүхэл тоо. Жишээ нь: 1, 32, 1028, 5086 г.м• Бутархай тоо. Жишээ нь: 1.98, 0.22, 588.95,

4.3125 г.м• Экспоненциал тоо. Жишээ нь: 3.21e5,

1.256e10 г.м А3 нүдэнд бүхэл тоо оруулъя

1. А3 нүдийг идэвхжүүлнэ.

Page 79: Lecture 6 microsoft office excel 2007

79

2. 123.45 гэсэн тоог оруулаарай.

3. Enter товчийг дарна.

Таны оруулсан тоо нүдний баруун тал руу шилжин байрлаж байна.

А4 нүдэнд бутахай тоо оруулъя:

1. А4 нүдийг идэвхжүүлнэ.

2. 123.45 гэсэн тоог оруулаад Enter товчийг дарна.

Энэ тоо нүдний баруун талд гарч ирнэ.

Одоо Excel нүдэн дотроо багтахгүй байгаа тоон өгөгдлийг хэрхэн хувиргаж харуулдгийг доорх жишээнүүдээс харцгаая.

Page 80: Lecture 6 microsoft office excel 2007

80

А5 нүдэнд нүдний өргөнтэй яг тэнцүү бутархай тоо оруулъя:

1. А5 нүдийг идэвхжүүлнэ.

2. 12345.678 гэсэн тоог оруулаад Enter товчийг дарна.

Энэ тоог оруулмагц А5 нүдэнд 12345.68 гэсэн тоо гарч ирлээ. Excel нь зэрэгцээ нүднүүдийн өгөгдлүүдийг зааглаж харуулахын тулд бутархайн оронг нь 1 оронгоор багасган нарийвчилж, харагдах байдлыг нь өөрчилсөн байгааг анхаараарай. А5 нүдийг идэвхжүүлээд томъёоны мөрөн дээрээс таны оруулсан тоо хэвээрээ байгааг харж болно.

Page 81: Lecture 6 microsoft office excel 2007

81

С3 нүдэнд бутархай тоо оруулъя:

1. С3 нүдийг идэвхжүүлнэ.

2. 123456.8901 гэсэн тоог оруулаал Enter товчийг дарна.

С3 нүдэнд оруулсан тоог нүдэнд нь багтаахын тулд Excel мөн л нарийвчлан 123456.8 гэсэн хэлбэрээр харуулж байна.

С4 нүдэнд бүхэл хэсэг нь нүдний өргөнөөс их бутархай тоо оруулъя:

Page 82: Lecture 6 microsoft office excel 2007

82

С4 нүдэнд бүхэл хэсэг нь нүдний өргөнөөс их бутархай тоо оруулъя:

1. С4 нүдийг идэвхжүүлнэ.

2. 123456789012.123 гэсэн тоог оруулна.

3. Enter товчийг дараарай.

С4 нүдэнд 1.23457E+11 гэсэн тоо гарч ирнэ. Энэ бол дээр дурдсан экспоненциал хэлбэртэй тоо бөгөөд нүдний өргөнд багтахгүй олон бүхэл оронтой тоог нүдэнд багтаах Excel –ийн бас нэг арга нь юм.

Page 83: Lecture 6 microsoft office excel 2007

83

С4 нүдэнд гарч ирсэн тоо нь 1.23457*1011

буюу 1.23457*100 000 000 000 гэсэн үг бөгөөд энэ тоо нь анхны оруулсан 123456789012.123 тоотой тэнцүү юм. Экспоненциал хэлбэр нь эдийн засаг, санхүү бүртгэлийн тооцоололд тэр бүр хэрэглэгддэггүй боловч ийм хэлбэрт хувирдаг олон оронтой тоотой ажиллах шаардлагатай үед бэлэн байхын тулд энэ талаар мэдлэгтэй байх ёстой билээ.

Page 84: Lecture 6 microsoft office excel 2007

84

С5 нүдэнд сөрөг бутархай тоо оруулъя:

1. С5 нүдийг идэвхжүүлнэ.

2. -1234567890123.12 гэсэн тоог оруулна.

3. Enter товчийг дарна.

Нүдэнд -1.23457E+12 гэсэн тоо гарч ирнэ.Идэвхтэй

нүдний хаягТомъёоны

мөрНүдийг идэвхжүүлмэгц түүний өгөгдөл

бүтнээрээ томъёоны самбар дээр харагдана.

Page 85: Lecture 6 microsoft office excel 2007

85

Томъёо оруулах

Идэхтэй нүдэнд нүдний хаяг оруулна гэдэг нь томъёо оруулна гэсэн үг юм. Excel дээр томъёог заавал тэнцүүгийн (=) тэмдгээр эхлүүдэг. Жишээ нь, =A5+8 г.м. Тэнцүүгийн тэмдгийг товчлуурт гарнаас оруулна.

Томъёон дотор нүдний хаягийг хулганаар, товчлуурт гараар оруулж болно. Томъёоны мөрөн дээрх тэнцүүгийн тэмдгийг хэрэглэн хулганаар нүдний хаягийг оруулж үзье.

Page 86: Lecture 6 microsoft office excel 2007

86

D2 нүдэнд А4 нүдний хаягийг оруулъя:

1. D2 нүдийг идэвхжүүлнэ.

2. Товчлуурт гаран дээрх тэнцүүгийн (=) тэмдгэн дээр дарна.

3. А4 нүдэн дээр хулганаар дарна.

Page 87: Lecture 6 microsoft office excel 2007

87

А4 нүдийг тойрон гүйсэн цэнхэр өнгийн тасархай зураасан хүрээ гарч, А4 нүдний хаяг томъёоны мөрөн дээр болон идэвхтэй нүдэн доторх тэнцүүгийн тэмдгийн ард шууд гарч ирнэ.

4. Enter товчин дээр дараарай.

D2 нүдэн дотор А4 нүдэнд байгаа 123,45 гэсэн утга орсон байна.

Одоо товчлуурт гарнаас нүдний хаягийг оруулж үзье.

Page 88: Lecture 6 microsoft office excel 2007

88

D3 нүдэнд А4 нүдний хаягийг оруулъя:

1. D3 нүдийг идэвхжүүлнэ.

2. Товчлуурт гаран дээрх тэнцүүгийн (=) тэмдэгтэй товчин дээр дарна.

3. Товчлуурт гаран дээрээс текст оруулж байгаа шиг а4 гэж бичээрэй. (Нүдний хаягийг товчлуурт гарнаас том, жижиг ямар ч үсгээр оруулж болно.)

Эсвэл курсорыг удирдах товчнуудын тусламжтайгаар А4 нүдийг идэвхжүүлээрэй.

Page 89: Lecture 6 microsoft office excel 2007

89

4. Enter товчийг дарна.

D3 нүдэн дотор А4 нүдэнд байгаа 123.45 гэсэн утга орсон байна.

Одоо та D5 нүдийг идэвхжүүлээд ижил тогтмол утгыг оруулаарай.

D5 нүдэнд ижил тогтмол утгыг оруулъя:

1. D5 нүдийг идэвхжүүлнэ.

2. 123,45 гэсэн утгыг оруулаад Enter товчийг дарна.

D5 нүдэнд 123,45 гэсэн тогтмол утга орсон байна.

Page 90: Lecture 6 microsoft office excel 2007

90

А4, D2, D3, D5 нүднүүдэд нэгэн ижил 123.45 гэсэн тоог та харж байна. Одоо өөр нүдний хаягийг хэрэглэсэн томъёотой нүдний утга нь эх сурвалж болсон утга нь өөрчлөгдөхөд хэрхэн өөрчлөгддөгийг харахын тулд доорх үйлдлийг хийж үзье.

Эх сурвалж болох А4 нүдний өгөгдлийг өөрчилье.

1. А4 нүдийг идэвхжүүлнэ.

2. 980 гэсэн тоог оруулаад Enter товчийг дараарай.

Page 91: Lecture 6 microsoft office excel 2007

91

Одоо таны ажлын хуудасны А4, D2, D3 нүднүүдийн утга бүгд 980 гэсэн тоон утгыг агуулсан D5 нүдний утга л өөрчлөгдөөгүй байна. Ингэж Excel дээр томъёонд тогтмол утгыг биш харин нүдний хаягийг хэрэглэснээр хамгийн энгийнээс эхлээд маш нарийн, нүсэр тооцооллыг маш хялбар, хурдан хийх боломжтой болдог юм.

Page 92: Lecture 6 microsoft office excel 2007

92

Дээрх жишээн дээр D2, D3 нүдний утга нь А4 нүднээс хамаарч байгаа тул А4 нүдийг өгөгдлийн эх сурвалж гэж тооцно. Хэрэв нүдэн доторх томъёо ямар нэгэн нүдний хаягийг хэрэглэсэн байвал тэр эх сурвалжийн өөрчлөлт нь тооцооллын үр дүнг үндсээр нь өөрчилнө.

Илэрхийлэл. Хэрэв тоон өгөгдлүүд болон нүдний хаягийг хэрэглэх зарчмыг ойлгосон бол илэрхийллийн тухай бараг тал хувийг нь мэддэг боллоо гэж тооцоорой.

Page 93: Lecture 6 microsoft office excel 2007

93

Арифметик илэрхийлэл нь арифметикийн операторууд гэж нэрлэдэг тусгай тэмдэгтүүдээр холбогдсон хэд хэдэн арифметикийн гишүүдээс бүрдэнэ. Арифметикийн гишүүд нь:

• Тогтмол тоон утга• Нүдний хаяг буюу тоон хувьсагч• Өмнө нь боловсруулагдсан илэрхийллийн

үр дүн байж болно.

Page 94: Lecture 6 microsoft office excel 2007

94

Арифметикийн оператор бол тодорхой арифметик үйлдлийг илэрхийлсэн тусгай тэмдэгт юм. Нэгээс дээш үйлдэлтэй илэрхийллээр бодолт хийх үед Excel математикт мөрддөг үйлдлийн дарааллын дүрмийг хэрэглэдэг. Энэхүү дарааллыг хаалтны тусламжтайгаар өөрчилж болно. Хүснэгтэнд арифметикийн операторуудын тэмдэглэгээг болон бодолтонд оролцох дарааллыг нь харуулав.

Page 95: Lecture 6 microsoft office excel 2007

95

Илэрхийллийн тухай бүрэн ойлголттой болохын тулд хэд хэдэн жишээ үзье.

Бодолтын дараалал

Операторын тэмдэглэгээ Хийх үйлдэл

1 ( ) Операторуудын бодит дарааллыг өөрчлнө.

2 ^ Зэрэгт дэвшүүлэх

3 * Үржүүлэх

3 / Хуваах

3 % Процент (хувь) бодох

4 + Нэмэх

4 - Хасах

Page 96: Lecture 6 microsoft office excel 2007

96

Жишээ 1.

1. Е1 нүдийг идэвхжүүлнэ.

2. =4+6*3 гэсэн илэрхийллийг бичнэ.

3. Enter товчийг дарна.

Үржих (*) үйлдэл нэмэх (+) үйлдлээс өмнө хийгддэг тул 6-г 3-аар үржүүлээд 4-г нэмээд 22 гэсэн хариу Е1 нүдэн дотор гарна.

22 гэсэн утга агуулсан Е1 нүдийг идэвхжүүлээд томъёоны мөр рүү харвал =4+6*3 гэсэн илэрхийлэл харагдана.

Page 97: Lecture 6 microsoft office excel 2007

97

Хэрэв томъёо оруулах үедээ тэнцүүгийн тэмдгийг орхигдуулбал нүдэн дотор томъёоны хариу гарахгүй, харин томъёоны бичиглэл нь гарна.

Одоо дээрх илэрхийллийг хаалтны тусламжтайгаар өөрчилъе.

Жишээ 2.

1. Е2 нүдийг идэвхжүүлнэ.

2. =(4+6)*3 гэсэн илэрхийллийг бичнэ.

3. Enter товчийг дарна.

Page 98: Lecture 6 microsoft office excel 2007

98

Хаалт нь бодолтын бодит дарааллыг өөрчилдөг тул эхлээд хаалтан доторх 4 ба 6-ийн нийлэрийг олоод түүнийг 3-аар үржүүлж 30 гэсэн хариуг гаргасан байна.

Хэрэглэгчид илэрхийлэл бичих явцдаа хаах хаалтыг орхих зэрэг зөв бичилтийн алдааг олонтаа гаргадаг. Хэрэв томъёо бичих явцдаа тийм алдаа гаргаад томъёогоо оруулахаар ОК командын товчийг эсвэл Enter товчийг дарвал офисын туслагч танд энэ тухай мэдээлж, зурган дээр харуулсан харилцах цонхыг гаргана.

Page 99: Lecture 6 microsoft office excel 2007

99

Илэрхийлэл бичих явцад зөв бичилтийн алдаа гаргавал Excel тусламжаа санал болгоно.

Энэ үед Excel алдааг засах өөрийн хувилбарыг санал болгох бөгөөд хэрэв та энэ саналыг нь хүлээн авахыг хүсвэл харилцах цонхны Yes [Тийм] командын товчийг дараарай.

Page 100: Lecture 6 microsoft office excel 2007

100

Харин офисын туслагчийн санал болгож буй засвар нь таны томъёоны хувьд буруу байвал та харилцах цонхны No [Үгүй] командын товчийг дарж өөрөө алдаагаа засаарай.

Жишээ 3.

1. Е3 нүдийг идэвхжүүлнэ.

2. =4*6+2*3 гэсэн илэрхийллийг бичнэ.

3. Enter товчийг дарна.

Page 101: Lecture 6 microsoft office excel 2007

101

Энэ жишээн дээр эхлээд үржүүлэх үйлдэл хийгдэнэ. Гэхдээ илэрхийлэл нэг түвшингийн хоёр операторыг агуулж байгаа тул Excel түрүүлж эхний үржүүлэх үйлдлийг гүйцэтгээд, дараа нь хоёр дахь үржүүлэх үйлдлийг хийж гарсан хариунуудыг хооронд нь нэмж 30 гэсэн хариуг гаргаж харуулна.

Page 102: Lecture 6 microsoft office excel 2007

102

Жишээ 4.

1. Е4 нүдийг идэвхжүүлнэ.

2. =2^8 гэсэн илэрхийллийг бичнэ.

Зэрэгт дэвшүүлэх ^ операторын тэмдэг товчлуурт гарны хоёр дахь эгнээнд 6-ийн тоотой хамт байрлаж байгаа.

3. Enter товчийг дарна.

Энэ илэрхийлэлд 2-г 8 зэрэгт дэвшүүлж байна. Үүний үр дүнд Е4 нүдэнд 256 гэсэн хариу гарна.

Page 103: Lecture 6 microsoft office excel 2007

103

Жишээ 5.

1. Е5 нүдийг идэвхжүүлнэ.

2. =3*2^8/2 гэсэн илэрхийллийг бичнэ.

3. Enter товчийг дарна.

Энэ жишээнд нэг үржүүлэх, зэрэгт дэвшүүлэх хуваах үйлдлүүд хийгдэнэ. Зэрэгт дэвшүүлэх оператор нь үржүүлэх оператораас түрүүлж хийгдэх ёстой тул өмнөх жишээн дээрх шиг зэрэгт дэвшигдээд гарсан 256-г 3-аар үржүүлээд гарсан 768 утгыг 2-т хувааж 384 гэсэн хариу гарна.

Page 104: Lecture 6 microsoft office excel 2007

104

Одоо нүдний хаяг агуулсан илэрхийлэл оруулж үзье.

Жишээ 6.

1. Е6 нүдийг идэвхжүүлнэ.

2. =A3+100 гэсэн илэрхийллийг бичнэ.

3. Enter товчийг дарна.

Энэ жишээнд A3 нүдний утган дээр 100-г нэмэх үйлдэл хийгдэж байна. Ингээд 12445 гэсэн хариу Е7 нүдэнд гарна.

Page 105: Lecture 6 microsoft office excel 2007

105

Жишээ 7.

1. Е7 нүдийг идэвхжүүлнэ.

2. =A3-E2 гэсэн илэрхийллийг бичнэ.

3. Enter товчийг дарна.

Энэ жишээнд A3 нүдний утгаас Е2 нүдний утгыг хасах үйлдэл хийгдэж байна. Ингээд 12315 гэсэн хариу Е8 нүдэнд гарна.

Page 106: Lecture 6 microsoft office excel 2007

106

Жишээ 8.

1. Е8 нүдийг идэвхжүүлнэ.

2. =(A3-345)/2 гэсэн илэрхийллийг бичнэ.

3. Enter товчийг дарна.

Энд 2-р жишээн дээрх шиг хаалт операторын дарааллыг өөрчилж байна. Excel эхлээд хаалтан доторх ялгаврыг олоод түүнийг 2-т хуваагаад 6000 гэсэн хариуг харна.

Page 107: Lecture 6 microsoft office excel 2007

107

Жишээ 9.

1. Е9 нүдийг идэвхжүүлнэ.

2. =E8*30% гэсэн илэрхийллийг бичнэ.

3. Enter товчийг дарна.

Энэ жишээ бол Е8 нүдний утгын 30 хувийг олох жишээ бөгөөд хариу нь 1800 гэж гарна.

Page 108: Lecture 6 microsoft office excel 2007

108

Жишээ 10.

1. A3 нүдийг идэвхжүүлнэ.

2. 2000 гэсэн илэрхийллийг бичнэ.

3. Enter товчийг дарна.

Enter товчийг дарсны дараа Е6, Е7, Е8 нүдний утгууд өөрчлөгдсөн байгааг харж байна. Түүнээс гадна Е8 нүдний утга өөрчлөгдсөн учраас энэ нүдний хаягийг агуулсан Е9 нүдний утга мөн өөрчлөгдсөн байна.

Page 109: Lecture 6 microsoft office excel 2007

109

Текстэх утга. Хэрэв тогтмол тоог текст шиг нүдний зүүн тал руу тэгшилж оруулахыг хүсвэл тооныхоо өмнө апостроф (‘) оруулаарай. Тоо болон текстийн өмнө оруулсан апостроф нь нүдэн дотор харагдахгүй.

Нүдэнд текст хэлбэртэй тоо оруулъя.

1. А9 нүдийг идэвхжүүлье.

2. ‘561234 гэсэн тоо оруулаад Enter товчийг дараарай.

Оруулсан тоо текст шиг А9 нүдний зүүн тал руу тэгширч байрласан байна.

Page 110: Lecture 6 microsoft office excel 2007

110

Тоог текст хэлбэрээр оруулах аргыг зарим үед он, сар, өдөр оруулах үед хэрэглэхэд тохиромжтой байдаг. Ажлын хуудсанд он, сар оруулах үед тухайн идэвхтэй нүд он, сарыг ямар хэлбэрээр гаргах форматтай байгаагаас хамаарч таны оруулсан он сар өдөр янз бүрийн хэлбэрээр гарч, тэр ч байтугай тоон утга болон хувирч мэднэ.

Нүдэнд огноо оруулъя.

1. А10 нүдийг идэвхжүүлнэ.

Page 111: Lecture 6 microsoft office excel 2007

111

2. 2008-08-14 гэсэн өгөгдлийг оруулаарай.

3. Enter товчийг дарна.

Таны оруулсан өгөгдөл 08.08.14 гэсэн хэлбэртэй болж хувирна.

Нүдэнд огноог апострофтой оруулъя.

1. A11 нүдийг идэвхжүүлнэ.

2. ‘2008-08-14 гэсэн илэрхийллийг бичнэ.

3. Enter товчийг дарна.

Таны оруулсан өгөгдөл яг энэ хэвээрээ нүдэн дотор орно.

Page 112: Lecture 6 microsoft office excel 2007

112

Текстэн өгөгдлийг боловсруулах операторууд. Excel голдуу нүдний утгууд дээр нэмэх, хасах, үржүүлэх, хуваах, зэрэгт дэвшүүлэх зэрэг арифметик үйлдлүүдийг хийдэг. Гэвч текстүүдийг нэгтгэх, текстийн хэсгийг ялгаж гаргах, том, жижиг үсгүүдийг солих зэрэг зориулалттай операторуудыг хэрэглэн томъёо зохиох боломж байдаг. Жишээлбэл, текстэн өгөгдлүүдийг нэгтгэхдээ (&) операторыг хэрэглэдэг.

Page 113: Lecture 6 microsoft office excel 2007

113

Жишээ 1.

1. С8 нүдийг идэвхжүүлнэ.

2. Оюутан гэдэг үг оруулаад Enter дараарай.

3. С9 нүдийг идэвхжүүлнэ.

4. Шижир гэж оруулаад Enter дараарай.

Одоо энэ хоёр үгийг С11 нүдэн дотор нэгтгэж “Оюутан Шижир” гэсэн текстийг үүсгэе.

Page 114: Lecture 6 microsoft office excel 2007

114

Жишээ 2.

1. С11 нүдийг идэвхжүүлнэ.

2. =C8&C9 гэсэн томъёог оруулна.

3. Enter дараарай.

С11 нүдэн дотор “ОюутанШижир” гэсэн текст гарч ирнэ.

Энэ хоёр текстийн дунд хоосон зай оруулах шаардлагатай байна. Текстийн томъёон дотор текст ба хоосон зайг хашилтан (“) дотор бичнэ. Жишээ нь: =“Хатагтай”&”Хулан” г.м

Page 115: Lecture 6 microsoft office excel 2007

115

Жишээ 3.

1. С12 нүдийг идэвхжүүлнэ.

2. =C8&” ”&C9 гэсэн томъёог оруулна.

3. Enter дараарай.

С12 нүдэн дотор “Оюутан Шижир” гэсэн текст гарч ирнэ.

Булевын алгебр. Булевын алгебрын операторуудыг логик илэрхийллийн үнэн ба худлыг тодорхойлоход хэрэглэдэг.

Page 116: Lecture 6 microsoft office excel 2007

116

Тухайлбал энэ операторуудыг жагсаалтаас тодорхой шалгуураар өгөгдөл шүүхэд болон логик функцуудэд хэрэглэнэ. Хэд хэдэн логик илэрхийллийн хэррэглээг үеье.Илэрхийлэл Логик утга нь

A1=B1 A1 нүдний утга В1 нүдний утгатай нэцүү

A2>B1 A1 нүдний утга В1 нүдний утгаас их

A1>=B1 A1 нүдний утга В1 нүдний утгаас их эсвэл тэнцүү

A1<=B1 A1 нүдний утга В1 нүдний утгаас бага эсвэл тэнцүү

A1<B1 A1 нүдний утга В1 нүдний утгаас бага

A1<>B1 A1 нүдний утга В1 нүдний утгатай нэцүү биш

Page 117: Lecture 6 microsoft office excel 2007

117