Top Banner
АМЬСГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА АЛДАГДАХ ХАМ ШИНЖҮҮД, ЭТИОЛОГИ, ПАТОГЕНЕЗ
27

Lecture 12

Nov 18, 2014

Download

Documents

bulgaaubuns

 
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Lecture 12

АМЬСГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА АЛДАГДАХ

ХАМ ШИНЖҮҮД, ЭТИОЛОГИ, ПАТОГЕНЕЗ

Page 2: Lecture 12
Page 3: Lecture 12

Амьсгал:

Гадаад амьсгал /гадаад, дотоод орчны хооронд явагдах хийн солилцоо/

Дотоод амьсгал /эд эсийн түвшинд явагдах хийн солилцоо/

Page 4: Lecture 12

Гадаад амьсгал:

Гадаад амьсгалд оролцдог эд эрхтэний үйл ажиллагаа, амьгалын зохицуулга, тэдгээрийн механизмын өөрчлөлтөөс амьсгалын дутагдал үүснэ.

Вентиляцийн алдагдал /уушгины агааржилт/ Диффузийн алдагдал /хийн нэвчилт/ Перфузийн алдагдал /цусан хангамж/

Page 5: Lecture 12

Вентиляцийн алдагдал

Уушгины агааржилт багасах /гиповентиляци/

Уушгины агааржилт ихсэх /гипервентиляци/ Тэнцвэргүй агааржилт

Page 6: Lecture 12

Гиповентиляци

Уушгины агааржилтын бөглөрөлт хэлбэр /обструктив дутагдал/

Уушгины агааржилтын хязгаарлагдмал хэлбэр /рестриктив дутагдал/

Хавсарсан

Page 7: Lecture 12

Уушгины агааржилтын бөглөрөлт хэлбэр

Амьсгалын дээд, доод зам бөглөрөх, сүв нарийссанаас агаарын урсгалд саад учирч улмаар уушгины агааржилт буурч цусны хийн тэнцвэрт байдал алдагдан эдэд хүчилтөрөгчийн хангамж буурдаг.

Page 8: Lecture 12

Уушгины агааржилтын бөглөрөлт хэлбэр шалтгаан

Усанд живэх Бөөлжих Бүхэл хоол хүнс залгих Бамбай булчирхайн хавдар Голтын эрхтэний хавдар, буглаа Гуурсан хоолойн архаг үрэвсэл Гуурсан хоолойн багтраа Уушги тэлэгдэх өвчин Ларингит

Page 9: Lecture 12

Амьсгалын замын салст

хөөж хавагнах

Амьсгалын замд гадны биет орох

Гуурсан хоолойн салстын шүүрэл ялгаралт ихсэх

Амьсгалын замын гөлгөр булчингийн

хүчтэй агшилт

Амьсгалын зам дарагдах

Бөглөрөлт хэлбэрийн дутагдал

Page 10: Lecture 12

Гуурсан хоолойн архаг үрэвсэл /Chronic bronchitis/

ДЭМБ-ийн GOLD / Global Initiative for Chronic Obstructive Lung Disease/-ын шалгуураар гуурсан хоолойн архаг үрэвслийг сүүлийн 2 жилийн хугацаанд, 3 сар ба түүнээс дээш хугацаанд ханиалгах буюу цэр гарч, агаар дамжуулах замд ямар нэг хэмжээгээр бөглөрөл үүсгэдэг өвчин хэмээн тодорхойлсон.

Page 11: Lecture 12

Гуурсан хоолойн архаг үрэвсэл /Chronic bronchitis/

ГХАҮ нь гуурсан хоолойн шүүрлийн болон цэвэрлэх үйл ажиллагаа алдагдсанаар түүний хананд үрэвслийн үйл явц явагдана.

Ханиалгах Цэр гарах Амьсгаадах

Page 12: Lecture 12
Page 13: Lecture 12

Гуурсан хоолойн хананд үрэвслийн

үйл явц

Гуурсан хоолойн гөлгөр булчингийн

спазм

Агаар дамжуулах замын уян хатан чанар багасах

Үрэвслийн шингэнээр гуурсан хоолой бөглөрөх

Гиповентиляци

Гуурсан хоолойн архаг үрэвсэл

Page 14: Lecture 12

Уушги тэлэгдэх өвчин /emphysema/

Амьсгалын замын төгсгөлийн бронхиолоос цааших хэсэг өргөсч, хэмжээгээрээ томрон тэлэгдэл үүсч мөн цулцан хоорондын таславч үгүй болсноос хөрш зэргэлдээх цулцангууд хоорондоо нийлж төлөгдөл үүсэх эмгэгийг хэлнэ.

Page 15: Lecture 12

Гуурсан хоолой, цулцанд үрэвслийн үйл явц

Уушги тэлэгдэх өвчин

Уушгинд үлдэгдэл агаар ихсэх

Агаар дамжуулах замын уян хатан чанар багасах

Үрэвслийн шингэнээр гуурсан хоолой бөглөрөх

Гиповентиляци

Хавхлагт бөглөрөл

Page 16: Lecture 12

Уушгины агааржилтын хязгаарлагдмал хэлбэр /реструктив/

Уушгины гаралтайУушгины бус гаралтай

Page 17: Lecture 12

Уушгины шалтгаант хязгаарлагдсал хэлбэрийн дутагдал үүсэх эмгэг жамын механизм

Үйл ажиллагаатай цулцангийн тоо цөөрөх Амьсгалах талбай багасах Уушгины уян хатан чанар багасах

Page 18: Lecture 12

Үйл ажиллагаатай цулцангийн тоо цөөрөх шалтгаан

Уушгины цочмог болон архаг үрэвсэл /пневмони/

Уушги тэлэгдэх /эмфизем/ Сурфактантын дутагдал Уушгины хортой хоргүй хавдар Уушгины сүрьеэ Уушги тайруулах мэс засал Уушгины буглаа

Page 19: Lecture 12

Уушгины уян хатан чанар багасах шалтгаан

Уушги тоосжих өвчин Пневмоканиоз Антракоз Силикоз Асбестоз Холбогч эдийн түгмэл өвчин Коллагеноз Уушгины фиброз өөрчлөлт

Page 20: Lecture 12

Уушгины агааржилтын хязгаарлагдмал хэлбэр

Уушгины бус шалтгаантай хязгаарлагдмал хэлбэрийн дутагдал үүсэх эмгэг жамын механизм

Цээжний гялтан хальсны үйл ажиллагааны алдагдал

Өрцний хөдөлгөөн алдагдах Цээжний хэнхэрцэгийн хөдөлгөөн алдагдах

Page 21: Lecture 12

Цээжний гялтан халсны үйл ажиллагаа алдагдах шалтгаан

Цээжний гялтан хальсны үрэвсэл /плеврит/ Цээжний хөндийд хий хурах /пневмоторакс

– нээлттэй, хаалттай, хавхлагт/ Цээжний хөндийд шингэн хурах

/гидроторакс/ Цээжний хөндийд цус хурах /гематоракс/ Цээжний хөндийд лимфийн шингэн хурах

/хилоторакс/

Page 22: Lecture 12

Өрцний хөдөлгөөн өлдөгдөх шалтгаан

Цээжний голтын эрхтэн томрох Хэвлийн хөндийн эрхтэний үрэвсэл Гэдэс дүүрэх /метеоризм/ Хэвлийн хөндийд шингэн хурах /асцит/ Таргалах Өрцний бучингийн саа, саажил

Page 23: Lecture 12

Цээжний хэнхэрцэгийн хөдөлгөөн алдагдах шалтгаан

N.intercostalis – ын гэмтэл Амьсгалын туслах булчингийн саа, саажил Невралги Цээжний гэмтэл Нурууны гаж буруу хөгжил

Page 24: Lecture 12

Диффузийн алдагдал

Амьсгалаар уушгинд орсон хүчилтөрөч альвеолоос цусанд орох, бодисын солилцооны дүнд үүссэн нүүрсхүчлийн хий цуснаас цулцанд орох үйл явцыг диффузи гэнэ.

Page 25: Lecture 12

Диффузийн алдагдал үүсэх эмгэг жамын хүчин зүйлс ба шалтгаан

Цулцангийн хана зузаарах /фиброз өөрчлөлт, пневмокониоз/

Хялгасан судасны хана зузаарах Завсарын холбогч эд ихсэх /Саркоидоз/ Альвеолд шингэн хурах Завсрын эдийн хаван Сурфактантын дутагдал

Page 26: Lecture 12

Уушгины цусан хангамжийн алдагдал /перфузи/

Их эргэлт /Тэжээлийн бодис, хүчилтөрөгч/ Бага эргэлт /Хийн солилцоо/

Уушгины цусан хангамж буюу перфузи багассанаас цусны хүчилтөрөгчийн хангамж багасна.

Page 27: Lecture 12

Уушгины цусан хангамжийн алдагдах шалтгаан

Уушгины архаг өвчнүүд /судасны уян хатан чанар алдагддаг/

Зүрхний эмгэг /зүрхний төрөлхийн болон олдмол гажиг/

Цусны эргэлтийн дутагдал /шок, коллапс, судасны архаг дутагдал/

Уушгины судасны эмгэг /уушгины артерийн тромбоэмболи/

Аутоиммуны эмгэгүүд /Goodpasture syndrome, шалтгаан тодорхойгүй уушгины гемасидероз/ үе перфузи багасдаг.