Top Banner
1-р бүлэг. Боомт нээхээс өмнөх үеийн 3 улс. 1-р хэсэг. 3 улсын харилцаа Солонгос, Хятад, Япон 3 улс нь тус бүр өөрийн эртний уламжлал болон соёлыг хадгалсан улс юм. 3 улсын иргэд эртнээс ойр хөршийн харилцаатай байж иржээ. Гэвч хааяа эвдрэлцэн дайтах үе ч байв. 19-р зуунд барууны янз бүрийн улсууд цэрэг зэвсгийн хүчээр далайлган дайрахаас өмнө 3 улс ямархуу харилцаатай байсан талаар авч үзэцгээе. 3 улсын харилцаа. Өнөө үеэс өмнөх үеийн 3 улсын хооронд албан ёсны гадаад харилцаанаас гадна ард иргэдийн түвшин дэх харилцаа өргөнөөр хэрэгжиж байв. Хятад болон эргэн тойрны улсуудын гадаад харилцааг ихэвчлэн 조조조조 гэж нэрлэдэг. Эргэн тойрны улсууд Хятад руу элч илгээн алба гувчуур өргөвөл, Хятад тэр улсын хааны эрх хүчийг хүлээн зөвшөөрч хариу болгон эд зүйлсийг өгдөг байсан. Гэхдээ Хятад улс бусад улсын дотоод хэрэг юм уу гадаад харилцаанд хамаагүй хөндлөнгөөс оролцдог байсан хэрэг биш юм. 16-р зууны сүүл хагасаас хойшхи Хятад, Японы харилцаа нь албан ёсны гадаад харилцаагүйгээр гадаад худалдааг голлон өрнөж байжээ. Иймэрхүү маягаар өргөн хүрээнд Солонгос, Хятад Япон 3 улс нь нягт холбоо харилцааг хадгалж байв. Японы Туюутумигийн засгийн газар Солонгос руу халдсан нь ба 조조조 (Солонгосын Япон луу илгээдэг элч) Японд 16-р зууны сүүлээр Туюутуми Хидэюуши урт хугацааны дайн дажныг дарж эрх мэдлийг гартаа авсан байна. Тухайн үед Хятадад Минь улс, Солонгосын хойгт Чосөнь улс байсан. Туюутуми Хидэюуши Хятадын газар нутгийг эзлэхийг санаархаж, түүнээсээ өмнө 2 ч удаа Чосөнь луу довтолжээ. Гэвч Японы халдлага нь Чосөний ард түмний эсэргүүцэл болон усан цэргийн хүчний улмаас амжилтгүй болсон байна. Минь улсын илгээсэн тусламжийн цэрэг ч Японы цэргийг ялахад тус дэм болжээ. Туюутими Хидэюүшиг үхсэний дараа Япон, Чосөнь 2 дахин гадаад харилцаа тогтоожээ. 1
37

Bus Nutag Orchuulga, Last Version

Oct 24, 2014

Download

Documents

ktserenjav
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Bus Nutag Orchuulga, Last Version

1-р бүлэг. Боомт нээхээс өмнөх үеийн 3 улс.

1-р хэсэг. 3 улсын харилцаа

Солонгос, Хятад, Япон 3 улс нь тус бүр өөрийн эртний уламжлал болон соёлыг хадгалсан улс юм. 3 улсын иргэд эртнээс ойр хөршийн харилцаатай байж иржээ. Гэвч хааяа эвдрэлцэн дайтах үе ч байв. 19-р зуунд барууны янз бүрийн улсууд цэрэг зэвсгийн хүчээр далайлган дайрахаас өмнө 3 улс ямархуу харилцаатай байсан талаар авч үзэцгээе.

3 улсын харилцаа.

Өнөө үеэс өмнөх үеийн 3 улсын хооронд албан ёсны гадаад харилцаанаас гадна ард иргэдийн түвшин дэх харилцаа өргөнөөр хэрэгжиж байв. Хятад болон эргэн тойрны улсуудын гадаад харилцааг ихэвчлэн 조공관계 гэж нэрлэдэг. Эргэн тойрны улсууд Хятад руу элч илгээн алба гувчуур өргөвөл, Хятад тэр улсын хааны эрх хүчийг хүлээн зөвшөөрч хариу болгон эд зүйлсийг өгдөг байсан. Гэхдээ Хятад улс бусад улсын дотоод хэрэг юм уу гадаад харилцаанд хамаагүй хөндлөнгөөс оролцдог байсан хэрэг биш юм. 16-р зууны сүүл хагасаас хойшхи Хятад, Японы харилцаа нь албан ёсны гадаад харилцаагүйгээр гадаад худалдааг голлон өрнөж байжээ. Иймэрхүү маягаар өргөн хүрээнд Солонгос, Хятад Япон 3 улс нь нягт холбоо харилцааг хадгалж байв.

Японы Туюутумигийн засгийн газар Солонгос руу халдсан нь ба 통신사 (Солонгосын Япон луу илгээдэг элч)

Японд 16-р зууны сүүлээр Туюутуми Хидэюуши урт хугацааны дайн дажныг дарж эрх мэдлийг гартаа авсан байна. Тухайн үед Хятадад Минь улс, Солонгосын хойгт Чосөнь улс байсан. Туюутуми Хидэюуши Хятадын газар нутгийг эзлэхийг санаархаж, түүнээсээ өмнө 2 ч удаа Чосөнь луу довтолжээ. Гэвч Японы халдлага нь Чосөний ард түмний эсэргүүцэл болон усан цэргийн хүчний улмаас амжилтгүй болсон байна. Минь улсын илгээсэн тусламжийн цэрэг ч Японы цэргийг ялахад тус дэм болжээ. Туюутими Хидэюүшиг үхсэний дараа Япон, Чосөнь 2 дахин гадаад харилцаа тогтоожээ.

2 улс хоорондоо элч төлөөлөгч явуулж байсан бөгөөд Чосөний Япон луу явуулж байсан элчийг туншиньса (통신사) гэдэг байсан. Туншиньса нь Эдугийн засгийн газрын сүр хүчийг ихэсгэх улс төрийн нөлөө үзүүлсэн ба 2 улс соёлын солилцоо хийж, харилцан ойлголцоход багагүй үүрэг гүйцэтгэсэн байна.

Хятадын өөрчлөлт болон Солонгос

Хятадын зүүн хойд хэсэгт Манж үндэстний өвөг болсон Зүрчидүүд хүчээ бага багаар ихэсгэсээр Хожуу Алтан улсыг байгуулав. Хожуу Алтан улсын цэрэг Минь улстай дайн хийхийн хажуугаар Чосөнь луу довтолсон байна. Үүнээс болоод Чосөний ард түмэн ихээхэн хохирол амссан. Хожуу Алтан улсыг залгамжилсан Чин улс Минь улсын оронд Хятадыг нийтэд нь удирдах болсон байна. Гэтэл Чосөнь улсад Минь улстай харилцах харилцааг чухалчилж, Чинг дарая гэсэн хойдыг дайлах үзэл (북벌론) ч гарсан байна.

1

Page 2: Bus Nutag Orchuulga, Last Version

Гадаад худалдаагаар дамжсан гадаад харилцаа

Японы Эдугийн засгийн газар эхэндээ гадаад худалдааг өргөжүүлэх бодлого явуулж байснаа, Христийн шашныхны хүч нөлөө ихэсмэгц гадаад улстай харилцах харьцаагаа хязгаарласан байна. 1641 оноос эхлэн зөвхөн Нагасакид Нидерланд, Хятадын иргэд гадаад худалдаа хийхийг зөвшөөрсөн байна.

Чосөнь нь Пүсаньд 왜관 (Япон хүмүүст зориулсан гадаад худалдааны газар) байгуулж, Японтой гадаад худалдаагаа үргэлжлүүлж байсан. 왜관-д Сышимагаас ирсэн түшмэл болон худалдаачид суудаг байжээ. 17-р зууны дунд үеэс эхлэн Чосөнь нь Чингийн нийслэл Бээжин болон хилийн ойролцоо Чин улстай гадаад худалдаа хийж эхэлсэн бөгөөд Чин Япон улсын хооронд зуучийн гадаад худалдаа ч хийж байсан. Чин улс анхандаа улс доторхи хүчнүүд гадаадын хүчнүүдтэй хуйвалдахаас сэргийлэхийн тулд гадаад худалдааг хориглож байсан. Гэхдээ улсын дотоод улс төр тогтвортой болмогц гадаад худалдааны хоригоо цуцалж, эргэн тойрны улсуудтай эрчимтэйгээр харилцсан.

Дэлхийг хэрхэн төсөөлж байсан бол – 3 улсын газрын зураг

Эртнээс нааш зүүн Азийн хүмүүс дэлхийн голд Хятад улс, тойроод соёл иргэншлээрээ хоцрогдсон жижиг улсууд байдаг гэж хэмээн төсөөлдөг байжээ. Чосөнь, Япон ч гэсэн ингэж боддог байсан байна. Мөн нөгөө талаар өөрсдийгөө Хятадаас дутахгүй соёлт улс гэж үзээд, өөрийн орныг нарйвчлан дүрсэлсэн газрын зургыг бүтээсэн байна.

15-р зууны эхээр Чосөний хаант улс ихээхэн гүйцэтгэл өндөртэй газрын зургийг бүтээжээ. “혼일강리역대국도지도”-д асар том Хятадыг голд нь дүрсэлж, баруун талд нь Солонгосын хойг болон Япон гэх мэт зүүн Азийг томоор зурж, зүүн талд нь Арабын хойг, Африк, Европыг зурсан байна. Энэ зургийг Хятад, Япон гэх мэт улсуудаас хамгийн сүүлийн үеийн шинэ газрын зургийг авч бүтээсэн гэдэг.

Японд буддын шашин орж ирсний дараа дэлхий Япон, Хятад, Энэтхэг гэх 3 улсаас бүрдсэн гэх үзэл байсан байна. Тиймээс ч дэлхийн газрын зурагт Энэтхэгийг голлуулан Хятад болон Японыг зурсан байна. Дараа нь 16-р зууны сүүл хагаст Испани, Португали гэх мэт улсуудтай харилцангаа Европт бүтээгдсэн дэлхийн газрын зургийг олж авсан байна.

Зүүн Азийнхны дэлхийн газрын зурагт ихээхэн өөрчлөлт авчирсан зүйл нь 16-р зууны сүүлээр Хятадад ирсэн Христийн шашны номлогч Matteo Ricci-гийн бүтээсэн “곤여만국전도” хэмээх газрын зураг байсан. Дэлхийг зууван дүрстэйгээр зурж, Европ, Ливи (Африк), Өмнөд Хойд Америк болон Өмнөд туйл гэсэн 5 тивийг дүрсэлсэн байна. Эх загвар нь болсон Европын газрын зургаас өөрөөр Хятад улс газрын зургийн голд нь дүрслэгдсэн байсан тул Хятад төвтэйгөөр дэлхийг дүрсэлдэг байсан зүүн Азийн хүмүүст хүлээн авахад амархан байжээ. Мөн дэлхийн газруудын нэрийг ханзаар бичсэн байсан нь ч гэсэн энэ газрын зургийг ойлгож хүлээн авахад дөхөм болсон байна. Азийг 아세아, Европыг 구라파 гэсэн ханзаар тэмдэглэх болсон нь ч энэ газрын зургаас эхтэй юм.

2

Page 3: Bus Nutag Orchuulga, Last Version

“곤여만국전도” нь 17-р зууны эхээр Чосөнь болон Япон луу дамжсан бөгөөд энэ газрын зургийг эх загвар болгон янз бүрийн газрын зураг бүтээгдсэн байна. 17-р зууны сүүл хагаст Хятадад очсон шашны номлогч Verbiest “곤여전도” гэдэг газрын зургийг хийсэн байна. Энэ зурагт дэлхийг зүүн баруун хоёр тойрогт хуваасан байна. Хэсэг хугацааны дараа Японы дэлхийн газрын зураг ч гэсэн “곤여만국전도” шиг зууван хэлбэртэй болж, зүүн баруун хоёр тойргоор дэлхийг илэрхийлсэн газрын зураг түгээмэл болсон байна.

Гэтэл Чосөньд 17-р зууны сүүл хагаст барууны хэв маягтай дэлхийн газрын зургийг эсэргүүцэх явдал гарч, уламжлалт сэтгэхүйг баримталсан газрын зураг дахин гарч ирсэн байна. “원형 천하도” бол тийм газрын зураг билээ. Хятад улс урьдын адил том дугуй хэлбэртэйгээр яг голд нь дүрслэгдэж, хажууд нь Чосөнь болон бусад улсууд тэмдэглэгдсэн байна. 19-р зуунд ч гэсэн “원형 천하도” нь ард олны дунд түгж хэрэглэгдсээр байсан.

Нөгөө талд, Япон хаалттай бодлого явуулж байсан ч гэсэн Нидерландтай худалдаа хийсээр байсан учраас Европын шинэ газрын зураг орж иржээ. Тиймээс шинэ газрын зурагт тулгуурласан дэлхийн газрын зургуудыг шинээр бүтээж байжээ. 19-р зууны эхээр “신정 만국전도” гэдэг газрын зураг шинээр бүтээгджээ. Энэ нь Англи хүний хийсэн цоо шинэ газрын зурган дээр Япон хүн Сахалинаар аялсан аяллынхаа үр дүнг тусгаж засварласан газрын зураг бөгөөд Сахалиныг арал гэдгийг тэмдэглэсэн дэлхийн хамгийн анхны газрын зураг юм.

Иймэрхүү маягаар Зүүн Азийн хүмүүс дэлхийн газар нутаг болон улс орнуудын байршлыг газрын зургаар илэрхийлэх оролдлогыг удаа дараа хийж байжээ.

Гурван улсын эрэг дээр хаягдагсад

Өөр улс руу очихыг хүсээгүй хэрнээ далайн осол аваарт өртөх гэх мэтээс болоод санамсаргүйгээр өөр улс руу очсон хүмүүс байдаг. Ийм хүмүүсийг 표류민 буюу далайн эрэгт хаягдагсад гэдэг. Баруун талын зураг бол нэгэн Япон хүн 19-р зууны эхээр, Японы далайн эрэг дээр санамсаргүй хөвж очсон 12 Чосөнь хүн буюу Солонгос хүнийг дүрсэлж зурсан зураг юм. 16-р зууны сүүлээс эхлүүлээд 270 жилийн турш ингэж санамсаргүйгээр Японд очсон Чосөнь хүний тоо арван мянгад хүрдэг. Мөн Чосөньд очсон Япон хүн, Хятадаас Японд очсон ийм хүмүүс ч байдаг. Хятад Чосөний хооронд ингэж очсон хүмүүс ч байдаг. Ингэж далайн эрэгт хаягдагсад нь тогтсон тохиролцооны дагуу эх орон луугаа буцаагддаг байсан. Дээр дурдсан 12 хүнийг ч гэсэн Чосөнь луу буцаасан байдаг. Дээр үед ч гэсэн Чосөнь болон Япон, Хятадын хооронд ийм хүмүүстэй холбоотой харилцаа холбоо байсан гэсэн үг.

2-р хэсэг. Гурван улсын дотоод байдал

1. Япон - Цэргийнхэн ба ард олон

Барууны хүчирхэг улсууд нөлөөлж эхлэхээс өмнө Япон улс ямархуу байдалтай байсан бол? 17-р зуунаас 19-р зууны дунд үе хүртэл Японы улс төрийн бүтэц, эдийн засаг, нийгмийн байдал ямархуу байсан талаар авч үзье.

3

Page 4: Bus Nutag Orchuulga, Last Version

.........................................................

Доод талын зураг бол боомт нээхээс өмнөх Япон болон Японы эргэн тойрны газрыг зурсан зураг. Улс төр төвлөрсөн гол газар нь Эду буюу одоогийн Токио хот байсан. Эдуд Тукүгавагийн удам угсааныхан үе үеэрээ 쇼군1 байсан бөгөөд 막부2 гэж нэрлэгддэг засгийн газрыг байгуулж бүх улсыг захиран удирдаж эхэлсэн. Мөн нөгөө талд удаан хугацааны турш Японы нийслэл байсан Кюутуд Японы эзэн хаан байсан. Гэвч эзэн хаан улс төрийн хувьд эрх мэдлээ алдаад удаж байсан.

Газрын зураг дээрхи хамгийн хойд хэсэг бол одоогийн Хокайду юм. Тухайн үед 에조치 гэж нэрлэдэг байсан бөгөөд энд Айнүчүд амьдардаг байсан. Урд зүгт байрлах Укинавад 류큐-гийн хаант улс хэмээх өөр улс байсан. 쇼군이 хойд зүгийн 마쓰마에-гээс урд зүгийн кагушима хүртэлхи газар нутгийг захирдаг байжээ.

..........................

Газар нутаг нь 쇼군-ий шууд захирдаг бүс нутаг болон түүнээс гаднах бүс нутгаас бүрддэг байв. 쇼군-ий шууд захирдаггүй газар бүс нутаг 260 орчим хэсэгт хуваагдаж, хэсэг тус бүрт тухайн газрыг захирдаг 다이묘3 байсан байна. 다이묘 нь 쇼군-ээс газар авч гэрийн түшмэл болох 무사-г удирддаг байсан агаад, тухайн газартай холбоотой улс төр, хууль тогтоомж, эдийн засгийн эрх мэдлийг гартаа атгаж энгийн ардыг захирдаг байсан байна.

Хүн амын 80%-ийг хөдөө тосгонд амьдардаг тариачид эзэлж байв. Тариачдын эрхэлдэг тариалангийн аж ахуй нь нийгмийг авч явдаг гол зүйл байжээ. 쇼군 болон 다이묘 нь тариачдаас жил бүр авдаг татвар дээр тулгуурлан улс төр, нийгмийн үйл ажиллагааг явуулахын сацуу цэргийнхний аж амьдралыг залгуулдаг байжээ. 쇼군 ба 다이묘 нь жилийн татвар болох будааг мөнгөн дэвсгэртээр солиод амьдралын хэрэгцээт эд зүйлсийг худалдаж авдаг байв. Хотод цэргийнхэн (무사 )болон худалдаачид, гар урчууд амьдардаг байжээ.

Цэргийихэн (무사) овогтой байсан ба сэлэм зүүх онцгой эрхтэй байжээ. Зэрэг зиндааны ялгаа тодорхой байсан ба цэргийнхэн болон эгэл ардууд хоорондоо гэрлэж болдоггүй, амьдардаг газар, амьдралын түвшин ч өөр байжээ.

1쇼군: Тукүгавагийн засгийн газрын толгойлогч.2막부: 쇼군-ий толгойлдог байсан 12 зуунаас 19 зуун хүртэлхи Японы цэргийн засгийн газрыг нэрлэдэг үг. Анхандаа цэргийн захиргааны төв гэсэн утгаар хэрэглэгдэж байсан. Цэргийнхэн улс төрийн бүх эрхийг гартаа авсны дараа тэр төв нь улс төр, ЭЗ-ийг шууд захирах болсноор энэ үг нь засгийн газар гэсэн утгаар хэрэглэгдэх болсон. 19-р зууны хоёрдугаар хагаст 메이지 хааны шинэчлэлийн улмаас 막부 нь үгүй болсон. Японы түүхэнд 3 томоохон 막부 байсан. 1. 가마쿠라 막부, 2. 무로마치 막부, 3. 도쿠가와 막부)

3 다이묘: Японы Хэйаний үеийн сүүлээс гарч ирсэн, их газартай газрын эзэн феодал. Цэргийн цол бөгөөд тухайн орон нутгийн засаг захиргаа, шүүх, татварын эрхийг гартаа атгаж, цэргийн асуудлыг ч хариуцдаг байсан байна.

4

Page 5: Bus Nutag Orchuulga, Last Version

Нийгмийн суурь ганхаж эхэлсэн нь

Тариачид газар тариалангийн технологийг сайжруулахад хүч зарж, бүтээмж нь бага багаар өсөн нэмэгдэв. Мөн хөвөн, тамхи гэх мэтийн худалдааны бүтээгдэхүүний тариалалт ч ихэссэн байна. Мөн архи, цуу, цаас гэх мэтийн үйлдвэрлэл ч газар бүрт нэмэгдсэн. 18-р зууны сүүл хагас болмогц хүч нөлөө ихтэй худалдаачин юм уу тариачид дунд бусад тариачдад түүхий эд, мөнгө зээлдүүлээд бүтээгдэхүүн үйлдвэрлүүлэх юм уу ажлын байр бий болгоод хүмүүсийг хөлслөн үйлдвэрлэл явуулдаг хүмүүс ч бий болжээ.

Эдийн засаг өсч, амьдралын түвшин дээшлэн, зарлага ихэссэнээс болоод засгийн газар болон 다이묘-гийн эдийн засаг аажмаар хэцүүдэж иржээ. Тиймээс 다이묘들 жилийн татварыг нэмэгдүүлэх юм уу баян худалдаачнаас мөнгө зээлэхэд хүрсэн байна. Мөн 18-р зууны дунд үеэс 쇼군, 다이묘 нар эдийн засгийг сэргээхийн тулд янз бүрийн шинэчлэл хийхийг оролдсон боловч ихэнхи нь бүтэлгүйтсэн байна.

Тариачдын дунд хуримтлагдсан өрөө дарж чадалгүй газраа алдсан хүмүүс ихсэх болжээ. Дээрээс нь 다이묘 нар жилийн татвараа ихээхэн нэмэгдүүлсэн тул тариачид газар бүрт “잇키” гэж нэрлэгддэг бослого гаргаж, бөөнөөрөө жилийн татварын хэмжээг багасгаж өгөхийг шаардах болжээ. “잇키” бослогын тоо 18-р зууны дундаас нэмэгджээ. Тосгод хамтран бослого гаргах тохиолдол ч байжээ.

Ийн нийгмийн суурь ихээхэн ганхаж байсан 18-р зууны сүүлээр Өрнөдийн улсууд улсаа нээлттэй болгохыг шаардан дарамт үзүүлж эхэлсэн байна. Япон улс дотроо ч гаднаа ч тэр том сорилттой тулсан нь энэ юм.

2. Солонгос – Янбань ба ард түмэн

19-р зууны сүүл хагаст Чосөнь нь Өрнөдийн улсуудтай гадаад харилцаа тогтоож эхэлсэн байна. Үүнээс өмнө Чосөнь улсын нийгэм ямархуу байдалтай байсан талаар мэдэцгээе.

Янбань төвт Чосөний нийгэм

Чосөнь нь Ханъяаныг нийслэлээ болгож газар нутгаа засаг захиргааны 8 том нэгжид хуваан захирч байв. Бүх орон нутагт хааны томилсон түшмэлийг илгээдэг байжээ.

Жусоний нийгмийн давхарга нь ноёлогч давхарга болох янбань, технологи болон засаг захиргааны албанд зүтгэдэг дунд давхарга (중인), болон ноёлогдогч давхарга болох энгийн иргэд (평민) болон боолуудад хуваагддаг байсан.

Янбань нь дотроо бичгийн түшмэд ба цэргийн түшмэдэд хуваагдах бөгөөд Сөүл болон орон нутагт засаг захиргаа болон цэргийн албыг хариуцдаг байв. Түшмэл болъё гэвэл ихэвчлэн орогсдын шалгалтанд орох ёстой байв. Янбаниуд энд тэнд ихээхэн газар эзэмшиж, боолуудыг ажиллуулан, ард олонд нөлөөлдөг эрхтэн дархтан тул үе үеэрээ албан тушаалыг дангаар эзэгнэн эдийн засгийн онцгой эрхийг эдэлдэг давхарга байжээ. Эсрэг талд энгийн иргэд (평민) янз бүрийн албан татвар өгөх үүрэгтэй байсан бөгөөд батлан хамгаалах үүрэг хүлээх юм уу барилгын ажилд дайчлагдах нь ч байв.

5

Page 6: Bus Nutag Orchuulga, Last Version

Нийгмийн өөрчлөлт

Чосөний үеийн ард олны ихэнхи нь тосгонд тариалан тарьж, зарим хэсэг нь худалдаа аж үйлдвэрлэлийн ажил хийж байв. Тариачид өөрийн газарт тариа тарих юм уу газрын эздийн газрыг зээлэн тариа тарьдаг байв. 17-р зуунаас хойш тариа тарих арга технологи хөгжиж, үйлдвэрлэлийн хэмжээ ихээхэн нэмэгджээ. Үүн дээр тулгуурлан худалдаа аж үйлдвэрлэл хүчээ авч, ногоо, хүн орхоодой, тамхи гэх мэтийн худалдааны бүтээгдэхүүнийг ихээр тариалах болж, гар урлалын үйлдвэрлэл ч эрчимжсэн байна. 5 өдөр юм уу 7 өдөрт нэг удаа нээгддэг тогтмол захууд улс даяар нэмэгдэн мянгад хүрсэн байна. Худалдаа, зам тээврийн гол газруудад дэн буудлууд нээгдэн, Сөүлээс авахуулаад гол гэсэн хотуудад байнгын ажиллагаатай дэлгүүрүүд аажимдаа нэмэгдэж иржээ. 18-р зуунд Сөүлийн хүн амын тоо гурван зуун мянгыг давсан байна.

Зарим тариачид, худалдаачид иймэрхүү эдийн засгийн өөрчлөлтийг ашиглан баяжсан ажээ. Мөнгө өгөн янбань болох явдал ч бий болжээ. Тиймээс ч янбаний тоо эрс нэмэгдсэн байна. Үр дүнд нь зэрэг зиндааны талаархи ойлголт суларч, эдийн засгийн чадавхи нийгмийн байр сууринд зэрэг зиндаанаас дутахааргүй чухал болжээ.

Ард олон шинэчлэлийг шаардсан нь

19-р зуун болоход төр улсын байдал тогтворгүй болж хэд хэдэн овог удмынхан эрх мэдлийг дангаараа эзэмшихэд үүнийг дагаад албан тушаалын наймаа ихсэн авилга, шударга бус байдал улам газар авчээ. Нийгмийн өөрчлөлтийг ихэд хүсч байсан ард олон цаашдаа зүгээр л тэвчээд суусангүй. Ард олон татварыг шударгаар тогтоох, зүй бус явдлыг хориглохыг шаардан орон нутгийн захиргаанд эсэргүүцэл үзүүлжээ. Тэгээд ч асуудал шийдэгдэхгүй болохоор газар бүрт бослого гаргасан байна. 1811-1812 онд Солонгосын хойгийн баруун хойд хэсэгт томоохон хэмжээний бослого гарч байжээ. 1862 онд нийт улсын газар бүрт тариачны бослого гарчээ. Тухайн үед нэг газарт бослого гарвал, хөрш зэргэлдээ тосгон руу газар авч байв. Энэ нь тариачид шинэчлэлийг ямар их хүсч байсныг харуулсан үйл явдал байсан юм.

3. Хятад – 신사 ба ард олон

19-р зуунаас өмнө Хятад улс ерөнхийдөө хаалттай хаалганы бодлого явуулж байв. Барууны хүчирхэг улсууд дайрахаас өмнөх Хятадын нийгмийн бүтэц болон ард олны амьдрал ямархуу байсан бол?

1644 оноос 1911 он хүртэл 200 гаран жилийн турш Хятад улс хамгийн сүүлчийн феодалын хаант улс болох Чингийн удирдлага дор байжээ. Чин улс газар нутгаа 25 засаг захиргааны нэгжид хуваасан байв. Манж үндэстний язгууртнууд төв болон орон нутгийн чухал албан тушаалуудыг хариуцаж, хан үндэстэн болон бусад үндэстний сэхээтнүүд орогсдын шалгалтанд тэнцэж байж түшмэл болдог байжээ. Гарал үүслийн ялгаа маш их байсан агаад хаан болон хааны төрлийнхөн, удам дамжсан язгууртнууд, түшмэд, 향신4 нар дээд давхаргыг бүрдүүлж, худалдаачин, дархан, тариачин гэх мэтийн энгийн ард доод давхаргыг нь бүрдүүлсэн пирамид хэлбэртэй нийгмийн давхаргын бүтэцтэй байв.

4 향신: Орогсдын шалгалтанд тэнцэгч. Түшмэл хийж байсан туршлагатай хүмүүс гэх мэт орон нутгийн хүч нөлөөтөн.

6

Page 7: Bus Nutag Orchuulga, Last Version

17-р зууны сүүл хагасаас 18-р зуун хүртэл Чин улс хөгжиж цэцэглэсэн бөгөөд энэ үеийг 강희/옹정/건륭제 3 их хааны (130 жил) үе дамжсан “Сайхан сэтгэлтэй ухаант хаадын захирсан энх амгалан цаг үе” (태평성세) гэдэг утгатай “강건성세” гэдэг үгээр нэрлэдэг. Гэвч ноёлогч давхарга бага багаар ялзарч, удирдах байгууллагууд томрохын хэрээр засгийн газрын үрлэг зарлага нь ихэсч, санхүүгийн алдагдалд хүрсэн байна. Энийгээ нөхөхийн тулд хааны ордноос есөн шидийн арга хэрэглэн доод давхаргынхныг мөлжсөн байна. Бүр цаашлаад албан тушаал зарж санхүүгийн алдагдлыг нөхөх явдал ч байжээ. Түшмэдийн зүй бус үйлдлүүд хэрээс хэтэрч, тухайн үеийн ардын дунд “3 жил орон нутгийн түшмэлийн албан тушаал хаахад л цалин цагаан мөнгө зуун мянган ширхэгтэй болно.” гэдэг үг хүртэл гарч байжээ.

......................................

Улс байгуулсны дараа эхэн үед хүмүүсийн амьжиргаа нэлээн тогтворжиход Чингийн хүн ам огцом ихэссэн байна. 1741 оноос 1840 он хүртэл нийт хүн амын тоо 3 дахин ихэсч, 410 саяд хүрсэн байна. Нийт хүн амын дийлэнхи нь тосгонд тариа тарих юм уу гар урлал эрхэлдэг байв. Гэвч баян хоосны ялгаа маш ихэсч, газрууд бага багаар түшмэд, язгууртнууд, газрын эздэд төвлөрчээ. Цаг хугацаа өнгөрөх тусам газраа алдсан тариачид олширч, амьдрал нь улам хэцүү болов. Үүний үр дүнд ард олон нууц бүлгэм гэх мэтийг байгуулан Чингийн засгийн газартай тэмцэлдэх болов. Ийн Чингийн засаглал аюултай тулгарсан байна.

.......................................

Минь, Чин улсын үед Хятадын эдийн засаг ихээхэн хөгжсөн байв. Эдийн засгийн бүхий л салбарууд бүрэлдэж, улсын дотоод зах зээл ч өргөжин тогтсон байв. Дагаад хэрэгтэй эд зүйлсийг ерөнхийдөө дотооддоо хангаж, гадаадаас орж ирэх бүтээгдэхүүнд төдийлөн түшиглэдэггүй байв. Чингийн удирдагчид удаан хугацааны турш Хятадын бүтээгдэхүүний үйлдвэрлэл их, байхгүй юм гэж байхгүй хэмээн үзэж, гадаад улсуудтай идэвхитэйгээр худалдаа хийхийг зорьдоггүй байжээ. 1757 оноос барууны улсуудтай ганцхан 광저우-д худалдаа хийж байхаар хязгаарласан нь ч үүнтэй холбоотой.

Барууны орнуудад Хятадын торго, шаазан, цай гэх мэтийн хэрэгцээ их байсан тул 1780 он хүртэл Хятадын гадаад худалдаа байнга ашигтай байж, жил бүр ихээхэн хэмжээний мөнгө Хятад руу орж ирж байв. Гэвч Англи улс Энэтхэгийн хар тамхины тариалангийн газрыг эзэлснийхээ дараа Хятад руу хар тамхи экспортолж эхэлсэн байна. 19-р зууны эхээр Английн хар тамхины экспортын бүс нутаг Хятадын далайн эрэг дагуух хэд хэдэн муж руу өргөжсөн байна. Энэ үед Америк ч бас Хятад руу нууцаар хар тамхи экспортолж эхэлсэн байна. Хар тамхи хүмүүсийн оюун ухаан болон бие, эрүүл мэндийг доройтуулж, Хятадын гадаад худалдааны ашигтай байдлыг орвонгоор нь эргүүлэн мөнгө гадагш урсч эхэлсэн байна. 1833 оноос хойш Хятадаас гадагш урсах мөнгөний тоо жил бүр нэг сая 냥-г давж, Чингийн засгийн газар мөнгөний хомсдолд орохоос зайлсхийх арга хайхаас аргагүй болжээ.

3 улсын нийслэл

7

Page 8: Bus Nutag Orchuulga, Last Version

Бээжин, Токио, Сөүл бол одоогийн Хятад, Япон, Солонгосын нийслэл билээ. Улс тус бүрийн нийслэлийн талаар авч үзье.

Бээжин

Бээжин бол Хятадын хамгийн алдартай, түүхт хот билээ. 1153 оноос хойш Алтан улс, Юань улс, Минь, Чин улсууд Бээжинг нийслэлээ болгож байсан. Ялангуяа Минь улс Бээжинг нийслэлээ болгосныхоо дараа их хэмжээний сэргээн засварлалт хийж байжээ. Чин улс Бээжинг нийслэлээ болгосныхоо дараа Минь улсын үед баригдсан барилгуудыг тэр хэвээр нь хадгалж, баруун захад нь хааны ордон цэцэрлэгийг байгуулж байв.

Бээжингийн төв хэсэгт хаан амьдарч, ажил хэргээ явуулдаг байсан учир энэ хэсгийг 황궁 буюу хааны ордон, бас 쯔진청 (자금성) гэж нэрлэдэг байсан. Хааны ордныг тойроод 내성 буюу дотоод хэрэм байсан ба энд засгийн газрын байгууллага, язгууртнуудын сууцууд тархан байрлаж цэргүүд хамгаалдаг байв. Гадаад хэрмийн хавьцаа энгийн ардууд амьдарч гар урлал, худалдаа эрхэлдэг байжээ. Чин улсын үед Бээжингийн хүн амын тоо саяар нэмэгдэж, гурван улсын хувьд худалдааны том төв нь болсон байна. Бээжин төвтэй улс орон даяар хэрсэн замын сүлжээ байсан бөгөөд хоол хүнсийг ихэвчлэн 대운하-гаар дамжуулан өмнөд нутгаас Бээжин лүү тээвэрлэдэг байжээ.

Токио

Боомт нээхээс өмнө Японд 3 том хот байсан. Улс төрийн төв болох Эду (одоогийн Токио), эзэн хааны амьдардаг уламжлалт хот болох Кюуту, эдийн засгийн төв болох Осака хотууд юм. Энэ дундаас хамгийн том хот болох Эду хот нь нийслэлийн үүргийг гүйцэтгэж байсан. Эдуд жинхэнэ хотын дайтай хот бий болгох ажлыг 17-р зууны эхээр явуулжээ. Төв хэсэгт нь 쇼군-ий улс төрийн үйл хэргээ явуулдаг байсан Эду цайз, түүнийг тойроод японы 다이묘 хэмээх газрын эзэн феодалуудын орон сууцнууд үргэлжлэн байдаг байсан. Эдуд газар газраас цугласан олон тооны цэргийнхэн болон янз бүрийн наймаачид, дархчуул амьдардаг байв. 18-р зууны эхэн хагаст Эдугийн хүн ам нэг саяыг давж, тухайн үед дэлхийд хэдхэн байсан том хотуудын нэг болжээ. Энийг дагаад Эдуд анх 300 орчим байсан Японы засаг захиргааны нэгж болох 초 нь 18-р зууны дунд үе гэхэд 1700-д дөхөж очсон. Жүжиг, янз бүрийн тоглолтууд гэх мэт жирийн ард иргэдийн соёл ихэд дэлгэрч, 벚꽃놀이 (цэцэг үзэн зугаалах), 마쓰리 баяр гэх мэт нь ч өргөн дэлгэрсэн.

Сөүл

Сөүл нь Чөсоний хаант улс байгуулагдсанаас хойш буюу 1394 оноос хойш өнөөг хүртэл нийт 600 гаран жилийн түүхтэй хот юм. Сөүл нь хэрмээр хүрээлэгдэж, хэрэмний 8 хаалгаар хэрмийн гаднах доторхи хэсэг холбогддог байв. Зураг дээр харагдаж байгаачлан 5 ордон, албан байгууллага, худалдааны гудамж, байшингууд нь уул, тэгш газруудыг ашиглан баригдсан байсан бөгөөд тийм ч эмх цэгцтэй, жигдхэн байсангүй. Гол ордон болох кёнбуг ордны өмнөх хэсгийн хоёр талаар албан байгууллагын барилгууд, баруун зүүн тийшээ хандсан замын хоёр талаар өдөр тутмын бараа бүтээгдэхүүнийг нийлүүлдэг байсан 시전 хэмээх нэгэн төрлийн захууд байрлаж байв. Ерөнхийдөө нийгэмд эзлэх байр сууриа дагаад амьдардаг газар нь ч гэсэн хуваагдсан байжээ. Өндөр зэрэг дэвтэй түшмэл

8

Page 9: Bus Nutag Orchuulga, Last Version

гэх мэт хүч нөлөө ихтэй янбаниуд кёнбуг ордны зүүн хойд тосгонд, хүч нөлөөгөө алдсан ядуу янбаниуд нь 남산 уулын ойролцоохи өмнөд тосгонд амьдарч байв. Сөүлийн дундуур урсдаг 청계천 голын хойно урд байрлах төв хэсгийн тосгон нь яам, тамгын газартай ойрхон учраас голцуу 중인-чүүд амьдардаг байжээ. Чөсоний сүүл үед өмнөд хаалга, зүүн хаалганы эргэн тойронд захууд бий болж, худалдаа наймаа ч эрчимжээ. Хэрэмний гадна талаар хот хөдөөг нийтэд нь холбосон замын сүлжээ, холбооны байгууламжтай байсан ба ойрхон байрлах Хан мөрнөөр эд бараа, алба гувчуурын зүйлсийг ачиж явуулдаг байсан болохоор тээврийн асуудал ч хэцүү бус байв.

Күнзийн соёл болон гурван улс

Күнзийн сургаал нь нарийн төвөгтэй ёс суртахуун, онол, үзэл бодлын систем бөгөөд сурган хүмүүжүүлэгч, сэтгэгч Күнз үндэс суурийг нь анх тавьсан билээ. Энэ тогтолцоо нь хүмүүсийн уламжлалт соёл, өдөр тутмын амьдралд баримтлах ёс журам, нийгмийн ёс заншилтай салшгүй холбоотой. Күнзийг нас барсны дараа Күнзийн сургаалыг Мэнз, Сүнз гэх мэт сэтгэгчид хэд хэдэн хэсэг болж салбарлуулжээ. Хан улсын үеэс хойшхи улсын удирдагчид нь Күнзийн сургаалийг өндөрт өргөн эрхэмлэж, сэхээтнүүд үүнийг системлэг бүтэцтэй болгосон байна. Сүн, Мин улсаас хойш ч гэсэн Күнзийн сургаал нь хөгжсөөр байжээ. Ялангуяа 주희 гэдэг эрдэмтэн Күнзийн сургаалийг 주자학 болгон хөгжүүлсэн байна.

Күнзийн сургаал нь үндэстний ялгаа, улсын хил хязгаарыг давж Япон, Чосөньд дэлгэрчээ. 주자학-ийн Солонгосын хойгт үзүүлсэн нөлөө нь Хятадынхаас дутахгүй юм. 15-р зуунд Чосөньд 주자학 нь улсыг удирдах үзэл суртал болсон юм. 16-р зууны дунд үед Күнзийн алдартай сургаалчид болох 이황(퇴계), 이이(율곡) нар Чосөнь улсын жүжахагийг хөгжүүлсэн. Жүжахаг нь 퇴게학-аар дамжуулаад Японы сэтгэлгээний ертөнцөд ихээхэн нөлөө үзүүлжээ. Өнөө үед ч гэсэн жүжакаре (주자가례) буюу “Өрх гэрт баримтлах ёс, ёслол”-ыг эрхэмлэн баримталдаг хүмүүс байсаар байна.

Япон улс ч гэсэн Эдугийн засгийн газрын үед 주자학-ийг улсын сургаал болгон сургуулиудын сургалтанд оруулснаар сургууль бүрт Күнзийн сургаалийг заадаг байжээ. Үүний үр дүнд мэргэжлийн түвшинд жүжахагийг судалдаг Күнзийн сургаалчид бий болж байв. Зарим цэргийн хүмүүс болон түшмэлүүд Күнзийн мэдлэгтэй байхыг бахархмаар зүйл гэж үздэг байжээ.

2-р бүлэг. Боомт нээсэн нь ба орчин үежилт

1-р хэсэг. Барууны хүчирхэг гүрнүүдийн дарамт шахалт ба 3 улс

1. Хятад – Хар тамхины дайн ба янмү хөдөлгөөн

19-р зууны дундуур Хятад хаалттай байсан хаалга үүдээ нээжээ. Хятад үүд хаалгаа хэрхэн нээж, иймэрхүү өөрчлөлттэй холбоотойгоор Хятадын засгийн газар

9

Page 10: Bus Nutag Orchuulga, Last Version

ямар арга хэмжээ авсан бол? Мөн Хятадын янз бүрийн нийгмийн давхаргынхан энэ гэнэтийн өөрчлөлтийг хэрхэн хүлээж авсан бол?

Хар тамхины дайн ба Наньжиний гэрээ

Барууны худалдаачид их хэмжээний хар тамхийг Хятад руу оруулж байсан нь Хятадын нийгэм эдийн засагт маш их нөлөө үзүүлжээ. 1838 онд Чин улсын Тугуан хаан хар тамхиний асуудлыг таслан зогсоохын тулд Имчигсо-г 흠차대신5(흠차 сайд)-аар томилж 광저우 луу явуулсан байна. Тэрээр дараа жилийнх нь 6 сард 후먼-д 1.180.000 근 буюу 708.000 кг орчим хар тамхийг устгалд оруулжээ.

Английн засгийн газар Хятадын хар тамхиний эсрэг бодлогын хариуд цэргийн хүчийг ашиглахаар шийдэж байлдааны усан онгоц илгээн 광둥 мужийн далайн эрэг хавиар дайралт хийжээ. Имчигсо цэргүүд болон, тэндхийн иргэдийг хошуучлан эрэлхгээр тэмцсэн. Гэтэл Чин улсын засгийн газар түшмэлээ илгээн Англитай зөв буруугаа ололцохыг зарлиг болгосон бөгөөд Имчигсо гэх мэтийн эсэргүүцсэн жанжнуудыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Гэвч Английн дайралтыг хааж чадаагүй бөгөөд 1842 оны 8 сард Английн цэргийн усан онгоц Наньжин луу нэвтэрч Чин улсыг айлган сүрдүүлж, улмаар Наньжиний гэрээг хийсэн байна. Наньжиний гэрээгээр Хятад улс Англид Хонгконгийг өгч, дээрээс нь 광저우, 푸저우, 샤먼, 닝보, шанхай гэх таван боомтоо нээсэн байна. Мөн Хятад өөрийн дураар гаалийн татвар ноогдуулах боломжгүй болж, Англитай гэрээ хэлцэл хийхээс өөр аргагүй байдалд оржээ. Энэхүү Наньжиний гэрээ нь Хятадын орчин үеийн түүхэн дэх хамгийн анхны шударга бус гэрээ болсон юм.

Боомтоо нээсэн нь ба гадаад улсууд хүч нөлөөгөө өргөжүүлсэн нь

Наньжиний гэрээний дараа ч гэсэн хүчирхэг гүрнүүд хар тамхины хоёр дахь дайн, Чин- Францын дайныг өдөөж, их хэмжээний газар нутгийг булаан эзэлж, нөхөн төлбөрийн мөнгийг гаргуулан авчээ. Хятад улс илүү нээлттэй болж, хүчирхэг улс гүрнүүдэд өшөө илүү эрх мэдэл, ашгийг өгөх хэрэгтэй болсон байна.

Гадаад улсуудын худалдаа хийх боломжтой боомтууд ар араасаа нэмэгдэж, шашны суртал ухуулагчид Хятадын эх газар хүртэл орж ирэн шашин номоо дэлгэрүүлэх боломжтой болсон төдийгүй барууны иргэд Хятад улсын дотоод хууль журамд захирагдахгүй байх эрхийг эдэлж байв. Ямар нэгэн улс Хятадад давуу эрх эдлэх юм бол бусад улс ч гэсэн адилхан эрх эдэлдэг зарчим үйлчилж байжээ.

Хүчирхэг улс гүрнүүд Хятадад бага багаар тус тусын хүч нөлөөг тэлж эхэлжээ. Англи 양쯔 мөрний эргийн сав газарт, Герман 산동 хойгт, Франц 푸젠 мужийн далайн эрэг хавийн газарт, Орос зүүн хойд бүс нутагт тус тус өөрсдийн хүч нөлөөг тогтоосон байна. Америк ч гэсэн өөрийн улсад нэгэн адил үүд хаалгаа нээхийг шаардаж байжээ.

Нийгмийн зөрчлийн ширүүсэл ба тэмцэл

5흠차대신: Хятадын Чин улсын үеийн түр томилогддог албан тушаалын нэр. Ямар нэгэн чухал ноцтой асуудал гарвал, түүнийг зохицуулуулхаар хааны томилдог байсан албан тушаал.

10

Page 11: Bus Nutag Orchuulga, Last Version

Барууны бүтээгдэхүүнүүд их хэмжээгээр орж ирэх болсноор дотооддоо өөрсдийн хэрэгцээгээ хангадаг байсан Хятадын тариалангийн тосгодын байгал эдийн засаг нь алдагджээ. Чин улс барууны хүчирхэг улсуудад нөхөн төлбөрийн мөнгийг өгөхийн тулд тариачдад өшөө илүү дарамт үзүүлэх болсон. Үүнээс болоод нийгмийн зөрчил өшөө илүү хурцдаж, эмх замбараагүй байдал,бослого үймээн үүсчээ. Үүнээс хамгийн том нь 1851 оны 태평천국-ийн тариачны бослого байсан. 홍수전, 양수청 нар 광시 мужийн 구이핑 хотод шашны бүлэглэл байгуулж, ард иргэдийг дайчлан Чингийн засаглалыг эсэргүүцсэн бослого гаргасан юм. Тэд улсаа 태평천국 хэмээн нэрлэж, 14 жилийн турш хүчээ хадгалан Чингийн эсрэг тэмцжээ. 태평천국 нь газрын тэгш шударга хуваарилалтыг шаардаж, дотооддоо өөрсдийн хэрэгцээг хангадаг идеалист нийгмийг байгуулахыг хүсч, оролдож байсан. Гэвч дотоод зөрчлийн улмаас хүч нь суларсан ажээ.

Чин улс цэргийн хүчээ цуглуулж, барууны хүчирхэг улсуудтай хавсран 태평천국-ийг дарсан байна. Тухайн үедээ 태평천국-ийн тариачны бослого нь Чин улсын засгийн газрын үндэс суурийг ганхахад хүргэж байсан юм. Энэ бослого нь Хятадын тариачид феодалын засгийн газар болон хаант засгийн эсрэг тэмцэн боссон орчин үеийн түүхэн дэх хамгийн том тэмцэл байсан юм.

Янмү хөдөлгөөн

Барууны хүчирхэг улсуудын үргэлжилсэн довтолгоо Чин улсад хүнд цохилт болжээ. Чин улсын сайд түшмэлүүд барууны улсуудын цэргийн усан онгоц болон их бууны сүр хүчийг мэддэг болсон байна. Тиймээс ч барууны улсуудын цэргийн болон шинжлэх ухааны арга технологийг сурч, нэвтрүүлээд улсынхаа хүчийг нэмэгдүүлэн хүчирхэг улс болохыг хичээжээ. Зарим түшмэлүүд нь баруунаас мэргэжилтэн урьж авчиран тэдний дэвшилтэт технологийг ашиглан орчин үеийн цэргийн эд хэрэглэлийн үйлдвэр байгуулах, төмөр зам тавих, уул уурхайн олборлолт хийх, шинэ хэв маягтай сургууль байгуулах, гадаадад сурах оюутан шалгаруулж явуулах гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Мөн 이홍장 гэх мэт түшмэлүүд барууны цэргийн сургагч офицерийг урьж авчиран, цэргийн сургуулилт хийлгэн орчин үеийн усан цэргүүдийг бий болгосон байна.

Энэ мэтийн өөрийгөө хүчирхэгжүүлэх (자강 )бодлого нь 1890-ээд оны үед ямар нэг хэмжээгээр үр дүнгээ өгч Хятадын өнөө үеийн аж үйлдвэрийн үндсийг тавьсан ба Хятад хүмүүсийг илүү алсын хараатай болгосон юм. Дээр дурьдагдсан үйл ажиллагаануудыг янмү хөдөлгөөн, үүнийг хэрэгжүүлсэн хүмүүсийг 양무파 гэж нэрлэдэг. Гэхдээ 양무파-чууд нь Хятад барууны улсуудад ялагдсан гол шалтгаан нь улс төрийн ялзрал байсан гэдгийг ойлгоогүй. Тиймээс ч 양무 хөдөлгөөний үр дүн нь хязгаарлагдмал байхаас өөр аргагүй байсан ба Чин улс хүчирхэг гүрнүүдийн довтолгоог зогсоож чадалгүй үргэлж ялагдсаар байсан юм.

2. Мэйжигийн шинэчлэлт ба улсынхаа үүд хаалгыг нээсэн нь

18-р зууны дундуур Япон нь улсынхаа үүдийг нээж гадаад улсуудтай гадаад худалдаа явуулан, харьцаж эхэлсэн бөгөөд хэсэг хугацааны дараа шинэ засгийн газар

11

Page 12: Bus Nutag Orchuulga, Last Version

бий болов. Шинэ засгийн газрын удирдлага дор Япон дэлхийн улс орнуудтай хэрхэн харилцахыг зорьж байсан бол? Мөн ямар замаар замнахыг зорьж байсан бол?

Улсаа нээлттэй болгосны дараахи их өөрчлөлт болон шинэ засгийн газар байгуулагдсан нь

Хар тамхины дайнд Чин улс Англид ялагдсан гэх мэдээ Японы засгийн газарт (막부) хүнд цохилт үзүүлэв. Чин улс боомтоо нээснээс хойш 10 орчим жилийн дараа буюу 1853 онд Америкийн байлдааны хөлөг онгоц хүрч ирээд улсаа нээлттэй болгохыг шаарджээ. Японы засгийн газар (막부) дараа жил нь 200 жилийн турш үргэлжилсэн хаалттай хаалганы бодлогоосоо няцаж улсынхаа үүд хаалгыг нээсэн байна. Үүний араас залгуулаад Англи, Орос, Франц, Нидерланд улсуудтай гэрээ байгуулж албан ёсоор барууны хүчирхэг улсуудтай гадаад худалдаа явуулан харилцаж эхэлжээ. Гэхдээ энэ гэрээнүүд нь Хятад улс барууны улсуудтай хийсэн гэрээний нэгэн адил эрх тэгш бус гэрээ байв.

Японы засгийн газар улсаа нээлттэй болгосны дараа гадаад улсуудыг нутгаасаа хөөж гаргая гэх үзэл санаанууд хүчтэйгээр гарах болов. Гадаад хүмүүс юм уу гадаадынхны хөлөг онгоцыг дайрах явдлууд гарах болж, заримдаа цэргийн мөргөлдөөн ч гарч байжээ. Улс доторхи хагарал зөрчил гүнзгийрч, засгийн газрыг эсэргүүцэгч хүчнийхэн өөрсдийнхөө дунд хааныг татан оролцуулжээ.

Гадаад худалдаагаар түүхий утас гэх мэт Японы дотоод бүтээгдэхүүнүүд гадагшаа их хэмжээгээр гарч эд бараа хомсдож эхэлсэн байна. Үүний улмаас барааны үнэ огцом өсөх гэх мэтээр эдийн засгийн замбараагүй байдал бий болж ард түмний амьдрал хэцүүдсэн байна. Тариачид газар бүрт “шинэ ертөнц” байгуулах ардын бослого өрнүүлж, хотын ард иргэд ч гэсэн цагаан будааны дэлгүүрийг түйвээх гэх мэтээр будааг хямд үнээр зарахыг шаардаж байжээ.

Ийнхүү эмх замбараагүй байдал үргэлжилж байх зуур засгийн газрыг эсэргүүцэгч цэргийнхэн аажмаар хүчирхэгжиж 쇼군-ийг түлхэж унаган 1868 онд шинэ засгийн газрыг байгуулсан. Магбү засгийн газар нурж, шинэ улс бий болсон энэхүү улс төр, нийгмийн их өөрчлөлтийг 메이지 유신 буюу Мэйжигийн хувьсгал гэж нэрлэдэг.

Шинэ засгийн газрын хэрэгжүүлсэн орчин үежүүлэлт

Шинэ засгийн газар хуучин магбү засгийн газрын цэргүүдтэй тулалдаж байх зуураа Эдуг Токио болгон нэрийг нь шинэчилж Японы нийслэл болгожээ. 쇼군 болон 다이묘 төвтэй улс төрийн хуучин тогтолцоог халж, эзэн хаан төвтэй засгийн газарт эрх мэдлийг төвлөрүүлжээ. Мөн барууны орнуудтай гадаад харилцааг идэвхитэйгээр явуулах чиглэл баримтлан, баруунаас үлгэр дууриал авсан орчин үежүүлэлтийг хэрэгжүүлсэн. Үүний тулд олон гадаад багш нарыг ажиллуулж, олон сурагчдыг гадаад руу сургахаар явуулжээ.

Шинэ засгийн газар нийгмийн гарлаар ангилдаг тогтолцоог шинэчилж системтэй, эрх тэгш байдлыг бий болгосон. Цэргийнхний үүрэг ролийг үгүйсгэж, тариачид голцуу ард олныг цэрэг болгон зохион байгуулдаг цэрэг татлагын тогтолцоог хэрэгжүүлсэн бөгөөд бүх ардад сурч боловсрохыг үүрэг болгосон байна.

12

Page 13: Bus Nutag Orchuulga, Last Version

Иймэрхүү эрс өөрчлөлтийг эсэргүүцэх үзэл ард олны дунд хүчтэй болж, эсэргүүцсэн үйлдэл гаргах болсон ч засгийн газар үүнийг дарж, хувьсгалаа хэрэгжүүлжээ. Тусгай эрх мэдлээ булаалгасан цэргүүд ч бас энд тэнд бослого үймээн гаргаж байсан ч засгийн газар тухай бүрд нь дарж байв.

Засгийн газар газар бүрт үйлдвэр барьж, төмөр зам тавин, шуудан цахилгаан холбоог өргөтгөж, шинэ мөнгөн дэвсгэртийн болон банкны тогтолцоог бий болгосон. Засгийн газрын хүчээр эдийн засгийг орчин үежүүлэх ажлыг явуулсан нь энэ юм.

Баруунаас суралц-Баян хүчирхэг орон болох зам

Дээрхи зураг бол шинэ засгийн газар байгуулагдаад 4 жил болсны дараа баруун луу илгээгдсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүний гол хүмүүсийн зураг юм. Бүгд шинэ засгийн газрын голлох хүмүүс билээ.

Тэднийг оролцуулаад нийт 46 хүнтэй төлөөлөгчдийн баг гадаадад суралцах 60 орчим оюутны хамт 1871 оны 11 сард 요쿄하마-гаас хөдөлсөн юм. Үүнээс хойш 1 жил 10 сарын турш Америк, Англи, Франц, Герман, Орос гэх мэт 12 улсаар тойрон явж улс төр, хууль зүй, эдийн засаг, нийгмийн байдлыг ажиглаж байгаад нутаг буцсан байдаг. Шинэ засгийн газар байгуулагдаад удаагүй хэдий ч гол хүмүүс нь 2 шахам жилийн турш улсаасаа гарч яван барууны улсуудыг анхааралтай ажиглан явсан хэрэг.

Өнөөгийн Япон улсын алхахыг хүссэн зам мөр энэ элч төлөөлөгчдийн багаас тодорхой харагдаж байдаг. Тэр нь ази тивээс гарч барууны хүчирхэг гүрнүүдийн нэг болно гэсэн хүсэл юм. Энэ нь ази тив хоцрогдсон ба түрүүлж хөгжсөн Япон улс ази тивийг манлайлж, бусад улсыг дагуулна гэсэн тэдний бодлыг харуулж байна.

3. Солонгос-Үүд хаалгаа нээсэн явдалтай холбогдох хагарал зөрчил

Хятад улс хар тамхины дайнд ялагдсан тухай сургийг сонсоод Солонгос барууны хүчирхэг улсуудаас бүр их болгоомжлох болов. Барууны хүчирхэг гүрнүүд болон Японы улсаа нээлттэй болгох шаардлагад Солонгос ямар хариу үзүүлсэн бол?

Франц болон Америк Канхуаду руу халдсан нь

19-р зууны дунд үед Жусоний засгийн газар барууны хүчирхэг гүрнүүдтэй худалдаа хийхээс татгалзаж байв. 1866 онд гадаад хүчнүүдийн халдлага түрэмгийллээс хамгаалж, дотооддоо улс төрийн тогтвортой байдлыг бий болгохын тулд католик шашинтнууд болон Францын Христийн шашны номлогчдыг хавчин шахаж эхэлжээ. Үүгээр шалтаглан Франц Канхуаду руу зэвсэгт дайралт хийсэн байна. Мөн онд Жусоний хойд хэсэгт байрлах Пёняан хотод Америкийн 제너럴 셔먼호 хэмээх усан онгоц их буугаар буудан, дээрэм тонуул хийхэд, ихэд уурлан хилэгнэсэн Жусоний ард иргэд тэр усан онгоцыг шатаасан хэрэг гарчээ. Үүгээр шалтаглан Америк 1871 онд усан цэргийн флот илгээж Канхваду руу довтолсон байна. Хоёр удаагийн дайнд олон барилга байгууламж шатаж, олон хүний амь эрсджээ. Соёлын үнэт өвүүд ч гэсэн дээрэм тонуулд өртсөн байна.

Энэ мэтчилэн дээрхи хоёр улс цэрэг зэвсгийн хүчээр түрий барьж гадаад худалдаа хийхийг шаардсан боловч Жусоний засгийн газар энэ шаардлагыг нь хүлээн авбал улс нь

13

Page 14: Bus Nutag Orchuulga, Last Version

аюулд орж болзошгүй гэж үзээд эсэргүүцэн байлджээ. Улс орны газар бүрт босгосон 척화비6 хэмээх гэрэлт хөшөөнүүд хүчирхэг гүрнүүдтэй гадаад худалдаа хийхээс эрс шийдэмгийгээр татгалзаж байсныг илэрхийлдэг.

Япон боомтоо нээхийг шаардсан нь ба 강화도-гийн гэрээ

1873 онд Жусоньд улс төрийн хувьд их өөрчлөлт гарсан. Хааны төрсөн эцэг бөгөөд төр улсыг удирдаж, гадаад худалдаа хийхийг эсэргүүцэж байсан 홍선 대원군 төр улсыг удирдахаа больж 고종 хаан улс төрийн асуудлыг хариуцах болсон. Япон улс энэ сиймхийг ашиглан 운요호 гэдэг цэргийн усан онгоцыг 강화도 руу илгээж санаатайгаар мөргөлдөөн гаргасан. Америк Японыг боомтоо нээхэд хүргэхдээ ашигласан зэвсэгт бослого үймээнийг тэр чигээр нь дууриасан юм. Тухайн үед хүчирхэг гүрнүүд Япон Жусоний боомтыг нээхэд хүргээсэй гэж далдхан хүсч байсан ба Хятад ч гэсэн Жусоний засгийн газарт болж өгвөл Японтой зэвсэгт мөргөлдөөн хийхээс зайлсхийхийг ятгаж байсан.

Тухайн үед Жусоний олон нийтийн санал бодол хоёр хуваагдсан байсан. Эхнийх нь Японы боомтоо нээ гэсэн шаардлагыг хүчтэйгээр эсэргүүцэе гэсэн хүмүүс, хоёр дахь нь энэ шаардлагыг хүлээн авъя гэсэн хүмүүс. Боомтоо нээхийг эсэргүүцэгчид нь боомтоо нээх юм бол католик шашин ихэд дэлгэрч, Япон улс эдийн засгийн хувьд дайралт хийж улс маань мөхөж магадгүй хэмээн шүүмжилж байсан. Харин үүний эсрэгээр шаардлагыг хүлээн зөвшөөрөгчид нь Японтой дайтахаас зайлсхийх хэрэгтэй, мөн улсынхаа үүд хаалгыг нээх явдлыг хойшлуулж болохгүй гэж дүгнэсэн. Эцэст нь Жусоний засгийн газар боомтоо нээхээр шийдэж Японтой 강화도-гийн гэрээг (Жусонь Японы найрамдлын гэрээ) байгуулсан. Гэвч ямар нэг урьдчилсан бэлтгэлгүйгээр яаравчлан хийсэн уг гэрээнийн утганд ямар асуудалтай тал байгаа болон ямар аюул байгаа гэдгийг хангалттай ойлгоогүй байсан.

1-р бүлэг. Жусонь улс нь бие даасан улс тул Япон улстай тэгш эрхтэй байна.

5-р бүлэг. Жусоний хоёр боомтыг худалдааны боомт болгон нэмж заана.

7-р бүлэг. Японы далайгаар аялагчид нь Жусоний далайн эрэг хавиар чөлөөтэйгөөр хэмжилт хийж болно.

10-р бүлэг. Япон хүн Жусоний нээлттэй боомт дээр үйлдсэн гэмт үйлдлвэл зөвхөн Японы зэрэг тушаалтан хэрхэхийг шийдвэрлэнэ.

강화도-гийн гэрээ нь Японоос өгсүүлээд хэд хэдэн улсын дайралт халдлагын үүд нь болж өгсөн. Гэрээний дагуу нээлттэй боомтыг өргөтгөхөөс өөр аргагүй болсон ба нээлттэй боомт дээр гэмт хэрэг үйлдсэн Япон хүмүүсийг шүүн шийтгэх эрх мэдэлгүй байсан байна. Канхвадугийн гэрээ болон түүнд хамаарах гэрээнүүдэд Япон улс ямар нэг тусгай хязгаарлалтгүйгээр Жусоньд дураараа эдийн засгийн хувьд дайрсан, булаасан үйлдэл хийхийг зөвшөөрсөн байсан учраас тэр юм. Гэхдээ гэрээний нэгдүгээр бүлгийг харвал

6 Жусоний 고종 хааны 8-р он буюу 1871 онд 고종 хааны аав дайснаа үлдэн хөөхийг уриалан Сөүл болон хөдөө орон нутгуудад босгосон гэрэлт хөшөө.

14

Page 15: Bus Nutag Orchuulga, Last Version

“Жусонь бол бие даасан улс” гэж заасан байна. Яагаад тэгсэн юм бол? Энэ нь тухайн үед Жусоний гадаад харилцаанд хөндлөнгөөс оролцох гээд байдаг байсан Чинг болиулж, Японтой илүү ойрхон байх хэрэгтэй гэдгийг онцлохын тулд байжээ.

Жусонь нь 1880-аад онд Америк, Англи, Герман, Франц, Орос гэх мэт барууны хэд хэдэн улстай гадаад харилцаа тогтоосон. Гэвч эдгээр улстай байгуулсан худалдааны гэрээнүүд нь ч гэсэн канхвадугийн гэрээний нэгэн адил эрх тэгш бус гэрээ байсан юм.

3 улсын нээлттэй боомт

Барууны улсуудын шаардлагаар боомтоо нээсэн 3 улсад асар том хэмжээний боомт хотууд бий болжээ. Шанхай, Йокохама, Иньчонь хотууд нь үүний тод жишээ болно.

Шанхай

Наньжиний гэрээний дагуу 1843 онд Шанхайг нээсний дараа янз бүрийн үйл ажиллагаа явуулдаг гадаад хүмүүс Шанхайд маш олон болжээ. 2 жилийн дараа Англи улс өөрийн орны иргэдийн төвлөрөн суух газрыг тусад нь тогтоож, дарангуйлагчийн хэв маягаар тус газрын нийгэм, улс төр, эдийн засаг, аюулгүй байдлыг шууд хариуцах болов. Ийм газрийг 조계7 гэдэг. Английн залгаад Өрнөдийн бусад улсууд ч ээлж дараалан Шанхайд өөрсдийн 조계지-г бий болгожээ. Газ, тог, усны суваг, телефон утас гэх мэтийг 조계지-д хамгийн түрүүнд суурилуулж, дараа нь аажмаар Шанхайгийн бүс нутгуудад тархжээ. Худалдаа аж үйлдвэр хөгжин, үйлдвэрүүд олшрохын хамтаар Шанхай хотжсон байна. 1915 онд Шанхайгийн хүн ам 2 саяд хүрч, Хятадын хамгийн том хот болсон байна. Мөн Шанхай гадаад улсуудтай харилцах харилцаа өргөжиж, 1940-өөд онд Шанхайд суудаг гадаад иргэдийн тоо 150 мянгад хүрсэн бөгөөд 훙커우-д Японы иргэд төвлөрөн суурьшчээ. 1919 онд Солонгосын түр засгийн газар Шанхайд байгуулагдсан ба 1930-аад онд гучин мянган Еврей хүмүүс Шанхайд дүрвэн иржээ. Худалдаа, соёл ихэд хөгжсөн Шанхай нь орчин үеийн хот, моодны хот хэмээн нэрлэгддэг аялагчдын диваажин болжээ.

Йокохама

1858 онд байгуулсан гэрээний дагуу Япон гадаад улсуудад 5 боомтоо нээлттэй болгосон байна. Тэдний нэг нь Йокохама юм. Энэ газар нь анхандаа 100 гаруйхан байшинтай жижигхэн загасчны тосгон байжээ. 1859 онд нээгдсэн Йокохама боомтод усан онгоцны зогсоол, агуулах, гаалийг шинээх байгуулсан байна. Японы худалдаачид боомтын оршин суугчдын хороололд суудаг гадаад иргэд дээр ирж торгон утас гэх мэт Японы бүтээгдэхүүнийг зарах юм уу боомтод ирсэн гадаад иргэдээс бараа худалдаж авдаг байв. Йокохама нь гадаад худалдааны талбар, Өрнөд Японы харилцааны гол газар байсан юм. Өрнөдийг чиглэн нээгдсэн энэ боомтоор дамжин сонин хэвлэл, морины уралдаан, цэцэрлэг, Европ хоол, шар айраг гэх мэтийн төрөл бүрийн Өрнөдийн соёл Японд орж иржээ. Йокохама нь Эду (Токио)-гаас хамгийн ойрхон боомт болохынхоо хувьд ихэд хөгжиж, Японы хамгийн том боомт болон томорчээ.

Иньчонь

7 조계: 19-р зууны сүүл хагаст Хятадын боомт хотуудад байсан гадаад улсуудын амьдардаг бүс нутаг.

15

Page 16: Bus Nutag Orchuulga, Last Version

1876 онд Канхвадугийн гэрээг хийсэн Япон Пүсань, Воньсаниас гадна нийслэл Сөүлтэй ойрхон Иньчоний боомтыг нээхийг шаардаж, 1883 онд санасандаа хүрсэн байна. Боомт нээх үед “제물포” гэдэг нэртэй байсан Иньчонь нь 3 мянган хүн амтай загасчны буйдхан тосгон байжээ. Боомт нээсний дараа Иньчоньд гадаад иргэдийн амьдардаг 조계 бий болж, барууны хэв маягтай цэцэрлэг, зочид буудал, христийн сүмүүд баригдсан байна. Оршин суудаг гадаад иргэдийн тоо нэмэгдэхэд далайн эргийн газрыг хатаан шинээр ашиглах тохиолдол ч байжээ. Иньчонь Сөүлийг холбосон Чосөний хамгийн анхны төмөр зам, утас, цахилгаан бий болов. Японы цагаан будааны худалдаачид Япон луу будаа гаргаж эхлэхэд нэг хэсэг Иньчонь улсын бүх тариа будаа цугладаг газар болж байжээ. Мөн Чин, Япон, Орос улсууд Чосөний асуудлаар эвдрэлцэхэд улс улсын байлдааны онгоцууд цугларч, цэргүүдийн газарддаг газар ч Иньчонь байжээ. Иньчонь нь Сөүлийн гол хаалга болохын хувьд гадаад худалдааны төв, цэргийнхний гол зам байсан гэж хэлж болох юм.

Орчин үеийн Японы хаант засаглал

Японд 7-р зууны үеэс хааныг “천황” гэж дуудах болжээ. “천화” гэдэг нэр томъёо нь анх Хятадад хэрэглэгдэж байсан ба тэнгэрийн хамгийн дээд бурхан гэсэн утгатай.

Дээр үед эзэн хаан төвтэй улс төртэй байсан боловч түүнээс хойш язгууртнууд болон цэргийнхэн улс төрийн бодит эрх мэдлийг гартаа атгаж, эзэн хаан улс төрд шууд оролцох явдал бараг байхгүй болсон байна. Улс төрийн хэрүүл тэмцлээс хол байсны хүчинд эзэн хааны удам тасраагүй бөгөөд эрх мэдэл, сүр хүчний бэлэг тэмдэг болон үлдэж чаджээ.

Гэтэл боомт нээсний дараа эзэн хаан нь цэргийн засгийн газрыг түлхэн унагах зорилготой хүчний гол хүн болсон байна. Цэргийн засгийн газрыг орлох болсон шинэ засгийн газар эзэн хаан төвтэй улс төрийн байгууллыг зохион байгуулжээ. Шинэ засгийн газар байгуулагдахынхаа хамтаар эзэн хаан төвтэй улс төрийг бий болгоно хэмээн мэдэгджээ. Эзэн хаан бурхны өмнө цаашдын бодлогоо тодорхойлон тангараг өргөх ёслол үйлдэж байжээ. Мөн эзэн хаан хаан ширээнд залрах хугацаанд оны цолыг хэрэглэдэг тогтолцоог шинээр бий болгожээ. Баярын өдрүүд ч гэсэн хаан болон түүний гэр бүлийнхнийг голлодог болов.

Иймэрхүү маягийн эзэн хаан төвтэй тогтолцоог хууль зүйн хувьд илүү бататгаж өгсөн зүйл нь их Японы эзэнт улсын (대일본제국) үндсэн хууль юм. Их Японы эзэнт улсын үндсэн хуульд эзэн хаан нь анхнаасаа нэгэн язгуур удам бөгөөд ариун дархан халдашгүй эрхтэй хэмээн заажээ. Хууль батлах, засаг захиргаа, шүүх эрх мэдлийг бүгдийг хааны мэдэлд шилжүүлсэн байна. Мөн эзэн хаан нь цэргийн команд өгөх, удирдах эрхтэй маршалын үүргийг давхар гүйцэтгэж байжээ. Эзэн хаан төвтэй боловсролыг хэрэгжүүлэхийн тулд эзэн хааны боловсролын зарлигийг бий болгожээ.

Англи, Франц хувьсгалаар дамжуулан хааныхаа эрх мэдлийг булааж, хязгаарлаж байсан бол Японы Мэйжигийн хувьсгал нь эсрэгээрээ эзэн хаан төвт түшмэлийн засгийн газрын эрх мэдлийг өшөө илүү баталгаажуулсан байна. Энэ хүү эзэн хаант засгийн газрын удирдлага дор Япон улс орчин үежүүлэх бодлого, Азийн бусад бүс нутгийг чиглэсэн бодлогоо явуулсан байна.

16

Page 17: Bus Nutag Orchuulga, Last Version

2-р хэсэг. Зүүн Азийг донсолгосон дайн

1. Гурван улсын сөргөлдөөн

19-р зууны сүүл хагаст 3 улсын хоорондох зөрчил, түгшүүртэй байдал улам хурцаджээ. Яагаад 3 улс эв найртай байж чадахгүй хоорондоо сөргөөцөлдөх болсон юм бол?

Жусонийг эзлэх онол ба Тайваны халдлага

Япон 1868 онд Мэйжигийн шинэчлэлтийн дараа шинэ засгийн газар байгуулсан гэдгээ мэдэгдэхийн тулд Жусонь руу элч явуулсан байна. Гэхдээ Японы илгээсэн гадаад харилцааны бичигт “хаан” (황), “зарлиг бичиг” (칙) гэх мэт үсэг орсон байсан ба хааны явуулсан зарлиг мэтээр бичсэн байжээ. Уг бичгийн утга болон дамжуулсан арга нь урьд нь тогтсон байсан гадаад харилцааны хэв ёсноос гажсан учир Чосөний засгийн газар үүнийг хүлээж авсангүй. Японы засгийн газрынхан дунд үүгээр шалтаглан Чосөнийг эзлэе гэсэн саналтай хүмүүс гарч байжээ .

Үтэр түргэн энэ дэлхийн зүг чигийг тодорхой тогтоож, Чосөнь луу элчийг илгээж тэдгээр Чосөньчуудад ёс бус, бүдүүлэг байдлынх хариуцлагыг хүлээлгэх ёстой. Магад тэд үл захирагдах аваас тэр буруутай үйлдлийнх нь хариуд газар нутаг руу нь довтолж бурхны улс Японы сүр хүчийг мэдрүүлэхийг хүсч байна.

(Шинэ засгийн газрын гол хүн болох 기도 다카요시-гийн өдрийн тэмдэглэлээс 1869.1.26)

1873 онд Японы засгийн газарт Чосөнийг эзлэх онол хүчээ авсан. Гэвч улс дотоодынхоо асуудлыг эхлээд шийдвэрлэх хэрэгтэй гэж үздэг хүмүүс гол эрх мэдлийг гартаа атгаж байсан учир Чосөнийг эзлэх онол дэмжигдээгүй байна.

Тухайн үед Япон нь 류큐-г өөрийн газар нутагтаа нэгтгэхээр оролдож байсан. Тэр үе болтол 류큐-гийн хаант улс нь нэг талд Чин улстай алба өргөдөг харилцаатай, нөгөө талд Японы орон нутгийн газрын эздийн ноёрхол дор байжээ. 1871 онд Тайваний иргэн далайн эрэг дээр хаягдсан 류큐 хүний амь насыг хороосон хэрэг гарсан. Японы шинэ засгийн газар энэ хэргийн хариуг нь барина гэж шалтаглан 1874 онд Тайвань руу довтолсон байна. Хойтон жил нь Япон 류큐 улсыг Чин улсад алба өргөхийг хориглож, 1879 онд Японы газар нутагт нэгтгэн укинава 현8 болгожээ.

Чосөний асуудлаар Япон болон Чин улсууд зөрчилдсөн нь

1876 онд канхвадугийн гэрээг байгуулсны дараагаас эхлэн Чосөний асуудлаар Япон болон Чингийн хооронд хагарал үүсчээ. 1882 онд Чосөньд хуучны хэв маягтай цэрэг байлдагчид болон доод давхаргын ард иргэд орчин үежүүлэх хөдөлгөөнийг эсэргүүцэн цэргийн бослогыг өдүүлсэн. Энэ үед Японы консулын газар галд шатаж хохирол амссан байна. Чин улс Чосөний засгийн газрын хүсэлтийг хүлээн авч цэрэг илгээн үймээнийг дарж өгчээ. Гэвч үүний дараа ч гэсэн Чин улсын цэрэг буцалгүйгээр үргэлжлүүлэн

8 현: Японы засаг захиргааны нэгж

17

Page 18: Bus Nutag Orchuulga, Last Version

Жусоньд байрлаж улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох болжээ. Япон ч бас өөрийн улсын дипломатыг хамгаалах нэрийн дор Сөүлд цэргээ байрлуулжээ.

Чин улс улсын дотоод хэрэгт оролцох нь хэрээс хэтэрч, шинэчлэлт нь удаашраад урагшлахгүй болохоор 김옥균, 박영호 гэх мэтийн соёл иргэншлийн урсгалийн түшмэдүүд бага багаар аюулыг мэдрэх болов. Эдгээр хүмүүс цэрэг зэвсгийн хүчийг ашиглаад ч болтугай засгийн эрхийг гартаа атгаж, шинэчлэл хийхийг оролдож байсан. Эцэст нь 1884 онд Японы консулын болон цэргийн тусламжийг авч засгийн эрхийг гартаа авса байна. Гэтэл Чин улсын цэргийн оролцооноос болоод 3 өдрийн дараа л гэхэд энэ нь нуржээ. Энэ явдлыг хөх бичин жилийн төрийн эргэлт (갑신정변) гэж нэрлэдэг. 14 бүлэг шинэчлэлийн хөтөлбөрөөс харагдаж байгаачлан энэ улс төрийн их өөрчлөлтөөр Чосөньд орчин үеийн шинэчлэл хийхийг оролджээ.

1- р бүлэг. 대원군-ийг даруй буцаан ирүүлж Чин улсад алба өргөдөг хоосон ёс төдий зүйлийг халах.2- р бүлэг. Ард түмний тэгш эрхийг бий болгож, чадварт нь нийцүүлэн албан тушаалыг олгох.14- р бүлэг. Засгийн газрын 6 жугаас гаднах хэрэггүй албан байгууллагуудыг бүгдийг нь байхгүй болгож сайд түшмэдтэй хэлэлцэн хэргийг шийдвэрлэх. (갑신정변-ий хөтөлбөрийн хэсгээс товчлов.)

Япон болон Чин улс нь тухайн үед Чосөньд мөргөлдөөн үүсгэхэд тохиромжтой үе биш гэж үзээд ямар ч байсан гэрээ хийн цэргээ татсан байна. Гэтэл Чин улс нь урьдын адил Чосөнь улсын дотоод хэрэгт илүү ихээр оролцож, эдийн засгийн нөлөөгөө ихэсгэсээр байв. Япон ч мөн адил өөрийн оронд яавал ашигтай байхыг бодолцож, алсдаа Чосөнийг эзлэхийн тулд Чин улстай дайтах бэлтгэл хийн, цэргийн хүчээ нэмэгдүүлж байжээ. Эцэст нь 1894 онд Япон улс Чин Японы дайныг өдөөсөн байна.

2.Чин Японы дайн

Япон нь Мэйжигийн шинэчлэлтийн дараа бусад улсууд руу анхаарлаа хандуулж, удалгүй Чин Японы дайныг өдүүлсэн. Чин Японы дайн хэрхэн эхэлж, яаж өрнөн, яаж дууссан бол?

Чин Японы дайны эхлэл ба Жусонь

1894 оны хавар Чосөньд сайд түшмэдийн ялзрал, хүнд хэцүү алба татварыг эсэргүүцсэн тариачдын бослого гарчээ. Боссон тариачид хурдацтайгаар Чосөний газар бүрт хүч нөлөөгөө тэлсэн байна. Чосөнь улс Чин улсад цэрэг илгээж бослогыг дарж өгөх яаралтай хүсэлт гаргажээ. Эртнээс дайнд бэлдэж байсан Япон энэ боломжийг ашиглан Чосөнь луу цэрэг илгээсэн байна. Энэ нь Чинтэй мөргөлдөөн үүсгэн Солонгосын хойгоос Чингийн хүчийг шахаж гаргаад Чосөнийг эзлэхийн зорилготой байв. Ийм зорилготой байсан тул Чосөньд байдал намжсан ч гэсэн Япон цэргээ эргүүлэн татахаас татгалзсан байна.

18

Page 19: Bus Nutag Orchuulga, Last Version

Япон 7 сард Чосөний хааны ордныг эзэлж, улсын хаан болох Кужун болон хатанд шахалт үзүүлэн, Чосөний засгийн газраар Чингээс суларч, бие даасан тусгаар улс болохыг нь тунхаглуулан, Чин болон Жусоний урьд нь байгуулсан гэрээг цуцлуулсан байна. Үүний зэрэгцээ Японы усан цэрэг шар тэнгист аялж байсан Чингийн усан цэргийн флот болон цэргийн тээврийн усан онгоцууд руу дайрч, Чин Японы дайныг өдүүлжээ. Удалгүй залгуулаад Японы хуурай газрын цэргүүд Пёняан хотыг хамгаалж байсан Чингийн цэргүүд рүү халдаж хуурай газрын дайн ч эхэлсэн байна. Дайны сүүдэр Хятадын 랴오둥 хойгт хүртэл тусчээ. Чингийн цэргийн дайны бэлтгэл дутуу байсан бөгөөд дээрээс нь Чин улсын дотоод дахь эв найрамдлыг баримтлагч урсгалынхны саад тотгор давхцаад Чин улс хуурай газрын байлдаан, далайн байлдааны аль алинд нь ялагджээ.

뤼순9-ий хэрэг ба 시모노세키-гийн гэрээ

Чин Японы дайн үргэлжлэх явцад, Японы цэргүүд 다롄 болон 뤼순 хотууд руу дайрч дайнд оролцоогүй байсан энгийн ард иргэдийн дунд аймшигтай аллага хядлага үйлджээ. Японы энэ хэрцгий үйлдлийг олон улс шүүмжилсэн байна.

1851 оны 1 сард Японы цэрэг 산둥 муж руу давшин орж 웨이하이웨이-гийн тэнгисийн цэргийн боомтыг эзлэн, Чингийн умард далайн усан цэргийн флотыг бүрэн сөнөөв. Чин улс 이홍장-г төлөөлөгчөөрөө Япон луу илгээн найрамдлын гэрээ байгуулах асуудлыг хэлэлцүүлжээ. 1895 оны 4 сарын 17-нд Чин Япон хоёр 시모노세키-гийн гэрээг байгуулсан бөгөөд гэрээний утгыг дор дурдав.

-Хятад улс нь Чосөнь улсын бие даасан тусгаар улс болохыг хүлээн зөвшөөрнө.

-Хятад нь 랴오둥 хойг, Тайвань, 펑후 арлыг Японд тасалж өгнө.

-Япон улсад 2 зуун сая нян мөнгийг (дунджаар 310 сая иень) дайны нөхөн төлбөрт олгоно. (냥: зоос, хүндийн хэмжээ 37,3г)

-사스, 충칭, 쑤저우, 항저우(боомт хотууд)-г нэмж нээнэ. Японы усан онгоцыг боомт руу нэвтрэхийг зөвшөөрнө.

Чин Японы дайны дараах 3 улсын харилцаа

Орос, Франц, Герман гурван улс нь Чин Японы дайнаас Япон улс ашиг их олохгүй байхыг хүсч байжээ. Тиймээс Чин улс 랴오둥 хойгийг Японд өгөх явдлыг эсэргүүцжээ. Дээрхи 3 улсын оролцоотойгоор Чин 랴오둥 хойгийг эргүүлэн олж авсан боловч, 30 сая нян мөнгийг нэмж төлсөн байна. Чин дайнд ялагдсан учраас Тайванийг Японд өгч, дээрээс нь өшөө олон боомтуудаа нээхээс өөр аргагүй болжээ. Чингийн төлсөн дайны нөхөн төлбөрийн мөнгө нь 1 жилийн санхүүгийн орлогоос 3 дахин их байжээ. Асар их хэмжээний нөхөн төлбөрийг өгөхийн тулд Чин улс гадаадаас их хэмжээний зээл авч, хүнд байдалд орсон байна. Мөн Чинг тойрсон хүчирхэг гүрнүүдийн тэмцэлдээн өшөө илүү ширүүсч иржээ.

9 뤼순: Хятадын 랴오닝 мужийн 랴오둥 хойгийн өмнөд хэсэгт байрлах боомт хот.

19

Page 20: Bus Nutag Orchuulga, Last Version

Чин Японы дайны дараа Япон Азийн хүчирхэг гүрэн болж дэлхийн хүчирхэг улсуудын эгнээнд нэгджээ. Гэхдээ гадаад улсууд руу довтлох нь түргэссэн учир барууны хүчирхэг гүрнүүд энэ талаар түгших болсон байна.

1895 оны 10 сард Чосөньд байрлах Японы элчин зөвлөх 민 хатан буюу 명성 хатанг хөнөөжээ. Эзэн хаан Оросын консулын газар луу зугтаж, Чосөнь дэхь Оросын хүч нөлөө ихэссэн байна. Ард олон ээлж дараалан Японыг эсэргүүцсэн бослого өрнүүлж, Японы булаан эзлэгч нарт хүнд цохилт үзүүлсэн байна. Гэвч дараа нь Чосөний засгийн газрын эеэр дагуулах бодлогоос болоод энэхүү бослого тарах юм уу засгийн газрын цэрэг болон Японы цэргийн засгийн газарт дарагдах тохиолдол ч байжээ.

3. Орос Японы дайн

1904 оны 2 сараас дараа жилийнх нь 9 сар хүртэл Япон Оростой дайтжээ. Энэ дайны зорилго нь юу байсан бол? Зүүн Азийн 3 улсын хувьд энэ дайн ямар утга учиртай байсан бол?

Дайны жинхэнэ зорилго нь юу байсан бэ.

Хажуугийн газрын зураг нь Орос Японы дайны газрын зураг юм. Аль газар дайны талбар болсон бол. Дайн болсон газар нь Япон ч биш Орос ч биш Солонгос болон Манж (Хятадын зүүн хойд нутаг) байжээ. Эндээс энэ дайны шинж чанар тод харагдаж байна.

Япон яагаад Оростой байлдсан юм бол? Гадаад хэргийн түшмэл 고무라 주타로-гийн дайн эхлэхийн яг өмнөхөн 1903 онд бичсэн өргөх бичгийг харцгаая.

Солонгос нь яг л хурц иртэй хутга шиг хэлбэртэй эх газраас Японы төв хэсгийг чиглэн сунасан хойг бөгөөд төгсгөл хэсэг нь 쓰시마 арлаас маш бага зайтай. Магадгүй өөр хүчирхэг улс энэ хойгийг эзлэх юм бол Японы аюулгүй байдал алдагдана гэсэн үг. Япон улс нь ийм зүйлийг хэрхэвч хүлээн зөвшөөрч чадахгүй. Үүнээс урьдчилан сэргийлэх нь Японы удаан хугацааны бодлогын нэг хэсэг билээ.

Япон Солонгосыг яах гэж байсан бэ.

Дайны дундуур 1904 оны 5 сард Японы засгийн газар дараахь шийдвэрийг гаргажээ.

Япон нь Солонгосыг улс төр, цэргийн хувьд хамгаалах бодит эрхийг гартаа авч, эдийн засгийн хувьд өшөө илүү ашиг өгөх хөгжлийг бий болгоно.

(“Японы сайд нарын зөвлөлийн шийдвэр”-ээс товчлов.)

Япон нь “Японы цэргийг Солонгост байрлуулах”, “Солонгосын гадаад харилцаа болон санхүүг Японы хяналтанд байлгах”, “Төмөр зам болон боомт гэх мэт зам тээврийн байгууламжийг гартаа оруулж, шуудан, цахилгаан холбоо, утас гэх мэт харилцааны байгууламжуудыг эрхэндээ оруулах”, “Газар тариалан, ойн аж ахуй, уул уурхай, загасны аж ахуй гэх мэт салбарт Японыг оруулж, эрх мэдлээ нэмэгдүүлэх” гэх мэтээр чиглэлээ тодорхойлж байжээ. Япон Оростой дайтаж байх зуураа Солонгосыг эрхшээлдээ оруулах бодлогоо боловсруулж байсан байна.

20

Page 21: Bus Nutag Orchuulga, Last Version

Орос Японы дайны үеийн Солонгос ба Хятад

Японы цэргүүд Солонгосын газар нутгийг төмөр зам, цэргийн зориулалтын газар болгон ашиглаж, хүн хүч, морь, хүнсний зүйлийг дайнд зориулан дайчлан гаргуулж байв. Солонгосчууд мэдээж хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн. 1904 оны 9 сард Сөүл, Пүсанийг холбосон төмөр зам болон Сөүл, Шиныжүг холбосон төмөр замыг тавих ажилд хүн хүч дайчилж буй явдалтай холбоотойгоор хэдэн мянган хүн босч Японы талтай мөргөлдөөн үүсгэжээ. Мөн цахилгаан холбооны утсыг таслах юм уу төмөр замын ажилд саад болох явдал газар бүрт байн байн гарч байв. Энэ талаар Япон хяналт, шалгалтаа чангатган эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарсан байна.

Нөгөө талд Орос Япон хоёр улсын цэргүүд Хятадын тухайн газраас алт юм уу хүнсний зүйлийг гаргуулан дайнаа үргэлжлүүлж байв. Дайны хөлд хүмүүсийн гэр орон шатаж, мал, газар тариалангийн бүтээгдэхүүний хохирлыг амсчээ. Үүнээс дайжин газар бүрээс 펑톈 (одоогийн 선양) хот руу очсон дүрвэгсдийн тоо хэдэн арван мянгад хүрсэн гэдэг.

Империализмыг бэхжүүлэгч Япон

Дайн Японы ард түмэнд ч гэсэн хүнд ачаа болсон. Гэхдээ дайнд Оросыг ялсан Япон нь газар нутаг, хүч нөлөөгөө ихэсгэх зорилготой империализмыг улам илүү бэхжүүлсэн байна. Япон улс Солонгос дахь ноёрхлоо Оросоор хүлээн зөвшөөрүүлсэн төдийгүй, Америк, Англитай тохиролцон Солонгост ноёрхох зөвшөөрлөө авах гэх мэтээр Солонгосыг колони улсаа болгох бүхий л бэлтгэлийг хийжээ. Оросын оронд Манжийн 뤼순, 다롄 хотуудыг захирах эрхийг гартаа оруулж, өмнөд Манжийн төмөр замыг удирдах эрхийг авч, Хятадын зүүн хойд нутаг руу хүчээ тэлсэн байна. Япон хүмүүсийн дунд өөрийн улсыг дэлхийн 1-р зэргийн улс гэх ойлголт ч ихэссэн байна.

후쿠자와 유키치 - Булаан эзлэлтийг зөвтгөсөн соёл иргэншлийн онол

Өнөө үеийн эхээр Япончуудад дэлхийн дүр төрхийг таниулсан хүмүүс бол төлөөлөгчдийн багийн гишүүд юм уу гадаадад суралцахаар яваад барууныг үзээд ирсэн сэхээтнүүд билээ. Ийм хүмүүсийн төлөөлөл болсон хүн бол 후쿠자와 유키치(1835-1901) юм. Тэрээр 1875 онд хэвлэгдсэн “Соёл иргэншлийн онолын хураангуй”-даа баруун бол соёлжиж иргэншсэн, Ази хагас соёлжиж иргэншсэн, Африк бол бүдүүлэг харанхуй хэмээж, соёл иргэншил нь харанхуй бүдүүлэг байдлаас хагас соёл иргэншлийн байдал руу, хагас соёл иргэншлийн байдлаас соёл иргэншлийн шат руу дамждаг учир Япон улс баруунаас үлгэр жишээ аван соёлжиж иргэнших хэрэгтэй болохыг онцолжээ. Тэрээр 1881 онд Япон нь Азийн соёл иргэншлийн төв бөгөөд Дорно дахины манлайлагч учир Азийг хамгаалах ёстой ба Жусонь энийг хүлээж авахгүй бол хүчээр соёлжуулж, барууныхны түрэн орж ирэхийг хаах ёстой гэж тунхаглажээ. Гэвч хөх бичин жилийн төрийн эргэлт (갑신정변10)-ийн улмаас соёл иргэншлийн урсгалынхны цэргийн эргэлт бүтэлгүйтмэгц

10김옥균, 박영호 гэх мэтийн соёл иргэншлийн урсгалийн түшмэдүүд цэрэг зэвсгийн хүчийг ашиглаад ч болтугай засгийн эрхийг гартаа атгаж, шинэчлэл хийхийг оролдож байсан. Эцэст нь 1884 онд Японы консулын болон цэргийн тусламжийг авч засгийн эрхийг гартаа авсан. Гэтэл Чин улсын цэргийн оролцооноос болоод 3 өдрийн дараа л гэхэд энэ нь нурсан. Энэ явдлыг 갑신정변 гэж нэрлэдэг.

21

Page 22: Bus Nutag Orchuulga, Last Version

1885 онд “탈아론” буюу Ази тивээс гарч дэлхий дахинд ойртох гэсэн утгатай алдартай эссэ өгүүллээ бичсэн. Энэ нь цаашдаа Азийн соёл иргэншлийг үргэлжлүүлэх бус, Ази тивтэй холбоогоо тасалж, барууны хүчирхэг гүрнүүдтэй адилхан аргаар Ази тивд ноёрхлоо тогтооё гэсэн санаа байсан. Тэгээд 10 орчим жилийн дараа Чин Японы дайн болоход энэ дайныг соёл иргэншил (Япон) болон бүдүүлэг харанхуй байдал (Хятад) хоорондын тэмцэл гэж бичсэн байдаг. Соёл иргэншлийг харах өнцөг нь Азийг харах 후쿠자와-гийн үзэл бодлыг тодорхойлсон юм. Тэр нь мөн шинэ үеийн Япон улс Азийг хэрхэн харж байсныг тодорхойлсон юм.

김옥균 - Хөх бичин жилийн төрийн эргэлтийн удирдагч

김옥균(1851-1894) нь 1880-1890-ээд оны үед идэвхитэй үйл ажиллагаа явуулж байсан Солонгосын шинэчлэлийн хөдөлгөөний төлөөлөл болсон хүн юм. Тэрээр залуу байхаасаа улсаа нээлттэй болгохыг дэмждэг соёл иргэншлийн үзлийн нөлөөг авчээ. 1881 онд анх Японд очсон 김옥균-д Мэйжигийн шинэчлэлтийн дараахи хөгжлийн дүр зураг нь их гүн сэтгэгдэл төрүүлжээ. Тиймээс Чосөнь ч гэсэн барууны орчин үеийн соёлыг нэвтрүүлж, шинэчлэл хийх хэрэгтэй гэж бодсон.

1884 онд хөх бичин жилийн төрийн эргэлтийг өрнүүлж, “Удам угсаа, угсаа гарлын үзлийг халж, ард олны тэгш эрхийг бий болгоцгооё.”, “Ялзарсан түшмэдийг шүүн шийтгэж, улс төрийг шинэчлэе.” хэмээн уриалж байжээ. Улс төрийн их өөрчлөлт нь бүтэлгүйтсэний дараа Япон луу дүрвэсэн 김옥균 үргэлжлүүлэн Чосөний шинэчлэлтийг хэрэгтэй гэж үзсээр байсан. Тэрээр Чосөний хаанд барууны орнуудтай харилцах тал дээр хичээл зүтгэл гаргаж, дотооддоо улс төрийн шинэчлэлийг хийх хэрэгтэй гэсэн утгатай өргөх бичгийг хүртэл өргөж байв.

김옥균 тухайн үед улсын дотоод нөхцөл байдлыг ажиглаад шинэчлэл хийхэд гадаадын тусламж хэрэгтэй гэж үзсэн. Гэвч Япон луу дүрвэснийхээ дараа ч гэсэн Японы тусламжийг авч чадаагүй байна. Эцэст нь 김옥균 Чингийн эрх нөлөөтэй хүн болох 이홍장-аас тусламж хүсэхээр 1894 онд Хятадын Шанхай руу явжээ. Гэвч Шанхайд цуг явж байсан Чосөнь хүнд хорлогдон нас барсан байна. И хун жантай уулзсан байлаа гэхэд тэр 김옥균-ий бодсоноор туслах байсан болов уу?

И хун жан - Янмү хөдөлгөөний удирдагч

И хун жан (1823-1901) нь Чин улсын сүүл үеийн нөлөө бүхий улс төрч, дипломатч бөгөөд 즈리11-гийн амбан захирагч, умард далайн түшмэлээр 25 жил ажиллаж байсан ба Чингийн улс төр, гадаад харилцаа, эдийн засаг, цэргийн салбарын чухал бодлого шийдвэрүүдэд оролцож байжээ. Тэрээр барууныхан болон Япон гэх мэт хүчирхэг гүрнүүдтэй удаан хугацаанд харилцсан туршлагаараа барууны технологи болон цэргийн салбараас суралцах нь чухал гэдгийг харьцангуй эрт ойлгожээ. Үүний үр дүнд И хун жан янмү урсгалын гол төлөөлөгч нь болсон бөгөөд, янмү урсгалынхныг хамгийн чадварлаг шилдэг нь болгосон байна. И хун жан 해방론 буюу далайгаар дамжуулан дайралт

11즈리: 허베이 мужийн цагаан хэрэмд байсан газрын нэр.

22

Page 23: Bus Nutag Orchuulga, Last Version

довтолгооноос урьдчилан хамгаалах онолыг баримталж, орчин үеийн тэнгисийн цэргийн байгууламж хэрэгтэй болохыг идэвхийлэн мэдэгдэж улмаар умард далайн усан цэргийн флотыг байгуулжээ.

И хун жан хүчирхэг гүрнүүдээр хүрээлэгдсэн нөхцөл байдалд “гадаад улсуудыг ашиглаж бусад орныг барих” (이이제이) бодлогыг баримтлах хэрэгтэй гэж үздэг байв. Янмү бодлогыг хэрэгжүүлэхийн тулд амар тайван байдлыг бататгах хэрэгтэй гэж үзсэн хэрэг. Гэвч Чин Японы дайны дараа Японы хүчийг голдоо ортол мэдрээд, “гадаад улсуудыг ашиглаж бусад орныг барих” (이이제이) бодлогоос илүү “хүчирхэг гүрэнтэй хамтрах”-ыг илүүд үзэх болжээ. Энэ үеэс эхлэн тэрээр Оростой хамтран Японтой тэмцэлдэх чиг хандлагыг сонгосон. Гэвч Орос ч гэсэн мөн л Хятадын зүүн хойд бүс нутагт ихээхэн санаархаж байгаа гэдгийг мэдсэнийхээ дараа, хүчирхэг улсуудтай хамтран Оросыг хязгаарлаж эхэлсэн байна. Тэрээр нэг насаараа өөрийгөө чадварлаг дипломатч хэмээн үзэж олон чухал гадаад харилцааны бодлогуудыг шийдвэрлэсэн байдаг. Гэвч маш олон шударга бус гэрээнүүдэд өөр хэн нэгний биш түүний гарын үсэг зурагдсан байдаг билээ.

3-р хэсэг. Гурван улсын шинэчлэлийн хөдөлгөөн

1. Япон – Эрх чөлөө, иргэний эрхийн хөдөлгөөн

Японы засгийн газар орчин үежүүлэхийн төлөө шинэчлэлийг хэрэгжүүлсэн билээ. Гэвч улс төрийн эрх мэдэл үнэндээ хэдхэн хүний гарт байсан юм. Японы ард түмэн үүнд хэрхэн хандаж байсан талаар авч үзье. Мөн Япон, Азийн харилцааны талаар ч өгүүлэх болно.

Та бүхэнд нэг зүйлийг хэлмээр байна. Та бүхэнд бүгдэнд нь нэгэн үнэт эрдэнэ байдаг. Энэ эрдэнэ нь юу бол? Мөнгөөр зарж болдог мод юм болов уу? Эсвэл алт, мөнгө, алмаз юм болов уу? Бишээ, эднээс ч илүү үнэ цэнэтэй эрдэнэ байдаг. Тэр бол эрх чөлөөтэй байх эрх билээ. Иргэний эрх, эрх чөлөөг дэлгэрүүлж, баталгаажуулаагүй цагт ямар ч аз жаргал, амар тайван байдал гэж байдаггүй билээ.

Энэ бол 1879 онд 우에키 에모리 гэдэг хүний бичсэн “Иргэний эрх, эрх чөлөөний онол”-ын эхний хэсэг юм. Тэрбээр өөрийн орны улс төрд оролцохын чухлыг, үндсэн хуулийн үнэ цэнийн талаар уриалдаг байв. Эрх чөлөө, үндсэн хуультай байж гэмээнэ тэр улс хөгжиж, аюулгүй байна гэж үздэг байсан гэсэн үг.

Түүнийг ийн үзэл бодлоо тунхаглаж байх үеэс их хурлыг байгуулах шаардлага улам ихэсч иржээ. Энд тэндхийн төлөөлөгчид гарын үсэгтэй цаас, санал хүсэлтийн цаас барин Токиод цугларч, засгийн газарт их хурлыг байгуулахыг тулган шаардаж байв. Янз бүрийн илтгэл хурлууд болж, олон сонингууд засгийн газрыг ширүүнээр шүүмжилж байжээ. Газар бүрт үндсэн хуультай болох гэсэн хөдөлгөөнүүд газар авсан байна. Ард олон удаа дараа хэлэлцэн, гадаадаас суралцсаар бүтээсэн төслийг оролцуулаад нийт 70 гаран зүйлтэй үндсэн хуулийн төслийг боловсруулж байсан нь өнөө үед мэдэгдээд байна. Энэ

23

Page 24: Bus Nutag Orchuulga, Last Version

дундаас 우에키 에모리-гийн бичсэн “Япон улсын үндсэн хуулийн төсөл”-д ард түмний эрхийн талаар ийн бичжээ.

-Японы ард түмэн нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.

-Японы ард түмэн нь хурал цуглаан хийх эрхтэй.

-Японы ард түмэн нь бүхий л хууль бус, зохисгүй үйлдлийг эсэргүүцэж болно.

-Засгийн газар үндсэн хуулийг зөрчиж, иргэний эрх, эрх чөлөөнд халдвал Японы ард түмэн засгийн газрыг огцруулж, шинэ засгийн газар байгуулж болно.

Иймэрхүү үндсэн хуулийн төслийн ард “Хүмүүс өөрсдийн эрх, эрх чөлөөг хамгаалж, аз жаргалыг эдлэхийн тулд төр улсыг байгуулсан юм” гэсэн санаа агуулагдаж байна.

Ийн эрх чөлөө, хүний эрхийн хөдөлгөөнүүд хүчээ авснаар арван жилийн дараа буюу 1881 онд засгийн газар их хурлыг байгуулна гэсэн амлалт өгөхөөс өөр аргагүй болжээ. Гэвч зөвхөн засгийн газар л үндсэн хуулийг бүтээнэ хэмээн мэдэгдэж, эрх чөлөө, иргэний эрхийн хөдөлгөөний хязгаарлалтаа чангатгажээ. Эрх чөлөө, хүний эрхийн хөдөлгөөнийхөн улс төрийн нам байгуулж засгийн газрын эсрэг тэмцсэн боловч бага багаар хүч нь суларчээ.

....................................

Эрх чөлөө, иргэний эрхийн хөдөлгөөн нь анхандаа Япон улсыг эрх чөлөөний орон болгох зорилготой байсан боловч, энэхүү шинэчлэлийн хөдөлгөөн нь яваандаа бүтэхээ болиод ирмэгц хөдөлгөөнийхөн бусад улсууд руу анхаарлаа хандуулж, гадаад улсуудад хүч нөлөөгөө тэлэх хэрэгтэй гэж үзэх болжээ. 1884 онд Чосөньд хөх бичин жилийн төрийн эргэлт болмогц, иргэний эрхийн хөдөлгөөний сонин Чин улсыг хурцаар шүүмжилж, Япон Чинтэй дайтах хэрэгтэй хэмээн тунхаглажээ. Хойтон жил нь буюу 1885 онд Япончууд зэр зэвсгээр түрий барин Чосөньд очиж, төрийн эрх мэдэлтнийг хөнөөн Чинтэй холбоог нь таслуулж, үүнээс болон Чин улстай сөргөөцөлдвөл энэ явдлыг ашиглан дотооддоо хувьсгал гаргана гэсэн төлөвлөгөө зохиосон нь илэрсэн тохиолдол ч гарч байжээ (오사카 시건).

.....................

Ард олноосоо нууцаар үндсэн хууль зохиож байсан засгийн газар 1889 онд хааны баталсан “их Японы эзэнт гүрний үндсэн хууль”-ийг тунхагласан байна. Энэ үндсэн хууль нь хааны эрх мэдэл хүчтэй байдаг Германы үндсэн хууль гэх мэтийг загвар болгон зохиосон байсан учраас 우에키 нарын хүсч байсан үндсэн хуулиас эрс өөр байсан юм. Уг хуульд эзэн хааныг улс төр, цэргийн хамгийн дээд эрх мэдэлтэн хэмээн зааж, ард олны эрх чөлөө, эрх ашгийг зөвхөн хэсэгчлэн дурдсан байжээ. Ийн эзэн хаант засаглалтай болсон Япон улс эцэст нь Ази тивд хүч нөлөөгөө тэлж эхэлсэн байна.

24

Page 25: Bus Nutag Orchuulga, Last Version

2. Хятад – Чингийн засгийн газрын шинэчлэл ба 의화단 12 Чин Оросын дайны дараа Өрнөдийн орнууд уралдан Хятад луу хөрөнгөө

оруулах болжээ. Мөн Өрнөдийн орнууд Хятадад төмөр зам тавих эрх, уул уурхайн олборлолт хийх эрх, өөрийн орны иргэдийн оршин суух газар зэргийг хүчээр булаан авч, тус тусын хүч нөлөөгөө тогтоож авсан байна. Ийнхүү Хятад улсын газар нутаг хэдэн хэсэг болон хуваагдаж, улс орон мөхөх аюулд орсон байна. Хятадын янз бүрийн давхаргынхан ийм нөхцөл байдалд ямар арга хэмжээ авсан бол?

................................

Чин Японы дайны дараа 캉유웨이13 сэхээтнүүдтэй хамтран 광서 хаанд гэрээ хийхийг эсэргүүцсэн өргөх бичиг өргөжээ. Үүний дараа 캉유웨이 량치차오 нарын шинэчлэгч урсгалын сэхээтнүүдтэй хамтран бүлгэм (조직) байгуулан сонин гаргаж, дээдсүүдээс эхлээд улс төр, эдийн засгийн шинэчлэлийг хийх хэрэгтэй хэмээн тунхаглаж байжээ. Нэн ялангуяа Герман 산둥 хойгийн 자오저우 тохойг эзэлж, Орос 뤼순 болон 다롄-ийг хүчээр булаан авмагц “Мөхөж буй улсаа аварч, оршин тогтнох арга олцгооё” гэсэн уриа гаргасан байна. 광서 хаан шинэчлэгч урсгалынхны саналыг хүлээн авч, 1898 онд мэдэгдэл гарган шинэ бодлого хэрэгжүүлжээ. Шинэ бодлого улс төр, эдийн засгийн бүтэц, соёл гэх мэтийн янз бүрийн салбарт тусгалаа олжээ. Тэр жил шар нохой жил (무술년) байсан тул энэ явдлыг шар нохой жилийн хуулийн өөрчлөлт (무술변법)гэж нэрлэдэг.

Шинэчлэгч урсгалынхан 무술변법-оор дамжуулан улс төрийн хүчнийг бий болгосноо харуулмагц, Манж, Хань үндэстний язгууртнууд түгшиж байжээ. Шинэчлэлт өөрсдийнх нь давуу эрх мэдэлд нөлөөлөх вий хэмээн айж байсан хэрэг. Гэвч эцэст нь 서태후 (хааны эх) төвтэй консерватив (уламжлалыг баримтлагч) урсгалынхан 변법-ыг дарж, 광서 хааныг хөл хорьсон ба 탄쓰퉁 нарын 6 хүнийг хороожээ. 캉유웨이 ба 량치차오 нар Япон луу дүрвэсэн байна. Хэрэгжүүлж эхлээд 103 хоногийн дараа 무술변법 нурсан нь энэ юм.

.....................................

Христийн шашныг дэлгэрүүлэх ажиллагаа Хятад дахь Өрнөдийн улсуудын халдлагын хамтаар тасралтгүй тэлсээр байжээ. Христийн шашин Хятадын соёлтой зөрчилдөж байсан ба ялангуяа зарим номлогчдын дээрэнгүй үйлдэл энд тэндхийн иргэдийн дургүйцлийг төрүүлж, Христийн шашныг эсэргүүцсэн тэмцлийг бий болгожээ. 1898 оны намар 산둥 мужийн ард олон барууны хүмүүс, барууны шашныг эсэргүүцэгч зохион байгуулалт болох 의화단-ыг байгуулж, “Чинд тусалж, барууны золигнуудыг хөөн зайлуулъя” хэмээн уриалан Христийн сүмүүд рүү дайрсан байна. 의화단 хөдөлгөөн бага багаар улс төрийн төв болсон Бээжин, Тъянжин луу томорчээ. Чингийн засгийн газар эхэндээ 의화단-ы хүчийг ашиглан барууны улсуудтай тэмцэхийг зорьж байсан ба бүр

12의화단: Хятадын Чин улсын үед гадаадын сөрөг хүчнийг хөөн зайлуулахын тулд бий болсон нууц бүлгэм.13캉유웨이: (1858~ 1927) Хятадын Чин улсын үеэс Бүгд найрамдах Хятад (중화민국) улсын үе хүртэл амьдарч байсан улс төрч, сэтгэгч.

25

Page 26: Bus Nutag Orchuulga, Last Version

цаашлаад 의화단-д цэргээ оролцуулан сүмүүдийг шатаан элчин сайдын яамдыг бүслэн дайрч ч байжээ. Халдлагад өртсөн элчин сайд яамд болон шашны номлогч нар тус тусын улсаас тусламж хүсчээ.

1900 оны 6 сард Англи, Герман, Орос, Франц, Америк, Япон, Итали, Австри эдгээр найман улс нэгдсэн цэрэг бүрдүүлэн Бээжинг эзэлсэн байна. Энэ үед Японы цэргүүд хамгийн олон нь байжээ. 8 улсын цэргүүд Бээжин лүү дайрах үед сайд түшмэд нар зугтаасан төдийгүй 의화단-ийг дар гэсэн тушаал өгчээ. Эцэст нь империализмыг эсэргүүцсэн 의화단-ий тэмцэл амжилтгүй болсон байна. 8 улсын цэргүүд Бээжинг эзэлснийхээ дараа хотын энд тэнд байшингуудыг шатаан,танхайрч асар их эд зүйлсийг дээрэмджээ. Мөн Чингийн засгийн газрыг дарамтлан, 1901 оны 9 сард 신축 гэрээг (Бээжингийн тэмдэглэл) байгуулжээ. Гэрээгээр Хятад улс 450 сая няан нөхөн төлбөрийн мөнгийг төлөх болсон ба Өрнөдийн орнууд цэргээ илгээн хамгаалуулж байх элчин сайдын яамны хорооллыг Бээжинд бий болгох ёстой болжээ. Өрнөдийн хэд хэдэн улс Хятадын олон газарт цэргээ байлгах эрхтэй болсон байна. 신축 гэрээ нь Хятадын хувьд асар хүнд гэрээ болжээ.

..................................

20-р зууны эхээр Чингийн хаант улсын удирдлага дотоод гадаадаас шинэчлэл хий гэсэн хүчтэй дарамттай тулгармагцаа хаант засаглалаа хэвээр хадгалахын тулд “шинэ улс төр”-ийг хэрэгжүүлэхээр шийджээ. 1901 онд эхэлсэн “шинэ улс төр” нь 무술변법-ын суурин дээр, өшөө нэг шат ахин хэрэгжсэн шинэчлэл байжээ. Гол утгыг нь дор дурдав.

1. Цэргийн яамыг хуурай газрын цэргийн яам болгон өөрчлөнө. Их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, хуучин цэргийн хэв маягийг халан барууны маягийн цэргийн онол, зарчмыг нэвтрүүлж, “шинэ цэргийг” зохион байгуулан сургана.

2. Худалдааны яамыг байгуулан худалдааг хөгжүүлж, худалдаа наймаа явуулахыг дэмжинэ. Хувь хүний капитализмын эрх чөлөөт хөгжлийг зөвшөөрч, дэмжинэ.

3. Орогсдын шалгалтыг халж, сургууль байгуулах ба гадаадад оюутнуудыг илгээж Өрнөдийн байгалийн шинжлэх ухаан болон нийгэм, улс төрийн ухааныг судалж дэлгэрүүлнэ.

4. Түшмэлийн тогтолцоог шинэчилж, түшмэлийн ажил үүргийн хэрэгжилтийг хянана.

“Шинэ улс төр”-ийн зарим арга хэмжээнүүд нь ардчилсан хувьсгалын үзэл соёлыг дэлгэрүүлж, үндэсний капиталын хөгжилд түлхэц үзүүлэн шиньхэ хувьсгал14 гарах үндэс нь болж өгсөн ба Чингийн уналтыг түргэтгэжээ.

3. Солонгос – Тариачны дайн ба тусгаар тогтнолын нийгэмлэгийн хөдөлгөөн

14 신해혁명: 1911 онд Чин улсыг унагаж, бүгд найрамдах Хятад улсыг байгуулсан хувьсгал.

26

Page 27: Bus Nutag Orchuulga, Last Version

19-р зууны сүүл хагаст Солонгосын нйигэмд янз бүрийн авилга, шударга бус явдлууд асар их болжээ. Гадна талаас хүчирхэг империалист гүрнүүдийн дарамт улам ихэссээр байлаа. Солонгосчууд иймэрхүү хямралтай нөхцөл байдалд ямар арга хэмжээ авсан бол?

....................................

27