Top Banner
НИЙСЛЭЛИЙН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДЭД БҮТЭЦ, ТОХИЖИЛТЫН ХЭЛТСИЙН 2013 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН 2013.12.19
29

2013.1 2 . 19

Feb 05, 2016

Download

Documents

fox

НИЙСЛЭЛИЙН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДЭД БҮТЭЦ, ТОХИЖИЛТЫН ХЭЛТСИЙН 2013 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН. 2013.1 2 . 19. - PowerPoint PPT Presentation
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: 2013.1 2 . 19

НИЙСЛЭЛИЙН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДЭД БҮТЭЦ, ТОХИЖИЛТЫН

ХЭЛТСИЙН 2013 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН

2013.12.19

Page 2: 2013.1 2 . 19

Тус хэлтэс нь 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц-д шинээр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж ирсэн.Хэлтэс нь:- Хэлтсийн дарга- Дэд бүтэц хариуцсан ахлах мэргэжилтэн- Гэрэлтүүлэг, рекламны байгууламж хариуцсан мэргэжилтэн- Тохижилт хариуцсан мэргэжилтэн - Байгаль орчин, ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн - Орчны бохирдол Сууц өмчлөгчдийн холбоод хариуцсан мэргэжилтэн гэсэн 6 орон тоотойгоор ажиллаж байна.

Page 3: 2013.1 2 . 19

Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс нь нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилт, төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд нутаг дэвсгэрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хүч анхаарлыг төвлөрүүлж, иргэдэд шуурхай үйлчлэн, дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын өдөр тутмын удирдлага, зохион байгуулалт, дэмжлэг туслалцаанд тулгуурлан үйл ажиллагаагаа явууллаа.

Нийслэл, дүүргийн эдийн засаг, нийгмийн үндсэн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дэд бүтэц, тохижилт, бүтээн байгуулалт, орчноо тохижуулах ажлуудыг эрчимжүүлэн, байгаль орчныг хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агаарын болон орчны бохирдлыг бууруулах, хог хаягдлыг ачиж тээвэрлэхэд ажлын шинэлэг арга барилаар ажиллаж, нутаг дэвсгэрийн гэрэлтүүлэг, реклам чимэглэл, гадна зар сурталчилгааны байгууламжуудын стандарт шаардлагыг мөрдүүлэн, дүүргийн иргэд оршин суугчдын эрүүл аюулгүй тохилог орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлэн үр дүнг нь тооцон ажиллалаа.

 

Page 4: 2013.1 2 . 19

Хэлтсийн мэргэжилтэнүүдийн бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн Гэрээний хэрэгжилт, үр дүн.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга буюу Төсвийн шууд захирагчтай хэлтсийн дарга буюу нэгжийн менежер бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээ байгуулсан.

2013 онд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн даргаас мэргэжилтэнүүдтэй байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэхэд 2 мэргэжилтэн “А”, 3 мэргэжилтэн В” үнэлгээтэй дүгнэгдсэн.

 

Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт 19,6 хувьтай, 2013 оны эдийн засаг нийгмийн зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт 80,6 хувьтай байна.

Үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт болон эдийн засаг нийгмийг 2013 онд хөгжүүлэх зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийг үнэлж, тооцож гаргахдаа Нийслэлийн Засаг даргын “Ажил дүгнэх журам батлах тухай” 175 тоот захирамжинд тусгагдсан хяналт-шинжилгээ-үнэлгээ, мониторингийн аргачлалыг мөрдлөг болгож гаргалаа.

Дүүргийн 2013 оны эдийн засаг нийгмийн зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний биелэлтийг гаргахад 2 бүлэг 61 заалт тусгагдсаныг биелүүлж ажилласан. Дэд бүтцийг хөгжүүлэх, иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр 46 заалт тусгагдсан нь 84,8 хувь, экологи-байгаль орчныг хамгаалахад ахиц дэвшил гаргах чиглэлээр 8 заалт тусгагдсан нь 76,4 хувийн биелэлттэй байна.

Page 5: 2013.1 2 . 19

Автозам: Дүүргийн нутаг дэвсгэрт 43,4 км замын өргөтгөл шинэчлэлтийг улс, нийслэл, замын сангийн 11,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн.

Page 6: 2013.1 2 . 19

Авто замын шинэчлэлт

2012 онд 14.5 км 2013 онд 43.4 км0

5

10

15

20

25

30

35

40

45

Page 7: 2013.1 2 . 19

Авто замын урсгал засвар 31 дүгээр хорооны гэр хорооллын 270 м авто зам, 19 дүгээр хорооны 100 м авто замыг тус тус засварласан. Толгойт, Нарангийн гол, Их наран, Орбит, Найрамдал, Улаан чулуутын чиглэлийн авто замын 3000м2 талбайн нөхөөс тавих урсгал засварын ажлыг “Цүүрдэн”, “Цогт зам” ХХК –иуд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 141,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн

Page 8: 2013.1 2 . 19

Усан сан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 1, 2, 3, 6, 7, 21, 22, 23, 24, 25, 26, 28, 30, 31, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт худаг, усан сан барихаар дүүргийн Засаг даргын 297 дугаар захирамжаар газрын байршлыг шийдвэрлэн техникийн нөхцөл гаргуулахаар Ус сувгийн удирдах газарт хандсан боловч 3 байршилд зөвшөөрсөн. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 11, 32 дугаар хороонд тус бүр 1 усан сан барих, 32 дугаар хорооны Мал бордоход гүний худаг гаргах ажлууд хийгдэж дууссан. 9 дүгээр хорооны Зүүн салааны 8 дугаар гудамжинд Тайваны хүүхэд, гэр бүлийг дэмжих сан”гийн хөрөнгө оруулалтаар /26,0 сая,төг/ усан сан баригдсан.

Page 9: 2013.1 2 . 19

19 дүгээр хороо 21 дүгээр хороололд 3-48 айлын орон сууцны барилгыг буулгаж 16 давхар 240 айлын орон сууцны барилга барих ажлыг “Номтын-ам”ХХК гүйцэтгэж байна. 17 дугаар хорооны 32-33 дугаар байрны дунд усан бассейны барилгыг “Эбо-сервис” ХХК барьж байна.

Page 10: 2013.1 2 . 19

3 дугаар хорооны Бага нарангийн 44-47 гудамж, 8 дугаар хорооны Баянцагааны 3-6, 10 дугаар гудамж, АТП 543-ын ачаалал хөнгөлөх, шинээр дэд станц барих ажил, 9 дүгээр хорооны Баруун баян уул АТП-422-ын дэргэд шинээр дэд станц барих, 23 дугаар хорооны Хангайн гудамж АТП-1664-ын 0.4 кВ-ын ЦДАШ-ын шинэчлэлтийн ажил, 24 дүгээр хорооны Зээлийн гудамжны айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах ажил, 7, 23, 24 дүгээр хорооны гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах, хүчдэл сайжруулах ажлууд хийгдсэн.

Page 11: 2013.1 2 . 19

Цахилгаангүй өрх

2012 онд 3100 өрх 2013 онд 2047 өрх0

500

1000

1500

2000

2500

3000

3500

Page 12: 2013.1 2 . 19

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 14 хорооны нутаг дэвсгэрийн 19 байршилд “Алтан тэнгэр”ХХК, “Ар дааган”ХХ Компаниуд он дамжин хийгдсэн /хоёр тэр бум хоёр зуун дөчин сая/ төгрөгийн төсөвт өртөг бүхий хүүхдийн тоглоомын талбай, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 6 хорооны 6 байршилд /зургаан зуун наян есөн сая/ төгрөгийн төсөвт өртөг бүхий хүүхдийн тоглоомын талбайг тус тус байгуулсан. Үүний дотор гэр хороололд 11 байршилд тоглоомын талбай байгуулсан.

Page 13: 2013.1 2 . 19

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Москвагийн гудамжинд 160 сая төгрөгийн ногоон байгууламж, цэцгийн мандал байгуулж, 2000 м2 талбайд бут сөөгний нөхөн тарилт хийж 30 мянган м2 явган хүний зам тавьж иж бүрэн тохижилт хийгдсэн. Ханын материалын эцсээс Баянхошууны тойрог хүртэлх явган хүний зам 628 сая, гэрэлтүүлэг 293 сая нийтдээ 921 сая төгрөгийн иж бүрэн тохижилтыг “Хувай Монголиа”ХХК гүйцэтгэсэн.

Page 14: 2013.1 2 . 19

Гэрэлтүүлэг

Дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн зам талбайд 2061 ш, орон сууцны хорооллын дунд 534 ш, гэр хорооллын гудамжинд 3440 ширхэг, нийт 6035 ширхэг гэрэлтүүлэг байна. 2013 оны 6-р сарын 1-ний өдрөөс нутаг дэвсгэрийг А,Б бүс болгон хувааж “Филипс” ХХК,” БИ ЭМ ЖИ ЭЛ” ХХК гэсэн мэргэжлийн 2 байгууллага ашиглалтыг хариуцан ажиллаж байна.

Москвагийн гудамжны 300 ш, Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 200 ш, Зүүн салааны авто замын 156 ш гэрэлтүүлгийг LED гэрлээр сольсон. Нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн 47.1 хувийг LED гэрэл эзэлж байна.

Page 15: 2013.1 2 . 19

“Электрит ком” ХХК нийслэлийн төсвийн хөрөнгөөр гэр хороололд 246.4 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 280 ширхэг гэрэлтүүлгийг хүлээлгэн өгч ашиглалтанд оруулсан.14-р хорооны 12, 16-р хорооны 24-р байрны орон сууцны хороолол дотор 57.3 сая төгрөгийн өртөг бүхий гэрэлтүүлгийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж ашиглалтанд хүлээлгэн өгсөн. Нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн асалтанд сар бүр хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн асалт 97.2 хувь, гэр хорооллын гудамжны гэрэлтүүлэг 94.3 хувь, орон сууцны хороололд гэрэлтүүлэг 96.0 хувийн асалттай байна.

Page 16: 2013.1 2 . 19

ГЭРЭЛТҮҮЛЭГ

нийтийн эзэмшилийн зам талбай гэр хороолол орон сууцны хороолол0

500

1000

1500

2000

2500

3000

3500

4000

1816

3160

534

2060

3800

560

20122013

Page 17: 2013.1 2 . 19

Рекламны байгууламж Дүүргийн Засаг даргын 2013 оны 48 дугаар захирамжаар Москвагийн гудамжны цагаан зурвасд байрлуулсан 104 байгууламжийг, 2013 оны 11-р сарын 445 дугаар захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай стандарт бус, зөвшөөрөлгүй 48 байгууламжийг тус тус албадан буулгах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Эдгээр арга хэмжээнүүдийн зардалд нийслэлийн төсвөөс 38 сая, дүүргийн төсвөөс 13.6 сая төгрөгийг гарган зарцуулсан. Дүүргийн Засаг даргын 2013 оны 264 дугаар захирамжаар урьд байгуулсан гэрээгээ зөрчилгүй биелүүлж ажилласан 20 ААНБ-ын зар сурталчилгааны болон мэдээллийн байгууламжийн гэрээг сунган 2013 онд дүүргийн төсөвт 130.3 сая төгрөгийн хураамжийг төвлөрүүлсэн болно.

Page 18: 2013.1 2 . 19

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх талаарДүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 58 байгууллага аж ахуй

нэгжид эзэмшил газрынхаа 30 хүртэлх хувьд мод бут тарьж зүлэгжүүлэх ажлыг зохион байгуулах албан бичгийг хүргүүлэн хяналт тавин ажиллаа.

Хавар, намрын улиралд уламжлал болгон зохион байгуулдаг “Бүх нийтээрээ мод тарих үндэсний өдөр”-ийн үйл ажиллагаанд байгууллага, аж ахуйн нэгжүүд иргэдийн төлөөлөл нийт 2500 хүн оролцож, 9452 ширхэг мод, бут, сөөг тарьж, зохион байгуулсан ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчилан ажиллаа.

Мод тарих арга хэмжээний үеэр иргэн бүр нэг мод, байгууллага аж ахуй нэгжүүд 5 ширхэг мод, 10 ширхэг бут сөөг тарих хөдөлгөөн өрнүүлэн ажиллаа.

Москвагийн гудамжны төв замын голын бульварт Хот тохижилтын газраас хайлс модоор ургамалан хашлага хийж орчин үеийн шийдэл бүхий цэцгийн мандал байгуулан тохижуулсан..

Page 19: 2013.1 2 . 19

Байгаль хамгаалах чиглэлээр: Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 25 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг Сонгинохайрхан уулын зүүн бэлд нэр бүхий 13 компани түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас байгальд их хэмжээний хохирол учруулсныг илрүүлэн нөхөн сэргээлт хийлгэн орон нутгийн тусгай хамгаалалтын нөөц газар болгох шийдвэрийг гаргасан.

Дүүргийн ИТХ-ын 5,6-р хуралдаанаас зарим уул, булаг шандны орчим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах шийдвэр гарган хэрэгжүүлж эхлээд байна.

Нийслэлийн Засаг даргын А/566, дүүргийн Засаг даргын 239 дүгээр захирамжуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ойнсан бүхий газарт буусан 300 гаруй айлын судалгааг гарган шийдвэр гаргуулахаар зохих шатны байгууллагад хүргүүлсэн.2013 оны 07 дугаар сарын 10-наас 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд нийтдээ 83918,1 м2 талбай цэвэрлэж 597,9 тн шарилж, зэрлэг ургамлыг устгасан.

Page 20: 2013.1 2 . 19

Цэвэрлэгээний өмнөх байдал Цэвэрлэсний дараа Орчны бохирдлын багасгах талаар хэрэгжүүлсэн ажлууд: Тайлангийн хугацаанд бүх нийтийн их цэвэрлэгээг 4 удаа зохион байгуулан ажилласан. Их цэвэрлэгээний ажилд давхардсан тоогоор 31422 хүн оролцож нийт 581 рейсээр 2552.8 тн хогийг ачиж тээвэрлэн Нарангийн энгэрийн хогийн цэгт хүргэсэн байна.

Хог тээврийн 35 авто машинд нийслэлийн хөрөнгө оруулалтаар JPS суурилуулж дүүргээс хяналт тавих боломж бүрдсэн.Дүүргийн хэмжээнд сар тутам 981000 хог хаягдлын уутыг 65423 өрхөд тараан өгч хог хаягдлыг уутанд хийх дадалд хэвшүүлэх ажил эхлэн 10, 11, 12 дугаар сард нийт өрх тус бүрд 45 ширхэг дүүргийн хэмжээгээр 2943,0 мянган ширхэг хог хаягдлын уут тараагдаад байна.

Page 21: 2013.1 2 . 19

Нийтийн эзэмшлийн зам талбайн ажлын талаар Дүүргийн нутаг дэвсгэрийн Нийтийн эзэмшлийн 300550 м2 автозам, явган хүний 57420 мкв зам болон орчны түүвэр цэвэрлэгээг өдөр бүр тогтмол цэвэрлэх ажлыг нийтийн эзэмшлийн зам талбайн 51 үйлчлэгч хийж гүйцэтгэдэг.

Page 22: 2013.1 2 . 19

Хур болон үүсмэл хог хаягдлыг цэвэрлэх талаар Өрхийн болон байгууллага аж ахуйн нэгжийн хог хаягдлыг цэвэрлэх, ачиж тээвэрлэх ажлыг орон нутгийн өмчит 3 байгууллага хийж гүйцэтгэж байна.

Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд нийт 3221 мянган тн хур хог хаягдал,Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрсдийн машин техникээр 371,5 цаг ажиллаж 13885,3 мянган тн үүсмэл болон хур хог хаягдлыг цэвэрлэн ачиж тээвэрлэсэн байна.

Page 23: 2013.1 2 . 19

Үүсмэл болон хур хогийн цэгийн цэвэрлэгээ

2013 оны жилийн эцсээр хороодын нутаг дэвсгэрт үүссэн хур хогтой хороо 19 байсан

2014 онд хороодын нутаг дэвсгэрт үүссэн хур хог хаягдлыг цэвэрлэснээр

хогтой 21.9% буюу 7 хороохоггүй 78.1 буюу 25 хороо

хогтой хороо 19 буюу 59.3%хоггүй хороо 13 буюу 40.7%

Page 24: 2013.1 2 . 19

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2 орон сууцны 2 цахилгаан шатыг 81 сая төгрөгийн төсөвт өртгөөр шинээр угсарсан

Page 25: 2013.1 2 . 19

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар нийт 18 орон сууцны 15181 м2

талбайн дээврийн засварыг 844,8 сая төгрөгийн төсөвт өртгөөр гүйцэтгэсэн.

Page 26: 2013.1 2 . 19

2012, 2013 онд засварласан орон сууцны дээврийн засварын ажил

2012 онд 12304 мкв 2013 онд 15181 мкв0

2000

4000

6000

8000

10000

12000

14000

16000

Page 27: 2013.1 2 . 19

Агаарын бохирдлыг бууруулах төслийн хүрээнд 22 хороо хязгаарлалтын бүсэд орж бүрэн шаталттай ердийн зуух 9121 өрхөд, Канад технологийн усан халаалтын зуух 584 өрхөд суурилуулан цахилгааны үнийн хөнгөлөлтөнд 3431 өрх хамрагдсан

Page 28: 2013.1 2 . 19

ЦАХИМААР ИРСЭН ӨРГӨДӨЛ, ХҮСЭЛТ

1 Хэлтэст ирсэн өргөдөл хүсэлт Нийт 632

Шийдвэрлэсэн 617

Шинээр ирсэн -

Хугацаа хэтэрсэн -

Шийдвэрлэх шатандаа

15

2 Хэлтэст ирсэн өргөдөл гомдлыг ангилбал: Хог хааягдал, СӨХ-дын талаар

400

Дэд бүтцийн талаар...... 122

Гэрэлтүүлгийн талаар: 110

Page 29: 2013.1 2 . 19

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА