Top Banner
ОНЦЛОХ ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 8 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ. Бүх эрх хуулиар хамгаалагдана © УЛС ТӨР Ерөнхийлөгчийн Тамгын газраас ЗХЖШ-ын шинэ дүр- мийг хүлээлгэн өгөв. УИХ-ын дарга М.Энхболд ирэх сард Японд айлчлахаар төлөвлөжээ. Ж.Мөнхбат аймгуудын Засаг дарга нарыг төсвийн хэмнэлт хийхийг санууллаа. АН-ын шинэчилсэн бүртгэлд бүртгүүлж, татвараа төлсөн 60 мянган гишүүн байна. Гэр хорооллын дахин төлөв лөлтийн талаар гишүүн Д.Сумъяабазар асуулга тавив. ЭДИЙН ЗАСАГ Монголын хөрөнгийн биржийн индекс 846.32 нэгж болж, 0.04 хувиар буурав. 50 мянган төгрөгийн мөнгөн тэмдэгтийг хэвлэхгүй гэж мэдэгдлээ. "Bitcoin"-ий ханш эргэлтэд орсноосоо хойш анх удаа дээд түвшинд хүрэв. "Хүннү Эйр" компани ӨМӨЗО-ы Бугат хот руу нислэг үйлдэж эхэллээ. Монголбанк дуудлага худал- даагаар 44 сая ам.доллар банкуудад нийлүүлэв. НИЙГЭМ Хотын дарга Японы Элчинтэй уулзаж, Токиотой ах дүү хотын харилцаа тогтоохыг хүслээ. Хүй долоо худагт дулааны станц, цэвэрлэх байгууламж барих зураг төсөл гаргана. 256 бөхөн үхсэнийг шинж- лэхэд мялзан өвчний вирус илэрчээ. Хувьдаа орон сууц барьсан иргэнийг 30 хүртэлх сая төг- рөгийн татвараас чөлөөлөх аж. Нүүрс тээвэрлэдэг жолооч нар мансууруулах бодис хэрэглэдэг болжээ. ДЭЛХИЙ Трамп АНУ-ын тусгай алба- дын тоог цөөрүүлэх бодолтой байна. Украин улс Крымын ойрол- цоо пуужингийн сургуули- лалт хийнэ. Alibaba сүлжээгээр нь хуу- рамч бараа борлуулагчидтай тэмцэж эхлэв. ОХУ-ын төв банкны тэргүүн Европын шилдгээр шал- гарлаа. Токиод 212 кг-ын туна загас 634 мянган ам.долларын үнэ хүрэв. ЦАГ АГААР 2017.01.06, БААСАН ~ №004 (550) 00550 АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ 5644 2.64% 2497.12 363.02 41.59 ЗЭС 5-ЧИНГИС БОНД 1172.90 0.84% 96.563 0.4% 846.32 0.4% 85.791 0.1% АЛТ MSE ALL 10-ЧИНГИС БОНД Энэ сард Швейцарийн Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт, Берлинд болох Хүнс, хөдөө аж ахуйн дэлхийн чуулга уулзалт хоёулаа хөдөө аж ахуйн салбарыг онцолж байна. 3 С.Батсайхан / ЗГМ© Л.Цог: Нам төвтэй болсны хор уршиг гарч байна Үндсэн хууль манай нийгмийн эрх зүйн хамгийн том суурь. > 2 Алтны ханш нэг сарын дээд цэгт хүрлээ Шаргал металлын ханш пүрэв гарагт 1.1 хувиар өслөө. > 12 Дэлхийн дэг: Ямар байсан, ямар болчихоод байна вэ Төвийг сахих тухай 2015 оны намраас яригдсан тэр номлол үүнд хэр бодитой, хэрэгтэй бол. > 4 УЛААНБААТАР 2017.01.06 БАГАВТАР ҮҮЛТЭЙ -10° -21° YНЭ: 600₮ ZASAG.CO БҮРЭЛДЭХҮҮН КОМПАНИ ~ THE OFFICIAL GAZETTE ~ ЗГМ Дэлхийг тэжээх түлхүүр ОХУ-д зорчсон жуулчдын тооны өсөлтөөр Монгол тэргүүлэв ЗГМ: ИНФОГРАФИК ТурСтат© УКРАЙН 6.9 сая КАЗАХСТАН 2.8 сая 1 сая ХЯТАД гаруй 1 2 3 ОХУ РУУ ЗОРЧИГЧДЫН ТООГООР ЦААШ НЬ ТОП-10-Т БАГТСАН ОРНУУДЫГ ЖАГСААВАЛ 4 6 7 8 9 10 5 ФИНЛЯНД ПОЛЬШ АЗЕРБАЙЖАН УЗБЕКИСТАН ГЕРМАН АРМЕН МОНГОЛ 2016 416000 48% хүрч, өсөлтөөр тэргүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдсэнийг ТурСтат байгууллагаас мэдээлэв. 19% Хоёрдугаарт Өмнөд Солонгос 138000 17.5% Гуравдугаарт Эстон 309000 Есдүгээр сарын байдлаар ОХУ-д зорчсон Монголын жуулчдын тоо ЖУУЛЧИН ЖУУЛЧИН Сүүлийн жилүүдэд гэрийн тэжээвэр амьтны нэр төрөл, тоо толгой нэлээд өсчээ. Улаан- баатар хотод гэхэд л гэрийн тэжээвэр нохой 200 мянгаар тоологдоно. 1990-ээд оноос эхлэн монгол гэр бүлүүд цөөн хүүхэдтэй болох болсон. Тэр үеийн хүүхдүүд одоо томорч, эцэг, эх нь “Хүүхдүүд олдохоо байлаа. Нохой авъя даа” гэх хандлагатай болов. Харин залуу эцэг, эхчүүд хүүхдээ багаас нь амьтанд хайртай, хариуцлагатай болгоно хэмээн бяцхан найз авч өгдөг тал бий. Тэжээвэр нохойн тоо толгой өссөн нь үүнтэй ч холбоотой байж мэднэ. Жейми Смит Хуан Чяолин 20 гаруй жи- лийн тэртээ Австралийн Голд Костод анх ирмэгцээ л сэтгэл татагджээ. “Байсхийгээд л төөрчихнө, хүмүүс нь тусч гэж” хэмээн Хятадын хамгийн том сэдэвчилсэн паркийг эзэмшигч Songcheng Group-ийн захирал дурсав. “Сэдэвчилсэн паркууд нь онцгой сайхан” хэмээн тэрбээр шагшиж байв. Ноён Хуан өнгөрсөн сард Голд Костоос буцаж ирмэгцээ Songcheng компанийн гадаад дахь анхны хөрөнгө оруулалтын талаар нийтэд мэдээллээ. Songc- heng тус хотод Australia Legend Хонгилоос өрөөнд шилжсэн “найз” Хятадын хөрөнгө Австралид жуулчдыг даллаж байна ЗГМ: СУРВАЛЖЛАГА Г.Сайнзаяа @sainzayaZGM Гуравдугаар хорооллын бидний хэлж заншсанаар “Бур- хантай усан оргилуур”-ын ард байх есөн давхар байрны нэг давхраар төрөл бүрийн амьтны дэлгүүр ярайна. Бичил зах, худалдааны гудамж уу гэлтэй. Тэндээс “Ертөнц”, “Мянган найз” гэсэн хоёр дэлгүүр олонд нэлээд танигджээ. Бараг 20 жил болох гэж байгаа “Мянган найз” миний мэдэхээс өнгө зассан харагдлаа. Цэлгэр цонхоор нар тусаж, цагаан өнгийн шал гялтганах нь хүнд тун сайхан сэтгэгдэл төрүүлэхээр байв. Дэлгүүрт ортол нэг хүн 1.6 сая төгрөгөөр хоёр гөлөг авч таарав. Худалдагч түүнд удмын бичиг гаргаж өгнө гэтэл мөнөөх залуу “Тэгэлгүй яахав. Kingdom нэртэй сэдэвчилсэн парк байгуулахад 600 сая австрали долларын (436 сая ам.доллар) хөрөнгө оруулна. Паркад Жэймс Кук Австралид буусан үеийг дүрсэлсэн нутгийн уугуул иргэдийн суурингаас гадна Хятад, зүүн өмнөд Азийн эрт цагийн түүхийг өгүүлэх “Нууцлаг дорно” гэсэн хэсэг байх юм. “Шоу маань австраличуудыг соёл, түүхээрээ бахархахад хүр- гээд зогсохгүй гадны жуулчдад нэрийн хуудас болж өгнө” хэмээн ноён Хуан тайлбарлав. 5 9 11 Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. -БНХАУ-тай төмөр замын зарим төслийн ТЭЗҮ боловс- руулахад хамтран ажиллахаар болсон. Эдгээр замыг ямар царигаар барих вэ? -БНХАУ-ын төрийн өмчит компаниудтай Бичигт-Хөөт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ТЭЗҮ боловсруулахад хамтрахаар боллоо. Хятадын тал уг баримт бичгийг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэнэ. Эдгээр төмөр зам манай улсын хөгжилд чухал ач холбогдолтой. Тухайлбал, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн замын төгсгөл Зүүнбаянд хүрдэг. Зүүнбаянгаас цааш Ханги хүртэл зам татсанаар БНХАУ-ын аж үйлдвэрийн төв болох Бугат хүрэх хамгийн дөт зам нээгдэнэ. Одоогоор Монгол Улс жилд 4-6 сая тонн төмрийн хүдэр экспортолж байна. Уг бүтээг- дэхүүн Замын-Үүд, Хятадын Хөх хот, Бугат гэсэн тойрог замаар дамжиж, хүлээн авагчид хүрдэг. Зүүнбаян -Ханги чиглэлд төмөр зам тавьснаар тээврийн зай нь 350 километрээр богиносно. Мөн тээврийн өртөг нэг тонн төмрийн хүдэр тутамд дөрвөн ам.доллараар буурах тооцоо гараад байна. Тэрчлэн зөвхөн төмрийн хүдрээс гадна зэсийн баяжмал тээвэрлэх боломжтой болно. Төмөр замын төслүүдэд төвлөрнө ЭДИЙН ЗАСАГ Г.Илч ЗГМ
12

YНЭ: 600₮ Дэлхийг тэжээх түлхүүр · “Нууцлаг дорно” гэсэн хэсэг байх юм. “Шоу маань австраличуудыг

Sep 20, 2019

Download

Documents

dariahiddleston
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: YНЭ: 600₮ Дэлхийг тэжээх түлхүүр · “Нууцлаг дорно” гэсэн хэсэг байх юм. “Шоу маань австраличуудыг

ОНЦЛОХ

ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 8 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ.

Бүх эрх хуулиар хамгаалагдана ©

УЛС ТӨРЕрөнхийлөгчийн Тамгын газраас ЗХЖШ-ын шинэ дүр-мийг хүлээл гэн өгөв.УИХ-ын дарга М.Энхболд ирэх сард Японд айлчлахаар төлөвлөжээ. Ж.Мөнхбат аймгуудын Засаг дарга нарыг төсвийн хэмнэлт хийхийг санууллаа. АН-ын шинэчилсэн бүртгэлд бүртгүүлж, татвараа төлсөн 60 мянган гишүүн байна. Гэр хорооллын дахин төлөв лөлтийн талаар ги шүүн Д.Сумъяа базар асуулга тавив.

ЭДИЙН ЗАСАГМонголын хөрөнгийн биржийн индекс 846.32 нэгж болж, 0.04 хувиар буурав.50 мянган төгрөгийн мөнгөн тэмдэгтийг хэвлэхгүй гэж мэдэгдлээ. "Bitcoin"-ий ханш эргэлтэд орсноосоо хойш анх удаа дээд түвшинд хүрэв. "Хүннү Эйр" компани ӨМӨЗО-ы Бугат хот руу нислэг үйлдэж эхэллээ. Монголбанк дууд лага худал-даагаар 44 сая ам.доллар банкуудад нийлүүлэв.

НИЙГЭМХотын дарга Японы Элчинтэй уулзаж, Токиотой ах дүү хо тын харилцаа тогтоохыг хүслээ. Хүй долоо худагт дулааны станц, цэвэрлэх байгууламж барих зураг төсөл гаргана.256 бөхөн үхсэнийг шинж-лэ хэд мялзан өвчний вирус илэрчээ.Хувьдаа орон сууц барьсан иргэнийг 30 хүртэлх сая төг-рө гийн татвараас чөлөөлөх аж. Нүүрс тээвэрлэдэг жолооч нар мансууруулах бодис хэрэг лэдэг болжээ.

ДЭЛХИЙТрамп АНУ-ын тусгай алба-дын тоог цөөрүүлэх бодолтой байна. Украин улс Крымын ойрол-цоо пуужингийн сургуули-лалт хийнэ. Alibaba сүлжээгээр нь хуу-рамч бараа борлуу лагчидтай тэмцэж эхлэв.ОХУ-ын төв банкны тэргүүн Европын шилдгээр шал-гарлаа. Токиод 212 кг-ын туна загас 634 мянган ам.долларын үнэ хүрэв.

ЦАГ АГААР

2017.01.06, БААСАН ~ №004 (550)

0 0 5 5 0

АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ

56442.64%

2497.12 363.02 41.59

ЗЭС 5-ЧИНГИС БОНД

1172.900.84%

96.5630.4%

846.320.4% 85.791

0.1%

АЛТMSE ALL 10-ЧИНГИС БОНД

Энэ сард Швейцарийн Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт, Берлинд болох Хүнс, хөдөө аж ахуйн дэлхийн чуулга уулзалт хоёулаа хөдөө аж ахуйн салбарыг онцолж байна. 3

С.Батсайхан / ЗГМ©

Л.Цог: Нам төвтэй болсны хор уршиг гарч байнаҮндсэн хууль манай нийгмийн эрх зүйн хамгийн том суурь. > 2

Алтны ханш нэг сарын дээд цэгт хүрлээ

Шаргал металлын ханш пүрэв гарагт 1.1 хувиар өслөө. > 12

Дэлхийн дэг: Ямар байсан, ямар болчихоод байна вэТөвийг сахих тухай 2015 оны намраас яригдсан тэр номлол үүнд хэр бодитой, хэрэгтэй бол. > 4

УЛААНБААТАР2017.01.06

БАГАВТАР ҮҮЛТЭЙ

-10° -21°

YНЭ: 600₮

ZASAG.COБҮРЭЛДЭХҮҮНКОМПАНИ

~ T H E O F F I C I A L G A Z E T T E ~

ЗГМ

Дэлхийг тэжээх түлхүүр

ОХУ-д зорчсон жуулчдын тооны өсөлтөөр Монгол тэргүүлэв

ЗГМ: ИНФОГРАФИК

ТурСтат©

УКРАЙН 6.9 сая

КАЗАХСТАН 2.8 сая

1 саяХЯТАД гаруй

1

2

3

ОХУ РУУ ЗОРЧИГЧДЫН ТООГООР

ЦААШ НЬ ТОП-10-Т БАГТСАН ОРНУУДЫГ ЖАГСААВАЛ

4 6 7 8 9 105

ФИНЛЯНД ПОЛЬШ АЗЕРБАЙЖАН УЗБЕКИСТАН ГЕРМАН АРМЕН МОНГОЛ

2016

41600048%хүрч, өсөлтөөр тэргүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс

нэмэгдсэнийг ТурСтат байгууллагаас мэдээлэв.

19%Хоёрдугаарт Өмнөд Солонгос

138000

17.5%Гуравдугаарт Эстон

309000

Есдүгээр сарын байдлаар ОХУ-д зорчсон Монголын жуулчдын тоо

ЖУУЛЧИН

ЖУУЛЧИН

Сүүлийн жилүүдэд гэрийн тэжээвэр амьтны нэр төрөл, тоо толгой нэлээд өсчээ. Улаан ­баатар хотод гэхэд л гэрийн тэжээвэр нохой 200 мянгаар тоологдоно. 1990­ээд оноос эхлэн монгол гэр бүлүүд цөөн хүүхэдтэй болох болсон. Тэр үеийн хүүхдүүд одоо томорч, эцэг, эх нь “Хүүхдүүд олдохоо байлаа. Нохой авъя даа” гэх хандлагатай болов. Харин залуу эцэг, эхчүүд хүүхдээ багаас нь амьтанд хайртай, хариуцлагатай болгоно хэмээн бяцхан найз авч өгдөг тал бий. Тэжээвэр нохойн тоо толгой өссөн нь үүнтэй ч холбоотой байж мэднэ.

Жейми СмитХуан Чяолин 20 гаруй жи­

лийн тэртээ Австралийн Голд Кос тод анх ирмэгцээ л сэтгэл татагджээ. “Байсхийгээд л төөр чихнө, хүмүүс нь тусч гэж” хэ мээн Хятадын хамгийн том сэдэв чилсэн паркийг эзэмшигч Songcheng Group­ийн захирал дурсав. “Сэдэвчилсэн паркууд нь онцгой сайхан” хэмээн тэрбээр шагшиж байв.

Ноён Хуан өнгөрсөн сард Голд Костоос буцаж ирмэгцээ Songcheng компанийн гадаад дахь анхны хөрөнгө оруулалтын талаар нийтэд мэдээллээ. Songc­heng тус хотод Australia Legend

Хонгилоос өрөөнд шилжсэн “найз”

Хятадын хөрөнгө Австралид жуулчдыг даллаж байна

ЗГМ: СУРВАЛЖЛАГА

Г.Сайнзаяа@sainzayaZGM

Гуравдугаар хорооллын бид ний хэлж заншсанаар “Бур­хантай усан оргилуур”­ын ард байх есөн давхар байрны нэг давхраар төрөл бүрийн амьтны дэлгүүр ярайна. Бичил зах, худалдааны гудамж уу гэл тэй. Тэндээс “Ертөнц”, “Мянган найз” гэсэн хоёр дэлгүүр олонд нэлээд танигджээ. Бараг 20 жил болох гэж байгаа “Мянган найз” миний мэдэхээс өнгө зассан харагдлаа. Цэлгэр цонхоор нар тусаж, цагаан өнгийн шал гялтганах нь хүнд тун сайхан сэтгэгдэл төрүүлэхээр байв.

Дэлгүүрт ортол нэг хүн 1.6 сая төгрөгөөр хоёр гөлөг авч таарав. Худалдагч түүнд удмын бичиг гаргаж өгнө гэтэл мөнөөх залуу “Тэгэлгүй яахав.

Kingdom нэртэй сэдэвчилсэн парк байгуулахад 600 сая австрали долларын (436 сая ам.доллар) хөрөнгө оруулна. Паркад Жэймс Кук Австралид буусан үеийг дүрсэлсэн нутгийн уугуул иргэдийн суурингаас гадна Хятад, зүүн өмнөд Азийн эрт цагийн түүхийг өгүүлэх “Нууцлаг дорно” гэсэн хэсэг байх юм.

“Шоу маань австраличуудыг соёл, түүхээрээ бахархахад хүр­гээд зогсохгүй гадны жуулч дад нэрийн хуудас болж өгнө” хэмээн ноён Хуан тайлбарлав.

5

9 11

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-БНХАУ-тай төмөр замын зарим төслийн ТЭЗҮ боловс-руулахад хамтран ажиллахаар болсон. Эдгээр замыг ямар царигаар барих вэ?

­БНХАУ­ын төрийн өмчит компаниудтай Бичигт­Хөөт, Зүүнбаян­Ханги чиглэлийн төмөр замын ТЭЗҮ боловсруулахад хамтрахаар боллоо. Хятадын тал уг баримт бичгийг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэнэ. Эдгээр төмөр зам манай улсын хөгжилд чухал ач холбогдолтой. Тухайлбал, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн замын төгсгөл Зүүнбаянд хүрдэг. Зүүнбаянгаас цааш Ханги хүртэл зам татсанаар БНХАУ­ын аж үйлдвэрийн төв болох Бугат хүрэх хамгийн дөт зам нээгдэнэ.

Одоогоор Монгол Улс жилд 4­6 сая тонн төмрийн хүдэр экспортолж байна. Уг бүтээг­дэхүүн Замын­Үүд, Хятадын Хөх хот, Бугат гэсэн тойрог замаар дамжиж, хүлээн авагчид хүрдэг. Зүүнбаян ­Ханги чиглэлд төмөр зам тавьснаар тээврийн зай нь 350 километрээр богиносно. Мөн тээврийн өртөг нэг тонн төмрийн хүдэр тутамд дөрвөн ам.доллараар буурах тооцоо гараад байна. Тэрчлэн зөвхөн төмрийн хүдрээс гадна зэсийн баяжмал тээвэрлэх боломжтой болно.

Төмөр замын төслүүдэд төвлөрнө

ЭДИЙН ЗАСАГ

Г.ИлчЗГМ

Page 2: YНЭ: 600₮ Дэлхийг тэжээх түлхүүр · “Нууцлаг дорно” гэсэн хэсэг байх юм. “Шоу маань австраличуудыг

Улс төр

2 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.01.06, БААСАН ~ №004 (550)

ТОДРУУЛГА & ЗАЛРУУЛГА

Уншигч та манай сонины мэдээ, нийтлэл, сурвалжлагатай холбоотой тодруулж, залруулах шаардлагатай санал, хүсэлт

байвал

[email protected]

Утас: 99901526 хаягаар бидэнтэй холбогдоно уу.

УЛСТӨРЧ ЯРЬЖ БАЙНА

Б.ТогтохЗГМ

» АЙЛЧЛАЛУИХ-ын дарга М.Энхболд ирэх сард Япон улсад ажлын айлчлал хийнэ. Энэ үеэр Монгол, Японы стратегийн түншлэлийн дараагийн дунд хугацааны хөтөлбөрийг эцэслэх талаар санал солилцох аж. Тэрчлэн Японоос авах санхүүгийн дэмжлэгийн талаар ярилцана гэсэн мэдээлэл байна.

» ТОО

90Мянган гишүүн. Ардчилсан намын даргын сонгууль болохтой холбогдуулан тус нам гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг хийж байгаа. Намын шинэчилсэн бүртгэлд 90 мянган гишүүн хамрагджээ. Намын гишүүд шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсанаар намын даргын сонгуульд оролцох боломжтой юм. Дашрамд дурдахад, Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Л.Гантөмөрийн сонгуулийн ажлын албанаас шинэчилсэн бүртгэлийг энэ сарын 15-ныг хүртэл сунгах саналаа намын дарга З.Энхболдод хүргүүлжээ.

» УУЛЗАЛТГадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа. Элчин сайд М.Такаока цаашид хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааны эрчийг бууруулалгүй, бататган хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа уулзалтын үеэр онцлов.

» ДҮРЭМЕрөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан Зэвсэгт хүчний жанжин штабын шинэ дүрмийг хүлээлгэн өгөв. Зэвсэгт хүчний жанжин штабын дүрэм бол төрийн цэргийн байгууллагуудын хамтын ажиллагааны уялдааг хангаж зохицуулах, тэднийг цэргийн мэргэжлийн нэгдсэн, дээд удирдлагаар хангахад баримтлах гол эрх зүйн баримт бичиг гэдгийг онцоллоо.

» АСУУЛГА УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид асуулга тавьжээ. Тэрбээр Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодруулахыг хүссэн байна. Мөн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Барилга, хот байгуулалтын сайдад асуулга тавьжээ.

» ХУРАЛ Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар өнгөрсөн пүрэв гарагт Төрийн ордонд эхэллээ. Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат тансаглалаас татгалзаж, төсвийн үрэлгэн байдлыг халахын төлөө үлгэр жишээ ажиллах ёстойг анхааруулсан байна.

ТОВЧХОН

Нэн тэргүүнд Үндсэн хуулийн

дордуулсан долоон заалтыг хүчингүй

болгох хэрэгтэй

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эсэхийг судлах хоёр ч Ажлын хэсэг байгуулагдаад буй. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн асан Л.Цогтой ярилцлаа. Тэрбээр 1999 онд хийсэн Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлтийг нэн даруй хүчингүй болгох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар зэхэж байна. Өөрч-лөлт оруулах цаг нь мөн үү?

­Өнгөрсөн онд бүрэн эрх нь дууссан УИХ­д ажиллаж байхдаа миний бие 1992 оны шинэ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн Ажлын хэсгийн дүгнэлт гаргаж байсан. Үүний дараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсгийг УИХ­ын даргын захирамжаар байгуулж, тодорхой санал гаргасан байдаг. Одоогийн УИХ­д нэг нам олонхыг бүрдүүлж байгаа учир нийгмийн уур амьсгалыг сонсоход түвэгтэй асуудал гарах байх гэж бодож байна. Хэрэв өөрсдийн эрх ашгийг түлхүү шингээсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталвал ноцтой үр дагаварт хүрнэ. Учир нь Үндсэн хууль манай нийгмийн эрх зүйн хамгийн том суурь. Сууриа зөв тавьж чадахгүй бол олон асуудал үүснэ шүү дээ.

Монгол Улс 1990 онд хуучин тогтолцоогоо халаад 1992 онд түүнийг бэхжүүлсэн Үндсэн хуулиа баталсан. Үүнээс хойш 25 жилийн хугацаанд нэг л удаа өөрчлөлт оруулсан. 1999 онд хийсэн энэхүү өөрчлөлтийг дордуулсан долоон заалт хэмээн нэрлэдэг. Яагаад гэвэл 1992 оны Үндсэн хуулийн хамгийн гол агуулгыг нь эвдэж, улс төрийн хүчнийг төрийн дээр гаргах боломжийг бүрдүүлсэн юм.

­Үндсэн хуулийн нөөц шавхаг­даагүй гэж би үздэг. Үндсэн хуулийн шалгуур үзүүлэлт болох холч байдал. Үүнийг манай эх хууль хангаж чадсан. Хүний эрхийг дээдэлсэн, парламент ёсны зарчмаас ухраагүй. Зах зээлийн чөлөөт эдийн засгийн харил цаа, хувийн өмч байх эрхээр хангасан. Иймд холч чанарын хувьд сайн хууль болсон. Зарим нэг давхаргад үйлчилсэн хууль гэж шүүмжилдэг. 25 жилийн өмнө дөнгөж хувийн өмч соёолж байлаа. Тиймээс Үндсэн хуулийг батлах үед эдийн засгийн асуудлыг бүрэн дүүрэн томьёолж чадаагүй байж болно. Гэхдээ өмчийн олон хэлбэр бүхий эдийн засагтай байна гэж томьёолж өгсөн.

Газар түүний хэвлий, хөрсөн доорх баялаг, ан амьтан, ой, ус бүгд ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэдгийг зааж өгсөн. Мал сүрэг нийт үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна гээд заачихсан. Үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс эдийн засгаа нийтийн сайн сайхны төлөө зохицуулах асуудлыг суулгасан. Бүр нарийв­чилж чадаагүй ч алсыг харсан зохицуулалт болж чадсан.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан

­Эдийн засаг хүнд болсныг бүгд мэдэж байгаа. Асуудал маш их байна. Гэхдээ асуу дал их гээд аливаа зүйлд хөнгөн, хуумгай хандаж болохгүй. УИХ­аар 2017 оны төсвийг батлахдаа эдийн зас гийн өсөлтийг гурван хувьд хүргэнэ гэж баталсан. Одоо бол эдийн засгийн өсөлт 1.6­аас доошилсон байна. Үүнийг 1.3­1.4 хувиар өсгөнө гэсэн үг. Энэ зорилтдоо хүрэхийн тулд томоохон төсөл хөтөлбөрүүдээ хөдөл гөх, төрийн өмчийн компаниудаа хувьчлах гэх мэт олон зүйлийг төлөвлөсөн. Энэ хү рээнд Оюутолгойн гүний уурхайн бүтээн бай гуулалтыг үргэлжлүүлэх, Тавантолгойг эрчимжүүлэх ёстой юм.

Мөн Тавантолгой­Гашуун­сухайт чиглэлийн төмөр зам, Таван толгойн цахилгаан станц зэрэг то моо хон төсөл хөтөл бөр­үүд хэрэгжиж эхэлс нээ р эдийн засагт ямар ч гэсэн гэрэл гэ гээ харагдана гэсэн дүр зургаар төсвөө ба тал сан. Эдгээрээс сүүлийн үед эрчимтэй яриг даж байгаа нь Тавантолгойн асуудал. Тавантолгойн лицензийн хувьд 100 хувь төрийн мэдэлд үл­дээгээд, үйл ажиллагааны явцыг бүгдийг нь аж ахуйн нэгжүүдэд өгөх тухай яригдаад байгаа юм.

УИХ-ын гишүүн Л.Энхболд

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай болон Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрч­лөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийв. 2015 оны есдүгээр сарын 1­нээс хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөө ний аюулгүй байд лын тухай хуульд торгох, баривч лах үндсэн шийтгэлийг давхар дуулж ногдуулах зөр чилтэй зохицуулалт байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд танил цуулгадаа онцлов.

Мөн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн өдрөөс хойш тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан

Л.Цог: Нам төвтэй болсны хор уршиг гарч байнаҮндсэн хууль манай нийгмийн эрх зүйн хамгийн том суурь

Б.Даваатогтох@datoZGM

Мөн Монгол төрийн ардчилсан шинжийг алдагдуулж, аливаа шийдвэрийг гаргахдаа улс төрийн хүчний хяналтад байхаар өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, далд санал хураалтыг ил болгосон.

Үүнээс гадна Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумиж, өөрчилсөн нь буруу гэж боддог. Тухайн үед буюу 1999 онд Үндсэн хуулийн дээрх өөрчлөлтийг эсэргүүцэж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Багабанди хэд хэдэн удаа хориг тавьсан. Гэвч эрх баригчид хүлээж аваагүй. Үүний дараа тухайн үеийн хуульчид Үндсэн хуулийн цэцэд хандаж, маргаан үүсгэсэн. Үндсэн хуулийн цэц ч долоон өөрчлөлтийг эсэргүүцэж, саналаа ирүүлж байсан.

-Нам төвтэй төрийн тог-толцоотой болсон гэсэн үг үү?

­Тийм ээ. Үүнээс хойш л улс төрийн хүчнийг төрийн дээр

гаргаж, түүнийг бэхжүүлсэн. Намын дур зоргоор бүхий л бодлого, шийдвэрийг гаргадаг болгосон. 1990 оноос өмнө Монгол Улс нам төвтэй орон байлаа. Тэгвэл 1999 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр буцаад нам төвтэй орон болсон гэж боддог. Үүний хор уршиг гарч байна. Өнөөдрийн байдлаар нийгэм даяараа төдийгүй бүхий л улс төрийн хүчин “Манай нам засгийн эрхийг барьж байгаа” хэмээн ярьж байна. Угтаа бол засгийн эрхийг төр барьдаг шүү дээ. Үүнийгээ ч зөв гэдгийг нотлохыг хичээж байна. Хэрэв нам засгийн эрхийг барьвал төрөөр яах юм бэ.

-Үндсэн хуульд зайлшгүй хийх өөрчлөлт нь юу вэ?

­Хүчээр хүчин төгөлдөр болгон мөрдөж байгаа Үндсэн хуулийн дордуулсан долоон заалтыг хүчингүй болгох хэрэгтэй.

Ингэснээр 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлал сэргээд ирнэ. Үүний дараа өөрчлөлтийн асуудлаа ярих ёстой. Товчхондоо, 1999 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ардчилсан ёсыг алдагдуулсан, эрх мэдлийн хуваарилалтыг будилаантуулсан, хууль тогтоохдоо найзан дундаа хийдэг болголоо.

-Эрх мэдлийн хуваарилалтыг өөрчлөх шаардлага байгаа юу?

­Хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн ажил үүрэг давхцах ёсгүй. Үүний дээр нам гараад суучихаар бүлэглэлийн шинжтэй болоод байна. Үүнийг засах хэцүү. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд монопол тогтоогоод буй хоёр бүлэглэл ч хөрөнгө, мөнгөтэй боллоо. Гэвч хэн нь ч хариуцлага хүлээгээгүй. Бүх асуудлыг мөнгөөр шийдэж байна.

Энэ хоёр цорго руу орохгүй бол хүмүүс ахиж, дэвшихгүй байна шүү дээ. Энэ бол Үндсэн хуульд орсон өөрчлөлтийн гажиг үр дагавар. Ийм тогтолцоотой байхад ардчилал, хүний эрхийн талаар яриад ч нэмэргүй. Гэхдээ өнгөрсөн 27 жилийн хугацаанд сайн үр дүн гарсан. Товчхондоо, Үндсэн хуулийн суурийг эвдсэн учир төрийн тогтолцоо алдагдаж, засаглалын, цаашлаад эдийн засгийн хямралд ороод байгаа. Үүнийг л засах ёстой.

Нэг зүйлийг хэлэхэд, УИХ­ын хуралдаж байгаа ёс жаяг нь Үндсэн хуулийнхаа эсрэг яваад байна. Би 1990 онд Улсын Бага Хурлын бүрэлдэхүүнд ажиллаж байсан. 20 жилийн дараа УИХ­ын гишүүнээр ажиллах хувь тохиосон. Өнгөрсөн дөрвөн жил УИХ­ын гишүүнээр ажиллалаа. Гэтэл хэн нэгэн кнопыг өөр нэгэн нь дарж байна. Угтаа бол

нэг кнопын ард олон мянган сонгогчийн эрх ашиг байгаа шүү дээ. Үүнийг ердийн зүйл мэтээр хүлээн авч, тоглоом болгож байсан. Олон ч шийдвэрийг хүчингүй болгосон.

-Та Ерөнхийлөгчийн засаг-лалтай болох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа хэрэг үү?

­Тийм ээ. УИХ болон Засгийн газартаа хяналт тавьдаг Ерөн­хийлөгчийн засаглалтай орон болох боломжтой. Гэхдээ шүүх эрх мэдэл рүү орохыг хуулиар хатуу хориглох ёстой. 1992 оны Үндсэн хуулиар Засгийн газрын бүрэлдэхүүнд хэн хэн багтах уу гэдгийг Ерөнхийлөгч мэддэг байсан. Гэвч 1999 оны өөрчлөлтөөр баллуурдаж, ёс төдий болгосон. Ерөнхийлөгч бол өрхийн тэргүүн шүү дээ. Өрхийн тэргүүн нь гишүүдээ өөрийнхөө хараа хяналтад байлгаж чадахгүй байгаа нь буруу. Гэхдээ үүнийг ард түмнээсээ асууж, шийдэх хэрэгтэй.

-Үндсэн хуульд өөр ямар өөрчлөлт хийх ёстой вэ?

­Насны хязгаарыг эргэж харах ёстой гэж бодож байна. УИХ­ын гишүүн болох насыг 40 юм ууь 45 болгох хэрэгтэй. Яагаад гэвэл төрийн бодлого жолоодох хүн амьдралын туршлагатай, элдүүр нь таарсан байх нь чухал. Нэг намын далбаан дор УИХ­ын гишүүн болоод алиагаа алдаж байна шүү дээ.

Мөн Ерөнхийлөгчид өрсөлдөх нэр дэвшигчдийн насыг ч 60 болгох санал яригдсан. Энэ бол үнэтэй санал. Ер нь төрийн хүнд өндөр шалгуур тавих хэрэгтэй. Хүний эрх гэдэг нэрийн дор мөнгөтэй хүмүүс төрийн эрхэнд гараад байна.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эсэхийг ард түмнээсээ яаж асуух вэ?

­Ирэх зургадугаар сард Ерөн­хийлөгчийн сонгууль болно. Өөр өөр хэлбэл, Үндсэн хуульд өөрч лөлт оруулах, эсэхээ ард түмнээсээ асуух боломж гарч байна. Ингэхдээ Монгол Улс төрийн удирдлагын ямар хэл­бэртэй байх ёстой вэ гэдгээ асуух хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг нийгмийн зөв шилц­лийн хүрээнд хийх ёстой.

ЭШЛЭЛ УЛСЫН ИХ ХУРАЛ

Жолоо барих эрхийг нь таван жилээр хасах санал гаргав

этгээд согтууруулах ундаа, ман­сууруулах эм, сэтгэцэд нөлөөтэй бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гарга­сан этгээдэд хариуцлага тооцох боломжгүй болоод байгаа аж.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ­ын гишүүд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан иргэнд ногдуулах хариуцлагыг чангатгах хэрэг тэйг дуулгав. Үүнээс гадна мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил ихээр гарч байгаад Хууль зүй, дотоод хэргийн яам анхаарал хандуулах хэрэгтэйг санууллаа.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэж байгаа үйлдлүүдтэй хуулийн байгууллага бололцоо­

гоороо ажил зохион байгуулж байна. Гол нь энэ төрлийн бодисыг хэрэглэсэн хүнийг илрүүлсэн ч газар дээр нь баталгаажуулах тоног төхөөрөмж дутмаг байна. Иймд цаашдаа УИХ­аас санхүүгийн дэмжлэг хүснэ. Мөн Тавантолгойн замд нүүрсний тээвэр хийдэг жолооч нар унтахгүйн тулд сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэдэг. Үүнээс болж осол гардаг гэх асуудлыг Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ­ын гишүүд тавьсан. Иймд нүүрс тэвээрлэж байгаа хэсэгт хяналт тавих зорилгоор замын цагдаагийн хэсэг байгуулахаар ажиллаж байна” гэлээ.

Харин УИХ­ын гишүүн Н.Оюун дарь зөрчлийг давтан үйлд сэн бол жолоо барих эрхийг нь таван жилээр хасах санал гар­гав.

Б.Ганбаяр / ЗГМ©

Б.Ганбаяр / ЗГМ©

Page 3: YНЭ: 600₮ Дэлхийг тэжээх түлхүүр · “Нууцлаг дорно” гэсэн хэсэг байх юм. “Шоу маань австраличуудыг

Илүү сайхан ирээдүйн тө­лөө санаа тавьж байгаа бол улам нэгдмэл, цогц тогтолцоо хэрэг тэй болохыг өнгөрсөн онд болсон олон үйл явдал дэл хийн шийдвэр гаргагчдад харуулав. Тиймээс энэ удаа улс гүрний удирдаг чид, томоохон эдийн засагч, биз несмэнүүд, төр, хувийн хэвш лийнхэн зорилгоо дахин тодорхойлж, шинэ санаачилга гарган, энэ сарын 17­20­нд Швей царийн Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор зэхэж байна.

47 дахь жилдээ зохион бай­гуу лагдах энэ удаагийн чуулга уулзалтаар 14 томоохон сэд­вийн хүрээнд хуралдахаар тө лөвлөсний дотор “Shaping the Future of Food Security and Agri­culture” буюу “Хүнсний аюулгүй байдал ба хөдөө аж ахуйн салба­рын ирээдүйг тодорхойлох нь” хэмээх асуудал багтжээ. Жил бүрийн эхэнд улс гүрнүүдийн удирдагчид, шийдвэр гаргагчдыг нэгтгэж, бүхний анхаарлын төвд болдог эдийн засгийн томоохон эл чуулгантай зэрэгцээд Герман улсын Берлин хотноо Хүнс, хөдөө аж ахуйн дэлхийн чуулга уулзалт болох гэж байна. Улс орнуудын хөдөө аж ахуйн салбарын бүхий л томоохон төлөөллийг хамардаг энэ хурал ч мөн “Хөдөө аж ахуй ба ус­Дэлхийг тэжээх түлхүүр” гэсэн сэдвийн хүрээнд өрнөх нь.

ЭДИЙН ЗАСГААС ӨМНӨ ХАА-г ЯРИХЫН УЧИР

Дэлхий нийтээрээ хөдөө аж ахуйн салбарт голлон анхаарч буй нь эндээс тод харагдаж байна. Яагаад гэвэл эдийн засгийн хөгжлийг ярихын тулд

эхлээд хөдөө аж ахуй, тэр дундаа ус, хөрсний талаар зайлшгүй ярих шаардлагатай болсон нь бүх улс оронд тулгамдаж буй асуудал. Зарим нэг тоо баримт анхаарлаа ийш улам хандуулах шаардлагатайг ойлгуулах байх.

Сүүлийн 50 жилийн хуга­цаанд усны хэрэглээ гурав дахин нэмэгджээ. Жилээс жилд өсөн нэмэгдэж буй энэ хэрэг лээний 70 хувь нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл буюу хүн төрөлхтнийг хүнсээр хангахад зарцуулагдаж байна. НҮБ­ын тооцоолсноор 2050 он гэхэд энэ хэрэгцээ 20 хувиар өсөх төлөвтэй. Түүнээс гадна ганцхан хүний нэг өдрийн хүнс үйлдвэрлэлд ойролцоогоор 3000 литр ус ашигладаг гэсэн тооцоо бий. Гэтэл 2030 он гэхэд өнөөдрийнхөөс 60 хувь буюу хоёр дахин хол илүү хүнс үйлдвэрлэх хэрэгцээ үүсэх нь.

Гэтэл зарим бүс нутаг хэдийнэ цэвэр усны гачигдалд орсон. Цэвэр усны хомстол нэмэгдэж,

ундны усны төлөөх өрсөлдөөн ийнхүү ширүүсэх тусам улс төрийн тогтвортой байдал, эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон эрсдэл учруулж байгааг улс орны удирдагчид онцолж байна. Харин энэ нөхцөлийг уур амьсгалын өөрчлөлт улам эрчимжүүлж байгаа тул алгуурлах аргагүй болжээ.

ӨСӨЛТӨӨС ӨМНӨХ АСУУДАЛ НЬ ӨЛСГӨЛӨН

Хангалттай бөгөөд тэнцвэртэй хооллох нь хүний үндсэн эрх хэдий ч бодит байдал дээр байнга зөрчигддөг. Манай гараг дээр ойролцоогоор 793 сая хүн өлсгөлөнд зовж шаналж, хоёр тэрбум орчим нь эрдэс, уургийн дутагдалтай гэсэн судалгааг ДЭМБ гаргасан байдаг. Өнгөрсөн арваннэгдүгээр сард албан ёсоор хэрэгжиж эхэлсэн Тогтвортой хөгжлийн зорилтын хоёрдугаарт 2030 он гэхэд өлсгөлөнг зогсооно хэмээн

заачихаад буй. Харамсалтай нь, улс орнууд энэ тал дээр төдийлэн хүчин чармайлт гаргахгүй явж иржээ.

Манай улсын хувьд мөн л энэ зовлонг амсаад явж байгаа. Хүнээсээ 20 сая дахин их тоо толгой малтай, хүн амд ногдох газар нутгийн хэмжээгээрээ Азидаа тэргүүнд эгнээнд бичигд дэгэээрээ монголчууд хэзээ ч өлсөхгүй хэмээн өөрсдөдөө итгэлтэй амьдардаг. Гэвч импортын хүнсний нөлөөнд хэт автсан манай улсын хүн ам өлсгөлөн биш ч

уураг, тэжээлийн дутагдалтай нь бодит үнэн. Ялангуяа бага насны хүүхдүүдийн хувьд шим тэжээлийн архаг дутаг­дал тай гэсэн аймшигтай то дор хойлолтыг олон улсын судал гааны байгууллагаас гаргасан. 2013 онд хийсэн судал­гаагаар манай улсын тав хүртэлх насны хүүхдийн 10.8 хувь нь өсөлтийн хоцролтой, 1.6 хувь нь тураалтай, нэг хувь нь туранхай. Түүнчлэн нийт хүн амын амин дэм, бичил бодисын дутал 10 жилийн өмнөх түвшинд хэвээр байгааг тогтоосон бай даг. Тэр дундаа ядуу өрхийн хүүх дүүд үүнд илүү хамаатай.

Тэгвэл Анагаах ухааны хүрээ­лэнгээс явуулсан судалгаагаар тав хүртэлх насны хүүхдийн дунд А аминдэмийн дутагдал 32, Д аминдэмийн дутагдал 22, цус багадалт 28.5 хувьтай бай на. Энэ бол сүүлийн 20 жилд өөрчлөгдөөгүй ста­тис тик. Цаашлаад жирэмсэн эмэг тэйчүүдийн дундах цус

бага далт, төмөр, Д аминдэмийн дутагдал гээд тоочвол бараг л өлсгөлөн байгаагаас ялгаагүй дүр зураг ажиглагдана.

Дэлхий нийтээрээ хөдөө аж ахуйн салбарт анхаарлаа хан­дуулж буйн учир нь энэ. Хөрс, ус бол хөдөө аж ахуйн амин сүнс. 2050 онд есөн тэрбумд хүрэн хүн амыг зөвхөн энэ салбарын ачаар л тэжээнэ. Хөрөнгө оруулалт энэ салбарт нэмэгдэж байгаа нь үүнтэй холбоотой. Дэлхийн 20 улс, 500 байгууллагыг нэгтгэсэн Хөдөө аж ахуйн шинэ зорилт төслийн хүрээнд 11 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт эргэлдэж байна. Үүнээс 2.3 тэрбум ам.доллар нь 10 сая хөдөө аж ахуй эрхлэгчид хүрчээ.

Хүн төрөлхтний өмнө маш бага хэмжээний усаар их хэмжээний хүнс үйлдвэрлэх усны тогтвортой хэрэглээ энэ зууны сорилт болчихоод байна. Энэ бол дэлхийг тэжээх түлхүүр. Монголчуудын хувьд ч ялгаагүй гэдгийг мартаж болохгүй.

3

Нийтлэлчийн булан

2017.01.06, БААСАН ~ №004 (550) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Дэлхийг тэжээх түлхүүрДавос 2017 ч хөдөө аж ахуйг чухалчилж байна

2030 он гэхэд хүнсний

үйлдвэрлэл одоогийнхоос60 хувь өснө

Р.Оюунцэцэг @oyuntsetsegZGM

Хөдөө аж ахуйн шинэ зорилт төслийн хүрээнд 11 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт эргэлдэж байна. Үүнээс 2.3 тэрбум ам.доллар нь 10 сая хөдөө аж ахуй эрхлэгчид хүрчээ.

Б.Ганбаяр / ЗГМ©

С.ЦОГТБАЯР ЗУРЖ БАЙНА

Page 4: YНЭ: 600₮ Дэлхийг тэжээх түлхүүр · “Нууцлаг дорно” гэсэн хэсэг байх юм. “Шоу маань австраличуудыг

ТУЗ-ийн даргаЭрдэнэбаатарын ДОЛГИОН

Тэргүүн орлогч эрхлэгчЦэвээндолгорын ЦЭВЭЭНХЭРЛЭН

Утас: 99901526

Орлогч эрхлэгчЛхагважавын СУГАРМАА

Утас: 99903584

Улс төр, нийгмийн мэдээллийн албаЭдитор Б.Гандолгор

Утас: 99901483

Эдийн засаг, бизнес мэдээллийн албаЭдитор Б.Баяртогтох

Утас: 99901532

Гадаад контент, соёл энтертайнментын албаЭдитор Р.Оюунцэцэг

Утас: 99901621

Г.ЛхагвасүрэнУтас: 99903581

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, I хороо, Энхтайваны өргөн чөлөө,

“Блю Скай тауэр” 407 тоотУлсын бүртгэлийн дугаар: 1024

Утас: 70103131, Факс: 70106065

Zasag.Co“Чөлөөт хэвлэл”

сангийн хэвлэх үйлдвэрт хэвлэв

Дугаарын удирдагчБ.Баяртогтох

“Засгийн газрын мэдээ” сонин нь ардчилсан, шударга ёс, хүний эрхийг

дээдэлж, чөлөөт сэтгүүл зүйн хэм хэмжээг бүрнээ сахин, олон ургальч үзлийг

илэрхийлэх мэдээллийн индэр байж, нийт Монгол үндэстний ойлголцол, эв нэгдлийг

бэхжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно.

0 0 5 5 0

РЕДАКЦИ

ЗАР СУРТАЛЧИЛГАА

ХАЯГ

ЦАХИМ ХУВИЛБАР

Судлаачийн үг

4 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.01.06, БААСАН ~ №004 (550)

Олон улсын харилцааны бүтэц, удирдлага, адил тал гэж бий. Тэдгээр нь сүүлийн 70 гаруй жилд төлөвшсөн. “Хүйтэн дайн” хэдийгээр сайн явдал байгаагүй ч олон улсын харилцааг тодорхой болгож, цэгцэнд оруулсан. Дэлхийн дайнд хүргэчилгүй “Хүйтэн дайн” шувтарсан нь дэлхийн дэг цэгцтэй, хяналтад байсных юм. Үргэлжлээд дэлхийн шударга дэг тогтож, сөргөлдөөн бус, хамтын ажиллагаа цэцэглэнэ хэмээн бодсон нь харин байдаггүй. Тэгж хүссэн идеалист, бидний сайн таних Михаил Горбачев өөрөө түүхийн шоглоом болчихоод байна. Зорилго нь сайхан, түүндээ хүрэх арга зам, практикаа тэрбээр огт төсөөлөөгүй.

Дэлхийн улс төрийн газрын зургаас СССР алга болсон нь өрнийнхний хувьд гэнэтийн бэлэг, харин түүнийгээ зөв ашиглаж чадаагүйгээс өнөөгийн их гай түйтгэр нөхцөлдсөн хэмээн Москва үздэг. Дэлхийн өнцөг булан бүрт хаос дэгдэж, дэлхийн бодлого хянагдах аргагүй болж, эрсдэлийн өмнө тулж ирсэн нь XXI зууны энэ цаг үеийн нэг гол онцлог юм.

Хэдийгээр хянагдахгүй ч хүчний төвүүд өвөр хоорондын харилцан шүтэлцээ, хамааралдаа хав баригджээ. Оросыг Европоос, АНУ­ыг Хятадаас салгаж хөндийрүүлнэ гэх ойлголт хэзээ ч бүтэхгүй боллоо. Дэлхийн болон Европын дэг бүтэн зуунаар хэвшиж, хэрэгжиж явснаа үр нөлөөгөө алдлаа. Дэлхий ертөнц ойртож нягтрахын хэрээр ондоошиж, олон талтай, улам бүр түвэгтэй болж байна. Мөнгөтэй, хүчтэй, цэрэг зэвсэгтэй нь байр

Олхонуд БаярхүүПроф.

Дэлхийн дэг: Ямар байсан, ямар болчихоод байна вэсууриа тулган хүлээлгэхэд хэцүү боллоо. Төрт­улс биш тоглогчид (ISIL, олон улсын террористууд гэх мэт) хянагдах аргагүй боллоо.

Үндэсний эрх ашигтаа хэт захирагдвал олон улсын хөгжлийн гольдрилоос гадуур төөрч, ганцаардаж болохыг Орос харуулаад байх шиг. Европын гүрэн Оросын тухайд хэлж байна. Геополитикийн хувьд үнэхээр хүчирхэг боловч цаана нь сулхан эдийн засаг, тэр нь дэлхийн эдийн засгийн хоёрхон хувь гэхээр Орос хаашаа ч хандсан ганцаардлаасаа мөд салахгүй болов уу. Гадаад эдийн засгийн өрсөлдөөнд Орос байнга эрсдэлтэй тулгарч ирлээ. Хэдийгээр таатай орчныг Азийн талаас бүрдүүлж өгсөн ч эдийн засгийн бүтцээ үндсээр нь өөрчлөхгүй бол цаашаа өөдлөхгүй. Гэхдээ Орост өөр гялтайх, гийгүүлэх юм байна.

2014 оны Украины хямрал дэлхийн хувьд ч, Европын хувьд ч, Оросын өөрийнх нь хувьд шинэ эрсдэл, үл ойлголцол, тодорхойгүй байдлыг буй болгочихсон, гарцыг нь хэн ч олж чадахгүй байна. Тэгэхдээ энд нэг дэг үйлчилж байна. Тэр нь олон улсын харилцааны онол, олон улсын эрх зүйгээр тайлбарлагдахгүй. Олон туйлт ертөнцийг дэлхий яг хүссэн үү, эсвэл АНУ тэргүүтэй өрнийнхнөөр залуулаад байх уу гэдэгт Орос­Украин­Крым, дээр нь Сири­Алеппо цэг тавьсан уу гэх адармаатай асуулт босч ирлээ.

Ганц туйл, хүчний ганц төв, түүнийг тойрч нягтарсан “Өрнө”, эсрэг талд нь “Бусад нь” гэх тэг загвар хэрэгжиж байна уу гэдэг ч хариулт олж өгөхөд түвэгтэй. Шинэ ертөнц маань сонгодог утгаараа олон туйл руу явж байна, тэгэхдээ “олон дэг журам” бүхий глобал институци рүү чиглэж байх шиг.

Өрнийнхний өөрийнх нь тэрхүү универсал либерал дүрэм журмыг дэлхий хүлээн авсангүй,

тэгэх ч шаардлагагүй гэдгийг АНУ­ын шинэ улс төрийн элит ­Трамп илэрхийллээ. Америк төвтэй дэлхийн дэгийг дагахгүй гэдэг хүчнүүд­ Орос, Хятад гэх мэт нь тэр глобал лидер, глобал манлайлал хэмээх ойлголтыг үнэгүйдүүллээ. Гэхдээ глобал элдэв бэрхшээл нь хэт ихэдсэн (олон улсын терроризм, дэлхийн дулаарал ба үер ус, глобал санхүү­эдийн засгийн бүтэлгүйтэл гэх мэт) учраас глобал харилцан шүтэлцээ хамаарал гарцаагүй. Тэгэхээр нөгөөх даяаршил маань хүссэн хүсээгүй үргэлжилнэ.

Даяаршлын гинжин урвал гэх ойлголт буй болсон. Америкийн тогтоосон дэгээр явах уу, түүнийг сөрөх үү, эсвэл зэрэгцүүлж өөрийн дэгээ тогтоогоод сүүлд нь хослуулах уу гэдэгт дэлхий хариулт эрэлхийлж байх шиг. Ийм дэгийг мөнгө санхүү, хөдөлмөрийн хүчээр тогтоож болно гэдгийг Хятад нотлохыг зорьж ирлээ. Дэлхийд АНУ хамгийн хүчирхэг эдийн засагтай, дэлхийн нөөц валют тэнд л байдаг, гэтэл АНУ өөрөө хамгийн том өртэй, Хятад нь хамгийн том глобал зээлдүүлэгч болж хувирлаа. Үүнийг БРИКС­ээр төлөөлүүлэн Орос өрнийнхнийг сөргүүлж тавих зэвсэг болгохыг зорилоо. Өрнийнхөнтэй эн тэнцүү, эрх тэгш, харилцан хүндэтгэсэн шударга зарчмаар харилцая гэвэл Орост өөрт нь “Хятад”, “БРИКС”, “ШХАБ”, шинээр Сири, Крым, Донбасс гээд олон зэвсэг гарт нь атгаастай байна.

АНУ глобал манлайлагч биш гэдгийг л нотлохын тул геополитикийн ийм олон зэвсгийг олоод атгачихжээ. “Хүйтэн дайн”­д СССР ялагдан, Орос­Америкийн харилцаа цаашаа өөрөөр төлөвшиж байсныг 2014 оны хавар эвдчихсэн, сөргөлдөөн, их гүрнүүдийн халз өрсөлдөөний үеийг эргүүлээд аваад ирсэн. Тэр нь Оросын өнөөгийн гадаад

бодлогын онцлог болж байх шиг.Сөргүүлж АНУ Обамагийн

өнгөн дээр глобал давамгайллаа хадгалах элдэв оролдлого хийгээгүй биш хийсэн. Олон туйлт дэлхийд АНУ хэрхэн гоцлох вэ гэдэгт лав сүүлийн дөрвөн жил тэд тархиа гашил­галаа. Америк төвтэй тэр бүтэцдээ өрнийн биш тоглогчдыг татан оруулж, холбогдож сүл­бэлдэхийг хичээлээ. Бүс нутгийн мега хамтын нийгэмлэг гэж үзэхээр Номхон далайн түншлэл, Атлантын худалдаа, хөрөнгө оруулалтын түншлэл гэдгийг гаргаад ирлээ. Өрнийн бус улс орнуудыг тийшээ ор, эсвэл зожигрон сал гэх шахуу тулгалт Вашингтоноос хийх гэлээ. Ирак, Сирид АНУ тэргүүтэй олон улсын эвсэл байгуулан байлдуулж, тэнд 70 орчим улс нэр холбогдоод байгаа нь ч бас сонголт өгөхгүйгээр тулгаж байгаагийнх нь нэг хэлбэр юм. Даян дэлхийд дүрвэгсдийн их хямрал нүүрлэлээ гээд НҮБ­д энэ асуудлаар хуралдсан томхон саммитэд 50 улс орны төр, засгийн тэргүүн нар зохион байгуулсан нь мөн л тулгалтын нэг хэлбэр болов уу.

Эдүгээ гадаадын судлаач эрдэмтдийн анхааруулан хэлж буй хоёр том хамтын нийгэмлэг тив дамнан төлөвшиж байна. Улс төр­эдийн засгийн тив дамнасан хоёр аварга бүтэц буюу Америк төвтэй «Хоёр далайн хамтын нийгэмлэг. Нөгөө нь «Их Евразийн их тивийн хамтын нийгэмлэг» гэж энэ хоёрыг ойлгож болно. Хоёр дахь хамтын нийгэмлэг нь Монголын яг эргэн тойронд төлөвшиж байна. Гуравдагч хөршөө эрэлхийлэх, төлөвшүүлэх, хөгжүүлэх идэвхтэй бодлогын хүрээнд бид эхнийх нь хамтын нийгэмлэгтэй холбогдож чадна. «Их Евразийн» хэмээн оросуудын нэрлээд буй тэрхүү аварга эвсэлд Орос, Хятад, Иран, ШХАБ, Евразийн

эдийн засгийн холбоо, Торгоны замын эдийн засгийн бүслүүр, хэтдээ АСЕАН байх болно хэмээн оросын эрдэмтэд онолдоно.

“Эдийн засгийн санкц” гэх ойлголт ч дээрхи аварга хоёр хамтын нийгэмлэгийн өвөр хоорондын тоглолт болж таарлаа. Эхний буюу Америк төвтэй хамтын нийгэмлэгийг сөрвөл цээрлүүлнэ, түүнд нь тэр санкц нь зэвсэг болно. Гэтэл санкцыг тойруулж, давуулж харилцаж болно, чадна гэдгийг Евразийнхан хариу нотлоно. Нотлох нотлохдоо

Сирийн иргэний дайнд оролцож байгаагаа өдөр бүр, цаг тутам ид бах болгон Москвагаас сурталдах нь хоёр их хамтын нийгэмлэгийн өрсөлдөөнд ялагдашгүй гэдгээ илтгэн харуулж байгаагаас өөр юу ч биш хэмээн гадаадын эрдэмтэд тэмдэглэх аж.

Мөртөө байсан дэлхийн дэгийг АНУ л нураасан гэх зэмлэлийг оросын эрдэмтэд гэлтгүй улс төрчид нь ч урсгаж эхэллээ. Энд ОХУ­ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн нэгэн мэдэгдлээс эшлэе.

Тэрбээр "Чухам АНУ л өрнөд дэх түншүүдтэйгээ нийлэн Босни, Косовогоос эхлэн Ирак, Ливийг хүртэл олон улсын дэг журмын бааз үндсийг нураасан.

Югославыг хэсэглэн хуваахад чиглэсэн НАТО­гийн ажиллагаа эхлэхэд л Орос анхааруулсан. Ийм ажиллагаа чинь юунд хүргэх вэ гэдгийг сэрэмжлүүлсэн.

Гэвч Пентагон дүгнэлт хийхийн оронд тэр явдлаас хойш Ирак, Афганистан, Ливи, бусад улсыг тонон дээрэмдэж, зөвхөн магнайгаа тэнийлгэж ирснийг бид харлаа" гэв.

Шойгугийн хэлснээр Орос нь нэг гүрний төлөө бус, нэг бүлгийн төлөө бус, бүх улс орны эрх ашигт нийцсэн шударга, олон туйлт дэлхийн дэг тогтоохын төлөө ямагт тэмцэж ирсэн. Харин АНУ л гадаад бодлогын хандлагаа хичнээн түргэн өөрчилж чадна, санал зөрөлдөөнөө төдийчинээ даван туулж чадах ажээ.

Америк төвтэй "Хоёр далайн хамтын нийгэмлэг"; нөгөө нь Орос, Хятад тэргүүтэй "Их Евразийн их тивийн хамтын нийгэмлэг" гэх улс төр­эдийн засгийн тив дамнасан хоёр аварга бүтцийн завсарт Монголыг зөв байршуулж, зөв гарцыг нь зааж өгөх хувилбарыг уншигч Та бодож олоорой. Төвийг сахих тухай 2015 оны намраас яригдсан тэр номлол үүнд хэр бодитой, хэрэгтэй бол.

» “Хүйтэн дайн” хэдийгээр сайн явдал байгаагүй ч олон улсын харилцааг тодорхой болгож, цэгцэнд оруулсан.

» Үндэсний эрх ашигтаа хэт захирагдвал олон улсын хөгжлийн гольдрилоос гадуур төөрч, ганцаардаж болохыг Орос харуулаад байх шиг. » АНУ глобал манлайлагч биш гэдгийг л нотлохын тул геополитикийн ийм олон зэвсгийг олоод атгачихжээ.

Page 5: YНЭ: 600₮ Дэлхийг тэжээх түлхүүр · “Нууцлаг дорно” гэсэн хэсэг байх юм. “Шоу маань австраличуудыг

Бид өдөр тутмын амьдралдаа ямар нэг байдлаар стандартыг мөрдөж байдаг. Жишээлбэл, сандал дээр суухад түүний өндрийн хэмжээ, барилгын шатны гишгүүрийн хэмжээ, хоол хүнсний орц, найрлага, мах, ногоо зэргийг ямар нөхцөлд хадгалсан, ямар дарааллаар боловсруулсан гэх мэтчилэн бүх зүйл зураг төсөл, дүрэм, журам, технологийн зааврын дагуу хийгддэг. Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, менежментийн тогтолцоонд тавигдах хамгийн энгийн шаардлага, хэм хэмжээг тогтоосон баримт бичгийг стандарт гэж ойлгож болно. Тэгвэл Монгол Улсад анхны стандарт гарснаас хойш 60 гаруй жил болж одоо дэлхий нийтээр мөрдөж байгаа стандартуудыг нутагшуулах, нэвтрүүлэх, хэрэгжүүлэх үйл явц идэвхжиж байна. Энэ талаар Монголын менежментийн зөвлөхүүдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Хангайтай ярилцлаа. Тэрбээр төрийн байгууллага болон компанийн засаглалын амин сүнс нь олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартыг хэрэгжүүлэх гэдгийг онцолсон юм.

-Хүмүүс чанар, аюулгүй байдлыг стандарт гэж ойл-годог. Тэгвэл үүнийг хэн яаж тогтоодог вэ. Стандарт гэж юуг хэлдэг юм бэ?

­ISO хэмээх 160 гаруй ор­ны гишүүнчлэлтэй, 300 га руй техникийн хороогоор дам жуу­лан стандартыг боловс руулж баталдаг олон улсын байгууллага

байдаг. Нэг техникийн хороо гэхэд хамгийн багадаа 100­аад улсын төлөөлөлтэй хуралдаж олон улсын стандартыг баталдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт дээр жишээ авч, тайлбарлая. Хөдөлмөрийн аюулгүй байдлын OHSAS 18001 Олон улсын стандарт энэ жил ISO 45000 болж шинэчлэгдэх гэж байна. Стандартыг шинэчлэх илүү боловсронгүй болгохын тулд дэлхийн улс орны төлөөллүүд өөрийн орны хууль эрх зүйн орчин, арга барил, онцлог зэргийг дэвшүүлж, тухайн батлах гэж буй стандарт тохирох эсэх, талаар хэлэлцдэг. Нэг стандартын төслийг хамгийн багадаа 3­5 жилийн хугацаанд боловсруулан хэлэлцэж баталдаг. Тиймээс стандартыг маш үр дүнтэй судалж байж тогтоодог гэсэн үг.

-Олон улсад хэдэн төрлийн стандартыг мөрддөг вэ. Тэдгээрээс Монгол Улсад хэд нь хэрэгжиж байна вэ?

­Олон улсын 35 мянган орчим стандартыг дэлхийн 185 гаруй орон дагаж мөрддөг. Харин Монгол Улсын хувьд 6500 орчим стандарт байдаг бөгөөд эдгээрийн 35 орчим хувь нь олон улсын стандартын

түвшинд хүрсэн гэсэн мэдээлэл бий. Одоогийн байдлаар Монгол Улсад Олон улсын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлсэн 70 гаруй аж ахуйн нэгж, байгууллага байна. Энэ нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, компанийн тоотой харьцуулахад харьцангуй доогуур үзүүлэлт юм. Юуны түрүүнд олон улсын менежментийн тогтолцооны стандартын давуу талын талаар мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу. Хамгийн сайн тал нь гэвэл олон улсын менежментийн тогтолцооны стандартыг нэвт­рүүлсэн компаниуд дэлхийн хэмжээнд буюу олон улсад үнэлэгдэх боломжтой болно. Тухайлбал, Монголын нэг компани энэхүү олон улсын стандартыг нэвтрүүлснээр дэлхийн аль ч улсын ижил түвш­ний үйл ажиллагаа явуулдаг ком панитай эн зэрэгцэж өрсөл­дөх чадвартай болно гэсэн үг. Нөгөөтэйгүүр, энэ стандарт нь олон улсын зах зээлд хөрөнгө босгох, бизнесээ хөгжүүлэх давуу тал болдог. Олон улсын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлсэнээр аль ч улсын зарласан тендерт оролцох боломжийг тухайн компанид бүрдүүлдэг.

Монгол Улсаа хөгжүүлэх хамгийн зөв гарц нь экспортын хэмжээг нэмэгдүүлэх явдал гэж эдийн засагчид үздэг. Тийм ч учраас Засгийн газрын түвшинд мах экспортлоно хэмээн ярьж эхэлсэн. Гэхдээ үүнийг хийж хэрэгжүүлэхийн тулд нэн түрүүнд олон улсад мөрддөг “Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо”­ны ISO 22000 стандартыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг явуу­лах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, бараа бүтээгдэхүүнээ гаднын зах зээлд гаргах гэж байгаа манай дотоодын ком паниуд олон улсын энэ стан дартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэрэгжүүлэх шаард­лагатай. Ингэснээр бидний дэл хийд гарах үүд хаалга нээг­дэх болно.

-Танай байгууллага олон улсын хэдэн стандартыг нэвт-рүүлэхэд хувь нэмэр оруулж байна вэ. Үйл ажиллагааныхаа чиглэлийн талаар бидэнд мэдээлэл өгөхгүй юу?

­Монголын компанийн менежментийг сайжруулах зорилгоор Европын сэргээн бос голт хөгжлийн банкны санаачилгаар 2008 онд бай гуу­лагдсан төрийн бус байгууллага. Бид менежментийн багуудад зөвлөх үйлчилгээ үзүүлэх, тэднийг чадавхижуулах зорил­готой. Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас манай ул­сын жижиг, дунд үйлдвэрүүдэд маш олон чиглэлээр зээл тус­ламж үзүүлдэг. Эдгээрийн нэг нь зөвлөх үйлчилгээг дэм жихэд олгодог буцалтгүй тусламж юм. Гэвч үүнийг авах чадвартай компани цөөн байдаг. Тиймээс бид тухайн компанийн менежментийг сайжруулах, зээл, хөрөнгө оруулалт авах боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.

-Компанийн менежментийг сайжруулдаг гэхээр менеж мен-тийн тогтолцооны стан дартыг нэвтрүүлдэг гэж ойл гож болох уу?

­Манайхан менежментийн стандартыг зөвхөн бараа бүтээгдэхүүний чанарын

тухай асуудал мэтээр хүлээн авдаг. Гэтэл менежментийн стандарт нь сүүлийн 50­иад жилийн хугацаанд үргэлж өөрчлөгдөж, шинэчлэгдэж ирсэн. ISO гэхэд 100 жилийн түүхтэй. Анх 1901 онд гарч ирэх үед бүтээгдэхүүний чанарт анхаарч байсан бол 1954 онд олон улсын байгууллагаас бү­тээгдэхүүний чанар удирдлага солигдох, анхаарал сулрах тө­дийд алдагдаж байна хэмээн дүгнэлт хийсэн. Тиймээс бай­гууллагын менежментийн баг буюу удирдлага өөрөө маш сайн байх ёстой юм байна гэсэн дүгнэлтэд хүрч, удирдлагын тогтолцооны стандартыг бий болгосон. Удирдлага өөрөө зөв стандарттай, зөв менежменттэй байвал бүтээгдэхүүний чанар тэр хэрээр сайн байна гэсэн тогтолцоо руу орсон.

-Менежментийн тогтол-цооны стандарт Монголд хэр нэвтэрсэн байна вэ?

­Сүүлийн үед компаниуд олон улсын менежментийн тогтолцооны стандартуудыг хэрэгжүүлэх шаардлагатай юм байна гэдгийг ойлгож нэвт рүүлэх хүсэлтэй байгуул­ла гуудын тоо нэмэгдэх ханд лага тай болсон. Жишээлбэл, ба раа бүтээгдэхүүнийг им­пор толдог дистрибютер ком паниуд байна. Тэд олон улсын стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн оруулж ирэхийн тулд өөрсдөө тэр стандартын шаардлагыг хан гасан байх зайлшгүй шаард лагатай болж байгаа. “Энэ стандартыг нэвтрүүлмээр байна, гурван жилийн дараа 20 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээсээ хоёрыг нь экспортлоно, таван жилийн дараа гэхэд 10­ыг нь гаргаад эхэлмээр байна” гээд зөвлөх үйлчилгээ, сургалт авах хүсэлтэй олон компаниуд бидэнд ханддаг.

Менежментийн тогтолцооны алдагдал томоохон групп компаниудад хүчтэй нөлөөлдөг. Тухайлбал, нэг том группын үүсгэн байгуулагч гээд нэг захирал байхад охин компанийн захирлууд солигдож байдаг. Энэ

тоолонд тухайн компанийн менежмент алдагдаж, тодорхой хэмжээний хохирол амсаж, эрсдэл бий болдог. Энэ нь өөрийн гэсэн стандарт, удирдлагын тогтолцоо байхгүйтэй холбоо­той. Олон улсын менежмен тийн тогтолцооны стандартыг нэвт­рүүлснээр дэлхийн болон Монголын компанийн борлуу­лалт хэд дахин өсч, эрсдэл нь тэр хэмжээгээр буурсан байдаг. Дан ганц бараа бүтээгдэхүүн чанартай болох, орлого нэмэг дэх төдийгүй дэлхийн зах зээлээс хөрөнгө босгоход давуу тал болдог. Лондонгийн хөрөнгийн биржээс жишээ татая л даа. Тэнд бүртгэлтэй үнэт цаас арилжаалдаг нийт компанийн 75 хувь нь энэ стандартыг нэвтрүүлсэн байдаг. Тэгэхээр эндээс ямар ач холбогдолтой стандарт вэ гэдэг нь харагдаж байгаа биз.

-Олон улсын стандартын академийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юу?

­Манайх Монголд хэрэг­жүүлж болох олон улсын менежментийн тогтолцооны стандартуудын талаар мэдлэг олгох академитай. Тухайлбал: хөдөлмөрийн болон хүнсний аюулгүй байдал, хэрэглэгчийн сэтгэл ханамж, байгаль орчны болон чанарын менежментийн тогтолцоо гэх мэт олон улсын 10 гаруй стандарт бий. Эдгээрийг нэвтрүүлэх хүсэл сонирхолтой байгууллага, аж ахуй нэгжийн удирдлага, менежерүүдэд зориулсан сургалтыг энэ сарын 9­нээс эхлэн бүтэн жилийн турш зохион байгуулах төлөвлөгөөгөө гаргаад байна. 2016 оны 01 сарын 10­наас 12­ны хооронд болох ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны стандартын сургалтандаа урамшуулал зарлаж эхний таван суралцагч нарт 50%­ийн хөнгөлөлт үзүүлнэ. Та бүхнийг манай сургалтад өргөнөөр оролцохыг урьж байна.

Сургалтын талаар мэдээлэл авах, бүртгүүлэх бол Утас: 70115522, 86678668 дугааруудад холбогдоно уу.

-Ярилцсанд баярлалаа.

5

ЗГМ: Сурвалжлага

2017.01.06, БААСАН ~ №004 (550) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Хонгилоос өрөөнд шилжсэн “найз”Хүмүүс сэтгэл хөөрлөөр, хүүхдээ эрхлүүлж нохой авч өгөхөө больсон

Менежментийн тогтолцооны стан дарт нэвт­рүүлсэн 70 гаруй байгууллага бий

1Энэ үүрэнд хийгээд онгоцонд

авч явбал нэг нь л 232 ам.доллар болох юм байна” гэлээ. Ямар үнэтэй нохой вэ гэж бодож дуусаагүй байтал тээ вэрлэх зардлыг нь сонсоод бүр ч гайхлаа. Нохойнд хүмүүс ийм их ач холбогдол өгдөг болс ны илрэл байх, энэ.

Харин дэргэдэх ганц нэг дэл­гүүрээр шагайвал тун ч давчуу талбайд амьтдад зориулсан төрөл бүрийн хэрэгсэл өлгөж, ак вариумтай загасыг ханаар нэг эгнүүлжээ. Шал хавиар байх төмөр то ронд нохой, муурыг хэд хэдээр нь хийж давхарласан байгаа ха раг дав. Энэ хоёр дэлгүүрийг харь цуул бал тэнгэр, газар шиг аж.

“Мянган найз” группийн за­хи рал Т.Түвшинтөр “Манайх амьт ны ууган дэлгүүр болж, 2002 онд “Бетховен” нэртэйгээр үүд хаалгаа нээсэн. Би өөрөө 30 жил шахам нохой тэжээж бай на, их сонирхдог л доо. Цаг үеэ дагаад амьтан зардаг 10 гаруй дэлгүүр нээгдлээ. Би га даа даас нохой авах гээд явж бай хад их гоё дэлгүүрүүд харагд даг. Тэднээс үлгэрлэл авч, дэлгүүрүүдээ тохижуулан, өдөр өнжүүлэхтэй, салонтой, үржлийн газартай болсон юм.

Үнэндээ урьд нь манайхан амьтны дэлгүүр гэхээр л байрны доод хонгилд хэдэн загас, нохой, муур тавьсан юм төсөөлдөг байлаа шүү дээ. Бусад бизнес эрхлэгч ч биднээс үлгэр дуурайл авч, дэлгүүрээ илүү тохитой,

цэвэр болгож, нохойг зөвхөн мөнгө олох хэрэгсэл биш гэдгийг ухаарч, хүнлэг хандах болсонд баяртай байдаг” гэв.

Нохой сонирхогчдын групп фэйсбүүкт олон бий. Түүгээр зочилбол амьтны дэлгүүрээс гөлөг аваад удалгүй өвдчихлөө, үхчихлээ гэсэн пост маш их байх юм. Үүнийг Амьтны эрхийг хамгаалах сангийнхан ч батлав. Тэд “Амьтны дэлгүүрээс авсан гөлөг нь гурав хоноод өвдчихдөг, мал эмнэлэгт үзүүлтэл халдварт өвчтэй гэсэн гэх мэт гомдол их ирдэг. Өвчтэй гөлөг аваачиж өгөхөд харсаар байтал хогийн сав руу хийчихсэн гэх яриа ч

дуулдана. Ер нь бол амьтны дэлгүүр, үржүүлгийн газрууд мэргэжлийн мал суд лаа ч авч ажиллуулах хэрэгтэй байна” гэлээ.

Харин Т.Түв шин төр “Хувь­даа үржлийн газар гүй амьтны дэлгүүрүүд хувь хүмүүсээс гөлөг хямдхан аваад, үнэ нэмж зардаг. Тухайн гөлөг ний гарал угсаа нь ч тодорхойгүй, эрүүл өвчтэй нь ч мэдэгдэхгүй байх явдал байна. Гөлөг гэдэг нялх хүүхэд л гэсэн үг. Даарна, ханиад хүрнэ, гэдэс нь өвдөнө. Зарим хүн өөрсдийнхөө иддэг тостой хоолноос хэдэн өөх хаяж өгнө, гадуур дагуулж яваад вирусийн халдвар ч авахуулдаг.

Тэр үед амьтны дэлгүүр эргэх холбоотой байж, заавар зөвлөгөө өгөх нь чухал” хэмээсэн юм.

Амьтны тухай хуулийн Тав­дугаар бүлэгт амьтны жам ёс ны эрхийн тухай гурван зүйл

заалт бий. Гэвч үүнийг маш ерөнхий, бүдүүн зургаар гар га­жээ. Тиймээс одоогоор Лондонд төв тэй Дэлхийн амьтны эрхийг хам гаа лах нийгэмлэгээс гаргасан жур мыг дагавал зохилтой аж.

Монголын амьтны эрхийг хам гаалах сангийн тэргүүн С.Дам динсүрэн “Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй амьт ны дэлгүүрүүдэд МХЕГ, Нийс лэлийн мал эмнэлэг, Нийслэлийн байгаль орчны газар болон манай сангаас хя налт тавих учиртай. Гэхдээ МХЕГ л гэхэд гэрийн тэжээвэр амьт наас илүүтэй малд ан хаар даг. Тиймээс аль, алиныг ха мар сан нэгдсэн

журамтай болж, түү ний гээ мөрдвөл зүгээр байна” гэв.

Амьтны дэлгүүрүүдэд шалгалт хийхэд ихэнхдээ агаарын хэм тохируулах, тусгай дүрэмт хувцас өмсөх стандартыг зөрчсөн тохиолдол илэрдэг байна. Мөн амьтны үнэрийг дарах зорилгоор үнэртүүлэгч цацах, үр зулзагыг нь бор хоолонд ороогүй, нялх байхад нь салгах асуудал элбэг болохыг мэргэжилтнүүд хэллээ.

Амьтны эрхийг хамгаалах сангаас дээрх заалтуудыг багтаа­сан шинэ журмыг ирэх долоо хоногоос амьтны дэлгүүрүүдэд хүргүүлэх ажээ.

Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад хүмүүс сэтгэл хөөрлөөр, хүүхдээ эрхлүүлж нохой авч өгчихөөд удалгүй буцаадаг, төөрүүлдэг явдал эрс багассан байна. Монголчууд эрт үеэс л нохойг үнэнч анд, хамгаалагчаа болгосоор ирсэн улс. Цэвэр цусны хоёр сайн бан хартай байхад хоттой хонио чононд алдах, галзуу нохой дайрах аюулаас айлгүй явдаг байж л дээ. Сонирхуулахад, цэвэр цусны нохой шалгаруулах тэмцээн Монголд улиралд нэг удаа зохиогддог юм билээ. Зарим нь нохойгоо олон улсын тэмцээнд сойж, үзэсгэлэнд оролцуулдаг болсон гэнэ. Энэ мэтчилэн сүүлийн жилүүдэд хүмүүсийн нохойнд хандах хандлага соёлжиж, эдийн засгийн хүрээ нь ч өргөжсөн юм байна. Ер аль ч оронд нохойг хүний үнэнч анд нөхөрт тооцон, эрхийг нь хамгаал даг байгууллага, нийгэмлэг ол ноор тоологддог. Энэ бүхнээс үндэслэн амьтны дэлгүүр, мал эмнэлэг болон нохой тэжээгч нар илүү хариуц­лагатай байж, хяналт шалгалтаа ч нэмэгдүүлэх шаардлага гарч байна.

Амьтны дэлгүү-рээс авсан гөлөг нь гурав хоноод

өвдсөн гэх гомдол их ирдэг

С.Батсайхан / ЗГМ©

Гэхдээ МХЕГ л гэхэд гэрийн тэжээвэр амьт-наас илүүтэй малд ан хаар даг. Тиймээс аль, алиныг ха мар-сан нэгдсэн журамтай болж, түү ний гээ мөрдвөл зүгээр.

Менежментийн тогтолцоо нь компанийн чадавхийг сайжруулна

Б.Бямбасүрэн@byambaZGM

Page 6: YНЭ: 600₮ Дэлхийг тэжээх түлхүүр · “Нууцлаг дорно” гэсэн хэсэг байх юм. “Шоу маань австраличуудыг

Амьдралын хэв маяг

6 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.01.06, БААСАН ~ №004 (550)

ЦАХИЛГААН БАРАА ГАР УТАС

1. Ачааны зориулалттай автомашин маш хямд зарна Утас: 96481125, 990879922. Автомашины хагарч цуурсан шил наагч зарна.Хүргэлттэй. Үнэ: 35000 төгрөгУтас: 996799623. Шинэ дугуйнууд зарна.Үнэ: 100.000 төгрөгУтас: 880067344. Agiom шинэ дугуйнууд зарнаУтас:99101688 /Үнэ тохирно/5. 2009 oны "FX35" хямд зарна. Үнэ: 25 сая төгрөгУтас: 991114686. "G500" zarna 2004­2012. Дотор гаднагүй он залуу болгосон машин оролцуулна. Утас: 999934347. 2003 оны 2012 орж ирсэн сувдан цагаан өнгөтэй, beams­2.0 мотортой, ухрах камертай "Grand mark 2" яаралтай зарна.Үнэ 5 сая төгрөг. Утас: 966517948. 2009 оны "HUMMER H2" зарна. Утас: 917778779. 2008 оны "LX570" зарна. Үнэ: 60 сая төгрөгУтас: 9911146810. "Full option A8" зарна. Утас: 99995108

ҮЛ ХӨДЛӨХ НОМ, ХЭВЛЭЛ

1. Бүх төрлийн ном хэвлэл худалдаалж байна.Утас: 991441542. Хуучин номнууд зарна.Утас: 94640105 3. Бизнес удирдлагын магистерийн ангид хэрэглэгдэх 2003­2008 оны Pearsons interna­tional edition номнуудыг тус бүр 30.000 төгрөгөөр зарна. Утас 991536374. Ээж ба хүүхэд ном зарна. Утас: 990894015. Сэргэн мандалтын үеийн нэрт зураачдын бүтээлийг өнгөтөөр хэвлэж, орос хэлээр нийтэлсэн Монголд цөөн байдаг уран зургийн ном зарна. Утас: 996259216. Official guide of TOEFL TEST 4th edition. Албан ёсны TOEFL тест гаргадаг газраас уг шалгалтад бэлтгэгчдэд зориулан гаргасан GUIDE book­ийн хамгийн сүүлийн хэвлэл. Хэрэглэж байсан мөн дисктэйгээ. Утас: 99674312 7. Монго лын залуучуудад хүн төрөлхт ний хөгж лийн их алхаатай хөл нийлүү лэхийн зэрэгцээ өөрийн үндэсний зан заншил, ухамсар, ёс суртахууныхаа үнэт зүйлийг гээлгүй зөв хослуулан авч явахыг зөв ухамсарлан ойлгуу лах энгийн хялбараар илэр хийлж чадсан “Монгол хүний хөгжил төлөвшлийн ДЭЭД УХААН” ном уншигчдын гар дээр очиж байна.Утас: 981110298. Өсвөр насныхны дээдэлж мөрдөх 7 зуршил ном зарна. Үнэ: 30.500

1. Ар хустайн зусланд цэвэр агаарт хаус зарна. 2011 онд ашиглалтанд орсон төмөр бетон суурь, төмөр бөс бетон, 38­ийн дан тоосго, гадна талд хөөсөөр дулаалсан 200м2, 2давхар, машины гражтай, 380в цахилгаантай, цахилгаанаар бүрэн халдаг, 96м гүнээс худагийн ус гарсан цэвэр устай, халуун устай, цэвэр бохироо бүрэн шийдсэн өвөл зуны дулаахан чанартай сайн барьсан. ­ Нийт 6 өрөө, гал тогоо, зочны өрөө, 2 ариун цэврийн өрөөтэй, гал тогоо 00­д халуун устай, вакум цонх, паркетин шалтай дотор интерьер засал сайн. Утас: 992897682. 10­р хороололд Сувилахуйн сургуулийн хойно 47м.кв хоёр өрөө байр зарна. Утас: 881921303. Төмөр замд СОТ­н таван давхарт угсармал байрны хоёр өрөө байр зарна. Утас: 994664944. ­Хүүхдийн Паркийн замын урд зам дагуу төвийн шугамд холбогдох боломжтой 300м2.­22­н товчоо тойргийн хажууд зам дагуу 1га 380 тогтой блокон хашаатай газар.­Хонхорт зам дагуу 9200м2 төвийн шугамд холбогдох боломжтой, худалдааны төв, шатхуун түгээгүүр, аж ахуй, агуулах, хөнгөн үйлдвэр зориулалтаар ашиглах боломжтой газар.­Эмээлтэд 5га газар.Утас: 992897685. Сансарын тунелд 1 давхарын гал тогоо тусдаа 3 өрөө байр зарна. Утас: 99760217, 99101271

1. Гэр болон оффиссын сүлжээ хүрдэггүй газарт сүлжээ дахин дамжуулагч суурилуулна. Угсралт тохиргоо үнэгүй.Утас: 757520202. Black iPad mini Wi Fi 64GB багтаамжтай. Үнэ: 400.000 төгрөгУтас: 889981383. Ipad-1 wifi 16gb зарна. Утас: 990025084. Төмөр гадаргуутай 2TB багтаамжтай зөөврийн hard диск зарна. Утас: 988866555. "Sony Vaio core i5" notebook хямд зарна. Үнэ:500.000 төгрөгУтас:881027406. Sony 15.6 Core I7 560­d зарна. model VPCF133FX In­tel(R) Core(TM)i7 Q740 1.70 ghz Ram 4g hhd 500gb Display 15.6 inch numlockУтас: 887717677. “Kory notebook shop” бүх төрлийн used нөтбүүк, таблет худалдаалж байна. Үнийн хувьд хамгийн хямд, өргөн сонголттой. Өдөр бүр 11.00­20.00 цагийн хооронд ажиллана. Утас: 89997986

КОМПЬЮТЕР БА ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

UBshop.mnЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ПЛАТФОРМ

Юу авмаар байна? Юу зармаар байна?

ubshop.mn сайтад та зараа байрлуулбал манай сонины зарын энэ хэсэгт шууд орох юм. Зөвхөн кирил үсгээр бичсэн, холбоо барих утас, зарах үнэ нь тодорхой зарууд энэ хэсэгт орохыг анхаарна уу.

UBSHOP.MN

АВТОМАШИН

1. Электрон жин худалдана.Алт, мөнгөн эдлэл болон эмийн тунг жигнэх зориулалтай. Авсаархан хөнгөхөн. LCD дэлгэцтэй. 200 гр хүртэл Хэмжээ: 115Х65Х15 мм, Жин: 95 гр 1 минутанд автоматаар унтарна. Тэжээл: 2 AAA батарей (дагалдахгүй) Ажиллах температур: 10­30 хэм (C)Утас: 88512938, 960129382. Модерн загварын ханын цаг (45­55cm) худалдана.Утас: 96012938 , 885129383. USB гагнуурын алх. Эгшин зуур хална, хөрнө. 480 C градус хүртэл хална.

Утас: 96012938

1. Америкийн BLU брэндийн STUDIO X8 HD гар утас ­2 СИМ­тэй.Утас: 96012938, 88512932. 50­60 мянгад Android утас худалдаж авна. Note1 f100 f200 гэх мэт.Утас: 91228822 95228822 3. iPhone 7 plus black 128GB цоо шинэ хайрцагнаас нь задлаагүй. 128GB. 2 сая 400­аас яриад өгнө.Утас: 93117711, 898083134. Хар батга арилгагч гурвалсан үйлчилгээтэй маск зарна.Утас: 888578715. Samsung.Note.3 32gb 4.4.4.version Korea хамгийн өндөр үзүүлэлттэй цэмбэгэр утас хямд зарна. Чихэвч дагалдана.Утас: 91228822, 95228822

ДООРХ НЭР БҮХИЙ КОМПАНИЙГ ТАТАН БУУЛГАХААР ШИЙДВЭРЛЭВ.

ПРОСПЕРИТИ ПРОПЕРТИС ХХК РД:5559324, УБД: 9011331066

СОНИРХУУЛАХАД

Соронзон тоглоомны соронздох чанар

Хүүхдүүдтэйгээ соронзон тоглоомоор тоглоорой. Ийм тоглоомны ачаар хүүхдийн биеийн төдийгүй хэл ярианы хөгжил сайжирч, эд материалыг танин мэдэх, тооцоолох чадвар нэмэгддэг аж. Учир нь хүүхэд танин мэдэ хүйн анхан шатны мэдлэгийнхээ тусламжтайгаар аливааг урьдчилан таамаглахад анхаарлаа төвлө рүүлж сурдаг байна. Яг л үлгэр сонсохдоо юу болох бол гэдгийг тааж яддаг шиг.

Хүүхдүүд соронзон тоглоомоор хамтдаа тоглох явцдаа хоорондоо ярьж, бие биеэсээ шинэ үг сурч, нийгэмшиж сурдаг байна. Мөн хүссэн зүйлээ хийх явцад тухайн тоглоомны өнгө, хэмжээ, дүрсийг бус соронз ямар онцлогтой, өвөрмөц материал вэ гэдгийг ойлгож мэддэг байна. Үүний

үр дүнд хүүхдүүд соронзонд ямар төрлийн материал, металл наалддаг болохыг тооцоолж сурдаг аж. Нэг ёсондоо шинжлэх ухааны ойлголтыг багаасаа, сонирхолтой хэлбэрээр олж авдаг гэдгийг та гадарлаа биз.

Хамгийн хөгжилтэй нь хүүхдүүд хоорондоо ямар металл соронзонд татагддаг талаар идэвхтэй маргаан өрнүүлдэг байна. Бүгд өөр өөрийн тайлбараа батлах гэж үндэслэл гаргаж ирдэг. Ийм маргаан гуулин түлхүүр зэрэг соронзонд татагддаггүй материал дээр бүр ширүүн өрнөдөгийг цэцэрлэгийн багш хатагтай Ким ярив. Ийм учраас л соронз нь металл эдлэлийг татдаг, гэхдээ металл бүрийг биш хэмээх шинжлэх ухааны суурь ойлголт цэцэрлэгийн хүүхдийн тархинд бүрэлддэг аж.

ШИНЭ НОМ

Дайны тухай сонгодог элэглэлЧехийн нэрт зохиолч Ярослав

Хашек Дэлхийн I дайныг бусад зохиолчоос огт өөр өнцгөөр харж бичсэн “Эрэлхэг цэрэг Швейкийн хөгтэй явдал” роман монгол уншигчдад хүрч эхэлжээ.

Дэлхийн 60 гаруй хэлнээ бууж, олон сая хүнд хүрсэн уг зохиолд дайны үеийн учир утгагүй их харгислалыг хошин наргиантай байдлаар дүрсэлжээ. Хэдийд дайны талаар бичсэн олон арван алдартай роман бий ч, Хашекийн уг бүтээл шог хошин романы уламжлалт загварыг эвдэж чадсан гэж шүүмжлэгчид үздэг байна. Тиймээс ч эзэнт гүрний бодлогыг эх оронч бүтэлгүй эрийн дүрээр элэглэсэн нь Кихот ноён, Санчо нараас тэс ондоо алиа салбадайг гол дүр болгосноороо өвөрмөц аж.

XX зууны Өрнийн утга зохиолын ертөнцөд хамгийн олон шүүмжлэгчийн дунд маргаан өрнүүлсэн дүр нь гол баатар Иозеф Швейк билээ. Тэрбээр цайлган мөртлөө бүтэлгүй зальжин, сүйхээтэйн аль нь болох талаар хүмүүс өнөө хэр нэг ойлголтод

хүрээгүй л байна. Гэвч эх адаггүй харгис бөгөөд бүдүүлэг тэр цаг үед Швейк хүн чанараа, сайн сайханд итгэх итгэлээ хадгалж чадсан гайхамшигтай эр юм.

“Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан уг романыг номын дэлгүүрүүд 24 мянган төгрөгийн үнэтэй борлуулж байна.

Г.Оюунтөгс@oyuntugsZGM

Гамбир нь карриг ороож идэхэд төгс зохицдог

С.Батсайхан/ЗГМ©

Энэтхэг хоол гэхээр яагаад ч юм идэхэд хүндрэлтэй, тэр тусмаа хүүхдэд өгөх хоол олдохгүй мэт санагддаг. Энэ хэвшмэл сэтгэгдлээсээ салж ядан “Намасте”­г зорьсон нь баригдмал бодлоос минь салгав. Үндэсний хэв маягийг харуулсан жаазтай зураг, баримлаар дотоод заслаа шийдэж, гоёмсог сааригаар хосолсон зөөгчдийг хараад яг л энэ улсад очсон мэт сэтгэгдэл өөрийн эрхгүй төрүүлнэ. Үүгээр зогсохгүй хэдийнэ танил болсон энэтхэг киноны дуу хөгжим цаанаа дотно санагдлаа.

Ингээд “Ширээн дээр” булан­гийнхаа энэ удаагийн дугаарт “Цэцэг” зочид буудалд байрлах “Намасте” энэтхэг хоолны рестораныг онцоллоо. Гэр бүлийнхээ хамт зорьж очиход үүднээсээ эхлээд л найрсаг харилцаа биднийг ийн угтав. Энэ удаад Расмала амттан болон Масала хоолыг онцолъё.

ШИРЭЭН ДЭЭР

Энэтхэгчүүдийн нэрийн хуудас карри

Бидний сонгосон хоол болон амттан нь үхрийн махтай карри болон элсэн чихрийн уусмалаар бүрсэн бяслаган бөмбөлөг. Гүц, эсвэл данх гэмээр өвөрмөц саванд хийсэн үхрийн махтай карри, ширмэн дээр хайрсан гамбир, олон төрлийн зууш, зөөлөн чихэрлэг амттан, анхилуун үнэртэй цайг бидэнд авчирлаа. Үхрийн махыг зөөлөн бутарсан болгож, гашуун эсвэл чихэрлэг биш, тийм зөөлөн амт нь хүүхэд идэхэд илүү тохиромжтой ажээ. Мөн энэтхэг үндэсний, ямар ч тос ороогүй, ширмэн дээр хайрч хийдэг гамбир нь карриг ороож идэхэд төгс зохицдог юм байна. Карри нь зөөлөн амттай махнаас гадна өтгөрүүлсэн шөлтэй учир гамбиртайгаа нэн сайхан. Энэтхэг хоолтой хольж иддэг гамбир нь бяслагтай, наананы үртэй, цөцгийтэй, сонгинотой гэх мэт олон төрлөөс та сонгож болно.

Мөн хүүхдийн будаагаар хийсэн боорцог, тарагтай исгэлэн амттан, зөгийн балтай ширгээж хатаасан бөөрөнхий сүү гэх мэт амттан олон бий. Гаднаас нь нүдэнд тусаад байхаар биш ч амсаад үзвэл хэт нялуун биш, бага зэргийн чихэрлэг, аманд ороод уусах мэт зөөлөн. Энэтхэг орон бол цайгаараа гайхагддаг билээ. Тийм ч учраас сэнгэнэсэн зөөлөн яг л арвайтай ногоон цай шиг санагдсан. Монголчууд

солонгос, хятад ресторанд их ордог ч тэр болгон энэтхэг рестораныг зориод байдаггүй учир хааяа очиж хооллоход тун дажгүй санагдлаа. Мөн нэмж хэлэхэд хоол хийж байгаа газар нутагт ямар ургамал, амтлагч байгаагаас шалтгаалаад хоолны төрөл зүйл нь өөрчлөгддөг гэдгийг ч тогооч нь хэлж байв. Энэтхэг хоол, гамбир, зууш, амттан бүгд сэтгэлд нийцлээ.

Олон үндэстний хоолыг идэх дуртай хүмүүст зориулж “Намасте” ресторанаас бүх төрлийн амтат карри болон чихэрлэг зөөлөн амттан, энэтхэг

маягийн боорцог, хуушуур, вандуйн чипсийг санал болгодог. Мөн цагаан болон ногоон хоолонд дуртай хүмүүст зориулсан бүх төрлийн ногооны шөл, салатыг танд зориулан шууд бэлтгэн өгч байна. Мөн “Намасте”­гийн “Цэцэг” зочид буудалд байрлах салбар нь цөөн хүний багтаамжтай тул олон хүн дунд бужигнах дургүй хүмүүст хамгийн зөв сонголт байх болно. Улс орон бүр хооллох соёлоороо харилцан адилгүй байдаг. Тиймээс үйлчилгээнд нь "онц" үнэлгээ өгмөөр. Сайхан харилцаа, тухтай орчин угтахад хоол идэх хүсэл нэмэгддэг гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ. Гэр бүлээрээ хооллоход илүү тохиромжтой санагдсан. Хоолны сонголт арвин, порц ихтэй учир найз нөхөд, хамт олноороо хооллоход тохирох аж. Тав тухтай, таатай орчинд хооллох нь сэтгэл санаанд ч сайнаар нөлөөлдөг.

Хоол: Үйлчилгээ: Орчин:

Тухайн орны хүнсний ногоо, амтлагчнаас шалтгаалаад хоолны чанар өөрчлөгддөг

Page 7: YНЭ: 600₮ Дэлхийг тэжээх түлхүүр · “Нууцлаг дорно” гэсэн хэсэг байх юм. “Шоу маань австраличуудыг

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирд-лын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалангаас зарим зүйлийг тодрууллаа.

-Туршилт хийж буй хоёр төхөөрөмж агаарын бохирд-лыг бууруулахад нөлөөтэй гэж үзвэл иргэд заавал авах шаардлагатай юу?

­Энэ бол шөнийн цахилгааны үнийг хөнгөлсөн үеийг ашиглан хийж байгаа туршилт. Цахилгаан хадгалдаг төхөөрөмж борлуулдаг маш олон компани бий. Иргэд эдгээрээс өөрсдөө сонгох боломжтой. Удахгүй иргэд ямар хөнгөлөлт эдлэх боломжтой нь тодорхой болох байх.

-Үүнээс өөр ямар шийд-лүүдийг туршиж байгаа вэ?

­Хамгийн сүүлд дотоод орчны агаарын бохирдлыг бууруулахын тулд Японы Жайка байгууллагатай хамтран гэр хорооллын цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэх төхөөрөмж

тараасан. Нийслэлийн Засаг дарга Хөгжлийн банкаар дамжуулан Ногоон хөгжлийн санд мөнгө босгохоор ажиллаж байна.

Агаарын бохирдлыг буу­руу лахын тулд нэг ч гэсэн ян дангаас салах нь чухал байна. Тиймээс ногоон хөгжил, ногоон технологийг түлхүү дэмжиж байгаа. Үүнээс гадна ирэх дөрвөн жилд Эрчим хүчний яамтай цахилгааны эх үүсвэрийг нэмэх, дамжуулж буй сүлжээг аюул багатай болгох талаар хамтран ажиллахаар болсон.

-Агаарын бохирдлын талаар судалгаа хийхэд 600 сая төгрөг зарцуулахаар болсон. Үүний оронд хэдэн айлын дулаалгыг шийдэж өгсөн нь үр дүнтэй гэсэн шүүмжлэл байна.

­Өнгөрсөн хугацаанд судалгаа байгаагүй учраас 176 мянган зуух тарааж, 200 тэрбум орчим төгрөгийг үргүй зарсан. Агаарын бохирдлыг бууруулахын тулд яндангийн тоог цөөлөх ёстой байтал өөр зуухаар сольсон нь зөв шийдэл биш. Ийм үрэлгэн, хариуцлагагүй байж болохгүй. Бид бүх ажлаа судалгаанд тулгуурлах ёстой.

7

Улаанбаатар хот

2017.01.06, БААСАН ~ №004 (550) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

2.4 сая төгрөгийн туршилт

кг жинтэй, овор ихтэй учраас суурилуулахдаа шалны даацыг бодолцох ёстой. Түүнчлэн зуухны эргэн тойронд 25 см­ээс ойрхон зайд шатах болон амархан гал авалцах материал тавихгүй байх заавартай юм байна. Энэ зуухыг ашигласнаар гал түлэхгүй, шөнө цэнэглээд өдөр нь дулаанаа барьдаг учраас цахилгаанд мөнгө зарцуулахгүй гэсэн үг. Гэхдээ зөвхөн нэг өрөөг л халаадаг сул талтай. Гурван өрөөтэй байшинтай айл гурван цахилгаан зуух авах шаардлагатай болно гэсэн үг.

Харин Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн Б.Бадамынд “Ультра соник” компаниас Германы “Штиебель

Элтрон” фирмийн дулаан хадгалагч өгөв. Уг төхөөрөмж нь 1.8 сая төгрөгийн үнэтэй, 10­45 ам метр талбайг халаах хүчин чадалтай юм. “Ультра соник” компанийн ерөнхий инженер Ж.Хуягбаатар “Энэ төхөөрөмжийг шөнө зургаан цагийн турш залгаж цэнэглэхэд өдрийн турш дулаанаа барьдаг. Үнийн хувьд хүчин чадлаасаа хамаарч 1­7 сая төгрөгийн хооронд байгаа. Нэг кВт­ын хүчин чадалтай нь 10 ам метр, долоон кВт ­ынх нь 70 ам метр хүртэлх талбайг халаадаг” гэв. Б.Бадамынх бололцоо гарвал үлдсэн хоёр өрөөндөө ийм халаагуур худалдаж авна гэж байлаа.

Т.ГэрэлЗГМ

Чингэлтэй дүүргийн 13 ду гаар хорооны иргэн Д.Лхагва дор­жийнх түүхий нүүрс түлэхээ больж, нийслэлийн агаарын бохирдолд утаа нэмэрлэж буй нэг янданг хэрэглээнээс хаслаа. Тэдний байшин 68 ам метр талбай бүхий хоёр өрөөтэй. Д.Лхагвадорж гуай өөрөө 30 ам метр хэмжээтэй өрөөнд нь амьдардаг. Тиймээс хоёр өрөө ний хоёр зуухыг галлахын тулд өвөл ЗИЛ 130 машинаар хоёр буюу 10 тонн нүүрс түлдэг. Өөрөөр хэлбэл, түлээ, нүүрсэндээ жилд сая гаруй төгрөг зар­цуул даг аж. Харин “Монватт Тул га” компаниас Германы “Олс берг” компанийн үйлдвэр­лэ дэг 2.4 сая төгрөгийн үнэтэй ца хил гаан зуухыг өчигдөр Д.Лхаг вадоржийнд өглөө. Ца­хил гааны шөнийн тарифийг тэглэсэнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Чингэлтэй, Баянзүрх дүүргийн зарим өрхөд шөнө цэнэглээд, өдөр нь дулаанаа барьдаг зуух туршиж байгаа нь энэ юм.

“Олсберг” үйлдвэрийн энэхүү зуух нь таван кВт­ын хүчин чадалтай, 220 вольтод залгадаг. Дээр нь хоол, цай хийх зориулалт бүхий хоёр ширэмтэй.

Доторх зориулалтын чу­луу нууд нь шөнийн турш ху римт луулсан дулааныг өдрийн турш барьдаг. Уг зуух нь 298

Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэр

220.000

Гэр хорооллын өрх

3300

Нам даралтын халаалтын зуух

3

Дулааны цахилгаан станц

330.000

Автомашин

1300

Дизель түлштэй автобус

ЗГМ: ИНФОГРАФИК

Улаанбаатар хотын агаарын бохирдлын нэг эх үүсвэр нь дизель түлшээр ажилладаг том оврын автобусууд байдаг. Тэдгээрийн 48 хувь нь 7­10 жил, 38 хувь нь 10­аас дээш жил ашигласан бай даг аж. Тиймээс нийтийн тээв­рийн автобусуудад хийн түлш ашиг ладаг болгох чиглэлийг нийс лэлийн удирдлагууд гарга­жээ. Үүнийг хэрэгжүүлэхэд цаг

ху гацаа шаардах учир эхлээд ав­то бусны янданд шүүлтүүр тавих шаардлагатай байгааг онцоллоо.

Автомашины утаа нь хар тугалга, хөө тортог, бензинперин, азотын давхар исэл зэрэг 260 гаруй нэр төрлийн хорт бодис ялгаруулдаг. Автомашин нь хуучин байх тусмаа түлшийг дутуу шатааж, илүү их хорт утаа хаядаг байна.

ЗГМ: ТОДРУУЛГА

Иргэд өөрсдөө төхөөрөмжөө сонгоно

FLSmidth is a global engineering company supplying one source plants, systems and services to the cement and mineral industries. We supplies large equipment and complete cement and mineral plants, including process and design services, installation, construction supervision, after sales technical site services, and field support to operating sites. Opportunity:

We are looking for Translator/Driver work at the site. The primary purpose of this role to coordinate, transport and execute all requests for translation of project documentation.

Main accountabilities:-Translate project documents in written from English to Mongolian and vice versa -Supports to project experts/expats and provides oral translation into both languages to technical advisors, project visitors and project personnel during meetings, workshops, filed visits and research activities-Assist in taking meeting minutes-Coordinates expat’s transportation, accommodation and their visa issues in accordance with the relevant procedure-Transports passengers, visitors and packages between UB and Site safely -Ensures vehicle is being regularly checked and cleaned to ensure it is always ready for use

Qualifications: -Degree of Bachelor or Master in relevant field, preferable in engineering -Excellent written and spoken English and Mongolian-Minimum of consecutive 2 years of experience in translation or interpretation work-Work experience at mining site.-Good computer skills with working knowledge of MS Outlook, MS Word, and MS Excel with knowledge of MS Power Point. -Possess good interpersonal and communication skills-Ability to work in a multicultural environment

Competence• Strong Communication and ethic skills • Good interacting and presenting skills• High learning agility• Good time management, self-motivation and other required competences

Please send your CV, copies of diplomas, references and other required documents to [email protected]. Deadline for submission of application: January 13, 2017

VACANCY ANNOUNCEMENT

НИЙТИЙН ТЭЭВЭР

Дизель түлшийг хална

Эдгээр төхөөрөмжүүд нь өдрийн турш цахилгаан хэрэг­лэдэггүй давуу талтай ч үнэ нь харьцангуй өндөр. Тиймээс эхний ээлжинд үнийг нь 30­40 хувиар хямдруулах талаар албаныхан ярилцаж байгаа аж. Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Халаагуур, дулаан хадгалах төхөөрөмжийн үнийг хэрхэн бууруулах, иргэдэд ямар хөнгөлөлттэй нөхцөлөөр өгөх вэ гэдгийг хотын захиргаанаас зохион байгуулах шаардлагатай боллоо. Ирэх долоо хоногт Үндэсний аюулгүй байдлын хорооны хурлаар дулаан хадгалах төхөөрөмж, цахилгаан зуухны НӨАТ, гаалийн татварыг хэрхэн хөнгөлөх талаар ярилцана. Мөн иргэд бусад гэр ахуйн цахилгаан барааны адил банкнаас зээлээр авах нөхцөлийг бүрдүүлэх асуудал ярьж байгаа” гэлээ.

Ер нь гэр хорооллын айл жилд дунджаар нэг сая төгрөгийг нүүрсэнд зарцуулдаг байна. Хэрэв шөнийн тарифыг тэг болгосон хугацаанд буюу дөрөвдүгээр сарын 1­н хүртэл гал түлэхгүй байя гэвэл иргэд өдөр, шөнийн хос тоолуур болон дулаан хадгалах төхөөрөмж худалдаж авах хэрэгтэй болно. Хос тоолуурын хувьд 80 мянган төгрөгийн үнэтэй. Харин дулаан хадгалах төхөөрөмжийг дунджаар хоёр сая төгрөгөөр авна. Үүнээс харвал өнөөдрөөс нүүрсний хэрэглээгээ халъя гэсэн айл хоёр сая гаруй төгрөг зарцуулахаар байна. Мэдээж ирэх жилүүдэд нүүрс худалдаж авахгүй тул удаан хугацаанд өгөөжөө өгөхөөр харагдаж байна. Энэ технологийн шийдлийг амьдралд хэрэгжүүлэхийн тулд иргэдийн эдийн засгийн чадавхид тааруулж хөнгөлөлт үзүүлэх нь чухал байна.

С.Батсайхан / ЗГМ©

Б.Баярмаа@bayarmaaZGM

Банкнаас зээлээр авах нөхцөл бүрдүүлнэ

Page 8: YНЭ: 600₮ Дэлхийг тэжээх түлхүүр · “Нууцлаг дорно” гэсэн хэсэг байх юм. “Шоу маань австраличуудыг

НИСЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬ

УБ-Хонконг 07.20 10.50Хонконг-УБ 12.00 17.40УБ-Токио 08.55 13.40Токио-УБ 14.40 20.10УБ-Сөүл 09.45 12.50Сөүл-УБ 14.20 17.50УБ-Бээжин 18.55 20.10Бээжин-УБ 21.10 00.40

УБ-Москва 13.50 14.28Эрээн-УБ 18.00 11.15УБ-Бээжин 07.15 14.04УБ-Хөх хот 20.00 20.49Хөх хот-УБ 22.50 11.15УБ-Эрхүү 21.10 02.40Эрхүү-УБ 15.35 06.20УБ-Сүхбаатар 21.15 05.12Сүхбаатар-УБ 20.55 05.03УБ-Эрдэнэт 20.30 07.45Эрдэнэт-УБ 19.10 05.48УБ-Замын-Үүд 17.20 07.05Замын-Үүд-УБ 17.35 08.55УБ-Зүүнхараа 17.30 21.45Зүүнхараа-УБ 04.25 08.40УБ-Сайншанд 09.15 19.15Сайншанд-УБ 20.25 07.01

ГАЛТ ТЭРЭГНИЙ ЦАГИЙН ХУВААРЬ

Лавлах

08.00

12.00

14.00

18.00

20.00

22.00

09.10 “Парисын дарь эхийн сүм” Францын уран сайхны кино

13.30 Эх өв. “Шагайн наадгай”

15.20 “Цасан өвгөн” уран сайхны кино (1964 он)

18.20 MNB олон ангит кино. “Тусгай салаа” 46 дугаар анги

21.10 “Баасан гараг” цэнгээнт нэвтрүүлэг /шууд/

23.00 “Ганцаараа номхон далайг туулсан нь” Японы уран сайхны кино

08.00 "Bloomberg Daybreak Asia" шууд орчуулгын хөтөлбөр

11.00 "Made In Mongolia" нэвтрүүлэг

14.00 "Эзэнт гүрнийг босгосон нь" нэвтрүүлэгг

17.00 "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр. Мон-голыг монголчууд хөгжүүлнэ"

20.30 "Байршил" нэвтрүүлэг

22.10 "Хөгжилд хүрсэн түүх" нэвтрүүлэг

08.05 Үүнийг хэрхэн хийдэг вэ?

11.15 "Агуу тэсрэлтийн онол" ОАК 13-14 дүгээр анги

14.05 "Ялалт" ток шоу нэвтрүүлэг

18.05 "Бяцхан оцон шувуу Пороро" хүүхэлдэйн кино

20.40 "Амьдралын бэлэг" тоглолт нэгдүгээр хэсэг

22.00 "Доктор Хэн" ОАК тавдугаар анги

09.30 Тог тог тог /season-3/ 151 дүгээр хэсэг

11.40 "Гурван баавгай" хүүхэлдэйн кино

14.00 Спортын шинжлэх ухаан 17 дугаар хэсэг

16.30 "Үлэг гүрвэлийн галт тэрэг" хүүхэлдэйн кино

21.00 "Хайр сэтгэл" ОАК тавдугаар анги

22.10 "Америкчууд" (season-4) ОАК гуравдугаар анги

ТВ ХӨТӨЛБӨР ОНЦЛОХ ҮЗВЭР

Амьдралоги

Аз жаргал, зовлон гуниг, хайр дурлал, хардалт, амжилт, бүтэлгүйтэл гээд л хар, цагаан хосолж байдаг хүний амьдралд бид төрөхдөө "Амьдралын сурах бичиг"-ээ өвөртлөөд ирдэг бол хэчнээн сайхан. Өөрийн биеэр туулж байж л амьдралын зах зухаас мэдэж, сурч, туршлагажиж ухаардаг. Энэ бол "Амьдралоги" юм. Тэгвэл амьдралынхаа хоёр дахь үеийн хямралд орсон гэр бүл, амжилттай яваа ч заяаны ханиа хараахан олоогүй бүсгүй, залуу халуун насныхаа алдаа, оноог дэнслүүлэн яваа оюутан охин болон киноны бусад дүрүүдийн аз жаргалын төлөөх тэмцэл болон тэдний санаанд оромгүй сонголтуудыг "Амьдралоги" романтик инээдмийн уран сайхны киноноос үзээрэй.

ЦАГ АГААР

УЛААНБААТАР I.06 -10o

-21o

I.07 -12o

-21o

I.08 -18o

-22o

I.09 -18o

-26o

I.10 -18o

-27o4 м/с

4м/с

5 м/с

4 м/с

8 м/с

6 м/с

8 м/с

5 м/с

7 м/с

6 м/с

Бага зэргийн цас орноБагавтар үүлтэй Багавтар үүлтэй Багавтар үүлтэй Багавтар үүлтэй

УВС -22o

-34o

ХОВД -7o

-21o

ЗАВХАН-12o

-22o

БАЯНХОНГОР -7o

-20o

ГОВЬ-АЛТАЙ-4o

-20o

ӨВӨРХАНГАЙ -4o

-15o

АРХАНГАЙ-4o -17o

ХӨВСГӨЛ -13o

-24o

БУЛГАН -10o

-23o

ТӨВ-6o

-17o

ДУНДГОВЬ -7o -19o

ӨМНӨГОВЬ -4o

-15o

ГОВЬ-СҮМБЭР -7o

-19o

ДОРНОГОВЬ -6o

-19o

СҮХБААТАР -12o

-22o

ХЭНТИЙ -17o

-30o

СЭЛЭНГЭ -15o

-24o

ОРХОН-4o

-16o

ДАРХАН-УУЛ -13o

-22o

ДОРНОД -11o

-23o

БАЯН-ӨЛГИЙ-7o

-17o

Билгийн тооллын 8Өвлийн дунд цагаан хулгана сарын таван шар мэнгэтэй харагчин могой өдөр.Үс засуулбал: Нас уртасна.Наран ургах, шингэх: 08.37-17.16Барилдлага: Үл тохирохШүтэн барилдлага: Суудал

Аргын тооллын нэгдүгээр сарын 6. Сугар гараг. Билгийн тоол лын 8. Шийдэм одтой, хараг-чин могой өдөр.

Өдрийн наран 8 цаг 37 минутад мандан, 17 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.

ЗУРХАЙ

ЗГМ: СҮДОКҮ

(Өмнөх дугаарын хариу)

ЗГМ: ҮГИЙН СҮЛЖЭЭ

ШИЙДВЭР

ҮЗВЭР

MNB Bloomberg Боловсрол Монгол ТВ

УДБЭТИталийн суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн томоохон бүтээлүүдийн нэг болох "Трубадур" дуурийг ирэх ням гарагт 17.00 цагт дахин тайзнаа тоглох гэж байна. Тус дуурийг анх 1853 оны нэгдүгээр сарын 19-нд Ромын “Аполло” театрт тоглож байжээ.

Францын нэрт хөгжмийн зохиолч Л.Делибийн "Коппелия" буюу "Цэнхэр нүдэн бүсгүй" балетыг УДБЭТ-ын тайзнаа энэ сарын 11-нд 17.00 цагт тоглохоор болжээ.

Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй танго” балетыг энэ сарын 12-нд 17.00 цагт тоглох гэж байна. Тус тоглолтын үнэ 10000-20000 төгрөгийн хооронд байгаа аж.

УДЭТШ.Гүрбазарын “Жаргаагүй нар” түү хэн эмгэнэлт жүжгийг энэ са рын 19, 20-нд 19.00 цагт тоглоно.

Дариа Фо “Чөлөөт хос” инээд мийн мьюзикл жүжгийг энэ сарын 27, 28-нд 18.00, 19.00 цагуудад тоглоно.

SPREE CLUB"Nine Treasures" буюу "Есөн эрдэнэ" хамтлаг энэ сарын 14-ний 19.00 цагт тоглох гэж байна. Тэд "Noise Production"-аас зохион байгуулах металл урсгалын тоглолтуудын салхийг хагалах аж.

ЦИРК“Демидов” дэлхийн цирк маргааш 19.00 цагт “Аса” циркийн тайзнаа дахин тоглох гэж байна.

Эцэг, эхчүүд утааны эсрэг дуу хоолойгоо хүргэхээр энэ сарын 28­нд 12.00 цагт Сүхбаатарын талбайд хоёр дахь удаагаа жагсахаар болжээ. Тэд өмнө нь "Маскгүй ирээдүйн төлөө маскаа зүүгээд утааны эсрэг тэмцье" хэмээн уриалж, тайван жагссан бол энэ удаад "Боож үхлээ" эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулахаар болжээ.

Өнгөрсөн удаад зохион байгуулсан жагсаалд 4000 орчим иргэн оролцож, 2700 гаруй өргөдөл цугласан байна. Энэ үеэрээ утааны голомт болох Баянхошуунд яаралтай арга хэмжээ авах шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн. Мөн энэ сарын 10­н гэхэд нэг ч хүүхэд эмнэлгийн хонгилд хэвтэн эмчлүүлэхгүй байх, 2018 он гэхэд агаарын бохирдлыг 80 хувь бууруулах зэрэг олон шаардлагыг тавьсан юм.

SOS

Утааны эсрэг дахин жагсана

Шүүсийг халуунаар нь ууж хэвшээрэй

ЗӨВЛӨГӨӨ

927431586

684592173

513768492

438127965

251649738

796385214

865974321

172853649

349216857

Ханиад томуугийн дэгдэлт их байгаа энэ үед бага насны хүүхдүүд болон өөрийгөө халдвараас хэрхэн сэргийлэх талаар дараах зөвлөгөөг Эрүүл мэндийн яамнаас өгч байна.Сода, давс, царвангийн уус-

малаар хоолойгоо зайлахХамартаа сармисны тосон

ханд, оксолины тос түрхэхГараа тогтмол савандаж

угаах, гар ариутгагч хэрэглэхХоолондоо өдөрт 2-3 хумс

сармис хэрэглэхАмин дэмээр баялаг чацаргана,

аарц, аньсны шүүсийг халуу-наар нь уух

Дархлаа сайжруулах цэгэн иллэг хийх

Хүүхдийг дулаан байлгахНярай хүүхдийг хэт бэгнэж,

чанга өлгийдөхгүй байх, эхийн сүүгээр хооллох

Хүүхдийг үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар авч явахгүй байх

Гэртээ тогтмол цэвэр агаар оруулж, чийгтэй цэвэрлэгээ хийх

Амин дэмээр баялаг халуун хоол идээрэй.

Өмнө

х дуг

аары

н ха

риу /

01.0

5БОСООГООР:1.Монгол зэрэг улс өдөөр нь малгайн гоёл болгодог байсан нэгэн шувууны нэр2. Бүрий3. Хятадын задгай мөнгөн тэмдэгт

4. Завшаан5. Монгол орны хамгийн том гүрвэл6. Мойл жимсний бут мод8. Хэл шинжлэлийн ухааны доктор, Хэл иргэншил дээд сургуулийн

үндэслэгч агсан12. Ханш13. Уулын өндөр газар14. Нэгэн төрлийн мэлхий15. Амьтны мөч17. Монгол үндэсний бөхийн

2

9

58367

7

41

3

9

4

91

78

1

7

6 87

2

4

1

2

72689

5

3

3

7

6

өмсгөл18. Юмны үүсгэл20. Уран бүтээл, үйл21. Хувцас24. ???? цөм25. Хөгжмийн үндсэн долоон нотны нэгХӨНДЛӨНГӨӨР: 1. Эмээлийн доо-

гуур байх дэвсгэр14. Монголд 1970-1980-аад онд мандсан эстрад хамтлаг16. Японы цахилгаан барааны алдарт фирм17. Говь, талын гөрөөс

19. Бат бөх хамгаалалт22. Энэтхэг улсын нийслэл23. Нийгмийн тэргүүлэх хэсэг24. Ургамал26. Эмээлийн нэг хэсэг27. Жишээ

ЗГМ: КОМИКС

Mr. Баагийгийн ПАЯН.....

Н.Эрдэнэбаяр, Э.Тамир©

Хоолоо хурдан бүгдийг нь идвэл

ах шиг ээ том болно шүү.

Баагий ахаа, та ер нь цаашаа нэмж

өсөх үү?Өсөхгүй юм

бол та ч хоолны сав юм биз дээ?

Бямба гарагт ажиллана

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу арванхоёр­дугаар сарын 30­ны баасан гарагийн ажлын өдрийг шил­жүүлс нээр шинэ жилийн баяраар иргэд дөрөв хоног дарааллан амарсан.

Тэгвэл энэ өдрийг нөхөж, нэгдүгээр сарын 7­ны бямба гарагт нийтээр ажиллах юм.

Томуу, томуу төст өвчний дэгдэлт, цаг агаарын байдлыг харгалзан шинэ жилийн баяраар иргэдийн ажил, амралтыг зохицуулах шаардлагаар Засгийн газрын хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд ингэснээр ажлын өдрийн тоо, албан хаагчдын цалингийн нийлбэрт өөрчлөлт орохгүй юм байна.

8 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.01.06, БААСАН ~ №004 (550)

С МУ БО Ө ХА

АВ ЛЙ ЛЧ А Л П

Р СО ИС Н Й

И АЗА

Р Н О ОЛ Н

Б УУ РА ЬН СЯР

БА

МУ

ТА

У Е

А И

Р

НН

НВ

Н

Н

Б.БямбаЗГМ

1 2 3 4 5 6

7 8

9 10

11 1412 13 15

16

17 19

22 23

24

26 27

25

18 20 21

Ах нь одоо өсөхгүй ээ.

Ааааа айн?

Page 9: YНЭ: 600₮ Дэлхийг тэжээх түлхүүр · “Нууцлаг дорно” гэсэн хэсэг байх юм. “Шоу маань австраличуудыг

Тобиас БакИспанийн ажил олгогчдоос

2016 онд хөлсөлсөн ажилчдын тоо үл хөдлөх хөрөнгийн хөөсрөл төгссөнөөс хойших арван жилд анх удаа өсөлттэй гарсан нь эдийн засаг сэргэснийг харууллаа. Хөдөлмөрийн яам­наас лхагва гарагт нийтэлсэн тайлангаас үзвэл Испанид бүрт­гэлтэй ажилчдын тоо өнгөрсөн онд 540655­аар нэмэгдсэн нь сүүлийн арван жилийн үнэмлэхүй үзүүлэлт болов. Ажилгүй испаничуудын тоо 390534­өөр цөөрсөн нь мөн л шинэ амжилт.

Эдийн засаг сулрах үеэр алга болсон 3.5 сая ажлын байрны 1.7

саяыг нь сэргээж чадсан талаар Испанийн Хөдөлмөрийн сайд Фатима Барьес сэтгүүлчдэд тайлбарлав. “Итгэл найдварын жил болж өнгөрлөө. Нийт ис­пани чуудын хүчин зүтгэлийн ачаар ажлын байр цаашид ч энэ эрчээрээ өснө” хэмээн сайд мэдэгдлээ.

Хөдөлмөр эрхлэлтийн шинэ тайлан нь Испанийн эдийн засагт нэгэнт тогтоод байгаа өөдрөг уур амьсгалыг улам ч хөгжөөж өглөө. Тус улсын эдийн засаг 2016 онд 3.2 орчим хувиар өссөн дүнтэй гарах төлөвтэй нь евробүсийн дунджаас бараг хоёр дахин өндөр үзүүлэлт. Хоёр ч сонгууль болж, тогтсон

Засгийн газаргүйгээр 10 гаруй сарыг үдсэн зэрэг улс төрийн тогтворгүй нөхцөлд Испанийн эдийн засаг өсөж чадав.

Испанийн Ерөнхий сайдаар улиран сонгогдсон Мариано Рахойд дөнгөж арваннэгдүгээр сард л цөөнхийн Засгийн газар байгуулах боломж бүрджээ. Анх сонгогдох үедээ дэвшүүлсэн эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрийг нь тус улсын парламент одоо ч дэмждэггүй. Испанийн Засгийн газраас бүр 2012 онд дэвшүүлсэн хөдөлмөрийн зах зээлийн шинэчлэлийг сөрөг хүчин эрс эсэргүүцдэг. Олон улсын валютын сан,

Европын комиссын магтаал хүлээсэн уг шинэчлэлийг Испани дахь шүүмжлэгчид нь хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрийг алдагдуулж, дан ганц ажил олгогчдын эрх ашгийг харгалзсан арга хэмжээ хэмээн үздэг. Шинэчлэлийг зогсоох шаардлагыг төвч зүүний социалистууд, хэт барууны Подемос намынхны аль аль нь тавьсаар өдий хүрлээ.

Шинэчлэлийн хөтөлбөрт “Сайжруулалт” хийх талаар яриа хэлэлцээ өрнүүлэхэд бэлнээ хатагтай Барьес лхагва гарагт битүү утгаар мэдэгдэв. Гэхдээ тэрбээр амьдрал дээр амжилттай хэрэгжчихээд байгаа хуулийг

эргүүлэн татахыг испаничууд “Хэрхэвч хүлцэхгүй”­г давхар анхааруулсан юм.

Хөдөлмөрийн зах зээлийн статистик урам хайрлаж буй ч Испанийн эдийн засагт цаашдаа хэд хэдэн хүнд сорилт тулгарч байгааг шинжээчид өгүүлж байна. “540 мянган ажлын байр гэдэг сайхан тоо. Сэргэлт эр чимтэй байна” хэмээн Их Британийн Бангор бизнесийн сургуулийн эдийн засгийн профессор Сантьяго Карбо үзлээ. Жуулчлал цэцэглэсэн бас нэг улирал өнгөрч, газрын тосны хямд үнэ, төв банкны бодлогын бага хүү өгөөжөө хайрлавал Испанийн эдийн засаг

2017 онд 2.5 хувиар өснө хэмээн профессор таамаглаж байна.

Бэрхшээл байгааг ч профессор анхааруулав. “Богино хугацаанд нь үнэлэх аваас би шууд өөдрөг дүгнэлт хэлнэ. Харин хэтийн урт хугацаанд байдал өөр. Хөдөлмөрийн зах зээлд бүт цийн шинжтэй бэрхшээл дэндүү их. Хөдөлмөрийн гэрээний ихэнх нь түр болон богино хугацаа­ных. Цалин бага, хөдөлмө рийн бүтээмж тааруу. Гол нь хө­дөлмөрийн бүтээмж сайжрах ёстой. Гэтэл чухам үүнээ л шийдэж чадахгүй бололтой” хэмээн профессор өгүүлэв.

Хятадын хөрөнгө Австралид жуулчдыг даллаж байна

1Songcheng­ийн сэдэвчилсэн

парк нь Австралийн цэцэг­лэж буй жуулчлалын салбарт Хятадын компаниудаас оруулж буй 10 тэрбум австрали долларын хөрөнгө оруулалтын нэгхэн хэсэг.

Тус улсыг зоригч хятад жуулчдын эрэлтэд нийцүүлэн зочид буудал, орон сууц, соёл амралтын төсөл хэрэгжүүлж буй хөрөнгө оруулагчдын жагсаалтад Dalian Wanda, Forise, Nanshan, Greenland зэрэг том компани багтжээ. Австралид ирэх хятад жуулчдын тоо сүүлийн тавхан жилд хоёр дахин өсөж 1.2 саяд хүрлээ. Хятад жуулчдын тооны өсөлтөөр тус улс Шинэ Зеландын дараа дэлхийд хоёрдугаарт орж байна.

Дунджаар нь тооцвол, хя тад бус гадаадын жуулчин Авст­ралид нэг удаагийнхаа аяллаар 5000 австрали доллар, хятадууд 8000 австрали доллар зарцуулж байгаа юм. Tourism Australia бай­гууллагын тооцоогоор тус улсад гаднын жуулчны халаас наас орж буй дөрөвдэх австрали доллар бүр хятад аялагчийнх ажээ.

“Хятад улс Австралийн жуулч лалын салбарт амин чухал үүрэгтэй. Жуулчдынх нь тоогоор ч, зарцуулдаг мөнгөнийх нь хэмжээгээр ч энэ улсын урд

гишгих өрсөлдөгч байхгүй” хэмээн Tourism Australia­гийн менежмент эрхэлсэн захирал Жон О’Салливан тайлбарлав. Жуулчдынхаа араас хятад хөрөнгө оруулагчид ч хошуурч буй нь Австралийн жуулчлалын салбарын ирээдүйг тодорхойлж өглөө хэмээн тэрбээр нэмж өгүүлсэн юм.

Далайн үзэсгэлэнт эрэг, амралтын газруудад нь жил бүр 13 сая жуулчин ирдэг Голд Кост нь гаднын хөрөнгө оруулалтын чухал зангилаа цэг. Урьд нь 1980­аад оны сүүлч, 1990­ээд оны эхэн үед үрлэгэн япон жуулчид, хөрөнгө оруулагчид тус бүс нутагт цутгаж байсан түүхтэй. Эдүгээ Голд Костод хятадууд амралтаа өнгөрөөж, шинэ төслүүд санхүүжүүлдэг болжээ.

“Хотод маань таван тэрбум австрали доллараар хэмжигдэх олон төсөл ид хэрэгжиж байна” хэмээн Голд Кост хотын захирагч Том Тэйт тайлбарлав. Тэрбээр Songcheng групп хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө танилцуулсан, тус хотын хамгийн өндөр барилга Q1­ийн дээвэр дэх тусгай хэсгээс энэхүү тайлбарыг сэтгүүлчдэд өглөө. Ойролцоох Jewel амралт жуулчлалын цогцолборт ажиллаж буй хэд хэдэн өргөгч

цамхагийн бараа энэхүү өндөр­лөгөөс тодхон харагдана. Уг цогцолборыг Хятадын Dalian Wanda, Ridong Group 900 сая ам.доллараар хамтран бай­гуулж байгаа ажээ. Цогцолборт зургаан одот зочид буудал, дээд зэрэглэлийн орон сууц, бар, ресторан, усан сан багтах ёстой. Хятадын хөрөнгө оруулалт нь сүлжээ зочид буудлууд, аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдэд бүтээгдэхүүн, үйл­чилгээгээ сайжруулахад түлхэц өгнө хэмээн ноён Тэйт өгүүлж байлаа.

АНУ, Европ, Австрали дахь Хятадын хөрөнгө оруулалт үнэмлэхүй өссөн нь Бээжин дэлхийн эдийн засгийн өсөл­тийн хөдөлгөгч хүч, хөрөнгө оруулалтын эх сурвалж болж буйн баталгаа. Австрали улс 2014­2015 онд Хятадын компаниудын нийт 46 тэрбум австрали долларын хөрөнгө оруулалтыг баталжээ. Энэ нь тоон үзүүлэлтийн хувьд тус улсын хоёр дахь гол хөрөнгө оруулагч АНУ­ынхаас даруй хоёр дахин их байгаа юм.

Australia Legend Kingdom­ийг Songcheng компанийн Хятадад хэрэгжүүлсэн загварт тулгуурлан байгуулна. Тус групп компани нь БНХАУ­д 30 сэдэвчилсэн парк, аялал жуулчлалын 10 цогцолбор,

40 театр ажиллуулдаг. Song­cheng нь сэдэвчилсэн парк эрхлэгч дэлхийн шилдэг 10 компанийн нэг. “Бид цаашдаа энэ үзүүлэлтээр дэлхийн хамгийн шилдэг нь болох эрмэлзэлтэй” хэмээн ноён Хуан өгүүллээ.

Тус компани Лас Вегаст төсөл хэрэгжүүлэхээр яриа хэлэл­цээ өрнүүлж байсан ч анх ны хөрөнгө оруулалтаа Авст ралид хийхээр өнгөрсөн онд шийд­вэрлэжээ. “Энд бизнес эрхлэхэд илүү хялбар” хэмээн ноён Хуан шийдвэр гаргасан учраа тайлбарласан юм.

Хятадаас хөрөнгө гадагш урсах явдлыг хязгаарлах шинэ цогц арга хэмжээг Бээжин өн гөрсөн долоо хоногт танил­цуулсан. Уг арга хэмжээ нь Австралид цутгах Хятадын хөрөнгө оруулалтыг татрахад хүргэж болзошгүй хэмээн зарим шинжээч сэрэмжлүүлэв. Харин ноён Хуан уг хязгаарлалт том компаниудад нөлөөлж чадах, эсэхэд эргэлзэж буйгаа өгүүллээ. “Засгийн газар, ялангуяа манайх шиг соёлын хамтын ажиллагаа, харилцаа хөгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг арай ч хязгаарлачихгүй. Засгийн га зар мөнгөө гадаадад зувчуулах гэ­сэн хүмүүст л саад хийх гээд байгаа юм” хэмээн тайлбарлав.

Испанид ажилгүйдэл үнэмлэхүй багаслаа

Тиллерсон батлагдвал 180 саяыг авнаИраны Ерөнхийлөгчийг авлигад хамаатуулав

Энэтхэгийн театрууд дахь эх оронч ёслол

Ноён Тиллерсонд хувьцааны өгөөжийн дагуу тодорхой хуваариар мөнгө олгох юм. > 10

Эдийн засгийн гэгдэх энэхүү гэмт хэрэг Ираны дээдсийн дунд газар авсан авлигын илэрхийлэл болжээ. > 10

Өрнөдийн орнуудаас ялгаатай нь Энэтхэгийн үндсэрхэг үзэлтнүүд даяарчлалыг эсэргүүцдэггүй. > 10

Майкл СтотардФранцын хуучин Засгийн

газрын зүүний үзэлт сайд, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч Арно Монтебур банкуудад орлогын онцгой албан татвар оноож, удирдлагынх нь цалинг эрс багасгах нь зүйтэй гэсэн бодолтой байна. Зээлдүүлэгчдэд онцгой татвар оноох замаар жил бүр таван тэрбум евро хуримтлуулах боломж байгааг урьд нь Аж үйлдвэрийн сайд байсан ноён Монтебур лхагва гарагт Парист үг хэлэхдээ мэдэгдлээ. Францын компаниудын ажилчдын цалинг захирлуудынх шигээр жил тутам өсгөвөл зохино хэмээн тэрбээр өгүүлж байлаа.

Банкуудаас “Санхүүгийн хямралын үеэр бидэнд учруулсан хохиролтой нь харьцуулахад онцгой татвар харин ч бага талдаа” хэмээн ноён Монтебур тайлбарлав. Бодит эдийн засагт даруйхан зээл олгож эхлэхгүй л юм бол банкуудыг улсын мэдэлд авсан ч бэлэн гэдгээ хуучин сайд анхааруулсан юм.

Францын компаниуд ажлын байрыг гадаадад шилжүүллээ хэмээн эртнээс шүүмжлэгч ноён Монтебур АНУ­ын Ерөн­хий лөгчөөр сонгогдсон Дональд Трампын шинэхэн жишээг эш татан магтлаа. Ford компани Мексикт шинэ үйлдвэр барих төлөвлөгөөгөө цуцалж, ажлын байрыг нэмэгдүүлэх үүднээс АНУ­д байгуулахаар болсныг тэрбээр ярьсан юм.

Ноён Монтебур сайд байхдаа бизнесийн удирдлагуудтай байнга зөрчилдөж, ган төмөр­лөгийн ArcelorMittal группын зарим хэсгийг улсын өмчид авахаар сүрдүүлж байсан удаа тай. Мөн Францын аж үйлд вэрийн Alstom группын сал барыг АНУ­ын General Elec­tric худалдан авах ажиллагааг эсэргүүцсэн кампанит ажил лагаа ч өрнүүлж байлаа.

Францын Социалист намаас сонгуулийн эхний шатанд өр­сөл дөгчдийг тодруулах санал хураалт нэгдүгээр сарын 22­нд болох хүртэл гурван до лоо хоног хүрэхгүй хугацаа үлдлээ. Монтебур өөрийгөө Францын

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч гол хоёр эрхэм төвч барууны Франсуа Фийон, “Үндэсний фронт” на мын удирдагч Марин Ле Пен нар­тай Социалист намын өмнөөс өрсөлдөж чадах цор ганц хүн гэж үздэг.

Түүний хувьд сонгуулийн эхний шатан дахь гол өрсөлдөгч нь Франсуа Олландын Засгийн газарт Ерөнхий сайд байсан, бизнест элэгтэй шинэтгэгч үзэл тэн Мануэль Вальс. Монте­бур, Вальс хоёрын өрсөлдөөн нь Олландын үед олон сая дэм жигчээ алдсан Францын Социалист намын сүнс, сүлдийг эргүүлэн авчрахын төлөөх тэмцэл байх юм.

Ноён Монтебур сонгуулийн эхний шатанд ялах аваас урьд нь Эдийн засгийн сайд байсан, сонгуульд бие даан өрсөлдөгч, социалист Эммануэль Макронд боломж гарч ирнэ. Гэхдээ Монтебурт бүр ч илүү зүүний үзэл баримтлагч өрсөлдөгч бий. Урьд нь Боловсролын сайд байсан, эдийн засгийн өсөлт, уламжлалт ажлын байр хоёрыг нийгэм хэт өөдрөгөөр төсөөлдөг хэмээн тайлбарлагч Бенуа Амон.

Эдийн засгийн өсөлт нь “Хэрэгцээ” мөн учраас “Ажлын байрны цаг үе төгсгөл боллоо хэмээдэг онол”­ыг бут цохих хэрэгтэй хэмээн ноён Монтебур лхагва гарагт тайлбарлаж байлаа. Түүний тайлбар нь өөрийгөө Амоноос ялгаатайгаа харуулсан хэрэг байв. Ноён Монтебур мөн Францын ажилгүйдлийн хэт өндөр түвшин, эдийн засгийн үлбэгэр өсөлтийн буруутан нь Европын эдийн засгийн зохицуулалт гэж буруутгав.

Санал асуулгын дүнгээс үзвэл дөрөвдүгээс сарын 23­нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд хатагтай Ле Пен хошуучлах ч, тавдугаар сарын 7­нд болох эцсийн ша­танд ноён Фийонд ялагдахаар байгаа юм. Сонгуулийн эцсийн шатанд Социалист намаас нэр дэвшигчдийн хэн нь ч өрсөл­дөж чадахгүй гэсэн дүгнэлт уг санал асуулгын дүнгээр гарчээ.

Монтебур-банкуудад онцгой татвар онооно

ВВМ©

ВВМ©

Page 10: YНЭ: 600₮ Дэлхийг тэжээх түлхүүр · “Нууцлаг дорно” гэсэн хэсэг байх юм. “Шоу маань австраличуудыг

Тиллерсон батлагдвал 180 саяыг авна

Эд КруксДональд Трампын засаг

захиргаанд төрийн нарийн бичгийн даргаар томилогдохоор сонгогдоод буй Рекс Тиллерсон уг албан тушаалдаа батлагдвал ExxonMobil компанитай бүх харилцаагаа тасалж, 180 сая орчим ам.долларын төлбөр авах тооцоо гарчээ. Тэрбээр албан тушаалын томилолт авахаасаа өмнө ExxonMobil­ын захирал байхдаа эндээс хоёр сая ширхэг 182 сая ам.долларын

өртөгтэй хувьцаа авч, ирэх 10 жилд компаниас цалин хангамж хүртэх эрхтэй байв. Тус компани мягмар гарагт дээрх хувьцааны эрхийг цуцалж, оронд нь 179 сая орчим ам.долларыг ирэх 10 жилд хэсэгчлэн бэлнээр олгохоо мэдэгджээ.

Уг төлбөрийн хэлцэл нь Тиллерсон АНУ­ын дээд тушаа лын дипломат болсон тохиолдолд ExxonMobil­ын ашиг сонирхлыг хамгаалахаас сэргийлэх зорилготой юм. Үүний

сацуу тус компани хөрөнгө оруулагчдын урт хугацааны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс удирдах ажилтнууддаа шагнал урамшуулал олгох арга барилаас татгалзахгүй гэсэн байна. Тиллерсон гуравдугаар сард 65 нас хүрч, компанийн тэтгэврийн стандартыг хангана. Иймд энд 42 жил ажилласныхаа дараа оны эхний хагаст чөлөөнд гарахаар зэхэж байв. Тэрбээр Трампын захиргаанд томилолт авсан учир өнгөрсөн оны сүүлчээс Exxon­ыг орхих үйл явцаа түргэтгэжээ.

Төлбөрийн нарийн хэмжээ нь Тиллерсоны томилолт батлагдах үед компанийн хувьцааны үнэ хэд байхаас шалтгаалах ба холбооны ёс зүйн агентлагийн журмын дагуу гурван сая ам.долларыг зах зээлийн үнээс хасах ёстой. Мөнгийг бие даасан трастад шилжүүлж

хөрөнгө худалдан авч болох бөгөөд харин ExxonMobil­д хөрөнгө оруулахыг хориглоно. Ноён Тиллерсонд хувьцааны өгөөжийн дагуу тодорхой хуваариар мөнгө олгох юм. Энэхүү төлбөрийн хэлцлийг Засгийн газрын ёс зүйн хороо болон Төрийн департаменттэй зөвшилцжээ.

Төлбөрийн нөхцөлийн дагуу ноён Тиллерсон 10 жилийн хугацаанд байгалийн хий, газрын тосны салбарт ажиллахгүй гэсэн амлалт өгсөн бөгөөд энэ үүрэг Төрийн департаментийг орхисны дараа ч үйлчлэх юм байна. Хэрвээ тэрбээр үүргээ зөрчвөл олгосон хөрөнгийг хурааж, “Хөгжиж буй орнуудад ядуурлыг бууруулах болон өвчнөөс сэргийлэх үйлсэд хандивлах”­аар тусгажээ. Тиллерсон түүнчлэн ирэх гурван жилд төлөвлөгдсөн 4.1 сая ам.долларын бэлэн мөнгөний

урамшууллаас хасагдана. Мөн компанийн эмчилгээ, татварын зөвлөгөө гэх мэт үйлчилгээ цуцлагдана.

Тэрбээр мягмар гарагийн байдлаар 90.89 ам.долларын үнэтэй байгаа Exxon дахь өөрийн эзэмшлийн 600 мянга орчим хувьцааг худалдвал 55 саяыг босгож чадах аж. Компанийн мэдэгдэлд “Ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх шаардлагын хүрээнд ноён Тиллерсонд олгогдох мөнгийг бие даасан траст удирдана” гэж онцолсон байна. Гэвч түүнийг томилохыг сенатын зүгээс эсэргүүцэж болзошгүй тул хэлцлийн нөхцөл зөвхөн томилолт батлагдсан үед хэрэгжиж эхлэхээр тусгагдсаныг энд дурджээ. Энэ сарын 11­нд сенатын гадаад хэргийн хороо Тиллерсоны томилгоог хэлэлцэж эхэлнэ.

Энэтхэгийн театрууд дахь эх оронч ёслол

Эми КазминЭнэтхэгийн дээд шүүх

киног төрийн дууллаар эхлүү­лэх шийд вэр гаргасан нь нийгэм зөрчил тэй ч киногоор нэгддэг болохыг харууллаа. Энэтхэг чүүд Болливуд болон бүс нутгийн салбаруудад бүтээгддэг дуу, бүжиг голлосон сайхан төгсгөлттэй уламжлалт соёл, гэр бүлийн үнэ цэнийг өргө дөг уран сэтгэмжийн мелод рамуудыг дуртайяа үздэг. Гэвч хэт үндсэрхэг үзэл ноёрх­сон өнөө цагт кино танхим тэмцлийн талбар болж, иргэний эрх ба үүрэг гэж юу вэ хэмээх маргаанд дуудав. Өнгөрсөн жил дээд шүүхээс кино бүрийн өмнө төрийн далбааны дүрс гаргаж, төрийн дуулал эгшиглүүлэх журам баталсан билээ.

Дуулал эгшиглэх явцад орох, гара х хаалгыг хаахаас гадна театрын эзэд, ажилтнууд зогсож хүндэтгэл үзүүлэх ёстой гэнэ. Маргаан дагуулсан энэ хүү шийдвэрт төрийн дууллыг сонсох нь “Эх оронч, үндэсний үзлийг суулгаж, эх орноо дээдлэн

баривчилсан тохиолдол ч гарчээ.Кино танхимд өрнөсөн зөрчил

нь Ерөнхий сайд Нарендра Модийн толгойлдог хиндүгийн үндсэрхэг Бхаратияа Жаната намаас өдөөж буй хэт үндсэрхэг үзлийн илрэл болж байна. Өрнөдийн орнуудаас ялгаатай нь Энэтхэгийн үндсэрхэг үзэлтнүүд даяарчлалыг эсэргүүцдэггүй. Харин ч тус улсын нэр нөлөөг дэлхий дахинд өргөжүүлэхийг эрмэлздэг аж. Шинэ Делийн урт хугацааны сөргөлдөгч болох Пакистаны эсрэг санаа бодол ажиглагддаг ч энэтхэгчүүдийн үндсэрхэг үзэл гадаад ертөнцийн эсрэг чиглэдэггүй.

Энэ үзэл нь Энэтхэгийг сулруулж буй авлига, татварын залиланг бут цохих замаар нийгмийн бүтэц, хүч чадлыг шинэчлэн тогтоох хүсэл зоригоор илэрч байна. Парламентын бие даасан гишүүн Свапан Дасгупта “Үндэсний үзэл Энэтхэг улс зохих ёсоор бүрэн хөгжиж чадахгүй байгаа тул илүү том зорилт, том алхам хэрэгтэй гэдэг санаанд төвлөрдөг. Нийгмийг эрчимжүүлэх том зорилгын нэг хэсэг ба Энэтхэгийн идэвх­гүй, зогсонги байдлаас гаргаж, ёс суртахууны хэм хэмжээг тогтоох явдал юм. Арай илүү хариуц лагатай, илүү ухамсартай, илүү эрч хүчтэй нийгмийг л хүсч байгаа хэрэг” хэмээн тодорхойлжээ.

Шинэ Делид төвтэй Бодлого судалгааны төвийн ерөнхийлөгч Пратап Бхану Мехта “Ерөнхий сайдын нам үндэсний үзлийг бодлогын асуудал болгосон. Үүнийг тойруулан эвсэл бай­гуулж, шинэчлэлийн хөтөлбөр боловсруулж болох юм” хэмээв. Ноён Моди арваннэгдүгээр сард том дэвсгэртийг гүйлгээнээс хасах гэнэтийн шийдвэр гаргах үед үндсэрхэг үзлийг өрнүүлэх оролдлого илт харагдаж байв. Тэрбээр телевизээр хэлсэн үгэндээ “Энэ арга хэмжээг улс орны хөгжилд шийдвэртэй, хатуу арга хэмжээ шаардагдсан үед авч байна” хэмээн мэдэгдсэн.

Ерөнхий сайд цааш нь “Шударга иргэдэд түр зуурын хүндрэл тулгарч болзошгүй. Туршлагаас үзэхэд энгийн иргэд үндэстний эрх ашгийн төлөө золиос гарган хүндрэлийг туулж чаддаг. Авлига, бохир мөнгө, хуурамч дэвсгэрт болон терроризмийн эсрэг улс орноо цэвэрлэх хөдөлгөөний үед манай ард түмэн богино хугацаанд бэрхшээлийг тэсвэрлэж чадах­гүй гэж үү?” хэмээн уриалсан юм. Эхэндээ мөнгөн тэмдэгт солих ажиллагаа хувийн эрх ашгаа умартан том зорилгыг хүсэмжлэх энэтхэгчүүд сэтгэлд нийцэж байгаа мэт санагдсан билээ.

Ноён Мехта “Иргэний ухам­сарт хандах нь авлига, луйврын эсрэг хувьсгал юм. Энэ бол биднийг бусниулж буй эрх ашгийн эсрэг нийт үндэстний нэгд мэл төсөл мөн” гэв. Гэвч эдийн засаг дахь мөнгөний тасал дал, ажилчин болон ядуу давхаргад учирсан хохирол зэргээс эсэргүүцэл үүсэж, Модийн улс төрийн байр суурьт сөргөөр нөлөөлж магадгүй боллоо.

Гэхдээ түүнд өөр хөзрүүд бий. Олон ястан , хэл соёлоос бүтдэг Энэтхэг оронд үндэстнийг чухам юунаас бүрддэг талаар маргаантай асуулт тавигдах нь мэдээж. Ноён Моди 2014 онд засгийн эрхийг авснаас хойш хиндү үндэсний үзэл санааг идэвхтэй дэлгэрүүлсэн. Энэ нь үнэндээ шашны цөөнхөөс хиндүгийн давамгайллыг хүлээн зөвшөөрөхийг шаардсан явдал юм. Үүний нэг илрэл болж, хуучинсаг хиндүүд тахин шүтдэг боловч бусад шашинтнууд хоол гэж хардаг үхрийг нядлахыг зогсоох асуудлаар олон нийтийн хөдөлгөөн өрнөжээ. Уг тэмцлийн улмаас үхрийн худалдаачдыг довтолсон, хөнөөсөн хэрэг хүртэл гарлаа.

Үндсэрхэг үзлийн сэргэлт нь өөр үзэл бодлыг “үндэстний эсрэг” хэмээн дайрах шалтгаан болж, уламжлалт олон ургальч байдлыг дарах хандлага руу хөтөлж магадгүй байна.

оронч үзэл, үндэсний онцлогийн бэлгэдэл болох төрийн дуу лалдаа хүндэтгэл үзүүлэх үүрэг тэй. Энд өөр санаа бодол болон хувийн эрх чөлөө гэх зүйлийг

зөвшөөрөхгүй” гэжээ.Хэд хэдэн кино театрт дээрх

журмыг Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөний эсрэг зүйл хэмээн шүүмжилж,

дуулал эгшиглэхэд босохоос татгалзсан явдал гарсан аж. Түүнчлэн журмыг дэмжигч барууны үзэлтнүүд театрын эздийг төрийн дуулалд хүндэтгэл

үзүүлэхийг шаардсан байна. Төрийн дуулал эгшиглэхэд зогсохоос татгалзсан наад зах нь 12 хүнийг 1971 оны Үндэсний хүндэтгэлийн хуулийн дагуу

хайрлах сэтгэл төрүүлэх ёстой” гэжээ. Мөн журамд “Тус улсын иргэд нэг үндэстэн улсад амьдарч буйгаа ухамсарлах цаг нь болсон. Тэд Үндсэн хуулиар олгогдсон эх

Ираны Ерөнхийлөгчийг авлигад хамаатуулавНажмех Бозкоргмер

Ираны Ерөнхийлөгч Хас­сан Роухани өөрийг нь эсэргүүцэгчдийг илтээр дайрч, тэдний санхүүгийн тайланг ил болгох хууль гаргахыг уриалав. Энэ нь ирэх онд болох сонгуулийн өмнөх тэмцэл хурцадсаныг харууллаа. Тэрбээр албан ёсны Твиттертээ “Засгийн газар хуулийн дагуу орлого, зарлага, тайлангаа ил болгох мэдээллийн төв байгуулахад бэлэн байна” гэж бичжээ. Шүүгч Садек Ларижани тэрбумтан Бабак Занжани 2013 онд ноён Роуханийн сонгуулийн кампанийг санхүүжүүлсэн хэмээн шүүмжилсний дараа ийм маргаан өрнөсөн юм.

Дээд албан тушаалтнуудын нэрийн өмнөөс хэдэн тэрбум ам.долларын өртөгтэй нефтийг хууль бусаар худалдсан хэмээн Занжанийг ноднин шүүж, цаазлах ял оноосон билээ. Эдийн засгийн гэгдэх энэхүү гэмт хэрэг Ираны дээдсийн дунд газар авсан авлигын илэрхийлэл болжээ. Ерөнхийлөгчийн засаг захиргааны санхүүгийн ил тод байдлын талаар тайландаа ноён

Ларижани “Занжани өөрөө Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд хэдэн тэрбум риалаар тусалснаа хүлээсэн” мэтээр дурдсан.

Уг мэдэгдлийг няцаасан үг яриа ч сонсогдож эхлэв. Тухайлбал, нэг өндөр тушаалтан хэлэхдээ өмнөх Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадын үед цэцэглэсэн олон тэрбумын авлигын хэргийг мөрдөх хүрээнд Занжанийн хэрэг илэрсэн гэж онцлов. Одоогийн Ерөнхийлөгч Роуханийг албан тушаалдаа орсноос хэдхэн сарын хойно Занжанийг баривчилсан билээ. Тэрбээр өмнө нь Зан­жанийг мөрдөн байцаах явцад хэр гийн гол буруутныг илрүүлж чадаагүйд харамсдагаа мэдэгдэж байв.

Ираны хуучинсаг хүчин ба шинэчлэгчдийн хоорондын засгийн эрхийн төлөөх тэмцэлд хууль шүүхийнхэн, шашны хуучинсаг зүтгэлтнүүд, Хувьс­галт гвардийнхан талцан сөргөлдөж байна. Ирэх оны тавдугаар сард болох сонгуулийн өмнө зөрчил бүр ч хурцдах төлөвтэй. Роуханийн тэргүүлдэг

төвч Засгийн газар 2015 онд дэлхийн гүрнүүдтэй цөмийн асуудлаар түүхэн гэрээнд гарын үсэг зурсан агаад хоёр дахь хугацаанд сонгогдохыг эрмэлзэж байгаа аж.

Гэвч хуучинсаг хатуу үзэлт­нүүд түүнийг эдийн засаг сул, ажилгүйдэл их байгаа үед дээд албан тушаалтнуудад хэт их цалин өгч байна хэмээн буруутгажээ. Түүнчлэн Иранд тавьсан хоригийг цуцалс ныг үл харгалзан цөмийн гэрээг

Иранд ашиг тус багатай хэмээн шүүмжлэв. Хатуу байр суурь баримтлагчид ноён Роуханийг ялж чадах нэр дэвшигчээ олох ёстой. Үүний зэрэгцээ улс төрийн хоригдлууд өлсгөлөн зарласан явдалд шүү хийнх нийг буруутгасан мэдээлэл нийгмийн сүлжээгээр тарав.

Өлсгөлөн зарлагчдын нэг, хүний эрхийн төлөө тэмцэгч Араш Садехийн шаардлагыг биелүүлж, Исламын ариун газрыг доромжилсон хэргээр

хоригдож байсан эхнэрийг нь мягмар гарагт сулласан байна. Өлсгөлөн зарлаад 72 хонож буй Садехи төрийн эсрэг ухуулга хийсэн, НҮБ­д хүний эрхийн талаар мэдээлэл өгсөн хэрэгт өнгөрсөн жил 19 жил хорих ял авсан аж. Түүнчлэн өлсгөлөн зарлагсдын дунд эмэгтэйчүүд рүү хүчил цацдаг халдлагыг эсэргүүцэх жагсаал зохион байгуулсны төлөө таван жил хорих ял авсан Али Шариати байгаа юм.

Засгийн газар хуулийн дагуу

орлого, зарлага, тайлангаа ил болгох

мэдээллийн төв байгуулахад бэлэн байна.

Page 11: YНЭ: 600₮ Дэлхийг тэжээх түлхүүр · “Нууцлаг дорно” гэсэн хэсэг байх юм. “Шоу маань австраличуудыг

11

Эдийн засаг

2017.01.06, БААСАН ~ №004 (550) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

» БАНК, САНХҮҮ

44Сая ам.доллар. Төв банк 2497 төгрөгийн ханшаар 44 сая ам.доллар, 362.05 төгрөгийн ханшаар 10.0 сая юань банкуудад арилжлаа.

» ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ “Голомт секьюритиз” үнэт цаасны компани нэрээ “Голомт капитал” болгон өөрчилжээ.

» АРИЛЖАА

4.51Хувь. Монголын хөрөнгийн биржид энэ сарын 5-нд I, II ангилалд бүртгэлтэй долоон хувьцаат компанийн 10400 ширхэг хувьцаа арилжлаа. Нийт 12 сая төгрөгийн гүйлгээ хийжээ. “Монгол шуудан” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 4.51, “Таван толгой”-нх 3.7 хувиар өссөн байна.

» АГААРЫН ТЭЭВЭР “Хүннү эйр” компани ӨМӨЗО-ы Бугат хот руу нислэг үйлдэж эхэллээ.

» ТЕХНОЛОГИ

1Тэрбум ам.доллар. БНХАУ-ын “Xiaomi” компани Энэтхэгээс сүүлийн хоёр жилд нэг тэрбум ам.долларын орлого олсон байна. » ДЭЛХИЙД

1.1Евробүсийн хэрэглээний үнийн индекс арванхоёрдугаар сард жилийн дүнгээр 1.1 хувиар өсчээ. Арваннэгдүгээр сараас 0.6 хувиар дээшилсэн дүн гарав.

2.7Сая. Их Британид шинэ автомашины борлуулалт 2016 онд түүхэн дээд цэгтээ хүрсэн байна. SMMT-ийн тооцоогоор 2.7 сая автомашин борлуулсан байна.

» АВТО ЗАХ ЗЭЭЛ

2021"BMW AG" компани энэ оны хоёрдугаар хагаст автомат жолоодлоготой автомашины туршилтаа АНУ, Европт эхлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Цаашид технологийн "Mobileye NV" болон "Intel" корпорацитай хамтран 2021 онд бүрэн автомат жолоодлоготой автомашинаа танилцуулах юм байна.

» САНХҮҮГИЙН ТОЛЬИпотекийн зээлийн даатгал (Mortgage insurance) Зээлдэгч төлбөрийн чадваргүй болж, зээлийн төлбөрийг гүйцэтгэж чадахгүй болох эрсдэлээс зээлдүүлэгчийг хамгаалж буй даатгал. Ипотекийн зээлийн даатгал нь зээлдэгч нас барах, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд зээлийн төлбөрийн төлөх баталгаа болдог.

ЗГМ ТОВЧХОН

АНУ, доллар 2497.12

Евро 2636.96

Япон, иен 21.54

ОХУ, рубль 41.59

БНХАУ юань 363.02

БНСУ вон 2.11

ВАЛЮТЫН ХАНШ

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

1Товчхондоо, ачаа тээврийн

дөт зам үүснэ. Бичигт­Хөөт чиглэлийн зам Эдийн засгийн коридорын босоо тэнхлэгийн гол цэгийг дайран өнгөрч байгаа. Босоо тэнхлэгийг холбохын тулд эхний ээлжинд тус замыг барих нь зүйтэй.

-Царигийн тухайд?­Царигийн хувьд Монгол

Улсын эдийн засаг, геополитикт ашигтай байдлыг харгалзана. Бас ачаа тээврийн төрлөөс хамаарч цариг тодорхой болно. Зүүнбаян­Ханги чиглэлийн төмөр замын цариг одоогоор тодорхойгүй. Зураг төсөл, судалгааны ажил нь дууссаны дараа шийднэ.

Бичигт­Хөөт чиглэлийн төмөр замын цариг УИХ­ын тогтоолоор тодорхой болсон. Гэхдээ судалгааг хэд хэдэн хувилбараар хийхээр төлөвлөж байна. Дээр хэлсэнчлэн энэ зам нь эдийн засгийн коридорыг дайран өнгөрч байгаа. Тэр утгаар зөвхөн Монголын асуудал биш. Дамжин өнгөрөх тээвэртэй холбоотой. Хятадаас Европ, ОХУ­аас Зүүн Өмнөд Азийг чиглэдэг хоёр хөршийн тээврийг ч тооцох хэрэгтэй. Магадгүй энэ замын ТЭЗҮ бэлэн болсны дараа царигийн өргөн нь илүү тодорхой болох байх.

-Засгийн газар энэ онд төмөр замын хэд хэдэн төслийг хөдөлгөхөөр хэлэлцэж байна. Монголын компаниудын орол цоог хэрхэн хангах вэ. Цаашлаад төмөр замын эзэм-шилд ямар бодлого баримтлах бол?

­Ойрын хугацаанд таван чиглэлийн төмөр замын төсөл хэрэгжүүлэх нь зүйтэй гэж харж байна. Тухайлбал, Тавантолгой­Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл. Энэ төмөр замыг урагшлуулах нь уул уурхайн тээвэрлэлтэд чухал ач холбогдолтой. Тээврийн зардлыг бууруулна. Нөгөө талаас, ачаа эргэлтийн хүчин чадлыг өсгөх давуу талтай.

Үүнээс гадна манай гол шугам болох Хиагтаас Зам­Үүд хүртэлх төмрийн замын нэвт рэлтийг сайжруулах нь чухал. Эдгээр томоохон төс­лийн санхүүжилтийг улсын төс вөөс гаргахад хүнд. Тиймээс га даа дын зээл, тусламж, хө­рөнгө оруулалт татахаас өөр

Төмөр замын төслүүдэд төвлөрнө

сонголтгүй. Ялангуяа олон улсын хэмжээний замууд энэ чиглэлийн хөрөнгө оруулалт татах илүү боломжтой. Манайд ийм төслүүд бий. Жишээлбэл, Хөөт­Бичигт чиглэлийн төмөр зам байна. Энэ зам гурван улсын коридорт багтсан.

Үүнээс гадна Нарийнсухайт­Шивээхүрэн чиглэлийг замыг дурдаж болно. Өмнийн говьд хэрэгжих энэ төсөлд МАК компани санаачилгатай ажиллаж байгаа. Хувийн хөрөнгө оруулалт татах боломжтой. Тэрчлэн Эрдэнэтээс Кизил хүртэлх төмөр замыг “Aspire mining” компани концессын гэрээгээр барьж байгуулахаар болсон. Зураг төсөл, судалгаа нь энэ онд бүрэн дуусч, барилгын ажил эхлэхээр байна.

-Эдийн засгийн коридорыг урагшлуулахад хүлээгдэж буй хамгийн чухал ажил нь юу вэ?

­Гурван улсын эдийн засгийн коридорт Монгол Улсын дэд бүтцийн салбар онцгой үүрэгтэй. Тэр дундаа төмөр замын төслүүд хамгийн чухал. Өгөөж, ашиг нь ч өндөр. Тиймээс төмөр замын салбарын бүтээн байгуулалтад анхаарч байна. Ингэснээр Эдийн засгийн коридорын хамгийн дөт бөгөөд хямд замыг Монгол Улс бий болгож чадна.

Засгийн газрын үйл ажил­лагааны мөрийн хөтөлбөрт төмөр замын төслүүд багтсан. Энэ хүрээнд төмөр замыг зайлшгүй барьж байгуулах шаардлагатай гэж үзэж байна. Манай эдийн засагт ч, улс хоорондын хамтын ажиллагаанд ч аль болох богино

хугацаанд барьж байгуулах нь ашигтай. Тиймээс энэ онд төмөр замын төслүүдэд төвлөрнө. Үүний тулд төслүүдээ ач холбогдлоор нь эрэмбэлнэ.

-Төмөр замаас гадна авто замын салбарт хувийн хэвш-лийн хөрөнгө оруулалт татах боломж хэр байна вэ?

­Өнгөрсөн жилүүдэд авто­замын салбар хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татаж чадсан. УИХ­аас баталсан бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох хөтөлбөрийн хүрээнд зарим аймгийн төвийг хувийн хөрөнгө оруулалтаар холбосон. Зургаан төслийг концессийн гэрээгээр хэрэгжүүлээд байна.

Үүнээс гадна ирэх жилүүдэд дамжин өнгөрөх тээврийг өргөжүүлнэ. Дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээрийг хоёр хөрштэй саяхан зурсан. Энэ төрлийн тээвэр нь автозамын сүлжээнд томоохон дэвшил авчирна гэж найдаж байна. Баруун босоо тэнхлэг буюу Ховдын Цагаан нуураас ОХУ хүртэлх 750 километр замыг үргэлжлүүлэхээр зорьж байна. Одоо 189 км замын ажил үлдээд байгаа. Үүнийг дөрвөн хэсэгт хувааж, хэрэгжүүлнэ. Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжих энэ ажлыг 2017 онд 80 хувьд нь хүргэх зорилт тавиад байна. Өөрөөр хэлбэл замын барилга, байгууламжийг ашиглалтад оруулна. Бусад дагалдах аж­лыг ирэх онд үргэлжлүүлнэ. Баруун босоо тэнхлэгийн зам

ашиглалтад орсноор авто замын дамжин өнгөрөх тээврийг хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдэнэ.

Цаашлаад ачааны терминал Улаанбаатарт байгуулахаар зорьж байна. Энэ хүрээнд “Мон­гол шуудан” ком пани хамтран ажиллаж байна. Шуу дан гийн үйлчилгээг тээвэртэй уялдуулж, эх орны өнцөг булан бүрт хүрч ажил лахаар зорьж байна.

-Хиагтаас Замын-Үүд хүр-тэлх автозамын гол шугамд ямар ажил хийх вэ?

­Засгийн газрын хуралдаанаар Улаан баатар­Дархан чиглэлийн замыг дөрвөн эгнээтэй, нэгдүгээр зэрэглэлийн зам болгохоор төлөвлөсөн. Олон улсын дэмж лэгийг ч гол замынхаа өргөтгөл шинэчлэлд татна.

Мөн Улаанбаатар­Замын­Үүд чиглэлийн төслийг өмнө нь Японы дэмжлэгээр хэрэгжүүлж байсан. Энэ замыг олон улсын түвшний тээвэрлэлтийн зам болгохоор зорьж байгаа. Бас дөрвөн эгнээтэй. Урьдчилсан тооцоогоор нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хойд чиглэлийн замд хэрэг болохоор байна.

-Агаарын тээврийн салбарт ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

­Агаарын тээврийн навига­цийн орлогыг нэмэгдүүлэх зорилго тээж байна. Хятадын талтай урьдчилсан хэлэлцээ эхлүүлсэн. Урд хөршийн дотоо­дын нислэгүүд манай улсыг дайран өнгөрөх бололомжтой. Тухайлбал, Манжуур­Ургенч чиглэлийн нислэг Хятадын өмнөд хэсгээр дамждаг. Манай улсаар дайран өнгөрснөөр нислэгийн хугацаа 30 минутаар багасна. Агаарын шинэ хаалга манайд нээгдэнэ гэсэн үг.

Манай агаарын замаар жилд дунджаар 80­90 мянган онгоц нисдэг. Үүнийг 100 мянгад хүр гэхээр зорьж байна. Мөн Япон болон БНСУ­аас Европыг чиглэсэн нислэг манай улсын нутагт дэвсгэрээр өнгөрч болно. Мэдээж эхлээд Хятадын нутгаар дамжиж шаардлагатай. Хэрэв Хятадын талаас үүнд зөвшөөрөл олговол бид навигацийн орлогоо өгсөж болно. Энэ асуудлыг Хята дын талд тавьсан. Үүнээс гадна энэ онд сум хоорондын нислэгийн тоог нэмэгдүүлэхээр зорьж байна.

С.Батсайхан/ЗГМ©

» Зүүнбаян -Ханги чиглэлд төмөр зам тавьснаар тээврийн зай нь 350 километрээр богиносно. » Мөн тээврийн өртөг нэг тонн төмрийн хүдэр тутамд дөрвөн ам.доллараар буурах тооцоо гараад байна.

» Энэ онд сум хоорондын нислэгийн тоог нэмэгдүүлэхээр зорьж байна.

“Apple” "Vision" санд нэг тэрбум ам.доллар олгоно

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Г.АнуШинжээч

“Apple” компани “Soft­Bank”­ийн технологийн гарааны компаниудад зориулсан хөрөнгө оруулагчдын санд нэг тэрбум ам.доллар төвлөрүүлэхээр болжээ. “Qualcomm”, “Fox­conn Techonology”, “Oracle” корпораци мөн уг санд хөрөнгө оруулах сонирхолтой байгааг ойрын эх сурвалжууд мэдээлсэн. Японы “SoftBank” группийн санаачилсан "Vision" сан 100 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Лондон хотод төвлөрч, дэлхий дахины гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулах аж.

Тус группийн гүйцэтгэх захирал Масаёоши Сон АНУ­ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамптай өнгөрсөн сард уулзсан. Энэ үеэр уг сангийн хөрөнгийн тал буюу 50 тэрбум ам.долларыг АНУ­ын гарааны компаниудад хөрөнгө оруулна гэж мэдэгдсэн юм.

Үүнээс гадна БНСУ­ын “Sam­sung Electronics” компани АНУ­д 150 сая ам.долларын хөрөнгөтэй анхан шатны хөрөнгө оруулах сан байгуулаад байна. Одоогоор зургаан компанид хөрөнгө оруулахаар тохироод буй энэ сан тус компанийн “Samsung NEXT” нэгжийн нэг хэсэг байна гэж удирдлагууд нь мэдэгдлээ.

ДИЗАЙНЕР:

ТАВИГДАХ ШААРДЛАГА: • Мэргэжлийн чиглэлээр их дээд сургууль төгссөн • Мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай • Photoshop, Corel Draw, InDesign, Illustrator болон бусад мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй

ЕРӨНХИЙ ШААРДЛАГУУД: • Бүтээлч сэтгэлгээтэй, шинийг санаачлагч • Хариуцлагатай • Тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй • Ажлын ачаалал даах чадвартай • Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛУУД: • Ажилд орохыг хүсэгчийн анкет • Ажилд орохыг хүссэн өргөдөл • Гурван үеийн намтар • Ерөнхий боловсролын гэрчилгээний хуулбар • Иргэний үнэмлэхний хуулбар • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар • 2 хувь цээж зураг (сүүлийн 3 сарын хугацаанд авахуулсан байх) • Оршин суугаа хаягийн тодорхойлолт • Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА

Өргөдлийг “Засгийн газрын мэдээ сонин”-ны байранд ирж бөглөх болон [email protected] и-мэйл хаягаар явуулна уу.

Утас: 7010-3131

Ачааны терминал Улаанбаатарт байгуулахаар зорьж байна

Page 12: YНЭ: 600₮ Дэлхийг тэжээх түлхүүр · “Нууцлаг дорно” гэсэн хэсэг байх юм. “Шоу маань австраличуудыг

Эдийн засаг

12 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.01.06, БААСАН ~ №004 (550)

Алтны ханш нэг сарын дээд цэгт хүрлээ

99903584, 99903581

Шаргал металлын ханш пүрэв гарагт 1.1 хувиар өслөө. Олон улсын зах зээл дээр алтны спот ханш 1177.31 ам.доллартай тэнцэв. Ингэснээр нэг сарын дээд цэгт хүрчээ. АНУ­ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ нэмэгдүүлснээр алтны ханш огцом уруудаад байсан. Харин ам.долларын ханш суларч эхэлснээр алтны ханш сүүлийн гурван өдөр дараалан чангарлаа.

“Bloomberg”­ээс тооцдог ам.долларын спот индекс 0.6 хувиар буурсан байна. Холбооны нөөцийн банкны өнгөрсөн сарын хурлын тэмдэглэл ил болсон. Тус улсын эдийн засагт инфляци тэргүүтэй эрсдэл байгааг хурлын тэмдэглэлд дурджээ. Үүнээс үүдэн ам.долларын ханш суларч эхэлсэн байна. Харин “ногоон”­той урвуу хамааралтай алтны ханш ийн чангарчээ.

Алтны спот ханш сүүлийн нэг сард (ам.доллараар)

1,160.00

1,150.00

1,140.00

1,130.00

1,173.5701/05

МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ГАДААД КОМПАНИУД

ТҮҮХИЙ ЭД

НЭР СИМБОЛ НЭГЖ ХАНШ ($) ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

АЛТНЫ СПОТ XAU унци 1173.24 +0.71% 1/5/2017

ЦАГААН АЛТ PLA унци 957.1 +1.05% 1/5/2017

МӨНГӨ SIA унци 16.615 +0.38% 1/5/2017

ЗЭС (COMEX) HGA фунт 255.9 +0.1% 1/5/2017

ТӨМРИЙН ХҮДЭР TIOA тонн 74.66 +0.39% 1/5/2017

WTI ТОС CLA баррель 53.21 -0.09% 1/5/2017

БРЕНТ COA баррель 56.36 -0.18% 1/5/2017

БЕНЗИН XBA 163.02 -0.95% 1/5/2017

БАЙГАЛИЙН ХИЙ NGA Mmbtu 3.277 +0.31% 1/5/2017

НҮҮРС (NYMEX) QZA тонн 327.6 +0.02% 1/5/2017

НҮҮРС (NEW CASTLE) XWA тонн 88.6 -2.1% 1/5/2017

ЭЛСЭН ЧИХЭР SBA фунт 0.207 -0.77% 1/5/2017

БУДАА RRA центнер 9.705 -0.26% 1/5/2017

БУУДАЙ WA бушель 416.25 -0.54% 1/5/2017

КАКАО CCA тонн 2232 -0.22% 1/5/2017

КОФЕ KCA фунт 1.427 +0.67% 1/5/2017Энэхүү ханшийн мэдээлэл нь хүснэгтэд заасан өдрийн 15 цагийн байдлаарх дүн тул үүнээс хойш өөрчлөгдсөн байх боломжтой.

RIO TINTO RIO ASX AUD

WOLF PETROLEUM WOF ASX AUD

PETRO MATAD MATD LON GBX

ASPIRE MINING AKM ASX AUD

GUILDFORD COAL GUF ASX AUD

PROPHECY DEVELOPMENT PCY TSX CAD

TURQUOISE HILL RESOURCES TRQ TSX CAD

SOUTHGOBI RESOURCES SGQ TSX CAD

XANADU MINES XAM ASX AUD

ENTREE GOLD ETG TSX CAD

НЭР СИМБОЛ БИРЖ ВАЛЮТ ХАНШ ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

60.5 +0.17% 1/5/2017

0.02 +5.26% 1/5/2017

8.7 +3% 1/5/2017

0.03 -3.23% 1/5/2017

0.013 -7.69% 1/5/2017

6.34 -4.66% 1/5/2017

4.59 +3.38% 1/5/2017

0.265 -7.02% 1/5/2017

0.215 +13.16% 1/5/2017

0.405 +1.23% 1/5/2017

НЭР СИМБОЛ ХАНШ (нэгж) ӨӨРЧЛӨЛТ ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

NASDAQ COMPOSITE CCMP 5477.004 +47.92 +0.88% 1/5/2017DAX INDEX DAX 11561.04 -23.27 -0.2% 1/5/2017TORONTO STOCK EXCHANGE SPTSX 15516.75 +113.72 +0.74% 1/5/2017S&P/ASX 200 AS51 5753.352 +16.94 +0.3% 1/5/2017S&P 500 INX 2270.75 +12.92 +0.57% 1/5/2017SHANGHAI COMPOSITE SHCOMP 3165.411 +6.62 +0.21% 1/5/2017DOW JONES INDUSTRIAL AVERAGE INDU 19942.16 +60.4 +0.3% 1/5/2017TOP 20 MSETOP 12162.06 -6.82 -0.06% 1/5/2017FTSE 100 UKX 7200.51 +10.77 +0.15% 1/5/2017HANG SENG HSI 22456.69 +322.22 +1.46% 1/5/2017NIKKEI 225 NKY 19520.69 -73.47 -0.37% 1/5/2017

▲▼▲ ▲▲▲▲▲ ▲▲ ▼

ДЭЛХИЙН ГОЛЛОХ ИНДЕКСҮҮД

Тухайн өдөр арилжаалагдсан хувьцаа

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

НЭР СИМБОЛ ХАНШ (нэгж) ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

I АНГИЛАЛД 3 КОМПАНИЙН НИЙТ 7,446 ШИРХЭГ ХУВЬЦАА 7,330,030 ТӨГРӨГӨӨР АРИЛЖИГДСАН БАЙНААПУ ХК APU 371.37 -0.90 % 1/5/2017ГОВЬ ХК GOV 9895 -0.05 % 1/5/2017ДАРХАН НЭХИЙ ХК NEH 19100 0.00 % 1/5/2017

II АНГИЛАЛД 4 КОМПАНИЙН НИЙТ 2,954 ШИРХЭГ ХУВЬЦАА 5,350,140 ТӨГРӨГӨӨР АРИЛЖИГДСАН БАЙНА.МАТЕРИАЛИМПЕКС ХК MIE 8200 -8.89 % 1/5/2017МОНГОЛ ШУУДАН ХК MNP 330 4.51 % 1/5/20176ТАВАН ТОЛГОЙ ХК TTL 2697 3.73 % 1/5/2017УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР ХК UID 530.2 -0.08 % 1/5/2017

▼▼

◄►

▼◄►

▲▼

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ҮНДЭСТЭНИЙХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД АРД ДААТГАЛЫН САЛБАРУУДААР САЙН ДУРЫН

ДААТГАЛ ХИЙЛГЭХЭД ОНЦГОЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛДЭГ БОЛЛОО.

АВТО ТЭЭВРИЙНХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ

ОРОН СУУЦ, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ДААТГАЛ/Банкны зээлд хамаарахгүй/

ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛМЭНДИЙН ДААТГАЛ

САЙН ДУРЫН ЖОЛООЧИЙНХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

10% ХӨНГӨЛӨЛТ

[email protected]

Хаяг: “Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн байр, 2-р давхар, Ерөнхий сайд Амарынгудамж, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот 14200, Монгол Улсw3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

WWW.INVESTORNATION.MNINFO@INVESTORNATION.MNINVESTORNATIONARD7707-8080

WWW.ARDHOLDINGS.COMINFO@ARDHOLDINGS.COMARDHOLDINGS7707-80807720-0089

Õ¿÷òýé. Õàìòäàà.

1000 ИРГЭН ТУТМЫН 1 НЬ АРДЫНХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ БОЛЛОО

Та манайд нэгдэхийг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу