Top Banner
Living the Lotus 2014.07 1 Шийдвэрлэх мөч Эхний хэдэн бөмбөгөө амжилттай шидэх боловч яг шийдвэрлэх мөчид боломжийг алдаж орхидог тамирчин (бейсболын бөмбөг шидэгч) бол энгийн нэг тамирчин юм. Харин эцсээ хүртэл хичээж, шийдвэрлэх мөчийг ч давж гаран ялалт байгуулдаг тамирчинг бол жинхэнэ чадварлаг тамирчин гэж хэлнэ. Амьдралд ийм зүйл их тохиолддоггүй гэж үү? Бүгд л чадлынхаа хирээр хичээж зүтгэдэг нь үнэн. Гэвч яг шийдвэрлэх мөчид өөрийгөө бодсон муу зан нь гараад ирдэг. Өөрийгөө бодоод эхлэхээр хүсэж байсан үр дүндээ хүрч чадахгүй. Хүмүүсийн төлөө хийж байгаа санаатай боловч хүмүүсийн дургүйг хүргэж, муу хэлүүлэх үе ч байдаг шүү дээ. Өдөр болгон судар номоо ягштал уншиж, өдөржин сургаал түгээлээ гээд хамгийн чухал зүйл болох сургаалд итгэх итгэл, сүсэг бишрэл нь тогтворгүй, гуйвж дайвсан байвал өдий хүртэл гаргасан хичээл зүтгэл ганцхан хормын дотор л замхран алга болно. 0×10=0 байдагтай адил сүсэг бишрэл нь тэг байх юм бол арван удаа хичээсэн ч, зуун удаа хичээсэн ч үр дүн нь тэг л байна. Хатуу итгэл үнэмшлээр сургаалд итгэж, түүний дагуу амьдрах юм бол хичээл зүтгэл нь улам л үржиж, огтхон ч хий хоосон зүйл болохгүй. Хүмүүсийг баярлуулж хийсэн үйл нь бүгд ач буян болон хувирах юм. Үүсгэн байгуулагчийн үг 7, Х68-69 Living the Lotus—Buddhism in Everyday Life ( Амьд Цагаан Лянхуа судар – Бидний амьдрал дахь Буддизм )” хэмээх тус сэтгүүлийн нэрэнд Цагаан лянхуа судрын сургаалыг өдөр тутынхаа амьдралд хэрэгжүүлж, шаварт ургадаг үзэсгэлэнт цэцэг мэт үр бүтээмжтэй, үнэ цэнэтэй амьдралыг туулцгаая гэсэн хүсэл шингэсэн билээ. Бид энэхүү сэтгүүлээр дамжуулан өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж болох Буддизмын сургаалыг дэлхийн өнцөг булан бүрт хүргэхийг зорьж байна. Энэхүү сэтгүүл нь 14 орны хэл дээр орчуулагдан гарч байна. Орноосоо шалтгаалаад тогтмол гарахгүй орон, зөвхөн РКК-ын Ерөнхийлөгчийн сургаалыг л орчуулан гаргадаг орон ч бий. Сэтгүүлийн агуулгыг илүү дэлгэрүүлж, үр өгөөжтэй нийтлэл тавихын төлөө бид бүхэн цаашид ч гэсэн хичээх болно. Мөн та бүхний санал хүсэлтийг баяртайгаар хүлээн авах болно. VOL. 106 VOL. 106 Living the Lotus 2014.07 Vol.106Хэвлэсэн: Рисшо Косей Кай, Олон улсын хэлтэс Хаяг: Fumonkan, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo 166-8537 Japan TEL: +81-3-5341-1124 FAX: +81-3-5341-1224 Email: living.the.lotus.rk-international@kosei -kai.or.jp Ахлах редактор: Мизүтани Шёокоо Редактор: Накамүра Эцүко Орчуулсан: Ж.Гэрэлтуяа, М.Алимаа Эхийг бэлтгэсэн: Ж.Гэрэлтуяа Хэвлэлийн баг: Мацүока Шихо, Это Маюми, Сүзүки Саюри, Канао Эрико, Миүра Шизүё, Микава Сачи, Ногава Юриэ, Накаяма Ёшихиро, Болдын Мөнхцэцэг ҮҮСГЭН ҮҮСГЭН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН БАЙГУУЛАГЧИЙН БАЙГУУЛАГЧИЙН СУРГААЛ СУРГААЛ СУРГААЛ
17

VOL. 106...Улмаар ажил үйлс нь бүтэмжгүй болж, зовлон үүсдэг. Харин жинхэнэ үнэний хуулийн дагуу амьдрах

Dec 25, 2019

Download

Documents

dariahiddleston
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: VOL. 106...Улмаар ажил үйлс нь бүтэмжгүй болж, зовлон үүсдэг. Харин жинхэнэ үнэний хуулийн дагуу амьдрах

Living the Lotus 2014.07 1

Шийдвэрлэх мөч

Эхний хэдэн бөмбөгөө амжилттай шидэх боловч яг

шийдвэрлэх мөчид боломжийг алдаж орхидог тамирчин

(бейсболын бөмбөг шидэгч) бол энгийн нэг тамирчин юм.

Харин эцсээ хүртэл хичээж, шийдвэрлэх мөчийг ч давж гаран

ялалт байгуулдаг тамирчинг бол жинхэнэ чадварлаг тамирчин

гэж хэлнэ.

Амьдралд ийм зүйл их тохиолддоггүй гэж үү?

Бүгд л чадлынхаа хирээр хичээж зүтгэдэг нь үнэн. Гэвч яг

шийдвэрлэх мөчид өөрийгөө бодсон муу зан нь гараад ирдэг.

Өөрийгөө бодоод эхлэхээр хүсэж байсан үр дүндээ хүрч

чадахгүй. Хүмүүсийн төлөө хийж байгаа санаатай боловч

хүмүүсийн дургүйг хүргэж, муу хэлүүлэх үе ч байдаг шүү дээ.

Өдөр болгон судар номоо ягштал уншиж, өдөржин сургаал

түгээлээ гээд хамгийн чухал зүйл болох сургаалд итгэх итгэл,

сүсэг бишрэл нь тогтворгүй, гуйвж дайвсан байвал өдий хүртэл

гаргасан хичээл зүтгэл ганцхан хормын дотор л замхран алга

болно.

0×10=0 байдагтай адил сүсэг бишрэл нь тэг байх юм бол

арван удаа хичээсэн ч, зуун удаа хичээсэн ч үр дүн нь тэг л

байна. Хатуу итгэл үнэмшлээр сургаалд итгэж, түүний дагуу

амьдрах юм бол хичээл зүтгэл нь улам л үржиж, огтхон ч хий

хоосон зүйл болохгүй. Хүмүүсийг баярлуулж хийсэн үйл нь

бүгд ач буян болон хувирах юм.

Үүсгэн байгуулагчийн үг 7, Х68-69

Living the Lotus—Buddhism in Everyday Life

(Амьд Цагаан Лянхуа судар – Бидний амьдрал дахь Буддизм )” хэмээх тус сэтгүүлийн нэрэнд Цагаан лянхуа судрын

сургаалыг өдөр тутынхаа амьдралд

хэрэгжүүлж, шаварт ургадаг үзэсгэлэнт цэцэг мэт үр бүтээмжтэй, үнэ цэнэтэй амьдралыг туулцгаая гэсэн хүсэл шингэсэн

билээ. Бид энэхүү сэтгүүлээр дамжуулан өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж болох Буддизмын сургаалыг дэлхийн өнцөг

булан бүрт хүргэхийг зорьж байна. Энэхүү сэтгүүл нь 14 орны хэл дээр орчуулагдан гарч байна. Орноосоо

шалтгаалаад тогтмол гарахгүй орон, зөвхөн РКК-ын Ерөнхийлөгчийн сургаалыг л орчуулан гаргадаг орон ч бий.

Сэтгүүлийн агуулгыг илүү дэлгэрүүлж, үр

өгөөжтэй нийтлэл тавихын төлөө бид бүхэн цаашид ч гэсэн хичээх болно. Мөн та бүхний санал хүсэлтийг баяртайгаар

хүлээн авах болно.

VOL. 106 VOL. 106

Living the Lotus

2014.07 (Vol.106)

Хэвлэсэн: Рисшо Косей Кай, Олон улсын

хэлтэс Хаяг: Fumonkan, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo 166-8537 Japan TEL: +81-3-5341-1124

FAX: +81-3-5341-1224

Email: living.the.lotus.rk-international@kosei

-kai.or.jp

Ахлах редактор: Мизүтани Шёокоо

Редактор: Накамүра Эцүко

Орчуулсан: Ж.Гэрэлтуяа, М.Алимаа

Эхийг бэлтгэсэн: Ж.Гэрэлтуяа Хэвлэлийн баг: Мацүока Шихо, Это Маюми,

Сүзүки Саюри, Канао Эрико, Миүра Шизүё, Микава Сачи, Ногава Юриэ, Накаяма

Ёшихиро, Болдын Мөнхцэцэг

ҮҮСГЭН ҮҮСГЭН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙНБАЙГУУЛАГЧИЙНБАЙГУУЛАГЧИЙН СУРГААЛСУРГААЛСУРГААЛ

Page 2: VOL. 106...Улмаар ажил үйлс нь бүтэмжгүй болж, зовлон үүсдэг. Харин жинхэнэ үнэний хуулийн дагуу амьдрах

2 Living the Lotus 2014.07

どんな

ことな

の?

Ху

та

гты

н д

өр

вө

н

үн

эн

(Зо

вл

он

үн

эн

)

Зовлонгоос ангижирч, хүсэл мөрөөдөл, эрч хүчтэй болох сургаал

(Хутагтын дөрвөн үнэн)

Зовлон үнэн

Буддизмд

Хутагтын

дөрвөн

үнэний сургаалын

талаар их яригддаг.

Хутагтын дөрвөн үнэний сургаал гэдэг нь өдөр бүр тулгарах зовлон,

шаналалыг үндсээр нь авч хаяж, аз жаргалтай амьдрал руу удирдан

чиглүүлэх сургаал юм. Үнэн гэдэг нь тодруулах, сайтар нягтлах гэсэн

утгатай. Зовлон үнэн гэдэг нь зовлонгийн бодит байдлыг сайтар тунгааж, нүүр тулах

болно.

Зовлонгийн шалтгаан үнэн гэдэг нь зовлонгийн шалтгааныг хайж, алдаагаа

олж харах болно.

Зовлонг гэтлэх арга зам үнэн гэдэг нь зовлонгоос гэтлэх арга зам,

бодисадвагийн үйлийг хэрэгжүүлэх болно.

Зовлонг гэтлэх үнэн гэдэг нь зовлонгоос ангижирч амар амгалан болох болно.

Та бүхэн

энэ

талаарх

хошин

үгийн

тоглолтыг

хүлээн

авна уу.

Зовлон

үнэн

Зовлон

гийн

шалт

гаан

үнэн

Зовлонг

гэтлэх

үнэн

Зовлонг

гэтлэх

арга

зам

үнэн

Зурагт Буддизмын Үндсэн Сургаал

Фүрүяа Мицүтоши

Page 3: VOL. 106...Улмаар ажил үйлс нь бүтэмжгүй болж, зовлон үүсдэг. Харин жинхэнэ үнэний хуулийн дагуу амьдрах

Living the Lotus 2014.07 3

Энэ бол өдөр

тутмын

амьдралд

тулгарах

зовлон,

шаналалыг

үндсээр

нь авч хаяж

Өө, Күма

гуайн эхнэр

бас хамт

байгаа юм

уу?

Хийхэд хэцүү

зүйл.

За эзэгтэй,

нэрэлхэлгүй

ор ор.

зовлонг

гэтлэх

арга замыг

гэгээрэ-

хийг

хэлнэ.

Сайн

байна уу?

Удаан

уулзсан -

гүй шүү.

Үрэглжлэл 8-р нүүрт

Дөрвөн

үнэн гэдэг

нь зовлон,

зовлонгийн

шалтгаан,

зовлонг

гэтлэх,

Хэлэхэд

амар ч

Хэн

бэ?

Тийм ээ, тэр

жаахан ичээд

Өө Хачи.

Наанаа юу

хийгээд

байгаа юм?

Юу л даа.

Күма

гуайн

эхнэр ер

орж

өгдөггүй.

сэтгэлийг

амар

амгалан

болгох

сургаал

юм.

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр

засвар оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно.

Page 4: VOL. 106...Улмаар ажил үйлс нь бүтэмжгүй болж, зовлон үүсдэг. Харин жинхэнэ үнэний хуулийн дагуу амьдрах

Шинано хотын Ийямад Шёожүан хэмээх

өвсөн байшин барьснаар нийтэд Шёожү

өвгөн гэгдэх болсон Доокёо Этан (1642-1721)

ламтан “Хамгийн чухал зүйл бол яг одоогийн

сэтгэл болой” хэмээн айлдсан байдаг.

Тэрээр “Нэг өдрийн амьдрал” гэх үзлийг

түгээж, хүмүүст “Хичнээн хэцүү байсан ч

ганцхан өдөр гээд бодвол тэвчихэд амар.

Хөгжилтэй сайхан зүйл ч гэсэн ганцхан өдөр

гээд бодохоор үл автах болой” хэмээн

айлдсан ба “Өнөөдөр хэмээх нэг өдрийг

нандигнаж, өдөр бүрийг өнгөрүүлэх нь

чухал” гэж сургасан юм .Өөрөөр хэлбэл өдөр

бүр чин сэтгэлээр “Өнөөдөр, яг одоо”-г

чухалчлан амьдрах хэрэгтэй бөгөөд

өнөөдрийг алгасаж маргаашийн тухай бодлоо

гээд амьдрал маргааш маргааш гэсээр дуусна

гэсэн үг.

Гэвч бид хэр баргийн “Өнөөдөр яг одоо”-

г нандигнан амьдарч чаддаггүй. Ойлгож

байгаа хэдий ч, жишээ нь “өглөө орой судраа

уншиж байя”, эсвэл “тамхинаас гаръя” гэж

хэлдэг мөртлөө яг цагаа тулахаар

“маргаашнаас” хэмээн хойшлуулж, “өнөөдөр,

одоо”-г хий дэмий өнгөрүүлдэг.

Физикийн онолч Сажи Харүо гуай “одоо”

гэдэг үгний талаар ийнхүү хэлсэн байдаг.

“Одоо буюу яг энэ мөчийг үр ашигтай,

хүссэнээрээ ашиглах нь л чухам амьд

байгаагийн илрэл. Тэр “мөч” гэдэг нь

өнгөрсөн цаг мөч ч биш, ирээдүйн цаг мөч ч

биш, яг энэ мөчийг хэлнэ.”

«14 насны цагийн онол» номноос

Яагаад “одоо” чухал гэж?

4

Хүн болгон ганц л амьдрах ба

амьдралыг өөрөө л туулна. Бидний

өөрийнхөөрөө ашиглаж болох цаг бол “яг

одоо” юм. Хэзээ, юу тохиолдохыг хэлж

мэдэхгүй ертөнцөд амьдарч байгаа хэрнээ

“одоо”-г хий хоосон өнгөрүүлэх нь амь биеэ

дэмий зүйлд үрж байгаатай адил билээ.

Living the Lotus 2014.07

Яг одоо

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН

СУРГААЛ

Рисшо Косей кай, Ерөнхийлөгч

Нивано Ничико

Page 5: VOL. 106...Улмаар ажил үйлс нь бүтэмжгүй болж, зовлон үүсдэг. Харин жинхэнэ үнэний хуулийн дагуу амьдрах

Тэгвэл яавал “одоо”-г нандигнан амьдарч

чадах талаар бодож үзэцгээе.

Бүшидоогийн талаар бичсэн Эдогийн

үеийн «Хагакүрэ» зохиолд “Атоми совака”

гэсэн үг гардаг. “Совака” гэдэг нь буддын

шашны тарнийн үг л дээ. Энэ үг нь “хойшоо

эргэн хар” гэсэн утгатай ба “мартсан зүйл

байхгүй биз”, “хийх ёстой зүйлээ хийж

дуусгасан биз” хэмээн өөрийнхөө үйл

хөдлөлийг эргэн харахыг сануулж байгаа юм.

Ямар нэг зүйлийг амалчихаад түүнийгээ

биелүүлж чадаагүйгээ зөвтгөх арга чарга

хайж байгаа өөрийгөө олж харах үедээ ийм

тарнийг уншаад үзвэл ямар вэ?

Эсвэл олон хүний өмнө амлалтаа хэлэх нь

амлалтаа биелүүлэх бас нэгэн арга.

Ингэснээр бусад хүмүүсээс зөвөлгөө авч, үр

дүнг мэдрэх болно.

Амлалтаа биелүүлэх өөр олон арга байж

магадгүй ч, “Бодсон бол тэр дор нь

хэрэгжүүл” хэмээх зүйр үг хүртэл байдгаас

үзэхэд дээр үеэс л “цаг” алдалгүй шууд

хийхийг чухалд үзэж байсан нь илт. Яагаад

гэвэл ямар нэг зүйлийг шийдэх юм уу, бодох

5

юм бол тэр үед нь хэрэгжүүлэх нь

хорвоогийн жам ёс, жинхэнэ үнэнд нийцдэг

учраас юм. “Яг одоо”-г хэрэгжүүлэх нь

жинхэнэ үнэний хуулийн дагуу амьдарч

байгаатай утга нэг билээ.

Мөн бидний эд эс ертөнцийн

зохицолдлогооны дагуу хүн эрүүл саруул

амьдрах нөхцлийг хадгалж байдаг. Гэвч

хүмүүс бид хувиа хичээсэн үзэл, дураараа

зан гаргаж, хэцүү байна, төвөгтэй байна гэж

өөрийгөө л түрүүнд тавьчих гээд байдаг.

Улмаар ажил үйлс нь бүтэмжгүй болж,

зовлон үүсдэг. Харин жинхэнэ үнэний

хуулийн дагуу амьдрах юм бол бие, сэтгэл

нэгдэж, амар амгалан болно.

Шёожү өвгөн тулгараад байгаа зүйл

болон тэр өдөртөө төвлөрөх нь “Сэтгэл санаа

эрүүл чийрэг байхын үндэс бөгөөд өсөж

хөгжих төлөвшлийн суурийг тавьсан гэсэн

үг” хэмээн айлджээ. Тамхинаас гарахаас

авахуулаад эрүүл мэндээ бодсон ч “Яг одоо”

нь чухал үзэл баримтлал болно.

“Яг одоо”-г хэрэгжүүлцгээе

Living the Lotus 2014.07

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН

СУРГААЛ

“Косэй” сэтгүүл, 2014 оны 7 сарын дугаараас

Page 6: VOL. 106...Улмаар ажил үйлс нь бүтэмжгүй болж, зовлон үүсдэг. Харин жинхэнэ үнэний хуулийн дагуу амьдрах

Намайг Кэйсүкэ Сано гэдэг. 23 настай. Би өнгөрсөн жилийн 4 сард Гакүрин сургуулийн

дотоодын боловсон хүчин бэлтгэх ангид элсэн орсон.

Энэ жил Гакүрин сургуулийн 50 жилийн ой тохиож

байгаа билээ. Би тэрхүү ойн зааг болох 50 дахь ангид элсэн ороод одоо 2 дахь жилдээ суралцаж байна.

Сургуульд элсэн орохын тулд Токиод ирсэн ба

өмнө нь гэрийнхэнтэйгээ хамт Фүкүи мужид амьдарч байсан. Манайх ам бүл тавуулаа эцэг, эх, эгч,

ахтайгаа амьдардаг байв. Эмэг эх маань анх Коосэй

кайгийн гишүүн болсон бөгөөд би 4 дэх үе нь юм. Жаахан байхдаа ах, эгчийн хамт ээжийгээ даган

нийгэмлэгт ирж, сүсэгтэн олны дунд өсөж торнисон.

Гакүринд элсэн ороод нэг жил болж байна. Энэ

хугацаанд учирсан учирлаар дамжуулж олон зүйлийг сурч мэдсэн. Түүний дотроос хамгийн их сургамж

болсон зүйл бол эцэг эх минь үргэлж намайг

хайрлаж, сэтгэлдээ бодож явдаг гэдгийг ухаарсан явдал юм.

Би бага байхаасаа л ээж аавдаа дураараа эрхэлж

чаддаггүй хүүхэд байсан. Манайх ядуу айл байсан

болохоор бага ангид байхдаа өөр айлд өргүүлж дунд ангийн 3-р ангид байхдаа буцаад аав, ээж дээрээ

ирсэн. Гэвч аав ээжтэй харьцах харьцаа хол хөндий

санагдаж хэрхэн яаж харьцвал зохистойг мэддэггүй

байв. Өөрийгөө аав ээжид хэрэггүй хүүхэд болохоор намайг айлд өргүүлсэн гэж бодох үе ч байсан. Аав

ээж хоёр хүмүүжил, сурлага сайтай ахтай, ах шигээ

болж чадахгүй намайг үргэлж харьцуулаад байгаа юм шиг санагддаг байв. Тийм болохоор аав, ээжийг үзэн

ядаж, юм ярихаас хүртэл цааргалан жинхэнэ сэтгэл,

үзэл бодлоо хэлэхээ болив. Ахлах сургуульд байхдаа буруу хүмүүстэй

нөхөрлөж, үсээ саарал өнгөөр будан, хэрүүл тэмцлээр

дүүрэн амьдралыг үдэх болов. Тэр үед гэртээ хүртэл

харихаа больж, муу зүйл хийн аав, ээжийн сэтгэлийг татах, өөртөө анхаарал хандуулахыг хүсэж

байв.Гэхдээ үүний хажуугаар хүнд төвөг удаж дараа

болохоо больё гэсэн хоёр эсрэгцсэн сэтгэлийн зөрчилтэй үргэлж тэмцэлдэн сэтгэл тайван

байсангүй. Юунаас ч илүү ийм сэтгэлийн зөрчлийг

тээж байгаа өөртөө их дургүй хүрч байв. Тийм байдалтай байхад Фүкүи нийгэмлэгийн

тэргүүн намайг аварсан юм. Миний шаналсан

сэтгэлийг аав ээжийг минь орлон сонсож өгсөн. Уй

гунигт нухлагдсан надад “Эмгэнэлт жүжгийн гол дүрийн баатар болчихсон юм шиг бүх зүйлийг

гунигтайгаар харж байгаа ч гэсэн хорвоо ертөнцөд

үүнээс ч илүү зовлон шаналалтай хүн байгаа” гэж хэлээд, тэдоригийн даяны үйл хийж учирсан

хүмүүстэй ярилцаад үзвэл ямар вэ гэж зөвлөсөн юм.

Тэдоригийн даяны үйл гэдэг нь Коосэй кай

нийгэмлэгийн сүсэгтэн олны гэрт очиж нөхцөл байдалтай нь танилцаж, нийгэмлэгийн үйл

ажиллагаанд урихыг хэлэх ба дэмий зүйл ярьж

суусан ч болно. Энэ нь Коосэй кай нийгэмлэгийн хувьд чухал даяны үйлийн нэг. Тэдоригоор явахад

шаналсан хүнтэй таарч зөвхөн би л зовоогүй гэдгийг

ойлгосон. Мөн хүнд итгэх итгэл бага багаар нэмэгдсэн ч аав ээжтэй харилцах харьцаа муу

хэвээрээ л байв.

Түүний дараа их сургуулиа амжилттай төгсөж,

Гакүринд элсэн орохоор шийдсэн. Аав ээжээс тусдаа амьдарна гэдэг үнэнийг хэлэхэд азны юм гэж бодож

байв. Гакүринд орсны дараа аав ээж дахин дахин

утсаар ярьж байв. Хүүхэддээ санаа зовж байгаа юм

Энэхүү илтгэл нь 5-р сарын 2 ны өдөр Гакүрин сургуулийн Сайн найз номын хурлын үед тавигдсан болно.

6

Өдийг хүртэл анзаараагүй үнэт эрдэнэ

Гакүрин сургуулийн төвийн ажилтан бэлтгэх

ангийн оюутан, 50 дахь элсэлт

Сано Кэйсүкэ

Сайн найз номын хурлын үеэр илтгэл тавьж буй Кэйсүкэ

Living the Lotus 2014.07

Page 7: VOL. 106...Улмаар ажил үйлс нь бүтэмжгүй болж, зовлон үүсдэг. Харин жинхэнэ үнэний хуулийн дагуу амьдрах

7

тээж байжээ. Сэтгэлээ хуваалцсанд баярлалаа” гэж инээмхийлэн хэлэв. Үүнийг сонсоод аав ээжид

гомдсон сэтгэл хормын төдийд хийсэн алга болов.

Түүний дараа бараг 3 цаг орчим ярилцсан юм.

Аав намайг Гакүринд ороод тусдаа амьдарч байхад “Сано байхгүй гэр эзгүй оргиод гээд хэдэн ч удаа

уйлсан” гэж ярив. Байн байн утсаар яриад байсан аав

ээжийн жинхэнэ сэтгэлийг би тэр үед мэдсэн юм. Ээж “Чамайг ч гэсэн байнга хардаг байсан шүү дээ.

Үргэлж бага багаар хичээж буйг чинь ч, жинхэнэ

сэтгэлээ хэлэхээ больсныг чинь ч, гэр бүлээ бодоод тэвчээд байгааг чинь ч гэсэн мэдэж байсан” гэж ярив.

Аав ээжийн яриаг сонсоод би өдийг хүртэл аав

ээжийн дэмжлэг, хайр халамжинд өсөж торнисноо

ухаарсан. Эмгэнэлт жүжгийн гол баатар болж, өөрийн амьдралыг гунигийн нүдээр харж, эцэг

эхийнхээ жинхэнэ сэтгэлийг олж хараагүй явсан

өөрийгөө олж харсан. Үнэндээ бол аав ээждээ маш их хайртай. Дэндүү хайртай болохоор өөрийн энэ

сэтгэлийг анзааруулахыг хүссэн сэтгэл эсэргээр үзэн

ядалт болж хувирсныг ойлгосон. Би Гакүринд ороод өөрийн сэтгэлийг сая л нэг нээлттэйгээр илэрхийлдэг

болж байна. Би өдийг хүртэл талархах сэтгэл

дулимагхан, байгаагаараа байж чаддагүй хүн байсан.

Тийм учраас “Баярлалаа” гэсэн талархсан сэтгэлээ илэрхийлж чаддаг, халуун дулаан хүн болохыг зорих

болно.

Мөн учирсан тохиол учирлаар дамжуулж гэр бүлийн асуудалтай хүн, жинхэнэ өөрийгөө ололгүй

бэдэрч яваа, түүндээ шаналж буй хүмүүст тусалдаг

хүн болох болно.

байна даа гэж бодсон ч үнэнийг хэлэхэд эсэргээр ядаргаатай санагддаг байсан. Мөн сар бүр

гэрийнхэндээ туслахын тулд мөнгө явуулдаг байсан ч

сэтгэлдээ “Би л өгч байна” гэсэн бодол хүчтэйгийн

дээр аав ээжийн “баярлалаа ” гэх үг худал мэт сонсогддог байв. Энэ үед 1-р курсын дадлага эхлэв. 2

сар орчим нийгэмлэгт дадлага хийн тэдори ч гэсэн

хийв. Хачирхалтай нь надтай таарч учирсан хүн бүр гэр бүлийн тал дээр асуудалтай байв. Би зовж

шаналсан тэдгээр хүмүүст туслах зорилгоор “Ямар

нэг зүйлийг хийж тэднийг өөрчилье”, “Бодит байдлыг өөрчилж өгөх юмсан” гэсэн юм л бодож байв.

Гэтэл гэнэт яагаад надтай таарсан хүн бүр гэр бүлийн

тал дээр асуудалтай байгаа юм бол гэсэн эргэлзээ

төрж тэргүүнээс асуув. Тэргүүн “Тэдоригоор таарсан хүмүүс бол бидний сэтгэлийн толь болсон учирал

юм” гэж хэлэв. Үнэхээр гэр бүлийн харилцаагаа засч

залруулахгүй бол болохгүй хүн нь юун түрүүнд би өөрөө юм байна гэдгийг анх удаа анзаарсан.

Түүний дараа тэргүүн “эцэг эхдээ өөрийн

жинхэнэ сэтгэлээ хэлээд нэг үзээрэй, эцэг эх чинь үүнийг хүлээж байгаа байх” гэж хэлэвсэн. Фүкүи руу

хариад аав ээжтэй ярилцахаар болов. Аав ээжтэй

нүүр тулж уулзалгүй удсан болохоор биеэ барьж

байсан хэдий ч “Үргэлж ахад анхаарал хандуулаад намайг огт тоодоггүй байсан биз дээ. Энэ байдал

намайг хар бага байхаас л гунигт автуулж аав ээжийн

мөрөөдлийн хүүхэд байхгүй бол болохгүй гэсэн бодолд дарагдаж, найдлага тасарч, өөрийгөө хэрэггүй

хүн гэж боддог байсан” гэж өөрийн сэтгэлээ

уудалсан. Гарцаагүй аав ээж сэтгэл эмзэглүүлэх үг

хэлэх байх гэж бодож байтал “Ийм гунигт бодлыг

Living the Lotus 2014.07

Сайн найз номын хуралд оролцсон Фоколэр хөдөлгөөн (энгийн хүмүүсийн Католик шашны байгууллага)-ий залуучууд болон Гакүрин сургуулийн оюутнууд /хамгийн зүүн талд Кэйсүкэ/

Living the Lotus сэтгүүл таны илтгэлийг хүлээн авч байна. Нийгэмлэгт элсэн орсноор амьдралд гарсан өөрчлөлтөө дэлхийн олон орны

гишүүдтэй хуваалцахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу! Email address: [email protected]. Баярлалаа.

Page 8: VOL. 106...Улмаар ажил үйлс нь бүтэмжгүй болж, зовлон үүсдэг. Харин жинхэнэ үнэний хуулийн дагуу амьдрах

8 Living the Lotus 2014.07

Тэгээд

эртхэн

хэлэх-

гүй.

Тэгээд л

өчигдрөөс хойш

удаан

уулзсангүй гэж

За,

ор ор.

Үнэндээ тэр нөхрийн-

хөө талаар санаа зо-

воод байгаа юм. Тэгээд

ах тантай зөвлөе гэж

бодоод дагуулаад

ирсэн

юм.

Дөрвөн

үнэнийг

гэгээрэх

аваас энэ

зовлонт

ертөнцөөс

ангижирч

чадна.

…?

Яасан гэнээ хө?

Бид хоёр чинь

өчигдөрхөн

уулзсан биш

билүү?

Биш ээ, биш.

Дөрвөн

үнэнээ

нуулгүй

хэлчих.

Тэгвэл

зовохгүй

гэж байна.

Ёстой нэг!

Буддизмын

талаар юу ч

мэдэхгүй.

Дөрвөн үнэний

сургаал гээд

байхад.

Айн?

Дөрвөн

үнэний

хуулийг

гэгээрэх ээ.

Эзэгтэй та

санаа зовох

зүйлгүй.

Юу яриад

байгааг нь

сайн

ойлгохгүй

байна шүү.

Юу? Тэр

чинь үхнэ

гэсэн үг

үү?

Дөрвөн

үн

эни

й

сургаал

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр

засвар оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно.

Зурагт

Буддизмын

Үндсэн Сургаал

Page 9: VOL. 106...Улмаар ажил үйлс нь бүтэмжгүй болж, зовлон үүсдэг. Харин жинхэнэ үнэний хуулийн дагуу амьдрах

9 Living the Lotus 2014.07

Үгүй ээ. Тойрох биш

тодруулах. Зовлон,

зовлонгийн шалтгаан,

зовлонг гэтлэх, түүний арга

замыг тодруулах гэсэн үг.

Тэгэхээр

тэр чинь

юу гэсэн

үг вэ?

За …

Шалтгаан үнэн

гэдэг нь зовлон-

гийн шалтгаа-

ныг хайх, арга

зам үнэн гэдэг

нь сургаа-

лын дагуу

амьдрах

юм.

Аан, тэр дөрвийг

тойрчих

юм бол

зовлон алга болно

гэсэн үг

байх нь ээ.

Аргагүй л

таны яриа гүн

утгатай байна

шүү.

Өө, нээрээ

тийм билүү.

Яалаа гэнэ

ээ хө?

Би чиний

зовлонгийн

талаар юу ч

сонсоогүй

байхад.

Дөрвөн үнэн гэдэг нь зовлон үнэн, шалтгаан

үнэн, зовлонг гэтлэх

үнэн, гэтлэх арга зам

үнэн буюу энэ дөрвийг тодруулах гэсэн үг.

Хачигийн хэлж байгаа

зөв шүү. Зовлон үнэн

гэдэг чинь зовлонгоо

сайтар тунгаах чухал

юм шүү дээ.

Хөөе, сайн бод л

доо. Зовлонг чинь

сонсохгүй бол яаж

зөвөлгөө өгөх юм

бэ?

Ингэснээр сэтгэл

ч, бие ч зовлонгоос

ангижирна.

Үүнийг зовлонг

гэтлэх үнэн гэнэ.

Эхлээд

зовлонг

тодруулах

гэдэг нь

зовлонгоос

зугталгүй,

нүүр тулах

гэсэн үг.

Нэг л зовлон алга

болчихсон юм

шиг санагдаад

явчих чинь.

Зовлон

Шалтгаан

Гэтлэх

Арга зам

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр

засвар оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно.

Page 10: VOL. 106...Улмаар ажил үйлс нь бүтэмжгүй болж, зовлон үүсдэг. Харин жинхэнэ үнэний хуулийн дагуу амьдрах

10 Living the Lotus 2014.07

Хүн гэдэг биеийн амраа

бодоод зовлонгоо ч сайн

ойлгоогүй байж шууд л

дараагийн гурван шат руу

орох гээд байдаг юм.

Надад ч гэсэн тэр

нь амар санагдах

юм...

Хэн, яагаад,

хэрхэн зовж

байгааг,

зовлон нь юу

болохыг

тунгааж үзэх

нь хамгийн

чухал.

За ойлголоо.

Эхнэр та

сэтгэлийн

зовиураа яриач.

Ямар

тоглоом

биш дээ.

Тийм амар

юм гэж юу

байх вэ.

Тэгвэл Күма гуай

л болохгүй байгаа

юм байна, тийм ээ

ах аа?

Күма

гуайд ямар

нэг зүйл

тохиолдоо

юу?

Хачи, ямар

асуудал

болохыг

сонсоогүй

байна шүү

дээ.

Ойрын үед

тэр өдөр бүр

уугаад, бие

хаа нь

муудах вий

дээ гэж

санаа зовоод

За.

Үнэндээ

манай

нөхөр …

Ингэхэд

Күма гуайн

уудгийг

хүн болгон

мэддэг

байх аа.

Тэр дахиад л

муу зан

сурчихаад …

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр

засвар оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно.

Page 11: VOL. 106...Улмаар ажил үйлс нь бүтэмжгүй болж, зовлон үүсдэг. Харин жинхэнэ үнэний хуулийн дагуу амьдрах

11 Living the Lotus 2014.07

Тэгээд уугаад

ирэхээрээ

ажлынхнаа муулаад,

хүүхдүүдээ загнана.

Маргааш нь

шартаад

барилгынхаа

ажилд ч

явахгүй.

Тэр ч

муу

шүү.

Үгүй шүү. Зовлон

үнэн гэдэг чинь

зовж байгаа хүн нь

л зовлонгоо

тодруулах ёстой.

Юунд тэгэж хэлнэ вэ?

Эзэгтэй ч гэсэн зовж

байгаа шүү дээ.

Аанхан. Тэгэхээр

зовж байгаа хүн нь

Күма гуай юмуу,

эсвэл хүүхэд үү, эсвэл

даамал уу?

Тэгвэл тэр зовж

байгаа хүмүүсээ

дуудаад ир. Зовоогүй

эзэгтэй та ирээд яах

нь вэ дээ.

Күма гуай ч,

хүүхэд нь ч,

даамал ч хэцүү

байгаа байлгүй

дээ.

Ах аа!

Тэгвэл

хүүхдэд

ч хэцүү

шүү.

Талбайн

даамалдаа ч төвөг

удаж байгаа.

Тийм бол хүүхэд,

даамал мэтээр

шалтаглаад байлгүй

зөвхөн та өөрөө яаж

зовж байгаагаа хэл.

Би

өөрөө

зовоод

байгаа

юм аа.

За,

ойлго-

лоо.

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр

засвар оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно.

Page 12: VOL. 106...Улмаар ажил үйлс нь бүтэмжгүй болж, зовлон үүсдэг. Харин жинхэнэ үнэний хуулийн дагуу амьдрах

12 Living the Lotus 2014.07

Өө, зовж

байсан хүн

нь эзэгтэй

та өөрөө

байсан юм

уу.

Хүүхдэд ч,

даамалд ч

хэцүү байгаа

байх л даа.

Гэхдээ би

түүнээс ч илүү

зовж байна.

Зөв зөв. Одоо л таны

Күма гуайн талаар

хэрхэн шаналж

байгааг ойлголоо.

Зовлон тодорхой

боллоо.

Эзэгтэйг ийм

болгоод …

Та Күма гуайд

нэг юм хэлэх

хэрэгтэй.

Үргэлжл

үүлэн

зөвөлгөө

өгөөч.

Эзэгтэйн зовлонг

тодруулж, цаашлаад

шалтгаан, гэтлэх арга

замыг олж,

зовлонгоос гэтлэхийг

зорих нь

Дөрвөн үнэний

сургаал юм

шүү дээ.

Ах аа, зовох,

гэтлэх гэсээр

байтал бүр

толгой

эргэчихлээ.

Нөхөр маань ажил

хийхгүй байгаа

болохоор мөнгө ч

олохоо байгаад,

ойрын үед над руу

эгцэлж ч харахаа

байсан.

Мөн мөн. Мөнгө

олж ирэхгүй, дээр

уугаад танд уураа

гаргадаг байх нь ээ?

Тийм ээ.

Манай

нөхөр гэж

яахаа

алдсан хүн.

Күма гуай зөвөлгөө

авахаар ирсэн бол ч

яахав болно. Гэхдээ энэ

бол эзэгтэйн асуудал.

Юу!

Буруутай

хүн нь

Күма

Шаналж байгаа

хүн нь эзэгтэй

шүү дээ.

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр

засвар оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно.

Page 13: VOL. 106...Улмаар ажил үйлс нь бүтэмжгүй болж, зовлон үүсдэг. Харин жинхэнэ үнэний хуулийн дагуу амьдрах

13 Living the Lotus 2014.07

Хошин үгийн

урлаг гээд энэ

үйл явдлыг

хөнгөнөөр

хүлээн авч

болохгүй

шүү.

Тийм үед зовлонгоос

хоёрын хооронд

зугталгүй, зовлонгоо

сайн тунгааж, бодит

байдлыг ойлгох нь

чухал.

Яг л саяны

өвгөн шиг.

Зовлонг тодруулсны

дараа шалтгаан нь

юу болохыг хайж

эхлэх хэрэгтэй.

Ойлгосон ч

түүнийгээ

шийдвэрлэе

гэдэггүй.

Зовлонгоос

зугтах гэж

байгаад улам

бүр зовлонд

унадаг хүн ч

байна.

Бодит

амьдрал

дээр

хүмүүс

зовлонгоо

зовлон гэж

ойлгохгүй

Үргэлжлэл бий...

Хэн, яагаад, хэрхэн

шаналж байгааг сайн

тунгааж, нягтлах

хэрэгтэй.

Үүнийг

“Зовлонгийн

шалтгаан үнэн”

гэдэг. Энэ талаар

дараагийн

дугаараар үзье.

Хутагты

н

дөрвө

н

үн

эн

/

Зовлон

үн

эн/

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр

засвар оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно.

Basic Buddhism Through Comics is on sale

from Rissho Kosei-kai International of

North America.

http://www.tuttlepublishing.com/

Page 14: VOL. 106...Улмаар ажил үйлс нь бүтэмжгүй болж, зовлон үүсдэг. Харин жинхэнэ үнэний хуулийн дагуу амьдрах

Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад

гэр бүлийн сургалт, лекцийг явуулж байна.

Сургалтанд Токио гэр бүлийн сургалт

судалгааны төвийн багш хүрэлцэн ирдэг ба

“Эцэг эх өөрчлөгдвөл хүүхэд өөрчлөгдөнө” гэсэн

сургалтын философид үндэслэн аз жаргалтай гэр

бүлийг бий болгохын тулд хүүхэд болоод гэр бүл

хоорондын харилцаа ямар байх талаар суралцдаг.

Америк, Орос, Шриланк, Бангладеш,

Солонгос, Энэтхэг, Непал, Тайланд, Канбож

зэрэг улс орнуудад гэр бүлийн сургалт лекц

тавигдаж олон хүн “Хүүхдээс суралцах гэр

Дэлхийд түгэн дэлгэрэх гэр бүлийн сургалт

бүлийн сургалт”-г хэрэгжүүлж, аз жаргалтай

олон гэр бүл төрөн гарч байна.

Мөн гэр бүлийн сургалтанд суусан эцэг

эхчүүд найз нөхөддөө сэтгэл хөдлөлөө

дамжуулж, бусад эцэг эхчүүдийн хүүхэд

өсгөхийн зовлон, эргэлзээ тээнэгэлзллийг

хуваалцдаг болж байна.

Дэлхийн энх тайван гэдэг бид бүхний гэр

бүлийн энх тайвнаас эхэлнэ.

Гэр бүлийн сургалт нь өнөөдөр ч гэсэн

дэлхий дахинд хэрэгжиж, гэр бүлд дулаахан

гэрэл гэгээг гийгүүлж байна.

Өчигдөр Гариа хотын Рисшо Косэй Кай

Колката төвд гэр бүлийн сургалт явагдаж

өнгөрлөө.

Миний хувьд энэхүү сургалтанд хамрагдаж

байгаа маань анх удаа бөгөөд зөөлөн дулаан,

уужуу сэтгэлтэй, ухаалаг 2 эмэгтэйтэй учирсан.

Тэр бол Токио гэр бүлийн сургалт судалгааны

төвийн өмнөх захирал Марүяма Такаё болон

Олон улсын хэлтсийн ажилтан Ожима Юкико

юм. Тэр хоёр яг л сахиусан тэнгэрүүд шиг

санагдсан. Сэтгэлд үлдсэн энэ сайхан сургалтаас

би олон зүйлийг сурсан. Мөн өдөр тутмын

амьдралдаа сурсан зүйлээ чадахынхаа хэрээр

хэрэгжүүлж байна.

Сургалтаар сурсан цорын ганц, хамгийн

чухал зүйл бол сурсан зүйл бүгд “Бид бүхний

амьдралын аз жаргал”-тай холбогдож байсан.

Мөн тэрхүү аз жаргалыг хүнтэй хуваалцах тусам

улам нэмэгдэнэ үү гэхээс багасаад алга болно

гэж үгүй.

Ялангуяа би өөрийн бяцхан охиноороо

дамжуулж сургалтын үр дүнг нь анзаарсан. Би аз

жаргалтай байвал охин маань ч гэсэн баяр

хөөрийг мэдэрнэ. Цаашлаад бид 2 харилцан аз

жаргалаа хуваалцаж байна. Үнэндээ хүүхдийн

сэтгэл гэдэг бидний сэтгэл санааг яг л тэр чигээр

нь тусгасан толь лугаа адил юм.

Би энэхүү сургалтанд суух үед охин минь 5

настай байсан. Түүнээс хойш үргэлж охиноо

урагш тэмүүлэлтэй, ёс суртахуунтай үзэл бодлыг

эзэмшүүлж өсгөхийн тулд бурханы сургаалын

дагуу охинтойгоо ярилцахыг хичээдэг байсан.

Одоо охин маань 9 настай миний бяцхан

найз болж, янз бүрийн асуудлаа нээлттэй

ярилцдаг. Бид хоёр баяр гунигаа хуваалцдаг

учраас нэг нэгнээ сайн ойлгодог.

Би уур хилэнгээ дарахын төлөө мөн

хичээж байгаа. Мэдээжийн хэрэг үргэлж

санасны дагуу болохгүй ч, охиндоо сайн үлгэр

дууриал болохын тулд тасралтгүй хичээж

байна. Охиноо зөв хүн болж өсөж хүмүүжихэд

нь туслахын тулд уян зөөлөн, энэрэнгүй

сэтгэлийг илэрхийлж чаддаг ээж байхын тулд

хичээж байна. Бурханы сургаалыг чин

сэтгэлээсээ хэрэгжүүлснээр амьдрал

хөгжилтэй, амар жимэр, энх тунх болдог юм

байна гэдэгт би итгэдэг. Баярлалаа.

Човдури охиныхоо хамт

Гэр бүлийн сургалтанд оролцогчийн сэтгэгдэл

Колкат салбар

Аниндита Роё Човдури

Living the Lotus 2014.07 14

Page 15: VOL. 106...Улмаар ажил үйлс нь бүтэмжгүй болж, зовлон үүсдэг. Харин жинхэнэ үнэний хуулийн дагуу амьдрах

Tokyo, Headquarters New York San Francisco Oklahoma

San Jose

Sacramento

Seattle

Vancouver, Canada

Hawaii Kona

San Diego

Las Vegas

Arizona Sao Paulo, Brazil Mogi das Cruzes

Sao Miguel

Maui

Sakhalin, Russia

Ulaanbaatar, Mongolia

Seoul, Korea Pusan

Taipei

Singapore

Delhi, India

Kathmandu, Nepal

Colombo, Sri Lanka

Chittagong, Bangladesh Dhaka

Bangkok, Thailand

London, The United Kingdom

Los Angeles

Lumbini

Kolkata

Kandy-Wattegama

Habarana Polonnaruwa

Galle

Mayani Patiya

Domdama Cox’s Bazar

RKI of North America

Klamath Falls

Tainan Pingtung

Satbaria Laksham

Raozan

Taichung

Hong Kong

Venezia, Italy

Shanghai

RKI of South Asia

San Mateo

Dallas

San Antonio

Tampa Bay

Chicago Denver

Dayton

West Delhi

Chendirpuni

Phnom Penh

Singapore

Roma, Italy

Kolkata North

Irvine

Уужуу тайван сэтгэлээр одоо хийж байгаа зүйлдээ төвлөрөх

Би “Яг одоо” гэсэн энэ сарын Ерөнхийлөгчийн сургаалыг уншаад 1-р

сард 5 өдөр дараалан Их ариун ордонд өвлийн номын уншлагыг удирдан

уншсанаа санасан юм. 2 дахь өдрийн уншлага дууссаны дараа бэлтгэл

хэцүүгийн хажуугаар сэтгэлийн түгшүүрээс болоод “одоо гуравхан өдөр

үлдлээ” гэж бодож байлаа. Тэр үед “одоо”-г чухалчлан, номондоо төвлөрч

чадаагүй өөрийгөө олж харсан юм. Нэг асуудал дууслаа гээд дараагийн

асуудал хүлээж байдаг нь хорвоогийн жам. Үргэлж “хэцүү асуудал хурдан

дуусаасай” гэсээр байтал нэг л мэдэхэд амьдралын эцсийн мөч ирсэн байвал

энэ нь үнэхээрийн хайран, харамсалтай зүйл.

Хэцүү асуудлыг үүсгэж байгаа нөхцөл байдлыг өөрчлөх нь мэдээж чухал.

Гэвч нөхцөл байдлыг өөрчлөлгүйгээр харах өнцгөө өөрчилснөөр их зүйлийг

сурч мэдэж, өөрт байгаа чадвараа хөгжүүлэх боломжой болохыг олж мэдэх

болно. Ямар ч нөхцөл байдал байсан яг одоотойгоо нүүр тулж, одоо байгаа

зүйлийнхээ үнэ цэнийг мэдэрч, уужуу тайван сэтгэлээр чадлынхаа хирээр

зүтгэх нь бурханы оюун ухаан билээ.

Living the Lotus 2014.07 15

Рисшо Косей Кай Рисшо Косей кай нь 1938 онд Үүсгэн байгуулагч Нивано Никкёо болон Хамтран үндэслэгч Наганүма Мёоко

нарын санаачлагаар үүсгэн байгуулагдсан. Манай байгууллага нь “Гурван Эрдэнийн Цагаан Лянхуа

Судар”-ын сургаалыг гол номлолоо болгосон эгэл хүмүүс нэгдсэн буддын шашины байгууллага юм.

Өөрөөр хэлбэл бурхан багшийн сургаалыг гэр, ажил, нийгмийн амьдралдаа хэрэгжүүлэх замаар дэлхийн

энх тайвныг бүтээн байгуулъя гэсэн зорилготой хүмүүсийн нэгдэл юм. Гишүүд бид бурхан багшийн шавь

болохынхоо хувьд тус байгууллагын Ерөнхийлөгч Нивано Ничикогийн удирдлага дор сургаал түгээх

үйлсэд зүтгэж, шашны бусад байгууллага болон дэлхийн олон орны хүмүүстэй гар барин, энх тайвны олон

янзын үйл ажиллагаа явуулж байна.

РКК, Олон улсын хэлтсийн дарга

Мизүтани Шёокоо

Page 16: VOL. 106...Улмаар ажил үйлс нь бүтэмжгүй болж, зовлон үүсдэг. Харин жинхэнэ үнэний хуулийн дагуу амьдрах

Rissho Kosei-kai International5F Fumon Hall, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo, JapanTel: 81-3-5341-1124 Fax: 81-3-5341-1224

Rissho Kosei-kai International of North America (RKINA)2707 East First Street Suite #1 Los AngelesCA 90033 U.S.ATel: 1-323-262-4430 Fax: 1-323-262-4437e-mail: [email protected] http://www.rkina.org

Branch under RKINARissho Kosei-kai of Tampa Bay2470 Nursery Rd.Clearwater, FL 33764, USATel: (727) 560-2927e-mail: [email protected]://www.buddhismtampabay.org/

Rissho Kosei-kai International of South Asia (RKISA)201 Soi 15/1, Praram 9 Road, Bangkapi, HuaykhwangBangkok 10310, Thailand Tel: 66-2-716-8141 Fax: 66-2-716-8218e-mail: [email protected]

Rissho Kosei-kai Buddhist Church of Hawaii2280 Auhuhu Street, Pearl City, HI 96782, U.S.A. Tel: 1-808-455-3212 Fax: 1-808-455-4633 e-mail: [email protected] http://www.rkhawaii.org

Rissho Kosei-kai Maui Dharma Center 1817 Nani Street, Wailuku, HI 96793, U.S.A. Tel: 1-808-242-6175 Fax: 1-808-244-4625

Rissho Kosei-kai Kona Dharma Center 73-4592 Mamalahoa Highway, Kailua-Kona, HI 96740, U.S.A. Tel: 1-808-325-0015 Fax: 1-808-333-5537

Rissho Kosei-kai Buddhist Church of Los Angeles 2707 East First Street, Los Angeles, CA 90033, U.S.A. Tel: 1-323-269-4741 Fax: 1-323-269-4567e-mail: [email protected] http://www.rkina.org/losangeles.html

Rissho Kosei-kai Dharma Center of San Antonio 6083 Babcock Road, San Antonio, TX 78240, U.S.A. Tel: 1-210-561-7991 Fax: 1-210-696-7745 e-mail: [email protected] http://www.rkina.org/sanantonio.html

Rissho Kosei-kai Buddhist Center of Arizona

Rissho Kosei-kai Buddhist Center of Colorado

Rissho Kosei-kai Buddhist Center of San Diego

Rissho Kosei-kai Buddhist Center of Las Vegas

Rissho Kosei-kai of San Francisco 1031 Valencia Way, Pacifica, CA 94044, U.S.A. Tel: 1-650-359-6951 Fax: 1-650-359-6437 e-mail: [email protected] http://www.rksf.org

Rissho Kosei-kai of Seattle’s Buddhist Learning Center 28621 Pacific Highway South, Federal Way, WA 98003, U.S.A. Tel: 1-253-945-0024 Fax: 1-253-945-0261 e-mail: [email protected] http:// www.buddhistLearningCenter.com

Rissho Kosei-kai of Sacramento

Rissho Kosei-kai of San Jose

Rissho Kosei-kai of Vancouver

Rissho Kosei-kai of New York 320 East 39th Street, New York, NY 10016, U.S.A. Tel: 1-212-867-5677 Fax: 1-212-697-6499 e-mail: [email protected] http://rk-ny.org/

Rissho Kosei-kai of Chicago 1 West Euclid Ave., Mt. Prospect, IL 60056, U.S.A. Tel : 1-773-842-5654 e-mail: [email protected] http://home.earthlink.net/~rkchi/

Rissho Kosei-kai Dharma Center of Oklahoma 2745 N.W. 40th Street, Oklahoma City, OK 73112, U.S.A. Tel & Fax: 1-405-943-5030 e-mail: [email protected] http://www.rkok-dharmacenter.org

Rissho Kosei-kai Buddhist Center of Dallas

Rissho Kosei-kai Buddhist Center of Klamath Falls1660 Portland St. Klamath Falls, OR 97601, U.S.A.Rissho Kosei-kai, Dharma Center of Denver1571 Race Street, Denver, Colorado 80206, U.S.A. Tel: 1-303-810-3638Rissho Kosei-kai Dharma Center of Dayton446 “B” Patterson Road, Dayton, OH 45419, U.S.Ahttp://www.rkina-dayton.com/

Risho Kossei-kai do BrasilRua Dr. José Estefno 40, Vila Mariana, São Paulo-SP, CEP 04116-060, Brasil Tel: 55-11-5549-4446 / 55-11-5573-8377 Fax: 55-11-5549-4304 e-mail: [email protected] http://www.rkk.org.br

Risho Kossei-kai de Mogi das Cruzes Av. Ipiranga 1575-Ap 1, Mogi das Cruzes-SP, CEP 08730-000, Brasil

Rissho Kosei-kai of Taipei4F, No. 10 Hengyang Road, Jhongjheng District, Taipei City 100, TaiwanTel: 886-2-2381-1632 Fax: 886-2-2331-3433http://kosei-kai.blogspot.com/

Rissho Kosei-kai of TaichungNo. 19, Lane 260, Dongying 15th St., East Dist., Taichung City 401, Taiwan Tel: 886-4-2215-4832/886-4-2215-4937 Fax: 886-4-2215-0647

Rissho Kosei-kai of TainanNo. 45, Chongming 23rd Street, East District, Tainan City 701, TaiwanTel: 886-6-289-1478 Fax: 886-6-289-1488

Rissho Kosei-kai of Pingtung

Korean Rissho Kosei-kai423, Han-nam-dong, Young-San-ku, Seoul, Republic of Korea Tel: 82-2-796-5571 Fax: 82-2-796-1696 e-mail: [email protected]

Korean Rissho Kosei-kai of Pusan1258-13, Dae-Hyun-2-dong, Nam-ku, Kwang-yok-shi, Pusan,Republic of KoreaTel: 82-51-643-5571 Fax: 82-51-643-5572

Branches under the HeadquartersRissho Kosei-kai of Hong Kong Flat D, 5/F, Kiu Hing Mansion, 14 King’s Road,North Point, Hong Kong,Special Administrative Region of the People’s Republic of China Tel & Fax: 852-2-369-1836

Rissho Kosei-kai

Overseas Dharma Centers 2014

Page 17: VOL. 106...Улмаар ажил үйлс нь бүтэмжгүй болж, зовлон үүсдэг. Харин жинхэнэ үнэний хуулийн дагуу амьдрах

Rissho Kosei-kai of Ulaanbaatar 39A Apartment, room number 13, Olympic street, Khanuul district, Ulaanbaatar, Mongolia Tel & Fax: 976-11-318667 e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of Sakhalin4 Gruzinski Alley, Yuzhno-Sakhalinsk693005, Russian FederationTel & Fax: 7-4242-77-05-14

Rissho Kosei-kai of RomaVia Torino, 29-00184 Roma, ItaliaTel & Fax : 39-06-48913949 e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of the UK

Rissho Kosei-kai of VeneziaCastello-2229 30122-Venezia Ve Italy

Rissho Kosei-kai of Paris86 AV Jean Jaures 93500 Tentin Paris, France

Rissho Kosei-kai of Sydney

International Buddhist Congregation (IBC)5F Fumon Hall, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo, JapanTel: 81-3-5341-1230 Fax: 81-3-5341-1224e-mail: [email protected] http://www.ibc-rk.org/

Rissho Kosei-kai of South Asia Division5F Fumon Hall, 2-6-1 Wada, Suginami, Tokyo, 166-8537, JapanTel: 81-3-5341-1124 Fax: 81-3-5341-1224

Thai Rissho Friendship Foundation 201 Soi 15/1, Praram 9 Road, Bangkapi, Huaykhwang Bangkok 10310, Thailand Tel: 66-2-716-8141 Fax: 66-2-716-8218 e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of Bangladesh 85/A Chanmari Road, Lalkhan Bazar, Chittagong, Bangladesh Tel & Fax: 880-31-626575

Rissho Kosei-kai of Dhaka House No.467, Road No-8 (East), D.O.H.S Baridhara, Dhaka Cant.-1206, Bangladesh Tel: 880-2-8413855

Rissho Kosei-kai of Mayani Maitree Sangha, Mayani Bazar, Mayani Barua Para, Mirsarai, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Patiya Patiya, sadar, Patiya, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Domdama Domdama, Mirsarai, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Cox’s Bazar Ume Burmese Market, Main Road Teck Para, Cox’sbazar, Bangladesh

Rissho Kosei-kai of Satbaria Satbaria, Hajirpara, Chandanish, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Laksham Dupchar (West Para), Bhora Jatgat pur, Laksham, Comilla,Bangladesh

Rissho Kosei-kai of Raozan West Raozan, Ramjan Ali Hat, Raozan, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Chendirpuni Chendirpuni, Adhunagor, Lohagara, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Sri Lanka 382/17, N.A.S. Silva Mawatha, Pepiliyana, Boralesgamuwa, Sri Lanka Tel & Fax: 94-11-2826367

Rissho Kosei-kai of Polonnaruwa

Rissho Kosei-kai of Habarana 151, Damulla Road, Habarana, Sri Lanka

Rissho Kosei-kai of Galle

Rissho Kosei-kai of Kandy

Branches under the South Asia DivisionDelhi Dharma CenterB-117 (Basement Floors), Kalkaji, New Delhi-110019, India Tel & Fax: 91-11-2623-5060e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of West DelhiA-139 Ganesh Nagar, Tilak NagarNew Delhi-110018, India

Rissho Kosei-kai of KolkataE-243 B. P. Township, P. O. Panchasayar, Kolkata 700094, India

Rissho Kosei-kai of Kolkata NorthAE/D/12 Arjunpur East, Teghoria, Kolkata 700059, West Bengal, India

Rissho Kosei-kai of Kathmandu Ward No. 3, Jhamsilhel, Sancepa-1, Lalitpur,Kathmandu, Nepal Tel: 977-1-552-9464 Fax: 977-1-553-9832e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of LumbiniShantiban, Lumbini, Nepal

Rissho Kosei-kai of Singapore

Rissho Kosei-kai of Phnom Penh #201E2, St 128, Sangkat Mittapheap, Khan 7 Makara,Phnom Penh, Cambodia

Other GroupsRissho Kosei-kai Friends in Shanghai1F, ZHUQIZHAN Art Museum, No. 580 OuYang Road,Shanghai 200081 China