Top Banner
Сүйрлийн үрүүд Уильям Ф.Эндгаль Генийн өөрчлөлтүүдийн далд төлөвлөгөө Х.Чимэгсүрэн D.PT14E047 Б.Сосорбарам D.PT14E011 Э.Энх-Орчлон D.BA14E074 В.Ариун D.BA13E021 Д.Гэрэл D.PT13E209 Т.Од-эрдэнэ D.PT14E202
19

Suirliin uruud

Jul 18, 2015

Download

Education

Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Suirliin uruud

Сүйрлийн

үрүүд

Уильям Ф.Эндгаль Генийн өөрчлөлтүүдийн далд төлөвлөгөө

Х.Чимэгсүрэн D.PT14E047

Б.Сосорбарам D.PT14E011Э.Энх-Орчлон D.BA14E074

В.Ариун D.BA13E021Д.Гэрэл D.PT13E209Т.Од-эрдэнэ D.PT14E202

Page 2: Suirliin uruud

УИЛЬЯМ ЭНГДАЛЬ, СҮЙРЛИЙН

ҮРҮҮД НОМЫН ТУХАЙ

• Америкийн нэрт эрдэмтэн,судлаач Уильям Ф.Эндгалийн “ Америкийн

эрин зуун” цувралын хоёр дахь энэ номонд Генийн өөрчлөлттэй амьд

биет / ГӨАБ /- ийн технологиудыг ашиглан дэлхий улс орнуудын

хүнсний зах зээлийг даяарчлах замаар булаан эзлэж авах зорилгод

нэгдсэн засгийн газрууд ба химийн үйлдвэрлэлийн үндэстэн дамжсан

корпорациудын зориуд зохион байгуулж явуулж ирсэн олон жилийн

хамтын үйл ажиллагааны тухай өгүүлдэг.

Page 3: Suirliin uruud

• Нэгэнт батлагдсан баримт нотолгоонуудыг маш нарийн шүүн

цуглуулсаны үндсэн дээр энэ ажиллагааны үүсэл гарал, түүх болон

түүний орчин үеийн арга хэлбэрүүд, халхавчуудыг бүр эхнээс нь одоог

хүртэл мөрдөн илчлэхийн зэрэгцээ мөн хамрах цар хүрээний хувьд

үнэхээр асар том энэ зорилгодоо хэрхэн хүрч байгаа тэдний зальт арга

бачуудыг нээн харуулж байгаа юм.Энэ зууны эхнээс дэлхийн зах зээл

дээр улам бүр хүч түрэн гарч ирсэн генийн өөрчлөлттэй хүнсний

бүтээгдэхүүнд нь зөвхөн өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийг хооллоход

туслах зорилготой гэж анхнаасаа зарлаж байсан боловч одоо

хүмүүсийн эрүүл мэнд амь нас, дэлхийн улс орнуудын эдийн засаг,

хүнсний аюулгүй байдал ба дэлхийн биологийн олон төрөл зүйлд

одоогоор хэн ч үнэлж дүгнэж чадаагүй байгаа аюул заналыг учруулж

байгаа тухай өгүүлдэг.

Page 4: Suirliin uruud

Энэ номноос та бүхэн

• Орчин үед улс орнуудын хүнсний үйлдвэрлэлийг хэн, чухам юу

болгосныг

• Урьд өмнө байгаагүй хүнсний супермаркетуудыг, хүнсний

сүлжээнд яагаад гарч ирснийг

• Одоо хаа сайгүй хавтгай болоод байгаа хэт таргалалт, чихрийн

шижин, элдэв харшлууд, улам бүр залуужаад байгаа хорт

хавдруудыг чухам юу үүсгээд байгааг

• Уугаад, тариулаад эдгэдэггүй эм тарианууд хаанаас гарч ирээд

байгааг

• Газар тариалан, мал аж ахуйд зүтгүүлээд байгаа элдэв гоё нэртэй

төслүүд чухам юунд чиглэсэн байгааг

• Бидний өдөр тутмын хүнсний ихэнх нь чухам юу болж

хувирсаныг, яагаад бидний олонхи энэ тухай одоо болтол бараг

байгаа болохыг

Page 5: Suirliin uruud

•Улс орны хүнсний аюулгүй байдал гэж чухам юу болохыг, энэ нь хэнд

илүү хамаатай , өнөөгийн болон алсын ямар үр дагаваруудтай болохыг

•Жирэмсэн эхчүүдийн 1/3 нь хэвлий дэх үр хөврөл нь амьгүй болж байхад

эмч мэргэжлийн хүмүүс, хэвлэл мэдээллүүд үүний гол бурууг ганцхан

“ утаанд” чихчихээд сууж байгаа, энэ нь ойрын ирээдүйд чухам яаж

•нөлөөлөхийг

•Улс орнуудад өдөр тутмын хүнстэй холбоотой ямар ямар ноцтой асуудлууд

босч ирээд байгааг, тэнд чухам ямар арга хэмжээ авч тэмцэж байгааг

•Ихэнхи хүмүүс “надад хамаагүй” гэж амиа бодоод суугаад байвал ирээдүй

хойч үе маань хэдхэн үеийн дараа юу чухам хэн болж хувирсан байхыг

•Эцэст нь дэлхийн жирийн хүмүүст “Барууны элитүүд” чухам юу бэлдсэн

байгаа зэрэг өнөөгийн тулгамдсан амин чухал олон асуудлын хариултуудыг

олоход туслах болно.

Page 6: Suirliin uruud

Генетикийн өөрчлөлт буюу ГӨБ- гэж

юу вэ?

Page 7: Suirliin uruud

Генетикийн өөрчлөлт буюу Генийн

өөрчлөлттэй бүтээгдэхүүн гэдэг

нь

• GMO гэдэг нь генетикийн өөрчлөлттэй хүнс, бараа бүтээгдэхүүнийг

илэрхийлдэг америк нэршил. Албан ёсны монгол нэр нь хувиргасан

амьд организм. Харин оросоор ГМО гэж тэмдэглэдэг.

• Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн (GMO - Genetically modified

organism) гэдэг нь генийн инженерчлэлийн аргаар генийн бүтцийг нь

өөрчилсөн организмуудын нэгдэл юм.

Page 8: Suirliin uruud

Нэг талаасаа орчин үеийн шинжлэх

ухааны гайхамшигт ололтын нэг

• Генийн өөрчлөлттэй организм хэмээх шинэ нэршил ерээд оноос буй

болжээ. ДНХ-ийн молекулыг организмд суулган шинэ шинж тэмдэг

гаргаж авах энэ процесс 1973 онд нээгдсэн ба улмаар биотехнологи

хэмээх шинжлэх ухаан үйлдвэрлэлийн цоо шинэ салбар буй болсон

юм.

• Өсөлтийн дааврын генийг давхарлуулж суулгаснаар бараг бярууны

хиртэй том хонь гаргаж аван гайхуулж байсан нь аль ерээд оны үе.

Өөхгүй гахай гаргаж авч байсан, харамсалтай нь 22.5 хэмд амьдардаг,

температурын яльгүй зөрөө гарахад үхчихдэг хэврэг амьтан байв.

Нефть иддэг бичил биетэн гаргаж авсан нь их шуугиан тарьж байв.

Далай тэнгист асргарсан тосыг үтэр түргэн цэвэрлэхэд их хэрэг болно.

Цаас идэгч буй болгоод хог цэвэрлүүлнэ.

Page 9: Suirliin uruud

• Ер нь биотехнологи бол орчин үеийн шинжлэх ухааны хамгийн

гайхамшигт ололтын нэг. Гэвч моралийн, этикийн, шашины талаас

нэг том асуулт тавигддаг: Өдий хүртэл хүн төрлөхтөн зөвхөн

байгалийн байсан хуулийг нээдэг байлаа. Дэлхийд байгаа бүхий л

амьтан ургамал бол Бурханы биш юм гэхэд байгалийн бүтээгдэхүүн.

Гэтэл хүн байгалийн хуулийг өөрт нь эргүүлж ашиглаад байгальд

байхгүй юм шинээр бүтээж байна.

• Шинэ технологи амжилттай хөгжин анагаах ухаан, хөдөө аж ахуй,

шинжлэх ухаан салбарт хүчтэй нэвтэрлээ. 1982 онд генетик

өөрчлөлтөд орсон бактерийн тусламжаар хүний инсулин гаргаж

авсан нь ихээхэн том амжилтад тооцогддог. Тахал, цэцэг мэтийн

аюултай өвчнийг анагаах эм вакцины хэсгийг үйлдвэрлэдэг ургамал

бас гаргаж авчээ.

Page 10: Suirliin uruud

Геноторапи хэмээх анагаах ухааны салбар буй болж эмчилгээнд асар

том алхам хийв. Хөдөө аж ахуйн хувьд юун түрүүн таагүй орчин болон

хортон шавьжтай нөхцөлд ажрахгүй ургаж чаддаг ургамалын шинэ сорт

гаргаж авч эхэлжээ.Илүү ургац өгдөг, илүү том, илүү олон түрүүтэй,

илүү амттай сортууд сүүлийн гучин жилд хэдэн мянгаараа буй болов.

Үл орлогдох аминхүчил болон витамин дотроо ихээр агуулсан сорт

ургамал ч олноор шинээр мэндлэв.

Дотроо их целлюлоз агуулсан хурдан ургадаг мод буй болгосон нь

байгаль орчны нөхөн сэргээлт болон цөлжилтийн эсрэг чухал эм болж

байна.Аквариумын загас болон тарьмал цэцгийн шинэ шинэ сорт

үүлдрүүд нь байгальд хэзээ ч байгаагүй үзэсгэлэн төгөлдөр амьтан

урагмалын цуглуулга буй болголоо.

Page 11: Suirliin uruud

Биотехнологийн хөгжил , түүний сөрөг үр

дагаварууд

• Ерээд оны үеэс генийн өөрчлөлттэй хүнс биотехнологийн

салбар дотор хамгийн их маргаан үүсгэсэн юм. Ерөөсөө далаад

оны эхээр анхлан ДНХ-ийн хэсгийг салгаж нийлүүлж эхэлсэн

туршилтын үеэр ДНХ-ийн кодыг тайлсан Ватсон тэргүүтэй 15

генетикчидгенээр хамаагүй оролдох нь хожим төсөөлөөгүй

аюулд өртөж болохыг сануулж байсан. Гэвч “хамаагүй”

оролдсоор байгаад хиймэл амьтан гаргах дээрээ тулжээ. / ГӨБ /

хэрэглэх нь хожим хүн төрлөхтөнд аймшигт аюул авчирч болох

юм гэсэн айдас зарим эрдэмтэдэд төржээ.

• / ГӨБ / -өөс учирч магадгүй өөр аюулын тухай ч ярьдаг.

Тухайлбал байгалийн бус аргаар гаргаж авсан ургамал хожим

байгаль орчинд нөхөж баршгүй занал учруулж болно. Гэвч энэ

бүхний цаана эдийн засгийн асар их өрсөлдөөн нуугдаж байлаа.

Юун түрүүн зах зээлийг хэн эзэмших булаацалдаан.

Page 12: Suirliin uruud

Хөгжиж байгаа орнууд түүхий эд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд,

харин хөгжингүй орнууд аж үйлдвэрт олон жил ноёрхож ирсэн.

Гэтэл биотехнологийн хөгжлөөс болоод хөдөө аж ахуй нь хай

технологи болон хувирч өндөр хөгжилтэй орнууд зах зээлийг тэр

чигээр нь булаан авч байна. Иймээс Их наймын гэх мэтийн

уулзалтын үеэр уламжлалт хөдөө аж ахуйн орны фермерүүд нийлж

жагсан “даяаршлын эсрэг” гэх мэтийн сүрт жагсаал зохион

байгуулах болов. Өнөөдөр биотехнологийн үйлдвэрлэлийн 80 хувь

АНУ-д, 10 хувь Европт, 10 хувь Япон болон бусад оронд ноогдож

байгаа.

Ингэхээр энэ салбарт дагнан ноёрхож байгаа АНУ нь бусад орны

хөдөө аж ахуйн зах зээлийг булаан авч буй хэрэг. Ялангуяа Франц

мэтийн орнууд энэ явдлыг үл тэвчин “генийн өөрчлөлттэй хүнсэнд

хориг тавих” гэх мэтийн хөдөлгөөнийг өрнүүлж буй.

Фермерүүдийн шахалтаар засгийн газрууд ч хуулийн хаалт хийж

эхэлсэн болно.

Page 13: Suirliin uruud

Зүүн Европын орнуудаас хөдөө аж ахуйн хөгжлөөр тэргүүлдэг нь

Унгар. Эдний зах зээл биотехнологийн довтолгоонд хамгийн

түрүүн өртөж буй учир / ГӨБ / -д бүрэн хориг тавьсан байна.

Хэсэгчилсэн хоригийг нэлээд орон тавьсан. Голдуу өөрснөө илүү

үйлдвэрлэдэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хамгаалахын тулд

тухайлсан сортод хориг тавьсан байх юм.

Ингэхээр энэ салбарт дагнан ноёрхож байгаа АНУ нь бусад орны

хөдөө аж ахуйн зах зээлийг булаан авч буй хэрэг. Ялангуяа Франц

мэтийн орнууд энэ явдлыг үл тэвчин “генийн өөрчлөлттэй хүнсэнд

хориг тавих” гэх мэтийн хөдөлгөөнийг өрнүүлж буй.

Фермерүүдийн шахалтаар засгийн газрууд ч хуулийн хаалт хийж

эхэлсэн болно.

Зарим орон, тухайлбал Орос / ГӨБ / -ээс нэр заан өөрийн зах зээлд

нэвтрүүлэх зөвшөөрөл олгож байгаа ба энэ бүртгэл жил ирэх тутам

нэмэгдэж байна. 2008 онд Оросын зах зээлд орохоор

зөвшөөрөгдсөн гений өөрчлөлттэй организмд шар буурцгийн

шугам А40-3-2, шугам А2704-12, шугам А 5547-127гэх мэтээр

сортоор нь заагаад өгчээ. Энэ нь цагаан будаа, төмс, чихрийн

нишингэ, эрдэнэ шишийн гээд цааш явахаар нэлээд урт жагсаалт

болно.

Page 14: Suirliin uruud

Генийн өөрчлөлттэй организм, хүнс, бүтээгдэхүүн өдөр ирэх тутам улам

хүчээ авсаар. Өнөөдөр дэлхийн нийт газар тариалангийн талбайн 20

хувь нь ийм ургамал тариалахад зориулагджээ. Шар буурцаг, рапси,

хөвөн, эрдэнэ шишийн дэлхийн нийт ургацын 90-ээс дээш хувь нь

генийн өөрчлөлттэй болсон. Нишингэ, улаан лооль, чихэрлэг чинжүүний

нийт ургацын талаас илүү нь генийн өөрчлөлттэй. Энэ жилээс анхны

генийн өөрчлөлттэй цагаан будааг том талбайд тариалж эхлэнэ. Нэг

үгэндээ хүн төрлөхтөн ГӨХ-ээс зугтаах боломжгүй болсон.

Зарим генетикчдийн болгоомжлуулаад байгаа болзошгүй аюул гэдгийг

дэлхийн тэргүүлэх хүрээлэнгүүд нягтлан шалгаж байна. Хүний хоол

боловсруулах ажиллагаанд оролцдог эширика коли мэтийн бактери

ГӨХ-ийн нөлөөгөөр өөрчлөлтөд орж болох тухай эмзэг жишээг их

ишилдэг байсан. Хүнийг бодвол бактери нь амархан өөрчлөлтөд орж

болох организм юм. Өнгөрсөн онд энэ таамаглал ташаа болохыг хэд

хэдэн институци туршилтаар баталлаа. Дэлхийн эрүүл мэндийн

байгууллагаас ГӨХ-ийг өргөнөөр хэрэглэх нь хүний эрүүл мэндэд

муугаар нөлөөлөхгүй гэж зарлав. Өнгөрсөн жилүүдэд ГӨХ-өөс болж

эрүүл мэндээр хохирсон нэг ч жишээ илрээгүйг тэмдэглэжээ.

Page 15: Suirliin uruud

АНУ-н хүнсний холбоо ч ийм мэдэгдэл гаргалаа. Шинжлэх ухааны олон

байгууллагын туршилт мэдэгдлийн үр дүнд шашины байгууллагууд ч/

ГӨБ /-ийг зөвшөөрөх болов. Иудайн шашны нэгдсэн холбоо ГӨХ-ийг

бүрэн зөвшөөрч байгаагаа хүлээсний дараа Лалын нэгдсэн шүүхийн

зөвлөл ГӨХ-ийг халяль буюу шариатын хуулийг зөрчихгүй гэдгийг албан

ёсоор зарлав.

Ватиканаас /ГӨБ / -ийг хүн төрлөхтнийг ядуурал өлсгөлөнгөөс гаргах

чухал зүйл хэмээгээд дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Үнэхээр яавч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж тэмцлээ

үргэлжлүүлсээр байгаа газрын нэг бол Грин пийс хэмээх байгаль орчныг

хамгаалах олон улсын сайн дурын байгууллага болой.

Page 16: Suirliin uruud

Япончууд халим агнаж байгааг, францчууд Номхон далайд цөмийн

туршилт явуулж байгааг эсэргүүцэж байна хэмээн хүч хэрэглэн

террорист халдлага байнга явуулдагаараа нэлээд нэрд гарсан

байгууллага л даа. /ГӨБ/-ийг эсэргүүцдэг хүнсний болон хөдөө аж

ахуйн компаниуд нийлж хэдэн жилийн өмнө Органик хүнсний холбоо

байгуулсан нь харин өдгөө нэлээд моод болоод байна. Органик гэдэг нь

генийн өөрчлөлт байтугай химийн бордоо ч огт хэрэглээгүй байгаллаг

бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хэлж байгаа юм. Бүтээгдэхүүнийхээ

үнийг тэнгэрт гаргаж чадсан бас нэг мундаг амжилт. Органик хүнсний

бүтээгдэхүүн нь өдгөө чинээлэг бэлтэй хүмүүсийн үндсэн

хэрэглэгдэхүүн болж улам газар авсаар байна.

Page 17: Suirliin uruud

Генийн өөрчлөлттэй бүтээгдхүүний

гаж нөлөө

• / ГӨБ / -той холбоотой хүмүүсийг айдаст автуулсан нэгэн мэдээ

дэлхийгээр тархав. АНУ-ын хөдөө аж ахуйн аварга компани болох

“Монсанта”-гийн GMO ашиглаж ургуулсан эрдэнэ шишээр тэжээсэн

лабораторын харх хорт хавдартай болсон байв.

• Түүнчлэн францын судлаачид хоёр жилийн туршид генийн

өөрчлөлттэй эрдэнэ шишийн хархад үзүүлэх нөлөөг нууцаар

судалжээ. Судалгааны үр дүн айдас хүргэмээр. Хархын биед үхэлд

хүргэхээр том хэмжээний хорт хавдар ургасан байлаа. Туршилтын

хугацаа гурван сар үргэлжилдэг бөгөөд харх дөрөв дэх сар дээрээ

үхдэг аж. Тэгэхээр / ГӨБ / хүний эрүүл мэндэд урт хугацааны туршид

ямар нөлөө үзүүлдгийг мэдэх бололцоогүй одоохондоо олдоогүй гэсэн

үг.

Page 18: Suirliin uruud

GMO агуулсан эрдэнэ шишээр тэжээгдэж хорт хавдар туссан

харх.

Page 19: Suirliin uruud

ГӨБ-г эсэргүүцэгчид, экологчид болон фермерийн эзэд, эрх баригчдын

тэмцэл хэдэн жилийн турш үргэлжилсээр байгаа билээ.

Генийн өөрчлөлттэй ургамлын 98 хувь дэлхийн зөвхөн 10 оронд ургадаг

бөгөөд 160 сая гектар талбайг эзэлдэг. Тариан талбайн дийлэнх хэсэг

АНУ-д байдаг.

Европын 27 орны найм нь / ГӨБ / тарьдгаас 90 орчим хувь нь

Португали, Испанид ургадаг. Энэ нь голдуу генийн өөрчлөлттэй эрдэнэ

шиш, төмс аж.