Top Banner
ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН МЭДЭЭНИЙ ТУХАЙ, ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙГ ТООЦОХ АРГА ЗҮЙ
21

Статистикийн мэдээллийн нэгдсэн сан

Jan 18, 2023

Download

Documents

Khang Minh
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Статистикийн мэдээллийн нэгдсэн сан

ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН МЭДЭЭНИЙ ТУХАЙ, ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙГ

ТООЦОХ АРГА ЗҮЙ

Page 2: Статистикийн мэдээллийн нэгдсэн сан

АГУУЛГА

• ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН МЭДЭЭ, ТҮҮНИЙ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ, ТОДОРХОЙЛОЛТ

• ХЭРЭГЛЭЭ БОЛОН АЧ ХОЛБОГДОЛ

• МЭДЭЭЛЛИЙН ЭХ ҮҮСВЭР

• ҮНЭ ЦУГЛУУЛАЛТ

• ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС ТООЦОХ АРГА ЗҮЙ

Page 3: Статистикийн мэдээллийн нэгдсэн сан

Хэрэглээний үнийн мэдээ гэж юу вэ???

ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН МЭДЭЭ, ТҮҮНИЙ ЕРӨНХИЙ

ОЙЛГОЛТ, ТОДОРХОЙЛОЛТ

Ямар мэдээлэл?

• Сагсанд сонгогдсон өргөн хэрэглээний гол нэрийн бараа, үйлчилгээний үнэ

Хаанаас?

• Нийслэл, аймгийн томоохон худалдааны цэгүүдээс

Хэн?

• Нийслэл, аймгийн статистикийн газар, хэлтсийн үнэ хариуцсан мэргэжилтнүүд

Хэзээ?

• Нийслэлд сар бүрийн 22-28-нд, аймагт сар бүрийн 18-20-нд, сумдад сар бүрийн 15-17-нд, мөн нийслэл хотод үнийн хэлбэлзэл ихтэй хүнсний гол нэрийн бараа болон түлш, шатахууны үнийг 7 хоног тутамд

Хэрхэн?

• Хэрэглээний сагсны дагуу батлагдсан маягт, каталогийн дагуу тухайн хугацаанд бараа тус бүрийн үнийг гурван өөр худалдааны цэгээс цуглуулна.

Зорилго

• Хэрэглээний үнийн индекс тооцох

Page 4: Статистикийн мэдээллийн нэгдсэн сан

Хэрэглээний үнийн индекс гэж юу вэ???

Хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэртөрөл, чанар өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаарөөрчлөгдөж буйг илэрхийлэх үзүүлэлт бөгөөд нэг өрхөөр буснийт өрхөөр тооцогдсон үнийн дундаж өөрчлөлтийгхаруулна.

ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН МЭДЭЭ, ТҮҮНИЙ ЕРӨНХИЙ

ОЙЛГОЛТ, ТОДОРХОЙЛОЛТ

Атар талх

-2018 оны 1 сард 1250 төгрөгийн үнэтэй-2018 оны 2 сард 1300 төгрөгийн үнэтэй

Үнийн өөрчлөлт: 4%

Атар талхны үнэ 2018 оны 2 сард өмнөх сартай харьцуулахад 50 төгрөгөөр буюу 4 хувиар өссөн байна.

Page 5: Статистикийн мэдээллийн нэгдсэн сан

Хэрэглээний бараа, үйлчилгээний сагс

Дундаж орлоготой өрхийн хэрэглээг төлөөлөх чадвартай, хүн амын өргөнхэрэглээний бараа, үйлчилгээний нэр төрлийн жагсаалт юм. 2018 оныбайдлаар Улаанбаатар хотын хэрэглээний сагс нийт 12 бүлгийн 344 бараа,үйлчилгээнээс, аймгийн сагс нийт 12 бүлгийн 238 бараа, үйлчилгээнээсбүрдэж байна.

12 бүлэг:

1. Хүнсний бараа, ундаа, ус

2. Согтууруулах ундаа, тамхи

3. Хувцас, бөс бараа, гутал

4. Орон сууц, ус, цахилгаан, түлш

5. Гэр ахуйн тавилга, бараа

6. Эм, тариа, эмнэлгийн үйлчилгээ

7. Тээвэр

8. Холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээр

9. Амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээ

10. Боловсролын үйлчилгээ

11. Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ

12. Бусад бараа, үйлчилгээ

ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН МЭДЭЭ, ТҮҮНИЙ ЕРӨНХИЙ

ОЙЛГОЛТ, ТОДОРХОЙЛОЛТ

Хувийн зориулалттай хэрэглээнийбараа, үйлчилгээний ангилал(ХЗХБҮА-COICOP)-ыг ашиглана. Энэангиллын дагуу хэрэглээний сагсныбараа, үйлчилгээг дараах 12 бүлэгтангилна.

Page 6: Статистикийн мэдээллийн нэгдсэн сан

Хэрэглээний бараа, үйлчилгээний жин

Өрхийн худалдаж авсан бараа, үйлчлүүлсэн үйлчилгээний нийтзардалд тухайн бараа, үйлчилгээний зардлын эзлэх хувь юм. Бараа,үйлчилгээний үнийн өөрчлөлт нь хэрэглэгчийн зарцуулсан зардлындүнд хэрхэн нөлөөлөхийг энэ жин илэрхийлнэ.

ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН МЭДЭЭ, ТҮҮНИЙ ЕРӨНХИЙ

ОЙЛГОЛТ, ТОДОРХОЙЛОЛТ

Бараа, үйлчилгээний бүлэгЖин Жин

2010 2015

НИЙТ ЖИН 100.0 100.0

Хүнсний бараа, ундаа, ус 29.3 26.1

Согтууруулах ундаа, тамхи 3.2 4.4

Хувцас, бөс бараа, гутал 16.1 16.6

Орон сууц, ус, цахилгаан, түлш 12.3 9.3

Гэр ахуйн тавилга, бараа 4.7 4.9

Эм, тариа, эмнэлгийн үйлчилгээ 3.6 3.6

Тээвэр 12.2 14.4

Холбооны хэрэгсэл, шуудангийн

үйлчилгээ4.4 4.4

Амралт, чөлөөт цаг, соёлын бараа,

үйлчилгээ2.8 3.1

Боловсролын үйлчилгээ 4.7 4.8

Зочид буудал, нийтийн хоол, дотуур

байрны үйлчилгээ2.6 3.0

Бусад бараа, үйлчилгээ 4.1 5.4

Жинг “Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа”-нд үндэслэн тооцдог.

Жишээлбэл, талхны жин нийт хэрэглээний хэдэн хувийг ТАЛХ эзлэдэг вэ гэдгийн харуулна.

Page 7: Статистикийн мэдээллийн нэгдсэн сан

ХЭРЭГЛЭЭ БОЛОН АЧ ХОЛБОГДОЛ

ХЭРЭГЛЭЭ

АЧ ХОЛБОГДОЛ

Инфляци буюу үнийн ерөнхий түвшнийөсөлтийн хэмжүүр

Хүн амын цалин, тэтгэвэр, тэтгэмж,бусад орлогын хэмжээг индексжүүлэх

Дотоодын нийт бүтээгдэхүүний тооцоо

Бусад эдийн засгийн анализ,төлөвлөлт, бодлого

Нийгэм, эдийн засгийн төлөв байдал,хэтийн хандлага, уялдаа холбоотойзөв бодлого, шийдвэр, анализ,төлөвлөлт

Page 8: Статистикийн мэдээллийн нэгдсэн сан

МЭДЭЭЛЛИЙН ЭХ ҮҮСВЭР

Хэрэглээний сагсанд хамрагдах бараа, үйлчилгээг сонгох,тэдгээрийн жинг тооцох мэдээллийн гол эх үүсвэр нь ӨНЭЗС/Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа/ байна. ӨНЭЗС-ны үрдүнгээс гадна, нөөц ашиглалтын хүснэгтийн өрхийнхэрэглээний зардал, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийнмэдээ, гадаад худалдааны статистикийн мэдээллийг ашиглана.

Хэрэглээний үнийн индекс тооцох мэдээллийн гол эх үүсвэр ньсум, аймаг, нийслэлийн худалдаа, үйлчилгээний цэгүүдээсцуглуулсан үнийн мэдээлэл болон хэрэглээний бараа,үйлчилгээний жин байна.

Page 9: Статистикийн мэдээллийн нэгдсэн сан

ҮНЭ ЦУГЛУУЛАЛТ

САР БҮРНийслэлд: 22-28-ндАймагт: 18-20-нд Сумдад: 15-17-нд

+ 7 хоногийн

үнийн мэдээ

ҮСХ-нд дамжуулна.Үнэ судлаачҮСХ-нд

боловсруулалт хийн, индекс

тооцно.

Хэрэглээний бараа, үйлчилгээний ҮНИЙГ цуглуулна.

-Сагсанд сонгогдсон бараа 373 (нийслэлд 344, аймагт 238, сумдад 142) нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг;-Худалдаа, үйлчилгээний томоохон зах, дэлгүүрээс (1500 орчим);-Нэг барааны үнийг 3 өөр цэгээс

Page 10: Статистикийн мэдээллийн нэгдсэн сан

ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС ТООЦОХ АРГА ЗҮЙ

ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САГС БҮРДҮҮЛЭХ ЗАРЧИМ:

Хэрэглээний сагсанд хүн амын үйлдвэрлэлийн бусзориулалтаар худалдаж авсан бараа, үйлчилгээг сонгоно.Сагсан дахь бараа, үйлчилгээнүүд нь шинж чанар, төрөл,хэлбэрээрээ тодорхой бүлэг, дэд бүлгүүдэд хуваагдана.

Жишээ нь: зүссэн талх гэсэн нэр төрөл нь хүнсний барааныталх, нарийн боов хэсэгт ангилна.

• Өрхийн өргөн хэрэглээний бараа, үйлчилгээ байх,• Тодорхойлолтын дагуу үнийг нь бүртгэх боломжтой

байх,• Зах зээлд тодорхой хугацааны туршид зарагдах

магадлалтай байх,• Хүн амын хэрэглээг төлөөлөхөд зайлшгүй

шаардлагатай бараа, үйлчилгээг хамруулна.

Page 11: Статистикийн мэдээллийн нэгдсэн сан

ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИНГ ТООЦОХ ЖИШЭЭ:

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанаас авчтооцдог.

Барааны жин =Худалдаж авсан тухайн барааны үнийн дүн

Өрхийн жилийн нийт зардал * 100%

Өрх жилд 7.0 сая төгрөгийн зардал гаргасан. Үүнээс405 мян. төгрөгөөр нь хонины мах худалдан авчээ.

Хонины махны жин = 405 000 төг

7 000 000 төг* 100% = 5.7 %

ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС ТООЦОХ АРГА ЗҮЙ

Page 12: Статистикийн мэдээллийн нэгдсэн сан

ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС ТООЦОХ ДАРААЛАЛ:

Нийслэл, аймаг бүр дээр бараа, үйлчилгээ бүрийн хувийн индексийг тооцно.

Бараа, үйлчилгээ бүрийн хувийн индексийг жингээр нь үржүүлэннийлбэрийг уг бараа, үйлчилгээний нийт жинд харьцуулан, тухайн бараа,үйлчилгээний улсын индексийг тооцно.

Аймгийн нийт бараа, үйлчилгээний хувийн индексийг аймгийн харгалзахжингээр үржүүлэн, тухайн аймгийн нийт жинд харьцуулж, аймгийниндексийг тооцно.

Бараа, үйлчилгээ бүрийн улсын индексийг улсын дүнд эзлэх жингээр ньүржүүлэн, нийлбэрийг улсын нийт жинд харьцуулж хэрэглээний үнийнулсын индексийг тооцно.

Аймаг бүрийн ерөнхий индексийг тухайн аймгийн улсын жинд эзлэх жингээрүржүүлж, нийлбэрийг улсын нийт жинд харьцуулж хэрэглээний үнийн улсыниндексийг тооцно.

Бараа, үйлчилгээний индекс тус бүрээр тооцсон үр дүн болон нийслэл,аймгийн индексээр тооцсон 2 үр дүн тэнцүү байна.

Дэд бүлэг, бүлгийн индекс тооцох зарчим аймгийн ХҮИ тооцох зарчимтайадил байна.

Бүсийн индекс тооцох зарчим улсын индекс тооцох зарчимтай адил байна.

ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС ТООЦОХ АРГА ЗҮЙ

Page 13: Статистикийн мэдээллийн нэгдсэн сан

ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС ТООЦОХ ТОМЬЁО:

Хэрэглээний үнийн индексийг Ласпейресийнхувиргасан индексийн томьёогоор тооцно.

QP

QP

P

P

P

P

P

P

P

P = I

ii

ii

i

i

i

i

it

it

it

itL

ct

00

00

0

1

1

2

2

1

1

))(())((

– тайлант үеийн хувиргасанЛаспейресийн индекс (t)t – тайлант үеi – бараа, үйлчилгээo – суурь үеP i

t - i барааны тайлант үеийн үнэP i

o – i барааны суурь үеийн үнэQ i

o - i барааны суурь үеийн жин

L

ctIЭнд,

ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС ТООЦОХ АРГА ЗҮЙ

Page 14: Статистикийн мэдээллийн нэгдсэн сан

ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС ТООЦОХ ЖИШЭЭ:

... АЙМГИЙН ХҮИ Жин 4 САР 5 САР

ЕРӨНХИЙ ИНДЕКС 1.000

01. ХYНСНИЙ БАРАА, СОГТУУРУУЛАХ БУС УНДАА

0.170

01.1 ХYНСНИЙ БАРАА 0.155

01.1.1 ТАЛХ, ГУРИЛ, БУДАА 0.042

01.1.1.2 ТАЛХ, НАРИЙН БООВ 0.006

Талх, зүсээгүй, ш 0.003 1250 1300

Гурилан боов 0.002 3500 3500

Жигнэмэг 0.001 1280 1300

01.1.2 МАХ, МАХАН БYТЭЭГДЭХYYН ...

ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС ТООЦОХ АРГА ЗҮЙ

Page 15: Статистикийн мэдээллийн нэгдсэн сан

ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС ТООЦОХ ЖИШЭЭ:

Хувийн индекс

Талхны хувийн индекс=5 сарын талхны үнэ/4 сарын талхны үнэ*100%Талхны хувийн индекс=1300/1250*100=104.0%Талхны үнэ 5 сард өмнөх сараас 4%-иар өссөн байна гэдгийн харуулна.

Дэд бүлгийн индекс

Талх, нарийн боов дэд бүлгийн индекс= (Талхны хувийн индекс* Талхны хувийн жин+Гурилан боовны хувийн индекс* Гурилан боовны хувийн жин+Жигнэмэгийн хувийниндекс*Жигнэмэгийн хувийн жин)/ Талх, нарийн боов дэд бүлгийн жинТалх, нарийн боов дэд бүлгийн индекс=(104.0*0.003+100*0.002+101.6*0.001)/0.006=102.3%Талх, нарийн боов төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ 5 сард өмнөх сараас 2.3%-иар өслөөгэдгийн харуулна.

... гэх мэтчилэн дэд бүлэг, бүлгийн индексүүдийг тооцно. Эцэст нь 12 бүлгийн индексүүдийндүнгээр ерөнхий индекс тооцогдоно.

Ерөнхий индекс=(Хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн индекс*түүний

жин+Согтууруулах ундаа, тамхины бүлгийн жин*түүний жин+...+Бусад бараа,үйлчилгээний бүлгийн индекс*түүний жин)/1.000

Энэ нь тухайн аймагт хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 5 сард өмнөх сараас хэрхэнөөрчлөгдсөнийг харуулна.

ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС ТООЦОХ АРГА ЗҮЙ

Page 16: Статистикийн мэдээллийн нэгдсэн сан

ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН УЛСЫН ИНДЕКС ТООЦОХ ТОМЬЁО:

EEEiIiEIEIE = Ij

ii

jj

iiiii

N

i .../*...**212211

Энд,

I N

i - i барааны улсын индекс1

iE -1 дүгээр аймгийн i барааны хэрэглээний жин

- 1 дүгээр аймгийн i барааны үнийн индекс1

iI2

iE - 2 дугаар аймгийн i барааны хэрэглээний жин

2

iI - 2 дугаар аймгийн i барааны үнийн индекс

j

iE - j -дүгээр аймгийн i барааны хэрэглээний жин

iI1

- j-дүгээр аймгийн i барааны үнийн индекс

j= 1….22 аймаг, нийслэлийн код

ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС ТООЦОХ АРГА ЗҮЙ

Page 17: Статистикийн мэдээллийн нэгдсэн сан

ДАРААХ ТӨРЛИЙН ИНДЕКСҮҮДИЙГ ТООЦНО:

Индексийн төрөл Тооцох арга

Суурь үеийнхтэй харьцуулсан

Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулсан

Өмнөх оны жилийн эцсийхтэй харьцуулсан

Өмнөх сарынхтай харьцуулсан

ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС ТООЦОХ АРГА ЗҮЙ

Page 18: Статистикийн мэдээллийн нэгдсэн сан

ҮР ДҮН: СТАТИСТИК

ҮСХ НЬ 1991 ОНООС ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКСИЙГ ТООЦОНТАРХААЖ БАЙНА.

2008 ОН ХҮРТЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ХҮИ-ЭЭР, 2008 ОНООСЭХЛЭН АЙМАГ, УЛААНБААТАР ХОТЫН ХҮИ-ЭЭР УЛСЫН ХҮИ-ИЙГТООЦОЖ БАЙНА.

ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН БҮСИЙН ИНДЕКСИЙГ 2012 ОНООС ХЗХБҮА-ЫН 12 БҮЛГИЙН ТҮВШИНД ТООЦОЖ, НИЙТЭД ТАРХААЖ БАЙНА.

САГС, ЖИНГ 1996, 2000, 2005, 2010, 2015 ОНД ШИНЭЧИЛСЭН.

“ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС ТООЦОХ АРГАЧЛАЛ”-ЫГ ОЛОНУЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АРГАЧЛАЛЫН ДАГУУБОЛОВСРУУЛСАН.

2018 ОНЫ БАЙДЛААР УЛААНБААТАР ХОТЫН ХЭРЭГЛЭЭНИЙ САГСНИЙТ 12 БҮЛГИЙН 344 БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНЭЭС, АЙМГИЙН САГСНИЙТ 12 БҮЛГИЙН 238 БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНЭЭС БҮРДЭЖ БАЙНА.

Page 19: Статистикийн мэдээллийн нэгдсэн сан

52.7

325.5

44.6

8.1 11.0

22.1

13.0 14.0 11.0

1.1

1991 1992 1996 2000 2004 2008 2010 2012 2014 2016

Инфляцийн жилийн түвшин, 1991-2016 оноор, хувь

ҮР ДҮН: СТАТИСТИК

Page 20: Статистикийн мэдээллийн нэгдсэн сан

АСУУЛТ ?

Page 21: Статистикийн мэдээллийн нэгдсэн сан

АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА

Вэб хуудас: www.nso.mn

Статистикийн мэдээллийн нэгдсэн сан: www.1212.mn