Top Banner

of 71

Shinechilsen udirdamj 2013

Jul 06, 2018

Download

Documents

Tumee Dash
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
  • 8/17/2019 Shinechilsen udirdamj 2013

    1/71

    Амны хөндийн салстын үрэвсэлт өвчнүүдийн оношилгоо,эмчилгээний удирдамж ( 2013)

    Тодорхойлолт: 

    Амны хөндийн өвчин нь Stoma (рот) гэсэн грек үгнээс гаралтай. Клиникийнанагаах ухаанд олон үгээр ба олон янзын нэршилээр бичигдэж байсан. 

    Орчин үед стоматит (stomatit) гэх ойлголтод амны хөндийн бүх эдийн үрэвслийг авч

    үзэхгүй зөвхөн амны салстын бүх хэсгийн үрэвслийг хамруулж үзэх болсон.

    Шалтгаан: Хүүхдийн амны хөндийн үрэвслийг үүсгэдэг гол үүсгэгч нь: •  Вирус

    •  Бактер

    •  Мөөгөнцөр

    • 

    Механикийн •  Физикийн 

    •  Химийн 

    •  Гэмтлийн •  Харшлын 

    •  Эмийн 

    Эдгээрээс элбэг тохиолддог нь мөөгөнцөрийн шалтгаант амны салстын үрэвсэл юм.

    Ангилал: Амны хөндийн салстын үрэвсэл нь (топографийн) байршлаараа өөр нэртэй байдаг. •  Дээд эрүүний ирмэгээс буйлны хэсгийн үрэвслийг гингивит

    •  Буйлны хөхлөгийн үрэвслийг папиллит

    •  Хэлний үрэвслийг глоссит•  Тагнайн үрэвслийг платинит

    •  Уруулын үрэвслийг хейлит

    Мөөгөнцөрийн шалтгаант амны салстын үрэвсэл 

    Хүүхдэд элбэг тохиолддог нь амны хөндийн хурц мөөгөнцөрт үрэвсэл юм. Үүсгэгч:

    Candida albicans (ховор тохиолдолд Candida tropicans, Candida crusei) нь дангаараа бахавсарч  тохиолдоно. Эдгээр үүсгэгчид нь хэвийн сапрофитийн байдалтай байсан

    үүсгэгч тодорхой нөхцөлд эмгэг төрөгч шинжтэй болж үрэвсэл үүсгэнэ. 

    Шалтгаан •  Хөхүүл, бага насны хүүхэд удаан хугацаагаар өвчилснөөс,

    •  Амны хөндийн салст гүйцэд хөгжөөгүй, 

    •  Шүлсний химийн орчин амархан өөрчлөгдөмтгий, •  Үрэвсэл үүсэх урьдчилсан нөхцөл нь гулгих, бөөлжих явдал юм.

    Ангилал: 

  • 8/17/2019 Shinechilsen udirdamj 2013

    2/71

      2

    Амны салстаар гарсан мөөгөнцрийн өөрчлөлт 3 хэлбэр байдаг.

     –   Хөнгөн

     –   Дунд –   Хүнд хэлбэрээр тохиолдоно.

    Эмнэлзүй: Эмнэлзүйн гол шинж тэмдэг нь амны хөндийн салстад өнгөр тогтох явдал.  Мөншүлс гоожих, амнаас нь эвгүй ялзарсан үнэр үнэртэнэ, уруул хуурай, амны өнцөг

    цуурна. 

    •  Хөнгөн үед: амны салстаар гарсан өнгөр хэсэг газрыг хамарсан, амарханхуурна. Өвчин 7 хоног үргэлжлэх бөгөөд дахилт өгөхгүй.

    •  Дунд үед: улайсан салст дээр хатуу плёнк хэлбэртэй өнгөр тогтож, хэлний уг,

    хатуу тагнай, уруулыг бүрхсэн, өвчин 10-15 хоног үргэлжилж, дахилт өгнө.•  Хүнд үед: плёнк маягийн өнгөр амны салстыг бүхэлд нь хамарсан, амны булан

    ангайхгүй, шүлс гоожих нь бага ба идэж чадахгүй халуурч, тайван бус байх ба

    өвчин 1 сар үргэлжилнэ. Өвдөлтөөс болж, хоол идэхгүй, жин буурч болно.

    Оношилгоо: 1.  Өгүүлэмж 

    2.  Бодит үзлэг 3.  Лабораторийн шинжилгээ (ЦДШ-д үрэвслийн шинж,  цус багадалт,

    Бактериологт амны салстаас арчдасын шинжилгээ авч үүсгэгч

    тодорхойлон антибиотик мэдрэг чанарыг тодорхойлно.)

    Эмчилгээ: •  Үндсэн өвчинг эмчлэх ба хүнд явцтай үед антибиотик хэрэглэнэ (бусад

    халдвартай хавсрах учир)•  1%-ийн аналины будаг, генцианвиолетийн уусмал, 20% глицериний уусмал

    түрхэж хэрэглэнэ.

    •  0.7% тамедин иодын уусмалыг өдөрт 3-4 удаа 5-10 мл хэмжээгээр 30-60 секундхугацаанд уусмал өнгөгүй болтол зайлах ба угаах, цэвэрлэх, шавших, тампон

    тавих (5-15 мин) зэргээр хэрэглэнэ. 

    •  Ахлах насны хүүхдэд амны салстад 5% нистатин буюу леворин суспенз

    түрхэнэ.•  Нистатин 2 хүртэлх насанд 2500 Ед/кг, 2-6 насанд 20 Ед/кг, 6-аас дээш насанд

    хоногт 200-250000 Ед/кг-ийг хоногт 3-4 удаа 14 хоног уух,  флюконазолыг

    (дифлюкан) 6 мг/кг-аар тооцон өдөрт 1 удаа эхний өдөр, 2 дахь өдрөөс 3 мг/кгтооцож уулгана. 

    •  Колибактерин, лакто ба бифидум, пробифорыг  түрхэх болон уулгаж болно.

    Мөн линексийг нярайгаас 2 настайд 1ш-ээр өдөрт 3 удаа, 2-12 насанд 1-2 ш-ээрөдөрт 3 удаа, 12 наснаас дээш хүүхдэд 2ш-ээр өдөрт 3 удаа хоол идсэний дараа

    ууж хэрэглэнэ.  Нярай хүүхдэд бүрээсийг задалж бага зэргийн бүлээн усанд

    найруулж уулгана. Энеролыг 250 мг-аар өдөрт 1-2 удаа өгнө. 

    •  Архаг мөөгөнцрийн гаралтай амны хөндийн салстын үрэвслийн үед низорала 5мг/кг-д бодож, амаар өдөрт 1 удаа, 10-14 хоног хэрэглэнэ. Өвчин намжих үед

    хасна. 

    Анхаарах: 

  • 8/17/2019 Shinechilsen udirdamj 2013

    3/71

      3

    •  Угаах, түрхэх эмчилгээг хоол идсэний дараа хийнэ. 

    Цочмог херпес вирүсийн шалтгаант амны үрэвсэл 

    Цочмог херпес вирүсийн шалтгаант амны үрэвслийг цочмог афтозный стоматит

    ч гэдэг. 

    Үүсгэгч: Herpes Simplex буюу ердийн херпес 

    Халдвар дамжих зам: Халдвар агаар дуслын ба хүрэлцэх замаар тарна. Халдвар 4-8 хоног үргэлжилнэ. 

    Ангилал:Өвчин үүсэхдээ дараах үе шатаар үүснэ. 

    •  Халдварлах үе (далд үе) 

    •  Урьдал үе 

    • 

    Тууралтын үе •  Намжих үе 

    Эмнэл зүй: Амны салстад цэврүү үүсэх, эдгээр нь хагарч, шалбархай үүсгэнэ (Aphthae-амны

    хөндийн шархлаат тууралт). Өвчин голдуу 6 сараас 3 насанд тохиолдоно.

    •  Хордлогын ба амны салстын өөрчлөлтөөр илэрнэ.

    •  Урьдал үед:  –   Амны салст нилэнхий улаан

     –   Ойролцоох лимфийн булчирхай томорно. Энэ үед оношийг ханиад  ба

    гүйлсэн булчирхайн үрэвсэл болон бусад амьсгалын замын өвчин гэсэн

    оношийн дор өнгөрдөг. Ерөнхий шинж:  Халуурна, ядрах, сулрах, толгой өвдөх, арьс ба булчингийн хэт

    мэдрэгжил, арьс цайх, хоолонд дургүй болгох, бөөлжис цутгах, бөөлжих шинж гарах

    ба хоол залгихад өвдөнө. Эрүүний дор лимфоаденит байна. 

    •  Ид үед халуун нэмэгдэж, амны хөндийн салст улайсан, хавантай болсон байна.Дараа нь 2-3 ширхэг ба хэдэн арван цэврүү гарна. Хурц херпесийн амны

    үрэвслийн  үед шүлс ялгаралт ихэснэ. Шүлс зууралдсан унжралдсан, ам эвгүй

    үмхий ялзарсан үнэртэй, уруул хуурайшиж хагарна. Улмаар өнгөрөөрхучигдана. Амны салс цуурсан байна. 

    Оношлогоо: 

    • 

    Эмнэлзүй ба лабораторийн үзүүлэлт чухал нөлөөтэй.•  Эмнэлзүйн  оношийг яг тавих тохиолдол нь их хэмжээний цэврүүт тууралт

    улайсан гадаргуу дээр гарна.•  Цэврүүнээс шинжилгээ авч, будаж харахад том эс ба цөм дотор  херпесийн 

    вирүс байна.

    •  Энэ аргын дутагдалтай тал нь салхин цэцгийн вирүс, бүслүүр херпесээс ялгахадбэрхшээлтэй, мэдрэг байдал 60%. 

    •  Иммунофлюресценцэд голдуу мэдрэг байна.

  • 8/17/2019 Shinechilsen udirdamj 2013

    4/71

      4

    Эмчилгээ: •  Бусад эрүүл хүүхдээс тусгаарлана.•  Аяга, халбагаа тусад нь хэрэглэнэ.

    •  Халуурах үед хэвтрийн дэглэм барина.

    • 

    Хоол нь механик ба химийн хувьд зөөлөн байна. •  Их хэмжээгээр шингэн уулгана. Хурц бус сүү, сүүн бүтээгдэхүүн өгнө. Өндөг,

    цөцгий өгч болно.

    •  Хоолыг шинэ бэлдсэн цочроох зүйлгүй, шүүс, жимс, ногоо (лууван, байцаа,

    алим) өдөрт 3-4 удаа хооллож, завсарт нь шингэн уулгана.•  Хоол идэхийн өмнө өвчин намдаах зорилгоор 1-2%-ийн новокайны уусмалаар

    уруулаас эхлэн гэмтсэн салстад түрхэж арчина.

    •  Хоол идсэний дараа хоолны үлдэгдлийг амны хөндийгөөс цэвэрлэнэ. Энд1:5000 марганцын уусмалаас сул ягаан өнгөөр том хүүхдэд зайлуулна, харин

    бага насанд арчина.

    •  Толгойг бөхийлгөж байгаад бургуйгаар угааж өгнө.

    • 

    Дараа нь амны хөндийн салстад 2-3%-ийн метилен хөхийн усан уусмал эсвэлчацарганы тос түрхэнэ. 

    •  Ацикловерийг салстад түрхэхгүй. Үүнийг зөвхөн уруулын херпесийн

    өөрчлөлтөд хэрэглэнэ.•  2 нас хүртэл хэвийн дархлаатай хүүхдэд херпесийн өөрчлөлт арьс ба дотор

    эрхтэнд байгаа үед вирүсийн эсрэг эм ацикловер дотуур 40-50 мг /кг хоногт

    хэрэглэнэ.•  2 наснаас дээш бол 1 гр/хоногт дээд хэмжээ нь 4 удаа хоногт хэрэглэнэ. Зарим

    хэвлэлд ууж хэрэглэхэд үр дүн өгөхгүй харин дахилт өгүүлж байна гэж үздэг.

    •  Өвчин намжих үед антисептик хэрэглэнэ. Фурацилин, риваноль зэрэгмөөгөнцрийн эсрэг эм хэрэглэнэ.

    1. УЛААН ХООЛОЙН СӨРӨГ УРСГАЛ БА ТҮҮНЭЭС ҮҮССЭН ҮРЭВСЛИЙНОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ УДИРДАМЖ (2013№) 

    1.1.  Тодорхойлолт: Улаан хоолойн доод хуниасын булчин суларснаас ходоод, дээдгэдэсний агуулагдахуун улаан хоолойд сөрж орсноос улаан хоолойн төгсгөлийнхэсгийн салст үрэвсэх эмгэгийг улаан хоолойн сөрөг урсгалт үрэвсэл гэнэ

    (Багажийн шинжилгээгээр батлагдсан байх ёстой). 

    Улаан хоолойн сөрөг урсгал гэдэг нь: Ходоодны агууламж хоолны зарим хэсэг улаанхоолой руу буцаж орох үзэгдэл юм.

    •  Физиологийн сөргөө: хэтрүүлэн хооллосны улмаас хүүхэд, насанд хүрэгчдэд

    физиологийн сөргөө ажиглагддаг. 

    •  Физиологийн сөргөө /гулгилт/: бүтцийн өөрчлөлтгүй эсвэл ХУХСУӨ-нийэмнэлзүйн шинжгүй атлаа сөргөө илэрч байвал физиологийн сөргөө гэнэ.

    Нэлээд элбэг тохиолдох ба хүүхэд хатуу зүйл идэхээр хахах үндсэн зовууртай

    байдаг. Хөхүүл, бага насны хүүхдийн 50% түүнээс дээш хувьд хоногт 2 ба

    түүнээс олон удаа сөргөө ажиглагддаг. Том хүүхэд, насанд хүрэгчидтэй

    харьцуулахад хөхүүл, бага насныхан кг жинд тохирох шингэнээс хэт их шингэн

  • 8/17/2019 Shinechilsen udirdamj 2013

    5/71

      5

    ууж хэрэглэдэгтэй холбоотой. Ихэнх хөхүүл хүүхэд ой хүртлээ гулгимтгай

    байдаг. 

    •  Регургитац: ходоодны агууламж улаан хоолойн доод хуниас руу аяндаа сөржорох, энэ нь бөөлжилтөөс ялгаатай. Бөөлжилтийн үед бөөлжих рефлексийн

    дүнд ходоодны агууламж “хүчээр” улаан хоолойн доод хуниас руу сөрж ордог.

    1.2.  Шалтгаан: Улаан хоолойн бүтцийн өөрчлөлт 

    •  Улаан хоолойн өрцний хэсгийн ивэрхий 

    •  Таргалалт 

    •  Улаан хоолойн мэс заслын дараа

    •  Улаан хоолой богино байх

    Булчингийн шалтгаан •  Холбогч эдийн эмгэг

    •  Улаан хоолойн төгсгөл хэсгийн хуниурт даралт буурснаас дутуу хаагдах Гадаад шалтгаан: Тамхи, архи, шоколад, кофе, өтгөн цай, эмийн бодис (кальцийнантогонист, β-адреноблокатор, нитрат, антихолинерг эмийн бэлдмэл) 

    1.3.  Ангилал: Орчин үед улаан хоолойн сөргөөт өвчин нь: 

    1.  Шалбархайт бус улаан хоолойн сөргөөт өвчин (60-65%)

    2.  Рефлюкс эзофагит (30-35%)

    1994 оны (Лос-Анжелес) олон улсын гастроэгтерологчдын 10- р их хурлын ангиллааруян дурангийн шинжилгээнд гарсан өөрчлөлтөнд тулгуурлан 4 зэрэгт хуваана.

    1.  А зэрэг улаан хоолойн доод хэсэгт 5 мм-ээс ихгүй хэмжээтэй 1-2 шалбархай

    хананд байрлах 

    2.  В зэрэг улаан хоолойн доод хэсэгт 5 мм-ээс их хэмжээтэй 1-2 шалбархай ханандбайрласан байх

    3.  С зэрэг олон тооны шалбархай нийлж, тууш шалбархай үүсгэх бөгөөд энэ

    өөрчлөлт нь улаан хоолойн доод хэсгийн гадаргуун 75% -иас бага талбайгхамарна. 

    4.  Д зэрэг улаан хоолойн доод хэсгийг бүрэн хамарсан шалбархай нь улаан

    хоолойн гадаргуугийн 75%-аас их талбайг эзэлж цус алдалт, сорвижил,нарийсал, шархаар хүндэрдэг. 

    1.4 Эмнэлзүй:  Бижийн хамшинж:  Исгэлэн зүйлээр гулгих, тонгойх, бөхийх үед гулгих нь

    ихсэх, цээж гашуун оргих, бөөлжих, хүндэрсэн үед цустай бөөлжих, амнаас

    исгэлэн үнэр үнэртэх, амт мэдрэхэд бэрхшээлтэй болох, унтаж байхад шүлс их

    ялгарах, эдгээр шинж тэмдэг антацид уусны дараа дарагдана.   Өвдөлтийн хамшинж: Халуун, хайрсан, шарсан хоол идэх үед цээжний араар

    хорсож, халуун оргиж өвдөх, өвдөлт ар нуруу руу дамжилт өгнө.   Зарим тохиолдолд: Эмнэлзүйн шинж тэмдэг илрэхгүй байж болно.  Хүндэрлийн шинж: Өвдөлт нь хүзүү, нуруу, өвчүүний араар өвдөж, горойх,

    цустай бөөлжих шинж илэрнэ.

    Сонгомол: 

  • 8/17/2019 Shinechilsen udirdamj 2013

    6/71

      6

    •  Хэт их гулгих/бөөлжих 

    •  Дотор муухайрах 

    •  Жин буурах/өсөлт хөгжилт удаашрах 

    •  Хооллох үед цочромтгой болох, эвхэрэх, гэдсээр өвдөх/хоолноос

    татгалзах 

    •  Горойх 

    •  Цээж, аюулхай орчим эвгүй оргих 

    •  Зогисууламтгай болох 

    •  Цустай бөөлжих/цус багадалт-төмөр дутлын 

    •  Аспирацийн уушгины үрэвсэл 

    •  Улаан хоолой нарийслаас улаан хоолой бөглөрөх

    Сонгомол бус: 

    •  Цээж шуугих/эмчлэгддэггүй багтраа 

    •  Ханиалга/стридор 

    •  Хөхрөх шинж үе үе тохиолдох 

    •  Нойр хулжих 

    •  Ерөнхийдөө цочромтгүй, тайван бус болох 

    •  Мэдрэл-зан үйлийн хамшинж: амьсгалаа түгжих, сандифер хамшинж,

    таталт төст шинж тохиолдох, дистони болох 

    •  Амьсгалын замын өвчин хурдан хүндрэх 

    •  Амьсгалаа түгжих/гэнэт нас барах эрсдэлтэй. 

    Хөхүүл хүүхдийг хооллох явцад тэр даруй эсвэл хооллосны дараагаар хөхрөх,

    хахах, бөөлжих шинж илэрч байвал ХУХСУӨ-нийг сэжиглэж болно.

    1.5 Оношилгоо: •  Өвчний өгүүлэмж: Дээр дурьдсан сонгомол буюу сонгомол бус шинж тэмдэг

    илэрч буй эсэхийг асууж тодруулна. 

    •  Улаан хоолойн шинж тэмдгүүд: цээж хорсох шинж 75%-д тохиолдоно.Хүчиллэг зүйл удаан хугацаагаар хүрсэнээс цээж хорсдог. Улаан хоолойн

    салстын  pH

  • 8/17/2019 Shinechilsen udirdamj 2013

    7/71

      7

    •  Уян дурангийн шинжилгээ: Улаан хоолойн салстын байдал сөрөг урсгал,кардийн хуниурыг харж үрэвслийн зэргийг тогтоож, шарх, бүтцийн өөрчлөлт,

    Барретын улаан хоолойн үед эдийн шинжилгээ авна. 

    •  Рентген шинжилгээ: тодруулагчтай харж сөрөг урсгал, өрцний ивэрхий, улаанхоолойн нарийсалт зэргийг тогтооно. 

    • 

    Манометрийн шинжилгээ: улаан хоолойн доод хуниасны орчим дахь даралтыгтодорхойлно (20 мм.м.у.б-аас бага байна).

    •   рН-метрээр 24 цагт улаан хоолойн орчинг тодорхойлоход 4-өөс бага бол сөрөгурсгалтай гэж үзнэ (Улаан хоолойн рН 7-7.5 хэвийн). Энэ шинжилгээгээр шинж

    тэмдэггүй үед онош тодруулах ач холбогдолтой. 

    •  ЭХО (бусад эрхтэний өөрчлөлт байгаа эсэхийг ялгана.) 

    •  ЭКГ (ИБС-ээс ялгана.) 

    1.7  Ялган оношилгоо: •  Улаан хоолойн биш шинж гарсан үед ИБС, бронхиальный астм 

    •  Биопсигоор ялган оношлогоог хийнэ. 

    •  Халдвар /шээс дамжуулах замын халдвар, гастроэнтерит/, 

    •  Гэдэсний түгжрэл /пилорусын стеноз, нарийн гэдэсний битүүрэл, буруу

    эргэлт/, 

    •  Хүнсний харшил /үнээний сүү, буурцагны харшил, целиак/, 

    •  Бодисын солилцооны өвчин /чихрийн шижин, төрөхдөө л бодисын

    солилцооны эмгэгтэй байх/, 

    •  Сэтгэцийн асуудал /түгшүүр, сэтгэлийн дарамт/, 

    •  Эмийн шалтгаант бөөлжилт /цитотоксик буюу эс хордуулагч эмүүд/, 

    •  Амьсгалын замын суурь өвчнүүд /багтраа, муковисцидоз/, 

    •  Гулгидасаа эргэн залгих /руминац/ 

    •  Ходоод-улаан хоолойн сөргөө ба амьсгалын замын өвчин: •  Гэнэт амьсгал бөглөрч, амьсгалаа түгжиж хөхрөх, гипоксиемид орох нь

    ходоод-улаан хоолойн сөргөөн нэг шинж. Амьсгалын замын эмгэгтэй хүн

    гэнэт апноэ болох үед ходоод-улаан хоолойн сөргөө үүссэн байж болно гэж

    маргалдсаар байгаа. Үүний механизм нь төвөнхийн булчин агчсантай

    холбоотой ба үе үе стридор өгч болно. Томоохон хүүхдэд агчилтат хяхатнаа

    амьсгал, хоолой сөөнгөтөх эсвэл дууны хөвч хөөж хавагнадаг. 

    •  Ходоод-улаан хоолойн сөргөөтэй хүүхдийн ихэнх хувьд амьсгалын замын

    ужиг өвчин /багтраа/ тохиолддог. Энэ нь амьсгалын замын анхадагч ба

    хоёрдогч эмгэгтэй хүүхдэд хоёрдогчоор ХУХС тохиолдох эсвэл уушгины

    эдгэрэшгүй эмгэг /багтраа, муковисцидоз, дархлаа дутагдалтай хүүхэд,

    мөгөөрсөн хоолой-улаан хоолойн цоорхой/ байснаар хэт их ханиах, улмаар

    сөргөө үүссэн байж болно.

    1.8 Эмчилгээ: 

  • 8/17/2019 Shinechilsen udirdamj 2013

    8/71

      8

    1.8.1 Хоол: Хэт халуун хоол, хайрсан  шарсан хоол, хийжүүлсэн ундаа, халуун ногоозэрэг цочроох зүйлийг хориглоно. Хоол №1а,1-ийг өвчний сэдрэлээс шалтгаалж

    өгнө. 1.6.2 Дэглэм:  Дараах зүйлийг зөвлөнө: 

    •  Хоол нэг дор ихээр идэхгүй байх 

    • 

    Хоол идсэний дараа хэвтэхгүй, унтахаас 3 цагийн өмнө хоол идэхгүй байх •  Улаан хоолойн салстыг цочроох хүнс хэрэглэхгүй байх (өөх тос ихтэй өтгөн

    сүү,  цөцгий,  торт,  пирожн,  өөх  ихтэй  мах,  хиам,  архи, кофе, өтгөн цай, шоколад, цитрусын төрлийн жимс, томат, сонгино, сармис, хийжүүлсэн ундаа,

    хайрсан шарсан хурц хоол)

    •  Унтахдаа орны толгойг өндөрлөх, өндөр дэртэй унтах, унтахдаа доош харж

    буюу баруун хажуугаараа хэвтэх 

    •  Тарган бол жингээ хасах

    •  Хэвлийн дотор даралт ихэсгэх бариу хувцас, бүсээ чанга бүслэх, 2 гартаа 8-10кг-с илүү ачаа өргөхгүй байх 

    •  Тамхи татахгүй байх 

    •  Цэвэр агаарт явах •  Рефлюкс үүсгэх эмийг (тайвшруулах, нойрсуулах, кальцын каналын ингибитор, 

    альфа- бета- адреноблокатор, тиофиллин, простагландин, нитритын бэлдмэл)

    хэрэглэхэд анхаарах 

    •  Хөхүүл хүүхдийг 2-3 цагийн зайтай хөхүүлнэ. 

    1.6.3 Эмийн эмчилгээ:•  Улаан хоолойн салст хамгаалах антацитүүд: Альмагель (Аlmagel) 0.5-1.0 мл/кг

    өдөрт 3-4 удаа хоол идэхээс 30 минутын өмнө уулгах, Альмагель А-г өвдөлт

    ихтэй үед 5-7 хоног хэрэглэнэ. Фосфалюгель (Fosfalugel) 6 сар хүртэл хүүхдэд

    нунтаг бол (уутны) шингэн суспенз хэлбэрээр 1 цайны халбагаар, 6 сараас дээшнасны хүүхдэд 1 бүтэн 1/2 ба 2 цайны халбагаар өдөрт 3-4 удаа өгнө. Маалокс

    (Мааlоx) 10-15 мл-ээр өдөрт 3-4 удаа, хоолноос 1.5-2 цагийн дараа ба шөнө,эсвэл ходоод өвдөх үед ууна. Гастал (Gastal) 1/2-1 шахмалаар хоол идсэнээс 1цагийн дараа орой унтахын өмнө хүлхэж ууна. Релцерыг 10-15 насны хүүхдэд 1

    цайны халбагаар өдөрт 3-4 удаа, 15 наснаас дээш хүүхдэд 1-2 цайны халбагаар

    өдөрт 3-4 удаа 14 хоног хүртэл өгнө. Дээр дурьдсан эмнүүдээс аль байгаагаас ньнэгийг сонгож хэрэглэнэ. Антацид эмүүд бол шинж тэмдэгийн эмчилгээ юм. 

    •  Ходоодны хүчил дарангуйлах эмчилгээ: Улайлтгүй сөрөг урсгал байвалпротоны шаруургын эмийг хоногт нэг удаа хоолноос өмнө өгч 4-6 долоо хоног

    хэрэглэж цаашид барих тунг эмчилгээний тунгийн хагас ба 3 хоногт 1 удаашинж тэмдэг арилтал өгнө. Улайлттай сөргөөт өвчин байвал протоны

    шахуургыг хориглогч эмийг 8 долоо хоног хүртэл өгнө. Улайлт нь удаан

    эмчлэгдэх, эсвэл бусад шинжүүдтэй хавсарч байвал энэ эмийг 12 долоо хоногболон түүнээс дээш хоногоор өгнө. Барих тунг улаан хоолойн улайлттай

    үрэвслийн үед эмчилгээний тунгийн хагасаар 26 долоо хоног, хүндрэлтэй цус

    алдалттай бол 52 долоо хоног өгнө. 

    •  Ходоодны хүчил дарангуйлах эмчилгээг  улаан хоолойн салстын үрэвслийнзэргээс шалтгаалж сонгож хэрэглэнэ. Дурангаар үрэвсэл А зэрэгтэй үед Н2 

    хориглогч эм болох фамотидин (квамател, гастросидин)-ийг 1-2 мг/кг-аар өдөрт

    2 удаа, ранитидин (зантак, ранисан, низатидин)  8-10 мг/кг-аар хоногт 2 удаа

  • 8/17/2019 Shinechilsen udirdamj 2013

    9/71

      9

    өлөн үед өглөө, оройд ууж, 1-2 долоо хоног хэрэглэнэ. Үрэвслийн В, С, D

    зэргийн үед протоны шахуургын саатуулагч  омепразол, ультоп,  париет,

     рабепразол,  ланцепразол зэргийн аль байгааг 0.5-1 мг/кг хоногт тооцож өглөөөлөн, орой  унтахын өмнө ууж хэрэглэнэ. Хэрэглэх хугацаа үрэвслийн зэргээс

    шалтгаалж А- 2-3, В -3-4, С- 4-6 долоо хоног D- 3-6 сар  ба  түүнээс дээш

    хугацаагаар хэрэглэнэ.•  Хөдөлгөөн зохицуулах эмүүд: Метоклопрамид (  metoclоpramidum, церукал,церуглан, реглан) 0.005-0.01 г (5-10мг) шахмал, 0.5-1%- 2 мл уусмалаас 1 мг/кг

    өдөрт 2-3 удаа хэрэглэнэ. Домперидон (domperidone) 0.01 г шахмал 20-30 кг

    жинтэй хүүхдэд 1/2 шахмал, 30 кг-аас дээш 1 шахмалаар өдөрт 2 удаа, нярай,хөхүүл насны хүүхдэд 20 кг-аас бага жинтэй хүүхдэд хэрэглэхгүй. Цисаприд

    (cisapride) 1 шахмал 5-10 мг хүүхдэд 0.2 мг/кг -аар 0.1%-ийн суспензээс 1-5

    насанд 0.0025 г буюу 2.5 мг, ахлах насанд, 5-10 мг өдөрт 2-3 удаа хоолноос 15

    минутын өмнө ууна. 0.2-0.5%-ийн 2 мл тариагаар хэрэглэнэ. 

    •  Гулигалтаар цөс гарч ирвэл урсофалькийг 15-25 мг/кг тунгаар тооцож 14-21хоног өгнө. 

    • 

    Үрэвслийн эсрэг эсийн нөхөн төлжилтийг сайжруулах: Сукральфат (вентер,алсукрал) 40-80 мг/кг буюу 0.1-0.2-0.3 өдөрт 3 удаа хоолноос 1-1.5 цагийнөмнө 15-21 хоног өгнө. В-ийн төрлийн амин дэмүүд, Е, А аминдэмүүд өгнө.Актовегин тариагаар хэрэглэнэ.

    1.6.4  Эмийн бус эмчилгээ: Цочмог үе намдсаны дараа хийнэ (зүү эмчилгээ). 1.6.5  Мэс заслын эмчилгээ: Эмийн эмчилгээнд үр дүнгүй, хүндэрсэн үед хийнэ. 1.7  Эмчилгээний хугацаа: Улаан хоолойн сөрөг урсгалт үрэвслийг эмнэлэгт 7-10

    хоног эмчилнэ. 

    1.8. Хүндрэл:•  Шарх үүсэх 

    •  Бүтэц нь өөрчлөгдөх 

    • 

    Цус алдах •  Барретын улаан хоолой 

    •  Аденокарцинома 

    1.9 Хяналт: 3-6 сар тутамд сэргийлэх үзлэгт хамрагдаж, өвчин сэдрээгүй бол жилднэг удаа шинжилгээг давтан хийнэ. Хүндэрсэн тохиолдолд  3 сар тутам шинжилгээг

    давтан хийнэ. 

    2. ХОДООД, ДЭЭД ГЭДЭСНИЙ АРХАГ ҮРЭВСЛИЙН ОНОШЛОГОО,ЭМЧИЛГЭЭНИЙ УДИРДАМЖ (К.29)

    2.1 Тодорхойлолт: Ходоодны салст үрэвсэж, эсийн нөхөн төлжил алдагдаж, булчирхайн эсүүдхатангиршин, ходоодны шүүрэл ялгарлын ба хөдөлгөөний үйл хямрах байдлаарилэрдэг, аажим удаан явцтай эмгэгийг ходоодны архаг үрэвсэл гэнэ.2.2 Шалтгаан, нөлөөлөх хүчин зүйл: Гадаад (анхдагч) хүчин зүйл 

    •  Хооллолтын дэглэм алдагдах

    •  Эмийн бэлдмэлийн зохисгүй хэрэглээ

  • 8/17/2019 Shinechilsen udirdamj 2013

    10/71

      10

    •  Архаг хордлого

    •  Мэдрэл сэтгэцийн цочирдол 

    •  Харшил 

    Дотоод (хоёрдогч) хүчин зүйл 

    •  Хеликобактер (НР) 

    •  Элэг, цөс, нарийн гэдэс, нойр булчирхайн архаг өвчнүүд •  Дотоод шүүрлийн булчирхайн өвчнүүд 

    •  Бодисын солилцооны хямралууд 

    •  Хүчилтөрөгчийн архаг дутал 2.3 Ангилал: (Сиднейн ангилал 1990,1994) 

    I.Шалтгаанаар нь:•  НР шалтгаантай (95%), өөсөө дархлаат (5%), реактивный, шалтгаан

    тодорхойгүй II.Хэлбэрээр: 

    •  Цочмог, архаг, онцгой хэлбэр (гранулёматозный, эозинофильный) III.Үрэвслийн байрлалаар:

    •  антраль хэсгийн •  ёроол хэсгийн •  нэлэнхүй 

    IY.Бүтцийн хэсэг: 1. Дурангийн шинжилгээнд үндэслэн: 

    •  Улайлттай (өнгөц), шалбархайт, цусархагшилт •  Хатангиршилт •  Хэт төлжилт 

    2.Ходоодны салстын эсийн шинжилгээнд үндэслэн: •  Шалбархай, цус харвалттай үрэвсэл •  Хатангиршил (бага, дунд илэрхий ) •  Эсийн шинэчлэл хямарсан-хучуур эдийн метаплази 

  • 8/17/2019 Shinechilsen udirdamj 2013

    11/71

      11

    Ходоодны шүүрлийн шинжээр: •  Хэвийн •  Ихэссэн •  Шүүрлийн үйл буурсан 

    Өвчний үе шатаар: •  Сэдрэл 

    • 

    Хагас намжилт •  Намжилт 

    Мөн ходоодны архаг үрэвслийг үрэвслийн шинжээр нь дараах байдлаар ангилж болно.Үрэвслийн шинж давамгайлсан архаг гастрит:

    •  Халдварын шалтгаант (вирүс, нян, H. pylori, мөөгөнцөр, шимэгч) •  Өөрийн дархлаат•  Мөхлөгөнцөрт (Кроны өвчин, сүрьеэ) •  Өвөрмөц (Эозинофилт, лимфоцитэт)

    Үрэвслийн шинж сул илрэх архаг гастрит:•  Үрэвслийн эсрэг дааврын бус бэлдмэл•  Архи, хар тамхи•  Туяа

    • 

    Цөсний сөргөө урсгал •  Цус хомсрох•  Өрцний ивэрхий•  Менетрийн өвчин, Золлингер-Эллисоны хамшинж

    2.4 Эмнэлзүй:4 үндсэн хамшинжээр илэрнэ. 

    •  Өвдөлтийн хамшинж •  Биж хамшинж •  Мэдрэл сульдлын хамшинж •  Бодисын солилцооны хямрал 

    2.5  Оношилгоо: Ходоодны архаг үрэвсэл нь ямар нэгэн эмнэлзүйн шинж тэмдэггүйгээр илэрч болно. 1.  Өвчний өгүүлэмж (диспепсийн шинж, аюулхайд өвдөх шинж, мэдрэл сульдлын

    хамшинж илэрнэ.)2.  Бодит үзлэг (арьс салстын өнгө, хумсны байдал, Менделийн шинж, хэлний өнгөр

    зэрэг)3.  Лабораторийн шинжилгээ:

    •  Цусны шинжилгээ (атрофический гастрит байвал В12 дутлын цус багадалтилэрнэ. Гемоглобин буурч, өнгө илтгэгч нь ихсэнэ.)

    •  Шээсний шинжилгээ •  Биохими (уураг, альбумин, холестрин, глюкоз, билирубин, трансаминаз,

    амилаза, сийвэнгийн төмөр үзнэ.)•  Цусны бүлэг, резус тодорхойлох •  Баасанд далд цус алдалтыг үзэх 

    Эдгээр шинжилгээ нь өвөрмөц биш юм. •  Цусанд хеликобактер үзнэ. Инвазив арганд уреазын тест, морфологийн арга

    орно. Инвазив бус арганд амьсгалын тест орно. •  Аутоиммуны байвал антител тодорхойлно. Ходоодны параэнтерал эсийн

    антител тодорхойлно.•  Пепсиноген I тодорхойлно. •  Боломжтой бол ходоодны шүүс шинжилнэ.

    4.  Багажийн шинжилгээ:•  Уян дурангийн шинжилгээ, эдийн шинжилгээ 

  • 8/17/2019 Shinechilsen udirdamj 2013

    12/71

      12

    •  ЭХО- р элэг, цөс, нойр булчирхайг харна. 2.6  Ялган оношилгоо: 

    •  Ходоод, дээд гэдэсний шархлаа өвчин •  Цөсний замын үйлийн хямрал •  Мухар олгойн цочмог үрэвсэл •  Шимэгч хорхойтох өвчин 

    • 

    Ходоодны үйл ажиллагааны хямрал •  Ходоодны хавдар 

    2.7 Эмчилгээ: 2.7.1 Хоол эмчилгээ: Хоол №1а, 1б, 1 өгнө. 2.7.2 Дэглэм: Ходоод, дээд гэдэсний шархлаа сэдвээс үзнэ үү. 2.7.3  Эмийн эмчилгээ:  Ходоодны архаг үрэвсэл олон шалтгаантай учир үүсгэж байгаашалтгаан, шүүс ялгаруулалт, дурангийн болон эсийн өөрчлөлтөөс хамаарч эмчилгээгхийнэ. 

    •  Ходоодны шүүс ялгаралтыг зохицуулж, шимэгддэггүй антацитүүд: альмагель(Аlmagel) 0.5-1.0 мл/кг өдөрт 3-4 удаа хоол идэхээс 30 минутын өмнө уулгах,альмагель А-г өвдөлт ихтэй үед 5-7 хоног хэрэглэнэ. Фосфалюгель (Fosfalugel) 6сар хүртэл хүүхдэд нунтаг бол (уутны), шингэн суспенз хэлбэрээр 1 цайныхалбагаар, 6 сараас дээш насны хүүхдэд 1 бүтэн 1/2 ба 2 цайны халбагаар өдөрт 3-4удаа өгнө. Маалокс (Мааlоx) 10-15 мл-ээр өдөрт 3-4 удаа хоолноос 1.5-2 цагийндараа ба шөнө, эсвэл ходоод өвдөх үед ууна. Гастал (Gastal) 1/2-1 шахмалаар хоолидсэнээс 1 цагийн дараа орой унтахын өмнө хүлхэж ууна. Дээр дурдсан эмнүүдээсаль байгаа нэгийг хэрэглэнэ. Хэрэглэх хугацаа 3-4 долоо хоног. 

    •  Н2-хориглогч: Фамотидин (квамател, гастросидин)-ийг 1-2 мг/кг, өдөрт 2 удаа, ранитидин (зантак, ранисан, низатидин) аль нэгийг 8-10 мг/кг тооцож хоногт 2 удааөлөн үед өглөө, оройд ууж 1-2 долоо хоног хэрэглэнэ. 

    •  Протоны шахуургын идэвхжүүлэгч омепразол,  париет,  пантопразол, лансопразол, рабепразолыг 1-2 мг/кг хоногт 2 удаа 2 долоо хоног авна.

    •  Үүсгэгчийн эсрэг эмчилгээ:

    Хеликобактерпилороор үүсгэгдсэн бол устгах эмчилгээг дараах тунгаар авна.

    Д/Д Эмийн нэр Тун1. Омепразол, Лансопразол г.м  0.5-1 мг/кг до 20 мг 2 удаа 2. Амоксициллин 50 мг/кг до 1г 2 удаа 3 Кларитромицин  15 мг/кг до 500 мг 2удаа 4. Метронидазол 20 мг/кг до 500 мг 2удаа 5. Тетрациклин (12 наснаас дээш)  50 мг/кг до 1г 2удаа 6. Де-нол  120 мг 3-4 удаа 7. Плорид 400 мг 2 удаа 8. Фуразолидон  5-10 мг/кг 4 удаа 10 хоног 9. Левофлоксацин  10-15 мг/кг 2 удаа 10. Тинидазол  25 мг/кг 2 удаа 10-14 хоног хоолны дараа 

    Дээрх эмнүүдээс сонголт хийн хоёрл, гурвал бүдүүвчээр хэрэглэнэ. 

    Эмчилгээний үр дүнг эмчилгээ дууссанаас 6 сарын дараа тооцно. •  Хөдөлгөөн зохицуулах: Ходоод, дээд гэдэсний үрэвслийн үед өвдөлтийн шинж нь

    голдуу булчингийн агшилт ихэссэнээс хөдөлгөөн ихэсдэг учир агчил тавиулах но-шпа, папаверин 1/2-1 шахмалаар өдөрт 3 удаа, Платифиллин 1/3-1 шахмалаар өдөрт3 удаа хоолноос өмнө өгнө. Сөрөг урсгалтай бол церукал, мотилиум, домперидон  1 мг/кг хоногт 3 удаа

  • 8/17/2019 Shinechilsen udirdamj 2013

    13/71

      13

    хоолноос 30 минутын өмнө 7-10 хоног өгнө.•  Ходоодны салст бүрхүүлийн тэжээлийг сайжруулах эмчилгээ: В-ийн төрлийн амин

    дэмүүд В1, В2, В4, В5, В6, В12, Е, А аминдэм, фолийн хүчил, олон аминдэм, бичилэлемент агуулсан холимогууд, эссенциал-форте 1 бүрээсээр өдөрт 3 удаа хоолныдараа ууна. Хэрэглэх хугацаа 1 сар. 

    •  Шүүс орлуулах эмчилгээ: Шүүс ялгаралт бага зэрэг багассан үед сэдээх эмчилгээ

    хийнэ. Ходоодны шүүс, давсны хүчлийг хүүхдэд хэрэглэхгүй. Зуун настын ханд, 5салаа, зөгийн бал, кальцийн бэлдмэл, нимбэгний ба хувны хүчил, хүчиллэг шүүсхэрэглэнэ. Энэ эмчилгээг өөсөө дархлаат (А хэлбэрийн) ходоодны үрэвслийн үедголдуу хэрэглэнэ. Мөн дархлаа дэмжих эмчилгээ хийнэ. 

    •  Хатангиршилт үрэвсэлт  хүүхдэд ховор  тохиолдох  ба хатангиршил нь голомтотхэлбэрээр байдаг. Энэ үед шүүс дарах эмийг маш болгоомжтой хэрэглэнэ. 

    •  С хэлбэрийн үед мезопростол 200 мкг өдөрт 3 удаа, биогастриныг 50 мг 3  удаа,салстын нөхөн төлжилтийг сайжруулах сукральфат  40-80 мг/кг-аар өдөрт 3 удаахоол идэхээс 30-40 минутын өмнө уух, шүүс дарах, ходоод хамгаалах эмээрэмчилнэ.

    •  Гэдэсний нянгийн орчныг хэвийн байлгах хилакфорте  наснаас хамаарч 10-20дуслаар өдөрт 3 удаа, линекс 6 нас хүртэл өдөрт 1 ширхэгээр 3 удаа, 6 наснаас дээш2 ширхэгээр өдөрт 3 удаа, энтеролыг бага насны хүүхдэд өдөрт 1 удаа, том хүүхдэдөдөрт 2-3 удаа уух, пробифор 1 уутаар өдөрт 2 удаа уухаар пробиотикуудхэрэглэнэ. 

    2.7.4  Шинж тэмдгийн эмчилгээ:  Мэдрэл сульдлын хамшинж илэрч, нойр муудвалтайвшруулах эм хэрэглэнэ. 2.7.5  Физик эмчилгээ:  Сэдрэлийн үед новокайн, натри  бромидтай электрофорез,

    намжлын үед УВЧ, лазер эмчилгээг өвдөлт ихтэй хэсэгт хийнэ. 2.8 Эмчилгээний хугацаа: 7-10 хоног. 2.9 Хяналт: Ходоод-дээд гэдэсний үрэвсэл өвчин оношлосон эхний жилд хүүхдийгүзэх наад захын хугацаа 3 сард нэг удаа, 5 жил хянах ба сэдэрснээс хойш 1 жилд 4 удаа,

    дараагийн 2 жилд 2 удаа НР үзэж, дахилтын эсрэг эмчилгээ, ургамлын гаралтай эмчилгээхийж, дахивал өөр загвараар эмчилнэ. Өвчин эдгэрнэ. Олон дахивал шарх үүсгэж,

    хүндэрвэл хавдарт шилжинэ. 

    3. ХОДООД-ДЭЭД ГЭДЭСНИЙ ШАРХЛАА ӨВЧНИЙ ОНОШЛОГООЭМЧИЛГЭЭНИЙ УДИРДАМЖ (2013)

    3.1 Тодорхойлолт: Ходоод ба дээд гэдэсний мэдрэл – шингэний зохицуулга алдагдан, эдгээр эрхтэний шүүрэл,хөдөлгөөний үйл хямарч, салстын хэсэг газрын тэжээлийн байдал доройтсоны улмаас

    шарх үүсдэг дахилтат явцтай, даамжрах хандлагатай архаг эмгэгийг ходоод дээд гэдэсний

    шархлаа өвчин гэдэг.

    3.2 Шалтгаан: •  Олон шалтгаантай боловч шарх үүсэхэд урьдчилсан нөхцөл ихээхэн нөлөөлнө.

    •  Гадаад (хоол хүнс, хорт зуршил, эмийн нөлөө, мэдрэл сэтгэцийн нөлөө,хеликобактер)

    •  Дотоод (ходоодны шүүс ялгаралт ихсэх, хөдөлгөөн алдагдах, дээд гэдэсний сөрөгурсгал, цусан хангамж алдагдах, дархлаа сулрах, удамшил-бие галбирын онцлог) 

  • 8/17/2019 Shinechilsen udirdamj 2013

    14/71

      14

    •  Ходоодны хамгаалах хүчин зүйл, хөнөөлт хүчин зүйлийн зохицуулгаөөрчлөгдсөнөөс үүсдэг. 

    3.3 Ангилал: (1996 оны А.А.Баранов)

    3.4 Эмнэлзүй Өвдөлтийн хамшинж (Мойниганы хамшинж: Өлсөх-Өвдөх-Идэх-Намдах маягаар

    явагдана, шөнийн өвдөлт илэрдэг) Мэдрэл сульдлын хамшинжБижийн хамшинж

    Цусархаг хамшинж (Шархнаас цус алдаж байгаа үед цустай бөөлжих, баас хар өнгөтэй

    гарна) 

    3.5 Оношилгоо:•  Өвчний өгүүлэмж 

    •  Бодит үзлэг (Бүтэн биеийн үзлэгийг нэг бүрчлэн хийнэ) 

    Байрлал  Уян дурандилрэхбайдлаар

    Өвчний явцаар 

    Хүндрэлээр   Явцаар Эмгэгбүтцээр 

    Шүүсялгаруулахүйлажиллагаагаар 

    Үе 

    Ходоодны

    шарх (дунд

    хэсэг,

    нугалуурын

    ба антраль

    хэсгийн) 

    Сэдрэл  Хөнгөн  Цус алдах  Цөөн

    дахилттай

    (намжилт 3-

    аас олон

    жил)

    Гүн  Хэвийн Сэдрэл 

    I-шинэ

    шарх 

    Цоорох  Олон

    дахилттай

    (намжилт 3-

    аас цөөнжил)

    Өнгөц  Багассан  Намжилт: 

    -эмнэлзүйн

    хагас

    намжил -эмнэлзүйн

    бүрэн

    намжил 

    II-төлжиж

    эхлэх

    Хүндэвтэр  Хажуугийн

    эрхтэнд

    нэвчих 

    Тасралтгүй

    дахилттай

    (намжилт 1

    жилээс

    бага)

    Зөв

    хэлбэртэй 

    Ихэссэн 

    Дээд

    гэдэсний

    шарх

    (булцууны,

    булцуунаас

    дооших

    хэсгийг

    хамарсан) 

    Сэдрэлт

    намжих 

    Нарийсах  Шарх анх

    илэрсэн 

    Буруу

    хэлбэртэй 

    III-шарханих  Хүнд  Зэргэлдэээрхтэний

    үрэвсэл 

    Нүүсэншарх 

    -Сорвигүй  Олон шарх 

    Ходоод-дээд

    гэдэсний

    шарх 

    -Сорвижих 

    Намжилт

  • 8/17/2019 Shinechilsen udirdamj 2013

    15/71

      15

    •  Лабораторийн шинжилгээ:o  Цусны дэлгэрэнгүй шинжилгээ (эритроцит, гемоглобулины хэмжээ,

    тромбоцит, лейкоцитын тоо, УЭТХ үзэх) o  Биохимийн шинжилгээ (сийвэнгийн төмөр тодорхойлно) o  Баасанд далд цус алдалт илрүүлэх (3 хоног цагаан хоол өгч, Грегерсоны

    урвал тавина.)o  Боломжтой бол ходоодны шүүс тодорхойлох (Ходоодны шүүсний рН-метр) o  Хеликобактер пилори-г шинжлэх (Гистологи, бактериоскопи, бактериологи,

    биохими, серологи, полимеразийн аргаар, баасанд  үзэж болох ч хамгийн

    магадлал өндөртэй арга нь амьсгалын (уреазийн сорил) сорил юм.)o  Дааврын шинжилгээ (Гастрин ихэснэ, секретин, самотостатин буурна, цус

    шээсэнд пепсиноген-1 ихсэнэ.)

    •  Багажийн шинжилгээ: o  Уян дурангийн шинжилгээo  Рентген шинжилгээ (Бари уулган харахад См.Ниша буюу “эд (-), бари (+)”

    илрэх, ходоодонд шингэний түвшин харагдах, шохоо саатлын буюу

    хөдөлгөөн удаашрал, сөрөг урсгалын шинжүүдийг тодруулна.)3.6  Ялган оношилгоо: •  Ходоод, дээд гэдэсний шинж тэмдгийн буюу хоёрдогч шарх  (стрессийн, эмийн,

    элэгний, нойр булчирхайн, дотоод шүүрлийн, Синдром Золлингер-Эллисон)

    •  Нойр булчирхайн цочмог буюу архаг үрэвсэл 

    •  Мухар олгойн цочмог үрэвсэл 

    •  Зүрхний шигдээс

    •  Цөсний архаг үрэвсэл 

    •  Цөсний чулуужих өвчин 

    3.7  Эмчилгээ: 

    3.7.1 Хоол 1а,1.3.7.2 Дэглэм: Хэвлийн дотоод даралтыг ихэсгэх хөдөлгөөнийг хориглоно. 3.7.3 Эмийн эмчилгээ: Эмгэг жамын эсрэг хөнөөлт хүчин зүйлээс хамгаалах суурьэмчилгээг хийнэ.Үүнд: 1. Ходоодны хүчил саармагжуулах: Антацитүүд, Н2-гистамины хориглогч, протонышахуургын хориглогч бэлдмэлүүд хэрэглэнэ. Тунг улаан хоолойн үрэвслээс үз.

    Кваметолийг тариагаар 2-4 мг/кг судсаар хийнэ. М2-холинолитик: Гастроцепин, Пирензепин, Телензепинийг ахлах насанд 25 мг өдөрт 2

    удаа хоолны өмнө уух ба антациттэй хавсарч хэрэглэвэл үр дүн сайн, Давсны хүчил

    пепсинийг дарангуйлж, гастриныг идэвхгүй болгоно. 2. Нр-ийг устгах эмчилгээ: Антибиотик, шүүс дарагч, Субцитраттай хавсарч 10-14

    хоног хэрэглэнэ. Амоксициллин 50 мг/кг, Кларитомицин 15 мг/кг, Метронидазол 20 мг/кг,Тетрациклин 24 мг/кг, Тенидазол 25 мг/кг, Фуразолидон 10 мг/кг, Левофлоксацин 10-15

    мг/кг тооцож хоёрлосон, гурвалсан, дөрвөлсөн бүдүүвч эмчилгээг хэрэглэнэ.Эмчилгээний үр дүнг ээлж эмчилгээ дууссанаас хойш нэг сарын дараа (НР)

    хеликобактери-г шинжилж, дурангийн шинжилгээ хийж эмчилгээг тогтооно. Хэрвээ

    дахин ээлж эмчилгээ авах бол антибиотикийн мэдрэгийг үзэж  II дахь ээлж эмчилгээгхийнэ.3. Гэдэсний нянгийн орчныг хэвийн байлгах:  Хилакфорте  наснаас хамаарч 10-20

  • 8/17/2019 Shinechilsen udirdamj 2013

    16/71

      16

    дуслаар өдөрт 3 удаа, линекс  6 нас хүртэл өдөрт 1 ширхэгээр 3 удаа, 6 наснаас дээш 2ширхэгээр өдөрт 3 удаа, энтеролыг бага насны хүүхдэд өдөрт 1 удаа, том хүүхдэд өдөрт 2-3 удаа уух, пробифор 1 уутаар өдөрт 2 удаа, бифиформ өдөрт 1-2 бүрээсээр антибиотикэхэлсэн өдрөөс уулгаж, дууссанаас хойш 14 хоног өгнө. 4. Ходоод-дээд гэдэсний салстыг хамгаалах, нөхөн төлжих үйл ажиллагаагсайжруулах:

    •  Де-нол 120 мг 10 наснаас дээш 1 шахмалаар өдөрт 3 удаа хоол идэхээс 30 -40минутын өмнө 1/2 аяга усаар даруулж шууд залгина, 4-6 долоо хоног хэрэглэнэ. 

    •  Простогландины идэвхжүүлэгч Мезопростол (Арбопростил, Энтеропростил,

    Сайтотек) 200 мкг хоолны өмнө ба унтахын өмнө өдөрт 3 удаа, 4 долоо хоног ууна.

    Энэ бэлдмэл шинж тэмдгийн ба эмийн шалтгаантай шарханд илүү үр дүнтэй.

    •  Сукральфат (Вентер, Асукрал) 4-өөс дээш насанд 40-80 мг/кг хоногт, 4-өөс доошнасанд энэ тунгийн 1/2 -ийг хоногийн тунг 4 хувааж хоолноос 30-40 минутын өмнө

    усаар даруулж шууд залгиж, 4-8 долоо хоног өгнө. 

    •  Солкосерил 1-2 мг/кг дурангийн аргаар ходоодны салст бүрхүүл доор тарих эсвэлбулчинд хоногт 2-3 удаа тарьж, 2-3 долоо хоног хэрэглэнэ.

    •  Актовегин 200 мг шахмал, 80, 200, 400 мг уусмал бүхий бэлдмэлээс наснаасхамаарч булчинд эсвэл судсанд шингэлж тарина. 10-14 удаа тарьж, үргэжлүүлэн

    ууна.5. Хөдөлгөөн зохицуулах эмчилгээ: Хөдөлгөөний өөрчлөлттэй үед Церукал,Мотилимум, Домперидоны аль нэгийг 1 мг/кг хоолноос 30 минутын өмнө өдөрт 2-3 удаа 

    ууна. Өвдөлттэй бол агчил тавиулах Папаверин 6 сараас -2 нас 5 мг (0.005 г), 3-4 нас 5-10 мг, 5-6 нас 10 мг, 7-9 нас10-15 мг, 10-14 нас 15-20 мг-ийг өдөрт 3-4 удаа уулгана. Бага

    насанд лаагаар шулуун гэдсээр 20-40 мг лаагаар өдөрт 2-3 удаа хийнэ. Но-шпа 6 сараас-1

    нас 5 мг, 2 нас 10 мг, 3-4 нас 15 мг, 5-6 нас 20 мг, 7-9 нас 30 мг, 10-14 нас 50-60 мг – аар

    хоногт 2 удаа өгнө. 6. Мэдрэл сульдлын хамшинжтэй нойр муутай бол Седуксен 1-3 нас 1 мг, 3-7 нас 2 мг,7-дээш 3-5 мг нэг удаа оройд өгнө. 

    3.7.4 Эмийн бус эмчилгээ: Шархны эдгэрлийн үед хийнэ. 3.7.5 Мэс заслын эмчилгээ: Эмийн эмчилгээ үр дүнгүй, шарх хүндэрсэн үед хийнэ. 3.8 Эмчилгээний хугацаа: Ходоод дээд гэдэсний шархлаа өвчнийг эмнэлэгт 10-14хоног эмчилнэ.3.9 Хяналт: Шархлаа өвчин оношлосон эхний жилд хүүхдийг үзэх наад захын хугацаа3 сард нэг удаа. Ээлж эмчилгээнээс хойш 1 сарын дараа уян дурангийн шинжилгээг давтан

    хийнэ. Жилд 2 удаа хавар, намарт дахилтын эсрэг эмчилгээ хийнэ.

    Элэгний архаг үрэвслийн оношилгоо, 

    эмчилгээний удирдамж (2013)

    Тодорхойлт:

    6 сараас дээш  хугацаагаар  үргэлжилж  элгэнд  бүтэцгүйдлийн  өөрчлөлт үүсгэдэг 

    олон шалтгаант өндөр идэвхижил бүхий өвчнийг элэгний архаг үрэвсэл гэнэ. 

  • 8/17/2019 Shinechilsen udirdamj 2013

    17/71

      17

    Ангилал: 

    Сүүлийн  үеийн  Лос-Анжелесийн  1994 ба  2000 оны  ангиллуудыг баримтална. 

    Үүнд: 

    1. Шалтгаанаар нь:

    •  Вирүсийн гаралтай (В, С, D, G, TT, SEN)

    •  Элэгний өөсөө дархлаат (1, 2, 3) хэлбэр

    •  Элэг гэмтээгч эмийн болон хордлогын шалтгаантай 

    •  Бусад өвчний үед хоёрдогч шалтгаантай элэг гэмтэх 

    •  Шалтгаан нь тодорхой бус 

    2. Идэвхжлээр нь: 

    -  Сул идэвхжилтэй (Алат 3 дахин ихсэх) 

    -  Дунд зэргийн идэвхжилтэй (Алат 10 дахин ихсэх 

    -  Өндөр идэвхжилтэй (Алат 10 дахинаас их) 

    -  Идэвхжилгүй

    3. Эмгэг бүтцийн үе шатаар нь: 

    - Фиброз үүсээгүй

    - Үүдэн тогтолцооны орчим фиброз өөрчлөлт бага зэрэг илэрсэн 

    - Үүдэн тогтолцоо, таславчийг хамарсан фиброз илэрсэн 

    - Үүдэн тогтолцооны ба төв хэсэгт фиброз тод илэрсэн 

    - Элэгний эдэд нилэнхий фиброз үүссэн 

    4. Вирүсийн үржлийн үе шатаар нь: 

    - Вирүсийн үржлийн үе (репликаци)

    - Вирүсийн үржил зогсох үе (интеграци)

    Эмнэлзүй:  Элэгний архаг үрэвслийн үед хэд хэдэн хам шинж илэрнэ. Үүнд: •  Мэдрэл сульдалын хамшинж: амархан ядарна, залхуу хүрч ядарна, хойр хямрах,

    толгой бага зэрэг өвдөнө, орчины сонирхол буурч хөдөлгөөн багасна, хичээл

    давтах дургүй болох, сурлага муудна. 

    •  Бижийн  хамшинж:  аюулхайд хөндүүрлэх, хоолонд  дургүй  болох,  огих, гулгих,

    хэхрэх, дотор муухайрах, гэдэс дүүрэх, баас өөрчлөгдөх,  хэл зузаан өнгөртэй,

    уруул улайж, омголтох. 

  • 8/17/2019 Shinechilsen udirdamj 2013

    18/71

      18

    •  Өвдөлтийн  хамшинж:  баруун  хавирганы  нуман  доогуур  унжиж  өвдөх, баруун 

    хажуугаар эвхэрч хэвтэх, эдгээр нь хөдөлгөөн буюу хоолтой холбоотой байна. 

    •  Цусархаг хамшинж:  буйл  хамраас  цус гарамтгай болох, арьсанд цус хурах,

    цусан толбо үүсэх, шулуун гэдэснээс цус гарах. 

    •  Шарлалтын хам шинж: арьс, салст шарлах, шээсний өнгө өтгөн шар болох, баас

    цайх. 

    •  Цөс зогсонгишлийн хам шинж: арьс загатнах, шарлах, нөсөөжих. 

    •  Бодисын солилцооны өөрчлөлтийн хам шинж: турж эцэх, жин буурах, үс унах,

    хумс хугарах, арьс хуурайших. 

    •  Дархлаа үрэвслийн  хамшинж:  халуурах, үе  мөчөөр өвдөх, булчирхай томрох,

    халдварт амархан өртөх. 

    •  Дэлүү идэвхжих хам шинж: элэг дэлүү томрох, цусны улаан цагаан ялтаст эсийн

    тоо багасах. 

    •  Элэгний бага шинж: хэл улаан хилгэр болох, алга улайх, судасны одлог нүүр гар

    цээжин дээр гарах, сарын тэмдэг өөрчлөгдөх шинжээр илэрнэ.

    Элэгний архаг үрэвслийн идэвхжилгүй хэлбэр буюу бага идэвхжилтэй үед ходоод

    гэдэсний хямрал ба мэдрэл сульдлын хам шинж давамгай илэрнэ. Дунд зэргийн

    идэвхжилтэй үед өвдөлтийн, мэдрэл сульдлын, ходоод гэдэсний хямралын шинжээс

    гадна шарлалт бага зэрэг илэрнэ. Элэг дэлүү томорч хатуу байна. Элэгний архаг

    өөсөө дархлаат үрэвслийн үед намжлын үе багатай, богино хугацаанд элэг хатуурах

    ба бусад эрхтэний тогтолцоог хамарсан (уушиг, түүний гялтан хальс, бүдүүн

    гэдэсний шархлаа, бөөр бамбай булчирхай, зүрхний) эмгэгүүд илрэх ба эмэлзүйн

    шинж бүдэг эхэлдэг.

    Оношлогоо : 

    1. Цусны сийвэнд 4-н хам шинжийг үзнэ.

    Хам шинж  үзүүлэлтүүдийн хэвийн хэмжээ 

    1. Элэгний эс задралын

    хам шинж 

    Асат 0.1-0.64мкмоль/л, 7-40МЕ, 32u/L 

    Асат0.1-0.76мкмоль/л,7-40МЕ32U/L 

    ГГТПэм961,эр 15-106 МЕХолинэстераза 4,9-11,9мие/мл 

    2.

    Элэгний эсийн

    дутагдлын хам шинж  Альбумин35-55г/л ,50-60%

  • 8/17/2019 Shinechilsen udirdamj 2013

    19/71

      19

    Протромбинны индекс 90-100%

    Фиброноген 2-4г/л

    Проконвертин фVII /80-120%/

    Проакцелерин фV /85-115%/ Билирубин

    нийт 4-20мкмоль/л0,1-1,0г/дл Шууд бус 13 мкмоль/л шууд 0-1.7

    мкмоль/л 

    3. Дархлаа үрэвсэлийн

    хам шинж 

    Тимолын сорил 0-7 нэгж 

    Сульма 1,6-2,1 нэгж

    Гамма глобулин 15-19%

    Иммуноглобулин: lgA 0,7-3г/л,70-300мг/% 

    lgG 6,4-14,3г/л 640-1430мг% 

    lgM0,2-1,4 г/л 20-140мг%,ЦИК 40,Т-суп – багасч,Т-хел олширно ,АNA,LKM,SAM – 

    ийг үзнэ 

    4. Цөс зогсонгшилийнхам шинж 

    ШФ 64-306 МЕ ,139-360нмоль/л 

    ГГТП эм9-61,эр 15-106МЕБилирубин ниит 4-20ммоль/л 0,1-1,0д/л 

    Холестрин 0-200мг/дл,3,74-6,5ммоль/л 

    Вета липопротоид 3,5-5,5г/л

    2.  Цусны дэлгэрэнгүй шинжилгээнд: цус багадалт , ялтаст , эсийн тоо цөөрөх, улаан

    эсийн тунах хурд, цус урсах хугацаа зэргийг харна. 

    3.  Шээсний шинжилгээнд бөөрний үрэвсэлийн шинж үзнэ

    4.   Чанд авианы шинжилгээгээр: Элэгний хэмжээ ,нягт, цөсний замын байдлыг

    харна

    5. Уян дуранд:  Улаан хоолойн судас өрөгсөлтийг

    6. Элэгний эдийн шинжилгээ: Элэгний эдийн бүтэц, үрэвсэлийн идэвхжлийн зэрэг, явцыг тодорхойлох  ба эмчилгээний үр дүнг хянана. 

    7.  Цус бүлэгнэлт үзнэ. (цус бүлэгнэлтийн II,V,VII хүчин зүйлүүд,протромбиний

    индекс буурна) 

    8.  Шаардлагатай үед лапроскопи, КТГ-ийн шинжилгээ хийнэ. 

    9. Вирусийн маркерүүдийг тодорхойлно. 

  • 8/17/2019 Shinechilsen udirdamj 2013

    20/71

      20

    Илрэх маркер Тайлбар 

    В вирусийн HBsAg гадаргуйн эсрэгтөрөгч 

    Элэгний цочмог архаг үрэвслийн үед

    болон тээгчийн цусандтодорхойлогдоно. 

    Анти ABs гадаргуйн эсрэг төрөгчийнэсрэг бие

    Элэгний цочмог үрэвсэл эдгэрч байгаа

    үеэс тодоройлогдох ба дархлааүүссэнийг илтгэнэ. Энэ эсрэг бие

    үүсэхгүй бол эмгэг архагших эсвэлвирус тээгч болно.

    HBcAg бөөмийн эсрэг төрөгчЦусанд тодорхойлогдохгүй элэгнийцочмог болон архаг үрэвслийн

    сэдэрлийн үед элэгний эсэд

    тодорхойлогдоно. 

    Анти HBc бөөмийн эсрэг бие 

    Элэгний архаг болон цочмог

    үрэвслийн сэдэрлийн үед IgM цаашидIgG тодорхойлогдоно. 

    HBeAg бөөмийн эсрэг төрөгчВирусийн репликацийн үед цусандтодорхойлогдоно. Вирусийн мутацийн

    үед тодорхойлогдохгүй.

    Анти HBe Эдгэрэлт эсвэл халдвар үргэлжилж

    байгааг илтгэнэ.

    HBV DNA Вирус байгааг илтгэнэ. 

    Анти HCV C- вирусийн эсрэг, эсрэг

    бие 

    Элэгний цочмог буюу архаг үрэвслийн

    үед цусанд тодорхойлогдоно.

    Анти HDV D- вирусийн эсрэг, эсрэг

    бие 

    Халдвар авсныг илтгэнэ.

    HDV RNA D – вирус байгааг илтгэнэ.

     Ялгах онош:

    •  Элэгний архаг үрэвслийн олон хэлбэрийг дотор нь 

    •  Элэгний цочмог үрэвслээс

    •  Элэгний хатуурлаас 

    •  Элэгний хавдраас

    •  Цөс ба нойр булчирхайн архаг үрэвслээс 

    •  Элэгний төрөлхийн фиброзоос ялгана. 

    Эмчилгээ:  Элэгний архаг үрэвслийн эмчилгээний зарчим нь шалтгаанаас хамаарах

    боловч ямарч хэлбэрийн үед суурь эмчилгээг адилхан хийнэ. Үүнд:

     Дэглэм: Элэгний архаг үрэвслийн сэдрэлийн үед хэвтрийн чанга дэглэм баримтлах нь

    элэгний цусан хангамжийг сайжруулж, ачааллыг багасгана.

  • 8/17/2019 Shinechilsen udirdamj 2013

    21/71

      21

     Хоол::  5а,5 хоолны элэгний үйл ажиллагааны алдагдлыг сэргээх, элгэнд глюкоген

    хуримтлахыг идэвхжүүлэх, элэгний эд эсэд өөх тос хуримтлагдахыг багасгах, цөс хөөх

    болон ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулах зорилготой. Хэрэгцээг бүрэн

    хангасан илчлэг хэвийн, өөх тосыг хязгаарласан, нүүрс усыг бага зэрэг нэмэгдүүлсэн,

    азотын хандмал бодис, пурины суурь холестрин агуулсан бүтээгдэхүүнийг хязгаарласан,

    липотропны үйлчилгээтэй метионин, лицетин агуулсан бүтээгдэхүүн болон шингэнийг

    нэмэгдүүлж өгнө. 

    Эмийн эмчилгээ:

    •  Элэгний эсийн сарьс бэхжүүлэх бэлдмэлүүд Эссенциал 50мг уухаар 1-2

    ширхэгээр хоногт 2-3 удаа, тариагаар 5 хүртлэх насанд 2,5 мл буюу 25 мг, 5- аас

    дээш насанд 5мл буюу 50мг-иар хоногт 1-2 удаа 1,5-3 сар хэрэглэнэ. Силимарины

    бүлгийн Карсил 35 мг , Леглон140мг, Силимар 35мг эдгээрийг 5мг/кг  – д бодож

    хоногийн тунг 2-3 хувааж өгнө курс 3-6 сар хэрэглэнэ. Нисселыг 2 хүртэлх

    настай хүүхэд эмчийн заалтаар тунг тохируулж хэрэглэнэ, 2-6 настай хүүхдэд ½

    шахмалаар өдөрт 3 удаа, 6-12 настай хүүхдэд  1 шахмалаар өдөрт 3 удаа хоолны

    дараа ууж хэрэглэнэ.  Гликовит 0.25 хоногт 1-2ш-ээр хоногт 2-3 удаа ууж

    хэрэглэнэ.  Хегаповер  (элэг хамгаалах, хоргүйжүүлэх, цусан дахь аммиакийн

    хэмжээг багасгах, хордлого тайлах үйлдэлтэй) 1 капсулаар өдөрт 2-3 удаа хоолны

    өмнө ус ба жимсний шүүсээр даруулж ууна. Ээлж эмчилгээ 2-3 сар. Л-орнитин-Л-аспартат(архаг элэгний үрэвсэл, элэгний хатуурал) 5 г/10 мл дунджаар өдөрт 20-40

    мл (2-4 ампул) тунгаар хэрэглэнэ. Хэрвээ шинж тэмдэг хүндээр илэрч байгаа үед

    тунг ихэсгэж болно. 

    Амин дэм Е хөхүүл насанд 5-10мг- аар, ахлах насанд 50-100мг өдөрт 1-2 удаа 1

    сар хэрэглэнэ. Лив-52 1-2ш-ээр  өдөрт 3 удаа, 5-10 дуслаар уух элэг хордлогоос

    гэмтсэн үед илүү тохиромжтой. 

    •  Бодисын солилцооны доголдол засах, элэгний үйл ажиллагааг дэмжих Амин дэм

    А, С, Д, В-ийн бүлэг, Кокарбокслаза, Рибоксин зэргээс сонгож хэрэглэнэ.

    •  Хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг хэвийн болгох үүнд: Элэгний

    эсийг гэмтээж болох цөсний хүчил агуулаагүй ферментийн бэлдмэл

  • 8/17/2019 Shinechilsen udirdamj 2013

    22/71

      22

    Мезимфорте, Креон, Панцитрат, панкретинийг сонгож насанд тохируулж

    хэрэглэнэ. 

    •  Цөс зогсонгошлийн үед: Урсосан (Урсофальк) 10-15 мг/кг-д Гепатрол , элэгний

    доторх цөсний зогсонгод нөлөөлж элгийг хамгаална. 600-1600мг тарихаар 1-2

    сар хэрэглэнэ. Хофитал 0.350 6-аас дээш насанд 1-2 ширхэгээр хоол идэснээс

    хойш өдөрт 3 удаа 2-3 долоо хоног, Генцехол 0,3; Аллохол 1-2мг- аар өдөрт 2-3

    удаа 7-14 хоног хэрэглэх ба цөсийг угаана. 

    •  Гэдэсний нянгийн бичил орчныг тэгштитгэх: Хилакфорте 10-15 дуслаар өдөрт 3

    удаа 7-14 хоног, Энтеролыг бага насны хүүхдэд өдөрт 1 удаа, том хүүхдэд өдөрт 2-

    3 удаа уух, Лактофлорин,  Бифидумбактериныг  2.5-5 тунгаар  хоногт 2-3 удаа,

    Лактулоза 15-30 мл хоногт 1 удаа өглөө хэрэглэнэ бага насанд 0.5-1мл/ кг, 

    линексийг  6 нас хүртэл өдөрт 1 ширхэгээр 3 удаа, 6 наснаас дээш 2 ширхэгээр

    өдөрт 3 удаа зэргээс сонгож хэрэглэнэ. 

    •  Дархлаа зохицуулах эмчилгээ : Левомезол 2-2.5 мг/кг-д бодож 7 хоногийн эхний

    3 өдөр 4-6 долоо хоног, Т-эсийн хөгжлийг идэвхжүүпдэг сэрээ булчирхайн

    бэлдмэлүүд Тимозин, Т-активин, Тимолинээс сонгож хэрэглэнэ. Т-активин 3 нас

    хүртэл 25мг, 3-7 насанд 5мг, 7- оос дээш насанд 100мкг- аар хоногт 1 удаа

    арьсан дор тарина, курс эмчилгээ 2 сар, Метилурацил эсийн дархлааг

    сайжруулна. Хоол идэх үед ба хоолны дараа 3-8 насанд 0,25, 8 – аас дээш насанд0,25-0,5-иар өдөрт 3 удаа 3-4 долоо хоног хэрэглэнэ. 

    •  Шалтгаан эмгэг жамын эмчилгээ: Вирусийн эсрэг өвөрмөц эмчилгээг вирусийн

    үрэвслийн үе шатаас шалтгаалан эмчилгээний заалтыг гаргана. Интерферон

    эмчилгээг хийх заалт нь:

      Вирусийн үржилийн үе (репликацийн)

      Алат-ийн идэвжил 2 дахин их байх

      Вирусийн халдвар аваад 5-аас доошгүй жил болсон байх 

      Тухайн вирусийн ДНК, РНК эерэг байх 

    Одоогоор 2 төрлийн интерферон хэрэглэж байна.

      Хүний Лимфобластоидны интеферон (альфа-1 Веллферон) 

      Рекомбинантны интерферон (альфа-2а Роферон) 

    ( альфа-б интрон-а) 

  • 8/17/2019 Shinechilsen udirdamj 2013

    23/71

      23

    Интерферон эмчилгээний бүдүүвч 

    Элэгний архаг үрэвслийн хэлбэрүүд Интерферон эмчилгээний хэлбэрүүд

    В-вирусийн элэгний архаг үрэвслийн

    хэлбэрүүд HBeAg+, HBV-ийн ДНК+,

    Алат 2-оос бага

    5-6 сая нэгж 1 хоногт 3 удаа 6 сар, 10

    сая нэгжээр 7 хоногт 3 удаа 3 сар

    HBeAg+HBV-ийн ДНК++Алат 2-оос

    их

    4 долоо хоног преднизолон  эмчилгээ

    хийгээд 5-6 сая нэгж 7 хоногт 3 удаа 5-

    6 сар

    Элэгний В-вирусийн ээнэгшилтэй

    хатуурал HBV-ийн ДНК+ 

    1 сая нэгж 7 хоногт 3 удаа 4-6 сар

    Анти HBe+HBv+ элэгний архаг

    үрэвслийн

    10+15 сая нэгж 7 хоногт 3 удаа 6 сар

    В-вирусийн халдвартай ээнэгшилгүй

    хатууралтай

    Интеферон хэрэглэхгүй 

    D-вирусийн халдварын үед D  Интерферон 5 сая нэгж 7

    Вирусийн ДНК эерэг Хоногт 3 удаа 2-3 долоо хоногийн

    дараа үр дүнгүй бол тунг 10 сая нэгж

    болгож 7 хоногт 3 удаа 12 сар хийжхасна.

    С-вирусийн цочмог, архаг халдварын

    үед анти HCV+HCV

    РНК+ 

    Интерферон 3 сая нэгж 7 хоногт 3 удаа

    2 сарын дотор Алат хэвийн болсон бол

    эхний тунгаар 6-12 үргэлжлүүлж

    хасна.

    1999 онд Парисийн Олон улсын Гепатологчдын гаргасан стандартад: Хавсарсан нийлмэл

    эмчилгээ: 

    1.  Интерферон+Ремантадин+Урсодезоксихолийн хүчил (урсофальк, урсосан)

    2.  Интерферон+Рибавирин (Ребетол)+Урсодезоксихолийн хүчил 

    3.  Интерферон+Ламивудин+Урсодезоксихолийн хүчил 

    Тун: Ремантадин 5.0 мг/кг/ хоногт өдөрт 2 удаа 6 сар 

  • 8/17/2019 Shinechilsen udirdamj 2013

    24/71

      24

    Рибавирин 10.6 мг/кг/хоногт өдөрт 2 удаа өглөө, оройд 3-6 сар 

    Ламивудин 3-4 мг/кг/хоногт өдөрт 2 удаа 3-6 сар 

    Урсодезоксихолийн хүчил  10-15 мг/кг/хоногт өдөрт 2-3 удаа 12 сар  тус тус

    хэрэглэнэ. 

    Интеферон үр дүнг хянахдаа: Эхний сард 7 хоног тутамд цус, бөөр, бамбайн үйл

    ажиллагааг хянана. 2 дахь сараас эхлэн маркерт гарч байгаа өөрчлөлтийг хянаж байна.

    Вирусийн ингибиотор:

    -  Рибавирин-вирусийн РНК, ДНК-ийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. 1000- 1200

    мг хоногт 2 хуваан уулгана, 3-6 сар хэрэглэнэ. 

    С-вирусийн эсрэг интерферонтой хавсарч хэрэглэхэд 30-40% үр дүн өгнө. 

    -  Ламивудин, хоногт 100-200мл хэрэглэнэ. Интерферонтой хавсарч

    хэрэглэхэд үр дүн сайн (3 мл/кг хоногт), 100 мл/кг хоногт 52 долоо хоног

    хэрэглэнэ. Архаг В-вирусийн халдварын үед HBeAg (- ) үед илүү үр дүнтэй.

    -  Адефовир 0.1-0.5, 1мг/ хоног 24 долоо хоног хэрэглэнэ. 

    В-вирусийн ДНК-ийн репликацийг дарна.

    -  Интефероны индуктор: Бие махьбодийн өөрийн интерфероны

    нийлэгшилтийг идэвхжүүлж дархлааг зохицуулна. Циклоферон 12.5% - 2мл

    өнжиж 10 удаа булчинд буюу судсаар хийж цаашид 5 хоногт 1 удаа 1 сар

    хэрэглэнэ. 

    -  Циклоферон 150 мг, 2мл ампултай, 10 мг/кг 

    -  Гроприносин  (инозин пранобекс) 500 мг,  хоногт 50 мг/кг тунгаар тооцон,

    хоногийн тунг 3-4 хувааж 15-30 хоног уулгана, намжлын үед барих тунд

    шилжүүлэн 2 шахмалаар хоногт 1 удаа 2-6 сар хэрэглэнэ. Вирүсийн үржлийг

    зогсоодог (вирүсийн ДНХ болон РНХ-ийн репликац болон вирүсийн

    уургийн нийлэгжилтийг дарангуйлна), вирүсийн эсрэг дархлааг

    идэвхжүүлдэг (вирүсийн эсрэг эсийн дархлааг сэргээнэ, интерфероны

    ялгаралтыг нэмэгдүүлнэ).

    -  Виферон дархлал дэмжих болон вирүсийн эсрэг үйлдэлтэй бэлдмэл,150000

    Ед-ээр өдөрт 2 удаа шулуун гэдсэнд  нийт  5 хоног хэрэглэх ба 2-3 ээлж

    эмчилгээг хийх ба ээлж эмчилгээний хооронд 5 хоног завсарлана.  

  • 8/17/2019 Shinechilsen udirdamj 2013

    25/71

      25

    •  Дархлаа дарангуйлах үрэвслийн эсрэг: Преднизолоныг вирүсийн гаралтай

    элэгний архаг үрэвслийн эхний үед хэрэглэхгүй. Элэгний өөсөө дархлаат

    үрэвслийн үед хоногт 2-2.5мг/кг-д бодож 1-2 сар хэрэглэж тунг 0.5-1мг-аар 3-5

    хоногт буулгаж барих тунгаар 6 сараас 1 жил хэрэглэнэ. Хэрвээ

    цитостатиктай дайвар хавсарч хэрэглэвэл хасаж эхлэх үеэс Имуран (Азитоприн)

    хоногийн тун 1.5-2мг/кг буюу 6 меркаптопурин 3мг/кг сарын дараа имураны

    тунг 1мг/кг буюу 6 меркаптопуриныг 1.5-2.5мг/кг, преднизолоныг 0.25-

    0.5мг/кг – аар хоногт удаан хугацаагаар жилээс доошгүй (ойролцоогоор 3 жил)

    хэрэглэнэ. Вирусийн гаралтай элэгний архаг үрэвслийн үед дайвар хэрэглэхээр

    бол:

    1.  Маркер идэвхтэй боловч өвчний идэвхи сул

    2.  Вирусийн халдварын зэрэгцээ элэгний гаданхи эрхтэнд өөсөө дархлаат

    өвчний шинж илэрсэн үед

    3.  Интерферон эмчилгээний үр дүн сул үед

    Интерферон эмчилгээ хийхээс өмнө дайвар авахаар бол эхлээд 0.6 мг/кг-

    аар, 2 дахь долоо хоногоос 0.4 мг/кг, 3 дахь долоо хоногоос 0.25 мг/кг авч 5,6

    дахь долоо хоногт амрааж, 7 дахь долоо хоногоос интерферон эмчилгээ эхэлнэ.

    •  Хүндрэлийн эмчилгээ:

    Хэвлийн хөндийд чөлөөт шингэн хурах үед хоолны давс хязгаарлаж, хоногтхэрэглэх шингэнийг багасгана. Шээс хөөх, хэвлийн шингэн багасгах зорилгоор

    эхлээд бөөрний түүдгэнцэрт үйлчилдэг. Вершпирон 5-6 мг/кг  – д хүнд үед 10

    мг/кг авна. Сайжрал мэдэгд�