Top Banner
1 Лекц ¹1 Үйлдвэрлэлийн менежмент, Үйлдвэрлэлийн үндсэх уурэг Чанар үр ашгийн эдийн засгийн зорилго Зорилго Үйлдвэрийн зохион байгуулалтын үндсэн зорилт. Үйлдвэрлэлийн удирдлагын үндсэн зорилго нь үйлдвэрлэгчийн дээд зэргийн ашиг орлогыг үйлдвэрлэлд оролцогч бүх хүний дээд зэргийн хангалуун байдалтай хослуулах явдал юм. Бидний өргөн утгаар нь авч үзэж байгаа “ хамгийн их ашиг” гэдгийн цаана зөвхөн хувьцаа эзэмшигчийн буюу үйлдвэрийн эзний их хэмжээний ногдол ашиг бус энэхүү ашгийг байнгын болгож чадах нөхцлийг хангахуйцаар үйл ажиллагааны салаа мөчир бүрийг дээд зэргээр боловсронгуй болгосон байх үйл ажиллагааг ойлгож байна. Мөн үүний адилаар “ үйлдвэрлэлд оролцогч бүгдийн дээд зэргийн хангалуун байдал” гэсний цаана тухайн мэргэжлийн хүний авдаг нийтлэг жишгээс илүү цалин, шагнал авна гэсэн санаанаас гадна хүн бүрийг өөрийнхөө чадварын хэр хэмжээнд чанартай бөгөөд дээд зэргийн өгөөжтэй ажиллах хэмжээнд хүртэл хөгжүүлэх, мөн тэр хэмжээ чадварт тохирсон хэмжээний ажлаар хангах гэсэн санааг ойлгоно. Үйлдвэрийг удирдах энэхүү хоѐр зарчим нь мэдээжийн юм шиг санагддаг учраас үүнийг өгүүлэх нь илүүц юм. Гэхдээ үйлдвэрлэлийн ертөнцөд хаа сайгүй зохион байгуулалттай үйлдвэрлэл эрхлэгчид болон зохион байгуулалттай ажилчид хоорондоо дайны байдалд байдаг нь илэрхий бөгөөд аль аль талын олонхи нь хоѐр талын ашиг сонирхол нийлж байхуйцаар харилцаагаа зохицуулах бололцоо бий гэдэгт итгэдэггүй. Эдний олонхи нь үйлдвэрлэл эрхлэгч ба ажилчдын үндсэн ашиг сонирхол зайлшгүй эсрэг тэсрэг байх ѐстой гэж үздэг байна. Тэгвэл удирдлагын шинжлэх ухаан хоѐр талын жинхэнэ ашиг сонирхол нэг бөгөөд хэрэв ажилчдынхаа хангалуун байдлыг зохих ѐсоор хангаж чадаагүй бол үйлдвэрлэл эрхлэгч олон жилийн турш баталгаатай ашиг олж чадахгүй тиймээс ажилчдад тэдний хүсээд байгаа өндөр цалинг нь өгөөд үйлдвэрлэл эрхлэгчид өртөг хямдтай ажлын хүч өгснөөр уг асуудлыг шийдэж болно гэсэн хатуу итгэл дээр үндэслэсэн байна. Дээрх үл итгэгчид өөрсдийнхөө байр сууриа эргэн харах хэрэгтэй гэдгээ ойлгох байх, ажилчдаас их хүч шаардаж, бага цалин өгөхийг урьтал болгодог зарим үйлдвэрлэл эрхлэгчид ажилчдын хувьд илүү аядуу зөөлөн бодлого барьсан нь аль аль талдаа их ашиг өгнө гэдгийг мэдрэх байх, үйлдвэрлэл эрхлэгчийн шударгаар олж байгаа ашиг орлогод атаархаж, өөрсдийн нь үйлдвэрлэсэн зүйлийн үр шим зөвхөн өөрсдөд нь ирэх ѐстой үйлдвэрт хөрөнгө оруулсан эзэн бол юу ч авах ѐсгүй гэж үздэг зарим ажилчид ч үзэл бодлоо дахин тунгаах байх гэж найдаж байна. Тодорхой хувь хүн өөрийн хувьд үйлдвэрлэлийн дээд зэргийн өгөөжтэй байх хэмжээнд очсоноор өөрийнхөө хийж байгаа зүйлээ өдөр тутам аль болох олноор гаргаж улмаар хувийнхаа материаллаг хангамжийг нь төдий их болго гэхэд маргах хүн гарахгүй байх. Энэ санааг хоѐр хүний хамтын ажиллагаан дээр ч хэлж болно. Жишээ нь: Та өөрийнхөө туслахтай хамт өдөрт хоѐр хос гутал хийх чадвартай болж харин таны өрсөлдөгч www.zaluu.com www.zaluu.com
59

Qualaty Management Lesson

Apr 21, 2015

Download

Documents

Bayar Jargal
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Qualaty Management Lesson

1

Лекц ¹1

Үйлдвэрлэлийн менежмент, Үйлдвэрлэлийн үндсэх уурэг

Чанар үр ашгийн эдийн засгийн зорилго

Зорилго

Үйлдвэрийн зохион байгуулалтын үндсэн зорилт.

Үйлдвэрлэлийн удирдлагын үндсэн зорилго нь үйлдвэрлэгчийн дээд зэргийн ашиг орлогыг

үйлдвэрлэлд оролцогч бүх хүний дээд зэргийн хангалуун байдалтай хослуулах явдал юм.

Бидний өргөн утгаар нь авч үзэж байгаа “ хамгийн их ашиг” гэдгийн цаана зөвхөн хувьцаа

эзэмшигчийн буюу үйлдвэрийн эзний их хэмжээний ногдол ашиг бус энэхүү ашгийг

байнгын болгож чадах нөхцлийг хангахуйцаар үйл ажиллагааны салаа мөчир бүрийг дээд

зэргээр боловсронгуй болгосон байх үйл ажиллагааг ойлгож байна.

Мөн үүний адилаар “ үйлдвэрлэлд оролцогч бүгдийн дээд зэргийн хангалуун байдал”

гэсний цаана тухайн мэргэжлийн хүний авдаг нийтлэг жишгээс илүү цалин, шагнал авна

гэсэн санаанаас гадна хүн бүрийг өөрийнхөө чадварын хэр хэмжээнд чанартай бөгөөд

дээд зэргийн өгөөжтэй ажиллах хэмжээнд хүртэл хөгжүүлэх, мөн тэр хэмжээ чадварт

тохирсон хэмжээний ажлаар хангах гэсэн санааг ойлгоно.

Үйлдвэрийг удирдах энэхүү хоѐр зарчим нь мэдээжийн юм шиг санагддаг учраас үүнийг

өгүүлэх нь илүүц юм. Гэхдээ үйлдвэрлэлийн ертөнцөд хаа сайгүй зохион байгуулалттай

үйлдвэрлэл эрхлэгчид болон зохион байгуулалттай ажилчид хоорондоо дайны байдалд

байдаг нь илэрхий бөгөөд аль аль талын олонхи нь хоѐр талын ашиг сонирхол нийлж

байхуйцаар харилцаагаа зохицуулах бололцоо бий гэдэгт итгэдэггүй.

Эдний олонхи нь үйлдвэрлэл эрхлэгч ба ажилчдын үндсэн ашиг сонирхол зайлшгүй эсрэг

тэсрэг байх ѐстой гэж үздэг байна. Тэгвэл удирдлагын шинжлэх ухаан хоѐр талын жинхэнэ

ашиг сонирхол нэг бөгөөд хэрэв ажилчдынхаа хангалуун байдлыг зохих ѐсоор хангаж

чадаагүй бол үйлдвэрлэл эрхлэгч олон жилийн турш баталгаатай ашиг олж чадахгүй

тиймээс ажилчдад тэдний хүсээд байгаа өндөр цалинг нь өгөөд үйлдвэрлэл эрхлэгчид

өртөг хямдтай ажлын хүч өгснөөр уг асуудлыг шийдэж болно гэсэн хатуу итгэл дээр

үндэслэсэн байна.

Дээрх үл итгэгчид өөрсдийнхөө байр сууриа эргэн харах хэрэгтэй гэдгээ ойлгох байх,

ажилчдаас их хүч шаардаж, бага цалин өгөхийг урьтал болгодог зарим үйлдвэрлэл

эрхлэгчид ажилчдын хувьд илүү аядуу зөөлөн бодлого барьсан нь аль аль талдаа их ашиг

өгнө гэдгийг мэдрэх байх, үйлдвэрлэл эрхлэгчийн шударгаар олж байгаа ашиг орлогод

атаархаж, өөрсдийн нь үйлдвэрлэсэн зүйлийн үр шим зөвхөн өөрсдөд нь ирэх ѐстой

үйлдвэрт хөрөнгө оруулсан эзэн бол юу ч авах ѐсгүй гэж үздэг зарим ажилчид ч үзэл

бодлоо дахин тунгаах байх гэж найдаж байна.

Тодорхой хувь хүн өөрийн хувьд үйлдвэрлэлийн дээд зэргийн өгөөжтэй байх хэмжээнд

очсоноор өөрийнхөө хийж байгаа зүйлээ өдөр тутам аль болох олноор гаргаж улмаар

хувийнхаа материаллаг хангамжийг нь төдий их болго гэхэд маргах хүн гарахгүй байх.

Энэ санааг хоѐр хүний хамтын ажиллагаан дээр ч хэлж болно. Жишээ нь: Та өөрийнхөө

туслахтай хамт өдөрт хоѐр хос гутал хийх чадвартай болж харин таны өрсөлдөгч

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Qualaty Management Lesson

2

туслахынхаа хамт нэг нь хоѐрыг хийнэ ингэхээр та нэг хос гутлаа худалдаад өөрийнхөө

туслахад, өрсөлдөгч Тань нэг хос гутлын орлогоос туслахдаа өгч чадахаас илүү их хөлс

өгөх боломжтой болноо доо? Түүний цаана таньд, өрсөлдөгчид чинь үлддэгээс илүү мөнгө

үлдэж таарна.

2. Хамрах хүрээ

Энэхүү стандартыг Төвийн үйлчилгээний ажилтан, мөн үйлчилгээнд хяналт тавих эрх

бүхий албан тушаалтнууд дагаж мөрдөнө.

Энэ стандартын 7.4 дэх заалт нь Төвийн нийт албан хаагчдад хамаарна.

3. Нэр томъѐо, тодорхойлолт

3.1 Үйлчилгээ

3.1.1 Бүртгэл, мэдээллийн үйлчилгээ

Иргэний гэр бүлийн байдлын бүртгэл, иргэний үнэмлэх олгох, шилжилт хөдөлгөөнийг

бүртгэх, мэдээлэх ажиллагаа

3.1.2 Гадаад паспорт, түүнтэй адилтгах баримт бичиг олгох үйлчилгээ

Үндэсний гадаад паспорт олгох, сунгах, хүүхдийн хавсралт үнэмлэх олгох ажиллагаа

3.1.3 Иргэний бүртгэлд хяналт тавихтай холбогдсон үйлчилгээ

Иргэний бүртгэлтэй холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, үндэсний

энгийн гадаад паспорт хүчингүй болгох, иргэний баримт бичгийн зөрчлийг арилгах, таслан

зогсоох ажиллагаа

3.1.4 Иргэний бүртгэлийн чиглэлээр лавлагаа олгох үйлчилгээ

Төрөлт бүртгүүлсэн тухай; гэрлэлт бүртгүүлсэн тухай; хүүхэд үрчлэлтийг

бүртгүүлсэн тухай; гэрлэлт цуцлуулсан /сэргээсэн/-ыг бүртгүүлсэн тухай; нас барсныг

бүртгүүлсэн тухай; овог,эцэг /эх/ -ийн нэр, нэр сольсон тухай; эцэг, эх тогтоосон тухай;

“”ХААТР-1” маягтын; ХААТР-т шалгаж үндсэн мэдээллийн санд бүртгэх; иргэний үнэмлэх,

/паспорт/ авч байгаагүй тухай; зөрчилтэй иргэний үнэмлэх /паспорт/-ийн зургийг тулгах,

баталгаажилт хийх; гадаад паспортын зургийг тулгаж баталгаажуулах, хуулбар олгох;

регистрийн дугаарын; регистрийн дугаар сольж, шинээр олгосон тухай; регистрийн дугаар,

иргэний үнэмлэх /бичиг баримтгүйгээр нас барсан иргэнтэй холбоотой/; гэрлэсэн эсэх;

төрөл садангийн; төрөлт бүртгэлд бүртгэлгүй тухай; гадаад паспорт авч байсан тухай

3.2 Үйлчилгээний стандарт

Төвийн үйлчилгээ, түүний үзүүлэлт, үйлчилгээний ажилтны ажлын байрны дэг журам,

хувцаслалт, соѐл, үйл ажиллагаандаа баримтлах зарчим, үйлчлүүлэгчтэй харилцах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Qualaty Management Lesson

3

харилцаа, хяналт, урамшуулал, хариуцлага тооцох зэргийг тусгасан эрх бүхий

байгууллага, албан тушаалтнаар баталгаажуулсан норматив-баримт бичиг

3.3 Үйлчилгээний ажилтан

Энэхүү стандартад үйлчилгээний ажилтан гэдгийг дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

3.3.1 Үндэсний энгийн гадаад паспортын ажилтан;

3.3.2 Хүүхдийн хавсралт үнэмлэх, сунгалт хариуцсан ажилтан;

3.3.3 Паспорт олгогч;

3.3.4 Хяналтын улсын байцаагч;

3.3.5 Гадаадын иргэний гэр бүлийн байдлын бүртгэл хариуцсан мэргэжилтэн;

3.3.6 Иргэний баримтын бүртгэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн;

3.3.7 Иргэний баримтын төв архивын бүртгэгч;

3.3.8 Иргэний баримтын төв архивын архивч;

3.3.9 Өргөдөл, гомдол, бичиг хэргийн асуудал хариуцсан мэргэжилтэн;

3.3.10 Үйлчилгээний зааварлагч буюу хүлээн авагч.

4. Ажлын байрны дэг журам

Үйлчилгээний ажилтан ажил эхлэхээс 15 минутын өмнө ирж, өөрийн ажлын байрны бэлэн

байдлыг бүрэн хангана.

Ажлын байрны бэлэн байдал гэдэгт:

төвийн даргын тушаалаар загварыг баталсан дүрэмт хувцасыг бүрэн өмссөн байна;

компьютер, техник хэрэгслийн найдвартай ажиллагааг шалгасан байна;

- тухайн ажилтан үйлчилгээнд ажиллах боломжгүй (хэт ядарсан, согтууруулах ундаа

хэрэглэсэн) тохиолдолд тухайн хэлтсийн дарга ажилтныг тухайн үед ажиллуулахгүй байх

ээлжийг зохицуулж шийдвэрлэнэ.

Үйлчилгээний ажилтан ажлын байрны орчныг цэвэр, эмх цэгцтэй байлган

өөрт шаардлагатай зүйлсийг зөв байрлуулан бэлтгэсэн байна.

Ажлын байрыг хүндэтгэх шалтгаангүйгээр орхин явахыг хориглоно.

(Хүндэтгэн үзэх шалтгаантай бол холбогдох удирдах албан тушаалтнаас зөвшөөрөл

авсны дагуу зөвшөөрөгдсөн хугацаанд түр орхин явна. Энэ тохиолдолд тухайн ажилтныг

орлон ажиллахаар зохицуулагдсан байна).

Ажлын цагаар бөөгнөрөх, чанга дуу авиа гаргах, бусдад саад болох, үйлчилгээг

удаашралтай үзүүлэх зэргийг хатуу хориглоно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Qualaty Management Lesson

4

Үйлчилгээний ажилтан нь ажлын цагаар ажлын байрандаа тогтвортой байх ба цайны

цагаар ээлж, хуваарийн дагуу цайндаа орох бөгөөд тухайн үед үйлчилгээний танхимд

асуудлыг шийдвэрлэх хэлтсийн дарга болон ахлах байцаагч нарын хэн нэг нь байхаар

зохион байгуулна.

Ажилтны хувцаслалт, соѐл

5.1 Ажилтан ажлын байранд төвийн үйлчилгээний өнгө төрхийг илэрхийлсэн байна. Үүнд:

Дүрэмт хувцасыг бүрэн өмссөн байна.

Дүрэмт хувцас нь цэвэр, ямар нэгэн толбо, үрчлээгүй, ханзарч урагдаагүй, товч нь

бүрэн бүтэн, индүүдлэгтэй байна.

Энгэрийн тэмдгийг цээжний зүүн дээд хэсэгт эгц харагдахаар зүүнэ.

Хэт тод, том зүүлт, бугуйвч, ээмэг зэрэг гоѐл чимэглэлийн зүйлс зүүх, ил харагдах

шивээстэй байхыг хориглоно.

Үсний өнгө, засалт хэт этгээд биш байна. Мөн эмэгтэй ажилтан үсээ хойш самнаж,

ардаа шууж боосон байна.

Нүүрний болон уруулын будаг хэт содон биш, хумсыг хэтэрхий содон этгээд өнгөөр

будаагүй (улаан, хар гэх мэт) үйлчлүүлэгчдэд таагүй сэтгэгдэл төрүүлэхээргүй энгийн

байна.

Гутал нь элдэв гоѐл чимэглэл, тоноглолгүй байна.

6. Үйлчилгээний ажилтны үйл ажиллагаандаа баримтлах үндсэн зарчим

6.1 Үйлчилгээний ажилтан нь Монгол Улсын төрийн албаны албан хаагчийн төлөөлөл

болж төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж буйг ямагт санан, төвийн стратегийн бодлогод

нийцэхүйц чанартай үйлчилгээг хүргэх, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжит байдалд

анхаарлаа хандуулан, үйлчлүүлсэн иргэн бүрт таатай сэтгэгдэл төрүүлэхийг эрхэмлэн

ажил хэрэгч, албаны шинжийг чухалчилж ажиллана.

6.2 Төрийн албаны тухай хуулийн дагуу захирах, захирагдах ѐсыг чанд сахина.

6.3 “Бид таны төлөө үйлчилье” уриаг үйлчилгээ, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон

ажиллана.

6.4 Үйлчилгээний ажилтан нь үйлчлүүлэгчтэй ямагт анхаарал хүндэтгэлтэй, эелдэг

хандаж, үйлчлүүлэгчийг анхааралтай сонсох, асуултанд хариу өгөх харилцааны чадварыг

өөртөө төлөвшүүлсэн байна.

6.5 Үйлчлүүлэгч болон хамтран ажилладаг байгууллага, хувь хүнтэй зөв боловсон

харилцах ба энэхүү стандартын 7.1-р зүйлд заасан үг хэллэгийг тогтмол хэрэглэнэ.

6.6 Үйлчлүүлэгчийг шалтгаангүйгээр хүлээлгэх, асуултанд нь хариу өгөхгүй үл

тоомсорлох, ялгаварлахгүйгээр хүндэтгэлтэй хандана.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Qualaty Management Lesson

5

6.7 Үйлчилгээтэй холбоотой хүсэлт, санал, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэх буюу

шийдвэрлүүлэхийг зорьж ажиллана.

6.8 Үйлчилгээний ажилтан нь төвийн бусад үйлчилгээний талаар зохих мэдлэгтэй байж,

шаардлагатай үед сурталчлах, тайлбарлан танилцуулах ба төвийн бүтээгдэхүүн

үйлчилгээ, үйл ажиллагааны талаар шинэ мэдээ, мэдээллээс үл хоцорч, өөрийгөө ямагт

хөгжүүлж, ур чадвараа байнга дээшлүүлж ажиллана.

А- газар түүний хэвлийдэх байгалын баялаг

L- хөдөлмөрчин ажиллагсад

C- капитал буюу нөөц баялаг

W- оюун ухаан – оюуны баялаг

1 2 3 4

Инноваци – (шинэчлэл, төгөлдөршил) Менежмент Маркетинг Инвестиц – төсөл

Инженерчилэл Үйлдвэрлэл Арилжаа Хуримтлал

(A,L,C,W) F(L,C) Q=TC+π ∑_(i=1)^n▒∆π(〖1-(1+r)〗^(-i)/r)

Түүхий эдийн олборлолт хэрэглээний өсөлт нь үйлдвэрлэл хөгжсөн ихэнх орнуудын

өөрийн их үүсвэрүүдээр хангагдах боломжийн бууралт уул уурхай боловсруулалтын

төвүүдийн экологийн байдлын муудалт, хайгуул судалгаа хийсэн нөөцийн хувиарлалт

жигд бус, капталист болон хөгжиж буй орнуудын түүхий удийн тэгш бус олборлолт,

хэрэглээ зэрэг нөхцөлүүд нь түүхий эдийн хангамжинд 1 бус удаа хямрал үүсгэдэг.

Түүхий эдийн үндсэн төрлүүдийн дотор түлшний олборлолт нэлээд гэх ач

холбогдол үзүүлдэг. Үүнд

Байгалийн хий : Дэлхийд 92.1-98.3 %-тай байгалийн хий хэрэглэдэг.

Нүүрс: 48.4-71%-тай хэрэглэдэг.

Нефьт: 38.6-75.6%-тай хэрэглэдэг.

Td: Эрчим хүчийг үйлдвэрлэгчид хэрэглээний өсөлтийн хурдыг ихэсгэж бууруулдаг ашигт

малтмалыг түүхий эд гэнэ. Түүхий эд нь эцэс сүүлд нь эдийн засгийн хямралыг бий

болгодог.

Homework: Монгол Улсын эрдсийн баялаг-Утканы Мавлет ,

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Qualaty Management Lesson

6

Лекц ¹2

1.Чанарын Менежментийн орчин уеийн ойлголт чанар тогтолцоо

Дэлхий дахины технологид тулгуурласан хөгжил

Технологийн дэвшлийг бий болгоход удирдлагын түвшний үүрэг

ISO-9000 түүний үүрэг

1. технологийн менежментийн хүрээнд удирдлагыг гурван түвшин болгон авч үзнэ.

1. Дээд удирдлага

Кайзенийг компамд нэгдсэн стратеги болгон нэвтрүүлэх

өөрийн нөөц бололцоогоо дайчлан үүрэг чиглэл өсөх

Компаний бодлогыг боловсруулж хэлтэс хоорондын үүргийг тодорхойлох (оролцогч

хэлтэс багийн үүргийг тодорхой болгох)

Компаниар тавьсан зорилтууд биелж байгаа эсэхэд хяналт тавих

Компанип зохицсон систем бүтцийг боловсруулах

2. Дунд түвшний удирдлага

Дээд удирдлагаас өгсөн үүргийн дагуу өгсөн хэлтэс хоорондын ажлыг зохицуулах

Компанийг бүрэн байдлаар нь ашиглах

Стандарт боловсруулалт нэвтрүүлэх

Сургалтын эрчимтэй хөтөлбөр зохиож, оюун санааны гурвалжлалт хийх

Асуудлыг шийдвэрлэх арга ухааны доод тушаалтныг сургах

3. Хянагчид, мастер

Компанийг зориулалтаар нь ашиглах

Компаний төлөвлөгөө боловсруулж, ажилчдыг гарын авлагаар хангах

Ажилчидтай харилцах холбоог улам сайжруулах

Жижиг бүлгүүд болон багуудад туслалцаа үзүүлэх оновчтой саналын системийг

дэмжих

Ажлын байрны сахилга батыг чанд сахиулах

Компаний саналуудыг ажлын байранд хэрэглэх

4. Ажилчид

Жижиг бүлэг багийн ажилд өргөн оролцох

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Qualaty Management Lesson

7

Ажлын байранд практикт хэрэглэх

Асуудлыг оновчтой шийдвэрлэснээр өөрөө өөрийгөө хөгжүүлэх

Ажлын ур чадвар арга барилыг байнга сайжруулах харилцах нэгдмэл ажиллагааг

хөгжүүлэх

ISO-9000 цуврал. ( International standart organization-9000)

Олон улсын стандартчилалын байгууллага (9000-9004)

Өнөөдөр ISO-г хүлээн зөвшөөрсөн 80 орон байдаг. ISO-9000 нь байгууллагын чанарын

удирдлагын стандартуудын цогц юм. Чанарын системийн ISO-9000 стандартыг

бүтээгдэхүүний стандарттай адилтгаж болохгүй. Анх удаа хэрэгжүүлэх гэж байгууллага нь

үүнийг андуурах тохиолдол бий.

Энэ цуврал стандарт нь:

Байгууллагын хэмжээнд чанарын удирлагыг сайжруулах

Хэрэглэгчид болон баталгаа олгох албаныхан тухайн байгууллагын чанарын

системийн талаар ойлголт төрүүлж үйл ажиллагааг дүгнэх

Улсын хэмжээний бодлого боловсруулах түвшинд чанарын системийн талаар

мэдээллэл олгох зорилготой юм.

ISO-ийг дараах байдлаар тодорхойлон авч үзнэ.

9001-9003-ыг чанарын батлагаа болох загвар

9004 чанарын удирдлагын зөвлөмж

9001 нь маш өргөн хүрээг хамарна. Загвар зохион бүтээхээс эхлээд үйлдвэрлэл

туршилтын бүх үйл ажиллагаанд багтана.

9002 нь зохион бүтээмжийг хамруулахгүй

9003 нь хэрэглэх хүрээ багатай бөгөөд туршилт шалгалтын үйл ажиллагаан дээр

анхаарлаа төвлөрүүлнэ.

9004 нь дээрх загваруудыг хэрэглэх чанарын нэгдсэн зөвлөмж болно.

9000 загварыг зөвхөн бизнесийн байгууллагыг хамрах асуудал биш

Агаарын тээвэр, эмнэлэг, банк хэрэглэнэ.

Өнөөдөр Европын орнуудын холбооноос гарч байгаа нийт бүтээгдэхүүний 10-15%-ийн

ISO-9000 стандартад шилжсэн гэсэн сертификат өгдөг. 120 төв өөрийн кодыг өгдөг. Үүний

нэг нь “Монголын Стандарт Хэмжил Зүйн Төв” юм. Сертификат олгосны дараа 5 жилийн

дараа стандартыг шалгадаг.

ISO-9000 системд шинжсэнээр гол өгөөж

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Qualaty Management Lesson

8

Чанарын хяналтын үүрэг хариуцлага нь чанарын хяналтын агуулгаас хольж,

үйлдвэрлэлийн хэмжээний чанарын удирдлага болж хөгждөг. Дээд шатны удирдлагаас

эхлэн үечлэлийн ажилчин болон бүх хэлтэс техникийг чанарын хөдөлгөөнд оролцуулах нь

зайлшгүй асуудал болно. Энэ нь ажил болгоныг сайжруулахад хүргэдэг.

чанарын бат бэх суурь тавих нь дэлхийн зах зээлийн жишигт хүрэх үйл

ажиллагааны эхлэн болдог.

Олон улсын хэмжээнд өөрийгөө таниулах болон худалдан авах хэрэглэгчид ISO-

9000-аад баталгаажсан үйлдвэрүүдэд илүү үнэ цэнэ өгч байна.

Үйлдвэрийн хэмжээнд нийт ажиллагаа сайжирна.

Бүтээгдэхүүн үйлчилгээний чанарт хүрч тогтмол түвшинд барьдаг болно.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, үйл ажиллагааны агуулга улам бүх баяжина.

Байгаа нөөц суурин дээрээ том компаниудтай өрсөлдөх боломжтой.

Ихэнх байгууллагуудын нийтлэг алдаа нь чанарын баталгаажуулалтын сертификат авсны

дараа цаашид удирдлагын системээ сайжруулах, үйлдвэрлэл үйлчилгээний хугацаа

холбоогоо хөгжүүлэх зорилгоор ISO-9000 болон 9004 хоѐроос удирдамж авдаггүйд

оршино. Ингэснээр эдгээр стандартуудын үр шимийг бүрэн гүйцэж хүртэж чаддаггүй.

ISO-9000 стандартад шилжихэд гол бэрхшээлүүдийг мэдэх нь чухал юм. Үүнд:

1). Тухайн стандарт яаж ажиллах талаар заавар өгөхгүй эдгээр нь зөвхөн ямар шаардлага

хангаж, ямар үр дүнд хүрэх ѐстойг тусгах болохоос ямар арга замд (хүч хэрэглээ) үйл

ажиллагаа явуулах талаар зөвлөхгүй. Компани болон өөрийн арга барилаа боловсруулах

ѐстой. Тухайн баталгаа олгогч нар тухайн шаардлагыг ханаж байгаа эсэхийг сайтар

шалгах ѐстой. Үр ашиг нь компани болгонд өөр өөр байдаг. Юуны өмнө өөрийн

байгууллагын системийг сайтар судлах хэрэгтэй. Жишээ нь: статистик аргыг хэрэглэх нь

чухал шаардлага болдог харин чухал ямар статистик арга, яаж хэрэглэх ѐстой вэ? Гэдэг

талаар энд юу ч дурьддаггүй. Иймд зарим тодорхой ур чадвар шаардах бөгөөд энэ нь

зөвхөн тус системийг хэрэглэх үед л ойлгомжтой болдог.

2). Чанарын баталгаажуулалтын загвар нь үйлдвэрлэгчдэд зориулан бичигдсэн байна.

ISO-9004 нь үйлчилгээний албаныханд зориулсан зөвлөмжийг агуулдаг боловч

үйлчилгээний салбарт хэрэгжүүлэхэд нилээд хүндрэлтэй. Учир нь ихэнх газар түүний

бичигдсэн хэлбэр хэллэг ойлгомжгүй юм. Иймд үйлчилгээний секторт нэвтрүүлэх нь маш

удаашралтай.

3). Стандарт гэдэг ойлголт нь ерөнхий утгатай зүйл. Харин хүмүүс ба нарийн нэгэн,

загварын тогтсон, аль ч газар хэрэглэхэд нийтлэг бололцоотой зүйлийг шаарддаг. Хөгжиж

буй орнуудад ISO-9000 чанарын системийг нэвтрүүлэхэд жижиг дунд үйлдвэрлэлд нэгэн

бэрхшээл тулгардаг нь тухайн систем нь зөвхөн том үйлдвэрүүдэд зориулан зориулан

зохиогдсон мэт ойлголт сэтгэлгээ байгаад оршино.

Энэ стандартын шаардлагыг хангахад тохиолддог нийтлэг бэрхшээлүүдийг дурьдвал:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Qualaty Management Lesson

9

Баримтыг хөтлөх чадвартай. Тухайн системийн талаар бүрэн ойлголт бүхий

менежер дутмаг

Нөөц хангалтгүй

Тухайн системийг нэвтрүүлэхэд, тогтоон барихад шаардагдах хугацаа их.

Стандартыг ойлгох хэрэглэхэд тулгарах бэрхшээл багагүй хугацаа их

Стандартанд тодорхой баримтыг тогтоосон хэлбэрээр хөтөлж мэдрэмжийг

шаарддаг. Гэвч зарим менежер бүр удирдах гадна бичих чадвар шаардагдана.

Техникийн болон системийн сургалт мөн адил шаардагдана. Ихэнх менежерүүд

сайн багш байж чаддаггүй тиймээс системийн хэрэгжилтийн үед менежерүүдэд сургах

чадвар шаардагдана.

Олон газар бэлтгэн нийлүүлэгч байдаг ба тэдгээрийг хяналтандаа бүрэн байлгаж

чаддаггүй. Үүнээс болж материал зогсох асуудал гардаг.

Чанартай бүтээгдэхүүний үнэлгээ нь үнэ өндөртэй байдаг гэж үзэх нь буруу. Ихэнх

тохиолдолд энэ их хамаагүй хямд тусдаг. Чанарын асуудал шийдвэрлэгдсэн тохиолдолд

хугацаа нилээд хэмжээгээр багасна. Иймээс удирдлагын зүгээс гарах чанарын асуудал

тавигдаж байх ѐстой.

Чанарын мэргэжилтнүүдийн хэрэглэдэг нэр томъѐо нь үйлдвэрийн газрын хэн бүхэнд

ойлгомжтой байх нь ховор тул байнгын хэмжээнд хэрэглэгдэж заншсан хэллэгүүдийг

хэрэглэж байх хэрэгтэй.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Qualaty Management Lesson

10

Лекц 03

Сэдэв: Чанарын менежментийн Орчин үеийн хөгжил,бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтийн

судалгаа шинжилгээ

3.1 Бүтээгдэхүүний чанарт нөлөөлөх хүчин зүйлс

3.2 Бүтээгдэхүүний чанарын түвшин, түүнийг тодорхойлох арга

3.3 Бүтээгдэхүүний чанарын түвшин, түүнийг тодорхойлох арга

3.4 Бүтээгдэхүүний чанарын эдийн засгийн ач холбогдол

3.1 Бүтээгдэхүүний чанарт нөлөөлөх хүчин зүйл

Бүтээгдэхүүний чанарт нөлөөлөх хүчин зүйлс гэдэг нь тухайн бүтээгдэхүүнийг

үйлдвэрлэхэд ямар нэг хэмжээгээр оролцож байгаа техник, эдийн засаг, зохион

байгуулалт, хүмүүсийн үйл ажиллагааны нөлөөлөл юм.

Бүтээгдэхүүний чанарт нөлөөлөх хүчин зүйлсийг шинж байдлаар нь 5 хэсэгт хувааж

болно.

Техник технологийн хүчин зүйлс. Энэ хүчин зүйлд бүтээгдэхүүний хийц,

боловсруулалт үйлдвэрийн үндсэн хөрөнгө, фондын байдал, үйлдвэрлэлийн техникийн

бэлтгэл, үйлдвэрийн механикжуулалт, автоматжуулалт, тэдгээрийн найдвартай

ажиллагааны түвшин хамаарна.

Хөдөлмөрийн зүйлсийн шинж байдлыг илтгэсэн хүчин зүйлс. Энэ хүчин зүйлд

байгалиас шууд хэрэглэж байгаа нүүрс хүдэр гэх мэт түүхий эд, металл, элдмэл арьс шир

зэрэг урьдчилан боловсруулалт хийсэн зүйлс багтах боловч эдгээр нь байгалийн бүтээсэн

шинж чанар, хүний хөдөлмөр шингэсэн материалын шинж чанараар тус тус

тодорхойлогдоно.

Зохион байгуулалтын хүчин зүйлс багтана. Энэ хүчин зүйлд хөдөлмөр, материалын

хангамж, нөөцийн байдал, үйлдвэрлэлийн соѐлжилт, жигд ажиллагаа гэх мэт хөдөлмөр ба

үйлдвэрлэлийн зохион байгуулалтын арга хэлбэрийн асуудал хамаарна. Үйлдвэрлэлийн

дагналт, төрөлжилт, бүтээгдэхүүний чанарт тавих хяналт шалгалтын зохион байгуулалтын

систем, дэвшилтэд арга хэрэгсэл, бүтээгдэхүүн тэдгээрийн бүрэлдэхүүн хэсгийн

стандарчлал, нормчлол, ижилсгэлтийн байдал, ажилчдын мэдлэг боловсрол, дадлагын

түвшин, савлах, баглах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэх арга ажиллагааны түвшин

засварын ажлын зохион байгуулалт, бүтээгдэхүүний шинэчлэлт, бүтээгдэхүүний чанарын

түвшинг төлөвлөх, мэдээлэх, тооцоолох, тайлагнах ажлын зохион байгуулалтын түвшин,

патент-эрхийн хамгаалалтын хэлбэр энэ бүх зохион байгуулалтын арга ажиллагаа цөм

дээрх хүчин зүйлд хамаарна.

Нийгэм эдийн засгийн хүчин зүйлс. Энэ хүчин зүйлд улс төр, эдийн засгийн байдал,

улс ардын аж ахуйн удирдлагын зохион байгуулалт, бүрэлдэхүүн хэсгүүд, хэрэгцээний

бүтэц, өсөлт нийгмийн гишүүдийн амжиргааны түвшин нийгмийн үйлдвэрлэл ба

хэрэгцээний төлөвлөлт эдийн засгийн урамшуулал, үнэ, үнэ бүрдэлт, санхүүжилт, аж

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Qualaty Management Lesson

11

ахуйн тооцоо, үйлдвэрлэл ба хэрэглээний хүрээнд бүтээгдэхүүний хэмнэлт, эд

материалын хариуцлага, сэтгэл санааны урамшуулал, бэлтгэгч, хэрэглэгчийн хоорондын

холбоо, эрэлт хүсэлт мэдээллийн байдал, техникийн хоцрол бүтээгдэхүүний чанарыг

дээшлүүлэхэд нийгмийн зүгээс нөлөөлөх хэлбэр, олон улсын хөдөлмөрийн хуваарь,

гадаад худалдаа, эдийн засаг шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагаа зэрэг нь

тухайн нийгэм эдийн засгийн хөгжилтэй холбогдсон томоохон асуудлууд орно.

Байгаль газар зүйн, уур амьсгалын хүчин зүйлс. Улс ардын аж ахуйн өөр өөр

салбар нэг салбарын өөр өөр үйлдвэр аж ахйун газарт эдгээр хүчин зүйлс харилцан

адилгүй байх бөгөөд чухам аль хүчин зүйлс нь бусдаас ямар онцлогоороо илүү нөлөөлж

байна гэдэгт статистик судалгаа хийсэн байвал зохино. Эдгээр хүчин зүйлийг аль хэр зөв

тогтоож бүтээгдэхүүний чанарын түвшинг тодорхойлсны үндсэн дээр чанарыг

төлөвлөгөөтэйгээр удирдан явуулна.

3.2 Бүтээгдэхүүний чанарын түвшин, түүнийг тодорхойлох арга

Бүтээгдэхүүний чанарын түвшин гэдэг нь тухайн бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтүүдийг

тооны утгаар илэрхийлснийг хэлнэ. Бүтээгдэхүүний чанарын түвшинг 2 хэлбэрээр

тодорхойлно. Үүнд: эхлээд чанарын нийт үзүүлэлтийг үнэлэх ѐстой. Энэ үнэлэлт 2 шат

дамжина.

Энгийн хялбар шинж чанаруудыг үнэлэх ажиллагаа явагдана.

Нэгдмэл хүнд шинж чанаруудыг үнэлэх замаар чанарыг бүхэлд нь үнэлэх ажил

хийнэ. Энэ 2 шатны аль алинд нь чанарын үзүүлэлтийг тодорхойлохын тулд түүний шинж

чанаруудыг шаталсан бүдүүвч гаргах, үзүүлэлт бүрийн өөрчлөлтийн хязгаар тогтоох,

харьцуулах суурь үзүүлэлтийг сонгож авах, үзүүлэлтүүдийн хоорондох хамаарал, ая

холбогдлыг тогтоох, үзүүлэлт нэг бүрийг үнэлэх үүнээсээ чанарын нийт үзүүлэлтийг

үнэлэх ажиллагаа явагдана. Бүтээгдэхүүний чанарын түвшинг тодорхойлохдоо дараах

бүдүүвчийг хэрэглэж болно.

Бүтээгдэхүүний чанарын түвшин

3.3 Бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтийн судалгаа шинжилгээний ач холбогдол.

Бүтээгдэхүүний чанарын хэрэгсэл нь хэрэглэгч байгууллага, өргөн олон юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Qualaty Management Lesson

12

Лекц 4,5

Сэдэв: Чанарын нэгдсэн удирдлага бүтэц зохион байгуулалт чанарын төлөвлөлт

Чанарын удирдлага: Зохион байгуулах

Зохион байгуулах гэдэг нь зорилго дээр үндэслэн шийдвэр гаргахад сайн нөхцлийг

бүрдүүлдэг удирдлагын дэд бүтцийг бий болгодог удирдлагын үйл ажиллагаа юм. Энэ

ямагт байгууллагын янз бүрийн бүтцийг авч үзэх бөгөөд чанарын баталгаажуулалтын

хэлтэст илүү анхаарал төвлөрүүлсэн болно. Үүнээс гадна зохион байгуулалтын загварт

нөлөөлдөг хүчин зүйлүүдийг авч үзсэн болно.

Байгууллага

Зохион байгуулах гэдэг нь зорилгодоо хүрэхийн тулд хүмүүс болон бусад нөөц

бололцоонуудын хамтран ашиглах бололцоог бий болгох үйл ажиллагаа юм. Гүйцэтгэдэг

үйл ажиллагаа, үүргийн чиглэлээр хэлтсүүд бий болгох, нийтлэг зорилгод хүрэхийн тулд

үр дүнг зохицуулах зэрэг нь зохион байгуулах үйл ажиллагаанд хамаарна.

Урьд өгүүлсэн ѐсоор байгууллага гэдэг нь нийтлэг зорилгод хүрэхийн тулд хамтран

ажиллаж байгаа хүмүүсийн бөөгнөрөл юм. Зорилго түүнд хүрэх арга замаа

шийдвэрлэсний дараа хүмүүс үйл ажиллагаагаа хамтран явуулж эхэлнэ. Зохион

байгуулах үйл ажиллагаа нь шийдвэр гаргах энэхүү үйл явцын нөхцлийг дараах утгаар

бүрдүүлнэ. Үүнд:

Хүмүүс: чанартай ажиллах хүчнийг татах, хөгжүүлэх, тогтоон барих үйл

ажиллагаанууд энд хамаарна.

Мэдээлэл: зөв цаг үед, зөв газарт нь баталгаатай мэдээлэл өгөх үйл ажиллагаа энд

хамаарна.

Тогтолцоо: шийдвэрийг дэмжихэд шаардлагатай өгөгдөхүүнийг цуглуулах, зохион

байгуулах, түгээхэд нөөцөөр хангах үйл ажиллагааг багтаана.

Байгууллагын бүтэц: үүрэг, хариуцлага, нэр хүнд, дүрэм, журмыг тодорхойлох үйл

ажиллагааг багтаана.

Өнөөдөр “чанартай байгууллага” бий болгоход урьдчилсан 2 нөхцөл шаардлагатай

болохыг ерөнхийдөө зөвшөөрөөд байна. Эхнийх нь чанарын талаарх санал бодол бөгөөд

байгууллагад бүхэлдээ тарсан байдаг.

Чанарын удирдлага тусгай үйл ажиллагаа биш юм. Хоѐр дахь урьдчилсан нөхцөл ннь энэ

санал бодлыг дэмжихэд чиглэсэн байгууллагын дэд бүтэц юм. Хүмүүс чанарын ач

холбогдлыг ухамсарлан ойлгож зайлшгүй шаардлагатай үүргээ биелүүлэхийн тулд

бэлтгэгдсэн байх ѐстой. Нэг үгээр хэлэхэд байгууллага гэдэг нь чанарын сахилга батыг

хэрэгжүүлэх орчин юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Qualaty Management Lesson

13

Чанарын удирдлага

Чанарын удирдлагын хувьд хүний нөөцийн асуудал маш чухал юм. Өөрөөр хэлбэл

компаниуд хүнээ хэрхэн хөгжүүлж, чадварыг нь хэрхэн бүрэн ашиглах асуудлыг өөрийн

зорилготой зэрэгцүүлэн авч үзнэ. Хүний нөөцийн удирдлагын тухайд дараах асуудлуудад

ихээхэн анхаарал хандуулдаг юм.

Ажлын тогтолцоо

Бүх ажиллагсад байгууллагын үйл ажиллагаанд хувь нэмрээ хэрхэн оруулж, байгууллагын

ажиллагааны загварыг хэрхэх ойлгож, арга замаа хэрхэн мэдэрч, хүлээн зөвшөөрч байгаа

зэрэг асуудлууд энд хамаарна.

Боловсрол, сургалт ба хөгжил

Компани дээрх боловсрол, сургалтын үйл ажиллагаа нь компанийн үйл ажиллагааны

төлөвлөгөө, хэрэгцээ шаардлагыг биелүүлэхэд дэмжлэг болно. Мэдлэг, чадвар бий болгох

үйл явц энд багтах ба ажилтны ажил сайжрах, хөгжих дэвжихэд нь хувь нэмрээ оруулна.

Ажиллагсдын сайн сайхан байдал ба сэтгэл ханамж

Компани ажиллагсдынхаа сайн сайхан байдал, сэтгэл ханамж, урам зоригийг дэмжих,

ажил хэрэгч уур амьсгал, ажиллах орчныг бүрдүүлэх асуудлуудыг энд хамаарна.

Чанарын ерөнхий удирдлагын асуудлууд хүний нөөцийн удирдлагын асуудалд онцгой

нөлөө үзүүлнэ. Ажилтнуудын өөрийн хяналт, бие даасан байдал, бүтээлч чанар зэрэг нь

энд багтах ба зөвхөн бие биедээ саймширч, сайн хандахаас илүүтэйгээр идэвхтэй

хамтран ажиллах хэрэгтэй юм.

Мэдээлэл бол чанарын удирдлагыг хэрэгжүүлэх боломжийг олгодог чухал хүчин зүйл

болдог. Илүү их амжилттай ажиллаж байгаа компаниуд мэдээллийн технологи,

мэдээллийн тогтолцоо тэдний чанарын амжилтанд нөлөөлдөг гол хүчин зүйл гэдэгтэй

санал нэг байдаг юм. Гурван төрлийн мэдээлэл чанарын удирдлагад чухал үүрэг

гүйцэтгэдэг ажээ. Тухайлбал:

Үйл ажиллагааны мэдээлэл нь үйл ажиллагааны удирдлага, ажил хэргийн

төлөвлөгөө, ажлын гүйцэтгэлийг сайжруулах мэдээлэл зэргийг өөртөө багтаана.

Харьцуулах мэдээлэл нь өрсөлдөөнд эзлэх байр суурь ба сайн ажиллагаатай нь

холбоотой байдаг. Энэ хоѐр нь хоѐулаа үйл ажиллагааны ба стратегийн ач холбогдолтой.

Үйл ажиллагааны удирдлага, бизнесийн гүйцэтгэл хоѐрыг холбодог мэдээлэл нь

шалтгаан/ үр дүнгийн холбоог тодорхой болгож өгнө.

Мэдээллийн технологи нь ажлын гүйцэтгэлийг сайжруулахад болон байгууллагын бүтцэд

нөлөөлнө. Энэ нь шийдвэр гаргахад үйлчилдэг мэдээллүүдийг пүүсүүд хурдан, хялбараар

эргүүлэн олж авахад тустай байдаг. Үүнээс гадна энэ нь байгууллагын хамтын ажиллагааг

сайжруулахад нэмэртэй байж болно. Гэвч холбоо, мэдээллийн технологийн ICT хурдацтай

хөгжлийн үр дүнд мэдээллийн олон тооны эх сурвалжууд бий болж, асар их мэдээлэл

хуримтлагдаж, олон нийтийн ба хувийн интернет сүлжээгээр дамжин ирж байна. Үүнээс

үүдэн мэдээлэлд хүрэх техникийн асуудлууд нь тодорхой чиглэл тогтоох, сонгох, зөв үнэн

мэдээлэл олж авахтай холбоотой асуудлууд болон өөрчлөгдөж байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Qualaty Management Lesson

14

Мэргэшүүлэх: тодорхой үүрэг даалгаврыг тодорхой, түүнийг тусгайлан бэлтгэгдсэн

хувь хүмүүс, ажлын багт даалгах

Стандартчилах(хэм хэмжээг тогтоох): ажиллагсад ажил үүргээ нэгэн жигд сайн

гүйцэтгэх бололцоог бүрдүүлсэн дүрэм, журмыг боловсруулах

Зохицуулах: байгууллага дахь тусгаар бүлгүүдийн хийж буй ажлыг нэгтгэх дүрэм,

журам боловсруулах

Эрх мэдэл: ажиллагсад ба ажлын багт шийдвэр гаргах, үйл ажиллагаа гүйцэтгэх

эрх олгох

Мэргэшүүлэх, стандарчлах хоѐр нь хамтдаа хэлтэс тасгуудад хуваах өөрөөр хэлбэл, ажил

үүргийг хуваарилаж, байгууллага дахь тусгай бүлгүүдэд даалгах үйл ажиллагааны үндэс

юм. Гэвч менежрүүд зохион байгуулалтын зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хүмүүс, төсөл,

үүрэг даалгаварыг зохицуулах шаардлагатай болдог юм. Менежерүүд нь зөвхөн дүрэм,

журмыг хэрэглэхээс гадна (хяналтын хооронд) шууд мэдээлдэг хэд хэдэн ажилтантай

байдаг нь тушаал даалгавар тодорхой байж, үл тасалдах боломжийг бүрдүүлнэ. Эрх

мэдэл гэдэг нь шийдвэр гаргах, гүйцэтгэх эрх бөгөөд хариуцлага хүлээх чадварыг өөртөө

агуулна. Хариуцлага гэдэг нь ажилтанд өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх хариуцлага

бөгөөд хариуцах чадвар гэдэг нь ажилтан бүр өөрийн хийсэн ажлынхаа төлөө магтаал,

сайшаал, зэмлэл хүлээх чадвартай байхыг хэлнэ. Эрх мэдэл өгнө гэдэг нь менежер

өөртөө харъяалагддаг ажилтандаа даалгавар өгөхдөө үр дүнтэй ажиллахад хангалттай

эрх мэдлийг хамт өгнө.

Албан ѐсны бүтцийн цаана албан бус бүтэц гэж байдгийг тэмдэглэх нь зүйтэй. Энэ нь

сүүдрийн зохион байгуулалт бөгөөд албан бус боловч байгууллагын ажилтнуудын дунд

ажил төрлийн холбоог тогтоон барьж байхад чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Албан бус

бүтцийг ил гаргаж ирэхэд албан тушаал холбоо хамаарлыг үл харгалзан хэн хэнтэй

хамтарч, ярьж хөөрдөг нь тодорхой харагдана. Албан бус бүтцийн шугамууд нь албан

тушаалын түвшингүүдийн дундуур огтолцож тал тал руугаа тарсан байдаг. Албан бус

бүтэц нь хүмүүс нийлж кофе уух, дасгал сургуулилт хийж тоглох, найз нөхдийн бүлэг

байгуулах зэргээр илэрнэ. Ямарч байгууллага албан ѐсны бүтцийн зэрэгцээ албан бус

бүлэглэл, бүтэцтэй байдаг гэдгийг ойлгож хүлээж авах нь чухал. Мөн албан бүтэц нь

шаардагдсан ажил үүргийг гүйцэтгэхэд маш тустай гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Цаг хугацаа улирах явцад хоцрогдсон албан бус бүтэц нь шинэ буюу ердийн бус байдал

дахь хүмүүсийн хэрэгцээг хангаж чадахаа больдог нь үнэн билээ. Албан ѐсны бүтцийг

өөрчлөх боловсронгуй болгоход цаг хугацаа шаарддаг нь хэвийн үзэгдэл юм. Албан бус

бүтэц бүлэглэлийн доторх хүмүүсийн шинэ, аяндаа бий болсон холбоо сүлбээ нь

хүмүүсийн хооронд сүлжээ бий болгох сэтгэл зүйн дэмжлэг авах найз нөхдийн холбоо

үүсгэх зэргээр нийгмийн чухал эрэлт шаардлагыг хангадаг юм. Мөн түүнчлэн хүмүүсийн

хооронд хувийн харьцаа бий болж бие биендээ тусалснаар үүрэг гүйцэтгэхэд ач тусаа

өгнө. Бодит байдлаас үзэхэд албан ѐсны буссурах үйл ажиллагаа нь байгууллагын

хөгжлийн чухал эх үүсвэр болдог байна. Гэвч албан бус бүтэц бүлэглэл нь тодорхой

дутагдлуудтай байдаг. Энэ нь албан ѐсны эрх мэдлийн тогтолцооноос гадна үйл

ажиллагаа явуулдаг учир албан бус бүтэц нь зарим тохиолдолд бүхэл бүтэн байгууллагын

ашиг сонирхлын эсрэг ажиллах явдал гардаг. Мөн түүнчлэн албан бус бүтэц нь цуурхал,

буруу мэдээлэлд амархан автах чухал зорилгоос ажил хэргийг хазайлгах тохиолдлууд

байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Qualaty Management Lesson

15

Зохион байгуулалтын асуудлууд ба байгууллагын бүтэц

Удирдлагын тухай ойлголтын хэсэгт шийдвэр гаргах ба захиргааны үйл ажиллагааны янз

бүрийн хэлбэрүүдийг тайлбарласан билээ. Зохион байгуулалтын асуудлуудыг захиргааны

үйл ажиллагааны дүнд бий болдог шаардлагуудад зохион байгуулалтын талаас өгөх

хариу гэж ойлгож болно.

Эрх мэдлийг тараах тутам төлөөлөл төдий чинээ их хэрэгтэй болно. Төлөөлүүлэх гэдэг нь

ажлыг бусад хүмүүст хуваарилаж тэдэнд итгэх үйл ажиллагаа юм. Төлөөлүүлэх үйл

ажиллагаа нь 3 үе шаттай байдаг.

1-р шат нь менежер ажил гүйцэтгэх гэж байгаа хэн нэгэнд ажил үүргийг сайтар

тайлбарлаж хүрэх замаар хариуцлага хүлээлгэх үйл ажиллагаагаар эхэлнэ. Энд өгүүлж

буй хариуцлага гэдэг нь даалгавар авсан хүмүүсийн хувьд үйл ажиллагааг гүйцэтгэх

хариуцлага юм.

2-р шат нь менежер нь үйл ажиллагаа явуулах эрх мэдлийг баталгаажуулна. Даалгасан

ажлаас гадна зайлшгүй арга хэмжээг авах эрхийг бусад хүмүүст олгодог (мөнгө зарцуулах,

бусдын ажлыг чиглүүлэх г.м). Эрх мэдэл гэдэг нь даалгасан үүргийг хэрэгжүүлэхийн тулд

эдлэх эрх юм.

3-р шатанд менежер асуудал хариуцах нөхцлийг бий болгоно. Хүн даалгавар авснаар

ажил үүргийг зөвшөөрөгдсөн хэмжээнд явуулах хариуцлагыг хүлээнэ.

Үйл ажиллагааны бүтцийн үед адил чадвар, мэдлэгтэй, ижил үйл ажиллагаа гүйцэтгэдэг

хүмүүс нэг баг болон албан ѐсоор зохион байгуулагдсан байдаг. Үйл ажиллагаагаар

хуримтлагсан хэлтсийн ажилтнуудын ур чадвар, сонирхол, хариуцлагаараа хамтардаг юм.

Үндсэн асуудал бол ажлын багийн гишүүн бүр өөрсдийнхөө ур чадварын хэмжээгээр

ажилладагт оршино. Хэрэв үйл ажиллагаа бүр нь үүргээ сайн биелүүлж байвал ажил

хэрэг сайн явагдана. Үйл ажиллагааны бүтцийн үндсэн давуу тал нь нөөцийн ашиглалт

сайн, техникийн асуудлыг шийдвэрлэх чадвар нь өндөр байдагт оршино. Гол дутагдалтай

тал нь янз бүрийн үйл ажиллагаануудын хооронд харилцаа холбоо, зохицуулалт

байдаггүйн зэрэгцээ тогтолцооны ерөнхий хэтийн төлөв нь алдагдсан байдаг юм.

Хэлтсийн бүтэц нь хүмүүсийг гүйцэтгэж байгаа ажил, үйл ажиллагаа, үйлдвэрлэгчдийнх нь

адил төстэй байдал, газар зүйн нэг бүсэд оршдог зэрэг дээр нь үндэслэн хуваадаг.

Чанарын удирдлага

Матрицан бүтэц гэдэг нь хэлтсийн бүтэц, үйл ажиллагааны бүтэц хоѐрын хосолсон хэлбэр

юм. Бодит байдал дээр авч үзэхэд энэ бүтцийн онцлог нь үйл ажиллагааг хэлтсүүдэд

төвлөрүүлж, хосолсон үйл ажиллагаатай багийг буй болгон хоѐр бүтцийн давуу талуудыг

нь ашиглах оролдлого хийсэнд оршино. Ажилчид ньүйл ажиллагааны бүлэг, бүтээгдэхүүн

/ төслийн бүтээгдэхүүн гэсэн албан ѐсны 2 бүтцэд нэгэн зэрэг харъяалагдана. Мөн

түүнчлэн тэд ажлаа үйл ажиллагааны хэлтсийн дарга, багийн удирдагч 2 зэрэг

тайлагнана. Хоѐр удирдлагатай энэ тогтолцооны дутагдалтай тал нь эрх мэдлийн төлөөх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: Qualaty Management Lesson

16

тэмцэлд амархан авдагт оршино. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаа хариуцсан дарга, багийн

удирдагч хоѐрын аль аль нь эрх мэдлийг гартаа авахыг хүсдэг.

Багийн бүтцээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад байнгын ба түр зуурын

ажиллагаатай багууд өргөн хүрээтэй үүрэг гүйцэтгэдэг юм. Холимог үйл ажиллагаатай

эдгээр багууд нь янз бүрийн ажил үүрэг, хариуцлага хүлээдэг гишүүдээс бүрддэгийг

тэмдэглэх нь чухал. Зорилго нь үйл ажиллагааны саадыг арилгаж, асуудал шийдэх, ажил

үүрэг гүйцэтгэхэд илүү үр дүнтэй хэвтээ харилцаа, холбоонуудыг бий болгоход оршино.

Дутагдалтай тал нь үйл ажиллагааны даалгавар, баг хоѐрын хооронд шударга байдлын

тухайд зөрчил гарч, цаг их иддэг уулзалтууд хийдэгт оршино.

Сүлжээний бүтэц нь байгууллагын гадна байгаа гэрээлэгчид, чухал үйлчлүүлэгчидтэй

холбогддог “сүлжээ”-ний дагуу үүссэн цөмтэй холбоотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг

юм.

Олон жижиг төсөл хэрэгжүүлдэг пүүсийн матрицийн бүтэц

Тэд стратегийн холбоог өөрчлөх боон явуулж байгаа үйл ажиллагаанаас зардал

гаргуулалгүйгээр үйл ажиллагаагаа тогтвортой явуулах зэргээр хоорондоо холбогддог юм.

Сүлжээний удирдлага

Ирээдүйд хэрэглэгчид ба нийлүүлэгчидийг хооронд нь нэгтгэх үйл ажиллагаа явагдана.

Уламжлалт ашгийн хэлхээ нь олонхи тохиолдолд ашиг бий болгогч хэлхээ болж хувирна.

Энэ үед нийлүүлэгчид ба хэрэглэгчдийн хооронд байдаг тод ялгаа бүдгэрэх юм. Мөн

бизнесийн үйл ажиллагаа мэдлэгээр эрчимждэг болно. Энэ тохиолдолд сонирхогч

талуудын бие биедээ итгэх итгэл хамгийн чухал зүйл болох юм. Энэ хэсэгт нийлүүлэгч

хэрэглэгчдийн холбоо, сүлжээний удирдлага, түншлэл гэх мэт сүлжээтэй холбоотой

асуудлыг хязгаарлагдмал хэмжээгээр хураангуйлан авч үзэх болно.

Нийлүүлэгч хэрэглэгчийн холбоо

Чанарын удирдлагын үүднээс авч үзвэл компани бүр нь нийлүүлэгч ба хэрэглэгчээс

бүрдсэн урт сүлжээний нэгээхэн хэсэг болдог юм. Энэ ойлголтын нэг далд утга нь компани

сүлжээний явцад шууд эсвэл дараагийн шатны хэрэглэгчдийнхээ аль алинд нь анхаарал

төвлөрүүлэх ѐстой гэсэн ойлголт байдаг. Тухайлбал хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг

компаниуд тэдний бүтээгдэхүүнийг хэрэглэдэг хүмүүс болон бүтээгдэхүүнийг нь зарж

борлуулдаг худалдаачдын эрэлт хэрэгцээг хангахын тулд шургуу хөдөлмөрлөдөг. Энд

эхний бүлэг хүмүүсийг “хэрэглэгчид” хоѐр дахь бүлэг хүмүүсийг “үйлчлүүлэгчид” гэж

нэрлэдэг юм. Мөн түүнчлэн компаниуд өөрийн үйлчлүүлэгчидтэй байгуулсан бүтээлч

холбоотойгоо адил холбоог нийлүүлэгчидтэйгээ тогтоохыг хичээн ажилладаг. Түншлэлийн

харилцааг хөгжүүлснээр үйлчлүүлэгчид ба нийлүүлэгчид өөр хоорондоо үүссэн хэмжээний

явцад дундынхаа хэрэглэгчдийн хэрэгцээг хангахад тустай холбоог буй болгож чадна.

Үйлчлүүлэгч, нийлүүлэгчийн аль алинд нь тустай холбоо бий болгоно гэдэг нь энэ төрлийн

уламжлалт холбооноос ихээхэн ялгаатай юм. Уламжлалт арга замын үед зөвхөн

өөрийнхөө төлөө ажилладаг талууд нэг нэгнийгээ үгүйсгэж, эсрэг талдаа оногдож байгаа

бялуу хуваахдаа маргахын орон оногдох хэмжээг нь адилхан ихэсгэхийн төлөө ажиллаж

ингэснээр итгэл дээр үндэслэн ялалт-ялалт гэсэн харилцааг бий болгодог юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: Qualaty Management Lesson

17

Хангамжийн сүлжээний удирдлага

Хүнс, хөдөө аж ахуйн бизнесийн пүүс, компаниуд маш хурдан хувиран өөрчлөгдөж байгаа

зах зээл, шинэ технологи, бараг дэлхий дахины гэж хэлж болохоор өрсөлдөөнүүдтэй нүүр

тулж байгаа билээ. Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг худалдаачдад амархан

мууддаг хүнсний зүйлсийг худалдан авахад найдвартай түнш хэрэгтэй байдаг. Мөн

түүнчлэн хүнсний аюулгүй байдал түүний төлөө хүлээх үүрэг хариуцлагыг хуульчилсан

байдаг учир зөвхөн хамтарсан хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа нь л шинэ

бүтээгдэхүүний технологи боловсруулах, нэвтрүүлэх үйл ажиллагааг үр дүн сайтай

болгоно. Борлуулалтын шинэ аргууд нь их хэмжээний үйлдвэрлэл, байнгын түгээлтийг

хийх боломжтой болгохын зэрэгцээ нөөцгүй болох эрсдлийг нэмэгдүүлж болно. Хөдөө аж

ахуйн хувьд технологийн хөгжил нь том оврын үйлдвэрлэлийг төрөлжүүлэхэд тус нэмэр

болж байгаа боловч, ихээхэн хэмжээний хөрөнгөтэй байх хэрэгцээг нэмэгдүүлдэг юм.

Эдгээр хөгжил дэвшлээс болж бие даасан ганц байгууллагын хүрээнээс хальж бүхэл

бүтэн сүлжээний асуудал болоод байгаа чанарын тухай сайтар бодоход хүргэж байна.

Хангамжийн сүлжээний тухай өгүүлэхэд түүхий эдээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэл

бүхэл бүтэн үйлдвэрлэлийг бүрэн тодорхойлдог юм.

Хангамжийн сүлжээний удирдлагын хөдөлгөгч болдог хүчнүүдийг дараах 4 бүлэгт хувааж

үзнэ. Үүнд:

1. Хэрэглэгчдийн шаардлагын хүч, энд үйлдвэрлэлийн арга (мал амьтдын эрүүл мэнд,

нэмэлтүүд, туяа хэрэглэх г.м) хүнсний аюулгүй байдал (химийн, микробиологийн болон

физикийн хорт зүйлсээс ангид байх) хүнсний чанар (шинэ хэрэглэхэд зохимжтой, амт,

олон янз бүрийн г.м) хүрээлэн байгаа орчинд тавьдаг шаардлагууд орно.

2. Үйлдвэрлэл ба технологийн хүч, үйлдвэрлэлийн үйл явцын үр дүн, үр ашиг энд

хамаарна (жишээ нь мэдээллийн технологи, харилцан уялдаатай технологи, битехнологи,

мэдээлэл, холбооны технологи, хэмжих ба зохицуулах технологи г.м)

3. Засгийн газрын хүч, энд бодлого зохицуулалтын асуудлууд хамаарна (бизнесийн

холбоонуудын өмнө Засгийн газрын хүлээх хариуцлагын өөрчлөлт, дотоодын зах зээлийг

хамгаалдаг байснаа олон улсын зах зээлийг хамгаалдаг болж өөрчлөгдөх, улсын

татаасын уламжлалт хэлбэрт гарах өөрчлөлт, зохицлыг нэмэгдүүлэх хандлага г.м)

4. Нөөцийн хүч, хөрөнгө нөөц, хөдөлмөрт тавих шаардлага энд хамаарна (жишээ нь овор

хэмжээний эдийн засаг, нөөц хөдөлмөрийн тогтвортой байдал г.м)

Фермерийн аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, борлуулалт, жижиглэн худалдааны ертөнц

хувирамтгай, нарийн нийлмэл бизнес болж байгаагийн улмаас хангамжийн сүлжээний

түвшинд удирдлагын үйл ажиллагааг нэвтрүүлэх шаардлагатай болж байгаа юм. Хүнс,

хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн онцлог, тусгай зах зээл зэрэг нь энэ арга барилыг

нэвтрүүлэх нэмэлт шалтгаан болж байна. Эдгээрт дараах зүйлс хамаарна:

Бүтээгдэхүүний хадгалах хугацаа хязгаарлагдмал

Фермерийн аж ахуйгаас гаралтай бүтээгдэхүүний чанар тоо хэмжээний тогтворгүй

байдал

Механик загвар

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: Qualaty Management Lesson

18

Ажлын чармайлтыг төвлөрүүлэн зохицуулна

Сайн тодорхойлсон ажил, стандарт уялдаатай байна

Мэдээллийг боловсруулах боломж хязгаарлагдмал байна

Энгийн бөгөөд нэгэн хэвийн ажлын хувьд хамгийн сайн

Үйлдвэрлэлийн үр ашиг сайн байна Органик загвар

Ажлын зүтгэл харилцан хамаарал ихтэй байна

Өөрөө тодорхойлсон ажлын уялдаа маш сайн байна.

Мэдээллийг боловсруулах боломж өргөн байна

Нарийн нийлмэл ажил илүү үр дүнтэй байна

Шинэчлэл хийж, бүтээлч байдалд илүү сайн

Төвлөрсөн эрх мэдэл

Төвлөрөөгүй Олон дүрэм, журам

Цөөхөн Ойрхон хяналтын хугацаа

Хол Тусгай зориулалтын зорилго, даалгавар

Хоршсон Цөөн багууд, даалгаврын нөлөө

Олон Албан ѐсны, бодитой зохицуулалт

АЁ бус хувь хүн

Байгууллагын загварын хувилбарууд

Механик загвар нь зүүн талын доод хэсэгт органик заавар баруун талын дээд хэсэгт тус

тус байрлана. Органик загварыг байнга өөрчлөгдөж байдаг гадаад орчны өөрчлөлтөнд

зохицон ажиллахад хэрэглэхэд тохиромжтой. Ийм учраас чанарын удирдлагын хувьд энэ

загварыг хэрэглэхэд тохиромжтой. Мөн түүнчлэн хүнсний аюулгүй, найдвартай байдлын

тухайд механик загварыг хэрэглэхийг илүү шаарддаг юм.

Бүтээгдэхүүн дээр тулгуурласан

Шинжлэх ухааны салбар дээр тулгуурласан

Тогтолцоон дээр тулгуурласан

Чанарын хэлтсийн зохион байгуулалтын янз бүрийн хэлбэрүүд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: Qualaty Management Lesson

19

Урьд өгүүлсэн ѐсоор чанарын баталгаажуулалтын хэлтэс нь хэдэн янзын байр суурийг

эзэлж болно.

Чанарын удирдлага

Дараалсан үе шатны хоорондох хугацааны ялгаатай байдал, хөдөө аж ахуйгаас

нийлүүлж буй зүйлийн нийлмэл байдал

Ихэнх хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний тогтворжилт

Үйлдвэрлэлийн арга ба бүтээгдэхүүний аль альных нь хувьд хэрэглэгчдийн ойлголт

нэмэгдэж байгаа байдал, болгоомжлол

Дотоод чанарын муудалт (түүхий эдийн дотоод чанар бол бэлнээр нь хэрэглэдэг

бүтээгдэхүүний хамгийн их анхаарал татдаг чанарын үзүүлэлт юм)

Хөрөнгө, мөнгөний хүрэлцээ

Олон бүтээгдэхүүний хадгалах хугацаа хязгаарлагдмал байдгаас болж хангамжийн

сүлжээний бүх үе шатанд хадгалах, боловсруулах, тээвэрлэх нөхцөлд маш өндөр

шаардлага тавьдаг. Иймээс амархан мууддаг бүтээгдэхүүн нийлүүлэгчдийн хувьд

баталгаатай зах зээлтэй байх нь чухал. Үүнээс гадна эрчимтэй үйлдвэрлэл ихээр явуулдаг

төхөөрөмжүүд хэрэглэснээр түүхий эдийн тасралтгүй нийлүүлэлтийг шаардах боллоо. Үе

шатуудын хоорондын хугацаа өөр өөр байдаг нь эдгээр үе шатуудыг хооронд нь

тохируулах шаардлагыг бий болгоно. Дээр өгүүлсэн хөгжил дэвшлүүд хангамжийн

сүлжээний явц дахь үр дүн, үр ашиг, чанарын талаарх компаниудын ухамсрыг өнөөдөр

нэмэгдүүлж байна

4.1 Бүтээгдэхүүний чанарын төлөвлөлтийн тухай

4.2 Бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад гарах нэмэгдэл зардлыг төлөвлөх

4.3 Бүтээгдэхүүний чанарын материаллаг урамшууллын систем

4.1 Бүтээгдэхүүний чанарын төлөвлөлтийн тухай

Үйлдвэр ААН салбарын төлөвлөлтийн ШУ-ний үндсэн дээр цаашид хөгжүүлэх зорилт нь

эдийн засгийн бодит хуулиудийн тодорхой нөхцөлд үйлчлэх үйлчилгээг бүрэн гүйцэт

танин мэдэж зөв ашиглах явдлыг хангана. Үйлдвэрийн газрын үйл ажиллагааг төлөвлөхөд

бүтээгдэхүүний чанарын төлөвлөгөө чухал суурь эзлэнэ. Бүтээгдэхүүний чанарыг

төлөвлөх явдал үйлдвэрлэлийг хөгжүүлэх эдийн засгийн хөшүүргийн нэг болдог.

Бүтээгдэхүүний чанарыг төлөвлөгөөт түвшинд хүргэхийн тулд үйлдвэрийн газрын

техникийн дэвшил түүний хурдацыг хангах техник ЗБ-ын арга хэмжээг сайжруулах

хэрэгтэй болно. Бүтээгдэхүүний чанарыг төлөвлөнө гэдэг нь : тухайн бүтээгдэхүүний

үндсэн үзүүлэлт шинж чанар хувь хүний ба нийгмийн хэрэгцээг хангах бүх талын нийлбэр

шинжүүдийг төлөвлөж үйлдвэрлэлийн программд тусгана гэсэн үг юм . Бүтээгдэхүүний

чанарын төлөвлөхдөө доорхи үндсэн чиглэлүүдийг баримтална .

Бүтээгдэхүүний нэр төрлөөр чанарыг төлөвлөх

Бүтээгдэхүүний бүрэлдэхүүн хэсэг бүрийн чанарыг төлөвлөх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: Qualaty Management Lesson

20

Бүтээгдэхүүний соргогийн давамгай байдлаар нь чанарыг төлөвлөх

Бүтээгдэхүүний баталгаат хугацаагаар чанарыг төлөвлөх

Мөнгөн үзүүлэлтээр чанарыг төлөвлөх

Чанарын коэффициент үзүүлэлтээр чанарыг төлөвлөх гэх мэт болно.

Бүтээгдэхүүний чанарыг төлөвлөхдөө уг бүтээгдэхүүний үндсэн шинж чанарын нийлбэр

үзүүлэлтүүд дээр тулгуурлах бөгөөд ийм нөхцөлд чанарын коэффициент нь байнга

дээшилж байх шаардлагыг хангасан байна.

Үйлдвэр санхүүгийн төлөвлөгөөнд бүтээгдэхүүний чанарын төлөвлөгөөг тусгахдаа түүний

нэр төрлийн төлөвлөгөөтэй нь уялдуулан чанарын үзүүлэлтийг тодорхой нэгжээр ( нүүрс

гэхэд дулаан гарах чадал, цаг гэхэд баталгаат хугацаа г.м) зааж тухайн нөхцөл байдалд

нь тохируулан оруулна. Гэхдээ бүтээгдэхүүний чанарыг хичнээн хэмжээгээр

дээшлүүлэхэд үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт хэрхэн өөрчлөгдөх тооцоог энгийн

аргаар хийж төвлөгөөний тооны үзүүлэлттэй нь холбож өгнө. Жишээ нь: Бага хэмжээний

хог шорооны хольцтой 5000тн нүүрс кокс гаргах төлөвлөгөө өгчээ гэж бодъѐ. Хэсэг

баяжуулалт хийсний дараа төлөвлөгөөгөөр заагдсан нүүрсний дулаан гаргах чадлын

хэмжээг 0.1%-иар дээшлүүлж чанарыг сайжруулжээ гэвэл уг кокс гаргалтын

төлөвлөгөөний биелэлт хэрхэн биелэгдсэнийг доорх хүснэгтэнд харуулав.

Бүтээгдэхүүний тоо, чанарын төлөвлөгөөний биелэлтийг харуулсан хүснэгт

Бүтээгдэхүүний нэр II төлөвлөгөөний тооны үзүүлэлт Чанарны үзүүлэлт (норм) %-иар

Төлөвлөгөөний нийт биелэлт (чанарын тооцоог бодолцсоноор)

Төлөв Гүйц Хувь Төлөв Гүйц Хувь Төлөв Гүйц Хувь

Нүүрс 5000 5800 116 0.4 0.5 125 2000 2900 145

145 -116 =29%

Хүснэгтээс үзэхэд үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 145%-иар биелүүлжээ. Үүний 16% нь

бүтээгдэхүүний гаргалтын тоон хэмжээг (тн) давуулснаар 29%-ийг нь бүтээгдэхүүний

чанарын үзүүлэлтийг давуулж биелүүлснээс болжээ. Бүтээгдэхүүний чанарыг баталгаат

үзүүлэлтээр төлөвлөх явдал уул бүтээгдэхүүний чанарыг тогтмолжуулах техникийн

дэвшлийн жинхэнэ ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэн шинэ түвшинд гаргах хүчин зүйлийн

нэг болдог. Бүтээгдэхүүний баталгаат үзүүлэлтийг дараах томъѐогоор олно.

Т=(Tj / Ti)* 100

Үүнд: Т- баталгаат үзүүлэлт (харьцангуй)

Tj – батлагаат хуагцаа (цаг буюу жилээр)

Ti – ижил нэрийн дээд чанарын бүтээгдэхүүний урт удаан эдэлгээний

дундаж (дэлхийн түвшиний)

Бүтээгдэхүүний чанарын хэтийн төлөвлөгөөг хэтийн, жилийн гэж 2 үе шаттайгаар хийнэ.

Жилийн төлөвлөгөө нь хэтийн төлөвлөгөөний нэг хэсэг нь байна. Бүтээгдэхүүний чанарын

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: Qualaty Management Lesson

21

хэтийн төлөвлөгөөг зохиохийн тулд холбогдох судалгааны үндсэн дээр урьдчилан

төлөвлөгөө боловсруулна. Бүтээгдэхүүний чанарыг техник эдийн засгийн үндэслэлтэй

төлөвлөхийн тулд үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад чанарыг хангах зорилгоор

доорх арга хэмжээнүүдийг авч явуулна.

Бүтээгдэхүүний чанарыг шийдвэрлэгч үндсэн шинж чанаруудыг тухайн

бүтээгдэхүүний туршилт, зураг төсөл, загварыг боловсруулж байх үе шатанд нь төлөвлөх

Бүтээгдэхүүнийг зориудадтынхан дагуу чанарын үзүүлэлтийг эдийн засгийн

үүднээсхамгийн бага зардал гарахаар төлөвлөх, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнийг

үйлдвэрлэх технологийг боловсруулах

Бүтээгдэхүүний чанарын тогтоогдсон үзүүлэлтийг хангахаар үйлдвэрлэлийн шат

дамжлага бүрт тохирсон үйлдвэрлэлийн зохион байгуулалтыг бий болгох.

Бэлэн бүтээгдэхүүний ашиглалтын тухай мэдээллийг тогтмол судалж, уул

бүтээгдэхүүний ашиглалтын онцлог байдлыг бататгах, чанарын түвшинг сайжруулах арга

хэмжээ авах.

Бүтээгдэхүүний чанарын төлөвлөгөөг тухайн салбар үйлдвэр, аж ахуйн газрын

техник технологи, эдийн засгийн хир хэмжээ, түүнийг хөгжүүлэх арга хэмжээтэй уялдуулах

зэрэг болно.

4.2 Бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад гарах нэмэгдэл зардлыг төлөвлөх

Бүтээгдэхүүний чанарыг дээшлүүсэнээр эдийн засгийн үр ашиг, ашигт ажиллагааг

үнэн зөв тодорхойлохын тулд чанар сайжруулахдаа холбогдож гарах нэмэгдэл зардлыг

тооцно. Нэмэгдэл зардлыг тооцоолон гаргахдаа уг зардлыг дотор нь төрөлжүүлэх,

бүлэглэх, эдийн засгийн судалгаа хийх шаардлагатай. Бүтээгдэхүүний чанарыг

сайжруулахтай холбогдсон нэмэгдэл зардлыг тухайн бүтээгдэхүүний шинж чанар,

хэмжээгээр нь 2 бүлэгт хуваана.

1-р бүлэгт: Батлагдсан стандарт техникийн нөхцөлийн дагуу уг бүтээгдэхүүний чанарын

үзүүлэлтийг дээшлүүлж бүтээгдэхүүний чанарыг сайжруулахтай холбогдсон зардал

2-р бүлэгт: Батлагдсан стандарт техникийн нөхцөлөөр тогтоогдсон үзүүлэлтээс давуулж

байгаа бүтээгдэхүүний чанарын дээд хэмжээ тогтоох. Дэлхийн чанарын түвшинд

хүргэхтэй холбогдсон зардал.

Бүтээгдэхүүний чанаргы сайжруулахтай холбогдсон нэмэгдэл зардлын төлөвлөгөө

үйлдвэрийн газрын хөрөнгө оруулалт, материал техник хангамж, хөдөлмөр ба өөрийн

өртөг, үйлдвэрлэлийн төлөвлөгөөтэй нягт холбоотойгоор зохиогдсон байна. Нэмэгдэл

зардлыг зөв зохистой зарцуулж, үр дүнг тооцоолохын тулд бүтээгдэхүүний чанарыг

дээшлүүлэхтэй холбогдсон үйлдвэр, аж ахуйн дотоод зохион байгуулалт, техник эдийн

засгийн талаарх авах арга хэмжээг хэрэгжүүлэх тусгай бүдүүвч гаргаж чадах холбогдох

хүмүүст хариуцуулна. Тэр бүдүүвчинд бүтээгдэхүүний чанарыг сайжруулахтай холбогдсон

зардлыг төлөвлөх түүнийг хэрэгжүүлэхэд авах арга хэмжээ нилээд нарийн үндэслэлтэй

тусгасан байх шаардлагатай. Гарах зардлын тооцоог дараах сэдвүүдээр бүлэглэнэ. Үүнд:

Үйлдвэрийн үйлчилгээ, бүтээгдэхүүний бүрэлдэхүүн хэсэг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: Qualaty Management Lesson

22

Хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг худалдан авах зардал

Түлшний зардал

Цахилгааны зардал

Үйлдвэрийн ажилчдын үндсэн цалин, шимтгэл

Элэгдэл хорогдлын болон бусад зардал

Үйлдвэрийн ерөнхий зардал

Бүтээгдэхүүний чанарыг сайжруулахтай холбогдсон зардлыг төлөвлөхдөө өнгөрсөн мөн

үеийн зардлын шинжилгээ судалгааг хийсний үндсэн дээр 1 удаагийн гарах зардал,

байнгын зардлыг тус тусад нь төлөвлөнө. Бүтээгдэхүүний чанарыг сайжруулахтай

холбогдсон зардлын төлөвлөгөө нь хэд хэдэн үе шаттайгаар хийгдэнэ. Эхлээд төлөвлөсөн

арга хэмжээг нэвтрүүлэх, эдийн засгийн үр ашгийг тодорхойлохын тулд бие даасан арга

хэмжээнүүдийн тус бүрийн ерөнхий зардлын хэмжээг нь зардалд зохион бүтээх, эрэл

хайгуулын ба зураг төслийн зардал, шинэ бүтээгдэхүүний технологи боловсруулах, шинэ

багаж хэрэгсэл авах, бүтээгдэхүүний шинэ загвар бэлтгэх түүний материал, хагас

боловсруулсан бүтээгдэхүүнийг турших гэх мэт арга хэмжээний зардал орно. Дараагийн

үе шатанд бүтээгдэхүүний чанарыг сайжруулахтай холбогдсон нийт зардлыг төлөвлөнө.

Нийт зардлыг төлөвлөхдөө:

Тухайн бүтээгдэхүүний чанарын түвшинг батлагдсан стандарт, техникийн нөхцлийг

шаардлагат хүргэх,

Энэ шаардлагыг давуулж хангахад зайлшгүй гарах зардлыг хамт бодолцоно.

Бүтээгдэхүүний чанарыг сайжруулахтай холбогдож гарах нэмэгдэл зардал, чанарыг

сайжруулснаас олох улс ардын аж ахуйн үр ашгийн хэмжээ 2-ийн хоорондох холбоог

тусгай төлөвлөгөөгөөр илэрхийлнэ.

4.3 Бүтээгдэхүүний чанарын материаллаг урамшууллын систем

Бүтээгдэхүүний чанаргы сайжруулахад хэрэглэгддэг материаллаг сонирхол нь эдийн

засгийн хөшүүргүүдийн нэг бүрэлдэхүүн нь юм. Чанар сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх,

дэлхийн шилдэг чанартай бүтээгдэхүүний түвшинд хүргэх зорилгоор үйлдвэр хамт олны

үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний чанартай нь холбож урамшуулдаг систем байдаг.

Бүтээгдэхүүний чанарын материаллаг систем нь үндсэн 2 хэсэгт хуваагддаг.

Нийгэм хамт олны материаллаг сонирхол

Хүн нэг бүрийн материаллаг сонирхол

Нийгмийн ба хуийн материаллаг сонирхол нь хоорондоо нягт холбоотой боловч

урамшуулах онцлог шинж чанараараа мөн бүтээгдэхүүний чанарт нөлөөлөх далайцаараа

хоорондоо ялгаатай. Бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад хамт олны сонирхлыг

дээшлүүлэхэд ашгийн хэмжээнд нөлөөлөх үнэ, үнийн нэмэгдэл, бүтээгдэхүүний

аттестатчилал, гэрээний биелэлтээс хамаарах зарим хүчин зүйлс чухал үүрэг гүйцэтгэнэ.

Бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад тэр бүтээгдэхүүний гардан бүтээгч хүн бүрийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: Qualaty Management Lesson

23

хөдөлмөрийн чанар ихээхэн шалтгаалах учир тэдний хувийн сонирхолыг хамт олны

сонирхолоос саланги үзэх болохгүй. ( Хүснэгт )

Бүтээгдэхүүний чанарын түвшинг дээшлүүлэхэд чиглэгдсэн хувийн материаллаг

сонирхолын хэлбэрүүдийг хэрэгжүүлэхэд дараах үндсэн нөхцөлүүдийг агуулсан байна.

Бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэхэд зориулсан материаллаг сонирхолын хэлбэр

нь ажиллагсдын бүр мэргэжил, зэргийг хамаарсан байх

Урамшуулах болзолууд нь юуны өмнө мэргэжил, зэргийн ажиллагсадаас шууд

нөлөөлөх, тэдгээрийн үйл ажиллагаанаас хамаарсан байхаар үзүүлэлтүүдийг холбох

өөрөө хэлбэл гадны нөлөөллөөс хамаарахгүй үзүүлэлтүүдийг сонгож авах.

Материаллаг урамшуулалын фондыг хувиарлах арга, түүний пропорц хэмжээ нь

тухайн үйлдвэр, аж ахуйн газрын өмнө бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэхэд тулгарч

байгаа гол зорилтыг шийдвэрлэх бодит нөхцөлүүдэд үндэслэгдсэн байхаас гадна цех,

тасаг бүрийн онцлогт тохирсон байна.

Ажиллагсдыг бүтээгдэхүүний чанар дээшлүүлсэнтэй холбогдуулан урамшуулах,

эсвэл чанарыг бууруулсан учир урамшуулалаас хагас буюу бүрэн хасах эсэх нь олон

нийтийн өмнө ил тод байх.

Бүтээгдэхүүний чанарын материаллаг урамшуулал нь санаа сэтгэлийн

урамшуулалтай нягт холбоотой байх. Эдгээр нөхцөлүүд бүрдсэн үед хувийн материаллаг

сонирхолын хэлбэрүүд бүтээгдэхүүний чанар сайжруулахад зорих нөлөө үзүүлэхүйц

хүчтэй болно.

Чанарын хяналтын үед хүнсний бүтээгдэхүүнд хийх шинжилгээний тойм

Лекц -6-7

Сэдэв:Чанарын стандарт,стандартчиллын суурь асуудал хэтийн чиглэл

Стандарчиллын хэтийн чиглэл нь ойрын 3-5 жилийн хугацаанд тухайн асуудлаар

стандарчиллыг хэрхэн хөгжүүлэх стратегийг нэгтгэн томъѐолсон бодлогогын шинжтэй

баримт бичиг болно. Стандартчиллын хэтийн чиглэл ба хөтөлбөр нь засгийн газрын үйл

ажиллагааны үндсэн чиглэл, жил бүрийн хөтөлбөр, цаг үеийн бусад зорилтыг

стандартчиллын талаас хангах, стандартын шинжлэх ухаан техникийн түвшинг байнга

дээшлүүлэхэд чиглэнэ.

Стандартчиллын хэтийн чиглэлийг Техникийн хороодоос боловсуулж, стандартчиллын

Төв байгууллага батлана. Стандартчиллын хэтийн чиглэлийг боловсруулах үндэслэл нь

хөтөлбөр, баримт бичиг байна. Үүнд

Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл, хөтөлбөр,

Улсын Стандартчиллын талаарх шинжлэх ухаан технологийн судалгааны төслийн

үр дүн тайлан

Улсын стандартын шинжлэх ухаан-технекийн түвшингийн үзлэгийн дүн,

Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн тодорхой санал

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: Qualaty Management Lesson

24

ОУСБ-аас дэвшүүлсэн стандартчиллын хөгжүүлэх үзэл баримтлах,

Шаардлагатай бусад материал, мэдээлэл

Стандартчилллын хөтөлбөр

Стандартчиллын хөтөлбөрийг төлөвлөгөөг он, түүний дараачийн оныг багтаан ажлын

тодорхой сэдвүүдээр дараах үе шаттайгаар боловсруулж хэрэгжүүлнэ. Үүнд

Стандартчиллын хөтөлбөрт тусгуулах санал дэвшүүлж

Хөтөлбөрийн төсөлд шүүлж хийж, нэгтгэн боловсруулж

Хөтөлбөрийн төслийг техникийн хороогоор хэлэлцэж

Хөтөлбөрийг батлуулах

Хөтөлбөрийг хэрэгжилтийг зохион байгуулах

Стандартчиллын хөтөлбөрийг дараах журмын дагуу гүйцэтгэнэ

Техникийн хороод нь Стандартчиллын хэтийн чиглэл болон өмнөх оны

хөтөлбөрийг гүйцэтгэл, стандартад үзлэг хийх хугацаа зэрэгт үндэслэн стандартчиллын

хөтөлбөрийн төслийг тодотгон боловсруулж, стандартчиллын төв байгууллагад өгнө.

Улс орны хөгжлийн үндсэн чиглэлд туссан аж ахуйн объект, мөн энэ чиглэлд

тусгагдаагүй шинэ үйлдвэр, үйлчилгээ, хөтөлбөр, техник-эдийн засгийн үндэслэл,

судалгаа, төсөлд үндэслэн, стандартчиллын шаардлагатай ажлын хөтөлбөрийн

хөтөлбөрийн төслийг боловсруулагч байгууллагаас бэлтгэж Стандартчиллын Төв

байгууллагад оруулна. Стандартчиллын төв байгууллага холбогдох техникийн хороогоор

дамжуулан хариу чиглэл гаргана.

Гол нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний болон хүний эрүүл мэнд байгаль

орчин, хөдөлмөрийн нөхцөл арга зүй-зохион байгуулалтын холбогдолтой салбар

хоорондын шинжтэй стандартчиллын хөтөлбөрийн төслийг толгойлогч буюу түшиглэсэн

байгууллага Стандартчиллын Төв байгууллагын оролцоотойгоор буюу дангаараа

боловсруулж холбогдох техникийн хороод стандартчиллын Төв байгууллагад оруулна.

Сонирхогч аливаа аж ахуйн нэгж байгууллага, хэрэглэгч, иргэд улсын стандарт

боловсруулах, мөрдөж байгаа стандартыг шинжлэх, эсвэл хүчингүй болгох талаархи

саналаа стандартчиллын Төв байгууллагад оруулна.

Хэрэглээнд байгаа гадны стандартын улсын стандарт болгох саналаа холбогдох

стандартчиллын байгууллагаар буюу стандартчиллын Төв байгууллагад оруулна.

Улсын стандартын төсөл саналыг Стандартчиллын Төв байгууллага нэгтгэн хянаж

боловсруулан холбогдох техникийн хороогоор хэлэлцэж зөвшилцөж байна. Техникийн

хороодоор хэлэлцэн зөвшилд хүрсэн стандартчиллын хөтөлбөрийн төслийг

стандартчиллын Төв байгууллага нарийвчлан боловсруулан нэгтгэж стандартчиллын Төв

байгууллагын зөвлөгөөр хэлэлцэн шийдвэрлэнэ. Стандартчиллын баталсан хөтөлбөрийн

хэрэгжүүлэх талаар хийх ажил нь

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: Qualaty Management Lesson

25

Стандартчиллын төв байгууллагаа техникийн хороод холбогдох бусад

байгууллагын оролцоотойгоор боловсруулагчдад хүргүүлэн биелэлтийн явцад хяналт

тавьж, тасалдал саатлын тухай холбогдох талуудад шуурхай мэдээлж арга хэмжээ авч

байна.

Боловсруулагч оролцогч талаас стандартчиллын хөтөлбөрт өөрчлөлт оруулах

талаар үндэслэл бүхий санал гарвал энэ тухайгаа стандартчиллын Төв байгууллагад

албан ѐсоор мэдээлж зохицуулалт хийлгэж болно.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад түүнд тусаагүй шинэ сэдвээр стандартчиллын

ажил хийх санал, стандартын төсөл гарвал стандартчиллын Төв байгууллагад хандан

шийдвэрлүүлж болно.

Хөтөлбөрт орсон сэдвийн талаархи ондоо багтаах цаг хугацааны өөрчлөлтийг

стандартчиллын төв байгууллагатай тохиролцон шийдвэрлэх ба хөтөлбөрөөс сэдэв хасах

дараа онд шилжүүлэх асуудлыг Зөвлөлд оруулж тус тус шийдвэрлүүлнэ.

Холбогдох стандартыг Зөвлөлийн тогтоолоор батлуулж, танилцуулга, шүүлт дүгнэлт

шаардлагатай бусад судлагааны материал лабораторийн шинжилгээний хуудсыг хамтаар

бүрдүүлэн стандартын төв санд хүлээлгэн өгснөөр стандартчиллын хөтөлбөрт орсон

сэдвийг биелсэнд тооцно.

3.5 стандарт боловсруулах нөхцөл

Стандарт нь ерөнхийдээ дараах таван гол үйл явцын үр дүнд бий болдог

Стандарт нь объектыг сонгох системчилэгдсэн, дахин давтагдах объектууд

Стандартчиллын объектыг засварчлах, зохион бүтээх объектын хийсвэрчилсэн

загвар

Судалгаа сорилт туршилт хийх, загваруудын хувилбаруудын бий болгох

Оновчтой загварыг сонгох стандартчиллын объектын оновчтой загвар

Сонгон авсан загварын үндсэн дээр норматив-техникийн баримт бичиг буюу

стандарт боловсруулах

Стандарт боловруулахад стандарчилж байгаа объектын хөгжлийн хандлагын дагуу,

түүнийг үр ашигтай хэрэглэхэд чиглэгдсэн дараах нөхцлийг хангасан байна.

Тэнцвэртэй байх. Боловсруулагч, бэлтгэгч, нийлүүлэгч, хэрэглэгч талуудын

сонирхол тэнцвэртэй байх

Стандартчиллын нэгдмэл бйх. Стандартчиллын объект бүрийг тодорхой нарийн

бүтэц бүхий тогтолцооны бүрдэл хэсэг гэж үзэх бөгөөд эдгээр нь хоорондоо нэгдмэл

уялдаа холбоотой байна.

Стандарт хөгжлийн чиглэл,хандлагын агуулсан шинж Стандарт хөгжлийг зүй тогтол

бодит байдлыг илэрхийлсэн байдаг. Гэвч шинжлэх ухаан-техник болон аливаа улс орны

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: Qualaty Management Lesson

26

нийгэм эдийн засаг байнга хөгжиж байдаг. Иймээс стандарт энэхүү хөгжлийг дагаж байнга

боловсронгуй болж байдаг.

Стандартчиллын үр ашигтай байх. Норматив –техникийн баримт бичгийг

хэрэглэснээр эдийн засаг үр өгөөжтэй байх ѐстой. Нөөцийг хэмнэх, мэдээлэл, техникийн

болон хэмжлийн нэгдмэл, найдвартай байдлыг дээшлүүлэхэд стандарт эдийн засгийн үр

ашгийг шууд өгдөг. Стандартууд хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны

аюулгүй байдлыг хангахад чиглэгдэж, нийгмийн үр өгөөжийг хангадаг.

Бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний аюулгүй, нэгдмэл байдлыг хангах, Стандартыг

боловсруулах гол чиглэл нь аюулгүйн үзүүлэлт шаардлагыг боловсруулах, мөрдөхөд тус

дөхөм үзүүлэх хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэхэд оршино.

Стандартууд аль болох ижилсгэгдсэн байна. Нэг объектод хамаарагдах

стандартууд түүнийг баталсан байгууллага олон улсын худалдаанд саад тотгор үүсгэхгүй

байх ѐстой.

Стандартын заалтууд тодорхой томъѐологдсон байна. Хоѐрдмол утгатай үзүүлэлт,

шаардлага норматив баримт бичгийг хэрэглэх боломжгүйд хүргэдэг.

Хууль тогтоомжид тохирсон байх. Стандарт болон холбогдох норматив техникийн

баримт бичгийг боловсруулахдаа хууль тогтоомжийн болон төрийн хяналтын үүргийг

гүйцэтгэж байгаа байгууллагын норм, шаардлагад тохирч байхаар боловсруулна.

Хоорондоо харилцан холбоотой объектуудыг иж бүрэн стандартчилах. Эцсийн

бүтээгдэхүүний чанар нь түүхий эд материал хагас бэлэн бүтээгдэхүүн ба бүрдэл

хэсгүүдийн чанараас хамаардаг учраас бэлэн бүтээгдэхүүний стандартчиллын харилцан

чанараас хамаардаг учраас бэлэн бүтээгдэхүүний стандартчилал харилцан орлуулалт,

нэгдмэл байдал хүрээлэн байгаа орчин, хүний амь нас эрүүл мэнд эд хөрөнгийн аюулгүй

байдлыг хангаж байгаа шаардлагуудыг оролцуулаад түүний чанарыг бүрдүүлж байгаа

объектуудын стандартчилалтай нягт уялдсан байх ѐстой.

Улсын стандарт боловсруулах асуудалд дараах зүйлс хамрагдана

Улсын стандартыг шинээр боловсруулах

Олон улс бүс нутгийн ба гадаад орны цаашид гаднын стандарт гэнэ. Стандартыг

үндэсний болгох

Улсын стандартад үзлэг хийх

Санал дэвшүүлэх үе шат

Аль ч сонирхогч иргэн аж ахуйн нэгж байгууллагаас улсын стандарт боловсруулах талаар

саналаа стандартчиллын Төв байгууллагад оруулж болно. Тусгайлан зааснаас бусад

тохиолдолд стандарт боловсруулах ажлыг стандартчиллын хөтөлбөрт тусгасны үндсэн

дээр гүйцэтгэнэ. Шинээр улсын стандарт боловруулах тухайн саналыг холбогдож

техникийн хорооны гишүүдийн олонхоор зөвшөөрсөн бол эсвэл уг ажлын зарлыг

хариуцагч байгууллагатай бол шийдвэрлэх боломжтой санал стандартын шинэ төслийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 27: Qualaty Management Lesson

27

стандартчиллын төв байгууллагад тавьсан бол хүлээн авч хүлээн авч бүртгэх, цаашид

улсын стандартын төсөл боловсруулах үндэслэл болно. Стандарын төсөл санал болгож

буй шинэ сэдвийг хүлээн авах боломжгүй бол стандартчиллын Төв байгууллага энэ тухай

үндэслэлийг тодорхой дурдаж санал гаргагч аж ахуй нэгж байгууллага иргэдэд албан

бичгээр хариу мэдэгдэнэ.

Бэлтгэл үе шат

Энэ үе шатанд стандартын боловсруулалтын цаг хугацаа зардлыг хэмнэх зорилгоор

түүний чиглэл хүрээ заагийг тодруулан тогтоож өгөх шаардлагатай тохиолдолд санал

болгож байгаа стандарттай адил төстэй гадаад орны болон олон улсын стандарт

холбогдож хууль тогтоомж, олон улсын холбогдох гэрээ хэлэлцээрийг цуглуулах ба

хэрэглэгч худалдан авагчдын саналыг судлан стандартын төслийн нэр, хамрах хүрээ,

бүтэц үндсэн агуулга зэрэг суурь үндсэн зүйлийг тогтоож уг

стандартын гол агуулгыг боловсруулсан байна.

Ажлын үе шат

Энэ үе шатанд боловсруулагч буюу ажлын хэсэг бэлтгэх үе шатыг үндэслэн стандартын

Ажлын төсөл бэлтгэж бүрдүүлэн стандартчиллын Төв байгууллагад оруулна. Ажлын

төслийн нэрийн ард Ажлын төсөл гэж нэмж байна.

Хорооны үе шат

Ажлын төслийг Нарийн бичгийн дарга цаашид дамжуулан техникийн хорооны гишүүд

холбогдох бусад байгууллагад иргэдээс санал авч, техникийн хорооны төсөл бэлтгэнэ.

Стандартчиллын Төв байгууллага уг төслийг холбогдох сэтгүүл интернетэнд байргуулж

тодорхой хугацаанд олон нийтийн санал авна. Техникийн хорооны гишүүдийн болон

холбогдох бусад байгууллага иргэдийн саналыг төсөлд тусган боловсруулах ажлыг

боловсруулагч буюу ажлын хэсэг болон хамтран гүйцэтгэнэ. Хорооны гишүүдийн 75%ба

түүнээс дээш хувь нь дэмжиж байвал төслийг зөвшилд хүрсэнд тооцдог нийтлэг жишгийн

дагуу шийдвэрлэж хорооны төсөлд холбогдох танилцуулга бусад материалыг

дагалдуулна. Хэрэв төсөл нь хорооны төсөл зөвшөөрөх зохих хэмжээний санал авч

чаддаггүй бол түүний уг хорооны хэмжээнд дахин хэлэлцэх боловсруулах асуудлыг тухайн

хорооны дарга хариуцан гүйцэтгэнэ.

Шүүлтийн үе шат

Энэ үе шатанд хорооны эцсийн батлуулахын өмнө төсөлд стандартчиллын Төв

байгууллагын холбогдох шинжээчээр шүүлт хийлгэж дүгнэлт гаргуулна. Үүний дунд

дараах дүгнэлт гаргана. Үүнд

Стандартын төслийг улсын стандартын шаардлагын дагуу бичиж бүрдүүлсэн эсэх

мөрдөж буй холбогдох стандарт хоцрогдсон эсвэл хүчингүй болсон эсэх

Улсын стандартаар тогтоож байгаа нэр томъѐо, тодорхойлолт, үзүүлэлт шаардлага

нь олон улс бүс нутаг, үндэсний ижил нэрийн стандарттай тохирох эсэх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 28: Qualaty Management Lesson

28

Аюулгүй байдал байгаль орчин болон нууцын холбогдох шаарлага нь хүчин

төгөлдөр хууль тогтоомж, Монгол улсын олон улсын гэрээ, хөгжилтэй орны дэвшилтэт

стандартад нийцэж байгаа байдал

Патент бүхий шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар нь патентийн тухай Монгол

улсын хуулийн дагуу шийдвэрлэсэн байдал

Тухайн стандартын боловсруулалтын бодлого зарчим онцлог нь уг асуудлыг

шинжлэх ухааны үндэслэлтэй оновчтой шийдсэн эсэх

Стандартын шүүлтийг зохих журмын дагуу гүйцэтгэнэ.

Батлах үе шат

Улсын стандартаар батлуулах төслийг техникийн хорооны дарга нэр хариуцсан

стандартчиллын Төв байгууллагын зөвлөлийн хуралд оруулан хэлэлцүүлнэ. Улсын

стандартаар батлуулах зөвлөлийн хуралд оруулж байгаа төсөлд дараах материалыг

хавсаргасан байна. Үүнд

Техникийн хорооны шийдвэр

Шүүлтийн дүн, дүгнэлт

Зөвлөлийн тогтоолын төсөл

Стандартын төслийн тухай танилцуулга

Бусад бусад байгууллагын санал дүгнэлт лабораторийн шинжилгээний дүнгийн

хуудас судалгаа гэх мэт нотлох баримт материал

Улсын стандартын хүчин төгөлдөр болох хугацааг он сар өдрөөр зааж, тогтоолоор

батална.

Стандарт боловсруулахад тавих шаарлага

Стандарт боловсруулахад дараах үндсэн чиглэл хандлагыг баримтлана.

Нэг бүтээгдэхүүний буюу объектод тавих шаардлагуудыг аль болохуйц нэг

стандартаар тогтох

Олон улсын стандарт, Монгол улсын олон улсын гэрээ, хөгжсөн орнуудын

стандартын бодлого, шаарлагатай нийцүүлэх

Стандартын шаарлага, үзүүлэлтийг оновчтой тогтоох замаар үйлдвэрлэлд шинэ

технологи арга нэвтрүүлэхэд тус дөхөм үзүүлэх

Стандартын агуулга заалт нь хоѐрдмол нь утга илэрхийлэхгүй өөр хоорондоо

харшлахгүй байх

Патент бүхий шинэ бүтээл бүтээгдэхүүний загварын талаар стандартад тусгах

эсвэл ишлэл хийх шаардлага гарвал патентын тухай тус улсын хуулийн дагуу зөвхөн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 29: Qualaty Management Lesson

29

патент эзэмшигчийн зөвшөөрснөөр буюу патент эзэмшигчийн эрхийг зөрчихгүй гэсэн

нөхцлөөр ашиглах

Компанийн байгууллага стандартын үзүүлэлтийг улсын стандартад тогтоосонтой

харшлахгүй харин тодорхой дэлгэрэнгүй болгон тогтоож өгөх

Стандартын төслийн бүтэц бичлэг нь нэгдсэн нэг хэлбэр загвартай байх

Нэр томъѐо, тодорхойлолтыг тухайн шинжлэх ухааны стандартаар тогтоосон нэр,

томъѐог, түүний тодорхойлолтыг шууд авч ашиглах

Стандартчилал хөгжих тусам түүнээс салбарласан бие даасан сорилт туршилтын төвүүд

баталгаажуулалтын байгууллагууд итгэмжлэлийн байгууллага хэмжилзүйн бие даасан

ихэвчлэн төрийн бус байгууллагууд ажилладаг. Харин хуучин социалист зарим орнууд

Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн бус Олон улсын стандартчиллын жинхэнэ

гишүүн бус цөөн оронд эдгээр байгууллагуудыг нэгтгэсэн төрийн байгууллага нэг байдаг.

Гэвч ийм байгууллагууд бие даасан стандартчиллын үндэсний байгууллагын ерөнхий

зохицуулалтын дор үйл ажилллагаагаа явуулдаг. Стандарт боловсруулах үйл ажиллагаа

нь дараах үндсэнд шаардлагыг хангахад чиглэнэ.

Тодорхой зорилтыг шийдвэрлэх

Бүтээгдэхүүний нь олон шинж чанараас бүрдэх учир стандартчилах зорилго нь тухайн

бүтээгдэхүүний зориулалтдаа тохирох байдлыг чухалчлан үзсэн байна. Түүнчлэн аливаа

стандарт нь эн тэргүүнд, аюулгүй байдал нэр төрлийн оновчтой зохицуулалтын асуудлыг

агуулсан байна. Стандарт тогтоох гэж байгаа бүтээгдэхүүний зориулалтын талаар

судалгааг заавал хийсэн байна. Зарим стратегийн ач холбогдолтой чухал бүтээгдэхүүнд

тусгай стандарт тогтоож болно. Эдгээр асуудлаар стандартын хэсэг, эсвэл бүлэг зүйлд

буюу тусгайлсан стандарт байж болно. Жишээлбэл

Эрүүл мэнд ба аюулгүй байдал

Гүйцэтгэлд тавих шаардлагад

Бүртгэх, хэвлэх мэдээлэх үе шат

Төсөл боловсруулагч болон хамтран стандартыг үндэсний стандартчиллын зөвлөлийн

хуралдаанаар баталснаар хойш тогтоосон хугацаанд багтаан зохих засвар, тодотгол,

албан ѐсны болгон бүрдүүлж, холбогдох тогтоолын хамтаар стандартчиллын Төв

байгууллагын стандартын санд хүлээлгэн өгнө. Стандартыг стандартын санд хүлээлгэн

өгөхөд дараах материалыг иж бүрдүүлнэ. Үүнд

Зөвлөлийн хурлаар баталсан стандарт-2хувь

Стандартын төв санд хүлээлгэн өгсөн тухай акт

Мэдээллийн зөөгч дээр бичсэн стандарт

Экпертийн засварласан тухайн стандартын эцсийн төсөл, дүгнэлт бусад

материалын хамт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 30: Qualaty Management Lesson

30

Стандартын сан улсын стандартыг хүлээн авч улсын бүртгэлд бүртгэж, дугаар олгоно.

Батлагдсан улсын стандартын тухай мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон

нийтэд хүргэнэ.

Лекц- 8

Сэдэв: Чанарын баталгаажуулалт

Чанарын баталгаажуулалт

Зохистой дадлууд

Хүнс үйлдвэрлэхэд мөрддөг GMP

Чанарын баталгаажуулалт

Чанарын баталгаажуулалтын гол зорилго нь бүтээгдэхүүний аюулгүй байдал, найдвартай

байдал, үйлчилгээ зэрэг чанарын тогтолцоог хэрэгжүүлэх явцад бодит зүйл болдог

чанарын шаардлагуудыг баталгаажуулах үйл ажиллагаа юм. Нөгөө талаар чанарын

баталгаа нь тухайн бүтээгдэхүүн хэрэглэгчид, үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг хангахыг

батлах явдал юм. (ISO, 1999) Байгуулллагын бүтэц, хариуцлага, үйл ажиллагаа, дүрэм

журам, нөөц бололцоо гэж тодорхойлогддог чанарын тогтолцоо нь чанарын удирдлагын

амжилтыг нөхцөлдүүлж өгдөг билээ.(NNI, 1999). Хүнсний үйлдвэрийн салбарт чанарын

баталгаажуулалтын хэд хэдэн тогтолцоо, хэм хэмжээ бий болсон бөгөөд тэдгээрийг

шаардлагуудыг баталгаажуулах, чанарын тогтолцоогхөгжүүлэхэд ашигладаг юм.

Зохистой дадлууд:

Үйлдвэрлэлийн зохистой дадал – (GMP – Good Manufacturing Practice )

Эрүүл ахуйн зохистой дадал –(GHP- Good Hygienic Practice) г.м

Хяналтын эгзэгтэй цэгийн аюулын дүн шинжилгээ (NACCP – Hazard Analysis Critical

Control Points)

Олон улсын стандартын байгууллага (ISO –International Standardisation

Organisation)

Британийн Жижиглэн Худалдааны Консорциум (BRC-British Retail Consortium) зэрэг

нь хүнсний үйлдвэрлэлийн чанарыг баталгаажуулах түгээмэл тогтолцоонууд болно.

Эдгээр тогтолцоонууд нь анхаарлаа төвлөрүүлж буй чанарын асуудал (хүнсний аюулгүй

байдал, хангамжийн батлагаажуулалт, ерөнхий чанар г.м) болон арга барилаараа

хоорондоо ялгагдана. Арга барилын хувьд авч үзвэл GMP, HACCP тогтолцооны гол нь

технологийн шаардлагыг баталгаажуулахад чиглэдэг бол ISO чанарын удирдлагын

асуудалд илү анхаардаг.

Чанарын баталгаажуулалтын түгээмэл тогтолцоонуудын удирдлага ба технологид чиглэх

байдал

www.zaluu.comwww.zaluu.com

Page 31: Qualaty Management Lesson

31

Чанарын батлгаажуулалтын үйл ажиллагаа нь байгууллага болон технологийн үйл

ажиллагаанд ямагт хөндлөнгөөс оролцоход хүргэдэг. Хөндлөнгөөс оролцох хэлбэр нь

чанарын батлгаажуулалтын зорилгоос (бүтээгдэхүүний аюулгүй байдлыг, хангамжийн

үйлчилгээг баталгаажуулах г.м) хамаарна.

Зохистой дадлууд (GP – Good Practices)

Зохистой дадлууд гэдэг нь бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, хадгалах нөхцлийн хамгийн наад

захын стандартуудыг батлгаажуулах зорилготой удирдамжууд юм. GP нь хууль зүйн

эрхгүй боловч бусад тогтолцоонуудын хувьд үндсэн нөхцөл нь болдог юм.

Дэлхий дахинд 1960-аад онд гарч ирсэн аюулгүй, эрүүл ахуйн нөхцөл хангасан

үйлдвэрлэлийг бий болгох шаардлагыг урьдчилан тодорхойлох үйл ажиллагааны дүнд

зохистой дадлын журмууд бий болжээ. Хамгийн түгээмэл зохистой дадал бол

үйлдвэрлэлийн зохистой дадал юм. (GMP)Үүний дүрэмд дараах 4 үндсэн сэдэв багтана.

Үүнд:

Хэрэглэгдэхүүн, энд байшин барилга, тоног төхөөрөмж, үйлдвэрийн хэрэгслүүд

багтана.

Материал, энд түүхий эд болон бусад туслах материалууд хамаарна.

Арга, энд үйл ажиллагааны стандарт журмууд, ажлын удирдамж, зааврууд багтана.

Хүмүүс, энд ажилтануудын мэдлэг, дадлага туршлага (жишээ нь, ажил үүргийн

тодорхойлолт, сургалтын хөтөлбөрүүд) хамаарна.

GMP-ийн дагаж мөрдөх журмын гол зорилго нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг

хэрэглээний зориулалтын шаардлагад бүрэн нийцүүлэхийн тулд үйлдвэрлэлийн үед

баримтлах дүрэм, журмын мөрдөлтийг чанарын хяналттай хослуулах явдал болно.

Хүнс үйлдвэрлэхэд мөрддөг GMP

GMP-ийн дагаж мөрдөх журмын хувьд нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, нэг маягийн нэгдсэн

агуулга бүтэц хараахан буй болоогүй байна. Зохистой дадлын ерөнхий журмууд нь

хүмүүс, барилга байшин, тоног төхөөрөмж, хэрэгслүүд, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа,

хадгалалт, борлуулалт зэрэг асуудлуудыг өөртөө багтаадаг. Зохистой дадлын ерөнхий

журмуудад дараах асуудлууд тусгагдсан байдаг. Үүнд:

Ямар хэрэгслүүд ба нөөцөөр хангах

зохих ѐсоор мэргэжсэн ажилтан

урьдчилсан тохиромжтой нөхцөл, орон зай

www.zaluu.comwww.zaluu.com

Page 32: Qualaty Management Lesson

32

тоног төхөөрөмжийн хангалттай зөв арчилгаа, засвар үйлчилгээ

тодорхой түүхий эд, савлагааны материал, үйл ажиллагааны дараалал

цэвэрлэгээний хуваарь

зохих ѐсны удирдлага, хяналт

технологи, удирдлага, арчилгаа тодолгооны зохих ѐсны дэмжлэг

хадгалах, тээвэрлэх зохистой хэрэгсэл,

Хувь хүмүүсийн эрүүл ахуйн түвшин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, барилга

байшингийн цэвэрлэгдэх боломж, тоног төхөөрөмжийн загвар, хортон мэрэгчдэд тавих

хяналт, бичил биетний, химийн болон физикийн бохирдлогуудаас хамгаалах арга

хэмжээнүүд зэрэг хүнс үйлдвэрлэлийн эрүүл ахуйн асуудлууд, Жишээ нь: хувь хүмүүсийн

эрүүл ахуйн хувьд янз бүрийн өвчин болон ариун цэврийн талаар (тусгай хувцас, малгай,

бээлий өмсөх, гараа угаах, цаг, бөгжөө авах, үйлдвэрлэлийн цехэд юм идэж уухгүй байх

г.м) тодорхой арга хэмжээнүүдийнг авдаг байх.Үүнээс гадна ажилчид эрүүл ахуйн бүхий л

асуудлаар хангалттай сургагдсан байх.

Зориулалт, үйлдвэрлэлийн үйл явц, хадгалалтын нөхцлийн хувьд дагаж мөрдөх

(жишээ нь температур, хадгалах нөхцөл г.м), тодорхойлолт (хаяг шошго) гэх мэт түүхий

эд, бүтцийн хэсгүүд болон завсрын болон эцсийн бүтээгдэхүүнд тавих шаардлагууд,

Дээж авалт, задлан шинжилгээний тогтсон журмын дагуу хянаж шалгах,

нарийвчлал сайтай, шалгагдсан багажууд ба мэргэжсэн, туршлагатай шинчээдийг

ашиглах,

Хянах, мөрдүүлэх боломжийг хангах зорилгоор тэмдэглэл, тайланг баримтжуулах,

Тодорхой ажил үүргийн тухайд хариуцлага, нэр хүнд, эрх мэдлийг үнэлэх гэх мэт

удирдлагын асуудлуудыг хамарна.

Хүнсний тодорхой бүтээгдэхүүнүүдийн тухайд зохистой дадлын журмуудад тухайн

бүтээгдэхүүний онцлогтой холбоотой нэмэлт асуудлуудыг мөн тусгаж өгдөг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 33: Qualaty Management Lesson

33

Лекц 9,10

Сэдэв: Чанар сайжруулах үйл явц

Сайжруулах үйл ажиллагаа

Чанар сайжруулах талаар номлогчид

Чанар сайжруулах хэрэгслүүд

Чанар сайжруулах үндсэн нөхцөлүүд

Сайжруулах үйл ажиллагаа

Хүнс, ХАА-н бизнесийн чанарт бүтээгдэхүүн, үйл ажиллагааг сайжруулах явдал нэн чухал.

Өрсөлдөөн нь бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, үнэ бууруулалтанд

шинэчлэлт болон сайжруулалт хийх шаардлага тавьдаг юм.

Чанар сайжруулна гэдэг нь тогтолцоог сайжруулах байнгын арга хэмжээ юм. Тогтолцооны

үүрэг, үйл ажиллагааг сайжруулах зорилгоор гүйцэтгэдэг бичиг баримт боловсруулах,

хэмжилт, шалгалт хийх, дүн шинжилгээ хийх зэрэг үйл ажиллагаа багтана. Хэрэглэгчдийн

сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, чанарын өндөр түвшинд хүрэх, өртөг зардлаа бууруулах,

үйлдвэрлэлийг эрчимжүүлэх зэрэг нь чанар сайжруулалтын түгээмэл зорилго юм.

Камрraaty, Marcelis нар (1981) удирдлагын тогтолцоог сайжруулах ажиллагааг давхар

тойрогтой кибернетикийн үйл ажиллагаа гэж тодорхойлжээ. (доорх бүдүүвч)

Чанарыг хяналт ба чанар сайжруулах орчлын бүдүүвч

Орох Гарах

Бүтцийн асуудал

Эхний тойрог нь хяналтын ердийн үйл ажиллагаатай ижилхэн, дагалдах асуудлуудыг авч

үздэг. Хоѐр дахь тойрог нь асуудал зохион байгуулалтын шинжтэй болох үед үүснэ.

Stevenson (1999) тогтолцооны доторхи үйл ажиллагааг сайжруулахад шийдвэрлэх 3 үе

шат абдгийг гаргаж иржээ.

Үйл ажиллагааг зураглах.

а. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны тухай мэдээлэл цуглуулах, үе шат бүрийг

тодорхойлох, үе шат бүрийн хувьд оролт, гаралтын хүчин зүйлс, шийдвэр гаргахад

оролцох хүмүүс зэргийг тодорхойлох,

б. Цаг хугацаа, өртөг зардал, ашигласан байр талбай, хаягдал, ажиллагсдын ѐс суртахуун,

тэдний хөдөлгөөн, осол эндэгдэл / аюулгүй байдалд халтай зүйлс, ажлын нөхцөл /, ашиг

орлого, чанар ба хэрэглэгчдийн сэтгэл ханамж зэргийг шалгаж баримтжуулах,

в. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нарийн дүрсэлсэн бүдүүвч зураг гаргана. Бага

нарийвчлалтай зурвал ач холбогдолтой дүн шинжилгээ хийх боломж өгөхгүй, хэт их

нарийвчлан зурвал шинжчээдийг үгүйсгэж, бүтээмжийг бууруулдаг болохыг тэмдэглэх нь

зүйтэй. Гол үйл ажиллагаа болон шийдвэрүүд багтсан эсэхийг нягтлан үзвэл зохино.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 34: Qualaty Management Lesson

34

2. Үйл ажиллагааг задлан шинжлэх.

а. Үйл ажиллагааны хувьд дамжлага харилцан уялдсан байна уу,ямар нэгэн үе шат,

ажиллагааг орхигдуулсан эсэх, эсвэл давхардсан байна уу зэрэг асуултууд тавьж,

хариулна.

б. Үе шат бүрийн тухайд энэ үе шат заавал хэрэгтэй юү, үүнийг байхгүй болгож болох уу,

энэ үе шат ач холбогдлыг нэмэгдүүлж байна уу, энэ шатанд ямар нэгэн хаягдал гарч

байна уу г,м асуултуудыг асууна.

в. Дараах асуултуудыг тавих замаар сайжруулалтын үйл ажиллагаанд дүн шинжилгээ

хийнэ. Үүнд: мэдэгдэж байгаа асуудлуудаас болж ямар шалтгаан үүсэх, тэдгээрийг

арилгаж болох уу, цаг хугацааг богиносгох, өртгийг бууруулах замаар үйлдвэрлэлийг

сайжруулж болох уу, чанарын тухайд сайн нөхцлийг буй болгосноор үйлдвэрлэл сайжрах

уу г.м

3. Үйл ажиллагааг дахин загварчлах.

Задлан шинжилгээний дүнг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дахин загварчлахад

ашиглана.Сайжирсныг баримтаар нотолно. Тухайлбал, цаг хугацаа, өртөг, хаягдал,

ажилчдын хөдөлгөөн, осол эндэгдэл, аюулгүй байдалд халтай зүйлс болон зардал

багасах, ажилтнуудын ажлын нөхцөл, ѐс суртахуун, ашиг орлого, чанар, хэрэглэгчдийн

сэтгэл ханамж нэмэгдэх зэргийн боломжийг баримтжуулна.

Чанар сайжруулах талаар номлогчид

Deming (1986)хүн бүр хүндрэлтэй асуудлыг тодорхойлох, түүнтэй тэмцэх ердийн аргуудыг

сурсан байдаг гэж онцлон тэмдэглэжээ. Deming бүх л хэсэгт чанар сайжруулах асуудлыг

авч үзэн, санал оруулдаг Deming-ийн орчил гэдэг нэгэн тойргийг бий болгожээ.

Төлөвлөх – хийх – судлах – хэрэгжүүлэх (plan – do – study –act PDSA) гэдгийг Stewart- ийн

орчил, Deming-ийн тойрог хоѐрын аль алинаар нь нэрлэдэг. Үйл явцын орчил маягаар

үзүүлсэн нь түүний тасралтгүй явагдах шинжийг илэрхийлсэн бол дээшээ өгсөж байгаа нь

эцэстээ чанарын дээд түвшинд хүрэхийг үзүүлж байгаа болно. Энэхүү орчил нь үндсэн 4

үе шаттай.

Төлөвлөх. Тухайн үеийн үйлдвэрлэлийн үйл явцыг судалж, төлөвлөх ажлаар

эхэлнэ. Дараа нь тулгарсан хүндрэлийг тодорхойлох зорилгоор өгөгдөхүүнүүдийг

цуглуулна. Үүний дараагийн шатанд өгөгдөхүүнүүдийг судлан шинжилж, сайжруулах

төлөвлөгөөг боловсруулна. Мөн төлөвлөгөөгөө үнэлэх хэмжүүрүүдийг тодорхойлно.

Хийх. Хэрэв боломжтой бол төлөвлөгөөг багахан хүрээнд хэрэгжүүлнэ. Энэ үе

шатын туршид баримтанд өөрчлөлт орно. Үнэлэлт өгөхийн тулд өгөгдлүүдийг байнга

цуглуулна.

Судлах (шалгах). “Хийх” шатанд цуглуулсан өгөгдлүүдийг үнэлнэ. Төлөвлөлтийн

шатанд тодорхойлсон зорилгодоо хир ойртож байгааг нягтлан үзнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 35: Qualaty Management Lesson

35

Хэрэгжүүлэх. Хэрэв үр дүн нь амжилтанд хүрвэл шинэ аргаа стандартчилж, тухайн

үйл ажиллагаатай холбоотой бүх хүмүүст танилцуулж, тэднийг татан оролцуулна. Шинэ

арга хэрэгжүүлэхтэй холбоотой сургалтуудыг зохион байгуулна. Харин үр дүн нь

амжилтгүй болбол төлөвлөгөөг дахин шалгаж, өмнөх үе үе шатуудыг дахин давтаж эсвэл

төслийг зогсооно.

Амжилттай болсон үйл ажиллагааг байгуулллагын бүх хэсэгт давтан хийснээр энэ орчил

давтагдана. Үүний нэгэн адил төлөвлөгөө амжилтгүй болсон ч та өөрчлөлт хийхийг

хүссээр байгаа бол орчлыг мөн давтан хийж болно. Deming-ийхээр бол эдгээр дараалсан

үе шатуудыг хэрэгжүүлснээр тасралтгүй сайжрах боломжийг хангана.

Juran-ыхаар (1990) бол чанарын төлөвлөлт нь чанарын стандартад нийцсэн

үйлдвэрлэлийн үйл явцыг бий болгоход зайлшгүй үйл ажиллагаа юм. Залруулах арга

хэмжээг хэзээ авах шаардлагатайг мэдэхэд чанарын хяналт тусалдаг бол чанар

сайжруулалт нь ажил гүйцэтгэх хамгийн оновчтой арга барилыг олоход тусалдаг юм.

Juran-ы философийн гол элемент бол удирдлагаас байнга сайжруулах талаар амлалт

гаргуулах явдал юм. Juran чанар сайжруулах 10 үе шаттай арга хэмжээг санал болгожээ.

(1951)

Чанар сайжруулах хэрэгцээ, шаардлага, боломжийн талаар ухамсарт ойлголт буй

болгох,

Чанар сайжруулах зорилгоо тодорхойлох,

Зорилгодоо хүрэхийн тулд хүмүүсийг зохион байгуулах,

Байгууллага даяар сургалт зохион байгуулах

Асуудлыг шийдвэрлэхийн тулд төсөл хэрэгжүүлэх,

Ахиц дэвшлээ илтгэх,

Хүлээн зөвшөөрүүлэх,

Үр дүнгүүдийг холбох,

Оноогоо хадгалах

Компанийн бүтцийн хэсэг болон үйл ажиллагаанд тухайн жилд гарсан сайжралтыг

хэвээр хадгалах.

Ishikawa чанарын удирдлагад өөрийн хувь нэмрээ оруулсан юм. Түүний оруулсан хувь

нэмрүүдийн нэг нь асуудал шийдвэрлэх, чанар сайжруулах ажиллагаанд ажилчдыг

оролцуулдаг чанарын бүлгэмийг ажиллуулахад ашигладаг шалтгаан – ба - үр дагврын

жишиг зураг (мөн түүнчлэн загасны ясан жишиг зураг ч гэж нэрлэдэг) юм. Тэрээр

үйлдвэрлэлийн үйл ажиллагааны дараагийн шатанд байгаа дотоодын хэрэглэгчдэд

анхаарлаа хандуулсан анхны шинжээч юм. Ishikawa байгууллага дахь хүн бүр нэгдмэл

нэгэн зорилгод хүрэхийн тулд нэгдэн ажиллах явдал компанийн хамгийн чухал шаардлага

болохыг хүчтэй дэмждэг байжээ. Тухайлбал:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 36: Qualaty Management Lesson

36

Компани даяар хэрэгжүүлэх хяналтын хөтөлбөр. Хэлтэс, тасаг бүр, бүх түвшинд

ажиллагсад албан ѐсоор бичигдэж, дээд удирдлагаар дэмжигдсэн чанарын бодлогыг

удирдлага болгож, нэгдмэл байдлаар ажиллана.

Дээд удирдлага нь чанарын хяналтын субъект нь болно. Чанар хэрэгжүүлэгч баг нь

компанийн нэгж бүрээр явж, чанартай ажил үйлчилгээ явуулахад саад тотгор болж байгаа

зүйлсийг илрүүлэх, тодорхойлох, ялгах, шийдвэрлэх зэрэгт нь тусална.

Үйлдвэрлэлийн боловсрол ба сургалт. Компани даяар чанарыг мөрдлөг болгоход

хүн бүрийн оролцоо хэрэгтэй байдаг учир хэлтэс, тасаг, шат дамжлага бүрт ажиллаж

байгаа ажилтнуудаа сургалтанд хамруулах ѐстой.

Чанарын бүлгэмийн үйл ажиллагаа. Чанарын бүлгэм гэдэг нь “ажиллаж байгаа

цехийнхээ хүрээнд чанар сайжруулахаар сайн дураар нэгдсэн ажилчдын жижиг бүлэглэл

юм”. Чанарын бүлгэм нь хэлтэс, тасгийн асуудлуудыг хэлэлцдэг уулзалтуудыг зохиодог

юм.

Статистик аргыг хэрэглэх. Статистик хэрэглэх нь япончуудыг чанарыг тоогоор

илэрхийлэх боломжоор хангаж, үр дүнг илүү ойлгомжтой болгосны зэрэгцээ “шинжлэх

ухаанч” бодит байдалд өндөр зэрэглэл олгожээ.

Imai (1986) Kaizen-ий элементүүдийг оруулж иржээ. Kaizen гэдэг нь тасралтгүй сайжрахад

тус нэмэр болдог албан ѐсны тогтолцооны япон нэр томъѐо юм. Энэ нь байгууллагын

ажилтан бүр чанар сайжруулалтыг өдөр тутам тодорхойлох, хэрэгжүүлэх таатай

боломжийг идэвхитэй ашигласан үед л тухайн байгууллага удаан хугацаагаар ажилттай

оршин тогтнохоо баталгаажуулж чадна гэсэн төсөөллөөс эхтэй юм.

Kaizen нь удирдамжийн чанартай дараах 3 зарчмыг боловсруулснаар өдөр тутам

сайжруулах үйл ажиллагааны ач холбогдолыг нэмэгдүүлжээ. Үүнд:

Тогтолцоог сайтар нягтлан үзэх : дүн шинжилгээ хийх үндсэн нэгж бол процесс юм.

Амжилт бол хүмүүсээс гардаг: амжилттай хэрэгжсэн Kaizen-ий хөтөлбөр бүхэн нь

хүмүүсийн мэдлэг, хурц ухаан, зөн совинтой нягт холбоотой байдаг.

Яаралтай, чухал хэргийг байнга мэдэрч байх: амжилттай хэрэгжсэн Kaizen-ий

хөтөлбөр нь өөрчлөлт хийх шаардлагыг ухамсарлан ойлгохтой холбоотой байдаг бөгөөд

хүн бүр өөрийн үйл ажиллагааг сайжруулах шаардлаагтай мэдэрч байх ѐстой.

3. Чанар сайжруулах хэрэгслүүд

Чанар сайжруулах ажлын үндэс нь өгөгдөхүүнүүд, түүнд хийсэн задлан шинжилгээ

юм. Чанар сайжруулах үйл ажиллагаанд хэрэглэж болох арга хэрэгслүүд :

Шалгалтын хуудас. Шалгалтын хуудас хэрэглэх аргыг асуудлыг олж тодорхойлоход

өргөн хэрэглэдэг. Үүнийг хэрэглэснээр өгөгдөхүүнийг тогтмол тэмдэглэн цуглуулж, улмаар

дүн шинжилгээ хийх боломжийг хангана. Хуудсаар шалгах аргыг хэрэглэгчид өгөгдөхүүн

цуглуулж мэдэх явцдаа юуг мэдэж сурах хэрэгтэй вэ гэдэг дээр үндэслэн боловсруулжээ.

Бүдүүвч. Бүдүүвч гэдэг нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нүдэнд ил

харагдахуйцаар буулгасан хэлбэр нь юм. Асуудал шийдвэрлэх хэрэгсэл болохынхоо

www.zaluu.comwww.zaluu.com

Page 37: Qualaty Management Lesson

37

хувьд үйлдвэрлэлийн үйл явцад асуудал үүсч болох цэгийг тодорхойлоход тусална.

Бүдүүвч нь дараалал ба, шийдвэр гаргах цэгүүдийг өөртөө агуулнга.

Сарнимал жишиг зураг . Сарнимал жишиг зурагны тусламжтайгаар хувьсах нэг

хэмжигдэхүүнийг нөгөө хувьсах хэмжигдэхүүн буюу шинж чанарын талаар таамаглал

дэвшүүлэхэд ашиглан хоѐр өөр хувьсах хэмжигдэхүүний утгуудын хооронд харилцан

хамаарал байгаа, эсэхийг тодорхойлно.

Гистограм. Гистограммыг ажиглалт хийж байгаа утгын талаар ойлголт авахад

ашиглана. Энэ үед утгын тархалт тэгш хэмтэй байна уу, утга нь ямар хүрээнд тархсан

байна, хэвийн бус утга гарч ирж байна уу гэдгийг гистограммаас харж болно.

Рагеtо-ын дүн шинжилгээ. Рагеtо –ын дүн шинжилгээ гэдэг нь судлаачийн

анхаарлыг асуудлын хамигийн чухал хэсэгт төвлөрүүлэх арга юм. Энэ үзэлэ

баримтлалаар бол нийтлэг тохиолдлуудын (жишээ нь гомдол, доголдол г.м) ихэнх хувь

хэмжээ нь хэдхэн хүчин зүйлсээс үүсдэг ажээ. Pareto аргыг хэрэглэн учирч болох

тохилдлуудыг хир зэрэг чухлаас нь хамааруулан ангилж болно. Энэ аргыг өөрөөр 80-20-

ийн дүрэм гэж бас нэрлэдэг юм. Өөрөөр хэлбэл Pareto-ын үзэл баримтлалаар тулгарч

байгаа асуудлын 80% нь түгээмэл шалтгаануудын 20%-иас үүснэ гэж үздэг байна.

Хяналтын карт. Хяналтын карт нь өгөгдөхүүнүүдийг цаг хугацаанаас хамааруулан

гаргаж ирэхээс гадна тэдгээрийг тооцоолон үзүүлдэг юм. Энэ картаар үзүүлэлт нь

хяналтын дээд ба доод цэгээс хэлбэлзэж байгаа, эсэхийг харж болно. (UCL –хяналтын

дээд шугам LCL- хяналтын доод шугам)

Чанар сайжруулах үндсэн нөхцөлүүд

Чанар сайжруулах ажил нь заримдаа өөрөө аяндаа явагддаг боловч ер нь дээд

удирдлагаас түүнийг санаачилж, сайтар зохион байгуулах хэрэгтэй байдаг юм.

Байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах философийг хэрэгжүүлэх үйл

ажиллагаа нь маш урт удаан хугацааны ажил бөгөөд зайлшгүй үр дүнд хүрэхийн тулд хэд

хэдэн үе шатыг дамжина. Үүнд:

Ажилтнуудыг үйл ажиллагааны статистик хяналтын арга болон ажил, үйлчилгээ,

чанарыг сайжруулах бусад аргад сургах,

Үйл ажиллагааны статистик хяналтын аргыг өдөр тутмын ажилд хэвийн үзэгдэл

болгох,

Ажлын багийг бүрдүүлж, ажилтнуудаа татан оролцуулах,

Ажлын багийн хүрээнд асуудал шийдвэрлэх хээргслүүдийг хэрэглэх,

Үйлдвэрлэлийн үйл явцад ажилдаа эзэн болох мэдрэмжийг ажилчдад төрүүлэх

зэрэг болно.

Ажилтнуудаа татан оролцуулах явдал бол тасралтгүй сайжруулах философийн төвд нь

байдаг асуудал юм.

Батлав:ММСалбарын эрхлэгч........................С. Галбадрах/ Док дэд проф/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 38: Qualaty Management Lesson

38

Лекц 11

Стандартчиллын суурь асуудлуудын шийдэл

Стандартчиллын мөн чанар

Бүтээгдэхүүний чанарын удирдлагын үндсэн бүрдэл хэсгийн нэг нь стандартчилал юм.

Стандартчилал нь бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээнд тавих хамгийн оновчтой үзүүлэлт,

шаардлагыг хууль, стандарт, заавар, норматив-техникийн баримт тогтоож өгөх бүтээлч

үйл ажиллагаа байдаг. Олон улсын стандартчиллын байгууллагаас тодорхойлсон

стандартчиллын ойлголтыг нийтээр хүлээн зөвшөөрөн хэрэглэж байна.

Стандартчилал гэж ашиглах нөхцөл, аюулгүйн шаардлагыг мөрдлөг болгон бүх нийтийн

зохистой хэмнэлтэнд хүрэхийн тулд сонирхогч талуудын оролцоо, зөвшлийн үндсэн дээр

тодорхой үйл ажиллагааг зохицуулах, сайн дураар дахин давтан хэрэглэх оновчтой

журам, хэм хэмжээг тогтоох үйл ажиллагааг хэлнэ.

Үүнийг ерөнхий схемээр харуулбал дараах хэлбэртэй байна

Стандартчилал дараах хэлбэрээр амьдралд хэрэгждэг.

Техникийн хэл

Бүтээгдэхүүний техникийн нэн шаардлагатай шинж, тэмдгүүдийн ижилсгэгдсэн

тоон цуваа /хүлцэл, суулт, давтамж, хүчдэл зэрэг/

Бүтээгдэхүүний үлгэрчилсэн хэмжээс, зохион бүтээлт

Бодис, материалын шинж тэмдгийн бодит лавлагаа мэдээлэл

1-2 Стандартчиллын үндсэн зорилго нь улсын нийгэм, эдийн засаг, хүн ам, батлан

хамгаалах, экспортын хэрэгцээнд зориулан бэлтгэж байгаа норматив техникийн баримт

бичгийн системийг бүрдүүлэх, түүний зөв ашиглалтанд тавих хяналтыг бүрдүүлэхэд

оршино. Энэ зорилгыг хангахын тулд дараах зорилтуудыг тавьдаг.

Үүнд:

Боловсруулагч, үйлдвэрлэгч, нийлүүлэгч, худалдагч, хэрэглэгч /захиалагч/-дийн

харилцан ойлголтыг улам нягтруулах

Хэрэглэгч ба төрийн сонирхол, түүний дотор хүний эрүүл мэнд, амь нас, эд

хөрөнгийн аюулгүй байдлыг хангах сонирхлын дагуу бүтээгдэхүүний чанар, нэр төрлийн

оновчтой шаардлагыг тогтоох

Нэгдмэл байдлын /зохион бүтээх, цахилгаан электрон мэдээлэл, програм,

хэмжлийн зэрэг/ түүнчлэн бүтээгдэхүүний харилцан орлуулалтын шаардлагыг тогтоох

Бүтээгдэхүүн түүний түүхий эд материал, бүрдэл хэсэг, хагас бэлэн

бүтээгдэхүүний чанарын үзүүлэлт, шаардлагыг уялдуулан тогтоох

www.zaluu.comwww.zaluu.com

Page 39: Qualaty Management Lesson

39

Бүтээгдэхүүний өгөгдлийн ба тоон цуваа, үлгэрчилсэн зохион бүтээлт, загваруудыг

тогтоон хэрэгжүүлэх үндсэн дээр тэдгээрийг ижилсгэх

Хэмжилзүйн норм, шаардлага, дүрэм, журмыг тогтоох

Хяналтын /хэмжилт, сорилт, туршилтын/ норматив техникийн үндсийг бүрдүүлэх

Материал, эрчим хүч, хөдөлмөрийн зарцуулалтыг багасгах зорилгоор технологийн

явцад тавих шаардлагыг тогтоох, хамгийн бага хаягдалтай технологийг хэрэглэх

Техник эдийн засгийн мэдээллийн ангилал кодлолын системийг бүрдүүлэх,

нэвтрүүлэх

Олон улсын болон улс хоорондын нийгэм-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн

хөтөлбөр /төсөл/-ийг ба дэд бүтцийн иж бүрдлийг /тээвэр, холбоо, батлан хамгаалах,

хүрээлэн байгаа орчныг хамгаалах, хүн амын аюулгүй байдал зэрэг/ норматив техникийн

баримт бичгээр хангах

Хэрэглэгчдийг бүтээгдэхүүний нэр төрөл, үндсэн үзүүлэлтийн тухай мэдээллээр

хангах лавлагаа, мэдээллийн системийг бүрдүүлэх

Стандартчиллын холбогдолтой хууль тогтоомжыг хэрэгжүүлэхэд тус дэм

үзүүлэхэд чиглэнэ

Стандартчилал нийгэм техник-эдийн засгийн зорилгод хүрэхийн тулд дараах

үүргийг гүйцэтгэнэ.

Журамлах үүрэг- объетын оновчгүй олон төрлийг /бүтээгдэхүүний хэт олон нэр

төрөл, шаардлаггүй олон төрлийн /бүтээгдэхүүний хэт олон нэр төрөл, шаардлаггүй олон

төрлийн баримт бичгийг/ цөөрүүлэх

Хамгаалах /нийгмийн/ үүрэг- хэрэглэгч,бүтээгдэхүүн, үйлчилгээ, бэлтгэгч ба төрийн

аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалахад хүмүүсийн хүчин чармайлтыг

нэгтгэх

Нөөцийг нэмэх үүрэг- материаллаг, эрчим хүчний, хөдөлмөрийн ба байгалийн нөөц

хязгаарлагдмал байдаг учраас нөөцийн зарцуулалтыг ШУ-ны үндэслэлтэйгээр норматив

техникийн баримт бичигт тогтоох

Нэгтгэх үүрэг- хүмүүсийн тухайлбал мэргэжилтнүүд хувиараа харилцах буюу

мэдээллийг дамжуулах баримтжуулсан хэрэгсэл, тоног төхөөрөмж, сувгийг ашиглах

замаар тэдний хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хангана. Энэ үүрэг худалдаан

дахь саад тотгорыг давах, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагаанд тус дэм

үзүүлэхэд чиглэнэ

Хүмүүнлэг үүрэг- амьдралын чанарын бүрдэл хэсэг болох бүтээгдэхүүн,

үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд чиглэнэ

Мэдээллийн үүрэг- стандартчилал нь материаллаг үйлдвэр, шинжлэх ухаан, техник

зэрэг салбарыг норматив техникийн баримт бичиг, хэмжлийн эталон бүтээгдэхүүний

үлгэрчилсэн загвар, бүтээгдэхүүний лавлагаа зэрэг техникийн удирдлагын үнэт

мэдээллийг зөөгчөөр хангана

www.zaluu.comwww.zaluu.com

Page 40: Qualaty Management Lesson

40

Нормчлол, эрх зүйн үүрэг- энэ үүрэг нь стандартчилалын объектын заавал мөрдөх

шаардлагыг стандарт буюу бусад баримт бичгийн хэлбэрээр тогтоодог бөгөөд түүнийг эрх

бүхий байгууллага баталгаажуулснаар хуулийн хүчинтэй болдог

Стандартчиллын үндсэн зорилгын нэг нь хэрэглэгчдийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний

чанарын талаарх сонирхлыг хамгаалахад оршино

Үүнийг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавьдаг

Бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний болон хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө,

хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах, байгаль, нийгэм, эдийн засаг, техник, улс

төр болон бусад эрсдэлээс хамгаалах

Улс орон өөрийгөө хамгаалах чадварыг хангах

Техник, мэдээлэл, хэмжил, түүнчлэн бүтээгдхүүний харилцан орлуулалтыг хангах

Бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар нь шинжлэх ухаан, техник, технологийн

сүүлийн үеийн ололтонд тохирч байх

Бүх төрлийн нөөцийг арвилан хэмнэх

Стандартчилал нь төлөвлөлт буюу зураг төсөл зохион бүтээх үе шатанд дараах үүргийг

гүйцэтгэнэ

Хэрэглэгч, үйлдвэрлэгч сонирхлыг харгалзан үзсэний үндсэн дээр тухайн

бүтээгдэхүүн, түүнчлэн түүний эд материал, хагас бэлэн бүтээгдэхүүн, бүрдэл хэсгийн

тодорхойлогч шинж тэмдгүүдийг иж бүрэн стандартчилах үндсэн дээр бэлэн

бүтээгдэхүүний чанарт тавих шаардлагууд тогтоох

Ашиглах нөхцлийн дагуу бүтээгдэхүүний зориулалтаас хамаарсан түүний чанарын

үзүүлэлтийн нэгдсэн тогтолцоог тогтоох

Оновчгүй олон төрөл, марк, хэлбэр хэмжээг арилгах, чанарын оновчтой төвшинг

хангах зорилгоор бүтээгдэхүүний зураг төслийг зохиоход тавих норм, шаардлага, аргыг

тодорхойлох

Үйлдвэрлэлийн явцыг механикжуулах, автоматжуулах, үйлдвэрлэлийн

ижилсгэлтийн өндөр төвшинг хангах

Стандартчилал үйлдвэрлэлийн үе шатанд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний онцлог

шинж тэмдэг, үйлдвэрлэлийн зохион байгуулалт-техникийн төвшинг тогтооно. Иймд

стандарт бүтээгдэхүүний чанарын үнэлэх ба хянах арга хэрэгсэлд тавих шаардлагыг

агуулдаг. Үүний үр дүнд үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангах, гологдлоос гарах

хохирлыг багасгах, гүйцэтгэгчийн хөдөлмөрийн чанарыг дээшлүүлэх боломж бүрддэг

Стандартчилал нь бүтээгдэхүүний борлуулалтын үе шатанд худалдаа, борлуулалтын

болон тээврийн байгууллагуудад агуулах, хадгалах зэрэг байгууламжуудад

бүтээгдэхүүний чанарын хүрсэн төвшинг хадгалж, сав баглаа боодол, тээвэр, агуулах

хадгалалтын нөхцөлд хамгийн тохиромжтой нөхцөл, үйл явцыг тогтооход чиглэнэ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 41: Qualaty Management Lesson

41

Хэрэглэх, ашиглах үе шатанд Стандартчилал нь бүтээгдэхүүний засвар, үйлчилгээнд

болон ашиглах хэрэглэх явцад бүтээгдэхүүний чанарын өөрчлөлтийн тухай мэдээллийг

цуглуулах, нэгтгэх, боловсруулахад тавих нэгдсэн шаалдлагыг тогтооно.

Стандартчиллын гол үр дүнгийн нэг нь норматив-техникийн баримт бичиг юм /НББ/

Норматив-техникийн баримт бичиг- төрөл бүрийн үйл ажиллагаа болон түүний үр дүнгийн

ерөнхий зарчим, онцлог шинж тэмдэг, зүй тогтоосон баримт бичиг юм, норматив баримт

бичиг нь стандарт, дүрэм, журам, норм, зөвлөмж, кодчилол /ангилал/ гэсэн төрөлтэй

байна.

Стандарт гэж сонирхогч талуудын зөвшилийн үндсэн дээр тохироцон боловсруулсан, эрх

бүхий байгууллага баталсан стандартчиллын норматив-техникийн баримт бичгийг хэлнэ

Стандартыг хэрэглэж байгаа хүрээгээр нь олон улс, бүс нутаг, улс, салбар, нийгмийн

байгууллага, үйлдвэрийн гэж ангилдаг

Дүрэм- төрийн байгууллагаас гаргасан зайлшгүй мөрдөх эрх зүйн хэм хэмжээг агуулсан

баримт бичиг

Техникийн дүрэм- техникийн шаардлагыг шууд тогтоосон буюу стандарт, техникийн

нөхцөл, кодексоос ишлэл хийсэн, эсвэл тэдгээрийн агуулгыг шууд тусгасан дүрэм юм.

Журам-ажлыг гүйцэтгэхийн тулд заавал хэрэгжүүлэх үйл ажиллагааны дэс дараалал,

арга, зохион байгуулалт, техникийн ерөнхий шаардлагуудыг тогтоосон баримт бичиг

Зөвлөмж- ажлыг гүйцэтгэх сайн дурын үндсэн дээр хэрэглэх үйл ажиллагааны дэс

дараалал, арга, зохион байгуулалт, техникийн ерөнхий шаардлагуудыг тогтоосон баримт

бичиг

Норм- хэрэгжих зайлшгүй шаардлагатай тоон болон чанарын шалгууруудыг тогтоосон

дүрэм юм,

Кодекс- бүтээгдэхүүний буюу зохион бүтээх тоног төхөөрөмжийн зохион бүтээлт, бэлтгэл,

угсралт, техник үйпчилгээний буюу ашиглалтын практик заавар аргыг зөвлөмж болгож

баримт бичиг юм.

Кодчилол буюу ангилал /техник-эдийн засаг ба нийгмийн мэдээллийн /-техник-эдийн засаг

ба нийгмийн мэдээллийн салбарт ангиллын объкт ба ангилсан бүлгүүдийн нэр ба

кодуудын системчилсэн жагсаалтыг агуулсан албан ѐсний баримт бичиг.

1-3 Стандартчиллын зарчим

Орчин үед стандартчилал нь системийн хүрээнд дараах зарчмыг баримталж байна

Системтэй байх зарчим- стандартчиллын тодорхой объектуудын мөн чанар, түүний

харилцан уялдаа холбоог илэрхийлсэн стандартуудын тогтолцоог бий болгоход

чиглэгдэнэ. Системтэй байх нь стандартчиллын үйл ажиллагаанд тавих нэг чухал

шаардлага бөгөөд харилцан зөвшил, харшилахгүй байх, ижилсгэх, нэг шаардлагыг дахин

давтахгүй байх нөхцлийг хангана

www.zaluu.comwww.zaluu.com

Page 42: Qualaty Management Lesson

42

Дахин давтагдах зарчим- орон зай, цаг хугацаанд давтагдах ерөнхий шинж тэмдгийг

агуулсан тодорхой объектын хувьд хэрэглэгдэх зүйлс, үйл явц, тэдгээрийн харилцааг

тодорхойлно

Хувилбартай байх зарчим- Стандартчилж байгаа объектод хамаарагдах бүрдэл хэсгийн

оновчтой төрлийг /хамгийн цөөн, оновчтой төрөл/ бий болгох нөхцлийг хангана

Харилцан орлуулалтыг хангах зарчим- өөр байршилд байгаа өөр өөр компаниудын өөр

цаг хугацаанд бэлтгэсэн ижил зориулалтын эд анги, угсрах буюу хэрэглэх боломжтой

байна

1-4 Стандартчиллын объект

Стандартчиллын объект нь олон удаа дахин давтагдан хэрэглэгдэх бүтээгдэхүүн,

үйлчилгээ, үйл явц юм

Лекц 12

Сэдэв: Чанарын хяналт, хяналтын арга хэрэгслэлүүд

Чанарын хяналтанд хэрэглэдэг технологийн арга, хэрэгслүүд

Түүхий эдийг хүлээн авах, эсэхийг дээж авч шалгах

Үйл явцын статистик хяналт

Чанарын шинжилгээ, хэмжилт

Бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн үйл явцыг загварчлан зохион бүтээж боловсруулсны дараа

ХАА, хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцын туршид уг тогтолцоог хянаж байвал

зохино. Хянах нь зөвхөн шалгах гэсэн үг биш бөгөөд үр дүн нь тогтоосон шаардлагад

тохирохгүй үед авах залруулгын арга хэмжээг өөртөө багтаана. Чанарын хяналтын гол

зорилго нь хүлцлийн хүрээн доторх зорилтод тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал

юм. Чанрыг сайжруулах үүднээс хяналт тавьдаг. Чанарын хяналт нь технологийн болон

удирдлагын элементүүдийн аль алиныг нь өөртөө багтаана.

Чанарын хяналтын үйл явцад өөрчлөлт гарч байна. Энэ өөрчлөлт нь материал түүхий

эдийг хүлээн авахдаа дээж авч шалгахаас аудит хийх, баталгаажуулах замаар

нийлүүлэгчийг хянах аргад шилжиж байна. Одоо нийлүүлэгч нь хэрэглэгчдэд нийлүүлж

байгаа түүхий эдийхээ чанарыг хариуцах болжээ.

Дээж авах, шалгахын өмнө дараах хэдэн чухал асуудлыг анхаарч үзвэл зохино. Үүнд :

Дээжийг хаанаас хэрхэн авах: хураасны болон боловсруулсны дараа түргэн

өөрчлөгддөг нэгэн жигд бус бүтээгдэхүүнээс бүрэн төлөөлөхүйц дээжийг хэрхэн авах,

Шинжилгээний буюу хэмжилтийн ямар аргыг хэрэглэх: уг арга нь бүтээгдэхүүний

бүрэн бүтэн байдлыг алдагдуулдаг эсэх, чанарын үзүүлэлтийг өөрчилдөг эсэх г.м,

Тодорхой хэсэг буюу бүтээгдэхүүнийг ямар үндэслэлээр буцаах буюу хүлээн авах:

ямар шалгуураар сонгон авах.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 43: Qualaty Management Lesson

43

Статистикийн аргууд нь түүхий эдийн тухайн хэсгийг хүлээн авах буюу буцаах талаар зөв

шийдвэр гаргахад тусална.

Түүхий эдийг хүлээн авах, эсэхийг дээж авч шалгах

Чанарын энэ хяналт нь гол төлөв үйлдвэрлэлд орж буй түүхий эдийг нийлүүлэх үед буюу

нийлүүлэлтийн хяналтын үед үүсдэг ажээ. Нийлүүлэлтийн хяналтын го зорилго нь

тогтоосон техникийн нөхцөлд тохирох, эсэх дээр нь үндэслэн тухайн хэсгийг хүлээн авах

буюу буцаах тухай шийдвэр гаргахад оршино. ХАА – хүнсний үйлдвэрт товлосон шалгалт,

100%-ийн шалгалт, хүлээн авах эсэхийг дээж авч шалгах зэрэг хэд хэдэн аргыг

хэрэглэдэг.

Товлосон шалгалтын үед түүхий эдийн тогтоосон хувь хэмжээг шалгалтанд сонгож авна.

Жишээлбэл: хэсэг болгоны 10%-ийг үечлэн сонгоно гэвэл 10 дахь бүтээгдэхүүн бүрийг

сонгон шалгана гэсэн үг юм. Энэ нь статистикийн үндэслэлгүй арга болно. Товлосон

шалгалтын аргыг тоон хэмжээг шалгахад (жишээ нь, нийлүүлсэн савлагааны материалын

тоо хэмжээ г.м) хэрэглэхээс бус чанарыг баталгаажуулах хэрэгсэл болгон ашигладаггүй

юм. (Evans ба Lindsay, 1996)

100%-ийн шалгалт нь мөн чанартаа ангилан ялгах арга бөгөөд хэсэг бүлэг дотроос үл

тохирох бүх бүтээгдэхүүнийг ялган буцаах онол дээр үндэслэсэн арга юм. ХАА-н

бүтээгдэхүүнийг хэлбэр, хэмжээгээр нь зэрэглэхэд энэ аргыг өргөн хэрэглэнэ. 100%-ийн

шалгалтыг аюулгүй байдлын онцгой шаардлага тавигддаг болон доголдлын өртөг нь

өндөр байдаг бүтээгдэхүүнүүдийг шалгахад хэрэглэхэд тохиромжтой байдаг. 100%-ийн

шалгалтын аргын хязгаарлагдмал талууд нь:

Нарийвчлал нь голдуу 85% байдаг. Учир нь олон дахин хийх нэгэн хэмийн

шалгалтын ажил нь шалгагчийг ядрааж, будилуулах талтай байдаг:

Тухайн аргыг зөвхөн үл эвдэх сорилтод хэрэглэх боломжтой :

Энэ арга нь голдуу маш их зардал шаарддагийн зэрэгцээ амьдралд хэрэглэхэд

тохиромж муутай байдаг зэрэг болно .

100%-ийн шалгалтыг орлож чадах өөр нэгэн арга бол хүлээн авах цэг дээрээс дээж авах

арга болно. Хяналт, шалгалтын ямар аргыг хэрэглэхээ шийдвэрлэхийн тулд шалгалтын

явцад гарах зардлыг доголдлын зардалтай харьцуулан үзэх хэрэгтэй. Доголдлын зардал

нь үл тохирох бүтээгдэхүүнээс хэрэглэгчдэд үзүүлэх сөрөг нөлөө болон доголдол илрэх

магадлалаас хамаарна.

Хүлээн авах, эсэхийг дээж авч шалгах аргыг ихэвчлэн орж ирж буй материал хүлээн

авахад хэрэглэдэг боловч материалыг өртөг өндөртэй боловсруулалтанд орулах,

зөөвөрлөх зэрэг үе шатны өмнө бас хэрэглэж болно. Уг арга нь статистикийн зарчимд

суурилах бөгөөд гаргасан шийдвэрийн эрсдлийн талаар дүгнэлт гаргаж өгдөг юм. Дурдсан

эрсдэл нь нэг талаас үйлдвэрлэгчийн эрсдэл ( ), өөрөөр хэлбэл тухайн хэсгийн бодит

чанар сайн байхад түүнийг буцаах эрсдэл, нөгөө талаас хэрэглэгчийн эрсдэл ( ), өөрөөр

хэлбэл тухайн хэсгийн чанарын түвшин хангалттай биш байхад түүнийг хүлээн авах

эрсдэл гэсэн хоѐр янзын хэлбэртэй байж болно. Хүлээн авах, эсэхийг дээж авч

тодорхойлох арга нь дараах үе шатуудтай. Үүнд:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 44: Qualaty Management Lesson

44

Шалгагч нар нь хэсэг тус бүрээс (N) статистикийн аргаар тодорхойлсон

санамсаргүй тохиолдлын дээж (n)-ийг авна. Үүнийг дээж авалт гэнэ.

Дараа нь үл тохирох зүйлийн тоог ( эсвэл хэмжээ, түвшин зэргийг)нүдээр харж

шалгах, багажаар хэмжих, шинжлэх замаар тодорхойлно.

Дараа нь уг үр дүнг хүлээн авах шалгуур ( с)-тай харьцуулна.

Эцэст нь туайн хэсгийг хүлээн авна, эсвэл буцаана.

Үйл явцын статистик хяналт

Үйлдвэрлэлийн үйл явцыг хянахад статистикийг мөн ашигладаг. Үйл явцын статистик

хяналт (statistical process control -SPC)нь онцгой өөрчлөлтүүдийг тодорхойлох зорилгоор

үйл ажиллагааг зохицуулах тусгай арга юм. Онцгой өөрчлөлт гэдэг нь түгээмэл

өөрчлөлтөөс давж гарсан өөрчлөлт юм. Түгээмэл өөрчлөлт нь үйл ажилллагааны арга,

хэрэглэж буй материал, орчин болон ажиллагсадтай холбоотой байдаг.

Үйл ажиллагааны статистик хяналтын зорилго нь тухайн үйл явцыг ажиглан түгээмэл

өөрчлөлтийг гэнэтийн өөрчлөлтөөс ялган тодруулахад оршино.

Үйл ажиллагааны статистик хяналтыг хэрэгжүүлэх журам

Үйл ажиллагааг ойлгож тодорхойлох

Үйл ажиллагааг ойлгох

үйл ажиллагаатай холбоотой параметрүүдийг тодорхойлох

Хяналтын механизмаа тодорхойлох

Бүдүүвч зураг

Рагето шинжилгээ

АХҮНШ

НАССР

Хэмжих боломжтой шийдвэрлэх онцлог шинжүүд

Үйл ажиллагааны дүн шинжилгээ хийх

Үйл ажиллагааны өөрчлөлтийн шинж чанар

Хазайлт

Магадлалын график

www.zaluu.comwww.zaluu.com

Page 45: Qualaty Management Lesson

45

Chi талбайн сорил

Зэрэг аргуудаар өгөгдөхүүн цуглуулах, үнэлэх

Үйл ажиллагааны торхойлогдсон өөрчллөтийн тархалт

Процессын чадамжийг үнэлэх

Үйл ажиллагааны хэвийн өөрчлөлт ба зөвшөөрөх өвөрмөц чанарын хоорондын

холбоо Ср –процессын боломж

Срк- процессын чадамж зэрэг заалтуудыг тооцоолох

Үйл ажиллагааны үнэлэгдсэн боломж, болмжийн индекс

Үйл ажиллагааны статистик хяналтыг хэрэгжүүлэх

Хяналтын механизмаа тодорхойлох Ажилтнуудаа сургах

Түрүүчийн үешатуудад идэвхитэй оролцох

Үйл ажиллагааны статистик хяналтыг сайн ойлгох ҮАСХ-ыг загвар ба чанар сайжруулах

ажилтай холбох

Үйл ажиллагааг хянах

Хяналтын карт хэрэглэх

Хяналтын картыг хөрвүүлэх

Schewart -н карт

х – R карт

Cusum –н карт

Np ба р карт

с карт

Үйл ажиллагааг хянаж залах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 46: Qualaty Management Lesson

46

Хяналтаас гадуур тохиолдолд

Хяналтаас гарсан тохиолдолд хэрэгжүүлэх ямар арга хэмжээ авах

Зөвлөмж болгох үйлдэл

Зөвлөмж болгох судалгаа

Зохих ѐсны залруулах арга хэмжээ

АХҮНШ – Алдааны Хэлбэр ба Үр Нөлөөний Шинжилгээ , НАССР - Хяналт тавих эгзэгтэй

цэгийн аюулын шинжилгээ

Чанарын шинжилгээ, хэмжилт

Чанарын шинжилгээ, хяналт нь чанарын хяналтын үйл ажиллагааны нэг чухал хэсэг нь

болно. Чанарын үзүүлэлтийг үнэлэх, тодорхойлох, эсвэл үйл ажиллагааг хянахын тулд

шинжилгээ, хэмжилтийг хийдэг. Нэгэн жигд чанартай бүтээгдэхүүн гаргаж авахын тулд

тухай үйлдвэрлэлийн үйл явцыг тохируулах зорилгоор үйлдвэрлэлийн явц дахь дээжийг

байнга шуурхай хэмжих буюу шинжлэх (жнь: температур, даралт, рН)шаардлагатай

байдаг. ХАА – хүнсний бүтээгдэхүүн нь хууль тогтоомжид нийцсэн, зориулалтандаа

тохирсон, хэрэглэгчдийн хувьд хүлээж авах боломжтой, зохих хугацааны хадгалалт даах

эсэхийг тодорхойлохын тулд эцсийн бүтээгдэхүүнийг шинжилнэ. Түүнчлэн шинэ

бүтээгдэхүүн буй болгох, загварчлах ажилд зориулсан мэдээлэл олж авахын тулд

өрсөлдөгчийн бүтээгдэхүүний дээжинд шинжилгээ хийж болно. Хүнсний бүтээгдэхүүний

дээжийг шууд хэмжих (жишээлбэл, рН-ийг хэмжих), эсвэл энгийн нүдээр харж өнгө

байдлыг нь шалгах аргаар хянаж болно. Хяналтын эгзэгтэй цэгийн аюулын шинжилгээ

(HACCP- Hazard Analysis Critical Control Points)

Товч түүх ба хууль зүйн асуудлууд

НАССР-ын төлөвлөгөө боловсруулах

Эрсдэлийн тоон үнэлгээ

Товч түүх ба хууль зүйн асуудлууд

Хяналтын эгзэгтэй цэгийн аюулын шинжилгээ нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн явц

дахь аюулгүй байдлын хувьд эгзэгтэй цэгт хяналт тавьж, үнэлэх цогц арга юм. НАССР-ын

тогтолцооны үндэс суурь нь 1959 онд NASA (National Aeronautics and Space Administration

– Сансар, Агаарын Орон Зайн Үндэсний Захиргаа)-аас анх удаа хүнтэй сансрын хөлөг

хөөргөх үед үүсчээ. Тэр үед аюулгүй байдлын хувьд бараг 100% батлагаатай хүнс буй

болгох шаардлага гарчээ. 1959 оноос хэрэгжиж эхэлсэн НАССР-ын тогтолцоог 1971 онд л

олон нийтэд албан ѐсоор мэдэгджээ.

НАССР нь ХАА – хүнсний үйлдвэрлэлийн сүлжээний бүхий л хэсгүүдэд, өөрөөр хэлбэл,

тариалах, хураах, боловсруулах, үйлдвэрлэх, борлуулах, худалдах, хүнсэнд хэрэглэхэд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 47: Qualaty Management Lesson

47

бэлтгэх зэрэг бүх үе шатанд хэрэглэхэд зориулагдсан тогтолцоо юм. Одоогийн байдлаар

хүнсний бүтээгдэхүүн бэлтгэдэг, боловсруулдаг, үйлдвэрлэдэг, савладаг, тээвэрлэдэг,

худалддаг компани бүр энэ журмыг хэрэгжүүлэх ѐстой. Мөн хүнсний үйлдвэрүүдээс гадна

жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагууд, уламжлалт үйлдвэрлэл явуулдаг аж

ахуйн нэгжүүд, зочид буудал, нийтийн хоолны газрууд ч үүнд багтай байгаа юм. Гэвч

амьтан, ургамлын гаралтай ямар ч боловсруулалт хийгээгүй, шинэ бүтээгдэхүүн

үйлдвэрлэгчдэд аюулгүй байдлын үүднээс НАССР-ийн зарчмуудыг хэрэгжүүлэх

шаардлага тавьж эхлээгүй байна.

НАССР-ын төлөвлөгөө боловсруулах

НАССР-ын төлөвлөгөө гэдэг нь НАССР-ын зарчим дээр үндэслэн хэрэгжүүлбэл зохих

арга хэмжээнүүдийг дүрсэлсэн баримт бичиг юм. НАССР-ын тогтолцоо гэдгийг НАССР-ын

төлөвлөгөөг хэрэгжүүлсний үр дүн гэж тодорхойлж болно. Хүнсний аюулгүй байдлыг

баталгаажуулах албан ѐсны зарчмууд:

Аюулын дүн шинжилгээ, үйлдвэрлэлийн сүлжээний явцад үүсч болох аюулыг

тодорхойлж, задлан шинжилнэ.

Хяналтын эгзэгтэй цэгийг тодорхойлох, хяналтын эгзэгтэй цэгийг тодорхойлж аюул

тохиолдох магадлалыг багасгах зохицуулалт хийнэ.

Эгзэгийн хязгаарыг тогтоох, хяналтын эгзэгтэй цэг бүр дээрх аюулыг хянах

зорилготой.

Дарааллыг зохицуулах, хяналтын эгзэгтэй цэгийг тогтмол ажиглах, зохицуулах

хяналтын систем юм.

Залруулах үйл ажиллагааг хяналтын эгзэгтэй цэгт зайлшгүй доголдол гарсан

тохиолдолд авах арга хэмжээнүүдийг багтаан томъѐолно

НАССР-ын тогтолцоо зөв хэрэгжиж байгааг батлахын тулд нотлох журмыг буй

болгоно.

Тайлан гаргах, баримтжуулах нь НАССР-ын төлөвлөгөөг үр дүнтэй удирдлага бий

болгохтой холбох арга хэмжээ юм.

Эрсдэлийн тоон үнэлгээ

Олон улсын хэмжээнд хүлээн зөвөөрөгдсөн НАССР-ын тогтолцоог одоогийн байдлаар

чанарын ба субъектив тогтолцооны хэлбэрүүдээр ашиглаж байна. Шийдвэрийн олонхи нь

тоон үзүүлэлт дээр бус, чанарын үзүүлэлтүүд дээр үндэслэдэг юм. НАССД-д тоон

аргуудыг ашигласнаар аюулын шинжилгээний шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах

боломжтойг хэд хэдэн судалгааны ажлын үр дүн харуулж байна.

Эрсдлийн үнэлгээг НАССР-аас тусдаа үйл явц мэтээр ямагт үздэг. Гэвч эрсдлийн үнэлгээг

хийснээр ямар аюулыг арилгах, эсвэл зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл бууруулснаар

www.zaluu.comwww.zaluu.com

Page 48: Qualaty Management Lesson

48

аюулгүй хүнс үйлдвэрлэх боломжтой, эсэх зэргийг илрүүлдэг тул энэ нь аюулын

шинжилгээнд тустай байдаг ажээ.

Хүнсний бүтээгдэхүүнд үүсэх химийн гаралтай эрсдлийг тодорхойлоход тоон үнэлгээг

өргөн ашиглаж ирсэн туршлага байгаа боловч харин энэ нь микробиологийн эрсдлийн

хувьд хязгаарлагдмал юм. Баримтаас үзэхэд хүнсний бүтээгдэхүүний микрробиологийн

аюулгүй байдлыг илэрхийлэгч зарим шинж чанарууд нь химийнхээс эрс ялгаатай.

Тухайлбал:

Микробиологийн эрсдэл нь ихэнхдээ ганцхан удаа илэрдэг бол химийн бодисын

үйлчлэл нь архаг, удаан байдаг.

Халдварт эмгэг төрүүлэгчдийн үйлчилгээ нь химийн бодисуудтай харьцуулбал

дархлааны байдлаас хамааран олон янз байдаг.

Химийн бодисуудтай харьцуулбал бичил биетнүүд нь антибиотик, дулааны

боловсруулалт зэрэг янз бүрийн үйлчлэлд дасан зохицох чадвартай байдаг учир тодорхой

зүйлийн бичил биетэн цаг хугацааны явцад өөрчлөгдөж болно.

Химийн бохирдлогыг боловсруулалтын ямар нэгэн үе шатанд багасгаж, арилгаж

болдоггүй. Ийм учраас химийн эрсдлийг ХАА – хүнсний үйлдвэрлэлийн сүлжээний явцад

аль болох эрт хянаж, илрүүлэх хэрэгтэй байдаг.

Эрсдлийг тодорхойлох зорилготой, олон салбар чиглэлийг хамарсан арга зам гэж

эрсдлийн задлан шинжилгээг тодорхойлж болох юм. Энэ нь дараах хэсгүүдээс тогтоно.

Үүнд:

Эрсдлийг үнэлэх, энэ нь хүнсний гаралтай аюулаас болж хүний эрүүл мэндэд сөрөг

нөлөө үзүүлдэг эрсдлийг шинжлэх ухааны аргаар үнэлэх үйл ажиллагаа юм. Эрсдлийг

үнэлэхийн зорилго нь хүн амын тодорхой хэсэгт (популяци –төвлөрлөд) аюул учруулж

болох эрсдлийг шинжлэх ухааны үндэстэй тодорхойлоход оршино.

Эрсдлийг удирдах, энэ нь үнэлэгдсэн эрсдлийг багасгах, арилгах зорилгоор янз

бүрийн бодлогыг тэнцвэртэйгээр, зохистой хэлбэрээр хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм.

Эрсдлийн удирдлагын зорилго нь эрсдлийн хүлээн зөвшөөрөгдөх хэмжээг тодорхойлох,

хүн амын эрүүл мэндийн бодлоготой уялдуулан тодорхой хяналтыг хэрэгжүүлэхэдз

оршино.

Эрсдлийн харилцаа холбоо, энэ нь эрсдлийн үнэлэгчид, удирдлагууд, өөр бусад

сонирхогчдын хооронд эрсдлийн талаар мэдээлэл солилцох, хамтран ажиллах явдал юм.

Эрсдлийн шинжилгээний хамрах хүрээ

Хүнсний шинжлэх ухааны хороо, дэлхийн хүнсний эрх зүйн хорооноос санал болгосон

эрсдлийг үнэлэх журам нь:

Аюулыг тодорхойлох

Илрэлийг үнэлэх

Аюулын шинж чанарыг тодорхойлох

www.zaluu.comwww.zaluu.com

Page 49: Qualaty Management Lesson

49

Эрсдлийн шинж чанарыг тодорхойлох гэсэн 4 үе шатаар үнэлнэ.

Эрсдлийг үнэлэх үйл ажиллагааны үе шатуудын хураангуй

Техник хяналтын төрөл

¹ Ангилах шинж Техникийн хяналтын төрөл

1 Зориулалтаар Оролтын (нийлүүлэгчээс авах бүтээгдэхүүн)

Үйлдвэрлэлийн

Хяналтын /хяналтын хяналт/

2 Технологийн явцын үе шатаар Завсрын (бэлтгэлийн явцад)

Хүлээн авах (бэлэн бүтээгдэхүүн)

3 Хяналтын аргаар Техникийн үзлэг (харагдах байдлаар)

Хэмжлийн

Бүртгэлийн

Статистикийн

4 Үйлдвэрлэлийн явцыг хамарч буй байдлаар Бүгдийг хамарсан

Түүвэр

Ээлжит

Тасралтгүй

Цаг үеийн

5 Хяналтын үйлдлийг хөнгөвчилж байгаа байдлаар Гараар

Техник хэрэгсэл ашигласан

Хагас автомат

Автомат

6 Үйл явцад нөлөөлж байгаа байдлаар Идэвхгүй хяналт (үйл явцыг

зогсоож буюу дууссаны дараа)

Идэвхтэй хяналт (үйл явцад нь хийх хяналт болон өгөгдлийн шаардлагатай

түвшинд хүрсэн үед зогсоох)

Автомат хэрэгсэлтэй идэвхтэй хяналт

7 Зөвшөөрөгдөх хазайлтын хэмжилтээр Бодит хазайлтыг хэмжих

Хязгаарын хазайлтыг хэмжих

www.zaluu.comwww.zaluu.com

Page 50: Qualaty Management Lesson

50

8 Хяналтын объектоос хамааруулж

Бүтээгдэхүүний чанарын хяналт

Бүтээгдэхүүний дагалдах баримт бичгийн хяналт

Технологийн явцын хяналт

Технологийн тоног төхөөрөмжийн хяналт

Технологийн журмын хяналт

Гүйцэтгэгчийн чадварын хяналт

Зар сурталчилгааны явцын хяналт

Ашиглалтын шаардлагыг мөрдөж байгаа байдлын хяналт

9 Хэрэглэх боломжид нөлөөлөх байдлаар Эвдлэх

Эвдлэхгүй байх

Лекц 13

Чанарын удирдлагын тогтолцоо ба зохион байгуулалтын өөрчлөлт

Байнга өөрчлөгдөх философийн үндэс нь үйл ажиллагаа сайжирч байгаа нь нүдэн дээр

ажиглагдаж, тухайн үйл ажиллагаатай нягт холбоотой байдаг хүмүүс нь өөрчлөлтийг

тодорхойлж чадах албан тушаалд байх явдал юм.

Гэвч үйлдвэрлэлд дэвшилтэт технологи, тогтолцоог нэвтрүүлэх талаар хийсэн

судалгаанаас харахад шинэ технологи, тогтолцоог нэвтрүүлэхэд гол нь зохион байгуулалт

ба хүмүүсийг өөрчлөхөд хүндрэлтэй байдаг байна. Иймээс зохион байгуулалтыг өөрчлөх

үйл ажиллагаа нь чанарын удирдлагын үндэс суурь болдог бол сайжруулах үйл

ажиллагаа нь технологи ба тогтолцоог тасралтгүй өөрчилж байдаг юм. Dean, evans 1994

нар өөрчлөлт бол амьдрах зам гэж цохон тэмдэглэжээ. Тэд мөн итгэл үнэмшил, хүмүүсийн

байгууллага дахь хамтын ач холбогдол зэрэг соѐлын асуудлуудын өөрчлөлтөнд онцгой ач

холбогдол өгсөн байна. Дээрээс доош чиглэх, доороос дээш чиглэх өөрчлөлтүүдээс

сонголт хийх тухайд сүүлчийнх нь чанарын удирдлагын тухайд илүүл ач холбогдолтой юм.

Дээрээс доош чиглэх өөрчлөлтийн үед санаачилсан стратегийн өөрчлөлт нь байгууллага

ба түүний үйл ажиллагааны чадварт бүх талаар нөлөөлнө. Гэвч дээрээс санаачилсан

өөрчлөлт нь доод шатны ажилтнуудынхаа хэрэгцээ шаардлагыг үл тоосон байдгаараа

эрсдэлтэй байдаг юм. Ийм өөрчлөлт нь хэрэгжих явцдаа хэт их эсэргүүцэлтэй тулгарах,

хангалттай бус зөвлөмж дагалдсан зэргээсээ болж унах нь бий. Дээрээс үүсгэл

санаачилгатай өөрчлөлт амжилттай хэрэгжих эсэх нь дунд ба доод шатны ажилтнуудын

дэмжлэгийг хир их хүлээж байгаараар тодорхойлогдоно.

Доороос дээш чиглэсэн өөрчлөлтийг байгууллагын бүх ажилтнууд санаачилж болох ба

дунд ба доод шатны удирдлагууд нь дэмжиж байдаг юм. Ийм өөрчлөлт нь зохион

байгуулалтыг шинэчлэхэд тун чухал ба ажлын шаардлагыг өөрчлөхийн тулд шинэ

технологи, үйл ажиллагааг нэвтрүүлэхэд тун их хэрэг болдог юм. Бүрэн эрх мэдэл олгох,

www.zaluu.comwww.zaluu.com

Page 51: Qualaty Management Lesson

51

татан оролцуулах зэрэг нь доороос дээш чиглэсэн өөрчлөлтийг хэрэгжүүлэх боломжийг

бүрдүүлнэ.

Өөрчлөлтөөр баримжаалсан жолоодлого бол өөрчлөлт, сайжруулалтын чухал нөхцөл нь

болно. Өөрчлөлтийн жолоодогч, одоогийн удирдлага хоѐрын эсрэг талуудыг харьцуулан

харууллаа. Эхнийх нь ямагт урагшаа харж, идэвхитэй үйл ажиллагааг дэмжиж, үргэлж

шинэ санаа агуулж байдаг бол сүүлчийнх нь арагшаа харж, идэвх султай, орчиндоо дасан

зохицсон байдаг юм.

Зохион байгуулалтын өөрчлөлтийн стратеги

Өөрчлөлт гарахад ямагт эсэргүүцэлтэй тулгардаг билээ. Тодорхойгүй байдал,

өөрчлөлтийг хэрэгжүүлэх замыг эсэргүүцэх, эрх мэдэл олгохоос айх, эрээгүй авиргах,

итгэхгүй байх, харилцан ойлголцол дутагдах зэрэг нь өөрчлөлтийн үед гарах эсэргүүцлийн

гол шалтгаанууд нь болно. Мөн түүнчлэн бие даасан байдал, эрх мэдэл нь багасч

хяналтанд орохоос айдгаас болж өөрчлөлтийн явц эсэргүүцэлтэй тулгардаг юм.

Зорилгодоо өөрчлөх, өөрчлөлттэй тулгарах эсэргүүцэлтэй ажиллахын тулд стратегаа

өөрчлөх шаардлагатай. Боловролтой, харилцаа холбоо, оролцоо, хялбарчлал, яриа

хэлцэл, албадлага зэрэг нь стратегийг өөрчлөх элементүүд болно болно. Зан харьцаа

судлагч эрдэмтэн Kurt Lewin 1952 өөрчлөлт хийх нилээд эртний загварыг гаргажээ. Lewin

өөрчлөлтийн үйл явц нь тогтолцооны төлөв байдлыг тогтвортой хадгалах хүчнийг өөрчлөх

явдал гэж үзэж байсан юм. Түүний загвар нь өөрчлөлт нь 3 үе шатнаас тогтдог бөгөөд

өөрчлөлтийг хурдасгагч хүч нь хуучин байдлыг хадгалан үлдэхийн төлөө хүчинтэй ямагт

тэмцэлдэж байдгийг заруулдаг юм.

Гэсгээх үе шатанд төлөв байдлын тухайн үеийн түвшинг барьж байгаа хүчийг

эвдэнэ, шинэ мэдээлэл оруулах, шинээр гарах түвшин ба А байдал хоѐрын зөрүүг тод

гаргаж, үзүүлэх үүнийг гүйцэтгэнэ.

Шилжиж шат Б байдал байгууллагын төлөв байдал шинэ түвшин хүссэн В байдал

рүү шилжинэ. Бүтэц, технологи, стратеги, хүнтэй ажиллах үйл ажиллагааг өөрчлөх замаар

шинэ төлөв байдал, сахилга бат, ач холбогдол, чиг хандлагын бий болгох үйл явцууд энд

хамаарна.

Дахин царцаах шатанд байгууллагыг зохион байгуулалт, төлөв байдлын хувьд

шинэ хэлбэрт оруулан тогтвортой болгоно. Соѐл, хэм хэмжээ, бодлого, бүтэц зохион

байгуулалт зэрэг байгууллагын шинэ төлөв байдлыг хүчтэй болгохыг дэмждэг

механизмуудыг ашиглах замаар энэ шатны үйл ажиллагааг гүйцэлдүүлнэ.

Ийнхүү Lewin-ий загвар нь ямар нэгэн өөрчлөлтөд орохоос нь өмнө тогтонги байдлыг

гэсгээхийг менежрүүдэд зөвлөдөг юм.

Өөрчлөлтийг хэрэгжүүлэгч хүчин нь хүн дангаараа болон бүлэг өөрчлөлтийг хариуцана

бусдыг өөрчлөлтөнд дасгарын тулд янз бүрийн арга хэрэглэдэг. Гэсгээх, шилжих, дахин

царцаах үе шатуудад өөр өөрөөр үйлчилдэг өөрчлөлтийн түгээмэл 3 стратегийн үзүүллээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 52: Qualaty Management Lesson

52

Өөрлөлтийг хэрэгжүүлэх Lewin-ий загвар

Хүчээр албадах стратеги

Хүчээр албадах стратеги нь өөрчлөлтийг өдөөн урамшуулдаг хууль ѐс, шагнал урамшил,

торгуул шийтгэл гэх мэтийн хүчийг ашигладаг юм. Түүнчлэн гарч болох үр дүн нь

үзүүлснээр дээрх зүйлүүдийн хир зэрэг дагаж мөрдөхөөс шууд хамаарч байна. Хүчээр

албадах стратегийн аль алиныг нь байгууллагад ажиллагддаг хоѐр замаар хэрэгжүүлнэ.

Шууд албадах стратегийн үед өөрчлөлтийг хэрэгжүүлэгч нь шууд захиран тушаана. Энд

албан ѐсны эрх мэдэл. Эсвэл хууль зүйн хүчийг ашиглан тусгай шагнал урамшил санал

болгох, торгуул шийтгэлээр айлгах аргууд багтана.

Улс төрийн башир арга хэрэглэх үед өөрчлөлтийг хэрэгжүүлэгч шууд бус замаар бусад

хүмүүсээс илт давуу талыг олж авч өөрчлөлтийг хийнэ. Үүнд хэлэлцэж тохирох, чухал

нөөцүүдийг хяналтандаа авах, бага хэмжээний халамж амлах зэрэг аргуудыг хэрэглэдэг

юм. Хүчээр албадах стратегийн хоѐр аргын аль алиныг нь хэрэглэхэд хязгаарлагдмал үр

дүнд хүрнэ. Гэсэн хэдий ч энэ аргыг түргэн хугацаанд хэрэгжүүлж болдог ба энэ

стратегийг хариуцдаг хүмүүс нь ямар нэгэн торгуул, шийтгэлээс айдаггүйн зэрэгцээ ямар

нэгэн шагнал бий болсон байдал нь шагнал урамшилд найддаггүй юм. Үр дүн нь түр

зуурын шинжтэй байдаг. Өөрөөр хэлбэл, шинээр бий болсон байдал нь шагнал урамшил,

торгуул шийтгэл хүчинтэй байх хугацаанд л хадгалагдаж чаддаг ажээ. Энэ шалтгаанаас

болж, хүмүүсийг хуучин арга барилаас нь салгах, шинэ зүйлд сонирхолтой болгох зэргээр

гэсгээх шатанд л хүчээр албадах стратегийг хэрэглэхэд тохиромжтой байдаг юм.

Оновчтой ятгах стратеги

Өөрчлөлтийг хариуцагчид оновчтой ятгах стратегийг тусгай мэдлэг, туршилтын дүн,

оновчтой маргаан зэргийг үндэслэн ятгалаг явуулж өөрчлөлт хийхэд ашигладаг юм. Гарч

болох үр дүн нь мэдэхүйц үүрэгтэй зайлшгүй дагаж мөрдөх зүйл байдаг. Энэ нь

өөрчлөлтийг дэмжих, эсэхээ шийдэхэд нь хүмүүсийг удирддаг бодит байдал, шалтгаан,

өөрийн сонирхлыг нэгтгэдэг мэдээллийн стратеги юм. Оновчтой ятгалгын аргыг хэрэглэж

байгаа менежрүүд нь өөрчлөлт хийснээр нь өртөг зардлын хувьд ашигтай, хүмүүс

өмнөхөөсөө илүү сайн байдалд хүрнэ гэдгийг итгүүлэн үнэмшүүлдэг. Энэ стратегийг

амжилттай хэрэгжүүлж дуусгах, эсэх нь мэргэжилтний чадавхи байгаа эсэхээс хамаарна.

Амжилттай хэрэгжүүлж чадвал, энэ стратегийг нөхцөл байдлыг өөрчлөлтийн гэсгээх ба

дахин царцаах үе шатанд хэрэглэнэ. Хүчээр албадан шахах стратегиас удаан явцтай

боловч гарсан үр дүн нь удаан хугацаанд оршин тогтнож чаддаг юм.

Эрх мэдлийг хуваалцах стратеги

Эрх мэдлийг хуваалцах стратеги нь өөрчлөлт хийх дэмжлэг урган гарч ирдэг утга санааг

таамаглал, зорилгыг тодорхойлох ажилд хүмүүсийг холбон нэгтгэдэг стратеги юм. Үүнийг

хэрэгжүүлэх үйл явц нь удаан бололвч, тодорхой үүрэг үүсэх боломжтой байдаг ажээ.

Заримдаа нормативд дахин сургах стратеги гэж хэрэглэдэг боловч энэ арга нь бүрэн эрх

мэдэл олгох явдал дээр үндэслэсэн бөгөөд хүмүүсийн ердийн оролцоо маш өргөн байдаг.

Энэ нь хүмүүсийн эрэлт хэрэгцээ, ач холболдлыг үнэлэн, тэднийг татан оролцуулахад

найдвар тавьдаг арга болно. Мөн энэ бүлгийн хэм хэмжээ, үйл ажиллагааны зорилгод мөн

найддаг юм. Өөрчлөлтийг харилцагч ба бусад хүмүүс шаардлагатай үед хамтран

ажиллаж, өөрчлөлтийг дэмжих тохиролцоог боловсруулахдаа эрх мэдлээ хуваалцана.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 53: Qualaty Management Lesson

53

Менежрүүд хамтарсан эрх мэдлиг бүлгийн хэлбэрээр бусад хүмүүстэй хамтран ажиллах,

төлөвлөгөөг өөрчлөлтөнд зөвлөх хүч, мэдлэг чадвар хэрэгтэй болсон үед ажлын ажлын

арга барил болгон хэрэглэдэг юм. Тэд бусдыг төлөвлөгөөг өөрчлөлтөнд нөлөөлөх

шийдвэр гаргах,түүнийг хэрэгжүүлэх арга замыг боловсруулахад оролцоход нь аятай

нөхцлийг бүрдүүлж өгнө. Энэ ажилд бусдын оролцоо маш өндөр байдаг учраас нилээд

хугацаа шаарддаг юм. Гэвч гарах үр дүн нилээд тогтвортой, мөн дотооддоо нөлөөлөх

чанартай байдаг.

Өөрчлөлтийн Эрх мэдлийн Удирдлагын арга барил

Стратеги үндэс

Өөрчлөлтийг стратегийн хувилбарууд ба түүнийг удирдлагад ашиглах нь

Мэргэжлийн олон аргуудаас зохион байгуулалтыг хөгжүүлэх арга нь чанарын ерөнхий

удирдлагын хувьд сайн тохирдог, ажилтнуудыг татан оролцуулдаг арга болно. Зохион

байгуулалтыг хөгжүүлэх арга нь байгууллагуудад гадаад дотоод зөрчлийг шийдвэрлэх

чадавхийг сайжруулдаг арга юм. Энэ утгаараа тасралтгүй сайжруулах үйл ажиллагааг

төлөвлөгөөг өөрчлөлтийн үйл явц руу хөрвүүлдэг ажээ.

Зохион байгуулалтыг хөгжүүлэх аргыг хэрэглэх үед хоѐр зорилгыг нэгэн зэрэг

хэрэгжүүлдэг юм. Үр дүнгийн зорилго нь аливаа даалгаврыг амжилттай хэрэгжүүлэхэд

чиглэхэд бол үйл явцын зорилт нь хүмүүсийг хамт ажиллуулахад чиглэдэг юм. Хоѐр дахь

зорилго нь зохион байгуулалтын төлөвлөгөөт өөрчлөлтийн нилээд ерөнхий чармайлтаас

ялгаж байгаагийн учир нь өөрчлөлт нь амжилттай хэрэгжиж дуусахад ажилтнууд

өөрсдийгөө тасралтгүй сайжруулах чадвартай болно гэсэн үг юм. Явцад байгууллагын

ажилтнуудыг илүү идэвхитэй өөрийгөө цаашид үргэлжлүүлэн сайжруулах бүрэн итгэлэтэй

болгож өөрчлөхийг хичээдэг арга юм. Өөр нэг онцлогтой шинж нь хүний ач холбогдол зан

харьцааны шинжлэх ухааны зарчмыг хүчтэй болгодогт оршино. Сонголтыг чөлөөтэй

болгох, эрх мэдэл, өөртөө итгэх, итгэлийг хуваалцах замаар зохион байгуулалтыг

сайжруулахыг зөвлөдөг бөгөөд сайжруулахыг зөвлөдөг бөгөөд байгууллага дахь

хүмүүсийн зан харьцааны ололттой талуудыг нь ашигладаг юм.

Хүнсний үйлдвэрийн чанар сайжруулалт

Хүнсний үйлдвэрийн тухайд чанар сайжруулалт нь амжилтын үндэс болж хараахан

чадаагүй байна. Зарим үед хүнсний үйлдвэрийн амжилтын тухай ярихад Нийт Бүтээмжийг

Хадгалах зарчмыг сайн хэрэгжүүлэх тухай ярих хэрэгтэй болдог бол нөгөө талаас

чанарын бүлгэмийн туршилтууд нь бүтэлгүйтэх явдал бий. Хүнсний үйлдвэрт түгээмэл

байдаг нөхцөл байдлыг харгалзан үзвэл дараах асуудлуудаас болж чанар сайжруулалтын

үйл ажиллагаа дэлгэрч чаддаггүй байж магадгүй юм. Үүнд

Боловсролын түвшин доогуур байх нь хэлний талаас гарах хүндрэлтэй

хосолсоноос болж ажилтан, ажилчдыг асуудал шийдвэрлэхэд татан оролцуулахад

бэрхшээл гардаг юи.

Дуу чимээ муухай үнэр, их чийг зэрэг технологийн нөхцлүүд ямагт саад болно.

Эдгээр нөхцлүүд нь хүмүүсийн дургүйг байнга хүрэж, хэрэв зөвшөөрөгдөх хэмжээнд

хүртэл багасгахгүй бол хэнд ч ажиллах урам зориг хайрладаггүй билээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 54: Qualaty Management Lesson

54

Үйл ажилллагаар нь байгууллгагыг зохион байгуулснаас болж ихэнх мэдлэг чадвар

нь мэргэжлийн хэлтсүүдэд төвлөрнө. Энэ нь чанар сайжруулах хариуцлагыг хэлтэс

тасгийн мэргэжилтнүүд хүлээнэ гэсэн үг юм. Нөгөө талаас ажилчид хангалттай мэдлэг

чадвартай байсан ч тэднийг чанар сайжруулах ажилд оролцуулдаггүй юм.

Тоног төхөөрөмжүүд нь тэр бүр сайжруулахад тохиромжтой байдаггүй. Энэ талаарх

асуудлыг тоног төхөөрөмжийг нийлүүлэгч нь хариуцна. Тоног төхөөрөмжийг эзэмшин

ажиллуулж байгаа хүмүүс нь нийлүүлэгчээс цөөн загварын бараа санал болгосон

тохиолдолд ямар нэгэн хүсэлт шаардлага тавьж чаддаггүй.

Чанарын гүйцэтгэлийн талаар эргэж мэдээлэх мэдээлэл муу байдаг. Ялангуяа

байгууллагын доод шатны ажилчид мэдээлэл муутай байдаг ба дам сонссон мэдээлэл нь

ажилд түлхэц болдоггүй.

Сайжруулах үйл ажиллагааг нэг их шагнаж урамшуулаад байдаггүй. Ялангуяа

дээд удирдлагаас талархал илэрхийлэх, дэмжих явдал дутмаг байдаг.

Зохион байгуулалтын зөөлөн арга хүнсний үйлдвэрийн салбарт өргөн тархаагүй

байдаг. Ер нь соѐлын талын асуудлууд нь шийдвэрт чиглэж идэвх санаачлагыг дэмждэг

бол хэлэлцэж тохирох, дүн шинжилгээ хийх аргууд нь хугацаа бага шаарддаг юм.

Технологийн менежментийн талаас нь авч үзвэл чанар сайжруулах үйл ажиллагаа нь

дээрээс доош чиглэн зохион байгуулахтай стратегийн холбоотой асуудлуудад буюу

компанийн үндсэн чадварт төвлөрөх явдлаар дэмжигддэг юм. Хүнсний үйлдвэрүүдийн

үндсэн чадвар ихэнхдээ техник, технологийн шинжтэй байдаг. Ийм учраас технологийн

менежментийн арга барил нь сайжруулах үйл ажиллагааг менежментийн үйл ажиллагааг

нэгэн зэрэг дэмжиж байгууллагын үндсэн чадварт төвлөрүүлэхийг санал болгодог ажээ.

Зарим зүйлийг доор тоймбол

Мэдээллийн тогтолцоо, тохирсон арга хэмжээнүүд нь чанар сайжруулах

удирдлагын нөхцөл болно. Мэдээлэл гэдэгт техникийн үндсэн чадвартай холбогддог

чанар ба аюулгүй байдлын шийдвэрлэх цэгүүдийг тухай мэдээллүүд орно. Цаашилбал,

мэдээлэл нь авахад хялбар нь дүн шинжилгээний статистикийн аргаар задлан шинжилгээ,

стандарт хазайлт боловсруулахад хялбар байвал зохино. Дүн шинжилгээний статистикийн

арга нь зөвхөн ажилд оролцож байгаа хүмүүст төдийгүй төдийгүй, удирдлагад зохих

шийдвэр гаргахад нь нөлөөлнө.

Чанарын хувьд удирдлагын хэрэгжүүлбэл зохих өөр нэгэн үйл ажиллагаа нь

сургалт юм. Ажилтан, ажилчдын дунд явуулдаг сургалт нь тэдний хариуцдаг чанарын

хяналтын онцгой цэгийн тухайд технологийн ба удирдлагын мэдлэг олгох зорилготой

байдаг. Үүнээс гадна, статистикийн энгийн аргын сургалт нь үйлдвэрлэлийн үйл

ажиллагааны өгөгдөхүүнүүдийг задлан шинжилгээний үндэс болгон ашиглах, зөвшилцөх

хэрэгсэл болгон ашиглах зорилгоор үр дүнтэй зохицуулахад сургадаг юм.

Баг байгуулах явдал бол удирдлагын өөр нэгэн чухал үүрэг бөгөөд хүчээр хийж

болдоггүй, жолоодлогын мэдлэг чадвар шаарддаг үйл ажиллагаа юм. Менежерүүд нь

багийг шууд бий болгочихдоггүй, харин өөрөө аяндаа бүрэлдэн бий болох нөхцлийг нь

бүрдүүлж өгөх ѐстой.

Чанар сайжруулах үйл явц

www.zaluu.comwww.zaluu.com

Page 55: Qualaty Management Lesson

55

хүнсний үйлдвэрийн салбарт өнөөдөр хэдхэн компаниуд л өөрийгөө удирдах багийн

зохион байгуулалтыгнэвтрүүлж сайжруулалтын үйл ажиллагааг дэмжих статистикийн

хэрэгслүүдийг ашиглэж байна.гэхдээ эдгээр компаниуд нь үр дүнд хүрэхийн тулд зохион

байгуулалтын өөрчлөлт хийх чиглэлээр олон жил ухамсартай ажилласан билээ. Хэрэг

дээрээ, соѐл бол сайжруулахд үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хамгийн их хугацаа авдаг

зүйл юм. Хөдөө аж ахуй-хүнсний үйлдвэрийн сүлжээний явцад сайжруулалтын үйл

ажиллагааг өргөжүүлэх санаачлагууд саяхнаас гарч эхэлсэн юм. Төсөөлж байгаагаас

үзэхэд сүлжээний эцсийн бүтээгдэхүүний чанар нь түүний үе шат бүрийн чанараас

хамаарч байгаа нь сайжруулах үйл ажиллагааг хамтдаа хэрэгжүүлэх ѐстойг харуулж

байна.гадаад харилцан хамаарал нь үзүүлсэнээр хэрэглэгчийн эрэлт хэрэгцээн дээр

тулгуурласан хамтарсан сайжруулалтыг хөгжүүлэх боломжийг өөртөө багтааж

байна.Технологи, менежментийн арга барилын талаас нь харахад чанарын үндсэн хүчин

зүйлүүдийн технологийн харилцан хамааралд хийх сул суурьтай задлан шинжилгээ нь

удирдлагын хамтын ажиллагаа, байгууллагуудын харилцан хамаарлын тухай ярих гол

үндэс, суурь нь болдог юм.

Лекц 14

Чанарын баталгаажуулалтын тухай

Чанарын зорилго нь тодорхой хугацаанд хүргэхээр хүсэж байгаа хүсэл тэмүүлэл юм.

Зорилго, зорилт нь алсын хараа бодлоготойгоор нягт уялдсан байдаг. Өнөөгийн нийгмийн

чухал асуудалын нэг зүйл бол чанарын ойлголт ба чанарын удирдлагын тогтолцооны

тухай ойлголт юм. Чанарын удирдлагын тогтолцооны мөн чанар үндсэн ойлголтын талаар

хэрэглэгчийн сэтгэл ханамжийг аль болох өндөр түвшинд хүргэх зорилгоор тэдний эрэлт

хэрэгцээг бүрэн дүүрэн хангахуйц бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход чиглэгдсэн цогц

үйл ажиллагаа чанарын удирлага юм. Чанарын тухай асуудал нь зөвхөн үйлчилгээний

хүрээнд биш бас аж ахуйн хүрээнд яригдаж байна. Амеркийн нэгэн эрдэмтэн Жонн Рессин

хэлэхдээ чанар гэдэг үг зүгээр нэг энгийн тохиолдолын зүйл биш харин оюун ухааны үр

шим гэсэн байдаг. Орчин үеийн аж ахуй нэгж байгуулгын удирдлага нь чанарын

менежментийн үйл ажиллагааны менежментүүдтэй хослог тогтвортой хэрэгжүүлэхэд гол

анхаарлаа тавьж байна. Иймээс 2000 онд олон улсын стандартын байгуулгаас чанарын

удирдлагын тогтолцоо (ЧУТ)-нь бүтээгдэхүүний чанарыг тогтоох хангах хүрсэн түвшинг

хадгалах зорилгоор бий болгох ашиглах буюу хэрэглэх үед нөлөөлөх бүхийл хүчин зүйлс

харгалзан үзсэн байдаг. Чанарын нэгдсэн удирдлага улсын, орон нутгийн,салбарын,

болон үйлдвэрлэлийн түвшинд хэрэгжиддэг.Чанарын удирлагын тогтолцоог боловсруулах

нэвтэрүүлхэн нь үйлдвэрийн бүхийл үйл ажиллагааны хамгийн чухал бүрдэл хэсэг юм.

Өнөөгийн энэ нийгэмд чанар амьрдалын, улс төр, эдийн засагийн болон ѐс зүйн асуудал

болж байна. Чанар нь улс үндэстний баялаг, сэтгэл хангалуун, тохилог амьдарлын үндэс,

мөнгө, эрүүл мэнд болоод байна. Иймээс бүтээгдэхүүний сав баглаа боодолд үнийг

илэрхийлсэн тэмдэг, тэмдгэлгээг тавьдаг. Энэ нь хэрэглэгчдийн итгэх үнэмшилийг

төрүүлдэг гол үзлүүлэлт болно. Тиймээс шинэ бүтээгдэхүүн бий болгох үйлдвэрлэлийн

үйл ажиллагааг загварчлах үйл ажиллагаанууд нь нэг талаас чанарын үйлдвэрлэл

эхэлхээс эхлэл бий болгох нь чухал үүрэг гүйцгэллийн зэрэгцээ, нөгөө талаас ямар нэгэн

компануудын хувьд олон өрсөлдөгчидтэй, хувирамтгай оршин тогтнох өрсөлдөөний

хэрэгсэл болдог. Чанарын нэгдсэн удирдлага нь чанар сайжруулахад хязгаар байхгүй

бүтээглэхүүнийг цагт нь нийлүүлэх үйлдвэрлэлийн бус зардлыг тэглэх гологдлолгүй

үйлдвэрлэл явуулах гэсэн цогц бодлоготой. Гэвч түүнд хүрэхийн тулд хүрсэн түвшингээ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 56: Qualaty Management Lesson

56

алдахгүй байхын тулд зогсолтгүй байнга тэмүүлж, ажиллаж байх ѐстой юм. Дэлхий

дахинаа “Чанар” гэдэг ганц үгний ид шидийг харуулсан зарим жишээ гэхэд ( General

Motors – Зам дээр тавьсан чанар) (Ford- чанар бол номер нэг ажил) (Chrysler-бид томыг

биш чанарыг хүсдэг) хэмээн зөвхөн чанараар бүтээгдэгдэхүүнээ суртчилж амжилтанд

хүрсэн дэлхийд нэр төртэй компанууд олон байдаг

Чанарын удирдлагын тогтолцооны загварыг дараах байдлаар тодорхойлж болно.

чанарын удирдлагын тогтолцоо нь 4 гол элементүүдийг агуулдаг. Үүнд:

удирдлагын хариуцлага

нөөцийн удирдлага

бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалт

хяналт, дүн шинжилгээ,сайжруулалт болно.

Үйл ажиллагаанд суурилсан Чанарын удирдлагын тогтолцооны

загвар

Тасралтгүй сайжруулах болон хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хянах арга зүй

тодорхой байна.

Загвар нь үйл ажиллагаа хоорондын харилцан үйлчлэлийг харуулна, энэ үүднээс

авч үзвэл үйл ажиллагаа нь битүү тойрог юм

Чанарын удирдлагын зарим ойлголтыг дараах байдлаар тодорхойлдог. Үүнд:

Чанарын нэгдсэн удирдлага: Чанарын нэгдсэн удирдлага нь бүтээгдэхүүний чанарыг

тогтоох, хангах хүрсэн түвшинг хадгалах зорилгоор түүнийг бий болгох, ашиглах буюу

хэрэглэх үед нөлөөлөх бүхий л хүчин зүйлсийг харгалзан үзсэн хэрэгжүүлэх үйл

ажиллагааны нэгдлийг илэрхийлдэг. Чанарын нэгдсэн удирдлага улсын, орон нутгийн

салбарын болон үйлдвэрлэлийн түвшинд хэрэгжинэ.

Чанарын нэгдсэн удирдлагын систем: гэдэг нь үйлдвэрлэл үйлчилгээний хүрээнд

бүтээгдэхүүний амьдралын орчлын үе шатуудад дахь удирдлагын зарчим, арга

үүргүүдийн болон удирдлагын объѐкт, субъектын нэгдэл юм. Энэ систем нь удирдлагын

үндсэн үүргүүдийг үр өгөөжтэй хэрэгжүүлнэ. Чанарын нэгдсэн удирдлагад системийн

үүргүүдийг ерөнхий дэд систем, тусгай дэд систем, хангах дэд систем гэж ангилан авч

үзнэ.

Чанарын бодлого: удирдлагаас чанартай холбогдол бүхий шийдвэр гаргахад баримтлах

ерөнхий зарчим юм. Бодлого шийдвэр тодорхой хязгаарт байгааг илэрхийлдэг бөгөөд

хэдийгээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг шаарддаггүй боловч удирдлагаас

шийдвэр гаргах үйл ажиллагааны удирдамж болдог. Бодлогын мөн чанар алсын хараа

болон стратегид тавьсан зорилгодоо хүрэхийн тулд хүн болон материаллаг нөөцийг ямар

чиглэлээр ашиглахыг зааж өгнө.

Чанарын зорилго: тодорхой хугацаанд хүрэхээр тэмүүлж байгаа хүсэл юм. Энэ нь

хугацааны хувьд урт, богино янз бүр байж болно. Түүнд хүрэхийн тулд хийж гүйцэтгэх гол

www.zaluu.comwww.zaluu.com

Page 57: Qualaty Management Lesson

57

ажлууд нь зорилт хэлбэрээр илэрхийлэгдэнэ. Зорилт нь нэг биш хэд хэдэн асуудлыг

илэрхийлсэн байна. Зорилго зорилт нь алсын хараа, бодлоготойгоор нягт уялдсан байна.

Стратегийн удирдлага: байгууллагын үүрэг зорилго, зорилтыг томъѐолох, хэрэгжүүлэх,

сонгон шалгаруулах давуу талыг батлах үйл ажиллагаа юм. Стратегийн удирдлагын мөн

чанар нь ирээдүйгээ харах, хүрээлэн байгаа орчноо хамгаалах, цаг хугацааны

өөрчлөлтийн явцад өрсөлдөөнд амжилт олохын тулд байгууллагаа үр дүнтэй байлгахад

оршино

.Тийймээс ч засгийн газраас эрүүл монгол хүн эх орны хөгжил хэмээх уриан доор бүх

нийтээр нэгдэн нийлж томоохон арга хэмжээ аваад байна. Засгийн газраас ISO 9000

стандартыг монголд үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын болон гадаадын томоохон

үйлдвэрүүд нэвтрүүлж ард түмэндээ чанарын баталгаат үйлдвэрлэл үйлчилгээ хүртээхийг

гол зорилгоо болгож ажиллаж байна.

Баталгаажуулалтын норматив – техникийн баримт бичгийн бүтэц

Лекц 15 ,16

Сэдэв: Чанарын бодлого ба бизнесийн стратеги

Стратегийн удирдлага

Стратегийн удирдлагын үйл явц

Стратегийн хувилбарууд

Ажлын байраа үнэлэх / Benchmarking /

Стратегийн удирдлага

Стратеги гэдэг нь компаний эрхэм зорилго болон урт хугацааны зорилтыг тодорхойлж,

түүнд хүрэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, нөөц бололцоогоо

зөв байршуулах үйл ажиллагаа юм. Ийм учраас зорилгоо тодорхойлох нь стратегиа

боловсруулах ажлын нэг хэсэг нь болно.

Бодлого гэдэг нь удирдлагаас шийдвэр гаргахад баримтлах бодлогыг ерөнхийд нь

тодорхойлох явдал юм. Бодлого нь шийдвэр тодорхой хязгаарт байгааг баталдаг бөгөөд

хэдийгээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг шаардаггүй боловч удирдлагаас шийдвэр

гаргах үйл ажиллагааны удирдамж болдог.

Noori ба Radford (1995) нарын үзэж байгаагаар болдэлхийн II дайны дараа зах зээлд

“элбэг л бол сайн” гэсэн философи ноѐрхсоны дүнд бөөнөөр үйлдвэрлэх үйлдвэрлэл

ихээр буй болсон ажээ. Бөөнөөр үйлдвэрлэх үйлдвэрлэл нь түүхий эд, нөөцөөр хязгааргүй

хангаж, зах зээл ба хэвшсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хүлээн авах явдлыг

өргөжүүлдэгээрээ эдийн засгийн талыг барьсан үйлдвэрлэл юм. Өнөөдөр хэрэглэгчдийн

бүтээгдэхүүнийг ялган сонгох явдал нэмэгдэж өрсөлдөөн илүү нарийн болж байгаа билээ.

Зах зээлийн стратеги, бодлого өөрчилөгдсөнөөр дараах чиг хандлагууд илэрч байна. Үүнд

Технологи, биологи, физикийн шинжлэх ухааны хөгжил дэвшил хурдасч байгаагаас

үйлдвэрийг шинэ материалаар хангах, шинэ бүтээгдэхүүн буй болох, зах зээлийн шинэ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 58: Qualaty Management Lesson

58

эрэлт хэрэгцээ үүсэх зэрэг хандлагууд гарч байна. Шинжлэх ухааны бүртгэгдсэн бүх

ололтуудын 90% нь сүүлийн 30жилд гарчээ.

Ихэнх бүтээгдэхүүний оршин тогтнох хугацааны хувьд шинээр зохион бүтээгдэх үе

шатны эзлэх хугацаа нь богинсч байна. Электроникийн болон бусад нарийн технологитой

бүтээгдэхүүний хувьд энэ хугацаа нь хэдхэн сараар хэмжигдэхүйц богино байгаа юм.

Тээвэр, холбооны өртөг багасч байгаа нь дэлхий нийтийн өрсөлдөөнийг

нэмэгдүүлж байна.

Улс орнууд хамгаалалтын арга хэмжээ авахаа больж, чөлөөт худалдааны бүсээ

өргөжүүлснээр дэлхий нийтийн өрсөлдөөн эрчимжиж байна.

Зах зээл ерөнхийдөө хуваагдаж байгаа бөгөөд харин тэлэхгүй байгаа юм.

Өрсөлдөөн эрчимтэй байна. Хэрэглэгчид өөрсдийн хэрэгцээнд бүрэн нийцсэн чанар

сайтай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр худалдан авах саналтай болсон байна. Сэтгэл

ханамж, таашал аваагүй хэрэглэгчид тухайн бүтээгдэхүүнээс татгалзаж өөр

бүтээгдэхүүнийг сонирхож эхэлдэг юм.

Хүрээлэн байгаа орчны талаарх олон улсын анхаарал нь хууль зүйн маш хатуу

шаардлага болон хувирч байна. Энергийн хэвшил болсон хангамж төгсгөлгүй биш бөгөөд

бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн дагавар бүтээгдэхүүний алдагдлаас дэлхийн ангижрах

боломж мөн хязгаарлагдмал юм.

Зах зээлийн шинэ бодит байдлууд

Стратегийн удирдлага гэдэг нь хүрээлэн байгаа орчин болон компанийг стратегийн

боломжийн хувилбараа сонгох аргаар хангадаг аргуудыг шинжлэн үзсэний үндсэн дээр

шийдвэр гаргах үйл ажиллагаа юм.

Стратегийн удирдлагын үйл явц

Стратегийн удирдлага нь байгууллагын үүрэг зорилго, зорилтыг томъѐолох, хэрэгжүүлэх,

сонгон шалгаруулах давуу талыг батлах үйл ажиллагаа юм. Стратегийн удирдлагын мөн

чанар нь ирээдүйгээ харах, хүрээлэн байгаа орчноо ойлгох, цаг хугацааны өөрчлөлтийн

явцад өрсөлдөөнд амжилт олохын тулд байгууллагаа үр дүнтэй байлгахад оршино.

Стратегийн удирдлагын үйл ажиллагаа

Томъѐолох үйл ажиллагаа Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Стратегийн хувилбарууд

Зорилгодоо хүрэх боломжийн стратегийг сонгохын тулд удирдлага дараах 3 асуулттай

халз тулгарна. (Johnson, ба Scholes, 1997; Boddy ба Paton, 1998). Үүнд:

Юун дээр үндэслэн тэд өрсөлдөхийг хүсч байгаа болон тэднийг өрсөлдөгчөөс нь

чухам юу ялгаруулж байна вэ? Үүнийг зарим тохиолдолд байрыг тодорхойлох буюу

ерөнхий стратеги гэж нэрлэдэг юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 59: Qualaty Management Lesson

59

Тэд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ эсвэл шинэ зах зээлийг буй болгож чадах уу,

эсвэл эдгээрийг хослууулахын тулд тодорхой үйл ажиллагаагаа зогсоож чадах уу? Энэ нь

стратегийн чиглэлийг сонгохтой холбоотой асуулт юм.

Эхний хоѐр асуудлыг шийдсэнээр шинэ бүтээгдэхүүн / үйлчилгээ, шинэ зах зээлийг

хэрхэн буй болгож хөгжүүлэх вэ? Энэ нь стратегиа боловсруулах хэрэгслээ сонгохтой

холбоотой асуулт болно.

Стратегийн хувилбарууд

Юун дээр үндэслэх вэ? Ямар Хэрхэн ?

Ажлын байраа үнэлэх / Benchmarking /

Ажлын байраа үнэлэх гэдэг нь хамгийн сайн үйл ажиллагаа явуулдаг компанийн дадлага,

туршлагад задлан шинжилгээ хийх замаар тухайн салбартаа хамгийн сайн нь болох аргад

суралцах үйл ажиллагаа юм. Ажлын байрны үнэлгээ нь өөрийн болон үйлдвэрлэлийн

тэргүүлэх компаниудын хүчтэй ба сул талыг мэдэж, сайн талуудыг нь өөрийн үйл

ажиллагаандаа нэвтрүүлэхэд тусалдаг юм.

Ажлын байрны үнэлэлт нь өрсөлдөх ба ерөнхий гэсэн хоѐр хэлбэртэй байна. Өрсөлдөх

үнэлгээ гэдэг нь өрсөлдөгч компанийн бүтээгдэхүүн ба үйлдвэрлэлийг үнэлэх үйл

ажиллагаа юм. Ерөнхий үнэлгээ гэдэг нь өөрийн үйл ажиллагаа явуулдаг салбартай

холбоогүй боловч сайн компанийн үйл ажиллагааг үнэлэх явдал юм.

www.zaluu.comwww.zaluu.com