Эмэгтэйчүүдийг доромжилсон үг нь Трампыг унагах уу Усны бохирдолд гадаадын компанийг буруутгав Унгарын чөлөөт сонины түр зогсолтын цаана Иллинойсын сенатч Марк Кирк Трампыг “хорсолтой алиалагч” хэмээн нэрлэжээ. > 10 Вьетнам дахь Тайванийн Formosa группийн салбар усны бохирдолд 500 сая ам.долларын торгууль төлнө. > 10 Унгарын хамгийн бие даасан хэвлэлд хориг хаалт хийх бодлогоос болгоомжлон хаагдахад хүрлээ. > 10 Плита Кларк Олон улсын хамтын чармайл- тын дүнд агаарын тээврийн сал барт хүлэмжийн хийг бууруулахаар пүрэв гарагт тохи- ролцсон нь дэлхийн дулаарлыг бууруулахад том хувь нэмэр болно. Олборлодог түлшний хэрэглээг багасгах замаар хү- лэмжийн хийн ялгарлыг шат дараатай бууруулахаар НҮБ-ын Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын гишүүн 200 орчим улсын төлөөлөгчид Монреаль хотноо “Түүхэнд анх удаа” хамтран тохиролцлоо хэмээн тус байгууллагын тэргүүн Фан Лю тайлбарлав. Гарын үсэг зурснаас хойш 11-хэн сарын дараа буюу арваннэгдүгээр сарын 4-ний өдрөөс Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлж эхлэх хэмжээнд уг хэлэлцээрийг баталсан улсын тоо хүрээд байгааг НҮБ саяхан мэдэгдсэн. Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд санаачилга гаргаж буй гол улсын нэг нь Канад. Ерөнхий сайд Жастин Трюдо тэргүүтэй тус улсын төвч зүүний Засгийн газар нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд 2022 он гэхэд тонн шатахуун тутамд 50 канад долларын (38 ам.доллар) татвар оногдуулахаар болсноо энэ сарын эхээр зарласан. Энэ нь дэлхийн нүүрстөрөгчийн гол зах зээл болох Европын холбооны нүүрстөрөгчийн ялгарал арилжих схемээр зөвшөөрсөн хэмжээнээс тав дахин үнэтэй байгаа. Гэхдээ БНХАУ ирэх жил хүлэмжийн Мэдээллийн салбарт Хятадыг хязгаарлах нь Япон батлан хамгаалах том захиалга алдлаа Том Митчелл АНУ-ын дараагийн Ерөнхий- лөгч тус улсын энтертайнмент, интернэт, мэдээллийн салбарт хятадуудын зүгээс оруулах хөрөнгө оруулалтыг багасгах шаардлагатай хэмээн Конгрес- сийн тусгай хороо үзлээ. Дэлхийн хоёр дахь гол эдийн засгаас АНУ- д учруулж буй худалдааны саад тотгортой уялдуулан тусгай хороо уг саналыг дэвшүүлжээ. Хятадын асуудал хариуцсан конгрессийн гүйцэтгэх хорооны (СЕСС) жил тутмын тайланд “Гадаадын медиа компаниуд дотоод зах зээлд нь нэвтрэхэд хязгаарлалт үүсгэж, мэдээллийн чөлөөт урсгалыг хаан, худалдааны элдэв тотгор учруулдаг явдлыг АНУ нэг мөр шийдвэрлэх цаг боллоо” хэмээн тайлбарлажээ. БНХАУ-ын хянах байгууллагууд иргэдээ Facebook, Twitter зэрэг АНУ-ын интернэт компаниудтай харилцах боломжгүйгээр хаалт тавьдаг. Сүүлийн жилүүдэд Bloomberg, New York Times, Wall Street Journal зэрэг мэдээллийн компанийн вэбсайтуудыг ч хориглосон. Эрх баригчдын арга хэмжээнээс үүдэн дээрх компаниуд БНХАУ-ын 700 сая интернэт хэрэглэгчид зориулсан хятад хэлээр гардаг сайтууддаа оруулах хөрөнгө оруулалтаа багасгахад хүрсэн юм. Гэтэл энтертайнмент, мэдээл- лийн салбарт Хятадад нэвтэрч чадахгүй байгаа АНУ-ын компаниудыг нэгтгэх, худалдаж авах замаар Хятадын компаниуд өөрийн болгох нь ихэслээ. Иймд АНУ-ын энтертайнмент, онлайн медиа, мэдээллийн салбарт нэвтэрч буй Хятадын хөрөнгө оруулагчдад ч мөн ижил нөхцөл үүсгэх боломжийг Засгийн газар судлах хэрэгтэй хэмээн CECC мэдэгдэв. Санал нь зөвлөмж шинжтэй гардаг CECC-ийг БНХАУ 2001 оны арванхоёрдугаар сард ал- бан ёсоор Дэлхийн худалдааны байгууллагад (WTO) элсмэгц байгуулж байжээ. Уг байгуул- лага нь Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн бусад улсаас АНУ-ын зах зээлд нэвт- рэхэд олгодогтой ижил эрхийг БНХАУ-д эдлүүлэх зорилготой. БНХАУ-ыг гишүүн болохоос өмнө, АНУ-ын конгресс Дэлхийн худалдааны байгууллагын жишиг тарифийг Хятадын импортын бүтээгдэхүүнд оноох асуудлаар жил бүр хуралдаж шийдвэр гаргадаг байлаа. CECC ихэвчлэн БНХАУ-ын Засгийн газраас хүний эрхийг хэрхэн хангаж байгааг шалгуур болгох замаар шийдвэрээ гаргадаг. Тус комисс БНХАУ-ын дарга Шин Жиньпинг “Хүний эрхийг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн ашигладаг. Үзэл сур- талд нийцүүлэн хүний эрхийн төлөө тэмцэгчид, хуульчдыг системтэйгээр мөрдөн хавчдаг” хэмээн шүүмжиллээ. БНХАУ-ын Гадаад хэргийн яам одоогоор уг шүүмжтэй холбогдуулан тайлбар хийгээгүй байна. Гэхдээ тус яам ийм шүүмжлэлийг байнга няцааж ирсэн төдийгүй, АНУ-ын Засгийн газраас хүний эрхийг зөрчсөн баримтыг жил бүр нийтэлдэг уламжлалтай. БНХАУ-ын зүгээс АНУ болон гадаадын компаниудад саад тот- гор учруулдаг тухай дээрх шүүмж нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчид олон улсын худалдааг “Шударга бус” хэмээн үздэгтэй ч холбоотой. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдийн анхны мэтгэл- цээн болох үеэр Дональд Трамп, Хиллари Клинтон хоёр хоёулаа БНХАУ-ыг шүүмжилж байсан юм. Робин Хардинг Зэвсэг экспортлоход тогтоосон хоригоо цуцалснаас хойш хоёр жил өнгөрчихөөд байхад Япон улс ганц ч томоохон захиалга авч чадсангүй. Тус улс Австралийн захиалгаар 12 ширхэг шумбагч онгоц үйлдвэрлэх өрсөлдөөнд Францад ялагдсан. Япончуудын хувьд ойрын ирээдүйд томоохон наймаа хийх боломж гарахгүй хэмээн батлан хамгаалахын мэргэжилтнүүд үзэж байна. Шинзо Абэгийн мөрөөдөл дэлхийн зэвсэг үйлдвэрлэлийн салбарын бодит нөхцөлтэй мөргөлдлөө хэмээн дээрх мэргэжилтнүүд тайлбарласан юм. Японы батлан хамгаалах яам бодит байдалтай эвлэрч, байлдааны зэвсэг техник үйлд- вэрлэж борлуулах гялалзсан төлөвлөгөөнөөс татгалзан, АНУ-д эд анги нийлүүлж, хол- боотнуудтайгаа хамтран төсөл боловсруулах ажилд шилжих нь зүйтэй боллоо. Гэхдээ шинэ сонголт нь тус улсын батлах хамгаалах үйлдвэрлэлийг аварга цар хүрээтэй өргөжүүлж, гадаад бодлогодоо экспортыг зэвсэг болгон ашиглах Ерөнхий сай- дын найдварыг хөсөрдүүлнэ. Зэвсэг экспортлохыг хориглодог байсан хуучин цаг үед тус улсын гэрээлэгчдийн орлого ердөө цор ганц үйлчлүүлэгч болох Японы өөрийгөө хамгаалах хүчний долоон тэрбум ам.долларын төсвөөр хязгаарлагддаг байлаа. “Австралийн наймаа бүтэл- гүйтсэн нь Японы батлан хамгаалах үйлдвэрлэл, хүнд суртлын аппарат, бодлого тодорхойлогчдын нүдийг нээж өглөө” хэмээн Токио дахь Такүшёкү их сургуулийн олон улсын харилцааны профессор Хэйго Сато тайлбарлав. Япон оронд soft skill буюу хувь хүний онцлог шинж чанартай холбоотой авьяас чадвар дутагдалтай байгаа талаар үнийн саналд оролцсон албаны хүмүүсийн нэг өгүүлсэн юм. Шинээр бүтээх шумбагч онгоцны оюуны өмчийг эзэм- шигч нь хэн болохыг Токио мэдэхгүй байлаа. Нууцын зэрэг- лэлд багтах техникийн баримт бичгийг холбоотнуудтайгаа хэрхэн хамтран ашиглахыг нь тодорхойлж өгөх тогтолцоо ч байсангүй. Захиалагчаас зардлыг нь тооцож үзэхэд хэрэг болох төслийн тооцооны аргачлал ч дутсан юм. Дээр нь япончуудын улс төр, стратегийн алсын хараа буруу байсныг ноён Сато шүүмж- лэв. Ноён Абэ тухайн үеийн Австралийн Ерөнхий сайд Тони Эбботтой гар барьж орхивол асуудлыг шийдчихнэ хэмээн Японы албаны хүмүүс ойлгож байсан нь наймааг Канберрагийн нүдээр харж чадаагүй хэрэг болжээ. “Японы албаны хүмүүс Австралийг Номхон далайн өмнөд хэсэг дэх Токиогийн бага түнш гэж ойлгоод байсан хэрэг. Энэ нь ирээдүйн тохиролцоонд сургамж болох биз” хэмээн профессор Сато өгүүллээ. Австралийн шумбагч онгоцны захиалгыг алдсан нь шилээ дарсан дараагийн бүтэлгүйтлийн эх болж болзошгүй. ShinMaywa компанийн US-2 хэмээх агаар, уснаа зорчигч нисэх онгоцыг Энэтхэгт борлуулах ажил эдүгээ бараг гацчихаад байна. Иймд байлдааны зэвсэг техникийн эд анги нийлүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэхээс өөр сонголт үлдсэнгүй. Гэхдээ энэ хоёр аргын аль нь ч Японы батлан хамгаалах үйлдвэрлэлийг шуурхай хөгжүүлж чадахгүй. Электроник, материалын технологийн хүчин чадалдаа тулгуурлан тус улс тусгай хөтөлбөрийн дагуу жишээ нь F-35 сөнөөгч онгоц шиг том төслийн гэрээлэгчдэд эд анги нийлүүлэх боломж бий. Гэвч ийм боломж нь эргээд Пентагонтой холбоотой АНУ-ын аль нэг ханган нийлүүлэгчийг шахах, конгрессийн хэн нэг гишүүнээс асуудал сөхөх шалтгаан болно. “Технологийн нөөцөө дэлхийн батлан хамгаалах салбарын ханган нийлүүлэх сүлжээнд ашиглах япончуудын эрмэлзэл нь уг ханган нийлүүлэх сүлжээ жинхэнэ өрсөлдөөнөөс хол оршдог бодит нөхцөлтэй мөр- гөлдсөн” талаар Deloitte-ийн Токио дахь батлан хамгаалах судалгаа эрхэлсэн захирал Жэк Мижли тайлбарласан юм. Хамтарсан төсөл хэрэгжүүлэх нь хялбар ч хугацаа шаардана. Япончууд цэргийн зориулалттай, жолооч-нисгэгчгүй хөдөлгөөнт техник хэрэгсэл боловсруулж хөгжүүлэхэд Францтай, агаар-агаар ангиллын пуужин бүтээхэд Их Британитай хамтран ажиллахаар тохиролцоод байна. Үнэнхүү ирээдүйтэй нь АНУ- ын нарийн технологи бүхий батлан хамгаалах хөтөлбөрүү- дэд оролцох явдал. Дотоодын хүчээр X-2 стелс сөнөөгч онгоц- ны туршилтын загвар бүтээж, улмаар үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажил асар их бэрхшээлтэй бай- гааг Японы батлан хамгаалах албаны дээд тушаалын ажилтан хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ уг сөнөөгчийг түншүүдийнхээ сонирхлыг татаж чадахуйц байхаар бүтээхийг япончууд эрмэлзэж байгаа юм. “Нарийн технологи бүхий зарим хөтөлбөрийн хувьд АНУ биднээс хол түрүүлчихсэн бо- лохоор одоохондоо бидний хэрэг гарахгүй. Харин жоохон туршлага хуримтлуулчихвал бидний дараагийн зорилго АНУ” хэмээн профессор Сато өгүүлж байна. Агаарын нислэгийг ногоон болгоно гэдэг үлгэр хийн бохирдолд үнэ тогтоомогц Европын холбооны дээрх татвар шалихгүй болж хувирах төлөвтэй. Эдүгээ нүүрстөрөгчийн ялгарлын үнийн тогтолцоо үүсгэсэн улс орны тоо эрчимтэй нэмэгдсээр байна. Олон улсын агаарын тээврийн компаниуд ч ICAO-д уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нэгдсэн хөтөлбөр хэрэгжүүлэхийг уриалсаар өдий хүрлээ. Салхин ферм, нарны цахилгаан станц зэрэг хүлэм- жийн хийн ялгарлыг бууруулах чадвартай төслүүдэд хөрөнгө оруулах замаар агаарын тээврийн компаниуд нүүрстөрөгчийнхээ өсөн нэмэгдэж буй ялгарлыг нөхөх төлөвлөгөөтэй. ICAO-гийн тооцоогоор 2020 он орчмоос хэрэгжиж эхлэх уг төлөвлөгөөний дагуу 2035 он гэхэд нийт 24 тэрбум ам.долларын зардлыг хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ажилд зориулах юм. Энэхүү арга хэмжээ эрчимтэй хөгжиж буй эдийн засагт нь дарамт учруулж болзошгүйд Энэтхэг зэрэг зарим улс түгшиж байна. Гэтэл Европын хүрээлэн буй орчныг хамгаалагчид уг арга хэмжээг хангалтгүй гэж голсоор. “Одоохондоо агаарын нислэгийг ногоон технологитой болгоно гэдэг үлгэр” хэмээн Тээвэр, хүрээлэн буй орчны лобби бүлгийн Билл Хэммингс тайлбарлаж байна. Тэрбээр “Ийм арга хэмжээ авлаа гээд тийрэлтэт онгоцны түлш ганц дуслаар ч буурахгүй. Тэгэхээр хорт ялгарлыг нь өөр бусад салбарт л эрс бууруулах арга хэмжээ авах аргаар нөхөж явахаас өөр замгүй” хэмээн өгүүлсэн юм. Харин АНУ-ын Уур амьсгал, эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх төв (CCES) хавьгүй BBM© өөдрөг бодолтой байна. Агаарын тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг зах зээлийн оновчтой аргаар зохицуулах замаар 2050 он гэхэд гурав дахин бууруулж болно хэмээн тус байгууллага үзлээ. Эдүгээ дэлхийн агаарын тээврийн салбар нь далайн тээврийн нэгэн адилаар манай гарагийн хүлэмжийн хийн ялгарлын хоёр орчим хувийг дангаараа гаргадаг. Гэхдээ дэлхийн хүн амын эрчимтэй өсөлтөөс шалтгаалан энэ тоо цаашид байнга өсөх төлөвтэй. Парисын болон 1997 оны Кио- тогийн протоколоор агаарын болон далайн тээврийн салбарт хүлэмжийн хийн ялгарлыг эрс багасгах арга хэмжээ авах шаардлагыг олон орон тавьсан. Гэвч дэлхий даяар үүсэж буй ялгарлын хариуцлагыг чухам аль улс илүү хүлээх ёстойг тодорхойлж чадаагүйгээс асуудлыг шийдвэрлэж чадалгүй өнгөрчээ. НҮБ-ын харьяа өөр нэг байгууллага болох Олон улсын далайн тээврийн байгууллагад ч (IMO) дээрх шиг хамтын тохиролцоо шаардлагатайг ICAO-гийн хэлэлцээр харууллаа. Нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах тодорхой төлөвлөгөөг IMO аль болох даруйхан гаргах ёстой хэмээн далайн тээвэр эрхлэгчдийн байгууллага болох Олон улсын далайн тээвэр эрхлэгчдийн танхим (ICS) дээрх хэлэлцээрээс өмнөхөн мэдэгдэж байв. Далайн тээврийн хөлөг үйлдвэрлэгчид 2025 оноос хойш үйлдвэрлэх онгоцуудаа 2000 оны загвартай харьцуулахад дор хаяж 30 хувиар шатахууны хэмнэлттэй бүтээхээр тохиролцсон нь “Сайн эхлэл” хэмээн ICS-ийн захирал Эсбен Поулсон дүгнэв. “Гэхдээ хянах аргагүй зүйл болох дэлхийн хүн амын өсөлт, эдийн засгийн хөгжлөөс шалтгаалан далайн тээврийн хэмжээ нэмэгдэх тохиолдолд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг хэрхэн бууруулахыг ч IMO харгалзан үзэх ёстой” хэмээн тэрбээр өгүүлж байна. Дэлхийн агаарын тээврийн салбар нь далайн тээврийн нэгэн адилаар манай гарагийн хүлэмжийн хийн ялгарлын хоёр орчим хувийг дангаараа гаргадаг.