Top Banner
"New Moon" by Stephenie Meyer Агуулга: 1. Party/ Үдэшлэг 2.. Stitches/ Оёо 3. The End/ Төгсгөл 4. Waking Up/ Сэрэх 5. Cheater/ Булхайцагч 6. Friends/ Найзууд 7. Repetition/ Давталт 8. Adrenaline/ Адреналин 9. Third Wheel/ Шаврын хаалт 10. The Meadow/ Нуга 11. Cult/ Бүлэглэл 12. Intruder/ Гийчин? 13. Killer/ Алуурчин 14. Family/ Гэр бүл 15. Pressure/ Дарамт 16. Paris/ Парис 17. Visitor/ Зочин 18. The Funeral/ Оршуулгын ёслол ]19. Race/ Уралдаан 20. Volterra/ Волтерра 21. Verdict/ Шийдвэр 22. Flight/ Нислэг 23. The Truth/ Үнэн 24. Vote/ Санал хураалт Epilogue. Өмнөх үг Аймшигтай хар дарсан зүүднээс болж надад занганд орсон юм шиг санагдав, уушгиа дэлбэртэл гүйх хэрэгтэй байсан ч бие минь хүссэнээр хөдөлж өгөхгүй байлаа. Тэр
405

New moon

Aug 14, 2015

Download

Education

Librarian
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: New moon

"New Moon" by Stephenie Meyer

Агуулга:

1. Party/ Үдэшлэг

2.. Stitches/ Оёо

3. The End/ Төгсгөл

4. Waking Up/ Сэрэх

5. Cheater/ Булхайцагч

6. Friends/ Найзууд

7. Repetition/ Давталт

8. Adrenaline/ Адреналин

9. Third Wheel/ Шаврын хаалт

10. The Meadow/ Нуга

11. Cult/ Бүлэглэл

12. Intruder/ Гийчин?

13. Killer/ Алуурчин

14. Family/ Гэр бүл

15. Pressure/ Дарамт

16. Paris/ Парис

17. Visitor/ Зочин

18. The Funeral/ Оршуулгын ёслол

]19. Race/ Уралдаан

20. Volterra/ Волтерра

21. Verdict/ Шийдвэр

22. Flight/ Нислэг

23. The Truth/ Үнэн

24. Vote/ Санал хураалт

Epilogue.

Өмнөх үг

Аймшигтай хар дарсан зүүднээс болж надад занганд орсон юм шиг санагдав, уушгиа

дэлбэртэл гүйх хэрэгтэй байсан ч бие минь хүссэнээр хөдөлж өгөхгүй байлаа. Тэр

Page 2: New moon

хүйтэн хөндий хүмүүсийн дундуур гүйж байхад хөл минь улам бүр удааширч байв,

харин аварга цамхагийн цагийн зүү огт удаашраагүй юм. Тэр хүмүүс хэрцгий ба хайр

найргүй хүчээр юуг ч хайрлалгүй төгсгөлийг зорьж байв - бүх зүйлийн төгсөлийг.

Гэвч энэ бүхэн хар дарсан зүүдтэй адилгүй байсан юм. Би өөрийн амьдралын төлөө

гүйж байсангүй; би өөр хэмжээлшгүй үнэтэй ямар нэг зүйлийн төлөө хурдалж байлаа.

Миний амьдрал өнөөдөр надад өчүүхэн мэт санагдаж байв.

Энэ бидний хамтдаа үхэж болох сайхан боломж байсан гэж Алис хэлсэн юм. Магадгүй,

хэрэв Алис нарны гэрэлд хавчигдадгүй байсан бол үр дүн нь өөр байх байсан байх;

ганц би л тэр тод нартай, олон хүнтэй талбайгаар гүйх боломжтой нь байлаа.

Харин би хангалттай хурдан гүйж чадахгүй байв.

Бид өөрсдийн онцгой аюултай дайснуудаараа хүрээлэгдсэн байгаа нь миний санааг

зовоосонгүй. Цагны хонх цохилон миний болхи хөлийн улан доор чичиргээ

мэдрэгдлээ. Би хэтэрхий оройтсноо ойлгосон ч цангасан хэн нэгэн намайг хүлээж

байгаад баяртай байв. Энд бүтэлгүйтэх нь надад амьдрах хүсэл байхгүй болгож байсан

юм.

Хонх дахин цохилж, нар тэнгэрийн яг төв хэсгээс доош тусав.

1.Үдэшлэг

Би унтаж байгаа гэдэгтээ ерэн есөн хувь итгэлтэй байлаа.

Үүний нэг баталгаа нь би нүд гялбам нарны гэрэл туссан өрөөнд байв - Форкс-т бол

ийм тод нар хэзээ ч гарахгүй. Мөн дараагийн баталгаа бол би Мэри эмээрүү харан

зогсож байв. Эмээ маань 6 жилийн өмнө нас барсан учраас би зүүдэлж байна гэдэгтээ

бүрэн дүүрэн итгэлтэй боллоо.

Эмээ маань нэг их өөрчлөгдөөгүй байв; түүний царай миний санаж байгаатай л

адилхан байлаа. Арьс нь зөөлөн бас гундсан, мөн жижиг үрчлээнүүдээр дүүрэн. Царай

Page 3: New moon

нь яг л хатаасан чангааз шиг, гэхдээ бөөгнөрсөн цагаан өтгөн үстэй.

Түүний хатсан уруул бага зэрэг гайхсан янзтай байсан ч тэр инээмсэглэж байлаа. Эмээ

маань намайг харна гэж бодоогүй байсан мэт харагдаж байсан юм.

Би аль хэдийн түүнд асуулт тавихаар бэлдсэн байв; надад маш олон асуулт байлаа -

Миний зүүдэнд юу хийж байгаа юм бэ? Сүүлийн 6 жил түүнд юу тохиолдсон? Поп

зүгээр үү, мөн тэд бие биеээ олсон уу? гээд л. Гэвч намайг амаа нээхэд тэр ч бас нээв,

тэгэхэд нь би түүнд эхлэж ярих боломжийг өгөн зогслоо. Тэр ч бас үг хэлэлгүй зогсон,

дараа нь бид бие биерүүгээ харан инээмсгэлцгээв.

“Белла!”

Миний нэрийг дуудсан хүн эмээ биш байв, бид хоёул хэн бидэн дээр ирж явааг

мэдэхийн тулд эргэн харлаа. Би энэ хэн байснийг мэдэхийн тулд заавал харах

шаардлагагүй байв, энэ хоолой бол миний унтаж байхдаа ч, сэрүүн байхдаа эсвэл бүр

үхсэн байхдаа ч таниж чадах хоолой байсан юм. Энэ хоолойг сонсохын тулд би гал

түймэр эсвэл үүрдийн хүйтэн бороон дундуур ч явж чадна.

Эдвард.

Би түүнийг харахаараа үргэлж баярладаг ч гэсэн, бас би зүүдэлж байна гэдэгтээ бараг

итгэлтэй байсан ч хурц наранд бидэнрүү алхаж яваа Эдвардыг хараад сандарлаа.

Би эмээг намайг вампирт дурласан гэдгийг мэдээгүй байгаад тэвдэж байв. Түүний

вампир гэдгийг батлах наранд түм буман шигтгээ мэт гялалзах арьсыг би юу гэж

тайлбарах юм бэ?

“Тэгэхээр, эмээ, та миний найз залууг гялалзаж байгааг харсан байх. Энэ зүгээр л... тэр

наранд ингэдэг юм. Үүнийг анхаарах хэрэггүй ээ.”

Гэвч тэр энд юугаа хийж байдаг билээ? Түүнийг Форкст амьдрах болсон шалтгаан бол

- Форкс хамгийн их бороо ордог газар учраас тэр гэр бүлийхээ нууцыг мэдэгдэлгүй

Page 4: New moon

зугаалж болох явдал байсан. Гэвч тэр энд байлаа, яг л бурхан шиг нүүрэндээ дур

булаам инээмсэглэлээ тодруулан гайхалтайгаар надруу алхаж байв.

Урьд нь би түүнийг миний бодлыг сонсож чаддаггүйд баярладаг байсан бол яг тэр

мөчид харамсаж байлаа. Би бодолдоо хашгиран хэлж байсан анхааруулгаа түүнд

сонсуулaхыг хүсэж байв.

Би эмээрүү сандарсан харцаар хартал аль хэдийн оройтсон гэдгийг ойлгов. Тэр надруу

гайхсан харцаар ширтэж байлаа, түүний нүд нь яг л минийх шиг түгшсэн байсан юм.

Эдвард гайхалтай инээмсэглэлээ тодруулан над дээр ирэхэд миний зүрх зогсох шиг л

болов. Тэр миний мөрнөөс тэврээд эмээрүү харлаа.

Эмээгийн царианы хувирал намайг гайхшруулж орхив. Айсан харцаар харахын оронд

тэр надруу ичсэн харцаар ширтэж байлаа, яг л загнуулахаа хүлээж байгаа мэт. Тэр маш

сонин байрлалтай зогсож байв - биенээсээ эв хавгүйхэн өргөгдсөн нэг гар нь агаарт

мушгиралдав . Тэр миний харж чадахгүй хэн нэгнийг тэвэрч байгаа мэт харагдлаа, хэн

гэдэг нь мэдэгдэхгүй.

Тэр л үед би эмээг хүрээлж буй тэр алтлаг хүрээ болох том зургийг олж харсан юм. Юу

гэдгийг ойлголгүйгээр гараа өргөн зурганд хүрэх гэж оролдов. Эмээ ч бас надтай

адилхан оролдлого хийв. Бидний хуруу шүргэлцэхийн оронд би хүйтэн шил мэдрэсэн

юм.

Гэнэтийн толгой эргэлтээр миний зүүд аймшиг болж хувирсан юм.

Ямар ч эмээ байсангүй.

Энэ би байлаа. Толинд туссан миний дүрс. Хөгшин, гундсан, үрчлээтсэн би.

Эдвард миний хажууд зогсож байв, толинд харагдахгүй, гайхмаар үзэсгэлэнтэй мөн

үүрдийн арван долоон настай.

Тэр өөрийхөө хүйтэн уруулыг миний хөгширсөн хацарт хүргэв.

Page 5: New moon

"Төрсөн өдрийн мэнд," гэж тэр шивнэлээ.

Аймшигт зүүднээс болж миний нүд том нээгдэж би aмьсгаадсан байв. Гунигтай саарал,

бүрхэг өдрийн танил өнгө зүүдэнд үзэгдсэн тод нарны гэрлийг бодлоос минь авч одов.

Энэ зүгээр л зүүд байсан гэж өөртөө хэллээ. Би гүн санаа алдаад боссон ч миний

түгшүүр арилаагүй байcaн юм. Цагны өнцөг дахь жижиг календарь өнөөдөр есөн

сарын арван гурван гэдгийг надад хэлж өгч байв.

Зүгээр л зүүд байсан ч нэг зүйлийг зөгнөсөн байлаа. Өнөөдөр миний төрсөн өдөр. Би

албан ёсоор арван найм хүрэх өдөр юм.

Би энэ өдрөөс олон сарын турш айж ирсэн.

Миний хамгийн аз жаргалтай өнгөрүүлсэн, мөн Олимпик Пенинсулагийн хамгийн

бороотой зуны турш энэ аймшигт өдөр над руу гэтсээр одоо ирсэн байлаа.

Энэ бүхэн үнэхээр аймшигтай байв. Би хөгширч байгаагаа хүртэл мэдэрч байсан юм.

Өдөр болгон би бага багаар хөгширнө, гэхдээ одоо бол энэ хэмжээлшгүй аймар байв.

Би арван найм хүрсэн.

Харин Эдвард хэзээ ч хүрэхгүй.

Би шүдээ угаах гэж очихдоо царай минь өөрчлөгдөөгүй байхыг хараад бараг гайхшрав.

Би өөрлүүгээ ширтэн цагаан арьсан дээрээсээ үрчлээ хайлаа. Харин үрчлээ миний

духан дээр л харагдав, би тайвширч чадвал түүнийг арилна гэдгийг мэдэж байсан ч

одоохондоо тайвширч чадахгүй байв. Миний хөмсөг хүртэл зангиран долгиолсон

зураас мэт харагдана.

Энэ зүгээр л зүүд байсан гэж өөртөө дахин сануулав. Зүгээр л зүүд... гэхдээ миний

хамгийн аймшигт хар дарсан зүүд.

Би өглөөний хоолоо идэлгүй хамaг хурдаараа гэрээс гарлаа. Aаваас зайлcxийх

Page 6: New moon

боломжгүй байсан учраас хэдэн минутын турш хөгжилтэй царай гаргах хэрэгтэй болов.

Би түүний надад авсан бэлэгсэлтийг хараад баярласан харагдахыг хичээж байсан ч яг

үнэндээ уйлах шахаж байсан юм.

Би сургууль руугаа явах зуур өөрийгөө хянах гэж оролдлоо. Урьд шөнийн зүүд маань

толгойноос огт гарч өгөхгүй байсан юм. Форкс ахлах сургуулийн хойд талын танил

зогсоолд машинаа тавихдаа гялтгар Волвогоо налсан Эдвардыг харах хүртлээ би

цөхөрлөөс өөр юуг ч мэдрэхгүй байв. Тэр өдөр болгон л намайг хүлээдэг шигээ

хүлээгээд зогсож байлаа.

Цөхрөлийг маань гэнэт гайхшрал орлосон юм. Түүнтэй хагас жил хамт байгаа ч би

өөрийгөө ямар их азтай гэдэгтэй эвлэрч чадаагүй юм.

Алис ч бас түүний хажууд намайг хүлээгээд зогсож байв.

Мэдээж Эдвард Алис хоёр цусан холбоогүй ч (Доктор Каллен ба түүний эхнэр дэндүү

залуу тул хүүхдүүдээ өргөж авсан гэж хэлэхээс өөр аргагүй байсан юм) тэдний арьс яг

адилхан цoнxигop цагаан, нүд нь адилхан алтлаг өнгөтэй бас нүднийхээ доор адилхан

хөхөpcөн туяaтай байлаа. Алисийн царай яг л тэрнийх шиг гайхалтай үзэсгэлэнтэй

байсан юм. Тэднийг мэддэг хэн нэгэнд - над шиг хэн нэгэнд тэдний энэ төстэй байдал

нь тэднийг юу гэдгийг нь хэлж өгч байв.

Намайг хүлээх Алисийн баяртай харц, мөн түүний гартаа барьсан мөнгөлөг өнгийн

цаастай хайрцаг намайг ярвайхад хүргэв. Би Алист надад ямар ч бэлэг хэрэггүй, ер нь

миний төрсөн өдөрт анхаарлаа хандуулах хэрэггүй гэж хэлсэн ч тэр миний хүсэлтийг

үл ойшоосон бололтой.

Би машиныхаа хаалгыг хаахад будаг нь халцран чийгтэй газарлуу унав. Харин би

тэдний зүг удаан алхаагaap алхлаа. Алис намайг угтахаар урагш хариахад түүний

дагина мэт царай нь хурц хар үснийх нь доороос гэрэлтэж байв.

"Төрсөн өдрийн мэнд, Белла!" гэж тэр хэллээ.

"Чшш," гэж би исгэрээд, хэн нэгэн сонсоогүй байгаа хэмээн айн эргэн тойрноо харав.

Page 7: New moon

Энэ аймшигт өдрийг тэмдэглэх л дутаж гэнэ.

Тэр намайг үл тоомсорлов. "Чи бэлэгээ одоо задлах уу, дараа нь задлах уу?" гэж байж

ядан хэлэх үед бид Эдвардын дэргэд ирлээ.

"Бэлэг хэрэггүй ээ," би амандаа бувтнав.

Тэр миний байдлыг ойлгосон бололтой. "За, тэгвэл дараа болъё. Чамд ээжийн чинь

явуулсан зургийн альбом таалагдсан уу? Бас Чарлигийн зургийн аппарат?"

Би санаа алдлаа. Мэдээж тэр миний төрсөн өдрийн бэлэгнүүдийг мэдэж байгаа. Эдвард

гэр бүлээсээ ганцаараа онцгой авьяастай нь биш. Алис миний эцэг эхийн ямар бэлэг

авсныг өөрсдөө шийдсэн даруйд нь “харсан” байж таараа.

"Тиймээ, гоё бэлгүүд байсан."

"Маш гоё сэтгэсэн байна лээ шүү. Хүн амьдралдаа нэг л удаа төгсөх ангид ордог ш дээ.

Зураг авч хадгалвал хичнээн гоё гээч."

"Чи төгсөх ангид хэдэн удаа орж байсан гэж?"

"Мэдээж би бол өөр шүү дээ."

Бид Эдвард дээр очтол тэр миний гараас атгахаар гараа сунгасан юм. Би түүний гараас

дуртайяа барин хэсэг хугацаанд өөрийн дүнсгэр байдлаа мартав. Түүний арьс нь хэзээд

байдаг шигээ цонхигор, хатуу бас хүйтэн байлаа. Тэр миний хуруунуудыг зөөлнөөр

базав. Би түүний тунгалаг нүдрүү харахад зүрх минь жирийнээсээ хурдан цохилохыг

сонссон тэр инээмсэглэлээ.

Тэр ярьж эхлэх зуураа нэг хүйтэн хуруугаа миний уруулыг дагуулан явууллаа. "Бидний

тохирсноор бол би чамд төрсөн өдрийн мэнд хүргэх эрхгүй, зөв үү?"

"Тиймээ, зөв." Би түүний энэ гайхалтай ярианы ур чадварыг хэзээ ч дуурайж чадахгүй.

Түүний энэ яриаг зуун жилийн өмнө амьдарч байсан хүн л дуурайж чадах байсан байх.

Page 8: New moon

"За за." Тэр эмх замбраагүй үснийхээ дундуур гараа явуулаад "Чамайг санаагаа

өөрчилсөн байж магадгүй гэж бодоод. Ихэнх хүмүүс төрсөн өдөр болон бэлэгсэлтэд

дуртай байдаг ш дээ."

Энэ үед Алис инээхэд түүний дуу яг л хонхны дуу шиг сонсогдов. "Мэдээж чамд

таалагдаж л таараа. Бүгд чамтай гоё харьцаж чиний үгэнд орно. Ямар муу зүйл

тохиолдоно гэж сүр болоод байгаа юм бэ?" Тэр намайг асуултыг нь хариулахгүй гэж

бодож байсан байх.

"Хөгшрөх муухай ш дээ," гэж хэлэхэд миний хоолой хүссэнээр минь итгэлтэй байж

чадсангүй.

Хажууд зогсож байсан Эдвардын инээмсэглэл хатуурав.

"Арван найман нас гэдэг чинь тийм ч их биш шүүдээ" гэж Алис хэллээ. "Эмэгтэйчүүд

хорин ес хүрэхээрээ айж эхэлдэг биш билүү?"

"Тэхдээ л би Эдвардаас хөгшин болчихлоо," би бувтналаа.

Эдвард санаа алдав.

"Нэг талаар бодож үзвэл ч тийм л дээ," гэж Алис xэлээд цоглог дуугаар "Зөвхөн ганц л

насаар шүү дээ.”

Тэгээд би бодож үзлээ... хэрэв миний ирээдүй миний бодож байсанчлан болж, би үүрд

Эдвард, Алис бас үлдсэн Калленyyдтaй хамт байж чадвал (гэхдээ үрчлээтсэн жижигхэн

хатагтай болсноор биш) ганц хоёр насны зөрөө надад тийм ч их санагдсангүй. Гэвч

Эдвард намайг хувиргахгүй гэж зөрүүдлэсээр байсан юм. Тэр намайг өөр шигээ мөнх

настай болгох талаар огт бодоогүй нь мэдээж.

Бид хоёрын энэ байдлыг тэр мухардалт гэж тодорхойлдог байв.

Үнэндээ би Эдвардийн яагаад зөрүүдлээд байгааг нь ойлгохгүй байгаа. Үхэх

Page 9: New moon

боломжтой байх юу нь тийм сайн гэж? Калленийхнийг хараад байхад вампир байх ч

бас тийм муухай зүйл биш дэг.

"Чи хэзээ манайд ирэх вэ?" Алис сэдвийг булзайруулан үргэлжлүүллээ. Түүний

царайны хувиралаас харахад тэр миний ганц хүсэхгүй байгаа юмыг хийх гэж байгаа

бололтой.

"Би танайд очно гэж төлөвлөөгүй л байгаа юмсан."

"Бидэнд битгий ингэж шударга бус ханд л даа, Белла!" тэр гомдоллов. "Чи бидний баяр

баяслыг сүйтгэхийг хүсээгүй биздээ?"

"Миний төрсөн өдөр миний хүссэнээр болох байх гэх бодож байлаа."

"Хичээл тарахад би түүнийг Чарлигаас очоод авчихнаа," гэж Эдвард намайг үл ойшоон

хэллээ.

"Надад хийх юм байгаа," би эсэргүүцэв.

"Чамд хийх зүйл байхгүй ээ," гэж Алис маадгар хэллээ. "Би аль хэдийн хатагтай

Ньютонтой ярьчихсан. Тэр хувиарыг чинь өөрчлөөд чамд төрсөн өдрийн мэнд

хүргэхийг дамжуулсан."

"Би..би тэгсэн ч очиж чадахгүй ээ," гэж түгдрэн хэлээд шалтаг хайлаа. “Би англи

хэлний хичээлд зориулж Ромео Жульетийн киног үзэх хэрэгтэй."

Алис тургин "Чи Ромео Жульетийг цээжилчихсэн шдээ."

"Гэхдээ ноён Бэрти хэлэхдээ бид энэ зохиолыг уншиж биш харж байж мэдэрч чадна

гэсэн. Шекспир жүжиг болгох гэж үүнийг бүтээсэн тул."

Эдвард нүдээ эргэлдүүлэв.

"Чи аль хэдийн киног нь үзчихсэн ш дээ," гэж Алис зэмлэнгүй хэллээ.

Page 10: New moon

"Гэхдээ мянга есөн зуун жараад оны хувилбарыг биш ээ, ноён Бэрти хэлэхдээ энэ

хувилбар нь хамгийн сайн нь гэсэн."

Эцэст нь Алис маадгар инээмсгэлэлээ гээж надруу муухай харав. "Энэ амархан ч байж

болно, хэцүү ч байж болно, Белла, гэхдээ аль нэгийг нь сонго."

Эдвард түүнийг таслан "Тайвшир, Алис. Хэрэв Белла киногоо үзмээр байгаа бол

хүссэнээ л хийг. Энэ тэрний төрсөн өдөр."

"Ийм л байна," гэж би нэмлээ.

"Би тэрнийг долоон цаг хавьцаа аваад очъё," Эдвард үргэлжлүүлээд "Ингэвэл чамд

бэлтгэхэд илүү цаг гарна."

Алис хонх шиг инээдгээрээ дахин инээлээ. "Сайхан сонсогдож байна, өнөө орой

уулзья, Белла!" Хөгжилтэй байх болно оо." Тэр инээд алдлаа - түүний том инээд нь

төгс байдлыг нь улам тодотгож өгч байв, тэр миний хацар дээр үнсээд намайг хариу

үйлдэл хийж амжихаас өмнө бүжиглэн алга боллоо.

"Эдвард, гуйя." би гуйж эхлэхэд тэр хүйтэн хуруугаараа миний уруулыг дарав.

"Үүнийг дараа шийдэцгээе. Бид явахгүй бол хичээлдээ хоцрох нь байна."

Бид ангийн хойд хэсэгт байраа эзлэн суухад хэн ч биднийг анхаарсангүй (бид одоо

бараг өдөр бүр хамт нэг ангид байдаг болсон юм - тэрний гайхалтай ач тусаар эмэгтэй

багш нар түүний хувиарыг хүссэнээр нь өөрчилж өгсөн юм). Бид маш удаан хамт

байгаа болохоор олны хов живийн бай болохоо больсон байлаа. Мөн Майк Ньютон

надруу намайг буруутгасан баргар харцаар ширтэхээ болисон байв. Үүний оронд тэр

надруу инээмсэглэж байлаа, би ч түүнтэй зүгээр л найзууд болсондоо баяртай байв.

Зуны туршид тэр их өөрчлөгджээ - дугуй нүүр нь байхгүй болж шанаагаа ил гарган,

мөн цайвар үсээ засуулсан байлаа. Өрөвгөр байхын оронд үс нь арай урт бас эмх

замбраагүй байдлаар гельдсэн харагдав. Түүний энэ оролдлого нь хэнийг дуурайх гэж

Page 11: New moon

оролдсныг нь шууд л бариж өгсөн юм. Гэхдээ Эдвардын үс бөгөөд гадаад байдал нь

дуурайхын аргагүй зүйл.

Өдөр үргэлжилж, би Калленыхруу явахгүй байх арга чарга хайж эхлэв. Би гашуудлын

байдалтай байхад баяр тэмдэглэх нь надад маш муухай санагдлаа. Гэвч энэнээс муу нь

анхаарлын төвд байж бэлэг авах явдал байв.

Анхаарал хэзээ ч сайн зүйл дагуулдаггүй. Нүүрэн дээрээ унах гэж байгаа хэн ч

анхаарлын төвд байхыг хүсэхгүй байх.

Би онцгойлон хэлсэн юм - хэн ч ямар ч бэлэг надад өгөөд хэрэггүй гэж би тушаасан.

Гэхдээ энэ удаад Чарли болон Реней хоёроос бусад нь ч бас миний үгэнд орохгүй

байхыг шийдсэн бололтой.

Надад хэзээ ч их мөнгө байгаагүй, гэхдээ би үүний талаар огт санаа зовдоггүй байсан

юм. Рэнээ намайг цэцэрлэгийн багшийн цалингаар өсгөсөн. Харин Чарлигийн ажил

хэзээ ч их мөнгө олж чаддаггүй - тэр Форкс хэмээх жижигхэн хотод цагдаагийн дарга

хийдэг байв. Харин би долоо хоногийн гуравт нь спорт хувцасны дэлгүүрт ажиллан

хувийн орлогоо олдог байлаа. Гэхдээ ийм жижиг хотод ажилтай байна гэдэг азтай

хэрэг шүү. Миний цуглуулсан мөнгө миний их сургуулийн төлбөрийн мөнгө болох

өчүүхэн хадгаламжинд ордог байв. (Коллеж бол Төлөвлөгөө Б. байсан юм, гэвч би

Төлөвлөгөө А.-д найдсаар байлаа)

Эдвард маш их мөнгөтэй - би хэр их гэдгийг нь бодохыг ч хүсдэггүй.

Эдвард болон Калленуудад мөнгө бараг юу ч биш байлаа. Энэ зүгээр л хязгааргүй

хугацааны турш тэдний гарт хуримтлагддаг зүйл бөгөөд ер бусын авьястай эгч нь

хувьцааны зах зээлийн чиг хандлагыг урьдчлан хардаг байсан юм. Эдвардыг миний

төлөө мөнгө үрэх нь яагаад надад таалагддаггүйг тэр ойлгодоггүй байв - яагаад намайг

Сийтл дахь үнэтэй ресторанд оруулвал надад тавгүй байх, яагаад би тэрэнд надад

үнэтэй, цагт 55 миль-с дээш хурдлах чадвартай машин авч өгөхийг зөвшөөрдөггүйг,

эсвэл яагаад би тэрэнд миний коллежийн төлбөрийг хийж өгөхийг зөвшөөрдөггүй (тэр

Төлөвлөгөө Б.-ийн тухайд баяртай байсан юм) гээд л. Эдвард намайг маш хэцүү хүн

гэж боддог байв.

Page 12: New moon

Гэхдээ би яаж дүйцэх зүйл түүнд хийж өгч чадахгүй байж түүнээс ийм зүйлүүдийг

авах юм бэ? Тэр ямар нэгэн мэдэгдэхгүй шалтгааны улмаас надтай хамт байхыг хүсдэг.

Би аз жаргалын оргил дээр байхад тэр надад ямар нэг зүйл өгвөл бид хоёр тэнцвэрээ

улам бүр алдахаар байсан юм.

Өдөр үргэлжилж Эдвард ч тэр Алис ч тэр миний төрсөн өдрийн тухай юуг ч сөхсөнгүй,

ингээд би арай л тайвширч эхлэв.

Бид хоолны цагaap суудаг суудалдаа сууцгааж байлаа.

Ширээнд маш сонин эвлэрэл бий боллоо. Эдвард, Алис, би - бид гурвуулаа ширээний

урд хязгаарт сууцгаасан байв. Одоо тэр арай ахмад бөгөөд “аймаар” Калленүүд төгсөөд

явчихсан тул, Алис Эдвард хоёр ч бас тийм аймар харагдахаа болисон байсан юм.

Миний бусад найзууд болох Майк Жессика хоёр (дөнгөж салалтын дараах эвгүй үе

шатандаа очсон), Анжела Бен хоёр (хайр нь зуныг тэсэж гарж чадсан юм), Эрик,

Коннер, Тайлер, бас Лорен (энэ сүүлийх нь миний найз нарын тоонд ордоггүй байв)

бүгд нэг ширээнд сууцгаaж байлаа. Бид нар яг ч наалдан хамтдаа суугаагүй байсан ч

энэхүү хязгаарлалт Алис Эдвард хоёрын хичээл тасладаг нартай өдрүүдэд алга болдог

байсан бөгөөд дараа нь намайг ярианд оролцуулахын тулд хүүхдүүдийн яриа арай

чангардаг байв.

Надаас ялгаатай нь Эдвард Алис 2 ад үзэгддэг байдлаа золгүй явдал эсвэл сэтгэлээр

унаад байх зүйл гэж боддоггүй байсан юм. Анзаардаг ч үгүй байсан байх. Хүмүүс

тэдэнтэй хамт байхдаа үргэлж эвгүйрхдэг бөгөөд тэднээс бараг айдаг байв. Мэдээж

миний хувьд бол өөр байсан. Эдвард заримдаа намайг өөртэй нь хэт их эвтэй дотно

харьцаад байна гэж гайхдаг байсан юм. Тэр өөрийгөө надад аюултай гэж боддог бөгөөд

үүний тухай ярьж эхлэх бүрт нь би эрс няцаадаг байв.

Өдөр хурдан өнгөрлөө. Хичээл тарж, Эдвард намайг өдөр болгоны л адил миний

ачааны машинруу хүргэж өгөв. Гэвч энэ удаад тэр намайг суулгах гэж зорчигчийн

талын суудлын хаалгыг онгойлгож өглөө. Алис түүний машиныг гэрлүүгээ унаж явах

ёстой байсан учир би эсэргүүцэж чадсангүй.

Би гараа эвхэн, бороонд хөдөлгөөнгүй зогсов. "Өнөөдөр миний төрсөн өдөр болохоор

Page 13: New moon

би машин барихгүй юмуу?"

"Би чиний хүссэнээр төрсөн өдөр чинь биш юм шиг жүжиглэж байна."

"Тэгээд миний төрсөн өдөр биш юм чинь танайхруу явах шаардлага надад байхгүй."

"За, яахав." Тэр зорчигчийн суудлын хаалгыг хаан жолоочийхийг онгойлгоод "Төрсөн

өдрийн мэнд." гэв.

"Чшш," гэж би түүнийг дуугүй болохыг шаардлаа. Би онгорхой хаалгаруу орон

түүнийг санаагаа өөрчилсөн байгаасай гэж хүсэв.

Намайг машин барьж явах хугацаанд Эдвард хөгжимтэй ноцолдон толгойгоо сэгсрэв.

"Чиний хөгжим аймшигтай дугаралттай юм."

Би ярвайв. Тэрнийг миний машинд суухад нь би дургүй байдаг байв. Миний машин

харин ч бусад машинуудыг бодвол өөрийн гэсэн төрхтэй шүү.

"Чи гоё дугаралттай хөгжим сонсохыг хүсээд байгаа юм бол өөрийнхөө машиныг уна,"

би хэллээ. Миний бараантсан байдал дээр нэмж намайг тавгүйтүүлсэн Алисийн

төлөвлөгөөнөөс болж миний хэлэх үгнүүд бодож байгаагаас минь илүү ууртай гарч

байлаа. Би хэзээ ч Эдвардад ингэж уурлаж байгаагүй, мөн миний ярианы өнгө түүнийг

инээмсэглэхгүйн тулд амаа жимийхэд хүргэлээ.

Намайг Чарлигийн байшингийн урд машинаа тавихад тэр миний нүүрэнд хүрэхийн

тулд гараа сунгалаа. Тэр надад маш болгоомжтой хүрж байсан бөгөөд зөвхөн

хурууныхаа үзүүрээр шанааг минь зөөлөн дарлаа. Яг л би дорхноо хэмхэрчих хэврэг

зүйл мэт. Мэдээж түүнтэй харьцуулах юм бол энэ үнэн л байх.

"Чи өнөөдөр сайхан ааштай байх хэрэгтэй," тэр шивнэв. Түүний анхилуун амьсгал нь

миний нүүрийг илбэлээ.

"Хэрэв би сайхан ааштай байхыг хүсэхгүй байвал яахуу?" би жигд бус амьсгалаар

асуув.

Page 14: New moon

Түүний алтлаг нүд нь шатаж,"Тэгвэл одоо яахав дээ," тэр хэлэв.

Түүнийг өөрийн мөс шиг хүйтэн уруулаа минийхд хүргэхэд толгой минь аль хэдийн

эргэж эхэлсэн байлаа. Түүний хүссэнээр би ямар ч эргэлзээгүй өөрийн санаа зовоосон

асуудлуудаа мартав, тэгээд амьсгалахаа мартчихгүйг хичээлээ.

Түүний уруул минийхд зөөлнөөр хүрж байв, хүйтэн, гөлгөр бас зөөлөн. Би гараараа

түүний хүзүүг тэврэхдээ үнсэлтэндээ автан урам зориг орлоо. Гэнэт түүний уруул дээш

мурийж миний нүүрнээс холдохыг мэдрэгдэж тэрээр миний гарыг хүзүүнээсээ

салгахаар хойшоо наллаа.

Эдвард намайг амьд байлгахын тулд бидний биеийн харилцаан дунд болгоомжтой

хязгаар тогтоож байсан юм. Би түүнийг надаас хурц, хортой шүдээ хол байлгадагт

баярладаг ч яагаад ч юм иймэрхүү юмыг амархан мартчихдаг байв.

"Сайн байгаарай, гуйя," тэр миний хацарлуу амьсгалав. Тэр дахин өөрийхөө уруулыг

минийхд зөөлөн хүргээд дараа нь татан авлаа.

Зүрхний минь цохилт чихэнд лугхийв. Би нэг гараа зүрхэн дээрээ тавилаа. Зүрх минь

алган доор маш хүчтэй цохилж байв.

"Чи намайг хэзээ нэгэн цагт ингэхээ болино гэж бодож байна уу?" би өөртөө гайхан

"Чамайг надад хүрэхэд зүрх минь биен дотроос үсэрч гарах гэхээ болих болов уу?"

"Битгий болиосой гэж найдаж байгаа шүү," гэж тэр маадгар хариулав.

Би нүдээ эргэлдүүллээ. "Явж Капулет Монтег нарын тулааныг үзэцгээе, тэхүү?"

"Чиний хүсэл бол миний тушаал л гэсэн үг."

Намайг киногоо эхлүүлэхэд Эдвард эхлэлийн нэрнүүдийг гүйлгэж харангаа буйдан

дээр тухлан хэвтлээ.

Page 15: New moon

Би түүний өмнө буйдангийн ирмэг дээр өндийн суухад тэр гараараа миний бүсэлхийг

тэврэн намайг цээжэндээ наав. Энэ буйдангийн дэр шиг тухтай байгаагүй ч түүний

цээж маш хатуу бас хүйтэн - бас төгс - яг л мөсөн хөшөө шиг байв, гэхдээ энэ надад

таатай санагдсан юм. Тэр буйдангийн ар талаас хуучин хучлага гаргаж ирэн намайг

түүний биенээс болж дааруулахгүйн тулд хучив.

"Намайг Ромеог үзэж тэвчдэггүйг чи мэдэх үү?" гэж кино эхлэхэд тэр хэлэв.

"Ромеогийн юу нь болохгүй байгаа гэж?" би зөрөн асуулаа. Ромео миний хамгийн

дуртай баатруудын нэг. Эдвардтай учирхаасаа өмнө би түүний тухай мөрөөддөг

байлаа.

"Тэгэхээр, нэгт, тэр Розалин-д дурладаг, энэ нь түүнийг хувирамтгай юм шиг

санагдуулахгүй байна уу? Хоёрт, тэр хуримлаад удаагүй байж Жулиетийн үеэлийг

хөнөөдөг. Энэ тийм сайхан зүйл биш. Алдааны дараа дахиад л алдаа. Тэр өөрийнхөө

жаргалыг өөрөө бүхэлд нь үгүй хийдэг."

Би санаа алдаад хэллээ, "Чи намайг киногоо ганцаараа үзээсэй гэж хүсээд байгаа юм

уу?"

"Үгүй, ямар ч байсан би чамруу хараад байж байя." гэж тэр хэлээд хуруугаараа миний

гарын арьсан дээр дүрс зурхад гараар минь тог гүйх шиг л болов. "Чи уйлах уу?"

"Магадгүй," гэж би хүлээн зөвшөөрөөд "Хэрэв би кинонд анхаарлаа хандуулвал." гэв.

"Би чиний анхаарлыг сарниулахгүй ээ." гэж тэр хэлсэн боловч би тэрний уруулыг

үсэндээ мэдэрсэн бөгөөд энэ нь миний анхаарлыг маш ихээр сарниулж байлаа.

Эдвард Ромеогийн үгсийг чихэнд минь шивнэхэд түүний давшгүй, тансаг хоолой нь

кинон дээрх Ромеогийн хоолойг сул дорой, түүхий санагдуулж байлаа. Жульетийг

сэрээд нөхрөө үхсэн гэж бодох үед би уйлж эхлэв.

"Би Ромеод атаархаж байгаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байх,” тэр нулимсийг минь

арчингаа хэллээ.

Page 16: New moon

"Тиймээ, Жүльет их үзэсгэлэнтэй." гэхэд тэр жигшсэн хоолойгоор "Би Жульетээс болж

түүнд атаархаагүй, зөвхөн амиа хорлолтонд нь атаархаж байна," гэж хэлээд дооголсон

хоолойгоор тодруулав "Хүмүүс та нарын хувьд хэт амархан хэрэг ш дээ! Та нар хуруун

чинээ шилтэй хор уухад л болно..."

"Юу гэнээ?" гэж би уулга алдлаа.

"Энэ зүйлийг би нэг удаа бодож үзэж байсан, тэгээд Карлаилын туршлагаас энэ бид

нарын хувьд тийм амар хэрэг биш гэдгийг олж мэдсэн. Карлайл анх өөрийгөө

өөрчлөгдсөнийг мэдээд амиа хорлох гэж хэдэн удаа оролдсоныг би мэдэхгүй. Тэхдээ

тэр одоо цоо эрүүл." гэж түүний чухал хоолой буцаад гэгээлэг болж хувирав.

Би түүний нүүрний хувиралыг уншихын тулд эргэн харлаа. "Чи чинь юугаа яриад

байгаа юм бэ?" гэж би шаардлаа. "Чи энийгээ өөрийхөө бодож үзсэн зүйл гэж байгаа

юмуу?"

"Түрүү хавар, чамайг бараг амиа алдах үед..." гэж тэр гүнзгий амьсгаа авахын тулд

завсарлалаа, дараа нь тухтай байрлал аван дооголсон хоолойгоор ярихыг хичээв.

"Мэдээж, чамайг би амьд байлгахыг хүссэн ч миний санаа бодлын нэг хэсэг санаандгүй

төлөвлөгөө зохиож байсан юм. Би хэлсэн дээ, энэ та нарт амархан байдаг шиг бидэнд

амархан биш гэж."

Нэг секундын турш миний сүүлийн Фениксрүү хийсэн аялал ой ухаанд минь урсаж

миний толгой эргэв. Би энэ бүгдийг маш сайн санаж байлаа - нүд гялбам нар,

намилзсан халуунд би цөхөрсөн хурдаар намайг тамлахыг хүсэж байсан яргачин

вампирийг хайн гүйж байлаа. Жеймс толиор дүүрэн өрөөнд өөрийн барьцааны хүн

болох миний ээжтэй (би тэгж бодсон) намайг хүлээж байсан юм. Би үүнийг заль мэх

гэдгийг мэдээгүй байсан юм. Жеймс Эдвардыг намайг авархаар ирж явааг мэдээгүй ч

Эдвард яг цагаа олж ирсэн. Гаран дээр минь үлдсэн хагас саран хэлбэртэй сорви

үргэлж гарны үлдсэн хэсгээс хэдэн хэмээр хүйтэн байдаг болсон юм.

Би толгойгоо яг л энэ муу бодлуудыг сэгсрээд гаргаж болох юм шиг сэгсэрч Эдвардын

Page 17: New moon

ярьсан зүйлийг ойлгох гэж оролдов. Миний ходоодруу ямар нэг зүйл шумбах шиг болж

байлаа. "Санаандгүй төлөвлөгөө гэнээ?" би давтлаа.

"Тэр өдөр чамайг үхсэн байх магадлал байсан тул би энэ хорвоо дээр чамгүйгээр

амьдрахгүй байх байсан," гэж тэр нүдээ эргэлдүүлэх нь яг л хүүхэд шиг харагдав.

"Гэхдээ яахаа мэдэхгүй байсан юм - Эммэтт Жаспер хоёр мэдээж намайг алж өгч

туслахгүйг би мэдэж байсан... Тэгээд би Италируу явж Волтурийг өдөөж болох юм

байна гэж бодсон."

Тэрнийг жинхнээсээ ярьж байгаад би итгэхийг хүссэнгүй, гэхдээ түүний алтлаг нүд нь

бодлогоширон, амиа золиослох аргуудыг төсөөлж байсан юм. Гэнэт миний уур маш

ихээр хүрлээ.

"Волтури гэж юу юм бэ?" гэж би асуув.

"Волтури бол нэгэн гэр бүл," тэр тайлбарлав, түүний нүд нь хөндий хэвээрээ байлаа.

"Бидний төрлийн маш эртний, маш хүчирхэг гэр бүл. Бидний хувьд тэд нар

язгууртнууд л гэсэн үг. Карлайл тэдэнтэй эртний жилүүдэд, Америкт сууршихаасаа

өмнө, Италид, маш богино хугацаанд хамт амьдарсан юм, чи нөгөө түүхийг санаж

байгаа биздээ?"

"Мэдээж, санаж байна."

Би тэдний гэрт анх ирж байснаа хэзээ ч мартхааргүй байсан юм, ойн гүнд, голын хажуу

дахь аварга орд харш, эсвэл Эдвардын аав Карлайлын өөрийхөө түүхийг илэрхийлсэн

зургуудаар дүүрэн өрөө гээд л. Хамгийн тод, хамгийн ширүүн өнгөтэй, хамгийн том нь

Карлайлын Итали дахь үеийн зураг байсан юм. Би мэдээж тэр гоёмсог, сахиусан

тэнгэрийх шиг амар амгалан царайтай эрэгтэй хөгжмийн дөрвөлийн гайхалтай өнгөөр

дүрслэгдсэн, мөн хамгийн өндөр тагтан дээр байрласан зургийг санаж байсан юм. Тэр

зураг эртнийх байсан ч, цайвар үстэй сахиусан тэнгэр - Карлайл огт өөрчлөгдөөгүй

үлдсэн байв. Би мөн Карлайлын эртний танил болох нөгөө гурвыг нь ч санаж байлаа.

Эдвард гайхалтай гурвал болох хар үстэй хоёр ба нэг цасан цагааны талаар ярихдаа

хэзээ ч Волтури гэсэн нэр дурьдаж байгаагүй юм. Тэр тэднийг Аро, Кайус бас Маркус

буюу шөнийн цагаар урлагийг ивээгчид гэж нэрлэж байв.

Page 18: New moon

"Ямар ч байсан Волтуриг уурлуулах хэрэггүй," гэж Эдвард миний мөрөөдлийг таслан

хэлэв. "Үхэхийг л хүсээгүй бол тэгэх хэрэг байхгүй." гэхэд түүний хоолой их тайван,

бараг л шаналсан мэт сонсогдов.

Миний уур хилэн айдас болж хувирлаа. Би түүний гантиг шиг нүүрийг гартаа аван,

чанга тэврэв.

"Чи хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч дахиж үүнтэй адилхан зүйл бодож болохгүй!" гэж би

хэллээ. "Надад юу ч тохиолдсон бай чи өөрийгөө хохироож болохгүй!"

"Би чамайг дахиж аюулд оруулахгүй ээ." гэж тэр хэлэв.

"Намайг аюулд оруулах ий?! Болж өнгөрсөн бүх муу явдлууд миний буруугаас болсон

гэж бид тохирсон шдээ." Би уурлаж эхлэв. "Чи яаж ингэж бодож чадаж байнаа?"

Эдвардыг байхгүй байна гэсэн бодол, би үхлээ ч гэсэн надад хэмжээлшгүй бэрх

санагдаж байлаа.

"Чи миний оронд байсан бол яах байсан бэ?" гэж тэр асуув.

"Энэ ижил зүйл биш."

Тэр ялгааг үнэхээр олж харахгүй байлаа. Тэр инээд алдав.

"Чамд ямар нэг зүйл тохиолдсон бол яана гэж?" гэж би хэлээд бодлоосоо болж

цонхийв. "Чи намайг өөрийгөө үгүй хийхийг хүсэх байсан гэж үү?" гэж би хэлэв.

Түүний төгс царайнд шаналалын ул мөр харагдав.

"Би чамайг бага зэрэг ойлгож эхлэж байх шиг байна... бага зэрэг," тэр зөвшөөрлөө.

"Гэвч чамгүйгээр би яах юм бэ?"

"Намайг ирж амьдралыг чинь бүтэлгүйтүүлэхээс өмнө яадаг байсан тэрүүгээрээ бай."

Page 19: New moon

Тэр санаа алдав. "Чи тэгэх хэт амархан гэж бодоод байх шиг байна.”

"Тийм л байх ёстой. Би үнэхээр тийм чухал хүн биш."

Тэр маргахыг хүссэн ч үүнийг хойш тавилаа. "Маргаантай асуудал," гэж тэр надад

сануулав. Гэнэт тэр биеээ тэгшлэн зогсоод намайг өөр тийш шилжүүлж бид бие биедээ

хүрэхгүй боллоо.

"Чарли?" гэж би таамаглав.

Эдвард инээмсэглэлээ. Хоромын дараа би цагдаагийн машины дууг сонсов. Би түүнийг

өөрлүүгээ татан гарыг нь чанга атгалаа. Аав маань үүнтэй эвлэрч эхлэсэн нь дээр байх.

Чарли гартаа Пицца барьсан байлаа.

"Сайнуу, хүүхдүүдээ" гэж тэр хэлээд надруу инээв. "Та нарыг хоол хийж сав суулга

угаахаас залхсан гэж бодлоо, өлсөж байна уу?" гэж тэр хэлэв.

"Тиймээ. Баярлалаа, ааваа."

Эдвардын хоолны дуршилгүйд Чарли анхаарлаа хандуулдаггүй байсан юм. Тэр

Эдвардийн хоол алгасдаг зуршилд дассан байлаа.

"Орой би Беллаг авч явж болох уу?" гэж Эдвард биднийг идэж дуусахад хэллээ.

Би Чарлируу горьдсон харцаар харав. Магадгүй тэр төрсөн өдрийг гэр бүлтэйгээ

тэмдэглэдэг баяр гэсэн ойлголттой ч байж болно - тэгээд ч энэ миний Рэнээгийн

шинээр гэрлээд Флоридад амьдрах болсноос хойш түүнтэй тэмдэглэж болох анхны

төрсөн өдөр, иймд би түүнийг юу тооцолсон байсныг мэдэхгүй байлаа.

"Сайхан санаа байна - өнөөдөр Mariners Sox-той тоглоно," гэж Чарлиг тайлбарлахад

миний горьдлого тасрав. "Би тэр тоглолтыг үзэх учраас хүн амьтантай уулзаж

чадахгүй." гээд тэр Рэнээгийн санал болгосноор надад авч өгсөн зургийн аппаратыг

(яагаад гэвэл би Рэнээгийн бэлгэлсэн зургийн альбомыг дүүргэх хэрэгтэй байсан юм)

Page 20: New moon

аван надруу шидлээ.

Тэр миний бүтэлгүйг мартсан бололтой. Аппарат хурууны үзүүрээс мултарч газар унах

гэж байлаа. Эдвард харин линолеум шалан дээр унаж эвдэрхээс өмнө барьж авлаа.

"Сайн барьж авлаа шүү," Чарли хэлэв. "Хэрвээ өнөөдөр Каллен-ыхд хөгжилдхөөр бол,

Белла, хэдэн зураг дараарай. Чи ээжийгээ яахыг мэдэж байгаа - тэр чамайг зураг авч

амжаагүй байхад чинь л зургууда нэхнэ шүү дээ."

"Сайхан санаа байна, Чарли," гэж Эдвард хэлээд гарт минь аппаратыг өгөв.

Би аппаратыг Эдвардлүү чиглүүлэн эхний зургийг аваад "Ажиллаж байна" гэж хэллээ.

"Сайн байна. Нээрээ миний өмнөөс Алис-т мэнд хүргээрэй. Тэр энүүгээр удаан

харагдсангүй." гэж хэлэхдээ Чарлигийн уруул нь доош жимийгдсэн байв.

"Гурван л өдөр болсон шдээ, ааваа," гэж би түүнд санууллаа. Чарли Алис-т их сайн

байсан юм. Түрүүчийн хавар миний болхи эдгэрэлтийн үед Алисийг надад тусалж

байсанд тэр баярлаж байсан юм; бас түүнийг аймшигаас аварсанд - усанд орохдоо

тусламж авах хэрэгтэй байсан бараг насанд хүрсэн охинд нь тусалж байсанд бүүр их

талахраж байлаа. "Би хэлчихье."

"За, хүүхдүүдээ өнөө орой сайхан хөгжилдөөрэй." гэж хэлэх нь биднийг хөөж

байгаагийх байлаа. Чарли аль хэдийн зочдын өрөө ба зурагтруугаа чиглэсэн байв.

Эдвард хөгжилтэйгөөр инээмсэглээд намайг галын өрөөнөөс гаргахаар миний гараар

барив.

Биднийг ачааны машинд хүрэхэд тэр дахиад л надад зорчигчийн суудлын хаалгыг

онгойлгож өгөв, харин энэ удаад би маргаагүй юм. Харанхуйруу орон түүний гэрлүү

явж байхад надад хэцүү хэвээр байлаа.

Эдвард Форксын хойд зүгрүү явж байв, тэр харваас миний балар эртний Chevy-гийн

хязгаарлагдмал хурднаас болж уцаарласан байв. Эдвард хурдыг тавь хүргэхэд

Page 21: New moon

хөдөлгүүр нь байдгаасаа илүү чихрав.

"Тайвшир," гэж би түүнд санууллаа.

"Чамд юу таалагдана гээч? Гоё жижигхэн Audi coupe. Маш чимээгүй, бас маш их

хүчин чадалтай..."

"Миний ачааны машин зүгээр ээ. Бас ач холбогдолгүй үнэтэй зүйлс ярихаа боль, чамд

юу тустай гэдгийг мэдэж байгаа бол миний төрсөн өдрийн бэлэг гэж мөнгө үрэх

хэрэггүй."

"Ганц ч зоос үрээгүй ээ," гэж тэр ёс суртахуунтайгаар хариулав.

"Сайн байна."

"Чи надад тус хүргэж чадах уу?"

"Юу гэдгээс л шалтгаална."

Тэр санаа алдав, түүний дур булаам царай чухал болсон байлаа. "Белла, бидний дунд

хамгийн сүүлд жинхэнэ төрсөн өдрөө хийсэн нь Эммэтт, 1935 онд. Чи бидэнтэй

чөлөөтөй байж битгий зөрүүдлээрэй. Тэд их хөөрсөн байгаа."

Тэр иймэрхүү зүйлс ярихад би үргэлж цочдог байлаа. "За, би сайхан аашилнаа."

"Магадгүй би чамд урьдчилан сануулах хэрэгтэй байх..."

"Гуйя, хэлээч."

"Би чамд тэд их хөөрсөн байгаа гэж хэлсэн дээ... Би бүгдийх нь тухайд ярьж байсан

шүү."

"Бүгд ээ?" гэж би давчдав. "Би Эммэтт Розали хоёрыг Африкт байгаа гэж бодсон."

Форксын бусад иргэд Эммэттийг Dartmouth-руу коллежид сурахаар явсан гэж

Page 22: New moon

бодоцгоож байлаа, харин би үнэнийг мэдэж байсан юм.

"Эммэтт энд байхыг хүссэн юмаа."

"Гэвч... Розали?"

"Мэдэж байнаа, Белла. Битгий санаа зов, тэр сайхан ааштай байх болно."

Би хариу хэлсэнгүй. Надад тайвширхад их хэцүү байлаа. Алисаас тэс ондоо, Эдвардын

өөр нэгэн "өргөмөл" эгч, алтлаг цайвар үстэй ба бүрэн төгс Розали надад тийм ч дуртай

биш байв. Үнэндээ тэрний хандлага надад дургүй гэхээс ч илүү байв. Намайг тэдний

гэр бүлийн нууц амьдралд ирсэн урилгагүй зочин хэмээн Розали уурладаг байсан юм.

Би одоогийн байдалд аймшигтай гэмшиж байлаа, Эммэт Розали хоёрыг удаан

хугацаагаар эзгүй байх нь миний буруугаас болсон гэдгийг мэдэж байсан ч дотроо

тэдэнтэй уулзахгүй гэхээс баярлаж байсан юм, гэвч би бурууджээ. Эммэттийг бол ихэд

санаж байлаа. Тэр дүүтэйгээ олон талаараа адилхан ч үзэмжийн хувьд илүү аймаар нь.

Эдвард сэдвийг өөрчлөхийг оролдов. "Тэгэхээр, чи намайг чамд Audi авч өгөхийг

зөвшөөрөхгүй байгаан бол төрсөн өдрөө тохиолдуулж хүсэх зүйл байхгүй юу?"

Би шивнэж эхлэлээ. "Чи миний юу хүсч байгааг мэдэж байгаа."

Түүний гантиг мэт духан дээр гүн үрчлээ тодорлоо. Тэр Розалигийн тухай сэдвийг

өөрчилсөндөө гэмшиж байгаа нь илт байв.

Энэ нь биднийг өнөөдөржингөө ийм маргаантай байсан мэт санагдуулав.

"Өнөө орой л биш шүү, Белла. Гуйя."

"Тэгэхээр, магадгүй Алис миний юу хүссэнийг өгөх ч юм билүү."

Эдвард заналтай хоолойгоор хүчтэй архирлаа. "Энэ чиний сүүлийн төрсөн өдөр биш,

Белла," гэж тэр хэлэв.

Page 23: New moon

"Энэ чинь шударга биш байна!"

Би түүнийг шүдээ зуухыг сонсов.

Бид байшинд ойртож байлаа. Тод гэрэл эхний хоёр давхарын бүх цонхноос гэрэлтэж

байв. Үүдний саравчин дахь япон дэнлүүнээс гэрийг хүрээлсэн аврага хуш моднуудыг

гэрэлтүүлэх зөөлөн туяа бүхий урт гэрэл тусаж байлаа. Ягаан сарнайнуудаар дүүрэн

цэцэгний том савнууд өргөн шатыг хүрээлсэн байв.

Би ёолов.

Эдвард өөрийгөө тайвшруулахын тулд хэдэн гүнзгий амьсгаа авав. "Энэ бол үдэшлэг,"

гэж тэр надад санууллаад "Цагийг сайхан өнрүүлэхийг хичээгээрэй." гэв.

"Мэдээж," гэж би бувтнав.

Тэр миний хаалганы хажууд ирж онгойлгоод надад гараа өглөө.

"Надад асуулт байна."

Би болгоомжтой хүлээв.

"Хэрэв би энэ хальсыг угаалгуулвал," гэж би хэлээд гаран дахь аппаратаараа тоглоод

"Чи зурган дээр гарах уу?" гэлээ.

Эдвард инээж эхлэв. Тэр надад машинаас гарахад туслаад, шатаар өгсөөд хаалга

онгойлгох хүртлээ инээхээ болиогүй юм.

Тэд бүгд аварга том, цагаан, зочдын өрөөнд хүлээж байлаа; намайг хаалгаар ороход тэд

чангаар дуулж мэндчилэв "Төрсөн өдрийн мэнд, Белла!", энэ үед би улайн доошоо

харлаа. Тэгшхэн гадаргуу дээр тавьсан ягаан лаанууд ба сарнайгаар дүүрэн маш олон

болор ваарнуудыгАлисийн санаа байсан гэж би таамаглав. Эдвардын төгөлдөр хуурны

цаад талд цагаан даавуугаар бүтээсэн, дээр нь төрсөн өдрийн ягаан бялуу, олон

сарнайнууд, шилэн тавагнуудын цуглуулга мөн мөнгөлөг өнгөөр бүрсэн бэлэгнүүдийг

овоолсон ширээ байв.

Page 24: New moon

Энэ миний төсөөлж байснаас зуу дахин дор байлаа.

Эдвард миний зовлонг ойлгон надад урам өгөхөөр миний бэлхүүсээр тэврээд толгойны

орой дээр үнсэв.

Эдвардын эцэг эх болох байж болмооргүй залуухан бас дур булаам Карлайл Эзмэ хоёр

хаалганы дэргэд зогсож байлаа. Эзмэ намайг болгоомжтой тэвэрээд үнсэхэд тэрний

зөөлөн, ирисэн өнгөтэй үс нь миний хацрыг шүргэв, харин дараа нь Карлайл миний

мөрөөр тэврэв.

"Энэ бүхэнд уучлаарай, Белла," гэж тэр шивнээд "Бид Алисийг захирж чадсангүй."

Розали Эммэтт хоёр тэдний хойно зогссон байв. Розали инээмсэглээгүй ч муухай

хараагүй юм. Эммэттийн царай том инээдээр дүүрсэн байлаа. Тэднийг хамгийн сүүлд

харснаас хойш сар өнгөрсөн байв; би Розалиг ямар гайхалтай үзэсгэлэнтэй болохыг

мартсан байлаа - тэрэнлүү харахад л хэцүү санагдаж байлаа. Бас Эммэтт үргэлж ийм...

том байсан билүү?

"Чи огт өөрчлөгдөөгүй байна шүү," гэж Эммэтт хуурамчаар хэллээ. "Би мэдэгдэхүйц

өөрчлөлтийг олж харна гэж бодож байсан юм, гэхдээ чи энд яг хэвээрээ улайчхаад

байж байна."

"Баярлалаа, Эммэтт," гэж би улам улайн хэллээ.

Тэр инээв, "Би хэдхэн хором гарах хэрэгтэй байна" - гээд Алисруу улаан цайн нүдээ

ирмээд "Намайг байхгүй хооронд битгий ямар нэг хөгжилтэй зүйл хийчхээрэй." гээд

гарч одов.

"Хичээе."

Алис Жаспер-ийн гарыг тавиад урагш харайв, тэрний шүднүүд тод гэрэлд гялалзаж

байлаа. Жаспер ч бас инээмсэглэсэн ч зайгаа барьсан хэвээр үлдэв. Тэр хөлрүүгээ

тонгойв. Биднийг Феникст хамтдаа нуугдаж байх ёстой байх тэр үед тэрнийг намайг

Page 25: New moon

жигшиж байгаа байх гэж би бодож байсан. Гэвч тэр урьд нь надтай яаж харьцаж

байсан яг тэр хэвэндээ орсон байв - байгаа боломжоороо л надаас зугтаж - намайг

хамгаалах ёстой байсан тэр түр зуурын байдлаасаа өөрчлөгдсөн байлаа. Би энийг

хувийн хэрэг биш гэдгийг мэдэж байв, иймээс ч би үүний тухайд хэт эмзэг байхыг

хичээсэнгүй. Калленыхны хоолны нарийн дэглэм Жасперт тун хэцүү байдаг байв;

хүний цусны үнэрийг тэвчихэд түүнд бусдаас илүү хэцүү байдаг байсан юм - тэр маш

удаан хүний цусыг уугаагүй байлаа.

"Бэлэгээ задлах цаг боллоо," гэж Алис зарлав. Тэр хүйтэн гараараа миний тохойноос

татан намайг бялуу ба гялтгар боодлоор дүүрэн ширээрүү авчирлаа.

Би зовсон царай гарган хэллээ. "Алис, би чамд юу ч хүсэхгүй байна гэж хэлсэн шдээ."

"Гэвч би сонсоогүй ээ," гэж тэр таслан маадгар царайлав. "Энийг онгойлго." гэж хэлээд

тэр миний гараас аппаратыг аван оронд нь том мөнгөлөг хайрцаг өглөө.

Хайрцаг маш гэгээлэг байсан нь яг л дотор нь хоосон мэт мэдрэмж төрүүлэв. Дээр нь

байсан шошго энийг Эммэтт, Розали бас Жасперийн зүгээс гэдгийг илтгэж байлаа. Би

цаасыг уран хайрцганд нуугдсан бэлэгрүү ширтэв.

Энэ ямар нэг цахилгааны зүйл байсан бөгөөд нэрэнд нь маш олон тоо оролцсон байв.

Би гэрэлтүүлэгт бүх зүйл харагдана гэдэгт найдан хайрцгийг нээлээ. Хайрцаг хоосон

байв.

"Ммм, баярлалаа."

Розали даапалан инээмсэглэв. Жаспер хөхрөв. "Энэ чиний машинд зориулсан стерео,"

гэж тэр тайлбарлалаа. "Эммэтт үүнийг машинд чинь яг одоо суулгаж байгаа болохоор

буцаах боломжгүй."

Алис үргэлж надаас нэг алхамын өмнө байдаг байв. "Баярлалаа, Жаспер, Розали," гэж

би тэдэнд хэлээд, өдрийн Эдвардын миний радионы тухай хэлж байсныг санан инээлээ.

"Баярлалаа, Эммэтт!" гэж би чангаар хэлэв.

Page 26: New moon

Миний машинаас сонсогдох түүний нүргээнтэй инээдийг сонсоод би ч бас инээдээ

барьж чадсангүй.

"Минийхийг онгойлгооч, харин дараа нь Эдвардыхыг," гэж Алис хэлэхэд тэр их

хөөрсөн байсан учраас хоолой нь маш чанга байв. Тэр гартаа жижигхэн, шалчгар

хайрцаг барьсан байлаа.

Би эргэн Эдвардрүү заналхийлсэн харцаар харлаа. "Чи амалсан."

Түүнийг хариу хэлж амжихаас өмнө Эммэтт хаалгаар орж ирэв. "Цагаа олжээ!" гэж тэр

хашгирав. Тэр Жасперийг түлхэлээ.

"Би ганц ч зоос үрээгүй ээ," гэж Эдвард намайг тайвшруулав. Тэр нүүрнээс минь туг

үсийг хойшлуулан, надад хүрэхэд арьс минь чичирч байлаа.

Би гүнзгий амьсгаа аваад Алисруу эрэглээ. "Надад өгөөч," гэж би санаа алдав.

Эммэтт баярлан инээж байлаа.

Би жижигхэн боодлыг аваад Эдвардруу нүдээ эргэлдүүлэхдээ цаасны ирмэгт хуруугаа

хүргээд туузанд нь огцом татчихав.

Цаас хурууг минь зүсэхэд би "Зургаа ав," гэж бувтналаа; би хэр их гүн зүссэнээ харах

гэж гараа татав. Жижигхэн шархнаас нэг дусал цус дуссан байлаа.

Дараа нь бүх зүйл маш хурдан өнгөрсөн юм.

"Үгүй ээ!" гэж Эдвард архирав.

Тэр надруу үсрэн ирж намайг ширээрүү унагав. Би бялуу, бэлэгнүүд, цэцэгнүүд,

тавагнуудыг тарааж хаян болор хэлтэрхийнүүд дээр унав.

Жаспер Эдвардыг цохиход дуу нь яг л бул чулуунууд хаднаас унаж ирж байгаа мэт

сонсогдов.

Page 27: New moon

Тэнд бас нэгэн өөр дуу сонсогдож байлаа, аймшигтай архираан Жасперийн цээжнээс

сонсогдох шиг болов. Жаспер Эдвардыг түлхэхийг оролдож байв, түүний шүд нь

Эдвардын нүүрнээс инчийн зайнд тас няс хийж байсан юм.

Эммэтт Жасперыг шүүрэн авч, өөрийн том хэрцгий атгалтаараа түүнийг барьж байв,

гэвч Жаспер тэмцсээр л байлаа, түүний догшин хоосон харц ганцхан надруу чиглэсэн

байсан юм.

Надад цочирдолтоос гадна өвдөлт мэдрэгдэж байлаа. Би доош шилний хэлтэрхийнүүд

дээр унахдаа уналтаа барихын тулд гараа зөнгөөр нь хаясан байв. Одоо л би миний

бугуйнаас тохой хүртэл гүйх тэр төөнөлт, шархирах өвдөлтийг мэдэрч байлаа.

Гайхсаар бас цочирдсоор би гарнаас минь урсах тод улаан цуснаас авхуулаад

шунахайрсан зургаан вампирын чичрэх нүдрүү харлаа.

2. Оёонууд

Энэ үед Карлаил л тайван байж чадсан юм. Түргэний өрөөн дөх хэдэн зуун жилийн

туршлага түүний хоолойны өнгөнд мэдэгдэж байлаа.

“Эммэтт, Роз хоёр Жасперийг гаргаад аль.”

Инээмсэглэл нь алга болсон Эммэтт толгойгоо дохив. “Жаспер, гаръя.”

Жаспер тайвшрах хаа ч болоогүй харцтай, ахынхаа гарнаас суллагдахыг оролдон бараг

л түүнийг хазахыг оролдож байлаа.

Миний хажууд ирэн суусан Эдвардийн царай цааснаас ч цагаан болсон харагдав.

Түүний шүдний завсраар аяархан архирах чимээ сонсдоно. Тэр амьсгалахгүй байгаа нь

илт байлаа.

Розалигийн үзэсгэлэнтэй царай нь гэнэт бардам болон хувирч тэрээр Жасперийн

шүднээс зайгаа барин Эммэттд туслан Жасперийг гарган алхав.

Эзмэгийн зүрхэн хэлбэртэй царай маш их ичсэн харагдав. “Намайг үнэхээр

Page 28: New moon

уучилаарай, Белла,” тэр бусдыг даган гарах замдаа орлин хэлсэн юм.

“Намайг нэвтрүүл, Эдвард,” Карлаил удирдав.

Бүтэн нэг секунд өнгөрсний дараа Эдвард толгойгоо дохин суултаасаа босов.

Карлаил миний хажууд явган суун гарыг минь шинжиж эхлэлээ. Би царайн дээрх

цочирдлоо удирдахыг оролдон суув.

“Энийг хэрэглэ, Карлаил,” Алис түүнд алчуур сунганггаа хэлэв.

Тэр толгойгоо сэгсрэн татгалзлаа. “Шарханд нь дэндүү их шил орсон байна.” Тэр

ширээний бүтээлгэ рүү гараа сунган нарийхан урж аваад миний тохойны дээхэн ороон

өгөв. Өөрийн минь цусны үнэр надад нөлөөгөө үзүүлж чих минь дүнгэнэж эхлэж

байлаа.

“Белла,” Карлаил аяар хэлэв. “Чи эмнэлэг явах уу, эндээ янзалчих юм уу?”

“Эндээ,” би буцаан шивнэлээ. Хэрэв тэр намайг эмнэлэг дээр аваачвал энэ хэргийг

Чарлигаас нуух ямар ч арга үгүй болно.

“Би цүнхийг чинь аваар ирье,” Алис хэллээ.

“Беллаг гал тогооны ширээн дээр аваачъя,” Карлаил Эдвардад хандан хэлэв.

Карлаилийг миний гаран дээрх шархан дээр бага зэрэг даралт өгөн барьж байх зуур

Эдвард намайг тэврэн гал тогоо руу орууллаа.

“Яаж байна, Белла?” Карлаил асуулаа.

“Би зүгээрээ.” Хоолой минь чичрээгүй нь яамай даа.

Эдвардийн царай нь чулуу шиг хөшсөн харагдана.

Page 29: New moon

Алис гэнэт гарч ирэхэд Карлаилийн хар цүнх аль хэдийн ширээн дээр тавигдсан

харагдлаа. Эдвард намайг зөөлхнөөр сандал дээр суулган Карлаил өөртөө сандал татан

суув. Тэр шууд л ажилдаа орсон юм.

Эдвард амьсгаагаа барьсан хэвээр намайг манан зогсож байлаа.

“Эдвард, чи явж болно оо,” би санаа алдан түүнд хэлэв.

“Би тэвчиж чадна аа,” тэр зөрөн хэлсэн ч тэрээр эрүүгээ байдгаар нь чангалан

цангаагаа удирдахыг оролдож байсан юм. Бусдаасаа ч илүү түүнд нөлөөлж байсан

миний цусны үнэр түүний нүдийг харлан шатахад хүргэж байлаа.

“Чи баатар болох гээд хэрэггүй ээ,” би хэллээ. “Карлаил чамгүйгээр намайг боогоод

янзалчихна. Чи гарж цэвэр агаар амьсгалсан нь дээр.”

Миний гар Карлаилийн хийж байгаа юманд хорсон өвдөхөд би навтасхийлээ.

“Би явахгүй ээ,” тэр мөн л дахин зөрөв.

“Ийм мазохист байгаад хэрэг байна уу?” би бувтналаа.

Карлаил үг дуугүй суусангүй. “Эдвард, чи Жасперийг хэт хол явахаас нь өмнө

зогсоосон нь дээр байх. Тэр өөртөө уурласан нь мэдээж. Чамаас өөр хүний үгэнд

орохгүй л болов уу.”

“Тийм шүү,” би түүнтэй санаа нийллээ. “Явж Жасперийг ол.”

Бид хоёрыг нийлэн түүнийг хөөхөд Эдвардийн нүд нь нарийссан ч тэр үг дуугүй

толгойгоо дохин арын хаалгаар гүйн гарав. Намайг хуруугаа зүссэнээс хойш түүнийг

ширхэг амьсгаа аваагүй гэдэгт би итгэлтэй байлаа.

Миний гар хуруунаасаа авхуулан мэдрэмжээ алдаж эхлэж байлаа. Хатган өвдөхийг нь

болиулсан ч энэ нь надад миний зүсэлтийг сануулсан юм. Би Карлаилийн гарынх нь

хийж байгаа юманд анхаарлаа төвлөрүүлэхгүйн тулд түүний царай луу харан суув. Тэр

миний гарыг янзлан суух зуур түүний шаргал үс нь гал тогооны гэрэлд гялтганан

Page 30: New moon

харагдана. Цусны үнэрээс болж гэдэс маань эвгүй болж байсан ч би энэ удаад ухаан

санаагаа алдахаас татагалзаж байлаа. Нялх хүүхэд шиг өвдвөл хэнд ч хэрэггүй.

Удалгүй Алисийн бууж өгөн өрөөнөөс гүйн гарах харагдлаа. Тэрээр над руу уучилалт

хүссэн харцаар харан бага зэрэг инээмсэглээд гал тогооны хаалгаар алга болсон юм.

“Ингээд л бүгд гарчихлаа,” би санаа алдан хэллээ. “Би ч өрөөг яаж хоослохоо сайн

мэддэг бололтой.”

“Чиний буруу биш ээ,” Карлаил инээд алдан хэлэв. “Хэнд ч тохиолдож болох хэрэг

шүү дээ.”

“Болно л доо,” би давтав. “Гэхдээ ихэвчлэн надад л болдог юм.”

Тэр дахин инээд алдлаа.

Түүний гайхалтайгаар тайван байх чадвар нь бусдын гаргасан үйлдлүүдтэй

харьцуулашгүй тэс өөр байсан юм. Түүний царайн дээр ганц ч эвгүйрхсний баталгаа

харагдсангүй. Тэрээр хурдан бөгөөд эвлэгхэн хөдөлгөөнөөр ажлаа хийж байлаа.

Өрөөнд бид хоёрын амьсгалах чимээнээс өөр зөвхөн миний шархан дахь шилний унах

чимээ сонсдож байв. Плинк, плинк, плинк...

“Та яаж ингэж чаддаг юм бэ?” би шаардав. “Алис, Эзмэ хоёр хүртэл...” би дуусгаж

чадалгүй толгойгоо сэгсрэн суув. Бусад нь ч гэсэн Карлаилийн адил хүний цусаар

хооллохоо больсон ч Карлаил л ганцаараа хүний цусны үнэрийг тэсвэрлэж гарч чаддаг

байлаа. Энэ бүхэн түүний харуулж байгаагаас илүү хэцүү гэдэг илт байсан юм.

“Олон жилийн дадлага туршлага,” тэр надад хэллээ. “Би бодоо бараг үнэрийг нь ч

анзаардаггүй.”

“Хэрвээ та эмнэлгээс удаан хугацаагаар амралт аваад буцаад очвол илүү хэцүү байх

болов уу? Юу гэж бодож байна?”

“Магадгүй л юм.” Тэр мөрөө хавчсан ч гар нь хийж байгаа юмаа үргэлжлүүлсээр байв.

Page 31: New moon

“Гэвч би хэзээ ч амралт авах талаар бодож байгаагүй юм байна.” Тэр над руу

гайхалтайгаар инээмсэглэлээ. “Хийдэг ажилдаа дэндүү дуртай гэх үү дээ.”

Плинк, плинк, плинк. Миний шарханд ийм их шил байгаад би өөрөө ч гайхширч байсан

юм. Би хэмжээг шалгахын тулд бөөгнөрч буй шил рүү харахыг хүсэж байсан ч харвал

бөөлжиж магадгүй гэдгээ сайн мэдэж байлаа.

“Та яг юунд нь дуртай юм бэ?” би гайхан асуув. Надад энэ бүхэн их сонин санагдаж

байсан юм. Одоо байгаа энэ зэрэгтээ хүрэхийн тулд түүний туулан гарсан тэр их

зовлон зүдгүүр гээд л...Тэгээд ч би түүнийг яриулахыг хүсэж байлаа. Түүнтэй ярилцах

нь миний анхаарлыг цуснаас сарниулж байсан юм.

Түүний бараан нүд нь тайван мөн бодлогоширсон харагдав. “Хмм. Юунд нь дуртай вэ

гэвэл...миний илүү чадварууд байгаагүй бол үхэх байсан хүнийг аврахад их гоё

санагддаг. Миний хийж чаддаг зүйлүүдээс болж зарим хүмүүс сайхан амьдарч байгааг

мэдэх сайхан санагддаг гэх үү дээ. Миний үнэртэх чадвар хүртэл заримдаа хүмүүсийг

оношлоход их тус болдог шүү,” тэр хагас инээмсэглэн хэллээ.

Тэр миний шарханд дахин шил хайж эхлэхэд би түүний хэлснийг эргэцүүлж эхлэв.

Дараа нь тэр цүнхээ уудлан өөр багаж хайж эхлэхэд би толгойндоо зүү, утас

төсөөлөхгүй байхыг оролдлоо.

“Та өөрийнхөө буруугүй юманд гэмээ цайруулах гэж их хичээдэг юм шиг ээ,” би

гарныхаа арьсанд нэгэн чангаах шинэ мэдрэмж мэдргэдэж эхлэхэд хэлэв. “Юу гэхгээд

байна вэ гэвэл та энэ бүхнийг хүсээгүй шүү дээ. Та ийм амьдрал сонгоогүй учир таны

ингэж сайн байхын төлөө хичээх шударга биш юм шиг санагдаж байна.”

“Би яг ч гэмээ цайруулахыг оролдож байгаа гэж хэлж болохгүй,” тэр бага зэрэг зөрөн

хэллээ. “Амьдралд тохиолддог бусад зүйлстэй л адил би өөрт өгөгдсөн зүйлтэйгээ

эвлэрэх хэрэг гарсан.”

“Та их амархан сонсогдуулах юм аа.”

Page 32: New moon

Тэр миний гарыг дахин нэг харав. “Болчихлоо,” гэж тэр хэлэнгээ илүү гарсан утсыг

хайчлан авлаа. Дараа нь тэр сиропны өнгөтэй шингэнд дүрсэн хөвөнгөөр миний

шархыг арчиж өгөв. Сиропны үнэр ч мөн адил толгой сонин болгож байлаа.

“Анхандаа, гэхдээ,” би түүнийг миний гаран дээр лент наан өгөх зуур үргэлжлүүлээ.

“Та яагаад мэдээжийн замаас өөр замыг сонгосон юм бэ?”

Тэр бага зэрэг инээмсэглэлээ. “Чамд Эдвард хэлээгүй юм уу?”

“Хэлсэн. Гэхдээ би танийг тэр үед юу бодож байсныг мэдмээр байна....”

Түүний царай нь гэнэт нухацтай болон тэрээр бодвол надтай адил юмны талаар бодож

байсан байх. Би өөрийгөө хувирсныхаа дараа юу гэж бодохоо төсөөлөх гэж оролдож

байсан юм.

“Чи манай эцгийг номлогч байсныг мэднэ, тийм үү?” тэр ширээг цэвэрлэн бүгдийг

нойтон алчуураар дахин дахин арчингаа хэллээ. Спиртний үнэр миний толгойг бага

зэрэг эдгээж өгсөн юм. “Түүний ертөнцийн талаарх хатуу үзэл бодолд би хувирахаасаа

ч өмнө эргэлзэж эхлэсэн байсан юм.” Карлаил бүх шил болон нойтон даавуунуудаа

тусад нь нэг кристал саван хийж тавив. Би түүнийг шүдэнз гарган ирж зурахад хүртэл

юу хийгээд байгааг нь ойлгохгүй байлаа. Дараа нь тэр шүдэнзийг спирттэй даавуунууд

дээр шидэн хийхэд гэнэт бүрэлзэн ассан гал намайг цочроож орхисон юм.

“Уучилаарай,” тэр гуйн хэлэв. “Ингээд болчих байх...Тэгэхээр би эцгийнхээ шүтлэгт

итгэдэггүй байсан гэх үү дээ. Гэвч төрснөөсөө хойших бараг дөрвөн зуугаад жилдээ би

хэзээ ч Бурханг байдаг эсэх талаар эргэлзэж байгаагүй. Толинд буух өөрийн минь төрх

хүртэл.”

Би гэнэтийн сэдвийн өөрчлөлтөнд цочирдсоноо нуухын тулд гарныхаа боолтыг ажиж

буй мэт жүжиглэлээ. Би түүний өгөх шалтгаанууд дунд шашин шүтлэг байна гэж хэзээ

ч бодоогүй юм. Миний өөрийн амьдрал нилэнхүүдээ шашин шүтлэгээс холуур байдаг.

Чарли эцэг эхээсээ болж өөрийгөө Лүтеран хэмээн бодох дуртай ч тэрээр бүтэнсайн

өдөр голын хажууд загасчилж шүтдэг. Реней заримдаа сүмд очиж туршдаг ч түүний

бусад сонирхлууд болох теннис, баримал, ёога, Франц хэл зэрэгтэй адилхан тэр уйдан

Page 33: New moon

хаядаг юм.

“Цус сорогчийн ийнхүү хэлж байгаа их сонин сонсогдож байгаа байх.” Би тэдний энэ

үгийг хэт энгийнээр хэлэх болгонд цочирддогийг мэдэн тэр инээмсэглэлээ. “Гэвч би

бидний амьдралд хүртэл утга учир байгаа гэж итгэх дуртай. Мэдээж хэт мөрөөдсөн

хэрэг болох л байх,” тэр үргэлжлүүлэв. “Бид хэдийнээ энэ амьдралд хараагдсан ч би

сайн үйл хийхийг оролдсондоо ядаж жоохон ч гэсэн магтаал сонсох болов уу гэж

найддаг юм.”

“Наадах чинь хэт мөрөөдсөн сонсогдохгүй л байна,” би бувтналаа. Би Карлаилийн

түүхийг сонсоод түүнийг гайхшран бишрэхгүй хүн юм уу Бурхан байна гэдэгт

итгэхгүй байв. Харин миний хувьд бол диваажин гэдэг заавал Эдвардийг хамруулсан

байх ёстой. “Бусад нь ч гэсэн надтай санал нийлнэ гэж бодож байна.”

“Үнэнийг хэлэхэд, чи надтай санаа нийлсэн анхных нь шүү.”

“Тэд нар таньд итгэдэггүй гэж үү?” би нэг хүний талаар тусгайлан бодонгоо асуулаа.

Карлаил бас л миний бодож байгаа юмыг тааж орхив. “Эдвард надтай зарим тал дээр л

санаа нийлдэг. Бурхан, диваажин гэж байдаг...бас там ч гэж байдаг. Гэвч тэр бидний

төрөлд дараах амьдрал байдаг гэдэгт итгэдэггүй.” Карлаилийн аяархнаар хэлэн гадаах

харанхуй руу ширтэн зогсов. “Юу гэхээр, тэр биднийг зүрх сэтгэлээ алдсан гэж

боддог.”

Би гэнэт Эдвардийн өнөөдөр надад хэлсэн үгийн талаар бодож эхлэлээ: үхэхийг

хүсээгүй бол – үхдэг ч юм уу үгүй ч юм уу. Миний толгойнд яг л гэрэл асаж буй мэт

болов.

“Наадах чинь асуудал байх нь,” би таамаглав. “Түүний намайг хувиргахгүй гээд байгаа

шалтгаан.”

Карлаил аяархнаар ярьж эхлэлээ. “Би өөрийнхөө...хүү рүү харан, түүний хүч, түүний

сайхан сэтгэл, түүнээс цацрах гэрлийг харан улам ч их найдлага төрдөг. Яаж Эдвард

шиг хүнд дараагийн амьдрал гэж байхгүй байх юм бэ?”

Page 34: New moon

Би санаа нийлэн нухацтайгаар толгойгоо дохилоо.

“Гэвч хэрвээ чи түүнтэй адил бодолтой байсан бол...” Тэр над руу чухал харав. “Чи

хэрэв түүнтэй санал нийлж байсан бол...чи түүний зүрх сэтгэлийг нь булааж чадна гэж

үү?”

Түүний ийнхүү асуусан нь намайг хэлэх үггүй болгон орхисон юм. Хэрвээ тэр надаас

Эдвардийн төлөө сэтгэл зүрхээ өгч чадах уу гэж хэлсэн бол миний хариулт мэдээж

байх байсан. Харин би Эдвардийн зүрх сэтгэлийг булааж чадна гэж үү? Би уруулаа

чангалан суув. Шударга биш юм.

“Одоо ойлгосон уу?”

Би зөрүүдлэн толгойгоо сэгсэрлээ.

Карлаил санаа алдав.

“Миний сонголт ш дээ,” би бууж өгөлгүй зөрлөө.

“Түүнийх ч бас мөн.” Тэр намайг үг хэлэх гэж байгааг харан зогсоохоор нэг гараа

өргөв. “Тэр чамд тийм юм хийх хариуцлагыг үүрэх болно шүү дээ.”

“Тэр ганцаараа чаддаг нь биш ш дээ.” Би Карлаил руу харав.

Тэр уур амьсгалыг хөнгөлөн инээд алдлаа. “Үгүй шүү! Чи наадхаа түүнтэй л шийдэх

болж дээ.” Гэвч тэр гэнэт санаа алдав. “Энэ миний эргэлздэг зүйлүүдийн нэг. Би

заримдаа өөрийнхөө хийж чадах бүгдийг хийсэн гэж бодох дуртай ч заримдаа би

тэднийг энэ амьдралд хүчээр авчирчихсан юм шиг санагддаг юм. Ийм амьдралд

тэднийг хараах зөв байсан уу? Би хэзээ ч шийдэж чадахгүй.”

Би үг дуугаралгүй хэрвээ Карлаил ганцаардлаасаа болж Эдвардийг хувиргаагүй байсан

бол хэмээн бодон...шууд л дотор зарсхийв.

“Эдвардийн эх миний шийдвэрийг гаргаж өгсөн юм.” Карлаилийн хоолой бараг л

Page 35: New moon

шивнээ мэт аяар байлаа. Тэр харлан харагдах цонхоор ширтэн зогсов.

“Түүний эх ий?” Би Эдвардаас түүний эцэг эхийн талаар асуух болгонд тэр тэднийг их

дээр үед нас барсан тул сайн санахгүй байгаа хэмээн хэлдэг байсан. Карлаил тэдэнтэй

удаан харьцаагүй ч мэдээж түүний ой санамж маш хурц байх нь ойлгомжтой.

“Тийм ээ. Түүний нэр нь Элизабет байсан. Элизабет Мейсин. Түүний эцэг болох том

Эдвард эмнэлэгт ирээд дахиж сэрээгүй. Тэр инфлүензагийн эхний дайралтанд

өртөгдөж нас барсан юм. Гэвч Элизабет бол бараг төгсгөл хүртэл сэрүүн байсан.

Эдвард түүнтэй маш адилхан – түүний үс нь бас яг адил бронз туяатай байснаас гадна

тэдний нүд яг адил өнгийн ногоон байж билээ.”

“Түүний нүд нь ногоон байсан хэрэг үү?” би төсөөлөхийг оролдон асуулаа.

“Тийм ээ...” Карлаилийн харц нь зуун жилийн өмнөх тэр мөчид очсон харагдав.

“Элизабет хүүгийнхээ төлөө ихэд санаа зовдог байсан. Тэр өөрийгөө өвтгөн байж

хүүгээ асарч эмчилдэг байсан. Би Эдвардийг түрүүлж явна гэж бодож байсан юм. Гэвч

эцэст нь түүний эх маш түргэн муудсан. Дөнгөж нар жаргаад байсан тул би бусад эмч

нарыг гэрт нь хариулахын тулд эмнэлэг дээр ирээд байсан юм. Тэр үед жүжиглэх их

хэцүү байдаг байж билээ – хийх юм зөндөө байснаас гадна надад амрах ямар ч

шаардлага байгаагүй. Би гэрлүүгээ харин харанхуйд нуугдаж, унтаж буй мэт жүжиглэх

хичнээн их дургүй байсан гээч.

“Би хамгийн түрүүнд Элизабет тэр хоёр дээр очсон. Дотноссон байсан гэх үү дээ – энэ

нь цус сорогчдын хувьд бол маш буруу юм гэдгийг чи ойлгох хэрэгтэй. Би түүнийг

гэнэт муудсныг шууд олж харсан юм. Тэрээр айхтар халуурч байснаас гадна бие нь

өвчнийг сөрөх чадвагүй болсон байсан.

“Гэвч тэр орноосоо над руу дээш муухай харан хэвтэхдээ тийм ч хэврэг харагдаагүй

шүү.

“‘Түүнийг авар,’ тэр надад сөөнгө хоолойгоор удирдан хэлсэн юм.

“‘Би чадах бүхнээ хийх болно оо,’ би түүний гарыг барин хэлсэн. Тэр хэт халуурч

байсан тул миний гарыг хичнээн хүйтэн байсныг мэдрээ ч үгүй байх. Түүнд бүх юм

Page 36: New moon

хүйтэн санагдсан байлгүй.

“‘Заавал шүү,’ тэр миний гарнаас ер бусын хүчтэйгээр чангайн хэлсэн юм. Түүний нүд

нь хатуу, яг л емералд чулуу шиг. ‘Чи өөрийнхөө хийж чадах бүхнээ хийх хэрэгтэй.

Бусдын хийж чаддаггүй юмыг чи хийж хүүг минь аврах хэрэгтэй.’

“Түүний тэгж хэлсэн нь намайг айлгаж орхисон юм. Түүнийг над руу тэрхүү хурц

нүдээрээ харахад би тэр мөчид түүнийг миний нууцыг олж мэдсэн гэдэгт бүрэн итгэж

байсан. Тэр үед түүний бие нь бүр их муудан тэр ахиж сэрээгүй юм. Тэр надад хүсэлт

гаргасныхаа дараах цагийн дотор өөд болсон.

“Би арваад жил өөртөө хамтрагч бүтээх талаар бодож байсан. Миний жинхэнэ төрхийг

мэдэх ганц л амьтан. Гэвч би өөрийгөө ятгаж чадаагүй байсан юм. Надад хийсэнтэй

адил би өөр хүнд тийм юм хийхийг хүсэхгүй байсан.

“Эдвард тэр орон дээр үхэхийн даваан дээр хэвтсээр...Түүнд дахин хэдхэн цаг дутуу

байсан нь илт байсан юм. Түүний хажууд хэвтэж байсан эх нь өөд болсон хэдий ч бас

амар амгалан харагдаагүй.”

Карлаил зуун жил өнгөрсөн ч мартагдаагүй тэр мөчийг бодон зогсож байлаа. Түүнийг

ярих зуур, надад ч бас тэр эмнэлгийн үхэлтэй уур амьсгал, шаналал гээд л тэр бүхэн

мэдрэгдэж эхлэв. Эдвардийн халууран үхэлтэй хором тутам ойртох...миний дотор

арзайгаад явчихав.

“Элизабетийн хэлсэн үг миний толгойн дотор цуурайтаж байсан юм. Тэр намайг юу

хийж чаддагийг яаж мэдсэн юм болоо? Хэн нэгэн үнэхээр хүүгийнхээ төлөө тийм юм

хүснэ гэж үү?

“Би Эдвард луу хараад түүний бүх өвчин зовлонгийн цаанаас түүний үзэсгэлэнг олж

харсан юм. Түүний царайг хараад л шууд сайхан, ариун сэтгэлийг нь тааж болохоор.

Би өөрийн хүүгээ л тийм царайтай байлгахыг хүсэх байсан байх.

“Би тэр үед гэнэтийн шийдвэр гаргасан юм. Би эхлээд түүний эхийг моорг рүү түрэн

авч явж ирчихээд дараа нь түүнийг авч явсан. Хэн ч түүнийг амьсгалж байгааг

Page 37: New moon

анзаараагүй. Өвчтөн болгоныг анхаарах завтай эмч байгаагүй юм. Би түүнийг арын

хаалгаар аван гарч байшингуудын дээврүүдээр өргөн гэртээ аваачсан юм.

“Би яг юу хийх ёстойгоо мэдэхгүй байсан учир би өөрт үлдсэн соривнуудаа түүний

биен дээр гаргахыг хичээсэн юм. Би дараа нь ингэсэндээ харамссан шүү. Хэрэгтэйгээс

илүү их хазсан байсан байна лээ.

“Гэвч би хэзээ ч түүнийг хувиргасандаа харамсаагүй.” Тэр одоо цагт иргэн ирээд

толгойгоо сэгсрэн над руу инээмсэглэлээ. “Би чамайг гэрт чинь хүргэсэн нь дээр байх.”

“Би хүргээд өгчихье,” Эдвард гэнэт хэлэв. Тэр харанхуй зочны өрөөнөөс алхан ирж

байлаа. Түүний царайг уншихын аргагүй байсан ч тэр нэг юм нуух гэж оролдож байгаа

нь илт байсан юм. Миний дотор гэнэт эвгүйрхэж эхлэлээ.

“Карлаил намайг аваад явчихна аа,” би хэлэв. Би доошоо хуучин цэнхэр өнгөтэй

байсан цус болсон даавуун цамц руугаа харав. Миний баруун мөр ягаан өнгөөр

бүрхэгдсэн харагдана.

“Би зүгээр ээ.” Эдвардийн хоолойны өнгөнд ямар ч сэтгэл хөдлөл мэдрэгдсэнгүй. “Чи

угаасаа хувцсаа солих хэрэгтэй байх. Чарли чамайг ийм байдалтай харвал харваж

магадгүй шүү. Би Алисд хувцас аваад ир гээд хэлчихье.” Тэр дахин гал тогооноос гарч

одов.

Би Карлаил руу санаа зовон харлаа. “Тэр их ууртай байгаа бололтой.”

“Тийм байна,” Карлаил санал нийлэв. “Өнөөдрийн болсон явдал бол яг түүний хамгийн

их айдаг зүйлсийн нэг. Бид нарын юу гэдгээс болж чи аюулд өртөх.”

“Түүний буруу биш ш дээ.”

“Чинийх ч бас биш.”

Би түүний гайхалтай, ухаан суусан харцнаас бултлаа. Би энэнтэй санаа нийлж

чадахгүй.

Page 38: New moon

Карлаил надад гараа өгөн намайг татан босголоо. Би түүнийг зочны өрөө рүү даган

алхав. Эзмэ ирчихсэн миний унасан хэсгийг хлорминоор арчиж байсан юм.

“Эзмэ, би хийчихье.” Миний нүүр улайх өөрт минь мэдрэгдлээ.

“Би аль хэдийн дуусчихлаа.” Тэр над руу инээмсэглэн харав. “Бие чинь яаж байна?”

“Би зүгээр ээ,” би түүнд хэлэв. “Карлаил миний мэдэх бүх эмч нараас хамгийн хурдан

оёо тавьдаг нь байлаа.”

Тэд хоёулаа хэсэг инээв.

Алис, Эдвард хоёр арын хаалгаар дахин орж ирлээ. Алис над дээр яаран ирж, харин

Эдвард хүйтэн царайлан хойно үлдэв.

“Явъя,” Алис надад хандан хэллээ. “Би чамд аймшгийн кинон дээр гардаггүй хувцас

олж өгье.”

Тэр миний өмсөж байсан цамцтай төстэй цамц Эзмэгийн хувцаснуудаас олж өглөө. Би

Чарлиг анзаарахгүй гэдэгт итгэлтэй байсан юм. Цамцаа солиод үзэхэд миний гарны

цагаан боолт тийм ч сүртэй харагдахаа болив. Чарли намайг боолттой байхыг хараад

хэзээ ч гайхдаггүй.

“Алис,” би бид хоёрыг хаалгаар гарах зуур шивнэлээ.

“За?” тэр ч мөн адил аяар хоолойгоор хариулан над руу гайхсан шинжтэй харав.

“Тэр дажгүй юу?” Би шивнэх хэрэгтэй эсэхээ бодлоо. Бид хоёр дээд давхарт байсан ч

гэсэн магадгүй тэр бид хоёрыг сонсож байгаа ч юм бил үү.

Түүний нүүр нь хөшлөө. “Сайн мэдэхгүй юм.”

“Жаспер яаж байна?”

Page 39: New moon

Тэр санаа алдав. “Тэр өөртөө их уурласан байгаа. Түүний хувьд энэ бүхэн маш хэцүү

байгаа бас тэр өөрийгөө сул дорой гэж харагдуулах дургүй.”

“Түүний буруу биш ээ. Чи түүнд намайг уурлаагүй гээд дамжуулж өгнө биз?”

“Мэдээж.”

Эдвард намайг үүдний дэргэд хүлээн зогсож байлаа. Намайг буун очиход тэр үг дуугүй

хаалгыг онгойлгон барив.

“Юмаа мартваа!” намайг Эдвард луу болгоомжлон алхах зуур Алис хойноос орлив. Тэр

хоёр хайрцагтай бэлэг болон төгөлдөр хуур доор орсон байсан миний камерийг надад

авчран өглөө. “Онгойлгож үзчихээд дараа нь баярлалаа гэж хэлээрэй.”

Эзмэ Карлаил хоёр хоёулаа аяархнаар салах ёс гүйцэтгэв. Би тэднийг надтай адил

сонин авирлаж байсан хүү рүүгээ олон дахин шагайхыг анзаарлаа.

Гадаа гарах сайхан байлаа. Эдвард миний хажууд үг дуугүй даган надад машиныхаа

урд талын хаалгыг онгойлгож өгөхөд би ч үг дуугүй сууж орхив.

Шинээр нэмэгдсэн радио дээр маш том улаан бантик зүүсэн байсныг нь би татан авч

газар шидлээ. Эдвард суудал дээрээ суухад би өнөөх бантикыг хөлөөрөө суудалныхаа

бүр доогуур өшиглөв.

Тэр радио руу ч харалгүй, над руу ч харалгүй машинаа асаалаа. Бид хоёрын хэн нь ч

радиогоо асаахыг оролдоогүй бөгөөд анир чимээгүй байдал улам эвгүй болж эхлэв. Тэр

харанхуй замаар хэт хурдан давхиж байлаа.

Түүний үг дуугүй байдал намайг галзууруулах шахаж байсан юм.

“Ямар нэгэн юм хэлээч,” би эцэст нь түүнээс гуйв.

“Чи намайг юу хэлүүлмээр байна?” тэр хөндий хоолойгоор хариуллаа.

Би түүний хоолойны өнгөнд навтасхийв. “Намайг уучилсан гээд хэлчих.”

Page 40: New moon

Энэ нь түүний царайг амьлуулсан юм – бүр уурлуулж орхисон юм. “Чамайг өршөөх

ий? Юу хийсэн гэж?”

“Хэрвээ би болгоомжтой байсан бол ийм юм болохгүй байх байсан ш дээ.”

“Белла, чи өөрийгөө цаасанд урсан – ингэлээ гээд үхэх ял авах албагүй ш дээ.”

“Тэгсэн ч гэсэн миний буруу.”

Миний энэ үг түүнийг бүр их уурлуулж орхив. Түүний амнаас үгс урсаж эхлэлээ.

“Чиний буруу гэсэн үү? Белла, чи өөрийгөө Маик Нютонгийн гэрт Анжела, Жэсс

хоёрын дэргэд зүссэн бол, болж болох хамгийн муу зүйл юу байх байсан гэж?

Магадгүй тэд чамд лент олж өгч чадахгүй байх байсан. Хэрвээ чи өөрөө шилэн

тавагнууд дээр унасан бол юу болох байсан гэж? Түргэний өрөө лүү явж байхдаа

машиныхаа суудлыг л цус болгох байсан байх. Чамайг оёогоо хийлгэж байх зуур Маик

Нютон чиний гарыг бариад л сууж байх байсан. Мөн тэнд байх зуураа чамайг алчихгүй

юмсан гэж лав бодохгүй байх байсан. Битгий энэ бүхнийг өөрийнхөө буруу болгох

гээд бай. Тэгээд байвал би өөртөө л илүү уурлах болно.”

“Хүүе ээ, Маик Нютон яаж байгаад энэ ярианд ороод ирэв,” би түүнээс шаардлаа.

“Маик Нютон яагаад гэнэт ороод ирэвээ гэвэл Маик Нютон надаас илүү чамтай

зохицно. Ядаж л чамд аюул тулгаруулахгүй байх,” тэр архиран хэлэв.

“Би Маик Нютонтэй байснаас үхсэн нь дээр,” би зөрлөө. “Би чамаас өөр хүнтэй

баймааргүй байна.”

“Битгий сонин юм яриад бай, гуйя.”

“Тэгвэл чи ч гэсэн битгий сонин юм яриад бай.”

Тэр үг дуугүй цонхоор муухай харан суув.

Page 41: New moon

Би энэ үдшийн уур амьсгалийг аврах юм хэлэхийг оролдон суулаа. Бид хоёрыг

байшингийн урд ирэн зогсоход хүртэл би юм бодож олоогүй л байсан юм.

Тэр машинаа унтраасан ч рульнээсээ гараа салгасангүй.

“Чи өнөөдөр үлдэхгүй юм уу?” би асуулаа.

“Би гэртээ харьсан нь дээр байх.”

Түүнийг ганцаараа яван хаа нэгэн газар уйтгарлан суух миний хүсэж байсан сүүлийн

юм байсан юм.

“Миний төрсөн өдөр ш дээ,” би гуйв.

“Чи аль нэгийг нь сонгох хэрэгтэй – нэг бол чи хүмүүсийг чиний төрсөн өдрийг

мартахыг хүсэж байгаа, аль эсрэгийг нь хүсэж байгаа. Нэгийг нь л сонго.” Тэр

нухацтайгаар хэлсэн ч өмнөх шигээ ширүүн биш байсан тул би бага зэрэг сэтгэл амран

санаа алдлаа.

“За за. Би чамайг миний төрсөн өдөр гэдгийг битгий мартаасай гэж хүсэж байна. Дээр

уулзая.”

Би үсрэн буугаад бэлэгнүүд рүүгээ гараа сунгатал тэр хөмсгөө зангидлаа.

“Чи наадуулаа аваад хэрэггүй ээ.”

“Би авмаар байна ш дээ,” би автоматаар хариулав.

“Үгүй, чи хүсэхгүй байгаа. Карлаил, Эзмэ хоёр мөнгөөр худалдаж авсан ш дээ.”

“Би гайгүй ээ.” Би эв хавгүй гэхч нь бэлэгнүүдийг гэмтээгүй гарынхаа доогуур хийн

барив. Нэг секунд ч хүрэхгүй хугацаанд тэр миний хажууд зогсож байлаа.

“Би бариад явчихъя,” тэр надаас авангаа хэлэв. “Өрөөнд чинь уулзая.”

Page 42: New moon

Би инээмсэглэлээ. “Баярлалаа.”

“Төрсөн өдрийн мэнд хүргэе,” тэр санаа алдан хэлж намайг түрхэн зуур үнсэхээр

тонгойв.

Би үнсэлтийг уртасгахыг хүсэн өлмий дээрээ зогстол тэр над руу өнөөх гайхалтай

муруй инээмсэглэлээрээ инээмсэглэн харанхуй руу алга боллоо.

Би урд хаалгаар оруутаа зурагтаар гарах тоглолтын дууг сонссон юм. Одоо хүртэл

дуусаагүй бололтой.

“Белл?” Чарли дуудав.

“Сайн уу, аав,” би булангаар тойрох зуураа хэлэв. Би гараа нуухын тулд биендээ наан

явахад тэр хэмжээний даралт хүртэл гарыг минь хорсогож байлаа. Мэдээ алдуулагчийн

үйлчилгээ гарч байгаа бололтой.

“Ямар байв даа?” Чарли буйдан дээр бүтэн биеэрээ хэвтэн үзэж байлаа. Түүний үснээс

үлдсэн хэдэн ширхэг нь нэг талдаа налчийсан харагдана.

“Алис арай л хэтрүүлсэн байна лээ. Цэцэг, бялуу, лаа, бэлэг гээд л...”

“Чамд юу өгч байна?”

“Машинд маань шинэ радио суулгаж өгсөн.” Мөн задлаагүй хэдэн бэлэг, би дотроо

бодов.

“Хөөх.”

“Харин тх,” би санаа нийллээ. “За за, унтлаа шүү.”

“Өглөө уулзая.”

Би түүн рүү гараа даллав. “Тэгье. Сайхан амраарай.”

Page 43: New moon

“Гар чинь яачихаа вэ?”

Би улайн өөрийгөө дотроо хараан зүхлээ. “Би тээглээд уначихсан юм аа. Зүгээр

зүгээр.”

“Белла минь дээ,” тэр толгойгоо сэгсрэн санаа алдав.

“Сайхан амраарай, аав.”

Би угаалгын өрөө лүү яаран очиж саяхан шинээр авсан унтлаганы хувцсаа олон

өмслөө. Хосолсон майк, даавуун өмд хоёрыг би иймэрхүү өдрүүдэд зориулан авсан

байсан юм. Хуучин нүхтэй биеийн тамирын өмдөө сольсон нь яамай даа. Өмсөх зуур

өмд маань оёоноос минь бага зэрэг татахад би зовиурласандаа навтасхийлээ. Дараа нь

би нүүрээ нэг гараараа угааж, шүдэээ угаачихаад өрөө рүүгээ гүйв.

Тэр миний орны голд суун нэг бэлгийг маань хуруугаараа оролдож байлаа.

“Сайн уу,” тэр хэлэв. Түүний уйтгарлаж байгаа нь илт байсан юм.

Би ор луугаа очин бэлгүүдээ холдуулаад түүний өвөр дээр нь суув.

“Сайн уу.” Би түүний чулуун цээжийг улам ихээр налан суулаа. “Одоо бэлгүүдээ

онгойлгож болох уу?”

“Яагаад гэнэт ингэж аашлах болов?” тэр гайхав.

“Сониуч зан хөдлөөд л.”

Би Карлаил Эзмэ хоёрын өгсөн бэлэг болох урт улааныг нь сонгон авлаа.

“Би,” тэр санал болгов. Тэр бэлгийг миний гарнаас аван нэг хурдан хөдөлгөөнөөр

задлаж орхив. Дараа нь тэр надад цагаан дөрвөлжин хайрцгыг буцаан өглөө.

Page 44: New moon

“Би тагийг нь өөрөө авж чадна гэдэгт итгэлтэй байна уу?” би түүнээс ёжлон асуухад

тэр сонсоогүй царайлав.

Саван дотор дээрээ маш их бичигтэй зузаан цаас байв. Надад юу гэдгийг нь таахад

хэдэн хором хэрэг болсон юм.

“Хоёулаа Жэйксонвилл руу явж байгаа юм уу?” Би Эдвард бид хоёрт зориулсан

онгоцны тасалбарыг харан гэнэт баясаж эхлэлээ.

“Тхх.”

“Ямар гоё юм бэ? Реней ч баярлана даа. Чи гэхдээ дургүйцахгүй биз? Нартай болохоор

өдөржин гэрт байх шаардлага гарах байх.”

“Зүгээрээ, би дургүйцахгүй,” тэр хэлэн хөмсгөө зангидлаа. “Чамайг бэлэг авчихаад

ингэж баярлана гэдгийг мэдэж байсан бол, энэ бэлгийг Карлаил Эзмэ хоёрын өмнө

чамаар онгойлгуулдаг байж. Чамайг ч дургүйцна гэж бодож байсан шүү.”

“Мэдээж хэт том бэлэг ч гэсэн чамтай хамт явах болохоор гоё байна.”

Тэр инээд алдлаа. “Би чиний бэлгийг мөнгөөр авдаг байж. Чамайг ийм зан авир гаргах

чадвартай гэж ёстой мэдсэнгүй.”

Би тасалбаруудыг хажуудаа тавин түүний бэлэг рүү гараа сунгалаа. Тэр дахин надаас

авч онгойлгож өгсөн юм.

Тэр надад өнгөгүй саванд хийсэн хар өнгийн СД өглөө.

“Юу юм?” би асуув.

Тэр юу ч хэлэлгүй СДг орны хажуудах СД тоглуулагчинд хийж товчлуурыг нь дарав.

Өрөөнд хөгжим дүүрч эхлэлээ.

Би гайхширсандаа болоод үг ч хэлж чадсангүй. Түүнийг намайг юм хэлэхийг хүлээж

Page 45: New moon

байгааг мэдэж байсан ч юу ч хийж чадахгүй байлаа. Нүднээс нулимс унаж эхлэхэд би

нэг ханцуйгаараа арчиж орхив.

“Гар чинь өвдөж байна уу?” тэр санаа зовон асуув.

“Үгүй, гар өвдөөгүй. Үнэхээр гайхалтай, Эдвард. Чи надад энэнээс гоё бэлэг өгч

чадахгүй байх байсан байх. Итгэж ч чадахгүй байна.” Би үргэлжлүүлэн сонсохын тулд

амаа хамхилаа.

Тэр өөрийнхөө зохиосон аянуудаа СДнд хийсэн байсан юм. Хамгийн эхний ая түүний

надад зориулан бичсэн бүүвэйн ая байв.

“Би уул нь чамд тоглож өгье гэж бодоод төгөлдөр хуур авах гэж байснаа чамайг

дургүйцах байх гээд больчихсон.”

“Зөв юм хийж.”

“Гар нь яаж байна?”

“Зүгээр ээ.” Яг үнэндээ бол боолтны доогуур халж эхлэж байлаа. Надад мөс хэрэгтэй

байв. Би түүний гарыг ашиглаж болох байсан ч энэ нь намайг бариад өгөх байсан юм.

“Чамд Таиленол олоод өгье.”

“Надад юу ч хэрэггүй ээ,” би зөрөн хэлсэн ч тэр намайг өврөөсөө буулган хаалга руу

зүглэж эхлэлээ.

“Чарли байгаа ш дээ,” би түүний хойноос шивнэв. Чарли Эдвардийн энд бараг байнга

ирж хонодогийг одоо хүртэл мэдээгүй байгаа. Үнэнийг хэлэхэд тэр мэдвэл шууд

харваж магадгүй байх. Гэвч би түүнийг хуурч байгаадаа тэгэж ч их гэмшихгүй байсан

юм. Бид хоёр ямар болох болохгүй юм хийдэг биш. Эдвардийн бөөн дүрэмнүүд....

“Тэр намайг барихгүй ээ,” Эдвард амлан хаалгаар чимээгүй гарч одон...хаалга

хаагдахаас өмнө буцан орж ирэв. Тэр надад угаалгын өрөөн дэх шилэн стакан, мөн

савтай эмийг авчирсан байлаа.

Page 46: New moon

Би дургүйцалгүй түүний өгсөн эмийг ууж орхив. Гар минь ч өвдөж эхлэж байлаа.

Миний бүүвэйн ая хойно аяархан сонсогдоно.

“Оройтчихлоо,” Эдвард хэлэн намайг нэг гараараа өргөн орон дээр хэвтүүлээд нөгөө

гараараа хөнжил татаж надад нөмрүүлэв. Дараа нь тэр миний хөнжлийг надад бэхлэн

доогуур чихээд өөрөө намайг дааруулахгүйн тулд хөнжил дээр гаран хэвтсэн юм. Тэр

намайг тэврэн хэвтэж байлаа.

Би түүний мөрийг налан баяр баясгалантайгаар санаа алдав.

“Дахиад баярлалаа,” би шивнэв.

“Зүгээр ээ.”

Эхний ая маань дуусаж шинэ ая эхлэхэд би Эзмэгийн дуртай аяыг танилаа. Бид хоёр

хэсэг чимээгүй хэвтэв.

“Чи юу бодож байна?” би шивнэлээ.

Тэр хариулах гэж бага зэрэг удав. “Би зөв буруун талаар бодож байлаа.”

Яагаад ч юм гэнэт эвгүй оргиод явчихав.

“Би өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэнэ гэж шийдсэнийг санаж байна уу?” би түүнийг

саатуулахыг оролдож байгаа минь хэт илт биш байгаа гэж найдан асуулаа.

“Тийн,” тэр болгоомжлон хариулав.

“Тэгээд өнөөдөр миний төрсөн өдөр болохоор би чамд үнсүүлмээр байна.”

“Чи өнөөдөр их шуналтай байх чинь.”

Page 47: New moon

“Тэр ч тийм шүү. Гэхдээ, гуйя, өөрийнхөө хүсээгүй юмыг битгий хийгээрэй, “ би

түүнийг ёжлон нэмлээ.

Тэр инээж байснаа гэнэт санаа алдлаа. “Би хүсэхгүй байгаа юмаа хийхгүй байхыг

бодно оо,” гэж тэр их сонин хоолойгоор хэлэн миний эрүүн доогуур нэг хуруугаа хийж

өөрийнхөө уруулыг минийхд хүргэлээ.

Энэ үнсэлт маань өмнөх үнсэлтүүдтэй л адилхан эхлэсэн юм – Эдвард намайг

өвтгөхгүйн тулд өөрийгөө чангалан харин миний зүрхний цохилт хурдассаар. Гэвч

гэнэт бүх юм өөрчлөгдсөн юм. Түүний уруул гэнэт яарч эхлэн тэрээр сул гараараа

миний үсийг барьж намайг улан ойртуулав. Миний ч мөн гар түүний үсэнд орооцолдон

би түүний хийлгэдэггүй юмнуудыг хийж байсан ч тэр намайг зогсоохыг оролдохгүй

байлаа. Эцэст нь түүний бие нь хөшин чулуу болоход би зогсож чадалгүй өөрийгөө

түүнд наан хэвтсэн юм.

Тэр намайг гараараа бага зэрэг түлхэн холдууллаа.

Би дэрэн дээрээ унаж, амьсгаагаа олохыг оролдов. Түүний саяны үнсэлт надад нэг

юмыг санагдуулж байсан ч би яг юу гэдгийг нь санахгүй байсан юм.

“Уучилаарай,” тэр мөн амьсгаадан хэлэв. “Сая арай л хэтрүүлчихлээ.”

“Би бол дургүйцахүй,” би хэллээ.

Тэр харанхуйд над руу ууртайгаар санаа алдлаа. “Унт даа, Белла.”

“Үгүй ээ, би ахиад үнсүүлмээр байна.”

“Чи миний өөрийгөө удирдах чадварыг их л сайн гэж бодоод байгаа юм шиг байна.”

“Алийг нь чи илүү хүсээд байгаа юм бэ? Миний цус уу, аль эсвэл бие үү?” би түүнээс

хариулт шаарлдлаа.

“Хоёулаа тэнцүү.” Тэр өөрийгөө зогсоож чадалгүй түр зуур инээмсэглэсэн ч

Page 48: New moon

инээмсэглэл нь хурдан алга болсон юм. “Чи өөрийнхөө азыг хэт сориод хэрэггүй шүү.

Одоо унт.”

“За за,” би санаа нийлэн түүнд ойртон хэвтлээ. Өнөөдөр маш урт өдөр байсан тул би

өөрийгөө их ядарсныг мэдрэв. Энэ өдөр маш олон юм болон өнгөрсөн ч яагаад ч юм

сэтгэл минь амрахгүй байлаа. Маргааш өнөөдрөөс ч илүү муухай байх юм шиг. Гэвч би

өөрийгөө тэнэг юм бодож байгааг мэдэж байсан юм. Өнөөдрөөс илүү муухай өдөр

байна гэж үү? Би зүгээр л шоконд орсон байх.

Би түүнд мэдэгдүүлэхгүй байхыг оролдон боолттой гараа түүний мөрөнд наан барихад

түүний минь хүйтэн арьс шууд л өвчнийг нь багасгаж өгөв.

Би түүний үнсэлтийг надад юуг санагдуулж байсныг бараг хагас унтаа байдалтай

байхдаа санасан юм. Тэр намайг түрүү хавар Жэймсийг хөөхөөр явахдаа яг ийм

эрчимтэй үнссэн. Тэр үед бид хоёр хэзээ дахиж уулзах, мөн ер нь уулзах эсэхээ ч

мэдэхгүй байсан шүү дээ. Түүний үнсэлт яагаад ч юм яг тэр үнсэлт шиг шаналалтай

мэдрэгдсэн юм. Би аль хэдийн хар дарж эхлэсэн байсан тул бага зэрэг чичвэсхийн

нойрсож эхлэлээ.

3. Төгсгөл

Өглөө босоход миний бие хачин муухай оргиж байлаа. Олигтой амарч чадсангүй. Гар

шатчих гээд бас дээр нь толгой даагдахгүй болчиж. Эдвардын тайвширсан царай,

духан дээр минь ёс болгож үнсчээд цонхоор шунган одох нь намайг улам дордуулав.

Учир нь намайг нойрсох үеэр харж суухдаа ахиад өнөө зөв буруугийнхаа талаар бодсон

болов уу гэхээс цагийг ухаан мэдрэлгүй өнгөрөөчихсөндөө харамсч байв. Ингэж

түгшин бодох нь толгойд цутгах лугшилтын хэмнэл нэмэгдүүлэх шиг болов.

Эдвард сургууль дээр ердийнхөөрөө хүлээж байсан ч царай нь нэг л бишээ. Ямар нэг

юм харцныхаа гүнд нуугаад байсныг би тааж мэдэж чадаагүй ч намайг түгшээж байв.

Би өнгөрсөн шөнийг сөхөхийг хүссэнгүй, гэхдээ хэрэв зайлсхийвэл улам дордож мэдэх

байв.

Тэр миний машины хаалгыг нээж өглөө.

- Ямаршуу байна даа?

- Дажгүй ээ хэмээн худал хэлээд хаалга хаагдах чимээ толгойд цуурайтан сонсогдоход

Page 49: New moon

дайвалзав.

Бид дуугүйхэн алхалж, тэр надтай зэрэгцэх гэж алхаагаа жижигсгэж байв. Надад асуух

маш их асуулт байсан ч ихэнх нь хүлээгдэх хэрэгтэй болов, учир нь Алис л хариулж

чадахаар: Жаспир өнөө өглөө хэр байв? Намайг явахад юу гэж ярив? Росали юу гэв?

Хамгийн чухал нь одоо түүний ер бусын бүрхэг зөн билэг ирээдүйг юу гэж харж байгаа

бол? Эдвардын бодлыг, яагаад уруу царайлсаныг тааварлаж байгаа болов уу? Дотроос

өөрийн эрхгүй үл мэдэг айдас төрөвч би айхаа мартсан юм биш байгаа?

Энэ өглөө цаг явж өгөхгүй. Тэвчээртэйгээр Алисыг хүлээв ч Эдвардтай хамт байхад

асууж зүрхлэхгүй л дээ. Тэр хүйтэн хөндий хэвээрээ л. Үе үе гар асууж би худал

хариулаад л. Алис ихэвчлэн үдийн цайн дээр бидэнтэй таарах бөгөөд надтай ижил

хойрголон холхих шаардлагагүй л дээ. Гэвч ширээ хоосон, амсаагүй хоол нь хөрч байв.

Эдвард өнөөдөр түүний эзгүйг дурдаж сануулсангүй. Би дотроо бодохдоо сая Коннэр

Бэн хоёртой таарсан юм чинь хичээл нь бол орж байгаа, тэгвэл дөрөвдүгээр цагийн

Франц хэлний анги дээр хаана байж таарах уу.

- Алис ирсэн юм уу? гэж асуухад Эдвард самгардаж.

Жимсны хатаамлын цуглуулгаруу ширтээд хуруугаараа имэрч оролдонгоо “Жаспиртай

цуг байгаа” гэв.

- Тэр зүгээр үү?

- Эндээс түр хугацаанд явж байгаа.

- Юу? Хаашаа?

Эдвард мөрөө хавчин “Хандсан зүгтээ л”

- Тэгвэл Алис бас хэмээн үл мэдэг харуусан дуу алдав. Жаспирт хэрэг болбол хамт явах

нь ойлгомжтой.

- Тийм ээ. Тэр ч бас явж байгаа. Денальтай уулз гэж ятгах юм.

Деналь бол Каллен шиг амьдардаг цөөвтөр цус сорогчдын бас нэгэн гэр бүл. Таньяа

болон гэрийнхэнтэйгээ амьдардаг. Тэдний талаар хоёрдахиа сонсч байна. Намайг

өнгөрсөн өвөл анх Форкст ирэхэд Эдвард хэцүүдэж тэдэнрүү бас явсан юм. Жемисын

багавтар бүлгэмийн хамгийн суурьшмал гишүүн Лаурент мөн Каллены эсрэг

Жемистай хавсайдахаас тийшээ зүглэхийг илүүд үзсэн билээ. Энэ нь ч Алисыг

зоригжуулж Жаспирыг тийш нь дагуулж явах болжээ.

Хоолойд бөөн юм тээглээд цааш нь оруулах гэж шүлсээ хүчтэй залгив. Гэмшил зүхэл

миний толгойг унжуулж мөр сулбайлгав. Би тэдний гэрийн гадаа гүйж очмоор

санагдлаа, яг л Росали Эммэт хоёр шиг. Би гэдэг зовлонгийн үүр уурхай юм.

- Гар чинь зовоогоод байна уу? хэмээн сэтгэл түвдэн асуув.

Page 50: New moon

- Энэ тэнэг гарыг яасан ч яадаг юм? өөртөө гутаж амандаа бувтнав.

Тэр нэмж юм хэлсэнгүй, би тонгойн ширээ мөргөв.

Өдөр дуусах дөхөж, чимээгүй байх нь утгагүй санагдаж эхэллээ. Түрүүлж ам ангайхыг

хүсээгүй ч түүнийг ахиж өөртэйгөө яриалмаар байвал энэ л надад үлдсэн ганц боломж

байв.

- Өнөө орой оройхон шиг ирээрэй? хэмээн миний тэрэглүү чимээгүйхэн алхаж ирэхэд

нь асуув. Тэр байнга ирдэг байв.

- Оройхон?

Түүний гайхах нь аргагүй. “Нэг ажил бий. Хатагтай Ньютонд өчигдөр алга болчихсноо

тайлагная”

- Өө, дургүйлхсэн янзтай.

- Тэгээд намайг гэртээ ирэхэд хүрээд ирнэ биз дээ? Гэнэт ирэхгүй ч юм шиг мэдрэмж

төрөв.

- Хэрэв чамайг хүсвэл.

- Би үргэлж чамайг хүсдэг гээд хэлчихэв. Хэрэгцээнээс нь бага зэрэг хэтрүүлчихсэн

байх.

Ингэлээ гээд түүнийг инээх ч юм уу эсвэл инээмсэглэх, миний үгэнд ямар нэг хувирал

үзүүлнэ байх гэж бодлоо.

- За тэгье ээ, хэмээн өөр хүн шиг хариулав

Духан дээр минь үнсчихээд намайг харсаар байтал хаалга хаачихаад эргэж хараад

өөрийнхөө машинруу юу ч болоогүй юм шиг түргэн алхав.

Би гомдож унтууцхаасаа урьдаар машины зогсоолоос гарч, түргэн түргэн гүнзгий

амьсгаа авч байлаа. Одоо Ньютонтой уулзана шүү дээ.

Тэрэнд жоохон цаг л хэрэгтэй байгаа юм, би өөртэйгээ ярьж эхлэв. Давж гарч чадна аа.

Гэр бүл нь тарсан болохоор хэцүү байж болох юм. Алис Жаспир удахгүй хүрээд ирнэ,

Росали Эммэт ч бас. Хэрэв энэ тус болдог л юм бол би голын тэртээх аварга цагаан

харшаас хол байж босгыг нь хэзээ ч давахгүй. Тэгсэн ч яадаг юм. Тэртээ тэргүй

Алистай сургууль дээр уулзчихна. Хичээл сургуулиа бодоод хүрч ирэх байлгүй дээ,

тийм ээ. Ер нь манайд байсан ч болно доо. Ирэхгүй зугтаад Чарлиг тэгэж гомдоож

болохгүй шүү дээ.

Карлаилтай байнга таарах нь эргэлзээгүй. Урьдынх шигээ эмнэлгийн яаралтай тасагт

тогтмол очих юм чинь.

Ингэвэл, өчигдөр орой болсон бүхнийг мартаж болно. Юу ч болоогүй. Ийм амьдралтай

болж байгаадаа гэнэт гутрав. Өнгөрсөн хавартай жишиж бодоход өөдгүй амьдрал.

Page 51: New moon

Жэмис хөл хугалаж дээр нь цус алдаад үхэхийн даваан дээр байснаа, Эдвард сахиж

хоносон мөнхрөх долоо хоногууд хамаагүй сайхан санагдав. Бас, энэ удаа, тэр намайг

дайснаас хамгаалахгүй? Энэ удаа төрсөн ах нь шүү дээ.

Магадгүй намайг хаа нэгтээ аваад явчихвал гэр бүл нь салж сарниж байснаас дээр ч юм

билүү. Ийн саатуулах юмгүй ганцаар бодлогоширч суухад минь сэтгэлийн дарамт

аажим хөнгөрч байв. Түүнийг энэ жилээ алгасчихсан ч Чарли юман чинээ тоохгүй.

Тэгвэл бид хоёр коллеж яваад өгнө, эсвэл Росали Эммэт хоёр шиг жүжиглэж болно.

Мэдээж Эдвард жил хүлээж чадна. Мөнх насны дэргэд жил юу юм бэ? Надад ч гэсэн

тийм ихгүй л санагдаж байна.

Өөртэйгөө ярьсаар машинаас гарч дэлгүүр орж чадахаар тайвширсан байлаа. Майк

Ньютон өнөөдөр надтай анх удаа энд таарч, инээмсэглээд гараа даллав. Би цамцаа

засаад түүний зүг үл ялиг толгой дохив. Эдвардтай зугтах болбол тохиромжтой энд

тэндхийн гоёмсог газар усыг ургуулан бодож аль тааламжтай сайхнаар төсөөлсөөр л

байв.

Майк миний уран зөгнөлийг тасалдуулчихлаа. “Төрсөн өдөр чинь ямар байна?”

- Ёох би бувтнаад. “Дууссанд нь баярлаж байна”

- Булангаас намайг галзуу хүн харж байгаа аятай Майкын нүд ширтэв.

Ажил сунжирч байлаа. Эдвардыг харахаас тэсч ядан, юу ч болж байсан түүнийг харах

цаг ирэхэд хэцүү муу бүхнээ ардаа орхисон байгаасай гэж залбирч байв. Юу ч

болоогүй хэмээн өөртөө ахин дахин хэлж байв. Бүх зүйл эргээд хэвийн болно.

Гэрийнхээ гудамжаар эргэхэд би бүрэн тайвширсан байв. Гэрийн урд зогсоосон

Эдвардын мөнгөлөг машин шавхай хогийн ургамал болчихсон байв. Ийм байхыг

үзээгүй тул эвгүй юм бодогдлоо.

Урд хаалгаар яаран орж очихоосоо өмнө хүрч ирснээ мэдэгдлээ.

- Аав? Эдвард?

Энэ үеэр ESPN –ын Спортын тоймын эхлэлийн ая том өрөөнөөс гарах сонсогдов.

- Энд байна, Чарли дуудлаа.

Борооны цуваа өлгөчихөөд хурдлан булан тойров.

Эдвард түшлэгтэй сандалд, аав буйдан дээр налайжээ. Хоёулаа TV үзсээр нүд нь

эрээлжилсэн. Фокус аавд тохирсон. Эдвардын хувьд хэцүүхэн л харагдаж байв.

- Сайн уу, сулхан мэндлэв.

- Сайн уу Бэлла, аав хариулав, ингэж хэлэхдээ нүд нь огт хөдөлдөггүй байв. “Бид хоёр

хөлдүү пицца идчихээд л байж байна. Ширээн дээр жоохон байгаа байх аа.”

- За за.

Page 52: New moon

- Би үүдэнд хүлээгээд байв. Ашгүй Эдвард хараа салгаж надруу харан эелдэг

инээмсэглээд “За одоохон очлоо” гээд түүний нүд буцаад зурагтанд тэнүүчлэв.

Пицца миний сонирхлыг татсангүй. Би өөрийн сандал дээрээ хөлөө өргөөд, өвдгөө

тэврэн суув. Ямар нэг юм буруу байсан ба магадгүй миний төсөөлж байгаагаас ч муу

байж болно. Зурагтаас эрэгтэй хүний хошин яриа сонсогдож байлаа. Би өөрийгөө

хянаж, ухаалгаар бодож сэтгэхийг хичээв.

Хамгийн муудаа юу болж болох вэ? гээд би хойшоо гэдийлээ. Энэ үнэхээр өөрөөсөө

асуух хамгийн буруу асуулт байсан юм. Энэ үед зохистой амьсгалах надад хэцүү байв.

За яахав, гэж би дахин бодоод, хэр зэрэг таагүй зүйлийг би даван туулж чадах бол? Энэ

асуулт ч гэсэн надад тийм их таалагдсангүй. Гэсэн ч өнөөдөр өөрийнхөө бодсон

боломжуудын тухай дахин нэг бодлоо.

Эдвардын гэр бүлээс хол байх. Мэдээж Алисийг надаас хол байна гэж бодолтгүй л дээ.

Гэхдээ Жаспер надад ойртож болохгүй учраас Алисын надтай өнгөрүүлэх хугацаа

багасч магад. Би өөрөө өөртөө толгой дохив-тиймээ, би үүнийг тэсвэрлэнэ.

Эсвэл яваад өгөх ч юм уу. Магадгүй бид хичээлийн жилийн төгсгөл хүртэл хүлээлгүй

одоо явж болно. Миний өмнө, ширээн дээр Рене Чарли 2ын бэлэг байж байлаа. Зургийн

цомогны хажууд хэвтэх тэр фото аппаратыг Калленийхантай хамт байхдаа би хэрэглэж

чадаагүй.

Би Ренегийн талаар бодоод санаа алдангаа гоёмсог хоосон цомгонд хүрэв. Одоог

хүртэл яаж ийгээд хүссэнийхээ хэрээр ээжээсээ хол амьдарсан нь энэ салалтыг хялбар

болгочихгүй шүү дээ. Тэгээд бас Чарли энд ганцаарахнаа, хаягдаад үлдэнэ. Ээж аав 2

маань хоёулаа л шаналах болно...

Тэгсэн ч бид буцаж ирнэ биз дээ, тийм үү? Бид тэднийг эргээд байна. Гэвч би энэ

асуултуудынхаа хариултад итгэлгүй байлаа. Хацраараа өвдгөө тулахдаа бие махбодийн

хувьд ээж аав 2-ын минь хайрын бэлгэдэл болсон зүйл рүү харав.

Би, миний сонгосон зам хэцүү байна гэдгийг мэдэж байсан. Эцсийн эцэст би өөрийн

туулж чадах хамгийн хэцүү зүйлийн талаар бодож байлаа.

Page 53: New moon

Би дахиад л цомгийг барьж аваад онгойлголоо. Жижигхэн металл өнцөгнүүд аль

хэдийн анхны зургаа наалгахад бэлэн болсон байв. Нэг талаараа эндэх амьдралынхаа

талаар тэмдэглэл хийх нь муугүй санаа шүү. Би эхлэхдээ сонин хүслийг мэдрэв.

Магадгүй надад Форкст өнгөрөөх бага хугацаа үлдсэн байх. Би бугуйнд минь байх

аппаратны оосроор тоглонгоо хальсан дээрх анхны зурагны талаар бодлоо. Өчигдрийн

түүний санаа зовох юмгүй инээдийг нь бодоод би дотроо инээв. Гэнэт би инээхээ

зогсоолоо. Одоо бол маш олон зүйл өөрчлөгдчихсөн шүү дээ. Энэ нь намайг маш

өндөр ангалын ирмэг дээр ирээд байгаа юм шиг бага зэрэг толгойг минь эргүүлэв.

Би үүний талаар илүү их бодохыг хүссэнгүй. Би аппаратаа бариад шатаар дээш өгслөө.

Миний өрөө, 17 жилийн өмнө ээжийн минь амьдарч байсан төрхөөс нэг их

өөрчлөгдөөгүй. Хананууд одоо ч цайвар хөх өнгөөрөө, нөгөө л шар торон хөшиг

цонхны урдуур унжаад л. Хүүхдийн орны оронд том хүний ор байх болсон ч бөс

даавуугаар хайш яйш өнгөлсөн, индиан эмээгийн бэлэг- хөвөн хөнжлийг лав ээж

танина.

Ямар ч байсан эхлээд өрөөнийхөө зургийг авлаа. Энэ орой надад өөр хйиж чадах зүйл

байсангүй, гадаа дэндүү харанхуй, бас доторх мэдрэмж маань улам хүчтэй болж байсан

юм, яг л ямар нэг юм хйихийг шаардаж байгаа мэт.

Би Форксоос явахаасаа өмнө Форксын тухай бүгдийг тэмдэглэж авмаар санагдав.

Өөрчлөлт дөхөн ирж байсан ба би үүнийг мэдэрч байлаа. Амьдралын бүх зүйлс төгс

болох дөхөж байхад ийм юм болно гэдэг тийм ч таатай зүйл биш аж.

Би шатаар аппаратаа барьсан чигээр доошоо бууж ирэнгээ дотор минь мэдрэгдэх хачин

зүйлийг үл тоомсорлов. Би Эдвардын нүүрнээс тэр хүйтэн хөндий байдлыг мэдрэхийг

хүсэхгүй байсан юм. Магадгүй түүнийг надаас эндээс явахыг асуухад намайг

дурамжхан байна гэж тэр айж байгаа байх. Түүнийг өөрөө үүнийг надад хэлэхэд нь

дэмжээд өгөх хэрэгтэй. Тэгээд надаас асуухад нь би бэлтгэлтэй байна.

Би аппаратаа бэлдээд гэтэнгээ, булангаар шагайн харав. Би Эдвардыг цочоох ямар ч

боломж байхгүй гэдэгт итгэлтэй байсан ч тэр дээш харсангүй. Жихүүдэс хүрч, ямар нэг

хүйтэн зүйл гэдсэн дотор минь мушгирах шиг болсон ч би үл тоон зураг авлаа.

Page 54: New moon

Тэгтэл тэр 2 хоёулаа над руу харав. Чарли дургүйцлээ. Харин Эдвардын царай намйаг

тоосон шинжгүй, хувиралгүй байсан юм.

“Чи чинь юу хйигээд байна аа, Бэлла?” Чарли гомдоллов.

“За алив ээ, “ би инээхийг хичээнгээ, Чарлигийн сууж байсан буйдангийн хажууд,

шалан дээр очиж суухдаа хэллээ. “Та ээжийг удахгүй бэлэглэсэн зүйлийг нь хэрэглэж

байгаа эсэхийг асуугаад залгаад унана гэдгийг нь мэджаагаа ш дээ. Түүнийг

гомдчихоос нь өмнө ямар нэг юм хийх хэрэгтэй”

“Тэглээ ч гэсэн яагаад миний зургийг аваад байгаа юм бэ?” гэж тэр үглэлээ.

“Та маш царайлаг залуу учраас.”гэж чи чөлөөтэй хэлэхийг оролдов. “Бас нэгэнт та

камерийг худалдаж авсан учраас миний нэг зургийг нь авах хүн болох ёстой биз

дээ?”гэхэд тэр ямар нэг ойлгомжгүй юм бувтналаа. “Хөөе, Эдвард.”гэж би түүнийг

тоосон шинжгүй хэлээд “Аав бид 2-ын зургийг нэг аваадах даа.” Гэв.

Би түүний харцнаас болгоомжтон, камераа шидээд, Чарлигийн сууж байгаа

буйдангийн хажууд өвдөглөнгөө царайгаа ойртууллаа. Чарли санаа алдав.

“Чи инээмсэглэх хэрэгтэй шд, Бэлла.”гэж Эдвард бувтналаа.

Би чадах ядахаараа инээмсэглэхэд камерийн гэрэл гялсхийв.

“Хүүхдүүд ээ, одоо би та нарын зургийг авъя.”гэж Чарли санал болгоход би түүнийг

камерын дуранг өөрөөсөө холдуулах гэж ингэж байгааг мэдэж байлаа. Эдвард зогсоод,

камерыг алгуур түүнд шилжүүлэв.

Би Эдвардын хажууд очиж зогсоход, нэгэн хэвийн, хачин мэдрэмж төрлөө. Тэр нэг

гараа миний мөрөн дээр хөнгөхөн тавьж, харин би бүсэлхйигээр нь чанга тэвэрсэн юм.

Би түүний нүд рүү харахыг хүсч байсан ч харж зүрхэлсэнгүй.

“Инээмсэглэ, Бэлла.”гэж бас Чарли надад санууллаа. Би гүнзгий амьсгал аваад

инээмсэглэв. Хурц гэрэл гялбуулав.

Page 55: New moon

“Өнөө оройдоо хангалттай байх.”гэж Чарли хэлэнгээ буйдангийн завсар, дэрнүүдийн

дундуур камерийг шургуулаад дээгүүр нь бүтээж орхилоо.

“Чи одоо хамаг хальсаа үрэх шаардлагагүй ш дээ.” Эдвард гараа миний мөрөн дээрээс

авч, миний гарнаас хайнгадуухан мултрав. Тэгээд буцаад түшлэгтэй сандал дээрээ

суучихлаа.

Би эргэлзээд, буйдангийн эсрэг талд суухаар явав. Гэнэтхэн би, миний гар чичирч

байгаад үнэхээр айлаа. Би гараа гэдсэндээ дарж, нуугаад, өвдгөн дээрээ эрүүгээ тавьж,

юу ч анхааралгүй урд байгаа зурагтын дэлгэц рүү ширтэв. Нэвтрүүлэг дуусахад, би

ганц инч ч хөдөлсөнгүй. Нүднийхээ булангаар би Эдвардыг босч байхыг нь харлаа.

“Би одоо гэртээ харьсан нь дээр байх.”гэж тэр хэлэв.

Чарли зар сурталчилгаанаас хараагаа салгалгүй, “Дараа уулзая.”гэлээ.

Хөдөлгөөнгүй удаан сууснаас бие минь хөшсөн байсан ч би болхидуухан хөл дээрээ

зогсоод, урд хаалга руу Эдвардыг даган явав.

Тэр шууд машин руугаа явлаа. “Чи үлдэх үү?”гэж асуусан ч хоолойд минь ямар ч итгэл

найдвар сонсогдохгүй байв. Би хариултыг нь бараг гадарлаж байсан тул нэг их

гомдсонгүй.

“Өнөө орой чадахгүй нь.” Би шалтгааныг нь ч асуусангүй. Намайг хөдөлгөөнгүй зогсох

зуур машиндаа суугаад явчихлаа. Тэгэхэд л би бороо орж байгааг мэдрэв. Ард минь

хаалга онгойх хүртэл би юу хүлээж байгаагаа мэдэхгүй тэнд зогсоод л байсан юм.

“Бэлла, чи юу хийгээд байна?”гэж Чарли намайг ганцаараа, бороонд нороод зогсож

байхад минь гайхаж асуулаа. “Юу ч хийгээгүй ээ.” Би гэр лүүгээ эргээд сажлан явав.

Энэ шөнө нь урт, бас би маш бага унтсан шөнө байсан юм.

Бүдэгхэн нарны туяа цонхны гаднаас тусангуут би бослоо. Үүл сарнихыг хүлээнгээ би

бодох юмгүй хувцсаа өмсөв. Би аяга эрдэнэ шиш идэнгүүтээ , өнөөдөр зураг авахад

тохиромжтой нартай өдөр байна гэж үзлээ.

Page 56: New moon

Би гарч, байшингийнхаа урд талын болон ачааны машиныхаа зургийг авав. Мөн буцаж

эргээд Чарлигийн байшингйин ойролцоох ойн зургийг дарлаа. Нэг сонин зүйл нь, ой

өмнө нь санагддаг байсан шигээ муу ёрын санагдсангүй. Би ногоон, цаг хугацааг үл

огоорогч, нууцлаг энэ ой зэрэг энд байгаа бүгдийг үгүйлэх болно гэдгээ мэдрэв.

Явахдаа би сургуулийн цүнхэндээ камераа хйилээ. Өнгөрсөн шөнийн турш Эдвард

ямар нэг юм төлөвлөчихөөгүй байгаа даа гэж бодохгүйг хичээн би өөрийнхөө шинэ

төлөвлөгөөнд анхаарлаа хандуулав. Айдаст автаж эхлэхийн хажуугаар тэвчээр минь

алдарч эхэллээ.

Энэ бүхэн хэр удаан үргэлжлэх юм бол?

Энэ бүхэн өглөөжингөө үргэлжлэв. Тэр яг над руу тогтож харахгүй байгаа мэт

харагдаж, хажууд минь чимээгүйхэн алхалж байсан юм. Би хичээлдээ анхаарлаа

хандуулахыг хичээсэн ч Англи хэл ч миний анхаарлыг татаж чадсангүй.

Хатагтай Бэрти Лэди Капутетын талаар асуусан асуултаа 2 дахиа давтаж хэлсэний

дараагаар би нэг юм надаас асуугаад байгааг нь ойлголоо. Эдвард зөв хариултыг

чимээгүйхэн хэлж өгөнгүүтээ буцаад намайг үл тоов.

Өдрийн хоолон дээр ч нам гүм байдал хэвээрээ байсан юм. гэнэтхэн хашгирчих гээд

байсан тул би өөрийгөө сатааруулахын тулд ширээний үл харагдах шугамыг даван

өнгийж Жэссикатай ярилаа.

“Сайн уу, Жэсс?”

“Юу байна даа, Бэлла?”

“Чи надад нэг тус хүргэж чадах уу?”гэж асуух зуураа цүнхээ ухав. Ээж маань намайг

зургийн цомогондоо найзуудынхаа зургийг хйигээрэй гэсэн юм л даа, тийм учраас чи

бүгдийнх нь зургийг аваад өг тэхүү?” би түүнд камераа өглөө. “Бололгүй яахав.”гэж

хэлээд инээмсэглэн, эргээд Майкийг амаараа дүүрэн хоолтой байхад нь зургийг нь

авчихав.

Миний бараг төсөөлж байснаар болж, тэд ширээгээр камерийг дамжуулан, хөхрөлдөж,

зурган дээр ямар гарсанаа ярилцаж байсан юм. Ингэж байгаа нь яг л жаахан хүүхдүүд

Page 57: New moon

шиг харагдлаа. Магадгүй би л өнөөдөр жирийн хүн шиг аашлахгүй байгаа байх.

“Өө,”гэж Жэссика надад камерийг буцаан өгөхдөө уучлал гуйсан байртай хэллээ. “Бид

чиний хамаг хальсыг чинь дуусгачих шиг боллоо.”

“Зүгээр, зүгээр. Би бараг хэрэгтэй гэсэн бүх хүмүүсийнхээ зургийг авчихлаа.”

Хичээл тарсаны дараа Эдвард намайг дуугүйхэн машины зогсоол руу хүргэж өгөв. Би

дахиад л ажилдаа явах хэрэгтэй болсон ба нэг талаараа баяртай байлаа. Надтай байгаа

нь түүнийг тайвшруулахгүй байгаа бололтой. Магадгүй ганцаараа байвал түүнд дээр

байх. Нютоных руу явж байхдаа Трифтвэйд хальсаа өгчихөөд ажлынхаа дараа эргэж

ирэхдээ угаасан зургуудаа авлаа.

Гэртээ очоод Чарлитай мэндэлчихээд нэг шоколад аваад гартаа зургаа хийсэн дугтуйг

барьсан чигээр яаран дээш гарав. Би орныхоо дунд суугаад сониучирхан, дугтуйг

задлалаа. Би бараг л эхнийх нь хоосон байна байх гэж таамаглаж байсан юм. тэгээд

гаргаж ирж, хараад уулга алдлаа.

Эдвард жинхэнэ амьдрал дээр харагддаг шигээ үзэсгэлэнтэй харагдаж, над руу

өнгөрсөн өдрүүдэд үгүйлэгдэж байсан тэр дулаахан харцаар ширтэж байсан юм. Хэн

нэгэн ийм.. ийм...үгээр илэрхийлэхийн аргагүй харагдана гэдэг ер бусын зүйл мэт

санагдав. Ямар ч сайхан 1000 үг энэ зургийг илэрхийлж чадахааргүй юм. Би бүгдийг нь

нэг удаа гүйлгэж хараад дараалуулан 3 зургийг сонгож авч, зэрэгцүүлэн тавив.

Эхний зураг бол Эдвардын гал зууханд, нүд нь багахан баясал тээсэн зогсож байгаа

байдал байв.

Дараачийнх бол Эдвард Чарли 2-ын ESPN үзэж байгаа нь байлаа. Эдвардын нүүрний

хувиралын өөрчлөлт нь нухацтай харагдаж байсан юм. Энэ зурган дээр бол түүний нүд

болгоомжтой, биеэ барьсан байлаа. Дэндүү сайхан хэвээр харагдаж байсан ч, нүүр нь

нас барсан хүншиг ч юм уу, эсвэл хөшөө шиг хүйтэн харагдав.

Сүүлийнх нь эв дүйгүйхэн зэрэгцэн зогссон Эдвард бид 2-ын зураг байсан юм.

Page 58: New moon

Эдвардын царай нь өмнөх зурагны адил хөшөө шиг хүйтэн хөндий байлаа. Гэхдээ энэ

бол хамгийн таагүй зүйл нь биш байв. Бид 2-ын хоорондох ялгаа хэцүүхэн харагдаж

байсан юм. Тэр бурхан шиг харагдаж байхад би дэндүү дундаж, хүн гэж бодсон ч гэсэн

ичмээр энгийн харагдаж байлаа. Дургүй хүрээд зургаа цааш нь харуулаад тавьчихав.

Даалгавраа хийхийн оронд зурагнуудаа цомгондоо хийхээр суулаа. Зурагнуудын доор

тосон балаар нэрс болон он сар өдрүүдийг сарайлган бичиж эхлэв.

Би Эдвард бид 2-ын зургийг аваад нэг их удаан харалгүй дундуур нь нугалж, Эдвардын

талыг дээш харуулан наалаа. Дуусангуутаа би шинэхэн дугтуйн дээр хоёр дахь хэсэг

зургаа хийж, Ренед талархлын захидал бичихээр суув.

Эдвард ирэхгүй л байлаа.

Би унталгүй ийм орой хүртэл суусан минь түүнээс болоогүй гэж бодмоор байсан ч

үнэндээ гол шалтгаан нь тэр байсан юм. Хамгийн сүүлд тэр хэзээ онцын шалтгаангүй,

залгах ч үгүй ингэж надаас хол байсныг санахыг оролдов...Ер нь тэр хэзээ ч ингэж

байгаагүй юм байна.

Энэ шөнө бас л би сайн унтаж чадсангүй.

Хичээлийн чимээгүй, гонсгор, айдас хүрэм 2 өдөр өнгөрлөө.

Эдвард машины зогсоол дээр намайг хүлээж байхад нь би жаахан тайвширсан ч буцаад

л сэтгэл хачин болчихов. Тэр ямар ч дээрдсэн шинжгүй, магадгүй бүүр холын холд

байгаа мэт байсан юм.

Энэ бүх дүнсгэр байдал юунаас үүдсэнийг ч санахад хэцүү байв. Миний төрсөн өдөр ч

дээр үед болсон мэт санагдаж байлаа. Хэрвээ удалгүй, энэ бүгд бүр дордохоос өмнө

Алис эргээд ирчихвэл ч.....

Гэвч би үүнд найдаж чадахгүй байсан юм. Хэрвээ би өнөөдөр л түүнтэй уулзаж,

жинхэнээсээ ярилцаж чадахгүй юм бол маргааш Карлайлтай уулзахаар шийдлээ. Би

ямар нэг юм хийх хэрэгтэй шүү дээ.

Page 59: New moon

Хичээл тарсаны дараа Эдвард бид 2 илэн далангүй ярилцана, гэж би өөртөө амлав. Би

ямар ч шалтаг хүлэж авахгүй. Бид 2 миний ачааны машин руу алхаж ирэхэд, би

өөрийнхөө шаардлагыг тавихаар зориглолоо. “Өнөөдөр би танайд очвол дургүйцэхгүй

биз?”хэмээн биднийг машинд хүрээгүй байхад надаас түрүүлээд асуучихав.

“Мэдээж дургүйцэхгүй.”

Тэгээд миний хаалгыг надад онгойлгож өгөхдөө

“Одоо очиж болох уу?” гэлээ.

“Тэг л дээ.” гэж хэлэхдээ би хоолойгоо тайван байлгахыг оролсон ч түүний дууны

өнгөн дахь яарсан байдал надад таалагдсангүй.

“Би замаараа шудангийн хайрцганд Ренед явуулах захиагаа хийх гэж байсан юм.

Тэгвэл 2-уулаа тэнд уулзая.” Тэр арын суудалд байгаа зузаан дугтуй руу харав. Гэнэт,

миний ардаас дугтуйг шүүрээд авчихлаа.

“Би хийчихье.”гэж тэр аяар хэлэв.

“Тэгээд л хоёулаа гэрт чинь уулзая.” Тэр миний дуртай инээмсэглэлээр инээсэн ч нэг л

юм буруу байсан юм. Тэр нүдээрээ инээмсэглэсэнгүй.

“За за.”гэж хариулсан ч би эргүүлээд инэмсэглэж чадаагүй юм. Тэгээд тэр хаалга

хаагаад, машин руугаа чиглэн явав.

Тэр гэрт ирэх нь ирсэн байлаа. Би гэрийн үүдэнд ирээд харахад тэр Чарлигийн

машинаа тавьдаг газар машинаа тавьсан байв. Энэ нь муугиийн дохио байсан юм.

Ингэснийг нь харахад тэр өнөө орой үлдэхгүй нь. Би толгойгоо сэгсрээд зориг орохын

тулд гүнзгий амьсгаа авлаа.

Намайг машинаасаа гарахад тэр бас машинаасаа гарч, намайг тосч ирэв. Надад ойртоод

цүнхийг минь авлаа. Энэ нь ч энгийн зүйл л дээ. Тэгээд цүнхийг минь арын суудал руу

шидчихэв. Харин энэ бол энгийн зүйл биш байсан юм.

“Надтай жаахан алхаач.”гэж гарыг минь барингаа сэтгэл хөдлөлгүйгээр санал

Page 60: New moon

болголоо. Би хариулсангүй. Би эсэргүүцэхийг бодоогүй ч энэ чинь миний хүсээд

байсан зүйл шүү дээ гэж бодогдлоо. Гэвч энэ нь надад таалагдсангүй. Толгой дотор

минь Энэ ч муу шүү, маш муу. гэх хоолой сонсогдов.

Гэвч тэр хариултыг минь хүлээсэнгүй. Тэр намайг хашааны зүүн зүг, ой байгаа зүг рүү

татлаа. Хүссэн хүсээгүй дагаж явахдаа би сандралаа үл тоохыг хичээж байсан юм. Энэ

миний хүссэн зүйл, гэж би өөртөө сануулж байв. Бүгдийг ярилцах боломж.

Гэтэл яагаад сандрал амьсгааг минь давчдуулаад байна? Ой дотор хэдхэн алхаад бид

зогслоо. Бид дөнгөж зам дээр зогсож байсан ба гэр харагдаж байсан юм. Дахиад хэд

алхав. Мод түшээд над руу ширтэхдээ түүний царайнаас нь юм тааж хэлэх аргагүй

байлаа.

“За яахав, ярилцая л даа.”гэж би хэлэв. Миний хоолой мэдрэгдэж байгаагаасаа

зоригтой сонсогдлоо. Тэр гүнзгий амьсгаа аваад, “Бэлла, бид явах гэж байгаа.” гэхэд нь

би ч гэсэн гүнзгий амьсгаа авав. Энэ нь хүлээж зөвшөөрч болохоор сонголт байлаа. Би

өөрийгөө бэлэн гэж бодож байсан юмсан. Гэсэн ч би асууж лавлах хэрэгтэй байв.

“Яагаад одоо гэж? Дахиад нэг жил-“

"Бэлла, цаг нь болсон. Ингэхэд бид хэр удаан Форкст амьдрах болж байна? Карлайл 30-

тай юм шиг л харагддаг, тэгээд одоохондоо өөрийгөө 33-тай гэж итгүүлдэг. Яасан ч

байсан бид хэд, бүгдийг дахиад шинээр эхлэх хэрэгтэй байна шүү дээ.” Түүний

хариулт намайг будилуулж орхив. Би тэдний явах гэж байгаа шалтгаан нь түүний гэр

бүлийг тайван газар байлгахын тулд гэдгийг ойлголоо.

Гэвч тэд явах гэж байхад яагаад бас бид явах хэрэгтэй болчихдог байна? Би ойлгохыг

хичээн, түүн рүү ширтэж байв. Тэр над руу хүйтэн харцаар ширтэнэ.

Өөрийгөө буруу ойлгосныг ухаарахын хажуугаар дотор минь муухайрав.

“Чи сая бид гэж хэлэхдээ-“гэж би шивнэлээ.

“Би өөрийн гэр бүл болон өөрийгөө хэлсэн.” Үг бүр салангид, тод хэлэгдсэн юм.

Ухаантайхан шиг байхын тулд би толгойгоо сэгсрэв. Тэр ямар ч тэвчээр алдсан

шинжгүй хүлээнэ. Би дахиад ярьж чадахаар болох хүртэл хэдэн минут шаардагдлаа.

Page 61: New moon

“За яахав.”гэж би хэлэв. “Би чамтай хамт явна аа.”

“Чи болохгүй ээ, Бэлла. Бидний очих гэж байгаа газар чамд тохирохгүй.”

“Чиний байгаа ямар ч газар надад тохирно.”

“Би чамд тохирохгүй ээ, Бэлла.”

“Битгий инээдтэй зан гаргаад бай.”гэж хэлэхдээ би хоолойгоо ууртай сонсогдуулахыг

хичээсэн ч бараг гуйж байгаа юм шиг сонсогдсон юм.

“Чи миний амьдралын хамгийн сайхан хэсэг ш дээ.”

“Миний ертөнц чамд зориулагдаагүй.”гэж тэр ширүүнээр хэллээ.

“Жасперт тохиолдсон зүйл бол юу ч биш ш дээ, Эдвард! Юу ч биш!”

“Тийм ээ,” гэж тэр хүлээн зөвшөөрөөд, “Тэр чинь болох нь тодорхой байсан зүйл.”

“Чи амлаа биз дээ! Финикст байхдаа хэзээ хүртэл байна гэлээ-“

“Чамд надтай байх нь тус болж л байвал гэж хэлсэн.”гэж тэр миний хэлснийг засахын

тулд яриаг минь тасалдууллаа.

“Үгүй ээ! Энд миний амь насны талаар ярьж байгаа байх аа?”гэж би уурлан хашгичиж,

үгнүүд амнаас минь чангаар гарч байсан ч гуйж байгаа өнгө аяс мэдрэгдсээр байлаа.

“Карлайл надад үүний талаар хэлсэн, гэвч би тоохгүй ээ, Эдвард. Би үнэхээр тоохгүй.

Чи миний амьдралыг авч болно. Би чамгүйгээр үүнийг туулмааргүй байна-миний амь

аль хэдийн чинийх болчихсон ш дээ.”

Тэр гүнзгий амьсгал аваад нэг хэсэгтээ над руу харалгүй газар ширтэж байсан юм.

Түүний ам бага зэрэг муруйв. Эцэст нь тэр дээш харахад түүний нүд шал өөр, шингэн

алт хөлдөөд хатуурчихсан мэт заналтай харагдлаа.

“Бэлла, чамайг надтай хамт яваасай гэж би хүсэхгүй байна.” Тэр үгнүүдээ удаан бөгөөд

тодорхой хэлэхдээ түүний хүйтэн нүд нүүрэн дээр минь төвлөрч, намайг түүний хэлж

байгаа зүйлийг хэрхэн ойлгож байгааг ажиглаж байсан юм.

Би түр зогсож, түүний хэлсэнийг хэд хэдэн удаа толгойдоо давтан хэлсэн ба жинхэнэ

утгыг нь ойлгох гэж үг нэг бүрийг шинжилллээ.

Page 62: New moon

“Би...чамд...хэрэггүй гэж үү?” би үгнүүдийг зөв дараалалтай хэлэх гэж оролдонгоо

сонсогдож байгаа байдалд нь өөрөө ч гайхав.

“Тийм ээ.” Би юу ч ойлголгүй, түүний нүд рүү нь гөлөрч байлаа. Харин тэр мяар ч

гэмшсэн шинжгүй над руу ширтэнэ. Түүний нүд яг л молор шиг байлаа-хатуу, ариухан

бөгөөд маш гүн гүнзгий утгыг агуулсан.

Тэр гүн гүнзгий утга агуулга руу нь хичнээн удаан харсан ч түүний үгнээс эргэлзээ,

өөртэйгөө зөрчилдсөн байдлыг олж харж чадахгүй байх шиг.

“За яахав, тэгвэл өөр хэрэг л дээ.”

Миний хоолой хичнээн тайван, ул суурьтай сонсогдсонд би гайхлаа. Энэ нь магадгүй

би мэдрэлгүй шахам болсон байсанаас үүдсэн байх. Тэр яг юу хэлээд байгааг нь би

ойлгохгүй байсан юм. Өч төчнөөн үг хэлж байхад би юу ч ухаарахгүй байлаа.

Тэр моддын зүг хараад дахиад ярьж эхлэв. “Мэдээж, би үүрд чамайг хайрлах

болно...яасан ч байсан шүү. Гэвч тэр шөнө болсон явдал, бүх зүйлд өөрчлөлт хийх цаг

нь ирсэн гэдгийг надад ухааруулсан юм. Яагаад гэвэл би худал дүр эсгэхээс залхаж

байна, Бэлла. Би чинь хүн биш шүү дээ.”

Тэр эргэж харахад түүний төгс хэлбэртэй нүүрний мөс шиг хүйтэн гадарга нь хүнийх

шиг харагдахгүй байсан юм.

“Би энэ бүхнийг дэндүү удаан үргэлжлүүлчихсэндээ үнэхээр их харамсч байна.”

“Битгий л дээ.” Одоо бол миний хоолой бараг шивнэж байлаа. Мөн болж байгаа үйл

явцыг ойлгож эхлэхэд, миний судсаар хүчил урсаж байгаа мэт сэтгэгдэл төрөв.

“Битгий ингэ л дээ.”

Тэр зүгээр л над руу ширтэж байх зуур, би түүний нүднээс миний үг түүнд ямар ч

нөлөө үзүүлэхгүй байгааг анзаарав. Тэр аль хэдийн шийдчихэж.

“Чи надад сайн тохирохгүй ээ, Бэлла.”гэж тэр өөрийн өмнө хэлж байсан үгээ хэлэхэд

би огтхон ч маргасангүй. Би түүнд хангалттай сайн найз охин нь байж чадахгүйгээ

хичнээн сайн мэдэх билээ дээ.

Би амаа ангайн ямар нэг юм хэлэх гэснээ буцаагаад жимийв. Тэр ямар ч сэтгэлийн

Page 63: New moon

хөдөлгөөнгүйгээр тэвчээртэй хүлээнэ. Би дахиад амаа ангайж, юм хэлэхийг оролдов.

“Яахав... үнэхээр чи хүсээд байгаа юм бол.”

Тэр толгой дохив. Хамаг бие минь юм мэдрэхээ болилоо.

Хүзүүнээс доош биеэ би огт мэдрэхгүй байв.

“Бас, хэрэв боломжтой бол чамаас нэг юм гуйх гэсэн юм.”гэж тэр хэллээ.

Би түүнийг миний царайнаас ямар юм олж харсаныг нь мэдэхгүй ч, үүнийг хэлсэний

дараа түүний царайнд ямар нэг өөрчлөлт гялс хйиж өнгөрсөн юм. Гэхдээ яг юу гэдгийг

нь намайг олж мэдэхээс өмнө түүний царай буцаад л амирлахгуй төрхөндөө орчихов.

“Юу ч байсан биелүүлнэ ээ.”гэж би сулхан хоолойгоор амлалаа.

Намайг харсаар байтал түүний мөс шиг харц нь зөөлрөв. Нөгөө хөлдсөн алт чинь

буцаад шингэн болж, хайлаад, их хүчээр дотоод сэтгэлийн минь шатаан, үнсэн товорго

болгочих мэт санагдлаа.

“Болчимгүй, ухаангүй зүйл хийж болохгүй шүү,” гэж тэр тушаах шахам нүүрний

хувиралгүй хэлэв. Бас, “Миний юу гэх гээд байгааг ойлгож байгаа биз дээ?”гэлээ.

Би хүчгүйхэн толгой дохисон юм. Тэгээд нүд нь хүйт дааж, бидний хооронд том ангал

үүсчих шиг болов.

“Би бас Чарлийг бодоод байна л даа. Чи түүнд хэрэгтэй шүү дээ. Түүний төлөө биеэ

гамнаж байгаарай.”

Би дахиад л толгой дохиод “Тэгье ээ.”гэж шивнэлээ. Тэр бага зэрэг тайвшрах шиг

санагдав.

“Би ч гэсэн чамд хариуд нь нэг юм амлая.”хэмээн хэлээд, “Энэ чиний намайг харах

сүүлийн удаа гэдгийг амлая. Би буцаж ирэхгүй. Бас дахиж чамайг иймэрхүү зүйлд

орооцолдуулахгүй. Чи өөрийн амьдралаар, миний оролцоогүй амьдарч болно. Яг л би

хэзээ ч чиний амьдралд байгаагүй юм шиг.”

Page 64: New moon

Миний өвдөг чичирч эхэлсэнээс модод дайвагнах шиг санагдлаа. Чихний минь хойдох

судсаар цус ердийнхөөс илүү хурдан булгилах шиг. Түүний хоолой холын холд байгаа

мэт санагдав.

Тэгээд тэр дөлгөөхөн инээмсэглэж, “Битгий сана зов. Чи бол хүн- чиний ой санамж яг л

шүүлтүүр шиг байгаа шүү дээ. Чиний төрлийнхний хувьд цаг хугацаа бүхнийг

анагаана.” Гэсэн юм.

“Харин чиний ой санамж?”гэж би асуулаа. Миний хоолойд ямар нэг юм гацчихсан,

тэгээд би хахаж байгаа мэт сонсогдов.

“Наа чинь бол,”-тэр секунд орчим эргэлзээд,-“Би мартахгүй л дээ. Гэхдээ миний

төрлийнхөн...Бид чинь амархан сарнидаг амьтад.”гээд тэр тогтуунаар инээмсэглэсэн ч

нүдэнд нь баясал төрсөнгүй. Тэр надаас нэг алхам холдов.

“Ингээд болох шив. Бид дахиж чамд саад хийхгүй ээ.”

Олон тоон дээр хэлсэн нь миний анхаарлыг татлаа. Өөрийгөө юу ч ойлгох сөхөөгүй

болсон байх гэж бодтол анхаарал минь үүнд татагдахад би гайхсан юм.

“Алис эргэж ирэхгүй юм байна ш д.”гэж би ухаарав. Би үүнийг бараг сонсогдохооргүй

хэлэхэд яаж сонссоныг нь мэдэхгүй ч тэр ойлгох шиг боллоо.

Тэр миний царайг харангаа удаанаар толгойгоо сэгсрэв.

“Тийм ээ, тэд бүгдээрээ явчихсан. Би л, чамтай салах ёс гүйцэтгэх гэж үлдсэн.”

“Алис явчихлаа гэж үү?” миний хоолой итгэж ядсан байртай байлаа.

“Тэр чамтай салах ёс гүйцэтгэхийг хүссэн ч би цэвэрхэн салсан нь чамд тустай гэж

түүнийг ятгасан юм.”

Өөрийгөө төвлөрүүлэхэд хэцүү байсан ба толгой минь эргэж байв. Түүний хэлсэн үгс

толгой дотор минь эргэлдэж, хажуугаар нь өнгөрсөн хавар Финиксийн эмнэлэгт

Page 65: New moon

рентгений эмч миний рентгений зургийг харуулж байсан нь бодогдлоо.

Чи эндээс энэ нь цэвэрхэн хугарсан байгааг харж болно. Түүний гар миний хугарсан

ясны зурагны дээгүүр явж, энэ нь сайн хэрэг. Дорхноо ядах юмгүй эдгэчихнэ ээ.

Би хэвийн амьсгалахыг оролдов. Энэ хар дарсан зүүднээс өөрийгөө татаж гаргахын

тулд төвлөрөх хэрэгтэй байсан юм.

“Үүрд баяртай, Бэлла.”гэж тэр нөгөө л аяархан, тайван хоолойгоор хэллээ.

“Хүлээ!”

Миний хоолойноос энэ үг хэцүүхэн гарсан ба түүнд ойртохын тулд гараа сунгаж,

мэдрэлгүй болсон хөлөө урагш татав.

Би түүнийг надтай ижилхэн дөхөж ирж байна гэж бодлоо. Гэвч түүний хүйтэн гар

бугйнаас минь барьж, гарыг минь доошлуулав. Тэр доош тонгойж, хэсэг зуур уруулаа

зөөлхөнөөр миний духанд хүргэлээ. Би нүдээ анив.

“Биеэ бодож яваарай,”гэж тэр хүйтнээр миний арьс руу амьсгаллаа.

Тэгэхэд гэнэт сэвшээ салхи гарах шиг болов. Би тэр дороо нүдээ нээсэн юм. Түүний

хөдөлгөөнөөс үүссэн зөөлөн салхинд, жижигхэн агч модны ороонги ургамалны

навчнууд үл мэдэгдэм хөдөллөө. Тэгээд тэр явчихсан байсан юм.

Ямар ч нэмэргүй гэдийг мэдсээр байсан ч чичирсэн хөлөөр би түүнийг ой руу даган

явав.

Түүний явсан мөр нь тэр дороо алга болж байлаа. Моддын навчис буцаад хөдөлгөөнгүй

болж, хөлийн мөр ч харагдахаа болиход би юм бодолгүй урагш алхсаар байсан юм. Би

өөр юу ч хийж чадахааргүй байлаа.

Би алхаад л байх хэрэгтэй мэт санагдав. Хэрэв би түүнийг хайхаа больчих юм бол бүх

юм дуусна.

Хайр, Амьдрал, Утга учир...гээд бүгд.

Page 66: New moon

Би алхаад л байлаа, алхаад л байлаа. Зузаан бутны дундуур гарч ирэхдээ би цаг

хугацааг анзаарах сөхөөгүй байсан юм. Хэдэн цаг өнгөрсөн ч надад хэдхэн секунд

өнгөрсөн юм шиг санагдаж байв. Магадгүй хичнээн явсан ч миний эргэн тойронд

харагдах зүйлс өөрчлөгдөхгүй байсан учраас надад цаг хугацаа зогсчихсон юм шиг

мэдрэмж төрсөн байх л даа.

Би маш жижигхэн тойрог замаар яваад, нэг газраа эргэлдээд байгаа юм биш байгаа гэж

санаа зовж эхлэхдээ ч алхсаар л байсан юм. Би бүдчээд байсан ба гадаа харанхуй болох

тусам бүдэрч унах минь ихсэж байв.

Эцэст нь би юу нь мэдэгдэхгүй ямар нэг хар юманд бүдрээд газар уначихлаа. Би биеэ

эвхэн, өөрийгөө амьсгалах боломжоор хангаж, нойтон оймон дээр мушгиралдан хэвтэж

байсан юм.

Тэнд хэвтэж байхад надад, миний ухамсарлаж байгаагаас илүү их хугацаа өнгөрчихсөн

юм шиг санагдав. Бүрэнхий болсоноос хойш хэр удсаныг би санаж чадахгүй байлаа.

Шөнөдөө энд ийм хүйтэн байдаг юм байх даа?

Мэдээж, бага зэрэг сарны гэрлийн хэсэг, үүл ба моддын оройн дундаас газар дээр тусч

байх шиг байсан юм.

Энэ шөнө л биш шүү. Өнөөдрийн шөнийн тэнгэр бүхэлдээ хар өнгөтэй биш байсан юм.

Мөн сар гараагүйг бодвол сар баригдсан буюу сар хиртсэн байсан юм.

Сар хиртэлт. Би арай хөлдчихөөгүй байсан ч дагжин чичрэв.

Хүн дуугарах сонсогдох хүртэл нэлээн удаан хугацаагаар бүх юм харахуйлж байлаа.

Хэн нэгэн миний нэрийг дуудаж байсан юм. Тэр дуу, намайг тойрсон нойтон зулзаган

моддын цаанаас бүдэгхэн сонсогдсон ч яах аргагүй миний нэр байв.

Харин би дуудаж буй хоолойг таньсангүй. Би хариулах талаар бодож үзсэн ч гайхаж

цочирдсон байсан тул хариулах ёстой гэж шийдэх хүртэл надад их хугацаа шаардагдав.

Тэгтэл гэнэт нөгөө хоолой чимээгүй болчихлоо.

Page 67: New moon

Хэсэг хугацааны дараа бороо намайг сэрээсэн юм. Би өөрийгөө жинхэнээсээ унтчихсан

гэж бодохгүй байсан ба миний мэдэхийг хүсэхгүй үнэнийг ойлгохоос минь сатааруулж

байсан нам гүм байдлыг хадгалахад хамаг хүч чадлаа зориулж, санаандгүй мэдээ

алдчихсан байсан байх гэж бодож байв.

Хүйтэн бороо надад бага зэрэг төвөгтэй санагдлаа. Гараараа өвдгөө тэвэрч, нүүрээ

нуув.

Энэ үед би намайг дуудах хоолойг дахин сонссон юм. Харин өмнө дуудаж байгаагаас

ялгаатай нь арай хол сонсогдож, заримдаа хэд хэдэн хүн нэгэн зэрэг дуудаж байх шиг

сонсогдож байлаа.

Би гүнзгий амьсгаа авахыг хичээв. Би хариулах ёстой гэдгээ санаж байсан ч, тэд миний

хоолойг сонсож чадна гэж бодохгүй байсан юм. Би хангалттай чанга хашгирч чадах

болов уу?

Гэнэт өөр нэг, надаас маш ойрхон зайд би өөр зүйл сонслоо. Амьтны шуухитнах дуу

шиг байв. Том амьтан бололтой. Би айх ёстой эсэхдээ эргэлзэв. Гэвч би айсангүй,

хөшсөн чигээр байсан юм. Юу байх нь хамаагүй санагдлаа. Шуухитнах дуу ч алга

болов.

Бороо үргэлжлэн орсоор байсан ба миний хацраар борооны ус урсаж байгааг би мэдэрч

байсан юм.

Би гэрэл олж хараад толгойгоо эргүүлэхийн тулд хүч гаргахыг оролдлоо.

Эхэндээ энэ нь зөвхөн алс байгаа бутан дээр тусах бүдэг гэрэл байв. Дараа нь аажим

аажмаар улам тод болж, тэр хавийг бүхэлд нь гэрэлтүүлж байсан нь гар чийдэнгийн

гэрлээс ялгаатай байсан юм.

Нөгөө гэрэл надад хамгийн ойр бутыг гэрэлтүүлэхэд би пропан дэнлүү гэдгийг нь

харлаа. Тэр гэрэл миний нүдийг гялбуулснаас би нэг хэсэгтээ юу ч харахгүй байв.

“Бэлла.”

Энэ хоолой тогтуун, танил бус хоолой байсан ч намайг таньсан шинжтэй сонсогдсон

юм. Тэр намайг олох гэж дуудаагүй, харин намайг олсоноо мэдэгдэж хашгирч байсан

байв.

Page 68: New moon

Дэндүү өндөрт харагдах бараан царай нь одоо л нэг юм тод харагдаж байсан ба би

дээшээ гөлрөөд л байлаа. Миний толгой газар байгаа учраас тэр тийм өндөр харагдаж

байгаа байх гэж би таамаглав.

“Чи гэмтсэн байсан юм биш биз?” Түүний үгс ямар нэг утга агуулж байгааг мэдэж

байсан ч, будилсандаа би зөвхөн гөлөрч л чадаж байсан юм. Тэр хэлээд байгаа нь тийм

чухал зүйл гэж үү?

“Бэлла, миний нэрийг Сэм Юлей гэдэг.” Энэ нэрийг сонсоод ч тэр хүнийг таньсангүй.

“Чарли чамайг хайлгахаар намайг явуулсан юм.”

Чарли гэнэ ээ? Харин энэ үг надад нэг юм ойлгуулах шиг болоход, би түүний хэлж

байгаад анхаарлаа илүү төвлөрүүлэхийг хичээв.

Бусад бүх зүйл чухал биш байсан ч Чарли бол чухал шүү дээ.

Өндөр хүн над руу гараа сунгалаа. Би юу хийхээ мэдэхгүй гар луу нь ширтэж байсан

юм. Тэр хар нүдээрээ секунд хэртэй намайг ажиглаад, мөрөө хавчив. Тэгээд дорхноо,

зөөлхөнөөр намайг газраас өргөж, гар дээрээ авлаа.

Нойтон ойн дундуур тэр хүн үсрэх шахам хурдлан явахад би гэж нэг үлбэгэр амьтан

өлгөгдчихсөн юм шиг л тэврүүлээд явж байсан юм. Сэтгэлийн минь нэг хэсэг танихгүй

хүний гар дээр явж байгаадаа гонсойно гэдгийг би мэдэж байлаа. Гэхдээ надад

гонсойгоод байхаар сэтгэл үлдээгүй байв.

Гэрэл гарч, баахан эрэгтэй хүний баргиа хоолой сонсогдох хүртэл нэг их удсангүй. Сэм

Юлей хүмүүс рүү дөхөөд ирэнгүүтээ алхаагаа удаашрууллаа.

“Би түүнийг олсон.”гэж тэр хүнгэнэсэн хоолойгоор хэлэв.

Page 69: New moon

Нэгэнтээ хүмүүсийн шулганах дуу намдсан ч, буцаад л бүүр хүчтэй сонсогдож эхэлсэн

юм. Миний өмнүүр толгой эргэм баахан царай эргэлдлээ. Би Сэмийн цээжинд чихээ

наачихсан байснаас ч тэр үү, баахан яриан дундаас түүний яриа л ойлгогдохоор нь

байв.

“Үгүй ээ, би түүнийг гэмтсэн гэж бодохгй байна.”гэж тэр хэн нэгэнд хэллээ. “Тэр

зүгээр л ‘Тэр явчихсан’ гээд л дахин дахин хэлээд байна.”

Би үүнийг аман дээрээ гаргаж хэлсэн юм байх даа? Уруулаа хазлаа.

“Бэлла, миний охин, чи минь зүгээр үү?”

Санаа нь зоволтоор дүүрэн учраас, өөр сонсогдож байсан ч, энэ хоолойг бол би хаана ч

таних билээ.

“Чарли?” Миний хоолой сул, хачин жигтэй сонсдов.

“Би энд байна аа, хонгор минь,”

Би аавын минь цагдаагийн дүрэмт хувцасны хүрэмний үнэртэй тэвэрт шилжлээ. Чарли

өөрийн эрхгүй гуйвав.

“Би түүнийг барьж байсан нь дээр байх.”гэж Сэм Юлей санал болголоо.

“Би өөрөө түүнийг аваад явъя.”гэж Чарли бага зэрэг амьсгаадангаа хэлсэн юм.

Тэр удаан, чадал гарган алхаж байв. Би түүнд намайг газар буулгаад, өөрөөр минь

алхуулаач гэж хэлэхийг хүссэн ч хоолой гарахгүй байлаа.

Хаа сайгүй гэрэл барьсан хүмүүсийн хажууд алхаж байгаа нь харагдаж байсан тул

надад баярын жагсаал ч юм уу, оршуулга болж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн юм. Би

нүдээ аньлаа.

“Бид бараг гэртээ ирчихлээ, охин минь.”гэж Чарли тасралтгүй бувтнаад л байсан юм.

Page 70: New moon

Гадаах хаалгаа онгойлгож байхад би нүдээ нээлээ. Бид гэрийнхээ довжоон дээр байсан

ба Сэм гэх тэр өндөр бараан царайтай хүн, гараа бидний зүг сунгасан хэвээр хаалга

барьж байсан юм. Чарли намайг дийлэхээ больж, газар унагах шахвал намайг барьж

авах гэж байсан бололтой.

Гэвч Чарли яаж ийгээд хаалгаар оруулж, зочны өрөөний буйдан дээр хэвтүүлэв.

“Аав аа, би шал нойтон хувцастай байна ш дээ,”гэж би сулхан эсэргүүцлээ.

“Хамаагүй ээ.” Түүний хоолой уур уцаартай сонсогдож байсан юм. Тэгээд тэр өөр хэн

нэгэнтэй ярьж эхлэв.

“Ноосон хөнжил шатны дээд талын аяганы шүүгээн дээр байгаа.”

“Бэлла?”гэх өөр хэн нэгний хоолой сонсогдлоо. Над руу өнгийж харах буурал үстэй

хүнийг хараад, нэлээн удсаны дараа би танив.

“Жэранди эмч үү дээ?”гэж би аман дотроо хэллээ.

Тэр, “Тийм байна аа,” гээд, “Чи гэмтсэн үү, Бэлла?”

Үүнийг бодоход надад минут хэртэй хугацаа шаардагдав. Ойд Сэм Юлей яг иймэрхүү

асуулт асуусныг санаад би гайхлаа. Гэхдээ Сэм арай өөр зүйл, ингэж асуусан. “Чи арай

гэмтсэн байсан юм биш биз?” Тэгсэн ч энэ 2 асуулт өөр сонсогдож байсан юм.

Жэранди эмч хариултаа хүлээгээд л байлаа. Тэр гайхаж, өрөөсөн буурал хөмсөгөө

өргөж, духан дахь үрчлээс нь улам тодров.

“Би гэмтээгүй ээ.”гэж би худал хэллээ.

Гэвч энэ үгс түүний асуусан зүйлийн хүрээнд бол үнэн байсан юм. Тэр өөрийн дулаан

гараар миний духанд хүрч, хуруунуудаараа бугуйны минь дотор тал дээр зөөлөн дарав.

Түүнийг цагаа харангаа аман дотроо миний цохилтыг тоолж байх зуур би уруулыг нь

ажиглаж байсан юм.

“Чамд юу тохиолдсон юм?”гэж тэр хайнгадуухан асуулаа. Тэгэхэд би хоолойндоо

Page 71: New moon

цочролыг мэдэрч, бие минь хөшиж орхив.

“Чи ойд төөрчихөө юу?”хэмээн тэр шамдууллаа. Би дахиад хэдэн хүн бидний яриаг

сонсож байгааг мэдэж байсан юм.

Ла пуш гэх далайн эргийн захын Күлют Индиан аймагт амьдардаг, Сэмийн хамт ирсэн

байж болох гурван бараан царайтай өндөр залуус хоорондоо их ойрхон зогсоод над руу

ширтэж байлаа. Майк аавтайгаа, Анжелагийн аавтай нийлээд над руу танихгүй

хүмүүсээс ч илүү нууцлагаар харж байсан юм.

Өөр бас аяархан ярилцах дуунууд хаалганы гадаанаас болон гал зуухнаас сонсогдож

байлаа. Хотын тал хувь нь намайг хайсан байх нь.

Чарли илүү ойр байв. Тэр миний хариултыг сонсох гэж өнгийлөө.

“Тийм ээ,”гэж би шивнээд, “Би төөрчихсөн юм.” гэв.

Эмч толгой дохиод, бодож байснаа эрүүний минь доорх булчирхайг хуруугаараа

зөөлхөн тэмтэрлээ.

Чарлигийн царай барайв.

“Чи ядарч байна уу?”гэж Жэранди эмч асуулаа.

Би толгой дохиод нүдээ дуулгавартайгаар анив.

“Би түүнд ямар нэг муу зүйл болсон гэж бодохгүй байна.”гэж дараа нь эмч Чарлид

бувтнан хэлж байгааг сонслоо. “Зүгээр л ядарсан байна. Одоо түүнийг тайван

унтуулчих, тэгээд би маргааш ирж шалгая.” Гээд тэр түр зогсоод, “Ямар ч байсан хүрч

ирж сайн байгаа эсэхийг нь шалгах хэрэгтэй байх.”хэмээн нэмж хэлэв.

Тэр 2 буйдан дээрээс хөл дээрээ босоход хяхатнах дуу гарлаа.

“ Энэ үнэн үү?”гэж Чарли шивнэв. Тэдний хоолой бүүр холдож байсан юм. би

сонсохын тулд их хүч гаргалаа.

“Тэд явчихсан юм уу?”

Page 72: New moon

“Каллен эмч биднийг юу ч битгий хэлээрэй гэж хүссэн юм.”гэж Жэранди эмч

хариулав.

“Тэдэнд гэнэтийн санал ирээд, хурдан шийдвэрээ гаргах хэрэгтэй байсан юм шиг байна

лээ. Тэгээд ч Карлайл явах гэж байгаагаа нийтэд зарлаж шуугиан дэгдээхийг хүсээгүй

байх.”

“Ядаж цухуйлгаж ч болов хэлсэн бол зүгээр байсан сан.”гэж Чарли гоморхлоо.

Жэранди эмчийн хоолой нь жаахан эвгүйрхэх өнгө аяс ороод-“Харин тийм ээ, ийм

нөхцөл байдалд цухуйлгаж ч болов хэлсэн бол тийм ч муу зүйл болохгүй л байсан

байх.”

Би цааш нь сонсохыг хүссэнгүй. Хэн нэгэн миний хөнжлийн үзүүрээс татаж, чихний

минь дээгүүр нөмөргөж байгааг би мэдэрлээ.

Ухаан минь орж гараад байх шиг санагдаж байв. Нэг мэдэхэд Чарлигийн намайг

хайхад тусалсан хүмүүст нэг нэгээр нь талархсанаа илэрхийлж байхыг нь сонслоо.

Дараа нь би түүнийг миний духан дээр гараа тавиад , хөнжлөөр хучихыг мэдрэв. Утас

хэд хэдэн удаа дуугарахад намайг сэрээчихгүйн тулд, тэр яарч очиж хариулахдаа

цаадах хүнтэйгээ аяарханаар ярьж байсан юм.

“Тийм ээ, бид түүнийг олсон. Тэр зүгээр байна аа. Төөрчихсөн байсан байна. Одоо

зүгээр байх.”гэж тэр дахин дахин хэлээд л байлаа.

Би түүнийг өөрийгөө амраахаар түшлэгтэй сандал дээр пүрш дуугарган суухыг нь

сонсов.

Гэвч, хэдэн минутын дараа утас дахин дуугарсан юм. Чарли ёолоод, арайхийн хөл

дээрээ босч, бүдэчсээр яаран гал зух руу явлаа. Би дахиад л нөгөө яриаг сонсохыг

хүсэхгүй байсан тул хөнжилдөө улам гүн шигдэв.

“Тийм ээ,” гээд тэр эвшээнгээ хэллээ.

Гэнэт түүний хоолойны өнгө өөрчлөгдөж, түгшсэн янзтай болсон юм.

Page 73: New moon

“Хаана гэнээ?” Тэр хэсэг зуур чимээгүй сонсов.

“Тосгонд гэдэгт нь итгэлтэй байна уу?” Дахиад л нам гүм.

“Гэхдээ тэнд юу шатаж байж болох вэ?” Түүний хоолой гайхсан хэрнээ санаа зовсон

сонсогдож байлаа.

“За тэгвэл би тийшээ залгаад тодруулаадхая.”

Тэр утсаа тавиад дугаараа цуглуулж эхлэхэд миний сонирхол төрөв.

“Сайн уу, Билли. Чарли байна аа. Ийм орой залгаж байгаад уучлаарай...Үгүй ээ, тэр

зүгээр. Одоо унтаж байна...Асуусанд баярлалаа, гэхдээ би өөр хэргээр залгаж байна л

даа. Над руу саяхан Хатагтай Стэнли залгасан юм. Тэгээд тэр хоёр давхрынхаа цонхоор

далайн эргийн хадан цохионы ойролцоо гал гарч байгааг харж байна гэнээ. Гэхдээ би

үнэхэр...Оо.”

Гэнэт түүний хоолойноос уур хилэн, бухимдал мэдрэгдлээ.

“Тэгээд тэд яагаад ингээд байгаа юм? Аахан. Тийм үү?”

Харин дараачийн өгүүлбэрийг тэр өөр өнгөөр хэлэв.

“За, чи надаас уучлал гуйгаад хэрэгггүй дээ. Тийм ээ, тийм. Зүгээр л гал их тархаахгүй

байх талаас нь харж байгаарай...Мэдэж байнаа,Би зүгээр ийм цаг агаартай байхад гал

гаргаж байгаад нь гайхсан юм.”

Чарли жаахан эргэлзээд, утсаа тавихын өмнө дуртай дургүй, “Сэм болон бусад

залуусыг явуулсанд баярлалаа. Чиний зөв байсан юм байна лээ, тэд ойг биднээс илүү

сайн мэддэг юм билээ. Сэм түүнийг олсон л доо. Тиймээс би чамд өртэй боллоо...за, би

чамтай дараа ярья.” гэж бага зэрэг уцаартай хэлэв.

Чарли зочны өрөө рүү буцаж ирэхдээ ямар нэг ойлгомжгүй юм бувналаа.

Page 74: New moon

“Юу болсон юм бэ?” гэж би асуулаа. Тэр над руу яаран ирэв.

“Уучлаарай, би чамайгаа сэрээчихлээ.”

Түүний хоолой ууртай сонсогдов.

Хичнээн хүч чадал минь барагдсан байсан ч миний толгойд ганц л мэдээ орж ирлээ.

”Каленийхан явчихсан гээд .”гэж би шивнэв. “Ла Пушд байдаг хүмүүс Калленийханд

дургүй. Би үүнийг мартчихаж.”

Күлютийнхан их үер болон хүн-чоно өвөг дээдсийнхээ талаар мухар сүсэгтэй байдаг

шигээ “хүйтэнүүд” гэх цус уугчдыг өөрсдийн дайсан гэж итгэж явдаг шүү дээ. Гэхдээ

ихэнх нь үүнийг зөвхөн үлгэр домог гэж боддог л доо. Итгэдэг хэдхэн хүн л байдаг юм.

Чарлигийн сайн анд Билли Блэйк итгэдэг ч , түүний хүү Жэйкоб итгэдэггүй, тэнэг

мухар сүсэг гэж бодож явдаг билээ. Тэгээд нэгэнтээ Билли надад Калленийхнаас хол

явахыг сануулж байсан...

Тэдний нэрийг хэлтэл дотор үймрэх мэт, миний мэдэхийг ч хүсэхээргүй ямар нэг

зүйлийн гадаргууг зурах мэт болсон юм.

“Энэ чинь утгагүй зүйл.” гэж тэр бувтналаа.

Бид нэг хэсэгтээ чимээгүй сууцгаав. Шөнийн харанхуй шингэрч байлаа. Борооны

цаанаас, нар гарч эхэлж байсан юм.

“Бэлла?”гэж Чарли дуудлаа.

Би түүн рүү ядруухан харав.

“Тэр чамайг ганцааранг чинь ойд орхиод явчихаа юу?”

Би түүний асуултыг ч тоосонгүй. “Та намайг хаана хайхаа яаж мэдсэн юм бэ?”

Би ухаарч эхлээд байсан тэр зүйлээ бодохыг ч хүсэхгүй байсан юм.

Чарли жаахан гайхаад, “Чиний зурвас,”гэж хариуллаа. Тэгээд өмднийхөө арын

халааснаас үрчийсэн цаасны хэлтэрхий гаргаж ирэв. Тэр цаас олон удаа нугалагдсан

бололтой, үрчийж, хуниастай болсон байсан юм. Тэр буцааж дэлгээд, баримт үзүүлж

байгаа мэт надад харууллаа. Хааш яйш бичсэн бичиг нь миний бичигтэй ижил байв.

Page 75: New moon

Эдвардтай хамт ойн замаар алхахаар явлаа. Удахгүй эргэж ирнэ. Б.

“Чамайг ирэхгүй болохоор чинь би Калленийх руу залгасан чинь хэн ч утсаа авахгүй

байсан.”гэж Чарли аяархан хэлэв.

“Тэгээд би эмнэлэг рүү залгатал Жэранди эмч Карлайлыг явчихсан гэж хэлсэн”

“Тэд хаашаа явсан юм?”хэмээн би бувтналаа.

Тэр гайхсан янзаар ширтээд, “Эдвард чамд хэлээгүй юм уу?”

Би толгойгоо сэгсрээд дургүй хүрсэндээ огло үсэрчихэв.

Түүний нэр, намайг дотроос минь самардах шиг өвтгөж байсан дэндүү их шаналалыг

улам ихэсгэчих шиг санагдлаа.

Чарли миний хэлсэнд итгэсэн бололтой хараад,

“Карлайл Лос Анжелесийн том эмнэлэгт ажиллах урилга хүлээж авсан гэнэ лээ. Тэд ч

түүнд их мөнгө амласан байх даа.” гэлээ .

Нартай Л.А. Тэдний очиж амьдрах сүүлийн газар. Би тольтой хар дарсан зүүдээ

саналаа...нарны гэрэлд түүний арьсны гялалзаж байгааг-

Түүний царайг санатал бүхэл сэтгэл минь урагдах шахам тарчлах шиг.

“Ойн гүнд Эдвард чамайг ганцааранг чинь орхиод явсан эсэхийг би мэдмээр

байна.”гэж Чарли шалгаав.

Түүний нэр дахиад л миний сэтгэлийг шархлууллаа. Би шаналалаа багасгах гэж

хүчтэйгээр толгойгоо сэгсрэв.

“Миний буруу. Тэр намайг гэр харагдах газарт, зам дээр орхисон юм...Гэтэл би түүнийг

дагаад явсан чинь.”

Чарли ямар нэг юм хэлэх гээд эхэлтэл би жаахан хүүхэд шиг чихээ тагласан ба, “Би

дахиж үүний талаар ярьж чадахгүй нь ээ, ааваа. Би өрөөндөө ормоор байна.” Гэнгүүтээ

түүнийг хариулахаас нь өмнө арайхийж буйдангаас буугаад гуйвангаа шатаар өгслөө.

Page 76: New moon

Хэн нэг нь миний өрөөнд Чарлид зурвас үлдээхээр орж ирж, намайг олж болох газрыг

зааж өгсөн байв. Би үүнийг ойлгонгуут миний толгойд эвгүй сэжиг төрлөө. Тэгээд би

өрөө рүүгээ яаран орж, хаалгаа түгжингүүтээ орны хажуу дахь CD тоглуулагч руу

ухасхийв.

Бүх зүйл миний орхисон хэвээр байлаа. Би тоглуулагчийн дээр дарж, түгжээг нь

мулталтал таг нь аяархан онгойв. Түний өгсөн CD байхгүй байсан юм.

Ренегийн өгсөн зургийн цомог орны дэргэд, миний үлдээсэн газар байж байлаа. Би

чичирсэн гараар хавтасыг нь нээв.

Гэвч эхний хуудаснаас цааш эргүүлэх шаардлагагүй байсан юм. Жижигхэн металл

өнцөгнүүд хов хоосон байв.

Эдвард Каллен, Чарлигийн Гал зуух, 9 сарын 13

гэж доор нь миний сарайлган бичсэн зүйлээс өөр юу ч байхгүй байлаа.

Би тэнд хүрээд зогсов. Би түүнийг бүгдийг бүрэн гүйцэд хийсэн гэдгийг нь мэдсэн юм.

Яг л би хэзээ ч чиний амьдралд байгаагүй юм шиг

гэж тэр надад амласан шүү дээ.

Би модон шалан дээр өвдөглөж, гарын алгаараа хацар дээрээ дарлаа.

Би өөрийгөө ухаан алдаж байгаа байх гэж бодсон ч, харамсалтай нь би тэгсэнгүй.

Зовлон шаналалын давалгаа намайг нөмөрч, доош унагах шиг боллоо.

Би босох гэж тэмцсэнгүй.

10 сар

11 сар

12 сар

1 сар

4. Сэрэх

Цаг хугацаа өнгөрсөөр байх юм. Боломжгүй гэж бодож байхад хүртэл. Минутны зүүн

хөдөлгөөн бүр яг л дахин нэг шарх авж байгаатай адил өвдөж байхад хүртэл. Заримдаа

Page 77: New moon

гэнэт гэнэт өнгөрч заримдаа явж өгдөггүй ч өнгөрсөөр л байх юм. Миний хувьд

хүртэл...

Чарли атгасан гараараа ширээг чанга гэгч нь зохилоо. “Болсоон, Белла! Би чамайг гэр

лүү чинь явуулна.”

Би идэж буй мэт жүжиглэж байсан өглөөний цайнаасаа цочирдон дээш харлаа.

Түүнийг яриаг сонсоогүй – биш ээ, түүнийг юм яриж байгааг нь ч мэдээгүй байсан тул

юу яриад байгааг нь ойлгосонгүй.

“Би гэртээ л байна ш дээ,” би гайхан шивнэлээ.

“Би чамайг Жэйксонвилл руу явуулахаар болсон. Реней дээр,” тэр тодруулж өгөв.

Намайг түүний хэлсэн үгийг шингээж байх зуур тэр надруу санаа зовсон харцаар харан

суулаа.

“Би юу хийсэн гэж?” Түүний надад ийнхүү шударга бус хандаж байгаад гоморхож

байсан юм. Сүүлийн дөрвөн сард би чадахаараа л хичээсэн ш дээ. Бид хоёрын

хоёулангынх нь бодох дургүй тэр долоо хоногийн дараа би хичээл болон ажлаа нэг ч

хоног таслаагүй. Миний дүн ч төгс байгаа. Би гэрээсээ өөр хаашаа ч явдаггүй тул

оройтож ирнэ ч гэсэн ойлголт байхгүй. Яахав түүнд хааяа хааяа хоносон хоол өгдөг л

дөө.

Чарли над руу муухай харж байлаа.

“Чи юу ч хийгээгүй. Тэгээд л асуудал тулгараад байна. Чи хэзээ ч юу ч хийдэггүй.”

“Та намайг болохгүй юм хий гээд байгаа юм уу?” би хөмсгөө зангидан асуулаа. Түүний

ярьж байгаа юманд анхаарлаа төвлөрүүлэхийг оролдож байсан ч маш их хичээл зүтгэл

шаардагдаж байсан юм. Бүгдийг байхгүй юм шиг жүжиглэсээр байгаад бүүр сурчихаж.

“Буруу юм хийх нь энэ байгаа байдлаас чинь л хамаагүй дээр...уйтгарлаад л яваад байх

юм.”

Түүнийг ингэж хэлэхэд сэтгэл бага зэрэг өвдлөө. Уул нь түүний хажууд уйтгарлахгүй

Page 78: New moon

байхыг их хичээж байгаа юмсан.

“Би уйтгарлаж яваагүй ш дээ.”

“Буруу үг хэрэглэчихлээ,” тэр эцэст нь хэлэв. “Уйтгарлах нь дээр юм байна. Чиний

одоо ингээд юу ч хийхгүй байгаа байдлаас чинь л дээр дэг. Чи зүгээр л...үхчихэж,

Белла. Чамайг ингэж л тайлбарлах байх.”

Түүний ийнхүү хэлсэн нь яг оноод хэлчих шиг болсон юм. Би санаа алдан хариугаа

хэлэхдээ бага зэрэг сэтгэл хөдөлгөөн оруулахыг хичээв.

“Намайг уучилаарай, аав аа.” Миний өөрийн чихэнд хүртэл энэ үг маань хоосон

сонсдож байсан юм. Би түүнийг хуурч байгаа гэдэгтээ итгэлтэй байсан юмсан. Чарлиг

ингэж шаналахгүй байгаасай л гэж би ингэж их хичээж байгаа шүү дээ. Тэр миний

жинхэнэ байдлыг мэдэж байсан нь миний бүх хичээл зүтгэлийг инээдтэй санагдуулж

байсан юм.

“Би чамайг уучилалт гуйгаад аль гэж хэлээгүй.”

Би санаа алдлаа. “Тэгвэл надаар яалгуулах гээд байгаагаа хэлээд өгөөч.”

“Белла,” тэр түр эргэлзэн дараагийнхаа үгсийг эвтэйхнээр сонгон үргэлжлүүлэв.

“Хонгор минь, чи иймэрхүү юмыг даван туулах анхны хүн биш гэдгээ мартаагүй биз?”

“Би мэднэ ээ.” Би түүн рүү уйтгарлан харахыг оролдсон ч оронд нь бас л өнөөх хоосон

царай.

“Сонсооч, охин минь, чамд тусламж хэрэгтэй юм шиг байна.”

“Тусламж ий?”

Тэр дахин завсарлан үгээ хайж эхэллээ. “Ээж чинь намайг орхиж явахад,” тэр хөмсгөө

зангидан эхлэв, “бас чамайг авч явахад...надад үнэхээр хэцүү байсан.”

Page 79: New moon

“Би мэднэ ээ, аав аа,” би бувтнав.

“Гэхдээ би зохицуулсан ш дээ,” тэр надад санууллаа. “Хонгор минь, чи бас зохицох

хэрэгтэй. Би чамайг гайгүй болох болов уу гэж зөндөө хүлээлээ.” Тэр намайг доошоо

харан суух зуур над руу ширтэн суув. “Гайгүй болохгүй гэдгийг чинь бид хоёр хоёулаа

мэдэж байгаа байх.”

“Би зүгээр ээ.”

Тэр намайг үл тоомсорлолоо. “Чи мэргэжлийн хүнтэй яриад үзвэл ямар вэ?”

“Та намайг сэтгэл зүйч дээр оч гэх гээ юу?” Би түүний юу хэлэх гээд байгааг ойлгон

бага зэрэг хоолойгоо чангаллаа.

“Магадгүй чамд тус болно ш дээ.”

“Магадгүй тус болохгүй ч байж магад.”

Би сэтгэл зүйн судлал талаар сайн мэдэхгүй ч эмчлүүлэхийн тулд үнэнээ хэлэх ёстой

гэдгийг бол сайн мэдэж байсан юм. Галзуугийн эмнэлэгт хүргэгдэхийг хүсэж байсан

бол үнэнээ хэлж болох л юм.

Тэр миний царайг шинжин өөр арга хэрэгжүүлж эхэллээ.

“Белла, би чадахгүй юм шиг байна. Магадгүй ээж чинь – ”

“Аав,” би хэллээ. “Та хүсээд байгаа юм бол би өнөөдөр гаръя. Жесс, Анжела хоёрын

аль нэг рүү нь утасдчихъя.”

“Наадах чинь миний хүсэж байгаа юм биш,” тэр уурлан хэллээ. “Би чамайг ингэж их

хичээгээсэй гэж хүсэхгүй байна. Чам шиг ингэж их хичээж байгаа хүн мэдэхгүй юм

байна. Зүгээр л харахад сэтгэл өвдөх юм.”

Би ширээ рүүгээ харан суув. “Би сайн ойлгосонгүй. Эхлээд та надад юу ч хийхгүй

Page 80: New moon

байна гэж уурлаад дараа нь намайг юм хийх гэсэн чинь уурлаад байх юм.”

“Би чамайг баяр баясгалантай байлгуулмаар байна – үгүй ээ, ер нь ингээд шаналахаа л

больчихвол их зүгээр байна. Хэрвээ чи Форксоос гарвал амархан мартаж чадна шүү

дээ.”

Би түүний энэ үгэнд өөртөө үлдсэн ганц сэтгэл хөдлөлөө үзүүллээ.

“Би явахгүй,” би хэлэв.

“Яагаад?” тэр шаардлаа.

“Би сургуулийнхаа сүүлийн улиралд явж байгаа ш дээ – одоо яввал бүгдийг

бусниулаад хаячихна.”

“Чи сайн сурдаг юм чинь гайгүй ээ.”

“Би ээж, Фил хоёрт төвөг удмааргүй байна.”

“Ээж чинь чамайг очно гэж их баярлаж байгаа.”

“Флорида хэт халуун ш дээ.”

Тэр дахиад л ширээг цохиод авав. “Бид хоёр хоёулаа энд юу болоод байгааг сайн

мэдэж байгаа, Белла. Энэ бүхэн чамд эрүүл биш, охин минь.” Тэр гүнзгий амьсгаа

авлаа. “Хэдэн сар өнгөрлөө. Хэн ч залгасангүй, хэн ч захиа бичсэнгүй, хэн ч холбоо

барьсангүй. Чи түүнийг хүлээгээд байж болохгүй.”

Би түүн рүү муухай харлаа. Гэвч миний тэр уур нүүрэн дээр минь харагдаагүй юм. Би

ичсэнээсээ болж улайгаагүй маш их удаж байснаас гадна зүгээр л ямар ч сэтгэл

хөдлөлгүй хөлдүү амьтан болон хувирсан юм.

Энэ бүхний талаар ярих хориотой гэдгийг тэр сайн мэдсээр байж, хэмээн би дотроо

гоморхон бодов.

Page 81: New moon

“Би юу ч хүлээгээгүй. Би юу ч горьдоогүй,” би аяархнаар шивнэлээ.

“Белла – ” Чарли эхлэв.

“Би сургуульдаа явах хэрэгтэй байна,” би түүнийг тасалдуулан ганц ч хүрээгүй

өглөөний цайгаа хураан угаалтуур дотор тавив. Түүнтэй ахиж юм ярьмааргүй байсан

тул угаахыг ч оролдсонгүй.

“Би Жесстэй өнөөдөр ярьна аа,” би цүнхээ үүрэнгээ түүн рүү дуудлаа. “Оройн хоол

идэхгүй байж магадгүй шүү. Бид хоёр Порт Анжелес орж кино үзэх байх.”

Түүнийг юм хэлж амжихаас өмнө би хаалгаар гарсан байв.

Чарлигаас зугтах гэж яарсандаа би сургууль дээр бараг хамгийн түрүүнд ирсэн юм.

Машинаа тавих аятайхан зай олж чадсан ч надад хичээл эхлэтэл дэндүү их хоосон цаг

зай байв. Би иймэрхүү үед хамгийн дургүй.

Чарлигийн хэлсэн юмнуудын талаар бодохгүйн тулд Калкүлүсийнхаа номыг гарган

ирж өнөөдөр үзэх ёстой хичээлээ харан суулаа. Тоог номноос унших гэж оролдох нь

багшийн амнаас ч сонсохоос ядаргаатай байсан ч би сүүлийн үед харин ч сайжирж

байсан юм.

Сүүлийн хэдэн сар би Калкүлүсаа өмнөхөөсөө арав дахин урт хугацаан турш хийж

суудаг болсон байв. Эцэст нь миний дүн хүртэл онц болтлоо дээшлэсэн юм. Ноён

Варнер бодвол миний ийнхүү сайжралтыг өөрийнхөө ер бусын багшлалтын үр дүн гэж

бодож байгаа байх. Хэрэв ингэж бодох нь түүнийг баярлуулж байвал би хэлж

гомдоогоод ч яахав дээ.

Машины зогсоолыг дүүрч эхлэх хүртэл өөрийгөө үргэлжлүүлэхийг албадсан учраас

эцэст нь Англи хэлнийхээ хичээл рүү гүйх хэрэг гарав. Бид Англи хэлнийхээ анги дээр

Амьтдын фирм үзэж байгаа нь надад таалагдаж байсан юм. Романтик юм уншиж

өөрийгөө шаналгаж байснаас коммунизмын талаар уншсан нь хамаагүй дээр. Би ноён

Бертигийн лекцэнд анхаарлаа төвлөрүүлэхээр суудалдаа суулаа.

Page 82: New moon

Сургууль дээр байхад цаг хичнээн сайхан хурдан өнгөрдөг гээч. Хонх ч юу ч болоогүй

байтал дугарч орхив. Би цүнхээ баглаж эхлэлээ.

“Белла?”

Би Маикийн хоолойг таниж түүний юу асуух гэж байгааг дугарахаас нь өмнө

таамагласан юм.

“Чи маргааш ажилдаа ирэх юм уу?”

Дээшээ хартал тэр над руу санаа нь зовнисон харцтай налан зогсож байлаа. Тэр тав

дахь өдөр болгон надаас энэ асуултыг асуудаг. Би хэзээ ч ажлаа таслаж байгаагүй.

Мэдээж хэдэн сарын өмнөх тэр өдрийг эс тооцвол шүү дээ. Гэхдээ тэр над руу ийм

харцаар харах эрх байхгүй. Би бол маш сайн ажилтан.

“Маргааш хагассайн өдөр мөн биз дээ?” би хэлэв. Чарлиг надад хэлсэнээс хойш би

өөрийн хоолойны өнгөө ямар үхээнц сонсогдож байгааг анзаарч эхлэсэн юм.

“Тийм ээ, мөн,” тэр санал нийлэв. “Спани хэлний ангид уулзая.” Тэр гарж одохоосоо

өмнө эргэн нэг харж гараа даллаа. Тэр өмнөх шигээ намайг ангид минь хүргэж өгөхөө

ч больсон байсан юм.

Би баргар царайлан Калкүлүсийн анги руугаа алхаж эхлэлээ. Би энэ анги дээр

Жесикагийн хажууд суудаг.

Түүнтэй дугараагүй хэдэн долоо хоног, бараг хэдэн сар болсон ч байж магадгүй. Бид

хоёр коридорт тааралдахдаа ч үг хэлэхээ больсон. Тэр миний гаргасан аашинд уурлаж

гомдсон гэдгийг би сайн мэдэж байлаа. Одоо ч түүнтэй яриа өрнүүлэх хэцүүхэн л байх

байх даа. Би ангийн гадаа зогсон өөрт буй сонголтуудаа бодон үзлээ.

Чарлитай дахиж уулзахаас өмнө би энэ байдлынхаа талаар заавал нэг юм хийсэн байх

ёстой байв. Мэдээж худлаа хэлж болохгүй. Ганцаараа Порт Анжелес руу машинтайгаа

явж ирээд түүнд мил-ийнхээ зүүг харуулах надад их л сайхан санаа мэт санагдлаа.

Гэхдээ Жесикагийн ээж энэ хотын хамгийн том амтай хүүхнүүдийн нэг – Чарли энэ

Page 83: New moon

жижиг хотод түүнтэй тааралдаж л таараа. Тааралдвал мэдээж намайг асуух нь

ойлгомжтой. Худлаа ярих ч боломжгүй бололтой.

Эцэст нь би санаа алдан хаалгыг татан онгойлгоо.

Ноён Варнер хичээлээ аль хэдийн эхлэсэн байсан тул над руу муухай гэгч нь харав. Би

суудал руугаа яаран алхахад Жесика над руу нэг ч харсангүй. Надад өөрийгөө бэлтгэх

тавин минут үлдсэн нь намайг бага ч болов уу тайвшруулж байлаа.

Ноён Варнерийг ангийг таван минут эрт тараахад би байдгаараа барайсан юм. Тэр

өөрийгөө их л сайхан зүйл хийсэн гэж бодож буй бололтой маадгар инээмсэглэнэ.

“Жесс?” би бага зэрэг чичвэсхийн түүний над руу харахыг хүлээв.

Тэр над руу эргэн харлаа. “Чи надтай яриад байгаа юм уу, Белла?”

“Мэдээж.” Би гэмгүй царайлахыг оролдон нүдээ томсгов.

“Яасан? Калкүлүс дээр чинь тусламж хэрэг болсон уу?” тэр гашиурхан асуув.

“Үгүй ээ,” би толгойгоо сэгрэн хариуллаа. “Би зүгээр л чамайг өнөөдөр надтай кино

үзэх үү гэж асуух гээд л...Надад охидуудтай хамт байж ярилцах хэрэг байна л даа.”

Миний амнаас гарсан үг яг л юмнаас уншиж буй мэт хөшингө сонсогдоход тэр над руу

сэжигтэйгээр харж эхлэв.

“Чи яагаад надаас асуугаад байгаан?” тэр найрсаг бусаар асуулаа.

“Би охидуудтай хамт цагийг өнгрүүлэх талаар бодохоор яагаад ч юм хамгийн түрүүнд

чиний талаар боддог.” Би инээмсэглэн, худлаа харагдаагүй гэж найдаж байлаа. Бараг л

үнэн юм чинь. Чарлигаас зугтах талаар бодохоор хамгийн түрүүнд Жессийн нэр бууж

ирдэгтэй бараг л адил шүү дээ.

Тэр над руу гайхшран харлаа. “Сайн мэдэхгүй юм аа.”

Page 84: New moon

“Чамд өөр төлөвлөгөө байгаа юм уу?”

“Үгүй л дээ...за за, гарч чадах юм шиг байна. Чи ямар кино үзмээр байгаан?”

“Би яг ямар ямар кино гарч байгааг мэдэхгүй л явна,” би хүлээн зөвшөөрлөө. Би

асуудалтай тулгарснаа мэдрэн тархиа ухаж эхлэв. Кино – ямар нэгэн юм сонсогдол уу?

Ядаж рекламны зураг ч болтугай харагдаагүй бил үү? “Тэр эмэгтэй ерөнхийлөгчтэй

кино ямар вэ?”

Тэр над руу хачин гэгч нь харав. “Белла, тэр кино чинь аль дээр гараад дуусчихсан ш

дээ.”

“Ан,” би хөмсгөө зангидлаа. “Чамд үзмээр байгаа кино байна уу?”

Жесикагийн байгалиас заяагдсан баяр баясгалантай зан нь түүний чангаар бодох зуур

илэрч эхлэсэн юм. “Нэг шинээр романтик инээдмийн кино гарсан байсан, харсан уу?

Шүүмжлэгчид сайн оноо өгсөн байна лээ. Тэрийг үзмээр байна. Бас аав сүүлд Дэйд

Энд гэдэг кино үзээд их магтаж байна лээ шүү.”

Би ганц гайгүй сонсогдож байсан нэр лүү нь сарвайлаа. “Тэр нь яадаг кино юм?”

“Зомби момбитой л кино байх. Үзсэн хамгийн аймар кино нь гээд л байсан ш д.”

“Наадах чинь гоё юм байна.” Надад хайр дурлалтай кино үзэж байснаас аймшгийн

кино үзсэн нь хамаагүй дээр санагдав.

“За за.” Тэр миний сонголтыг бага зэрэг гайхсан харагдаж байв. Би өөрийнхөө

аймшгийн кинонд дуртай эсэхээ санахыг оролдтол толгойд юу ч бууж ирэхгүй байлаа.

“Би чамайг хичээлийн дараа очоод авах уу?” тэр санал болгов.

“Тэгээч.”

Жесика босохоосоо өмнө над руу нөхөрсөгөөр инээмсэглээд гарж одов. Миний хариу

инээмсэглэл бага зэрэг оройтсон ч би түүнийг харсан гэдэгт бараг л итгэлтэй байсан

юм.

Page 85: New moon

Өдрийн үлдэгдэл ч мөн адил хурдан өнгөрсөн юм. Би өнөө орой юу хийхээ

төлөвлөсөөр л. Хувийн туршлагаасаа Жесикаг нэг чалчихыг нь эхлүүлэх юм бол би

өөрөө бараг дугарахгүй байсан ч болно гэдгийг сайн мэдэж байлаа. Хааяа ганц хоёр үг

хэлэхэд л хангалттай.

Миний амьдралыг бүрхэж байсан зузаан манан хааяадаа намайг ч гайхшруулж орхидог

байв. Гэнэт л өрөөндөө орж ирснээ анзааран гэртээ яаж ч харьснаа санахгүй үеүүд их

байдаг юм. Гэвч энэ бүхэн надад хамаагүй. Цагийн баримжаа алдах, мөн цагийг хурдан

өнгрүүлэх бол миний гол зорилгууд болсон байсан юм.

Би хувцасныхаа шүүгээ рүүгээ зүглэх зуураа тэрхүү мананг нэг их эсэргүүцсэнгүй. Яг

л бүх мэдрэмжээ алдсан хүн шиг. Би өөрийнхөө юу хийж байгааг ч анзааралгүй

шүүгээний зүүн доод буланд байсан хэзээ ч өмсдөггүй хувцаснууд руугаа харлаа.

Албаар хар хогийн уутанд хийн тавьсан байсан төрсөн өдрийн бэлгүүд рүүгээ хүртэл

хараагүй юм. Хэдхэн сарын өмнө хуруугаа зүсэж цусаа гарган байж машинаасаа

хумслан гаргасан радио тоглуулагч руугаа ч харсангүй.

Бараг зүүдэггүй цэнхэр цүнхээ өлгүүрнээс сугалан шүүгээнийхээ хаалгыг хааж орхив.

Яг тэр үед гадаа машины дохио соносдож би хичээлийнхээ цүнхнээс хэрэгтэй

юмнуудаа цэнхэр цүнх рүүгээ юүлэн хийлээ. Яг л яарснаар энэ оройг хурдан өнгрөөж

чадах юм шиг аашлан хурдан хөдөлж байлаа.

Би хаалгаа онгойлгохын өмнө өөрийгөө коридорын толинд хальт гүйлгэн харж нүүрэн

дээрээ инээмсэглэл наан алдахгүй байхыг хичээв.

“Өнөөдөр надтай хамт явж байгаад баярлалаа,” би урд талын суудал дээр суунгаа

Жесикад хэллээ. Хүнтэй жинхэнэ ёсоор ярилцсан сүүлийн удаагаа ч сайн санахгүй

байв. Жесстэй харьцах мэдээж Чарлитай харьцахаас хамаагүй хэцүү. Би ямар

сэтгэлийн хөдлөл гаргах ёстойгоо бүр мэдэхээ байсан байлаа.

“Зүгээр зүгээр, тэгэхээр яагаад гэнэт ингэхээр болов?” тэр манайхаас хөдлөнгөө гайхан

асуув.

Page 86: New moon

“Яасан гэж?”

“Чи яагаад гэнэт ...гэрээсээ гарахаар шийдсэн юм бэ гэх гээд л...” Тэр асуух гэж байсан

асуултаа яагаад ч юм гэнэт өөрчилсөн мэт сонсдов.

Би мөрөө хавчлаа. “Зүгээр л.”

Түүний хөгжмөөр танил ая явж эхлэхэд би юм хэлэхгүй байж чадсангүй. “Болох уу?”

би асуув.

“Тэг тэг.”

Би радиогийн бараг бүх сувгуудыг солбин үзэж эцэст нь хамгийн аюулгүйг нь

сонголоо. Шинэ хөгжим машинд сонсдож эхлэхэд би Жесикагийн царай руу харлаа.

Тэр нүдээ нарийсгав. “Чи хэзээнээс реп сонсдог болчоо вэ?”

“Мэдэхгүй,” би хэллээ. “Удаж байгаа байх.”

“Чамд энэ таалагдаж байгаа юм уу?” тэр үл итгэн асуув.

“Мэдээж.”

Би хөгжмийг сонсонгоо толгойгоо дохин, хэмнэлтэй зохицож байгаа хэмээн найдлаа.

“За за....” Тэр нүдээ томсгон цонхоор ширтэв.

“Маик та хоёр юу болоод байгаа билээ?” би хурдхан асууж орхив.

“Тэр надаас илүү чамтай их уулздаг байх өө.”

Миний найдаж байснаар энэ асуулт түүний чалчихыг эхлүүлээгүй юм.

Page 87: New moon

“Ажил дээр ярих хэцүү байдаг юм аа,” би бувтнан өөр ярих юм хайж эхлэв. “Чи өөр

хэн нэгэнтэй уулзаж байгаа юу?”

“Яг ч тийм биш ээ. Хааяа Коннортой гараад л. Хоёр долоо хоногийн өмнө Эриктэй нэг

болзсон юм байна.” Түүнийг нүдээ эргэлдүүлэхэд түүнийг урт түүх ярьж өгөх гэж

байгаа нь мэдрэгдлээ. Би ч боломж алдсангүй.

“Эрик Ёорки юу даа? Хэн нь хэнийгээ асуугаа вэ?”

Тэр ёолон, царай нь амьлаж эхлэв. “Мэдээж тэр л асуусан. Би яаж гоёор үгүй гэж

хэлэхээ мэдэхгүй зөвшөөрчихсөн.”

“Чамайг хаашаа дагуулсан?” би сониучирхаж буй мэт асуулаа. “Надад бүгдийг ярьж

өг.”

Түүнийг урт түүхээ ярьж эхлэхэд би хойшоо эвтэйхнээр налан суулаа. Түүний түүхэнд

анхаарлаа сайн хандуулж түүний хийсэн үйлдлүүдийг нь дэмжиж мөн аймшигтай юм

хэлэхэд ёолж суусан юм. Тэр Эрикийн талаар ярьж дуусаад ямар ч асуулт

шаардалгүйгээр шууд Коннорийн талаар ярьж эхлэв.

Кино эрт эхлэх байсан тул Жесс биднийг эхлээд киногоо үзчихээд дараа нь хоолоо

идье хэмээн санал болгоход нь дургүйцсангүй. Би түүний юу хүсэж байгааг нь хийхэд

бэлэн байлаа. Миний гол зорилго бол Чарлиг баярлуулах.

Би киноны эхэн дэх рекламнуудад анхаарлаа төвлөрүүлэхгүйн тулд Жессийг яриулсаар

байлаа. Гэвч кино эхлэхэд бага зэрэг сандарч эхлэсэн юм. Залуухан хос далайн эргээр

гараа хөтлөлцөн дотноор алхаж байв. Шууд л нүдээ аниж чихээ таглаад амандаа дуу

аялаж эхлэмээр санагдсан ч өөрийгөө зогсоож чадлаа. Романтик кино үзнэ гэж

бодоогүй байсан юмсан.

“Хоёулаа зомбитойг нь үзэхээр болоогүй бил үү?” би Жесс рүү исгэрэв.

“Энэ мөн ш дээ.”

“Тэгвэл яагаад хэн ч хэндээ идүүлэхгүй байгаа юм бэ?” би эргүүлэн асуулаа.

Page 88: New moon

Тэр над руу цочирдон харав. “Удахгүй наад хэсэг чинь гарах байх,” тэр шивнэлээ.

“Би попкорн авлаа. Чи авах уу?”

“Үгүй ээ, баярлалаа.”

Хойноос хэн нэгэн нь дуугай бол хэмээн загних сонсдов.

Би тооцоо хийхдээ албаар удан ерин минут киноны хэдэн хувь нь романтик үйл явдалд

зориулагдсан байж болохыг таахыг оролдов. Арван минут хангалттай хэмээн шийдсэн

ч заалны гадаа шалгахаар хальт чагнан зогслоо. Спикерүүдээс хүмүүсийн аймшигтай

чарлаан сонсдоход би хангалттай хүлээснээ мэдсэн юм.

“Чи бараг бүгдийг алгасчлаа,” Жесс намайг хажууд нь очин суухад мэдээллэв. “Бараг

бүгд зомби болчихлоо ш дээ.”

“Нилээн удаан оочирлоод.” Би түүнд попкорноосоо санал болгоход тэр дургүйцалгүй

атга дүүрнийг базаад авав.

Киноны үлдсэн хэсэг нь ерөнхийдөө зомби нарын дайралтууд мөн амьд үлдсэн хэдийх

нь орлилдох чимээнээс бүрдсэн байсан юм. Энэ кинонд надад сонин санагдах юм юу ч

байхгүй гэж бодож байсан ч яагаад ч юм сүүл хэсэг рүүгээ эвгүйрхэж эхлэж байлаа.

Хамгийн төгсгөлийн хэсэг дээр л би нэг юм анзаарсан юм. Хамгийн сүүлийн амьд

үлдсэн хүн орлин гүйхэд хойноос нь дагаж буй зомбигийн дүрс байлаа. Энэ үзэгдэл

дээр найруулагч айсан охины нүүр болон зомбигийн үхээнц нүүр хоёрын хооронд

ээлжлэн харуулсан байсан юм.

Би тэгээд л өөрийгөө алинтай нь илүү төстэй харагдаж байгаагаа олж харсан юм.

Би шууд босон зогслоо.

“Хаачих нь вэ? Хоёрхон минут дутуу байна ш дээ,” Жесс исгэрэв.

Page 89: New moon

“Надад уух юм хэрэгтэй байнааа,” би бувтнан гарах хаалга руу гүйв.

Би заалны гадаах сандал дээр суун саяны зомбины талаар бодохгүй байхыг ихэд

хичээлээ. Би өөрийгөө ингээд зомби болчихно гэж хэзээ ч бодож байгаагүй.

Мэдээж эрт нэгэн цагт домогт л гардаг ид шидийн ертөнцийн мангас болохыг

мөрөөдөж байсан. Гэвч хөдөлдөг цогцос болно гэж бодож байгаагүй юмсан. Би

толгойгоо сэгсрэн бодлоо өөр тийшээ чиглүүлэхийг оролдлоо. Үгүй ээ, би юу болохыг

мөрөөдөж байснаа ч бодож эхлэж болохгүй.

Би өөрийн зохиолын гол баатар нь биш болсноо мэдэх яагаад ч юм хүлээж авахад

хэцүү байлаа.

Жесс заалны хаалгаар гарч ирэн эргэлзэн зогсов. Бодвол намайг хаашаа явж хайхаа

бодож байсан байх. Намайг сууж байхыг хараад тэр сэтгэл нь тайвширсан харагдсан

гэнэт царай нь хувиран уурласан янзтай харагдав.

“Саяны кино хэт аймар байсан уу?” тэр гайхан асуулаа.

“Харин тиймээ,” би санал нийлэв. “Би ч их хулчгар бололтой.”

“Инээдтэй л юм,” тэр хөмсгөө зангидангаа хэлэв. “Би чамайг айсан гэж ерөөсөө

бодоогүй шүү. Би л ганцаараа орлиод байх шиг байсан ш д. Айснаасаа болоод явсан

гэдгийг чинь ер мэдсэнгүй.”

Би мөрөө хавчлаа. “Зүгээр л айсан юм.”

Тэр бага зэрэг санаа амрав. “Саяных бол миний үзсэн хамгийн аймар кино байлаа.

Хоёулаа ч өнөөдөр хар дарах байх даа.”

“Мэдээж,” би хэлэн хоолойныхоо өнгийг хэвийн байлгахыг оролдов. Би өнөөдөр хар

дарахаа сайн мэдэж байсан ч зүүдэнд минь зомби байхгүй байх л болов уу. Тэр над руу

харцаа гүйлгээд бурууллаа. Миний хоолой тийм ч энгийн сонсогдоогүй бололтой.

Page 90: New moon

“Чи юу идмээр байна?”

“Юу ч яах уу.”

“Тэгвэл явцгаая.”

Жесс киноны гол эрэгтэй дүрийн талаар ярьсаар хажууд явна. Түүний тэр залуун царай

зүс, гоё бие хааг нь магтан шохоорхох зуур би дэмий л толгойгоо дохин кинонд тийм

залуу байсан эсэхийг санахыг оролдлоо.

Би түүнийг намайг хааш нь дагуулж байгааг огт анзаараагүй байсан юм. Гэвч гэнэт бүх

юм арай харанхуйран, мөн чимээрэхийг бол анзаарав. Яагаад гэнэт анир чимээгүй

болсныг бодож олоход бас хэсэг хугацаа шаардлагдлаа. Жесс чалчихаа больсон байсан

юм. Би түүнийг гомдоочоогүй байгаа хэмээн сэжиглэн түүн рүү уучилалт гуйсан

харцаар харлаа.

Харин тэр над руу харалгүй урагшаа хурдан хурдан алхаагаар чухал харцтай алхаж

байсан юм. Намайг харах зуур тэрээр замын нөгөө тал руу нүдээ гүйлгэж байлаа.

Би ч адил түүнийг даган замын зах руу харлаа.

Бид хоёр замын яг гэрэлгүй хэсэг дээр явж байсан юм. Замыг даган байрласан жижиг

хэмжээний дэлгүүрүүд бүгд л үүдээ хаасан байв. Урагшаа хартал цаахан талд

МкДоналдын алтан шаргал өнгөтэй лого харагдахад л би түүнийг намайг хаашаа

дагуулж байгааг мэдсэн юм.

Замын нөгөө талд нэг л газар онгорхой харагдана. Цонх бүр нь дотроосоо харлуулах

зориулалттай будагтай, мөн тод өнгийн гэрлээр пиво, архины рекламуудаар дүүрэн

байв. Цонхон дээрх хамгийн том тэмдэг маань баарны нэрийг илтгэж байлаа – Нэг

Нүдэт Пийтийнх. Миний толгойнд шууд л далайн дээрэмчдын дүрс харагдаж эхлэсэн

юм. Төмрөн хаалганы онгорхойгоор доторх нь гэрэлтэн харагдаж шилэн аягануудын

тулгах дуу, мөсөн кубуудын мөргөлдөх дуу зэрэг сонсодогдож байлаа. Хаалганы

хажууд дөрвөн залуу ханыг налан зогсож харагдана.

Page 91: New moon

Би Жесс руу хартал тэр эгц урагшаа харан хурдан хурдан алхалж байлаа. Тэр яг ч айсан

харагдаагүй ч болгоомжилсон янзтай өөр лүгээ анхаарал татахгүйг оролдож байсан

юм.

Би юу ч бодолгүй өнөөх дөрвөн залуу руу харан алхахаа болилоо. Яагаад ч юм өмнө нь

надад иймэрхүү юм тохиолдож байсан юм шиг мэдрэгдэж эхлэв. Өөр зам дээр, өөр

өдөр байсан ч гэсэн дэндүү танил санагдаж эхлэлээ. Тэр дөрвийн нэг нь яг л нөгөө

дөрвийн нэгэнтэй адил намхан, хар царайтай байсан юм. Намайг зогсон тэдэн рүү

харах зуур тэдний намхан нь над руу сонирхон харлаа.

Би зүгээр л хөлтэйгээ хамт хөшин түүн рүү эргүүлэн ширтсэн юм.

“Белла?” Жесс шивнэж эхлэв. “Юу хийгээд байгаа юм бэ?”

Би өөртөө ч итгэж чадалгүй толгойгоо сэгсэрлээ. “Би тэднийг таних юм шиг байна....”

Би чинь юу хийгээд байна аа? Би энэ ой дурсамжаас чадахаараа хурдан гүйж байх

ёстой биш бил үү? Би хана налан зогсох дөрвөн залууг бодлоосоо гаргаж өнөөх

манангаа уриалан дуудлаа. Би яагаад тэдэн рүү алхаад байна аа?

Миний харанхуй гудамжинд Жесстэй хамт Порт Анжелесд ийнхүү дахин тэдэнтэй

тааралдах арай л хэтэрхий боломгүй зүйл мэт санагдав. Би нүдээ намхан залуу дээр нь

төвлөрүүлэн санаж байсан тэр залуугийнхаа нүүртэй харьцуулахыг оролдлоо. Мөн

байсан ч таниж чадах эсэхдээ эргэлзэж байсан юм. Миний бие махбодь тархинаас илүү

хурдан ажиллаж байлаа. Зугтах эсэхээ бодолцоход хөлний минь янгинах мэдрэмж,

орлиход бэлдтэл мэдрэгдсэн тэр хуурай хоолой, чангалсан гарын атга, тэр залуун

намайг “хонгор минь” хэмээн дуудахад мэдрэгдсэн тэр нуруу хүзүүний арьсны арзайх

мэдрэмж гээд л дурсамжууд бага багаар орж ирэх боллоо.

Энэ залуус ч бас яагаад ч юм айдас төрүүлэм харагдах болов. Мэдээж тэднийг

танихгүй хүмүүс гэхээс гадна бид хоёрыг бодвол тоо ихтэй байгаатай холбоотой байх.

Энэ бүхэн Жессийг сандран дуудахад хургэсэн юм.

“Белла, юу хийгээд байгаа юм бэ?”

Би түүний үл тоомсорлон алхая ч гэж бодоогүй байсан ч хөл минь өөрийн эрхгүй

Page 92: New moon

урагш алхалж эхлэлээ. Би өөрөө ч ойлгож чадахгүй байсан ч яагаад ч юм энэ залуусын

айдас төрүүлэм төрх намайг тэдэн рүү татаж байсан юм. Ойрд ямар ч сэтгэлийн

хөдөлгөөнгүй байсан амьдралд минь гэнэт ийм мэдрэмж орж ирэхэд би дагахаар

шийдлээ.

Удаан мартагдсан зүйлс надад мэдрэгдэн цусаар минь адреналин гүйх мэдрэгдэв. Ямар

ч айдас байхгүй байхад яагаад адреналин мэдрэгдэх билээ? Бараг л сүүлийн удаа

намайг Порт Анжелест байхад мэдрэгдсэн тэр мэдрэмжүүд давтагдаж байсан юм.

Надад айх ямар ч шалтгаан харагдсангүй. Энэ дэлхий дээр надад одоо айгаад байх юм

байхгүй. Бүх юмаа алдсан хүнийг иймэрхүү юм айлгахгүй шүү дээ.

Бараг замын талыг туулсан хойно Жессийн намайг хойноос татан чангаах мэдрэгдэв.

“Белла! Чи баар орж болохгүй ш дээ!” тэр исгэрэв.

“Би орох гээгүй ээ,” би манарсан байдалтай хэлэн түүнээс гараа чангайлаа. “Зүгээр л

нэг юм харах гээд...”

“Чи галзуураа юу?” тэр шивнэв. “Чи амиа хорлох гээд байгаа юм уу?”

Түүний энэ асуулт миний анхаарлыг татахад би түүн рүү харцаа чиглүүллээ.

“Үгүй ээ, би тэгэх гээгүй.” Миний хоолой хэт ууртай сонсогдож байсан ч би түүнд

амиа хорлох гээгүй гэдгээ сайн ойлгуулах хэрэгтэй байсан юм. Эхэндээ үхэл намайг

энэ амьдралаас дэндүү амархан салгах гарц мэт санагдаж байсан ч би хийе гэж ганц ч

удаа бодоогүй. Би Чарлид дэндүү их өртэй хүн. Бас Ренейг би ганцааранг нь орхиж

болохгүй. Тэднийг бодох хэрэгтэй шүү дээ.

Мөн би ямар ч тэнэг алхам хийхгүй гэж амласан шүү дээ. Энэ бүх шалтгаанаас болж би

одоо хүртэл амьсгалсаар яваа хүн.

Би өгсөн амлалтаа санан гэнэт одоо хийх гэж байгаа юмаа бодон гэм үйлдэх гэж байгаа

мэт мэдрэмж төрсөн ч би урагшаа тэмүүлсээр л байсан юм. Ямар бугуйгаа зүсэх гэж

байгаа биш дээ.

Page 93: New moon

Жессийн нүд нь улам тодрон, ам нь ангайсаар. Түүний надаас тэрхүү амиа хорлолтын

талаар асууж байсан нь зүгээр л сандарсандаа болоод асуусан асуулт байж. Жинхнээсээ

асуугаагүй байхад нь би жинхнээсээ хариулчихлаа. Балай юм, би дотроо өөрийгөө

хараан зүхлээ.

“Яваад юмаа идэж бай,” би түүнд санал болголоо. Түүний над руу харж байгаа байдал

нь надад огт таалагдахгүй байв. “Би хойноос чинь очъё.”

Дараа нь би түүнээс нүдээ салган бид хоёрыг сонирхон харж байсан дөрвөн залуу руу

харлаа.

“Белла, ингэж болохгүй ээ!”

Миний бүх булчин чангаран, хөл минь газартайгаа хөшин зогсоно. Яагаад гэвэл саяны

хоолой яавч Жессийн хоолой биш байсан юм. Өөр нэгэн уур уцаар дүүрэн, танил, мөн

гайхалтай сайхан хоолой – ууртай хэрнээ торго шиг зөөлөн хоолой.

Түүний минь хоолой байлаа – би түүний нэрийг нь бодохгүй байхыг хичээн – түүний

хоолойг ийнхүү сонсох нь миний хөлийг бууж өгөхөд хүргэж намайг өвдгөө тэврэн

газар хэвтэхэд хүргэхгүй байгааг гайхширч байсан юм. Ямар ч өвчин зовлон

мэдрэгдсэнгүй. Ямар ч.

Түүний хоолойг сонсмогц бүх юм гэрэлтэй, тод болчихов. Яг л толгой, оюун санаа

минь нэгэн харанхуй нүхэн дотроос гарч ирж буй мэт. Миний мэдрэмжүүд хүртэл

эргэн ирсэн юм – хараа, эргэн тойрноос сонсдох дуу, нүүр лүү минь хүчтэй үлээх

хүйтэн салхи, мөн онгорхой баарны хаалгаас гарах тэрхүү үнэрүүд гээд л.

Би цочирдсондоо эргэн тойрноо гүйлгэн харлаа.

“Жесс дээр иргэн оч,” өнөөх хэтэрхий гоё хоолой уурласан хэвээр удирдав. “Чи

амласан ш дээ – тэнэг юм хийхгүй гэж.”

Хаашаа ч харсан хэн ч харагдсангүй. Жесс надаас хэдэн фийтийн зайтай над руу айсан

янзтай харан зогсож байсан юм. Хана налан зогсож байсан залуус над руу бас гайхан

харж байлаа. Бодвол намайг замыг голд яагаад хөдөлгөөнгүй зогсоод байгааг гайхсан

Page 94: New moon

байх.

Би толгойгоо сэгсрэн болоод байгаа юмыг ойлгохыг оролдов. Түүнийг энд байхгүй

гэдгийг мэдэж байсан ч тэр яагаад ч юм хэт ойрхон буй мэт сонсдож байсан юм. Тэр

“төгсгөл” ийн өдрөөс хойш хамгийн анхны удаа тэр надад ийнхүү ойр мэдрэгдэж

байлаа. Түүний хоолойны өнгөнд сонсогдох тэрхүү уур уцаар, мөн санаа зовнилт гээд л

тэр бүхнийг сонсоогүй яг л хэдэн жил өнгөрсөн юм шиг санагдана.

“Амлалтаа битгий зөрч.” Түүний хоолой холдож эхлэв: яг л радионы дууг багасгаж

байгаатай адил.

Би өөрийгөө ямар нэгэн хий юм сонсоод байгаа эсэхдээ эргэлзэж эхлэлээ. Мэдээж

энэхүү мөчийн, тэр оройн явдалтай хэт төстэй байснаас болж би тэр дурсамжаасаа

түүний хоолойг түр зүр зээлдсэн байх.

Би байж болох асуудлуудыг эргэцүүлэн бодож эхлэлээ.

Нэг дүгээр магадлал: Би галзуурчихаж. Толгойндоо хий юм сонсдог хүмүүсийг ингэж л

тодорхойлно шүү дээ.

Байж болох л юм.

Хоёр дугаар магадлал: Миний далд ухамсар надад миний хүсээд байгаа юмыг өгч

байна. Намайг үхэх юм уу надад муу юм тохиолдвол түүнд хамаатай байж болох тэр

хүслийг минь биелүүлж өгч байж болзошгүй. Үнэн бодит байдал биш ч гэсэн.

Магадгүй хэрэв түүнийг а)энд байсан бол, мөн б)түүнийг надад санаа зовдог хэвээрээ

байсан бол хэлэх байсан үгсийг надад далд ухамсар минь бэлэглэж байгаа байх.

Бас магадгүй л юм.

Надад гурав дугаар магадлал гэж харагдахгүй байсан тул би хоёр дугаар таамаглал

минь зөв байх хэмээн найдлаа. Галзуугийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээс л дээр.

Гэвч миний хариу яавч эрүүл биш байсан юм – би далд ухамсардаа талархаж байлаа.

Түүний хоолойг би ойрд мартаад байх шиг айдас төрж байсан учраас юунаас ч илүү би

Page 95: New moon

далд ухамсрыгаа надад сануулж өгсөнд маш ихээр талархаж байв.

Би түүний талаар бодож болохгүй. Энэ дүрмийнхаа талаар би өөртэйгээ маш хатуу

байхыг оролддог юм. Гэхдээ мэдээж хааяа өөрийн эрхгүй бодож эхлэнэ – би чинь

зөвхөн л хүн шүү дээ. Харин ойрын үед бага багаар сайжирч түүний талаар бодохлээр

мэдрэгдэг тэр агуу их шаналал болон өвдөлтийг заримдаа хэдэн өдрөөр алгасаж чаддаг

болсон байсан юм. Би нэг бол шаналаж, өвдөж нэг бол өнөөх манаралтын байдалтай

юуг ч мэдэрдэггүй зоомби болон хувирдаг. Өвдөлт манан хоёроос би мананг нь

сонгосон юм.

Би өнөөх өвдөлтийн хүлээн зогслоо. Өнөөх манаралтын байдлаасаа бүрэн гарсан мэт

бүх мэдрэмжүүд минь сүүлийн хэдэн сард байгаагүйгээрээ хүчтэй байв. Гэвч өнөөх

өвдөлт ирсэнгүй. Надад мэдрэгдэх ганц юм бол түүний хоолойг холдож байгаад

мэдрэгдэх шаналал болон урам хугаралт байсан юм.

Надад өөр сонголт бий бололтой.

Ухаантай алхам бол мэдээж энэ тэнэг бөгөөд аюултай шинэ мэдрэмжээсээ зугтах. Хий

юм сонсож байж тэрийгээ үргэлжлүүлэхийг хүсэх нь яавч сайн санаа биш.

Гэвч түүний минь хоолой холдоод байна шүү дээ.

Би шалгахаар шийдэн урагшаа дахин нэг алхалаа.

“Белла, буцаад яв,” тэр ууртайгаар архирав.

Би тайвшран санаа алдлаа. Түүний уур уцаарыг би сонсохыг хүсэж байлаа – худлаа ч

гэсэн түүнийг миний талаар бодож санаа зовдог гэсэн баталгаа хэрэгтэй байсан юм.

Миний дотоод ухамсраас өгч байгаа бэлэг.

Би энэ бүхнийг зохицуулахыг оролдоход дахиад хэдэн секунд өнгөрсөн юм. Өнөөх

залуус болон Жесс намайг харан зогссоор л. Тэд намайг тэдэн дээр очоод юу хэлэх

талаар бодож байгаа хэмээн бодож байгаа байх. Намайг энд ингээд галзуурлын эхний

шинж тэмдэгтээ баярлан зогсож байгааг яаж таах билээ дээ?

Page 96: New moon

“Сайн уу?” залуусын нэг нь над руу өөртэй итгэлтэйгээр дуудав. Тэрээр цагаан царай,

цайвар үстэй байсан бөгөөд өөрийгөө царайлаг гэж боддог залуустай адил зогсолттой

байлаа. Би түүнийг царайлаг мөн эсэх дээр шийдэж чадахгүй байсан юм.

Миний толгойн дахь хоолой түүний хариуд маш чангаар архирахад би инээмсэглэлээ.

Гэвч тэр залуу миний ийнхүү үйлдлийг өөрт нь дуртай байна хэмээн ойлгосон

бололтой байв.

“Чамд юугаар туслах уу? Чи төөрсөн юм шиг харагдаж байх чинь.” Тэр инээмсэглээд

нэг нүдээ ирмэлээ.

Би бохир усны нүхээс урсаж байсан усан дээгүүр болгоомжтойгоор алхан түүн рүү

дахин нэг алхам ойртов.

“Үгүй ээ, би төөрөөгүй гэдэгтээ итгэлтэй байна.”

Би ойртож очоод тэр залуугийн царайг нь сайтар хартал ямар ч танил юм харагдсангүй.

Жилийн өмнө над руу дайрах гэж оролдсон тэрхүү залуу биш байна гэдгийг мэдээд

миний яагаад ч юм урам хугарах болов.

Миний толгойн дахь түүний хоолой улам аяар болсон юм.

Намхан залуу миний ширтэлтийг анзаарлаа. “Чамд уух юм авч өгөх үү?” тэр бага зэрэг

сандран асуусан ч намайг ганцхан түүн рүү харж байгаад баярласан янзтай байв.

“Би хэт жоохон ш дээ,” би автоматаар хариулж орхив.

Тэр над руу гайхан харж байлаа. Бодвол намайг тийм байсан юм бол яах гэж ирснийг

гайхаж байсан байх. Түүнд тайлбарлаж өгсөн нь дээр юм шиг санагдлаа.

“Замын нөгөө талаас та яг л миний таньдаг хүн шиг харагдлаа л даа. Уучилаарай, буруу

харчихаж.”

Намайг замын нөгөө талаас татан ирсэн тэрхүү аюул мэт мэдрэмж шууд л алга болсон

Page 97: New moon

юм. Миний санаж байсан айдас төрүүлэм залуус биш байна шүү дээ. Магадгүй сайн

залуус байх. Шууд л сонирхол буурч орхив.

“Зүгээр дээ,” өнөөх бардам цайвар үст хэлэв. “Үлдээд бид нартай юм яриач.”

“Баярлалаа, гэхдээ би чадахгүй нь.” Жесс замын голд над руу эргэлзэн харж байсан

юм. Түүний нүд нь гайхшралт мөн гомдолтоор дүүрэн харагдана.

“Хэдхээн минут байхад болно оо.”

Би толгойгоо сэгсрэн Жесс дээр эргэн очив.

“Явж хоолоо идэцгээе.”

Түр зуур өнөөх зоомби байдлаасаа аврагдсан мэт байсан ч миний бодол мөн л адил хол

байсан юм.

Оюун ухаан минь өөр газар явна. Өнөөх мэдрэмж алдагдуулдаг манан мэт мэдрэмж

алга болсон байсан тул би минут өнгөрөх тусам буцан ирэхгүй байгаад нь сандарч

эхлэж байлаа.

“Чи сая яаваа?” Жесс уурлан асуув. “Чи тэднийг танихгүй ш дээ- магадгүй өвчтэй

амьтад ч байсан юм билүү!!”

Би түүнийг энэ сэдвийг хаагаасай гэж хүсэн мөрөө хавчлаа. “Би тэр залууг нь таньдаг

юм шиг санагдаад л.”

“Чи их сонин юм аа, Белла Сван. Хааяа чамайг ямар хүн гэдгийг таах ч хэцүү юм.”

“Уучилаарай.” Би түүний ийнхүү хэлсэнд нь өөр хариу олж чадсангүй.

Бид хоёр хоолны газар луу үг дуугүй алхлахад түүнийг алхахын оронд машинаа авчран

цонхоор нь хурдхан захиалсан нь дээр байсан байх талаар бодож байгаа нь илт байлаа.

Тэр яг л надтай адил энэ үдшийг хурдан дуусгахыг хүсэж байв.

Бид хоёрыг хоол идэх зуур би олон дахин сэдэв нээхийг оролдсон ч түүний өнөөх баяр

Page 98: New moon

баясгалан ор мөргүй алга болсон байсан юм. Би ч түүнийг ихэд гомдоосон бололтой.

Бид хоёрыг машиндаа орон суухад тэр өөрийнхөө дуртай дууг тавиан чангалсан тул

яриа эхлүүлэх ямар ч боломж гараагүй юм.

Би хөгжимнөөс болж жирийн үед зовдог шигээ ч зовоогүй юм. Миний оюун санаа

байдгаасаа хамаагүй сэрүүн болсон байсан ч гэсэн надад дууны үг сонсож өөрийгөө

зовоохоос өөр бодох юм зөндөө байлаа.

Би өвдөлт, манан хоёрын аль нэгийг нь хүлээлээ. Яагаад гэвэл өвдөлт бол яах аргагүй

ирэх гэж байгаа. Би өөрийнхөө дүрмүүдийг өнөөдөр зөрчсөн шүү дээ. Ой

дурсамжуудаасаа зугтахын оронд би өнөөдөр харин ч угтаж өөдөөс нь алхсан. Би

түүний хоолойг толгойн дотроо сонссон. Ядаж энэ сүүлийн шалтаг ч болтугай удахгүй

үр дүнгээ өгнө гэдэгт би итгэлтэй байв. Ялангуяа хэрвээ манан буцаж ирэхгүй бол.

Миний хэт сэрүүн байгаа байдал намайг айлгаж байсан юм.

Гэвч миний биеэн дэх хамгийн хүчтэй мэдрэмж минь – санаа амралт байлаа.

Би түүний талаар бодохгүй байхыг ихэд хичээдэг ч би хэзээ ч түүнийг мартахыг

хичээж байгаагүй. Шөнө унтахдаа нойрноос болж иймэрхүү бодлууд хааяа орж ирэхэд

би түүнийг бага багаар мартаж буй мэдрэмж төрөн намайг айлгаж орхидог байлаа. Яг л

хэзээ нэгэн цагт би түүний нүдний өнгө, хүйтэн арьсанд нь хүрэхэд төрдөг мэдрэмж,

мөн хоолойг нь бүр мөсөн мартах юм шиг. Би энэ бүхний талаар бодож болохгүй ч

яавч мартаж болохгүй.

Яагаад гэвэл намайг урагш нь тэмүүлүүлж, амьдруулсаар ирсэн бодол бол – түүний

амьд байгаа явдал юм. Тэгээд л болоо. Би бусдыг бүгдийг нь даван туулж чадна.

Түүнийг хаа нэгэн газар амьд сэрүүн яваа цагт.

Ийм л учраас би Форксоос явахгүй байгаа. Чарлиг намайг нүү гэж хэлэхэд нь миний

яагаад уурласан ийм л учиртай. Үнэндээ бол би энд байлаа гээд хэн ч иргэж ирэхгүй ч

гэсэн.

Гэхдээ би Жэйксонвилл юм уу өөр хаа нэгэн нартай, танил бус газар луу нүүчихвэл,

түүнийг жинхнээсээ байсан гэдэгт яаж итгэх болж байна аа? Түүний хэзээ ч очихгүй

тийм газар би түүнийг бага багаар мартахгүй гэж үү? Би тийм явдлаас амьд гарч

Page 99: New moon

чадахгүй байх.

Санах эрхгүй ч, мартахаас үхтлээ айна: энийг биелүүлэх үнэхээр хэцүү юм.

Жессийг машинаа манай гэрийн гадаа зогсооход би цочирдон дээшээ харлаа. Сая

үнэхээр хурдан явж ирсэн бололтой: би Жессийг ийм удаан юм хэлэхгүй явж чаддаг

гэж бодож байсангүй.

“Надтай уулзсанд баярлалаа, Жесс,” би хаалгаа онгойлгонгоо түүнд хэлэв.

“Саяных...хөгжилтэй байлаа шүү.” Би “хөгжилтэй” гэж хэлэх нь зөв гэж найдлаа.

“Зүгээр зүгээр,” тэр бувтнав.

“Тэр киноны дараа болсон явдалд...уучилаарай.”

“Тэр яах вэ, Белла.” Тэр над руу харалгүй цонхоороо муухай харан сууна. Тэр минут

өнгөрөх тусан улам л уурлаж байх шиг байсан юм.

“Нэг дэхэд уулзая.”

“Тэгье. Бока.”

Би бууж өгөн хаалгаа хаан тэр ч над руу дахиж харалгүй яваад өгөв.

Чарли намайг үүдний өрөөн голд зогсон хүлээж байлаа. Тэр атгасан гараа урдаа эвхэн

зогсож байв.

“Сайн уу, аав аа,” би түүний хажуугаар өнгөрөн шат өөд зүглэлээ. Би түүний талаар хэт

их бодсон тул, өвдөлтийг эхлэхээс өмнө өрөөндөө орох хэрэгтэй байсан юм.

“Чи хаана байсан юм?”

Би аав руугаа гайхан харлаа. “Би Порт Анжелес руу Жесстэй хамт явсан ш дээ. Өнөө

өглөө таньд хэлээгүй бил үү?”

Page 100: New moon

“Хмф,” тэр мөрөө хавчив.

“Явж болох байсан биз дээ?”

Тэр миний нүүрийг ажиж байснаа гэнэт харъя гэж бодоогүй байсан юмаа харсан юм

шиг нүдээ томсгов. “Тийм ээ, зүгээр. Хөгжилтэй байсан уу?”

“Анхан,” би хэллээ. “Бид хоёр зоомбинууд хүн алахыг үзсэн. Гайхалтай байсан шүү.”

Тэр нүдээ нарийсгалаа.

“Сайхан амраарай, аав аа.”

Би түүн руу нуруугаа харуулан өрөө лүүгээ гүйсэн юм.

Хэдхэн минутын дараа намайг орон дээрээ хэвтэж байх зуур өнөөх танил өвдөлт ирлээ.

Үнэхээр тэвчихийн аргагүй их өвдөлт: цээжинд минь агуу том нүх цоолоод хоосон

үлдээсэн юм шиг...амьсгалахад хэрэгтэй эрхтнүүд минь хүртэл байхгүй болсон юм

шиг. Шархны гадна талуудаар хорсон өвдөж, цаг хугацаа хичнээн өнгөрсөн ч цус

урсаж буй мэт. Үнэндээ би уушгаа зөв зүгээр ажилж байгаад итгэлтэй байсан ч би

амьсгаагаа авах гэж оролдоход ямар ч агаар орж ирэхгүй мөн толгой минь лугшин

өвддөг байлаа. Миний зүрх бас цохилж байсан нь мэдээжийн хэрэг ч гэсэн чихэнд

минь ямар ч пүльс сонсогдохгүй мөн гар минь хөхөрч мөс шиг хүйтэн болон хувирна.

Би жоохон хүүхэд шиг өвдгөө тэврэн хэвтлээ. Өнөөх манаралтын байдлаа уриалан

дуудсан ч юу ч ирсэнгүй.

Гэвч яагаад ч юм би амьд үлдэж чадсан юм. Дэндүү сэргэг байсан тулдаа цээжин дэх

нүхнийхээ лугшин өвдөх цохилт болгоныг мэдэрч байсан ч бүгд л тэсвэрлэж чадахаар

болсон байлаа. Би амьд үлдсэн юм. Өвдөлт нь цаг хугацаа өнгөрөх тусам багассандаа

биш, харин би цаг хугацаа өнгөрөх тусам илүү тэсвэрлэх хүчтэй болсон мэт.

Өнөөдөр орой юу ч болсон байсан – зоомби, адреналин, аль эсвэл миний хий юм

сонссоноос болсон уу ямар ч л байсан би сүүлийн хэдэн сард анх удаа сэрсэн юм.

Page 101: New moon

Энэ бүхэнтэй адил сүүлийн хэдэн сард бодож байгаагүйгээрээ би маргааш гэдэг өдөр

юу болох талаар гайхаж эхлэлээ.

5. Булхайцагч

“Бэлла, чи одоо ажлаасаа буух уу даа?”гэж Майк санал болгохдоо над руу биш, өөр

тийш харж байсан юм. Намайг анзаараагүй байх зуур тэр хэр удаан ингэж зогссон бол?

Үдээс хойш Нютоны дэлгүүрт цаг удаан өнгөрч байлаа. Яг тэр үед дэлгүүрт хоёрхон

үйлчлүүлэгч байсан ба ярианаас нь сонсоход туршлагатай аялагчид бололтой. Сүүлийн

нэг цагийг Майк, тэдэнд 2 төрлийн хөнгөн үүргэвчний сул болон давуу талыг

тайлбарлаж өгч өнгөрөөсөн юм. Харин тэд эцэст нь барааг үнэлж цэгнэхээ түр

зогсоогоод өөрсдийн туулсан бэрхшээлээр бие биенээсээ дээр гарах гэж маргалдаж

эхэллээ. Энэ нь Майкд тэндээс түр холдох чөлөө өгсөн хэрэг.

“Би байж байсан ч болно оо.”гэж би хэлэв. Би буцаад л нөгөө таагүйхэн нам гүм

байдлын бамбайндаа орохыг хүсэхгүй байсан юм.

Яг л чихэн доторх бөглөөгөө авчихсан юм шиг, өнөөдөр хамаг юм ер бусын ойр, чанга

сонсогдоод байлаа. Уулчидын инээлдэх дууг сонсохгүй байхыг хичээсэн ч чадсангүй.

“Би чамд хэлээд байна ш дээ,”гэж нөгөө 2 хүний, бараан бор үсэнд нь зохиогүй улбар

шар сахалтай тагдгар нь хэлэв.

“Би Иэлловстоны ойролцоо хэд хэдэн Гризли баавгай харсан. Гэхдээ тэр бол энэ

араатны хажууд юу ч биш.”

Түүний үс нь ширэлдсэн байсан ба хувцсаа олон хоног солиогүй мэт харагдаж байсан

юм. Цэвэр байгалийн үнэр.

“Тийм биш байж болно шүү дээ. Хүрэн баавгай тийм том болно гэж байхгүй. Чиний

харсан Гриззлинүүд аяагүй бол бэлтрэгнүүд л байсан байх.”

Хоёрдахь хүн нь өндөр туранхай хүн байсан ба нүүр нь нар салхинд элэгдсэн байртай

харагдав.

“Нээрээ Бэлла, энэ 2 гарангуут би дэлгүүрээ хаалаа.”гэж Майк шивнэлээ.

“Хэрвээ намайг яв гэж байгаа юм бол ч...”гээд би мөрөө хавчив.

Намайг юмаа хурааж байх зуур , “Чамаас лав 4 фут өндөр байсан шүү.”хэмээн сахалтай

хүн нь баталлаа.

Page 102: New moon

“Байшин шиг том, давирхай шиг хав хар. Би эндэхийн байгаль хамгаалагчид мэдээлнэ

ээ. Хүмүүсийг анхааруулах нь зүйтэй. Бод л доо, би ямар уулын орой дээр харсан биш,

замаас хэдхэн миль зайтай газар л харсан ш дээ.”

Өндөр нь инээгээд нүдээ эргэлдүүлэв. “Би таах уу? Чи лав өөрийн ухаангүй байна. Бас

7 хоног нойтон газар унтаж, олигтой хоол идээгүй юм биш байна, тийм үү?”

Сахалтай хүн нааш хараад, “Хөөе, мм, чи Майк тэ?”гээд дуудлаа.

“За, Даваа гаригт уулзъя.” Гэж би шивнэв.

“Тийм ээ, эрхэм ээ.”гэж хариулангаа Майк эргэж харлаа.

“Ойрд энүүгээр хүрэн баавгайны тухай сэрэмжлүүлэг тараагдсан уу?”

“Үгүй ээ, эрхэм ээ. Гэхдээ ямагт баавгайнаас зайгаа барьж, хоол хүнсээ зөв авч явах

хэрэгтэй л дээ. Та шинээр гарсан баавгайнд үнэртдэггүй төмөр сав үзсэн үү? Хэдхэн

паундын жинтэй ш дээ...”

Хаалга гулсаж онгойгоод намайг бороонд гаргачихлаа. Би хүрмэндээ бөгтийн

нугдайгаад, машин руугаа гүйв. Юүдэн дээр минь дуслах бороо бас дэндүү чанга

сонсогдож байсан ч, удалгүй хөдөлгүүрийн нүргээн бүх дуу чимээг дарж орхисон юм.

Би Чарлигийн хоосон байшин руу явахыг хүссэнгүй. Ялангуяа өнгөрсөн шөнө жинхэнэ

харгислал байсан ба дахиад тэр шаналалыг мэдрэх хүсэл байгаагүй юм. Хэдийгээр

унтахад тэр мэдрэмж намдсан ч бүрмөсөн алга болчихоогүй байв. Жэссикад киноны

дараа хэлсэн шиг, би хар дарсан зүүд зүүдлэнэ гэдэгт эргэлзэх зүйлгүй байлаа.

Одоо бол би шөнө бүр хар дарсан зүүднүүд зүүдэлж байгаа. Яг ч “зүүднүүд” биш, нэг л

төрлийн хар дарсан зүүд. Ийм олон сар зүүдэлсээр байгаад дассан баймаар юм. Гэтэл

тэр зүүд намайг үргэлж айлгадаг ба өглөө хашгирч сэрэх тэр агшинд сарнидаг билээ.

Чарли дасаад, сүүлдээ миний өрөөнд гадны хүн орж ирсэн юм болов уу, ямар нэг юм

болоо юу гэж шалгахаар орж ирэхээ ч больсон юм.

Магадгүй миний тэр зүүднээс надаас өөр хэн ч айхгүй байх. Үсэрч гарч ирээд, намайг

“Аааа!”гэж айлгачмаар ямар ч зомби, үхдэл, гаж донтон байгаагүй.

Үнэндээ юу ч байхгүй. Зөвхөн хий хоосон.

Page 103: New moon

Төөрдөг байшин мэт эцэс төгсгөлгүй хөвдөөр бүрхэгдсэн модод, чихний хэнгэргэнд

минь мэдрэгдэх, эвгүйцмээр тийм анир чимээгүй байдал. Тэнд бүрхэг өдрийн үдшийн

бүрэнхий харанхуйд, огт байхгүй зүйлийг гэрэлтүүлэх гэрэл гарна. Зам ч байхгүй түнэр

харахуйгаар би хурдлан гүйх ба зогсолтгүй хайгаад л, хайгаад л, хайгаад л. Цаг

өнгөрөх тусам улам яарч, илүү хурдан гүйхийн тулд хурдлах ч, би хурдлах тусмаа

будилна...

Дараа нь миний зүүдний гол хэсэг эхэлнэ. Би ойртоод байгааг нь мэдрэх ч, тас хийж,

би юу хайж байгаагаа мартчихсан гэдгээ мэдэхээсээ өмнө өөрийгөө сэрээж чаддаггүй

юм. Тэгэхэд би хайгаад байх зүйл байхгүй, олдох ч зүйл байхгүй гэдгийг ухаарна. Мөн

энд нам гүм, хоосон ойгоос өөр, миний хувьд чухал юу ч алга, юу ч, бүр юу ч байхгүй

байна ш дээ.

Тэгээд л би хашгираад сэрнэ дээ.

Би хаашаа жолоодож байгаагаа ч анхаарсангүй. Нойтон,өөр машингүй замаар, өөр очих

газар байхгүй тул гэр лүүгээ л оччихгүйн тулд тэнүүчилж байлаа. Би дахиад л

мэдрэлгүй юм шиг болохыг хүссэн ч, өмнө нь яаж тэгдэг байснаа санахгүй байв.

Хар дарж толгойг минь эргүүлж, намайг шаналгадаг зүйлсийн талаар бодуулах гээд

байлаа.

Би ойг санахыг хүссэнгүй. Би дүр зургуудыг дотроосоо замхруулж байсан ч, нүд минь

нулимсаар дүүрч, цээжин дэх нүхний минь ирмэгээр өвдөлт мэдрэгдэх шиг боллоо.

Би нэг гараа жолооноосоо авч, биеэ тэврээд, нэг гараараа жолоо барив.

Яг л би хэзээ ч чиний амьдралд байгаагүй юм шиг

Энэ үгнүүд миний толгойд орж ирсэн ч, өчигдрийн миний хий сонссон хоолойноос

арай бүдэг сонсогдлоо.

Гэхдээ эдгээр үгнүүд бол сонсогдох зүйлгүй, цаасан дээр биччихсэн юм шиг зүгээр л

үгнүүд шүү дээ.

Тэглээ ч гэсэн энэ нь цээжин дэх нүхийг минь улам томруулж байсан ба ийм байдалтай

жолоо барьж чадахгүйгээ ойлгоод, тормосон дээрээ дарав. Биеэ эвхээд, жолоо руугаа

нүүрээ нааж, гүн амьсгалахыг хичээлээ.

Надад энэ бүхэн хэр удаан үргэлжлэх нь сонин байсан юм.

Page 104: New moon

Магадгүй хэдэн жилийн дараа, сэтгэлийн шарх минь тэвчиж болохоор болж, жаахан

анихад, үргэлж миний амьдралын хамгийн сайхан үе байсаар байх,тэр хэдхэн сарыг би

эргэн дурсаж чадахаар болох байх. Хэрэв энэ шарх гайгүй болдог л юм бол би түүнд

тийм сайхан цаг хугацааг надад бэлэглэсэнд нь баярлах байх даа. Яагаад гэвэл энэ бол

миний хүссэнээс ч илүү, миний хүртэх ёстой зүйлээс ч илүү зүйл.

Тэгээд хэзээ нэгэн өдөр би ингэж бодож чадахаар болох болов уу.

Гэхдээ хэрэв энэ том нүх огт багасахгүй бол яана? Сэтгэлийн шарх минь эдгэхгүй бол

яах вэ? Энэ бүхэн төгсөшгүй үргэлжилж, мөн би хэвэндээ орохгүй бол яах бол?

Би биеэ чангалсан байлаа.

Аргаа барсандаа , би

Яг л түүнийг миний амьдралд байгаагүй юм шиг

гэж бодов. Ямар биелэхээргүй, тэнэг амлалт вэ? Тэр миний зурагнуудыг хулгайлж,

бэлэгнүүдээ буцаан авлаа ч, бүх зүйл түүний надтай уулзахаас өмнөх байдалд орчихгүй

шүү дээ.

Түүнийг миний амьдралд оршин байсан гэдгийн баримтуудаас, биет зүйлс бол өчүүхэн

нь. Миний дотоод ертөнц танигдахааргүй болтлоо өөрчлөгдсөн байсан юм. Тэр бүү хэл

миний гадаад төрх ч өөрчлөгдсөн байлаа. Миний нүд хар дарсанаас болоод доогуураа

чэрнилэн ягаан хүрээтэй болсон ба нүүр минь улам цонхигор харагдах болсон юм.

Зэвхий цагаан царайтай, бараан нүдтэй би холоос үзэсгэлэнтэй харагдах ба магадгүй

цус сорогч шиг харагдаж байгаа байх. Гэхдээ би үзэсгэлэнтэй биш учир зомбитой л

төстэй байгаа болов уу.

Яг л түүнийг миний амьдралд байгаагүй юм шиг

Гэнэ шүү. Энэ бол жинхэнэ галзуурал. Энэ бол түүний хэзээ ч биелүүлж чадахааргүй,

амлангуутаа эвдсэн амлалт байсан юм.

Илүү ихээр мэдрэгдэх гээд байсан шаналалыг сарниах гэж би жолоондоо толгойгоо

цохилоо.

Харин би өөрийн амлалтаа биелүүлэх гэж хичээх нь тэнэг зүйл шиг санагдсан юм. Аль

аль тал нь амлалтаа эвдчихээд байхад тэр амлалтаа биелүүлэх гээд зүтгэх нь утгагүй

зүйл биз дээ?

Page 105: New moon

Би болчимгүй, ухаангүй зүйл хийлээ ч хэнд хамаатай юм? Надад болчимгүй зүйл

хийхгүй байх, тэнэг зан гаргахгүй байх ямар ч шалтаг байсангүй.

Бага зэрэг амьсгаадангаа би чимэгүйхэн инээлээ. Форкст болчимгүй зүйл хийх- Их

хүчин чармайлт шаардана даа. Инээд хүрч, шал өөр зүйлс бодогдоход, энэ нь миний

сэтгэлийн шархыг түр мартуулсан юм. Амьсгаа минь арай л тогтворжиход би

суудалдаа буцаад шигдлээ. Хэдийгээр өнөөдөр хүйтэн байсан ч, миний духан дээр хөлс

бурзайж байсан юм.

Би их хүчин чармайлт шаардсан ажил дээрээ анхаарлаа төвлөрүүлж, сэтгэл өвтгөсөн

дурсамжуудаасаа ангид байхыг хичээж байв.

Форкст болчимгүй зүйл хйихийн тулд ихээхэн оролдлого хийх хэрэгтэй, бүүр нэлээн

их оролдох хэрэгтэй. Гэхдээ л би ямар нэг арга олох ёстой. Эвдсэн амлалтаа цаашид

биелүүлэхгүй байвал миний дотор жаахан ч гэсэн онгойх байх. Тэр амлалтаа

биелүүлээгүй шиг би ч гэсэн амлалтаа биелүүлэхгүй байвал...

Мушгиралдаж, ийш тийш эргэсэн, нойтон, урт, хурдны замууд дээр тийм зүйл

болохгүй гэх баталгаа байхгүй л дээ. Хүнд ачааны машин тийм замаар хэцүүхэн явдаг

ч, хүмүүс яаж ийгээд яваад л байдаг.

Гэвч мотоцикл ийм зам дээр осол гаргах нь их байж, Чарли маш олон хүүхдүүдийг зам

дээр осолд орчихоод хэвтэж байхад нь хардаг байсан юм.

Тэгээд тэр намайг арван настай байхад, хэзээ ч мотоцикл дээр суухгүй гэж амлахад

хүргэсэн билээ. Тэр насан дээр амлахаасаа өмнө боддоггүй байж.

Одоо энд хэн мотоцикл унахыг хүснэ гэж?

Энэ нь яг л 60 милийн хурдтай угаалгын онгоцонд сууж байгаа юм шиг байна байх даа.

Би тийм их амлалт өгсөн байтал...

Тэр амлалтууд бүгд ялгаагүй санагдав.

Би ухаангүй, болчимгүй зан гаргаж, амлалтаа зөрчихийг хүсч байсан юм.

Яагаад нэг зүйл дээр зогсоно гэж?

Би бороонд алхалж, Марксийнхны урд хаалганы өмнө очингуутаа хонхыг нь дарлаа.

Энэ жил их сургуульд орсон, Марксийнхны бага хүү нь хаалга тайлж өглөө. Би түүний

Page 106: New moon

нэрийг санасангүй.

Түүний шаргал үс нь миний мөрний хавьцаа л байсан юм. Харин тэр миний нэрийг

сайн санаж байлаа.

“Бэлла Свон?”гэж тэр гайхсан байртай асуув.

“Мотоциклоо хэдээр зарж байаа юм?”хэмээн би амьсгаадангаа зарна гэсэн бичигний

зүгт эрхий хуруугаараа заалаа.

“Нээрэнгээсээ яриад байна уу?”гэж тэр асуув.

“Мэдээж, тэгэлгүй яах вэ.”

“Тэд ажилладаггүй шүү дээ.”

Тэсвэр алдаад би санаа алдлаа, би зарлалаас л үүнийг тааварлачихсан байсан юм.

“Хэд вэ?”

“Хэрвээ чи үнэхээр хүсч байгаа юм бол, зүгээр ав. Ээж маань аавд эдгээр

мотоциклуудыг хог дээр гаргаж хая гээд байсан юм.”

Би мотоциклнууд руу нэг хараад, тэдгээр нь тайрдаснууд болон хатсан мөчирнүүд дээр

тавиастай байгааг анзаарав.

“Чи итгэлтэй байна уу?”

“Тэгэлгүй яах вэ, чи ээжээс асуух уу?-

Чарлид мэдэгдчихгүйн тулд томчуулыг оролцуулаад хэрэггүй дээ.

“Үгүй дээ, би чамд итгэж байна”

“Би чамд туслах уу?гэж тэр санал болгов.”Тэд тийм ч хөнгөхөн биш шүү.”

“За, баярлалаа. Гэхдээ надад ганц хэрэгтэй л дээ”

“Хоёулангий нь авсан нь дээр байх” гэж хүү хэлэв. "Зарим хэсгийг нь ашиглахгүй юу."

Тэр бороон дундуур надад хүнд мотоциклийг түрэн явахад тусалж машинд ачилцаж

өгөв. Тэр тэднээс ангижрахыг тэсгэлгүй хүсч байсан болохоор би маргасангүй.

- Чи тэднээр юу хийх гэж байгаа юм бэ? Жилийн турш хэн ч тэднийг унаагүй.

- Би зүгээр л төсөвлөсөн юм гэж хэлээд би мөрөө хавчив. Миний төлөвлөгөө нууц

байлаа. Би тэднийг Доулингт хүргэж өгч болох юм.

- Тэр тургилав. Тэднийг Доулингт засуулахад их мөнгө хэрэгтэй.

Би энэ талаар маргахыг хүссэнгүй. Жон Доулинг онцгүй нэр алдартай байсан юм. Хэн

ч түүн рүү аюултай байдалд ороогүй үедээ очдоггүй байлаа. Ихэнх хүмүүс зэргэлдээх

хот руу очдог байсан юм. Энэ төлөвлөгөөний хувьд миний аз болоход би төдийлөн

Page 107: New moon

санаа зовсонгүй. Чарли надад машин бэлэглэх үеэр миний цуглуулсан мөнгө хэвээр

үлдсэн тул би түүнийг засуулж чадах байлаа. Гэхдээ миний машинд ямар ч гэмтэл

байгаагүй ганц асуудал гэвэл цагт тавин милийн дээд хурдаар явах үед хэтэрхий чанга

чимээ үүсдэг байсан юм.

Надад агшин зуур нэг санаа төрөв.

- Зүгээр ээ, ямар ч аймаар зүйл алга. Би машин сайн засдаг нэг хүнийг мэднэ.

- Өө, тэгвэл сайн байна. Тэр санаа амран инээмсэглэв.

Намайг явах үед тэр гараа даллан инээмсэглэн үлдэв. Хөөрхөн ааштай хүү юм.

Би хурдалж эхлэв надад Чарлигаас өмнө харихын тулд багахан хугацаа үлдсэн байлаа.

Хэрвээ тэр гэнэт эрт харьдаггүй юм л бол. Би гэр лүүгээ гүйн орж түлхүүрээ барьсан

хэвээр утас шүүрч авав.

- Шерифээ, Би Белла байна гэж Чарлигийн орлогчийг утсаа авах үед хэллээ.

- Өө, Сайн уу Белла, Стив нөхөрсгөөр мэндлэв. Би одоохон түүнийг дуудаадахъя.

Би хүлээж эхлэв.

- Белла, юу болоо вэ? Чарли утас авуут шаардангуй асуув.

- Би ажил руу чинь зүгээр л залгаж болохгүй юу?

Тэр хэсэг зуур дуугай болов.

- Чи над руу хэзээ ч залгаж байгаагүй. Чамд ямар нэгэн юм тохиолдоо юу?

- Үгүй ээ би зүгээр л юм асуух гээд л. Би Жейкоб дээр очих гэсэн юм. Гэхдээ би замаа

санаж байгаа гэдэгт тийм ч итгэлтэй биш байна л даа. Түүнтэй удаан хугацааны турш

уулзсангүй.

Чарлиг дахин ярьж эхлэх үед хоолой хамаагүй дээрдэж эхлэв.

- Сайхан санаа байна би чамд одоохон тайлбарлаад өгье. Чамд үзэг байна уу?

Заавар маш энгийн ойлгомжтой байлаа. Би түүнд үдийн хоолноос өмнө эргэж ирнэ гэж

амлав. Чарли өнөөдөр надтай цуг хооллохыг хүсч байлаа.

Би үдийн хоолноос өмнө эргэж ирэхийн тулд аадар бороон дундуур маш түргэн хотоор

давхих хэрэгтэй байв. Би Жейкобийг гэртээ байгаа гэдэгт найдаж байсан юм. Билл

мэдээж надад Чарлигийн хэлснийг л хэлэх байх.

Би хөдлөхөөсөө өмнө Билли намайг хараад яах бол гэж бага зэрэг санаа зовлоо. Тэр

сэтгэл хангалуун л байх байх. Биллигийн бодлоор бүх юм дээр болох нь эргэлзээгүй.

Үгүй ээ, өнөөдөр л биш шүү би гэж би өөрөөсөө гуйлаа.

Жейкобийн байшин уйтгартай улаан будгаар будсан давчуухан цонхтой жижигхэн

саравчирхуу байшин ажээ. Намайг машинаас гарахаас урьтаж Жейкобийн толгой

цонхоор цухуйв. Миний машины дуу хэтэрхий чанга сонсогдсон нь эргэлзээгүй.

Page 108: New moon

Жейкоб Чарлиг машиныг нь худалдан авах үеэр их баяртай байсан юм. Би өөрийнхөө

машинд их дуртай хэдий ч Жейкобт бол хангалттай хурдтай биш гэж санагддаг юм.

Тэр намайг замын хагаст угтан ирэв.

- Белла! Түүний хөөрөнгүй инээмсэглэл нүүрэнд нь тодрон цасан цагаан шүд нь хүрэн

улаан өнгийн арьсан дээр гялсхийв. Би өмнө нь түүнийг үсээ боогоогүй байхыг харж

байгаагүй юм байна. Түүний үс нь нүүрийг нь тойрон хар хөшиг шиг асгарчээ.

Жейкоб өнгөрсөн найман сарын турш их өсчээ. Тэр өсвөр насных гэхэд өндөр

булчинлаг биетэй харагдаж гарын арьсан дээгүүр нь судас ялгаран гүрдийнэ. Түүний

царайд миний санаж байсан үеийнх шиг бага зэрэг хүүхдийн төрх үлдсэн ч шанаа нь

өндөрсөөд эрүүгээ чангалахад хүүхдийн төрх даруй нүүрнээс нь арилав.

- Сайн уу, Жейкоб! Би түүний инээмсэглэлийг хараад урам орж эхлэв. Би түүнийг

хараад их баярлаж байгаагаа мэдрэв. Энэ нь намайг гайхшируулсан юм.

Би инээмсэглэн хариу хүлээв. Би түүнтэй найзлах дуртай байснаа бүр мартаж орхиж.

Тэр надаас хэдэн алхмын зайд зогсоод намайг гайхан ширтэх үед бороо миний нүүрээр

урсаж эхлэв.

- Чи ахиад л өсчээ, би гайхширан хэлэв.

Тэр бүр ихээр инээмсэглэв.

- Зургаан фунт гэж сэтгэл хангалуун хэллээ.

- Чи хэзээ зогсох юм бэ? Би итгэлгүйхэн толгой сэгсэрлээ. Чи аль хэдийн аварга том

болчихож.

- Дотогшоо орцгооё. Чи бүр норчихлоо.

Жейкоб урд ороод том гараараа үсээ сэгсэрлээ. Тэгээд халааснаасаа резин гаргаж ирээд

үсээ боов.

- Хөөе, ааваа гэж тэрээр хаалгаар оруут хашгирав. Бидэн дээр хэн ирснийг хараач.

Билли жижигхэн зочны өрөөнд гартаа ном барин сууж байв. Тэр номоо өвдөг дээрээ

тавиад намайг харахын тулд урагшаа харлаа.

- Чи ирсэн нь ямар сайн хэрэг вэ. Би чамайг харсандаа их баяртай байна.

Бид гар барилцах үед түүний том алган дотор миний гар алга боллоо.

- Чамайг юу ийшээ ирэхэд хүргэв. Чарли зүгээр үү?

- Тиймээ, зүгээр. Би зүгээр л Жейкобтой уулзах гэсэн юм. Түүнийг удтал харсангүй.

Жейкобийн нүд туяаран гялалзав. Тэр нүүр дүүрэн инээмсэглэлээ.

- Чи бидэнтэй хооллох уу?, Билли асуув.

- Үгүй ээ, би Чарлиг хооллох хэрэгтэйг та мэднэ биз дээ.

- Би түүнийг урья гэж Билли санал болгов. Тэр зөвшөөрөх нь мэдээж.

Page 109: New moon

- Үгүй ээ, тэгэх хэрэггүй. Би удахгүй ирнэ. Тэр ч байтугай намайг санаж амжихаас

өмнө чинь ирнэ гэж амалж байна. Эцсийн эцэст хэрвээ Жейкоб мотциклийг засчих юм

бол хэн надад жолоодохыг заах нь ойлгомжтой.

- Билли хариулахын оронд инээлээ. Сайн байна дараагийн удаа болохоос.

- Тэгэхээр Белла, чи юу хүсээ вэ? гэж Жейкоб асуулаа.

- Зүгээр нэг их чухал биш дээ. Миний үгүйд ямар нэгэн шинэ юм болсон уу? Надад энд

тухтай санагдаж эхлэв. Бүх юм танил дотно санагдана. Ямар ч сэтгэл өвтгөсөн дурсамж

орж ирсэнгүй.

- Жейкоб гуйвлаа. Би чамд шинэ машинаа үзүүлмээр л байна гэхдээ бид үүнийг дараа...

- Үгүй ээ сайхан санаа байна, би түүнийг дэмжив. Би чиний машиныг хармаар байна.

- За яахав гэж тэр хэлсэн хэдий ч итгэлтэй биш байв. Гараж руу явцгаая.

Надад энэ нь дээр байсан юм. Би эргэн Билли руу баяртай хэмээн даллав.

Мододын завсраар ургасан бутнууд зузаан хана болж түүний гаражийг байшингаас

нуужээ. Гараж томгүй агаад саравчаар босгожээ. Би торон дээр байсан тэмдэгийг

танилаа.

- Энэ Фольксваген уу? би асуулаа.

- 1986 оны хуучин сонгодог загварын Рэббит.

- Түүний засвар хэр явж байна?

- Бараг дуусч байгаа гэж тэр урамшингуй хэлэв. Дараа нь хоолойгоо аяархан болгов.

Миний аав өнгөрсөн хаврын амлалтаа биелүүлсэн хэвээр шүү.

- Аан.

Тэр энэ сэдвийг сөхсөндөө харамсаж байх шиг байв. Би өнгөрсөн жилийн сургуулийн

төгсөх үдэшлэгийг санахыг хүссэнгүй. Жейкоб надад мэдээлэл дамжуулсны төлөө

эцгээсээ машины сэлбэг авах мөнгө авсан юм. Билли намайг илүү аюулгүй газар

үлдээхийг хүсч байсан. Түүний санаа зовнил нь надад хэрэггүй санагдаж байлаа.

Тэгэхээр би одоо хэтэрхий аюулгүй болж.

Гэхдээ би үүнийг өөрчлөхийг хүсч байлаа.

- Жейкоб чи мотоциклийн талаар мэдэх үү?

- Тэр мөрөө хавчив. Би бага зэрэг л мэднэ. Миний найз Эмбрид мотцикль байдаг юм.

Заримдаа бид түүгээр давхицгаадаг. Чи яагаад ингэж асуугаа вэ?

- Ойлголоо... би уруулаа хөдөлгөөд бүх боломжийг бодож үзэв. Түүнийг амаа хамхиж

байна гэдэгт би тийм ч итгэлтэй биш байсан юм гэхдээ өөр гарц байсангүй. Би саяхан

хоёр мотцикль худалдан аваад тэд эвдэрхий юм л даа. Чи тэднийг засч чадах уу?

- Оролдоод үзье. Түүний нүүр гийв.

Page 110: New moon

Би сэрэмжлэн хуруугаа ширтлээ.

- Сонсооч, би тайлбарлав. Чарли мотоцикльд дургүй. Үнэнийг хэлэхэд тэр үүнийг

мэдэх юм бол толгойгоо авах байх. Чи Биллид хэлэхгүй байж болох уу?

- Мэдээж үүнд эргэлзэх хэрэггүй, Жейкоб инээмсэглэв. Би бүхнийг сайн ойлгож байна.

- Би мөнгийг нь чамд төлөх болно оо.

- Энэ нь түүнийг гомдоолоо. Үгүй ээ, би чамд туслахыг хүссэн юм. Чи надад үүний

төлөө мөнгө төлөх ёсгүй.

- Ойлголоо... жижигхэн гэрээ хийвэл ямар вэ? Надад энэ нь илүү ухаалаг санагдлаа.

Надад зөвхөн нэг л мотоцикль хэрэгтэй. Бас жолоодох хичээл. Ингэвэл ямар вэ? Би

чамд хоёр дахь мотоциклийг өгөөд чи надад хичээл заавал.

- Чихх хэр, гэж тэр сунжруулав.

- Хүлээгээрэй чи мотцикль жолоодох дүрмийн талаар мэдэх үү? Чиний төрсөн өдөр

хэзээ болох юм б?

- Чи яаж мартаж чадав аа, тэр даажигнав. Би арван зургаатай.

- Чамайг насанд хүрэхээс өмнө хэн нэг нь зогсоогоосой, би бувтнав. Чиний төрсөн

өдөрт байгаагүй минь харамсалтай.

- Чи санаа зовох хэрэггүй ээ. Би чинийх дээр ч байгаагүй.

- Би тургилав. Юуны ойр гэнээ.

- Бид хот руу цуг орж хооллож болох юм.

Түүний нүд нь гялалзав.

- Болох л юм мотциклоо дуусах үеэр. Чиний төрсөн өдрийн бэлэг болог гэж би

нэмэрлэв.

- Ажилдаа орьё. Чи тэднийг хэзээ авчрах юм бэ?

- Би уруулаа хазлав. Тэд одоо миний машин дээр байгаа.

- Ашгүй дээ. Тэр үүнийг тааварласан юм шиг санагдлаа.

- Хэрвээ биднийг Билли харчих юм бол ухаан алдаж унах байх шүү.

- Тэр над руу нүдээ ирмэв. Бид тийм ч хулчгар биш шүү.

Бид байшингийн урд тал руу модон дундуур алхалж зугаалж буй дүр үзүүлэв. Жейкоб

мотоциклуудыг түргэн буулгаж ганцаараа бут руу аваачлаа. Тэр мотоциклийг жирийн

дугуй аятай өргөж явсан юм.

- Онцгүй л юм, гэж тэднийг модон дунд авчрах үед Жейкоб хэлэв. Энэ хуучны Харлей

Спринт байна. Би түүнийг засахын тулд сэлбэг худалдаж авах хэрэгтэй.

- Тэр чинийх.

- Чи итгэлтэй байна уу?

Page 111: New moon

- Мэдээж.

- Тэднийг засахын тулд багагүй эд анги хэрэгтэй дээ гэж тэр баргар царайлан хэлээд

металл эд анги руу харлаа. Бид хэсэг хэсгээр нь цуглуулж болох юм.

- Үгүй ээ, бид ингэх хэрэггүй. Хэрвээ чи бүх эд ангийг нь олчих юм бол би мөнгийг нь

төлье.

- Би мэдэхгүй байна хэмээн тэр бувтнав.

- Надад бага зэрэг хураасан мөнгө бий. Коллежед орох гэж цуглуулж байсан юм.

Коллеж ч шмоллеж болж дээ гэж би бодлоо. Би Форксыг орхиж явах ямар ч хүсэлгүй

юм чинь эцсийн дүндээ ямар ялгаа байна.

Жейкоб толгой дохив. Түүнд нэг бодол орж ирсэн бололтой.

Бид гаражын өмнө талд гарахад надад аз таарсныг би ойлгов. Тэр эцэг эхээ хуурч

аюултай тээврийн хэрэгслийг засаж миний коллежийн мөнгийг үрэхийг зөвшөөрч

байна. Түүний хувьд энэ нь ер бусын зүйл байсан нь мэдээж. Жейкоб миний хувьд

үнэгүй баялаг байлаа.

6. Найзууд

Жэйкобын гараашинд моторт дугуйнуудыг энгийн ил байрлуулсан учир нуух ямар ч

хэрэг байсангүй. Биллигийн тэргэнцэрт маневрын шаардлага байсангүй учир нь

тэднийг байшингаас хотгор газар тусгаарлаж байлаа.

Жакобын татаж гаргаж ирсэн хамгийн анхны улаан дугуй нь надад зориулагдсан байв.

Тэр гэнэт Rabbit-ын зорчигчийн хаалгыг онгойлгов. Би тэнд суугаад орчин тойрноо

ажиглаж байлаа. Жэйкоб ажиллаж байх үедээ хөгжилтэйгээр ярьж, надаас ямар нэг

зүйл сонсож яриандаа оролцуулахын тулд нудрав. Тэр 2 курсын хичээлийн жилийн үйл

ажиллагаа, ангийнхаа болон хоёр сайн найзынхаа тухай ярьж байв.

Би түүний яриаг тасалдуулан Куел, Эмбри ? ховор нэрс байна.

Жакоб инээн Куел бол “хуучин хувцас” гэсэн үг, харин миний бодлоор Эмбригийн

нэрийг олон ангит цувралын одоор нэрлэсэн байх. Хэрвээ чи нэг баг болоод тэдний

нэрийг дуудах юм бол тэд бохироор өрсөлдөнө гэлээ.

-Сайн найзууд уу? гэж би хөмсгөө өргөн хэлэв.

-Үгүй ээ, тэд биш. Зөвхөн тэдний нэр л асуудал. Яг энэ үед нилээн холоос Жэйкоб? гэж

хэн нэгэн чангаар дуудав.

-Энэ Билл үү? гэж би асуув.

-Үгүй ээ гэж Жэйкоб толгойгоо тонгойлгон нүүр нь улаан хэлэв. Чөтгөр дуудаж байна.

Page 112: New moon

Чөтгөр гарч ирэх гэж байна гэж тэр амандаа үглэв.

-Жэйк? Чи наашаа ирж байна ? хашгирах дуу одоо ойртсон байв.

-Тиймээ гэж Жэйкоб орилон санаа алдав. Бид хоёр дээр өндөр гүн бор арьстай хөвгүүд

гараашны булан тойрон гарч иртэл хэсэг хугацааны турш чимээгүй хүлээв. Нэг нь

жигд гоолиг биетэй, Жэйкобоос бараг өндөр. Түүний хар үс нь эрүүгээ хүрсэн урт ба

дундуур нь хуваан нэг талыг нь зүүн чихнийхээ ардуур хавчуулсан бол баруун хэсэг нь

сул намирсан байв. Намхан хөвгүүн нь арай бадриун. Цагаан богино цамц нь түүний

сайн хөгжсөн цээжийг илүү тодруулж байсан ба тэр илүү жөгжилтэй санагдаж байлаа.

Тэд намайг хараад түр зуур зогсов. Туранхай хөвгүүн Жэйкоб болон намайг маш

хурднаар гүйлгэн харж байсан ба түүний нүүрэнд аажмаар инээмсэглэж тодорч байлаа.

-Сайн уу залуусаа гэж Жэйкоб тоомжиргүйгээр мэндлэв.

-Сайн уу Жэйк гэж намхан нь надаас харцаа салгалгүйгээр хэлэв. Би хариуд нь

инээмсэглэв. Түүний инээх нь үнэхээр дүрсгүй байв. Тэр нүдээ ирмэхэд нь би Сайн уу

гэв.

-Куел, Эмбри, энэ бол миний найз Бэлла.

-Куел, Эмбри. Би бас л тэдний хэн нь хэн болохыг мэдэхгүй харсан зүгээ өөрчлөв.

-Чарлигийн хүүхэд үү? гээд булчинлаг залуу гараа сунгав.

-Тиймээ гээд би түүний гарыг барив. Түүний атгах нь хүчтэй байв. Энэ нь яг тэр

тохойгоо нугалж байгаа юм шиг санагдав.

-Намайг Куел Атейра гэдэг гээд миний гарыг тавихаасаа өмнө ихэмсэгээр хэлэв.

-Танилцахад таатай байна Куел.

-Сайн уу Белла. Намайг Эмбри Колл. Чи магадгүй аль хэдийн ойлгосон байх гээд

Эмбри нэг гараа даллан ичин инээгээд гараа өмднийхөө халаасанд шургуулав.

-Танилцахад таатай байна гээд би толгой дохив.

-За тэгээд юу хийж байна залуусаа? гэж над руу харсан чигтээ Куел асуув.

-Белла бид хоёр энэ дугуйнуудыг засаж байна гэж Жэйкоб тоомжиргүй тайлбарлав.

Гэхдээ “дугуйнууд” гэсэн нь ид шидтэй үг шиг сонсогдов.

Тэр хоёр Жэйкобын боловсруулсан өрөмдөлтийн талаарх төслийг үзэхээр явав. Тэд

миний мэдэхгүй маш олон үгсийг хэрэглэж байсан ба би У хромсомын тухай арай илүү

ойлгож байсан юм.

Тэд ярианыхаа хэсэгт автагдсан үед би Чарлиг энд ирэхээс өмнө гэр лүүгээ буцах

хэрэгтэй гэдгээ шийдэн санаа алдан Rabbit-аас гарав.

-Би чамайг уйдаагаагүй биз дээ гээд Жэйкоб уучлал хүсэв.

-Үгүй ээ. Энэ худлаа биш байв. Би ер бусын хөгжилтэй байсан. Би одоо Чарлид оройн

Page 113: New moon

хоол хийж өгөх хэрэгтэй.

-За. Би өнөө орой энэ сэлбэгийг авч дуусгаад,бид тэдгээрийг эхэлж засаж, ахиж сэлбэг

хэрэг болохыг мэдэх хэрэгтэй. Чи хэзээ тэдэнтэй ажиллахыг хүсэж байна?

-Би маргааш ирж болох уу? Ням гариг миний хувьд үхэл шиг байдаг байв. Энд хэзээ ч

намайг завгүй байлгахаар даалгавар хангалттай байдаггүй байв.

-Куел Эмбригийн гарыг нударч инээлдэв.

-Гайхалтай гээд Жэйкоб баярлан инээв.

-Хэрвээ чи жагсаалтаа хийчихвэл бид цуг дэлгүүр явж сэлбэгийг авч болох юм гэж би

санал болгов.

-Би итгэлгүй байна. Би чамд бүх зүйлийг төлөх болно гэж Жэйкобын нүүр бага зэрэг

доошлон хэлэв.

-Би толгойгоо сэгсрэн Ямарч байсан би үүнийг санхүүжүүлнэ. Чи зөвхөн чадварлаг

ажилчид ол гэж хэлэв.

Куел Эмбри рүү нүдээ ирмэв.

-Би ингэж бодохгүй байна гэж Жэйкоб толгойгоо сэгсрэв.

-Жэйк, хэрвээ би зүгээр механикийг авбал чи надад хэдийг төлөх юм бэ? гэж би заав.

-Тэгье, чинийх гэж инээмсэглэн унаж сурах хичээлүүдийн талаар дурсахгүй гэж нэмж

хэлэв. Куел Эмбри рүү жуумалзан ямар нэг зүйлийн талаар шивнэлдэхэд би

сонссонгүй. Жэйкобын гар Куелийн толгойны арыг тас хийтэл алгадав. Одоо болно.

Гар гэж тэр бувтнав.

-Үгүй ээ үнэхээр би явах хэрэгтэй гээл зөрөн хаалга руу чиглэлээ. Маргааш уулзая

Жэйкоб.

Удалгүй би тэдэнд харагдахгүй боллоо. Би Куел Эмбригийн “Үүүү” гэж орилохыг

сонсов. Энэ чимээг даган “ Хөөе”, “ Ёооё” гэх зодолдох чимээ гаран сарнив. Хэрвээ чи

маргааш манай газарт нэг хуруугаа л тавибал ... гэх Жэйкобын сүрдүүлэхийг сонсов.

Би ойгоор алхаж байсан учир түүний дуу алга болж байв.

Би чимээгүйхэн инээд алдав. Энэ чимээ миний нүдийг гайхалтай сэргээж байв. Би

инээсээр, үнэхээр инээсээр л байв. Тэнд ямар ч хүн намайг харахгүй байсан. Инээж

байхдаа үнэхээр жингүйдэн унаж байсан ба зөвхөн сүүлийн сайхан мэдрэмжийг мэдэрч

байсан.

Чарли гэртээ ирж байв. Түүнийг орж ирж байхад би хайруулын тавганаас шарсан

тахиагаагаа гарган овоолсон цаасан алчуурууд дээр үелэн тавьж байв.

-Сайн уу аав? Гээд ёс төдий инээв. Түүний царайнд гайхсан байдал илэрсэн байв.

Page 114: New moon

-Сайн уу хонгор минь? гэж хэлэхэд түүний хоолой сэжигтэй байв. Жэйкобтой

хөгжилтэй байсан уу?

Би ширээн дээрх хоолыг хараад сэтгэл хөдөлж эхлэв.

-Тиймээ, тэгсэн.

-Сайн байна. Тэр болгоомжилсон хэвээр байв. Та хоёр юу хийв?

Одоо миний болгоомжлох ээлж болсон байв.

- Би түүний гараашинд түүний ажлыг үзсэн. Та мэдэх үү? Тэр волксвагенийг ахиж

янзалж байгаа.

-Тиймээ Билл хэлж байсан санагдаж байна.

Чарли хоолоо идэж эхэлснээр байцаалт зогсов. Гэвч тэр идэж болсон учраас миний

сурлагын талаар үргэлжлүүлэв. Орой хоолны дараа би эргэн тойрондоо санаа зовниж

байсан ба галын өрөөгөө хоёр удаа цэвэрлэж, Чарлиг хоккей үзэж байхад урд талын

өрөөнд даалгавраа аажуу уужуу хийв. Би хүлээж байсан боловч Чарли цаг орой

болсныг сануулав.

Би хариу өгөөгүй учраас тэр босож, суниагаад зүүн тийш эргэж миний хажуу талын

гэрлийг асаалаа. Би мөрдүүлж байх дургүй.

Би шатаар өгсөж байхад миний бие махбодиос өдрийн сайхан мэдрэмж алга болж хууч

нэг л хэвийн амьдралаар солигдсон байв.

Би одоо хөшүүн болж байна. Энэ орой тодорхойгүй айдас төрүүлж байсан юм. Би орон

дээрээ доош харан бөмбөг шиг цагираглан хэвтэв. Би нүдээ даран анив... Дараагийн

зүйлсийг би мэдэрсэн.

Энэ өглөө байлаа. Миний өрөөний цонхоор тусах сүүмгэр гэрлийг би ширтэн хэвтэж

байв. Гайхалтай. Би зүүдлэхгүйгээр анх удаа дөрвөн сараас илүү унтаж байна.

Зүүд эсвэл инээд. Би аль сэтгэл хөдлөл нь хүчтэйг хэлж чадахгүй. Тайтгарал эсвэл

цочрол. Би энэ мэдрэмжээ буцаж ирэхийг хүлээн хэдэн минут хэвтэв. Учир нь зарим нь

заавал ирдэг. Хэрвээ хичээхгүй бол тэр мэдрэмж алддаг. Би хүлээсээр гэвч юу ч

болсонгүй. Би урт хугацааны дараа илүү их амрах хэрэгтэйг ойлгосон юм.

Би сүүлдээ үүнд итгэсэнгүй. Энэ бол боломжгүй, тодорхой бус тэнцвэртэй, намайг

ухрахад хүчтэй цохилт амсахгүй. Зөвхөн гэнэт өрөөг хальт тойруулан ажиглан Ямар

хачин юм бэ? Маш цэвэрхэн, энд өмнө нь амьдарч байгаагүй юм шиг бас аюултай.

Өнөөдөр ахиад Жэйкобтой уулзахаар явахдаа өмсөх хувцасандаа хамаг ухаан бодлоо

төвлөрүүлэхийг оролдож байв. Оюун ухаан минь намайг ойлгов. Бараг ...итгэлтэй.

Магадгүй энэ өчигдөрийн мэдрэмжтэй ижил байв. Магадгүй би өөр хэн нэгэнтэй байх

Page 115: New moon

үедээ сайхан харагдахын тулд бөхийж эсвэл инээмсэглэхийн аль нэгнийг хийхийг

өөртөө сануулах хэрэггүй.

Магадгүй ....гэвч би энийг сүүлийнх байсан гэж итгэхгүй. Аль альнийг нь ч. Өчигдөр

шиг амар байна гэдэгт итгэхгүй. Би таагүй байдалд өөрийгөө оруулахгүй.

Өглөөний цайн дээр Чарли маш анхаарал халамжтай байв. Тэр сонжсон харцаа нуухыг

оролдож байсан ч намайг харах хүртэл түүний нүд гүйсээр байв.

-Өнөөдөр юу хийх вэ? гэж тэр миний хариултанд нэг их ач холбогдол өгөхгүй байгаа

юм шиг ханцуйгаа оролдон хайш яиш асуув.

-Би ахиад Жейкобтай хамт байна.

-Аан гэж тэр доош харсан чигтээ толгой дохив.

-Та зүгээр үү? Би үлдэх ... гэж би санаа зовсон дүр үзүүлэв.

-Зүгээр зүгээр. Чи түрүүлээд яв. Харри бид хоёр хаа нэг тийшээ явж тоглолт үзэхээр

тохирсон гэж толгойгоо сэгсрэн сандарсан нүдээр хариулав.

-Магадгүй Харри та хоёр Биллиг авч явж болно шүү дээ гэж би санал болгосон нь илүү

үнэмшилтэй байв.

-Сайхан санаа байна.

-Тэр тоглолт үзэх гэж намайг явуулж байна гэхэд би үнэмшихгүй байв. Гэвч тэр

баяртай харагдаж байв.

Намайг борооны хүрмээ өмсөж байхад тэр утас руу зүглэж байв. Хүрэмнийхээ

халаасан чекийн дэвтрээ хийхдээ санаа зовов. Энийг би ямар нэг зүйлд хэзээ ч

ашигладаггүй.

Гадаа бороо хувингаар цутгах мэт орж байв. Би ачааны машинаараа ямар нэг юм хайх

мэт удаан явж байгаа ойлгов. Гэвч би эцэст нь Жэйкобын байшингийн шавар болсон

нарийн гудманд ирэв. Өмнө нь зогсоод дөнгөж хөдөлгүүрээ унтраахад хаалга онгойн

Жэйкоб том хар шүхэртэй хүрч ирэв.

Намайг хаалгаа нээхэд тэр туслав.

-Чамайг замдаа гарсан гэж Чарли ярьсан гэж тэр инээн тайлбарлав. Миний уруулын

эргэн тойрон дахь булчингууд ухамсартайгаар тушаал авсан мэт миний нүүрэнд

инээмсэглэл тодров. Миний амнаас хачин дулаан агаар гарч байвч бороо хацар дээгүүр

орж байв.

-Сайн уу Жэйкоб?

-Сайхан харагдаж байна Билли? Тэр гараа өргөв. Би түүний гарыг чанга алгадахад тэр

инээв.

Page 116: New moon

Хэдэн минутын дараа Харри түүнийг авч явахаар ирэв. Биднийг хүлээж байх зуур

Жэйкоб түүний бяцхан аялалд хэрэгтэй зүйлсийг унтлагын өрөөнөөс авчирч өгөв.

-Тэгээд хаашаа явах гэж байна? Ноён Гүүдвренч? гэж би түүнийг Биллигийн хаалгыг

хааж байхад асуув.

Жэйкоб халааснаасаа эвхсэн цаас гарган тэнийлгэв.

- Бид эхлээд хогийн цэгээс эхэлнэ. Хэрвээ бид азтай байвал... энэ бага зэрэг үнэтэй гэж

тэр надад сануулав. Эдгээр дугуйнууд ахиад босгоход маш их хэрэгтэй.

Миний нүүрэнд санаа зовсон шинж илэрсэнгүй.

-Би магадгүй бидэнд 100 доллар илүү хэрэг болох тухай ярьж байна гээд тэр

үргэлжлүүлэв.

-Бид төлнө өө гээд чекийн дэвтрээ санаа зовон түүн лүү сунгав.

Энэ маш хачин өдрүүдийн нэг байлаа. Би хөгжилтэй байв. Хогийн цэг хүртэл бороо

орсоор шавар шавхайгаар дүүрэн байлаа. Хэрвээ энэ мэдрэмжээ алдвал алдсаны дараах

үр дүнг хамгийн эхэнд мэдэхийг хүсэж байсан ч би тайлбарыг хангалттай байна гэж

бодохгүй байв.

Ихэнхдээ Жэйкобыг бодож эхэлж байлаа. Шударга биш байхад тэр үргэлж намайг

харах бүрдээ үнэхээр баярлаж эсвэл тэр намайг нүднийхээ булангаар харж, зарим

зүйлсийг хийхэд, сэтгэлээр унахад надад анхаарал тавьж намайг галзууруулж байв.

Энэ бол Жэйкоб. Жэйкоб бол энгийн бас хөгжилтэй байдаг хүн, тэр салхи шиг аз

жаргал авчирч, түүний ойр орчин дахь ямар хүнтэй үүнийгээ хуваалцдаг. Дэлхийн

татах хүч шиг тэр хэдийд ч хэн нэгнийг татаж, нар шиг дулаацуулдаг. Энэ бол түүний

байгалиас заяасан нэг хэсэг. Би түүн рүү үнэхээр тэмүүлж байв.

Тэр миний сэтгэлд гайхширсан гүн бодол үлдээж байсан ч тэрэн шиг намайг

алмайруулж чадаагүй.

-Стерео эвдэрч үү? гэж тэр гайхав.

-Тиймээ гэж би худлаа хэлэв.

-Хэн авсан бол? Энэ их эвдрэл гэж тэр хөндийг ёвров.

-Би гэж үнэнээ хэлэв.

-Магадгүй чи моторт дугуйнд олон хүрэхгүй байх гээд инээв.

-Асуудалгүй

Жэйкобын хэлсний дагуу бид азтай байв. Тэр хэд хэдэн мушгий төмөр материал олж

үнэхээр баяртай байв. Би тэднийг юу төсөөлж байгааг хэлж гайхуулж байв.

Хоккюамын доор байрлах Чекерын авто хэсгээс бид явлаа. Миний ачааны машин 2 цаг

гаруй хурдны замаар давхив. Гэхдээ Жэйкобтой байхад цаг хурдан өнгөрч байв. Тэр

Page 117: New moon

сургууль болон найзуудынхаа тухай ярьж, миний асуулт хариултаас өөрийнхөө тухай

ядахдаа сонин зүйл сонсохыг оролдон дүр үзүүлж байв.

-Би л бүгдийг яриад байна гэж тэр Куелийн болон түүний төгсөх ангийн айхтар найз

охиныг хэрхэн өдөж байсан тухай урт түүхийн дараа үглэв.

-Яагаад чи өөрчлөгдөөгүй юм бэ? Форкст юу болсон юм бэ? Ла Пушийн юу илүү

сонирхолыг чинь татсан юм бэ?

-Шударга биш гэж би санаа алдав. Тэнд үнэхээр юу ч болоогүй. Чиний найзууд илүү

сонирхолтой байна. Надад найзууд чинь таалагдсан. Куелийн хөгжилтэй зан.

-Миний бодлоор чи бас Куелд таалагдсан гээд тэр хөмсөг зангидав.

-Тэр надаас жоохон дүү гээд би инээв.

-Тэр чамаас тийм ч их дүү биш. Зөвхөн нэг жил хэдэн сар гээд Жэйкоб бүр илүү

муухай царайлан хэлэв.

-Би Куелийн тухай илүү их яриад дэмий гэж бодов.

-Тэгэлгүй яахав. Гэвч охид хөвгүүдийн насанд хүрсэн ялгааг авч үзэж байна. Чи

нохойны насыг тоолдоггүй гэж үү? 12 насаар ах бол юу болох вэ? гэж би шоолсон

төрхөө хэвээр үлдээн хэлэв.

-Тиймээ. Гэвч чи хөөрхөн бас дундаж биетэй. Чи үнэхээр жаахан. Чи 10 насаар залуу

гээд нүд нь эргэлдэн инээв.

-5”4 бол дундаж хэмжээ гээд би шуухинав. Энэ миний буруу биш чиний гаж зуршил.

Бид Хоккюамаас наашаа ирэх хүртлээ хошигнож байлаа. Нас тодорхойлох томъёоны

талаар - би хоёр жил гаруй алдав. Учир нь би яаж дугуйн бүрээс солихыг мэдэхгүй

байв. Гэвч манай байшингийн бүртгэлийн хураамжаас нэгийг олж авсан - Чекер хүртэл

маргалдсаар байв. Жэйкоб төвлөрч эхлэв. Бид түүний жагсаалтаас бүгдийн хайн олж ,

хасаж байв. Жэйкоб итгэлтэйгээр бидний тээвэрлэлтийн үе шатыг хийхийг оролдож

байв. Бид Ла Пуш руу буцахад би 23, тэр 30 авав. Тэр мэдээж өөрийн жингийн

чадвараар илүү байсан нь эргэлзээгүй.

Би яагаад хийж байгаа шалтгаанаа санахгүй байв. Гэвч би бодож байснаасаа илүү

хөгжилтэй байлаа. Би худал хуурмагийг хүссээр байв. Энэ бол ухаангүй явдал, би үүнд

санаа зовохгүй. Ухаангүй юм шиг байж байж Форкст байх боломжтой. Би зөвхөн

хоосон үүрэг хүлээгч биш. Би илүү их идэвхитэй байна гэж бодож Жэйкобтой цагийг

өнгөрөөж байлаа.

Билли хараахан ирээгүй байв. Бид өдрийн олзуудаа буулгасангүй. Тэр ажлаа хийхээр

очсон ч миний өмнөх төмрийг хуруугаараа мэргэжлийн юм шиг янзлах зуураа ярьсаар

бас инээсээр л байв. Жэйкобын гар сэтгэл татам сайхан харагдаж байв. Түүний түүний

Page 118: New moon

том хөл болон биеийн өндөр нь тэрэнд аюултай юм шиг санагдаж байсан ч тийм биш

байв.

Куел , Эмбри нар ирсэнгүй. Магадгүй өчигдөр түүний заналхийллээс болсон байх.

Өдөр маш хурдан өнгөрөв. Би гараашны үүдэнд гадаа харанхуй болохыг хүлээж

байхдаа Билли биднийг дуудахыг сонсов.

Би Жэйкоб дээр очин юмаа хураахад нь туслахад тэр татгалзав. Учир нь би юунд

хүрэхээ мэдэхгүй байсан юм.

-Зүгээр орхичих. Би үүний дараа өнөө орой ажиллана.

-Сургууль болон зарим зүйлсээ битгий мартаарай гэж би түүнд гэмтэй юм шиг хэлэв.

Би түүнд төвөг учруулахыг хүсээгүй юм. Энэ төлөвлөгөө зөвхөн минийх.

-Белла гэх Чарлигийн танил дуу модон дундуур тасхийн байшингийн ойролцооноос

дуугарав.

-Новш гэж би үглэв. Очлоо гэж байшин руу ориллоо.

-Явцгаая гээд Жэйкоб тааламжтай нь аргагүй инээв. Тэр гэрлээ тасхийтэл дарж

унтраахад би хэсэг зуур юу ч харахааргүй болов. Жэйкоб миний гарнаас шүүрэн авч

гараашнаас гаран модон дундуур чирэхэд түүний хөл танил замыг амархан олж байлаа.

Түүний гар хүчтэй бас дулаахан байв.

Замыг үл харгалзан бид 2 түнэр харанхуйд хурдан алхаж байв. Тэгээд бид хоёр

байшингийн урд ирээд инээлээ. Инээд хүчтэй биш байв. Энэ өнгөцхөн мэдрэмж байсан

ч сайхан байв. Би түүнийг чанга инээхэд аяархан гэж сануулахгүйд итгэлтэй байв. Би

инээх хэрэггүй тэр хугацааг маш буруу гэж ойлгож байлаа.

Чарли үүдний довжоон дээр зогсож, харин Билли байшинд орох хаалганы хажууд сууж

байв.

-Сайн уу аав? Бид зэрэг хэлээд ахиад инээлдэв.

Чарли Жэйкобын гар намайг хөтөлснийг хараад нүдээ доошлуулан гайхан харж байлаа.

-Билли биднийг оройн хоолонд урьсан гэж Чарли будлиу өнгөөр хэлэв.

-Миний гайхалтай нууц жортой шпагетти. Удам дамжсан гэж Билли сүржин хэлэв.

-Би үнэндээ рагуг ч удахгүй гэж бодож байсан шүү гээл Жэйкоб пирхийтэл инээв.

Байшин пиг дүүрэв. Харри Клирватор бас түүний гэр бүл болох түүний эхнэр Суй,

түүнийг би хүүхэд байхдаа Форст ирдэг байхдаа бага зэрэг мэддэг болсон юм. Бас

түүний хоёр хүүхэд. Лия надаас ахмад, гэхдээ нэг насаар л эгч. Тэр этгээд өө сэвгүй зэс

шиг өнгийн арьс, гялалзсан хар үс, өтгөн өд шиг сормуустай анхаарал татахуйц

хөөрхөн охин. Тэр Биллигийн утаснаас биднийг энд байх үед ерөөсөө холдсонгүй. Сед

14 настай, тэр Жэйкобын үг бүрийг өлгөн авч, түүнийг шүтсэн нүдээр харж байв.

Page 119: New moon

Галын өрөөнд бид олуулаа байсан учраас Чарли Харри хоёр сандлууд авч ирснээр бид

Биллигийн онгорхой хаалганы бүдэг гэрэлд шпагеттигаа идэв. Эрчүүд тоглоомын

тухай ярилцаж, Чарли, Харри хоёр загасчилах төлөвлөгөө зохиож байв. Суй

нөхрийнхөө таргалалтандаа үнэнчийг дооглон, түүнд зарим нэг ногоон навчит хүнс

идүүлэх гэсэн нь амжилтгүй болсон тухай ярьж байв. Жэйкоб яриаг нь таслан ярианд

оролцох боловч ихэвчлэн Сед бид хоёртой ярьж байлаа. Чарли миний нүдэнд

өртөхгүйг оролдон хянамгай нүдээр намайг харж байлаа.

Энд их чимээтэй, зарим үед хүн болгон бие биетэйгээ ярьж, нэг нь инээхэд бусдын

яриаг тасалж байв. Би их ярьсангүй. Гэвч маш их инээсэн. Энэ нь надад сайхан байсан

учраас тэр. Би явахыг хүссэнгүй.

Энэ бол Вашингтон, хэдийгээр байнгын бороо орж байсан ч Биллигийн зочны өрөөнд

үдэшлэгийг үргэлжлүүлэх боломжтой байсан ч эцэст нь үдэшлэг дууслаа. Харри

Чарлитай бууж, бид цуг миний машинаар гэр лүүгээ буцан явав. Тэр өнөөдрийн тухай

асууж, би Жэйкобтой хамт сэлбэг авахаар явсан бас дараа нь түүний гараашин дахь

ажлыг нь үзсэн тухай үнэнээ ярьлаа.

-Чи дахиад энд ирнэ гэж бодож байна уу? Гэж мэдэхийг оролдон хайш яиш асуув.

-Маргааш хичээлийн дараа гэж би зөвшөөрөн хэлэв. Би гэрийн даалгавраа авна. Санаа

зоволтгүй.

-Чи итгэлтэй байна уу? Гээд сэтгэл хангалуун байгаагаа нуухыг оролдон цэгцтэй хэлэв.

Гэрт ирээд би догдолж байв. Би дээшээ гарахыг хүссэнгүй. Жэйкобын халуун дулаан

төрх, түүний хүч чадал мэдрэгдэхгүй алга болж байлаа.

Шөнийн энэ чимээнд амар тайван унтаж чадахгүй гэдэгтээ итгэлтэй байлаа. Би унтахаа

хойшлуулж, мэйлээ шалгахад Ренегээс захиа ирсэн байв.

Тэр өөрийнхөө тухай шинэ номын клубт явж, бясалгалын ангиасаа гарсан, хоёрдугаар

ангиа сольсон, мөн цэцэрлэгийн хүүхдүүдээ санаж байгаа бичсэн байв. Мөн тэр Филд

шинэ дасгалжуулагчийн ажил нь таалагдаж, удахгүй хоёр дахь бал сараа Dysney World

руу аялахаар төлөвлөж байгаагаа бичсэн байв.

Би бүх зүйлийг эхэлсэн яг л сэтгүүлийн нийтлэл уншиж байгаа юм шиг, үнэндээ би хэн

нэгэнд захиа бичих байсан юм. Гэмших сэтгэл надаар дүүрэн халин урсаж, миний

сэтгэл тавгүй байлаа.

Би түүний захианы хэсэг бүрт нь хариу бичиж, Биллигийн шпагеттиний үдэшлэг,

Жэйкобыг яаж төмрийн хэсэг ашиглан хэрэгтэй зүйл хийж байгааг үзэж байгаа болон

бас бага зэрэг атаархаж байгаагаа сайн дураараа бичив. Тэр сүүлийн хэдэн саруудад

энэ захиаг хүлээн авахаас нааш би ямар нэг хариу тайлбар хийхгүй. Би зөвхөн сүүлийн

Page 120: New moon

долоо хоногийн санаж байгаа үйл явдлаа л бичсэн. Гэхдээ би түүнд тийм ч таатай биш

байна гэдэгт итгэлтэй байлаа. Би түүнд санаа зовж, түүний өмнө буруутай юм шиг

санагдаж, үнэхээр түүнд санаа зовж байв.

Орой унтахгүй байхын тулд гэрийн даалгавраа илүү сайн хийж дуусгах хэрэгтэй байв.

Гэвч нойрон дундаа Жэйкобтой хоосон мэт замаар шөнийн зүүдэндээ сэлгүүцэн цагийг

өнгөрөөж байлаа.

Би цочин сэрж, чанга дуу чимээг дэрээрээ халхлахыг оролдлоо. Бүүдгэр өглөөний

гэрэл гадаах манантай цонхоор нэвт тусаж байв. Би зүүднээсээ салахыг оролдон

орондоо хэвтсээр.

Өнгөрсөн шөнө би ойд ганцаараа биш байв. Сэм Валэе гэх эрэгтэй тэнд шөнө намайг

ойгоос чирэхэд би ухамсартайгаар сэтгэн өөрийгөө авч явж чадахгүй байлаа. Энэ ер

бусын өөрчлөлтийг таамаглахын аргагүй байв. Тэр эрэгтэйн нүд маш тааламжгүй

байсан ба тэр зарим нууцаа хуваалцах сонирхолгүй байв. Би түүний байнгын догшин

ширүүнийг зөвшөөрөхөөс өөр аргагүй байв. Энэ нь намайг тухгүй болгож, айлгаж

байв. Магадгүй ийм байсан учраас би түүнийг шууд харж чадаагүй, түүний дүр төрх

жихүүдэс хүргэн миний зөн зовинг өөрчлөх юм шиг санагдсан. Түүнээс гадна тэр юу ч

биш гэвч хөл дээрээ зогсож бас хардаг. Миний бодит байдалд уулзсан хугацаанаас

ялгаатай нь тэр өөрт нь туслахыг надад санал болгож чадахгүй.

Чарли өглөөний цайны турш намайг ширтэж байлаа. Би түүнийг тоохгүйг оролдон,

үүнийг зохих ёсоор үнэлнэ гэж таамаглаж байв. Би түүнийг санаа зовохгүй байна

гэдэгт итгэж чадахгүй. Энэ нь магадгүй долоо хоногийн өмнө ер бусын зүйл буцаж

ирснийг үзэхийг хориглосон байсан ба би зөвхөн энийг надад саад болгохгүйг оролдож

байсан. Эцэст нь би үзсээр л байв. Хоёр намайг албан хүчээр дуудан байж эмчилсэн.

Сургуулийн эсрэг талд байсан. Одоо хэн нэгэн харахаас санаа зовж тодорхой анхаарал

тавьж байлаа.

Форксын дунд сургуульд ирсэн эхний өдөр би том хэмжээний хамелеон шиг нойтон

бетонон замтай ижил алга болон саарал болохыг хүсэж байснаа санаж байна. Энэ

миний жилийн сүүлд авах хариулт шиг санагдаж байсан.

Тийм ч найдвартай биш байлаа. Багш нарын нүд миний суудлаас холдоход байхгүй юм

шиг гулган орлоо.

Бүхэл өглөөний турш сонссон эргэн тойрон дахь хүмүүсийн яриаг ахиад нэг удаа

анхааралтайгаар сонсч байв. Би юу болсныг мэдэхийг оролдовч, харилцан ярианууд

үнэхээр давхцахгүй үед л би барьж авч байв.

Тооны хичээл дээр Жессикагийн дараагийн сандалд суухад тэр дээшээ харсангүй.

Page 121: New moon

-Сайн уу Жесс? Амралтын өдрүүдээ яаж өнгөрөөв? гэж хайхрамжгүйгээр хэлэв.

Түүний нүд над руу сэжигтэй харав. “ Тэр уурласаар л байна уу? Эсвэл тэр тэвчээргүй

галзуу хүн үү? “

-Гайхалтай гэв. Түүнд номыг нь эргүүлж өгөв.

-Сайн байна гэж би амандаа үглэв.

Үнэндээ яриаг тоохгүй байхыг би бодож байлаа. Агааржуулагчаас салхилах дулаан

агаарыг мэдрэрч байсан ч би даарч байлаа. Би хүрмээ сандлын араас авч өмслөө.

Би дөрөв дэх цагийн хичээлдээ хоцорч байв. Үдийн цайнаар би үргэлж ширээ дүүрсэн

үед цайны газарт орж ирдэг. Майк, Жессика, Анжела, Коннер, Тайлер, Эрик, Лаурен ,

Кети Маршал хоёр шаргал үстэй бага сургуулийн сурагч, манайхаас булан тойроод

амьдардаг. Тэр Эрикийн хажууд сууж , хажууд нь түүний ах болох мотоциклтэй залуу

болох Остен Маркс сууж байлаа. Би тэднийг энд хэр удаан суусныг гайхав. Хэрвээ энэ

анхны өдөр эсвэл зуршил болсон энгийн зүйлс байсан бол би санах шаардлагагүй

байлаа.

Сүүлийн улирлын турш Styrofoam газрын самрыг нөөцлөх нь илүү дээр байж гэж би

өөртөө уурлаж эхлэв.

Майкын дараагийн сандлын доод талд суухдаа сандлаа татахад сандлын хулдаасанд

хүрч чанга дуу гаргасан боловч хэн ч намайг харсангүй.

Би ярианд оролцохыг оролдож байв. Майк, Коннер хоёр спортын талаар ярилцаж

байсан учраас би энэ удаа болив.

-Бен өнөөдөр хаачсан бэ? Гэж Лаурен Анжелагаас асуув.. Би Бен Анжела хоёр одоо

хүртэл цуг байгаа гэж санаж байсан учраас гайхан баярлан сонирхов.

Би Лауренийг арай гэж танив. Тэр зөөлөн торгомсог шаргал дагина шиг үсээ эрэгтэй вм

шиг үнэхээр богино тайрсан байв. Түүнд юу тохиолдоод үүнийг хийв. Би шалтгааныг

нь мэдэхийг хүсэж байв. Тэр үсэндээ наалдамхай зүйл наасан юм болов уу? Тэр

худалдсан юм болов уу? Бүх хүмүүс түүний сурсан занг муухайгаар шүүмжилсэн үү?

Үүнийг миний бодлоор шударга биш гэж шийдэв.

Тэр буцаад сайн хүн болно гэж би мэдэж байв.

-Бен гэдэсний томуу туссан. Магадгүй энэ 24 цагийн зүйл байх тэр өнгөрсөн шөнө

өвдсөн гэж Анжела тайван нам гүм хоолойгоор хэлэв.

Анжела бас үсээ өөрчилсөн байв. Түүний үс урт ургасан байв.

-Та хоёр амралтын өдрүүдээр юу хийв? Гэж Жессика хариултанд санаа тавиагүй юм

шиг дуу султай асуув. Би түүнийг эхлээд зөвхөн түүнд өөрийн түүхээ хэлнэ гэхэд

мөрийцөх байсан. Хэрвээ хоёр суудлын цаана надтай сууж Порт Анжелесийн тухай

Page 122: New moon

ярих уу ? гэвэл би гайхах байсан. Намайг харахгүй байхад хэн нэгэнд намайг энд

байхад надтай ярилцах нь эвгүй санагдсан байх?

-Бид бямба гаригт зугаална гэсэн боловч бодлоо өөрчилсөн гэж Анжела хэлэв. Түүний

ярианы өнгө миний сонирхолыг татав. Жесс хэмжээгүйгээр “ Маш муу” гэж түүний

ярианй тухай хэлэв. Гэвч би анхаарал хандуулахгүй байв.

-Юу болсон юм бэ? Гэж Лаурен сониучирхан асуув. За гээд энгийнээр эргэлзэж буй юм

шиг байсан боловч тэр байнга биеэ барьсан хэвээр Бид хойд зүг рүү явсан. Бараг л

халуун хавар шиг тэнд сайхан газар байсан. Яг миль гаруй газар дэлгэрч байгаа мөчир

нахиатай газар. Гэвч бид замын дунд тэнд...зарим зүйлийг харсан.

-Юу ? Юу харсан гэж? Лаурены хөмсөг зангирч, царай нь цонхийн асуув. Жесс одоо л

сонсож байгаа юм шиг санагдав.

-Би мэдэхгүй ээ гэж Анжела хэлэв. Бид баавгай гэж бодсон. Ямар ч байсан тэр хар,

гэхдээ маш том юм шиг санагдсан.

-Өө чи бас биш гэж Лаурен хамраа дуугарган хэлэв. Түүний нүд шоолонгуй эргэлдэж,

миний таамагт тус болохгүй гэж шийдсэн байлаа. Харваас түүний зан чанар үс шиг

өөрчлөгдөөгүй байв.

-Тайлор өнгөрсөн долоо хоногт надад итгүүлэхийг оролдсон. Чи өөр ойрхон өөр

баавгай харах боломжгүй байсан уу? Гэж Жессика Лауренд хэлэв.

-Тиймээ. Бид тэрнийг л харсан гэж Анжела гомдол эрсэн дуугаар ширээ ширтэн хэлэв.

Лаурен шоолон хөхөрч, Майк Коннертэй ярилцсаар охидод анхаарал хандуулахгүй

байлаа.

-Үгүй ээ. Түүний зөв гэж би тэсэлгүй ухасхийлээ. Бид бас явган аялалаар бямба гаригт

явахдаа баавгай харсан. Анжела. Тэр хүчтэй, хар бөгөөд яг хотын гадна байсан. Майк

биш гэж үү? Тэд хэсэг зуур чимээгүй болов. Бүх хос нүд ширээ лүү эргэж намайг

гайхан ширтэж байв. Шинэ охин Кети, түүний ам яг түүний уур хүрч дэлбэрэх гэж

байгаа юм шиг унжин онгойсон байлаа. Хэн ч хөдөлсөнгүй.

-Майк? Гэж би шоолон үглэв. Тэр залуугийн баавгайн түүхийг санаж байна уу?

-Т- Тиймээ гэж Майк хэдэн секунд ээрэв. Яагаад тэр надаас биеэ барьж хянасныг би

мэдэхгүй. Би түүнтэй ажил дээр нь ярилцаж байсан, би байгаагүй гэж үү? Би байсан

уу? Би бодлогоширон ....

-Тиймээ гэж Майк хэвэндээ орон хэлэв. Тэнд байсан залуу тэр том хар баавгайн мөрийг

харсан. Маш том хойд Америкийн баавгай гэж хэлсэн гэж тэр зөвшөөрөв.

-Хм гэж Лаурен Жессика руу эргэн түүний мөрөнд хүрч сэдвийг өөрчлөв.

-Чи USC ирснийг сонссон уу? Гэж тэр асуув. Майк Анжелагаас бусад бүх хүн эргэн

Page 123: New moon

харав. Анжела над руу эргэлзэн инээхэд нь би хариу хурдан инээв.

-Тэгээд Белла чи амралтаар юу хийв? Майк сонирхон хачин хянуур асуув. Гэхдээ

Лаурен эргэн харсан боловч бүх хүмүүс миний хариултыг хүлээж байв.

-Баасан гаригийн орой Жессика бид хоёр Порт Анжелас руу кинонд явсан. Дараа нь би

Бямба гаригийн өдөр, ням гаригийн ихэнх цагийн Ла Пушт өнгөрөөсөн.

Жессика нүдээ анивчин над руу харав. Жесс уурласан харагдав. Би түүнийг хэн нэгэнд

надтай гадагш явснаа мэдэгдэхийг хүсээгүй эсвэл тэр нэгийг нь яриулахыг хүссэн байх

гэж гайхаж байлаа.

-Ямар кино үзсэн бэ? Гэж Майк инээн асуув.

-Үхлийн төгсгөл гээд ер бусын хүчний тухай гэж би зоригжин жуумалзав. Зарим

алдаагаа би тэдгээр ер бусын саруудад засч чадсан юм.

-Би үүний тухай аймар яриа сонссон. Чи юу гэж бодож байна? Гэж Майк яриаг

идэвхитэй үргэлжлүүлэв.

-Белла төгсгөлд нь гараад явчихсан, тэр үнэхээр айсан гээд Жессика зальтай инээн

яриан дундуур оров.

Би ичсэн харагдахыг оролдон толгой дохив. Энэ үнэхээр аймар байсан.

Майк үдийн хоолны цаг дуустал надаас асуулт асуухаа зогсоосонгүй. Бага багаар бусад

нь өөр өөрсдийн яриайгаа ахин эхлүүлж байсан боловч тэд намайг одоо хүртэл илүү их

харсаар байв.

Анжела ихэнхдээ Майк бид хоёртой ярьж байв. би тавиур дээрх хогоо барин босоход

тэр дагав.

-Баярлалаа гэж тэр биднийг ширээнээс холдоход аажуухан хэлэв.

-Юунд?

-Намайг өмөөрсөнд

-Асуудалгүй

Тэр сэтгэл зовсон харцаар намайг харж байвч эвгүй биш байв. Магадгүй тэр ичсэн

байх. ---Чи зүгээр үү? гэв.

Би яагаад Анжелагаас илүү Жессикаг сонгосон юм бол охидын оройн кинонд. Би

үргэлж Анжелад илүү сайн байдаг. Анжела бол маш авхаалжтай охин.

-Тийм ч сайн биш гэж би хүлээн зөвшөөрөв. Гэхдээ би арай дээр байна.

-Би баяртай байна. Би чамайг санасан гэж Анжела хэлэв.

-Лаурен Жессика хоёр бидний ойролцоо явж байв. Би Лаурены чангаар:

-Өө Белла эргээд ирлээ гэж баярлан шивнэхийг сонсов. Анжелагийн нүд тэдэн рүү

эргэн хараад руу тааламжтай инээв.

Page 124: New moon

Би бүр зүйл ахин эхэлсэн юм шиг гүнзгий амьсгаа авав.

-Өнөөдөр хэдэн билээ? Гэж би гэнэт гайхан асуув.

-1сарын 19.

-Хм.

-Яасан бэ? Гэж Анжела асуув.

-Өчигдөр яг жилийн өмнө энд ирсэн миний анхны өдөр байсан гэж би бодлогоширон

хэлэв.

-Юу ч үгүй маш их өөрчлөгдсөн гэж Анжела үглэн Лаурен Жессика нар луу харав.

-Би мэднээ. Би яг ижил зүйл байсныг хүлээн зөвшөөрөв.

7. ДАВТАЛТ

БИ ЭНД ЯМАР НОВШОО ХИЙЖ БАЙСНАА МЭДЭХГҮЙ БАЙЛАА.

Өөрийгөө тэр зомбигийн сандарч мэгдсэн байдалруу түлхэх гэж оролдож байснуу? Хэн

нэгнийг тамлахыг хүсдэг мазохист болж хувирсан уу? Надад илүү дээр санагдаж

байснаар би Ла Пуш-руу явах хэрэгтэй байв, Жэкобын дэргэд илүү эрүүл юм шиг

санагдаж байлаа. Энэ нь хийхэд тийм ч эрүүл зүйл биш байсан юм.

Гэвч би энэ тахиралдсан, ногоон бас амьд юм шиг модон хонгил дундуур, ургамлаар

дүүрсэн замаар машинтайгаа удаан гэгч нь явж байв. Гар минь чичирч байсан учраас

би жолоогоо чанга атгалаа.

Үүнийг хийж байгаа шалтгаануудын маань нэг хар дарсан зүүд гэдгийг би мэдэж байв,

харин одоо би сэрүүн байсан ч зүүдэнд үзэгдсэн тэр дэмий зүйл миний сэтгэлийг

зовоосоор л байлаа, яг л нохой ясныхаа төлөө санаа зовж байгаа мэт.

Тэнд миний хайж олох ёстой ямар нэг зүйл байсан. Хүршгүй бас боломжгүй,

хайхраагүй бас тарчилсан... гэвч тэр тэнд хаа нэгтээ байсан юм. Харин би үүнд итгэх

ёстой байлаа.

Өөр нэг зүйл гэвэл би сургууль дээр давталтын сонин мэдрэмжийг мэдэрсэн, тэр нь он

сар өдрийн давхцалт байв. Энэ бүхнийг мэдрэхдээ - магадгүй тэр өдөр би цайны газарт

үнэхээр хамгийн ер бусын хүн байсан бол миний сургууль дээр ирсэн анхны өдөр ямар

Page 125: New moon

байх байсныг төсөөлөв.

Бүдэг бадаг үгс миний толгойруу цутгаж байлаа, яг л сонсохоос илүү уншиж байгаа

мэт:

Энэ бүхэн би хэзээ ч оршиж байгаагүй мэт болох болно.

Би энд ирэх болсон шалтгаануудаа хоёр хуваан өөрийгөө хуурч байлаа. Би хамгийн

хүчтэй өдөөлтийг хүлээн зөвшөөрч чадахгүй байв. Яагаад гэвэл энэ үнэхээр утгагүй

зүйл байсан юм.

Үнэн нь гэвэл би тавдах өдөр хий юм сонссон шигээ түүний хоолойг дахин сонсохыг

хүсэж байлаа. Яг энэ мөчид, миний эрүүл бус ухаан түүний хоолойг сонсож эхлэхэд

түний хоолой миний санадаг шиг бүдэг цуурай гэхээсээ илүү төгс, бал шиг зөөлөн

байв. Энэ нь удаан үргэлжлээгүй юм; миний мэдэж байснаар энэ тэнэг үйлдэл маань

зовлон шаналалыг дагуулж байв. Гэвч түүний хоолойг сонсох энэ үнэт хоромууд

миний сэтгэлийг маш ихээр татаж байсан юм. Би ямар нэг байдлаар тэр туршилтыг

давтах хэрэгтэй байв, эсвэл магадгүй тохиолдол гэвэл илүү тохирох байх.

Би dйjа vu-г түлхүүр байсан гэдэгт найдаж байв. Тиймээс ч би түүний гэрлүү явж

байлаа, миний золгүй төрсөн өдрөөсөө хойш олон сарын турш очоогүй тэр газарлуу.

Өтгөн, бараг л ширэнгэн ой шиг ургаж мушгиралдсан моднууд удаанаар цонхны

хажуугаар өнгөрч байв. Зам үргэлжилсээр л байлаа. Би цухалдсаар хурдан явж эхлэв.

Хэр удаан би жолоо барьж байнаа? Би байшинд хүрсэн байх ёстой биш билүү? Зам

ургамлаар дүүрэн байсан учраас зам байгаа үгүй нь ч танигдсангүй.

Би байшинг олохгүй бол яанаа? Би чичрэв. Хэрэв тэнд огт ямар ч баримтат нотолгоо

байхгүй бол яанаа?

Модон дунд миний хайж байсан гэрэл харагдлаа, гэхдээ энэ удаад урьд нь байдаг

шигээ тод биш байсан юм. Байгаль эзгүй үлдээсэн газрыг сэргээхийн тулд удаан

хүлээгээгүй бололтой. Өндөр оймууд байшингийн эргэн тойрондох хадланг нэвчиж,

хуш моднуудын мөчир, бас байшингийн өргөн үүдийг хүртэл бүрхжээ. Энэ хадланд яг

Page 126: New moon

л бэлхүүс хүртэл гүнтэй ногоон давалгаагаар үерлэсэн юм шиг л байлаа.

Байшин ч байрандаа байв, гэвч хуучинтайгаа адилгүй байсан юм. Гаднах байдалд нь

өөрчлөгдсөн зүйл алга байсан ч харанхуй хөндий цонхнуудаас хоосон байдал хашгирч

байлаа. Энэ нь надад эвгүй санагдав. Хамгийн анх энэ үзэсгэлэнтэй байшинг харахад яг

л вампируудад тохирсон оромж мэт санагдаж байсан юм.

Би өөр тийш харан тоормозлов. Цааш явах нь надад аймар байлаа.

Гэвч юу ч болсонгүй. Миний толгойд юу ч сонсогдсонгүй.

Ингээд би машинаа асаалттай орхиод оймон тэнгисрүү орлоо. Магадгүй, би урагш

явбал өнөөх тав дахийн орой шиг...

Би эзэнгүй байшинруу дөхөв, миний ард ачааний машин маань намайг тайвшруулан

нүжигнэнэ. Би үүдний шатны дэргэд ирээд зогслоо, яагаад гэвэл тэнд юу ч байгаагүй

юм. Тэднийг... тэрнийг байгаа гэсэн ямар ч ул мөр байсангүй. Байшин энд бүхлээрээ

байсан ч маш бага утгыг агуулж байлаа. Байшин үнэндээ миний хар дарсан зүүдийг

няцааж чадахгүй байв.

Би илүү ойртсонгүй. Цонхруу харахыг хүсээгүй юм. Өөр юуг харвал илүү хэцүү

байхыг би мэдэхгүй байлаа. Хэрэв өрөөнүүд хоосон, шалнаасаа тааз хүртлээ цуурайтаж

байвал энэ нь үнэхээр миний сэтгэлийг зүсэх байсан. Яг л эмээг оршуулах үеээр ээж

маань намайг гадаа үлдэхийг шаардсан шиг. Тэр хэлэхдээ би эмээг ийм байдалтай

харах, ийм байдалтайгаар нь санах хэрэггүй, амьдаар нь л санаж явах хэрэгтэй гэсэн

юм.

Гэвч энд юу ч өөрчлөгдөөгүй байсан бол бүр ч муу биш гэж үү? Буйдангууд миний

хамгийн сүүлд харсан шиг тэр л байрандаа, зурагнууд ханандаа, төгөлдөр хуур намхан

тавцан дээрээ гээд л. Энэхүү хоосон байдал нь тэднийг энд бодитоор суурьшиж

байгаагүй гэж хэлж өгөх хоёр дахь зүйл болж байв. Бүх зүйл нь тэдэнд хаягдсан, хэн ч

оролдоогүй бас мартагдсан.

Яг л над шиг.

Page 127: New moon

Би энэ хоосон байдлаас нүүр бууруулан машинруугаа яарлаа. Би бараг л гүйж байв. Би

эндээс явахыг хүсэж хүмүүсрүү тэмүүлж байлаа. Би өөрийгөө хоосноор мэдэрч байв,

иймээс би Жэкобыг харахыг хүссэн юм. Магадгүй би шинэ төрлийн өвчинг өөртөө бий

болгож байсан ч байж магад, өөр нэг муу зуршилыг, яг л урьд нь хөшдөг байсан шигээ.

Гэвч би тоосонгүй. Би машинаа өөрийнхөө явах зүг руу эцсийн хурдаар нь түлхэв.

Жэкоб намайг хүлээж байлаа. Түүнийг хармагц би тайвширч амьсгалахад ч илүү

амархан болов.

"Сайнуу, Белла," тэр дуудав.

Би инээмсгэллээ. "Сайнуу, Жэкоб," гээд цонхны цаанаас харж байсан Биллирүү даллав.

"Явж ажлаа эхлэе," гэж Жэкоб аяархан ч идэвхитэйгээр хэлэв.

Би яагаад ч юм инээчих гээд байлаа. "Чи одоохондоо надаас залхаагүй л байна уу?" би

гайхав. Тэр надтай хамтарч ажиллах нь ямар найдваргүй зүйл болох талаар асууж

эхлэх ёстой байлаа.

Жэкоб байшинг тойроод гаражруугаа зүглэв.

"Үгүй ээ, одоохондоо үгүй."

"Гуйя, би чиний тэвчээрийг барж эхлэх үед хэлж байгаарай. Би чиний толгойны өвчин

баймааргүй байна."

"За." Тэр сөөнгө хоолойгоор хөхрөв. "Чиний энэ тухай ярьж амьсгаадаж эхлэхийг чинь

би лав тэвчихгүй байхаа."

Гаражруу ороод би барзгар төмөрийн овооны оронд улаан мотоциклыг хараад

цочирдлоо.

"Жэйк, чи үнэхээр гайхалтай юмаа," би амьсгаадав.

Page 128: New moon

Тэр дахиад л хөхрөв. "Надад ямар нэг ажил байхаар би үүнийхээ төлөө улайрчихдаг

юм." Тэр мөрөө хавчив. "Хэрэв тархи маань илүү ажиллаж байсан бол би үүнийг бага

зэрэг л засварлах байсан."

"Яагаад?"

Тэр доошоо хараад хэт удаан дуугүй байсан нь намайг гайxшруулж байв, тэр миний

хэлэх үгийг сонсох болов уу? Сүүлд нь тэр асуув, "Белла, хэрэв би чамд энэ

мотоциклуудыг засварлаж чадахгүй гэж хэлсэн бол чи юу гэх байсан бэ?"

Би шууд л хариулчихсангүй, харин тэр миний царианы илэрлээс юу бодож байгааг

минь харах гэж оролдож байлаа.

"Би... Маш харамсалтай юмаа гэж хэлэх байсан, гэвч бид ямар нэг өөр юм сэтгэх

байсан гэдэгт мөрийцхэд ч бэлэн байна. Хэрэв бид үнэхээр аргаа барвал хамтдаа

гэрийн даалгавараа хийж болно шдээ "

Жекоб инээмсэглэхэд түүний мөр нь сулрав. Тэр мотоциклын хажууд суугаад

түлхүүрийг авлаа. "Тэгэхээр чи намайг дуусахад ч бас энд ирнэ гэсэн бодолтой байгаа

хэрэг үү?"

"Энэ чиний бодож байгаа зүйл юмуу?" би толгойгоо сэгсрэв. "Чиний үнэлэшгүй их

механикийн чадвар давуу тал ихтэй гэж би таамаглаж байна. Гэхдээ чамайг намайг энд

ирхийг зөвшөөрч байгаа үед би энд байх болно."

"Дахин Күил-ийг харна гэж найдаад уу?" тэр дооглов.

"Чи намайг барьчихлаа."

Тэр инээд алдав. "Чи үнэхээр цагийг надтай өнгрөөхийг хүсээд байгаа юмуу?" тэр

гайхан асуулаа.

"Маш их, тэгээд ч би үүнийгээ нотлоно. Би маргааш ажилтай, гэхдээ гуравдахь өдөр

хоюулаа механикийн биш ямар нэг зүйл хийнээ."

Page 129: New moon

"Жишээлбэл?"

"Надад бодсон зүйл алга. Магадгүй бид манайд очиж болох юм, тэнд чи механикт

автахгүй байх болов уу. Чи хичээлээ аваад ирж болно шдээ, чи сурлагаа дээшлүүлэх

хэрэгтэй, би туслаж болно."

"Гэрийн даалгавар сайхан санаа байж болох л юм." Тэр нүүрээ үрчийлгэв, харин би тэр

надтай хамт байхын тулд хэр их даалгавар хийхгүй орхидог бол гэж гайхлаа.

"Тийм шүү." Би зөвшөөрөв. "Бид хааяа хариуцлагатай байх хэрэгтэй, тэгэхгүй бол

Билли Чарли хоёр үүний тухайд тайван байхгүй л болов уу." Би биднийг нэгэн бүхэл

гэдгийг харуулсан дохио үзүүлэв. Харин энэ нь түүнд таалагдсан юм - тэр гэрэлтээд л

явчихав.

"Гэрийн даалгавар долоо хоногт нэг удаа юу?" тэр санал болголоо.

"Магадгүй хоёр удаа байвал дээр байх," би санал болгоод өнөөдөр өөртөө оноосон

бөөн ажлаа бодлоо.

Тэр хүндээр санаа алдав. Дараа нь тэр багажны хайрцгийн дээрээс хүнсний уутыг татан

авлаа. Тэр хоёр ширхэг соодтой лааз гаргаж ирээд нэгийг нь онгойлгоод надад өгөв.

Хоёрдахийг нь бас задлаад өөрөө ёсорхуу барив.

"Хариуцлагын төлөө," тэр ерөөлөө. "Долоо хоногт хоёр удаа."

"Мөн бусад үеийн хариуцлагагүй байдлын төлөө," би тодотгов.

Тэр инээн өөрийхөө лаазаа минийхд хүргэн тулгалаа.

Би гэртээ төлөвлөж байснаасаа оройтож ирсэн юм, харин Чарли намайг хүлээж

тэсэлгүй пицца захиалсан байлаа. Тэр надаар уучлалт гуйлгасангүй.

"Би уурлаагүй ээ," тэр намайг тайвшруулав. "Чи үргэлж хоол хийхээс ганц ч удаа болов

чөлөөлөгдөх эрхтэй."

Page 130: New moon

Тэр намайг жирийн хүн шиг жүжиглэж байгаад санаа нь амарсан байсан бөгөөд тайван

байдлыг алдагдуулахыг хүсээгүй гэдгийг нь би мэдэж байлаа.

Би гэрийн даалгавраа хийхээс өмнө и-мэйлээ шалгав, харин Рэнэй-гээс маш урт мэйл

ирсэн байлаа. Тэр миний түрүүний явуулсан мэйлийн тухай нарийвчилж шалгаасан

байсан юм, ингээд би өнөөдрийнхөө тухай тоочлоо. Бүх зүйлийг бичсэн ч мотоциклийг

орхив. Рэнэй хэдий хайнга ч гэсэн үүнд санаа нь зовох байсан.

Сургуулийн хоёрдах өдөр өөрийн сайн муутай байлаа. Миний хэдэн сарын турш

хэвийн бус авирласныг үл харгалзан Анжела Маик хоёр намайг гараа дэлгэн хүлээж

авхад бэлэн байсан юм. Жесс харин эсэргүүцэж байлаа. Тэр Порт Анжелес дахь

явдлаас болж надаар албан ёсоор уучлалт гуйлгахыг хүсэж байсан юм болов уу гэж би

гайхав.

Майк хөгжилтэй бас чалчаа байсан юм. Яг л тэрний өнгөрсөн семестрийн турш надтай

ярих байсан бүх зүйл нь цуглараад, одоо тэднийгээ асгаж байгаа мэт. Би түүнтэй хамт

инээмсэглэж, инээж байлаа, гэхдээ энэ нь Жекобтай байдаг шиг тийм амархан

байгаагүй юм. Бидний яриа дуусан дуустлаа тайван өнгөрөв.

Намайг ажлын хувцасаа эвхэн лангуун доор тавих үеэр Маик цонхон дээр "Хаалттай"

гэсэн гарчигийг өлгөлөө.

"Өнөөдөр хөгжилтэй байлаа шүү," Майк жаргалтай гэгч нь хэллээ.

"Тиймээ," би хүлээн зөвшөөрөв, гэвч энэ өдрийг гаражид өнгрүүлсэн бол надад дээр

байх байлаа.

"Түрүүчийн долоо хоногт чи киноноос эрт явах нь их харамсалтай зүйл болсон

байналээ шүү."

Би түүнийг сэдэвээс гэнэт хазайхад бага зэрэг гайхшран мөрөө хавчив. "Магадгүй би

аймхай хулчгар амьтан байх л даа."

Page 131: New moon

"Би чамайг өөр илүү дээр, чамд таалагдах кино үзэх хэрэгтэй байсан боловуу гэж

бодож байна," тэр тайлбарлав.

"О," би гайхсан хэвээр бувтналаа.

"Энэ тавдахд ч юмуу. Надтай хамт. Бид ямар нэгэн аймшиггүй кино үзэхээр явж болно

шдээ."

Би уруулаа хазав.

Би Майктай харилцаагаа бусниулахыг хүсээгүй юм, учир нь тэр намайг галзуу мэт

авирласныг уучилж байгаа цөөн хүмүүсийн нэг. Гэвч энэ, дахиад л, дассанаас хэт өөр

санагдаж байлаа. Яг л өнгөрсөн жил юу ч болоогүй мэт. Би Жессээр шалтаглахыг маш

ихээр хүсэж байв.

"Болзоо шиг уу?" би асуулаа. Шудрага байдал нь энэ асуудалд шилдэг бодлого болж

байв. Үүнийг дуусгахын тулд шүүдээ.

Тэр миний дууны өнгөнд анхаарлаа хандуулан "Хэрэв чи хүсвэл. Гэвч энэ нь болзоо

шиг байх албагүй ээ."

"Би болзохгүй ээ," би удаанаар, үүнийг ямар үнэн болохыг бодон хэллээ. Бүхэл ертөнц

надад хэмжээлшгүй хол санагдаж байв.

"Найзын хувиар уу?" тэр санал болголоо. Түүний тунгалаг цэнхэр нүд нь одоо тийм ч

эрч хүчтэй биш болсон байв. Маикийг бид зүгээр л найзууд байх хэрэгтэйг ойлгосон

гэж би найдаж байлаа.

"Хөгжилтэй байх байх л даа. Гэхдээ би энэ тавдах өдөр хийх зүйлээ төлөвлөчихсөн,

тэгэхээр магадгүй дараа долоо хоногт?"

"Юу хийнэ гэж?" тэр асуув, миний бодлоор тэр хүсэж байснаараа хайнга хэлж

чадсангүй.

Page 132: New moon

"Гэрийн даалгавар. Би... найзтайгаа хамт хичээллэнэ гээд төлөвлөчихсөн."

"За за. Дараа долоо хоногт болох л юм."

Тэр намайг машинруу хүргэж өгөхдөө урьд нь байдаг шигээ хангалуун байсангүй. Энэ

нь миний Форкст ирсэн анхны саруудыг маш тодоор санагдуулж байлаа. Би бүтэн

тойрог явчихсан, харин одоо бүх юм яг л цуурай шиг санагдаж байв - сонирхолгүй

болсон хоосон цуурай.

Дараагийн орой Чарли Жакоб бид хоёрыг зочны өрөөний шалан дээр тэрийн унаад

номнуудаа тараан хаясан байхыг хараад бага ч гэсэн гайхсангүй, тэгээд би Билли тэр

хоёрыг бидний аруур ярилцсан гэж бодлоо.

"Сайнуу хүүхдүүдээ," тэр хэлэхэд түүний нүд нь гал тогооруу тэнүүчилсэн байв. Хийх

гэж бүтэн өдрийг зарцуулсан лазанягийн үнэр (Жакоб ажиглаж мөн амсаж үзэж

байсан) өрөөгөөр нэг ханхалж байлаа; би пиццаны тухайд гэмээ цайруулах гэж хичээж

байсан юм.

Жакоб оройн хоолон дээр үлдэв, мөн Биллид аваачиж өгөх гэж нэг тавгийг авав. Тэр

намайг сайн тогооч учраас миний гэрээнд дуртай дургүй нэг жилийг нэмлээ.

Тавдахд гаражид өнжлөө, харин хагассайнд Ньютоныд байх ээлжээ тараад дахиад л

даалгавар хийв. Чарли миний эрүүл ухааныг аюулгүй гэж үзэн өдрийг Харритай

загасчилхаар өнгрөөв. Түүнийг эргэж ирэхэд бид бүх юмаа хийж дууссан байлаа - бид

өөрсдийгөө их ухаантай бас боловсорсон гэсэн бодолтой байв - тэгээд Discovery

сувгаар Monster Garage үзэж байлаа.

"Би явах хэрэгтэй байх." Жакоб санаа алдав. "Бодсноос минь илүү орой болчихож."

"За," би дургүйцэв. "Би чамайг гэрт чинь хүргээд өгье."

Тэр миний дургүйцсэн царайнаас болж инээв - энэ нь түүнд таалагдсан бололтой.

"Маргааш ажилдаа эргээд орно шүү," гэж би биднийг машинд ирж аюулгүй болоход

хэлэв. "Хэдэн цагт ирж авбал болох вэ?"

Page 133: New moon

Түүний хариу инээмсэглэлд тайлбарлахааргүй сэтгэл хөдлөл харагдаж байлаа. "Би

эхлээд залгая, за юу?"

"За." Би түүнийг юу сэдээд байгаад гайхан ярвайв. Жэкоб томоор инээмсэглэлээ.

Дараагийн өглөө би Жэкобыг залгахыг хүлээнгээ гэрээ цэвэрлэж байлаа - мөн өнгөрсөн

шөнийн хар дарсан зүүдээ мартахыг хичээж байсан юм. Зүүдний үйл явдал

өөрчлөгдсөн байлаа. Өнгөрсөн шөнө би аврага хорт ургамлуудтай тарсан оймон тэнгис

дотуур тэнүүчилж байв. Тэнд өөр юу ч байгаагүй, мөн би төөрсөн байлаа, ямар ч

зорилгогүй бас ганцаараа тэнүүчилж байв, би юуны ч төлөө яваагүй байсан юм. Би

түрүү долоо хоногийн тэр хоосон байшинруу явсан аялалдаа харамсаж байв. Би

мөрөөдлөө өөрийн эрүүл ухаанаасаа авч хаян, энэ нь өөр нэг газар нуугдан түгжигдээд

дахин гарч ирэхгүй гэж найдсаар байлаа.

Утас дугарахад Чарли машинаа угааж байсан юм, би шалны модоо хаян утсаа авах гээд

доош яаран гүйв.

"Байна уу?" би амьсгаадан асуулаа.

"Белла," гэж Жакоб сонин ёсорхуу хоолойгоор хэлэв.

"Сайн уу, Жэйк."

"Бид болзоотой гэж... би бодож байна л даа." түүний хоолой нь сөөнгө бас далд утга

агуулж байлаа.

Үүнийг ойлгоход надад хором хэрэг болсон юм. "Тэднийг дуусгачихсан гэж үү? Итгэж

чадахгүйнээ!" Гайхалтай цагаа олжээ. Надад хар дарсан зүүд ба дэмий бодлоос

сатааруулж өгөх ямар нэгэн зүйл хэрэгтэй байсан юм.

"Тиймээ тэд давхиад л байна."

"Жекоб, чи бол үнэхээр, ямар ч эргэлзээгүйгээр, миний мэдэх хамгийн чадвартай бас

гайхалтай хүн. Чи үүний төлөө арван жил авлаа."

Page 134: New moon

"Янзтай, би одоо дундаж насных болчихлоо."

Би хөхрөв. "Би замдаа гарчихлаа, очиж явна."

Би угаах хэрэгслүүдээ ванны доорх шүүгээрүү шидээд хүрэмээ шүүрэн авав.

"Жейкийг харах гэж яарч байна уу," гэж Чарлигийн хажугаар гүйхэд тэр хэлэв. Энэ нь

үнэндээ асуулт биш байсан юм.

"Тийм ээ," гэж би машинруугаа үсэрч орохдоо хариуллаа.

"Оройхон би станц дээр байна шүү," Чарли хойноос минь орилов.

"За," гэж би түлхүүрээ эргүүлэнгээ ориллоо.

Чарли өөр зүйл бас хэлсэн юм, гэвч хөдөлгүүрийн дуунаас болж би юу гэснийг нь сайн

сонсож чадсангүй. Энэ яг "Гал хаана байна?" гэж сонсогдов.

Мотоциклуудыг зөөхөд амар байлгах гэж би машинаа Блекс-ийн байшингийн ард,

моднуудтай ойр тавив. Тэднийг харах үед өнгөний цацраг нүдрүү тусав - хоёр гялтгар

мотоцикл, нэг улаан, нэг хар гацуур модны доор байшингаас харагдхааргүй газар

нуугдсан байлаа. Жекоб бэлэн байсан юм.

Тэдний жолоонд жижигхэн цэнхэр туузыг зангидсан байлаа. Би үүнийг шоолон инээг

байтал Жекоб байшингаасаа гүйн гарж ирэв.

"Бэлэн үү?" тэр аяархан дуугаар асуухад түүний нүдэнд нь оч үcэрч байсан юм.

Би түүний мөрний ардуур харахад Биллиг байгаа гэсэн шинж байхгүй байв.

"Тиймээ," гэж хариулахад урьд нь байдаг шигээ миний сэтгэл хөдөлсөнгүй; би

өөрийгөө мотоцикл дээр сууж байгаагаар төсөөлөхийг оролдож байв.

Жекоб мотоциклуудыг ачааны машины ард хялбархан ачив, тэр тэднийг байранд нь

Page 135: New moon

болгоомжтойгоор тавихад тэд харагдахгүй болов.

"Явцгаая," гэж хэлэхэд түүний хоолой нь байдгаасаа илүү чанга бас хөөрсөн байлаа.

"Би нэгэн сайхан газар мэднэ - тэнд хэн ч биднийг олохгүй."

Бид хотоос өмнө зүгрүү явж байлаа. Шороон зам ой дотор ба гадна сүлжилдсээр байв -

заримдаа модноос өөр зүйл харагдахгүй байсан юм, харин гэнэт тэнгэрийн хаяанд

хүрсэн, бараан саарал өнгөтэй Номхон далай үүлэн доор амьсгаа давчдуулан хальт

үзэгдэв. Бид хязгааргүй мэт хадан цохиогоор хүрээлэгдсэн далайн эргээр явж байлаа.

Зам далайн цохионд ойрхон байсан учраас би далайг харж явахын тулд машинаа

удаанаар жолоодож байсан юм. Жекоб мотоциклуудаа дуусгасан талаараа ярьж байв,

гэвч түүний яриа техникийн тухай байсан учраас би анхаарлаа нэг их хандуулсангүй.

Энэ үед би хадны ирмэг дээр, ангалруу хэт ойрхон зогсох дөрвөн хүний дүрсийг олж

харлаа. Хэт хол байсан учраас би тэднийг хэд орчим насных байсныг харж чадсангүй,

гэвч тэднийг эрэгтэй хүмүүс байсан гэдгийг би баттай мэдэж байсан юм. Өнөөдөр

хүйтэн өдөр байсан ч тэд зөвхөн шорт л өмссөн байв.

Намайг харж байх үед хамгийн өндөр нэг нь ирмэгрүү улам дөхлөө. Би автоматаар

удаашрав, хөл минь тормозны гишгүүр дээр дарах үгүйдээ эргэлзсээр байлаа.

Харин дараа нь тэр ирмэг дээрээс уначихав.

"Үгүй ээ!" гэж би тоормозон дээр огцом гишгэн хашгирлаа.

"Юу болсон бэ?" Жекоб сандран эргүүлээд хашгирав.

"Тэр хүн - тэр хадан цохионоос үсэрчихлээ! Яагаад тэд тэрнийг зогсоосонгүй вэ? Бид

түргэн тусламж дуудах хэрэгтэй!" Утгагүй ч гэсэн би хаалгыг онгойлгон машинаас

бууж эхлэв. Утас олох хамгийн хурдан арга бол буцаад Биллигийхруу явах байлаа.

Гэвч би саяхан харсан зүйлдээ итгэж чадахгүй байв. Дотоод ухамсраараа, магадгүй

машины өмнөх шилэнд асуудал байсан гэж найдлаа.

Page 136: New moon

Жекоб хөхрөв, харин би түүнрүү догшиноор харлаа. Яаж тэр ийм энэрэлгүй байж

чадаж байнаа, ийм хүйтэн сэтгэлтэй?

"Тэд зүгээр л усанд шумбаж байна, Белла. Зугаацаж байгаа юм. Чи мэднэ дээ, Ла Пүш-

д цэцэрлэгийн зам байдаггүй." Тэр намайг дооглож байв, гэвч түүний хоолойд хачин

уур хилэн мэдрэгдэж байсан юм.

"Хадан цохионоос усанд шумбах ий?" би цочирдон давтлаа. Би үл итгэсээр ирмэгрүү

дөхөх хоёрдахь дүрсрүү харлаа, тэр завсарлаад хоосон орон зайруу маш урнаар үсрэв.

Түүний үсрэлт надад үүрдийх юм шиг санагдлаа, эцэст нь тэр бараан саарал

давалгааруу тайвнаар оров.

"Хөөх. Их өндөр юм гээч." Би нүдээ томоор нээн үлдсэн хоёр шумбагчидруу харсаар

машинруугаа шурган оров. "Энэ 100 фут байхаа."

"Тиймээ, бидний ихэнх нь арай намханаас нь үсэрдэг, цохионы дундуур харагдах

хаднаас." Тэр цонхноосоо заав. Түүний заасан газар үсэрхэд арай боломжийн харагдаж

байлаа. "Тэр залуус бол солиотой амьтад. Магадгүй өөрсдийгөө тэвчээртэй гэж

гайхуулж байгаа байх. Би өнөөдөр хүйтэн байна гэж хэлэх гээд байна л даа. Энэ усанд

орох нь тийм ч таатай байхгүй болов уу." Энэ үзүүлбэр нь тэрнийг доромжилсон юм

шиг л тэр ууртай царайлав. Энэ нь намайг бага зэрэг гайхшруулсан юм. Жекобыг ялах

бараг боломжгүй зүйл гэж би бодов.

"Чи хадан цохионоос үсэрдэг үү?" Би "бид" гэж хэлснийг нь алгассангүй.

"Мэдээж." Тэр мөрөө хавчаад инээв. "Хөгжилтэй байдаг юм. Гэхдээ бага зэрэг аймар,

хэрэггүй зүйл дээ."

Гуравдахь дүрс ирмэгрүү алхаж байхад би хадан цохиоруу дахин харлаа. Би

амьдралынхаа турш ийм санаанд оромгүй зүйлийн гэрч болж байсангүй. Нүд минь

томоор нээгдэж би инээмсгэллээ. "Жейк, чи хадан цохионоос усанд шумбахдаа намайг

авч явах хэрэгтэй."

Тэр надруу ярвайв, түүний царай нь үүнийг сайшаагаагүй харагдлаа. "Белла, чи саяхан

Page 137: New moon

л Сэмийн төлөө түргэн тусламж дуудах гээд байсан биздээ," тэр надад сануулав. Би

түүнийг ийм хол зайнаас хэн байсныг нь танисанд гайхширсан юм.

"Би оролдож үзмээр байна шдээ," гэж би машинаас буух гэж дахин зүтгэв.

Жекоб миний бугуйнаас шүүрэн авлаа. "Өнөөдөр л биш, тэгэх үү? Бид ядаж дулаахан

өдөр болохыг хүлээж болно биздээ?"

"За, тэгье," би зөвшөөрөв. Хаалга онгорхой байсан учраас жихүүн салхи салхилж гар

минь барзайв. "Гэхдээ би удахгүй явмаар байна."

"Удахгүй ээ." Тэр нүдээ эргэлдүүлэв. "Заримдаа чи бага зэрэг сонин болчих юм, Белла.

Чи үүнийгээ мэдэх үү?"

Би санаа алдав. "Тийм ээ."

"Бас бид орой дээрээс үсрэхгүй."

Гуравдахь бандийг гүйж эхлээд хоосон орон зайруу нөгөө хоёроос илүү хол үсэрхэд би

түүнийг харан биширч байлаа. Тэр агаарт яг л шүхрээр үсэрч байгаа мэт мушгиралдан

эргэлдэж байв. Тэр үнэхээр чөлөөтэй харагдаж байсан юм - мөн бодлогогүй ба маш

хариуцлагагүй.

"За," би зөвшөөрлөө. "Ямар ч байсан эхний удаад бол үгүй."

Харин одоо Жекоб санаа алдав.

"Бид мотоциклуудыг турших юмуу гүй юмуу?" тэр шаардлаа.

"За, за," Би цохион дээр зогсох сүүлийн хүнээс нүдээ салгаж ядан хэлэв. Би суудлыхаа

бүсийг хийгээд хаалгаа хаав. Хөдөлгүүр дэмий нүргэлсээр асаалттай байсан юм. Бид

ахиад л зам уруудан явж эхэллээ.

"Тэгэхээр тэд хэн байсан юм бэ - тэр солиотой амьтад?" би гайхав.

Page 138: New moon

Түүний хоолойнд зэвүүцэл бий боллоо. "Ла Пүшийн бүлгэм."

"Та нар бас бүлгэмтэй юмуу?" би асуулаа. Би их гайхширсан янзтай дугарснаа

анзаарав.

Тэр миний үйлдлийг шоолж инээв. "Тийм утгаараа бишээ. Амлая, тэд замбраагаа

алдсан жижүүр анги л гэсэн үг. Тэд нар зодоон нүдээн хийдэггүй, тэд эв эеийг

сахидаг." Тэр амьсгаадав. "Тэр том бас аймар залуу хаа нэгтээ Маках рез-ээс ирсэн. Тэр

насанд хүрээгүй хүүхдүүдэд хар тамхи зарж байсан юм, тэгээд Сэм Юлей ба тэрний

дагалдагч нар түүнийг бидний газраас хөөсөн. Тэд манай нутгийн төлөө бүгдийг

хийдэг, үүгээр нь манай овог бахархадаг юм... энэ нь ч сүүлдээ инээдтэй хэрэг болж

байгаа л даа. Хамгийн муу нь гэвэл зөвлөл тэдэнд хатуу ханддаг. Эмбри хэлэхдээ

зөвлөл үнэндээ Сэмтэй зөвлөлдөж байгаа гэсэн." Тэр толгойгоо сэгсрэв, түүний царай

дургүйцлээр дүүрэн байлаа. "Эмбри бас Ли Клирвотероос тэд өөрсдийгөө

'хамгаалагчид' эсвэл нэг тиймэрхүү маягаар нэрлэдэг гэж сонссон гэсэн."

Жекобын гар ямар нэг зүйлийг цохих гэж байгаа мэт нударга зангидсан байлаа. Би

түүнийг хэзээ ч ийм байгаагаар нь харж байсангүй.

Би Сэм Юлей-ийн нэрийг сонсоод гайхшрав. Би хар дарсан зүүдний үзэгдлүүдийг

буцааж авчрахийг хүсээгүй учраас хурдхан анхаарлаа өөр тийш хандуулах сануулга

өөртөө өглөө. "Чи тэдэнд их дургүй юмаа."

"Мэдэгдэж байна уу?" тэр ёжтой асуув.

"Тэгэхээр... Энэ чинь тэднийг ямар нэг муу зүйл хийдэггүй гэхээргүй л байна даа." Би

түүнийг тайвшруулж буцааж хөгжилтэй болгохыг оролдож байлаа. "Зүгээр л

хүмүүсийн дургүйг хүргээд явж байдаг амьтад гэвэл таарна."

"Тиймээ, дургүй хүргэх гэдэг чинь зөв үг байна. Тэд үргэлж хадан цохионоос үсэрдэг

шигээ зүйлс хийж явдаг юм. Тэд яг л... яг л, мэдэхгүй юмаа нэг тэгж аашилдаг. Танхай

залуус шиг. Өнгөрсөн семестрийн үеээр би Эмбри Күил хоёртой дэлгүүрээр явж цагаа

нөхцөөж байхад Сэм дагалдагч нартайгаа ороод ирсэн, Жейрэд Пол хоёртой. Тэгэхэд

Күил нэг зүйл хэлчихсэн юм, түүний ямар олон үгтэй болохыг чи мэднэ дээ, харин энэ

нь Полын уурыг хүргэж орхисон. Түүний нүд нь бүхэлдээ бараантаад л явчихсан,

Page 139: New moon

тэгээд тэр инээмсэглэх маягтай болсон ч - үгүй ээ, тэр шүднүүдээ ил гаргачихсан

байсан ч инээмсэглээгүй байсан юм - харин энэ нь түүнийг галзуурсан мэт

харагдуулсан ба тэр чичирснүү эсвэл нэг тиймэрхүү янзтай л болоод явчихсан. Гэвч

Сэм гараа Полын цээжинд наагаад толгойгоо сэгсэрсэн. Пол хэсэг хугацааны турш

түүнрүү харж байгаад тайвширсан. Үнэндээ энэ нь Сэм түүнийг хориглосон юм шиг

харагдсан - хэрэв Сэм тэрнийг зогсоогоогүй бол тэр биднийг тасдаж хаях байсан

байхаа." Тэр ёолов. "Яг л муу ковбой шиг. Чи мэднэ дээ, Сэм бол том залуу, тэр

хорьтой. Харин Пол бол зөвхөн арван зургаатай, надаас намхан бөгөөд Күил шиг

булчинлаг биш. Бидний хэн нэг нь түүнийг дөнгөчих байх гэж би бодож байна."

"Танхай залуус байна шүү." би хүлээн зөвшөөрөв. Түүний тодорхойлсноор би үүнийг

толгойдоо төсөөлж чадаж байсан юм, харин энэ нь надад ямар нэг зүйлийг сануулав...

гурван өндөр бараан залуус маш чимээгүй бас бие биедээ ойрхноор аавын маань зочны

өрөөнд зогсож байлаа. Энэ зураглал хажуу талаараа харагдаж байв, яагаад гэвэл доктор

Жеранди Чарли хоёрыг надруу тонгойход би буйдан дээр хэвтэж байсан юм... Энэ

Сэмийн бүлгэм байсан гэж үү?

Би хоосон дурсамжуудаас анхаарлаа сарниулахын тулд дахиад л хурдан хурдан ярьж

эхлэв. "Сэм иймэрхүү зүйлсд ахдахгүй гэж үү?"

"Тиймээ. Тэр коллежид явах ёстой байсан ч үлдчихсэн. Тэгээд үүнийх нь төлөө хэн ч

түүнд үг хэлээгүй. Бүхэл зөвлөл манай эгчийг хагас тэтгэлэгт сургуулиа хаяад хуримаа

хийхэд цохилтонд орсон. Гэвч, үгүй ээ, Сэм Юлей буруу зүйл хийж чадахгүй."

Түүний царайнд танигдахгүй хувирал бий болов - доромжлол ба миний анхандаа

таниагүй өөр нэгэн зүйл.

"Энэ бүгд үнэхээр муухай... бас сонин сонсогдож байна л даа. Гэвч чи яагаад үүнийг

ингэж хүндээр хүлээж аваад байгааг чинь би ойлгохгүй байна." Би түүний царайруу

сэмхэн харан тэрнийг гомдоогоогүй гэдэгтээ найдлаа. Тэр гэнэтхэн тайвшраад цонхоор

ширтэж эхлэв.

"Чи нэг эргэлт алгасчихлаа," тэр тайван хоолойгоор хэллээ.

Page 140: New moon

Би замын голоос буцаж маш том эргэхэд бараг л моднуудыг мөргөв.

"Сануулсанд баярлалаа," гэж би хажуугийн зам дээр гарахдаа бувтналаа.

"Уучлаарай, би анхаарахгүй явж байж."

Хэдхэн хоромын бид турш чимээгүй байцгаав.

"Чи энэ хавьд хаа нэгтээ зогсчиж болноо." тэр зөөлнөөр хэлэв.

Би машинаа зогсоогоод хөдөлгүүрээ унтраалаа. Чихэнд минь анир чимээгүй л

сонсогдож байв. Бид хоюулаа буугаад Жекоб мотоциклуудаа гаргах гэж машиний ард

талруу түрүүлээд алхав. Би энэ царайны хувирлыг ойлгохыг хичээлээ. Түүний санааг

ямар нэг зүйл зовоож байсан юм. Би түүний тэвчээрийг барчихаж.

Тэр улаан мотоциклуудыг надруу түлхэхдээ хуурамчаар инээмсэглэв. "Өнгөрсөн

төрсөн өдрийн мэнд. Чи үүнд бэлэн байна уу?"

"Тийм гэж бодож байна." Би удахгүй үүнийг унана гэж төсөөлөхөд мотоцикл гэнэт

аймар харагдах боллоо.

"Бид удаан явах болноо," тэр амлав. Түүнийг өөрийхийгөө авхаар явах үед би

мотоциклоо халхавчны хажууд болгоомжтой хазайлгав.

"Жейк..." түүнийг машинийг тойрон ирэхэд би эргэлзлээ.

"За?"

"Чамайг яг юу зовоогоод байгаа юм бэ? Би Сэмийн тухай ярьж байна л даа. Энд өөр

ямар нэг зүйл байгаамуу?" Би түүний нүүрлүү харлаа. Тэр ярвайв, гэвч уурлаагүй

харагдсан юм. Тэр газарлуу харан мотоциклын урд талын дугуйг гутлаараа дахин

дахин өшгилсөөр байлаа, цаг үрж байгаа бололтой.

Тэр санаа алдав. "Энэ зүгээр л... тэдний надад ханддаг хадлагаас болсон. Энэ нь миний

тэвчээрийг бардаг." Одоо түүний үгнүүд урсаж эхэллээ. "Чи мэдэх үү, зөвлөлийхэн

Page 141: New moon

бүгд эрх тэгш байдаг, харин үүнд толгойлогч байсан бол, энэ нь миний аав байх байсан

юм. Би хүмүүсийг яагаад түүнд ингэж ханддагийг огт ойлгодоггүй байсан. Яагаад

түүний үзэл бодол хамгийн үнэтэйд тооцогддог байсныг. Мөн түүний аавын, бас

аавынх нь аавын үзэл бодол ч адилхан. Миний элэнц өвөө Эфрейм Блэк хамгийн

сүүлийн толгойлогч байсан юм, магадгүй үүнээс болж тэд Биллигийн үгийг сонсдог

байх."

"Гэвч би бол бусадтай л адилхан. Хэн ч надад тэгж онцгойлон ханддаггүй... одоог

хүртэл."

Энэ нь намайг сониучрахад хүргэв. "Сэм чамд онцгойлж ханддаг юмуу?"

"Тийм." гэж тэр зөвшөөрөхдөө надруу төвөгшөөсөн харцаар харж байв. "Тэр надаас

ямар нэг зүйлийг хүлээж байгаа юм шиг л намайг хардаг... яг хэзээ нэгэн цагт би

тэрний тэнэг бүлгэмд нэгдэх юм шиг. Тэр бусад залуусаас илүү надад анхаарлаа

хандуулдаг. Харин би үүнийг нь үзэн яддаг."

"Чи юунд ч нэгдэх хэрэггүй ээ." Миний хоолой ууртай байлаа. Энэ нь үнэхээр

Жекобыг хямрааж байсан юм, харин үүнээс нь болж миний уур хүрнэ. Өөрсдийгөө

"хамгаалагч" гэж боддог тэд нар юу юм бэ?

"Тиймээ." Түүний хөл дугуйг өшиглөх хэмнэлээ хадгалсаар байв.

"Юу?" Би өөр ямар нэгэн зүйлийн тухай түүнтэй ярьж болох л байсан.

Тэр ярвайв, түүний хөмсөг нь түүнийг уурласан гэхээсээ илүү гунигласан бас санаа

зовсон харагдуулж байлаа. "Энэ бүхэн Эмбригээс болсон юм. Тэр сүүлийн үед надаас

зугтах болсон."

Энэ бодлууд хоорондоо холбоогүй мэт санагдаж байлаа, гэвч түүний найзтайгаа

асуудалтай байгаад нь би өөрийгөө буруутай гэж бодов. "Чи надтай хэт их цагийг

өнгрүүлсэн," гэж өөрийгөө амиа хичээсэн мэт бодон би санууллаа. Би түүнийг захирч

байв.

Page 142: New moon

"Үгүй ээ, хэрэг энэнд байгаан биш. Энэ зөвхөн би ч биш - Күил, бас бусад бүх хүнтэй

холбоотой. Эмбри долоо хоног хичээлдээ ирээгүй, бид түүнтэй уулзах гэтэл тэр гэртээ

ч байгаагүй. Харин тэр иргэж ирэхэд... тэр маш хачин болчихсон байсан. Тэр айсан

байсан. Күил бид хоёр хоюулаа түүнээс юу болсон талаар асуухад тэр хэнтэй нь ч

ярихыг хүсээгүй."

Би түгшүүртэйгээр уруулаа хазан түүнрүү ширтлээ - тэр үнэхээр айсан байв. Гэвч тэр

надруу харсангүй. Тэр дугуйруу өшиглөх хөлрүүгээ яг л өөрийх нь хөл биш юм шиг

харж байв. Өшиглөх хэмнэл нь нэмэгдэв.

"Дараа нь энэ долоо хоногоос яагаад ч юм Эмбри Сэм болон түүний дагалдагч нартай

нийлдэг болчихсон. Тэр өнөөдөр хадан цохион дээр ч байсан." Түүний хоолой нь

аяархан бас түгшсэн байлаа.

Сүүлд нь тэр надруу харав. "Белла, тэд намайг залхаадгаасаа ч илүү түүнд наалдах

болсон. Харин тэр тэдэнтэй ямар нэг зүйл хийхийг хүсэхгүй байгаа. Эмбри одоо

тэдний бүлэгт нэгдчихсэн юм шиг л үргэлж Сэмийг дагадаг."

"Энэ зүйл Полд ч бас тохиолдсон. Яг л адилхан. Тэр Сэмтэй найзууд байгаагүй. Дараа

нь хэдэн долоо хоногийн турш тэр хичээлдээ ирээгүй, харин иргэж ирэхэд гэнэт л Сэм

түүнийг өөрийн болгочихсон байсан. Энэ юу гэдгийг би мэдэхгүй. Би үүнийг

ойлгохгүй байна, гэхдээ ойлгох ёстой гэж бодож байна, яагаад гэвэл Эмбри бол миний

найз бас... Сэм надруу дооглон хардаг... бас..." Тэр нам гүм болов.

"Чи үүний талаар Биллитэй ярилцаж үзснүү?" би асуулаа. Түүний айдас надад халдав.

Хүзүүний минь араар жихүүдэс төрж байлаа.

Одоо түүний нүүрэнд уур хилэн бий болов. "Тиймээ," тэр тургив. "Их тус болсон шүү."

"Тэр юу гэж хэлсэн?"

Жекобын царайны хувирал нь ёжтой байв, тэгээд ярихад нь түүний хоолой аавийхаа

гүнзгий хоолойг элэглэн дуурайж байлаа. "Энэнд чи одоо санаа зовох хэрэггүй, Жекоб.

Хэдэн жилийн дараа, хэрэв чи тэгэхгүй... ямар ч байсан, би хожим нь тайлбарлаж

өгнөө." Харин дараа нь тэр өөрийхөө хоолойгоор ярив. "Би үүнээс юуг хүртнэ гэж

Page 143: New moon

таамгалсан юм бэ? Тэр үүнийг нас бие гүйцэхэд илэрдэг ямар нэг тэнэг бэлгийн

бойжилт гэж тайлбарлах гээд байгаа юмуу? Энэ нэг өөр зүйл байна. Өөр нэг буруу

зүйл."

Тэр доод уруулаа хазан гараа зангидсан байлаа. Тэр уйлах гэж байгаа юм шиг харагдаж

байв.

Би өөрийн эрхгүй хоёр гараа түүнрүү явуулав, түүний бэлхүүсээр гараа ороон нүүрээ

цээжинд нь наалаа. Тэр маш том байсан нь яг л хүүхэд том хүнийг тэвэрч байгаа мэт

санагдуулав.

"О, Жейк, энэ бүгд зүгээр болноо!" би амлав. "Хэрвээ хэрэг муугаар эрэгвэл чи манайд

ирж Чарли бид хоёртой амьдарч болно шдээ. Битгий ай, бид ямар нэг зүйл бодож

олноо."

Тэр хоромын турш хөшсөн байв, харин дараа нь түүний урт гар эргэлзээтэйгээр намайг

ороов. "Баярлалаа, Белла." Түүний хоолой байдгаасаа сөөнгө байв.

Бид ийм байдалтай хэсэг хугацаанд зогсов, харин энэ нь намайг хямраагаагүй юм;

үнэндээ, бид бие биедээ хүрэх нь надад таатай санагдав. Би энэ мэдрэмжийг мэдрээгүй

удсан, сүүлийн үед намайг ингэж тэвэрсэн хүн байхгүй. Энэ нөхөрлөл байсан юм. Бас

Жекоб маш дулаан байлаа.

Энэ надад сонин санагдаж байв, бодит байдлаас илүү сэтгэл хөдлөлөөр хэн нэгэнтэй

ийм ойрхон байх нь, гэвч бодит байдал нь ч бас надад сонин санагдсан юм, өөр хүнтэй

байна гэдэг. Энэ миний жирийн хэв маяг биш байсан юм. Би хүнд ингэж амархан хүрж

байгаагүй, бүр ийм гол шатанд хүртлээ шүү.

Хүнд ч биш л дээ.

"Хэрвээ чи дандаа ингээд байвал би инэнх үед сэтгэлээр унах болно." Жекобын хоолой

буцаад хөнгөн бас жирийн болов, тэгээд түүний инээд чихэнд минь нүжигнэв. Түүний

хуруунууд миний үсэнд зөөлнөөр бас болгоомжтойгоор хүрэв.

Тэгэхээр, энэ миний хувьд нөхөрлөл байсан юм.

Page 144: New moon

Би түүнээс хурдхан чөлөөлөгдөөд хамт инээв, гэвч зүйлсийг буцааж байранд нь

оруулахаар шийдлээ.

"Би чамаас хоёроор эгч гэдэгт итгэхэд хэцүү шүү," би эгч гэдэг үгийг тодотгон хэлэв.

"Чи намайг өөрийгөө одой хүн гэж бодоход хүргэх юм." Түүний хажууд зогсохдоо

түүний царайг харахын тулд би хүзүүгээ өргөх шаардлагатай байв.

"Би дөч хүрсэн гэдгийг чи мартаад л байна даа."

"О, тийм л дээ."

Тэр миний толгойг илэв. "Чи яг л жижигхэн хүүхэлдэй шиг юм," тэр шоолов. "Шаазан

хүүхэлдэй шиг."

Би нүдээ эргэлдүүлэн дахин нэг алхам холдов. "Альбиносын тухай яриа эхлэхгүй

байвал яасан юм."

"Би үнэнээсээ ярьж байнаа, Белла, чи өөрийгөө тийм биш гэдэгт итгэлтэй байна уу?"

Тэр өөрийн улаан хүрэн гараа минийхрүү сунгав. Ялгаа маш их байлаа. "Би чамаас

илүү цайвар хүн харж байгаагүй... мэдээж, тэднээс... гадна л даа." Тэр яриагаа

зогсооход би түүний хэлснийг ойлгохгүй байхыг хичээн өөр тийшээ харав.

"Тэгэхээр бид мотоцикл унах юмуу гүй юмуу?"

"За, уная л даа," гэж би хагас минутын өмнөх байдлаасаа илүү урамтайгаар

зөвшөөрлөө. Түүний хэлж дуусгаагүй өгүүлбэр намайг яагаад энд байгааг санууллаа.

8. Адреналин

“За, конс чинь аль нь билээ? Санаж байна уу?”

Page 145: New moon

Би зүүн талын бариул руугаа заахын тулд нөгөө гараа салгасан тул мотоцикл тэнцвэрээ

алдан миний доор бага зэрэг чичвэлзэх мэдрэгдэв. Шууд л бариулаа буцаан барьж

дугуйгаа тэнцвэлжүүлэхийг оролдлоо.

“Жэйкоб, энэ чинь тэгш тогтохгүй байна ш дээ,” би гомдоллов.

“Хөдлөхгүй байхдаа тэгдэг юм. Зүгээрээ,” тэр амлав. “Тоормос чинь аль нь бил ээ?”

“Миний баруун хөлний хойд талд.”

“Үгүй.”

Тэр миний баруун гарнаас барин бариул дээр доош нь даруулав.

“Гэхдээ чи түрүүн-“

“Чи энэ тоормосыг хэрэглэсэн нь дээр байх. Тэр хойд талын тоормосыг дараа нь сайн

унадаг болчоод хэрэглээрэй.”

“Наадах чинь нэг л эвгүй сонсдоод байх чинь,” би сэжиглэн асуулаа. “Хоёр тоормос

хоёулаа чухал биш бил үү?”

“Одоохондоо тэр тоормосын талаар мартчих, тэгэх үү? Алив –“ Тэр дахиад л миний

гарыг аван бариулыг доош даруулав. “Ингэж тоормослоно шүү. Битгий мартчихаарай.”

Дахиад л гар базлаа.

“Ойлголоо,” би эцэст нь хэлэв.

“Хааз чинь хаана байна?”

Би баруун бариулаа базав.

“Араа солих хөшүүрэг чинь?”

Page 146: New moon

Би зүүн хөлөөрөө заалаа.

“Маш сайн байна. Чи бүгдийг нь цээжлэчихсэн юм шиг байна. Одоо зүгээр л хөдөлгөх

хэрэгтэй боллоо.”

“Яана аа?” би бувтнан өөр юм хэлсэнгүй. Миний гэдэс эвгүй болж байснаас гадна

хоолой минь хугарах шахаж байсан юм. Айх ямар ч хэрэггүй гэдгээ санахыг оролдлоо.

Би амьдралд тохиолдож болох хамгийн аймшигтай явдлыг аль хэдийн амсчихсан шүү

дээ. Тэрэнтэй харьцуулахад би яагаад ийм өчүүхэн юмнаас айна гэж? Үхэлтэй нүүр

тулчихаад хүртэл чангаар инээх дайнд очоогүй гэж үү?

Гэвч миний гэдэс намайг сонсохгүй байлаа.

Би урдах өргөн шороон зам руугаа харан зам дээрх чийгтэй элс, шороог нүдлэлээ.

Мэдээж шавран замаар явсанаас л дээр байх.

“Консоо доош нь дар,” Жэйкоб заан хэллээ.

Би консоо доош нь базлаа.

“За, одоо хамгийн чухал хэсэг нь шүү, Белла,” Жэйкоб нухацтайгаар хэлэв.

“Наадахнаасаа гараа салгаж болохгүй шүү за? Намайг чамд жинхэнэ гренад

бариулчихсан гээд л төсөөлчих. Чи өөрийнхөө амь амьдралыг барьж байгаа мэт төсөөл,

окэй?”

Би илүү чанга базлаа.

“Сайн байна. Чи өөрөө хөлөөрөө хөдөлгөж чадах уу?”

“Би одоо хөлөө хөдөлгөх юм бол унана гэдэгтэй маш итгэлтэй байна,” би шүдээ зуун

түүнд хэлээд өнөөх гренадаа улам чанга базав.

“Заза, би хөдлөгөөд өгье. Наадхаа тавьж болохгүй шүү.”

Тэр хойш нэг алхан гэнэт л маш хүчтэйгээр нэг юм руу өшиглөж орхив. Түүний

Page 147: New moon

цохилтонд мотоцикл хажуу тийш савлан унах шахахад Жэйкоб нэг гараараа дахин

тэнцвэржүүлж өглөө.

“Битгий уначихаарай,” тэр хэллээ. “Нөгөөдхөө барьсаар байгаа биз?”

“Аанхан,” би амьсгаадан хэллээ.

“Хөлөө байранд нь тавь. Би дахиад нэг оролдоод үзье.” Тэр энэ удаад нэг гараараа

мотоциклийн хойд талд тулсан юм.

Мотоциклийн мотор эцэст нь асахад Жэйкоб аль хэдийн гурав, дөрвөн удаа оролдсон

байсан юм. Миний доор мотоцикл маань ууртай араатан шиг архиран, чичирж эхлэхэд

би зүүн гараа өвдтөл гренадаа чанга гэгч нь базлаа.

“Хөшүүрэгээ туршаад үз дээ,” тэр санал болгов. “Маш зөөлхөн хөдөлгөөрэй. Бас

консоо тавьж болохгүйгээ мартав аа.”

Эргэлзсээр, би баруун бариулаа эргүүллээ. Хичнээн зөөлхөн хөдөлгөөн байсан ч

мотоцикл улам чанга архирсан юм. Одоо өлсөж байгаагаас гадна ууртай мэт сонсдож

эхлэж байлаа. Жэйкоб, өөртөө сэтгэл хангалуун, инээмсэглэв.

“Эхний араандаа яаж оруулахаа санаж байна уу?” тэр асуулаа.

“Анхан.”

“За, тэгвэл, солиод аль.”

“За.”

Тэр намайг зүгээр суухыг хэдэн секунд хүлээн зогсов.

“Зүүн хөл чинь ш дээ,” тэр яаруулав.

“Би мэднэ ээ,” би хэлэн гүн амьсгаа авлаа.

Page 148: New moon

“Чи энийг хиймээр байгаадаа итгэлтэй байна уу?” Жэйкоб асуув. “Их айсан харагдаж

байх чинь.”

“Би зүгээр ээ,” би түүнд уурлан хариулж дараа нь хөлөөрөө хөшүүрэгээ ганц өшиглөн

тохирох араандаа орууллаа.

“Маш сайн байна,” тэр намайг магтав. “Одоо маш зөөлхнөөр консоо тавьж эхэл.”

Тэр надаас нэг алхам холдон зогслоо.

“Чи намайг гренадаа тавь гээд байгаа юм уу?” би түүнээс үл итгэн асууж орхилоо.

Тэгээд л надаас холдож зогсоод байгаа байх нь.

“Чи тэгж байж л хөдлөнө шүү дээ, Белла. Зүгээр л бага багаар тавихад болно.”

Базсан гараа бага багаар суллаж эхлэхэд миний хажууд зогсож буй хөвгүүний бус

нэгэн хоолой намайг цочирдуулсан юм.

“Энэ бол үнэхээр тэнэг бөгөөд аюултай алхам, Белла,” түүний ууртай хоолой сонсдов.

“Хүүе!” би дуу алдан цочирдсондоо гренадаа бүрэн сул тавьж орхисон юм.

Мотоцикл маань хүчтэйгээр урагш дайрж, би хойшоо унан, хэдэн секундын дараа би

мотоциклийнхоо доор нь хэвтэж байсан юм. Мотор ч мөн адил архирахаа болив.

“Белла?” Жэйкоб хүнд дугуйг ямар ч хүндрэлгүйгээр өргөн авав. “Чи зүгээр үү?”

Гэвч би түүний юу гэж хэлснийг ч сонсох сөхөөгүй байсан юм.

“Би чамд хэлээ биз дээ,” өнөөх төгс хоолой, тов тодорхойгоор бувтнав.

“Белла?” Жэйкоб намайг мөрөөр минь сэгсэрч эхлэлээ.

Page 149: New moon

“Би зүгээр ээ,” би манарсан байдалтай бувтнав.

Би зүгээрээс ч илүү байсан юм. Миний толгойн дахь тэрхүү хоолой эргэн ирчихлээ.

Торго шиг зөөлөн, хөгжим шиг уянгалаг хоолой одоо хүртэл миний чихэнд сонсдож

буй мэт байлаа.

Би дахиад л байж болох зүйлсүүдийн талаар таамаглаж эхлэв. Энэ зам дээр надад

танил зүйл ч юм уу надад энэ зам дээр өмнө нь юм болж байгаагүй гэдэгт би итгэлтэй

байлаа. Тийм болохоор энэхүү хий юмнууд өөр юмнаас болж үүсдэг байх нь...Би

судсан дундуураа гүйх адреналинаа мэдрэн асуултынхаа хариултыг олох шиг болсон

юм. Аюул, адреналин хоёрын хольц бий болгодог байх...аль эсвэл зүгээр л тэнэг алхам.

Жэйкоб намайг хөл дээр минь босгож байлаа.

“Чи толгойгоо цохичихсон уу?”

“Үгүй байх аа.” Би толгойгоо ийш тийш нь хөдөлгөн шалган үзлээ. “Би мотоциклийг

өвтөгчихөөгүй биз?” Энэ л миний санааг зовоож байсан юм. Би дахиж туршин үзэхэд

хэт яарч байлаа. Тэнэг алхам хийх нь миний бодож байснаас ч сайхан болж таарж

байсан юм. Булхайцах талаар мартаж болохоор болов. Би яахаараа тэрхүү хоолойг

сонсдогоо олоод мэдчихлээ шүү дээ. Энэ бүхэн надад хамаагүй чухал санагдав.

“Үгүй ээ. Чи зүгээр л моторыг гацаачихсан,” Жэйкоб миний бодлыг тасалдуулан

хэллээ. “Консоо хэт хурдан тавьсан болохоор.”

Би толгойгоо дохилоо. “Дахиад нэг оролдоод үзье.”

“Нээрээ юу?” Жэйкоб асуув.

“Нээрээ.”

Энэ удаад би өөрөө мотороо эхлүүлэхийг оролдлоо. Асаахын тулд гишгүүрэн дээрээ

маш хүчтэй цохих хэрэгтэй байсан тул тийм ч амар биш байсан юм. Өшиглөх гэж

Page 150: New moon

оролдох тоолонд мотоцикл маань хажуу тийш унахыг завдав. Жэйкоб хэрэгтэй үед

барьж авахаар гараа хэдэн сентиметрийн цаана бэлэн байлгаж байлаа.

Хэд хэдэн удаа сайтар өшиглөж байж, мөн маш олон удаа муувтар өшиглөж байж

эцэст нь ассан юм. Гренадаа чанга базахаа марталгүй би хаазаа туршиж үзлээ.

Мотоцикл маань өмнөх шигээ ууртайгаар архирахад Жэйкоб бид хоёрын аль аль нь

инээмсэглэсэн юм.

“Консоо зөөлхөн тавьна шүү,” тэр надад санууллаа.

“Чи өөрийгөө алах гээд байгаа юм уу? Тэгээд ийм тэнэг болхи хэрэг хийгээд байгаа

хэрэг үү?” өнөөх ууртай хоолой дахин сонсдов.

Би инээмсэглэлээ нүүрэн дээрээ барин асуултыг сонсоогүй царайллаа. Мэдээж

Жэйкобтай хамт байхад тийм айхтар хүнд гэмтэл авна гэж айлтгүй.

“Чарли дээр оч. Гэртээ харь,” өнөөх хоолой удирдав. Энэхүү хоолойн үзэсгэлэн намайг

гайхшруулж байлаа. Би яаж ч байсан энэ хоолойг мартаж болохгүй. Оронд нь юу ч

өгөх хэрэгтэй байсан хамаагүй. Хэзээ ч мартаж болохгүй.

“За, зөөлхөн эхлүүлье,” Жэйкоб санал болголоо.

“За за,” би хэлэв. Намайг ийнхүү хэлэхэд миний тэр хоёрт хоёуланд нь хариу өгж

байгаа нь жоохон эвгүй санагдлаа.

Мотоциклийн архирах чимээ чангарч эхлэхэд өнөөх хоолой мөн адил архирч эхлэсэн

юм.

Түүний хоолойн дуунд дахиж цочирдохгүйн тулд би өөрийнхөө анхаарлыг сайтар

төвлөрүүлэхийг оролдон консоо зөөлхөн тавьж эхлэлээ. Мотоцикл гэнэт асан намайг

урагш авч явав.

Тэгээд л би нисэж байсан юм.

Өмнө нь мэдрэгдээгүй их салхи миний үсийг хойш нь татан үлээж байлаа. Би

Page 151: New moon

өөрийнхөө гэдсийг хойноо үлдээсэн мэт мэдрэмж, бас судсан дундуур минь адреналин

улам хурдтай урсана. Замын хажуугийн моднууд зүгээр л ногоон өнгийн хана болон

харагдаж байлаа.

Гэвч энэ чинь зөвхөн л эхний араа шүү дээ. Би хөшүүрэг рүүгээ араагаа солихын тулд

хөлөө явуулж эхлэлээ.

“Үгүй ээ, Белла!” өнөөх ууртай зөгийн бал мэт хоолой миний чихэнд хилэгнэв.

“Урдхаа хар!”

Урагшаа хартал зам маань баруун тийш мушгирч байсан юм. Жэйкоб надад эргэх

талаар хэлээгүй ш дээ.

“Тоормос, тоормос,” би өөртөө бувтнан зуршлаараа баруун хөлөө доош нь гишгэв. Яг л

машиндаа байгаа мэт.

Дугуй маань тэнцвэрээ улам алдан аль аль тийшээ чичирж намайг ногоон хана руу

чирж эхлэлээ. Бариулнаасаа барин дугуйг эргүүлэхийг оролдсон ч миний гэнэтийн

жингийн өөрчлөлт дугуйг эцэст нь хэвтүүлж орхисон юм.

Мотоцикл дахин миний дээр унан намайг хамтдаа чирсээр удалгүй юм мөргөсөн

бололтой, зогсоно. Надад юу ч харагдахгүй байлаа. Нүүр маань ногоон өнгийн өвс

ногоон дотор. Толгойгоо өргөхийг оролдсон ч ямар нэгэн юм намайг байранд минь

барьж байлаа.

Толгой минь эргэж байв. Гурван зүйл зэрэг архирч буй мэт – миний дугуй, тэрхүү

ууртай хоолой, мөн бас нэг юм....

“Белла!” хэмээн Жэйкобийн орлих дуу, мөн гурав дахь архирагчийн эзэн болох түүний

мотоциклийн унтрах дуу сонсдлоо.

Өнөөх мотоцикл маань миний дээрээс өргөгдөхөд би амьсагалахын тулд эргэн нуруун

дээрээ хэвтэв. Бүх архирах чимээ алга болсон байлаа.

“Хөөх,” би бувтналаа. Би үнэхээр их баярлаж байлаа. Тэрхүү хоолойг сонсох жорыг

Page 152: New moon

олчихлоо: аюул, адреналин нэмэх нь тэнэглэлт.

“Белла!” Жэйкоб санаа зовсон байдалтай миний дээрээс харна. “Чи амьд уу?”

“Гайхалтай!” би хэллээ. Гар хөлөө шалган хөдөлгөтөл бүх юм хэвийн ажилж байв.

“Ахиад нэг туршцгаая.”

“Би тэгж бодохгүй л байна шүү.” Жэйкобын санаа нь зовсоор байлаа. “Чамайг эхлээд

эмнэлэгт аваачсан нь дээр байх.”

“Би зүгээр ээ.”

“Өм, Белла? Духан дээрх шархнаас маш их хэмжээний цус гарч байгааг мэдэрч байна

уу?” тэр асуулаа.

Би духан руугаа гараа явуултал нойтон юм мэдрэгдэв. Нүүрэн дээрх ногоо, өвснүүд

үнэрийг нь дарж байсан бололтой.

“Намайг уучилаарай, Жэйкоб.” Би шархан дээрээ яг л цусыг буцаагаад чихэж чадах мэт

чанга дарж эхлэлээ.

“Чи юунд уучилалт гуйгаад байгаа юм бэ? Өөрөөсөө цус гаргасныхаа төлөө юу?” тэр

гайхан асууж намайг нэг гараараа тэврэн босгов.

“Явцгаая. Би машинаа барьчихъя.” Тэр надаас түлхүүр нэхэн зогслоо.

“Дугуйнуудаа яах уу?” би түүнд түлхүүрээ өгөнгөө асуув.

Тэр хэсэг зуур бодон зогслоо. “Энд түр хүлээж бай. Бас энийг ав.” Тэр аль хэдийн цус

болсон цамцаа надад тайлан өгөхөд би түүнийг нь базан духан дээрээ тавилаа. Цусны

үнэр үнэртэж эхлэж байсан тул би амаараа амьсгалан өөр юмны талаар бодохыг

оролдов.

Жэйкоб хар мотоциклон дээрээ үсрэн сууж ганц өшиглөлтөөр асаагаад замаар буцан

давхихад хойно нь элс шороо цацран харагдав. Тэрээр толгойгоо доошлуулан, урагшаа

Page 153: New moon

налан сууж, урт хар үс нь хойно нь хаялахад яг л мэргэжлийн хүн шиг харагдаж байсан

юм. Би атаархасандаа болоод нүдээ нарийсгалаа. Би ингэж харагдаагүй нь ойлгомжтой.

Өөрийнхөө хэр хол явсныг хараад би өөрөө ч бага зэрэг цочирдсон юм. Жэйкобыг

машин дээрээ очин дугуйгаа хойно нь хийхэд би түүнийг арай гэж нэг юм харж байлаа.

Түүнийг миний машиныг яарсандаа болоод аймшигтай чангаар архируулахад ч би нэг

их уурласангүй. Толгойн дээрх шарх минь хорсож, гэдэс эвхүйрхэж байсан ч шархны

хувьд хүнд биш байлаа. Толгойны шарх учраас л цус нь их харагдаж байгаа. Тэр шал

хэрэггүй юманд яарч байв.

Жэйкоб над руу уралдан ирж бэлхүүсээр минь тэврэн өргөлөө.

“За, машинд чинь оруулаад өгье.”

“Би зүгээрээ,” би түүнийг намайг суулгах зуур хэлэв. “Битгий сандар. Зүгээр л бага

зэргийн цус байна ш дээ.”

“Маш их цус байна,” тэр миний мотоциклийг авахаар явангаа бувтнав.

“Хоёулаа эхлээд бодох хэрэгтэй,” би түүнийг суудалдаа суумагц эхлэлээ. “Хэрэв чи

намайг ийм байдалтай түргэний өрөө лүү авч явах юм бол Чарли мэднэ шүү дээ.” Би

жийнс, цамцан дээрх шороо, шавар луу харлаа.

“Белла, чамд оёдол хэрэгтэй байхаа. Хэт их цус алдсан гээд чамайг алдчихмааргүй л

байна шүү.”

“Би тэгэхгүй ээ,” би амлав. “Эхлээд дугуйнуудаа буцааж аваачиж тавиад манайхаар

дайрч гэрчлэх зүйлсүүдийг устгаад дараа нь чи намайг эмнэлэгт хүргээд өгчих.”

“Чарли байхгүй юмуу?”

“Тэр өнөөдөр ажилж байгаа.”

Page 154: New moon

“Зүгээр гэдэгтээ итгэлтэй байна уу?”

“Надад итгэ ээ. Би угаасаа амархан шарх авдаг хүн. Харагдаж байгаа шигээ аймар шарх

биш.”

Жэйкоб миний энэ төлөвлөгөөнд их дургүйцаж байсан ч намайг аавтай минь асуудалд

оруулмааргүй байлаа. Би замын үлдсэнийг түүний цамцыг духандаа наасан чигээр

цонхоор ширтэж өнгрүүлсэн юм.

Мотоцикл санасанаас ч сайхан байсан. Миний зорилгыг биелүүлж өглөө – би

булхайцсан – амлалтаа зөрчлөө шүү дээ. Үнэхээр тэнэг алхамууд хийж амлалтаа

зөрчсөн. Амлалтууд маань хоёр талдаа зөрчигдсөн тул өөрийгөө үнэлэх сэтгэл минь

арай л дээшлэсэн юм.

Бас хий юм сонсоход хүргэдэг тэр түлхүүрийг олох гэж! Ядаж л олчихсон гэж найдаж

байлаа. Өөрийн гаргасан таамаглалаа туршиж үзэх гэж яарч байсан юм. Эмнэлэг дээр

гялс оёогоо тавиулчаад өнөө шөнөдөө амжаад туршчихмаар байх юм.

Машин замаар уралдан давхих үнэхээр сайхан байсан. Нүүрэн дээрх салхи, хурд бас

эрх чөлөө гээд л...надад миний өмнөх амьдралыг санагдуулсан юм. Түүнийг гүйх явцад

түүнд үүрүүлээд тэр салхийг нүүрэндээрээ мэдрэх шиг....би тэр даруйдаа гэнэтийн

цохилт мэт шаналалаасаа болж энэ бодлоо зогсоолоо. Шууд л навтасхийв.

“Чи зүгээр үү?” Жэйкоб шалгаав.

“Аанхан.” Би чадахаараа үнэмшилтэй сонсогдохыг хичээлээ.

“Нээрээ,” тэр нэмлээ. “Би өнөөдөр чиний хөлний тоормосыг салгана аа.”

Гэртээ хүрээд хамгийн түрүүнд толинд хартал аймшигтай байлаа. Шавхай болсон

үснээс минь гадна хүзүү, хацраар минь цус хатсан байв. Ухаан алдаад уначихгүйн тулд

амаараа амьсгалах хэрэг гарсан юм.

Page 155: New moon

Би чадлаараа өөрийгөө цэвэрлэж, хиртэй хувцсаа нэг тийш нь чихэн хийж орхив. Дараа

нь өөртөө шинээр жийнс, бас товчтой цамц олон өмсөхдөө хоёуланд нь цус

хүргэхгүйгээр гүйцэтгэж чадлаа.

“Хурдлаарай,” Жэйкоб дуудав.

“За одоохон,” би буцаан дуудан өөрийгөө дахин нэг толинд хараад доошоо гүйв.

“Би ямар харагдаж байна?” би түүнээс асуулаа.

“Арай л дээр,” тэр хүлээн зөвшөөрөв.

“Чиний гражинд унаад алхан дээр духаа цохичихсон юм шиг харагдаж байна уу?”

“Магадгүй л юм.”

“Тэгвэл явцгаая.”

Жэйкоб намайг яаруулан гаргаад дахиад л машин барина хэмээн зөрүүдлэв. Эмнэлэг

рүү явж байх замдаа л би түүнийг цамцгүй байгааг нь анзаарч харсан юм.

Би өөртөө уурлан хөмсгөө зангидлаа. “Чамд хүрэм авдаг байж.”

“Тэгэхээр чинь хоёулаа баригдчихна ш дээ,” тэр инээмсэглэн хэлэв. “Тэгээд ч хүйтэн

биш банйа.”

“Чи тоглоод байна уу?” Би даарсандаа чичирж байсан тул паар асаах товчлуурыг

дарлаа.

Жэйкобийг миний санааг зовоохгүйн тулд ингэж аашлаад байгаа эсэхийг нь шалгахаар

түүнийг хэсэг ажин хартал түүнд ямар ч эвгүйрхсэн шинж харагдсангүй. Би

дуулаацахын тулд өөрийгөө хумин сууж байсан бол тэр нэг гараа миний суудалны

хойно тавьсан байлаа.

Page 156: New moon

Жэйкоб үнэхээр арван зургаатай гэхээргүй харагдах юм – яг ч дөчтэй харагддаггүй ч

надаас лав хөгшин харагдаж байлаа. Жэйкоб өөрийгөө туранхай гэж хэлэх дуртай ч яг

үнэндээ булчин, шүрмэсийн хувьд Квилээс нэг их дутахгүй. Арьсных нь цаана яалт ч

үгүй булчин байв – одоохондоо тодроогүй л байгаа болохоос биш. Түүний арьсных нь

гоё, жигд өнгө миний атаархлыг төрүүлж байлаа.

Жэйкоб миний нүдийг анзаарав.

“Яасан?” тэр гэнэт сандран асуулаа.

“Зүгээр л. Би өмнө нь анзаарч байгаагүй юм байна. Чи зарим үед бараг “үзэсгэлэн”-тэй

гэмээр харагддагаа мэдэх үү?”

Миний амнаас энэ үгс гармагц би түүнийг миний ажилтыг буруугаар ойлгочих вий

хэмээн айж эхлэлээ.

Гэвч Жэйкоб нүдээ эргэлдүүлэхээс өөр юм хийсэнгүй. “Чи ч толгойгоо их чанга

цохисон бололтой, тэй?”

“Нээрэнгээсээ хэлж байна ш дээ.”

“Тийм бол баярлалаа л гэж хэлэхээс.”

Би инээмсэглэлээ. “Чамд тэгвэл зүгээрээ л гээд хэлчихье.”

Надад духан дээрээ долоон ширхэг оёо тавиулах хэрэг гарсан юм. Мэдээ алдуулагч

тариа байсан тул ямар ч өвчин мэдрэгдээгүй. Доктор Сноү-г оёог хийх зуур Жэйкоб

миний гарыг барьж байсан тул би дээр үед нэг хүний зөгнөж байсан үйл явдал яг одоо

болж байгаа үйл явдалтай их төстэй болох талаар бодохгүй байхыг хичээв.

Эмнэлгээс гарах үед би Жэйкоб-г гэрт нь хүргэж өгөөд гэрлүүгээ яарч Чарлид хоол

хийж өгөх хэрэгтэй болсон юм. Чарли миний Жэйкоб-н гражинд унасан хэмээх

түүхэнд итгэх шиг боллоо. Миний урд өмнө нь өөрийнхөө бүтэлгүй зангаас болж

түргэний өрөө явж байсан дурсамжууд мундах биш.

Page 157: New moon

Энэ шөнө тэрхүү төгс хоолойг Порт Анжелест анх сонссон шөнөөс арай л гайгүй

байлаа. Жэйкобоос хол байх болгонд ирдэг шигээ өнөөх цээжин дэх нүх маань эргэн

ирсэн ч өмнөх шигээ ирмэгээрээ хорсон өвдөх нь арай л багассан байв. Би аль хэдийн

өөр тэнэг зүйлс төлөвлөн, онолоо туршиж үзэх талаар бодож байсан тул магадгүй

намайг өвчнөөс саатуулсан байж болох юм. Маргааш Жэйкобтэй уулзмагц өвчин,

шаналал алга болно гэдэгт би итгэлтэй байлаа. Энэ бүхэн лугшин өвдөх тэр

мэдрэмжийг маань багасгаж өглөө – энэхүү өвдөлт маргааш алга болно гэдэг бодолтой

хамт дагалдах тэрхүү санаа амралт. Бас шөнө болгон зовоодог зүүд маань хүртэл арай

л дээр. Мэдээж би тэр юу ч байхгүй мэт мэдрэмжээс үхтлээ айдаг байсан ч энэ удаад би

өөрийгөө зүүднээсээ орлин сэрэхийг тэсэн ядан хүлээж байгааг анзаарсан юм. Яг л хар

дар маань хэзээ нэгэн цагт дуусахыг мэдэж байгаа мэт.

Дараагийн гурав дахь өдөр намайг түргэний өрөөнөөс зугтаж амжихаас өмнө Доктор

Геранди Чарли руу утасдаж намайг толгой, тархиа хөдөлгөсөн байж магадгүй учир

шөнийн турш хоёр цаг тутамд сэрээ хэмээн зөвлөсөн юм. Чарли дахин миний гражинд

унасан хэмээх тайлбарыг сонсонгоо нүд нь сэжигтэйгээр нарийслаа.

“Белла, чи ер нь гражнаас хол байвал яасан юм бэ?” Чарли тэр орой, хоол идэх зуураа

санал болгов.

Би Чарлиг намайг дараагийн удаа Ла Пүш руу явуулахгүй байх вий хэмээн сандарч

эхлэлээ. Надад мотоцикл маань хэрэгтэй. Би өнөөдөр хий юмаа байж болох хамгийн

удаанаараа сонссон шүү дээ. Тэрхүү торго шиг хоолой өнөөдөр над руу бүхэл бүтэн

таван минутын турш орлисны эцэст би үгэнд нь орж тоормосоо дарахдаа хэт хүчтэй

дарсан тул мод мөргөн унасан юм. Өнөө шөнө надад ямар ч өвдөлт мэдрэгдсэн бай би

гомдоллохгүй.

“Энэ удаад гражинд унаагүй ээ,” би Чарлид хурдхан хэлэв. “Бид хоёр хаданд авирч

байсан юм. Тэгээд л би чулуун дээр тээгэлдээд уначихсан.”

“Чи хэзээнээс ууланд авирдаг болчихоо вэ?” Чарли үл итгэн асуулаа.

“Нютонгийн дэлгүүрт ажилласаар байгаад сүүл рүүгээ иймэрхүү юманд сонирхолтой

болчих юм байна ш д,” би худлаа хэлэв. “Өдөр болгон гадаах байгальд зориулагдсан

бүтээгдэхүүнүүд зараад... сониуч зан хөдлөөд...”

Page 158: New moon

Чарли надад үл итгэн муухай харлаа.

“Би илүү болгоомжтой байна аа,” би амлан ширээн доогуур хуруунуудаа

орооцолдуулав.

“Ла Пүшийн тэр хавиар бол болно оо, гэхдээ хотоос нэг их битгий холдоорой, за?”

“Яагаад?”

“Зэрлэг амьтдын талаар сүүлийн үед их мэдээлэл орж ирээд байгаа. Ойн модны салбар

удахгүй очиж шалгах гэж байгаа, гэхдээ одоохондоо бол...”

“Аан, өнөөх том баавгай.,” би гэнэт ойлгон хэллээ. “Нютонгээр орж ирж байгаа зарим

хүмүүс бас хэлж байна лээ. Та үнэхээр манай ой модонд тийм айхтар том баавгай

байгаа гэдэгт итгэлтэй байна уу?”

Тэр духаа үрчийлгэлээ. “Ямар ч байсан нэг юм байгаа. Хотдоо ойр бай, ойлгосон уу?”

“Тэгье, тэгье,” би хурдхан хэлэв. Тэр ч нэг их итгэсэн харагдахгүй байв.

"Чарли ойрд миний юу хийгээд байгааг их сонирхоод байгаа,” би Жэйкобыг тав дахь

өдөр сургуулиас нь авчихаад гомдоллов.

“Хоёулаа мотоциклуудаа амраавал яасан юм бэ?” Тэр миний царайны хувиралыг

хараад нэмэв, “Ядаж нэг долоо хоног ч юм уу. Чи эмнэлгээс нэг долоо хоногийн турш

хол байж чадна биз дээ?”

“Өөр юу хийнэ гэж?”

Тэр цоглогоор инээмсэглэв. “Чиний юу хүссэнийг чинь л.”

Би бодож эхлэлээ – юу хүсэж байгаа талаараа.

Page 159: New moon

Өөрсдөө ирдэг ой дурсамжуудаасаа бага ч болов хугацаагаар салах үнэхээр муухай

сонсдож байсан юм. Хэрвээ би мотоциклоо хэрэглэж болохгүй юм бол аюул болон

адреналиныг дуудах дахин нэг арга бодож олох хэрэгтэй. Иймэрхүү үед л уран сэтгэмж

хэрэг болно доо. Нэг юм бодож олтлоо юу ч хийхгүй байна гэдэг нэг л сонин санагдав.

Магадгүй хуучин байдалдаа эргэн орчихвол яана? Жэйкоб байсан байгаагүй? Өөрийгөө

саатуулах хэрэгтэй.

Өөр хийж болох юм баймаар юм...өөр газар ч юм уу.

Байшин дээр очих үнэхээр буруу шийдвэр байсныг би хүлээн зөвшөөрлөө. Гэвч

түүнийг байсан гэдгийг батлах нэг юм хаа нэгэн газар байх ёсгүй гэж үү? Түүнийг

үнэхээр байсан гэдэгт итгэж болохоор тийм газар хаана байж болох уу?

Надад тийм газар нэг л бодогдож эхэлсэн юм. Ганцхан түүнд зориулагдсан нэг л газар.

Гэрлээр дүүрсэн, ид шидтэй гэмээр газар. Миний өмнө нь амьдралдаа ганц удаа харж

байсан тэрхүү нуга – түүний гялтганах арьс, бас нарны гайхамшигтай цацрагууд гээд л.

Миний энэхүү төлөвлөгөө маш буруугаар ч эргэж болох юм – хэт их ой дурсамж

сэргээж магадгүй. Зүгээр л бодоход цээж минь хорсож эхлэлээ. Өөрийгөө өвдөж

байгааг мэдэгдүүлэхгүйн тулд тэгшхэн суух үнэхээр хэцүү байв. Гэвч би тэр газрыг

олоод оччихвол түүний хоолойг сонсох нь мэдээж биш гэж үү? Бас би Чарлид аль

хэдийнээ өөрийгөө ууланд авирна гээд хэлчихсэн ш дээ...

“Чи юуны талаар ингэтлээ бодоод байгаа юм бэ?” Жэйкоб хажуунаас асуув.

“Юу гэхээр...,” би эхлэлээ. “Би нэг удаа явж байгаад ой дотор нэг газар олсон юмаа-

ууланд авирч байхдаа олсон гэх үүдээ. Жижигхээн нуга, үнэхээр гоё газар байсан. Би

ганцаараа дахиж олно гэдэгтээ итгэлгүй л байна. Оролдож үздэг ч юм уу...”

“Хоёулаа луужин, газрын зураг хэрэглэж болно ш дээ,” Жэйкоб өөртөө итгэлтэйгээр

хэлэв. “Чи хаанаас эхлэж алхснаа санаж байгаа юмуу?”

“Аанхан, зуун нэг дүгээр хурдны замын төгсгөл дээр зогсоод алхаж эхлэсэн. Ихэвчлэн

урагшаа явж байсан байхаа.”

“Давгүй шүү. Хоёулаа олно байхаа.” Жэйкоб намайг л хийхийг хүсэж байвал хийе

Page 160: New moon

гэдэг байсан юм. Хичнээн сонин байсан ч хамаагүй.

Тэгээд л хагассайн өдөр би шинээр авсан ууланд авирдаг гутлаа углан, Олимпик

Пенинсүлагийн газрын зургаа өвөртлөөд Ла Пүш рүү давхилаа.

Бид хоёр шууд гараад давхичаагүй юм – Жэйкоб зочны өрөөнийхөө шалан дээр хэвтэн

газрын зураг дээр тэмдэг тавих зуур би гал тогоонд Биллитэй чалчин зогсов. Жэйкобыг

аавдаа хаашаа явах гэж байгааг хэлснийг мэдээд ихэд гайхсан ч түүний аав нь огтхон ч

санаа зовнисон шинжгүй байлаа. Ла Пүшийнхэн ч аварга баавгайнуудаас айхгүй байгаа

бололтой. Би Биллид Чарлид хэлэхгүй байх талаар цухуйлгах гэж оролдсон энэ нь

түүнийг харин ч хэлэхэд хүргэж магадгүй хэмээн айж байсан юм.

“Магадгүй бид хоёр тэр супер баавгайг нь харна даа,” Жэйкоб зурагнаасаа нүдээ

салгалгүй тоглон хэллээ.

Би Биллиг Чарли шиг аашлаж магадгүй хэмээн айн түүн рүү хартал тэр зүгээр л инээн

сууж байв.

“Та хоёр ямар ч байсан зөгийн бал аваад яваарай.”

Жэйк бас даган инээлээ. “Белла, чиний шинэ гутлыг чинь хурдан гэж найдъя. Нэг

ширхэн савтай зөгийн бал тэр баавгайг удаан саатуулахгүй л болов уу.”

“Чамаас л хурдан байхад хангалттай байх өө.”

“За тэгвэл амжилт хүсье!” Жэйк нүдээ эргэлдүүлэнгээ газрын зургаа эвхэв.

“Амжилт,” Биллий өөрийгөө хөргөгч рүү түрэнгээ хэлэв.

Чарли хамт амьдрахад хэцүү биш ч гэсэн надад яагаад ч юм Жэйкт аавтайгаа харьцах

бүүр ч амар байдаг юм шиг санагдлаа.

Би шороон замыг дуустал яваад өнөөх жижиг салаа замын эхлэл дээр зоосон тэмдгийн

хажууд зогслоо. Эрт дээр үед ирж байсан мэдрэмж төрөн гэдэс минь эвгүйрхэв. Энэ

үнэхээр буруугаар эргэж болзошгүй. Гэхдээ хамаагүй. Түүнтэй ойрхон байхын тулд юу

ч өгөхөд бэлэн.

Page 161: New moon

Би машинаасаа гаран зогсоод ногоон хана руу хэсэг ширтэн зогсов.

“Би энэ зүг рүү явсан,” би бувтнан тэгш урагшаанаа заав.

“Хмм,” Жэйк бувтналаа.

“Яасан?”

Тэр миний заасан зүг рүү нэг хараад дараа нь тэмдэгтэй жижиг зам руу харав.

“Би чамайг ганцхан замаар явдаг охидын нэг гэж төсөөлж байсан шүү.”

“Үгүй ээ.” Би худлаа инээмсэглэв. “Би бүхнийг сөрж амьдрах дуртай.”

Тэр инээгээд газрын зургаа гарган ирлээ.

“Түр хүлээгээрэй.” Тэр луужинг мэргэжлийн хүн шиг барин газрын зургаа зөв тийш нь

хартал нь жаал эргүүлэв.

“За, хамгийн эхний зураас шүү. Явцгаая.”

Би өөрийгөө Жэйкд чирэгдэж байгааг мэдэрсэн ч тэр ер гомдоллосонгүй. Би өмнө нь

энд хэнтэй ирж байсан талаараа бодохгүй байхыг хичээлээ. Энгийн дурсамжууд бүр ч

их аюултай. Өөрийгөө хяналтнаас ганцхан секунд л алдаж доош суун цээжээ тэврээд

амьсгаадаж эхлэвэл Жэйк намайг юу гэж бодох юм бэ?

Гэвч одоо цаг дээр анхаарлаа төвлөрүүлэх тийм ч хэцүү байсангүй. Ой мод маань

Форкс дахь ой моднуудаас ямар ч ялгаагүй харагдаж байснаас гадна Жэйкийн миний

хажууд байгаа байдал шал өөр мэдрэмж төрүүлж байсан юм.

Тэр хөгжилтэйгөөр шүгэлдэн, гараа хайш яаш нь савлаж, ой модон дундуур ямар ч

хүндрэлгүй алхаж байлаа. Эргэн тойрон минь байдгаасаа илүү баяр хөөртэй, гэрэлтэй

харагдаж эхлэсэн юм. Би чинь өөрийн гэсэн нартай яваа хүн шүү дээ.

Page 162: New moon

Жэйк луужингаа дахин дахин шалгаж, бид хоёрыг тэгш зурааснаасаа ер холдуулаагүй

юм.Тэр юу хийж байгаагаа мэдэж байгаа мэт харагдаж байлаа. Би түүнийг магтаж гэж

байснаа хэлээ хазсан юм. Магадгүй аль хэдийн нэмсэн хий насан дээр дахиад хэдэн

жил нэмчихнэ байх.

Алхах тусам, миний бодол санаа өөр өөр газруудаар тэнэж, эцэст нь миний сониуч зан

хөдлөлөө. Түүний бид хоёрыг хавцлууд дээр байхад хэлж байсан юмыг санасан юм.

Жэйкийг дахин тэр талаар ярихыг хүлээж байсан ч би л асуухгүй бол тэр эхлүүлэхгүй

байх бололтой байлаа.

“Жэйк...?” би эргэлзэн асуув.

“За?”

“Эмбри...дажгүй юу? Тэр жирийн байдалдаа орсон уу?”

Жэйкоб хэсэг хугацаан зуур үг дуугүй урагшаа алхлав. Тэр арван футын цаана

оччихоод намайг хүлээхээр зогслоо.

“Үгүй ээ, тэр жирийн байдалдаа эргэж ороогүй,” тэр намайг түүн дээр хүрэхэд хэлэн,

уруулых нь хоёр үзүүр нь доош эргэлээ. Тэр дахиж алхахыг оролдсонгүй. Би шууд л

түүнд сануулсандаа харамсаж эхлэв.

“Семтэй байгаа хэрэг үү?”

“Тийм.”

Тэр нэг гараа миний мөрөн дээр тавихадаа маш хэцүүдсэн харагдаж байсан тул би нэг

их дургүйцсангүй.

“Тэд нээрээ чам руу сонин сонин харсаар байна уу?” би бараг л шивнэв.

Жэйк харанхуй ой мод руу ширтэж байлаа. “Хааяа л.”

Page 163: New moon

“Билли яаж байна?”

“Тийм ч их тус болохгүй байгаа,” тэр өөрт нь огт тохироогүй гашуудсан хоолойгоор

хэлэв.

“Манай буудин нээлттэй шүү,” би санал болголоо.

Тэр энэ сонин байдлаасаа ангижирч чангаар инээсэн юм. “Гэхдээ Чарли юу гэж бодох

болж байнаа – Намайг алга болчихлоо хэмээн Билли цагдаа дуудвал.”

Би түүнийг энгийн байдалдаа эргэн орсонд нь баярлаад даган инээлээ.

Зургаан мил явсны эцэст бид хоёр түр зүүр баруун зүг яваад дахин түүний зурсан тэгш

зураасаар урагшаа явж эхлэсэн юм. Өнгөрсөн ой мод бүгд л яг адилхан харагдаж

эхлэхэд би өөрийнхөө тэнэг төлөвлөгөөг ийнхүү үгүй болж байгааг мэдэрсэн юм.

Харанхуй болох тусам би өөрийнхөө тэнэгийг хүлээн зөвшөөрсөн ч, Жэйк өөртөө

итгэлтэй байлаа.

“Хоёулаа зөв газраас эхлэсэнд ч итгэлтэй л байгаа бол....” Тэр над руу доошоо харав.

“Тийм ээ, итгэлтэй байна.”

“Тэгвэл олно оо,” тэр амлан миний гарнаас барьж намайг орооцолдсон мөчрүүдээс

татан гаргалаа. Гарч ирмэгч миний ачааны тэрэг харагдлаа. Тэр өөртөө бахархсан

байдалтай машин руу заав. “Надад итгэ.”

“Чи ч их сайн юмаа,” би хүлээн зөвшөөрлөө. “Дараагийн удаа гар чийдэнгээ мартаж

болохгүй л юм байна.”

“Хоёулаа иймэрхүү ууланд авирах төлөвлөгөөнүүдээ бүтэн сайн өдөр биелүүлж байя.

Чамайг ийм аймар удаан гэж мэдсэнгүй.”

Би түүнээс ууртайгаар гараа татан жолооны суудал руу том том алхалхад тэр инээн

зогслоо.

Page 164: New moon

“Маргааш дахиад оролдоод үзэх үү?” тэр хажуугийн суудалд суунгаа хэлэв.

“Болох л юм. Аль эсвэл чи ганцаараа явмаар байна уу? Би чамайг аймар удаашруулж

байгаа байх.”

“Би зүгээр ээ,” тэр хэллээ. “Гэхдээ дахиж ууланд авирахаар бол хоёулаа жоохон хөвөн

даавуу авах хэрэгтэй байх. Хөл чинь их өвдөж байгаа байхдаа.”

“Жоохон л,” би хүлээн зөвшөөрөв. Хөлөөр минь дүүрэн цэврүү мэдрэгдэж байлаа.

“Маргааш тэр баавгайг харна гэж найдацгаая. Өнөөдөр ч их урам хугарлаа шүү.”

“Тийм ээ, миний ч гэсэн,” би ёжлон хэлэв. “Магадгүй маргааш аз таарж бид аймшигтай

баавгайнд идүүлэх ч юм билүү!”

“Баавгай хүн идэхгүй байхаа. Бид тийм сайхан амттай биш ш дээ.” Тэр харанхуйд над

руу инээмсэглэлээ. “Мэдээж зарим хүмүүс бол өөр байж болох л юм. Жишээ нь чи. Чи

ч их гоё амттай байхдаа.”

“Баярлалаа,” би хэлэн өөр тийшээ харлаа. Тэр надад ингэж хэлэх анхных нь биш шүү

дээ.

9. Шаврын хаалт

Энэ бол аялах цаг, өмнөхөөсөө хамаагүй хурдан. Сургууль, ажил, Жакоб – гэхдээ

эрэмбэд оруулах хэрэг байхгүй ч хялбархаан эрэмбэ үүсчихсэн юм. Би тийм ч

хөөрхийлөлтэй байгаагүй нь Чарлигийн хүсэж байсан зүйл. Мэдээж өөрийгөө бүрэн

хуурч чадахгүй л байлаа. Намайг байн байн амьдралаа тунгаан бодохоо болих гэж

оролдох үед би өөрийнхөө байдлын үр дагаварыг тоохгүй байж чадахгүй л байлаа.

Би яг л өөрийнхөө гаригийн сарыг алдчихсан юм шиг, харуусал цөхрөл дүүрэн

гаригийн минь хөдөлгөөнд нь асуудал гарсан хэдий таталцлын хүчийг эс тооцон

үлдсэн жаахан зайндаа бачуухан жижиг тойргоор эргэлдсээр байсан юм.

Page 165: New moon

Би дугуйтайгаа байхдаа арай дээр байдаг байлаа, мэдээж энэ нь Чарлигийн санааг

зовоох нэлээд хэдэн боолт гэсэн үг л дээ. Гэхдээ энэ нь бас толгой доторх дуу хоолой

сонсогдохгүй болтлоо гундана гэсэн үг. Би маш хурдан садарчина. Өөрийгөө үл ялиг

улайран эрчимжсэн нугыг хайхаар хүчиллээ. Арай өөр адриналин-үйлвэрлэх зорилгоор

ухаан санаагаа түр хойш нь тавилаа.

Ямар ч шалтгаангүйгээр энэ өдрүүдэд тогтсон замаа дагаагүй юм, одоо байгаа

чинээгээрээ л амьдрахыг чармайж байсийм, ямар гунигт муу өнгөрсөн үегүй, мөн ямар

ч тосон ирж буй ирээгүй. Тиймээс би Жакобыг гэрийн даалгаварын өдрүүдийг

сануулах үед нь үнэхээр гайширлаа. Түүний байшингийн хаалгыг татах үед тэр намайг

хүлээж байлаа.

“Валентиний баярын мэнд” гэж Жакоб инээмсэглэн толгой тохин мэндлэлээ.

Тэр жижиг яагаан харцаг алган тавьсан байлаа. Зүрхэн хэлбэртэй.

“Би яг мангар амьтан шиг санагдчихлаа” гэж амандаа бувтнаад “Өнөөдөр Валентиний

баярын өдөр юм уу? ”

Жакоб хуурамжаар уйтгарлан толгойгоо сэгсрээд “Чи заримдаа энэнээс гадуур байж

болно л доо. Тиймээ, хоёрдугаар сарын 14. Тэгэхээр чи миний Валентин болмоор байна

уу? Одоо болтол чи миний тавин центийн чихрийн хайрцагийг аваагүй л байна шүү

дээ, ядаж энийг бол хийж чадна ш дээ”

Надад нэг л таагүй болоод ирлээ. Энэ үгнүүд шоглож байсан ч зөвхөн өнгөн дээрээ л

тийм байв.

“Яг ямар утгатай юм бэ?” би зайлсхийв.

“Ихэнхдээ амьдралын боол, энэ тэр гэсэн утгатай”

“Оо, хэрэв энэ бүгд юм бол... ” гээд чихрийг авлаа. Гэвч би ахиад л зах хязгаарыг

тодорхой болгох арга замын тухай бодох гэж оролдож байлаа. Дахиад л. Эд нар бүгд л

Page 166: New moon

Жакобтой хамт нэгээд олон зүйлийг баллуурдчих юм шиг.

“За, маргааш юу хийх гэж байна даа? Явган алхах уу эсвэл ER?”

“Алхана” гэж шийдлээ. “Чи ч ганцаараа айдас төрүүлдэг (сэтгэл татах) нь биш. Би тэр

газрыг төсөөлөн бодож эхэлж байна л даа...” би нүүрээ үрчийлгэлээ.

“Бид тэрийг олноо ” тэр намайг итгүүллээ. “Баасан гаригийн дугуйтай зугаалга?” –ыг

тэр санал болголоо.

Би ч цаг алдалгүйгээр нэг тийш нь болгох боломж олж харлаа.

“Би баасан гаригт кинонд явнаа. Цайны газарт олон хүн овоороод гадагшаа үүрд

гармаар байхдаа амлаад байсын. ” Майк гуйсан юмаа.

Гэвч Жакобын царай барайгаад ирлээ. Түүний хар нүдийг доошоо газар ширтэхээс нь

өмнө үүнийг олоод харчихлаа.

“Чи ч гэсэн явна биз дээ?” гээд бушуухан нэмлээ. “Эсвэл хэдэн уйтгартай хэдэн

оюутнуудын цуглуулга болчих болов уу?” Хоорондоо жаахан зай гаргах боломж

байсан юм. Би Жакобыг шаналгаад зогсоож байж чадсангүй; бид нэг сонин маягаар

холбогдоод байх шиг, түүний өвдөлт нь надад ч мэдрэгдэж байлаа...

“Чи надтай найзууд дээр чинь очих уу?”

“Тэгнээ” би үнэнээсээ зөвшөөрлөө....

“Хэрэв чи тэнд байх юм бол надад илүү хөгжилтэй байх болно. Куйлынд очоод

үзэшлэг зохионоо.”

“Куйл нэг их сонин биш ш дээ. Төгсөх ангийн охидууд”. Тэр нүдээ эргэлдүүлэн

бахдалтай инээв. Бидний хэн нь ч Эмбриг дурьдаагүй.

Би ч бас инээлээ. “Би сайн сонголт хийхийг бодноо.”

Page 167: New moon

Би англи хэлэн дээр Майкийг үд өдлөө.

Хичээл дуусах үеэр би түүнд “Сайн уу, Майк, Чи баасан гаригийн үдэш завтай юу? ”.

Тэр толгойгоо өргөхөд түүний цэнхэр нүд нь тэр даруй найдлагаар гэрэлтлээ. “Тиймээ,

чи гадагшаа гармаар байгаа юм уу?”

Би үг үгээр нь болгоомжтой давтлаа. “Би бүгдээрээ хамт явах тухай бодож байлаа л

даа” “бүгдээрээ Crosshair-г үзэхээр явна” гэдгээ тодруулан хэллээ. Энэ үеэр гэрийн

даалгавараа хиймээр байлаа, ялангуяа харуул хамгаалалтанд нь баригдалгүйгээр киног

бичиж авмаар байдаг. Энэ кино ч эхнээсээ төгсгөл хүртлээ аллагаар дүүрэн байх болов

уу төсөөлөгдөж байсан юм. Хайр дурлалын романсын турш тэгэж чадахгүй нь

тодорхой.

“Дажгүй сонсогдож байгаа биз дээ?”

“Мэдээж” тэр зөвшөөрөхдөө нэг л дурамчхан байлаа.

“Дажгүй шүү.”

Ганц секунтын дараа тэр урьдын адил хөгжилтэйгээр толгойгоо өргөн “Анжела, Бен

хоёрыг авч явбал ямар байна? Эсвэл Эрик Кети хоёр ч юм уу?”

Тэр мэдээж хосуудын өдрийг тодорхойлж байлаа.

“Хоюуланг гэвэл яаж байна? Мэдээж Жессика, Тайлор бас Соннер” нарыг санал болгон

төгсгөлд нь Лореныг дуртай дүргүй нэмлээ. Би мөн Куйлын талаар олон зүйл амалсан

байсан.

“За за” Майк бувтналаа.

“Бас” би үргэлжлүүлэн “Би Ла Фушээс хоёр найзыгаа урина. Энэ нь хэрэв бүгд ирвэл

бидэнд чиний Субурбан (машин л юм шиг байна) хэрэг болно гэсэн үг л дээ.”

Page 168: New moon

Майкийн нүд нь сэжиглэнгүйгээр онийлоо.

“Тэд нар чинь одоо чиний үргэлж хамтдаа хичээлээ хийж байгаа найзууд нь мөн үү?”

“Тиймээ, нэг нь” би хөгжилтэй хариуллаа. “Тэд нар чинь дөнгөж хоёрдугаар курсын

оюутнууд болохоор яг давтлага өгдөг юм шиг харагддагийн.”

“Аан” Майк гайхан хэллээ. Секундын дараа л тэр инээмсэглэсэн юм.

9. ШАВРЫН ХААЛТ

Өмнөхийг бодвол цаг хамаагүй түргэн өнгөрч байлаа. Сургууль, ажил бас Жейкоб гээд

л дараалан үргэлжилж эрэмбэнд оруулах хэрэг ч гарсангүй. Би Чарлигийн хүслийг

биелүүлж аз жаргалгүй дүр эсгэхээ болов. Мэдээж өөрийгөө бүрэн хуурч чадаагүй юм.

Би өөрийн амьдралаа байн байн тунгаан бодохоо болих гэж оролдох үед гарсан үр

дагаварыг тоохгүй байж чадахгүй л байлаа.

Би яг л өөрийнхөө сарыг алдчихсан гаригт адил харуусал цөхрөлөөр дүүрэн гаригийн

минь хөдөлгөөнд асуудал гарсан хэдий ч таталцлын хүчийг тоолгүй хоосон газрыг

тойрон өөрийн жижиг тойрогоор эргэлдсээр байсан юм.

Би Чарлигийн санааг зовоолгүйгээр бага зэргийн боолттой мотоциклоороо сайн явдаг

боллоо. Би түүний хоолойг сонсохгүй л байв. Би сандралд орлоо. Миний тархинд

адреналин хэрэглэх үйл явдлууд эргэлдэж эхлэв.

Би өнгөрсөн өдрүүдийн талаар саналгүй жинхэнэ одоо байгаа чинээгээрээ л амьдрахыг

чармайж байсан юм. Ямар ч гунигтай муу өнгөрсөн үе ирж буй ирээдүйгүйгээр. Тийм ч

учраас би Жейкобтой гэрийн даалгавар хийхээр очих үеэр нэг өдрийг санагдуулахад

гайхлаа. Тэр намайг гэрийнхээ хажууд зогсохыг хүлээж байв.

- Валентины баярын мэнд хүргэе гэж Жейкоб инээмсэглэн хэлээд толгойгоо түргэн

унжууллаа.

Тэр гартаа жижигхэн ягаан зүрхэн хэлбэртэй хайрцаг барьжээ.

- Би ямар тэнэг юм бэ, би бувтналаа. Өнөөдөр чинь гэгээн Валентины баяр билүү?

Жейкоб толгойгоо сэгсрэн гашуудсан дүр эсгэв.

- Чи заримдаа надад бодит бус санагдах юм. Өнөөдөр чинь хоёр сарын арван дөрвөн.

Чи миний Валентин болох уу? Гэхдээ чи тавин центийн үнэтэй мөсөн чихэр өгч

Page 169: New moon

болохгүй үүнээс илүүг хийх хэрэгтэй.

Тэр хэдийгээр даажигнасан төрхтэй хэлсэн ч гэсэн би таагүй байдал мэдрэв.

- Энэ чинь яг ямар утгатай юм бэ?

- Ерөнхийдөө бол боолын амьдралаар эзэгтэйнхээ хүслийг биелүүлэхээр үйлчилнэ

гэсэн үг.

- Энэ бүх зүйл чинь… би чихэр авлаа. Би бидний харилцааны зах хязгаарыг тогтоох

арга бодож олохоор хичээв. Дахиад л. Намайг Жейкобтой байх үед тэд зүгээр л

арилчих шиг санагдлаа.

- Ингэхэд бид маргааш юу хийх вэ? Зугаалах уу аль эсвэл түргэн тусламж руу явах уу?

- Зугаалга гэж би шийдлээ. Би тэр газрын тухай бодож эхлээд… газар луу баргар

царайлан харлаа.

- Бид түүнийг олох болноо, тэр намайг итгүүлэв. Тав дахад явах уу?

Надад цаг алдахгүй түүнийг шүүрч авах боломж тохиосон юм.

- Би тав дахад кинонд явна. Би сургуулийнхаа найзад амалчихсан юм.

Жейкобын царай ууртай болов. Би түүний харц нь хэрхэн газар луу ширтэхийг харлаа.

- Чи ч бас явж болно шүү дээ? Би түргэн нэмж хэлэв. Эсвэл ахлах ангийхантай

хэтэрхий уйтгартай санагдаж байна уу? Би Жейкобийн сэтгэлийг зовоохыг хүсэхгүй

байсан юм. Бид хачирхалтайгаар холбоотой юм шиг түүний өвдөлт нь надад мэдрэгдэж

байв.

- Чи намайг найзуудтайгаа цуг яваасай гэж хүсээд байгаа юм уу?

- Тийм ээ. Хэрвээ чи тэнд байвал би хөгжилтэй байх болно. Куилийг ч бас авчирч

болох юм.

- Куил баярлах байх даа. Ахлах ангийн охид гээд л. Тэр тургилан нүдээ эргэлдүүллээ.

Бидний хэн ч Эмбригийн талаар ярьсангүй. Би зүгээр л инээмсэглэв.

- Түүнийг сайн сонголт хийлгэхийг хичээх болно оо.

Би энэ тухай Майктай англи хэлний хичээл дээр ярилаа.

- Хөөе, Майк гэж би анги хоосрох үеэр хэллээ. Чи тав дах өдөр завтай юу?

Тэр над луу харахад түүний цэнхэр нүдэнд нь найдлага дүүрэн байв.

- Тиймээ, завтай. Чи хаа нэг тийшээ явахыг хүсч байна уу?

- Би хариултаа сайтар бодлоо. Би бүлгээрээ явбал дээр юмуу гэж бодлоо. Цөмөөрөө

цугтаа кино үзье. Би түүнтэй гэрийн даалгавар хамт хийж байхдаа киноны тайлбарыг

уншсан юм. Энэ кино эхлэлээсээ төгсгөл хүртэл цус гардаг. Тийм ч хөгжилтэй

сонсогдохгүй байгаа биз?

- Мэдээж, тэр дурамжхан зөвшөөрөв.

Page 170: New moon

- Дажгүй шүү.

Секунтын дараа тэр урьдын адил хөгжилтэй байдалдаа эргэн оров.

- Тэднийг бүгдийг нь дуудах уу? Бас Жессикаг ч гэсэн. Тайлер, Коннер, Лорен ч бас

болох юм би ууртайгаар нэмлээ. Би Куилд янз бүрийн хүмүүсийг амалсан.

- Тэгье гэж Майк сэтгэлээр унасан байртай бувтнав.

- Бас миний хоёр найз Ла Пушаас ирнэ. Би тэднийг урьсан юм. Хэрвээ бүгд ирвэл

чиний шевролед багтах болов уу.

Майкийн нүд сэжигтэйгээр нарийслаа.

- Энэ чиний чөлөөт цагаа өнгөрүүлээд байгаа найзууд чинь мөн үү?

- Тийм ээ, би товчхон хэлэв. Гэхдээ чи зовох хэрэггүй дээ тэд ердөө л хоёр дугаар

курсийнх.

- Өө, Майк гайхан хэллээ. Тэр хэсэг зуур бодлогошироод инээмсэглэв.

- Бидэнд шевроле хэрэггүй байх.

Жессика Лорен хоёр хичээлээ хийхээр болжээ. Эрик Кэйти хоёр аль хэдийн өөр

төлөвлөгөөтэй болчихсон байлаа. Лорен Майк, Тайлер, Коннер нараас нэгийг нь

сонгож болох юм. Тэр ч байтугай Куил хүртэл сургууль дээрээ тэмцээнд орохоор

болсон байлаа. Эцэст нь зөвхөн Анжела, Бен, Жекоб нар явахаар зөвшөөрлөө.

Тоо хэдийгээр багассан ч гэлээ би Майкад найдлага тавьсангүй. Тэр энэ тухай баасан

гаригт ярьж байсан юм..

- Чи үнэхээр “маргааш үүрд мөнх”-ийг үзэхийг хүсэхгүй байгаа гэдэгтээ итгэлтэй

байна уу? гэж тэр үдийн хоолны үеэр кино жагсаалтанд нилээн дээгүүр яваа инээдмийн

романтик киноны талаар асуулаа.

- Би киног л үзмээр байна гэж хайхрамжгүй хэллээ. Би адал явдалтай кинонд дуртай.

Бага зэрэг цус гараад л.

- За за, Майк эргэхэд би түүний харцыг ажиглаж амжлаа.

Намайг сургуулиасаа гэртээ ирэхэд танил машин манай гэрийн өмнө зогсч байв.

Жейкоб бүхээг тулан зогсоод нүүр дүүрэн инээмсэглэнэ.

- Байж боломгүй юм!, би хашгираад машинаасаа үсрэн буув. Чи хийчихэж. Би итгэж ч

чадахгүйнээ. Чи өөрийнхөө Рэббитийг дуусгачихаж.

Тэр баясан инээмсэглэв.

- Дөнгөж өчигдөр шөнө л. Энэ анх удаагийн явалт нь.

- Итгэмээргүй гайхалтай юм. Би гараа сунгалаа.

- Тэр миний гарыг зөөлөн цохиод миний алгыг барилаа. Би өнөө орой жолоодож болно

биз дээ?

Page 171: New moon

- Эргэлзээгүй, би хэлээд санаа алдлаа.

- Юу болоо вэ?

- Би энийг даван гарч чадахгүй нь. Чи яллаа. Чи ахмад нь юм байна.

- Тэр мөрөө хавчаад миний үйлдэлд гайхсангүй. Мэдээж би хамгийн ахмад нь.

Булан тойроод бөглүү чимээ гаран Майкийн шевроле гарч ирэв. Би Жейкобийн гарыг

тавихад тэр ойлгохын аргагүй царай гаргав.

- Би энэ залууг санаж байна, гэж тэр Майкийг гудамжны эсрэг талд зогсоход аяархан

хэлэв. Чамайг өөрийнхөө найз охин гэж бодоод байсан залуу байна. Тэр төөрөөгүй биз

дээ?

- Би хөмсгөө өргөв. Зарим хүмүүсийн итгэл тийм хурдан алдардаггүй юм.

- Түүнийг одоо уурлуулах хэрэггүй.

Майк машинаас гараад замаар ирлээ.

- Сайн уу Белла, тэр мэндлэхэд түүний нүд Жейкобийг хараад болгоомжтой болов. Би

бас Жейкоб руу харахад тэр үнэндээ хоёр дугаар курсын оюутан шиг харагдахгүй

байлаа. Тэр Майкаас хамаагүй том биетэй харагдах агаад Майкийн толгой зөвхөн

мөрөнд нь л хүрч байв. Би тэднийг харьцуулан харж бодохыг хүссэнгүй.

- Сайн уу, Майк. Жейкоб Блэкийг санаж байна уу?

- Бараг л үгүй, Майк гараа сунгалаа.

- Гэр бүлийн хуучин найз гэж Жейкоб танилцуулаад гар барив. Тэд хүчтэйгээр гараа

атгалцлаа. Гар барилт дууссаны дараа Майк гараа сэгсэрч эхлэв.

- Би гал тогоонд утас дуугарахыг сонсов. Би авахаас энэ Чарли байх гэж хэлээд

дотогшоо орлоо.

Энэ Бен байлаа. Анжелагийн гэдэс нь өвдөөд түүнгүйгээр ирэх эсэхээ шийдээгүй

байсан юм. Тэр бидний урмыг хугалсандаа уучлалт хүслээ.

Би толгойгоо сэгсрээд удаанаар эргэж явлаа. Би дотроо чин сэтгэлээсээ Анжелаг

эдгэрэхийг хүссэн юм. Зөвхөн бид гурав л үлджээ. Майк, Жейкоб тэгээд би хамтдаа энэ

үдшийг өнгөрүүлэх болжээ.

Тэд сэтгэлээр унасан байртай бие бие рүүгээ нуруугаа харуулан зайтай зогсоод намайг

хүлээж байв. Майк уруу царайлан харахад харин Жейкоб хөгжилтэй хэвээр байлаа.

- Анжела өвдчихөж би баргар царайлан хэллээ. Бен тэр хоёр ирэхгүй нь.

- Би гэдэсний өвчин тархаж байна гэж бодож байна. Остин, Коннер хоёр өнөөдөр бас

өвдсөн. Магадгүй дараагийн удаа бид байх гэж Майк хэллээ.

- Хэрвээ чи тэгж бодож байгаа бол энд үлд, Майк...

- Үгүй ээ, би явна гэж тэр эсэргүүцэв. Би зүгээр л Анжела Бен хоёрын тухай бодсон

Page 172: New moon

юм.

- Харин чи Жейкобийг жолоодвол татгалзахгүй биз дээ? Би асуулаа. Тэр саяхан

машинаа дуусгасан юм. Тэр өөрөө хийсэн гээд боддоо.

- Сайхан юмаа, Майк ууртай байлаа.

- Тэгвэл бүх юм хэвийн шив дээ, Жейкоб аль хэдийн шийдчихсэн юм шиг хэллээ. Тэр

илүү тайван байсан юм.

Майк арын суудалд суухад нүүрэнд нь жигшсэн өнгө тодорно.

Жейкоб ердийнхөөрөө хөгжилтэйгээр ярьж байсан хэдий ч би түүнийг сонссонгүй.

Харин Майк арын суудалд чимээгүй сууж байлаа.

Дараа нь Майк тактикаа өөрчиллөө. Тэр урагшаа тонгойгоод эрүүгээрээ миний

суудлын арыг туллаа. Түүний хацар минийхэд арай хүрсэнгүй. Би нуруугаа цонх руу

харуулан суув.

- Энэ радио чинь ажилладаг уу? Майк бүдүүлгээр Жекобийн яриаг таслав.

- Тиймээ. Гэхдээ Беллад хөгжим таалагддаггүй юм.

Би гайхан Жейкоб руу харлаа. Би хэзээ ч энэ тухай түүнд хэлж байгаагүй.

- Белла? Майк эгдүүцэн асуулаа.

- Түүний зөв, би бувтнаад Жейкоб руу харав.

- Чи хөгжимд дургүй байж яаж болдог байна аа? Майк эсэргүүцлээ.

- Би мөрөө хавчив. Мэдэхгүй зүгээр л уур хүрээд байдаг юм.

- Хм. Майк хойшоо налав.

Биднийг театрт очих үед Жейкоб надад арван доллар сарвайлаа.

- Энэ юу вэ? Би уурлан асуув.

- Би хангалттай том болоогүй болохоор тийшээ орж болохгүй гэж тэр надад сануулав.

- Би чимээгүйхэн инээлээ. Насанд хүрсэн гэдгээ нуух аа. Хэрэв би чамайг тийш нь

оруулвал Билли намайг алах уу?

- Үгүй. Би түүнд чи намайг уруу татсан гэж хэлнэ.

Намайг хөхрөхөд Майк хөдөллөө. Би Майкийг буцаасай гэж хүсч эхлэв. Тэр хэтэрхий

ууртай байсан нь оройн зугаалганд сайн юм авчирхааргүй байлаа. Гэхдээ би өдрийг

Жейкобтой дуусгахгүй хүссэнгүй. Энэ юугаар ч туслахгүй байсан юм.

Кино маань яг миний хүсэж байсан шиг байж чадлаа. Эхний хэсэг дээр гэхэд л дөрвөн

хүн дэлбэрч, нэг хүн толгойгоо алдсан юм. Миний урд сууж байсан охин нүдээ даран

хамт сууж байсан залуугийнхаа цээжийг налахад өнөөх нь нурууг нь зөөлхнөөр элэн

Page 173: New moon

өөрөө ч байн байн навтасхийв. Маик үзэж байгаа мэт харагдсангүй. Тэр дэлгэцийн дээр

байрлах хөшиг рүү муухай харан сууж байлаа.

Би хоёр цаг яаж тэвчихээ бодон дэлгэцэн дээрх байшин, машин зэргийг харалгүй

зөвхөн хөдлөн солигдох өнгөнүүдийг харан суулаа. Гэнэт Жэйкоб хажуунаас инээд

алдав.

“Яасан?” би шивнэлээ.

“Арай л биш юмаа,” тэр эргүүлэн шивнэв. “Тэр залуугаас цус нь бараг хорин фут

цацагдлаа ш дээ.”

Дэлгэцэн дээр дахин нэг залуу урт төмрөнд зоогдон үхэхэд Жэйкоб мөн дахин инээд

алдлаа.

Түүнийг ингэж хэлсний дараа би киног жинхнээсээ үзэж эхлэн хэтрүүлэгтэй хэсгүүд

дээр нь даган инээж эхлэсэн юм. Түүнтэй хамт байх ийм гоё байхад би яаж түүнийг

эсэргүүцэх юм бэ?

Жэйкоб, Маик хоёр хоёулаа миний хоёр талын түшлэгийг эзэлсэн байлаа. Гэвч хоёулаа

гарынхаа алгыг дээш нь харуулан, их л сонин байдалтай тавьсан харагдана. Яг л миний

гарыг санаандгүй дээрээс нь тавигдахыг хүлээж буй мэт. Жэйкоб бол миний гарыг

хэзээд барихад бэлэн байдаг. Гэвч харанхуй театрт, мөн Маикийн хажууд бол болохгүй

гэдгээ мэдэж байгаа нь илт байлаа. Маикийн юу бодож байгаа нь таамаглашгүй байсан

ч тэрээр яг Жэйкобийнхтой адилхнаар гараа байрлуулсан байв.

Би гараа урдаа эвхэн, хоёулангынх нь гарыг удаан тийм байрлалтай барьснаас болж

мэдээ алдаасай гэж хүслээ.

Маик эхлэж бууж өгсөн юм. Кино талдаа орж байх явцад тэр гараа татан урагшаа налж

нүүрээ барин суув. Түүнийг кинон дээрх үйл явдлаас болж тэгж байна гэж бодож

байтал тэр гэнэт ёолж эхлэлээ.

“Маик, чи зүгээр үү?” би шивнэв.

Page 174: New moon

Урд сууж байсан хос маань түүн рүү эргэн харлаа.

“Үгүй ээ,” тэр дуу алдлаа. “Би өвдчихсөн юм шиг байна.”

Дэлгэцээс цацрах гэрэлд түүний духан дээрх гялтганах хөлсний дуслууд харагдаж

байсан юм.

Маик дахин ёолоод заалнаас гүйн гарав. Түүний хойноос дагах гэтэл Жэйкоб мөн адил

боссон юм.

“Үгүй ээ, чи үлд,” би түүнд шивнэлээ. “Би зүгээр байгаа эсэхийг нь шалгаад хүрээд

ирье.”

Тэр намайг сонсоогүй царайлав.

“Чи хамт очоод хэрэггүй ээ. Чи аль хэдийн мөнгөө төлчихсөн ш дээ,” би заалны хаалга

руу алхангаа хэлэв.

“Чи киног их сайн сонгох юмаа, Белла. Саяны кино бол арай л биш юм.” Тэр шивнэж

байснаа бид хоёрыг заалнаас гаруут жирийн хоолойгоор ярьж эхлэв.

Коридорт Маик хаана ч харагдсангүй. Жэйкийг хамт гарч ирсэнд баярлан би түүнийг

эрэгтэйчүүдийн жорлон руу орууллаа.

Тэр хэдэн секундийн дараа гарч ирэв.

“Тэр байж л байна,” Жэйк нүдээ эргэлдүүлэн хэллээ. “Ямар ч сул дорой юм. Чи арай

эрүүл гэдэс гүзээтэй хүн сонгосон нь дээр байх. Илүү сул дорой залуусыг бөөлжихөд

хүргэдэг юмыг шоолж инээдэг залуус ч юмуу.”

“Би тийм хүн хайж л байя.”

Бид хоёр хоёулахнаа зогсож байлаа. Хоёр заал маань хоёулаа киноныхоо талд орсон

байсан тул хаана ч ямар ч хүн харагдсангүй.

Page 175: New moon

Жэйкоб сандал дээр очин суун намайг суу хэмээн гараараа даллаа.

“Тэр удах юм шиг сонсдож байсан шүү,” тэр хэлэн, урт хөлөө урдаа жийв.

Би санаа алдан түүний хажууд сууж орхив. Тэр бид хоёрын харьцаан дундах

зурааснуудыг арилгахыг завдаж байгаа мэт харагдаж байлаа. Тиймээс ч тэр намайг

суунгуут нэг гараараа тэврэн авсан байх.

“Жэйк,” би дургүйцан нөгөө тал руугаа наллаа. Тэр миний ийнхүү эсэргүүцсэнд ер

гомдсонгүй. Харин дараа нь шууд миний гарыг базан, дургүйцсан нөгөө гарыг минь

бас барьж орхив. Тэр яагаад өөртөө ийм их итгэлтэй болчихоо вэ?

“Байзаарай, Белла,” тэр тайван хэлэв. “Надад нэг юм хэлээд өгөөч.”

Би хөмсгөө зангидан баргар царайлаа. Би ийм юм хийхийг хүсэхгүй байна. Одоогор

амьдралд минь Жэйкоб Блек шиг чухал хүн байхгүй. Тэгтэл тэр бүхнийг сүйтгэх гэж

яараад байх юм.

“Яав?” би ууртайгаар асуулаа.

“Чи надад дуртай, тийм үү?”

“Чи мэдэж байгаа ш дээ.”

“Энэ онигоотой юмнаас илүү дуртай тийм ээ?” Тэр жорлон руу заалаа.

“Тийм,” би санаа алдан хэлэв.

“Мэддэг бүх залуусаасаа илүү дуртай, тэй?” Тэр яг л миний хариултыг юу гэдгийг нь

мэдэж буй мэт, аль эсвэл хамаагүй мэт жүжиглэж байлаа.

“Охидуудаас нь ч илүү,” би хэллээ.

“Тэгээд л болоо.” Энэ нь асуулт байсангүй.

Page 176: New moon

Хариултаа хэлэх үнэхээр хэцүү байсан юм. Тэр надад гомдоод надтай уулзахаа

больчихвол яах юм бэ?

“Тийм ээ,” би шивнэв.

Тэр зүгээр л над руу инээмсэглэв. “Зүгээрээ, санаа зоволтгүй. Чи надад бусдаас илүү

дуртай байвал л болоо. Мэдээж бас намайг царайлаг гэж боддог чинь бас хангалттай л

даа. Ийм үед би тэвчээртэй хандаж чаднаа. Хааяа нервийг чинь хөдөлгөж магад шүү.”

“Би санаагаа өөрчлөхгүй ээ,” би хэлэн хоолойгоо энгийн байлгахыг хичээсэн ч цаанаас

нь миний уйтгарлах сонсдож байсан юм.

Тэр гэнэт бодлогошрон, өнөөх өдөж буй мэт царай нь алга болов. “Чи нөгөөхийн

талаар бодсоор байна уу?”

Би навтасхийлээ. Тэр яаж нэрийг нь хэлж болохгүйгээ мэдсэн юм болоо? Бас түрүүн

машин дотор хөгжим асааж болохгүйг? Тэр миний хэзээ ч хэлж байгаагүй юмнуудыг

хүртэл ажиглачихсан байх юм.

“Чи заавал юм хэлээд хэрэггүй ээ,” тэр надад хэлэв.

Би талархан толгойгоо дохилоо.

“Гэхдээ намайг эргэлдээд байвал битгий уурлаарай за?” Тэр миний гарыг зөөлөн

базлаа. “Яагаад гэвэл би бууж өгөхгүй. Надад цаг хугацаанаас их юм алга.”

Би санаа алдлаа. “Над дээр цагаа үрээд хэрэггүй ээ,” би түүнтэй хамт байхыг хүсэж

байсан хэдий ч хэлж орхив. Ялангуяа хэрвээ тэр намайг энэ байгаагаар минь хүлээж

авахад бэлэн байгаа бол. Элэгдсэн бараатай л адилхан шүү дээ, би чинь.

“Би өөрөө хүсэж байгаа болохоор хамаагүй ээ. Надтай хамт байхад чамд гоё байдаг л

бол хангалттай.”

Page 177: New moon

“Чамтай хамт байхаас хэзээ ч уйдахгүй байх,” би үнэнгээсээ хариулав.

Тэр шууд л баярлан гэрэлтэв. “Наадах чинь л байхад хангалттай.”

“Гэхдээ илүү ихийг битгий хүсээрэй,” би түүнд анхааруулан гараа татан авахыг

оролдов. Тэр тавьсангүй.

“Үнэндээ энэ чамд тийм муухай биш байгаа, тийм үү?” тэр миний гарыг базан хэлэв.

“Үгүй л дээ,” би санаа алдлаа. Үнэндээ бол түүнд гараа бариулах маш гоё мэдрэгдэж

байсан юм. Түүний гар нь үргэлж минийхээс халуун байдаг. Ойрын үед надад байнга л

даарч буй мэт мэдрэмж төрдөг болсон юм.

“Чамд бас тэр залуугийн юу гэж бодох хамаагүй тийм үү?” Жэйк эрхий хуруугаараа

жорлон руу заалаа.

“Хамаагүй гэж хэлж болох л юм.”

“Тэгээд асуудал хаанаа байна?”

“Асуудал нь,” би эхлэлээ, “чамд миний гарыг барих нь надад чамд гараа бариулахаас

тэс ондоо мэдрэмж төрүүлж байгаа учраас тэр.”

“Тийм байж.” Тэр миний гарыг улам чанга базлаа. “Тэгвэл наадах чинь миний асуудал

юм биш үү? Чи санаа зовоод хэрэггүй.”

“Өөрөө л мэд,” би баргар хэлэв. “Гэхдээ миний хэлснийг битгий мартаарай.”

“Мартахгүй ээ. Гэхдээ л овоо юм амжуулчлаа шүү,” тэр намайг өдөн хавирга руу

хатгалаа.

Би нүдээ эргэлдүүлэв. Тогломоор байгааа бол тоглож л байг.

Тэр аяархнаар инээд алдан, чигчий хуруугаараа алгыг минь элж байлаа.

Page 178: New moon

“Эндээ их сонин соривтой юм гээч,” тэр гэнэт хэлэн миний гарыг эргүүлэн харав. “Яаж

ийм соривтой болоо вэ?”

Түүний долоовор хуруу нь бараг үл үзэгдэх сорвин дээр зөөлөн дарж байв.

Би муухай харлаа. “Чи намайг бүх соривныхоо үүсвэрийг санадаг гэж бодоогүй биз

дээ?”

Би өнөөх дурсамжуудаа ирэхийг нь хүлээн, цээжин дэх нүхээ өвдөхийг нь хүлээлээ.

Гэвч Жэйкоб миний хажууд байсан тул ямар ч өвчин мэдрэгдээгүй юм.

“Хүйтэн байна ш дээ,” тэр бувтнан эрт дээр цагт Жэймсийн намайг хазсан газар

дээгүүр хуруугаа зөөлхнөөр гүйлгэв.

Энэ үед Маик жорлонгоос гуйван гарч ирсэн юм. Тэр үнэхээр өвдсөн харагдаж байлаа.

“Хүүе, Маик,” би дуу алдлаа.

“Эрт явъя гэвэл дургүйцахгүй биз?” тэр шивнэв.

“Үгүй, юу гэж дээ,” би гараа сугалан авч Маикт тусалхаар очив. Тэр яг унах гэж буй

мэт харагдаж байлаа.

“Саяны кино тийм аймар байна уу?” Жэйкоб асуув.

Маик ч мөн адил түүн рүү муухай харлаа. “Би саяны киног ер үзээгүй. Гэрэл унтрахаас

ч өмнө дотор муухай оргиж эхлэсэн.”

“Чи юм хэлэхгүй яасан юм бэ?” би түүнийг түшингээ загнив.

“Зүгээр болчихно гэж найдаад,” тэр хэлэв.

“Түр хүлээгээрэй,” Жэйкоб биднийг хаалга дээр хүрмэгч хэлэн попкорны цэг рүү

Page 179: New moon

зүглэлээ.

“Нэг ширхэг хоосон уут өгөөч,” тэр худалдагч охинд хэлэхэд өнөөх нь Маик руу ганц

хараад л Жэйк руу хурдхан шиг попкорны сав шидэж орхив.

“Наадхаа хурдан гаргаарай,” тэр гуйлаа. Бодвол шалаа арчдаг хүн нь энэ охин байх.

Би Маикийг хүйтэн агаар луу чирэн гаргалаа. Тэр гүн амьсгалж эхлэв. Жэйк намайг

хойно даган алхаж бид хоёр хамтдаа Маикийг машины хойд сандал дээр суулгав.

Дараа нь Жэйк түүнд попкорны савыг өглөө.

“Урдаа барь,” Жэйк хэлэв.

Бид цонхнуудаа онгойлгон хүйтэн агаар Маикт туслана гэж найдлаа. Би гар хөлөө

эвхэн дулаацахыг оролдов.

“Дахиад л даараа юу?” Жэйк асуун намайг хариулахаас өмнө нэг гараараа тэвэрч

орхив.

“Чи даарахгүй байгаа юм уу?”

Тэр толгойгоо сэгсэрлээ.

“Чи халуурч байгаа байхаа,” би баргар хэлэв: Гадаа үнэхээр айхтар хүйтэрсэн байсан

юм. Түүний духанд гараа хүргэтэл маш халуун байв.

“Хүүе ээ, Жэйк – чи шатаж байна ш дээ!”

“Би зүгээр ээ.” Тэр мөрөө хавчив. “Эв эрүүл.”

Би хөмсгөө зангидан дахин түүний духыг барьлаа. Түүний арьс нь миний хуруун доор

яг л шатаж буй мэт мэдрэгдэв.

“Чиний гар чинь яг мөс шиг хүйтэн юмаа,” тэр гомдоллоо.

Page 180: New moon

“Надад тэгж мэдрэгдээд байгаа юм болов уу?” би гайхав.

Маик хойно ёолон саван дотроо бөөлжиж орхив. Би муухай царайлан үнэр, дуу хоёрыг

нь тэвчиж чадна гэж найдлаа. Жэйк хойшоо санаа зовсон байдалтай харан машинаа

муухай болсон эсэхийг шалгав.

Буцах зам маань илүү удаан санагдана.

Жэйкоб бодлогоширон бараг юм дугараагүй юм. Түүний гар нь намайг тэвэрсэн хэвээр

байлаа. Маш дулаахан байсан тул цонхоор орж ирэх хүйтэн агаар сүүл рүүгээ гоё

мэдрэгдэж эхлэсэн юм.

Би цонхоор ширтэн өөрийгөө зэмлэж байлаа.

Жэйкобийг ингэхийг нь зөвшөөрөх буруу л юмсан. Би яагаад хувиа хичээгээд байгаа

юм болоо? Өөрийгөө түүнд тайлбарлах ч нэмэр болсонгүй. Тэр бид хоёрын харьцааг

найзуудын нөхөрлөлөөс илүү юм болно гэж найдсаар байгаа бол би өөрийгөө зөв

ойлгуулаагүй бололтой.

Би түүнд ойлгуулахаар яаж тайлбарлах вэ? Би хоосон, хөндий сав байсан. Яг л хүнгүй

байшин шиг – хэдэн сарын турш хүн аймар юм л явсан шүү дээ. Одоо харин би маш их

өөрчлөгдчихөөд байна. Байшингийн маань зочны өөрөө засварлагдсан. Гэхдээ тэгээд л

болоо. Тэр надад гоёдоно. Би зүгээр л бага зэрэг засвар орсон нэг жижигхэн өрөө мэт,

бусад нь хуучин, элэгдсэн хэвээр байгаа. Тэр намайг хичнээн нэмж зассан ч

байшингийн бусад хэсгийг хэвэнд нь оруулж чадахгүй. Миний шархнууд үүрд үлдэх

болно.

Гэвч би түүнийг явуулж чадахгүй, явуулахгүй гэдгээ мэдэж байлаа. Тэр надад дэндүү

их хэрэгтэй. Би их хувиа хичээсэн хүн юмаа. Аль эсвэл би түүнтэй дахиж ярилцаад

үздэг юм уу? Тэгвэл намайг хаяж явах болов уу? Энэ бодол маань намайг чичрэхэд

хүргэхэд Жэйк миний мөрийг базан тайвшруулав.

Би Маикийг өөрийнх нь машинд хүргэж өгөн, Жэйк намайг машинтайгаа даган явсан

Page 181: New moon

юм. Тэр намайг буцаан гэрт минь хүргэж өгөхдөө бараг юу ч дугараагүй тул би

түүнийг надтай адилхан юм бодож байгаа эсэхийг нь таахыг оролдлоо. Магадгүй тэр

бодлоо өөрчилж байгаа ч юм уу.

“Хоёулаа эрт ирсэн болохоор би өөрийгөө дотогшоо уримаар л байна,” тэр манай

гэрийн гадаа зогсонгоо хэлэв. “Гэхдээ чи намайг халуурчихсан гэж зөв таасан

бололтой. Нэг л эвгүй болоод явчихлаа.”

“Үгүй ээ, чи бас өвдөж болохгүй шүү! Би чамайг гэрт чинь хүргээд өгөх үү?”

“Үгүй ээ.” Тэр хөмсгөө зангидан толгойгоо сэгсрэв. “Би одоохондоо өвдөж эхлээгүй

байна. Зүгээр л нэг л эвгүй оргиод явчихлаа. Хэрэг гарвал би машинаа зогсооноо.”

“Чи оронгуутаа над руу залгана биз?” би санаа зовон асуув.

“Тэгнээ.” Тэр уруулаа хазан харанхуй руу ширтэж байлаа.

Би хаалгаа онгойлгон гарах гэтэл тэр миний гарнаас чангааж орхив. Дахиад л түүний

арьсны халуу дүүгэх мэдрэгдлээ.

“Яасан бэ, Жэйк?” би асуув.

“Чамд хэлэх юм байна аа...гэхдээ тэнэг сонсогдож магадгүй шүү.”

Би түүнийг театр дахь яриагаа үргэлжлүүлэх гэж байгааг мэдэн санаа алдлаа. “Ярь

ярь.”

“Юу гэхээр, би чиний их уйтгарладагийг мэднэ л дээ. Тэгээд магадгүй чамд тус

болохгүй ч гэсэн ямартай ч би энд байнга байж байх болно шүү. Би чамайг хэзээ ч

орхихгүй – надад хэзээд найдаж болно – би амлаж байна. Хөөх, нээрээ тэнэг сонсдож

байна шүү. Гэхдээ чи мэдэж байсан биз дээ? Би хэзээ ч чамд шарх өгөхгүй гэдгийг?”

“Тийм ээ, Жэйк, би мэднэ. Тэгээд ч би чамд маш их найддаг шүү дээ. Бараг чиний

бодож байгаагаас ч илүү.”

Page 182: New moon

Яг л нар үүлэн дээр тусдаг шиг түүний инээмсэглэл нь гэрэлтэж эхлэхэд би хэлээ

тасдчихмаар санагдав. Би түүнд худал үг ганц ч хэлээгүй, гэхдээ үнэнээ хэлэх ёсгүй

байсан юм. Үнэн байдал маш буруугаар эргэж байна, түүнийг би гомдоож ч мэднэ. Тэр

намайг хэзээ ч гомдоохгүй ээ. Харин би гомдоож магад.

Тэр гэнэт сонин царайллаа. “Би гэртээ харих хэрэгтэй юм шиг байна.”

Би хурдхан гарч хаалгаа хаав.

“Залгахаа мартав аа!” түүнийг хөдөлмөгц хойноос нь орлилоо.

Түүнийг явахыг харан зогстол тэр ядаж л машинаа жолоодож буй мэт харагдаж байлаа.

Явсан хойно нь хүртэл би зам руу жаал ширтсэн юм. Би өөрөө ч бага зэрэг эвгүйрхэж

эхэлж байв. Гэвч энэ бол өвчин биш.

Жэйкоб Блек миний цусны дүү байсан бол ямар сайхан бэ. Би Жэйкобыг ашиглаж

зүрхлэхгүйг хэн ч мэднэ, гэхдээ яагаад ч юм надад гэм хийсэн юм шиг мэдрэмж төрж

байлаа.

Дээрээс нь би түүнийг хайрлах талаар ер бодож байгаагүй. Би бүх л биеэрээ мэдэрсэн

зүйл гэвэл, энэ дэлхийн хамгийн үнэг үг мэт мэдэж байсан зүйл гэвэл хайр дурлал

аливаа хүнд чамайг шархлуулах хүчийг өгнө.

Би ямар ч засваргүйгээр шархалсан хүн.

Гэвч надад Жэйк хэрэгтэй – яг л хар тамхи шиг. Би түүнийг тулга түшүүрэг болгон

дэндүү удаан ашигласан, харин одоо би бодож байснаасаа ч илүү түүнд сайн болсон

байлаа. Би түүнийг шархлуулж чадахгүй, гэвч өөрөө түүнийг шархлуулахаас зогсоож

бас чадахгүй. Тэр цаг хугацаа, болон тэвчээр хоёрт найдан намайг бодлоо өөрчлөхийг

хүлээж байгаа, гэвч тэр юу ч мэдэхгүй байна. Би бодлоо өөрчлөхгүй. Гэвч түүнийг

татгалзаж бас чадахгүй нь.

Тэр миний хамгийн сайн найз. Би түүнийг үүрд хайрлах болно, гэвч миний түүнд өгөх

хайр хэзээ ч хангалттай байж чадахгүй.

Page 183: New moon

Би дотогш орон утасны хажууд суугаад хумсаа мэрж эхлэв.

“Кино чинь дуусчихсан юм уу?” Чарли гайхан асуув. Тэр зурагтаас ердөө нэг футын

зайтай газар сууж байлаа. Их л сонирхолтой тоглолт болж байгаа бололтой.

“Маик өвдөөд,” би тайлбарлав. “Нөгөөх гэдэсний ханиад л юм шиг байна.”

“Чи зүгээр үү?”

“Би одоохондоо зүгээр л байна,” би итгэлгүйгээр хэллээ. Би халдсан ч байж магад ш

дээ.

Би гал тогооныхоо тавиурыг налан утасруугаа бага багаар ойртож эхэллээ. Тэвчээртэй

хүлээхийг оролдов. Түүнийг яг хөдлөн явахдаа над руу харсан тэр харц нь санаанаас

гарахгүй байлаа. Би түүнийг хүргэж өгнө гэж зөрүүдлэдэг байж.

Минутын зүүны хөдөлгөөн бүрийг ажин цаг руугаа ширтэв. Арав. Арван тав. Намайг

машинаа барьж байхад арван таван минут хангалттай байдаг шдээ, тэгэхэд Жэйк

надаас хамаагүй хурдан давхидаг. Арван найман минут. Би утсаа трубнээс нь аван

түүний дугаарыг хийж орхив.

Дуудсаар л байлаа. Билли унтчихсан юм болов уу? Аль эсвэл би буруу залгачиж. Утсаа

таслан дахин залгалаа.

Найм дахь дугаралтан дээр Билли утсаа авсан юм.

“Байна уу?” тэр асуув. Түүний хоолой нь яг л муу мэдээ сонсоход бэлэн байгаа юм шиг

сонсдож байлаа.

“Билли, би байна аа, Белла – Жэйк гэртээ очсон уу? Тэр хориод минутын өмнө явсан.”

“Тэр ирчихсээн,” Билли ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр хариулав.

“Тэр над руу залгах ёстой байсан даа.” Би уурлаж эхлэлээ. “Тэр халуураад байсан

юмаа. Тэгээд л санаа зовоод залгаж байна.”

Page 184: New moon

“Тэр...залгахыг оролдсоон, гэхдээ одоохондоо дэндүү өвчтэй байна.” Билли яг л Жэйк

руу яарч байгаа юм шиг сонсдож байв.

“Тусламж хэрэгтэй бол залгаарай,” би санал болголоо. “Би очиж болно ш дээ.” Би

Биллиг тэргэнцэртэйгээ Жэйкийг арчлаж, халамжлах гэж оролдож байгааг төсөөлөхийг

оролдов.

“Үгүй, гүй,” Билли хурдхан эсэргүүцлээ. “Бид зүгээр ээ. Гэртээ байж бай.”

Тэр надаас салахын түүс байгаа нь илт байлаа.

“За за,” би хэлэв.

“Баяртай, Белла.”

Тэр шууд л тасалж орхив.

“Баяртай,” би өөртөө бувтналаа.

Тэр гэртээ харьсан нь яамай даа. Гэвч миний санаа зовнилт ер буураагүй юм. Би дээш

өгсөн ийш тийш холхиж эхлэлээ. Маргааш ажилдаа явахынхаа өмнө очиж хардаг юм

уу. Шөл хийгээд очиж болох л юм.

Би өглөө эрт сэрэхэд миний цаг 4.30 минутыг зааж байв. Миний өнөөдрийн бүх

төлөвлөгөө бүтэхээ больжээ. Чарли хагас цагийн дараа намайг угаалгын өрөөний

хүйтэн шалан дээр хацраа наан хэвтэж байхад олж ирэв.

Тэр над руу удаан гэгч нь харав.

- Гэдэсний өвчин үү, тэр хэллээ.

- Тийм, би ёолов.

- Чамд ямар нэгэн юм хэрэгтэй юу?

- Ньютоныхан руу утасдаж өгөөч гэж би сөөнгөтөн хэлэв. Намайг Майкийн адил

ажиллаж чадахгүй гэж хэлээрэй. Бас миний харамсаж байгааг дамжуулаарай.

- Ямар ч асуудалгүй ээ, тэр батлав.

Page 185: New moon

Би өдрийн үлдэгдлийг угаалгын өрөөний шалан дээр өнгөрүүлэв. Чарли ажилдаа явах

эсэхэд эргэлзэхэд би түүнийг зөвхөн угаалгын өрөөгөө аврах гэсэн байх хэмээн

сэжиглэв. Тэр надад аягатай ус авчирч өглөө.

Намайг сэрэх үед тэр аль хэдийн гэртээ ирсэн байв. Өрөөнд харанхуй болсныг үзэхэд

хэдийн орой болсон бололтой. Тэр шатаар өгсөн намайг шалгахаар ирэв.

- Амьд л байна уу?

- Тиймээ.

- Ямар нэгэн юм хэрэгтэй юу?

- Үгүй ээ, баярлалаа.

- Тэр хэсэг азнав. Тэгвэл сайн байна, гал тогооны өрөө лүү буулаа.

Хэдэн минутын дараа утас дуугарах сонсогдов. Чарли хэн нэгэнтэй аяархан яриад

харилцуураа тавилаа.

- Майкийн бие дээрдэж, тэр над руу хашгирав.

Тэр зөвхөн үүнд л баярласан хэрэг үү. Ахиад найман цаг. Энэ бодол миний гэдэсийг

өвдөхөд хүргэхэд би суултуур луу тонгойлоо.

Би нүүр гарын алчуур дээр ахин унтаад сэрэх үед орон дээр хэвтэж байв. Цонхны цаана

гэрэлтэй харагдана. Би юу болсныг ойлгосонгүй. Чарли намайг өрөөнд оруулсан юм

болов уу. Тэр аягатай ус миний ширээн дээр тавьжээ. Миний ам хатан хуурайшина. Би

шөнийн турш миний хажууд байсан усыг авч амтархан залгив.

Тэгээд удаанаар босоход дотор муухайрсангүй. Миний бие сулраад ам гашуу оргиж

байсан ч гэдэс сайн байлаа. Би цаг руугаа харлаа.

Миний хорин дөрвөн цаг эхэлчихэж.

Намайг өглөөний цайгаа уух үед Чарли халамжлангуй ажиглаж байв.

Би өөртөө ахин бүтэн өдрийг угаалгын өрөөнд өнгөрүүлэхгүй хэмээн итгүүлээд

Жейкоб руу утасдлаа.

Жейкоб утсыг авахад би түүний хоолойг сонсоод бүх юм хэвийн болохыг ойлгов.

- Байна уу? Түүний хоолой тааруухан сонсогдов.

- Өө, Жейк би дуу алдлаа. Чиний хоолой аймшигтай байна.

- Миний бие муу байна, тэр шивнэлээ.

- Чамайг надтай явсанд би их харамсаж байна.

- Би явсандаа баяртай байгаа. Өөрийгөө зовоох хэрэггүй ээ. Энэ чиний буруу биш.

- Чи удахгүй зүгээр болно оо, би амлав. Би өнөө өглөө сэрэхэд хамаагүй дээрдсэн

байсан.

- Чи өвдөө юу?

Page 186: New moon

- Тиймээ, би бас өвдсөн. Гэхдээ одоо зүгээр.

- Энэ чинь сайн хэрэг, тэр үхээнц дуугарлаа.

- Хэдэн цагийн дараа чи дээрдэх байх.

- Би түүнийг хариултыг арайхийн сонслоо. Чинийхтэй төстэй өвчин биш гэж бодож

байна.

- Гэдэс чинь өвдөөгүй юмуу?

- Үгүй ээ. Өөр юм.

- Юу чинь өвдөөд байгаа юм бэ?

- Бүх юм, тэр шивнэлээ. Бүх бие өвдөөд байна.

Өвдөлт түүний хоолойны өнгөнөөс л мэдрэгдэж байсан юм.

- Би чиний төлөө юм хийж чадах уу? Жейк. Чам дээр очих уу?

- Зүгээр дээ. Чи ийшээ ирэх хэрэггүй, тэр огцом хэлэв. Энэ нь Биллигийн өнгөрсөн

шөнө хэлсэн үгийг санагдууллаа.

- Хэрвээ чамтай цуг байвал надад юу ч аймаар биш гэж би түүнд сануулав.

- Тэр тоосонгүй. Би чам руу ярина аа. Хэзээ ирж болохыг чинь хэлэмз.

- Жейкоб…

- Би явах хэрэгтэй байна. Тэр гэнэтхэн хайхрамжгүй болов.

- Дээрдэхээрээ над руу залгаарай.

- За, тэр ширүүн хэллээ.

Тэр хэсэг зуур дуугүй болов. Би түүнийг салах ёс гүйцэтгэхийг хүлээтэл харин тэр

намайг хүлээж байв.

- Удахгүй уулзая, би эцэст нь хэллээ.

- Миний ярихыг хүлээгээрэй.

- Ойлголоо… Баяртай, Жейкоб.

- Белла, тэр миний нэрийг шивнээд харилцуураа тавилаа.

10. Нуга

Жэйкоб залгасангүй.

Намайг эхний удаад залгахад Билли утсаа авч, Жэйкобыг босоогүй байна гэж хэлсэн

юм. Надад сонин санагдаж, Биллигээс түүнийг эмчид үзүүлсэн эсэхийг асуулаа. Билли

үзүүлсэн гэж хэлсэн ч би түүнд зарим талаараа итгэхгүй, санаа минь амрахгүй байв.

Би дараачийн 2 өдөрт хэд хэдэн удаа дахин дахин залгасан боловч хэн ч хариулсангүй.

Хагас сайн өдөр би ямар ч урилга хамааралгүй тэдний гэрт очсон ч тэдний амьдардаг

жижигхэн улаан байшин хоосон байсан юм. Энэ нь намайг айлгалаа.

Page 187: New moon

Арай Жэйкоб эмнэлэг явахаас өөр аргагүй байдалд ортлоо хүнд өвдсөн байсан юм биш

биз дээ? Би гэртээ харих замдаа эмнэлгээр орсон ч үүдний өрөөний сувилагч Жэйкоб,

Билли 2-ын хэн нь ч ирээгүй гэж хэлсэн.

Чарлиг ажлаасаа ирэнгүүт нь би Харри Клеарватер луу залгууллаа. Би Чарлиг хуучны

андтайгаа ярьж байхад нь ямар нэг юм олоод мэдчих санаатай хүлээж байсан ч

Жэйкобын талаар дурсах ч үгүй тэдний яриа дуусах юм шиг санагдаж байв.

Ярианаас нь үзэхэд Харри эмнэлэгт зүрхээ үзүүлж, зарим нэг шинжилгээ өгсөн

бололтой. Харри тоглож байгаагаа хэлж, инээлгэхээс өмнө санаа зовсондоо Чарлигийн

дух нь нэг хэсэгтээ үрчийсэн юм. Тэгэхэд л нэг юм Чарли Жэйкобын талаар асуусан ч

түүний ярианд аан, тиймээ гэх зэргээс өөр юм сонсогдсонгүй. Би хуруугаараа тавиурыг

тогшиж эхлэхэд Чарли миний гар дээр өөрийнхийгөө тавьж намайг болиуллаа. Эцэст

нь Чарли утсаа тавьж, над руу эргэв.

“Харри хэлэхдээ утасны шугамтай холбоотой ямар нэгэн асуудал үүсч чи холбогдож

чадаагүй байх. Билли Жэйкийг эмчид үзүүлэхэд түүнийг mono туссан байж магадгүй

гэсэн гэнээ. Жэйкоб маш их ядарсан учраас ямар ч зочин хүлээж авахгүй гэж Билли

хэлсэн байна.” Гэж тэр хэлэв.

“Ямар ч зочин уу?” Гэж би итгэж ядан хэллээ.

Чарли гайхасхийж нэг хөмсгөө өргөв. ”Бэлла одоо чи битгий байж ядаад бай. Билли

Жэйкэд юу тустайг мэднэ шүү дээ.Тэр удахгүй босоод хүрээд ирнэ. Тэвчээртэй бай.”

Би эсэргүүцсэнгүй. Чарли Харригийн л төлөө дэндүү их санаа зовсон байлаа. Мэдээж

энэ нь миний бага ач холбогдолтойгоор Жэйкэд санаа тавьж байгаагаас илүү чухал

зүйл байв. Тэгээд би шатаар дээш гарч компютерээ асаасан юм.

Би анагаахын онлайн вэб сайт руу орж хайлтан дээр нь mononucleosis гэж бичлээ. Энэ

өвчний талаар миний мэдэх зүйл бол амьсгалын замаар халддагүй боловч энэ нь

Жэйкэд хамааралгүй байлаа. Би шинж тэмдгүүдийг маш хурдан уншив. Жэйкоб

халуунтай байсан нь үнэн боловч бусад шинж тэмдгүүд яах болж байнаа?

Page 188: New moon

Хамгийн сүүлд киноноос тараад гэрлүү явах замд түүний хоолой нь өвдөөгүй, толгой

нь ч өвдөөгүй, их ядраагүй байсан шүү дээ. Тэр өөрийгөө морь шиг л эрүүл байна гэж

хэлсэн.Тэр өвчин тийм хурдан үүсчихнэ гэж байх уу даа? Нийтлэлийг уншихад

хамгийн эхэнд хооолой нь өвдөж эхэлнэ гэж байсан.

Би компютерлүү ширтээд яг яагаад үүнийг хийгээд байгаадаа гайхлаа. Яагаад би

Биллид итгэхгүй бас надад сэжигтэй санагдаад байгаа юм бол? Билли яах гэж Харрид

худлаа хэлнэ гэж? Магадгүй би тэнэг зан гаргаж байгаа байх. Би санаа зовж байсан

бөгөөд яг үнэндээ бол түүнтэй уулзаж чадахгүй байх вий гэдэг айдас намайг

цухалдуулж байв.

Би илүү ихийг мэдэхийн тулд бичлэгийн үлдсэн хэсгийг гүйлгэж харлаа. Би тэр өвчин

нь нэг сараас илүү хугацааны дараа эдгэдэг гэсэн хэсэг дээр очоод зогсов.

Нэг сар аа?

Өөрийн эрхгүй ам минь ангайлаа. Билли тийм удаан түүнийг хүнтэй уулзуулахгүй

байлгаж чадахгүй. Мэдээж шүү дээ. Жэйк хэнтэй ч ярилгүй тийм удаан орондоо

хэвтвэл галзуурна биз дээ? Ингэхэд билли юунаас айгаад байгаа юм болоо?

Бас тэнд mono туссан хүн биеийн хүчний ажил хийж болохгүй гэсэн байсан боловч

зочин хүлээж авах тухай юу ч байсангүй. Өвчин халдвартай биш гэсэн байв. Би

өөрийнхөөрөө зүтгэхээсээ өмнө Биллид нэг долоо хоногийн хугацаа өгөхөөр шийдлээ.

Нэг долоо хоног гэдэг өгөөмөр зан гаргаж байгаа хэрэг.

Гэсэн ч тэр долоо хоног урт хугацаа байв. Лхагва гариг гэхэд би бямба гариг хүртэл

тэсэж чадахгүйгээ мэдэрлээ. Би анхандаа Билли Жэйкоб 2-т долоо хоног өгөхдөө

Жэйкобыг Биллигийн үгэнд орж, гэртээ байна гэж бодоогүй юм.

Өдөр бүр би сургуулиасаа гэртээ ирэхдээ утсандаа мэссэж ирсэн эсэхийг шалгахаар

ухасхийдэг байлаа. Гэвч ганц ч мэссэж ирээгүй байдаг байв.

Би дүрмээ зөрчиж түүнтэй ярихын тулд 3 удаа гэр лүү нь залгасан ч утасны шугам

ажиллахгүй л байлаа.

Page 189: New moon

Би гэртээ дэндүү их шигдэж, маш ихээр ганцаардаж байлаа. Жэйкобыг байхгүй байхад

миний адреналин, миний өөрийгөө саатуулах гэсэн санаа гээд намайг тогтоон барьж

байсан бүх зүйлс алга болж байх шиг санагдаж байв. Нөгөө зүүднүүд буцаад л сэтгэлд

тавгүй болж эхэлсэн юм.

Би төгсгөлийг нь харж чадахгүй байлаа. Зүгээр л аймшигтай хий хоосон байдал. Тал

хэсэг нь ойд, тал хэсэг нь хөвдөөр хучигдсан, нөгөө цагаан байшин оршин байсан орон

зайд. Зарим үед тэнд Сэм Юлей бас л намайг харж байдаг байлаа.

Би түүнд анхаарлаа хандуулахгүй байсан ба түүний байгаа нь надад ямар ч тав тухтай

байдлыг мэдрүүлэхгүй, миний ганцаардлыг багасгахгүй байсан юм. Мөн энэ нь шөнө

бүр намайг хашгирч сэрэхээс хамгаалж чадахгүй байлаа.

Миний цээжний гүн дэх хоосон орон зай хэзээ хэзээнээс ч илүү намайг шаналгаж байв.

Би бүгдийг хяналтад байлгаж байна гэж боддог байсан ч өдрөөс өдөрт орондоо

мушгиралдаж, хамаг биеэ хумьж, амьсгаа нь давчадчихсан амьтан хэвтэж байгаагаа

мэдэрдэг байлаа. Би ганцаараа сайн тэсч чадахгүй байсан юм.

Урьдын адил хашгирч сэрэхдээ би ашгүй нэг юм өглөө болсонд тайтгарахын сацуу

өнөөдөр Бямба гариг гэдгийг саналаа. Өнөөдөр би Жэйкоб руу залгаж болох юм байна.

Тэгээд хэрэв утасны шугам бас л ажиллахгүй бол би Ла Пуш руу явна.

Юу ч болсон байсан энэ өдөр урт удаан, ганцаардлаар дүүрсэн 7 хоногоос л дээр

өнгөрөх байх. Би нэг их найдлага тавилгүй залгаж эхлэв.

Утас 2 дахь удаагаа дуудах үед Билли хариулсан ба би бараг цочих шиг боллоо.

“Байна уу?”

“Өө, утас буцаад ажилд орчихож! Сайн уу, Билли. Бэлла байна аа. Би зүгээр Жэйкобыг

яаж байгаа бол гээд л залгаж байна. Тэр одоо хүнтэй уулзаж болохоор болсон уу? Би

наагуур чинь очдог юм уу гэж бодоод-“

“Уучлаарай, Бэлла.” гэж Билли яриаг минь таслахад би түүнийг хажуугаар нь зурагт

үзэж байна гэж бодов. Түүний анхаарал нь сарнисан байртай сонсогдож байлаа. “Тэр

одоохондоо гэртээ алга.”

Page 190: New moon

“Өө.” Би жаахан байж байгаад “Тэгвэл түүний бие нь сайжирчээ?” гэв.

“Тийм ээ.” Билли жаахан эргэлзсэн байртай хэсэг хугацааны дараа хариуллаа. “mono

биш байсан юм байна лээ. Зүгээр л өөр нэг вирус байсан гэсэн.”

“Өө, тийм үү, одоо тэр хаана байгаа юм бэ?”

“Тэр найзуудтайгаа машинаар Порт-Анжелес явсан. Тэд нэгэн зэрэг 2 кино үзэх юм

ярьж байсан байх аа. Тэгээд бүтэн өдрөөр явсан.”

“Аан, ашгүй дээ. Би үнэхээр санаа зовж байлаа шүү. Би түүнийг гадагшаа гарч

болохоор болтлоо бие нь сайжирсанд баяртай байна.”

Намайг амандаа хурдан гэгч нь бувтнахад миний хоолой аймшигтай хуурамч

сонсогдож байсан юм. Жэйкоб дээрдсэн ч над руу залгаж болохоор болтлоо дээрдээгүй

байв. Тэр гадагшаа найзуудтайгаа гарчээ. Гэтэл би цаг өнгөрөх тусам түүнийг улам

ихээр санан, гэртээ сууж байна.

Би ганцаардаж, санаа зовж, уйтгарлаж, сатгэл минь хоосроод л сууж байна. Одоо бүүр

тустусдаа байсан 7 хоног гэдэг надад хэцүү байсан шиг түүнд хэцүү байгаагүй гэдгийг

ойлгоод гуниг төрлөө.

“Чамд өөр ямар нэг мэдэхийг хүсч байгаа зүйл байна уу?” гэж Билли эелдэгээр асуув.

“Үгүй ээ. Алга.”

“За. Тэгвэл би түүнд чамайг залгасан гээд хэлчихье.” гэж амлаад “Баяртай Бэлла.” гэв.

“Баяртай.” Гэж би хариулсан ч тэр аль хэдийн утсаа тавьчихсан байлаа.

Би утсаа гартаа барьсан чигээрээ хэсэг зогсов.

Миний айж байснаар Жэйкоб санаагаа өөрчилсөн байх л даа. Тэр миний зөвлөгөөг

дагаж, өөрийнх нь хүнд хандаж байгаа шиг сэтгэлээр өөрт нь хандаж чадахгүй хүнтэй

цагаа дэмий үрэхгүйгээр шийдсэн байлгүй.

Би хамаг нүүр минь хувхай цайхыг мэдэрлээ.

“Ямар нэг муу зүйл болоо юу?” гэж шатаар бууж ирэнгээ Чарли хэллээ.

“Үгүй ээ.” Гэж би утсаа тавингаа худлаа хэлэв. “Билли Жэйкобыг дээрдэж байгаа гэнэ

ээ. Mono биш байсан гэнэ. Тэгэхээр сайн зүйл болж.”

Page 191: New moon

“Тэр чам дээр ирэх юм уу, чи түүн дээр очих юм уу?” Чарли нэг их анхаарсан шинжгүй

хөргөгч доторхыг уудлангаа хэлэв.

“Аль нь ч биш ээ.” Гэж би хэллээ. “Тэр өөр нэг найзуудтайгаа гадуур гарсан гэнэ.”

Миний хоолойны өнгө тэгэхэд л нэг Чарлигийн анхаарлыг татав.

Тэр жаахан гайхсан янзтай хэрчим бяслагнуудтай уут барьсан чигээрээ над руу харав.

“Өдрийн хоол идэх болоогүй юм биш үү?” гэж би түүний анхаарлыг сарниулах гэж

энгийнээр асуулаа.

“Үгүй дээ. Би зүгээр гол руу авч явах юмнуудаа савлах гээд л.”

“Өө, өнөөдөр загасчлах юм уу?”

“Аан. Харри залгасан юм. Тэгээд ч бороо ороогүй байна...” Тэр тавиур дээр хоол өрж

тавьж байлаа. Гэнэт тэр ямар нэг юм санасан бололтой, над руу харав.

“Нэгэнт Жэйк гадуур гарсанаас хойш чи надтай хамт үлдмээр байна уу? Хэл л дээ.”

“Зүгээр ээ. Ааваа.” Гэж би хоолойгоо өөрчлөлтгүй сонсогдуулах гэж хичээж хэлэв.

“Цаг агаар сайхан байвал загас сайн баригдана ш дээ.”

Тэр над руу ширтэж байсан ба царайнд нь шийдэж ядсан байдал илэрхий байв.

Түүнийг намайг буцаад л мэдрэлгүй амьтан болчих вий гэдгээс айж, надад санаа зовж

байгааг нь би мэдэж байлаа.

“Нээрээ шүү, аав аа. Би Жэссика руу залгадаг юм уу гэж бодож байна.” Гэж би худал

хэлэв.

Намайг харж өдөржингөө суухыг нь харсанаас ганцаараа байсан нь дээр байх.

“Бид Физикийн хичээл дээр тест хийх ёстой. Би түүнээр туслуулах гэсэн юм.” Харин

энэ хэсэг үнэн байлаа. Гэхдээ би тэрнийг ганцаараа хийчихэж чадна.

“Наадах чинь сайхан санаа байна. Чи Жэйкобтой дэндүү их цаг өнгөрөөгөөд байгаа ш

дээ, аягүй бол бусад найзууд чинь чамайг өөрсдийг нь мартсан гэж бодож эхэлж байгаа

байх.” Надад бусад найзууд минь юу гэж бодох чухал юм шиг би инээмсэглэж, толгой

дохив.

Тэр цаашаа харсан боловч санаа нь зовсон байртай эргэж харлаа. “Чи Жэссикагийн

гэрт хичээлээ хийнэ биз дээ? Тээ?” “Мэдээж, өөр хаана хийнэ гэж?”

Page 192: New moon

“Аан, би зүгээр чамд өмнө хэлж байсан шиг болгоомжтой байж, ой моднноос холуур

яв л гэх гэсэн юм.” Анхаарал минь өөр зүйлд төвлөрсөн байсан тул ойлгохын тулд

минут хэртэй хугацаа шаардагдав.

“Дахиад л баавгай гарч ирээ юу?”

Чарли хөмсгөө зангидангаа тологой дохилоо. “Нэг уулчин алга болсон. Өнөө өглөө

эрэл хайгуулынхан түүний барьж явсан гар чийдэнгий нь олсон ч түүний ямар ч мөр

алга байсан гэнэ.

Гэхдээ маш том амьтны хөлийн мөр л олдсон, мэдээж хоолны үнэрээр л ирсэн байх.

Ямар ч байсан бид тэдэнд урхи, занга бэлдэж байгаа.”

“Өө” би нэг их тоосон шижгүй хариулав. Би түүний анхааруулгыг нэг их анхаарсангүй.

Баавгайнд идүүлэх боломжийн талаар бодохоос илүү би Жэйкобын байдалд гомдох

сэтгэл төрж байв.

Чали яарч байсанд би баярлалаа. Тэр Жэссика руу залгахыг минь хүлээхгүй учир би ч

жүжиг тавих хэрэггүй болсон юм. Би шууд хичээлийнхээ номнуудыг гал тогооны

өрөөний ширээн дээрээс авч цүнхэндээ хийлээ.

Энэ нь жаахан хэтрүүлэгтэй байсан тул хэрвээ Чарли загас барихаар тэгтлээ яараагүй

байсан бол сэжиг авахаар байсан юм.

Түүнийг машинаа унаад явахыг нь хараад хоцрох хүртэл юмаа бэлдээд завгүй байгаа

юм шиг царайлж байхдаа би өнөөдөр хэмээх бас нэг аймшигтай ганцаардлын өдрийн

тухай бараг мартсан байлаа.

Гэвч гал тогооны утас руу хоёрхон минут ширтээд л энэ өдөр би гэртээ байхгүй гэдэг

шийдэлд хүрэв. Би сонголтуудаа тооцооллоо.

Би Жэссика руу залгахгүй. Миний мэдэж байгаагаар лав Жэссика надаас хол, тэр

харанхуй хэсгийн цаана байсан юм.

Би Ла Пуш руу явж мотоциклоо авч ирж болно – аятайхан бодол ч нэг гол асуудал

байв. Хэрэв дараа нь би эмнэлэг явах хэрэгтэй болвол хэн намайг түргэн тусламжийн

төвд хүргэж өгөх вэ?

Page 193: New moon

Эсвэл... би аль хэдийн луужин болон газрын зургаа ачааны машиндаа хийчихсэн. Би

ямар ч байсан төөрөлгүйхэн шиг явахаа мэднэ гэдэгтээ өөртөө нилээн итгэлтэй басан

юм.

Магадгүй би өнөөдөр газрын зураг дээрх 2 шугамыг алгасаад, төлөвлөснөөсөө хурдан

эргэж ирж чадах юм бол Жэйкоб надад гэгээн дүрээ харуулж баярлуулах цаг хугацаа

урагшлах байх. Гэхдээ би тэр үе хэзээ ирэхийг бодохоос цааргаллаа. Магадгүй хэзээ ч

ирэхгүй байх.

Үүнийг мэдэх юм бол Чарли яах бол гэдгийн санаад надад жаахан гэмшил төрсөн ч би

үл тоомсорлов. Би өнөөдөр бас л өдөржингөө ганцаараа гэртээ байж чадахгүй ээ.

Хэдэн минутын дараа би танил авто замаараа тодорхой чиглэсэн газаргүй явж байлаа.

Би цонхоо доошлуулж, өөдөөс салхи миний нүүрийг сэрүүцүүлэхийг мэдрэхийн тулд

ачааны машины минь хувьд явж болох их хурдаар явж байв. Өнөөдөр үүлэрхэг, гэхдээ

бараг хуурай агаартай, Форкс гэхэд дажгүй сайхан өдөр байлаа.

Хайлтаа эхлэхэд надад Жэйкобт шаардагдах хугацаанаас илүү их хугацаа шаардав. Би

жирийн нэгэн газар машинаа тавьсаны дараа 15 минут хэртэй луужин дээрх жижиг зүү,

газрын зураг дээрх тэмдэглэгээнүүдийг ажиглаж зогслоо.

Би өөрийгөө газрын зурагны баруун гар талын шугамыг барьж явах ёстой гэдгээ

мэдээд шууд ойн гүн рүү орсон юм.

Хэсэг зуурын ч гэсэн хуурай цаг агаарыг мэдрэх гэсэн шиг ойн жижиг амьтад дуугарч,

ой үнэхээр дуу чимээ ихтэй байв.

Шувууд жиргэж, шавжнуудын шуугиантайгаар дүнгэнэх дуу миний эргэн тойронд

эргэлдэж, өвсөн дунд үлийн цагаан оготноны дуу гарч байсан ч ой надад айдас

төрүүлэм санагдлаа.

Энэ нь надад миний хамгийн сүүлд зүүдэлсэн хар дарсан зүүдийг бодогдуулав. Энэ нь

би Жэйкобын санаа амар шүгэлдэх дууг үгүйлэнгээ ганцаараа явж байсан, мөн чийггүй

шахам хөрсөн дээрх өөр хэн нэгний хөлний чимээг сонссоноос болсон гэдгийг би

Page 194: New moon

мэдэж байлаа.

Намайг ойн гүн рүү ойртох бүр энэ тавгүй байдал миний дотор улам хүчтэй болж байв.

Надад амьсгалахад улам хэцүү болж байлаа. Гэхдээ энэ нь хөл минь ядарсанаас бус,

цээжин дэх тэр хоосон орон зай дахин намайг зовоосноос болж буйг би мэдэж байсан

юм.

Би элгээ чанга гэгч нь тэвэрч, бодлоос гарч ирж буй тэр шаналалыг алга болгохыг

хичээв. Шаналал минь бага багаар алга болж байсан ч ер нь би үнэхээр иймэрхүү

оролдлогонуудаа үзэн яддаг байлаа.

Би алхаагаа тогтворжуулахад миний алхааны хэмнэл бодол санааг минь амирлуулж,

сэтгэлийн шархыг минь намжаав. Амьсгаа минь ч давчдахаа больж, би өөртөө итгэлтэй

гэгч нь улам хурдан урагшлах боллоо.

Би зөв явж байгаа эсэхээ ч анзаарсангүй. Хэдийгээр бараг 4 миль явчихаад байсан ч

нуга хаа байгааг би хайж эхлээгүй байлаа.

Гэнэт нэг зүйл намайг балмагдуулсан нь, 2 агч модны завсраар гараад аварга том

оймны навчийг холдуулсны дараагаар би нугыг олж харсан юм. Энэ нөгөө газар гэдэгт

би бүрэн итгэлтэй байлаа.

Ийм тэгш хэмтэй гэмээр газрыг би өөр хаана ч харж байгаагүй. Энд захын моднуудыг

нь хэргээр ямар ч өө сэвгүй тайраад хэлбэр гаргасан юм шиг дугуй газар байсан юм.

Баруун зүгт би чимээгүйхэн жижиг горхи урсаж байгааг сонслоо.

Нарны туяа тусаагүйгээр энэ газар тийм ч гайхалтай харагдаагүй ч тайван амгалан,

маш үзэсгэлэнтэй газар хэвээрээ байв. Хээрийн цэцгүүд цэцгээ гөвсөн байсан ба

хөрсийг харагдуулахгүй болтол нь өндөр ургасан өвснүүд , зөөлөн салхинд найгаж

байсан нь усны мандал мэт харагдаж байлаа.

Энэ нөгөө л газар байсан ч миний хайж, хүсч буй зүйлийг агуулаагүй байв. Нөгөө газар

мөн байгааг мэдрэхийн сацуу би жаахан сэтгэлээр уналаа. Амьсгаа минь давчдаад

ирэхэд би нугын захад доошоо, өвдгөн дээрээ суув.

Page 195: New moon

Одоо тэгээд юу хийх билээ? Хүссэн үедээ санаанд минь орж, тэсэхийн аргагүй сэтгэл

өвтгөдөг, одоо ч сэтгэлийг минь өвтгөж буй тэр дурсамжуудаас өөр юу ч намайг энд

барьж тогтоогоогүй байлаа.

Түүнгүйгээр энэ газар ямар ч онцгой зүйлгүй санагдав. Би энд ирж юу мэдрэхийг

хүссэнээ өөрөө ч мэдэхгүй байсан ч энэ нуга бусад газар шиг хов хоосон орон зай л

байсан юм. Миний хар дарсан зүүднүүдтэй л ижил.

Толгой минь эргэж эхлэв. Ядаж би энд ганцаараа ирлээ. Би ингэж бодоод сэтгэл минь

нилээн уужирсан юм. Хэрвээ би нугад Жэйкобтой цуг ирсэн бол...яг одоо өөрийнхөө

мэдэрч буй сэтгэлийн шаналалыг би түүнээс нууж чадахааргүй байх байлаа.

Сэтгэл минь хэсэг хэсгээр бутарч, цээжин дэх хоосон орон зайнаас болж шаналсандаа

бие минь эвхэрч, бөмбөг шиг хэлбэртэй болох дөхөж байгаагаа би түүнд юу гэж

тайлбарлах вэ?

Хажууд минь миний энэ байдлыг харах хүн байхгүй байгаа нь яамай даа. Тэгээд бас би

хэнд ч яагаад буцаж явахаар ингэтлээ яарч байгаагаа тайлбарлах шаардлага байсангүй.

Жэйкоб намайг нэг тэнэг газрыг олохын тулд баахан зовчихоод дараа нь тэндээ хэдхэн

секунд суухыг хүсвэл гайхах байлгүй дээ. Гэхдээ би аль хэдийн хөл дээрээ босч,биеэ

суллан эндээс зугтаахын тулд өөрийгөө хүчилж эхэлсэн байлаа.

Энд надад мэдрэхийг хүсэхээргүй дэндүү их сэтгэлийн шаналал мэдрэгдэж байсан

учир хэрвээ болохгүй бол мөлхөөд ч болов явахаар байв. Би ганцаараа байсан нь ямар

азтай хэрэг вэ?

Ганцаараа. Энэ үгийг би өөртөө давтаад шаналалаа тэвчин хөл дээрээ босохоор завдав.

Яг энэ үед баруун зүгт 30 алхмын цаана моддоос нэгэн сүүдэр үзэгдэх шиг боллоо.

Нэгэн зэрэг надад хэд хэдэн зүйл мэдрэгдэв. Эхнийх нь гайхсан явдал байлаа. Би явган

замаас хол явж байсан болохоор хэн нэгнийг ирнэ гэж бодсонгүй. Тэгээд би тэр дүрс

тогтворжиход надад харагдсан, түүний ер бусын тайван байдал, цав цагаан царай надад

найдлага төрүүлэв.

Page 196: New moon

Би энэ найдлагаа бий болсон даруйд нь үгүй хийж, өөрийн шаналалтайгаа тэмцлээ.

Цааш нь би түүний хар үсийг харахад тэр миний харахыг хүсч байсан царай биш

байсан юм. Дараа нь надад айдас мэдрэгдэв.

Энэ миний харахыг мөрөөсч байсан царай биш байсан ч надад маш их ойрхон байсан

нь зүгээр нэг төөрсөн уулчин биш гэдгийг илтгэж байлаа.

Тэгээд эцэст нь би тэр царайг танив.

“Лорент!” гэж би баярлаж гайхсандаа хашгирлаа.

Ингэж хэлдэг маань бодлогогүй зүйл байсан юм. Хэрвээ надаас өөр хүн байсан бол

айсандаа хөшчих байсан байх.

Бид анх уулзахад Лорент Жэймсийн сүргийн гишүүдийн нэг байсан билээ. Миний

өгөөш болох гэж байсан анд тэр оролцоогүй. Яагаад гэвэл би түүнйихээс том цус

сорогчдын сүргээр хамгаалагдсан байсан учраас тэр айсан.

Хэрэв нөхцөл байдал тийм байгаагүй байсан бол Лорент өөр шийдвэр гаргах байсан

байх, яг тэр үед намайг хоол болгохын эсрэг тэр ямар ч оролдлого хйигээгүй шүү дээ.

Мэдээж тэр өөрчлөгдсөн байж магад, учир нь тэр Аляскад амьдардаг, ёс зүйн үүднээс

хүний цус уухаасаа татгалздаг иргэншсэн нэгэн сүрэгтэй амьдрахаар явсан юм. Яг л

тэр.... сүрэгтэй адил. Би өөрийгөө энэ нэрийг бодоход хүргэсэнгүй.

Тийм ээ, айдас арай хүчтэй мэдрэмж төрүүлэхээр байсан ч миний мэдэрч буй зүйл бол

зөвхөн хэмжээлшгүй сэтгэл ханамж байлаа. Нуга буцаад л ид шидийн газар болж

хувирав.

Миний хүсэн хүлээж байснаас арай бараандуу ид шид ч үнэндээ бол ид шид бол ид

шид шүү дээ. Энд миний харсан нэг холбоо хамаарал байсан юм. Миний амьдарч буй

энэ л хорвоод, хаа нэгтээ, холын холд ч болтугай тэр минь оршин байгаагийн баталгаа

энэ боллоо.

Лорент энэ хугацаанд бараг л өөрчлөгдөөгүй байв. Нэгхэн жилийн дараа гэхэд ямар

нэгэн юм өөрчлөгдсөн байх гэж ажих нь тэнэг хэрэг гэдгийг би мэдэж байлаа. Гэхдээ

надад тэр гэж хэлэхээргүй ямар нэг өөрчлөлт мэдрэгдэв.

Page 197: New moon

“Бэлла юу даа?” гэж тэр хэлэхдээ надаас ч илүү гайхсан харагдлаа.

“Чи намайг санаж байна шүү” гээд би мишээв. Цус сорогч миний нэрийг мэдэж

байгаад тэгтлээ их баярлах нь жаахан хачин жигтэй хэрэг байсан юм.

Тэр инээмсэглээд, “Чамтай энд тааралдана гэж бодсонгүй.” Гэв. Тэр жаахан гайхсан

байртай над руу алхлаа.

“Аргагүй шүү дээ. Би энд амьдардаг. Би чамайг Аляска руу явсан юм байх гэж бодсон.”

Тэр 10 алхмын газар ирж зогсоод толгойгоо хажуу тийш налуулав. Түүний царай

миний дахиж хэзээ ч харж чадахгүй байх гэж бодож байсан тэр төрлийн гоо үзэсгэлэнг

агуулж байлаа.

Би түүний нүүрний хэсгүүдийг өөрийн эрхгүй ширтэж байсан юм. Миний өөрийн минь

мэддэг боловч, хэзээ ч аман дээр ил гаргаж хэлж чадахааргүй зүйлсийг мэддэг, хажууд

нь байхдаа хуурамч дүр эсгэх шаардлагагүй тэр төрлийн хүмүүсийн нэг байлаа.

“Чиний зөв өө.” Гэж тэр хүлээн зөвшөөрөөд, “Би Аляска руу явах нь ч явсан л даа.

Гэхдээ би чамтай энд тааралдана гэж үнэхээр бодсонгүй. Калленийхний хоосон

байшинг хараад тэднийг нүүчихэж гэж бодлоо.”

“Өө” энэ нэрийг сонсоод сэтгэлийн шарх минь гэнэт сэдрэхэд би уруулаа хазав.

Өөрийгөө хариулт хэлэхээр хүчтэй болгоход надад хэдэн секунд шаардагдлаа. Лаурент

сониуч нүдээр миний хариултыг хүлээнэ.

“Тэд нүүчихсэн л дээ.” Гэж эцэст нь би хэлж чадав.

“Хмм.” Гэж тэр бувтнав. “Би тэднийг чамайг орхиод явчихсанд гайхаж байна. Чи

тэдний нэгэн төрлийн тэжээмэл амьтан нь байсан юм биш үү?” Түүний нүд рүү нь

харахад ямар ч санаатайгаар хүн гомдоох гэсэн шинжгүй байв.

“Нэг тиймэрхүү л байсан байх.”

“Хмм.” Гэж хэлээд бодолд дарагдав.

Яг энэ үед би түүний царай яагаад огтхон ч өөрчлөгдөөгүйг ойлголоо. Карлайл

Лорентийг Танягийн гэр бүлтэй амьдрахаар явсан гэдгийг хэлэхэд би түүнийг

Page 198: New moon

Калленийхантай (би энэ нэрийг хүч гарган бодов) ижил алтан шаргал өнгийн

нүдтэйгээр төсөөлж байсан. Бүх сайхан сэтгэлтэй цус сорогч нар шиг л.

Би гэнэт арагш нэг алхахад түүний бараан, сониуч нүд намайг дагуулж харав. Тэгээд

“Тэд байнга чам дээр ирдэг үү?” гэж асуухдаа тэр тайван байсан ч биеийн жингээ над

руу төвлөрүүлж байлаа.

“Түүнийг хуур.” Гэж миний ой санаанаас гайхалтай сайхан уянгалаг хоолой

түгшүүртэйгээр шивнэх сонсогдов. Би түүний хоолойг сонсоод өөрийн эрхгүй цочсон

ч нэг их гайхсангүй.

Би өмнө нь үүнээс ч илүү аюултай зүйлийг хийж байгаагүй гэж үү? Мотоцикл бол

үүний хажууд юу ч биш шүү дээ. Би тэр хоолойны үгэнд орлоо.

“Үргэлж шахуу.” Би өөрийн хоолойг тайван сонсогдуулахыг хичээв. Надад бол цаг

хугацаа удаан өнгөрөөд байх шиг санагддаг. Тэд эндхийн хүмүүсийг яаж хүнд байдалд

оруулдагийг чи бараг мэдэх байх...” гэж би эцэс төгсгөлгүй бувтнаж эхэлсэн тул

өөрийгөө чимээгүй болгох шаардлага гарав.

“Хмм.” Гэж тэр дахиад л хэллээ. “Байшин яг л нэг хэсэгтээ эзэнгүй байсан мэт үнэртэж

байсан даа...”

“Чи үүнээс ч илүү сайн худал хэлэх хэрэгтэй, Бэлла.” Гэж нөгөө хоолой шамдуулсан

тул би хэлснээр нь хийх гэж хичээлээ. “Чамайг ирсэн гэдгийг би заавал Карлайлд хэлнэ

ээ.

Тэр чамтай уулзаж чадаагүйдээ үнэхээр их харамсах байх.” Би секунд хэртэй юм

бодож байгаа мэт царайлав. “Гэхдээ би....Эдвардад хэлээгүй нь дээр болов уу гэж

бодож байна. Тэр ...”

Би түүний нэрийг арайхийн хэлж чадсан ба үнэмшилтэй болгохын тулд жаахан

ярвайгаад “ нэг тиймэрхүү зантай шүү дээ, чи санаж л байгаа байлгүй. Тэр одоог

хүртэл Жэймстэй холбоотой зүйлсийн талаар сонсоод дургүйцдэг.” Би энэ бүхэн

эртний явдал шүү дээ гэсэн шиг нүдээ том болгоод гараараа дохив.

Page 199: New moon

Гэхдээ л миний хоолойны өнгөнд өөрчлөлт мэдрэгдэж байлаа. Тэр өөрчлөлт түүнд

мэдрэгдэж байгаа эсэхэд би эргэлзэв.

“Тэр үнэхээр тэгдэг гэж үү?” гэж Лорент эгдүүцсэн байртай хэллээ.

Би товчхон хариулахаар шийдсэн ба энэ нь миний цочролыг ил гаргахгүй сайн талтай

байв.”Мм. Хмм.”

Лорент жижиг нугыг ширтэнгээ урагш нэг алхлаа. Түүний алхаа нь түүнийг надад улам

ойртуулж байгааг би мэдэж байв. Миний доторх дуу хоолой хариуд нь намуухнаар

архирч байсан юм.

“Тэгээд Деналид ямаршуу байна даа? Карлайл чамайг Танятай хамт байгаа гэж

хэлсэн?” Би дэндүү чанга хэлчих шиг болов.

Тэр амьсгаа авлаа. “Надад Таня маш их таалагддаг.” гээд тэр бодлогошров. “Түүний

эгч Ирина надад бүүр ч их таалагддаг. Би өмнө нь хэзээ ч нэг газар тийм удаан

байгаагүй болохоор зарим талаараа шинэлэг сайхан зүйлүүд байгаа. Гэхдээ тэднийхний

дүрэм нь хэцүү.

Би тэд бүгдээрээ тийм удаан тэсэж байгаад гайхсан шүү.” Тэр над руу илэн далангүй

ярьж байгаа байдалтай инээмсэглээд, “Заримдаа ч би дүрмийг нь зөрччихдөг л юм.”

гэв.

Би шүлсээ залгиж чадсангүй. Миний хөл арагш тэмүүлж эхэлсэн ч түүний улаан нүд

миний хөдөлгөөнийг ажиж байсан тул би хөшиж орхив.

“Өө.” гэж би чимээгүйхэн хэлээд, “Жаспер ч гэсэн наад тал дээр чинь асуудалтай

байгаа.” гэлээ. “Битгий хөдөл.” гэж нөгөө хоолой шивнэв. Би хэлснээр нь байх гэж

хичээлээ.

Гэсэн ч энэ нь маш хүнд байв, яагаад гэвэл миний зөн совин надаас хамаг хурдаараа

зугтаахыг шаардаж байсан юм.

“Нээрээ юу?” Лорент сонирхсон байртай харагдлаа. “Тэгээд л тэд явчихаа юу?”

“Үгүй ээ” гэж би үнэнээсээ хариулав. “Жаспер гэртээ байхдаа илүү болгоомжтой

байдаг.”

Page 200: New moon

“Тийм шүү,” гэж Лорент хүлээн зөвшөөрөөд, “Би ч гэсэн.” Тэр бараг анзаарагдалгүй

дахиад урагш алхав. “Ер нь Викториа чамайг олж уулзсан уу?” Би түүний анхаарлыг нь

сарниулахын тулд амьсгаа давчдан байж хэллээ.

Энэ нь миний толгойд орж ирсэн анхны асуулт байсан ба гаргаж хэлэнгүүтээ би шууд

харамссан юм.

Яг одоо бол Викториа гэдэг, Жэймстэй хамт намайг агнахаар явж байгаад алга болсон

тэр эмэгтэйгийн талаар бодохыг хүсмээр нөхцөл байдал биш байв. Гэвч энэ асуулт

үнэхээр түүнийг зогсоосон юм.

“Тийм ээ.” Дараачийн алхамаа хийх эсэхдээ тэр эргэлзэв. “Үнэндээ бол би түүний

гуйлтаар энд ирсээн.” Тэр нүүрээ хувиргаад, “Гэхдээ тэр ч үүнийг мэдвэл баярлахгүй л

байх.”

“Юуг тэр вэ?” гэж би түүнийг үргэлжлүүлж яриулахын тулд хэлэв. Тэр модод руу,

надаас алсад ширтэж байлаа. Би нөхцөл байдлыг ашиглаад, мэдэгдэлгүй хойш нэг

алхав.

Тэр над руу эргэж хараад инээхдээ яг л хар үстэй сахиусан тэнгэр шиг харагдлаа.

“Чамайг алах гэж байгааг минь.”гэж намайг өөр лүүгээ татсан байртай хүржигнэв. Би

өөртөө итгэлгүй нэг алхам арагш алхлаа.

Толгой доторх аймшигтай архираан намайг бараг л дүлийрүүлэх шахаж байсан юм.

“Тэр чамайг өөрөө алахыг хүссэн юм аа.” Гэж тэр хайхрамжгүй хэлээд, “Тэр чамаас

өшөө авах гээд байгаа, Бэлла.”

“Надаас уу?” гэж би бараг гонгинов.

Тэр толгойгоо сэгсрээд инээд алдлаа. “Мэдээж, энэ нь надад ч гэсэн жахан утгагүй

санагдаж байна л даа. Гэхдээ Жэймс түүний хос нь байсан, харин чиний Эдвард

түүнийг алчихссан.” Бүүр энд, үхлийн ирмэг дэр ирэхэд хүртэл түүний нэр надад

эдгэшгүй шарх үүсгэж байлаа.

Лорент миний хариу үйлдэлд анхаарал хандуулсангүй. “Тэр Эдвардыг алсанаас чамайг

алсан нь тохиромжтой гэж үзсэн юм. Эдвард түүний хосыг хөнөөсөн шиг тэр

Эдвардын хосыг хөнөөх нь шударга зүйл гэж. Тэр намайг чамд занга бэлдээдэх гэж

Page 201: New moon

явуулсан юм.

Харин чамайг олох йим амархан байна чинээ даанч санасангүй. Ингээд магадгүй

түүний төлөвлөгөө нурах шиг боллоо. Чамайг энд хамгаалах хүнгүй орхисоныг бодвол

түүний хүсээд байсан өшөө авалт болохгүй нь ээ.” Дахиад цээж минь зүсэгдэж, шарх

үүсэх шиг болов.

Лорент хөнгөхөн байраа сольж над руу ойртоход би дахиад арагш нэг алхлаа. Тэр

зогсов. “Ямар ч байсан тэр уурлах л юм байна.”

“Тэгвэл яагаад түүнийг хүлээж болохгүй гэж?” хэмээн би амьсгаадан байж хэлэв. Тэр

томоогүй инээмсэглээд нүүрээ хувиргалаа. ”Бэлла, чи надтай буруу цагтаа л

тааралдсан хэрэг.

Үнэндээ бол би энд Викториагийн гуйлтаар ирсэн юм биш, ан хийж явж байлаа. Би

одоо нэлээн цангаж байна, дээрээс нь чиний үнэр хорхой хөдөлгөм юм.” Лорент над

руу баясгалантай нь аргагүй харж, надад магтаал хэлчихсэн аятай байв.

“Түүнийг сүрдүүл.” Гайхалтай сайхан хий хоосон зүйл надад тушаахад, түүний

хоолойны өнгөнөөс аюул мэдрэгдэж байлаа.

“Тэр чамайг үүнийг хийсэн гэдгийг мэднэ дээ.” гэж би шууд л шивнэв. “Чи тэгээд яаж

ч бултаж чадахгүй.”

“Яагаад чадахгүй гэж?” Түүний инээмсэглэл илүү тодров. Тэр жижиг ойн чөлөө рүү

ширтлээ. “Дараачийн бороо бүх үнэрийг арилгачихна. Хэн ч чиний цогцосыг олохгүй.

Чи өмнө нь сураггүй алга болж байсан олон хүмүүсиййн адил зүгээр л алга болчихно.

Эдвардад тэгж мөрдлөгө явуулахаар чи чухал байсан ч түүнд намайг сэжиглэх ямар ч

үндэс байхгүй. Гэхдээ хэлэхийг минь сонс л доо, Бэлла. Энд хувийн чанартай ямар ч

зүйл байхгүй. Зүгээр л цангаа”

“Гуй.” Миний төсөөлөл надаас гуйх шахам хэлэв.

“Гуйж байна.” Гэж би амьсгаадлаа. Лорент эелдэгээр толгойгоо сэгсрэв. “Чи энэ талаас

нь хар л даа, Бэлла. Би чамайг олсон нь чиний хувьд азтай хэрэг.”

“Тийм гэж үү?” гэж би чимээгүйхэн шивнэнгээ арагш нэг алхав.

Page 202: New moon

Лаурен над руу алхахдаа гайхалтай харагдаж байлаа.

“Тийм ээ.” хэмээн тэр надад итгүүлэх гэж оролдов. “Би бүгдийг маш хурдан хийнэ. Чи

бүр юу ч мэдрэхгүй, би амлая. Өө нээрээ би дараа Викториад уурыг нь дарахаар худлаа

хэлчихнэ ээ. Бэлла, хэрвээ тэр чамд юу бэлдсэнийг чи мэдвэл ч...” гэж тэр бараг л

дургүйлхсэн байртай удаанаар толгойгоо сэгсэрлээ.

“Чамайг үүний төлөө надад талархана гэдэгт итгэлтэй байна.” Би түүн рүү айсан

харцаар харав. Салхи гарч, түүний зүгт миний үс хийсэхэд тэр үнэрлээд, “Хорхой

хүргэм.” гэж давтангаа гүнзгий амьсгал авлаа. Би өөрийгөө бэлдэн, хойшоо болж,

нүдээ хагас аньлаа.

Эдвардын аймшигтай архирах дуу толгой дотор, холын холд цуурайтав. Түүний нэр

миний өөртөө босгосон бүх ханыг нураалаа. Эдвард, Эдвард, Эдвард. Би үхэх гэж

байгаа тул түүний талаар одоо бодсон ч хамаагүй.

Эдвард, би чамд хайртай шүү.

Нүдээ хагас аниастай чигээр би түүнийг над руу амьсгалахаа зогсоож, гэнэт зүүн тийш

толгойгоо эргүүлэхийг харлаа. Түүнд миний анхаарлыг сарниулах ямар ч хэрэг

байгаагүй бөгөөд би түүний харж байгаа зүгт түүнийг дагаж харахаас айсан юм.

Тэр надаас холдон арагш алхахад би үнэхээр тайвширч, баярлав. “Би үүнд итгэж ч

чадахгүй нь.” гэж тэр дэндүү аяархан хэлэхийг би арайхийн сонслоо. Би тэгээд тэр зүгт

харав. Миний амьдрах хугацааг хэдэн секундээр ч болов уртасгаж, түүнд саад болсон

зүйлийг олж харахаар би нугыг ажлаа.

Эхлээд би юу ч харалгүй буцаад Лорент руу харцаа шилжүүлэв. Энэ удаад тэр илүү

хурдтайгаар ухарч байсан ба түүний харц ой руу чилэсэн байсан юм. Тэгээд би тэр

зүйлийг олж харлаа. Аварга том, яг л сүүдэр шиг дүрс ойгоос гарч ирэн, цус сорогчийн

зүг хандан ирж байв.

Тэр зүйл маш том байсан ба морь шиг өндөр боловч илүү зузаан биетэй, хамаагүй

булчинлаг байлаа. Тэр мэс заслын хутга адил хурц эгнэсэн соёонуудаа ил гарган

ярзайж байсан юм.

Соёонуудынх нь завсраар айдас хүрмээр архирах дуу гарч байсан нь тэнгэр нижигнэх

Page 203: New moon

адил сонсогдож байлаа. Баавгай. Гэвч, яг ч баавгай биш байв. Хотоор нэг шуугиан

тариад байсан аварга том араатан энэ байх нь ээ.

Холоос харвал, хэн ч гэсэн баавгай гэж хэлэхээр байв. Өөр ямар амьтан ийм том,

хүчирхэг байх вэ? Би өмнө нь энэ амьтныг холоос ч болов харахыг хүсч байсан бол

одоо тэр миний зогсож байгаа газарт 10 фут хэртэй чимээгүйхэн дөхөж ирлээ.

”Огтхон ч хөдөлж болохгүй шүү.” гэж Эдвардын хоолой шивнэв. Тэр мангас шиг

амьтан руу ширтэж байхдаа, ухаан санаа минь түүнийг ямар амьтан болохыг нь бодож

олох гэж тогтворгүйтэж байлаа.

Тэр амьтан яг нохой шиг хөдөлж байсан юм. Айдаст автаад, би зөвхөн нэг л

боломжийн талаар бодов. Би өмнө нь чоно ийм том байна гэж төсөөлж ч байсангүй.

Тэр амьтан дахиад архирахад би цочсондоо огло үсрэв.

Лорент моддын зүг буцаж байсан ба би айж байсан ч гэсэн нэг зүйлд гайхлаа. Яагаад

Лорент ухраад байна? Хэдийгээр чоно аварга том хэмжээтэй байсан ч зүгээр л амьтан

шүү дээ.

Ямар учраас цус сорогч амьтнаас айдаг билээ? Мөн Лорент айсан байв. Түүний нүд яг

минийх шиг айдасаар дүүрэн байлаа. Миний асуултад хариулах шиг тэр аварга чоно

ганцаараа биш байв.

Түүний хоёр талаас ээлжлэн 2 аварга том чоно нугад гарч ирлээ. Нэг нь гүн цайвар,

нөгөө нь хүрэн бор өнгөтэй байсан ч аль аль нь өмнөх нэг чоно шигээ том байсангүй.

Саарал чоно моддын дундаас хүрч ирээд надад хэдхэн фут ойртсон ч түүний нүд

Лорент дээр төвлөрсөн байв. Намайг хариу үйлдэл үзүүлж амжаа ч үгүй байхад дахиад

2 чоно гарч ирж, тэд хойд зүгийг зорин нисэх галуу шиг V хэлбэр үүсгэн эгнэн зогслоо.

Өвсний дундаас сүүлд гарч ирсэн саарал араатан надад хамгийн ойр ирэв. Би өөрийн

эрхгүй амьсгаадан, арагш огло үсэрсэн ба энэ нь миний хийж чадах хамгийн тэнэг зүйл

байсан юм.

Би дахиад хөшихдөө дайрахад боложтой хамгийн хүчгүй идэш болох над руу дайрахыг

нь хүлээлээ. Би Лорентийг чонын сүрэг рүү дайраад устгачаасай гэж хүсэв. Түүнд энэ

Page 204: New moon

нь маш хялбар зүйл мэт надад санагдсан юм.

Миний бодлоор бол би вампирт идүүлэхээс чононд идүүлэх нь мэдээж илүү муу зүйл

байлаа. Амьсгаадахыг минь сонсоод надад ойр байсан улаан бор чоно зугуухан над руу

толгойгоо эргүүлэв.

Тэр чононы нүд бараан, бараг л хар аж. Чоно миний зүг хэдэн секунд харахад, түүний

нүд надад зэрлэг араатан гэхэд дэндүү ухаалаг санагдсан юм. Түүнийг над руу харж

байх зуур би нэг талаараа баярлаж дахин Жэйкобын талаар бодлоо.

Би энэ шөнийн араатнуудаар дүүрсэн нугад ганцаараа ирсэн нь сайн хэрэг. Ядаж

Жэйкоб бас над шиг үхэх аюулд орсонгүй. Түүний үхэл надаас шалтгаалахааргүй

байсан нь яамай даа.

Удирдагч аварга чоно дахин нэг архирахад улаан бор чоно буцаад Лорент руу харцаа

чиглүүллээ. Сүрэг чонын зүг гөлрөх Лорентийн нүүрэнд цочирдсон, айсан байдал

илэрхий байсан юм. Эхэндээ би ойлгосонгүй.

Түүнийг эргээд үг дуу ч үгүй моддын дунд орж алга болоход би үнэхээр гайхав. Тэр

зугтаачихлаа. Хэдхэн секундын дараа гэхэд чононууд архирч, их дуу чимээ гарган

өвсөн дээгүүр араас нь хурдтайгаар хөөхөд би өөрийн эрхгүй чихээ гараараа тагласан

юм.

Тэднийг алга болоод удалгүй ойн гүнд дуу чимээ нь бүдэгрэн алга боллоо. Ийнхүү би

эргээд ганцаараа үлдэв. Өвдөг минь сулран нугарахад би гараараа газар тулж, хоолойд

минь мэгших дуу гарч байлаа. Би эндээс яг одоо, хурдан явах хэрэгтэй гэдгээ мэдэж

байв.

Тэр чононууд над руу буцаж дайрахаасаа өмнө Лорентийг хэр удаан хөөх бол? Эсвэл

Лорент буцаад ирвэл яах вэ? Тэр ер нь буцаж ирэх болов уу? Эхэндээ миний гар хөл

чичирч байсан тул хөдөлж ч чадахгүй, яаж хөл дээрээ босохоо ч мэдэхгүй байв.

Гайхаж, айсан байсан болохоор ухаан санаа минь амиа аврах талаар бодохгүй байлаа.

Би сая яг юу харсанаа ойлгосонгүй. Дөнгөж өсөж буй тэдэн шиг чононуудаас цус

сорогч зугтаана гэж байхгүй дээ. Түүний чулуу шиг арьс тэдний шүдэнд яав л гэж.

Page 205: New moon

Гэсэн ч Лорент үнэхээр тэднээс зайлсхийж байгаа болотой харагдсан юм. Тэдний

аварга том хэмжээ нь тэдэнд юунаас ч айхгүй чанарыг бий болгосон байлаа ч түүнийг

хөөх ямар ч учир алга байв. Түүний мөсөн хатуу арьс чононуудад хоол шиг үнэртсэн

байх уу?

Яагаад тэд Лорентийг хөөхийн тулд над шиг халуун цустай, хүчгүй хүний хажуугаар

зүгээр өнгөрнө гэж? Би юу ч ойлгож чадсангүй. Хүйтэн сэвшээ салхи нугад гарахдаа

өвснүүдийг, дундуур нь юм явж өнгөрч байгаа юм шиг найгуулав.

Гэмгүй зөөлөн салхи миний эсрэг зүгт салхилсан ч би хөл дээрээ тогтлоо. Цочролд

орсон би юу ч бодолгүй буцаад модод руу гүйсэн юм. Дараачийн хэдэн цаг зовлонтой

өнгөрөв. Би энд ирсэн хугацаанаасаа даруй 3 дахин их хугацааг зугтаах гэж

зарцууллаа.

Анхандаа би хаашаа явж байгаагаа ч анхаарсангүй, би зөвхөн зугтаахдаа л снаагаа

төвлөрүүлж байв. Нэг мэдэхэд би луужингаа авч ирсэнээ санаж чадахаар хэвийн

байдалдаа орохдоо танил бус, айдас хүйдэс төрүүлэм ойд явж байсан юм.

Миний гар дэндүү их чичрсэнээс болоод би зүг чигээ олохын тулд луужингаа шавартай

газар тавьж харах хэрэгтэй боллоо. Хэдэн минут болоод л зогсож, луужингаа доош

тавьж зуун урагш явж байгаа эсэхээ шалгаж байсан юм.

Тэгтэл айж, шал пал хийн гүйх миний хөлийн чимээнд ч үл дарагдах, навчны цаагуур

нуугдсан ямар нэг зүйлийн исгэрээн сонсогдов. Шаазгайны дуунаар би хойшоо үсрэн,

залуухан гацуурны зузаан бут руу орж, гараа урж, үсээ орооцолдуулчихлаа.

Гэнэт би модны мөчир дээгүүр гүйх хэрэмнээс болж өөрийнхөө чихийг ч өвтгөм

чангаар орилж орхив. Эцэст нь нэг юм ойн цоорхой харагдлаа. Хүнгүй шахам зам дээр,

би өөрийнхөө машиныг орхисон газраас 3 миль орчин зайтай газар гарч ирсэн юм.

Хичнээн ядарсан ч гэлээ, би замаар машин руугаа гүйж очив. Тэгээд бүхээгэндээ ороод

би дахиад мэгшин уйлж эхэллээ. Би ширүүнээр хаалгаа цоожлоод халааснаасаа

Page 206: New moon

түлхүүрээ ухаж гаргаж ирэв. Хөдөлгүүрийн дуу надад тав тухтай, энгийн санагдаж, гол

замаар давхиж болох дээд хурдаар яваж байх үед минь нулимсаа барихад тусалсан юм.

Гэртээ хүрч очихдоо би арай тайвширсан байсан ч хэвийн бус хэвээр байлаа. Зам дээр

Чарлигийн эргүүлийн машин зогсож байсан нь хичнээн орой болчихсоныг илтгэв.

Гадаа аль хэдийн бүрэнхий болжээ.

Намайг үүдний хаалгаа саваад яаруу сандруу хаалгаа цоожлоход Чарли “Бэлла?” гэж

дуудлаа.

“Тийм ээ, би байна.” Миний хоолой тогтворгүй сонсогдож байв.

“Чи хаана байж байгаад ирэв?” гэж тэр уурласан байртай гал зуухны өрөөний хаалганы

цаанаас гарч ирэхдээ чангаар хэлэв.

Би эргэлзлээ. Тэр бараг Жэссикагийн гэрийнхэн буюу Стэнлигийнхэн рүү залгачихсан

байх. Би үнэнээ хэлсэн нь дээр байв.

“Явган аялсан юм аа.” Гэж би өчлөө.

Тэр нүдээ чангалаад, “Жэссикагийнх руу явах юу болсон?” гэв.

“Би өнөөдөр тоо бодмооргүй санагдаад.”

Чарли гараа цээжиндээ эвхэв. “Би чамд ойгоос хол бай гэж хэлсэн шиг санагдах юм.”

“Тийм ээ, би мэдэж байна. Битгий санаа зов. Би дахиж ингэхгүй.” Гэж би чичрэх шахам

хэлэв.

Чарли над руу тэгэхэд л нэг юм сайн харах шиг санагдав. Харин би өөрийгөө ойн

шавартай газар дэрэ нэг хэсэг сууснаа саналаа. Би заваан харагдаж байгаа байх.

“Юу болоо вэ?” гэж Чарли шаардангүй асуув. Болсон явдлын нэг хэсгийг ч болов

хэлсэн нь сайн сонголт болох байх гэж би шийдсэн юм. Би сайхан ан амьтан,

ургамалтай жирийн нэг өдрийг өнгөрүүлсэн дүр үзүүлж чадахааргүй салаганаж байлаа.

“Би баавгай харсан.” гэж би тайвнаар хэлэхийг оролдсон ч чангаар, бас чичирч хэлэв.

“Гэхдээ яг ч баавгай байгаагүй л дээ, нэг төрлийн чоно байх шиг байсан. Бас тэд нар

5уулаа байна лээ. Том хар, саарал, улаан хүрэн...” Чарлигийн нүд цочирдсондоо томоор

эргэлдэв. Тэр над руу хурдан алхаж ирээд, миний мөрийг атгалаа.

Page 207: New moon

“Чи зүгээр үү?”

Би хүчгүйгээр толгой дохив.

“Надад юу болсоныг хэл дээ.”

“Тэд над руу анхаарлаа хандуулаагүй ээ. Гэхдээ тэднийг явсаны дараа би наашаа гүйж

яваад олон удаа бүдэрч унасан юм.”

Тэр мөрийг минь тавиад намайг тэврэв. Нэг хэсэгтээ тэр юу ч хэлсэнгүй.

“Чононууд.” Гэж тэр бувтнав.

“Юу?”

“Ойн цагдаа нар тэр мөрнүүд баавгайнх биш байсан гэсэн, гэвч чоно тийм том болно

гэж байхгүй...”

“Тэд нар аварга том юм байна лээ.”

“Чи хэдийг харсан гэнэ ээ?”

“Тавыг.”

Чарли түгшүүртэйгээр хөмсгөө зангидан толгойгоо сэгсрэв. Тэгээд эцэст нь ямар ч

маргахын аргагүй байдлаар “Дахиж ямар ч явган зугаалга байхгүй шүү.” гэхэд

“Асуудалгүй ээ.” гэж би шууд л амлалаа.

Чарли хэсэг рүүгээ залган, миний юу харсаныг мэдээлэв. Гэхдээ би яг хаана чоно

харсанаа үнэнээр нь хэлээгүй юм. Зүгээр л хойд рүү явах зам дээр байсан гэж хэлсэн.

Би аавыг, намайг түүний үгэнд оролгүй ямар хол явсаныг бүү мэдээсэй гэсэндээ, мөн

түүнээс илүүтэйгээр Лорент намайг хайж байгаа зам дээр өөр хэн нэгнийг чоно хайж

битгий яваасай гэсэндээ хэлээгүй. Ингээд бодтол бие өвдөх шиг боллоо.

“Чи өлсөж байна уу?” гэж тэр утсаа тавиад надад хэлэв. Хэдийгээр би өлсөж байх

ёстой ч толгойгоо сэгсэрлээ. Би өдөржингөө юу ч идээгүй шүү дээ.

“Зүгээр л ядарч байна.” гэж хэлээд шат руу эргэлээ. Гэнэт дахиад сэжиглэнгүй дуугаар

Чарли намайг

“Хөөе,” гэж дуудаад,

“Чи Жэйкобыг бүтэн өдрөөр явсан гэж хэлээгүй билүү?” хэмээн асуув.

“Билли л тэгж хэлсэн шүү дээ.” гэж би түүний асуултанд гайхан хариуллаа. Тэр миний

Page 208: New moon

байдлыг нэг минут хэртэй ажаад өөрийн харсан зүйлдээ сэтгэл ханамжтай байгаа

бололтой,

“Аан.” гэв.

“Яасан?” гэж би асуулаа. Энэ нь намайг түүнд Жэссикагийнд хичээл хийнэ гэдгээс өөр

зүйл дээр бас худлаа хэлчихсэн юм биш үү гэж тэр битүү үг цухуйлгаж байх шиг

санагдав.

“Харин би Харриг машинаараа авах гээд очтол дэлгүүрийн урд Жэйкобыг

найзуудтайгаа байж байхыг нь харсан юм л даа. Би сайн уу гэж дохисон ч, түүнийг

намайг харсан эсэхийг нь мэдэхгүй юм.

Би түүнийг найзуудтайгаа маргаж байж магадгүй гэж бодсон шүү. Тэр нэг л тийм

хачин харагдсан ... ямар нэг юманд гонсгор байгаа ч юм уу. Бас нэг өөр зүйл нь..

Түүний тэр хурдан том болж байгааг ээ! Намайг түүнийг харах болгонд том болчихсон

байх юм.”

“Билли хэлэхдээ Жэйкоб хэдэн найзуудтайгаа Порт-Анжелест кино үзэхээр явна гэсэн.

Тэд, тэдэнтэй хамт явах нэгнийгээ хүлээж байсан байх аа даа.”

“Өө.” Чарли толгой дохиод гал зуух руу чиглэн явав. Би үүдний өрөөнд зогсонгоо

Жэйкоб найзуудтайгаа маргасан тухай бодлоо.

Би түүнийг Сэм Эмбри 2ыг нүүрэлдүүлж байгаа болов уу, тэгээд л өнөөдөр надтай

уулзахаас цааргалсан байх гэж бодов.

Хэрэв тэр Эмбригийн асуудлыг шийдсэн бол би баяртай байхсан. Би өрөө рүүгээ

орохоос өмнө цоожоо шалгахаар түр зогсов. Энэ нь тэнэг зүйл байсан юм.

Миний өдөр харсан араатнуудад ямар ч цоож нөлөө үзүүлэхгүй нь мэдээж. Чоно хаалга

онгойлгож чадахгүй болохоор бариул тэдэнд саад болно гэж бодов. Харин Лорент энд

ирсэн бол ч...эсвэл Викториа.

Би орондоо хэвтэж байхдаа унтах гэж байгаа хүн гэхэд дэндүү ихээр чичирч байсан

юм. Би биеэ хавчин хөнжил доороо орж бөмбөг хэлбэртэй болоод, аймшигт үнэн бодит

байдлуудаа эргэцүүлэв.

Page 209: New moon

Миний хийж чадах зүйл юу ч алга. Энэ бүгдээс урьдчилан сэргийлье гэсэн ч авах арга

хэмжээ байхгүй. Надад нуугдах газар ч алга. Бас надад тусалж чадах хэн ч байхгүй.

Гэдэс эвгүй болох шиг болоход би нөхцөл байдал үүнээс ч дор байгааг ухаарлаа.

Яагаад гэвэл энэ бүх зүйл Чарлид ч бас хамаатай. Надаас нэг өрөөний цаанаа унтаж

буй аав минь, би гэдэг онилогдож буй гол байны хажуу дахь өчүүхэн зай байсан юм.

Намайг байсан байгаагүй миний үнэрээр тэд гэрт ирнэ. Чичирсэнээс болоод шүд минь

таг таг дуугарав.

Өөрийгөө тайвшруулахын тулд байж боломгүй зүйлсийг санаанаасаа ургуулан бодлоо.

Би том чононууд, жирийн хүнийг барьдаг шигээ дийлдэшгүй хүчтэй, мөнх настай

Лорентийг хөнөөж байна гэж төсөөлөв.

Иим дүр зураг хичнээн тэнэг байсан ч, үүнээс би тав тухыг мэдэрсэн юм. Хэрэв

чононууд түүнийг барьчихвал тэр эргэж очиж, Викториад намайг ганцаараа байгааг

хэлэхгүй.

Тэгээд Лорент эргэж ирэхгүй бол тэрээр, Калленийхан намайг одоог хүртэл

хамгаалсаар байна гэж бодох болно. Гэхдээ чононууд тийм тулаанд ялсан бол шүү дээ.

Миний сайхан сэтгэлт цус сорогч нар хэзээ ч эргэж ирэхээргүй байсан ба бусад нь ч

гэсэн алга болж болно гэдгийг бодоход тайвширмаар байв.

Би нүдээ чанга гэгч нь аниад нөгөө л хар дарсан зүүдээ эхлэхийг хүлээж байсан юм.

Энэ ч одоо намайг нүдээ анихад над руу инээж буй цав цагаан, үзэсгэлэнтэй царайг

харахаас дээр санагдлаа.

Тэгээд надад цангасандаа болоод нүднийх нь өнгө хар болсон ч гэсэн сэтгэл

хөдлөлөөсөө болж гялалзаж, баярласандаа шүд нь гялалзаж байгаа нь төсөөлөгдөв.

Түүний үс гал шиг гайхамшигтай өнгөтэй харагдаж, түүний зэрлэгдүү царай руу хамаа

замбараагүй орж байсан юм. Лорентийн хэлсэн үгс толгойнд орж ирэв. Хэрвээ тэр

чамд юу бэлдсэнийг чи мэдвэл ч... Би хашгирчихгүйн тулд гараараа амаа таглалаа.

Page 210: New moon

11. НУУЦ БҮЛЭГ

Би өглөө нүдээ нээгээд харахдаа бас нэгэн шөнийг даван туулж чадсандаа гайхсан юм.

Гайхшрал арилан одох үед миний зүрх галзуурсан юм шиг цохилж алга хөлөрчээ. Би

тайван амьсгалж чадахгүй байв. Би орноосоо босч, Чарли миний хашгирч сэрэх

шөнийг даван туулсан эсэхийг нягтлах хүртлээ олигтой амьсгалж чадсангүй.

Би түүнийг санаа зовж байгаа гэдгийг сайн мэдэж байсан юм. Тэр миний царай ямар ч

шалтгаангүй хувхай цайж, бас хашгирч сэрээд байгааг хараад санаа зовох нь аргагүй.

Түүний асуултуудаас үзвэл тэр Жейкобийн огт үзэгдэхгүй байгаад дургүйлхээд байх

шиг.

Хэдийн долоо хоног өнгөрсөн ч гэсэн Жейкоб над руу утасдахгүй байсан учир миний

толгойд айдас төрлөө. Би хэвийн амьдралдаа орж чадахгүй байлаа. Гэвч хэвийн

амьдралдаа орох цаг мөчид би түүнийг харахгүй байгаадаа сэтгэлээр унаж байсан юм.

Би түүнийг их санаж байв.

эгж айснаасаа хойш ганцаараа байна гэдэг үнэхээр тавгүй зүйл байсан юм. Одоо би

юунаас ч илүү түүний санаа амар хөгжөөнтэй инээдийг сонсохыг мөрөөсч байлаа.

Надад түүний аюулгүй гаражад миний хүйтэн хурууг барьж байсан дулаахан гар

хэрэгтэй байв.

Даваа гаригт би түүнийг утасдана гэдэгт 50 хувийн найдлагатай байлаа. Хэрвээ тэр

Эмбритэй учраа ололцсон бол байдлаа надад хэлэх болов уу. Би түүнийг надтай хамт

байхгүйг хүссэндээ биш, найздаа туслах хэрэгтэй учраас аргагүйн эрхэнд ирж чадахгүй

байгаа гэж итгэхийг хүсч байсан юм.

Би түүн рүү хоёр дахь өдөр залгахад надад хэн ч хариулсангүй. Утасны шугам нь ахиад

ажиллахаа больчихсон юм болов уу. Эсвэл Билли орж ирэх дугаарыг хардаг үйлчилгээ

авсан байх.

Гурав дахь өдөр би оройн арван нэг хүртэл Жейкобийн дулаахан хоолойг сонсох гэж

хагас цаг тутам тэднийх рүү залгасан юм,.

Дөрөв дэх өдөр би жолооны ард суугаад гэрээсээ гарлаа. Би хаалгаа цоожлон түлхүүрээ

авлаа. Тэгээд Ла Пуш руу явах эсэхээ шийдэж ядан байсан юм.

Би Лорант, Виктория дээр буцаж очсон гэж бодож байна. Хэрвээ би Ла Пуш руу явах

юм бол тэднийг нэгтэй нь тааралдах магадлал өндөр. Хэрвээ тэд намайг Жейктэй

байхад тааралдах юм бол. Энэ нь миний сэтгэлийг хүчтэйгээр өвтгөхөд би Жейкоб

надаас зугтсан хэвээр байх нь дээр юм гэж бодлоо. Түүний л сайн сайхны төлөө шүү

дээ.

Page 211: New moon

Харамсалтай нь би Чарлиг хамгаалах арга бодож олж чадсангүй. Шөнийн цагаар тэд

намайг хайн ангуучлах нь тохиромжтой. Би яаж шөнийн цагаар Чарлиг гэрээс гаргах

вэ? Хэрвээ би түүнд үнэнийг хэлэх юм бол тэр намайг галзуугийн эмнэлэгт хэвтүүлэх

байлгүй. Хэрвээ энэ нь түүний амийг авардаг юм бол би үүнд баяртай байхсан. Гэхдээ

Виктория юуны урьд намайг хайж түүний байшинд л ирнэ. Хэрвээ тэр намайг хайж

ирээд, олчихвол тэгээд л болоо. Тэр намайг алчихаад Чарлиг тайван орхих байх.

Би зугтаж зүрхлэхгүй байв. Хэдийгээр би хүссэн ч зугтах газаргүй байлаа. Рене рүү юу

явах гэж үү. Би түүний нарлаг аюулгүй ертөнцөд үхлийн сүүдэр тусахыг чичирэн

төсөөллөө. Би түүнийг хэзээ ч аюултай байдалд оруулж чадахгүй.

Миний санаа зовнилоос болж гэдсэнд нүх үүсгэх шиг санагдлаа. Удалгүй шархалж

эхлэх нь.

Орой Чарли надад тус болж Харри руу дахиж залган, Блэкийнхан хотоос гадуур байгаа

эсэхийг асуулаа. Билли өчигдөр зөвлөлийн хуралд дээр ирсэн ч, явах талаар юм

хэлээгүй гэх юм. Чарли намайг тайвшруулан өөрийгөө зовоох хэрэггүй Жейкоб заавал

утасдана гэж хэллээ.

Тав дахь өдөр хоолны дараа би гэр лүүгээ явах замд надад нэг санаа төрлөө.

Би сурснаараа жолоо барих үед хөдөлгүүрийн танил чимээ намайг бүүвэйлэн санаа

зовнилыг даран тайвшрууллаа. Тэр үед л миний тархинд удаан хугацаанд болсон үйл

явдлын тайлбар орж ирсэн юм.

Би өмнө нь энэ тухай бодоогүй хичнээн тэнэг болохоо гайхлаа. За яахав. Миний оюун

ухаанд цус сорогчид, аварга том чоно, цээжинд өвдөх шарх гээд янз бүрийн зүйлс

дүүрэн байсан болохоор эцэст нь ийм санаа орж ирж.

Жейкоб надаас зугтаад байна. Чарли түүнийг сүүлийн удаа сонин байдалтай байхад нь

харсан гэсэн... дараа нь Билли ойлгомжгүй тодорхойгүй хариултууд өгч эхэлсэн...

Би Жейкобт юу болоод байгааг мэдэх шиг боллоо.

Энэ бол Сэм Улей байсан юм. Тэр ч байтугай миний шөнийн зүүдүүд ч надад хэлж өгч

байсан байна. Сэм Жейкобт хүрчихэж. Миний найзад бусад хүүхдүүдэд тохиолдсоны

адил зүйл болж. Сэм түүнийг өөрийн бүлэгтээ авчихсан бололтой.

Би машинаа гэрийнхээ ойролцоо зогсоогоод бодлогоширч эхлэв. Одоо юу хийдэг хэрэг

вэ. Би ямар аюул байж болох талаар бодолцож үзэв.

Хэрвээ би Жейкобтой уулзахаар явах юм бол Лоран юмуу Викториятай тааралдах

аюултай.

Хэрвээ явахгүй юм бол Сэм түүнийг аймшигтай бүлэгтээ элсүүлэх болно. Хэтэрхий

хожимдсон байж болох ч одоо л эхлэх хэрэгтэй.

Page 212: New moon

Өдрийн цагаар цус сорогчид нэг их гарахгүй байлгүй дээ. Тэд над руу шөнө л ирэх

байх. Жэйкобыг Сэмд алдах магадлалаас цус сорогчид миний араас Ла Пуш руу

мөрдөх магадлал тун бага байлаа.

Хамгийн том аюул гэвэл ойн зам байв. Би юу болохийг сайн мэдэж байсан юм. Энэ бол

түргэн аврах ажиллагаа. Би Жейкобтой ярилцан шаардлага гарвал түүнийг хулгайлан

авчирхаар шийдэв. Би саяхан зурагтаар улсын тархи угаах програм үзсэн. Тэд нэг тийм

төрлийн л баг байх.

Би эхлээд Чарли руу ярихаар шийдэв. Магадгүй цагдаагийхан Ла Пушд болж байгаа

зүйлд оролцсон нь дээр байх. Би яаран гэр лүүгээ гүйлээ.

Чарли харилцуураа өөрөө авав.

- Дарга Свон байна.

- Аав аа, Белла байна.

- Юу болоо вэ?

Одоо түүний аймшигт төсөөлөлтэй маргах хэрэггүй мөч байлаа. Миний хоолой

чичирлээ.

- Би Жейкобийн талаар санаа зовоод.

- Яагаад? Тэр гайхан асуулаа.

- Би бодохдоо.... би бодохдоо тэнд сонин зүйлс болж байна гэх гээд. Жейкоб надад

хэлэхдээ насанд хүрсэн хөвгүүдэд хачирхалтай явдал тохиолдож байна гэсэн. Тэдэнд

ямар нэг таагүй юм болоод би айгаад байна.

- Юу болсон гэж? тэр албархуу цагдаагийн хоолойгоор хэлэв.

- Эхлээд тэр айгаад байсан дараа нь надаас зугтаад харин одоо... би түүнийг Сэмийн

бүлэгт элссэн болов уу гэж айж байна. Сэм Улейгийн дээрэмчдийн бүлэгт.

- Сэм Улей? Чарли ахиад гайхан асуулаа.

- Тиймээ.

- Чарлигийн хоолой зөөлрөв. Би чамайг алдаж байна гэж бодож байна, Беллс. Сэм Улей

бол сайн залуу. Тэр одоо аль хэдийн насанд хүрсэн. Сайн хүү байгаа юм. Чи түүний

тухай Билли ярьж байхыг дуулсан биз дээ. Тэр бол залуус дундаасаа жинхэнэ

гайхамшиг нь. Тэр ганцаараа хэн... Чарли чимээгүй болоход би түүнийг миний ойд

төөрсөн шөнийг санасан болов уу гэж бодлоо. Би яриаг түргэн үргэлжлүүлэв.

- Аав аа, энэ тухай бишээ. Жейкоб түүнээс айж байсан.

- Чи энэ тухай Биллитэй ярьсан уу? тэр ахиад л намайг тайвшруулахыг хичээв.

- Билли огт санаа зовохгүй байсан.

- Сайн байна, Белла. Тэгэхээр би бүх юм хэвийн байгаа гэдэгт итгэлтэй боллоо.

Page 213: New moon

Жейкоб бол ердөө л хүүхэд. Тэр одоо хаа нэгтээ хийх ажилгүй ажилгүй хэсч байгаа

биз. Тэр чамд чөлөөт цагаа зарцуулах боломжгүй байх.

- Энэ миний тухай бишээ гэж би шаардангуй хэллээ.

- Үүнд чамайг санаа зовох хэрэггүй гэж бодож байна шүү. Билли л Жейкобийн төлөө

анхаарал тавина биз.

- Чарли, миний хоолой чичирлээ.

- Беллс, надад хийх ажил хоолойгоор татсан их байна. Хоёр жуулчин нуурын

хажуугийн зам дээрээс алга болсон байна. Түүний хоолойд түгшүүр мэдрэгдэв. Энэ

асуудал чонотой холбоотой байж магадгүй.

Энэ мэдээ намайг цочирдууллаа. Ямар ч чоныг Лорантай харьцуулах аргагүй...

- Энэ үнэхээр чононууд гэдэгт та итгэлтэй байна уу?

- Тийм гэж айж байна, хонгор минь. Тэнд... тэр үгээ завсарлав. Тэнд мөрнүүд... бас цус

байсан.

- Өх, одоо надад ямар ч баталгаа хэрэггүй боллоо. Лоран чононуудаас зугтчихаж.

Гэхдээ яагаад? Би түүнийг ойн цоорхойд харсан шүү дээ. Тэр өдөр болсон явдал надад

нууцлаг ойлгомжгүй хэвээр байсан юм.

- Сонсооч, би явах хэрэгтэй байна. Жейкийн төлөө санаа зовох хэрэггүй, Белла. Түүнд

ямар ч аймаар зүйл болоогүй гэдэгт би итгэлтэй байна.

- За, би урам хугаран хэллээ. Түүний үг надад илүү чухал ажлыг минь сануулсан юм.

- Баяртай, би харилцуураа тавилаа.

Би хэсэг зуур утасны аппаратыг ширтэв. Чөтгөр гэж эцэст нь шийдвэр гаргалаа.

Билли хоёр дуудлагын дараа харилцуурыг авлаа.

- Байна уу?

- Сайн уу, Билли. Би аль болох нөхөрсөг өнгөөр ярихыг хичээв. Би Жейкобтой ярьж

болох уу?

- Тэр гэртээ алга байна.

- Энэ чинь шинэ зүйл байна. Тэр хаана байгааг та мэдэх үү?

- Тэр найзуудтайгаа явсан, Билли болгоомжтой хэллээ.

- Үнэн үү? Би тэднийг таних болов уу? Жишээ нь Куил биш биз дээ?

- Үгүй ээ гэж Билли удаан хэллээ. Тэр өнөөдөр Куилтэй уулзахгүй байх.

Би тааварлаж байгаа ч гэлээ Сэмийн нэрийг дурьдах хэрэггүй байсан юм.

- Эмбри юу?

- Билли баярлах шиг болов. Тиймээ, тэр Эмбритэй байгаа.

Энэ л надад хангалттай байлаа. Эмбри тэдний нэг байсан юм.

Page 214: New moon

- Ойлголоо хэрвээ тэр эргэж ирвэл над руу утасд гэж хэлж өгөөч?

- Мэдээж тэгэлгүй яахав. Ямар ч асуудалгүй, би харилцуур тавих чимээ сонслоо.

- Удахгүй уулзая, Билли гэж би чимээгүй харилцуурт хэлээ.

Би Ла Пуш руу явахаар шийдэв. Хэрвээ хэрэг болоход хүрвэл би түүний гэрийн гадаа

шөнөжингөө суух болно. Сургуулиар нь ч орж болох юм. Хөвгүүд хэзээ нэг цагт гэртээ

заавал харих нь мэдээж. Хэрвээ тэр буцаж ирвэл заавал надтай ярилцах болно.

Замд бодлогоширон явах зуур хэтэрхий түргэн ойртоод байгаа юм шиг санагдаж айдас

төрөв. Мод сийрэгшиж эхлээд удахгүй эхний байшин харагдах байх даа.

Би гэнэтхэн замын зүүн талд явж байгаа бейсболийн малгайтай өндөр залууг харлаа.

Би амьсгаа аваад над руу эргэж харахад нь Жейкоб байна гэж найдав. Тэр бага зэрэг

махлаг биетэй бөгөөд малгайн дороос нь богинохон үс цухуйж байлаа. Би түүний

нурууг хараад Куилийг танилаа. Би түүнийг сүүлийн удаа харснаас хойш тэр их том

болжээ. Квилетийн хөвгүүдэд юу болоод байна аа. Тэд туршилтын өсөлтийн

гормонтой юмуу.

Би түүний дэргэд зогслоо. Намайг хажуугаар нь өнгөрөх үед тэр харцаа дээш өргөв.

Куилийн царайд гайхсанаас илүү айсан өнгө тодров. Түүний царай барайж дух нь

түгшин үрчийлээ.

- Өө, Сайн уу Белла гэж тэр сулхан мэндлэв.

- Сайн уу, Куил... чи зүгээр үү?

- Тэр уруу царайлан над руу харлаа. Зүгээр ээ.

- Би чамайг хаа нэг тийш хүргэж өгөх үү?

- Тэгээч, тэр бувтнав. Тэр миний машиныг тойрон ирээд нөгөө талын хаалгаар суув.

- Хаачих вэ?

- Манай гэр хойд зүгт дэлгүүрийн хажууд байдаг.

- Чи өнөөдөр Жейкобийг харав уу? Би түүнийг дуугүй болуут асуув.

Би хүчлэн Куил руу хараад хариулт хүлээв. Тэр цонх руу хараад хэлэв.

- Холгүй байсан.

- Холгүй гэнээ? би давтлаа.

- Намайг тэднийг гүйцэх үеэр тэр Эмбритэй байсан. Түүний хоолой аяархан байсан

учир хөдөлгүүрийн чимээнд бараг сонсогдохгүй байлаа. Би түүн рүү ойртон бөхийв.

- Би тэднийг намайг анзаарсан гэж мэдсэн л дээ. Гэхдээ тэд мод руу ороод алга

болчихсон. Зөвхөн тэд байгаагүй байх. Сэм бүлэгтэйгээ хамт байсан биз.

- Би ой руу орж тэднийг араас нь дуудсан. Тэгээд чамайг олохоос өмнө замдаа эргэж

орсон юм.

Page 215: New moon

- Тэгэхээр Сэм түүнтэй хамт яваа хэрэг үү. Би шүдээ зуулаа.

- Куил над руу харав. Чи энэ тухай мэддэг юмуу?

- Би толгойгоо сэгсрэв. Жейкоб надад... өмнө нь энэ тухай ярьж байсан.

- Энэ тухай гэнээ, тэр давтаад санаа алдлаа.

- Жейкобт одоо бусдын адил муу зүйл тохиолдсон уу?

- Тэр Сэмээс нэг ч алхам холдохоо байсан. Куил онгорхой цонх руу эргэн харав.

- Тэгээд л тэр бүгдээс зугтаад байгаа юмуу? Сэтгэлээр унаж уу.

- Бусдын адил удаагүй. Магадгүй нэг өдрийн өмнө байх. Сэм түүнийг хурдан авчихсан.

- Чиний бодлоор энэ нь юу юм бол? Хар тамхи юмуу эсвэл өөр юм?

- Би Жейкоб Эмбри хоёрыг тиймэрхүү юм хэрэглэж байхыг хараагүй... би хаанаас

мэдэх вэ?

- Өөр юу байж болох вэ? Яагаад ахмадууд санаа зовохгүй байгаа юм бэ? Тэр толгойгоо

сэгсэрхэд нүд нь айдас хурав.

- Жейкоб энэ бүлэгтэй нийлэхийг хүсээгүй. Тэр яагаад өөрчлөгдсөнийг мэдэхгүй юм.

Тэгээд над руу айдас дүүрэн харцаар харлаа. Би дараагийх нь байхыг хүсэхгүй байна.

Надад түүний айдас илт байсан юм. Би энэ бүлгийн тухай хоёр дахь удаагаа сонсож

байна. Миний нуруугаар шоргоолж гүйх шиг болов.

- Чиний эцэг эх чинь тусалж болох юм?

- Тэр үрчийлээ. Тиймээ. Миний өвөө Жейкобийн өвөөтэй нөхөрлөж байсан юм. Тэр

үргэлж л Сэм Улей хамгийн сайн нь гэж ярьдаг байсан.

Бид хэсэг зуур бие бие рүүгээ ширтлээ. Нэг мэдэхэд аль хэдийн Ла Пушд ирчихсэн

байлаа. Урд тосгоны цорын ганц дэлгүүр харагдана.

- Би энд бууя, Куил хэллээ. Энэ манай гэр. Тэр дэлгүүрийн ард талын жижигхэн

байшин руу заалаа. Намайг замын хажуу руу зогсоход тэр буув.

- Би Жейкобтой уулзахаар түүнийг хүлээх гэж байгаа, би түүнд хашгирлаа.

- Амжилт хүсье, тэр хаалга хаагаад зам руу гарлаа. Тэгээд ахин толгойгоо унжуулаад

явав.

Куилийн царай намайг тайвшруулсангүйд би Блэкийн гэр лүү эргэлээ. Тэр дараагийх

нь гэдэгтээ айж байна. Энд одоо юу болоод байна аа.

Би Жейкобийн гэрийн гадаа зогсон мотороо унтрааж цонх онгойлголоо. Өнөөдөр

салхигүй дулаахан өдөр байлаа. Би хөлөө жийн суугаад хүлээж эхлэв.

Нүдний үзүүрт ямар нэг юм зэрвэсхийн хөдлөхөд Билли миний зүг цонхоор харж байв.

Би түүн рүү гараа даллан инээмсэглэсэн ч суусан хэвээр үлдэв.

Тэр нүдээ анивчаад хөшгөө хаалаа.

Page 216: New moon

Би хэдий болтол ч хүлээхэд бэлэн байсан учир ямар нэгэн юм хийхээр шийдэв.

Үүргэвчээ ухан үзэг ноорог цаас гаргалаа. Тэгээд цаасан дээр дүрс зурж эхлэв.

Би дөнгөж нэг эгнээ алмаз зураад байтал хэн нэгэн хаалга чанга цохив.

Би огт санаандгүй байсандаа цочин Биллиг харахаар харцаа өргөлөө.

- Чи энд юу хийж байгаа юм бэ, Белла? Жейкоб асуув.

Би түүн рүү ширтлээ.

Түүнийг сүүлийн удаа харснаас хойш ердөө долоо хоног өнгөрсөн хэдий ч тэр их

өөрчлөгджээ. Түүний урт сайхан үс нь алга болж богинохон тайрчээ. Толгой нь хар

бэхээр юмуу сатинаар будсан юм шиг санагдана. Царайд нь хүчирхэг өнгө тодорч тэр

харваас... ахмад харагдаж байлаа. Хүзүү мөр нь ч гэсэн бас өөрчлөгдөн том болсон

байв. Тэр аварга том гараараа миний цонхноос барихад түүний хүрэл өнгийн гар дээрх

судас шөрмөс нь гүрэлзэв. Бусад зүйлс нь урьдын адил байсан юм.

Түүний царай ойлгохын аргагүй байлаа. Нээлттэй нөхөрсөг инээмсэглэл үстэй нь хамт

арилан одож дулаахан хар нүд нь айдас төрүүлэм харагдана. Тэр одоо хар талд орсон

бололтой. Миний нар бөхлөө.

- Жейкоб? би шивнэлээ.

Тэр над руу бөхийн ууртай харцаар ажиглав.

Зөвхөн бид байгаа биш гэдгийг би ойлголоо. Түүний ард өндөр хар үстэй түүний адил

богинохон тайрсан үстэй дөрвөн залуу зогсч байв. Тэд яг л ах дүүс шиг харагдаж

байсан учир би Эмбриг шууд ялган таньж чадсангүй.

Нэг нь л өөр байсан юм. Хэдэн насаар ах харагдана. Сэм тэдний ард тайван амирлангуй

харцаар харан зогсч байлаа. Миний хоолойд юм тээглэв. Би түүнийг цохихийг хүслээ.

Үгүй ээ би түүнийг цохихоос илүү их юм хүссэн юм. Би одоо юунаас ч илүү энэрэлгүй

догшин болоосой гэж хүсч эхлэв. Хэнийг ч хөнгөхөн айлгачихаар тэр ч байтугай Сэм

Улейг хүртэл.

Би вампир болохыг хүсч байсан юм.

Энэ догшин хүсэл намайг эзэмдэн авахад би амьсгаа авлаа. Би биеэ барихыг хичээхэд

миний цээжний шарх янгинаж эхэллээ.

- Чи юу хүсээ вэ? Жейкоб ширүүн асуулаа. Тэр миний царайны хувирлыг хараад

эгдүүцсэн бололтой.

- Би чамтай ярилцах гэсэн юм, би аяархан хэлэв. Би бодлоо анхааран цуглуулахыг

хичээсэн ч хориотой хүслээ больж чадсангүй.

- За алив, тэр шүдээ зуун шивнэлээ. Тэр намайг ууртайгаар харна. Би түүнийг хэзээ ч

ийм байхыг нь харж байсангүй. Энэ нь надад таатай байсангүй толгой хүчтэй өвдөх

Page 217: New moon

шиг боллоо.

- Хүнгүйгээр, би хариу шивнэлээ.

Тэр эргэж харахад хэнийг харсныг би мэдэж байсан юм. Бүгд Сэмийн зүг харж түүний

хариуг хүлээв.

Сэм толгойгоо дохилоо. Тэр миний мэдэхгүй хэлээр ямар нэгэн юм түргэн хэллээ.

Франц ч биш, испани ч биш бодвол квилетийн хэл байсан байх. Тэгээд эргээд

Жейкобийн гэр лүү орчихлоо. Пол, Жаред, Эмбри нар араас нь дагалдав.

- Сайн байна. Тэднийг явмагц Жейкобийн уур хилэн багасч эхэллээ. Түүний царай

тайван харагдах хэдий ч шаналсан төрхтэй байсан юм.

- Би гүнзгий амьсгал авав. Би юу мэдэхийг хүсч байгааг чи мэдэж байгаа.

Тэр хариулсангүй. Зүгээр л над руу цоргин ширтэв.

Би түүн харахад бид хүйтэн харцаар ширтэлцэв. Миний хоолойд бөөн юм тээглэлээ.

- Жаахан зугаалах уу? би яриаг эхлэхийн тулд асуув.

Тэр ахин юу ч хэлсэнгүй нүүр нь урьдын адил болон хувирав.

Би машинаас гарч мододын зүг хэд алхтал араас ширтэх харцнуудыг мэдрэв. Миний

хөл дор чийгтэй өвс шавар шалчигнах чимээ гарна. Өөр юу ч сонсогдохгүй байсан

учир би түүнийг ирэхгүй нь гэж бодлоо. Би түүний зүг эргэн харахад тэр чимээгүйхэн

ирж байв.

Би модны зах руу ороод Сэм биднийг харахаа больсоныг мэдрэв. Цаашаа явах зуур

ямар нэгэн ухаантай үг бодож олохыг хичээсэн ч юу ч орж ирсэнгүй. Би Жейкобийг

энэ түүхэнд хутгалдсанд... Билли түүнд хэлсэнд... Сэм өөртөө итгэлтэй тайван зогсч

байгаад улам ихээр уур хүрч байсан юм.

Жейкоб гэнэтхэн намайг гүйцээд эргэж харан зогсов.

Би түүний гуалиг чөлөөтэй хөдөлгөөнийг гайхан бишрэв. Тэр үргэлж болхи удаан

хөдөлгөөнтэй байсан. Тэр хэдийдээ ингэж өөрчлөгддөг байна аа.

Гэхдээ тэр надад энэ тухай бодох боломж өгсөнгүй.

- Алив бүхнийг энд дуусгацгаая, тэр сөөнгө хоолойгоор хатуу хэлэв.

Би хүлээв. Тэр миний юу хүсч байгааг мэдэж байгаа.

- Энэ чиний бодож байгаа зүйл биш. Бас миний бодож байсан зүйл ч биш. Би их том

алдсан байна лээ.

- Тэгээд юу байсан юм?

Тэр хэсэг зуур миний царай лүү харан үгээ бодлоо. Түүний харцнаас уур хилэн

Page 218: New moon

арилаагүй л байв.

- Би чамд хэлж болохгүй.

- Би эрүүгээ чангалан шүдээ зуулаа. Бид найзууд байсан гэж бодсон юмсан.

- Байсан гэнээ, тэр цочирдсон байдалтай хэлэв.

- Тэгэхээр одоо чамд найз хэрэггүй болж би гашуунаар хэллээ. Чамд Сэм байна. Энэ

чинь сайн хэрэг чи түүнд их хэрэгтэй.

- Би үүнийг чинь ойлгохгүй байна.

- Одоо тэгэхээр чи гийгүүлэх л үлдэж. Аллилуйя.

- Энэ миний бодож байсан зүйл бишээ. Сэм буруугүй. Тэр надад харин ч тусалж

байгаа. Түүний хоолой зальжин болов. Тэр миний толгой дээгүүр ширтэхэд нүдэнд нь

уур хилэн гялалзаж байлаа.

- Тэр чамд тусалдаг гэнээ, би итгэлгүйхэн давтлаа. Гэвч үнэндээ...

Жейкоб намайг сонсохгүй байгаа бололтой. Тэр хүндээр амьсгаадан биеэ барихыг

хичээж байв. Тэрбээр нударга зангиджээ.

- Жейкоб гуйя, би шивнэлээ. Чи надад юу болоод байгааг хэлэхгүй юм уу? Магадгүй

би чамд тусалж болох юм?

- Одоо надад хэн ч тусалж чадахгүй, тэр дуу алдав.

- Тэр чамайг яачихаа вэ? би огцом хэлэхэд нүдэнд нулимс мэлтэрлээ. Би түүн рүү

ойртон гараа сунгалаа.

- Надад бүү хүр тэр шивнээд миний гарыг түлхэв.

- Сэм чамд зааж өгөө юу. Минй нулимс хацар даган урслаа. Би нулимсаа арчаад гараа

цээжиндээ зөрүүлэв.

- Сэмийг буруутгаж боллоо, тэр бараг автоматаар түргэн хэлэв.

- Тэгээд хэн буруутай юм?

- Чи энэ тухай сонсохыг хүсэхгүй. Тэр гашуунаар инээмсэглэлээ.

- Хүсэхгүй гэнэ ээ, би хашгирлаа. Би яг одоо энэ тухай мэдмээр байна.

- Чи алдаж байна, тэр эргүүлэн хашгирлаа.

- Миний ярихыг битгий заагаад бай. Миний ухаан эрүүл байна. Хэрвээ чиний Сэм

буруугүй юм бол хэн буруутай юм?

- Хэрвээ чи хэн нэгнийг буруутгах хэрэгтэй юм бол яагаад чиний хайртай заваан өмхий

үнэртэй залууг буруутгаж болохгүй гэж.

Би гайхсандаа амаа ангайн түүний аймшигт үгэнд мэгдэн сандарлаа. Миний цээжний

нөгөө талд шарх үүсч эхэлэв. Би ийм үг түүнээс сонссондоо итгэж чадахгүй

байв.Түүний царай шийдэмгий бус биш байсан юм. Зөвхөн уур хилэн л илрэн гарч

Page 219: New moon

байв.

Би амаа ангайн зогссон хэвээр байв.

- Би чамайг энэ тухай сонсохыг хүсэхгүй гэж хэлээ биз дээ.

- Чи хэнийг хэлснийг би ойлгохгүй байна, би бараг шивнэлээ.

- Тэр итгэлгүйхэн нэг хөмсгөө өргөв. Харин би чамайг хэнийг хэлснийг мэдэж байгаа

гэж бодож байна. Чи надад тэднийг надад нэрлэж чадахгүй тийм үү? Би чамайг

өвтгөхийг хүсэхгүй байна.

- Чи хэнийг хэлснийг би ойлгохгүй байна, би ахиад л бувтналаа.

- Калленыхан, тэр удаанаар хэллээ. Тэр үүнийг хэлүүт миний царайг анхааралтай

харав. Би чиний нүдэнд тэдний нэрийг харж байна.

Би биеэ барихын тулд толгойгоо сэгсрэв. Тэр хаанаас мэдсэн юм бол. Энэ нь Сэмийн

бүлэгт ямар хамаатай юм бол. Вампирийг үзэж чаддаггүй байж болох уу. Тэгвэл яагаад

Форкст вампирууд амьдардаг юм бэ. Жейкоб яагаад тэднийг яваад эргэж ирэхээ

больсон үед л Каллены тухай яриад итгэж байгаа юм бол.

Би хэсэг зуур азнасны эцэст арайхийн дуугарав.

- Надад Биллигээс сонссон дэмий зүйлсээ хэлэх хэрэггүй. Би сулхан инээмсэглэхийг

хичээлээ.

- Тэр миний бодсоноос ч илүү ихийг мэдэж байгаа.

- Тоглож боллоо, Жейкоб.

Тэр таагүйхэн над руу харлаа.

- Мухар сүсэг чинь хангалттай. Чи хэнийг буруутгаад байгааг би ойлгохгүй байна...

Калленыхан. Би өөрийнхөө хоолойг сонсоод бараг цочирдлоо. Тэд бараг хагас жилийн

өмнө явсан. Чи яаж тэднийг Сэмийн хийж буй зүйлд буруутгаж чадаж байна аа.

- Сэм юу ч хийгээгүй, Белла. Гэхдээ үргэлж... зарим юмыг залруулахад оройтсон

байдаг юм.

- Ямар юмнууд? Яагаад хожимдсон гэж? Чи юунд тэднийг буруутгаад байгаа юм?

Тэр гэнэтхэн над руу эргэж харахад нүдэнд нь уур хилэн гялалзан дүрсхийв.

- Тэдний амьдралын хэвшил гэж тэр шивнэлээ.

Би гайхширхад миний толгойд Эдвардын анхааруулсан хоолой сонсогдов.

- Белла, чимээгүй. Түүнд боломж битгий олго хэмээн тэр намайг болгоомжлуулав.

Эдвардын хоолой бүх саадыг эвдэлж надад түүнийг эсэргүүцэх хангалттай их хүч

олголоо. Одоо дурсамжууд тийм ч их өвтгөхөө больсон энэ үнэт агшинд би түүнийг

сонссон юм.

Жейкоб миний урд эгдүүцсэн байртай зогсч байлаа.

Page 220: New moon

Би Эдвардын хоолой гэнэтхэн сонсогдсон учрыг ойлгосонгүй. Жейкоб уурласан хэвээр

байсан ч тэр ердөө л Жейкоб шүү дээ. Ямар ч адреналин ямар ч аюул байсангүй.

- Түүнд үзүүлээд өг, Эдвард шаардав.

- Би сандрангүй толгойгоо сэгсэрлээ. Чи инээдтэй харагдаж байна.

- Сайн байна, тэр дахин хүндээр амьсгалж эхэллээ. Би чамтай маргахыг хүсэхгүй

байна. Гэхдээ одоо аюул алга болсон болохоор энэ чухал биш.

- Бас ямар аюул?

Би түүний нүүр лүү хашгирсан ч тэр ухархааргүй байлаа.

- Алив энэ бүхнийг дуусгацгаая. Бид өөр юуны талаар ярих хэрэгтэй гэж.

- Би гайхсандаа амаа ангав. Үгүй, бид ярих хэрэгтэй байна. Чи надад бараг юу ч

хэлсэнгүй.

Тэр миний дэргэдүүр өнгөрөн гэр лүүгээ алхлаа.

- Би өнөөдөр Куилийг харсан, би түүний араас хашгирлаа.

Тэр зогссон хэдий ч эргэж харсангүй.

- Чи өөрийнхөө найз Куилийг санаж байна уу? Тиймээ, тэр их айсан байсан.

- Тэр огцом эргэн харлаа. Түүний царайд шаналангуй өнгө тодрон “Куил” гэж хэллээ.

- Тэр ч гэсэн чиний төлөө санаа зовж байгаа.

Жейкоб цөхрөн над руу харлаа.

- Би дараагийн дайралтаа хийв. Тэр дараагийнх гэдэгтээ айж байна лээ.

Жейкоб модны мөчир шүүрэн авахад түүний хүрэн царай цонхигор ногоон өнгөтэй

болон хувирав.

- Тэр дараагийх нь биш гэж хамар дороо бувтнав. Тэр болохгүй. Бүгд ойлгомжтой юу.

Болох ч ёсгүй байсан юм. Яагаад? Ер нь яагаад? Тэр цөхрөн мод руу цохилоо.

Залуухан мод Жейкобоос ердөө хэдхэн фунтээр л өндөр байсан юм. Түүнийг цохих үед

бөглүү чимээ гаран мөчир хугарахад би их гайхлаа.

Тэр хугарсан мод руу цочирдон харснаа айдаст автлаа.

- Би буцах хэрэгтэй. Тэр намайг цочтол огцом эргэн явлаа.

- Өөрийнхөө Сэмд мэнд хүргээрэй.

- Чи үнэхээр шүүх гээд байгаа юмуу. Тэр хамар дороо юм үглэсээр эргээд явлаа.

- Би түүнийг машины дэргэд гүйцэв. Хүлээгээч гэж түүнийг гэр лүүгээ явахад нь

дуудлаа.

Тэр эргэж харахад ахиад л гар нь чичирч эхлэв.

- Белла, гэртээ харь. Би чамтай орооцолдоод байж чадахгүй.

- Байж боломгүй хүчтэй өвдөлт мэдрэгдлээ. Нүдэнд ахиад л нулимс цийлэгнэв. Чи

Page 221: New moon

намайг хаяж байгаа юмуу? Биднийг холбож байсан романтик зүйлээс юу ч байхгүй

болжээ. Өвдөлт илүү ихэслээ.

- Тэр гэнэтхэн чангаар инээд алдав. Энэ бүхэн чамаас л болсон. Чи л жирийн найзууд

хэвээрээ үлдэе гээ бие дээ.

- Жейкоб... яагаад? Сэм гадны хүнтэй найзлахыг зөвшөөрөхгүй байгаа юмуу? Гуйя

Жейк. Чи надад амалсан. Чи надад хэрэгтэй байна. Миний амьдрал ахин хоосорч

эхэллээ.

- Надад их харамсалтай байна Белла, тэр хүйтнээр хэлэв.

Би Жейкобийг ингэж хэлсэнд итгэсэнгүй. Түүний нүдэнд ямар нэг хэлээгүй үг байх

шиг санагдсан ч би юу гэдгийг нь ойлгосонгүй.

Магадгүй тэр Сэмийг харсан байх. Магадгүй энэ бүхэн Калленийхантай холбоогүй

байх. Тэр зүгээр л найдлагагүй харилцаагаа таслах гэж оролдож байж болох юм. Түүнд

үүнийг хийхэд боломж хэрэгтэй. Би үүнийг хийх болно.

Би өөрийнхөө хоолойгоо хэрхэн шивнэхийг сонслоо.

- Уучлаарай... эрт... хэрвээ би эртхэн чамтай харьцах харьцаагаа өөрчилсөн бол

Жейкоб. Магадгүй би өөрчлөгдөх хэрэгтэй байх л даа. Чи надад бага зэрэг хугацаа л

өгчих. Зөвхөн одоо л намайг битгий хая, Жейк. Би түүнийг тэсч гарч чадахгүй.

Түүний ууртай царай зовж шаналангуй болон өөрчлөгдөв. Тэр чичирсэн гараа над руу

сунгав.

- Үгүй. Тэгж бодох хэрэггүй, Белла. Өөрийгөө буруутгах хэрэггүй энэ чиний буруу

биш. Бүх юм надаас л болсон. Би чамд тангараглаж байна.

- Надаас болсон чамаас биш, би шивнэлээ. Гэхдээ үнэндээ өөр.

- Түүний нүдэнд гуниг илрэв. Би чамаас илүү найзыг олохгүй. Би аль хэдийн урьдын

адил байхаа больсон. Чамд сайн байж чадахгүй.

- Юу? би айдаст автан түүн рүү харлаа. Чи юу хэлчихвээ? Чи надаас хамаагүй илүү,

Жейк. Чи бол сайн залуу. Хэн нэгэн чиний толгой руу цохичихсон юмуу? Энэ чинь бас

худал уу, Жейкоб. Түүнд ийм зүйл хэлэхийг нь битгий зөвшөөр.

Жейкобийн царай ахин баг зүүсэн юм шиг боллоо.

- Хэн ч надад ингэж хэлээгүй. Би өөрөө мэдэж байна.

- Чи миний найз. Жейк, гуйя чамаас. Хэрэггүй!

Тэр надаас холдлоо.

- Уучлаарай, Белла тэр давтлаа. Тэгээд эргэн гэр лүүгээ бараг гүйлээ.

Би байрнаасаа хөдөлж чадсангүй. Би түүний жижигхэн байшин руу харлаа. Тэр

хэтэрхий жижигхэн ч гэлээ дөрвөн хүү хоёр том эр хүнийг багтааж байсан юм. Дотор

Page 222: New moon

ямар ч чимээ сонсогдож хөдөлгөөн мэдрэгдэхгүй байлаа. Тэр хоосон юм шиг л байсан

юм.

Бороо орж эхэллээ. Би түүний гэрээс харцаа салгаж чадсангүй. Жейкоб ирнэ. Тэр

заавал ирэх болно.

Бороо удалгүй хүчтэй салхилж эхлэв. Миний үс нүүр лүү хийсэн ирж нойтон хацар

дээр наалдлаа. Би хүлээсээр байв.

Эцэст нь хаалга онгойход би санаа амран урагш алхлаа.

Билли өөрийнхөө тэргэнцэр дээр гарч иржээ. Би түүнийг хараад гайхсангүй.

- Белла, Чарли утасдсан. Би түүнд чамайг хэдийн гэр лүүгээ явсан гэж хэлсэн. Түүний

нүд харууслаар дүүрэн байв.

Би юу ч хэлсэнгүй. Зүгээр л машиндаа орж суулаа. Би цонхоо онгорхой орхисон учир

суудал бүхэлдээ норжээ. Энэ чухал биш байсан юм. Би хэдийн норсон байв.

Бүх юм тийм ч муу болчихоогүй байна! Бүх юм тийм ч муу болчихоогүй байна! Би

өөрийгөө тайвшруулахыг хичээлээ. Энэ бол гэрлийн төгсгөл биш байсан юм. Тэгээд л

тэр.

Бүх юм тийм ч муу бишээ би зөвшөөрөөд гэхдээ муу болох байх гэж нэмлээ.

Би Жейкобийг миний цээжний шархыг ангаана гэж бодож байсан ч одоо бүр илүү

өвдөж байв. Би алджээ. Тэр зүгээр л нэг нүхийг огтлоод авчихаж. Надад одоо хэтэрхий

олон нүх байлаа. Би швейцар бяслагтай адилхан болчихож.

Чарли намайг довжоон дээрээ хүлээж байв. Намайг гаднаа очин зогсоход тэр намайг

угтан бууж ирэв.

- Билли над руу утасдсан. Тэр чамайг Жейкобтой ширүүхэн яриад сэтгэлээр унасан гэж

хэлсэн гэж тайлбарлаад хаалга онгойлгож өгөв.

Дараа нь миний нүүр лүү харлаа. Түүний нүүр нь аймшигтай боллоо. Би өөрийнхөө

царайг төсөөлөн бодоод тэр юунд гайхсаныг ойлгов. Миний хүйтэн хөдөлгөөнгүй

царай түүнд хэнийг санагдуулсан болдоо.

- Гэхдээ энэ тийм биш, би бувтнав.

Тэр намайг тэврэн машинаас гарахад туслав. Тэгээд миний нойтон хувцсыг хараад юу

ч хэлсэнгүй.

- Юу болсон юм бэ? Биднийг байшин руу явах үед тэр асуулаа.

- Миний хоолой үхээнц сонсогдов. Сэм Улей Жейкобт биднийг найз байх боломжгүй

гэж хэлсэн байсан.

- Чарли хачирхан над руу харав. Хэн чамд тэгж хэлээ вэ?

- Жейкоб, би хэлээд тэр үнэндээ хэлээгүй ч гэсэн энэ үнэн байсан юм.

Page 223: New moon

- Чи үнэхээр Улейг тиймэрхүү гэж бодож байна уу.

- Би бодоогүй тийм гэж мэдэж байна. Хэдийгээр Жейкоб хэлээгүй ч гэсэн илэрхий

байсан. Миний хувцаснаас шалан дээр ус дусалж эхлэв. Би хувцсаа солих хэрэгтэй

байна.

- Тэг дээ, тэр хайхрамжгүй хэллээ.

Би их даарсан байсан учир шүршүүрт орохоор шийдлээ. Гэхдээ халуун ус миний

арьсанд нөлөөлсөнгүй. Би чичирсэн хэвээр уснаас гарлаа. Нам гүм оргиж Чарли доор

хэн нэгэнтэй ярих нь сонсогдоно. Би алчуураар ороогоод угаалгын өрөөний цоожоор

шагайв.

Чарлигийн хоолой ууртай байв.

- Би мэдэхгүй байна. Гэхдээ үүнийг бодохын ч хэрэггүй.

Дараа нь нам гүм болоход тэр утсаар ярьж байгааг би ойлгов. Минут хэртэй азналаа.

- Бүх юмыг Белла руу битгий чихээд бай, тэр гэнэт орлив.

Би цочилоо. Тэр ахин ярьж эхлэхэд хоолой нь илүү болгоомжтой болсон байлаа.

- Белла үүнийг маш сайн ойлгож байгаа. Тэр Жейкобтой энгийн л найзууд... гэхдээ

тийм байсан юм бол чи яагаад надад эхлэхээс нь өмнө хэлсэнгүй вэ? Үгүй ээ, Билли

түүний зөв гэж би бодож байна... Яагаад гэвэл би өөрийн охиноо сайн мэднэ. Тэр

хэлэхдээ Жейкоб айсан байна гэсэн... тэр дуугүй болсноо ахиад л хашгирав.

- Чи намайг охиноо мэддэггүй гэж хэлэх гээ юу? Тэр хэсэг зуур харилцуураа сонсоод

чангаар ярьж эхэллээ. Хэрвээ чи тэгж бодож байгаа бол би түүнд энэ тухай сануулах

хэрэгтэй. Гэхдээ ярихаасаа өмнө ахин бодож үзэх хэрэгтэй. Хэрвээ тэр ахин сэтгэлээр

унах юм бол Сэм надтай уулзах хэрэг гарах байх шүү. Чи миний найз, Билли гэхдээ энэ

бүхэн чинь миний гэр бүлд хүндээр тусч байна.

Тэр ахин Биллигийн хариултыг сонслоо.

- Чиний зөв. Энэ хүү хилийг зөрчсөн. Би үүний учрыг олох болно. Бид энэ явдлыг

мөрдөж байгаа. Тэр одоо зүгээр л Чарли биш цагдаагийн дарга Свон болжээ.

- Сайхан хэрэг. Баяртай, тэр харилцуураа чанга тавилаа.

Би өлмий дээрээ гэтэн явж өрөө лүүгээ түргэн гүйлээ. Чарли гал тогоонд ямар нэгэн

юм ууртай бувтнана.

Тэгэхээр, Билли бүх юманд намайг буруутгаж байгаа байх нь.

Хачирхалтай нь би ч гэсэн тэгж бодож байв. Өнөөдрийн Жейкобийн хэлсэн үгний

дараа би түүнд итгэхгүй байлаа. Үүнд ямар нэгэн учир байна. Тэд ямар нэгэн нууц

нуугаад байгаа юм гэсэн бодол төрөв. Эцсийн эцэст Чарли миний талд байсан юм.

Би халатаа өмсөөд ор луугаа явлаа. Миний шарх хэдийн янгинаад эхэлчихжээ. Би олон

Page 224: New moon

сэтгэл өвтгөсөн дурсамжтай жинхэнэ ой ухаанаа эрж оллоо. Харин Эдвардын хоолой

сонсогддог жинхэнэ бус ой дурсамж өнөөдөр хоолны дараа сонсогдсон юм.

Шөнө би шинэ зүүд зүүдлэв. Бороо орж байлаа. Жейкоб чимээгүйхэн надтай зэрэгцэн

алхахад хөл дор хайрга шажигнана. Гэхдээ энэ бол миний Жейкоб биш байлаа. Энэ

зүдэрсэн хэдий ч гуалиг сайхан хөдөлгөөнтэй шинэ Жейкоб байсан юм. Түүнийг

хөдөлгөөн надад хэн нэгнийг санагдуулахад би түүн рүү харав. Түүний арьсны хүрэн

өнгө нь алга болж илүү цайвар болжээ. Бас нүд нь алтлаг өнгөөр гялалзсанаа цусан

улаан болж ахин алтлаг боллоо. Нүүр нь гайхамшигтай үзэсгэлэнтэй харагдахад миний

зүрх галзуурсан юм шиг цохилов. Би түүн рүү гараа сунгахад тэр урагшаа алхаад

миний гарыг холдууллаа. Харин дараа нь Эдвард алга болчихлоо.

Би юу ч ойлголгүй харанхуй сэрээд уйлж эхэллээ. Би зүүдэндээ уйлж эхэлсэн болохоор

үргэлжлүүлэн нулимс дуслуулж эхлэв. Тэгээд дээшээ харанхуй адар руу харлаа. Би

ядрангуй нүдээ аниад ахин бөх унтахыг хичээв.

Тэгтэл намайг нэг чимээ сэрээчихлээ. Ямар нэгэн хурц зүйл миний цонхыг маажлах

чимээ гарав.

12. Урилгагүй зочин

Би айдаст автсанаасаа болоод нүдээ томоор нээсэн байсан ч хэт их ядарснаас бас

самуурснаасаа болоод унтаж байгаа эсвэл сэрсэн эсэхдээ баттай биш байлаа.

Ямар нэгэн юм цонхыг маань нарийн чихарсан чимээ гарган маажиж байв.

Нойрондоо манарч эргэлзсэн чигээрээ орноосоо гуйван цонх алхахад нүднээс минь

нулимс удаанаар зам гарган урсаж байв.

Шилний нөгөө талд том бараан сүүдэр дайвалзан намайг яг бяцлах гэж байгаа юм шиг

ирж байлаа. Би айсандаа цочин ухарч орилохоор зэхэж байв.

Викториа.

Тэр над дээр ирсэн байлаа.

Би үхсэн байсан юм.

Чарли л битгий, тэр ч бас!

Би хашгирах гэж байсан ч хоолой зангиран болилоо. Иймэрхүү үед би чимээгүй байх

хэрэгтэй, ямар ч хамаагүй аргаар. Чарлиг ирж шалгаахыг болиулах гэж.

Тэгтэл нэгэн бараан дүрснээс танил сөөнгө дуу шүдээ зуун, - Ёоёо! Хараал ид, цонхоо

онгойлгооч Бэлла!

Надад айдсаа арилгаж хөдөлхийн тулд хоёр хором хэрэг болон, цонх руугаа яаран

очлоо. Үүлнүүд цонхны цаанаас сүүмийн тэр дүрс чухам юу болохыг харуулахад

хангалттай гэрэлтэж байлаа.

Page 225: New moon

- чи энд юу хийж яваа юм? Би амьсгалаа гаргалаа.

Жэйкоб Чарлигийн талбайн дунд хэсэгт ургасан шилмүүст модны оройгоос муухан

зуурсан байлаа. Түүний жин нь модыг байшин луу хөдөлгөн найгаж байлаа, хөл нь

газраас хорин фийт орчим өндөрт надаас бол яардаас илүү зайтай байлаа. Нарийхан

мөчирнүүд байшинд ойртохдоо хяхтнасан чийртэй дуу гаргаж байв.

- би хадгалахыг хичээж... тэр ундууцан модон дээр займчиж биеийн жингээ тогтоож

байв, - байна амлалтаа!

Би нойтон халтардсан нүдээ анин, гэнэт зүүдэлж байсан гэдэгтээ итгэлээ.

- чи хэзээ Чарлигийн модноос унаж үхнэ гэж амласан бэ?

Тэр амьсгаадан, тогтохын тулд хөлөө савлангаа – замаас холд гэж тушаалаа.

- Юу?

Тэр хөдөлгөөнөө ихэсгэн урагшаа хойшоо хөлөө дахин савлаа. Би түүнийг юу хийх гэж

байгааг ойлгосон юм.

- үгүй шүү Жэйк!

Би хажуу тийшээ зайлан холдов, учир хэтэрхий оройтсон байлаа. Жэйк амандаа

бувтнан цонхны урдхан хэсэгт буув.

Би түүнийг үхтлээ унаж эсвэл ядаж л модон хэсэгт өөрийгөө гэмтээхийг нь хүлээж

байсан юм шиг өөр нэг хашгираан хоолой өөд өгслөө. Тэр өрөө лүү шаламгай гулсан

орж тавхайнхаа урд хэсгээр нам битүү чимээ гарган газардсан нь намайг шоконд

оруулав.

Бид хоёр хоюулаа амьсгалаа барин чимээ Чарлиг сэрээсэн эсэхийг хүлээж автоматаар

хаалга руу харлаа. Хэсэг хугацааны нам гүм өнгөрсний дараа түүний нам дуугаар

хурхирч байгаа чимээг сонслоо. Жэйкобийн нүүрэн дээр өргөн малийсан инээд

удаанаар тодорч өөртөө маш сэтгэл хангалуун харагдав.Энэ миний мэддэг дуртай

инээмсэглэл биш, шинэ инээмсэглэл, түүний хуучин шулуун шударга инээмсэглэл дээр

огцом тохуурхсан янзтай Сэмд байдаг инээмсэглэл, шинэ царай байлаа.

Энэ ч арай надад хэтэрнээ.

Би энэ хөвгүүнээс болж шөнөдөө унтан унтатлаа уйлж хонож байсан. Түүний

ширүүнээр татгалзсан нь миний цээжнээс алга болсон тэр газарт дахин нэг шинэ

хөндүүр нүхийг бий болгосон юм. Тэр шинээр хар дарсан зүүдний ард гарсан юм шиг

өвчин халдварлаж байгаа шиг, доромжлолынхоо дараа гэмтсэн мэт байсан юм. Гэтэл

одоо тэр энд миний өрөөнд, өөдөөс минь ёжлон инээж түүнд юу ч болоогүй юм шиг

зогсож байна. Үүнээс долоон дор юм гэвэл тэр ирэхдээ янз бүрийн чимээ гаргасан ч

энэ нь Эдвардын цонхоор гэтэн орж ирдэгийг санагдуулан миний эдгээгүй сэтгэлийн

Page 226: New moon

шархыг хорсолтойгоор хөдөлгөж байлаа. Энэ бүхэнд миний туйлгүй ядарсан дараалж

болсон явдлуудаас болж миний нөхөрсөг зөнг хөдөлгөхөөргүй болгосон юм.

Шүдээ зуун аль болох ууртайгаар түүнд – Гар гэж шивнэв.

Тэр нүдээ анивчин царай нь гэнэт өөр болж – үгүй гэж эсэргүүцэв. – би энд уучлал

гуйхаар ирлээ.

- би хүлээж авахгүй!

Би түүнийг цонхоор буцааж гаргах гэж оролсон ч хэрэв энэ зүүд л биш л бол би огтхон

ч өвтгөхгүй байгаа юм шиг байв. Дэмий л ингэсэн юм. Өчүүхэн ч хөдөлгөж чадсангүй.

Би гараа хурдан доошлуулан түүнээс холдлоо. Цонхноос хангалттай жихүүн салхи

үлээж байсан ч тэр цамц өмсөөгүй дээрээс нь түүний нүцгэн цээж лүү гараараа түлхэх

нь эвгүй байлаа. Арьс нь шатаж байгаа юм шиг халуун хамгийн сүүлд духанд нь

хүрсэн шиг байв. Яг л өвчнөөс болоод халуурч байгаа юм шиг.

Тэр өвчтэй харагдсангүй. Тэр том харагдсан юм. Тэр үнэхээр том бараг л цонх таглан

над руу налан миний уурласнаас болоод хэлээ хазсан байв.

Гэнэт энэ миний хийж чадахаас илүү, олон шөнө нойргүй хоносноос над руу чиглэн

доошоо унаж байгаа юм шиг. Би аймшигтай ядарсан байсан болохоор тогтворгүй

гуйвж нүдээ нээлттэй байлгах гэж хичээн шууд ингээд шалан дээр унах нь дээ гэж

бодлоо.

-Бэлла, Жэйкоб түгшин шивнэв. Намайг дахиж гуйвангуут тэр тохойноос барин ор луу

чиглүүллээ. Орны өнцөгт хүрэнгүүт хөл маань нугарч мотраасан пад хийн уналаа.

- хөөе, чи зүгээр үү? Жэйкоб духаа үрчийлгэн асуув.

Миний хацран дээр хатаж амжаагүй нулимстай байгаа чигээрээ дээшээ түүн лүү харан

– би яагаад зүгээр байх ёстой гэж Жэйкоб? Түүний гунигласан царай нь шаналалаар

солигдон хүлээн зөвшөөрөн – тиймээ, зөв гэж уртаар амьсгаа авлаа.

- тэгэхээр...на...намайг уучлаарай, Бэлла. Тэр чин сэтгэлээсээ гуйж байв, үүнд эргэлзэх

зүйлгүй ч түүний царайнаас ууртай төрх арилаагүй байлаа.

- чи энд яах гэж ирсэн юм? Би чамаас уучлалт хүсээгүй Жэйк.

-би мэднэ ээ, тэр шивнэв. Гэхдээ би үдээс хойш хийсэн юмаа тэгээд орхиж чадахгүй,

аймшигтай байсан, намайг уучлаарай.

Би толгойгоо ядрангуйгааар сэгсрэн – би юу ч ойлгохгүй байна.

- би мэднэ ээ. Би тайлбарлахыг хүсэж...тэр гэнэт үгээ таслаж бараг агааргүй болсон юм

шиг амаа ангайлаа. Тэр гүнзгий амьсгаа аван ууртайгаар – гэхдээ би чадахгүй нь,

чаддаг байсан ч болоосой. Би толгойгоо гар луугаа доошлуулан аяархнаар – яагаад?

Тэр хэсэг чимээгүй байв. Би толгойгоо гараараа түшихэд хэтэрхий ядарсан байсан тул

Page 227: New moon

хажуу тийшээ болгон түүний юу хэлэхийг хүлээж байлаа. Тэр нүдээ онийлгон, шүдээ

хавирч, духаа үрчийлгэсэн нь намайг гайхшруулав.

- яасан? Би асуулаа.

Түүнийг хүндээр амьсгаагаа гаргахад нь би амьсгаагаа барьж байсныг нь ойлгов. – би

хийж чадахгүйнээ гэж бүвтнав.

- юу хийж? Би асуув.

Тэр миний асуултыг үл ойшоон – аан гээч Бэлла, чамд хэн нэгэнд хэлж болохгүй нууц

гэж байдаг биз дээ? Миний бодолд шууд Күллэнийхэн орж ирэхэд тэр мэдсэн юм шиг

над руу харав.Би гэм хийсэн юм шиг харагдаагүй гэж найдлаа.

- Чарлигаас, ээжээсээ нуудаг ямар нэгэн юм? Надтай хүртэл ярьдаггүй юмаа, одоо

хүртэл, тэр тулгаж байв.

Би нүдээ онийлгон асуултанд хариулаагүй ч тэр үүнийг баталгаа болгон авч байсныг

мэдлээ.

- би нэг тийм адилхан...нөхцөлд байгааг чи ойлгож чадах уу? Тэр зөв үгээ олох гэж

байгаа юм шиг дахин хичээж байв. - Заримдаа үнэн байдал чиний юу хийхийг хүсэж

байгаа зам руу оруулдаг, заримдаа энэ чинийх биш ч хэлж болохгүй нууц байдаг.

Иймээс би түүнтэй маргалдсангүй, гарцаагүй зөв байсан юм. Надад минийх биш ч

хэлж болохгүй нууц байдаг,миний хамгаалах ёстой нууц. Тэр нууц, гэнэт тэр бүх

нууцыг мэдэж байгаа юм шиг санагдлаа.

Гэхдээ л би түүнд, Сэмд эсвэл Биллид яаж туссаныг ойлгохгүй байлаа. Күллэнийхэн

явсан байхад энэ тэдэнд юу гэсэн үг болж таарах вэ?

- Жэйкоб, чамайг энд яах гэж ирсэнийг чинь мэдэхгүй юм хэрвээ чи хариуны оронд

учир битүүлэг юм ярих гэж байгаа бол.

-намайг уучлаарай, гэхдээ энэ үнэхээр сэтгэл зовоосон, тэр шивнэв.

Бид харанхуй өрөөнд итгэлгүй царайлан удаан бие биен рүүгээ харлаа.

Тэр гэнэт - яг ямар хэсэг нь намайг алж байна вэ гэхээр...чи аль хэдийн мэдэж байгаа

хэсэг. Би чамд бүгдийг хэлсэн.

- чи юу яриад байнаа?

Тэр амьсгаадан, царай нь хоромын дотор түгшүүрээр дүүрж над руу ойртлоо.

Миний нүд рүү тэр ширүүнээр харж, дуу нь хурдан бас тэвчээрээ алдсан маягтай нүүр

тулан үгээ хэлж байлаа. Амьсгал нь арьс шигээ халуун байлаа.

- би чамд ойлгуулах учраа олох шиг боллоо, яагаад гэвэл чи мэдэж байгаа. Бэлла! Би

чамд хэлж чадахгүй гэхдээ чи таавал, намайг дэгээнээс суллаж чадах юм байна.

- чи намайг таа гэсэн үү? Юуг таах гэж?

Page 228: New moon

- миний нууцыг. Чи чаднаа, хариуг нь мэдэж байгаа шүү дээ.

Би нүдээ хоёр ч цавчлан, толгойгоо цэвэрлэхийг оролдлоо. Би хэт ядарсан түүний юу

гэх гээд байгааг ойлгохгүй байсан юм.

Тэр царай руу минь хараад дахин ойлгуулах гэж оролдон – хүлээгээрэй, би чамд бага

зэрэг туслая гэж хэлэв. Түүний хэлэх гээд байгаа юм нь хэцүү байгаа бололтой шүүрс

алдлаа.

-тиймээ, тэр хүндээр амьсгалан - яг түлхүүрийг нь

Жэйк миний нүүрийг том, хэт халуун хоёр гараараа өөрөөсөө хэдхэн инчийн зайтай

барьлаа. Тэр нүд рүү минь ширтэж байхдаа үгээр хэлж болохгүй зүйлтэй холбогдож

байгаа юм шиг. – бидний анх уулзаж байсан өдрийг санаж байна уу? Ла Пүшийн эрэг

дээр? Тэр шивнэлээ.

- тэгэлгүй яахав, санаж байна.

- надад хэл дээ.

Би уртаар амьсгаа аван төвлөрөхийг оролдлоо. – чи миний машины тухай асуусан?

Тэр толгойгоо дохин намайг яаруулав.

- Бид Раббидийн талаар ярилцсан.

- үргэлжлүүлээд байгаарай.

- бид далайн эргийн дагуу алхсан... Жэйкийн арьс нь маш халуун байсан учраас алганд

нь байгаа миний хацар халуу дүүгүүлж байхыг тэр анзаарсангүй. Би түүнийг өөртэйгээ

хамт алхахыг асууж, бүтэлтэй сээтэгнээгүй ч амжилттай болсныг, илүү мэдээлэл

авахын тулд асууж шалгааснаа...

Толгойгоо дохин илүү ихийг сонирхож байлаа.

Миний дуу бараг л гарахаа болисон байлаа. – чи надад аймшигтай түүх ярьсан,

Хүлиетүүдийн домог.

Жэйк нүдээ анин дахин нээлээ. – тиймээ. Энэ үг сэтгэл хөдөлгөсөн, шавдуулсан яг л

нэг чухал юмны ирмэг дээр ирсэн юм шиг байлаа. Тэр үг болгоныг удаан

ойлгомжтойгоор – чи миний юу гэж хэлснийг санаж байна уу?

Харанхуй байсан ч Жэйк миний царайны өнгө өөрчлагдахийг харж байв. Би яаж

үүнийг мартаж чадах вэ? Жэйкоб өөрийнхөө юу хийж байгаагаа ч ухааралгүйгээр тэр

өдөр миний мэдэх хэрэгтэй зүйлийг хэлж өгсөн шүү дээ, Эдвардийг цус сорогч гэж.

Тэр над руу миний мэдэх харцаар харан – сайн боддоо гэж хэллээ.

- тиймээ би санаж байна. Би амьсгаа авав.

Жэйк гүнзгий амьсгаа аван хичээнгүйлэн – чи бүгдийг нь санаж байна уу түү... тэр

Page 229: New moon

асуултаа дуусгасангүй хоолойнд нь нэг зүйл наалдсан юм шиг амаа ангайлгав.

- бүгдээрэнг нь үү? Би асуулаа.

Чимээгүй толгой дохив.

Миний толгой эргэж байв. Зөвхөн нэг л түүх хамаатай. Тэр өөр түүхээс эхэлсэн ч би

дэс дараагүй оршилыг нь санаж чадахгүй, ялангуяа тархи ядарснаасаа болоод бүрхэг

байлаа. Би толгойгоо сэгсэрч эхлэв.

Жэйкоб ёолон орноос үсрэн буулаа. Алгаа духандаа нааж түргэн ууртайгаар амьсгалан,

- чи мэднэ, чи мэднэ хэмээн өөртөө шивнэж байлаа.

- Жэйк Жэйк гуйя, би ядарсан байна. Би сайн санахгүй байна, магадгүй өглөө...

Тэр сайн амьсгаа аваад толгой дохив.

- магадгүй чи санах байх л даа, би чамайг яагаад ганцханыг нь санаж байгааг гадарлаж

байна гэж ёжилсон өндөр хоолойгоор хэллээ. Тэр мотрасан дээр миний хажууд буцаж

суулаа.

ёжилсон хэвээрээ – хэрэв болвол би чамаас тэр тухай чинь асууж болохуу? Би мэдэх

юмсан гэхээс тэсч ядаж байна шүү.

- юуны тухай асуух гэж? би болгоомжлон асуулаа.

Миний цус сорогчийн тухай чамд ярьсан түүх.

Би өөрийгөө хамгаалсан маягтай түүн рүү ширтлээ. Хариулах боломжгүй. Тэртээ

тэргүй асуултаа асуусан.

- чи үнэнгээсээ мэдэхгүй байна гэж үү?тэр асуулаа, хоолой нь сөөнгө болсон байв. Би

чамд түүний юу болохыг хэлж өгсөн биз дээ?

Тэр үүнийг яаж мэдсэн юм бол оо? Тэр яагаад итгэх болов? Яагаад одоо? Би шүдээ

зуулаа. Түүнрүү ярих шинжгүй эргүүлэн ширтлээ, тэр ч үүнийг мэдэж байсан юм.

- үнэнч байдлын тухай гэж миний юу гэх гэж байсныг ойлгов уу? Илүү сөөнгө

хоолойгоор шивнэв.- Би ч бас ижилхэн, гэхдээ бүр дор, чи намайг ямар хатуу амлалт

өгсөнийг төсөөлөх ч гүй.

Түүнийг амлалтын тухай ярихдаа зовиурлаж байгаа юм шиг нүдээ аниж байгаа нь

надад таалагдсангүй. Таалагдахгүйгээсээ илүү түүнийг юу ингэж шаналгаж байгааг би

үзэн ядаж байв. Аймшигтайгаар үзэн ядаж байна. Сэмийн царай бодолд орж ирэв.

Миний хувьд зайлшгүй сайн дурынх байлаа. Би хайраасаа гадна Күллэнийхнийг хариу

нэхэлгүй хамгаалж байсан юм. Жэйкобын хувьд бол энэ тэгж харагдахгүй байгаа.

Чамайг чөлөөтэй үед чинь барих арга байна уу? Түүний тайрсан үсний үзүүрт хүрж

байхдаа шивнэв.

Page 230: New moon

Жэйкийн гар нь чичирч эхэлсэн ч нүдээ нээсэнгүй. – үгүй дээ, би үүнд амьдралаараа

орсон. Амьдралын шийтгэл гэх үү дээ. Хүйтнээр инээн – удаан ч байж магадгүй

- үгүй ээ Жэйк би гомдоллов. – хэрэв бид зугтвал яах вэ? Зөвхөн чи бид хоёр. Гэрээ бас

Сэмийг ардаа орхивол?

- энэ бол миний зугтаж чадах юм биш Бэлла тэр шивнэлээ. – хэрэв чаддагсан бол би

чамтай хамт зугтах байсан. Одоо түүний мөр нь чичирч байв. Уртаар амьсгаа аван –

аан гээч би явах хэрэгтэй боллоо.

- яагаад?

- нэг юманд. Чи яг хэзээ мөдгүй талийх гэж байгаа юм шиг харагдаж байна. Чи унтах

хэрэгтэй. Чи голыг нь онох нь хэрэгтэй, чи учрыг нь олох хэрэгтэй. Заавал.

- тэгээд яагаад?

Тэр барайв. - Би сэмээрхэн гарах хэрэгтэй байсан. Би чамайг харах ёсгүй. Тэд нар одоо

намайг хаа яваа бол гэж гайхаж байгаа. Ам нь муруйв. Би тэдэнд байгаа гэдгээ

мэдэгдэх хэрэгтэй байх.

- чи тэдэнд юу ч хэлэх албагүй ш дээ. Би исгэрэв.

- бүгд л ижилхэн шүү дээ. Би хэлэх болно.

Уур миний дотроос уугин гарч ирлээ. – би тэд нарыг чинь үзэн ядаж байна.

Жэйкоб над руу гайхсан янзтай нүдээ дүрлийлгэн ширтлээ.- үгүй ээ Бэлла. залуусыг

үзэн ядах хэрэггүй. Энэ Сэм ч юмуу эсвэл хэн нэгний буруу биш. Би чамд хэлсэн шүү

дээ энэ би гэж. Үнэндээ Сэм бол...үнэхээр гайхалтай. Жарэд Паул хоёр ч бас дажгүй,

гэхдээ Паул нэг тиймэрхүү. Эмбри бол угаасаа миний найз байсан. Юу ч

өөрчлөгдөөгүй. Ганц өөрчлагдөөгүй зүйлсийн нэг нь. Би Сэмийг урьд нь юу гэж боддог

байснаа бодохоор эвгүй байдаг...

Би түүнлүү итгээгүй харцаар харан - Сэм үнэхээр гайхалтай. Гэсэн ч болилоо.

- тэгвэл чи яагаад намайг харах ёсгүй байдаг юм. Би шаардлаа.

- энэ чинь аюулгүй биш тэр бувтнан доошоо харлаа.

Түүний үгнүүд нь намайг тавгүйтүүлэн айдасд автууллаа.

Тэр ч бас үүнийг мэдэж байгаа гэж үү? Надаас өөр хэн ч мэдээгүй байсан юмсан.

Гэхдээ түүний зөв байлаа. Одоо шөнө дунд болж байна, агнахад төгс цаг. Жэйкоб

өрөөнд минь байх хэрэггүй. Хэрэв хэн нэгэн над дээр ирвэл...би ганцаараа байх

хэрэгтэй.

- хэрэв би үүнийг хэтэрхий..эрсдэлтэй гэж бодсон бол хийхгүй байх байсан. Тэр

шивнэлээ. – гэхдээ Бэлла тэр над руу дахин харан – би чамд амалсан…амласнаа

биелүүлэхэд ийм хэцүү байх юм гэж санасангүй, гэхдээ энэ нь хичээхгүй байна аа

Page 231: New moon

гэсэн үг биш.

тэр царайнаас минь ойлгоогүйг маань хараад надад сануулан – тэр тэнэг киноны дараа,

би чамайг хэзээ ч гомдоохгүй гэж амласан…гэхдээ би өнөөдөр хэтрүүлсэн, тийм үү?

- би чамайг ингэхийг хүсээгүйг чинь мэднэ ээ. Жэйк, зүгээрдээ.

- Баярлалаа Бэлла. Тэр гарыг минь атган – би чиний төлөө чадах бүхнээ хийх болно

амласан шиг ээ.

- Тэр гэнэт инээмсэглэлээ. Миний мэддэг ч биш Сэмийнх ч биш гэхдээ тэр хоёрыг

нийлүүлсэн шиг хачин инээмсэглэл. – хэрэв чи өөрөө учрыг нь олж ойлговол чамд

үнэхээр туслах болно.Бэлла. үнэнээсээ хичээгээд үзээрэй.

Би муухан мушийлаа. – би хичээнээ.

- удахгүй уулзахыг бодноо. Санаа алдан –тэд ч надтай ярих гэж оролдох байхдаа.

- Тэд нарыг битгий сонс

- Тэгнээ. Толгойгоо сэгсэрч байгаа нь чадах эсэхдээ эргэлзэж байгаа юм шиг байлаа. –

олчихвол аль болох над дээр хурдан ирээрэй. Нэг юм болсон бололтой гэр нь чичрэв.-

хэрвээ … хүсвэл шүү дээ.

- Би чамайг яагаад харахыг хүсэхгүй байна гэж?

- Царай нь үл ялиг хатууран огцом өнгөөр нөгөө Сэмд байдаг царай 100% гарж ирэн –

өө би шалтгаан бодож олж чадна шүү. – аан гэдээ би үнэхээр явах хэрэгтэй байна. Чи

надад нэг юм хийж өгч чадах уу?

Би түүний өөрчлөлтөөс нь эмээн зүгээр л толгойгоо дохилоо.

- ядаж л утасдаарай. Хэрэв харахыг хүсэхгүй бол. Би мэдэх хэрэгтэй.

- Тийм юм боло ….

Тэр нэг гараа өргөн яриаг минь таслав. – надад мэдэгдээрэй.

Тэр босон цонх руу дөхөв.

- битгий тэнэгтээд бай Жэйк би гомдоллов.- хөлөө хугална шүү дээ. Хаалгаар гараач.

Чарли чамайг барихгүй.

- Би бэртэхгүй дээ. Тэр бутнасан ч хаалга руу зүглэлээ. Тэр намайг өнгөрөхдөө

нэрэлхсэн маягтай нэг юм өөрт нь зоогдчихсон юм шиг над руу ширтэж байв. Нэг

гараа над руу сарвайлаа.

- Би гарыг нь атгатал намайг өөр лүү гээ чангаар орноос бостол угз татсанд цээжийг нь

түсхийтэл мөргөв.

- юмыг яаж мэдэхэв. үсэнд минь наалдан ингэж хэлэхдээ хавирга хугалах нь уу гэмээр

чангаар тэврэв

- амьсгалж ……….чадахгүй нээ

Page 232: New moon

тэр намайг алдсан ч гар нь бэлхүүсээр тэвэрсэн байсан учир би унасангүй. Тэр намайг

арай зөөлрнөөр ор луу түлхэв.

- унтдаа Бэллс, толгой чинь ажиллаж байх хэрэгтэй. Чадна гэдгийг чинь мэдэж байна.

Чи надад хэрэгтэй…ойлгохын тулд, чамайг алдмааргүй байна. Ийм зүйлээс болж.

Тэр хаалга руу очиж аяархан онгойлгон алга боллоо. Би түүнийг шат хяхтнуулахыг нь

сонсохыг хүлээсэн ч чимээ гарсангүй.

Би орон дээрээ буцаад хэвтлээ. Толгой эргэж байна. Би хэт эргэлзэж байлаа. Нүдээ

анин ойлгохыг оролдсон ч манарснаасаа болоод бодол орооцолдон тээнэгэлзэж байлаа.

Би хүлээж байсан шигээ тайван унтахыг хүссэн ч мэдээж тэгсэнгүй. Би дахиад л ойд,

гайхшран байж байв үргэлж зүүдэлдгээрээ.

Энэ урьд нь зүүдэлдэг байсан шиг ижил зүүд биш юм гэдгийг хурдан ойлгов. Юу вэ

гэвэл маш их гайхаж эсвэл хайж байгаа юм шиг мэдрэхгүй байлаа. Бараг л юу болоод

байгааг гайхахгүй учир нь зүүдэндээ би ихэвчлэн иймэрхүү мэдрэмж хүлээдэг.

Үнэндээ ой нь ч ижил ой байгаагүй юм. Үнэр нь өөр, гэрэл нь ч бас. Үнэр үнэртэж

байсан ч чийгтэй шорооны үнэр биш далай шорвог үнэр байв. Би тэнгэр харж чадахгүй

байлаа нар тусч байгаа ч гэсэн дээр байгаа навчнууд тод ногооноор гэрэлтэж байлаа.

Энэ бол Ла Пүшийн ойролцоо далайн эргийн тэнд байдаг ой, би итгэлтэй байна. Би

эргийг олно гэдэгтээ итгэлтэй байлаа нарыг ч бас харна гэдэгтээ. Тиймээс яаран

давалгаан чимээг даган хурдаллаа.

Жэйкоб тэнд байв. Гарыг минь атган ойн харанхуй руу татаж байв.

- яасан Жэйкоб? Би асуулаа. Царай нь айсан байртай, үс урьдынх шигээ сайхан, хүзүүг

нь даган ардаа боосон байлаа. Тэр байдгаар нь намайг татах ч би эсэргүүцнэ. Би

харанхуй руу явахыг хүсэхгүй байлаа.

- Гүй Бэлла чи зугтах хэрэгтэй. Тэр шивнэлээ. Айдастайгаар

Энэ Дэ Жа Вүгийн үзэгдэл маш хүчтэй байсан нь бараг л намайг сэрээх дөхсөн юм.

Одоо би энэ газрыг таньж байлаа. Би энд өөр нэг зүүдэндээ байсан. Сая жилийн өмнө,

шал өөр амьдралын хэсэг,,, энэ зүүд Жэйкобтой далайн эргээр хамт алхсан өдрийн

шөнө анх зүүдлэгдсэн. Эдвардийг цус сорогч гэж мэдсэн анхны шөнө.Жэйкоб тэр

өдрийг надад сануулсан нь дурсамжнаас минь гарч зүүдэнд минь ирсэн байлаа.

Зүүдний байдлаас би юу болохыг хүлээж байв. Далайн эргээс гэрэл над руу тусч байв.

Хормын төдийд Эдвард модон дундаас гарч ирэх бөйсан, арьс нь гялалзан нүд нь хар

аюултай харагдаж байх байсан.

Page 233: New moon

Тэр намайг дуудан над руу харж инээмсэглэх байсан. Шүд нь хурц үзэсгэлэнт сахиусан

тэнгэрийнхээ дүрээрээ, гэхдээ цаашаа явлаа, ямар нэгэн юм эхлээд болох ёстой байв.

Жэйкоб гарыг минь тавьж өвдсөнөөсөө болж хашгирав. Чичирч тийчэгнэн газар

уналаа.

Жэйкоб ...би орилсон ч тэр алга болсон байсан юм. Түүний оронд том, улаан бор,

ухаалаг нүдтэй чоно байлаа.

Зүүд гэнэт өөрчлөгдлөө. Галт тэрэг өнгөрч байгаа юм шиг.

Энэ бол миний урьд насандаа ч зүүдлэж байгаагүй чоно байсан юм. Энэ бол яг долоо

хоногийн өмнө нугад таарсан надаас тал фоот өндөртэй хүрэн. чоно байсан юм.

Үнэхээр аварга, мангас шиг баавгайнаас ч том байлаа. Чоно над руу анхааралтайгаар,

ухаалаг нүдээрээ ямар нэгэн чухал зүйлийг ойлгуулах гэж оролдож байгаа юм ширтэж

байлаа. Хар бор яг л Жэйкобийн нүд шиг.

Би уушигныхаа багтаамжаар хашгиран сэрлээ. Энэ удаад Чарли орж ирнэ гэж би бараг

л мэдэж байлаа. Би байнга ингэж хашгирдаггүй. Толгойгоо дэр лүү наан байшингаар

нэг орилохгүй байх гэж хичээлээ.

Хөвөн даавууг нүүрээндээ чангаар нааж, амьсгалаа боогдуулсан ч гайхахааргүйгээр.

Гэхдээ Чарли орж ирсэнгүй, хоолойноос минь сонин чарласан дуу өгслөө.

Би одоо бүгдийг нь санаж байв. Далайн эрэг дээр Жэйкобийн хэлсэн үг бүрийг, бүр цус

сорогчийн тухай ярихаас өмнө, хүйтэн биетний талаар, эхний хэсгээс нь:

- чи бидний хуучин домгуудын талаар мэдах үү? Хүлиетүүд юунаас үүссэн талаар? Тэр

асуулаа.

- Үнэндээ бол үгүй , би хүлээн зөвшөөрлөө.

- Маш олон домог байдаг л даа. Эртний Хүлиетүүд үер болохоор завиа хамгийн өндөр

моднуудаас уяж амьд гардаг байсан тухай, Ноагийн хоргодох байр шиг. Тэр

инээмсэглэн ярьж байгаа түүхдээ нэг их анхаарал хандуудахгүй байгаа юм шиг байв.

- өөр нэг домог гэвэл биднийг чононоос үүсэлтэй, одоог хүртэл бидний ах дүүс гэж,

чоно алах нь омгийн хуулийн дагуу хориотой байдаг.

- Бас хүйтэн биетүүдийн тухай ч домог бас байдаг. Дуугаа бага зэрэг намсгалаа.

- Хүйтэн биетүүд ээ?

- Тиймээ. Хүйтэн биетүүд бас домог байдаг, бидний өвөг дээдэс чоно байсан гэдэг

домог шиг хуучин домог. Бас саяхны домог хүртэл байдаг. Домогт өгүүлснээр, миний

өвгийн өвөг эцэг тэднийг мэддэг байсан гэсэн. Тэр анх тэднийг өөрсдийн газар нутагт

ойртохгүй байх гэрээг хийсэн байдаг. Жэйкоб нүдээ эргүүллээ.

- Чиний өвөг өвөг эцэг үү?

Page 234: New moon

- Тэр омгийн настайчуудын нэг байсан, манай аав шиг, хүйтэн биетүүд бол чоноуудын

дайсан юм. Яг ч чононуудын ч биш л дээ, гэхдээ тэр чоно хүн болон хувирдаг, бидний

өвөг дээдэс шиг. Бид тэднийг хүн чоно гэдэг.

- Хүн чононуудад дайсан байдаг юм уу?

- Зөвхөн нэг л

Хоолойнд минь ямар нэг юм тээглэх шиг болов. Би залгих гэсэн ч хөдлөхгүй байсаар

байв. Би гаргах гэж оролдов.

- хүн чоно, би амьсгаадлаа.

Тиймээ, энэ үг л миний хоолойд байж. Дэлхий бүхлээрээ хазайж, тэнхлэгийнхээ эсрэг

зүг эргэх шиг санагдлаа.

- юу гээч хорвоо вэ? Дэлхий дээрх ийм жижиг хотод нууцлаг мангастай нүүрэлдсэн,

эртний домгуудтай газар байдаг болов уу? Одоо тэгэхээр итгэж ч боломгүй үлгэрүүд

бас өөр нэг газар жинхнээсээ байдаг юм биш биз дээ. Энгийн эсвэл эрүүл зүйл байхгүй

, эсвэл бүр бүх юм ид шид сүнсний түүх юм болов уу?

Би толгойгоо зад үсрэх вий гэхээс хамгаалж гараараа барьж байлаа.

Толгойд минь өнөөх хуурай хоолой эргэн ирж юу болсон талаар асуулаа. Цус сорогч

байдаг эсэх талаар би аль хэдийн мэдээгүй бил үү? Тэр үедээ уйлалгүйгээр

Яг тийм, би тэр хоолой эргүүлээд хашгирмаар байлаа. Ер бусын зүйлс хүний амьдралд

ганцхан тохиолдвол болоо биш үү?

Түүнээс гадна би Эдвард Күллэнийг жирийнээс илүү эсвэл дор гэдгийг бүрэн мэдэрч

байгаагүй. Түүнийг юу байв гэдгийг мэдэхэд надад огтхон ч гэнэтийн байгаагүй.

Яагаад гэвэл тэр гарцаагүй нэг зүйл байсан юм.

Гэхдээ Жэйкоб? Жэйкоб бол зүгээр л Жэйкоб түүнээс илүү байгаагүй, миний найз

Жэйкоб уу? Тэр бол миний холбоотой байж болох цорын ганц хүн байсан.

Гэтэл тэр бүр хүн биш байжээ. Би хашгирах гэж байгаад яаран болилоо. Энэ чинь юу

гэсэн үг вэ?

Би үүний хариултыг нь мэдэж байсан юм. Надад ямар нэгэн юм бүр болохоо байгаад

байна гэж тэр хэллээ. Миний амьдрал яагаад заавал аймшгийн киноны баатруудаар

дүүрэх ёстой гэж? Тэд надаас миний цээжин хэсгээс томоохон хэсгийг маань авчихаад

үл мэдэгдэх байдлаар яваад өгдөгт би анхаарах ёстой гэж?

Толгой доторх бүх юмс эргэлдэж зөөгдөж дэс дараалалдаа орж байлаа, иймээс урьд нь

байсан зүйлс нэг зүйлийг хэлдэг байсан бол одоо өөр нэг зүйлийг хэлж байна.

Ямар ч бүлэг гэж байгаагүй. Хэзээ ч бүлэг эсвэл хулигаанууд гэж байгаагүй. Үгүй ээ,

Page 235: New moon

энэнээс дор байсан юм. Энэ сүрэг байсан байна.

Байж боломгүй сүрэг таван хүн чононууд Эдвардийн нугад намайг мөшгөж байсан

байна.

Гэнэт би ухаангүй хурдаллаа. Цаг руу хальт харвал их эрт байсан ч надад хамаагүй

байв.

Би Ла Пүш рүү явах хэрэгтэй байв. ОДОО. Жэйкобтэй уулзвал тэр намайг ухаанаа

алдаагүйг хэлээд өгч магадгүй юм. Хамгийн түрүүнд олсон цэвэр хувцасаа хэр

хоорондоо зохицсон эсэхийг нь хамаарахгүйгээр углангаа шатаар буулаа. Би хаалга руу

гүйж байхдаа хонгилд Чарлиг харан тормозлов.

- чи хаашаа явах гэж байна? Тэр асуулаа. Би түүнийг хараад гайхсан шиг тэр ч бас. – чи

цаг хэд болж байгааг мэдэж байна уу?

- тиймээ, би Жэйкобтой уулзах хэрэгтэй байна.

- би Сэмийн талаар бодоод...

- энэ хамаагүй, би түүнтэй яг одоо ярих хэрэгтэй байна.

- нэлээн эрт байна шүү дээ. Тэр намайг харснаа хөмсгөө атируулан -өглөөний цай

уухгүй юм уу?

- өлсөөгүй байна. Энэ үгнүүд зүгээр л амнаас гулгаад гарчихлаа. Тэр гарах замыг хаан

зогсож байлаа. Би түүнийг тойрч гараад зугтах талаар бодож байсан ч, дараа нь

тайлбар хийнэ гэдгээ мэдэж байв. – би удахгүй хүрээд ирнэ за юу.

Дахиад л хөмсгөө зангидав. – шууд Жэйкобын гэр лүү юу? Замдаа зогсохгүйгээр,

- мэдээж үгүй, би хаана зогсоно гэж? Яарснаасаа болоод хурдан ярьж байв.

- би мэдэхгүй байна. Тэр хүлээн зөвшөөрөв. – зүгээр л ... дахиад нэг дайралт болсон

байна...чононууд. халуун рашаантай ойролцоо, харсан хүн байна гэнэ. Хохирогч нь

замаас 12хон яардын хол байж байгаад гэнэт алга болсон гэнэ. Хэдэн хормын дараа

эхнэр нь түүнийг хайж байгаад том саарал чоно хараад зугтаасан байна лээ.

Миний гэдэс эргэлдсэн пүрш унаж байгаа юм шиг болов. – чоно дайрсан гэнээ?

- түүнээс юу ч үлдээгүй байсан. Жаахан цус л үлдсэн. Чарлигийн царай нь зовиуртай

харагдав.

- ойн цагдаа нар зэвсэглэж, сайн дурынхныг ч бас зэвсэглэсэн. Олон анчид дуртайяа

оролцож байгаа, чонын биенд шагнал санал болгосон байна лээ. Ойд ч их буун дуу

гарах нь дээ. Энэ намайг зовоож байна. Толгойгоо сэгсрэн – хүмүүс хэт хөөрхөөрөө,

нэг юм болдог юм даа...

- чоныг буудна гэж үү? Миний дуу гурван өнгө дээшлэв.

- бид өөр яана гэж? Юу нь буруу байгаа юм? тэр асуун, түгшсэн нүд нь царайг минь

Page 236: New moon

шинжэж байв. Би ухаан алдах гэж байгаа юм шиг байлаа, царай маань байдгаасаа илүү

цайсан байгаадаа. – чи байгальд ээлтэй нэгэн болчихоогүй биз, тиймүү?

Би хариулж чадсангүй, хэрэв тэр намайг хараагүй байсан бол би толгойгоо өвдөгөндөө

наах байлаа. Би алга болж байгаа уулчдын талаар, цустай сарвууны мөрний талаар

мартсан байлаа....би тэр болсон явдлуудтай анх ойлгосноосоо л холбогдоогүй юм.

- аан гээч, хонгор минь, үүнээс айх хэрэггүй, зүгээр л хотод эсвэл машин зам дээр

битгий зогс, за?

- за, би сулхан дуугаар давтав. Чарли– явах хэрэгтэй байна.

Би түүн лүү сайн харвал тэр буугаа бүсэлхийндээ зүүсэн, уулын гутлаа өмссөн байв.

- та чононуудын араас явахгүй биз дээ, ааваа?

- би туслах хэрэгтэй Бэллс, хүмүүс алга болж байна.

Би ахиад л дуугаа хураан уйлах гэж байгаа юм шиг болов. – үгүй ээ үгүй, битгий яв л

даа, хэтэрхий аюултай ш дээ.

- би ажлаа хийх хэрэгтэй, хүү минь, битгий ийм гутранги үзэлтэй бай л даа, би зүгээр

байх болно. Тэр хаалга руу эргэн, онгойлгоод -чи явах гэж байна уу?

Би түгдчилээ, гэдэс маань тааламжгүй байдлаас болоод эргэлдэж байв. Чарлиг

зогсоохын тулд юу хэлэх хэрэгтэй вэ? Арга бодож олоход хэт манарсан байв.

- Бэллс?

- Ла Пүш явахад хэтэрхий эрт ч байж болох юм, би шивнэлээ.

- зөвшөөрч байна, тэр ингэж хэлэн бороонд гаран ард нь байгаа хаалгаа хаалаа.

Түүний бараа харагдхаа болимогц, доошоо унан өвдгөн завсраа толгойгоо хийв.

Би Чарлигийн араас явах уу? Түүнд юу гэж хэлэх вэ?

Тэгээд Жэйкоб яах болж байна?, би анхааруулах хэрэгтэй. Хэрэв тэр үнэхээр.....би энэ

үгийг бодохоосоо эмээсэн ч хүчилж, хүн чоно байвал. /үнэн гэдгийг нь мэдэж, мэдэрч

байсан юм,/ хүмүүс түүн рүү буудах болно. Би Жэйкоб бас найзуудад нь хэлэхгүй бол

энэ тэрүүгээр гүйж яваад хүмүүс буудах гэвэл яана? Тэдэнд хэлж зогсоох хэрэгтэй.

Тэд зогсох хэрэгтэй. Чарли модон дунд явж байгаа. Тэд анхаарах болов уу? Би

гайхлаа....одоог хүртэл үл таних хүмүүс алга болоод байгаа. Энэ юу ч биш гэсэн үг үү

эсвэл тохиолдол юм болов уу? Би ядаж л Жэйкоб үүнийг анхаарах хэрэгтэй гэж

бодлоо.

Аль ч бай би анхааруулах хэрэгтэй.

Тэр миний хамгийн сайн найз, гэхдээ тэр ч бас мангас гэж үү? Жинхэнэ, муу чоно?

Хэрэв найзууд нь .....алуурчид байвал....би түүнд анхааруулах хэрэгтэй юу? Хэрэв тэд

гэмгүй уулчидыг хядахын оронд хүйтэн биетнүүдийг? Хэрэв энэ үнэхээр аймшгийн

Page 237: New moon

кинон дээрх зүйлс мөн юм бол, тэднийг хамгаалах нь буруу байх болов уу?

Жэйкоб болон түүний найз нарыг Күллэнийхтэй харьцуулашгүй байсан юм. Би

гараараа цээжээ ороон, ингэж бодож байхдаа цээжин дэх нүхтэйгээ тэмцэж байв.

Би хүн чононуудын тухай үнэндээ юу ч мэдэхгүй. Би тэднийг кинон дээр гардагтай

төстэй, том үслэг хагас хүнэрхүү нэг тийм гэж хэрвээ бодсон бол ингэж бодох байлаа.

Тиймээс би яах гэж ангуучилдгийг, өлсгөлөн, цангаа, эсвэл зүгээр л алах хүсэлтэйг нь

мэдэхгүй. Тэрийг мэдэхгүй байж шүүх нь хэцүү байв.

Гэхдээ энэ нь Күллэнийхэний тэсвэр хатуужлын дэргэд муугүй байх. Би Эсмэгийн

тухай, зөөлөн дур булаам царайг эхийн хайрыг нь бодож эхлэнгүүт нулимс гарч

эхэллээ. Намайг цус алдаж байхад тэр хамраа чимхэн санаа нь зовсноосоо холдон

явсан. Карлайл , зуунаас зуун дамжин өөртэйгөө цусыг үл тоон тэмцэж явсны хүчинд

тэр эмч болоод хүний амийг авардаг. Үүнээс хэцүү зүйл гэж үгүй.

Хүн чононууд өөр замыг сонгосон.

Одоо,,,би алийг нь сонгох вэ?

13. Алуурчин

Хэрэв энэ хэн ч биш гэхдээ Жэйкоб байвал? Би ингэж бодон Ла Пүшийн ой дагуух

замаар уруудаад явж байлаа. Би зөв зүйл хийж байгаа эсэхдээ эргэлзэж байсан ч,

өөртөө буулт хийж байлаа. Би Жэйкоб болон түүний найзууд, түүний сүрэг юу хийж

байгааг зөвтгөж чадахгүй. Би түүний урьд шөнө юу гэж хэлж байсныг одоо ойлголоо,

би түүнийг дахиад харахгүй байж магадгүй, түүний санал болгосноор би залгаж болох

байсан, гэхдээ ингэх нь айж байгаа юм шиг байх байсан. Үгүй дээ л гэхэд би түүнд

нүүр нүүрээ харсан ярилцлагын өртэй. Би түүнд нь юу болоод байгааг зүгээр нэг

ажиглаагүй гэдгээ хэлнэ. Би үргэлжлүүлсэн аллага хийж үүнийхээ тухай юу ч хэлэхгүй

байгаа хүнтэй найз байж таарахгүй. Энэ нь намайг бас мангас болгох болно.

Гэхдээ би бас түүнд анхааруулж чадахгүй. түүнийг хамгаалж чадах зүйлийг хийх

хэрэгтэй.

Би Блэкийн гэр лүү уруулаа тас жимийсэн чигээрээ явлаа. Миний сайн найз хүн чоно

байна гэдэг хангалттай муу, тэр ч бас мангас байх хэрэгтэй гэж үү?

Байшин харанхуй, цонх нь гэрэлгүй байсан ч тэднийг сэрээх нь надад хамаагүй байв.

Би урд талын хаалгыг нударгаараа ууртайгаар, хүчтэй, чимээ нь хана цуурайтуулан

сонсогдхоор цохилоо.

Хормын дараа гэрэл асч Биллигийн – орооч гэх дуу сонсогдлоо.

Page 238: New moon

Би бариулыг эргүүлсэн ч цоожлогдоогүй байв. Онгорхой хаалганы ард жижиг галын

өрөөнөөс Билли банны алчуур мөрөндаа тохоостой, сандал дээрээ сууж амжаагүй

байлаа. Хэн байсныг харангуут Биллигийн нүд нь томорч тэвчээртэй царайлав.

- за өглөөний мэнд Бэлла? ийм эрт юу хийж яваа юм?

- сайн уу? Билли би Жэйкобтой уулзах хэрэгтэй байна, тэр хаа байна?

- хммм, би үнэндээ мэдэхгүй байна, шулуун царай гарган худлаа хэлж байв.

- чи Чарлиг энэ өглөөгүүр юу хийж явааг мэдэх үү? Би шаардлаа, ярианаас булзаж

байгаагаас нь залхаж байв.

- мэдэх ёстой юм уу?

- тэр хотын тэн хагас залуучуудтай ойгоор буутай, аварга чононуудыг агнахаар явж

байгаа.

Биллигийн царай нь чичрэн тэгснээ дуугуй болов.

- би Жэйкобтой энэ талаар ярилцмаар байна. Хэрэв та татгалзахгүй бол , би

үргэлжлүүлэв.

Билли зузаан уруулаа удаанаар жимийлээ. – би түүнийг унтаж байгаа гэж мөрийцье,

эцэст нь ингэж хэлэн тэр толгойгоо дохингоо урд талын өрөө лүү явав. – сүүлйин

өдрүүдэд тэр оройтдог болоод байгаа, түүнд амралт хэрэгтэй, хэрвээ чи сэрээчихгүй

бол.

- одоо миний ээлж, би амьсгалангаа шивнэн хонгил руу зүглэлээ. Билли санаа алдав.

Жэйкобийн ханын шүүгээ шиг өрөөний хаалга нь хонгилоос яардын зайтай. Би

тогшсонгүй. Би хаалгыг онгойлготол ханатай тас савав.

Жэйкоб урьд шөнө өмссөн байсан хайчилсан хар цамцтайгаа, хаалганаас орны өнцөг

жаахан зайтай өрөөг нь бараг бүхлээр нь эзэлсэн хоёр орыг хөндөлсөн хэвтэж байлаа.

Ташуулдан хэвтсэн байсан ч орноос хөл нь бас толгой нь унжиж байв. Амаа ангайлган

хөнгөн хурхиран унтаж байв. Хаалга савах чимээ түүнийг огтхон ч хөдөлгөсөнгүй.

Царай нь тайван гүн нойрондоо автан уурласан царай ор мөргүй байлаа. Нүдэн доогуур

урьд миний анзаарч байгаагүй нь бөөрөнхий татсан байв. Түүний инээдтэй том биеийг

нь эс тооцвол тэр тэр одоо маш залуу, баяртай харагдав. Түүнийг өрөвдлөө.

Би арагшаагаа алхан хаалгаа аяархан хаалаа.

Урд талын өрөө рүү ороход Билли сонирхсон, хамгаалсан аястай ширтэж байлаа.

- би түүнийг амрах хэрэгтэй гэж бодож байна.

Билли толгой дохин бид бие биенлүүгээ хэсэг ширтэв.

Тэр хүүгээ юу болсон талаар бодсон болов уу? Гэхдээ би түүнийг Сэмийг анхнаасаа

дэмжиж байсныг нь мэдэж байсан учир алуурчид түүнийг хоргоогоогүй гэж бодлоо.

Page 239: New moon

Тэр өөрийгөө яаж зөвтгөснийг би төсөөлж ч чадахгүй.

Би түүний бараан нүднээс олон асуулт харж байсан ч тэр дуугарсангүй.

- аан гээч, би чимээгүйг эвдэн чанга хэллээ. – би далайн эрэг дээр байж байя. Түүнийг

сэрэхээр намайг хүлээж байгаа гэж хэлээрэй за юу?

- тэгнэ, тэгнэ. Билли зөвшөөрлөө.

Тэгэх эсэхэд нь гайхаж байв, хэлэхгүй ч ядаж би оролдсон тийм үү?

Би эхний далайн эрэг рүү очин машинаа тавив. Одоо болтол харанхуй байлаа, үүр

хаяарахын өмнөх бүүдгэр, үүлтэй, би харах гэсэн ч хэцүү байв. Өндөр хогын

ургамлуудын дундуурх замыг олж харахын тулд өшөө ажиглав. Хар уснаас салхи

салхилан, энд илүү хүйтэн байсанд өвлийнхөө жакетны хармаанд гараа чадахаараа гүн

хийлээ. Бороо зогссон нь яамайдаа.

Би хойшоо далан руу зүглэн далайн эргийн дагуу алхлаа. Жэймсийн гудамж эсвэл

бусад арлууд харагдахгүй, далайн эрэг бүдэг харагдаж байв. Би болгоомжлон

чулуунуудыг сүлжиж модонд халтирахгүйг хичээн явж байв. Би юу хайж байгаагаа

мэдэхээсээ өмнө юу хайж байгаагаа мэдэв. Хэдэн фийтийн цаанаас юу болох нь бүдэг

бадаг харагдав. Урт ясан цагаан гулгамтгай мод эрэг хавийн чулуун дээр байв. Үндэс

нь далайн эрэгт төгссөн, зуун хүйтэн тэмтрүүл шиг харагдав. Би Жэйкобтой анх

ярилцаж байхдаа харсан мод гэдэгтээ итгэлгүй байв. Маш олон өөр замбараагүй

сүлжилдсэн амьдралыг минь эхлүүлсэн яриа, урьд сууж байсан шиг би суун

харагдахгүй байгаа далайг ширтлээ.

Жэйкобийг унтаж байхад нь эмзэг гэнэн хонгор харагдсан нь миний огцом уурыг алга

болгосон юм. Би Билли шиг юу болж байгааг мэдэхгүй, сохор нүдээр харж чадахгүй

байсан юм. Гэхдээ би Жэйкобыг бас үгүйсгэж чадахгүй байлаа. Хайр иймэрхүү

байдаггүй юм.

Хэрвээ чи хүнд хайртай болсон бол түүнийг шүүх хэрэггүй. Жейкоб миний найз байсан

болохоор хүмүүсийг алсан үгүй эсэх нь хамааралгүй зүйл биш байлаа. Би одоо юу

хийхээ мэдсэнгүй.

Би түүний амирлангүй царайг төсөөлж үзээд түүнийг хамгаалах гэсэн тогтоож

баримгүй хүслээ мэдрэв. Утгагүй юм.

Би түүний царайд илэрдэг тайван өнгийг эрэгцүүлэн бодоод түүнийг хамгаалах арга

олохоор шийдэв. Энэ нь ухаалаг эсэх нь чухал биш байсан юм. Би суусаар гэгээ

ороогүй л байв.

- Сайн уу, Белла. Жейкобийн хоолой харанхуйгаас цуурайтахад би огт санаандгүй

байсандаа цочлоо. Тэр аяархан бараг ичингүйрсэн өнгөөр хэлсэн ч миний хүлээж

Page 240: New moon

байснаас илүү ширүүн дуугарлаа. Би түүний дүрс мандаж буй нарны гэрэлд

гайхамшигтай сайхнаар тусахыг харав.

- Жейк?

Тэр над руу хэд алхаад болгоомжтой хөлөө зөөн гишгэлэв.

- Билли надад чамайг энд байгаа гэж хэлсэн. Би чамайг нэг их удаан хүлээлгээгүй тийм

биз? Би чамайг таасан гэж бодлоо.

- Тиймээ, би түүхийг саначихсан гэж шивнэлээ.

Эргэн тойрон чимээгүй болон бага зэрэг бүүдгэр болоход миний нуруугаар шоргоолж

гүйх шиг болов. Тэр миний царай луу харлаа. Миний царайны хувирлыг ойлгоход

хангалттай гэрэл байгаагүй бололтой. Учир ахин ярьж эхэлхэд хоолойны өнгө нь ёжтой

болсон байв.

- Чи утасдахад л хангалттай байсан юм, тэр бүдүүлгээр хэлэв.

- Би толгой дохив. Би мэднэ ээ.

Жейкоб хад даган явж эхэллээ. Хэрвээ би сайтар сонсох юм бол түүний хөл дор чулуу

хөнгөхөн шажигнах чимээг сонсож болохоор байв. Харин миний хөл дор чулуу аймаар

шажигнаж байсан юм.

- Чи яах гэж ирсэн юм? тэр алхах зуураа ууртайгаар хэлэв.

- Бидэнд нүүр нүүрээ харж ярилцвал илүү дээр гэж бодоод.

- Аан, ер нь бол дээр л дээ, тэр тургилав.

- Жейкоб надад чамд анхааруулах зүйл байна...

- Ойн цагдаа болон анчдын тухай юу? Энэ тухай санаа зовох хэрэггүй ээ. Бид хэдийн

мэднэ.

- Санаа зовох хэрэггүй гэнээ? Би чихэндээ итгэхгүй шахам асуулаа. Жейк, тэд чинь

зэвсэгтэй. Тэд хавх тавьж барих юм бол шагнал амалж байгаа бас...

- Бид өөртөө санаа тавьчихаж дөнгөнө, тэр хэлээд алхсаар байв. Тэднийг хэн ч

барихгүй. Тэд маш түргэн алга болох учир барихад хэцүү байх болов уу.

- Жейк, би шивнэлээ.

- Яасан? Энэ чинь үнэн.

- Миний хоолойд жигшил төрлөө. Чи яаж... чи яаж тэгж ярьж чадаж байна аа? Чи

эдгээр хүмүүсийг мэднэ. Чарли тэдний дунд байгаа. Энэ бодлоос болж миний гэдэс

өвдөх шиг болов.

- Тэр хадсан юм шиг л зогслоо. Бид тэгээд яах болж байна?, тэр эсэргүүцэв.

Нар үүлний цаанаас цухуйн биднийг мөнгөлөг ягаан гэрлээр гийгүүллээ. Би одоо

түүний царайг ойлгохыг оролдож байв. Түүний царай ууртай урам хугаран мэхлэгдсэн

Page 241: New moon

төрхтэй харагдаж байв.

- Чи чадах... оролдоогүй биз дээ... хүн чоно? би үргэлжлүүлэн шивнэлээ.

- Тэр гараа дээш нь өргөлөө. Надад ямар сонголт байгаа юм, тэр хашгирав. Хэрвээ чи

үнэхээр алга болсон хүмүүсийн төлөө санаа зовж байгаа юм бол энэ юугаар туслах юм?

- Би чамайг ойлгохгүй байна.

- Тэр над руу харахад нүд нь нарийсан бараг архирлаа. Чи намайг жинхэнээсээ

галзуурсныг мэдэх үү?

Би түүний дайсагнасан царай хараад цочирдлоо. Тэр надаас хариулт хүлээж байх шиг

санагдсан тул би үгүйсгэн толгойгоо сэгсрэв.

- Чи хоёр нүүртэй юм байна, Белла. Чи энд сууж байгаа ч гэсэн дотроо бол жигшүүртэй

аймаар. Энэ үнэн биз дээ? Тэр гараа сэгсрэв.

- Хоёр нүүртэн гэнээ? Миний өмнө зогсч байгаа аймшигт мангас намайг хоёр нүүртэн

гэж байгаа юм уу?

- Ах, тэр дуу алдаад чичирсэн гараараа зовхио даран нүдээ анилаа. Чи өөрийгөө сонсож

үзсэн үү?

- Юу?

- Тэр над руу хоёр алхам ойртож бөхийн суугаад ууртайгаар ширтэв. Надад их

харамсалтай байна. Би чиний хувьд мангас байхыг хүсэхгүй байна, Белла. Би муу хүн

байх тийм үү?

- Би хөл дээрээ үсрэн босоод урагш харав. Үгүй, хэзээ ч болохгүй, би хашгирлаа. Тэгж

хэлэх хэрэггүй, тэнэг амьтан.

- Чи юу тааварласан юм? Тэр архиран асуухад бүх бие нь уурандаа чичирлээ.

- Гэнэтхэн Эдвардын хоолой надад сонсогдлоо. Болгоомжтой бай, Белла, түүний дур

булаам хоолой намайг анхааруулав. Түүнийг уурлуулах хэрэггүй. Чи одоо

тайвшруулсан нь дээр.

Хоолой бодол дунд биш толгойд сонсогдлоо.

Гэхдээ би түүнийг сонссон юм. Энэ хоолойг сонсохын төлөө би бүхнийг хийхэд бэлэн

байв.

- Жэйкоб, би илүү зөөлөн өнгөөр гуйлаа. – хүмүүсийг үнэхээр хороох хэрэгтэй

гэж үү? Жэйкоб, өөр зам байхгүй гэж үү? Цус сорогчид хүмүүсийг алахгүйгээр

амьдрах аргаа олсон шиг, чи ч бас оролдож үзэхгүй юм уу? Миний үг түүнийг

тогонд цохиулж байгаа юм шиг, тэр над руу муухайгаар хөмсгөө өргөж нүдээ

бүлтийлгэн харлаа.

- хүмүүсийг алах гэнээ? Тэр шаардав.

Page 242: New moon

- биднийг юуны тухай яриад байна гэж бодсон юм бэ?

Тэр чичирхээ болисон байлаа.над руу үл итгэсэн найдаж ядсан харцаар харж

байлаа. – би чамайг хүн чононуудыг жигшдэг талаар ярилцаж байна гэж бодсон.

- үгүй ээ Жэйк, энэ чиний...чоно эсэх талаар биш. Энэ зүгээр, би түүнд амаллаа,

би түүнд юу гэж хэлэх гээд байснаа мэдлээ. Түүнийг том чоно болон хувирах нь

надад үнэндээ хамаагүй Жэйкоб хэвээрээ л байх болно. – хэрэв чи хүмүүсийг

өвтгөхгүй байх арга олбол.....энэ л миний уурыг хүргэж байна. Тэд чинь гэмгүй

хүмүүс Жэйк, Чарли шиг, чамайг тэгээд явж байхад би зүгээр л хараад сууж

байж чадахгүй....

- ингээд л болоо гэж үү? Үнэхээр үү? Яриаг минь таслан нүүрэнд нь мишээл

тодров. – чи намайг алуурчин болохоор л айсан хэрэг үү? Энэ л учир нь байсан

юм уу?

- энэ хангалтай шалтгаан биш байна уу?

Тэр инээж эхэллээ.

- Жэйкоб Блэк энэ чинь инээдтэй биш байна.

- аанхаан, тэр зөвшөөрөв, инээд алдсаар л байлаа.

Тэр нэг том алхсанаа намайг баавгайн чанга тэврэлтээрээ тэвэрлээ.

- чамд үнэхээр миний аварга чоно болох нь хамаагүй юм байна тийм үү? Чихэнд

минь баяртайгаар шивнэн асуулаа.

- үгүй, би амьсгаадлаа, амьсгалж чадахгүй байна Жэйк,

Намайг тавьсан ч гарнаас минь барьж – би алуурчин биш ээ Бэлла. би царайг нь

шинжин, үнэнээ хэлж байгааг нь мэдэн тайвшрал миний дотор мэдрэгдлээ.

- үнэхээр үү?

- үнэхээр, чухал царай гарган амаллаа.

Би гараа алдлан түүнийг тэврэхэд мотоцикл унадаг анхны өдрийг санагдлаа. Тэр

илүү том харин би хүүхэд шиг.

Өнгөрсөн удаагынх шиг үсээр минь гараа явуулав.

- чамайг хоёр нүүртэн гэсэнд уучлаарай.

- чамайг алуурчин гэсэнд уучлаарай.

Тэр инээлээ. Би гэнэт нэг юмыг санан, түүнийг түлхлээ, царайг нь харахын тулд,

хөмсгөө атируулан – Сэм, бас бусдынхаа талаар?

Толгойшоо сэгсрэн мөрөн дээрээс нь хүнд ачаа авсан юм шиг инээлээ. – мэдээж

үгүй, бид өөрсдийгөө юу гэж дууддагыг чи мартчихсан уу?

Сайн санаж байлаа , би үүнийг бараг өдөржингөө бодсон, - Хамгаалагчид уу?

Page 243: New moon

- яг тийм

- гэхдээ би ойлгохгүй байна. Ойд юу болоод байгаа юм бэ? Сураггүй уулчид,

цус гээд л

Царай нь чухал санаа зовсон байртай болов. Бид ажлаа хийх гэж оролдож байна.

Бэлла бид тэднийг хамгаалахыг оролдож байгаа. Гэвч үл ялиг хоцроод байх юм.

- юунаас хамгаална гэж? Тэнд жинхнээсээ тийм ,,, баавгай байгаа юм уу?

- Бэлла хонгор минь, бид хүмүүсийг нэг л зүйлээ хамгаалдаг, бидний ганц

дайсан. Тэд байгаа учраас бид байгаа юм.

Би ойлгохоосоо өмнө гайхсан байдалтай байлаа.цус нүүрнээс минь юүлэгдэн

хоолой аймшигтай хэлэх аргагагүй нарийхан өнгөөр чийхарлаа.

Тэр толгой дохин- би чамайг, бүх хүмүүсийг бодсон. Юу болоод байгааг ойлгох

гэж.

-Лорэнт, би шивнэлээ, тэр одоо болтол энд байгаа.

Тэр нүдээ анивчин толгойгоо далийлган – Лорэнт гэж хэн юм?

Толгойн доторх замбараагүй байдлаасаа ялгаж байж би хариулав. – чи

мэднэ...түүнийг нугад харсан шүү дээ. Чи тэнд....үгнүүд гайхсан өнгөөр гарсан ч

суларлаа. Чи намайг түүнд алуулахаас аварсан.

- өөө, тэр хар үст цус сорогч уу? Тэр мушийлаа, хорлонтой мушийлт – нэрийг нь

хэн гэнээ?

Би чичирлээ. – чи юу бодож байсан юм? Би шивнэлээ. – тэр чамайг алж болох

байсан. Жэйкоб чи тэрийг ямар аюултай гэдгийг...

Тэр дахин инээн яриаг минь тасаллаа.- Бэлла, ганц цус сорогч бидэн шиг

сүргийн дэргэд бол асуудал биш. Маш амархан байсан, хөгжилтэй ч юм уу?

- юу амархан байсан гэж?

- чамайг алах гэж байсан цус сорогчийг алах. Би одоо түүнийг алсанд тооцохгүй

байгаа, араас нь хурдан – цус сорогчийг хүнд тоцдоггүй юм.

Би ганцхан л үгийг хэлж чадах байлаа.

- чи Лорэнтийг алсан юм уу?

Тэр толгой дохив. – яахав сүрэг тусалсан л даа тэр нэмлээ.

- Лорэнт үхсэн гэнээ? Би шивнэлээ.

Тэрний царай нь өөрчлөгдөв – чи үүнд уурлаагүй юм байгаа биз дээ? Чамайг

алах гэж байсан шд.тэр алах байсан.Бэлла, бид дайрахаасаа өмнө мэдэж байсан.

Чи мэдэж байгаа шүү дээ тийм үү?

- би мэднэ ээ. Үгүй ээ би дургүйцээгүй.....би.....би суух хэрэгтэй байлаа. Би

Page 244: New moon

ухарч алхахдаа халтираад доошоо суулаа,- Лорэнт үхсэн , тэр над руу ирэхгүй.

- чи уурлаагүй биз? Тэр чиний найз ч юмуу нэг тийм байсан юм биш биз?

- миний найзаа? Түүнлүү гайхаж манарсан байдлаар ширтлээ.би өмөлзөн, нүд

норлоо.

- үгүй дээ Жэйк....би үнэхээр....санаа амарч байна. Тэр намайг олно гэж бодож

байсан, шөнө болгон хүлээдэг байсан. Тэр надаар дуусан Чарлиг тайван орхино

гэж найддаг байсан. Би маш их айсан, Жэйкоб...гэхдээ яаж? Тэр чинь цус

сорогч, яаж алсан юм? Хүчтэй, хатуу яг л гантиг шиг...

Тэр миний хажууд гараараа намайг эвтэйхнээр тэврээд – бид үүнд л

зориулагдсан Бэллс, бид ч бас хүчтэй. Чамайг тэгж их айж байснаа хэлээсэй гэж

хүсч байсан. Чи айх хэрэггүй.

Чи ойр хавьд байгаагүй. Би бодолдоо төөрөн шулганав.

- өө тйимээ.

- байз Жэйк, би чамайг мэдэж байсан гэж бодож байна. Өнгөрсөн шөнө чи

миний өрөөнд байх аюултай гэж хэлсэн. Чи цус сорогч ирнэ гэж мэдэж байсан

тийм үү? Чи энэ тухай яриад байсан биз дээ?

Тэр хэсэг эргэлзсэнээ тонгойлоо. – үгүй тэр талаар биш.

Тэгвэл чи яагаад тэнд байх нь аюулгүй гэж бодсон юм?

Тэр над руу гэмтэй юм шиг харлаа. – би тэнд байх нь надад аюулгүй гэж

хэлээгүй. Чиний тухай байсан юм.

- юу гэсэн үг юм?

Тэр доошоо харан чулуу өшиглөлөө. – би чамтай ойр байж болохгүй өөр

шалтгаанууд байгаа. Бэлла, нэгд би чамд өөрсдийнхөө нууцыг хэлэх ёсгүй,

гэхдээ бусад талаараа бас чамд аюулгүй биш. Хэрэв би ...хэт уурлах.....хэт

хямарсан байвал...чи гэмтэж магадгүй.

Би энэ талаар анхааралтай бодлоо...- урьд нь чи уурлаад,....чам руу хашгичиж

байхад......чи чичирж байсан.

- тиймээ, царайгаа бүүр доошлуулав. – би шал тэнэг байсан л даа. Би өөрийгөө

барих хэрэгтэй байсан юм. Чи надад юу ч гэж хэлсэн би уурлахгүй гэж амалсан,

гэхдээ би чамайг алдахвий гэснээс болоод их уурласан

байсан....намайг.........гэдэгт эвлэрэхгүй байх гэж бодоод.

- хэрэв чи...галзууртлаа уурлавал яахуу? Би шивнэлээ.

Би чоно болон хувирна, тэр буцаад шивнэлээ.

- чамд бүтэн сар хэрэггүй юу?

Page 245: New moon

Тэр нүдээ эргүүллээ. – холливуудын хувилбар яг ч зөв биш л дээ. Санаа

алдсанаа дахин чухал царайлав.

- чи санаа зовох хэрэггүй Бэлла, бид санаа тавих болно. Бас Чарли, бусдад нь ч

анхаарлаа хандуулна. Ямар нэгэн юм болохгүй. Энэ тал дээр надад итгэрэй.

Би нэг юман дээр гарцаагүй итгэлтэй байсан ч Жэйкоб болон түүний найзууд

яаж Лорэнттэй тулалдсан талаар, Жэйкоб одоо цаг дээр яриад эхлэхэд нь, би

тухайн үед их олон юмийг мэдэлгүй өнгөрөөжээ гэж мэдлээ.

- бид энэ тал дээр анхаарах болно.

Дуусаагүй юм байна.

- Лорэнт үхсэн, би бачимдан хамаг бие мөс шиг хүйтэн болох шиг боллоо.

- Бэлла? тэр гайхан миний цонхигор хацранд хүрэв.

- хэрэв Лорэнт.......долоо хоногийн өмнө үхсэн юм бол....өөр хэн нэг нь хүн

алаад яваад байгаа юм байна.

Жэйкоб толгойгоо дохин, шүдээ хавирангаа – тэд хоюулаа байсан, тэдний нэг нь

бидэнтэй тулалдах байх гэж бодсон ч бидний түүхэнд бол эрэгчинг нь алахад

үнэхээр уурладаг, гэвч эмэгтэй нь зугтаагаад л байсан, тэгээд буцаж ирээд л,

түүний юуны ардаас яваад байгааг нь мэдчихвэл ч, буулгахад хялбар байх

болно. Гэхдээ тэр их ойлгомжгүй, энд тэнд очиж бүжиглэж байгаа юм шиг,

бидний хамгаалалт хэр байгааг шалгаад байгаа юм шиг, нэвтрэх зам хайж

байгаа ч хаашаа чиглэсэн зам гэдгийг нь, тэр хаашаа явахыг хүсээд байгаа юм

бол? Сэм бодохдоо биднийг салгах гэж оролдож байгаа гэсэн, тэгвэл түүнд илүү

боломж....

Түүний хоолой нь надад яг л удаан түннэлээр явж байгаа юм шиг, би үг бүрийг

нь сонсож чадахгүй уусан алга болж байлаа. Духан дээгүүр маань хөлс бурзайн

гэдэс мушгиран, гэдэсний халдвар шиг, яг л гэдэсний халдвар шиг байлаа.

Би түүнээс нүүрээ буруулан, мод наллаа. Бие минь хүнд доргиж, гаргах юмгүй

хоосон ходоод маань агшин бөөлжис цутгах шиг болж байлаа.

Викториа энд байна. Намайг хайж байгаа юм байна. Ойд үл таних хүмүүсийг

алж, Чарли тэр ойд хайж байгаа....

Миний толгой аймшигтайгаар эргэлдэж байлаа. Жэйкобийн гар мөрнөөс минь

чулуунууд уу гулсан унахаас сэргийлэн барьж байлаа. Би түүний халууныг

мэдэрч байв. Хацран дээр амьсгалан –Бэлла? яасан?

- Викториа, би амьсгаадан огиудас хүрэхээс биеэ барьж байлаа.

Нэрийг нь хэлсэн даруйд Эдвардийн хоолой ууртайгаар орж ирлээ.

Page 246: New moon

Жэйкоб намайг өргөж байгааг мэдэрч байв. Намайг эвгүй тэвэрсэн байлаа, би

толгойгоороо мөрийг нь дэрлэсэн байв. Тэр намайг гулзайн унахаас

болгоомжлон тэвэрч, хөлстэй үсээ хойш нь болголоо.

- хэн гэнээ? Жэйк асуулаа. – намайг сонсож байна уу? Бэлла Бэлла?

- тэр Лорэнтийн хос бишээ, мөр лүү нь ёоллоо. – зүгээр л хуучин найзууд

байсан юм....

- чамд ус хэрэгтэй юу? Эмч? Юу хийхийг минь хэл дээ, ухаангүйгээр шаардлаа.

- би өвдөөгүй ээ, би айж байна.шивнэн тайлбарлалаа. Айсан гэдэг үг тийм ч

оновчтой биш байв.

Жэйкоб нуруунаас зөөлөн алгадан – чи тэр Викториагаас айгаад байгаа юм уу?

Би толгой дохин, дагжин чичирлээ. – Викториа гэж улаан үстэй эмэгтэй юу? Би

дахин чичирлээ. – тиймээ

- тэрний хос нь биш гэдгийг чи яаж мэдэж байгаа юм?

- Жэймс түүний хос байсан гэж Лорэнт надад хэлсэн. Би тайлбарангаа гар

автоматаар сорви луу явж байв.

Тэр гараараа нүүрийг минь хөдөлгөөнгүйгээр барилаа. Нүд рүү минь

анхааралтай ширтэж байв.

- тэр чамд өөр юу гэж хэлсэн Бэлла?энэ чухал шүү. Тэр юу хүсээд байгаа юм?

- мэдээж....би шивнэн....намайг хүсэж байгаа. Нүд нь удаанаар томрон дараа нь

зураас шиг нарийсан – яагаад? Тэр шаардаж байв.

- Эдвард Жэймсийг алсан. Би шивнэлээ. Жэйкоб намайг өөрийхөө нэг хэсэг шиг

чанга тэвэрсэн байлаа. – тэр дараа нь ....алга болсон. Гэхдээ Лорэнт хэлэхдээ

Эдварлдйг алснаас намайг алах нь шударга гэж бодсон гэж хэлсэн. Хосыг

хосоор нь. Тэр мэдээгүй байгаа, одоо хүртэл.......би би би.....бодохдоо.....шүлсээ

залгилаа. Ихэнхдээ тэд бидэн шиг биш байдаг болохоор, Эдвардад л лав биш.

Жэйкоб энэ хэсэгт түгшүүрт автан, царай нь өөр зүйлсийг илэрхийлж байлаа.-

Күллэнийхэн үүнээс болоод явцгаасан юм уу?

- би хүн шүү дээ, өөр юу ч биш, онцгой биш, би мөрөө сул хавчин тайлбарлалаа.

Нэг тийм архирч байгаа юм шиг, яг ч жинхэнэ биш, гэхдээ ойролцоо чимээ

Жэйкобийн цээжнээс ундран чихэнд хүрч байлаа. – хэрэв тэр хөгийн цус сорогч

үнэндээ тийм тэнэг юм....

- гуйя, хэрэггүй би гиншлээ.

Тэр түгдэрснээ, толгой дохив.

Page 247: New moon

- энэ их чухал, царайн албаны болон дахин хэлэв. – яг бидний мэдэх хэрэгтэй

байсан зүйл. Би бусаддаа даруй хэлэх хэрэгтэй.

Тэр босоод намайг татав. Намайг унахгүй гэдэгт итгэтлээ бэлхүүсээр минь

тэвэрсээр байв.

- би зүгээрээ, худлаа хэлэв.

Тэр нэг гараараа бүсэлхийнээс тэвэрсэн чигээрээ – явцгаая.

Тэр намайг татан машин луу явав.

- бид хаачих гэж байгаа юм? Би асуулаа.

- би итгэлтэй биш байна. Тэр хүлээн зөвшөөрөв. – би тэд нарыг дуудна,

уулзахаар. Хөөе, намайг түр хүлээж бай за? Тэр намайг машинд налуулан

гарнаас минь тавьлаа.

-чи хаачих гэж байгаа юм?

- би одоо хүрээд ирнээ. Тэр амаллаа.машины зогсоолоос холдон зам хөндлөн

гарч, ой руу орлоо. Модон дундуур яван буга шиг гялс алга боллоо.

- Жэйкоб,,,би ардаас нь сөөнгө хоолойгоор орилсон ч тэр аль хэдийн алга

болсон байв.

Би ганцаараа байхад зохимжгүй үе байв. Жэйкоб харагдахаа болимогц би гүн

амьсгаа авлаа. Би машины кабин луу орж, товчнуудыг доош нь дарж түгжлээ.

Энэ ч намайг дээрдүүлсэнгүй.

Викториа аль хэдийн намайг мөшгөөд эхэлчихэж. Намайг арай олоогүй байгаа

нь аз, зүгээр л аз бас таван өсвөр насны хүн чоно. Би хүчтэй амьсгаагаа гаргалаа.

Жэйкоб юу ч гэж хэлсэн ч тэр хаа нэг газар ойрхон байгаа Викториагаас

төвөгшөөж байсан. Түүний уурлахаараа юу болон хувирдаг нь хамаагүй. Би

түүний гал шиг үс, зэрлэг царай, эвдрэшгүй...гээд толгойдоо төсөөлж байлаа.

Гэхдээ Лорэнт одоо байхгүй Жэйкобоос болоод. Энэ байж болно гэж

үү?Эдвард...би автоматаар цээжээ дарлаа. Надад хэлэхдээ цус сорогчийг алах их

хэцүү гэж...зөвхөн өөр нэгэн цус сорогч л үүнийг хийж чадна. Жэйкоб хүн

чононуудыг үүнд зориулж бүтээгдсэн гэж хэлсэн.

Тэр бас Чарлиг анхааралдаа авна гэж хэлсэн. Би аавыгаа хамгаалахын тулд хүн

чононуудад итгэх хэрэгтэй юу? Би яаж итгэх вэ?бидний хэн ч

хамгаалагдаагүй.ядаж л Жэйкоб....хэрэв тэр өөрийгөө Викториа Чарли хоёрын

дунд, Викториа бид хоёрын дунд.....

Дахиад бөөлжих гэж байгаа юм шиг санагдаж эхлэв.

Цонх хурдан тогших чимээ намайг үхтэл нь орилуулж орхив. Жэйкоб аль

Page 248: New moon

хэдийн буцаад ирчихэж.

Би чичирсэн гараараа хаалгыг онгойлголоо

- чи үнэхээр айсан тийм үү? Асууж байхдаа орж ирлээ.

Би толгой дохив.

- тэгэх хэрэггүй, бид чамд санаа тавих болно. Бас Чарлид тэр амлав.

- чиний Викториаг олох санаа чинь түүний намайг олохоос илүү аймшигтай

байгаа даа...би шивнэлээ.

Тэр инээн – чи бидэнд жаахан ч атугай итгэх хэрэгтэй, доромжилж байгаа ч юм

шиг.

Би толгойгоо сэгсрэв. Би олон цус сорогчдыг тулалдаж байхыг харсан.

- чи хаашаа яваад ирэв?

Тэр уруулаа жимийн юу ч хэлсэнгүй.

- юу, нууц юм уу?

Тэр амьсгаадан – үгүй л дээ. Энэ жаахан хачин, би чамайг айлгамааргүй байна.

- би тиймэрхүү аймар юмнуудтай дасан зохицсон, чи мэдийшдээ. Би инээсэн ч

амжилттай байсангүй. Жэйкоб буцаад инээлээ – тийм ч байх гэж таамагласан

юм. За ...хүн чононууд...бид чаддаг...бие биенийгээ сонсож.

Би хөмсгөө буулган эргэлзлээ.

- чимээ сонсох биш л дээ, тэр үргэлжлүүлэн.....бид бие биенийхээ бодлыг

уншиж чаддаг гэх үү дээ, хэр хол байсан ч хамаагүй. Нэг талаараа ангуучлахад

тустай ч нөгөө талаараа том зовлон. Их ичмээр...нууцгүй байна гэдэг. Хачин

байгааз ээйн?

- чи урд шөнө ингэж хэлэх гээд байсан юм уу? Чи хүсэхгүй байсан ч надтай

уулзсан гэдгээ хэлнэ гэсэн чинь?

- их хурдан байна шүү.

- баярлалаа.

- чи ийм хачин юмнуудыг хурдан ойлгох юм. Төвөгтэй байна байх гэж бодсон.

- тийм биш ээ, чи миний мэддэг бодол уншдаг анхны хүн биш...тиймээс хачин

биш байна л даа.

- нээрэн үү? Хүлээгээрэй чи нөгөө цус сорогчийн талаар яриад байна уу?

- тэднийг ингэж дуудаасай гэж хүсэхгүй байна.

Тэр инээн – юу ч байсан....тэгээд Күллэнийхэн үү?

- зөвхөн зөвхөн Эдвард л...би нэг гараа нууцаар ороолоо.

Жэйкоб гайхсан, эвгүйцсэн янзтай харав. Би зүгээр л нэг түүх гэж бодсон. Би

Page 249: New moon

цус сорогчдыг нэг тиймэрхүү илүү юм хийж чаддаг гэж домгоос сонсож байсан.

Санаанаасаа зохиосон гэж бодсон.

- зүгээр л нэг санаанаасаа зохиосон юм биш байгааз? Би егөөдөн асуулаа.

Тэр барайлаа. – таасангүй ээ, за за бид Сэм болон бусадтай уулзахаар мотоцикл

унаж байсан газар луу очих болно.

Би тэргээ асаан зам руу ухарлаа.

- тэгээд чи дөнгөж сая чоно болж хувирсан уу? Сэмтэй ярихын тулд? Сонирхон

асуулаа.

Жэйкоб толгойгоо дохин ичсэн юм харагдлаа. Их богинохон хугацаанд....би

чиний тухай бодохгүй байхыг хичээсэн л дээ тэгвэл тэд юу болж байгааг

мэдэхгүй. Би Сэмд чамтай цуг очно гэдгээ айгаад хэлээгүй.

- наадах чинь намайг зогсоохгүй.би Сэмийг муу залуу гэсэн бодлоосоо салаагүй

байлаа. Нэрийг нь сонсох болгондоо шүдээ хооронд нь хавирах юм.

- тэгвэл энэ намайг зогсоож мэднэ Жэйкоб дүнсийн – би яагаад өгүүлбэрээ

гүйцээж чадаагүйг мэдэж байна уу? Би яагаад түүхээ бүхлээр нь хэлээгүйг?

- тиймээ хоолойд чинь нэг юм тээглэсэн шиг байсан.

Тэр инээдээ барьж ядан –дөхөж байна шүү, Сэм чамд хэлж болохгүй гэсэн.

Тэр.....сүргийн ахлагч....чи мэднэ дээ. Альфа. Тэр бидэнд юу хийх хийхгүйг

хэлж байдаг. Чи миний юу гэх гээд байгааг.....бид тоохгүй орхичихож чаддаггүй

юм.

- хачин л юм. Би бувтналаа.

- маш....тэр хүлээн зөвшөөрөв – чононуудын асуудал гэх үү дээ.

- хөөх... гэх нь миний хариулж чадах ганц юм байв.

- тиймээ иймэрхүү зүйл их олон байдаг..чононуудын...би суралцсаар л байгаа.

Сэмд ямар байдгийг нь мэдэхгүй ч....энэ тал дээр эвлэрэх хэрэгтэй болдог. Сүрэг

чононууд дэмждэг байхаас ч муухай байсан байх...

- Сэм ганцаараа байсан юм уу?

- тиймээ....дуу нь бүдгэрэв. Би өөрчлөгдөхөд....хамгийн....аймшигтай....хэцүү

зүйлийг даван туулж байгаа юм шиг, урьд нь хэзээ ч туулж байгаагүй тийм

аймар. Гэхдээ би ганцаараа биш байсан...дуу хоолой толгойд минь сонсогдож

юу болж байгаа...юу хийхийг хэлж байсан. Ухаан санаагаа алдаж байгаа юм

шиг...минийхээр....

- Сэмд бол тусламж байхгүй. Энэ өөр нэг зүйл байлаа. Жэйкобийг тайлбарлаж

байхад....Сэмийг өрөвдөхгүй байхын аргагүй байв. Түүнийг үзэн ядах шалтгаан

Page 250: New moon

байхгүй юм шиг санагдав.

- чамтай байгааг минь мэдвэл уурлах боловуу? Би асуулаа.

- мэдээж

- тэгвэл би...

- үгүй ээ, зүгээрдээ...намайг тайвшруулан –бидний мэдэх хэрэгтэй зүйл чамд

тонн тонноороо байгаа...тэгвэл туслах байна. Чи зүгээр л нэг хүн биш.

Чи.....мэдэхгүйэээ...тагнуулч юм шиг...чи дайсны ард талын шугаманд байсан

шүү дээ.

- би өөртөө санаа алдлаа. Ийм учраас би Жэйкобд хэрэгтэй байгаа юм уу?

Дайснаа устгахын тулд мэдэж байгаа бүхнийг маань ашиглах?? Би тагнуулч

биш. Би тиймэрхүү мэдээлэл цуглуулдаггүй. Тэр аль хэдийн намайг урвагч шиг

болгож амжлаа.

гэхдээ би Викториаг зогсоомоор байна,,үгүй гэжүү?

үгүй

би Викториаг зогсоосой гэж хүссэн...намайг үхтэл минь тамлан зовоож эсвэл

Чарли руу эсвэл өөр нэгэн үл таних хүн рүү гүйхээс минь өмнө , зүгээр л

Жэйкоб түүнийг зогсоох, зогсоох гэж оролдох хүн нь биш байгаасай гэж хүссэн

юм. Жэйкобийг түүнтэй 100 миль ч ойр байлгамааргүй байна.

- цус сорогчдын бодол уншдагархуу....тэр миний юу бодож байгааг

анзааралгүйгээр үлгэлжлүүлэв.

- бид иймэрхүү юм мэдэх хэрэгтэй болдог юм, тэр түүхүүд үнэн байгаа нь ёстой

балай юм. Бүгдийг төвөгтэй болгоод байх юм. Хөөе чи Викториад ямар нэгэн

онцгой юм байгаа гэж бодож байна уу?

- би тэгж бодохгүй байна. Эргэлзэн санаа алдав. Тэр надад сануулах байсан.

- тэр? Чи Эдвардийг ....өө уучлаарай, мартчихаж, нэрийг нь хэлэхэд чи дургүй

байдаг. Эсвэл сонсоход. Би цээжийг минь хөндүүрлэн байгаа хэсэгт дарж

тоохгүй байхыг хичээв. – яг ч тийм биш л дээ.

- уучлаарай

- чи яаж намайг ийм сайн мэддэг байнаа? Заримдаа чи миний бодлыг уншаад

байгаа юм шиг санагдахын?

- үгүй дээ, би анхаарлаа төвлөрүүлдэг.

Бид Жэйкоб анх надад мотоцикл унахыг зааж байсан шавартай зам дээр ирэв.

- болно биз дээ? Би асуулаа.

- болно болно.

Page 251: New moon

Мотоор унтарлаа.

- чи одоо болтол баяртай биш л байна тийм үү? Тэр шивнэлээ.

Би толгойгоо дохин харагдахгүй байгаа харанхуй ой руу ширтэж байлаа.

- чи хэзээ нэгэн цагт....болье ч юмуу... тэгж бодож байсан уу?

Би удаанаар амьсгаа аван гаргалаа. – ҮГҮЙ

- учир нь тэр хамгийн шилдэг нь биш.......

- гуйя, Жэйкоб...яриаг нь таслан шивнэн гуйлаа. – бид энэ талаах ярилцахгүй

байж болохгүй юу? Би тэвчихгүй нь

- за, тэр уртаар амьсгаа аван... – олон юм ярьсанд уучлаарай.

- ингэх хэрэггүй дээ, хэрэв юмс ийм өөр байсан бол эцэст нь хэн нэгэнд ярих нь

сайхан байх болно. Хэнд ч хэлэхгүй байх нь там шиг л байх болно.

- там , тэр хүлээн зөвшөөрөв.

Жэйкоб хурдан амьсгаа аваад... – тэд ирчихсэн байна явцгаая.

- чи итгэлтэй байна уу? Хаалга онгойлгож байхад нь асуулаа. – би энд байх

хэрэггүй ч юм уу?

- тэд зөвшөөрөх л болно доо ингэж хэлэн инээлээ. Хэн том муу чоноос айдаг

билээ?

- ХАХА, би хариулав. Гэсэн ч би тэрэгнээс буун Жэйкобтой ойр байхын тулд

хурдлав. Би нугад байсан том мангаснуудыг л санаж байв. Миний гэр урьд нь

Жэйкобийн салгалж байсан шиг, айснаасаа биш уурласнаасаа байв.

Жэйк гарыг минь барин атгалаа – за ингээд эхэллээ дээ.

14. ГЭР БҮЛ

Би Жейкобийн араас дагалдан явахад миний харц ойн захад байсан бусад хүн чононууд

дээр туслаа. Тэд модон дунд цухалзах агаад миний хүлээж байсан шиг харагдахгүй

байсан юм. Би чононууд хэрхэн харагддагыг санах гэж оролдов. Харин эдгээр нь

дөрвөн ширхэг бараг нүцгэн биетэй залуус байв.

Тэд ахиад л надад ах дүү дөрвөн ихрүүд юм шиг санагдав. Тэднийг замын хажууд

зэрэгцэн зогсч байх үед аварга том булчингууд нь хүрэл өнгийн арьсан дээр нь тодрон

гарч бүгд богинохон тайрсан хар үстэй агаад нүүрнийх нь өнгөнд ямар нэгэн өөр зүйл

тодорч байлаа.

Тэд бүгд болгоомжлон сэтгэл зовсон төрхтэй байв. Тэд миний араас ирж байсан

Жейкобийг хараад уурсаж эхлэв.

Сэм тэднээс хамгийн том биетэй нь атал Жейкоб түүнийг бараг гүйцжээ. Үнэн хэрэгтээ

Page 252: New moon

Сэмийг хөвгүүн гэж нэрлэхэд хэцүү байсан юм. Түүний царай илүү ахмад харагдах

хэдий ч үрчлээ юмуу хөгшрөлтийн ямар нэгэн тэмдэг харагдахгүй байлаа. Харин

тэвчээр, даруу төлөв байдлийг түүний царайны өнгөнөөс уншиж болохоор байв.

- Жейкоб чи юу хийж байна? тэр ширүүн асуулаа.

Миний танихгүй тэдний нэг нь (магадгүй Жаред юмуу Пол ч байж болох юм) Сэмийн

урд гаран Жейкобтой ярилцахаар гарч ирлээ.

- Жейкоб чи яагаад дүрмийг зүгээр л мөрдөж болохгүй гэж? тэр хашгиран гараа

сэгсэрлээ.

- Ямар гээчийн чөтгөр вэ? Чи юуны тухай бодсон юм? Тэр чамд бүх зүйлээс илүү

чухал байна уу? Бүр хүмүүсийн үхлээс ч илүү чухал гэж үү?

- Тэр тусалж болох юм, Жейкоб аяархан дуугарав.

- Туслах аа гэж хилэгнэсэн хүү хашгирлаа. Түүний гар нь чичирч эхлэв. Өө,

гайхамшигтай! Чиний эрхэм хайрт чинь биднийг үхэхэд л тусална гэдэгт би итгэлтэй

байна.

- Битгий тэгж ярь хэмээн Жейкоб түүний доромжилсон үгийн хариуд хашгирлаа.

Өөр хөвгүүний мөр болон нуруунд чичирсэн долгио үүсэв.

- Пол! Тайвшир даа! Сэм түүний үгийг таслав.

Пол буруутайдаа биш харин бодлоо төвлөрүүлэхийн тулд толгойгоо сэгсэрлээ.

- Чөтгөр ав, Пол гэж харваас Жаред бололтой өөр хүү хэллээ. Больж үз.

Пол толгойгоо Жаред руу эргүүлэхэд түүний уруул нь уурссандаа болоод чичирч байв.

Харин дараа нь тэр ахин над руу харахад Жейкоб миний урд гаран намайг халхаллаа.

Ингээд л эхэллээ дээ!

- За яахав, түүнийгээ хамгаал гэж Пол уурсав. Ахин нэг чичирсэн давалгаа түүний бүх

биеэр таран явахад тэр татвалзаж эхэллээ. Түүнийг толгойгоо урагш эргүүлэх үед

шүднийх нь завсраар жинхэнэ архиралт сонсогдлоо.

- Пол! гэж Сэм Жейкоб хоёр зэрэг ориллоо.

Пол урагшаа унаад бүх бие нь чичирч байхдаа бараг газарт хүрэхгүй шахам байв.

Бөглүүхэн чимээ гараад түүний бие нь хэсэг хэсэг болон задарчихлаа.

Хар саарал өнгийн ширүүн үс түүнд ургаж биений хэмжээ нь тав юмуу зургаа дахин

томорлоо. Тэр үсэрхэд бэлэн болжээ.

Чонын хурц соёо ярзайн нээгдэж бас нэгэн архиралт түүний цээжний гүнээс нүргэлэн

гарлаа. Түүний хар өнгийн галзуурсан мэт догшин нүд над дээр тогтов.

Дараагийн агшинд Жейкоб замаар саарал мангасыг угтан гүйлээ.

- Жейкоб! Би хашгирлаа.

Page 253: New moon

Гүйх зуураа Жейкобийн шилэн хүзүүнээс нуруу хүртэл урт долгион үүсэв. Тэр урагшаа

ухасхийн толгойгоороо агаарт шумбалаа.

Ахин нэг хувцас урагдах чимээ гаран Жейкобын хувцас задарчихлаа. Тэр өөрийнхөө

арьснаас цухуйн гарахад хар улаан өнгийн хувцас агаарт эргэлдэн нислээ. Энэ нь

агшин зуур болсон болохоор би нүдээ цавчиж ч амжсангүй. Ахин нэг секунт өнгөрхөд

Жейкобийн толгой урагшаа шумбаж аварга том улаан хүрэн өнгийн чоно болон

хувирав. Жейкобийн дотор яаж багтдаг гэмээр аварга том бие үсрэхэд бэлэн саарал

мангас болон хувирлаа.

Жейкоб өрсөлдөгчийнхөө дайралтыг угтахад бэлтгэв. Тэдний уурсан хилэгнэсэн

архиралт ойгоор шуурга адил цуурайтав.

Жейкобийн үлдээсэн цагаан хар хувцасны хэсгүүд тээр тэнд харагдана.

- Жейкоб хэмээн би ахин орилоод итгэлгүйхэн урагшаа алхлаа.

- Зогс байгаа газраа зогс, Белла гэж Сэм тушаалаа. Галзуурсан юм шиг чонын

архиралцаан дунд түүний үг бараг сонсогдсонгүй. Тэд бие биенээ маажин самардаж

уралцан сахлын хутга адил хурц соёогоороо өрсөлдөгчийнхөө хоолойг тас хазахыг

оролдож байв. Жейкоб-чоно өөрийнхөө өрсөлдөгчөөс илүү хүчирхэг догшин харагдаж

байв. Тэр дахин дахин саарал чонын мөрнөөс хазаж түүнийг мододын зүг шахлаа.

- Эмили түүнийг болиулаач гэж тулалдааныг шимтэн харж байсан өөр хүү хашгирлаа.

Жейкоб саарал чоныг зам руу түрэн зайлуулж тэд ойн гүн рүү шургалан алга болоход

хаа нэгтээ тэдний уралцах чимээ замхран алга болов. Сэм гутлаа шидээд тэдний араас

гүйв. Түүнийг модны араар оров уу үгүй юу хөлөөсөө толгой хүртэл бүх бие нь

чичирлээ.

Харжигнасан архиралт агаарт цуурайтлаа. Гэнэтхэн чимээ алга болж зам дээр нам гүм

болж үлдэв.

Нэг хүү инээд алдав.

Би түүн рүү эргэж харахад миний нүд томоор нээгдэж хэзээ ч цавчилж болохооргүй

болсон байв.

Хүү харваас миний царайны хувирлыг хараад инээсэн бололтой.

- Өдөр болгон ч ийм зүйл харахгүй шүү, тэр хэллээ. Түүний царай бусдыг бодоход

бүдэг бадаг танил юм шиг санагдлаа... Эмбри Кол.

- Би харин хардаг гэж өөр хүү хэллээ. Ямар аугаа өдөр вэ.

- Гэхдээ Пол тэр өдөр болгон түргэн зангаа хаяхгүй байлгүй, Эмбри зөвшөөрсөнгүй.

Хоёр өдөр нь болох байх харин гурав дахь өдөрт бол үгүй.

Page 254: New moon

Жаред газарт байсан цагаан өнгийн зүйлийг харахаар зогслоо. Тэр Эмбрид гараараа

хүрэн үзүүлэв.

- Хувцасны тасархай гэж Жаред хэллээ. Билли хэлэхдээ түүнд авч өгсөн сүүлчийн

гутал гэсэн. Одоо ч Жейкоб хөл нүцгэн гүйх болжээ.

- Энэ харин бүтэн үлдэж гэж Эмбри хэлээд цагаан шаахай луу тонгойв. Жейк нэг

хөлөөрөө харайсан бололтой гэж инээн хэллээ.

Жаред газраас хувцасны янз бүрийн хэсгүүдийг цуглуулж эхлэв.

- Сэмийн гутлыг аваарай, ойлгов уу? Бусдыг нь хогон дээр хаяхад болох байх.

Эмбри гутлыг аваад Сэмийн нуугдсан модны зүг явлаа. Хэдэн секундын дараа эргэж

ирэхдээ гартаа урагдсан жинс барьжээ. Жаред Пол болон Жейкобын хувцаснуудыг

цуглуулаад Эмбри руу эргэн ирлээ. Тэр гэнэтхэн тэр миний тухай санасан бололтой.

Тэр намайг болгоомжтой харцаар сонжин ширтэв.

- Хөөе чи ухаан алдаж унах юмуу өөр ямар нэгэн юм хиймээргүй байна уу?

- Би тэгж бодохгүй байна, би арайхийн дуугарав.

- Чи их онцгүй харагдаж байна. Магадгүй суусан нь дээр байх.

- Тэгье, би бувтналаа. Энэ өглөөний туршид би хоёр дахь удаагаа өвдөг дээрээ

толгойгоо тавин суув.

- Жейк биднийг анхааруулах хэрэгтэй байсан юм гэж Эмбри таагүйхэн хэллээ.

- Тэр ийшээ найз охиноо авчирах хэрэггүй байсан юм. Тэр юу хүлээсэн юм бол?

- Тэгэхээр чоно будилсан бололтой. Эмбри санаа алдлаа. Сайн байна, Жейк.

Би толгойгоо өргөөд бүгдийн талаар хөнгөхөн ярих хүүгийн зүг ширтэв.

- Та нар түүний төлөө сэтгэл зовохгүй байна уу?

- Эмбри гайхсандаа нүдээ цавчлав. Зовох оо? Яах гэж?

- Тэд бие биенийгээ гэмтээж болох юм.

Эмбри Жаред хоёр хөхрөв.

- Би түүнийг Пол тасчин хаяасай гэж найдаж байна гэж Жаред хэллээ. Түүнд хичээл

заах хэрэгтэй байгаа юм.

Би цонхийн цайлаа.

- Ер нь бол, Эмбри түүний хэлснийг зөвшөөрсөнгүй. Чи Жейкийг харсан уу? Сэм

хүртэл тэгж шумбан үсэрч чадахгүй байх. Тэр Полийг хувирч эхлэхэд хэдхэн секунтын

дараа түүнтэй зодолдсон. Залууд авъяас байгаа юм.

- Пол илүү их туршлагатай. Түүнийг чимэглээд өгнө гэж арван баксаар мөрийцье.

- Мөрийцье. Жейк төрөлхийн авъяастай. Полд ямар ч боломж байхгүй.

Тэд инээмсэглэн гараа цохилцов.

Page 255: New moon

Би хэдийгээр хайхрамжгүй байхыг хичээсэн ч гэсэн чононуудын тулааны зэрлэг

догшин дүр зургийг мартаж чадсангүй. Гэдэс бараг хоосон хэдий ч өвдөн толгой айдас

түгшүүрээр дүүрчээ.

- Эмили руу явцгаая. Тэр хэдийн ширээ зассан гэж чи мэдэж байгаа биз дээ. Эмбри

намайг дээрээс доош хүртэл харлаа. Чи бидний нэг болвол татгалзахгүй биз дээ?

- Асуудалгүй.

- Жаред нэг хөмсгөө өргөв. Магадгүй Эмбри жолоодвол дээр байх.

- Сайхан санаа байна. Түлхүүр чинь хаана байна? Эмбри надаас асуулаа.

- Асаагууртаа байгаа.

- Эмбри зорчигчийн талын хаалгыг онгойлгов. Шургаарай гэж тэр хөгжилтэй хэлээд

намайг газар дээрээс нэг гараараа босгоод суудал дээр суулгав. Тэгээд бүхээгийн

доторхыг сонирхон ажиглав. Харин чи ачаан дээр явах болж дээ гэж тэр Жаредэд

хандан хэлэв.

- Сайн байна. Миний гэдэс өвдөөд байгаа юм. Түүнийг бөөлжиж эхлэхийг хармааргүй

л байна шүү.

- Чиний хэлсэн мөрийг тийм ч муу биш гэж айж байна. Тэр цус сорогчтой цуг ч гүйж

чадна.

- Таван баксаар гэж Жаред үргэлжилүүллээ.

- Дууслаа. Чиний мөнгийг үрэх надад таагүй байна.

Эмбри машинаа хөдөлгөхөд Жаред ачаа руу шаламгай гэгч нь үсрэн гарав. Хаалга

хаагдав уу үгүй юу Эмбри надад сонсогдохоор шивнэв.

- Чи биеэ бариарай за юу? Надад ердөө арван бакс байгаа хэрвээ Пол Жейкобийн

шүдийг авчрах юм бол ч...

- Ок, би шивнэлээ.

Эмбри биднийг тосгон руу аваачив.

- Хэй, Жейк манай дүрмийг яаж зөрчсөн бэ?

- Зөрчсөн гэнээ?

- Ээ, ер нь бол тэмдэг байгаа юм. Тэнд ярьж болоогүй юм. Тэр чамд энэ тухай юу

ярьсан юм?

- Аан, энэ би хэлээд Жейкоб өнгөрсөн шөнө бүх үнэнийг хэлснийг саналаа. Тэр юу ч

хэлээгүй. Би өөрөө тааварласан юмаа.

- Эмбри уруулаа жимийгээд гайхан харав. Хм.

- Бид хаашаа явж байгаа юм? би асуулаа.

- Эмилигийн гэр лүү. Тэр Сэмийн найз охин... үгүй, одоохондоо сүйт бүсгүй нь. Сэм

Page 256: New moon

тэдний учрыг олсон хойно бидэнтэй тэнд уулзана. Харин дараа нь Пол Жейк хоёр

шинэ хувцас хайх байх даа. Хэрвээ Полд ямар нэгэн юм үлдсэн бол.

- Эмили мэдэх үү т...?

- Тиймээ. Тэр түүн рүү хардаггүй. Энэ нь Сэмийн уурыг хүргэдэг.

- Би хөмсгөө зангидав. Тэр яагаад түүн рүү хардаггүй юм бол?

- Чи хүн чонын байгаа газар ямар аюултайг сая харсан биз дээ. Тэр сэдвийг өөрчиллөө.

Ойн цоорхойд байсан хар үстэй цус сорогчид юу болсон бэ? Тэр чиний найз юм шиг

харагдахгүй байсан шүү, хэдийгээр.. тэр мөрөө хавчлаа.

- Үгүй ээ, тэр хэзээ ч миний найз байгаагүй.

- Энэ чинь сайн хэрэг. Бид хэлэлцээрийг эхэлж зөрчихийг хүсээгүйг мэдэх үү.

- Аан тийм. Жейк надад нэг удаа хэлэлцээрийн тухай ярьж байсан. Энэ ч эртний хэрэг

л дээ. Харин яагаад алуурчин Лоран хэлэлцээрийг зөрчсөн гэж?

- Лоран гэж тэр тургилан давтлаа. Цус сорогчид байж болох л нэр байна. Гэхдээ бид

Каллены газар дээгүүр ёс төдий явдаг. Бидэнд хэзээ ч тэд нар луу дайрах хэрэг гарч

байгаагүй. Тэд ч манай хилийг зөрчдөггүй юм. Энэ удаа тэд хэлэлцээрийг эхлэн

зөрчсөн. Бид тэр хар үст тэдний хамаатан юмуу өөр ямар нэгэн юм байж болохыг

мэдээгүй. Гэхдээ чи түүнийг мэдэж байх шиг байна.

- Тэд яаж хэлэлцээрийг зөрчсөн гэж?

- Хэрвээ тэд хүн рүү дайрвал. Эмбри цааш ярихыг хүссэнгүй.

- Өө, хм баярлалаа. Та нарыг хүлээх хэрэг гараагүйд би баяртай байна.

- Бид ч гэсэн гэж тэр шулуухан хэллээ.

- Чиний машин хэтэрхий хуучин юм.

- Уучлаарай.

Гудамжны эцэст хэзээ нэгэн цагт саарал өнгөтэй байсан жижигхэн байшин байлаа.

Цорын ганц цонхны дэргэд ховхорсон будагтай цэнхэр хаалга байв. Цонхны хүрээг тод

шар өнгийн будгаар будсан нь сэтгэл татам харагдана.

Эмбри машины хаалга нээгээд гүнзгий амьсгал авав.

- Ммм... Эмили хоол хийж байна.

Жаред ачаанаас үсрэн буугаад хаалга зүглэхэд Эмбри түүнийг зогсоогоод гараа цээжин

дээр нь тавилаа. Тэр над луу учиртай хараад ханиалгав.

- Би хэтэвчээ авчраагүй гэж Жаред хэллээ.

- Зүгээр дээ. Би харин мартаагүй.

Тэд нэг гишгүүр өгсөөд байшин рүү тогшилгүй шууд орлоо. Би хулчийн тэднийг

дагалдав.

Page 257: New moon

Биллигийн байшингийн адил зочны өрөөний томхон хэсгийг гал тогоо эзэлжээ. Хүрэл

өнгийн атлас шиг арьстай урт хар үстэй залуухан охин тосгуурын дэргэд зогсоод таваг

руу томхон кекс унагаж байв. Би эхлээд Эмбриг түүн рүү ширтэж болохгүй гэснийхээ

төлөө уучлалт гуйх ёстой гэж бодов. Учир нь охин нүд гялбам хөөрхөн аж.

- Тэр гэнэт яруухан хоолойгоор, Хүүхдүүдээ та нар өлсөж байна уу? асуулаа. Тэгээд

бидний зүг харан нүүрнийхээ хагасаар инээмсэглэв.

Нүүрний баруун тал нь духнаас эрүү хүртэл зэрэмдэглэгдсэн агаад гүнзгий гурван

улаан судалтай байлаа. Бусад арьсаа бодоход удаан хугацаанд эдгэсэн юм шиг яльгүй

цайвар өнгөтэй харагдаж байв. Нэг сорив нь түүний баруун талын нүдний булангаас

уруудаж өөр нэг нь ам руу мурийн баруун талыг мурийсан төрхтэй болгожээ.

Эмбригийн сануулгад талархаад би түүний гарт байсан кекс рүү харцаа түргэн

шилжүүлэв. Тэд шинэхэн нэрс шиг гайхамшигтай сайхан үнэртэж байв.

- Өө, Эмили гайхширлаа. Энэ хэн бэ?

Би харцаа өргөн зөвхөн түүний зүүн тал руу харах гэж хичээв.

- Белла Свон гэж Жаред хэлээд мөрөө хавчив. Харваас тэд энэ сэдвээр хэд хэдэн удаа

ярилцсан бололтой. Өөр хэн гэж?

- Энэ яриаг Жейкобыг иртэл түр орхицгооё гэж Эмили бувтналаа. Тэр над руу ширтэн

харахад түүний нүүрний сайхан хэсэгт эелдэг өнгө тодров. Тэгэхээр чи цус сорогчийн

найз охин уу.

- Би биеэ чангалав. Тиймээ, харин чи чонын найз охин уу?

Тэр Эмбри Жаред нартай цуг инээд алдлаа. Түүний нүүрний зүүн хэсэг дулаахан

өнгөтэй аж.

- Тийм гэж бодож байна. Тэр Жаред луу эргэн харав. Сэм хаана байна?

- Беллагийн өглөөний гэнэт гарч ирэлтийн дараа... Пол бага зэрэг гайхшираад.

- Эмили эрүүл нүдээ эргэлдүүлэв. Аан, энэ Пол уу тэр санаа алдав. Удах болов уу? Би

омлет хийсэн юмсан.

- Санаа зовох хэрэггүй гэж Эмбри хэллээ. Хэрвээ тэд хоцорвол бид түүнд муудсан хоол

өгөхгүй.

Эмили чимээгүйхэн инээгээд хөргөгч онгойлгов.

- Эргэлзэх хэрэггүй гэж тэр зөвшөөрөв. Белла чи өлсөж байна уу? Өөртөө кекс

таваглаач.

- Баярлалаа. Би тавган дээр нэг зүсмийг тавиад захаас нь хазлаа. Кекс их сайхан амттай

аж. Эмбри хэдийн гурав дахиа аваад бүтнээр нь ам руугаа чихчихлээ.

- Ахдаа хэсгийг нь үлдээгээрэй дээ, Эмили зэмлээд толгойг нь модон халбагаар

Page 258: New moon

тогшив. Энэ үг намайг их гайхад хүргэв.

- Гахай гэж Жаред хэллээ.

Би лангуун дээр тохойлдоод тэд хэрхэн бие биенээ цаашлуулахыг ажиглалаа.

Эмилигийн гал тогоо их тохитой бөгөөд модон шалан дээр цагаан шүүгээ туяаран

харагдана. Жижигхэн дугуй ширээн дээр эмтэрсэн цайвар цэнхэр өнгийн шаазан ваарт

цэцэг дүүргэн тавьжээ. Эмбри Жаред хоёр энд гэртээ байгаа юм шиг л байв.

Эмили боодолтой өндөг задлан хэдэн ширхэгийг том шар аяганд хийгээд холив. Тэр

цамцаа шуусан агаад би түүний сорви уруудан баруун гар талынх нь арын хэсгээр

үргэлжилснийг харав. Эмбригийн хэлснээр хүн чоно байгаа аюултай газарт ярилцах

үнэхээр осолтой бололтой.

Үүдний хаалга нээгдэхэд Сэм орж ирлээ.

- Эмили гэж хэлэхэд хоолойд нь хайрлан энхрийлсэн өнгө тодорч намайг ичихэд

хүргэв. Би түүнийг хэрхэн ганц алхалтаар бүх өрөөг хөндлөн гарч нүүрэнд нь алгаа

хүргэхийг харав. Тэр бөхийн бараан өнгийн соривтой баруун талынх нь хацар дээр

уруул дээр үнсэж байгаа аятай үнслээ.

- Энэ л биш шүү, Жаред дуу алдав. Би юм идэж байна.

- Амаа татсан чинь дээр гэж Сэм хэлээд ахин Эмилиг үнслээ.

- Түй, Эмбри тургилав.

Энэ нь уянгын киноноос ч долоон дор байв. Энэ үнсэлт бодитой байсан бөгөөд

жинхэнэ хайртайгаа учирч аз жаргалдаа дуу алдаж байгаатай адил байсан юм. Би

кексээ тавган дээр тавиад гараа цээжиндээ зөрүүлэв. Би цэцэг рүү ширтэн төгсгөлгүй

зовлонт мөчүүдийг дуусахыг цөхрөн хүлээхэд миний шарх лугшин өвдлөө.

Жейкоб Пол хоёрыг хаалгаар орж ирэх үед бүх юм дууссанд би их талархаж байв. Би

тэдний зүг ширтэхэд Пол Жейкобийн мөр лүү түлхэж харин Жейкоб хариуд нь бөөр

лүү нь цохилоо. Тэд ахин хөхрөлдөв. Хөвгүүд үнэхээр бүрэн бүтэн байгаа юм шиг

санагдлаа.

Жейкоб өрөөг тойруулан хараад лангууны хамгийн цаад талын буланд зогсож байсан

над дээр харцаа тогтоов.

- Сайн уу, Беллс тэр баяртайгаар мэндчилэв. Тэр ширээний дэргэдүүр өнгөрөнгөө шууд

хоёр кекс авч миний ойролцоо зогслоо. Болсон явдлыг уучлаарай, бараг

сонсогдохооргүй бувтнав. Чи ямар байна даа?

- Санаа зовох хэрэггүй ээ. Бүх юм зүгээр. Амттай кекс байна. Би ахин өөрийн хэсгээ

аван идэж эхэллээ. Жейкобийн дэргэд зогсоход цээжинд илүү амар болж ирэв.

- Бурхан минь, гэж Жаред яриа таслан орилов.

Page 259: New moon

- Би харцаа өргөхөд тэр Эмбригийн хамтаар Полын мөрөн дээрэс алга болж буй ягаан

судал руу харж байлаа. Эмбри баярлан инээмсэглэв.

- Арван таван доллар, тэр бахадлаа.

- Энэ чиний хийсэн хэрэг үү? Би Жейкобт шивнээд хөвгүүдийн маргалдааныг санав.

- Тиймээ би аяархан л гар хүрсэн. Ямар ч ул мөр үлдэхгүй.

- Үлдэхгүй гэнэ ээ? Би ахин Полийн гар дээрх сорив луу харлаа. Хачирхалтай нь тэр

долоо хоногийн өмнөх шигээ харагдаж байв.

- Чононуудын нэг тоглоом, Жейкоб шивнэв.

Би толгой дохиод айдсаа мэдэгдэхгүйг хичээв.

- Харин чи зүгээр үү?

- Шалбархай ч байхгүй гэж тэр сэтгэл хангалуунаар мэдэгдэв.

- Тэгэхээр, залуусаа Сэм чанга дуугарахад бүгдийн анхаарал жижигхэн өрөөндөө эргэж

ирэв. Эмили цахилгаан зуухны дэргэд зогсоод өндөг хагалан хайруулын тавганд хийж

байв. Харин Сэм анзаарагдамгүй нэг гараараа дохилоо. Жейкобт бидэнд дуулгах шинэ

мэдээ байна.

Пол нэг их гайхахгүй байгаагаас үзвэл Жейкоб аль хэдийн Сэм тэр хоёрт тайлбарлаж

өгсөн бололтой. Эсвэл... тэд хэдийн бодлыг нь уншсан юм болов уу.

- Би шаргал үст юу хүсэж байгааг мэднэ гэж Жейкоб, Жаред Эмбри хоёр луу хандан

хэлэв. Үнэндээ би эхлээд хэлэх гэж байсан юм л даа. Тэр халбагаараа Полийн сууж

байсан сандлын зүг дохилоо.

- Тэгээд? Жаред асуулаа.

- Жейкобийн царай ширүүн болов. Тэр өөрийнхөө хайртын өшөөг авахыг хүсч байгаа.

Гэхдээ бидний алсан хар үстийнх биш. Калленыхан өнгөрсөн жил түүний хайртыг

ниргэсэн юм байна. Харин тэр одоо Беллагийн араас ангуучилж байгаа.

Энэ нь хэдийгээр миний хувьд шинэ зүйл биш байсан ч би ахин чичирлээ.

Жаред, Эмбри, Эмили нар миний зүг амаа ангайн ширтэцгээв.

- Энэ чинь ердөө л охин шүү дээ, Эмбри эсэргүүцлээ.

- Би энэ бодлын тухай яриагүй байна. Гэхдээ ийм учраас тэр бүх цагаа бидний дунд

өнгөрүүлэх болно. Түүнийг Форкст онилж байгаа.

Тэд ахин миний зүг амаа ангайсан хэвээр харав. Би толгойгоо унжууллаа.

- Гайхамшигтай гэж эцэст нь Жаред хэлэхэд нүүрэнд нь инээмсэглэл тодров. Бидэнд

өгөөш байна.

Галзуурсан юм шиг хурдаар Жейкоб ширээнээс нөөшний хутга авч Жаредын толгой

руу чиглүүлэн шидлээ. Гэхдээ Жаредын хариу үйлдэл илүү хурдан байв. Намайг

Page 260: New moon

төсөөлөхөөс ч өмнө тэр хутгыг барьж авав.

- Белла өгөөш биш.

- Миний юу харсныг чи мэдэж байгаа гэж Жаред хэнэггүйхэн хэллээ.

- Тэгэхээр бид төлөвлөгөөгөө өөрчлөх хэрэгтэй байна гэж Сэм хэлээд болж өнгөрсөн

үйл явдалд анхаарлаа хандуулсангүй. Бид хэд хэдэн нүх ухаж бэлдэх хэрэгтэй. Тэр

магадгүй нэгт нь орж болох юм. Хэдийгээр надад энэ санаа таалагдахгүй байгаа ч гэлээ

бид хуваагдах болно. Хэрвээ тэр үнэхээр Беллагийн араас ангуучилж байгаа бол

биднийг нэг нэгээрээ байхад дайрахгүй байх.

- Квитийнхэн бидэнтэй нийлнэ гэсэн хэмээн Эмбри бувтналаа. Үүний дараа бид тэгш

хуваагдаж болох юм.

Бүгд гэнэтхэн толгойгоо унжууллаа. Би Жейкобийн царай луу харахад хоолны дараа

түүний хаалган дээр зогсож байсан үеийнх шиг найдлагагүй болсон байв. Тэд

өөрсдийн хувь заяандаа сэтгэл хангалуун байдаг хэдий ч энэ хөгжилтэй гал тогоонд

хэн ч өөрсдийнхөө найз нөхдөд тийм юм тохиолдоосой гэж хүсэхгүй ажээ.

- Гэхдээ бид тэдэнд найдаж болохгүй ээ, Сэм аяархан хэлээд ердийнхөө хоолойгоор

үргэлжлүүлэв. Пол, Жаред, Эмбри нар хилийн дотор талаар харин Жейкоб бид хоёр

гадна талаар нь явах болно. Түүнийг барьсан үедээ л дуусах болно шүү.

Би Эмили Сэмийн жижигхэн бүлгийн санааг талархахгүй байгааг ажиглав. Түүний

тайван бус байдал надад нөлөөлж Жейкоб руу санаа зовнин ширтэхэд хүргэв.

Сэм миний харцыг анзаарлаа.

- Жейкоб чамайг боломжоороо ихэнхи цагаа энд Ла Пушт өнгөрүүлж байгаасай гэж

хүсэж байна. Тэр чамайг энд хайхгүй.

- Чарли яах болж байна? би асуулаа.

- Чонын ан үргэлжилсээр байгаа гэж Жейкоб хэллээ. Билли Хари хоёр түүнийг энд

ажлын бус цагаар бариад байж болох байхаа.

- Хүлээгээрэй Сэм гэж хэлээд нэг гараа өргөв. Тэр Эмили рүү гүйлгэн харснаа дараа нь

над руу ширтлээ. Жейкобийн санаа их дажгүй юм байна. Гэхдээ чи өөрөө энэ талаар

юу гэж бодож байна? Чи эрсдэлийн талаарх бидний хувилбарийг чухалчлан бодох

хэрэгтэй. Чи өнөө өглөө бодит байдал хэрхэн түргэн хувирч хяналтаас гарахыг харсан.

Хэрвээ чи бидэнтэй үлдэхээр шийдвэл бид чамд аюулгүйн баталгаа өгч чадахгүй.

- Би түүнд хор хүргэхгүй, Жейкоб доошоо харан аяархан хэлэв.

- Сэм түүний үгийг сонсолгүй яриагаа үргэлжилүүлэв. Хэрвээ чамд илүү аюулгүй байр

байгаа бол...

Би уруулаа жимийлээ. Би ямар ч аюулгүй хаашаа явах болж байна вэ. Би ахин Рене руу

Page 261: New moon

явах талаар бодож үзлээ. Түүнийг энд хутгах хэрэггүй хамгийн гол нь би бай болоод

байдаг...

- Би Викторияг хаа нэг тийшээ яваасай гэж хүсэхгүй байна, би шивнэв.

- Сэм толгой дохилоо. Үнэхээр бид түүнийг дуусгатал энд барьсан нь дээр байх.

Би санаа алдав. Би Жейкоб болон өөр хүмүүс Викторияг дуусгахаар оролдоосой гэж

хүсэхгүй байв. Жейкобийн царай луу харахад царайны өнгө нь арай зөөлөрчээ.

- Болгоомжтой байгаарай гэж би хэлээд хоолой зангирахыг мэдэрлээ.

Хөвгүүд сайшаан хашгиралдав. Бүгд над руу хандан инээлдлээ. Эмили надтай харц

тулгарахад би санаандгүй түүний эрэмдэг царай луу харлаа. Түүний царай сайхан

харагдах хэдий ч бага зэрэг түгшсэн байдалтай байлаа. Би түүний харцнаас нүд

буруулав.

- Хоол бэлэн боллоо гэж Эмили мэдэгдэн бүх стратегийн төрлийн яриаг таслан

зогсоов. Хөвгүүд ширээ тойрон сууцгаахад тэр том хайруулын тавагнаас омлет хаман

хийж ширээний голд тавилаа.

Эмили над шиг л иддэг агаад лангуу тохиолдон хоолны ширээнд суух тэдний зүг

хайрын харцаар харж байв. Түүний харцнаас л тэд түүний гэр бүл гэдгийг хялбархан

тааж болохоор байсан юм.

Эцсийн эцэст би жинхэнэ сүрэг хүн чоныг хүлээгээгүй юм.

Би өдөржингөө Ла Пушт байхдаа ихэнх цагаа Биллигийн гэрт өнгөрүүлэв. Тэр

Чарлигийн гэрийн автомат хариулагчид мэдээлэл үлдээсэн юм. Чарли үдийн хоолонд

ирэхдээ хоёр пиццатай ирлээ. Жейкоб ганцаараа бараг бүтнийг идчихдэг болохоор тэр

хоёрыг авчирсан нь сайн хэрэг боллоо.

Би Чарлиг бүх л оройны турш бидний зүг сэжигтэй ширтэн Жейкобийн ихээр

өөрчлөгдсөнийг ажиж байгааг харлаа. Тэр түүнээс үснийх нь тухай асуухад Жейкоб

мөрөө хавчаад одоо илүү аятайхан болсон гэж хэлэв.

Би Чарлитай цуг гэр лүүгээ буцахаа мэдэж байсан юм. Жейкоб өдөр тутам л чоно

болон хувирч байгаа. Тэр болон түүний ах дүүс одоо Викторияг буцаж ирвэл мөрийг

нь хөөхөд бэлэн болжээ. Тэд түүнийг Канадын хил хүртэл хөөх бөгөөд хэрвээ

Жейкобийн үгэнд итгэх юм бол тэр үүгээр үзэгдэхгүй юм байна.

Би Викторияг ухарч няцна гэж найдахгүй л байв. Тийм аз надад тохиохгүй байх.

Оройн хоолны дараа Жейкоб намайг цонхны дор удтал зогссон машин руу хүргэн

өгөөд Чарлиг түрүүлж суухыг хүлээлээ.

- Шөнө цагаар санаа зовох хэрэггүй ээ гэж Жейкоб хэллээ. Энэ үед Чарли аюулгүйн

бүсээ зүүх гэж мунгинаж байв. Бид дэргэд чинь харж байх болно.

Page 262: New moon

- Өөртөө ч сэтгэл зовохгүй, би амаллаа.

- Тэнэг амьтан. Цус сорогчид ангуучилж байгаа нь хөгжилтэй гэж үү.

- Би толгойгоо сэгсэрлээ. Хэрвээ би тэнэг амьтан бол чи ердөө л догшин галзуурсан

нохой.

- Тэр инээд алдав. Чи амрах хэрэгтэй, Белла хонгор минь. Чи их ядарсан харагдаж

байна.

- Хичээж үзье.

Чарли тэвчээргүйхэн сигнаалдлаа.

- Маргааш уулзая гэж Жейкоб хэлэв. Сэрээд над руу шууд ирээрэй.

- Амалж байна.

Чарли миний араас дагалдан явлаа. Би арын толинд гялалзах гэрэл рүү бараг харсангүй.

Би одоо Сэм, Жаред, Эмбри, Пол нар харанхуй ойн хаа нэгтээ байгаа тухай бодлоо.

Жейкоб тэдэнтэй нийлэхээр явсныг би гадарлаж байв.

Биднийг гэртээ хүрэх үед би яаран шатаар өгсөхөд Чарли намайг зогсоов.

- Белла, юу болоод байна вэ? Тэр намайг хариултаас зугтан далд орохоос урьтаж

шаардангуй асуув. Би Жейк ямар нэгэн дээрэмчдийн бүлэгт орж та нарыг маргалдсан

юм байх л гэж бодлоо.

- Бид хэдийн эвлэрчихсэн.

- Харин дээрэмчид?

- Өсвөр насны хөвгүүдийн учрыг хэн олохыг мэдэхгүй юм байна. Тэд чинь таавар л

гэсэн үг. Би Сэм Ули болон түүний сүйт бүсгүй Эмили хоёртой хамт байсан. Тэд надад

таалагдсан шүү, би мөрөө хавчлаа. Магадгүй зүгээр л эндүүрэл болсон байх.

- Түүний царайны өнгө өөрчлөгдөв. Тэд Эмилид энэ тухайгаа тайлбарлах эсэхийг би

мэдэхгүй байна. Энэ нь сайн хэрэг. Хөөрхий охин.

- Түүнд юу тохиолдсонийг та мэдэх юм уу?

- Тэр хойд зүгт загасны улирлын үеэр явж байгаад баавгайд бариулчихсан юм.

Эмгэнэлт явдал болсон шүү. Ердөө л жилийн өмнө. Би энэ нь Сэмд их хүнд туссан гэж

сонссон.

- Аймшигтай юмаа, би давтлаа. Тэгэхээр жилийн өмнө юм байна. Ла Пушт цорын ганц

хүн чоно байх үеэр гэж маргасан ч болж байна. Би Сэм Эмилигийн царайг харах

болгондоо өөрийгөө юу гэж мэдэрдгийг бодоод цочирдлоо.

Энэ шөнө би удтал нойргүй хэвтэн өдрийн үйл явдлын тухай бодов. Биллигийнд оройн

хоол идэх үеэр өнгөрүүлсэн урт удаан үдэш, Эмилигийн гал тогоонд Жейкобоос шинэ

мэдээ сонсохыг түгшин хүлээж байснаа бас Жейкобтой эрэг дээр зугаалах үеэр хийсэн

Page 263: New moon

хүн чонын тухай аймшигт яриа зэргийг саналаа.

Бас Жейкоб намайг хоёр нүүртэн гэж нэрлэснийг ч санав. Би түүний энэ үгний тухай

удтал бодлоо. Би өөрийгөө хоёр нүүртэн гэж бодохыг хүсээгүй хэдий ч өөрийгөө

хэрхэн хуурах аргаа олохгүй байлаа.

Би эргээд атийн хэвтэв. Үгүй ээ, Эдвард алуурчин биш. Эцсийн эцэст тэр харын талд

байдаг ч гэлээ хэзээ ч буруугүй хүмүүсийг алж байгаагүй.

Хэрвээ алсан бол? Тэр зүгээр л бусдын адил цус сорогч гэдгийг би мэдэж байгаа.

Хэрвээ хүмүүс одооных шиг ойд алга болсоор байвал энэ нь намайг зогсоох уу.

Би гунигтайгаар толгой сэгсэрлээ. Хайр дурлал бол ухаангүй зүйл гэж би өөртөө

сануулав. Чи хэн нэгнийг илүү их хайрлах тусам төдий чинээгээр чиний мэдрэмж

багасах болно.

Би орон дээрээ хөрвөөгөөд өөр зүйлсийн талаар бодохыг хичээв. Жейкоб болон түүний

ах дүүс одоо харанхуйд гүйж байгаа. Би үл үзэгдэх шөнө намайг аюул ослоос

хамгаалахаар гүйж байгаа чононуудын талаар төсөөлж байгаад унтчихлаа. Зүүдэндээ

би ахиад л ойд зогсч байв. Гэхдээ энэ удаа төөрөөгүй байсан юм. Би харанхуйд

Эмилигийн бэртэлтэй талын гараас барин зогсоод бидний найз хүн чононууд гэртээ

хэзээ эргэж ирэхийг түгшүүртэйгээр хүлээж байлаа.

15. ДАРАЛТ

Форкст ахиад л хавар ирлээ. Би нэг дэхийн өглөө сэрээд ердийнхөөс арай удаан

орондоо хэвтлээ. Өнгөрсөн хавар ч гэсэн миний араас цус сорогч ангуучилж байсан.

Энэ нь жил бүрийн уламжлал болохгүй байх гэж найдахаас.

Би аль хэдийнээс Ла Пушт байдаг болсон байв. Ням гаригийн ихэнхи цагийг би далайн

эрэг дээр өнгөрүүлж харин Чарли Билли Блейктэй хамт байдаг байлаа. Би хэдийгээр

Жейкобтой цуг байхыг хүсч байсан ч тэр завгүй байсан учир би цор ганцаараа цагийг

өнгөрүүлэн үүнийгээ Чарлигаас нууж байв.

Жейкоб заримдаа надтай уулзахын тулд багахан зав гаргадаг ч гэлээ удалгүй намайг

ийм удаан хугацаагаар орхиж байгаадаа уучлал гуйгаад явчихдаг байв. Тэр хэлэхдээ

тэдний журам галзуурмаар байдаг ч гэлээ Викторияг бариагүй үед чононууд соргог

байх хэрэгтэй гэж байсан юм.

Биднийг эргээр зугаалах үед тэр үргэлж миний гарыг барина.

Энэ нь надад Жаредын Жейкоб өөрийн найз охиныхоо түүхэнд эргэн орсон гэдэг үгийг

санагдуулж байв. Би ч бас тэгж харагдсан байх гэж бодлоо. Жейкоб бид хоёр үнэндээ

бидний хооронд юу болоод байгааг мэддэг байсан ч илүү их юм бодохгүйг хичээж

Page 264: New moon

байлаа. Тэр элдвийн бодлууд миний санааг зовоохоо больсон ч тэдгээр цуу яриа надад

таалагдах эсэхийг би мэдэхгүй байв. Түүний гар зөөлхөн үргэлж дулаахан байдаг тул

би татгалздаггүй байлаа.

Би хоёр дахь өдөр үдийн хоолны дараа ажилдаа явлаа. Жейкоб миний аюулгүй бүрэн

бүтэн байдалд итгэхийн тулд намайг мотоциклоороо дагаж ирэв. Майк үүнийг хэдийн

анзаарчээ.

- Чи Ла Пушийн энэ залуутай болзоод байгаа юмуу? Тэр хоёр дугаар курсийнх билүү?

тэр дууны өнгөн дэх гомдлоо нуухыг оролдон асуулаа.

- Би мөрөө хавчив. Үгүй ээ, энэ чинь ёс төдий зүйл. Би хэдийгээр Жейкобтой ихэнх

цагаа өнгөрүүлж байгаа ч гэлээ тэр зүгээр л миний сайн найз.

- Майк сэжигтэйгээр нүдээ нарийсгав. Өөрийгөө хуурах хэрэггүй ээ, Белла. Тэр залуу

гэнэт л чамайг хайрлаад эхэллээ.

- Би мэднээ. Амьдрал бол хэцүү тоглоом, гээд би санаа алдав.

- Охид ч хэрцгий улс юмаа гэж Майк бараг сонсогдохгүй шахам хэллээ.

Би түүнийг миний байдлыг тааварлахад хөнгөхөн байсан гэж бодов.

Энэ үдэш Сэм Эмили хоёр Чарли бид хоёртой хамт Биллигийн гэрт зоог барилаа.

Эмили бялуу авчирахад хэр баргийн бялуу иддэггүй Чарлид ихэд таалагдав. Яриа

ердийн сэдвийн дагуу яаралгүйхэн үргэлжилэхэд Чарли Ла Пушийн дээрэмчинг

бариагүйдээ харамсаж байгаагаа хэлж байсан юм.

Жейк бид хоёр хоёулхнаа байхын тулд хооллож дуусахаасаа өмнө эртхэн ширээнээс

бослоо. Бид түүний гарааш руу очин Фольксваген дотор суув. Жейк толгойгоо сандлын

түшлэг дээр тавихад нүүр нь ядрангуй төрхтэй харагдав.

- Чи унтаж амрах хэрэгтэй, Жейк.

- Би ч бараг унтах нь ээ.

Тэр миний гарыг барьж авахад арьс нь халуу дүүгэж байв.

- Энэ чонын онцлог уу? би түүнээс асуулаа. Их халуун мэдрэгдэж байна.

- Тиймээ. Бидний биеийн температур ердийн хүнийхийг бодвол бага зэрэг илүү байдаг.

Зуун найм юмуу зуун есөн градус (орч. Энэ бол фарангейтийн температур. Целсээр бол

ойролцоогоор 60 градус). Би хэзээ ч хөлдөж үхэхгүй. Хэрвээ би энэ чигээрээ байх юм

бол” гээд тэр нүцгэн бие рүүгээ заалаа. Цас шуурганд явсан ч ажрахгүй ээ. Миний

зогсч байгаа газрын цас бороо болж хувирах байх.

- Та нар түргэн эдгэдэг чинь бас чонын онцлог уу?

- Тиймээ, харахыг хүсч байна уу? Ёстой янзтай даа. Тэр нүдээ ирмэн инээмсэглэлээ.

Тэгээд над руу бөхийн тонгойгоод арын халааснаасаа цаасны хутга гаргаж ирэв.

Page 265: New moon

- Үгүй ээ. Би харахыг хүсэхгүй байна”, би түүний юу хийх гэж байгааг нь ойлгоод

хашгирав. “Хутгаа буцааж хий. “

Жейкоб хөхрөөд хутгаа байранд нь хийлээ.

- Сайн байна. Гэвч бидний шарх гайхамшигтай нөхөн төлжих чадвартай. Цус хараад чи

ухаан алдаад уначихвал яана. Тэгээд эмнэлэгт очвол эмч нар чиний ийм хүйтэн биеийн

температурыг үзээд үхчихсэн хүн байна гэж бодно.

- Үгүй, тэгж бодохгүй л байнаП. Би түүний үгийн талаар бага зэрэг бодлоо. ... “Чи бас

том биетэй. Энэ чинь авъяас билигийн чинь нэг хэсэг үү? Тийм учраас л та нар

бүгдээрээ Квилийн талаар санаа зовоод байсан хэрэг үү?

- Энэ ч тодорхой хэрэг. Квилийн өвөө хэлэхдээ түүний духан дээр өндөг шарж болно

гэдэг байсан”. Түүний царай ахин цөхрөнгүй болов. “Одоо нэг их удахгүй. Тодорхой

насанд хүрэх хүртэл... чи өсөөд л өсөөд л байна. Харин дараа нь гэнэт... Тэр дуугүй

болоод яриагаа хэсэг зуур завсарлав. Заримдаа цаг нь ирээд эхлэхэд ямар нэг зүйлд

харамсах нь бий. Ямар нэгэн өмнө хийж амжаагүй зүйлдээ. Би харин юунд ч

харамсахгүй жаргалтай байна. Тэр гашуунаар инээмсэглэв.

- Чиний ачаар шүү дээ. Тэгээд ч өмнө нь надад ийм зүйл тохиолдож байсангүй. Миний

дотор тэс ондоо хатуу зүйл бий болж байгаа юм шиг. Би тэсрэх гэж байгаа бөмбөгтэй

адил болсон. Энэ бүхэн яаж эхэлснийг чи мэдэх үү? Намайг киноноос ирэх үед Билли

аймшигтай харагдаж байна гэсэн. Тэгээд л болоо би дэлбэрчихсэн. Харин дараа нь би

хувирж эхэлсэн. Би бүүр төрсөн эцгээ ч урах шахсан. Тэр цонхийн чичрэв.

- Тийм аймаар байсан гэж үү? Жейк.” Би санаа зовнин асуугаад түүнд ямар нэгэн

юмаар тусалж чадахаар байсан ч болоосой гэж хүсэв. “Одоо чамд хэцүү байна уу?”

- Үгүй ээ, хэцүү биш байна“ гэж тэр надад хэлэв. Бараг л үгүй. Харин одоо чи бүхнийг

мэдлээ. Эхэндээ л их хэцүү байдаг юм. Тэр бөхийн хацраа миний зулайд хүргэв.

Тэр хэсэг зуур дуугай болоход би түүний юу бодож байгааг гайхлаа. Магадгүй би

мэдээгүй нь ч дээр байж болох юм.

- Хамгийн хэцүү нь юу байсан бэ?” Би түүнд туслахыг хүсэн шивнэлээ.

- Хамгийн аймшигтай нь өөрийгөө мэдрэх... бас хяналтанд байлгах гэж тэр удаанаар

хэлэв. “Өөртөө итгэлтэй байх боломжгүй болсон болохоор чамд ойртож болохгүй

болсон. Ер нь хэнд ч ойртож болохгүй. Би мангас болсон болохоор хэн нэгнийг тасчин

хаяж болно шүү дээ. Чи Эмилийг харсан. Сэм ганц л хором хяналтаа алдсан... харин

тэр үед Эмили дэндүү ойр зогсож байсан гэсэн. Харин тэр одоо бүхнийг засах

боломжгүй болсон. Би түүний бодлыг уншаад түүнд ямар хэцүү байдгийг мэдрээд...

Page 266: New moon

- Тэгвэл хэн шөнийн аймшигт мангас байхыг хүсдэг байна аа?

- Дараа нь надад хамаагүй хөнгөн болж бусдыг бодвол хамгийн илүү хувирдаг нь

болсон. Хэн ч надаас илүү үүнийг хийж чадаагүй. Тэр ч байтугай Эмбри Сэм нар

хүртэл шүү. Заримдаа би өөрийгөө хүний гэсэн бүх зүйлээ гээж байна уу даа гэж айдаг

юм.

- Энэ хэцүү юу? Буцаж хүн төрхөндөө орох?

- Эхэндээ л” гэж тэр хэллээ. Бага зэрэг туршлага хэрэгтэй. Гэхдээ одоо надад хамаагүй

амар болсон.

- Яагаад? би гайхлаа.

- Яагаад гэвэл Ефраим Блэк миний эцгийн талын өвөг эцэг байсан юм. Харин Квил

Атеара миний эхийн талын өвөг эцэг.

- Квил? би сандрангуй асуулаа.

- Түүний өвөг эцэг гэж Жейкоб тайлбарлав. Квил бол миний хоёр дахь үеэл ах байгаа

юм.

- Чиний өвөг эцэг хэн байсан нь яагаад тийм чухал гэж?

- Яагаад гэвэл Ефрами Квил хоёр сүүлчийн сүрэг ангуучид байсан юм. Леви Ули гурав

дахь нь байсан. Миний судсаар тэдний цус гүйж байгаа. Надад ямар ч боломж

байгаагүй. Квилд ч гэсэн адил.

Түүний царай ширүүн өнгөтэй боллоо.

- Энэ бүхэнд хамгийн сайн нь юу байсан юм бэ? би асуугаад түүнийг тайвшруулахыг

хичээлээ.

- Хамгийн илүү нь гэвэл” тэр инээмсэглэлээ. Хурд байгаа юм.

- Мотоциклоос ч хурдан гэж үү?

- Тэр хөөрөн толгой дохив. Харьцуулах ч хэрэггүй.

- Чи яаж тийм хурдан...?

- Гүйх үү? Тэр миний асуултыг төгсгөв. Хангалттай хурдан. Би чамд хэлээгүй билүү?

Түүнийг барих үед... хэн гэдэг билээ? Лоран билүү? Чамд ингэж хэлвэл илүү амархан

ойлгоно гэж бодож байна.

Энэ үнэхээр надад ойлгомжтой зүйл байлаа. Би энэ тухай төсөөлж ч чадахгүй байсан

юм. Чононууд цус сорогчоос хурдан давхидаг. Гэтэл Калленыхан гүйх үедээ бараг

үзэгдэхээргүй болчихдог шүү дээ.

- Харин чи надад миний мэдэхгүй зарим зүйлсийн талаар яриач гэж тэр гуйлаа. “Цус

сорогчдийн тухай ямар нэгэн зүйл. Чи яаж тэдэнтэй байж чаддаг байна аа? Аймшигтай

байгаагүй гэж үү?

Page 267: New moon

- Үгүй“ гэж би түгдрэн хэлэв.

Миний хариулт түүнийг хэсэг зуур бодлогошироход хүргэв.

- Тэгвэл энэ тухай яриач. Чиний цус сорогч яагаад Жеймсийг алсан юм бэ? тэр гэнэт

асуулаа.

- Жеймс намайг алахыг хүссэн юм. Түүний хувьд энэ бол ердөө тоглоом байлаа. Гэхдээ

тэр хожигдсон. Би өнгөрсөн хавар Фениксийн эмнэлэгт хэвтсэнийг чи санаж байна уу?

- Жейкоб амьсгалаа барилаа. Юу... тэгж их ойртсон гэж үү?

- Маш их ойртож ирсэн гээд би соривоо тэмтрэв. Жейкоб миний гараас барьж байсан

учир анзаарчихав.

- Энэ юу вэ? Тэр намайг орхин миний баруун гар луу ширтэн харлаа. Их хүйтэн

хөгжилтэй сорви байна. Тэр анхааралтай хараад ойлгон дуу алдав.

- Тиймээ, энэ чиний бодож байгаа зүйл чинь гэж би хэллээ. Жеймс намайг хазсан.

- Тэр нүдээ бүлтийлгэхэд нүүрэнд нь хачирхалтай өнгө тодров. Хүрэн өнгийн нүүр нь

ногоон туяатай болчихлоо. Тэрээр яг л өвдсөн юм шиг харагдаж байсан юм.

- Хэрвээ тэр чамайг хазсан бол...? Чи яагаад...? гэж цочирдон хэллээ.

- Эдвард хоёр дахь удаагаа намайг аварсан,” би шивнэлээ. Тэр намайг хоржигнуур

могой шиг хазаад шархнаас хорыг сорчихсон. Би цочиход цээжинд гүнзгий өвдөлт

мэдрэгдэв.

Гэхдээ би ганцаараа цочоогүй юм. Жейкоб дагжиж эхлэхийг би мэдэрлээ. Тэр ч

байтугай машин хүртэл чичирсэн юм.

- Болгоомжтой, Жейк. Тайвшир.

- Тиймээ, тэр хүндээр амьсгаадан хэллээ. Тайвширах хэрэгтэй. Тэр толгойгоо түргэн

сэгсэрлээ. Минутын турш зөвхөн түүний гар нь л чичирч байв.

- Чи зүгээр үү?

- Бараг л. Надад өөр юмны тухай яриач. Би өөр зүйл бодох хэрэгтэй байна.

- Чи юу мэдэхийг хүсээ вэ?

- Мэдэхгүй. Тэр нүдээ анин анхаарлаа төвлөрүүлэв. Тэдний авъяас билигийн тухай

байж болох юм. Калленыхны хэн нэгэн нь... ямар нэгэн ер бусын авъяастай юу?

Тиймэрхүү бодол унших ч юмуу?

- Би хэсэг зуур эргэлзлээ. Надад тэр сонирхсондоо бус дайсныхаа талаар мэдэхийг

хүссэндээ асуусан юм шиг санагдав. Гэвч би түүнээс яагаад мэдэж буй зүйлээ нуух

хэрэгтэй гэж? Одоо энэ нэг их чухал биш болохоор түүнийг өөрийгөө хянахад нь

туслах хэрэгтэй.

Би нүдний өмнө зогссон Эмилигийн муухай болсон царайг төсөөлөн бодоод чичирэхэд

Page 268: New moon

гарын үс хүртэл бослоо. Хүрэн өнгийн чонотой цуг Фольксвагены бүхээгт багтан сууж

байна гэж төсөөлөхийн ч хэрэггүй. Хэрвээ тэр одоо хувирах юм бол бүх гараашаар

дүүрэх байх.

- Жаспер... эргэн тойрныхоо хүмүүсийн сэтгэл хөдлөлийг хянаж чадна. Хэрвээ таагүй

бодол орж ирвэл тайвшруулдаг гэхүү дээ. Тэр магадгүй Полд тусалж болох юм, би

түүнийг хөгжөөхийн тулд нэмэв. Харин Алис болох зүйлсийг урьдчилан хардаг.

Ирээдүйн тухай хэлдэг ч гэсэн нэг их тодорхой биш. Түүний харсан зүйлийг тухайн

хүн нь шийдвэрээ өөрчлөх юм бол өөр зүйл болдог...

- Жишээлбэл тэр намайг үхнэ гэж харсан.. бас тэдний нэг болно гэж. Гэхдээ энэ бүхэн

болоогүй л дээ. Зарим нь болох ч үгүй биз. Надад агаар дутсан юм шиг толгой эргэж

эхлэв.

Жейкоб өөрийгөө бүрэн хянаад надтай эргэн суулаа.

- Чи яах гэж тэгсэн юм? тэр асуулаа. Тэр миний гарыг авч цээжиндээ наагаад намайг

эсэргүүцэхэд тавьчихлаа. Түүнийг түлхэхээр яарсан учраа би өөрөө ч сайн

ойлгосонгүй. Чи их сэтгэлээр унасан байсан. Яагаад?

- Тэдний тухай бодохоор өвдөөд байна, би шивнэлээ. Надад агаар дутагдаад хэсэг

болон задрах гэж байгаа юм шиг болдог... Хачирхалтай нь би энэ тухай Жейкобт

хэлчихлээ. Бидний хооронд нууц зүйл үгүй болжээ.

- Тэр миний үсийг илэв. Бүх юм сайхан болно, Белла. Би чамаас энэ тухай асуухаа

больё. Намайг уучлаарай.

- Зүгээрээ гэж би хэллээ. Байнга л тэгж байдаг юм. Үүнд чи буруугүй.

- Бид чамайг түлхээд л, тийм үү? Бидний хэн нь ч өөрийн бодлоо цуглуулж чаддаггүй

юм.

- Харамсалтай юм, би амьсгаадсан хэвээр зөвшөөрлөө.

- Бид одоо найз нөхөд болсон болохоор, тэр хэлэхэд энэ бодол түүнийг тайвшируулав.

- Би ч гэсэн тайвширлаа. Тиймээ үнэн, би зөвшөөрөв.

Бид хамтдаа байсан нь сайн хэрэг. Гэхдээ Жейкоб миний аюулгүй байдлын төлөө

аймшигтай осолтой ажлаар оролдон намайг түгшүүртэй минь цуг Ла Пушт үлдээж

байв.

Надад Биллигийнд үлдэх болгондоо таагүй мэдрэмж төрж байв. Би ирэх долоо хоногт

болох математикийн сүүлчийн шалгалтанд бэлдэх хэрэгтэй байтал хичээлээ хийж

чадахааргүй болчихлоо. Надад хийх зүйл үгүй болсон болохоор би Биллитэй даралтын

ерөнхий хуулиудын талаар ярилцах хэрэгтэй байлаа. Гэхдээ Билли урт ярианд

төдийлөн дуртай биш байсан юм.

Page 269: New moon

Би заримдаа Эмилигийнд хоолны дараа очдог байв. Эхэндээ аятайхан л санагдаж

байлаа. Эмили их зочломтгой зантай. Тэр өөрийн жижигхэн гэрээ цэвэрлэх үеэр би

түүнийг даган явж ярьж байлаа. Тэр ийш тийшээ гүйн шалаа гялалзтал нь угааж, зэрлэг

зулгаан, эвдэрсэн хаалга засаж, юм оён бас хоол нь үргэлж бэлэн байдаг байв. Тэр

хөвгүүд түргэн өсөж хоолны дуршил нь нэмэгдэж байгаад бага зэрэг харамсан тэдний

төлөө санаа зовж байлаа. Бид одоо хоёулаа чонын найз охид болсон болохоор түүнд

хамаагүй дээр болжээ.

Намайг Эмилигийнд цаг өнгөрүүлж байх үеэр Сэм ирлээ. Би төдхөн биеэ барьж зөвхөн

Жекобийн бүх зүйл сайн байгаа эсэх мөн ямар ч шинэ мэдээ байхгүй байгаа тухай

сонслоо. Харин дараа нь тэр явчихлаа. Түүнийг тойроод хайр болон сэтгэл ханамжийн

хэн ч зөрчиж чадахгүй аура хүрээлж байх шиг.

Энэ нь намайг далайн эрэг рүү явж дахин дахин тойрон эргэлдэж хадан дундуур нааш

цааш явахад хүргэв.

Зөвхөн миний хувьд ч тийм байсангүй. Жейкобтой чин сэтгэлээсээ ярилцах үедээ би

Калленыхны хичнээн аятай талаар ярьж чадах болжээ. Би өөрөөсөө энэ тухай

зайлуулахыг хичээсэнгүй удтал бодлоо. Би үнэхээр Жейкоб болон түүний ах дүү

чононуудтай амьдарч байгаа болохоор Чарли болон бусад хүмүүсийн тэднийг агнах

бодлоос айж байв. Эцэст нь би амьсгалахад хүнд болсон учир зугаалгаа зогсоолоо. Би

эрэг дээрх хуурай хадны нэг дээр суугаад толгойгоо өвдөг рүүгээ унжууллаа.

Жейкоб намайг олох үед түүний царай ойлгосон төлөвтэй байв.

- Уучлаарай, тэр хэллээ. Тэр намайг газраас босгоод мөрөөр тэвэрлээ. Энэ агшинд би

хичнээн их даарсан болохоо анзаарлаа. Түүний илч дулаанд би чичирсэн хэвээр хэвийн

амьсгалж эхэллээ.

- Би чиний хаврын амралтыг эвдчихлээ гэж биднийг эргээр явах үед тэр өөрийгөө

зүхэн хэллээ.

- Үгүй ээ, юу ч өөрчлөгдөөгүй. Надад өөр ямар ч төлөвлөгөө байгаагүй. Би тэгээд ч

хаврын амралтанд нэг их дуртай биш.

- Маргааш өглөө би чамайг авъя. Бусад үед нь надгүйгээр явж чадна биз дээ. Бид ямар

нэг хөгжилтэй зүйл бодож олж болох юм.

- Хөгжилтэй гэнээ?

Одоо энэ үг миний амьдралд таарамжгүй бараг ашиггүй тэр ч байтугай сонин

сонсогдож байсан юм.

- Хөгжилтэй зүйл чамд чухал хэрэгтэй. Хмм... Тэр аварга том саарал өнгийн давалгаа

руу харснаа ямар нэг зүйлийн талаар бодлогоширов. Түүний нүд нь тэнгэрийн хаяа руу

Page 270: New moon

тэндээс л урам зориг ирж байгаа юм шиг тэнүүчлэн харав.

- Оллоо, тэр дуу алдав. Би өөрийн үгээ хэрэгжүүлж болох юм.

- Чи юу хэлсэн юм?

Тэр миний гарыг тавиад эргээс өмнө зүгт үргэлжилэн хаа нэгтээ төгсч байгаа хавтгай

нурууны эсрэг талд орших тэнгисийн цохионуудыг зааж үзүүлэв.

- Би чамайг өөртэйгээ хамт авч үсрэнэ гэж амлаагүй билүү?

Би дагжин чичирлээ.

- Тиймээ хүйтэн байх болно гэхдээ өнөөдөр шиг тийм хүйтэн биш. Чи цаг агаарын

өөрчлөлтийг мэдэрч байна уу? Даралтыг? Маргааш дулаахан болох нь. Чи бэлэн үү?

Бараан өнгийн хар ус тийм ч дур татамгүй харагдаж эндээс харахад хаднууд илүү

өндөр санагдав.

Надад удтал Эдвардын хоолой сонсогдоогүй байлаа. Магадгүй энэ миний ганц асуудал

байх. Би хэтэрхий их сонссон байх. Ажил хэрэг муудах үеэр би түүнийг удтал

сонссонгүй. Харин цохион дээрээс үсрэх юм бол үүнийг залруулах болно.

- Мэдээж, бэлэн. Хөгжилтэй юм.

- Гэхдээ өнөөдөр биш” тэр миний мөрөөр тэврэн хэллээ.

- Сайн байна. Харин одоо чамайг амраахаар явъя.” Надад түүний нүдэн дор тогтож

эхэлсэн толбыг харах нь таалагдахгүй байлаа.

Маргааш өглөө нь би эрт сэрж машинаас нөөц хувцсаа авчирав. Надад Чарли

өнөөдрийн мотоциклоор давхих төлөвлөгөөг сайшаахгүй юм шиг санагдлаа.

Энэ үнэхээр хөгжилтэй байж болох юм. Жейкобтой болзох, Эдвардтай болзох... би

өөртөө уурлангуй инээмсэглэлээ. Миний хувьд хүн чоно бол хэвийн бус зүйл биш

байлаа.

Би Жейкобийг надтай уулзахаар хүлээж байх гэж бодоод ердийнхөөрөө миний машины

дууг сонсоно гэж найдлаа. Гэвч тэр ирсэнгүйд би түүнийг унтаж байгаа юмуу гэж

санав. Түүний сэрэхийг нь хүлээхээс. Түүнд нойр чухал хэрэгтэй харин одоо

гудамжинд дөнгөж л гэгээрч эхэлж байна. Жейкобийн хэлсэн зөв бол шөнө яльгүй

дулаарсан байх. Бараг салхигүй байсан учир өтгөн үүлтэй байв. Бүрхэг хэдий ч

дулаахан байлаа. Би цамцаа машинд аваачиж тавилаа.

Тэгээд хаалга аяархан цохив.

- Орооч дээ, Белла гэж Билли хэллээ.

Тэр гал тогооны ширээн дээр суугаад хүйтэн будаа идэж байв.

- Жейк унтаж байна уу?

- Ээ, үгүй тэр халбагаа тавиад хөмсгөө өргөв.

Page 271: New moon

- Юу болоо вэ? би асуулаа. Түүний царайг харахад гарцаагүй нэг юм болсон байлаа.

- Эмбри, Жаред, Пол нар өнөө өглөө замд гарсан. Сэм Жейк хоёр тэдэнд туслахаар

явсан. Сэм түүнийг ууланд нуугдсан гэж найдаж байгаа. Тэр түүнийг дуусгахад сайхан

боломж гэж бодоод.

- Өө, үгүй ээ Билли би шивнэлээ. Өө, үгүй.

- Тэр чимээгүйхэн инээв. Чамд үнэхээр Ла Пуш таалагдаж байна гэж үү? Чи энд байх

хугацаагаа уртасгахаар шийдсэн юм биш биз дээ?

- Тоглох хэрэггүй ээ, Билли. Тоглоом гэхэд дэндүү аюултай.

- Чиний зөв, тэрээр сэтгэл хангалуун зөвшөөрөв. Түүний нүдэнд ойлгохын аргагүй

өнгө тодров. Тэд их зальтай.

Би уруулаа жимийлээ.

- Энэ чиний бодож байгаа шиг тийм ч аюултай биш. Сэм юу хийхээ мэддэг. Чи зөвхөн

өөртөө л санаа тавих хэрэгтэй. Цус сорогчид тэдэнтэй тулалдахыг хүсэхгүй. Тэр зүгээр

л замаа олоод араас нь дагаж... тэгээд чамайг авна.

- Сэм юу хийхээ хаанаас мэдсэн юм бэ? Тэд зөвхөн нэг вампирыг л алсан. Тэдэнд аз

таарсан байж болох юм.

- Бид ажилдаа их няхуур ханддаг, Белла. Юу ч мартах хэрэггүй. Түүний мэдэх ёстой

бүх зүйлийг үеэс үед эцгээс хүүд дамжуулж ирсэн юм.

Түүний ярьсан үг намайг тайвшруулсангүй. Тогтоож барихын аргагүй үхлийн аюултай

Виктория хэтэрхий хүчирхэг байлаа. Хэрвээ тэр чононуудаас салж чадахгүй бол

тэдний дундуур нь гарахаар оролдох байх.

Билли ахин өглөөний хоолоо идэж эхлэхэд би буйдан дээр суугаад зурагтын суваг

үзлээ. Гэвч энэ удаан үргэлжилсэнгүй. Би энэ жижигхэн өрөөнд амьсгаадаж эхлэн

оюун ухаанд үзэгдэхгүй зүйл цонхны цаана болох гээд байгаа юм шиг санагдлаа.

- Би эрэг дээр байж байя, би Биллид ширүүн хэлээд хаалга руу явлаа.

Гудамжинд миний найдсанаас ч дор байв. Үүлс доошоо үл мэдэгдэх жингээрээ дарж

миний айдас замхарсангүй. Ой, эрэг хүрэх зам хачирхалтай хоосон байлаа. Би ямар ч

амьд амьтан олж харсангүй. Тэр ч байтугай шувууд хүртэл жиргэхгүй. Эргэн тойрон

нам гүм ноёрхож салхи исгэрэх, мод найгах чимээ ч байсангүй.

Би энэ бүх цаг агаарын өөрчлөлтийн шинж тэмдгийг мэдэж байлаа. Дулаахан хүнд

атмосферын даралт миний хүний ойлголтод мэдрэгдэж байв. Тэнгэр ч үүнийг баталж

байна. Салхи байхгүй хэдий ч үүлс удаанаар нүүнэ. Хар саарал өнгийн үүлний нимгэн

хэсгийг нэвтлэн алтлаг өнгийн туяа гэрэлтэнэ. Үүлс өнөөдөр ямар нэгэн аймшигт зүйл

болоход бэлтгэж байх шиг. Амьтад хүртэл нүхэндээ оржээ.

Page 272: New moon

Би эрэгт хүрээд ирсэндээ харамсахад хоолой өөд нэг юм өгсөн ирэв. Энд би өдөр

тутмын адил ганцаараа тэнүүчилж байсан юм. Миний шөнийн зүүднээс ялгарах юм юу

байна? Өөр хаашаа явах вэ? Би доошоо яваад модны үндэс дээр суулаа. Би

бодлогоширон тэнгэр лүү хараад энэ нам гүм байдлыг эвдэн анхны дусал унахыг

хүлээв.

Би Жейкоб болон түүний найзуудад тохиолдох аюул ослын талаар бодож зүрхлэхгүй

байлаа. Энэ бодол тэсэшгүй бэрх байсан юм. Би хэтэрхий олон зүйлээ хаясан.

Магадгүй хувь заяа намайг тайван байдлын ертөнцөд үлдээхээр шийдсэн юм болов уу?

Энэ нь хэт шударга биш байна. Би ямар нэгэн дүрмийг зөрчиж хаалттай хилийг

нэвтэлж болох юм. Энэ хэдийгээр шударга биш байж болох ч хэтэрхий сонирхолтой

үлгэр домгийн байлаа. Ахин хэвийн хүний амьдралдаа эргэн очих юмсан. Болох л юм...

Үгүй. Жейкобт юу ч тохиолдохгүй. Би үүнд итгэхгүйгээр амьдарч чадахгүй.

- Ах, би ёолоод гуалингаас үсрэн бсолоо. Би нэг газраа удаан сууж чаддаггүй. Энэ нь

ашиггүй тэнүүчилэхээс ч илүү дор байсан юм.

Би үнэхээр Эдвардыг өнөө өглөө сонсоно гэж итгэж байв. Энэ өдөр болох цорын ганц

зүйл мэт санагдаж байлаа. Миний цээжин дэх шарх өвдөж эхлэхэд өвчин тэсэхийн

аргагүй болж ирлээ.

Давалгаа илүү хүчтэй болоход би хадны дор очиж зогслоо. Тэнд бараг салхи

байсангүй. Эргэн тойроны бүх юм хэтэрхий тайван байлаа. Агаар цахилгаанжиж

эхэлээд миний үс бас цахилгаанжлаа.

Алсад байгаа давалгаа илүү том болж ирлээ. Би тэднийг хэрхэн хад мөргөн агаарт

тэнгисийн хөөс цацагдахыг харлаа. Агаарт бараг салхи байхгүй байсан ч үүлс томорч

байсан юм. Энэ нь өөрсдийгөө томруулаад байгаа юм шиг харагдлаа. Би чичирч

эхлэхэд даралтаас болсон гэж таав.

Саарал хөх өнгийн тэнгэрийн дор хадад хав хар өнгөтэй байлаа. Би тэдний зүг харах

үеэр гэнэтхэн Жейкобийн Сэм болон түүний дээрэмчдийн тухай ярьсан яриа орж

ирлээ. Би хүн чоно болсон хүүгийн талаар бодлоо. Зураг тодрон тэдний бие нүдний

өмнүүр харагдав. Би тусгалыг төсөөлж эхлэв... Эдвардын хоолой миний толгойд хэрхэн

сонсогдохыг... Миний цээжинд гал аслаа.

Энэ бүхнийг дуусгах арга олох хэрэгтэй байв. Агшин өнгөрөх тусам өвдөлт илүү ихсэв.

Би цохионы зүг харлаа.

Яагаад болохгүй гэж? Яагаад одоо шууд л дуусгаж болохгүй гэж?

Жейкоб намайг цохио руу аваачина гэж амалсан. Хамгийн муу зүйл нь гэвэл тэр надад

хэрэгтэй байв. Учир нь тэр өөрийн амьдралаа эрсдэлд оруулж байсан юм. Миний төлөө

Page 273: New moon

эрсдэлд оруулж байв. Хэрвээ би байгаагүй бол Виктория энд хүмүүсийг хөнөөх байсан

гэж үү... эндээс хол өөр газар л байх. Хэрвээ Жейкобт ямар нэгэн зүйл тохиолдох юм

бол зөвхөн миний буруугаас л болно. Энэ бодол миний цээжийг хүчтэй өвтгөхөд би

ирсэн замаараа Биллигийн байшины зүг харлаа.

Миний зам цохионы ойролцоо өнгөрнө гэдгийг би мэдэж байв. Би зүгээр л жижигхэн

замыг олоход тэр намайг хүргээд өгнө. Би нүдээрээ эргэлт юмуу салаалсан хэсэг

хайлаа. Жейкоб биднийг нам дор зам сонгохыг хүсэх байсан байх. Гэтэл зам зөвхөн

гангын ирмэгээр л хөтлөн явж байв. Надад өөр зам хайх хугацаа байсангүй галзуурсан

юм шиг хурдтай шуурга дөхөж байлаа. Салхи намайг хийсгэхэд үүлс илүү хурдан нүүж

эхлэв. Намайг байрнаасаа хөдлөх үеэр шавартай зам өргөсөн нүүрэн дээр анхны дусал

дусаж эхэллээ.

Өөрийгөө ятгахад тийм ч хэцүү байсангүй. Надад өөр зам хайх цаг байгаагүй юм. Би

өндөрөөс үсэрхийг хүсч байв. Толгойд энэ дүр зураг тодров. Миний уналт удаан нисэж

байгаа юм шиг байгаасай гэж би хүсэж байсан юм.

Би хамгийн тэнэг бодолгүй зүйл хийх гэж байгаагаа сайн ойлгож байв. Энэ бодол

намайг инээмсэглэхэд хүргэв. Өвдөлт бараг алга болж удахгүй Эдвардын хоолой

сонсогдож эхлэнэ дээ...

Алсад хаа нэгтээ чимээ гарах үед мододын дундуур явж байв. Би усны температурын

тухай бодоод нүүрээ үрчийлгэв. Гэсэн ч би үүнийг хийх болно.

Салхи илүү хүчтэй салхилж борооны дуслууд орж эхлэв.

Би ирмэг рүү дөхөөд хоосон руу харлаа. Би урагшаа харахын тулд чулууны бараг

ирмэг дээр зогслоо. Миний амьсгаа...

- Белла”.

Би инээмсэглээд санаа алдлаа.

- За? ” Би аяархан дуугарахад миний хоолой хуурмаг зүйлийг зөрчих гэж байгаа юм

шиг сонсогдлоо. Түүний хоолой ойр байгаа юм шиг бодит байв. Би түүний жинхэнэ

дуу хоолойг сонссон юм.

- Үүнийг битгий хий”, тэр гуйлаа.

- Чи намайг хүн байлгахыг хүсээ биз дээ, би түүнд сануулав. Тэгэхээр одоо үүнийг хар.

- Гуйя. Намайг баярлуулаач.

- Намайг үлдэх өөр арга олж чадсангүй юу.

- Гуйя, ” тэр аяархан шивнэхэд салхи нэвтлэн миний үсийг хийсгэж миний хувцас

дэрвэлээ.

- Үгүй ээ, Белла! ” Түүний хоолойд уур хилэн сонсогдож байв. Ууртай байсан хэдий ч

Page 274: New moon

дур булаам сонсогдож байлаа.

Би инээмсэглээд гараа өргөн ус рүү үсрэхээс өмнө нүүрнийхээ усыг шувтарлаа. Энэ нь

усан бассейнд эхлээд хөлөө норгодогтой адил заншил болсон зүйл байсан юм. Би

үсэрхэд бэлтгэн урагшаа бөхийв.

Ингээд л цохион дээрээс үсэрчихлээ.

Би агаарт солирын хурдаар нисэн айсандаа биш хөөрсөндөө хашгирлаа.

Тийм.” Намайг усанд орох үед энэ үг сонсогдсон юм. Ус мөс шиг хүйтэн аюултай байв.

Хүйтэн харанхуй усанд живэхдээ би өөрөөрөө бахархаж байсан юм. Надад айдсын

сүүдэр ч байсангүй зөвхөн цэвэр адреналин байлаа. Үнэндээ тийм ч аймаар биш юм.

Тэр аюул осол нь хаана байгаа юм бол?

Намайг урсгал даган хөвөх үед тэр гарч ирлээ.

Би хадан дээр байхдаа аюултай болохыг харж байсан ч харанхуй усанд намайг юу

хүлээж байгаа талаар бодсонгүй. Хэзээ ч бодоогүй юм.

Давалгаа намайг тасдахаар шийдсэн мэт урагш хойш нь шидэхийг би мэдрэв.

Зэргэлдээх эрэг дээр байхтай харьцуулахын аргагүй юм.

Би хаашаа сэлэхээ мэдсэнгүй.

Миний эргэн тойрон шууран давалгаалсан харанхуй ус л байна. Би агаарт гарахын тулд

хүч гарган тэмцлээ. Намайг хүүхэлдэй ийш тийш нь шидэлж байв.

Би сүүлчийн балга агаараа хадгалан амьсгалаа барихыг хичээлээ.

Надад Эдвардын хоолой сонсогдоход би гайхсангүй. Тэр намайг үхсэн гэж бодож

байгаа биз. Тэр үүнд итгэлтэй байсанд би гайхаж байсан юм. Би зүгээр л живж байлаа.

Аль хэдийн живчихсэн.

- Үргэлжлүүлэн сэл”, Эдвард намайг ятгалаа.

- Хаашаа? Энд харанхуйгаас өөр юу ч алга. Хаашаа сэлэх юм.

- Одоохон боль, ” тэр надад тушаалаа. Инээдтэй санагдахгүй байна.

Мөс шиг хүйтэн усанд гар хөл мэдээ алдаж эхлэв. Толгой эргэж эхэллээ.

Гэтэл би түүнийг сонсов. Би цаашаа сэлэхийн тулд гар хөлөө бэлтгэн чангаллаа. Би юу

ч хийж чадсангүй. Яах гэж?

- Тэмцээч” гэж тэр чангаар хашгирав. ”Чөтгөр аваасай, Белла үргэлжлүүлэн тэмц.

- Яах гэж?

Би тэмцэхийг хүсэхгүй байв. Тэгээд ч хүйтнээс болж миний гар бараг ажиллахаа

больж. Би бага зэрэг баяртай байлаа. Энэ миний харсан хамгийн хөнгөхөн үхэл байсан

юм. Хачирхалтай нам гүм.

Би хувирлын тухай бодлоо чиний туулсан бүх амьдрал нүдний чинь өмнүүр нисэн

Page 275: New moon

өнгөрнө. Надад илүү их аз таарсан бололтой. Энэ зургийг ахин харах нь хэнд

таалагдана гэж.

Би түүнийг харах хүсэл бараг үлдсэнгүй. Энэ нь ой ухаанд тодхон байсан юм. Миний

ухаанд Эдвардын дүр зургийг сүүлчийн амьсгал хүртлээ хадгалах болно. Би түүний

үзэсгэлэнтэй царайг харав. Түүний хүйтэн арьс алтлаг өнгийн нүд. Тэр үнэхээр миний

хийсэн зүйлд уурлаж байв. Тэр шүдээ зуун хамраа ууртайгаар зангиджээ.

- Үгүй ээ, Белла үгүй.

Чихэнд хүйтэн ус дүүрэхэд өмнөхөөсөө илүү тод сонсогдлоо. Би түүний үгийг тоохоо

больж зөвхөн хоолойд нь анхаарлаа хандуулахыг хичээв. Хэрвээ би одоо аз жаргалтай

байвал яах гэж? Тэр ч байтугай хоолойд хүчил мэт зүйл амтагдан хүйтэн усанд хөл

мэдээ алдаж байсан ч би сэтгэл хангалуун байлаа. Би ийм жаргал байдгийг мартаж

орхиж.

Аз жаргал.

Энэ агшинд намайг үл үзэгдэх чулуу шиг хатуу юм мөргөлөө. Би түүнд бүх л цээжээ

цохиж аманд байсан агаар дээш хөөрөн хөөс гарлаа. Ус миний хоолой руу оров. Энэ

зүйл намайг Эдвардын зүгээс биш тэнгисийн зүг рүү түлхлээ.

Баяртай, би чамд хайртай” энэ бол миний сүүлчийн бодол байсан юм.

16. Парис

Яг тэр үеэр би толгойгоороо хүчтэй газар мөргөв.

Ухаан балартах нь. Живж байгаагаа л там тум мэдэх шиг.

Давалгаа намжих шинжгүй байлаа. Миний биеийг хад чулуунд савчиж, тэгэхдээ яг

нурууны тэхий голд хүчтэй, нэгэн жигд цохилсоор уушгинд орсон усыг шахаж байв.

Ингэсээр их ус олгойдон гарч хамар амнаас сад тавин урслаа. Шорвог ус түлж уушиг

дотроос шатааж бас хоолой дүүрэн ус амьсгаа авхуулахгүйн дээр дороос чулуу нухсаар

л байлаа. Яагаад ч юм би нэг л байрандаа тогтоод ойр орчмоор далайн хаялга

хөвсөлзсөөр байв. Нэлийсэн их уснаас өөр юм үзэгдсэнгүй бөгөөд нүүрний өмнүүр

хүртэл үсчинэ.

- Амьсгалаач! гэх дуу гарлаа, түгшин зовнихдоо улангадан загних мэт энэ дуу хоолойг

таниад хүчтэй хатгуулан өвдөх шиг болсон нь Эдвард биш гэдгийг мэдсэнийх бизээ.

Page 276: New moon

Би үгэнд нь орж чадахгүй нь. Амнаас бургилан асгарах ус амьсгаа авахын завдалгүй

зовуурьтай нь аргагүй урссаар л.

Харлан харагдах, цээж дүүрэн мөсөн ус, дотор хорсгоно.

Чулуу дахин ар нурууг дагуулан хоёр далны хооронд нударч эхэллээ, удалгүй ахин

уушигнаас гарах бөөн усаар гахаж цацлаа.

- Амьсгалаарай Бэлла! Сайн байна! хэмээн Жекоб аргадангуй гуйж байв.

Нүдний өмнүүр хар толбонууд бадамлаад улам бүр томорсоор гэрэл гэгээг хааж

харанхуйлж эхлэв.

Чулуу ахиад намайг нударлаа.

Чулуу ус шиг хүйтэн байсангүй, миний арьсанд халуу дүүгүүлэх аж. Иймээс

уушигнаас ус хөөж гаргах гэж ноцолдох Жекобын гар байсныг гадарлав. Далайгаас

намайг чирэн гаргасан төмөр бахь мэт зүйл бас л... дулаахан байсансан... Толгой

манарч даруй хар толбонууд бүхнийг бүчиж авлаа.

Би дахиад үхэлтэй нүүр тулав уу, ингээд? Эвгүй байна, урьдынх шиг амар биш юм. Энэ

удаад нүдэнд торох юмгүй тас харанхуй байв. Давалгаа хаялах чимээ харанхуйд

замхарч чимээ тасарсаар усны сэрчигнээн чихний тэртээ цаана хүүгэх төдий дуулдана.

- Бэлла? гэх Жекобын түгшсэн дуу гарлаа, өмнөх түрэмгий өнгө арилжээ. “Бэлла,

хонгор минь, миний дууг сонсч байна уу?” Эв хавгүй өндийлгөхөд нь толгой дотор

шуугив, яг л аймшигт ус дотор орчихсон гэлтэй...

- Хэр удаан ухаангүй байсан бэ? хэмээн хэн нэгэн асуулаа.

Энэ дуу Жекобынх биш байсан нь намайг гайхшруулж, илүү сэргэг байх гэж оюун

бодлоо хүчиллээ.

Page 277: New moon

Би өөрийгөө хөдлөхөө больсныг мэдэрлээ. Давалгаа намайг сорон чангаахаа больсон ч

толгой дотор цалгисан хэвээр. Миний дор тэгш мөлгөр хөдөлгөөнгүй гадаргуу байна.

Жижиг үйрмэг ширхэг бүрийг нь нүцгэн гартаа тэмтрэв.

- Мэдэхгүй ээ гэх Жекобын санд мэнд хариулт чихэнд ойрхон сонсогдлоо. Хацарт

минь наалдсан нойтон үсийг холдуулах дулаахан гар түүнийх байх учиртай. “Хэдэн

минут л болсон байх. Эрэг хүртэл татаж гаргахад тэгэж их удаагүй шүү дээ.”

Чихнээ хүүгэх алсын чимээ давалгаа биш харин уушгинд орж аажим гаргах амьсгалах

чимээ байлаа. Амьсгаа авах бүрт түлэгдэх мэт. Яг л дотроо уудлаад мяндсан утсаар

сийччихсэн гэлтэй. Гэсэн хэдий ч би амьсгалсаар байв.

Мөн би хөлдөх шахаж байв. Мянга түмэн мөсөн хүйтэн үс нүүр гарыг минь хатгуулах

аятай үсчиж улам бүр дааруулж байв.

- Тэр амьсгаллаж байна. Удахгүй сэхээ орох байх. Хурдхан шиг нөмөр газар бараадая.

Нүүрний өнгө нь өөрчигдөөд аягүй л байна шүү. Сэмийн хоолойг би сая таньлаа.

- Түүнийг хөдөлгөж болох болов уу?

- Унахдаа ар нуруугаа эсвэл ямар нэг юм аа гэмтээчээгүй биз дээ?

- Сайн мэдэхгүй юм аа.

Тэд тээнгэлзэж эхлэв.

Би нүдээ нээхийг оролдлоо. Мөчийн дараа тэртээд харлах нил ягаан үүлс, цэл хүйтэн

дуслууд над дээр буухыг харж чадлаа. “Жек” цээжээ хэржигнүүлэн шивнэв.

Жекобын нүүр тэнгэр таглан гарч ирэв. “Өө” тэр дуу алдаж баярын мишээл нүүрийг нь

бүрхжээ. Нүд нь бороонд норчихож. “Ашгүй Бэлла. Чи минь зүгээр үү? Намайг сонсч

байна уу? Бэртэж гэмтээгүй биз?”

- Г-Ганцхан хоолой л, даарснаас болоод эрүү ам салганан ээрэв.

Page 278: New moon

- За тэгвэл эндээс холдож үзье. Гараа миний доогуур оруулаад хоосон хайрцаг өргөж

байгаа гэлтэй сэвхийтэл өргөлөө. Нүцгэн цээж нь дулаахан, түүний мөр борооноос

хамгаалах нөөлөг болж өгөв. Түүний гарыг би нугдайн түшиж элс балбан нүдсээр ард

хоцрох хилэнт усыг дүйнгэ харцаар үдлээ.

- Миний хэрэг байна уу? Сэмийн асуух дуулдлаа.

- Зүгээрээ. Би аваад явчия. Эмнэлэгрүү буц даа. Би араас чинь очьё. Баярлалаа, Сэм.

- Толгойгоо өргөж дийлэхгүй л байлаа. Хэлсэн үгс ойлгогдохгүй хэсэгтээ удав. Сэм

хариулсангүй. Чимээ ч алга байхаар нь аль түрүүний явчихсан юм байна гэж бодлоо.

Жекоб намайг тэврэн холдох зуур өөрөөс нь оргосонд уурссан ус элс хөрсийг долоон

сорсноо цацлан тургисаар бидний ард цухалдан хоцорлоо. Анилдсан нүдээр ширтэж

явахдаа би тэнгисийн буланд тэртээ цаана хар усан дээр бүжиглэх өчүүхэн галын дөл

анивчин гялтагнахыг бүрэлзэх нүдэндээ олж харлаа.

Тийм байх ямар ч боломжгүй тул өөрийгөө хэр ухаангүй байгааг ч гайхав. Хар ус

хөөсрөн бужигнаж дээр доороо мэдэхгүй хаягдаж байсан нь толгойд там тум орно.

Ингээд өнгөрчээ гэтэл... Жекоб яагаад ч юм...

- Чи намайг яаж олоо вэ би хэржигнэв.

Би чамайг хайж байсан юм хэмээн бороон дундуур эрэг өгсөөд зам тийш зөөлхнөөр

гүйж явахдаа хэлэв. “Машины чинь дугуйны мөрийг дагаад явж байтал чиний

хашгирахыг сонсоод...” тэр дагжин чичрэв. “Чи яагаад үсэрсэн юм бэ, Бэлла. Энд хар

шуурга дэгдэх гэж байгааг мэдээгүй гэж үү. Намайг түр хүлээчихэж болсонгүй юу?”

түүний намуухан дуу хоолойн оронд уур цухалдал дүүрч эхлэв.

- Уучлаарай би шивнэлээ. “Тэнэг юм боллоо”

- Харин тийм, дэндүү тэнэг, түүний үсэн дээрх бороон дусал толгой дохиход нь над

дээр дуслав. “Ер нь байна аа. Намайг ойр хавьд чинь үзэгдэх хүртэл тэнэг бодлуудаа

толгой дотроо хадгалж байл даа. Одоо ингээд намайг байхгүй аруур хадан дээрээс

үсэрчих болов уу гэхээс өөр юм бодож чадахгүй боллоо.”

Page 279: New moon

- Тэгье ээ. Болж байна, яг архаг тамхичин шиг сонсогдов. Би хоолойгоо засах гээд

өвдсөнөөсөө болоод ярвайлаа. Хоолой засах яг л тэр дотор хутга гулгуулж байгаа юм

шиг өвтгөв. “Өнөөдөр юу болоод өнгөрчихөв? Олсон уу тэрнийг.” Түүний халуун

дулаан биенд наалдаад даарахаа больсон байсан ч энэ удаад би дагжин чичрэв.

Жекоб толгойгоо сэгсрэв. Тэр алхахаас арай хурдан түүний гэр өөд зүглэх зам даган

өгссөөр байв. “Үгүй ээ. Усруу ороод алга болсон. Цус сорогчид тэр тал дээр чадамгай.

Тийм болохоор би гэрлүүгээ давхисан юм. Тэр ирсэн замаараа буцахвий гэхээс айж

байлаа. Чи эрэг дээр хэтэрхий удаан байсан шүү дээ.”

- Сэм чамтай цуг ирсэн үү... бүгд гэртээ харьсан уу? Одоо хүртэл түүнийг хайж яваагүй

байгаасай билээ.

- Бараг тэгсэн дээ.

Түүний царайг ажих гэж цутгах бороонд нүүрээ үрчийлгэн байж харлаа. Нүд нь сэтгэл

санаа зовьнонгүй онийсон байв. Түрүүхэн ойлгогдохгүй байсан үгс тодорхой боллоо.

“Чи эмнэлгийн талаар яриад байсан. Өмнө нь, Сэмд. Хэн нэгэнд муу юм болоо юу? Тэр

та нартай тулалдаа юу?” эв хавгүй сөөнгөтсөн хоолойгоор дуугаа өндөрсгөн асуув.

- Үгүй тэгээгүй. Бид хэдийг хүрч ирэхэд Эм муу мэдээтэй угтаж авсан юм. Нөгөө

Харри Клэйрвотер. Харри өнөө өглөө зүрхний шигдээсээр эмнэлэгт хүргэгдсэн.

- Харри? Түүнийг яах гэж зогссоныг ойлгох гэж толгойгоо сэгсэрлээ. “Өө үгүй ээ!

Чарли мэдээ юу?”

- Тэгсээн. Аавтай цуг тэнд очсон.

- Харри дээрдэнэ гэнэ үү?

Жекобын нүд улам нарийслаа. “Одоогоор тийм ч сайнгүй л байна.”

Гэнэт өөрийнхөө увайгүйд гутлаа, хаднаас нисэх утгагүй үйлдэлдээ жинхнээсээ

харуусав. Одоо хэн нэгэн миний төлөө сэтгэлээ зовоож байх цаг алга. Ухаангүй загнах

Page 280: New moon

цагаа мөн олж дээ.

Би юу хийвэл дээр вэ?

Яг тэр үед бороо зогсчихлоо. Жекобыг хаалгаар орох хүртэл гэрт нь буцаад ирчихсэн

гэдгийг ч мэдэхгүй явж. Шуурга дээвэр нижигнүүлсээр л.

- Чи эндээ үлдсэн нь дээр хэмээн намайг жижиг буйдан дээр буулгангаа хэлэв. “Би

чамд хуурай хувцас олж ирье”

Жекоб унталгын өрөөгөө бусниулах зуур миний нүд гэрэлгүй өрөөнд бага багаар дасч

байлаа. Зай муутай урд өрөө Биллигүй хоосон ханхайх мэт санагдав. Муу совин татаад

хачин юм учир нь хаана байгааг нь би сайн мэднэ шүү дээ.

Жекоб мөчийн дотор хүрч ирлээ. Намайг нэлийсэн том саарал даавуун эдээр дарав.

“Томдох л байх, гэхдээ надад байгаа хамгийн тохиромжтой нь. Би, аан, түр гарч байя

даа, чи тэгээд солиод өмсчих.”

- Хаашаа ч яваад хэрэггүй ээ. Би яг одоо ядраад хөдөлж ч чадахгүй байна. Надтай хамт

байгаач.

Жекоб шалан дээр миний дэргэд буйдан налж суув. Түүнийг хэзээ хамгийн сүүлд

унтсныг ч мэдэх юм алга. Над шиг л эцтэлээ ядарсан харагдана.

Толгойгоо хойш налж миний дэргэд тавиад эвшээв. “Би нэг жоохон амраадхая...” Тэр

нүдээ аньлаа. Миний ч нүд анилдаад ирэв.

Хөөрхий Харри, хөөрхий Сүи. Чарли одоо түүнийг сахиж байгаа даа. Сайн найзуудынх

нь нэг юм чинь. Жэйкийн сөрөг хүчийг сөрөн түүнийг өвчнөө давж гараасай гэж ямар

их хүсч байна гээ. Чарлигийн тусын тулд. Сүигийн, Лэйгийн, Сэтийн төлөө...

Биллигийн буйдан нь халаагуурын хажууд байдаг болохоор нэвт норсон хувцастайгаа

дулаацсан байлаа. Миний уушигны зовиур сэрүүн байлгахаас илүү ухаан мэдрэлгүй

болгох хэмжээнд шаналгаж байв. Хэрэв унтах нь буруу бол... магадгүй живж яваа

мөртлөө үе үе ухаан самуурч байгаа бол яах вэ гэсэн бодол орж гарна. Жекоб төдөлгүй

Page 281: New moon

зөөлхөн хурхирч эхлэв. Энэ чимээ жигд бүүвэйлэх мэт намайг тайвшруулсаар би гүн

нойронд автлаа.

Машид удсаны эцэст анх удаа байдаг л нэг хэвийн зүүдээ зүүдэллээ. Фениксийн нүд

сохлом хурц нарны туяа, ээжийн царай, өгөршиж муудсан модон байшин, өнгө алдсан

бүтээлэг, тольны нөлөө, хар усан дээрх дөл... гээд хуучин дурсамж холин тэнүүлчилж

зураг солигдох бүр даруй хуучнаа мартагнана.

Сүүлийн дүр зураг л толгойд минь үлдэн хоцорлоо. Утга учиргүй тайзны ганц үзэгдэл.

Шөнө дунд тагтан дээр, зурмал саран тэнгэрт мэлтийнэ, нэгэн охин унтлагын

халаадтайгаа хашлага дэрлээд өөртэйгөө ярина.

Өөр тодорхой зүйлгүй... гэхдээ ой ухаанаа хүчиллэхэд Жульет санаанд буугаад байгаа

юм.

Жекоб шалан дээр тэрийчихсэн гүн нойронд дарагджээ, хүнд бас жигд амьсгаална.

Цонх харлаж байшин урьдынхаас ч харанхуй болжээ. Бие хөшчихсөн байлаа. Гэхдээ

дулаан бие бараг хатсан байв. Амьсгаа авах бүрт хоолой хорсоно.

Би босох хэрэгтэй боллоо. Ядаж л нэг юм уумаар байв. Гэвч бие минь сулбайчхаад

хөдөлмөөргүй байв.

Хөдлөхийн оронд би Жульетийг бодож хэвтлээ.

Ромео түүнээс хагацсан биш сонирхол нь буураад орхиод явчихсан бол тэр юу хийх

байсан бол? Росалин түүнд анхаарал халамж тавьсаар толгойг нь эргүүлсэн бол яах

байсан бол? Жульеттэй гэрлэхийн оронд ор мөргүй алга болчихсон бол тэр юу хийх

байсан бэ?

Жульетэд ямар байхыг би сайн мэдэрч байна.

Тэр хуучин амьдралаараа амьдарч лав чадахгүй. Тэр хэвээрээ амьдраад байх ч үгүй,

үүнд итгэлтэй байна. Өтөлж хөгширтлөө амьдардаг юм аа гэхэд түүнийг нүдээ аних

бүрт Ромеогийн царай аньсагт нь харагдсаар байх болно. Яваандаа үүндээ ч дасах

Page 282: New moon

болно.

Эцэст нь эцэг эхээсээ өршөөл гуйгаад эвийг сахиж хэрэвзээ Паристай гэрлэсэн бол яах

байсан бол? Үгүй ээ, яагаад ч тэгэхгүй, маргаангүй. Угаасаа ч Парисын талаар олигтой

гардаггүй. Тэр чинь зүгээр хавчуурга, хачир чимэг, эмэгтэйн гарыг булаах гэсэн

явуулга.

Хэрэв Парисын талаар өшөө илүү бичигдсэн бол яах вэ?

Хэрэв Парис Жульетын найз нь болчихвол? Дотны найз нь? Ромеогийн нууц бүхнийг

түүнд итгэн шивнэдэг ганц хүн нь тэр байсан бол яах вэ? Түүнийг бүхнээс илүү

ойлгодог, түүнийг хүн гэдгийг хааяа ч гэсэн мэдрүүлж чаддаг? Тэсвэртэй, сайхан

сэтгэлтэй бас халамжтай бол? Хэрэв Жульет түүнгүйгээр амьдарч чадахгүйгээ мэдвэл

яах вэ? Хэрэв тэр өөрт нь хайртай, түүнийг аз жаргалтай болгохыг хүсдэг бол? Бас

эмэгтэй нь ч Парист хайртай бол? Ромео шиг биш ч. Түүнийг гүйцхээргүй ч. Аз

жаргалыг ахиж мэдрэх хэмжээнд хүртэл байвал?

Өрөөнд зөвхөн Жекобын намуухан бас хүндээр амьсгаалах нь сонсдоно. Яг л хүүхдийн

чихэнд бүүвэйн дуу шивгэнэх мэт, яг л дугуй сандлын найгах чимээ шиг, юунд ч

яараагүй байхад сонсдох хуучин цагийн цохилох дуу мэт... амар амгалангийн чимээ

байлаа.

Хэрэв Ромео үнэхээр эргэж ирэхгүйгээр явчихаад, Парисын гуйлтыг хүлээж авсан ч ер

нь юу ч болсон гэсэн ирэхгүй бол яах вэ? Магадгүй тэр өнгөрсөн амьдралын шархаа

сэдрээхгүйн төлөө ардаа үлдээхийн төлөө оролдоод үзэх хэрэгтэй ч юм билүү.

Магадгүй түүнд олдох хамгийн боломжит аз жаргал нь ч юм билүү.

Би санаа алдахын зэрэгцээ хоолой хорсоход араас нь бас ёолов. Би энэ түүхийг уншиад

хэтэрхий дотор нь орчихжээ. Ромео яагаад ч бодлоо өөрчлөхгүй. Тийм ч учраас хүмүүс

түүний нэрийг одоог хүртэл дурсдаг, тэгэх бүртээ бас хослуулж дууддаг: Ромео

Жульет хоёр гэж. Тийм ч учраас энэ сайхан түүх. “Жульет Парисыг хаяад бүхнийг

цэглэсэн” яагаад ч бүтэхгүй зүйл.

Би нүдээ аниад ахин хөвж эхэллээ, тэнэг жүжгийг ахиж бодохыг хүссэнгүй оюун

Page 283: New moon

бодлоо чөлөөлөн сэлгүүцэв. Харин оронд нь бодит байдлыг тунгаалаа. Цохион дээрээс

үсэрч ямар тэнэг алдаа хийснээ бас зүгээр ч үсэрчихгүй, motorcycle -тэй, бараг л Evel

Knievel –ын гэнэн тэнэгийн хуурамч хуулбар. Ямар нэг муу зүйл тохиолдсон бол яана?

Тэгвэл Чарли юу болох вэ? Харригийн зүрхний шигдээс бүгдийг дарамтад оруулаад

байхад давхцаад би. Давхцхыг харахыг ч хүсэхгүй, хэрэв ингэх дээрээ тулвал аргаа

өөрчлөх байсан юм. Би энэ маягаараа амьдарч чадах болов уу?

Магадгүй. Амаргүй л байх болно, үнэндээ өөрийнхөө гашуун төөрөгдөлдөө бууж өгөөд

илүү буурь суурьтай байхыг оролдох байх. Эсвэл би яг одоо тэгэх хэрэгтэй байх.

Чадаж ч магадгүй. Жекобтой байхад.

Би энэ шийдвэрийг яг одоо гаргаж чадахгүй нь. Улам бүр шаналгаад байна. Өөр ямар

нэг зүйлийг бодноо.

Таатай зүйл санахыг хичээхэд ухаан мэдрэлгүй болоод өнгөрсөн өдрийн аймшигтай

зураглалууд толгойд эргэлдэн бууж ирлээ... унаж явахад сэрчигнэх салхи, харлах ус,

хаялах давалгаа... Эдвардын царай... энэ хэсэг дээр би мунгинан удаан бодлогошров.

Жекобын дулаан гар, амьдралыг надад буцаан цохилуулах гэж ноцолдох, нил ягаан

үүлсээс хаялан хатгуулах бороон дусал... давалгаан дээрх жигтээ гал...

Усны мандал дээр нэг л танил гялтгансан зүйл байсан юм. Мэдээж жинхэнэ гал биш л

дээ.

Гадаах зам дээрх шалбааг туулан шал пал хийлгэх машины дуунаар бодол минь

сарнилаа. Байшингийн урд ирж зогсох, хаалга нээгдээд хаагдах чимээ сонсдлоо. Би

эхлээд босч суух гэснээ тэр бодлынхоо эсрэгээр шийдэв.

Биллигийн дуу хоолойг танихад амархан ч, дасал болсноор бус тун чимээгүй байсан

болохоор амандаа аяглан дүнгэнэх нь дуулдана.

Хаалга нээгдэж, гэрэл гялбав. Хэсэг хугацаанд юм харагдхаа больж би нүдээ хэд

цавчлав. Жек цочин өндийж, амьсгаадан түүний өмнө үсрэн очлоо.

Page 284: New moon

Миний бүрэлзсэн нүдэнд түүний царай тодорч ирэхэд хоёр нүдэнд нь нулимс

цийлэгнэсэн байхыг олж харлаа.

- Өө үгүй ээ Билли!

Тэр удаанаар толгой дохив. Даашгүй их уй гашууд автсан нь илт. Жек эцэгтээ яаран

очиж нэг гарыг нь атгалаа. Агшин зуур уй гуниг түүнийг хүүхэд шиг өмөлзүүлэх нь

сэтгэл эмтрэм харагдана.

Сэм Биллигийн араас тэргэнцэр түрэн хаалгаар оруулж байлаа. Биеэ барих авьяас нь

түүний шаналсан царайнаас үргэжээ.

- Харамсалтай байна, би шивнэв.

Билли толгой дохиод “Хэн бүхэнд хэцүү байна даа.”

- Чарли хаана байгаа вэ?

- Аав чинь эмнэлэг дээр Сүитэй үлдсэн. Нааш цааш болгох... ажил их үлдсэн.

Хоолойд юм тээглээд арайхийн залгив.

- Би одоо буцсан нь дээр байх хэмээн Сэм тэрүүхэн тэндээ хэлчихээд яаран эргээд гарч

одов.

Билли Жекобоос гараа татаж аваад, галзуухаар дамжин өрөөрүүгээ тэргэнцрээ

ганцаараа өнхрүүллээ.

Жек араас нь харж хэсэг зогсоод миний дэргэд ирж нүүрээ алгаараа дараад суучихав .

Би мөрнөөс нь дэмий чангааж хэлчихмээр үг эрэн суув.

Нэлээд удсаны эцэст Жекоб миний гарыг атган нүүрэндээ нааж:

- Яаж байна? Зүгээр үү? Би чамайг эмчид үзүүлдэг байж дээ хэмээн санаа алдав.

Page 285: New moon

- Санаа зоволтгүй ээ.

Тэр надруу эргэж харлаа. Нүд нь улаачихаж. “Чи тааруухан л харагдаж байна даа.”

- Угаасаа тийм сайн ч биш байна.

- Би яваад чиний тэргийг авч ирээд гэрт чинь хүргэж өгье. Чарлиг ирэхэд чи гэртээ

байх хэрэгтэй.

- За.

Би буйдан дээр халхайн суугаад эргэж ирэхийг нь хүлээв. Билли нөгөө өрөөнд таг чиг.

Надад яг л хэн нэгний гашуудан эмгэнэхийг санамсаргүй сэм харчихаад тэндээ суугаад

байгаа юм шиг санагдав.

Жек удсангүй. Дүн чимээгүйг эвдэх миний тэрэгний хөдөлгүүрийн дуу бодож байснаас

минь түрүүнд хангинав. Намайг буйдан дээрээс түшиж өндийлгөхдөө тэр юм

ярьсангүй бөгөөд үйднээс үлээх хүйтэн салхинд жихүүцэн чичирхэд миний мөрийг

тэврэн авлаа. Юм асуулгүй даруй жолоочийн суудлыг эзэлж намайг хажуудаа суулгаад

ахин чанга тэврэв. Би цээжин дээр нь толгойгоо тавьлаа.

- Чи яаж гэртээ харих юм бэ?

- Би гэрлүүгээ буцахгүй ээ. Цус сорогчийг бариагүй байгаа шүү дээ.

Удаах дагжин чичрэлт маань хүйтэнтэй огтхон ч холбоогүй байв.

Бид цааш чимээгүйхэн зам туулав. Сэвэлзэх салхи намайг сэргээлээ. Миний ухаан

бодол түгшүүрлэж, дэндүү шаргуу, маш хурдан ажиллаж эхлэв.

Хэрвээ? Яасан нь дээр вэ?

Жекобгүйгээр өөрийн амьдралаа төсөөлөн бодохыг хичээвч эрхгүй зүрхшээн

Page 286: New moon

зайлсхийнэ. Яагаад ч юм тэр л миний амь амьдрал болчихсон гэлтэй. Гэвч үлдэж

хоцорсон бүхэн тэр л хэвээрээ царцана... хүний мөсгүй загнаж байгаач юм уу, Майкыг

хөөрхийлөлтэй орхисон шиг.

Нэгэнтээ Жекобыг ах минь байсан ч болоосой хэмээн хүсч байснаа саналаа. Харин

одоо бол би түүгээр цангаж байна. Ингээд тэврүүлээд суухад ч ах гэхээс илүү

тааламжтай, дулаахан, нэг л дотно бас аюулгүй мэдрэмж төрүүлнэ. Жекоб намайг

хамгаалах хаалт хориг ч юм шиг.

Би шийдвэр гаргаж чаднаа. Надад тийм сэтгэлийн хат бий.

Түүнд бүхнийг хэлэх хэрэгтэй гэдгийг би мэдэж л байсан. Энэ л ганц зүйд нийцэх зам.

Зөвөөр тайлбарлаж чадвал түүнийг надад ахадсан сайн хүн гэдэгт огтхон ч эргэлзээгүй

болохыг ойлгоно. Угаасаа намайг энлэн шаналаж байгааг мэдэх тул хэлсэн ч төдий л

гайхахгүй, гэхдээ хэчнээн их гэдгийг мэдэх учиртай. Өөрт сонсогдох болсон дуу

хоолойг ч учирлаж өөрийгөө галзуу солиотой гэдгээ харуулах хэрэгтэй болох биз,

Ингэх ёстойгоо хэчнээн ухааравч тэр намайг бүхнээс хаацайлана даа. Хоромч

сааталгүй шулуухан тэгэж бодно.

Шүүрч асгарсан надад үлдсэн ширхэг дусал бүхнээ би нууж хаалгүй түүнд наминчлах

хэрэгтэй болно. Энэ л ганц зүйд нийцэх зам. Тэгэх үү би? Чадах болов уу?

Жекобын аз жаргалын төлөө ингэх нь буруудах юм биш байгаа. Хэдий миний дурласан

сэтгэлийн харанга чадлын минь хэрээр цуурайтсаар суларсан ч, хэдий миний зүрх

сэтгэл өөдгүй Ромеогийн араас тэртээд тэнүүчлэн ганцаардавч ингэх нь буруудах юм

биш байгаа.

Жекоб манай гэрэлгүй байшингийн үүдэнд ирж зогсоод, машинаа унтраахад анир

чимээгүй угтан авлаа. Урьдын адил тэр дуу чимээнд миний бодолд орж ирсэн байв.

Тэр нөгөө гараа сунгаж намайг ороон, ингэж болохгүйгээ мэдсэн ч ихэд харамлангуй

чанга тэврэв. Ахиад л тааламжтай мэдрэмж. Бараг л зүрх сэтгэл эргээд бүтэн болох

шиг.

Page 287: New moon

Би түүнийг Харригийн тухай бодож байгаа болов уу гэж бодтол түүний хоолойд

өршөөл эрсэн өнгө тодров.

- Уучлаарай. Чи миний мэдрэмжийг хуваалцахыг хүсэхгүй байгааг чинь би мэднэ,

Белла. Би үүнийг эсэргүүцэж чадахгүй байгаа гэдгээ тангараглаж байна. Гэхдээ чиний

бүх зүйл хэвийн байгаад би баяртай байна. Тэр ч байтугай дуулмаар байгаа ч хэн ч

сонсохыг хүсэхгүй болов уу гэж айж байна.” Тэр өөрийнхөө хоолойгоор миний чих рүү

инээлээ.

Миний амьсгаа түргэсэхэд хоолой элсэн хавтанцар шиг л санагдав.

Түүнийг Эдвардаас ялгаагүй байгаасай гэж хүсч байсан ч би энэ үед жаргалтай байсан

юм. Тэр надтай хангалттай нөхөрсөг харьцаж байсан ч гэсэн намайг жаргалтай

байлгахыг хүсч байна уу? Би тийм гэж бодож байна. Тэр намайг хэнтэй ч хуваалцахыг

хүсэхгүй. Эцсийн эцэст энэ бол хайр биш байсан юм.

Жейкоб дулаахан хацраа миний зулайд хүргэв.

Хэрвээ би түүний зүг нүүрээ эргүүлвэл, хэрвээ би түүний нүцгэн мөрөнд уруулаа

хүргэвэл... Би үүнийг удахгүй болно гэдэгт эргэлзэхгүй байлаа. Энэ их амархан зүйл

байсан юм. Өнөө шөнө ямар ч тайлбар хэрэггүй байв.

Гэхдээ би үүнийг хийж чадах болов уу. Би өөрийн зүрхнээсээ урван өрөвдөлтэй

амьдралаа хадгалж чадах уу.

Миний гэдэс ирвэгнэх шиг болоход би толгой эргэсэн эсэхээ мэдсэнгүй.

Дараа нь Эдвардын аюулаар дүүрэн уянгалаг хоолой миний чихэнд шивнэлээ.

- “Жаргалтай байгаарай” гэж тэр надад хэллээ.

Би хөдөлгөөнгүй болов.

Жейкоб миний биеэ чангалсныг мэдсэн бололтой намайг орхин хаалга руу гар

сунгалаа.

Хүлээгээч гэж би хэлэхийг хүсэв. Нэг л минут. Гэвч би Эдвардын хоолойг сонсохыг

хүсэн харанхуй руу харсаар байлаа.

Салхитай хүйтэн агаар машины бүхээг рүү урсан орж ирэв.

- Өө, гэж Жейкоб хэн нэгэн нударгаараа гэдэс рүү нь цохисон юм шиг дуу алдав.

”Чөтгөр ав!”

Тэр хаалга чанга хаагаад түлхүүрээ эргүүлэн асаав. Түүний гар нь чичирч байв.

- Юу болоо вэ?

Тэр хэтэрхий огцом хөдөлсөн учир машин уухилан хөдөллөө.

- Цус сорогч, тэр уурсав.

- Миний толгойд цус дүүрч толгой эргэлээ. ”Чи яаж мэдсэн юм?”

Page 288: New moon

- Би үнэрээр нь мэдсэн юмаа. Чөтгөр гэж!

Тэр зэрлэгээр харанхуй гудамжийг нэгжин ширтлээ. Түүний бүх бие нь чичирч байгааг

мэдээгүй бололтой.

- Түүнийг хууран гаргаж ирэх үү эсвэл орхих уу? тэр өөртөө шивнэлээ.

Тэр агшин зуур миний айдсаар дүүрэн нүд цонхийсон царай луу хараад ахин гудамж

руу ширтэв.

- За яахав орхихоос.

Хөдөлгүүр хүнгэнэн асав. Дугуй чахран бидний ганц аврал болсон зам руу эргэв.

Замын хажуугийн гэрлүүд ойн дундах замыг гийгүүлэх үеэр манай гэрийн эсрэг талд

тавьсан гялалзсан машиныг би харлаа.

- Зогсоорой, би уулга алдлаа.

Энэ бол миний сайн мэдэх хар машин байсан юм. Би холоос энэ машины дугаарыг

хараад түүний тухай бүхнийг хэлж чадах байлаа. Энэ нь “Мерседес $55 FMG” маркийн

машин байв. Би түүний хэр зэрэг морины хүчтэй талаар болон дотор талынх нь өнгийг

нь ч мэдэж байв. Бас түүний хүчирхэг хөдөлгүүрийн хүнгэнэсэн дууг ч санаж байсан

юм. Мөн арьсан суудлынх нь үнэр өдрийн цагаар бүрэнхий юм шиг харагдуулдаг хар

тентэй цонхыг нь ч мэдэх юм.

Энэ бол Карлайлын машин байв.

- Зогсоорой! би илүү чангаар ориллоо. Жейкоб хэдийн гудамж уруудан явж байв.

- Яасан?

- Энэ бол Виктория биш. Зогсооч дээ! Би буцмаар байна.

Тэр тормозоо хүчтэй дарсан учир би хяналтын самбарыг мөргөчихлөө.

- Яасан? тэр ахин мэгдсэн байртай асуув. Тэр над руу ширтэхэд харцанд нь зэвүүцсэн

өнгө тодров.

- Энэ Карлайлын машин байна. Тэгэхээр Калленыхны хэн нэг нь гэсэн үг. Би мэдэж

байна.

Тэр миний нүүрэн дээр ойн тусах гэрэл рүү ширтэхэд бүх бие нь хүчтэй чичирлээ.

- Жейк, тайвшир даа. Бүх юм зүгээр. Ямар ч аюул байхгүйг харж байгаа биз дээ?

Тайвшир.

- Тиймээ, тайвширах хэрэгтэй тэр хүндээр амьсгаадан нүдээ анилаа. Тэр чоно болон

хувирахгүйн тулд өөрийгөө хянахыг оролдож байх зуур би арын цонхоор хар машин

руу эргэн харлаа.

- Энэ лав Карлайл байх, би өөртөө хэлэв. Өөр хэн ч биш. Магадгүй Эсми ч байж болох

юм... Өөртэйгээ ярихаа одоохон болих хэрэгтэй. Зөвхөн Карлайл байхад л хангалттай.

Page 289: New moon

Би юу юунаас ч илүү үүнд найдаж байв.

- Тэнд чиний гэрт цус сорогч байна, тэр шүд зуун хэлэв. Гэтэл чи буцахыг хүсээд

байгаа юмуу?

Би Мерседесээс хараагаа салгахгүйн тулд түүн рүү түргэн харлаа.

- Тэгэлгүй яахав, би түүний асуултанд гайхширан хариулав. Мэдээж би буцаж очихыг

хүсч байна.

Жейкоб миний харцыг хараад нүүр нь чангарч баг өмссөн юм шиг боллоо. Би түүнийг

хэрвээ одоо явах юм бол үүрд явах байх гэж бодов. Түүний гар нь чичирсэн хэвээр

байв. Тэр одоо надаас арван насаар ахмад харагдаж байлаа.

- Тэр гүнзгий санаа алдав. Чи үүнийг занга биш гэдэгт итгэлтэй байна уу? тэр удаан

бөгөөд хүнд өнгөөр асуулаа.

- Энэ чинь занга биш. Харин Карлайл байна. Намайг буцааж аваачаач.

- Түүний мөр нь чичирэхэд нүд нь хөдөлгөөнгүй хэвээр байв. ”Үгүй.”

- Жейк, бүх юм зүгээр дээ...

- Үгүй. Чи өөрөө буц, Белла гэж тэр ширүүн дуугарахад би цохиулсан юм шиг

цочирдлоо. Тэр эрүүгээ чангалаад ахин сулруулав.

- Сонсооч, Белла гэж таагүй өнгөөр хэллээ. Би буцаж чадахгүй. Тэнд миний дайсан

байна.

- Энэ чинь тийм биш...

- Би энэ тухай Сэмд мэдэгдэх болно. Энэ бүхнийг өөрчлөх болно. Бид тэдний газарт

баригдаж болохгүй.

- Жейк, энэ чинь дайн биш шүү дээ.

Тэр сонссонгүй. Тэр машиныг зогсоон үсрэн буугаад гүйж одов.

- Баяртай, Белла гэж мөрөн дээгүүрээ хашгирлаа. ”Чамайг үхэхгүй байх гэж чин

сэтгэлээсээ найдъя.”

Тэгээд намайг амаа хамхихаас урьтаж харанхуйд цэг адил уусан алга боллоо.

Гэмшил намайг агшин зуур нөмрөн авав. ”Одоо би юу хийх вэ, Жейкоб?”

Гэвч гэмшил намайг удаан хугацаанд барьж чадсангүй.

Би жолооны ард суугаад машинаа асаав. Миний гар Жейкийн адил чичирч эхлэхэд

тайвширахын тулд бага зэрэг хүлээх хэрэг гарав. Дараа нь болгоомжтойгоор машинаа

хөдөлгөн гэр лүүгээ буцлаа.

Намайг гудамжны гэрлээс холдох үеэр тас харанхуй болов. Чарли явах гэж яараад

үүднийхээ гэрлийг асаахаа мартсан бололтой. Би өөрийн яарч гаргасан шийдвэртээ

эргэлзэж байх зуур харанхуйд бараантах гэр лүүгээ ширтэж байлаа.

Page 290: New moon

Энэ үнэхээр занга байвал яах вэ?

Би харанхуйд бараг үзэгдэхгүй байгаа хар машиныг харахын тулд эргэж харлаа.

Үгүй ээ, би энэ машиныг сайн мэднэ.

Миний гар үүдний цоожинд түлхүүр шургуулах үеэр урьдынхаас илүү чичирч эхлэв.

Би хаалга онгойлгохоор бариулыг дарахад амархан онгойлоо. Би хаалгаа дэлгэхэд

корридорт их харанхуй байв.

Миний хоолой хатаж би амьсгалж чадахгүй байгаа юм шиг санагдав.

Би гэрлийн унтраалга тэмтрэн урагш алхлав. Харанхуй эргэн тойрон харласан ус адил

хүрээлнэ... Унтраалга хааччихваа?

Харанхуй усанд байсан шаргал дөлтэй адил... Дөл галынх биш байсан гэхдээ өөр юу

гэж? Миний хуруу чичирсэн хэвээр хана тэмтэрлээ...

Гэнэтхэн Жейкобийн өнөөдөр хэлсэн үг толгойд гялсхийв... Тэр намайг уснаас

гаргахдаа “Цус сорогчид давуу тал байгаа” гэж хэлсэн. Тэр миний мөрийг дагаж байгаа

учир би гэр лүүгээ орохоос айж байсан.

Эцэст нь бүхнийг ойлгох үеэр миний гар хөдөлгөөнгүй болон бүх бие хөшлөө. Би

усанд байсан шаргал өнгийг мэдэх юм байна.

Викториягийн үс салхинд галын дөл шиг намираад л...

Тэр тэнд Жейкоб бид хоёртой цуг байсан. Хэрвээ Сэм тэр үед амжиж ирээгүй бол,

Хэрвээ зөвхөн бид хоёр л байсан бол...? Би хөдөлж бас амьсгалж чадахаа больчихлоо.

Миний хөшсөн гар арайхийн унтраалга дарахаас урьтаж гэрэл цэлсхийн асав.

Би хурц гэрэлд нүдээ анивчаад хэн намайг хүлээж байгааг харсан юм.

17. Зочин

Ер бусын цагаан арьсан дээр гялалзах том хар нүд миний өрөөний голд орон дээр

хөдөлгөөнгүй суугаад царай луу анхааралтай ширтэн хүлээж байв.

Миний өвдөг чичрэхэд би бараг уналаа. Дараа нь би түүн рүү гүйв.

- Алис, Алис би түүнийг тэврээд хашгирлаа.

Би түүний ямар хатуу биетэй болохыг бараг мартаж орхиж. Энэ нь хэрвээ би гүйсэн

бол толгойгоороо бетонон хана мөргөхтэй төстэй зүйл байсан юм.

- Белла? Түүний хоолойд сандрангуй байдал болон санаа амарсан өнгө мэдэгдлээ.

Би түүний гараас бариад сайхан үнэрийг нь чадахаараа үнэрлэв.

Анхилам үнэр нь цэцэгний болон цитрус, заарийн үнэртэй төстэй байсангүй. Дэлхий

дээрх ямар ч үнэртэй усыг түүнтэй харьцуулахын аргагүй аж.

Би юу ч ажигласангүй амьсгаадан Алисийн өвдөг дээр толгойгоо тавиад цурхиран

Page 291: New moon

уйлж байгаагаа л мэдэж байсан юм. Яг л нэг хүйтэн чулуун дээр хэвтэж байгаа юм шиг

санагдлаа. Тэр зөөлхөн миний нуруун дээр дараад намайг тайвширахыг хүлээв.

- Би... намайг уучлаарай, би уйлагнан хэллээ. “Би зүгээр л... их баярласан... чамайг

хараад!“

- Зүгээр дээ, Белла. Зүгээр.

- Тиймээ, би хашгирлаа.

- Алис санаа алдав. “Чи ямар үнэртэйг би бүр мартаж орхиж гэж тэр таагүйхэн хэллээ.“

Би түүн рүү нулимстэй нүдээр харав. Тэр хүзүүгээ чангалан цаашаа гэдийгээд амаа

сайтар жимийжээ. Түүний нүд нь нүүрс адил тас хар өнгөтэй байв.

- Өө, би асуудлыг шууд л ойлголоо. Тэр цангаж байв. Ингээд л би хорхой хүрэм

үнэртсэн хэрэг. Би урьдаас мэдэх ёстой байж... “Уучлаарай.”

- Энэ бол миний өөрийн алдаа. Би хэтэрхий удаан ан хийсэнгүй. Би өөрийгөө цангахад

хүргэх ёсгүй байсан юм. Гэхдээ өнөөдөр би яарах хэрэгтэй болоод.” Тэр хурцаар

гялалзах харцаа над руу чиглүүлэв. “Чи яаж амьд үлдсэнээ надад тайлбарлаач?”

Энэ асуулт намайг сэтгэлийн хөөрлөө дарж уйлахаа болиход хүргэв. Би юу болсон

болоод Алис энд ирсэн учрыг ойлголоо.

- Би шүлсээ чанга залгив. ”Чи намайг яаж унахыг хараа юу.“

- Үгүй, тэр нүдээ нарийсгав. ”Чиний яаж үсэрхийг л харсан.“

Би уруулаа жимийн ямар нэг тайлбар бодож олохыг оролдов.

Алис толгойгоо сэгсэрнэ.

- Би түүнд юу болсныг хэлэхэд тэр итгээгүй л дээ. ”Белла амал.” Алисийн хоолой

түүнийхтэй яг адилхан сонсогдсон тул би цохилтонд өртөх шиг болж бүх бие

янгиналаа. ”Тэр одоо ирээдүйнхээ тухай бодох хэрэгтэй, тэр түүнээс иш татан хэллээ.

“Бидэнд хангалттай их хохирол учирсан.”

- Хэрвээ би хараагүй, мэдээгүй, болоогүй бол тэр үргэлжлүүлэв. Би чамайг харна гэж

бодоогүй шүү, тангараглая Белла. Би одоо чамд яаж хандахаа мэдэхгүй байна... би

онгоцонд явж байх үедээ чиний үсрэхийг харсан. Би юу ч хийж амжихааргүй оройтсон

гэдгийг мэдэж байсан л даа. Дараа нь би ийшээ ирж Чарлид ямар нэгэн зүйлээр тус

болохоо мэдэх гэсэн юм. Тэгтэл чи хүрээд ирдэг.“ Тэр толгойгоо сандрангуй сэгсэрлээ.

Түүний хоолойны өнгө нь хатуу байв.

- Би чамайг уснаас гарч ирэхийг чинь хүлээгээд л байсан. Гэвч чи гарч ирээгүй. Юу

болсон юм бэ? Чи яаж Чарлигийн тухай бодолгүй тийм зүйл хийж чадав аа? Чи түүнд

ямар байхыг бодож үзсэн үү? Бас миний дүү? Чи үнэхээр Эдвардтай...

Алис түүний нэрийг хэлүүт би яриаг нь тасаллаа. Би түүнд үргэлжлүүлэх боломж

Page 292: New moon

өгсөнгүй түүний эндүүрч байгааг нь ойлгож байв. Гэхдээ түүнийг зогсоох цаг нь

иржээ.

- Алис би амиа хорлох гээгүй байна.

- Тэр над руу сэжиглэнгүй харав. “Чи өөрийгөө цохионоос үсрээгүй гэж хэлэх гээд

байна уу? “

- Үгүй ээ, гэхдээ... би нүүрээ үрчийлгэлээ. “Энэ зүгээр л чөлөөт цагаа өнгөрүүлэх гээд

л.“

Түүний царайны өнгө нь хатуурлаа.

- Би Жейкобийн найзууд хадан цохион дээрээс үсэрч байхыг харсан юм. Энэ зүгээр л...

хөгжилтэй санагдаад би туршиж үзэх гээд...

Тэр хүлээсээр байв.

- Би усанд тийм шуургатай байна гэж бодоогүй ээ. Үнэндээ бол би ер нь усны тухай огт

бодоогүй.

Алис миний үгэнд итгэсэнгүй. Тэр намайг өөрийгөө алах нь гэж бодсон нь илт байлаа.

Би сэдвийг өөрчлөхөөр шийдэв.

- Хэрвээ чи намайг үсэрснийг харсан юм бол яагаад Жейкобийг хараагүй юм бол?

Тэр толгойгоороо хана налав.

- Хэрвээ Жейкоб миний араас үсрээгүй бол би живэх байсан. Энэ болоогүй нь сайн

хэрэг. Тэр миний араас үсэрч намайг дээш нь гаргасан юм. Би хэдийгээр болсон үйл

явдлыг сайн санахгүй байгаа ч гэлээ түүнийг намайг эрэг лүү хүргэсэн гэж тааварлаж

байна. Намайг гаргах хүртэл би усан доор байсан юм. Чи үүнийг хараагүй хэрэг үү?

- Тэр бодлогоширон хөмсөг зангидав. “Хэн нэгэн чамайг гаргасан хэрэг үү?“

- Тиймээ. Жейкоб намайг аварсан.

Би сониучирхан харахад түүний царайд нууцлаг төрх тодров. Түүний харсан ямар

нэгэн зүйл түүнийг зовоож байх шиг. Гэхдээ би үүнд итгэлгүй байлаа. Дараа нь тэр

бөхийгөөд миний мөр рүү найтаачихав.

Би хөшчихлөө.

- Инээдтэй биш байна, тэр миний яриаг сонсоод бувтналаа.

- Чи юу хийх гэж байна?

- Тэр миний асуултыг тоосонгүй. “Чамтай хамт хэн байсан юм бэ?“ Энэ нь маргахын

аргагүй сонсогдлоо.

- Жейкоб Блэк. Тэр... миний сайн найз. Үнэндээ тэр... би Жейкобийн уурссан царайг

бодоод тэр одоо миний хувьд хэн болсныг гайхлаа.

Page 293: New moon

Алис сэтгэл зовингуй толгой дохив.

- Яасан?

- Би мэдэхгүй байна, тэр хэллээ. “Энэ юу гэдэгт би итгэлгүй байна.“

- Би үхээгүй нь сайн хэрэг бишүү.

- Тэр нүдээ эргэлдүүлэв. “Чи ганцаараа амьд үлдсэнийг бодоход тэр тэнэг юм. Би

амьдралдаа хэзээ ч ийм аюултай зүйл хийх тэнэг хүнийг харж байсангүй.“

- Би амьд үлдсэн, би давтлаа.

- Тэр өөр юмны тухай бодож эхлэв. “Тэгэхээр усны урсгал хүчтэй давалгаатай байсан

бол энэ Жейкоб Блэк яаж даван гарсан юм бэ?“

- Жейкоб... их хүчтэй.

Тэр миний хоолойны өнгөнд нуугдсан зүйлийг сонсоод хөмсгөө өргөв.

Би хэсэгхэн зуур уруулаа жимийлээ. Энэ нууц уу эсвэл үгүй юу? Миний шударга үнэнч

байдал хэнд хэрэгтэй юм? Жейкобт уу эсвэл Алист уу?

Нууцыг хадгалахад хэтэрхий хэцүү юм гэж би шийдлээ. Жейкоб бүхнийг мэдэх

болохоор Алис яагаад мэдэж болохгүй гэж?

- Хм.. ер нь бол тэр... хүн чоно. Тэдний гэр бүлийнхэн чоно болон хувирдаг

вампируудын адил. Тэд маш эртнээс Карлайлын тухай мэдэж байсан. Чи тэр үед

Карлайлтай байсан уу?

Алис агшин зуур над руу гөлрөн хараад нүдээ хүчтэй цавчлав.

- Би энэ үнэрийг мэдрээд тааварласан юмаа, тэр бувтналаа. “Би хэнийг ч хараагүйг яаж

тайлбарлах вэ?“ Тэр баргар царайлан духаа үрчийлгэлээ.

- Үнэр гэнээ? би давтлаа.

- Чи аймшигтай үнэртэж байна, тэр хөмсөг зангидсан хэвээр хэлэв. “Хүн чоно гэнээ?

Чи үүнд итгэлтэй байна уу?“

- Итгэлтэй байна би батлаад Пол Жейкоб хоёрын зам дээр тэмцэлдсэнийг бодоод бага

зэрэг цочлоо.

- Форкст хүн чононууд ирэх үеэр чи Карлайл дээр ирээгүй байсан гэж бодож байна.

- Үгүй ээ. Би түүнийг олоогүй. Тэр бодлогоширсон хэвээр байв. Тэр гэнэтхэн нүдээ

бүлтийлгэн намайг гайхан ширтлээ. “Чиний сайн найз хүн чоно гэнээ?“

Би ичингүйрэн толгой дохилоо.

- Хэр удаан үргэлжилж байгаа юм?

- Нэг их удаагүй ээ. Тэр ердөө л хэдхэн долоо хоногийн өмнө хүн чоно болсон.

Тэр эгдүүцэн над руу ширтлээ.

- Залуухан хүн чоно юм биз дээ? Үүнээс ч муу зүйл алга. Эдвардын зөв чи ослын

Page 294: New moon

соронзон юм байна. Ийм нөхөрлөл хэр осолтой талаар чи ер нь бодож үзсэн үү?

- Үгүй ээ хүн чононд аймшигтай зүйл юу ч байхгүй гэж түүний шүүмжлэнгүй үгийн

өнгөнд би бухимдан хэллээ.

- Тэдний дэргэд тайван байх аргагүй. Тэр тушаасан байртай толгойгоо огцом сэгсэрлээ.

“Белла, энэ нөхөрлөлөө одооохон боль. Цус сорогчид хотоос явсан болохоор чамд ямар

ч аймшигтай зүйл болохгүй. Гэтэл чи мангасыг эрж олоод л гараас нь бариад авах юм.“

Би Алистай маргахыг хүссэнгүй. Гэвч тэр үнэхээр энд байгаа болохоор би

баярласандаа чичирсэн хэвээр байсан юм. Би түүний гантиг адил гөлгөр арьсанд хүрч

жингэнэсэн хоолойг нь сонсож байлаа. Гэхдээ энэ нь түүний бүхнийг шүүх шалтгаан

биш.

- Үгүй, Алис үнэндээ бүх сорогчид яваагүй. Надад том асуудал тулгарсан. Хэрвээ хүн

чононууд байгаагүй бол Виктория намайг аль хэдийн дуусгах байсан. Хэрвээ Жейк

болон түүний найзууд байгаагүй бол Лорант намайг Викториягаас өмнө шүдэндээ зуух

байлаа.

- Виктория? Лорант гэнээ? тэр шивнэлээ.

- Би толгой дохиод түүний бараан нүдийг санан бага зэрэг түгшлээ. Би өөр рүүгээ заав.

“Намайг ослын соронзон гэдгийг чи санаж байгаа биз дээ?“

- Тэр ахиад л толгойгоо сэгсрэв. “Надад бүхнийг эхнээс нь ярь.“

Би түүхийг ярьж эхлэхдээ мотоцикль болон дуу хоолойны талаар ярихаа алгаслаа.

Бусдыг нь өнөөдрийн азгүй явдлыг хүртэл нарийн ширийнийг нь тодорхой ярилаа.

Алист миний хадан дээрээс үсэрсэн ойлгомжгүй тайлбар огт таалагдсангүй. Би яаран

усан дотор харсан хачирхалтай галын талаар ярьж эхлэв. Түүний нүд бүр жижигхэн

зураас болон нарийслаа. Түүний харцыг харахад хачирхалтай байв... аюултай цус

сорогч шиг л харагдаж байсан юм. Би Харригийн тухай яриаг үргэлжлүүлэхдээ

арайхийн шүлсээ залгив.

Тэр түүхийг сонсох зуураа яриа тасалсангүй. Заримдаа толгой сэгсэрхэд гантиг адил

духан дээр сийлсэн юм шиг гүнзгий үрчлээ тодорч байв. Тэр намайг дуусах хүртэл юу

ч хэлсэнгүй. Би Чарли удахгүй ирэхийг санав. Тэр ямаршуухан байгаа бол.

- Бидний явсан нь чамд тус болсонгүй бололтой, Алис бувтналаа.

- Би бага зэрэг инээмсэглэв. “Энэ тийм ч үнэн сонсогдсонгүй бололтой тийм үү?“

Зөвхөн миний хувьд ч биш.

Тэр агшин зуур хөмсөг зангидан шал ширтэв.

- За яахав... Би өөрийгөө бага зэрэг эрч хүчээр цэнэглэх хэрэгтэй байна. Би магадгүй

хэтрүүлсэн шиг байна...

Page 295: New moon

Миний нүүрнээс цус шавхагдан алга боллоо. Дотор ямар нэгэн юм тасрах шиг болов.

- Битгий яв, Алис гэж би шивнэлээ. Миний хуруунууд түүний цагаан цамцны захаас

зууран амьсгаадаж эхлэв. “Гуйя намайг битгий орхиоч.“

- Тэр нүдээ томоор нээлээ. За яахав гэж үг бүрийг тодоор удаан хэлэв. “Өнөө орой би

явахгүй. Гүнзгий амьсгал.“

Би үгийг нь дагахыг оролдсон ч тийм амар байсангүй.

Намайг амьсгалаа хянах гэж оролдож байх зуур тэр миний нүүр лүү ширтэж байв. Тэр

намайг тайвширан тайлбарлахыг хүлээж байлаа.

- Чи тамыг харсан уу, Белла.

- Би өнөөдөр живсэн, би түүнд сануулав.

- Бүх юм илүү хэцүү болоод байх юм. Чамд юу тохиолдоо вэ?

- Миний хичээж байгааг харахгүй байна уу? би давхийлээ.

- Юуны төлөө?

- Надад одоо арай дээр байна. Би энэ бүхнийг даван гарах гэж оролдож байна.

- Тэр хөмсгөө зангидлаа. “Би түүнд хэлнээ” гэж тэр өөртөө хэлэв.

- Алис, би санаа алдлаа. Чи энд юу олно гэж найдсан юм? Ямар ч боломж байхгүй би

үхсэн биз дээ? Чи намайг хөгжилтэй байж дуу аялан исгэрэхийг хүсээ юу? Чи намайг

сайн мэднэ.

- Чиний зөв, би чамайг мэднэ. Гэвч би найдсан юм.

Утас дуугарлаа.

- Энэ Чарли байх гэж би хэлээд шийдвэргүйхэн гуйвлаа. Би Алисийн чулуу адил гараас

шүүрэн авч гал тогоо руу дагуулан оров. Би түүнийг хараанаасаа гадуур орхихийг ер

хүсээгүй юм.

- Чарли? би утас авлаа.

- Үгүй ээ би байна, Жейкоб хариулав.

- Жейк!

Алис миний царайны хувирлыг анхааралтай ажиглав.

- Би зүгээр л чиний амьд эсэхийг мэдэх гэсэн юм, тэр таагүй хэллээ.

- Бүх юм зүгээр. Би чамд хэлсэн биз дээ.

- Тиймээ, би ойлгож байна. Баяртай.

Би санаа алдаад толгойгоо унжуулснаа адар луу ширтэв.

- Энэ ч асуудал боллоо шүү.

- Алис миний гараас чанга атгав. “Тэд одоо намайг агнаж эхлэх үү?“

- Үгүй байхаа.

Page 296: New moon

- Бид одоо юу хийх вэ? тэр бодлогоширон хэллээ. Тэр өөртөө л хэлэх шиг санагдав.

“Ямар нэгэн юм хийх хэрэгтэй.“

- Юу хийх болно гэж?

- Түүний царай гэнэтхэн болгоомжтой болов. Би үнэндээ мэдэхгүй байна... Би

Карлайлтай уулзах хэрэгтэй.

Тэр тийм түргэн явна гэж үү? Миний гэдэс хүржигнэлээ.

- Чи үлдэж болно шүү дээ, би гуйлаа. Гуйя, жаахан л азначих. Би чамайг уйдаахгүй ээ,

миний хоолой тасалдав.

- Хэрвээ чи тэгж бодож байгаа бол сайхан санаа байна. Түүний нүд нь уйтгартай

харагдаж байлаа.

- Би итгэлтэй байна. Чи үлдэж болно шүү дээ Чарлид лав таалагдана.

- Би харих хэрэгтэй, Белла.

Би урамгүйхэн толгой дохиход тэр явсангүй. Тэр намайг харан шийдэж ядан зогсов.

- За яахав би явж зарим хувцсаа авчирахаас.

- Би түүн рүү гүйн очиж тэвэрлээ. “Алис чи хамгийн шилдэг нь.“

- Би бас ангуучлах хэрэгтэй байна. Яаралтай гэж тэр ядрангуй хоолойгоор нэмэрлэв.

- Өө, би ухарлаа.

- Чи нэг цаг асуудалгүй байж чадна биз дээ? тэр үл итгэсэн байртай асуулаа. Дараа нь

намайг хариулж амжихаас өмнө нэг хуруугаа өргөн нүдээ хаав. Хэдэн секунтын турш

түүний нүүр тайван байлаа.

Дараа нь нүдээ нээгээд өөрийнхөө асуултанд хариулав.

- Тиймээ, бүх юм сайхан болно. Хэдийгээр өнөө орой гээд тэр нүүрээ үрчийлгэлээ. Тэр

энэ үедээ сахиусан тэнгэртэй төстэй харагдаж байв.

- Чи буцаж ирнэ биз дээ? би нарийхан хоолойгоор асуув.

- Цагийн дараа ирнэ гэж амалж байна.

Би гал тогооны өрөөний цаг руу харав. Тэр инээмсэглээд түргэн бөхийн миний хацар

дээр үнслээ. Тэгээд гараад явчихав.

Би гүнзгий санаа алдав. Алис эргэж ирэх болно. Би гэнэтхэн дээрдэж эхэлснээ

анзаарав.

Би түүнийг хүлээхгүйн тулд өөрийгөө завгүй байлгахаар шийдэв. Шүршүүрт орох нь

тодорхой эхний зүйл байв. Би хувцсаа тайлан шидээд өөрийгөө анхааралтай үнэртсэн ч

бараг юу ч мэдэрсэнгүй. Зөвхөн тэнгисийн давстай ус үнэртэж байв. Алис намайг

муухай үнэртэж байна гэж хэлсэн.

Би цэвэрхэн болоод гал тогоо руу сэтгэл хангалуун орлоо. Би Чарли хоол хийж байсны

Page 297: New moon

баталгаа болох юу ч олсонгүй. Тэр удахгүй өлсгөлөн ирнэ. Би гал тогоон дундуур

эргэлдэн ямар нэгэн юм чанахаар шийдэв.

Би цахилгаан зуухан дээр савтай хоол тавиад Алист зориулан буйдан дээр хөнжил

авчирч хуучин дэр нямбайлан засч тавилаа. Алист хоол хэрэггүй болохоор Чарли

анзаарахгүй байх. Би болгоомжтойгоор цаг руу харахгүйг хичээж байв. Надад ямар ч

сандрах шалтгаан байхгүй. Алис надад амалсан.

Би яаруухан хоолоо идэж эхлэхэд хоолойд тээглэн бага зэрэг өвдлөө. Одоо юу юунаас

ч илүү уух юм хэрэгтэй байв. Би бараг хагас галлон ус ууж орхилоо. Миний биед

дүүрэн давс ороод дотроос ширгээж байгаа юм шиг санагдав.

Би зурагт үзэхийг хичээн хүлээж эхлэв.

Нэг мэдэхэд Алис хэдийн орон дээр сууж байв. Түүний нүд нь тунгалаг чихрийг

санагдуулна. Тэр инээмсэглэн дэр авлаа.

- Баярлалаа.

- Чи эрт ирлээ гэж би баяртайгаар хэлэв.

Би түүнтэй зэрэгцэн суугаад толгойгоо мөрөн дээр нь тавилаа. Тэр намайг хүйтэн

гараараа тэврээд санаа алдав.

- Белла. Бид одоо юу хийх вэ?

- Мэдэхгүй байна, би үнэнээ хэлэв. Би үнэхээр хүчтэй байхыг хичээж байна.

- Би чамд итгэж байна гэж тэр аяархан хэлэв.

- Түүний төлөө баяртай байна... би гүнзгий санаа алдлаа. Түүний нэрийг сонсоход

надад хэцүү байсан юм. “Эдвард чамайг энд байгаа гэдгийг мэдэх үү?“ Би асуухгүй

байж чадсангүй. Энэ бол миний эцэс төсгөлгүй өвдөлт байсан юм. Би түүнийг явсан

хойно энэ тухай удаан хугацаанд бодсон болохоор мэдээгүй байхыг хичээж байлаа.

- Үгүй.

- Ганцхан хувилбар үлдэв. Тэр Карлайл Эсми хоёртой байгаа юу?

- Тэр тэднээс хэдэн сарын өмнө явсан.

- Өө. Тэр миний байхгүйд зугаацаж байгаа бололтой. Би илүү аюулгүй сэдвийг

сонирхлоо. “Чи нисэж ирсэн гэж хэлсэн... Хаанаас ирсэн юм?“

- Би Деналид байсан. Татъянагийн гэр бүлтэй.

- Жаспер энд байгаа юу? Тэр чамтай цуг ирсэн үү?

- Тэр толгойгоо сэгсрэв. Тэр миний оролдлогыг тоогоогүй. Бид амлахдаа... түүний

хоолойны өнгө нь өөрчлөгдөн чимээгүй боллоо. “Хэрвээ би энд үлдвэл Чарли

татгалзахгүй гэж бодож байна уу?“ тэр санаа зовнингуй асуув.

- Чарли чамайг гайхамшигтай гэж боддог, Алис.

Page 298: New moon

- Сайн байна бид удахгүй мэдэх болно.

Хэдэн секунтын турш би чимээ сонсоод машин ирж байгаад итгэлтэй боллоо. Би үсрэн

босч хаалга онгойлгохоор яарав.

Чарли хөлөө зөөсөөр удаан алхлан орж ирэхэд түүний нүд нь газар ширтэж мөр нь

унжсан байв. Би түүнийг угтахаар урагшаа алхав. Гэвч тэр намайг хараагүй болохоор

би түүний бүсэлхийгээр тэвэрлээ. Тэр цөхрөнгүй байртай намайг тэврэв.

- Би Харригийн төлөө их харамсаж байна, аав аа.

- Түүнийг үгүйд үнэхээр гунигтай байна, тэр бувтналаа.

- Түүний эхнэр нь хэр байна?

- Тэр бүр ухаанаа алдаад энэ тухай итгэхийг хүсэхгүй байгаа. Сэм түүнийг

тайвшруулж... түүний хоолой цаашаа оров. Хөөрхий хүүхдүүд. Лили чамаас нэгээр л

эгч. Харин Сет ердөө арван дөрвөн настай... Тэр толгойгоо сэгсэрлээ.

Тэгээд намайг чанга тэвэрсэн хэвээр гэр лүү орлоо.

- Хм, ааваа? Би түүнийг анхааруулахын тулд түүнийг тавилаа. “Бидэн дээр хэн ирснийг

чи хэзээ ч таахгүй дээ.“

Тэр над руу хайнга харав. Тэгээд толгойгоо эргүүлэн мерседес тавьсан гудамжны зүг

ширтлээ. Машины хаалга гэрэлд гялбалзан хар өнгөөр будсан юм шиг харагдана.

Түүнийг таахаас урьтаж Алис хаалгаар гарч ирлээ.

- Сайн уу Чарли, Алис гашуудсан өнгөөр дуугарав. “Би ийм тохиромжгүй үед ирсэндээ

харамсаж байна.“

- Алис Каллен? Тэр түүний жижигхэн бие рүү харснаа эргэлзсэн байртай нүд рүү нь

харлаа. “Алис энэ үнэхээр чи мөн үү?“

- Тиймээ, би байна тэр батлан хэллээ. “Би ойролцоо явж байсан юм.“

- Чи Карлайлтай цуг...?

- Үгүй ээ, би ганцаараа ирсэн.

Алис бид хоёр түүнийг үнэхээр Карлайлын тухай асуугаагүй гэдгийг мэдэж байсан юм.

Түүний миний мөрөн дээр тавьсан гар чангарав.

- Тэр энд үлдэж болох уу? би гуйсан өнгөөр хэлэв. “Би аль хэдийн үлдэхийг гуйчихсан

байгаа.“

- Тэгэлгүй яахав гэж Чарли өөрийн мэдэлгүй хэлэв. “Бид чамтай байхдаа дуртай байх

болно, Алис.“

- Баярлалаа, Чарли. Би зохимжгүй үеэр ирснээ мэдэж байна.

Page 299: New moon

- Үгүй ээ, чиний энд байгаа чинь үнэхээр сайхан хэрэг. Би Харригийн гэр бүлд

туслахаар их завгүй байгаа л даа. Гэхдээ Белла чамтай цагийг сайхан өнгөрүүлэх байх.

- Аав аа би таньд хоол бэлтгэчихсэн ширээн дээр байгаа гэж би хэллээ.

- Баярлалаа, үр минь. Тэр гал тогоо руу явахын өмнө ахин намайг чанга тэвэрлээ.

Алис буйдан луу буцахад би түүний араас дагалдав. Тэр намайг мөрөө түшин

суулгалаа.

- Чи их ядарсан харагдаж байна.

- Тиймээ би зөвшөөрөөд мөрөө хавчив. “Магадгүй миний бүх үхлийн аюултай

туршилтуудаас болсон байх... Чиний ирснийг Карлайл юу гэж бодож байгаа бол.“

- Тэр мэдэхгүй байгаа. Тэр Эсмитэй цуг ангуучилж байгаа. Би түүнийг эргэж ирэхээр

нь хэдэн өдрийн дараа мэдээ дамжуулна.

- Чи түүнд хэзээ хэлэх юм... түүнийг ирэхээр нь үү? Тэр намайг Карлайлын тухай

асуугаагүй гэдгийг мэдэж байлаа.

- Үгүй ээ. Тэр миний толгойг авна гэж Алис баргар хэллээ.

Би инээмсэглээд санаа алдав.

Би унтахыг хүссэнгүй бүхэл шөнийн турш Алистай ярилцахыг хүсч байсан юм. Гэхдээ

би живэх үедээ хамаг хүчээ алдсан болохоор миний нүд өөрийн эрхгүй анилдав. Би

түүний чулуу шиг хатуу мөрөн дээр хэвтээд сайхан зүүд зүүдэлнэ гэж найдан унтлаа.

Би гүн нойронд автсаны эцэст эрт сэрэхэд сайхан амарч бие сэргэсэн байв. Би орон

дээр хэвтсэн хэвээр намайг Алис хөнжлөөр хучин орхижээ. Алис Чарли хоёрын гал

тогоонд ярилцах нь сонсогдоно. Чарли түүнийг өглөөний хоолоор зочилж байгаа

бололтой.

- Хэр их муу байсан бэ, Чарли? гэж Алис аяархан асуухад би эхлээд тэднийг

Клероутерахын талаар ярилцаж байна гэж бодлоо.

- Чарли санаа алдав. Маш муу.

- Надад энэ тухай яриач. Биднийг явсны дараа юу болсныг би мэдэх хэрэгтэй байна.

Хэсэг зуур чимээгүй болж шүүгээний хаалга хаагдан цахилгаан зуух залгаж цагийг нь

тохируулах чимээ гарав. Би чимээгүйхэн хүлээж эхэллээ.

- Би хэзээ ч өөрийгөө тийм арчаагүй байхыг харж байсангүй, Чарли удаанаар эхлэв.

“Би юу хийхээ мэдэхгүй байлаа. Эхний долоо хоногт би түүнийг эмнэлэгт аваачвал

дээр юмуу гэж бодсон. Тэр юу ч идэж уухгүй бас хөдлөхгүй байсан юм. Доктор

Жерандай надад түүнийг хөдөлгөөнгүй байлгаж болохгүй гэж зөвлөсөн. Гэсэн хэдий ч

би түүнтэй харьцаж чадахгүй байсан. Түүнийг гүн цочирдолд орсон болов уу гэж айж

байсан юм.“

Page 300: New moon

- Цааш нь?

- Би түүний ээжийг нь ирж Беллаг Флоридад аваачихыг гуйсан. Түүнийг ганцааранг

орхихыг хүсээгүй болохоор... Түүнийг ээжтэйгээ байвал илүү дээрдэнэ гэж найдсан

юм. Бид түүний хувцсыг баглах үед тэр их хүчтэй эсэргүүцсэн шүү. Би Беллаг тийм

байхыг нь хэзээ ч харж байгаагүй юм байна. Тэр их ууртай догшин байсан. Түүнийг

хувцаснуудаа тараан шидэлж хашгирхад би түүнийг явуулж дийлээгүй. Харин дараа нь

тэр уйлж эхэлсэн. Би эргэлт гарах нь дээ гэж бодсон. Түүнийг энд үлдэнэ гэхээр нь би

маргаж чадаагүй юм... Тэр үнэхээр сайжирч байгаа юм шиг санагдсан болохоор...

Чарли чимээгүй боллоо. Надад энэ бүхнийг сонсоход их хэцүү болж шарх өвдөж эхлэв.

- Тэгээд? Алис үргэлжлүүлэв.

- Тэр сургууль болон ажлаасаа ирээд зөвхөн идэж унтан гэрийн даалгавараа л хийж

байв. Хэрвээ хэн нэгэн түүнд асуулт тавих юм бол хариулж байлаа. Тэр зүгээр л

хөндий хоосон болчихсон... Түүний нүдэнд юу ч илрэхгүй. Би түүнд олон компакт

дискний цуглуулга авч өгсөн хэдий ч тэр хөгжим сонсохгүй байсан. Тэр юу ч

уншихгүй зурагттай өрөөнд ч орж ирэхгүй байлаа. Би эцэст нь бүхнийг ойлгосон.

Түүнийг санагдуулах юм бүхнээс тэр зугтаж байсан...

- Бид түүнтэй ярилцахыг оролдсон. Би түүний төлөө их санаа зовж сэтгэлээр

унагахгүйн тулд юу ч хэлэхээ больсон. Өчүүхэн бага зүйл түүнийг цочиход хүргэж

байв. Тэр хэзээ ч юу ч сонирхохгүй. Зүгээр л автоматаар хариулдаг байлаа...

- Тэр үргэлж ганцаараа байдаг. Түүнд удаан хугацааны туршид найз нөхөд байгаагүй

болохоор хэн ч түүн рүү утасдахаа больсон.

- Шөнөдөө яг л үхсэн юм шиг амьдарч байсан юм. Би түүнийг зүүдэндээ хашгирахыг

сонсдог байв... Намайг харах болгонд л тэр чичирч байдаг байсан. Би тэр үеийг санахад

бүр чичрүүдэс хүрчихлээ. Дараа нь би санаа алдаад түүнийг оролдохоо больчихсон.

- Чарли би их харамсаж байна, Алис дүнсийн хэллээ.

- Энэ чиний буруу биш. Чи үргэлж түүний сайн найз нь байсаар ирсэн.

- Тэр одоо хамаагүй дээрдэж хэдийгээр...

- ”Тиймээ. Би түүнийг Жейкоб Блэктэй ярьж эхлэх үеэр сайжирч эхлэхийг анзаарсан.

Түүний хацар нь ягаарч гэртээ ирэхдээ нүд нь гялалздаг болсон. Тэр жаргалтай

байлаа.” Тэр хэсэг зуур яриагаа завсарлаад ярьж эхлэхэд хоолойны өнгө нь өөрчлөгдөв.

“Тэр түүнээс нэг юмуу хоёроор л дүү. Тэр түүнийг үргэлж найзаа гэж боддог. Гэхдээ

би одоо түүнийг явуулахдаа бэлтгэх хэрэгтэй гэж бодож байна“ хэмээн Чарли чангаар

хэллээ. Энэ нь Алист биш надад хандсан анхааруулга байлаа. “Жейк энэ насан дээрээ

Page 301: New moon

их хөгжилтэй бодлогогүй үе дээрээ байгаа. Белла ээждээ санаа тавьдагтай адил тэр

эцгийгээ халамжилдаг. Тэр сайн хүү ээжтэйгээ их адилхан. Тэр Беллатай яг таарна,

үнэн шүү.“

- Тэгэхээр тэдний хамтдаа байгаа нь сайн хэрэг болжээ, Алис зөвшөөрлөө.

Чарли гүнзгий амьсгал авлаа.

- Би мэдэхгүй... Би хэтрүүлэн бодсон ч байж мэднэ. Гэхдээ би мэдэхгүй байна...

Жейкобийн хувьд цаг хугацаа өнгөрөх тусам би түүний нүдэнд ямар нэгэн

сонирхолтой зүйлийг харж байна. Түүнд шаналгаатай хэвийн бус байгаа юм шиг. Алис,

энэ нь... намайг айлгаж байна. Ямар ч гэсэн жирийн зүйл биш. Түүний дотор... ямар

нэгэн үхлийн айдастай зүйл байгаа юм шиг гээд түүний хоолой тасалдав.

Энэ нь яг л би дотогшоо үхэж байгаа юм шиг. Би амьдралаа хаяж хайртай бүхнээ

алсантай адил. Надад ямар ч ирээдүй, ямар ч гэр бүл, амьдрал байхгүй болж би

өөрийгөө...

- Чарли найдлагагүй хоолойгоор үргэлжллүүллээ. “Тэр үүнд оролцох эсэхийг би

мэдэхгүй байна. Тэр үргэлж л нэг тийм тогтворгүй... “

- Тэр ердөө л хүн шүү дээ, Алис хөндий хоолойгоор зөвшөөрөв.

- Ингэхэд Алис... Чарли эргэлзэв. “Чи надад хэр таалагддагаа мэднэ. Белла чамайг

хараад жаргалтай байдаг гэдэгт би итгэлтэй байна... Гэхдээ чиний эргэж ирсэн чинь

түүнд нөлөөлөх вий гэж би бага зэрэг санаа зовоод.“

- Би ч гэсэн Чарли. Хэрвээ надад өөр төлөвлөгөө байсан бол би ирэхгүй байсан юм. Би

их харамсаж байна.

- Уучлал гуйх хэрэггүй дээ, хонгор минь. Хэн мэдэхэв? Магадгүй түүний хувьд сайн

зүйл ч байж болох юм.

- Чиний зөв байх гэж найдаж байна.

Дараа нь удаан хугацааны туршид таваг сэрээ харшин Чарлигийн хоол зажлах чимээ

гарав. Би Алисийг хоолоо хэрхэн нууж байгаад нь гайхширч байлаа.

- Алис би чамаас хэдэн юм асуух гэсэн юм? Чарли ярвигтайгаар хэллээ.

- Бололгүй яахав. Тэр тайван байлаа.

- Тэр эргэж ирэхгүй биз дээ? Үнэн үү? Би Чарлигийн хэрхэн уураа барих гэж оролдож

байгааг сонслоо.

- Алис намуухан хоолойгоор тайвшруулав. “Тэр намайг энд байгаа гэдгийг мэдэхгүй

байгаа. Би түүнтэй сүүлийн удаа ярилцах үед тэр Өмнөд Америкт байсан.“

Энэ шинэ мэдээг сонсоод хэдийгээр надад хүнд байсан ч гэсэн би биеэ чангаллаа.

- Энэ чинь бас юу вэ, Чарли уухилав. Түүнийг жаргалтай байгаа гэдэгт найдаж байна.

Page 302: New moon

- Би лав таамаглахыг яарахгүй байсан, Чарли гэж Алис хүйтнээр хэлэв. Тэр энэ үгийг

хэлэхдээ нүд нь хэрхэн гялалзсаныг би төсөөллөө.

Ширээнээс сандал огцом холдуулах чимээ гарав. Алис үүнийг илүү чимээгүй хийх

байсан болохоор би Чарлиг байх гэж бодлоо. Цоргоор ус гоожин таваг угаах чимээ

гарав.

Тэд нэгэнт Эдвардын талаар ярилцаж эхэлсэн болохоор би очихоор шийдлээ.

Би орноос үсрэн босоод чанга эвшээв.

Гал тогоонд чимээгүй боллоо.

Би дуу алдан ёолов.

- Алис? Би хоолойдоо бага зэрэг гэмгүй байдал нэмлээ.

- Би гал тогоонд байна, Белла. Тэр миний сэм сонссоныг сэжиглэсэн бололтой. Гэвч

үүнийгээ чадамгай нууж байв.

Чарли Су Клерутоерт туслан оршуулганд оролцохоор явлаа. Энэ бол Алистай

өнгөрүүлсэн маш урт өдөр байсан юм. Би түүнээс асуугаагүй болохоор тэр явсныхаа

дараа юу болсон талаар ярьсангүй. Энэ зайлшгүй болох зүйл болохоор би энэ тухай

бодохгүй байхыг хичээлээ.

Бид зөвхөн түүний гэр бүлийн талаар ярилцлаа.

Карлайл шөнийн цагаар Изакед ажиллан Комелид хичээл зааж байгаа гэнэ. Эсми

долоон зуун жилийн настай байшингаа сэргээн засварлахаар хотоос хойд зүгт ойд

байгаа аж. Эммет Розали хоёр Европ руу хэдэн сарын өмнө явсан бөгөөд хоёр дахь бал

сараа тэмдэглэхээр шийджээ. Гэхдээ тэд одоо эргэн ирсэн байгаа юм байна. Жаспер ч

гэсэн Комелид байгаа бөгөөд философи судалж байгаа аж. Харин Алис миний

санамсаргүй нээсэн өөрийнхөө талаархи мэдээллийг үргэлжлүүлэн шалгаж байлаа. Тэр

хүн байх үеийн урьдын амьдралаа ерөөсөө санадаггүй байсан юм.

- Намайг Мэри Алис Брандон гэдэг хэмээн тэр мэдэгдлээ. “Надад Синтия гэдэг нэртэй

эмэгтэй дүү байсан. Түүний охин миний зээ дүү одоо Билоксид амьдарч байгаа.“

- Чамайг яагаад тиймэрхүү газар нуусныг... чи мэдсэн үү? Хэрвээ тэдний охин ирээдүйг

харж байсан юм бол...

Тэр зүгээр л толгойгоо сэгсэрхэд нүд нь молор адил гялтагнав.

- Би тэдний тухай мэдээллийг олж чадаагүй. Би бүх хуучин сонины архивийг ухаж

үзсэн. Миний гэр бүлийн талаар ерөөсөө дурьдаагүй байсан. Тэнд миний эцэг эх

Синтиягийн тухай багахан тэмдэглэл байсан. Миний төрсөн өдөр... миний үхлийн

тухай гарсан байсан. Надад бүр булш бий. Би өөрийнхөө үхлийн талаарх тэмдэглэлийг

олсон шүү. Би тэдгээр мэдээллийг архиваас сэмхэн аваад зугтчихсан. Гэрчилгээн дээр

Page 303: New moon

байсан он сар булшны чулууныхтай таарч байсан.

Алис богинохон сэдвээ ярьж дуусан завсарлага авахад би юу хэлэхээ мэдсэнгүй.

Тэгэхээр Калленыхан одоо хамтдаа Деналид Танягийн гэр бүлийхэнтэй байгаа юм

байна. Би түүний яриаг тэвчээргүйхэн сонсож илүү шинэ мэдээллийг хүлээж байлаа.

Миний сонирхож байсан зүйлийг тэр ерөөсөө дурьдаагүй болохоор би түүнд талархаж

байв. Би мөрөөдөж байснаасаа ч илүү тэдний гэр бүлийн түүхийг хангалттай их

сонслоо.

Чарли эргэж ирэхэд гудамжинд аль хэдийн харанхуй болж тэр өнгөрсөн шөнийхөөс ч

илүү эцэж ядарсан харагдана. Тэр маргааш өглөө эрт Харригийн оршуулганд явах

ёстой байсан юм. Би ахин Алистай орон дээр унтав.

Чарли шатаар доош бууж ирэхдээ миний өмнө хэзээ ч харж байгаагуй хуучин костюм

өмссөн учир үл таних хүн шиг хачин харагдаж байв. Хантаазны товчоо товчлоогүй

байлаа. Надад бага зэрэг багадсан юм шиг санагдав. Түүний зангиа гоёлын хувцасны

загвараас яльгүй богинохон юм. Тэр хэн нэгнийг сэрээхгүйг хичээсэн юм шиг өлмий

дээрээ гэтэн хаалга руу явлаа. Түүнийг гартал би Алисийг дэрлэн унтсан дүр үзүүлж

байв.

Түүнийг хаалгаар гармагц Алис өндийн суув. Тэр хөнжил дотор бүхэл хувцастайгаа

хэвтэж байсан юм.

- Тэгэхээр бид өнөөдөр юу хийх вэ? тэр асуув.

- Мэдэхгүй байна. Ямар нэгэн сайхан санаа байна уу?

- Тэр толгой дохин инээмсэглэв. “Гэхдээ одоо хэтэрхий эрт байна.“

Би бүх хугацааг Ла Пушд өнгөрүүлэн гэрээ зөнд нь хаясан байсан учир хийх ажил уул

овоо шиг овоорчээ. Би гэрийн эзэгтэйн ажлаа амжуулахаар шийдэв. Би Чарлигийн

амьдралыг хөнгөвчилж болох ямар нэгэн юм хийхийг хүсч байлаа. Тэр цэвэрхэн гэртээ

ирээд сэтгэл санаа нь хамаагүй дээрдэж болох юм. Би угаалгын өрөөнөөс эхлэхээр

шийдэв.

Намайг ажиллаж байх зуур Алис хаалган дээр зогсоод миний асуудлууд болох найз

нөхөд сургуулиасаа гадна юу хийж хаашаа явсан талаар хайхрамжгүйхэн асууж байв.

Түүний царай амирлингуй төрхтэй харагдана. Эсвэл би тэдний өглөөний яриаг сонссон

болохоор надад илүү их анхаарал тавиад байх шиг санагдлаа.

Би тохойгоо хүртэл кометэд дүрж угаалгын өрөөний шалыг угааж байх зуур хаалганы

хонх дуугарлаа.

Би Алис руу эргэн харахад мэгдэн санаа зовсон байртай сонин харагдаж байв. Алисийг

сандаргана гэж байхгүй л дээ.

Page 304: New moon

- Хүлээгээрэй би хашгираад хаалга руу явахаас өмнө гараа цэвэрлэхээр бослоо.

- Белла, би хэн ирснийг тааварлаж байна гэж Алис сандрангуй хэлэв. “Би явсан нь дээр

байх.“

- Тааварлах аа? Одооноос Алис таадаг болоо юу?

- Хэрвээ миний зөв бол тэнд Жейкоб Блэк болон түүний... найзууд байна.

- Би түүн рүү ширтэн харав. Чи хүн чонотой уулзаж болохгүй юу?

- Тэр нүүрээ үрчийлгэлээ. “Мэдээж тийм.“ Тэр харваас үүнд уурсаж байлаа.

Хаалганы хонх ахин дарах чимээ гарч илүү тэвчээргүй болж ирлээ.

- Чи ирсэн замаараа явсан нь дээр юм шиг байна.

Тэр өөрийн мөнгөн хонхны дуу шиг инээдээрээ жингэнүүлэн таагүйхэн инээд алдав.

- Надад итгэ. Намайг Жейкоб Блэктэй цуг нэг өрөөнд байлгана гэдэг сайхан санаа биш.

Тэгээд миний хацар дээр түргэхэн үнсээд Чарлигийн арын хаалгаар гаран алга болов.

Секунтын дараа би түүнийг зам дээр явахыг харлаа.

Хаалганы хонх ахин дуугарав.

18. ОРШУУЛАХ ЁСЛОЛ.

БИ ДООШОО ГҮЙН ОЧИЖ ХААЛГАА САВАХ ШАХАМ ОНГОЙЛГОЛОО.

Энэ мэдээж Жакоб байлаа.

Мэдээж Алис Жакобт харагдалгүй алга болсон байсан юм.

Тэр дургүйцэн хамраа үрчийлгэн хаалганаас 6 фитийн ард зогсож байлаа Гэвч түүний

нүүр маск зүүсэн юм шиг тайван дөлгөөн харагдаж байсан ч тэр намайг хуурч

чадсангүй. Би түүний гарнаас чичирч байгааг нь харсан. Тэр нилээн ууртай харагдаж

байсан юм.

Намайг биш, Сэмийг сонгосон тэр нэг аймшигт өдөр буцаад ирчих шиг боллоо.

Жакобын машины жолооны ард Жэйрэд харин Эмбри зорчигчийн суудал дээр сууж

байсан юм.

Би юу болоод байгааг ойлголоо. Тэд түүнийг ганцааранг нь наашаа явуулахаас айсан

ажээ. Энэ нь надад хөнгөн гуниг төрүүлж бас бага зэрэг гомдоосон юм. Күүлэнүүд нь

тэгдэггүй л байсан ч ш дээ.

Тэр юу ч хэлэхгүй байсан тул эцэст нь би “ Сайн уу” гэв.

Жайк амаа жимийж хаалганы гадна зогссон хэвээрээ байлаа

Page 305: New moon

Тэр нүдээрээ гэрийн урдуур ажиглаж байв.

“Тэр энд байхгүй ээ. Чамд өөр зүйл хэрэгтэй юу?” гэж би асуув

Тэр жаахан эргэлзсэн байртай, “Чи ганцаараа байгаа юм уу ?” гэлээ.

“Тийм” гэж би хариулав.

“Чи надтай хэдхэн минут ярилцаж чадахгүй биз?”

“Тэгэлгүй яахав Жакоб, ор л доо.”

Жакоб мөрөн дээгүүрээ машин дах найзуудаа харлаа. Эмбри толгойгоо бага зэрэг

сэгсэрч байгааг нь би харсан юм. Зарим нэг шалтгааны улмаас энэ нь намайг сандаргаж

байлаа.

Би шүдээ зуугаад “Хулчгар амьтан” гэж амандаа бувтналаа.

Жэйк өтгөн хөмсөгөөтэй хөнхгөр нүдээрээ надруу гайхан эргэж харлаа.

Түүний яагаад байгааг үгээр хэлэх аргагүй байв, жаахан гомдсон ч гэмээр царай гарган

миний хажуугаар намайг гэр лүү түлхэх шахам хажуугаар өнгөрлөө.

Би эхлээд Жэйрэд дараа нь Эмбри руу харлаа - надад тэдний намайг тэгж хараад байгаа

нь таалагдсангүй, тэд үнэхээр намайг Жакобд муу юм тохиолдохыг зөвшөөрнө гэж

бодсон юм байх даа? - Удалгүй би хаалгаа хаалаа.

Жакоб үүдний өрөөнд миний хажууд зогсож , зочны өрөөний голд хуниралдсан зөөлөн

бүтээлгийг харлаа.

“Хөнжил дээрээ дэвцэж тоглоо юу?” Гэж егөөдсөн байдалтай асуув

“Тийм” гэж би ижил өнгөөр хариулав. Жакобын ийм маягаар хэлэх нь надаа

таалагддаггүй.

“Чи ямар хэргээр ирэв?”

Тэр яг ямар нэгэн таагүй юм үнэртсэн мэт хамраа дахин үрчийлгэлээ.

“Чиний найз чинь хаана байгаа юм?”

“Тэр зарим нэг ажлын улмаас явсан. Сонсооч Жакоб, чамд юу хэрэгтэй юм бэ?”

Зарим талаараа өрөө түүнд таагүй сэтгэгдэл төрүүлээд байх шиг –түүний урт гар

чичирч байсан юм.

Тэр миний асуултанд хариулсангүй. Тэгээд тэр гал тогооруу орж ийш тийшээ нүдээ

гүйлгэн хурдан хурдан харж байлаа.

Би түүнд дөхөж очиход тэр ийш тийш алхаад байлаа.

“Хөөе” гэж би хэлээд түүний замыг нь хааж зогсов. Тэр зогсоод над руу харлаа.

“Яагаад байгаа юм бэ?”

“Энд байх надад таалагдахгүй байна”

Page 306: New moon

Энэ бол ёжлол байлаа. Би түүний нүднээс зайлсхийж хийсэн.

“Тэгээд чиний ирэх болсон нь миний буруу”. Гэж би бувтнав

“Чи юу хэрэгтэй, түүнийгээ аваад явбал ямар вэ?”

“Би чамаас 2 асуулт асууя. Үүнд нэг их хугацаа шаардахгүй. Тэгээд бид буцаад

оршуулгын ёслол руу явах ёстой.”

“За тэгвэл асуу л даа” би зөрчилдсөн байдалтай байлаа.

Гэвч би түүнд хэр зэрэг гомдсоноо харуулахыг хүссэнгүй. Би шудрага биш байгаагаа

мэдэж байлаа. Энэ бүхний дараа би өнгөрсөн шөнө түүнийг биш, цус сорогчийг

сонгосон. Би л эхлээд түүнийг шархлуулсан. Тэр хүндээр амьсгалж, мөн түүний

хуруунууд чичирсээр л байлаа. Түүний царай яг л баг өмссөн юм шиг.

“Күүлэннийхний нэг чамтай хамт энд байна.” гэж тэр дурдав.

“Тиймээ. Алис Күүлэн.”

Тэр бодлогошронгуйгаар “Тэр энд хэр удах бол?”

“Хүссэн хугацаагаараа байх болно” Дайсагнасан байдал маань миний хоолойны өнгөнд

хэвээрээ л байлаа.

“Тэр хэзээ ирж явах нь чөлөөтэй”

“Чи түүнд хэлсэн нь дээр гэж бодохгүй байна уу? Жишээ нь Тэдний нэг болох

Викториагийн тухай? “

“Би түүний тухай хэлсэн” гэж би хэлэв.

“Күүлэннийхэн энд байхад бид зөвхөн өөрсдийн газар нутгаа л харж чадна гэдгийг чи

мэдэж байгаа шүү дээ. Чи зөвхөн Ла пуш-д л аюулгүй байх болно. Би энд чамайг

хамгаалж чадахгүй ш дээ”

“За” гэж би намуухан хэллээ

Тэр буцаад цонхоор гадагшаа харлаа. Тэр цаашаа үргэлжлүүлж юу ч ярьсангүй.

“Ингээд болоо юу?”

Тэр нүдээ шилэн дээр тогтоогоод ингэж хэлээ. “Дахиад ганц зүйл”

Би хүлээсээр л... гэвч тэр үргэлжлүүлэхгүй л байлаа. Эцэст нь би “Тэгээд?” гэж

асуулаа.

“Бусад нь одоо буцаж ирэх үү?” Гэж тэр маш гоё уянгалаг мөн хүйтэн хөндий

хоолойгоор асуув

Энэ нь надаа Самын үргэлж тайван байдлыг санагдуулав. Жакоб яг л Сам шиг болж

байна. Би өөрийгөө яагаад ийм сэтгэл дундуур байгаад маш их гайхлаа.

Page 307: New moon

Одоо бол би хэлэх үгээ олж ядан байсан юм. Тэр миний царай руу туршсан байдалтай

харж байлаа.

“Тэгээд?” гэж тэр асуув. Тэр түгшүүртэй байдлаа тайван дөлгөөн байдлаар нуухыг

хичээж байлаа.

Эцэст нь би дуртай дургүй “ Үгүй” гэж хэллээ. “ Тэд буцаж ирэхгүй ээ.”

Тэр байдлаа өөрчлөлгүйгээр “ За за. Ингээд л болоо.”

Би түүнийг харангаа гэнэт уур хүрээд явчихлаа.

“Одоо ингээд буцаад яв. Самд очиж тэр аймшгийн мангасууд чамайг барьсангүй гэж

хэл, за”

“ За” гэж тэр тайван байдлаа алдалгүй хэллээ.

Тэр яг л ийм байсан. Жакод гал зуухнаас яаран гарлаа.

Би хаалга онгойх чимээ сонсогдохыг хүлээж байсан ч юу ч сонсогдсонгүй.

Би цаг дуугарах чимээ л сонссон тул түүний ямар чимээгүй явдаг болсныг нь гайхлаа.

Яасан зовлонтой юм бэ? Бид 2 ингээд л хүйтэн харилцаатай боллоо гэж үү? Алис

явсны дараа тэр намайг уучлах болов уу? Уучлахгүй бол яана аа?

Би газар сууж, гараараа нүүрээ дарлаа. Би яаж энэ бүх замбараагүй юмыг эхлүүлчихэв

ээ? Гэвч яг юуг нь өөрөөр хийх ёстой байсан гэж? Үүний дараа надад ямар ч зөв санаа

орж ирсэнгүй.

“Бэлла....?” хэмээн Жакоб түгшссэн хоолойгоор намайг дуудав.

Би гараа нүүрнээсэ холдуулахад Жакоб гал тогооны хаалган дээр байгааг харлаа. Тэр

яваагүй байжээ.

Би гаран дээр гялалзах усан дуслуудыг хараад уйлж байгаагаа мэдсэн юм.

Түүнийг маш тайван байсан царай түгшүүртэй мөн итгэлгүй ч болсон байв. Тэр надруу

дөхөн ирээд, доош тонгойход түүний нүүр миний нүүртэй ижилхэн түвшинд тулан

ирлээ.

“Би дахиад тэгчихлээ? Тийм үү?”

“Юуг тэгчихлээ гэж?” Гэж би асуухад миний хоолой цуурайтаж байлаа

“Би амлалтаа зөрччихлөө. Уучлаарай.”

“Зүгээр дээ.” Гэж би үглээд “Би л эхэлсэн шүү дээ“ гэлээ.

Тэр нүүрээ үрчийлгэлээ.

“Тэдний талаар юу гэж боддогийг чинь би мэднэ. Би нэг их гайхах ёсгүй байсан юм. “

Би түүний нүднээс жигшил зэвүүцлийг харлаа. Би түүнд Алисийн ямар сайхан

сэтгэлтэй гэдгийг тайлбарлахыг хүсэж байсан. Гэвч ямар нэг зүйлээс болж цаг нь

болоогүй байна гэдгийг би мэдэрсэн юм.

Page 308: New moon

Тэгсэн ч би зөвхөн “ Уучлаарай” гэж дахиад хэллээ.

“Одооноос үүнд санаа зовохоо больё за? Тэр зөвхөн энд зочин шүү дээ. Тэр яваад, бүх

зүйлс хэвийн болно. “

“Та 2-той нэгэн зэрэг найзууд байж болохгүй гэж үү?.”гэж би асуухдаа гомдолтой

байгаагаа нуусангүй.

Тэр толгойгоо удаанаар сэгсэрч, “Үгүй ээ. Болохгүй байх .”

“ Гэхдээ чи хүлээж чадна тиймээ? Чи намайг Алисд хайртай байсан ч миний найз

хэвээрээ үлдэнэ биз дээ?”

Би түүн рүү харсангүй, түүнийг сүүлийн удаагийнх шигээ болох вий гэж айсандаа.

би түүнд хариулахад минутын хугацаа өглөө. Харахгүй байсан нь магадгүй зөв байх.

“Тэгэлгүй яахав. Би үргэлж чиний найз байх болно.” гэж тэр уцаарлангуй хэлээд

“Чиний юу хайрлах нь надаа хамаагүй ээ.”

“ Амлаж байна уу? “

“Амлаж байна. “

Тэр намайг тэврэхэд би цээжинд нь наалдлаа.

“Заваан юм аа.”

“Тиймээ” тэгээд тэр миний үсийг үнэрлээд “Ёоо” гэлээ.

“Яасан?” гэж шаардан асуув. Би хамарлуу нь харахад тэр дахиад л үнэрлэлээ.

“ Яагаад бүгд ингэдэг юм бэ? Би үнэргүй.”

Тэр бага зэрэг инээмсэглээд “ Чи яг л тэдэн шиг үнэртэх юм. Маш сайхан тэхдээ яг л

мөс шиг үнэртэж байна. Энэ бүхэн миний хамрыг яг л шатаах гээд байх шиг байна. “

“ Тийм гэж үү?” сонин л юм.

Алис хүмүүст итгэмээргүй сайхан үнэртдэг. “Гэвч Алис яагаад намайг бас тэгж

үнэртдэг гэж боддог юм бол?”

Тэр инээмсэглэхээ болиод “магадгүй би ч гэсэн түүнд муухай үнэртэнэ байх”

“Ер нь бол та хоёр хоёулаа надад зүгээр үнэртдэг. .”

Би толгойгоо түүний цээжин дээр тавьлаа. Түүний хаалгаруу гарахаар явахад би

түүнийг аймшигтай ихээр санах байх гэдгйиг ойлгосон юм. Гэхдээ энэ бол миний

өөртөө тавьсан занга. Нэг талаасаа би Алисыг үүрд үлдээсэй гэж хүснэ.

Алисыг явбал би үхэх байх. Нөгөө талаасаа би яаж Жакобыг харалгүй удах болж

байна?

Ямар их зовлон бэ. Гэж би дахиад бодлоо.

“Би чамайг санана даа.” Гэж Жакоб шивнээд ”Минут бүр. Түүнийг удахгүй явна гэж

найдахаас.”

Page 309: New moon

“Тийм юм болохгүй байж болно шүү дээ. Жэйк”

Тэр санаа алдан, “ Үгүй ээ, тэгнэ. Учир нь чи түүнд хайртай. Тиймээс би түүнээс хол

байсан нь дээр байх. Би түүнийг ойр байвал хангалттай тайван байна гэдэгтээ итгэлтэй

биш байна.

“Хэрвээ намайг гэрээг зөрчвөл Сам галзууртлаа уурлана.“ түүний хоолой ёжтой

сонсогдож байлаа. “Магадгүй хэрвээ би чиний найзыг алчихвал чамд таалагдахгүй л

байх.”

Түүний ингэж хэлэхэд миний ой гутлаа. Харин тэр намайг хаашаа ч зугтаж

чадхааргүйгээр гараа чангалсан юм.

“ Үнэнээс зугтаах арга байхгүй. Үүрд ийм байна, Бэлла”

“ Харин ийм байдал надад таалагдахгүй байна.”

Жакоб нэг гараа суллаад миний эрүүн доороос барьж өөрлүүгээ харууллаа.

“Хэрэв чи бид 2 хоёулаа хүн байсан бол мөн сайхан аа?” Би санаа алдав. Бид хоёр бие

биен рүүгээ удаан гэгч нь ширтлээ.

Түүний гар миний арьсанд хүрлээ. Миний царайд гунигаас өөр юу ч илэрсэнгүй. Би

ийм богинохон хугацаанд салж байгаа ч гэлээ түүнд баяртай гэж хэлж чадахгүй нь.

Тэр над руу харж дараа нь харцаа өөр тийшээ шилжүүллээ. Тэр намайг тавьсан ч

хацарнаас эрүү хүртэл минь хуруугаараа илбэсэн юм..

Би түүнйи гар чичирч байхыг мэдэрч байлаа, тэхдээ энэ нь уурласных биш байсан юм.

Тэр гараараа 2 миний хацрыг барьлаа.

“ Бэлла” гэж тэр шивнэлээ.

Би хөшчихлөө.

Үгүй ээ. Би ингэнэ гэж шийдээгүй. Би үүнийг хийх эсэхдээ эргэлзэж байсан ч цаг бага

байсан юм. Гэхдээ түүнийг түлхэх нь тэнэг хэрэг болох болно.

Би түүн лүү харлаа. Тэр миний Жакоб шиг харагдах ч үнэндээ бол биш. Түүний царай

маш элгэсэг мөн хайр татам байсан. Зарим нэг талаараа бол би түүнийг хайрлаж

байсан. Тэр миний татгарал, мөн аврагч минь байсан. Харин одоо би түүнд

хамааралтай байх эсэхдээ сонголт хийх боллоо.

Алис яг энэ үед ирсэн байгаа ч юу өөрчлөгдөнө гэж?

Миний хайр үүрд алга болсон.

Миний тэр ханхүү хэзээ ч над дээр ирж илбэдүүлсэн нойрноос минь үнсэж сэрээхгүй.

Би бас хэзээ ч гүнж байгаагүй, байх ч үгүй. Тэгэхээр өөр ямар үнсэлтүүдийн талаар

шидэт үлгэрүүд байдаг билээ? Тэгэхээр тэр үлгэрүүд надаа шаналал авчирч чадахгүй.

Магадгүй түүний гарнаас барих эсвэл намайг тэврэх нь илүү хялбар байх.

Page 310: New moon

Магадгүй энэ тааламжтай байсан байх. Магадгүй энэ нь урвалт шиг биш байх.

Нөгөөтэйгүүр хэнээс урвасан гэж? Зөвхөн өөрөөсөө.

Түүний нүд надруу харангаа Жакоб нүүрээ ойртуулж эхэллээ.

Би шийдвэр гаргаагүй хэвээрээ л байлаа.

Утасны хонх маш чангаар дуугархад би цочсондоо огло харайхад ч түүний харцнаас

бултаж чадахгүй л байлаа.

Тэр нэг гараараа миний эрүүн доороос бариад надаас түрүүлээд утсыг авлаа.

Гэвч түүний нөгөө гар миний эрүүг барьсан хэвээрээ л байсан Түүнйи хурц нүд надаа

ердөө ч чөлөө өгөхгүй байлаа.

Түүнийг анхаарал нь сарниж байхад зугтаах хэрэгтэй байсан ч би дэндүү сандарсан

байлаа.

Түүний баргил сөөнгө нь хоолой нь хүчтэй мөртлөө аяарханаар “Сванны гэр байна”

гэж Жакоб хэллээ.

Хэн нэгэн хариулахад Жакоб агшин зуур өөрчлөгдөв.

Тэр цэх зогсоод миний нүүрэнд гараа шүргэлээ. Түүний нүд нь өргөсөж, царай нь

барайв.

Би залгаж байгаа хүнийг Алис байх гэж бодсон юм

Би утсаа авах гэж оролдсон ч Жакоб хариу үйлдэл үзүүлсэнгүй.

“Тэр энд байхгүй байна” гэж хэлэхэд үгс нь занасан мэт байлаа.

Энэ бол маш богинохон хариулт байсан бөгөөд харж байхад өөр ямар нэгэн юм хүссэн

байв. Учир нь тэр дургүйцсэн харагдаж байсан юм.

“ Тэр оршуулганд дээр байгаа.”

Тэгээд жакоб утсаа тавиад “Бузар цус сорогч” гэж бутналаа. Тэр надруу эргэж харахад

түүний царай нь дахиад л хэрцгий болсон байсан.

“ Хэн чамайг утас тасла гэсэн юм бэ?” гэж би хилэгнэн байж ядан асуулаа. “Чи миний

гэрт бас миний утсаар ярьж байсан юмсан?

“ Тайвшир. Тэр л утсаа тасалчихлаа.”

“ Тэр ээ? Тэр гэж хэн юм?”

Тэр доогтой нь аргагүй “ Энэ Карлайл Күүлэн байсан” гэлэ.

“ Чи яагаад түүнийг налтай яриулсангүй вэ?”

Тэр маш хүйтнээр “ Тэр чамайг асуугаагүй юм чинь” гэж хариуллаа. Түүний царай нь

дөлгөөн байсан ч гар нь чичирч байсан.

“ Тэр Чарли хаана байна гэж асуухад би түүнд хэлсэн. Би ямар ч хууль зөрчөөгүй шүү.

Page 311: New moon

“ Чи намайг сайн сонс Жакоб Блэйк.”

Гэвч тэр огтхон ч авч хэлэлцсэнгүй. Өөр өрөөнөөс түүнйи нэрийг хэн нэгэн дуудсан

мэт тэр маш хурданаар мөрөн дээгүүрээ эргэж харлаа. Түүний нүд өргөсөж бие нь

хөшин тэгээд чичирч эхэллээ. Харин би юу ч сонсоогүй юм.

“Баяртай Бэллс “ гээд хаалга руу явлаа.

Би хойноос нь гүйн очиж “Энэ чинь юу гэсэн үг вэ?”

Би түүн рүү гүйж, түүний замд хөндөлссөн ч тэр намайг түлхээд газар унагаачихав.

Харин би түүний хөлнөөс зүүгдлээ.

Тэр хөлөө суллах гэж сэгсрэхэд нь би “Битгий.” Гээд хашгирчихлаа.

Түүнийг хаалга руу яарах зуур би босох гэсэн ч тэр гэнэт хөшчихөв.

Алис шатны ойроцоо ямар ч нүүрний хувиралгүй зогсож байсан юм.

Тэр бачимдан “ Бэлла” гэж дуудлаа.

Би арай гэж хөл дээрээ босоод түүн дээр очив.

Тэр жаахан гайхсан байртай над руу хараад, сэтгэл нь үймэрсэн байртай нүүр нь яснаас

ч цагаан харагдаж байлаа..

Түүний бие нь сэтгэл хөдлөлөөсөө болж чичирч байсан юм.

“Алис, юу болов оо?” гэж би хашгирлаа. Би түүний нүүрэнд гараа хүргээд түүнийг

тайвшруулахыг хичээж байлаа.

Тэр надруу шаналсан байдалтай харав.

“Эдвард “ гэж тэр шивнэлээ.

Ухаан минь түүний хэлсэн үгийг ойлгохоос өмнө бие минь хариу үйлдлээ үзүүлээд

эхлэв. Би эхэндээ яагаад өрөө эргэлдэж, чихэнд минь цуурай сонсогдоод байгааг

ойлгосонгүй. Би Алисын энэ байдал Эдвардтай ямар холбоотой болохыг ойлгох гэж

хичээлээ. Өмнөх зүйлс бодогдохоос өмнө би гуйвж байгаа бие минь ухаан алдахаас

нааш намайг зовоосоор байна гэдгийг мэдэж байсан юм.

Шат маш хачнаар хазайх шиг.

Жакобын ууртай хоолой чихэнд сонсогдож, хараал тавьж байх шиг байлаа.

Энэ нь надад таалагдсангүй.

Түйний шинэ найзууд түүнд муу нөлөө үзүүлсэн нь гарцаагүй.

Би яаж буйдан дээр очсоноо мэдэхгүй ч, Жэйкоб хараасар байлаа.

Миний хэвтэж байгаа буйдан чичирч байгаа нь газар хөдлөлт болж байгаа мэт байлаа.

“ Чи түүнийг яасан бэ?” гэж тэр Алисаас асуув.

Алис харин түүнийг тоосонгүй. “ Бэлла? Бэлла бид түргэлэх хэрэгтэй байна. “

Page 312: New moon

“ Наанаа зогс” гэж Жакоб анхаарууллаа.

“ Тайвширч үз Жакоб Блэйк” гэж Алис захирангуй хэлээ. “ Чи түүний хажууд

тулалдахыг хүсээгүй биз дээ?”

“ Миний биеэ барих чадварт ямар ч асуудал байхгүй гэж бодож байна” гэж тэр

хариулахад түүний хоолой бага зэрэг дажгүй сонсогдож байлаа.

“ Алис?” гэж хэлэх минйи хоолой сул дорой байлаа. “ Юу болоод байгаа юм бэ?” гэж

би асуусан ч үнэндээ би юу ч сонсохыг хүсэхгүй байлаа.

“ Мэдэхгүй байна” гэж тэр гэнэт орилов. “ Тэр юугаа бодож байдаг юм бол оо?”

Толгой эргэж байсан ч босох гэхдээ би Жакобын гарыг бариад байгаагаа мэдэв. Буйдан

биш, тэр чичрээд байсан байна.

Намайг түүнийг харахад Алис цүнхэн дотороосоо жижигхэн саарал утас гаргаж ирээд

хуруугаа хурдан хөдөлгөн дугаараа цуглуулж байлаа.

“Роз, би Карлайлтай яг одоо ярих хэрэгтэй байна.” Гэж хэлээ.

“Ойлголоо түүнийг буцаад ирэхээр яриулаарай. Би онгоцоор инсэж байна. Сонсооч, чи

Эдвардаас ямар нэгэн сураг сонсоогүй биз?”

Түүний царай минут бүр уур уцаараар дүүрч байсан юм.

Тэр амаа хагас ангайлган, утсаа улам чанаг атгалаа.

“ Яагаад” гэж тэр хашгирав. “ Чи яагаад тэгсэн юм бэ Розали?”

Ямар хариулт байсан ч гэлээ, тэр ууралсандаа хөмхийгөө зуув.

Түүний нүд нарийсаад гялалзав.

“Тэгэхээр Розали чи буруу тооцоолсон байна. Энэ бүхэн асуудал үүсгэхээс хэтрэхгүй

гэдгийг чи бодсонгүй юу?” гэж тэр хүйтнээр асуулаа.

“Тиймээ чиний зөв. Тэр мэдээж зүгээр. Энэ миний буруу. Энэ бол маш урт түүх.

Энэ хэсэгт бол чиний буруу ш дээ. Тэр чинь худлаа учраас би залгаж байна…

Тийм ээ.Би тийм л юм харсан. “

Алис хөмхийгөө зуун өгүүлэх нь хурц сонсогдож байлаа.

“Энэнд ер нь хожимдсон байхаа Роз. Хэн нэгнийг итгүүлэлж өөрийгөө авар.” Гэж

хэлээд утсаа тасаллаа.

Түүний харц нь намайг яг төөнөж байгаа юм шиг санагдлаа.

“Алис” хэмээн намайг дуудахад тэр юу ч хэлэхгүй байсан юм. гэхдээ түүний үгийг

сонсоход надад бага зэрэг хугацаа хэрэгтэй, тэгэхгүй бол юу ч болж магад.

“Алис, Карлайл буцаад ирсэн. Тэр саяхан ярьсан.”

Тэр надруу гөлрөн харж “ Хэдий хэр хугацаны өмнө?” гэж хөндий дуугаар асуулаа.

“Чамайг ирэхээс хагас минутын өмнө.”

Page 313: New moon

“ Тэр юу гэж байна?” гэж хэлээд миний хариуг хүлээлээ.

“ Би түүнтэй яриагүй ээ” гээд Жакоб луу харлаа. Алис намайг дагаад түүн рүү харав.

Жэйк уурласан харагдаж байсан ч намайг хамгаалж байгаа мэт миний хажууд суусаар

байв.

“Тэр Чарлиг асуусан тэгээд би түүнд Чарли байхгүй байнаа гэсэн” гэж Жакоб

эгдүүцсэн байртай үглэв.

“Ингээд л болоо юу?” гэж Алис яг л мөс шиг хоолойгоор шаардав.

“ Тэгээд тэр тасалцан.”гэж Жакоб хэлэв. Тэр уурласандаа чичирч байх шиг.

Надруу огцом хараад “ Тэр яг юуг мэдэхийг хүссэн юм бэ?”

“Чи түүнд Чарли оршуулгын газар луу явсан гэж хэлсэн биз дээ.” Гэж би сануулав

Алис гэнэт өвдгөө нугадан газар унахад “Надаа хэлээч Алис.” Би шивнэлээ.

“ Залгасан хүн Карлайл байгаагүй ээ.” гэж тэр горьдлого тасарсан байртай хэлэв.

“Чи тэгээд намайг худалч гэх гээд байгаа юм уу.” Гэж Жакоб миний хажуунаас орилов.

Алис түүний тоосонгүй зөвхөн миний гайхсан харц руу л харж байлаа.

“Энэ Эдвард байсан байна.“ энэ үгс яг л багалзуурдсан юм шиг болов. “ Тэр чамайг

үхсэн гэж бодож байгаа.”

Миний толгой дахин ажиллаж эхлэв.

Эдгээр үгс нь нмайг айлгаж байсан зүйл биш байлаа.

“Розали түүнд намайг амиа хорлосон гээд хэлчихсэн юмуу? “ гэж би хэлээд санаа

алдав.

“ Тийм” гэж Алис хүлээн зөвшөөрөв. Түүний нүд дахиад л хүчтэй гялалзлаа.

“ Ядаж байхад тэр итгэчихэж. Тэд тийм ч баттай биш миний дүр зургуудад хэт их итгэх

юм. Гэхдээ түүнд үүнийг хэлнэ гэдэг чинь! Тэр юу болохыг мэдээгүй юм болов уу,

эсвэл мэдэхийг ч хүсээгүй.....” түүний хоолой цаашаа орчихов.

“ Тэгэхээр Эдвардыг залгахад Жакоб миний оршуулгын талаар ярьсан гэж бодож

байгаа хэрэг үү?”

Энэ бүхэн надаас Эдвардын хоойлойг улам л холдуулаад байгаа юм шиг санагдлаа.

Хумсаа жакобын гаранд шигтгэхэд тэр яах ч үгүй л байлаа.

Алис над руу гайхан харав. "Чи санаа зовохгүй байх чинь..." гэж тэр шивнэв.

“Тэгэхээр энэ бүхэн маш хөгийн юм болжээ. Түүнийг дараагийн удаа ярьхад нь эсвэл

өөр хэн нэгнээр дамжуулаад үнэнийг хэлүүлье.“

Түүний харц нь намайг яг л багалзуурдаж байгаа мэт. Тэр яагаад ийм аймаар царайлаад

байгаа юм бол оо? Розали түүнд юу гээд хэлчихсэн юм болоо? Тэр юу харсан бол?

Магадгүй Розалигийн шаналалыг юм болуу? Розали хэзээ ч юу ч болсон миний төлөө

Page 314: New moon

шаналах хүн биш л баймаар. Тэр гэр бүлдээ эсвэл Эдвардад ямар нэгэн буруу юм

хийсэн юм болуу?

“ Бэлла” гэж Алис шивнээд “ Эдвард дахиад залгахгүй байх. Тэр түүнд итгэсэн.”

“Би ойлгохгүй байна. “ миний ам ангайж үг бүр маань маш аяархан сонсогдож байв.

“ Тэр Итали явж байгаа.”

Энэ үг дахиад л зүрхийг маань зүсэх шиг л боллоо. Эдвардын хоолой одоо дахин нэг

сонсогдсон ч миний өмнө нь сонсч байснаас өөр байсан юм.

Миний ой санамжинд бүдэг бадаг л нэг юм орж ирлээ. Тэр үгнүүд сэтгэлийг минь

шаналгах шиг болж шархыг минь сэдрээх шиг болов. Би түүний надад хайртай гэдэг

үгсийг сонсохын төлөө амиа ч өгөхөд бэлэн байна.

Тэр Ромео Жульетийг үхэж байгааг харж байхдаа “чамгүйгээр амьдарч чадахгүй” гэж

хэлж байсан. “Гэхдээ би яаж тэгэхээ сайн мэдэхгүй байна. Үхэхэд минь Эммит Жаспер

2 мэдээж туслахгүй. Тэгэхээр би Итали орж Волтури дээр очиж ихэх арга хайна даа.

Үхэхийг хүсээгүй л бол Волтури дээр очиж болохгүй л дээ.”

“Үхэхийг л хүсээгүй бол”

“Үгүй ээ” гэж би хагас галзуу юм шиг чангаар хашгирахад Алис тэр 2 ч цочсондоо

огло үсэрчихэв. Би Алисын юу харсныг төсөөлөөд миний бүх цус нүүрлүү юулэгдэх

шиг боллоо.

“ Үгүй ээ! Үгүй, үгүй, үгүй. Болохгүй ээ, тэр тэгж болохгүй!”

"Жакоб чамайг үхсэн гэж бодогдуулахаар зүйл хэлснээс болоод тэр үхэхээр

шийдчихлээ."

“Гэвч тэр .... намайг орхисон ш дээ. Тэр намайг өөрт нь хэрэггүй гэсэн. Түүнд ямар

хамаа байна? Би хэзээ нэгэн цагт үхэж л таарна шүү дээ”

“Тэр чамайг үхэнгүүт өөрөө ч бас үхнэ гэж төлөвлөсөн байсан байх.” Гэж Алис хэлэхэд

“Тэр яаж чадаж байнаа.” Гэж би хашгирлаа. Тэгээд би хөл дээрээ зогсоход Жакоб Алис

бид 2ын дундуур орж зогсов.

“ Замаас зайл Жакоб” гээд би тэвчээр алдран чичирч буй түүний биеийг түлхлээ.

“Бид одоо юу хийх хэрэгтэй вэ” гэж би Алисаас гуйв. Ямар нэг юм хийх хэрэгтэй шүү

дээ.

“Бид түүн рүү залгах уу? Эсвэл Карлайл түүн рүү залгаж болох уу?

Тэр толгойгоо сэгсрэн “Би залгах гэсэн л дээ. Тэр Рио Де Жанейрогийн хогийн саванд

Page 315: New moon

утсаа хаячихсан байна. Тэгээд өөр хүн утсыг нь авч байна лээ.”

“Чи өмнө нь хурдлах хэрэгтэй гээд байсан. Яаж, хаашаа хурдлах гэж? Юу ч байсан

хамаагүй хийе л дээ.”

“ Бэлла, би чамаас ийм юм шаардаж болох эсэхдээ эргэлзэж байна.” Гэж тэр

шийдэмгий бус хэллээ.

“ Надаас юу ч хамаагүй шаард” гэж би захиргаадлаа.

Тэр гараа миний мөрөн дээр тавьж намайг зогсоогоод

“Бид магадгүй хэтэрхий хожимдсон байх. Би түүнийг Волтури руу очиж, өөрийг нь

алж өгөхийг хэрхэн гуйж байгааг харсан.” Энэ үгэнд бид 2уулангийн маань бие арзайх

шиг боллоо.

Би гүниглан нүдэнд минь нулимс цийлэгнэв.

“ Одоо тэдний сонголт л үлдсэн. Тэднийг юу хийхийг би харж чадахгүй байна.”

“Гэвч тэд тэгж чадахгүй магад – Аро Карлайлд сайн болохоор тэд түүнд муу юм

хийхгүйл болов уу. Тэгвэл Эдвард нөөц төлөвлөгөөгөө ашиглана.

Тэд өөрийн хотын хамгаалагчид учир Эдвард хотод ямар нэгэн юм хийвэл тэд мэдээж

уурлана. Тэгээд түүний хүссэнээр болж тэд түүнийг устгах болно.“

Би горьдлого тасран хөмхийгөө зуув. Би юу ч сонсохоо байсан бөгөөд яагаад бид

яарахгүй байгаагийн учрыг ойлгохгүй байлаа.

“Хэрвээ тэд түүний хүсэлтийг зөвшөөрвөл би оройтсон байх болно. Хэрвээ тэд үгүй

гэж хэлвэл тэднийг гомдоох төлөвлөгөөндөө орно. Бид мөн л хоцорно. .Харин тэр янз

бүрийн зан гаргаж жаахан саатвал... бидэнд цаг гарна.”

“Явцгаая”

“Сонс, Бэлла. Бид яадаг байсан Волтури хотын төвд очно. Бүх зүйл сайхнаар боллоо

гэхэд тэд намайг бол түүний дүү гэж үзнэ. Харин чи бол цус сорогчдын талаар дэндүү

ихийг мэддэгээр зогсохгүй маш сайхан үнэртдэг хүн шүү дээ.

Энэ бол тэдэнд биднээс бүр мөсөн салах маш сайхан боломж болно. Би чамайг оройн

хоол болоосой гэж хүсэхгүй л байна шүү.”

“Тэгээд энд бид юугаа хийгээд байгаа юм бэ?” гэж би итгэж ядан асуув. “Хэрвээ чи

айж байна гэвэл би ганцаараа явна” Гэж би хэлээд би дансанд маань хэдий хэр мөнгө

байгааг бодлоо. Алис надад бас жаахан мөнгө зээлдүүлэх байх.

“Би зөвхөн тэд чамайг алчих байх гэдгээс айж байна.”

Би уцаарлахдаа , “Би өдөр бүр л үхэх шахаж байдаг. Би юу хийх ёстойг л хэлээдэх.”

Гэж хэллээ.

“Чи Чарлид бичиг үлдээ. Би онгоцны билетний захиалга өгье.”

Page 316: New moon

“ Чарли “ гэж би амьсгаадлаа.

Би энд байснаараа аавыгаа хамгаалж чадахгүй ч одоо бас ямар цус сорогч ирж

магадгүй байгаа билээ дээ...

Жакоб намуухан хэрнээ цухалдсан дуугаар “Би Чарлид ямар нэг юм тохиолдохыг

зөвшөөрөхгүй. Дүрэм зөрчөөд ч болов түүнийг хамгаална.” Гэлээ.

Би гайхсан харцаар түүн рүү харахад тэр ширүүнээр над руу ширтэв.

“Хурдал, Бэлла” гэж Алис шаардлаа.

Би гал тогооруу гүйж шүүгээнүүдийг онгойлгож юм бичиж үлдээх үзэг хайж байхдаа

бүх дотор нь байсан юмнуудыг унагаагаад асгачихлаа.

Тэгтэл нэг бор, зөөлөн гар надад үзэг олж өгсөн юм. “Баярлалаа” гэж би амандаа

үглээд үзэгний таглааг амаараа сугаллаа. Жакоб мессеж бичиж авч байсан

тэмдэглэлийн дэвтрээ надад чимээгүйхэн өгөв. Би эхний хуудсыг ураад, шидсэний

дараагаар өөр нэг хуудсан дээр :

“Аав, би Алистай хамт байна. Эдвард аюулд орсон гэнэ. Намайг буцаж ирэхээр

хүссэнээрээ шийтгэж болно. Би тохиромжгүй үе гэдгийг мэдэж байна. Уучлаарай.

Тандаа маш их хайртай шүү. Бэлла.”

Алисыг биднээс холдонгуут Жакобын уур гарч, надад “Битгий яваач” гэж шивнэлээ.

Түүнтэй маргах цаг байхгүй байсан юм.

“Гуйж байна. Чарлид анхаарал сайн тавьж байгаарай.” Гэж хэлээд би үүдний өрөө рүү

гүйв.

Алис аль хэдийн хаалганы хажууд цүнхээ мөрөн дээрээ үүрэн зогсож байлаа.

“Хэтэвчээ ав. Чамд иргэний үнэмлэх чинь хэрэгтэй. Чамд паспорт байгаа гэж хэлээрэй.

Надаа дуурайлган хийлгэх цаг хугацаа байхгүй шүү дээ. “

Би дээд давхар луу гүйхдээ өвдөг минь, ээж Филтэй Мексикийн далайн эрэг дээр

хуримаа хиймээр байна гэж хэлэхэд чичирч байсан шигээ чичирч байгааг мэдсэн юм.

Хэдийгээр тэр хурим бүтээгүй ч, би тэр хуримыг бүтээхийн төлөө өөрөөсөө

шаардагдах бүх зүйлийг хийсэн билээ.

Би өрөөлүүгээ гүйн орж хуучин түрийвч. цэвэр цамц дотуур хувцас, мөн шүдний

сойзоо авлаа. Би доошоо шатаар яаран гүйж байхдаа энэ үйл явдал урьд болж байсан

мэт санагдав. Өмнө нь би цусны амтанд хорхойссон цус сорогчдоос зугтаан Форкс руу

явж байсан бол одоо тэднийг хайхаар Чарлид ч хэлэлгүй явах нь.

Жакоб Алис 2 хаалганы урд бие биенээсээ хол зогсож байсан бие биелүүгээ зэвүүцсэн

нүдээр харж зогслоо. Миний түжигнэж байгаа чимээ тэдний анхаарлыг огтхон ч

татсангүй.

Page 317: New moon

“Чи өөрийгөө бүгдийг удирдаж байна гэж бодож байгаа байх, гэхдээ чи түүнийг тэр

шимэгчид рүү дагуулж явдаг нь...” Гэж Жакоб галзуурах шахан түүнлүү дайрлаа.

“Тийм ээ чиний зөв, нохой минь. “гэж Алис мөн зандарлаа.

“Волтуричууд бол яг бидэн шиг - тийм ч учраас намайг үнэрлэхээрээ чиний хамаг үс

чинь босдог. Тэд бол чиний хар дарсан зүүд л гэсэн үг. Би үүнийг чинь мэднэ ээ.”

“Тэгээд чи түүнийг тэдэнд яг л үдэшлэгний дарс шиг авч очих гээд байна.” Гэж тэр

хашгирлаа.

“Харин чи түүний энд Викториа хөөж байхад ганцааранг нь үлдээх нь дээр гэж бодоод

байгаа юмуу?”

“Бид тэр улаан үстийг аргалж чадна.”

“Тэгвэл яагаад тэр одоог хүртэл ангуучилсан хэвээрээ байгаа юм?”

Жэкоб эгдүүцэн архирлаа.

“ Больцгоо” гэж би тэсвэр алдан тэр 2т тушаалаа.

“Маргаанаа ирээд болъё. Одоо явцгаая.”

Алис яарсандаа машинаа асаахаар явлаа. Би түүний араас хурдан явахдаа, хаалгаа

цоожлохоор арагш эргэв.

Жэкоб миний гарнаас атгаад гарыг минь сэгсэрч

“Гуйя Бэлла. Би чамаас гуйж байна.”

Түүний бараан нүдэнд нулимас цийлэгнэлээ. Миний хоолой дээр нэг бөөн юм

тээгэлдээд ч байх шиг.

“Жэйк би.....”

“Чи явах шаардлагагүй. Үнэхээр шаардлагагүй. Чи энд надтай үлдэж болно. Чи амьд

байх ёстой. Чарлигийн төлөө. Бас миний төлөө.”

Алис хаазлахад Карлайлын Мерседесний мотор хүржигнэлээ.

Би толгойгоо сэгсэрхэд, нулимс маань асгаран урсаж байлаа.

Би гараа суллахад, тэр эсэргүүцсэнгүй.

“Битгий үх л дээ, Бэлла.” Гэж бачимдлаа. “Битгийн яваач. Битгий”

Хэрвээ би түүнийг дахиж харахгүй бол яана?

Ингээд бодтол би мэгшин уйлж орхилоо. Би түүнийг бүсэлхийгээр нь тэврэн, нойтон

нүүрээ цээжинд нь наав. Харин тэр намайг үлдээх гэсэн мэт миний үсэн дээр гараараа

дарлаа.

“ Баяртай Жэйк” гээд би үснээсээ гарыг нь холдуулаад гарын алган дээр нь үнслээ.

Би түүний нүүрлүү харалгүйгээр ”Уучлаарай” гэж шивнэв.

Тэгээд би буцаж эргээд машинлуугаа явлаа. Зорчигчийн хэсгийн хаалга нь онгорхой

Page 318: New moon

намайг хүлээж байсан юм.

Би үүргэвчээ хойд сандал руу шидлээд машиндаа ороход хаалгаа савж хаалаа.

“Чарлийг харж хандаарай.” Гэж намайг цонхоор хашгирахад Жакоб харагдсангүй.

Алис хааз дээрээ дарж, машин чангаар орилон, зам руу орж хурдлан давхисан юм.

Нүднийхээ булангаар би нэгэн гутлын хэсгийг харлаа

19. ҮЗЭН ЯДАЛТ

Бид секунт бүрийг тооцсоны ачаар онгоцны буудал хүрэхдээ багагүй хугацаа хэмнэлээ.

Онгоц асфальтан зам дээр сул зогсон үйлчлэгчид нь дээш доошоо тоомжиргүйхэн

хэсэцгээж ачаа тээшний багажийг шалгаж байв. Нисэгчид бүхээгээсээ бөхийн тэднийг

өнгөрөх зуур яриа өрнүүлнэ. Би дороо түгшин дэвхцэхэд Алис тайвшруулан мөрөн

дээр гараа тавилаа.

- Энэ гүйхээс илүү хурдан, тэр надад аяархнаар сануулав.

Би толгой дохиод ахин дэвхцэх шахав.

Эцэст нь онгоц залхуутайгаар хөдлөн хурдаа авч хөөрөхөд миний дотор муухайрав.

Бид газраас хөөрсөн болохоор би яльгүй тайвширлаа.

Алис утсаа урдаа тавиад ярьж эхлэхэд дэргэдүүр өнгөрсөн үйлчлэгч Алис руу муухай

харав... Миний царайны хувирлыг хараад үйлчлэгч зогсон Алисаас яриагаа болихийг

гуйлаа.

Алис Жасперт юм бувтнаж байх зуур би сонсохгүй байхыг хичээж байв. Миний

сонсохыг хүсээгүй үгнүүд чихний хажуугаар нисэн өнгөрч байсан юм.

- Түүний хийхээр төлөвлөж байгаа янз бүрийн зүйлсийг үргэлжлүүлэн харах эсэхдээ би

итгэлгүй байна... хотод хөгжилтэйгээр аллага үйлдэж, хамгаалалтыг дайран, төв

талбайд машин дэлбэлэх гээд л... Хамгийн гол нь энэ бол хамгийн түргэн хариу авах

арга гэдгийг тэр мэдэж байгаа...

- Үгүй ээ, чи болохгүй. Тэр хоолойгоо аяархан болгон бараг сонсогдохгүйгээр ярьж

эхлэхэд би түүн рүү бага зэрэг дөхлөө. Би арайхийн сонслоо. “Эмметэд хэл, гэхдээ...

Сайн байна Эммет Розали хоёр луу яваад тэднийг буцааж авчир... Бодоод үз дээ,

Жаспер. Хэрвээ тэр биднийг харах юм бол юу хийнэ гэж чи бодож байна?“

- Тэр толгой дохив. “Ойлгомжтой. Би Белла л цорын ганц боломж гэж бодож байна.

Хэрэв бидэнд боломж байдаг бол ч... Би боломжтой бүх зүйлийг хийх болно. Гэхдээ

Карлайл бэлхэн байх хэрэгтэй бидэнд боломж тун бага байгаа.”

- Дараа нь тэр олзуурхан инээмсэглэв. “Би энэ тухай бодож үзсэн... Тиймээ, би амалж

байна.“ Түүний хоолой гуйсан өнгөтэй боллоо. “Миний араас ирэх хэрэггүй ээ. Би

Page 319: New moon

амалж байна, Жаспер. Би очих болно... Би чамд хайртай.“

Тэр утсаа тавиад нуруугаараа сандал налан нүдээ анилаа. Би түүнийг хараад таагүй

сэтгэгдэл төрөв.

- Надад бүхнийг хэлээч, Алис гэж би гуйлаа. Би ойлгохгүй байна. Чи яагаад Жаспераас

Эмметийг зогсоохыг гуйсан юм бэ. Тэд яагаад бидэнд туслахаар ирж болохгүй гэж?

- Энэ чинь хоёр талтай тэр нүдээ анисан хэвээр шивнэлээ. Нэгдүгээрт би түүнд хэлсэн.

Бид бүгд дор бүрнээ Эдвардыг зогсоохыг оролдож байгаа. Хэрвээ Эммет түүнийг олох

юм бол бидэнд чамайг амьд гэж түүнийг ятгах боломж тун бага үлдэнэ. Бид гэнэтхэн

Эдвардад ойртож болохгүй. Хэрвээ биднийг ойр орчинд нь байхыг харах юм бол тэр

үйлдлээ илүү түргэн гүйцэтгэх болно.

- “Хоёрдугаарт би Жасперт хэлж чадсангүй. Хэрвээ Волтари Эдвардыг алах юм бол

манай гэр бүлийнхэн түүн рүү дайрах болно. Белла”. Тэр нүдээ нээгээд харцаа

салгалгүй над руу гуйн ширтлээ.

- Хэрвээ бидэнд хожих хамгийн өчүүхэн боломж байсан ч... хэрвээ ямар нэгэн зам

байсан бол бид түүгээр явж дүүгээ аврах л байсан. Гэхдээ бид чадахгүй ээ, Белла. Би

нэмж Жасперыг алдахыг хүсэхгүй байна.

Би Алис яагаад намайг гуйсан болохыг одоо л ойлгож эхлэв. Тэр Жасперийг

хамгаалахыг хүсэж. Би түүнд хэр аймшигтай санагдсан талаар бодохгүйг хичээлээ.

Тэгээд толгой дохив.

- Гэхдээ Эдвард та нарыг сонсож болох юм, би тодруулан хэлэв. “Тэр та нарын бодлыг

унших юм бол намайг амьд гэдгийг ойлгоод ухаангүй үйлдлээ өөрчлөх бишүү?“

Би гарц болгоныг шүүрэн авахыг оролдож байлаа. Би Эдвардыг тийм зүйл сонгосон

гэдэгт итгэж чадахгүй хэвээр байсан юм. Бодох ч хэрэггүй. Би түүнтэй тэр өдөр буйдан

дээр хамтдаа хэвтэн Ромео Жульеттаг үзэж байх үед хэлсэн үгийг нь сэтгэл өвтгөн

саналаа. Гэвч тэр намайг ойд үлдээхдээ хэлсэн үгээ буцаасан шүү дээ.

- Хэрвээ тэр сонсох юм бол, Алис тайлбарлав. “Бидний бодолд итгэх эсэхийг нь

мэдэхгүй байна. Чи үнэндээ үхсэн бол би түүнийг зогсоохыг оролдоно. Би өөртөө тэр

амьд, тэр амьд гэж эцэс төгсгөлгүй давтах болно. Тэр үүнийг мэдэж байгаа.“

Би шүдээ зуугаад сэтгэлээр унан чимээгүй болов.

- Хэрвээ чамгүйгээр хийх арга байсан бол Белла би чамайг аюулд оруулахгүй байсан.

Бүх зүйл дэндүү шударга биш байна.

- Тэнэг юм бүү ярь. Би чиний санаа зовох сүүлчийн зүйл чинь үү. Би байж ядан

толгойгоо сэгсэрлээ. Надад Жасперт худал хэлэх үедээ юу бодсоноо хэлээч.

Page 320: New moon

- Тэр баргар царайлан инээмсэглэв. “Би түүнд намайг бас алахаас нь өмнө явна гэж

амалсан. Гэхдээ би үүнийг хийж чадахгүй байхаа. Тэд надад боломж олгохгүй.” Тэр

намайг айлгахыг хүссэн мэт хөмсгөө өргөхөд би илүү их аюул заналыг мэдэрлээ.

- Волтари гэж хэн юм бэ? би шивнэн тайлбар шаардлаа. “Тэд Эммет, Жаспер, Розали та

нараас илүү аюултай гэж үү?“ Үнэндээ энэ дөрвөөс илүү аюултай зүйлийг төсөөлөн

бодоход хэцүү байлаа.

Тэр гүнзгий санаа алдаад миний мөрөн дээгүүр ширүүн харлаа. Би эргэж хараад бидэн

рүү харах хэдий ч сонсохооргүй зайд суусан эрэгтэй хүнийг олж харав. Тэр бизнесмен

хүн шиг хар костюм өмсөж зангиа зүүгээд өвдөг дээрээ нөүтбүүк тавьжээ. Намайг

уурсан ширтэх үед тэр нөүтбүүкээ онгойлгоод илт ажиглагдам чихэвч зүүлээ.

Би Алис руу ойртон бөхийв. Түүний уруул миний чихэнд наалдах шахаж би түүний

амьсгалыг мэдэрч байлаа.

- Чамайг тэдний тухай сонсоогүй гэдэгт би гайхаж байна гэж тэр хэллээ. ”Гэхдээ чи

Эдвардыг Итали руу явсан гэхэд маш түргэн ойлгосон. Би чамд бүх зүйлийг

тайлбарласан юм байх гэж бодлоо. Эдвард чамд ярьж байгаагүй юм уу?”

- “Тэр зөвхөн эртний хүчирхэг маш хүчтэй язгууртны гэр бүл гэж хэлсэн. Хэрвээ

үхэхийг хүсээгүй бол тэдний замд хөндөлсөх хэрэггүй гэж бас хэлсэн“ гэж би

шивнэлээ. Сүүлчийн үгийг хэлээд би хүндээр амьсгаадав.

- Чи ойлгох хэрэгтэй хэмээн тэр удаанаар үргэлжлүүлэв. “Бид Калленыхан чиний

мэдэхээс ч илүү ховор тохиолдол. Бас хойд зүгт байдаг Татъянагийн гэр бүл ч гэсэн...

Карлайл бусдаас хол хөндий амьдрах болсноор бидэнд энд суурьшихад зүгээр нэг амь

зуух нийтээр амьдрах төдийхнөөр бус хайрлан энэрэхүй дээр тогтносон амьдрал

цогцлооход илүү таатай нөхцөл бүрдсэн юм. Бараг Жеймсийн тэр багавтар бүлгэмийн

гурав ч харьцангүй томд орно. Лорент тэднийгээ ямар амархан хаяж зугтсныг чи мэдэх

хойно. Ер нь цус сорогчид ганцаараа байх нь ховор ихэвчлэн хосоороо байдаг. Харин

Карлайлын гэр бүл бол одоог хүртэл оршсоор буй хамгийн том нь. Миний мэдэхийн

өөр нэг байдгийг эс тооцвол. Тэр нь Волтари “

- Тэдний гэр бүл гурван хүнээс эхэлнэ. Аро, Кайус, Маркус нар.

- Бид тэднийг харсан. Карлайлын өрөөний зурган дээр гэж би бувтналаа.

- Алис толгой дохив. “Өнгөрсөн цаг хугацааны туршид тэдэн дээр хоёр эмэгтэй

нэмэгдэж гэр бүл нь таван хүнтэй болсон. Гэхдээ би итгэлтэй биш байна л даа. Миний

сэжиглэж байгаагаар бол тэдний нас нь авъяас билигт нь нөлөөлж эвсэг амьдрахад нь

тусалдаг. Тэд бараг гурван мянган жилийн настай. Эсвэл тэдний авъяас билиг

тэвчээрийг нь нэмдэг талтай ч байж болох юм. Эдвард болон миний адил Аро Маркус

Page 321: New moon

нар... онцгой төрлийн авъяастай.“

- Тэр намайг асуухаас өмнө яриагаа амжин үргэлжлүүллээ. “Эсвэл тэдний хайр нь

бүгдийг нэгтгэн хамт байх хүч өгдөг ч байж болох юм. Үнэндээ тэдний тухай ярихдаа.

- Гэхдээ зөвхөн тавуулаа юм бол.

- Тав бол зөвхөн гэр бүлийн тоо. Үүнд тэдний хамгаалалт багтдаггүй.

- Би гүнзгий амьсгал авав. Энэ чинь их ноцтой... сонсогдож байна.

- Өө, эргэлзэх хэрэггүй тэр намайг итгүүлэн хэллээ. “Биднийг хамгийн сүүлд сонсох

үеэр тэнд хамгаалалтын есөн гишүүн байсан. Бусад нь ихэнхдээ... ирж явж солигдож

байдаг. Тэдний олонхи нь байгалиас заяасан маш хүчирхэг авъяастай. Миний авъяасыг

тэдэнтэй харьцуулах юм бол хүүхдийн тоглоом л гэсэн үг. Волтари тэднийг биеийн

болон бодит чадвараар нь сонгон авдаг.“

Би амаа ангайлгаад ахин хамхилаа. Бидэнд тийм өчүүхэн боломж байгаа гэж би

бодоогүй байсан билээ.

- Тэр миний бодсоныг ойлгосон бололтой ахин толгой дохив. “Хэрвээ тэнэг л биш бол

тэдэнтэй орооцолдох хэрэггүй. Тэд хотод байрлан өөрийн үүргээ гүйцэтгэхийг хүлээж

байдаг.“

- Үүрэг гэнээ? би гайхширлаа.

- Эдвард энэ тухай чамд хэлээгүй юу?

- Үгүй, гэж би хэлээд миний нүүр сонин болохыг мэдрэв.

Алис миний толгойны хажуугаар ахин бизнесмен рүү хараад хүйтэн уруулаа миний

чихэнд наалаа.

- Хэрвээ бид бичигдсэн дүрмийг зөрчих юм бол тэд шийтгэл оноохын тулд мянган

жилийн туршид чамайг мөрдөх болно. Тэд үүнийг үүргээ гэж үздэг юм.

- Би цочирдолд орон нүдээ бүлтийлгэлээ. “Үнэн гэж үү?“ Би дэндүү чанга хэлчихлээ.

- Чшш!

- Хэн нэгэн надад энэ тухай урьд нь хэлж болоогүй юмуу? би ууртай шивнэлээ. “Би та

нарын нэг байхыг хүсдэгийг мэднэ биз дээ. Надад дүрмийг хэлж болохгүй байсан гэж

үү?“

- Алис миний үйлдлийн хариуд хөхөрлөө. “Эдгээр дүрмүүд хэтэрхий хэцүү, Белла.

Чамд хэлээгүй нэг л шалтгаан бий. Хэрвээ чи сайтар бодвол таах байх даа.“

- Би бодлогоширов. “Үгүй ээ, би мэдэхгүй юм байна.“

- Тэр урам хугарсан байртай толгойгоо сэгсрэв. “Энэ чинь илэрхий зүйл шүү дээ. Бид

Page 322: New moon

өөрсдийн нууцыг хадгалах ёстой.“

- Өө, би бувтналаа. “Энэ үнэхээр илэрхий юм.“

- Бүгд энэ тухай мэддэг хэдий ч бидэнд мөрдөх шаардлага гараагүй юм тэр

үргэлжлүүлэв. Гэхдээ сүүлийн хэдэн зуун жилд хэн нэгэн үүнийг зөрчдөг байсан.

Эсвэл галзуурах ч юмуу. Би мэдэхгүй байна... Гэвч Волтари бидэнд илчлэгдэхээс

урьтаж энэ хэрэгт гар дүрдэг.

- Тэгэхээр Эдвард...

- Тэдний өөрсдийнх нь хотод дүрмийг зөрчихөөр төлөвлөж байгаа. Тэд нууцаа

этруксийн үеэс хойш гурван мянган жилийн турш хадгалж ирсэн. Тэд хотоо хамгаалан

дотор нь ан хийхийг зөвшөөрдөггүй. Волтера магадгүй дэлхий дээрх хамгийн аюулгүй

хот байх. Үнэндээ тэнд хүмүүс цус сорогчийн дайралтаас аюулгүй байж болно.

- Гэхдээ чи тэднийг хаашаа ч явдаггүй гэж хэлсэн? Тэд юу иддэг юм?

- Тэд үнэхээр гадагшаа явдаггүй. Тэд хотоос хоол хүнс хэрэглэдэг. Ийм учраас тэдэнд

хамгаалалт хэрэгтэй. Эсвэл Волтераг хамгаалахын тулд...

- Эдвардын юу хийхээс л болно тийм үү, би яриаг төгсгөлөө. Одоо түүний нэрийг

сонсоход илүү амар болжээ. Би ингэж өөрчлөгдсөн учрыг мэдсэнгүй. Магадгүй

үнэхээр түүнийг харахгүйгээр цаашид амьдрахыг төлөвлөөгүй болохоор ч тэрүү. Эсвэл

бид хэтэрхий хожимдсон байж мэднэ. Үүнийг мэдсэн даруй би үхэх болно.

- “Би түүнд үүнтэй төстэй зүйл болно гэдэгт эргэлзэж байна“, Алис бувтналаа.

“Биднийг тойроод хичнээн олон үхлийн аюултай цус сорогчид байдгийг та нар

мэдэхгүй.“

Би аяархан дуу алдахад өвдсөндөө хашгирлаа гэж Алис бодсон бололтой. Тэр миний

мөрийг нарийхан гараараа хүчтэй тэвэрлээ.

- Бид боломжтой бүхнийг хийх болно оо, Белла.

- “Ахиад нэг юм.“ Хэдийгээр Алис намайг тайвшруулж байсан ч тэр бидэнд бараг

боломж байхгүй гэж бодож байлаа. “Хэрвээ бид тэнд очих юм бол Волтари бас

биднийг устгах уу.“

- Алисийн бие чангарав. “Чи сайн зүйлийн талаар л бодох хэрэгтэй.“

Би мөрөө хавчлаа.

- Больж үз, Белла эсвэл бид Нью Йорк руу нисэж Форкс руу буцах болно шүү.

- Юу гэнээ?

- Чи юу гэдгийг нь мэднэ. Хэрвээ бид Эдвардад хүрэхэд хэтэрхий хожимдсон байвал

би чамайг Чарлид бүрэн бүтэн аюулгүй хүргэж өгөхийн төлөө бүхнийг хийх болно. Би

чамд ямар нэгэн зүйл тохиолдоосой гэж хүсэхгүй байна. Чи намайг ойлгов уу?

Page 323: New moon

- Итгэлтэй байж болно оо, Алис.

- Тэр урагшаа бөхийн миний нүд рүү харахыг хичээв. “Ямар ч муу зүйл болохгүй шүү.“

- Скаутын үнэн үг, би бувтналаа.

Тэр нүдээ эргэлдүүлэв.

- Одоо надад анхаарлаа төвлөрүүлэх боломж өгөөч. Би түүний юу төлөвлөж байгааг

харахыг оролдъё.

Алис миний мөрөн дээрээс гараа авсангүй толгойгоо засч суугаад нүдээ анилаа. Тэр

сул гараа хацартаа ойртуулан хурууныхаа үзүүрээр хамраа үрэв.

Би түүн рүү удаан хугацааны турш ширтлээ. Тэр эцэст нь хөдөлгөөнгүй болоход нүүр

нь чулуун хөшөөтэй адил болон хувирав. Минутууд нисэн өнгөрсөөр би Алисийг

сэрээх эсэхээ мэдсэнгүй. Би түүнд хүрэлгүй зөвхөн юу харсныг нь асуухыг хүсч байсан

юм.

Миний толгойд өөр бодлууд ороосой гэж би хүсч эхлэв. Би өөрийгөө Вольтерагийн

зүгээс бидэнд учрах аюулд оруулахгүйгээр төсөөлөхгүй байж чадахгүй байлаа. Байж

боломгүй хэдий ч илүү аймаар зүйл гэвэл бид амжилтанд хүрэхгүй байж болох юм. Би

чанга хашгирахыг хүсч байлаа.

Би юунд ч найдсангүй. Хэрвээ би маш их азтай байгаад Эдвардыг аварч чадах юм бол.

Гэхдээ би Эдвардыг аварчихвал түүнтэй үлдэнэ гэсэн тэнэг бодлоосоо салж чадсангүй.

Би дараа нь болох өөрчлөлтийг харж чадахгүй байлаа. Түүнд шинэ бодол төрж намайг

харахыг хүсэж болох юм. Түүнийг хараад ахин алдах...

Би өвдөлтийн эсрэг тэмцэж чадсангүй. Өвдөлт бол үнэ. Түүний амьдралыг аврахын

төлөө би үүнийг төлөхөд бэлэн байна.

Онгоцонд кино үзүүлэхэд миний хөрш чихэвчээ авав. Заримдаа би дэлгэцэн дээр

хөдлөх дүрсүүд рүү харж байсан хэдий ч энэ кино романтик, инээдэм эсвэл аймшгийн

алин байсан болохыг анзаарсангүй.

Үүрд үргэлжилсэн юм шиг санагдсан нислэгийн дараа онгоц Нью Йоркт газардаж

эхлэв. Алис нойрсолтын байдалд байсан хэвээр байлаа. Би шийдвэргүйхэн гараа өргөж

түүнийг түлхэж үзэв. Онгоц агаарын урсгалд орон хүчтэй сэгсрэгдлээ.

- Алис, би эцэст нь дуудлаа. “Алис бид явах хэрэгтэй.“

Би түүний гарт хүрлээ.

Түүний нүд маш удаан нээгдэв. Тэр толгойгоо сэгсэрлээ.

- Ямар нэгэн шинэ зүйл байна уу? Би аяархан хоолойгоор асуугаад ар талын эрэгтэй

бидний яриаг анхааралтай сонсохыг мэдрэв.

Page 324: New moon

- Үгүй дээ, тэр санаа алдлаа. “Тэр тэдэнд ойртож байна.“

Бид бүртгүүлэх үедээ нэг их удсангүй. Онгоц ахин агаарт хөөрлөө. Алис нүдээ аниад

арагшаа налан хөшсөн байдалдаа ороход би юу болохыг нь тэвчээртэй хүлээж эхлэв.

Олон сарын дараа миний бодол хамаагүй дээрдэж эхэлсэнд би талархаж байсан юм.

Алисийн хэлснээр би амьд үлдэхийг бодохгүй байгаа хэдий ч надад багахан асуудал

үлдсэн болохоор аймшигт бодлууд зогсох байх. Жишээлбэл хэрвээ би Чарлид эргэж

ирнэ гэж хэлсэн бол энэ нь хангалттай асуудал болох байлаа. Ингэхэд Жейкоб хэр

байгаа бол. Тэр намайг хүлээнэ гэж амалсан ч үүнийг дагах юм бол уу. Би Форкс луу

ганцаараа хариад ганцаардал дунд үлдэх юм биш байгаа даа. Би Эдвардтай амьдрахыг

хүсэхгүй байгаа хэдий ч юу болохыг хэн байг гэхэв.

Алис миний мөрөнд хүрэхэд би унтаж байсан болохоор юу ч ойлгосонгүй.

- Белла тэр шивнэхэд түүний хоолой харанхуй бүхээгт унтаж байсан хүмүүс дээгүүр

цуурайтав.

- Юу болоо вэ?

Түүний нүд нь бидний дэргэд байрлуулсан ширээний бүдэг гэрэлд туяаран гялалзав.

- Бүх юм тийм ч муу болчихоогүй байна. Тэр цөхрөнгүй инээмсэглэв. “Энэ нь ч дээр.

Тэд түүнтэй ярилцах эсэхээ хэлэлцэн шийдэж байна.“

- Волтари юу? би туйлдан бувтналаа.

- Мэдээж, Белла. Одоо миний авъяас догшин шуурга шиг л байна. Би тэдний ярилцаж

байхыг харж чадсан.

- Надад хэлээч.

Жижүүр эгнээ хооронд өлмий дээрээ явсаар бидэн рүү ойртов.

- Хатагтай нараа би та нарт дэр авчирч өгөх үү? Түүний шивнээ бидний чанга яриаг

зэмлэсэн юм шиг сонсогдов.

- Үгүй дээ, баярлалаа Алис түүн рүү дур булаам инээмсэглэв. Жижүүр мэгдэн

зогссоноо эргэж явах замдаа бүдэрлээ.

- Надад хэлээч, би бараг амьсгалж чадсангүй.

- Тэр миний чихэнд шивнэлээ. “Тэд түүнийг сонирхож байна. Түүний авъяасыг

ашиглах юмуу гэж бодож байна. Тэд түүнд үлдэхийг санал болгох байх.“

- Тэр юу хэлсэн бэ?

- Би сайн харж чадсангүй тодорхойгүй харагдаж байна. Тэр ахин инээмсэглэв. “Энэ бол

бидний анхны сайн мэдээ, анхны амсхийлт. Тэд үнэхээр түүнийг устгахыг хүсэхгүй

байна. Аро бол илүү их ухаантай. Тэр удаан хугацааны төлөвлөгөө гаргахдаа биднээс

хамаагүй илүү.“

Page 325: New moon

Гэхдээ энэ нь миний найдаж байсан шиг хангалттай зүйл биш байсан юм. Биднийг

илүү их зам хүлээж хэтэрхий хожимдсон ч байж болох юм. Хэрвээ би Вольтерагийн

ханыг давж чадахгүй бол Алисийг гэр лүү хүргэхэд саад хийхгүй.

- Алис?

- Яасан?

- Би мушийлаа. “Чи яг тодорхой харсан уу? Хэрвээ чи сая өөр цаг үеийг харсан бол

тийм зүйл болохгүй биз дээ?“

Түүний нүд нь чангарав. Тэр асуултыг сонсоод миний бодлыг таах шиг болов.

- Ойлгомжтой яагаад гэвэл одоо их ойртож байгаа болохоор би анхаарлаа сайн

төвлөрүүлж чадаж байна. Алсад байгаа зүйлийн ирээдүйг төсөөлөхөд гялсхийн бүдэг

бадаг төсөөлөгддөг. Одоо надад Эдвардыг харахад илүү амар байна тэр ойрхон байгаа

болохоор.

- Заримдаа чи намайг хардаг, би түүнд сануулав.

- Тодорхой биш. Тэр толгойгоо сэгсэрлээ

- Надад үнэхээр харамсалтай байна. Чи биднийг уулзахаас өмнө миний тухай юу

харсныг... Би шүүрс алдав.

- Чи юу хэлэх гээд байна?

- Чи намайг та нарын нэг байхыг харсан. Би арай ядан ам нээлээ.

- Тэр үед боломжтой байсан.

- Тэр үед гэнээ, би давтлаа.

- Юу гэж дээ, Белла... Тэр илэрхий гуйваад сонголт хийлээ. “Би үнэндээ үүнд эрүүл

бодлын дусал ч алга гэж бодож байна. Би чамайг өөрчлөх эсэхдээ эргэлзээд... “

Би түүн рүү хараад цочирдолд орон хөшлөө. Дотроо бол Алсийн сэжиглэлийг

эсэргүүцэж байсан юм. Би түүнийг бүрэн гүйцэд шийдсэн байх гэж найдав.

- Би чамайг айлгачихав уу? Тэр гайхширлаа. “Чамайг өөрөө л хүссэн гэж бодсон

юмсан.“

- Би хүсч байна. Өө, Алис одоо үүнийг хийгээч. Би дараа нь чамд үнэхээр тус болно

шүү. Намайг хаз!

- Чшш, Алис болгоомжлон шивнэв. Жижүүр бидний зүг ахин харлаа. “Ухаалаг байхыг

оролдоод үздээ. Бидэнд хангалттай хугацаа алга. Бид Вольтерад маргааш очих болно.

Чи өвдөлтийг тэвчин олон өдрийг өнгөрүүлэх хэрэгтэй.“ Тэр царайгаа үрчийлгэв. “Би

бусад зорчигчдын хувьд ч сайн зүйл болно гэж бодохгүй л байна шүү.“

- Би уруулаа хазлав. “Хэрвээ чи үүнийг одоо хийхгүй юм бол дараа нь бодож үзэх үү.“

Page 326: New moon

- Үгүй. Тэр хөмсгөө зангидахад нүүрэнд нь шаналсан өнгө тодров. “Тэгнэ гэж бодохгүй

л байна. Тэр уурлах болно. Тэр өөрөө үүнийг хийвэл дээр.“

- Миний зүрх хоёр дахин хурдан цохиллоо. “Зүгээрээ юу ч биш.“

- Тэр тайвширан инээмсэглээд санаа алдав. “Чамд хэтэрхий их итгэл найдвар байна,

Белла. Би чадна гэдэгтээ итгэлтэй биш байна. Би чамайг алж болзошгүй.“

- Надад боломж олгооч.

- Чи бусад хүмүүсийг бодоход хэтэрхий өөр юм.

- Баярлалаа.

- За яахав энэ зүгээр л ирээдүйн төлөвлөгөө. Бид эхлээд маргааш амьд үлдэх хэрэгтэй.

Сайхан л эхлэл. Хэрвээ Алис өөрийн амлалтаа биелүүлвэл, хэрвээ тэр намайг алахгүй

бол. Би Эдвардтай үргэлж цуг байх болоор түүний анхаарал сарнихаа болино. Би цус

сорогч болох юм чинь үзэсгэлэнтэй бас хүчирхэг болоод түүнд өөр юм бодох цаг

гарахгүй биз.

- Унтах хэрэгтэй гэж тэр намайг ятгав. “Ямар нэгэн юм мэдэгдвэл би чамайг сэрээнэ.“

- Үнэн үү би дургүйцээд удтал нойр хүрэхгүй гэдэгтээ итгэлтэй байв. Алис хөлөө

суудал дээр тавиад гараараа тэврэн духаа өвдөгтөө наалаа. Тэр урагш хойшоо найгаж

эхлэн ахин өөр зүйл харахаар оролдож байгаа бололтой.

- Би толгойгоо сандлын түшлэг дээр тавин түүнийг ширтэж байх зуур ямар нэг юм

болсныг мэдлээ. Алис сүүдрээс гаралгүй сулхан гэрэл тодрох онгоцны цонх руу

ширтлээ.

- Юу болоо вэ? би бувтналаа.

- Тэд түүнд үгүй гэж хэлж байна, тэр тайван хэлэв. Би түүний урам зориг алга болсныг

шууд л анзаарлаа.

- Миний хоолойд юм тээглэн ярихад саад болов. “Тэр одоо юу хийх гэж байна?“

- Би эхлээд замбараагүй байдал харлаа. Бүх юм сүүмэлзээд тэр шийдвэрээ түргэн

өөрчилж байна.

- Ямар шийдвэр?

- Хамгийн муу цаг, тэр шивнэлээ. “Тэр агнахаар шийдчихлээ.“

Тэр над руу ойлгосон байртай харав.

- Хотод, тэр тайлбарлав. “Тэр эхлээд үнэхээр тэгж шийдсэн. Харин дараа нь сүүлчийн

мөчид шийдвэрээ өөрчлөөд.“

- Тэр Карлайлын сэтгэлийг зовоохыг хүсэхгүй, би бувтналаа.

- Болох л юм гэж тэр зөвшөөрөв.

- Бидэнд хангалттай хугацаа байгаа юу? Би үүнийг асуух үед бүхээгийн даралт

Page 327: New moon

өөрчлөгдөхийг мэдрэв. Онгоц доошилж байлаа.

- Би болно гэж найдаж байна. Хэрвээ тэр сүүлчийн шийдвэрээ дагах юм бол.

- Тэр юу бодож байна?

- Тэр үүнийг энгийн хийхээр шийджээ. Тэр наранд алхан гарах болно.

Зөвхөн наранд алхан гарах юм бол. Энэ бол төгсгөл.

Энэ л хангалттай байлаа. Эдвард ойн цоорхойд байхдаа сая сая алмаз адил очиртон

гялалзаж байсан дурсамж миний ой ухаанд орж ирлээ. Ямар нэг хүн харах юм бол энэ

тухай хэзээ ч мартахгүй байх. Бүхнээс илүү Волтари боломж өгөхгүй. Үгүй ээ хэрвээ

тэд хотод таагүй зүйл болохыг хүсэх юм бол.

- Би цонхоор тусах цайвар саарал өнгийн гэрлийг харлаа. “Бид хоцрох нь,“ би

шивнэхэд хоолой хөндүүрлэв.

- Тэр толгойгоо сэгсрэв. “Тэр одоохондоо жүжиг тавих гэж байна. Тэнд олон үзэгч

байхыг тэр хүсчээ. Ийм учраас л дээрээ цагтай шилтгээний өмнөх төв талбайг сонгож.

Тэнд өндөр хананууд байдаг юм. Тэр үд дунд болж нар эгц дээрээс нь тусахыг хүлээх

болно.“

- Үд дунд хүртэл бидэнд хэр их хугацаа байна.

- Хэрвээ бидэнд аз таарвал. Хэрвээ тэр бодлоо өөрчилөх юм бол ч.

Нисэгчийн хоолой эхлээд францаар дарай нь англиар газардах тухай цуурайтан зарлав.

Аюулгүйн бүсний гал гялсхийв.

- Вольтера Флоренцаас хэр хол оршдог юм бэ?

- Хэр хурдан хүрэхээс л шалтгаалана... Белла?

- Юу?

- Тэр намайг шинжин харлаа. “Хэрвээ машин хулгайлна гэвэл чи татгалзахгүй биз

дээ?“

Хурц шаргал өнгийн порше миний өмнөхөн тоормослолоо. Багажны ар тал дээр

мөнгөн үсгээр турбо гэж бичжээ. Онгоцны буудлын ойролцоо зогсч байсан бөөгнөрсөн

хүмүүс над руу цоо ширтлээ.

- Белла, хөдөлцгөөе Алис цонхоор цухуйгаад тэсч ядан хашгирав.

Би хаалга руу гүйн хүрээд дотогш ороход толгойдоо хар оймс өмсчихсөн юм шиг

санагдлаа.

- Чимээгүй, Алис гэж би таагүйхэн шивнэлээ. “Илүү дээр машин хулгайлж болсонгүй

юу.“

Машины дотор талыг хар арьсаар хийж цонхонд тень наажээ. Дотор талд нь би

өөрийгөө шөнө адил аюулгүй болсноо мэдрэв.

Page 328: New moon

Алис машины томоохон урсгал дундуур галзуурсан мэт хурдтай давхих зуур би

аюулгүйн бүсээ барьж авлаа.

- Чухал асуулт байна гэж тэр машиныг жолоодох зуураа хэлэв. “Дажгүй хурдан машин

байна. Надад аз таарсан бололтой.“

- Биднийг эхний эхний постон дээр өнгөрөөнө гэж бодож байна шүү.

- Тэр инээд алдлаа. “Надад итгэ, Белла. Хэрвээ хэн нэгэн биднийг замд зогсоох юм бол

ард хоцрох болно.“ Тэр өөрийнхөө үгийг батлан хаазаа гишгэлээ.

Цонхоор миний үзэж байгаа анхны хот болох Флоренц жирэлзэн өнгөрч байв. Энэ

миний анхны аялал байсан ч магадгүй сүүлчийнх болж болох байв. Алисийн

жолоодлого намайг айлгаж байсан ч түүнд итгэж болохоор байсан юм. Би толгод дээр

байрласан хотын ханыг хараад хэтэрхий хүчтэй түгшлээ. Алсад хуучин шилтгээн

харагдана.

- Чи ямар нэгэн юм харж байна уу?

- Ямар нэгэн юм болоод байна, тэр аяархан бувтналаа. “Нэг фестиваль бололтой.

Гудамжаар улаан тугтай хүмүүс дүүрчээ. Өнөөдөр чинь хэдэн билээ?“

- Магадгүй арван есөн байх. Би тийм ч их итгэлтэй биш байв.

- За тэр дээ. Өнөөдөр чинь Гэгээн Маркусын өдөр юм байна.

- Энэ юу гэсэн үг вэ?

- Тэр баргар царайлан инээмсэглэлээ. “Жил бүр хот даяараа энэ өдрийг тэмдэглэдэг

юм. Домогт өгүүлснээр бол христийн номлогч эцэг Маркус үнэн хэрэгтээ Маркус

Волтан бүх цус сорогчдийг Вольтерагаас таван зуун жилийн тэртээ хөөсөн гэдэг.

Түүхэнд тэмдэглэснээр тэр Румынд мөн цус сорогчдын аюул заналыг арилгахын төлөө

тэмцэж яваад шашны нэрийн өмнөөс тарчлаан алуулсан хэмээн ташаа өгүүлсэн байдаг.

Үнэндээ энэ нь дэмий зүйл тэр хэзээ ч хотоос гарч байгаагүй. Энэ бүх мухар сүсгээс

болж загалмай сармис хэрэглэх болсон. Эцэг Маркус тэднийг амжилттайгаар

дэлгэрүүлсэн юм. Цус сорогчид Вольтерад ахин үзэгдээгүй болохоор тэд үнэндээ

хэргээ гаргасан болоод өнгөрсөн гээд тэр егөөдөнгүй инээмсэглэв. Тэд хотын бэлэг

тэмдгийг цагдаагийн тэмдэг болгон хувиргасан юм. Уг нь ч Вольтера гайхалтай

аюулгүй хот. Цагдаагийхан дэмий л хүндэтгэл хүлээж суудаг юм.“

- Тэгэхэд л би түүний егөөдсөн утгыг ойлголоо. “Хэрвээ Эдвард тэдний Гэгээн

Маркусын өдрийн бүх төлөвлөгөөг нураавал тэд нэг их баярлахгүй байх тийм үү?“

- Тэр толгойгоо сэгсэрхэд нүүр нь илүү барайсан харагдав. “Үгүй, тэд түүнийг маш

түргэн дуусгах болно.“

Би эргэж хараад шүдээ зуухыг оролдохдоо уруулаа арай л хазчихсангүй. Цус гоожих

Page 329: New moon

нь одоо нэг их сайхан санаа биш.

Нар цэнхэр тэнгэрт айдас хүрмээр өндөрт хөөрчээ.

- Тэр үүнийг үд дунд хийхээр төлөвлөж байгаа гэлүү?

- Тиймээ. Тэр хүлээхээр шийдсэн. Харин тэд түүнийг хүлээж байгаа.

- Надад юу хийх ёстойг минь хэлээч.

Тэр харцаа замаас салгасангүй. Хурдны зүү бараг баруун буланд хүрч байлаа.

- Чи юу ч хийх хэрэггүй. Тэр зүгээр л наранд гарахаас өмнө чамайг харах хэрэгтэй.

Хэрвээ тэр чамайг харах юм бол намайг бас харах байх.

- Бид үүнийг яаж хийх болж байна?

Жижигхэн улаан машин биднээс ойрхон зөрөхөд Алис түүнийг хөөн гүйцэв.

- Би чамайг аль болох ойрхон буулгахыг бодно. Харин дараа нь хаашаа гүйхийг чинь

зааж өгнө.

Би толгойгоо дохилоо.

- Бүдэрч унахгүйг хичээгээрэй дээ, тэр нэмэрлэв. “Бидэнд өнөөдөр цаг байхгүй шүү.“

Би дуу алдан ёолов. Энэ нь биелүүлэхэд хэцүү зүйл байв. Би хичнээн эв хавгүй билээ.

Нар тэнгэрт хөөрсөөр Алис түүн рүү харав. Тэр хэтэрхий хурц юм шиг санагдан би

мэгдэж эхэллээ. Тэр гэнэт үд дунд болохыг хүлээхийг хүсэхгүй бол яана.

- “Тэнд” Алис гэнэтхэн хотын ойролцоо толгод дээр сүндэрлэх шилтгээн рүү заалаа.

Би түүн рүү хараад айдаст автав. Агшин өнгөрөх тусам өчигдөр өглөө Алис түүний

нэрийг шатан дээр зогсоод айдаст автан хэлсэн үеийнх шиг санагдаж эхлэв. Тэгээд би

эгц толгод дээр байрласан хүрэн өнгийн эртний шилтгээнийг хүрээлсэн хана руу

харлаа.

Би хотыг их сайхан гэж бодож байжээ. Гэнэт тэр надад аймшигтай санагдаж байв.

- Вольтера, гэж Алис жингэнэсэн хоолойгоор хэлэв.

20. VOLTERRA

БИД ЦААШ ЯВЖ ЭХЛЭХЭД ЗАМ МАШИНААР ДҮҮРЧ БАЙЛАА.

Машинуудын хоорондох зай дэндүү ойр байсан учир Алис дундуур нь явах аргагүй

болсон юм. Бид жижигхэн бор Пежо маркийн машины ард зогслоо.

“Алис” гэж би ёолов. Цагийн зүү улам хурдлаад байх шиг....

“Энэ бол Волтерра дээр очих цорын ганц зам” гэж намайг аргадан хэлээ.

Гэвч түүний хоолой нь зүгээр намайг тайвшруулах гэж албаар тэгж хэлсэн мэт

сонсогдлоо. Машинууд жаахан жаахнаар урагшилсаар л.... Нар алмаз чулуу шиг

цацарч, яг л эгц дээр байгаа юм шиг. Машинууд нэг нэгээрээ хотруу урагшилсаар л.

Page 330: New moon

Бид ойртож байлаа.

Хүмүүс машинаа замын хажуу руу гаргаж тавиад явганаар алхаж байгаа нь харагдлаа.

Эхлээд энэ бол тэвчиж ядсандаа тэгсэн хэрэг биш гэдгийг удалгүй ойлгосон юм.

Хотын хаалганы гадна олон машины зогсоол байсан бөгөөд хүмүүс машинаа тэнд

орхиод явган явж байлаа.

Хэн ч цаашаа машинаар явж болохгүй аж.

“ Алис” гэж би хурдан шивнэхэд.

“Би мэдэж байнаа.” Гэж тэр хэлээ. Түүний царай өөгүй мөс шиг харагдаж байв.

Одоо би маш удаан явж байсан ба гадаа салхитай байгаа нь харагдаж байлаа. Салхи

хүмүүсийн малгайг хийсгэж, эмэгтэйчүүдийн үсийг урдуур нь хийсгэж байсан юм.

Мөн хүнмүүсийн хувцас салхинд хумиралдаж байлаа. Мөн би гадаау ихэнхдээ улаан

өнгө зонхилж байгааг харав.

Улаан цамц, улаан малгай, улаан туг гээд л.. хаалганы хажууд урт тууз унжиж байлаа.

Тэр нь салхинд хийсээд л.. миний харснаар улаан өнгөтэй алмаз шиг ороолттой нэг

хүүхний үс нь хүчтэй салхинд хийслээ.

Мөн ороолт нь амьд мэт дээшээ хийсч байсан юм. Тэр ороолтоо барихыг хичээж

байсан ч бүтэхгүй байх шиг...

“ Бэлла” гээд аяархан бөгөөд ширүүн хоолойгоор

“Бид харуулд харагдалгүй өнгөрч чадах эсэхийг мэдэхгүй юм. Болохгүй бол чи

ганцаараа явах болно. Чи гүйх хэрэгтэй. Гудамжинд яваа хүмүүсээс Palazzo dei Priori

гэж асуугаарай. Тэд чамд хэлж өгнө. Битгий төөрчихөөрэй.”

“Palazzo dei Priori, Palazzo dei Priori” гэж би дахин дахин давтан амандаа үглээд явлаа.

“Хэрвээ тэд ангилиар ярьдаг бол цагтай цамхаг гэж хэлээрэй., Харин би энэ хавиар

явж, давж болохоор хана байна уу, үгүй юу хайя”

“Palazzo dei Priori” гээд би толгойгоо дохилоо.

“ Эдвард цагтай цамхаг доор зогсож байгаа. Зөрөг замын баруун талд тэр сүүдэр доор

зогсож байгаа. Чи түүнийг наранд гарахаас нь өмнө амжиж анхааруулах ёстой шүү”

Би хурдхан тогтоож авлаа. Алис цувааны өмнө ойрхон зогсож байв.

Цэнхэр цэргийн дүрэмт хувцастай хүн цуврах хөдөлгөөнийг зохицуулж, асаалттай

машинуудыг бөөгнөрсөн хүмүүсээс холдуулж байлаа.

Эгнээ дуустал яваад, машинууд эргээд явж, зогсоолд тавьж байсан юм. Удалгүй

Алисын буцаж эргэх элж ирлээ.

Дүрэмт хувцастай хүн залхуу нь хүрсэн янзтай, машинуудад нэг их анхаарал тавилгүй

хөдөлгөөнийг зохицуулж байсан юм. Харин Алис түүнийг тойроод, шууд хаалга руу

Page 331: New moon

явав. Тэр бидэн рүү ямар нэг юм хашгичсан боловч, бидний ард байх машинууд

биднийг дагаад явчих вий гэсэндээ дохиураа өргөөд зогслоо.

Хаалганы хажууд зогсож байсан эрэгтэй мөн адил дүрэмт хувцастай байлаа.

Биднийг түүнд дөхөхөд, бөөгнөрсөн жуулчид явган хүний замаар чихцэлдэж байсан

хэрнээ түрэмгий, гялалзсан Порше машиныг сониучирхан ажиглана. Харуул гудамжны

голд ирлээ. Алис болгоомжтойгоор машинаа өнцөгдүүлэн тавив. Нар над дээр тусаж

байсан ч, Алис бол сүүдэртэй талд байлаа. Тэр арын суудалд байгаа цүнхнээсээ нэг юм

гаргаж авсан юм. Харуул ууртайгаар ирээд, чангаар цонхыг маань тогшлоо. Алис

цонхныхоо шилийг буулгахад харуул харсан зүйлдээ маш их гайхсан нь илт байв.

“Уучлаарай хадагтай, өнөөдөр хотруу зөвхөн аяллын автобусыг оруулахыг зөвшөөрч

байгаа л даа.” Гэж тэр муухан аялгатай англиар хэллээ. Болдогсон бол тэр машинд суух

гайхалтай үзэсгэлэнтэй эмэгтэйд арай өөр юм хэлмээр байгаа нь илт байсан юм.

“Энэ бол хувийн аялал л даа” гэж Алис хэлээд сэтгэл татам сайхан инээмсэглэлээ. Тэр

машины цонхны цаанаас, гараа наранд гаргаж орхив. Би гэнэт хөшлөө. Харин сайн

хартал Алис тохойгоо хүрсэн бор бээлий өмссөн байсан юм. Тэр харуулын гарыг

барингаа ямар нэг юм атгуулаад гараа буцааж орууллаа.

Тэгээд тэр гартаа байгаа боодолтой мөнгийг хараад нүүр нь цонхийв. Ямар ч байсан

захад нь 1000 долларын дэвсгэрт байсан юм.

“Энэ тоглоом уу?”гэж тэр бувтнав.

Алис гайхалтай сайхнаар инээгээд, “Танд хөгжилтэй байж болно оо.”

Тэр нүдээ бүлтйлгэн Алис руу харлаа. Би санаа зовон цаг руу хяламхийв. Хэрвээ

Эдвард төлөвлөгөөгөө зохиочихсон бол 5 минут л үлдсэн байлаа.

“Бид жаахан яарч байна л даа.” Гэж тэр инээмсэглэнгээ сануулав.

Хамгаалагч нүдээ хоёронтоо цавчлаад мөнгийг цамцныхаа халаасанд хийлээ. Тэр

цонхноос холдоод, биднийг ор гэж дохьсон юм. Хажуугаар өнгөрч байгаа хүмүүс энэ

хахуулийг анзаараагүй бололтой.

Тэгээд Алис машинаа хөдөлгөхөд, бид 2ын санаа амарсан юм.

Гудамжнууд нь маш нарийхан, ижилхэн өнгийн чулуун шалтай өнгөө алдсан бор хүрэн

барилгууд нь гудамжийг бараан харагдуулж байлаа.

Энэ яг л зөрөг гарц юм шиг санагдаж байв. Намрсан улаан тугнууд нь ханануудыг

чимж, хэдхэн яардын цаана нарийхан зам харагдаж байлаа.

Бидний явдал удааширч байгаа нь дүүрэн явган хүмүүс аялаж байгаагаас болж байлаа.

“Дахиад жаахан цаашаа явчихвал ч” гэж Алис намайг тайтгаруулсаар л байлаа.

Page 332: New moon

Би түгшүүртэйгээр хаалганаас барьж түүнийг үг хэлэхэд л гудамжруу үсрээд гарахад

бэлэн байлаа.

Тэр жаахан зай гарахад л маш хурдан урагшиж мөн хүчтэй тортозлон зогсоход хүмүүс

бидэнлүү ууртай үгс чулуудахад би хэлж байгааг нь ойлгохгүй байгаадаа баярлаж

байсан юм.

Тэр маш бага зайнд явж байсан бөгөөд энэ зам нь машинд зориулсан зам биш ажээ.

Сандарсан хүмүүс хаалга руу шахагдаж байсан юм.

Эцэст нь бид өөр гудамж оллоо. Барилгууд нь энд бол өндөр юм. Тэд бие биентэйгээ

шахуу баригдсан байсан нь нарны гэрэл дундуур нь тусахад саад болох шиг. Аль аль

талд улаан тугнууд өлгөөстэй байсан юм

Харин явах тусам хүмүүсийн бөөгнөрөл улам их болж байлаа.

Алис машинаа зогсоов. Бид бүрэн зогсоны дараа би хаалгаа онгойлголоо.

Тэр өргөн гэгээлэг талбай руу заав. .

“ Тэгэхээр – бид талбайн өмнө өнцөгт зогсож байна. Чигээрээ гүйгээд, цагтай

цамхагны яг баруун талд очно шүү. Би ямар нэг аргаар”

Дахин ярихдаа тэр гэнэт амьгал авч хоолой нь яг л исгэрэх мэт сонсогдлоо. “Тэд хаа

сайгүй байна уу?”.

Би яг л хөшсөн мэт болоход тэр намайг машинаас хөөн гаргалаа. “Тэднийг одоо март.

Чамд 2хон минут байна. Бэлла хурдал хурдал.” Гэж өөрөө бас машинаас гарангаа

хашгирлаа.

Би Алисыг сүүдэр лүү орохыг нь харах гэж хүлээсэнгүй. Би бүүр хаалгаа ч хаалгүй

гүйсэн юм.

Би замд минь хөндөлсөх мяраалаг эмэгтэйг өнгөрөөд, юунд ч анхаарлаа хандуулалгүй

байдгаараа хурдаллаа.

Харанхуй бүсээс гарахад талбайг гэрэлтүүлэх хурц нарны гэрэлд нүд минь гялбалаа.

Салхи салхилж, миний үсийг нүд лүү минь оруулснаас би бараг юу ч харахгүй байв.

Тиймээс хэр их хүн мөргөснөө ч мэдэх аргагүй байлаа. Хүмүүсийн дундуур гарч явах

нь маш хэцүү байсан юм.

Би дундуур нь гүйхэд хүмүүс гайхаж, уурласандаа уулга алдаж байсан ба аз болж

миний ойлгохооргүй хэлээр хашгичиж байлаа. Тэдний царайнд, гайхсан, уурласан

байдал илт байсан юм. Улаан ороолттой, шаргал үстэй эмэгтэй намайг загнав.

Хуванцар соёо зүүж, нэг эрийн мөрөн дээр суусан хүү над руу инээмсэглэлээ.

Бөөгнөрсөн хүмүүс хажуугаар шахцалдаж, намайг өөр зүг рүү хандуулж байсан юм.

Харин цаг надад харагдахаар байсанд би их баярлав. Гэвч цагны 2 зүү нь нарны зүг

Page 333: New moon

хандаж, хүмүүсийн дундуур арайхийн гүйх би оройтсоноо мэдлээ. Би ядаж замын голд

ч хүрсэнгүй. Би чадахгүй нь, гэхдээ би бууж өгөхгүй. Би жирийн нэг тэнэг, удаан хүн

шүү дээ, тэгээд надаас болж бүгд үхэх нь.

Алисыг гарсан байгаасай гэж би хүслээ. Тэр хаа нэгтээ сүүдрээс намайг анзаараад,

миний бүтэлгүйтсэнийг харангуутаа Жаспер луу буцаж очиж болно.

Би уурлаж уулга алдах хүмүүсийн дууны хажуугаар удахгүй Эдвардын талбайд гарч

ирсэнд гайхаж, цочирдсон дуу сонсох байх гэж бодлоо.

Гэвч урдуур нэг зай харагдав. Би тэр зай руу байдгаараа тэмүүлллээ. Харин нэг

мэдэхэд би усан сангийн ирмэгт шилбээ цохиж орхисон юм. Тэр талбайн төвд

дөрвөлжин, өргөн усан сан байжээ.

Би арай хийж хөлөө өргөн, ирмэгийг давангуутаа өвдгөөр татсан усанд туучиж гарлаа.

Ус миний хамаг юмыг норгож байсан юм.

Нартай байсан ч гэлээ, хүйтэн салхи болон хүйтэн ус хоёр намайг үнэхээр дааруулж

байлаа. Гэвч усан сан маш өргөн байсан ч би хэдхэн секундэд туулчих шиг. Би нөгөө

ирмэгийг хөлөөрөө цохихдоо ч удаан зогссонгүй, шууд л даваад цугларсан хүмүүс рүү

гарлаа. Харин тэр талд байсан хүмүүс бол хувцаснаас минь үсчих хүйтэн уснаас

дайжиж, хурдан зам тавьж өгч байсан юм. Би дахиад цаг руу харлаа. Талбайгаар нэг

хонхны дуу улам чангарч сонсогдож байсан юм. Бүүр хөл доор минь байх чулуу хүртэл

чичрэх шиг. Хүүхдүүд чихээ таглан орилж эхэллээ.

Ингээд нэмэргүй гэдгийг би мэдэж байсан ч гүйнгээ “ Эдвард” гэж ориллоо.

Бөөгнөрсөн хүмүүсийн ярилцах нь маш чанга байсан бөгөөд миний хашгирах нь

тэднийг давж гарч чадахгүй байсан юм. Гэхдээ л би орилохоо больсонгүй

Цагны хонх дахиад цохиллоо. Ээжийнхээ гараас хөтөлсөн хүүхдийн хажуугаар би

гүйв. Түүний үс нь нарны гэрэлд бараг л цагаан харагдаж байсан юм.

Бүгд улаан хувцастай өндөр хүмүүс тойроод зогсчихсон байсан ба намайг дундуур нь

гүйхэд надад ямар нэг юм анхааруулах шиг.

Цагны хонх дахиад цохиллоо.

Улаан хувцастай хүмүүсийн нөгөө талд, намайг тойрох жуулчдын дунд нэг зай гарсан

байсан юм. Цамхагийн доорх дөрвөлжин барилгын баруун гар талд орших харанхуй,

нарийхан замыг би харлаа. Харин дэндүү их хүмүүс байсан тул тийм ч сайн

харагдахгүй байсан юм.

Цагны хонх дахиад цохиллоо

Харахад их хэцүү болж эхэлж байлаа. Салхи салхилах тусам миний нүдийг халуу

Page 334: New moon

оргиулах шиг...

Салхинд миний нулимс гоожив уу, эсвэл цагны хонх цохих тусам миний сэтгэл зовнин,

уйлж эхлэв үү гэдгийг ойлгосонгүй. Нарийхан гудам руу орох замд нэгэн гэр бүл

зогсож байв.

2 охин улаан даашинз өмссөн байсан бөгөөд тэд бараан өнгийн үсээ туузаар боосон

байсан юм. Аав нь нэг их өндөр харагдсангүй. Би мөрнийг нь даваад гудмын харж

чадахаар байсан юм. Би арчин, сүүдэр лүү харахыг хичээнгээ хамаг хурдаараа гүйлээ.

Цагны хонх цохилоход бага нь охин чихээ гараараа дарлаа.

Ээжийнхээ бүсэлхийгээр татах өндөртэй том охин нь ээжийнхээ хөлнөөс зуураад,

цаана нь байх сүүдэр лүү ширтэж байв. Намайг харж байхад тэр ээжийнхээ тохойноос

чангааж, сүүдэр лүү заалаа. Дахин хонх цохилоход би илүү ойртсон байв. Би охины

дууг сонсож чадахаар ойр ирсэн байсан юм. намайг Эдвардын нэрийг хашгичсаар

гүйхэд охины аав нь гайхсан янзаар над руу ширтэж байв.

Том охин нь ямар нэгэн зүйл хэлж сүүдэрлүү дахин заалаа. Би аавыг нь өнгөөрөөгөөд

гүйхэд тэр охиноо миний замаас холдуулан татав. Цагны хонх дахиад цохиллоо.

“Эдвард үгүй ээ.” Гэж би хашгирлаа. Гэвч миний хоолойны өнгө яг л архирч байгаа

мэт байлаа.

Би одоо түүнийг харж байна. Би харж байгаа ч гэсэн тэр намайг харахгүй л байлаа.

Яг энэ үед бол би түүнд үнэхээр хий юм харж байгаа мэт харагдаж байгаа байх.

Энэ бол хий үзэгдэл биш үнэхээр тэр байсан юм. Би түүний талаар алдсан болохыг

ойлголоо. Би түүнд ямар байгааг хэзээ ч ойлгож байгаагүй юм байна.

Эдвард хөшөө адил хөдөлгөөнгүй зогсон гудамж руу хэдэн алхам хийв. Түүний нүд нь

аниастай бөгөөд доогуур нь хөх туяа татсан харагдана. Гараа сул хаялж алгаа урагш нь

эргүүлжээ. Түүний царай тайван байсан бөгөөд тааламжтай зүйлийн талаар мөрөөдөж

байгаа мэт харагдаж байв. Цээжний хувцасных нь цаанаас гантиг адил арьс нь цухуйна.

Чулуун зам дээр туссан гэрэлд түүний арьс үл мэдэг гялалзаж байв.

Би хэзээ ч үүнээс илүү үзэсгэлэнтэй зүйлийг харж байсангүй. Би гүйж амьсгаадан

хашгирч байсан ч гэсэн үүнийг үнэлэн харж байсан юм. Өнгөрсөн долоон сарын

туршид тэр бараг өөрчлөгдсөнгүй. Түүний ойд хэлсэн үг юу ч болоогүй мэт. Би

хичнээн удаан амьдарсан ч өөр зүйлийг хүсэхгүй байсан юм.

Цагийн хонх цохилоход тэр гэрэл рүү нэг том алхам хийлээ.

- Үгүй ээ! Би хашгирлаа. “Эдвард намайг хараач!”

Тэр сонссонгүй үл мэдэг инээмсэглээд нарны гэрэл гийгүүлэгдсэн замын зүг хөлөө

Page 335: New moon

тавив.

Би түүнийг маш хүчтэй мөргөж хэрвээ тэр намайг барьж аваагүй бол бараг газар унах

шахлаа. Миний амьсгал давчдан толгойгоо өргөлөө.

Түүний бараан нүд нь удаанаар нээгдэхэд цагийн хонх ахин цохилоо.

Тэр тайвнаар гайхан харав.

- Гайхалтай гэж тэр өөрийн гайхширал дүүрэн дур булаам хоолойгоор хэллээ.

“Карлайлын зөв байж.”

- Эдвард, би амьсгаа авахыг хичээхэд миний хоолойноос ямар ч дуу гарсангүй. “Чи

сүүдэр лүү буцах хэрэгтэй. Чи явах хэрэгтэй байна.”

Тэр мэл гайхсан бололтой. Түүний гар нь миний хацарт зөөлөн хүрэв. Тэр намайг

ажиглахгүй байх шиг санагдсан тул би түүнийг түлхэхийг оролдов. Би түүнийг

гудамжны хананы цаагуур оруулахын тулд боломжтой бүх зүйлийг хийж байсан юм.

Хонх ахин цохиллоо гэвч тэр хөдөлсөнгүй.

Энэ хачирхалтай байсан хэдий ч бид үхлийн аюулд байсан хэвээр байлаа. Хэдэн

агшины дараа би арай дээр болж эхлэв. Миний зүрх хурдан цохилон судсаар цус ахин

гүйж эхлэхийг би мэдрэв. Миний уушгинд түүний арьснаас ханхлах ер бусын анхилуун

үнэр дүүрэхэд цээжин дэх шарх хэзээ ч байгаагүй юм шиг боллоо. Би бүрэн эдгэрч

хэзээ ч шархтай байгаагүй юм шиг болсон юм.

- Энэ бүхэн ийм түргэн болсонд би итгэж чадахгүй байна. Би бараг мэдэрч ч

амжсангүй, тэд их сайн юмаа тэр бодлогоширон нүдээ аниад миний үсэнд уруулаа

хүргэв. Түүний хоолой энхрий дур булаам байлаа.

- “Үхэл чиний амьсгалыг авсан ч үзэсгэлэн гоод чинь ч нөлөөсөнгүй” тэр бувтнахад би

Ромеогийн үхэхдээ хэлж байсан үгийг танив. Цагийн хонх эцсийн удаа нүргэлэв. Чи

урьдынх шигээ сайхан үнэртэж байна, тэр үргэлжлүүллээ. “Магадгүй энэ там юм болов

уу. Гэвч би санаа зовохгүй байна.”

- Би үхээгүй ээ гэж би түүний яриаг нь таслав. ”Чи ч гэсэн! Эдвард гуйя бид эндээс

явах хэрэгтэй. Тэд хэдийн ойрхон ирсэн байх.”

Би түүний гараас зуурахад тэр сандран хөмсгөө өргөв.

- Юу болоод байна аа? тэр эелдэгээр асуув.

- Бид үхээгүй ээ. Гэвч эндээс Волтариг ирэхээс өмнө холдох хэрэгтэй байна.

Намайг хэлэнгүүт түүний царайд ойлгосон өнгө гялсхийв. Намайг үгээ дуусгаж

амжихаас өмнө тэр гэнэтхэн сүүдрээс татан гаргаад нуруугаар тоосгон хана руу

шахлаа. Тэр гудамж руу эргэн хараад гараа өргөн намайг хамгаалахад бэлтгэв.

Би түүний гарыг дагуулан хараад харанхуйгаас гарч ирэх хоёр бараан дүрсийг харлаа.

Page 336: New moon

- Миний хүндэт ноёдоо, Эдвардын хоолой тайван байв. “Би өнөөдөр та бүхний ая

тухыг эвдэх гэж бодоогүй юмсан. Миний хүндэтгэлийг хүлээн авч эзэндээ талархлын

үгийг дамжуулж өгнө үү.”

- Бид яриагаа илүү зохистой газар үргэлжлүүлж болох юм? эелдэг хоолой заналхийлэн

шивнэв.

- Би үүнийг шаардлагатай байна гэж бодохгүй байна. Эдвардын хоолой илүү хатуу

боллоо. “Би чиний тушаалыг мэднэ, Феликс. Би ямар ч дүрэм зөрчөөгүй.”

- Феликс зүгээр л чамд наранд ойртох аюултай гэж хэлэх гэсэн байх л даа, хоёр дахь

дүрс тайвшруулсан өнгөөр хэллээ. Тэднийг далдалсан саарал нөмрөг салхинд намиран

хийснэ. “Биднийг даган илүү зохистой газар очно уу.”

- Би та нарын араас явна гэж тэр хэлэв. “Белла чи яагаад талбай руу буцаж

фестивалийнхантай хөгжилдөж болохгүй гэж?”

- Үгүй ээ, охиныг бид өөртөө авна гэж эхний дүрс намайг зальжин ажиглан шивнэлээ.

- Би тэгж бодохгүй байна. Ярианы таатай өнгө замхрав. Эдвардын хоолой мөс шиг

хүйтэн боллоо. Түүнийг бөхийхөд би дайрахад бэлтгэж байгааг нь ойлгов.

- Үгүй ээ, би дуу алдлаа.

- Чшш, тэр надад хандан бувтнав.

- Феликс, илүү ухаалаг хоёр дахь дүрс хэллээ. “Энд бишээ.” Тэр Эдвард руу эргэв.

“Аро зүгээр л таньтай ахин уулзахыг хүссэн юм. Хэрвээ та эцсийн эцэст бидэнд

туслахыг хүсэхгүй байгаа бол.”

- Мэдээж, Эдвард зөвшөөрөв. “Гэхдээ охин саадгүй явах болно.”

- Би үүнийг боломжгүй гэж айж байна гэж эелдэг хоолой харамсангуй хэлэв. “Бид

дүрэмд захирагдах ёстой”.

- Тэгвэл би Арогийн урилгыг хүлээн зөвшөөрч чадахгүй гэж айж байна, Деметри.

- Сайн байна, Деметри хүржигнэлээ. Миний харц гудамжны харанхуйд дасахад Феликс

их том өндөр биетэй биерхүү бүдүүн болохыг мэдээд би гайхлаа. Түүний биеийн

хэмжээ надад Эмметийг санагдуулав.

- Арогийн урам хугарах байх даа, Деметри санаа алдав.

- Тэр үүнгүйгээр амьдарч чадна гэдэгт би итгэлтэй байна гэж Эдвард хэллээ.

Феликс Деметри хоёр ойртон Эдвардыг хоёр талаас нь шахаж хэллээ. Тэд түүнийг

гудамжны гүн оруулан гэрэл рүү зугтахаас сэргийлэх гэсэн бололтой. Нарны цацраг

тэдний арьсан дээр огт тусахгүй байв. Тэд саарал нөмрөгөөрөө биеэ бүхэлд нь

халхалжээ.

Эдвард нэг ч дюйм хөдөлсөнгүй. Тэр намайг үхлийн аюулаас хамгаалахад бэлдэв.

Page 337: New moon

Гэнэтхэн Эдвард салхитай харанхуй гудамжны зүг толгойгоо огцом эргүүлэв. Деметри

Феликс хоёр ч мөн адил чагнахад надад үл мэдэг чимээгүй хөдөлгөөн сонсогдлоо.

- Өөрсдийгөө хариуцлагатай авч явж чадахгүй нь уу? Хатагтай нарын дунд шүү.

Алис Эдвардын дэргэд зэрэгцэн ирлээ. Тэр жижигхэн хэтэрхий эмзэг харагдаж байв.

Түүний жижигхэн гар хүүхдийнх адил байлаа.

Деметри Феликс хоёр шулуун болон зогсоход нөмрөг нь салхинд намиран хийснэ.

Феликсийн нүүрэнд гашуун өнгө тодров. Тэд харваас гэнэтийн бэлэгт дургүй

бололтой.

- Бид ганцаараа биш байна гэж тэр тэдэнд сануулав.

Деметри түүний мөрөн дээгүүр харлаа. Хэдхэн ярдын цаана талбай дээр багахан гэр

бүлийн улаан даашинзтай охин бидний зүг харна. Ээж нь нөхөртөө ямар нэгэн юм

түргэн хэлэхэд түүний нүд нь бидэн рүү харав. Тэр Деметритэй харц тулгарав. Түүнийг

талбайн гүн рүү хэдэн халхам ухархад өөр улаан өнгийн хувцастай залуу мөрөн

дээгүүр нь харлаа.

- Деметри толгойгоо сэгсрэв. “Гуйя Эдвард ухаалаг байгаач” гэж тэр хэллээ.

- Тэгье л дээ, Эдвард хүлээн зөвшөөрөв. “Тэгэхээр бид эндээс тайван ухаалгаар явах

болно”.

- Деметри урам хугарсан байртай санаа алдлаа. “Бидэнтэй нөхөрсгөөр ярилцахгүй юм

биз дээ.”

Улаан өнгийн хувцастай зургаан эрэгтэй гэр бүлийхэнтэйгээ цуглараад бидний зүг

санаа зовнин ширтэж байлаа. Эдвардын хамгаалах хөдөлгөөн тэдэнд түгшүүртэй

санагдсан гэдэгт би итгэлтэй байлаа. Би тэднийг яв гэж хашгирахыг хүслээ.

- Эдвард чангаар шүдээ зуулаа. “Үгүй.”

Феликс инээмсэглэв.

- Хангалттай.

Эрх мэдэлтэй хүчирхэг өөр нэгэн хоолой бидний араас дуугарлаа. Би Эдвардын гаран

доогуур хараад бидний зүг жижигхэн хар дүрс ойртохыг харав. Тэдний нэг гэдэг нь нь

илт байлаа. Хэн юм бол?

Би эхлээд эрэгтэй хүүхэд байна гэж бодов. Тэр Алисийн адил жижигхэн биетэй цайвар

буржгар үстэй байлаа.

Биеийн ихэнх нь нөмрөг дор халхлагджээ. Гэвч царай нь эрэгтэй хүүхдийнхийг бодвол

илүү хөөрхөн байсан юм. Гэнэн булцгар уруултай царай нь Ботичеллийн сахиусан

тэнгэрийн лууг санагдуулна. Уйтгартай улаан хүрэн өнгийн нүдтэй ажээ.

Page 338: New moon

Түүний биеийн хэмжээ тодорхойгүй бөгөөд үйл хөдлөл нь намайг самгардуулав.

Феликс Деметри хоёр бага зэрэг тайвширан түгшүүртэй байдлаа орхиод харанхуйд

зогсон инээв.

Эдвард гараа буулгасан ч гэлээ санаа амарсангүй.

- Жейн, тэр эвлэрэнгүй санаа алдан хэллээ.

Алис гараа цээжиндээ зөрүүлээд ямар ч хувиралгүй өнгөөр түүнийг харна.

- Намайг дага, тэр хүүхдийн нэг янзын хоолойгоор дуугарав. Тэр харанхуй гудамжны

зүг чимээгүйхэн эргэлээ.

Феликс инээмсэглэн дохиод түрүүлж явлаа.

Алис шууд Жейний араас дагав. Эдвард миний бүсэлхийгээр тэврээд намайг өргөн

урдаа гаргалаа. Гудамжны булан бага зэрэг эргэн оджээ. Би Эдвард руу айдас дүүрэн

харцаар харахад тэр толгойгоо сэгсэрлээ. Бидний ард чимээ сонсогдоогүй ч гэсэн бусад

нь тэнд байсан гэдэгт би итгэлтэй байлаа.

- Тэгэхээр Алис, гэж Эдвард алхах зуураа хэллээ. “Би та нарыг энд хараад гайхах ёсгүй

юу?”

- Энэ миний алдаа гэж Алис ижилхэн өнгөөр хариулав. “Би залруулахыг оролдсон юм.”

- Юу болсон юм? Тэр эелдэг өнгөөр сонирхов. Би бидний яриаг сонсож байгаа талаар

төсөөлөн бодлоо.

- Энэ ч урт түүх л дээ. Алисийн нүд миний зүг гялалзан харав. “Тэр үнэндээ хаднаас

үсрэхдээ амиа хорлох гээгүй юм байна. Белла тэр өдөр спортын онцгой төрлөөр

хичээллэж байсан юм байна лээ.”

Би харцаа буулгаад сүүдэр лүү харахыг хичээхэд юу ч харагдсангүй. Би түүнийг

Алисийн бодлыг сонсож байгаа байх гэж бодлоо. Живэх шахсан, цус сорогчид

мөрдүүлсэн, хүн чонын найз гээд л…

- Хм, Эдвард өнгөгүй хоолойгоор дуугарав.

Гудамж мушгиран налуугаар үргэлжлэхэд би юу ч харж чадсангүй. Бид мухар

гудамжинд явж байсан ч тоосгон хананд тулсангүй. Жейний жижигхэн дүрс бараг

үзэгдэхээ больжээ.

Алис тээнэгэлзэлгүй нэгэн хэмээр алхан явж байв. Дараа нь тэр уян налархай

хөдөлгөөнөөр жижигхэн нүх рүү орон алга боллоо.

Нүхний байгаа газар хамгийн намхан цэг байв.. Би Алис нуугдсан эсэхийг ажиглаж

чадсангүй. Жижигхэн харанхуй төмөр тортой нүх онгойж харагдана. Торыг зам дээр

зайлуулан тавьжээ.

Би удаашрав.

Page 339: New moon

- Зүгээр дээ, Белла гэж Эдвард намуухан хоолойгоор хэлэв. “Алис чамайг бариад авна.”

Би эргэлзэн нүх рүү харлаа. Хэрвээ тэр түрүүлж орвол Феликс Деметри хоёр хүлээхэд

хүрэхгүй сэтгэл хангалуун байх байсан биз.

Би доошоо суугаад давчуу нүх рүү хөлөө унжуулав.

- Алис? Би чичирсэн хоолойгоор шивнэлээ.

- Би доор чинь байна, Белла гэж тэр намайг тайвшруулав. Түүний хоолой хэтэрхий

доор сонсогдож байсан юм.

Эдвард миний бугуйнаас хүйтэн гараараа бариад намайг харанхуй руу унжууллаа.

- Бэлэн үү? тэр асуулаа.

- Түүнийг тавиарай, Алис хариулав.

Эргэн тойрон юу ч харагдахгүй байсан хэдий ч би нүдээ чанга аниад айсандаа

хашгирахгүйн тулд амаа жимийлээ. Эдвард намайг унагачихлаа.

Бүх юм чимээгүй хурдан болж өнгөрөв. Би хагас секунтын дотор доошоо унахдаа

ууртайгаар амьсгалж ч амжсангүй. Алисийн удтал хүлээсэн гар намайг барьж авав.

Түүний гар маш хатуу байсан болохоор би гэмтэх шахлаа. Тэр намайг босгон тавив.

Дотор бүүдгэр хэдий ч харанхуй биш байлаа. Нүхнээс тусах гэрэл бүдэг өнгөөр миний

хөл доорх нойтон чулуун дээр тусна. Гэрэл секунтын дараа алга болоход цорын ганц

бүдэг гэрэл Эдвардын биенээс гарч байв. Тэр миний гараас барьж өөр лүүгээ татан

тэврээд алхаагаа түргэсгэв. Би түүний хүйтэн бэлхүүснээс тэврэн чулуун замаар

бүдчин явлаа. Дээр төмөр тор хаагдах чимээ сонсогдов.

Гудамжны бүдэг гэрэл түргэн харанхуйлав. Миний мэгдсэн хөлийн чимээ л харанхуйд

цуурайтан сонсогдоно. Хонгил надад их өргөн санагдсан ч би үүнд итгэлтэй биш байв.

Эргэн тойрон анир чимээгүй зөвхөн миний зүрхний галзуурсан цохилт болон нойтон

чулуун дээр алхах чимээнээс өөр юу ч сонсогдохгүй байв. Ард тэвчээргүй санаа алдах

нь сонсогдоно.

Эдвард намайг чанга барьж байв. Тэр нөгөө гараа миний нүүрэнд хүргэхэд би түүний

хурууг уруулд хүрэхийг мэдэрлээ. Цаг өнгөрөх тусам түүний нүүр миний үсэнд ойртож

байлаа. Бид одоо л хамтдаа байх боломжтойг би ойлгож байсан болохоор түүнд улам

хүчтэй наалдав.

Аймшигтай газар доогуурх хонгил дундуур бидний ард цус сорогч гэтэж байхад тэр

надаас татгалзаж чадахгүй байсан нь хангалттай байсан юм. Тэр чимээгүйхэн уруулаа

миний духанд хүргэхэд түүнд ямар байгаа талаар би бодохгүй байхыг хичээлээ. Би

ахиад л үхэхээсээ өмнө түүнтэй хамт байв. Энэ нь түүнгүй өнгөрөөх урт удаан

амьдралаас хамаагүй дээр байсан юм.

Page 340: New moon

Би түүнээс юу болсныг асууж чадахгүй нь харамсалтай. Бидэнд юу тохиолдох талаар

урьдчилан мэдэхийг би цөхрөн хүсч байв. Гэхдээ би ярьж болохгүй зөвхөн шивнэх

хэрэгтэй. Учир нь бид бүслэгдсэн байв. Өөр хүмүүс миний амьсгал болон зүрхний

цохилт гээд л бүгдийг сонсож байлаа.

Зам биднийг доош хөтлөн газрын гүн рүү ороход би цочирдолд орж эхэллээ. Зөвхөн

Эдвардын гар л намайг тайвшируулан илж чангаар хашгирахаас аварч байв.

Би гэрэл хаана байгааг хэлж мэдэхгүй байв. Эргэн тойрон тэр чигтээ харанхуй бас

саарал өнгөөр дүүрчээ. Бид жижигхэн хонгилоор явж байгаа бололтой. Саарал чулуун

дундуур нойтон хар модод харагдах нь хар бэх шиг санагдана.

Зам мушгирах тусам миний айдас их болж байлаа. Миний шүд тачигнаж эхлэхэд би

гэнэтхэн их даарч байгаагаа мэдлээ. Миний хувцас бүхэлдээ норж газар дорх хотын

температур өвлийнх шиг санагдана. Яг л Эдвардын арьс шиг.

Миний шүд тачигнаж эхэлхэд тэр үүнийг ойлгосон бололтой намайг тавиад зөвхөн

гараас барилаа.

- Ү-ү-үгүй ээ би бувтнаад түүнийг тэвэрхийг хичээв. Миний хөлдөх эсэх нь хамаагүй

байв. Бид хэр удаан амьдархийг хэн мэдэх юм?

Түүний хүйтэн гар намайг дулаацуулахын тулд үрлээ.

Бид хонгил дундуур яаран явж байх үед яарах хүсэл улам төрөв. Миний удаан

хөдөлгөөн Феликсийг уурлуулж байгаа бололтой. Тэр үргэлж л санаа алдаад байлаа.

Хонгилын эцэст бас нэг төмөр тор байв. Төмөр бүслүүр нь миний гар шиг зузаан

байлаа. Торонд жижигхэн хаалга онгорхой харагдана. Эдвард түүгээр яаран ороход том

илүү хурц гэрэлтэй чулуун өрөөнд орж ирлээ. Тор хяхтнан хаагдаад дараа нь

түгжигдэх чимээ гарлаа. Би харахаасаа ч айж байв.

Өөр зүгт байсан урт өрөөнд намхан хүнд модон хаалга харагдана. Тэр бас онгорхой

байв.

Биднийг хаалгаар орох үед би эргэн тойрноо хараад гайхан өөрийн мэдэлгүй

тайвширлаа. Эдвард түгшсэн байртай эрүүгээ чангалав.

21. ХЭЛЭЛЦЭЭР

Бид хурц гэрэлтэй ердийн нэгэн хонгилд байгаа бололтой. Хананууд нь гэгээлэг бөгөөд

шалан дээр саарал өнгийн хивс дэвсчээ. Ердийн тэгш өнцөгт хэлбэртэй өдрийн гэрлүүд

адраас эгнэн унжиж байв. Дотор дулаахан байсанд би сэмхэн талархаж байв. Энэ өрөө

дулаахан сэтгэгдэл төрүүлж байсан ч харанхуйд цаашлан ой гутам чулуун муу усны

хоолойнууд үргэлжилжээ.

Эдвард миний шинжин харахыг зөвшөөрсөнгүй. Тэр урт хонгилын эцэс рүү баргар

Page 341: New moon

царайлан харахад лифтний өмнө хар өмсгөлтэй дүрс биднийг хүлээж байв.

Тэр намайг урдаа гаргахад харин Алис миний нөгөө талд явж байв. Бидний ард хүнд

хаалга чахран хаагдаж түгжээ гүйх бөглүү чимээ гарав.

Жейн лифтэнд хүлээнгээ нэг гараараа бидэнд хаалга онгойлгож өгөв. Түүний царай үл

тоомсорлосон төрхтэй харагдана.

Бид лифтэнд Волтаригийн төлөөлөгч болох гурван цус сорогчтой цуг орлоо. Тэд

нөмрөгөө авч хаяад юүдэнгээ хойшлуулав. Феликс Деметри хоёрын царай бага зэрэг

чидун жимсний өнгөтэй төстэй харагдана. Бүх цус сорогчид цонхигор царайтай

харагддаг болохоор энэ нь хачирхалтай харагдаж байв. Феликс богинохон тайрсан хар

үстэй бол харин Деметригийнх мөрөн дээгүүр нь асгарчээ. Тэдний нүдний солонгон

бүрхэвч нь гүн улаан хөвөөтэй бөгөөд хүүхэн хараа нь хар өнгөтэй юм. Тэд нөмрөг

дотуураа орчин үеийн хувцас өмсчээ. Би буланд Эдвардын урдаас харан зогслоо.

Эдвард намайг тайвшруулан гараас барьж байв. Тэрээр Жейнээс нүд салгахгүй байсан

юм.

Аялал маш богинохон болж бид гоёмсог хүлээн авалтын өрөөнд орцгоов. Ханыг модон

хавтангаар доторлон шалан дээр зузаан ногоон өнгийн хивс дэвсчээ. Ямар ч цонх

байсангүй агаад оронд нь хурц өнгийн томоохон хэмжээтэй Тосканийн хөдөө нутгийг

дүрсэлсэн зураг өлгөжээ. Өрөөнд тохитой арьсан буйдан байрлуулж гял цал ширээн

дээр болор вааранд цэцгийн баглаа дүүргэжээ. Энд үнэртэх цэцгийн үнэр надад хотод

болсон оршуулгыг санагдуулав.

Өрөөний голд улаан зандангаар өнгөлсөн өндөр лангуу байрлуулжээ. Би түүний ард

суугаа эмэгтэйг хараад бишрэн гайхлаа.

Тэр өндөр биетэй хар арьстай агаад ногоон нүдтэй юм. Тэр их дур булаам харагдаж

байв. Миний л адил ердийн хүн байсан юм. Би энэ олон цус сорогчдийн дунд жирийн

эмэгтэй хүн юу хийж байгааг ойлгож чадсангүй.

Тэр эелдэгээр инээмсэглэн зочдоо угтав.

- Өдрийн мэнд, Жейн гэж тэр хэлэв. Тэр Жейн болоод бусад дагалдагч нарыг нь хараад

өчүүхэн төдий ч гайхсангүй. Сүүмгэр цагаан гэрэлд гялалзах Эдвардын нүцгэн цээж

бас миний сэгсийсэн аймшигт төрх гээд л.

- Жанна, гээд Жейн толгой дохилоо. Тэр өрөөн дундуур үргэлжлүүлэн явж хоёр дахь

хаалгаар ороход бид түүнийг дагалдав.

Феликс ширээний хажуугаар өнгөрөхдөө Жанна руу нүд ирмэхэд тэр хөхөрлөө.

Өөр зүгт байрласан модон хаалга биднийг угтав. Жейнтэй ихэр юм шиг адил сувдан

саарал костюмтай цонхигор хүү зогсч байв. Түүний үс тас хар бөгөөд нимгэн уруултай

Page 342: New moon

хэдий ч Жейн шиг үзэсгэлэнтэй харагдана. Тэр биднийг угтан хүрч ирэв.

- Тэр инээмсэглэн түүнд хүрлээ. “Жейн.”

- Алек, гэж Жейн хүүд хариу хэлээд тэврэв. Тэд бие биенийхээ хацар дээр үнсэцгээв.

Дараа нь тэр бидэн лүү харлаа.

- Тэд чамайг ганцаар чинь илгээсэн байхад чи буцаж ирэхдээ хоёр... бас хагас гэж

тэмдэглээд над руу харав. “Сайн ажилласан байна.”

Тэр хөөрөн бахадсан хүүхдийн дуугаар инээд алдав.

- Ахин уулзах шив, Эдвард гэж Алек мэндчилэв. “Чи илүү дээр харагдаж байна.“

- Ялимгүй, Эдвард зөвшөөрлөө. Би Эдвардын хатуурсан царай руу хараад үүнээс ч дор

байж болох байсныг ойлгов.

Алек хөхрөөд намайг шалгахаар Эдвардын ар руу дөхөв.

- Энэ үнэхээр бүх таагүй явдлын шалтгаан гэж үү? тэр үл итгэсэн байртай асуулаа.

Эдвард хариуд нь ихэмсгээр инээмсэглээд хөшин зогсов.

- Dibs, Феликс араас хайхрамжгүй дуудав.

Эдвардын цээжний гүнээс бөглүү архирах чимээ гарлаа. Феликс инээмсэглээд алгаа

дээш нь харуулан Эдвардыг урдаа орохыг урив.

- Алис Эдвардын гарт хүрэв. Тэвчээртэй байгаарай гэж тэр анхаарууллаа.

Тэд удаанаар харц солилцоход түүний юу хэлснийг сонсож чадаагүй болохоор надад

харамсалтай байлаа. Би Феликс рүү дайрахгүй байх талаар л гэж бодлоо. Учир нь

Эдвард гүнзгий санаа алдаад Алек руу эргэж харлаа.

- Аро таньтай уулзахдаа сэтгэл хангалуун байх болно, Алек хэлээд түүнийг

шалгасангүй.

- Алив түүнийг хүлээлгэх хэрэггүй, Жейн санууллаа.

Эдвард толгой дохив.

Алек Жейн хоёр урд гараасаа хөтлөлцөөд чимэглэл бүхий хэзээ төгсөх нь мэдэгдэхгүй

уудам хонгилоор биднийг дагуулан явлаа.

Тэд танхимын эцэст байсан алтан хаалгыг тоолгүй өнгөрөн жирийн модон хаалга руу

эргэлээ. Түүнийг түгжээгүй байв. Алек Жейнд хаалга онгойлгож өглөө.

Би ёолохыг хүссэн ч Эдвард намайг хаалгаар түлхэн оруулав. Ахиад л дээр үеийн

дөрвөлжин чулуугаар хийсэн юм шиг гудамж талбай үргэлжлэв. Энд харанхуй бас

хүйтэн ажээ.

Чулуун хүлээлгийн өрөө тийм ч том биш байв. Тэр илүү тод өнгөтэй аварга том

цамхагийн дугуй өрөө лүү хонгилоор эргэлээ.

Тэгш өнцөгт хэлбэрийн хоёр урт цонхоор нарны хурц гэрэл чулуун шалан дээр тусаж

Page 343: New moon

байв. Тэнд хиймэл гэрэлтүүлэг байсангүй. Өрөөнд байсан тавилга гэвэл хааных гэмээр

хэдэн ширхэг хүнд том модон сандал сийлбэртэй хананд тулган тавьсан байв. Дугуй

өрөөний голд ялимгүй хонхор харагдана. Би түүнийг гудамжинд байсан эхний нүх шиг

ашигладаг болов уу гэж бодлоо.

Өрөө хоосон байсангүй. Хэсэг хүмүүс цуглараад нөхөрсөг яриа өрнүүлж байлаа.

Тэдний намуухан хоолой агаарт дүнгэнэн сонсогдож байв. Би цонхигор царайтай зуны

даашинзтай хоёр эмэгтэй нарны гэрэлд сууж байхыг харав. Тэдний арьсанд туссан

гэрэл өрөөний хананд ойн гялтагнана.

Биднийг орж очих үеэр бүгд эргэж харлаа. Тэдний ихэнх нь анхаарал татамгүй энгийн

цамц болон өмд өмссөн нь гудамжинд зугаалж байгаа аятай харагдана. Түрүүлж

дуугарсан эрэгтэй урт нөмрөг нөмөрчээ. Түүний хувцас нь тас хар өнгөтэй аж. Би

агшин зуур түүний урт хар үсийг хараад хувцасны юүдэн юм байх гэж бодлоо.

- Жейн, хонгор минь чи эргээд ирэв үү! Тэр хөөрөн хашгирав. Түүний хоолой намуухан

жингэнэх нь сонсогдов.

Тэр урагш алхахад биенийх нь гуа сайхан хөдөлгөөнд би амаа ангайлаа. Тэр ч байтугай

бүжиглэж байгаа юм шиг алхдаг Алис хүртэл түүнтэй харьцуулахын аргагүй байсан

юм.

Би түүнийг царайг хараад улам гайхав. Түүнд ер бусын үзэсгэлэнтэй царай байсангүй

(Тэр бидэн рүү ганцаараа ойртсонгүй. Түүнийг бүлэг хүмүүс дагалдан явж бие

хамгаалагч адил тойрон зогслоо). Түүний царай сайхан уу эсвэл үгүй юу гэдгийг би

шийдэж чадсангүй. Тэр эргэн тойрон хүрээлж байгаа цус сорогчдоос миний л адил

ялгарч байв. Түүний арьс нь арилгасан сонгино шиг тунгалаг цагаан өнгөтэй бөгөөд

нүүрийг нь эмжин хүрээлсэн хар үснээс болоод туранхай харагдаж байлаа. Надад

түүний нунтаг шохой шиг хацарт хүрч Эдвард юмуу Алисийн адил зөөлөн эсэхийг

мэдэх гэсэн хачирхалтай хүсэл төрөв. Түүний нүд нь бүгдийн адил улаан байсан хэдий

ч бүүдгэр сүүн цагаан өнгөтэй харагдав. Би өөртөө тэр тод эсвэл бүдэг хардаг болов уу

гэсэн асуулт тавилаа.

Тэр Жейн рүү бөхийгөөд цасан цагаан гараараа нүүрийг нь барин үнсээд хойшоо нэг

алхам ухарлаа.

- Тиймээ, Эзэнтээн гэж Жейн инээмсэглэв. Түүний нүүрний хувирал нь сахиулсан

тэнгэрийг санагдуулна. “Би таны хүсч байсан ёсоор түүнийг амьдаар нь авчирлаа.”

- Өө, Жейн тэр хариуд нь инээмсэглэв. “Чи намайг тайтгарууллаа.”

Тэр бидэн рүү бүүдгэр нүдээрээ харснаа нүүр дүүрэн инээмсэглэв.

- Бас Алис, Белла хоёр ч хүрээд иржээ! Тэр баяртайгаар гараа үрчив. “Ямар санаандгүй

Page 344: New moon

зүйл вэ! Гайхамшигтай! “

Тэр бидний нэрийг санаандгүй уулзсан хуучин найзуудынхаа адил хэлсэнд би

цочирдолд орлоо.

Тэр өөрийнхөө дагалдагсад руу эргэн харав.

- Хүндэт Феликс миний ах дүүсийг дуудаач. Тэд үүнийг өнгөрөөхийг хүсэхгүй гэдэгт

би итгэлтэй байна.

- Ойлголоо, Эзэнтээн. Феликс толгой дохиод биднийг авчирсан хаалгаар гаран алга

боллоо.

- Чи харав уу, Эдвард? Хачирхалтай цус сорогч Эдвард руу эргэн инээмсэглээд хайртай

өвөө нь аятай зэмлэв. “Би чамд юу гэж хэллээ? Чиний өчигдөрийн хүсч байсан зүйлийг

өгөхөд сэтгэл хангалуун биш байна гэж үү?“

- Тиймээ, Аро би сэтгэл хангалуун байна. Тэр зөвшөөрөөд миний бүсэлхийгээр

тэвэрлээ.

- Би аз жаргалтай төгсгөлд дуртай, Аро санаа алдлаа. “Гэхдээ их ховор юм даа. Гэтэл

би бүхэл бүтэн түүхийг хүсч байдаг. Энэ бүхэн яаж өрнөсөн юм бэ? Алис?“ Тэр Алис

руу сониучирхан бүүдгэр нүдээрээ ширтлээ. “Дүү чинь чамайг алдаа гаргадаггүй гэж

бодож байгаа хэдий ч хэдэн эндүүрэл гарсан бололтой.“

- Өө, би холоос алддаггүй биш л дээ. Тэрээр нүд гялбам инээмсэглэв. Алис биеэ

барилгүй чөлөөтэй харагдаж байсан хэдий ч нударгаа чанга зангидсан байв. “Та нар

өнөөдөр би асуудлыг хэрхэн шийдэхийг оролдсоныг харсан байх л даа.“

- Чи хэтэрхий даруухан юм, Аро зэмлэн дуугарав. “Би чиний гайхалтай чадварыг

харсан. Би чинийх шиг авъяасыг хэзээ ч харж байсангүй. Гайхамшигтай!”

Алис Эдвард луу хальт харлаа. Аро үүнийг орхисонгүй.

- Бид ийм зүйл болно гэж төсөөлөөгүй болохоор би үүнд харамсаж байна. Надад ямар

байгааг чи мэдэж байгаа. Чиний дүү өчигдөр бидэнд онцгой асуудал үүсгэсэн. Надад

дүүгийн чинь авъяасын нэг хэсэг байгааг харж байгаа биз дээ. Гэхдээ минийх

хязгаарлагдмал хүрээнд бол түүнийх харин үгүй. Тэр атаархангуй байртай толгойгоо

сэгсэрлээ.

- Чиний авъяас илүү хүчирхэг гэж Эдвард хөндий дуугарав. Тэр Алис руу хараад

түргэн тайлбарлав. Аро бодлыг нь сонсохын тулд харааны контакт хэрэгтэй. Тэр

надаас илүүг сонсдог. Би зөвхөн тэр агшинд болж буй зүйлийг л сонсдогийг чи мэдэж

байгаа биз дээ. Аро чиний толгойд байсан бодол бүрийг сонсдог юм.

Алис нарийхан хөмсгөө өргөхөд Эдвард толгойгоо унжууллаа.

Аро үүнийг орхисонгүй.

Page 345: New moon

- Алсаас сонсох чадвартай ч гэсэн урам хугарах нь бий… тэр санаа алдав. “Хичнээн

аятайхан гээч“.

Аро бидний мөрөн дээгүүр харав. Бүгд толгойгоо нэг зүгт чиглүүлэхэд бидний ард

чимээгүйхэн зогсож байсан Жейн, Алек, Деметри нар эргэн харав.

Би бусдаас сүүлд эргэн харлаа. Феликс хоёр хар нөмрөгтэй хүн дагуулан эргэн иржээ.

Хоёулаа Аротой их адилхан агаад эхнийх нь хар үстэй юм. Харин хоёр дахь нь цагаан

үстэй байлаа. Тэдний царай цаас шиг нимгэн арьстай аж.

Гурван зуун жилийн тэртээ зурагдсан Карлайлын зурган дээрх гурвал бүрэлдхүүнээрээ

цугларлаа.

- Маркус, Кайус хараач! Аро дуу алдав. “Эцсийн эцэст Белла амьд Алис түүнтэй энд

зогсч байна. Энэ гайхамшигтай биш гэж үү?“

Тэд наашаа харсан хэдий ч тийм ч гайхамшигтай санагдаагүй бололтой. Хар үстэй

эрэгтэй гунигтай харагдана түүний царайд Арогийн урам зоригийн сүүдэр ч байсангүй.

Цагаан үстэйгийх нь царайд гашуун өнгө тодров.

Тэд Арогийн зугаатай байдлыг нэг их сонирхохгүй байгаа бололтой.

- Бидэнд түүхээ яриач гэж Аро дуулах адил уянгалуулан хэллээ.

Цагаан үстэй эртний цус сорогч цаашаа яваад модон сандлуудын нэг дээр суулаа. Хоёр

дахь нь Арогийн ойролцоо зогсож яагаад ч юм гараа сунгахад би эхлээд Арогийн гарыг

барих гэж байна гэж бодов. Гэтэл тэр Арогийн алганд түргэхэн хүрээд гараа татав. Аро

өрөөсөн хөмсгөө хөдөлгөв. Би түүний царай үрчийхийг хараад гайхлаа.

Эдвард тайвнаар тургилхад харин Алис түүн рүү сонирхсон байртай ширтэж байв.

- Баярлалаа, Маркус гэж Аро хэллээ. “Энэ чинь их сонирхолтой байлаа.“

Би секунтын дараа Маркус Арогийн бодлыг уншсан болохыг ойлгов.

Маркуст тийм ч сонирхолтой санагдаагүй бололтой. Тэр Арогоос холдон зогсоод

Кайустай цуг ханын дэргэд суулаа. Хоёр цус сорогч бие хамгаалагч адил араас нь

чимээгүйхэн дагалдав. Би хоёр зуны даашинзтай эмэгтэй босч Кайус руу явахыг хараад

гайхав. Тэдний энэ хөдөлгөөн нь хамгаалалтын төрхтэй байлаа. Надад тэдний эрт дээр

үеийн эмзэг байдал нимгэн арьсыг нь хамгаалах гэж байна гэсэн инээдтэй бодол орж

ирэв.

- Аро толгойгоо сэгсрэнэ. “Гайхалтай гэж тэр хэлэв. Үнэхээр гайхалтай.“

Алисийн царайд урамгүй төрх илрэв. Эдвард түүн рүү эргэж хараад ахиад л аядуухан

хоолойгоор түргэн тайлбарлав.

- Маркус харилцааг хардаг юм. Түүнд бидний байдал гайхалтай санагджээ.

- Аро инээмсэглэв. Аятайхан юм, тэр өөртөө хэлэв. Дараа нь бидний зүг эргэлээ. “Би

Page 346: New moon

Маркусын харсан зүйлд гайхаж байгаа ч гэлээ та нарт итгэж байна.“

Би үүнд итгэхийн тулд Маркусын үхлийн царай луу ширтлээ.

- Үүнийг ойлгоход их хэцүү л дээ, Аро бодлогошироод Эдвардын намайг тэвэрсэн гар

луу ширтэв. Надад Арогийн хэлсэн үгний дараах замбараагүй бодлоо хянахад хэцүү

байлаа. Би бүх хүчээ гарган сандрахгүй байхыг хичээв. “Чи яаж түүнд ийм ойрхон

зогсч чаддаг байна аа?“

- Ямар чармайлтгүй гэж Эдвард тайван хэлэв.

- Гэхдээ чи цангахгүй байна уу. Чамд өөрийгөө барихад хэцүү байгаа биз дээ!

- Эдвард өнгөгүй хоолойгоор инээв. “Би бүгдээс үнэтэй зүйлийг харж байна.“

- Их өндөр үнэ байна, Аро эргэлзэнгүй хэлэв.

- Тэр үүнд хүрнэ.

- Аро инээд алдав. Хэрвээ би чиний дурсамжийг мэдээгүй бол хэн нэгний цус тийм

хүчтэй цангахад хүргэдэг гэж төсөөлөх ч үгүй байсан. Би хэзээ ч ийм зүйл мэдэрч

байсангүй. Бидний ихэнх нь тийм бэлэг аваад хөөрөн баярлах байсан гэтэл чи…

- Дэмий үрээд л, гэж Эдвард дооглонгуй өнгөөр яриаг дуусгав.

- Аро ахин инээмсэглэв. “Өө, би өөрийн найз Карлайлын тухайд их эндүүрч байсан юм

байна. Чи надад түүнийг санагдуулж байна. Гэхдээ тэр уурладаггүй байсан.“

- Карлайл надаас олон талаараа илүү.

- Би Карлайлыг өөрийнхөө хүслийг даван дийлсэн талаар хэзээ ч бодож байгаагүй.

Гэтэл чи түүнд томоохон боломж өгсөн байна.

- Арай ядан гэж Эдвард тэвчээргүйхэн хэллээ. Тэр Карлайлтай үлдэх сонголт хийхдээ

хичнээн их ядарсан бол. Би сэтгэл түгшиж эхлэв. Би түүнийг юу хүлээж байгаа талаар

төсөөлж ч чадсангүй.

- Би түүний амжилтыг гайхаж байна, Аро бодлогоширно. Чиний түүний тухай дурсамж

миний хувьд жинхэнэ бэлэг гэсэн үг. Хэдийгээр тэд намайг гайхшируулдаг ч гэсэн. Би

гайхшираад тийм… надад түүний сонгосон замын амжилт нь таалагддаг. Би түүний

хэвийн бус байдлыг шоолон инээж хачирхан хардаг байсан. Миний буруу байсанд би

баяртай байна.

Эдвард юу ч хэлсэнгүй.

- Гэхдээ чиний тэвчиж байгаа байдал, тэр санаа алдлаа. Би ийм хачирхалтай

боломжийн талаар мэдэхгүй юм байна. Татгалзахын аргагүй хүслийг давж сурах, бүгд

ахиад л ахиад л давтагдаад. Хэрвээ би үүнийг шууд мэдрээгүй бол итгэхгүй байлаа.

Эдвард Арогийн хувиралгүй царайг цоо ширтэнэ. Би тайван амьсгалахыг хичээж байв.

- Тэр чиний сонирхол татсаныг санаач… Аро инээд алдлаа. Би шууд л цангаж эхэлж

Page 347: New moon

байх шиг байна.

Эдвард биеэ чангаллаа.

- Санаа зовох хэрэггүй, Аро түүнийг итгүүлэв. “Би түүнд ямар ч зовлон учруулах

гээгүй байна. Гэхдээ надад тэр сонирхолтой санагдаад.“ Тэр над руу ихэд сонирхон

харлаа. “Би болох уу?” Тэр нэг гараа өргөн тэсч ядан асуулаа.

- Түүнээс асуу, Эдвард намдуу хоолойгоор хэлэв.

- Тэгэлгүй яахав, би ямар бүдүүлэг юм бэ Аро дуу алдлаа. ”Белла”, тэр над руу хандан

хэлэв. Надад их сонирхолтой байна л даа. Чи Эдвардын сэтгэл хөдөлгөм авъяас

нөлөөлдөггүй цорын ганц хүн гэхэд. Яаж тэгж болдог байна аа. Бидний Эдвардтай

төстэй авъяас билгийн талаар чи мэдсэн байх. Хэрвээ чи надад бас оролдож үзэхийг

зөвшөөрвөл гуйя.

Би айдаст автан Эдвард луу харав. Би Арогийн эелдэг байдалд дургүй байсан ч

хүндэтгэлийг хүлээж авахаас өөр сонголт байсангүй. Би түүнийг надад хүрэх гэсэнд нь

бас хачирхалтай арьсыг нь мэдрэхээс айж байв.

Эдвард намайг зоригжуулан толгой дохив. Тэр Аро надад зовлон учруулахгүй гэдэгт

итгэлтэй байсан юм. Эсвэл ямар ч сонголт байгаагүй юм болов уу би үүнд хариулж

чадсангүй.

Би Аро луу эргэн хараад гараа удаанаар өргөлөө. Тэр чичирч байв.

Тэр над руу бөхийгөөд ямар ч аюул байхгүй хэмээн итгүүлэхийн тулд туйлаас эелдэг

царай гаргахыг хичээж байх шиг санагдав. Түүний цаас шиг хэтэрхий сонин айдас

хүрэм арьс намайг үүнд итгүүлж байв. Нүднийх нь харц хэлсэн үгнээсээ илүү итгэлтэй

харагдана.

Аро надад гараа хүргэлээ. Надад боржин чулуу шиг биш хэврэгхэн занартай адил гэсэн

хачирхалтай мэдрэмж төрөв. Түүний арьс нь миний хүлээж байснаас ч илүү хүйтэн

байсан юм.

Түүний инээмсэглэсэн харцнаас зугтах боломжгүй байв. Тэр намайг ховсдох таагүй

арга хэрэглээд байх шиг.

Би Арогийн царай өөрчлөгдөхийг хараад гайхлаа. Тэр эргэлзсэн байртай байсан ч

түүнийгээ нөхөрсөг царайн дороо нууж байв.

- Сонирхолтой юм гэж хэлээд миний гарыг тавин хойшоо алхав.

Би Эдвард луу харахад түүний царайд юу ч илрээгүй ч бага зэрэг сэтгэл хангалуун

байх шиг санагдав.

Аро бодлогоширсон хэвээр байв. Тэр агшин зуур чимээгүй болоод бидний зүг өрөмдөн

ширтлээ. Дараа нь толгойгоо огцом сэгсрэв.

Page 348: New moon

- Анх удаагаа, тэр өөртөө хэлэв. Сонирхолтой юм тэр бидний авъяасаас гадуур

дархлаатай байдаг… Жейн хонгор минь?

- Үгүй ээ, Эдвард архирлаа. Алис түүний гарт хүрэхэд тэр түлхэв.

- Жижигхэн Жейн Аро руу жаргалтайгаар инээмсэглэн харав. “За, Эзэнтээн?“

Эдвард одоо үнэхээр нижигнэсэн дуугаар архираад догшин харцаар Арогийн нүд рүү

ширтлээ. Би Феликсийн мушийхыг хараад Эдвардын зүг найдангуй алхлаа. Аро түүн

рүү түргэхэн хараад байрандаа зогсоход нүүрэнд нь баргар инээмсэглэл тодров.

Дараа тэр ахин Жейнтэй ярилаа.

- Хонгор минь би үнэхээр гайхаж байна. Белла чиний нөлөөллөөс бас хамгаалагдсан

юм болов уу?

Би Эдвардын уурссан архиралт дор Арогийн үгийг арай ядан сонслоо. Тэр намайг

тэдний харцнаас нуухын тулд хойшоо түлхэв. Кайус бидэн рүү эргэн хараад тойрон

хүрээлэгсдийнхээ дундаас ширтэж эхэллээ.

Жейн баяртайгаар инээмсэглэн бидэн рүү эргэлээ.

- Битгий!, гэж Алис Эдвардыг түүн рүү анхаарлаа хандуулахад хашгирлаа.

Намайг эсэргүүцэж амжихаас өмнө Арогийн бие хамгаалагчид түгшүүртэй байдалд

орон Эдвард газар уналаа.

Хэн ч түүнд хүрээгүй байтал тэр агшин зуур чулуун шалан дээр амь тэмцэн өнхөрхөд

би айдаст автлаа.

Одоо Жейн зөвхөн түүн рүү инээмсэглэн харж байв. Алис сүрдмээр авъяасын талаар

ярьсан яагаад Жейнд тийм хүндэтгэлтэй хандаж байгааг, бас яагаад Эдвард түүнийг

надад хүрэхээс урьтаж замыг нь хөндөлсөв.

- Битгий!, би орилоход миний хоолой нам гүмд цуурайтав. Би урагшаа мултран

гарахыг хүссэн ч Алис намайг чанга барьсан учир яаж ч чадсангүй. Эдвардын уруулаас

нэг ч авиа гарсангүй тэр хүйтэн шалан дээр хэвтэж байв. Би үүнийг хартал миний шарх

дэлбэрэх шахан өвдөв.

- Жейн, гэж түүнийг Аро тайван хоолойгоор дуудав. Тэр даруйхан больж

инээмсэглэсэн хэвээр түүний нүд рүү харлаа. Жейнийг харцаа орхимогц Эдвард

хөдөлж эхэллээ.

Аро толгойгоо миний зүг бөхийв.

Жейн инээмсэглэлээ миний зүг чиглүүлэв.

Би түүний харцанд анхаарлаа хандуулсангүй. Би Алисийн чанга тэврэлтэн дор

мултархыг ухаангүй оролдож байсан юм.

- Тэр зүгээр дээ, Алис чангаар шивнэлээ. Тэр үүнийг хэлүүтээ суугаад дараа нь хөл

Page 349: New moon

дээрээ үсрэн бослоо. Түүний нүд нь минийхтэй харц тулгарахад айдас дүүрэн байв.

Дараа нь Жейн рүү түргэн хараад над руу эргэхэд нүүрэнд нь санаа амарсан төрх

тодров.

Би Жейн рүү харахад тэр инээмсэглэхээ больжээ. Тэр шүдээ зуун намайг цоо ширтсээр

байлаа. Би биеэ чангалан өвдөлтийг хүлээв.

Юу ч болсонгүй.

Эдвард ахин надтай зэрэгцэн зогслоо. Тэр Алисийн гарт хүрэхэд тэр намайг түүнд

хүлээлгэн өгөв.

- Аро инээж эхлэв. Ха ха ха гэж тэр хөхрөв. “Гайхамшигтай!“

Жейн шүд зуун гонсойгоод дайралтанд бэлтгэх мэт урагшаа бөхийлөө.

- Уурлах хэрэггүй дээ хонгор минь гэж Аро тайвшруулан хэлээд түүний мөрөнд хүрэв.

“Тэр бүгдийн гайхлыг төрүүлж байна.“

Жейний дээд уруул нээгдэн шүд нь ил гарахад тэр намайг үргэлжлүүлэн харсаар

байлаа.

- Ха ха ха Аро ахиад л хөхрөв. “Чи их зоригтой юм Эдвард. Би Жейнээс надад авъяасаа

үзүүлэхийг гуйсан юм. Зүгээр л сонирхсон хэрэг.“ Тэр бахдангуй толгой сэгсэрлээ.

Эдвард дургуйцсэн байртай цоо ширтэв.

- Тэгэхээр бид одоо юу хийх болж байна? Аро санаа алдлаа.

Эдвард болон Алисийн бие хөшлөө. Тэд үүнийг л хүлээж байжээ. Би чичирч эхлэв.

- Чи энэ тухай санаагүй гэж би бодож байна? Аро Эдвардаас найдангуй асуулаа. Чиний

авъяас бидэнтэй нэгдвэл сайхан зүйл болохсон.

Эдвард тээнгэлзлээ. Нүдний үзүүрт Жейн болон Феликсийн нүүр таагүй үрчийх нь

харагдана.

- Тэр үг бүрээ цэгнэн хэлэв. “Би... ердөө ч... үгүй...“

- Алис? Аро бас л найдсан хэвээр асуулаа. Чи бидэнтэй нийлэх боломжийг

сонирхохгүй биз дээ?

- Үгүй дээ, баярлалаа гэж Алис хэлэв.

- Тэгвэл чи, Белла? Аро хөмсгөө өргөв.

Эдвард шүд зуух нь миний чихэнд сонсогдов. Би Аро руу асуусан байртай харлаа. Тэр

тоглосон юм болов уу? Эсвэл тэр үнэхээр намайг тэдний хоол болохоор үлдэнэ гэж

найдсан юм болов уу.

Нам гүмийг цагаан үст Кайусийн хоолой эвдлээ.

- Юу? тэр Арогоос тайлбар шаардан асуув. Түүний хоолой шивнэх шахам сонсогдоно.

- Кайус чи гарцаагүй боломжийг харж байгаа биз дээ, Аро зөөлнөөр зэмлэн хэлэв. “Бид

Page 350: New moon

Жейн болон Алекийг олох үедээ ч ийм төсөөлөхийн аргагүй хүчирхэг авъяасыг

хараагүй юм байна. Хэрвээ тэр бидний нэг болох юм бол ямар боломж нээгдэхийг чи

төсөөлөхгүй байна гэж үү?“

Кайусийн нүүрэнд ёжтой өнгө тодров. Жейний нүдэнд харьцуулалтанд эгдүүцсэн оч

гялсхийлээ.

Эдвард намайг чанга тэвэрлээ. Би түүний цээжийг чагнаад одоохон архирах гэж

байгааг нь мэдрэв.

- Үгүй ээ баярлалаа, би айсандаа арай ядан шивнэлээ.

- Аро санаа алдав. “Ямар таагүй юм. Хичнээн их хохирол вэ.“

- Эдвард шүд зуулаа. “Нэгдэх эсвэл үхэл үү? Би өрөөнд цугласан хүмүүсийг хараад

сэжиглэсэн юмаа. Энэ чиний хуулийн гүйцэтгэгчид үү?”

Түүний хоолойны өнгө намайг гайхуулав. Тэр зориуд уурласан дүр үзүүлж байсан ч

үгээ болгоомжтой сонгосон байлаа.

- Мэдээж үгүй. Аро гайхан нүдээ цавчив. Бид энд цугларан Хайдигийн буцаж ирэхийг

хүлээж байсан юм. Чамайг биш.

- Аро, гэж Кайус шивнэлээ. “Тэдэнд хуулийг хэлээч.“

- Эдвард Кайус руу харлаа. “Яагаад?” тэр шаардав. Тэр Кайус юу бодсон талаар мэдэж

байх шиг байв.

- Кайус ясан хуруугаараа огцом миний зүг заалаа. “Тэр хэтэрхий ихийг мэдэж байна.

Чи бидний нууцыг задалжээ.” Түүний хоолойны өнгө нь арьстай нь адилхан нимгэхэн

цуурайтав.

- Энд танай газар нутаг дээр хүмүүс байна, түүнд Эдвард сануулахад бидний харсан

хөөрхөн эмэгтэйг хэлж байгаа болов уу гэж би бодлоо.

Кайусын царайны өнгө өөрчлөгдөв. Тэр тааварласан бололтой инээмсэглэв.

- Тиймээ, тэр зөвшөөрлөө. Гэхдээ тэд бидэнд нэг их хэрэгтэй биш. Тэд бидэнд үйлчлэн

хоол залгуулж байдаг юм. Та нарын хувьд бол өөр хэрэг. Хэрвээ тэр бидний нууцыг

задлах юм бол бид түүнийг хөнөөхөд бэлэн байна гэж бодож байна уу? Үгүй дээ, тэр

инээд алдав.

- Би юу ч хэлэхгүй гэж би шивнэсэн хэвээр хэллээ. Кайус намайг мөс шиг хүйтэн

харцаар чимээгүй хайрав.

- Чи түүнийг бидний нэг болгох хэрэгтэй гэж тэр үргэлжлүүллээ. Учир нь тэр их эмзэг

юм. Үнэндээ түүний амьдрал тэр чигтээ торгуул гэсэн үг. Хэрвэл хүсч байвал та нар

явж болно.

Эдвард шүдээ зуулаа.

Page 351: New moon

- Энэ миний бодсоноос ч илүү гэж Кайус сэтгэл хангалуун хэллээ. Феликс

тэвчээргүйхэн урагшаа бөхийв.

- Хэрвээ... Аро яриаг завсарлав. Тэр яриаг үргэлжлүүлэхээргүй шаналсан төрхтэй

харагдав. “Хэрвээ чи түүнд үхэшгүй мөнх болох боломж өгөх юм бол?“

- Эдвард уруулаа жимийгээд хариулахын өмнө гуйвлаа. “Хэрвээ би үүнийг хийвэл?“

- Аро ахин баяртайгаар инээмсэглэв. “Тэгвэл та нар чөлөөтэй болж гэр лүүгээ харин

миний мэндийг найз Карлайлд минь хүргэх боломжтой болно.“ Түүний царай

эргэлзсэн янзтай байлаа. “Гэхдээ би чамайг үүнийг хийж чадахгүй болов уу хэмээн айж

байна. “

Аро түүн рүү гараа сунгалаа.

Кайус уурсан муухай харав.

Эдвард уруулаа чангалсан хэвээр байв. Тэр миний нүд рүү ширтэв.

- Үүнийг хий, би түүнд шивнэв. “Гуйя.”

Үнэндээ энэ тийм муухай зүйл гэж үү. Тэр намайг өөрчлөхөөс илүү үхлийг эрхэмлэж

байна гэж үү. Миний гэдэс рүү нэг юм ёврох шиг боллоо.

Эдвард над руу шаналан ширтсэн хэвээр байлаа.

Дараа нь Алис урагшлан Арод ойртлоо. Бид түүний зүг рүү харав. Тэр Арогийн адил

гараа өргөжээ.

Тэр юу ч хэлсэнгүй Аро өөрийнхөө түгшсэн хамгаалагч нараа холдуулаад түүн рүү

алхлаа. Тэр замын дунд түүнийг тосон гарт нь тэсч ядан хүрэхэд нүд нь шуналтайгаар

гялалзаж байв.

Тэр нүдээ анин толгойгоо унжуулаад анхаарлаа төвлөрүүлэв. Алис хөдөлгөөнгүй

хэвээр нүүр нь юу ч илтгэсэнгүй. Би Эдвардын хэрхэн шүдээ хавирахыг сонсов.

Хэн ч хөдөлсөнгүй. Аро Алисийн гарт наалдсан юм шиг санагдана. Секунтууд

өнгөрсөөр би өөрөөсөө хэр удаан үргэлжлэхийг асуулаа. Энэ бүх үйл явдал зарим

талаараа туйлаас шударга биш санагдаж байсан юм.

Ахин нэг зовлонтой мөч өнгөрсний дараа Арогийн хоолой нам гүмийг эвдэв.

- Ха ха ха гэж тэр тонгойсон хэвээр инээд алдав Тэр нүдээ удаанаар нээхэд нүд нь

хурцаар гялалзаж байв. “Ямар гайхалтай юм бэ!“

- Алис хөндий инээмсэглэв. “Танд таалагдаж байгаад би баяртай байна.“

- Болоогүй зүйлийг хардаг ямар гайхамшигтай чадвар вэ! Тэр гайхан толгой сэгсэрлээ.

- Би болох зүйлийг л харсан гэж Алис түүнд сануулав.

- Тиймээ, тийм энэ ч тодорхой байна. Мэдээж ямар ч асуудалгүй.

Кайус хүйтнээр харахад Феликс, Жейний адил урам нь хугарсан юм шиг санагдав.

Page 352: New moon

- Аро, гэж Кайус гомдоллон дуугарав.

- Хүндэт Кайус минь гэж Аро инээмсэглэн хэлэв. Уурлах хэрэггүй дээ. Боломжийн

тухай бодоод үзээч. Тэд өнөөдөр бидэнтэй үлдэхгүй ч гэсэн ирээдүйд гэж найдаж

болох юм. Залуу Алис бидэнд багахан гэр бүлийн эзэгтэйг авчирчээ... Би Белла бидний

нэг болохыг хараад хичнээн их гайхсан гээч!

Аро үнэмшсэнгүй байртай харагдана. Тэр үнэхээр Алисийн харсан тодорхойгүй

зүйлийг ойлгосонгүй гэж үү. Өнөөдөр тэр намайг өөрчилнө гэж амалж байгаа ч

маргааш шийдвэрээ өөрчилж болох юм. Сая сая өөр хүмүүсийн шийдвэр ирээдүйг өөр

зүгт хөтлөх болно.

Алисийн харсан зүйл үнэхээр утгатай байсан ч ямар ялгаа байна. Хэрвээ би үнэхээр

цус сорогч болох юм бол Эдвардыг холдуулах юм биш байгаа даа. Би дахин уналтанд

орж түүний хоолойг сонсох вий гэхээс айж байлаа.

- Тэгэхээр бид одоо явж болох уу? Эдвард найдангуй асуулаа.

- Тиймээ, тийм Аро эелдэгээр хэлэв. “Ахин зочилж ирээрэй. Туйлын сонирхолтой

байлаа.“

- Бид ч гэсэн та нартай уулзана гэж Кайус амлаад гэнэтхэн гүрвэл адил хагас аньсан

нүдээрээ ширтэн харлаа. Та нар хуулийг биелүүлнэ гэдэгт итгэж байна. Би та нарыг

хэтэрхий удахгүй гэж бодож байна шүү. Хоёр дахь боломж гэж байхгүй.

Эдвардын эрүү чангарахад тэр толгой дохив.

Кайус хөдлөхгүй юу ч сонирхохгүй сууж байсан Маркусын зүг рүү инээмсэглэлээ.

Феликс дуу алдан ёолов.

- Өө, Феликс Аро гайхан инээмсэглэв. “Хайди энд хэзээ ч ирж болно. Тэвчиж үз найз

минь.“

- Хмм. Бид аль болох түргэн явсан нь дээр байх.

- Тийм гэж Аро зөвшөөрөв. “Энэ чинь сайхан санаа байна. Азгүй явдал үнэхээр болж

болох юм. Хэрвээ та нар татгалзахгүй бол бүрий болохыг хүлээх хэрэгтэй.”

- Тэгэлгүй яахав гэж Эдвард зөвшөөрхөд би өдөр дуусахаас урьтаж бид эндээс зугтаж

чадах болов уу гэж бодлоо.

- Хүлээгээрэй гэж Аро тушаагаад нэг хуруугаараа Феликсийг дуудлаа. Феликс очиход

Аро биерхүү цус сорогчийн өмссөн саарал нөмрөгийг авч түүнд өгөв. Аро түүнийг

Эдвардын зүг түлхэв. “Үүнийг ав. Чи бага зэрэг анхаарал татам төрхтэй юм.”

Эдвард урт нөмрөгийг өмсч юүдэнг углав.

- Аро санаа алдав. “Чамд зохиж байна.”

- Эдвард инээд алдаад гэнэтхэн мөрөн дээгүүрээ харав. “Баярлалаа Аро. Бид таныг

Page 353: New moon

зочлохыг хүлээж байх болно.”

- Баяртай, залуу анд нар минь гэж Аро хэлэхэд нүд нь хурцаар гялалзлаа.

- Одоо явцгаая Эдвард яаран хэлэв.

Деметри биднийг араасаа дагахыг дохиод орж ирсэн хаалга руу явлаа.

Эдвард гялсхийн намайг урдаа түлхэн гаргав. Алис миний дэргэд зэрэгцэн ирэхэд би

нүүрнийх нь хувирлыг ажиглаж амжив.

- Удаан байна, тэр бувтналаа.

Би түүн рүү айн харав. Тэр нэг л сэтгэл гонсгор төрхтэй санагдлаа. Би үүдний өрөөнөөс

цуурайтах чанга дууг сонслоо.

- Энэ ер бусын байсан нь сайн хэрэг гэсэн эрэгтэй хүний ширүүн хоолой нүргэлэв.

- Дундад зуун биш дээ, эмэгтэй хүн таагүй дуугарав.

Бөөгнөрсөн хүмүүсийн дундуур өнгөрөн жижигхэн чулуун хаалгатай өрөө лүү орлоо.

Деметри бидэнд зай гаргахын тулд холдлоо. Бид ирсэн замаараа хүйтэн чулуун ханан

дундуур явцгаав.

Урд талд америк хосын дуу гарах сонсогдоно. Тэд эргэн тойрныг үзэн сонирхож байгаа

бололтой.

- Тавтай морил зочдоо! Вольтерад тавтай морилоорой! Би Арогийн дуу хэрхэн

жижигхэн цамхагт цуурайтахыг сонслоо.

Өрөөнд сүүлчийн магадгүй дөч дэх хос орж ирлээ. Хэдэн жуулчин орчин тойрныг

судлана. Тэд аппаратаар зураг авч байв. Би нэг жижигхэн биетэй хар үстэй эмэгтэйг

ажиглав. Тэр хүзүүндээ эрхи зүүж нэг гартаа эртний загалмай барьжээ. Тэр бусдыг

бодвол удаанаар явж хэн нэгэнд хүрэн үл мэдэх хэлээр асуулт тавих аж. Хэн ч түүнийг

ойлгохгүй байгаа болохоор тэр сандарсан төрхтэй байлаа.

Эдвард миний нүүрийг цээжиндээ наасан ч хэтэрхий хожимджээ. Би бүхнийг

ойлголоо.

Хүмүүсийг өнгөрөв үү үгүй юу Эдвард намайг хаалга руу түргэн түлхэв. Миний

нүүрэнд айдас хурж нүдэнд нулимс цийлэгнэсэн болохыг би мэдэрлээ.

Хэрвээ алтаар гоёж чимэглэсэн үүдний өрөөнд сонгодог хийцийн баримал шиг гуалиг

сайхан биетэй эмэгтэй байгаагүй бол нам гүм хоосон гэж бодож болохоор байв. Тэр

биднийг сониучирхан харав.

- Гэртээ тавтай морилоорой, Хайди гэж Деметри түүнийг урив.

Хайди баясан инээмсэглэв. Хэдийгээр тэд нэг их төсгүй байсан ч гэсэн тэр надад

Розалиг санагдуулж байлаа. Энэ эмэгтэйн гоо үзэсгэлэн мартагдашгүй туйлын онцгой

ажээ.

Page 354: New moon

Тэр өөрийнхөө гоо үзэсгэлэнг илтгэсэн хувцас өмсчээ. Түүний гайхалтай урт хөлийг нь

богинохон юбка тодруулна. Урт үс нь улаан мод шиг гялалзах агаад нүд нь цэнхэр

контакт линзэн дээр улаан бүрхэвчтэй юм шиг хачирхалтай харагдаж байлаа.

- Деметри гэж тэр торгомсог хоолойгоор хэлэхэд нүд нь миний нүүр болон Эдвардын

нөмрөг дээр туслаа.

- Сайхан мэх байна. Деметри түүнийг магтахад би гэнэтхэн түүний өмссөн хувцсыг нь

ойлголоо... Тэр зөвхөн өгөөшинд өгдөг загас байсангүй.

- Баярлалаа. Тэр сандрангуй инээмсэглэлээ. “Чи цуг явахгүй юм уу?”

- Минутын дараа. Намайг хэсэг зуур орхиоч.

Хайди толгой дохиод хаалгаар гарч одохдоо намайг сүүлчийн удаа сонирхсон харцаар

ажиглав.

Эдвард хурдаа нэмэхэд бид бараг гүйж байв. Гэвч биднийг чимэглэсэн хаалганд

хүрэхээс өмнө орь дуу тавих чимээ сонсогдлоо.

22. Нислэг

Деметри биднийг тансаг хүлээн авах өрөөөндөө үлдээлээ. Тэнд нь Гианна өөрийн гял

цал болсон ажлын байрандаа зогсож байсан ба уянгалаг, намуухан хөгжим үл харагдах

өсгөгчүүдээс эгшиглэж байсан юм.

“Харанхуй болтол явж болохгүй шүү.” гэж Деметри бидэнд анхааруулав. Эдвард

толгой дохиход тэр яараад яваад өглөө. Гианна солилцоонд тэгтлээ их гайхаагүй

бололтой, гэсэн ч тэр Эдвардын зээлж авсан цувыг гярхай ажигласан бололтой байсан

юм.

“Чи зүгээр үү?” гэж Эдвард эмэгтэйг сонсчих вий гэсэн мэт аярханаар асуув. Түүний

хоолой тансаг хилэн зөөлөн мэт байсан ч зовнилоор дүүрэн сонсогдлоо. Миний

төсөөлснөөр бол тэр одоогийн нөхцөл байдалд санаа зовоод байгаа бололтой.

“Түүнийг уначихаас нь өмнө суулгасан нь дээр байх аа.” Гэж Алис хэлээд, “Тэр хэсэг

хэсгээр салж ойчих гэж байх шиг байна.”гэсэн юм.

Тэгэхэд л би өөрийгөө чичирч байгаагаа, бүүр салаганаж байгаагаа мэдрэв. Миний бие

бүхэлдээ чичирч, миний шүд таг таг дуугарч байсан ба өрөө бүхэлдээ дайвагнаж,

нүдэнд бүрэлзэн харагдаж байсан юм. Нэг бодохноо, надад Жэйкоб хүн чоно

болохоосоо өмнө яг ингэж байсан байх даа гэсэн сэтгэгдэл төрлөө.

Надад уянгалаг сонсогдож буй дууны хажуугаар ойлгогдохооргүй, хачин чимээ

Page 355: New moon

дуулдав. Салаганаж байгаадаа автаад, би, энэ чимээ хаанаас гараад байгааг мэдэхгүй

байлаа. Ширээнийхээ цаанаас сониучирхан бидэн рүү харах эмэгтэйн зүгээс намайг

холдуулан, буйдан руу татахдаа Эдвард “Чишш, Бэлла, чишш.” гэж хэлэв.

“Түүний хий нь хөдөлчихсөн бололтой. Чи түүнийг нэг сайн алгадаад авсан нь дээр

байх.” гэж Алис санал болгов. Эдвард түүн рүү ууртайгаар хяламхийж харлаа. Тэгэхэд

л би ойлгосон юм.

Өө. Би байсан байна ш дээ. Тэр хачин чимээ миний цээжнээс гарах мэгшин уйлах

чимээ байж. Тэгээд л би салганаад байсан байна.

“Бүх юм зүгээр ээ, чи аюулгүй байна. Бүх юм зүгээр.” гэж тэр дахин дахин давтаж

хэлээд л байв. Тэр намайг өвдөг дээрээ суулгаад өөрийнхөө хүйтэн арьснаас хамгаалан,

зузаан ноосон нөмрөгөөр хучлаа. Ийм хариу үйлдэл үзүүлэх нь тэнэг хэрэг гэдгийг би

мэдэж байсан юм.

Надад, түүнийг харж догдлох хэр их хугацаа үлдсэнийг хэн мэдлээ? Тэр аврагдсан, би

ч аврагдсан, бид чөлөөтэй болмогц тэр намайг орхиод явчихаж болно шүү дээ. Түүний

зүс царайг тод харж чадахааргүй болгон, нүдээ нулимсаар дүүргэх нь хэрэггүй, бас

галзуурмаар зүйл байлаа. Гэвч дүр зургийг арилгачихаж чадахгүй байгаа нулимсны

цаанаас би цэцгэн эрхи барьж, түгшүүртэй харагдах жижигхэн эмэгтэйн царайг харж

байсан юм.

“Тэр бүх хүмүүс,” гээд би мэгшив.

“Би мэдэж байна аа.” хэмээн тэр шивнэлээ.

“Ямар аймшигтай байв аа.”

“Харин тийм ээ, тийм байсан. Тэр бүгдийг чи харах шаардлага гараагүй байсан ч

болоосой.”

Зузаан нөмрөгөөр нүдээ арчингаа би түүний хүйтэн цээжинд толгойгоо налуулав.

Тэгээд би хэдэн удаа гүнзгий амьсгал авч, өөрийгөө тайвшруулах гэж оролдлоо.

“Танд хэрэгтэй зүйл байна уу?” гэж хэн нэгний эелдэгээр асуух сонсдов. Энэ

Гианнагийн хоолой байсан ба тэрээр Эдвардын мөрний дээгүүр өнгийж харахдаа нэгэн

зэрэг санаа тавьсан, гэвч албан ёсны, хүйтэн хөндий байдлаар харлаа. Түүний царай

өстөн дайсны вампираас хэдхэн инчийн зайтай байгаад огтхон ч санаа зовсон шинжгүй

харагдаж байв. Тэр нэг бол бүрэн хайхрамжгүй хүн, эсвэл ажилдаа маш сайн хүн

Page 356: New moon

санагдлаа.

“Байхгүй ээ.” гэж Эдвард хүйтэн хөндийгөөр хариулав.

Тэр толгой дохиод, над руу инээмсэглэнгүүтээ алга болчихлоо. Би түүнийг биднийг

сонсохооргүй болтол холдох хүртэл нь хүлээв.

“Тэр энд юу болоод байгааг мэдэх үү?” гэж би аяархан, сөөнгөтсөн хоолойгоор

шаардангуй асуулаа. Би өөрийгөө хянаж эхэлж, амьсгаа минь тогтворжиж байсан юм.

“Тийм ээ. Тэр бүгдийг мэднэ.” хэмээн Эдвард надад хэлэв.

“Тэр, тэд хэзээ нэгэн цагт өөрийг нь хөнөөнө гэдгийг мэдэх хэрэг үү?”

“Тэгэж магадгүй гэдгийг мэднэ ээ.” гэж тэр хэллээ. Энэ нь намайг гайхшруулав.

Эдвардын царайг уншихад хэцүү байсан юм.

“Тэр, тэднийг өөрийг нь байлгахаар шийднэ гэж найдаж байгаа.”

Нүүр минь хувхай цайхыг би мэдэрлээ.

“Тэр тэдний нэг болохыг хүсдэг гэж үү?” Эдвард нэг удаа толгой дохиод, миний яахыг

харан, нүд нь миний царайг ажиж байв. Би чичирлээ.

“Тэр яаж тийм зүйлийг хүсдэг байна аа?” гэж би жинхэнэ учрыг мэдэх гэхээсээ илүү

өөрөө өөртөө шивнэв. “Тэр, нууцлаг өрөө рүү цувран орж буй хүмүүсийг ажиглаж

байдаг хэрнээ яагаад тэр зүйлийн нэг хэсэг нь болохыг хүсдэг байна?”

Эдвард хариу хэлсэнгүй. Миний асуултад түүний нүүрний хувирал өөрчлөгдөв. Би

шалтгааныг нь олохоор түүний хэтэрхий царайлаг нүүр лүү ширтэж байхдаа гэнэт нэг

зүйлийг ухаарлаа. Би түр зуур ч гэсэн, жинхэнээсээ Эдвардын тэвэрт байгаа ба бид яг

энэ цаг хугацаанд алуулахаас аврагдсан байсан юм.

“Өө, Эдвард.” гэж хашгираад, би дахиад л мэгшин уйлж эхэллээ. Энэ нь маш тэнэг

үйлдэл байв. Нулимснууд түүний царайг харахад дахин саад болж эхэлсэн нь миний

хувьд уучилшгүй зүйл байсан билээ. Надад зөвхөн нар жаргах хүртэл хугацаа байна.

Яг л үлгэр шиг, ид шид дуусах хугацаатай.

“Юу болов?” гэж тэр минь санаа нь зовсон байртай, миний нурууг зөөлнөөр үрэнгээ

асуулаа. Би түүнийг хүзүүгээр нь тэврээд авав-түүний хийж чадах хамгийн муу зүйл нь

юу байж болох вэ? Зүгээр л намайг түлхэх, тиймээс би түүнийг илүү чанга тэвэрсэн

юм.

Page 357: New moon

“Яг одоо аз жаргалтай болохын тулд би заавал тийм их шаналалыг мэдрэх ёстой гэж

үү?” гэж би асуув. Хоолой минь хоёр дахиа тасалдлаа. Тэр намайг өөрөөсөө

түлхсэнгүй. Тэр өөрийн мөс шиг хатуу цээжиндээ илүү чангаар, эрүүл уушгаар

амьсгалахад ч хэцүү болгож тэврэв.

“Чиний юу гэх гээд байгааг мэдэж байна аа.” гэж тэр шивнэв.

“Гэхдээ бидэнд аз жаргалтай байх олон шалтгаан байна шүү дээ. Нэг нь л гэхэд бид

амьд байна.”

“Тийм шүү.” гэж би хүлээн зөвшөөрөв. “Наадах чинь ч сайн зүйл шүү.”

“Бас хамтдаа байна.” гээд тэр амьсгаа авлаа. Түүний амьсгал нь миний толгойг

эргүүлэм анхилуун байсан юм.

Хоёрдахь шалтгаан дээр тэр над шиг ач холбогдол өгөөгүйд нь итгэлтэй байсан тул би

зүгээр л толгой дохив.

“Бас ямар ч байсан бид маргааш амьд байх нь.”

“Тэгж л найдъя.” гэж би тавгүйхэн хэллээ.

“Ирээдүй ч нэлээн давгүй харагдаж байна аа.” гэж Алис надад хэлэв. Би түүний байгаа

гэдгийг ч мартахаар тэр чимээгүй байсан билээ.

“Хорин дөрвөн цагаас ч бага хугацааны дараа би Жаспертэй уулзах нь.” гэж тэр

баярласан хоолойны өнгөөр нэмж хэлэв.

Алис ч азтай юм даа. Тэр ирээдүйдээ итгэлтэй байж болно.

Нилээн урт хугацааны турш би Эдвардын царайнаас нүдээ салгаж чадсангүй. Би түүн

рүү цоо ширтэж байхдаа юу юунаас илүү ирээдүй гэж байхгүй байгаасай гэж хүсэж

байв. Тэгээд энэ мөч мөнхөд үргэлжилж, хэрэв энэ нь бололцоотой бол би энэ хорвоо

дээр оршин байхаа больж, түүний ертөнцөд очихсон.

Эдвардын хар нүд нь над руу эргүүлээд, зөөлнөөр ширтэж байхад, түүнийг яг над шиг

сэтгэгдэлтэй байгаа гэж төсөөлөхөд хялбар байв. Би ч бас тэгж мэдэрч байсан юм. Энэ

мөчийг илүү сайхан болгохын тулд би дүр эсгэлээ. Түүний хурууны үзүүр миний

нүдний хүрээг хуруугаараа илбэв. “Чи үнэхээр ядарсан харагдаж байна шүү.”

“Харин чи цангасан харагдаж байна.” гэж би буцаан шивнэхдээ түүний нүдний

солонгон бүрхэвчний доорх нил ягаан хөхөрсөн хэсгийг үзлээ.

Тэр биеэ сэгсэрлээ. “Энэ юу ч биш ээ.”

Page 358: New moon

“Чи итгэлтэй байна уу? Би Алистай сууж болно ш дээ.” гэж би дургүйхэн санал болгов.

Тэр намайг, одоо сууж байгаа газраас минь ганц инч хөдөлгөснөөс алчихсан нь дээр

санагдаж байсан юм.

“Битгий сонин юм яриад бай.” гээд санаа алдахад түүний дэндүү сайхан үнэртэй

амьсгал нь миний нүүрийг энхрийлэх мэт санагдаж байлаа.

“Би өмнө нь хэзээ ч яг одооных шиг тэр хүслээ сайн хяналтандаа байлгаж байгаагүй

юм байна.” Би түүнээс асуух сая сая асуулт байлаа. Тэдгээрийн нэг нь миний хоолой

дээр гарч ирээд байсан ч би хэлээ хазав. Өмнө байсан шиг төгс биш байсан ч, энэ

мөчийг би нураахыг хүссэнгүй. Хэдий араатан байж болох залуугийн хараан дор, бие

минь ийм байдалтай, ийм өрөөнд байгаа ч гэсэн.

Энэ цаг мөчид тэр намайг хажуудаа байлгахыг хүсч байгаа гэж сананаасаа ургуулан

бодоход үнэхээр хялбар байлаа. Би түүнийг яагаад одоо ингээд байгааг нь бодож

олохыг хүссэнгүй. Бид одоог хүртэл аюулд байгаа учир намайг тайван байлгах гэж

ингээд ч байгаа юм уу, аль эсвэл одоо бид хаана байгаад гэмшээд, миний үхлийг

хариуцахгүй болсондоо санаа амарсан ч юм болов уу гэх мэтийг.

Магадгүй тусдаа байсан цаг хугацаа яг одоо түүнийг уйдаахгүй байхад нөлөөлсөн ч юм

уу. Гэвч аль нь ч байсан хамаагүй. Би өөрийгөө хуурахдаа илүү жаргалтай байв. Би

чимээгүйхэн түүний тэвэрт хэвтэхдээ түүний царайг сайн тогтоонгоо өөрийгөө хуураад

л...

Тэр миний царай руу ширтэхдээ дотроо яг надтай ижил зүйл бодож байгаа мэт

харагдаж байсан ба мөн тэр үедээ Алистай гэртээ яаж очихоо шийдэж байсан юм. Би

ярианых нь талыг сонсч чадсангүй.

Гэсэн ч хулгай хийх бололтой байв. Би шар Поршэ хууль ёсны эзэндээ буцаж очсон

эсэхэд гайхаж байлаа.

Алис нэгэнтээ, “Түрүүн дуучны тухай тэр бүх яриа ямар учиртай байв аа?” гэж асуув.

"La tua cantante," гэж Эдвард хэллээ. Түүний хоолой энгийн үгнүүдэд хөгжмийн эгшиг

нэмж байсан юм.

“Аанхан, наадах чинь.” хэмээн Алис хэлээд нэг хэсэг анхаарлаа төвлөрүүлэв. Би ч

гэсэн тэр үед үүний талаар мэдэхийг хүсч байсан юм. Эдвардыг мөрөө хавчихыг би

Page 359: New moon

мэдэрлээ.

“Энд, Бэлла надад үнэртдэг шиг хэн нэгэнд тийм мэдрэмж төрүүлдэг хүнд тусгай нэр

байдаг юм байна. Түүний цус надад дуулж өгдөг учир тэд түүнийг миний дуучин гэж

нэрлэдэг.”

Алис инээлээ. Би унтах шаардлагатай болтлоо цуцсан байсан ч ядарсан байдалтайгаа

тэмцэж байсан юм. Би түүнтэй байх үнэт секунд бүрийг алдахыг хүссэнгүй. Заримдаа

тэр Алистай ярьж байхдаа аажмаар доош тонгойж намайг үнсэж байсан ба түүний шил

шиг толигор уруул нь миний үс, миний дух, хамрын минь үзүүрийг илж байв. Түүнийг

хүрэх болгонд нойрмог зүрх минь цахилгаанд цохиулах шиг болж, цохилох чимээ нь

бүхэл бүтэн өрөөгөөр сонсогдож байх шиг байлаа. Тамын дундах тэнгэрлэг аз жаргал.

Би цагийн баримжаагаа бүрэн алдав. Тэгээд Эдвардын намайг тэврэх гар чангарч, Алис

тэр 2 өрөөний ар тал руу болгоомжлон харахад би сандарлаа. Тод улаан өнгийн нүдтэй

ч, өдрийн цагаар тэр нь цайвар саарал өмсгөл дээр сайхан харагдан, хос хаалагны

цаанаас Алек гарч ирэхэд би Эдвардын цээж рүү нь шигдчихэв. Аз болоход тэр сайн

мэдээ авч иржээ.

“Та нар одоо явж болно.” гэж хэлэхдээ түүний хоолой нь бид насан туршдаа найз

байсан мэт халуун дулаан сонсогдож байсан юм. “Бид та нараас хотод нэг их саатаад

байхгүй байхыг хүсмээр байна л даа.”

Эдвардын хоолой мөс шиг хүтэн хөндий байсан ба ямар ч хариулж байгаа

шинжгүйгээр “Наад тал дээр чинь бол асуудалгүй ээ.” гэв.

Алек инээмсэглээд, толгой дохин, дахиад л алга болчихлоо. Эдвард намайг хөл дээр

минь босгох гэхэд “Баруун талын үүдний өрөөг дагаад хэдэн цахилгаан шаттай

булангаар эргээрэй.” гэж Гианна хэлэв.

Тэгээд эелдэгээр, “Үүдний өрөө 2 давхар буухад байгаа, бас шууд гудамж руу гарна.

За, ингээд баяртай.” гэлээ.

Түүний ингэж ажлаа сайн хйиж байгаа нь түүний амийг аврахад хангалттай болов уу

гэж би гайхаж байсан юм.

Алис түүн рүү баргар царайгаар харав. Би гадагш гарах өөр зам байгаад баярлалаа - би

өөрийгөө дахиад газар доогуур аялал хийж чадах эсэхдээ эргэлзэж байсан юм. Бид

Page 360: New moon

тансаг хүлээлгийн өрөөгөөр гарч явцгаав.

Би ганцаараа л хойшоо эргэн, сайтар боловсруулсан ажил хэргийн үзэмж төрхтэй

дундад зууны шилтгээнийг харсан юм. Тэндээс нөгөө аймшигт цамхаг харагдахгүй

байсанд сэтгэл минь уужрав. Гудамжинд одоог хүртэл олон хүн холхилдож байлаа.

Биднийг нарийхан бул чулуутай замаар хурдлан явахад гудамжны гэрлүүд асч замыг

минь гэрэлтүүлж байв. Гадаа бүрхэг, тэнгэр сааралтаж байсан ч дэндүү ойр баригдсан

байшингууд улам ч тэнгэрийг бараан санагдуулж байсан юм. Дээр нь хүмүүс бас

бараан хувцасласан байлаа.

Жирийн орой олон хүмүүсээс ялгарч харагддаг шигээ энд Эдвардын урт цув ялгарч

харагдахгүй байв. Энэ удаад хар даавуун цувтай олон хүмүүс байсанаас болсон байх.

Мөн талбайд миний харсан хиймэл соёотой хүүхэд томчуулд ихэд таалагдаж байгаа

бололтой харагдлаа.

“Инээдтэй юм.” гэж Эдвард бувтнав.

Би Элисийг миний дэргэдээс алга болохыг анзаарсангүй. Би түүнээс юм асуух гэж

хажуу тийш харсан ч тэр байхгүй байсан юм.

“Алис хааччихав?” гэж би сандран шивнэв.

“Чиний цүнхнүүдийг өнөө өглөө нуусан газраасаа авч ирэхээр явсан.” Надад шүдний

сойз байгаа гэдгийг би мартчихсан байлаа. Тэр ч миний харагдах байдлын арай л

дээрдүүлэх байх.

“Тэр дахиад л машин хулгайлж байгаа, тийм үү?” гэж би таав. Тэр мишээлээ. “Бид

гадна нь байж таарах юм бол хулгайлна аа.”

Орох хаалга хүртэл маш урт зам туулах шиг санагдав. Эдвард намайг арай ядан хөл

дээрээ тогтож байгааг харж байлаа. Биднийг алхахад тэр бүсэлхийгээр минь тэвэрч,

миний жингийн ихэнхийг авч явж байсан юм.

Тэр намайг хар, чулуун нуман хаалгаар зөөлнөөр татахад би доргих шиг болов. Том,

эртний төмөр хаалга яг гяндангийн хаалга шиг, бидэн дээр унахаар заналхийлж байгаа

мэт, биднийг цоожлоод үлдээчих юм шиг санагдуулж байлаа. Тэр намайг үүдний

баруун талын сүүдэрт асаалттай зогсох хар машин руу дагуулж явав.

Page 361: New moon

Гайхширмаар зүйл нь, тэр жолоодохоор урд суухын оронд надтай хамт арын суудалд

орж суусан юм. Алис гэмшсэн байдалтай байв.

“Уучлаарай.” гээд тэр хөнгөхөн хурдны хэмжүүр лүү заалаа. “Сонгоод авчмаар

олигтой машин байсангүй л дээ.”

“Зүгээр дээ, Алис.” гээд тэр инээмсэглэв. “Бүх машин 911 шиг турбинт хөдөлгүүртэй

байхгүй шүү дээ.”

Алис санаа алдав. “Би хууль ёсоор ийм машин худалдаж авмаар л байна. Үнэхээр

гайхалтай байлаа шүү.”

“Би чамд зул сараар авч өгье.”гэж Эдвард амлалаа. Миний санаа зовсон зүйл бол

харанхуй, мушгиралдсан замаар хурдлан явах зуураа Элис арагшаа харж,

инээмсэглээд, “Шарыг шүү.”гэж хэлсэн юм.

Эдвард намайг өөрийн чанга тэвэртээ байлгасаар байлаа. Саарал цувны нөмөрт би,

дулаахан ая тухтай байдлыг мэдэрч байсан юм. Бүүр дэндүү тав тухтай байв.

“Чи одоо нойрсож болно, Бэлла.”гэж тэр бувтналаа. “Бүх зүйл дууссан.”

Би түүнийг бүх зүйл гэдгээрээ эртний хотын хар дарсан зүүд шиг аюулыг хэлсэн

гэдгийг мэдэж байсан ч, хариулахын тулд их хүч гаргав.

“Би унтмааргүй байна. Би ядраагүй байна.” Хоёрдахь өгүүлбэр нь бол худал байсан

юм. Надад нүдээ аних хүсэл төрсөнгүй. Машины удирдлагын самбарын гэрэлд бүх юм

бүдэгхэн харагдаж байсан ч надад бол үүний царайг харахад хангалттай байсан юм.

Тэр чихний минь доод талын хонхорхойд өөрийн уруулаараа зөөлхөн хүрээд,

“Хичээгээд үз.”гэж ятгалаа.

Би толгойгоо сэгсрэв.

“Чи зөрүүд хэвээрээ л байх шив.”

Тийм ээ, би зөрүүдэлж байсан юм. Би өөрийн нойрмог зовхио буулагчихгүйн тулд

тэмцэж байсан ба тэрхэн үедээ ялж байлаа.

Флоренсын нисэх буудлын тод гэрлүүд болон шүдээ угааж, цэвэр хувцас өмссөн маань

унтахгүй байхад нэмэр болж байсан бол одоо, харанхуй зам нэрмээс болж байсан юм.

Тэнд байхад Алис Эдвардад шинэ хувцас авч өгч, Эдвард бараан цуваа гудамжны

нарийхан өнцөгт, овоолсон хогон дээр хаясан байв.

Page 362: New moon

Ром руу аялах аялал маань үнэхээр богинохон байсан тул ядрах ч зав гараагүй. Харин

Ромоос Атланта хүрэх нь нэг том шалгуур болох тул би онгоцны үйлчлэгчээс надад

Кола авч ирж болох эсэхийг асуув.

“Бэлла,” гэж Эдвард зэмлэсэн янзтай хэллээ. Тэр намайг Кофейнд унтаж чаддаггүйг

мэднэ.

Алс бидний ард сууж байлаа. Түүнийг Жаспертай шивнэлдэж байгаа сонсож болохоор

байсан юм.

“Би унтмааргүй байна.” Гэж би түүнд сануулав. Энэ шалтгаан үнэмшилтэй сонсогдож

чадсан нь угаасаа үнэн болохоор тэр байх.

“Хэрэв би одоо нүдээ аньвал, харахыг хүсэхгүй зүйлээ харна. Би хар дарсан зүүд

зүүдэлнэ шүү дээ.”

Ингэж хэлтэл тэр надтай маргасангүй.

Энэ цаг бол надад асуух ёстой боловч яг ч хариултыг нь хүсэхээргүй асуултуудыг

асуух тохиромжтой үе байсан ч сонсож болох зүйлээсээ айж байлаа.

Бидний ариаг хэн ч тасалдуулахааргүй байв, мөн тэр онгоцон дотор надаас тийм ч

амархан зугтааж чадахгүй. Алисаас өөр хэн ч биднийг сонсохгүй. Мөн зорчигчид

гэрлээ унтрааж, аяарханаар дэр асууж байсан юм. Яривал ядарч байгаагаа мартаж

магад.

Тэгсэн ч би тэр их асуултаа асуулгүй, хэлээ хазлаа. Нэг талаараа ядарсан байсан

болохоор асуух тэнхэл байгаагүй ч, нөгөө талаараа яриаг хойшлуулснаар дараа нь

түүнтэй байх хугацаа арай уртасна шүү дээ. Илүү нэг шөнө түүнтэй хамт байна.

Тэгээд би колагаа уусаар.нүдээ ч анивчихгүйг хичээж байлаа.

Эдвард ч намайг намайг тэвэрч байхдаа сэтгэл хангалуун байгаа бололтой, түүний гар

миний нүүрийг дахин дахин зөөлөн илбэсээр...

Би ч гэсэн түүний нүүрэнд хүрлээ. Дараа нь, буцаад ганцаараа болоход сэтгэл минь

шанална гэдгээс айж байсан ч өөрийгөө зогсоох арга байсангүй.

Эдвард миний үсийг, духыг, бугуйг үнссээр байсан ч уруулд минь хүрсэнгүй, тэр нь ч

сайн хэрэг байв. Эцсийн эцэст нэг зүрх хичнээн удаа урагдаж, буцаж амь орох болж

байна?

Өнгөрсөн өдрүүдэд миний туулсан аймшигт зүйлс намайг хүчирхэг болгох ёстой атал

Page 363: New moon

харин ч эсрэгээр нэг л үг намайг унагаачихаж болмоор сул дорой болгосон мэт

сэтгэгдэл төрж байв.

Эдвард юу ч ярихгүй байв. Намайг унтуулах гэж хичээж байгаа нь тэр байх. Эсвэл

хэлэх үг байхгүй байсан болов уу.

Би хүндэрч байгаа зовхитойгоо тэмцэлдэж байлаа. Харин бид Атлантагийн нисэх

буудалд буухад сэрүүн байж чадав. Түүгээр барахгүй Эдвард цонхны хаалтыг хаахаас

өмнө би Сийтлийн үүлэн дээгүүр нар мандахыг харсан юм.

Би өөрөөрөө бахархлаа. Би нэг минутыг л алдсангүй.

Алис Эдвард хоёр Сий-Такийн онгоцны буудалд биднийг хүлээх хүмүүсийг хараад

гайхсангүй. Гэвч би бол үнэхээр гайхсан юм. Би хамгийн түрүүнд Жасперыг харсан ч

тэр бол над руу харах ч үгүй байлаа. Тэр зөвхөн Алис руу ширтэж байсан юм.

Тэгээд Алис түүн рүү шууд очлоо. Харни тэр хоёр онгоц буудалд уулзах бусад хосууд

шиг тэврэлдсэнгүй. Тэд гагцхүү бие биенийхээ нүүр лүү ширтэж байсан ба яг энэ мөч

тэр хоёрт л зориулагдсан мэт харагдсан нь намайг өөр зүйл рүү анхаарал хандуулахад

хүргэлээ.

Металл илрүүлэгчийн эгнээний цаана, өргөн багананы хажууд Карлайл Эсмэ хоёр

зогсож байсан юм. Эдвард намайг түшсэн хэвээр байсан тул Эсмэ ирээд, намайг чанга

хэрнээ эв хавгүйхэн тэвэрлээ.

“Чамд үнэхээр баярлалаа.” Гэж тэр чихэнд минь шивнэв.

Удалгүй Эдвардыг тэврэхдээ уйлж чаддаг байсан бол уйлахаар царайтай харагдсан юм.

Тэгээд бараг архирах шахам “Дахиад намайг ингэж шаналгаад үзээрэй.” Гэлээ.

Харин Эдвард гэмшсэн царайгаар инээмсэглэж, “Уучлаарай, ээж ээ.”

“Баярлалаа, Бэлла.” Гэж Карлайл хэллээ. “Бид чамд өртэй боллоо.”

“Нилээн их” гэж би бувтналаа.

Унтаагүй шөнө миний хамаг хүч чадлыг сорчихсон байв. Толгой минь биенээсэ

салангид мэт санагдаж байсан юм.

“Тэр бараг зогсоогоороо унтаж байна шүү дээ” гэж Эсмэ Эдвардыг загналаа. “Түүнийг

гэрт нь хүргэж өгье.”

Яг энэ мөчид би гэртээ харихыг хүсч байгаа эсэхдээ эргэлзсэн ч нүд минь бараг

Page 364: New moon

аниастай, бүдэчсээр яваа намайг нэг талаас Эдвард, нөгөө талаас Эсмэ түшсээр

онгоцны буудлаас гаргалаа.

Би Алис Жаспер хоёрыг ойр хавьд байгаа эсэхийг харах ч чадалгүй байсан юм.

Бид тэдний машины ойролцоо очиход би бараг л алхаагаараа унтаж байх шиг санагдаж

байсан юм.

Харин Розали Эммет 2ыг бүдэг гэрэлтэй машины зогсоолын хажууд хараад гайхсандаа

нойр жаахан ч гэсэн сэргэлээ. Эдвард уурласандаа хөшчихөв.

“Хэрэггүй ээ.” Гэж Эсмээ шивнэлээ. “Түүнд маш хэцүү байгаа.”

“Мэдээж хэрэг”гэж хэлэхдээ түүний хоолой зөөлрөх шинжгүй байлаа.

“Түүний буруу биш шүү дээ.” Гэж ядарсандаа би бувтнан байж хэлэв.

“Түүнийг ядаж уучлалт гуйхыг нь зөвшөөрөөч.” Гэж Эсмэ гуйлаа.

“Аав бид хоёр чинь Алис Жаспер хоёртой явлаа”

Эдвард биднийг хүлээн зогсох үзэсгэлэнт шаргал үст цус сорогч руу ууртай харцаар

харсан юм.

“Гуйж байна, Эдвард.” Гэж би хэлэв. Би түүнээс ч илүү Розалитай хамт нэг машинд

суухыг хүсэхгүй байсан ч, гомдоллох нь тэнэг хэрэг шүү дээ. Би энэ гэр бүлд

хангалттай түвэг удсан.

Тэр санаа алдаад, намайг машин руу авч явлаа.

Эммэт Розали 2 үг дуугаралгүй урд суудалд суухад, Эдвард надтай арын суудалд суув.

Би үүнээс илүүгээр хүндэрч буй зовхио өргөж чадахгүй гэдгээ мэдрэн, Эдвардын

цээжинд толгойгоо зайгүй болтол налууллаа. Би машин асахыг мэдрэхэд Розали ярьж

эхлэв.

“Эдвард.”

“Мэдэж байна.” Гэж Эдвард ширүүнээр хариулахад хоолой нь огтхон ч эелдэг

сонсогдсонгүй.

Тэгтэл Розали “Бэлла.” Гэж аяархан дуудлаа.

Би гайхсандаа нүдээ шууд нээсэн юм. Тэр анх удаагаа л надад хандаж үг хэллээ шүү

дээ.

Би жаахан эргэлзээд, “Яасан бэ, Розали?” гэж асуулаа.

“Намайг үнэхээр уучлаарай, Бэлла. Надад үнэхээр хэцүү байна. Харин чи миний

Page 365: New moon

хийсэн зүйлийг засч, дүүг минь аврахаар зориг гаргасанд үнэхээр баярлалаа. Намайг

уучилна гэж хэлээч.”

Тэр жаахан ичсэн байсан учраас үгнүүд нь хачин сонсогдож байсан ч үнэн сэтгэлийнх

гэдэг нь илт байлаа.

“Мэдээж уучилна, Розали.” Гэж би бувтнав. Түүний намайг үзэн ядах сэтгэлийг нь

багасгах боломж олдож байхад шүүрэлгүй яах вэ дээ.

“Чиний буруу ч биш шүү дээ. Би л тэр новшийн хадан цохионоос үсэрсэн. Чамайг

уучлалгүй яах вэ.” Гэж миний амнаас үгнүүд минь арайхийн гарлаа.

“Түүний унтаж байхдаа хэлсэн юм чинь тооцохгүй ээ.” Гэж Эммэт инээд алдав.

“Би сэрүүн байна шүү.” Гэж би хэлэхэд тэдэнд санаа алдаж байгаа юм шиг л

сонсогдсон байх.

Тэгээд Эдвэрд арай л зөөлөн дуугаар “Түүнийг одоо унтуул аа.” Гэж шаардлаа.

Удалгүй би машины хүнгэнэх дуунаас өөр юу ч сонсохоо болив.

Магадгүй би унтсан байх, учир нь би хэдхэн секундын дараа хаалга онгойж, Эдвард

намайг өргөөд гарах шиг болсон юм. Харин нүд минь нээгдсэнгүй. Эхэндээ би

онгоцны буудал дээр байсаар байна гэж бодсон ч Чарлигийн хоолойг сонслоо.

Хаа холоос тэр “Бэлла!" гэж дуудах шиг.

“Чарли” гэж би жаахан ухаан орох гэж оролдон бувтналаа.

“Чишш.”гэж Эдвард шивнэв. “Зүгээр дээ, чи гэртээ аюулгүй байна. Унт даа.”

“Чамайг дахиж энд царайгаа харуулж зүрхэлсэн гэдэгт итгэж ч чадахгүй нь.”гэж Чарли

Эдвард руу хашгичихад хоолой нь түрүүчийнхээс ойрхон сонсогдлоо.

“Хэрэггүй ээ, аав аа.”гэж би ёолов. Харин тэр намайг сонсоогүй бололтой, “Тэр яасан

юм?” гэж Чарли Эдвардаас хариу шаардав.

“Тэр зүгээр маш их ядарсан байна, Чарли” гэж Эдвард аяархан хэллээ. “Түүнийг

жаахан амраачих.”

“Битгий юу хийхийг минь заагаад бай.”гэж Чарли хашгичив.

“Түүнийг надад өг. Охиноос минь гараа тат!"

Эдвард намайг Чарлид өгөх гэсэн боловч би түүнээс хамаг чадлаараа зуурлаа. Аав

минь миний гарыг мултлах гээд байв.

“Боль л доо, аав аа.” Гэж би арай чанга хэллээ. Тэгээд сүүмийсэн нүдээр Чарли руу

Page 366: New moon

хараад “Надад л уурла.” Гэв.

Удалгүй бид гэрийн гадаа ирлээ. Хаалга онгорхой байсан юм. Тэнгэрт маш их үүлтэй,

бүүдгэр байсан нь өдөр шөнийг ялгахад хэцүү болгосон байлаа.

“Чамд ч мэдээж уурлана л даа.”гэж Чарли хэлээд, “Гэр лүү оруул.” Гэв.

“За, намайг буулга.” Гээд би санаа алдлаа.

Эдвард хөл дээр минь зогсоов. Би хөл дээрээ зогсож байгаагаа мэдэж байсан ч хөлөө

мэдрэхгүй басан юм.

Би ямар ч байсан урагш нэг алхтал хамаг юм эргэлдээд явчих шиг боллоо. Намайг

газар унахаас өмнө Эдвардын гар намайг бариад авав.

“Би зүгээр түүнийг дээд давхарт гаргаад өгье.” Гэж Эдвард хэлээд, “Тэгээд л би явлаа.”

Гэв.

Би сандарсандаа “Үгүй ээ.” Гэж хашгирлаа. Би асуултууддаа хариу аваагүй шүү дээ.

Тэр ядаж миний асуултуудад хариулчихаад явах ёстой биз дээ?

“Би холдохгүй дээ.” Гэж Эдвард Чарлид сонсогдохооргүй аяархнаар чихэнд минь

шивнэлээ.

Би Чарли юу гэж хариулсныг мэдэхгүй ч, Эдвард гэр лүү ороод явчихав. Би шат дуусах

хүртэл л нүдээ нээлттэй байлгаж чадлаа. Хамгийн сүүлд би Эдвардын хүйтэн гар

миний хуруунуудыг цамцнаасаа салгаж байгааг мэдэрсэн юм.

23... Үнэн

Маш удаан хугацааны туршид унтсан юм шиг мэдрэмж төрж байв. Бие минь

хөшчихсөн, яг л удаан хугацаанд огт хөдлөөгүй юм шиг.

Миний оюун санаа гайхширч бас удааширчээ. Хачин, өнгө өнгийн зүүднүүд – зүүд –

хар дарсан зүүд – миний толгой дотор эргэлдэж байлаа. Бүх зүйл их хурц. Аймшигтай

бас гайхамшигтай бүгд л хачин замбараагүй. Тэвчимгүй санагдаж, айдас хүрээд л –

хөлөө ч хурдан хөдөлгөж чадахгүй бухимдах тийм л зүүд ... Бас улаан нүдтэй , соёл

иргэншлээ хамгаалах гэж юугаа ч зориулахаас буцахгүй мангаснууд. Одоо хүртэл зүүд

маань надад тов тодхон байна. Тэр байтугай би нэрүүдийг нь хүртэл санаж байлаа.

Гэхдээ зүүдний минь хамгийн тодорхой санагдаж буй хэсэг бол аймшиг биш. Хамгийн

тод санагдаж байсан зүйл нь миний сахиусан тэнгэр байв.

Түүнийг явуулж сэрнэ гэдэг хэцүү зүйл байлаа. Энэ зүүдийг би эргэж дурсах дургүй

зүүднүүдээ хадгалдаг агуулах руугаа чихэхийг хүссэнгүй. Миний ухаан сэргэж үнэнд

Page 367: New moon

ойртох тусам би энэ зүүдтэйгээ зууралдсаар л байв. Өнөөдөр хэд дэх өдөр гэдгийг би

мэдэхгүй байсан ч Жакоб, сургууль, ажил эсвэл өөр ямар нэг юм намайг хүлээж байгаа

гэдэгт итгэлтэй байлаа. Би гүнзгий амьсгай авч, өөр нэгэн өдөртэй яаж нүүр тулахаа

гайхан байлаа.

Ямар нэг хүйтэн юм миний духан дээр зөөлхнөөр хүрэв.

Би нүдээ улам чанга анилаа. Одоо хүртэл зүүдлээд ч байгаа юм шиг, гэхдээ дэндүү

бодит. Би бараг л сэрж байлаа. Хэдэн хормын дотор энэ бүх зүйл үгүй болно.

Гэхдээ энэ бүхэн хэтэрхий бодит болохыг би анзаарлаа. Миний төсөөлсөн намайг

тэвэрч байсан чулуун гарнууд итгэмгүй үнэн байв. Хэрвээ би энийг үргэлжлүүлэх юм

бол дараа нь харамсах болно. Нүдээ хүчлэн нээлээ.

“Хөөх” би нүдээ гараараа таглалаа.

Ойлгомжтой, би хэтэрхий хол явчихаж, төсөөллөө ингэж дураар нь орхино гэдэг бол

алдаа. Би төсөөллөө бодит амьдрал руу “хүчилсэн”.

Одоо тэртэй тэргүй би жинхэнээсээ галзуурсан юм чинь энэ зураглалд л сэтгэл

хангалуун байх хэрэгтэй гэдгийг ойлгоход хагас хормоос ч бага хугацаа зарцууллаа.

Би дахиад нүдээ нээлээ. Эдвард байж л байв. Түүний төгс царай минийхээс хэдхэн

инчийн зайд.

“Би чамайг айлгачихсан уу?” түүнийй намуухан хоолой нь санаа зовсон өөр өнгөтэй

байв. Энэ дүр зураг үнэхээр сайхан байв. Царай нь, хоолой нь, үнэр нь, бүх зүйлс нь,

живэхээс хамаагүй илүү байлаа. Төсөөллийн маань үзэсгэлэнт биет миний царайны

хувирлыг анхааралтай ажиглаж байв. Түүний нүд нь тас хар, харин нүднийх нь доор

хөхөрсөн байв. Энэ нь намайг гайхшруулав. Миний hallucinatory (энэ үгийг мэддэггүй

ээ) Эдвард ихэвчлэн сайн хооллосон байдаг байсан.

2 ч удаа нүдээ аньж, бодит гэдэгт нь итгэлтэй байж болохоор хамгийн сүүлчийн

зүйлийг санахаар оролдлоо. Алис миний зүүдний нэг хэсэг байсан. Гэхдээ тэр

жинхэнээсээ ирсэн ч байж магад, аль эсвэл зүгээр л төсөөлсөн байх. Миний бодлоор

тэр миний бараг л живсэн өдөр ирсэн байх.....

“Өө..” би халит дуугарлаа. Миний хоолой унтсанаас болоод бөглүү сонсогдож байлаа.

“Юу болсон бэ Бэлла?”

Би түүн рүү гунигтайгаар харлаа. Түүний царай өмнөхөөсөө ч илүү санаа зовсон

харагдана.

“Би үхчихсэн, тийм биз дээ?” би гоншигнолоо. “Би живчихсэн. Одоо ч Чарли үхнэ дээ.

“Чи үхээгүй байна.” Эдвард шивнэлээ.

“Тэгвэл би яагаад сэрэхгүй байгаа юм бэ?” Би асууж хөмсгөө өргөлөө.

Page 368: New moon

“Чи сэрүүн байна. Бэлла

Би толгойгоо сэгсэрлээ. Тийм, тийм. Энэ бол чиний надад бодогдуулахыг хүсч байгаа

зүйл. Тэгээд би сэрвэл бүх зүйл энэнээс ч муу болно. Харин би хэзээ ч сэрэхгүй байвал

би үхсэн байна гэсэн үг. Энэ үнэхээр муухай юмаа. Хөөрхий Чарли. Ренее бас Жаке. Би

өөрийн хийсэн зүйлээсээ айж байна.

“Чи намайг хар дарсан зүүдээр төөрөлдүүлж байна.”

Түүний богино инээмсэглэл их ширүүн байв. “Гэвч би чамайг тамын энэ их айдсан

дунд яаж байсныг төсөөлж ч чадахгүй байна.”

“Мэдээж үгүй. Хэрвээ би тамд байсан бол, чи надтай цуг байхгүй л байсан.”

Тэр шүүрс алдлаа.

Миний толгой аажмаар сэргэж байна. Би харцаа түүнээс ганц секунд холдуулж

харанхуй руу, онгорхой цонх руу ширтсэн ч эргээд түүн руу харахад тэр байж л байлаа.

Би нарийн учрыг нь санаж эхлэлээ.... Би ухаан балартсан ч эцсийн эцэст Эдвард

үнэхээр, үнэнээсээ энд надтай байгааг мэдсэн юм. Харин би тэнэглэсээр цагийг үрж

байлаа.

“Тэгэхээр энэ бүхэн үнэхээр болсон хэрэг үү?” Өөрийнхөө зүүдийг бодит байсан гэж

төсөөлөхөд ч боломгүй байв.

Тиймээьщ, Эдвардын инээмсэглэл бас л хатуу байв. Хэрвээ чи Италид бараг л үхэх гэж

байсныхаа бодит үгүйг бодож байвал энэ үнэхээр болсон.

“Ямар сонин юм бэ. Би үнэхээр Итали явсан гэж үү? Би хэзээ ч Албукуркугаас хол

газар явж байгаагүйг чи мэдэх үү?

Тэр нүдээ аниад “Чи жаахан унтах хэрэгтэй байхаа. Ухаан санаа чинь их ядарсан

байна.”

“Би огт ядраагүй байнаа. Бүх зүйл одоо ойлгомжтой байна. Цаг хэд болж байна?

Би хэр удаан унтсан бэ?”

Одоо дөнгөж өглөөний 1 өнгөрч байна. Чи 14 цаг орчим унтсан.

“Миний бие их хөшжээ.

“Чарли яасан?”

Эдвард хөмсгөө зангидаад “Унтаж байна. Би яг одоо дүрэм зөрчиж байгааг чи мэдэх

хэрэгтэй. Түүнийг дахиж хэзээ ч манай хаалган дээр ирж болохгүй гэж хэлсэн ч би

цонхон дээр нь ирчихсэн л байна.”

“Чарли чамайг манайд ирэхийг хориглоо юу? Үнэхээр итгэмгүй юм. Түүний нүд

гунигтай байлаа. Өөр бас зүйл чи гадарлав уу?

Page 369: New moon

Би бараг л галзуурч байв. Би аавтайгаа хэдэн үг солино. Би хууль ёсны насанд хүрсэн

хүн, аав ээжээрээ цагдуулах нас өнгөрсөн л баймаар юм. Гэхдээ энэ ч түүнд хамаагүй л

дээ.

Би оюун санаагаа энэ бүх зовлонтой зүйлүүдээс цэгцлэх хэрэгтэй байна.

Надад тэдгээр бүх түүхийг ярьж өгөөч? Миний дотор байгаа галзуурсан шахуу

тэмүүлж, мэдэхийг хүсч буйгаа түүнд мэдэгдэхийг хүссэнгүй тайван дүр үзүүлж байв.

“Энэ чинь юу гэсэн үг вэ?”

“Чарлид би юу гэж хэлсэн бэ? Өөрийнхөө гэнэт алга болсоныхоо төлөө уучлал

болгож...

Би хэр удаан гадуур явсан бэ?” Би толгой дотроо хэдэн цаг болсныг тоолохыг хичээв.

“Гурван өдөр” түүний нүд нарийслаа. Гэхдээ энэ удаа бодит, дулаахнаар тэр

инээмсэглэсэн юм. “Үнэндээ, чамд гоё тайлбар бий гэж найдсан юмсан.

“Надад юу ч алга аа”

Би ёоллоо. “Итгэмээргүй юм.

Магадгүй Алис ямар нэг юмтай ирэх байх гэж тэр намайг тайвшруулахын тулд хэллээ.

Би ч тайвширсан юм. Тэр алхам ч холдолгүй энд байна. Маш ойрхон. Миний

сэрүүлгийн цаган дээр түүний өөгүй сайхан царай бүдэгхэн гэрэлтэж байв. –эрдэнийн

гэмээр,

Тэгэхээр, би онц чухал биш боловч сонирхолтой асуулт дотроо сонгож эхэллээ. Би

хамгаалалттайгаар гэртээ хүргэгдсэн байна. Бас тэр хэзээ ч намайг орхиж явж мэднэ.

Би түүнийг элдэв юм яриад ч болсон саатуулах хэрэгтэй. Тэгээд ч, одоо миний мэдэрч

буй түр зуурын диваажинд түүний хоолой надад дутагдаж байсан юм.

“Чи энэ 3 өдрийн өмнө юу хийж байсан юм бэ?”

Түүний царай их л хянуур боллоо. “Онц сонирхолтой юм байхгүй ээ”

“Мэдээж үгүй л дээ” би амандаа үглэлээ.

“Чи яагаад ийм царай гаргаад байгаа юм бэ?”

Тиймээ, би уруулаа умайлгаад “Энэ бүхний дараа энэ зүгээр л зүүд бол яг л чиний

хэлэх үг мөн байна. Миний төсөөлөл л юм шиг байна.

Тэр санаа алдаад “Хэрвээ би бүгдийг хэлэх юм бол чи хар дарсан зүүд зүүдлэхгүй

сэрүүн байна гэдэгтэйгээ эвлэрэх юм уу?”

“Хар дарсан зүүд” би доогтойгоор давтлаа. Тэр миний хариултыг хүлээж байсан юм.

Page 370: New moon

“Магадгүй ээ” Би 1 хором бодсоны эцэст “Хэрвээ чи хэлэх юм бол.....”

“Би... ан хийж байсан юмаа...”

“Энэ чиний хэлж чадах хамгийн сайн зүйл үү?” би түүнийг шүүмжлэлээ.

“Энэ чинь намайг сэрүүн байгааг баталж чадахгүй юм байна.

Тэр хэсэг түгдэрснээ, удаанаар, өөрийнхөө үг бүрийг анхаарч сонгосон шинжтэйгээр

“би зүгээр ч хоолоо агнаж байгаагүймаа... үнэндээ би мөр хөөж байсан юм. Би үүнд

тийм ч сайн биш л дээ.

“Чи юу мөрдөж байсан юм бэ?”

“Юу ч биш үр дүнгүй зүйл” түүний үгс гэхдээ түүний дүртэй тохирохгүй байв. Тэр

биеэ барьсан, сэтгэл гонсойсон байлаа.

“Би ойлгохгүй байна.”

Тэр түгдрэн, түүний царай яг л тэр цаг шигээ ногоон туяагаар гэрэлтэж байв.

Би – тэр гүнзгий амьсгаа авлаа. Би чамаас уучлал гуйх өртэй, Үгүй ээ мэдээж би маш

их өртэй, уучлалаас ч илүү. Гэхдээ чи мэдэх ёстой. – Түүний үгс хурдан урсаж эхэллээ.

Энэ нь тэр заримдаа сандарсан үедээ ярьдаг шиг нь л.. би яриаг нь гүйцэж сонсох гэж

их хичээв.

“Надад өөр ямар ч бодол байгаагүй. Би ардаа ямар их будлиан үлдээж байгааг мэдээгүй

юм. Миний сонгосноор энэ газар чамд аюулгүй гэж бодсон юм. Үнэхээр аюулгүй.

Би Викториа-г, түүнийг уруулаа мушгиад нэрээ хэлж байхад нь буцаж ирнэ гэж огт

бодоогүй. Би тэр үед зөвхөн Жеймсын бодолд л хамаг анхаарлаа хандуулж байсан.

Гэтэл би түүнд ч бас Жеймстэй адил бодол төрж байсныг анзаараагүй. Тэр Жеймстэй

нэгдсэн байсан шүү дээ. Би яагаад ийм орой ойлгосон юм болоо,

Жеймсийн бодол Викториагийн хажууд юу ч биш байсан. Тийм боловч тэр Жеймсийг

дагаж байсан нь – тэдний гүнзгий холбоог ойлгоход саад болсон байх.

“Би чамайг ямар зүйлүүдтэй нүүр тулуулахаар үлдээсэндээ уучлал гуйж байгаа юм

биш.”

Би Алисаас түүнд чиний хэлсэн зүйлүүдийг сонсоод – бас Алисын харсан зүйлүүд, мөн

чамайг залуу, хувирамтгай хүн чононуудын гарт, хамгийн муу нь Викториагийн гарт

үлдээсэндээ... тэр чичирч, түүний сэтгэлээ уудлан хэлж буй үгс тасалдаж байлаа.

“Миний энэ бүхнийг ойлгож мэдээгүйд уучлаарай. Би өвчтэй байсан, зүрх минь өвдөж

байсан., би чамайг аюулгүй амгалан байгааг л мэдэрч байсан.”

Энэ золгүй зүйлсийн төлөө уучлал гуйх ...

“Зогс” би түүний яриаг тасаллаа. Тэр надруу тарчилсан нүдээр ширтэж байв. Би түүнд

Page 371: New moon

тохирох хамгийн зөв үгсийг – түүнийг өөрийгөө буруутгах энэ зовлонт байдлаас нь

гаргах үгийг дотроо хичээнгүйлэн сонгож байв. Энэ үнэхээр хэлэхэд хэцүү үгс байлаа.

Би чадах эсэхээ мэдэхгүй ч үүнийг зөв болгохын тулд оролдох хэрэгтэй. Түүнийг би

амьдралдаа өөрийгөө буруутгаж, яллаж амьдрахыг хүссэхгүй байна. Надаас ямар их

зүйл үрэгдсэн ч тэр л аз жаргалтай байх ёстой.

Саяны ярьсан ярианыхаа яг энэ хэсгийг л битгий яриасай, ядаж одоо л биш гэж үнэхээр

найдаж байсан юм. Энэ бүхэн бүх зүйлийн төгсгөлийг дуудаж байх шиг байлаа.

Эдгээр сарын турш Чарлид зүгээр байгаа юм шиг дүр үзүүлэхийн тулд би их л тайван

царай гаргаж сурсан.

“Эдвард” түүний нэрийг хэлэхэд миний хоолой шатаж байх шиг л мэдрэгдэх юм.

Шархыг минь сэдрээх гэсэн тэр сүнсийг би мэдэрч байлаа. Яг энэ үед би яаж амьд

үлдэхээ ч мэдэхгүй л байна. Одоо энэ бүхнийг зогсоох ёстой. Арай өөрөөр бодоод үз.

Чи түүнийг дагах хэрэггүй... энэ гэм ... амьдралынхаа дүрмийг. Чи надад энэ

тохиолдолд хариуцлага хүлээх шаардлагагүй. Энэ чиний буруу биш. Энэ зүгээр л

миний амьдралд тохиолдох ёстой байсан зүйлүүд байсан шүү дээ. Тэгэхээр, би

дараагийн удаа автобус ч юмуу ямар нэгэн юмнаас гэмтчихвэл чи намайг гэмтсэн гээд

өөрийгөө буруутайд тооцож болохгүй шүү дээ. Чи намайг аварч чадаагүй гээд Итали

руу гүйж очоод байх ч хэрэггүй ш дээ. Хэрвээ би хаднаас үсрээд үхчихсэн байвал, энэ

миний л сонголт чиний алдаа биш. Би мэднээ ... энэ чиний бүх л алдааг өөрийнхөө

нуруун дээр үүрэх гээд байдаг зан, гэхдээ үнэхээр бүх зүйлийг өөр дээрээ бүү тох. Энэ

чинь маш хариуцлагагүй үйлдэл. Ядаж л Эсмэ, Карлаилыг бод л доо ...

Би яг одоо түүнийг алдахын ирмэг дээр байлаа. Би гүнзгий амьсгаа авч, өөрийгөө

тайвшруулахыг оролдлоо. Гэхдээ би түүнийг чөлөөлөх хэрэгтэй байв. Энэ бүхэн огт

болоогүй гэж итгэхийг хүсч байна.

Изабелла Мэри Свон тэр шивнэлээ. Түүний царай аймшигтай болсон байв. Бараг л

галзуурсан юм шиг.

Чи намайг өөрийгөө зэмлээд Волтуригаар өөрийгөө алуулахыг хүссэн гэж итгэж байна

уу?

Би өөрийнхөө царайнд тодрох хоосон, үл ойлгох байдлыг мэдэрч байна. Үгүй гэж үү?

Гэмтэйг мэдрэх үү? Мэдээж тийм. Чиний ойлгож байгаагаас ч илүү. Тэгээд чи юу

яриад байгаа юм бэ? Би бүр ойлгохоо байлаа.

Белла, би чамайг үхсэн гэж бодсон учраас л Волтури дээр очсон гэж тэр зөөлнөөр

хэллээ. Би чиний үхлийн талаар би сонсоод л шууд Итали явахаар сэтгэл шулуудсан

байсан. Тэр чичирч байлаа. Гэхдээ би арай илүү анхааралтай байх хэрэгтэй байсан. Би

Page 372: New moon

чамайг үхсэн гэж ойлгочоод Алистай өөрөө ярих ёстой байсан. Гэхдээ үнэндээ тэр

хүүгээс Чарлигийн оршуулганд явсан гэдгийг сонсоод би юу гэж ойлгох байсан нь

ойлгомжтой биз дээ. Энэнд хачирхалтай нь байна?

Хачимрхалтай нь ... түүний хоолой маш сул би арайхиййж л сонсож байлаа.

Хачирхалтай зүйлүүд үргэлж л бидний эсрэг байж л байдаг биз дээ. Алдааны дараа

алдаа. Би лав дахиж хэзээ ч Ромеог буруутгахгүй ээ.

“Гэхдээ би одоо ч гэсэн ойлгохгүй байна. Тэгээд юу гэж?

Юу гэнэ? Тэгээд юу гэж ...?

Хэрвээ би үхчихсэн байсан бол юу гэж?

Тэр асуултанд минь хариулахаасаа өмнө хэсэг хором надруу эргэлзсэн байдалтайгаар

ширтлээ.

Чиний миний хэлсэн бүгдийг няцаасан үг өгүүлбэр бүрийг би санаж байна..

Тэр хүйтэн хуруунуудаараа миний урууланд хүрлээ. Белла, Чи төөрөлдөөн дунд байна.

Тэр нүдээ аниад нээхдээ түүний сайхан царай инээмсэглэж байлаа. Гэхдээ баярын

инээмсэглэл биш. “Би чамд түрүүн бүгдийг ойлгомжтой тайлбарласан гэж бодсон юм

сан. Белла, чи байхгүй ертөнцөд би амьдарч чадахгүй.”

Би... толгойдоо тохирох үгийг бодоод “ Самуур ч байна” Би түүний хэлж яриж байгааг

ойлгож чадахгүй байна.

Тэр надад нухацтайгаар ширтээд “Би сайн худалч Белла, Тийм ч байх ёстой”

Би хөлдөж байна. Булчин минь зангирч, энэ мэдрэгдэж байгаа зовлон миний амьсгалыг

хурааж байна.

Тэр нуруунаас минь бариад, “Одоо дуусгацгаая, Би зүгээр л сайн худалч, гэхдээ одоо ч

гэсэн чи надад хурдан итгэдэг.” Тэр ярвайлаа.

Би хүлээж байв. Хөлдсөн хэвээр ....

“Бид ой дотор байхад чамд баяртай гэж хэлэхэд ...””

Би өөрийгөө өнгөрсөнг сануулж чадахгүй байв. Зөвхан одоо цаг дээр л амьдарч чадаж

байна.

“Чи огт явахааргүй байсан. Тэр шивнэлээ. Би үүнийг хийхийг хүсээгүй. Тэр бүхэн

надад намайг алж байгаа юм шиг л санагдаж байсан. Би чамд огт хайргүй гэж хэлэхдээ

зөвхөн чамайг энэ амьдралд удаан байлгахыг хүсээгүй. Хэрвээ би явчих л юм бол чи

зүгээр болно гэж найдаж байсан.”

“Цэвэрхэн салалт” би уруулаа ч хөдөлгөлгүй бас л шивнэж байлаа.

Page 373: New moon

Яг тийм. Гэхдээ би тийм амархан байна гэж бодоогүй шүү. Надад үнэхээр боломжгүй

санагдаж байсан. Тэгэж худлаа ярихын тулд надад бүтэн цаг бэлдэх хэрэг гарсан. Би

худлаа ярьсан. Намайг үнэхээр уучлаарай. Чамайг зовоосонд намайг уучлаарай. Чамайг

хамгаалж чадаагүйд минь уучлаарай. Чамайг хамгаалахын тулд худлаа ярьсан. Гэтэл

хамгаалж чадаагүй. Намайг уучлаарай.

“Гэхдээ чи надад яаж итгэж чадсан байна аа? Хэдэн мянган удаа чамд хайртай гэж

хэлснийй минь дараа шүү, Ганцхан үгэнд энэ бүхэн яаж үгүй болсон бэ?

Би хариулж чадсангүй. Би хэтэрхий шоконд орсон байлаа.

Би чинийй нүднээс харж чадаж байсан, би чамтай цуг байхыг хүсэхгүй байнга гэхэд

минь чи шууд л итгэсэн. Хамгийн хөгийн нь үнэндээ надад чи хэрэггүй болох, чамаас

салахыг би хүсэх ямар ч шалтгаан байгаагүй ш дээ.

“Би одоо ч гэсэн хөлдөлтийг мэдэрч байна. Түүний үгс ойлгошгүй байв. Яагаад гэвэл

энэ бүхэн боломжгүй зүйлс.

Тэр миний хурууг дахин сэгсэрлээ. Тийм ч хатуу биш. Гэхдээ л миний шүд жаахан

тачигнаж байлаа.

” Белла “ тэр шүүрс алдлаа. Үнэхээр, Чи юу бодож байсан бэ?

Би уйлчихлаа. Хацар даган нулимс урслаа.

Би мэдэ байна. Би мэгшин уйллаа. Би зүүдэлж байгаагаа мэдэж байна.

Тэр хатуугаар инэмсэглээд “Би яавал чи итгэх юм бэ? Чи унтаагүй байна. Бас чи үхээгү

байна. Би энд бйна. Би чамд хайртай. Би үргэлж чамд байсан. Бас би үүрд чамайг

хайрлана. Би чамайг үргэлж бодож байсан.Байхгүй байсан мөч бүхэндээ дотроо

чинийй царайг хардаг байсан. Би чамайш хүсэхгүй , цуг баймааргүй байна гэж

хэлэхдээ миний дотор юунаас ч илүү харлаж байсан.

Нүднээс минь нулимс үргэлжлэн урсахад би толгойгоо сэгсэрлээ.

“Чи надад итгэхгүй л байна уу? Тэр шивнэлээ. Түүний царай ердийнхөөсөө ч илүү

цонхийжээ. Түүний цонхийсон царай бүрэнхий байхад ч харагдаж байв.

“Чи худал зүйлд итгэдэг мөртлөө яагаад үнэнд итгэдэггүй юм бэ?”

“Энэ бүхэн чамайг намайг хайрлах мэдрэмж төрүүлэхгүй шүү дээ. Би үргэлж л үүнийг

мэддэг байсан.

“Түүний нүд нарийсч, Эрүү нь чангарч байлаа.

“Би чамайг сэрүүн байгааг чинь батлаад өгье.

Тэр миний эсэргүүцэхийг ч үл тоон 2 хүйтэн гараараа миний нүүрийг хөдөлгөлгүй

барьлаа.

Page 374: New moon

Битгий эсэргүүц л дээ. Тэр шивнэлээ.

Тэр зогслоо. Түүний уруул минийхтэй хагас инчийн л зайнд байна.

“Яагаад үгүй гэж тэр шаардангуй дуугаран, түүний амьсгал миний нүүр лүү төөнөж

зүрхийг минь догдлуулж байлаа.

“Хэрвээ би сэрвэл” .. Тэр амаа эсэргүүцэнгүй нээлээ. Одоо болио. Чи намайг дахиад

орхиод явахад бүх зүйл энэнтэй энэнгүй хэцүү байх болно.

Тэр инч холдоод надруу ширтлээ. Өчигдөр, би чамд хүрэхэд чи яг л одоогынх шиг

түдгэлзсэн, болгоомжилсон байсан. Би яагаад гэдгийг мэдмээр байна. Намайг ийм орой

хоцорч ирсэн болохоор уу? Би чамайг асар их зовоосон болохоор тэр үү? Намайг ийм

эргэлзсэн байдалд битгийй оруулууч дээ. Надад одоо зөвхөн чамд хийсэн энэ бүх гай

зовлонгийн дараа намайг урьдынх шигээ хайрлаж байгаа үгүйг л хэлээч дэ тэгэхүү”,

“Энэ чинь ямар тэнэг асуулт вэ.”

“Зүгээр л хариулчихаач дээ.”

Би түүнрүү хүйтнээр удаан ширтлээ. “Чамд төрдөг сэтгэгдэл минь хэзээ ч хувирахгүй.

Мэдээж би чамд хайртай. Чи яаж ч байсан би чамд хайртай.”

“Энэ л миний сонсохыг хүсч байсан зүйл.”

Түүний уруул нь минийх дээр байлаа. Би эсэргүүцэж чадахгүй байна. Тэр надаас хэдэн

мянга дахин хүчтэй болохоор эсэргүүцэж чадахгүй байгаа юм биш дур хүслээ би ялж

чадаагүй юм. Энэ үнсэлт миний санаж байгаа бусад шигээ тийм их анхааралтай

байгаагүй юм.

Би түүнийг өөрөө үнслээ. Миний зүрх хүчтэгйээр цохилж, амьсгал давчдаж, миний

хуруунууд түүний царайнд шуналтайгаар хүрч байлаа. Түүний гантиг биеийг би

мэдэрч, тэр намайг сонсохгүй байгаад баяарлаж байлаа. Энэ дэлхий дээр ямар ч зовлон

шаналал гэж байхгүй юм шиг л. Түүний гар ч мөн минийхтэй адил миний царайг

нарийн мэдэрч түүний уруул чөлөөлөгдөхөд миний нэрийг шивнэж байлаа.

Миний толгой эргэж эхлэхэд тэр чихээ миний зүрхэн дээр тавьж хэвтлээ.

Би тайвширч, амьсгаадахаа болихыг хүлээн хэвтлээ.

“Нээрээ” тэр тайван өнгөөр “Би чамайг орхиж явахгүй”

Би юу ч хэлсэнгүй. Тэр намайг чимээгүй байхад итгэхгүй байна гэж бодсон бололтой

“Би хаашаа ч явахгүй. Чамгүйгээр” гэж хэллээ.

Би чамайг эхнийхээ газар л үлдээсэн. Чамайг аз жаргалтай, энгийн хүний амьдралаар

амьдраасай л гэж хүсч байсан. Би чамд юу хийж байгааг харж байгаа биз дээ. Аяулын

ирмэг дээр, чамтай цуг байхын тулд хором бүртээ эрсдэл дагуулж байна. Би их хичээх

Page 375: New moon

хэрэгтэй байсан. Би ямар нэгэн зйүл хийх хэрэгтэй байсан. Чамайг орхих л ганц арга

байсан. Хэрвээ би чамайг үүнээс ч дордуулахаа мэдсэн бол орхиж яюахгүй л байсан

юм. Гэхдээ би их хувиа бодсон юмаа. Зөвхөн чи л миний хүсч байсан зүйлээс, надад

хэрэгтэй байсан зүйлээс илүү чухал. Минийй хүсч байсан, надад хэрэгтэй байсан зүйл

бол чамтай цуг байх. Гэхдээ надад одоо чамайг дахиж орхиж явах хүч байхгүйг мэдэж

байна. Бурхандаа баярлахад надад чамайг одоо орхиж явж болохгүй хэд хэдэн

шалтгаан байна. Энэ бол бид хэдэн милийн зайд байсан ч чи аюулгүй байхгүй.

“Надад юу ч битгий амла” Хэрвээ би найдаж итгэсний дараа энэ бүхэн юу ч биш

болвол би үхнэ шүү дээ. Эдгээр хэрцгий цус сорогчид хөдлөхөөс ч өмнө би дуусах

байх.

Сахиусан тэнгэр минь хатуу гялалзсан нүдээрээ хараад “Чи намайг худлаа ярьж байна

гэж бодоод байгаамуу?

“Үгүй дээ” Би толгойгоо сэгсэрлээ. Түүний надад хайртай гэдэгт итгэдэг ч өөрийгөө

найдлага дунд хүлэхийг хүссэнгүй.

“Чи одоо ингэж бодож байгаа. Гэхдээ маргаш яах уу? Хэрвээ чи яагаад намайг энд

орхисон шалтгаанаа дахин дахин бодвол яах вэ? Эсвэл ирэх сар ч юм уу, Жаспер

намайг хазвал яах вэ?

Тэр ухарлаа.

Би түүний намайг орхиж явахаас өмнөх хэдэн өдрүүдийг, түүний одоогийн хэлж

байгаа үгнүүдтэй тунгаан шүүхийг оролдож байв. Намайг хайрлаж байхдаа миний

төлөө намайг орхиж явсныг бодож байхад түүний бодлогоширсон, зэвүүн чимээгүй

байдал өөр мэдрэмж төрүүлж эхлэв.

“Би чиний надад нөлөөлдөг шиг тийм хүчтэй биш ээ” Зөв буруугийн дэнсэн дээр би их

дэнсэлсэн. Ямар ч л байсан би ирсэн. Надад Розали тэр мэдээг хэлэхээс ч өмнө би аль

хэдийн нэг өдөр юмуу нэг хоногт л буцаад явахад бэлэн байсан. Би өөртэйгээ их

тэмцэлдсээн. Энэ бүхэн чи намайг буцаж явахыг гуйхад, чиний цонхны дор ирэхээс

өмнө болсон явдал шүү дээ. Хэрвээ чи дуртай байвал би гуйгаад байж байхдаа баяртай

байна.

“Үнэхээр гэж үү”

Тиймээ, Чи гэхдээ минийй хэлж байгааг жаахан ч гэсэн сонсохыг хичээ л дээ. Бас чи

надад юу гэж хэлэх гээд байгаагаа тодорхой тайлбарлаад өгөөч,

Тэр намайг үнэхээр сонсож байгаа үгүйг мэдэхийн миний царайг хэсэг сонжлоо.

Чамаас өмнө Белла, миний амьдрал яг л саргүй шөнө шиг байсан. Түнэр харанхуйн

Page 376: New moon

дунд хэдхэн гялалзсан одтой байсан. Гэтэл чи миний тэнгэрт солир шиг харван орж

ирсэн. Гэнэт л бүх зүйл ноцож эхэлсэн. Өнгө гэрэлтэй, үзэсгэлэн төгөлдөр Солир

тэнгэрийн хаяа руу унаж чамайг явахад бүх зүйл харанхуй болсон. Бүх зүйл хуучнаараа

болсон байсан ч миний нүд аль хэдийн гэрэлд сохорсон байсан. Би дахиж оддыг ч олж

харж чадаагүй.

Би түүнд итгэхийг хүсч байлаа. Гэхдээ түүний ярьсан нь түүнгүйгээр миний амьдрал

ямар байхтай адил байлаа.

“Чиний нүд зүгээр болноо” би бувтналаа.

Гэхдээ зүгээр болохгүй ээ

Харин чинийй хувьд?

Түүний нүүрэнд ямар ч хошин мэдрэмж төрсөн шинжгүй инээж байв. Зүгээр л жаахан

худал зйүл, Хайр. Ямар ч зовлон шаналал байгаагүй. Миний зүрх бараг л ерэн жилийн

турш цохилоогүй. Гэхдээ энэ бол өөр зүйл л дээ.

Надад яг л зүрх байгаагүй юм шиг. Хөндий хоосон цээж. Одоо миний зүрхэн дотор би

чамтай хамт.

“хөгжилтэй юмаа” би бувтналаа.

Этгээд , зүгээр л би. Миний их олон хэсэг алга болсон. Би удаан хугацаанд амьсгалж ч

чадахгүй болсон байсан. Миний уушиг хийгээр дүүрсэн. Бас минийй зүрх алга болсон

байсан.

Тэр нүдээ аниад дахин миний зүрхэн дээр чихээ тавьлаа. Би хацраараа түүний үсийг

мэдэрч түүний сайхан үнэрт мансуурч байлаа.

“Мөрч хийсэн чинь тэгээд цөхрөл биш байсымуу?”

Би найдах гэдэг маш том аюулд байлаа. Өөрийгөө зогсоохоос аль хэдийн өнгөрсөн

байна. Миний зүрх оволзож, цээжин дотроо дуулж байлаа.

“Үгүй ээ” тэр шүүрс алдлаа.

Энэ бол цөхрөл биш харин үүрэг байсан юм.

“Энэ чинь юу гэсэн үг вэ?”

Энэ бол, Би Викториаг тийм ч аюулгүй гэж бодож байсан. Би түүнийг уг эь

зугтаалгахгүй л байсан юм. Үнэхээр жигшмээр. Би түүнийг Техас хүртэл мөрдсөн.

Тэгээд харамсалтай нь буруу замаар Бразил хүртэл явсан байсан. Гэхдээ тэр ирсэн шүү.

Тэр санаа алдлаа. Би гэвч буруу тив дээрээ байсан. Удалгүй миний хамгийн айж байсан

айдсаас ч муу ...

“Чи Викториаг авлаж байсан юм уу?” Би хоолойныхоо өнгийг олж чадахгүй

Page 377: New moon

хоёрдугаар өнгийн октаваар дугарч байлаа.

Чарлигийн нэгэн хэмээр хурхирах чимээ сонсогдож байлаа.

“Тийм ч сайн биш” Гэхдээ энэ удаад би илүү сайн байнаа. Тэр цэвэр тунгалаг агаараар

тийм ч удаан амьсгалахгүй л болов уу.

Тэгвэл.. миний амьсгаа бөглөрч байлаа. Галзуурал. Хэрвээ Эммет юмуу Жаспер түүнд

тусалж байгаа бол, эсвэл Эммет Жаспер хоёр хоёулаа түүнд тусалж байвал... Энэ нь

Жакоб Блак-г залжин, хорон санаат Викториагийн урд зогсож байна гэж төсөөлж

байснаас ч дор байлаа. Хэдийгээр Эдвэрд минийй хагас хүн хамгийн сайн найзаас минь

илүү бат бөх ч гэсэн. Түүнийг төсөөлөхөөс ч айдас хүргэм байлаа.

“Одоо түүний хувьд хожигдсон. Би түүнд боломж өгч болох л байсан. Гэхдээ одоо бол

биш, дараа ч биш”

Би түүнийг зогсоолоо. Чи саяхан л надад чамайг дахин орхихгүй гэж амлаагүй гэж үү?

Зүрхэнд минь гүнээс гүн шингэсэн үгс. Энэ бүх яриа чинь авцалдахгүй байгаа юм биш

үү?

Тэр хөмсгөө зангидлаа. Түүний цээжнээс архирах чимээ сонсогдлоо.

“Би амалсандаа хүрнэ Белла” Гэхдээ Викториа --- түүний архирах улам чанга

сонсогдож эхэллээ. ---Тэр удахгүй үхнэ”.

“Битгий их яаръя” би ингэж хэлэхдээ өөрийнхөө шокыг нуухыг оролдлоо.

“Магадгүй тэр буцаж ирэхгүй байх. Жаке-н багийнхан түүнийг айлгаад явуулсан биз.

Түүнийг хайх шаардлага ч одоо байхгүй байхаа. Надад харин тэр Викториагаас ч илүү

том асуудал байна.”

Эдвардын нүд нарийсч, толгой дохиод “Тийм ээ. Хүн чононууд ч асуудал шүү.”

“Би Жакобын талаар яриагүй байнаа. Миний асуудал бол залуу шинэхэн хүн

чононуудын өөрсдөдөө учруулах зовлонгоос ч илүү муу.

“Үнэхээр үү? Үүнээс муу гэхээр тэгээд ямар асуудал юм бэ? Викториагийн буцаж ирэх

тэгээд тэр асуудалтай чинь ямар ч холбоогүй гэж үү?

“Хоёрдох асуудлын талаар юу гэж бодож байна?” би зайлсхийн асуулаа.

Тиймдээ,

Би нэрийг нь хэлнэ гэж бодсонгүй байлаа. Над дээр хүмүүс ирж байгаа ш дээ.

Тэр санаа алдлаа. Тэр их тайван байлаа.

“Тэгээд Волтуригийнхан хоёр дахь асуудал юмуу?

“Чи тийм ч санаа зовсон байдалтай санагдсангүй ээ”

“Зүгээр дээ бидэнд энэ талаар бодох цаг хангалттай бий.

Page 378: New moon

Цаг хугацаа гэдэг бол тэдний хувьд чиний бодож байдгаас өөр шүү дээ. Надтай л ижил.

Чиний нэг жил гэдэг бол тэдний хувьд нэг өдөр л гэсэн үг.

чамайг 30 хүрэхээс нааш тэд чиний тухай санахгүй байх аа даа.”

Миний толгойг айдас нөмрөн авах шиг л болов.

“Гуч гэнэ ээ”

“Тэгэхээр эцсийн эцэст түүний тэр амлалт юу ч биш юм байна л даа. Хэрвээ би нэг л

өдөр гучин нас хүрэх юм бол тэр миний хажууд тийм ч удаан байхгүй шүү дээ. Би энэ

бүхнийг бодож байхдаа л өөртөө ч зөвшөөрөл өгөлгүй түүний амлалтанд найдаж

эхэлснээ ойлголоо.

“Чи айх хэрэггүй ээ. Гэж тэр миний нүднээс урсах нулимсыг хараад хэллээ.

“Би чамайг гомдоохын тулд үүнийг хэлээгүй шүү”

Тэр миний хацрыг чулуун хоёр гараараа зөөлхөнөөр базаад надруу цоо ширтэн, “Би

чамайг дахин хэзээ ч орхиж явахгүй” гэлээ.

“Гэхдээ чи гуч гэж хэлсэн.” Нулимс гэнэт л дахин урслаа.

“Тэгээд чи намайг хөгширхийг хараад л цуг байж байна гэж үү”

Түүний нүд зөөлөрч “Тиймээ. Энэ яг л миний хийх зүйл. Надад өөр сонголт байгаамуу?

Би чамгүйгээр байж чадахгүй, гэхдээ би чиний сүнсийг устгахгүй.”

Тэгэхээр үнэхээр... Би тайвнаар хэлэхийг хичээсэн ч энэ асуултыг хэлэхэд ч ам

эвлэхгүй байна. Би бараг л үүрд мөнхийнх болох шахсан тэр үед түүний царай ямар

болж байсан нь санаанд орлоо. Шаналсан харц байсан. Гэхдээ үнэхээр тэр миний

хүний сүнсийг үгүй хийхийг хүсэхгүй байна уу, эсвэл надтай хамт тийм удаан

хугацаанд, үүрд мөнх цуг байхыг хүсэхгүй байна уу?

За? Тэр миний асуултыг хүлээж байлаа.

Би өөрийг асуулаа. Бараг л адил

“Гэхдээ хэрвээ би хөгширөөд чиний ээц шиг харагддаг болвол яахуу? Бүр эмээ шиг

чинь болвол бас?

Нүдэнд минь миний зүүдэндээ харсан эмээгийн царай харагдаж миний хоолой бүдгэрч

байв.

Түүний царай их л зөөлхөн болсон байна. Миний хацран дээр тогтсон нулимсыг

уруулаараа арчаад

“ Тэр бол надад юу ч биш” түүний амьсгал миний хацранд мэдэгдэж байна.

“Чи үргэлж л энэ дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй сайхан зүйл байх болно.”

Page 379: New moon

“Хэрвээ чи өөр зүйл хүссэн бол би ойлгох байлаа Белла”. Гэхдээ хэрвээ чи намайг

орхихийг хүсвэл би чиний зам дээр хөндөлсөхгүй гэдгээ бас амлая”

Түүний царайнд үнэн сэтгэлээсээ хэлсэн шинж тодорч байлаа.

“Эцсийн эцэст чи намайг үхнэ гэж ойлгож байна уу?”

“Би энэ бүхний талаар ч бодож үзсэн. Би эцэст нь хүртэл чамайг даганаа”

Энэ ч тэгвэл... галзуурмаар юм

Белла, Энэ л ганцхан хамгийн зөв сонголт шүү дээ.

Уур минь хүрч байгаа болохоор бодлоо хэлэхэд минь илүү дөхөмтэй болж байв.

Чи Волтуригийнханыг санаж байгаа биз дээ, Би насан туршдаа хүн байж чадахгүй ээ,

Тэд намайг ална. Тэд намайг гучин нас хүртэл санахгүй юм бол, .. чи үнэхээр тэд

намайг мартна гэж бодож байна уу?

“Үгүй ээ” тэр толгойгоо сэгсрэн тэд мартахгүй ээ гэхдээ ...

“Гэхдээ юу гэж?”

Түүнрүү болгоомжтой ширтээд тэр шүдээ зуусан байна. Яг ч би ганцаараа галзуурсан

биш бололтой.

“Надад хэдэн төлөвлөгөө байна.”

“Эдгээр төлөвлөгөөнүүд намайг хүн хэвээр байлгах болно оо.”

“Жам ёсоороо” түүний хоолой нь догшин, тэнгэрлэг царай нь омог бардам.

Удаан хугацаанд бид хоёр биенлүүгээ хөмсөг зангидлаа.

Би гүнзгий амьсгаа авч, мөрөө хөдөлгөөд түүний гарыг өөрөөсөө түлхлээ.

“Чи намайг орхихыг хүсч байна уу? Энэ үг миний зүрхийг булиглуулж, түүнийг ч

шаналгаж байсан ч тэр харуулахгүйг хичээж байв.

“Үгүй ээ би орхиж байна”

Би харанхуй өрөөнд орноосоо буугаад гутлаа өмсөхөөр тэмтэрч эхлэв.

“Би чамайг хаашаа явах гэж байгааг чинь асууж болох уу?”

“Би танайх руу явах гэж байна.”

Тэр босоод “Чиний гутал энэ байна. Чи яаж тийшээ очихоор шиидвэр гаргав?”

“Өөрийнхөө ачааны машинаар”

“Тэгмэл Чарли сэрнэ шүү дээ” гэж тэр хошиглосон янзтай зөвлөв.

Би мэдэж байнаа. Гэхдээ шудрагаар хэлэхэд энэ бол тийм ч их асуудал биш. Энэнээс ч

илүү асуудал цаана байна.

Тэр чамайг биш намайг л зэмлэнэ шүү дээ.

“Гэхдээ тэгвэл чамд илүү дээр санаа байгаамуу?”

Page 380: New moon

“Эндээ үлд гэж тэр зөвлөлөө. Гэхдээ тэр үүнийг тийм ч сайн арга биш гэж бодсон нь

илт байв.

“Үгүй шүү” Харин чи түрүүлж яваад гэртээ хариж байсан нь дээр байх.

Тэр миний урд зам таглан зогсож байв.

Би цонхлуу эргэлээ. Гэхдээ жаахан өндөр л юм. Өвсөн дээр л газардах юм байна.

“За яахав. Тэгвэл би чамд унаа өгье.

Би мөрөө хавчин “Чи ч бас тэнд байх ёстой.

Яагаад ?

Учир нь чи үнэхээр хачирхалтай гэмээр зөрүүд шүү дээ. Өөрийнхөө саналыг ч бас

хэлэхийг хүснэ гэдэг чинь би итгэлтэй байна.

“Яг юун дээр саналаа хэлэхийг хүснэ гэж?

“Энэ бол зөвхөн чиний тухай биш шүү дээ. Чи ертөнцийн төв биш гэдгээ мэднэ.

“Гэхдээ миний ертөнц бол мэдээж өөр л дөө. Хэрвээ чи Волтуригийнханыг авчирна

гэдэг намайг хүн хэвээр үлдэх шиг тэнэг зүйл хийх гэж байгаа бол танай гэр бүлд ч

хэлэх зүйл байх ёстой.

Ямар хэлэх зүйл гэж?

Миний үхлийн талаар. Би санал хураахыг хүсч байна

24. Санал

Тэр тийм ч тааламжтай биш байгаа нь түүний царайны өнгөнөөс илт байв.

Гэхдээ юу ч хэлэлгүй намайг өргөн цонхоор сурамгай уя хатан, огт түүртсэн шинжгүй

сурамгай буулаа. Миний бодож байснаас арай л намхан юм байна.

Түүний хоолой зэмлэсэн шинжтэйгээр “За яахав. Хүссэнээрээ л хии.”

Намайг нуруун дээрээ үүрээд гүйлээ. Энэ удаан хугацааны дараа ч өмнө нь мэдэрч

байсан мэдрэмж төрж байна. Хэзээ ч мартагдамгүй, дугуй унаж байгаа юм шиг л.

Ойд түнэр харанхуй бөгөөд чимээүй. Түүний тайвнаар амьсгалах л сонсогдож, бид

моддын хажуугаар харалгүй өнгөрч байв. Нүүрлүү минь үлээх салхи л зөвхөн бидний

хурдтайгаар урагшилж буйг мэдрүүлж байв. Агаар чийглэг, том төвд байсан шиг

нүдийг минь хорсгохгүй амар байна. Тэр аймшигтай гэрэл гэгээний дараа харанхуйд

сайхан, дотно, амар амгалан мэдрэмж төрж байна.

Надад ингэж ойгоор гүйхэд урьд нь айдас мэдрэгддэг байснаас нүдээ аних шаардлага

гардаг байсан юм. Одоо харин тэр үеийн мэдрэмж инээдтэй тэнэг санагдах юм. Би

нүдээ нээж, цээж минь түүний нуруун дээр, хацар түүний хүзүүн дээр байна. Түүний

Page 381: New moon

хурд мотоциклноос ч мянга дахин хурдан.

Би нүүрээ түүн рүү харуулж, уруулаа хүйтэн чулуун хүзүүн дээр нь хүргэлээ.

“Баярллаа.” Гэж тэр хэллээ. Бидний хажуугаар хар хар моднууд өнгөрнө. Тэгэхээр энэ

чинь одоо чи өөрийгөө сэрүүн байгаа гэдгээ мэдсэн гэсэн үг үү.?

Би өөрийнхөөрөө энгийн инээмсэглээд “яг ч тийм бишээ. Би угаасаа өнөө орой

сэрэхийг хүсэхгүй байна л даа.”

“Би ямар ч байсан чиний надад итгэдэг итгэлийг буцааж олж авнаа.

Би чамд итгэдэг” . Харин би итгэдэггүй зүйл нь...

“Надад тайлбарлаач”

Тэр удаашран алхаж эхэлсэнийг салхиний үлээлтээр л мэдлээ. Бид байшинтай тийм ч

их ойртоогүй бололтой. Бас би ойрхон голын урсах чимээг энэ харанхуйн дунд сонсох

шиг боллоо.

“Тэгэхээр” би тохиромжтой үгийг олж хэлэх гэж дотроо хэсэг эргэцүүллээ. Би

өөрийгөө ... чамд хүрэхээргүй гэж боддог. Надад чамайг барих юу ч байхгүй.

Тэр зогсож зөөлөн гараараа намайг буулгаж цээжиндээ тэвэрлээ.

“чиний тэврэлт үүрдийн бас хагацамгүй. Энэ тал дээр эргэлзэх ч хэрэггүй.” Гэж тэр

хэлэв.

Гэхдээ би яаж эргэлзэхгүй байж чадах юм бэ?

“Чи надад хэзээ ч хэлж байгаагүй...” гэж шивнэлээ.

“Юуг?”

“Өөрийнхөө хамгийн том асуудлыг.”

“Нэг таамаг дэвшүүлье.” Би түүний үзүүрт долоовор хуруугаараа хүрэв.

Тэр толгой дохилоо. “Би мэдэж байнаа, би Волтуригаас долоон доор.”

Би нүдээ эргэлдүүлэв. “Волтури хамгийн муудаа л намайг алах болно.”

Тэр түгшсэн нүдээр над руу ширтэж байлаа.

“Чи намайг орхиж болно гэхдээ Волтури, Викториагийн аль нь ч тэрэнтэй дүйцэхүйц

аймшигтай биш.”

Харанхуйд хүртэл би тэрний царайд шаналал тодрохыг харлаа-яг л Жэйний

тарчилгасан харцанд ширтүүлж байгаа юм шиг, би үнэнийг ярьсандаа харамслаа.

“битгий, битгий гунигла.” Би шивнэж түүний царайнд хүрлээ.

Тэр хальт инээмсэглэх аядсан ч нүдэнд нь гуниг байсаар л байв.

“хэрвээ чамайг дахиж орхиж явахгүй гэдгийг минь мэдүүлж болох арга байгаа бол тэр

нь цаг хугацаа байх болно.” Гэж тэр шивнэлээ.

Page 382: New moon

Надад цаг хугаацааны тухай санал таалагдсан учраас би “тэгье” гэж зөвшөөрөв.

Түүний царай шаналсан хэвээрээ л байлаа. Би анхаарлыг нь сарниулах гэж утга

авцалдаагүй юм ярив.

“Тэгэхээр чи энд үлдэхээр болсон юм чинь би өөрийнхөө эд зүйлийг авч болно биз

дээ?” би хоолойныхоо өнгийг аль болох цоглог байлгахыг хичээж асуулаа.

Жаахан ч гэсэн миний оролдлог о амжилттай болж тэр инээлээ. Гэсэн ч түүний нүдэн

дэх гуниг арилсангүй.

“чиний юмнуудыг чинь хааш нь ч авч яваагүй ээ” гэж тэр надад хэллээ.

“Би чамайг тайван орхино, нэг ч дурсамж үлдээхгүй гэж амалсан болохоор энэ буруу

зүйл байх л даа. Хүүхэд шиг, тэнэг санагдсан ч гэсэн би чамд өөрийнхөө ямар нэг

юмыг үлдээхийг хүссэн юм. СД, зурагнууд, тасалбар-бүгд орон доорх шүүгээнд чинь

байгаа.”

“Нээрээ юу?”

Тэр толгой дохиж миний баярласантай зэрэгцэн хөгжилтэй болж эхлэв.Гэвч энэ бүхэн

түүний нүүрэн дэх гунихралыг бас л арилгасангүй.

“Миний бодлоор, би сайн мэдэхгүй байна л даа, гэхдээ би бодохдоо магадгүй би

үүнийг үргэлж мэдэж байсан.” гэж би удаанаар хэллээ.

“Юуг мэдэж байсан гэж?”

Би зүгээр л түүний нүдэн дэх шаналалыг алга болгохыг хүссэн ч, яг ярихад миний

бодож байснаас ч үнэн сонсогдож байв.

“Миний нэг хэсэг, магадгүй далд ухамсар минь үргэлж чамайг надад анхаарал тавьдаг

гэдэгт итгэж байсан юм.”

Хэсэг хугацаанд нам гүм болов. “Дуу хоолойнууд уу?” гэж тэр уйтгартайгаар асуулаа.

“ер нь бол ганц л хоолой. Чинийх. Энэ их урт түүх л дээ.”

Түүний хянуур харц надад энийг эхэлж ярьдаггүй байж гэж бодоход хүргэв. Тэр ч бас

намайг бусадтай адил галзуурсан гэж бодох байх даа. Хэн ч намайг эрүүл гэж

бодоогүйтэй адил. Үүний дараа түүний царай цонхийж, бараг л шатаж байв.

“Надад цаг хугацаа хангалттай байна” түүний хоолой энгийн биш байв.

“Энэ ч жаахан зүрх өвдмөөр л дөө.”

Тэр тэвчээртэйгээр хүлээж байв. Би яаж тайлбарлахаа мэдэхгүй байлаа.

Алис аюултай спортуудын талаар юу гэж хэлсэнийг нь санаж байна уу? Чи

хөгжилдөхийн тулд уулнаас үсэрсэн.” гэж тэр ямар ч сэтгэлийн хөдөлгөөнгүйгээр

хэллээ.

Page 383: New moon

“Тиймээ гэхдээ тэрний өмнө мотоциклны тухай – “Мотоцикл гэнээ??”

Би түүний хоолойг амар амгалангийн цаадах өөр зүйл сонсогдох хүртэл сайн мэддэг

байлаа.

“Би Алист энэ тухай хэлээгүй юм шиг байна аа”

“Үгүй, тэгэхээр ..” юу гэхээр ... Ойлгож байна уу?

“Би чамайг ямар нэгэн тэнэг юмуу аюцлтай зүйл хийж байхдаа илүү тод санадаг байсан

юм.” Гэж би өчлөө.

“Би ууртай үед чинь чиний хоолой ямар өнгөтэй сонсогддог байсныг санадаг байсан

юм. Яг л чи миний хажууд зогсож байгаа юм шиг сонсогддог байсан. Ихэнхдээ би

чиний тухай бодохгүй байхыг хичээдэг байсан, харин тэр зүйл намайг зовоодоггүй чи

дахиад намайг хамгаалж байгаа юм шиг санагддаг байсан. Яг л намайг зовоохгүй

байхыг хичээж байгаа юм шиг. Тэгээд би яагаад чамайг тийм тод сонсдог байсан учраа

олсон. Чи намайг хайралсаар байгаа гэдгийг би үргэлж мэддэг байсан.”

“Би энэ зүйлүүдийг яриж байхдаа өөрийгөө үнэн зөв зүйлүүдийн тухай яриж байна

гэдгээ мэдэрлээ.” Миний дотор байгаа тэр зүйл үнэнийг ойлгож эхэллээ.

“Чи ... зөвхөн сонсохын тулд ... өөрийнхөө амьдралыг ... золиосолж байсан юм гэж үү?”

Чшш. Би түүний үгийг тасаллаа.

“Түр хүлээгээрэй. Би жаахан бодох хэрэгтэй байна.”

Би түүний тухай анхны төөрөгдөлд орсон Порт Анжелес дахь тэр шөнийг бодлоо. Тэр

үед надад хоёр сонсголт бий гэж итгэж байсан.. Галзуурал, эсвэл миний мөрөөдлийн

биелэлт. Надад гурав дахь сонголт гэж байгаагүй.

Гэхдээ хэрвээ ...

Чи ямар нэгэн юманд үнэн сэтгэлээсээ итгэж байхад тэр чинь хамгийн буруу зүйл

байсан байвал яах вэ? Хэрвээ чи өөрийнхөө зөв гэж итгэсээр байгаад жинхэнэ үнэний

тухай бодоогүй бол яах вэ? Жинхэнэ үнэнийг дуугүй орхих байсан уу?

Сонголт гурав. Эдвард надад хайртай байсан. Бидний хоорондох холбоог цаг хугацаа,

холын зай гээд юу ч тийм амархан тасалж чадахгүй. Тэгээд ч тэр надаас ямар илүүтэй

үзэсгэлэнтэй, онцгой, гэрэл цацрам, төгс байлаа гээд түүний намайг гэсэн сэтгэл

минийхтэй адил хувиршгүй билээ. Би түүнтэй цуг байж тэр үргэлж минийх байх болно.

Энэ миний хэлэхийг хичээж байсан зүйл гэж үү?

“Өө”

Белла?

“Аан, За би ойлголоо.”

Page 384: New moon

“Энэ чиний дотроо боддог бодол уу?” түүний хоолой энгийн бус байлаа.

“Чи надад хайртай”

Түүний царай одоо ч гэсэн ууртай байсан ч тэр инээмсэглээд “Тийм ээ би хайртай.”

Миний зүрх дэлсэж, хавирга цээжинд мэдрэгдэх шиг, хоолой бөглөрч ярьж ч чадахгүй

болж байна.

Тэр үнэхээр намайг би түүнийг хүсдэг шиг л хүсдэг. Тэр зөвхөн миний хүн сүнсийг

үгүй хийж намайг өөрөөс минь үгүй хийхийг хүсэхгүй байгаа учраас л намайг орхихыг

хүссэн. Тэр намайг үүнээс болж хүсэхгүй байсан гэж бодохоор миний сүнс огт

хэрэггүй зүйл шиг л санагдах юм.

Тэр хоёр хүйтэн гараараа миний хацарыг барьж моддын дунд толгой эргэн мансууртал

намайг үнсэв. Тэр духаараа бөхийхөд л амьсгалж ч чадахгүй байгаа хүн нь ганцхан би

биш гэдгийг ойлголоо.

“Чи энэнд надаас ч илүү шүү”

Юунд илүү гэж?

“Амьдрахад. Чи бүх чадлаараа хичээдэг. Чи өглөө босоод Чарлид зүв зүгээр байгаа юм

шиг л царайлж, амьдралын энгийн хэв маягийг дагаж байсан. Намайг ч чадахгүй

байхад. Би үнэндээ хэрэггүй .... Би гэтэл гэрийн бүлийнхэнийхээ ч, хэний ч хажууд

зүгээр байж чадахгүй байсан. Үүнийг хэлэхээс ч ичмээр.

Тэр хонь шиг л жуумалзлаа. “Энэ дуу хоолойг сонсох ч зүрх өвдөм. Би ч бас сонсдог

байсан.”

Би одоо л түүнийг сайн ойлгож байгаагаа мэдрэх шиг боллоо. Түүнд миний ярьсан

бүхэн ч сайн нөлөөлсөн юм шиг байна. Тэр одоо надруу галзуурсан хүн рүү харж

байгаа юм шиг харахгүй байна. Тэр надруу ... хайрын харцаар харж байна.

“Би ганцхан л хоолой сонссон” гэж би түүнийг зөвтгөлөө.

Тэр инээмсэглэн намайг баруун талдаа чангаар тэвэрч урагшаагаа явлаа.

“Би зүгээр л чамайг хөгжөөж байна.” Тэр алхангаа харанхуйд гараа дэлгэлээ. Бидний

урд бараантсан юм сүндэрлэж байлаа. Байшинд дөхөж ирснийг би гадарлав.

“Тэд нар юу гэж хэлсэн ч яахав дээ.”

“Энэ тэдэнд ч бас нөлөөлнө дөө.”

Туэр урд орж алхан хаалга онгойлгож харанхуй өрөөнд орон гэрэл асаалаа. Бүх зүйл яг

л хуучнаараа байна. Төгөлдөр хуур, цагаан буйдан, том шатнууд. Ямар ч тоос шороо,

цагаан бүтээлгэнүүд байхгүй.

Тэр намуухан хоолойгоор бусдыг дуудав.

Page 385: New moon

Карлайл , Розали, Эммэт , Эммэт, Жаспер , Алис .. тэд сонсох болно.

Карлайл гэнэт л миний хойно тайван зогсож байв.

“Тавтай морил Беллав Өнөө өглөө бид чиний төлөө юу хийх вэ?” тэр цагтаа тохируулж

ярьж байлаа. “Энэ гэхдээ энгийн нэг уулзалт биш болотой тийм үү?”

Би толгой дохилоо. “Хэрвээ боломжтой бол би бүгдэнтэй нь нэг чухал зүйлийн талаар

ярилцах гэсэн юм.”

“Мэдээж бологүй яахав.” Гэхдээ өөр өрөөнд орж ярилцацгаая

Бид зочны гэрэлтэй өрөөг орхиж Карлайл зам зааж явсаар харанхуй хоолны өрөөнд

орон гэрлээ асаалаа. Яг л зочны өрөө шигээ адилхан цагаан ханатай юм. Өрөөний яг

голд нь найман сандалтай том ширээ байна. Карлайл надад нэг сандал татаж өглөө.

Би Калленийханийг урьд нь гал тогооны өрөө хэрэглэж байхыг огт хараагүй юм байна.

Энэ зүгээр л үзэмж л дээ. Тэд гэртээ хэзээ ч хооллодоггүй.

Би суудалд суугаад бид хоёр хоёулахнаа биш байгааг анзаарлаа. Эсмэ, Эдвард гээд

бүгд ирж байв.

Карлайл миний баруун талд, Эдвард зүүн талд суулаа. Бүгд чимээгүйхэн суудал

суудалдаа сууцгаав. Алис надруу инээмсэглэж, Эммэт Жаспер сониучирхан харж

байлаа. Харин Розали сонжсон байдалтай инээж байсан юм. Би хариу болгон

хулчгардуу инээмсэглэлээ.

Карлайл надруу толой дохилоо. “Чиний ээлж”

Тэдний надруу ширтэх нь бие тавгүйтуулж байв. Эдвэрд миний гарыг ширээн доороос

атгалаа. Тэр ч мөн бусдыг ширтэн байв.

“Тэгэхээр” “Алис та бүхэнд Волтуригийнханд юу болсныг бүгдийг яьсан байх.”

“Бүгдийг” тэр батлан хэллэ.

Би түүнрүү бодолтой харцаар хараад “Замдах явдлуудыг ч уу?”

“Түүнийг ч бас” тэр толгой дохилоо.

Сайн байна. Тэгэхээр та бид бүгдийг мэдэж байгаам байна.

Би бодлуудаа эргэцүүлэн зогсоход тэд намайг тэвчээртэйгээр хүлээж байв.

“Тэгэхээр надад асуудал байна.” Алис Волтуригийнханд намайг та бүхний адил

болгоно гэж амалсан. Тэд хэн нэгнээр шалгуулахаар явуулна гэсэн. Энэ маш муу

асуудал шүү дээ.”

“Тэгээд ч энэнд та бүгд хамаатай. Энэ бүхэнд намайг уучлаарай. Би бүгдийнх нь

үзэсгэлэнт царайг ээлжлэн харлаа.

Эдвардын ам ангайсан байв. “Гэхдээ хэрвээ та бүхэн намайг хүсэхгүй байгаа Алис

Page 386: New moon

дэмжсэн үгүй би та бүхнийг хүчлэхгүй ээ”

“Эсмэ үг хэлэхээр амаа ангайлаа . Би харин түүн рүү дохин зогсоов.

“Түр хүлээгээрэй. Та бүхэн бүгд намайг юу хүсч байгааг мэдэж байгаа. Бас та бүгд

Эдвэрдын юу бодож байгааг ч сайн мэдэж байгаа. Тиймээс миний бодлоор хамгийн

сайн арга бол одоо санал хураалт явуулах. Хэрвээ та бүгд намайг хүсэхгүй байвал би

Итали руу ганцаараа явнаа. Би тэднийг энд ирүүлэхийг хүсэхгүй байна.

Эдвардын цээжнээс архирах чимээ сонсогдож байсан ч би түүнийг үл тоолоо.

“Би та бүхнийг аюулд оруулахыг хүсэхгүй байна. Тэгэхээр одоо та бүхнийг намайг

вампир болох үгүйг тийм үгүй гэсэн саналаар өгөхийг хүсч байна.”

Би хагас инээмсэглэн үгээ дуусгаж Карлайлыг үргэлжлүүлэхийг хүсэн дохилоо.

“Жаахан хүлээгээрэй” гэж Эдвард түүнийг таслав.

Би түүнрүү ууртайгаар ширтэхэд тэр миний гарыг атгаад

“Бид санал өгөхөөс өмнө хэлэх хэдэн зүйл байна.”

Беллад нүүрлээд байгаа аюулын тухай. Бид тийм ч их санаа зовох шаардлагагүй.

Төр чөлөөтэй байгаа гараа ширээн дээр тавиад тухлав.

Та бүхний харж байгаагаар гээд тэр ширээ тойруулан харлаа. Аро-н гарыг атгахыг

хүсэхгүй байгаа нэгээс олон шалтгаан байна. Энд тэдний бодоогүй зүйлүүд бас бий.

“Юу юм бэ” гэж Алис асуулаа. Түүний байдал тэрэнд үл итгэсэн байдалтай байгааг би

мэдэж байв.

Волтуригийнхан хэт их өөрсддөө итгэлтэй байдаг. Гэхдээ сайн шалтгаанаар. Тэд хэн

нэгнийг олохыг төлөвлөвөл энэ нь тэдэнд тийм ч төвөгтэй биш. Та нар Деметриг санаж

байгаа биз дээ.? Тэр надруу инээмсэглэлээ.

Миний дотор зарсхийв.

Тэр хүмүүсийг олдог. Энэ бол түүний авъяас.

“Бид тэдэнтэй удаан хугацаанд цуг байсан. Би тэр хугацаанд тэдний талаарх

мэдээлэлийг цуглуулах гэж их хичээсэн. Би Деметригийн авъяас яаж ажилладгийг ч

мэдсэн. Тэр бол мөрч. Жарресаас мянга дахин илүү мөрч. Түүний чадвар миний юу

хийдэгтэй, Аро-н юу хийдэгтэй адил холбоотой. Тэр .. . Би яг юу гэж тайлбарлахаа

мэдэхгүй байна л даа. Тэр хүний оюун ухаантай холбогддог. Тэгээд түүнийгээ дагадаг.

Энэ нь асар их зайнд ч байсан ажилладаг.

“Гэхдээ Аро-н жаахан туршилтаар бол .... Эдвард мөрөө хавчив.

“Чиний бодлоор бол тэр намайг олж чадахгүй ... “ би шийдэмгийгээр хэллээ.

“Би санал нэгтэй байнаа. Тэр өөрөөр мэдрэх болно. Гэхдээ энэ бүхэн ажиллахгүй бол

Page 387: New moon

бүгд сохорсон зүйл болно.”

“Энэ тэгээд яаж бүх асуудлыг шийдэх юм бэ?”

Алис тэднийг зочлоход хэлэх зүйлээ бэлдэнэ. Би чамайг нуугаад тэд тусламжгүй

болно.” Гэж тэр их л итгэлтэйгээр хэлэв. Энэ яг л дэрсэн дундаас хэсэгхэн бухал өвс

хайх мэт байх болно.”

Тэр Эммэттэй баясгалантай харцаар ширвэлцэа байв.

“Гэхдээ тэд чамайг олж чадна шүү дээ.” Гэж түүнд санууллаа.

“Би өөртөө санаа тавина.”

Эммэт инээн, ах дээрээ очин дэмжиж “Гайхалтай төлөвлөгөө байна ах мниь.” Хэмээн

бахдалтайгаар хэлэв.

Эдвард ч Эммэтийг нударга зөрөн тэврэв.

“Үгүй ээ” Розали исгэрлээ.

“Огт буруу” гэж би ч дэмжив.

“Сайн байнаа” Жаспер биширсэн янзтай хэлэв.

“Тэнэгүүд” Алис бувтнана.

Эсмэ харин Эдвард луу ширтэж байв.

Би сандлаасаа босоод, Энэ бол миний уулзалт байсан.

За яахав. Тэгвэл чинийхээр санал хураацгаая л даа.

Би Эдвард руу хамгийн түрүүнд харан “чи намайг гэр бүлдээ оруулахыг хүсч байна

уу?”

Түүний нүд тас хар болон “Ийм аргаар биш ээ. Чи хүн хэвээрээ үлдэнэ.”

Би толгой дохиод харцаа шилжүүллээ.

Алис?

“Тиймээ”

Жаспер?

“Тийм.” Гэж тэр намбатайгаар хэлэв. Би түүнийг дэмжсэнд гайхсан ч харцаа дахин

шилжүүллээ”

Розали?

Тэр хэсэг тээнэгэлзэн төгс сайхан уруулаа хазаад “Үгүй”

Би харцаа дахин шилжүүлсэн ч тэр гараа урдаа тавиад

“Би тайлбарлъя л даа” Би чамд эгч шиг ханддаггүйдээ биш шүү. Энэ бол зүгээр л ... энэ

бол миний өөрөө сонгосон амьдрал биш. Би байсан бол надад үгүй гэж санал өгөхийг

би хүсэх байсан. Гэвч надад сонголт байгаагүй.

Page 388: New moon

Би удаанаар толгой дохиод Эммэт рүү шилжлээ.

“Чөтгөр гэж тийм” Бид Деметритэй тулалдахаас арай өөр зам сонгъё л доо.”

Би одоо ч гэсэн Эсмэ рүү харахаас эвгүйцэж байв.

“Мэдээж тийм Белла. Би аль хэдийнээс л чамайг гэр бүлийнхээ нэг гишүүн гэж бодож

байгаа шүү.”

“Баярллаа Эсмэ” би бувтнаад Карлайл руу эргэлээ.

Би гэнэт хамгийн түрүүнд түүний саналыг аваагүйдээ санаа зовж эхлэв. Энэ санал бол

хамгийн гол, олонхийн саналаас ч илүү тоологдох байлаа.

Карлайл надруу хараагүй байв.

Эдвард гэж тэр хэллээ.

“Үгүй ээ” Эдвард архирлаа. Түүний эрүү сунаж, шүднүүд нь ярзайж байв.

“Чи түүнгүйгээр амьдарч чадахгүй замыг сонгосон. Энэ нь надад сонголт үлдээсэнгүй”

Эдвард миний гарыг тавиад ширээнээс босч өрөөнөөс гаран архирч байв.

“Чи миний саналыг мэдэж байгаа гэж бодож байна”

Би одоо ч гэсэн Эдвардлуу ширтэж байв. Баярллаа.

“Энэ л надад хэрэгтэй байсан зүйл.” Намайш авахыг хүссэнд баярллаа. Би та нартай

бараг л адилхан бодолтой байна.” Гэж би сэтгэл хөдлөн хэллээ.

Эсмэ миний хажууд түүний хүйтэн гар надад хүрч байв.

“Хайрт Белла минь” тэр гүнзгий амьсгаллаа.

Би түүнийг буцааж тэвэрлээ. Би нүднийхээ булангаар Розалигийн ширээ рүү ширтэн

суухыг харж байв. Миний үгс хоёр өөрөөр тайлбарлагдах байх л даа.

“Тэгэхээр Алис” гэж Эсмэ намайг орхисны дараа хэлэв. “Чи хаана үүнийг хийхийг

хүсч байна?”

Алис надруу ширтэж байв. Түүний нүд айдасаар дүүрэн байна.

“Үгүй үгүй үгүй” Эдвард өрөө рүү архиран орж ирлээ.

“Чи галзуураа юу? Чиний ухаан санаа эрүүл үү?” гэж тэр хашгирч байв.

Би чихээ даран эргэлээ.

Тэгэхээр Белла. Алисийн хоолой сэтгэл зовсон байдалтай байв. Би бэлэн байна гэж

бодохгүй байна. Би жаахан бэлдэх хэрэгтэй.

“Чи амалсан шүү дээ”

Би мэдэж байнаа. Гэхдээ үнэндээ Белла Би чамайг яаж алчихгүй байхаа сайн мэдэхгүй

байна.

“Чи энийг чаднаа.” Би түүнийг зоригжууллаа. Би чамд итгэж байна.

Page 389: New moon

Эдвард ууртайгаар архирлаа.

Алис хурдан толгойгоо сэгсэрч, цочирдсон байдалтай байв.

Карлайл? Би түүнрүү эргэн харав.

“Би хийж чадна” гэж тэр миний асуултанд хариуллаа. “Чамд ямар нэгэн аюул

учирахгүй.”

“Сайхан сонсогдож байна.” Эдвардыг миний аман дээр гараа тавьсан байхад ярихад

хэцүү байв.

“Гэхдээ энэ бүхэн одоо болох шаардлагагүй шүү дээ” гэж Эдвард хэллээ.

“Одоо болохгүй байх ямар ч шалтгаан байхгүй ш дээ.”

“Би жаахан бодоодохъё”

“Мэдээж болно” гэж би у цаартайгаар хэлээд “Одоо намайг явуул”

Тэр надаас гараа холдуулан цээжээ эвхэж зогсов.

“Хоёр цаг орчмын дараа Чарли чамайг хайгаад энд ирэх болно. Цагдаа нарыг ч дайчлах

болно.”

Энэ бол үргэлж л хамгийн хэцүү сэдэв болдог. Чарли, Ренее, бас Жакоб. Миний алдаж

болох, гомдоож болох хүмүүс. Би л ганцаараа шаналах хүн байсан бол гэж хүсэх ч

даанч боломгүй зүйл.

Одоо ч гэсэн би тэднийг зовоож байна. Чарлиг цусан холбооноосоо болж аюулд

оруулж, Жаке-г түүний дайснуудаас өөрийгөө хамгаалуулахад хүргэж, Ренее –

Хайртай ээжийнхээрээ зочилж бас л түүнд аюул заналхийлүүлнэ.

Би бол аюулын соронз. Би одоо энийг хүлээн зөвшөөрсөн.

Үүнийг хүлээн зөшөөрнө гэдэг бол би өөртөө санаа тавьж хайртай хүмүүсээ хамгаалж

чаддаг болох ёстой. Энэ нь нэг ёсондоо би тэдэнтэй цуг байж чадахаа болино гэсэн үг.

“Одоо жаах н асуудал л үлдсэн” гэж Эдвард хэлээд Карлайл руу харан

“Би Беллаг ахлах сургулиа төгсөж Чарлигийн гэрээс явах хүртл хүлээхийг хүсч байна.”

“Энэ ухаалаг санаа байна Белла” гэж Карлайл дэмжлээ.

Би өнөө өглөө сэрэхэд нь Чарлигийн байдлыг шинжсэн. Хэрвээ саяханы Харригийн

үхсэн түүний гунигт явдлын дараа чи алга болох юм бол, хэрвээ чиний ор хоосон

болсон байвал... Төгсөхөд жаахан л хугацаа үлдсэн байна шүү дээ.

“Би бодож үзье”

Эдвард одоо л тайвширлаа.

“Би одоо чамайг гэрт чинь хүргэх ёстой” гэж тайвнаар хэллээ. Гэхдээ намайг

байшингаас гаргахыг хүссэн бололтой.

“Чарли эрт сэрдэг шүү дээ.”

Page 390: New moon

Би Карлайл руу хараад “Тэгээд төгсөлтийн дараа юу?”

“Би чамд амласан”

Би гүнзгий амьсгаа аваад инээмсэглэн “За одоо харьж болно” гэж Эдвард луу эргэлээ.

Карлайл надад дахин өөр зүйл амлахаас өмнө Эдвард намайг маш хурдан гэрээс

гаргасан болохоор би унтлагын өрөөнд юу хугарсныг ч мэдсэнгүй.

Энэ жаахан хуучин байшин. Би баяртай бас маадгар байлаа. Мэдээж бас жаахан

айдастай. Гэхдээ би энэ хэсгийн талаар бодохгүйг хичээж байв. Надад өвдөлтийн

талаар санаа зовох шаардлагагүй.

Биднийг манай гэрт ирэхэд тэр зогссонгүй шууд л намайг цонхоор өргөн орууллаа.

Надад хүзүүгээрээ тэврүүлэн намайг өргөөд орон дээр минь тавьлаа.

Би түүний юу бодож байгааг жаахан ч гэсэн гадарлаж байв. Намайг түүнийг сонжин

харж байхад тэр харанхуй өрөөнд буруу харан сууж байв.

“Чи ямар ч төлөвлөгөө зохиож байсан гэсэн тэр чинь бүтэхгүй” гэж би хэлэв.

“Чшш би бодож бхйна”

“Заза” би орон дээрээ хэвтлээ.

Тэр ямар ч чимээгүй миний хажууд хэвтээд үсээр минь оролдож байв.

“Би чиний царайг харалгүй чадахаараа л удаан байсан. Одоо ... Надад хэлээч

“Юун тухай?”

Хэрвээ энэ хорвоо дээр чи ямар нэгэн юмыг өөрийн байлгахыг хүсвэл тэр чинь юу байх

байсан бэ?”

“Чи”

“Чамд урьд нь огт байгаагүй зүйл гэвэл?”

Тэр надад яг юу хэлэх гээд байгааг би ойлгохгүй байлаа. Тиймээс би хариулахаасаа

өмнө хэсэг бодов. Би эцэст нь огт боломжгүй үнэнийг оллоо.

“Би Карлайл биш чамайг намайг хувиргахыг хүсэх байсан.”

Би түүнийг анхааралтайгаар ширтлээ. Түүний байдал гэхдээ өөрчлөгдсөнгйү.

Бодлогоширсон.

“Чи үүний төлөө юу төлөхийн ?”

Би чихэндээ ч итгэсэнгүй. Би хариулахаасаа өмнө түүнийг гайхшран харав.

“Юу г ч байсан.”

Тэр үлбэгэр инээмсэглээд “5 жил?”

Түүний царайнаас харахад тэр гомдол айдсын дунд байлаа.

“Чи юуг ч байсан гэсэн шүү дээ”

Page 391: New moon

Тиймээ гэвч.. Чи үүний төлөө цаг хугацаа хэрэглэнэ гэж байна. Үүнд бэлдэхийн тулд.

Би төмөр халуун дээр нь л бүтээмээр байна. Тэгээд ч би хүн хэвэр байхад дэндүү

аюултай. Ийм л байна.

За тэгвэл гурван жил?

“Үгүй”

“Энийг чи хүсэхгүй байна гэж үү?”

Би үүнийг л ямар их хүсч байснаа бодлоо. Зөвхөн тэрнээр хийлгэхийг хүссэн. Жаахан

хугацаа өгч болох л юм. “6 сар?”

“Тийм ч хангалттай биш байна.”

“За яахав тэгвэл нэг жил” “Энэ миний эцэс шүү.”

“Хамгийн багадаа хоёрыг өг”

“Би арван ес л хүрч болно. Харин хорь бол хэзээ ч үгүй. Чи өсвөр насандаа үүрд үлдэж

байхад би ч бас тэгэх л болно.”

Тэр хэсэг бодлоо. За яахав хугацааг март. Харин чи намайг хийлгэхийг хүсч байвал

ганц болзолтой.

“Болзол оо?” Ямар болзол?

Тэр удаанаар “Эхлээд надтай гэрэл”

Би түүнрүү ширтлээ

“Чи намайг зүгээр тоглож байна гэж бодоод байх юм. Би болзлоо л хэллээ.”

“Эдвард үнэнээсээ ярь л даа”

“Би зуун хувь үнэнийг ярьж байна.”

Тэр ямар ч эргэлзээгүйгээр надруу ширтэж байлаа.

“Би дөнгөж арван наймтай шүү дээ.”

“Харин би зуун арав орчим нас хүрч байна. Одоо цаг нь болсон биз дээ”

Би гадагшаа харанхуй цонх руу харж шоконд орсон байдлаа удирдахыг хичээв.

“Гэрлэлт надад одоохондоо тохиромжгүй шүү дээ. Ренее Чарли хоёр сонсоод бараг л

үхэх байх даа.”

“Хөгжилтэй сонсогдож байна шүү.

“Чи намайг юу гэх гээд байгааг мэдэж байгаа.”

“Чи энэ бүх үүргээс айж байна л гэж битгий хэлээрэй.” Гэж эргэлзсэн шинжээр хэлэхэд

би түүнийг юу бодож байгааг ойлголоо.

“Яг ч тийм бишээ. Би Ренеегээс айж байна. Тэр үргэлж л намайг гуч хүрэхээсээ өмнө

битгий гэрлээрэй гэдэг байсан шүү дээ.”

Page 392: New moon

“Яагаад гэвэл тэр чамайг үүрдийн арван наймтай биш гуч хүрээд гэрлэхийг хүсч байгаа

л даа” гэж тэр хүйтнээр хэлэн инээв.

“Чи хөгжилтэй байна гэж бодоо юу”

“Чи цус сорогч болж сүнсгүй болохыг хүсч байгаа биз дээ Белла,

Хэрвээ чи надтай гэрлэх эсэхдээ тийм ч итгэлтэй биш байвал ...”

“Хэрвээ би чамайг намайг яг одоо Вегас руу аваачиж цус сорогч болгохыг хүсвэл чи

болгож өгөх юмуу, гурван өдрийн дотор би цус сорогч болох уу?”

“Мэдээж” тэр инээн “би машинаа аваад ирье”

“За яахав би чамд арван найман сар өгье.”

“Хэрэггүй ээ надад энэ болзол илүү таалагдаж байна.”

“За яахав тэгвэл би Карлайлыг намайг төгссөний дараа хииж өгөөч гэж хэлэхээс”

“Хэрвээ энэ чинийй хүсч байгаа зүйл бол тэг л дээ.”

“Зэвүүн амьтан” “Мангас” гэж би санаа алдлаа.

“Энэ чинь тэгээд надтай гэрлэхийг хүсэхгүй байгаа шалтгаан чинь уу?”

Би дахин санаа алдлаа.

“Белла тэгээч дээ”

Би хэдэн секунд амьсгалж ч чадахгүй болов. Би гэнэт л хурдан толгой дохилоо.

“Тэгвэл одоо бөгж худалдан авах цаг болсон бололтой.”

“Үгүй үгүй, ямар ч бөгж хэрэггүй”

“Чи зөвшөөрсөн” тэр шивнэлээ.

“Өө Чарли босч байна. Би явсан нь дээр бололтой.”

Миний зүрх зогсох шиг л болов.

Тэр хором зогсоод “Би чиний нойлд орж нуугдвал хүүхэд шиг инээдтэй юу?”

“Яалаа гэж дээ, үлдээч дээ”

Тэр инээмсэглээд л гэнэт алга боллоо.

Би Чарли намайг ирж шалгахыг хүлээн хэвтлээ. Эдвард Чарлигийн хөдөлгөөн бүрийг

мэдэж байгаа. Надад одоо ч Карлайлийн амлалт хүчинтэй байгаа. Гэхдээ би Эдвардыг

намайг өөрчлөхийг хүсч байсан юм. Гэхдээ түүнд итгэхэд хэцүү. Тэр хуурагч.

Хаалга онгойлоо.

“Өглөөний мэнд ааваа.”

“Өө Белла чи сэрүүн байсан юмуу, Мэдсэнгүй”

“Тиймээ, Би таны босохыг л хүлээж байлаа. Тэгээд усанд ордог юмуу гээд л”

“Тэгдээ” би харцаа нойлын өрөөнөөсөө шилжүүллээ.”

Page 393: New moon

“Гэхдээ нэг хором чамтай ярилцах хэрэгтэй байна.”

Би Алисаас уучлалын талаар сайн асуухаа мартсан байлаа.”

“Чи өөрийгөө яюулд байгаагаа мэдэж байгаагаа мэдэж байгаагаа мэдэж байгаа биз дээ”

“Тийм ээ би мэдэж байна”

“Би энэ сүүлийн гурван өдөр яг л галзуурсан юм шиг байлаа. Харригийн оршуулганаас

иртэл чи явчихсан байсан. Жакоб чамайг Алис Каллентай цуг явсан, тэр аюулд орсон

байх л гэж хэлсэн. Чи надад ямар ч дугаар үлдээгээгүй. Бас огт залгаагүй. Би чамайг

хаана байгаа бас хэзээ буцаж ирэх үгүйг ч мэдэхгүй байсан. Чамд ямар нэгэн ...”

Тэр өгүүлбэрээ дуусгасангүй. Тэр амьсгаа аван хөдөллөө.

Миний нүд нарийслаа. “Би дахин явахгүй ээ”

“Түр хүлээгээрэй залуу авхай минь”

“Аав. Одоо би хариуцлагатай байнаа. Бас та намайг хүссэнээрээ шийтгэж болно. Би

угаалга цэвэрлэгээ гээд бүх зүйлээ сайн хийх болно оо. Гэхдээ та намайг явуулахыг

хүсч байгаа байх л даа. Зөвхөн Флорида руу л намайг битгий явуулаач дээ.”

Түүний царай улаан болов. Хйриу хэлэхээсээ өмнө хэсэг гүнзгий амьсгаа авлаа.

“Чи надад хаана байснаа хэлэхгүй юм уу?”

Би .... осолд..

Миний гайхалтай хариултанд тэр цочирдсон нь илт байв.

“Би танд яг юу гэхээ мэдэхгүй байна л даа. Аав. Энд нэг ойлгомжгүй зүйл болоод. Би

ухаан балартаад.”

Тэр миний утгагүй хариултуудыг хүлээж байв.

“Алис Розалид миний хаднаас үсэрсэн талаар хэлсэн байсан. Намайг энэ бүхнийг

хэлэхээс өмнө Чарли миний хаднаас үсэрсэн талаар бодоогүй байсан нь илт байв.

“Би танд үүнийг хэлээгүй байх л даа. Энэ юу ч биш байсан юмаа. Зүгээр л Жакетэй

хамт усанд сэлсэн юм. Розали Эдвардад хэлж Эдвардын санаа их зовсон байсан. Тэр

намайг өөрийгөө алах гэсэн ч юмуу ямар нэг тэнэг зүйл хийх гэж байна гэж бодсон

бололтой. Тиймээс Алис намайг үзэхээр ирсэн юм байна лээ. Тэр миний эдгээр

гайхалтай хариултуудыг цочирдон сонсож байв.

Чарлигийн нүүр хөхөрч байв. “Белла чи тэгээд өөрийгөө алахыг оролдсон юм уу?”

“Мэдээж үгүй дээ. Бид зүгээр л хөгжилдөж байсан. Хаднаас үсрэлт. Ла Пушийн

хүүхдүүд үргэлж л энийг хийдэг ш дээ.”

Түүний царай гэсэх шиг л болов. “Эдвард Калленд тэгээд энэ бүхэн ямар хамаатайн?

Page 394: New moon

чамайг ганц ч үг хэлэлгүй орхиод яваа биз дээ?”

“Энэ ч бас өөр нэг үл ойлголцол байсан юм аа”

Түүний царай дахин хувирлаа. Тэгээд тэр буцаад ирсэн хэрэг үү?

“Тэд бүгд”

Тэр толгой дохиод “Би чамайг одоо түүнээс хол байхыг хүсч байна. Би тэрэнд итгэхгүй

байна. Яаж чамайг орхиж явлаа даа. Дахин чамайг тийм байдалд ороосой гэж би

хүсэхгүй байна.”

“Ойлголоо”

“Өө, Би чамайг их өөр болсон гэж бодож байсан шүү.”

“Би зүгээр дээ”

Түүний царай цонхигор байлаа. Би түүний эрүүл мэндэд санаа зовж эхлэв. Тэр

Харригаас тийм ч залуу биш шүү дэ.

“Аав, би эндээс явахыг хүсэхгүй байна. Би арай зөөлөн хоолойгоор хэллээ. Би танд

хайртай. Би таны санааг их зовоосныг мэдэж байна л даа. Гэхдээ энэ удаад надад

итгээч дээ. Тэгээд бас намайг энд байлгамаар байвал Эдвардыг хүлээн зөвшөөрөөч дээ.

Та намайг энд байлгахыг хүсч байна уу үгүй юу?”

“Белла би чамтай цуг байхыг хүсдэгийг чи мэднэ.”

“Тэгвэл Эдвардад сайн хандаарай. Тэр одоо миний хаана байгаа газар цуг байх болно.”

Гэж би итгэлтэйгээр хэллээ.

“Минийй л хжууд биш”

“Би энийг зөвхөн өнөө өглөө бодсон юм биш. Хэдэн хоногийн турш бодсон зүйл. Та

одоо оюун ухаандаа Эдвард бид хоёрыг нэг цогц гэж ойлгоорой.”

“Белла”

“Одоо энэ яриагаа дуусгъя тэгэхүү, Би одоо усанд ормоор байна”

Чарлигийн царай ягаарч эргэж харан хаалгаар гараад хурдтайгаар шатаар буух

сонсогдов.

Эдвард аль хэдийн минийй хойно ирж сандал дээр суусан байв. Мэдээж тэр бүгдийг

сонссон.

“Энэ бүхний төлөө уучлаарай.”

“Чарлигийн ингэх нь миний л буруугаас”

“Үүнд бүү санаа зов доо” Би угаалгын өрөө орж цэвэр хувцас авч өмслөө.

“Надад одоо очих яма ч газар үлдээгүй юу”

“Чи цус сорогчдоор дүүрсэн байшинд очиж болно шүү дээ.”

Page 395: New moon

“Тэр л одоо байж болох хамгийн амгалан газар юм даа. Хэрвээ Чарли намайг хөөвөл би

төгсөлтөө хүлээх шаардлагагүй болно тийм үү?”

Түүний эрүү чангарлаа. “Үүрдийн амьдралд тэмүүлж байна уу”

“Чи үүнд тйим ч их итгэхгүй байна уу?”

“Итгэхгүй байна гэжүү би?”

“Тийм байна”

“Хэрвээ чи өөрийнхөө сүнсийг алдаад Волтури дээр очиж бид хамт үхсэн бол.

Карлайлын зөв байсан. “Энэ бүхний дараа ч чамд найдвар байна гэж итгэж байна.”

“Найдаж л байя, Хэрвээ чи л байвал надад диваажин хэрэггүй.”

Тэр удаанаар босоод хацарыг минь илж нүдрүү ширтээд

“Үүрд үү?”

“Энэ л миний асууж байсан зүйл шүү дээ” гээд түүний уруулыг хуруугаараа мэдэрлээ.

Төгсгөл - Гэрээ

БАРАГ БҮХ ЗҮЙЛ БУЦААД ХЭВИЙН БАЙДАЛДАА ОРЛОО, ийм хурдан байна гэж

би ч итгээгүй. Эзми Л.А.-д нам гүмхэнээр амьдралаа төвхнүүлсэнд баярлаж буйгаа

нуух гэж оролдолгүйгээр Карлайлыг эмнэлэг алгаа тосон хүлээн авсан юм.

Математикаа сайн судалж байсны ачаар намайг Алис Эдвард хоёр нэр хүндтэй дээд

сургуульд оруулахыг хичээж байв. Гэнэт л коллежийг эн тэргүүнд авч үзэх болсон юм

(Карлайлийн сонголтоос Эдвардын санал намайг болиулж магадгүй гэж коллежийг Б

төлөвлөгөөнд байлгаж байсан юм). Олон эцсийн хугацааг би өнгөрүүлсэн боловч

Эдвард өдөр бүр надад зориулж шинэ өргөдлүүд бөглөж өгдөг байв. Тэр аль хэдийн

Харвардыг төгссөн боловч миний алгууралтаас болоод дараа жил бид хоёр Хойгийн

бүлгийн коллежийг төгсөх хэрэгтэй болсон.

Чарли намайг Эдвардтай уулзахад сэтгэл хангалуун байсангүй. Гэхдээ эцэст нь

Эдвардтай тодорхой хугацаанд манайд уулзаж байхыг зөвшөөрсөн юм. Зөвхөн гадуур

уулзахыг л зөвшөөрсөнгүй билээ.

Сургууль ажил хоёр ганц онцгой зүйлс байсан бөгөөд уйтгартай бүдэг шар хананууд

сүүлийн үед хачирхалтайгаар сэтгэлийг минь татах болсон. Хажууд минь сууж байгаа

хүнтэй хийх маш их зүйл байсан юм.

Эдвард ихэнхийг нь манай ангитай тааруулсан байсан жилийн эхний хичээлийн

хуваариа дахин сэргээж авлаа. Калленийхан Л.А. руу нүүсэн гэж байсны дараа

өнгөрсөн намар миний хажуугийн суудал ааш авираас минь болоод дандаа хоосон

байдаг байсан. Хэдийгээр Майк үргэлж тус хүргэхийг хүсдэг байсан ч аюулгүй зайнд

Page 396: New moon

харьцдаг байж билээ. Эдвард байрандаа буцаад ирэхэд сүүлийн найман сар зүгээр л

зовиуртай хар дарсан зүүд байсан юм шиг санагдаж байлаа.

Бараг л, гэхдээ үргэлж биш л дээ. Нэг талаас гэрийн хорионд байгаа юм шиг, нөгөө

талаас энэ намраас өмнө Жейкоб Блэктэй хамгийн сайн найзууд байгаагүй. Тиймээс би

түүнийг санаж байлаа.

Би Ла Пүш рүү чөлөөтэйгээр явж болохгүй байв. Жейкоб ч над дээр ирсэнгүй. Мөн тэр

утасдахад минь хариулахгүй байв.

Уйтгартай дүнсгэр Чарлигаас болоод орой есөн цагт Эдвардыг явуулсны дараа, Чарлиг

унтахад Эдвард цонхоор маань сэмээрхэн орж ирэхээс өмнө ихэвчлэн залгадаг байв.

Жейкобын нэрийг дурсах бүрт Эдвардын гаргадаг царайг ажиж авснаас болоод тэр үр

дүнгүй дуудлага хийдэг цагийг сонгосон юм. Үл тоомсорлосон, мөн сонор сэрэмжтэй

байдал гаргадаг бөгөөд ууртай ч байж магадгүй юм. Хэдийгээр “цус сорогчид”-ийн

талаархи Жейкоб шиг байдаггүй боловч түүнд хүн чононуудын эсрэг харилцан сэжиг

таамаг байдаг байх гэж би бодож байлаа.

Тиймээс, Жейкобийг бодохгүй байхыг хичээж байв.

Эдвардыг надтай хамт байхад аз жаргалгүй зүйлсийн талаар, тэр тусмаа надаас болж

одоо маш их аз жаргалгүй байгаа хуучин сайн найзыхаа тухай бодох маш хэцүү байдаг

байв. Жейкийн тухай бодох үед түүний тухай байнга бодохгүй байгаадаа гэмших

сэтгэл үргэлж төрдөг байлаа.

Шидэт үлгэр өөрийн байрандаа орлоо. Хунтайж эргэн ирж, муу муухай үе нуран

уналаа, өөр баатрын тухайд юу хийх талаар би тийм ч итгэлтэй биш байлаа. Түүний аз

жаргал хаана байгаа юм бол?

Долоо хоногууд урсан өнгөрсөөр, Жейкоб миний дуудлагуудад хариулахгүй л байлаа.

Энэ бүр байнгын сэтгэлийн зовиур болж эхлэв. Ар дагзан дээр минь цоргоноос ус

туслаад, би түүнийг хааж эсвэл тоохгүй байж чадахгүй байгаа юм шиг л байв. Дуслаад

л, дуслаад л, дуслаад л. Жейкоб, Жейкоб, Жейкоб.

Тиймээс Жейкобд ихээр анхаарлаа тавихгүй байгаа хэдий ч заримдаа дургүйцэл, сэтгэл

зовнил маань дэврэн гарч ирдэг байлаа.

“Энэ үнэхээр бүдүүлэг байна!” гэж Эдвард намайг ажлаас авахаар ирсэн нэгэн хагас

сайны орой гаргаж хэлэв. Энэ бүхэнд уурлах нь гэм буруутай гэж бодохоос илүү

хялбар байв. “Үнэхээрийн доромжлол!”

Өөр хариу ирэх байх гэсэн итгэлээр арга барилаа өөрчилж ч үзлээ. Ажлаасаа Жейк рүү

зөвхөн Биллитэй ярихаар зорилгоор утасдалаа. Бас л азгүйтсэн.

“Билли тэр надтай ярихыг хүсэхгүй байна гэж хэлсэн” хэмээн машины цонхоор дуслах

Page 397: New moon

бороог харан ууртай хэлэв.

“Тэр тэнд байгаа, утсаа авахын тулд гуравхан алхамыг л хийхгүй байгаа юм. Билли

ихэвчлэн түүнийг гарсан, эсвэл завгүй байна, эсвэл унтаж байна гэх мэтээр хэлдэг.

Худлаа ярьж байгааг нь намайг мэдэхгүй байна гэдэгтээ биш харин аргаа ядахдаа

эелдэгээр хэлж буй хэрэг гэж би бодож байна. Билли ч бас намайг үзэн ядаж байгаа

бололтой. Шударга биш байна!”

“Белла, чамайг биш ээ” гээд “Хэн ч чамайг үзэн ядаагүй” гэж Эдвард аяарханаар

хэллээ.

Гараа цээжиндээ зөрүүлэнгээ “Тэгэж л мэдрэгдээд байна даа” гэж би амандаа

бүвтнэлээ. Энэ маань зөрүүдэлж буйгаа харуулахаас хэтрэхгүй байлаа. Цээжинд минь

одоо нүх байхгүй болсон, тэр хоосон мэдрэмжийг би бүүр түүр л санаж чадаж байлаа.

“Жейкоб биднийг буцаж ирсэнийг мэдэж байгаа. Намайг чамтай хамт байгааг тэр олж

дуулсан гэдэгт би итгэлтэй байна” гэж Эдвард хэлэв. “Миний ойр хавьд тэр ирэхгүй.

Энэхүү дайсагнал маш гүн үндэс суурьтай.”

“Энэ чинь тэнэг хэрэг. Чамайг бусад цус сорогчидтой … адилгүй гэдгийг тэр мэднэ.”

“Аюулгүй зайг барих ноцтой шалтгаан байсаар л байгаа шүү дээ.”

Би салхины шил рүү таг ширтэн, нүдэнд минь зөвхөн Жейкобийн царай миний үзэн

яддаг тэр ширүүн багтайгаар харагдаж байлаа.

“Белла, бид бол бид л шүү дээ” гэж Эдвард тайвнаар хэлээд “Би өөрийгөө удирдаж

чадна, харин түүнийг чадна гэдэгт эргэлзэж байна. Тэр дэндүү залуу. Энэ нь аягүй бол

тулаанд ч хүргэж болох юм, би түүнийг ал …” гээд үгээ таслаад, даруй үргэлжлүүлэн

“би түүнийг гэмтээхээсээ өмнө тулааныг зогсоож чадах эсэхээ мэдэхгүй байна. Чи аз

жаргалгүй байх болно. Би ийм юм болоосой гэж хүсэхгүй байна.”

Гал тогоонд байхад Жейкоб баргил хоолойгоороо хэлж байсан үгсийг эргүүлэн

саналаа. Би үүнийг даван туулахад хүрэлцээтэйгээр тайван байна гэдэгтээ тийм ч

итгэлтэй биш байна … Танай найзыг алахыг чи мэдээж хүсэхгүй. Гэвч тэр, тэр үеийг

даван туулж чадсан.

“Эдвард Каллен,” гэж шивнээд “Түүнийг ална гэж хэлэх гэж байхдаа чи үүнийг

үнэхээр хэлэхийг хүсч байсан уу?”

Тэр намайг давуулан бороог ширтэж байлаа. Бидний урд улаан гэрэл ассан байсныг би

анзаараагүй байжээ. Ногоон гэрэл асахад тэрээр хөдлөн маш удаанаар жолоодож байв.

Үргэлж жолооддогоосоо удаан байлаа.

“Би үүнийг хийхгүйг … хичээх болно … гэхдээ маш хүнд байх болно” гэж эцэст нь

Page 398: New moon

Эдвард хэллээ.

Амаа ангайн би түүн рүү гөлөрч байв, харин тэр урагш харсан хэвээр байв. Булангийн

зогсоол дээр бид түр зогслоо.

Гэнэт, Ромео буцаж ирэхэд Парист юу тохиолдсоныг саналаа. Тэрхүү үзэгдэл энгийн.

Тэд тулалддаг. Парис үхдэг.

Гэвч энэ инээдтэй байсан юм. Байх боломжгүй.

“Тэгэхээр,” гэж хэлээд толгойдохи бодлоо сарниулах гэж толгойгоо сэгсэрээд уртаар

амьсгаа авлаа.

“Ийм зүйл хэзээ ч болохгүй, тиймээс үүний төлөө санаагаа зовоох ямар ч шалтаг алга

даа. Харин яг одоо Чарли цагаа хараад сууж байгааг мэдэж байгаа биз дээ. Хоцорлоо

гэж дахиад асуудалд орохоос минь өмнө намайг гэрт хүргэж өгсөн нь дээр дээ.” гээд

хайхрамжгүй инээмсэглэхийг оролдон түүн лүү харлаа.

Түүний нүүр лүү, тэр байж боломгүй төгс царай руу харах тоолонд цээжинд зүрх маань

маш хүчтэйгээр цохилдог байв. Харин энэ удаад илүү хурдан цохилж байлаа. Түүний

хөшөө мэт царайн дахи илэрлийг харлаа.

“Белла, чи аль хэдийн илүү асуудалд оржээ” гэж хөдөлгөөнгүй уруулаараа шивнэлээ.

Түүн рүү сэмхэн хараад түүний харж байгаа зүйл рүү нь харцыг нь дагуулан харангаа

гарыг нь атгалаа. Гудамжны голд салхинд гал улаан үс нь хийсэн зогсох Викторияг уу,

эсвэл хар цувтай өндөр дүрсийг үү, аль эсвэл уур хилэнгээр дүүрсэн хүн чононуудыг

уу, яг юу байна гэж хүлээж байгаагаа мэдэхгүй байв. Гэвч би юу ч олж харсангүй.

“Юу? Юу юм бэ тэр чинь?”

Тэр уртаар амьсгалаад “Чарли …”

“Аав уу?” хэмээн би хашгирлаа.

Тэр над руу харахад түүний царай сандарсан байдлыг минь тайвшируулахад

хангалттай тайван байв.

“Чарли ... мэдээж чамайг алах гээгүй байна л даа, гэхдээ тэр энэ тухай бодож байна.”

гэж надад хэлэв. Манай гудамжыг уруудан цааш хөдөлсөн боловч байшинг маань

өнгөрөөд моддын захад машинаа тавилаа.

“Би юу хийчихсэн юм бэ?” хэмээн би амьсгаадав.

Эдвард Чарлигийн байшин руу эргэн харлаа. Түүний харцыг дагуулан хараад аавын

машины хажууд зам дээр юу байгааг сая л анзаарав. Харалгүй өнгөрөхийн аргагүй

гялалзсан тод улаан өнгөтэй миний мотоцикль зам дээр дүрээрээ зогсч байлаа.

Эдвард, Чарли намайг алахад бэлэн байна гэж хэлсэн болохоор тэр энэ минийх гэдгийг

мэдсэн байх нь. Энэхүү урвалтын ард зөвхөн ганц л хүн байж болно.

Page 399: New moon

“Үгүй ээ!” хэмээн бачимдан “Яагаад? Яагаад Жейкоб надад ингэж хандаж байгаа юм

бэ?” Урвалтын жад намайг нэвт хатгалаа. Би Жейкобт бүрэн итгэж найддаг байсан,

бүхий л байгаа нууцаа түүнд итгэж хэлдэг байсан. Үргэлж түшиг тулгуур минь болж

чадах аврагч минь гэж боддог байлаа. Яг одоо бол мэдээж бид хоёрын хооронд хүйтэн

хөндий харьцаа байгаа ч, үндэс суурь нь ингэж өөрчлөгдөнө гэж санасангүй.

Өөрчлөгдөж болдог гэж бодсонгүй.

Би ийм юм хүртэхээр юу хийсэн юм бол оо? Чарли галзуурахад ганц хуруу дутуу байв.

Тэр надаас болж зовсон нь хангалттай биш гэж үү? Би Жейкийг тийм өчүүхэн

бодолтой хүн гэж төсөөлөө ч үгүй явжээ. Нүдэнд минь нулимс дүүрээд ирэв, гэхдээ энэ

уйтгар гунигийн нулимс биш байлаа. Миний итгэл алдрав. Гэнэт маш их уур хүрч

толгой минь яг л задрах гэж байгаа юм шиг өвдөв.

“Тэр энд байсаар байна уу?” гэж шазуур зуун асуулаа.

“Тийм ээ, тэр биднийг тэнд хүлээж байна” гэж Эдвард хэлээд ойн харанхуй дүрсийг

хоёр хэсэгт хуваасан нарийн зам руу толгойгоороо дохив.

Би түүнийг цохих гэж нударгаа зангидан модод руу явахаар машинаас үсрэн буулаа.

Эдвард яагаад надаас ийм их хурдан байдаг байна аа?

Намайг газарт буухаас өмнө тэр бүсэлхийгээр минь барьж авав.

“Намайг тавь! Тэр муу урвагчийг би ална!” гэж би ой моддоор нэг хашгирав.

“Чарли чамайг сонсох нь” гэж Эдвард сануулаад “Тэр чамайг дотогши оруулах л юм

бол чамайг гэртээ түгжинэ байх.”

Зөнгөөрөө байшин луугаа эргэн харахад гялалзсан улаан мотоциклио л харж чадаж

байлаа. Улаан өнгө л харагдаж байв. Толгой минь дахиад л лугшиж эхлэв.

“Жейкобтой учраа олох боломж олгоодох, дараа нь Чарлитай учраа олоё” Чөлөөлөгдөх

гэж хий дэмий хичээж байлаа.

“Жейкоб Блэк намайг харахыг хүсч байна. Түүний энд байгаа шалтгаан нь”

Энэ үг хамаг гал цогийг надаас шахан гаргаж намайг зогсоолоо. Гар маань хөшиж

орхив. Тэд тулалддаг. Парис үхдэг.

Би ууртай ширүүн байлаа, гэхдээ өөр шалтгаанаар.

“Ярилцах уу?” гэж би асуулаа.

“Бараг л”

“Хэр их?” хоолой минь чичирч байв.

Эдвард үсийг минь хойш нь илээд “Битгий санаа зов, тэр энд надтай тулалдахаар

ирээгүй. Тэр хэл хүргэж ирсэн байна.”

“Аан”

Page 400: New moon

Эдвард байшин луу дахин хараад намайг бүсэлхийгээр минь тэвэрч байсан гараа улам

чангалан модод руу чангаалаа. “Бид хурдлах хэрэгтэй. Түүний тэсвэр алдагдах нь”

Бид хол явах хэрэг гарсангүй, Жейкоб зам дээр ойрхон хүлээж байв. Нэгэн хөвдтэй

модны эсрэг талд тэвчээртэйгээр хүлээн зогсож байв. Түүний царай миний бодож

байсан шиг хатуу ширүүн байлаа. Тэр над руу хараад дараа нь Эдвард руу харлаа.

Түүний уруулд доогтой инээмсэглэл тодрон, тэрээр мөрөө хавчин модноос холдлоо.

Тэр чичирсэн гараа тас зангидан үл мэдэг урагши бөхийн хөл нүцгэн зогсож байв.

Түүнийг сүүлд харснаас илүү том харагдаж байлаа. Мэдээж энэ боломжгүй ч гэсэн тэр

өссөөр л байлаа. Эдвард тэр хоёрыг зэрэгцүүлж зогсоовол тэр сүндэрлэн харагдах биз

ээ.

Жейкобыг ширтэхийг Эдвард зогсоож, Жейкоб болон бидний дундахи өргөн зайг

орхив. Эдвард биеэ эргүүлэн намайг ардаа халхлав. Би түүний араас Жейкобыг

зэмлэнгүй харцаар ширтэн зогсож байлаа.

Намайг дандаа уурлуулдаг түүний зэвүүцэл болон эрээ цээргүй царайг харна гэж

бодож байлаа. Гэтэл түүний нүдэнд нулимс цийлэгнэсэн нь түүнийг хамгийн сүүлд

харсныг минь санагдуулав. Түүнийг харах тусам уур хилэн минь сулран унтарч байлаа.

Түүнийг сүүлд харснаас хойш их удсан байв. Бидний эргэн уулзах мөч ийм байгаад

үзэн ядах сэтгэл төрөв.

“Белла” гэж Жейкоб мэндчилээд Эдвардаас харцаа салгалгүйгээр надруу толгой дохив.

“Яагаад?” гэж хоолой зангирснаа нуух гэж шивнэн хэлэв. “Яаж надад ингэж хандаж

чадав аа, Жейкоб?”

Доог тохуурхал нь үгүй болсон ч түүний царай хатуу хөшүүн хэвээр байлаа. “Ингэсэн

нь дээр байсан”

“Юу гэсэн үг вэ?” Чи Чарли намайг боймлон алахыг хүсээ юу? эсвэл түүнийг Харри

шиг зүрхний шигдээс болоосой гэж хүсээ юу? надтай солиотой хүн шиг харьцсанаас

ялгаа алга. Яаж түүнд ингэж хандав аа?

Жейкоб ярвайн түүний хөмсөг нь нийлэв. Гэвч тэр хариулсангүй.

“Тэр хэнд ч муу юм хийхийг хүсээгүй. Тэр зөвхөн чамайг надтай уулзахыг хориглож

гэртээ шийтгүүлж байхыг л хүссэн” гэж Жейкобын бодлыг тайлбарлан Эдвард

бувтналаа.

Жейкобын нүд үзэн ядалтаар дүүрч Эдвард луу дахин муухай харлаа.

“Өө Жейк!” гэж би дуу алдаад “Би аль хэдийн шийтгэлтэй байгаа. Утасдахад минь

надаас зугтаад байгаад чинь яагаад би Ла Пүш рүү очиж чамайг нэг сайн өшиглөхгүй

Page 401: New moon

байгаа тухай бодож үзсэнгүй юу?”

Жейкоб над руу анх удаагаа будилсан нүдээр харав. “Яагаад тэр вэ?” гэж асууснаа

хэлсэн зүйлсдээ уучлал эрж буй мэт эрүүгээ чангалав.

“Чарли чамд боломж олгоогүй биш ээ, харин би ... гэж бодож байна” гэж Эдвард

тайлбарлав.

“Болиод өгөөч” гэж Жейкоб хилэгнэв.

Эдвард юу ч хариулсангүй.

Жейкоб чичирснээ нударга шигээ чангаар шүдээ зуулаа. “Белла чиний ... чадваруудын

талаар дэгсдүүлээгүй юм байна” гэж шүднийхээ завсраар хэлээд “Тэгэхээр намайг

яагаад энд байгааг чи аль хэдийн мэдэж байх ёстой”

“Тийм ээ” гэж зөөлхөн хоолойгоор зөвшөөрөөд “Гэхдээ чамайг эхлэхээс өмнө би нэг

зүйл хэлмээр байна.”

Жейкоб гараа чичрэхийг нь багасгахын тулд гараа атгаж тавин хүлээж байлаа.

“Чамд баярлалаа” гэж хэллээ. Түүний хоолой үнэн сэтгэлийн угаас гарч байлаа. “Чамд

хичнээн их талархаж байгаагаа хэзээ ч хэлж чадахгүй байх. Үлдсэн амьдралыхаа ...

турш чамд би өртэй боллоо.”

Жейкоб түүн рүү хоосон харцаар харлаа. Тэр гайхснаасаа болоод чичирсээр л байв.

Тэгээд над руу харцаа шилжүүлэхэд царай минь үнэнгээсээ гайхсан харагдаж байв.

“Беллаг харж хандаж байсанд чинь” гэж Эдвард тодруулан хэлэв. Түүний хоолой

бүдүүн бас элэгсэг байлаа. “Намайг ... байхгүй байхад”

“Эдвард” гэж хэлтэл тэр нэг гараа өргөн Жейкоб руу харсаар байв.

Жейкобын царайнд ойлголцсон байдал, түүний хатуу баг буцаж бий болохоос өмнө

илрэв. “Чиний тусын тулд хийгээгүй юм шүү”

“Би мэднэ ээ. Гэхдээ миний баярласан сэтгэл үгүй болохгүй. Чамайг мэдэх хэрэгтэй

гэж би бодсон юм. Хэзээ нэгэн цагт миний хүч чадал ямар нэгэн байдлаар чамд

хэрэгтэй болбол ...”

Жейкоб нэг хөмсөгөө өргөв.

Эдвард толгойгоо сэгсрэн “Энэ миний чадал хүрэх зүйл биш байна.”

“Тэгээд хэнийх гэж?” гэж Жейкоб архирав.

Эдвард над руу хараад “Түүнийх. Жейкоб Блэк, би юмыг хурдан сурдаг. Алдаагаа би

дахин давтдаггүй. Тэр намайг явуултал би энд байх болно.”

Нүд ирмэхийн зуурт би түүний гайхалтай харцанд автлаа. Тэдний ярианаас юуг

орхигдуулснаа ойлгоход хүнд биш байлаа. Жейкобын Эдвардаас хүсч буй ганц зүйл

бол түүний алга болоод өгөх байлаа.

Page 402: New moon

“Хэзээ ч үгүй шүү” гэж Эдвардын харцанд зуурагдсан хэвээр шивнэлээ.

Жейкоб битүү хүнгэнсэн дуу гаргалаа.

Эдвардын ширтэх харцнаас дургүйхэн чөлөөлөгдөж Жейкоб руу хөмсгөө зангидан

харлаа. “Өөр хүсэх зүйл байна уу, Жейкоб? Намайг нилээд их асуудалд оруулахыг

хүссэн юм биз дээ. Чарли намайг аягүй бол цэргийн сургуульд ч явуулж мэднэ. Гэхдээ

намайг Эдвардаас холдуулж чадахгүй. Энэнээс өөр хийж чадах зүйл чамд алга уу. Өөр

юу хүсч байна даа?”

Жейкоб Эдвард луу харан “Би цус сорогч найз нарын чинь зөвшөөрсөн гэрээний хэдэн

чухал нөхцөлийг сануулах хэрэгтэй байна. Яг одоо түүний хоолойг тасар татан хаяхыг

минь зогсоож буй ганц зүйл бол тэр хэлэлцээр”

“Бид мартаагүй ээ” гэж Эдвард намайг “Ямар чухал нөхцөлүүд?” хэмээн асуухтай

зэрэгцэн хэллээ.

Жейкоб Эдвард луу муухай харсаар байсан ч надад хариулав. “Нөхцөл тун тодорхой.

Тэдний хэн нэгэн л хүн хазах юм бол энэ эвлэрэл дуусна. Хазах, алах биш шүү” гэж тэр

онцлов. Эцэст нь тэр над руу харлаа. Түүний нүд хүйтэн хөндий байв.

Энэ ялгааг ойлгоход ганц хором л хангалттай байв, миний царай ч бас түүнийх шиг

хүйтэн хөндий болов.

“Энэ чиний ажил биш”

“Чөтгөр ав” гэж тэр багтран хэллээ.

Миний адгуу үгс тийм хүчтэй хариуг авна гэж би санасангүй. Тэр сэрэмжлүүлэг

өгөхөөр ирсэн ч тэр хамгийн голыг нь мэдэхгүй байв. Тэр зүгээр л сэрэмжлүүлэх л гэж

бодож байх ёстой. Намайг аль хэдийн сонголтоо хийсэн гэдгийг тэр мэдэхгүй, аль

эсвэл мэдэхийг хүсэхгүй байсан. Каллений гэр бүлийн нэгэн гишүүн болох гэж байгааг

минь.

Миний хариулт Жейкобыг татвалзахад хүргэв. Тэр нударгаа зангидан нүдээ тас аниад,

чичирхийлсэн биеэ хураав. Хүрэн улаан арьсны цаана түүний царай шар ногоон

өнгөтэй болов.

“Жейк? Чи зүгээр үү?” гэж санаа зовнин асуулаа.

Би түүн рүү хагас алхам ойртоход Эдвард намайг өөр лүүгээ огцом татав.

“Болгоомжтой! Тэр удирдлагаа алдсан байна” гэж тэр сэрэмжлүүлэв.

Гэвч Жейкоб аль хэдийн биеэ барьж чадсан байв, түүний гар л зөвхөн салгалж байлаа.

Тэр Эдвардыг үзэн ядсан харцаар харж “Өө, би түүнийг хэзээ ч гэмтээхгүй”

Түүний үгсэд зэмлэнгүй өнгө байсныг Эдвард бид хоёр анзаарав. Эдвардын уруулаас

аяархан исгэрэх дуу гарав. Жейкоб өөрийн эрхгүй нударга зангидлаа.

Page 403: New moon

“БЕЛЛА!” гэж байшингийн тэндээс Чарлигийн дуу цуурайтан сонсогдов. “ДАРУЙ

ЭНЭ БАЙШИНД ОРЖ ИРНЭ ҮҮ, ҮГҮЙ ЮУ!”

Үүний дараахи чимээгүй байдлыг сонсоод бид бүгд хөшиж орхив.

Би эхэлж дуугарлаа, хоолой минь чичирч байв. “Новш гэж”

Жейкобын ширүүн байдал сулрав. “Намайг уучлаарай” гэж бувтнаад ”Би чадах бүхнээ

хийх хэрэгтэй байсан юм, оролдоод үзэх хэрэгтэй байсан …”

“Баярлалаа!” гэж ёжлон хэлснийг хоолой минь чичрээд үгүй хийв.

Яг л улангассан бух шиг Чарли над руу хар ирчээрээ ирж байгаа мэтээр бодон зам руу

харлаа. Тэнд би улаан далбаа нь байх байсан.

“Дахиад ганц зүйл” гэж Эдвард над руу хэлээд Жейкоб руу харав. “Би өөрийн талаасаа

Викториягийн ул мөрийг олсонгүй. Та нар олов уу?”

Жейкобыг бодмогц тэр хариугаа мэдэж авсан ч, Жейкоб хариулав.

“Беллаг энд байснаас хойш бид түүнийг ангуучилж байсан. Бид түүнд мултарчихлаа

гэж бодуулж байгаад тойргоо чангаруулж, түүнийг отон барьж авахад бэлэн байсан.”

Нуруу руу хүйт даав.

“Гэтэл тэр яг л харх шиг хавхнаас мултараад гарсан. Беллагийн байшингийн ойролцоо

танай жижигхэн эмэгтэйн үнэрийг аваад тэр зайлан одсон байх гэж бид бодож байсан.

Түүнээс хойш тэр манай газарт үзэгдээгүй”

Эдвард толгойгоо дохин “Тэр буцаж ирвэл, тэр та нарын асуудал биш байх болно. Бид

…”

“Тэр бидний газар дээр алагдах болно” гэж Жейкоб шүд зуун хэлээд “Тэр биднийх”

“Үгүй ээ” гэж би хоёуланд нь эсэргүүцэн хэлэв.

“БЕЛЛА! БИ ЧИНИЙ МАШИНЫГ ХАРЖ БАЙНА ШҮҮ, ЧАМАЙГ ТЭНД БАЙГААГ

МЭДЭЖ БАЙНА! ГАНЦ ХОРМЫН ДАРАА ЧИ ЭНЭ БАЙШИНД БАЙХГҮЙ БАЙХ

ЮМ БОЛ ...!” хэмээн Чарли заналхийллээ зогсоох янзгүй хэлэв.

“Явцгаая” гэж Эдвард хэллээ.

Би Жейкоб руу эргэн харлаа. Би түүнийг ахин харах болов уу?

“Уучлаарай” гэж маш аяархан шивнэхэд нь би ойлгохын тулд уруулын хөдөлгөөнийг

нь унших хэрэгтэй байв. “Баяртай, Залгаарай”

“Найзууд байна гэж надад амласан, тийм биз дээ?” гэж горидонгуй түүнд санууллаа.

Жейкоб толгойгоо удаанаар дохиход миний хоолой дээр тээглэсэн юм хоолойг минь

бараг боож байлаа.

“Энэ амлалтаа биелүүлэх ямар хэцүү болохыг чи мэдэж байгаа. Гэхдээ цаашид яахыг

мэдэхгүй, харин одоо …” тэр нүүрэн дэх ширүүн багаа тогтоохыг тэмцэж байсан ч

Page 404: New moon

сулран сулрасаар алга болов. “Чамайг санана даа” гэв. Бидний дундахи зайг туулан

надад хүрэхийг хүсч буй мэт нэг гараа над руу сунгав.

“Би ч бас” гэж би хэлэв. Би бас түүн рүү гараа сунгалаа.

Бид яг л холбогдсон юм шиг түүний зовиур миний дотор мэдрэгдэж байв. Түүний

зовиур, миний зовиур.

“Жейк …” гээд би түүн рүү ойртлоо. Түүний бүсэлхийгээр тэврээд түүний царайн дахи

гунигийг арилгахыг хүсч байв.

Эдвард намайг буцааж татаад гараараа тогтоон барьж байлаа.

“Зүгээр дээ” гэж би түүнд амлаад итгэл дүүрэн харцаар түүний нүүр лүү харлаа. Тэр

ойлгох болно.

Түүний нүд уншигдахын аргагүй, царайд нь ямар ч сэтгэлийн хөдлөл байсангүй.

Түүнээс хүйтэн мэдрэгдэж байв. “Үгүй ээ, энэ тийм биш”

“Түүнийг явуул” гэж Жейкоб дахин догширч архирав. “Тэр над руу ирэхийг хүсч

байна” гээд тэр урагш хоёр том харайлаа. Түүний нүдэнд оч гялалзан байв. Тэр

чичирснээсээ болоод цээж нь томорсон мэт харагдаж байв.

ЭДвард намайг өөрийхөө араар түлхээд, хоромхон зуурт Жейкобтой нүүр туллаа.

“Үгүй ээ!Эдвард!”

“ИЗАБЕЛЛА СВОН!”

“Алив хурдла! Чарли галзуурах нь!”

Хоолой минь мэгдсэн байлаа, гэхдээ энэ удаад Чарлигаас болоогүй юм. “Хурдлаарай!”

Би түүнийг чангаахад тэр бага зэрэг амсхийв. Тэр намайг хойш нь зөөлхөн татаад,

Жейкоб руу харсан хэвээр тэрнээс холдлоо.

Жейкоб бидэн рүү ширүүн төрхөн дэхи дүнсгэр царайгаар харж байв.

Горидлого түүний нүдийг хатаасан байв. Бидний дундуур ой мод орохоос өмнө түүний

царай гэнэт гуниглан үрчийлээ.

Саяын зэрвэсхэн харсан түүний царай, түүний инээмсэглэлийг ахин хартал сэтгэлд

минь байсаар байна гэдгийг би мэдэж байлаа.

Би түүний инээмсэглэлийг удахгүй харна гэж яг тэнд өөртөө ам өчиг өглөө. Би түүнийг

найз минь хэвээр байлгах арга хайх болно.

Эдвард бүсэлхийгээр минь чанга тэврэн өөртөө намайг наасан байлаа. Нулимсыг минь

нүднээс унагачихгүй бариж байгаа ганц зүйл тэр байлаа.

Би хэд хэдэн хэцүү асуудалд орсон байв.

Би хамгийн сайн найзынхаа дайснуудын эгнээнд оржээ.

Виктория одоо хүртэл сул чөлөөтэй байгаа нь хайртай хүмүүст минь аюул занал

Page 405: New moon

хийлсээр байна гэсэн үг.

Би түргэн цус сорогч болохгүй бол Волтаригийхан намайг алах болно.

Хэрэв би цус сорогч болох юм бол хүн чононууд ирээдүйн гэр бүлийхнийг минь алах

өөрсдийн ажлаа хийх болно. Тэдэнд өөр сонголт байхгүй, гэвч энэ оролдлого маань

хамгийн сайн найзыг маань үхэлд хүргэж болох юм.

Үнэхээр хэцүү асуудлууд. Моддын захад гарч ирэхэд яагаад эд бүгд гэнэт шалихгүй

асуудлууд мэт санагдсан гээч, би Чарлигийн ууртай яв ягаан царайг харсан юм.

Эдвард намайг зөөлхнөөр тэврээд “Би энд байна” гэв.

Би уртаар амьсгал авав.

Тийм ээ, Эдвард энд, намайг тэврээд байж байлаа.

Эдвард хажууд минь байхад би ямар ч зүйлтэй нүүр тулж чаддаг байсан.

Хувь заяаны минь салшгүй нэг хэсэг болсон тэр хүнтэй хамт хувь заяагаа тосохоор

мөрөө цэхлэн урагшаа алхалаа.