Top Banner
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ АГААРЫН БОХИРДЛЫН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ 2017-02-08
20

National Committee to Reduce Air Pollution

Feb 09, 2017

Download

Business

Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: National Committee to Reduce Air Pollution

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

АГААРЫН БОХИРДЛЫН ТУЛГАМДСАН

АСУУДЛУУД, ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА

ХЭМЖЭЭ

2017-02-08

Page 2: National Committee to Reduce Air Pollution

Улаанбаатар хотын агаарын чанарыг хянах харуулын байршил

Улсын агаарын чанарын албаны 10 харуул

Нийслэлийн агаарын чанарын албаны 4 харуул

Агаар бохирдуулах бодис:

SO2, NO2, PM10, РМ2.5, PM1, CO, О3

Page 3: National Committee to Reduce Air Pollution

Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэр Түүхий нүүрсний хэрэглээ

Яагаад гэр хорооллын бохирдол их байна?

1. Байгалийн хүчин зүйл: а/. Байрлал - улсаар хүрээлэгдсэн, хонхор газарт, б/. Цаг агаарын хүчин зүйл – салхигүй

тогтуун, инверсийн үзэгдэл

2. Гэр хороолол, автомашин зэрэг нам эх үүсвэрүүдээс ялгарч нам дор газраа тунардаг.

VS

Агаарт ялгаруулж байгаа бохирдлын хувь хэмжээ

гэр хорооллын 190 гаруй мянган өрх

ААНБ-ын 3200 орчим уурын зуух

3 цахилгаан станц

439 мянга гаруй авто тээврийн хэрэгсэл

Хотын хэмжээнд жилд 5.9 сая тонн түүхий нүүрс, 240 мян.

шоо метр түлээ түлж агаарт олон сая тонн бохирдуулах

бодис ялгаруулдаг.

10% 5%

85%

Улаанбаатар хотын түүхий нүүрсний хэрэглээ

Гэр хорооллын айл өрх Уурын зуух Дулааны цахилгаан станц

Page 4: National Committee to Reduce Air Pollution

SO2 , PM тоосонцор 2 бохирдуулах бодисын хавсарсан үйлчлэл нь хүний эрүүл мэндэд маш хортойгоор

нөлөөлж амьсгалын замын болон зүрх судасны өвчлөлд хүргэдэг.

Агаарын бохирдол ба хүн амын өвчлөл

10’000 хүн амд ногдох амьсгалын замын өвчлөл,

Улаанбаатар (2005-2014 он)

10’000 хүн амд ногдох зүрх судасны өвчлөл, Улаанбаатар

(2005-2014 он)

Эх сурвалж:Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

Агаарын бохирдлын улмаас нийслэлийн хүн амын амьсгалын замын эрхтний өвчлөл 2005 онд 10 мянган

хүн амд 697 байсан бол 2014 онд 1730 болж 2.4 дахин өссөн, мөн цусны эргэлтийн тогтолцооны өвчлөл

2005 онд 494 байсан бол 2014 онд 980 болж 2 дахин өссөн.

Page 5: National Committee to Reduce Air Pollution

ЕРӨНХИЙ САЙДЫН 5 ТООТ ЗАХИРАМЖ- яамдын ажлын хэсэг

ҮАБЗ-ийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын

сайдаар ахлуулан, нийслэлийн Засаг дарга, бүх яамдын төрийн нарийн бичгийн дарга,

холбогдох агентлагийн дарга нарыг оролцуулан байгуулсан. Ажлын хэсгийн хурлыг 2017

оны 1-р сарын 26-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулж, зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд

ЗГ-аас авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцуулж, яамдууд ажлын

дэд хэсэг гаргаж ажиллах, ажлын төлөвлөгөөнд оруулах санал, энэ чиглэлээр хийж гүйцэтгэж

байгаа ажлын явцаа танилцуулах үүрэг чиглэлийг өгч ажиллалаа.

Баримт бичгүүд

1-р сарын 10

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 03-03 тоот зөвлөмж

“Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай” 4 зүйл, 14 заалт бүхий

БОАЖЯамны Ажлын дэд хэсэг

Ажлын дэд хэсгийг сайдын 1-р сарын 12-ны А/09 тоот тушаалаар байгуулж, бодлого, эрх зүйн

орчныг боловсронгуй болгох, мэдээлэл сурталчилгааны ажлыг хэрэгжүүлэх, шаардлагатай дэд

бүтэц, техник, технологийг сайжруулах, хангамжийг нэмэгдүүлэх, бодлогын хэрэгжилтийг

хангах гэсэн 4 чиглэлээр 37 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна.

1-р сарын 12 1-р сарын 26

1-р сарын 12

2016.12.01 Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоол. 01,02,03,04

Page 6: National Committee to Reduce Air Pollution

Агаарын бохирдлыг бууруулахад тулгарч байгаа сорилт, бэрхшээл

Агаарын тухай хууль, Агаарын төлбөрийн тухай хуулийн зарим заалтуудын хэрэгжилт хангалтгүй байна. Тухайлбал, агаарын

бохирдлын төлбөр улсын төсөвт орж зориулалтаараа зарцуулагдахгүй байна.

Хуулийн хяналтын механизм саланги байгаа нь хуулийн хэрэгжилтэд нөлөөлж байна.

Иргэдийн оролцоо, хандлага хангалтгүй, хариуцлагагүй байна. Тухайлбал, Цэвэр агаар сан болон олон улсын төсөл

хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын 90 гаруй хувийг сайжруулсан зуухаар маш хөнгөлөлттэй үнээр

хангасан боловч нийт айл өрхийн 55% сайжруулсан зуухаа ашиглаж, үлдсэн 44.5% нь зуухыг зарж борлуулах зэргээр үрсэн

байна.

2011 2012 2013 2014 2015 2016 2017

Дүн 19 790 716,8 24 067 539,3 25 199 634,6 24 700 193,8 13 914 817,9 19 465 553,9 25 000 000,0

Авто тээврийн

хэрэслүүд

1 062 366,4 2 384 317,1 2 230 077,7 2 199 315,1 1 816 837,8 2 700 661,7 1 947 847

Нүүрс олборлогч 18 728 350,4 21 673 043,7 22 966 265,2 22 456 664,8 12 092 777,6 16 724 220,9 23 039 652,4

Органик

бохирдуулагч

татвар(Химийн

бодис импортолж

байгаа аж ахуй

нэгжүүдийн )

3 291,7 2 349,9 4 826,5 9 712,4 2 500

Суурин эх үүсвэрээс(Цахилгаан

станц, нам даралтын халаалтын

зуухнууд)

10 178,5 41 864,0 376,0 30 958,9 10 000,00

Page 7: National Committee to Reduce Air Pollution

Баримт бичгүүдээс гарсан төлөвлөгөөний дагуу төлөвлөгдсөн ажлууд нь

Ойрын хугацааны

Дунд хугацааны

Урт хугацааны

Page 8: National Committee to Reduce Air Pollution

Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, хамрагдах дүүрэг хороодын тоог нэмж, сайжруулсан

зуух, боловсруулсан түлшээр хангах ажлыг ойрын 5 жилд зохион байгуулж, түүхий нүүрсний хэрэглээг

хязгаарлах

Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд нүүрс шингэрүүлэн хий гаргах үйлдвэрийг дэмжин ажиллаж,

нийслэлийн зарим гэр хорооллын айл өрхийн халаалтыг хийн халаалтаар шийдэх

Гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх

Элэгдэж, эвдэрсэн газрын доройтлыг бууруулах, авто замаас үүсэх тоосжилтыг багасгах зорилгоор нийслэл

хот, төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, замын ус зайлуулах системийг иж бүрнээр

төлөвлөн хэрэгжүүлэх, жишээ татахад хур бороотой үед Баянзүрх дүүргийн 21, 27-р хорооны гэр хорооллын

айл өрхийн 00 халин гарч замаар урсан тоос шороотой холилдон босч агаарын бохирдол үүсгэж байна.

ЦААШИД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

Холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж Цэвэр агаар санг сэргээх, Агаарын бохирдлыг бууруулах

Үндэсний хороог шинэчлэн байгуулж, агаарын бохирдлыг бууруулах стратеги, төлөвлөлтөө боловсронгуй

болгож, орон нутаг, салбар хоорондын үйл ажиллагааг дэмжих

Page 9: National Committee to Reduce Air Pollution

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, үнэ тарифыг бууруулах, айл өрх цахилгаанаар халаалтаа шийдэж

байгаа тохиолдолд шөнийн цахилгааны урамшуулал олгох

Авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Евро 4, 5 стандартад нийцсэн сайн

чанарын шатахууны импорт, хэрэглээг дэмжих, 7-оос дээш насжилттай автомашины импортыг үе шаттай

хязгаарлах арга хэмжээ авах

Агаарын чанарын хяналт-шинжилгээг өргөжүүлж, тоосонцрын хэмжилтийн автомат багажаар гэр хороололд

байрлах харуулуудыг нэмж тоноглох, агаар РМ тоосонцорт агуулагдах бенз(а)пирен, дэгдэмхий органик

нэгдэл VOC зэрэг хорт бодисыг тодорхойлох орчин үеийн мэдрэмж сайтай аналитик багажаар лабораторийг

хангах, одоогийн байдлаар эдгээр бодисыг тодорхойлох багажууд манайд байхгүй байна.

ЦААШИД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

Нийтийн тээврийн автобусыг хийн түлшинд шилжүүлэх, автомашинаас ялгарах хорт утааг бууруулах,

тортогжилтыг барих шүүлтүүрийг автомашинд суурилуулах

Page 10: National Committee to Reduce Air Pollution

Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэнг НЗДТГ-тай хамтран 2017 оны 1 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгууллаа. Нийт 50 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцсон бөгөөд:

• 8 төрлийн цахилгаан халаалтын зуух,

• 20 төрлийн цахилгаан халаагуур,

• 10-аад төрөл шалны халаалт,

• 8 гэр, байшингийн дулаалга, сайжруулсан түлш, сэргээгдэх эрчим хүч, агаар цэвэршүүлэгч, бохирдол бууруулах бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, технологийг танилцууллаа.

БОАЖЯ-НЫ ЗҮГЭЭС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖЛУУД

1. Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэн, шаардагдах зардлыг Сайдын төсвийн багцаас санхүүжүүлж байна.

2.

Page 11: National Committee to Reduce Air Pollution

“Байгаль орчинд ээлтэй техник, технологийн мэдээллийн төв” /Show room/-ыг нийслэлийн 3-аас доошгүй байршилд байгуулахаар аж ахуйн нэгж байгууллагын судалгаа, тохиромжтой байршлын судалгааг гаргаад байна.

БОАЖЯ-НЫ ЗҮГЭЭС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖЛУУД

Судлагдаж буй 4 байршил

Техник,

тоног

төхөөрөмж

худалдан

борлуулах

Техник, тоног

төхөөрөмжийг

борлуулж байгаа

цэг, байршлын

мэдээллийг өгөх

Иргэдэд тоног төхөөрөмжийн

зөв сонголт хийхэд туслах

Зөв сонголт

5.

Иргэд олон

нийтийг

мэдээллээр

хангах

Банкны бага хүүтэй

зээлийн зөвлөгөө өгөх

Ухаалаг төхөөрөмж

ашиглан тоног

төхөөрөмжийн

мэдээллийг иргэдэд

түгээх Тоног

төхөөрөмжийн

үнийн судалгааг

хийж, боломжит

үнийг санал болгох

Энэ ажилд 40 сая төгрөгийг зарцуулахаар тооцоо судалгааг гаргаж,

санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлээд байна

Page 12: National Committee to Reduce Air Pollution

БОАЖЯ-НЫ ЗҮГЭЭС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖЛУУД

Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу “Агаарын бохирдлын эсрэг сан”-г байгуулах асуудлаар Агаарын

тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл

боловсруулж яамдаас санал авч байна.

6.

7. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулах Ажлын хэсэг хөтөлбөрийн эхний

төслийг боловсруулж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төсөл дээр ажиллаж байна.

Хөтөлбөрийн төсөлд санал авах ажил цуг явагдаж байна. Үндэсний хөтөлбөр, хөтөлбөрийг

хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг 2-р сарын 20-ны дотор эцэслэн

боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

Page 13: National Committee to Reduce Air Pollution

БОАЖСайд, нийслэлийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хамтарсан А/04-А/19 дүгээр тушаал, захирамжаар Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, бүсэд мөрдөх журмыг баталсан. Үүгээр уг бүсэд хэрэгжүүлэх арга хэмжээ, хориглох зүйлсийг тодорхой зааж өгсөн.

1-р бүс: СХД, БЗД, СБД, ЧД-ийн 51 хороо

2-р бүс: СХД, БЗД, ХУД-ийн 21 хороо

3-р бүс: БГД-ийн 8 хороо

4-р бүс: СХД, БЗД, СБД, ЧД, БГД, ХУД-ийн 49 хороо

БОАЖЯ-НЫ ЗҮГЭЭС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖЛУУД

8.

Page 14: National Committee to Reduce Air Pollution

БОАЖЯ-НЫ ЗҮГЭЭС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖЛУУД

Бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд дараах хуулиудад байгаль орчныг хамгаалах, агаар орчны бохирдлыг бууруулах, нөхөн сэргээлт асуудлаар үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулаад байна:

Байгаль орчныг хамгаалах тухай Агаарын тухай Ус бохирдуулсны төлбөрийн тухай Агаарын бохирдлын төлбөрийн тухай Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай Засгийн газрын тусгай сангийн тухай хууль Газрын тухай Газрын төлбөрийн тухай хууль Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль Зөрчлийн тухай хууль

9.

10.

“Агаарын бохирдлын хяналт” мониторинг явуулах хүрээнд:

Дугуй, ажилласан тос зэрэг хаягдал шатааж байгааг хянах,

Агаарын бохирдлын эх үүсвэр, зорилтот бүлгийн айл өрхийн судалгаа

Ариун цэврийн байгууламж, ногоон байгууламжийн судалгаа

зэрэг ажлуудыг иргэний нийгмийн байгууллагатай хамтран /21 машин, шар хувцастай

идэвхтэн байцаагч/ хэрэгжүүлэх ажлыг 2-р сарын 1-ээс эхлүүлж байна. Энэ хүрээнд

22.3 сая төгрөгийн санхүүжилтын эх үүсвэрийг шийдвэрлэсэн ба эргүүлүүд эхний

хяналтаар гарч эхлээд байна.

Page 15: National Committee to Reduce Air Pollution

БОАЖЯ-НЫ ЗҮГЭЭС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖЛУУД

Агаарын бохирдлын төлбөрийн тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд

нийцүүлэн гарах

• Агаарын чанарын мэдээллийн журам,

• Агаарын бохирдлын эх үүсвэрийн тоо, бүртгэл явуулах журам,

• Агаар бохирдуулсны төлбөр авах журам,

• Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг тогтоох журам,

• Ус бохирдуулсны төлбөрөөс хөнгөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болон

хөнгөлөлтийн хувь хэмжээг тогтоох зэрэг журам, аргачлалын төслийг

боловсруулаад байна.

Байгаль, хүний эрүүл мэндэд ээлтэй, хэмнэлттэй, агаар, орчны бохирдлыг бууруулах, цэвэрлэх, дотооддоо

нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжид

татварын хөнгөлөлт эдлүүлэхтэй холбогдсон асуудлыг судалж:

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд

нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулаад байна.

11.

12.

Page 16: National Committee to Reduce Air Pollution

БОАЖЯ-НЫ ЗҮГЭЭС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖЛУУД

Агаарын бохирдлын хор уршиг, сөрөг нөлөөллийн талаар иргэдэд бодит мэдээлэл өгч,

агаарын бохирдлыг бууруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, танин

мэдүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж

эхлээд байна.

Агаар.мн–ын веб сайтын үйл ажиллагааг тогтмолжуулан мэдээллийг шинэчилж,

эрхзүйн баримт бичгүүд, мэдээ мэдээллийг тогтмол оруулж байна.

14.

13.

“Улаанбаатар уушги нэгтэй” хөтөлбөрийн элчүүдэд батламж гардуулсан ба

Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц,

МУСГЗ, яруу найрагч Ц.Хулан,

“Харанга” хамтлагийн дуучин Ц.Чулуунбат тэргүүтэй олны танил 10 хүнд агаарын

бохирдлыг бууруулахад ард иргэдийг уриалан, Засгийн газар, БОАЖЯ-ны бодлого,

шийдвэрийг дэмжин ажиллахаар боллоо.

Page 17: National Committee to Reduce Air Pollution

Иргэдэд хөнгөлөлттэй зээлээр цахилгаан халаагуур,

болон бусад тоног төхөөрөмж олгохтой холбоотой

үйл ажиллагааг зохицуулах хүрээнд:

• Засгийн газрын тогтоолын төсөл /Боловсруулсан/

• Журам

• Стандарт зэрэг бичиг баримтыг боловсруулж

эхлээд байна.

Цаашид Монголын банкны холбоотой хамтран

“Ногоон зээлийн сан” бий болгох ажлыг

хэрэгжүүлж, иргэдэд хөнгөлөлттэй зээл олгохоор

санал солилцож байна.

Гэр хорооллын зорилтот бүлгийг боловсруулсан түлшээр хангах ажлын хүрээнд НӨҮГ-тай гэрээ байгуулан

ажиллаж байна.

БОАЖЯ-НЫ ЗҮГЭЭС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖЛУУД

15.

Page 18: National Committee to Reduce Air Pollution

НИЙСЛЭЛИЙН ЗҮГЭЭС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖЛУУД

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр

А/17 дугаартай “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний

тухай” захирамж гаргаж, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх

хугацаанд түр зогсоосон.

Мөн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/18

дугаартай “Улаанбаатар хотын суурьшлын бүсийн

хязгаарыг тогтоох тухай” захирамжаар Улаанбаатар

хотын суурьшлын бүсийн хязгаарыг тогтоосон.

Улаанбаатар хотын халаалтын болон уурын зууханд хяналт шалгалт хийх ажлыг 2016 оны 11 сарын 18-ны

өдрөөс эхлэн тогтмол хийж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 157 байршилд 317 уурын зуух ажилладаг.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар нь халаалтын 10 зуухнаас ялгарч байгаа агаар бохирдуулах

бодисын хэмжилтийг хийгээд байна.

1.

2.

3.

Page 19: National Committee to Reduce Air Pollution

НИЙСЛЭЛИЙН ЗҮГЭЭС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖЛУУД

Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/804 тоот захирамжийн дагуу агаарын бохирдол ихтэй бүсэд байрлах

гэр хорооллын эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн доторх орчны агаарын чанарыг сайжруулах ажлын хэсэг

байгуулагдаж, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлгийн доторх орчны агаарын чанарын судалгаа хийсэн. Мөн

2016 оны 12 сарын 22-ны өдөр агаарын бохирдлын голомтод байрлаж буй 50 цэцэрлэгт 200 ширхэг дотоод

орчны агаар цэвэршүүлэгч XEПA филтер, мөн 48 сургуулийн сурагчдад шүүлтүүртэй 50,000 ширхэг амны

хаалт гардуулан өгсөн.

Цахилгааны шөнийн хэрэглээг тэглэж буйтай холбогдуулан 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Нийслэлийн

Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран

Чингэлтэй, Баянзүрх дүүргээр явж цахилгаан халаагуур ашиглаж байгаа айл өрхүүдтэй танилцсан. Энэ

ажлын хүрээнд ХБНГУ-ын “STIEBEL ELTRON” фирмийн шөнийн дулаан хадгалагч, дулаан хуримтлуулж

халаах “ТУЛГАТ” төхөөрөмжийг Чингэлтэй дүүргийн 2 айлд, “Ультрасоник” ХХК-ны дулаан хуримтлуулах

цахилгаан халаагуурыг Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 2 өрхөд туршилтаар суурилуулсан байна.

4.

5.

Page 20: National Committee to Reduce Air Pollution

ТА ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХЫН ТУЛД

ӨӨРӨӨС ШААРДАГДАХ БҮХ ЗҮЙЛЭЭ ХИЙНЭ ҮҮ.