Top Banner
Flight Information System-ийн заавар Windows 7 (32bit / 64 bit) буюу түүнээс сүүлийн хувилбар суулгасан байна. Компьютерт Microsoft .NET Framework 3.5 болон 4-ийг суулгасан байх шаардлагатай. Үүнийг https://www.microsoft.com/en-US/Download/ линкээр татаж авах боломжтой. Программын FIS.exe файлыг бусад дагалдах файлуудын хамт C: дискнээс бусад аль нэг диск буюу драйвер дээр FIS нэртэй фолдер үүсгэн хуулж хадгална. FIS.exe–г дуудаж ажиллуулна. Тохируулга нэртэй таб-г дарна. Энд сүлжээгээр мэдээ дамжуулах болон мэдээний толгойн үндсэн тохируулгыг бичиж хадгална.
15

namem.gov.mnnamem.gov.mn/.../uploads/2018/11/FIS-gariin-avlaga.docx · Web viewХэвлэх товчийг дарахад доорх цонх гарч ирэх бөгөөд энэ

Feb 15, 2020

Download

Documents

dariahiddleston
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: namem.gov.mnnamem.gov.mn/.../uploads/2018/11/FIS-gariin-avlaga.docx · Web viewХэвлэх товчийг дарахад доорх цонх гарч ирэх бөгөөд энэ

Flight Information System-ийн заавар

Windows 7 (32bit / 64 bit) буюу түүнээс сүүлийн хувилбар суулгасан байна.

Компьютерт Microsoft .NET Framework 3.5 болон 4-ийг суулгасан байх

шаардлагатай. Үүнийг https://www.microsoft.com/en-US/Download/ линкээр

татаж авах боломжтой.

Программын FIS.exe файлыг бусад дагалдах файлуудын хамт C: дискнээс

бусад аль нэг диск буюу драйвер дээр FIS нэртэй фолдер үүсгэн хуулж

хадгална.

FIS.exe–г дуудаж ажиллуулна. Тохируулга нэртэй таб-г дарна. Энд

сүлжээгээр мэдээ дамжуулах болон мэдээний толгойн үндсэн тохируулгыг

бичиж хадгална.

Page 2: namem.gov.mnnamem.gov.mn/.../uploads/2018/11/FIS-gariin-avlaga.docx · Web viewХэвлэх товчийг дарахад доорх цонх гарч ирэх бөгөөд энэ

ОУИНБ-ын индекс дээр тухайн нисэх буудлын 4 үсгийн коодыг бичиж өгөхөд

“Эхлэл цэг” буюу НИ-5 хуудасны нислэгийн чиглэлийн эхлэх буудлын нэрийг

сонгож гаргаж ирнэ.

Мэдээг дамжуулахдаа цаг уурын үндсэн сүлжээ (VSAT) эсвэл интернетийн

сүлжээний алийг нь байнга буюу тухайн үед ашиглахаа сонгож өгнө.

Цаг уурын сүлжээг ашиглаж буй тохиолдолд:

Хэрэглэгчийн нэр: [email protected]

Түлхүүр үг: mnni2004

Серверийн хаяг: [email protected]

SMTP сервер: 192.168.100.11

Интернетийн сүлжээг ашиглаж буй тохиолдолд:

Хэрэглэгчийн нэр: тухайн нисэх буудлын 4 үсгийн кодоор өгсөн мэйл

хаяг байна. Жиш: [email protected]

Түлхүүр үг: тухайн нисэх буудлын 4 үсгийн кодын сүүлийн 2

үсэгтэй хамт “123456” Жиш: ub123456

Серверийн хаяг: Буянт-Ухаа буудлын 4 үсгийн кодоор өгсөн мэйл

хаяг байна. [email protected]

SMTP сервер: smtp.aviationweather.mn

SAVE and EXIT товчийг дарж бичсэн тохиргоонуудыг хадгална.

Page 3: namem.gov.mnnamem.gov.mn/.../uploads/2018/11/FIS-gariin-avlaga.docx · Web viewХэвлэх товчийг дарахад доорх цонх гарч ирэх бөгөөд энэ

Мэдээ дамжуулах:

TAF эсвэл METAR мэдээг дамжуулахаас шалтгаалж тухайн мэдээг сонгож

чагт дарна. Ингэхэд тухайн мэдээнд харгалзах нүднүүд болон товчлуурууд

идэвхжинэ.

Мэдээний үндсэн толгойн бүлгийг гараас өөрчлөх боломжгүй бөгөөд зөвхөн

мэдээг зориулан гаргаж буй нисэх буудлын 4 үсгийн код, мэдээний үйлчлэх

хугацаа, засвар мөн залруулга хийсэн, хугацаа хоцорсон тухай болон

Page 4: namem.gov.mnnamem.gov.mn/.../uploads/2018/11/FIS-gariin-avlaga.docx · Web viewХэвлэх товчийг дарахад доорх цонх гарч ирэх бөгөөд энэ

мэдээний үндсэн бичиглэлүүдийг гараас оруулах боломжтой. Дээрх

нүднүүдийг бөглөсний дараа мэдээг дамжуулах товчин дээр дарна.

Мэдээнд зарим бичиглэлийн болон утгын алдаа байгаа эсэхийг шалгасны

дараа үндсэн тохиргоонд өгөгдсөн сүлжээгээр мэдээ дамжигдах ба ямар нэг

алдаа болон сүлжээний доголдол гараагүй тохиолдолд идэвхтэй байсан бүх

нүд болон товчлуурууд идэвхгүй болоход мэдээ дамжигдсан байна.

Хэрэв ямар нэг алдаа байж болох магадлал илэрсэн тохиолдолд дараах

анхааруулах цонх гарч ирэх ба мэдээний аль бүлэгт алдаа байгааг

сануулна. Жишээ нь:

Энэ үед мэдээг эргэж нягтлаад алдаагүй гэж үзвэл Yes товчийг дарж мэдээг

дамжуулна. Алдаатай байвал NO товчийг дарж мэдээний алдааг

засварласны дараа дамжуулна.

Page 5: namem.gov.mnnamem.gov.mn/.../uploads/2018/11/FIS-gariin-avlaga.docx · Web viewХэвлэх товчийг дарахад доорх цонх гарч ирэх бөгөөд энэ

Дамжуулсан мэдээг шалгахдаа Дамжигдсан мэдээ цонхыг дарна.

Дөнгөж саяхан дамжигдсан мэдээллүүд нь доорх нүдэнд бичигдсэн байна.

Нийт дамжигдсан мэдээнүүдийг харахдаа тухайн жил, сарыг сонгоод Харах

товчинд дарна. Тухайн сард дамжигдсан бүх мэдээллүүд доорх Бүртгэл

цонхонд гарч ирнэ.

Page 6: namem.gov.mnnamem.gov.mn/.../uploads/2018/11/FIS-gariin-avlaga.docx · Web viewХэвлэх товчийг дарахад доорх цонх гарч ирэх бөгөөд энэ

Тухайн хугацааны дамжигдсан мэдээлэл дээр дарахад мэдээний доторх

текст нь доорх нүдэнд нь гарч ирнэ.

Page 7: namem.gov.mnnamem.gov.mn/.../uploads/2018/11/FIS-gariin-avlaga.docx · Web viewХэвлэх товчийг дарахад доорх цонх гарч ирэх бөгөөд энэ

Нислэгийн мэдээллийн Ни-5 хуудасыг бэлтгэх

Дунд өндөр болон Нам өндөр гэсэн цонхнуудад TAF болон METAR-аас

бусад нүднүүдийг мэдээг бичиж буй инженер гараас бөглөж өгнө.

Page 8: namem.gov.mnnamem.gov.mn/.../uploads/2018/11/FIS-gariin-avlaga.docx · Web viewХэвлэх товчийг дарахад доорх цонх гарч ирэх бөгөөд энэ

Үүний дараа дээрх нүдэнд үндсэн буудал болон бэлтгэл буудлын кодыг

бичээд “Интернет” товч дээр дарна. Ингэснээр тухайн буудлуудын TAF

болон METAR мэдээллүүд харгалзах нүднүүдэд хуулагдсан байна.

Доорх товчлуурууд нь 2 ба түүнээс их нислэгийн НИ-5 хуудас бичихэд

зориулагдсан бөгөөд товчнуудад харгалзан тухайн чиглэлд зориулж

бэлдсэн НИ-5 хуудас бүхлээрээ хадгалагдсан байх болно.

Page 9: namem.gov.mnnamem.gov.mn/.../uploads/2018/11/FIS-gariin-avlaga.docx · Web viewХэвлэх товчийг дарахад доорх цонх гарч ирэх бөгөөд энэ

Арилгах товчин дээр дарахад тухайн бэлтгэсэн бүх нүдэн дэх бичиглэлүүд

устах болно. “Өөрчлөх” болон “Дотоод сүлжээ” гэсэн товчнууд нь дотоод

сүлжээнээс мэдээг татахад л ашиглагдана.

Дараах “Хэвлэх” товчин дээр дарж бэлтгэсэн НИ-5 хуудсыг хэвлэнэ.

Page 10: namem.gov.mnnamem.gov.mn/.../uploads/2018/11/FIS-gariin-avlaga.docx · Web viewХэвлэх товчийг дарахад доорх цонх гарч ирэх бөгөөд энэ

Хэвлэх команд өгөхөд дараах цонх нээгдэнэ. Үүнд Бүгдийг нь эсвэл зөвхөн

TAF болон METAR мэдээнүүдийг л хэвлэх гэсэн 2 сонголт байна.

Зураг гэсэн нүдэнд уг чиглэлийн агаартай хамт шаардлагатай зураг

мэдээллүүдийг хэвлэх боломжтой бөгөөд “Сонгох” товчийг дарж тухайн

зургуудийг нэг нэгээр нь нэмэх боломжтой.

Хэвлэх товчийг дарахад доорх цонх гарч ирэх бөгөөд энэ нь уг НИ-5 хуудсыг

*.pdf файл болгон хадгалж цааш нь www.aviationwetaher.mn сайтанд

байршуулсан байх ба энэ цонхноос шууд хэвлэх боложтой.

Page 11: namem.gov.mnnamem.gov.mn/.../uploads/2018/11/FIS-gariin-avlaga.docx · Web viewХэвлэх товчийг дарахад доорх цонх гарч ирэх бөгөөд энэ

Ингэж хадгалж, дамжуулагдсан файлыг “Орон нутаг /НИ-5/“ цонх руу орж

үзэх боломжтой.

“Аялалын дугаар” гэсэн нүдэнд тухайн нислэгийн аялалын дугаарыг бичээд

хайх товчин дээр дарна.

Page 12: namem.gov.mnnamem.gov.mn/.../uploads/2018/11/FIS-gariin-avlaga.docx · Web viewХэвлэх товчийг дарахад доорх цонх гарч ирэх бөгөөд энэ

Ингэхэд тухайн өдрийн уг аялалын дугаартай агаарын хөлөгт зориулж

бичсэн нислэгийн чиглэлийн НИ-5 хуудас гарч ирнэ.