Top Banner
МОНГОЛ АНГЛИ ХЭЛНИЙ НИЙЛМЭЛ ӨГҮҮЛБЭРИЙН ЗЭРЭГЦҮҮЛЭЛ Ж.Бат-Ирээдүй МУИС-ийн ШУС-ийн ХУСалбар 2014.04.21
43

Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

Jun 14, 2015

Download

Education

Mongol helnii uguulber zui, engiin uguulber, niilmel uguulber, havsarsan niilmel uguulber, holimog niilmel uguulber
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

МОНГОЛ АНГЛИ ХЭЛНИЙ НИЙЛМЭЛ ӨГҮҮЛБЭРИЙН

ЗЭРЭГЦҮҮЛЭЛ

Ж.Бат-ИрээдүйМУИС-ийн ШУС-ийн ХУСалбар

2014.04.21

Page 2: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

Өгүүлбэр нийлмэл дохио болох нь

• Өгүүлбэр бол хэлний төгс дохио билээ.• Хүний хэл ярианд өгүүлбэрүүд дан дангаараа байхаас гадна хоёр

эсвэл хэд хэдээрээ нийлэн нэгдэж, тодорхой нэг аялгад захирагдан, өгүүлбэрзүйн аль нэг холбоогоор холбогдон, утга, үүргийн хувьд нэгэн нэгдмэл болж, нийлмэл дохио болон хэрэглэгдэж байдаг.

• Нийлмэл өгүүлбэр бол аливаа хэлний өгүүлбэрзүйн нэг үндсэн нэгж бөгөөд нийлмэл өгүүлбэр, түүний бүтэц, утга, үүрэг, хэсгүүдийнх нь хоорондын холбоо, харьцаа, холбох арга хэрэглүүр, ангилал хэвшинжийн тухай асуудал бол өгүүлбэрзүйн үндсэн асуудлын нэг мөн. Жишээ нь: Хонх дуугарав. Хичээл эхлэв. Хонх дуугарч, хичээл эхэллээ. Хонх дуугарсан ба хичээл эхлэсэн. Хичээл эхлэмэгц чимээ намдав. Хичээл тараад кино үз.

Page 3: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

Нийлмэл өгүүлбэр гэж юу вэ?

• “Энгийн өгүүлбэрүүдийг нэг аялгад захируулан хэлхэж, өгүүлбэрзүйн ямар нэг холбоогоор холбосныг нийлмэл өгүүлбэр гэж үзэх үндэс мөн буй.” БПО:281

• “Энгийн үгүүлбэр, нийлмэл үгүүлбэр нь үгийн олон цөөний ялгаа биш юм. Харин бүтцийн ялгаа гэдэг нь маргаагүй. Энгийн ба нийлмэл гэснийг богино үгүүлбэр, урт үгүүлбэр гэж ойлгож болохгүй, нийлмэл үгүүлбэрээсч урт энгийн өгүүлбэр байж болно. Энгийн нийлмэл гэдэг нь бүтцийн ялгавар бөгөөд богино, урт гэдэг нь найруулгын ялгавар юм.” ШЛ:35

Page 4: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

Гол ялгаа нь юундаа байна вэ?

• ЭӨ-ийн хувьд бүрэлдэхүүн хэсэг нь гол нь холбоо үг, түүний түүний бүтцэд орсон хэлбэржсэн үг – гишүүлбэрүүд байдаг. Ө.х өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүн гол гишүүдээр нь загварчилж гол ба дэлгэрүүлэгч дэд гишүүдийн оролцоогоор тодорхойлдог. Ө.х өгүүлэхүүний нэг төвтэй байдаг гэсэн үг юм.

• Тэгвэл нийлмэл өгүүлбэр бол хэд хэдэн энгийн өгүүлбэр буюу хэд хэдэн өгүүлэх чанартай нэгжийг өөртөө багтаасан байна гэж ойлгож болно. Ө.х. нийлмэл өгүүлбэр гэдэг бол хэд хэдэн өгүүлэхүүн төвийн нэгдсэн бүтэц, өгүүлэхүүний олон төв юм.

• Мөн ЭӨ-ийг бүтээх нь холбоо үг, НӨ-ийг бүтээх нь ЭӨ гэж тодорхойлж ч болно.

Page 5: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

Нийлмэл өгүүлбэрийн бүтэц• А. А/B загвартай зэрэгцсэн буюу цуварсан нийлмэл өгүүлбэр:

Жнь: Алтан нар цонхны нүхээр өдөр бүр шагайж, ариун агаар салхивчны дундуур цаг бүр үлээнэ. ДЦ. Залхуугийн гэрт түлээгүй, залгидгийн гэрт хоолгүй.

• Б. АВ загвартай угсарсан нийлмэл өгүүлбэр. Жнь: Цэвэлмааг гэртээ ирэхэд саалийн хэд хэдэн үнээ нь тугалчихаад байжээ. ЛТ.

• В. АВ загварт, харилцан бие биеэ захирсан НӨ. Жнь: Сан бээсийн морины сайхан нь миний дурыг хөвсөлзүүлэн татна. Мал турсан нь тэжээл ус дутсаных.

• Г. А гэж В загварт, оруулбар өгүүлбэртэй хөндлөнгийн нийлмэл өгүүлбэр. Ламбугай бяцхан байзнаарай гэж хүүхэн дуу алдав. Ёо ёо гээд Гонгор гараа суга татан авав.

Page 6: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

НӨ-ийн бүтэц ба бусад

• Нийлмэл өгүүлбэр нь гурав ба түүнээс дээш хэсэгтэй байвал ерөнхий шинжээр нь олон төвтэй гэж үзэж болох бөгөөд энэ тохиолдолд дээр дурдсан үндсэн 4 төрлийн нийлмэл өгүүлбэрүүд, янз янзын байрлал, холбоогоор хосолж, холимог буюу дэлгэрэнгүй бүтцийнг үүсгэдэг. Эндээс олон гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл, холимог нийлмэл өгүүлбэр, оруулбар өгүүлбэртэй нийлмэл өгүүлбэр зэрэг завсрын хам бүтцүүд үүсдэг.

Page 7: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

Нийлмэл өгүүлбэрийг ангилах нь

• МХ-ний нийлмэл өгүүлбэр – өгүүлэхүүний 2 төвийн байдлаар үндсэн бүтэц

• Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр: Холбоосгүй болон холбоост

• Харилцан захирсан буюу зэрэгцсэн НӨ• Угсарсан нийлмэл өгүүлбэр: тодотгол гишүүн

өгүүлбэр, тусагдахуун гишүүн өгүүлбэр, байц гишүүн өгүүлбэр, олон гишүүн өгүүлбэртэй нийлмэл өгүүлбэр, холимог нийлмэл өгүүлбэр, хөндлөнгийн оруулбар өгүүлбэртэй нийлмэл өгүүлбэр.

Page 8: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

Өгүүлбэрийн гол холбоо ба хэв маяг

• МХ-нд өгүүлбэрзүйн гол тэнхлэг нь зэрэгцүүлэх холбоо, угсруулах холбоо гэсэн хоёр үндсэн хэв маяг үйлчилж байдаг.

• Зэрэгцүүлэх холбоонд: зэрэгцүүлэх, чөлөөтэй, харилцан, хоршин, зэрэгцүүлэх нөхцлүүд, зэрэгцсэн харьцаатай холбоо үг, зэрэгцсэн нийлмэл үг, өгүүлбэрийн зэрэгцсэн гишүүд, бүгд багтана.

• Угсруулах холбоонд: үгийг угсруулан холбох, хамжуулж, найруулж, угсарсан харьцаатай нийлц, угсарсан нийлмэл үг, угсруулан холбох хэрэгслүүд, бүгд багтана.

Page 9: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр• ЗНӨ бол монгол хэлний нийлмэл өгүүлбэрийн нэг үндсэн хэв маяг

мөн.• ЗНӨ бүтэцөгүүлбэр бүтэц + өгүүлбэр гэсэн хэв маягтай. Май, энэ

цулбуурыг барьж бай.• ЗНӨ аялга, зэрэгцүүлэн холбох үг, зэрэгцүүлэн холбох нөхцөл,

ерөнхийлөн товчилж хаах үгс зэргээр холбоно. Цагаан туурганы хажууд улаан малгай туяарах бөгөөд улаан малгайн доогуур хасын царайг гэрэлтүүлэгч цэвэрхэн төрсөн залуу охин миний сэтгэлийг булаана.

• ЗНӨ-ийн хэсгүүд нь байрлал, үүргийн хувьд захирагдах, захирах, гишүүн өгүүлбэр – гол өгүүлбэр гэсэн харьцаанд дараалалд ордоггүй. Хоёр төвийн байдлаараа МХЗНӨ нь эцсийн бус өгүүлбэр + эцсийн өгүүлбэр гэсэн хоёр хэсэгтэй. Жнь: Саваа нь шандас, унгас нь мяндас.

Page 10: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

ЗНӨ-ийн онцлог• ЗНӨ-ийн хэсгүүдийн зааг тодорхой, харьцангуй бие даасан өгүүлбэрүүд

хэлэхүйн цуваанд хойно хойноосоо цуварч байрладаг. Иймээс хялбар салгаж, бас нийлүүлж болно. Жнь: Үдийн наран шарж, хоньд хотлов.

• Мөн учир шалтгаан, орон, цагийн холбоо төдий л байхгүй. Жнь: “Монголын тул хэмээх сэтгэл манай зүрхэнд холбоотой, монгол хэмээх нэг нэр ертөнцийн чихнээ дуурсхалтай.”

• Харьцааны утгын хувьд ЗНӨ-ийн хэсгүүд нь бие биеэсээ нөхцөлдөн шалтгаацах тодорхой холбоо байхгүй. Ө.х захирагдах захирах хамааралгүй, өгүүлбэрзүйн сул холбоонд байдаг. Жнь: Хааны алба халаатай, эзний алба ээлтэй.

• Дундын нэг ерөнхий ижил гишүүнтэй байдаг. Жнь: Нарийвчилбал, хоёр цагаан юмны нэг нь дүгрэг, нөгөө нь гонзгой юм. Түүний эхнэр Дэжидийн нас нь 40 орчим, зан ааш нь хурдан, үг хэл ширүүн, сэтгэл санаа сайнгүй.

Page 11: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

ЗНӨ-ийн бүрэлдэхүүн

• 1. Хоёр бүрэлдэхүүнт + хоёр бүрэлдэхүүнт: Дорж явж, Сүрэн ирэв.

• 2. Нэг бүрэлдэхүүнт + нэг бүрэлдэхүүнт: Байдал зохист намар цаг, сэтгэлд зохист яруу газар.

• 3. Хоёр бүрэлдэхүүнт + нэг бүрэлдэхүүнт: Үг хатуу ч явдалд тустай.

• 4. Нэг бүрэлдэхүүнт + хоёр бүрэлдэхүүнт: Манай үүгээр эрт зуншиж, мал сүрэг тарган тавтай байна.

• ЗНӨ-ийг холбох арга хэрэглүүрээр нь холбоосгүй болон холбоост ЗНӨ гэж хоёр хэв маяг хуваана.

Page 12: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

Холбоосгүй ЗНӨ

• Бие даасан холбох үг, холбоос харьцангуй цөөн.• А. аялгаар холбогдох: Арслангийн омог баатар нь

арсландаа тохирно, үнэгний уран арга үнэгэндээ таарна. Баян Болдын нас нь дөчөөд, толгой нь халзан, сахал нь битүү, нүд нь улбар, зан нь төв боловч заль нь их бололтой.

• Б. зэрэгцүүлэх нөхцлөөр холбогдох: (-ж,-ч, -аад, -н, -саар, ) Тэртээ дор Хөвсгөл далай гүн хөх өнгөөр туналзан мяралзаж, сарьдаг уулсын дээгүүр тэнгэр хязгааргүй цэлийн байлаа. СЭ.

Page 13: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

Холбоост ЗНӨ

• Үндсэн хэв маяг нь мөн боловч холбоос цөөтэй.

• Холбоос: Ба, агаад, хийгээд, бөгөөд, харин, эсвэл, бол, байтугай гм. Жнь: Тасалгааны дотор зул ба дэнгүй. Хөлдүү хүйдсийг хүүхэн Ханд ноцоон ядах бөгөөд түүний утаа нь гэрийн дотор бүгшин нүд хорсоно.

Page 14: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

Харилцан захирсан нийлмэл өгүүлбэр

• Энэ бол зэрэгцүүлэх холбоо дагнасан хэв маяг буюу зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр, харилцан зэрэгцүүлэх холбоо дагнасан хэв маяг буюу өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүн өгүүлбэртэй нийлмэл өгүүлбэр гэж ангилах үндэстэй юм.

• Өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүн хоёр нь нэг нь нөгөөгөө дэлгэрүүлж, дагалдах шинжгүй, харилцан бие биеэ нөхөж, захирсан, хоёулаа цөм шинжтэй, өгүүлбэрийн эх бие болсон гол гишүүн юм.

• Өг-дэхүүн, өг-хүүн 2 нь үгээр, бүлэг үгээр, тогтвортой холбоо үгээр, бас бүхэл бүтэн өгүүлбэрийн хэсгээр ч байж болох бөгөөд энэ шинж дээр нь үүдэж ӨӨНӨ-ийн тухай ярьж байгаа юм. Жнь: Мал турсан нь + тэжээл ус дутсаных.

Page 15: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

ХЗНӨ-ийн шинж

• Өгүүлбэр бүтнээрээ үүрэг гүйцэтгэнэ.• Нэршсэн нэрийн зүйлээр илрэнэ. Жнь: Нөхрийн

сайн нь зовох цагт мэдэгдэнэ.• Ө-дэхүүн өгүүлбэрийн өгүүлэхүүн нь нэрлэх тийн

ялгалд байна. Жнь: Чиний ирсэн чинь сайн болов.

• Өгүүлэхүүн ГӨ нь бас хоёр бүрэлдэхүүнт байж болно. Жнь: Энэ жил манай сургуулийн ногоо сайн ургасан нь хавар та нарын газраа сайн бордсоных.

Page 16: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

Угсарсан нийлмэл өгүүлбэр

• Энэ шинжийн өгүүлбэр хамгийн олон буй.• Ялангуяа нөхцлөөр холбогдсон өгүүлбэр их.• Угсруулах буюу захируулах холбоонд суурилна. Энэ нь

дагуул үг – цөм үг гэсэн загвар юм. • Нэг өгүүлбэр нь нөгөө өгүүлбэрийнхээ утгыг нэмэн

дэлгэрүүлж, дагаж байрлан, захирагдсан эрхшээлт харьцаанд байдаг өгүүлбэрийг гишүүн өгүүлбэр гэнэ.

• Гишүүн өгүүлбэрээрээ утга нь дэлгэрч, дагуулж захирсан, харьцангуй бие даасан өгүүлбэр нь гол өгүүлбэр болдог.

• УНӨ нь гишүүн өгүүлбэр гол өгүүлбэр гэсэн бүтэцтэй

Page 17: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

УНӨ гэж юу вэ?

• ... Утга ба хэлзүйн хувьд нэг өгүүлбэр нь голлон захирч_ нөгөө нь түүнд ямар нэг гишүүний үүрэг гүйцэтгэж, дагалдан захирагдаж өгүүлбэрийн хэсгүүд нь өөр хоорондоо өгүүлбэрзүйн захируулах буюу угсруулах холбоогоор холбогдсон нийлмэл өгүүлбэрийг угсарсан нийлмэл өгүүлбэр гэнэ.” ПО:321

• Жнь: “Хишигийн инээмсэглэхэд түүний тэгш цагаан шүд нь яралзан харагдана.”, Тэр байшин олон давхар тул хүмүүс цахилгаан шатаар өгсөж уруудна. Болормааг сүүлийн үед усан дээр цөөн үзэгддэг болсонд баян Донхор гайхах болов.

Page 18: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

Тодотгол гишүүн өгүүлбэр

• Тодотгогч – тодотгуулагчийн харьцаанд суурилна. • Агуулга нь: Шинж – юм, • Хэлбэр нь: харьцааны нэр – нэр үг, холбоос• Угсарсан нийлмэл өгүүлбэрийн бүрэлдэхүүнд

багтаж, гол өгүүлбэрийнхээ аль нэг нэр үгээр илэрсэн гишүүний утгыг тодотгож, угсруулах холбоогоор бүтсэн гишүүн өгүүлбэрийг ТГӨ гэнэ. Жнь: “Үүнийг үзвэл цөм Цэрмаагийн хийсэн ба болгосон идээ мөн.”, “Ажил сайтын амьдрал сайн.”, Мэлмий нь хурц явсан ухаантай хүний намтар.

Page 19: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

Тусагдахуун гишүүн өгүүлбэр

• Нэг талаас тусагдахуун харьцаа, нөгөө талаас үйлийн найрагч холбоо үгэнд нөхцөлдөнө.

• Агуулга нь: юм буюу объект – үйл, байдал болц• Хэлбэр нь: Нэр үг – үйл үг• Гол өгүүлбэрийнхээ өгүүлэхүүний утгыг нэмэн

дэлгэрүүлж, өгүүлбэрзүйн угсруулах холбоогоор бүтсэн өгүүлбэрийг тусагдахуун гишүүн өгүүлбэр гэнэ. Монгол хүн моринд гарамгайг гадаадын хүмүүс гайхдаг. Хөгшин хүний аан уун гэхийг дахин дахин хүлээж ...

Page 20: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

ТГӨ-ийн онцлог

• Шууд тус. шууд бус тус. ГӨ гэж хоёр хуваана.• Нэр үг ба нэршсэн нэрийн зүйлээр илэрч,

гол өгүүлбэрийнхээ тусах үйл үгээр илэрсэн өгүүлэхүүнд заах тийн ялгалаар хэлбэржинэ. Хүний сайныг ханилж мэднэ.

• Ерөнхийдөө бүх тийн ялгалын нөхцөлүүдээр найруулан хэлбэрждэг.

• Мөн гэ- холбоосоор дамжуулан холбодог.

Page 21: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

Байц гишүүн өгүүлбэр

• Үйлийн найрагч, хамжигч холбоо үг, байц харьцаанд суурилна.

• Байц гишүүн өгүүлбэрийн өгүүлэхүүн нь үйлт нэр, жич, хам, зэрэгцэх, урьдчилахаас бусад нөхцөл үйл үгээр илэрнэ.

• Байц Г нь тухайн өгүүлбэрийн үйл, байдал, болц, явцад холбогдох ерөнхийдөө үйлийг тойрсон гэж болох орон цаг, шалтгаан, зорилго, дүр байдал, зэрэг харьцааны хийсвэр утгуудыг зааж, холбогдох өгүүлбэрийнхээ өгүүлэхүүнд эсвэл тухайн өгүүлбэрийн нэг хэсэгт нь бүр заримдаа бүхэл бүтэн өгүүлбэрт нь харьцааны утгатайгаар нөхцөлдөж байдаг. ПО:339

Page 22: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

БГӨ-ийн онцлог

• -ж, -ч, -аад, -н нөхцөлөөс бусад хоёр үйлийг нөхцөлдүүлэн холбох –саар, -тал, -магц, -вч, -хлаар, -нгуут, -нгаа, -лгүй, -вал, -маажин зэрэг нөхцлөөр хэлбэржсэн үйл үгээр илэрч, гол өгүүлбэртээ холбогдоно. Жнь: Сэмжин үүл хөвөрсөөр удалгүй мөст үүл цогцлов.

• Заримдаа –холбох үг, зарим туслах үгээр холбогдоно. Намайг дохио өгөхтэй зэрэг та нар гал нээгээрэй. Хасаг тэрэг хяхнах тутам ...

• Гэ- гээр холбож болно. Манай намаас байлд гэвэл би бас байлдана.

Page 23: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

Олон гишүүн өгүүлбэртэй УНӨ

• Монгол хэлний цөм дагуул, захирагдсан захирсан харьцаанаас нь үүтгэж олон ГӨУНӨ, холимог нийлмэл өгүүлбэр гэж хоёр хэв шинжээр хуваана.

• Бүтцийн үүднээс дагуул өг – цөм өг – цөм өг – цөм өгүүлбэр буюу үүрэг хамаарлын үүднээс захирагдсан – захирсан – захирсан – захирсан гэсэн бүтэцтэй байна.

• Дараалал нь 1 2 3 гэсэн байдлаар угсарч холбогдоно. Доржийн хүүдээ өгсөн номыг хүү нь Батад өгснийг би авч уншив.

Page 24: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

ОГӨУНӨ-ийн онцлог

• Ижил хэлбэрээр гол өгүүлбэртээ холбогдож, өөр хоорондоо өгүүлбэрзүйн зэрэгцсэн холбоонд байж болно.

• Гишүүн өгүүлбэрийн хэсгүүд нь зэрэгцсэн холбоонд байх учраас зэрэгцсэн олон тодотгол гишүүн өгүүлбэр болно. Жнь: Амьсгал уур тэгширсэн, цэцэг навч дэлгэрсэн, аливаа зүйл бүрэлдсэн аятай сайхан цаг байна.

• Зэрэгцсэн олон байц: Цаг улирлын дулаарахад цас мөсний хайлахад харьсан шувуу ирдэг.

Page 25: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

Холимог нийлмэл өгүүлбэр• Дараах 4 хэв маягтай.• Энгийн зэрэгцүүлэх холбоонд байгаа өгүүлбэртэй харицлан зэрэгцүүлэх

холбоонд байгаа өгүүлбэр холилдсон хэв маяг. Гэтэл гадаа морин төвөргөөн сонсогдож, нохой боорлосоор, нэг хүн ирсэн нь ахлах ухуулагч байлаа.

• Зэрэгцүүлэх холбоонд байгаа өгүүлбэртэй угсруулах холбоонд байгаа өгүүлбэр холилдсон хэв маяг. Нар жаргаж байсан бөгөөд тэр маань нарийн зөрөг зам буюу эсвэл чарганы явсан мөрөөр явж байлаа.

• Харилцан зэрэгцүүлэх холбоонд байгаа өгүүлбэртэй угсруулах холбоонд байгаа өгүүлбэр холилдсон хэв маяг: Харанхуй болмогц, манай цонхон доогуур зэвсэг тээсэн машин цэргүүд өнгөрөх нь үргэлжлэн сонсогдоно.

• Зэрэгцүүлэх холбоонд байгаа өгүүлбэр харилцан зэрэгцүүлэх холбоонд байгаа өгүүлбэр, угсруулах холбоонд байгаа өгүүлбэр холилдсон хэв маяг. Энэ айлын баруун талд том эсгий гэр, ар биеийг саяхан шинэлсэн тул хойноос нь харвал дун цагаан бөгөөд хар хялгасан оосор бүслүүр татсан нь зураг мэт зурайна.

Page 26: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

Энгийн нийлмэл/зэрэгцсэн нийлмэл өгүүлбэрCompound sentence

• Хоёр ба түүнээс дээш энгийн өгүүлбэр бие биеэсээ үл хамаарах энгийн өгүүлбэрүүдээс бүтсэн зэрэгцүүлэх холбоосоор холбогдсоныг ЭНӨ гэнэ. Her father was mostly absent and her mother arrived at night. The signal was given, and the steamer moved slowly from the dock.

• Энгийн нийлмэл өгүүлбэрийн гишүүн өгүүлбэрүүд нь хоорондоо аялгаар холбогдож болно. His brother arrived in the afternoon, his sister arrived later than he did.

Page 27: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

Хавсарсан нийлмэл өгүүлбэрComplex sentence

• Нэг өгүүлбэр нөгөөгөөсөө хамааралтай, гол өгүүлбэр (main clause), болон гишүүн өгүүлбэрээс (subordinate clause) бүтэх өгүүлбэрийг хавсарсан нийлмэл өгүүлбэр гэнэ. When she recovered, Eric took her to his place.

• Гол өгүүлбэр нь утга төгс, холбоосгүй, харин гишүүн өгүүлбэр нь утга төгс биш, голдуу холбоостой, байна. If you come early, I go with you.

• Гишүүн өгүүлбэрээр тодотгогдож байгаа өгүүлбэрийг the principal clause буюу үндсэн өгүүлбэр гэнэ. He thought that bus arrived at 9:30.

Page 28: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

Гишүүн өгүүлбэрийн төрөлTypes of subordinate clauses

• Англи хэлэнд 5 төрлийн гишүүн өгүүлбэр бий. • 1. Өгүүлэгдэхүүн (subject clause) гишүүн өгүүлбэр: What is

interesting? This book is interesting. What you say is interesting.• 2. Өгүүлэхүүн (predicative clause) гишүүн өгүүлбэр: What is the

difficulty? The difficult is how to get the documents in time.• 3. Тодотгол (relative clause) гишүүн өгүүлбэр: What magazine have

you bought? I have bought an illustrated magazine. I have bought a magazine, which is illustrated with beautiful pictures of Ulaanbaatar.

• 4. Тусагдахуун (object clause) гишүүн өгүүлбэр: What did he tell them? He told them a story. He told them what he had seen there.

• 5. Байц (adverbial clause) гишүүн өгүүлбэр: When did you see him? I saw him yesterday. I saw him when I was at the club.

Page 29: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

The subject clause

• Монгол хэлнийх үйлт нэр, нэр үгээр илэрдэг бол англи хэлнийх бол голдуу what, whether, if, who, whom, whose, what, which, when, where, how, why зэрэг холбоос үгээр холбогдоно. That he has made a mistake is strange. Whether they will come today is not known yet.

• Өгүүлэгдэхүүн г ө нь өгүүлэхүүни дараа байрлаж болно. It is strange, that he has made a mistake. It is not known yet whether they will come today.

Page 30: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

The Predicative clause

• Англи, монгол хэлний өгүүлэхүүн гишүүн өгүүлбэр төстэй.

• What is хэмээх асуултанд хариулагдана.• The trouble is that I have lost his address.• The question is whether they will be able to

help us. The weather is not what it was yesterday.

• Хоорондоо өгүүлбэрийн холбоосоор холбогдоно.

Page 31: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

The object clause

• Монгол хэлний тусагдахуун гишүүн өгүүлбэр үйлт нэр, ерийн нэрээр бүтэхээс гадна заах, харь тийн ялгалаар хэлбэрждэг. Жнь: Чиний ирэхийг бид хүлээе. Хүний сайныг ханилан байж танина. Хүлгийн сайныг унан байж мэднэ.

• Англи хэлнийх холбоос үгээр голдуу хэлбэрждэг. Жнь: Tuul told us that she felt tired. He asked us what we thought of it. They laughed at what he said. He has just gone away saying that he will return in an hour.

Page 32: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

Direct and indirect speech

• Хэн нэгний хэлснийг тэр чигээр нь уламжлан дамжуулсныг шууд үг буюу (John has said The bus will arrive at the end of the week) direct speech, харин үг үсэг бүрийг биш утгачлан дамжуулсныг хөндлөнгийн үг буюу inderict speech (John has said that the bus will arrive at the end of the week) гэнэ.

• Шууд үгийг бичихэд that холбоос гээгдэнэ.   He says or He says thah  болно гэсэн үг.

Page 33: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

Attributive clauses

• Монгол англи хэлний тодотгол өгүүлбэрийн утга үүрэг ав адилхан.

• Англи хэлний тод гиш өгүүлбэр what, which гэсэн асуултад хариулагдаж, гишүүн өгүүлбэр нь who, whom, whose, which, that зэрэг төлөөний үгс, мөн when, where, why гэсэн дайвар үгсээр холбогдоно. The man who has here yesterday is a painter. I know the man whom you mean. I have found the book that I was looking for.

Page 34: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

Adverbial clauses

• Хоёр хэлэнд байц гишүүн өгүүлбэрийн үүрэг нь ч адил, ангилал нь ч бараг адил.

• Дотор нь цаг хугацаа заах, байршил заах, шалтгаан заах, үр дагавар заах, төлөв байдал заах, сөрөл заах, зорил заах, болзол заах гэж хэд ангилна.

• AcofTime: Асуулт: when, since when, how long, • Холбоос: when, whenever, while, as, after, before,

till, until, as soon as, as long as, by the time (that), directly,

Page 35: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

Adverbial clauses of place

• Question: where, from, where, • Conjunctions: where, wherever• FE: I like to spend my leave where I can shoot.• He went where the doctor sent him.• Wherever he went, he was welcome.

Page 36: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

Adverbial clauses of cause

• Why?• Because, as, since, for, now that• I went away because there was no one there.• As there were no porters, we had to carry the

luggage ourselves.• Since you have finished your work, you may go

home.• Now that he is here, he can help you.• He walked quickly for he was in a great hurry.

Page 37: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

Adverbial clauses of Manner

• Үр дагавар заах байц гишүүн өгүүлбэр• Асуулт: How?• Холбоос: As, as if, (as though), that• Жишээ нь: You ought to write as he does.• You answer as if you did not know this rule.• He played so well that everybody admired

him.

Page 38: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

Adverbial clauses of result

• Өгүүлбэрээс урган гарах үр дагаврыг илтгэх үүрэгтэй.

• Холбоос: so that, so• For examples: He went to the lecture early so

that (so) he got a good seat.• She sat behind me so that (so) I could not see

the expression on her face.

Page 39: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

Adverbial clauses of concession

• Өгүүлбэрийн үйл хөдлөлийн эсрэг болж буй нөхцөл байдлыг, ө х. сөрж болж буй үйл хөдлөлийг илтгэх үүрэгтэй.

• Холбоос: though (although), = bolovch, ch;• in spite of the fact that = ule haihran; • Thought (although) it was only nine o’clock,

there were few people in the streets.• He went out in spite of the fact that he had a

bad cold.

Page 40: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

Adverbial clause of purpose

• Өгүүлбэрийн үйл хөдлөл ямар зорилгоор үйлдэгдэж байгааг илтгэнэ.

• Асуулт: what for? what purpose?• Холбоос: so that, so, in order that, • Жишээ нь: The teacher speaks slowly so that

(in order that) his pupils may understand him.• I gave him the textbook so that (in order that)

he might learn his lesson.

Page 41: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

Punctuation marks

• The comma - .• The semicolon - . ,• The colon - :• The full stop or period - .• The note of interrogation - ?• The Note of Exclamation - !• The inverted commas – “… ”• The apostrophe – ‘ or it’s • The hyphen - -;

Page 42: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

Холимог нийлмэл өгүүлбэрCompound-complex sentence

• Зэрэгцсэн гишүүн өгүүлбэрүүд нь тус тус гишүүн өгүүлбэртэй тийм өгүүлбэрийг холимог нийлмэл өгүүлбэр гэнэ.

Page 43: Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel

Bibliography

• Б.Пүрэв-Очир, 2001, “Орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүй”, Уб., 127-261 дэх тал

• Хамтын, “Орчин цагийн монгол хэл”, МУБИС, 2012, 226-257 дах тал.

• Д.Гүн-Үйлс, 2007, “Монгол-англи зэрэгцүүлсэн хэлзүй”, Уб., 312-59 дэх тал.

• Ж.Оюунцэцэг, 1998, “Англи хэлний зүй”, Уб, 498-502

• Randolph Quirk, 1973, “A University Grammar of English”, 166-206 pp.