МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ Ангилалтын код 13.320 Хөдөлмөр хамгаалал Дохионы өнгө, аюулгүй ажиллагааны тэмдгүүд Система стандартов безопасности труда цвета сигнальные и знаки безопасности MNS 12.4.002-85 MNS 3866-85-ын оронд ГОСТ 12.4.026-76 БНМАУ-ын Үнэ, стандартын улсын хорооны 1985 оны 443-р тогтоолын дагуу 1986 оны 7-р сарын 1-нээс эхлэн 1991 оны 7-р сарын 1-ний өдөр хүртэл мөрдөнө. Энэ стандартын шаардлагыг заавал мөрдөнө. Энэ стандарт улс ардын аж ахуйн бүх салбарт хэрэглэж байгаа дохионы өнгө, аюулгүй ажиллагааны тэмдгүүдэд хамаарах бөгөөд дохионы өнгөний тодорхойлолт, аюулгүй ажиллагааны тэмдгүүдийн өнгө, хэмжээ, хэлбэр болон тэдгээрийг хэрэглэх журмыг тогтооно. 1. Ерөнхий дүрэм 1.1 Дохионы өнгө, аюулгүй ажиллагааны тэмдгүүд нь аюул бүхий орчинд ажиллагсдын анхаарал татах, үүсч болзошгүй аюулыг урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллагааг хангах зорилгоор тодорхой үйлдлийг гүйцэтгэхийг зааж, зөвшөөрөхөд болон шаардлагатай мэдээлэлд зориулагдана. 1.2 Дохионы өнгө, аюулгүй ажиллагааны тэмдгүүд нь аюулгүй ажиллагааны талаар авах шаардлагатай арга хэмжээ, ажиллагсадын хамгаалах хэрэгслийг орлохгүй. 1.3 Дохионы өнгийг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулын эх үүсвэр болж болзошгүй хийц, эд анги хэсгийн гадаргуу, хаалт болон бусад төрлийн хамгаалах төхөөрөмж, галын техникт хэрэглэнэ. 1.4 Аюулгүй ажиллагааны тэмдгийг ажиллагчдад аюул учруулж болзошгүй байранд, мөн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж дээр байрлуулна. 1.5 Ажлын байр, барилгын объект болон үйлдвэрлэлийн талбайд орох хаалганд аюулгүй ажиллагааны тэмдгийг байрлуулсан байвал тухайн байр, объект, талбайг бүхэлдээ энэ тэмдгийг үйлчлэх бүсэнд оршиж байна гэж ойлгоно. Тэмдгийн үйлчлэх бүсийг хаязгаарлах шаардлагатай тохиолдолд энэ тухай заалтыг тайлбар бичигт нэмж оруулна. 1.6 Аюулгүй ажиллагааны тэмдгүүд нь орчин тойрондоо тод содон, хүмүүст харагдахаар байрласан байх ёстой. Аюулгүй ажиллагааны тэмдгүүдийг сайн харагдахаар газар ажиллагсдын анхаарлыг саринуулахааргүй, ажиллагсдад аюул үүсгэхээргүйгээр байрлуулсан байвал зохионо. 1.7 Дохионы өнгө, аюулгүй ажиллагааны тэмдгийг энэхүү стандартад заасны дагуу тухайн хэрэглэгч байгууллага, үйлдвэр, аж ахуйн газар хийж гүйцэтгэнэ.