Top Banner
Лекц№1 Машин механизмын тухай ойлголт, тэдгээрийн ялгаа Зорилго: Машин механизмын төрөл ангилал, бүтэц зохион байгуулалт, ажиллах зарчим тэдгээрийн онцлог, хэрэглээний талаар мэдлэг эзэмшүүлэх. Эзэмшвэл зохих мэдлэг: Машин механизмын тухай ойлголт Машин механизмын төрөл ангилал, тэдгээрийн ялгаа Механизмын бүтэц зохион байгуулалт, ажиллах зарчим Механизмын зориулалт, хэрэглээ Хөтлөх мөчийн өгөгдсөн хөдөлгөөнөөр бусад мөчүүд нь тодорхой хөдөлгөөн хийдэг, нэг үл хөдлөх мөч бүхий кинематик хэлхээг механизм гэнэ. Техникт олон төрлийн механизмыг хэрэглэдэг. Түгээмэл хэрэглэгддэг механизмуудыг бүтэц, ажиллагаа болон кинематик шинжээр нь ангилахын зэрэгцээ хавтгайн (planar mechanism) ба огторгуйн (spatial mechanism), нийлэх ба хүрэлцэх хос бүхий гэж ангилна. Үүний зэрэгцээ хэлбэрийн хувьд дараах таван хэсэгт хуваана. Үүнд: 1. Нугасан холбоост хөшүүрэгт механизм (linkag) 2. Араат механизм (gear mechanism) 3. Нударгат механизм (cam mechanism) 4. Үрэлтэт механизм (friction mechanism) 5. Уян мөчит (mechanism with flexible link) Нугасан холбоост хөшүүрэгт механизм: Нугасан холбоост хөшүүрэгт механизм нь эргэх болон давших хэлбэрийн нийлэх хосуудаар өөр хоорондоо холбогдсон мөчүүд бүхий кинематик хэлхээ юм. Ийм механизмууд техникийн бүх салбарт янз бүрийн зориулалтаар хэрэглэгддэг учир мөчүүдийг нь техникийн агуулгаас бус харин хөдөлгөөний хэлбэрээс хамааруулан нэрлэдэг.
4

Lekts 1 Mashin Mehanizmiin Tuhai Oilgolt

Nov 18, 2014

Download

Documents

wind_Eastern
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Lekts 1 Mashin Mehanizmiin Tuhai Oilgolt

Лекц№1

Машин механизмын тухай ойлголт, тэдгээрийн ялгаа

Зорилго: Машин механизмын төрөл ангилал, бүтэц зохион байгуулалт, ажиллах зарчим

тэдгээрийн онцлог, хэрэглээний талаар мэдлэг эзэмшүүлэх.

Эзэмшвэл зохих мэдлэг:

Машин механизмын тухай ойлголт

Машин механизмын төрөл ангилал, тэдгээрийн ялгаа

Механизмын бүтэц зохион байгуулалт, ажиллах зарчим

Механизмын зориулалт, хэрэглээ

Хөтлөх мөчийн өгөгдсөн хөдөлгөөнөөр бусад мөчүүд нь тодорхой хөдөлгөөн хийдэг, нэг үл

хөдлөх мөч бүхий кинематик хэлхээг механизм гэнэ. Техникт олон төрлийн механизмыг хэрэглэдэг.

Түгээмэл хэрэглэгддэг механизмуудыг бүтэц, ажиллагаа болон кинематик шинжээр нь ангилахын

зэрэгцээ хавтгайн (planar mechanism) ба огторгуйн (spatial mechanism), нийлэх ба хүрэлцэх хос бүхий

гэж ангилна. Үүний зэрэгцээ хэлбэрийн хувьд дараах таван хэсэгт хуваана. Үүнд:

1. Нугасан холбоост хөшүүрэгт механизм (linkag)

2. Араат механизм (gear mechanism)

3. Нударгат механизм (cam mechanism)

4. Үрэлтэт механизм (friction mechanism)

5. Уян мөчит (mechanism with flexible link)

Нугасан холбоост хөшүүрэгт механизм: Нугасан холбоост

хөшүүрэгт механизм нь эргэх болон давших хэлбэрийн нийлэх

хосуудаар өөр хоорондоо холбогдсон мөчүүд бүхий кинематик хэлхээ

юм. Ийм механизмууд техникийн бүх салбарт янз бүрийн зориулалтаар

хэрэглэгддэг учир мөчүүдийг нь техникийн агуулгаас бус харин

хөдөлгөөний хэлбэрээс хамааруулан нэрлэдэг.

Араат механизм: Голууд дээр хөдөлгөөнгүй бэхлэгдсэн араануудын шүднүүдийн тасралтгүй

харьцалтаар нэг голоос нөгөөд эргэх хөдөлгөөн

дамжуулдаг, хүрэлцэх хос бүхий механизмыг араат

механизм буюу араан дамжуулга гэнэ. Эргэлтийг

дамжуулах үндсэн үүргийн зэрэгцээ түүнийг давших

хөдөлгөөнд хувиргах зориулалттай механизмыг хэдрэг

араан дамжуулга (rack gear) гэнэ.

Page 2: Lekts 1 Mashin Mehanizmiin Tuhai Oilgolt

Нударгат механизм: Нударгат механизм нь нударга (cam) хэмээн нэрлэгдэх, хувьсах муруй

ажлын гадаргуу бүхий хөтлөх мөчтэй, хөтлөгдөх мөч болох түлхэгч (cam

follower) – ийн хөдөлгөөний урьдчилан өгөдсөн хуулийг гаргах

үориулалттай. Хамгийн энгийн нударгат механизм үл хөдлөх мөчтэй

нийлэх хосоор, өөр хоорондоо хүрэлцэх хос үүсгэн тус тус холбогдсон

хөдөлгөөнтэй хоёр мөчөөс бүрдэх гурван мөчит механизм юм.

Нударга ямагт хөтлөх мөч байх бөгөөд ихэвчлэн эргэхийн зэрэгцээ давших,

хавтгайн хөдөлгөөнт, эсвэл хөдөлгөөнгүй байж болно. Хөтлөгдөх мөч

болох түлхэгч нь давших, ганхах, нударга хөдөлгөөнгүй тохиолдолд

хавтгайн хөдөлгөөн үйлдэнэ.

Мальтын механизм: Хөтлөгдөх мөчийн хөдөлгөөн нь тасалданги механизмуудын нэг нь

Мальтын /(geneva, cross, maltese) mechanism/ механизм бөгөөд хөтлөх мөч болох тахир голын

тасралтгүй эргэх хөдөлгөөний үед Мальтын одонгийн хэлбэр бүхий

хөтлөгдөх мөч үе үе зогсолттой эргэх хөдөлгөөн хийнэ. Мөн энэ

хэлбэрийн механизмд тээглүүрт механизм хамаарах ба дохиурын

буцаж эргэх хөдөлгөөний дүнд хөтлөх тээглүүр хөтлөгдөх дугуйг нэг

чигийн тасалдалтай эргэх хөдөлгөөнд оруулна.

Үрэлтэт механизм: Энэ нь үрэлтэт дугуй гэж нэрлэгдэх

хатуу мөчүүдийн ажлын гадаргуунуудын хооронд үүсэх үрэлтийн

зүнд нэг голоос нөгөөд эргэх хөдөлгөөн дамжуулдаг. Үрэлтэт

механизм янз бүрийн байрлалтай голуудад эргэх хөдөлгөөн

дамжуулахын зэрэгцээ эргэх хөдөлгөөнийг давших хөдөлгөөнд

хувиргана. Энгийн үрэлтэт механизм нь хоорондоо хүрэлцэх хос

үүсгэсэн хоёр дугуй, нэг хөдөлогөөнгүй мөчөөс тогтох гурван мөчит

механизм юм. Хоёр дугуйны ажлын гадаргуунууд хоорондоо

шахагдан барьцалдаж, үрэлийг үүсгэхийн тулд гаднаас тодорхой

хэмжээний хүч үйлчлүүлдэг учраас уг хүч үйлчлэх дугуй хөдөлгөөнт

тулгууртай байна.

Page 3: Lekts 1 Mashin Mehanizmiin Tuhai Oilgolt

Уян мөчит механизм: Энэ төрлийн механизмуудаас техникт оосрон ба гинжин дамжуулга

түгээмэл хэрэглэгддэг. Эдгээр нь уян мөч болох

оосор, гинжний тусламжтайгаар эргэх

хөдөлгөөнийг нэг голоос нөгөөд дамжуулна.

Оосрон дамжуулга (belt drive, (pulley gear)) нь

хоёр дамар тэдгээрийг ороосон оосрын хооронд

үүсэх үрэлтээр эсвэл тэдгээрийн шүднүүдийн

харьцалтаар хөдөлгөөнимйг дамжуулдаг

механизм юм.

Одон араанууд болон тэдгээрийг ороосон

гинжний харьцалтаар хөдөлгөөн дамжуулдаг

механизмыг гинжин дамжуулга (chain gear) гэнэ. Гинж нь өөр хоорондоо нугасаар холбогдсон олон

тооны мөчөөс тогтох боловч эдгээр нугас нь механизмын чөлөөний зэргийн тоонд нөлөөлдөггүй,

зөвхөн гинжийг уян хатан байлгах үүрэгтэй.

Өөрийгөө шалгах асуултууд:

1. Механизмын төрөл ангилал

2. Нугасан холбоост хөшүүрэгт механизм (linkag)- ын онцлог, хэрэглээ

3. Араат механизм (gear mechanism) –ын онцлог, хэрэглээ

4. Нударгат механизм (cam mechanism)-ын онцлог, хэрэглээ

5. Үрэлтэт механизм (friction mechanism)-ын онцлог, хэргэлээ

6. Уян мөчит (mechanism with flexible link)-ын онцлог, хэрэглээ

Ашиглах материал:

1. Ч.Авдай нар. Машин механизмын онол. УБ., 2000.

2. Г.Чимэд – Очир нар. Машины эд анги. УБ., 2004. /механик дамжуулгын төсөл зохиох/

3. Г.Чимэд – Очир нар. Машины эд анги. УБ., 2009.

4. Н.Төмөрбаатар нар. Хэрэглээний механик – I. УБ., 2007.

5. www.google.mn / mechanism/

Page 4: Lekts 1 Mashin Mehanizmiin Tuhai Oilgolt