Top Banner
Цусны эргэлтийн эмгэг физиологи
30

Lecture 11

Nov 18, 2014

Download

Documents

bulgaaubuns

 
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Lecture 11

Цусны эргэлтийн эмгэг физиологи

Page 2: Lecture 11

Зүрх судасны тогтолцоо нь зүрх болон судасны системээс бүрдэл болсон нийлмэл тогтолцоо буюу хүний амьдралын хамгийн чухал үйл явц болох цусны эргэлтийг хангаж байх үндсэн үүрэг ажиллагаатай.

Page 3: Lecture 11

Цусны эргэлтийн дутагдалЦусны эргэлтийн дутагдал гэдэг нь зүрхний

ажиллагаа, түүний цусыг шахаж тараах шахуургын үүрэг өөрчлөгдөх, эсвэл судасны эмгэг, түүний тонусын зохицуулга алдагдах цусны ерөнхий эзэлхүүн болон реологи шинж төлөвийн өөрчлөлтөөс болж эрхтэн эдэд хэр эгцээтэй цусны хангамж хомсдох байдлыг хэлнэ.

Page 4: Lecture 11

Цусны эргэлтийн дутагдалын хэлбэр

1. Цусны эргэлтийн зүрхний дутагдал: зүрхний үйл ажиллагаа, түүний булчингийн хүч суларсантай холбоотойгоор илэрнэ.

2. Цусны эргэлтийн судасны дутагдал: хүний бие махбодын бүх эрхтэн эдэд цусыг түгээж хүргэж байгаа судасны тонусын өөрчлөлт, судасны ханын уян чанар алдагдах зэрэг судасны эмгэгийн улмаас үүснэ.

3. Цусны эргэлтийн хавсарсан хэлбэр

Page 5: Lecture 11

Цусны эргэлтийн дутагдлыг үүсэж хөгжиж байгаа шинж төлөв, үргэлжлэх хугацааны байдлаар нь цочмог ба архаг хэлбэр гэж ангилна.

Page 6: Lecture 11

Цусны эргэлтийн цочмог дутагдал:ШокКоллапсЦочмог цус алдалтЗүрхний булчингийн агших чадвар гэнэт сулрахЗүрхний шигдээс /инфаркт/Уушигны артерийн судсанд бөглөө тогтох,

үнхэлцэгийн хөндийд цус хуралдахЗүрхний хэм алдагдлын зарим төрөл

Page 7: Lecture 11

Цусны эргэлтийн архаг дутагдал:Судас хатуурах өвчинЦусны даралт ихдэх өвчинЗүрхний олдмол болон төрөлхийн гажигТитэм судасны дутагдалЗүрхний булчингийн ужиг явцтай өвчнүүд

Page 8: Lecture 11

Цусны эргэлтийн архаг хэлбэрНэгдүгээр үе /Эхлэл буюу далд үе/Бие махбодын хүчилтөрөгчийн хэрэгцээ 1мин-д

300-350 мл-ээс хэтрэхгүй байх боловч тайван байдалд байхад цусны эргэлтйин дутагдлын шинж тэмдэг болон зовиур илрэхгүй.

Энэ үеийг зөвхөн нэмэлт ачаалал өгч, үйл ажиллагааны сорилууд хийх замаар илрүүлнэ. Ажиллах чадвар буурна.

Page 9: Lecture 11

Цусны эргэлтийн архаг хэлбэрХоёрдугаар үеЦусны эргэлтийн дутагдлын шинж тэмдэг, зовиур

илэрхий болох үеӨвчтөн тайван байх үедээ амьсгаадна. Бие махбодын дасан зохицох чадвар, нөхөж

орлох ажиллагаанууд дээд хэмжээгээр дайчлагдан ажиллах хөдөлмөрийн чадвар эрс доройтоно.

Page 10: Lecture 11

Цусны эргэлтийн архаг хэлбэрГуравдугаар үеЦусны эргэлтийн дутагдлын зохицуулга

алдагдсан үеХөдөлмөрийн чадвар алдагдаж, бүх эрхтний үйл

ажиллагаанд болон бодисын солилцооны талаас өөрчлөлтүүд гарч, цусны эргэлтийн хямрал улам гүнзгийрнэ.

Page 11: Lecture 11

Зүрх судасны тогтолцоонд гарах өөрчлөлт1. Систолын эзэлхүүн буюу цохилтын индекс

– нэг удаагийн агшилтаар шахагдан гарч тарах цусны хэмжээ /1 квадрат метр талбайд 45-55мл/.

2. Минутын эзэлхүүн – зүрхнээс нэг минутанд гарах цусны хэмжээ. /4,5-5 литр/

3. Артери, венийн даралтын хэмжээ

Page 12: Lecture 11

Зүрхний дутагдалЗүрхний

булчингийн агших чадвар суларсны улмаас цусны эргэлтийн зүрхний дутагдал болно.

Page 13: Lecture 11

Шалтгаан:

1. Зүрхний дотор талын хана, хавхлагын аппарат гэмтэж үрэвссэн тохиолдолд цус ихдэж даралт нэмэгдэж зүрхний үйл ажиллагаа хэт ачаалалтай болох

2. Халдварт өвчин, халдварын биш гаралтай хордлогууд, мөн зүрхний бүлчингийн эдэд зайлшгүй хэрэгцээтэй бодисын дутал зэргийн улмаас зүрхний бүлчингийн эмгэг

3. Зүрхний ажиллагаа, түүний хэвийн явцыг зохицуулагч мэдрэл шингэний тохируулга алдагдаж, зүрхний дамжуулах тогтолцоо өөрчлөгдөн, зүрхний хэм алдагдал

4. Зүрхийг тэжээгч титэм судасны цусан хангамжийн дутагдал, зүрхний ишеми өвчин

5. Зүрхний гадна талын давхар – үнхэлцэгийн эмгэг түүний үрэвсэлт өвчин

Page 14: Lecture 11

Эмгэг жамЗүрхний булчин гэмтэн, тонус нь алдагдан

зүрхний агших чадвар сулрах үйл явц.1. Зүрхний дутагдлын булчингийн буюу

миокардын хэлбэр2. Ачааллаас үүдэлтэй зүрхний дутагдлын

хэлбэр3. Зүрхний дутагдлын миокардын ба хэт

ачаалалын хавсарсан хэлбэр

Page 15: Lecture 11

1. Зүрхний дутагдлын булчингийн буюу миокардын хэлбэрМиокард гэмтснээс болж түүний агших

болон сулрах хурд, хүч нь суларч зүрхний агших чадвар доройтож цусны эргэлтийн хямралыг нөхцөлдүүлдэг.

Цочмог ба архаг ишеми өвчин, халдварын ба халдварын бус гаралтай зүрхний булчингийн үрэвсэлт өвчин эмгэгийн үед зонхилон тохиолдоно.

Page 16: Lecture 11

2. Ачааллаас үүдэлтэй зүрхний дутагдлын хэлбэрЦусны хөдлөл зүйн өөрчлөлтөөс зүрхний

ажиллагаанд даралтын болон эзэлхүүний гэсэн хоёр төрлийн ачаалал үүсэж улмаар зүрхний булчин томрох, булчин цуцах, тонус нь сулрах, түүний агших чадвар нь доройтох зэрэг эмгэг өөрчлөлт гарч цусны эргэлтийн хямралыг нөхцөлдүүлнэ.

Цусны даралт ихдэх өвчний эхний үе, зүрхний хавхлага дутуу хаагдах гажигуудын үед тохиолдоно.

Page 17: Lecture 11

3. Зүрхний дутагдлын миокардын ба хэт ачаалалын хавсарсан хэлбэр Хавсарсан хэлбэр чичэргээт хэм алдагдал,

зүрхний хоёр хавтаст хавхлагын гажигийн хавсарсан хэлбэр, зүрх чихэлдэх өвчин /тампонад/, инфаркт зэрэг өвчний үед тохиолдоно.

Хавсарсан хэлбэр нь цочмог явцтай зүрхний дутагдалыг үүсгэж болно.

Page 18: Lecture 11

Эндокард, зүрхний хавхлагын эмгэгЗүрхний дотор ханын үрэвслийг

эндокардит гэнэ.Зүрхний дотор хананд үрэвсэл явагдсанаас

түүний хавхлагын аппарат гэмтэж хэвийн хэлбэр дүрс нь алдагдана.

Зүрхний хавхлагын аппарат гэдэгт зүрхний тосгуур ховдлын хоорондын ба зүрнээс гарч байгаа том судаснуудын амсар нүх, тэдгээрийг хааж байх үүрэгтэй хавхлагууд түүний татаас булчингууд хамаарна.

Page 19: Lecture 11

Зүрхний хавхлагын аппаратын хэвийн хэлбэр алдагдаж эмгэг байдалд орсныг зүрхний гажиг гэнэ.

1. Хоёр хавтаст хавхлагын дутуу хаагдал2. Зүүн тосгуур, ховдол хоорондын нүхний

нарийсал3. Артерийн гол судас-аортын тал саран

хавхлагын дутуу хаагдал4. Аортын амсарын голчийн нарийсал5. Гурван хавтаст хавхлагын дутуу хаагдал6. Баруун тосгуур-ховдол хоорондын нүхний

нарийсал

Page 20: Lecture 11

Хоёр хавтаст хавхлагын дутуу хаагдал

Page 21: Lecture 11

Зүүн тосгуур, ховдол хоорондын нүхний нарийсал

Page 22: Lecture 11

Артерийн гол судас-аортын тал саран хавхлагын дутуу хаагдал

Page 23: Lecture 11

Аортын амсарын голчийн нарийсал

Page 24: Lecture 11

Зүрхний хэм алдагдал /аритми/Зүрхний агших, сэрэх, сэрэл дамжуулах

чадвар өөрчлөгдсөний улмаас зүрхний хэм алдагдана.

Синусын зангилаа буюу зүрхний автомат мэдрэлийн зангилаа цочирсоноос тэнд сэрэл үүсэлт буюу сэрэх чадвар өөрчлөгдөж аритми болно.Синусын тахикардиСинусын брадикарди

Page 25: Lecture 11

Судасны дутагдалЦусны эргэлтийн

судасны дутагдал нь судасны тонус алдагдах, судас хатуурах ба цусны даралт ихдэх өвчний үед зонхилон тохиолдоно.

Page 26: Lecture 11

Судасны тонус алдагдалСудасны тонус нэмэгдэж цусны даралт их

болохСудасны тонус суларч даралт бага болох

Page 27: Lecture 11

Артерийн гипертони1. Анхдагч гипертони буюу цусны даралт

ихдэх өвчин2. Хоёрдогч гипертони буюу шинж тэмдгийн

гипертензи

Page 28: Lecture 11

Артерийн их /систолын/ болон бага /диастолын/ даралтууд тогтвортой ихсэх эмгэг юм.

Судасны тонусын тохируулга алдагдаж, улмаар артерийн жижиг судаснуудын тонус нэмэгдэн, байнгын агшилтын байдалд орохын зэрэгцээ судасны уян чанар багасах, судасны ханын бүтэц үйл зүйн төлөв өөрчлөгдөх зэрэг нь цусны даралт тогтвортой их болохыг нөхцөлдүүлнэ.

Page 29: Lecture 11

Цусны даралт багадалтСудасны тонус суларч артерийн даралт

буурахыг цусны даралт багасалт буюу артерийн гипотони гэнэ.

Цочмог /шок, коллапс, их хэмжээгээр цус алдалт/

Архаг :Анхдагч буюу гипотони өвчинХоёрдогч буюу шинж тэмдгийн гипотони/Уушгины сүрьеэ, хүнд хэлбэрийн архаг цус

багадах өвчин, ходоод гэдэсний шархлаа, архаг өлсгөлөн, гипофизийн гаралтай хэт тураал зэрэг/

Page 30: Lecture 11

Анхаарал хандуулсан та

бүхэнд баярлалаа