Top Banner
ХӨРСНИЙ ЧАНАРЫН 2021 ОНЫ ТӨЛӨВ БАЙДАЛ Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу Монгол улсын хэмжээнд нийт 496 цэгээс өнгөн хөрсний дээж авч агрохимийн үзүүлэлтүүд болох хөрсний орчин, чийг, ялзмаг, аммонийн азот, нитратын азот, сульфат, фосфор болон 12 төрлийн хүнд металлыг тодорхойлж байна. Хөрсний хяналт шинжилгээг 2021 онд Улаанбаатар хотын хэмжээнд 102, Дорнод аймгийн 19, Дорноговь аймгийн 12, Өмнөговь аймгийн 14, Хэнтий аймгийн 10, Сүхбаатар аймгийн 12, Дундговь аймгийн 13 цэгт хийсэн байна. Хүнд металл нь үйлдвэр болон ахуйн хог хаягдал, цахилгаан станцын утаа, үнс нурам, тээврийн хэрэгслээс ялгарах утаатай хамт агаарт цацагдаж улмаар газрын хөрсөнд шингэдэг ба органик бохирдуулагчийн нэгэн адил задарч саармагжих, цэвэрших процессд бараг ордоггүй маш удаан хугацаагаар хөрсөнд хуримтлагддаг. Хөрсөнд агуулагдах зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд хүрээлэн буй орчин болон амьд организмд хортой нөлөө үзүүлдэг. Хүнд металл нь газрын хөрсөнд маш бага сарнимал байдлаар агуулагддаг, гол төлөв хөрс үүсэх процессийн дүнд хөрс үүсгэгч чулуулгийн үндсэн эрдсийн өгөршлийн нөлөөгөөр хөрсөнд бий болсон микроэлементүүд бөгөөд газар нутгийн хөрсний шинж чанарын онцлогтой холбоотойгоор агуулагддаг. Улаанбаатар хотын хөрсний чанар Улаанбаатар хотын 9 дүүргийн хөрсний чанарын хяналт шинжилгээний 102 цэг (Зураг 1)-ээс дээж авч хөрсөн дэх хүнд металлууд болох кадми, хар тугалга, мөнгөн ус, бром, хром, цайр, зэс, кобальт, стронций, рубиди, циркон, хлорын агууламжийг рентгенфлоурсценцийн спектрофотометр багажаар тодорхойлсон болно.
14

хөрсний чанарын 2021 оны төлөв байдал - tsag-agaar.gov.mn

May 06, 2023

Download

Documents

Khang Minh
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: хөрсний чанарын 2021 оны төлөв байдал - tsag-agaar.gov.mn

ХӨРСНИЙ ЧАНАРЫН 2021 ОНЫ ТӨЛӨВ БАЙДАЛ

Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу Монгол улсын хэмжээнд нийт 496 цэгээс өнгөн хөрсний дээж авч агрохимийн үзүүлэлтүүд болох хөрсний орчин, чийг, ялзмаг, аммонийн азот, нитратын азот, сульфат, фосфор болон 12 төрлийн хүнд металлыг тодорхойлж байна.

Хөрсний хяналт шинжилгээг 2021 онд Улаанбаатар хотын хэмжээнд 102, Дорнод аймгийн 19, Дорноговь аймгийн 12, Өмнөговь аймгийн 14, Хэнтий аймгийн 10, Сүхбаатар аймгийн 12, Дундговь аймгийн 13 цэгт хийсэн байна.

Хүнд металл нь үйлдвэр болон ахуйн хог хаягдал, цахилгаан станцын утаа, үнс нурам, тээврийн хэрэгслээс ялгарах утаатай хамт агаарт цацагдаж улмаар газрын хөрсөнд шингэдэг ба органик бохирдуулагчийн нэгэн адил задарч саармагжих, цэвэрших процессд бараг ордоггүй маш удаан хугацаагаар хөрсөнд хуримтлагддаг. Хөрсөнд агуулагдах зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд хүрээлэн буй орчин болон амьд организмд хортой нөлөө үзүүлдэг.

Хүнд металл нь газрын хөрсөнд маш бага сарнимал байдлаар агуулагддаг, гол төлөв хөрс үүсэх процессийн дүнд хөрс үүсгэгч чулуулгийн үндсэн эрдсийн өгөршлийн нөлөөгөөр хөрсөнд бий болсон микроэлементүүд бөгөөд газар нутгийн хөрсний шинж чанарын онцлогтой холбоотойгоор агуулагддаг.

Улаанбаатар хотын хөрсний чанар

Улаанбаатар хотын 9 дүүргийн хөрсний чанарын хяналт шинжилгээний 102 цэг (Зураг 1)-ээс дээж авч хөрсөн дэх хүнд металлууд болох кадми, хар тугалга, мөнгөн ус, бром, хром, цайр, зэс, кобальт, стронций, рубиди, циркон, хлорын агууламжийг рентгенфлоурсценцийн спектрофотометр багажаар тодорхойлсон болно.

Page 2: хөрсний чанарын 2021 оны төлөв байдал - tsag-agaar.gov.mn

Зураг 1. Улаанбаатар хотын хөрсний чанарын хяналт шинжилгээний цэгүүдийн байршил

Хяналт шинжилгээний 2020, 2021 оны дүнгээр хүнд металлын агууламжийг “Хөрсний чанар. Хөрс бохирдуулагч бодис, элементүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ” MNS 5850:2019 стандарттай харьцуулан үзүүллээ.

Чингэлтэй дүүрэг

Чингэлтэй дүүргийн 8 цэгийн хөрсний хяналт шинжилгээний 2021 оны дүнгээр кадми 0.6 мг/кг, хар тугалга 21.2 мг/кг, мөнгөн ус 0.3 мг/кг, цайр 183.9 мг/кг, зэс 27.0 мг/кг, кобальт 27.3 мг/кг, стронций 494.2.1 мг/кг, рубиди 158.2 мг/кг, циркон 254.8 мг/кг ба хлор, бром, хром илрээгүй байна.

Хүнд металлын 2020, 2021 оны агууламжийг хөрсний чанарын стандарт MNS 5850:2008 дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцуулан зураг 2-т харууллаа.

Зураг 2. Чингэлтэй дүүргийн хөрсөнд агуулагдах хүнд металлын 2020, 2021 оны дундаж агууламж, мг/кг

Чингэлтэй дүүргийн хөрсний хяналт шинжилгээний дүнгээр цайрын агууламж

2021 онд “Дэнжийн мянга” цэгт 310.7 мг/кг хүрч зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 10.7 мг/кг-аар давсан байна. Бусад цэгт цайр, кадми, хар тугалга, мөнгөн ус, цайр, хром, зэс, кобальт, стронцийн агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй.

Сүхбаатар дүүрэг

Сүхбаатар дүүргийн 15 цэгийн хөрсний хяналт шинжилгээний 2021 оны дүнгээр кадми 0.4 мг/кг, хар тугалга 18.9 мг/кг, мөнгөн ус 0.2 мг/кг, бром 0.3 мг/кг, хром 0.5 мг/кг, цайр 204.5 мг/кг, зэс 26.5 мг/кг, кобальт 20.6 мг/кг, стронций 435.3 мг/кг, рубиди 163.8 мг/кг, циркон 226.6 мг/кг ба хлор илрээгүй байна.

Хүнд металлын 2020, 2021 оны агууламжийг хөрсний чанарын стандарт MNS 5850:2008 дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцуулан зураг 3-т харууллаа.

0.1

1.0

10.0

100.0

1000.0

Кадми Хар тугалга Мөнгөн ус Цайр Зэс Кобальт Стронций

2020 он 2021 он Стандарт

Page 3: хөрсний чанарын 2021 оны төлөв байдал - tsag-agaar.gov.mn

Зураг 3. Сүхбаатар дүүргийн хөрсөнд агуулагдах хүнд металлын 2020, 2021 оны дундаж агууламж, мг/кг

Сүхбаатар дүүргийн хөрсний хяналт шинжилгээний дүнгээр стандарт дахь

зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс кадми, хар тугалга, мөнгөн ус, хром, цайр, зэс, кобальт, стронций хэтрээгүй байна.

Сонгино хайрхан дүүрэг

Сонгино хайрхан дүүргийн 15 цэгийн хөрсний хяналт шинжилгээний 2021 оны дундаж дүнгээр кадми 0.3 мг/кг, хар тугалга 20.6 мг/кг, мөнгөн ус 0.2 мг/кг, хром 1.5 мг/кг, цайр 210.9 мг/кг, зэс 25.8 мг/кг, кобальт 22.6 мг/кг, стронций 491.0 мг/кг, рубиди 177.8 мг/кг, циркон 244.9 мг/кг ба хлор, бром илрээгүй байна.

Хүнд металлын 2020, 2021 оны агууламжийг хөрсний чанарын стандарт MNS 5850:2008 дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцуулан зураг 4-т харууллаа.

Зураг 4. Сонгино хайрхан дүүргийн хөрсөнд агуулагдах хүнд металлын 2020, 2021 оны дундаж агууламж, мг/кг

0.1

1.0

10.0

100.0

1000.0

Кадми Хар тугалга Мөнгөн ус Хром Цайр Зэс Кобальт Стронций

2020 он 2021 он Стандарт

0.1

1.0

10.0

100.0

1000.0

Кадми Хар тугалга Мөнгөн ус Хром Цайр Зэс Кобальт Стронций

2020 он 2021 он Стандарт

Page 4: хөрсний чанарын 2021 оны төлөв байдал - tsag-agaar.gov.mn

Сонгино хайрхан дүүргийн хөрсний хяналт шинжилгээний дүнгээр цайрын агууламж 2021 онд “101-р цэцэрлэгийн баруун тал”, “ТЭЦ 2”, “117-р цэцэрлэг”,”Төв цэвэрлэх” цэгүүдэд 321.5-718.8 мг/кг хүрч зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 21.5-418.8 мг/кг-аар давсан байна. Цайрын агууламж “Төв цэвэрлэх” цэгт аюултай агууламжаас 118.8 мг/кг-аар давсан байна. Кадмийн агууламж “99-р цэцэрлэгийн баруун тал” цэгт 3.3 мг/кг хүрч зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 0.3 мг/кг-аар давсан байна. Бусад цэгт цайр, кадми, хар тугалга, мөнгөн ус, цайр, хром, зэс, кобальт, стронцийн агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй

Багануур дүүрэг

Багануур дүүргийн нийт 9 цэгийн хөрсний хяналт шинжилгээний 2021 оны дундаж дүнгээр кадми 0.5 мг/кг, хар тугалга 17.3 мг/кг, мөнгөн ус 0.3 мг/кг, бром 0.8 мг/кг, хром 0.2 мг/кг, цайр 113.8 мг/кг, зэс 25.6 мг/кг, кобальт 25.0 мг/кг, стронций 410.9 мг/кг, рубиди 231.4 мг/кг, циркон 318.2 мг/кг ба хлор, хром илрээгүй байна.

Хүнд металлын 2020, 2021 оны агууламжийг хөрсний чанарын стандарт MNS 5850:2008 дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцуулан зураг 5-т харууллаа.

Зураг 5. Багануур дүүргийн хөрсөнд агуулагдах хүнд металлын 2020, 2021 оны дундаж агууламж, мг/кг

Багануур дүүргийн хөрсний хяналт шинжилгээний дүнгээр стандарт дахь

зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс кадми, хар тугалга, мөнгөн ус, хром, цайр, зэс,

кобальт, стронций хэтрээгүй байна.

Хан-Уул дүүрэг

Хан-уул дүүргийн 20 цэгийн хөрсний хяналт шинжилгээний 2021 оны дундаж дүнгээр кадми 0.6 мг/кг, хар тугалга 25.7 мг/кг, мөнгөн ус 0.2 мг/кг, бром 0.2 мг/кг, хром 57.6 мг/кг, цайр 170.6 мг/кг, зэс 26.8 мг/кг, кобальт 15.9 мг/кг, стронций 426.8 мг/кг, рубиди 181.6 мг/кг, циркон 317.3 мг/кг ба хлор илрээгүй байна.

Хүнд металлын 2020, 2021 оны агууламжийг хөрсний чанарын стандарт MNS 5850:2008 дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцуулан зураг 6-т харууллаа.

0.1

1.0

10.0

100.0

1000.0

Кадми Хар тугалга Мөнгөн ус Хром Цайр Зэс Кобальт Стронций

2020 он 2021 он Стандарт

Page 5: хөрсний чанарын 2021 оны төлөв байдал - tsag-agaar.gov.mn

Зураг 6. Хан-Уул дүүргийн хөрсөнд агуулагдах хүнд металлын 2020, 2021 оны дундаж агууламж, мг/кг

Хан-уул дүүргийн хөрсний хяналт шинжилгээний нийт дүнгээр 2021 онд “Харгиа” орчимд хромын агууламж 1040 мг/кг хүрч, зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 6.9 дахин их ба хортой агууламжаас давсан байна. Цайрын агууламж “Төв аймгийн замын эхлэл ШТС”, ” Яармагийн эцэс” цэгүүдэд 335.4-420.6 мг/кг хүрч зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 35.4-120.6-аар давсан байна. Харин кадми, хар тугалга, мөнгөн ус, хром, зэс, кобальт, стронций зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс даваагүй байна.

Баянзүрх дүүрэг

Баянзүрх дүүргийн нийт 21 цэгийн хөрсний хяналт шинжилгээний 2021 оны дундаж дүнгээр кадми 0.4 мг/кг, хар тугалга 21.1 мг/кг, мөнгөн ус 0.2 мг/кг, бром 1.3 мг/кг, хром 3.8 мг/кг, цайр 216.4 мг/кг, зэс 24.8 мг/кг, кобальт 23.0 мг/кг, стронций 501.7 мг/кг, рубиди 179 мг/кг, циркон 295.6 мг/кг ба хлор илрээгүй байна.

Хүнд металлын 2020, 2021 оны агууламжийг хөрсний чанарын стандарт MNS 5850:2008 дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцуулан зураг 7-т харууллаа.

0.1

1.0

10.0

100.0

1000.0

Кадми Хар тугалга Мөнгөн ус Хром Цайр Зэс Кобальт Стронций

2020 он 2021 он Стандарт

Page 6: хөрсний чанарын 2021 оны төлөв байдал - tsag-agaar.gov.mn

Зураг 7. Баянзүрх дүүргийн хөрсөнд агуулагдах хүнд металлын 2020, 2021 оны дундаж агууламж, мг/кг

Баянзүрх дүүргийн хөрсний хяналт шинжилгээний нийт дүнгээр цайрын

агууламж 2021 онд “Өгөөмөр зах”, “Мамба дацан” цэгүүдэд 413.9-626.7 мг/кг хүрч зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 113.9-326.7 мг/кг-аар давсан байна. Харин кадми, хар тугалга, мөнгөн ус, бром, хром, стронцийн агууламж зэс зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс даваагүй.

Багахангай дүүрэг

Багахангай дүүргийн 5 цэгийн хөрсний хяналт шинжилгээний 2021 оны дундаж дүнгээр кадми 0.02 мг/кг, хар тугалга 23.9 мг/кг, мөнгөн ус 0.02 мг/кг, бром 1.4 мг/кг, цайр 188.0 мг/кг, зэс 26.4 мг/кг, кобальт 18.8 мг/кг, стронций 445.1 мг/кг, рубиди 168.4 мг/кг, циркон 266.2 мг/кг ба хлор, хром илрээгүй байна.

Хүнд металлын 2020, 2021 оны агууламжийг хөрсний чанарын стандарт MNS 5850:2008 дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцуулан зураг 8-т харууллаа.

Зураг 8. Багахангай дүүргийн хөрсөнд агуулагдах хүнд металлын

0.1

1.0

10.0

100.0

1000.0

Кадми Хар тугалга Мөнгөн ус Хром Цайр Зэс Кобальт Стронций

2020 он 2021 он Стандарт

0.01

0.1

1

10

100

1000

Кадми Хар тугалга Мөнгөн ус Цайр Зэс Кобальт Стронций

2020 он 2021 он Стандарт

Page 7: хөрсний чанарын 2021 оны төлөв байдал - tsag-agaar.gov.mn

2019, 2020 оны дундаж агууламж, мг/кг

Багахангай дүүргийн хөрсний хяналт шинжилгээний дүнгээс харахад

стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс кадми, хар тугалга, мөнгөн ус, хром,

цайр, зэс, кобальт, стронций хэтрээгүй байна.

Налайх дүүрэг

Налайх дүүргийн нийт 4 цэгийн хөрсний хяналт шинжилгээний 2021 оны дундаж дүнгээр кадми 0.2 мг/кг, хар тугалга 29.9 мг/кг, мөнгөн ус 0.1 мг/кг, бром 5.5 мг/кг, хром 0.2 мг/кг, цайр 146.2 мг/кг, зэс 26.8 мг/кг, кобальт 29.3 мг/кг, стронций 510.1 мг/кг, рубиди 173.4 мг/кг, циркон 237.3 мг/кг ба хлор илрээгүй байна.

Хүнд металлын 2020, 2021 оны агууламжийг хөрсний чанарын стандарт MNS 5850:2008 дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцуулан зураг 9-т харууллаа.

Зураг 9. Налайх дүүргийн хөрсөнд агуулагдах хүнд металлын 2020, 2021 оны дундаж агууламж, мг/кг

Налайх дүүргийн хөрсний хяналт шинжилгээний дүнгээс харахад стандарт

дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс кадми, хар тугалга, мөнгөн ус, хром, цайр, зэс,

кобальт, стронций хэтрээгүй байна.

Улаанбаатар хотын 9 дүүргийн нийт 106 цэгийн хяналт шинжилгээний дүнгээр цайрын агууламж 2021 онд нийт дээжний 9.4 хувьд стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн байна. Эдгээр цэгүүдийг зураг 10-т харуулав.

0.1

1.0

10.0

100.0

1000.0

Кадми Хар тугалга Мөнгөн ус Хром Цайр Зэс Кобальт Стронций

2020 он 2021 он Стандарт

Page 8: хөрсний чанарын 2021 оны төлөв байдал - tsag-agaar.gov.mn

Зураг 10. Улаанбаатар хотын хөрсөн дэх зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан цайрын агууламжтай цэгүүд, 2021 он

1

10

100

1000

Цайр Стандарт

Page 9: хөрсний чанарын 2021 оны төлөв байдал - tsag-agaar.gov.mn

Орон нутгийн хөрсний чанар

Хөрсөнд хүнд металл тодорхойлох шинжилгээгээр 1 кг хөрсөнд агуулагдах кадмий, хар тугалга, мөнгөн ус, бром, хром, цайр, зэс, кобальт, стронций, рубиди, циркон, хлор гэсэн 12 төрлийн хүнд металлыг рентгенфлоурсценцийн спектрофотометр ашиглан тодорхойлсон байна.

Хөрсний чанарын хяналт шинжилгээг 2021 онд Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар аймгийн 76 цэгт хийсэн байна.

Дорнод аймаг

Дорнод аймгийн 19 цэгийн хяналт шинжилгээний 2021 оны дүнгээр хөрсөнд дунджаар кадми 0.4 мг/кг, хар тугалга 17.6 мг/кг, мөнгөн ус 0.1 мг/кг, бром 0.4 мг/кг, хром 0.2 мг/кг, цайр 111.7 мг/кг, зэс 26.4 мг/кг, кобальт 15.2 мг/кг, стронций 333.6 мг/кг, рубиди 197.5 мг/кг, циркон 182.4 мг/кг ба хлор илрээгүй байна.

Дорнод аймгийн 2021 оны шинжилгээний дүнг хөрсний чанарын стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцуулан зураг 11-т үзүүллээ.

Зураг 11. Дорнод аймгийн хөрсөнд агуулагдах хүнд металлын 2021 оны дундаж агууламж, мг/кг

Дорнод аймгийн хөрсний хяналт шинжилгээний дүнгээс харахад стандарт

дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс кадми, хар тугалга, мөнгөн ус, хром, цайр, зэс,

кобальт, стронций хэтрээгүй байна.

Дорноговь аймаг

Дорноговь аймгийн 17 цэгийн хяналт шинжилгээний 2021 оны дүнгээр хөрсөнд дунджаар кадми 0.5 мг/кг, хар тугалга 18.2 мг/кг, мөнгөн ус 0.3 мг/кг, бром 0.3 мг/кг, хром 0.2 мг/кг, цайр 102.9 мг/кг, зэс 26.5 мг/кг, кобальт 33.1 мг/кг, стронций 282.8 мг/кг, рубиди 270.0 мг/кг, циркон 459.3 мг/кг ба хлор илрээгүй байна.

Дорноговь аймгийн 2021 оны шинжилгээний дүнг хөрсний чанарын стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцуулан зураг 12-т үзүүллээ.

0.0

0.1

1.0

10.0

100.0

1000.0

Кадми Хар тугалга Мөнгөн ус Хром Цайр Зэс Кобальт Стронций

2021 он Стандарт

Page 10: хөрсний чанарын 2021 оны төлөв байдал - tsag-agaar.gov.mn

Зураг 12. Дорноговь аймгийн хөрсөнд агуулагдах хүнд металлын 2021 оны дундаж агууламж, мг/кг

Дорноговь аймгийн хөрсний хяналт шинжилгээний дүнгээс харахад стандарт

дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс кадми, хар тугалга, мөнгөн ус, хром, цайр, зэс,

кобальт, стронций хэтрээгүй байна.

Дундговь аймаг

Дундговь аймгийн 11 цэгийн хяналт шинжилгээний 2021 оны дүнгээр хөрсөнд дунджаар кадми 0.6 мг/кг, хар тугалга 22.6 мг/кг, мөнгөн ус 0.2 мг/кг, бром 0.1 мг/кг, хром 2.9 мг/кг, цайр 99.1 мг/кг, зэс 26.9 мг/кг, кобальт 19.9 мг/кг, стронций 492.0 мг/кг, рубиди 176.8 мг/кг, циркон 268.4 мг/кг ба хлор илрээгүй байна.

Дундговь аймгийн 2021 оны шинжилгээний дүнг хөрсний чанарын стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцуулан зураг 13-т үзүүллээ.

Зураг 13. Дундговь аймгийн хөрсөнд агуулагдах хүнд металлын 2021 оны дундаж агууламж, мг/кг

Дундговь аймгийн хөрсний хяналт шинжилгээний дүнгээс харахад стандарт

дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс кадми, хар тугалга, мөнгөн ус, хром, цайр, зэс,

кобальт, стронций хэтрээгүй байна.

0.1

1.0

10.0

100.0

1000.0

Кадми Хар тугалга Мөнгөн ус Хром Цайр Зэс Кобальт Стронций

2021 Стандарт

0.1

1.0

10.0

100.0

1000.0

Кадми Хар тугалга Мөнгөн ус Хром Цайр Зэс Кобальт Стронций

2021 Стандарт

Page 11: хөрсний чанарын 2021 оны төлөв байдал - tsag-agaar.gov.mn

Өмнөговь аймаг

Өмнөговь аймгийн 10 цэгийн хяналт шинжилгээний 2021 оны дүнгээр хөрсөнд дунджаар кадми 0.1 мг/кг, хар тугалга 15.6 мг/кг, бром 1.5 мг/кг, хром 2.2 мг/кг, цайр 125.2 мг/кг, зэс 26.5 мг/кг, кобальт 23.5 мг/кг, стронций 521.3 мг/кг, рубиди 123.1 мг/кг, циркон 215.4 мг/кг ба хлор, мөнгөн ус илрээгүй байна.

Өмнөговь аймгийн 2021 оны шинжилгээний дүнг хөрсний чанарын стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцуулан зураг 14-т үзүүллээ.

Зураг 14. Өмнөговь аймгийн хөрсөнд агуулагдах хүнд металлын 2021 оны дундаж агууламж, мг/кг

Өмнөговь аймгийн хөрсний хяналт шинжилгээний дүнгээр стронцийн

агууламж “Дулааны цахилгаан станц” цэгт 936.2 мг/кг хүрч зөвшөөрөгдөх дээд

хэмжээнээс 136.2 мг/кг –аар давсан байна. Кадми, хар тугалга, мөнгөн ус, хром,

цайр, зэс, кобальт стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй байна.

Хэнтий аймаг

Хэнтий аймгийн 10 цэгийн хяналт шинжилгээний 2021 оны дүнгээр хөрсөнд дунджаар кадми 0.4 мг/кг, хар тугалга 22.5 мг/кг, мөнгөн ус 0.1 мг/кг, бром 0.7 мг/кг, цайр 136.8 мг/кг, зэс 26.4 мг/кг, кобальт 24.3 мг/кг, стронций 278.9 мг/кг, рубиди 291.1 мг/кг, циркон 248.3 мг/кг ба хлор, хром илрээгүй байна.

Хэнтий аймгийн 2021 оны шинжилгээний дүнг хөрсний чанарын стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцуулан зураг 15-т үзүүллээ.

0.1

1.0

10.0

100.0

1000.0

Кадми Хар тугалга Хром Цайр Зэс Кобальт Стронций

2021 Стандарт

Page 12: хөрсний чанарын 2021 оны төлөв байдал - tsag-agaar.gov.mn

Зураг 15. Хэнтий аймгийн хөрсөнд агуулагдах хүнд металлын 2021 оны дундаж агууламж, мг/кг

Хэнтий аймгийн хөрсний хяналт шинжилгээний дүнгээр цайрын агууламж

“Хуучин эмнэлэг” цэгт 404.2 мг/кг хүрч зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 104.2 мг/кг-

аар давсан байна. Кадми, хар тугалга, мөнгөн ус, цайр, зэс, кобальт стандарт дахь

зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй байна

Сүхбаатар аймаг

Сүхбаатар аймгийн 19 цэгийн хяналт шинжилгээний 2021 оны дүнгээр хөрсөнд дунджаар кадми 1.1 мг/кг, хар тугалга 25.6 мг/кг, мөнгөн ус 0.4 мг/кг, бром 1.8 мг/кг, хром 0.2 мг/кг, цайр 220.4 мг/кг, зэс 26.5 мг/кг, кобальт 34.1 мг/кг, стронций 325.3 мг/кг, рубиди 224.7 мг/кг, циркон 301.1 мг/кг ба хлор илрээгүй байна.

Сүхбаатар аймгийн 2021 оны шинжилгээний дүнг хөрсний чанарын стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцуулан зураг 16-т үзүүллээ.

Зураг 16. Сүхбаатар аймгийн хөрсөнд агуулагдах хүнд металлын 2021 оны дундаж агууламж, мг/кг

0.0

0.1

1.0

10.0

100.0

1000.0

Кадми Хар тугалга Мөнгөн ус Цайр Зэс Кобальт Стронций

2021 Стандарт

0.1

1.0

10.0

100.0

1000.0

Кадми Хар тугалга Мөнгөн ус Хром Цайр Зэс Кобальт Стронций

2021 Стандарт

Page 13: хөрсний чанарын 2021 оны төлөв байдал - tsag-agaar.gov.mn

Сүхбаатар аймгийн хөрсний хяналт шинжилгээний дүнгээр цайрын агууламж

“Цэвэрлэх байгууламж” цэгт 334.1 мг/кг, “Эрчим хүчний урд тал” цэгт 464.2 мг/кг,

хүрч зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 34.1-164.2 мг/кг-аар давсан байна. “Эрчим

хүчний урд тал” цэгт мөнгөн усны агууламж 2.2 мг/кг ба зөвшөөрөгдөх дээд

хэмжээнээс 0.2 мг/кг-аар, кадмийн агууламж 3.1 мг/кг ба зөвшөөрөгдөх дээд

хэмжээнээс 0.1 мг/кг-аар давсан байна. Бусад цэгт кадми, хар тугалга, мөнгөн ус,

цайр, зэс, кобальт, стронций стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс

хэтрээгүй байна.

Page 14: хөрсний чанарын 2021 оны төлөв байдал - tsag-agaar.gov.mn

Дүгнэлт

Улаанбаатар хотын 2021 оны хөрсний чанарын хяналтын 106 цэгийн хяналт шинжилгээний дүнгээр хлор, мөнгөн ус, хар тугалга, бром, зэс, стронций, рубиди, цирконы агууламж “Хөрсний чанар. Хөрс бохирдуулагч бодис, элементүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ” MNS 5850:2008 стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс даваагүй.

Цайрын агууламж 2021 онд нийт дээжний 9.4 хувьд стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн байна.

Хромын агууламж Хан-уул дүүргийн “Харгиа” орчимд 1040 мг/кг хүрч, зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 7 дахин их давсан байна.

Харгиа цэвэрлэх байгууламж орчимд 2022 оны 4 дүгээр сард хөрсний чанарын нэмэлт дээж авч шинжлэхэд хромын агууламж 1031 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 7 дахин их байна.

Иймд арьс, шир, үслэг болон бусад боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоож, хотын хүн амын суурьшлын бүсээс нүүлгэн шилжүүлэх, технологийг сайжруулах шаардлагатай байна.

Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар аймгуудад нийт 76 цэгт хийсэн хяналт шинжилгээний дүнд хлор, кадми, хар тугалга, бром, хром, зэс,кобальт, рубиди, цирконы агууламж стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй.

Стронцийн агууламж Өмнөговь “Дулааны цахилгаан станц” цэгт 936.2 мг/кг хүрч зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 136.2 мг/кг –аар давсан байна.

Цайрын агууламж Хэнтий, Сүхбаатар аймгуудад зөвшөөрөгдөх хэмжээнээс 34.1-164.2 мг/кг-аар давсан байна.

Сүхбаатар аймгийн “Эрчим хүчний урд тал” цэгт мөнгөн усны агууламж 2.2

мг/кг ба зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 0.2 мг/кг-аар давсан байна