Page 1
Ши Жиньпин “Цөм” удирдагч боллооISIS-аас болж салж, хагацсан хүмүүсФранцаас шалтгаалан Их Британид цахилгааны үнэ өснө
"Цөм" удирдагчийн статус нь Ши Жиньпинийг Жян Земин, Ху Жинтао нараас ч хүчирхэг хүн болгож өгнө. >10
ISIS-ийн сүүлчийн гол түшиц Мосулыг Ирак эзэлмэгц тарж бутарсан хүмүүсийн тоо 750 мянгад хүрч болзошгүй. >10
Их Британи цахилгааны импортоо хязгаарлах, эсвэл цахилгааны үнийг ихэсгэх хоёрын аль нэгийг сонгохоос аргагүй. >10
В.Путин "Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампыг Москва дэмжиж байгаа мэтээр ярьж, бичиж байгааг нь утгагүй явдал” гэжээ.
байгааг халхавчилж, анхаарлыг сарниулах гэсэн оролдлого гэж нэрлэв.
Тэрбээр “Зохиомол үлгэр домог мэт асуудал, түгшүүрийг хэнээрхэл гэхээс өөрөөр нэрлэж чадахгүй нь. Тэдний нэг нь одоогийн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Орос улс Америкийн ард түмний сонголтод нөлөөлж чадна гэж хэн нэг нь үнэхээр бодож байгаа гэж үү? Америк ямар нэг гадил жимсны бүгд найрамдах улс юм уу? Америк бол их гүрэн. Би буруу хэлсэн бол засаарай” хэмээхэд зочдын зарим нь инээх
сонсогдов. Дэлхий ертөнцийн байдлыг Путин бүрхэг бурангуй гэж дүгнээд АНУыг шүүмжлэхээ үргэлжлүүлж, Вашингтон өөрийгөө хүйтэн дайнд ялагч мэтээр бодсоноос нөлөөгөө бататган онцгой эрхтэй гэж зарлах болсон гэв.
Ноён Путин цааш нь ярихдаа “Америкчууд дэлхий нийтийн байгууллагуудыг бий болгож, сайжруулахын оронд өөрийн бүтцийн үйл ажиллагаа, журам, зохицуулалтыг бусдад тулгах оролдлого хийж байна. Тэд даяарчлалын замыг сонгон авсан нь зөвхөн өөртөө болон цөөнхийн
аюулгүй байдлыг хангах зорилготой болохоос нийтэд хамаатай бус” гэжээ. Тэрбээр Америк өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн, дур зоргоор улс төрийн эдийн засгийн журмыг өөрчилж байна гэж шүүмжлэв.
Оросын Ерөнхийлөгч өрнөдийн орнууд Украйны асуудлаар Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авсан нь эдийн засгийн дарамт, шахалтаас өөр юу ч биш гэж буруутгасан байна. Түүний хэлснээр АНУ болон өрнөдийн улсууд Дэлхийн худалдааны байгууллагын үйл ажиллагааг хаан, боож өөрсдийн үндэстэн
дамнасан корпорациудын эрх ашгийг хамгаалсан худалдааны эвсэл болгон хувиргаж байгаа аж.
Ноён Путин “Бүх тивийн ард иргэд ирээдүйг ямар нэг бүрхэг зүйл гэж төсөөлж байгаа. Тэдэнд ирээдүй гэрэл гэгээгүй, урам зориггүй, аймшигтай гэж харагдаж байна” хэмээн өгүүлсэн юм. Түүний үгээр бол Оросын онгоцууд Алеппог сүүлийн ес хоног бөмбөгдөөгүй гэнэ. “Алеппод ямар сонголт байна вэ? Алан хядагчдын энэхүү үүр уурхайг орхих. Эсвэл энгийн номхон оршин суугчдын дунд хамгийн бага хохиролтойгоор уг
үүр уурхайг устгах явдал” гэж Путин тэмдэглэв.
ОХУын Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн тал Ирак, Ливи, Сири улсуудад явуулсан цэргийн ажиллагааныхаа үеэр олон улсын хууль журмыг хөсөрдүүлсэн талаар хэлсэн үгэндээ дурдсан юм. Тэрбээр Орос улс дээрхээс ялгаатай нь хууль ёсны Засгийн газрын урил гаар Сирид цэргийн ажиллагаа явуулж буйг дурджээ. Мөн НҮБын шүүн таслах үүргийг дэлхий нийтэд бэх жүү лэхийн чухлыг онцоллоо.
В.Путин: Америк ямар нэг гадилын бүгд найрамдах улс юм уу
Шон Доннан, Дэвид ЛинчАмерикийн холбооны мөрдөх
товчоо Ерөнхийлөгчид нэр дэвшигч Хиллари Клинтоны сонгуулийн сурталчилгаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээлэл хийлээ.
Санал хураалт эхлэхэд 11 хоног үлдээд байхад тус товчооны захирал Жеймс Коми Клинтоны хувийн имэйлийн талаар шинэ мөрдөн байцаалт явуулах болсноо зарласан юм. Тэрбээр Конгрессийн гишүүдэд илгээсэн албан захидалдаа долдугаар сард хаагдсан Хилларитай холбоотой хэргээс тусдаа мөрдөн байцаалтад хамаатай урьд нь мэдэгдээгүй баримтууд илэрснийг дурджээ.
Холбооны мөрдөх товчооны мөрдөн байцаагчид одоохондоо шинэ материалын ач холбогдол болон нотолгоо гаргахад хэр
хугацаа орохыг мэдэхгүй байгаа гэнэ. Комийн бичсэнээр санамсаргүй үйл явдал арваннэгдүгээр сарын 8нд болох сонгуулийн өмнөхөн сонгогчдын санаа бодлыг эргүүлж болзошгүй байгаа аж. Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп ноён Комиг хурцаар шүүмжилдэг. Гэвч Нью Хэмпширт дэмжигчидтэйгээ уулзахдаа Хол боо ны мөрдөх товчооны шийдвэрийг зарлахад хүмүүс алга ташин хүлээн авчээ.
Тэрбээр “Холбооны мөрдөх товчоо болон Хууль зүйн яам аймшигтай алдаа хийснээ засах зориг гаргасныг маш ихээр хүндэтгэж байна. Америкийн ард иргэд шударга ёсыг ноцтой зөрчсөн үйлдэл гарсныг ойлгож байсан. Харин одоо энэ бүхнийг засах болсонд хүн бүрт
Сара О’Коннор, Жейн КрофтUberийн жолооч нар Их
Британийн шүүхэд зарга үүсгэн, маш чухал ялалт байгууллаа. Тэднийг доод түвшний цалинтай, баярын өдрүүдэд хөлс авдаг “ажилтан” хэмээн хүлээн зөвшөөр сөн шийдвэр гаргажээ.
Энэ бол Британийн шүүхээс аппликейшнээр дамжуулан бие даан ажлаа олдог, аль нэг тусдаа компанид бүртгэлгүй хүмүүсийг түр бизнесийн хүрээнд ажилтан хэмээн зөвшөөрсөн анх тохиолдол юм.
Уг шийдвэр технилогид тулгуур лан сүлжээний платформоор дамжуулан ашиг олдог бизнес загварын тухай асуудлыг гаргаж тавив. Ийм загварын хүрээнд ажилтан өөрөө ажил эрхлэх зардал гаргалгүйгээр апп ликейшн ашиглаж, хэрэглэгчтэй холбогдоно. Шүүхийн шийд вэр Uberийн хоёр жолоочийн мэдүүлсэн гомдлоос үүдэл тэй юм байна. Шүүгч Энтони Снелсон Uber компани жолооч нарыг хувиараа хөдөлмөр эрхлэгч хэмээн нотолсныг эрс шүүмжилжээ. Тэрбээр шийдвэртээ “Лондон дахь Uberийн нэгд сэн платформоор холбогдсон 30 мянган жижиг бизнес эрхлэгч байгаа нь бидний бодлоор жижиг хэрэг бус” гэж бичсэн байна.
Leigh Day хэмээх хуулийн фирмийн өмгөөлөгч Найжел МкКей энэ хэрэгт жолооч нарыг төлөөлсөн бөгөөд шүүхийн шийд вэрийг “эргэлт хийсэн” хэмээн дүгнэжээ. Их Британид Uberийн нийт 40 мянган жолооч
Холбооны мөрдөх товчоо сонгуульд нөлөөлөх нь
Британийн шүүх Uber-ийн жолооч нарыг ажилтнаар тооцов
◄1Тэрбээр Оросын Хар тэнгисийн
эрэг дэх Сочи хотод болдог “Валдайн клуб” хэмээх жил бүрийн уулзалт дээр энэ талаар ярилаа. Путин Америкийн их гүрний дээрэнгүй үзэл гэгчийн тухай улиг болоод буй үгсээ давтаж, сүүлийн 25 жилд Вашингтон хүч хэрэглэх бодлогыг буруу ашигласан хэмээн шүүмжлэв.
Зөвлөлт холбоот улс задран унасны дараа хүйтэн дайн төгсгөл болсон. Гэвч 25 жилийн хугацаанд дэлхий ертөнц эмх замбараагүй байдалд орсон хэмээн тайлбарлажээ. Гэхдээ Оросын төрийн тэргүүн сүүлийн сард 1980аад оноос хойш хамгийн их хурцдаад буй ОросАмерикийн сөргөлдөөнийг намжаах асуудлаар шинэ зүйл санал болгосонгүй. Тэрбээр өрнөдийн орнууд Оросыг цэрэг зэвсгээр заналхийлж байна хэмээн буруутгаж байгаа нь хуурамч нотолгоо бөгөөд зэр зэвсэгт зарцуулах хөрөнгөө нэмэгдүүлж, зэвсэглэлийн үйлдвэрлэлээс ашиг олох гэсэн далд санаа мөн гэжээ.
Хоёр талын харилцаа нэн хурцдаж байгаа өнөө үед Америкийн албаныхан саяхан Москваг АНУын сонгуулийн үйл явцад шууд хөндлөнгөөс оролцож байгаа мэтээр буруутгасан нь урьд хожид үзэгдээгүй явдал болов. Тухайлбал, Ардчилсан нам болон тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Хиллари Клинтоны имэйлүүдийг хакердсан гэж мэдэгдсэн. Ноён Путин уг явдлыг АНУын хоёр нэр дэвшигч хоёулаа сонгогчдын бодит хүсэл эрмэлзэлд нийцэж чадахгүй
BBM©
BBM©
BBM©
Холбооны мөрдөх товчооны гурван зүйлтэй захидлыг Конгрессын нийтийн танхим болон сенатын гол байнгын хороодын дарга нарын нэр дээр хаяглан ирүүлсэн аж. Үүний дотор тагнуулын болон хууль зүйн байнгын хороод багтсан байна. Бүгд найрамдах намынхан мөрдөн байцаалт сонгуулийн өмнө дуусахгүй байлаа ч уг шийдвэрийн улс төрийн ач холбогдлыг ашиглах бодолтой байна.
Нийтийн танхим дахь БННын бүлгийг дарга Пол Райан хэлэхдээ “Дахин хэлэхэд Хиллари Клинтон өөрөөсөө өөр хэнийг ч буруутгах хэрэггүй. Манай улсын хамгийн амин чухал нууцыг түүнд даатгаж байсан. Гэтэл тэрбээр итгэл найдварыг хөсөрдүүллээ” гэсэн юм.
ажилладаг гэж хоёр жолоочид холбогдох хэргийг урьдчилан хэлэлцэх үеэр яригдсан юм. Гэвч энэ бол дөнгөж эхлэл. Хуульчдын үзэж буйгаар Uberийн бусад жолоочоос гадна түр бизнесийн салбарт ажилладаг хүмүүс зарга мэдүүлэх үүд хаалга нээгдсэн гэнэ.
Eversheds хэмээх хуулийн фирмийн ажилтан Мартин Уоррен “Энэ шийдвэрт бусад нь зоригж сон” хэмээв. Атлантын далайн хоёр талд технологи ашигласан иймэрхүү бизнесийн талаар хурц маргаан өрнөөд буй юм. Мөн уламжлалт бус ажил эрхлэлт гэж үзэх хандлагатай байгаа. Өмгөөлөгчдийн ярьснаар ийм бизнес хүмүүст уян хатан байдал, боломж нээж өгчээ. Гэтэл сүлжээгээр дамждаг бизнесийг шүүмжлэгчид ниймийн баталгаатай бус доод давхаргыг бий бол голоо хэмээн үздэг.
McKinsey агентлагаас явуулсан судалгаанаас үзэхэд АНУ ба
Европт ажиллах хүчний 2030 хувь нь ямар нэг хэлбэрээр бие даан хөдөлмөр эрхэлдэг. Харин тэднээс зургаа нь Uberтэй адил платформыг ашигладаг аж. Британид болсон шүүх ажиллагаа Uberийн жолооч нарын статустай холбоотой анхны зарга бус. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Калифорнийн шүүх Калифорни болон Массачусетс муж улсын 400 мянган жолоочид 100 сая ам.долларын нөхөн төлбөр олгох зөвшилцлийг баталсан. Гэвч тэднийг чөлөөт ажилтан гэдэг ангилалд хамруулсан билээ.
Гэхдээ дараа нь уг зөвшилцлийг буруу гэсэн шийдвэр гарч байв. Өөр нэг хэргийн хүрээнд зурга дугаар сард 10 жолоочийг төлөөлөн НьюЙоркийн шүүхэд зарга мэдүүлсэн юм. Үүнд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд хам руулж, илүү цагийн хөлс болон бусад зард лыг нөхөн олгохыг шаардсан байв.
найдвар төрж байна. Эцсийн эцэст шударга шүүх хэрэгжиж магадгүй юм” хэмээн мэдэгдэв.
Дээрх мэдээ тармагц санхүүгийн зах зээлд хүчтэй нөлөө үзүүлж, S&P 500 индекс 0.3 хувиар буурчээ. Мөн Сангийн яамны 10 жилийн хуга цаатай, тогтмол хүүтэй бондын арилжааны өгөөж мөн доошиллоо. Энэ нь Трамп ялсан тохиолдолд АНУын холбооны нөөцийн банк арванхоёрдугаар сард болох хурлаараа бодлогын хүүгээ өсгөх магадлал буурна гэж хөрөнгө оруулагчид болгоомжилж эхэлсэнтэй холбоотой юм.
Холбооны мөрдөх товчооны захирал Жеймс Коми Клинтоны хувийн и-мэйлийн талаар шинэ мөрдөн байцаалт явуулахаа зарлав.
Page 2
Францаас шалтгаалан Их Британид цахилгааны үнэ өснөЭндрю Уорд
Францын цөмийн эрчим хүчний салбарт нүүрлээд буй бэрхшээл Их Британид энэ өвөл цахилгааны үнэ өсөхөд хүргэх аюултай болов.
Зарим бүрдлийн техникийн аюулгүй байдал шаардлага хангахгүй болсноос шалтгаалан Францын хэд хэдэн реакторын ажиллагааг зогсоолоо. Үүнээс болж Ла Маншийн хоолой давуулан экспортолж буй Францын цахилгаан эрчим хүчний хэмжээ буурсан юм. Энэ онд Их Британи цахилгаан эрчим хүчнийхээ долоо орчим хувийг импортоор авах тооцоотой. Импортын эрчим хүчний ихэнхийг нь Франц, Нидерландын сүлжээнээс нийлүүлдэг.
Францын эрчим хүчний нийлүүлэлт буурсантай уялдан эх газрын Европ дахь хэд хэдэн улсад цахилгааны үнэ өсөөд байна. Франц өөрөө ч эрчим хүчний дутагдлаа нөхөх
зорилгоор ХБНГУ зэрэг хөрш орнуудаасаа цахилгаан импортолж эхэллээ. Мөн сүү лийн хэдэн долоо хоногт Их Британи импортоор авч буй гаасаа их цахилгаан эрчим хү чийг экспортод гаргах болжээ.
PA Consultingийн судалгаа гаар Их Британи нь 2014 оноос хойш хоёр хоногоос илүү
хугацаагаар цахилгаан эрчим хүч экспортолж байгаагүй. Энэхүү өөрчлөлт нь нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах төлөвлөгөөний дагуу нүүрсэн галлагаат цахилгаан станцуудаа хаахдаа тулаад байгаа Их Британийн эрчим хүчний сүлжээнд давхар дарамт болно.
Иймд тус улс цахилгаан,
дулааны хэрэглээ оргилдоо тулдаг өвлийн улиралд импортоо хязгаарлах, эсвэл эх газрын Европоос авдаг цахилгааны үнийг ихэсгэх хоёрын аль нэгийг сон гохоос аргагүй. “Эрт орой ч бай, цахилгаан, шатдаг хийн үнийг нэлээдгүй өсгөж таарах нь гарцаагүй” хэмээн эрчим хүчний брокерын Energy Solutions байгууллагын Ник Гроган өгүүллээ.
Тус улс Европын холбооноос гарахаар болсонтой уялдан фунт стерлингийн ханш суларсан нь эрчим хүч, импортын шатдаг хийн үнэ өсөх бас нэг шалтгаан болж байна. Их Британид бизнесийн салбарын үйлчлүүлэгчдийн хувьд цахилгааных 1012, шатдаг хийн үнэ 67 хувиар хэдийнэ өссөнийг ноён Гроган анхааруулав.
Францын цөмийн цахилгаан станцын ажиллагаа энэ өвөл тасалдана гэж тооцоолоогүй ч одоогоор байдал хяналтад байгааг Их Британийн эрчим
хүчний хуваарилах сүлжээний National Grid компани тайлбарлав. “Эрчим хүч үйлдвэрлэл, хуваарилалтад одоогоор түгших үндэслэл бага” хэмээн тус компанийн төлөөлөгч мэдэгдлээ.
Энэ өвөл эрчим хүчний ний лүүлэлт нь эрэлтээсээ ойрол цоо гоор 6.6 хувиар их байх болов уу хэмээн National Grid тооцоолжээ. Гэхдээ уг тооцоонд нийлүүлэлт тасалдах нөхцөлд ажиллуулахаар гэрээлсэн нүүрс, шатдаг хийн галлагаат хэд хэдэн дулааны цахилгаан станцыг хамрууллаа. Эдгээр станцыг тооцооноос хасвал зөрөө ердөө 1.1 хувь болж бага сах юм. Цахилгаан тасрах аюул нүүрлэхгүй ч олборлодог түлшээр ажилладаг дулааны цахилгаан станцуудыг сэргээх тохиолдолд зардал, бохирдол хоёр хоёул өсөж болзошгүйг ноён Гроган анхааруулав.
Эрчим хүчний зөвлөгөө өгөх ICIS байгууллагын шинжээч Зо Дабл энэ өвөл эрчим хүч нийлүүлэлтийн зөрөө багаслаа
гэхэд хоёр хувиас хэтрэхгүй хэмээн үзэж байна. “Их Британид эрэлт ихсэх нөхцөлд импортод түшиглэхээс аргагүй учраас үнэ өсөх нь гарцаагүй” хэмээн тэрбээр хэлсэн юм.
Их Британийг эх газрын Европтой холбодог эрчим хүчний холболтын нийт хүчин чадлыг дөрвөн ГВтаас 15 ГВт хүргэх зорилгоор хэд хэдэн шугам нэмж тавихаар Засгийн газар төлөвлөж байна. Гэхдээ Францын цөмийн цахилгаан станцын нийлүүлэлт багассантай уялдан шаардлагатай үед Европын холбоог эргэн хангах боломжтой хоёр тийш чиглэлтэй шугам татах шаардлага тай. “Шинэ шугамыг гаднаас эрчим хүч авах зориулалтаар байгуулахаар анх төлөвлөсөн. Хэрвээ Францад хүнд байдал цаашид үргэлжлэх аваас бид авахаасаа илүүтэй өгч л таарна” хэмээн ноён Гроган мэдэгдлээ.
Люси ХорнбиБНХАУын дарга Ши
Жиньпин коммунист намын “Цөм” удирдагч болсноор сүүлийн 15 жилийн турш учраа ололцож ирсэн тус улсын элитүүд хүчирхэг хүний засаглалд дахин шилжив.
Урьд нь Жян Земин 1989 онд Тяньаньмений талбайд болсон эсэргүүцлийн ажиллагааг нухчин дармагцаа намын “Цөм” удирдагчийн үүрэг гүйцэтгэж байжээ. ХКНыг 2002 он хүртэл тэргүүлсэн тэрбээр хожим нь хэсэгтээ л тодорхой албан тушаалгүйгээр “Хөшигний араас” бүхнийг удирдсан юм.
БНХАУын Цэргийн комиссын тэргүүний албыг давхар хашдаг Ши Жиньпин хоёр дахь удаагаа сонгогдсоныхоо дараа ч эрх мэдлийг гартаа атгаж үлдэхээр эрмэлзэж байгаа аж. Үүнийгээ пүрэв гарагт хуралдсан намын бүгд хурлаар тод харуулав.
ХКНын Улс төрийн товчооны Байнгын хорооны шинэ бүрэлдэхүүнийг ирэх намар зарлана. “Цөм удирдагчийн статус нь Ши Жиньпинийг өмнөх хоёр удирдагч Жян Земин, Ху Жинтао нараас ч хүчирхэг хүн болгож өгнө” хэмээн Их Британийн Ноттингемийн их сургуулийн хятад судлаач Стив Цан үзэж байна.
Энэ оны эхнээс яригдаж ирсэн Ши овогтыг намын “Цөм” болгох санаачилгыг эсэргүүцэгчид цөөнгүй. ХКНын гишүүд, тус улсын иргэдийн олонх нь Хятад орныг авторитар удирдагч л хөгжүүлнэ гэсэн бодолтой. Харин үлдсэн хэсэг нь 1950, 1960аад онд, Мао Зэдуны үед коммунист намын гарт засгийн эрх мэдэл төвлөрсөн нь хувь хүний эрх чөлөөг боогдуулж, эдийн засгийг сүйрүүлэн, удирдлагын тогтолцоог унагасан түүх давтагдахын шинж хэмээн
шүүмжилж байна. Намын тогтолцоог бэхжүү
лэхгүй бол Зөвлөлт холбоот улсад тохиолдсон шиг уналт Хятад оронд нүүрлэх талаар энэ долоо хоногт “Женьмин Жибао” сонины тэргүүн нүүрэнд нийтэлсэн өгүүлэлд анхааруулав. Уг өгүүлэлд Мао дарга радиогоор энгийн үг хэлэхэд л намын ажилтнууд үг дуугүй захирагддаг байсан тэртээх арван жилийг өргөмжлөн магтлаа. “Гишүүдэд энгийн үг хэлэх төдийд л намын дотоод сахилга батыг хатуу мөрдөн, хүсэл зоригоо нэгтгэж, гишүүдийн хүсэл зориг эргээд улс орны хүсэл зориг болж чаддаг байсан нь ХКНын амжилтын нууц” хэмээн сонинд тайлбарлажээ.
Намын дээд удирдлага, цэргийнхэн дотор бараг дөрвөн жил хэрэгжиж, бүхэнд айдас төрүүлсэн “Авлигын эсрэг” чиг баримтлалыг “Сахилга батын
төлөө” болгон өөрчилж байгаа нь бүгд хурлаар тодорлоо. Ши Жиньпин эрх мэдлээ бэхжүүлэхэд тулгарч буй гол бэрхшээл нь нас болон дадлага туршлагын хувьд өөрт нь чин үнэнч хүмүүс цөөн байгаа явдал. Эрх мэдлийг шалгарсан цөөн ахмад зүтгэлтний дунд хуваарилах замаар намын “Цөм” удирдагч үүсгэх аргыг эдийн засгийн шинэчлэл өрнүүлэгч Дэн Сяопин анх санаачилсан юм. Хожим Ху Жинтаогийн засаглалын үед уг аргыг шинэч лэн сайжруулжээ.
Хятад орныг сүүлийн хэдэн арван жилийн турш улс төрийн хувьд тогтвор той байлгаж дөнгөсөн уг арга барил нь нөгөө талаар авлига гаарах, удирдлагын үр дүн муутай, хүнд сурталт хэлбэр газар авах шалтгаан болсон хэмээн Бээжинг шүүмжлэгчид буруутгадаг.
Эрика СоломонЭрэгтэйчүүд, эмэгтэйчүүд
торон хашааны хоёр талаас гар барилцаж, эхчүүд сураг тас раад удсан төрөл садандаа харуулахаар хүүхдээ дээр өргөцгөөнө.
Хүмүүсийн царай баяр хөөрөөр бялхжээ. “ISISийн мэдэлд үлд сэн эднийгээ дахиж харах горьдлого тасарчихаад бай лаа” хэмээн Тамер Абу Кусай өгүүлэв. Тэрбээр эгч, авга, болон тэдний хүүхдүүд байгаа гинжээр холбоостой хайсан хүрээнээс зуураастай. Түүнийг харахаас зүрхшээсэн бяцхан хүү л эхийнхээ банзлын ард нуугдах ажээ. “Эгчийн маань хүү намайг мэдэх ч үгүй. Бурхны авралаар гурван жилийн эцэст нэг юм бараагаа харалцаж байна” хэмээн тэрбээр ярилаа.
ISISийн дайчид 2014 онд умард Иракийг булаан эзэлснээс хойш тус улс хоёр хуваагдаж, айл өрх, ард иргэд тарж бутарсан. Энэ удаа Иракийн зэвсэгт хүч тус улсын хоёр дахь гол хот Мосулыг эзлэхээр давших замдаа чөлөөлж буй тосгодод хүмүүс салж хагацсан нэгэнтэйгээ дахин уулзаж эхэллээ. Орон нутгийн эрх баригчид салж хагацсан гэр бүлийнхнийг гадагш явуулахгүйн тулд хашаанд хорьсон тул хүмүүс торны хоёр талаас бие биеэ харж байгаа юм.
Иракийн зэвсэгт хүчнийхэн ISISаас эргүүлж авсан хотын иргэдийг Иракийн хагас автономит Курдистаны Эрбил хотын ойролцоох Kазир хуаран шиг түр шилжүүлэх тусгай лагериудад илгээж байна. Лагерьт авчирсан хүмүүс дотор ISISийн гишүүн, тэсрэх бөмбөг бүхий амиа золиослогч байгаа, эсэхийг аюулгүйн албаны ажилтнууд нэг бүрчлэн шалгана. Мөрдөн шалгах ажиллагаа дуустал хүмүүс тоостой майхан хуаранд байхаас аргагүй.
“Учрах хүмүүс маань ердөө торны цаана, нүдний минь өмнө зогсож байхад хүлээ гэх нь хэцүү. Хэр удахыг хэн ч мэдэхгүй” хэмээн хуаран доторх Рама өгүүлж байна. ISISийн мэдлээс хараахан гарч амжаагүй нутагт үлдсэн ар гэрийнхнийхээ аюулгүй байдлын үүднээс тэрбээр овгоо нууцалжээ. Башкикт цагдаа байсан эр нөхөр нь хоёр жилийн өмнө ISISийнхан Иракийн хууль сахиулах
албаныхныг цаазалж эхлэх үеэр төрөлх хотоосоо дүрвэжээ.
Ирак дахь ISISийн сүүлчийн гол түшиц газар болох Мосулыг Иракийн цэргийнхэн эзэлмэгц орон гэргүй, тарж бутарсан хүмүүсийн тоо 750 мянгад хүрч болзошгүй гэж албаныхан анхааруулав. Эрх баригчид ийм хүмүүс дотор ISISийн хамсаатан, бөмбөг тэсэлж амиа золислогчид байж болзошгүйд сэрэмжилж байна. Үүний зэрэгцээ исламын хэт даврагчдын гарт хоёр жил гаруйг өнгөрөөсөн хүмүүсийн сэтгэл санааг дэмжих ажил ч өрнүүлж байгаа.
Засгийн газрын цэрэг хотыг чөлөөлөх, иргэдийг хуаранд саатуулах нь хэр удахыг одоогоор таамаглах аргагүй. Мөн нэгэнт чөлөөлсөн тосгодыг Мо сулаас шахагдсан ISISийн бүлэглэлүүд дахин довтлох нь олширч байгаа. Иймд иргэдийг хуаранд байлгахаас аргагүй талаар Засгийн газар тайлбарлаж байна.
Хуаранд бямба гарагт хүрэлцэн ирсэн Мосулын хуучин захирагч Навфал альСултан шинээр ирэгсдийг тэвчээртэй хүлээхийг уриаллаа. “Дайн болж байгаа учраас бүгд хохирол амсаж, зовлон тууллаа. Төрөлх тосгонд нь тэсрэх бөмбөг булсан, эсэхийг шалгаж дуусмагц иргэдийг аль болох даруйхан гэрт нь буцаана” хэмээн тэрбээр мэдэгдсэн юм.
Иракийн зэвсэгт хүч фронтын зарим хэсгээр Мосулд 10 километр ойр иржээ. ISISийн хүчтэй эсэргүүцэл, бөмбөг дэлбэлж амиа золиослогчид бүхий хотын өмнөд хэсэг рүү давшихаас өмнө дайчид хүчээ хуримтлуулж байна. Дүрвэсэн иргэд ISISаас төдийгүй давшилтыг дэмжигч АНУ тэргүүтэй эвслийнхний агаар, артиллерын цохилтоос амиа хамгаалахад хүрч байгааг Башкикаас Казирт ирсэн айлууд тайлбарлав. Цохилтын улмаас хэд хэдэн тосгонд энгийн иргэд амь үрэгдэж, шархадсан тухай хүмүүс өгүүллээ.
“Цурам ч хийж чадалгүй дөрөв хонолоо. Байнга бөмбөгдөж байгаа. Цагийн ихэнхийг шатан доор хоргодож өнгөрөөдөг. Хоол хийх гэж л хоргодсон газраасаа гардаг болохоор гэмтэж шархдалгүй өнгөрлөө” хэмээн Абу Жарбуа тосгоноос дөнгөж ирээд байгаа Рабиа альЖума тайлбарлав.
ISIS-аас болж хагацсан хүмүүс
Ши Жиньпин “Цөм” удирдагч боллоо
ВВМ©
ВВМ©
ВВМ©