Top Banner
 
23

Ijiiteigee uzsen naadam

Jul 03, 2015

Download

Education

Tervee
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Ijiiteigee uzsen naadam

   

Page 2: Ijiiteigee uzsen naadam

   

Монгол наадам

Монголчууд нэгдсэн төр улсаа байгуулснаас хойш наадмыг хийж ирсэн.Мөн удаан

хугацаанд “Даншиг” нэрээр наадмаа ч нэрлэж байсан.

Энэ нь “Бат-Орших” гэсэн утгатай Төвд үг юм.1921 оны ардын хувьсгалтай золгож, энэ

мөчөөс жил бүрийн 7-р сарын 11-нд хувьсгалынхаа ойг хийж ирсэн уламжлалтай

юм.

Page 3: Ijiiteigee uzsen naadam

   

Яруу найраг сонсоё

Би/home/user13/Documents/шүлэг/Би-г холбоос

Page 4: Ijiiteigee uzsen naadam

   

Бавуугийн Лхагвасүрэн

1944 онд Төв аймгийн Өнжүүл сумын “Баясгалант дэнж” гэдэг газар төрсөн.

Мэргэжил: 1958 онд Лүн сумын дунд сургууль,1958-1961 онд Улаанбаатар хотноо Худалдааны техникум, 1973 онд

Москвагийн Кино урлагийн дээд сургуулийн Кино найруулагчийн ангид суралцсан.

Шагнал: 1989 онд МЗЭ-ийн нэрэмжит шагнал,1990 онд “Төрийн соёрхол”, 1991 онд Америкийн Аризоно муж улсын утга зохиолын салбар дахь “Соёлын доктор” цол, 2003 онд “Ардын

уран зохиолч” цол хүртжээ.Уран бүтээл: 1982 он “Уянгын тойрог”, 1985”Цагаан тэнхлэг”, 1988 он

“Хос уянга”, 1990 он “Гашуун өвс”, 2006 онд “Бүрэн түүвэр” нэртэйгээр номоо хэвлүүлснээс гадна “Боржигоны бор тал”, “Говь”,

“Буруу энгэртэй дээл”, “Хил дээр бичсэн шүлэг”, “Ижийтэйгээ байхад би баян байсан...” зэрэг шүлэг, “Бүлээн нурам” кино, “Атга нөж” жүжиг

зэрэг олон шилдэг бүтээл туурвижээ.

Page 5: Ijiiteigee uzsen naadam

   

Хичээлийн сэдэв

Ижийтэйгээ үзсэн наадам

Page 6: Ijiiteigee uzsen naadam

   

ЗОРИЛГО

Зохиогчийн намтар, шүлгийн агуулга, хэл

уран сайхантай нь танилцана.

Page 7: Ijiiteigee uzsen naadam

   

ЗОРИЛТ

Зохиогчийн намтартай танилцах

Шүлгийг уншиж агуулгыг нь мэдэх

Шүлэгт гарч буй дүр дүрслэлийг мэдэх

Шүлэгт гарч буй зарим үг хэллэгийн утгыг мэдэх

Шүлгээс уран дүрслэлтэй хэсгийг сонгон унших

Page 8: Ijiiteigee uzsen naadam

   

1-р бадаг

Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадамЦэцэг нар хоёртоо бахардсан наадамИжийтэйгээ үзсэн

тэр жилийн наадамЧихэр инээд хоёртообялуурсан наадам

Page 9: Ijiiteigee uzsen naadam

   

2-р бадаг

Наадамчдын зулай дээр

Нар голлон халуун байсан ч

Элбэг дээл шиг Ижийнхээ сүүдэрт

хярахад сэрүүхэн

Page 10: Ijiiteigee uzsen naadam

   

3-р бадаг

Дан эмжээртэй Даалимбан дээлнээс миньДаавууны шинэхэн үнэрСэнгэнэх нь даан сайхан

Page 11: Ijiiteigee uzsen naadam

   

4-р бадаг

Над шиг гоё хүнгүй Тэр жилийн наадамНар хур тэнцсэн Тэр жилийн наадам

Page 12: Ijiiteigee uzsen naadam

   

5-р бадаг

Долоогийн даваа Нар хэвийлгэн шувтарч “Даага ирлээ” гэсэн шуугиан Наадмын хөндийг дүүргэсэн сэн

Page 13: Ijiiteigee uzsen naadam

   

6-р бадаг

Тоссон, ирсэн хоёр тоос Бичигтийн хөндийд томолдож Тоос тоосны дундаас Зургаан даага сугарсан сан

Page 14: Ijiiteigee uzsen naadam

   

7-р бадаг

Хошуу сүүл даран Хоорондоо их ойрхон

Барианы газар Бараа саахалтын хиртэй

Page 15: Ijiiteigee uzsen naadam

   

8-р бадаг

Бэлчээрт хүрсэн нь л түрүүлнэ дээ! гэсэн аархалЭмээл дээр ноцож байхадБичигт хадны сүг зурагТатвалзаж байх шиг санагдсан

Page 16: Ijiiteigee uzsen naadam

   

9-р бадаг

Хөтөлгөө гүүтэй өвгөн уяач хажууд байсныг

Хөөрч догдлохдоо би хараагүйсэн

Зөв талын дөрөөн шинж хан хийлгэн

Жингэнэтэл үүрссэн хөтөлгөө гүү нь тэлүүлэв

Page 17: Ijiiteigee uzsen naadam

   

10-р бадаг

Зургаад нь явсан буурал даагаЗуузай даран янцгааснаа

сүүл нь годойжХаанаас гарсан ид шид нь энэ вэ?

гэлтэй Хар хурдаараа яралзан барианд

магнайлав

Page 18: Ijiiteigee uzsen naadam

   

11-р бадаг

Хөлсийг нь хусах зав өгөлгүй Хөхөө хөх гэж эх уруугаа шунгав Эхийгээ дууг сонссон Эсгэл даага сум юм билээ Ингэдэг гэдгийг нь мэддэг Хашир уяач нум юм билээ.

Page 19: Ijiiteigee uzsen naadam

   

12-р бадаг

Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадамЦэцэг нар хоёртоо бахардсан наадамИжийтэйгээ үзсэн тэр жилийн наадамЧихэр инээд хоёртоо бялуурсан наадам

Page 20: Ijiiteigee uzsen naadam

   

Үгийн баялагаа нэмэгдүүлээрэй

Дөрөөн сэнж- Эсгэл даага- Тэлүүлэх- Зуузай- Хярах-Эмжээр- Даалимба- Саахалт- Хөтөлгөө-

Page 21: Ijiiteigee uzsen naadam

   

Үгийн баялагаа нэмэгдүүлээрэй

Дөрөөн сэнж- Дөрөөн сур орох гогцооЭсгэл даага- Эхийгээ хөхөж буй 2 настай адууТэлүүлэх- Өөр тийш зүтгэхЗуузай- Хазаарын амгай холбох цагариг төмөрХярах-Хөдөлгөөнгүй бүгэхЭмжээр- Эд юмны зах сэжүүрДаалимба- Даавууны нэг төрөлСаахалт- Ойр буусан айлХөтөлгөө- Сул хөтлөх адуу

Page 22: Ijiiteigee uzsen naadam

   

Бүтээлч даалгавар

1-р баг: “Хан хийлгэн, сүүл нь годойж, цэцэг нар хоёртоо, бахардсан наадам” гэсэн лугаа хөдөлгөөнт

дүрслэлийг олж бичээрэй.2-р баг: Уянгын баатар яагаад өөрийгөө “над шиг гоё

хүнгүй” гэж тодорхолж байна вэ?3-р баг: Тэр жилийн наадам хаана болсон бэ?

Наадмын аль үеийг яруу найрагч сонгон бичсэн бэ?4-р баг: Ижийнхээ нөмөр нөөлгийг мэдэрсэн хэсгийг

олж уран унш.

Page 23: Ijiiteigee uzsen naadam

   

Гэрийн даалгавар

Боржигоны бор тал/home/user13/Documents/шүлэг/Боржигоны бор тал