Top Banner
Хөдөө аж ахуйн салбар дахь инновацийн тогтолцоо Б.Эрдэнэболор 1 , А.Бакей Хураангуй Үндэсний инновацийн тогтолцооны үзэл баримтлалын хөдөө аж ахуйн салбар дахь тусгац болох “Хөдөө Аж Ахуйн Инновацийн Тогтолцоо”-ны үзэл баримтлал нь хөдөө аж ахуйн салбарт шинэ технологи бий болгох, нэвтрүүлэх, ашиглахад дангаараа буюу хамтран оролцож буй байгууллага, хувь хүмүүс, мөн шинэтгэлийн үйл явцад шууд ба шууд бусаар нөлөөлж буй инститициудыг хамарсан өргөн хүрээтэй ойлголт бөгөөд 1990- ээд оны сүүл үеэс эхлэн дэлхийн олон улс оронд хүлээн зөвшөөрөгдсөөр байна. Энэхүү үзэл баримтлалын дагуу Монгол оронд хөдөө аж ахуйн инновацийн тогтолцоог бэхжүүлэхэд юуны өмнө инноваци үүсэх, нэвчих, үйлдвэрлэлд ашиглагдах үйл явцад оролцож буй байгууллагуудын үүрэг, хариуцлага, санхүүгийн оролцооны оновчтой хуваарилалт, үйл ажиллагааны уялдаа холбоо шаардлагатай. Төрөөс хөдөө аж ахуйн инновацийн тогтолцоог бэхжүүлэхийн тулд хувийн хэвшлийн болон гуравдагч секторын оролцоог дэмжих, хөдөөгийн иргэдийн ахуй амьдралын хэв маягт тохирсон сургалт, мэдээллийн үйлчилгээг нэвтрүүлэх, оролцооны аргад суурилсан судалгааг дэмжих, орон нутагт инноваци нэвчих институцийн орчныг бүрдүүлэх, мөн хөдөө аж ахуйн инновацийн тогтолцоон дахь байгууллагуудын хүчин чадлыг нэгдмэл зорилгод төвлөрүүлэхүйц төсөл, хөтөлбөрүүдийг санаачлах нь зүйтэй. Түлхүүр үгс: инновацийн тогтолцоо, эрдэм шинжилгээ, экстейншин, институцийн плюрализм Удиртгал Монгол оронд 1990 оноос хойш өрнөж буй зах зээлийн нийгэмд шилжих үйл явц эдийн засгийн олон салбарт хүндээр туссаны нэг нь хөдөө аж ахуйн салбар юм. Нэгдэл, сангийн аж ахуйнуудыг тараан, улсаас өгч байсан татаасыг зогсоосноор энэ салбарын бүтээмж эрс доройтсоныг улаан буудайн нийт ургац 1990 онд 430,000 тонн байснаа 2007 онд 115,000 тонн болж буурснаар жишээлж болно. Мал аж ахуйн салбарт хэдийгээр малын тоо толгой өсч буй боловч бэлчээрийн маллагаа нь байгалийн гамшигт нэрвэгдэх өндөр эрсдэлтэй тул тооны өсөлтөөр хөгжлийг дүгнэх боломжгүй. Тухайлбал 2000-2002 оны дараалсан зуднаар нийт сүргийн 1/3 буюу 11 сая толгой мал хорогджээ. Хөдөө аж ахуйн салбарын цаашдын тогтвортой хөгжилд шинэ мэдлэг ба инновацийг бүтээх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх үйл явц чухал байр суурь эзэлнэ. Эдгээрийг нэгтгэсэн ойлголт болох инновацийн тогтолцоо нь боловсрол, эрдэм шинжилгээ, экстейншиний (нэвтрүүлэх) үйлчилгээний хүчин чадал, үр дүн, түүнчлэн мэдлэг 1 Хөдөө аж ахуйн их сургууль, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Улаанбаатар 210153. Утас 99016533, Имэйл [email protected]
14

Erdenebolor & Bakey 2009; Agricultural Innovation System

Mar 24, 2015

Download

Documents

Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Erdenebolor & Bakey 2009; Agricultural Innovation System

Хөдөө аж ахуйн салбар дахь инновацийн тогтолцоо

Б.Эрдэнэболор1, А.Бакей

Хураангуй

Үндэсний инновацийн тогтолцооны үзэл баримтлалын хөдөө аж ахуйн салбар дахь

тусгац болох “Хөдөө Аж Ахуйн Инновацийн Тогтолцоо”-ны үзэл баримтлал нь хөдөө аж

ахуйн салбарт шинэ технологи бий болгох, нэвтрүүлэх, ашиглахад дангаараа буюу

хамтран оролцож буй байгууллага, хувь хүмүүс, мөн шинэтгэлийн үйл явцад шууд ба

шууд бусаар нөлөөлж буй инститициудыг хамарсан өргөн хүрээтэй ойлголт бөгөөд 1990-

ээд оны сүүл үеэс эхлэн дэлхийн олон улс оронд хүлээн зөвшөөрөгдсөөр байна. Энэхүү

үзэл баримтлалын дагуу Монгол оронд хөдөө аж ахуйн инновацийн тогтолцоог

бэхжүүлэхэд юуны өмнө инноваци үүсэх, нэвчих, үйлдвэрлэлд ашиглагдах үйл явцад

оролцож буй байгууллагуудын үүрэг, хариуцлага, санхүүгийн оролцооны оновчтой

хуваарилалт, үйл ажиллагааны уялдаа холбоо шаардлагатай. Төрөөс хөдөө аж ахуйн

инновацийн тогтолцоог бэхжүүлэхийн тулд хувийн хэвшлийн болон гуравдагч секторын

оролцоог дэмжих, хөдөөгийн иргэдийн ахуй амьдралын хэв маягт тохирсон сургалт,

мэдээллийн үйлчилгээг нэвтрүүлэх, оролцооны аргад суурилсан судалгааг дэмжих, орон

нутагт инноваци нэвчих институцийн орчныг бүрдүүлэх, мөн хөдөө аж ахуйн

инновацийн тогтолцоон дахь байгууллагуудын хүчин чадлыг нэгдмэл зорилгод

төвлөрүүлэхүйц төсөл, хөтөлбөрүүдийг санаачлах нь зүйтэй.

Түлхүүр үгс:

инновацийн тогтолцоо, эрдэм шинжилгээ, экстейншин, институцийн плюрализм

Удиртгал

Монгол оронд 1990 оноос хойш өрнөж буй зах зээлийн нийгэмд шилжих үйл явц

эдийн засгийн олон салбарт хүндээр туссаны нэг нь хөдөө аж ахуйн салбар юм. Нэгдэл,

сангийн аж ахуйнуудыг тараан, улсаас өгч байсан татаасыг зогсоосноор энэ салбарын

бүтээмж эрс доройтсоныг улаан буудайн нийт ургац 1990 онд 430,000 тонн байснаа 2007

онд 115,000 тонн болж буурснаар жишээлж болно. Мал аж ахуйн салбарт хэдийгээр

малын тоо толгой өсч буй боловч бэлчээрийн маллагаа нь байгалийн гамшигт нэрвэгдэх

өндөр эрсдэлтэй тул тооны өсөлтөөр хөгжлийг дүгнэх боломжгүй. Тухайлбал 2000-2002

оны дараалсан зуднаар нийт сүргийн 1/3 буюу 11 сая толгой мал хорогджээ.

Хөдөө аж ахуйн салбарын цаашдын тогтвортой хөгжилд шинэ мэдлэг ба

инновацийг бүтээх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх үйл явц чухал байр суурь эзэлнэ. Эдгээрийг

нэгтгэсэн ойлголт болох инновацийн тогтолцоо нь боловсрол, эрдэм шинжилгээ,

экстейншиний (нэвтрүүлэх) үйлчилгээний хүчин чадал, үр дүн, түүнчлэн мэдлэг

1 Хөдөө аж ахуйн их сургууль, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Улаанбаатар 210153. Утас 99016533, Имэйл

[email protected]

Page 2: Erdenebolor & Bakey 2009; Agricultural Innovation System

бүтээгчид ба мэдлэгийг хэрэглэгчдийн хоорондох харилцаа холбоо, хууль эрх зүй,

бодлогын тааламжтай орчин зэрэг хүчин зүйлсээс хамаарна.

Судалгааны төвшинд орчин үед инновацийг ямар нэг статик зүйл мэтээр авч

үзэхээс татгалзаж, инноваци үүсэх, нэвчих, хэрэглэгдэх үйл явц нь өөрөө олон төвшинд

зэрэгцэн явагдах үйлдлүүдийн нийлмэл шинж чанартай гэдгийг хүлээн зөвшөөрсөн ба

тус тогтолцоог бүрдүүлж буй байгууллага, институциудын нөлөөлөл, хоорондын уялдаа

холбоог судлахад голлон анхаарал хандуулах болов. Өнгөрсөн зуунд зонхилж байсан

“Хөдөө аж ахуйн мэдлэг, мэдээллийн тогтолцоо”-ны үзэл баримтлалыг аажмаар халж

буй “Хөдөө аж ахуйн инновацийн тогтолцоо”-ны үзэл баримтлал нь зөвхөн эрдэм

шинжилгээний ажлыг эрчимжүүлэх бус, инновацийн тогтолцоонд оролцогчдыг цогц

хэлбэрээр нь авч үзэх, тэдгээрийн хоорондын харилцааг сайжруулах шаардлагатай гэж

үздэг бөгөөд шинээр мэдлэг үүсгэн, ашиглахаас гадна бэлэн буй мэдлэгийг ашиглах

шинэ арга замуудыг ч бас эрэлхийлэхийг шаарддаг (HALL et al. 2006).

ХАА-н салбарын хөгжлийг тариалангийн талбайн хэмжээ, малын тоо толгойноос

илүүтэйгээр технологийн нэвчилтээр хэмжих болсон өнөө үед Монгол улсын Засгийн

Газраас “Монгол улсад Үндэсний Инновацийн Тогтолцоог 2008-2015 онд хөгжүүлэх

хөтөлбөр”-ийг баталсантай холбогдуулан Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн зүгээс хөдөө

аж ахуйн салбар дахь инновацийн тогтолцооны өнөөгийн байдалд үнэлэлт өгөх, энэ

чиглэлээр судалгаа хийж цаашдын чиг хандлагыг тодорхойлох, ялангуяа инновацийн

тогтолцоонд оролцогчдын харилцаа, тэдгээрийн үүрэг, хариуцлагын талаар бодлогын

зөвлөмжүүдийг боловсруулахаар ажиллаж байна. Бидний судалгааны зорилго нь төр,

хувийн хэвшил ба гуравдагч сектор тус бүр зохистой орон зайгаа эзэлж, харилцан

ашигтайгаар хамтран ажиллаж байх нөхцөл нь бүрдсэн тогтолцоог бэхжүүлэхэд чиглэнэ.

Хөдөө аж ахуйн инновацийн тогтолцооны үзэл баримтлал

Хөдөө аж ахуйн салбарт шинэ мэдлэг, инноваци үүсч, үйлдвэрлэлд нэвтрэн,

эдийн засгийн эргэлтэнд орох үйл явцыг нэгтгэсэн байдлаар авч үзэх үзэл баримтлал

судалгааны төвшинд нэвтрээд удаагүй байна. Тухайлбал 1980-аад оны үед барууны

орнуудад хүлээн зөвшөөрөгдөж байсан “Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний үндэсний

тогтолцоо” (National Agricultural Research System)-ны үзэл баримтлал нь мэдлэг эрдэм

шинжилгээний байгууллагуудаас хэрэглэгчид рүү чиглэн урсч байдаг гэж үзэх бөгөөд

хөдөө аж ахуйн салбарын эрдэм шинжилгээ нь нийтийн эрх ашигт үйлчлэх тул төрөөс

санхүүжих нь зүйн хэрэг болох тухай номлодог. Нийтдээ уг үзэл баримтлал нь төрөөс

эрдэм шинжилгээний салбарт хөрөнгө оруулалт хийх замаар хувийн дэвшлийг шууд

бусаар дэмжих нь эргээд төрд ашигтайг сурталчилж байв. Харин хувийн хэвшлийн

бизнест инноваци нэвчих арга зам, үүнд оролцох төрөл бүрийн байгууллага,

институциудын үүрэг, хариуцлагын талаар тодорхой ойлголт өгч чадсангүй.

Дээрхи дутагдлыг олж харсан судлаачид “Хөдөө аж ахуйн мэдлэг, мэдээллийн

тогтолцоо”-ны (Agricultural Knowledge and Information System) үзэл баримтлалыг 1980-

аад оны сүүлээр дэвшүүлсэн нь 1990-ээд оны үед олон орны хөдөө аж ахуйн судалгаа

шинжилгээ, төрийн бодлогод нэвтэрсэн байна. Энэхүү тогтолцоо нь эрдэм шинжилгээ,

боловсрол, экстейншин гэсэн гурван үндсэн элементээс бүрдэх бөгөөд шинэ мэдлэг

Page 3: Erdenebolor & Bakey 2009; Agricultural Innovation System

буюу инноваци үйлдвэрлэлд нэвтрэхэд эдгээр нь цогц байдлаараа шаардагдана гэдгийг

тодруулж өгснөөрөө “Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний үндэсний тогтолцоо”-ноос

ялгардаг. Түүнчлэн инновацийн нэвчилт судлаачаас хэрэглэгчид хүрэхдээ шулуун урсгал

байдлаар явагдахгүй, харин дээрхи гурван элементүүдийн хоорондох уялдаа холбоонд

суурилна гэж үздэг (1-р зураг). Монгол улс 1996 онд Азийн Хөгжлийн Банкны

зөвлөмжийн дагуу “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх

төв” нэртэй экстейншиний үндэсний хэмжээний байгууллагыг байгуулснаар энэхүү үзэл

баримтлалд нэгджээ.

Зураг 1: Хөдөө аж ахуйн мэдлэг, мэдээллийн тогтолцооны бүдүүвч

Эх сурвалж: RIVERA et al. 2001

“Хөдөө аж ахуйн мэдлэг, мэдээллийн тогтолцоо”-ны үзэл баримтлал нь ихэнхи

хөгжиж буй оронд өнөөг хүртэл мөрдөгдөж, НҮБ, Дэлхийн банк зэрэг томоохон

байгууллагуудын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан хэдий ч 1990-ээд оны

сүүлчээс мөн л судлаачдын шүүмжлэлд өртөх болов. Шүүмжлэх гол шалтгаан нь уг үзэл

баримтлалын хэт хялбарчилсан байдал бөгөөд энэ нь төрийн шууд оролцоонд голлон

анхаарч, хувийн хэвшил ба гуравдагч секторын үүрэг оролцоог тодорхойлж чадаагүй,

мэдлэг, мэдээллийн тогтолцоон дахь институциудын харилцаанд дүн шинжилгээ хийх

аргачлалыг гаргаж чадаагүй, улс орнуудын хөдөө аж ахуйн салбарт даяаршлын үзүүлж

буй нөлөөг харгалзаж үзээгүй зэрэг дутагдлуудаар нь илэрдэг. Дэлхий дахинд хувийн

хэвшилд тулгуурласан зах зээлийн эдийн засаг, төрийн оролцоог багасгах тухай нео-

либераль бодлогын орчин зонхилох болсон өнөө цаг үед дээрхи үзэл баримтлал

тохирохгүй байгаа юм.

Сүүлийн жилүүдэд хүчээ авч буй “Хөдөө аж ахуйн инновацийн тогтолцоо”-ны

үзэл баримтлал нь маш өргөн цар хүрээг хамарна. “Үндэсний инновацийн тогтолцоо”-ны

үзэл баримтлалын хөдөө аж ахуйн салбар дахь тусгац болох энэхүү үзэл баримтлалын

дагуу хөдөө аж ахуйн инновацийн тогтолцоо нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд

ашиглагдаж болохуйц шинэ технологи үүсэх, нэвчих, үйлдвэрлэлд ашиглах үйл явцад

дангаараа буюу хамтран оролцож буй байгууллага, хувь хүмүүс, мөн энэхүү үйл явцад

шууд ба шууд бусаар нөлөөлж буй инститициудын нэгдэл юм (TUGRUL & AJIT 2002).

Ферме

рүүд

Боловсрол

Эрдэм шинжилгээ

Экстейншин

Page 4: Erdenebolor & Bakey 2009; Agricultural Innovation System

Оролцогчдод эрдэм шинжилгээ, сургалт, боловсрол, экстейншиний байгууллагууд,

санхүүгийн байгууллагууд, төрийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх, хянах төвшний

байгууллагууд, төрийн бус байгууллагууд, зөвлөхүүд, хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид,

тэдгээрийн төлөөллийн байгууллагууд ба төрийн үйлчилгээний байгууллагууд багтана.

Инновацийн тогтолцооны уламжлалт загварын дагуу судлаачид инноваци үүсч,

нэвтрэх үйл явцыг шинжлэх ухааны түлхэц ба зах зээлийн таталт гэсэн хоёр үндсэн

хүчин зүйлээр тайлбарлаж ирсэн билээ (зураг 2).

Зураг 2: Инноваци үүсэх ба нэвчих үйл явцын уламжлалт загвар

Тэгвэл хөдөө аж ахуйн инновацийн тогтолцооны үзэл баримтлалын дагуу

инноваци үүсэх ба нэвчих үйл явц нь илүү өргөн хүрээнд, гадаад, дотоод олон хүчин

зүйлийн нөлөөн дор явагдах нийлмэл бөгөөд динамик шинж чанартай (зураг 3 ба 4).

Зураг 3: Инновацийн тогтолцооны бүдүүвчилсэн загвар

Page 5: Erdenebolor & Bakey 2009; Agricultural Innovation System

Зураг 4: Хөдөө аж ахуйн инновацийн тогтолцоонд инноваци үүсэх, нэвчих үйл явц

Эх сурвалж: SPIELMAN et al. 2005

Инновацийн тогтолцоо бүрт дараахь гурван үндсэн элемент зайлшгүй оршин

байна (FRANCIS 2006). Үүнд:

1. Мэдлэг бий болох, нэвчих, үйлдвэрлэлд ашиглагдах үе шатуудад оролцож буй

байгууллага, хувь хүмүүс;

2. Мэдлэгийг бий болох, нэвчих, үйлдвэрлэлд ашиглагдах үе шатуудад эдгээр

байгууллага, хувь хүмүүс оролцох явцад үүсч, цаашид инноваци үүсэхэд

хүргэх мэдээллийн солилцоо;

3. Дээрхи байгууллага, хувь хүмүүсийн хоорондын харилцаа ба инноваци үүсэх,

нэвчих, үйлдвэрлэлд ашиглагдах үйл явцын хэлбэр, чиглэл, арга замыг

тодорхойлж буй институцийн орчин (нийгмийн хэв маяг, дүрэм журам, гэрээ

хэлцэл, эрх зүйн зохицуулалт, уламжлал, ёс заншил гэх мэт).

Шинжлэх ухаан , технологийн бодлогын

уялдаа

Олон улсын хамтын ажиллагаа

Эдийн засгийн бусад салбаруудтай

харилцах

ХАА-н салбарыг хөгжүүлэх бодлогын

уялдаа

Нийгэмд тогтсон жишиг, хандлага, үйлдлүүд Жишээ нь: хамтын ажиллагааны төлөв, сониуч байдал, харилцааны хэлбэр

ХАА-н боловсрол, эрдэм

шинжилгээ

ХАА-н боловсролын тогтолцоо

- Анхан, дунд шатны - Дээд - Техник мэргэжлийн

ХАА-н эрдэм шинжилгээний

тогтолцоо

- Улсын - Хувийн хэвшлийн - Иргэний нийгмийн

Холбох бүтцүүд

Бодлогын сувгууд

Форум, танхимууд

ХАА-н экстейншиний

тогтолцоо

- Улсын - Хувийн хэвшлийн - Иргэний нийгмийн

Хоршоолол, гэрээ ба бусад

зохицуулалтууд

ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гинжин дэх

оролцогчид

Хэрэглэгчид

Боловсруулах, салбар, борлуулагчид

ХАА-н үйлдвэрлэгчид

Үйлдвэрлэлийн хэрэгсэл нийлүүлэгчид

ХАА-г хөгжүүлэх бодлого ба хөрөнгө оруулалт ХАА-н инновацийн бодлого ба хөрөнгө оруулалт

Page 6: Erdenebolor & Bakey 2009; Agricultural Innovation System

Инновацийн тогтолцооны үзэл баримтлал нь “инноваци” гэгч ямар нэг

хөдөлгөөнгүй зүйлд бус, харин “инновацийн тогтолцоо”-ны орчинд мэдлэг шинээр үүсч,

хуримтлагдан, нэвчих үйл явц, эдгээр үйл явцад оролцож буй төрөл бүрийн хэлбэр,

хэмжээ, статус бүхий оролцогчдын хоорондын харилцаа, түүнд нөлөөлж буй

институцийн асуудлуудад түлхүү анхаарч, тэдгээрийг судлах, дүн шинжилгээ хийх,

хэтийн төлөвийг нь тодорхойлж, бодлогын зөвлөмж боловсруулах онол, аргачлалын

суурь болж өгдөг. TUGRUL & AJIT (2002) нарын зүйрлэснээр симфони найрал хөгжмийн

зэмсэг бүр өөрийн давтагдашгүй өнгөөр дуугарах боловч бүгд нийлээд нэг аялгууг

эгшиглүүлдэгийн адил инновацийн тогтолцоонд оролцогч бүр тус тусын ашиг

сонирхлын дагуу төрөл бүрийн үүрэгтэй байх боловч эдгээр нь нэгдмэл зорилгод чиглэж

байх учиртай. Харин удирдаачийн үүргийг зүй ёсоор төр гүйцэтгэнэ.

Инновацийн тогтолцооны үзэл баримтлал нь хувийн хэвшлийн ба гуравдагч

секторын байгууллагуудад инновацийн тогтолцоон дахь өөрсдийн орон зай, байр сууриа

тодорхойлох, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг илрүүлэх хөтөч нь болно.

Боловсрол, эрдэм шинжилгээ, экстейншиний (нэвтрүүлэх) үйлчилгээ, зуучлал гэх мэт

олон үйл ажиллагааг хувийн хэвшил буюу гуравдагч сектор хариуцах боломжтой бөгөөд

олон улсын өнөөгийн жишгийг авч үзвэл плюрализм хамгийн эрчимтэй нэвтэрч буй

чиглэл нь экстейншиний үйлчилгээ юм.

Хөдөө аж ахуйн экстейншиний плюралист тогтолцоо

Хэдийгээр ихэнхи улс орнуудын хөдөө аж ахуйн экстейншиний тогтолцоонд

төрийн байгууллагууд давамгайлсаар буй боловч экстейншиний үйлчилгээг хувьчлах

буюу бизнесийн хэв шинжид шилжүүлэх оролдлогууд хийгдсээр байна (HOFFMANN et al.

2000; RIVERA 2001). Голланд улсад хөдөө аж ахуйн экстейншинийг бүрэн хувьчилж,

харин Англи, Шинэ Зеландад экстейншинийг бизнесийн үйлчилгээний хэлбэрт оруулж,

төрөөс санхүүжүүлэхээ зогсоожээ. Гэтэл зарим орнууд төрийн санхүүжилтээр хувийн

хэвшил буюу гуравдагч секторын байгууллагуудаас экстейншиний үйлчилгээ эрхлэх

хувилбарыг сонгож байна (KIDD et al. 2000; KATZ 2002). Ер нь дэлхий даяар

экстейншиний үйлчилгээг аль болох хувийн хэвшил ба гуравдагч секторт шилжүүлэхэд

чиглэж, харин засгийн газрууд энэ шилжилтийг дэмжих бодлогын орчныг бүрдүүлэх,

мөн хяналт тавих үүрэгтээ илүү анхаарах хэрэгтэй гэсэн үзэл давамгайлах болжээ

(BEYNON 1996; FEDER, WILLETT & ZIJP 1999; HOFFMANN 2004; KATZ 2002; UMALI &

SCHWARTZ 1994).

Экстейншиний тогтолцоог шинэчлэн зохион байгуулах хувилбарууд дундаас

“институцийн плюрализм” хэмээх загвар сүүлийн жилүүдэд судлаачдын анхааралд өртөх

болов. Экстейншиний плюралист тогтолцоо нь хэдийгээр хувийн хэвшил ба гуравдагч

секторын оролцоог нэмэгдүүлэхийг дэмжих боловч засгийн газар болон түүний мэдлийн

экстейншиний байгууллагуудын үүргийг шууд үгүйсгэдэггүй тул энэ нь ялангуяа хувийн

хэвшил ба иргэний нийгмийн хөгжлөөр сул дорой орнуудад тохиромжтой байж болох

талаар олон судлаачид таамаглал дэвшүүлжээ (KIDD, LAMERS & HOFFMANN 1998; FEDER,

WILLETT & ZIJP 1999; RIVERA 2001).

Page 7: Erdenebolor & Bakey 2009; Agricultural Innovation System

Экстейншиний плюралист тогтолцоо нь төрөл бүрийн статус, ашиг сонирхол

бүхий байгууллагуудын оролцоог нэмэгдүүлснээр санхүүжилтийн шинэ эх үүсвэрүүдийг

бий болгох, хүний нөөцийн хангамжийг сайжруулах, мөн үйлчилгээний төрлийг

нэмэгдүүлж, салбар бүрт буюу бүс нутаг бүрт тусгайлан шаардагдаж буй ажлуудыг

гүйцэтгэх боломжтой зэрэг давуу талуудтай (BIRNER et al. 2006). Ийм тогтолцоонд зөвхөн

үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд тохирсон үйлчилгээг үзүүлж, тэдэнд хүндэтгэлтэй

харьцаж буй байгууллагуудын үйл ажиллагаа, санхүүжилт тогтворжино (CHIPETA 2006;

ANDERSON 2007). Нөгөө талаар тус бүрдээ өөрийн гэсэн харьцангуй давуу талууд бүхий

төрөл бүрийн байгууллагууд хамтран ажиллах нь нийт тогтолцооны хүчин чадал, үр

өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой (CROWDER 1996; BIRNER et al. 2006).

ANDERSON-ы (2007) үзэж буйгаар төрийн мэдлийн экстейншиний

байгууллагуудад бүтцийн шинэчлэл явагдахын зэрэгцээ хувийн хэвшил ба гуравдагч

секторын оролцоо нэмэгдэж буй нь хөгжиж буй орнуудад экстейншиний плюрализм

дэлгэрэх гол шалтгаан юм. Плюрализмыг дэмжих бодлого баримталж буй төр өөрөө

үйлчилгээ үзүүлэхэд бус, харин бодлогын тааламжтай орчин бүрдүүлэх, нийт

экстейншиний тогтолцоог хянан зохицуулах, экстейншиний байгууллагуудын ажилд

чанарын үнэлгээ хийх зэрэг үүргүүдэд голлон анхаардаг (VAN DEN BAN 2000; MCMILLAN,

HUSSAIN & SANDERS 2001).

Плюралист тогтолцоог бүрдүүлж буй экстейншиний байгууллагуудыг дараахь

гурван секторт ангилан авч үздэг. Үүнд: i) төр, ii) хувийн хэвшил, iii) гуравдагч сектор

(BIRNER et al. 2006, p.17). Хувийн хэвшлийн байгууллагууд ашиг олох зорилготой байдаг

бол гуравдагч секторт ашгийн ба ашгийн бус байгууллагууд багтана (1-р хүснэгт).

Хүснэгт 1: Хөдөө аж ахуйн экстейншиний үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын тойм

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ХУВИЙН ХЭВШИЛ ба ГУРАВДАГЧ СЕКТОР

� Засгийн газрын агентлагууд

� Орон нутгийн экстейншиний төвүүд

� Боловсролын байгууллагууд

� Танхимууд

� ХАА-н сангууд

� Олон улсын байгууллагууд

a. Ашгийн төлөө

� Боловсруулах салбарын аж ахуйн нэгжүүд буюу борлуулагчид

� Үйлдвэрлэлийн хэрэгсэл нийлүүлэгчид

� Зөвлөх үйлчилгээний компаниуд

� Хэвлэлийн газрууд

� Худалдаачид

� Хувийн боловсролын байгууллагууд

b. Ашгийн бус

� ТББ-ууд

� Шашны байгууллагууд

c. Үйлдвэрлэгчдийн байгууллагууд

� Фермерийн холбоо, нийгэмлэгүүд

� Салбараар төрөлжсөн нийгэмлэгүүд

� Орон нутгийн байгууллагууд

Эх сурвалж: UMALI & SCHWARTZ 1994; KATZ 2002.

Page 8: Erdenebolor & Bakey 2009; Agricultural Innovation System

Плюралист тогтолцоонд экстейншиний үйлчилгээ эрхлэгчид болон санхүүгийн эх

үүсвэрүүдийн хооронд хэд хэдэн хувилбараар хоршил үүсч болно (KIDD, LAMERS &

HOFFMANN 1998; RIVERA 2001; FEDER, WILLETT & ZIJP 1999). Улс оронд хамгийн ашигтай

хувилбаруудыг дэмжихэд бодлогын төвшинд анхаарвал зохино (ANDERSON 2007; 2-р

хүснэгт).

Хүснэгт 2: Плюралист тогтолцоон дахь хөдөө аж ахуйн экстейншиний үйлчилгээг

гүйцэтгэх ба санхүүжүүлэх хувилбарууд

Санхүүгийн эх үүсвэр

Үйлчилгээ үзүүлэгч

Улсын төсөв Хувийн хэвшил: Фермерүүд

Хувийн хэвшил: ААН-үүд

III сектор. ТББ

III сектор ФБ

Улсын

(1) Улсын мэдлийн экстейншиний үйлчилгээ

(5) Улсын мэдлийн экстейншиний төлбөртэй үйлчилгээ

(9) Улсын байгууллагын зөвлөхүүд хувийн компанид гэрээгээр ажиллана.

(12) Улсын байгууллагын зөвлөхүүд ТББ-д гэрээгээр ажиллана.

(16) Улсын байгууллагын зөвлөхүүд ФБ-д гэрээгээр ажиллана.

Хувийн хэвшил

(2) Төсвөөс санхүүжих гэрээт ажил

(6) Төлбөртэй хувийн экстейншиний үйлчилгээ

(10) Дагалдах үйлчилгээ: Боловсруулах үйлдвэрүүд болон борлуулалтын ААН-үүд мэдээллийн үйлчилгээ хавсран эрхэлнэ.

(13) Хувийн хэвшлийн зөвлөхүүд ТББ-д гэрээгээр ажиллана.

(17) Хувийн хэвшлийн зөвлөхүүд ФБ-д гэрээгээр ажиллана.

Гурав дахь сектор: ТББ-ууд

(3) Төсвөөс санхүүжих гэрээт ажил

(7) Улсын байгууллагын зөвлөхүүдийг ажиллуулж, хөлсийг нь фермерүүд төлнө.

(11) ТББ-ын зөвлөх хувийн компанид гэрээгээр ажиллана.

(14) ТББ өөрийн зөвлөхтэй бөгөөд гишүүддээ үнэгүй үйлчилгээ үзүүлнэ.

Гурав дахь сектор Фермерийн байгууллагууд (ФБ)

(4) Төсвөөс санхүүжих гэрээт ажил

(8) Улсын байгууллагын зөвлөхүүдийг ажиллуулж, хөлсийг нь фермерүүд төлнө.

(15) ФБ-ийн зөвлөхүүдийг ТББ-аас цалинжуулна.

(18) ФБ өөрийн зөвлөхтэй болж, гишүүддээ үнэгүй үйлчилгээ үзүүлнэ.

Экстейншиний тогтолцоон дахь хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоо

нэмэгдэх хандлагатай байгаа нь юуны өмнө фермерүүд экстейншиний үйлчилгээнд

төлбөр төлөх хандлага ихэссэнтэй холбоотой. Фермерүүд хэрэв i) төлбөрийг нь төлөх

боломжтой, ii) экстейншиний үйлчилгээнд хамрагдахын үр өгөөж нь зардлаас нь илүү

гэдэгт итгэсэн байвал төлбөртэй үйлчилгээнд хамрагдахдаа бэлэн байдаг. Гэхдээ

экстейншиний үйлчилгээ нь ихэвчлэн хувийн ба олон нийтийн эрх ашигт нэгэн зэрэг

үйлчилж байдаг тул KATZ (2002), KIDD, LAMERS, HOFFMANN (1998) нарын санал

болгосноор ихэнхи тохиолдолд төсвийн ба хувийн хөрөнгийн хавсарсан санхүүжилттэй

байх нь зүйтэй. Нийт төлбөрт эзлэх төсвийн санхүүжилтийн хувь хэмжээг тухайн

үйлчилгээ олон нийтийн эрх ашигт хэрхэн үйлчилж буйгаас хамааран тогтоож болно.

Page 9: Erdenebolor & Bakey 2009; Agricultural Innovation System

Монгол орны хөдөө аж ахуйн инновацийн тогтолцооны өнөөгийн байдал, цаашдын

чиг хандлага

Манай орны хөдөө аж ахуйн салбарын боловсрол, эрдэм шинжилгээний үйл

ажиллагаа одоогоор Хөдөө аж ахуйн их сургууль, түүний салбар 4 эрдэм шинжилгээний

хүрээлэн, 7 сургууль, Ховд, Орхон, Дорнод аймаг дахь салбарууд, мөн хүрээлэнгүүдийн

Архангай, Увс, Өмнөговь, Төв, Сүхбаатар, Сэлэнгэ аймгууд дахь туршилт, судалгааны

станцуудад төвлөрч байна. Тус салбарын шинжлэх ухааны ажлын удирдлага,

зохицуулалт нь “Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны зөвлөл”-д төвлөрч, харин

сургуулиудад хамааралтай сургалт, эрдэм шинжилгээний асуудлуудын зохицуулалтыг

“Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдмийн зөвлөл” хариуцдаг (5-р зураг).

Зураг 5: Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны зөвлөл болон Хөдөө аж ахуйн их сургуулийн

эрдмийн зөвлөлийн ажлын уялдаа, чиг үүрэг

Шинжлэх Ухааны Академийн хэмжээнд 2008 оны эцсийн байдлаар нийт 770

эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж байсан бол тэдгээрийн 248 нь буюу 34.9% нь

хөдөө аж ахуйн салбарт харъяалагдаж буй нь тус салбарын байр суурийг илтгэж байна.

Сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны ажлын цар хүрээ улам тэлж буй бөгөөд Хөдөө аж

ахуйн их сургууль 2008 оны эцсээр 29 шинжлэх ухаан-технологийн төсөл, 15 онолын

судалгааны ажил гүйцэтгэж буй нь 2003 оныхтой харьцуулахад 33%-иар нэмэгдсэн

байна. Салбарын хэмжээнд 2005 онд 692 сая төгрөгийн санхүүжилт авч байсан бол 2008

онд 2.1 тэрбум төгрөг авав. Улсын төсвөөс санхүүжүүлсэн шинжлэх ухааны хөрөнгө

оруулалтын хэмжээ 2005 онд 191 сая төгрөг байсан бол 2008 онд 1.6 тэрбум төгрөг

болжээ. Салбарын хэмжээнд 2008 онд 3.6 тэрбум төгрөг зарцуулсан нь улсын хэмжээний

төсөв болох 15.3 тэрбум төгрөгийн 23.5%-тай тэнцэж байна.

Page 10: Erdenebolor & Bakey 2009; Agricultural Innovation System

Хөдөө аж ахуйн салбарт шинжлэх ухааны хөрөнгө оруулалт ийнхүү нэмэгдэж буй

нь ажлын үр дүнд шууд мэдрэгдэж байна. Хөдөө аж ахуйн их сургуулийн бүрэлдэхүүн 4

эрдэм шинжилгээний хүрээлэнгээс 2005-2008 оны хооронд нийт 16 патент, 342

техникийн баримт бичиг, MNS стандарт 118-ыг батлуулжээ. Эрдэм шинжилгээний үр

дүнгийнхээ хэмжээ, цар хүрээгээр Мал Эмнэлгийн Хүрээлэн сүүлийн жилүүдэд тогтмол

тэргүүлэх байр суурьтай байна.

Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран

ажилласны үр дүнд 2006 онд 150 сая, 2007 онд 187 сая, 2008 онд 299 сая төгрөгийн

бизнесийн орлогыг тус тус олжээ. Бизнесийн үйл ажиллагаа явуулах талаар эдгээр

хүрээлэнгүүдээс Дархан-Уул аймаг дахь Ургамал, Газар Тариалангийн Сургалт, Эрдэм

Шинжилгээний Хүрээлэн илүү ахицтай буюу нийт орлогын 53-77%-ийг эзэлдэг.

Хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлага

нь Монгол улсыг 2021 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөгжлийн цогц бодлого, Шинжлэх

ухаан, технологийн тухай хууль, Монгол улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020

онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Монгол улсад Үндэсний Инновацийн Тогтолцоог

2008-2015 онд хөгжүүлэх хөтөлбөр зэрэг эрх зүйн баримт бичигт тусгагдсан. Хөдөө аж

ахуйн их сургуулийн зүгээс цаашид Үндэсний Инновацийн Тогтолцоог бүрдүүлэх

хөтөлбөрийн хүрээнд Хөдөө аж ахуйн технопарк, Экстейншиний сургалтын төвийн үйл

ажиллагааг бэхжүүлэх, Биобизнес-Инновацийн төв байгуулах, биотехнологийн судалгаа,

үйлдвэрлэлд зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, цаг үеийн хэрэгцээ шаардлагад

нийцсэн орчин үеийн тоноглол бүхий шинэ лабораториуд байгуулах, мөн тэргүүлэх

чиглэлүүдээр 60 залуу судлаачийг өндөр хөгжилтэй орнуудад бэлтгэх зэрэг ажлуудыг

төлөвлөж, шат дараалан хэрэгжүүлж эхлээд байна. Мөн нийт эрдэм судлалын ажлын 30-

аас доошгүй хувийг онолын судалгаанд зориулж, тухайн чиглэлийн лаборатори,

боловсон хүчний хангамжийг дээшлүүлэх, эрэлт хэрэгцээ, цаг үеийн шаардлагад

нийцсэн хэрэглээний судалгааг эрчимтэй явуулж, шинэ технологи, оюуны багтаамж

өндөртэй бүтээгдэхүүн бий болгох, салбар дундын, бүс нутаг, олон улсын судалгаанд

оролцох замаар эрдэм шинжилгээний ажлын захиалагчийн төрөл, чиглэлийг олшруулах

зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

Хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй нэг бэрхшээл бол боловсрол, эрдэм

шинжилгээний хөгжлийн өнөөгийн төвшин дэхь мэдлэг, инновацийн нөөцийг эдийн

засгийн эргэлтэнд оруулах экстейншиний ажлын үр дүн хангалтгүй байгаа явдал юм.

Энэ нь институцийн тохиромжтой орчин буюу үзэл баримтлалын хувьд авч үзвэл “Хөдөө

аж ахуйн инновацийн тогтолцоо” төлөвшиж амжаагүйтэй холбоотой. Манай оронд

хэдийгээр экстейншиний зонхилох байгууллагууд болох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн

үйлдвэрийн яамны харъяа Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг

нэвтрүүлэх төв 1996 оноос, Хөдөө аж ахуйн их сургуулийн Экстейншиний сургалтын төв

2006 оноос хойш экстейншиний үйлчилгээ үзүүлсээр буй боловч өнөөг хүртэл сургалт,

зөвлөх үйлчилгээ голлон эрхэлж ирснээс биш, инноваци нэвтрүүлэх чиглэлээр дорвитой

үр дүнд хүрсэнгүй. Үйл ажиллагааны дээрхи чиглэлүүдээр хандивлагч орнуудаас

санхүүжилт авахад хялбар байдаг нь нэг талаар экстейншиний үйлчилгээ тасалдахгүй

хэрэгжих боломжийг бүрдүүлж буй хэдий ч нөгөө талаар экстейншинийг хөгжлийнхөө

дараагийн төвшинд хүрэхэд саад болж буй хэрэг юм.

Page 11: Erdenebolor & Bakey 2009; Agricultural Innovation System

Харин сүүлийн жилүүдэд “Мерси Кор” олон улсын байгууллагаас 2007 оноос

эхлэн 12 аймагт зөвлөх үйлчилгээ эрхлэх “Бизнесийг Хөгжүүлэх Төв”-үүдийг

байгуулсныг Дэлхийн Зөн, АДРА Монгол зэрэг бусад олон улсын байгууллагууд ч

дуурайж, зарим аймгуудад мөн зөвлөх үйлчилгээ эрхлэх нэгжүүдийг байгуулж эхэлжээ.

Тэдгээрээс гадна Сүү үйлдвэрлэгчдийн холбоо, Тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн

холбоо зэрэг төрийн бус байгууллагууд орон нутагт сургалт, зөвлөх үйлчилгээ

амжилттай эрхэлж байна. Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуйн салбарын зарим томоохон аж

ахуйн нэгжүүд, тухайлбал сүү боловсруулах болон гурилын үйлдвэрүүд түүхий эд

нийлүүлэгч фермерүүдтэй гэрээ байгуулж, тэдэнд экстейншиний үйлчилгээг санал

болгохоор төлөвлөж буй талаар мэдээлэл бий. Мөн эдгээр томоохон аж ахуйн нэгжүүд

судлаачдыг зөвлөхөөр авч ажиллуулах нь түгээмэл.

Монгол орны экстейншиний тогтолцооны өнөөгийн байдлаас үзвэл ХАА-н

сургалт, зөвлөх үйлчилгээнд хувийн хэвшлийн болон гуравдагч секторын байгууллагууд

хүч түрэн орж буй нь уг тогтолцоо плюралист хэлбэрт орж буйн илрэл мөн.

Экстейншиний голлох хоёр байгууллага болох Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх

ухааны ололтыг нэвтрүүлэх төв болон Экстейншиний сургалтын төвөөс цаашид эдгээр

шинэ оролцогчидтой өрсөлдөх бус, аль болох тэднийг дэмжиж ажиллах, харин

өөрсдөдөө хувийн хэвшил, гуравдагч секторын одоогоор хараахан гүйцэтгэж

чадахааргүй ажлуудыг оногдуулах нь зүйтэй. Ийм ажлуудад орон нутгийн хөгжлийн

бодлогын зөвлөх үйлчилгээ, оролцооны аргад суурилсан судалгаа, экстейншиний

ажилтан буюу зөвлөх бэлтгэх сургалт, үйлдвэрлэлд нэвтрэх боломжтой шинэ

технологийн инкубаци зэрэг олон жишээг дурьдаж болно.

Монгол улсын хөдөө аж ахуйн инновацийн тогтолцооны өнөөгийн байдлыг 4-р

зурагт үзүүлсэн схемийн дагуу бүхэлд нь авч үзвэл эн тэргүүнд шийдвэрлэх

шаардлагатай дараахь асуудлууд ажиглагдаж байна:

• Инноваци үүсэх, нэвчих, үйлдвэрлэлд ашиглагдах үе шатуудад хувийн хэвшлийн

ба гуравдагч секторын, ялангуяа орон нутагт хүрч ажиллах боломжтой

байгууллагуудын идэвхитэй оролцоог дэмжих тогтолцоог бий болгох;

• Мэдээлэл, боловсролын үйлчилгээг орон нутгийн малчид, тариаланчид,

фермерүүд рүү чиглүүлж, инновацийн тогтолцоон дахь тэдний оролцоог ахуй

амьдралынх нь хэв маягт тохирсон хэлбэрээр идэвхижүүлэх;

• Оролцооны аргад суурилсан хэрэглээний судалгааг төрөөс зориуд дэмжих,

ингэснээр инновацийг бий болохоос нь үйлдвэрлэлд ашиглагдах хүртэл бүхий л

үе шатуудад эрдэмтэд, үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэх;

• Орон нутагт хоршооллын бүхий л хэлбэр, санаачилгыг дэмжих замаар цаашид

хоршоо, төрийн бус байгууллагууд буюу зохион байгуулалтын бусад бүтцээр

дамжиж орон нутагт шинэ мэдлэг, инноваци тархах боломжийг хангах;

• Засгийн газрын зүгээс хөдөө аж ахуйн инновацийн тогтолцоон дахь

байгууллагуудын уялдаа холбоо, харилцаа, хамтын ажиллагаанд хөндлөнгийн

хяналт тавих, үнэлэлт өгөх, мөн тэдний ашиг сонирхол, хүчин чадлыг нэгдмэл

зорилгод төвлөрүүлэхүйц төсөл, хөтөлбөрүүдийг санаачлах.

Page 12: Erdenebolor & Bakey 2009; Agricultural Innovation System

Төгсгөлийн үг

Үүсээд удаагүй ч дэлхий олон улс оронд хэдийнэ хүлээн зөвшөөрөгдөх болсон

“Хөдөө аж ахуйн инновацийн тогтолцоо”-ны үзэл баримтлал нь хөдөө аж ахуйн салбар

дахь инновацийн үүсэл, нэвчилт, тархалтыг тайлбарлах, бодлогын чиглэлүүдийг

тодорхойлоход одоогоор бидэнд буй хамгийн дөхөмтэй онол, аргачлалын суурь юм.

Дээрхи үзэл баримтлалын дагуу манай орны төр засгаас цаашид инноваци үүсэх, нэвчих,

үйлдвэрлэлд ашиглагдах үйл явц аяндаа тасралтгүй явагдаж байх нөхцлийг бүрдүүлэхэд

түлхүү анхаарвал зохино. Ийм нөхцлийг бүрдүүлэхэд эрх зүйн орчноос гадна юуны

түрүүнд инновацийн тогтолцоонд оролцогчдын хоорондын уялдаа холбоо, харилцаа,

хамтын ажиллагааг сайжруулахад анхаарах шаардлагатай.

Манай орон зах зээлийн тогтолцоонд шилжин орсноос хойш үүссэн нэг гажуудал

бол өрсөлдөөн хамтын ажиллагааны өмнө бичигдэх болсон явдал юм. Зарим салбаруудад

зах зээлийн хуулиар өрсөлдөөн явагдаж, ялагч ба ялагдагчид тодордог нь зүйн хэрэг.

Гэвч эдийн засгийн даяаршил хүчтэй явагдаж буй өнөөгийн цаг үед стратегийн онцгой

ач холбогдол бүхий хөдөө аж ахуй салбарын өрсөлдөх чадварыг хангах үүрэгтэй хөдөө

аж ахуйн инновацийн тогтолцоонд ойрын жилүүдэд ялагч, ялагдагч гэсэн ойлголт байж

болохгүй. Харин хамтын ажиллагаа, ажил үүргийн зохистой хуваарилалт бүхий

институцийн орчин үүсч байж, хөдөө аж ахуйн инновацийн тогтолцоо бэхжиж чадна.

Нэгэнт уг тогтолцоо бэхжиж, өөрийн эрчээр хөгжих чадвартай болсон үед өрсөлдөөний

тухай ярьж болно.

Бид хөдөө аж ахуйн инновацийн тогтолцоог илүү сайн таньж мэдэх, энэ чиглэлээр

илүү эрчимтэй судлах шаардлагатай байна. Үүнийг олон төвшинд судалбал зохих бөгөөд

юуны түрүүнд монгол хүний сэтгэхүй, сэтгэлгээг судлах зайлшгүй шаардлагатай.

Инновацийн тогтолцооны үзэл баримтлалыг барууны ертөнцөөс шууд хуулбарлан аваад

Монголд хэрэгжүүлэх гэж оролдох нь үр дүнгүй. Уг үзэл баримтлал, түүнд агуулагдах

аргачлалыг Монгол хүний сэтгэхүйд тохирох байдлаар тодорхойлж байж л бид

амжилттай хэрэгжүүлж чадна.

Төрөөс цаашид инновацийн тогтолцоон дахь хувийн хэвшил ба гуравдагч

секторын оролцоог дэмжих бодлогыг баримталж, урамшууллын тогтолцоог бий болгох

хэрэгтэй гэж үзэж байна. Инноваци нэвтрүүлэхтэй холбогдсон зарим ажил үйлчилгээнд,

ялангуяа сургалт ба зөвлөх үйлчилгээнд төр өөрөө оролцохоос илүү “аутсорсинг” хийх

нь үр дүнтэй бөгөөд олон улсын жишигт нийцнэ. Мөн дотоод, гадаад эх үүсвэрээс

санхүүждэг ядуурлыг бууруулах ихэнхи төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагаа зөвхөн

ядуу иргэдэд бэлэн эд зүйлс тарааж, тэднийг мэргэшил олгох түргэвчилсэн сургалтанд

хамруулах төдийгөөр хязгаарлагдаж буйг өөрчилж, санхүүжилтийн зохих хэсгийг нь

шинжлэх ухаан, технологийн ололтуудыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, дэлхийн зах зээлд

өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэх, судлаачид ба үйлдвэрлэгчдийн хамтын

ажиллагааг бэхжүүлэхэд чиглүүлэх замаар эдийн засгийн тогтвортой хөгжлийн загварт

нийцүүлэн зарцуулах нь зүйтэй.

Page 13: Erdenebolor & Bakey 2009; Agricultural Innovation System

Ашигласан хэвлэлийн жагсаалт

ANDERSON, J.R. 2007: Agricultural advisory services. Background paper for the World

Development Report 2008. World Bank. Washington, D.C.

BEYNON, J. 1996: Financing of agricultural research and extension for smallholder farmers in

Sub-Saharan Africa. Natural Resource Perspectives No. 15 (1996), Overseas Development

Institute, London.

BIRNER, R. et al. 2006: From “best practice” to “best fit”. A framework for analyzing pluralistic

agricultural advisory services worldwide. DSGD Discussion Paper No. 37. International

Food Policy Research Institute, Washington.

CHIPETA, S. 2006: Demand Driven Agricultural Advisory Services, Neuchâtel Group, Lindau.

http://www.neuchatelinitiative.net/english/documents/DemandDrivenAgriculturalAdvisoryS

ervices.pdf (April 03, 2009).

CROWDER, L. V. 1996: Partners in Sustainable Development: Linking Agricultural Education

Institutions and Farmer Organizations. FAO.

FEDER, G., WILLET, A. & ZIJP, W. 1999: Agricultural extension. Generic challenges and some

ingredients for solutions. Policy Research Working Paper 2129. World Bank, Washington,

D.C.

FRANCIS, J. 2006: National Innovation System Relevance for Development. Training of

Trainers Workshop for ACP Experts on Agricultural Science, Technology and innovation

(ASTI) system 2nd

-3rd

October 2006.

HALL, A.R; SULAIMAN, N., CLARK, N.G.; SIVAMOHAN, M.V.K. & YOGANAND, B. 2002: Public-

private sector interaction in the India agricultural research system: An innovation systems

perspective on institutional reform. In: BYERLEE, D. & ECHEVERRIA, R. (eds.): Agricultural

Research Policy in an Era of privatization Oxon, UK, CABI: 155-176.

HALL, A. JANSSEN, W., PEHU, E. & RAJALAHTI, R. 2006: Enhancing Agricultural Innovation:

How to Go Beyond the Strengthening of Research Systems, World Bank.

HEEMSKERK, W., NEDERLOF, S. & WENNINK, B. 2008: Outsourcing agricultural advisory

services. Enhancing rural innovations in Sub-Saharan Africa. Bulletin 380. Development

Policy & Practice. Royal Tropical Institute, Amsterdam.

HOFFMANN, V., LAMERS, J. & KIDD, A.D. 2000: Reforming the organisation of agricultural

extension in Germany: lessons for other countries. AGREN Network Paper No. 98,

Overseas Development Institute, London.

HOFFMANN, V. 2004: Der Beratungsmarkt der Zukunft. In: B&B Agrar, 03/04, p. 88-91.

KATZ, E. 2002: Innovative approaches to financing extension for agriculture and natural

resource management. Conceptual considerations and analysis of experience. LBL, Swiss

Center for Agricultural Extension, Lindau.

KIDD, A.D., LAMERS, J. & HOFFMANN, V. 1998: Towards pluralism in agricultural extension – a

growing challenge to the public and private sectors. In: agriculture + rural development

1/1998, p. 7-10.

KIDD, D. et al. 2000: Privatising agricultural extension: caveat emptor. In: Journal of Rural

Studies No. 16, p. 95-102.

MCMILLAN, D. E., HUSSEIN, A. AND SANDERS, J. H. 2001: November. What Institutional Model

for Agricultural Extension in the Semi-arid Horn of Africa? Paper presented at the

IGAD/INSORMIL Conference in Nairobi, Kenya.

Page 14: Erdenebolor & Bakey 2009; Agricultural Innovation System

RIVERA, W.M. & CARY, J.W. 1997: Privatizing agricultural extension. In: SWANSON, B.E.,

BENTZ, R.P. & SOFRANKO, A.J. 1997: Improving agricultural extension. A reference manual.

FAO, Rome, 203-211.

RIVERA, W.M. 2001: Agricultural and rural extension worldwide: options for institutional

reform in the developing countries. FAO, Rome.

SPIELMAN 2005: Innovation system perspectives on developing-country agriculture. A critical

review. ISNAR Discussion Paper 2. International Food Policy Institute, Washington.

TUGRUL, T. & AJIT, M. 2002: The cotton supply chain in Azerbaijan, ISNAR, the Hague,

Netherlands, pp. 13-17.

UMALI, D.L. & SCHWARTZ, L. 1994: Public and private agricultural extension: Beyond

traditional frontiers. World Bank Discussion Paper 236. World Bank, Washington, D.C.

VAN DEN BAN, A.W. 2000: Different ways of financing agricultural extension. In: AGREN

network paper No. 106. Overseas Development Institute, London, 8-19.