Top Banner
Соёл судлалын профессорын баг Соёл судлал 2-р курс Б. Буянхишиг Монгол улсын соёл урлагийн их сургууль Соёл иргэншлийн сургууль Соён гэгээрvvлэх vзэл дэлгэрсэн нь Франц, Англи, Герман, Орос,
35

Buynhishig soyn gegeeruulegchdin uzel

Jun 16, 2015

Download

Documents

А. Aku
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel

Соёл судлалын профессорын баг

Соёл судлал 2-р курс Б. Буянхишиг

Монгол улсын соёл урлагийн их сургууль Соёл иргэншлийн сургууль

Соён гэгээрvvлэх vзэл дэлгэрсэн нь

Франц, Англи, Герман, Орос,

Page 2: Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel

Агуулга

Ι. Соён гэгээрvvлэгчдийн vзэл гарч ирэх гол нөхцөл, Соён гэгээрлийн үеийн гол

үзэл сургаал

ΙΙ. Франц, Англи, Герман, Орост соён гэгээрvvлэх vзэл дэлгэрсэн нь :

Page 3: Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel

Соён гэгээрүүлэх үзэл нь цаг хугацааны хувьд :

17-р зууны 2-р хагас 18-р зуунд нийгмийн хөгжлийн шаардлагаар гарч ирсэн үзэл юм .

Соён гэгээрэл гэдэг нь нийгмийн баазын хувьд хөрөнгөтний ардчилсан шинжтэй өргөн хөдөлгөөн юм.Соён гэгээрүүлэгчдийн үеийг: Гэгээрлийн эрин үе

Ι. Соён гэгээрлvvэгчдийн vзэл гарч ирэх гол нөхцөл, Соён гэгээрлийн vеийн гол үзэл

сургаал

Page 4: Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel

Энэ хөдөлгөөн нь Европын бүх орныг хамарсан.Соён гэгээрүүлэх хөдөлгөөн нь Англи, Франц, Герман зэрэг орнуудад голлон дэлгэрч байсан.

Page 5: Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel

Европын хөгжилтэй орнуудад шинэ хөрөнгөтнүүд гарч ирснээр нийгэм эдийн засгийн амьдарлын бүтцэд өөрчлөлтүүд бий болсон. Үүний зэрэгцээ хуучин нийгмийг тогтоох эрмэлзэл ихээхэн өрнөсөн. Энэ бүх байдлууд соён гэгээрүүлэгчдийн үзэл гарч ирэх гол нөхцөл болсон.

Page 6: Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel

Соён гэгээрүүлэгчид нь улс төр, нийгмийн тогтоцыг зүй зохистой өөрчилснөөр хүнийг сайн тийш нь өөрчлөх бололцоог өөртөө багтаасан.

Нийгмийг төгс ардчилахын тулд улс төр, ёс суртахууны хувьд төгөлдөржсөн хүмүүсийг бий болгох хэрэгтэй. Учир нь төгөлдөржсөн хүмүүс нийгмийг шударга ёсоор өөрчилж чадна. Үүний тулд хүмүүсийг урлаг соёлоор гэгээрүүлэх нь хамгийн чухал гэж соён гэгээрүүлэгчид үзсэн.

ΙΙ. Франц, Англи, Герман, Орост соён гэгээрvvлэх vзэл дэлгэрсэн нь :

Page 7: Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel

Соён гэгээрүүлэгчид нь нийгэм хүн хоёрын хооронд зөрчил үүсч болно. Зөрчлийг шийдвэрлэх гол арга зам нь гэгээрүүлэх, хүмүүжүүлэх явдал юм хэмээн үзсэн. Хувь хүмүүсийн төлөвшил хэдий чинээ төлөвшиж хүмүүжинэ, нийгмийн харилцаа төдий чинээ сайхан болно хэмээсэн. Ийм хүмүүжлийг төлөвшүүлэхэд нөлөөлөх хоёр гол хүчин зүйл байдаг. Үүнд : 1.Ёс суртахууны хүмүүжил 2. Гоо сайхны хүмүүжил

Page 8: Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel

Энэ үед соёл судлалын томоохон урсгал гарч ирсэн нь Сентиментализм

юм.

Сентиментализм нь: Нийгмийн “байгалиас эхтэй байдал”

алдагдан хүн байгалаас холдохын хамт бас алдагдсан хүний намба төрхийн цэвэр ариун, цагаан цайлган чанарын

тухай соён гэгээрүүлэхийн төсөөллийг бүрэн дүүрэн тусгасан.

Page 9: Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel

Хүний бие сэтгэлийн сэрэл, цэнгэлийг уран сайхны арга хэрэгслээр дүрслэн үзүүлэхэд хандсан нь гэгээрлийн эрин

үеийн соёлын бас нэг чухал тал байлаа.

Page 10: Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel

Францид соён гэгээрvvлэх vзэл дэлгэрсэн нь

Page 11: Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel

1. Францын соён гэгээрлийн vеийн vзэл баримтлал, тvvний онцлог

Францын соён гэгээрүүлэлтийн үзэл нь ертөнцийг үзэх үзлийн хувьд 2 хуваагдсан.

Соён гэгээрүүлэлтийн үйл явц Францид анх эхэлсэн байна.

Page 12: Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel

1.Ертөнцийг бурхан тэнгэр бүтээсэн бөгөөд х түүнээс хойшхи байгалийн ба нийгмийн үйл хэрэгт бурхан тэнгэр оролцоогүй гэх үзэл Гол төлөөлөгч : Ф.М Аруэ Вольтер юм.

2. Материализмийн үзэл: Хөдөлгөөн бол материйн салшгүй шинж бөгөөд материгүй хөдөлгөөн, Хөдөлгөөнгүй матери гэж байдаггүй. Матери бол цаг хугацаа, орон зайн дотор хөдөлж байдаг бөгөөд энэ хоёр бол материйн оршихуйн объектив хэлбэрүүд юм.

Page 13: Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel

Ф.Вольтерийн vзэл баримтлал :

Хүний сэтгэл ба ухамсар материаллаг шинжтэй. Хүн байгалийн хуулиудад захирагдаж байдаг нь түүний хувь заяа эрх чөлөөт биш байдал мөн. Хүн бол нийгмийн амьтан мөн.

М.Вольтер / 1694-1778/

Page 14: Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel

Францын соён гэгээрлийн үед ихээхэн хувь нэмэрээ оруулсан олон эрдэмтэн сэтгэгчид байдаг.Ж.Ж. Руссо Ж.ЛаметриД.ДидроК.Гельвици нар болно.

Page 15: Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel

Англид соён гэгээрvvлэх vзэл дэлгэрсэн нь

Page 16: Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel

2. Английн соён гэгээрvvлэгчдийн vзэл баримтлал, тvvний онцлог

1.Шинэ хөрөнгөтөнгүүдийн эрх ашгийг хамгаалж гарч ирсэн. Өөрөөр хэлбэл тухайн цаг үеийнхээ тэргүүний үзэгдлийг дэмжиж гарч ирсэн..

1689 оныг ерөнхийд нь английн соён гэгээрлийн үе эхэлсэн гэж үздэг.

Английн соён гэгээрүүлэгчидэд 3 гол онцлог бий.

2.Пуритан шашны эсрэг идэвхитэй тэмцэл явуулж урлагийг шашны нөлөөллөөс гаргахыг эрмэлзэж байсан. Тухайн үед англид пуритан шашин дэлгэрэн гарч ирснээр урлагийг өөртөө ашигласан. Урлаг бол шинэ амьдарлыг тусгах ёстой гэж үзэж байв.

3. Урлаг ёс суртахуун хоёрын хоорондын холбооны асуудалд онцгой анхаарал тавьсан. Урлаг ёс суртахуун хоёр хоорондоо

гүнзгий холбоотой хэмээн үзсэн.

Page 17: Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel

Английн соён гэгээрлийн үеийн гол төлөөлөгчид болох Ф.Бэкон, Т.Гоббс, А.Смит, Ф.Хатчесон гэх мэт олон эрдэмтэд байдаг. Тэд

урлаг соёлын үзлээрээ английн соён гэгээрлийн үед ихээхэн хувь нэмэр оруулсан

юм. Зарим эрдэмтдийн үзлээс дурдвал :

Page 18: Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel

Ф.Бэкон хүний оюун ухаанд 3 гол чадвар байдаг хэмээн үзсэн. 1.Түүхийн шинжлэх ухаанд тулгуурласан ой ухаан 2.Яруу найрагт тулгуурласан төсөөлөл / урлаг /3. Философид тулгуурласан бодомж

Соён гэгээрvvлэгч Ф.Бэконы үзэл

( 1561-1626 )

Page 19: Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel

Тэрээр англид нэр хүндтэй болсон хоёр сэтгүүлийг гаргаж байсан. 1. “Хэнгэрэг” сэтгүүл 2. “Үзэгч” сэтгүүл

Энэ сэтгүүлүүддээ тухайн үеийн зохиолчдын романуудыг болон урлаг гоо сайхны онолын холбогдолтой өгүүллүүдийг хэвлэсэн.“ Сайхны үндсэн шинжид өв тэгш зохицол, зөв хэлбэр, зөв хэмжээ гэсэн ойлголтыг хамааруулж авч үзсэн.

Соён гэгээрvvлэгч Ж.Аддисоны үзэл

(1672-1729)

Page 20: Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel

Тэрээр “ёс зүйчид” гэдэг бүтээл туурвисан. Энэ бүтээлдээ ёс суртахууны сайн гэдэг ойлголт , гоо зүйн сайхан гэдэг ойлголт хоёр салшгүй холбоотой.

Учир нь сайнгүйгээр сайхан, сайхангүйгээр сайн байж чадахгүй. Сайн байхгүйгээр гоо сайхны таашаал бий болохгүй гэж үзсэн.

Үүнээс гадна гоо сайхны илрэх байдлыг ёс суртахууны олон янзын ойлголтуудтай холбож үзсэн. Урлагийн гол үүрэг нь хүмүүст ёс суртахууны итгэл үнэмшилтэй хүмүүжил олгох явдал юм.

Ёс суртахууны нөлөөгүй бүтээлийг урлагийн бүтээл гэж болохгүй” гэж үзсэн.

Соён гэгээрvvлэгч К.Шефтсберигийн үзэл

(1671-1723 )

Page 21: Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel

Түүний философи үзэлд хүн бол бүхний анхдагч юм гэж үзсэн байдаг. Энэ байр суурины үндсэн дээр өөрийн урлаг гоо сайхны үзлээ гаргаж ирсэн.

Тэрээр “Хүмүүст соёл, боловсрол, хүмүүжил олгох гол зүйл бол урлаг” гэж үзсэн.

Соён гэгээрvvлэгч Д.Юмын үзэл

(1711-1776)

Page 22: Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel

Германд соён гэгээрvvлэх vзэл дэлгэрсэн нь

Page 23: Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel

3. Германы соён гэгээрvvлэх үеийн vзэл баримтлал, тvvний онцлог

Хүн төрөлхтний дэвшлийн гол нь ёс суртахууны дэвшил гэж үзсэн.

Германы соён гэгээрүүлэлт францыг бодвол нийгмийн өөрчлөн байгуулалт христос шашныг өөрчлөх асуудал нилээд аядуу байж гол нь герман үндэстний нэгдэл германд төвлөрсөн гэгээрсэн төр байгуулах асуудалд анхаарлаа илүү төвлөрүүлсэн.

18-р зууны сүүл үеийг ерөнхийд нь германы соён

гэгээрлийн үе эхэлсэн гэж үздэг.

Page 24: Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel

Германы соён гэгээрлийн үеийн гол төлөөлөгчид :

И.Г.Гердер 1744-1803 Г.Э.Лессинг

1729-1781

Page 25: Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel

Г.Э.Лессингийн үзэл баримтлал:

Нийгмийн төгөлдөржилт - шашны албадлагын аливаа хэлбэрийг даван туулж, нийтээрээ гэгээрэхтэй холбоотой. Хүн төрөлхтнийг бодгаль хүнтэй адилтган жишээд түүний хөгжлийн 3 насыг онцолсон. Хүүхэд насанд:Хуучин гэрээ Залуу насанд : шинэ гэрээ Бие нас гүйцсэн хүнд: мөнх ариун судар гэж онцолсон.

Page 26: Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel

И.Г.Гердерийн vзэл баримтлал :

И.Г.Гердер нь Лессингээс арай өөрөөр төгөлдөржилтийн шалтгааныг өөрөөр тайлбарласан байна. Түүний үзэл: Төгөлдөржилтийн шалтгаан нь : Урлаг , хэл, сэтгэхүй 3-ын тасралтгүй хөгжил мөн. Чухамхүү соёл гэгээрэл 2 бол хүн ба түүний оюуны төрх ямар байх вэ гэдгийг тодорхойлсон.

Page 27: Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel

Оросд соён гэгээрvvлэх vзэл дэлгэрсэн нь

Page 28: Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel

4. Оросын соён гэгээрлийн vеийн онцлог

1. Хаант засаг, хамжлагат ёсны эсрэг тариачин олон түмэн тэмцэж байсныг урлаг, философи, нийгэм улс төрийн нийтлэгээр зөвтгөн илэрхийлсэн.

18-р зууны 60-аад оныг ерөнхийд нь оросын соён гэгээрлийн үе эхэлсэн гэж үздэг.

Оросын соён гэгээрлийн үеийн гол онцлог нь :

2. Сүм хийд шашныг шүүмжилсэн байдал нь францийн соён гэгээрүүлэлтээс хожим байсан.

Page 29: Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel

Соён гэгээрлийн үеийн гол төлөөлөгчид :

Н.И Новиков 1774-1818

Д.С Аничков 1713-1788

А.М Брянцев 1749-1821

А.Н Радищев 1749-1802

Page 30: Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel

Соён гэгээрлийн үеийн төлөөлөгчдийн гол үзэл баримтлал

Н.И Новиковийн үзэл баримтлал : (1774-1818)

Хүн ёс суртахууны хувьд төгөлдөржих, мэдлэг олж авах, шинжлэх ухааныг эзэмшихтэй холбоотой. Сайн үйлд гагцхүү гэгээрсэн оюун ухаан хүргэдэг. Эх орноо хайрлах уламжлал сайн үйлдлээр чухалчлан хүндэлдэг байх ёстой хэмээн үзсэн.

Page 31: Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel

А.М Брянцевийн үзэл баримтлал : (1749-1821)

Байгаль бол зохицолдоотой, бүхэллэг шинжтэй бөгөөд түүнд илүү ч юм, дутуу ч юм байдаггүй хэмээн үзсэн.

Н.И Новиковийн үзэл : (1774-1818)

Танин мэдэхүйн дээд хэсэг нь: оюун ухааны танин мэдэхүй доод хэсэг нь : мэдэрч танин мэдэхүй юм гэж үзсэн.

Page 32: Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel

А.Н Радищевийн үзэл баримтлал 1749-1802

Хүн бол хүрээлэн байгаа байгальтайгаа нэгдэлтэй.Тиймээс хүн дэх байгаль ёсны зарчмуудыг хэт шулбал маш буруу гажигтай байдаг. Оюуны хүч, босоо явдаг чадвар , яриагаараа ярилцдаг хөдөлмөрийн үйл ажиллагаа нь багаж зэвсэг хэрэглэдэг шинж бол хүний гоц шинжүүд мөн.

Page 33: Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel

Дүгнэлт

Соён гэгээрлийн үе нь анх Францид үүссэн. Европын орнуудад соён гэгээрүүлэх

хөдөлгөөн өрнөх болсны гол шалтгаан нь тухайн үед шинэ хөрөнгөтнүүд гарч ирснээр

нийгэмд зохисгүй зүйлс гарах болсон. Үүнийг шийдвэрлэх гол арга зам нь

хүмүүсийг төгөлдөржүүлэх, хүмүүжүүлэх ёстой гэж үзсэн.

Тэрхүү төгөлдөржсөн хүмүүс л нийгмийг өөрчилж чадна гэж үзсэн бөгөөд

төгөлдөржсөн хүмүүсийг бий болгохын тулд хүмүүсийг урлаг соёлоор хүмүүжүүлэх

ёстой гэж үзсэн нь гол онцлог юм.

Page 34: Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel

Ашигласан материал

А.Радугин. “Соёл судлал” УБ., 2000.

Д.Наранцацрал. “Гоо зүй” сурах бичиг УБ.,2009.

Ц.Гомбосүрэн “ Философи” сурах бичиг УБ.,2008

Б.Дэлгэрмаа .“Гоо зүй” сурах бичиг. УБ.,2011.

www.google.mn www.wekipedia.com

Page 35: Buynhishig    soyn gegeeruulegchdin uzel

Анхаарал хандуулсанд баярлалаа