Top Banner
Банкны менежмент 1 Агуулга Оршил Удиртгал Нэгдүгээр бүлэг 4-18 Банк бус санхүүгийн байгууллагийн үйл ажиллагаа төрөл онцлог 1.1 Банк бус санхүүгийн байгууллагийн тухай 1.2 Санхүүгийн зохицуулах хороо 1.3 Хөрөнгө оруулалтын сан Хоѐрдугаар бүлэг Вишн Фанд ББСБ-н судалгаа 18-29 2.1 ВишнФанд” ББСБ танилцуулга 2.2 “ЛетФорекс” ББСБ-н танилцуулга 2.3 Зээлийн үйл ажиллагааны тухай Дүгнэлт 30-31 Номзүй 32 Хавсралт Оршил Өөрийн хөрөнгийн хэмжээ нь арилжааны банкнаас бага, банкны зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг санхүүгийн байгууллагуудыг банк бус санхүүгийн байгууллага гэж ойлгож болно. Банк бус санхүүгийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Монгол улсын хуулийн этгээд, Засгийн газар хоорондын хэлэлцээрээр зөвшөөрөгдсөн гадаад улсын хуулийн этгээд эрхэлж болно. www.zaluu.com www.zaluu.com
39

Bank Bus Sanhvvgiin Baiguullaga

Oct 22, 2014

Download

Documents

Bayar Jargal
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Bank Bus Sanhvvgiin Baiguullaga

Банкны менежмент

1

Агуулга

Оршил

Удиртгал

Нэгдүгээр бүлэг 4-18

Банк бус санхүүгийн байгууллагийн үйл ажиллагаа төрөл онцлог

1.1 Банк бус санхүүгийн байгууллагийн тухай

1.2 Санхүүгийн зохицуулах хороо

1.3 Хөрөнгө оруулалтын сан

Хоѐрдугаар бүлэг Вишн Фанд ББСБ-н судалгаа 18-29

2.1 “ ВишнФанд” ББСБ танилцуулга

2.2 “ЛетФорекс” ББСБ-н танилцуулга

2.3 Зээлийн үйл ажиллагааны тухай

Дүгнэлт 30-31

Номзүй 32

Хавсралт

Оршил

Өөрийн хөрөнгийн хэмжээ нь арилжааны банкнаас бага, банкны зарим

төрлийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг санхүүгийн байгууллагуудыг банк бус

санхүүгийн байгууллага гэж ойлгож болно. Банк бус санхүүгийн үйл ажиллагааг

Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Монгол

улсын хуулийн этгээд, Засгийн газар хоорондын хэлэлцээрээр зөвшөөрөгдсөн

гадаад улсын хуулийн этгээд эрхэлж болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Bank Bus Sanhvvgiin Baiguullaga

Банкны менежмент

2

Монголын санхүүгийн салбарт банкны шинэчилсэн тогтолцоо үүсэн бий

болж олноор банкууд байгуулагдах болсон ба боловсон хүчин болоод, бусад

үзүүлэлтийг нь харгалзахын сацуу өөрийн боломж бололцоонд тулгуурлан хурдтай

өсөн дэвшиж буй олон улсын ВишнФан ББСБ-г сонгон авч ангийн ажлыг

гүйцэтгэсэн юм.

Энэхүү ангийн ажилаар ББСБ-н үйл ажиллагааг судлан үзэж удирдлага,

зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар судалгаа, дүгнэлт хийж түүнчлэн

онолын мэдлэгээ бататгах зорилгоор дор бичлээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Bank Bus Sanhvvgiin Baiguullaga

Банкны менежмент

3

Удиртгал

Судалгааны зорилго:

Олон улсын “ВишнФанд”ББСБ болон ЛетФорикс ББСБ-ийн мэдээллийг ашиглан

банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаатай танилцан удирдлага,зохион

байгуулалт, үйл ажиллагааны талаар судалгаа хийж, онолын мэдлэгээ бататгах

зорилготой.

Судалгааны зорилт: Олон улсын “ВишнФанд” ББСБ болон ЛетФорикс ББСБ-ийн

жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг дэмжсэн ямар төрлийн үйл

ажиллагаа явуулдаг, үйлчилгээ үзүүлдэг болохыг судална.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Bank Bus Sanhvvgiin Baiguullaga

Банкны менежмент

4

Банк бус санхүүгийн байгууллагууд

Банк бус санхүүгийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос

олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Монгол улсын хуулийн этгээд, Засгийн газар

хоорондын хэлэлцээрээр зөвшөөрөгдсөн гадаад улсын хуулийн этгээд эрхэлж

болно. Улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээд, шашин болон улс төрийн үйл

ажиллагааг эрхлэхийг хориглоно.

Банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж дараахь үйл ажиллагааг ойлгоно.

Зээл

Факторингийн үйлчилгээ

Санхүүгийн түрээс

Төлбөрийн баталгаа гаргах

Төлбөр тооцоон хэрэгсэл гаргах

Цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ

Гадаад валютын арилжаа

Итгэлцлийн үйлчилгээ

Богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх

Хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх

Банк бус санхүүгийн үйл ажиллагаа нь өөрийн гэсэн нэр томъѐолол гаргаж ирсэн.

Үүнд:

1. Факторингийн үйлчилгээ гэж зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгэгчээс мөнгөн

төлбөрийн үүргийг шаардах эрхээ гуравдагч этгээдэд бүхэлд нь худалдах/

шилжүүлэх/ энэхүү эрхийг хүлээн авагч нь эрхээ хэрэгжүүлэх болон үүсэн

гарах үр дагаврыг бүрэн хариуцах үйл ажиллагааг

2. Санхүүгийн түрээсинй үйлчилгээ гэж түрээслэгч нь түрээслүүлэгчийн

захиалсан буюу сонгосон эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх, эсхүл худалдагч

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Bank Bus Sanhvvgiin Baiguullaga

Банкны менежмент

5

буюу нийлүүлэгчээс өөрийн нэр дээр худалдан авах замаар түрээслэгчид

тодорхой нөхцөл, хугацаа, төлбөртэйгээр түрээслэх үйл ажиллагааг

3. Цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ гэж бусдын мөнгөн

хөрөнгийг банкин дахь өөрийн харгилцах дансаар дамжуулан шилжүүлэх,

эсхүл интернет, автомат тоног төхөөрөмж, цахим төлбөр тооцооны хэрэгсэл

ашиглах, төлбөр тооцоог нь гүйцэтгэх ажиллагааг

4. Гадаад валютын гүйлгээ гэж гадаад валютыг худалдах, худалдан авах,

түүгээр зээл олгох баталгаа гаргах үйл ажиллагааг

5. Итгэлцлийн үйлчилгээ гэж итгэл хүлээлэгчийн актив /бэлэн мөнгө, зээл,

бусад актив/ ыг үнэгүйдлээс хамгаалж, ашиг олж өгөх зорилгоор тэдгээртэй

харилцан тохиролцсон гэрээний үндсэн дээр итгэл хүлээгчээс нэр бүхий

активыг түр хугацаанд хянах, ашиглах, захиран зарцуулах үйл ажиллагааг

6. Богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх гэж

тодорхой гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийн хөрөнгийн эх

үүсвэрийг нэг хүртэлх хугацааны хөрөнгө оруулалтын үнэт цаас болон

үүнтэй адилтгах санхүүгийн хэрэгсэлд хөрвүүлэхийг тус тус хэлнэ. Банк бус

санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн этгээд аж ахуйн үйл

ажиллагааны тусгай зөвшөөрлийг дараахь баримт бичгийг бүрдүүлж

Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлнэ.Үүнд:

Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн дүрэм, үүсгэн

байгуулах баримт бичиг

Бизнес төлөвлөгөө

Монгол банкнаас тогтоосон дүрмийн сангийн доод хэмжээг хангасан

эсэхийг нотлох баримт бичиг

Аудитын байгууллагаар баталгаажуулсан сахүүгийн тайлан

Боловсон хүчин, техник тоног төхөөрөмж, ажлын байрны талаархи

мэдээлэл

Хувьцаа эзэмшигчдийн бүртгэл, эзэмшиж байгаа хувьцааны тоо

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Bank Bus Sanhvvgiin Baiguullaga

Банкны менежмент

6

Тухайн банк бус санхүүгийн байгууллагын нийт хувьцааны 10-аас

доошгүй хувийг дангаар эзэмшиж байгаа хуулийн этгээдийн дүрэм,

хувьцаа эзэмшигчдийн бүртгэл, сүүлийн гурван жилийн санхүүгийн

тайлан, аудитын байгууллагын дүгнэлт

Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэхийг хүсч,

ирүүлсэн баримт бичгийг Санхүүгийн зохицуулах хороонд хүлээн авч

хчнаад, дараахь шаардлагыг хангасан тохиолдолд банк бус санхүүгийн

байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоно.

Үүнд:

Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн дүрмийн сан

нь Монгол банкнаас тогтоосон хэмжээнд хүрсэн.

Бизнес төлөвлөгөөнд банк бус санхүүгийн үйл ажиллаагаг

амжилттай эрхлэх стратеги, нөлөөлх хүчин зүлийг оновчтой тусгаж

чадсан

Тухайн банк бус санхүүгийн байгууллагын удирдлага нь шаардлага

хангасан

Банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах техник,

тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагааны шаардлагыг зохих

түвшинд хангасан байна.

ББСБын дүрмийн сангийн хэмжээ

2005 оны 10сарын 11нд Монгол банкний ерөнхийлөгчийн тушаал гарч “Банк бус

санхүүгийн үйл ажиллагааны тухай” хуулийн 7.1.1-7.1.5 лах заалтанд болон 7.1.7,

7.1.9 –д заасан үйл ажиллагаа эрхэлж буй ББСБын дүрмийн сангийн доод хэмжээг

Улаанбаатар хотод 200.0 сая төгрөг, Дархан Уул аймгийн Дархан сум, Орхон

аймгийн Баян-Өндөр суманд 100.0 сая төгрөг, бусад аймгийн төвд 10.0 сая

төгрөгөөр, мөн хуулийн 7.1.6, 7.1.8д заасан үйл ажимллагаа эрхэлж буй ББСБ ын

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Bank Bus Sanhvvgiin Baiguullaga

Банкны менежмент

7

хувьд дүрмийн сангийн доод хэмжээг 500.0 сая төгрөгнөөс доошгүй байхаар

тогтоосон байна.

Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий ББСБ

болон дээрхи тушаал гаргахаас өмнө ийм төрлийн зөвшөөрөл хүсч холбогдох

материалаа ирүүлсэн иргэд, хуулийн этгээдийн хувьд 2006-3-31-ний өдрийн дотор

дүрмийн сангийн доод хэмжээгээ дээр заасан хэмжээнд хүргэхийг ББСБ-ын хувь

нийлүүлэгчид, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал нарт даалгасан байна.

Банк бус санхүүгийн байгууллагын нэр нь түүний оноосон нэр болон “Банк бус

санхүүгийн байгууллага” гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл “ББСБ” гэсэн

товчилсон тэмдэглэгээнээс бүрдэнэ. Үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс

өөр этгээд өөрийн оноосон нэрийн хамт “Банк бус санхүүгийн байгууллага” гэсэн

дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл “ББСБ” гэсэн товчилсон тэмдэглэгээ хэрэглэхийг

хориглоно. Банк бус санхүүгийн байгууллагын нэр томъѐог санхүүгийн зохицуулах

хорооны зөвшөөрөлтэйгээр өөрчилнө.

Банк бус санхүүгийн байгууллагад дараахь үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

Үүнд:

тусгай зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа эрхлэх

өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа хийх

мэдээлэл өгөх

иргэн хуулийн этгээдээс хадгаламж авах, хадгаламжийн данс нээх

чек, карт, вексель зэрэг төлбөрийн хэрэгслээр хадгаламж авах

банк бус санхүүгийн байгууллагын тайлан тэнцэлд тусгаагүй эх үүсвэрийг

өөрийн үйл ажиллагаанд ашиглах

Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага.Үүнд:

1) банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн санд оруулсан хөрөнгийг

барьцаалан зээл олгохгүй байх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Bank Bus Sanhvvgiin Baiguullaga

Банкны менежмент

8

2) төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал дараахь

шалгуурыг хангасан байх

зээлийн гэрээ буюу баталгаагаар хүлээсэн, хугацаа хэтэрсэн аливаа өргүй

ял шийтгэлгүй

ѐс зүйн болон бизнесийн нэр хүнд нь банк бус санхүүгийн байгууллагыг

удирдахад харшлахгүй байх

банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн гүйцэтгэх удирдлага нь

банк санхүүгийн мэргэжилтэй, тухайн салбарт ажилласан туршлагатай байх

Банк бус санхүүгийн байгууллага өөрийн гэсэн хөрөнгөтэй байна. Дүрмийн сан нь

банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлэгчдийн оруулсан хөрөнгөөс

бүрдэх бөгөөд түүний хэмжээг улсын эдийн засгийн байдал мөнгөний ханшийн

өөрчлөлт банк бус санхүүгийн байгуллагын төлбөрийн чадвар эрх үйл

ажиллагааны онцлогийг харгалзан Монгол банк тогтооно. Банк бус санхүүгийн

байгууллагын хувь нийлүүлэгч дүрмийн санд оруулсан хувь хөрөнгийнхөө

хэмжээгээр санхүүгийн хариуцлага хүлээж алдагдлыг нөхнө.

Банк бус санхүүгийн байгууллагыг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлийг

үндэслэн Хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрээр өөрчлөн байгуулж татан

буулгаж болно.

Санхүүгийн зохицуулах хороо банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд

хяналт тавьж шалгалт хийнэ. Банк бус санхүүгийн байгууллага шалгалтаар

зөрчилтэй нь тогтоогдсон тохиолдолд доорхи арга хэмжээг авна. Үүнд:

албан бичгээр сануулах

зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг даалгавар өгөх

тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх

гүйцэтгэх захирлыг өөрчлөх, түүнд хариуцлага тооцох талаар банк бус

санхүүгийн байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлд сануулах

тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Bank Bus Sanhvvgiin Baiguullaga

Банкны менежмент

9

Банкны бус санхүүгийн байгууллага гэдэг нь санхүү зээлийн үйл ажиллагаа

явуулдаг групп институт ордог. Эдгээрийн дотроос хамгийн чухал нь хөрөнгө

оруулалтын банк, хөрөнгө оруулалтын компаниуд, санхүүгийн компани, тэтгэврийн

сан, хадгаламжийн банкнууд, даатгалын компани,ломбард, зээлийн нөхөрлөл гэх

мэт орно.

Төрөлжсөн санхүүгийн институт гэдэг нь дотроо хөрөнгө оруулалтын банкууд,

бусад төрөлжсөн банкууд ба төрөлжсөн банкны бус санхүүгийн байгууллагуудын

нэгдлийг хэлнэ.

хөрөнгийн инфляци үнэ уналтаас хамгаалах үүргийг өөртөө авах ба нэг мөсөн

нийгмийн шинж чанартай програмыг шийдэх болно. Орчин үед олон улсын хөрөнгө

оруулальын сан байгуулах нөхцөл бүрдэж байна. Энэ нь барууны өндөр бүхий

хөрөнгө оруулалтыг тухайн орны эдийн засагт оруулж ирэх бодит боломж байна.

Олон улсын хөрөнгө оруулалтын сан байгуулж болох боломжийн объектод

нефтийн аж үйлдвэрэлтэй холбоо бүхий хөрөнгө оруулалт түүнчлэн тухайн орны

экспортын бараа таваар, үйлчилгээг нэмэгдүүлэхэд чиглэсэн байж болно.

Санхүүгийн зохицуулах хороо

2006 оноос эхлээд ББСБ, даатгалын компаниуд, Хадгаламж зээлийн

хоршоод үнэт цаасны үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг Санхүүгийн

зохицуулах хороо хянах болсон байна. Дээрхи байгууллагууд Санхүүгийн

зохицуулах хорооноос лиценз зөвшөөрөл олгох ба хуулийн хүрээнд ажиллаж

байгаа эсэхэд нь хяналт тавих юм. Санхүүгийн зохицуулах хорооны үйл

ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын бүтицийг УИХ баталж, улсын төсвөөс

санхүүжүүлнэ. Зохицуулах хороо УИХ д ажилаа тайлагнана.

Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд:

Санхүүгийн зохицуулах хорооны дарга

Гишүүд:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Bank Bus Sanhvvgiin Baiguullaga

Банкны менежмент

10

СЗХ-ны орон тооны гишүүн-2

СЗХ-ны орон тооны бус гишүүн-4

Хяналтын зөвлөлийн дарга:

Хяналтын зөвлөлийн гишүүн-4

Тамгын газрын дарга

Бодлого зохицуулалтын газрын дарга

Мониторинг судалгааны газрын дарга

Хяналт шалгалтын газрын орлогч дарга

Монгол улсын санхүүгийн зохицуулах хорооны зохион байгуулалтын бүтэц:

СЗХ-ны Ажлын албаны бүтцийг дараах байдлаар тогтоосон.

Үүнд:

Бодлого зохицуулалтын газар

Мониторинг судалгааны газар

Хяналт шалгалтын газар

Тамгын газар

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Bank Bus Sanhvvgiin Baiguullaga

Банкны менежмент

11

Зохицуулалтын үйлчилгээнд хамаарах хуулийн этгээд, иргэд

-ХЗХ

-ББСБ

- Үнэт цаасны мэргэжлийн байгууллага

-Даатгалын болон мэргэжлийн оролцогч

-Хувьцаа эзэмшигч

Монгол улсын санхүүгийн зохицуулах хорооны ажлын алба, түүний бүтцийн

газруудын чиг үүрэг

1. Ажлын алба

Ажлын албаны дарга, төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн

тухай хуульд заасан хорооны ерөнхий менежерийн үүргийг хэрэгжүүлэх.

Хорооны үйл ажиллагааг хэвийн явуулах

Хорооны хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх

Хорооны дарга, гишүүд, ажилтнуудад хууль зүйн зөвлөгөө өгөх

Хорооны төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулах гэрээ, түүний

биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах

Холбоог хангах тэдний иг үүргийн биелэлтийг дүгнэж, нэгтгэн зангидах.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Bank Bus Sanhvvgiin Baiguullaga

Банкны менежмент

12

2. Бодлого зохицуулах газар

Сахнүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн

үйлчилгээг шалгуур үзүүлэлт, хэм хэмжээ, олон улсын цишигт нйицсэн

стандарт тогтоох асуудал боловсруулж батлуулж мөрдүүлэх.

Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн зохицуулах үйлчилгээний хөлсний

хэмжээг тогтоон батлуулж мөрдүүлэх.

Тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хорооны хуралд оруулан

шийдвэрлүүлэх, олгосон тусгай зөвшөөрлийн бүртгэлийг төрөл тус

бүрээр нь хөтлөх

Тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас харилцагчдыг эрсдэлд

оруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхүйц хэмжээ авч хэрэгжүүлэх.

Тусгай зөвшөөрөл эзэмшигчид, үнэт цаас гаргагчид төрөлжсөн сургалт,

семинар зохион байгуулах

Санхүүгйин зохицуулах хорооны дунд хугацааны жилийн бизнес

төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх

Хорооны гадаад харилцааны асуудлыг хариуцах

3. Мониторинг судалгааны газар

Тусгай зөвшөөрөл эзэмшигч болон санхүүгйин зохицуулах

үйлчилгээнд хамаарах хуулийн этгээдийн санхүүгийн тайланг хүлээн

авч үйл ажиллагааны төрлөөр ангилан нэгтгэх зэрэгцүүлсэн судалгаа,

дүгнэлт гаргах, хувийн хэрэг хөтлөх.

Санхүүгйин үйлчилгээний нэгдсэн статистик мэдээлэл гаргах.

Зайнаас хяналт тавьж, зохицуулах үйлчилгээнд хамаарагч этгээд

Хорооноос тогтоосон хэм хэмжээг мөрдөж байгаа эсэхэд хяналт

тавих.

Шинээр үнэт цаас гаргах, үнэт цаасны зах зээлийг идэвхижүүлэхтэй

холбогдсон асуудал боловсруулах шйидвэрлүүлэх.

Үнэт цаас арилжаалагчдын үйл ажиллагааг хянаж судлан дэмжих.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Bank Bus Sanhvvgiin Baiguullaga

Банкны менежмент

13

Мэ.дээллийн нэгдсэн сүлжээ бий болгох, түүнийг аюулгүй байдлыг

хангах, программ хангамжийг сайжруулах.

Тусгай зөвшөөрөл эзэмшигчид нэмэлт үйлчилгээний зөвшөөрөл олгох

асуудлыг судлан шийдвэрлүүлэх.

Хорооноос баталсан журам, зааврууд хэрэгжилтийн байдалд дүгнэлт

хийж, санал гаргах

4. Хяналт шалгалтын газар

Тусгай зөвшөөрөл зэмшигчдийн үйл ажиллагаа уг зөвшөөрлийн

нөхцөл шаардлагыг биелүүлж байгаа эсэхийг шалгах

Тусгай зөвшөөрөл эзэмшигч хооронд болон тусгай зөвшөөрөл

эзэмшигч үйлчлүүлэгч хоорондоо маргааныг хорооны эрх хэмжээний

дагуу хянан шийдвэрлэх.

Байгууллага иргэдээс Хороонд ирүүлсэн өргөдөл гомдлыг шалгаж

барагдуулах “бусад газруудтай хамтарч”.

СХЗ-ы ажилтнуудад хянан шалгагчийн эрх олгох, тэдний ажиллах

журмыг боловсруулж хорооны хурлаар батлуулах, хэрэгжүүлэх, улсын

байцаагчдын үнэмлэх, тэмдэг, шийдвэрийн хуудасны бүртгэл хөтлөх.

Хянан шалгагчдын гарын авлага материалаар хангаж, хуулийн

хүрээнд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.

Хянан шалгагчдын ажлыг нэгтгэн чиглүүлэх,тэдний үйл ажиллагааг

хянан зохицуулах.

Хууль хяналтын байгууллагын хүсэлтээр шинжээчийн дүгнэлт,

тайлбарыг тухай бүр гаргаж хүргүүлэх.

Хөрөнөг оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн

үйл ажиллагаа явуулах.

Хорооноос гаргасан журам, зааврын хэрэгжилтийг хангах, шалгах,

нэгтгэн дүгнэх.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Bank Bus Sanhvvgiin Baiguullaga

Банкны менежмент

14

5. Тамгын газар

Ажилтнуудын ажиллах нөхцөлд техник хэрэгслээр хангах,

ашиглалтанд хяналт тавих.

Хорооны санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлж, ажилтнуудын албан

хэрэгцээнд тогтоосон лимитийн мөрдөлтөнд хяналт тавих, эд аж

ахуйн бүртгэл тооллого, тайлан тооцоог хариуцах.

Хорооны шйидвэрийг холбогдох газруудад хүргэх, биелэлтийг хангах.

Хорооны шйидвэрийг холбогдох газруудад хүргэх, биелэлтийг хянах.

Албан хэрэг хөтлөлт, архив бичиг хэргийн ажлыг заавар журмын

дагуу явуулах, хяналт тавих.

Хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэх.

Албан томилалтын тооцоо хийх.

Хорооны уулзалт, ѐслолын арга хэмжээ болон нэгдсэн арга

хэмжээнүүдийг зохион байгуулах.

.

6. Ажлын албаны газруудын нийтлэг чиг үүрэг

1. Өөрийн чиг үүрэг хамаарах журам, заавар болон хорооноос грагасан

шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээ авах.

2. Өөрийн чиг үүргээс хамаарах өргөдөл, гомдлыг шалгаж барагдуулах.

3. Албаны газруудтай өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар хамтран

ажиллах.

4. Хорооны хяналт шалгалтыг нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан

ажлуудыг хамтран хийх.

Хөрөнгө оруулалтын сан

Энэ нь ихэвчилэн гадаадад хөрөнгө оруулалт хйихэд чиглэж байсан. Хөрөнгө

оруулалтын сан нь хязгаарлагдмал хариуцлагатай компани юм. Тус компаны нь:

1. Хувьцаа өрийн бичиг гаргах

2. Хувьцааг хөрөнгийн бирж дээр арилжах гэх мэт.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Bank Bus Sanhvvgiin Baiguullaga

Банкны менежмент

15

Анхны сангууд нь 1930-аад оны үед байгуулагдсан. Сүүлийн 20гаруй жилд олон

нйит санд ихээхэн итгэл найдвар хүлээлгэх болжээ. Хөрөнгө оруулалтын

компанитай ихээхэн холбоотой ажилладаг. Энэхүү санхүүгийн байгууллага нь

Англид ихэд хөгжсөн түүхтэй бөгөөд дараах үйл ажиллагааг явуулна. Үүнд:

Хөрөнгө оруулалтын багцыг нэмэгдүүлэх, агцаа олон төрөл хэлбэрийн

болгож багасгах

Бага хэмжээний хадгаламж эзэмшигчдийг татаж ажил хийх

Хөрөнгө бага багаар цуглуулан үнэт цаас ихээр худалдан авах боломжийг

бий болгодог.

Хөрөнгө оруулалтын компаниудын тухай

Хөрөнгө оруулалтын компаниуд нь санхүүгийн зуучлагчдын нэг төрөл нь юм. Тэд

хөрөнг оруулагчдаас мөнгө авч хувьцаа, бонл зэрэг санхүүгийн актив худалдан

авахад зарцуулах үйл ажиллагаа явуулдаг. Хөрөнг оруулалтын компаниудын

хувьд нийтлэг зүйл гэвэл ХОК-иуд зөвхөн нэг төрлийн хөрөнг оруулагчид хувьцаа

эзэмшигчидтэй байдаг байна. Хувьцаа эзэмшигчид нь хөрөнгө оруулалтын

компаниудйн шууд өмчлөгчид нь болдог ба санхүүгийн активыг шууд бусаар

өмчилнө. ХОК-иуд маш олон төрөл байдаг ба тэдгээрийг ангилж авч үзэх нь

туйлын хүндрэлтэй. Гэхдээ хамгийн нийтлэг зүйлийг гаргаж ирэх болох

талтай.ямар ч гэсэн тэд мөнгөн хадгаламж авах эрхгүй. Энэ талын үйл ажиллагааг

нь хязгаарласан байдаг.

Хөрөнгө оруулалтын компани нь дотроо 2 янз байж болно. Үүнд

1. нээлттэй

2.хаалттай

Зөвхөн эхний тохиолдолд хөрөнгө оруулалтын компанид өөрийн үнэт цаас

хувьцааг хувь нийлүүлэгчдээс худалдаж авдаг.

Тэтгэврийн сан

Санхүү зээлийн байгууллагуудын дотор чухал байр суурь эзэлдэг байгууллагын

нэг нь тэтгэврийн сан. Тэтгэврийн сангийн тухай асуудал нь 20р зууны хөгжилтэй

нягт холбоотой. Ялангуяа дэлхийн 2р дайны дараа 1945оноос хойш тэтгэврийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: Bank Bus Sanhvvgiin Baiguullaga

Банкны менежмент

16

сангийн хэмжээ цар хүрээний хувь нь эрс өссөн байна. Хөгжингүй барууны

орнуудад тэтгэврийн сан нь тэдгээр орныүндэсний санхүүгийн зах зээл дээр чухал

үүргийг гүйцэтгэж байна. Хөгжингүй барууны орнуудад тэтгэврийн сан нь тэдгээр

орны үндэсний санхүүгйин зах зээл дээр ухал үүргийг гүйцэтгэдэг.тэтгэврйин сан

нь хувь хүмүүс болон хуулийн этгээдүүдийнөгсөн нийгмийн даатгалын хураамж

дээр суурилан санхүүждэг байгууллаг юм. Тэтгэврийн сан нь тэтгэвэр олгох, өндөр

настны тэтгэвэр авагчдад эд материалын туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг

голлон явуулдаг.

Хадгаламжийн байгууллага

Хадгаламжийн байгууллага гэдэг нь хадгаламж авч зээл олгодог байгууллагыг

хэлнэ. Ийм санхүүгийн байгууллага нь голдуу улсын өмгөөллийн байгууллага

байдаг. Ийм хадгаламжийн байгууллагны хэлбэр нь даатгалын нэг хэлбэр болж

өгдөг бөгөөд хамгийн эрсдэл багатай санхүүгийн байгууллагад тооцогддог учир

хадгалуулагчийн эрх ашгйин улсаас хамгаалж байдагт оршино.

Хадгаламж зээлийн хоршоо

Хадгаламж зээлийн хоршоо нь зөвхөн хоршигчдын хүрээнд үйл ажиллагаа

явуулдаг.хоршигчид нь тухайн хоршооноосоо зээл авч үйл ажиллагаандаа

ашигладаг бөгөөд иргээд хүүгийн төлбөр төлдөг.хоршигчид нь анх хоршоонд

орохдоо хоршооны дүрмэнд заасан хувь хэмжээгээр хувь нийлүүлдэг бөгөөд элсэн

ороход оруулсан хувь хөрөнгө нь хоршооны санхүүжилт болж өгдөг байна.

Хоршигчид хоршооноос гарсан үед анхны оруулсан хөрөнгийг авах эрхтэйф

байдаг.

Харилцан туслах касс

Харилцан туслах касс гэдэг нь хошооны багахан хэлбэр юм.ялгаэатай тал нь

зөвхөн нэг байгууллага хамт олны хүрээнд явагддаг. Байгууллагын хамт олон бие

биенийхээ амьдрал ахиуг дэмжих зорилгоор ийм харилцан туслалцах касс бий

болгон түүндээ зээл олгох тодорхой хэмжээний хүү аван санхүүжилтээ бий

болгодог. Ийм учраас нэг ѐсны санхүүгйинүйл ажиллагаа явуулж байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: Bank Bus Sanhvvgiin Baiguullaga

Банкны менежмент

17

Даатгалын компани

Санхүү зээлийн төрөлжсөн байгууллагны нэг нь даатгалын компани юм. Энэ нь

үндсэндээ иргэд болон хуулийн этгээдэд даатгалын гэрээг борлуулсны үр дүнд

орж ирсэн орлого дээр үндэслэгдэж байгуулагддаг. Даатгалын компани нь

үйлчлүүлэгчиддээ учирч болзошгүй эрсдэлээс хамгаалан даатгаж эрсдэл бий

олсон тохиолдолд хохирлыг барагдуулж байдаг санхүүгйин байгууллаг юм.

Даатгал нь дараах хэлбэртэй байна.үүнд:

1. Заавал даатгал

2. Сайн дурын даатгал

Сайн дурын даатгалыг дотор нь дараах хэлбэрээр ангилж болно.

Амь нас эрүүл мэндийн даатгал

Эд хөрөнгийн даатгал

Хариуцлагын даатгал.

Даатгуулагчийн эд хөрөнгө ашиг сонирхлоо даатгуулсны төлөө даатгалын

хураамж төлдөг.даатгалын үнэлгээг даатгуулагч болон даатгагчийн харилцан

тохиролцсон үндсэн дээр тогтоож даатгалын гэрээнд заана.даатгалын компанийн

дүрмийн сан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний дооод хэмжээ нь 500сая

төгрөг байна. Дүрмийн сан зээлийн хөрөнгөөр бүрдүүлэхийг хориглоно.

ББСБ

2005оны байдлаар 150 ББСБ ажилласан. ББС-н үйл ажиллагааны тухай хуульд

заасан үйл үйл ажиллгааг ББСБ-уудын эрхэлж буй төрлөөр нь ангилж үзэхэд

давхардсан тоогоор –зээлийн үйл ажиллагааг 144,

- гадаад валютын арилжааны үйл ажиллагааг 50,

- итгэлцлийн үйл ажиллагааг 16,

- санхүүгийн түрээсийн үйл ажиллагааг 13,

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: Bank Bus Sanhvvgiin Baiguullaga

Банкны менежмент

18

- факторонгийн үйл ажиллагаа 5,

- мөнгөн гуйвуулгын үйлчилгээ 19,

- цахим төлбөр тооцооны үйлчилгээ 1,

- санхүүгийн зөвлөгөө өгөх үйлчилгээг 1 ББСБ тус тус дангаар буюу нэмэлт

зөвшөөрлөөр эрхэлж байна. 2005онд тодорхой хэмжээгээр ашигтай ажилласан

112 ББСБ байгаа нь нийт ББСБ-ын 74,7%-ийг эзэлж байна.тэдгээрийн ашиг 0,1

мянган төгрөгнөөс 130,3сая төгрөгийн хооронд хэлбэлзэв. Нйит ББСБ-уудын 16%

нь буюу 24 ББСБ алдагдалтай ажилласан байна.эрхэлж буй үйл ажиллгааны

онцлогоос хамаарч үйл ажиллагааны зардал өндөр зээлийн анар муудсанаар

эрсдэлтэй холбоотой зардал өссөн орлогын өсөлт нь зардлын өсөлтөөс бага, үйл

ажиллагаа жигдрээгүй зэргээс алдагдалтай ажилласан байнаө. ББСБ-уудад

2005онд 798,2сая төгрөгийн ашгийг хуримтлуулан тооцсон ба тухайн үед ашигтай

ажилласан нийт 112 ББСБ-уудын дундаж ашиг нь 12,0сая төгрөг хүрсэн байна.

ББСБ-уудын нийт орлогын дотор ихэнх хувийг

- зээлийн хүүгийн орлого

- гадаад валютын ханшийн тэгшитгэлийн орлого, арилжааны орлого

- мөнгөн гуйвуулгын орлого

- бусад орлого тус тус эзэлж байна.

ББСБ-уудын нийт орлогын 64,5% ийг зээлийн хүүгийн орлого эзэлж

байна.Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааны чиглэл, зохион

байгуулалтын бүтцийг УИХ баталж, улсын төсвөөс санхүүжүүлнэ.санхүүгийн

зохицуулах хороо УИХ д ажилаа хариуцан тайлагнана.

ÁÁÑÁ- óóäûí íèéò îðëîãûí 64,5%-èéã çýýëèéí õ¿¿íèé îðëîãî ýçýëæ áàéна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: Bank Bus Sanhvvgiin Baiguullaga

Банкны менежмент

19

Судалгааны хэсэг:

VisionFund

ВишнФанд ББСБ

Таны гэр бүлийн сайн сайхны төлөө!

ВишнФанд Банк бус санхүүгийн байгууллага

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: Bank Bus Sanhvvgiin Baiguullaga

Банкны менежмент

20

Бидний тухай

Манай байгууллага нь дэлхийн 42 оронд үйл ажиллагаагаа явуулдаг. Олон

улсын ФишнФанд Банк Бус Санхүүгийн байгуулага (ББСБ). Монгол улсад 2004 оны

11 сард байгуулагдсан. Манай үндсэн үйл ажиллаггаа бол жижиг дунд үйлдвэрлэл,

худалдаа, үйлчилгээг дэмжсэн зээлийн үйлчилгээ үзүүлдэг. Улаанбаатар хотод 5,

Хөдөө орон нутагт 4 нийт 9н салбараар дамжуулан эелэлийн (Бүлгийн) болон

хувьчилсан зээлийн үйлчилгээнүүдийг зах зээлд нэвтрүүлэн ажиллаж байна.

Манай алсын хараа:

“Санхүүгийн тогтвортой үйлчилгээ үзүүлсэнээр Монгол улсын иргэд, өрх гэр

бүлийн нийгэм эдийн засгийн түвшинг дээшлүүлэхэд оршино”

Манай зорилго:

“Бичил бизнес эрхэлдэг,санхүүгийн үйлчилгээ авах боломжоор хязгаарлагдмал

иргэдэд мэргэжлийн түвшинд санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлж бичил санхүүгийн

салбарт манлайлах”

Манай баримталдаг үнэт зүйлс:

-Харилцагчдийн сэтгэл ханамж

-Үнэнч шударга

-Найрсаг хүндэтгэлтэй

-Ил тод

-Тэгш эрх

-Хамтын хүч

Манай байгууллагын давуу тал:

-Хурдан шуурхай

-Бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: Bank Bus Sanhvvgiin Baiguullaga

Банкны менежмент

21

-Хүү харьцангуй уян хатан

-Хугацаа урт

Удирдлага зохион байгуулалтын бүтэц

“УЗБ Бүтэц” төв

“УЗБ Бүтэц ” Дархан дахь салбар

захирал

ТУЗ Дотоод хяналт

Гүйцэтгэх

захирал

ҮАЗ

Чанарын захирал Маркетингийн

захирал

Санхүүгийн

захирал

Ерөнхий Нябо

Туслан Нябо Туслах Нябо

Маркетингийн

менежир

Захирал Нябо

Зээлийн мэргэжилтэн Зээлийн мэргэжилтэн

Зээлийн мэргэжилтэн

Зээлийн мэргэжилтэн

Жол

оо

ч

Үй

лчл

эгч

Гүй

цэтгэ

х

няб

о

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: Bank Bus Sanhvvgiin Baiguullaga

Банкны менежмент

22

Жижиг дунд бизнес эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор

эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж худалдан авахад тохирсон уян

хатан нөхцөл бүхий дараах зээлийн үйлчилгээг таньд санал болгож байна.

Эелэлийн зээлийн тухай

Эелэл гэдэг нь нэг орон нутагт ажиллаж амьдардаг, өөр өөрсдийн зан байдал

бизнесийг таньж мэдсэн мэдлэг, итгэлцэл дээрээ үндэслэн сайн дураараа нэгдсэн

бүлэг хүмүүс юм. Энэхүү эелэлийн зээлийн зорилго нь бичил бизнес эрхлэгчдийн

бизнесийн үйл ажиллагааг дэмжихэд оршино.

Хөгжлийн зээл

Зээлийн хэмжээ Хүү Хугацаа

50,000-500,000 2,47%-2,9%

8сар хүртэл

Амжилтын зээл

Зээлийн хэмжээ Хүү Хугацаа

100,000-1,000,000 2,47%-3% 12 сар хүртэл

Хувьчилсан зээлийн тухай

Иргэн та өрхийн хэрэглээнд болон бизнесээ өргөжүүлэх, эргэлтийн хөрөнгөө

санхүүжүүлэх, тоног төхөөрөмж авах, сайжруулах зэрэгт хөрөнгө оруулах

боломжтой зээлийн үйлчилгээ юм.

Зээлийн хэмжээ Хүү Хугацаа

200,000-5,000,000 2,3%-3% 6-18сар хүртэл

5,000,000-20,000,000 2,4%-3% 24сар

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: Bank Bus Sanhvvgiin Baiguullaga

Банкны менежмент

23

Барьцаа хөрөнгө: ҮХЭХ-ээр баталгаажсан газар,хашаа байшин, орон

сууц,автомашин байж болно.

Бүрдүүлэх материал:

1. Зээл хүсэгчийн өрөгөдөл

2. Иргэний үнэмлэхний ноториатаар баталгаажуулсан хуулбар

3. Оршин суугаа газрын тодорхойлолт

4. Орлогын баталгаажуулсан баримтууд

5. Барьцаа хөрөнгийн жагсаалт, хамтран өмчлөгчийн зөвшөөрөл

6. Сүүлийн 3сарын хугацаанд авахуулсан 1% цээж зураг

Лет форекс

Лет форекс ББСБ нь 2008 онд СЗХ-оос банк бус санхүүгийн байгууллагын

тусгай зөвшөөрлийн эрхээ авч хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаагаа явуулж

эхэлсэн . Манай байгууллага нь санхүүгийн өндөр чадвар, сайтар төлөвлөгдсөн

маркетингийн бодлого, үйл ажиллагааны шуурхай байдал, санхүүгийн

үйлчилгээний шинэлэг хэлбэр зэргийг ашиглан үйлчлүүлэгч, харилцагчдын санал

хүсэлтийг хүлээн авч, мэргэжлийн өндөр түвшинд түргэн шуурхай хийж гүйцэтгэх

боловсон хүчин болон техник тоног төхөөрөмжийг бүрдүүлж ажиллаж байна.

Манай банк бус санхүүгийн байгууллага нь иргэд,ААН байгууллагуудад

учирч байгаа санхүүгийн хүндрэлтэй асуудлыг зүй зохистойгоор түргэн шуурхай

шийдвэрлэхэд бага боловч өөрийн хувь нэмрийг оруулах зорилгоор Монгол Улсын

Иргэний Хууль,Банкны тухай хууль,Мөнгөн хадгаламж төлбөр тооцоо,зээлийн үйл

ажиллагааны тухай хууль, Компаний тухай хууль, Банк бус санхүүгийн

байгууллагад банкны зарим үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох хяналт тавих

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: Bank Bus Sanhvvgiin Baiguullaga

Банкны менежмент

24

журам ,бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зээлийн үйл ажиллагааг

эрхлэн ажиллаж байна.

Лет форекс ББСБ нь төрөл бүрийн жижиг зээлийн үйлчилгээг харьцангуй

хөнгөлөлттэй нөхцлөөр үзүүлж байна. Тухайлбал: цалингийн зээл, шуурхай зээл,

үл хөдлөх хөрөнгийн барьцаат зээл, орон сууцны засварын зээл, сургалтын зээл,

автомашины зээл, лизингийн зээл гэх мэт.

Лет форекс ББСБ нь өнгөрсөн 2 жил гаруй хугацаанд давхардсан тоогоор 290

гаруй үйлчлүүлэгчиддээ 299,1 сая төгрөгийн зээлийг цалингийн болон жижиг дунд

бизнеийн зориулалтаар сарын 4,0 хувийн хүүтэйгээр олгосон бөгөөд зээлийн

ангиллаар 99,0 хувийн хэвийн зээлийн ангилалтай байна.

Бизнесийн зээл

1. Зээлийн хэмжээ: 50 сая төгрөг хүртэл

2. Зээлийн хугацаа: 12 сар хүртэл

3. Зээлийн барьцаа хөрөнгө: ЗЗҮ60%

4. Зээлийн хүү /сарын/:3,5%-4,5%

5. Үйлчилгээний шимтгэл: Зээл олгоход зээлийн дүнгээс 1 удаа 0,5%, хугацаа

сунгахад 0,5%

Үл хөдлөх хөрөнгө:

Амины болон нийтийн эзэмшлийн орон сууц.

Компани өмчлөлийн болон хувийн эзэмшлийн барилга, обьектууд

Хөдлөх хөрөнгө:

Хөдлөх хөрөнгийг барьцаалж болох боловч үл хөдлөх хөрөнгийн

барьцаагаар зээлийн хэмжээ тогтоогдоно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: Bank Bus Sanhvvgiin Baiguullaga

Банкны менежмент

25

Үл хөдлөх барьцаалсан зээл

1. Зээлийн хэмжээ: 30 сая төгрөг хүртэл

2. Зээлийн хугацаа: 12 сар хүртэл

3. Зээлийн барьцаа хөрөнгө: ЗЗҮ60%

4. Зээлийн хүү /сарын/:3,5%-4,5%

5. Үйлчилгээний шимтгэл: Зээл олгоход зээлийн дүнгээс 1 удаа 0,5%, хугацаа

сунгахад 0,5%

Цалингийн зээлийн үйлчилгээ

1. Зээлийн хэмжээ: Татварын дараах цэвэр цалингийн 6 сарын нийлбэр

2. Зээлийн хугацаа: 6 сар хүртэл

3. Зээлийн хүү /сарын/:4%-4,5%

4. Хэн энэ зээлд хамрагдаж болох вэ? Ажил олгогч байгууллагадаа сүүлийн 6-

гаас доошгүй сар үндсэн ажилтнаар ажилласан, дээрх хугацаанд нийгмийн

даатгалд хамрагдсан байх, давтан зээлдэгчийн хувьд өмнөх зээлийн муу

түүх үүсээгүй байх.

5. Үйлчилгээний шимтгэл: Зээл олгоход зээлийн дүнгээс 1 удаа 0,5%, хугацаа

сунгахад 0,5%

6. Зээлийн, хүүгийн төлөлт: Графикийн дагуу төлнө.

Автомашин барьцаалсан зээл

1. Зээлийн хэмжээ: 500,000₮ -5,000,000₮

2. Зээлийн хугацаа: 1-6 сар хүртэл

3. Зээлийн хүү /сарын/ : 3,5%-4,5% хүртэл

4. Үйлчилгээний шимтгэл: Зээл олгоход зээлийн дүнгээс 1 удаа 0,5%, хугацаа

сунгахад 0,5%

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: Bank Bus Sanhvvgiin Baiguullaga

Банкны менежмент

26

Зээл хүсэгчдэд тавигдах шаардлага:

Тухайн зээлийн барьцаанд автомашин.

Зээл олгогдсоноос эхлэн барьцаанд өгч буй автомашиныг хураан авах ба

зээлийн хугацаанд тухайн автомашины зогсоол тавилтын мөнгийг зээлдэгч

төлнө.

Зээлийн барьцаанд тавьж буй автомашин нь өөр банк болон банк бус

санхүүгийн байгууллагын барьцаанд ороогүй болон төлөгдөөгүй зээлийн

өргүй байх.

Валют арилжаа

Конверсийн арилжаа Нэг валютыг нөгөө валютад хөрвүүлэхэд тухайн үеийн

арилжааны ханшаар хөрвүүлэн арилжана.

Манай байгууллага байнгын найдвартай харилцагчиддаа валютын болон

төгрөгийн зээлийг доорх нөхцөлтэйгээр олгож байна.

1. Тухайн байгууллага валют арилжаагаа зөвхөн манай байгууллагаар

дамжуулан хийх.

2. Зээлийн хүү 4-4,5%.

3. Хугацаа 1- ээс 3 сар.

Тавигдах шаардлага

1. Нэг жилээс доошгүй хугацаанд тогтвортой үйл ажиллагаа эрхэлсэн тусгай

зөвшөөрөлтэй байх.

2. Барьцаа, баталгаа нь банкны шаардлага хангасан, бусад барьцаалагдаагүй

байх.

3. Хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх.

4. Хамтран ажиллах гэрээ байгуулах.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 27: Bank Bus Sanhvvgiin Baiguullaga

Банкны менежмент

27

Бүрдүүлэх материал:

1. Иргэний баримт бичигийн хуулбар

2. Хамтран зээлдэгч, өмчлөгч нарын иргэний баримт бичгийн хуулбар

3. Хорооны засаг даргын ам бvлийн тодорхойлолт

4. УБЕГазараас лавлагаа

5. Өргөдөл / гараар /

6. Цээж зураг 1% / сүүлийн хоѐр сарын /

7. Vл хөдлөх барьцаа хөрөнгийн гэрчилгээний хуулбар

8. Барьцаа хөрөнгийг хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл

9. Yйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хуулбарууд

10. Зээлээ хэрхэн ашиглах болон яаж эргvvлэн төлөх талаар товч бизнес

төлөвлөгөө

11. Фото зургууд. /барьцаа хөрөнгийн болон vйл ажиллагаа явуулж байгаа

обьектын зураг/

Найдвартай зээлдэгчид доорхи хөнгөлөлтийг vзvvлнэ.

1. Хэрэв та 6-аас доошгvй сараар зээл авч графикт хугацаанд нь төлж байсан

бол хvvний хөнгөлөлт эдэлж, 0,2%-иар буурна.

2. 3 дэх удаагаа авч байгаа зээлийн шимтгэл 0,2% болж буурна.

3. Барьцаа хөрөнгө болон төлбөрийн чадвараас тань шалтгаалж нэмэлт зээл авах

хvсэлтийг тань

дэмжин дахин санхvvжилтын зээлийг олгоно.

5. Бvрдvvлэх баримт бичгийн тоо цөөрнө.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 28: Bank Bus Sanhvvgiin Baiguullaga

Банкны менежмент

28

Ломбард

“Летфорекс” ББСБ-ын захирал: ........................... Ж.Баярсайхан

“Летфорекс” ББСБ-н барьцаат зээлийн үйлчилгээний журам

Барьцаанд тавьж байгаа барьцааны үнийг тухайн зах зээлийн үнээр үнэлэн үнийн

дүнгийн 30-50%-р бодож өдрийн 0,3% , сарын 8%-ийн хүүтэйгээр зээл олгоно. /7-

30 хоног/

1. Зээлдэгчийн барьцаалсан барааг өөрсдийн судалгаагаар тогтоосон үнэ

тарифт үнэлэх ба өөрсдийн нөхцөлд үнийг тогтоох, чанарыг тогтоох

боломжгүй барааг авахгүй.

2. Зээлийн барьцаанд ур хийц сайтай улсын баталгаат сорьцтой алтан

эдлэлийг хүлээж авна.

3. Барьцаалсан зээлдэгч нь өөрийн иргэний паспорт, барааны дагалдах бичиг

баримттай ирнэ.

4. Зээлдэгч мөнгөө тохирсон хугацаанд өгч чадахгүй болсон тохиолдолд

зээлийн хугацаа дуусахаас 3 хоногийн өмнө дахин ирж 15 хүртэл хоногоор

сунгуулж болох бөгөөд сунгалтыг өдрийн 0,55%-ийн хүүтэйгээр бодож хүүг

урьдчилан суутгана.

5. Хугацаандаа ирж гэрээгээ сунгаагүй нөхцөлд хугацаа дууссанаас хойшхи

алдангийг өдрийн 2%-Ин хүүтэйгээр бодно. 5 хоног өнгөрсөн нөхцөлд

барьцааны барааг хурааж орлого болгоно.

6. Хугацаанаасаа өмнө зээлээ төлөх боломжтой болсон нөхцөлд тэр

хугацааныхаа хүүг 0,35%-аар бодож төлж барьцаалсан бараагаа авна. 1-7

хоногийг 7 хоногоор тооцно.

7. Барьцаалах бараагаа авч ирэх, буцааж авч явах зардлыг өөрөө хариуцна.

8. Бараа буцаан авах маягтыг гээгдүүлбэл 500 төгрөгийн торгууль ногдуулна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 29: Bank Bus Sanhvvgiin Baiguullaga

Банкны менежмент

29

9. Зээлдэгчийн барьцаалж тавьсан эд барааг заасан хугацаа дуустал хэрэглэхгүй,

чанарыг алдагдуулахгүйгээр бүрэн бүтэн хадгална.

10. Зээлийн хүүгийн доод хэмжээ 500 төгрөг байна.

11. Маягтын үнэ 100 төгрөг.

Өдрийн хүү – 0,3%

Сарын хүү - 8%

Сунгалтын өдрийн хүү – 0,3%

Маягт гээсэн торгууль – 500 төгрөг

Зээлийн хүүгийн доод хэмжээ – 500 төгрөг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 30: Bank Bus Sanhvvgiin Baiguullaga

Банкны менежмент

30

Дүгнэлт

Олон улсын ФишнФанд ББСБ нь Монгол улсад 2004 онд байгуулагдсан ба

дэлхийн 42 оронд үйл ажиллагаагаа явуулдаг. Үндсэн үйл ажиллаггаа бол жижиг

дунд үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг дэмжсэн зээлийн үйлчилгээ үзүүлдэг.

Эелэлийн болон хувьчилсан зээлийн үйлчилгээнүүдийг зах зээлд нэвтрүүлэн

ажиллаж байна.

“Бичил бизнес эрхэлдэг,санхүүгийн үйлчилгээ авах боломжоор

хязгаарлагдмал иргэдэд мэргэжлийн түвшинд санхүүгийн цогц үйлчилгээ

үзүүлдэгээрээ бусад ББСБ-с онцлог давуу талтай юм. Эелэлийн зээлийн хувьд

зээлийн хэмжээ нь 50,000-500,000төгрөг, амжилтын зээлийн хувьд зээлийн хэмжээ

нь 100,000-1000,000төгрөг олгодог байна.

Харин хувьчилсан зээлийн хувьд зээлийн хэмжээ нь 200,000-20,000,000 хүртэлх

хэмжээний зээл олгож байна. Барьцаа хөрөнгө нь ҮХЭХ-ээр баталгаажсан газар,

хашаа байшин, орон сууц,автомашин байж болно.

Лет форекс ББСБ нь 2008 онд СЗХ-оос банк бус санхүүгийн байгууллагын

тусгай зөвшөөрлийн эрхээ авч хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаагаа явуулж

эхэлсэн Лет форекс ББСБ нь иргэд, ААН байгууллагуудад учирч байгаа

санхүүгийн хүндрэлтэй асуудлыг зүй зохистойгоор түргэн шуурхай шийдвэрлэхэд

бага боловч өөрийн хувь нэмрийг оруулах зорилгоор зээлийн үйл ажиллагааг

эрхлэн ажиллаж байна.

Лет форекс ББСБ нь төрөл бүрийн жижиг зээлийн үйлчилгээг

харьцангуй хөнгөлөлттэй нөхцлөөр үзүүлж байна. Тухайлбал: цалингийн зээл,

шуурхай зээл, үл хөдлөх хөрөнгийн барьцаат зээл, орон сууцны засварын зээл,

сургалтын зээл, автомашины зээл, лизингийн зээлийн үйлчилгээг үзүүлж

байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 31: Bank Bus Sanhvvgiin Baiguullaga

Банкны менежмент

31

Бизнесийн зээл - зээлийн хэмжээ: 50 сая төгрөг хүртэл, Үл хөдлөх барьцаалсан

зээл - зээлийн хэмжээ: 30 сая төгрөг хүртэл, Цалингийн зээлийн үйлчилгээ-

Зээлийн хэмжээ: Татварын дараах цэвэр цалингийн 6 сарын нийлбэр, Автомашин

барьцаалсан зээл- Зээлийн хэмжээ: 500,000₮ -5,000,000₮ гэсэн зээлийг олгож

байна.

Лет форекс ББСБ-ыг ФишнФанд ББСБ тай харьцуулахад зээлийн хэмжээ нь

өндөр, зээлийн төрөл нь олон, ломбард болон валютын арилжааны үйл ажиллагаа

явуулдагаараа давуу талтай байсан бол ФишнФанд ББСБ нь зээлийн

үйлчилгээний төрөл нь цөөн бөгөөд зээлийн хүүгийн хэмжээ бага, хувьчилсан

зээлийн хугацаа нь 24сар байгаа нь үнэхээр давуу тал болж чадаж байна.

ВишнФанд ББСБ нь зээлийг хурлан шуурхай олгодгоороо бас нэгэн давуу талтай

юм. Лет форекс ББСБ-ыг ФишнФанд ББСБ нь найдвартай зээлдэгчид хөнгөлөлт

үзүүлдэгээрээ ижил төстэй байна.

.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 32: Bank Bus Sanhvvgiin Baiguullaga

Банкны менежмент

32

Ном зүй

Банк санхүүгийн үндэс Г. Балж Д. Мөнхдулам

ВишнФанд ББСБ-н танилцуулга “Дархан дахь салбар”

www.google.mn

www.sankhuu.dayar.mn

www.letforex.mn

www.zaluu.comwww.zaluu.com

Page 33: Bank Bus Sanhvvgiin Baiguullaga

Банкны менежмент

33

Хавсралт

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль

Нэгдүгээр бүлэг 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт 1.1. Энэ хуулийн зорилт нь банк бус санхүүгийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн удирдлага, зохион байгуулалт, хяналтын бүтцийг тогтоох, түүнд зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж 2.1. Банк бус санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, Компанийн тухай хууль, Банкны тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. З дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ 3.1. Энэ хуулийн 7.1.-д заасан үйл ажиллагааг Монголбанкнаас зөвшөөрөл авсан этгээд эрхлэхтэй холбогдсон харилцааг энэхүү хуулиар зохицуулна. 3.2. Банк, даатгал, үнэт цаасны компани, тэтгэврийн сан, хоршооны эрхлэх хадгаламж, зээлийн үйл ажиллагаа, барьцаалан зээлдүүлэх газар, төслийн нэгж, Засгийн газрын тусгай зориулалттай сангаас олгох зээлийн үйл ажиллагааг холбогдох бусад хуулиар зохицуулна. 4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъѐоны тодорхойлолт 4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъѐог дор дурдсан утгаар ойлгоно: 4.1.1. "банк бус санхүүгийн үйл ажиллагаа" гэж Монголбанкнаас тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрхэлж байгаа энэ хуулийн 7.1.-д заасан үйлчилгээг; 4.1.2. "факторингийн үйлчилгээ" гэж зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгчээс мөнгөн төлбөрийн үүргийг шаардах эрхээ гуравдагч этгээдэд бүхэлд нь худалдах /шилжүүлэх/, энэхүү эрхийг хүлээн авагч нь эрхээ хэрэгжүүлэх болон үүсэн гарах үр дагаврыг бүрэн хариуцах үйл ажиллагааг; 4.1.3. "санхүүгийн түрээсийн үйлчилгээ" гэж түрээслүүлэгч нь түрээслэгчийн захиалсан буюу сонгосон эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх, эсхүл худалдагч буюу нийлүүлэгчээс өөрийн нэр дээр худалдан авах замаар түрээслэгчид тодорхой нөхцөл, хугацаа, төлбөртэйгээр түрээслэх үйл ажиллагааг; 4.1.4 "төлбөрийн баталгаа гаргах" гэж Иргэний хуулийн 457 дугаар зүйлд заасныг; 4.1.5 "цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ" гэж бусдын мөнгөн хөрөнгийг банкин дахь өөрийн харилцах дансаар дамжуулан шилжүүлэх, эсхүл интернет, автомат тоног төхөөрөмж, цахим төлбөр тооцооны хэрэгсэл ашиглаж, төлбөр тооцоог нь гүйцэтгэх ажиллагааг; 4.1.6. "гадаад валютын гүйлгээ" гэж гадаад валютыг худалдах, худалдан авах, түүгээр зээл олгох, баталгаа гаргах үйл ажиллагааг ; 4.1.7. "итгэлцлийн үйлчилгээ" гэж итгэл хүлээлгэгчийн актив /бэлэн мөнгө, зээл, бусад актив/-ыг үнэгүйдлээс хамгаалж, ашиг олж өгөх зорилгоор тэдгээртэй харилцан тохиролцсон гэрээний үндсэн дээр итгэл хүлээгчээс нэр бүхий активыг түр хугацаанд хянах, ашиглах, захиран зарцуулах үйл ажиллагааг; 4.1.8. "богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх" гэж тодорхой гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийн хөрөнгийн эх үүсвэрийг нэг жил хүртэл хугацааны хөрөнгө оруулалтын үнэт цаас болон үүнтэй адилтгах санхүүгийн хэрэгсэлд хөрвүүлэхийг; 4.1.9. "банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээд" гэж энэ хуулийн 6.1.-д заасан этгээдийг; 4.1.10. "банк бус санхүүгийн байгууллагын актив, пассив, өөрийн хөрөнгө" гэж олон улсын жишигт нийцүүлэн Монголбанкнаас баталсан нягтлан бодох бүртгэлийн журамд тодорхойлсныг. ХОЁРДУГААР БҮЛЭГ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 34: Bank Bus Sanhvvgiin Baiguullaga

Банкны менежмент

34

Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх 5 дугаар зүйл. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийг үүсгэн байгуулах 5.1. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг Компанийн тухай хуульд заасны дагуу үүсгэн байгуулна. 6 дугаар зүйл. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх 6.1. Банк бус санхүүгийн үйл ажиллагааг Монголбанкнаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Монгол Улсын хуулийн этгээд, гадаад улсын хуулийн этгээд эрхэлж болно. 6.2. Улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээд, шашны болон улс төрийн байгууллага, төрийн бус байгууллага, Иргэний хуулийн 36.2.-т заасан сан, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно. 7 дугаар зүйл.Банк бус санхүүгийн үйл ажиллагаа 7.1. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж дараахь үйл ажиллагааг ойлгоно: 7.1.1. зээл; 7.1.2. факторингийн үйлчилгээ; 7.1.3. санхүүгийн түрээс; 7.1.4. төлбөрийн баталгаа гаргах; 7.1.5. төлбөр тооцооны хэрэгсэл гаргах; 7.1.6. цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ; 7.1.7. гадаад валютын арилжаа; 7.1.8. итгэлцлийн үйлчилгээ; 7.1.9. богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх; 7.1.10.хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх. 8 дугаар зүйл. Бүрдүүлэх баримт бичиг 8.1. Энэ хуулийн 7.1.-д заасан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн этгээд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.-д заасан болон дараахь баримт бичгийг бүрдүүлж Монголбанкинд ирүүлнэ: 8.1.1. банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн дүрэм, үүсгэн байгуулах баримт бичиг; 8.1.2. бизнес төлөвлөгөө 8.1.3.Монголбанкнаас тогтоосон дүрмийн сангийн доод хэмжээг хангасан эсэхийг нотлох баримт бичиг; 8.1.4.аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан; 8.1.5.боловсон хүчин, техник, тоног төхөөрөмж, ажлын байрны талаархи мэдээлэл; 8.1.6. хувьцаа эзэмшигчдийн бүртгэл, эзэмшиж байгаа хувьцааны тоо; 8.1.7. тухайн банк бус санхүүгийн байгууллагын нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг дангаар эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчдийн орлогын мэдүүлэг, дүрмийн санд оруулсан хөрөнгийн гарал үүслийн талаархи шаардлагатай мэдээлэл;} 8.1.8. тухайн банк бус санхүүгийн байгууллагын нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг дангаар эзэмшиж байгаа хуулийн этгээдийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн бүртгэл, сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлан, аудитын байгууллагын дүгнэлт. 8.2. Энэ хуулийн 8.1.-д заасны дагуу бүрдүүлж өгсөн баримт бичгийг дутуу буюу тодорхой бус гэж үзвэл Монголбанк үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч, банк бус санхүүгийн байгууллагын удирдлагатай холбоотой асуудлаар холбогдох байгууллагаас лавлагаа авч болно. 9 дүгээр зүйл. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл 9.1. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг хүсч, ирүүлсэн баримт бичгийг Монголбанк хүлээн авч ажлын 30 хоногийн дотор хянаад, дараахь шаардлагыг хангасан тохиолдолд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоно: 9.1.1. банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн дүрмийн сан нь Монголбанкнаас тогтоосон хэмжээнд хүрсэн; 9.1.2. бизнес төлөвлөгөөнд банк бус санхүүгийн үйл ажиллагааг амжилттай эрхлэх стратеги, нөлөөлөх хүчин зүйлийг оновчтой тусгаж чадсан;

www.zaluu.comwww.zaluu.com

Page 35: Bank Bus Sanhvvgiin Baiguullaga

Банкны менежмент

35

9.1.3. тухайн банк бус санхүүгийн байгууллагын удирдлага нь энэ хуулийн 13.5,13.6-д заасан шалгуурыг хангасан; 9.1.4. банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах техник, тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагааны шаардлагыг зохих түвшинд хангасан. 9.2. Ирүүлсэн баримт бичгийг магадлан шинжлэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд Монголбанк энэ хуулийн 9.1.-д заасан хугацааг 14 хоногоор сунгаж болно. 9.3. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд банк бус санхүүгийн үйл ажиллагааны төрөл, эрхлэх хугацааг тодорхой заана. 9.4. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь өөрийн салбар, төлөөлөгчийн газар, нэгжийг Монголбанкны зөвшөөрөлтэйгээр нээнэ. 10 дугаар зүйл. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн дүрэм 10.1. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн дүрэмд Компанийн тухай хуулийн 16.2.-т заасан болон дараахь зүйлийг тусгана: 10.1.1. өөрийн хөрөнгө /дүрмийн сан/-ийн хэмжээ; 10.1.2. банк бус санхүүгийн байгууллагын удирдлага, зохион байгуулалтын бүтэц; 10.1.3. хувь нийлүүлэгчдийн хурал хуралдах болон төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагаа явуулах журам; 10.1.4. дотоод хяналтын албаны ажиллах журам. 10.2. Банк бус санхүүгийн байгууллагын дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлтийг энэ тухай шийдвэр гарсанаас хойш ажлын 10 хоногийн дотор Монголбанкинд бүртгүүлнэ. 11 дүгээр зүйл. Банк бус санхүүгийн байгууллагын нэр 11.1. Банк бус санхүүгийн байгууллагын нэр нь түүний оноосон нэр болон "Банк бус санхүүгийн байгууллага" гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл "ББСБ" гэсэн товчилсон тэмдэглэгээнээс бүрдэнэ. 11.2. Энэ хуулийн 7.1.-д заасан үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс өөр этгээд өөрийн оноосон нэртэй хамт "Банк бус санхүүгийн байгууллага" болон "ББСБ" гэсэн тэмдэглэгээ хэрэглэхийг хориглоно. 11.3. Банк бус санхүүгийн байгууллагын нэр, байршлыг Монголбанкны зөвшөөрөлтэйгээр өөрчилнө. ГУРАВДУГААР БҮЛЭГ Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хориглох зүйл, тавих шаардлага 12 дугаар зүйл. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хориглох зүйл 12.1. Банк бус санхүүгийн байгууллага дараахь үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно: 12.1.1. тусгай зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа эрхлэх; 12.1.2. өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх; 12.1.3. иргэн, хуулийн этгээдээс хадгаламж авах, хадгаламжийн данс нээх; 12.1.4. чек, карт, вексель зэрэг төлбөрийн хэрэгслээр хадгаламж авах; 12.1.5. банк бус санхүүгийн байгууллагын тайлан тэнцэлд тусгаагүй эх үүсвэрийг өөрийн үйл ажиллагаанд ашиглах. 12.2.Зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээл төлүүлэх зорилгоор эзэмших, худалдаж борлуулах үйл ажиллагаа энэ хуулийн 12.1.1.-д хамаарахгүй. 12.3 Банк бус санхүүгийн байгууллага, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гаргаж өгөх, задлах, ашиглахыг банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлэгч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтанд хориглоно. 13 дугаар зүйл. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага 13.1.Банк бус санхүүгийн байгууллагаас нэг зээлдэгч болон холбогдох этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгө, төлбөрийн баталгааны нийлбэр дүн нь тухайн банк бус санхүүгийн байгууллагын өөрийн хөрөнгийн 30 хувиас хэтэрч болохгүй.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 36: Bank Bus Sanhvvgiin Baiguullaga

Банкны менежмент

36

13.2.Банк бус санхүүгийн байгууллагаас гаргах төлбөрийн баталгааны нийт дүн нь тухайн банк бус санхүүгийн байгууллагын өөрийн хөрөнгийн 70 хувиас илүүгүй байна. 13.3.Тухайн банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлэгч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, бусад ажилтан болон Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгө, баталгааны дээд хэмжээ нь банк бус санхүүгийн байгууллагын өөрийн хөрөнгийн 10 хувиас, тэдгээрийн нийлбэр дүн нь өөрийн хөрөнгийн 25 хувиас тус тус хэтэрч болохгүй бөгөөд ийнхүү олгохдоо дараахь шаардлагыг баримтална: 13.3.1. банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн санд оруулсан хөрөнгийг барьцаалан зээл олгохгүй байх; 13.3.2. олгосон зээлийн төлөгдөх хугацаа нь зургаагаас дээш сараар хэтэрсэн бол тухайн этгээд банк бус санхүүгийн байгууллагын удирдах үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцохыг хориглох. 13.4. Нөөцийн сан, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу хангаж биелүүлнэ. 13.5. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал дараахь шалгуурыг хангасан байна: 13.5.1: зээлийн гэрээ буюу баталгаагаар хүлээсэн, хугацаа хэтэрсэн аливаа өргүй; 13.5.2. ял шийтгэлгүй; 13.5.3. ѐс зүйн болон бизнесийн нэр хүнд нь банк бус санхүүгийн байгууллагыг удирдахад харшлахгүй байх. 13.6. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн гүйцэтгэх удирдлага нь банк, санхүүгийн мэргэжилтэй, тухайн салбарт ажилласан туршлагатай байна. ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Өөрийн хөрөнгө, санхүүгийн тайлан 14 дүгээр зүйл.Банк бус санхүүгийн байгууллагын өөрийн хөрөнгө 14.1.Банк бус санхүүгийн байгууллага өөрийн хөрөнгөтэй байна. Өөрийн хөрөнгийг Монголбанкнаас баталсан нягтлан бодох бүртгэлийн журмын дагуу тодорхойлно. 14.2.Дүрмийн сан нь банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлэгчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний хэмжээг улсын эдийн засгийн байдал, мөнгөний ханшийн өөрчлөлт, банк бус санхүүгийн байгууллагын төлбөрийн чадвар, эрхлэх үйл ажиллагааны онцлогийг харгалзан Монголбанк тогтооно. 14.3. Банк бус санхүүгийн байгууллага өөрийн хөрөнгийн хэмжээг ашиг, алдагдлаараа буюу зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санг илүү, дутуу байгуулсан хэсгээрээ нэмэгдүүлж, эсхүл хорогдуулж тодорхойлно. 14.4. Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлэгч дүрмийн санд оруулсан хувь хөрөнгийнхөө хэмжээгээр санхүүгийн хариуцлага хүлээж, алдагдлыг нөхнө. 14.5. Банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн сангийн хэмжээ, бүтэц, хувь нийлүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах бүрд Монголбанкинд мэдэгдэж зөвшөөрөл авна. 14.6. Дүрмийн санг нэмэгдүүлэх, хорогдуулах шинээр хувьцаа гаргах, худалдах, шилжүүлэхэд мөрдөх журмыг Монголбанк тогтооно. 15 дугаар зүйл.Санхүүгийн тайлан, түүнийг нийтэд мэдээлэх 15.1. Банк бус санхүүгийн байгууллагын санхүүгийн тайлан нь тэнцэл, орлого, зарлагын болон мөнгөн хөрөнгийн хөдлөлийн тайлан, тайлбар, тодруулгаас бүрдэнэ. 15.2. Банк бус санхүүгийн байгууллагын санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүд нь олон улсын жишгийг үндэслэн Монголбанкнаас тогтоосон нягтлан бодох бүртгэлийн зарчимд нийцсэн байна. 15.3. Банк бус санхүүгийн байгууллага нь санхүүгийн тайлангаа улирал, жилээр гаргаж Монголбанкинд хүргүүлнэ. Банк бус санхүүгийн байгууллагын санхүүгийн тайлантай холбогдсон нэмэлт нотлох баримтыг Монголбанк шаардах эрхтэй. 15.4. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь жилийн санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулан дараа жилийн 1 дүгээр улиралд багтаан нийтэд мэдээлнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 37: Bank Bus Sanhvvgiin Baiguullaga

Банкны менежмент

37

15.5. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс нийтэлсэн санхүүгийн тайлан, мэдээлэл нь зохих журмыг баримтлаагүй, буруу, ташаа, алдаатай бол Монголбанк залруулахыг шаардана. 16 дугаар зүйл. Санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулах 16.1.Банк бус санхүүгийн байгууллага нь санхүүгийн тайлан, бусад шаардлагатай баримт, материалаа аудитын байгууллага /аудитор/-аар жилд нэгээс доошгүй удаа шалгуулж баталгаажуулна. 16.2. Аудитын байгууллага /аудитор/ нь баталгаажуулсан санхүүгийн тайлан, баримт материалынхаа талаархи дүгнэлтийг тухайн банк бус санхүүгийн байгууллагын төлөөлөн удирдах зөвлөл, хянан шалгагчдын зөвлөлд танилцуулна. 17 дугаар зүйл. Аудитын дүгнэлтийг Монголбанкинд гаргаж өгөх 17.1.Аудитын байгууллага /аудитор/ нь өөрийн баталгаажуулсан тайлангийн талаархи эцсийн дүгнэлтийг тухайн банк бус санхүүгийн байгууллага болон Монголбанкинд хүргүүлнэ. 17.2.Аудитын байгууллага /аудитор/ нь тухайн банк бус санхүүгийн байгууллагын баримт материалд үндэслэн дараахь дүгнэлтийг гаргавал энэ талаархи дүгнэлтээ Монголбанкинд даруй мэдээлнэ: 17.2.1. төлбөрийн чадваргүй болсон буюу төлбөрийн чадваргүй болж болзошгүй болсноос ойрын үед санхүүгийн онц хүндрэлтэй байдалд орж болзошгүй байгаа; 17.2.2. тухайн банк бус санхүүгийн байгууллагын ажилтнууд өөрийн банк бус санхүүгийн байгууллагын санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлсөн шударга бус, хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагаанд оролцсон гэж үзсэн. 18 дугаар зүйл. Банк бус санхүүгийн байгууллагыг хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрээр өөрчлөн байгуулах, татан буулгах нөхцөл 18.1.Банк бус санхүүгийн байгууллагыг Монголбанкны зөвшөөрлийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрээр өөрчлөн байгуулж, татан буулгаж болно. 18.2.Банк бус санхүүгийн байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай зөвшөөрөл авахад дор дурдсан баримт бичгийг Монголбанкинд гаргаж өгнө: 18.2.1.банк бус санхүүгийн байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр; 18.2.2.банк бус санхүүгийн байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах шаардлага, хэлбэр, нөхцөл, хугацааг заасан баримт бичиг, тухайн банк бус санхүүгийн байгууллагаас үйл ажиллагаагаа дуусгавар болгохтой холбогдуулан авах арга хэмжээ, тэдгээрийн хугацаа, үе шат, хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэж, аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан болон шаардлагатай бусад мэдээлэл; 18.2.3.банк бус санхүүгийн байгууллагыг өөрчлөн байгуулснаас гарах санхүүгийн үр дүнгийн тооцоо, өөрчлөн байгуулсны дараа байгуулагдах банк бус санхүүгийн байгууллагын эхлэлтийн тайлан тэнцэл. 18.З.Монголбанк баримт бичгийг хүлээн авснаас хойш ЗО хоногийн дотор банк бус санхүүгийн байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай холбогдох асуудлыг шийдвэрлэж нийтэд мэдээлнэ. 18.4.Банк бус санхүүгийн байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр хууль тогтоомж зөрчсөн, харилцагчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр бол Монголбанк зөвшөөрөл өгөхөөс татгалзана. 18.5.Банк бус санхүүгийн байгууллагыг татан буулгах тухай Монголбанкны зөвшөөрлийг үндэслэн хууль тогтоомжид заасан журмын дагуу банк бус санхүүгийн байгууллагыг татан буулгана. ТАВДУГААР БYЛЭГ Банк бус санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналт 19 дүгээр зүйл. Банк бус санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналт, шалгалт 19.1. Монголбанк энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу банк бус санхүүгийн үйл

www.zaluu.comwww.zaluu.com

Page 38: Bank Bus Sanhvvgiin Baiguullaga

Банкны менежмент

38

ажиллагаа эрхлэх этгээдэд хяналт тавьж, шалгалт хийнэ. 19.2. Банк бус санхүүгийн байгууллага нь энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг зөрчсөн нь хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөлд Монголбанк дор дурдсан арга хэмжээ авна: 19.2.1. албан бичгээр сануулах, зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг, даалгавар өгөх; 19.2.2. тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх; 19.2.3. гүйцэтгэх захирлыг өөрчлөх, түүнд хариуцлага тооцох талаар банк бус санхүүгийн байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлд санал оруулах; 19.2.4 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох. 19.3. Энэ хуулийн 19.2-т дурдсан арга хэмжээг авахдаа адил зөрчилд адил арга хэмжээ авах зарчмыг баримтлах бөгөөд эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг Монголбанк батална. ЗУРГАДУГААР БҮЛЭГ Хариуцлага 20 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага 20.1.Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээдэд Монголбанкны хянан шалгагч дараахь захиргааны шийтгэл ногдуулна: 20.1.1. банк бус санхүүгийн байгууллагын салбарыг зөвшөөрөлгүй нээсэн бол хууль бусаар олсон орлогыг хурааж, сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос дөч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох; 20.1.2. банк бус санхүүгийн байгууллагаас бусад этгээд банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлсэн бол олсон орлогыг хурааж, сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос дөч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох; 20.1.3. банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх талаар Монголбанкнаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй ажилтан, албан тушаалтныг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, банк бус санхүүгийн байгууллагыг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос дөч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох; 20.1.4. хяналт шалгалтад саад учруулсан иргэнийг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоѐроос тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ажилтан, албан тушаалтныг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох; 20.1.5. төлбөр тооцооны баримтыг нуун дарагдуулсан буюу гүйлгээг саатуулсан ажилтан, албан тушаалтныг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, банк бус санхүүгийн байгууллагыг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос дөч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох; 20.1.6. тайлан, тэнцэл, мэдээ баримтыг Монголбанкинд зохих журмын дагуу гаргаж өгөөгүй буюу энэ хуулийн 15 дугаар зүйлийн дагуу нийтэд мэдээлэх санхүүгийн тайланг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийтэд мэдээлээгүй бол банк бус санхүүгийн байгууллагыг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос дөч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ажилтан, албан тушаалтныг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох; 20.1.7. энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол банк бус санхүүгийн байгууллагыг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос дөч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох; 20.1.8. нийтлүүлсэн тайлан мэдээлэлд хуурамч, худал, ташаа мэдээлэл агуулагдсан бол тухайн банк бус санхүүгийн байгууллага буюу уг тайлан мэдээллийг нийтлүүлэх үед ажиллаж байсан гүйцэтгэх захирлыг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох; 20.1.9. энэ хуулийн 12.1.2.-т заасныг зөрчин хуурамч, худал, ташаа мэдээлэл бүхий зар сурталчилгааг тараасан бол тухайн банк бус санхүүгийн байгууллагыг сарын хөдөлмөрийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 39: Bank Bus Sanhvvgiin Baiguullaga

Банкны менежмент

39

хөлсний доод хэмжээг хориос дөч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, уг зар сурталчилгааг тараах үед ажиллаж байсан гүйцэтгэх захирлыг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох; 20.1.10.энэ хуулиар хориглосон болон тусгай зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа эрхэлсэн банк бус санхүүгийн байгууллагын олсон орлогыг хурааж, банк бус санхүүгийн байгууллагыг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучин таваас дөч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ажилтан, албан тушаалтныг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, зөвшөөрснөөс бусад тохиолдолд банк бус санхүүгийн байгууллагын болон тухайн байгууллагын харилцагчдын нууцыг задруулсан этгээдийг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох. 20.2. Торгуулийн орлогыг улсын төсөвт оруулна. 20.3. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөнөөс учирсан эд хөрөнгийн хохирлыг Иргэний хуулийн дагуу нөхөн төлүүлнэ. 20.4.Энэ хуулийн 20.1.-д заасан торгуулийг үндэслэлгүй ногдуулсан гэж үзвэл шүүхэд гомдол гаргаж болно. 21 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох 21.1. Энэ хуулийг 2003 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

www.zaluu.comwww.zaluu.com