Top Banner
ӨМНӨХ ҮГ Миний бие олон улсын мэргэжилтэнүүдтэй төсөл дээр ажиллах зав зайгаар дорно өрнийн тухай элдвийг хүүрнэх зуур англиар ярьдаг орнуудад Жорж Орвелл хэмээх ер бусын зохиолч агсаны бүтээлүүд эрэлт хэрэгцээ ихтэй байдаг, тэрээр " Амьтны ферм " туужаараа нэрд гарсаныг мэдэж номыг олж уншихад албэн тушаал, эрх мэдлийн төлөө хайр найргүй тулаан, өндөр албан тушаалд гарагсдын ааш авир хэрхэн өөрчлөгддөг, тэдгээрээс албан тушаалаа хувийнхаа зорилгод ашиглахад албатуудынх нь харанхуй бүдүүлэгбайдал, номхон хүлцэнгүй зан ямар их боломж олгодог тухай өгүүлсэн байсан нь ардчилалд сурзлцаж буй бидний монголчуудын хувьд улс төрийн тэмцлийн эцсийн зорилго, улс төрчдийг таньж мэдэхэд, тэдний буруутай үйл ажиллагааг таслан зогсооход зарим талаар сургамж болох төдийгүй, магадгүй улс төрийн тавцанд амжилт олохыг хүсч буй нэгэнд эрх биш нэгийг бодогдуулах болов уу гэсэндээ туужийг монгол хэлнээ буулгасан минь энэ ээ. Тухайн үедээ утга зохиол шүүмжлэгчид Жорж Орвеллийг" Эзэн - фермерээ эсэргүүцэн боссон мал амьтадын тэмцлийн ялалтыг сэргэлэн гахайнууд хувийнхаа зорилгод хэрхэн ашиглаж байгаагаар улс төрийн тэмцлийг дүрслэн харуулснаарэа үнэхээр өөрөөр сэтгэжээ, өвөрмөц егөөджээ " гэж зохиолчийнх нь хувьд үнэлээд, туужийг нь " Амьтны ферм " нь хорьдугаар зууны улс төрийн ширээний сонгодог зохиол мөн гэж тодорхойлж байсан юм билээ. " Амьтны ферм " тууж нь анх 1945 онд хэвлэгдсэнээсээ хойш 1988 он хүртэлх 43 жилийн 27-д нь дахин дахин хэвлэгдэхдээ 19 жилд нь, жилд 2-3 удаа хэвлэгдэж нэг ээлжиндээ хоёр саяаас дээш хувиар борлогдож байсныг, мөн жараад онд орос орчуулгыг нь хуучин Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Болгар Ард Улсад нууцаар уншиж байсныг тус тус дурьдахад энэ номын үнэ цэнэ ойлгогдоно бизээ. Орчуулагч би бээр гадаадын онц сонирхолтой номыг төрөлх хэлнээ буулгахыг зориод зогссонгүй", "өөрөөр сэтгэдэг, өвөрмөц егөөддөг" Жорж Орвелл агсаныг зохиолчынх нь хувьд монгол уншигчиддаа нээхийг оролдлоо. Тэрээр олон сайхан зохиол бүтээл туурвисны дотор хорьдугаар зууны төгсгөлд дэлхийн улс орнууд ямар байдалтай байхыг зөгнөж бичсэн нэгэн роман нь барууны ертөнцийг багагүй шуугиулсан гэдэг. Манай уншигчид ч энэ номоор мэлмий оюунаа мялаах болов уу.
62

Animal Farm

Dec 03, 2014

Download

Documents

saruulsaruul
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Animal Farm

ӨМНӨХ ҮГ

Миний бие олон улсын мэргэжилтэнүүдтэй төсөл дээр ажиллах зав зайгаар дорно өрнийн

тухай элдвийг хүүрнэх зуур англиар ярьдаг орнуудад Жорж Орвелл хэмээх ер бусын зохиолч

агсаны бүтээлүүд эрэлт хэрэгцээ ихтэй байдаг, тэрээр " Амьтны ферм " туужаараа нэрд гарсаныг

мэдэж номыг олж уншихад албэн тушаал, эрх мэдлийн төлөө хайр найргүй тулаан, өндөр албан

тушаалд гарагсдын ааш авир хэрхэн өөрчлөгддөг, тэдгээрээс албан тушаалаа хувийнхаа зорилгод

ашиглахад албатуудынх нь харанхуй бүдүүлэгбайдал, номхон хүлцэнгүй зан ямар их боломж

олгодог тухай өгүүлсэн байсан нь ардчилалд сурзлцаж буй бидний монголчуудын хувьд улс төрийн

тэмцлийн эцсийн зорилго, улс төрчдийг таньж мэдэхэд, тэдний буруутай үйл ажиллагааг таслан

зогсооход зарим талаар сургамж болох төдийгүй, магадгүй улс төрийн тавцанд амжилт олохыг хүсч

буй нэгэнд эрх биш нэгийг бодогдуулах болов уу гэсэндээ туужийг монгол хэлнээ буулгасан минь

энэ ээ. Тухайн үедээ утга зохиол шүүмжлэгчид Жорж Орвеллийг" Эзэн - фермерээ эсэргүүцэн

боссон мал амьтадын тэмцлийн ялалтыг сэргэлэн гахайнууд хувийнхаа зорилгод хэрхэн ашиглаж

байгаагаар улс төрийн тэмцлийг дүрслэн харуулснаарэа үнэхээр өөрөөр сэтгэжээ, өвөрмөц

егөөджээ " гэж зохиолчийнх нь хувьд үнэлээд, туужийг нь " Амьтны ферм " нь хорьдугаар зууны улс

төрийн ширээний сонгодог зохиол мөн гэж тодорхойлж байсан юм билээ. " Амьтны ферм " тууж нь анх 1945 онд хэвлэгдсэнээсээ хойш 1988 он хүртэлх 43 жилийн

27-д нь дахин дахин хэвлэгдэхдээ 19 жилд нь, жилд 2-3 удаа хэвлэгдэж нэг ээлжиндээ хоёр саяаас

дээш хувиар борлогдож байсныг, мөн жараад онд орос орчуулгыг нь хуучин Зөвлөлт Холбоот Улс,

Бүгд Найрамдах Болгар Ард Улсад нууцаар уншиж байсныг тус тус дурьдахад энэ номын үнэ цэнэ

ойлгогдоно бизээ. Орчуулагч би бээр гадаадын онц сонирхолтой номыг төрөлх хэлнээ буулгахыг зориод

зогссонгүй", "өөрөөр сэтгэдэг, өвөрмөц егөөддөг" Жорж Орвелл агсаныг зохиолчынх нь хувьд

монгол уншигчиддаа нээхийг оролдлоо. Тэрээр олон сайхан зохиол бүтээл туурвисны дотор

хорьдугаар зууны төгсгөлд дэлхийн улс орнууд ямар байдалтай байхыг зөгнөж бичсэн нэгэн роман

нь барууны ертөнцийг багагүй шуугиулсан гэдэг. Манай уншигчид ч энэ номоор мэлмий оюунаа

мялаах болов уу.

Page 2: Animal Farm

     Хэдийгээр би уран зохиолын орчуулагчийнхаа хувьд туршлагагүй нэгэн боловч "

Амьтны ферм " - ийг хөрвүүлэх явцад Их Нацагдоржийн " Өсөхөөс сурсан үндэсний хэл - мартаж

болшгүй соёл " - ыг Билгүүн номч Бямбын Ринчин: " Чихну чимэгт аялгуу сайхан монгол хэл ээ

Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ ээ

Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч

Сод их билэгт түмэн юугаа магтмуу би "

гэж гайхах нь аргагүй байсныг мэдэрсэнээ уншигч тантай хуваалцюу. Өчүүхэн миний уран

зохиолын салбарт орчуулах чадвараа сорьсон анхны ном болох" Амьтны ферм " туужийн үг хэллэг,

найрлага уншигч таны сэтгэлд үл нийцэх аваас молхи намайг өршөөж үнэт зөвлөгөө, санал

сэтгэгдлээ " Улаанбаатар, шуудангийн салбар 49, ш/х 172" гэсэн хаягаар ирүүлбэл би бээр ихэд

баярлах болно. Номоо гаргахад гүн туслалцаа үзүүлсэн Азийн Хөгжлийн Банкны зөвлөх ноён Девид

Жент, хамтарч ажилласан редактор Д. Урианхай, зураач С. Бадрал, хэвлэлийн" Т&11" компаний

хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Орчуулагч Бат- Очирын Эрдэнэцэцэг 1999оныЗ-рсар

Page 3: Animal Farm

Жорж Орвелл Эрик Арфур Влейр ( Жорж Орвелл ) эцгийнхээ төрийн алба хашиж байсан Энэтхэг оронд

1903 онд төржээ. Тэдний гэр бүл 1907 онд Англид буцаж ирсэн бөгөөд Орвелл 1917ондИтоны

коллежид элсэн орж улмаар сургуулиас нь эрхлэн гаргадаг төрөл бүрийн сэтгүүлд өөрийнхээ

нийтлэлийг тогтмол хэвлүүлж байжээ. Коллежээ төгссөнийхөө дараа жил, 1921 онд Бирм дэх

Энэтхэгийн эзэнт улсын цагдаагийн албанд орж 1928 онд цагдаагийн ажлаа орхив. Энэ үед тэрээр

империализмийг үзэн ядах болсон бөгөөд энэ тухайгаа " Бирмд өнгөрүүлсэн өдрүүд" (1934 он)

хэмээх анхныхаа романд өгүүлсэн юм. Үүний дараа нилээд хэдэн жил ядуу хэрмэл амьдралаар амьдарсан нь "Парис,

Лондонгоор өгсөж уруудахуй" романаа бичихэд нь туршлага болсон байна. Тэр хэсэг хугацаанд

дунд сургуульд багшилсан боловч эрүүл мэндийн улмаас ажлаа орхиж Хампстидын номын

дэлгүүрт хорогдуулсан цагаар туслахаар ажиллажээ. Хожим нь Орвелл " Английн шинэ долоо

хоног" хэвлэлийн газарт роман бичиж өгөх замаар амьжиргаагаа залгуулах болсон бөгөөд тэндээ

1947 он хүртэл ажиллажээ. 1936 онд ажилгүйдлээрээ алдаршсан Ланкашайр, Еркшайр хотуудад

очиж борчуул ядуусын арчаагүй дорой амьдралыг нүдээр үзэж улмаар энэ тухайгаа " Виган Пиер

хүрэх зам " (1937 он) романдаа тод өгүүлсэн юм. 1936 оны сүүлээр Орвелл Испанид очиж бүгд найрамдахчуудын талд байлдаж яваад

шархдажээ. Түүний иргэний дайны тухай бичсэн " Каталинад үзүүлэх хүндэтгэл" роман нь уран

бүтээлийнх нь оргил нь гэж үнэлэгдэх нь олонтай. Тэрбээр дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд "

Өрхийн хамгаалалт " нийгэмлэгийн гишүүнээр ажиллахын зэрэгцээ 1940-1943 онуудад ВВС-ийн

Дорнын мэдээллийн :азарт алба хашжээ. Орвелл " Трибюни " сонины редактороор ажиллаж

байхдаа улс төр, уран зохиолын нүүр тогтмол бэлтгэж байв. 1945 оноос " Обзервер " сонины

цэргийн сурвалжлагчаар ажиллаж, хожим нь " Манчестер ивенинг нювс " сонины байнгын бичигч

болжээ. Орвелл сүрьеэ өвчнөөр хүндээр өвчилж 1947 онд эмнэлэгт хэвтсэнээс хойш хэвтэрт

байсаар 1950 онд 46 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Уран бүтээл туурвисан хугацаандаа нилээд олон ном бичсэн боловч тус бүрдээ хоёр сая гаруй хувиар

борлогдсон " Амьтны Ферм " , " 1984 онд " хэмээх номуудаа хэвлэгдсэний дараа нэрд гарсан юм Орвеллийн

бүх номыг зөвхөн " Пингвин " (" Оцон шувуу ") хэвлэлийн газарт хэвлэдэг.

Page 4: Animal Farm

БҮЛЭГ-1

Эзэмшлийн Фермийн эзэн ноён Жонес шөнөдөө тахианыхаа байрны хаалгыг түгжсэн боловч онгорхой

нүх сүвийг нь хаасан эсэхээ санахгүй боптлоо их уусан байлаа.Тэрээр дэнлүүнийхээ гэрлийг тал тал тийш нь

цацруулан гуйвсаар хашааг хөндлөн огтолж, гарах хаалгыг өшигчин гарч хоолны шүүгээнд байсан торхноос

сүүлчийнхээ шар айргийг аягалан ууж аваад хатагтай Жонесын аль хэдийнээ хурхирч хэвтээ газарруу очиж

унтахаар зүглэв. Унтлагын өрөөний гэрэл унтрангуут фермийн цогцолбор барилга тэр чигээрээ хөдөлгөөнд орж

бужигнаад явчихав. Цайвар зүстэй.нэр хүнд бүхий хөгшин Мажор хэмээх бодон урьд шөнө хачин зүүд

зүүдэлснээ бусад амьтдад сонсгохыг хүсэж байгаа тухай яриа өдөржингөө тархсан юм. Ноён Жонес замаас

аятайхан шиг зайлаад өгөнгүүт бүгдээрээ том саравчинд цуглархаар тохиролцоцгоосон байв. Хөгшин Мажор (

хэдийгээр түүний албан ёсны нэр нь "Сайхан Виллингдон" боловч түүнийг дандаа ингэж дуудна) ферм дээрээ

өндөр нэр хүндтэй нэгэн байсан тул амьтан бүр түүний хэлэхийг сонсохын тулд нэг цагийн нойроо алдахад

бэлэн байв. Том саравчны нэгэн буланд өндөрлөж зассан тавцан дээр, дэнлүүнээс цацарч буй гэрлийн доорх

сүрлэн орон дээрээ Мажор аль хэдийнэ тухлан хэвтжээ. Тэрбээр арванхоёр настай, нилээд хожуу биерхэг

болсон боловч одоо хүртэл сүр жавхлантай харагддаг, соёогоо хэзээ ч тайруулж байгаагүйг нь эс тооцвол

ухаалаг, уужуу сэтгэлтэй гахай байлаа. Удалгүй бусад амьтад хүрэлцэн ирж элдэв ааш авир гаргасаар дор

бүрнээ байраа эзэлцгээв, Эхлээд Блуебелл.Жессие.Пинчер хэмээх гурван нохой ирж, дараа нь гахайнууд

өндөрлөсөн тавцангийн урд талын сүрэл дээр тэр даруйдаа хэвтээд өглөө. Тахианууд цонхны янз дээр байраэ

эзлэхэд тагтаанууд саравчны нуруу модон дээр далавчааоаа алгадан бууж, хонь, үнээнүүд гахайнуудын ард

хэвтээд хивж эхлэв. Боксёр.Кловер хэмээх тэрэгний хоёр морьд алгуур алхалсаар хамт орж ирэн, сүрлэн

дотроос харагдахгүй жижиг амьтадыг гишгэчих бий гэж эмээн үсэрхэг далбан туурайгаа их л болгоомжтой

өргөж буулгана. Кловер бол дөрөв дэхь жилдээ унагаласнаас хойш галбир төрхөндөө огтхон ч эргэж орж

чадаагүй хязаалан насны биерхэг гүү болно. Боксёр бараг арваннайман сөөм өндөр, жирийн хоёр морийг

нийлүүлсэн шиг тэнхээтэй асар том амьтан. Хамар доорх цагаан зураас нь түүнийг тэнэгдүү төрхтэй болгодог

ч тэрбээр тэргүүн зэргийн ухаалаг, соёлтой нэгэн биш гэлээ гэхэд түүнийг төлөв төвшин зантай, ажиллах

асар их чадвартаид нь бүх нийтээрээ хүндэлдэг байлаа.Морьдын араас нь Мюриел нэрт цагаан

ухна, Бенжамин нэрт илжиг ирлээ. Бенжамин фермийнхээ хамгийн настай, хамгийн ааш муутай

амьтан. Тэр хааяа нэг ярина. Ярихлаараа голдуу утгагүй юм ярина.Жишээлбэл: бурхан түүнд ялаа

үргээ гэж сүүл заяасан, удахгүй сүүл ч үгүй, ялаа ч үгүй болно гэх мэтээр ярина. Фермийн

амьтадаас тэр ганцаарханаа инээдэггүй байлаа. Хэрэв түүнээс яагаад инээхгүй байгааг нь асуувал

инээх юм юу ч олж харсангүй гэнэ. Хэдийгээр нийтэд ил мэдэгдээгүй ч тэр Боксёртой үнэнчээр

дотносоно.Тэр хоёр жимсний бутны арын хашаанд бөөр бөөрөөрөө шүргэлцэн хоорондоо нэг ч үг

дуугарахгүйгээр ням гаригыг хамт өнгөрөөнө. Эхээс өнчирсөн нугасны дэгдээхэйнүүд саравчинд жагсаалаараа орж ирэн гишгүүлчихгүй

байх газар хайн сулхан дуугаар ганганаж тал тал тийшээ ханарч байх зуур хоёр морь хэвтэрээ

оллоо. Кловер аврага том хаагаараа тэдний дэргэд хана босгоход нугасны дэгдээхэйнүүд түүний

нөмөрт тухлаж төдөлгүй зүүрмэглэцгээв. Эцсийн мөчид ноён Жонесын тагнуул хөөрхөн цагаан

тэнэг гүү Моллие дөрвөлжин ёотон зажилж цэмцэгнэн гунхсаар орж ирлээ. Тэр урдуур суудлаа

Page 5: Animal Farm

эзэлж бусдын анхаарал татахын тулд улаан тууз зүүсэн цагаан дэлээ сэгсэрч эхэллээ. Хамгийн

сүүлд муур орж ирээд дулаан газар олох гэж ердийнхөөрөө ийш тийш харсаар эцэст нь

Боксёр.Кловер хоёрын дунд орж тухаллаа.Тэгээд тэндээ Мажорын ярианаас нэг ч үг үл сонсон

сэтгэл хангалуун хүржигнэн хэвтэнэ. Яг одоо гарах хаалганы ар талын шургааган дээр унтаж байгаа тэжээмэл хэрээ Мозесоос

бусад бүх амьтад цугларчээ.Тэд бүгдээрээ тухлаж анхаарлаа төвлөрүүлсэн байхыг Мажор хараад,

хоолойгаа засаж ийн ярьж эхлэв: 'Нөхөд өө, та нар урьд шөнө миний зүүдэлсэн сонин зүүдний тухай аль хэдийнэ сонссон

биз. Гэвч би зүүднийхээ талаар хойно ярина. Эхлээд өөр юм хэлэх хэрэгтэй байна. Нөхөд өө, би та

нартай олон сар хамт амьдарна гэж бодохгүй байна, би бээр, миний үүрэг бол амьдралдаа олж

авсан ур ухаанаа та нарт дамжуулах явдал гэдгийг ухамсарлаж байна. Би урт насаллаа, хэвтэртээ

ганцаараа хэвтэж байхдаа надад юм бодох цаг их байсан бөгөөд одоо амьтдын амьдарч байгаа

энэ ертөнцийн амьдралын үнэнийг ойлгосон гэж хэлж чадна гэж бодож байна. Энэ тухай л би та

нарт хэлэх гэсэн юм. "Тэхлээр одоо, нөхөд өө,бидний амьдрал гэж хэрэг дээрээ юу юм бэ? Улаан нүүррүү нь эгцлэн харья л даа: бидний амьдрал ядуу, хүнд хүчир, мөн богинохон. Бид

төрөөд амьсгалж эхлэв үү үгүй юу маш их хүнс өгдөг, ингэж өгч чаддаг хэсэг нь сүүлчийнхээ дусал

хүчийг барагдтал албадан хөдөлмөр эрхлэдэг.бидний ашиг шим дуусах мөчид бид жигшүүрт

харгислалд өртдөг.Английн ямарч амьтан аз жаргал гэж юу байдгыг, мөн настай болхоороо амар

тайван амьдрал гэж юу байдгыг ерөөс мэддэггүй. Англид эрх чөлөөтэй амьтан гэж байхгүй. Амьтад

аз жаргалгүй, боолын амьдралтай. Энэ бол энгийн үнэн.

" Гэвч үүнийг бурхнаас заяасан золгүй хувь заяа гэх үү? Манай газар нутаг өөрийнхөө хөрсөн дээр

идээшлэгчдээ аятай тохитой байлгаж чадхааргүй ядуу юу? Үгүй шүү нөхөд өө, мянган удаа үгүй/ Английн хөрс үржил шимтэй, цаг агаар нь сайхан, газар нутаг маань одоо хөрсөн дээрээ идээшилж

байгаагаас хавьгүй олон амьтдыг цадтал нь хооллож чадна. Манай ганц энэ ферм л гэхэд зургаан морь,хорин үнээ, зуу зуун хонь тэжээх чадалтай бөгөөд тэд бүгдээрээ бидний санаанд оромгүй тав

тух, нэр төртэй нөхцөлд байх бололцоотой. Тэгвэл яагаад бидний хувьд энэ ядуу амьдрал үргэлжилсээр байна вэ? Яагаад гэвэл бидний хөдөлмөрийн үр дүнг бараг бүгдийг нь хүн төрөлхтөн

биднээс хулгайлж авдагаас л тэр. Нөхөд өө, энд л бидний асуудлын хариулт байгаа юм. Ганц үгээр хэлвэл, энэ бол ХҮН гэдэг амьтанаас болж байна! Хүн бол үнэндээ бидний цорын ганц дайсан.

Хүнийг л замаасаа зайлуулчихвал өлсөх болон илүү цагаар ажиллах явдал үгүй болно.

" Өөрөө юу ч үйлдвэрлэхгүй байж идэж үгүй хийдэг цорын ганц амьтан бол хүн! Тэр, сүү

гаргадаггүй, өндөг дардаггүй, бие нь хэтэрхий сул тул анжис чирч чадахгүйн дээр бүжин гүйцэхээр

хурдан гүйж ч чадахгүй. Ийм байж бас бүх амьтдын эзэн гээд байгаа юм аа. Тэр, амьтдыг

ажиллуулаад тэднийг өлсгөж үхүүлэхгүйн тулд хөдөлмөрийнх нь үр дүнгээс өчүүхэн бага хэсгийг л

хоол тэжээлд буцааж өгөөд үлдсэнийг нь өөртөө авдаг. Газар хагалж үр дүн гэргах нь бидний ажил

Page 6: Animal Farm

атал биднээс нэг нь ч нүцгэн арьснаасаа өөр ямар ч өмчгүй. Миний өмнө хэвтэж байгаа үнээнүүд

та нар гэхэд л ноднин жил хэдэн мянган галлон* сүү өгсөи бэ? Эрүүл чийрэг тугал төллөхөд

зориулагдсан байх ёстой тэр сүү хаачсан бэ? Тэр сүүний дусал бүр манай дайсны хоолой руу

орсон, тахианууд та нар ч гэсэн,энэ жил хэдэн өндөг дараад, хэд нь дэгдээхэй болов оо ? Үлдсэн

өндгийг бүгдээрэнг нь Жонес ажилчиддаа мөнгө болгож өгөх гээд захруу аваачсан. За тэгээд

та,Кловер,таны гаргасан нөгөө дөрвөн унага чинь хаана байна аа? Хөгшин болохоор тань хэн

таныг асарч тав тухтай байлгах юм бэ? Ойндоо хүрэхээр нь унага бүрийг худалдчихсан, та тэднийхээ нэгийг нь ч дахин хэзээч олж харахгүй. Дөрвөн удаа унагалж бүхий л амьдралынхаа

туршид талбайд ажилласаныхаа төлөө та өчүүхэн бага хоол, зүчээнээс өөр юутай байж үзсэн юм

бэ?"

"Тэр ч байтугай, өнөөгийн бидний энэ ядуу амьдралаас илүү ядуу амьдрал байдаг гэж үзэх

боломжгүй. Миний хувьд бол өөрийгөө азтай нэгэн гэж хэлэхгүй. Би арван хоёр настай, дөрвөнзуу

гаруй төлтэй.Энэ бол гахайн амьдралын жинхэнэ дүр төрх. Гэвч ямар ч амьтан эцэстээ ирт

хутганаас зайлж чаддаггүй. Миний урд сууж байгаа залуу гахайнууд та нар боддоо.та нарын хэн нь

ч ганц жилийн дотор л амьдралаасаа уйдах болно. Үнээ, гахай,тахиа,хонь,ер нь амьтан бүр

бүгдээрээ тэр аймшигийг үзэх ёстой. Тэр ч бүү хэл морь, нохой ч дээрдэхээр хувь заяатай биш.

Тухайлбал, Боксёр та,таны хүчирхэг булчин шөрмөс хүч харих үед Жонес таныг үнэг барьдаг

нохойнд чанаж өгөх гэж хоолойг тань огтлох нядлагч руу явуулчихна. Нохдын тухайд бол тэднийг

хөгшрөөд шүд нь унах үед Жонес хүзүүнд нь туйпуу дүүжлээд хамгийн ойролцоох худаг руу

түлхчихнэ.

"Ингэхээр нөхөд өө, бидний энэ амьдралын хамаг зовлон бэрхшээл хүн төрөлхтөний

түрэмгийлэлээс шалтгаалдаг нь тов тодорхой биш байна гэж үү? Гагцхүү хүнийг л зайлуулчихвал

бидний хөдөлмөрийн үр дүн бидний өөрсдийнх болно. Бараг нэг шөнийн дотор бид баян бөгөөд эрх

чөлөөтэй болж чадна. Тэгвэл бид юу хийх ёстой вэ? Тийм ээ, хүмүүний дарангуйлалыг устгахын

төлөө өдөржин шөнөжин бие сэтгэлээрээ ажиллах хэрэгтэй байна. БОСЛОГО!-нөхөд өө.энэ бол

миний та нарт захих гэсэн зүйл юм. Энэ Бослого хэзээ гарахыг би мэдэхгүй, долоо хоногийн дараа

ч юм уу, эсвэл зуун жилийн дараа ч гарч болзошгүй, гэвч хөл доороо сүрэл байгааг харж байгаа

шигээ эрт орой алин боловч шудрага ёс тогтно гэдгийг би харж байна.Үлдсэн амьдралынхаа

богинохон хугацаанд нөхөд минь, энэ асуудал дээр хараа хяналтаа тавьж байгаарай! Хойч

үеийнхэн тэмцлийг ялалтанд хүргэх хүртэл та бүхэн дээр дурдсан миний захисан бүх зүйлийг

дараа дараагийнхандаа дамжуулаарай.

"Тэгээд нөхөд өө, та нар шийдвэр гаргахдаа хэзээ ч эргэлзэхгүй байх ёстойг санаж байгаарай.

Ямарч нотолгоо баталгаа та нарыг замаас хазайлгах ёсгүй. Хүн, амьтан хоёр нийтлэг сонирхолтой,

нэг нь цэцэглэн хөгжвөл нөгөө нь мөн цэцэглэн хөгжинө гэж тэдний хэлэхийг хэзээ ч бүү

Page 7: Animal Farm

сонс.Тэгээд амьтад бид тэмцэхдээ үлгэр жишээч нэгдэлтэй, үлгэр жишээч нөхөрлөлтэй байна шүү.

Бүх хүмүүс дайсан, бүх амьтад нөхөр болно." Яг энэ мөчид аймшигтай дуу гарлаа. Мажорыг ярьж байх зуур дөрвөн том үхэр оготоно нүхнээсээ

гарч ирэн хойд хөл дээрээ цомцойн сууж түүний хэлэхийг сонсоно. Гэтэл ноход тэднийг гэнэтхэн

олж харсанд, оготнууд маш хурдан хөдөлж нүхэндээ орсоныхоо ачаар амиа аврав. Мажор дуугай

болохын дохио болгож урд хөлөө өргөлөө.

Тэр, "Нөхөд өө, энд шийдвэл зохих нэг асуудал байна.Үхэр оготоно.бүжин мэтийн хээрээр

амьдардаг амьтад бидний нөхөр үү, эсвэл дайсан уу? Энэ асуудлыг хэлэлцүүлэхийг зөвшөөрнө үү.

Үхэр оготоно нөхөр мөн үү? гэдэг асуудлыг би хурлаар хэлэлцүүлэхийг санал болгож байна" гэв. Хэлэлцэх асуудлыг шууд хүлээн авч олонхийн саналаар үхэр оготоныг нөхөр мөн гэж тогтов.

Гурван нохой, муур гэсэн дөрөвхөн амьтан эсэргүүцэхэд хоёр чиглэлээр санал хураах нь зүйтэй

гэлээ. Мажор:

" Надад бас хэлмээр бага сага зүйл байна. Та нарын дайсагнах зүйл чинь бол ХҮН ба түүнтэй

холбогдсон бүх юмс гэдгийг үргэлж санаж байвал зохино гэдэг ганцхан зүйлийг давтаж хэлье. Хоёр

хөл дээрээ яеагч бол дайсан шүү. Дөрвөн хөл дээрээ явагчид хийгээд,мөн жигүүртнүүд нөхөр

шүү.Мөн түүнчлэн хүний эсрэг тэмцэхдээ бид түүнтэй адил болох ёсгүй гэдгийг санаж яваарай.

Хүнийг ялчихсан үедээ ч муу муухай зуршлыг нь бүү аваарай. Ямар ч амьтан хэзээ ч байранд

амьдрах, оронд унтах, хувцас өмсөх.архи уух, тамхи татах, мөнгөтэй харьцах,худалдаа эрхлэх

ёсгүй. ХҮНИЙ бүх зуршил бол нүгэл юм. Дээр хэлсэнчлэн ямар ч эмьтан өөрийнхөө төрх.зан

чанарыг алдаж болохгүй. Дорой ч бай, хүчтэй ч бай, ухаантай ч бай, тэнэг ч бай, бид бүгдээрээ л ах

дүү нар. Ямар ч амьтан өөр бусад амьтнаа хэзээ ч егүүтгэх ёсгүй. Бүх амьтад тэгш эрхтэй." гэж

үргэлжлүүлэн хэллээ.

"Одоо би та нарт урьд шөнийнхөө зүүдний тухай ярья.Би та нарт тэр зүүдээ дүрслэн хэлж чадахгүй

байна. Энэ зүүд бол ертөнц дээр Хүн устаж үгүй болох цагийн тухай зүүд байсан. Гэвч энэ зүүд

надад мартаад удаж байгаа нэг зүйлийг минь санагдуулсан юм. Олоон жилийн өмнө намайг

жижигхэн торой байхад миний ээж бусад мэгжнүүдийн хамт зөвхөн аяыг нь эхний гурван үгтэй нь

мэддэг байсан нэгэн хуучны дуу дуулдаг байлаа. Би торой байхдаа энэ дууны аяыг мэддэг байсан

боловч олон жил өнгөрч ой ухаанаас минь арчигджээ. Сонирхолтой нь.энэ дуу урьд шөнө зүүдэнд

минь орж ирдэг юм байна. Тэр ч бүү хэл, үг нь хүртэл орж ирсэн гээч. Олон жилийн өмнө амьтад

дуулж байсан боловч хойч үедээ дамжуулж чадалгүй алдарсан дууны үг байсан гэдэгт би итгэлтэй

байна. Нөхөд өө, одоо би та нарт тэр дууг дуулж өгье. Би хөгшин болохоор хоолой маань сөөнгө

шүү, гэвч би та нарт аяыг нь зааж өгөхөөр та нар өөрөө өөрсөддөө зориулж сайхан дуулах болно.

Энэ дууг" Английн амьтад" гэдэг юм.

Хөгшин Мажор хоолойгоо засаад дуулж эхлэв. Түүний хэлсэнчлэн хоолой нь сөөнгө байсан боловч

дажгүй дуулчихав. Харин ая нь "Энэрэл", "Ла Кукарача" гэдэг дуунуудын холилдсон ая байв.

Page 8: Animal Farm

Үг нь:

Английн амьтад,Ирландийн амьтад

Газар газрын амьтад, цаг цагийн амьтад

Алс ирээдүйд ирэх алтан үеийн тухай

Аяа, миний цоглог дууг түрнэ.

Эрт орой хэзээ нэгэн цагт Эзэрхэг түрэмгий хүн хөөгдөх тэр үед

Английн үржил шимт хөрсөн дээгүүр

Амьтад бид дангаараа апхлах болно.

Хонх, дөр хамраас минь салж

Тэрэг тоног нуруунаас минь ховхорч

Амгаа хошуувч хог дээр хаягдаж

Ташуур туйван тасхийхгүй болно.

Санасан бодсоноос илүү эд баялаг

Сайхан арвай, овъёос, өвс хадлан

Хошингор, буурцаг, тэвш дүүрэн хоол

Тэр цагт бүгд биднийх болно.

Бид эрх чөлөөтэй болох тэр өдөр

Английн газар шороо гялалзан гэрэлтэж

Мөрөн голын ус ариусан цэвэршиж

Сайхан хоолны үнэр салхиар тархана.

Өөрчлөлт гарахаас өмне

Өөрсдөө бид эндэж болзошгүй ч

Эрх чөлөөтэй болох өдрийн төлөө

Бүгдээрээ бид зүтгэх ёстой.

Үнээ,морь,галуу,хяруул хэн ч бай

Эрх чөлөөний төлөө эцэж цуцахгүй зүтгэе!

Английн амьтад,Ирландийн амьтад

Page 9: Animal Farm

Газар газрын амьтад,цаг цагийн амьтад

Алс ирээдүйд ирэх алтан үеийн тухай

Миний дууг сонсуут түгээнэ

Дууг дуулаад амьтадын сэтгэл асар их догдоллоо. Бараг л Мажорыг дуулж дуусахаас нь өмнө тэд

дуугаа хар аяндаа эхэлж байв.Хамгийн мулгуунууд нь хүртэл аяыг нь хэдэн үгтэй тогтоочихоод

байхад гахай, нохой мэтийн сэргэлэн амьтад хэдхээн мөчийн дотор дуугаа бүтнээр нь

сурчихав.Тэгээд хэдэн мөч бэлтгэсэний дараа ферм даяараа "Английн амьтад"-ыг сүр

жавхлантайяа түрэн дууллаа. Үнээнүүд мөөрөн.ноход хуцан.морьд баяртайгаар янцгааж, галуунууд

ганганан дууллаа.Тэд дуугаа таван удаа амжилттай дуулсандаа баяртай байсан бөгөөд хэрэв

тэдний дуулахыг тасалдуулаагүй бол шөнөжин ч дуулж чадах байв. Харамсалтай нь чимээ шуугиан ноён Жонесийг сэрээждэрбээр хашаан дотор үнэг яеж байна гэж

бодон орноосоо үсрэн бослоо.Тэр унтл^гынхаа өрөөний буланд үргэлж бэлэн байдаг буугаа шүүрэн

авчхаранхуйруузургаабуудав. Сумнууд саравчны хананд туссанаас хурал яаралтай тарав. Амьтан

бүр тус тусын унтдаг газар руу явлаа.Шувуунууд нуруу модон дээрээ үсрэн гарч.амьтад сүрлэн

дээрээ хэвтэж энэ мөчид ферм тэр чигээрээ нойрбнд автлаа.

Page 10: Animal Farm

БҮЛЭГ-II

Гурван шөнийн дарза хөгшин Мажор унтаагаараа чимээгүйхэн өнгөрлөө.Түүнийг жимсний бутны

ёроолд оршуулав. Гурван сарын эхэн үе байлаа. Дараагийн гурван сард нууц ажиллагаа маш идэвхитэй өрнөлөө.

Мажорын хэлсэн үг фермийн арай илүү ухаантай гэгддэг амьтадад амьдралдаа баримтлах шинэ

чиг шугамыг бүрэн төгс зааж өгөв.Тэд Мажорынзөгнөж хэлсэн "Бослого" хэзээ гарахыг

мэдэхгүй.тэдний үед гарна гэж бодох үндэс шалтгаан байгаагүй боловч түүнд бэлтгэх нь тэдний

үүрэг гэдгийг тов тодорхой ойлгож байлаа.Амьтадын дотроос хамгийн ухаантай нь гэж нийтээр

зөвшөөрсөн гахайнуудад бусаддаа зааж зааварлах.зохион байгуулах үүрэг оногдсон нь зүй ёсны

хэрэг байв.Гахайнуудын сор нь ноён Жонесын худалдах гэж байсан Сноуболл, Наполеон хэмээх

хоер залуу азарган гахай байлаа. Наполеон хавьгүй том биетэй.гал цогтой Беркшайре үүлдрийн азарган

болно.Тэр фермдээ ганцаараа Беркшайре үүлдрийнх бөгөөд нэг их сайн илтгэгч биш боловч

санасандаа хүрдэг нэгэн. Сноуболл Наполеоныгоо бодоход сэргэлэн цовоо, хурдан ярьдаг, санаж

сэдэмтгий гахай боловч зан араншингийн хувьд нөгөөхтэйгээ адилгүй. Фермийн бусад бүх эр

гахайнууд нь бодон байв. Тэдэн дундаасаа хамгийн нэртэй нь жижигхэн тарган.цулцгар

хацартай,гялалзсан нүдтэй,шаламгай хөдөлгөөнтэй, шаардангуй дуутай Скүиэлер хэмээх гахай

болно. Тэр уран илтгэгч бөгөөд хэцүү асуудлаар маргахаараа хөлгийн дарга шиг тал тал тийшээ

алхалж сүүлээ модойлгохоороо яагаад ч юм үнэмшил төрүүлдэг байв. Нөхөд нь Скүиэлерийг харыг

цагаан болгож чадна гэнэ.

Энэ гурав нийлж байгаад хөгшин Мажорын сургаалийг цогц бодлого болгож, "амьтанизм" гэж

нэрлэлээ. Хэдэн шөнийн туршид ноён Жонесийг унтсаны дараа тэд саравчинд цугларч бусад

амьтаддаа амьтанизмын зарчмыг тайлбарлан таниулав. Эхэндээ мунхаг мулгуу.хайхрамжгүй

байдалтай тулгарч байлаа. Зарим амьтад "Эзнээ" гэж үздэг ноён Жонест үнэнч байх үүргийн тухай

ярьж, эсвэл ноён Жонес биднийг тэжээдэг гэх мэт жижигхэн юм сануулна. Нэг хэсэг нь хэрэв

түүнийг хөөчихвөл бид өлсөж үхнэ гэсэн санаагаар " Бид яагаад заавал бидний нас барсаны дараа

болох зүйлд санаа зовох ёстой юм бэ?",гэх юм уу, үгүй бол " Ямар ч байсан энэ бослого гарлаа гэж

бодоход бид үүний төлөө зүтгэсэн зүтгээгүйн ялгаа нь юу байх вэ?" гэж асуухад гахайнууд ингэж

бодох нь амьтанизмын ёс зүйд харшилна гэж тэдэнд ойлгуулах гэж нилээд бэрхшээлтэй

тулгарлаа.Бүхнээс тэнэг асуултыг цагаан гүү Моллие тавив. Түүний Сноуболлоос асуусан анхны

асуулт нь "Бослогын дараа ёотон олдох уу?" гэсэн асуулт байлаа. Сноуболл "Үгүй ээ, бид энэ ферм дээр ёотон үйлдвэрлэх бодолгүй байгаа.Тэгээд ч танд ёотон

хэрэггүй.Та овёс,өвсийг хүссэн хэмжээгээрээ хүртэх болно" гэж ширүүхэн хэллээ. "Би одоогийнх шигээ дэлэн дээрээ тууз зүүх зөвшөөрөлтэй байх уу?" гэж Моллие асуулаа. " Нөхөр

минь ээ.таны тэгэж их зовоод байгаа тэр тууз чинь боолчлогдлын бэлгэ тэмдэг шүү дээ. Эрх чөлөө

гэдэг бол туузнаас илүү чухал гэдгийг та ойлгохгүй байна уу?" гэж Сноуболл хэлэв.

Page 11: Animal Farm

Моллие түүний хэлэхийг зөзшөөрсөн боловч ойлгосон шинж мэдэгдсэнгүй. Гахайнуудтэжээмэл хэрээ Мозесийн гаргасан худал яриаг намжаах гэж ихээхэн тэмцэл хийлээ.

Мозес ноён Жонесийн хайртай амьтан байсан бөгөөд мөн тагнуул, хов яригч төдийгүй сайн илтгэгч

байсан юм. Тэр бүх амьтад ертөнцийн мөнх бусыг үзэхээрээ очдог

Мөсөнчихрэн уул нэртэй нууцорон байдагийг бусаддаа мэдүүлэхийг хүсэж байв.Энэ орон нь хаа

нэгтээ тэнгэр дээр үүлнээс бага зэрэг зайтай оршдог юм байх аа. Мөсөнчихрэн Уул долоон

өдөртэй, бүхий л жилийн турш хошингор цэцэг ургадаг улиралтай.хашаа хороонд нь дөрвөлжин

ёотон болон маалинган бялуу ургадаг гэнэ. Мозес элдэв түүх ярьж ажил хийдэггүй болохоор

амьтад түүнийг үзэн яддаг боловч тэдний зарим нь Мөсөнчихрэн Ууланд итгэдэг тул гахайнууд

тийм газар байдаггүй гэж арай ядан үнэмшүүлэв. Тэднийталыгүнэнчээрбаримтлагч ньтэрэгний

морь Боксёр,Кловер хоёр байлаа.Энэ хоёр бие дааж бодохдоо маруухан боловч нэгэн цагт

гахайнуудыг өөрсдийнхөө багш гэж тооцох болсоноос хойш тэдний хэлсэн зүйл бүрийг хүлээн авч

бусаддаа энгийн хэлбэрээр дамжуулж ойлгуулна.Тэд саравчинд болдог нууц хуралд байнга ирэх

бөгөөд хурал өндөрлөхөд үргэлж "Английн амьтад"-ыг удирдаж дуулуулна. Одоо Бослого нь хэн нэгний бодож байсанаас хавьгүй эрт.мөн амархан гарчих боломжтой боллоо.

Өнгөрсөн хугацаанд ноён Жонес ажилсаг эзэн, чадварлаг фермер гэдгээ харуулж байсан боловч

сүүлийн үед уруудах болсон юм. Хуулийн байгууллагаар давж заалдаад мөнгөө алдсандаа ихэд

гутарч хирээс хэтрүүлэн уух болжээ.Тэр бүхэл өдрийн туршид хэдэн цагаар гал тогооны өрөөнд

байдаг виндзор хийцийн түшлэгтэй модон сандалдаа шигдэн сууж сонин уншиж.юм ууж байх

зуураа шар айрганд дүржчийглэсэн талхны захаар үе үе Мозесийг хооллоно. Жонесийн ажилчид нь

нь залхуу, үнэнч биш байсаны зэрэгцээ талбай нь зэрлэг өвсөнд идэгдсэн, байшингуудын дээвэр нь

цоорхой,хашаа хороо нь эвдэрч хэмхэрсэн, мал амьтад нь дутуу дулимаг хоолтой байлаа.

Зургаан сар гарч өвс хадах цаг бараг хаяанд ирлээ.Бямба гаригт тохиосон зуны дунд сарын Иеийн

өдөр ноён Жонес Виллингтон орж "Улаан Арслан" нэрт буурчийн газар их уусанаас ням гаригийн үд

дунд хүртэл эргэж ирсэнгүй. Ноён Жонес буцаж ирүүтээ үүдний өрөөний буйдан дээр "Дэлхийн

мэдээ" сонингоор нүүрээ бүтээн шууд унтаад өгөв.Орой болоход амьтад хоолгүй л байлаа.Эцсийи

эцэст тэд үүнийг удаан тэсвэрлэж чадсангүй. Үнээнүүдийн нэг нь эврээрээ хашааныхаа хаалгыг

эвдлэхэд бусад бүх амьтад бие биендээ туслач хашаанаас гарч эхэллээ. Дараагийн мөч гэхэд ноён

Жонес дөрвөн залуугийн хамт гартаа ташуур барьсаар сараечинд орж ирэн зүг бүррүү ороолгож

гарав. Үүнийг тэсвэрлэх нь өлсгөлөн амьтадын хувьд хирээс хэтэрсэн зүйл байв. Хэдийгээр

урьдчилан төлөвлөсөн зүйл байгаагүй ч тэд өөрсдийг нь тамлагчидруу нэгэн санаагаар довтлон

залуусынхаа хамт тал талаасаа мөргүүлж өшигчүүлж байгаагаа гэнэт ухаарав. Тэд байдлыг хянах

чадвараа бүрэн алдлаа. Тэд амьтад ийм байхыг урьд нь хэзээ ч хараагүй бөгөөд дуртай цагтаа

эрхшээж зэрлэг балмад харьцаж өөрсдийнхөө хэрэгцээг хангахаар заяагдсан эдгээр адгууснуудын

энэхүү гэнэтийн бослого эздээ ой ухаанд нь багтамгүйгээр айлгалаа. Нэг хоёр мөчийн дараа тэд

Page 12: Animal Farm

ухаан орж биеэ хамгаалахыг оролдож буцаж зугтаалаа.Мөчийн дараа гэхэд мөнөө тав тавуулаа

ялсан амьтдад туугдан төв замруу ордог тэрэгний зам даган нисэж явав.

Хатагтай Жонес юу болоод байгааг унтлагын өрөөнийхөө цонхоор хараад том цүнхэнд ойр зуур

хэрэглэх хэдэн зүйлээ чихэж аваад өөр хаалгаар фермээс гарч одлоо. Мозес сургааг модноосоо

үсрэн бууж чангаар гуаглан араас нь дэвэв.Энэ үеэр амьтад Жонесыг болон залуусыг зам

уруудуулан хөөж араас нь таван тонны хүнд хаалгаа хааж байв. Бараг л тэд юу болсоныг

ойлгохоос өмнө Жонес хөөгдөж Эзэмшлийн Ферм тэднийх болж Бослого амжилттай өндөрлөв.

Эхний мөчид амьтад амжилтандаа итгэн ядаж байв. Хүн төрөлхтөнөөс нэг нь ч ойр хавьд нуугдаж

үлдээгуй гэдэгт итгэлтэй байхын тулд эхлээд фермийнхээ зах хязгаараар биечлэн давхиж

үзлээ. Дараа нь төв байр руу буцан орж хараал идмэр Жонесийн засаглалын сүүлчийн ул мөрийг

арчин хаяв.Морины зүчээний шувтарганд байдаг.морьдыг тэргэнд хөллөдөг өрөөг бүрмөсөн эвдэж,

амгаа, хазаар, самсааны гарих.нохойн гинж, ноён Жонесийн торой, унага хөнгөлөхдөө хэрэглэдэг

байсан хурц хутгануудыг бүгдийг нь аль болох хол шидлээ. Талбай дээр улалзан асаж буй гал -руу

бурантаг,шидмэс,нүдний хаалт.хамраас зүүдэг балиар хувин нисэв.Бүхэл бүтэн овоо босжээ.Хогон

овоо дөл болон шатаж байгааг харсан амьтад бүгдээрээ баясгалантайяа цоройн харайна.

Сноуболл ч бас ажилд оролцож, голдуу зах гардаг өдөр морьдын дэл сүүлийг гоёдог хонхнуудыг

гал руу шидлээ.

"Хонх бол хүний шинжийг илтгэсэн хувцас л гэсэн үг.Бүх амьтад нүцгэн явбал зохино." гэж тэр

хэлэв.

Боксёр үүнийг сонсоод чих рүүгээ ялаа оруулахгүй гэж зун өмсдөг байсан сүрлэн бүрх малгайгаа

бусад зүйлийнхээ хамт галруу шидлээ. Амьтад ноён Жонесийг сануулж буй бүгдийг хэсэгхэн зуурт

устгаж амжлаа. Дараа нь Наполеон тэднийг саравчруу дагуулан ирж бүгдэд нь хоёр дахин их

тариа, нохой бүрт хоёр ширхэг жигнэмэг өгөв. Дараа нь тэд" Английн амьтад"-ыг эхнээс нь эцэст нь

хүртэл долоон удаа дуулаад унтах аяаа бодож, урьд өмнө байгаагүйгээр сайхан унтлаа. Тэд ердийнхөөрөө үүрээр сэрцгээсэн боловч гэнэтхэн гайхамшигтай сайхан зүйл тохилдсоныг

санаж хамтдаа билчээррүүгээ давхив. Билчээрээс жаахан уруудахад оройд нь гараад фермийн

ихэнхийг харж болохуйц толгод байна.Амьтад толгодын орой руу давхилдан гарч эргэн тойрноо

өглөөний тунгалаг наранд ажиглан харлаа.Тийм ээ.энэ бүгд бол тэднийх, хараа нь хүрч байгаа юм

болгон тэд нарынх байлаа. Ингэж бодохоос тэд хөөрөн баясаж эргэн тойрон дүүлж, догдолсондоо

дээш дээш үсрэн бие биенээ агаарт шиднэ.Тэд шүүдэр дээгүүр гулгаж, зун цагийн амтлаг өвсийг

зулгааж, буурал хорвоогийн хэсэг газрыг сэндийчиж тансаг үнэрийг нь хүртлээ. Дараа нь тэд

жагсаалаараа явж бүхий л фермийн хадлан.тариалалтын талбай, жимсний бут.шалбааг, төглийг үг

хэлгүй боловч сэтгэл хангалуун шалгалаа. Хэдийгээр тэд энэ бүгдийг урьд нь анзаарч байгаагүй

боловч одоо ч гэсэн энэ бүхэн өөрсдийнх нь юм шүү гэдэгт итгэж ядан байв.

Page 13: Animal Farm

Дараа нь фермийн цогцолбор руу жагсаалаараа очиж төв байрны үүдэнд дуугаа хураан зогсоцгоов.

Тэр байр бас л өөрсдийнх нь байсан боловч тэд дотогш орохоос айцгаалаа.Гэсэн хэдий ч нэгэн мөчийн дараа Сноубол, Наполеон хоёр хаалгыг хаагаараа түлхэж онгойлгоход ямар нэгэн зүйлийг

бусниулахаас ихэд эмээн нэг нэгээр цувран орцгоов.Тэд өрөөнөөс өрөөрүү хөнгөн хөнгөн гишгэлэн

орж шивнэж хөөрөлдөхөс ч айн, итгэмээргүй тансаг сайхан зүйлс, өөрсдийнх нь өд сөдөөр хийсэн

матрацтай ор.шилэн хундаганууд.морины сүүлээр хийсэн буйдан.Брюселийн хивс.зочны өрөөний

карниз дээрх Хатан хаан Викториягийн хөргийг алмайран ширтэнэ. Тэд шатаар уруудах үедээ

Моллие алга болсоныг олж мэдлээ. Нэг хэсэг нь буцаж яваад Моллиег хамгийн гоё унтлагын

өрөөнд үлдэж хоцорсон байсаныг оллоо. Тэр хатагта.й Жонесын энгэсэгний ширээн дээрээс нэг

цэнхэр тууз аваад дал мөрөндөө барьчихсан толинд өөрийгөө харж баясан тэнэгтэж байв.Нөхөд нь

түүнийг хатуухан зэмлээд гарч одов. Тэд байранд тавьсан зүйлээс галын өрөөнд байсан гахайн

хэсэг махыг гадагш чулуудаж, угаалгын саванд байсан торхтой шар айргийг Боксёр туурайгаараа

хага өшиглөсөнийг эс тооцвол өөр бусад юманд хүрсэнгүй. Тэд төв байрыг музей болгох нь зүйтэй

гэж үзэж нэн даруй тогтоол гарган санал нэгтэй баталлаа. Ямарч амьтан энд хэзээ ч амьдрах ёсгүй

гэдгийг бүгд зөвшөөрцгөөв.

Амьтад өглөөнийхөө цайг ууж дуусахад Сноуболл, Наполеон хоёр бүгдийг нь дахин дуудав. " Нөхөд өө, одоо зургаан цаг хагас болж байна.Бидний өмнө урт өдөр байна. Өнөөдөр бид ургацаа

хурааж эхлэнэ.Гэвч үүнээс урьтаж хийх ёстой өөр нэг зүйл байна." гэж Сноуболл хэлэв. Гахайнууд овоолсон хогон дотроос ноён Жонесийн хүүхдүүдийн үздэг байсан үсэглэлийн номыг

олж сүүлийн гурван сарын туршид бие биендээ уншиж бичихийг зааснаа сая л ил гаргаж хэллээ.

Наполеон хар цагаан өнгийн савтай будаг авчруулж тэднийг төв зам руу хардаг таван тонны хаалга

руу дагуулан уруудав.Тэгээд Сноуболл турууныхаа салаанд бийр хавчуулж (хамгийн сайн бичдэг "ь

Сноуболл байв.) хаалганы оройд " ЭЗЭМШЛИЙН ФЕРМ "гэж бичээстэй байсаныг дарж оронд нь

"АМЬТАНЫ ФЕРМ" гэж бичлээ. Үүнээс хойш фермийг ингэж нэрлэх болжээ. Дараа нь тэд фермийн

цогцолборруу буцаж ирэв. Сноуболл, Наполеон хоёр шат авчруулж том саравчны шувтрагын

хананы эсрэг талд байрлуулахыг тушаав. Тэд гахайнуудын сүүлийн гурван сард сурсан эрдмээс

үзэхэд амьтанизмын зарчмыг цөөлжДолоон Журам болгоххэрэгтэй байна гэжтайлбарлав. Энэхүү

Долоон Журамыг одоо ханан дээр бичнэ.Эдгээр нь "Амьтаны Ферм"-д амьдарч буй бүхий л

амьтаны хувьд үеийн үед хэлбэрэлтгүй дагаж мөрдөх ёстой хууль болно. Сноуболл зарим нэгэн

бэрхшээлтэйгээр ( шатан дээр тэнцвэрээ олох нь гахайны хувьд тийм ч хялбар зүйл биш ээ) дээш

авирч хэдэн шатны доор Скүилерээр савтай будгаа бариулан зогсоож байгаад ажиллаж

эхлэв.Журмыг таараар бүрсэн ханан дээр гучин яардын* цаанаас ч уншиж болохуйцаар том цагаан

үсгээр бичлээ. Журам нь ийм ажээ:

Page 14: Animal Farm

ДОЛООН ЖУРАМ 1. Хоёр хөл дээрээ явагч бол дайсан. 2. Дөрвөн хөл дээрээ явагчид болон жигүуртнүүд бол нөхөр мөн. 3. Ямар ч амьтан хувцас өмсөхгуй. 4. Ямар ч амьтан хөнжилд унтахгүй. 5. Ямар ч амьтан архи сархад уухгүй. 6. Ямар ч амьтан өөр бусад амьтанаа егуүтгэхгүй. 7. Б\$< амьтад тэгш эрхтэй.

" Нөхөр" гэж бичихдээ "нөөхөр**" гэж бичсэн, мөн '5' үсэгнүүдийн нэгийг нь буруу харуулж бичсэнийг

эс тооцвол энэ нь маш нямбай бичлэг болсон бөгөөд өргөлт нь.бүх үеүүддээ зөв байлаа. Сноуболл

бусаддаа зориулж "журам"-аа чангаар уншив. Бүх амьтад журмыг бүрэн дүүрэн зөвшөөрч толгой

дохиж байхад сэргэлэн нэг нь шууд цээжилж эхлэлээ. Сноуболл будагтай бийрээ доош буулгаад "Одоо нөхөд өө, хадлангийн талбай руу! Бид Жонес

болон түүний залуусын хаддагаас илүү хурдан хадаж чадна гэсэн сэтгэлээс хандъя" гэв. Гэвч яг энэ мөчид сүүл хирдээ хүнд байдалд орсон шиг байсан гурван үнээ чангаар мөөрөв. Хорин

дөрвөн цаг саалгаагүйгээс хөх нь бараг л чинэжээ. Гахайнууд бага зэрэг бодолхийлсэнээ хувин

авчруулж үнээг дажгүй сааж орхив.Тэд нарын хөл ийм ажил хийхэд сайн зохицжээ. Удалгүй таван

хувин тослог сүүгээр хөөсрөн дүүрэхэд ихэнх амьтад ихэд сонирхон харлаа. " Энэ их сүүг яах вэ?" гэж хэн нэг нь асуув. " Заримдаа Жонес сүүний хагасыг нь бидний сангастай хольчихдог байсан." гэж тахиануудын нэг нь

хэлэв. Наполеон хувингийн урд гарч зогсоод " Сүүний талаар бүү санаа зов! Арга хэмжээ авах л

болно.Хадлан л илүү чухал байна даа. Нөхөр Сноуболл та нарыг дагуулж явна. Хэдэн минут

болоод би очно. Урагшаа нөхөд өө ! Ургац биднийг хүлээж байна!" гэж хашгирав. Тэгээд амьтад

ургацаа хураахаар талбайруу бөөнөөрөө уруудацгаав. Тэд орой буцаж ирэхдээ сүү алга болсоныг

анзаарлаа.

Page 15: Animal Farm

БҮЛЭГ-III

Хадлангаа авах гэж тэд хичнээн их хедөлмөрлөж хүнд хүчрийг туулав аа! Гэсэн хэдий ч

тэдний хүч чармайлт талаар өнгөрсөнгүй. Хадлангаа санаснаас ч илүү амжилттай хураалаа. Заримдаа ажил хүнд байв. Багаж хэрэгсэл нь амьтанд биш хүнд зориулагдсан болохоор тэдгээрийг

нэг ч амьтан хойд хөл дээрээ зогсоод хэрэглэж чадахгүй байсанаас нааш цааш татаж ажиллах нь

маш хэцүү байлаа. Гэвч гахайнууд сэргэлэн амьтад болохоор ямарч хүнд байдлаас гарах аргыг

олж чадна. Морьдын хувьд гэвэл талбайн инч* бүрийг мэддэг, хадна, бөхийнө гэгч юу болохыг сайн

ойлгодог байсан учир ажлаа Жонес болои түүний залуусын хийдгээс илүү сайн хийлээ. Гахайнууд

идэвхитэй ажиллаагүй ч гэсэн бусаддаа зааварчилж хяналт тавина.Тэд хяналтын талаар

мэдлэгтэй тул удирдах үүргийг өөрсөд дээрээ авсан нь мэдээж. Боксёр, Кловер хоёр " Гишгэ, нөхөр

минь !" эсвэл " Ваа, ухар нөхөр минь !" гэж албатай юм шиг ард нь алхан хашгирах нэгэн гахайны

хамт анжис ч юм уу,эсвэл,морин тармуур хөлөглөн ( мэдээжээр.эдгээр өдрүүдэд ямарч жолоо

цулбуурын хэрэг байсангүй ) талбайг тойрон эргэж нягтруулан гишгэнэ.Өвсөө хадах гэж амьтан бүр

дуулгавартай нь аргагүй ажиллана. Тэрч байтугай галуу, тахианууд ч өдөржингөө наранд нааш

цааш явж хошуугаараа үмх өвс зөөнө. Эцсийн эцэст тэд хоёр өдрийн дотор хадлангаа авч дууслаа.

Тэд хадландаа Жонес болон түүний ажилчдын зарцуулж байсанаас бага хугацаа зарлаа. Түүгээр ч

үл барам авсан ургац нь фермийн урьд өмнө авч байсан ургацаас хамгийн арвин нь боллоо.

Хаягдал огтхон ч гарсангүй. Галуу.тахианууд хурц нүдээрээ нарийхан өвсийг ч олж харж

цуглуулна.Мөн фермийн нэг ч амьтан амандаа багтахаас илүү өвс хулгайлсангүй. Тэр зунжингаа фермийн ажил яг цагийн зүүгээр явлаа. Ийм юманд хүрч болно гэж хэзээ ч бодож

байгаагүй амьтад жаргалтай байв. Идсэн хоол бүр нь баяр баясгэлан авчирна. Одоо бол энэ нь

тэдэнд эзний дуртай дургүй хуваан өгдөг хоол биш харин өөрсдөдөө зориулж өөрсдөө

үйлдвэрлэсэн өөрсдийнх нь хоол болох нь нэгэнт үнэн байлаа. Сорон мөлжигч хүн байхгүй болсон

тул идэх юм элбэг олдоно.Амьтад хэдийгээр аливаа зүйлд туршлагагүйтэж байсан ч чөлөөт цаг

ихтэй болов. Тэдэнд олон янзын бэрхшээл тохиолдоно. Жишээлбао, Ферм угаасаа бутлагч машинтай байгаагүй болохоор оны сүүлээр тариагаа хураахдаа дээр үеийнх шиг хөлөөрөө давтаж

өчүүхэн сүрэл бүрийг үлээх хэрэг гарч байлаа. Гэвч ухаалаг гахайнууд, хүчирхэг

булчин шөрмөст Боксёр үргэлж тэднийг араасаа чирнэ. Боксёр бүгдийн гайхал бишрэлийг

төрүүлнэ.Бүр Жонесын үед ч тэр их ажилладаг байсан бөгөөд харин одоо бол нэг морь гэхээсээ

гурван морь шиг санагдах нь их боллоо. Фермийн бүхий л ажил түүний хүчирхэг нуруун дээр тогтож

байдаг мэт санагдах өдрүүд ч гарна. Хаана л хэцүү ажил байна, тэр тэнд өглөөнөөс үдэш болтол

чирэхийг нь чирч.гулдрахыг нь гулдарч ажиллана. Тэрээр, өглөөдөө түүнийг өрөөл бусдаас цаг

хагасын өмнө сэрээж байхыг эр тахиануудын нэгэнтэй тохиролцоод ердийн ажлын өдөр эхлэхээс

өмнө хамгийн шаардлагатай ажлыг сайн дураараа хийнэ. Асуудал гарах бүр, саад тотгор учрах

Page 16: Animal Farm

бүр, өөрийн хувийнуриа болгон тунхагласан " Би улам их ажиллана." гэдэг үгээ хэлнэ. Амьтан бүр

чадлынхаа хирээр ажиллана. Жишээлхэд тахиа, галуунууд ургацын үеэр таван талхтай тэнцэхүйц

хаягдал тариа цуглууллаа. Хэн ч хулгай хийсэнгүй, хэн ч хоолоо голж үглэсэнгүй, урьд нь

амьдралын жирийн үзэгдэл болж байсан хэрүүл маргаан.атаа хорсол бараг арилав. Хэн ч ажлаас

хойш суусангүй, цааргалсан амьтан бараг гарсангүй. Моллие өглөө босохдоо дуртай биш, туурайнд

нь чулуу орсон шалтгаанаар ажлаас эрт явдаг нь л үнэн байв. Мөн муурны байдал нэг л жигтэй.

Ажил хийх шаардлагатай болохоор муур олдохгүй болчихдогыг удалгүй анзаарцгаав.Тэр хэдэн

цагаар алга болж болж хоолны цагаар, эсвэл ажлын цаг дуусах дөхүүлээд юу ч болоогүй юм шиг

ирнэ. Гэвч үргэлж онцгой сайханаар уучлал гуйж, эелдэгээр мушилзан хүржигнэхэд нь түүний

сайхан үгэнд итгэхгүй байхын аргагүй. Гагцхүү хөгшин сармагчин Бенжамин Бослого гарсанаас

хойш огт өөрчлөгдсөнгүй. Тэр Жонесын үед байсан шигээ өөр юм хийх дургүй зангаараа нөгөө л

хийдэг ажлаа зугуухан хийх бөгөөд хэз.ээ ч ажлаас хойш суухгүй, онцгой ажилд хэзээ ч сайн

дураараа оролцохгүй. Тэрээр Бослого, түүний үр дүнгийн талаар ямарч санал бодол

хэлэхгүй.Түүнээс Жонесыг явсанаас хойш яагаад аз жаргалтай харагдахгүй байгаа тухай асуувал

ердөө л " Сармагчингууд л урт насладаг.Та нарын хэн нь ч үхээд хэвтэж байгаа сармагчин үзээгүй"

гэж хариулах бөгөөд нөхөд нь түүний энэ үл ойлгогдом хариултыг зөвшөөрөхөөс өөр аргагүйд

хүрнэ. Ням гаригг ажил хийхгүй.Өглөөний хоолоо ердийнхөөс нэг цагийн хожуу идэж, дараа нь

долоо хоногийн ажлаа хэлэлидэг ёслолоо таслахгүй хийнэ. Хамгийн эхлээд тугаа өргөнө.Сноуболл

ажлын өрөөнөөс хатагтай Жонесын хэрэглэж байсан ширээний хуучин ногоон бүтээлэг олж дээр нь

цагаанаар эвэр туурай зурлаа. Туг өргөх ёслолыг ням гаригийн өглөө бүр төв байрны

цэцэрлэгт хийнэ.Сноуболл,туг ногоон өнгөтэй байгаа учрыг,ногоон өнгө нь Английн ногоон

газар шороог,эвэр туурай нь хүн төрлөхтөнийгбүрмөсөн унагаахын төлөө тэмцэх

зорилготой ирээдүйн Амьтны Улсын сүлдийг харуулж байгаа юм гэж тайлбарлав.Тугаа өргөсөний

дараа бүх амьтад Хурал гэж нэрлэгдэх болсон Чуулганд оролцохоор том саравч руу жагсаалаар

орно.Хурал дээр ирэх долоо хоногийн ажлыг төлөвлөж тогтоол шийдвэрээ хэлэлцэн батлана.Гахайнууд үргэлж тогтоол оруулж ирнэ.Бусад амьтад тогтоолд яаж санал

өгөхийг ойлгодог болсон боловч ямар ч тогтоолыг өөрсдийнхөө толгойгоор хэзээ ч боловсруулж

чадахгүй. Асуудал хэлэлцүүлэхэд Сноуболл, Наполеон хоёр идэвхитэй чанараараа бусдаасаа хол

түрүүлж байв.Гэвч энэ хоёр этгээд хэзээч зөвшилцөлд хүрдэггүй нь анзаарагдлаа.Тэдний хэн нэг

нь ямар нэгэн санал гаргавал нөгөөдөх нь ямар ч байсан эсрэг юм хийнэ.Олон жил ажилласан

амьтдад зориулж жимсний бутны ард хэсэгхэн зайд амралтын газар байгуулах тухай асуудлыг хэн

ч эсэргүүцэлгүй шийдчихээд байхад хүртэл ямар амьтан хэдэн насандаа тэтгэвэрт гарч байх нь

зохистой талаар маш ширүүн маргаан өрнүүлэх жишээтэй. Хуралаа үргэлж "Английн амьтад"-ыг

дуулж өндөрлөх бөгөөд үдээс хойш чөлөөт цаг болно. Гахайнууд ажлын өрөөний хойморын хэсгийг

өөрсөддөө зориулж штаб болголоо.Эндээ тэд төв байрны гаднаас олсон номноос дархан, мужааны

болон бусад шаардлагатай урлагт суралцана. Сноуболл өөрөө "Амьтаны хороо" гэж нэр өгсөн

Page 17: Animal Farm

байгууллага байгуулж түүндээ нөхдийгөө орохыг уриалан бас л завгүй. Үүнийгээ тэр цөхрөлтгүй

хөөцөлдөнө.Тэр тахианд зориулж "Өндөгний Үйлдвэрлэлийн Хороо", үнээнд зориулж "Цэвэрхэн

Сүүлний Холбоо", Мэрэгч нөхдөд зориулж Дахин Боловсрол олгох Хороо (үхэр оготоно болон

бүжинг сургах зорилготой),хонинд зориулж "Цагаан Ноосны Хөдөлгөөн", болон бусад олон төрлийн

байгууллага байгуулсаны зэрэгцээ уншиж бичиж сурах анги нээлээ. Эдгээр төслүүд нь бүгд бүтлийг

олсонгүй.Жишээлэхэд л мэрэгч амьтадыг сургах оролдлого бараг тэр даруйдаа балран уналаа. Тэд

урьдынх шигээ их л додигор явах бөгөөд тэднийг элбэг дэлбэг зочилж дайлахад ийм байх ёстой юм

шиг бодно. Муур "Дахин Боловсрол олгох Хороо"-д орж хэдэн өдөр маш идэвхитэй явлаа.Тэр нэг

өдөр дээвэр дээр суучихаад өөрийг нь ирэхэд дөнгөж мөчир дээр бууж байгаа хэдэн бор шувуутай

ярилцаж харагдав.Тэр бор шувуудад "одоо бүх амьтад бие биендээ нөхөр болсон.ямарч бор

шувуу, хүсвэл миний савран дээр сууж болно" гэж хэлсэн боловч бор шувуунууд зай барьсаар

үлдлээ. Гэсэн хэдий ч уншиж бичих хичээл ихээхэн амжилттай өнгөрлөө. Намар гэхэд фермийн

бараг л амьтан бүр нь ямар нэг хэмжээгээр бичиг үсэгт тайлагджээ. Гахайнуудын хувьд бол аль хэдийнэ маш сайн уншиж бичиж чаддаг болжээ. Хэдийгээр

ноход хангалттай сайн уншиж сурсан боловч ДОЛООН ЖУРАМ-аас өөр зүйл унших огт

сонирхолгүй. Мюриел нэртэй ямаа зарим нэг хэмжээгээр нохдоос илүү унших бөгөөд овоолоостой

хогон дээрээс олсон сонины тасархайг заримдаа орой үдшийн цагаар бусаддаа дуудаж

өгнө.Бенжамин ямарч гахайнаас илүү уншиж чадах боловч өөрийнхөө чадварыг дээшлүүлэх гэж

дасгал сургууль хэзээ ч хийхгүй. Түүний мэдэхээс уншчихмаар юм олдохгүй байна гэж тэр

хэлнэ.Кловер цагаан толгойгоо бүхэлд нь цээжилсэн боловч үсгээ холбон уншиж чадахгүй. Боксёр

"0" үсэгнээс хэтэрч чадахгүй.Тэр аврага том туурайгаараа шороон дээр А,В,С,0 гэж бичин чихээ '

сортойлгон үсэгнүүдээ гөлрөн зогсож үе үе духруугаа унжсан чөхөлөө сэгсчин дараа нь ямар үсэг

байдагыг санах гэж оролдох боловч амжилт олох нь үгүй. Хэд хэдэн удаа тэр Е,Р,С,Н үсэгнүүдийг

цээжилж үе үе санаж чаддаг байсан боловч ингэхээрээ үргэлж А,В,С,0-гээ мартчихадаг нь

тодорхой болов. Эцэст нь тэр эхний дөрвөн үсгийг сурахаар шийдэж толгойдоо баттай хийж авах

гэж тэдгээрээ өдөр бүр нэгээс хоёр удаа бичнэ. Моллие ямарч үсэг сурахаас татгалзсан боловч

өөрийнхөө нэрэнд ордог зургаан үсгийг мэдэж авлаа.Тэр үсэгнүүдээ мөчирөөр иямбай гэгч нь өрж

нэг хоёр цэцгээр чимэглээд сэтгэл хангалуун тойрон алхана. фермийн бусад амьтдаас нэг нь ч "А" үсгээс хэтэрч чадсангүй. Түүнчлэн хонь,тахиа,галуу мэтийн

тэнэг амьтад "Долоон Журам"-ыг цээжлэх чадваргүй нь тодорхой боллоо. Сноуболл нилээд

бодсоны эцэст "Долоон Журам"-ыг товчилж " Дөрвөн хөлтөн сайн, хоёр хөлтөн муу" гэсэн ганцхан

хэллэгт багтаах нь үр дүнтэй байж болох юм гэж мэдэгдэв. Тэрээр энэхүү хэллэг нь амьтнизмын

үндсэн зарчмыг өөртөө агуулсан болно гэж хэлнэ.Хэн бугай нь ч гэсэн үүнийг өөрийн болгоод

авчихвал хүний нөлөөнд өртөхгүй байж чадах ажээ.Шувуунууд өөрсдийгөө хоёр хөлтэйд

Page 18: Animal Farm

тооцогдоно гэж үзээд эхлээд эсэргүүцэл илэрхийлсэн боловч Сноуболл тийм биш гэдгийг батлаж

өглөө.

"Шувууны далавч нь нарийн төвөгтэй үйлдэл хийдэггүй, харин урагш хөдлөхөд зориулагдсан

эрхтэн. Иймд далавчийг хөлөнд тооцвол зохино. Хүний ялгарах тэмдэг нь хамаг муу муухай зүйлээ

хийдэг гар нь шүү дээ." гэж тэр хэллээ.

Шувуунууд Сноуболлын урт үгийг ойлгоогүй ч тайлбарыг нь хүлээн авлаа. Хүлцэнгүй номхон бүх

амьтад шинэ хэллэгээ цээжлэхээр суув.Саравчны төгсгөлийн ханан дээр Долоон Журмын дээд

талд том үсгээр ДАРВӨН ХӨЛТӨН САЙН, ХОЁР ХӨЛТӨН МУУ гэж бичив. Нэг удаа тэд хэллэгээ

цээжээр уншихад хонинууд ихэд таашаалаа.Билчээрт байхдаа ч тэд бүгдээрээ "Дөрвөн хөлтөн

сайн.хоёр хөлтөн муу Дөрвөн хөлтөн сайн, хоёр хөлтөн муу" гэж майлж эхлээд түүнийгээ хэдэн

цагаар эцэст нь хүртэл давтах бөгөөд ингэхээсээ огтхон ч залхахгүй.

Наполеон Сноуболлын хороонуудыг ер сонирхохгүй. Тэрээр залуучуудын боловсролын асуудал нь

аль хэдийнэ насанд хүрсэн амьтадын төлөө ямар нэгэн зүйл хийхээс илүү чухал гэж хэлнэ.

Хадлангаа хураасаны дараахан Жессие Блуебел хоёр томоос том есон гөлөг төрүүлдэг юм байна.

Удалгүй Наполеон тэдний боловсролыг өөрийн биеэр хариуцана гэж хэлэн хөхнөөс гарган ээжээс

нь салган авлаа. Тэр гөлөгнүүдийг зөвхөн ажлын өрөөнөөс шат тавьж ордог дээврийн хонгилд

аваачиж фермийн бусад амьтад тэдний байдаг эсэхийг төдөлгүй марттал нь байлгав. Сүү хаашаа алга болсон нууц илэрлээ.Сүүг өдөр бүр гахайны тэжээлд хольж өгдөг ажээ.Эрт

ургацын алим боловсорч гүйцэн бутан доорхи өвс унанги жимсээр дүүрлээ.Мэдээж хэрэг амьтад

энэ бүхнээ тэнцүүхэн хувааж иднэ гэж бодож байлаа.Гэтэл нэг л өдөр бүх жимснүүдийг цуглуулж

гахайнуудын хэрэгцээнд зориулж ажлын өрөөнд авэачих тушаал гардаг юм байна.Зарим амьтад

үглэж дуулсан ч тусыг олсонгүй.Энэ асуудлаар бүх гахайнууд, тэрч байтугай Сноуболл Наполеон

хоёр ч бүрэн санал нийлж байв.Тэд Скүиэлерийг нөхдүүдэд зохих тайлбар хий гэж явууллаа. " Нөхөд өө, би.та нарыг ойлгохгүй гэж бодож байна. Гахайнууд бид үүнийг хувиа хичээж давуу эрх

эдлэх гэсэндээ хийж байна гэж бодож байна уу? Үнэн хэрэг дээрээ бидний ихэнх нь сүү, алиманд

дургүйш дээ. Би ч гэсэн дургүй. Бид энэ юмнуудыг авах болсон цорын ганц зорилго бол эруүл

мэндээ л хамгаалах гэсэн хэрэг. Сүү алим нь гахай эрүүл саруул байхад зайлшгүй шаардлагатай

бүхий л бодисыг агуулдаг юм аа.( Энэ нь шинжлэх ухаанаар батлагдсан юм шүү, нөхөд өө )

Гахайнууд бид оюуны ажилтай амьтад. Энэ фермийн бүхий л удирдлага, захион байгуулалт

биднээс шалтгаалдаг. Бид өдөржин шөнөжин та нарын аж байдлыг харж ханддаг. Та нарыг л гэж

бид тэр сүүг ууж, алимыг идэж байна. Хэрэв бид үүргээ биелүүлж чадахгүйд хурвэл юу болохыг та

нар мэдэх үү? Жонес буцаад ирнэ ш дээ ! Тийм ээ, Жонес буцаад ирнэ ! Тийм биз дээ, нөхөд өө?"

гэж ориллоо. Скүиэлер сүүлээ модойлгон нааш цааш харайн " Та нарын дотор Жонесын буцаж

ирэхийг хүсэж байгаа нэг ч амьтан байхгүй биз дээ?" гэж бараг л гуйх шахам хашгирав.

Page 19: Animal Farm

Хэрэв тэнд амьтдын хувьд цорын ганц нийтлэг зүйл байсан гэвэл энэ нь тэд нар Жонесын буцаж

ирэхийг хүсэхгүй байсан явдал л болно. Энэ тухай тэдэнд иймэрхүү маягаар тайлбарлахад дахин

юу ч хэлсэнгүй.Гахайнуудыг бие сайтай байлгах нь чухал гэдэг нь илэрхий боллоо. Иймд хойшид

маргаан гаргахгүйгээр сүү, газар унасан алим (түүнчлэн боловсруулаад хураасаи алимны ихэнх )-

ыг зөвхөн гахайнуудад зориулж иөөцлөж байхыг зөвшөөрцгөөв.

1

БҮЛЭГ-IV

Зун гэхэд Амьтны Фермд гарсан сонин хачины талаарх мэдээ улс орны тэн хагасаар нэг тархлаа.

Сноуболл Наполеон хоёр тагтаануудад хөрш зэргэлдээ фермийн амьтадын дунд орж Бослогын

тухай ярьж," Английн Амьтад"-ын аяыг заах үүрэг өгч өдөр бүр гадагш нь нисгэнэ. Энэ үеэр ноён Жонес Виллингдон хотын "Улаан арслан" нэртэй шар айрагны газар сууж ихэнх

цагаа өнгөрөөнө.Тэрбээр яриаг нь сонсох дуртай болгонд тусыг усаар хариулдаг хэсэг амьтад

түүнийг өмчнөөс нь салгасанаас болж аймшигтай хилс хилмэгээр зовж зүдэрч яваагаа гомдоллон

ярина.Бусад эздүүд түүнд зарчмын хувьд талтай байсан боловч эхний үед нэг

ихтусласангүй.Тэдний аль ньч Жонест тохиосон гай гамшгийг өөрийнхөө ашиг сонирхолд

нийцүүлэн ашиглаж чадахгүй байгаагаа дор бүрдээ дотроо гайхна. Амьтаны Фермтэй аж ахуйн

холбоотой хоёр ферм байнгын муу ажилтай байдаг нь бас ч гэж азтай хэрэг байв.Тэдний нэг болох

Фоксвоод нь нөгөөгөөсөө арай том ч, ихэд бөглүүширсэн.хуучин загварын, бут сөөгөндөө ихээхэн

идэгдсэн.бүх билчээр нь талхлагдаж дууссан, хашаа саравч ньхэлэхийн аргагүй танагаа барсан

ферм болно.Түүний эзэн фермер нь ноён Пилкингтон хэмээх хөл хөнгөнтэй, улирлын байдлаас

шалтгаалж цагийнхаа ихэнхийг загасчлах.ангуучлахад зориулдаг нэгэн юм.Нөгөө Пинчфиелд

нэртэй нь арай бага, арай дөмөг болно. Үүний эзнийг нь ноён Фредерик гэх бөгөөд тэрээр зальтай,

эцэс төгсгөлгүй давж заалдаж явдаг, гэрээ байгуулахдаа хэцүү нөхцөл тулгадагаараа алдаршсан

нэгэн.Бие биендээ огтхонч таалагддаггүй энэ хоёр хүний хувьд ямар нэгэн зөвшилд хүрнэ гэдэг

маш хэцүү асуудал төдийгүй хоёулангынх нь эрх ашгийг хөндсөн зүйл дээр ч зохицох нь үгүй. Гэсэн хэдий ч тэр хоёр хоёулаа Амьтны Фермд гарсан бослогоос маш их айж амьтад нь энэ тухай

их юм мэдэж авахаас сэргийлэх гэж ихэд сэтгэл зовнино. Амьтад өөрсдөө фермээ ажиллуулна

гэхээр эхний үед тэдний хөх инээд нь хүрч байлаа. Тэд бүх юм хоёр долоо хоногоос хэтрэхгүй

нурна гэж хэлнэ. Тэр хоёр "Эзэмшлийн Ферм" ( тэд "Амьтны Ферм" гэдэг нэрийг тэвчиж чадахгүй

байсан учраас "Эзэмшлийн Ферм" гэж нэрлэхийг шаардана.)-ийн амьтад хоорондоо үргэлжийн

мөнхөд тэмцэлддэг, үхэлд хүргэх өлсгөлөн нь эрс өсөж байгаа гэсэн цуурхал тараалаа. Хэсэг

хугацаа өнгөрөхөд амьтад өлсгөлөнгөөр үхэхгүй нь тодорхой болоход Фредерик, Пилкингтон хоёр

дууныхаа аяыг

Page 20: Animal Farm

өөрчилж Амьтны Ферм дээр цэцэглэж буй муу муухай зүйлийн тухай ярьж эхлэв.Энэ нь амьтад

тэнд бие биенээ барьж идэх дадлага хийж байгаа, нэг нь нөгөөдөө товруутай тах суулгаж тамладаг,

эмэгчнүүдээ нийтээрээ хэрэглэдэг тухай цуу яриа болно. Пилкингтон, Фредерик хоёр байгалийн

жам ёсны эсрэг бослого гаргавал ингэдэг юм гэж хэлнэ. Гэлээ ч эдгээр ярианд хэн ч бүрэн дүүрэи итгэхгүй байлаа. Хүи төрхтнүүдээ хөөгөөд явуулсан

болон амьтад өөрсдийихөө асуудлыг өөрсдөө шийдвэрлэж байгаа.эвдэрч хэмхэрсэи эд хогшлоо

засаж сэлбэн ажилд оруулсан сайхан фермийн тухай болон босогчдын тухай цуу үг тэр жилдээ

хөдөөгөөр нэг давалгааллаа. Үргэлж номхон хүлцэнгүй байдаг бухнууд гэнэтхэн зэрлэг догшин

болж.хонинууд хашаагаа эвдэж гэрийн хошингор зулгааж,үнээиүүд хувингаа өшигчиж, ангийн

морьд саравчиндаа орохгүй зугатааж,эздээ буруу талруугаа бусган хаях болов.Дээр дурдсан бүх

зүйлээс гадна "Английн Амьтад"-ыи аяыг нь байтугай үгийг нь газар сайгүй мэддэг боллоо. Дуу

гайхмаар хурдан тархлаа. Хэдийгээр хүмүүс дууг зүгээр л нэг инээдтэй зүйл гэж бодож байгаа дүр

үзүүлэх боловч сонсохоороо уур хилэнгээ багтааж ядиа. Тэд, амьтад хүртэл яахлаараа ийм муухай

хог шиг дуу дуулж чадаж байгааг ойлгохгүй байна гэцгээнэ. Ямар ч амьтан энэ дууг сонсонгуутаа

өлгөж авна. Дууг дарах ямарч арга байсангүй. Энэ дууг хар хэрээнүүд хашааи дээр сууж исгэрч,

тагтаанууд хайлаас модон дээрээс гөвтнөсөөр дарханы газрыи чимээ, сүмийн хонхны дуу болж

хувирлаа. Хүмүүнүүд үүнийг сонсохоороо ирээдүйд хувь заяа нь мөхөхийг зөгнөн сэмхэндээ дагжин

чичирнэ. Аравдугаар сарын эхээр,тариагаа хурааж заримыг нь цайруулчихаад байсан үед тагтаанууд агаарт

эргэлдэж эргэлдэж "Амьтны Ферм"-ийн талбайд айж сандарсан байдалтай буулаа. Жонес бүх

залуустайгаа Фоксвоод.Пинчфиелдээс хэд хэдэн хүн дагуулчихсан таван тоннын хүнд хаалгаар

орж фермрүү хөтлөдөг морин тэрэгний замаар өгсөн гарч ирлээ.Гартаа буу барьчихаад толгойд нь

алхалж яваа Жонесоос бусад нь бүгдээрээ саваа мод барьжээ.Тэд фермийг дахии булаан авах гэж

байгаа нь тодорхой болов. Ийм юм болно гэж аль эртээс мэдэж байсан бөгөөд бүх бэлтгэлийг хангасан байлаа. Сноуболл

фермийн гол байрнаас олдсон Жюлиус Каезарын аян дайн гэдэг номыг судласаныхаа хувьд

батлан хамгаалах ажиллагааг хариуцах болсон юм.Тэр маш хурдан тушаал буулгахад амьтан бүр

хоёр хормын дотор байраа эзлэв. Хүмүүс фермийн цогцолбор руу дөхөн ирэхэд Сноуболл анхныхаа давшилтаа эхэллээ.Тагтаанууд

гучин тавуулаа бүгд эрчүүдийн толгой дээгүүр нааш цааш нисэн эргэлдэж агаараас дуугүй авиа

гаргана.Эрчүүд тэдэнтэй орооцолдож байх зуур хашааны ард нуугдаж байсан галуунууд гэнэт гарч

ирэн эрчүүдийн гуяыг хорлонтойёо тоншино.Гэвч энэ нь бага зэргийн үймээн сандраан бий болгох

гэсэн хөнгөн чанарын "шоглолт" байсан тул эрчүүд саваа модныхоо тусламжтайгаар галуунуудаас

амархаан гэгч нь салав. Сноуболл хоёр дахь давшилтаа хийлээ. Мюриел, Бенжамин хоёр болон

бүх хонинууд Сноуболлоор толгойлуулан гэнэт гарч ирэн эрчүүдийг тал талаас нь дайран хэмх

мөргөнө. Энэ үед Бенжамин тэднийг тойрон гүйж жижигхжн туурайгаараа өшигчинө.Гэвч саваа

Page 21: Animal Farm

модтой, тахтай гуталтай эрчүүд тэдний хувьд мөн л хүчтэй хэвээр байв. Сноуболл гэнэтхэн муухай

орилж ухрах дохио өгөхөд бүх амьтад эргэн зугтаж хаалгаар хашааруу орлоо. Эрчүүд ялсандаа баярлан хашгирна. Тэд хүсэж байсан юмаа олж харлаа. Дайснууд нь ухрахад тэд

араас нь эмх замбараагүй элдэнэ.Сноуболлын хүсэн хүлээж байсан зүйл яг энэ мөн байв. Тэд

хашааруу бүгдээрээ орж ирэнгүүт нь гацаа хийхээр үнээний саравчинд хэвтэж байсан гурван

морь,гурван үнээ, үлдсэн хэсэг гахай тэднийг тас татан хаяхаар ар талаас гэнэт гарч ирэв.

Сноуболл одоо л дайрах дохио өглөө.Тэр өөрөө шууд Жонесруу дайрлаа. Жонес Сноуболлын ирж

явахыг хараад буугаа авч галлалаа. Сум цэцэн тусаж Сноуболлын нуруу даган цусан судал урсав

.Нэг хонь үхэдхийн уналаа.Мөчийн төдийд ч зогсохгүйгээр Сноуболл Жонесын хөлрүү арвантав

дахь чулуугаа буулгалаа. Жонес исгэрээн шунгинаан дунд эргэж хөрвөсөөр байтал гараас нь буу

нь мултран унав. Гэвч хамгийн аймшигтай үзвэрийг хойт хоёр хөл дээрээ босчихоод тахтай, аврага

том туурайгаараа азрага аятай самчиж байгаа Боксёр үзүүллээ. Түүний анхны самраа Фоксвоодын

нэгэн чийрэг залуугийн гавалд тусахад тэрээр лаг шавар дотор үхэдхийн уналаа.Харсаар байтал

хэдэн эр саваагаа хаячихаад зугатах гэж оролдоно. Тэд сандарлаа. Дахин нэг мөч өнгөрөхөд бүх

амьтад нийлээд тэднийг хашаатойруулан элдэж явав. Эрчүүд цусаа гоожуулсан, зодуулж

нүдүүлсэн,сийчүүлсэн, өшигчүүлсэн байлаа. Фермд тэднээс ямар нэгэн байдлаар хувийнхаа өс

хонзонг авч чадаагүй нэг ч амьтанүлдсэнгүй. Муур хүртэл гэнэтхэн дээвэр дээрээс үхэрчиний

мөрөн дээр үсрэн бууж хүзүүнд нь хумсаа шигтгэхэд тэрээр аймаар муухай орилов. Байдал нэгэнт

тодорхой болмогц эрчүүд хашаанаас бушуухан гарч төв замруу ороод авах юмсан гэж

бодно.Дайран орсоноосоо хойш тэд таван минутын дотор ирсэн замаараа шившигтэйгээр ухарч

явав.Тэдний араас галуун сүрэг ганганан дагаж бүхий л замын турш булчинг нь тоншлоо.

Эрчүүдээс нэгээс бусад нь яваад өглеө.Хашаанд буцаж орж ирээд Боксёр түрүүлгээ харж шаварт

шигдсэн чийрэг залууг гэдрэг нь харуулахыг оролдон урд хөлөөрөө газар сэндийчлээ. Хөвгүүн

хөдөлсөнгүй.

" Тэр үхчихжээ. Ийм юм хийх санаа надад байгаагүй ээ. Би төмөр тахтайгаа мартчихсан байжээ. Би

үүнийг санаатай үйлдээгүй гэдэгт хэн итгэх юм бэ?" гэж Боксёр харамсан хэллээ.

" Бүү уян сэтгэл гарга, нөхөр минь ! Дайн бол дайн.Ердөө л ганцын зэрэг сайн хүн үхээ л биз." гэж

шархнаасаа цус дуслуулсаар байгаа Сноуболл хэллээ.

Надад амьдрах хүсэл алга. Хүмүүний амьдралаар ч амьдрамааргүй байна." гэж Боксёр давтан

хэлэхэд түүний нүд нулимсаар дүүрсэн байв.

" Моллие хаа байна аа? " гэж хэн нэг нь дуу алдлаа. Моллие нээрээ алга болжээ.

Нэг хэсэгтээ нилээд түгшицгээв. Эрчүүд түүнийг ямар нэгэн байдлаар хорлосон, эсвэл аваад

Page 22: Animal Farm

явчихсан юм болов уу гэж айцгаав.Эцэст нь Моллиег зүчээнд тэжээлийн тэвшин доторх

өвсрүү толгойгоо шургуулаад нуугдчихсан байхыг оллоо. Буу дуугарангуут тэрээр нисэн

оджээ. Моллиег хайсан амьтад буцаж ирэхэд нөгөө чийрэг залуу маань хэрэг дээрээ

гайхамшиг гэж юу байдгийг үзүүлэн аль хэдийнэ зүгээр болчихоод арилаад өгсөн байв. Догдолж

хөөрсөн амьтад дахин цугларч тулалдаанд байгуулсан гаьяагаа тус бүртээ хоолойныхоо хирээр

хашгиран ярина. Бэсрэгхэн ялалтын баяраа тэр даруйдаа тэмдэглэв. Тугаа өргөж," Английн

амьтад"-ыгхэд хэдэн удаа дууллаа. Дараа нь алагдсан хонийг хундэтгэлтэй оршуулж булшин дээр

иь долоогоны мод суулгав. Оршуулган дээр Сноуболл, хэрэв шаардлага гарвал бүх амьтад Амьтны

Фермийн төлөө амь насаа зориулахад бэлэн эх оронч байх хэрэгтэй тухай товчхон үг хэллээ. Амьтад цэргийн гавьяаны " Амьтаны баатар, Нэгдүгээр зэрэг"-ийн одон бий болгохыг санал нэгтэй

шийдвэрлэж Сноуболл, Боксер хоёрт олгохоор тогтлоо. Энэ нь хүрлээр цутгасан медал ( тэнд

нээрээ ажлын өрөөнөөс олдсон хэсэг хуучин морин-хүрэл буулга байсан юм ) бөгөөд түүнийг ням

гариг болон баяр ёслолын өдрүүдээр зүүх юм. Түүнчлэн " Амьтаны баатар, Хоёрдугаар зэрэг "-ийн

одонг бий болгож алагдсан хонийг нэхэн шагнав.

Тулалдаанаа юуны тулалдаан гэж нэрлэхэв гэдэг дээр их маргалаа. Эцсийн эцэст гацаа хаанаас

эхлэл авсаныг анхааран үзэж түүндээ "Үнээний Саравчны Тулалдаан" гэсэн нэр өгөв. Ноён

Жонесын бууг шавар дотроос олж, төв байранд сум байгааг мэдэж авцгаав. Бууг их буу шиг тугны

хөлд байрлуулж жилд хоёр удаа буюу, нэг нь арван сарын арван хоёронд "Үнээний Саравчны

Тулалдаан"-ы өдрөөр, нөгөө нь Зуны дунд сард буюу Бослогын ойгоор буудаж байхаар тус тус

тогтлоо.

БҮЛЭГ-V

Өвел ойртох тутам Моллиегийн эвгуй загнах нь улам олшров. Тэр өглөе бур ажлаас хоцрон ирж,"

унтчихлаа!" гэж өршөөл гуйна. Мөн нууцлаг иэгэн зовиуртай байгаа тухайгаа гомдоллон ярих

болов ч хоол идэх дур сонирхол нь онц сайн байлаа. Тэрээр шалтаг гарав уу үгүй юу ажлаас оргон

зайлж ундааны шалбааг руу очиж усанд тусах өөрийнхөө төрхийг харж эргүүтэн зогсоно. Гэвч

үүнээс ч дор юмны тухай шивэр авир гэцгээх болов.Нэгэн өдөр Моллие ердийнхөөрөө урт сүүлээ

дэрвүүлэн аальгүйтэж, өвсний иш хивэн хашаан дотор баясгалантаяа зугаацан явж байхад нь

Кловер түүнийг хажуу тийш дуудан аваачиж - " Моллие би чамд маш ноцтой зуйл хэлмээр

байна.Өнөө өглөө би чамайг "Амьтны Ферм"-ийг Фоксвуудаас тусгаарладаг хашааны хавьд

харлаа.Хашааны нөгөө талд ноён Пилкингтоны хүмүүсийн нэг нь зогсож байсан. Хэдийгээр би

холоос харсан боловч тэр хүн чамтай ярилцаж, чи хошуугаа маажуулж байхыг хараад би нүдэндээ

арай гэж итгэлээ. Энэ чинь юу гэсэн үг вэ, Моллие?" гэв "Тэр тэгээгүй ш дээ, би ч тэгээгүй,

худлаа" гэж Моллие хэшгиран огло харайж урд хөлөөрөө газар цавчиж эхлэв,

Page 23: Animal Farm

" Моллие, надруу эгцэлж хар! Тэр хүн чиний хошууг маажаагүй гэж чи надад андгайлж чадах уу?" " Энэ бол худлаа! " гэж Моллие дахин хэлсэн боловч Кловерыг эгцэлж харж чадсангүй.Мөчийн

дараа тэр ганц бусган талбайруу давхин алга болов.

Кловер бодолд дарагдав.Тэрээр бусаддаа юу ч хэлэлгүйгээр Моллиегийн хэвтэр рүү очиж

туурайгаараа сүрлийг нь эргүүлж тавилаа. Сүрлэн дор багахан шиг овоолсон дөрвөлжин ёотон, янз

бүрийн өнгийн хэд хэдэн торон тууз нуусан байв. Гурван өдрийн дараа Моллие алга

боллоо. Хэдэн долоо хоногийн турш хаана юунд байгаа нь мэдэгдэхгүй байв.Харин сүүлд

тагтаанууд түүнийг Вилленгдоны нөгөө талд харсан тухайгаа илтгэв.Тагтаанууд

Моллиег буурчийн газрын гадаа улаан хараар алаглуулж будсан гоёмсог сүйх тэргэнд

хөллүүлчихсэн.буурчийн газрын эзэн бололтой дөрвөлжин судалтай өмд, түрийтэй оймстой тарган

улаан хүн түүний хошууг маажиж ёотон өгч бзйсан.саяхан бололтой дэлээ засуулчихсан, урд хөлөө

тойруулаад час улаан тууз уяулчихсан, ер нь маш сэтгэл хангалуун харагдсан тухай өгүүлэв.

Амьтадаас хэн нь ч Моллиег дахин дурссангүй. Нэгдүгээр сард цаг агаар үнэхээр муудав.Ертөнц төмөр мэт хөрч гадаах талбай дээр юм хийх

аргагүй болов. Олон удаагийн цуглааныг том саравчинд хийлээ. Гахайнууд ирэх улиралын ажлын

төлөвлөгөө хийхээр болов.Бусад амьтадаас хамаагүй илүү ухаантайн хувьд нь гахайнуудыг

фермийн бүх бодлогыг боловсруулах ёстой гэж хүлээн зөвшөөрцгөөсөн боловч тэд нарын гаргасан

шийдвэрийг олонхийн саналаар батлаж байхаар тогтлоо. Хэрэв Сноуболл, Наполеон хоёр энэ

талаар маргахгүй бол энэ тохиролцоо нь дажгүй сайн үйлчлэх ёстой байв.Ямар ч асуудлаар

тохиролцдоггүй энэ хоёр тохиролцоонд хүрнэ гэдэг нь боломжгүй зүйл байлаа.Хэрэв тэдний нэг нь

нилээд их газарт арвай суулгах хэрэгтэй гэж санал болговол нөгөөдөх нь овёс суулгахыг шаардах

нь гарцаагүй бөгөөд хэрэв нэг нь иймэрхүү талбайд байцаа тариалвал тохиромжтой гэвэл нөгөөдөх

нь ийм талбай үндсэн үрс тариалахаас өөр юунд ч хэрэггүй гэж зүтгэнэ. Тус бүрдээ хувийн бодлоо

хамгаалж ширүүн маргалдана.Хурал цуглаан дээр Сноуболл уран илтгэх чадварараа олонхийн

дэмжлэг авах боловч Наполеон цаг цагийн хооронд бусдыг өөртөө элсүүлэхдээ илүү чадамгай

байлаа.Тэр япангуяа хонинуудтай ажиллахдаа онцгой амжилт гаргана. Хонинууд "Дөрвөн хөл сайн,

хоёр хөл муу" гэж үргэлж майлах бөгөөд үүгээрээ Хурал тасалдуулах нь олонтаа. Ялангуяа тэд

Сноуболлын ярианы шийдвэрлэх мөчид "Дөрвөн хөл сайн, хоёр хөл муу"-гаа хэлдэг нь ажиглагдах

боллоо. Сноуболл төв байрнаас " Фермер ба малчин" сэтгүүлийн хуучин дугааруудыг олж ихэд

шимтэн судлах болов.Тэр шинэчилж өөрчлөх олон сайхан төлөвлөгөөтэй байв. Тэр талбай дундуур

тавих хоолой, даршны сав.өтөг бууцны талаар шинжлэх ухааны үндэстэй ярих бөгөөд тэрэг чирэх

ажлыг хөнгөвчлөх үүднээс өдөр бүр өөр өөр цэг дээр бордоогоо шууд асгаж байх иж бүрэн

төхөөрөмжийн зураг гаргав. Наполеонд өөрийн гэсэн төхөөрөмжийн төсөл байгаагүй боловч тэрээр

Сноуболлын санаа нь юунд ч хүрэхгүй гэж итгэлтэй хэлэх нь өөрийнх нь цаг ирэхийг хүлээж байгаа

Page 24: Animal Farm

мэт. Гэвч энэ олон маргаантай асуудлуудаас тээрмийг тойрсон асуудал шиг хурц асуудал

байсангүй.

Фермийн цогцолбороос холгүй орших их билчээр дэхь толгод нь фермдээ л хамгийн өндөр цэг нь

байв. Газрын хөрсний шинжилгээ хийсэний дараа Сноуболл," Энэ бол фермийг цахилгаан үүсгүүр

бүхий эрчим хүчээр хангах тээрэм барих газар яг мөн." гэж зарлалаа.Тээрэм нь зүчээ, саравчыг

гэрэлтүүлж өвөлдөө халааж мөн цахилгаан хөрөө,зүсэгч,саалтуурыг ажиллуулах болно. Урьд нь

амьтад иймэрхүү юм хэзээ ч сонсож байгаагүй тул ( ферм нь хуучин хийцийн нэгэн тээрэм, мөн

маш бүдүүлэг төхөөрмжтэй байв ) Сноуболл тэдэнд билчээртээ амар амгалан идээшилж байхад

нь, эсвэл унших, ярих чадвараа дээшлүүлэхэд нь тэдний өмнөөс ажлыг нь хийчих илбийн мэт

гайхамшигт машины зураг үзүүлэхэд нь алмайран гайхацгаалаа. Сноуболл хэдэн долоо хоногийн дотор тээрэм хийх төлөвлөгөөгөө боловсруулж дуусав. Механик

эд ангиудынхаа ихэнхийг ноён Жонесийн хэрэглэж байсан " Гэр аж ахуйгаа товхинуулахад

зориулсан мянган ашигтай зүйл", "Эр хун бүр өөрөө өөртөө чулуучин", "Эхлэн суралцагчдад

зориулсан цахилгаан эрчим хуч"-ний сурах бичиг хэмээх гурван номноос авч хийлээ. Сноуболл

уншиж судлах ажилдаа урьд нь инкубатор болгон хэрэглэдэг байсан саравч, мөн зурахад

тохиромжтойг нь бодон гөлгөр модон шалыгхэрэглэх болов. Тэр хэдэн цагаар өрөөндөө

сууна.Номоо чулуун дээр дэлгэн тавьж турууныхаа салаан завсар шохой хавчуулж нааш цааш

огцом хөдлөн, зураасны араас зураас татан догдолж чимээгүйхэн гиншигнэнэ. Төлөвлөгөө нь бага

багаар хэрэгжиж машины гар удирдлагатай залуур, арал бүхий дугуйтай механизмын зураг болж

хувиран шалны талаас илүүг бүрхлээ.Бусад амьтдын хувьд энэ нь ер ойлгомжгүй байсан боловч

сэтгэл хөдөлгөсөн эд байв. Тэд бүгдээрээ Сноуболлын зургыг харах гэж дор хаяж өдөрт нэг удаа

ирнэ.Тэр бүү хэл тахиа.галуунууд хүртэл ирж шохойгоор бичсэн зүйлийг уншиж чадахгүйдээ

гутрана. Зөвхөн Наполеон л оролцолгүй үлдлээ.Тэр эхнээсээ л тээрэм барихын эсрэг байсан. Тэр

зургийг шалгахаар нэг өдөр гэнэтхэн хүрээд ирэв. Тэрээр хүнд алхаагаар саравчыг тойрон алхаж

зурган дээрх эд анги бүрийг ойртон харж нэг хоёр удаа үнэрлээд дараа нь нүднийхээ булангаар

харж хэсэг зогслоо. Дараа нь гэнэтхэн хөлөө өргөж зураг руу сарьчихаад нэг ч үг дуугаралгүй гарч

одлоо.

Тээрмийн асуудлаар фермийнхэн дотроо хоёр хуваагдлаа. Сноуболл тээрэм барих нь хэцүү ажил

гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байв. Чулуу буталж хана барина, тэгээд сэнс хийнэ, дараа нь тэнд

цахилгаан хөдөлгүүр, канат хэрэгтэй болно.( Энэ бүгдийг яаж татахаа Сноуболл хэлсэнгүй.) Гэвч

энэ бүгдийг нэг жилийн дотор хийнэ гэж батлана. Түүнчлэн үүнийг барьсанаар маш их ажил

хөнгөрч амьтад долоо хоногт гурван өдөр л ажиллах болно гэнэ. Нөгөө талаас Наполеон яг энэ

үеийн чухал шаардлагатай ажил бол хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх явдал бөгөөд хэрэв

тээрэм барих гэж цаг алдвал бүгд өлсөж үхэх болно гэж сөргөнө. Амьтад " Долоо хоногт гурван

өдөр ажиллахын төлөө Сноуболлыг дэмжье","Тэвш дүүрэн хоолны төлөө Наполеоныг дэмжье"

Page 25: Animal Farm

гэсэн уриан дор тал болон хуваагдав. Аль ч талд нь ороогүй амьтан бол гагцхүү Бенжамин

байлаа.Тэр хоол элбэг дэлбэг болно,эсвэл тээрэм ажил хөнгөвчилнө гэдэгт опхон ч итгэхгүй байв.

Тэр тээрэмтэй ч бай, тээрэмгүй ч бай амьдарч л байсан, хойшид ч амьдрана, энэ л онцгүй гэж

хэлнэ.

Тээрмийг тойрсон маргааны тэн хагас нь фермийг хамгаалах тухай асуудал байлаа. Хэдийгээр

хүмүүс Үнээний саравчны тулалдаанд ялагдсан боловч фермийг эзлэн авч ноён Жонесийн мэдэлд

эргүүлэн өгөх илүү боловсронгуй оролдлого хийх ёстойг бүгд ухамсарлан ойлгож байв. Ингэх

зайлшгүй шалтгаан бол тэдний ялагдсан тухай мэдээ хөдөөгөөр нэг тархаж, хөрш зэргэлдээх

фермийн амьтад урьд байгаагүйгээр зөрүүдлэх болсонд оршино. Сноуболл, Наполеон хоёр

урьдынх шигээ зөвшилцөхгүй л байв. Наполеоныхоор бол амьтад юу хийх хэрэгтэй вэ гэвэл галт

зэвсэгтэй болж тэдгээрээ ашиглаж сурах.Сноуболлынхоор бол гадагшаа аль болох олон тагтаа

нисгэж бусад фермүүд дээр бослого гаргуулах явдал байв. Нэг нь хэрэв тэд өөрсдийгөө хамгаалж

чадахгүй бол ялан дийлж чадахгүй нь гарцаагүй гэхэд, нөгөөдөх нь хэрэв газар сайгүй бослого

гарвал өөрсдийгөө хамгаалах шаардлага байхгүй гэж мэтгэнэ. Амьтад эхлээд Наполеоныг.дараа

нь Сноуболлыг сонсох боловч хэнийг нь дагах аа шийдэж чадахгүй. Амьтад тухайн үед хэн ярьж

байна түүний хэлсэнийг л үргэлж зөвшөөрнө.

Эцсийн эцэст Сноуболл төлөвлөгөөгөө боловсруулж дуусах өдөр ирж.Ням гаригийн цуглаан дээр

тээрэм барих ажлыг эхлэх үү, үгүй юу гэдэг асуудлаар санал хураахаар тогтлоо. Амьтад том

саравчинд цугларахад Сноуболл бослоо. Хьдийгээр хонинууд майлан түүний ярихыг тасалдуулж

байсан боловч тээрэм барих шаардлагатай тухай асуудлаа дэвшүүлж тавив.Дараа нь Наполеон

хариу хэлэхээр бослоо.Тэр маш тайвнаар," Тээрэм бол шал дэмий зүйл тул хэн ч санал өгч

болохгүй!" гэж зөвлөөд эргэж суудалдаа хурдан суув.Тэр гуч хүрэхтэй үгүйтэй секунд ярьсан

боловч хэлсэн зүйл нь ямар үр дүнд хүрсэнийг сонирхохгүй байгаа нь илт байв. Тэгэхээр нь

Сноуболл хөл дээрээ үсрэн босч, майлалдаж эхлэсэн хонинуудыг зандран дуугай болгож тээрмийн

ач холбогдлыг сэтгэл хөдөлмөөр тайлбарлав. Энэ мөчийг хүртэл амьтад өөрсдийнхөө зөнгөөр

бараг тэнцүү шахам хуваагдчихаад байсан боловч хоромхон зуур Сноуболлын уран уг тэднийг

эргүүлж чадлаа. Сноуболл гутамшигт хүнд хөдөлмөрийг амьтдын нуруунаас авч хаях тэр үед

Амьтны Ферм ямар байхыг яруу тод хэллэгээрээ дүрсэлж үзүүлэв. Тэр эхлээд хивэг зүсэгч, манжин

огтлогчыг дүрслэв. Эрчим хүч нь хөрс бутлагч, анжис, борнойдогч, дагтруулагч-тариа хадагч,

юүжлэгч (боогч) машинуудыг ажиллуулахын зэрэгцээ цахилгаанаар морины зүчээ бүрийг

гэрэлтүүлж, халуун хүйтэн ус.цахилгаан халаагуурыг ажиллуулах болно гэж хэлэв. Түүнийг яриагаа

дуусгах үед санал хураалт хэний талруу эргэх нь ямарч эргэлзээгүй боллоо. Гэвч яг энэ агшинд

Наполеон босож Сноуболлруу хачин муухай хялалзан харж урьд нь хэн ч хэзээ ч сонсож байгаагүй

үгийг өндөр дуугаар хүржигнэн хэллээ.

Page 26: Animal Farm

Энэ үед гадаа ноход аймшигтайгаар хуцах сонсогдож зэс тав шигтгэсэн хүзүүвчтэй есөн зэрлэг

нохой саравч руу үсрэн орж ирэв.Тэд Сноуболлруу шууд дайрахад цаадах нь хазуулахаасаа өмнө

байрнаасаа үсэрч амжлаа.Хэдхэн мөчийн дараа тэрээр хаалгаар зугатан гарахад ноход араас нь

хөөв. Алмайрч гайхсан, үг дуугарахаас ч айсан амьтад хөөцөлдөөнийг харахаар бүгд хаалган дээр

бөөгнөрөв. Төв замруу ордог билчээр даган Сноуболл харайлгаж явна. Сноуболл гахайн давхиж

чадах хэрээр давхиж байсан боловч ноход өсгий даран хөөнө. Гэнэт Сноуболл хальтрахад ноход

түүнийг бариад авах шиг болов. Гэвч тэр бушуухэн босож урьдынхаасаа илүү хурдлан харайхад

ноход мөн л гүйцэээд авав.Нохдын нэг нь Сноуболлын сүүлэнд шүдээрээ шүргэхэд тэр сүүлээ

зайлуулж амжлаа. Тэгээд маш хүчтэй тургиж газар дөтлөх үүднээс хашаан доторх нүхрүү гулсан

бууж удалгүй харагдахаа болив.

Айж балмагдсан амьтад дуугаа хураан саравчруу буцаж гэлдэрлээ. Энэ мөчид ноход ч давхин

ирэв. Эхний үед эдгээр адгууснууд хаанаас гарч ирсэнийг хэн ч бодоод олсонгүй. Гэвч асуудал нэг

их удалгүй тодорхой болов.Тэд Наполеоны эхээс нь салгаж өөрөө тусад нь тэжээж бойжуулсан

гөлөгнүүд мөн байлаа. Хэдийгээр тэд нас бие гүйцээгүй боловч зэрлэг чоно мэт харагдах том

биетэй ноход байв. Урьд нь ноён Жонест бусад ноход эрхэлдэг байсан шиг тэд сүүлээ хөдөлгөн

Наполеонд эрхлэж байгаагаас харахад тэд нар дотно харьцаатай нь илт. Наполеон, урьд цагт Мажор гараад үгээ хэлдэг байсан шалан дээр зассан тавцан дээр дагалдан

явагч нохдынхоо хамт гарч зогслоо. Тэр ням гаригийн өглөөний хуралдаан энэ мөчөөс эхлэн төгсгөл болсоныг зарлав. Энэхүү хуралдаан нь цаг үрсэн, шаардлагагүй ажил байсан, хойшид

түүний удирдлагын дор ажиллах гахайнуудын тусгай хороо фермийн үйл ажиллагаатай холбогдсон

бүх асуудлуудыг шийдвэрлэж байх болно.хороо нь тусдаа хуралдаж байх бөгөөд хуралдсаныхаа

дараа шийдвэрээ бусаддаа мэдэгдэж байна.амьтад тугандаа мөргөх, "Английн амьтад"-ыг дуулах,

мөн долоо хоногт хийх ажлынхаа заавар тушаалыг сонсохын тулд ням гаригийн өглөө

цуглардгаараа цугларч байна.үүнээс хойш энд ямарч маргаан гарахгүй гэж мэдэгдлээ. Амьтад Сноуболлыг хөөсөнөөс болж балмагдсанаа үл хайхран энэ мэдэгдэлд дургүйцэцгээв.Хэрэв

тэдний нилээд хэсэг нь зөв үндэслэл олж чадсан бол эсэргүүцэж чадах байлаа.Боксёр хүртэл үл

мэдэгдэм хүнд байдалд оров. Тэр чихээ сортойлгож, хэдэн удаа дэлээ сэгсэрч бодол санаагаа

цэгцлэх гэж их л хичээх боловч эцэст нь хэлэх үг олж чадсангүй. Гэвч зарим гахай яах гээд байгаа

нь ойлгомжтой байв. Урьд эгнээнд сууж байсан дөрвөн залуу торой дэмжихгүй байгаагийн тэмдэг

болгож огцом хашгирч дөрвүүлээ огол харайн босч үгээ шууд эхлэв. Гэвч Наполеоныг тойрч суусан

ноход гэнэт сулханаар архирахад гахайнууд дуугай болж суудалдаа эргэн суулаа. Дараа нь

хонинууд " Дөрвөн хөл сайн, хоёр хөл муу" гэж бараг арван таван минутын турш чангаар майлж

маргаан хийх боломжид төгсгөл тавилаа.

Энэ бүгдийн дараа бусаддаа шинэ зүйлийг тайлбарлаж өгөхөөр Скүиэлер ферм дотуур явж

харагдлаа.

Page 27: Animal Farm

Тэр " Нөхөд өө!,би, нөхөр Наполеон энэхүү онцгой арга хэмжээг авахын тулд яаж өөрийгөө

золиослосоныг энд байгаа амьтан бүр ойлгоно гэдэгт итгэж байна.Удирдана гэдэг бол аз

завшаантай хэрэг гэж бодох хэрэггүй. Харин ч эсрэг шүү, энэ бол хүнд хүчир ажил, асар их

хариуцлага гэсэн үг.Бүх амьтад тэгш эрхтэй гэдэгт нөхөр Наполеоноос өөр хэн ч хатуу итгэлтэй

байдаггүй. Өөрсдөөр чинь шийдвэр гаргуулаад сууж байвал түүнд аятайхан л байх болно. Гэвч та

нар буруу шийдвэр гаргаж болно шүүдээ, нөхөд өө.тэгвэл бид яахав? Тухайлбал та нар,

Сноуболлыг сарны гэрэл цацруулсан тээрэмтэй нь хамт дагахаар шийджээ гэж бодъё, Сноуболл

гэж хэн юм бэ, одоогоор бидний мэдэж байгаагаар тэр гэмт хэрэгтэнээс дээргүй байсан биш үү?"

гэж хэллээ.

"Үнээний саравчны тулалдаанд тэр их зоригтой байлдсан ш дээ." гэж хэн нэг нь хэлэв. Скүиэлер " Эр зоригтой байх нь хангалттай биш. Үнэнч, дуулгавартай байх нь илүү чухал байна.

Үнээний саравчны тулалдааны хувьд бол түүний оролцоог хэтэрхий дөвийлгөсөнийг ойлгох цаг

ирнэ гэдэгт би итгэж байна. Сахилга бат! Нөхөд өө, төмөр мэт сахилга бат ! Энэ бол өнөөдрийн

уриа болно. Ганц буруу алхам хийхэд л дайсан маань биднийг бяц гишгэчихнэ. Нөхөд өө,

мэдээжээр та нар Жонесын буцаж ирэхийг хүсэхгүй байгаа биз дээ?" гэж хэллээ. Энэ асуултанд дахин хариулах шаардлагагүй нь маргаангүй байв. Мэдээжээр амьтад Жонесийн

эргэж ирэхийг хүсээгүй. Хэрэв ням гаригийн өглөөдөө маргалдаад л байвал түүнийг буцаж ирэхэд

хүргэж улмаар маргаан нь зогсоно.Одоогоор элдэв зүйлийн тухай бодох завтай болсон Боксер "

Хэрэв нөхөр Наполеон ингэж хэлж байгаа бол зөв л байж таараа" гэж хэлэн, бодлоо ерөнхийд нь

илэрхийлээд дараа нь " Би улам их ажиллэна аа." гэдэг хувийнхаа уриан дээрээ " Дандаа л

Наполеоны зөв " гэсэн нэгэн дүрэм нэмж гаргалаа.

Энэ үеэр цаг агаар муудаж хаврын тариалалт ч эхлэв. Сноуболлын тээрмийнхээ зурагыг зурсан

саравчыг хааж шалан дээрээс зурагыг нь арчих тушаал гарлаа. Амьтад ням гаригийн өглөө бүрийн

арван цагт долоо хоногтоо хийх ажил төрлийнхөө шийдвэрийг авахаар том саравчинд цугларна.

Жимсний бутны ероолоос ухаж гаргаж махнаас нь салгаж цэвэрлэсэн хөгшин Мажорын гавлын

ясыг тугны өрөн дээр бууны дэргэд байрлуулав. Тугаа өргөсөний дараа саравчруу орохынхоо өмнө

амьтад гавлын ясанд хүндэтгэл үзүүлэн эгнэн жагсаж байхыг тушаав. Тэд урьдынх шигээ бүгд хамт

суухаа болив. Наполеон.Скүиэлер, мөн дуу шүлэг зохиохдоо гарамгай авьастай Минимас хэмээх

нэртэй нэгэн гахай, тэднийг хагас тойргоор хүрээлэн суусан есөн залуу нохдын хамт өндөрлөсөн

довжооны урд талд, бусад гахайнууд тэдний ард талд суухад, үлдсэн амьтад саравчны төв хэсэгт

тэдний өөдөөс харан суух болов.Наполеон цэргийн маягаар, ширүүн дуугаар ирэх долоо хоногт

хийх ажлын тухай тушаалаа уншиж сонсгов. Амьтад "Английн амьтад"-аа нэг удаа дуулчихаад

тарцгаав.

Page 28: Animal Farm

Сноуболлыг хөөгдсөнөөс хойш гурав дахь ням гаригт Наполеон бүх зүйлээ хийсэний дараа тээрэм

барина гэж зарлахад амьтад чихэндээ итгэж ядлаа. Тэр шийдвэрээ өөрчилсөн шалтгаанаа хэлээгүй боловч энэхүү нэмэгдэл үүрэг нь маш их ажиллахыг шаардах болно, хэрэв шаардлага

гарвал хоолны хэмжээ хасагдаж ч болзошгүй гэж амьтадад зориуд хэлэв. Сүүлчийнхээ эд ангийг

яаж хийхийг хүртэл тусгасан төлөвлөгөө нь аль хэдийнэ бэлэн болжээ. Энэ асуудал дээр

гахайнуудаас бүрдсэн тусгай хороо сүүлийн гурван долоо хоногт ажиллажээ.Тээрмийн барилгыг

олон янзын суурилуулах төхөөрөмжүүдийн хамтхоёр жилийн дотор барьж дуусгахаар тооцоолжээ. Тэр оройдоо Скүиэлер хувийн журмаар бусад амьтаддаа үнэн хэрэг дээрээ Налолеон тээрэм

барихад хэзээ ч саад хийж байгаагүй, харин ч эсрэгээр, эхнээсээ үүний төлөө байсан, инкубаторын

саравчны шалан дээр Сноуболлын зурсан зураг бол Наполеоны цаасан дотроос хулгайлсан зураг

байсандээрэм нь Наполеоны өөрийнх нь бүтээл болох тухай тайлбарлахад "Тэгвэл тэр яагаад

үүнийг эсэргүүцэж аймаар ширүүн үг хэлдэг байсан юм бэ?" гэж хэн нэг нь асуув.Энэ мөчид

Скүиэлер их л зальжин харагдлаа. Энэ бол нөхөр Наполеоны заль байсан, тээрмийг эсэргүүцэж

байгаа мэт санагдуулсан нь аюултай муухай зантай, муу нөлөө бүхий Сноуболлыг зайлуулах

энгийн нэгэн сүүхээ байсан бөгөөд одоо Сноуболл замаас зайлуулагдсан болохоор түүний

оролцоогүйгээр төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх болно, үүнийг "тактик" гэж нэрлэдэг юм гэв. Скүиэлер

"Тактик, нөхөд өө, тактик!" гэж хэд дахин давтаад ийш тийш харайж хөгжилтэй инээн сүүлээрээ

дохилоо.Энэ нь юу гэсэн үг болохыг амьтад ойлгоогүй боловч Скүиэлер маш үнэмшилтэй ярьж

түүнтэй хамт байсан гурван нохой сүрдүүлэн архирсан тул тэд түүний тайлбарыг дахин асуулт

тавилгүйгээр хүлээж авав.

БҮЛЭГ-VI. Амьтад тэр жилжингээ боол мэт ажиллав.Гэвч ажлаа хийхдээ урамтай байлаа.Тэдний хийсэн бүхэн

нь хүнд зориулагдсан, өөрсдөд нь хэрэггүй зүйл биш, харин ч өөрсдийнхөө төлөө болон араасаа

залгах ач үрсийнхээ төлөө ажиллаж байгаагаа сайн ухамсарлаж байсан учир тэд ямар ч шахалт

шаардлага.хор хохиролгүйгээр хүнд хүчир ажлыг нугалана. Хавар, зундаа долоо хоногт жаран цаг ажиллаж байсан боловч найман сард Наполеон ням

гаригийн үдээс хойш ажиллах шаардлагатай байгаа тухай зарлав. Энэ нь сайн дураараа хийх ажил

байсан боловч өөрөө өөрийгөө ажлаас чөлөөлсөн амьтны хоол тал хувиар хасагдах байв.Тэр ч

байтугай хийж.амжаагүй зүйлүүдээ хаяхаас аргагүй шаардлага ч гарлаа. Ургац өнгөрсөн

жилийнхээс бага зэрэг арвин гарлаа.Газраа эртхэн бүрэн гүйцэд хагалж амжаагүй тул зуны эхээр

үндэс суулгах ёстой байсан хоёр ч талбайд үрсэлгээ хийсэнгүй.Ийнхүү ирэх өвөл хэцүүдэх нь

урьдаас харагдах болов.

Page 29: Animal Farm

Тээрэм барихтай холбогдож санаанд оромгүй бэрхшээлүүд тулгарлаа. Фермд сайхан шохойн чулуу

бутлагч байсан бөгөөддээвэр дээрээс маш их элс,цемент олдож барилгын материал гарын дор

болов. Гэвч асуудлын гол нь эхлээд амьтад чулуугаа яаж буталж зохистой хэмжээгээр

ширхэглэхийг мэдэхгүйд байлаа. Хойд хөл дээрээ зогсож чаддаггүй тул урьд нь ашиглаж байгаагүй

хурц үзүүртэй хэрэгсэл.царил хоёроос өөр юмаар энэ ажлыг хийх боломжгүй мэт санагдана. Хэдэн

долоо хоног үр дүнгүй оролдсоны эцэст хэн нэгнийх нь толгойд "таталцлын хүч"-ийг ашиглах ухаан

орлоо.Байгаагаар нь хэрэглэхэд .хэтэрхий том аварга том үхэр чулуу бутлагчийн хавьд

хэвтнэАмьтад үхэр чулуугаа төмөр канатаар ороож, үхэр, адуу, хонь, ер нь канатнаас татаж чадах

хэн боловч бүгд нийлэн, тэрч байтугай эгзэгтэй мөчид гахайнууд хүртэл нэгдэж арай гэж

бутлагчийн оройруу чирч гарган өндийлгөн татахад мөнөөх чулуу бутлагчийн оройгоос ёроолруу нь

гулсаж хэдэн хэсэг хуваагдан унана. Бутласан чулууг тээвэрлэнэ гэдэг харьцангуй хялбар

байв.Морьд ачааны тэргээр зөөж байхад, хонинууд ганц нэг хавтгайг чирнэ. Мюриел.Бенжамин

хоёр хүртэл өөрсдийгөө эзэгтэйн тэргэнд хөллөж хувь нэмрээ оруулна. Зуны сүүлээр гэхэд

хангалттай их чулуу цуглуулж гахайнуудын ерөнхий хяналтын дор барилгын ажлаа эхлэв. Гэвч энэ

нь удаан үргэлжилсэн хүнд хүчир ажил байлаа. Нэг бул 42 чулууг бутлагчийн оройруу гаргах нь бүхэл өдөржингийн зүдэргээтэй ажил байх нь үргэлж

тохиолдох бөгөөд заримдаа доош унасан чулуу бутрахгүй байх нь ч бий.Бүх амьтадыг

нийлүүлсэнтэй тэнцэхүйц хүчтэй мэт санагдах Боксёргүйгээр бүтэх юм гэж үгүй. Үхэр чулуу буцаад

гулсахад амьтад цөхрөн хашгирч өөрсдийгөө толгод уруудан чирэгдэж байгаа мэт бодох үед

Боксёр чулууг гулсуулахгүй тогтоох гэж үргэлж канатанд орно. Чулууг инч инчээр өндийлгөж буй

Боксёр түргэн түргэн амьсгалж, туурайгаараа газар цавчилж, хаа гуя нь хөлрөн байгааг харсан хэн

бүхэн бишрэн шагширна. Заримдаа Кловер түүнд хэтэрхий их ачаалахгүй, болгоомжтой байхыг

сануулах боловч тэрээр хэзээ ч үгийг нь сонсохгүй.Түүний "Би улам их ажиллана.", "Дандаа л

Наполеоны зөв" хэмээх хоёр үг нь өөрт нь бүх ээдрээтэй асуудалд бүрэн гүйцэд хариу өгөх мэт

санагдана. Тэр тахиатай тохиролцож, түүнийг үүрээр нэг цаг хагаст сэрээхийн оронд эртхэн шиг,

нэг цаг арван таван минутад сэрээхийг гуйлаа.Тийнхүү, хэдийгээр их биш ч гэсэн нөөцөлсөн

хугацаандаа орь ганцаар бутлагчруу очиж бутласан чулууг цуглуулаад ачиж буулгах ёстой газарруу

хэний ч тусламжгүйгээр чирнэ. Хүнд хүчир ажлаа эс тооцвол амьтад зуныг муугүй өнгөрөөв. Хэдийгээр тэд Жонесын үеийнхийг

бодвол их идээгүй ч гэсэн ямар ч байсан бага идсэнгүй. Хэтэрхий их юм шаарддаг тавын таван

хүмүүнийг тэжээхгүйгээр өөрөө өөрсдийгөө хооллож ундаалахын давуу тал нь илүүдэл жингээсээ

салахад тустай байв. Ер нь ихэнх тохиолдолд амьтадын юм хийх арга нь илүү үр дүнтэй, хөдөлмөр

хэмнэсэн зүйл байлаа. Жишээлбэл.хогийн өвс зулгаах мэтийн ажлыг хүн яагаад ч

хийжчадахгүй.Нэмжхэлэхэд ямарч амьтан хулгай хийсэнгүй. Хагалбар газрыг билчээрээс

зааглахын тулд нөр хүч зарж байж барьдаг байсан шургааган хашаа болон хаалгыг барих

хэрэгцээгүй болсон нь их хөдөлмөр хэмнэв. Зун өнгөрөхөд олон зүйл дутуу дулимаг байгаа нь

мэдэгдэж эхлэв. Фермдээ үйлдвэрлэх боломжгүй парафины тос, хадаас, уяа, нохойнд өгөх

Page 30: Animal Farm

жигнэмэг, морины тах хэрэгтэй болов.Түүнчлэн хойшдоо үр.химийн бордоо, мөн төрөл бүрийн

багаж хэрэгсэл, эцсийн эцэст тээрэмд суурилуулах машин техник хэрэгтэй болно. Энэ бүгдийг яаж

олохыг хэн ч бодоод бодоод олсонгүй. Нэгэн ням гаригийн өглөө амьтад тушаалаа сонсохоор цугларахад Наполеон шинэ бодлого

явуулах болсоноо зарлалаа. Үүнээс хойш Амьтны Ферм хөрш зэргэлдээх фермүүдтэй арилжаа

хийнэ.мэдээж хэрэг, худалдаа хийх зорилгоор биш, зүгээр л нэн даруй шаардлагатай байгаа

материалаа олж авахын тулд хийнэ.Тээрэмд хэрэгцээтэй зүйлс нь юунаас ч илүү чухал юм гэж тэр

хэлэв. Цааш нь тэрээр, "иймээс нэг бухал өвс, мөн энэ жилийн эрдэнэ шишний ургацнаас хэсгийг

худалдахаар гэрээ хэлэлцээр хийсэн бөгөөд хэрэв хойшдоо мөнгө их хэрэгтэй болбол Виллингдонд

зах зээл нь үргэлж бэлэн байдаг өндөг худалдах гэрээ хийх болно.энэ золиосыг тахианууд тээрэм

барихад зориуд оруулж байгаа өөрсдийнхөө хувь нэмэр гэж бодох хэрэгтэй" гэв. Амьтад дахиад л үл мэдэгдэх түгшүүрт автагдлаа. Хүний хэрэглэдэгийг хэзээ ч хэрэглэж

байгаагүй,хэзээ ч арилжаа наймаа эрхэлж байгаагүй, хэзээ ч мөнгө гээчийг хэрэглэж үзээгүй шүү

дээ. Энэ бүгд нь Жонесыг хөөсөний дараа болсон Ялалтыг зарласан анхны Хурлын тогтоолуудад

тусгагдаагүй байсан биз дээ? Энэ тогтоолуудыг бүх амьтад санаж байсан ба ядахдаа санаж байгаа

гэж бодож байлаа. Наполеон Хуралыг татан буупгасан тухай зарлахад сулхан дуугаар эсэргүүцлээ

илэрхийлж байсан дөрвөн залуу гахай ноход аймшигтайгаар архирсанаас болж дуугаа хурааж

байсан. Тэгээд ч хонинууд ердийнхөөрөө "Дөрвөн хөл сайн, хоёр хөл муу!" гэж тэр дорхноо эв

дүйгүй хэлсэн нь ойр хавьд чимээгүйхэн тархаж байсан биш үү? Сүүлд нь Наполеон дуугай

болохын дохио болгож хөлөө өргөөд бүх бэлтгэийг аль эрт хангачихсан тухайгаа зарлалаа. Хүний

хийдэг зүйлд ямар ч амьтан оролцох шаардлагагүй, ер нь оролцуулах хүсэл ч алга байгаа нь илт

байлаа.Тэр бүхий л дарамтыг өөрөө үүрэх бодолтой юмсанжээ. Виллингдонд амьдардаг хуулийн

зөвлөх ноён Вимпер Амьтны Ферм, гадаад ертөнц хоёрын дунд зуучлагчаар ажиллахыг зөвшөөрч

даваа гаригийн өглөө бүр ферм дээр ирж зааварчлага авч байх болсон гэнээ. Наполеон " Амьтны

Ферм урт наслах болтугай!" гэж ердийнхөөрөө хашгирч үгээ өндөрлөв. Дараа нь "Английн амьтад"-

ыг дуулсаны дараа амьтад тарж одлоо. Дараа нь Скүиэлер ферм дээгүүр явж амьтадын сэтгэлийг засах арга хэмжээ авав.Тэр арилжаа

наймаа хийх болон мөнгө хэрэглэж болохгүй тухай тогтоол шийдвэр хэзээ ч гарч байгаагүй.тэр ч

байтугай санал ч гарч байгаагүй гэж батлан, магадгүй энэ нь Сноуболл худлаа цуурхал тарааж

байсан эхэн үед гарсан цэвэр зохиомол зүйл байж болох юм гэнэ. Өдий хүртэл эргэлзсээр байсан

хэсэг амьтадаас Скүиэлер " Мөрөөдөж байсан зүйл чинь энэ биш гэдэгт та нар итгэлтэй байна

уу.нөхөд өө? Ийм тогтоолын бичмэл хувь та нарт байна уу? Хаа нэгтээ бичсэн юм байна уу?" гэж

хилэгнэн асуув. Мэдээжээр энэ тухай бичсэн зүйл байхгүй нь үнэн болохоор амьтад эндүүрчээ гэж

бодон тайвширцгаав.

Ноён Вимпер тохиролцсон ёсоор даваа гариг бүр ферм дээр ирнэ.Тэрээр хууз сахалтай, жижигхэн

биетэй.дуугай царайлсан, бизнесийн маш жижигхэн хүрээнд хуулийн зөвлөгөө өгдөг хүн байсан

Page 31: Animal Farm

боловч Амьтны Фермд брокер, зуучлагч хэрэгтэй болно гэдгийг хэнээс ч урьтаж ойлгоход

хангалттай хурц ухаантай нэгэн байлаа. Амьтад түүний ирж явахыг хараад янз бүрээр

болгоомжилж боломжийн хирээр цэрвэнэ. Дөрвөн хөл дээрээ зогсож байгаа Наполеон хоёр хөл

дээрээ зогсож байгаа ноён Вимперт тушааж байх нь амьтдын бахархалыг төрүүлж, шинэ гэрээ

хэлэлцээрийн заримыг нь зөвшөөрөхөд хүргэж байв. Одоо бол тэдний хүнтэй харьцах харьцаа нь

урьдынхтай огт төсгүй боллоо. Амьтны ферм цэцэглэн хөгжиж байна гээд хүмүүн төрөлхтний үзэн

ядалт багассангүй, харин ч урьдынхаасаа илүүтэй болов. Хүн бүр эрт орой хэзээ боловч ферм

дампуурна, нэмээд тээрмийн ажил балран унана гэсэн итгэлийг сэтгэлдээ тээж явлаа.Тэд шар

айрагны мухлагт уулзалдахаараа тээрэм нурж унах гэж байгааг зургаар харуулж, эсвэл зогсчихсон,

хэзээ ч ажиллахгүй гэж бие биендээ батлан хэлнэ. Гэсэн хэдий ч тэд санасан бодсоноосоо

эсрэгээр, ажил хэргээ амжилттай явуулж байгаа амьтдад зохих хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй байлаа.

Үүний нэг илрэл бол тэд "Амьтны Ферм"-ийг "Эзэмшлийн Ферм" гэж хуучин нэрээр нь ёс болгон

дуудахаа больж өөрийн нь зүй ёсны нэрээр дуудах болсон явдал юм. Түүнчлэн тэдэнд, фермээ

буцааж авах итгэлээ алдаж улс орны нөгөө хэсэгт амьдрахаар яваад өгсөн Жонестой өрсөлдөх

хэрэг ч үгүй болов. Амьтны Ферм, гадаад ертөнц хоёрын хооронд Вимперээр дамжуулахаас өөр

ямарч холбоо байгаагүй боловч Наполеон Фоксвоодын ноён Пилкинтон, эсвэл Пинчфиелдын ноён

Фредерик хоёрын аль нэгтэй тодорхой бизнесийн гэрээ хэлэлцээр хийх гэж байгаа тухай яриа

байнга гарсаар ч хоёулантай нь нэг зэрэг ажиллаж байгаа нь ерөөс ажиглагдсангүй. Гахайнууд гэнэтхэн төв байр руу нүүж түүнийг ордноо болгоход амьтдад эхэн үедээ иймэрхүү

зүйлийн эсрэг тогтоол гарч байсан шиг санагдаад явчихав. Мөн л Скүиэлер энэ бол тийм биш гэж

тэднийг дахин итгүүлж чадлаа. Ингэх зайлшгүй шаардлага байсан,фермийн "гавал" болох

гахайнууд ажлаа явуулах нам гүм байртай байх хэрэгтэй,түүнчлэн шавар шалбаагтай гахайн

хороонд амьдрахаас байшинд амьдрах нь удирдагч ( хойшдоо тэр Наполеоныг удирдагч гэж

өргемжлөх болно.)-ийн нэр хүндэд тохирч байгаа юм гэж хэлнэ. Чингэвч зарим амьтад гахайнууд

хоолоо галын өрөөнд идээд зогсдоггүй, үүдний өрөөг амралтын өрөө болгон ашигладаг.түүгээр ч үл

барам оронд унтдаг болохыг сонсоод дургүйцэцгээв.Үүнийг Боксёр "Дандаа л Наполеоны зөв" гэж

хэлдгээрээ хэлэн өнгөрөөхөд орны эсрэг тодорхой заалт бийг санасан Кловер, дээр нь бичсэн

"Долоон Журам"-ын учрыг олох гэж саравчны мухарруу зүглэв. Үсэгнүүдээ тус тусад нь уншихаас

цаашгүйгээ ойлгосон тэрээр Мюриелийг эрж олохоор явлаа.

Мюриел зарим нэгэн бэрхшээлтэйгээр үсэглэн уншиж байснаа эцэст нь " Ямар ч амьтан даавуутай

оронд унтаж болохгүй " гэж байна гэлээ. Харин Кловер Дөрөвдүгээр Журамд даавууны тухай дурдсан байсаныг санахгүй байлаа. Гэвч

ханан дээр бичээстэй байгаа болохоор байсан л байж таарах нь ээ. Энэ мөчийг алдсан Скүиэлер

хоёр гурван нохой дагуулан ирж бүх асуудлыг хийдгээрээ хийж зохицууллаа. Тэр " За тэгээд нөхөд өө, та нар бидний гахайнууд фермийн байран дахь оронд унтдаг гэж сонсоо

юу? Яагаад болохгүй гэж? Орон дээр унтахыг хориглосон заалттай гээд та нар дэмжихгүй байгаа

Page 32: Animal Farm

юм уу? Дээр нь унтдаг зүйлийг ор гэдэг. Морины зүчээнд овоолсон сүрэл ор шиг л харагддаг. Тэр

заалт чинь хүний бүтээсэн цагаан хэрэглэлийн эсрэг ш дээ. Байранд байгаа орнуудаас бид даавууг

нь авч хаячихаад бүтээлгэн дээр нь унтаж байгаа. Орнууд маань тохитой л байна. Гэхдээ бидний

хүссэн шиг тохитой биш. Ойрын өдрүүдэд бидэнд бүхий л оюуны хөдөлмөрийг хийж дуусгах хэрэг

байна гэдгийг би та нарт хэлмээр байна, нөхөд өө! Та нар бидний амгалан тайван байдлыг

алдагдуулахгүй биз дээ, нөхөд өө? Биднийг үүргээ эцэст нь хүртэл биелүүлэхэд та нар бэрхшээл

зовлон учруулахгүй биз дээ? Та нарын хэн нь ч Жонесын буцаж ирэхийг нь харахыг хүсээгүй биз

дээ?" гэлээ. Энэ асуудлаар амьтад Скүиэлерийг тэр даруйдаа тайвшруулж гахайнууд төв байрны орон дээр

унтдаг тухай дахин үг дуугарсангүй. Хэдэн өдрийн дараа гахайнуудын хувьд одооноос эхлэн

өглөөдөө бусад амьтдаас нэг цагийн дараа босож байх тухай зарлахад ямар ч гомдол гарсангүй. Намар гэхэд амьтад нилээд ядарсан боловч аз жаргалтай байлаа. Тэд хүнд жилийг даван

туулав.Өвс.эрдэнэ шишийн зарим хэсгийг худалдсаны дараа өвөлд нөөцөлсөн хүнсний зүйл их

биш байсан боловч тээрэм бүх дутуу дулимгыг нөхөж байлаа.Одоогоор тээрмийнхээ бараг хагасыг

нь барьжээ.Хадлангийн дараа бороо хургүй нарлаг сайхан өдрүүд үргэлжлэхэд амьтад энэ

завшааныг ашиглах хэрэгтэй гэж ухамсарлаж чулуун хавтангаа өдөржингөө нааш цааш зөөвөл

ханаа дахин нэг футаар* өндөрлөж чадна гэж бодон урьдынхаас илүү шургуу хөдөлмөрлөв. Боксёр

сайн дураараа шөнө дөлөөр ирж сарны гэрэлд нэг хоёр цаг ажиллана. Амьтад цаг гарахаар талыг

нь барьж дуусгасан тээрмээ тойрон алхалж, цайз хийгээд түүний эгц өндөр ханануудыг бахархан

харж өөрсдийгөө хүндэтгэл төрүүлэхээр ямар нэгэн юм барьж чаддаг юм байжээ гэж

гайхна.Гагцхүү хөгшин Бенжамин, хэдийгээр илжиг урт насладаг гэж тэрүүхэндээ хэлэхгүй ч гэсэн

тээрмийн талаар сэтгэлийн хөөрөлд нэг их автах нь үгүй аж.

Баруун урдаас хүчтэй салхи тавьсаар арван нэгдүгээр сар гарлаа. Цемент зуурахад хэтэрхий

чийглэг байсан учир барилгаа зогсоох хэрэгтэй болов. Эцэст нь далайн шуурга гарч.салхи хүчтэй

салхилсан нэгэн шөнө фермийн цогцолбор сууриараа ганхаж саравчны дээврээс хэсэг хавтанцар

ховхрон уналаа. Тахиа алсад буун дуу гарахыг сонсуутаа аймшигтайгаар донгодон унтаж байсан

амьтадыг сэрээлээ.Өглөө амьтад хашаа саравчнаасаа гарахад, туг нь доошоо

унжиж бутны хөл дэхь хайлаас модыг цагаан манжин шиг суга татан хаясан байхыг олж хардаг юм

байна. Амьтан бүрийн амнаас цөхөрлийн дуу гарахад юу болсоныг тэд сая л ухаарав. Тэдний харц

харууслаар дүүрлээ. Тээрэм нь балгас болжээ.

Тэд нэгэн дуугаар тээрэм байсан газарруу ухасхийн хөдөллөө. Хааяа гадаалахаар алхдаг

Наполеон тэдний түрүүнд давхиж явна. Тийм ээ,бүх зүйлийг баллажээ.Тэдний тэмцлийн үр шим

газрын хөрстэй тэгширч, үйлээ үзэн буталж зөөсөн чулуунууд талын нэг таржээ. Эхэлж үг дуугарах

тэнхэлгүй болсон тэд эмх замбараагүй хөглөрөх чулууг гөлрөн зогсоно. Наполеон үе үе газар

Page 33: Animal Farm

шиншлэн нааш цааш дуугай алхална. Тэр сүүлээ модойлгонтал тал тийш огцом шилбүүрдэх. нь

оюун ухаанаа ихэд дайчилж байгаагийн шинж болой.Тэрээр шийдвэр гаргасан бололтой гэнэтхэн

зог туслаа.

" Нөхөд өө, энэнийг хэн хариуцахыг та нар мэдэх үү? Шөнө дөлөөр ирээд манай тээрмийг нураасан

дайсаныг та нар мэдэх үү?" гэж тэр тайван хэлээд гэнэтхэн "Сноуболл" гэж цуурайтуулан

хашгирлаа."Үүнийг Сноуболл хийсэн! Хорсол хилэнгээр дүүрсэн энэ урвагч бидний төлөвлөгөөг

нураах гэж, шившигтэйгээр хөөгдсөнийхөө хонзонг авах гэж шөнө дөлөөр гэтэн ирж, бидний бараг

бүтэн жилийн ажлыг устгалаа.Нөхөд өө, одоо би энд Сноуболлд үхлийн шийтгэл оногдуулж байна. Түүнийг шүүхэд авчирсан амьтанд "Амьтны Баатар, Хоёрдугаар Зэрэг"-ийн одон, мөн хагас

бушель* алим олгоно. Амьдаар нь барьж ирсэн хэнд ч болов бүтэн бушель алим олгоно." гэж тэр

хэллээ.

Амьтад хэргийн эзэн нь Сноуболл гэж сонсоод балмагдлаа. Дургүйцэн хашгиралдаж, хэрэв тэр

хэзээ нэгэн цагт эргэж ирдэг юм бол яаж барьж авах аа дор бүрдээ бодно. Бараг тэр даруйдаа

толгодын наадтай зүлгэн дээрээс гахайн мөр байхыг оллоо. Хэдэн ярд газар мөрийг даган явж хонины хашаан доторх нүхэнд хүрлээ. Наполеон мөрийг гүнзгий шиншилж үзээд Сноуболлынх

байна гэв. Тэр Сноуболлыг Фоксвоод Фермийн зүгээс ирсэн бололтой гэсэн өөрийнхөө бодлыг

батлахын үүднээс ийм дүгнэлт хийжээ.

Мөрийг шалгаж дуусахад Наполеон " Үүнээс илүү хойшлуулж болохгүй, нөхөд өө! Хийх ажил их

байна.Энэ өглөөнөөс эхлэн бид тээрмээ дахин барина.бид бүхэл өвөлжингөө оороотойд ч, нартайд

ч барих болно. Бид энэ өөдгүй урвагчид бидний ажлыг тийм ч амархан баллачихгүй гэдгийг

үзүүлнэ. Нөхөд өө, бидний төлөвлөгөөнд өөрчлөлт орох ёсгүй гэдгийг санаарай:Бид ялах ёстой

шүү. Урагшаа нөхөд өө! Тээрэм мөнх оршиг! Амьтны Ферм урт наслах болтугай!" гэж хэллээ.

Page 34: Animal Farm

БҮЛЭГ-VII Хатуухан өвөл боллоо.Салхи шуурга цас шамрагаар солигдож хүйтэн жавар хоёр сар хүртэл

суларсангүй. Гадаад ертөнц тэднийг харж байгаа, хэрэв тэд тээрмээ цагт нь барьж дуусгах-гүй бол

атаархсан хүмүүс баярлана гэдгийг сайн мэдэж байсан учир амьтад чадлын хирээр зүтгэнэ. Хүмүүс зориуд,Сноуболл тээрмийг нураасан гэдэгт итгэхгүй дүр үзүүлнэ. Тэд тээрмийг хана нь

хэтэрхий нимгэн байсан учраас нуржээ гэнэ. Харин амьтад тийм биш гэдгийг мэдэж байлаа.Ханаа

урьдынх шиг арван найман инч биш, харин гурван фуут зузаан барихаар шийдвэрлэсэнээр том

чулууг их хэмжээгээр цуглуулах хэрэг гарав. Чулуу бутлагч дотор удаан хугацааны турш цас

хунгарласан байсанаас юу ч хийж чадсангүй.Үргэлжилсэн хуурай жаварлаг агаарт ажилласанаар

зарим нэгэн дэвшил гарсан боловч ажил нь хүнд хүчир байсанаас амьтад урьдынх шигээ итгэл

найдвар дүүрэн бус байлаа. Тэд үргэлж даарч мөн багагүй өлсөж байв. Гагцхүү Боксёр, Кловер

хоёр л сэтгэлээр огтхонч унасангүй. Скүиэлер ажил төрөлтэй холбогдсон тоглоом тохуу өрнүүлж

хөдөлмөрийн нэр хүндийн талаар сайхан үг хэлэх боловч амьтад Боксёрын хүч чадал, хэлэхээсээ

хэзээ ч цуцдаггүй " Би улам их ажиллана ." гэдэг үгнээс нь урам зориг илүүтэй авна. Нэгдүгээр сард

идэх юм ховордов.Хоолонд өгдөг эрдэнэшишийн хэмжээ мэдэгдэхүйц багасахад оронд нь нэмэгдэл

төмс өгнө гэж зарлалаа. Гэтэл агуулахад байсан төмсөө сайтар нягт хучаагүйгээс нилээд хэсэг нь

төдхөн хөлдчихсөн нь тодорхой болов.Төмс нь улцайж, өнгө алджээ. Идэх боломжтой төмс хэдхэн

ширхэг үлдсэн байв.Өдрийн ихэнхэд амьтад хэвэг, тэжээлийн манжингаас өөр юу ч эс иднэ.Тэдэнд

өлсгөлөн гээч нь улаан нүүрээрээ тулаад ирсэн мэт санагдана.

Энэ байдлыг гадаад ертөнцөөс нуух онцгой шаардлага гарлаа. Тээрэм нь нуржунасанд урамшсан

хүмүүс "Амьтны Ферм"-ийн талаар шинэ цуурхал тараав. Тухайлбал.бүх амьтад өлсгөлөн, өвчнөөр

үхэцгээж байгаа, үргэлж хоорондоо тэмцэлдэж байдаг, бие биенээ болон үр төлөө барьж иддэг гэх

мэт цуу тараана. Хэрэв хүнсний талаарх үнэн байдал мэдэгдвэл ямар муу үр дагавар гарч болохыг

сайн ойлгосон Наполеон эсрэг ойлголт төрүүлэхийн тулд ноён Вимперийг ашиглахаар шийдэв.

Өдий хүртэл ноён Вимперийг долоо хоног бүр ирдэг байхад амьтад түүнтэй цөөхөн харьцдаг.эсвэл

огт харьцдаггүй байсан. Харин одоо бол хонь голдуу шилэгдсэн хэдэн амьтад хоолны хэмжээ нэмэгдсэн тухай Вимперийн сонорт хүргэх даалгавар

авлаа. Нэмээд, Наполеон хоолны саравчин дахь хоосон хувингуудыг бараг амсарыг нь хүртэл элс

хийгээд дараа нь тариа.хоолны үлдэгдэлээр дүүргэхийг тушаав. Аятайхан шалтаг гарангуут ноён

Вимперийг хоолны саравчаар оруулж үзүүлэхэддэрээр хувингийн талаар зохих ойлголт авлаа. Тэр

хууртагдаж, гадаад ертөнцдөө "Амьтны Ферм" дээр хүнсний дутагдал гараагүй гэж мэдээлсээр

байв.

Гэлээ ч гэсэн нэгдүгээр сарын эцэс гэхэд хаа нэгтэйгээс бага зэрэг үр тариа татах шаардлага гарах

нь илт боллоо. Энэ өдрүүдэд Наполеон олны нүдэнд ховорхон үзэгдсэн боловч хаалга бүрдээ

Page 35: Animal Farm

архиран хэвтэх нохойгоор мануулан төв байранд хамаг цагаа өнгөрүүлэв.Тэр зургаан нохойгоор

нягт хүрээлүүлэн ёслол төгөлдөр гадагшлах бөгөөд хэрэв хэн нэг нь түүнд ойртвол ноход

хуцна.Тэр ч байтугай ням гаригийн өглөө ч тэр болгон ирэхээ больж, тушаалаа гахайнуудын нэгээр,

голдуу Скүиэлерээр дамжуулах боллоо.

Нэгэн ням гаригийн өглөө Скүиэлер,"Өндгөө дарах ёстой байсан тахианууд өндгөө тушаа!" гэж

хэлэв. Наполеон Вимперээр зуучлуулан долоо хоногт дөрвөнзуун өндөг гэрээлнэ гэж найдаж

байлаа. Өндөгнөөс орж ирсэн мөнгөөр зун хүртэл фермээ тогтоон барихад шаардлагатай үр тариа,

хүнс тэжээлийн үнийг төлөх бөгөөд гэрээний нөхцөл нь ч зөөлөн ажээ. Үүнийг сонсоод тахианууд аймшигтайгаар хашгирав. Урьд нь тэдэнд ийм золиос хийх шаардлага

гарах болно гэж мэдэгдэж байсан боловч тэд үнэндээ ийм юм болно гэж даанч бодсонгүй. Тэд

хавар даралтанд суух эм тахиануудаа дөнгөж бэлдээд байв. Хэрэв одоо өндөг гаргана гэвэл

жинхэнэ аллага болох тул тэд эсэргүүцлээ. Жонесыг хөөсөнөөс хойш анх удаа энд бослого гэмээр

үймээн гарлаа. Хар Минорка үүлдэриг*н гурван залуу эм тахиагаар удирдуулсан тахианууд

Наполеоны шаардлагын эсрэг шийдвэртэй оролдлого хийлээ. Тэд нуруу модруу нисэн гарчдэндээ өндөглөөд өндгөө шалан дээр гэнэт унаган хагалах арга

хэрэглэв. Наполеон маш хурдан хатуу арга хэмжээ авлаа.Тэр тахиануудад хоол өгөхийг зогсоох

тушаал гаргаж.тахианд эрдэнэшишийн үр өгсөн хэнийг ч цаазалж шийтгэх зарлиг

буулгав.Тушаалын биелэлтэнд ноход хяналт тавилаа. Тахианууд таван өдөр тэсвэрлэсэний дараа

бууж өгөн, үүррүүгээ буцаж явлаа. Тэр үеэр есөн тахиа үхэв. Тэднийг бутан дотор булж кок өвчнөөр

нас барлаа гэж зарлав. Вимпер энэ явдлын

тухай юу ч сонсоогүй бөгөөд өндөг зохих ёсоороо гарч, хуурай хүнсний худалдаачны тэрэг

тэдгээрийг гадагш нь аваачихаар долоо хоногт нэг удаа ферм дээр ирнэ. Энэ бүх явдлын туршид Сноуболл дахин харагдсангүй.Түүнийг хөрш зэргэлдээх Фоксвоод,

Пинчфиелд хоёр фермийн аль нэгзнд нуугдаж байгаа гэсэн цуу яриа дэлгэрлээ.Энэ үед Наполеон

бусад фермийн эзэдтэй урьдынхыг бодвол арай дээр харьцаатай болсон байв. Арван жилийн өмнө

ойн төглийг цэвэрлэх үеэр хэсэг гуалин хашаанд овоолж хураасан нь хэрэг болжээ. Цаг сайхан

байсан тул Вимпер Наполеонд модоо худалдахыг зөвлөлөө. Ноён Пилкингтон.ноён Фредерик хоёр

хоёулаа гуалинг авах сонирхолтой байв. Наполеон тэр хоёрын хэнд нь худалдахаа мэдэхгүй

тээнэгэлзэнэ. Фредериктэй тохиролцъё гэхлээр Сноуболлыг Фоксвоодад нуугдаж байгаа,

Пилкингтонтой тохиролцъё гэхлээр түүнийг Пинчфиелдэд байгаа гэнэ. Хавар эрт, түгшүүр төрүүлсэн нэг юм боллоо. Шөнө болохоор Сноуболл ферм дээр тогтмол ирдэг

гэнээ! Амьтадыг саравчиндаа гүн нойрондоо унтаж байхад нь ирдэгт тэд эгдүүцнэ. Орой хэранхуй

нөмрөхөөр гэтэн ирж хорлон сүйтгэх бүхий л ажиллагаагаа явуулдаг юм байна.Тэр эрдэнэшиш

хулгайлж, сүүний хувинг хөмөрч.өндөг хагалж, савтай тариаг дэвсэлж, жимсний модны холтсыг

мэрдэг гэнэ. Ямар нэгэн буруу зөрүү юм гарвал голдуу Сноуболлыг гэнэ. Хэрэв цонх хагарах юм уу,

Page 36: Animal Farm

эсвэл усны хоолой бөглөрвөл хэн нь ч гэсэн Сноуболл шөнө ирээд ингэчихжээ гэдэгт итгэлтэй

байна. Мөн зоорьны түлхүүр алга болоход түүнийг Сноуболл холоо гэгч нь чулуудчихжээ гэдэгт

фермээрээ итгэнэ. Тэр ч байтугай байрандаа байсан түлхүүр нь хүнсний уутан дороос олдсоны

дараа ч гэсэн тэд үүнд итгэсээр байсан нь үнэхээр гайхалтай. Үнээнүүд нэгэн 'дуугаар Сноуболл

саравчинд нь мөлхөн орж ирж нойрон дунд нь саасан гэж мэдүүлэв.Түүнчлэн өвөлжингөө элдэв

янзын бэрхшээл учруулж байсан үхэр оготонуудыг хүртэл Сноуболлтой холбоотой байсан гэцгээнэ. Наполеон Сноуболлын үйл ажиллагааг бүхэлд нь мөрдөх зарлиг гаргав. Тэрээр дагалдан явагч

нохдынхоо хамт гарч фермийн цогцолборыг шалгахаар болгоомжтойёо тойрон явахад бусад

амьтад их л хүндэтгэлтэйеэ тодорхой зайнд дагана. Наполеон хэд алхаад л зогсож өөрийнх нь

хэлдгээр үнэрээр нь илрүүлж чадах Сноуболлын мөрийг газар үнэртэн шиншилнэ. Тэр булан бүрийг, хашаа, үнээний саравч, тахианы байр, ногооны цэцэрлэгийг шиншилж бараг газар сайгүй

Сноуболлын мөрийг илрүүллээ. Тэр хоншоороо газарт шигтгэн хэдэн удаа гүнзгий амьсгал аваад

"Сноуболл!Тэр энд иржээ. Түүний үнэр тов тодхон ханхалж байна." гэж муухай дуугаар орилоход

"Сноуболл" гэсэн үгийг сонссон бүх нохдын цус хөөрөн архирч шүдээ ярзайлгана. Амьтад үнэхээр айжээ.Хэдийгээр Сноуболл тэдний төлөө санаа тавьж зарим нэгэн үл мэдэгдэм

нөлөөтэй байсан боловч аюултай байж болох бүхий л зүйлээр тэднийг айлган сүрдүүлж байгаа юм

шиг санагдлаа. Орой нь Скүиэлер амьтадыг бүгдийг нь дуудан, чухал мэдээ дамжуулах хэрэг

гарлаа! гэж сэтгэл түгшсэн царай гарган хэлэв. Скүиэлер бага зэрэг ундууцан харайж " Нөхөд өө" гэж хашгиран Хамгийн аймшигтай зүйл илрээд

байна. Сноуболл өөрийгөө худалджээ! Хэнд гээч! Бидэнрүү дайрч биднээс фермийг минь булаан

авах санаагаа одоо болтол орхиогүй байгаа Пинчфиелд Фермийн эзэн Фредерикт худалджээ!

Дайралт эхлэнгүүт Сноуболл санасандаа хүрэх болно. Гэвч үүнээс дор зүйл бас байна. Бид

Сноуболлыг биеэ тоож мөрөөдөлдөө автан бослого гаргасан гэж бодож байсан билээ. Гэвч бид

буруу бодож байжээ, нөхөд өө!Үүний шалтгаан нь юу байсаныг та нар мэдэх үү? Сноуболл

эхнээсээ Жонестэй холбоотой байсан байна! Тэр цаг үргэлж Жонесын нууц туршуул

байжээ. Энэ нь бидний саяхан олсон бичиг баримтуудаар нотлогдож байна. Энэ баримт бичгийг

Сноуболл өөрөө орхиод явжээ.Нөхөд минь, миний бодлоор энэ нь маш их олон зүйлд тайлбар өгч

байгаа юм.Үнээний саравчны Тулалдаан дэзр тэр хэрхэн биднийг ялагдуулж, устгаж үгүй болгохыг

оролдсон боловч амжилт олоогүйг бид хараагүй гэж үү? " гэлээ. Амьтад бүр алмайрч орхив.Энэ нь Сноуболлын тээрэм нураасанаас нь илүү гарах гэсэн хорон

санаа байлаа.Гэвч энэ явдал тэднийг учрыг нь бүрэн ойлгохоос өмнө болж өнгөрөв.Тэд бүгдээрээ

Үнээний саравчны Тулалдаанд Сноуболл тэднийг хэрхэн удирдажтолгойд нь явж байсаныг

харсанаа, мөн ухарахад нь тоглоом болгон өнгөрөөж, хэрхэн зоригжуулж байсаныг.тэр ч байтугай

Page 37: Animal Farm

Жонесын сум нуруунд нь тусч шархдуулсан байхад ч өчүүхэн ч зогсолгүй давшиж байсаныг санаж

байсан буюу санаж байна гэж бодож байлаа.Тэр яахаараа Жонесын талд орчихдог байнаа гэж

бодохоос эхлээд бага зэрэг хэцүү байв. Хааяа л нэг юм асуудаг Боксёр хүртэл будилж орхив.Тэр

урьд хоёр хөлөө биен доороо нугалан хэвтэж нүдээ анин бодол санаагаа цэгцлэх гэж ихэд

чармайна. Тэр "Би итгэхгүй байна! Үнээний саравчны Тулалдаанд Сноуболл зоригтой байлдсан.Би өөрийнхөө

нүдээр харсан. Бид тэр даруйд нь 'Амьтны баатар, Нэгдүгээр зэрэг'-ийн одонгоор шагнаагүй гэж

үү?" гэлээ. "Нөхөр минь,энэ бол бидний алдаа байсан юм аа.Үнэн хэрэг дээрээ тэр биднийг хуурч,мөхөлрүү

аваачихыг оролдож байсан нь бидний олсон нууц бичиг баримтаас илт байна." "Гэхдээ тэр чинь шархадсан шүү дээ.Цусаа гоожуулаад давхиж явахыг нь бид бүгдээрээ харсан ш

дээ." гэж Боксёр хэллээ. " Энэ бол тохиролцсон зүйл байсан юм аа!" гэж Скүиэлер эсэргүүцэн хашгирч, "Жонесын сум

түүнийг зөвхөн хөнгөн шархдуулсан.Хэрэв та нар уншиж чаддаг байсан бол би энэ тухай өөрийнх

нь бичсэн зүйл дээр үзүүлэх байсан.Сноуболл эгзэгтэй мөчид ухрах дохио өгч, дайсанд талбайг

тавьж өгөх төлөвлөгөөтэй байжээ. Тэгээд санасандаа хүрэх дөхсөн.Тэр ч байтугай.хэрэв манай

баатарлаг удирдагч нөхөр Наполеон байгаагүйсэн бол санасандаа лав хүрэх байсан гэж би

хэлмээр байна.Жонес эрчүүдтэйгээ хашаанд орж ирсэн яг тэр мөчид Сноуболл гэнэт эргэн

зугтахад олон амьтад хойноос нь дагасаныг санаж байна уу.та нар ? Бүгд сандран тэвдэж бүх юм

баларлаа гэж бодож байсан мөчид нөхөр Наполеон 'Хүмүүс үхтүгэй гэж хашгиран урагш харайн

гарч ирэн, Жонесын гуянд соёогоо шигтгэсэнийг та нар бас санахгүй байна уу? Мэдээж хэрэг та нар

үүнийг санаж байгаа биз дээ?" гэж нааш цааш харайн байж тайлбарлав. Скүиэлер болсон явдлыг яруу тодоор дүрслэн ярихад тэдэнд нээрээ санаж байгаа юм шиг

санагдлаа. Ямар ч байсан тулалдааны эгзэгтэй мөчид Сноуболл ухран зугтаж

байсаныгсаналаа.Гэвч Боксёр нэг л тавгүй байв. Тэр сүүлд нь "Сноуболл эхнээсээ л урвагч байсан гэдэгт би итгэхгүй байиа, Тэр ямар ч муу юм

хийсэн бай Үнээний саравчны Тулалдаан дээр сайн нөхөр байсан гэдэгт би итгэж байна."гэв Скүиэлер " Сноуболл бүр эхнээсээ,тийм ээ, бүр Бослого гаргах тухай шийдвэрлэхээс хамаагүй

өмнө Жонесын туршуул байсан гэдгийг манай удирдагч Наполеон шулуухан.эрс шулуун хэлж

байгаа юм." гэж их л нухацтай, хатуу хэллээ.

" Тэгвэл ч өөр хэрэг шүү.Нөхөр Наполеон тэгж хэлж байгаа бол тийм л байх ёстой" гэж Боксёр

хэллээ.

" Нөхөр минь.энэ бол үнэнч сэтгэлийн илрэл байна" гэж Скүиэлер хашгираад, онигорхон нүдээ

анивчин Боксёрын зүг муухай харц чулуудах нь ажиглагдав.Тэр явах гэж эргэснээ зогсож "Би энэ

фермийн амьтан бүрт нүдээ олигтойхон нээж явахыг захимаар байна.Сноуболлын нууц

Page 38: Animal Farm

туршуулуудын зарим нь энэ мөчид ч бидний дунд нуугдаж байгаа гэж бодох шалтгаан байна." гэж

догдлонгуй нэмлээ.

Дөрвөн өдрийн дараа, үдээс хойш оройхон Наполеон бүх амьтадыг хашаан дотор цугларахыг

тушаалаа. Тэд бүгдээрээ цугларч дуусахад Наполеон хоёр одонгоо хоёуланг нь зүүчихсэн ( саяхан

тэр өөрийгөө 'Амьтны баатар.Нэгдүгээр зэрэг',мөн 'Амьтны баатар.Хоёрдугаар зэрэг'-ийн одонгоор

тус тус шагнажээ.) өөрийгөө тойрч харайлдсан, бүх амьтдын нурууны ясыг хотолзтол архирч

айлгасан аварга том есөн нохойнуудынхаа хамт төв байрнаас гарч ирлээ.Тэд ямар нэгэн

аймшигтай юм болох нь гэж бодон, айдаст автан, дор бүрдээ биеэ хураан дуугай хэвтлээ. Наполеон цугларагсдын зүг муухай харж зогслоо.Дараа нь их том дуугаар хүржигнэхэд, ноход

даруй үсрэн, дөрвөн гахайны чихнээс чирэн гаргаж тарчилган чарлуулж Наполеоны хөлд хаялаа.

Гахайнуудын чихнээс гоожсон цусыг амтархан долоож буй нохдыг харахад тэд хэдэн мөчийн

дотор галзуурсан

мэт санагдана.Нохдын гурав нь Боксёрын зүг нисэхэд амьтан бүр гайхлаа.Тэдний ирж явахыг

харсан Боксёр нэгийг нь хүчит туурайгаараа өшиглөн агаарт эргэлдүүлэн газарт унагалаа.Тэр

нохой өршөөл гуйн гийнан гаслахад нөгөө хоёр нь сүүлээ хавчин одов.Боксёр нохойг үхтэл нь

дэвсэх үү, эсвэл явуулах уу гэж асуун Наполеонруу харлаа. Наполеон урьдынхаас шал өөр

царайтай хүрэлцэн ирж нохойг явуулахыг Боксёрт даруй тушаахад Боксёр туурайгаа

хөндийрүүлэхэд нохой цусаа гоожуулан гийнасаар чимээгүйхэн зайлав. Төдөлгүй бужигнаан намдлаа. Гэм буруутай нь нүүрэн дээр нь бичээстэй байсан дөрвөн гахай юу

болохыг хүлээн чичрэн зогсоно. Наполеон тэднийг дуудаж "хэргээ хүлээ!" гэв. Эд бол ням гаригийн

цуглааныг болиулахыг эсэргүүцэж байсан нөгөө дөрвөн гахай байв. Тэд ямарч шахалт

шаардлагагүйгээр Сноуболлыг хөөгдсөнөөс хойш түүнтэй нууц холбоо тогтоосон, хамтарч тээрэм

нураасан, мөн Сноуболлын хамт "Амьтны Ферм"-ийг ноён Фредерикийн гарт өгөх тухай хэлэлцээр

хийсэн гэдгээ хүлээлээ. Сноуболл тэдэнд өөрийгөө сүүлийн жилүүдэд Жонесын нууц туршуул

байсан гэдгээ хэлсэн гэж нэмж хэлэв. Тэднийг буруугаа хүлээж дуусахад ноход хоолойг нь тас

татахад бэлэн байв .Наполеон хойшид ямарч амьтан буруугаа хүлээж байхыг муухай дуугаар

шаардав.

Өндөгний асуудлаар гарсан бослого маягын юмыг удирдаж байсан гурван тахиа урагш гарч,

Сноуболл тэдний зүүдэнд орж Наполеоны тушаалыг биелүүлэхгүй байх санаа төрүүлсэн гэж

хэллээ. Тэд бас зодууллаа.Дараа нь галуу урагш гараад ноднин жил тариа хураах үеэр тарианы

зургаан толгой нууцаар нөөсөн,тэгээд шөнө иддэг байсанаа хүлээлээ. Дараа нь нэг хонь

Сноуболлын шахалтаар ундаалдаг шалбааганд шээснээ, мөн.өөр хоёр хонь Наполеоны талыг

Page 39: Animal Farm

гуйвалтгүй баримтладаг хөгшин хонийг гэрлэн чимэглэл тойруулан хөөсөөр байгаад бахардуулж

алсанаа тус тус хүлээлээ. Тэд бүгдээрээ газар дээрээ алуулав. Наполеоны хөлний өмнө амьтдын

хүүрэн овоо бостол нүглээ наминчлах, өршөөл гуйх ажиллагаа үргэжилж агаар мандал Жонесын

хөөгдсөнөөс хойш үзэгдээгүй их цусны үнэрээр дүүрлээ. Бүх юм дуусахад гахай, нохойнуудаас бусад үлдсэн амьтад биеэ чирэн мөлхлөө. Тэд балмагдан

цочирдож тун ч өрөвдөлтэй харагдана. Сноуболлтой холбоо тогтоосон зарим амьтадын урвалт.мөн

тэд дөнгөж саяхан гэрч нь болсон харгис залхаан цээрлүүлэлт хоёрын чухам аль нь тэднийг

илүүтэй балмагдуулсаныг ялган салгажчадсангүй. Урьдын цагт цус урсгах явдал байнга гардаг

байхад мөн л хэцүү байсан боловч одоо өөрсдийнх нь дотроосийм уршиг гарсан нь хавьгүй дор мэт

санагдаж байв. Жонес фермээ орхин явсанаас хойш нэг ч амьтан нөгөөгөө алаагүй билээ. Тэр бүү

хэл үхэр оготоно ч алагдаагүй. Тэд хагас дутуу баригдсан тээрэм байгаа жижигхэн толгой дээр гарч

Кловер.Бенжамин, мөн үнээнүүд.хоньнууд, галуу, тахианы бүхэл бүтэн сүрэг, ер нь Наполеоныг

амьтадыг цуглар гэж тушаахаас өмнө гэнэтхэн алга болчихсон муурнаас бусад хэн боловч бие

биендээ наалдан нэгэн амьтай хэвтээд өгсөн нь дулаацах гэснийх ажээ. Нэг хэсэгтээ хэн ч үг

дуугарсангүй. Гагцхүү Боксёр зогсоогоороо байлаа.Тэр ууртайгаар нааш цааш алхалж урт хар

сүүлээ хоёр тийш нь хаялж гайхашрангуйгаар байн байн гиншигнэнэ. Эцэст нь тэр " Би үүнийг

ойлгохгүй байна.Манай ферм дээр ийм юм гарна гэж бодсонгүй. Гэтэл гарсан нь бидний өөрсдийн

буруугаас болсон байх ёстой. Миний үзэж байгаагаар улам их ажиллах нь үүнийг шийдвэрлэх арга

мөн. Үүнээс хойш би өглөөдөө босдог цагаасаа бүтэн нэг цагийн өмнө босож байна." гэлээ. Тэгээд чулуу бутлагчийн зүг хүнд гишгэдэлээр хатирлаа. Тэнд хүрч очоод хоёр хэсэг чулуу хойно

хойноос нь цувуулан овоолж орой амрахынхаа өмнө тээрэмрүү чирч авчрав. Амьтад юу ч ярилгүйгээр Кловерын нөмрийг бараадна.Тэдний хэвтэж байгаа толгодоос хөдөө

талыг харах сайхан боломжтой. Төв замруу орсон их билчээр, хадлангийн талбай, ойн шугуй,

ундааны шалбааг,өндөр шинээ, ногоорон харагдах буудайн хагалсан талбай,яндангаас нь утаа нь

цагираглан гарч буй улаан дээвэртэй иж бүрэн барилга бүхий Амьтны Фермийн ихэнх хэсэг тэдний

харааны цард багтана. Хаврын саруулхан үдэш байв.Өвсийг нь сэндийлсэн ногооны талбай нарны

туяанд алтран харагдана. Ферм хэзээ ч ийм байсангүй. Гайхалтай нь тэд.энэ бол тэдний өөрсдийнх

нь ферм.түүний инч бүр нь амьтдын хүч хөдөлмөрөөрөө бий болгосон сэтгэл татам газар гэдгийг

саналаа. Кловер толгодын хормой руу доош харахад нүд нь нулимсаар бүрхэв. Хэрэв тэр санал

бодлоо илэрхийлж чаддагсан бол хүмүүн төрөлхтөний ноёрхолыг унагаах гэж хэдэн жилийн өмнөөс

тэмцэхдээ тэд ийм зорилго тавиагүй гэж хэлэх байлаа. Энэхүү хүчирхийлэл, аймаглан устгалт нь

хөгшин Мажор анх тэднийг тэмцэлд дуудсан тэр шөнө төсөөлөгдөж байсан зүйл нь биш байсан.

Хэрэв тэр ирээдүйн тухай зураг зурах байсан бол өлсгөлөнгөөс хийгээд ташуураас ангид, бүгд тэгш

эрхтэй, амьтан бүр чадлынхаа хирээр ажилладаг.хөгшин Мажорыг үг хэлж

байсан шөнө өөрөө урд хоёр хөлнийхөө хооронд галууны сүүлчийн сүргийн дэгдээхэйнүүдийг

суулган хамгаалж байсаны адилаар, хүчтэй нь сул доройгоо хамгаалдаг амьтны нийгэмийг дүрслэх

Page 40: Animal Farm

байлаа. Гэтэл тэр.яагаад.үүний оронд, зэрлэг нохой газар сайгүй архирасаны улмаас үг хэлэх

амьтангүй болж.хэргээ хүлээснийхөө төлөө нөхөд нь хэдэн хэсэгт тас татуулан хаягдахыг үзэх

болсоноо мэдсэнгүй. Түүний бодолд бослого гаргах ч юм уу.эсвэл дуулгаваргүй байх тухай юу ч

орсонгүй. Ийм зүйлүүд байсан ч гэсэн эдгээр нь Жонесын үеийнхээс хавьгүй дээр байсан тул юуны

түрүүнд хүмүүн төрөлхтөн буцаж ирэхээс сэрэмжлэх хэрэгтэй гэдгийг тэр мэдэж байлаа. Юу ч

тохиолдлоо гэсэн тэр үнэнч шудрага байж, их ажиллаж, өгсөн тушаал шийдвэрийг биелүүлж,

Наполеоныг удирдагчаа гэж хүлээн зөвшөөрсөн хэвээр байх болно. Гэвч энэ явдал нь өөрөө болон

бусад амьтдын итгэж найдан.өнөөг хүртэл зүтгэсэн зүйл нь ч.бас, тээрэм барьж, Жонесыи бууны

сумтай нүүр тулан учирсныхаа төлөө олж авсан зүйл нь ч биш байлаа.Хэдийгээр түүнд үгээр

илэрхийлэх чадвар дутагдаж байсан ч үнэн бодол нь ийм л байв.

Эцсийн эцэст тэр сэтгэл санаагаа илэрхийлэх зарим оролдлого хийсэн боловч үг олж

чадалгүй, 'Английн амьтад'-ыг дуулж эхлэв. Бусад амьтад тойрч суугаад түрлээ.Дуугаа гурван удаа

ихэд уянгалуулан дуулсан боловч дуулах нь урьд өмнө байгаагүй удаан, гунигтай байв. Тэд дуугаа гурав дахь удаагаа дуулаад дөнгөж дуустал Скүиэлер хоёр нохой дагуулчихсан ямар

нэгэн чухал зүйл хэлэх гэж байгаа бололтой хүрч ирэв. Тэр.нөхөр Наполеоны тусгай тушаалаар

'Английн Амьтад'-ыг дуулахыг болиулсан тухай зарладаг юм байна. Үүнээс хойш энэ дууг дуулах нь

хориотой болов.

Амьтад дургүйцэн эгдүүцэв. Мюриел "Яагаад?" гэж хашгирлаа. Скүиэлер " Нөхөр минь, хойшид энэ дууны хэрэг байхгүй. "Английн амьтад" бол Бослогын дуу

байсан. Өнөөдөр үдээс хойш урвагчдыг цаазаар авсан нь төгсгөлийн ажиллагаа болсон. Гадаад

дотоодын хоёр дайсан хоёулаа дарагдлаа. Сайхан нийгэм ирээсэй гэсэн хүслээ бид "Английн

амьтад"-аар илэрхийлж байсан. Гэтэл одоо тэр нийгэм бий болоод байна. Энэ дуу утгаа алдсан

нь тодорхой" гэж хөндий дуугаар хүржигнүүлэв. Амьтад хэдийгээр айж байсан боловч зарим нь эсэргүүцэхээрзавдсан мөчид хонинууд нөгөө л "

Дөрвөн хөл сайн, хоёр хөл муу."-гаа хэдэн минутын турш үргэлжлүүлэн майлж, маргааныг эцэс болгов.

Ийнхүү " Английн амьтад " дахин сонсогдсонгүй.Оронд нь яруу найрагч Минимас "Амьтны

ферм. Амьтны ферм Хэзээ ч наддаа муу юм хийхгүй" гэж эхлэдэг өөр дуу зохиосон бөгөөд уг дууг

ням гаригийн өглөө бүр туг өргөсөний дараа дуулдаг болов. Гэвч амьтдад яагаад ч юм энэ дууны үг

нь ч,ая нь ч "Английн амьтад"-ыг санагдуулна.

Page 41: Animal Farm

БҮЛЭГ-VIII

Залхаан цээрлүүлэлт дууссанаас хойш хэдэн өдрийн дараа, зарим амьтад Зургаа дугаар

журамд " Ямарч амьтан бусад амьтнаа алж болохгүй" гэж заасаныг саналаа. Нэг хэсэг нь санаж

байна ч гэж бодож байлаа. Гэсэн хэдий ч хэн нь ч энэ тухай гахайнуудын ч юм уу, эсвэл нохдын

сонорт хүргэе гэж бодоогүй болохоор тэрхүү аллага нь дээрх заалттай зохицохгүй байгаа мэт

санагдана. Кловер Беижаминаас Зургаа дугаар Журамыг уншиж өгөхийг гуйсан боловч цаадах нь

нөгөө л хэлдгээрээ "Би ийм асуудалд оролцдоггүй" гээд уншиж өгөхөөс татгалзсанд Мюриелийг

олж ирэв. Мюриел журмыг уншиж өглөө. Журамд : "Ямарч амьтан бусад амьтанаа учир

шалтгаангүйгээр егүүтгэхгүй" гэж заасан байв. Яагаад ч юм амьтадын оюун санаанаас сүүлээсээ

хоёр гурав дахь үгс арчигджээ*. Гэвч тэд журам зөрчигдөөгүй байгааг одоо л ойлголоо.

Сноуболлтой холбоо тогтоосон урвагчдыг алсан нь хүндэтгэх шалтгаан байсан нь тодорхой болов. Тэр жилдээ амьтад өнгөрсөн жилийнхээс илүү их ажилласан юм. Фермийн өдөр тутмын ажлын

зэрэгцээ тээрмээ урьдынхаас нь хоёр дахин зузаан ханатай барьж, товлосон хугацаанд нь дуусгах

нь ихээхэн хүнд ажил байлаа. Жонесын үеийнхээс илүү цагаар ажиллаж байгаа атал илүү сайн

хоол идэхгүй байгаа мэт санагдах үе ч гарч байв. Ням гаригийн өглөө болохоор Скүиэлер холендөө

урт нарийхан цаас хавчуулан ирж тэдэнд хүнсний гол бүтээгдэхүүн төрөл бүр дээрээ 200,300,

эсвэл 500 хувь өссөн тухай уншиж сонсгоно.Тэд Бослогоос өмнө ямар нөхцөлд амьдарч байснаа

санаж чадахгүй байсан учир итгэхгүй байх шалтгаан олсонгүй. Тэд нар удахгүй бага тоотой,

иххоолтой болно гэж бодсон ч бүх юм байдгаараа л байлаа. Бүх тушаалыг Скүиэлер.эсвэл гахайнуудын нэг нь дамжуулдаг боллоо. Наполеон хоёр долоо

хоногт нэгээс илүү удаа олны дунд биеэрээ үзэгдэх нь үгүй. Тэр гарч ирэхдээ зөвхөн дагалдан

явагч нохдоороо төдийгүй мөн нэгэн хар эр тахиагаар хамгаалуулах болжээ. Тахиа урд

нь гарч сайн сайхан амьтны дүр үзүүлж аяглах бөгөөд Наполеоныг үг хэлэхийн өмнө "Үл-гэр жи-шээч та-хиа" гэж чангаар донгодно. Тэр бүү хэл, Наполеоныг төв байран дотроо бусдаасаа

тусдаа өрөөнд амьдардаг гэж ярих болов. Тэр хоёр нохойгоор мануулж хоолоо ганцаараа иддэг,

идэхдээ зочдын өрөөний шилэн савны шүүгээнд байсан Кровн Дербайны хоолны хэрэгсэлийг

хэрэглэдэг гэнэ. Түүнчлэн тэмдэглэлт хоёр өдрийн нэгэн адил жил бүр Наполеоны төрсөн өдрөөр буугаар

буудаж байх тухай зарлалаа.

Яваандаа Наполеоныг зүгээр нэг Наполеон гэж дуудахаа больжээ. Түүнд хандахдаа

үргэлж албан ёсоор "Манай удирдагч, нөхөр Наполеон" гэцгээх боллоо. Гахайнууд түүнд зориулж

"Бүх амьтадын эцэг"," Хүн төрөлхтөнийг айлган сүрдүүлэгч","Хонийг хамгаалагч", "Нугаснуудын

нөхөр" гэх мэтцол бодожолов. Скүиэлер үгээ хэлэхдээ, нүдээрээ дүүрэн нулмис мэлтэлзүүлэн,

хацарруугаа дуслуулж Наполеоны мэргэн ухаан, уян зөөлөн сэтгэл, мөн газар газрын амьтад,

Page 42: Animal Farm

түүний дотор бусад фермүүд дээр үл тоогдон боолын амьдралаар амьдарч байгаа амьтадыг

хайрладаг их хайрынх нь тухай дурдаад авна.Энэ нь Наполеонд голдуу дараа дараагийнхаа

амжилтанд хүрэх, аз хийморьтой байх баталгаа болж өгнө. Та, нэг тахиа нөгөөдөө " Манай

удирдагч, нөхөр Наполеоны заасны дагуу би зургаан өдөрт таван өндөг дарсан" гэж хэлэхийг,

эсвэл шалбаагны ус уугаад их л сэтгэл ханамжтай байсан хоёр үнээ "Нөхөр Наполеоны удирдсаны

ачаар энэ ус ямар сайхан амтагдаж байна аа!" гэж дуу алдахыг үргэлж сонсох болно. Ферм дэхь

ерөнхий сэтгэгдэл нь Минимасын зохиосон "Нөхөр Наполеон" хэмээх доорх шүлэгээр

илэрхийлэгдэх болжээ. Өнчирч үлдэгсэдийн эцэг

Аз жаргалын булаг Зутан зуурмагын эзэн танаас Зүрх сэтгэл минь уяастай

Харах тоолонд минь Халуун дулаан харцаараа Тэнгэрийн наран мэт

Төонөж намайг тайтгаруулна Нөхөр Наполеон !

Өгөөмөр сэтгэлийн ачаар

Том бага ямарч амьтан

Өдөрт хоёр удаа гэдсээ дүүргэж

Хуйлсан цэвэрхэн сүрлэн дээр

Саравчиндаа санаа амар унтана.

Энэ бүгдэд санаа тавьж хянадаг нь

Нөхөр Наполеон ! Хэрэв би бяцхан торойтой бол Том гахай болтол нь өсгөнө

Тэгээд гом шил жижиг гархины учрыг ч хэлж өгнө

Тэр минь бас унэн ч шудрага байх болно.

Тийм ээ, тэр минь анх хэлд орохдоо,

"Нөхөр Наполеон" гэх болно.

Наполеон энэ шүлгийг баталж том саравчны ханан дээр Долоон журамын эсрэг талын

өнцөгт бичихийг үүрэг болгов. Мөн тэнд Скүиэлерийн цагааи будгаар зурсан Наполеоны хөрөг

байраа эзлэв. Энэ хооронд Наполеон Вимперээр дамжуулан Фредерик.Пилкингтон хоёртой хэцүүхэн

хэлэлцээр хийж байлаа.Багцалсан гуалингаа зарж чадаагүй л байв. Фредерик тэр хоёроос гуалинг

авах сонирхолтой байсан боловч боломжийн үнэ хэлэх нь үгүй.Яг энэ үеэр Фредерик эрчүүдтэйгээ

Page 43: Animal Farm

хамтарч Амьтны Фермийг довтолж, атаархалыг нь төрүүлж хилэнг нь бадруулж буй байгууламж

болох тээрмийг нураах гэж байгаа тухай шинэ яриа дэгдлээ. Сноуболл одоо болтол Пинчфиелдийн

Фермд нуугдаж байгаа нь тодорхой болов. Зуны дундуур гурван тахиа жагсаалаас гарч ирээд

Сноуболлын ятгалганд орж Наполеоныг алах төлөвлөгөөг боловсруулахад оролцсон хэргээ

хүлээсэн тухай амьтад сонсоод мэл гайхаж цэл хөхрөв. Тэднийг дор нь цээрлүүлж Наполеоны

аюулгүй байдлыг хангах арга хэмжээг нэн дэруй авлаа. Түүнийг шөнөдөө дөрвөн нохой, орны

булан бүрт нэг нэгээрээ манах бөгөөд хоолыг нь хордуулчихсан байж болзошгүй гэж болгоомжлон

Наполеоныг хоолоо идэхээс нь өмнө бүх хоолыг нь амсаж байх үүрэг Пинкие хэмээх залуу гахайд

ноогдлоо. Бараг л тэр үеэр Наполеон гуалингаа худалдах талаар ноен Пилкингтонтой хэлэлцээр

хийсэн тухай гадуур ярих болов. Түүнчлэн тэр Амьтны Ферм.Фоксвоод хоёр тодорхой хэмжээний

бүтээгдэхүүн тогтмол солилцож байх гэрээ хийх гэж байгаа гэнэ. Хэдийгээр тэд Впмперээр

дамжуулан холбоо барьж байгаа ч гэсэн Наполеон.Пилкингтон хоёрыг бараг нөхөрсөг

харьцаатай гэж хэлж боло.хоор байлаа. Амьтад Пилкингтон, Фредерик хоёроос хоёулангаас нь

айж, үзэн яддаг байсан боловч, хүмүүний төлөөлөгчийн нь хувьд Пилкингтонд итгэдэггүй ч

Фредерикээсээ дээр гэж үздэг байв. Зун ид дундаа орж тээрэм бараг дуусаж байхад тэдэнрүү

аймшигтайгаар дайрах гэж байгаа тухай яриа улам л газар авлаа." Фредерик гар буугаар

зэвсэглэсэн хорин эрчүүдтэй тэдний эсрэг гарах гэж байгаа, тэр аль хэдийнэ шүүх, цагдааг

худалдаад авчихсан, хэрэв тэр Амьтны Фермийн бичиг баримтыг гартаа оруулчихвал цаадуул нь

юу ч хэлэхгүй гэж ярьцгаана. Тэр бүү хэл, Фредерик өөрийнхөө амьтадыг яргалах болсон тухай үг

хэл Пинчфиелдээс гадагш тархлаа.

Тэр хөгшин морио ташуурдсаар байгаад алсан, үнээнүүдээ өлсгөлөн байлгаж байгаа.нэг

нохойгоо том зуух руу шидсэн,оройн цагаар тахиануудын царвуунд тонгорогны хэлтэрхий бэхлэн

зодолдуулж зугаагаа гаргадаг гэнэ." гэх мэт цуу тарлаа. Нөхдүүдэд нь тохиолдсон эдгээр зүйлийг

сонсоод амьтадын цус хилэгнэн буцална. Заримдаа тэд Пинчфиелдийн Фермрүү биечлэн дайрч,

тэндээс хүмүүсийг хөөж, амтдыг чөлөөлөхийг шаардах болов. Гэвч Скүиэлер тэдэнд ийм

бодлогогүй зүйл хийхгүй байж нөхөр Наполеоны стратегид итгэж найдахыг зөвлөв. Фредерикт дургүйцэх явдал өндөр аван өссөөр байлаа. Ням гаригийн өглөө Наполеон саравчинд

ирж хэзээ ч ямарч үед Фредерикт гуалингаа худалдах тухай бодож байгаагүй, мөн түүн шиг үл

бүтэх этгээдтэй харьцах нь нэр хүндэд нь харшлах тухай тайлбар хийв. Бослогын тухай мэдээг

тараахаар гадагш ниссэн тагтаанууд Фоксвоодын орчим саатхад тэдэнд хуучин хэлдэг байсан " Хүн

төрөлхтөн сөнөтүгэй",ялангуяа " Фредерик сөнөтүгэй" гэдэг үгээ илүүтэй хэлж байхыг тушаав. Зуны

шувтаргаар Сноуболлын бас нэгэн нууц явуулага илэрлээ. Улаан буудайн ургац тэр чигээрээ

зэрлэг өвсөнд баригджээ. Сноуболл нэгэн шөнө ээлжит айлчлалаа хийхдээ буудайн үрэнд зэрлэг

өвсний үр хольсоноос ийм юм болсон нь тогтоогдлоо. Талбайг хариуцаж байсан эр галуу

Скүеиэлерт буруугаа хүлээсэн даруйдаа хортой бизэндэг жимс залгиж амиа хорлов. Амьтад

ихэнхийнхээ одоо хүртэл итгэхгүй яваа шигСноуболл хэзээ ч "Амьтны Баатар,Нэгдүгээр зэрэг"

одонг авч байгаагүйг мэдэж авлаа.Энэ нь ердөө л Үнээний саравчны Тулалдааны дараа Сноуболл

Page 44: Animal Farm

өөрөө тараасан домог байсан гэнээ. Тулалдаанд хулчийж байсан нь шалгалтаар тогтоогдсон тухай

ч ярив. Үүнийг сонсоод зарим амьтад дургүйцсэн боловч Скүеиэлер тэдний ухаан нь муудсан

байна гэж хэлээд удалгүй итгүүлж чадлаа. Намар, бараг ургац хураах цагтай давхцуулан асар их хүч хөдөлмөр, зүтгэл гарган байж

тээрмээ барьж дуусгав. Тоног тохөөрөмжоо суурилуулах шаардлага гарч Вимпер тэдгээрийг олж

нийлүүлэх талаэр гэрээ хэлэлцээр хийж байсан боловч барилгын ажил дуусжээ. Алхам тутамд

бэрхшээл учирч байсан боловч туршлагагүйтэх.бүдүүлэг аргаар хийж гүйцэтгэх, азгүйтэх,

Сноуболлын дайралтанд өртөхийг үл харгалзан ажил товлосон цагтаа дууслаа. Амьтад хэдийгээр

ядарч байсан боловч нүдэнд нь анх хийж байсанаас нь илүү сайхан харагдах бүтээлээ бахдан харж

тойрон тойрон алхална. Түүгээр ч үл барам тээрмийн нь хана урьдынхаасаа хоёр дахин зузаан

өрөгдсөн байлаа. Одоо бол ямарч тэсэрч дэлбэлэх зүйл түүнийг нурааж чадахгүй! Тэд яаж

ажиллаж байсанаа.хэрхэн санаагаар уиаж байсанаа эргэн санаж, тээрмийн сэнс эргэж хөдөлгүүр

нь ажиллах тэр цагт амьдралд нь асар их өөрчлөлт орно гэж бодохоос ядаргаа нь арилж, тээрмээ

тойрон тойрон харайлдаж, ялалтын уриа хашгирна. Наполеон ажил дууссаныг шалгахаар нохой,

тахиагаараа хүрээлүүлэн ирлээ.Тэр, амьтдад амжилт гаргасанд нь хувиасаа баяр хүргэж тээрмийг

"Наполеоны тээрэм" гэж нэрлэнэ хэмээн зарлалаа.

Хоер өдрийн дараа амьтдыг саравчинд тусгай хуралтай гэж дуудав. Амьтад Наполеоныг

гуалин модоо Фредерикд худалдсан гэж зарлахад нь мэл гайхаж цэл хөхрөв. Маргааш

Фредерикийн тэрэгнүүд ирж гуалинг зөөж эхлэх гэнэ. Пилкингтонтой нөхөрсөг харьцаатай дүр

үзүүлж байх бүхий л хугацаандаа Наполеон үнэн хэрэг дээрээ Фредериктэй нууц гэрээ хийсэн

байжээ. Фоксвуудтай бүхий л харьцаагаа тасаллаа. Пилкингтонд гомдсон тухай захидал илгээлээ.

Тагтаануудад Пинчфиелдийн фермийг алгасан нисэж "Фредерик сөнөтүгэй" гэж хэлэхийн оронд

"Пилкингтон сөнөтүгэй" гэж хэлэхийг үүрэг болгов.Яг энэ үед Наполеон Амьтны Фермийг дайрах

тухай сүрдүүлэг нь бүрмөсөн худал,мөн Фредерик амьтдаа харгислаж байгаа тухай яриа нь

хэтэрхий давсалсан яриа болохыг батлан хэлэх болов. Энэ бүх цуу яриаг Сноуболл болон түүний

хамсаатанууд гаргасан байх магадлалтай гэнэ. Сноуболлыг Пинчфиелдийн Ферм дээр нуугдаж

байгаа гэж ярьж байсан атлаа одоо болохоор түүнийг хэзээч тэнд байгаагүй.үнэн хэрэг дээрээ тэр

Фоксвуудад гайхалтай тансаг амьдралд умбаж сүүлийн жилүүдэд Пилкингтонд хөлслөгдөж байсан

гэх болжээ. Гахайнууд Наполеоны овсгоотойг бахдан гайхна. Тэрээр Пилкингтонтой нөхөрсөг

харьцаатай дүр үзүүлж байгаад Фродерикийг үнээ арван нэгэн фунтаар* нэмэгдүүлэхийг тулгаж

чадлаа. Гэвч Наполеоны хамгийн шилдэг чанар нь тэрээр хэнд ч, тэр тусмаа Фредерикт ч

итгэдэггүй нь амьдрал дээр харагдсан гэж Скүиэлер хэлнэ. Фредерик гуалингийн үнийг "чек" гэдэг

цаасаар төлөхийг хүсжээ. Энэ нь, дээр нь бичсэн үгс төлбөр хийх амлалт-баталгаа болдог нэгэн

ширхэг цаас гэнэ. Гэвч Наполеон Фредерикийн хувьд хэтэрхий ухаантай байлаа. Тэр гуалинг

Page 45: Animal Farm

зөөвөрлөхөөс нь өмнө таван фунтын дэсгэртээр бэлнээр төлөхийг шаардлаа. Фредерик ч төлбөрөө

хийв. Түүний төлсөн мөнгө нь тээрэмд суурилуулах тоног төхөөрөмж авахад яг хүрэлцээтэй байв. Энэ хооронд гуалинг маш их хурдан зөөж байв.Энэ бүгдийг дууссаны дараа Фредерикийн

дэвсгэртүүдийг шалгах тухай өөр нэгэн тусгай хурал саравчинд боллоо. Сэтгэл хангалуун

инээмсэглэсэн, хоёр одонгоо хоёуланг нь зүүсэн Наполеон өндөрлөж зассан тавцан дээрх сүрлэн

орон дээр амарч хэвтэх бөгөөд түүний хажууд нь фермийн байрны галтогооиоос авчруулсан хятад

дийзэн дээр банкны дэвсгэртүүдийг нямбайлан өржээ. Амьтад уван цувсаар орж ирэн, түүний

сэтгэл хангалуун байдлыг гөлрөн ширтэнэ. Боксёр дэвсгэртийг үнэрлэхээр хамраараа шүргэхэд

хэврэгхэн цагаан зүйл хуйларч, амьсгаа нь давхацлаа. Гурван өдрийн дараа аймшигтай бужигнаан боллоо.Царай нь үхдэлийн царай шиг

цайчихсан Вимпер дугуйгаараа замын турш жирийлгэн давхиж, хашааруу нисэн ирж төв байрруу

шулуухан орж явчихав. Дараагийн мөчид Наполеоны өрөөнөөс хилэгнэн хашгирах дуу гарч нам

гүмийг эвдлээ. Юу болсон тухай шивнэлдээн ферм даяар түймэр мэт хурдан тархав. Дэвсгэртүүд

хуурамч байжээ! Фредерик гуалинг юу ч төлөлгүйгээр авчээ! Тэр даруйдаа Наполеон амьтадыг дуудан цуглуулж муухай дуугаар Фредерикийг хараан

зүхлээ.Бүр уурандаа шатаад фредерикийг амьдаар нь шатаавал таарна гэлээ. Үүний зэрэгцээ энэ

муухай урвалттай холбогдуулан үүнээс ч дор юм гарч бозошгүйг анхааруулав. Фредерик аль

эртнээс хүсэж мөрөөдөж байсан довтолгооноо эрчүүдтэйгээ дуртай цагтаа хийх нь гарцаагүй

боллоо. Фермрүү дайрч болох бүхий л газрууд дээр харуулын цамхаг босгов. Нэмэгдэл арга

хэмжээ болгож дөрвөн тагтааг Пилкингтонтой сайн нөхрийн харьцаагаа сэргээнэ гэж найдаж

байгаагаа бичсэн эвлэрэхийг хүссэн захидал зүүлгэн фоксвуудруу нисгэлээ. Маргааш өглөө нь довтоллоо. Амьтадын цайгаа ууж байхад харуулынхан Фредерик

залуучуудтайгаа аль хэдийнэ таван тонны хаалгаар орж ирж байгаа тухай илтгэлээ. Зориг төгөлдөр

амьтад тэднийг угтахаар гарсан боловч энэ удаад тэд Үнээний саравчны Тулалдаанд ялсан шигээ

амархан ялалт байгуулж чадсангүй. Дундаа зургаан их буутай арван таван эр тавин ярдын газарт

ирүүтээ галлаж эхлэв. Амьтад аймшигтай дэлбэрэлт, шунгинах сумыг эсэргүүцэжчадсангүй.

Наполеон Боксёр хоёр тэднийг зоригжуулахыг оролдсон нь талаар өнгөрч удалгүй тэд ухарлаа.

Тэдний нилээд нь шархдаж амжжээ. Тэд фермийнхээ цогцолбор дотор орогнож нүх сүв бүрээр

болгоомжтойёо гадагш харна. Их билчээр, түүний дотор тээрэм тэр чигээрээ дайсны гарт оржээ.

Наполеонд хүртэл өнгөрчээ гэж санагдах мөч гарч байв. Тэр үг дуугарахгүй нааш цааш алхалж сүүлээ модойлгон шавхуурдана. Бодлогоширсон уйтгартай харцаар Фоксвуудын зүг ширтэнэ.

Хэрэв Пилкингтон болон түүний нөхөд тэдэнд туславал нэг өдөр хожиж болох юм. Гэвч яг энэ үед

нэг өдрийн өмнө гадагш нь нисгэсэн дөрвөн тагтаа буцаж ирсэнээс нэг нь Пилкингтоноос алга

дарам цаас авчирсан байлаа. Тэр цаасан дээр харандаагаар "Хохь чинь ээ" гэж бичжээ. Энэ мөчид Фредерик эрчүүдтэйгээ тээрмийн ойролцоо очиж зогсов. Амьтад тэднийг харж байсан

бөгөөд айсанаасаа болж газар сайгүй шивнэлдэнэ. Эрчүүдийн хоёр нь царил, төмөрчний алх

барьсан байлаа. Тэд тээрмийг цохиж нураахнээ.

Page 46: Animal Farm

" Эвдэх боломж байхгүй ээ! Бид ханыг ийм юманд тэсэхээр маш зузаан барьсан. Тэд

үүнийг долоо хоног нүдээд ч нурааж чадахгүй. Зоригтой байцгаа, нөхөд өө !" гэж Наполеон

хашгирав. Гэвч Бенжамин эрчүүд ямар зорилготойгоор яаж хөдөлж байгааг ажиглаж байв.

Алх.царил барьсан хоёр хүн нь тээрмийн суурьны хавьд нүх гаргах гэж өрөмдөж байлаа. Бенжамин

бараг л сэтгэл хангалуун байх мэт аажмаар амьсгаа аван,урт хоншоороо зугуухан зугуухан

хөдөлгөн байв. Тэр," Би ингэх ч болов уу гэж бодсон юм аа. Тэдний юу хийж байгааг та нар харахгүй

байна уу? Дахиад нэг мөч өнгөрөхөд тэд нүхрүү тэсрэх бодис хийх болно" гэлээ. Айж балмагдсан амьтад хүлээсээр байв. Байшин доторх хоргодох байрнаасаа гарах нь боломжгүй

бөгөөд эз туршсан хэрэг байлаа. Хэдэн минутын дараа эрчүүд тал тал тийшээ гүйж байгаа

харагдав. Дараа нь чих дүлийрэм дуу гарлаа.Тагтаанууд агаарт хөөрөн эргэлдэж, Наполеоноос

бусад амьтэд доош харан нүүрээ далдлан хэвтпээ. Тэд дахин өндийхөд тээрэм байсан газар асар

том хар үүл үүсэн утаа суунаглаж харагдана. Тээрэм нь сөнөжээ. Энэ мөчид амьтад зориг орлоо.

Доромжлолыг эсэргүүцсэн амьтдын уур хилэн бадрахад урьд өмнийн айдас цөхрөл арилж одов. Өс

хонзон оо авахаар чангаар хашгирч дарао! ийн тушаал хүлээлгүйгээр амьтад урагш давшин

дайсантай шууд нүүр туллаа. Энэ үедээ тэд хажуугаар нь мөндөр мэт шунгинах зэрлэг сумыг огт

тоосонгүй. Балмад хэрцгий ширүүн тулаалдаан боллоо. Эрчүүд дахин дахин гал нээнэ.Амьтад

чулуу бутлагчийг хаан зогсоход, тэднийг ташуураар ороолгож хүнд гутлаараа өшигчив. Нэг үнээ,

гурван хонь,хоёр галуу алагдаж бараг бүгдээрээ шархаджээ. Ар талаас удирдаж байсан

Наполеоны сүүлний үзүүр сумны хэлтэрхийд оногдож тас үсрэв. Эрчүүд ч гэсэн эсэн мэнд

үлдсэнгүй. Тэдний гурав нь Боксёрт толгойгоо хага өшиглүүлж,бас нэг нь үнээнд мөргүүлж гэдсээ

хүү татуулан цусаа гоожуулсан байхад, бас нэгний нь өмдийг Жессие.Блуевелл хоёр цуу татан

урсан байв Ойр орчмын газрыг хамгаалж байх үүрэгтэй байсан Наполеоны хувийн бие хамгаалагч

есөн нохой гэнэт эрчүүдийн ар талаас ууртай архиран байлдахаар гарч ирэхэд мэл гайхав. Хүмүүс

бүслэгдэх аюулд ороод байгаагаа ойлголоо. Ажил бүтэмжтэй байгаа дээр нь гарч явахыг Фредерик

эрчүүддээ хашгиран хэллээ. Дараагийн мөчид өөдгүй муусайн дайснууд тансаг амьдрал руугаа

зугатааж харагдав. Амьтад тэднийг талбайн зах хүртэл чадах чинээгээрээ өшигчин хөөхөд эрчүүд

өргөст хашаагаар дамжин байдаг чадлаараа гүйлээ. Амьтад хэдийгээр ялсан ч маш их туйлдаж.цусаа урсгажээ.Үхэж үрэгдсэн нөхдөө өвсөн

дээр хэвтэж байхыг хараад заримынх нь нулимс мэлмэрэн урсана. Тэд нэгэн цагт тээрэм байсан

газар гунигтайхан, чимээгүй хэсэг зогсов. Тийм ээ,дуусжээ! Тэдний хөдөлмөрийн сүүлчийн ул мөр

бараг алга болжээ! Суурь нь хүртэл хэдэн хэсэгт хуваагдан нуран унажээ. Энэ удаад тэд урьдынх

шигээ доош унасан чулууг цуглуулж тээрмээ дахиж барьж чадахгүй. Энэ удаад чулуунууд ч бас

алга болжээ. Дэлбэрэлтийн улмаас чулуунууд

Page 47: Animal Farm

зуу зуун ярд газарт зүг зүгрүү цацагджээ Энэ нь тээрэм хэзээч байгаагүйтэй яг адилхан байлаа. Амьтадыг фермрүүгээ ойртож явахад тулалдааны үеэр яагаад ч юм алга байсан Скүеилер сүүлээ

хөдөлгөн сэтгэл хангалуун байдалтай нүдээ гялалзуулсаар харайлган хүрч ирэв. Тэгээд амьтад

фермийн зүгээс ёслолын буудлага хийж байхыг сонслоо.

" Яалаа гэж буугаар буудаж байгаа юм бэ?" гэж Боксёр асуулаа."Ялалтаа тэмдэглэх гэж тэр!"

хэмээн Скүиэлер хариулав. "Ямар ялалт?" гэж тэр хэллээ. Түүний өвдөгнөөс цус гоожиж байлаа.

Мөн тэр тахаа гээж.туурайгаа цуулжээ. Гуянд нь ч хэдэн арван сум зоогджээ.

" Ямар ялалт гэнээ, нөхөр минь? Бид дайсанаа өөрийнхөө газар нутгэас, Амьтны Фермийн ариун

газар шорооноос хөөгөөгүй гэж ҮҮ?"

"Гэвч тэд нар тээрмийг маань устгачихсан шүү дээ. Бид тэрэн дээр чинь хоёр жил ажилласан биз

дээ!"

" Тэгээд яагаав? Бид өөр тээрэм барина. Хэрэв бид хүсвэл зургаан тээрэм ч барьчихна. Нөхөр

минь, та бидний үйлдсэн сайн зүйлийг огт үнэлэхгүй байна. Бидний зогсож байгаа энэ газар дээр

дайснууд хөдөлмөр эрхэлдэг байсан шүү дээ. Харин одоо бол бид Нөхөр Наполеоны удирдлагын

дор инч бүрийн төлөө тулалдаж ялаад газраа буцаажавлаа." " Тэгвэл бид урьд нь эдэлж байсан зүйлээ л буцааж авсан байна ш дээ" гэж Боксёр хэлэв. Скүиэлер " Энэ чинь л бидний ялалт шүү дээ" гэв. Тэд хашаа руу алгуурхан хөдөллөө. Боксёрын

хөлөнд шигдсэн сум түүнийг тарчлаан зовооно. Түүний нүдний өмнө тээрмээ сууринаас нь эхлэн

барих хүнд хүчир хөдөлмөр харагдаж аль хэдийнэ энэ үүргийг яаж биелүүлэхээ төсөөлөн бодлоо.

Гэвч тэр арван нэгэн нас хүрчи.хжээ.энэ нь хүчирхэг булчин шөрмөс нь яг урьдынх шигээ биш

болсоныг харуулж болох юм гэж анх удаагаа ухаанд иь орлоо. Гэвч амьтад ногоон туг намиран

хийсэхийг хараад, буугаар буудахыг, бүр долоон ч удаа буудахыг сонсоод, дээр нь Наполеон

тэдэнд сайн ажилласанд нь баяр хүргэж үг хэлэхийг дуулаад, асар том ялалт байгуулсан юм шиг

санагдлаа. Тулалдаанд амь үрэгдсэн амьтдыг хүндэтгэлтэйгээр "оршуулав." Боксёр.Кловер хоёр

авс ачсан тэрэгийг чирч Наполеон толгойд нь алхлаа. Бүтэн хоёр өдрийг баяр тэмдэглэхэд

зориулав.Тэд дуулж, үг хэлж, олон удаа буугаар буудав. Мөн амьтан бүрийг тусгай бэлэг болох

алимаар, шувуу бүрийг эрдэнэшишийн хоёр буурцагаар.нохой бүрийг гурван жигнэмэгээр тус тус

шагнав. Тулалдааныг Тээрмийн Тулалдаан гэж нэрлэнэ гэж зарлалаа. Мөн Наполеон өөртөө

зориулж бий болгосон " Ногоон Тугийн Тушаал" гэдэг одонгоор өөрийгөө шагналаа. Нийтээрээ

хөөрөн баясаж байх зуур мөнгөн дэвсгэрттэй холбогдсон харамсалтай явдал мартагдлаа. Энэ явдал гахайнуудындөв байрны хонгилоос олдсон вискины хэргээс хойш хэдэн өдрийн дараа

боллоо. Энэ нь байрыг анх удаа эзлэж авахад анхаарлын гадна үлдсэн зүйл байжээ. Тэр шөнө төв

байрнаас "Английн амьтад"-ын аятай хольж хутгасан дууг чангаар дуулах нь сонсогдож амьтан

Page 48: Animal Farm

бүрийн гайхалыг төрүүлэв.Есөн цаг хагасын орчим Наполеон ноён Жонесын бүрх малгайг

өмсчихсөн хаалган дээр гарч ирээд талбайгаар цогиулан давхиж яваад байрруу орж алга болох нь

тодорхой харагдлаа. Гэвч өглөө нь төв байр нам гүмд хучигдсан байв. Ганц ч гахай явж байгаа

харагдсангүй. Нүдний нь гал буурч, сүүл нь ардаа сүр муутай унжиж, хүндээр өвдсөн шинжтэй,

сэтгэл санаа нь гутарсан Скүиэлерийг удаан алхалсаар ирэхэд бараг есөн цаг болж байлаа.

Сүрхий өвчилсөн нь алхам тутамд нь мэдэгдэж байв. Тэрээр амьтадыг бүгдийг нь дуудаад "Та нарт

нэгэн муу мэдээ дуулгах шаардлагатай боллоо !" гээд Нөхөр Наполеон үхэж байна гэв. Харамсан гомдоллох дуу гарна. Төв байрны гадааххаалган дээр сүрэл дэвссэн байх бөгөөд амьтад

өлмий дээрээ явна. Хэрэв тэдний Удирдэгч нь тэд нараас салж одвол юу хийвэл зохихыг нүдэндээ

нулмис мэлтэгнүүлэн бие биенээсээ асууна. Бүх юм болж өнгөрсөний дараа Сноуболл Наполеоны

хоолонд хийх хор гаргаж авсан тухай цуу үг тархлаа. Арван нэгэн цагт Скүиэлер өөр зүйл

зарлахаар гарч Ирлээ. Бртөнцийн тоосыг сүүлчийн удаа хөдолгож оайгаагынхаа хувьд нөхор

Наполеон " Архи уувал цаазаар авч шийтгэнэ" гэсэн албан ёсны зарлиг гаргажээ. Гэвч оройдоо, яагаад ч юм.Наполеоны байдал дээрдэж, маргааш өглөө нь Скүиэлер тэдэнд

удирдагчийн бие сайжирч байгаа тухай хэлж чадахтай боллоо.Тэр өдрийнхөө орой Наполеон

ажилдаа орж, маргааш нь Вимперд Биллингдоноос шар айраг хийх,мөн архи нэрэх аргын тухай

бичсэн ном худалдан авч ирэхийг үүрэг болгосоныг мэдэж авцгаав. Долоо хоногийн дараа

Наполеон урьд нь, тэтгэвэртээ гарсан амьтдын билчээр болгон ашиглана гэж байсан бутны орчмын

хэсэгхэн газрыг хагалах тушаал өглөө. Энэхүү билчээр нь талхлагдаж гүйцсэн, дахии үр суулгах

шаардлагатай газар байжээ. Гэвч энэ газар дээр Наполеон арвай тариалах гэсэн нь тодорхой

болов. Бараг тэр үеэр хэн ч ойлгоход бэрх нэгэн хачин будлиан гарлаа. Нэгэн шөнө арван нэгэн

цагийн орчим хашаан дотор чангаар нүргэлэх чимээ гарч амьтад байрнаасаа огло харайн босож

гадагш гарцгаав. Сартай шөнө байлэа. Долоон журамыг бичсэн том саравчны төгсгөлийн хананы

доод талд, шат хоёр хэсэг болчихсои хэвтэж байв. Тэрүүхэндээ цочирдож балмагдсан Скүиэлер

шатны дэргэд мөлхөж харагдсан бөгөөд гар хүрэх газарт дэнлүү.будгийн бийр.цагаан будагны

доошоо харсан сав хэвтэж харагдана. Ноход тэр даруйдаа Скүиэлерийг тойрон бүчиж өөрөө

алхаад төв байраид ортол нь дагаж явав. Хөгшин Бенжаминээс бусад нэг ч амьтан эиэ бүгд нь юу

илчлээд байгааг огтхон ч гадарласаигүй. Бенжамин мэдэж байгаа янзтай хоншоороо дохиж, ойлгож

байгаа харагдах боловч юу ч хэлсэнгүй. Гэвч хэдэн өдрийи дараа Мюриел Долоон Журамыг өөрөө

өөртөө уншиж байгаад нэг журам нь амьтдын санаж байгаагаас өөр байгааг анзаарлаа, Тэд нарын

бодож байсанаар бол тав дахь журам нь " Ямар ч амьтан архи ууж болохгүй " гэж байсан боловч

тэд хоёр үгийг нь мартжээ. Журамыг байгаагаар нь уншвал " Ямар ч амьтан архийг хэтрүүлэн ууж

болохгүй" гэж байлаа.

Page 49: Animal Farm

БҮЛЭГ-1Х

Боксёрын цуурсан туурайн шарх нилээд удаж байж анилаа. Ялалтын баярыг тэмдэглэж дууссаны

дараагийн өдрөөс эхлэн тэд тээрмээ шинээр барих ажилдаа оров. Боксёр өвчтэй гэж

бодогдуулахгүйн тулд ажлаас чөлөө авахаас нэрэлхэн татгалзав. Шархтай туурай нь маш ихээр

шаналгах тул оройн цагаар Кловерыг зориуд дэргэдээ байлгана.Кловер туурайг нь зажилж

бэлтгэсэн өвсөөр ороон эмчлэх бөгөөд Бенжаминтай нийлж Боксёрыг багахан шиг ачаалалтай

ажиллахыг уйгагүй гуйна. Тэрээр " Морины уушиг энэ их ачаалалыг даахгүй шүү" гэж түүнд хэлэх

боловч Боксёр үгэнд ньорохгүй. Боксёр, тэтгэвэрт гарахынхаа өмнө тээрмээ харах нь түүний цорын

ганц мөрөөдөл гэнэ.

Амьтны Фермийн анхны хуулиуд гарсан эхний үед морь, гахайны тэтгэврийн насыг арван

хоёроор.үнээнийхийг арван дөрвөөр, нохойныхыг есөөр, хониныхыг долоогоор, тахиа, галууныхыг

таваар тус тус тогтоолоо. Маш олон амьтад тэтгэврийн насаа тогтоолгов. Хэрэг дээрээ нэг ч

амьтан тэтгэвэрт гарч байгаагүй тул энэ сэдвээр дахин дахин ярилцав. Одоогоор бутны хавийн

жижиг газар нь арвайн талбай болсон тул өндөр наслаж хөдөлмөрийн чадваргүй болж тэтгэвэрт

гарсан амьтдад зориулж их билчээрийн нэгэн буланг тусгаарлаж тэнд нь тэжээж байх тухай яриа

гарлаа. Морины тэтгэврийг өдөрт таван паунд* тариа, өвөл бол луувангийн нэмэгдэлтэй арван

таван паундаар өвс, нийтийн баяр ёслолын үеэр бол алимны ч нэмэгдэл байж болохоор тогтоожээ.

Боксёрын арван хоёр насиы ой нь ирэх зуны сүүлээр болох ёстой байв. Лмьдрал хэцүү л баПв. Өвол ноднии жилийнх шиг хүйтэн байсан богоөд хоол хүнс багаслаа. Гахай,

нохойноос бусдынх нь хоолны хэмжээ дахиад л хорогдов. Хоол нь хатуу тогтоосон адилхан

хэмжээтэй байх нь амьтнизмын зарчимд харшилна гэж Скүиэлер тайлбарлав. Харахад гаднах

байдал нь ямар ч байлаа, үнэн хэрэг дээрээ хоолны хэмжээ харин ч багасаж магадгүй гэж тэр

бусаддаа төвөггүйхэн нотолж чадлаа. Цаг өнгөрөх тутам хоолны хэмжээг засах (Скүиэлер энэ

тухай ярихдаа үргэлж "засах" гэж хэлэх бөгөөд хэзээ ч "хасах" гэхгүй) шаардлагатай нь тодорхой

болж байсан боловч Жонесын үеийнхийг бодвол харьцангуй нэмэгдсэн байлаа. Тэр шаардангуй

өндөр дуугаар тоо баримт дурдаж Жонесын үеийнхээс тэд иховёс,өвс,манжин идэж, богино цагаар

ажиллаж.сайн чанарын ус ууж урт насладаг болж, үр төлөө сайн асарснаас залуучуудын эзлэх хувь их өссөн.мөн тэд хэвтэртээ дэвсэх илүү их сүрэлтэй болсон.загнуулж зэмлүүлэх нь

багассаныг тодорхой жишээгээр нотлов. Амьтад түүний үг бүрт нь итгэнэ. Үнэнийг хэлэхэд Жонес

болон түүний дүр төрх тэдний ой ухаанаас аажмаар арилж байв. Тэд урьдах амьдралаа хүнд

хүчир.ядуу байсаныг, үргэлж өлсөж даарч байсанаа.унтаагүй л бол гол төлөв ажилладаг байсанаа

мэддэг байв. Ямарч байсан урьдын амьдрал доор байсан нь мэдээж юм. Тэд ингэж бодохоос

баяртай байлаа. Үүний зэрэгцээ тэртээх өдрүүдэд тэд нар боол байсан бол одоо эрх чөлөөтэй

болсон иь Скүиэлерын онцлон тэмдэглэхгүйгээр өнгөрдөггүй бүхий л ялгааг харуулна. Одоогоор

тэнд хоол идэх ам маш олон байлаа. Намар.дөрвөн мэгж нийлээд бараг л нэг зэрэг гучин нэгэн

Page 50: Animal Farm

торой гаргалаа. Торойнуудын бие алаг цоохор, мөн Ферм дэхь цорын ганц бодон нь Наполеон гэж

бодохоор тэдний гарал үүслийг гадарлах боломжтой Хойшдоо туйпуу, гуалинтай болмогцоо

фермийн цэцэрлэгт сургуулийн танхим бэрина гэж зарлалаа. Наполеон торойнуудад одоохондоо

төв байрны гал тогооны өрөөнд байхыг өөрийн биеэр үүрэг болгов. Тэд цэцэрлэгт биеийн тамирын

дасгал хийдэг байсан бөгөөд бусад залуу амьтадтай тоглохоороо загнуулж урвайдаг байв. Бараг

энэ үеэр, гахайг явж байхад бусад амьтад замд нь дайралдвал хажуу тийш зайлж зам тавьж өгөх

ёстой.мөн түүнчлэн бүх гахайнууд, хэргэм зэргээс үл хамааран ням гаригт сүүлэндээ ногоон өнгийн

тууз зүүж давуу эрх эдлэж байх тухай дүрэм гарлаа. Энэ жилийн хувьд ферм хангалттай амжилт олсон боловч мөнго багатай л байв. Сургуулийн

танхим барих туйпуу,элс,шохойгоо татсан боловч тээрмийн тоног төхөөрөмж авах мөнгө

хуримтлуулж эхлэх шаардлагатай байлаа. Дараа нь тэд байраа гэрэлтүүлэх тосон

дэнлүү,лаа,Наполеоны ширээн дээр тавих ёотон ( ёотон нь тарагалуулдаг гэсэн үндэслэлээр тэр

бусад гахайнуудад ёотон өгөхийг хориглосон байв.), мөн зэр зэвсэг, хадаас, уяа, нүүрс, төмөр утас,

төмөр царил, нохойнд өгдөг жигнэмэг зэрэг өдөр тутмын хэрэгцээний зүйлүүдтэй болсон байв. Нэг

бухал өвс болон хурааж авсан төмснийхөө хэсэгийг худалдав. Өндөгний гэрээ долоо хоногт

зургаан зууд хүрсэнээс тахианууд тоо толгойгоо одоо байгаа түвшиндээ хадгалж үлдэхийн тулд

чадан ядан байж хүрэлцэхүйц тооны дэгдээхэй дарж гаргалаа. Арванхоёрдугаар сард багассан

хоолны хэмжээ хоёрдугаар сард дахин багасаж тос хэмнэх үүднээс хэвтэрээ гэрэлтүүлдэг байсан

дэнлүүг барихыг хориглов. Гэвч юу ч болсон гэлээ гахайнуудын жин нэмэгдэж байгаагаас үзэхэд

тэд нар хангалттай тохитой амьдарч байгаа юм шиг санагдана. Хоёр дугаар сарын сүүлээр үдээс хойш нэгэн өдөр гал тогооны хавьд оршдог, шар айраг хийдэг байсан боловч

бүр Жонесын үед хэрэглэдэхээ больсон байрнаас амьтад урьд нь хэзээ ч үнэртэж байгаагүй халуун

дулаан, сайхан, хоол идэх дур хүргэмээр үнэр гарч хашаагаар нэг тархлаа. Арвай хуурч байгаа

үнэр байна гэж хэн нэг нь хэлэв. Амьтад агаар шуналтан үнэрлэж оройн хоолонд нь хэвэгний

бүлээн цутан өгөх гэж байгаад маш их гайхлаа. Гэвч ямарч бүлээн цутан ирсэнгүй, харин ч

дараагийн ням гаригт бүх арвайг гахайнуудад зориулж нөөцлөнө гэж зарлалаа. Жимсний бут

орчмын талбайд аль хэдийнээ арвай тариалжээ. Удалгүй гахай бүр өдөр болгон нэг пинт* шар

айраг уудаг, Наполеон өөрөө Кровн Дербайн сервизны шөлний аягаар хагас галлон шар айраг

авчруулж уудаг тухай мэдээ тарлаа. Гэсэн хэдий ч тэрүүхэндээ зовох үе гарвал тэд одоогийн маань амьдрал урьдынхаасаа нэр

хүндтэй, сайхан байгаа гэж өөрсдийгөө зарим нэг байдлаар тайтгаруулна. Тэд илүүтэй дуулж, үг

хэлж, үйл ажиллагаа явуулж байлаа. Амьтны Фермийн тэмцэл, ялалтыг тэмдэглэж байх зорилгоор

Наполеон долоо хоногт нэг удаа Сайн дурын Жагсаал хийж байхыг тушаав. Товлосон цагт амьтад

ажлаа орхиод гахайнуудаар толгойлуулж, дараа нь морьд, дараа нь үнээнүүд, дараа нь хоньнууд,

дараа нь гэрийн тэжээмэл амьтад цэрэгжсэн байдлаар фермийг тойрч маршаар алхана. Ноход

жагсаалыг хамгаалж явах бөгөөд бүгдийн нь өмнө Наполеоны хар эр тахиа алхана. Боксёр, Кловер

Page 51: Animal Farm

хоёр дундаа туурай,эвэр зурсан ногоон туг.мөн "Нөхөр Наполеон урт наслах болтугай!" гэсэн уриа

үргэлж барьж явна. Дараа нь Наполеонд үнэнчээ илтгэсэн шүлэгийн уншлага болж, Скүиэлер

сүүлийн үед гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлт өссөнд ач холбогдол өгсөн үг

хэлэв. Мөн буудлага хийв. Хонинууд Сайн дурын Жагсаалд хамгийн их дуртай байв. Хэрэв хэн нэг

нь цаг алдаж байна, хүйтэнд хэтэрхий удаан зогсож байна гэх мэтээр гомдоллоход (хааяа хааяа

хэдэн амьтад нохой, гахайг ойр орчимд байхгүй бол ийм гомдол гаргадаг байв) хонинууд дуугай

байж байгаад "Дөрвөн хөл сайн, хоёр хөл муу" гэж маш чангаар майлна. Гэвч амьтад ерөнхийдөө

энэ баярт дуртай байлаа. Энэ бүхний эцэст ингэж явах нь тэднийг өөрөө өөрсөддөө жинхэнэ эзэн,

хийж байгаа ажил нь өөрсдөд нь ач тусаа өгнө гэдгийг сануулж байгаад олзуурхана. Тэгээд тэд дуу,

баярын ажиллагаа, Скүиэлерийн тоотой цаас,бууны нүргээн, тахиа донгодох.туг хийсэхээс болж

гэдэс нь хоосон байгааг мартагнана. Наад зах нь хэдэн цагаар мартагнана.

Дөрөвдүгээр сард Амьтны Фермийг Улс гэж зарласан тул Ерөнхийлөгчөө сонгох шзардлага гарлаа.

Цорын ганц нэр дэвшигч нь Наполеон байсан тул түүнийг санал нэгтэй сонгов. Тэр өдөртөө

Сноуболл Жонестой хэрхэн хоршиж байсаныг илчилсэн нарийн ширийн зүйл бүхий шинэхэн бичиг

баримтолдсон тухай гадуур ярих болов. Одоо бол Сноуболлыг, урьд нь бусад амьтадын хүсэж

мөрөөддөг байсан зүйлийг мөрөөддөггүй байсан, тэр зүгээр л отолт хийж Үнээиий саравчны

Тулалдааныг ялагдуулахыг оролдсон, ямар ч гэсэн тэр Жонесын талд илт байлдаж байсан гэж

ярих болов. Тэр хүний хүчийг удирдан залагч байсан бөгөөд " Хүн төрөлхтөн урт наслах болтугай!"

гэж хэлэн тулалдаанд ордог байжээ. Хэд хэдэн амьтадын харсан, одоо хүртэл санаж байгаа

Сноуболлын нурууны шарх нь Наполеонд хазуулсанаас болж үүссэн шарх гэнээ. Хар хэрээ Мозес

хэдэн жил алга болж болж зуны дунд сард гэнэтхэн ферм дээр үзэгдэв. Тэр огтхон ч

өөрчлөгдсөнгүй, ажил хийдэггүй хэвээрээ, нөгөө л нэг Мөсөнчихрэн уулныхаа тухай ярьдгаараа

ярина. Тэр индэр дээр гарч суучихаад.хар далавчаа савчин байж түүнийг сонсох хэнтэй ч гэсэн

бүтэн цагаар чалчина. Тэр том хошуугаараа тэнгэр рүү зааж" Тийшээ өгсөцгөөе, нөхөд өө", "Тийшээ

өгсөцгөөе, хөөрхий бидний амьтад ажил хөдөлмөрөөсөө салж амар заяа үзэх жаргалын орон болох

Мөсөн чихрэн Уул та нарын харж байгаа тэр бараан үүлний нөгөө талд байгаа." гэж

баясгалантайяа хэлнэ. Түүгээр ч үл барам, нэгэн удаа өндөрт нислэг хийхдээ тэнд очиж үзсэн,

тэгээд үхэшгүй мөнхийн хошингор цэцгийн талбай.хонины саравчинд олсны ургамлын

тамхи.дөрвөлжин ёотон ургаж байхыг харсан гэжзүтгэнэ. Түүнд олон амьтад итгэнэ. Тэдний үзэж

байгаагаар тэд одоо өлсгөлөн, хүнд хүчир амьдралтай болой. Энэ буруу юу, хэрэв тийм бол арай

дээр ертөнц хаа нэгтэй байх ёстой биш үү? Мозесын талаарх гахэйнуудын байр суурийг

тодорхойлох л хэцүү байлаа. Тэд бүгдээрээ Мөсөнчихрэн Уулны тухай яриа нь худал зүйл гэж

зэвүүцэн хэлэх бөгөөд түүнд ажил хийхгүй байж өдөрт нэг гилл* шар айрагны тэтгэлэгтэйгээр

фермд үлдэхийг зөвшөөрөв. Туурайгаа эдгэсний дараа Боксёр урьд урьдынхаасаа эрчимтэй ажиллав. Ер нь тэр жилдээ амьтад

яг боол мэт ажилласан юм. Фермийн өдөр тутмын ажлаа хийж, тээрмээ шинэчлэн барихын

Page 52: Animal Farm

зэрэгцээ залуу гахайнуудад зориулж гурван сард эхлэсэн сургуулийн барилгыг ч барьж дуусав.

Хангалтгүй хооллож олон цагаар ажиллах нь заримдаа тэсвэрлэхэд бэрх байсан боловч Боксёр

шантарсангүй. Тэр юу ч хэлсэн, юу ч хийсэн хүч чадал нь урьдынх шигээ байгаа шинжгүй.Багахан

шиг өөрчлөгдсөн зүйл гэвэл зөвхөн гадаад төрх нь л байлаа.Түүний үсний сор нь гилтэхнэх нь

урьдынхаасаа муудаж.аврага том гуя нь нарийссан юм шиг санагдана. Бусад нөхөд нь "Хаврын урь

орохоор Боксёрын тарга тэвээрэг дээрдэнэ ээ" гэж хэлэх боловч хавар ирэхэд Боксёр

таргалсангүй. Заримдаа тэр том бул чулууг бутлагчийн ам руу гулсуулж оруулдаг налуу дээр гаргах

гэж булчин шөрмөсөө яаж хөвчилж байгааг харахлаар ажлаа үргэлжлүүлэх хүсэл эрмэлзэлээс өөр

юу ч түүнийг хөл дээр нь тогтоон барьж чадахгүй байгаа мэт санагдана. Энэ мөчид түүний ам " Би

улам их ажиллах болно." гэж хэлэх мэт болно. Түүний дуу нь ч гарахаа болив. Кловер.Бенжамин

хоёр Боксёрт эрүүл мэндээ бодохыг дахин дахин сануулах боловч Боксёр тоохгүй.Түүний арван

хоёр насны ой ойртож байлаа. Тэрбээр тэтгэвэрт гарахынхаа өмнө ийм том хэмжээний.олон чулуу

цуглуулах нь юунд хүргэж болох талаар бодсонгүй.

Зуны нэгэн үдэш оройхон Боксёрт ямар нэгэн юм тохиолдлоо гэж ферм даяараа гэнэт шуугиад

явчихав. Тэр аччихсан чулуу зөөхөөр ганцаар гарч тээрэм рүү уруудсан юм байж. Мэдээж хэрэг цуу

яриа үнэн байлаа. Хэдэн минутын дараа хоёр тагтаа " Боксёр хальтраад уначихаж! Тэр

хажуугаараа хэвтчихээд босож чадахгүй байна!" гэсэн мэдээтэй нисэн ирлээ. Фермийн амьтдын бараг тэн хагас нь тээрэм байдаг толгод руу давхиж хүрлээ.Боксёр хүзүүгээ

арагш нь сунгачихсан, тэрэгний дугуй хооронд толгойгоо ч өндийлгөх тэнхэлгүй хэвтэж байв.Нүд нь

сүүмийж хаа гуя нь хөлөрчихсөн байлаа. Нарийхан цусан судал амнаас нь урсана. Кловер өвдгөө

түүний биен доогуур оруулав.

Тэр " Боксёр! Та минь яаж байна аа?" гэж хашгирлаа.

Боксер " Уушиг л ! За энэ ч яахав. Та нар надгүйгээр тээрмээ дуусгаж чадна гэж би бодож байна.

Тэнд их хэмжээний сайхан чулуу хураалгаастай байгаа. Би ямарч байсан дахиад нэг сарын нөөц

бэлтгэчихсэн. Та нарт үнэнийг хэлэхэд би тэтгэвэртээ гаръя гэж бодсон юм аа. Бенжамин бас

хөгширч байгаа болохоор түүнийг надтай зэрэг тэтгэвэрт гаргаж магадгүй. Тэр надад хань болох

байх." гэж сулхан дуугаар хэллээ.

" Бид даруйхан тусламж үзүүлэх ёстой. Нэг нь гүйгээд Скүиэлерт юу болсоныг дуулгаач" гэж

Кловер хэллээ.

Page 53: Animal Farm

Тэр даруйдаа бусад бүх амьтад Скүиэлерт мэдээ хүргэхээр төв байрруу эргэн давхилаа. Зөвхөн

Кловер үлдэв. Мөн Бенжамин Боксёрын хажууд гарч хэвтээд юу ч ярилгүйгээр урт сүүлээрээ ялаа

үргээнэ. Арвантаван минут орчмын дараа Скүиэлер их л сэтгэл

зовнисон байдалтай ирлээ. Тэрээр.нөхөр Наполеон фермийн хамгийн үнэнч шудрага ажилчдын

нэгэнд тохиолдсон энэ золгүй явдлын уршгийг ойлгож Боксёрыг Виллингдоны эмнэлэгт

эмчлүүлэхээр явуулах тухай гэрээ хэлэлцээрийг аль хэдийнэ хийж эхлэсэн гэв. Үүнийг сонсоод

амьтад бага зэрэг эгдүйцэцгээв. Моллие, Сноуболл хоёроос бусад амьтад хэзээ ч фермээ орхин

явж байгааагүй тул тэд нар өвчтэй нөхрөө хүний гарт өгнө гэж бодох дургүй байв. Гэвч Скүиэлер

Виллингдоны малын мэс заслын эмч Боксёрын гэмтлийг фермд эмчлэхээс илүү сайн эмчлэнэ гэж

тэдэнд амархан итгүүлж чадлаа. Тэгээд бүтэн цаг хагас орчмын дараа яагаад ч юм Боксёр гайгүй

болоод арай гэж хөл дээрээ босон түүнд зориулж Кловер.Бенжамин хоёрын сүрлээр бэлдсэн

сайхан ор байгаа саравчруугаа доголсоор аажуухан гэлдэрлээ. Дараагийн хоёр өдөр Боксёр саравчиндаа үлдлээ. Гахайнууд угаагуурын өрөөний эмийн сангаас

олсон том шилтэй ягаан эм өгч явуулж Боксёрт өдөрт хоёр удаа хоолны нь дараа өгөөрэй гэж

Кловерт тушаав. Орой болохоор Бенжамин ялаа үргээх зуур Кловер Боксёрын саравчинд очин

хэвтэж түүнтэй ярилцана. Боксёр болсон явдлын талаар санаа зовох хэрэггүй гэнэ. Хэрэв түүний

бие маш сайн болбол тэр ахиад гурван жил амьдарна гэж бодох ёстой бөгөөд их билчээрийн нэгэн

буланд өнгөрөөх амар амгалан өдрүүдээ үзнэ гэж найдна. Энэ нь мэдлэгээ дээшлүүлж оюун

ухаанаа тэлэх анхны чөлөөт цаг байх болно.Тэр амьдралынхаа үлдсэн хугацааг цагаан толгойноос

цээжлэлгүй үлдсэн хорин хоёр үсгийг цээжлэхэд зориулна гэлээ. Гэвч Бенжамин, Кловер хоёр

зөвхөн ажлын цагийн дараа л Боксёртой хамт байж чадна. Ачааны тэрэг түүнийг аваачхаар ирэхэд

үд дунд болж байлаа. Бенжамин фермийн цогцолборын зүгээс байдаг чадлаараа муухай орилон

цогин ирэхэд нэгэн гахайны хяналтын дор манжингийн зэрлэг зулгааж байсан бүх амьтад гайхлаа.

Тэд анх удаагаа Бенжаминыг ийм их догдолчихсон байхыг харлаа. Хэн хүнгүй түүнийг цогиж явахыг

анх удаагаа харав." Хурдлаачээ, хурдлаач! Шуудхан хүрээд ир!Тэд Боксёрыг авч явах гэж байна!"

гэж тэр хашгирав. Гахайны тушаал хүлээлгүйгээр амьтад ажлаа орхин, фермийн цогцолборруу

эргэн давхицгаав. Мэдээж хэрэг, хашаан дотор хоёр морь хөллөсөн, дэлбэгчийн суудал дээр нь

дуугай царайлсан эрэгтэй хүн жолоог нь атгаж суусан, хаалга нь хаалттай ачааны том тэрэг

байлаа. Боксёрын хэвтэр хоосон байв. Амьтад тэргийг тойрон бүчиж " Баяртай,Боксёр!"," Баяртай!" гэж давтан хэлнэ. Бенжамин тэднийг тойрон цамнаж жижигхэн туурайгаараа газар цавчлан ' Ээ тэнэгүүд ээ, тэнэгүүд!

, " Тэнэгүүд ээ.та нар тэрэгний хажуу талд юу гэж бичсэнийг харахгүй байна уу?" гэж хашгирав. Амьтад цочирдож дуугай болов. Мюриел үгсийг үсэглэж эхлэв. Гэвч Бенжамин түүнийг хажуу тийш

нь түлхэж орхиод үхлийн нам гүм дундаас '"Морь нядлагч, уурын зуухны засварчин Алфред

Симмондс,Виллингдон хот.Мөн Хайдес.Боне-Меалын худалдааны төлөөлөгч.Кеннелс Саплиед

хот."гэж уншлаа. Та нар энэ юу гэж байгааг ойлгохгүй байна уу? Тэд нар Боксёрыг мах бэлтгэдэг

хүн рүү аваачиж байна ш дээ! '

Page 54: Animal Farm

Амьтад айж дуу алдлаа. Энэ мөчид нөгөөх дэлбэгч морьдоо гуядахад тэрэг хурдан алхаагаар

хашаанаас гарч одов. Бүх амьтад хоолойныхоо чадлаар хашгиран тэргийг дагалаа. Кловер

түрүүлэн давхиж явна. Тэрэг хурдаа аван давхилаа. Кловер чийрэг үе мөчөө хүчлэн байж цогин

"Боксёр! Боксёр! Боксёр!Боксёр!" гэжхашгирна. Яг энэ мөчид Боксёр гадаа үймээн шуугиан болж

байгааг сонслоо. Хамар руу нь цагаан юм гоожиж буй Боксёрын царай тэрэгний арын жижиг

цонхоор харагдав. "Боксёр!Боксёр!Гар наанаасаа!Хурдан гар! Тэд нар таныг үхэлрүү чинь аваачиж байна!" гэж Кловер

чанга дуугаар хашгирав. Бүх амьтад " Боксёр оо, гараач ! гараач!" гэж нэгэн зэрэг хашгирав. Гэвч аль хэдийнэ хурдаа авсан

тэрэгтэднээс холдож одов. Кловерийн юу хэлсэнийг Боксёр ойлгосон үгүй нь тодорхойгүй байлаа.

Гэвч нэгэн мөчийн дараа түүний царай цонхноос холдож тэргзн дотор туурайгаар өшигчих

аймшигтай чимээ гарах нь сонсогдов. Тэр зүгээ өөрчлөхийг хичээж байлаа. Боксёр тэрэгний модыг туурайгаараа өшигчсөөр бүтэн цаг боллоо. Гэвч харамсалтай нь хүчээ

баржээ. Хэдэн мөчийн дараа туурайн өшигчих чимээ ухаан баларталтаар солигдож бүрмөсөн

замхран алга болов. Цөхөрсөн амьтад тэргийг зогсоох гэж тэргэнд хөллөөстэй хоёр моринд

хандлаа." Нөхөд өө, нөхөд өө, Төрсөн ахыгаа үхэл рүү нь бүү аваачаач!" гэж тэд хашгирав. Гэвч

тэнэг адгууснууд юу болж байгааг ойлгохыг огтхон ч хүссэнгүй. Харин ч хоёр чихээ хулмайлган

алхаагаа нэмлээ. Боксёрын царай цонхоор дахин харагдсангүй. Толгойд явсан хэн нэг нь хэтэрхий

оройтжээ гэж бодон таван тонны хаалгаа хаалаа. Гэвч дахин нэг мөч өнгөрөхөд тэрэг хаалгаар

гарч зам уруудан огцом хурдлав. Боксёр дахин хэзээ ч үзэгдсэнгүй. Гурван өдрийн дараа.хэдийгээр түүнд моринд үзүүлж болох бүхий л анхаарал халамжийг үзүүлсэн

боловч тэрээр Виллингдоны эмнэлэгт нас барлаа гэж зарлав. Бусаддаа энэ мэдээг хүргэх гэж

Скүиэлер ирлээ. Тэр Боксёрын амьдралын сүүлчийн цагуудад түүний дэргэд байсан гэнээ. Скүиэлер хөлөө өргөн нулимсаа арчиж байгаад " Миний үзсэн зүйлүүдээс хамгийн элэг эмтэлмээр

зүйл бол энэ байсан. Түүнийг сүүлчийн нь мөч хүртэл би асарсан. Эцэстээ бараг ярих тэнхэлгүй

болоод байхдаа миний чихэнд "Тээрмээ дуусгаж чадахгүй өнгөрч байгаадаа л ганцхан харамсаж

байна!" гэж шивнэсэн. Тэгээд " Урагшаа, нөхөд өө ! Бослогын нэрийн өмнөөсурагшаа! Амьтны Ферм

мөнх орших болтугай!Нөхөр Наполеон урт наслах болтугай! Дандаа Наполеоны зөв!" гэж хэлсэн нь

түүний сүүлчийн үг байсан гэлээ.

Гэнэтхэн Скүиэлерийн байдал өөрчлөгдөөд явчихав. Тэр хэсэг дуугай байж байгаад яриагаа

үргэлжлүүлэхийнхээ өмнө жижигхэн нүдээрээ тал тал тийшээ сэжиглэнгүй харлаа. Тэрээр, Боксёрыг явах үед хорон санааны үүднээс гаргасан тэнэг цуу яриа тэрсан тухай түүнд

мэдэгдсэн гэж хэлэв. Зарим амьтад Боксёрыг авч явсан тэрэг "Морь нядлагч" гэсэн бичигтэй

байхыг хараад Боксёрыг мах бэлтгэгчрүү явуулж байна гэж боджээ. Амьтан ийм тэнэг байж болдог

гэж бодоход итгэмээргүй юм гэв. Түүний дургүй нь хүрсэн бололтой сүүлээ хөдөлгөн тал тал

тийшээ үсчиж, мэдээж хэрэг, тэдний хайртай удирдагч нөхөр Наполеоныг тэрэгчинээс дээр гэдгийг

Page 55: Animal Farm

мэдэж байсан биз дээ? гэж хашгирав. Гэвч энэ бүхний тайлбар маш энгийн байлаа. Урьд нь тэрэг

мах бэлтгэгчийн өмч байсэн, малын мэс засалч эмч тэрэгийг худалдаж аваад хуучин нэрийг нь

будаж амжаагүй байж. Үүнээс л болж буруу ойлголт төрсөн юмсанжээ.

Энэ тухай сонсоод амьтадын дотор цэлмэх шиг болов.Дараа нь Скүиэлер Боксерын авсыг нэгд

нэггүй дүрсэлж, тэр ямар гайхамшигтай анхаарал халамжийн дунд байсан.Наполеон үнэ өртгийн

талаар юу ч бодолгүйгээр түүнд үнэтэй эм авч өгсөн тухай үргэлжлүүлэн ярихад тэдний сүүлчийн

сэжиг нь замхран арилж, нөхөрөөсанаа амар нүд аньжээ гэж бодохоос түүнийгээ алдсандаа

гунигласан сэтгэл нь онгойв.

Дараагийн ням гаригийн өглөө Наполеон өөрийн биеэр хуралд хүрэлцэн ирж Боксёрын дурсгалд

зориулж товч үгхэллээ. Ертөнцийн мөнх бусыг үзсэн нөхдийнхөө чандрууг фермд буцааж авчирч

хөдөөлүүлэх боломжгүй юм гэж тэр хэлсэн боловч төв байрны цэцэрлэгээс авсан лаврын модны

навчаар том цэцгэн титэм сүлжиж Боксёрын шарил дээр байрлуулахыг тушаав. Гахайнууд

Боксёрын дурсгалд зориулж хэдэн өдрийн турш цагаалга хийхээр шийдвэрлэв. Наполеон Боксёрын хэлэх дуртай байсан "Би улам их ажиллах болно.","Дандаа Нөхөр

Наполеоны зөв!" гэдэг хоёр хэллэгийг сануулж!эдгээрийг амьтан бүр өөрийн болгож авах хэрэгтэй

гэж үгээ төгсгөв. Цагаалга хийхээр товлосон өдөр гурилан бүтээгдэхүүний худалдаачны тэрэг Виллингдоноос давхин ирж төв байранд том модон хайрцаг буулгав. Тэр шөнөдөө тэндээс

чангаар дуулах, дараа нь догшин ширүүнээр хэрэлдэх соисогдож, арван нэгэн цагийн орчим шил

сав хагарах аймшигтай дуу гарсанаар цагаалга өндөрлөв. Маргааш өдрийн үд хүртэл төв байранд

амьд амьтан байгаа нь мэдэгдсэнгүи. Гахайнууд өөрседдөө дахиж виски худалдаж авахаар

хаанаас ч юм мөнгө олсон тухай үг хэл ферм даяар тархлаа.

Page 56: Animal Farm

БҮЛЭГ-Х

Он жилүүд улиран одсоор. Цагулирал солигдсоор, богинохон настай амьтад хорвоогоос халисаар.

Кловер.Венжамин, хар хэрээ Мозес болон хэдэн гахайнаас өөр Бослогын өмнө амьдрал ямар байсаныг санах

нэг ч амьтангүй болох цаг ирлээ. Мюриел нас баржээ. Блуебелл, Жессие мөн Пинчер нар ч нас баржээ. Жонес ч бас ертөнцийн мөнх бусыг үзжээ. Тэр нутгийн өөр хэсэгт байдаг архичдын сувилалд нас барсэн

гэсэн.Сноуболл ч мартагджээ. Боксёрыг мэддэг байсан хэдээс бусад нь түүнийг мартжээ. Одоо бол Кловер үе мөч нь хөшсөн, нүдний салст бүрхэвч нь ил гарах шахсан том биетэй хөгшин гүү болжээ. Тэр

гэтгэврийн насанд хүрээд хоёр жил болж байгаа хэдий ч нэг ч амьтан тэтгэвэрт гарч байгаагүй гээд тэтгэвэрт нь гаргасангүй. Тэтгэвэрт гарсан амьтаддаа билчээрийн булан гаргаж өгөх тухай яриа

замхраад удаж байгаа ажээ. Наполеон одоо хорин дөрвөн стоуны* жинтэй идэр насны бодон болжээ. Скүиэлер хэтэрхий бүдүүн болохоор харааныхаа талбайнаас хальсан юмыг арай гэж харах болж.

Зөвхөн хөгшин Бенжаминий хоншоор хавийн үс бага зэрэг бууралтсаныг эс тооцвол урьдынхаасаа ер өөрчлөгдсөнгүй. Мөн тэр Боксёрын нас барсанаас хойш урьдынхаасаа илүү дүнсгэр, дуугай болсон байв, Хэдийгээр урьд жилүүдийнх шиг сүртэй өөрчлөлтүүд гараагүй ч фермд хийж бүтээсэн зүйл их олон байлаа.

Фермд төрж өссөн амьтадын хувьд Бослого нь ам дамжсан бүдэг бадаг домог байхад,худалдаж авсан

амьтадын хувьд ирэхээсээ өмнө хэзээ ч сонсож байгаагүй зүйл байлаа. Одоо ферм Кловерээс гадна гурван морьтой болжээ. Тэд ихээхэн дуулгавартай адгууснууд, үйлчлэх дуртай "ажилчид", сайн нөхөд байсан боловч

маш тэнэг амьтад байв. Тэднээс нэг нь ч цагаан толгойноос "В" үсэгнээс цааш үсэг сурч болохыг харуулж

чадсангүй. Тэд Бослого, Амьтанизмын зарчмын тухай, ялангуяа Кловерт хүүдүүдээс нь ялгаагүй болсоныхоо

хувьд түүнээс энэ талаар сонсохоороо, хэлсэн бүхнийг нь хүлээн авахболовч тэднийг нэг их юм ойлгосон гэж

бодоход эргэлзээ төрнө. Одоо фермийн ажил хэрэг бүтэмжтэй, илүү сайн зохион байгуулалттай

болжээ.Ноён Пилкингтоноос хоёр талбай худалдан авч өргөжжээ. Эцсийн эцэст тэд салхин тээрмээ

амжилттай барьж, өөрийнхөө мөнгөөр бутлагч машин, өвс багцлагч, дамжуурга (илеватор) худалдан авсаны

дээр фермд олон төрлийн барилгууд нэмэгджээ. Вимпер өөртөө мухлаг тэрэг худалдан авчээ.

Гэсэн хэдий ч бүх юманд цахилгаан хэрэглэдэг болсноос хойш салхин тээрмээ ашиглахаа больцгоов. Тээрмээ

зөвхөн тариа тээрэмдэхэд ашиглаж хөөрхөн ашиг олно. Амьтад өөр нэг салхин тээрэм дээр эрчимтэй

ажиллаж байлаа.Тэгээд тээрмээ дуусгаж байхад нь динамик хөдөлгүүр суурилуулах нь тодорхой болов. Гэвч

амьтад Сноуболлын зааж байсан.зүүдэнд ормоор цахилгаан гэрэлтэй, халуун хүйтэн устай саравч, гурван

хоногийн амралттай долоо хоног мэт тансаг зүйлийн талаар дахин ярилцсангүй. Наполеон иймэрхүү санааг

Амьтнизмд харш гэж үзнэ. Тэр эрчимтэй ажиллаж, хэмнэлттэй амьдрах нь үнэхээрийн аз жаргал болно гэнэ. Яагаад ч юм гахай, нохойноос бусад амьтад таргалахгүй байхад ферм улам баяжаад байх шиг санагдана.

Мэдээж хэрэг тэнд олон гахай, нохой байсан болохоор таргалах нь тэдгээрийн нэг хэсэгт л хамаатай. Эдгээр

амьтад нь хангамжаа эдлэсэний дараа ажил хийдэггүй байсан гэжхэлж болохгүй. Жишээлбэл, тайлбар,

таниулага хийхээсээ хэзээ ч залхахгүй, фермийн эцэс төгсгөлгүй ажлыг хянаж, зохион байгуулж явдаг,

Скүиэлер мэтийн амьтан ч бий. Иймэрхүү ажлын ихэнх нь бусад амьтадын хувьдухаан хүрэлцэх ажил биш

байлаа. Жишээлбэл, Скүиэлер тэдэнд гахайнууд өдөр бүр " хавтаст хэрэг", "илтгэл", "протокол", "дурсамж" гэж

нэрлэгддэг учрыг нь олоход бэрх асуудлуудад маш их хүч хөдөлмөр зарах хэрэгтэй болдог гэнэ. Эдгээр нь

нэгд нэггүй бичиж дүүргэвэл зохих том цаасан хуудас бөгөөд бичээд дуусангуут нь том зууханд хийж шатаадаг

ажээ. Ингэх нь фермийн аж байдалд хамгийн их ач холбогдолтой гэж Скүиэлер хэлнэ. Гэвч одоо хүртэл

Page 57: Animal Farm

гахайнууд ч, нохойнууд ч өөрсдийнхөө хөдөлмөрөөр ямар ч хүнсний зүйл үйлдвэрлэсэнгүй. Тэгээд ч тэнд маш

олон гахай, нохой байсан бөгөөд тэдний хоол идэх дур хүсэл нь үргэлж гойд сайн байна. Бусад амьтдын хувьд амьдрал өөрсдийн нь мэдэхээс урьд ямар л байсан тийм л хэвээр байлаа. Тэд ихэнхдээ

өлсөж, сүрлэн дээр унтаж, шалбаагны ус ууж, тайлбайд ажиллаж.өвөлд нь хүйтнээс болж, зунд нь ялаанаас

болж тарчилж байв. Заримдаа ахмадууд бүдэг бадаг дурсамжаа сөхөж Жонесыг хөөсөн нь ой ухаанд шинэхэн

байх үе дэхь Бослогын эхний өдрүүдэд амьдрал одоогийнхоос сайн байсан уу, муу байсан уу гэдгийг

тодорхойлох гэж оролдоно. Тэд санаж чадсангүй.Тэдэнд одоогийнхоо амьдралыг харьцуулж үзэх юм юу ч

байсангүй. Тэдэнд Скүиэлерын бүх юм улам л сайжирч байгааг байнга харуулдаг тоотой хуудаснаас өөр юу

ч байсангүй. Амьтад үүнийгээ шийдвэрлэх боломжгүй асуудал гэж үзэж байлаа. Ямарч байсан

одоогоор тэдэнд энэ тухай бодох цаг бага байв. Зөвхөн хөгшин Бенжамин туулж өнгөрүүлсэн урт

амьдралынхаа бүх зүйлийг эргэн санаж эмьдрал сайжрах уу,эсвэл улам илүү өлсгөлөн, хүнд хүчир

болж урам хугарах юм гарч дордохно уу гэдгийг тодорхойлох болно гэж ам гарав. Тэгээд тэр энэ

бол амьдралын өөрчлөгдөшгүй хууль юм байна гэж хэллээ.

Амьтад итгэл найдвараа бас ч гэж алдаагүй байлаа. Бүр хэзээ ч алдаж байгаагүй гээч! Тухайлбал,

тэд Амьтны Фермийн гишүүний нэр төр, давуу талын мэдрэмжээ алдаагүй байв.Тэд Улсын

хэмжээнд, Английн хэмжээнд амьтадын өмчилж эрхэлдэг цорын ганц фермд амьдарсаар л байгаа.

Тэднээс хэн нь ч, тэр бүү хэл хамгийн залуу нь ч,арав хорин милийн цаана орших фермээс

худалдаж авчирсан шинэ амьтад ч ингэж бодохоос бахдан шагшрахгүй байж чадахгүй.Буу

дуугарахыг сонсож, дээвэр дээр ногоон туг намирахыг харахаараа тэдний зүрх сэтгэл үл дийлдэх

бардамналаар дүүрэх бөгөөд үг яриа нь урьдын баатарлаг өдрүүд, Жонесыг хөөсөн, Долоон

Журамыг бичсэн, эзлэн түрэмгийлэгч хүмүүн төрөлхтөнийг бут цохисон гайхамшигттулалдааны

тухай ярианд шилжинэ. Хуучин цагийн тухай зүүднүүд ч орхигдсонгүй. Хөгшин Мажорын зөгнөж

хэлсэн Амьтны Улс гээч нь Английн ногоон талд хүний хөл хүрэхээ больсон цагт бий болно гэдэгт

итгэсээр байв. Зарим өдөр.тэр цаг ирж байгаа ч юм шиг, заримдаа мөд ирэхгүй ч юм шиг, заримдаа

одоо амьд мэнд байгаа амьтад тэр цагийг үзэхгүй ч юм шиг санагдах боловч тэр цаг ойртсоор л

байлаа.Тэр ч бүү хэл "Английн амьтад"-ын аялгуу энд тэндгүй нууцхан эгшиглэнэ. Ямарч түвшинд

энэ нь фермийн амьтан бүр энэ дууг мэддэгээ харуулж байсан боловч нэг ч амьтан түүнийг чангаар

дуулж зүрхлэхгүй. Энэ нь тэдний амьдрал хүнд хүчир агаад итгэл найдвар нь бүрэн гүйцэд

биелээгүйг харуулж байж болох юм. Гэвч тэд бусад амьтад шиг биш гэдгээ ухамсарлан ойлгодог

байлаа. Хэрэв тэд өлсгөлөн байвал харгис хэрцгий хүмүүн төрөлхтөний өгсөн хоолноос болж

өлсөөгүй, хэрэв тэд их ажилласан байвал наад зах нь өөрсдийнхөө төлөө ажилласан байна.Тэдний

дотроос хэнбугай нь ч хоёр хөл дээрээ явсангүй. Нэг нь нөгөөгөө "Эзээн" гэж дуудсангүй. Бүх

амьтад эрх тэгш байлаа. Зуны эхээр нэгэн өдөр Скүиэлер хонинуудад түүнийг дагаж явахыг тушааж тэднийг фермийн нөгөө

мухарт оршдог эгц дээшээ өндөр ургасан залуухан хус модоор дүүрсэн, хогийн хонхор руу дэгуулж

аваачив. Хонинууд Скүиэлерийн хяналтын доор бүхэл өдөржингөө навч зулгаав. Орой болохоор

тэр өөрөө төв байрандаа буцаж ирсэн боловч, цаг агаар дулаан байсан учир хонинуудыг байсан

Page 58: Animal Farm

газартаа үлд гэлээ. Тэд бүтэн долоо хоног тэндээ байж ажлаа дуусгав. Энэ үед бусад амьтад

тэдний барааг нь ч олж харсангүй. Скүиэлер өдрийн ихэнхийг тэдэнтэй өнгөрөөж байжээ. Тэр

тэдэнд шинэ дуу заахын тулд тусгай, чимээгүй газар шаардлагатай байсан юм гэж хэллээ. Хонинуудыг буцаж ирсэний дараахан, нэгэн сайхан орой амьтад ажлаа дуусчихаад фермийн

цогцолборруу буцаж явтал хашаан дотроос морь аймшигтай янцгаах дуу сонсогдлоо. Айж

сандарсан амьтад зогтусан зогсов. Кловер янцгаасан нь энэ байжээ. Тэр дахиад л янцгаахад бүх

амьтад талбайруу хуйлран давхив. Тэгээд тэд Кловерын харсан зүйлийг олж харлаа. Нэгэн гахай хойд хөл дээрээ явж байх юм.

Тийм ээ.тэр бол Скүиэлер байв.Тэр ийм байрлалд биеэ бүрэн эзэмдэж чадахгүй байсан ч

тэнцвэрээ сайтар олоод бага зэрэг болхидуухан алхалж хашааг хөндлөн огтлон зугаалж харагдана.

Тэгээд нэгэн мөчийн дараа гэхэд төв байрнаас бүгдээрээ хойд хөл дээрээ алхалж яваа

гахайнуудын урт цуваа гарч ирлээ. Зарим нь дасгалаа бусдаасаа илүү сайн хийж байхад нэг хоёр

нь тэнцвэрээ олж чадахгүй, таяг тулахыг хүсэж байгаа мэт харагдаж байсан боловч гахай бүр

хашаагаа амжилттай тойрч замаа зөв гаргалаа. Тэгээд эцэст нь ноход аймшигтайгаар хуцах

сонсогдож, хар эр тахиа чангаар донгодож, сүр хүчит, үнэнч шудрага Наполеон өөрийн биеэр гарч

ирэн зүг бүр рүү ихэмсэгээр хяламхийн харахад ноход нь түүнийг тойрон давхина. Тэр урд хоёр хөлөндөө ташуур барьжээ.

Үхлийн нам гүм байдал тогтлоо. Алмайрч гайхан, айж балмагдаж, сандарч тэвдсэн амьтад

гахайнуудын урт цуваа талбайг тойрон зугуухан алхлахыг харлаа. Хорвоо дэлхий хөмрөх мэт

болов. Тэгээд ухаан самууртлаа балмагдсан нь тайвширлаар солигдох мөч ирэхэд,бүхнийг,түүний

дотор нохдын сүрдүүлгийг үл тоон олон жилийн туршид юу ч болж байсан хэзээ ч гомдол

гаргадаггүй, хэзээ ч шүүмжилдэггүй зангаа умартан тэдэнд эсэргүүцлийн ганц нэг үг хэлэх хэрэг гарлаа. Гэвч яг энэ мөчид бүх хонинууд дохио авсан мэт "Дөрвөн хөл сайн, хоёр хөл бүүр ч сайн !

Дөрвөн хөл сайн, хоёр хөл бүүр ч сайн! "Дөрвөн хөл сайн, хоёр хөл бүүр ч сайн!" гэж аймшигтай

муухай дуугаар майлж гарав.

Ийнхүү майлах нь таван минут зогсолтгүй ургэлжлэв. Тэгээд хонинууд дуугай болох үед гахайнууд

буцаад төв байр руу алхан ороход эсэргүүцлийн үг хэлэх боломж элдагдлаа. Бенжамин өөрийн мөрөн дээр хэн нэгэн хошуугаа наалдуулахыг мэдэрлээ. Эргэн харвал Кловер

байв.Түүний галгүй нүд нь урьдынхаасаа улам ч галгүй болжээ. Тэр юу ч хэлэлгүйгээр түүний

дэлнээс болгоомжтой татаж Долоон Журам бичээстэй байгаа том саравчны өнцөгрүү дагуулж

аваачив. Тэд цагаан үсгээр бичсэн ханыг нэг хоёр минут хиртээ гөлрөн зогслоо. Сүүлд нь Кловер " Миний хараа мууджээ. Би залуу байхдаа ч тэнд юу гэж бичсэнийг уншиж

чаддаггүй байсан. Гэсэн хэдий ч хана маань арай л өөр болчихсон юм шиг санагдана. Бенжамин

аа, Долоон Журам урьдынх шигээ хэвээрээ байна уу ?" гэв.

Page 59: Animal Farm

Бенжамин баримталдаг зарчмаа нэг удаа зөрчихийг зөвшөөрч ханан дээр юу гэж бичээстэй байгааг

уншиж өглөө. Одоо тэнд ганцхан журмаас өөр юу ч байхгүй байлаа. Тэр журам нь ийм байжээ: « БҮХ АМЬТАД ТЭГШ ЭРХТЭЙ ВОЛОВЧ ЗАРИМ АМЬТАД БУСДААСАА ИЛҮҮ ЭРХТЭЙ ! » Үүнээс хойш нэг өдрийн дараа фермийн ажлыг хянадаг гахайнууд бүгд урд хөлөндөө ташуур

барьсан нь хачин санагдсангүй. Гахайнууд өөрсөддөө радио худалдан авч, ярьдаг утас тавиулах

гэж байгаа, мөн "Жон Бул", "Амтат хэрчим"," Өдрийн толь" сонинуудыг захиалахаар мөнгө цуглуулж

байгааг мэдэхдээ ч хачирхсангүй. Наполеон амандаа гаанс зууж төв байрны цэцэрлэг дотор

зугаалж харагдах нь.тэр ч байтугай гахайнууд шүүгээнээс ноён Жонесын хувцасыг гаргаж өмсөөд

явж байх. нь ч хачин юм шиг санагдсангүй. Наполеон өөрөө хар пальто, оготоно агнагчийн өмдний

гадуур савхин өмд өмсчихсөн гарч ирж байх зуур түүний хайртай мэгж нь ням гаригийн өдрүүдэд

хатагтай Жонесын өмсдөг байсан зөөлхөн торгон даашинз өмсөн хүрэлцэн ирэв. Долоо хоногийн дараа хэдэн мухлаг тэрэг ферм дээр давхиж ирэв. Хөрш зэргэлдээх фермийн

эздийн төлөөлөгчид тэдний фермтэй танилцахаар уригдсан нь энэ ажээ. Тэдэнд фермийн бүх

зүйлийг үзүүлэхэд харсан бүхнээ, ялангуяа салхин тээрмийг бахдан гайхав. Амьтад манжингийн

талбай цэвэрлэж байв.Тэд шургуу ажиллаж байсан бөгөөд толгойгоо газраас огцом өндийлгөн

харж хэнээс нь илүү их айхаа.гахайнуудаас уу.хүний төлөөлөгчдөөс үү гэдгээ мэдэхгүй байв Тэр оройдоо фермийн байрнаас чангаар инээлдэх, дуу түрэх сонсогдлоо. Тэгээд гэнэтхэн холион

бантан болсон дуу гарахад амьтдадхэрэгтдурлахсанаа төрөв. Юу болох ньэнэ вэ, анхудаагаа

амьтан, хүн хоёр тэгш эрхтэйгээр уулзалдаж байгаа нь энэ үү? Тэд нэгэн зэрэг төв байрны

цэцэрлэгрүү аль болохоор чимээгүйхэн мөлхөж эхлэв.

Тэд цааш явахаасаа нилээд айж хаалган дээр очоод зогтусацгаасан боловч Кловер тэднийг

дагуулан дотогш орлоо. Тэд өлмий дээрээ явцгааж байрруу оров. Эдгээр амьтад, хоолны өрөөний

цонхоор харж чадахуйц өндөр байсан юм.Тэнд арав гаруй фермийн эзэд, бас, арав гаруй нэрд

гарсан гахайнууд урт ширээ тойрон сууж Наполеон өөрөө ширээний эхэнд нэр хүндтэй суудлыг

эзлэжээ. Гахайнууд сандал дээрээ дажгүй гэгч нь тогтон сууж харагдана. Найз нөхөд хөзөр тоглож

тавтай байсан боловч үг хэлж хундага тулгах гэж үе үе тоглоомоо завсарлана. Нэгэн галуун

хүзүүтэй :0М ваар тойрход сэнжтэй аяганууд шар айргаар дахин дахин дүүрнэ. Цонхны цаанаас

ширтэж буй амьтадын царайг хэн нь ч анзаарсангүй. Фоксвоодын ноён Пилкингтон гартаа аягаа барьсаар бослоо. Тэр, хэдэн мөчийн дараа ерөөл

айлдаж энд байгаа нөхдүүдээ уухыг хүсэх болно гэдгээ хэллээ. Гэвч үүний өмнө хэлэх ёстой гэж

бодож байгаа хэдэн үг бий гэнэ.

" Миний хувьд маш сайхан боломж гарлаа. Удаан хугацаагаар үргэлжилсэн үл итгэх, үл ойлголцох

явдалд төгсгөл ирж байгааг энд хүрэлцэн ирэгсэд мэдэрч байгаа гэдэгт би итгэлтэй байна. Би ч, энд байгаа нөхдүүдийн хэн нь ч энэ мэт сэтгэлээ хуваалцаж байсангүй.Гэвч Амьтны Фермийн нэр

хүндтэй эздийг хүлээн зөвшөөрөх цаг ирлээ,би дайсагнасан үг хэлэхгүй боловч хөрш ззргэлдээх

Page 60: Animal Farm

хүмүүсээс үл итгэх байдал гаргаж болох юм гэдгийг хэлмээр байна. Харамсалтай хэрэг зөрчлүүд

гарч, алдаатай бодол санаа байсаар байна. Энэ бол гахайнууд өмчилж эрхлэн хөтлөдөг ферм

байна гэдэг нь яагаад ч юм хэвийн зүйл биш,ойр орчимдоо муу нөлөө үзүүлнэ гэж бодсоноос тэр

юм. Олон фермийн эзэд ийм фермд тогтсон хэм хэмжээ зөрчигдөж, сахилга батгүй байдал газар

авах болно гэж ямарч баримт нотолгоогүй ойлголттой байсан. Тэд амьтдад нь үзүүлж болох нөлөө,

үгүй бол амьтадын эзэн болох хүмүүсийн төлөө зовж бухимдаж байсан. Гэвч эргэлзээ төрүүлж

байсан бүх бодол арилж үгүй боллоо. Амьтны Фермд хүрэлцэн ирж, нэгд нэггүй өөрийн нүдээр үзэж

танилцсан би болон миний нөхөд юу олж харав? Бид зөвхөн өнөөгийн хамгийн шилдэг ажлын арга

барил төдийгүй, мөн сахилга баттай байдал, хаа байгаагаас нь үл шалтгаалан бүх фермийн эздэд

үлгэр жишээ болохуйц тушаал биелүүлэх ёс журамыг олж харлаа. Би, Амьтны Фермийн доод

зиндааны амьтад нь манай орны бусад амьтадыг бодоход их ажил хийж бага хоол иддэг юм байна

гэж хэлбэл зөв болно гэдэгт итгэлтэй байна.Би болон миний залуу нөхөд ферм дээр өнөөдрийн

үзсэн харсан онцгой олон сонин зүйлийг өөрсдийнхөө фермд нэн даруй нэвтрүүлэх болно !" гэлээ. Тэр үгийнхээ эцэст Амьтны Ферм болон түүний хөршүүдийн хооронд тогтсон, мөн хойшид ч хэвээр

байх нөхөрсөг харьцааны тухай дахин онцлон тэмдэглээд, гахай, хүн хоёрын хооронд сонирхолын зөрөлдөөн урьд нь ч байгаагүй.хойшид ч байх ёсгүй, тэдний тэмцэл, бэрхшээл нь нэгдмэл нэг зүйл

байсан гэж хэлэв. Газар бүр хөдөлмөрийн асуудал ижилхэн байгаагүй гэж үү ? Энд тэр нөхдийнхээ нягт нямбай бэлдсэн хатуухан тоглоомыг гаргаж тавих уу, болих уу гэж эргэлзэж байгаа нь тод

ажиглагдсан боловч нэг хэсэгтээ сэтгэлийнхээ хөөрлийг дарж чадлаа. Нүүр царайгаа ихэд

улаалган байж амьсгал аван " Хэрэв та нар сэтгэл хангалуун байхын тулд доод зиндааны амьтадтай байдаг бол манайд доод ангийнхан гэж байдаг!" гэж хэлэхэд нь энэхүү оновчтой үгийг сонссон ширээ тойрон суугчид хөхрөлдлөө. Тэгээд ноён

Пилкингтон бага хоол өгч, олон цагаар ажиллуулж байгаад нь, мөн түүний ажигласанаар Амьтны

Фермд амьтаныг эрхлүүлэх явдал үндсэндээ байдаггүйд нь гахайнуудад дахин баяр хүргэв. Ноён Пилкингтон эцэст нь " Одоо харин би нөхдүүдээс зогсож мбайгаад хундагаа дүүргэхийг

гуймаар байна!" гээд" Ноёдоо, ноёдоо, би 'Амьтны Ферм цэцэглэн хөгжтүгэйГгэж ерөөмөөр байна

гэж онцлов.

Тэд баяртайгар алгаа ташицгааж хөлөө дэвслэцгээв. Наполеон ихэд сэтгэл хангалуунаар суудлаас

босож ноён Пилкингтон хундагаа хоослочихоос нь өмнө түүнтэй тулгахаар ширээ тойрон ирлээ.

Тулгаж дууссаныхаа дараа тэр хойт хоёр хөл дээрээ зогсож байгаад бас хэдэн үг хэлмээр

байгаагаа зарлав. Энэ нь Наполеоны бусад хэлсэн үгнүүдийн нэгэн адил товчхон тодорхой үг байлаа. Тэрээр,"

Ойлголцохгүй байсан үеийн төгсгөл ирсэнд бас баяртай байна.би болон миний нөхдийн

ажигласанаар хор хөнөөл учруулж эвдэж сүйтгэдэг дайснууд байдаг гэж бодогдуулах шалтгаан

бүхий яриа удаан үргэлжилж байсан.бид нар хөрш зэргэлдээх фермүүдийн амьтадын дунд бослого

гаргуулахыг оролдож байсан" гээд " Үнэнээс цааш гарах юм юу ч байхгүй!", "Урьдын ч, одоогийн ч

Page 61: Animal Farm

бидний чин хүсэл бол хөршүүдтэйгээ эв найртай амьдарч бизнесийн хэвийн харьцаатай байх

явдал юм.миний хянаж удирдах үүрэг бүхий энэ ферм бол хамтын үйлдвэрлэл.надад байгаа бичиг

баримтан дээр үүнийг гахайнуудын хамтын өмч болох тухай тэмдэглээстэй байгаа" гэж нэмлээ. "Урьдын үл итгэлцэх явдал байсаар байгаа гэдэгт би итгэхгүй байгаа боловч ферм дээр тогтсон

журамд хойшдоо итгэлцэлийг бэхжүүлэхэд нөлөө үзүүлэхүйц өөрчлөлтүүд саяхан орсон,одоо

хүртэл амьтад бие биендээ хандахдаа "Нөхөр" гэж хэлдэг тэнэг заншил манайд байгаа, үүнийг

устгах хэрэгтэй байна. Түүнчлэн ням гаригийн өглөөний жагсаалын дараа цэцэрлэгт бодон гахайны

гэвалын яс өлгөдөг хаанаас гарсан нь мэдэгдэхгүй хачин заншил байна. Үүнийг бас устгах

хэрэгтэй.гавлын ясыг ч оршуулчихсан л даа.зочид төлөөлөгчид дээвэр дээр хийсэж байгаа ногоон

тугыг ажигласан биз, хэрэв ажигласан бол урьд нь тэр туган дээр байсан цагаан эвэр, туурай одоо

байхгүй болсоныг анзаарсан байх, үүнээс хойш туг маань цулгай ногоон байх болно " гэж тэр

хэллээ.

Наполеон," Хөршийн хувьд ноён Пилкингтоны хэлсэн сайхан үгнээс ганц юм шүүмжлэмээр

байна.ноён Пилкингтон үгээ хэлэхдээ "Амьтны Ферм" гэждурдсан.мэдээжхэрэгтэрэнэтухай юуч

бодолгүй хэлсэн л дээ" гээд анх удаагаа "Амьтны Ферм" гэдэг нэрийг өөрчлөх гэж байгаагаа

зарлалаа. Энэ мөчөөс эхлэн.түүний бодож байгаагаар ферм нь " Эзэмшлийн Ферм " гэж зөв зүйтэй,

жинхэнэ нэрээрээ нэрлэгдэх юм байна. Наполеон, "Ноёдоо, Би та бүхэнд зориулж түрүүнд гарсан ерөөлийг өөр хэлбэрээр хэлье. Хундагаа

амсарыг нь хүртэл дүүргээрэй, Ноёдоо би:'Эзэмшлийн ферм цэцэглэн хөгжтүгэй!' гэж ерөөе" гэлээ. Урьдынх шигээ чин зүрхнээсээ хундэга тулгаж ёроолыг нь гартал хоосолцгоов. Гаднаас нь ажиглаж

байгаа амьтдын хувьд тэнд ямар нэгэн юм болоод байгаа юм шиг санагдана.Гахайнуудын царай

хувьсхийгээд явчихдагын учир юу вэ? Кловерын галгүй харц нэгний нь царайнаас нөгөөгий нь

царайд шилжинэ.Тэдний зарим нь таван,зарим нь дөрвөн, зарим нь гурван эрүүтэй харагдана. Гэвч

уусаж, урсаж, өөрчлөгдөөд байгаа юм шиг санагдаад байгаа юм нь юу юм бол оо? Дараа нь алга

ташилт өндөрлоөд нөхдүүд хөзрөө а.вч тасалдсан тоглоомоо үргэлжлүүлэхэд, амьтад чимээгүйхэн

мөлхөж одлоо. Гэвч хорин яард газар ч явж чадалгүй зогслоо. Фермийн байрнаас бужигнасан олны чангаар

дуугарах сонсогдоно.Тэд буцан ирж цонхоороо дахин харав. Тийм ээ, уур хилэн, хэруүл маргаан ид

өрнөж байлаа. Тэд хашгирч, ширээ цохиж, бие биенээ муухай харж, харааж зүхнэ. Хэрүүл нь

Наполеон, ноён Пилкингтон хоёр хоёулаа гилийн тамгаар нэг зэрэг тоглосоноос үүсжээ. Уур хилэндээ шатсан ав адилхан арван нэгэн дуу хадна.Одоо гахайнуудын царай яачихаад байгааг

асуултгуй болжээ.Гадаа байсан амьтад гахайруу харсанаа хүнрүү, хүнрүу харсаиаа гахайруу, мөн дахин гахайруу харсанаа хүнрүү харах боловч.юу нь яачихаад байгааг хэлэх боломж аль хэдийиэ

үгүй болжээ.

Page 62: Animal Farm

1943 оны арваннэгдүгээр сар - 1944 оны хоёрдугаар сар