Top Banner
МОНГОЛ АРДЫН ҮЛГЭР Редактор профессор Оуэн Латтимор УЛСЫН ХЭВЛЭЛИЙН ГАЗАР Улаанбаатар 1977 УДИРТГАЛ Аман зохиол нь тухайн ард түмний түүхийн нэгэн бүрэлдүүн хэсэг байдаг. Мөн хэлний нь эрдэнэсийн сан хөмрөг болж байдаг. Учир нь, аман зохиол нь ямагт уран зохиолын нөлөө, соёлын бусад хүчин зүйлийг шингээж, нэг үндэстнээс нөгөө үндэстэнд дамжин мянга мянган бээр газрыг туулж, ямарваа хязгаарлагдмал албаны буюу нийгмийн явцуу хүрээний утга зохиолын дэгжирхсэн маягаар яавч илэрхийлж болшгүй амин чухал бүхнийг агуулсан ард түмний өдөр дутмын үг хэлээр яригдаж байдаг. Бид энд мөхөх аюулд учраад эцэст нь ард түмний эрхэмлэдэг аман зохиолын ачаар аврагдсан тийм хэл байдгийг ч баримт болгон дурьдаж болох юм. Үүнд: арван есдүгээр зууны эхээр Дани, Хорват (Югославын) хоёрт герман хэл дээр анги хийгээд хөрөнгөтнүүдийн хэл болж байлаа. Уншиж, бичиж чаддаг бүхэн өөр хоорондоо герман хэлээр харилцаж байлаа. Дани, Хорват хэл нь зөвхөн бичиг үсэг үл мэдэх тариачдын хэлцэх зугуухан мөхөж буй хэл болжээ. Гэтэл эдгээр хоёр оронд хөрөнгөтний зарим дэвшилтэт сэхээтэн бичиг үсэг үл мэдэх тариачдын ярьсан үлгэр домгийг цуглуулж, номонд хэвлэж эхэлсэн нь хоёр талын ашиг тусыг өгчээ. Энэ нь утга зохиолын хөгжилд нөлөөлсөн тул энэ тэрийг уншихын тулд гадаад хэл болох герман хэлийг тэдгээр орны хүмүүс суралцах шаардлага үгүй болсон. Мөн үлэмжхэн «германчлагдсан» хөрөнгөтнүүд ч үндэснийхээ хэлийг сурахаас өөр арга үгүй болсон тул дани, хорват хэл дахин сэргэсэн. Монгол хэлээр бичигдсэн эртний том сурвалж бичиг болох «Монголын нууц товчоонд» хэлний хоёр төрлийн шинж байдал хадгалагдсан байдгийг бид мэднэ. Үүнд: арван хоёрдугаар зууны овгийн байгууллын үеийн язгууртнуудын болон шинэ дутам асар түргэн хөгжиж байсан 13-р зууны феодал язгууртнуудын хэлний төлөв шинж хийгээд ард түмний яруу тансаг хэлний төлөв шинж илэрсэн байдаг. Арван есдүгээр зууны эцэс болоход үлэмж их өөрчлөлт гарсан. Буддын шашны нөлөөгөөр бичгийн хэлэнд санскрит, төвд хэлний элементүүд, манж хятадын эзэнт улсын албан бичгийн нөлөөгөөр Кунзын элементүүд гүн гүнзгий шингэжээ. Бид энэхүү «хожуу» үеийн бичгийн хэлний найруулгыг аман зохиолд хадгалагдаж ирсэн ярианы хэлтэй харьцуулж үзвэл гадаадын нөлөө нь Монгол бичгийн хэлийг улам бүр эрхтэн дархтны маяглуулан гуйвуулсан хэл болгон гажуудуулж, нөгөөтэйгүүр тэдгээр гадаад үг хэллэг нь бичиж уншиж үл мэдэх монголчууд буюу мал маллах, ав хийх, эсгий хийх, ноос үс янзлаж нэхий илдэх, урт аяны хөсөг тэрэг хөтлөх, цэргийн алба хаах, ноёд тайж нарын улаа нэхэх зэрэг хар бор хутуу хүтүү бүхнийг хийгч ардын аман зохиол, үлгэр домогт ам дамжин яригдахдаа «монголчлогддог» байжээ. Үүний учир нь ард түмэн үзэл бодол, зан суртахуун, ёс зүй хийгээд нийгмийн янз бүрийн хандлагыг өөрсдийн бодит байр сууринаас ойлгодогт оршино.
41

Үлгэрүүд..

Jun 19, 2015

Download

Documents

Tuguldur Sanjid
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Үлгэрүүд..

МОНГОЛ АРДЫН ҮЛГЭР

Редактор профессор Оуэн Латтимор

УЛСЫН ХЭВЛЭЛИЙН ГАЗАРУлаанбаатар 1977

УДИРТГАЛ

Аман зохиол нь тухайн ард түмний түүхийн нэгэн бүрэлдүүн хэсэг байдаг. Мөнхэлний нь эрдэнэсийн сан хөмрөг болж байдаг. Учир нь, аман зохиол нь ямагт уранзохиолын нөлөө, соёлын бусад хүчин зүйлийг шингээж, нэг үндэстнээс нөгөө үндэстэнддамжин мянга мянган бээр газрыг туулж, ямарваа хязгаарлагдмал албаны буюунийгмийн явцуу хүрээний утга зохиолын дэгжирхсэн маягаар яавч илэрхийлж болшгүйамин чухал бүхнийг агуулсан ард түмний өдөр дутмын үг хэлээр яригдаж байдаг.

Бид энд мөхөх аюулд учраад эцэст нь ард түмний эрхэмлэдэг аман зохиолын ачаараврагдсан тийм хэл байдгийг ч баримт болгон дурьдаж болох юм. Үүнд: арван есдүгээрзууны эхээр Дани, Хорват (Югославын) хоёрт герман хэл дээр анги хийгээдхөрөнгөтнүүдийн хэл болж байлаа. Уншиж, бичиж чаддаг бүхэн өөр хоорондоо германхэлээр харилцаж байлаа. Дани, Хорват хэл нь зөвхөн бичиг үсэг үл мэдэх тариачдынхэлцэх зугуухан мөхөж буй хэл болжээ. Гэтэл эдгээр хоёр оронд хөрөнгөтний заримдэвшилтэт сэхээтэн бичиг үсэг үл мэдэх тариачдын ярьсан үлгэр домгийг цуглуулж,номонд хэвлэж эхэлсэн нь хоёр талын ашиг тусыг өгчээ. Энэ нь утга зохиолын хөгжилднөлөөлсөн тул энэ тэрийг уншихын тулд гадаад хэл болох герман хэлийг тэдгээр орныхүмүүс суралцах шаардлага үгүй болсон. Мөн үлэмжхэн «германчлагдсан»хөрөнгөтнүүд ч үндэснийхээ хэлийг сурахаас өөр арга үгүй болсон тул дани, хорват хэлдахин сэргэсэн.

Монгол хэлээр бичигдсэн эртний том сурвалж бичиг болох «Монголын нууцтовчоонд» хэлний хоёр төрлийн шинж байдал хадгалагдсан байдгийг бид мэднэ. Үүнд:арван хоёрдугаар зууны овгийн байгууллын үеийн язгууртнуудын болон шинэ дутамасар түргэн хөгжиж байсан 13-р зууны феодал язгууртнуудын хэлний төлөв шинжхийгээд ард түмний яруу тансаг хэлний төлөв шинж илэрсэн байдаг.

Арван есдүгээр зууны эцэс болоход үлэмж их өөрчлөлт гарсан. Буддын шашнынөлөөгөөр бичгийн хэлэнд санскрит, төвд хэлний элементүүд, манж хятадын эзэнтулсын албан бичгийн нөлөөгөөр Кунзын элементүүд гүн гүнзгий шингэжээ.

Бид энэхүү «хожуу» үеийн бичгийн хэлний найруулгыг аман зохиолд хадгалагдажирсэн ярианы хэлтэй харьцуулж үзвэл гадаадын нөлөө нь Монгол бичгийн хэлийг уламбүр эрхтэн дархтны маяглуулан гуйвуулсан хэл болгон гажуудуулж, нөгөөтэйгүүртэдгээр гадаад үг хэллэг нь бичиж уншиж үл мэдэх монголчууд буюу мал маллах, авхийх, эсгий хийх, ноос үс янзлаж нэхий илдэх, урт аяны хөсөг тэрэг хөтлөх, цэргийналба хаах, ноёд тайж нарын улаа нэхэх зэрэг хар бор хутуу хүтүү бүхнийг хийгч ардынаман зохиол, үлгэр домогт ам дамжин яригдахдаа «монголчлогддог» байжээ.

Үүний учир нь ард түмэн үзэл бодол, зан суртахуун, ёс зүй хийгээд нийгмийн янзбүрийн хандлагыг өөрсдийн бодит байр сууринаас ойлгодогт оршино.

Page 2: Үлгэрүүд..

2

Хятад болон баруун Европт өөрсдийгөө «соёлжиж иргэншсэн» гэж нэрийдэгчидмонголчуудын дийлэнхи бичиг үсэг үл мэдэгч, бүдүүлэг байсан нь даруй тэд угаасбүдүүлэг, мулгуу тэнэг байснаас болсон хэрэг гэж саяхан болтол үзсээр иржээ.

Уншиж мэдэхгүй байх нь бүдүүлэг явдалтай адилгүй бөгөөд бүдүүлэг хүн заавалтэнэг мулгуу байх ёсгүй. Монголчуудын аман зохиолоос бид, энэ үлгэр домгийг амдамжуулан хэлэлцэж байсан хүмүүс үнэхээр үлэмжийн их мэдлэгтэй, ялангуяа байгальхүний зан төлөв болон бүхнээс эрхэм мэдлэг болох нийгмийн байдал төлөвийн талаартөгс ухаажсан байжээ гэдгийг ойлгож мэдэх болно. Ардын үлгэрүүдийн дийлэнхи ньнийгмийн байгуулал хийгээд нийгмийн шудрага биш явдлын талаар ухаалаг хурцойлголт, шүүмжлэл бүхий юм. Үйлдвэржүүлэлтийн өмнө үеийн байдал ямаршуу янзтайбайсныг мэдэх хүсэлт хүн энэ ертөнцийн аль ч хэсэгт байх аваас Монголын аманзохиолоос түүнийг мэдэж болно. 1921 оноос эхтэй социалист хувьсгалын жилүүдэдэнэхүү аман зохиолыг яв цав буулган бичиж авч чадсан нь монголчуудын хувьд гойд ихазтай хэрэг. Энэ нь монголчуудад хоёр зүйлийн тусыг өгсөн. Ярианы хэлний амтшимтийг хадгалж, түүнийг эдүүгээгийн эрчимтэй хөгжиж буй социалист утга зохиолддамжуулсан. Өнөө үед монгол хэлээр бичигдсэн шилдэг роман, тууж, өгүүллэгүүдээсаман зохиолын үлэмжийн их нөлөөний ул мөр болох тухайн үндэстний ажил үйлсийгбүтээгч эрэгтэй, эмэгтэй хүн бүхний ертөнцийг ойлгох арга зам, ерийн хүмүүсийн хэляриаг олж үзэж болно.

Англи хэлээр уншигчдад зориулж орчуулагч Алтангэрэл энэ орчуулгыг чинсэтгэлийн угаас хүчин чармайж, хүчээнгүйлэн хийсэн бөгөөд харилцан ойлголцохявдал улам бүр боломжтой болж буй энэ дэлхийд биднийг монголчуудтай ойр дотноболоход хувь нэмэр болох энэ бүтээлийг, бид бүхэн талархвал зохилтой.

Оуэн Латтимор

Page 3: Үлгэрүүд..

3

НЭГДҮГЭЭР ХЭСЭГДОМОГ ҮЛГЭРИЙН ЗҮЙЛ

Page 4: Үлгэрүүд..

4

1. ЭРХИЙ МЭРГЭН

Эрт урьд цагт энэ дэлхийд долоон нар гараад, ган гачиг болоод, газрын хөрсулайдаад, ус мөрөн ширгээд, ургамал мод хатаад амьтан хүн халууцаад, адуу малхарангатаад, байх суухын аргагүй болж гэнэ. Тэгтэл тэр нутагт Эрхий мэргэн гэдэгхарснаа харвадаг, харавснаа онодог, хавтай мэргэн харваач байж гэнээ. Огторгуйдгарсан олон нарыг чи онож харваад устгаад өгөөч гэж, олон амьтан түүнд очиж гуйжгэнэ.Эрийн эр төрсөнЭрхий мэргэн харваачЭрхийдээ эрчимтэй,Элгэндээ сөстэй,Залуу настай,Халуун цустай хүн болохоор мэргэн харавдагтаа эрдэж: «Долоон нарыг би долоон

сумаар нэг нэг харваад онож устгаж чадахгүй бол эрхий хуруугаа огтлоод, эр хүнээбайгаад хар ус уухгүй, хагд өвс идэхгүй (амьтан болоод) харанхуй нүхэнд амьдрана»гэж ам алдаж андгай хийж гэнээ,

Тэгээд Дорнодоос өрнөд хүртэл огторгуйд цуварсан долоон нарыг зүүнээс ньхарваад гарч гэнэ. Зургаан сумаар зургаан нарыг устгаад долоо дахь нарыг харвахаар(татаж? дэлж?) шагайж нумаа татаж сумаа шившиж байтал нь хараацай шувуухоорондуур нь орж халхалсанд, харваад орхисон чинь хараацайн сүүлийг сэт оносонучир (алтан) хараацайн сүүл хоёр салаа болчихсон гэнэ. Харин өнөөх сүүлчийн нархарваачаас айгаад баруун уулын цаагуур, барс гээд далд орчихож гэнэ.

Эрхий мэргэн харваач хараацай шувууг садаа боллоо гэж харцага алаг мориороохөөж алах гэсэнд морь нь хэлж гэнэ: «Харуй бүрийгээс харуй бүрий хүртэл хөөгөөдхараацай шувууг би гүйцэхгүй бол хөл мөчий нь огтлоод хөдөө газар хаяарай: Биэмээлт морио байгаад, энхэл тунхал газар амьдрах болно» гэж ам тангаргаа өгчээ.

Хараацай шувууг хөөгөөд хариугүй гүйцэхийн даваан дээр хараацай шувуу хаашаа чхамаагүй хальт булт үсрээд арай гүйцэгдэлгүй зугтаасаар үүрийн харуй бүрийхүргэчихэж гэнэ. Эрхий мэргэн уурлаад харцага алаг мориныхоо урд хоёр хөлийгогтлоод хөдөө газар хаячихсан чинь алаг даага болчихож гэнэ. Алаг дааганы урд хоёрхөл богино байдгийн учир тэр гэнэ. Бас хараацай шувуу харуй бүрийгээр морьтойхүний урдуур хойгуур ээрэн тойрон нисдэг нь намайг гүйцэх үү? гүйцэх үү? гэждооглон бултан нисдэг нь тэр гэнэ.

Эрхий мэргэн өөрөө эр хүний ам тангаргийн ёсоороо эрхий хуруугаа огтолж хаяад,эр хүнээ байгаад, хар ус уудаггүй, хагд өвс иддэггүй тарвага болоод харанхуй нүхэндамьдардаг болсон гэнэ. Тарваганы хөлийн сарвуу дөрөв байдаг үүнээс болсон гэнэ. Басэрхий мэргэн харваач, тарвага болсноо мартаад орой өглөөний нарнаар отож байжнарыг харвана гэж өглөө оройн нарнаар нүхнээсээ гардаг учир тэр гэнэ. Жич тарвагандхүн мах²²²2 гэж хүн идэж болдоггүй мах байдаг нь Эрхий мэргэний мах учраас тэр гэнэ.Мөн энэ дэлхийд үлдсэн ганц нар Эрхий мэргэнээс айгаад уулын цаагуур орчихсонучраас өдөр шөнө ээлжилдэг болсон гэнэ.

Page 5: Үлгэрүүд..

5

2. ХҮН НҮЦГЭН,НОХОЙ ҮСТЭЙ БОЛСНЫ УЧИР

Урьд эрт цагтГазрын өр сая тогтожГалын хүү сая улайжСүн далайг шалбааг байхадСүмбэр уулыг довцог байхадНар сая мандаж байхадНавч сая дэлгэрч байхадСар сая мандаж байхадСахилдаг сая хөхөрч байхад Бурхан хүнийг бүтээх гэж шавраар эр эм хоёр хүний

дүрс хийгээд амь оруулах гэж мөнхийн рашаанд явах болжээ. Явсан хойгуур чөтгөрхорлох магадгүй гэж нохой муур хоёроор өнөөх хоёр шавар хүнийг сахиулдаг юмбайжээ.

— Та хоёр энэ хоёр хүнийг сайн харж бай!Намайг мөнхийн рашаан авчиртал амьтан бүү хавьтуул! Энэ хоёр та хоёрын эзэн

болж ивээх тулд хичээж сайн харж сахиж бай гэжээ.Тэгээд бурхныг явсан хойгуур чөтгөр бурхны туурвилыг хорлох гэж иртэл, нохой

муур хоёр хавьтуулахгүй байжээ. Тэхлээр нь чөтгөр мууранд сүү, нохойд мах авчирчөгөөд идэж байх хооронд нь хоёр шавар хүнрүү эргэн тойрон шээж бузарлаад яваад өгчгэнэ.

Бурхан мөнхийн рашаан авчирч хоёр хүнийг амь оруулах гэтэл үс нь бузардсанбайсанд бурхан хилэгнэн муурыг хүний энэ муухай үсийг зулба долоогоод арилга гэв.Муураар зулба долоолгож цэвэрлүүлсэнд гагцхүү толгойн үсэнд чөтгөрийн шээсхүрсэнгүй тулд үлдээлгэж мөн суга цавинд муурын хэл хүрээгүй газарт бага сага бузарүс үлдэж гэнэ. Чөтгөр шээсэн тэр бузар үсийг нохойд тохож гэсгээн цээрлүүлсэн гэнэ.Иймээс хүн нүцгэн болж нохой үстэй болсон гэнэ. Мөн үүний шалтгаанаар муурын хэлнь бузар, нохойн үс бузар гэж хэлэлцдэг ба хүн чөтгөрийн хорлолоор бузардсан учирбурхан хүний аманд мөнхийн рашаан тусаасан боловч хүн мөнх наслахгүй, зуурдаарүхдэг болов гэнэ.

3. НАРС, ХУШ, АНЬСМӨНХ НОГООН БОЛСНЫ УЧИР

Урьд нэг цагт сайн санаат хараацай шувуу хүнийг үхэлгүй мөнх үүрдийн залууболгохын тулд мөнхийн рашаан ус олоод хэдэн дуслыг амандаа балгаад нисэж явавгэнэ. Гэтэл хорт муу санаатай хэдгэнэ үүнийг мэдээд хараацайг нисэн явах зуурт нь часхийтэл хатгаж орхижээ. Хараацай шувуу өвдөхийн эрхээр дуу тавин ёолоод аман дахьмөнхийн усаа асгаж орхисонд тэр нь нарс хуш, аньс гурав дээр дуссан учир энэ гурванургамал мөнх ногоон шилмүүс навчтай болсон гэнэ.

Хамаг хэрэг нь талаар болсныг үзээд хараацай шувуу харуусан гашуудахдаахэдгэнийн хэлийг суга татсан учир тэр цагаас хойш хэдгэнэ уянгатай сайхан донгодожчадахаа байгаад дэмий л дүнгэнэдэг болов гэнэ.

Page 6: Үлгэрүүд..

6

4. ХАРААЦАЙ ХЭДГЭНЭ ХОЁР

Эрт урьд цагт жигүүртний хаан Хангарьд газар дээр ямар амьтны мах хамгийнсайхан амттайг мэдэх гэж хараацай хэдгэнэ хоёрыг дуудуулж гэнэ. Дуудуулж ирүүлээдхэлэв.

— Та хоёр энэ дэлхийг эргэн тойрон нисээд ямар амьтны мах илүү сайхан амттайгмэдэж ир! гэжээ.

Хараацай хэдгэнэ хоёр зарлиг ёсоор нисэн оджээ. Тэр өдрийн тэнгэр цэлмэг, нардуртмал, найртай дулаан байсан тулд хараацай шувуу хаан эзнийхээ зарлигийг мартаадхөх тэнгэрт хөөрөн нисч, хөгжилтэй сайхан жиргэн дуулж дуртмал наранд ээж, дурааханатал цэнгэж явав.

Хорт муу санаат хэдгэнэ л харин харгуй замд дайралдсан хамаг амьтныг хатгаж,халуун цусыг амталж явав. Тэгж байтал нар шингэж, тэр хоёр ч буцах болов. Тэмдэгтгазраа хоёулаа уулзаад, хан-гарьдад буцах замдаа хараацай шувуу хэдгэнээс асуув:

— Ямар амьтны мах хамгаас амттай гэж мэдэв чи? гэсэнд хэдгэнэ:— Хүний мах л хамгийн амттай юм гэж мэдлээ. Хүндэт хаан маань одоо хүний

махаар л хооллох болно гэв.Хараацай шувуу харамсан гашуудаж «Хөөрхий хүн төрөлхтөнг хөнөөлөөс яаж аврах

билээ» гэж гайхаш нь барагдаад:— Амьд хүний цусыг амсаж яаж үзээ вэ чи? гэсэнд хэдгэнэ:— Аа тэр юухан байхав. Хатгуураа хатгаад хэлээрээ амталж үзлээ гэсэнд хараацай:— Тэр сүрхий амталдаг хэл чинь аль вэ? гэсэнд «Энэ» гэж амаа ангайн хэлээ

үзүүлсэнд хараацай хэлийг нь суга татчихжээ. Тэр цагаас хойш хэдгэнэ урьдын адилдонгодож чадахаа байгаад зүгээр дүнгэнэдэг болчихсон гэнэ.

Тэгээд шувууны хаанд очиж хэдгэнэ хааны хойно урд бөртөгнөн гомдол заргамэдүүлэн, байдаг чадлаараа жүнгэнэсэн боловч нэгэнт хэлгүй болсон болохоор юу чхэлж чадсангүй.

— Юу гэж чи жүнгэнээд байгаа юм бэ? юу ч ойлгохгүй байна гэж шувууны хаанунтууцан уурсаад:

— Хараацай чи хэл! Хэний нь мах илүү амттай вэ? гэсэнд:— Хамгийн амттай нь могойн мах гэжээ. Шувууны хаан хараацайн үгийг үнэмшээд

могой барьж иддэг болов гэнэ.Одоо хан-гарьдын удмаас ганц элээ үлдэж хоцорсон бөгөөд хааныхаа нэг адил могой

идэх дуртай ажээ.

Page 7: Үлгэрүүд..

7

5. МОНГОЛЧУУДЫН ДУНДҮЛГЭР ХААНААСҮҮССЭН ТУХАЙ

Өгүүлэх нь... (олон) жилийн өмнө монголчуудын дунд аймшигт хар цэцэг тахалдэлгэрээд хүн амьтан хэдэн зуу, мянгаараа хиаран үхэж байв. Эрүүл үлдсэн ньөвчилснөө зол заяа нь мэдэг гэж амь зулбан дүрвэн зугатааж байжээ.

Арван таван настай залуу эр сохор Тарваа гэгч бас тийнхүү ганцаар хаягдаж ухааналдсанд сүнс нь биеэсээ зайлан одож тамын газар эрлэг хаанд очжээ. Эрлэг номон хаанэнэ сүнсийг үзээд ихэд гайхан, «амь нь гараагүй биеэ орхиод юунд ирэв» гэж асуужээ.Тэр сүнс: «биеийг минь нэгэнт үхсэнд тооцоод хаясан учир би гүйцэд үхэхийг ньхүлээсэнгүй ирлээ гэжээ. Тэрхүү сүнсийн ийм дуулгавартай хүлцэнгүй нь эрлэг хаандтаалагдсан учир эрлэг хаан өгүүлрүүн: «Цаг чинь хараахан болоогүй буй. Эзэндээбуцаж очиж орогтун! Харин явахаасаа өмнө надаас юу хүссэнээ ав!» гээд тамын орноордагуулан явжээ. Тэнд баялаг тансаг зол заяа жаргал цэнгэл, өег тав, баяр баясгалан,зовлон шаналал, нулимс, зугаа хөгжөөн, инээдэм наадам дуу хөгжим, үлгэр домог,бүжиг дэвсэл тэргүүтэн хүний амьдралд дайралдаж болох бүхэн цөм бүрэн байжээ.Сохор Тарваагийн сүнс энэ бүхнийг үзээд үлгэрийг шилж авчээ. Эрлэг хаан түүнийг ньөгөөд газарт нь буцаажээ.

Сүнс нь амигүй болсон биендээ эргэж ирвэл хэрээ нүдийг ухчихсан байв. Төрсөн биеийм болсныг үзээд их л харамсалтай байсан боловч эрлэг хааны үгийг аймшиггүйзөрчиж чадсангүй. Арга буюу биендээ оршжээ. Сохор Тарваа үүнээс хойш удтал амьдявсан бөгөөд улс зон бүхний үлгэр мэрэг төлгийг андахгүй байжээ. Сохор мөртөөхожмын юмыг урьдаас мэддэг байв. Тэр хүн монгол орноор хэрэн явж, үлгэр ярьжтүүгээр ард амьтныг сургамжилдаг байв. Монголчуудын дунд үүнээс хойш үлгэрярьдаг болов гэнэ.

6. ТЭМЭЭ, БУГА ХОЁР

Эрт урьд цагт тэмээ одоогийн бугынх шиг арван хоёр салаа эвэртэй байсан ажээ. Басөтгөн болоод урт сайхан сүүлтэй байж гэнэ. Харин тэр цагт буга эвэргүй мухар мулзан,адуу сүүлгүй шахам годон шодон байсан юмсанжээ.

Иймд тэмээ, сүрлэг сайхан эвэртэйдээ их л биеэ тоон эврээрээ ямагт гайхууланхөөрлөдөг байжээ.

Тэмээ нэг өдөр ус уухаар нуурын хөвөөнд ирээд уухаасаа илүү усанд туссан дүрсээолж үзээд сүр жавхлангаа их л бахдан хараад зогсож байжээ.

Тэгтэл энэ үеэр ойгоос буга гарч ирээд толгой бөхийлгөн мэхэсхийж гунигтайгаархэлжээ:

— Өнөө үдэш би ойн амьтдын чуулганд айлчлан очих учиртай билээ. Ийм муухаймөлчгөр мухар духтай яаж очих билээ? Ядаж нэг цагийн төдий ч бол чинийх шиг иймсайхан эвэртэй явж үзэхсэн, тэмээ чи өршөөж, өнөөдөр надад эврээ түр өгөөч! Маргаашчамайг ус уухаар энд ирэхэд чинь би эврий чинь авчирч өгөмз гэж гуйжээ.

Тэмээ бугыг үзвэл үнэхээр өрөвдмөөр сүр үзэмжгүй харагдсан тулд эврээ мултажөгөөд «Ус уухаар ирэхэд минь заавал авчирч өгөөрэй!» гэж захив. Сүрлэг сайханчимэглэл болсон эврийг шүүрч аваад буга ойдоо орчив. Замд нь морь дайралдсанд бугахэнээс звэр авснаа хэлж өгчээ. Морь бас нэг гоё сайхан юм олж авах санаатай тэмээнд

Page 8: Үлгэрүүд..

8

очоод сүүлийг гуйжээ. Сайхан сэтгэлт тэмээ аанай л морины үгэнд ороод сүүлээ бассольчихжээ.

Түүнээс хойш өдөр хоног өнгөрсөөр он удсан боловч хөөрхий тэмээ эвэр сүүлхоёрынхоо аль алиныг олж авч чадсангүй ажээ. Авлагатай амьтадтайгаа уулзаад эвэрсүүл хоёрыг нь эргүүлж өгнө гэж амласныг нь сануулахад цаадуул нь дооглон инээгээдбуга бас нэмж хэлсэн нь:

— Тэхийн эврийг тэнгэрт тулахаар тэмээний (шинэ) сүүлийг газарт хүрэхээр өгөмзгэжээ.

Тэр цагаас хойш одоо болтол тэмээ ус уух бүрдээ усан дотор эвэргүй мухар мулзанболсон дүрсээ олж хараад дур нь гутаж толгойгоо сэгсэрдэг болсон гэх ба ус хэдбалгаад энэ тэр уулын орой харж байн байн өлийн зогсдог нь усан дээр эврийг ньавчирч өгнө гэж (амласан бугын болзоог санаад «Буга эврий минь авчирч яваа боловуу» гэж горьдож хардаг учраас тэр гэнэ. Бас бугын звэр жил бүр нэг удаа булгарчунадаг нь тэр звэр угаас бугад заяасан биш, тэмээнээс залилж авсны учраас тэгдэг гэнэ.

7. ТЭМЭЭ ҮНСЭНД ХӨРВӨӨХБОЛСОН УЧИР

Урьд бурхан монгол литийн арван хоёр жилд адгуусан амьтдын нэр өгч байхдааарван нэгэн амьтны нэрсийг шулуухан тохоогоод сүүлчийн (буюу арван хоёр жилийнхамгийн эхний) жилд ямар амьтны нэр өгөх вэ гэтэл тэмээ хулгана хоёр нэрээ оруулжарван хоёр жилд багтахаар булаалджээ. Бурхан аль алиныг гомдоохгүйн тулд өөрснөөшийд гэж айлджээ.

Тэр хоёр маргааш өглөөний мандах нарны туяаг хэн түрүүлж үзсэн нь арван хоёржилийн түрүүчид тохоогдохоор болж мэлзээ тогтоосон ажээ. Тэмээ нар гарах дорно зүгхарж нар гарахыг хүлээж зогсов. Хулгана (Тэмээний бөхөн дээр гарч аваад) баруун зүгхаран цаг ямагт уулын орой ширтэж байв. Тэгж байтал нар гарах цаг болж ургах нарныанхны туяа баруун уулын оройд туссанд хулгана нарны гэрлийг түрүүлж үзлээ гэжээ.Тэмээ мэлзээсээ алдсандаа уурлан хулганыг дэвсэж алах гэж ухасхийтэл хулганаовоолоостой үнсэн доогуур гүйн орж амь хоргодож гэнэ.

Тэр цагаас хойш тэмээ үнс асгасан газар харагдах бүрд өнөөх өстөн дайсан хулганыгбяц дарах санаатай үнсийг дэвсэлж хөрвөөдөг болсон гэнэ. (Ингээд хулгана арван хоёржилд багтаж, тэмээ хасагдах болсон гэнэ. Тэмээ арван хоёр жилд багтаагүй боловчарван хоёр жилд багтсан бүх амьтны шинжийг цөмийг биедээ агуулсан байдаг гэнэ.

Уг шинж нь:1. Хулгана чихтэй2. Үхэр гэдэстэй3. Бар тавагтай4. Туулай хамартай5. Луу биетэй6. Могой нүдтэй7. Морин дэлтэй (Шилний зогдортой)8. Хонин ноостой9. Мичин бөхтэй10. Тахиа өрвөлөгтэй11. Нохой гуятай12. Гахай сүүлтэй гэнэ)

Page 9: Үлгэрүүд..

9

8. ҮХРИЙН БӨӨРНИЙ УЧИР

Урьд эрт цагт Бурхан, олон амьтанд бөөр түгээжээ. Үхэр, алхах нь удаан, нэг хоёргэж сажилсаар хамгийн бөгсөнд хүрч иржээ. Бөөр дуусчихжээ. Түрүүний амьтан ньбөөр шилж авахдаа өөлүүлж танасан бөөн өөдөс л үлдээд байжээ. Тэгээд бурхан үхэртчи нэгэнтээ хамгийн бөгсөнд ирснээс хойш энэ өөдсийг бүгдийг ав! гээд цөмийг ньхамаад өгчихсөн. Тэгээд үхрийн бөөр гэж элдэв хангайн өөдөс нийлсэн тийм том юмболсон гэдэг.

9. ЕРТӨНЦИЙН ГУРВАНИХ САНАЛТАН

Тогоруу, намайг чанга гишгэвэл газар дэлхий цөмрөх бий, олон амьтан тэр цөмөрхийрүү орж унах бий гэж зөөлөн гишгиж байгаа нь энэ гэж гэдэн годон гишгэлдэг юм гэнэбилээ.

Голио усаар галав юүлж, үерийн усанд амьтан гэнэдэн авахуулж сүйдэх бий гэжөндөр дээрээс харж байгаа нь энэ гэж хайр чулуун дээр гардаг юм гэнэ билээ.

Сарьсан баавгай, тэнгэр нурж, амьтныг сүйдлэх бий гэж өндөр юмнаас уруугаа харждүүжлэн, тэнгэр өөд харж байгаа нь тэр юм гэнэ билээ.

10. ТАГТАА ШУГ ШУГГАСАЛДАГ, БОГШИРГОШУЛГАНАН ЖИРГЭДЭГ

БОЛСОН УЧИР

Тагтаа богширго хоёр Төвд орон орохоор, зорин нисэв. Төвд хүрдгийн даваан дээрнэг айлын гэр дээр сууж амрав. Жаалхан сууж амраад цааш нисэх гэтэл тэр гэрт нэгэмийн дуу тавин ёолох гаслах сонсдов.

Тэгэхлээр тагтаа хэлэв.— Энэ хүнийг асрах хэрэгтэй гэсэнд богширго хэлэв.— Зав алга. Төвдийн лам нар яаж аж төрж, залбирч мөргөж байдгийг очиж үзэх гэж

яарч байна гэжээ.Ингэж хэлээд богширго дэрд гээд цааш нисээд явжээ. Тагтаа нь өвчтэй хүүхнийг

сахиж асраад үлджээ.Богширго Төвд оронд хүрч сүмийн оройд орогнон үүрлээд лам нарын яаж ном

уншиж, залбирал хийдгийг хардаг болов.Нэг сарын дараа тагтаа богширго хоёр дахин уулзаад ам нээн ярилцтал бие

биеийнхээ үгийг ойлголцсонгүй. Учир нь гэвэл тагтаа ямагт дуу тавин ёолох мэт шугшуг ү—х—үү—үх—үү» гэж дуугарсан ба нөгөө богширго нь цаг үргэлж «жир жир»шулганаад байжээ.

Яагаад гэвэл тагтаа нь өвчтэй эмийн гаслан ёолох дууг мартаж чадахгүй байсан бабогширгын чихэнд өглөөнөөс орой болтол үл ойлгогдох юм амандаа бөвтнөж

Page 10: Үлгэрүүд..

10

шулганаад байдаг лам нарын уншлага залбирлын ном «жир жир» сонсогдоод байхболжээ.

Ийм учраас тагтаа богширго хоёр өнөө болтол бие биеэ ойлголцдоггүй хэвээр гэнэ.

11. ХӨХӨӨ НАМЖИЛЫН ДОМОГ

Эрт урьд цагт монголын зүүн хязгаарт Хөхөө Намжил гэж нэгэн сайхан эр байжээ.Тэр үнэхээр хосгүй сайхан дуулдаг тул хошуу нутагтаа ихэд алдаршсан байв. ГэтэлХөхөө Намжил цэргийн албанд явж монголын баруун хязгаарт очжээ.

Түүний сайхан дуулдгийг дарга нь даруй мэдээд Хөхөө Намжилаар ажил сургуульхийлгэхийн оронд харин цэргийн албан хаах хугацаанд нь бараг гурван жил шахамзөвхөн дуу дуулуулсаар байжээ. Тэгэхлээр нь тэр,

— Би энэ завсар нэг ч удаа морь мал унаж, гадуур дотуур гарч байсан удаагүй билээ.Ингэж байх нь хэдийгээр жаргалтай мэт боловч надад бас л хэцүү байх юм. Иймд хэдэнхоног ч гэсэн адуун дээр гаргаж өгнө үү гэж харьяалсан дарга нартаа уламжлан хүсжээ.

— Чиний халагдах хугацаа нэгэнт шахсан учир бид чамаар дуу л дуулуулж байвалсайн юмсан. Хэдий тийм боловч энэ удаа аргагүй чиний хүсэлтийн ёсоор тав хоногагтан дээр гаргая гэж зөвшөөрчээ. Тэгээд Хөхөө Намжил адуугаа тууж нэгэн нуурынзахад очоод услах зуураа түүний хөвөөн дээр дуулж байтал нууран дотроос сайхан харморь унасан, ногоон торгон дээлтэй хүүхэн гарч ирээд,

— Манай аав ээж хоёр таныг дагуулаад ирээч гэж намайг явуулав гэхэд.— Би танайд хэрхэн яаж очих билээ? гэж Хөхөө Намжилын асуухад хүүхэн хариуд

нь,— Та миний араар сундлаад нүдээ ань! гэсэн ёсоор нүдээ анивал хэдийн хүүхний

гэрт ирсэн байв. Тэднийх үзэсгэлэнт ганц охинтой маш баян айл байж гэнэ. Хүүхнийэцэг эх хоёр Хөхөө Намжилыг хүндэтгэн зочилж дуу дуулж өгөхийг хүссэнд,

— Би таван хоногийн хугацаагаар явж байгаа агтны хүн болох тул танайд тавтайудаан сууж олон дуу дуулах боломжгүй гэхэд нь гэрийн эзэн:

— Түүнд санаа зовох явдалгүй, харин адуунд чинь тусгай хүн гаргаж маллуулна. Энэхугацаанд манайд тавтай тохилог амарч бидэнд олон сайхан дуу дуулж аль гэжээ.Ингээд Хөхөө Намжил тэр айлд байх хугацаандаа нөгөө үзэсгэлэнт хүүхэнтэй сэтгэлтэйболж, түүнтэй гэр бүл болохоор ярилцаж тохирчээ.

Би таван хоногийн хугацаатай яваа боловч, нэгэн сарын дараа цэргийн хугацаадуусаж халагдах тул чамтай эргэж уулзана гэж Хөхөө Намжил хэлж гэнэ.

— Чамайг ирэхэд би хар мориороо очиж угтана гэж хүүхэн хариу хэлжээ.Ингээд Хөхөө Намжил адуугаа тууж ирэхэд нь,— Сайн хүний малласан адуу хүртэл ийм сайхан болох юм. Зарим хүн сар жилээр

малласан ч тийм сайн болгодоггүй шүү дээ гэх зэргээр магтан ярьж, ер нь чамайгцэргийн албанаас халахгүй гэхэд нь нэгэнт хугацаа дууссан тул аргагүй чөлөөлж альгэж Хөхөө Намжил учирлан гуйв гэнэ. Тэгээд цэргийн албанаас халагдаж урьдярилцсан ёсоор нөгөө нуурынхаа хөвөөнд очиж дуулан суутал хүүхэн хар морьтойгооирж хамт гэрт нь очихоор явжээ.

Хөхөө Намжил ийнхүү сайн сайхан амьдарч байсан боловч орон нутагтаа аав, ээжамраг гэргийтэй байсан тул орон нутгийн зүг аргагүй явах болсон учир нөгөө хүүхэн ньХөхөө Намжилд ийн хэлж гэнээ.

— Чамд өдөртөө харьж ажлаа хийгээд орой энд эргэж ирж байх ийм сайн морь өгнө.Харин түүнээс өөр морь хэрхэвч унаж болохгүй. Тэгэхдээ эндээс явж очихын өмнөзаавал саахалтын хиртэй газар түр зогсож, мориныхоо амьсгааг дарж байгаад очижбайгаарай гэж захиад сайхан хул морь өгч гэнээ..

Page 11: Үлгэрүүд..

11

Хөхөө Намжил тэр мориороо явж нутагтаа ирэхэд нь хүмүүс ихэд сонирхсон боловчтүүнээс өөр морь ер унахгүйд нь бас гайхдаг байжээ. Тэрчлэн Хөхөө Намжил шөнөболгон адуугаа манаж, гэртээ нэг ч удаа хонохгүй болохоор эхнэр нь ч мөн гайхдагбайсан гэнэ. Гэтэл Хөхөө Намжил адуугаа уулын аманд залчихаад, нөгөө хул мориороомонголын баруун хязгаарт нисэн очиж, ногоон торгон дээлтэй эхнэрийнхээ гэртхоночихоод өглөө болохын хирд яг хэлсэн ёсоор нь мориныхоо амьсгааг түр дарчихаададуугаа туугаад очдог байжээ. Ингэсээр гурван жил болсон боловч түүний учрыгхуучин эхнэр нь ер мэддэггүй байжээ. Гэтэл Хөхөө Намжил нэгэн өглөө жааханоройтсон тул мориныхоо амьсгааг дарахаа мартаж, адуугаа шууд туугаад ирэхэд ньнөгөө хардах байсан эхнэр нь гэрээс гэнэт гарч ирээд живэрээ (жигүүрээ) хумижамжаагүй байсан хул морийг харангуутаа даруй эргэн орж, хайч авчраад тэр мориныгуурсыг хайчлахтай зэрэг сайхан хул морь үхчихэж гэнэ.

Хөхөө Намжил мориныхоо хойноос арга буюу гашуудан харамсаж гурван сар шахамнойр хоолгүй хэвтсэний эцэст нь мориныхоо толгойг дуурайлган сийлж, моринтолгойтой хуур хийгээд, түүндээ хул мориныхоо явдлыг хуурдан даржээ. Ингээд моринтолгойтой хуур зохиогдсон гэдэг домогтой ажээ.

Page 12: Үлгэрүүд..

12

ХОЁРДУГААР ХЭСЭГАДГУУСАН АМЬТНЫ ҮЛГЭР

Page 13: Үлгэрүүд..

13

1. ҮНЭГ, АРСЛАН ХОЁР

Эрт урьд цагт үнэг арслан хоёр хамтарч ан гөрөө барьж иддэг байлаа. Энэ барьсанюмаа ямагт арслан үүрдэг байжээ. Гэтэл нэг өдөр нэг буга бариад үнэгийг «Чи үүр!»гэж арслангийн хэлэхэд «Би үүрэхэд ч үүрье. Харин янцаглах гэж нэг хэцүү ажил бийшүү. Түүнийг чи чадах уу?» гэж үнэг хэлэв. Тэгэхэд нь арслан «Би араатны хаанбайтлаа энэ муу үнэгний хойноос дагаад янцаглаж явах гэдэг ичгэвтэр хэрэг» гэжбодоод «Хүүе, би янцаглаж чадахгүй, үүрэхий нь би үүрье. Янцаглахий нь чи янцагла!»гээд бугаа зоон дээгүүрээ тавьж хөлөөс нь зуугаад их зантай алхаллаа. Үнэг хойноос ньянцаглаад дагав. Дагасаар уг газартаа хүрч нөгөө махнаас нь дажгүй идэлцэж гэнэ.

2. ҮНЭГ, ЧОНО ХОЁР

Үнэг чоно хоёр хамт явж байгаад гүзээ шар тос олжээ. Энэ тосыг хоёулаа тэгшхувааж идэхийг завдаж байтал үнэг:

— Энэ тосыг энд идэхэд зохисгүй, хүн явна. Харин өндөр уулын орой дээр гарчидье. Чи авч яв гэжээ.

Ингээд хоёулаа өндөр уулын оройд гарав. Гэтэл үнэг:— Энэ тосыг хувааж идсэний хэрэггүй нэг нь л идвэл зохино гэлээ. Чоно:— Хэн маань идэх вэ? гэхэд үнэг:— Хэн ах настай маань идвэл таарна.— Чи хэдэн настай вэ? гэж асуулаа. Чоно үнэгийг мэхлэж өнөөх тосыг идэхийн тулд:— Намайг бага байхад Сүмбэр уул дов шиг, Сүн далай шалбааг шиг байсан билээ

гэхэд үнэг учир зүггүй уйллаа. Чоно дотроо «Шар гайхал чамайг ч нэг мэхэллээ дээ.Одоо уйлсан ч уйлаагүй ч тос минийх болсон доо» гэж бодоод:

— Чи юундаа уйлаа вэ гэхэд үнэг:— Надад гурван зулзага бий. Хамгийн бага нь чамтай чацуу юм байна. Тэгээд

сэтгэл уярлаа гэхэд чоно түүнийг сонсож их л ичээд өлөн хоосон хонхолзсоорхонгилдоо буцахад үнэг өнөөх тосыг ганцаараа цадталаа иджээ.

Page 14: Үлгэрүүд..

14

3. ҮНЭГ ЗАРАА, ЧОНО ГУРАВ

Эрт цагт чоно, үнэг, зараа гурав амьдарч байжээ. Гэтэл нэг өдөр ганц чавга олж,түүнийгээ хэн нь идэхийг хэлэлцжээ. Чоно:

— Архинд хэн амархан согтдог маань идье гэв.Энэ саналыг бүгдээрээ зөвшөөрөв. Тэгээд чоно:— Би амсаад согтдог гэв. Үнэг:— Би үнэрлээд согтдог гэв. Зараа:— Би сонсохоороо согтдог гээд гуйвж байж гэнэ.Ингээд зараа идэхээр болж гэнэ.Гэтэл үнэг:— Уралдаад хэн түрүүлсэн маань идье гэжээ. Бусад нь нэг зэрэг зөвшөөрөөд

уралдаж гэнэ. Зараа үнэгний сүүлд нь зүүгдэн явж гэнэ. Үнэг хар эрчээрээ давхижирээд өөрийгөө түрүүлсэн гэж бодоод эргэж хартал зараа ард нь зогсоод:

— Чи чинь одоо л дөнгөж ирж байгаа нь энэ үү? гэж хэлжээ. Ингээд зараа түрүүлсэнболж идэж гэнэ.

4. ТЭНЭГ ЧОНО

Эрт урьд цагт нэгэн чоно замаар ороод явж байв гэнэ. Гэтэл зам дээр нь нэгэнхонины зайдас хэвтэж байж гэнэ. Түүнийг чоно үзээд идэх гэтэл, зайдас: —Чоно танамайг битгий ид. Энэ урд нэгэн адуу шаварт унаад хэвтэж байдаг билээ. Түүнийг очижиднэ үү гэж гуйхад чоно тэр зайдсаны үгэнд орж, хэлсэн ёсоор тэнд бий гэсэн газарт ньочиж үзвэл, үнэхээр нэгэн адуу шаварт унаад хэвтэж байхад түүнийг идэх гэтэл, адуубас хэлж гэнэ:

— Чоно гуай та намайг идэх гэж байгаа юм бол шавраас минь татаж гаргаж орхиодид гэж гэнэ. Түүний хэлсэн ёсоор шавраас нь гаргаж орхиод идэх гэтэл бас:

— Та одоо намайг шавартай хэвээр нь идэх гэж байхын оронд цэвэрлэж орхиод идгэж гэнэ. Бас хэлсэн ёсоор шавры нь хэлээрээ долоож арилгаж орхиод идэх гэтэл:

— Миний хойд хөлийн тууранд нэг бичиг бичээстэй бий. Та түүний минь үзээд иднэүү гэж хэлж гэнэ. Чоно түүний тууран дахь бичгийг үзэх гээд очтол тэр адуу дагзы ньхага өшиглөж орхиод босоод давхиад явчиж гэнэ. Бас тэр чоно үхэх гэж байж ингэжхэлж хэвтэж гэнэ:

— Замаар явсан зантгар толгой, зайдсанд хуурагдсан эргүү толгой, шавраас нь татажгаргах ямар эзэн нь билээ. Шавры нь долоож арилгах ямар ээж нь билээ. Тууранд ньбичиг үзэх гэдэг, ямар бичиг мэдэх билээ гээд орилж хэвтэж гэнэ.

Page 15: Үлгэрүүд..

15

5. ЗААН, ОГОТНО ХОЁР

Эрт урьд цагт нэгэн бяцхан хотын захад нэг заан оршдог байжээ. Заан өдөр бүр голдочиж ус ууна. Тэр голын эрэг дээр бас нэгэн оготно амьдарч байжээ.

Заан ус ууж ханаад оготнын нүхийг усаар сүрчиж усанд авахуулдаг байжээ. Ингээдоготныг тэсэхийн аргагүй зовлон зүдүүрт унагахаар нь оготно, «Миний өчүүхэн оронбайрыг битгий сүйтгээч» гэж олон удаа гуйжээ. Гэвч заан оготнын үгийгтоомсорлохгүй урьдын адил сүйтгэж хөнөөсөөр байжээ.

Нэгэн өдөр зааныг ирэхэд оготно:«Миний орон байрыг сүйтгэхээ зогсохгүй бол танд дайн зарлана» гэжээ. Заан энэ

үгийг сонсоод үл тоомсорлон хөх инээд нь хүрч гэнэ. Оготно тэр хавийн ардуудад:— «Би заантай байлдана. Ийм учраас маргаашийн дотор та нар эндээс нүүж

холдохгүй бол дайны хөлд үрэгдэнэ шүү» гэж зарлажээ.Гэтэл баячууд оготнын үгийг бас л тоохгүй: «Энэ өчүүхэн муу оготно заантай яаж

байлдах юм бэ? Тэгээд бас улс амьтныг сүйтгэх нь ч гайгүй л биз» гээд нүүсэнгүй.Харин ядуу ардууд оготнын үгийг сонсоод бидэнд аюул учирч магадгүй гээднүүцгээжээ.

Маргааш нь зааныг усанд ирэхэд оготно хамрын нь нүхээр орж, улаан хоолой уушигзүрхийг нь урж гарчээ. Заан амь нь тэмцэж, чарлан цовхчин туйлж, хавь ойрын айламьтныг дайран сүйтгэж нүүгээгүй үлдсэн айлуудыг үнсэн товрог болгожээ.

Заан галзуурч галзуурч үхсэнд оготно зааны хамрын нүхээр буцаж гараад голынэрэгтээ очиж амар сайхан жаргаж гэнэ.

6. ДОЛООН ХУЛГАНА

Эрт урьд цагт ах дүү долоон хулгана байжээ. Алгын чинээ газартай юмсанжээ. Нэгэнөдөр газар дээр нь атгын чинээ цас ороход ах дүү долуулаа арилгаж байгаад шагайнчинээ шар тос олжээ. Түүнийгээ хамгийн отгон дүүдээ хадгалуулсан чинь дүү ньдолоосоор байгаад идчихжээ. Ах дүү зургуулаа зодсоор байгаад алчихжээ.

Тэгээд энэ явдлаа ламд очиж хэлжээ.«Ах дүү долуулаа юмсан» гэхэд нь лам «Өнөр болохоо дөхжээ» гэж хэлж. «Алгын

чинээ газартай юмсан» гэхэд «Их газартай болох дөхжээ» гэжээ. «Нэг өдөр атгын чинээцас орлоо» гэсэнд «Зуд болохоо дөхжээ» гэж гэнэ.

«Ах дүү долуулаа арилгав» гэхэд «Ажилч болохоо дөхжээ» гэжээ: «Арилгаж байгаадшагайн чинээ шар тос оллоо» гэхэд «Баян болох дөхжээ» гэжээ. «Хамгийн отгон дүүдээхадгалуулсанд долоосоор байгаад идчихэв» гэсэнд «Нярав болох дөхөж дээ» гэжхэлжээ. «Ах дүү зургуулаа зодсоор байгаад алчихлаа» гэхэд «Дайн болох дөхөж дээ»гээд огт хайхарч өгсөнгүй. Зургаан хулгана ламаас ямар нэгэн шийдвэртэй хариудуулах байх гэж очсон урам нь хугарч лам гэдэг чинь юу ч мэдэхгүй амьтан байдаг юмбайна гэж мэдэцгээж гэндэж нэгийгээ алсандаа их гэмшицгээжээ.

Page 16: Үлгэрүүд..

16

7. БЭТГЭЛЖИН БОР ШУВУУ

Эрт урьд цагт нар сая мандаж, навч сая дэлгэрч, төр сая тогтож, түмэн сая хуржбайхад Бэтгэлжин бор шувуу гэж байж гэнэ. Тэр шувуу өвлийн хүйтэнд өлсөнө гэж,хаврын хатууд харашна гэж хайртай бэтгэ гүзээндээ чимх будаа чихэж, атга будааагуулсан юм байжээ.

Тэгээд нэг өдөр тэнгэрт нисч ядраад харгана сондуул дээр суутал хайртай бэтгийг ньхагалчих гээд хатгаад байж гэнэ. Тэгэхлээр нь «Чамайг тэгвэл ямаагаар идүүлнэ дээ»гэж харганыг занаад Бэтгэлжин бор шувуу ямаанд очиж:

«Ямаа гуай, ямаа гуай, харгана сондуул хайртай бэтгий минь хагалчих гээд байна.Харганыг та идээд өгөөч» гэж гуйж гэнэ.

Гэтэл ямаа: «Чиний хатсан харганыг идэх байтугай, шимтэй ногоогоо идэж барахгүйяая гэж байна» гээд тоосонгүй гэнэ. Тэгэхлээр нь Бэтгэлжин бор шувуу «Чамайг тэгвэлчоноор идүүлнэ дээ гэж ямааг занаад чононд очиж. «Чоно гуай, чоно гуай! харганасондуул хайртай бэтгий минь хагалчих гээд байна. Харганыг хар ямаа идэж өгөхгүйбайна. Хар ямааг та идээд өгөөч!» гэж гуйжээ.

Тэгтэл чоно: «Чиний туранхай ямааг идэх нь байтугай тураг гөрөөсөө яаж идэх билээгэж явна» гээд тоосонгүй гэнэ. Тэхлээр нь Бэтгэлжин шувуу «Чамайг тэгвэл анчингааралуулна даа» гэж чоныг занаад анчин хар хүнд очиж «Анчин гуай, анчин гуай!«Харгана хайртай бэтгий минь хагалчих гээд байна. Харганыг хар ямаа идэж өгөхгүйбайна. Хар ямааг хөх чоно идэж өгөхгүй байна. Хөх чоныг та хөөгөөд намнаад өгөөч»!гэж гуйжээ.

Тэгтэл анчин: «Гуриатсан чоно хөөцөлдөх нь байтугай, гуу жалгын гөрөөсөө намнажчадахгүй явна» гээд бас тоосонгүй гэнэ. Тэхлээр нь Бэтгэлжин бор шувуу «Хулганаарчиний хувцсыг чинь уруулж хорлоно доо» гэж занаад хулгананд очиж: «Хулгана гуай,хулгана гуай! Харгана хайртай бэтгий минь хагалчих гээд байна. Харганыг хар ямааидэж өгөхгүй байна. Хар ямааг хөх чоно идэж өгөхгүй байна. Хөх чоныг анчин хөөжнамнаж өгөхгүй байна. Анчин эрийн хувцсыг чи ураад ноохойлоод өгөөч» гэж гуйжээ.

Тэгтэл хулгана: «Гөрөөчний дээл ноохойлох нь байтугай хөеөгөө яаж хураая гэжядаж явна» гээд тоосонгүй гэнэ. Тэхлээр нь Бэтгэлжин бор шувуу «Чамайг тэгвэлхургачин хүүгээр алуулна даа» гэж хулганыг занаад хургачин хүүд очиж:

«Хургачин хүү, хургачин хүү, харгана сондуул хайртай бэтгий минь хагалчих гээдбайна. Харганыг хар ямаа идэж өгөхгүй байна. Хар ямааг хөх чоно идэж өгөхгүй байна.Хөх чоныг гөрөөчин хөөж намнаж өгөхгүй байна. Гөрөөчний дээлийг хулгананоохойлж өгөхгүй байна. Хулганыг чи хувин ус цутгаад алаад өгөөч»! гэж гуйжээ.Гэтэл хургачин хүү: «Хулгана зурамтай хөөцөлдөх нь байтугай, хурга ишгээ хариулжгүйцэхгүй яая гэж явна» гээд тоосонгүй гэнэ. Тэхлээр нь Бэтгэлжин бор шувуу «Чамайгтэгвэл аав ээжээр чинь зодуулна даа» гэж хургачин хүүг занаад аав ээжид нь очтолтэднийх эсгийгээ хийх гээд унгасаа савж байжээ. Бэтгэлжин бор шувуу аав ээжид ньочоод: «Харгана сондуул хайртай бэтгий минь хагалчих гээд байна. Харгана сондуулыгхар ямаа идэж өгөхгүй байна. Хар ямааг хөх чоно идэж өгөхгүй байна. Хөх чоныггөрөөчин эр алаад өгөхгүй байна. Гөрөөчний хөдсөн дээлийг хулгана ноохойлоодөгөхгүй байна. Хулганыг хургачин хүү чинь алаад өгөхгүй байна. Хургачин хүүгээ нэгсайн зодоод өгөөч» гэж гуйжээ.

Тэгтэл хүүгийн аав зэж хоёр: «Тархигүй хүүхэдтэй хөөцөлдөх нь байтугай, тараасанунгасаа савж амжихгүй яая ийя гэж байна» гээд тоосонгүй гэнэ. Тэхлээр нь Бэтгэлжинбор шувуу «Тэгвэл та нарын унгасыг чинь уул талаар нэг болгоно доо» гэж занаад

Page 17: Үлгэрүүд..

17

салхи гаргахаар шийдэж, болзоотын бор толгой дээр гараад байдаг чадлаараа исгэрэнжиргэж гарчээ.

Тэгтэл салхи шуурга дэгдэж, савсан унгасыг хийсгэжээ. Ингээд хүүгийн аав ээж хоёрБэтгэлжин бор шувуунд очиж: «Салхи шуургаа намдааж өгөөч, бид хургачин хүүгээзодоод өгье» гэж амлажээ. Хургачин хүүг хулгана алж өг гэж зодох болсонд хургачинхүү «Хулганыг алаад өгье» гэж амлажээ. Хургачин хүү хулганыг алахаар очиходхулгана «Гөрөөчний хөдсөн дээлийг ноохойлоод өгье» гэж амлажээ. Хулганагөрөөчний дээлийг ноохойлох болоход гөрөөчин эр «Хөх чоныг хөөж намнаж өгье» гэжамлажээ. Хөх чоныг гөрөөчин хөөж алах болоход чоно: «Хар ямааг би хага татаад өгье»гэж амлажээ. Хар ямааг хага татахаар чоныг очиход хар ямаа нь «Харгана сондуулыгидээд өгье» гэж амлажээ. Хар ямаа харгана сондуулыг идэхээр очиход харгана сондуул:

«Бэтгэлжин бор шувууны хайртай бэтгийг би хагалахаа байя» гэж ам тангаргааөгчээ.

Тэгээд Бэтгэлжин бор шувуу хайртай бэтгээ хамгаалан чадаад амар сайхан жаргавгэнэ.

8. ДОЛООН НОГООН ӨНДӨГТЭЙДОГОЛОН ШААЗГАЙН ҮЛГЭР

Эрт урьд цагт нэг доголон шаазгай долоон ногоон өндөгтэй байж гэнэ. Гэтэл нэгөдөр нэг үнэг хүрч ирээд:

— Долоон өндөгнөөсөө нэгий нь өгөөч: Би авч идье! гэжээ. Тэхэд нь шаазгайхэлжээ:

— Би өндөгнөөсөө өгөхгүй гэж гэнэ.— Чамайг өндөгнөөсөө өгөхгүй бол алсын чинь тоосыг гаргана, алтан улиасыг чинь

хуга мөргөнө гэж үнэг хэлжээ. Шаазгай айгаад нэг өндөг өгчээ.Ингэтэл нөгөө үнэг өдөр бүр хүрч ирж урьд ёсоор хэлж өндгийг нь идсээр байтал

ганцхан өндөг үлджээ. Тэгээд өнөөх шаазгай уйлж байж гэнэ. Тэгтэл нэг оготно гарчирээд:

— Та юунд ингэж уйлаа вэ? гэж асуужээ. Шаазгай хэлжээ.— Би уул нь долоон өндөгтэй юмсан. Тэгтэл нэг үнэг хүрч ирээд чи өндөгнөөсөө

надад өгөх хэрэгтэй гэхэд би хичнээн өгөхгүй гэж хэлэхэд «Чамайг өгөхгүй бол бичиний алтан улиасы чинь хуга мөргөнө, алсын чинь тоосыг гаргана» гэж аргагүй авчявсаар байгаад одоо ганцхан өндөгтэй үлдээлээ гэж оготнонд хэлэв. Оготно шаазгайдингэж үг зааж өгөв. За чи одоо өндөгнөөсөө өгөхгүй гэж хэлээрэй. Ингэж хэлэхэд үнэгчамд урьдын хэлдэг ёсоор «Алтан улиасы чинь хуга мөргөнө. Алсын чинь тоосыггаргана гэж хэлэх биз!» ингэхэд нь чи хэл. «Алтан улиас хуга мөргөдөг эвэр чинь альвэ? Алсын тоос гаргадаг туурай чинь аль вэ?» гэж асуугаарай. Ингэхэд: «Чамд энэүгийг хэн зааж өгөв? гэх биз. Тэхэд нь «Би өөрөө бодон бодон бодол оров. Унтан унтанухаан оров. Санан санан санаа оров» гэж хэлээрэй гэж оготно зааж өгчээ.

Гэтэл өнөөх үнэг хүрч ирээд шаазгайд «Надад үлдсэн ганц өндгөө өгөөч!» гэсэндшаазгай «Өгөхгүй» гэв. Үнэг: «Тэгвэл алтан улиасы чинь хуга мөргөнө, алсын чиньтоосыг гаргана» гэжээ. Шаазгай асуув: «Алтан улиас хуга мөргөдөг эвэр чинь аль вэ?Алсын тоос гаргадаг туурай чинь аль вэ?» гэжээ. Үнэг:

— Чи энэ үгийг хэнээс сонсов, хэл, гэхэд нь шаазгай хэлсэнгүй, «Би өөрөө бодонбодон бодол оров, унтан унтан ухаан оров, санан санан санаа төрөв» гэж хариулжээ.Үнэг хэлэв. «Хэн зааж өгснийг хэлэхгүй бол би чамайг үнэгний арван гурван мэхээхэрэглээд бариад идлээ» гэж сүрдүүлсэнд шаазгай аргагүй болж айхдаа: «Тэр нүхэндбайдаг хулгана зааж өгсөн» гэжээ.

Page 18: Үлгэрүүд..

18

Тэр үнэг өнөөх оготнын нүхний амсар дээр очоод оготныг дууджээ. Оготно хариухэлжээ: «Одоо би хогоо цэвэрлэж байна» гэв. Гэтэл үнэг нь хүлээж байгаад бас дахиндууджээ.

Оготно: «Би толио арчиж байна» гэжээ. Үнэг хүлээж байгаад бас дахин дууджээ.Тэгэхэд нь оготно толгойгоо цухуйлгаж гэнэ.

Тэгэхэд үнэг: «Толгой нь ийм хөөрхөн байгаа юм, цээж нь ямар хөөрхөн бол?» гэхэднь нөгөө оготно чээжээ гаргажээ. Гэтэл үнэг:

— Цээж нь ийм хөөрхөн байгаа юм бөгс нь ямар хөөрхөн бол? гэжээ. Тэгэхэд ньоготно бөгсөө гаргажээ. Гэтэл үнэг:

— Бөгс нь ийм хөөрхөн байгаа юм чинь сүүл нь ямар хөөрхөн бол? гэсэнд оготносүүлээ гаргажээ. Үнэг хэлэв:

«Ийм хөөрхөн биетэй юм хадан дээгүүр бөг бөг гүйх нь яасан хөөрхөн бол? гэхэдоготно бөг бөг гүйх гэтэл үнэг үмхээд авчээ» Оготно ингэж хэлжээ.

«Чи өмөр өмөр гэж идвэл, өмхий байдаг юм шүү. Ангар ангар гэж идвэл амттайбайдаг юм шүү» гэсэнд үнэг нь оготнын хэлсэн ёсоор ангар ангар идэх гэтэл амнаасааоготноо гаргаад алдчихжээ.

9. ЭВТЭЙ ДӨРВӨН АМЬТАН

Эрт урьд цагт Энэтхэгийн орны сайхан ой модонд тагтаа шувуу, туулай, сармагчин,заан дөрөв олон жил хамт амьдарч байжээ. Бид дөрөв эвтэй сайхан суухаас гадна,бидний хэн нь ах болбол дүү нь ахыгаа хүндлэн өргөж тааллаар нь явъя! гэж хэлэлцээдхэн нь ах болохыг бие биеэсээ асууж гэнэ.

Тэнд нэг том мод ургаж байжээ. Заан тэр модыг зааж «Намайг тугал байхад энэ моднадтай чацуухан байсан. Би шөргөөдөг байв» гэжээ. Үүнд бичин хэлэв.

«Намайг жаахан байхад энэ модон миний тоглож дүүлэх мөчиргүй, надтай адилханбайсан тул сүүдэр нь намайг арай чамай халхалдаг байсан гэв. Туулай хэлэв:

— Намайг бага байхад энэ мод сая үндэслэж байсан тул би үндэснээс нь малтажиддэг байв» гэжээ. Гэтэл тагтаа хэлэв:

— Би энэ модны чинь үрийг зууж ирээд энд унагачихсан юм. Тэгээд энэ мод ургасанбилээ гэв.

Ийм болохоор хамгийн ах нь тагтаа, дүү нь туулай, туулайн дүү сармагчин, отгондүү нь заан болж таарчээ. Дүү нь ахыгаа хүндлэхээр хэлэлцсэн тулд заан сармагчныгхүндлэж нуруун дээрээ гаргав. Сармагчин нь туулайг ахаа гэж мөрөн дээрээ суулгав.Туулай нь тагтааг ахаа гэж дээрээ гарвал тэр нь өнөөх том модны үр жимсэнд хүрч авчдүү нартаа түгээн өгч ивээдэг болжээ.

Тийнхүү энэ дөрвөн амьтан хүндлэх ба тэтгэх ёс төгс болж эвтэй найртай байснааржаргалтай болов гэлээ.

Page 19: Үлгэрүүд..

19

10. ХОЁР САЙН МОРЬ

Эрт урьд цагт хол газар худалдагдсан хоёр морь уг нутгаа санаж харихаар гүйжявтал тэр хоёр морины нэг нь замдаа нас хөгширч харьж чадахгүй хоцрох болжээ.Тэгээд залуу мориндоо ингэж захив.

— За, залуу дүү минь замдаа сайн яваад хариарай! Хөгшин ах чинь одоо үхэхболжээ. Дүү минь болзоогүй замаар бүү яваарай! Бөртөлзсөн юман дээр битгийочоорой! Боолттой юмны амыг бүү задлаарай! гэж захиад хоцорч гэнэ. Залуу морь ньнэг залхай замаар орж явжээ. Гэтэл нэг бөртөлзсөн бор юмны бараа харагдаж гэнэ.Түүнийг очиж үзах юмсан гэж бодоод тэсч чадсангүй гүйж очтол уутанд хийсэн юмныам нь боодолтой бөгөөд дотор нь амьтан байгаа бололтой хөдөлж байжээ. Түүнийдотроос юу гарах бол үзэх юмсан гэж тэсэж ядаад сонирхон амыг задалтал дотроос ньнэг том өлссөн чоно гарч ирээд:

— «Чи юун морь ингэж миний боодлыг задлав. Би нэг баян айлын малаас барьжидсээр байтал тэр айлын хөрөнгөний эзэн намайг чиний адил хурдан мориороо хөөнгүйцэж барьж аваад энэхүү уутанд хийж орхисон билээ. (Иймд) одоо би чамайг иднэ»гээд барихаар завдан дагатал нэг туулай явж байгаад тэр хоёрыг үзмэгц:

«Та хоёр юун морь чоно хоёр вэ?» гэж асуув. Тэд үнэн байдал учраа тоочсонд тэртуулай морины аминд орох арга бодож ийн өгүүлрүүн:

«Үгүй, чоно гуай, та ийм сайхан том эр байтал уутанд хийлгэж ам нь боолттойхэвтэж байна гэдэг чинь худал бий зээ. Хэрэв үнэн бол би харин энэ морин дээр өөрийнбиеийг шагналд нь өгч идүүлье гэв.

Тэгэхэд чоно: «Үнэн, би энэ уутанд байсан» гэж хэлжээ. Туулай: «Эрхэм чоно та энэуутанд яаж багтах билээ. Би нүдээр үзээгүйдээ үнэмшихгүй» гэхэд чоно: Морь туулайхоёуланг идэхээр бодож нөгөө уутандаа дахин ороод толгой хараахан далд оруулаагүйбайхад туулай, «За толгой чинь багтахгүй байна» гэж хашгирмагц чоно толгойгоодаруй далд оруулав. Туулай тэр даруй уутны амыг хуучин хэвээр нь боож орхив.Ингээд өчүүхэн биетэй боловч арга онолтой туулайн гавьяагаар амь гарч, залуу морьнутагтаа харьж амар сайхан жаргасан гэнэ.

11. БУХ, ХУЦ, УХНА ГУРВЫН ҮЛГЭР

Нэг баян айл байжээ. Тэр айл цагийн хүйтэнд зутарч цас зуданд туйлдаад босож,чадахаа байсан өеөсмөл бухан бяруу, төлгөн хуц, шүдлэн ухна ийм гурван малөвөлжөөндөө хаяад нүүжээ.

Нүүснээс хойш хүйтний эрч буурч, цаг зуд тавигдаад хаврын урь орсонд өнөөхгурван мал цасан дороос арайхан амьтай гарч, бага зэрэг тэнхрээд байтал нэг чоно тэргурвыг идэх санаатай давхиж ирээд бухнаас асуужээ.

— Чиний нэр хэн гэдэг вэ? гэсэнд бухан бяруу:— Миний нэр: Гүзээ ихт— Гүндэн хаан гэдэг гэв. Үүнд чоно баахан сонирхон бухын эврийг зааж бас асуув:— Чиний энэ толгой дээрх чинь юу вэ? гэсэнд бух:— Миний энэ бол:Тэнгэр бурхны хайрласанТэх хар жад юм.Тэрсэлж ирсэн дайсныг

Page 20: Үлгэрүүд..

20

Тэсгээлгүй сүлбэдэг юм гэв.Чоно баахан гайхан бухын төмсийг зааж асууруун:— Чиний энэ чинь юу вэ? гэсэнд бух хэлэв:— Миний энэ:Аав ээжийн хайрласанАсар гашуун сонгиноАраатан чонын махыгАмталж иддэг юм гэв.Чоно бухнаас айж төлгөн хуцнаас асуув.— Чиний нэр хэн гэдэг вэ? гэсэнд хуц:— Миний нэрийг: Толгой ихт Тонж хаан гэдэг юм гэв.Чоно хуцын эврийг харж асуув:— Чиний энэ юу вэ? гэсэнд төлгөн хуц— Миний энэ:Тэнгэр бурхнаас хайрласанТом хар муна.Довтолж ирсэн чонынТолгойг хага цохидог юм гэв.Чоно хуцнаас бас айгаад шүдлэн ухнаас очиж асуув:— Чиний нэр хэн гэдэг вэ? гэсэнд ухна хэлэв:— Миний нэр:Сэлмэн эвэрт.Сэнгэ баатарСахал ихтСанж хаан гэдэг гэв.Чоно ихэд гайхаж ухнын эврийг зааж:— Энэ чинь юу вэ? гэж асуусанд ухна хэлэв:— Миний энэ:Эзэн тэнгэрээс заяасанИрт их мэсЭрсэлж ирсэн чонынЭлэг бөөрийг сүлбэдэг юм гэжээ.Чоно их л сүрдэж балмагдаж дэмий л ухнын төмсийг зааж:— Таны энэ тань юу вэ? гэж асуусанд ухна улам сүр бадруулан хэлэв:— Аа энэ бол Түүхий чонын махыг дүрж амталж иддэг.Түнгэрцэг савтай давс сонгино хоёрТүрүүлж ирснээр нь одоо чамайг идье гээд тургиж давхийсанд өнөөх чоно ухаангүй

айж урт хар чацга хаян ухасхийн дүүлж голын мөсөн дээгүүр харайж год хатганзугтаажээ.

Ухна улам айлгах гэж хойноос нь элдэж явтал мөсөн дээр халтираад салтаагаахагалчихжээ.

Тийнхүү салтаагаа хагалснаа чононд мэдэгдэхгүй гэж хойноос нь өндөр дуугаархашгиран:

— Чамайг даа, би өмдний тэлээ тасраагүй бол уу? гэж их л занасаар хоцорчээ.Ингэж чоныг айлгаад тэр гурван мал ногоо гарсан хойно гэртээ харьж сүрэгтээ

нийлээд амар сайхан жаргаж гэнэ.

Page 21: Үлгэрүүд..

21

12. БУХЫН ҮЛГЭР(Тааваргүй үлгэр)

Нэг их бух байжээ. Толгойд нь нэг баян байжээ. Бөөрөнд нь нэг баян хүн байдагбайжээ. Бөгсөнд нь нэг баян хүн байдаг юм байж. Толгойн баян хүн өвөлжөөхаваржаатай юм байж. Бөөрний баян хүн мөн өвөлжөө хаваржаатай юм байжээ.Толгойн баян хүн хэлжээ.

— Энэ ойрноос бух өвс энэ тэр идэхгүй байна гэж дундахдаа хэлжээ. Дундах баянхэлэхдээ, аа энэ хонхор цонхор гэдсэнд мөн сая хонхойж байна гэж бөгснийхөө хүндхэлжээ. Бөгсний хүн:

— Аа энд би олон он болсон. Энэ бух ер баагаагүй. Энэ юуны учир вэ? гэжээ. Тэрхүн бол аргалыг нь авч түлдэг юм байжээ. Тэр бух үхэж хоцорчээ. Бух үхчихлээр нь нэгүнэг гурван жил идээд дүүрчээ. Тэрний дүүрсэн хойно өнөө бухны далны яс хээрхэвтэж байжээ. Тэр ясан дээр далан цэрэг бууж, далан майхан барьжээ. Тэр цэргүүдийгнүүгээд явчихлаар нэг шувуу бууж ирээд тэр далны ясыг зуугаад явчихжээ. Нэг ухныэвэр дээр очоод сууж, тэр шувуу. Тэр ухны сахал доор нэг эмгэн өвгөн хоёр байжээ. Тэрдалны ясыг зуусан шувуу алдчихлаар өвгөний нүдэнд орчихжээ. Ойр хавийн улсыгцуглуулаад хүрз зээтүүгээр тэр далны ясыг авч чадсангүй байжээ. Тэхлээр эмгэнхэлээрээ долоогоод далны ясыг аваад хаячихжээ...

Эдний аль нь их вэ? Далны яс их гэвэл мунхаг хүний бодлого, Бүргэд нь гэвэлбүдүүлэг хүний бодлого, Өвгөн их гэвэл урт (өнийн) бодлоготын санаа, эмгэн их гэвэлбогино бодлоготын санаа, ухна их гэвэл цэцэн ухаантай хүний санаа, Далан цэрэг ихгэвэл олон санаатай хүний бодлого гэжээ.

13. ХУДГИЙН СОХОР МЭЛХИЙН ТУХАЙ ҮЛГЭР

Эрт урьд цагт, энэ дэлхийн хаана ч юм бэ нэгэн өнцөгт нэг худаг байдаг юмсанжээ.Тэр худагт өрөөсөн нүд нь сохор мэлхий оршин суудаг байжээ. Гэтэл ийм үйл явдалболжээ.

Нэгэн өдөр гадаад их далайд их салхи шуурга хөдөлж түүний долгион давалгаанаардалайгаас нэгэн яст мэлхий хуурай газарт шидэгдэж орхижээ. Тэрээр очих газар үгүй,ирсэн зүгээ ч мэдэхгүй өлсөж цангаж, өлбөрч үхэхийн туйлд хүрч дэмий тэнэн явсаарнөгөө сохор мэлхийтэй худагт аз дайрч хүрч ирвээс худгийн сохор мэлхий мэл гайхан,цэл хөхөрч ийнхүү асуусан нь:

— Чи аль газрын хэн гэгч вэ? Хаанаас ирэв? Хаа хүрч яваа вэ? гэж шалгаажээ.Далайн мэлхий:

— Би яст мэлхий гэгч байна. Гадаад их далайд нутагтай билээ! Сая нэг их хүчтэйсалхи болж далайн долгионд дэлсэгдэн хуурай газарт шидэгдэж орхиод төөрсөөр танайэнд хүрч ирэв гэхэд: Сохор мэлхий:

— Чи одоо тэгээд юу гэж бодож, яахаар шийдэж байна вэ? гэхэд далайн мэлхий:— Би одоо явъя гэвч газар хол, зүгээ мэдэхгүй, буцахын аргагүй билээ. Танай худагт

хамт сууж аж төрье гэв. Тэгэхлээр нь худгийн мэлхий худагныхаа усны гуравны нэгэнхэсгийг зааж:

Чиний тэр далай гэгчийн чинь усны их бага өдий чинээ юу? гэхэд далайн мэлхийүүнээс ихээ их! гэхэд худгийн мэлхий бас гуравны хоёр хувь хиртэй хэсгийг зааж,

— Үүнээс ямар вэ? гэв. Далайн мэлхий,

Page 22: Үлгэрүүд..

22

— Энэ өчүүхэн худагтай манай далайг жишиж боломгүй билээ. Үүнтэй чиньадилтгашгүй хэмжээ, хязгааргүй арвин их билээ, гэж хэлтэл худгийн сохор мэлхийгалзуурсан мэт уурлан, хашгичин хэлсэн нь:

— Чиний тэр далай гэгч чинь миний энэ худагнаас хичнээн ихдээ юу базаагаа гэж.Би бүгдийг мэдэж байна. Чи муу гуйранчин, тэнүүлч бас өөрийнхөө нутаг орон далайгмагтаж, над мэтийн амьтны толгойг эргүүлж, басамжлан доромжлох санаатай юу? Читэр их устай, хязгааргүй их далайруугаа тонил! гэж хөөрхий муу яст мэлхийг хөөсөнюм гэнэ билээ. Тэгэхэд нь далайн яст мэлхий худгийн тэр сохор мэлхийг харж, харж:

— За, тийм байдаг байж, хэлснээр чинь болог! Ээ зайлуул, мөн ч хөөрхий амьтанюмдаа. Чи ч доль сохор биш таг сохор юмаа даа гэж гэнэ.

Page 23: Үлгэрүүд..

23

ГУРАВДУГААР ХЭСЭГАЖ БАЙДЛЫН ҮЛГЭР

Page 24: Үлгэрүүд..

24

1. АРСЛАНТАЙ МЭРГЭН ХААН

Эрт урьд цагт Арслантай мэргэн хаан гэж байж гэнэ. Тэр хааных адуугаа хонхордүүрч байвал бүрэн, хонхор дүүрэхгүй бол дутуу байна гэж үздэг байжээ. Бас ардагхүрэн морьтой юмсанжээ. Гэтэл нэг өдөр адуу нь хонхор дүүрэхгүй байв гэнэ. Ямаручраас ийм болов гэж бодтол гурван чоно идэж гэж санаад хүрэгч гүүнээс гарсан хүрэнмориороо тэр гурван чоныг хөөж алах гээл явтал нэг чоно нь нөгөө хоёртоо ийн хэлэвгэнэ:

— Арслантай мэргэн хаан хүрэгч гүүнээсээ гарсан хүрэн мориороо биднийг хөөжалах гэж байна. Тэр залуу гүүний унага тул гурвуулаа газрын өөд зугатаж байгаад гэнэтуруугаа зугтаавал гүйцэхгүй гэхэд бусад нь зөвшөөрчээ. Маргааш нь Арслантай мэргэнхааныг алах гээд хөөхөд нь эхлээд газрын өөд зугатааж байснаа гэнэт уруугаазугатаасан тул гүйцсэнгүй гэнэ.

Тэгэхээр нь Арслантай мэргэн хаан хүрэн халзан гүүнийхээ унагаар хөөж алахаарбодоод гэртээ иржээ. Гэтэл үүнийг өнөө чоно бас мэдээд бусад хоёртоо:

— Арслантай мэргэн хаан хүрэн халзан гүүнийхээ унагаараа биднийг хөөж алах гэжбайна. Тэр хөгшин гүүний унага тул газрын уруу зугатааж байгаад гэнэт өөдөөзугатаавал гүйцэхгүй гэхэд мөн нөгөө хоёр чоно нь зөвшөөрч гэнэ.

Маргааш нь Арслантай мэргэн хааныг хүрэн халзан гүүнийхээ хүрэн халзанмориороо хөөхөд уруугаа зугатаж байгаад гэнэт өөдөө зугадсан тулд гүйцсэнгүй гэнэ.

Тэгэхээр нь Арслантай мэргэн хаан ардаг хүрэн мориороо гурван чоныг хөөж алнагэж бодоод харьж гэнэ. Гэтэл тэр шөнө өнөө чоно Арслантай мэргэн хааны адуундбайдаг адсага шиг туранхай ардаг хүрэн морийг идье гэж нөгөө хоёртоо хэлбэл:

— Энэ олон адуун дотор ороод адсага шиг туранхай энэ муу морийг идвэл арайазанд муу болох байх. Иймд аль тарган сувай гүүнээс нь шилж иднэ гээд эс зөвшөөрчгэнэ. За тэгвэл Алтай хангайн ар орой дээр нэг уулзъя. Ардаг хүрэн морины нуруундээр нэг уулзъя. Арслантай мэргэн хааны дал мөрөн дээр нэг уулзъя гэж нөгөө хоёрчонондоо хэлжээ.

Гэтэл маргааш өглөө нь Арслантай мэргэн хаан ардаг хүрэн мориороо гурван чоныгхөөж, Алтай уулын ар орой дээр гүйцэж алаад арьсы нь ардаг хүрэн мориндоо тохожгэртээ ирж гэнэ. Тэгээд арьсаар нь хүрэм хийж өмссөн тул тэр гурван чоно Алтайнуулын ард нэг, ардаг хүрэн морины нуруун дээр нэг, Арслантай мэргэн хааны ар даландээр нэг, ингээд гурван удаа уулзсан нь энэ ажээ.

2. ТААВАРЧИН ГУРАВ

Урьд өнчин гурван хүүхэд байжээ. Ганц тугалтай үнээтэй юм байжээ. Үнээнийгурван хөхийг гурван хүүхэд, нэгэн хөхийг тугал нь хөхөж амьдардаг байжээ. Нэгэнөдөр үнээ нь бэлчээрт гараад эргэж ирсэнгүй. Нэг өдөр хүлээж гэнэ. Ирсэнгүй. Хоёрөдөр хүлээж гэнэ. Ирсэнгүй. Гурван өдөр болоход тугал нь харангасан үхжээ. Гурванхүүхэд үнээгээ эрж ноёныдоо очиж гэнэ. Ноён тэр гуравт үхрийн дал чанаж өгч гэнэ.Гурван хүүхэд хоол идэх болоход ах нь хэлжээ. Энэ чинь манай мах байна гэж хэлжээ.Дундах нь: Үнээний дал байна гэжээ. Бага нь: Манай «мах болоод үнээний бол манайүнээний дал байна гэжээ. Ноён: Энэ далыг өөрийн үнээний дал гэж та нар яаж мэдэвгэхэд тэд:

Page 25: Үлгэрүүд..

25

«Тааварлаж мэдэв гэв. Ноён: та нар юм таахдаа хэцүү юү? гэвэл тэд: Бид таахдаа лтаадаг гэв. Ноён хэлрүүн: Та нар гадаа гарч байгтун гээд гурван шаазанд юм хийжхөмөрч тавиад: Одоо орж ир! гэжээ.

Тэднийг орж ирсэнд хаан асуусан нь: Дээд захын аяганд юу бий вэ? Ахмад хөвгүүнхэлэв: Бөв бөөрөнхий юм байна гэжээ. Дунд хүү: Шав шар юм байна гэжээ. Багахөвгүүн: Бөв бөөрөнхий болоод шав шар өнгөтэй бол богширгоны өндөг бизээ гэлээ.

Хаан аваад үзсэн чинь богширгоны өндөг байжээ.— За одоо дунд аяганд юу бий вэ? гэжээ. Ахмад хөвгүүн: Ув улаан юм байна гэжээ.

Дунд хүү: Ав амттай юм байна гэжээ. Бага хөвгүүн: Ув улаан болоод ав амттайхан юмбол чавга (алим) бизээ гэсэн чинь бас таачихжээ.

— Адгийн шаазанд ямар юм байна гэжээ. Ахмад хөвгүүн: Дүгрэг хэлбэртэй юмбайна гэжээ. Дунд хөвгүүн:: Дундаа дөрвөлжин нүхтэй юм байна гэжээ. Бага хөвгүүн:Дүгрэг дүрстэй болоод дундаа дөрвөлжин нүхтэй бол гуулин зоос бизээ гэв. Гурванаяганы доторхийг гурвуулаа таачихжээ.

Ноён тэхэд нь гурван хөвгүүнийг хүндлэх гэж хонь алж гүү сааж гэр бариулж, найрхурим хийв. Хаан зарцдаа өгүүлрүүн. Тэд юу хэлэлцэж байна сонсоод ир гэжээ

Зарц очоод чагнатал: хөвгүүд хэлэлцрүүн: Айраг нь ч айраг юм. Хүний цустай айрагюм. Мах нь ч мах юм, нохойн мах байна. Ноён ч ноён юм, хятадын хүү байна гэжээ.Түүнийг зарц нь сонсоод ноёндоо айлтгав.

Ноён уурлаж хоньчиндоо очиж: Чи надад нохойн мах өгөв үү? гэжээ. Хоньчин: Үгүйүгүй, тэр хурга байхдаа өнчрөөд нохойн хөх хөхөж өссөн билээ гэв. Ноён адуучиндааочоод: Чи надад айргийн оронд хүний цус өгөв үү гэжээ. Адуучин: Би морь уургалжбайтал гар шувтарч цус гараад ус руу оров. Тэр уснаас гүүнүүд ууж байсан билээ гэжээ.

Ноён гэртээ ирээд эхээсээ асуусан нь: Би ямар хүний үр вэ? гэжээ. Эх нь: Жинхэнээцэг чинь хятад хүн байсан гэсэнд ноён урам нь хугарч гурван хүүхдийн үнээгхулгайлж идсэнээ хүлээжээ. Тэгээд гурван хүүхдийн ахыг ноён болгож, хоёр дүүгий ньтүшмэл болгож, өөрөө сул хүн болоод амар сайхан жаргажээ.

3. МЭРГЭН ШҮҮГЧ

Эрт урьд цагт их баян мөртөө, маш харамч нэг хүн байжээ. Тэр нэгэн өдөр 100янчаантай мөнгөнийхөө түрийвчийг гээчихжээ. Гэтэл үүний нь хоёр ядуу хүн замдээрээс олоод, яг тэр хэвээр нь хошуу нутгийнхаа хууль цаазын түшмэлд өгчээ.

Өнөө баян хүн мөнгөө хаяснаа мэдмэгц түүндээ ихэд харамсан хоол ундаа ч идэжуулгүй даруй явж хууль цаазын түшмэлд мэдүүлэхээр ортол түрийвч нь түүний дэргэдбайхыг үзээд баярласандаа аргагүй шүүрэн авчээ. Гэтэл түшмэл,

— Та юунд энэ түрийвчийг дур мэдэн авав гэсэнд, нөгөө баян,— Би энэ түрийвчийг гээгдүүлсэн билээ. Харин түшмэл таны хажууд байхлаар авсан

юм гэжээ.— Үнэхээр таны түрийвч мөн юм бол олсон хүнд нь шан харамжий нь өгөх хэрэгтэй.

Гэхдээ үүнийг чухам хэдэн янчаантай хаясан юм бэ? гэж түшмэл лавлан асуухад баяныцарай гэнэт барсхийн хувирч, энэ чинь миний янчаанаас бас хороох нь байна шүү гэсэнхарамсах сэтгэл эгшин зуур төрж,

— Би түрийвчээ 200 янчаантай гээгдүүлсэн юм. Харин 100 нь энд байна. Бусдыг ньолсон хүн нь авсан юм байлгүй дээ. Түүний нь шагнал болгоё гэжээ.

Хууль цаазын түшмэл түрийвчтэй мөнгөө олсон хүнд 100 янчаанаар шагнана гэжбайгаа юм шив дээ гэж нотлон асуувал, харамч баян манайхан хэдэн үедээ хэзээнийбуян хишигтэй явсан улс. Арвин цагаан буяны минь хадгалж явсан энэ түрийвчийголсон хүнд 100 янчаанаа өгөлгүй яахав дээ гэж ажиггүйхэн өгүүлжээ.

Page 26: Үлгэрүүд..

26

Гэтэл түшмэл энэ түрийвч таных биш байх нээ. Яагаад гэвэл үүнд 200 янчаанбайгаагүй, харин 100 янчаан байсан юм. Үүнийг бас нэг хүн ч олоогүй хоёр хүн олсонзэрэг гэрч баримт бий.

Иймд түрийвчтэй мөнгийг танд өгөх үндэсгүй байна. Харин та түрийвчээ шамданэрвэл олох ч юуны магад гэжээ.

Үүнийг сонссон харамч баян учиргүй сандарч,— Эрхэм түшмэлд үнэнийг өчихөд энэ түрийвчтэй мөнгө минийх лавтай мөн билээ.

Харин олсон хүнд нь мөнгө өгөхгүй гэж ов мэх хэрэглэх гэснээс ийнхүү ташаа боловхэмээн үнэн байдлаа учирлан хэлж, өршөөл уучлалт гуйсан тул 100 янчааныг олсонхоёр хүнд нь өгөөд, өнөө түрийвчийг эзэнд нь эгүүлэн өгчээ. Үүнээс хойш тэртүшмэлийг төрийн мэргэн шүүгч хэмээн нэрлэсэн ажээ.

4. ХААН ТОЛГОЙТОЙ БАЙСАН УУ?

Эрт урьд цагт нэг ноён байж гэнэ. Ууртай догшин гэдэг нь учиргүй. Албат амьтан ньноёныхоо өөдөөс харахаас ч айдаг тийм догшин ноён байж гэнэ дээ. Алсын аяндмордох нэгэн хэрэг гарчээ. Тэр ноёнд, манай сайд вангийн өнөөдөр их ёслолоорморилсон шиг олон хиа дагалттай, урьд нь зам удирдах хүн хойно ч дагах хүнтэйморилж гэнэ дээ. Явж явж нэг ганц саглагар модны дор бууж амрах болжээ. Дагалт хианар нь ноёндоо газар олбог дэвсэж суудал засаж гэнээ. Тэгэхэд тэр олбог суудлаа голж,би ноён хүн та нартай адил нохой шиг тэгж газар суухгүй, намайг дээр өргөж суулгагэж гэнэ. Зарц нар нь тэр тал газар ноёндоо яаж өндөр суудал засах билээ гэж сандран,арга барагдахдаа тэр саглагар модыг бөхийлгөж ноёноо өргөж суулгая гэж, модныүзүүрийг татаж бөхийлгөөд ноёноо суулгаж тавимагц, модны орой тэнийгээд ноёныгтээр хол пид хийтэл савж орхив гэнэ дээ. Зарц хиа нар нь сандан мэндэн гүйж, ноёноотүшүүлэн босгож өргөтөл, ноёны толгой алга байжээ. Хиа нар айж сандран, ноёнытолгойг модны гишүү тас савж орхив уу? гэж ийш тийшээ гүйж эрэл хийж гэнэ. Тэгээдтэр рүү хол л нэг толгой хэвтэж байсныг олж гэнэ дээ. Гагцхүү ноёны өөдөөс харжүзсэн хүн нэг ч алга. Тэр толгойг ноёны толгой юм уу биш юм уу гэдгийг мэдэх таниххүн эс олджээ.

За, одоо яадаг ийдэг билээ? гэж бодоод захирагч авгайгаас очиж асууя. Манай ноёнытолгойтой толгойгүйг захирагч авгай лав мэдсэн байх гэж хэлэлцэж, өвгөн захирагчавгайд очиж асууж гэнэ дээ. Тэгэхэд нь захирагч буурал толгойгоо сэгсэрч бүү мэдээхүүхээд толгойтой байсан юмуу ноён маань, толгойгүй ч байсан юмуу. Би ноёнысэрүүн тунгалаг байхад өмнө нь сөгдөж мөргөсөөр ер царай өөд нь харж үзсэнгүйбилээ.

Малгай дээрээ хааны хайрласан ноёны жинс отготой байсныг л би сайн мэднэ.Толгойтой үгүйгий нь мэдэхгүй, хүүхээд. Харин хатнаас нь очиж асуу. Тэд мэдэх байхгэхэд нь хатнаас нь очиж асууж гэнэ дээ.

Тэгэхэд хатан нь:— За бүү мэд, хиа нар минь би нэг насаараа догшин ноёны хүсэл таалалд нь

нийлүүлсээр, догшин царай, хурц нүд өөд нь харах зүрх ухаан олдсонгүй билээ. Намайгүнсэхэд нь ширвээ ширүүн сахал нь л намайг хатгаад байдаг сан. Чухам толгойтойтолгойгүйг нь бүү мэдээ, хиа нар минь гэжээ. Тэгээд ноёны зарц дагалт нар нь ноёноочухам толгойтой байсан уу толгойгүй байсан уу, гэдгийг мэдэж чадсангүй гэнээ.

Page 27: Үлгэрүүд..

27

ДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГШИДЭТ ҮЛГЭР

Page 28: Үлгэрүүд..

28

1. НӨХӨРЛӨЛИЙН ҮЛГЭР

Урьд нэг бамбар тугал хоёр ижилдэн дассан байжээ. Нэг өдөр бамбар нь зам дээрээсхонх олоод тугалын хүзүүнд зүүж

— Намайг байхгүйд чамд аюул учирвал дуугаргаарай! Би хонхны дуунаар иржчамайг хамгаалж байя гэжээ.

Нэг өдөр бамбар ан эрж явтал хонхны дуу гарчээ. Сандран гүйж ирвэл тугал ньзүгээр л өвс идэж байв.

— Юу болов? Чамд ямар аюул учрав гэсэнд тугал:— Хамар дээр минь хөхтүрүү сууж, би айгаад чамайг дуудсан юм. Тэгээд нисээд

явчлаа, гэжээ.— Үүнээс хойш ийм дэмий юманд намайг дуудах хэрэггүй гээд бамбар андаа явлаа.Тэгтэл удалгүй дахиад хонх жингэнэж сонсогдов. Бамбар бас л яаран гүйж ирвэл

тугал аанай л зүгээр өвс идэж байжээ.— Юу болов? Юунд намайг дуудаа вэ? гэсэнд тугал— Зүгээр! Би оодгоноод толгойгоо сэжилж байсан юм гэжээ.Бамбар дахиад гөрөөндөө явж байтал хонх жингэнэв. «Толгой дээр нь шумуул

суугаад үргээж байгаа биз» гээд бамбар энэ удаа очсонгүй.Орой байдаг газраа эргээд ирсэн чинь хайрт нөхрий нь чоно идчихсэн байжээ.Бамбар «Надаас болж нөхөр минь амь эрсдэв» гэж ихэд харамсан гашуудаад тугалын

ясан дээр хэвтсээр байгаад гуниглаж үхэв.Бамбар тугал хоёрын ясыг хааны хоньчин булж орхив. Хоёр жилийн хойно тэнд хоёр

сайхан саглагар мод ургав. Өглөө бүр ургах нарнаар хоёр хөөрхөн хүү хоёр модноосбаясгалантайяа бууж ирээд өдөржин наадаж харуй бүрий болохоор тус тусын моднынавчинд шингэж алга болдог болов. Энэ гайхалтай явдлыг нэг өдөр хааны хоньчинүзээд гэргийдээ ярив. Гэргий нь айлынхандаа ярив. Айлын хүн, хүүдээ хөөрөв. Хүү ньноёндоо хэлэв. Ноён хаандаа айлтгав.

Хаан баг цэрэг гаргаж, тэр хүүг барьж ир гэж түшмэлээ явуулав. Тэд ургахын нарнааотож байгаад нэг хүүг бууж ирмэгц барьж автал түшмэд:

— Нөгөө жаалын бууж ирэхийг хүлээх хэрэгтэй байсан юм. Одоо тэр нь буужирэхгүй биз гэж сандартал эндүүрчээ. Нөгөө жаал нөхрөө салгаж авах гэж бууж ирээдбас баригджээ.

Хаан: Төр улсы минь хамгаалах баатар цэрэг ч болох юуны магад. Одоо юутай чболов адуу мал маллуулъя гэв.

Тэр хоёрт Алтан хүү, Мөнгөн хүү гэж нэр өгөв. Арван жил мал хариулаад идэрхэгхүчирхэг хоёр сайхан эр болж өсөв.

Нэг өдөр цэргийн хүн ирж тэр хоёрт:— Алтан хүүг дайнд морд гэж хаан зарлиг болов гэж хэлжээ. Дайны хэрэг давчуу

яаруу тулд Алтанхүү нөхөртэйгээ салах ёс хийгээд дайнд мордов. Мөнгөн хүү нөхрөөих санах болжээ.

Нэг өдөр түүний гэрт нэг хөгшин түшмэл ирж:— Хаан чамайг зүүн зүгт явж хар гэрт хааныд очоод аравдугаар охиныг нь хулгайлж

авчир гэж зарлиг буулгав. Хаан хатнаа болгох гэнэ. Энэ гурван хүүдийтэй мөнгийгзамдаа хэрэглэ гэсэн. Хааны зарлигийг зөрчвөл амьдаар чинь чанаж ал! гэж тушаавгэжээ.

— Би аравдугаар охиныг яаж таних юм билээ? гэж Мөнгөнхүү асуувал түшмэл:

Page 29: Үлгэрүүд..

29

— Тэр амархан. Хар гэрт хааны охид цөм хар гэзэгтэй. Аравдугаар охины нь гэзгэндгурван ширхэг алтан үс гялалзаж байдаг юм гэжээ. Мөнгөн хүү охиныг олж ирэхээрмордлоо. Хэц дэрлэж, хээр хонож удтал явсаар нэт ядуу малчин өвгөнтэй дайралдав.

— Өвгөн ах хаа хүрнэ гэж сурвал:— Би харгис хааны хонь хариулдаг хүн. Нэг хонь цойлуулчаад эрж явна. Олохгүй

бол толгойгүй болно гэжээ.— За тэгвэл та санаа зоволтгүй. Энэ хүүдий мөнгөөр сүрэг хонь авч өгсөн ч болно

гэж хүү хавтагатай мөнгөө өгсөнд өвгөн мх баярлаж:— Баатар чамд баярлав. Шилбүүрийг минь ав. Чамд хэрэг болох юуны магад! гэв.Шилбүүрийг бүсэндээ хавчуулаад цаашаа явж байтал бас нэг өвгөн харгалдсанд:— Та хаачиж явна? гэвэл өвгөн хэлэв:— Би хүүгийндээ очъё гэсэн чадахгүй нь шиг байна. Замдаа мориноосоо унаж

явгарлаа. Явган хүрэх чадал барагдлаа гэжээ.Зовлонгоос гэтлэхэд тань тус болох юм байна. Энэ хавтагатай мөнгийг ав! Азрага

адуу авсан ч хүрнэ гэсэнд өвгөн баярлаж:— Баатар чамд баярлалаа. Энэ хонины яс ав! Замд чинь хэрэг болох ч магадгүй гэв.Хонины ясыг богцондоо хийгээд Мөнгөнхүү мөрөө хөөж явав. Орой болоход бас нэг

хөгшинтэй уулзав. Тэр хөгшин түүдгийн дэргэд суугаад галын дөлийг гунихралтайяагөлрөн байжээ.

— Хөгшин ах та юунд дулаан гэрт галын дэргэд суулгүй, хөдөө талын жаварт бээрчсуугаа билээ? гэж Мөнгөнхүү асуутал өвгөн:

— Би орон гэргүй оочих аягагүй ядуу хүн. Үзтэл бутны дэргэд буруу харахтавилантай шиг байна гэв.

— Бэлэггүй үг чинь салхинд хийсэх болтугай! Энэ мөнгөөр өргөө гэр аваарай гэжсүүлчийн хавтага мөнгөө өгөв.

Өвгөн босон харайж, цог нь унтарсан галаасаа нүүрс авч Мөлгөнхүүд өгөөд:— Та энийг ав! Хэрэг болох ч магадгүй гэв.Мөнгөнхүү нүүрсийг өвөртлөөд зүүн зүг мөрөө хөөж явав. Тийнхүү мориноос

буулгүй олон хоног явж хар гэрт хааны ордонд хүрэв. Шөнө болохыг хүлээж байгаадхааны ордонд сэм оров. Орох гэтэл нэг том хоточ нохой хуцсанд Мөнгөнхуү өнөөххонины ясыг гэнэт санаж, гаргаж нохойд хаясанд нохой яс мэрээд хуцахаа болив.Ороод тас хар гэзгэндээ гурван ширхэг алтан үстэй цэвэр сайхан Оюун авхайг олж үзэв.

— Би таныг эрж ирлээ. Манай хөгшин хаан таныг хатан болгож авна гэж байна гэжМөнгөнхүү хэлбэл охин:

— Би хөгшин хаанд очих дургүй. Чи хөгшин хаандаа намайг аваачиж өгөхөөсаварвал би насан туршид чамтай амьдрахад бэлэн гэж Оюун авхай хашгирав.

— Тэгвэл тийм болог. Би чамайг яавч газардуулахгүй гэсэнд Оюун:— Эндээс түргэн зугтаая! Хаан эцэг минь энд таны байхыг үзвэл бид хоёуланг

цаазлуулна гэв.Мөнгөнхүү хүүхнийг мориндоо дүүрээд нисэх мэт хурдлав. Салхин хурдан

мориороо өдөр шөнө хоёр давхиад сая бууж амсхийв. Мөнгөнхүү Оюун хоёр бөхгээчийн унтаж орхижээ. Үүр цүүрээр сэрээд үзвэл хар гэрт хааны цэргүүд бүсэлчихсэнбайжээ.

Мөнгөнхүү нум сумаа авч дайсны зүг зай завсаргүй харавсанд хааны цэргүүд халхбамбай барьж ард нь хоргодоод улам ойртов. Мөнгөнхүү мориноосоо үсрэн буугаадсэлмээрээ дайсныг цавчилсаар хорин цэрэг цавчтал хорин нэгдэхийг цавчиж чадалгүйсэлэм нь хугарчээ. Нэг булиа цэрэг түүнийг уургалж авах гэсэнд Мөнгөнхүү бүснээсээшилбүүрээ суга татан авч ширвэсэнд хааны бүх цэрэг мэнэрэн хөсөр унацгаав.Мөнгөнхүү энэ шилбүүрийн ид шидтэйг мэдээд бүсэндээ хавчуулж, морио унан,Оюуныгаа дүүрээд цаашаа давхижээ.

Page 30: Үлгэрүүд..

30

Бас давхиж давхиж нэг газар унтаад өглөө сэрээд харсан сан, хааны хүч нэмсэнцэргүүд бүслээд байжээ. Хар гэрт хаан охиноо буцааж Мөнгөнхүүг барихаар шүд зуужбайгаа бололтой.

Мөнгөнхүү нумаа шүүртэл өчигдөр сумаа дуусч, сэлмээ хугалснаа санаж, бүснээшилбүүрээ авах гэтэл бас алга:

Морины явдалд хаягдсан бололтой.— Би үхэхээс айхгүй таныг алдахаас айна гэж Мөнгөнхүү хааны охинд хэлэв.Ингэж хэлтэл хэнхдэг дээр нь нэг юм халж төөнөсөнд үзвэл өвгөний бэлэглэсэн

нүүрс улайж цог болсон байв.Мөнгөнхүү цогт хайрагдаж сандрахдаа өвсөн дээр түүнийг авч хаясанд талын и:

түймэр дэгдээд салхи түймрийн галыг цэр гийн зүг хөгжөөсөнд цэргийн олонхи шатажхагас нь зугатааж гарав. Дайсан дарагдсан хойно өнөө цог унтарч хар нүүрс болов.Мөнгөнхүү нүүрсээ өвөртлөөд шилбүүрээ эрэхээр явж бас олж аваад цаашаа явжээ.Явж явж ойн захад ханхай гэр эзгүй байсныг тэр хоёр олж тэнд амьдрах болов.

Мөнгөнхүү өдөр бүр анд явж, Оюун хоол хөц төхөөрөн найртай сайхан амьдарчбайжээ.

Нэг удаа Мөнгөнхүү эмдээ:— Чи надад нэг ширхэг алтан үсээ бэлэглэ! Би үүрд өвөртөлж явъя гэв. Оюун хэлсэн

ёсоор нь бэлэглэсэнд Мөнгөнхүү нандигнан өвөртөлж баясгалантайгаар андаа явжээ.Хоёр өдөр олз омогтой агнаад гурав дахь өдөр харьж явахдаа нэг чулуун дээр амарчэмийгээ санагалзан алтан үсий нь өврөөсөө гарган үзэж бахархаж байтал сал хи үсийгхийсгэж аваачив.

Мөнгөнхүү алтан үсийг салхинд алдсандаа удтал гашуудан уйлж байтал Оюунытолгойд дахиад хоёр ширхэг тийм үс бийг гэнэт санаад дахин нэгийг нь гуйж авъя гэжтайтгараад харьжээ.

Тэр салхи алтан үсийг хааны цэцэрлэгт хийсгэн авчирсныг хаан олж үзээд ихэдхилэгнэн түшмэлээ дуудуулж түшмэл үхтэл айж санд мэнд ирсэнд:

— Мөнгөнхүү хатан болох хүний минь хулгайлж, аваачсан байхад чи түүнийг олжчадахгүй байна. Хаврын сар дүүрэхээс өмнө хайртай Оюуны минь барааг нададхаруулахгүй бол чамайг амьдаар чинь булна! гэж загнажээ.

Түшмэл зуун цэрэг аваад сүйт хүүхнийг эрж газар бүхнээр хэсээд олсонгүй. Тэгтэлхарин хаврын сарын сүүлчээр гэнэт Мөнгөнхүү замын хажууд чулуун дээр суугаадалтан үсний ширхэг чимхээд бахархан үзэж суужээ. Муу зальт түшмэл цэргүүдээ өндөрөвсөн дотор бүгүүлээд өөрөө тонхил өвчтөний дүр үзүүлж:

— Зоригт баатар минь урт наслахыг ерөөе! Хөл минь ер явж болох биш, гэртээнамайг түр амраан соёрх! гэж газар тултал мэхийн ёсолж гуйжээ.

— Ядсан амьтныг амраах гэр буянтай биздээ. Намайг дагаад яв даа! гэж Мөнгөнхүүхэлээд гэртээ аваачив. Гэртээ ортол ч араас нь сэм мөрдөж явсан зуун цэрэг дайран оржиржээ. Мөнгөнхүү илдээрээ олныг унагаасан тулд гэр нь хүний хүүрээр дүүрсэндтүшмэл Мөнгөнхүүг амьдаар олзолж чадахгүйгээ мэдээд:

Тэртэй тэргүй хаан цаазална. Түүнийг харва! гэж хашгирав. Хар хүнээ амь гарахадбэрх болов гэж мэдээд Оюун сэлмий нь булааж аваад тулган дотор чулуудсандМөнгөнхүү үхэтхийн унав. Түшмэл Оюунд:

— Надтай хааныд очигтун. Өршөөлт эзэн минь чамайг хатнаа болгох гэж байна гэв.Оюуныг морь унуулаад хөтөлж одов.

Хаанд хүргэж ирэх яг тэр үед эрэлхэг зоригт Алтанхүү дайнаас буцаж ирсэн ажээ.Алтанхүү нөхрийгөө сураггүй болсныг дуулаад мориндоо үсрэн мордож.

Мөнгөнхүүг эрэхээр гарчээ.Хичнээн өдөр явж хүрсэн газар бүхэндээ уулзсан бүхнээс Мөнгөнхүүг асуувч сураг

чимээгүй байжээ.Алтанхүү жолоогоо сул тавин, хоёр алгаар нүүрээ дараад

Page 31: Үлгэрүүд..

31

— Хайрт нөхөр минь үхсэн бол миний амьд явах хэрэг юу билээ? гэж урам хугараншивнэж, хичнээн газар тэгж зүг чиггүй явсныг мэдэхгүй. Гэнэт унасан морь нь ягзогсоод аяархан үүрсэнд нүүр тагласан гараа авч харвал өнчин ганц гэрийн дэргэдзогсож байжээ.

Энэ гэрийн хүн сураг гаргах магадгүй гэж бодоод бууж орвол Мөнгөнхүүгийнхүүрийг олов.

Алтанхүү өвчүү чээжээ дэлдэн орь дуу тавин уйлав. Нэг уужраад харвал тулгандотор Мөнгөнхүүгийн сэлэм байв.

— Нөхрий минь алсан хүнийг энэ сэлмээр чинь заавал өшөө авч өгье гэж шүд зуунтангараглаад сэлмийг автал Мөнгөнхүү нойрноос сэрсэн мэт ухасхийн босоод:

Оюуны минь хааных аваачсан. Оюуныг минь авралцагтун! гэж хашгирав.— За хоёулаа түүнийг аваръя, эсвэл хоёул хамт ясаа тавья! гэж Алтанхүү хэлэв.Хоёул мордож ташуур эргүүлэн давхисаар өдөр шөнө цурамгүй давхиж гурав

хоногийн биен дээр хааны хотын барааг харав. Ордонд орох бэрх, өмнүүр нь ямар чморь гаталшгүй мөрөн урсдаг юм байжээ.

Сал холбож гурав хоног оролдоод сая бүтээж усанд тавьтал усны ёроолоос аваргазагас гарч ирээд салыг залгичихжээ. Хоёр баатар нум сумаар харвавал тусгүй хайрсанднь хад чулуунд туссан мэт хальтарч байв. Аварга загас мөрөнд хөндөлсөөд тэднийг голгатлах гэвэл морьтой хүнтэй нь залгих гэж хүлээж байжээ.

Алтанхүү ойрын нэг уулын оройг тас харваж хоёул мөрлөн өргөж авчраад загасныаманд хаясанд хоолойг хахаажээ.

«Нүгэлт загас үүнээс хойш хүн залгих чадалгүй болов» гэж баярлаад хоёул дахинмодон сал хийж тавиад голын эргээс дөнгөж хөндийртэл аварга загас сүүлээ шарванмөрний усыг дэлдсэнд уулын чинээ өндөр долгио дэгдэв. Мөрнийг гатлах аргамухардан хоёр баатар зовж байтал Мөнгөнхүүгийн өвөрт хэнхдэгийг шатаамаар нэг юмтөөнөв. Өврөөс тэмтрэн гаргаж ирвэл улайссан нүүрсний цог байсанд гар халхайтүлхий болж усанд алджээ. Мөрний ус дороо буцалж, аварга загас хичнээн уймавчудалгүй шалз булз түлэгдэж үхэв.

Загасыг дараад мөрнийг гаталж тэр шөнө хааны ордонд ирээд үзвэл есөн толгойтойатигар хар мангас үүдийг сахин ажээ. Хоёр баатар сэлмээ өргөж хоёр толгойг тасчавчин хаятал үлдсэн долоон толгойноос гал утаагаар тургиж гарав.

Баатруудын морь бөмбөгнөтөл чичрэн хойш ухарсанд ташуурдан урагш довтолж баснэг нэг толгой чавчсанд мангас аймшигтай хүрхрэв. Газар дэлхий донслов. Баатруудбас мятарсангүй дахин урагш довтолж бас хос толгой тас цавчив.

Өнөөх мангас гуравхан толгойтой үлдсэн боловч Мөнгөнхүүгийн сэлэм хугарсантулд байлдах аргагүй, иймд Алтанхүү хэлэв:

— Би мангастай тулъя. Чи түргэн хааны ордонд орж Оюуныг аварч гарга гэв.Тэгээд Алтанхүү мангасыг хашгиран довтолж дайрсанд Мөнгөнхүү давхин орж

Оюуныг шүүрч аваад баяртайгаар довтлон эргэв. Тэгтэл баярласан нь эртэджээ.Юу гэвэл энэ үед Алтанхүү үхлийн даваан дээр байлаа. Мангасын хоёр толгойг

хяргаад гуравдахий нь цавчиж завдалгүй мангаст цохигдон унасанд мангас хөлөөрөөбаатрыг дарж аваад алахаар завдаж байжээ.

Мөнгөнхүү үүнийг үзээд амин хэргээ цөм мартаад бүснээсээ хоньчны шилбүүрийгсуга татан авч мангасын толгой дундуур татав. Мангасын сүүлчийн толгой бөмбөрөнунав.

Алтанхүү, Мөнгөнхүү, Оюун авхай гурвуул ойн дэргэдэх гэртээ ялгуусан баярхөөртэй эргэж ирээд гаслан зовлонгоос айхгүй хамтран тэмцэж амар сайхан жаргав.Үнэнч сайн анд нөхөдтэй хүнээс гамшиг зовлон зугатаан явдаг гэдэг ажээ.

Page 32: Үлгэрүүд..

32

2. ТҮГ ТҮГ

Эрт урьд цагт эмгэн, өвгөн хоёр аж төрөн суужээ. Хөл дүүжлэх унаагий нь хааныадуучин хөөж одоод, хонь ямаагий нь хааны түшмэд, тэмээгий нь хятадын наймаачинзарц нар хурааж аваад найман ханатай бор гэр, арван үнээнээс өөр юмгүй унах морьачих тэмээ, хотлох хоньгүй болсон тул өвгөн эмгэн хоёр буудал сэлэн нүүж чадахааболиод нэгэн уулын аманд суусаар л байлаа. Ингээд хааны албатууд тэднийхээршагайхаа байж санаа амар байх болов.

Нэгэн өдөр хаан харцага шонхроо аваад анд явав. Уулын аманд нэгэн том бор гэрийнтооноор утаа уугиж байхыг хараад хаан тэдний гадаа хүрч очвол өвгөн эмгэн хоёругтан гарч иржээ.

Тэгээд хаанд цай чанаж, өрөм бяслаг таваглаж гэнэ. Гэтэл хаанд мах идмээрсанагджээ.

Өвгөн үнээ алж махы нь чанаад, хаан Шазгалдайг хамт яваа албаттай нь хоолложгэнэ. Хаанд үхрийн мах их л таашаагдсанд

— Анд явах бүрдээ би танайд ирж байна. Танай үнээний мах тун ч их амттай юмгэжээ. Эмгэн нь хааны ирэх болгонд үнээ алах болох нь гэж бодоод харамсангашуудсанд өвгөн нь

— Эмгээн, бүү гуньхар. Манайх арван үнээтэй байлаа. Одоо ес болжээ. Ялгаа юубайна вэ?

«Өвгөн эмгэн хоёр ес, арван үнээтэй» гэж хүмүүс ярина шүү дээ. Ганцын зэрэг үнээхорогдох нэмэгдэхэд гарз, олз нь бараг гэж тайтгаруулж гэнэ.

Шазгалдай хаан өвгөнийд дахиад л ирж гэнэ. Өвгөн ч бас нэг үнээ гарздав. Эмгэн ньмөн л харамсан гашуудсанд өвгөн

— Эмгээн, бүү ганьхар. Манайх есөн үнээтэй байлаа. Одоо найм болжээ. Ялгаа юубайна вэ?

«Өвгөн эмгэн хоёр найм есөн үнээтэй гэж» хүмүүс ярина шүү дээ. Ганцын зэрэг үнээхорогдох, нэмэгдэхэд гарз олз нь юу вэ гэж тайтгаруулжээ.

Шазгалдай хаан гуравдахь удаагаа иржээ. Өвгөн ахиад л бас нэг үнээгээ нядлажзочноо дайлах болжээ. Эмгэн нь харамсан гашуудсанд өвгөн нь ер сэтгэлээр унасаншинжгүй.

— Эмгээн, бүү ганьхар. Манайх найман үнээтэй байлаа. Одоо долоо боллоо. Өвгөнэмгэн хоёр долоо найман үнээтэй гэж хүмүүс ярина шүү дээ. Ганцын зэрэг үнээний гарзюу байхав гэжээ.

Ингээд л хаан өвгөнийд ир ирсээр өвгөнийд ганц үнээ үлджээ. Эмгэн урьд өмнийнюмгүй харамсан гашуудсанд өвгөн ер сэтгэл зовсон шинжгүй,

— Эмгээн, бүү ганьхар. Манайх хоёр үнээтэй байлаа. Одоо ганцхан үлджээ. Ганцүнээтэй, хоёр үнээтэй байна гэдэг чинь ер ямар ялгаа байна вэ? гэжээ.

Шазгалдай хаан өвгөнийд арав дахь удаагаа ирж гэнэ. Тэгээд дагуулуудынхаа хамтүлдсэн ганц үнээг нь идээд,

— Өвгөний үнээний мах тун ч сайхан байсансан! Би урьд өмнө ийм амттай мах еридэж явсангүй гэжээ.

Түүнээс хойш хаан тэднийд ер үзэгдсэнгүй. Эмгэн өвгөн хоёр ч ядуугийн туйлдхүрчээ. Сүү, тос, бяслаг нь ч барагджээ.

Найман ханатай гэр нь ханхайрч, өвгөн эмгэн хоёр өлсгөлөн суух болжээ. Өвгөнхэрхэх билээ гэж сэтгэ сэтгэсээр эцэст нь үнээнийхээ адсагаар цавуу буцалгаад гадаатавивал шувуу суугаад баригдах бизээ гэж боджээ.

Page 33: Үлгэрүүд..

33

Чингээд эмгэн нь тогоо дүүрэн цавуу буцалгаад гэрийнхээ хавьд тавьж гэнэ. Өвгөнэмгэн хоёр хүлээсээр л. Тэгтэл нэг том хар хэрээ нисэж ирээд цавуун дээр суумагцнаалдчихжээ. Өвгөн баярласандаа хутгаа шүүрч аваад гэрээсээ гүйн гарах зуур

— Эмгээн галаа түлж ус халаа. Хэрээгээ чаная! гэж хашгирчээ.Өвгөн хэрээний зүг гүйн очоод хоолой хүзүүг нь огтлохыг завдтал цаадахь нь— Өвгөн минь, намайг бүү огтло, бүү ал. Миний мах чамд юуны тус болох билээ.

Өвгөрч өтөлсөн миний мах хатуу, бас шим шөлт үгүй бусуу. Харин намайг тавьжявуул. Тэгвэл би чамд гурван ач хүргэе гэж хүний хэлээр хэлжээ.

Өвгөн хэрээг өрөвдөөд тавьчихжээ. Хэрээ ч нисээд л явчихаж гэнэ.Өвгөн харьж ирвэл эмгэн нь ус буцалгачихаад хэрээний мах хүлээн суужээ. Өвгөн,

хэрээ түүнд гурван ач хүргэнэ гэж амлалаа гэвэл— Мах нь хаана байна вэ? гэв.— Би тавиад явуулчихлаа. Алъя гэвч өрөвдөөд. Тэгээд ч мах нь юу шалих билээ.

Ядаж хөгшин» туранхай юм.Эмгэн уурлан загнаж хэрээнд очиж эхнийхээ ачийг хүргэ, хөгшин биднийг цадтал

хоолло гэж хэл гэжээ.Өвгөн ч хэрээний ниссэн зүг явж гэнэ. Удаан ч явсан юмуу хурдан ч явсан юмуу бүү

мэд алсад өндөг шиг цагаан гэрийн бараа харагджээ. Явж, явж тэр гэрийн гадаа очоодорвол гэрийн дотор нэгэн улаан буланд нөгөө хөгшин хэрээ заларч сууна гэнэ. Түүнийбаруун зүүн талаар арай бага шиг найман хэрээ сууж байжээ.

— За, өвгөн ямар хэргээр ирснээ хэл гэж хэрээ хэлсэнд өвгөн,— Бидэнд идэж уух юм юу ч алга.Эмгэн маань намайг танд очиж эхнийхээ ачийг хүргэ, биднийг цадтал хоолло гэж

хэл гэж явууллаа, гэвэл хэрээ— Хүүхдүүдээ, өвгөнд миний чулууг аваад өг гэж гэнэ. Хүүхдүүд нь ширэн

даалингаас нэгэн бөөрөнхий чулуу гаргаж ирсэнд хэрээ түүнийг аваад— Миний эхний ач энэ болог. Бүх л насаараа гэдэс цатгалан байх болно гэж хэлээд

өгчээ.Өвгөн чулууг хараад урам нь хугарч,— Өвгөн надаар тохуурхах ичгэвтэр бусуу. Энэ мэт чулууг би зам дээрээс түүгээд

авч чадна шүү дээ. Энэ чинь надад юуны тус байхав гэсэнд хэрээ инээн байж:— Өвгөн, чи гэнэн хүн юм.Энэ бол ид шидтэй чандмань гэгч чулуу. Үүнийг аваад чандмань эрдэнэтэй болсноо

хэнд ч бүү хэл. Эмгэндээ ч хэлэх хэрэггүй. Гэртээ хариад шөнө болмогц үүнийгээ дэрэндоороо хийгээд санасан бүхнээ хүс. Өглөө болоход хүссэн бүхэн чинь хурсан байх вийгэв.

Өвгөн гэртээ хариад хэрээ эхнийхээ ачийг хүргэнэ гэсэн гэв. Чулууны талаар юу чдурссангүй.

Чингээд өлөн чигээрээ унтахаар хэвтэцгээжээ. Өвгөн чандмань эрдэнэ дэрэн дороохийгээд эмгэн бид хоёр тал дүүрсэн таван хушуу малтай, харгис хатуу, Шазгалдайхаанаас илүү баян тансаг гэр оронтой болох болтугай гэж аливаа сайн сайхан бүхнийгхүсжээ.

Өглөө сэрээд эмгэн өөрийнхөө нүдэнд итгэсэнгүй. Хөндий ханхай, нооронхойнайман ханатай гэртээ унтахаар хэвтсэн байжээ. Гэтэл гэр нь далан таван ханатай далайцагаан өргөө болоод алт, мөнгө, эрдэнийн чулуун хэрэглэл дүүрэн байна гэнэ. Шаландээр хээтэй хивс, орон дээр нь лаврин байх бөгөөд өвгөн нь булган хөнжилд унтажбайжээ. Эмгэний өөрийнх нь навтас болсон нооронхой хувцас ул мөргүй алга болоодөмсөж зүүх бүхэн нь өнгийн торго байна гэнэ.

Тийнхүү өвгөн, эмгэн хоёр амар жарган суух болжээ. Бас өдөр бүхэн зочин гийчинирнэ. Хааны сайд өвгөнд учирсан аз жаргалын тухай дуулж мэджээ. Тэр сайд ихзальтай хүн байсан тул өвгөний аз жаргалыг өөрөө эзэмдэхээр шийдээд үнэт бэлэг

Page 34: Үлгэрүүд..

34

бэлэгдэн өвгөнийд айлчилж иржээ. Тэгээд өвгөнийд хүүгээ ирүүлнэ, төрсөн үрийн таньоронд түшиг тулгуур болог гэж гэнэ.

Өвгөн, «Би одоо хүүтэй болох нь тэгээд бас хааны сайдын төрөл садан болох нь» гэжучиргүй баярлажээ. Өргөж авсан хүүдээ бүх л хогшил хөрөнгөө үзүүлж айлхөршийнхөөрөө хамт айлчлан очих болжээ. Тэгээд энэ бүх эд хогшил гэрт нь азжаргалын даалинд байгаа чандмань эрдэнээс үүссэн юм гээд л өвгөн түүнд хамагбайдгаа хэлчихжээ.

Орой нь өвгөн унтахаар хэвтжээ. Өглөө сэрвэл далан таван ханатай далай цагаанөргөө нь ч эд баялаг элдэв дээд нь ч үгүй болсон байжээ. Өвгөн эмгэн хоёр өнөөх муунайман ханатай навсгар хар гэртээ үлдээд далан нөхөөс болсон хуучин хувцас ньхөглөрсөн байна гэнэ.

Эмгэн нь сэрээд дуу алдан гаслаж учир явдлыг өвгөнөөсөө шалгааж гарчээ. Өвгөн чхэрээ ид шидэт чандмань эрдэнэ өгөөд хэнд ч битгий хэл гэж захисан болон өөрөөөргөмөл хүүдээ үүнийг ярьснаа хүртэл тоочжээ.

Эмгэн аз жаргалын даалинг хичнээн эрэвч олдсонгүй. Хааны сайд хүүгээтуршуулаар явуулж аз жаргалыг булааж авсныг тэд гадарлажээ. Эмгэн нь үглэн загнаж,хэрээнд очиж удаахь ачаа хариул гэж хэл гэж өвгөнөө явуулж гэнэ. Өвгөн ч хэрээнийбайдаг зүг рүү гэлдэрчээ. Гэтэл хэрээ цагаан өргөөндөө үүл мэт барайн сууна гэнэ.Тэгээд.

— Өвгөн чи өдий болтол наслачихаад ухаан суусангүй. Шидэт чандмань эрдэнэтэйболсноо хэнд ч бүү хэл гэж захисан бусуу би. Одоо би чамайг хэрхэх билээ. Нэгэнт иймболсон бол хэлсэндээ хүрч удаахь ачийг хүргэхээс биш. «Хүүхдүүдээ, өвгөнд минийилжгийг авчраад өг. Унаж гэртээ хариг!» гэж гэнэ. Хүүхдүүд нь илжгийг аваад иржээ.Гэтэл өвгөн

— Би энэ илжгээр яах юм бэ? Энэнийг унаж явснаас явган явсан минь хавьгүй дээргэж гөжжээ. Хэрээ инээн:

— Өвгөн, чи гэнэн хүн юм.Энэ чинь ид шидтэй илжиг байхгүй юу. «Алт, мөнгө асга!» гэж хэлээд л

ташуурдахад чинь алт мөнгө асгана. «Идэх юм гарга!» гээд ташуурдвал элдэв амттаншимттэнгээр ширээг чинь дүүргэнэ. Чамд өөр юу хэрэгтэй юм бэ гэжээ. Өвгөн илжгийгавч унаад гэрийн зүг явжээ. Чингээд ташуурдан

— Илжиг чи алт мөнгө асга! гээд эргээд хартал зам тэр аяараа алт мөнгөөр гялалзанбайна гэнэ. Өвгөн эмгэн хоёр ч элбэг дэлбэг байх болжээ. Алт мөнгө, ядсан зүдсэнулсад өгөх амттан шимттэн хичнээн л бол хичнээн байх болжээ.

Шазгалдай хаан өвгөн ид шидтэй илжигтэй болсныг мэдээд өвгөнийг айлчлан ир гэжгэнэ.

Өвгөн өнгөтэй өөдтэйгээ өмсөөд л явжээ. Тэгээд хэн болохыг минь мэдэг! гээд явсанзамаараа алт мөнгө асгаруулсаар хүрч очоод хааны гэрээс илжгээ уяад гэрт орвол хаантүүнийг хүндтэй суудалд суулгаж архи дарсаар дайлжээ. Хааш өөрийг нь ийнхүүхүндэтгэн зочилсонд баярласандаа өвгөн төдөлгүй халамцаж гэнэ.

Гэтэл хаан илжгийг нь сэмхэн соль гэж зарц нартаа тушаажээ. Тэгээд өвгөнд бэлэгсэлэг өгөөд буцаажээ. Өвгөн төдөлгүй архи чь гарсан тул юм идмээр санагдаж гэнэ.

Илжгээ ташуурдсанд юу ч гарсангүй. «Алт мөнгө. асга!» гэж хэлээд ахиадташуурджээ. Алт, мөнгөний аль нь ч гарсангүй.

Хаан илжгийг нь сольчихсоныг өвгөн сая л ухаарчээ.Эмгэн нь өвгөнийг тэнэглэв гэж үглэн загнаад гуравдахь удаагаа ач тусаа хүргэ гэж

хэрээнд очиж хэл гээд явуулжээ.Өвгөн ч хэрээний байгаа зүг рүү гэлдэрч гэнэ. Гэтэл хэрээ цагаан гэртээ аянгын үүл

шиг барайн сууна гэнэ.

Page 35: Үлгэрүүд..

35

— Өдий болтол наслахдаа чи өчүүхэн ч ухаан суусангүй. Чамайг би хэрхэх билээ.Нэгэнт амласан учир сүүлчийн буюу гуравдахь ач тусаа хүргэе. Хүүхдүүдээ, өвгөндминий хуучин сүхийг өг гэжээ.

Хүүхдүүд нь өвгөнд нэг муу хуучин сүх өгч гэнэ. Өвгөн түүнийг хараад— Надад үүнээс дээр сүх бий! гэсэнд хэрээ инээн— Ай, тэнэг энэ чинь ерийн сүх биш, ид шидтэй юм шүү дээ! Далайгаад л «Түг түг»

гэхэд л дайсан чинь үхэдхийн унана. Энэ сүхээр ан ч хийж болно гэжээ.Өвгөн сүхээ аваад гэрийн зүг явж гэнэ. Нэг зээр давхиж явахыг хараад сүхээ далайн

«Зээр түг» гэтэл зээр нь нэг харайснаа үхэдхийн унажээ. Өвгөн алсан зээрээ аваадхарьж иржээ. Тэгээд л ахин аятай тавтай аж төрөх болжээ. Өвгөн анд яваад ямагтолзтой ирнэ. Нэгэн удаа тэмээг нь булааж авсан худалдаачин тааралдаж гэнэ. Өвгөнтүүнээс тэмээг нэхсэнд тэр нь зуудаг нохойгоо турхиран тавьжээ. Өвгөн сүхээ далайн«Зуудаг нохой түг, түг!» гэсэнд нохой өвгөний хөлд годройтон унажээ.

Тэгээд сүхээ худалдаачин руу далайтал худалдаачин айсандаа тэмээнээсээ өнхрөнунаад, өвдөг сөхрөн

— Тэмээгээ ачаа хөсөг юутай хийтэй нь ав. Гагц миний амийг өршөө гэж гуйжээ.Өвгөн тэмээгээ унаад алт, сувд үнэт торго ачсан тэмээн хөсөг хөтлөн харьжээ.

Худалдаачин хаанд очиж гомдол мэдүүлжээ. Эмгэн өглөө гэрээсээ гармагц хааныцэргүүд ирж явааг хараад мэл гайхаж цэл хөхөрчээ. Гүйн орж өвгөндөө хэлбэл өвгөнүүдээрээ шагайгаад сүхээ далайн «хааны цэрэг түг, түг» гэсэнд хааны цэргээс нэг нь чамьд үлдсэнгүй. Өвгөн дошгин тэмээ унан хааных руу тэшүүлэн оджээ. Хааны гэрийнхаяанаас хүн барьж иддэг Асар Басар гэдэг хоёр их том нохой дүүлэн ирсэнд өвгөнсүхээ далайн «махчин ноход түг, түг» гэвэл тэд нь үхэдхийн унажээ. Гэтэл хааныбаатрууд өвгөн рүү дайрч гэнэ. Өвгөн сүхээ далайн «хэрцгий баатрууд түг, түг!» гэсэндбаатрууд нь хааныхаа хөлд үхэдхийн унажээ.

Хаан ухаангүй айгаад худалдаачны хамт өвгөний хөлд өвдөг сөхрөн газар мөлхөжамь өршөө гэж гуйж мөргөж гарчээ.

Чингэхэд нь өвгөн хааны сайд чандмань эрдэнийг минь, хаан өөрөө илжгийг минь,эргүүлж өг. Бас хаан төрийн тэмдэг алтан тамгаа өг гэжээ. Сайд чандмань эрдэнийг ньхааны зардас шидтэй илжгийг нь авчирч өвгөнд өгчээ.

Хаан өөрөө алтан тамгаа барин өвдөг сөхрөн мөлхсөөр авчирч өгчээ. Нэгэнт алтантамгаа алдсан хаан улсыг захирч ял шийтгэх эрхгүй болжээ. Ийнхүү харгис хатууШазгалдайд хаан цолоос өөр юм үлдсэнгүй. Тэгээд өвгөн ард олонд найр зарлаж жаранжилийн жаргал наян жилийн найр хийж дээрээ хаангүй амар сайхан жаргажээ.

Page 36: Үлгэрүүд..

36

ТАВДУГААР ХЭСЭГХӨГТЭЙ АДАЛ

ЯВДЛЫН ТУХАЙҮЛГЭР

Page 37: Үлгэрүүд..

37

1. ЦАРЦАА НАМЖИЛ

Эрт урьд цагт Царцаа Намжил гэж нэг тэнэг хүн байжээ. Царцаа Намжил сүм хийдэдсууж, гурван жилийн турш ном заалгасан боловч юу ч сурсангүй тэнэг мангуу хэвээрбайсан тулд нэгэн өдөр багш нь Царцаа Намжилд «Нутагтаа буц» гэж хэлжээ.

Багш минь хүрээ хийдэд гурван жил сууж ном үзсэн хүн гэхэд маань ч уншижсуралгүй буцах даанч ичгэвтэр байна. Иймд та надад одоо ганцхан ном л заагаад өг. Бизамдаа уншсаар яваад харьтлаа заавал суръя гэжээ. Тэгээд багш нь:

Чамд одоо ямар ч ном заахгүй. Замдаа тохиолдсон бүгдийг ажиглан харж тогтоогоодявбал тэр чинь чамд сайнаас сайн эрдэм болно биз гэжээ.

Тэгээд Царцаа Намжил ч хөдсөн дээлээ хөөргөн бүсэлж хөмөн гутлаа тахлан өмсөөдамандаа унших ганц ч мааньгүй алсын замд гараад явжээ.

Яваад л байж» яваад л байж. Явсаар байтал замд нь нэг том хар шувуу өндөр модондээр суугаад «увааг-увааг» гэж дуугарч байжээ. Түүнийг хараад багшийн нь захисан үгсанаанд нь ороод мань хүү бараан шувуу вааг вааг вааг гээд уншаад явжээ.

Тэгж явтал урдуур нь хоёр зээр давхиад өнгөрчээ. Түүнийг хараад «Хоёр зээржоорон жоорон» гээд л уншаад явжээ. Тэгж явтал замд :нь хоёр хулгана нүхнийхээаманд суучаад шороо малтаж байжээ. «Хоёр хулгана газар малтаад бувс бувс» гээд луншаад явжээ. Тэгж явтал нэг гахайн мах ачсан хятад худалдаачин дайралджээ. ЦарцааНамжил ихээхэн өлсөж явсан учир гахайн тарган мах үзээд арааны нь шүлс асгарчавахыг хүссэн боловч хятад хэл мэдэхгүй учир мах ямар үнэтэй болохыг дэмий лдохиогоор асуусанд худалдаачин хятадууд хариуд нь:

Хоёр гараа урагш сунгаж, урдуур нь нийлүүлэн ямар нэг юмыг тэврэх мэтсалаавчлаад дараа нь алдалж, дараа нь эрхий хуруугаа гозойлгоод эцэст нь чигчийхуруугаа гозойлгожээ. Энэ нь бүдүүнээрээ хүний тэвэрт багтмааргүй тарган, уртаарааалд ийм сайхан мах байна. Авбал сайн, авахгүй бол муу гэсэн дохио байсан боловчЦарцаа Намжил учрыг нь ойлгосонгүй. Харин уул дохиог яг л дууриаж, дохиж чаддагболоод цааш явжээ. Яваад байж, яваад л байж. Явсаар байтал нэг баян хааных байжээ.Тэднийд Царцаа Намжил очиж гэнэ.

Хааныд очиж нутаг ус хэрэг зоригоо ярилцаж суутал Царцаа Намжилыг хүрээндгурван жил суусан хүн гэдгийг хаан сонсоод лав их номтой мэргэн түргэн хүн байх гэжбодоод хатныхаа хулгайд алдсан алтан бөгжийг олуулахаар шийдээд мэрэглэж өгөхийггуйжээ.

Царцаа Намжил маш их өлсөж ядарч явсан тул нэг сайн цадаж аваад үхье гэж бодоодмэрэглэхийг зөвшөөрчээ. Тэгээд хаанд хэлсэн нь:

— Та нэг гэр бариулаад дотор нь янз бүрийн амттан, таван тансаг идээ зоог бэлтгэ.Би тэнд гурван хоног сууж мэрэглэнэ. Дөрөвдэх өдрийн өглөө л та тэнд орж бөгжөөасуугаарай гэжээ.

Хаан ч ёсоор болгож гэнэ. Царцаа Намжил ч тусгай бэлдүүлсэн гэрт орж, хоол ундидэж ууж гэдэс гарч авсан гэнэ. Тэгээд «За одоо яадаг билээ» гэж бодож байгаад нөгөөбагшийн захисан үг санагдаж, улмаар үзсэн юмаа бодоод бараан шувуу вааг вааг гээд луншаад хэвтэж байжээ.

Тэр орой нь хаан зүүн гарын түшмэлээ дуудаж ирүүлээд мэргэн ламын гэрийн гадааочиж чагнаад тагнаад түүний юу хийж байгаагий нь мэдээд ир гэж тушаал өгөөдявуулжээ. Түшмэл нь ламын гэрийн гадаа ирж, гэр даруулсан чулуун дээр нь суунгуутчагнасан чинь «Бараан шувуу вааг вааг» гээд л юм яриад байх шиг болж гэнэ.

Page 38: Үлгэрүүд..

38

Түүнийг сонссон түшмэл бараан шувуу гэж энэ лам намайг л ирж суусныг мэдээдхэллээ дээ гэж бодоод бушуухан буцаж ирээд хаандаа ламын хэлсэн үг, өөрийнхөөбодсоныг хэлжээ.

Маргааш нь хаан тэр ламын юу хийж байгааг мэдэж ир гээд хатан охин хоёрооявуулжээ. Хатан охин хоёр нь ламын гэрийн гадаа сэмхэн гэтэж ирээд чагнахад лам(Царцаа Намжил) «Хоёр зээр жоорон жоорон» гээд л юм ярьж байсан тулд тэр хоёрөөрсдийгөө хэлэв гэж бодоод бушуухан буцаж ирээд юу болсныг хаандаа хэлэв.

Тэхэд хаан баруун гарын түшмэлээ дагуулаад өөрөө ламын гадаа очоод чагнаадхэсэг суужээ. Лам чимээгүй л байж гэнэ. Тэгээд хаан түшмэл хоёр энэ лам үнэхээр лмэргэн юм бол бид хоёрын гадна ирснийг лав мэдмээр юм. Дуугүй байгааг нь үзвэл юммэддэггүй амьтан бололтой. Өчигдрийн тагнахаар явагсад худал хэлснээс зайлахгүй ньгэж газар дээр хуруугаараа бичиг бичилцэн ярьж байтал гэнэт ламын дуу огцом чангасонсдож:

«Хоёр хулгана газар малтаад бувс бувс» гээд л ярьж эхэлж гэнэ дээ. Хаан ч түшмэлээдагуулаад санд мэнд л буцжээ. Маргааш нь гуравдахь үдэш нь болж. Царцаа Намжил чсандарч эхэлж гэнэ.

Замдаа ажиглаж тогтоосон хэдэн үгээ уншчихсан. Хэлэх хийх юмгүй шиг санагдсантул хонин тогоо дүүрэн түүхий гурил усанд зууруулж дээрээс нь гурван шанага давсхийж шорвог түүхий зутан бэлтгээд түүнийгээ ууж гэдсээ хөөлгөж үхэхээр шийдэжгэнэ. Тэгээд нэг тогоо шорвог зутан уугаад хэвтсэн чинь гэдэс нь тээрээд тогоон чинээтом болжээ. Амь тэмцээд, гэдсээ маажаад л:

— Цүдийсэн муу хог минь ээ! Чи маргааш өглөө наад цүдгэрээ хагалуулахаа мэдэжбайна уу? гээд л тас хийтэл алгадаж өөрийгөө занаад аргаа барж байж гэнэ. Яг энэ үедхааны хатны бөгжийг хулгайлсан бие жирэмсэн зарц хүүхэн гэрийн нь гадаа иржчагнаж байсан тул дээрх үгийг өөрийгөө хэлж байна гэж бодоод мэргэн ламаас өршөөлгуйхаар орж, түүнд хамаг үнэнээ тоочин өршөөхийг гуйжээ.

Царцаа Намжил тэр хүүхнээс хатны алтан бөгжийг аваад хэлжээ.— Би өөрөө ядуу доод хүн болохоороо ядуусыг өрөвддөг юм. Чамайг хулгайлсан

гэж хэнд ч хэлэхгүй. Хойшид харин хулгай битгий хийгээрэй» гэжээ.Маргааш өглөө нь хаан бөгжөө асуухаар ламын гэрт орж ирэхэд Царцаа Намжил

бөгжийг өгчээ. Хаан ихэд баярлан мэргэн юм гэж итгээд зэргэлдээ хушууныхаа хоринжил ном бясалгаж даяан хийсэн лам нартай ном хаялцахыг гуйжээ. Лам (ЦарцааНамжил) ч нэгэнт итгэгдсэндээ баригдаад аргагүй зөвшөөрч гэнэ.

Ном хаялцахаар хаанаа дагуулаад нөгөө хушуунд очиход тэр хушууны хааныхалдарт эрдэмтэй номтой лам ирнэ гээд тусгай гэр бариулан бэлтгэчихсэн байжээ. Маньтэнэг тэр гэрт ороод идэж уугаад л сууж байж гэнэ. Тэгтэл тэр хошууны хамгийн ихномтой гурван лам эхлэн ном хаялцахаар гэрт ороод иржээ. Царцаа Намжил хэлэх ч үголдсонгүй дэмий л нөгөө хятадаас сурсан дохиогоо хийж үзүүлж гэнэ. Тэгсэн чинь тэргурван лам нэг ч үг хэлэлгүй гараад явчихжээ. Хаан нь: За та гурав цаадахыгаа даравуу? Хир номтой лам байна даа? гэсэнд тэр гурав хэлсэн нь:

«Хаантан минь тэр чинь бид мэтийн банди нартай ном хаялцахаар хүн биш юм(байна). Биднийг оронгуут л дэлхий ямар хэмжээтэй вэ гэж гараа дугуйлаад алдханбиеэрээ дүүрэн ном сурсан уу даа та нар гэж алдлаад л мэдвэл сайн гэж эрхийгээ,мэдэхгүй бол муу гэж чигчийгээ гозойлголоо гэжээ. Тэгээд Царцаа Намлжилтай номхаялцахыг хэн ч зүрхэлсэнгүй. Түүний бүрэн ялалт болж хаантайгаа буцжээ.

Тэгээд удалгүй Царцаа Намжил орон нутагтаа буцах болж, хаан ч бэлэг сэлэг элбэгдэлбэг өгчээ. Өөрий нь нутгийн зах хүртэл үдэж ачаа бараатай нь хамт явахаар хааншийджээ. Тэгээд тэнэг хүү бэлэг барьцанд авсан ачаа бараагаа хөтлөөд хаан ард ньүлдэсхийж шээж суужээ. Намар цаг юм санж. Хааны дэргэд нэг царцаа ирээд буухадхаан барьж авах гээд чадсангүй. Дахин буухад нь дайраад дутуу барьж аваадалдчихжээ. Дахин буухад нь дайрч барьж аваад атгасан тэр чигээрээ мориндоо мордож

Page 39: Үлгэрүүд..

39

давхин ирээд ламаас асуужээ: «За ламтан минь миний гарт юу байгааг та мэрэглэжайлд» гэжээ. Царцаа Намжил яах ч аргагүй болоод бүх үнэнээ хэлэхээр шийдэж:Царцаа Намжил нэгдэх удаагаа баригдсангүй. Хоёрдох удаагаа бараг баригдах шахсан.Гурав дахь удаагаа ч одоо аргагүй баригдлаа. Үхээ биз гэхэд Хаан ламын нэрийгмэддэггүй байсны дээр Намжил гэдэг үгийг урьд сонсоогүй тулд:

— Нээрэн л тийм дээ ламтан минь. Би яг л гуравдахь удаагаа арай гэж барьсан юм.Одоо үхсэн нь ч үнэн байна гээд өнөөх царцаагаа гаргаж хаяж гэнэ. Тэгээд ЦарцааНамжил орон нутагтаа очиж үнэн цагаанаараа амьдарч амар сайхан жаргажээ.

2. ГЭНЭН ТЭНЭГИЙН ҮЛГЭР

Урьд цагт өвгөн. эмгэн хоёр байжээ. Өвгөн нь эмгэнээ «Чи хүүхэд гаргасангүй» гэжзодож жанчдаг байжээ.

Нэгэн өдөр өвгөнийг юманд яваад ирэхэд эмгэн нэгэн хулганыг нэхийд боож орондээрээ тавиад байжээ. Гэтэл өвгөн нь ирээд «Энэ чинь юу вэ?» гэж асуухад эмгэн нь«Энэ өдөр надаас нэг хүүхэд гарав» гэж хэлсэнд өвгөн нь «Сайн байна» гэж маш ихбаярлаж хүүхдээ үзэж байтлаа «Чи юунд үстэй хүүхэд гаргаа вэ?» гэж асуухад эмгэн нь«Адуу манахад дах нь бэлхэн байгаа юм» гэжээ. «Мөн юунд сүүлтэй хүүхэд гаргасанюм бэ?» гаж асуухад нь эмгэн: «Адуунд явахад уурга нь бэлхэн» гэжээ. «Юундсахалтай хүүхэд гаргасан юм бэ?» гэж асуухад нь «Мээрэн суухад нь сахал нь бэлхэн»гэжээ. «Юунд шүдтэй хүүхэд гаргасан бэ» гэж асуухад «Бөөр идэхэд шүд нь бэлхэн»гэжээ.

Гэтэл өвгөн маш их баярлаж, хүүхдээ угаахаар өвгөн эмгэн хоёр хоорондоо ярилцаж,өвгөн нь усанд угаахаар авч явжээ. Гэтэл удалгүй өвгөн нь «Хүүхдээ усанд алдав» гэжуйлсаар ирсэнд эмгэн нь «За би одоо яахав. Би хүүхэд төрүүлэх нь төрүүлэв. Чихүүхийлж чадаагүй хойно хохь чинь дээ, одоо намайг зодох явдалгүй» гэжээ. Өвгөн ньэмгэнээ түүнээс хойш зодохоо байж гэнэ.

Page 40: Үлгэрүүд..

40

ГАРЧИГ

Өмнөх үгУдиртгал

Нэгдүгээр хэсэгДОМОГ ҮЛГЭР

1. Эрхий Мэргэн2. Хүн нүцгэн, нохой үстэй болсны учир3. Нарс хуш, аньс мөнх ногоон болсны учир4. Хараацай хэдгэнэ хоёр5. Монголчуудын дунд үлгэр хаанаас үүссэн тухай6. Тэмээ, буга хоёр7. Тэмээ үнсэнд хөрвөөх болсон учир8. Үхрийн бөөрний учир9. Ертөнцийн гурван их саналтан10. Тагтаа шуг шуг гасладаг, богширго шулганан жиргэдэг болсны учир11. Хөхөө Намжилын домог

Хоёрдугаар хэсэгАДГУУСАН АМЬТНЫ ҮЛГЭР

1. Үнэг, арслан хоёр2. Үнэг, чоно хоёр3. Үнэг, зараа, чоно гурав4. Тэнэг чоно5. Заан, оготно хоёр6. Долоон хулгана7. Бэтгэлжин бор шувуу8. Долоон ногоон өндөгтэй доголон шаазгайн үлгэр9. Эвтэй дөрвөн амьтан10. Хоёр сайн морь11. Бух, хуц, ухна гурвын үлгэр12. Бухын үлгэр13. Худгийн сохор мэлхийн үлгэр

Гуравдугаар хэсэгАЖ БАЙДЛЫН ҮЛГЭР

1. Арслантай Мэргэн Хаан2. Тааварчин гурав3. Мэргэн шүүгч4. Хаан толгойтой байсан уу?

Дөрөвдүгээр хэсэгШИДЭТ ҮЛГЭР

1. Нөхөрлөлийн үлгэр2. Түг, түг

Тавдугаар хэсэгХӨГТЭЙ АДАЛ ЯВДЛЫН ТУХАЙ ҮЛГЭР

1. Царцаа Намжил2. Гэнэн тэнэгийн үлгэр

Page 41: Үлгэрүүд..

41

МОНГОЛ АРДЫН ҮЛГЭР(Англи, монгол хэлээр)

Зураач СаналбатУран сайхны редактор В. ОдгийвТехник редактор Д. Норовсамбуу

Хянагч Д. Сайн-амгалан, Ч. Хашбат