2020 ОНЫ 6 ДУГААР САРЫН УУР АМЬСГАЛЫН ТОЙМ 2020 оны 6 дугаар сарын агаарын дундаж температур 2019 оноос 0.7°С-аар хүйтэн, ОЖД-аас 0.7°С-аар дулаан байсан ба 1940 оноос хойш тохиолдож байгаа 17 дахь дулаан сар болж өнгөрлөө. Бүс нутгаар авч үзэхэд (Зураг 2) төвийн болон нутгийн зүүн урьд хэсгээр ОЖД-аас +1.0–аас +2.6°С –аар дулаан, Төв аймгийн Бүрэнгийн нутгаар ОЖД-аас +3.4°С –аар илүү дулаан, бусад нутгаар ОЖД орчим байжээ. 2020 оны 6 дугаар сард Монгол орны хэмжээнд дунджаар 31.5 мм тунадас орсон. Бүс нутгаар авч үзэхэд Төв, Хэнтий, Дорнодын хойд, Хөвсгөлийн Шинэ-Идэр Жаргалант, Баян- Өлгийн Алтай, Ховдын Булган орчмоор ОЖД- аас 20-80 хувиар ахиу хур тунадас орсон. Хөвсгөл, Булган, Төв, Сүхбаатар аймгийн зарим нутгаар ОЖД орчим, бусад нутгаар ОЖД -аас 20-40 хувиар бага тунадас оржээ (Зураг 4). Зураг 2. 2020 оны 6 дугаар сарын агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайлт 1. Агаарын температур Зураг 4. 2020 оны 6 дугаар сарын нийлбэр хур тунадасны ОЖД-аас хазайх хазайлт Олон жилийн дунджаар (1981-2010 оны дунджаар) 6 дугаар сарын агаарын дундаж температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13°С-аас 8°С (55.4°F-аас 46.4°F), Говь-цөлийн бүс нутгаар 19°С-аас 25°С (66.2°F-аас 77°F), бусад нутгаар 12.5° С -аас 19°С (54.5°F-аас 66.2°F) байдаг байна (зураг1). Монгол орны хэмжээнд ОЖД-аар 6 дугаар сард ойролцоогоор жилийн нийлбэр хур тунадасны 18 хувь нь ордог. Газарзүйн тархалтаар авч үзэхэд төв болон нутгийн хойд хэсгээр 50 мм-ээс 74 мм, говь-цөлийн бүс нутгаар 8-аас 20 мм, бага бусад нутгаар 18-50 мм тунадас унадаг байна (зураг3). Зураг 1. 1981-2010 оны 6 дугаар сарын агаарын дундаж температурын газарзүйн тархалт Зураг 3. 1981-2010 оны 6 дугаар сарын нийлбэр хур тунадасны газарзүйн тархалт 2. Хур тунадас