Top Banner
1 БШУЯ-НЫ ХАРЬЯА НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ 2013 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТАЙЛАН Улаанбаатар 2013
14

2013 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТАЙЛАН · 2020-01-06 · Одоогийн байдлаар spss програмд оруулж дууссан ба мэдээлэл

May 26, 2020

Download

Documents

dariahiddleston
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: 2013 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТАЙЛАН · 2020-01-06 · Одоогийн байдлаар spss програмд оруулж дууссан ба мэдээлэл

1

БШУЯ-НЫ ХАРЬЯА

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

2013 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

НЭГДСЭН ТАЙЛАН

Улаанбаатар 2013

Page 2: 2013 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТАЙЛАН · 2020-01-06 · Одоогийн байдлаар spss програмд оруулж дууссан ба мэдээлэл

2

АГУУЛГА

Нэг. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1. Бүтэц, зохион байгуулалт

1.3. Хамтын ажиллагаа

Хоёр. 2013 ОНД ГҮЙЦЭТГЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

2.1. Бодлого, судалгаа, арга зүй

2.2. Зохион байгуулсан сургалт, уулзалт

2.3. Сургалтад хийсэн зохицуулалт

2.4. Боловсруулсан сургалтын материал

2.5. Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээ

2.6. Бусад ажил

Гурав. ДҮГНЭЛТ, ТӨЛӨВЛӨЛТ

3.1. Дүгнэлт

Дөрөв. ХАВСРАЛТУУД

Хавсралт-1 “Насан туршийн боловсрол: Өчигдөр, Өнөөдөр, Маргааш” үндэсний форумын

тайлан

Page 3: 2013 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТАЙЛАН · 2020-01-06 · Одоогийн байдлаар spss програмд оруулж дууссан ба мэдээлэл

3

НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1. БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БОЛОВСОН ХҮЧИН

Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд

тусгасны дагуу Боловсрол Шинжлэх Ухааны Сайдын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн

А/178 тоот тушаалаар “Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төв”-ийг “Насан туршийн

боловсролын үндэсний төв” болгон өөрчилж үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэн ажиллаж байна.

Төв нь насан туршийн боловсролын бодлого, шийдвэр боловсруулахад боловсролын асуудал

эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг мэдээллээр хангах, бодлогын хэрэгжилтийг

үндэсний түвшинд зохион байгуулах, орон нутгийн боловсролын байгууллага, хүний нөөцийг

мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, сургалт, судалгаа, арга зүйн байгууллага юм.

Боловсрол Шинжлэх Ухааны Сайдын 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/242 тоот

тушаалаар Насан туршийн боловсролын үндэсний төвийн чиглэл, дүрэм, бүтцийг баталсан бөгөөд

төв нь үйл ажиллагааны хэлтэс, ажлын албатай байх ба дараах бүтэцтэй байна гэж тодорхойлсон.

1) Үйл ажиллагааны хэлтэс нь сургалт, судалгаа, хөтөлбөрийн мэргэжилтнүүд, төлөвлөвлөлт,

маркетингийн мэргэжилтнүүд, харилцаа, хамтын ажиллагааны мэргэжилтнүүд, мэдээлэл

технологийн мэргэжилтнүүд

2) Ажлын алба нь бичиг хэрэг, хүний нөөц, санхүүгийн ажилтан, теле студи, хэвлэх цехээс

бүрдэнэ гэж заасан.

Одоогийн байдлаар:

- Захирал- 1

- Мэргэжилтэн-8

- Студийн найруулагч-1

- Хэвлэлийн техникч-эх бэлтгэгч-1

- Хэвлэгч-1

- Нягтлан бодогч-1 нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Боловсон хүчний боловсрол, зэрэг цолын хувьд:

Боловсролын магистр- 7

Бакалавр- 5

Тусгай дунд- 1 тус тус ажиллаж байна.

Тус төвийн мэргэжилтэн Т.Хантулга МУБИС-ийн Боловсрол судлалын тэнхимд докторантурт,

мэргэжилтэн Л.Эрдэнэчимэг МУБИС-ийн Боловсрол судлалын тэнхимд магистрантурт тус тус

суралцаж байна. Мөн мэргэжилтэн Ц.Баяржаргал МУБИС-ийн сэтгэл судлалын тэнхимийн

магистрантурт элсээд байна. Төвийн бусад боловсон хүчин бүр ажлын байран дээрээ мэдлэг

боловсролоо дээшлүүлэн, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна.

1.2. Хамтын ажиллагаа

Тус байгууллага нь гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт хамтран

ажиллаж байна. Ялангуяа гадаад болон олон улсын байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд

дараах төсөлт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрээд байна.

Гадаад хамтын ажиллагаа: НТБ-ын үйл ажиллагаа нь олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд

тодорхой хэсэг нь явагддаг тул НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох ЮНИСЕФ, ЮНЕСКО

болон Дэлхийн зөн зэрэг олон улсын байгуулагатай хамтран ажиллаж байна.

Page 4: 2013 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТАЙЛАН · 2020-01-06 · Одоогийн байдлаар spss програмд оруулж дууссан ба мэдээлэл

4

Гадаад хамтын ажиллагааны хүрээнд дээр дурдсан байгууллагуудтай хамтран ажиллахын зэрэгцээ

гадны орнуудад болсон бүсийн болон олон улсын хэмжээний хурал чуулган, сургалт- семинарт

оролцож илтгэл тавьж харилцан туршлага солилцох ажлыг 2013 онд хийж гүйцэтгэв.

ХБНГУ-ын Меклэнбүрг - Форпоммерон муж улсын Шверин хот болон Берлин хотод 2013

оны 4 дүгээр сарын 7-18-ны өдрүүдэд хүүхэд залуучуудад урлаг соёлын боловсрол олгох

чиглэлээр туршлага солилцох аялалд захирал Ц.Цэндмаа оролцов.

ЮНЕСКО Бээжингээс санхүүжүүлж БШУЯ-тай хамтран хэрэгжүүлсэн “Эцэг эхийн

боловсрол” төслийн танилцуулгыг бэлдэж 5 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Тайландын

Бангкок хотод зохиогдсон бүс нутгийн орнуудын туршлага солилцох уулзалтад

мэргэжилтэн Т.Хантулга оролцов. Цаашид энэ чиглэлээр БШУЯ-тай хамтран ажиллахаар

тохиролцов.

Тайланд улсын нийслэл Бангкок хотноо 2013 оны 06 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд

болсон CLC олон улсын хуралд төвийн захирал Ц.Цэндмаа, мэргэжилтэн Т.Хантулга нар

амжилттай оролцов.

Индонез улсын нийслэл Жакарта хотод 2013 оны 08 дугаар сарын 20-22-ны “Эмзэг

бүлгийн залуучуудад амьдрах ухааны боловсрол олгох нь” сэдэвт олон улсын семинарт

захирал Ц.Цэндмаа оролцон “Хөдөөгийн залууст ялангуяа охид эмэгтэйчүүдэд амьдрах

ухааны боловсрол олгох нь” сэдэвт илтгэлийг нүүдлийн гэр сургуулийн жишээн дээр

хэлэлцүүлж туршлагаа хуваалцлаа.

Насанд хүрэгчдийн боловсролын чиглэлээр 2013 оны 10 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд

БНСУ-ын Жэчон хотноо болсон Ази, Номхон далайн бүсийн орнуудын хуралд захирал

Ц.Цэндмаа оролцон Монголын насанд хүрэгчдийн боловсролын талаар видео бэлтгэж

туршлага хуваалцав.

Дотоод хамтын ажиллагаа: Аймаг, сум, дүүрэг, нийслэлийн НТБ-ын Гэгээрэл төвийн багш,

мэргэжилтнүүд болон удирдах дээд байгууллага, албан тушаалтнуудтай харилцаж туршлага

солилцож мэдээлэл арга зүйгээр хангаж ажиллав. Мөн түүнчлэн сүм хийдэд шавилан сууж буй

хүүхдийн сурах эрхийг хангах үүднээс Завхан аймгийн Улиастай, Сүхбаатар аймгийн

Эрдэнэмандал, Сэлэнгэ аймгийн Амарбаясгалант, Гандантэгчилэн хийдтэй хамтран ажиллав.

“ВиЭсЭм” ХХК болон Хөдөлмөрийн яамтай хамтран орчин үеийн төхөөрөмжийг ашиглан

иргэдийн тасралтгүй суралцах хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор 15 ширхэг

сургалтын видео материал болон 9 төрлийн гарын авлагыг AZ ном уншигч болон Зайн

сургалт нэртэй аппликейш хэлбэрт хөрвүүлэн нийт 80 ширхэг Vtab төхөөрөмжид суулган

доорх зорилтот бүлгүүдэд тараасан. Төвийн зүгээс төхөөрөмж дээр суулгах сургалтын

материалаар хангаж, төсөлд хамрагдах иргэдийг судлан зорилтот бүлгээ тодруулж сургалт

явуулах, хянах, үр дүнгийн тайлан гаргах зэрэг ажлыг гүйцэтгэв.

Манай төвөөс уг төхөөрөмжийг дараах зорилтот бүлгүүдэд тараахаар шийдвэрлэсэн. Үүнд:

1) Гэгээрэл дүүргийн багш нар (БЗД-ийн Гэгээрэлэл хөгжил төвийн нийт 20 багшид

төхөөрөмжийг тараасан ба эдгээр багш нар жилд дунджаар 5000-7000 орчим

суралцагчдад амьдрах, аж төрөх ухааны сургалт явуулдаг ба төхөөрөмжид орсон

сургалтын агуулгаар хичээлээ заадаг учир үр өгөөжтэй гэж үзсэн)

2) Хөдөлмөрийн насны ажил хөдөлмөр эрхлээгүй иргэд (ажил хөдөлмөр эрхлээгүй нийт 20

иргэнд энэхүү төхөөрөмжийг тараасан ба төхөөрөмжийг ашиглан бие даан суралцсаны

үндсэн дээр цаашид ажил хөдөлмөр эрхлэх, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой юм.)

3) Их, дээд сургуульд суралцаж буй оюутан, суралцагч нар (нийт 10 оюутан, суралцагчдад

энэхүү төхөөрөмжийг тараасан ба төхөөрөмжийг ашиглан бие даан суралцах, амьдрах

аж төрөх болон ёс суртахуун, хуулийн, хүмүүжлийн гэх мэт олон талын мэдлэг чадвар

төлөвшилтэй болох юм.)

Page 5: 2013 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТАЙЛАН · 2020-01-06 · Одоогийн байдлаар spss програмд оруулж дууссан ба мэдээлэл

5

4) Ажилтан, албан хаагчид (төрийн албанд ажил хөдөлмөр эрхэлдэг нийт 6 хүнд энэхүү

төхөөрөмжийг тараасан ба үсрэнгүй хөгжиж буй техник технологийн дэвшил болон үр

хүүхэдтэйгээ хэрхэн харилцах болон зан төлөвшлийн мэдлэг чадвараа нэмэгдүүлнэ гэж

үзсэн)

5) Хөгжлийн бэрхшээлтэй иргэд (Сүхбаатар дүүрэгт байрлах Сэргээн засалт хөгжлийн

үндэсний төвийн дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжил сургалтын төвийн

12 суралцагчийн багтаамжтай 2 лабораторид нийт 24 төхөөрөмжийг суралцагчдад

тараасан ба эдгээр суралцагч нь амьдрах, аж төрөх ухааны сургалтууд болох компьютер,

гар урлал, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, оёдол эсгүүр гэх мэт төхөөрөмж дээр

орсон агуулгатай ижил агуулгаар сургалтанд хамрагддаг учир үр дүнтэй гэж үзсэн)

Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимтэй хамтран “Гэр бүлийн

боловсролын агуулга, арга зүй эзэмшүүлэх сертификаттай сургалт”-ыг Нийслэлийн

дүүргүүдийн Гэгээрэл төвөөс цаашид энэ чиглэлээр мэргэшиж ажиллах нэг, нэг багшийг

хамруулан 2013 оны 11 дүгээр сарын 22, 23, 28, 29, 30-ны өдрүүд 2013 оны 12 дугаар

сарын 5,6,7,12,13-ны өдрүүдэд (нийт 10 өдөр) зохион байгуулахаар шийдвэрлээд байна.

Дүйцсэн хөтөлбөрийн сургалтын модулийг онлайн болгох тал дээр МУБИС-тай хамтран

ажиллаж дүйцсэн сургалтын модулиудыг суралцагч бие даан судлах боломжтой цахим,

зайн сургалтын сайтыг боловсруулан гаргав. Энэ нь гадаадад амьдарч буй Монгол

хүүхдүүд, тэдний эцэг эх болон зайн сургалтын хэлбэрээр суралцахыг хүсч буй иргэдэд

зориулагдсан.

Page 6: 2013 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТАЙЛАН · 2020-01-06 · Одоогийн байдлаар spss програмд оруулж дууссан ба мэдээлэл

6

ХОЁР. 2013 ОНД ГҮЙЦЭТГЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

2.1. БОДЛОГО, СУДАЛГАА, АРГА ЗҮЙ

Бодлого, судалгаа, арга зүйн чиглэлээр 2013 онд дараах ажлыг хийж гүйцэтгэв:

Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дугаар заалт, 17 дугаар зүйлийн 17.3

дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг

хэрэгжүүлэх төлөвлөгөөний 3 дугаар бүлгийн 187.12 дахь заалтыг үндэслэн БШУ-ны

сайдын 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/242 тоот тушаалаар НТБ-ын талаар

баримтлах чиглэлийг нэгдүгээр, Насан туршийн боловсролын үндэсний төвийн дүрмийг

хоёрдугаар, зохион байгуулалтын бүтцийг гуравдугаар, үндэсний төвийн захирлын ажлын

байрны тодорхойлолтыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус батлав. Батлагдсан чиглэл,

дүрэм, бүтцийн дагуу төвийн үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулж ажиллаж байна.

Дэлхий нийтийн томоохон зорилтууд болох Мянганы хөгжлийн зорилт, Дакарын үйл

ажиллагааны бүтэцчилсэн хүрээ-Бүх нийтийн боловсролын зорилт, Бичигтэн болох НҮБ-

ын 10 жил болон НҮБ-ын тогтвортой хөгжлийн боловсролын 10 жилийн хүрээнд бүх улс

орны өмнө тулгарч буй нэгдмэл нэг зорилт бол хүн амынхаа бичиг үсгийн боловсролыг

дээшлүүлэх асуудал юм. Монгол улс ч бичиг үсэг үл мэдэх оюуны гачигдлыг бүрмөсөн

арилгах зорилго тавин 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Засгийн газрын 244 дүгээр

тогтоолоор “Бичиг үсгийн боловсролын үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулан 2004-2012

онуудад хэрэгжүүлсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд 2004-2012 онд хэрэгжсэн хөтөлбөрийн

үйл ажиллагааг нэгтгэн бичиг үсгийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн нэгдсэн

тайланг боловсруулан БШУЯ-нд хүргүүлэв. Мөн тайланг Англи, Монгол хэлээр (11

хэв.хууд) 400 хувь хэвлэж түгээсэн болно.

НҮБ-ын Бичигтэн болох 10 жилийн хүрээнд хийсэн үндэсний хэмжээний товч тайланг

англи хэл дээр бэлтгэж дахин ЮНЕСКО-ийн Үндэсний Комисст хүргүүлэв.

БШУ-ны сайдын 2008 оны 72 дугаар тушаалд үндэслэн “Холимог бүлгийн сургалт” сэдэвт

хоёр кредит бүхий төрөлжсөн сургалтын хөтөлбөр боловсруулсан. Уг хөтөлбөр нь (код:

КТ014 001 131) БШУ-ны сайдын 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/191 тоот

тушаалаар батлагдсан.

Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төвийн вэб сайтыг бүрэн шинэчилж

Насан туршийн боловсролын үндэсний төвийн веб сайтыг боловсруулан 350 гаруй

сургалтын материал (хэвлэмэл, видео, аудио)-уудыг нээлттэй байрлуулав. Мөн түүнчлэн

төвийн үйл ажиллагааны болон хэрэгжүүлсэн төслүүдийн тайлан (англи, монгол хэл дээр) ,

ЮНЕСКО болон олон улсын бусад байгууллагын цахим хуудсанд байрласан мэдээллүүд,

НТБҮТ-ын холбогдолтой бодлого, эрх зүйн баримт бичгүүд, төвийн үйл ажиллагааны

тайлан мэдээнүүд, бичиг үсгийн төвшин тогтоох интерактив тестийг байршуулав. Цаашид

шинээр гаргах сургалтын материал болон бусад мэдээллүүдийг www.nfde.mn, www.ncle.mn

гэсэн хоёр домайнд зэрэг холбон ажиллаж байна.

Улсын хэмжээнд ажиллаж буй насан туршийн боловсролын багш нарын статистик

судалгааг 21 аймаг, 8 дүүргээс авч нэгтгэв. 2013 оны 11 дүгээр сарын 01-ний байдлаар:

- Тус судалгаанд 21 аймаг, нийслэлийн 8 дүүргийн насан туршийн боловсролын

салбарт ажиллаж буй 500 багш, арга зүйч, ГТ-ийн захирал хамрагдсан. Үүнээс

24.2% нь эрэгтэй, 75.8% нь эмэгтэй байна.

- 25-аас доош насны 52, 26-35 насны 211, 36-45

насны 90, 46-55 насны 122, 56-аас дээш насны 25

багш хамрагдсан байна.

58% 23%

10% 9%

25-доош нас 26-35 нас 36-45 нас 46-55 нас 56 -аас дээш нас

Page 7: 2013 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТАЙЛАН · 2020-01-06 · Одоогийн байдлаар spss програмд оруулж дууссан ба мэдээлэл

7

- Ажиллаж буй боловсон хүчний 13.8% нь хавсран гүйцэтгэдэг бол үлдсэн 86.2% нь

бүрэн орон тоогоор ажил үүргээ гүйцэтгэж байна.

- 101 буюу 20,2% нь бага ангийн багш, 342 буюу 68,4% нь бусад мэргэжлийн багш,

57 буюу 11,4% нь багш мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байна.

- 3 ба түүнээс доош жил ажилласан 257, 4-6 жил

ажилласан 147, 7-9 жил ажилласан 41, 10 ба

түүнээс дээш жил ажилласан 55 багш байна.

- Улсын хэмжээнд нийт 362 НТБ-ын Гэгээрэл төв

байгаагаас 10 буюу 2,8% нь бие даасан, 15 буюу

4,1% нь ЗДТГ түшиглэсэн, 337 буюу 93,1% нь

ЕБС түшиглэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Насан туршийн боловсролын үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулахтай

холбогдуулан иргэдийн боловсролын болон суралцах хэрэгцээг тандах, цаашид насан

туршийн боловсролын чиглэлээр зохион байгуулах үйл ажиллагааны судалгааг

Улаанбаатар хотын 8 дүүрэг, Хөвсгөл аймгийн нийт 35315 иргэд хамрагдсан байна.

Одоогийн байдлаар SPSS програмд оруулж дууссан ба мэдээлэл дээр анализ хийх, нэгдсэн

тайлан бичих ажил хийгдэж байна. Хүснэгт 1.Хамрагдагсдын тоо, хувь

Дүүрэг Хамрагдсан хүний тоо Хувиарь

Баянгол 4358 12,3%

Баянзүрх 11948 33,8%

Багануур 1254 3,6%

Чингэлтэй 4798 13,6%

Сонгино-хайрхан 5094 14,4%

Сүхбаатар 2377 6,7%

Налайх 1153 3,3%

Хан-Уул 4201 11,9%

Хөвсгөл 132 0,4%

Нийт 8 дүүрэг, 1 аймаг 35315 100%

Хүснэгт 2. Хамрагдагсдын тоо(насаар)

Сүм хийдэд шавилан сууж буй лам хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг нь хангах үүднээс

НТБ-ын Гэгээрэл төвийн багш болон орон нутгийн Хамба лам нартай хамтран 53 сүм

хийдийн 749 лам нарын боловсролын судалгааг авч SPSS програмд оруулав. Судалгаагаар:

- Сургуульд суугаагүй: 50 лам нараас 19-ээс доош насны 37, 20-оос дээш насны 13

лам сургуульд огт суугаагүй байна.

Насны ангилал Хамрагдсан

хүний тоо Хувиар

15-19 насны 4925 13,9%

20-24 насны 3962 11,2%

25-29 насны 5039 14,3%

30-34 насны 4904 13,9%

35-39 насны 5481 15,5%

40-44 насны 4072 11,5%

45-49 насны 2410 6,8%

50-54 насны 1827 5,2%

55-60 насны 1077 3%

60-аас дээш 1254 3,6%

Хариулаагүй 364 1,1%

Нийт 35315 100%

52% 29%

8% 11%

3-аас доош жил 4-6 жил

7-9 жил 10-аас дээш жил

Эрэгтэй,

13981

Эмэгтэй,

20918

Хариулаа

гүй, 416

Page 8: 2013 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТАЙЛАН · 2020-01-06 · Одоогийн байдлаар spss програмд оруулж дууссан ба мэдээлэл

8

19-ээс доош насны 37 ламын 28 нь Завхан аймгийн Улиастай хотод байгаа бөгөөд

эдгээр хүүхдүүдийг НҮБ-ын Хүүхдийн сангийн боловсрол нөхөн олгох сургалтанд

хамруулж байна. Цаашид эдгээр хүүхдүүдийг НТБ-ын Гэгээрэл төвийн сургалтанд

хамруулах зөвлөмжийг аймгийн Боловсролын газрын мэргэжилтэн Б.Уртнасанд

өгч, Гэгээрэл төвийн бүртгэлд хамруулав.

- Бага боловсрол эзэмшээгүй: Нийт 76 лам байгаа бөгөөд үүнээс 19-ээс доош насны

53, 20-оос дээш насны 23 лам нар бага боловсрол эзэмшээгүй байна.

- Нийт судалгаанд хамрагдсан лам нарын 421 нь бага, суурь, бүрэн дунд боловсрол

эзэмшээгүй байгаагаас сургуулийн насны 272 хүүхэд байна. Дээрх лам хүүхдүүдээс

Завхан аймгийн улиастай сумын хийдийн 28, Сэлэнгэ аймгийн Амарбаясгалант

хийдийн 30, Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийдийн 25, Гандантэгчилэн

хийдийн 80 нийт 163 лам хүүхдүүдийг НТБ-ын Гэгээрэл төвийн сургалтанд

тогтмол хамруулахаар болж орон нутгийн хийд болон Гэгээрэл төвүүдтэй хамтран

ажиллаж байна.

Эдгээр лам хүүхдүүдээс НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр 60 хоногийн

дүйцсэн хөтөлбөрийн сургалтанд хамруулж, цаашид НТБ-ын Гэгээрэл төвийн

сургалтанд тогтмол хамруулах зөвлөмжийг аймгийн Боловсролын газрын

мэргэжилтэн болон орон нутгийн Хамба лам нарт өгч ажиллаж байна.

- Мөн Энэтхэг улсад хийдэд шавилан сурч буй лам хүүхдүүдээс боловсролын

судалгаа авах ажил хийгдэж байна.

2.2. ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТ, УУЛЗАЛТ

“Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төв” “Насан

туршийн боловсролын үндэсний төв” болон өөрчлөгдсөнтэй

холбогдуулан 2013 оны 3 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд БШУЯ,

Насан туршийн боловсролын үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн

сан хамтран “Насан туршийн боловсрол: Өчигдөр, Өнөөдөр,

Маргааш” үндэсний форумыг аймгийн Боловсролын газар,

нийслэл, дүүргүүдийн Боловсролын хэлтсийн дарга нар, АББ

хариуцсан мэргэжилтнүүд болон АББ-ын чиглэлээр хамтран

ажилладаг төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудын

130 гаруй төлөөлөгчдийг оролцуулан зохион байгууллаа. Тус форумд УИХ-ын гишүүн

С.Ганбаатар, БШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг, БШУЯ-ны Стратегийн Бодлого, Төлөвлөлтийн

Газрын дарга Б.Насанбаяр, НҮБ-ын Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч Жийл Фаину,

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан

нар оролцлоо.

1997 оноос хойшхи 15 жилийн хугацаанд “Бүх нийтийн боловсролын зорилт” болон МХЗ-

ыг хэрэгжүүлэхэд боловсролын тогтолцооны нэг багана болох АББ-ын гүйцэтгэсэн үүрэг,

оролцоо, сургамж, ололт амжилтыг нэгтгэн дүгнэж, цаашдын зорилгыг тодорхойлоход уг

фоурмын үйл ажиллагаа чиглэгдлээ. Албан бус боловсролын үйлчилгээг цаашид насан

туршийн боловсролын чиглэлтэй болгож өргөтгөж байгаа нь нийгмийн болон хувь хүний

хөгжлийн хэрэгцээ шаардлагад зохицуулсан шинэ алхам хэмээн тус форумаас дүгнэлээ.

Насан туршийн боловсролын чиг хандлага, стратеги, бусад баримт бичгүүдийн төслийг

хэлэлцэж, санал зөвлөмж боловсрууллаа.

Форумын үеэр БГ-ын мэргэжилтнүүд дүйцсэн сургалтын модулийн үнэлгээний тайланг

хэлэлцэж, сургалтын шинэ төхөөрөмж болох “виртуаль” самбарын хэрэглээ ба АББ-ын

Мэдээллийн санг ашиглах талаар сургалтад хамрагдав. Дэлгэрэнгүй мэдээллийн хавсралт 2

хэсгээс үзнэ үү.

Page 9: 2013 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТАЙЛАН · 2020-01-06 · Одоогийн байдлаар spss програмд оруулж дууссан ба мэдээлэл

9

Мөн насан туршийн боловсролын салбарт ажиллаж буй боловсон хүчний мэргэжил, арга зүйн

зөвлөгөө өгөх, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн богино хугацааны сургалтыг жил бүр

тасралтгүй зохион байгуулж ирлээ. Үүнд: Багш нарын ур чадвар дээшлүүлэх богино хугацааны

сургалт нь 24-28 цагт бичиг үсэг, амьдрах ухаан, боловсрол нөхөн олгох, иргэдийн хэрэгцээ

шаардлага судлах гэсэн ерөнхий агуулгын хүрээнд зохион байгуулж байна.

Үүнээс гадна орон нутгийн нэгжид явагдаж буй боловсрол нөхөн олгох, бичиг үсэг, амьдрах

ухааны чиглэлийн сургалтыг шууд удирдан, заавар зөвлөгөө өгч зохион байгуулав. (Хүснэгт 3).

Хүснэгт 3. Сургалтын тойм

№ Сургалтын нэр, чиглэл Хугацаа Хамарсан хүрээ Хамрагдсан

тоо Санхүүжилт

1

Насан туршийн

боловсролд онлайн

сургалтыг нэвтрүүлэх нь

2013.1.22

Баянгол, Баянзүрх,

Хан-Уул, Сонгино

хайрхан, Сүхбаатар,

Чингэлтэй, Налайх,

Багануур дүүргийн

захирал, аргазүйч нар

10

2 Хичээлийн цахим

агуулга бэлтгэх арга зүй

2013.4.8-9

Баянгол, Баянзүрх,

Хан-Уул, Сонгино

хайрхан, Сүхбаатар,

Чингэлтэй, Налайх

дүүргийн НТБ-ын багш

нар

23

3

Насан туршийн

боловсролын багш

нарын ур чадварыг

дээшлүүлэх сургалт

2013.5.06-10

Хөвсгөл, Сүхбаатар,

Сэлэнгэ аймаг, Налайх

дүүргийн НТБ-ын багш

нар

35 НҮБ-ын

Хүүхдийн сан

4

Насан туршийн

боловсролын багш

нарын ур чадварыг

дээшлүүлэх сургалт

2013.5.13-14

Завхан аймгийн

сумдын багш нар 22

Суралцагчдын

төлбөрөөр

5

Цахим зайны сургалтыг

насан туршийн

боловсролд нэвтрүүлэх

2013.5.15-18

Орхон, Булган аймгийн

НТБ-ын багш нар 17

Орхон аймгийн

Гэгээрэл төв

Нийт 107

Эдгээр сургалтын талаар дэлгэрүүлэн танилцуулья.

БШУ-ны сайдын 2005 оны 387 дугаар

тушаалыг хэрэглүүлэх ажлын хүрээнд НҮБ-

ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр

сургуулийн гадна буй хүүхэд залуучуудад

боловсрол нөхөн олгох сургалтыг зохион

байгуулж байгаа билээ. Энэхүү үйл

ажиллагааны хүрээнд Насан туршийн

боловсролын багш нарыг чадваржуулах

замаар боловсрол нөхөн олгох дүйцсэн

хөтөлбөрийн сургалтын чанарыг

дээшлүүлэх зорилготойгоор Хөвсгөл,

Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн багш нарт

2013 оны 05 дугаар сарын 06-10 (5 хоног)-

ны өдрүүдэд Насан туршийн боловсролын багш нарын ур чадварыг дээшлүүлэх сургалтыг

зохион байгуулав. (Хүснэгт 4).

Page 10: 2013 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТАЙЛАН · 2020-01-06 · Одоогийн байдлаар spss програмд оруулж дууссан ба мэдээлэл

10

Хүснэгт 4. Оролцогчийн тоо

№ Аймаг Оролцогчийн тоо

1 Хөвсгөл аймгийн АББ-ын Гэгээрэл төвийн 25

2 Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийдийн 1

3 Сэлэнгэ аймгийн Амарбаясгалант хийдийн 2

4 Улаанбаатар хотын Гандантэгчилэн хийдийн 1

5 Налайх дүүргийн АББ-ын Гэгээрэл төвийн 6

Нийт 35

Багш нарын багт БШУЯ, Насан туршийн боловсролын үндэсний төв, Боловсролын

хүрээлэн, Нийслэлийн боловсролын газрын багш нар ажилласан болно (Хүснэгт 5).

Хүснэгт 5. Сургагч багш нарын товч таницуулга

№ Нэр Байгууллага

1 Л.Отгонсүрэн БШУЯ-ны СБТГ-ын мэргэжилтэн

2 Д.Гүндэгмаа Судлаач 3 Х.Чинтогтох Нийслэлийн боловсролын газрын ХШҮ-ний албаны дарга

4 С.Сарантуяа Боловсролын хүрээлэн

5 Б.Батсүрэн Судлаач

6 Ц.Цэндмаа Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирал

7 С.Ундрал Насан туршийн боловсролын үндэсний төвийн мэргэжилтэн

8 Т.Хантулга Насан туршийн боловсролын үндэсний төвийн мэргэжилтэн 9 О.Батболд Насан туршийн боловсролын үндэсний төвийн мэргэжилтэн

10 Ц.Баяржаргал Насан туршийн боловсролын үндэсний төвийн мэргэжилтэн 11 Г.Идэржаргал Насан туршийн боловсролын үндэсний төвийн мэргэжилтэн 12 Л.Эрдэнэчимэг Насан туршийн боловсролын үндэсний төвийн мэргэжилтэн

БШУЯ-ны харьяа Насан туршийн

боловсролын үндэсний төвөөс Завхан аймгийн

НТБ-ын Гэгээрэл төвийн 22 багшийг 2

хоногийн сургалтанд хамруулав. Сургалтанд

оролцогчдын замын зардал болон томилолтыг

аймгийн БГ, Дэлхийн зөнгөөс санхүүжүүлж

байсан болно. Иймээс үндэсний төвөөс

сургалтыг зохион байгуулж, багш нарыг

мэдээллээр хангах, УБ-ын Гэгээрэл төвийн

үйл ажиллагаатай танилцуулах, сургалтын

материалаар хангах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн болно. Энэхүү сургалтын зорилго нь

Насан туршийн боловсролын багш нарыг чадваржуулах замаар сургуулийн гадна байгаа

хүүхэд хамгааллын асуудлыг болон боловсрол нөхөн олгох дүйцсэн хөтөлбөрийн

сургалтын чанарыг дээшлүүлэхэд оршсон.

Page 11: 2013 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТАЙЛАН · 2020-01-06 · Одоогийн байдлаар spss програмд оруулж дууссан ба мэдээлэл

11

Орхон, Булган аймгуудын НТБ-ын багш нарын ур

чадвар дээшлүүлэх сургалтыг 2013 оны 05 дугаар

сарын 17-18-ний өдрүүдэд амжилттай зохион

байгууллаа. Сургалтад нийт 17 багш оролцсон бөгөөд

сургалтын хөтөлбөрийн дагуу Насан туршийн

боловсролд онлайн сургалтын гүйцэтгэх үүрэг, ач

холбогдол, Хичээлийн контент бэлтгэх программын

танилцуулга зэрэг илтгэлийг тус төвийн цахим, зайн

сургалт хариуцсан мэргэжилтэн О.Батболд тавьж

хэлэлцүүлсэн юм.

2.3. СУРГАЛТАД ХИЙСЭН ЗОХИЦУУЛАЛТ

НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр “Боловсрол нөхөн олгох дүйцсэн хөтөлбөрийн сургалт”

төслийн үйл ажиллагааг Хөвсгөл аймгийн 23 сум, Улаанбаатар хотын Налайх дүүрэг, Мөрөн

сумын ХБХЭЭХ-ны “Өвгөд” төв зэрэг нийт АББ-ын 25 Гэгээрлийн төвд зохион байгуулав. Үүний

хүрээнд:

1) Дүйцсэн хөтөлбөрийн сургалт зохион байгуулж буй сумдын ЕБС-ийн захирал,

менежер, санхүү албаны дарга, Гэгээрэл төвийн багш нарыг удирдлага, арга

зүйгээр хангаж, цаг тухай бүрт нь зөвлөгөө өгч ажиллалаа.

2) Хөвсгөл, Сүхбаатар, Сэлэнгэ аймгуудад болон Улаанбаатар хотын Гандантэгчилэн

хийд, Налайх дүүрэгт төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй 38 НТБ-ын багш

нарын ур чадвар, мэдлэг боловсролыг дээшлүүлэх 5 өдрийн сургалтыг Улаанбаатар

хотод 5 дугаар сарын 6-аас 10-ны өдрүүдэд зохион байгуулав. Багш нар дүйцсэн

хөтөлбөр, холимог бүлэг, Гэгээрлийн төвийн үйл ажиллагааны цар хүрээ, цахим

сургалтын талаар 40 цагийн лекц, бүлгийн ажилд хамрагдан, Улаанбаатар хотын

Баянгол, Сүхбаатар дүүргүүдийн Гэгээрлийн төвийн үйл ажиллагаатай танилцав.

3) Сургуулийн насны сургууль завсардсан давхардсан тоогоор 2571+620/намрын

сургалтанд хамрагдах/=3 191 хүүхдийг 5 удаагийн 30 /30 хоногийн ДХ-ийн

сургалтанд хамруулж /нэг удаагийн сургалтанд дунджаар 640 хүүхэд хамрагдаж

байсан болно/, 1 606 100 ₮-ийн бичиг хэргийн зүйлс худалдан авч өгч, 35 317 000 +

21 000 000/намрын сургалтанд зарцуулах төсөв/= 56 317 000₮-ийн төгрөгийн

хоолны мөнгө зохих баримтанд тулгуурлан шилжүүлэн өгсөн болно.

4) ГТ-ийн материаллаг баазыг сайжруулах зорилгоор:

21 суманд бүрэн тавилгатай, нүүдлийн гэр сургуулийг 379 881 348₮,

27 суманд 19 245 600₮ ухаалаг самбар худалдан авахаар үнийн саналыг

судалж, төсөв хийн НҮБ-ийн Хүүхдийн сангаар дамжуулан ГТ-үүдэд

олгосон болно.

Бага боловсролын дүйцсэн хөтөлбөрийн 20 төрлийн модулийн эхийг дахин

шинэчилж тус бүрийг нь 1000 ширхэг, нийт 20 000 ширхэг модуль

17 712 000₮ төсөвлөн хэвлүүлж төсөлд хамрагдаж буй сумдын Гэгээрэл

төвүүдэд түгээлээ.

5) Гэгээрлийн төвийн үйл ажиллагаа, дүйцсэн хөтөлбөрийн хавар, зун, намрын

сургалтын явцад хяналт тавих, үнэлгээ хийх, зөвлөгөө өгөх, насан туршийн

боловсролын бодлого, цаашдын үйл ажиллагааны чиглэлийн талаар сумдын Засаг

дарга, ЕБС-ийн удирдлагуудад мэдээлэл өгөх, сурталчилгаа хийх зорилгоор 6

дугаар сард 7 хоног Хөвсгөл аймгийн Их уул, Тосонцэнгэл, Мөрөн, Төмөрбулаг,

Шинэ Идэр, Галт, Жаргалант сумдад 10 дугаар сард 7 хоног Бүрэнтогтох, Арбулаг,

Цэцэрлэг, Баянзүрх, Цагаан Уул, Мөрөн сумдад томилолтоор ажиллалаа.

Үнэлгээний багт НТБҮТ-ийн захирал, мэргэжилтнүүдээс гадна сумдын ГТ-ийн

АББ-ын багш нар орж ажиллан, бусдаас туршлага судлах, өөрсдийн туршлагаас

хуваалцах ажлыг зохион байгуулсан нь ач холбогдолтой боллоо.

Page 12: 2013 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТАЙЛАН · 2020-01-06 · Одоогийн байдлаар spss програмд оруулж дууссан ба мэдээлэл

12

6) НҮБ-ын Хүүхдийн санд төслийн үйл ажиллагаатай холбоотой санхүүгийн 7

төрлийн хүсэлтийн материал бэлтгэн хүргүүлж, 5 санхүүгийн тайлан хийж

хүргүүлсэн байна.

7) Төсөл хэрэгжих хугацаанд давхардаагүй тоогоор 92 хүүхэд бага боловсрол

эзэмшиж, 80 хүүхэд ЕБС-ийн зохих ангид шилжин суралцаж, 73 суралцагч суурь

боловсролын гэрчилгээ авч, 32 нь МСҮТ-д элсэн суралцсан байна. Суралцагсдын

277 нь буюу 43,2% нь зохих амжилтанд хүрсэн байна.

Сургууль завсардсан, сургуулийн гадна буй хүүхдийн сурах эрхийг нь хангах

зорилгоор нэгжийн албан бус боловсролын Гэгээрэл төвүүдтэй хамтран хийдэд

шавилан суудаг лам хүүхдүүдэд бичиг үсгийн анхан, дунд, гүнзгий шатны болон бага,

суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг зохион байгуулав

(Хүснэгт 6).

Хүснэгт 6. Хамрагдсан тоо, байршил

№ Хийдийн нэр Хүүхдийн тоо

I шатны сургалт II шатны сургалт

1 Гандантэгчинлэн хийд, УБ хот 33 30

2 Амарбаясгалант хийд, Сэлэнгэ аймаг 61 80

3 Эрдэнэмандал хийд, Сүхбаатар аймаг 25 25

Нийт 119 163

2.4. СУРГАЛТЫН МАТЕРИАЛ

Төвийн үйл ажиллагааны нэг үндсэн чиглэл бол сургалтын материал, ном гарын авлага

боловсруулах, хэвлэн түгээх чиг үүрэгтэй билээ.

1) “Бичиг үсгийн боловсролын үндэсний хөтөлбөр 2004-2012”-ийн хэрэгжилтийн нэгдсэн

тайланг монгол, англи хэлээр боловсруулж (11 хэв.хууд) нийт 400 хувь хэвлэн холбогдох

байгууллагуудад хүргүүлэв.

2) Цахим самбарын танилцуулга, тараах материалыг боловсруулж 150 хувь хэвлэн

сургалтанд ашиглав.

3) “Албан бус боловсролын Гэгээрэл төвийн үйл ажиллагааны үр ашигтай менежмент

тогтвортой байдал” судалгааны тайланг монгол, англи хэл дээр эцэслэн (12 хэв.хууд) нийт

500 хувь хэвлүүлэн холбогдох газруудад түгээв.

4) АББ-ын сургалтын гарын авлага “XXI зууны малчин: Гай газар доороос...” (х.х.5.5)-ын

хэвлэлийн эх бэлтгэв.

5) Суурь боловсролын ДХ-ийн “Давс хэдий шорвог ч...”, бүрэн дунд боловсролын

“Тэнгэрийн араншин” модулийг боловсруулав.

6) Гэгээрэл сэтгүүлийн 10 дахь дугаарыг бэлтгэж монгол, англи хэлээр нийт 200 хувь хэвлэн

түгээв.

2.5. МЭДЭЭЛЭЛ, ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ

Энэ хэсгийг 1) албан бус боловсролын мэдээллийн сан, 2) хяналт-шинжилгээ, үнэлгээ, дүйцсэн

хөтөлбөрийн сургалтын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх гэсэн хоёр чиглэлд ангилан дэлгэрүүлж

үзье.

2.5.1. Насан туршийн боловсролын мэдээллийн сан

Аливаа үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэх үндсэн нь суурь судалгаа, мэдээллийн

сангийн бааз тэр тусмаа албан бус боловсролын салбарт анх удаа хэрэгжиж буй

Page 13: 2013 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТАЙЛАН · 2020-01-06 · Одоогийн байдлаар spss програмд оруулж дууссан ба мэдээлэл

13

мэдээллийн цахим сан бүрдүүлэх ажлыг тус төв 2007 оноос эхлэн өнөөг хүртэл тасралтгүй

явуулж байна.

2009 онд боловсруулсан Engine Education V1.0 мэдээллийн сангийн програм хангамжийг

шинэчлэн боловсруулж НТБ-ын мэдээллийг бүртгэх ажлын хэсгийг байгуулан мэдээллийн

сангийн програм хангамжийг боловсруулав.

Одоогоор 21000 гаруй суралцагчдыг бүртгэж цахим мэдээллийн санг бүрдүүлээд байна.

Цаашид мэдээллийн сангийн баазыг бүрэн ажиллуулахад сервэр компьютерийг шинэчлэх,

интернетийн гарцыг найдвартай стандартын дагуу болгох зайлшгүй шаардлагатай байна.

2.5.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээ

Гэгээрлийн төвийн үйл ажиллагаа, дүйцсэн хөтөлбөрийн зуны сургалтын явцад хяналт

тавих, үнэлгээ хийх, зөвлөгөө өгөх, насан туршийн боловсролын бодлого, цаашдын үйл

ажиллагааны чиглэлийн талаар сумдын Засаг дарга, ЕБС-ийн удирдлагуудад мэдээлэл

өгөх, сурталчилгаа хийх зорилгоор 6 дугаар сарын 17-24-ны өдрүүдэд 7 хоног Хөвсгөл

аймгийн Их уул, Тосонцэнгэл, Мөрөн, Төмөрбулаг, Шинэ-Идэр, Галт, Жаргалант сумдад

томилолтоор ажиллалаа.

Сэлэнгэ аймгийн Амарбаясгалант хийдэд лам хүүхдүүдийн боловсрол нөхөн олгох 2 дахь

шатны сургалтын үйл ажиллагаатай танилцаж хяналт үнэлгээгээр ажиллав. Хяналт

үнэлгээгээр ажиллах явцад НҮБ-ын Хүүхдийн сангаас дараах тоног төхөөрөмжийг НТБ-

ын Гэгээрэл төвд хүлээлгэж өгөв. Үүнд: Хүснэгт 7. Нийлүүлсэн тоног төхөөрөмж, тоо ширхэг

№ Тоног төхөөрөмжийн нэр Тоо ширхэг

1 Гэр 1

2 Сурагч сандал 20

3 Цагаан самбар 1

4 LCD 1

5 Компьютер 2

6 Зургийн аппарат 1

7 U-pointer 1

2.6. БУСАД АЖИЛ

2013 онд дээр дурдсанаас бусад ажлыг тоймлон үзүүлье. Үүнд:

Ажлын хэсэг томилон байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны

тодорхойлолтыг эцэслэн боловсруулж баталлаа.

БШУ-ны сайдын 2013 оны 05 дугаар 24-ний өдрийн эрх шилжүүлэх тухай 1а/2787 албан

тоотыг ирүүлсэнтэй холбогдуулан үнэлгээний хороо байгуулж тус төвийн Теле студид

тоног төхөөрөмж нийлүүлж угсрах (ТТ-2013-38-А), Хэвлэлийн цехэд тоног төхөөрөмж

нийлүүлж угсрах (ТТ-2013-38-Б), Албан тасалгааны тавилга, шилэн хаалт угсрах, техник

нийлүүлэх (ТТ-2013-38-В) нээлттэй тендерийг зохион байгуулан ажиллаж байна.

Төрийн өмчийн хорооны ТӨ-12 маягтын дагуу ашиглалтын хугацаа нь дуусаж элэгдэлд

орсон теле студийн болон хэвлэл цехийн машин, тоног төхөөрөмжийн 87 198 600

төгрөгний актлах үндсэн хөрөнгийн жагсаалтыг гаргасан бөгөөд 12 дугаар сарын эхний 7

хоногт үндсэн эд хөрөнгийн тооллогын ажлыг хийхээр шийдвэрлээд байна.

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Хүүхдэд ээлтэй сургууль”

хөтөлбөрийн хүрээнд НТБ-ын үйл ажиллагаатай холбоотой санхүүгийн шилжүүлэг хийж,

Төрийн сан банкны жилийн санхүүгийн тайлан гаргаж өгөхөд бэлтгэж байна.

Боловсрол нөхөн олгох хөтөлбөр болон сургалтын материал боловсруулах үнийн саналыг

гаргаж Хүүхдийг ивээх санд хүргүүлсэн.

Page 14: 2013 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТАЙЛАН · 2020-01-06 · Одоогийн байдлаар spss програмд оруулж дууссан ба мэдээлэл

14

2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Багшийн хөгжлийн ордны 3 давхар 302 тоотыг

НТБҮТ-ийн “GL” теле студийн зориулалттай өрөөний засварын ажлыг хийж гүйцэтгэх

ажлын гэрээг Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, “Монгол Менежмент Төв” ХХК-

тай байгуулсны дагуу засварын ажил 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр эхлэж 2013

оны 01 дүгээр сарын 30-нд тус байгууллагын хариуцсан инженер техникийн ажилтнуудын

хамтаар хүлээлгэн өгөх комисс ажиллуулж газар дээр нь үзэж шалган хүлээлцсэн болно.

ГУРАВ. ДҮГНЭЛТ, ТӨЛӨВЛӨЛТ

3.1. ДҮГНЭЛТ

БШУЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төвийн 2013 оны ажлын үр дүнгээс хэд

хэдэн зүйлийг энд онцлон тэмдэглэж байна. Үүнд:

Сүм хийдэд шавилан сууж буй хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг нь хангах, боловсрол

нөхөн олгох дүйцсэн хөтөлбөрийн сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч

ажиллав.

Мэдээлэл технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн амьдрах нь хүн бүр өөрийн сонирхсон зүйлээ

бие даан судлах боломж бүхий сургалтын материалыг төвийн цахим хуудсаар дамжуулан

хүргэж байгаа бөгөөд нээлттэй сургалтын тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч ажиллав.

Салбарын болон төвийн үйл ажиллагааг цахим хуудас, сэтгүүл, телевизийн нэвтрүүлэг, илтгэл,

танилцуулга зэргээр дамжуулан сурталчлах замаар олон нийтийн насан туршийн боловсролын

талаарх ойлголт, хандлагад нөлөөлж ажиллав.

Иргэдээс боловсролын хэрэгцээний судалгаа авсан бөгөөд Улаанбаатар хотын 8 дүүрэг,

Хөвсгөл аймгийн нийт 35315 иргэд хамрагдсан байна. Одоогийн байдлаар SPSS програмд

оруулж дууссан ба мэдээлэл дээр анализ хийх, нэгдсэн тайлан бичих ажил хийгдэж байна.

Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны

төлөвлөгөөнд тусгасны дагуу Боловсрол Шинжлэх Ухааны Сайдын 2012 оны 12 дугаар сарын

12 өдрийн А/178 тоот тушаалаар “Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төв”-ийг

“Насан туршийн боловсролын үндэсний төв” болгон өөрчилснөөр үйл ажиллагааны цар

хүрээгээ нэмэгдүүлэн ажиллаж байна.

БШУЯ-ны харьяа

Насан туршийн боловсролын үндэсний төв

2013.11.20