Top Banner
БИД МЭДЭЭЛЛИЙН ЭРИН ЗУНД АМЬДАРЧ БАЙНА Хүн төрөлхтний түүхийг эрин үеүдээр тодорхойлж ирсэн билээ. Мөсөн галавын үеэс эхлээд үйлдвэрлэлийн эрин зууныг ардаа орхиод одоо мэдээллийн эрин зуунд орж ирээд байна. Энэ эриний үйлдвэрлэлийн гол хүч нь мэдлэг мөн. Бизнес эрхлэгчид зах зээлд өрсөлдөхийн тулд мэдээлэл зайлшгүй шаардлагатайг ойлгодог болсон ба тэд хэдий чинээ их мэдээлэл хэрэгжүүлж чадна төдий чинээ их амжилтанд хүрч байна. Зах зээлээ олох, нягтлан бодох, үйлдвэрлэл, удирдлага, хүний нөөцийн бодлого болон бусад бүхий л мэргэжлийн салбарт ажилллагсад оюуны хөдөлмөр эрхлэгчийн үүрэг гүйцэтгэх боллоо. Иймд өнөөгийн бизнесийн 3 гол хүчин зүйл бол мэдээлэл, мэдээллийн технологи, оюуны хөдөлмөр эрхлэгч гэж хэлж болох бөгөөд бид эдгээр хүчин зүйлийг хэрхэн удирдах талаар авч үзнэ. Мэдээллийн системийн менежмент нь мэдээллийн технологийг төлөвлөх, нэвтрүүлэх, удирдах, хэрэглэх болон мэдээллийг боловсруулах, удирдахтай холбоотой ажил хэргийг гүйцэтгэх хүмүүст туслах зэргийг хамруулна. Оюуны хөдөлмөр эрхлэгч хүн өөрийн байгууллагынхаа давуу талыг байж болох хамгийн дээд түвшин байлгах ѐстой ба тэрээр мэргэжлийн ямар ч салбарт ажиллаж байсан тэр салбартаа удирдлагын мэдээллийн системийг төлөвлөх, нэвтрүүлэх, удирдах, ашиглах үүрэгтэй. Мэдээллийн системийн менежментийн уриа Ихэнх хүмүүс удирдлагын мэдээллийн системийн гол эх үүсвэр нь мэдээллийн технологи гэж ойлгодог. Үнэн хэрэгтээ мэдээллийн технологи нь мэдээллэлийг авах, өгөх, боловсруулахад гол үүрэг гүйцэтгэх хэрэглүүр юм. Мэдээллийн технологийг хир үр ашигтай байлгах нь түүнийг төлөвлөх, нэьтрүүлэх, удирдахад голлох эх үүсвэр болох хүн, мэдээлэл хоѐртой хамтад нь хир зэрэг ашиглахаас хамаарна. Иймд мэдээллийн системийн менежмент нь мэдээлэлтэй ажилладаг хүмүүст туслах зорилгоор мэдээллийн технологийг төлөвлөх, хэрэгжүүлэх, удирдах, ашиглах асуудал юм. Мэдээлэлд тулгуурласан байгууллага дахь мэдээллийн технологи болон мэдээллийн системийн менежментийг хялбар ойлгохын тулд мэдээллийн системийн менежментийн уриаг бий болгосон. Энэ уриа нь дараах 3 зарчмыг агуулна. 1. Ямар бизнес эрхлэх 2. Хэрэглэгчийн сэтгэл ханамж 3. Мэдээллийн технологийн үүрэг www.zaluu.com www.zaluu.com
69
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: 09

БИД МЭДЭЭЛЛИЙН ЭРИН ЗУНД АМЬДАРЧ БАЙНА

Хүн төрөлхтний түүхийг эрин үеүдээр тодорхойлж ирсэн билээ. Мөсөн галавын

үеэс эхлээд үйлдвэрлэлийн эрин зууныг ардаа орхиод одоо мэдээллийн эрин зуунд орж

ирээд байна. Энэ эриний үйлдвэрлэлийн гол хүч нь мэдлэг мөн. Бизнес эрхлэгчид зах

зээлд өрсөлдөхийн тулд мэдээлэл зайлшгүй шаардлагатайг ойлгодог болсон ба тэд

хэдий чинээ их мэдээлэл хэрэгжүүлж чадна төдий чинээ их амжилтанд хүрч байна. Зах

зээлээ олох, нягтлан бодох, үйлдвэрлэл, удирдлага, хүний нөөцийн бодлого болон бусад

бүхий л мэргэжлийн салбарт ажилллагсад оюуны хөдөлмөр эрхлэгчийн үүрэг гүйцэтгэх

боллоо. Иймд өнөөгийн бизнесийн 3 гол хүчин зүйл бол мэдээлэл, мэдээллийн

технологи, оюуны хөдөлмөр эрхлэгч гэж хэлж болох бөгөөд бид эдгээр хүчин зүйлийг

хэрхэн удирдах талаар авч үзнэ.

Мэдээллийн системийн менежмент нь мэдээллийн технологийг төлөвлөх,

нэвтрүүлэх, удирдах, хэрэглэх болон мэдээллийг боловсруулах, удирдахтай

холбоотой ажил хэргийг гүйцэтгэх хүмүүст туслах зэргийг хамруулна.

Оюуны хөдөлмөр эрхлэгч хүн өөрийн байгууллагынхаа давуу талыг байж болох

хамгийн дээд түвшин байлгах ѐстой ба тэрээр мэргэжлийн ямар ч салбарт ажиллаж

байсан тэр салбартаа удирдлагын мэдээллийн системийг төлөвлөх, нэвтрүүлэх, удирдах,

ашиглах үүрэгтэй.

Мэдээллийн системийн менежментийн уриа

Ихэнх хүмүүс удирдлагын мэдээллийн системийн гол эх үүсвэр нь мэдээллийн

технологи гэж ойлгодог. Үнэн хэрэгтээ мэдээллийн технологи нь мэдээллэлийг авах,

өгөх, боловсруулахад гол үүрэг гүйцэтгэх хэрэглүүр юм. Мэдээллийн технологийг хир

үр ашигтай байлгах нь түүнийг төлөвлөх, нэьтрүүлэх, удирдахад голлох эх үүсвэр болох

хүн, мэдээлэл хоѐртой хамтад нь хир зэрэг ашиглахаас хамаарна. Иймд мэдээллийн

системийн менежмент нь мэдээлэлтэй ажилладаг хүмүүст туслах зорилгоор

мэдээллийн технологийг төлөвлөх, хэрэгжүүлэх, удирдах, ашиглах асуудал юм.

Мэдээлэлд тулгуурласан байгууллага дахь мэдээллийн технологи болон мэдээллийн

системийн менежментийг хялбар ойлгохын тулд мэдээллийн системийн

менежментийн уриаг бий болгосон. Энэ уриа нь дараах 3 зарчмыг агуулна.

1. Ямар бизнес эрхлэх

2. Хэрэглэгчийн сэтгэл ханамж

3. Мэдээллийн технологийн үүрэг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: 09

Бизнесийн гол зорилго бол ямар төрлийн бизнес хийж байгаагаас үл хамааран

хэрэглэгчдэдээ үйлчлэх үйлчилгээ байдаг. Иймд ямар бизнес хийхээ шийдэхийн өмнө

хэрэглэгчдэд юу хэрэгтэй байгааг олж мэдэх шаардлагатай. Хүмүүсийн хэрэглээнд

тулгуурласан бизнес л амжилтанд хүрнэ. Тэр хэрэглээг бүтээгдэхүүнээр хангах уу,

үйлчилгээгээр хангах уу гэдгээс хамаарахгүйгээр тэдэнд бүрэн төгс үйлчилгээ үзүүлсэн

тэр үед л хэрэглэгч сэтгэл ханамжтай байна.

Хэрэглэгчийн сэтгэл ханамж нь

1. Хэрэглэгч хэзээ хүсч байгаа / хугацаа /

2. Хэрэглэгч хаана хүсч байгаа / байрлал /

3. Хэрэглэгч яаж үйлчлүүлэхийг хүсч байгаа / хэлбэр /

4. Хэрэглэгчид баталгаа гаргаж өгөх эсэх / төгс үйлчилгээ /

зэрэг асуудлуудаар тодорхойлогдоно. Эдгээрийн эхний 3 шинж чанарт тулгуурласан

бизнес өнөөдөр амжилтанд хүрч шинэ шинэ хэрэглэгчдээр хүрээгээ тэлж байна. Эхний

3 шинж чанарыг хэрхэн хангаснаар 4 дэх буюу сүүлчийн шинж чанар тодорхойлогдоно.

Эхний 3 шинж чанарыг мэдэж авахад мэдлэг хэрэгтэй ба мэдлэгийг олж авахын тулд

мэдээлэл хэрэгтэй байдаг. Мэдээллээр дамжуулж мэдлэг олж түүнийг ашиглахад

мэдээллийн технологийн үүрэг оршиж байгаа ба энэ нь бүхэлдээ мэдээлэлд суурилсан

бизнес болдог.

Өнөөгийн шинэ бизнесийн онцлог

Ихээхэн хурдацтай өөрчлөгдөж байгаа өнөөгийн бизнесийн ертөнцөд ороход

бэлтгэхдээ бизнесийг хуучнаас өөрөөр сэтгэх шаардлагатай болсныг ойлгох хэрэгтэй.

Учир нь бизнест нөлөөлөх, түүнийг бүрдүүлэх хүчин зүйлүүд өөрчлөгдөж байна. Зураг

1.1- т өнөөгийн бизнесийг бүрдүүлэгч зарим чухал хүчийн зүйлсүүдийг үзүүлэв.

ªíººãèéí øèíý

áèçíåñ

Ãëîáàë÷ëàë

Îþóíû õºäºëìºð ýðõëýã÷èéí òîîöîî

Ýëåêòðîí õóäàëäàà

ªðñºëäºõ ÷àäâàð

Ìýäýýëýë

Âèðòóàëü àæëûí áàéð

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: 09

Дээрхи хүчин зүйлүүдийн зарим нь гадны даралт шахалтын улмаас байгууллагын

гаднаас нөлөөлж байгаа бол зарим нь гаднын даралт шахалтын улмаас байгууллагын

дотроос нөлөөлж байгууллагыг өөрчилж байна.

Глобалчлал: Өнөөгийн бизнес бол глобаль бизнес . Хэрэв та жижиг бизнес эрхэлдэг,

таны нийлүүлэгч болон хэрэглэгчдийн аль аль нь дотоодийнх байлаа гэхэд таны

бүтээгдэхүүнтэй, таны зах зээлд өрсөлдөж байгаа гадаадын бүтээгдэхүүнтэй та учирч

л таарна. Глобалчлал нь хувьчлал, дэлхий дахины тээвэр, холбооны хөгжил, үндэстэн

дамнасан компаниуд болон худалдааны бүлэглэлүүд гэх мэт олон хүчин зүйлийн үр

дүн бөгөөд өнөөгийн бизнесийн хэлбэрийг тодорхойлогч нэг гол хүчин зүйл юм.

Өрсөлдөөн: Энэ нь хаана ч , ямар ч бизнест байдаг. Харин глобалчлал болон

мэдээллийн технологийн системийн хөгжил нь өрсөлдөөнийг улам их болгож байна.

Бусад хүчийн зүйлийн тухай өөр бүлгүүдэд тодорхой авч үзнэ.

Мэдээллийн технологи

Мэдээллийн технологи нь шинээр гарч ирж байгаа үйлдвэрлэл ба бизнесийн эх

үүсвэр юм. 1950 онд бизнест компьютерийг анх тооцоолон бодох үйлдлийг бодох,

бичих, хэрэгсэл болгон өргөн хэрэглэж эхэлсэн. Ийнхүү сүүлийн 50 жилд мэдээллийн

технологи бизнесийн нэг хэсэг болж ирлээ. Мэдээллийн технологи нь хүмүүсийн

мэдээлэлтэй ажиллах, түүнийг боловсруулахад хэрэглэгддэг компьютерт суурилсан

хэрэглүүр юм. Мэдээллийн технологи нь орчин үеийн компьютерийн болон түүнтэй

ажилладаг бүх төхөөрөмж, программ хангамжаас бүрдэнэ. Бизнест мэдээллийн

технологийг 3 янзаар хэрэглэж байна.

1. Мэдээлэл боловсруулах: Мэдээллийн технологи нь мэдээллийг эх үүсвэрээс

гаргаж авах, түүнийг хамгийн тохиромжтой хэлбэрээр илэрхийлэх, мэдээллээ

боловсруулж өөр шинэ мэдээлэл гаргаж авах, мэдээллээ хадгалах, бусадтай мэдээлэл

солилцоход холбон өгөх зэрэгт ашиглагдана.

2. Орон зай цаг хугацааг өөрчлөх: Мэдээллийг маш бага орон зайд хадгалах,

маш хурдан хугацаанд боловсруулах чадалтай болсон байна.

3. Шинэчлэл хийх боломжоор хангах: Бүтээгдэхүүн борлуулалтын ажиллагаанд

электрон шууданг хэрэглэснээр хүссэн бүтээгдхүүнээ захиалах, төлбөр тооцоог нь хийх

гэх мэт бүх ажиллагаанд өөрчлөлт шинэчлэл хийх шаардлагатай болсон.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: 09

Мэдээлэл

Мэдээлэл нь удирдлагын мэдээллийн системийн нэг үүсвэр , өнөөгийн бизнесийн

орчинд ажиллах үндэс суурь нь юм. Мэдээлэл нь харагдахгүй баригдахгүй учир

түүнийг хэмжихэд хэцүү хэдий ч маш чухал зүйл гэдгийг бизнес эрхлэгчид ойлгодог.

Мэдээлэл бол тодорхой агуулгын хүрээнд тодорхой нэг утга илэрхийлсэн өгөгдөл мөн.

Жишээ нь та өмсөх хувцсаа сонгох үед агаарын температур мэдээлэл болно. Үүний үр

дүнд та ямар хувцас өмсөх шийдвэрээ гаргана. Мэдээлэл нь ямар нэг хэлбэрээр

боловсруулсан өгөгдөл байж болно. Нэг хүнд хэрэгтэй мэдээлэл өөр хүнд заавал

хэрэгтэй байх албагүй. Өчигдөр хэрэгтэй байсан мэдээлэл өнөөдөр заавал чухал биш .

Авсан мэдээлэл нь хүссэнээс өөр утгатай байвал тэр шаардлагагүй. Иймд мэдээллийн

үнэ цэнийг тогтоох хэрэгтэй. Ингхэдээ үнэ нь төдий төгрөг гэх албагүй. Мэдээллийг цаг

хугацаа, агуулга, хэлбэр гэсэн 3 хэмжээсээр үнэлнэ. Зураг 1-.2

Оюуны хөдөлмөр эрхлэгч

Өөртөө хэрэгтэй байгаа мэдээллийн хэмжээсийг ( цаг, агуулга, хэлбэр ) тодорхойлох нь

мэдээллийн эрин үед ажиллах оюуны хөдөлмөр эрхлэгчийн нэг алхам юм. Цааш нь уг

мэдээллээ хаанаас яаж гаргаж авах, нэгэнт гарсаж авсан мэдээлэл нь юу болохыг ойлгох

шаардлагатай. Мэдээлэлд тайлагдсан оюуны хөдөлмөр эрхлэгч гэж

1. Ямар мэдээллээ хаанаас яаж олж авахыг тодоройлж чаддаг,

2. Тэр мэдээллээ хаанаас яаж олж авахыг мэддэг.

3. Авсан мэдээллийнхээ агуулгыг ойлгодог.

4. Байгууллагынхаа ашиг тусын тулд мэдээлэлд тулгуурласан зохих

үйлдлүүдийг хайж чаддаг хүнийг хэлнэ.

5. Гэхдээ түүний мэдээллийн хэрэглээ нь ѐс суртахуун , эрх зүйн хэм хэмжээг

эвдэж болохгүй .

Дээрхи тодорхойлолтын эхний 2 үүрэг нь гол төлөв шийдэх гэж байгаа асуудлаас

хамаарна. Харин 3,4-р үүрэг нь тухайн оюуны хөдөлмөр эрхлэгчийн чадвараас хамаарна

Оюуны хөдөлмөр эрхлэгчийн чадварыг “мэдээлэлд тайлагдсан түвшин”-ээр хэмжинэ.

Энэ түвшин нь мэргэжлийн шинжээчийн, шинэчлэгчийн гэсэн шатлалтай.

DATABASES & DATA WAREHOUSE

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: 09

Өнөөдөр мэдээллийг зохион байгуулахад ихэнх байгууллагууд мэдээллийн

бааз,мэдээллийн агуулахыг ашиглаж байна. Мэдээллийн баазтай ажилlах програм

хангамжийг мэдээллийн баазыг удирдах систем, мэдээллийн баазтай ажиллах

программыг мэдээллийн уурхайн хэрэгсэл гэж нэрлэдэг.

Мэдээллийг хүлээн авч, боловсоруулаад, дүнг одоогийн байгаа мэдээлэлд нэмж

өөрчлөөд, түүнийнхээ дүнг гаргаж авахыг online боловсоруулалт гэнэ. Өнөөдөр ихэнх

байгууллагад online боловсоруулалтанд нийцсэн мэдээллийн бааз ,түүний

менежментийн системийг хэрэглэж байна. Шийдвэр гаргахад тусладаг мэдээллийн

удирдах ажилгааг online аналитик боловсоруулалт гэнэ. Мэдээллийн агуулах гэдэг нь

хэрэг дээрээ мэдээллийн баазийн өвөрмөц хэлбэр бөгөөд түүнд шийдвэр гаргахад

тусалдаг мэдээллүүд хадгалагдаж байдаг. Иймд мэдээллийн агуулахууд нь online

аналитик боловсруулалтанд нийцсэн байдаг. Мэдээллийг удирдахад мэдээллийг хэн

үзэж, ашиглаж болох backup яаж хийх, мэдээллийг хэр удаан хадгалах ямар

технологийг хэрэглэх зэргийг тодорхойлох гэх мэт маш олон үүрэг гүйцэтгэх болдог.

Хамгийн чухал нь KW түүний биет зохион байгуулалтийг мэдэхгүйгээр логикоор

хэрэглэж чадахуйцаар мэдээллийг зохион байгуулахад тохиромжтой технологтой байх

ѐстой. Логик болон биет гэдгийн ялгаа онцгой ач холбогдолтой. Биет зохион байгуулалт

гэдэг нь мэдээлэл хадгалах янз бүрийн хэрэгсэл, логик гэдэгт нь KW хэрхэн ойлгох

хэлбэрийг хамааруулна. KW нь тэдний мэдээллийн

хэрэгцээний логик шинж чанаруудын мэдэх ѐстой. Мэдээллийн биет болон логик

зохион байгуулалтийн ялгааг (зураг 3.1) -оос харж болно.

TE

CH

NIC

AL

INT

ER

FA

CE

Character

Field

LOGICAL PHYSICAL

Byte

Bit

Word

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: 09

зураг 3.1

Мэдээллийн бааз ба мэдээллийн баазын

менежментийн системийн орчин

Ихэнх байгууллагуудад мэдээллийн бааз болон мэдээллийг баазынхаа

менежментийн систем (МБ болон МБМС гэж товчлоѐ), мэдээлэлтэй ажиллах, түүнийг

удирдах зохион байгуулах үндсийг хангадаг МБ нь мэдээллийг хадгалдаг бол МБМС нь

МБ–ийн менежмент, online боловсруулалт, online аналитик боловсруулалтад нийцсэн

программын хэрэгслийн цуглуулга юм. МБ-д хадгалагдах мэдээлэл нь:

- Олон янзын хэрэглээ үзүүлэхээр зохион байгуулагдсан мэдээллийн цуглуулга

- Харилцан хамаарал бүхий

- Компьютерийн мэдээллийг нэгтгэсэн цуглуулга

- Файлуудын цуглуулга

- Харилцан хамаарал бүхий файлуудын иж бүрдэл юм. Мэдээллийн бааз нь

мэдээллийг түүнд логик бүтцийн дагуу нэвтрэх, зохион байгуулж болох цуглуулга юм.

Эндээс үзвэл МБ нь

1. Мэдээллийг өөрийг нь

2. Түүний логик бүтцийг хадгалдаг онцлогтой.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: 09

МБ МС-н таван чухал программ хангамжийг агуулж байдаг. Үүнд:

1. МБМС - н эд анги

2. Мэдээллийг тодорхойлох дэд систем

3. Мэдээллийг удирдах дэд систем

4. Хэрэглээ үүсгэх дэд систем

5. Мэдээллийн захиргааны дэд систем

-МБМС –ийн эд анги нь бусад дэд системээсээ логик шаардлагыг хүлээн авч

тэдгээрийг биет эквивалентэд хувиргах ялангуяа хадгалах төхөөрөмж дахь МБ,

мэдээллийн тольд нэвтрэх үүрэгтэй.

-Мэдээллийг тодорхойлох дэд систем нь МБ дахь файлуудын бүтцийг

тодорхойлх, мэдээллийн толийг үүсгэх ашмглахад тусална. Мэдээллийн тольд МБ дахь

мэдээллийн логик бүтэц агуулагдаж байдаг.

-Мэдээллийг удирдах дэд систем нь МБ-д мэдээллийг нэмэх өөрчлөх арилгах

үүрэгтэй.

-Мэдээлэл үүсгэх дэд систем нь мэдээлэл оруулах цонх, МБМС-д шаардлагатай

программын хэл, программ бичих үед ашиглах интерфейс гэх мэт хэрэгслүүдийг агуулж

байдаг.

-Мэдээллийн захиргааны дэд систем нь МБ-ийн бүхий л орчинг backup, нөхөн

сэргээлт хийх, хамгаалах менежмент, дарааллыг сайжруулах, дахин зохион байгуулах,

давхацсан эсэхийг хянах , менежментийг өөрчлөх зэрэг хэрэгслүүдээр хангана.

Мэдээллийн агуулах нь олон янзын МБ-уудаас цуглуулсан, бизнесийн

шинжилгээ, шийдвэр гаргах ажиллагаанд тусалдаг мэдээллийн логик цуглуулга юм.

Мэдээллийн агуулах нь олон хэмжээстэй . хэрэглэгчид түүнээс мэдээлэл авахдаа

мэдээллийн логик бүтцийг сонирохоос түүний багана, мөр гэх мэт хэмжээсийг

сонирхдоггүй. Мэдээллийн агуулах мэдээллийн тольтой ба үүнд мэдээллийн логик

бүтцийг хадгалдаг. Ингэхдээ хоѐр чухал шинж чанарыг нэмнэ. Энэ нь

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: 09

1. Эх үүсвэр ( хаанаас авсан )

2. Арга юм.

Мэдээллийн агуулах нь хэдийгээр маш их дэвшилттэй сүүлийн үеийн технологи боловч

нэгдүгээрт энэ нь их үнэтэй, түүний программ хангамж ч бас хямд биш хоѐрдугаарт

байгууллага бүр шинэ их хүчин чадалтай агуулахын хэрэгцээ байхгүй зэрэг шалтгааны

улмаас байгууллага бүрт байх албагүй..

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СИСТЕМ

Байгууллага дахь мэдээллийн технологийн систем нь 3 хэсгээс бүрдэнэ.

1. Байгууллага

2. Байгууллага дахь мэдээлэл

3. Байгууллагын байгууллагын мэдээллийн технолгийн систем (зураг 2.1)

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: 09

Мэдээллийн Группын Шийдвэр гаргагч систем

системийн ажиллагаанд Хиймэл оюун ухаан

менежмент нийцэх систем

Хэрэглэгчийг Байгууллага дахь мэдээлэл

Гүйцэтгэх

нэгтгэсэн

мэдээллийн

систем Мэдээлэл яаж Мэдээлэл юу

систем

урсдаг үзүүлдэг

Ажил

боловсруулах Мэдээллийг Мэдээлэл

систем хуваарилах боловсруулах

ажлыг задлах Байгууллагын бүтэц

Бүтэц

зураг 2.1

Байгууллага

Ихэнх хүмүүс байгуллагын бүтцийнг авч үзэхдээ 4 түвшинт сурвалжийг авч

үздэг. ( зураг 2.2 ) Үүний стратегийн түвшинд байгууллагын хэтийн ерөнхий чиглэлийг

тодорхойлно. Тактикийн менежментийн түвшинд стратегийн түвшинд гаргасан

байгууллагын зорилго стратегийг боловсруулна. Үйл ажиллагааны менежментийн

түвшинд байгууллагын зорилгыг биелүүлэхэд шаардлагатай өдөр тутмын ажлыг

удирдана. Менежментийн бус ажиллагсдын түвшинд өдөр тутмын ажлыг биечлэн

гүйцэтгэдэг хүмүүс орно.

1-р Стратегийн менежмент

2-р Тактикийн менежмент

Áàéãóóëëàãûí ìýäýýëëèéí òåõíîëîãèéí ñèñòåì

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: 09

3-р Ажиллагааны

менежмент

4-р түвшин Менежментийн бус

ажиллагсад

зураг 2.2

Байгууллагын мэдээлэл

Байгууллагын янз бүрийн түвшинд ангилж байгаа хүмүүс харилцан адилгүй

хэмжээстэй мэдээлэл шаардлагатай байдаг. Жишээ нь: Дээд төвшинд ажиллаж байгаа

хүн илүү тоймолсон мэдээ / жилийн борлуулалт гэх мэт/ шаарддаг бол доод түвшинд

ажиллаж хүнд илүү нарийн мэдээлэл / өдөр тутмын борлуулалт гэх мэт / шаардплагатай

байдаг. Үүний зэрэгцээ

1). Тараан байрлуулсан тооцоолох төвүүдэд мэдээлэл хуваах конценг

2).Мэдээлэлийн тодорхой чиглэлтэй урсгал

3). Мэдээлэл юу илэрхийлэх

4). Байгууллагын мэдээлэл боловсруулах үүрэг зэргийг авч үзэх хэрэгтэй.

1. Тараан байрлуулсан тооцоолох төвүүдэд мэдээлэлийг хуваах зарчимд

тооцоолох компьютерүүд нь янз бүрийн газарт байх ба тэдгээр нь цөм мэдээллийн

нэгдсэн баазад холбогдоно. Аль ч компьютерээс дээрхи мэдээллийн баазад нэвтэрч

дурын мэдээллээ авах боломжтой.

2. Тараан байрлуулсан тооцоолох төвүүдэд мэдээлэл хуваах зарчимд мэдээллийн

3 чиглэлийн урсгал байдаг. Дээш, доош, хэвтээ чиглэлд гэсэн 3 чиглэл байна. Дээшээ

чиглэлээр нь компанийн өдөр тутмын мэдээлэл авах ба энэ нь менежментийн янз

бүрийн төвшингээр дайрч дээшлэх тутам улам товч болно. Мэдээллийн доошоо урсгал

нь компанийн стратеги, зорилго, чиглэлийг агуулсан байх ба стратегийн түвшинээс

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: 09

эхлэн бусад түвшнүүдийг дайрч доошилно. Хэвтээ чиглэлийн урсгал нь бизнесийн

нэгж, ажлын группуудын хооронд мэдээлэл дамжуулна. ( зураг 2.3 )

зураг 2.3

Байгууллагын мэдээллийн урсгал

3. Мэдээлэл юу илэрхийлэх: Өөр өөр ажил, өөр өөр мэдээлэл, янз бүрийн

хүмүүст янз бүрийн төрлийн мэдээлэл шаарддаг. Мэдээлэл нь дотоод, гадаад, объектив,

субъектив эсвэл тэдгээрийн хослол байж болно. Дотоод мэдээлэл нь компанийн дотоод

ажлыг, гадаад мэдээлэл нь компанийн гадаад орчны тухай, объектив мэдээлэл нь ямар

нэг мэдэгдэж байгаа юмны тухай тоогоор илэрхийлсэн, субъектив мэдээлэл нь одоогоор

мэдэгдэхгүй байгаа юмны тухай илэрхийлнэ.

4. Мэдээлэл боловсруулах үүрэг: Энэ нь мэдээлэлийн арифметик

боловсруулалтаар зогсохгүй, мэдээлэлийг олж авах, зохих хэлбэрт хувиргах, шинээр

өөр мэдээлэл үүсгэх, хадгалах, бусадтай солилцох ажиллагаануудыг хамруулна.

Боловсруулах ажиллагаа ба хэрэглэгчдийг

нэгтгэсэн систем

Мэдээллийг эх үүсвэрээс нь олж аваад тодорхой боловсруулалт хийж шинэ

мэдээлэл гаргаж авахыг боловсруулах ажиллагаа гэж хэлнэ. Шинэ мэдээлэл гаргаж

Ìýäýýëëèéí

äîîøîî

÷èãëýñýí óðñãàë

Ñòðàòåãè, çîðèëãî,

÷èãëýë

Ìýäýýëëèéí

äýýøýý

÷èãëýñýí óðñãàë

Êîìïàíè ÿìàð

àæèëëàæ áàéãàà

Ìýäýýëëèéí õýâòýý óðñãàë

ÿíç á¿ðèéí íýãæ, ãðóïïûí õîîðîíäîõü õîëáîî

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: 09

авсны дараа анхдагч болон шинээр гаргасан мэдээллээ мэдээллийн баазад хадгална.

Мэдээлэл боловсруулах ажиллагааны хоѐрдогч үүрэг нь мэдэлэлийг ойлгомжтой

илэрхийлсэн зохих хэлбэрт хувиргах явдал юм. Бүх байгууллагад мэдээлэл

боловсруулах ажиллагаа хийгдэж байдаг. Боловсруулах ажиллагаа нь дараах шатлалаар

хийгдэнэ.

1. Хамаарах мэдээллийг цуглуулах

2. Шинэ мэдээлэл гаргах жишээ нь худалдааны нийт дүн, төлөх татвар гэх мэт

3. Мэдээллийг зохих хэлбэрт хувиргах

4. Мэдээллийг хадгалах

Хэрэглэгчдийг нэгтгэсэн систем нь мэдээлэл боловсруулах ажиллагааны өргөтгөсөн

хэлбэр юм. Автоматаар хариу өгдөг машин нь хэрэглэгчдийг нэгтгэсэн системийн нэг

жишээ юм.

Удирдлагын мэдээллийн систем

Удирдлагын мэдээллийн систем ( УМС ) нь мэдээллийн баазад байгаа

мэдээллийг тодорхой хугацааны давтамжтайгаар мэдээллийг нэгтгэн тайлагнаж байдаг

систем юм. Мэдээллийг боловсруулах аргыг нь урьдчилан өгсөн байдаг. Иймд

удирдлагын мэдээллийн систем нь мэдээлэлд аналитик боловсруулалт хийж шинэ

мэдээллийг гаргадаг. Өөрөөр хэлбэл дээр дурьдсан боловсруулах ажиллагааны үүрэгтэй

байна. Энэ системийг мөн удирдлагыг мэдрэх систем ч гэж нэрлэдэг. Учир нь энэ

систем байгаа бэрхшээл болон боломжийг хүмүүст мэдрүүлж байна. УМС-ээс гаргасан

мэдээнд яагаад ийм боломж буюу бэрхшээл үүссэн, түүнийг яаж шийдэх талаар санал

гаргасан байна. Мэдээлэл боловсруулах хугацаа нь өдөр бүр 7 хоног, сар, жилээр гэх

мэт урьдчилан тогтоогдсон байна. Тайлан нь дараах хэлбэрүүдтэй байж болно.

Нэгтгэсэн тайлан: Мэдээллийг ямар нэг аргаар цуглуулан нэгтгэсэн байна.

Хассан тайлан: Тодорхой нөхцлийн дагуу авч болох мэдээллүүдийг үзүүлнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: 09

Харьцуулсан тайлан: Төсөөтөй мэдээллүүдийг харьцуулж тэдгээрийн

харилцан хамаарлыг үзүүлсэн байна.

Ажлын группэд тохирсон систем

Өмнө нь дурьдагдаагүй бөгөөд бизнесийн орчныг өөрчлөх хүчлэг зүйлсийн нэг

нь ажлын групп буюу багийг ашиглан байгууллагын бүтцийг өөрчлөх явдал юм.

Ажлын групп буюу баг нь байгууллагын төрөл бүрийн тасаг, хэлтэст ажилладаг

хүмүүсээс бүрдэх ба үүнд хэлтэс, албан тушаал харгалзахгүй. Багийг дараах 2

шалтгааныг аль нэгний улмаас байгуулдаг.

Нэгдүгээрт : ихэнх байгууллагууд төслийн групп байгуулж тусгай асуудлыг

шийдвэрлэх эсвэл тодорхой боломжуудын давуу талуудыг олж авахад ашигладаг.

Хоѐрдугаарт : байгууллагууд байнгын баг бүрдүүлж заримдаа түүнд нэгж тус

бүрээс хүн оролцуулдаг ба энэ нь ажилыг улам үр дүнтэй явуулах зорилготой. Эдгээр

багуудад оролцогсод үр ашигтай хамтран ажиллах, мэдээлэл солилцох түгэгхийн тулд

ажилын группэд тохирсон системийг хамгийн идэвхитэй хэрэглэгч юм. Ажлын группэд

нийцсэн систем нь группын ажлын гүйцэтгэлийг сайжруулахаар тусгай зориулагдсан,

мэдээлэл мэдээллийн урсгалыг болон хувиарлалт хийх боломжтой систем юм. Төслийн

группын хувьд группын ажиллагаанд нийцсэн систем нь тэдний идэвхитэй харилцах,

мэдээллээ хуваалцах, үзэл бодлоо солилцох ингэснээр асуудлыг шийдвэрлэх, ямат нэг

боломжийн давуу талыг олж эзэмшихэд нь тусалдаг. Байнгын группын хувьд ийм

систем нь мэдээллийн урсгалд нийцээд зогсохгүй бизнесийн ажлыг автомажуулахад нь

тусалдаг. Группын ажиллагаанд нийцсэн системийн үндэс нь Groupware юм.

Groupware гэдэг нь группын хамтран ажиллахад зохицсон программ хангамжийн

бүрэлдхүүн хэсэг бөгөөд орчин үед маш их хэрэглэгдэж байгаа ойлголт юм. Groupware

нь хамгийн шинэ МТ-ийн хэрэгсэл бөгөөд байгууллага бүрд түүнийг олж болно.

Groupware нь 3 компонентоос бүрдэнэ. ( зураг 2.4 )

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: 09

зураг 2.4

Groupware - ийн бүрэлдхүүн

1. Багийн хөдөлгөх хүч

2. Баримтын менежментийн хэрэгсэл

3. Хэрэглээний боловсруулалт хийх хэрэгсэл

Багийн хөдөлгөх хүч нь багийн гишүүдийн хоорондох холбоо болон уулзалтыг явуулах

хэрэгсэл юм. Баримтын менежмент нь багийн бүхий л бичиг баримтыг зохион

байгуулах, удирдахад зориулагдсан ихээхэн багтаамжтай хэрэгсэл юм. Хэрэглээний

боловсруулалт хайх хэргэсэл нь урьдчилан бичсэн программ байх буюу түүнийг

сайжруулах программын хэрэгсэл, ажил автомажуулах программууд байна.

Шийдвэр гаргахад туслах систем буюу

хиймэл оюун ухаан

Энэ нь мэдээлэлд аналитик боловсруулалтын замаар шинэ мэдээлэл гаргаж

шийдвэр гаргах ажиллагааг хөнгөвчилдөг МТ-ийн хэрэгсэл юм. Иймд шийдвэр

гаргахад туслах системийн анхдагч үүрэг нь мэдээлэлд боловсруулалт хийх, хоѐрдогч

үүрэг нь гаргасан мэдээллээ хэрглэгчдэд ойлгомжтой хэлбэрт хувиргах явдал юм.

Гэхдээ энэ нь удирдлагын мэдээллийн системээс ялгаатай. Удирдлагын мэдээллийн

систем нь урьдчилан тодорхойлсон зааврын дагуу тайлан гаргаж байгаа боломж болон

бэрхшээлийг тодорхойлдог бол шийдвэр гаргахад туслах систем нь шинээр өгөгдөл

оруулахыг зөвшөөрдөг, түүний үр нөлөөг тодорхойлдог, шинжилгээндээ өөр засварын

Áàãèéí õºäºëãºõ õ¿÷:

-E mail, Ýëåêòðîí ñàëáàð, Èíòðàíåò

-Ýëåêòðîí óóëçàëòûí õýðýãñýë

ãðóïïûí õóâèàð õèéõ ñîôò

ýëåêòðîí óóëçàëòûí ñîôò

âèäåî êîíïåðàíöèéí ñîôò

öàãààí ñàìáàðòàé ñîôò

Áàðèìòûí ìåíåæìåíòèéí õýðýãñýë:

Àñàð èõ áàãòààìæ á¿õèé ãðóïïûí

áàðèìòûí ìýäýýëëèéí áààç. Ýíä òóõàéí

áàãèéí áàðèìò ìàòåðèàëûã çîõèîí

áàéãóóëæ óäèðäàíà.

Õýðýãëýýíèé áîëîâñðóóëàëò õèéõ

õýðýãñýë:

-Óðüä÷èëàí áè÷ñýí ïðîãðàìì

-Õýðýãëýýíèé ïðîãðàìì ¿¿ñãýõ ïðîãðàììûí

õýðýãñýë

-Àæëûí àâòîìàæóóëàõ ñîðòâåð

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: 09

хэрэгсэл ашигладаг. Хүний бодол таашаалыг дуурайдаг машин хийх шинжлэх ухааныг

хиймэл оюун ухаан гэдэг. Энд оюун ухаан гэдэгт биш харин зохиомол гэдэг нь голлон

анхаарах хэрэгтэй. Компьютер өөрөө сэтгэн бодох чадваргүй бөгөөд генетик

алгоритмыг хэрэгжүүлэхийг хиймэл оюуны гэж нэрлэдэг.

Гүйцэтгэх мэдээллийн систем

Гүйцэтгэх мэдээллийг систем нь удирдлагын мэдээллийн систем, шийдвэр

гаргахад тусалдаг систем, зохиомол оюун ухааны идэвхитэй харилцан ажиллагааг

менежерийн шалгалт хийх, бэрхшээл боломжийг тодорхойлоход тусалдаг систем юм.

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СИСТЕМИЙГ ТӨЛӨВЛӨХ

Байгууллагадаа шинэ мэдээллийн технологийн системийг нэвтрүүлэх талаар

бодохдоо байгууллагынхаа стратегийн ямар түвшинд түүнийг хэрэглэх вэ? гэдгээс

эхлэх нь зүйтэй. Эс тэгвээс мэдээллийн технологийн системийн сонголт зөв байх

боломжгүй юм. Өөрийн бизнест хамгийн сайн тохирсон мэдээллийн технологийн

системийг олж авах нь угсардаг тоглоомын дутуу хөлийг олж худладан авахтай төстэй.

Мэдээллийн технологийн системийн төлөвлөлт гэдэг нь тухайн байгууллагын

зорилго, эрмэлзэл, үйл ажиллагаа, мэдээллийн шаардлага зэргийг ашиглан ямар

мэдээллийн технологийн системийг, хэзээ авч нэвтрүүлэх талаар сонголт хийх, түүнд

хэрэглэх аргуудыг тодорхойлох ажил юм. Энэхүү төлөвлөлтийн үр дүнг

баримтжуулсныг нь мэдээллийн технологийн системийн төлөвлөлт гэнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: 09

Уг төлөвлөгөө нь тухайн байгууллагын системийг хөгжүүлэх үндэс болдог.

Тэрхүү төлөвлөгөөнөөс нэг системийг авч нэвтрүүлэх цаг хуггацааг сонгоод төслийн

хамрах хүрээг эхэлж тодорхойлно. Дараа нь тэр системд тавигдах шаардлага , загвар,

хэрэгжүүлэх арга зам, уг системтэй хамтран ажиллах бусад хэрэгсэл зэргийг

тодорхойлно. Мэдээллийн технологийн системийн төлвлөлтийн үе шатуудад бидний

дараагийн бүлэгт авч үзэх системийг нэвтрүүлэх үе шатууд агуулагдаж байдаг.

Мэдээллийн технологийн системийн төлөвлөлт нь зураг 5.1 –д үзүүлсэн 5

шатлалаар хийгдэнэ. Эхний шатанд байгууллагын зорилгыг мэдээллийн технологитой

уялдуулж уг мэдээллийн технологийн системийг ашигласнаар ямар амжилтанд

хүрэхийг баталгаажуулах, мэдээллийн технологийн систем уг байгууллагад хэрхэн

тохирч байгааг яаж мэдэж байх зэргийг гаргана. Ингэхдээ мэдээллийн технологийн

нэгдэл өрсөлдөх чадлын загвар, өрсөлдөх оюуны чадамж зэрэг аргуудыг хэрэглэнэ.

зураг 5.1

МТС-ийн төлөвлөлтийн 5 үе шат

Хоѐр болон гуравдугаар шатанд өртгийн гинжин арга, мэдээллийн архитектур,

шийдвэрлэх хүчин зүйлүүд буюу бизнесийн системийн төлөвлөгөө зэргийг ашигласан

Áàéãóóëëàãûí çîðèëãî áîëîí ÌÒÑ-èéã óÿëäóóëàõ

Òóñãàé ìýäýýëë¿¿äèéã õàðüöóóëàõ

Òóñãàé ¿éë àæèëëàãààíóóäûã õàðüöóóëàõ

Ìýäýýëëèéí òåõíîëîãèéí ñèñòåì¿¿äèéí ¿íýëãýý

Ò¿¿íã¿éãýýð àìüäàð÷ ÷àäàõã¿é ñèñòåìýý ñîíãîõ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: 09

мэдээллийн технологийн системд шаардлагатай тусгай мэдээлэл, үйл ажиллагаануудыг

харьцуулан авч үзнэ. Дээрхи аргууд нь ганцаараа буюу хослосон хэлбэрээр

ашиглагдана. Тодорхой үйл ажиллагаа болон мэдээллүүдийг харьцуулж үзсэний дараа

нэвтрүүлэх шаардлагатай , боломжийн мэдээллийн технологийн системүүдийн

жагсаалтыг гаргана. Энэхүү жагсаалт бий болсны дараа мэдээллийн системийн

төлөвлөлтийн 4 дэх шат эхэлж мэдээллийн технологийн системүүд уг байгууллагад

хэрхэн зохицож байгаад үнэлгээ хийнэ. Энд өртөг ба ашгийн шинжилгээ , эрсдлийн

шинжилгээ, хөрөнгө оруулалтын шинжилгээ зэргийн аргуудыг хэрэглэнэ. Үнэлгээ нь

өмнө жагсаалтанд гаргасан системүүдийн тоог багасгах ба үүнд байгууллагын

хөрөнгийн эх үүсвэрийн байдал мөн нөлөөлнө. Сүүлчийн буюу 5 дахь шатанд зайлшгүй

шаардлагатай нэг системийг сонгон авна. Энд мэдээллийн боломжийн муруй, тэдгээр

системүүдийн үнийн баланслалт, гэмтлийн өртгийн муруй зэргийг ашиглан одоогийн

байгаа болон шинээр авах системийн осол гэмтлийн улмаас тухайн байгууллагаас гарах

зардлыг харгалзан үздэг. Дээрхи үе шат бүхэнд одоогийн ашиглагдаж байгаа системийг

сайжруулах , сэлбэх, боломжийг байнга судалж байна. МТС нь бусад бизнесийн

хөрөнгийн адил өөрчлөгдөшгүй байнгын биш гэдгийг санаж байх нь чухал . Энэ бүлэгт

бид дээр дурьдсан алхмуудыг шинэ систем нэвтрүүлэхэд хийх талаар нэг бүрчлэн авч

үзнэ. Дээрхи 5 үе шатанд нэьтрүүлэх шинэ системүүдийн жагсаалт, тэдгээрийг

нэвтрүүлэх график хугацаа, одоогийн системийг өөрчлөх санал, осол гэмтлийн үеийн

төлөвлөгөө зэргийг гаргаж баримтжуулан IT Systems-ийн төлөвлөгөө болгоно.

Төлөвлөгөө нь байгууллагад IT Systems-ийг ашиглах ерөнхий зураглал болохоос гадна

дараагийн бүлэг дэх шинэ систем нэвтрүүлэх ажлын анхдагч буюу хамгийн чухал зүйл

болно.

1. Байгууллагын зорилго болон

мэдээллийн технологийг уялдуудах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: 09

Өнөөдөр бизнес эрхлэгчид зорилгодоо хүрэхийн тулд мэдээллийн технологийг

ашиглах, бизнесийн төлөвлөгөөндөө мэдээллийн технологийг оруулсан байхыг

шаарддаг болсон байна. Эдгээр нь байгууллагынхаа стратегийг тодорхойлохдоо IT –ийг

авч үзнэ гэсэн үг. Байгууллагын зорилгыг тодорхойлсны дараа IT Systems-ийг сонговол

стратегийн боломжийг орхигдуулдаг ба энэ нь цаашид бэрхшээл учруулдаг. Иймд

зорилгынхоо нэг хэсгийг авч үзэхдээ л эхнээс нь IT Systems –ийг авч үзэх нь зүйтэй.

Ингэхдээ байгууллагууд олон янзын аргыг хэрэглэж болно. Үүний нэг нь мэдээллийн

технологийн хамгийн ахлах менежерийг байгуллагын төлөвлөлтийн түвшинд тавьж

бизнес төлөвлөгөө зохиох үед IT-ийг оруулах ажлыг хариуцуулах явдал юм. Ихэнх

байгууллагууд мэдээллийн албаны даргын орон тоо гаргадаг. Мэдээллийн албаны дарга

нь стратегийн түвшин дэх IT –ийн менежер бөгөөд байгууллагын удирдах хүмүүстэй

харилцаж, IT Systems-ийг удирдан зохицуулах бизнест IT-ийг нэвтрүүлэх, түүний

хэрэглээг нь аль болох их байлгах үүрэгтэй. IT –ийн менежментийг бизнес

төлөвлөлтийн түвшинд хүргэхэд хэрэглэдэг өөр 3 аргын тухай товч үзье.

IT-ийн нэгдэл

IT бизнесийнх нь салшгүй хэсэг болсон компаниудад бизнесийг нь IT-гүйгээр

дүрслэн бодох аргагүй. Тэд бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийнхээ хэрэгцээг бүрэн хангаж

байхыг хүсдэг. Үүний тулд тэд хэрэглэгчдээ трансфарент технологоор хангахыг

эрмэлздэг. Энэ нь төхөөрөмжид оруулж болох оролт бүр нь гаднаа бичиглэл бүхий

оролтгүй байх технологи юм. Жишээ нь дүрс бичлэгийн аппаратыг авч үзье. Уг аппарат

нь телевизийн нэвтрүүлэг тодорхой хугацаанд бичиж авах чадвартай гэж бодъѐ. Одоо

энэ аппаратаар орой гарах нэвтрүүлгийг бичихийн тулд өдөр, цаг, суваг тус бүрийг

товчлуураар нь тохируулдаг гэж бодъѐ. Тэгвэл энэ аппарат трансфарент биш

технологийн жишээ юм. Харин VCR Plus технологоор тоногдогдсон аппаратын хувьд

аппаратанд бчилэг хийх өдөр, цаг, суваг, нэвтрүүлгийг агуулсан 5 хүртэл цифр бүхий

кодыг оруулахад уг аппарат тухайн нэвтрүүлгийг бичиж авч чадна. Энэ чадвараараа

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: 09

трансфарент технологид ойртсон жишээ болно. Телевизийн нэвтрүүлгийнх нь кодыг

телевизийн хөтөлбөрөөс авна. Хэрэв телевизийн программ өөрчлөгдөж тэр цагт нь өөр

нэвтрүүлэг явуулбал уг аппарат тэр аппарат тэр нэвтрүүлгийг бичиж авахгүй байна.

Бизнесийн хэсэг бүрийг мэдээллийн технологитэй нэгтгэсэн иймэрхүү

трансфарент технологийг Г.В.Петер, W. Keen нар анх санаачилсан байна. Мэдээлэл

технологийн нэгдэл нь байгууллагын мэдээллийн технологи бизнесийн бүх ажил болон

түүнийг ашиглагч хүмүүсийн салшгүй хэсэг болсон нөхцөлд л байна.

Өрсөлдөх чадварын загвар

Байгууллагын хүчтэй байх стратеги нь IT-ийг шинэчлэн ашиглан өрсөлдөөнд

оролцоход хүргэдэг тул IT Systems-ийн төлөвлөөтэй нэгдмэл байх ѐстой IT-ийг хэзээ,

хэрхэн ашигласнаар тухайн байгууллагын зах зээлд эзлэх байр суурь тодорхойлогдоно.

Наад зах нь байгууллага зах зээлийн өрсөлдөөний боломжуудыг олж авахын утлд

өрсөлдөж байгаа орчныхоо дотоод холбоонуудыг шалгаж үзэх ѐстой. Өрсөлдөөний

орчныг судлах нэг арга нь Портерийн өрсөлдөх чадлын загвар болно. Өрсөлдөх чадлын

загвар нь тухайн байгууллагын өрсөлдөж байгаа орчныг шалгаж стратегаа томъѐолох

хэрэгсэл юм.

1. Хэрэглэгчийн чадвар: Энэ нь мэдээлэл сайтай худалдан авагч, үнийн

мэдрэмжтэй худалдан авагч , төсөөтэй бүтээгдэхүүн/ үйлчилгээний өөр боломжуудаар

үүсгэгдэнэ.

2. Орлуулах чадвар: Энэ нь бүтээгдэхүүн болон үйлчилгээний үнийн

өрсөлдөөнөөр үүсгэгдэнэ.

3. Ханган нийлүүлэгчийн чадвар . Энэ нь зайлшгүй шаардлагатай нэг

бүтээгдхүүн буюу үйлчилгээг нийлүүлэгч, зах зээлийн төвлөрсөн нийлүүлэлтээр

үүсгэгдэнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: 09

4. Шинээр өрсөлдөх чадвар : Энэ нь зах зээлд ороход саад бага байх,

бүтээгдэхүүн буюу түүхий эд эзэмшилгүй байх, загийн газрын зохицуулалт бага байх

зэргээр үүсгэгдэнэ.

5. Одоогийн өрсөлдөх чадвар: Энэ нь адилтгах саад бага байх, бүтээгдэхүүн

буюу үйлчилгээний төсөөтэй байдал, үйлдвэрлэлийн өсөлт удаан байх болон

үйлдвэрлэлийн хэт их багтаамжаар үүсгэгдэнэ.

Энэ загварыг ашиглахын тулд чадвар тус бүрийг тус тусад нь тодорхойлж

тэдгээрийг ашигтайгаар өөрчлөх боломжийг хайна. Өрсөлдөх чадваруудыг өөрчлөх

боломжууд нь өрсөлдөөний стратегийг хамгаалах үндсийг бий болгоно. Портер энэ

загварыг ашигласны үр дүн болох 3 үндсэн стратегиас сонгохыг зөвлөсөн. Үүнд:

1. Хямд үйлдвэрлэгч: Өрсөлдөөнд ялахын тулд байгууллага өөрийн

бүтээгдэхүүн , үйлчилгээгээ аль болох хямд үнээр гаргах ѐстой. Энэ нь ханган

нийлүүлэгчийн чадал сул байхыг шаарддаг.

2. Ялгарах онцлог: Байгууллагын бүтээгдэхүүн нь бусдаас ялгарах өөрийн гэсэн

шинж чанартай байж худалдан авагчийг татна . Энэ нь стратеги нь хэрэглэгчдэд хүрэх

өрсөлдөөнийг багасгаснаар хэрэглэгчдийн болон орлуулах чадварыг багасгана.

3. Төвлөрөл: Байгууллага нь зах зээлийн тодорхой нэг жижигхэн хэсэгт

бүтээгдэхүүн , үйлчилгээгээ үзүүлэх зорилт тавина. Энэ нь тухайн байгууллагын чадвар

бусдаас ялгарч байгаа газар бүхэл бүтэн үйлдвэрлэлээс зөвхөн нэг хэсгийг нь сонгон

төвлөрүүлснээр зах зээлийн чадварт нөлөөлнө. Мэдээллийн бааз мэдээллийн агуулах

болон шийдвэр гаргах чадвартай IT Systems нь зах зээлийн тэр жижиг орон зайг

илрүүлж ашиглахад тусална.

Өрсөлдөөний тагнуулын ажил

IT Systems-ийн төлөвлөлтийн салшгүй хэсэг нь системийн стратегаа өөрийнхөө хир

өөрчлөгдөж байгааг харьцуулж байгааг ойлгох явдал юм. Өрсөлдөх чадварын

шинжилгээг хийхэд өрсөлдөөний талаархи мэдээлэл мэдлэг шаардлагатай. Хэрэглэгч

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: 09

нэг байгууллагын бүтэээгдэхүүнийг худалдан авахаар шийдэхдээ тэднээс бүрэн төгс

үйлчилгээ үзүүлж чадах эсэхийг асуудаг. Олон тохиолдолд хэрэглэгчийн хүссэн бүрэн

үйлчилгээ гэдэг нь юу хийж болох, юу хийж болохгүй гэдгээс хамааран хязгаарлагдмал

боломжтой байдаг. Өрсөлдөөний тагнуулын ажил нь таны өрсөлдөөн юу хийж байгааг

хянахаас гадна өрсөлдөөн юу хийнэ. гэж итгэж байгааг шалгах, IT Systems бизнесийн

стартегид хэрхэн зохицлж байгааг шалгах зэрэг асуудлуудыг хамарна. Өрсөлдөөний

тагнуулын ажил нь байгуулагад бусад олон ашиг авчирдаг. Үүнд:

Хэрэглэгчийн зах зээлд гарах өөрчлөлтийг урьдчилан мэдэхэд туслана.

Өрсөлдөгчийнхөө үйл ажиллагааг урьдчилан мэдэхэд туслана.

Шинэ буюу хэрэгтэй өрсөлдөгчөө мэдрэх

Бусад байгууллагын алдаа онооноос суралцах боломжтой болох

Өөрийн бизнесийг бусдынхтай харьцуулах боломжтой болох.

Өрсөлдөөний тагнуулын ажил нь маш их хэрэгтэй ч энэ олж авах нь ихэнх

компаниудын хувьд харьцангуй шинж юм. Өрсөлдөөний тагнуулын ажил нь дөрвөн үе

шатнаас бүрдэнэ. Үүнд:

1. Төлөвлөлт. Өрсөлдөөний тагнуулын ажлаа эхлэхийн тулд эхлээд түүний

зорилго, хамрах хүрээ, цаг хугацааг тодорхойлно. Ихэнхдээ эхэлж зорилгоо

тодорхойлоод хэрэглэгчид, өрсөлдөгчидийгөө хамарсан тагнуулын ажлын

хүрээг тодорхойлно. Цаг хугацаа гэдэгт нь зөвхөн нэг удаа ажилах уу? Эсвэл

тасралтгүй ажиллаж байх уу гэдэг асуудлыг оруулна.

2. Мэдээлэл цуглуулах. Мэдээллийг эх үүсвэрээс нь шууд авч болно. Үүнийг

анхдагч мэдээлэл гэнэ. Хэрвээ энэ нь ашиглаж болохоор бол хэдий түүхий,

засагдаагүй ч гэсэн мэдээллийн хамгийн сайн үүсгэвэр байдаг. Мэдээллийг

өөр эх үүсвэрээс авч бас болно. Үүнийг хоѐрдогч мэдээлэл гэнэ. Ийм мэдээ нь

ихэвчлэн засвар, тайлбар орсон, бусад хүмүүсийн дүгнэлт санаа хэлэгдсэн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: 09

байдаг. Мэдээллийг сүлжээгээр дамжуулан электрон, бичгэн, яриан хэлбэрээр

цуглуулж болно.

3. Шинжилгээ хийх. Тагнан олж авсан мэдээллээ шинжлэхэд байгууллагын

удирдагч гол үүрэгтэй. Мөн бусад шинжээчдийн санаа их чухал.

4. Нэгтгэх. Шинжилсэн мэдээллээ бизнесийн болон МТ-ийн зорилгодоо

оруулна. Шинжилгээний хариуг шинэ бизнес болон МТ-ийн стратегид яаж

тусгахыг төлөвлөгөө хийж байгаа хүмүүс шийднэ.

2. Тусгай ажиллагаануудыг адилтгах

Байгууллагын үйл ажиллагаанд МТ-ийн систем хэрхэн нийцэж байгааг мэдэж

байгаа бол бизнесийн хүрээн дэх хэрэгцээ болон бизнесийг төрөлжүүлэн авч үзнэ. Үйл

ажиллагаа болон мэдээллийн хэрэгцээг адилтган судлах ажлыг системийн төлөвлөлттэй

хамтад нь буюу тус тусад нь хийж болно. Байгууллагын бизнес нь янз бүрийн үйл

ажиллагаануудын энгийн бүлгүүдийн нэгдэл байдаг ба тэдгээр бүлгүүдийн ихэнх нь МТ

систем шаарддаг. Ийм үйл ажиллагаануудыг адилтган үзэх нэг арга нь өртгийн гинжин

арга юм. Энэ аргаар бүтээгдэхүүн болон үйлчилгээний хэмжээ хэрхэн нэмэгдэж байгааг

шалгадаг.

Өртгийн гинжин арга

Бизнестээ МТ-ийн хэрхэн нийцэж байгаа талаар ерөнхий ойлголттой болсон бол

бизнесийнхээ бүх чухал ажлуудыг МТ-д хүчээр хамруулах нь чухал. Харин ямар

ажлууд нь чухал болох, түүнийг яаж тогтоох вэ? гэдэг асуудал гарна. Тэдгээр чухал

ажлуудыг нь график хэрэгслээр харьцуулан үзэх нэг арга нь Михайл Пертерийн

боловсруулсан гинжин арга болно. Энэ аргад үйл ажиллагаануудыг гинжин цуваа

болгон үйл ажиллагаа бүр бүтээгдэхүүн болон үйлчилгээний өртгийг нэмэгдүүлэх ба

тэдгээрийг МТ системээр адилтган үзнэ. Зураг 5.2-д гинжин өртгийн компонентуудыг

дүрслэн үзүүлж байна. Зургийн доод хагаст буй анхдагч өртгийн гинж нь түүхий эд

авах, хадгалах бүтээгдэхүүн буюу үйлчилгээг үзүүлэх зэргийг оруулжээ. Гинжний дээд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: 09

хагаст менежмент, нягтлан бодох, санхүү, хууль зүй, боловсон хүчний менежмент,

судалгаа боловсруулалт зэргийн өртөг анхдагч өртөгт нэмэгдэж байна. Ихэнх

байгууллагуудад эдгээр ажил нь хосолсон байдаг боловч нийлбэр дүн нь өртөг тус

бүрийн нийлбэрээс их байдаг. Энэ илүүдэл хэмжээг нэмэгдсэн өртөг гэж нэрлэдэг ба

үүнийг зургийн баруун хэсэгт дүрсэлсэн байна. Нэмэгдсэн өртөг их байх нь өрсөлдөөнд

давуу талтай заримдаа ашиг ихтэй байна гэсэн үг.

Үйл ажиллагааны

туслах өртөг

Менежмент, санхүү, ня-бо, хууль зүй

Хүний нөөцийн менежмент

Эрдэм шинжилгээ, судалгаа

Худалдаж авах

Үйл ажиллагааны

анхдагч өртөг

Түүхий эд материал хүлээн авах

Бүтээгдэхүүн гаргах буюу үйлчилгээ

Бүтээгдэхүүн үйлчилгээг хуваарилах

Бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах зах зээл

олох

Борлуулалтын дараах үйлчилгээ

Хүснэгт 5.1

Гинжин өртгийн компонентууд

3. Тусгай мэдээллүүдийг адилтган үзэх

Компани байгуулах эх үүсвэр нь мэдээлэл юм. Мэдээллийг зөв зохион байгуулж

төлөвлөгөөг сайн хийснээр компанийн бүх ажлыг явуулна. Байгууллагын мэдээллийн

хэрэгцээг адилтган үзэхэд олон янзын аргыг хэрэглэж болох ба үүний зорилгыг товч

дурдъя.

Мэдээллийн архитектур

Байгууллагын мэдээллийн хэрэгцээг загварчлахад мэдээллийн архитектурын Энэ

архитектурын МТ системд харьцуулалт хийх, нэгдэн бааз болох ба байгууллагын

хамгийн чухал нөөц болох мэдээлэл болон хүмүүсийг нэгтгэдэг. Уг архитектураас ямар

мэдээллийг ямар хүмүүс авах хэрэгтэй байгааг олж харна. Хүмүүсийг ажлын категороор

хамрагдах тасаг газраар, дэмжиж тусалдаг бизнесийг нь үйл ажиллагаагаар нь

Íýì

ýãä

ñýí º

ðòº

ã

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: 09

мэдээллийг ангилан,түүний эх үүсвэрээр нь ангилан үзүүлж болно. Мэдээллийн

архитектурын загварыг хүснэгт 5.2 -д үзүүлэв.

Шаардлагатай мэдээлэл

Аж

иллаг

сды

н

мэд

ээлэл

Хэр

эглэг

чд

ий

н з

ахи

алгы

н

мэд

ээл

Үй

лд

вэр

лэл

ий

н з

агвар

ын

мэд

ээлэл

Төлб

өри

йн

мэд

ээлэл

Мэд

ээлэл

хэр

эглэх

хүм

үүс Хүний

нөөцийн

хүмүүс

х

Үйлдвэрлэлийн

хүмүүс Х

Нягтлан бодох

хүмүүс х х

Загвар зохиох

хүмүүс х

Хүснэгт 5.2

Мэдээллийн архитектур загвар

Шийдвэрлэх хүчин зүйлүүд

Тавьсан зорилгоо биелүүлэхэд маш их мэдээлэлтэй ажиллах шаардлагатай ба

тэдгээрийн дотроос байгуулагын амжилтанд голлон нөлөөлөх цөөн хэдэн хүчин

зүйлүүдийг менежер KW-ууд тэмдэглэж байдаг. Хүснэгт 5.3-т янз бүрийн байгууллагын

шийдвэрлэх хүчин зүйлүүдийн жишээг үзүүлэв.

Байгууллага Шийдвэрлэх хүчин зүйлүүд

Банк Шилжүүлгийн зардал бага 24 цагийн үйлчилгээтэй.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: 09

Мөхөөлдөс үйлдвэрлэгч Дэлгүүрийн лангуунд шинэ бүтээгдэхүүн өгч байна.

Амтыг нь сайжруул.

Үнэ хямдарсан барааны

дэлгүүр

Тавиурууд нь дүүрэн байна.

Чанартай нийлүүлэгчид байна

Ачаа тээврийн компани Бараа боодлыг хугацаанд нь хүргэнэ.

Бараа боодлыг цэвэр нямбай зөөвөрлөнө.

Хүснэгт 5.3

Энэ аргыг хэрэглэн байгууллагын зорилгын МТ системийн төлөвлөлттэй уялдуулах

ажил байнга хийгдэж байдаг. Учир нь олон ажилтанаас шийдвэрлэх хүчин зүйлийн

тухай мэдээллийг авч байдаг ба эдгээр нь зорилгын биелэлтийг харуулж байдаг.

Бизнесийн системийн төлөвлөлт

Шийдвэрлэх хүчин зүйлүүдийг хянах арга нь зөвхөн одоогийн байгаа системд

ашиглах боломжтой билээ. Бизнесийн системийн төлөвлөлт нь одоогийн болон

ирээдүйн мэдээллийн шаардлагуудыг хангаж байхаар боловсруулагдсан юм. Бизнесийн

системийн төлөвлөлт нь бизнесийн үйл ажиллагаа болон мэдээллийн төрлүүдийн

хоорон дахь хамаарлыг баримтжуулсан мэдээллүүдийг адилтган үздэг.

Бизнесийн системийн төлөвлөлт матрицыг хийх 3 алхамыг авч үзье .

1. Ахлах менежер бизнесийн үйл ажиллагааг тодорхойлно. Үүнийгээ дээрээс нь

доош нь жагсааж бичнэ. Энэ жагсаалтанд ирээдүйн зорилго, шаардлагууд мөн орно.

2. Үйл ажиллагааны шинжээч үйл ажиллагаа тус бүрд шаардагдах мэдээллийн

ангиллуудыг тодорхойлно.

3. Үүсгэх болон ашиглах хэрэгслүүдийг ашиглан үйл ажиллагааны шинжээч үйл

ажиллагаа болон мэдээллийн хамаарлуудыг тодорхойлно.

4. Мэдээллийн системийг үнэлэх

Систем төлөвлөлтийн үйл ажиллагааны энэ шатанд өмнө жагсаалтанд орсон

үзсэн IT System-үүдээ байгууллагын зорилго, үйл ажиллагаа болон мэдээллийн

хэрэгцээнд хир нийцэж байгааг шалгаж үзнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: 09

Энд хэрэглэх аргуудыг авч үзье.

Өртөг ашгийн шинжилгээ

Бүх IT System мэдээжийн хэрэг ашигтай, бас зардалтай. Иймд тэр ашиг болон

зардлын хэмжээг тогтоох ѐстой.

Зардал ашгийн шинжилгээ нь системийн зарах зардлыг түүний олох ашигтай

харьцуулан үздэг. Зардалд дараах зардлуудыг оруулна.

-Системийг нэвтрүүлэхэд гарах зардал

-Системийг ажиллуулах, засварлах зардал

-Ирээдүйн янз бүрийн хугацаанд системийг сайжруулах зардал

-Зохион байгуулалтын өөрчлөлт хийхэд гарах зардал

Системийн ашгийг бодит ба бодит бус гэж 2 хуваана. Бодит ашиг нь мөнгөөр

хэмжигдэх ашгийг, бодит бус ашиг нь мөнгөөр тоолж болохгүй ашгуудыг оруулна.

Хүснэгт 5.4

Бодит ашиг Бодит бус ашиг

Нэмэгдсэн ашиг /өссөн/ Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг

сайжруулна.

Зах зээлээ өргөтгөх Ажиллагсдын зан чанарыг сайжруулах

Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг

хямдруулах

Чанар, хийцийг сайжруулах

Нийлүүлэлтийн зардал бага байх Дүрэм журмын шаардлагуудыг хангах

Илүү сайн шийдвэр гаргах

Хүснэгт – 5.4

IT System-ий н бодит ба бодит бус ашиг

Ашиг ба зардлыг харьцуулахдаа мөнгөөр хэмжиж болох ашиг зардлуудыг нь авч

үздэг.

Эрсдлийн шинжилгээний арга

Бүх IT System эрсдлийн ямар нэг түвшинтэй байна. Эрсдэл нь уг систем

урьдчилан тооцоолсон ашгийг олохгүй байх боломж юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 27: 09

Эрсдлийг ололт буюу алдааны магадлалаар илэрхийлж болно. Системийн

эрсдлийг гол төлөв чанараар нь их бага эрсдэлтэй гэж илэрхийлдэг. Зураг 5.2-т

нэвтрүүлэх гэж байгаа системийн ерөнхий категорыг нь тооцохгүй байж болно.

Зураг – 8.13

Системийн эрсдлийн үнэлгээ

Системийн эрсдлийн эх үүсвэр нь системийн загвар буюу хэрэгжүүлэх

стратегийн өөрчлөх замаар эрсдлийг багасгах боломж олгодог. Эх үүсвэрт нь :

Технологи нь батлагдаагүй байх, орчин үеийн өндөр технологи биш байх

Төсөлд тусгасан зардлууд нь бүх хүчин зүйлийг хамраагүй байх

Зах зээлд буюу эдийн засаг нь тооцоолсон зардалд буруу нөлөөлөх

Байгууллагын журам болон шинэ симтеүүд нь хоорондоо зохицолдоогүй байх

Хэрэгжүүлэх хугацаа уртасч тооцоолсон ашиг зардал бодит бус болох

Хэтэрхий бага буюу их таамаглал тавьсан байх зэрэг болно.

Хөрөнгө оруулалтын шинжилгээний арга

Ñèñòåìèéí ñàíàëààñ òàòãàëçàõ

Õºðºí㺠îðóóëàëòûí çàðäëûã

áàãàñãàõ

Çàðäàë-àøãèéí øèíæèëãýýíèé àðãûã

õýðýãëýí øèéäýõ

Çàðäàë õýò ºíäºð áèø áîë íýâòð¿¿ëýõ, ýñâýë

äàõèí øàëãàõ

Áàãà ýðñäýëòýé ñàíàëààñ òàòãàëçàõ

Èõ ýðñäýëòýé ñàíàëààñ òàòãàëçàõ

Èõ à

øè

ãòà

é

Áà

ãà à

øè

ãòà

é

www.zaluu.comwww.zaluu.com

Page 28: 09

Үнэлгээнд хамгийн их тооцоо хийх болдог арга нь хөрөнгө оруулалтын

шинжилгээний арга юм. Санхүүгийн янз бүрийн загварууд нь системийн тоон

үзүүлэлтүүдийг гаргахад хүргэдэг. Энэ загваруудыг хүснэгт 5.5 –д үзүүлэв.

Санхүүгийн загвар Томъѐо Үр дүн

Буцааж тооцох арга

/ жилээр /

Анхны хөрөнгө оруулалт

Жилийн бэлэн мөнгөний цэвэр

урсгал

=Буцааж төлөх хугацаа

Зардал ашгийн

харьцаа / коэф/

Ашиг

Зардал =Зардал ашгийн харьцаа

Хөрөнгө оруулалтын

ашиг

Ашиг-Зардал-ЭХШ

Системийн ажиллах хугацаа =Цэвэр ашиг

Одоогийн цэвэр үнэ Бүх мөнгөний урсгалын одоогийн

цэвэр нийт дүн

=Ирээдүйд олох ашгийг

өнөөгийн мөнгөөр хэмжсэн

дүн

Ашгийн дотоод

коэффициент

Өнөөгийн цэвэр үнийг хувиар

илэрхийлэх хэмжээ = олох ѐстой ашиг

Хүснэгт 5.1

Хөрөнгө оруулалтын шинжилгээний загвар

5. Ослын үеийн төлөвлгөө

Систем төлөвлөлтийн эцсийн шатанд тухайн байгууллагад яг ямар систем нь

шаардлагатай байгааг тодорхойлно. Мөн одооогийн системээс уг байгууллага хэрхэн

хамаарч байсан зарим шалтгааны улмаас энэ систем нь цаашдын үйл ажиллагаанд

хэрхэн муугаар нөлөөлөхийг тогтооно. Эцэст нь түүнгүйгээр цаашид амьдарч чадахгүй

гэсэн тэр системээ сонгоно. IT System алдагдах бүх боломжуудыг шалгаж, хохирлыг аль

болох хамгийн бага байлгах арга хэмжээнүүдийг тооцоолно. Үүнийг ослын үеийн

төлөвлөгөө гэнэ. Осол гэдэгт

Үер ус, цахилгаан, хүчтэй шуурга гэх мэт байгалийн гамшигт хүчин зүйлүүд

Газар хөдлөлт

Системийн ажиллагаа алдагдаж мэдээлэл авч чадахгүй болох

www.zaluu.comwww.zaluu.com

Page 29: 09

Технологийн алдагдал гэх мэтийг оруулах ба зөвхөн эдгээрээр

хязгаарлахгүй. Ослын үеийн төлөвлөгөөний 3 шатыг авч үзье.

1. Юу нь үнэхээр чухал болохыг тогтоох : Ослын үеийн төлөвлөгөө нь бизнесийн

шийдвэрлэх хүчин зүйл болох ажлууд болон үүргүүдийг шалгаж үзэхээс эхэлнэ. Дараа

нь IT, систем тэдгээр ажлууд болон үүргүүдийн гүйцэтгэж чадах эсэхийн шалгана.

Мэдээлэл яаж урсч байгааг шалгана. IT System-ийн болон ажлын дарааллыгн бүх бичиг

баримтыг шалгаж мэдээлэл хадгалах, нөхөн сэргээгдэх эсэхийг шалгана. Эцэст засч

болохгүй хэсэг болон мэдээллийн алдагдлын үнэлгээг менежерүүдээс цуглуулж ажлын

дараагийн шатанд шилжинэ.

2. Алдагдсан мэдээллийн өртөг, зардлыг тогтоох : Байгууллагын ажлын аль нь

шийдвэрлэх гол үүрэгтэйг тогтоосны дараа зайлшгүй чухал бөгөөд алдагдсан

мэдээллийнхээ үнийг тогтооно. Менежерүүд мэдээлэл алдагдсны улмаас уг

байгууллагад учирсан хохирлыг үнэлэх алдагдсан мэдээллийн үнийн муруйн талаар

ойлголттой болсон байна. Ийм муруйн жишээ зураг 5.2 – т үзүүлэв.

$ $

Ослоос хойших цаг Ослоос сэргээх хүртэл цаг

Зураг 5.2 Зураг 5.3

Ослоос сэргээх хүртэл цаг

Зураг 5.4

Ìýäýýëýë àëäàãñíû óëìààñ ó÷ðàõ õîõèðîë

ͺõºí ñýðãýýõ çàðäàë

Îñëîîñ õîéøèõ ò¿¿íèéã àðèëãàõàä áàéãóóëëàãààñ ãàðàõ çàðäàë

Îñëûí õîõèðëûã àðèëãàõ õàìãèéí òîõèðîìæòîé õóãàöàà

www.zaluu.comwww.zaluu.com

Page 30: 09

Аюул тохиолдсоны дараа хэсэг хугацаанд уг байгуулагад учрах хохирол бага байх ба

хир хугацаанд ийм байх нь байгууллага бүрд харилцан адилгүй . Гэвч тодорхой нэг

хугацааны дараа хохирол огцом өсөх ба энэ нь ямар ч байгууллагад тохиолдоно. Эцэст

нь хохирол аажмаар өөрчлөгдөнө. Энэ нь өндөр түвшинд хэвээр үлдэх ба мэдээлэл

эргэн сэргэх хүртэл үргэлжилнэ.

3. Алдагдсан мэдээллийн зардлыг , нөхөн сэргээх зардалтай тэнцвэржүүлэх: Хэрэв

үнэхээр системд осол аюул гарвал санхүүгийн ихээхэн алдагдалд орно. Иймд ослын

даатгалд хамрагдах шаардлагатай. Харин даатгалд хэдийг төлбөл осол гарсан

тохиолдолд хамгийн бага алдагдалд орох вэ? гэдгийг тогтоохын тулд зардлаа нөхөх

муруйг хэрэглэдэг. ( зураг 5.3 ) Энд эхлээд ихээхэн зардал гарч, энэ нь огцом буурч

нилээд бага болсны дараа маш багаар өөрчлөгддөг. Учир энэ үед нөөц буюу эх үүсвэр

ашиглах боломжтой байна. Нөхөн сэргээлтийг хийх амгийн тохиромжтой хугацааг

сонгохын тулд дээрхи 2 графикаа давхардуулан муруйнуудын огтолцлыг олно. (зураг

5.4)

www.zaluu.comwww.zaluu.com

Page 31: 09

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЭХ

Өнөөдөр дэлхий дахинд сая сая цаг, тэрбум тэрбум долларыг мэдээллийн

технологийн системийн хөгжилд зарцуулж байна. Мэдээллийн энэ эринд мэдээллийн

технологийн систем KW-ийн ажил албанд онцгой нөлөөтэй. Шаардлага хэрэгцээндээ

тохирсон систем авч хэрэглэснээр илүү бүтээмжтэй ажиллаж чадах ба тохироогүй

систем хэрэглэвэл ажилд сөргөөр нөлөөлж, үр ашгийг нь бууруулах болно. Иймд

өөрийн байгууллагад тохирсон системүүдээс боломжийн хамгийн сайныг нь авч

ашиглах нь маш чухал. Хамгийн чухал асуудал бол шинэ системийг нэвтрүүлэхэд KW-

ийн оролцоо зайлшгүй шаардлагатай гэдгийг ойлгох явдал бөгөөд учир нь KW та өөрөө

дараах үүргүүдийг гүйцэтгэх учиртай.Үүнд:

-Бизнесийн мэргэжилтэн

-Худалдан авагчийнхаа зуучлагч

-Чанар хянагч

-Бусад хүмүүсийн удирдагч.

Дээрх үүргүүдийг тус бүрд нь товч авч үзье.

Ж нь: Та өөрийгөө эмнэлгийн дарга гэж бод.

Танай эмнэлэгт эмчилгээний хуваарилалтын шинэ систем нэвтрүүлэх

шаардлагатай байгаа болон уг шинэ системд орсноор яаж ажиллах ѐстойг та

www.zaluu.comwww.zaluu.com

Page 32: 09

өөрөө л мэдэж байгаа. Мөн шинэ систем нэвтрүүлэх явцад ч ажил яаж явагдах, юу

тохиолдож болох зэргийг мэднэ. Харин мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд

эмчилгээний хуваарилалтын шинэ систем нэвтрүүлнэ гэсэн мэдээлэл байхаас биш

ямар ямар нөхцлийн дагуу эмч, сувилагч, асрагч нар хэрхэн, хаана байх, илүү цагийн

ажил, жилийн ажлын нийт цаг гэх мэт бүх мэдээлэл өгөгддөггүй. Иймд шинэ систем

нэвтрүүлэхэд та ажил хэргээ мэддэг хүний хувьд зайлшгүй шаардлагатай.

-Та эмчлүүлэгчдийн ямар хэсэг нь юу хүсч байгааг мэддэг, түүнийг төслийн

группэд дамжуулж хэлэх ѐстой хүн. Та эмчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээхийн тулд

тэдний хүсэлтийг цааш уламжлан зуучлагч хийх болно. Иймд шинэ системийг

нэвтрүүлэхэд та зуучлагчийн үүрэг гүйцэтгэх шаардлагатай байна.

-Гуравдугаарт та шинэ системийн шаардлага байгааг нэгэнт тодорхойлчихоод,

зүгээр нэг шинэ систем шуудхан сонгон авч чадахгүй. Түүнийг өөртөө хир

тохиромжтой болон техникийн бүх шиидлийг нь судлаж хянах болно. Иймд шинэ

систем нэвтрүүлэхэд та чанарын шинжээчийн үүрэг гүйцэтгэх болж байна.

-Эцэст нь та бол ажиллагсдынхаа болон ажлынхаа үр бүтээлийг дээшлүүлэх

талаар хариуцлага хүлээж, бусад хүмүүсийг удирдаж байгаа хүний хувьд шинэ систем

нэвтрүүлэхэд та удирдагч хүний үүрэгтэйгээр оролцох болно. Дахин хэлэхэд

мэдээллийн технологийн системийг нэвтрүүлэх, хөгжүүлэхэд KW хүн буюу таны

оролцоо хамгийн чухал юм.

Шинэ системийг нэвтрүүлэхийн тулд ямар системийг ХЭЗЭЭ, ХЭРХЭН, ХЭН,

НЭВТРҮҮЛЭХ ВЭ? гэсэн цогц асуудлыг шийдэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тодорхой нэг

шинэ системийг хэрэгжүүлэхэд (1) түүнийг хэн хэрэгжүүлэх, (2) үүнд ямар техник

хэрэгсэл, арга барилыг ашиглах вэ? гэдгийг авч үзнэ. Өөрийн байгууллагатаа

нэвтрүүлэх шинэ системийн төсөл бүрд дээрх асуултуудийг тус тусд нь авч үзэх ѐстой.

Өнөөдөр ихэнх байгууллагууд өөр өөрийн төсөл авч үзэхдээ өөр өөр хэрэгжүүлэгч

болон арга барил, техник хэрэгсэл сонгож байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 33: 09

Системийг хэн хэрэгжүүлэх вэ? асуултанд хариулах нь

Аливаа шинэ системийг авч хэрэгжүүлэхэд түүнийг хэн гүйцэтгэх талаар 3 янзын

сонголт байдаг.

1. Тухайн байгууллагад ажилладаг мэдээлэл технологийн системийн

мэргэжилтнүүд.

2. Тухайн байгууллагыг удирдаж байгаа хүн буюу бидний KW гэж нэрлээд

байгаа хүн.

3. Гадны байгууллага

Хэрэв байгууллагийн өөрийн нь мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийг шинэ

систем хөгжүүлэх гүйцэтгэгчээр сонгож авбал үүнийг ДОТООД ЭХ ҮҮСВЭР гэнэ.

Тухайн байгууллагын удирдагч өөрөө дангаараа шинэ систем нэвтрүүлбэл түүнийг

ӨӨРИЙН ЭХ ҮҮСВЭР гэнэ. Ихэнх байгууллагуудад энэ нь нилээд түгээмэл байдаг ба

энэ ажил нь тухайн хүний хэрэгжүүлэх ѐстой ажлын хөтөлбөрийн нэг хэсэг байдаг.

Шинэ системийг авч хэрэгжүүлэх ажилд гадны байгууллагыг гүйцэтгэгчээр

сонгон авахыг ГАДНЫ ЭХ ҮҮСВЭР гэнэ.Гүйцэтгэгчийн хэрхэн сонгож авах нь маш

эгзэгтэй асуудал юм. ( зураг 6.1 ) Зураг 6.1

ªºðèéí áàéãóóëëàãûí

ìýäýýëëèéí

òåõíîëîãèéí ìýðãýæèëòí¿¿ä IT Specialists Within Your

Organization

Äîòîîäûí ýõ ¿¿ñâýð

INSOURCING

ªºðèéí ýõ ¿¿ñâýð

SELFSOURCING

Ãàäíû ýõ ¿¿ñâýð

OUTSOURCING

Knowledge Workers

Ãàäíû áàéãóóëëàãà

Another Organization

www.zaluu.comwww.zaluu.com

Page 34: 09

СИСТЕМИЙГ ЯАЖ ХЭРЭГЛЭХ ВЭ? АСУУЛТАНД ХАРИУЛАХ НЬ

Шинэ системийг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ? гэдэг нь ямар арга барил,техник

хэргэсэл ашиглахтай холбоотой бөгөөд энэ нь олон янзын хувилбар байж болно. Одоо

дараах 5 хувилбарыг авч үзье. Үүнд:

1. Өөрийн системийг боловсруулах:: Энэ нь байгууллагын удирдлагаас

байгууллагынхаа мэдээлэл технологийн мэргэжилтнүүдэд хүсч байгаа системээ

хэрэгжүүлэхийг хэлнэ.

2. Туршилтын загвар: Тавигдах шаардлагуудыг тодорхойлж, шинэ

системийнхээ гүйцэтгэх үүргүүдийг тодорхойлох системийн туршилтын загварыг бий

болгохийг хэлнэ.

3. Програм хангамжийн багц ашиглах: Хийгдсэн төлбөр, тооцоо зэргийг хянах

гэх мэтээр ажил хэргийг автоматжуулахаар урьдчилан бичигдсэн программ хангамжийн

багц ашиглахыг хэлнэ.

4. Программчлагдсан техник хэрэгсэл ашиглах: Өөрийн системийг

боловсруулах үе шатуудыг хэсэгчлэн болон бүрэн автоматжуулсан програм хангамж

ашиглахыг хэлнэ. Систем зохиодог програм ашиглаж өөрийн гэсэн системээ

боловсруулна гэсэн үг.

5. Хамтран боловсруулах: Байгууллагын удирдагч болон мэдээлэл технологийн

мэргэжилтнүүд хамтран шинэ систем боловсруулахыг хэлнэ.

ХЭН, ЯАЖ ? гэдэг асуултуудын хослол

www.zaluu.comwww.zaluu.com

Page 35: 09

Шинэ систем боловсруулж нэвтрүүлэх ажилд ХЭН, ЯАЖ? гэдэг асуултуудын

хариултууд нь харилцан холбоотой. Ж нь: Дотоодийн эх үүсвэрийг ашиглаж байгаа

тохиолдолд ихэвчлэн өөрийн системийг боловсруулдаг бол өөрийн эх үүсвэрийг

ашигласан тохиолдол ихэвчлэн туршилтын загвар боловсруулдаг. Эдгээрийн аль алиныг

нь хялбархан шийдэж болдоггүй. Учир нь буруу шийд л сонгосон тохолдолд сая сая

төгрөгийн алдагдалд орж, зах зээлд өөрийн стратеги, өрсөлдөх чадвараа алдах аюултай

юм. Тухайн байгууллагын хүмүүс ихэвчлэн ямар техник хэрэгсэл, арга барилтайгаас нь

хамаарсан гүйцэтгэгчийг сонгох талаар энд онцлон үзэх болно. Систем боловсруулах

ажлыг илүү хялбар ойлгуулахын тулд ХЭН ,ЯАЖ ? гэсэн асуултуудын уялдаа холбоог

хүснэгтээр үзүүлье.

Асуулт Дотоод эх

үүсвэр

Өөрийн эх

үүсвэр

Гадны эх

үүсвэр

1. Байгууллагын эрх мэдлийг хадгалах уу? Тийм Магадгүй үгүй

2. Системийн үнэ гол асуудал мөн үү? үгүй Магадгүй Тийм

3. Цаг хугацаа амжих нь эгзэгтэй эсэх? үгүй Магадгүй Тийм

4. Шаардлагатай мэдээллийн системийг

эзэмшсэн эсэх? Тийм Магадгүй үгүй

5. Системд байгууллагын хяналт байж чадах

эсэх ? Тийм Магадгүй үгүй

6. Систем нь бизнесийн ердийн болон

үйлдвэрийн функцүүдийг хийж чадах эсэх? Магадгүй үгүй Тийм

7. Систем боловсруулахдаа олж авсан

техникийн мэдлэг нь цаашид стратегийн

хэсэг болох эсэх. Тийм Магадгүй үгүй

8. Систем нь зөвхөн удирдлагын цөөхөн

хүмүүст хэрэглэгдэх үү ? Магадгүй Тийм Магадгүй

Өөрийн системийг хөгжүүлэхэд дотоод

эх үүсвэрийг ашиглах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 36: 09

Өнөөдөр ихэнх байгууллагууд өөрийн шинэ систем боловсруулахад

гүйцэтгэгчээр дотоод эх үүсвэрийг ашиглаж байна. Өөрийн шинэ системийг хөгжүүлэх

явц нь байгууллагын удирдагч болон мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийн үүргийг

зааглаж өгдөг ба тодорхой үе шатуудаар хэрэгждэг. Энд байгууллагын удирдагч нь

бизнесийн мэргэжилтэн, чанарын шинжээчийн үүрэг гүйцэтгэдэг бол мэдээлэл

технологийн мэргэжилтнүүд нь системийн дизайн, хэрэгжилт, уг системийг бусад

системтэй хэрхэн зохицон ажиллах зэрэг асуудлыг шииддэг. Шинэ системийг

хэрэгжүүлэх явц нь 6 үе шатанд хуваагддаг. ( зураг 6.2 / Үүнд:

Зураг 6.2

Òºëºâëºëò

PLANING Õàìðàõ

õ¿ðýý

Scoping

Øèíæèëãýý

ANALYSIS

Òåõíèêèéí çàãâàð

DESIGN

Õýðýãæ¿¿ëýõ

IMPLEMENTATIO

N

Ñàéæðóóëàõ

SUPPORT

www.zaluu.comwww.zaluu.com

Page 37: 09

1.Төлөвлөлтийн үе шат

Аливаа шинэ системийг боловсруулахад ХЭН, ХЭРХЭН, ЯАЖ хэрэгжүүлэхээс

үл хамааран эхний шат нь ТӨЛӨВЛӨЛТ байдаг. Төлөвлөлтийн гол зорилго нь

байгууллагын стратегийн чиглэл болон мэдээлэл технологийн системийн нэгдлийг

хангах явдал юм. Мөн энэ шатыг зөв боловсруулснаар өөрийн, гадны, дотоод эх

үүсвэрийн алинаар нь хэрэгжүүлэхийг болон технологийн үндсэн чиглэлийг

тодорхойлно.

2.Системийн хамрах хүрээний үе шат

Хоѐрдугаар шатны гол зорилго нь тодорхой нэг системийг хэрэгжүүлэх үндсийг

бүрдүүлэхэд оршино. Нэгдүгээр шатанд байгууллагад хэрэглэж болох бүх системийг

авч үзэж байсан бол хоѐрдугаар шатнаас эхлэн тодорхой нэг системийн тухай ярих

болно. Хамгийн чухал нь хоѐрдугаар шатанд бүх асуудлыг нэгд нэгэнгүй тодорхойлж

гаргах ѐстой. Энэ нь өнгөцхөн харахад хялбар мэт боловч энэ шатны асуудлыг

хайхрахгүй хийж, асуудалд бодитой хандаагүйгээс шинэ систем боловсруулах хичнээн

оролдлого амжилтгүй болсныг тоолох аргагүй билээ. Системд хамрах хүрээг

тодорхойлох энэ шатанд дараах үндсэн ажлууд хийгдэнэ. Үүнд:

-Шинэ систем нь бизнесийн ямар нэгжүүдэд нөлөөлөхийг тогтооно. Ингэснээр

тухайн нэгжүүдийн төлөөлөгчдийг төслийн группэд оруулна.

-Төслийн группыг бүрдүүлэх: Төслийн групп нь тухайн байгууллагын удирдах

хүмүүс, менежер , шинэ системд нөлөөлөх бизнесийн нэгжийн төлөөлөгчид, мэдээлэл

технологийн нэлээд хэдэн мэрэгжилтнүүд ,оюуны хөдөлмөр эрхлэгчдээс бүрддэг.

-Өөр системтэй давхардсан ажиллагааг шалгах: Мэдээлэл технологийн систем нь

ямар нэг хэлбэрээр одоо ашиглагдаж байгаа өөр системийн үйл ажиллагааны хэсэгтэй

давхардан ажилладаг. Мөн одоогийн хэд хэдэн системтэй ч давхардаж болно. Иймд

төслийн групп нь ямар ямар системтэй хамтран ажиллахыг төслийн төлөвлөгөөндөө

оруулах шаардлагатай.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 38: 09

-Анхны урьдчилсан шалгалтыг гүйцэтгэх: Шинэ систем боловсруулах явцад

анхны урьдчилсан шалгалтыг эхний шатуудад гүйцэтгэх нь маш чухал юм. Ингэснээр

үнэ болон олох ашгийн хувилбарыг хялбар олж болно. Мөн техникийн болон цаг

хугацааны боломжийг авч үзэх ѐстой. Техникийн боломжийг шалгах гэдэг нь бидний

төлөвлөсөн ажлыг гүйцэтгэх ямар техник тоног төхөөрөмж , програм хангамж байгаа,

тэдгээртэй ажиллах туршлага бидэнд хир байгааг тодорхойлохыг хэлнэ. Хэрэв энэ

боломжууд байхгүй байвал сонгосон системээ хэрэгжүүлэхэд дотоод эх үүсвэрийг

ашиглах боломжгүй болно гэсэн үг юм. Цаг хугацааны боломжийг шалгах гэдэг нь

сонгосон системээ хэрэгжүүлэх хугацаа бодитой байгаа эсэхийг тогтоохыг хэлнэ. Шинэ

систем хэрэгжүүлэхэд цаг хугацаа болон хүн хэрэгтэй байдаг. Гэтэл уг байгууллагын

мэдээлэл технологийн мэргэжилтнүүдэд ийм цаг байхгүй байж болох юм.

-Хэрэгжүүлэх төлөвлөгөө зохиох: Шинэ систем боловсруулахад уг системийн

цар хүрээг тогтоох шатны эцсийн ажил нь уг төслийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө

гаргах явдал юм. Уг төлөвлөгөөнд ажиллах хүмүүсийн жагсаалт, урьдчилсан төсөв, үе

шат бүрийн хийгдэх хугацаа зэргийг оруулна. Энэ үед өмнө хийгдсэн тооцоонуудад

нилээд засвар хийгдэж төслийн группэд шинэ гишүүд нэмэгдэж болно.

3. Шинжилгээний үе шат

Энэ шатны гол зорилго нь сонгон авсан системд тавигдах зүй ѐсны

шаардлагуудыг тодорхойлох явдал юм. Гэхдээ энэ шатанд биет техник төхөөрөмжийн

асуудлууд биш зөвхөн мэдээлэл, түүнийг боловсруулах зарчмуудыг тогтооно. Ж нь:

Ямар мэдээлэл шаардлагатай болох, түүнийг файл буюу өгөгдлийн баазын аль ч

хэлбэрээр тогтоож болно. Ингэж логик загваруудыг бий болгох нь хялбар бус бөгөөд

мэдээллийн нэгж бүрийг тун хянуур тооцох, тэдгээр тус бүрийг яаж боловсруулахыг

шийдвэрлэх ѐстой. Логик загваруудын элементүүд нь диаграмм, схем, графикууд байна.

Өөрөөр хэлбэл энэ шатанд мэдээлэл боловсруулах зарчмыг нэг бүрчлэн алхам алхамаар

www.zaluu.comwww.zaluu.com

Page 39: 09

, ямар дарааллаар шийдвэрлэхийг блок схемээр / алгоримтаар / дүрслэн

үзүүлсэн байна.

4. Техникийн загвар хийх үе шат

Энэ шатанд өмнө нь гаргасан мэдээлэл боловсруулалтын зарчимдаа нийцсэн

техник, тоног төхөөрөмжийн шийдлийг гаргана. Оюуны хөдөлмөр эрхлэгч буюу

байгууллагын удирдагч нь энэ шатанд чанарыг баталгааг хариуцна. Мэдээлэл

технологийн мэргэжилтнүүд нь төслийн ихэнх даалгавруудыг гүйцэтгэж, харин та /

дарга / тэдний санал, техникийн шийдлүүд нь мэдээлэл боловсруулах шаардлагатайгаа

хэрхэн нийцэж байгааг шалгаж байх болно. Мэдээлэл технологийн мэргэжилтүүд нь

тоног төхөөрөмж, програм хангамж, холбоо мэдээлэл, хүмүүсийн ажиллагаа, харилцаа,

мөн тэдгээрийг хэрэглэгчдэд үзүүлэх арга хэлбэрийн талаархи асуудлыг авч үзнэ.

Техникийн загварын жишээ зураг 6.3-д үзүүлэв.

Зураг – 6.3

Apartment Dat

abase

Client Dat

abase

Internet

www.zaluu.comwww.zaluu.com

Page 40: 09

Уг зурагт байгууллага өөрийн дотоод сүлжээтэй ба тухайн байгууллагын ажилтан бүр

өөрийн ажлын тоноглогдсон байртай байхаар байна. Мөн үйлчлүүлэгч тус бүрийг тоног

төхөөрөмжөөр хангана. Дотоод сүлжээ нь 2 гол онцлогтой.

1. Багууллагын ажилтан болон хэрэглэгчид үндсэн серверээр дамжин системд

ажиллана.

2. Байгууллагын ажилтан болон хэрэглэгчид Интернетэд орж ажиллах

боломжтой.

Программ хангамжийн хувьд Windows NT системийг ашиглаж болно. Систем нь

мэдээллийн үндсэн 2 мэдээллийн баазтай / database /

1. Байгуулагын ажилтны 2. Үйлчлүүлэгчдийн

Техникийн шийдлийг гаргах энэ шатанд дараах үндсэн ажлууд хийгдэнэ.

-Техникийн янз бүрийн шийдлийг харьцуулах. Учир нь өнөөдөр тоног

төхөөрөмжийн болон проргамм хангамжийн харилцан адилгүй хувилбарууд байгаа тул

өөрийн сонгосон системд тохиромжтойг нь сонгохын тулд тэдгээрийг бүгдийг нь

харьцуулан авч үзэх шаардлагатай.

-Боломжийн шийдлүүдийг шинжилж хамгийн сайныг нь сонгоно. Техникийн

нилээд олон хувилбарыг авч үзсний дараа тэдгээрийн үнэ, цаг хугацаа, техникийн

боломжуудыг шинжилнэ. Теникийн шийдлүүдийн санал гаргах ажлуудыг мэдээлэл

технологийн мэргэжилтнүүд хийх ба байгуулагын удирдагч шинжлэх, сонгох үүрэгтэй.

-Төслийн төлөвлөгөөг болон хамрах хүрээнд загвар хийх. Нэгэнт хамгийн сайн

гэсэн техникийн шийдлийг сонгосны дараа төслийн төлөвлөгөөнд шаардлагатай

загваруудыг оруулна.

5. Хэрэгжүүлэх үе шат

www.zaluu.comwww.zaluu.com

Page 41: 09

Тавдугаар энэхүү шат нь сонгосон системээ уг байгуулагад байрлуулан практикт

хэрэгжүүлэх шат болно. Энэ шатанд нь шаардлагатай програмуудыг бичих, шалгах,

шинэ тоног төхөөрөмжүүдийг суурилуулах ажлууд хийгдэнэ.

Мэдээллийн технологийн системийн мэргэжилтнүүд ихэнх даалгавруудыг ,

ялангуяа үйлдлийн системийг бүх шаардлагатай бичиг баримттай нь нийцүүлэх ѐстой.

Байгууллагын ажилтнууд энэ бичиг баримт , зааврынх нь дагуу хожим шаардлагатай

өөрчлөлтүүдийг хийх болно. Байгууллагын удирдагч нь чанарыг нь шалгах ажлыг

хийнэ. Энэ шатанд зайлшгүй хийгдэх ѐстой гол ажлууд нь :

1. Програмчлал: Энд шаардлагатай програм хангамжийг бичнэ. Үүнийг

мэдээллийн технологийн мэргэжилтнүүд гүйцэтгэх ба уг ажил нь сар, жилээр ч

үргэлжилж болно.

2. Тоног төхөөрөмж авах , угсрах: Ихэнх шинэ систем шинэ төхөөрөмж

шаарддаг. Энэ нь шинэ санах ой нэмж байгуулах , эсвэл хэд хэдэн улс гүрэн дамжин

сүлжээ байгуулах ажил ч байж ч болно. Энэ ажлыг мөн мэдээллийн технологийн

мэргэжилтнүүд гүйцэтгэнэ.

3. Турших: Шинэ тоног төхөөрөмж, програмуудыг бэлэн болсны дараа таны

ажил огцом ихэснэ. Учир нь эдгээр нь зөв ажиллаж байгаа болон тавигдсан

шаардлагуудыг хангаж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Ихэнх хүмүүс үүнийг

хурдавчлан хийдэг. Харин бүх системийг нарийвчлан шалгахад цаг хугацааг харамлах

хэрэггүй юм.

3. Сургалт: Шинэ системийг шалгаж бэлэн дараа түүнийг ашиглах хүмүүсийг

сургах хэрэгтэй.

4. Шинэ системд шилжих: Хуучин системийг халж шинэ систем нэвтрүүлэх нь

хэд хэдэн янзаар хийгдэж болно.

-Зэрэгцээ шилжилт: Шинэ шилжилтийн давуу талыг ойлгож түүнийг эзэмшиж

суртал хуучин , шинэ 2 системийг зэрэг хэрэглэх.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 42: 09

-Шууд шилжилт: Хуучин системийг нэг мөсөн халж шинэ системийг хэрэглэх.

-Туршилтын шилжилт: Шинэ системийн зөв ашиглах хүртэл зөвхөн цөөн тооны

хүмүүс хэрэглэж байгаад дараа нь үлдсэн хүмүүсийг уг системд оруулах.

-Хэсэгчлэн шилжих: Шинэ системийг зөв гэдгийг баталгаатай болтол уг

системийн зөвхөн нэгээхэн хэсгийг нь ашиглаж байгаад дараа нь бүх системийг

нэвтрүүлнэ.

6. Сайжруулах үе шат

Энэ нь шинэ систем боловсруулж нэвтрүүлэх эцсийн шат юм. Энэ шатны

зорилго нь уг системийн зорилгодоо хүрэх , нийцэх асуудлыг баталгаатай болгох явдал

юм. Шинэ системийг байнга шалгаж сайжруулж байх ѐстой. Үүнд жижиг засваруудыг

хийх, байгууллагын стратегийн зорилгод нийцэж байгаа эсэхийг шалгаж байх зэрэг

орно. Энэ шатны үндсэн ажлууд нь :

-Мэдээлэл болон түүний боловсруулалтын шаардлагын өөрчлөлтийг мэдэрч

байх: Бизнесийн орчин өөрчлөгдөх тусам тэдгээр өөрчлөлтийг мэдэрч, түүнийг

системдээ оруулж байх ѐстой. Систем нь ийм өөрчлөлтүүдийг тухай бүрд нь тусгаж ,

оруулж байх боломжтой бол маш сайн. Хэрэв ийм бол та мэдээллийн технологийн

мэргэжилтнүүддээ тийм өөрчлөлт оруул гэж мэдэгдэх болно.

-Систем нь байгууллагын стратегийн төлөвлөгөөнд хир нийцэх чадварыг үнэлэх:

Хэдэн жилийн дараа энэ систем нь уг байгууллагын цаашдын зорилтыг хангах

чадваргүй байж болно. Энэ тохиолдолд уг системд томоохон өөрчлөлт оруулах эсвэл

өөр шинэ системээр солих шаардлагатай.

Шинэ систем боловсруулахад өөрийн

эх үүсвэрийг ашиглах ба загвар хийх

Энэ бүлэгт шинэ системийг оюуны хөдөлмөр эрхлэгч өөрийн байгуулагадаа

өөрийн болон хамт ажиллагсдынхаа хүчээр хийх , өөрөө гол үүрэг гүйцэтгэгч нь болох

концепцийн талаар авч үзнэ. Одоо та өөрийгөө ийм оюуны хөдөлмөр эрэхлэгчийн байр

www.zaluu.comwww.zaluu.com

Page 43: 09

суурь дээр тавьж үз. Шинэ системийг та өөрөө буюу мэдээллийн технологийн

мэргэжилтнүүдийн бага зэрэг оролцоотойгоор хийх болно. Үүнийг өөрийн эх үүсвэрээ

ашиглаж шинэ систем боловсруулах гэж нэрлэнэ. Ингэж ажиллаж буй хүмүүс гол төлөв

эхлээд хийх гэж байгаа системийнхээ загварыг хийж туршдаг. Ийм загварын жишээ бол

архитекторчид барих гэж буй барилгынхаа моделийг эхлээд цаас, модоор хийж үздэг.

Мөн автомашины үйлдвэрт шинэ машины загвар хийгээд түүнийхээ аюулгүй байдал,

тохилог байдал зэргийг шалгаж үнэлж үзэх зэрэг болно. Загварыг хэн, ямар зорилгоор

ашиглаж байгаагаас хамааран загвар хийх процесс ялгагддаг.

-Үндсэн шаардлагуудыг харьцуулах : Энэ шатанд системийнхээ үндсэн

шаардлагуудыг цуглуулна. Жишээ нь: Оролт, гаралтын мэдээллүүд, зарим энгийн

процессууд гэх мэт.

-Эхний загварыг боловсруулах: Үндсэн шаардлагуудыг тодорхойлсны үндсэн

дээр системийн анхдагч загварыг гаргана. Ихэнх тохиолдолд энэ анхдагч загвар нь

зөвхөн оролт , гаралтын өгөгдлүүд, түүнийг ямар нэг хэлбэрээр гаргаж үзүүлэх зэрэг

асуудлууд ордог.

-KW–ийн шалгалт: Энэ шатнаас эхлэн системийг сайжруулах , дахин давтаж

сайжруулах ажил хийгддэг. Систем боловсруулах гэж байгаа хүн загвартаа үнэлгээ

хийж, өөрчлөлт, нэмэлтүүдийг оруулах санал гаргадаг.

-Загварыг сайжруулах: Энэ шат нь загвар хийх ажлын хамгийн эцсийн шат юм.

Энд загвараа дахин шалгаж, шинээр нэмэлт засвар хийж дахин оюуны хөдөлмөр

эрхлэгчийн хяналтад оруулдаг.

Загвар хийхийн сайн тал нь

Оюуны хөдөлмөр эрхлэгчийг шинэ систем боловсруулах ажилд урамшуулж түлхэц

өгдөг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 44: 09

Систем боловсруулахад оролцож байгаа оюуны хөдөлмөр эрхлэгчдийн дунд үүсэх

янз бүрийн зөрчилдөөнийг шийдвэрлэхэд хялбар.

Оюуны хөдөлмөр эрхлэгчид эцсийн системийн талаархи мэдрэмжүүдийг өгдөг.

Техникийн боломжуудыг тодорхойлоход тусалдаг.

Системийнхээ давуу талыг бусдад ойлгуулахад үзүүлэх юмтай байх тул

борлуулалтанд сайнаар нөлөөлдөг.

Загвар хийхийн муу тал нь

Хүмүүст энэ шинэ систем маш түргэн хэрэгжинэ гэсэн ойлголт төрүүлдэг. Үнэн

хэрэгтээ уг системийг бодит ажил болгоход сар, жилээр хугацаа хэрэгтээ болдог.

Үйл ажиллагааны явцад гарах янз бүрийн нөхцлүүдийг тусгаж чаддаггүй.

Төслийн багийн шинэ системийг турших, зааварчилгааг хангахад дутагдалтай

байдаг зэрэг болно.

Өөрийн эх үүсвэрээр шинэ систем боловсруулах шатлал дахь ажлууд дотоод эх

үүсвэр ашиглахтай бараг тул эдгээрийг зөвхөн товчоор гол ажлуудыг нь дурьдъя.

1. Хамрах хүрээг тогтоох:

Шинэ системийн зорилгыг тодорхойлох.

Төслийн төлөвлөгөө хийх

Холбоотой ажиллах бусад системүүдийг харьцуулж үзэх

Гадны бусад ямар төхөөрөмж шаардлагатайг тодорхойлох.

2. Шинжилгээ

Одоогийн байгаа системийн загвар , судалгаа

Холбоотой буюу хамтарч ажиллах системүүдийг нарийвчлан ойлгох

Шинэ систем өөрийн чинь шаардлагыг нэн тэргүүнд гүйцэтгэж болохыг тогтоох

3. Техникийн шийдэл

www.zaluu.comwww.zaluu.com

Page 45: 09

Шаардлагатай төхөөрөмж, програмыг сонгох

Шаардлагатай төхөөрөмж , програм хангамжийг авах

Анхны загварыг боловсруулах

4. Хэрэгжүүлэх

Загварыг бодит систем болгох

Шинэ системийг турших

Хэрэглэгчдийг сургах сургалт явуулах

Шинэ системд шилжих

Системийг бүрэн баримтжуулах

5. Сайжруулах

Цаашдын урсгал засваруудыг хийж байх.

Өөрийн эх үүсвэрээр шинэ систем боловсруулахын давуу тал нь

1. Өөрт тавих шаардлагыг өндөржүүлдэг тул систем амжилттай болох магадлал ихтэй

2. Өөрийн мэдлэгийг өргөжүүлж, хийсэн ажлаараа бахархах болох тул систем

боловсруулах идэвхийг нэмэгдүүлдэг.

3. Систем боловсруулах хурдыг нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл , богино хугацаанд

системийг боловсруулдаг.

Өөрийн эх үүсвэрээр шинэ систем боловсруулахын

дутагдалтай тал нь

1. Систем боловсруулж байгаа хүний мэдлэг хангалтгүй бол боловсруулсан систем нь

муу болно. Энэ шалтгааны улмаас энэ аргаар хийсэн олон систем биелэгддэггүй

бөгөөд ингэснээр цаг, мөнгөний хохирол учирдаг.

2. Байгууллагын стратегтэй тэр бүр нийцэж чадахгүй, тухайн хүний хувийн шинжтэй

систем болдог.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 46: 09

3. Боломжтой бүх системийг судалж шинжилж чаддаггүй тул үнэхээр хамгийн сайн

систем болж чадахгүй талтай байх

4. Системийг баримтжуулах, зааварчилгаагаар хангах, гадн бусад төхөөрөмжтэй

холбогдон ажиллах чадвар муутай болох зэрэг сул талтай.

Шинэ систем боловсруулахад гадны эх үүсвэрийг ашиглах

Өнөөдөр өөрийн байгууллагадаа шинэ систем нэвтрүүлэхэд гадны эх үүсвэрийг

ашиглах асар их боломж байна. Гадны эх үүсвэр гэдэг нь тодорхой хугацаа, үнэ,

чанарын түвшний талаар тохиролцож тодорхой ажил гүйцэтгэх гуравдагч этгээд юм.

Мэдээлэл технологийн салбарт гадны эх үүсвэр маш их болж байна. Гадны эх

үүсвэрийг ашиглахаар шийдвэрлэсэн нөхцөлд 3 янзын сонголт байдаг.

1. Бизнесийн гол гол ажлуудыг автоматжуулахын тулд бэлэн програм хангамж,

худалдан авах. Ингэж авсан програмын багц нь таны төлөвлөсөн зорилтуудад сайн

нийцэхгүй байж болно. Гэхдээ нэг хувийн програм юмуу ня-бо бүртгэлийн програм

хангамжийн тухай биш том хэмжээний хэдэн сая төгрөгийн үнэтэй л байж болох

програм хангамжийн тухай ярьж байна.

2. Зарим байгууллага нь тэдний хүсэлт шаардлагын заримыг нь хангахуйц

програмын багц худалдан авч үйлдвэрлэгчээс нь тодорхой шинэчлэл хийхийг хүсдэг.

3. Одоогийн байгаа програмын багцууд хийхгүй байгаа зорилтуудыг

шийдвэрлэхээр цоо шинэ систем боловсруулахаар гадны эх үүсвэрийг сонгон авч болно.

Гадны эх үүсвэрээр шинэ систем боловсруулах ажил нь бусад эх үүсвэрийг

хэрэгжүүлэх үе шатуудтай төсөөтэй байна.

-Эхний энэ шат нь төлөвлөлтийн шат байна.

-2-р шатанд шинэ системийн үндсэн ажлуудыг томъѐолж, урьдчилсан

шалгалтанд оруулаад амжилтгүй болбол ийм нөхцөлд гадны үүсвэрээр хэрэгжүүлэхээр

шийдвэрлэсэн нь ашигтай байж болно. Мөн энэ үед уг ажлуудыг хийх програмын бэлэн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 47: 09

багц олдож болно. Ямар ч байлаа гэсэн энэ шатанд гадны эх үүсвэрийг ашиглах

шийдвэрээр гаргана.

-Энд шинжилгээний шат явагдах ба үүнийг хийснээр бусад этгээдэд саналаа

тавих үндэслэл бэлэн болно.

-Өмнөх шатанд бэлтгэсэн зураг диаграмуудаа саналын хэлбэрт оруулна.

Ингэснээр зарчмын шаардлагуудаа тусгасан албан ѐсны бичиг баримттай болно. Энэ

ажил нь хэдэн зуун хуудас болж, хэдэн сар шаардагдаж болно.

-Бололсруулсан саналаа үнэлж, өөрийн сонгосон аргын дагуу уг системээ

нийлүүлэх байгууллагад хандана. Таны саналын дагуу өөрийн системээ нийлүүлэх

хүсэлтэй газрууд өөр өөрийнхөө саналыг танд ирүүлнэ. Тэдгээр саналуудыг судалж

үзсэний дараа үнэ, хугацаа, таны тодорхойлсон ажлуудыг гүйцэтгэх чадваруудыг

харгалзан нийлүүлэгчээ сонгоно. Ингхэдээ та тэр нийлүүлэгчийн бизнесийн найдвартай

байдал, туршлага гэх мэт хувийн чанаруудыг харгалзан үзэх нь чухал. Нийлүүлэгчийг

сонгох нь олон тооны уулзалт яира шаардсан ихээхэн хариуцлагатай ажил байдаг.

-Хүлээн авах турших шат: Сонгосон нийлүүлэгч шинэ системээ суурилуулахад

түүнийг хүлээн авахаас өмнө нэг бүрчлэн шалгаж турших хэрэгтэй. Энэ хугацаанд

хуучин систем мөн ажиллаж байх ба туршилт нь хэдэн сар үргэлжилж болох юм.

Системийг нэгэнт хүлээн авснаас хойш нийлүүлэгч ямар нэгэн өөрчлөлт , засвар хийх

албагүй бөгөөд хэрэв үүнийг хийх шаардлагатай бол асар их үнэтэй болдог.

-Шалгах дахин үнэлэх шат: Үүний тулд нийлүүлэгчтэйгээ гэрээний дагуу

хамтран ажиллаж болно. Мөн ямар нэгэн юм буруу болбол нийлүүлэгч түүнд

тохирохуйц засвар хийх, техник төхөөрөмж, програм нийлүүлж чадах эсэхийг бодолцох

ѐстой. Эдгээр асуудлууд нь гаднын эх үүсвэр ашиглахын дутагдалтай тал мөн.

Гадны эх үүсвэр ашиглан шинэ систем нэвтрүүлэхийн давуу

болон дутагдалтай талуудыг нэгтгэн дүгнэвэл давуу тал нь :

www.zaluu.comwww.zaluu.com

Page 48: 09

1. Системийн ажиллах чадварт / зөвхөн / анхаарлаа төвлөрүүлнэ.

2. Бусад байгууллагын оюуны чадамжийг ашиглана.

3. Цаашид ийм системийг ямар үнээр хийж болох талаар мэдэж болно.

4. Орчин үеийн шинэ технологи олж авч эзэмшинэ

5. Зардал хэмнэнэ.

Гэх мэт байдаг бол дутагдалтай тал :

1. Цаашдын шинэчлэлтэд ашиглах “Know-How” технологийг мэдэхгүй

3. Хяналтын түвшинг бууруулна

4. Мэдээллийн стратег болон нууц хадгалахад сөргөөр нөлөөлнө зэрэг болно.

Шинэ систем нэвтрүүлэх бусад арга хэрэгсэл

Одоог хүртэл бидний авч үзсэн аргууд нь шинэ систем нэвтрүүлэхэд тавигддаг

“ЯАЖ” гэсэн асуултын хариултын зөвхөн гурав нь юм. Энд өөр нэгэн шинэ аргын тухай

товч үзье.

Автоматжуулалтын програм ашиглах

Саяхан хүртэл шинэ систем боловсруулах ажлыг гараар хийж байсан. Харин

өнөөдөр ийм системийг боловсруулдаг бэлэн программ хангамжуудыг өргөн ашиглаж

байна. Энэ ажиллагааг хялбар ойлгохыг тулд график зурах жишээ авч тайлбарлая.

Нэгдүгээрт: графикийг гараар зурж болно. Хоѐрдугаарт: Компьютерийн хэрэглээний

программ тухайлбал Excel, Lotus 1-2-3 ашиглан зурж болно.

Excel дээр график зурахын тулд дараахь алхамуудыг хийнэ.

-Графикийн параметр болох өгөгдлүүдээ Excel-ийн нүдүүдэд

байрлуулна.

-Хэрэв график чинь зөв өгөгдлүүдийг агуулаагүй бол түүнийг солих

шаардлагагүй зөвхөн Excel – ийн дэлгэцэд байрлуулан өгөгдлүүдээ солиход л Excel

өөрөө автоматаар дахин график зурна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 49: 09

-Хулганы товчийг хэдхэн удаа дарах төдийхнөөр л графикийн,төрөл, хэлбэр

байрлалыг хялбархан сольж болно.

Өгөгдлүүдээ файлд хадгалж дараа нь түүнийг өөр зорилгоор ашиглаж болно.

Шинэ систем боловсруулах ажлыг авч үзвэл энэ нь мөн тодорхой ажлын

дарааллууд байна. Энэ нь төлөвлөгөө зохиох, хийгдэх ажлуудын дарааллуудыг

тогтоох,үүнд тохирсон техник төхөөрөмжмйг сонгох, программ хангамж оруулах

сайжруулж засварлах гэх мэт дарааллууд байна.

Эдгээрийг бүрэн болон хэсэгчлэн автоматжуулсан программууд байдаг. Ингэж

программчлагдсан төхөөрөмжүүд нь системийг 2 янзаар боловсруулдаг.

Нэгдүгээрт: завсар хийж мэдээллийг тусгай системд хадгалахад туслана. Энэ нь

бизнесийн орчин өөрчлөгдөхөд мэдээллийг хялбар солих уян хатан чанартай .

Хоѐрдугаарт: Систем боловсруулж мэдээллийг өөр хэлбэртэй хувиргах үүргийг

гүйцэтгэхэд туслана. Жишээ нь: Нэгэнт шинэ системийн техникийн төсөл / мэдээллийн

бааз, диаграмм, толь бичгийн өгөгдлүүд, тэдгээрийг үзүүлэх хэлбэрүүд болон

програмын гүйцэтгэх ажлууд/ өгөгдсөн бол автоматжуулалтын програмтай хэрэгслүүд

автоматаар дээрх үлйдлүүдийг гүйцэтгэх програм зохиодог. Үүнийг минутын дотор

гүйцэтгэхээс гадна тодорхойлсон нөхцөлд яв цав хийнэ. Гэхдээ уг програм таны хүссэн

шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Дараах төрлийн автоматжуулсан

хэрэгслүүд байна. Үүнд:

1. Интегралчлагдсан автомат төхөөрөмж: Энэ нь систем боловсруулах ажлыг

бүхэлд нь гүйцэтгэнэ.

2. Дээд түвшний автомат төхөөрөмж: Энэ нь төлөвлөх цар хүрээг нь тогтоох,

шинжлэх, техникийн шийдэл гаргах шатуудын ажлыг гүйцэтгэнэ.

3. Доод түвшний автомат төхөөрөмжүүд: Энэ нь сүүлчийн шатууд буюу

техникийн шийдэл гаргах, хэрэгжүүлэх, сайжруулах шатуудын ажлыг гүйцэтгэнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 50: 09

Бүх автоматчлагдсан ийм төхөөрөмжид “Төслийн агуулах” хэмээх нэг компонент

байдаг ба бүх систем боловсруулах төслийн мэдээллийг агуудсан мэдээллийн бааз

байдаг. Үүнд: төслийн төлөвлөгөө, мэдээлэл боловсруулах дараалал, техникийн төрөл

бүрийн өгөгдлүүд, заавар бичиг баримтын хэлбэрүүдийг хамруулсан байна.

Автоматчлагдсан төхөөрөмжийн давуу тал нь :

Систем боловсруулах ажлын үр дүнг сайжруулж хугацааг нь хэмнэнэ

Системтэй холбоотой бүхий л мэдээлэлтэй байна.

Удирдах механизмаар хангагдсан байна.

Компьютерийн янз бүрийн систем , хэл ашиглан ажиллаж боломжтой.

Хэдийгээр сайн талуудтай ч автоматчлагдсан төхөөрөмжүүд нь хэрэглэгчээс

шинжилгээ, техникийн өндөр өндөр чадвартай байхыг шаарддаг. Түүнийг хэрэглэхэд

ихээхэн түвэгтэй, сурахад хэцүү, оруулсан өгөгдлийн зөв бурууг хянах чадваргүй ,

оролтын өгөгдлийг маш нарийн зохион байгуулсан байх ѐстой зэрэг хүндрэлтэй талууд

бий.

MЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СИСТЕМИЙГ УДИРДАХ

Менежментийн гол зорилго нь аливаа өөрчлөлтийн үед системийг тогтвортой

байдлаар хангах явдал юм. МТ-ийн системийн менежмент нь мэдээлэл, мэдээллийн

технологи, оюуны хөдөлмөр эрхлэгчдийн эмх цэгцийг алдагдуулахгүйгээр өөрчлөлт

хийх, тогтвортой орчноор хангана гэсэн үг.

МТ-ийн системийн бүрэлдэхүүнд мэдээллийг бий болгож түүнийг ашиглахын

тулд мэдээллийн технологийг хэрэглэдэг KW-ууд ордог. Иймд мэдээллийн технологын

удирдлагын систем нь бизнесийн гол бүрэлдэхүүн хэсгүүд болох мэдээлэл, мэдээллийн

технологи, оюуны хөдөлмөр эрхлэгчдийг удирдана гэсэн үг.

Өнөөдөр мэдээлэлд тулгуурласан бизнесийн орчин, сайн удирдлагатай

мэдээллийн технологийн систем нь тансаг орчин биш харин амьдралын хэм хэмжээнд

тулгуурласан ердийн систем болсон байна

.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 51: 09

1. Мэдээллийг удирдах

Энэ хэсэгт ямар ч байгууллагад мэдээллийн гүйцэтгэх үүрэг, түүнийг олж авах

удирдлага, мөн түүнийг алдагдлаас хамгаалах , нууцлалыг хамгаалах зэрэг асуудлуудыг

авч үзнэ.

Мэдээллийн үүрэг

Мэдээлэл нь байгууллагад түүхий эд болон хөрөнгийн гэсэн 2 үүрэгтэй. Түүхий

эдээс бүтээгүй бүтээгдэхүүн гэж байдаггүй . Үүний нэгэн адил мэдээлэл агуулаагүй

бүтээгдэхүүн гэж байдаггүй. Харин хир хэмжээний бүтээгдэхүүн агуулах нь харилцан

адилгүй . Мэдээжийн хэрэг Боинг онгоцонд ердийн талх шарах зуухнаас хамаагүй их

мэдээлэл агуулагдана. Мэдээлэлгүйгээр бүтээгдэхүүн хийх, үйлчилгээ үзүүлэх, ямар ч

боломжгүй. иймд мэдээлэл нь юуны өмнө түүхий эдийн үүрэг гүйцэтгэж байна.

Бүтээгдэхүүн буюу үйлчилгээг бий болгох зүйлийн нэг нь хөрөнгө юм. Хөрөнгийг

худалдаж, зээлдүүлж, зээлж болдог. Хөрөнгийн ийм үүргийг мэдээлэл мөн гүйцэтгэнэ.

Тэгэхдээ бүр хамгийн чухал хөрөнгө болдог.

Мэдээлэлтэй харилцах

1-р бүлэгт үзсэнчлэн мэдээлэл нь агуулга ( юу ), хугацаа ( хэзээ ) , хэлбэр ( яаж )

гэсэн гурван хэмжээстэй байдаг. мэдээллийг зөв удирдах гэдэг нь зөв мэдээллийг

шаардлагатай хугацаанд нь зөв хэлбэрээр гаргахыг хэлнэ.

Ямар ч нөхцөлд таньд ямар мэдээлэл шаардагдах нь таны юу хийж байгаагаас

хамаарна. Эмх цэгцтэй , агуулга сайтай мэдээлэл улам их шаардагдах боллоо.

Хэрэглэгчдээ нэгтгэсэн системд өөрийнхөө мэдээллээ оруулахыг компаниуд маш их

анхаарах болсон. SABRE компани захиалгын системдээ хэрэглэгчдийг нэгтгэснээр

хэрэглэгчид нь нислэгийн хуваарийг авах, захиалга өгөх боломжтой болсон байна.

Системд хэрэглэгчид мэдээлэл оруулсан нөхцөлд түүний чанарыг алдагдуулахгүй

хадгалах нь хэцүү бөгөөд маш чухал . Байгууллагынхаа ажиллагсдад зориулсан

www.zaluu.comwww.zaluu.com

Page 52: 09

процедур, журмыг хийж болно. Харин үүнийг бүх хэрэглэгчдэдээ зориулан хийх нь

илүүү хүнд байдаг. мэдээллийг хянах нэг арга нь илүүдэл мэдээллийг арилгадаг

программын багц ашиглах явдал юм. Энэ нь тодорхой нэр бүхий мэдээллийн баазуудад

( жишээ нь овог, нэр нас г.м ) мэдээллийг хүлээн авч болно. Ихээхэн ихээхэн анхаарал

татаж байгаа асуудал бол мэдээллийг хадгалах, түүний чанарыг алдагдуулахгүй байх

асуудлууд юм. Сүүлийн үед эмх цэгц муутай мэдээлэл нь түүнийг хадгалахад биш

харин мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргахад бэрхшээл учруулж байна. Учир нь уг

мэдээл компьютерийн процессор хүлээн авахуйц бүтэцтэй ч чанарын хувьд доголдолтой

байж болно.

Мэдээллийг яг шаардлагатай үедээ авч чадахгүй бол мэдээлэл ач холбогдлоо

алддаг. Жишээ нь худалдан авагчдад сонирхосон барааны нь үнийг тэр дор нь өгөөгүй

бол уг хэрэглэгч өөр сонголт хийхэд хүрч түүнээс хойш түүнд уг барааны үнэ хэрэггүй

болно. Иймд мэдээллийн удирдлага нь оюуны хөдөлмөр эрхлэгчид болон хэрэглэгчдийг

хүссэн үед нь мэдээлэл авах боломжоор хангах ѐстой. Мэдээлэл нь ойлгомжто,

нягтралтай , логиктой, боловсруулахад хялбар байх ѐстой. Энэ нь үг, график, хүснэгт,

дуу дүрс гэх мэтийн аль тохиромжтой хэлбэрээр өгөгдсөн байна гэсэн үг. Зөв хэлбэрээр

өгөгдсөн мэдээллийн хэрэглээ их байдаг.

Мэдээллийн хамгаалалт

Одоо мэдээллийг олж авах, бий болгох, түүнд хүрэх боломжоор хангахад асар их

хэмжээний хугацаа мөнгө, энерги зарж байгаа тул мэдээллийг алдагдах, гэмтэхээс

хамгаалах нь чухал болоо. Энэ тохиолдолд мэдээллийг хамгаалах нь мэдээллийн

удирдлагын хувьд мэдээллийн технологийг өөрчлөхөөс чухал болж байна. Хатуу диск

гэмтэх, компьютер эвдрэх, муу санаатай хүмүүс мэдээллийг өөрчлөх, хулгайлах зэргээр

мэдээллийг алдах боломж их байна. Өнөөдөр 1МВ мэдээллийг сэргээх зардал нь 2000-

8000 доллар байна. Ихэнх компаниуд мэдээлэл хадгалах багтаамжаа нэмэгдүүлэх,

мэдээллийг нягтруулж хадгалах зэрэг арга хэмжээнүүдийг авч байна. Мэдээллийг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 53: 09

алдагдахаас хамгаалах үндсэн бөгөөд хамгийн өргөн хэрэглэгддэг арга нь BACKUP

хийж нөөцлөх арга юм. Чухал мэдээллүүдийг тодорхой хугацаанд ( дор хаяж 7 хоног

тутам ) хуулбарлан авч байх хэрэгтэй. Судалгаанаас үзвэл алдагдсан буюу гэмтсэн

мэдээллийн 2/3 нь ажиллагсдын хайхрамжгүй байдлаас болсон байна. Компьютер дээр

ажиллаж байгаа хүмүүс автоматаар BACK-UP хийх байгаа хийж тайвширсны улмаас

ихээхэн үнэтэй мэдээллээ алдахад хүрдэг. BACK-UP хийхдээ зөвхөн ажиллаж байгаа

файлаа биш , түүнийг ажиллуулж байгаа программтай нь BACK-UP хийх хэрэгтэй ба

ажлын үеэр BACK-UP төлөвлөгөө ажиллаж байгаа эсэхийг шалгаж байх хэрэгтэй.

Хуулбарласан нөөцөө хадгалах дараах аргууд байна.

Хамгаалалт хийх : BACK-UP нөөцөө гал, хэт их дулаан, үер усны аюулаас

хамгаалсан найдвартай газар хадгалж болно. Уян диск 1250

температурт гэмтдэг.

Өөр өөр газруудад хадгалах : Ихэнх шинжээчид нөөцөө өөр өөр газар

хадгалахыг зөвлөдөг. Хэрэв 1 байшинд хадгалбал тэр байшин бүхэлдээ сүйрсэн

тохиолдолд тэнд байсан нөөцүүд бүгд устаж үгүй болно. Ийм тохиолдолд тэр

байшингаас өөр газар хадгалсан нөөцөө авч ашиглах боломжтой.

Televault : Олон компаниудын мэдээллийг авч түүнийг аюулгүй байдалд

хадгалах үйлчилгээ эрхэлдэг компаниуд байдаг. Үүнийг televault гэж нэрлэдэг.

Хуулийн байгууллагынхан мэдээллийн хулгайг тухайн компанийн ажиллагсад өөрсдөө

ихэвчлэн хийж өөр бусад байгууллагад худалддаг гэдгийг хэлж байна. Хулгайд өртсөн

мэдээлэл нь ихэвчлэн хэрэглэгчдийн талаархи мэдээлэл, шинэ төсөл төлөвлөгөө,

компанийн санхүүгийн мэдээ, эрх зүйн холбоотой мэдээллүүд байдаг. Хуулж авсан

мэдээ нь хэзээ ч анхных шигээ бүрэн гүйцэд байдаггүй ч ихэнх хулгайч мэддэггүй.

Үүнд доор дурьдсан 3 түвшинд , эсвэл тэдний аль нэгийг хийж болно.

Компьютерийн үйлдлийн системийн түвшинд нууц үг буюу код хийж түүнийгээ

байн байн сольж байх.

Мэдээллийг авах боломжийг хязгаарласан нэмэлт программ худалдан авах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 54: 09

Хэрэглээний программын түвшинд хамгаалалт хийж болно. Жишээ нь MS

WORD файлыг нууц кодоор хамгаалж болно.

Мэдээллийн технологийн системийг хорлон сүйтгэх зорилгоор хүмүүс программ бичдэг

ба энэ программыг компьютерийн вирус гэнэ. Одоо хэдэн мянган вирус байгаа бөгөөд

компьютерийн үйлдлийн систем, мэдээлэл зэргийг сүйтгэх, боловсруулалтын хурдыг

удаашруулах, принтерийг салгах гэх мэтээр янз бүрийн хор хөнөөл учруулдаг. Вирус

агуулсан программ ажиллахад вирус идэвхжин бусад программд халдварлана. Иймд

вирус шалгах программыг байн байн ажилуулж вирус цэвэрлэж байх шаардлагатай ба

вирус шалгах программаа байнга сольж сайжруулж байх хэрэгтэй. Мэдээлэлд олж авах

ажлыг INTERNET маш их хөнгөвчилдөг. Гэвч интернетийн нэг муу тал нь хорлон

сүйтгэгчдэд мөн нэгэн адил боломж олгодогт оршино. Хорлон сүйтгэгчид интернетээр

дамжуулан зээлийн картын дугаар хулгайлах, худалдааны нууцад нэвтрэх зэрэг

ажиллагаануудыг үйлддэг. Үүнээс хамгаалахын тулд байгууллагынхаа дотоод холбоо

болон интернетийн холболт дээр хаалт хийдэг. Ингэснээр хорлон сүйтгэгчид

байгууллагын дотоод холбоонд ажиллах нэвтрэх боломжгүй болдог. Мэдээлийн

технологийн мэргэжилтнүүд дотоод холбоонд ажиллах программ бичиж хүмүүс,

хаягууд, ажиллагааны зарим төрөлд хязгааралт хийж байна.

Нууцлалт

Компаниуд зах зээлд үр дүнтэй ажиллахын тулд өөрийн ажиллагсдын болон

хэрэглэгчдийнхээ тухай их мэдээлэлтэй байхыг хүсдэг. нөгөө талаас ажиллагч болон

хэрэглэгчид өөрсдийн тухай бусдад тэр бүгдийг мэдүүлж байхыг хүсдэггүй.

Ажилд орохыг хүссэн хүмүүс гол төлөв анкет бөглөдөг. Харин компани нь чухал

ажлын орон тоонд авах хүнээ нарийвчлан мэдэхийг тухайлбал мансууруулах бодис

хэрэглэдэг эсэх, гэмт хэргийн түүх гэх мэтийг мэдэхийг хүсдэг. Үүний тулд дараах

аргуудыг хэрэглэж болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 55: 09

Уг ажилтаныг идэвхтэй элементийн тусламжтайгаар мөрдөж болно. Уг элемент

нь ультра улаан туяа цацаргах ба түүгээр уг ажилтныг хаана, ямар хугацаагаар

байгааг нь яг тодорхойлж чадна.

Товч дарах төдийхнөөр системийг хянагч интернетээр харилцаж байгаа хүнийг

мэдэж түүнд электрон шуудан явуулж хянадаг. Иймд дээрх ажилтныг интернетээр

харилцах үед ийм хяналт тавьж болно.

Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт жижиг компьютер тавьж хурд, зогсолтын

хугацаа, хир хол явсан зэргийг бичиж болдог.

Бизнес эрхлэгчид өөрийн ажилтнуудын хувийн чанартай мэдээллүүдийг хайх

шаардлагатай болдгийн учир нь тэд компанийн эх үүсвэр бусдад мэдээлэх, үрэгдүүлэх

зэргээс сэргийлж байгаа хэрэг юм. Мөн компани нь ажиллагсдынхаа үйлдлийн төлөө

хариуцлага хүлээдэг тул түүний тухай тодорхой мэдэх шаардлагатай. Ийнхүү нэг талаас

ажилтан хүн нууцаа хадгалах эрхтэй, нөгөө талаас компани нь түүний тухай мэдэж

байх хэрэгтэй гэсэн энэ 2 зөрчилдөөнтэй асуудлыг шийдвэрлэхэд хэд хэдэн чиглэлийг

баримтална.

Ажилтанд компанийн зүгээс түүний тухай тодорхой мэдэх шаардлагатайн улмаас

шалгах болсныг мэдэгдэж буруу бичсэн өгөгдлүүдээ засах

Ажилтан шалгалт хийхийг зөвшөөрч өөрөө түүнд оролцох

Зөвхөн компанид хамаарч болох өгөгдлүүдийг шалгах. Тухайлбал банкинд

ажиллах хүний зээлийн картын дугаарыг мэдэх хэрэгтэй бол энэ нь хэрэггүй байх

Шалгалтыг ажилтанд мэдэгдэхгүй хийх бол энэ талаар тэр мэдээгүй гэдгийг

лавлаж шалгах. Учир нь тэр уг шалгалтанд бэлдэж болно.

Түүний электрон шуудан, дуут шууданг компанид хадгалах

Түүний тухай хувийн өгөгдлүүдийг файл болгон хадгалах

Компани болон хувь хүний хооронд байдаг мэдээллийн нууцлал 2 компанийн хооронд ч

байдаг. Нэг талаас үйлчлэгч компани нь хэрэглэгчдийнхээ тухай тодорхой мэдэж түүнд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 56: 09

тохирсон үйлчилгээ үзүүлэх шаардлагатай нөгөө талаас үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь

үйлчлэгч компанид хандахын тулд түүний мэдээллийн баазад хялбар нэвтрэх

шаардлагатай байдаг. Хоѐр компани аль аль нь тэд мэдээллээ харилцан мэдэж хамтын

өмч болгох нь хамгийн сайн түншлэл болдог. Ингэвэл хэрэглэгчдэд таатай сэтгэгдэл

төрүүлэхээс гадна өөрөө зах зээлтэй болж байдаг.

2. Мэдээллийн технологийг удирдах

Одоо мэдээллийг болгож, хүмүүст хүргэж байдаг мэдээллийн технологийн

бүрэлдэхүүн хэсгийн тухай авч үзье.

Мэдээллийн технологийн удирдлага нь дараах хэсгүүдээс бүрдэнэ.

Мэдээллийн технологийн компаниудыг хянаж байх. Мэдээллийн технологийн

бүрэлдэхүүн хэсгүүд нь түүнтэй ажиллах оюуны хөдөлмөр эрхлэгчийн эрүүл

мэндийг хамгаалдаг байна.

Гэнэтийн аюул сүйрэлд өртсөн нөхцөлд мэдээллийг бүрмөсөн алдахгүй байхыг

батлах арга хэмжээнүүдийг авах

Хяналт

Мэдээллийн технологийн ертөнцөд өдөр тутам шинэ зүйл гарч бас хуучин нь

ашиглалтаас гарч байна. Мэдээллийн технологийн удирдлагын хяналт гэдэг нь

мэдээллийн технологийн бүрэлдэхүүн хэсгүүдийг өөрийн байгууллагын ажилтантай

нэгтгэсэн байх ба түүнд зарцуулсан зардлыг мэдэж байна гэсэн үг.

Харилцан ажиллах чадвар, өөрөөр хэлбэл стандартчлал нь ямар нэг нэмэлт эд

анги мэдээллийн технологийн системийн төхөөрөмж болон программ хангамж

хоорондоо зохицолдон ажиллах боломж олгодог. Мэдээллийн технологийн систем газар

бүр байж болохын тул бүх компонентууд нь хоорондоо харилцан ажиллах чадвартай

байх ѐстой. Янз бүрийн компьютерийн төрөл байдаг хэдий ч мэдээллийн технологийн

компонентуудыг сүлжээнд холбох л хамгийн их бэрхшээлтэй юм. Мөн компьютерийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 57: 09

янз бүрийн үйлдлийн систем (Unix, Windows гэх мэт ) янз янзын сүлжээний протокол

байдаг ба мэдээллийн формат ч харилцан адилгүй. Иймд энэ олон янзын

компонентуудыг сүлжээнд нэгтгэх хамгийн сайн арга нь тэдгээрийг сүлжээтэй

зохицуулах нэмэгдэл систем юмуу программ хангамж ашиглах явдал юм.

Бүх мэдээллийн технологийн системийг зөвхөн мэдээлийн системийн

мэргэжилтнүүд удирдах тул компьютерийн үнэ зуу, мянгаар тоологдох доллараар өснө.

Энэ өсөлт нь зөвхөн компьютерийн төвийн хананы цаана явагдах тул бусад компаниуд

хэрэглэгчид үнэндээ энэ нь ямар үнэтэй ч мэдэх аргагүй юм. Мэдээллийн технологийн

системийн төхөөрөмж хэрэглэгчийн хувьд бол мэдээллийн компонентууд тийм ч

үнэтэй биш. Харин системд ажилласны зардал харилцан адилгүй байна. Компанийн

төрөл, түүний хэрэглээнээс хамааран жилд 8-12 мянган доллар байна. Ажиллах

хугацаандаа гаргах нийт зардал нь анхны зардлаасаа ихээхэн давдаг. Энэ нь урсгал

засвар, сэлбэг, программ хангамжийн шинэчлэл, RAM солих гэх мэтэд зарцуулагдана.

Томоохон компаниуд гол төлөв 2500 долларын үнэтэй компьютерүүд авдаг ба

мэдээллийн технологийн төхөөрөмжийн алдааг хянах зардал нь хөрөнгө оруулалтын

төлөвлөгөө , цаашилбал ашигт нөлөөлдөг. Удирдлагыг зөв зохион байгуулснаар

мэдээллийн технологийн зардал төсвөөс 13 орчим хувийг хэмнэж болдог.

Мэдээллийн технологийн компонентуудыг нэгтгэн сүлжээнд холбох нь чухал

боловч тэдгээрийн физик зохион байгуулалт нь хүний эрүүл мэндэд сөргөөр

нөлөөлөхгүй, хөдөлмөрийн бүтээмжийг аль болох өндөр байлгахад зохион байгуулагдах

ѐстой. Ажлын байрны зохион байгуулалт, загвар хүний эрүүл мэнд, хөдөлмөрийн

бүтээмжид хэрхэн нөлөөлөхийг судалдаг ухааныг эргономи гэнэ.

Компьютеруудын байрлалыг зөв зохион байгуулаагүйгээс физик гэмтэл гарч

болно. Ажлын байрны тааламжгүй нөхцлийн улмаас тэнд ажиллагсад янз бүрийн

өвчнөөр өвчилдөг. Гал түймэр байгалийн гамшгийн улмаас мэдээллийн технологийн

системд 1980-1984 онуудад жил бүр 15 тэрбум доллар байсан бол энэ тоо 1990-1992

www.zaluu.comwww.zaluu.com

Page 58: 09

онуудад 40 тэрбум болж өсжээ. Иймд гал түймэр байгалийн гамшгийн улмаас

мэдээллийн технологийн систем сүйрэлд орсон тохиолдолд авах арга хэмжээ буюу

сүйрлээс гарах төлөвлөгөө зайлшгүй байх ѐстой ба энэ нь 8-р бүлэгт үзсэн гэнэтийн

ослын төлөвлөгөөг хэрэгжүүлж илүү нарийвчилсан төлөвлөлт болно. Сүйрлийг арилгах

төлөвлөгөө нь хэрэглэгчид, хэрэгсэл, оюуны хөдөлмөр эрхлэгчид, бизнесийн мэдээлэл,

компьютерийн тоног төхөөрөмж холбооны дэд бүтэц гэсэн зүйлсийг хамруулсан байх

хэрэгтэй.

Зураг – 7.1

Сүйрлээс аврах төлөвлөгөөний зургаан систем

Хэрэглэгчид: Хэрэглэгчид нь сүйрэлд орсон системийг эргэн сэргээхийг хүлээж

суухгүй өөр өөрийн бизнесийг бодох болно. Хэрэв хэрэглэгчдэд сүйрлийн тухай

мэдээлж , систем дахин сэргэсний дараа хамтран ажиллахыг ятгавал харин тэд түүнд

тохирсон өөрсдийн төлөвлөгөөтэй байж болно. Цөөн хэрэглэгчтэй бол тэдгээрт

биечлэн , олон хэрэглэгчтэй бол олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан

тэдэнд мэдээлж болно. Энэ нь тэдний эргэлзээг багасгаад зогсохгүй уг компанид

итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.

Õýðýãëýã÷èä

Òîíîãëîë Õîëáîîíû äýä á¿òýö

Knowledge Worker–óóä

Êîìïüþòåð òîíîã òºõººðºðìæ

Áèçíåñèéí ìýäýýëýë

Ñ¿éðëýýñ àâðàõ

òºëâºë㺺

www.zaluu.comwww.zaluu.com

Page 59: 09

Тоноглол : Гамшиг сүйрэлд өртсний дара бизнесээ эргүүлэн сэргээхийн тулд

очих хамгийн боломжтой газар нь “Халуун газар ” (үгчилбэл) гэж нэрлэгдэх газар

юм. Энэ нь тусдаа бүрэн тоноглогдсон , үйл ажиллагаагаа явуулахад бэлэн тийм газар

бөгөөд түүнийгээ түрээслэдэг, өөрөө санхүүгийн компаниудтай холбоотой ажилладаг

газар юм. Санхүүгийн компаниудаас халуун газруудад жилд 300 сач орчим доллар

зарцуулдаг . Үйл ажиллагаагаа явуулах өөр нэг газар нь “Хүйтэн газар” юм. Энэ нь

халуун газартай төсөөтэй ч компьютерээр тоноглогдоогүй харин BACK-UP хийх

генератор, түгээх систем, аюулгүй байдлыг хангах системүүдийг суурилуулсан

байна. Сүйрэлд орохоос өмнө тухайн компани өөрөө өөрийн халуун буюу хүйтэн

газруудыг байгуулах эсвэл ийм ажлаар мэргэжсэн компанитай гэрээтэй ажиллаж

болно.

KW-ууд : Эдгээр хүмүүс нь системд аюул гамшиг тохиолдсон нөхцөлд хаана, юу

хийхээ урьдаас мэддэг байх ѐстой. Тэд ауюл, сүйрэл гарсны дараа ялангуяа уг сүйрэл

тэдний хувийн амьдрал нөлөөлсөн бол ихээхэн дарамттай ажилладаг. Тэд уртасгасан

цагаар голдуу ажиллах тул системийг сэргээх ажлын үеэр тэдний ажлын нөхцлийг

аль болох тааламжтай байлгах, сэтгэл санааг нь дэмжих , узэрэг арга хэмжээнүүдийг

авах шаардлагатай байдаг.

Бизнесийн мэдээлэл: Энэ тухай бид өмнө удрьдсан. Хамгийн энгийн , хуучин, үр

дүнтэй арга бол BACK-UP хийх явдал мөн. Учир нь овуны хөдөлмөр эрхлэгч бүр

байгууллагын мэдээллийг хамгаалах үүрэгтэй. Иймд энэ зөвхөн мэдээллийн

технологийн мэргэжилтнүүдийн хийх ажил биш.

Компьютерийн тоног төхөөрөмж: Томоохон сүлжээтэй, том компанийг

сүйрлээс аврах компаниуд халуун газраар хангаж тэдний үйлчилгээг хангах нь хэцүү

. Ийм тохиолдолд өөр өөр компьютерүүдэд үйл ажиллагаагаа салгаж хуваарилан

шийдвэрлэсэн туршлага байна. Энэ нь дэндүү төвөгтэй ажил вм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 60: 09

Холбооны дэд бүтэц: Сүйрлийн үед холбоо тасрах нь ашгаа алдахтай тун

төсөөтэй хамгийн том бэрхшээлийн нэг болоод байна. иймд холбоог сэргээх нь

хамгийн түрүүнд хийх ѐстой ажил болдог. Үүнд үүрэн телефоноор хангах, гэрийн

телефон утас ашиглах зэрэг арга хэмжээнүүдийг авч болно.

3. KW-уудыг удирдах

Компанийн ажиллагсдын толгойд ихээхэн мэдээлэл байдаг нь гарцаагүй. Сайн

менежер бол компанийн оюуны хүч чадал зөвхөн удирдлагын түвшинд биш, тэнд

ажиллагсдын бүх түвшинд байдаг гэдгийг мэддэг. Туршлагатай ажиллагсдын ажил

хэргээ , үйлдвэрээ, байгууллагын хүч чадлын сайн, муу талуудыг , бүтээгдэхүүнээ,

хэрэглэгчдээ мэдэж байдаг. Энэ бүлэгт бид бүх ажиллагсдын дотроос оюуны хөдөлмөр

эрхлэгчдийн тухай өвч үзнэ. Оюуны хөдөлмөр эрхлэгчид нь үүрэг хариуцлага

мэргэжлийн салбар зэргээрээ ялгардаг. Бүх оюуны хөдөлмөр эрхлэгчид бизнесийн

байгууллагын нэг хэсэг, нийгмийн томоохон байгууллагын нэг хэсэг байдаг. Иймд

бизнес эрхлэгчид ѐс суртахууны өндөр хэмжээнд харилцдаг байх хэрэгтэй. Оюуны

хөдөлмөр эрхлэгчдийн менежементийн алсын харилцаа, соѐлын ялгаа, ѐс суртахууны

гэсэн хэсгүүдийг авч үзье.

Telecommuting

Оюуны хөдөлмөр эрхлэгчд нь ажлаа үр дүнтэй хийхийн тулд заавал компанийн

ажлын өрөөнд суух шаардлагагүй. Тэдний зарим нь телекоммутингийн хэрэглэснээр

илүү үр дүнтэй байдаг. Телекоммутинг гэдэг нь хүмүүс гэр гэртээ ч юмуу , өөр өөр

газар ажлаа хийж хоорондоо харьцах харьцаагаа хобоогоор дамжуулж явуулахыг хэлж

байгаа юм. Одоо телекоммутинг хэрэглэдэг 9 сая хүн байна. Хүснэгт –1 д нийгмийн өөр

өөр салбаруудад ажилладаг телекоммутингийн хэрэглэгчдийн харьцааг үзүүлсэн байна.

Салбар Ажиллагсдын хувь

Даатгал 54%

www.zaluu.comwww.zaluu.com

Page 61: 09

Өндөр технологи 44%

Банк санхүү 34%

Бөөний ба жижиглэнгийн худалдаа 33%

Эрүүл мэнд 32%

Олон нийтийн / Ашгийн бус 27%

Үйлдвэрлэл 26%

Хэрэглээний ба тээврийн 22%

Телекоммутинг хэрэглэх дараах шаардлагууд байна.

Хууль зүйн: Телекоммутинг хэрэглэгч ажлаа гэртээ хийснээр түүнд компанийн

зүгээс үйлчилгээ үзүүлэх шаардлагагүй . Тэдний төлбөрийг чекээр явуулдаг.

Бүтээмж : Ажлын бүтээмж дээшилж илүүдэл зардал багасдаг. Тэд мөн ажил

гэрийн хооронд үрэх цагаа хэмнэдэг . Энэ цагийг тэд хэрэглэгчдэдээ буюу бизнесийн

өөр ажилдаа зарцуулах боломжтой. Компани нь ажлын байрны зай болон холбогдох

бусад зардлыг хэмнэдэг.

KW-ууд: Эдгээр хүмүүс нь өөр өөр улсуудад амьдарч болно. Өөөр улс оронд

буюу өөр хотод амьдардаг туршлагатай хүнийг компанидаа ажиллуулах шаардлага

гарч болно. Телекоммутинг хэрэглэснээр орон зайн хамаарал гүй болно.

Телекоммутинг маш олон давуу талтай. Харин түүнийг удирдахад ихээхэн чадвар,

анхаарал шаардлагатай. Телекоммутинг нь зардал хэмнэх, ажлын шаардлага хангасан

хүнээ хөлсөлж ажиллуулах, хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах боломж

олгодог ба түүнийг хэрэглэгч нь гол төлөв биеэ буюу бусдаас хамааралгүй ажил

тухайлбал нягтлан бодогч, даатгалын хэргий багш, программист, худалдааны төлөөлөгч

гэх мэтийн ажил хийдэг хүмүүс байдаг. Гэхдээ зарим ажил нь тухайн группын

хүмүүсийн уулзалдахыг шаардаж болно. Ийм тохиолдолд тодорхой цаг, газар тохирч

уулздаг. Телекоммутинг хэрэглэгчдийн төсөл эхнээсээ эцсээ хүртэл ойлгоход хялбар

байх ѐстой.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 62: 09

Телекоммутингийн программыг хэрэгжүүлэхэд хянагч буюу ажиллуулагчийн

зүгээс итгэл үзүүлэх, ажилтны зүгээс ухамсартай ажиллаж сайн үр дүнд хүрнэ. Аль аль

талын нь бодлого тодорхой байхаас гадна шаардлагатай хэрэгсэл болон урсгал зардлыг

хэн төлөх талаар тохиролцсон байна. Телекоммутинг хэрэглэгчид наад зах нь нэг

компьютер, утасны шугам хэрэгтэй. Утасны шугам нь 2 байвал тохиромжтой. Нэг нь

мэдээлэл солилцох, нөгөө нь харилцан ярилцах зориулалттай. Үүнээс гадна хуулбарлах

машин , принтер, факсын аппарат зэрэг нь хэрэгтэй нь зайлшгүй. Ажилтан нь өөрийн

гэрийн зай, дулаан, гэрэл гэх мэтийг компанийн ажилд зориулж байдаг тул тодорхой

хэмжээний мөнгийг түүнд төлж байх нь зүйтэй.

Соѐлын ялгааг зохицуулах

Тээвэр, холбоо, тасралтгүй хөгжихийн хирээр зах зээл өргөжин олон үндэстнийг

хамрач улс дамжсан компаниуд олширч байна. Санхүүгийн зах зээл дээр хийгдэж

байгаа худалдааны 1/7 нь өөр өөр үндэстнүүдийн хооронд болж байна. Энэ нь өөр өөр

үндэстний оюуны хөдлмөр эрхлэгчид хоорондоо улам их харилцахад хүргэж байна.

Иймд харилцан адилгүй соѐлтой хүмүүс оролцсон мэдээллийн технологийн системийг

удирдах шаардлага гаж\рч ирж байна. Соѐл гэдэг нь нийгэм буюу үндэстний хувийн зан

чанарын цогц байдаг. Үүнд: хэл, уламжлал, мөнгө, шашин, түүх, хөгжил, дур сонирхол

гэх мэт.

Улс дамжсан компаинудын хувьд анхаарах хамгийн гол зүйл нь тоног

төхөөрөмж , программ хангамж биш харин хүмүссийн соѐлын ялгааны нөлөөг

зохицуулах асуудал юм. Иймд өөр өөр үндэстний дунд үйл ажиллагаа явуулах гэж

байгаа хэн боловч тухайн ард түмний соѐлтой эхлэн танилцаж бизнесийн практикийг

судлах ѐстой. Үүний тулд эхлээд хэлийг нь сурах хэрэгтэй. Мөн тэдний түүхийг унших,

интернетээс тэндэхийн нөхцөл байдлын тухай олж үзэх хэрэгтэй. мөн өөрийн үйл

ажиллагаатай холбогдсон хууль, дүрмийг сайтар ойлгон мэдэх хэрэгтэй болдог.

Ёс суртахуун

www.zaluu.comwww.zaluu.com

Page 63: 09

Ёс суртахуун нь нийгмийн тогтвортой байдлыг хангах хэм хэмээ, бодлого,

журмын цогц юм. Бизнес бол нийгмийн нэг салшгүй хэсэг, харин оюуны хөдөлмөр

эрхлэгч нь дээрхи хоѐрын аль алины нь салшгүй хэсэг байдаг учир knowledgeworker

ажил хэргээ ѐс суртахуунтай гүйцэтгэх ѐстой гэдгийголйгох нь маш чухал. Манай

эриний өмнөх тооллын үед Цицеро хэлэхдээ Карьер хүссэн хэнд ч болов сайн ѐс

суртахуун зайлшгүй хэрэгтэй гэсэн байдаг. Энэ үг өнөөгийн нм\ийгэмд ч мөн адил.

Иймд удирдагчийн байр сууринд байгаа хүн зөв ѐс суртахуунтай ажлын орчин

бүрдүүлэх шаардлагатай. Ёс суртахуунтай байж учир утгатай ажиллаж, өөрийн бизнест

хамаарагдаж буй хүмүүсийн ашиг сонирхолыг тэнцүүлж , зөв шийдвэр гаргаж чадна. Ёс

суртахуун нь менежментийн нэгэн адил тэнцвэржүүлэх урлаг мөн. Энэ нь эрэлт

хэрэгцээ, хариуцлага, зорилгоо зохицуулдаг. үйлдэл, эс үйлдэл бүхэн өөрийн үр

дагавартай байдаг. тэр үр дагаврыг нь бид “зөв”, “буруу” гэж дүгнэнэ. Коллбергийн ѐс

суртахууны хөгжлийн загвар нь ѐс суртахууны сахилга батыг бий болгох 3 шаттай

байдаг байна.

1. Балчир үе: Энэ үед шагнал шийтгэлийн алиныг ч бодохгүй зөвхөн өөрийн

бодсны дагуу хийдэг.

2. Өсвөр үе: Энэ үед бусдад загнуулахаас айсны үндсэн дээр зөв зүйлийг хийдэг.

3. Насанд хүрсэн үе: Энэ үед хүн үйлдлээ нийгэмд хор хохирол учруулаагүй тул

энэ нь зөв гэж бодсны үндсэн дээр зөв хийдэг.

Ёс суртахууны сонголт нь ердийн нөхцлөөс биш харин зорилго, хариуцлага, үнэн

шударга байх бодол зэргээс урган гардаг. Шийдвэр гаргах процесс нь удаан хугацаанд

гарах үр дагавар, байж болох бүх хувилбар , үр дагаврын тодорхой бус байдал хувийн

сонирхол , хүсэл тэдгээрийн холимог зэргийг харгалзсан түвэгтэй процесс юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 64: 09

ИРЭЭДҮЙН БИЗНЕС

Бизнесийн ертөнц өнөөдөр өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлт нь

зөвхөн технилогийн төдийгүй бизнесийн арга хэлбэр өөрчлөгдөж байгаатай

холбоотой юм.Энэ бүлэгт бизнесийн хамгийн чухал их үүсгэврүүд болох бизнесийн

орчин, оюуны хөдөлмөр эрхлэгч, мэдээлэлийн технилоги зэргийн хэрхэн

өөрчлөгдөх талаар авч үзье.

Маргаашийн бизнесийн орчин

Бизнесийн орчин өдөр тутам өөрчлөгдөж байна. Бизнес эрхлэгчид болон хүмүүс

5 жилийн стратегийн төлөвлөгөөболовсруулж, ийм өөрчлөлт болохгүй гэж үзэж байсан

нь саяхан билээ. Тэгвэл өнөөдөр үйл ажиллагааны уян хатан чанар маш чухал болсон ба

маргааш бүр ч чухал болно. Одоо аюулгүй байдал, нууцлалт, мораль бизнесийн

ертөнцөд нэвтэрч байна. Ирээдүйд бизнес эрхлэгчид болон оюуны хөдөлмөр эрхлэгчид

нь нийгмийн хамгийн сонирхолтой технилоги мэдээлэлийг ашиглахын төлөө тэмцэх

болно. Гол уриа нь “Нийгмийн хамгийн сонирхолтой”. Өнөөдөр бизнес эрхлэгчид

өрсөлдөөнт давуу талын тухай мэдээллийг ашиглаж байгаа бөгөөд ирээдүйд энэ нь улам

нэмэгдэнэ. Хамгийн гол нь мэдээлэл ашигладаг оюуны хөдөлмөр эрхлэгч өрсөлдөөнт

давуу талыг олж авахын тулд мэдээллийг ашиглах нийгмийн болон моралийн

хариуцлагатай ажиллах хоѐрын зөв хослолыг олж чаддаг байх ѐстой. Бизнесийн орчныг

өөрчлөлт чухал хүчин зүйл нь технилоги байна. Дараагийн хэдэн жилд бүтээгдэхүүн

үйлчилгээний чанар нь уг байгуулагын хүч чадлын үндэс, бизнесийн реинженеринг нь

бизнесийн арга хэлбэрийг өөрчлөх нэн тэргүүний арга хэвээр байх болно. Мөн бизнес

www.zaluu.comwww.zaluu.com

Page 65: 09

эрхлэгчид байгууллагынхаа бүтцэд нөлөөлдөг байгууллагын хүч чадлын 6 стратегийг

голлон анхаарах болно. Үүнд:

-Баг: Нэг зорилготой, ажил үүрэг нь харилцан хамааралтай бүлэг хүмүүс.

-Мэдээллийн түншлэл: Байгууллага тус бүрийн нь хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор

мэдээллээ хуваалцах байгууллагуудын хоорон дахь гэрээнүүд.

-Цаг хугацаа, байршилгүй ажиллагаа: цаг хугацаа орон зайнаас үл хамаарах ажиллагаа.

-Гүрэн дамнасан фирм: Бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үйлдвэрлэл, борлуулалтыг

дэлхийн аль ч улсад үзүүлэхэд чиглэсэн ажиллагаа.

-Виртуаль байгууллага: Ажлын чадамж, үэн, зах зээлийн хүрэлцээ зэргээ хуваалцаж зах

зээлийн боломжийг ашиглах зорилгоор биеэ даасан байгууллагуудын сүлжээ мэдээлэл

технилогийн сүлжээнд холбогдсон байх .

-Суралцаж байгаа байгууллага. Тухайн байгууллага хүмүүсийнхээ сургалтыг зогсоосон

ч хүмүүс нь хэрхэн хамтаа сургалтаа үргэлжлүүлэх аргыг тасралтгүй шинээр нээж

байгаа байгууллага байх.

Бизнес болон мэдээллийн технилогийг хэрхэн зохицуулах талаар хүмүүс ярих нь

олонтаа. 8-р бүлэгт үзсэнээр энэ хоѐрыг зохицуулах нь буруу. Энэ тохиолдолд бизнес

төлөвлөлт, мэдээллийн технилогийн төлөвлөлт гэдэг нь тус тусдаа зүйл. Ирээдүйд

амжилттай ажиллах байгууллага эдгээрийг зохицуулах бус харин нэгтгэх болно. Өөрөөр

хэлбэл мэдээллийн технилоги нь бизсеийн салшгүй хэсэг болно.

Ирээдүйн оюуны хөдөлмөр эрхлэгч

Бизнес яаж ч өөрчлөгдлөө гэсэн хүмүүс ялангуяа оюуны хөдөлмөр эрхлэгчид нь

бизнесийн гол эх үүсгэвэр байх болно .

Хөрөнгө,үйлдвэрлэлийн хэрэгсэл , мэдээлэл, технилоги зэрэг нь чухал хүчин зүйлүүд

боловч эдгээр нь чадварлаг, оюуны хөдөлмөр эрхлэгчидгүйгээр ямар ч утгагүй юм.

Хөдөлмөр эрхлэгч нь мэдээлэлтэй ажиллаж, мэдээллийг үйлвэрлэдэг хүн. Мэдээллийн

дагуу бизнесийн үйл ажиллагаа явагддаг.

Тухайн байгууллагын үйлдвэрлэл эрхэлдэг, үйлчилгээ эрхэлдэг, эсвэл

худалдаа хийдэг тэр ч байтугай гипер нэгдэл, гипер орон зайд байдаг эсэхээс үл

хамааран мэдээлэл нь бүхий л амжилтын гол түлхүүр байдаг. Харин оюуны хөдөлмөр

эрхлэгч нь мэдээлэлтэй ажиллах чадвартай байх ѐстой . Үүнээс гадна чадварлаг оюуны

хөдөлмөр эрхлэгч нь харицааны соѐл, хүнтэй ажиллах чадвар, шийдвэр гаргах чадвар,

цаг хугацаа төслийн менежментийн чадваруудыг эзэмшсэн байдаг. Харицааны соѐл

гэдэгт хүнд ажил хэргээ танилцуулах, ярилцах, бичиг баримт боловсруулах чадвар

зэргийг хамаарна. Хүнтэй ажиллах чадвар багийнхандаа худалдан авагчид хэрхэн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 66: 09

баталгаа гаргахыг тайлбарлах, асуудлыг шийдвэрлэх,ханган нийлүүлэгчтэй гэрээ

хэлэлцээр хийх гэх мэтийг оруулна. Шийдвэр гаргах чадварт асуудал болон боломжийн

танин мэдэх, түүний шийдвэрлэх талаар олон янзын хувилбар гаргах, тэдгээртээ

үнэлэлт дүгнэлт өгч хамгийн сайныг нь сонгон хэрэгжүүлэх зэргийг оруулна. Цаг

хугацаа, төслийн менежментийн чадварт багийнхаа бусад хүмүүсийн болон өөрийнхөө

цагийг зохицуулах чадварыг оруулна. Баг нь байгууллагын хүчтэн байх стратегийн нэг

тул түүнийг зөв удирдах шаардлагатай. Дээрхээс гадна оюуны хөдөлмөр эрхлэгч

мэдээллийг технилогийн системийг эзэмшсэн, өөрөө программ бичих чадвартай,

сүлжээнд ажиллах чадвартай байх ѐстой. Ингэснээс оюуны хөдөлмөр эрхлэгч нь шинэ

систем боловсруулах, хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг. Ирээдүйд ихэнх оюуны

хөдөлмөр эрхлэгч нь гэртээ ажиллаж бусадтай холбоо, мэдээллийн хэрэгслээр харьцаж

гүйцэгэх ѐстой үүргээ биелүүлж байх болно.

Одоо болон ирээдүйд технилоги нь бизнесийн газарзүйн хамаарлыг бүр мөсөн

өөрчилнө. Энэ нь бизнес зах зээлийн байршилд яаж хүрэхээр тогтохгүй бизнес өөрөө

хэрхэн тогтож ажиллахыг өөрчлөх болно. Электрон худалдааны эринд бизнес нь гипер

нэгдэл болно. Гипер нэгдэл гэдэг нь гипер орон зайд явагдах бизнес юм. Үүнд хана,

хязгаарлалт, албан ѐсны контор, улс орны хил зааг гэж байхгүй. Ирээдүйн гипер нэгдэл

нь байнга өөрчлөгдөж байх ба энэ өөрчлөлтөнд маш хурдан зохицож чаддаг байх ѐстой.

Урт хугацааны төлөвлөлт нь 6 сараас 1 жил хүртэл байна. Иймд төлөвлөлт гэдэг нь

бараг боломжгүй, ашиггүй зүйл болно.

Гипер нэгдлийн бусад шинж чанар нь :

-Электрон худалдаан дээр бүрэн үндэслэсэн байна. Гипер нэгдэл гэдэг нь зөвхөн гипер

орон зайд байна. Худалдан авагч нь гипер нэгдлийн бүтээгдэхүүн болон үйлчилгээг

шуудан захиалгаар буюу жижиглэн худалдааны газраас авна.

-Ирээдүйд чиглэсэн, шинэчлэгдэхүйц удирдлагатай байна. Гипер нэгдэл нь байнга

өөрчлөгдөж, маш хурдан явагдах тул ирээдүйг бодсон, шинэчлэх чадвартай менежер

хэрэгтэй.

-Виртуаль гипер нэгдэл нь оюуны хөдөлмөр эрхлэгчдийн холбоогоор дамжуулан

харилцах харьцаа болон виртуаль нөхөрлөлөөр хийгдэнэ.

1. Интегриалчлагдсан сүлжээ: Гипер орон зай нь мэдээллийг удирдах, зохион

байгуулах дотоод сервер бүхий мэдээлэл технилогийн интегралчлагдсан сүлжээ

болон гипер нэгдлийг худалдан авагч, ханган нийлүүлэгч, дистрибютер болон

түнш байгууллагуудтай холбох гадаад сүлжээтэй байж л оршино.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 67: 09

2. Гадны эх үүсгэвэр улам их болно. Гипер нэгдлийн виртуаль чанар гэдэг нь

бүтээгдэхүүний төсвөөс эхлэн боловсруулалт, хадгалалт, үйлчлүүлэгчдээ хүргэх

бүх үйлчилгээг гадны их үүсгэврээр хийлгэх боломжтой байна гэсэн үг.

Гутрангуй үзэлтэй хүмүүст гипер энгдэл нь байгууллагын тогтвортой байдлыг

алдагдуулах аюултай мэт санагддаг бол Оптилист хүмүүст нь бол сэтгэл хөдлөм,

хамгийн зөв гайхамшигтай бизнесийн хэлбэр гэж бододдог.

Ирээдүйн мэдээллийн технилоги

Таамаглал дэвшүүлэхэд хамгийн хэцүү салбар нь мэдээллийн технилогийнх байж

болох юм. Мэдээллийн технилоги нь бизнесийн хэлбэрийг өөрчлөх чухал хүчин зүйл

бөгөөд өөрөө өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна. Интернет болон электрон худалдаа

эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед зөвхөн өөрийн худалдан авагчдаа нэгтгэсэн жижиг

систем ашигтай бус. Харин газарзүйн хувьд тархах байрлалтай ажлын группыг

хамарсан систем чухал болж байна.Үүгээр байгууллагатаа шаардлагатай мэдээллүүдийг

солилцох нь байгууллагын хүчийг бэхжүүлэх стратегид нийцнэ. 3 жилийн өмнө цөөн

тооны хүмүүс генетик алгоритын тухай сонссон, бүрч цөөн тооны хүмүүс түүнийг

хэрэглэж байсан бол одоо хэдэн зуун байгууллага түүний шийдвэр гаргах чадамжыг

ашиглаж байна. / Ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүнийг амт чанартай хийхийн тулд

зарим хольцыг нь хамт холиод амталж үзсэн гэе. Тэгвэл тэр хольцоос бүтсэн

бүтээгдэхүүн ихэнхдээ зөв хослол болдоггүй. Харин зарим нь амжилттай болж дараа

дараагийн хольцыг холиод илүү амттай бүтээгдэхүүн гаргах шатандаа орно. Хувьсах

процессын энэхүү програмыг генетик алгоримт гэнэ / Мэдээллийгн технилогийн

салбарт хиймэл оюун бүхий төхөөрөмжийн судалгаа үргэлжилж байгаа бөгөөд сэтгэн

бодох чадамжтай мэдээллийн технологид түшиглэсэн шинэ систем хэрэгжүүлэх нь

эргэлзээгүй юм. Электрон мэдээлэл солилцоогүйгээр өнөөдөр томоохон байгууллагууд,

өөрийн бэлтгэн нийлүүлэгч, дистрибютерүүдтэйгээ бизнесийн хэвийн үйл ажиллагаа

явуулж чадахгүй. Ирээдүйд бүх их, бага байгууллага электрон мэдээлэл солилцоог

ашиглана. Иймд электрон мэдээлэл солилцоо нь бизнесийн стандартын бичиг баримтад

нэвтэрч бүх байгууллагуудын мэдээллийн харилцааны үндэс болно. Одоо үед

менежментийн стратегийн шаардлагатай мэдээллийг боловсруулдаг (гүйцэтгэх

мэдээллийн систем нэвтэрч) байна. Ирээдүйд энэ нь хоѐр янзаар өөрчлөгдөж болно.

1. Системийн энэ төрөл нь байгууллагын бүх бүтцэд нэвтэрч байгууллагын

мэдээллийн системийг ажиллуулагч болж байна.

2. Байгууллагууд худалдан авагчиддаа адилхан мэдээлэл боловсруулах систем буюу

гүйцэтгэх систем өгч эхэлнэ. Ингэвэл гүйцэтгэх систем нь хүн бүрийн систем

www.zaluu.comwww.zaluu.com

Page 68: 09

болно. Хэрэв та өөрийгөө худалдан авагч гэвэл таны бүх худалдаа электрон

төхөөрөмжөөр дамжин хийгдэж та видео дэлгүүрт ороод өнгөрсөн жил зарсан бүх

мөнгөө хянан, мөн зарлагадсан тэр өдрийн видео бичлэгийг үзэж болно. Мөн

цахилгааны үйлчилгээний газарт ороод сар бүрийн цахилгааний хэрэглээгээ үзэж

болно гэх мэт.

Мэдээллийг агуулахууд юуны өмнө бодит цаг хугацаан дахь аналитик шинжилгээ

хийхэд үйлчлэх ба энэ нь ирээдүйд өөрчлөгдөхгүй. Харин мэдээллийн агуулгын төрөл

тоо олширч, багтаамж нь терабайтаар хэмжигдэж байгаа бол цаашид “квадриллегин,

центиллион ” /10303

/ болж нэмэгдэнэ. Мэдээллийн бааз, агуулахуудад стандарт тогтоож

түүний үүсгэдэг программууд хийгдэнэ. Байгууллагын сүлжээ байгуулах төсөл

зохиогдох программууд бүхий серверүүд бий болно.

Интернет цаашид ч байх болно. Одоо өдөрт 50 сая хүн интернетийг ашиглаж

байгаа бол энэ тоо цаашид асар их өсч өнөөгийн телефон утас мэт ердийн зүйл

болно.Интернет нь интернетийн өргөтгөсөн тодорхой нэг хэсэг бөгөөд байгууллагад

дурын хүн нэвтэрч орохоос хамгаална. Интернетэд мөн экстранет үйл ажиллагааг

тохируулах боломжтой ба түүгээр дамжуулан худалдан авагчдын харицааг зохицуулна.

Сүлжээний технологиос илүү сүлжээний бүрэн төгс үйлчилгээг чухалчлан үзэх болно.

Учир нь сүлжээний технологи маш хурдан өөрчлөгдөж байгаа тул байгууллагууд

сүлжээний гүйцэтгэх зорилгоос илүү технологи тал дээр нь анхаарахад хүрээд байна.

Ойрын ирээдүй энэ нь эерэгээр өөрчлөгдөнө.

Хүмүүсийн гэр орон сүлжээнд холбогдож энэ нь тэдгээрийн хувийн амьдрал хэв

маягийг тодорхойлно. Гэрийн бус цахилгаан хэрэгсэл, телевизор, телефон, компьютер

цөм сүлжээнд орно. Хүн аль нэг өрөөнөөсөө хоол бэлтгэх, сэрүүлэг тохируулах гэх мэт

бусад цахилгаан хэрэгслээ удирдах болно. Эцэстээ энэ бүх сүлжээ кабель утсаар биш

радио долгионоор дамжиж хийгдэнэ. Телевиз, интернетийг ашиглан хүмүүсийг гэрт нь

сургаж боловсрол олгоно. Хүмүүсийн харилцааны хамгийн үр дүнтэй хэлбэр нь яриа

байдаг. Иймд сүлжээний бүх мэдээг дүрс болон ярианы хэлбэрт оруулах ба яриа таньж

уншдаг, бичдэг төхөөрөмж газар бүр бий болж ашиглагдана.

Утасгүй харилцааны хувьсгал үргэлжилж зөөврийн бүх төхөөрөмж ийм

харилцаанд шилжинэ. Яриаг автоматаар таньж, ойлгодог, харин ярианы хэлбэрээр

өгдөг төхөөрөмжүүд хийгдэнэ. Жишээ нь: 1 өдөрт та “Би хэдэн төгрөгтэй үлдэв ээ? гэж

гартаа барьсан төхөөрөмжөөс асуух болно.

Өнгөт телевизорийг анх гарахад түүнийг өнгөт телевизор гэж нэрлэсэн. Харин

одоо өнгөт телевизор нь хар цагаан телевизороос илүү өргөн хэрэглэгддэг болж түүнийг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 69: 09

зүгээр л телевизор гэж ярих болсон байна. Үүний нэг адил ирээдүйд электрон мөнгийг

зүгээр л мөнгө хэмээн ярьдаг болж болох юм. Виртуаль бодит байдал бол сүүлийн

үеийн, хамгийн сонирхолтой технологи юм. Энэ нь электрон төхөөрөмжөөр дамжуулсан

бүх юмыг бодитоор нь харах төдийгүй та өөрөө түүнд биеэр оролцоно. Интернетээр

дамжуулан юмны амт үнэрийг мэдрэх болно. Эцэст нь хүмүүс утасгүй мөртөө

холбоотой байна. Одоо ч зарим орнуудад иргэд нь нимгэн микро хальс бтедээ авч явдаг

ба түүнд тухайн хүний тухай бүх мэдээлэл агуулагдаж байдаг. Үүнийг сканераар уншиж

тэдгээр мэдээлэлтэй танилцах боломжтой. Энэ нь эмнэлэгт уг хүний өвчний түүх

судлах, алдагдсан х¿¿õäèéã õèéìýë äàãóóëààñ õàéæ îëîõ ãýõ ìýò ìàø îëîí òàëûí àøèãòàé.

www.zaluu.comwww.zaluu.com