Page 1
Файл
Компьютерийн файл бол диск, CD, DVD зэрэг мэдээлэл хадгалах төхөөрөмж дотор байгаа өгөгдлийн цуглуулга юм. Файл дотор бүлэг бичлэгүүд, баримт, зураг, дуу хөгжим, видео, электрон шуудангийн мэссеж, компьютерийн програм байж болно.
Файл хэд хэдэн шинж чанартай: нэр, төрөл, байрлал, хэмжээ, огноо.
Page 2
Файлын нэр. Файлыг хадгалахдаа тодорхой шаардлага хангасан нэр өгч, байрлалыг нь тодорхойлдог. Windows үйлдлийн системд файлын нэр 255 тэмдэгтээс илүүгүй тэмдэгтээс тогтож болдог бөгөөд үүнд зай, цифр оруулж болдог. Файлын нэрэнд * / : < > | “ / ? тэмдэгтүүдийг оруулж болдоггүйгээс гадна файлд Aux, Com1, Com2, Com3, Com4, Con, Lpt1, Lpt2, Lpt3, Prn, Nul гэсэн нэрүүдийг өгч болдоггүй.Файлын төрлийг түүний өргөтгөл тодорхойлдог. Өргөтгөл нь нэрийн ард цэгээр тусгаарлагдан бичигддэг бөгөөд ямар програмд уг файлыг нээж болохыг тодорхойлдог. Жишээлбэл .doc өргөтгөлтэй файлыг Microsoft Word програмд нээж ажилладаг. Хэдэн зуун төрлийн файлын өргөтгөл байдаг. Ихэнх програмд өөрийн үндсэн төрөл гэж байх ба тухайлбал Word програмын үндсэн төрөл нь .doc учир энэ програмд шинэ файл үүсгээд хадгалахад .doc өргөтгөлөөр хадгалдаг.
Page 3
Файлын байрлал. Файлын байрлалыг тодорхойлохын өмнө файл хаана байрласан байгааг тогтоох хэрэгтэй. Персонал компьютерийн мэдээлэл хадгалах төхөөрөмжүүд үсгээр нэрлэгддэг. Уян диск төхөөрөмж A үсгээр, хатуу диск C үсгээр, бусад нэмэлт төхөөрөмжүүд D-Z үсгээр нэрлэгдэнэ. Төхөөрөмжийн үсгүүд ихэвчлэн ардаа тодорхойлох цэгтэй байдаг: A:, C: гэх мэт. Үйлдлийн системд директор гэсэн ойлголт байх бөгөөд энэ нь диск төхөөрөмжид байгаа үй олон файлуудыг тодорхой төрлөөр нь ангилан байрлуулахад зориулагддаг. Диск төхөөрөмжийг өөрийг нь үндсэн директор гэх ба бичиглэл нь: A:\, C:\. Үндсэн директор дэд директоруудад хуваагдаж болдог. Windows үйлдлийн системд үүнийг хавтас гэж нэрлэдэг. Хавтас болгон нэртэй учир та өөрийн тайлан мэдээ, захиа зэрэг файлуудыг My Documents, дууны файлуудыг My Music нэртэй хавтас үүсгэн хадгалж болно гэсэн үг. Хавтсан дотор хавтас байж болох бөгөөд түүнийг дэд хавтас гэдэг.
Page 4
Та My Music хавтас дотор Pop нэртэй хавтас үүсгэн поп дуунуудыг, Folk нэртэй хавтас үүсгэн ардын дуунуудыг хадгалж болно. Хавтасны нэрүүд хоорондоо налуу зураасаар тусгаарлагддаг. Жишээлбэл таны поп дууны хавтас C:\My Music\Pop гэж бичигдэх нь. Хэдэн зуун файлууд нэг л үндсэн директорт байдаг бол тэдгээр дотроос өөрт хэрэгтэй нэг файлыг олох хэчнээн төвөгтэй байхыг төсөөлж байна уу?. Файлын файлын зам байрлалыг компьютерийн хэллэгээр файлын зам гэх бөгөөд жишээ болгон танд байгаа One Love.mp3 файлын замыг бичье: C:\My Music\Pop\One Love.mp3
Page 6
Файлын хэмжээ, огноо. Файлд байгаа өгөгдлүүд бүлэг битүүд болон хадгалагддаг. Бит их байх тусам том хэмжээтэй файл болно. Файлын хэмжээ ихэвчлэн byte, kilobyte, megabyte нэгжээр хэмждэг. Файлын хэмжээг мэдэх нь маш чухал бөгөөд жижиг файлыг бодвол том файлууд нь дискийг хурдан дүүргэнэ, зөөх хувилахад илүү хугацаа шаардана гэх мэт. Үйлдлийн систем файлын хэмжээ, анх үүсгэсэн болон хамгийн сүүлд нээсэн огноог хадгалж танд хэрэгцээтэй үед харуулдаг. Та хэд хэдэн файл үүсгээд хамгийн сүүлд үүсгэсэн файлаа олох хэрэгцээ гарвал танд файлын огноо туслах болно.
Page 7
Windows ExplorerWindows Explorer бол Windows үйлдлийн системд файл, хавтас зохион байгуулах Windows үйлдлийн системийн компонент програмуудын нэг юм.
Page 8
• Ýíý ïðîãðàìì íü ôàéëóóäûã íýýõ, 纺õ, õóóëàõ, óñòãàõ, áóþó ôàéë áîëîí õàâòàñòàé àæèëëàõ, õàâòàñ ¿¿ñãýõ, ãàäíû äèñê òºõººðºìæòýé àæèëëàõ, нэг диск, хавтаснаас нөгөө рүү файл, хавтас шилжүүлэх ºðãºí áîëîìæòîé ïðîãðàì þì.
• Windows Explorer-èéã ýõë¿¿ëýõäýý /Доорх 3 аргаар нээнэ/
• Windows ñèñòåìä Start öýñèéã èäýâõæ¿¿ëíý.• Start→All Programs→Accessories→Windows
Explorer-èéã ñîíãîíî. • Гарнаас Windows-ийн товчлуурыг Цонх+E хамт
дарна. /хамгийн хурдан нээх арга/• Хулганы заагчыг Start цэсэн дээр байрлуулаад
хулганы баруун товчийг дарна. Эндээс Explorer-èéã ñîíãîíî.
Page 9
Windows Explorer програмыг эхлүүлэх 1. Start товчин дээр хулганын баруун товчийг дарна.2. Гарах цэснээс Explore командыг сонгоно.3. Maximize товчин дээр дарж Explorer цонхыг дэлгэц дүүртэл томсгоно.
Page 11
Windows Explorer цонх үндсэн хоёр самбарт хуваагддаг. Зүүн талын самбарт компьютерийн диск төхөөрөмжүүд, хавтаснуудыг шаталсан зохион байгуулалттайгаар харуулдаг.
Page 12
Баруун талын самбарт зүүн талын самбарт сонгогдсон байгаа хавтсанд байгаа дэд хавтас, файлуудыг харуулдаг.Энэ зурагт баруун самбарт үндсэн директорын хавтас, файлуудыг харуулж байна.
Page 13
View цэсний командууд обьектуудын дэлгэцэнд харагдах байдлыг тодорхойлдог.Зураг дээр хавтаснууд Installs хавтас шиг харагдах төлөвт байна.
Page 14
Details төлөв файл, хавтасны талаар дэлгэрэнгүй мэдээллийг харуулдаг.Энэ төлөвт файл, хавтасны нэр, төрөл, хэмжээ, хамгийн сүүлд засвар хийсэн огноо харагдана. Name баганын толгой дээр дарвал файл, хавтаснууд нэрийн үсгийн дарааллаар эрэмбэлэгдэнэ.
Page 15
Зүүн самбарт хавтасны нэрийн өмнө нэмэх тэмдэг (+) байгаа нь уг хавтсанд дэд хавтас байгааг илэрхийлнэ. (+) дээр дарвал (-) болон хувирч дэд хавтаснууд задарч харагдана. Дэд хавтаснууд эх хавтасны нэрийн дор үл ялиг баруун талд харагдана. (-) дээр дарвал эргэж хумигдан (+) болно.August2006 нэртэй хавтас хоёр байгааг анзаарна уу.
Page 16
Хаягийн мөрөнд сонгосон хавтасны зам харагддаг.Эхний August2006 хавтсыг сонгоод хаягийн мөр рүү харвал C:\Documents and Settings\Adin\My Documents\August2006 гэж харагдаж байна.Хоёр дахийг сонговол C:\Documents and Settings\Adin\My Documents\My Pictures\August2006 гэж харагдлаа. Үүнээс үзвэл ижил нэртэй энэ хоёр хавтас өөр өөр зам дээр байгаа юм байна. Файл, хавтасны зам нь өөр бол нэр нь ижил байж болдог.
Page 17
My Music хавтсанд Symphony нэртэй шинэ дэд хавтас үүсгэе.Шинэ хавтас үүсгэх:1. My Music хавтасны нэр дээр дарж сонгоно.2. File цэсний New дэд цэсний Folder командыг сонгоно.
Page 18
3. Symphony гэж бичнэ.4. Гараас Enter товчийг дарна.Тэгэхэд зүүн талын самбарт шаталсан жагсаалт дунд Symphony дэд хавтасны нэр орж ирнэ.Үүний адилаар Symphony хавтсанд Classic нэртэй дэд хавтас үүсгэ.
Page 19
Сүүлд үүсгэсэн Classic дэд хавтсыг устгая.Файл, хавтас устгах:1. Classic хавтсан дээр дарж сонгоно.2. Сонгосон дээрээ хулганын баруун товчийг дарж гарах цэснээс Delete командыг сонгоход устгах эсэхийг лавласан цонх гарч ирнэ.
Page 20
3. Yes товчин дээр дарна.Classic хавтасны нэр зүүн самбарын шаталсан жагсаалтаас алга болно.Устгаж буй хавтас өөрийн дотор байгаа дэд хавтас, файлуудын хамт устдаг.
Page 21
Symphony хавтасны нэрийг Classic болгож сольё.Файл, хавтасны нэрийг солих:1. Symphony хавтсан дээр дарж сонгоно.2. Сонгосон дээрээ хулганын баруун товчийг дарж гарах цэснээс Rename командыг сонгоно.3. Classic гэж бичээд гараас Enter товчийг дарна.
Page 22
Хэд хэдэн файл, хавтсыг зэрэг сонгох:1. Дотроо хэд хэдэн файл хавтастай ямар нэг хавтсыг сонгож агуулгыг нь баруун самбарт гаргаж ирнэ.2. Сонгох эхний файлын нэр дээр дарж сонгоно.3. Гараас Shift товчийг дарна.4. Shift товчийг дарсан чигээр сонгох хамгийн сүүлийн файлын нэр дээр дарна.
Page 23
Дэс дараалсан биш хэд хэдэн файлыг зэрэг сонгох:1. Сонгох эхний файлын нэр дээр дарж сонгоно.2. Гараас Ctrl товчийг дарна.3. Ctrl товчийг дарсан чигээр сонгох файлуудын нэр дээр хулганаар дарна.
Page 24
Windows Explorer програмд файл, хавтас хувилах, зөөх үйлдлийг хийхийн өмнө компьютер дэх үй олон файлууд дунд өөрийн гэсэн файлыг бий болгоё. Дараа нь эдгээр үйлдлүүдийг уг файл дээрээ хийж үзье.
Windows үйлдлийн системийн нэгэн компонент болох, текстэн мэдээлэл боловсруулах хамгийн энгийн едитор бол Notepad програм юм.
Notepad програмыг ажиллуулах:1. Start товчин дээр дарж Programs, дараа нь Accessories рүү заана.2. Notepad дээр дарна.
Page 25
Notepad програм гарчгийн мөр, цэсний мөр, програмын үндсэн цонх хэсгүүдтэй. Курсор анивчиж байгаа газар гараас бичсэн тэмдэгт бичигддэг. Notepad програмын файл .txt өргөтгөлтэй байдаг.Хэдэн мөр текст бичээд түүнийгээ файл болгон хадгалъя.
Page 26
Файл болгон хадгалах:1. File цэсний Save As командыг сонгоно. Save As харилцах цонх гарч ирнэ.
Page 27
Энэ цонхонд шинэ файлын зам, нэрийг тодорхойлдог.
Шинэ файлаа My Documents\My Music\Classic хавтсанд MyText нэрээр хадгалъя.
Page 28
2. Save in нүдний баруун талд байгаа суман дээр дарж жагсаалтыг дэлгэнэ.3. My Documents дээр дарна. Цонхонд My Documents хавтсанд байгаа дэд
хавтаснууд гарч ирнэ.
Page 29
4. My Music хавтсан дээр дарна.5. Open товчийг дарна. Цонхонд My Music хавтсанд байгаа дэд хавтаснууд
гарч ирнэ.
Page 30
6. Classic хавтсан дээр дарна.7. Open товчийг дарна.
Page 31
8. File Name нүдэнд MyText гэж бичнэ.9. Save товчийг дарна. Файлын өргөтгөлийг .txt гэж заавал бичих албагүй.
Өргөтгөлийг тухайлан бичээгүй тохиолдолд уг програм өөрийн үндсэн файлын төрөлтэйгээр хадгалдаг.
Page 32
Notepad програмын гарчгийн мөрөнд MyText.txt гэж шинэ файлын нэр харагдана. Тухайн эгшинд нээлттэй, ажиллаж байгаа файлын нэр гарчгийн мөрөнд харагддаг байх нь. Одоо Notepad програмаас гарч Windows Explorer програм руу буцаж очъё.
Page 33
Програмаас гарах:1. File цэсний Exit командыг сонгоно. Notepad програмын цонх хаагдана.
Page 34
Windows Explorer програм руу буцаж ирэхэд Classic хавтсан дотор MyText.txt файл байгааг харна.Одоо энэ файлыг өөр хавтас руу хувилж аваачъя.
Page 35
Файл, хавтсыг хувилах:1. Баруун самбарт хувилах гэж байгаа файлыг сонгоно. Хэд хэдэн файлыг
зэрэг хувилах бол тэдгээрийг олон файл зэрэг сонгох аргаар сонгоно.2. Edit цэсний Copy командыг сонгоно.
Page 36
3. Зүүн самбарыг доош шилжүүлэн Shared Documents хавтсан дээр дарна. Энд MyText.txt файлыг хувилж авчиръя.
Page 37
4. Edit цэсний Paste командыг сонгоно.
Page 38
Shared Documents хавтас MyText.txt файлтай болсон харагдана.Одоо үүний нэрийг MyNote.txt болгон солиод өөрсдийн Classic хавтас руу зөөж аваачъя. Файл хавтасны нэр солих аргаар файлын нэрийг MyNote.txt болгон солино уу.
Page 39
Файлыг зөөх:1. MyNote.txt файлыг сонгоно.2. Хулганын баруун товчийг дарж гарах цэснээс Cut командыг сонгоно.
Файлын дүрс зураг бүдгэрч байгааг анзаарав уу?.
Page 40
3. Зүүн самбарт Classic хавтсыг сонгоно.
Page 41
4. Баруун самбарт MyText.txt файлын хажууд хоосон хэсэгт хулганын баруун товчийг дарж гарах цэснээс Paste командыг сонгоно.
Page 42
Classic хавтас MyText.txt, MyNote.txt хоёр файлтай болсон байна.
Page 43
Windows, Program Files хавтаснуудад үйлдлийн систем болон компьютер дээр суулгасан байгаа програмуудын чухал файлууд байрлаж байдаг тул эдгээр хавтсыг устгах, нэр, байрыг нь солихыг хатуу хориглодог. Ингэсэн тохиолдолд тэдгээр програмуудыг ашиглах боломжгүй болох, цаашлаад компьютер дахин асахгүй болох ноцтой аюултайг анхаарна уу!.
Файл, хавтсыг зөв зохион байгуулах үндэс бол My Documents хавтас эсвэл өөрийн үүсгэсэн хавтсанд файлуудаа байрлуулах явдал юм.
Page 44
Хатуу дискнээс файл устгах үед уг файл дискнээс бүр мөсөн устдаггүй, харин Recycle Bin хавтсанд ордог. Энд байгаа устгагдсан файл, хавтаснуудыг эргэн сэргээж болдог.
Page 45
Файл хавтсыг сэргээх:1. Сэргээх файл хавтсыг сонгоод хулганын баруун товчийг дарна.2. Гарах цэснээс Restore командыг сонгоно.
Page 46
Сэргээсэн файл анх байсан байрандаа очсоныг харж байна.
Page 47
Recycle Bin дэх файл, хавтсыг устгах:1. Зүүн самбарт Recycle Bin-ийг сонгоно.2. File цэсний Empty Recycle Bin командыг сонгоно.
Page 48
3. Yes товчин дээр дарж Recycle Bin-ийг хоосолно.Хатуу дискнээс бусад диск төхөөрөмжөөс устгасан файл Recycle Bin-д ордоггүйг анхаарна уу. Мөн файл, хавтсыг Shift^Delete товчны хослолоор устгавал Recycle Bin-д оролгүй дискнээс устдаг.
Page 49
Properties командаар файл хавтасны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг харах
View цэсний Details командаар файл, хавтаснуудын нэр, төрөл, огноо, хэмжээ зэргийг харж болдог. Гэвч сонгосон файл, хавтасны хувьд үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээллийг:
• File цэсний Properties командыг сонгохэсвэл• хулганын баруун товчийг дарж гарах цэснээс Properties командыг сонгохэсвэл• гараас Alt^Enter хослолыг дарах
замуудын аль нэгээр харж болдог.
Page 57
Paint програм
Paint бол хар цагаан, өнгөт зураг зурах Windows үйлдлийн системийн компонент юм. Paint програмын үндсэн төрөл нь bitmap (.bmp) байдаг.
Paint програмыг эхлүүлэх:1. Start товчин дээр дарж All Programs руу заана.2. Accessories руу зааж гарах цэснээс Paint-г сонгоно.
Page 59
- Сонгох хэрэгсэл
- Баллуур Будаг асгагч
- Өнгө авах Томруулагч шил
- Харандаа Багс
- Шүршигч Текст бичигч
- Шулуун шугам Муруй шугам
- Дөрвөн өнцөгт Олон өнцөгт
- Дугуй, зууван Дугуй өнцөгтэй дөрвөн өнцөгт
Зургийн хэрэгслүүд
Page 62
Шулуун шугам зурах
Page 63
Муруй шугам зурах
Page 64
Дөрвөн өнцөгт зурах
Page 71
Зурах цаасны хэмжээг тохируулах
Page 72
Зурах цаасны хэмжээг тохируулах
Page 73
Цаасыг бүхэлд нь цэвэрлэх
Page 74
Цаасыг бүхэлд нь цэвэрлэх
Page 75
Зургийн хэсгийг хувилах
Page 76
Зургийн хэсгийг хувилах
Page 77
Зургийн хэсгийг хувилах
Page 78
Зургийн хэсгийг хувилах
Page 79
Зургийн хэсгийг хувилах
Page 80
Зургийг файл болгон хадгалах
Page 81
Зургийг файл болгон хадгалах
Page 82
Зургийг файл болгон хадгалах
Page 83
Зургийг файл болгон хадгалах
Page 84
Зургийг файл болгон хадгалах
Page 85
Зургийг файл болгон хадгалах
Page 86
Зургийг файл болгон хадгалах
Page 87
Зургийг файл болгон хадгалах
Page 88
Доорх зургийг зурна уу