Top Banner
Энэ дугаарт 2019.12.03, МЯГМАР~№208 (1260) ^1000, 24 НҮҮР УЛС ТӨР ZGM DAILY Сонгуулийн тогтолцоогоор хоёр намын байр суурь зөрөлдөж эхэллээ FULL ENGLISH PAGE INSIDE 2 20-21 НИЙГМИЙН СОНИН САЙХАН Бусдын захиасны дарс авч яваад хар тамхи зөөвөрлөгч болжээ 3 НИЙГЭМ 4 Нийслэлийн өмчийн зургаан обьектыг ^21 тэрбум 880 саяар хувьчилна ~ МОНГОЛ ХҮН БҮР БАЯЖИГТУН ~ 2717.08 385.87 42.16 2.29 НЕФТЬ 58.24 0.58% АМ.ДОЛЛАР ХУРАЛДАЙ БОНД 113.30 0.12% РУБЛЬ ТӨМРИЙН ХҮДЭР 630.00 1.61% САМУРАЙ БОНД 103.43 0.60% АЛТ 1,464.30 0.57% ЧИНГИС БОНД 102.13 0.13% ЮАНЬ ГЭРЭГЭ БОНД 103.58 0.12% ВОН ЗЭС 5,864.00 0.48% ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ Аав маань гэр бүлийнхээ төлөө мөрөөдлөө орхисон. М.Цэвэлмаа: Аавынхаа мөрөөдлийг биелүүлэх боломж олдсонд баяртай байна 24 Манайд тэрбум орчим ам.долларын орлого орно гэж таамаглаж болно. Хийн хоолойг Монголоор дайруулбал 1500 орчим байнгын ажлын байр бий болно 10 Өнөөдөр Маргааш -8° C -11° C -17° C -19° C 01260 Монголын иргэн, дэлхийн аварга Саеид Моллаей бэлтгэлдээ орлоо Гэрэл зургийг Ж.Гэрэлчулуун 03 Эдийн засаг, бизнесийн орчныг дэмжих шинэчлэл хэмээн үүнийг албаныхан ихэд онцлох боловч үр шимийг нь хүртэх учиртай хувийн хэвшлийнхэн сэтгэл гонсгор байна. Өв залгамжлал болон Тансаг хэрэглээний татвар авдаг болъё 8-9 30 жилийн дараа гавьяат болохдоо гурван багшаа л хамгийн их санаж билээ. Театрын бурхан, найруулагчдын манлай Б.Мушгиа 14-15
24

УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН …...Энэ дугаарт 2019.12.03, МЯГМАР~ 208 (1260) ^1000, 24 НҮҮР УЛС ТӨР ZGM DAILY Сонгуулийн

Jan 09, 2020

Download

Documents

dariahiddleston
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН …...Энэ дугаарт 2019.12.03, МЯГМАР~ 208 (1260) ^1000, 24 НҮҮР УЛС ТӨР ZGM DAILY Сонгуулийн

Энэ дугаарт

2019.12.03, МЯГМАР~№208 (1260) ^1000, 24 НҮҮР

УЛС ТӨР ZGM DAILY

Сонгуулийн тогтолцоогоор хоёр намын байр суурь зөрөлдөж эхэллээ

FULL ENGLISH PAGE INSIDE

2

20-21

НИЙГМИЙН СОНИН САЙХАНБусдын захиасны дарс авч яваад хар тамхи зөөвөрлөгч болжээ

3

НИЙГЭМ

4

Нийслэлийн өмчийн зургаан обьектыг ^21 тэрбум 880 саяар хувьчилна

~ МОНГОЛ ХҮН БҮР БАЯЖИГТУН ~

2717.08 385.87 42.16 2.29

НЕФТЬ

58.240.58%

АМ.ДОЛЛАРХУРАЛДАЙ БОНД

113.300.12%

РУБЛЬТӨМРИЙН ХҮДЭР

630.001.61%

САМУРАЙ БОНД

103.430.60%

АЛТ

1,464.30 0.57%

ЧИНГИС БОНД

102.130.13%

ЮАНЬГЭРЭГЭ БОНД

103.580.12%

ВОНЗЭС

5,864.000.48%

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Аав маань гэр бүлийнхээ төлөө мөрөөд лөө орхисон.

М.Цэвэлмаа: Аавынхаа мөрөөдлийг биелүүлэх боломж олдсонд баяртай байна

24

Манайд тэрбум орчим ам.долларын орлого орно гэж таамаглаж болно.

Хийн хоолойг Монголоор дайруулбал 1500 орчим байнгын ажлын байр бий болно

10

Өнөөдөр Маргааш

-8°C -11°C

-17°C -19°C

0 1 2 6 0

Монголын иргэн, дэлхийн аварга Саеид Моллаей бэлтгэлдээ орлоо

Гэрэл зургийг Ж.Гэрэлчулуун

03

Эдийн засаг, бизнесийн орчныг дэмжих шинэчлэл хэмээн үүнийг албаныхан ихэд онцлох боловч үр шимийг нь хүртэх учиртай хувийн хэвшлийнхэн сэтгэл гонсгор байна.

Өв залгамжлал болон Тансаг хэрэглээний татвар авдаг болъё

8-9

30 жилийн дараа гавьяат болохдоо гурван багшаа л хамгийн их санаж билээ.

Театрын бурхан, найруулагчдын манлай Б.Мушгиа

14-15

Page 2: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН …...Энэ дугаарт 2019.12.03, МЯГМАР~ 208 (1260) ^1000, 24 НҮҮР УЛС ТӨР ZGM DAILY Сонгуулийн

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ02 2019.12.03, МЯГМАР~№208 (1260)

УЛС ТӨР

П.Батбөх, ЗГМ сонин

Сонгуулийн үеэр facebook хэрэглээг хязгаарлах заалт оруулна

ЗГМ: ТОВЧХОН ЕРӨНХИЙЛӨГЧ

Төрийн тэргүүн Х.Баттулгын зарлигаар Дотоодын цэргийн 805 дугаар ангийг Цэргийн гавъяаны одонгоор шагналаа. Тэрбээр өөрийн биеэр тус ангийн байлдааны туганд одонг зүүж, бие бүрэлдэхүүнд баяр хүргэсэн байна.

ПАРЛАМЕНТУИХ-ын гишүүний өргөн барьсан Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслүүдийг нэгтгэх ажлын хэсэг хуралдаж эхэлжээ. Ирэх долоо хоногт дээрх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр яаравчилж байна.

ХАРИЛЦААЕрөнхий прокурор Б.Жаргалсайхан БНХАУ-ын Ардын Дээд Прокурорын газрын ерөнхий прокурор Жанг Жуны урилгаар тус улсад айлчлал хийж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ. Гэрээнд хоёр орны хооронд эрх зүйн туслалцааны хүсэлтийг цахим хэлбэрээр шууд илгээх болон хил залгаа муж, аймгийн прокурорын газруудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг олон асуудлыг тусгажээ.

ЦЭЦ

Үндсэн хуулийн цэцийн даргаар Н.Чинбатыг сонгов

ҮХЦ-ийн нийт гишүүдийн хуралдаан өчигдөр болж Үндсэн хуулийн цэцийн даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. Тус хуралд оролцсон нийт гишүүн Цэцэд ажиллаж буй хамгийн ахмад настай гишүүн болох Н.Чинбатыг олонхын саналаар даргаараа сонгосон байна. Цэцийн даргын “сонгуульд” түүнтэй Цэцийн гишүүн Ш.Солонго өрсөлдсөн бөгөөд гурван санал авч ялагдав. Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн ху рал-даанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно” гэж заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн даргыг сонгох үйл ажиллагааг явуулсан аж.

Даргаар сонгогдсон Н.Чин-бат нь Д.Одбаярыг даргын албан тушаалаас чө лөөлс-нөөс хойш хамгийн олон жил ажилласан, ахмад гишүү-ний хувиар ҮХЦ-ийн даргын үүргийг түр орлон гүй цэтгэж байв. █

Сонгуулийн тогтолцоогоор хоёр намын байр суурь зөрөлдөж эхэллээ

-МАН-ын бүлэг УИХ-ын сон-гуулийг 50:26 гэсэн мажо ритар холимог тогтолцоо гоор явуулах санал гаргалаа. Энэ нь бусад намуудад яаж нөлөөлөх вэ?

-Манай намын зүгээс Үндсэн хуульд сонгуулийн пропорциональ холимог тогтолцоог тодорхой тусгах санал гаргасан ч МАН унагаасныг олон нийт мэдэж байгаа. Тэгэхээр ирэх сонгууль хуучин тогтолцоогоороо явна гэж ойлгож байна. Одоо өргөн барьж буй хуулиар тойргийг 50:26 гэж хуваана уу, 60:16 болгоно уу хамаагүй. Энэ бол эрх баригчдын эрх мэдлийн асуудал. Хамгийн гол нь пропорциональ буюу хувь тэнцүүлсэн шинжийг агуулсан байвал бид дэмжих байр суурьтай байна. Хэрвээ МАН-ын дэвшүүлсэн 50:26 буюу жижиг 50 тойрог, том нэг тойрог гэсэн холимог мажоритар тогтолцоогоор сонгууль явуулбал иргэдийн олонхын санал авсан 26 хүн л нэг том тойргоос сонгогдоно. Энэ нь жижиг намуудад парла-ментад суудал авах боломжийг тун хомс болгож байна. Сонгодог парламентын гол зарчим бол олон намын оролцоотойгоор асуудлыг шийдэх шүү дээ. Тийм учраас АН

пропорциональ тогтолцоог Үндсэн хуульд оруулахын төлөө зүтгээд байсан юм.

-Энэ хуулиар ямар өөрчлөлт хийвэл өмнөх сонгуулиудын алдааг залруулж болох вэ?

-Анхаарах хэдэн зүйл бий. 2016 оны сонгуулиар нэр дэвшигчийн сурталчилгаанд санаатай болон санамсаргүйгээр саад болох хэлбэрийн маргаан, зөрчил маш их гарсан. Түүнийг энэ хуулиар цэгцлэх ёстой. Мөн сонгуулийн сурталчилгааны хугацаа маш бага байсан. Энэ нь шинээр нэр дэвшиж буй хүмүүст маш муугаар нөлөөлсөн. Тиймээс сонгуулийн сурталчилгааны хугацааг нэмэхэд анхаарч ажиллана. Дараагийн анхаарал хандуулах ёстой сэдэв бол шилжилт хөдөлгөөнийг хянах буюу “царцааны нүүдлийг” хязгаарлах зохицуулалт хийх шаардлагатай. МАН-ын өргөн барьж байгаа төсөл дээр энэ талаар дорвитой өөрчлөлт хийх шинжгүй байна. Сонгуулиас 30 хоногийн өмнө шилжилтийг зогсооно гэсэн заалт байгаа. Бид шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн тойрог тогтоосон өдрөөс зогсоох санал гаргана. Хуулийн төсөлд шинээр цахим сурталчилгааг ашиглах тухай заалтууд ч орж байгаа. Түүнийг иргэд сайн анзаарах хэрэгтэй. Хэрэгжүүлж болох зүйл бий. Тэгэхдээ хэтэрхий нэг талыг барьж, цахим сурталчилгааг хаах нь зөв үү гэдэг дээр АН анхаарал хандуулж байна. █

-2020 оны УИХ-ын сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах санал дэвшүүлж байна?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа бид “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ чөлөөтэй, шууд сонгох үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн заалтыг хэвээр үлдээсэн. Шууд сонгоно гэдэг нь мажоритар тогтолцоо. Мажоритар тогтолцоог улс нэг тойрог, бүс нэг тойрог, аймаг нэг тойрог, жижиг 76 тойрог, том жижиг мажоритар тойрог гэж тав ангилдаг. Бид энэ удаад том, жижиг мажоритар тогтолцоо буюу холимог мажоритар тогтолцоог сонгож, өргөн барихаар тогтлоо. Үүгээр одоогийн 76 жижиг тойргийг 50 тойрогт хувааж тухайн тойргийн сонгогчид 50 гишүүнийг шууд сонгох юм. Харин үлдсэн 26 гишүүнийг томсгосон нэг тойрогт улс төрийн намаас нэр дэвшүүлж, иргэд сонгоно. Өөрөөр хэлбэл, сонгогч өөрийн тойргийн нэр дэвшигчдээс нэгийг дугуйлахын зэрэгцээ намуудаас нэр дэвш-сэн 26 хүнээс нэгийг сонгонж саналаа өгөх юм. Энэ бол холимог

мажоритар тогтолцоо. Өмнө нь бид нам дугуйлж, тухайн нам нь хаалттай жагсаалтаар хүнээ гаргадаг байсан бол энэ удаад иргэдэд шууд сонгох боломжийг олгож байгаагаар ялгаатай. Гэхдээ энэ нь пропорциональ тогтолцоо биш гэдгийг онцольё. Жишээлбэл, МАН-аас нэр дэвшсэн 26 улс-төрч сонгуульд оролцсон нийт сонгогчдын 50 хувийн саналыг авлаа гэхэд 13 нь УИХ-ын гишүүн болох юм. Ингэхдээ иргэдээс авсан саналаар нь эрэмбэлж, эхний 13 улстөрчийг парламентын гишүүн болгоно гэсэн үг.

-УИХ-ын сонгуулийн хуульд оруулах анхаарал татсан заал-туу даас дурдвал?

-Хамгийн гол зарчмын санал нь мөнгөнөөс хамааралтай сонголт хийдгээ л больё гэсэн юм. Онцлох заалтыг дурдвал, сонгуулиар эзэн тодорхойгүй хаягнаас нэр дэвшигчийг гүтгэх доромжлох үйлдлүүд маш их гардаг тул түүнийг хязгаарлахын тулд Facebook компанитай хамтран ажиллана. Мөн сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчийн үнэмлэх гардан авснаас хойш хийж болно гэдэг заалт оруулахаар болсон. Харин сон гуулийн зардлыг ил тод болгох үүднээс нэр дэвшигч сонгуулийн зардлаа аудитын байгууллагааар хянуулж, сонгууль дууссаны дараа аудитын тайлан өгдөг тогтолцоог бий болгох юм. Мөн сонгуулийн үеэр тусгай шүүх ажиллуулах санал гаргавал хэлэлцэхэд бэлэн байна. █

Засгийн газраас Байгалийн түүхийн музейг буулгах шийд-вэр гаргаснаас хойш иргэ-дийн эсэргүүцэлтэй тул гар саар байна. Энэ тэмцэл шүүхийн байгууллагаар удаа дараа хэлэлцэгдэж анхан шатны шүүхийн шийдвэр нураахыг эсэр гүүцсэн иргэдийн талд гарч

байсан. Тэгвэл өнгөрсөн сард болсон давж заалдах шатны шүүх хурлаар Засгийн газрын шийдвэрийг зөв гэж үзсэн юм. Улмаар буулгах тендерийг авсан “Аяа” ХХК-ийнхан тус ба рилгын хойд болон зүүн хэсгийг буулгаж эхэлснээр соёлын өвийн барилгыг хамгаалагч талын тэмцэл улам

ширүүссэн. Өчигдөр болсон эсэргүүцлийн

жагсаалд “Хуучныг устгуулахгүй” хэмээх самбар барьсан иргэд олноороо оролцсон бөгөөд дэмжигчдийн гарын үсгийг нэмж цуглуулж эхэлжээ. Жаг сагчид БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс түүх, архитек-

турын дурсгал болсон нүүр талын фасадыг үлдээхийг хүсч байгаа аж. Тэд нүүрний хэсэг барил-гыг хүчитгэн засварласнаар түүхэн барилгаа хадгалж үлдэх боломж той гэж үзэж буй юм. Харин Засгийн газраас тус газарт Чингис хааны музей барих зураг төс лийг танилцуулаад байгаа. █

Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан тэргүүтэй гишүүд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-ын дарга

Г.Занданшатарт өргөн барив. Төсөлд том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог тусгасан байна. Ингэхдээ 50+26 буюу 50 гишүүн нь жижиг тойргийн сонгогчдоос шууд санал авах,

26 нь том тойрог буюу Монгол Улсын нийт иргэдээс санал авч сонгогдох юм. Ингэснээр нам дугуйлах хэлбэрээс хүнээ сонгож дугуйлах хэлбэрт шилжиж, ард түмэн өөрийнхөө элч төлөөлөгчийг

өөрсдөө шууд сонгох Үндсэн хуулийн суурь зарчим хэрэгжинэ.

Сонгуулийн хуулийн төслийн талаар УИХ дахь МАН-ын бүлэг, Ардчилсан намын зөвлөлийн байр суурийг хүргэе.

Л.ЭНХ-АМГАЛАН: 50:26 ГЭСЭН МАЖОРИТАР ХОЛИМОГТОГТОЛЦООГ СОНГОХООР БОЛСОН

Д.ЭРДЭНЭБАТ: АН ПРОПОРЦИАНАЛЬШИНЖИЙГ АГУУЛСАН ТОГТОЛЦООГ Л ДЭМЖИНЭ

Байгалийн түүхийн музейн нүүрэн хэсгийг буулгахгүй байхыг Ё.Баатарбилэг сайдаас хүсэв

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Page 3: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН …...Энэ дугаарт 2019.12.03, МЯГМАР~ 208 (1260) ^1000, 24 НҮҮР УЛС ТӨР ZGM DAILY Сонгуулийн

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | НИЙГМИЙН СОНИН САЙХАН 03 2019.12.03, МЯГМАР~№208 (1260)

Монголын иргэн, дэлхийн аварга Саеид Моллаей бэлтгэлдээ орлоо

Эрчүүдийн 81 кг жинд Саеид Моллаей 3563 оноогоор гуравт бичигдэж буй

Б.Энхжин, ЗГМ сонин

Ираны жүдоч, дэлхийн аварга Саеид Моллаей Монгол Улсын иргэншилтэй

болж, Монголын нэрийн өмнөөс тэмцээнд оролцохоор болсон нь шинэ долоо хоногийн онцлох мэдээ байлаа. Тэрбээр энэ жилийн ДАШТ-ээс хойш Иран руугаа буцалгүй, Германаас улс төрийн орогнол хүсэн хариугаа хүлээж байлаа. Гэвч германчууд татгалзсан тул Монгол Улсын нэрийн өмнөөс барилдах хүсэлт гаргаж, түүнийг нь Ерөнхийлөгч Х.Баттулга ёсоор болгожээ. Энэ талаар Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатараас тодруулахад “Энэ бол өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш яригдсан асуудал. Сая л эцсийн байдлаар шийдэгдлээ. Монголын иргэн болсондоо өөрөө маш их баяртай байгаа. Бусад тамирчны адилаар шигшээ багт хамрагдаж, бэлтгэлээ хийж, шигшээ багийн цалингаа аваад явна. Үүнээс гадна нэмэлт урамшуулал байгаа л байх. Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Багштайгаа хамт бэлтгэлийн төлөвлөгөөгөө гаргасан юм билээ. Энэ жилийн тухайд Чиндаогийн мастерс тэмцээнд Монголын нэр дээрээс зодоглоно. Харин улсын аваргад оролцохгүй байх” хэмээн ярилаа. Түүнчлэн холбооны өөр нэгэн эх сурвалж “Манайх тамирчдаа өөр улсад явуулж байснаас биш гаднын сайн тамирчныг авч байсан түүх байхгүй. Тэгэхээр яах аргагүй түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал

болж байна. Ер нь тамирчид өөр улсын иргэншил сонгохдоо авах цалин урамшууллын хэмжээ янз бүр л байдаг. Манай улсын тухайд олимп, дэлхийгээс медаль авсан тамирчид сар бүр багагүй хэмжээний мөнгөн шагнал авдаг нь бусад орны тамирчдын анхаарлыг татах нэг шалтгаан болж байгаа” гэсэн юм.

Иран, Израиль улс сүүлийн 60 гаруй жил хоорондоо дайсагналцаж байгаа. Ираны лалын хувьсгалын номлолоор бол энэ дэлхий дээр Еврейн төр улс байх ёсгүй гэж үздэг. Тэр ч үүднээс Израилийг тусгаар улс болсныг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүйн улмаас үргэлж таагүй харилцаатай явж ирсэн байдаг. Чухам энэ зөрчил Саеид Моллаей хэмээх нэгэн сайн тамирчныг Монголын иргэн болгочихлоо гэж болно. Учир нь Иран улс өөрийн тамирчдаа Изриалийн бөхчүүдтэй барилдахыг хориглсон тул энэ жилийн ДАШТ-д тус улсын жүдочид оролцоогүй юм. Гэтэл өнөөх Саеид Моллаей улсынхаа шийдвэрээс зөрж,

ганцаараа “том толгой” гарган ДАШТ-д өрсөлдсөн. Улмаар хагас шигшээд түвэггүй шалгарсны дараа албаар ялагдахад хүрсэн. Хэрэв энэ даваанд учраагаа ялсан бол аваргын төлөө Израилийн бөх Саги Мукитэй барилдах байсан юм. Тухайн үед Ираны Спортын дэд сайд нь түүний дасгалжуулагч руу утасдаж, Саеидийг дэвжээнд гаргахгүй байхыг анхааруулан дарамталж байсан гэдэг. Тэр ч байтугай гэрийнх нь гадаа хүмүүс цугларч, гэр бүлийнхнийг нь заналхийлж байжээ. Нэгэнт сонголтгүй болсон тэрбээр улсынхаа төлөө албаар ялагдсан ч, эх орондоо эргэж очих боломжгүй болсон юм.

Ийнхүү 81 кг-ын жингийн дэл хийн шилдэг бөх чадал хүрээгүйдээ биш, улс төрийн шалтгаанаар медальгүй үлдсэний дараа Олон улсын жүдо бөхийн холбооны тэргүүн Мариус Визер түүнийг хамгаалахаа мэдэгдэж, өөр орны нэр дээрээс барилдвал чансааны оноог нь хэвээр үлдээнэ гэдгээ амласан билээ. Тиймээс Монголын иргэншилтэй болсон тэрбээр дэлхийн чансааны гуравт бичигдсэн хэвээр байна. Иран бөх энэ сарын 12-14-нд БНХАУ-ын Чиндао хотноо болох Мастерс тэмцээнд Монголын өмнөөс анхлан зодоглох юм.

Монгол бол жүдо бөх өндөр хөгжсөн орон. Манай жүдочид

олимпын наадмаас нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн бол ДАШТ-ээс дөрвөн алт, гурван мөнгө, 15 хүрэл медаль авч байв. Гэхдээ эрчүүдийн долоон жингийн хоёрт нь буюу 81, 90 кг-д олимп, дэлхийн медальгүй. Тэгвэл хамгийн сул гэж болох хоёр жингийнхээ нэгд нь дэлхийн хошой медальт жүдочныг олж авна гэдэг тун ашигтай. Энэ жингийн манай бусад бөхчүүдэд ч ур чадвараа ахиулах боломж олдож байна. Манай Г.Отгонцэцэг Казахстаны нэр дээрээс барилдаад олимп, дэлхийн медальтан болсон түүхийг Монголын шинэ бөх, шинэ иргэн Саеид Моллаей давтаж чадах эсэхийг харах л үлдэж байна. Харин улсаасаа урван тэрсэлсэн гэх ялд унаад буй бөхийг манайх иргэнээ болгосон нь Монгол, Ираны харилцаанд муугаар нөлөөлөхгүй гэж найдъя. Монгол, Иран хоёр эртний түүхэн харилцаатай, ард түмэн нь бие биеийнхээ түүх соёлыг хамгийн сайн мэддэг улсууд. Аль аль нь бөхчүүдээ дээдэлдэг, бөхийн орон гэсэн тодотголтойгоороо ч адил. Нөгөөтэйгүүр Иран бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригт орсон хоёр улсын нэг. Германчууд Ираны бөхийг ивээлдээ авахаас татгалзсан нь үүнтэй холбоотой ч байж мэднэ. Харин манай улс өрнөдийнхний хар дансанд хатуу орсон Ираны тамирчинд иргэншил олгов. Монгол Улс олон улсын хоригт орсон Хойд Солонгосын иргэдийг ажиллуулсныхаа төлөө саарал жагсаалтад орсон нь саяхных. Харин энэ удаагийн сайн, муугийн дэнс хаашаа хазайхыг Чиндаогийн мастераас харах үлдлээ.

Дашрамд сануулахад, эрчүүдийн 81 кг-д Израилийн Муки Саги 4384 оноогоор тэргүүлж, Саеид Моллаей 3563 оноогоор гуравт бичигдэж буй бол О.Ууганбаатар 28-д (1483 оноо), Н.Дагвасүрэн 36-д (1077 оноо) жагсаж буй юм. Тус жингийн эхний 22 бөх олимпын эрхээ авах учиртай. █

УЛСААСАА УРВАН ТЭРСЭЛСЭН ГЭХ ЯЛД УНААД БУЙ БӨХИЙГ МАНАЙХ ИРГЭНЭЭ БОЛГОСОН НЬ МОНГОЛ, ИРАНЫ ХАРИЛЦААНД ХЭРХЭН НӨЛӨӨЛДГИЙГ ТААМАГЛАХ ТӨДИЙ.

Улаанбаатараас Сиднейг зорьсон нэгэн монгол охин хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт холбогдон А в с т р а л и й н шүүхээс ял сонссон хэрэг саяхан гарчээ. Энэ талаар Австрали дахь м о н г о л ч у у д ы н фэйсбүүк группт бичсэн байна. Эндээс явахад нь нэгэн хүн түүнд лонхтой дарс өгч, хүнд хүргэж өгөхийг гуйжээ. Шанд нь 100 ам.доллар амласан байна. Гэтэл тэрбээр хар тамхийг

Бусдын захиасны дарс авч яваад хар тамхи зөөвөрлөгч болжээ

Бусдаар дамжуулж хар тамхи хилээр гаргах арга улам нарийсаж байна. Зургийн жааз авч яваад л хар тамхи зөөвөрлөсөн хэргийн хохирогч болсон тохиолдол ч бий.

шингэн хэлбэрээр зөөсөн хэрэгт холбогдож, 5.3 жилийн ял авахдаа

тулаад байгаа аж. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Ер нь бусдаар дамжуулж хар тамхи хилээр гаргах арга улам нарийсаж байна. Зургийн жааз авч яваад л хар тамхи з ө ө в ө р л ө с ө н хэргийн хохирогч болсон тохиолдол

ч бий. Тиймээс бусдын ямар нэг захиас авч явахгүй байхыг

анхааруулж байна” хэмээлээ. Өдгөө Австралид Монголын

хоёр иргэн ял эдэлж буй юм байна. Иргэд ихэвчлэн гэр бүлийн хүчирхийлэл, хулгайн хэргээр шүүхээс ял сонсдог аж. Харин монгол иргэн Австралид хар тамхины хэрэгт орооцолдсон анхны тохиолдол энэ болжээ.

Харин энэ оны эхний долоон сарын байдлаар Монголын 160 гаруй иргэн харь оронд ял эдэлж буйг ГХЯ-наас мэдээлэв. Зөвхөн 2018 онд Монголын 53 иргэн хар тамхины хэргээр гадаад оронд саатуулагдсан байна. Мөн өнгөрсөн онд 1400 гаруй хүн гэмт хэрэгт холбогдсоны 40 хувь нь хулгайн хэрэг байгаа юм. █

Тэрбээр бусад тамирчдын адилаар шигшээ багт хамрагдаж, бэлтгэлээ хийж, шигшээ багийн цалингаа аваад явна.

Гэрэл зургийг Ж.Гэрэлчулуун

ХЭРЭГ ЗӨРЧИЛ

Page 4: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН …...Энэ дугаарт 2019.12.03, МЯГМАР~ 208 (1260) ^1000, 24 НҮҮР УЛС ТӨР ZGM DAILY Сонгуулийн

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ04 НИЙГЭМ2019.12.03, МЯГМАР~№208 (1260)

Ни й с л э л и й н төсөв бүрдүүлэх хүрээнд зарим обьектыг хувьч-лах шийдвэрийг

НИТХ-аас шийдвэрлэв. Нийт зургаан обьектыг хувьчлахаар төлөвлөсний хамгийн том байгууламж нь Төв цэнгэлдэх хүрээлэн. Төсөлд тусгаснаар уг обьектыг хувьчлах анхны үнэ нь 20 тэрбум төгрөг аж. Гэхдээ цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувь нь 1993 онд хувийн эзэмшилд очсон бөгөөд, төр өөрийн мэдлийн 49 хувиа мөн хувьчлахаар болж байгаа юм.

Гэвч энэхүү саналыг НИТХ дахь Ардчилсан намын бүлэг эсэргүүцэж байв. Тус бүлгийн дарга Ц.Баатархүү “Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах жагсаалтаас Төв цэнгэлдэх хүрээлэнг хасах санал оруулж байна. 1.4 сая хүн амтай нийслэл хотод Төв цэнгэлдэх хүрээлэн ганц бий. Нийслэл хот соёл урлаг, спортын үйлчилгээгээ явуулахад цэнгэлдэх хүрээлэнтэй

Нийслэлийн өмчийн зургаан обьектыг ^21 тэрбум 880 саяар хувьчилна

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төрийн мэдлийн 49 хувийг хувьчлахаар болжээ

байх зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн 12.5 га газартай, уг цэнгэлдэх хүрээлэнг 20 тэрбум төгрөгөөр хувьчлах нь төрийн өмчийг үнэгүйдүүлж байгаа хэрэг юм” гэв. Гэвч Ардчилсан намын саналыг НИТХ дахь МАН-ын бүлэг хүлээж аваагүй бөгөөд, олонхын саналаар хувьчлахыг дэмжлээ.

Түүнээс гадна Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороон дахь 50 дугаар дэлгүүрийн өргөтгөлийн барилгыг 1.5 тэрбум, Баянгол дүүргийн найм болон нэгдүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг тус бүр 100 сая, мөн тус дүүргийн

Г.Санжааханд, ЗГМ сонин

ХУВЬЧЛАХ АСУУДАЛ ШИЙДЭГДСЭН УЧИР ХӨНДЛӨНГИЙН БАЙГУУЛЛАГААР ДАХИН ҮНЭЛҮҮЛЖ, ШИНЭЭР ҮНЭ ТОГТООНО.

РЕДАКЦ ЗАР СУРТАЛЧИЛГАА ХАЯГ ДУГААРЫН УДИРДАГЧ

ЦАХИМ ХУВИЛБАР

ТУЗ-ийн даргаЭрдэнэбаатарын ДОЛГИОН

Ерөнхий эрхлэгч Баатарын Дуламхорлоо

ЗөвлөхШатарбалын Даваадорж

Орлогч эрхлэгчЛхагважавын Сугармаа Утас: 99903584

Улс төр, нийгэм, эрэн сурвалжлах мэдээллийн албаЭдитор Б.ЭнхжаргалУтас: 99901621

Цахим контент, бүтээлч үйлдвэрлэлийн албаЭдитор Г.БаярсайханУтас: 99903574

Эдийн засаг, уул уурхайн мэдээллийн алба

Утас: 99903581

99903578

99907843

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,

I хороо, Энхтайваны өргөн чөлөө,

“Блю Скай тауэр” 407 тоот

Улсын бүртгэлийн дугаар. 1024

Утас: 70103131,

Факс: 70106065

Б.Энхжаргал

zgm.mn

ubinfo.mn

“Засгийн газрын мэдээ” сонин нь ардчилсан, шударга ёс, хүний эрхийг

дээдэлж, чөлөөт сэтгүүл зүйн хэм хэмжээг бүрнээ сахин, олон ургальч

үзлийг илэрхийлэх мэдээллийн индэр байж, нийт Монгол үндэстний

ойлголцол, эв нэгдлийг бэхжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно.

ТОДРУУЛГА & ЗАЛРУУЛГА Уншигч та манай сонины мэдээ,

нийтлэл, сурвалжилгатай холбоотой тодруулж, залруулах шаардлагатай санал,

хүсэлт байвал› [email protected]

Утас: 99903584 хаягаар бидэнтэй холбогдоно уу.

НИТХ-ын өчигдрийн хурал-даанаар мөн авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг тав дахин нэмэх шийдвэрийг гаргав. Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмэгдүүлснээр өмнө нь жилд 14 тэрбум төгрөг улсын төсөвт цугладаг байсан бол ирэх онд 74 тэрбумыг төвлөрүүлэх боломжтой гэж үзэж байгаа аж.

Авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэв

ЗГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн багтаамжийг 3-4 дахин нэмэгдүүлж, 35-45 мянган хүний суудалтай болгох шийдвэр гарсан.

Гэрэл зургийг С.Батсайхан

АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭ Д/д Тээврийн хэрэгслийн ангилал Хувь хэмжээ

1 Суудлын такси 1500002 бусад (2000см3 дээш) 1000003 2001-3000см3 1500004 3001-4000см3 дээш 2500005 4001см3-ээс дээш 3000006 Ачааны 1 тн хүртэл 2000007 1-2 тн 2250008 2-3 тн 2500009 3-5 тн 27500010 5-8 тн 30000011 8-10 тн 32500012 10 тн-оос дээш 35000013 автобус 15 хүртэл хүний суудалтай 20000014 15-аас дээш хүний суудалтай 30000015 Цистерн 25000016 Тусгай 20000017 Чиргүүл 15000018 механизм тээвэр үйлчилгээний 30000019 технологийн 30000020 бага оврын 15000021 мотоцикл, мопед 2 дугуйт 5000022 3 дугуйт 50000

ОФИССЫН ТАЛБАЙ ТҮРЭЭСЛҮҮЛНЭ

Энхтайвны гүүрний баруун урд талд, Дунд голын

хойд эрэг дээр баригдсан 2020 оны I улиралд ашиглалтанд орох

гаднаа 70 автомашины зогсоолтой 13 давхар

барилгын 8-12 давхрыг офиссын зориулалтаар

түрээслүүлнэ. 1 давхрын талбай

500 мкв

Утас: 91188819, и-мэйл:

[email protected]

OFFICE SPACE FOR RENT

We are offering 500 sq. office spaces on the 8-12th floor in our new office building. It will be commissioned in the first quarter of 2020. Located just southwest side of the Peace Bridge (on the banks of the

“Dund gol” river), you can feel natural light and view during all day long through big windows. Outside parking is well enough

for workers and guests.

For further information contact at 91188819, [email protected]

Энэ нь эргээд жолооч нарын зорчиж байгаа замыг засахад зарцуулагдах юм хэмээн албаныхан тайлбарлаж байна. Авто зам ашигласны нэмэгдэл төлбөрийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс авч эхэлнэ. Тухайн автомашины хөдөлгүүрийнх нь багтаамжаас хамаараад төлбөрийн хэмжээ өөр өөр байх аж. █

тавдугаар хороон дахь “Монгол шуудан” ХК-ийн 26, 20 дугаар салбарын түрээсээр эзэмшиж буй байрыг 80 болон 100 сая төгрөгөөр тус тус хувьчлах анхны үнийг төлөвлөжээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг 1993 онд хувьчилсан. Үлдсэн 49 хувиас нийслэлийн төсөвт нэг төгрөг өгөх нь битгий хэл байнга зарлага гардаг. Засгийн газраас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн багтаамжийг 3-4 дахин нэмэгдүүлж, 35-45 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барих шийдвэр гарсан. Хамгийн багадаа 20 тэрбумаар үнэлж байгаа юм. Хувьчлах асуудал шийдэгдсэн учир хөндлөнгийн байгууллагаар дахин үнэлүүлж, шинээр үнэ тогтооно. Тиймээс дээрх үнэ хэд дахин өсөж, жил бүр гаргасан зарлагаас илүү орлого олох боломжтой. Тухайн үед хийж байсан зарлагаа эргүүлээд нөхөх боломжтой хэмээн үзэж ийм шийдвэр гаргасан” хэмээн ярилаа. █

Page 5: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН …...Энэ дугаарт 2019.12.03, МЯГМАР~ 208 (1260) ^1000, 24 НҮҮР УЛС ТӨР ZGM DAILY Сонгуулийн

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | БАЙР СУУРЬ 05 2019.12.03, МЯГМАР~№208 (1260)

Д.ЗОРИГТ: Капитал банкинд 2016 оны наймдугаар сараас хойш мөнгө нэмж байршуулаагүй

Банкны эрх хүлээн авагчтай хамтран тэднийг ХААН банк руу шилжүүлж, ямар нэг асуудалгүйгээр тэтгэврийг нь хэвийн олгож байна

0505

Капитал банкны дампууралтай холбоотойгоор тус банкинд байр-шуул сан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөтэй холбоотой асуу дал иргэдийн анхаарлыг татаж байна. Энэ асуудлаар Нийг-мийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригттой ярилцлаа.

-Нийгмийн даатгалын сан хоосорсон, хуримтлал байхгүй гэж ярих боллоо. Үнэхээр бай-дал иймд хүрсэн үү. Яг одоогийн байдлаар Нийгмийн даатгалын санд мөнгөн хөрөнгө бий юу?

-Нийгмийн даатгалын сан /НДС/-д энэ оны аравдугаар сарын 31-ний байдлаар 1.1 их наяд төгрөгийн мөнгөн хөрөнгө байна. Тухайлбал, НДС-г бүрдүүлж буй Тэтгэврийн даатгалын санд 282 тэрбум, Тэтгэмжийн даатгалын санд 51.6 тэрбум, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд 681.5 тэрбум, Ажилгүйдлийн даатгалын санд 103 тэрбум төгрөг тус тус байна. Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байгаа шиг НДС хоосорсон биш харин ч эсрэгээрээ сан-гийн хөрөнгө өсөж байгаа. Тодруулбал, 2018 оны нэгдүгээр сард НДС анх удаагаа 1.1 их наяд төгрөгтэй болсон. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар бие даан тусдаа агентлаг болоход тус сангийн 444.4 орчим тэрбум төгрөгийг шилжүүлээд НДС-д 650 гаруй тэрбум төгрөг үлдэж байсан бол өнөөдөр дөрвөн сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 1.1 их наяд төгрөгт хүрч, сар бүр 175 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмжийг олгоод явж байна. Нийгмийн даатгалын байгууллага 2019 онд 1.6 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 2.0 их наяд төгрөгийн зардал олгох төлөвлөгөөтэй. Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар НДС-д 1.45 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 111.8 хувиар биелүүл сэн. Зарлагын тухайд 1.7 их наяд төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, зардал олгохоос одоо-гийн байдлаар төлөвлөгөөний гүйцэтгэл 99.1 хувьтай байна.

-Капитал банкинд Нийгмийн даатгалын сангийн яг хэчнээн төгрөг байсан, хэзээнээс байр-шуулсныг тодруулж болох уу. Дампуурах гэж байгаа банкинд зориудаар мөнгө байршуулсан гэх зүйл гадуур яригдаад байна л даа?

-Нийгмийн даатгалын ерөнхий газар, Капитал банктай 12 жилийн

өмнө буюу 2007 онд “Хамтран ажиллах гэрээ” байгуулан харилцах болон хадгаламж хэлбэрээр мөн-гөн хөрөнгө байршуулж эхэлсэн байдаг юм. Би Нийгмийн даатгалын сангийн жилийн эцсийн тайлангаас мөнгөн дүнгүүдийг хэлье л дээ. 2012 онд 31.4 тэрбум төгрөг байсан бол 2013 онд 126.5 тэрбум, үүнээс хадгаламж нь 105, 2014 онд 126.3 тэрбум, үүнээс хадгаламж нь 190, 2015 онд 238 тэрбум, үүнээс хадгаламж нь 185, 2016 онд 224.1 тэрбум,үүнээс хадгаламж нь 180, 2017 онд 228.1 тэрбум, үүнээс хадгаламж нь 20, 2018 онд 105.3 тэрбум, үүнээс хадгаламж нь 2,4 тэрбум төгрөг байсан. Өөрөөр хэлбэл, 2013 оноос Капитал банкин дахь мөнгөн хөрөнгө их хэмжээгээр нэмэгдсэн нь анзаа-рагдаж байгаа байх. Харин 2016 оны наймдугаар сараас хойш буюу би энэ газрын даргаар ирснээс хойш тус банкинд харилцах болон хадгаламжийн дансанд нэмж мөнгө огт байршуулаагүй. Нийгмийн даатгалын ерөнхий газраас энэ асуудлаар холбогдох хууль, гэрээг зөрчиж байна, Нийг-мийн даатгалын сангийн харилцах дансуудаас хийгдэж байгаа гүйл-гээг өдөрт нь хийх, зарлагын гүйлгээ хийх боломжоор хангах, “Банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-ын зарим шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа тул “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-г цуцлах зэрэг шаардла гуу-дыг тусгасан албан бичгүүдийг удаа дараа хүргүүлж, удирдлагуудын уулзалтыг хэд хэдэн удаа зохион байгуулж ажилласан боловч сайжраагүй хэвээр үргэлжилсээр 2019 оны дөрөвдүгээр сард алба-дан татан буугдсан.

-Банкны нөхцөл бай дал хүн-

дэрс нийг мэд сэнээс хойш дампуу ра хаас нь өмнө мөнгөө татаж авч болоогүй юм уу?

-Бид Капитал бан кин дахь мөнгийг бу цааж татахын тулд олон арга хэм жээ авсан. Дээр дурд санчлан уулзалт, ал бан бичгүүдийг хүр гүү-лэхээс гадна зарлагын гүйлгээ хийлгэхээр олон удаа хандсан. Тухайлбал, Нийгмийн даатгалын ерөнхий газраас Капитал банкинд 2018 онд 57.1 тэрбум төгрөгийн зар-лагын гүйлгээ хийл гэ хээр 125 төлбөрийн хүсэлт хүргүүлж, 4.9 тэрбум төг-рөгийн зарлагын гүйлгээ

хийгдсэн. 2019 онд 40.9 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийлгэхээр 44 төлбөрийн хүсэлт хүргүүлж, 0.86 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн. Байдал ийм болоод байгаа тухай УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд тухай бүр танил-цуулж байсан. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон манай газраас Монголбанкинд хандан дэмжлэг хүссэн болон мэдээлэл авах албан бичгүүдийг удаа дараа хүргүүлж байсан.

-Та 2016 оноос хойш Капи-тал банкинд нэмж мөнгө байр-шуулаагүй гэсэн. Гэтэл таны гарын үсэгтэй гэрээ олон ний-тийн сүлжээгээр яваад байсан?

-Өмнөх онуудад байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа дуусаад харилцах дансанд шилжсэн байсан. Үүнийг бусад банк руу шилжүүлэх төлбөрийн хүсэлт хүргүүлсэн боловч Капитал банк хийгээгүй. Ингээд харилцах дансанд 5.5 хувийн хүүтэй байсан мөнгийг дахин гэрээ байгуулан сунгасан. Түүнээс шинээр мөнгө нэмж байршуулж, гэрээ хийсэн зүйл биш. Дахин сунгах шийдвэрийг ч миний бие болон манай байгууллага дангаараа гаргаагүй. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2018 оны 10 тоот тогтоолоор Нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг шалгаж, санал, дүгнэлт шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах ажлын хэсэг байгуулагдаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд үүрэг даалгавар өгсөн. Байнгын хорооноос өгсөн “Бан-куу дад хадгаламжийг нэн даруй

байршуулах, харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгийг хадга-ламж хэлбэрт шилжүүлэх” чиглэ-лийн дагуу Капитал банкинд байршиж буй мөнгийг Мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулан хүүг нэмэгдүүлэн авах үүргийг НДЕГ-т өгсөн. Үүний дагуу мөн-гөн хөрөнгийг тухайн банк дотор, данс хооронд шилжүүлэн байршуулсан. Би дахиад хэлье. 2016 оны наймдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл Капитал бан кинд ямар ч мөнгө нэмж байршуулаагүй.

-Капитал банк дампуурсантай холбоотой Нийгмийн даатгалын сангаас дутсан мөнгийг нөхөх гэж шимтгэлийг нэмж байна гэж иргэд бухимдаж байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Нэгдүгээрт, 2017 онд УИХ-аас тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттайгаар нэмэг дүүлэхээр шийвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Капитал банктай холбоотой асуудал үүсэхээс өмнө батлагдсан хууль хэрэгжээд явж байна гэж ойлгож болно. Хоёр-дугаарт, Капитал банкинд Тэт-гэврийн даатгалын сангийн мөн гөн хөрөнгө байгаагүй. Тод-руулбал, ажилгүйдэл, тэтгэмжийн болон үйлдвэрлэлийн ослын даат галын сангийн хөрөнгө бай сан. Шимтгэлийн нэмэгдэл зөв хөн Тэтгэврийн даатгалын санд хамаарна. Гэтэл Капитал банкинд бусад сангийн мөнгө байсан. Хуулийн дагуу Тэтгэврийн даатгалын санд орж ирсэн мөнгийг бусад сан руу шилжүүлэн зарцуулах боломжгүй. Тэгэхээр Капитал банкинд алдсан мөнгөө олохын тулд шимтгэл нэмж байна гэдэг нь буруу ойлголт. Тэтгэврийн даатгалын шимтгэл нэмж байгаа нь хүн ам зүйн өөрчлөлттэй холбоотойгоор ирээдүйд үүсэх тэтгэврийн сангийн ачааллыг бууруулахад чиглэж байгаа юм.

-Мөнгөн хадгаламжаас гадна тус банкнаас тэтгэвэр авагч иргэд байсан байх. Тэдэнд ямар нэг хохирол учирсан уу?

-Капитал банкнаас анх 38 мянга гаруй иргэн тэтгэврээ авдаг байсан. Нийгмийн даатгалын байгууллага нь тэтгэвэр авагч өөрөө банкаа сонгох боломжийг бүрдүүлснээр банк татан буугдах үед 8000 орчим тэтгэвэр авагч үлдсэн байсан. Банкны эрх хүлээн авагчтай хамтран тэднийг ХААН банк руу шилжүүлж, ямар нэг асуудалгүйгээр тэтгэврийг нь хэвийн олгож байна.

-Капитал банкны асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Иргэд хохирол барагдуулахыг шаар-

даж байна шүү дээ? -НДЕГ хуулийн хүрээнд Капи-

тал банкинд байршиж байсан мөнгөн хөрөнгийг хурдан хуга-цаанд, бүрэн авахын төлөө ажил лаж байна. НДҮЗ-ийн 2019 оны “Хөрөнгө нэхэмжлэх тухай” тогтоолоор татан буугд-сан Капитал банкны эрх хү-лээн авагчтай тооцоо нийлэн ба тал гаажуулах, төлбөрийг нэхэмжлэх, Нийгмийн даатгалын санд буцаан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахыг НДЕГ-т үүрэг болгосон. Энэ хүрээнд манай байгууллагаас ажлын хэ сэг байгуулж, өнгөрсөн хуга-цаанд Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон зөвлөлийн гишүүдтэй нийт 26 удаагийн уулзалт хийж, 11 албан бичиг хүргүүлэн, шаард-лагатай мэдээллүүдийг 15 удаа цахим хаягаар солилцоод бай-на. Банкны эрх хүлээн авагч-тай нийт 124 харилцах бо-лон хадгаламжийн дансны үл дэг дэл, хүүгийн тооцооллыг тооцоо нийлэн 104.15 тэрбум төг рөгөөр нэхэмжлэн авах дүн-гээ баталгаажуулсан байгаа. Гэх дээ нэг асуудал үүссэн. Энэ юу вэ гэхээр манай талаас тус банкинд байсан Нийгмийн даат-галын сангийн мөнгөн хөрөн гийг Банкны тухай хуулийн 73.1.5–д заасан “Даатгагдаагүй хад-галамжийн төлбөр“-т хамаа-руулахаар мөн хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн хугацаанд нь нэхэмжлэл гарган хүргүүлсэн. Энэ заалтын дагуу бол тус мөнгөн хөрөнгө нь даат гуулагч нийгмийн эрсдэлд өртөх үедээ тэтгэвэр, тэтгэмж авах зорилгоор, хуульд заасан хувь хэмжээгээр, ажилтан болон ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр юм. Гэтэл банкны эрх хүлээн авагч нь Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг Банк ны тухай хуулийн 73.1.8-д заасан “Засгийн газарт өгөх өр төлбөр, албан татвар“-т ха-маа руулахаар шийдвэр ирүүл-сэн. Нийгмийн даатгалын бай-гуул лага нь энэ шийдвэрийг хү лээн зөвшөөрөхгүй байгаа уч раас Нийслэлийн захиргааны хэр гийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу хэрэг үүсгээд явж байна. Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө “Даат-гагдаагүй хадгаламжийн төл-бөр“-т хамаарах юм бол төл-бө рийг бүрэн барагдуулж авах боломжтой гэж манай байгууллага үзэж байгаа.

7

Page 6: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН …...Энэ дугаарт 2019.12.03, МЯГМАР~ 208 (1260) ^1000, 24 НҮҮР УЛС ТӨР ZGM DAILY Сонгуулийн

Т.Намуунболор, ЗГМ сонин

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ06 2019.12.03, МЯГМАР~№208 (1260) ЗГМ: СЭДЭВ

Xүн эргэн тойрон дахь мэдээллийнхээ 30 хувийг сонсголоороо дамжуулан хүлээн авдаг. Гэвч техноло-

гийн дэвшил, ухаалаг утасны хэрэг-лээнээс үүдэн чихэвчийг өргөнөөр ашигладаг болсноос эргэн тойрон дахь дуу чимээг сонсож чадахгүйд хүрч байна. Чихэвч зүүж яваад анхааруулж хэлснийг сонсолгүй барилгын төмөрт даруулсан, галт тэргэнд дайруулсан эмгэнэлт тохиолдлууд манайд олон бүртгэгдсэн. Мэдрэхүйн чухал эрхтнээ анхаарал болгоомжгүй байдал, зохисгүй хэрэглээнээсээ болж өвчлүүлнэ гэдэг юутай харамсалтай.

ДЭМБ судалгаагаараа өнөөдөр 12-35 насны 1.1 тэрбум хүнд сонсголгүй болох аюул нүүрлэж байгааг тогтоосон байна. Ялангуяа, 15-35 насны залуучууд хөгжим, чихэвч, зугаа цэнгээний газрын хэт чанга дуу, шуугианаас болж сонс голоо алдах нь түгээмэл

Чихэвчнээс болж сонсгол буурвал сэргэх боломжгүй

12-35 насны 1.1 тэрбум хүнд сонсголгүй болох аюул нүүрлэж байна

бай гаа аж. Дэлхий нийтээр сонс-гол бууралтын эсрэг жил бүр 750 тэрбум ам.доллар зарцуулж буй бөгөөд дээрх үзүүлэлтүүд жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна.

Түүнчлэн 2018 оны байдлаар дэлхий дахинд сонсгол бууралт, дүлийрэлтэй 466 сая хүн бай-гаагийн 34 сая нь хүүхэд бөгөөд хүүх дийн сонсгол бууралтын 60 хувь нь сэргийлж болох шалт-гаануудаас үүсдэг аж. Өөрөөр хэлбэл, бид сонсголын эрхтнээ хамгаалж, урьдчилан сэргийлэх боломжтой гэсэн үг.

ЧИХЭВЧ СОНСГОЛЫН ЭРХТЭНГ ШУУД ГЭМТЭЭДЭГДууны даралт ба сонсох мэд-

рэм жийн хамаарлыг децибел гэх нэгжээр илэрхийлдэг ба хүмүү-сийн харилцан ярианы түвшин 60 децибел байдаг бол онгоц буух үеийн чимээний түвшин 110 децибел байдаг. Харин өнөө цагт үйлдэрлэгдэж буй хөгжим тоглуу лагч, ухаалаг утас зэргийн чангаруулагчийн дээд түвшин 120 децибел байдаг байна. Өөрөөр

хэлбэл, хөгжмөө эцэст нь тавьж сонсох нь онгоц буух үеийн дуу чимээтэй тэнцэж байна гэсэн үг. ДЭМБ-ын судалгаагаар 85 децибел хэмжээгээр, нэг цаг чихэвч ашиглахад сонсголын эрхтэн гэмтдэгийг тогтоосон юм.

Хүний чихийг гадна, дунд, дотор

гэж хуваадаг. Гадна, дунд чих нь дуу дамжуулах үүрэгтэй бол дотор чих дууны дамжиж ирсэн механик энергийг биологийн энерги бол-гож, сонсголын мэдрэлээр дамжуу лах үүрэгтэй байдаг. Харин чихэвчээр сонсож буй чанга дуу чимээ таны тархинд байрлах олон давхар хамгаалалт бүхий дотор чихэн дэх сормослог эсийг гэмтээж, улмаар сонсгол бууралт, дүлийрэлд хүргэдэг аж. Өөрөөр хэлбэл, чихэвчээ хэт чанга сонсож, сонсголын мэдрэлээ гэмтээж байна гэсэн үг.

ЧИХЭВЧНЭЭС БОЛЖ СОНСГОЛ НЬ МУУДАЖ БУЙГ ЗАЛУУЧУУД АНЗААР ДАГГҮЙЧихэвчийг хэрхэн зүй зохистой

хэрэглэх, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих хамар хоолойн тасгийн эмч О.Байгалмаатай ярилцлаа.

-Хүүхэд, залуус чихэвч их хэ-рэг лэж байна. Чихэвчийг олон ца гаар хэрэглэх, чанга сонсох

ӨНӨӨ ЦАГТ ҮЙЛДЭРЛЭГДЭЖ БУЙ ХӨГЖИМ ТОГЛУУ-ЛАГЧ, УХААЛАГ УТАС ЗЭРГИЙН ЧАНГАРУУЛАГЧИЙН ДЭЭД ТҮВШИН 120 ДЕЦИБЕЛ БАЙДАГ БАЙНА. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ, ХӨГЖМӨӨ ЭЦЭСТ НЬ ТАВЬЖ СОНСОХ НЬ ОНГОЦ БУУХ ҮЕИЙН ДУУ ЧИМЭЭТЭЙ ТЭНЦЭЖ БАЙНА ГЭСЭН ҮГ.

зэ рэг нь ямар сөрөг нөлөөтэй вэ?-Сонсгол бууралт маш олон

шалтгаантай. Тэдгээр шалтгааны нэг нь чихэвчний хөгжим яах аргагүй мөн. ДЭМБ-аас гаргасан заавар ч бий. 80-аас дээш деци-белтэй чимээг чанга чимээ гэж үз дэг бөгөөд хүн ийм чимээнд удаан байвал дотор чихний эсүүд гэм тэж, сонсгол нь мууддаг. Чихэвч ний хөгжмийг нэг цагаас дээш хугацаагаар чанга сонсвол сонсгол бууралт үүсгэнэ. Мөн маш хүчтэй чимээний улмаас гэнэтийн дүлийрэл үүсдэг. ДЭМБ-ын заасны дагуу 60-70 децибелээр сонсож байвал 20-30 минутаас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй.

-Чихэвч хэрэглэхдээ эцэст нь тултал чангалдаг тохиолдлууд бий. Энэ нь онгоц буух үеийн хүчтэй чимээтэй дүйцдэг гэж үздэг юм билээ. Чихэвчнээс болж сонсголгүй болох тохиолдол нэмэгдэж байна уу?

-Тийм тохиолдол олон гардаг бол сон. Гэхдээ чихэвчнээс болж сонсгол нь муудах тохиолд лыг залуучууд төдийлэн анзаар-

ЗГМ

Page 7: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН …...Энэ дугаарт 2019.12.03, МЯГМАР~ 208 (1260) ^1000, 24 НҮҮР УЛС ТӨР ZGM DAILY Сонгуулийн

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ЗГМ: СЭДЭВ 07 2019.12.03, МЯГМАР~№208 (1260)

Д.ЗОРИГТ: Капитал банкинд 2016 оны наймдугаар сараас хойш мөнгө нэмж байршуулаагүй

-Хуулийн дагуу Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгөд менежмент хийх ямар боломжууд байдаг вэ?

-Одоогийн мөрдөж байгаа хуу-лийн хүрээнд Нийгмийн даатга-лын сангийн чөлөөт мөнгөн хө-рөн гийг Засгийн газрын бонд болон Монголбанкны үнэт цаас худалдан авах, арилжааны бан-куу дад хугацаатай хадгаламж хэлбэрээр байршуулах замаар өсгөн нэмэгдүүлэх л зохицуулалт байгаа.Гэвч Монголбанкны үнэт цаасны арилжаанд одоохондоо орох боломжгүй байна. Засгийн газрын үнэт цаас сүүлийн жилүүдэд гараагүй. Тиймээс одоогоор сангийн хөрөнгийг банкуудад хугацаатай хадгаламж хэлбэрээр байршуулж байна. Арилжааны банкинд байршуулах хөрөнгийн хэмжээг санхүүгийн болон нийгмийн хамгааллын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн, Монголбанк, НДҮЗ хамтран тогтоодог.

-Арилжааны банкуудад байр-шуулснаар хэр их ашиг олдог талаар мэдээлэл өгөөч?

-“Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангийн хөрөнгийг арилжааны банкинд мөнгөн хадгаламж хэл-бэ рээр байршуулах журам”-ыг өнгөрсөн онд НДҮЗ-өөр шинэчлэн

баталсан. Ингэхдээ банкуудын нийтэд зарласан байгууллагын хугацаатай хадгаламжийн хүүгийн дундаж хэмжээтэй уялдуулахаар шинэчилснээр хадгаламжийн хүү нэмэгдэх боломж бүрдсэн юм. 2016 оны наймдугаар сард Монголбанкны бодлогын хүү 15 хувь байхад Нийгмийн даатгалын сангийн хадгаламжийн хүү 9,0 хувь байсан. Үүнийг 15 хувиас доошгүй байхаар өөрчилж, бүх мөнгөн хадгаламжийн гэрээний хүүг 15-15.5 хувийн хүүтэй байхаар өөрчлөлт оруулсан. Үүнээс хойш Монголбанкны бодлогын хүүгийн өөрчлөлтөөс хамааруулан 2018 оны наймдугаар сард 13.0-аас доошгүй, арванхоёрдугаар сард 14.0-өөс доошгүй байхаар өөрчилсөн. Өнөөдрийн байдлаар жилийн хүүгийн хэмжээ 14.0 хувиас доошгүй байхаар тогтоон мөрдөн ажиллаж байна. Эдгээр нь тухайн үеийн Монголбанкны бодлогын болон банкуудын байгууллагын хугацаатай хадгаламжийн хүүнээс байнга өндрөөр тогтоогдож бай-сан. Одоо ч тийм байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Зөвхөн мөнгөн хадгаламжийн хүүнээс 2016 онд 51.4 тэрбум төгрөгийн орлого Нийгмийн даатгалын санд орж байсан бол хүү нэмэгдсэнээр 2017 онд 90.1 тэрбум, Эрүүл мэн-дийн даатгалын сангийн хүүгийн орлого ороогүйгээр 2018 онд

56.6 тэрбум, 2019 оны аравдугаар сарын байдлаар 58.2 тэрбум төг рө-гийн хүүгийн орлого орсон байна.

-Танай салбарынхан банктай хуйвалдаад хүүгийн орлогыг нь шамшигдуулдаг юм биш үү. Олны дунд тийм яриа байх юм. Ер нь үүнд хэн хяналт тавьдаг юм бэ?

-Тийм зүйл байхгүй гэдгийг би хариуцлагатайгаар хэлье. Нийг-мийн даатгалын сангийн мөнгөн хад галамж нь хүүгээ сар бүр авах урьдчилсан хүүт нөхцөл тэй. Өөрөөр хэлбэл, хүүгээ сар бүр аваад дараа сард нь банкнаас хүүгээс хүү тооцуулаад явдаг гэ-сэн үг. Өнөөдөр л гэхэд манай хад галамжийн хүү 14.0-өөс доош -гүй хувьтай байхад ХААН банк-ны байгууллагын нэг жилийн хугацаатай хадгаламжийн хүү 12.8, Төрийн банкны урьдчилсан хүүт хадгаламжийн хүү 12.5 хувь байна. Банкны өөрийн стандарт хүүгээс өндөр хүүгээр хадгалуулж байхад банк хэн нэгэнд нэмж мөнгө төлнө гэж байх уу. Манайд хүү төлж байгаа нь банкны хувьд зардал гарч байгаа хэрэг шүү дээ. Хяналт шалгалтын газар, до тоод аудит мониторингийн газ рууд маань аудит хийж, дүгнэлт гар ган Нийгмийн даатгалын үндэс ний зөвлөлд, зөвлөл УИХ-ын Нийг-мийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд тогтмол тайлагнадаг. Мөн жил бүр

Үндэсний аудитын газар, Мэр-гэжлийн хяналтын ерөнхий га зар, Хөдөлмөр, нийгмийн хам гаал лын яамны болон Сангийн яамны аудит хийгдэж байна. Энэ олон давхар шалгалтаар хууль, жу рам зөрчсөн, мөнгө, төгрөг шам шигдуулсан зөрчил илэрч байгаагүй.

-Нийгмийн даатгалын сан гийн хөрөнгөд зүй зохистой ме неж-мент хийж өсгөх хэрэгтэй тухай эдийн засагчид их ярьдаг. Эрс-дэлийн үнэлгээ хийх, үр ашиг тоо цох мэргэжлийн байгууллага сан гийн менежмент хийх хэрэг-тэй юм биш үү. Гадаадын улс орнуудад хувьцааны зах зээлд гаргах, хөрөнгө оруулах гэх мэт туршлагууд байдаг юм билээ.

-Хууль эрх зүйн хүрээнд сан-гийн мөнгөн хөрөнгийг өсгөн нэмэгдүүлэх боломжийн талаар би өмнө дурдсан. Нийгмийн даат-галын тогтолцоо өндөр хөгжсөн Япон, Сингапур, Солонгос зэрэг ор нуудын хувьд хуримтлалын сан гийн хөрөнгөд менежент хийх ажлыг тэтгэврийн даатгалын бай-гууллага бус бие даасан мэргэж-лийн байгууллагууд өндөр хяналт дор эрхэлдэг. Тухайлбал, сангийн хөрөнгийг аж үйлдвэрийн салбар буюу цахилгаан холбоо, төмөр зам, хурдны зам, эмнэлэг, орон сууц гэх зэрэгт хөрөнгө оруулалт хийх, арил жааны банкинд байршуулах, эрс дэлгүй ашигтай бизнест оруу-

лах, дотоод, гадаадын бонд, хувь цаа худалдан авах зэргээр санхүүгийн хэрэгсэлд оруулан өсгөн нэмэгдүүлдэг туршлага байдаг. Мөн сангийн хөрөнгийг эрсдэлээс хамгаалах зорилгоор давхар даатгалд даатгуулах нь ч бий. Гэвч манайд одоогоор эрх зүйн зохицуулалт ямар бай гааг би дээр хэлсэн. Тиймээс Нийг-мийн даатгалын хуулиудыг ши-нэчлэн боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх ажлыг Хөдөл мөр, нийгмийн хамгааллын яам гүй-цэтгэж байна. Үүнд хуримт ла-лын сангийн мөнгөн хөрөнгийг хө рөнгө оруулалтад оруулах үйл ажиллагааг нийгмийн даатгалын байгууллага бус бие даасан мэр-гэж лийн байгууллага эрхлэн явуул даг байх хувилбар яригдаж байгаа.

-Цаашид НДС-гийн чөлөөт үл-дэгдэл, мөнгөн хөрөнгийг эрс-дэлгүй, үр өгөөжтэй байлгах та-лаар бодлого барьж байгаа вэ?

-Арилжааны банкуудад хуга-цаа тай хадгалуулахаас гадна 2020 оноос Монголбанкны үнэт цаас ны арилжаанд орохоор тех-ни кийн нөхцөлүүдийг судлан, бэлт гэл ажлаа хангаж байна. Мон голбанкны ерөнхийлөгчид са нал хүргүүлж, дэмжигдсэн. Ин -гэснээр сангийн хөрөнгийг эрс-дэлгүйгээр, үр өгөөжтэй өсгөх боломжтой. █

5

БАЙР СУУРЬ

даг гүй. Илт юм сонсохгүй бо лох, нэлээн хүндэрсэн үед нь эмнэлэгт ирдэг. Ер нь технологийн хөгжилтэй холбоотойгоор өсгөг чийн хажууд их зогсдог, дуу чимээ тэй нөхцөлд ажилладаг хүмүүс гэнэтийн дүлийрэлтэй болж ирэх нь элбэг. Тухайлбал, бар цэнгээний газар, уул уурхайy салбарт ажилладаг хүмүүс.

-Дуу чимээнээс болж сонс-гол муудсан тохиолдолд эм-чил гээгээр хэвийн болгох бо-ломжтой юу?

-Хүчтэй дуу чимээ шууд дотор чихэнд нөлөөлдөг учраас түүнд байрладаг сормослог эсүүд гэмтэж, дахин нөхөн сэргэх боломжгүй өөрчлөлтөд ордог. Дотор чих хамгаалах олон давхаргатай боловч, чихэвчийг чихний суваг руу ойрхон хийж, удаан хугацаанд чанга хөгжим сонсвол гэмтээж байна гэсэн үг.

-Чихэвч сонсголд нөлөөлөхөөс гадна бактер дамжуулдаг гэдэг. Энэ нь чихний үрэвсэл, халдварт өвчний шалтгаан болдог уу?

-Чихэвчээ хүнтэй сольж хэрэг-лэхгүй байх хэрэгтэй. Чихэвчийг байнга чихэж зүүснээс гадна чихний үрэвсэл үүсэх, түр зуурын сонсгол алдалтад хүрэх эрсдэлтэй.

-Хүйтэн сэрүүний улиралд малгайгүй явдаг хүмүүс бий. Энэ нь чихэнд сөргөөр нөлөөлдөг үү?

-Удаан хугацаанд малгай өмсөх-гүй явснаас тархины су-дасны нарийсал үүсдэг. Улмаар чих шуу гих, мэд-рэлийн гаралтай сонсголын бууралт үүсэх эрсдэлтэй. Хүйтэнд удаан явснаас чих өвдөх, түр зуурын цочмог үрэвсэл үүсдэг шүү.

-Чихэвчийг хэрхэн зөв хэрэглэх ёстой юм бэ?

-Цаг үеэ дагаад технологи өндөр түвшинд хөгжиж байна. Чихэвч ч бас төрөл бүрээр хөгжиж, хэрэг лэх хүмүүсийн тоо эрс өссөн. Чи хэв чээр сонсож байгаа дууны хүчийг 100 нэгжээр хэмжих юм бол 50 децибелээр нэг цагийн хугацаанд хэрэглэх нь хамгийн зо-хистой хэрэглээ. Тиймээс то дор-хой хүчээр, тодорхой заасан хуга-цаанд тогтмол бус сонсох хэрэгтэй.

Манай ул сын Замын хө дөл-гөөний дүрэмд чихэвч болон гар утас хэ рэглэхийг хоригло сон бо-ловч хянал тын ме ха низм бай даггүй, хүүхэд залуусын дунд зохистой хэрэглээ тө лөв шөөгүй, эрүүл мэндийн боловсрол дутуу дулимаг

байгаа зэрэг нь энэ төрлийн өвчлөл нэмэгдэх эрсдэлийг үүсгэж байна. Чихэвчийг зохисгүй хэрэглэж сонсголын эрхтнээ гэмтээснээр

эрүүл мэндийн хувьд хохироод зогсохгүй нийг-мийн харил-цаанд ороход түвэгтэй болох, өдөр тутмын амьдралын хэв маяг алдагдах, аюул осолд өр-төх зэрэг олон сөрөг талтай.

Өдгөө чи-хэвч ний хэрэг-лээг хориглох

боломжгүй болсныг зөвхөн утасгүй чихэвчний зах зээлийн судалгаа харуулж байна. Утасгүи чихэвчнии ниилүүлэлт 2020 он гэхэд 129 сая ширхэгт хүрэх тооцоог Counterpoint Research компани гаргажээ. Энэ үзүүлэлтииг мөнгөн дүнгээр тооцвол утасгүи чихэвчнии дэлхиин зах зээл 2021 он гэхэд 27 тэрбум ам.долларт хүрэх аж. Чихэвч зүүхийг хориглох боломжгүй ч ялангуяа зүй зохистой хэрэглэж, эрүүл мэндээ хамгаалах хэрэгтэй байна. █

60/60 ДҮРМИЙГ БАРИМТЛАХЧихэвчний хөгжмийг хамгийн чангадаа 60 хувиас хэтрүүлэхгүй байж, өдөрт 60 минут л сонсоорой.

ШУУГИАН ИХТЭЙ ГАЗАР СОНСОХ ХЭРЭГГҮЙ Чихэвчний хөгжмийг шуугиан ихтэй газар сонсох хэрэггүй. Шуугианаас давж давхар хөгжим сонсох хэрэгтэй бо лох тул чихэвчээ улам чангалдаг.

ОЛОН НИЙТИЙН ГАЗАР БҮҮ СОНС

Чихэвч зүүснээр орчноо мэдрэхгүй болж, анхаарал сарнидаг учир олон нийтийн газар, чихэвчгүй яваарай.

ТАРХИА НАМ ДУУ ЧИМЭЭНД ДАСГА

Хэрэв тогтмол чихэвч хэрэглэдэг бол тархиа нам хөгжимд дасгах ёстой. Хамт яваа хүмүүсийнхээ яриаг маш тод сонсдог болох хүртлээ гар утас, чихэвчний дууг багасгаж, өөрийгөө нам хөгжимд дасгаарай. █

ЗӨВЛӨГӨӨ

АНУ-ын Вичитагийн их сургуулийн эрдэмтэд оюутан, залуус чихэвч хэрэглэхдээ 110-120 децибелээр сонсдогийг тогтоожээ.

Page 8: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН …...Энэ дугаарт 2019.12.03, МЯГМАР~ 208 (1260) ^1000, 24 НҮҮР УЛС ТӨР ZGM DAILY Сонгуулийн

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ08 2019.12.03, МЯГМАР~№208 (1260)

ЗГМ: ТОВЧХОН АРИЛЖАА

Монголын хөрөнгийн бирж даваа гарагийн үнэт цаасны арилжаагаар 28 компанийн 203,980 ширхэг хувьцаа арилжлаа. Энэ өдөр 16 компанийн хувьцааны ханш өсөж, 10 компанийнх буурав.

ИНДЕКС

0.15 Хувь. ТОП 20 индекс 0.15 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ 2.53 их наяд төгрөг боллоо.

ТҮНШЛЭЛ

7.5 Сая ам.доллар. Азийн хөгжлийн банк сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дотоодын зах зээлд тэргүүлэгчдийн нэг болох Милко компанитай 7.5 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн зээлийн гэрээ байгууллаа.

ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ

252.8 Сая ам.доллар. Төлбөрийн тэнцэл энэ оны эхний арван сарын байдлаар 252.8 сая ам.долларын ашигтай гарсан талаар төв банк мэдээллээ. Өнгөрсөн оны мөн үед 50 гаруй сая ам.долларын алдагдалтай байсан төлбөрийн тэнцэл энэ онд сайжраад байгаа нь энэ юм.

ХЯТАД

18 Хувь. БНХАУ Австралиас өнгөрсөн сард импортолсон коксжих нүүрсний хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18 хувиар буурч, 1.95 сая тонн болов. Импортын дүнг өмнөх сартай харьцуулахад 40 орчим хувиар буурсан байна.

ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛ

1.3 Сая. Ажиллах хүчний судалгааны энэ оны гуравдугаар улирлын дүнгээр, улсын хэмжээнд хөдөлмөрийн насны нийт 1.3 сая ажиллах хүч байна.

НИЙГМИЙН ХАЛАМЖ

17

Хувь. Нийгмийн халамжийн тэтгэвэрт энэ оны эхний 10 сард 57.7 мянган хүн хамрагджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар буурсан үзүүлэлт бол харин эсрэгээрээ олгосон тэт гэв-рийн хэмжээ 17 хувиар өссөн байна.

ЭДИЙН ЗАСАГ 9 11

11 9

"Оюутолгой" худалдан авалтынхаа 70 хувийг дотоодын компанид зарцуулж байна

Дэлхийн эдийн засгийн удаашрал цаашид үргэлжлэх төлөвтэй

Google, Walmart Энэтхэгийн мобайл төлбөрийн салбарт хүч түрж байна

Nissan-ы шинэ захиралд шийдвэрлэх бэрхшээл их

Татварын багц хууль ирэх оны нэгдүгээр с а р ы н 1 - н и й өдрөөс хэрэгжинэ. Ингэснээр бүхэлдээ

шинэ систем манай улсад үйлчилж эхэлнэ гэсэн үг. Иргэн, аж ахуйн нэгж дор бүрнээ ирэх сарын сүүлийн цалингаасаа татварын хувь, хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн болохыг хэтэвчээрээ мэдэрнэ. Эдийн засаг, бизнесийн орчныг дэмжих шинэчлэл хэмээн үүнийг албаныхан ихэд онцлох боловч үр шимийг нь хүртэх учиртай хувийн хэвшлийнхэн сэтгэл гонсгор байна.

Үг, өгүүлбэр нь салаа утгатай, ойлгомжгүй гэгдэх татварын хууль энэ удаа илүү энгийн хялбар болсныг Татварын ерөнхий газар мэдээлж байгаа. Гэтэл бизнес эрхлэгчид тэдний өгч буй мэдээлэлд ихээхэн эргэлзсэн, үл итгэсэн янзтай сууна. Товчхондоо, хардах маягтай. Татварын шинэчлэл эхэлсэн цагаасаа л шүүмжлэл дагуулсан. Өнгөрсөн хугацаанд багц хуулиа сурталчлах аяныг татварынхан зохион байгуулж, иргэд, аж ахуйн нэгж рүү чиглэсэн цөөнгүй хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Энэ үеэр тодорхой бус заалтыг цэгцэлсэн талаар албаныхан танилцуулж, гарсан

Б.Баяртогтох, ЗГМ сонин

Б.Мөнх, ЗГМ сонин

талын дэмжлэг авахад ихээхэн хүнд байна. Эрх баригч нам 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө татварын хувь хэмжээг нэмэхгүй гэж зарласан. Гэвч эрх мэдлийн сэнтийд хүрсэн хойноо тэд хэлсэндээ хүрээгүйд ажил олгогчид ууртай байна. Төсвийн түүхэнд байгаагүй өндөр зардлагатай ирэх оны төсвийн орлогыг бүрдүүлэх тулгуур гурван баганын нэг нь татварын шинэчлэл болж буй. 11.7 их наяд төгрөг олж байж Засгийн газар өөрсдийн боловсруулсан төсвийн хөрөнгө оруулалтаа бодит ажил болгох учиртай.

Монголбанк энэ оны эхний 11 сард 14.4 тонн алт худалдан авчээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.5 тонноор бага буюу 24 хувиар буурсан үзүүлэлт болж байна. Төв банк өнгөрсөн сард гэхэд 1.5 тонн алт худалдан авсан бөгөөд алт тушаалт хумигдсаар дээрх түвшинд хүрлээ. Өнгөрсөн онд алт тушаалт түүхэн дээд цэгтээ хүрч, улсын гадаад валютын албан нөөцийг 700 гаруй сая

ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН ОРЧНЫГ ДЭМЖИХ ШИНЭЧЛЭЛ ХЭМЭЭН ҮҮНИЙГ АЛБАНЫХАН ИХЭД ОНЦЛОХ БОЛОВЧ ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТЭХ УЧИРТАЙ ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН СЭТГЭЛ ГОНСГОР БАЙНА.

Өв залгамжлал болон Тансаг хэрэглээний татвар авдаг болъё

Дэлхий нийтээр дээрх хоёр төрлийн татварыг хамгийн өргөн ашиглаж буй

килограммАлт худалдан авалт

Хэдий тийм боловч татварын багц хуулийн шинэчлэл нийгмийн эсэргүүцэлтэй тулгарсаар. Хэрэгжээгүй атлаа олон нийтийн бухимдлын шалтгаан болж буй шинэчлэл хэрэгжсэн цагаасаа эхлэн ямар асуудал тарих нь анхаарал татна.

Бизнес эрхлэгчдийн нэгдмэл дуу хоолой болдог Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын бизнесийн зөвлөл татварын ачаалал, дарамт хэтэрхий өндөр байгааг шүүмжилж, өөрсдийн байр сууриа ч ширүүхэн илэрхийлж эхэлсэн.

УУЛ УУРХАЙ

Алт тушаалт 24 хувиар бууравам.доллараар зузаалсан. Тодруулбал, 2018 онд 22 тонн алт төв банк худалдан авсан билээ. Тэгвэл энэ оны хувьд алт тушаалт буурч, 20 тоннд хүрэх эсэх нь ихээхэн эргэлзээтэй болж байна. Ашигт малтмалын тухай хуульд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хоёр дахин буюу таван хувь болгосноор алт тушаалт эрс саарсан. Үүнтэй зэрэгцээд хууль бус алтны худалдаа өмнөх жилүүдтэй харьцуулахад эсрэгээрээ нэмэгдэж байна. █

597

96

540

1090

18771787

1557

2199

1428

17321542

2019

/01

2019

/02

2019

/03

2019

/04

2019

/05

2019

/06

2019

/07

2019

/08

2019

/09

2019

/10

2019

/11

Эх сурвалж: Монголбанк

09

гол, гол өөрчлөлт, шинэ, хуучин ялгааг тайлбарлаж байсан.

Гэвч татварын шинэчлэл тал

Гэрэл зургийг С.Батсайхан

Page 9: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН …...Энэ дугаарт 2019.12.03, МЯГМАР~ 208 (1260) ^1000, 24 НҮҮР УЛС ТӨР ZGM DAILY Сонгуулийн

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ 09 2019.12.03, МЯГМАР~№208 (1260)

Өв залгамжлал болон Тансаг хэрэглээний татвар

авдаг болъёДэлхий нийтээр дээрх хоёр төрлийн татварыг хамгийн

өргөн ашиглаж буй

М.Золбоо, ЗГМ сонин

Э.Ундрам, ЗГМ сонин

Б.Мөнх-Эрдэнэ, ЗГМ сонин

Гэрэл зургийг С.Батсайхан

Олон улсын худалдааны барометр гэгддэг БНСУ-ын экспорт 11 дүгээр сард буурсан үзүүлэлттэй гарлаа. Энэ нь олон улсад эрэлт урт хугацааны дараа эргэн өсөхөд ойртсон гэсэн өөдрөг таамгийг үгүйсгэв. Тоон үзүүлэлтийг харвал өнгөрсөн сард тус улсын экспорт өмнөх

ХӨРШ

АЗИ

Дэлхийн эдийн засгийн удаашрал цаашид үргэлжлэх

төлөвтэй

БНСУ-ын экспорт 14.3 хувиар буурлаа

"Дэлхийн эдийн засгийн удаашрал цаашид урт хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгаа учир мөнгөний бодлогын зохицуулалт хийх боломжид анхаарна, няхуур бодлого барина" гэж БНХАУ-ын төв банкны тэргүүн И Ган мэдэгдлээ. Үүний зэрэгцээ "Бодлогын хүүг тэг болгон бууруулах зөөлөн бодлого барихыг урьтал болгохгүй" гэдгийг цохон тэмдэглэжээ. БНХАУ-ын төв банкны тэргүүн мөн улс орны хөгжлийг зөвхөн дотоодын нийт

Тэгвэл манай улсад татварын ор ло гыг өсгөх өөр олон боломж бай на. Урьд өмнө огтхон ч ашиглаж байгаагүй хэд хэдэн хуулийг нэвтрүүлснээр байгаагаа хувь хэм жээгээр нь өсгөх бус тодорхой түвшинд тогтвортой хадгалах гарц байгаа юм. Өөрөөр хэлбэл, байхгүй байгаа татварыг нэвтрүүлэх нь илүү оновчтойг баялаг бүтээгчид өөрсдөө хэлж буй.

Тодруулбал, Өв залгамжлал болон Тансаг хэрэглээний татва-рыг хэрэгжүүлснээр баялгийн хуваарилалт шударга явагдаж, далд эдийн засаг ил болох боломжтойг судлаачид хэлдэг. Тэрчлэн энэ төрлийн татвартай улсад авлигын хэмжээ буурдаг

мөн үеэс 14.3 хувиар буурсан байна. Өөрөөр хэлбэл, зургаа дахь сардаа хоёр оронтой тоогоор буурсныг БНСУ-ын Худалдааны яамнаас мэдээллээ. "АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан БНСУ-д сөргөөр нөлөөлж байгаагаас гадна дэлхийн эдийн засгийн удаашрал болон BREXIT том хүчин зүйл гэдгийг БНСУ-ын Худалдааны яам онцолж байна. █

Он солигдох мөчийг хамгийн гоёор, сэтгэл дүүрэн тэмдэглэн өнгөрүүлдэг Оросын ард түмний соёлыг мэдэрч, баярын уур амьсгалыг жинхэнэ утгаар нь бүрдүүлж чаддаг орос маягийн орчинд 2020 оноо угтах боломжийг “Монгол аялал”-ын Манжуур хотын аялал олгож байна. Хилийн чанадад шинэ онтойгоо золгох төлөвлөгөөтэй гэр бүл, найз нөхөд, хамт олныг “Монгол аялал”-ын туршлагатай, чадварлаг багаар үйлчлүүлэхийг урьж байна. “Алтан” Манжуур хэмээгдэх аялал жуулчлалын төв болсон цэмцгэр, гоёмсог хотод шинэ жилийн баяраа тэмдэглэхэд зориулсан бүхий л үйлчилгээ, урлагийн тоглолт, өвлийн өвгөн, цасан охин гээд таны амьдралд тодоор үлдэх сайхан дурсамж бүтээхэд тус компанийн монгол болон өвөрмонгол менежерүүд туслах болно.

Та бүхэн жилийн хамгийн сайхан баяр Шинэ жилээ “Монгол аялал”-д даатган, дурсамж дүүрэн аяллаар гурван улсын соёлын үнэт зүйлийг нэгэн дор мэдэрч, хэзээ ч мартагдашгүй сайхнаар тэмдэглэн өнгөрүүлээрэй.

Танд аз жаргал хүсье!

Бидэнтэй холбоо барих:Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо,

ХҮДЭРМӨНХ оффис, 402 тоотУтас: 91912152, 99017779, 70112646

Факс: 976-7011-2347E-mail: [email protected]

Web site: www.mongolayalal.mn

Шинэ оноо Манжуурт угтацгаая

бүтээгдэхүүний өсөлтөөр хэмжих нь өрөөсгөл гэж үзэж байгаагаа илэрхийлсэн аж. БНХАУ-ын төв банкны мөнгөний бодлогын зорилго нь үнийг тогтвортой байлгаж, ард иргэдийн амьдралд инфляцын дарамт үүсэхээс сэргийлэх гэдгийг нэмж хэлсэн байна.

Хятадын инфляц 2020 оны эхэн гэхэд 5-6 хувь хүрч нэмэгдэж магадгүй гэж шинжээчид таамаглаад байгаа нь тус улсын төв банкны бодлого боловсруулагчдын санааг зовоосон асуудал болоод байгаа юм. █

8 байна. Дэлхий нийтээр дээрх хоёр

төрлийн татварыг хамгийн өргөн ашиглаж буй. 1990 оны зах зээлийн шилжилтийн үед бий болсон өрхийн бизнесүүд өнөөдөр үндэсний хэмжээний монополь компани болтлоо тэлж, үйл ажиллагаа нь олон салбарт шилжсэн. Тухайн үед дөнгөж компани байгуулж явсан залуу захирлууд өнөөдөр үр хүүхэддээ компаниа өвлүүлэх хэмжээнд зарим нь ирсэн байна.

Сүүлийн үед Монголд өв залгамжлал хамгийн эрчимтэй өрнөж, компаниуд шинэ захирлаар удирдуулах болсон. Мөн тансаг хэрэглээ нийгмийн чинээлэг хэсэгт хамгийн өндөр байр суурь эзлэх төдийгүй тэдний үнэмлэмжийн нэг хэсэг болон хэвшиж байна.

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, хүн амын нийт хэрэглээнд хамгийн ядуу бүлгийн хүн амын хэрэглээ улсын хэмжээнд энэ оны гуравдугаар улиралд 7.9 хувийг, хамгийн чинээлэг бүлгийн хүн амын хэрэглээ 39.8 хувийг эзэлж байна. Энэ нь хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхнаас тав дахин их байгааг эндээс харж болох юм. 2013 онд Сангийн яамнаас боловсруулсан Татва-рын багц хуулийн төсөлд өв зал-гамжлагчдаас татвар авах тухай заалт орж байсан ч уг төслийг хэлэлцэх явцад орхигдсон. Ма-най улсад ийм төрлийн татварын зохицуулалт байхгүй. █

“Оюутолгой” худалдан авалтынхаа 70 хувийг дотоодын компанид зарцуулж байна

Манай улсад жил орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 хүртэлх хувийг дангаар бүрдүүлж байгаа “Оюутолгой” компани уул уурхайн салбар дахь хамгийн том ажил олгогчоос гадна хамгийн том худалдан авагч болоод байгаа. 2019 оны эхний гуравдугаар улиралд 329 сая ам.долларыг үндэсний худалдан авалтад зарцуулсан бөгөөд

энэ нь өнөөдрийн төв банкны албан ханшаар 880 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Тайлант хугацаанд “Оюутолгой” нийт 764 ханган нийлүүлэгч аж ахуйн нэгж, компанитай хамтран ажилласан бөгөөд үүний 524 нь үндэсний компани. Үйл ажиллагааны нийт худалдан авалтынхаа 70 гаруй хувийг дотоодын компанид зарцуулж байна.

2010 оноос энэ оны гуравдугаар улирал хүртэлх хугацаанд үндэсний худалдан авалтад

УУЛ УУРХАЙ

гурван тэрбум ам.доллар зарцуулжээ. Тэгвэл үүний 523 сая ам.долларыг Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчдээс авсан бараа, үйлчилгээ, худалдан авалт бүрдүүлж байна. “Оюутолгой”-н гүний уурхайн хоёрдугаар босоо амны үйлчилгээ болон үйлдвэрлэлийн өргүүрийн ган татлага суурилуулж дууссан. Тус компанийн ил уурхайн үйлдвэрлэсэн баяжмал, баяжмал дахь зэс болон алтны хэмжээ буурсаар байна. █

Page 10: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН …...Энэ дугаарт 2019.12.03, МЯГМАР~ 208 (1260) ^1000, 24 НҮҮР УЛС ТӨР ZGM DAILY Сонгуулийн

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ10 2019.12.03, МЯГМАР~№208 (1260) ЭДИЙН ЗАСАГ

СУДАЛГАА

Пластик хаягдал байгаль орчныг сүйтгэж байна

Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодолд тулгуурлан хэрэглэгчийн тогтвортой зан төлөв бүтээгдэхүүний сонголтонд нөлөөлөх нөлөөллийн судалгаа хийлээ

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа тулгамдаж буй бай-галь экологийн доройтол сүйр лийн шинжтэй болсон асуудал хурцаар тавигдаж байна. Байгаль байгалиа сүйтгэ-дэггүй, харин хүний бусармаг үйл ажиллагаа экологид сөрөг нөлөө үзүүлдэг нь тодор хой. Тэр дундаас пластик бүтээг-дэхүүнийг онцлон ярих цаг хэдийн болжээ. Учир нь пластик бүтээг дэхүүн нь байгальд шингэх дээ дунджаар 400 жил

зарцуулдаг ч бүрэн устдаггүй. Задралын үйл явцдаа хорт бодисууд ялгаруулж хөрсний бохирдол үүсгэдэг. Тиймээс биз несийн байгууллагууд дан ганц ашгийн төлөө бус, байгаль орчинд халтай бүхнийг зогсоохын тулд хөгжлийн тогт-вор той маркетингийн бодлого хэрэгжүүлж эхлээд байна.

2050 он гэхэд далайд загаснаас илүү олон пластик хуримтлагдана гэж National geographic-ийн судалгаанд дурджээ. Мөн 2018 онд дэвшилтэт шинжлэх ухааны Science Advances-аас гаргасан дэлхийн хамгийн анхны пластикийн анализ судалгаар жилд 8.3 тэрбум тонн пластик үйлдвэрлэснээс 6.3 тэрбум тонн нь хог хаягдал болдог гэжээ. Үүнээс дөнгөж есөн хувь нь дахин боловсруулагдаж, 79 хувь нь хаягджээ. Пластик соруулыг

Х.Баянзул, СЭЗИС-ийн магистрант

л гэхэд далайн яст мэлхийн 80 хувь, шувуудын 71 хувь нь идсэн гэсэн тоо бий. Жил бүр хуванцар хаягдлаас болж 1.1 сая далайн амьтан амиа алддаг төдийгүй далайн амьтдаар дамжин бидний биед хуванцрын хорт бодис шингэж байна. Жилд дунджаар нэг хүн 70 мянган ширхэг хуванц-рын жижиг үйрмэг иддэг гэсэн судал гааг та юу гэж бодож байна.

Хэрэв яг энэ байдлаараа явбал 2050 он гэхэд 12 тэрбум тонн пластик хаягдал хөрсөн дээр хөглөрч үлдэнэ гэж үздэг. Энэ нь New York-ийн Empire state building-ээс 35,000 дахин хүнд гэсэн үг.

Тогтвортой маркетинг нь өнөөгийн хэрэгцээг хангахдаа хойч үеийнхээ боломжийг хяз-гаар лахгүй байх гэж тодор хой -логддог. Бизнесийн байгуул-

лагууд байгальд ээлтэй алхмууд хийх боллоо. Жишээ нь, Старбакс дэлхийд даяар тархсан 28,000 салбартаа пластик гуурс хэрэглэхийг хориглосон. Ингэснээр жилд нэг тэрбум соруул хог болохоос сэргийллээ.

Сав баглаа боодол бол бүтээгдэхүүний сонголтод нөлөөлөгч томоохон хүчин зүйл. Хэлбэр хийц, дизайны хувьд хэрэглэгчдэд танигдахуйц, татахуйц байх ёстой ч байгаль, экологид ээлтэй байх шаард-лагатай. Эко савлагаа нь аюул-гүй байдал, эрүүл ахуй, байгаль орчин гэсэн үндсэн гурван шаардлагыг хангасан байх ёстой. Эдгээрийг эш үндэс болгон дараах дүгнэлтийг хийж байна.

Нэг. Улаанбаатар хотын хэрэг-лэгчдийн хувьд хуванцар сав, баглаа боодлын хэрэглээ их байсаар байна.

Хоёр. Хэрэглэгчид боломж-той бол хуванцрын хэрэглээгээ багасгах бодолтой, цаас эсвэл даавуун уут хэрэглэх эрмэлз-лэлтэй байна.

Гурав. Хэрэглэгчдийн тогт-вор той зан төлөв үүсэхэд нийгэм болон эдийн засагт, түүнчлэн байгаль орчинд чиглэсэн хандлага гэсэн гурван хүчин зүйл нөлөөлсөн хэвээр байна. Үүнээс нийгэмд болон байгаль орчинд чиглэсэн хандлага нь тухайн хэрэглэгчид тогтвортой зан төлөв хэвшихэд ихээхэн нөлөөлж болохуйц байна. Харин эдийн засагт чиглэсэн хандлага ба тогтвортой зан төлөв хоорондын хамаарал харьцангуй бага байгаа нь эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран тогтвортой зан төлөв хэвшихэд саад болдог байх талтай байна.

Хоёр хөрш байгалийн хийн хоолойгоор холбогдлоо. Харин одоо энэ төслийн хоёрдугаар шат өрнөхөөр бэлтгэл ажилдаа орсон бөгөөд Монголоор дай-руулах хувилбарыг эрчимтэй ярьж, судалж байгаа юм. Энэ талаар ОХУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд асан Л.Хангайтай ярилцлаа.

-ОХУ БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолойн бү-тээн байгуулалт дуусаад энэ өдрүүдэд нээлтээ хийх гэж байна. Үүнийг Монголоор дай-руулах боломж ер нь байсан уу?

-Энэ хийн хоолойг Монголоор дайруулах гэж байсныг нь бо-лиул чихлаа гэж хэвлэл мэдээл-лээр маш их явсан. Гэвч бодит байдал нь өөр юм. 2014 онд ОХУ БНХАУ-тай гэрээ байгуулсан. Эхний ээлжинд ОХУ зүүн тийшээгээ хийн хоолой тавих “Сибирийн эрчим хүч-1” төслөө хэрэгжүүлнэ гэж төлөв лөсөн юм. Хятадын зүүн хойд нутагт, цаашлаад Ази Номхон далайн орнуудад хий нийлүүлэх зорилготой. Түүнээс биш санаатайгаар Монголыг тойруулна гэх бодлого байгаагүй юм билээ.

-“Сибирийн эрчим хүч-2” төслийг хэрэгжүүлэх нь тодор-хой болсон. Үүнийг Монголоор дайруулах боломж нь хэр вэ?

-ОХУ-ын хий нийлүүлэлтийн хэрэгцээг зөвхөн ганц төсөл хангаж чадахгүй. Цаашлаад “Сибирийн эрчим хүч-2”, магад-

гүй гурав, дөрөв гээд үргэлжлэх байх. Хятадын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахын тулд богино хуга цаанд, дөт замаар тавих арга замыг хайж байна. Үүний гар галгаа нь Монголоор дайруулж тавих шийдэл гэж харагддаг. Тиймээс Монголын төвөөр, дэд бүтцэд нь тулгуурлан шу луунаар хийн хоолой татах нь зөв шийдвэр гэж олон удаа ярьж байсан. Одоо энэ хувилбар бүр эрчимтэй хөндөгдөж байна.

-Хэрэв Монголоор дайруулан өнгөрөх бол манайх хүртэх

өгөө жийг та хэрхэн харж байна вэ?

-Монголоор дамжуулах бол хүртэх өгөөж мэдээж их. Мянган куб метр хийг 100 км хоолойгоор дамжуулахад 2.5 ам.доллар байдаг. Хэрэв Монголын нут-гаар төмөр замыг дагуулаад тавибал нийт мянга гаруй км үргэлжлэх юм. Одоо ашиглалтад орохоор яригдаж байгаа хийн хоолойтой адилхан жилд 38 тэрбум шоо метр хий нэвтрүүлнэ гэвэл манайд тэрбум орчим ам.долларын орлого орно гэж

таамаглаж болно. Украин гэхэд хийн хоолой дамжуулсныхаа төлөө жилд гурван тэрбум ам.доллар олдог.

-ОХУ-аас татаж буй хийн хоо-лойг зөвхөн зүүн хойд Хятадад хүргээд зогсох биш, Зүүн өм-нөд Ази руу, Шанхай руу татах сонирхол байгаа. Үүний эдийн засгийн нөлөө мэдээж их байх?

-Хятадад ч байгалийн хийн хоолойн ашиг тус их бий. Аж үйлдвэржсэн бүс нутагтаа хүргэх, байгаль орчны эмзэг асуудлаа шийдэх зэрэг тулсан

хэрэгцээ байгаа тул аль болох хурдан хийн хоолойгоор холбох нь чухал байгаа юм. Хийн хоолойн салбарт нэг ажлын байр бий болвол бусад салбарт 4-6 ажлын байр бий болох бололцоотой гэсэн судалгаа байдаг.

-Хэрэв Монголоор дайруулах бол монголчууд энэ бүтээн бай-гуулалтад оролцож эхэлнэ. Энэ хэрээр ажлын байр нэмэгдэж, эдийн засгийн өгөөж дагаад бий болно доо?

-Монголоор дайруулах юм бол 3-4 жилийн дотор барина гэсэн судалгаа байдаг. Оргил үедээ 3700 хүртэл хүн, ашиглалтад өгсний дараа 1500 орчим хүн байнгын ажлын байртай болно гэсэн тооцоо бий.

-Хоёр улс Монголоор дайруу-лахаар тохиролцвол манай зүгээс хийх алхам юу байх вэ?

-ОХУ-ын “Газпром”, Хята дын CNPC хоёрын хамтын ажил-лагааны үр дүнд хийн хоолойн эхний төсөл амжилттай дууслаа. Одоо дараагийнхыг Монголоор дайруулах бол мэдээж Монголын нэг хувийн хэвшлийн компани оролцох шаардлагатай болно. Гэхдээ өчигдөр байгуулагдсан жижиг компанитай энэ хоёр аварга тоож хэлэлцээ хийхгүй. Тиймээс “Эрдэнэс Монгол” ХХК хамгийн боломжтой хувил-бар. Засгийн газарт шууд харъяалагддаг төрийн өмчит компани л энэ ажлыг явуулж чадах байх. Түүнээс биш нэг яам, агентлаг хариуцаж чадахгүй. █

Г.Ану

Хийн хоолойг Монголоор дайруулбал 1500 орчим байнгын

ажлын байр бий болно

МАНАЙД ТЭРБУМ ОРЧИМ АМ.ДОЛЛАРЫН ОРЛОГО ОРНО ГЭЖ ТААМАГЛАЖ БОЛНО.

Page 11: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН …...Энэ дугаарт 2019.12.03, МЯГМАР~ 208 (1260) ^1000, 24 НҮҮР УЛС ТӨР ZGM DAILY Сонгуулийн

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ 11 2019.12.03, МЯГМАР~№208 (1260)

Гүйцэтгэх захирлын анхны долоо хоног нь эхэлж буй Макото Үчидаг Nissan Motor Co-гийн хуучин удирдлагад тулгарч байсантай адил агуу сорилт хүлээж байна.

Nissan-д оршин тогтнохтой холбоотой хямрал урьд нь 20 жилийн тэртээ нүүр лэсэн удаатай. Дампуурлын ирмэгт тулах үеэр Renault SA тусламж үзүүлж япон үйлд вэрлэгчийн хувьцаа эзэм шигч болсноор Карлос Гон удирдлагыг атгалаа. Гон хожим нь Renault-Nissan альян сад Mitsubishi Motors Corp-ыг нэгтгэж автомашин үйлд вэрлэгч дэлхийн хамгийн аварга холбооны тэргүүн, гүй-цэтгэх захирал болсон юм.

Өдгөө Nissan-д дахин бизнесийнхээ эмх цэгцийг олох, бүр нэн даруй олох шаард лага тулгараад бай на. Жилийн өмнө Гоныг санхүү гийн гэмт хэрэгт сэжиглэн баривчилснаас хойш ком панийн удирдлагад зөрчил үүсэж, Renault-той тогтоосон холбоонд ноцтой хохирол учруулсан. Nissan-ий орлого сүүлийн 10 жилд тохиолдоогүй буурч, ажлын байраа 12,500-гаар цомхтгон, үеэ өнгөрөөж буй загварыг халах шинэ загварын тоо цөөрөв.

“Ялалт гэж хэлэхгүй ч чу-хал өөрчлөлтийн эх нэгэнт та вигд сан”-ыг Bloomberg Intelligence-ийн аналист Тацүо Ёшидо өгүүлж байна. “Үчидагийн хувьд компанийн гадаад бодлогод Renault-той харил цаагаа хэвийн болгох,

Nissan-ий нэр хүндийг сэр-гээх, компанийн дотоодод ажилт нууд болоод удирд ла-гын хоорондох ангалыг арил-гах шаардлагатай”-г тэрбээр тайлбарласан юм.

Урьд нь БНХАУ-д Nissan-ий хамтарсан үйлдвэрийг удир-даж байсан, 53 настай Үчида 12 дугаар сарын нэгнээс албан ёсоор гүйцэтгэх захирлаар ажиллаж эхлэв.

Nissan болоод гол хувьцаа эзэмшигч Renault-гийн удирд лагад ганцаар хэт эрх мэдэлтэй явсан Гоны нөлөөг арилгах үүднээс япон үйлдвэрлэгч энэ удаа хамтын удирдлагын арга сонголоо. Nissan-ий үйл ажиллагаа хариуцсан захир-лаар Ашвани Гупта, үйл ажил-лагаа хариуцсан орлогч захир-лаар Жюн Сэкиг томилов.

Үчидагийн намтар авто-машин үйлдвэрлэгч аварга компанийн бусад захирлын түүхээс өвөрмөц. Үчида чимээгүй, цэх шулуун, эрх үүргээ бусадтай хуваалцаж сурснаараа Карлос Гоноос ялгаатай хэмээн түүнтэй танил хүмүүс тодорхойлж байна. █

Залилан, луйврын гэмт хэрэг тэй тэмцэх тэмцлээ эрчимжүүлж буй БНХАУ-ын удирдлага SIM карт худалдан авагчдыг царай таних технологиор шалгах шинэ журмыг ням гарагаас мөрдөж эхлэхийг үүрэн холбооны компаниудад үүрэг болголоо.

БНХАУ-ын Үйлдвэрлэл, Мэ-

дээллийн Яамнаас есдүгээр сард гаргасан анхааруулгаас үзвэл, SIM карт худалдан авах даа бүртгүүлсэн бичиг ба римттайгаа тухайн үйлч лүү-лэгч тохирч буй эсэхийг хиймэл оюун болон бусад технологийн тусламжтай нягтлан шалгах үүргийг үүрэн холбооны опе-раторууд хүлээв.

Шинэ зохицуулалтаар SIM картыг дамын худалдаагаар гар дамжуулалгүй, зөвхөн хууль ёсны бизнес эрхлэгчдээс худалдан авч буй эсэхийг холбооны компаниуд давхар шалгах ёстой болж байна.

Иргэдийг луйварчдаас хам-гаалах, терроризмын эсрэг, кибер аюулгүй байдлыг чан гат-гах хүчин чармайлтын хүрээнд энэхүү арга хэмжээг авч бай-гааг тус яам тайлбарлав. █

Дижитал төлбөр нэвтрүүлэх эхний шатанд орлого олж чадсан улс хэрвээ байдаг бол тэр нь Энэтхэг болов уу. Нийт 1.4 тэрбум хүнтэй энэ улс одоо ч гүйлгээнийхээ 70 хувийг бэлэн мөнгөөр хийж байгаа тул Засгийн газар иргэдээ санхүүгийн тог-толцоонд аль болох өргөнөөр хамруулахыг хичээсээр.

Энэтхэгийн Нөөцийн Банк 2014 онд хэрэглэгчдийн төлбөр тооцоо гүйцэтгэх шинэ төрлийн банкны тогтолцоо үүсгэхэд тус улсын бизнесийн аваргууд шууд оролцсон. Гэвч аваргуудын олонх нь өдгөө оролцсондоо харам саж байж болзошгүй. Банк хоорондын мобайл төл-бөр, онлайн гүйлгээ ний үйл-чил гээ эрхлэх эрх авсан Энэт-хэгийн лав л таван фирм үйл ажиллагаагаа зогсоох юм уу хөрөнгө оруулалтаа түр цар-цаа жээ. Энэ таван фирмийн гурвыг нь Энэтхэгийн манлай бизнесменүүд санхүүжүүлэн дэмжиж байгаа. Энэтхэгийн тэргүүн баячуудын нэг, 7.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Дилип Шанви ашиг орлого олдог болтлоо хэчнээн зардал гаргах ёстойгоо ухамсарласныхаа дараа төлбөр тооцооны банкаа нээгдэхээс нь өмнө зогсоов.

Credit Suisse-ийнхээр 2023 он гэхэд нэг их наяд ам.доллар давах төлөвтэй Энэтхэгийн дижитал

төлбөрийн зах зээлд Alphabet Inc-ийн Google Pay, Walmart-ын дэмжлэгтэй PhonePe зэрэг хэтэвч түнтгэр аваргуудтай өрсөлдөхийн тулд хэр зардал гаргахаа Шанви зэрэг тэрбумтнууд дутуу тооцжээ. Энэтхэгийн дижитал төлбөрийн зах зээлд ашиг орлоготой ажилладаг болохын тулд “шүд зуух” ёстой гурван жилийн хугацааг одоогийн 90 орчим өрсөлдөгчийн ихэнх нь тэсэн давж ча-дахгүйг Бангалорт төвтэй банк, төл-бөр тооцооны FIS Group-ийн гүйцэтгэх захирал Рамаш-вами Венкатачалам тайлбарлав.

Энэтхэгт дижитал төлбөр нэвтрэх хурдац Хятадынхтай ойролцоо түвшинд өрнөх аваас голлох тоглогчид нь орлоготой ажиллахын тулд хэрэглэгчдэд зээл, сан, даатгал гэх мэт санхүүгийн олон төрлийн үйлчилгээ үзүүлэх ёстой. Гэтэл төлбөрийн шинэ төрлийн үйлчилгээ Энэтхэгт одоогоор алдагдалтай. Дижитал төлбөрийн зах зээлд ноёрхож буй гол гурван тоглогч энэ гуравдугаар сарын 31-нээр төгссөн санхүүгийн жилийн тайлангаа танилцуулсан. Уг гурвын хоёр нь буюу PhonePe, Amazon Pay нийт 30.6 тэрбум рупий буюу 430 сая ам.долларын алдагдал хүлээжээ. Харин

Хятадын Ant Financial, Японы Soft-Bank Group Corp-ын дэмжлэгтэй Paytm Payments Bank жилийн өмнө 207 сая рупий алдсаныхаа дараа энэ жил 190 сая рупийн ашигтай ажилласан байна.

Google Энэтхэг дэх төлбөрийн бизнесийнхээ санхүүгийн үр дүнг нийтэд дэлгээгүй. Гэхдээ

гүйцэтгэх захирал Сундар Пичаи Энэтхэгт баримт-лах бизнесийн стратегиа дижитал төлбөр хэмээн тайлбарласан юм. Энэтхэгчүүд Google брэндэд дотоодын банкуудаасаа илүү итгэл хүлээлгэж байгаа нь Forrest-

er фирмээс саяхан явуулсан судалгаа харуулжээ. Google нь банкны төлбөрийн үйлчилгээний лиценз эзэмшихийн оронд уламжлалт зээлдүүлэгчидтэй түншлэх замаар дижитал төл-бөрийн үйлчилгээ нэвтрүүлж байгаа юм.

Нөгөө талаар Энэтхэгийн тэр бумт нууд бүгд дижитал төл-бөрийн бизнест бууж өгөөгүй. Тус улсын тэргүүн баян Мукеш Амбанигийн туршиж буй төлбөрийн үйлчилгээ хэрэг-лээнд нэвтрэх тов тодорхойгүй хэвээр. Нийт 56 тэрбум ам.дол-ларын хөрөнгөтэй Амба нид Google, Ant, Facebook авар-гууд тай хүч үзэх чадвар бий. █

Сувашри Гош, Анто Энтони

Энэ таван фирмийн гурвыг нь Энэтхэгийн манлай бизнесменүүд санхүүжүүлэн дэмжиж байгаа.

Google, Walmart Энэтхэгийн мобайл

төлбөрийн салбарт хүч түрж байна

Google нь банкны төлбөрийн үйлчилгээний лиценз эзэмшихийн оронд уламжлалт зээлдүүлэгчидтэй түншлэх замаар дижитал төлбөрийн үйлчилгээ нэвтрүүлж байгаа юм

Nissan-ы шинэ захиралд шийдвэрлэх бэрхшээл их

БНХАУ SIM картхудалдан авагчдыг

шалгаж эхэллээ

Рид Стивенсон

Page 12: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН …...Энэ дугаарт 2019.12.03, МЯГМАР~ 208 (1260) ^1000, 24 НҮҮР УЛС ТӨР ZGM DAILY Сонгуулийн

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ12 2019.12.03, МЯГМАР~№208 (1260) СУРТАЛЧИЛГАА

Page 13: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН …...Энэ дугаарт 2019.12.03, МЯГМАР~ 208 (1260) ^1000, 24 НҮҮР УЛС ТӨР ZGM DAILY Сонгуулийн

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | БАЯЖИХ УХААН 13 2019.12.03, МЯГМАР~№208 (1260)

Санхүүгийн амжилтад нөлөөлөх санаанд

оромгүй хүчинзүйлсГанц бие эмэгтэйчүүд

санхүүгийн хувьд харьцангуй эрх чөлөөтэй байдаг төдийгүй

олсон мөнгөнийхөө ихэнх хувийг өөртөө зарцуулдаг.

Түүнчлэн тэд гэрлэсэн бүсгүйчүүдээс илүү мөнгөнд

үрэлгэн ханддаг бөгөөд тансаг хэрэглээтэй байдаг

аж. Энэ талаар АНУ-ын Хөдөлмөрийн Статистикийн

Байгууллагын тоо баримт дээр үндэслэн Morgan

Stanley судалгаа хийжээ. Уг судалгааны үр дүнд ганц бие бүсгүй брэндийн гутал, цүнх, алдартай гоо сайхны бүтээгдэхүүнд орлогынхоо

ихэнх хувийг зарцуулж, үнэтэй хоол идэж, өнгийн

хувцсаар гоёж үрэлгэн ханддаг болох нь тогтоогдсон

байна. Гэвч тэд санхүүгийн сахилга бат сул хэдий ч гэр

бүл зохиосон эмэгтэйчүүдээс өндөр орлоготой байдаг бөгөөд ажилдаа амжилт

олох магадлал их болохыг Morgan Stanley-ийн судалгаа

онцолжээ. Энэ нь тухайн улсын эдийн засагт эерэг

нөлөө үзүүлдэг бөгөөд эмэгтэй хүний үрэлгэн зан

нь бизнесийн салбарынханд ашигтай аж. Тодруулбал, хөдөлмөрийн насны ганц

бие эмэгтэйчүүд америкийн эдийн засагт нэг жилийн

дотор долоон их наяд гаруй ам.долларын хувь нэмэр оруулдаг байна.

Өнгөрсөн оны байдлаар тус улсад хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийн 41 хувь нь

ганц бие байсан бол 2030 он гэхэд эл тоо дөрвөн хувиар

өсөх төлөвтэй байгааг Morgan Stanley-ийн судалгаа

илрүүлжээ. Түүнчлэн ганц бие бүсгүйчүүд нийгмийн

хамгийн эрүүл, аз жаргалтай хэсэг болохыг Лондоны

эдийн засгийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн

судалгаагаар мөн тогтоосон байдаг.

Калифорнийн их сургуулиас

хийсэн бас нэгэн сонирхолтой судалгаа

эмэгтэйчүүдэд хамаатай. Хувцаслалт,

үс засалт, нүүр будалтдаа анхаарал

тавьдаг, сэтгэл татам эмэгтэйчүүд гадаад төрхөө үл

тоодог бүсгүйчүүдээс өндөр цалинтай,

амжилттай ажилладаг нь тогтоогджээ. Уг

судалгаанд 14 мянган эмэгтэйг хамруулан, тэдний сэтгэл татам байдал болон орлого хоорондын хамаарлыг

судалсан байна. Судалгааг асуулгын болон ярилцлагын аргаар авсан агаад ярилцлага хийсэн

хүмүүс тухайн хүний сэтгэл татам байдал, гадаад төрх байдалд

үнэлгээ өгчээ. Ийнхүү судалгааны

дүгнэлтээр нүүр будалт, үс засалт,

хувцаслалт нь цалингийн ялгаатай

байдлын үндсэн хүчин зүйл болох нь тодорхойлогджээ. Тодруулбал, сэтгэл татам хүмүүс гадаад төрхөө үл хайхардаг эмэгтэйчүүдээс 22 хувиар илүү орлого олдог аж. Түүнчлэн

нүүрээ сайхан буддаг эмэгтэйн ажлын бүтээмж бусдынхаас илүү

байдгийг тогтоосон судалгаа олон бий.

Харин эрэгтэй хүний санхүүгийн байдалд

гадаад төрх төдийлөн нөлөөлдөггүй аж.

САЛАЛТ ТАНЫ САНХҮҮД МУУГААР

НӨЛӨӨЛНӨ

Салсан хүмүүсийн орлогын

хэмжээ 77 хувиар буурдаг бол гэрлэсэн

хүмүүсийн орлого жил

бүр 16 хувиар нэмэгддэг аж. Түүнчлэн гэр бүл салалт

нь үр удмын санхүүд ч сөрөг нөлөө үзүүлдэг.

Тухайлбал, салсан гэр бүлд өссөн

хүүхдүүдийн 26-аас дээш хувь нь гурав болон хоёр дахь үедээ ядуу төрдөг бөгөөд 42 хувь нь ганц бие амьдралыг сонгодог аж.

АРЬСНЫ ӨНГӨ, БИЕИЙН ГАЛБИР ТАНЫ ОРЛОГОД

НӨЛӨӨЛДӨГ

Цэвэрхэн арьстай, цайвар

царайтай хүний орлого бусдынхаас

өндөр байдаг гэнэ. Энэ нь өөртөө итгэх

итгэлтай холбоотой

бөгөөд өөгүй төрх нь бусадтай

харилцах харьцаанд

эерэг нөлөө үзүүлдэг байна.

Цайвар царайтай эмэгтэй бусад

эмэгтэйчүүдээс 12 хувиар өндөр

орлого олдог бол эрэгтэй хүн

хоёр хувиар илүү мөнгө олдог нь

тогтоогджээ. Мөн богино хугацаанд

их жин хассан хүний орлого их

хэмжээгээр өсдөг байна. Түүнчлэн

нэр хүнд, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх

байдал нь ч нэмэгддэг аж.

Харин жин нэмэх нь сэтгэл санаа

болон хэтэвч доторход сөргөөр нөлөөлдөг байна.

ЛЕСБИ ЭМЭГТЭЙ ЭНГИЙН ХҮМҮҮСЭЭС

ИХ МӨНГӨ ОЛДОГ

Бэлгийн цөөнх чиг хандлагатай эмэгтэй энгийн хүмүүсээс илүү

орлоготой байдаг аж.

Тодруулбал, тэд бусдаас 8 хувиар

илүү мөнгө олдог болохыг

Хөдөлмөр судалгааны

институт мэдээлж

байсан. Мөн Британийн лесби

эмэгтэйчүүд гэр бүлийн амьдралаа

хожуу зохиодог, уламжлалт хэв маягаар амьдардаг нь орлого

илүү олдгийн шалтгаан гэж доктор Ник

Драйкис хэлсэн байна. Лесби

эмэгтэйчүүд олон цагаар ажиллаж, өндөр цалинтай

ажил хийж, удаан хугацаанд сурах боломжтой

байдаг ажээ. Мөн эрчүүдийн эрхэлдэг ажил хөдөлмөрийг

хийх нь түгээмэл гэнэ.

ГАНЦ БИЕ ЭМЭГТЭЙИХ МӨНГӨ ҮРДЭГ

ХӨӨРХӨН ЭМЭГТЭЙ ЧИНЭЭЛЭГ АМЬДАРДАГ

О.Даваасүрэн, ЗГМ сонин

Page 14: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН …...Энэ дугаарт 2019.12.03, МЯГМАР~ 208 (1260) ^1000, 24 НҮҮР УЛС ТӨР ZGM DAILY Сонгуулийн

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ14 2019.12.03, МЯГМАР~№208 (1260) ЗГМ: ЗОЧИН

ТЕАТРЫН БУРХАН, НАЙРУУЛАГЧДЫН МАНЛАЙ Б.МУШГИА

30 жилийн дараа гавьяат болохдоо гурван багшаа л хамгийн их санаж билээ

гэж эхлээдАмаа цангатал элдвийг донгосч

байжАмиа үрэв дээ, таХохь чинь шүү, хохино гэж

төгсдөг шүлэг байсан. Би түүнийг нь орондоо нэг, ширээний ард нэг, дэнгийн гэрэлд ч уншсаар цээжиллээ. Ангийнхандаа, клубт, бүр цаашлаад аймгийн цэргийн ангид хүртэл уншсан. Ингэж явсаар “Шүлэгч ногоон хүү” нэртэй болсон. Нэг өдөр Амаасүрэн гуай багшаас зөвшөөрөл аваад намайг дуудав. Яваад очтол “өнөөх шүлэг яав” гэхээр нь “надад байгаа” гэтэл “Тарваганы нүхэнд аваачиж хий. Хэнд ч битгий үзүүл. Дахиад тэр шүлгийг уншаад үзээрэй. Эсэргүү байна тэр чинь” гэж устгуулсан. Яагаад үүнийг ярив гэхээр энэ шүлгийг уншиж би урлагт уруу татагдсан хүн юм” гэв.

Ерөөсөө “Гитлерийн зүүд” гэдэг ном Б.Мушгиа гуайн санаа сэтгэлийг тэр чигээр нь эргүүлсэн бөгөөд эргэлт буцалтгүй урлагийн хүн болоход нөлөөлжээ. Улаанбаатарт шинээр байгуулагдсан Урлагийн сургуульд хүүхэд элсүүлэх хүмүүс Норовлинд очиж шалгасан аж. Н.Жавзан, Д.Лхасүрэн, Б.Мушгиа гурав шилэгдэв.

Тэд шуудангийн машинаар Улаанбаатар орохоор мордож. Энэ нь Б.Мушгиа гэдэг хүний

дарга болсон тэрбээр шинэ жилээр шилдэг сурагч болж маршал Х.Чойбалсангаас бэлэг гарджээ. Түүнийг зарлахдаа “Урлаг, уран сайхны сургуулийн гавьяат жүжигчин Д.Чимид-Осор багшийн ангийн сурагч Батмөнхийн Мушига” гэхэд мань хүн жигтэйхэн баярласан гэдэг. Багш болон өөрийг нь өсгөсөн аавыгаа ингэж анх баярлуулсан учраас баярлахаас ч яах билээ.

МОНГОЛЫН АНХНЫ ЛЕНИН БОЛСОН НЬ

Театрт ажиллаад хоёр жил болж байтал Д.Намдаг гуайг хэцүү газраас гарч ирсэн тухай хүмүүс шуугижээ. Засгийн газрын ордны зүүн талд буюу одоогийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн хажууд театрын ажилчдын байр байх.

“ГИТЛЕРИЙН ЗҮҮД” ГЭДЭГ НОМ Б.МУШГИА ГУАЙН САНАА СЭТГЭЛИЙГ ТЭР ЧИГЭЭР НЬ ЭРГҮҮЛСЭН БӨГӨӨД ЭРГЭЛТ БУЦАЛТГҮЙ УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД НӨЛӨӨЛЖЭЭ.

Б.Мөнхзул, ЗГМ сонин

урлагт амьдралаа зориулах их замын эхэн байлаа. Урлагийн сургуульд ирэхэд нь Э.Оюун гуай уулзаж хоёр, гурван асуулт асууснаа захиргаан дээр оруулаад “Урлаг, уран сайхны сургуулийн сурагч мөн болно” гэсэн үнэмлэх өгчээ. Ингээд багшид нь хүлээлгэж өгөхөд гавьяат жүжигчин Д.Чимэд-Осор гуай угтан авсан гэдэг. Хичээл дээр заавал хоёр гараа зөрүүлээд, номхон суух ёстой гэсэн ойлголттой явсан хөдөөгийн бор хүүд Д.Чимид-Осор багшийн хичээлийн хэв загвар маяг ихэд таалагджээ. Д.Чимид-Осор багш нь оюутнуудыг дугуйрч суулгаад чөлөөтэй ярилцаж байгаа зэрэг нь жигтэйхэн сайхан санагдаж сонирхлыг нь улам дэврээжээ. Үүнийгээ Б.Мушгиа найруулагч “Ингэж театр гэдгийг зөвхөн сургуулиар нь үнэртэж байлаа.

Хоёр багш театрт жүжигт тоглоно. Бид даавуугаар цавуудаад наасан салбайсан улаан үнэмлэхээ өвөртлөөд өдөр бүр “Бөмбөгөр ногоон” руу гүйнэ. Багш нарын жүжиглэж байгааг харах нэг ёсны хичээл учраас байн байн үзнэ. Урлагт Г.Жамъян, Г.Дашпунцаг хоёроор уруу татуулж, Д.Цэрэндулам, Д.Чимид-Осор багш нараар хөтлүүлээд орж байлаа” хэмээн ярилаа. Сурагчдын зөвлөлийн

Нэг орой Э.Оюун багш нь урлагийн сургуулийн нэг ангийн төгсөгч С.Галсанжав, Б.Мушгиа нарыг Д.Намдагийнд оч гэж. Энэ бол түүний нэрт зохиолч Д.Намдагийн “Залуу үе” жүжигт тоглосон үе буюу алдарт зохиолч түүнд өөрөө дүр өгсөн уулзалт. Тэрбээр Д.Намдаг гуайнд очсон үеэ “Шинэ барьсан жижигхэн цагаан гэрт ортол хөх даалимбан ширдэгтэй, жижиг пийшин, бичгийн ширээ байна. Талханд хутга зоолттой, хажууд нь орос ёотонгийн амыг хайнгадуу урчихсан, шавар тавганд масло тавьчихсан. Цагаан цамц, хар өмдтэй цонхийсэн цагаан хүн цэрэг орон дээр сууж байна. Газраар хэдэн ном дэлгээстэй. Нүд нь их хурц, түргэн хөдөлгөөнтэй хүн бидэнтэй мэндэлж, ойр зуурын асуултад хариулж нутаг усаа мэдэлцлээ” хэмээн дурсан ярив. Д.Намдаг гуайн “Залуу үе” бол хүүхдэд зориулсан жүжгийн анхных нь.

Уг жүжгийн Дэндэв гэх атаархуу, хорон санаатай хүүгийн дүрийг бүтээсний дараа хүүхдүүдэд чичлүүлж байснаа дурслаа. Тэгж байтал 1951 онд Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор ЗХУ-д бэлтгэгдсэн анхны дээд мэргэжлийн найруулагчдын нэг С.Гэндэн “Лениний гэр бүл” жүжиг найруулснаар Лениний

рамын Мушгиа, баримтат киноны Х и ш и г т г э х мэтээр хийсэн, хийдэг, хийж буй ажлаараа ард

түмэндээ овоглуулдаг эрхмүүд Монголд цөөнгүй байлаа. Тэгвэл энэ удаагийн зочноороо олон түмэнд “Драмын ногоон Мушгиа” хэмээн танигдсан урлагийн гавьяат зүтгэлтэн, драмын урлагийн нэрт найруулагч Батмөнхийн Мушгиа гуайг урилаа. Монголын театрын амьд толь бичиг гэгдэх түүнээс сонсох зүйл их ч цаг давчуу учраас зөвхөн уран бүтээл, урлагт хэрхэн хөл тавьсан тухай л ярилцлаа. Өдгөө 90 насыг зооглосон Б.Мушгиа найруулагчийн ухаан санаа цэлмэг, хэл яриа цэгцтэй сайхан байхыг хараад бахархах сэтгэл төрөв. Өөрийнхөө архиваас эмхт гэсэн нэлээд хэдэн хуучны зураг, гар бичмэл тэргүүтнээ ширээний өмнө дэлгэж тавиад энэ бүхнийг л товчхон ярина даа. Хэр хугацаа орох бол гэсээр бидний ярилцлага эхэлсэн юм. Ингээд урлагийн гавьяат зүт-гэлтэн Б.Мушгиа гуайн ярилц-лагыг сийрүүлэн хүргэе.

УРЛАГТ ХӨЛ ТАВЬСАН ОН ЖИЛҮҮД

Б.Мушгиа гуай хойд аав болон нагац эгчийнхээ гар дээр өссөн. Шүлэг сонирхдог хүүхэд байсных сумын клубээр гүйх дуртай нэгэн байж.

Түүнийг аав, эгч хоёр нь цэргийн дарга болгох сонирхолтой байсан ч мань хүний урлагийн хүн болох хүсэл илүү давамгайлсан гэдэг. Энэ талаар тэрбээр ийн ярилаа. “Хэнтий аймгийн Ягаан клубт жүжиг үзэх дуртай хүүхэд байсан. Үзэхдээ мөнгө төлөхгүй. Үзэгчдийн хөл доогуур мөлхөнө, онгорхой цоорхой хаалгаар сэмхэн орно. Орсон хойноо хөшигний араас нууцаар үзнэ. Гэтэл нэг өдөр Ягаан театрын эрхлэгч Амаасүрэн гэж хүн “Намайг нууцаар жүжиг үзээд байна” гэж сургуулийн захиргаанд матдаг юм байна. Удаа дараа матсан шүү. Харин сургуулийн захиргаанаас хичээл хийхгүй байна гэж уурлаад, хөөнө гэв. Би ч дахиад тийм зүйл болохгүй, битгий хөөгөөч гэж гуйсан. Захиргаа ч ёсоор болголоо. Гэхдээ л жүжиг үзэх хүслээ хорьж дийлээгүй. Тэгсэн нэг өдөр өнөөх Амаасүрэн эрхлэгч намайг чихдэж өрөөндөө оруулаад “Чи яасан янзын хүүхэд вэ. Чи тийм их урлаг, уран сайханд дуртай юм бол үүнийг уншаад цээжил гээд нэг ном өгсөн. Тэр Лу.Цэнд-Очир гуайн “Гитлерийн зүүд” гэсэн ном байлаа. Уг номонд

Ноён гитлер та, нойрсож л байна уу даа

Тавтай сайхан нойрсНохой ч битгий хуцуулНом дэвтэр ч битгий шагайлга

Д

Гэрэл зургийг Ж.Гэрэлчулуун

Page 15: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН …...Энэ дугаарт 2019.12.03, МЯГМАР~ 208 (1260) ^1000, 24 НҮҮР УЛС ТӨР ZGM DAILY Сонгуулийн

Ю.ЦЭДЭНБАЛ ДАРГА ХЭНТИЙД СААТАХДАА АЙМГИЙН ТЕАТРЫН ТОГЛОЛТ ҮЗЖЭЭ. ГЭТЭЛ АЖИЛ НЬ ҮНЭЛЭГДЭЖ НАМЫН “ҮНЭН” СОНИНЫ ТЭРГҮҮН НҮҮРТ БИЧИГДСЭНЭЭР ТҮҮНИЙГ ТӨВ ТЕАТР РУУ ТАТСАН БА ЕРӨНХИЙ НАЙРУУЛАГЧААР ТОМИЛОВ.

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ЗГМ: ЗОЧИН 15 2019.12.03, МЯГМАР~№208 (1260)

бага насыг бүтээх болжээ. Энэ бол Б.Мушгиа найруулагчийн Монголын анхны Ленин гэж хэлэгддэгийн учир. Лениний бага насанд тоглохоор сургуулилт хийж байхад нь ардын жүжигчин Ц.Цэгмид байнга хөшигний цаанаас хараад зогсдог байж. Тэр мундаг хүнээс айж, сандарсандаа яагаад хараад байгааг нь асуухад “Би Лениний идэр насанд тоглох учраас чиний үргэлжлэл. Чи амьдралыг хэрхэн харж, сэтгэж байгаагаас чинь миний дүр шалтгаалах учраас хооронд нь уяж өгөх учиртай” гэжээ.

Б.Муш гиа гуай театрт 50 гаруй жилийг өнгөрүүлсэн ч ердөө долоо, найман жүжигт дүрээ мөнхөлсөн нэгэн. Харин н а й р у у л а г ч и й н хувиар 70 гаруй жүжгийг тайзнаа а м и л у у л с а н байна. Хамгийн сонирхолтой нь кино огт найруулж үзээгүй ч хожим нь Халхын голын ялалтын 70 жилийн ойд зориулсан кинонд дүрээ үлдээжээ. Энэ нь түүний 90 насны амьдралд тохиосон анхны бөгөөд сүүлчийн кино юм.

45 ХОНОГТ “ИНТООРЫН ЦЭЦЭРЛЭГ”-ИЙГ НАЙРУУЛЖ,

15 ХОНОГТ “ЯНДАНГИЙН ДУУ”-Г БОСГОВ

Найруулагч Б.Мушгиаг 45 хоногийн дотор А.П.Чеховын “Интоорын цэцэрлэг” жүжгийг Монголын тайзнаа амилуулсан гэхээр одоо ч олон хүн гайхдаг.

Гэхдээ тэр өөрөө хүссэндээ бус А.Таяа даргын тушаалаар дээрх бүтээлийг 45 хоногт багтаан найруулжээ.

Энэ талаараа ярихдаа “Чехов гэдэг хүний ертөнцийг дутуу таньж, гүн нэвтэрч чадаагүй учраас тийм сайн жүжиг болоогүй байх. Хэрвээ үнэхээр сайн болсон бол өнөөдөр хүн бүхэн дурсана шүү дээ. Бас Б.Мөнхдорж Чеховын дотоод

сэтгэлийг гүйцэд гаргаж чадаагүй учраас түүний н а й р у у л с н а а р олонд хүрсэнгүй. Антон Павлович Чехов өөрөө мөлжүүр ихтэй учраас дутуу орхисон” гэв. Хэдийгээр олны хүртээл болоогүй ч тухайн үеийн ү з э г ч д э э с энэхүү жүжиг өндөр үнэлгээ а в ч ч а д ж э э . “ И н т о о р ы н цэцэрлэг”-ийг 45 хоногт багтаан найруулж, тайзнаа тавьсныг сонссон А з е р б а й ж а н ы иргэн уулга алдаж “Яаж халтуурдсан

бол” гэж гайхширч, бас Б.Мушгиа найруулагчийн эр зориг, чадварыг үнэлжээ. Тэгвэл “Яндангийн дуу” жүжгийн зохиол, санааг зохиолч Ч.Чимид, найруулагч Б.Мушгиа нар 15 хоногийн дотор олсон байх юм. Ингэхдээ бас л даргын тушаалаар Зүүнбаянд очихдоо зохиолоо “босгожээ”. Ч.Чимид гуай зохиолоо дуусгаснаас хойш хоёр сарын дараа жүжиг эцсийн байдлаар бэлэн болж тайзнаа тавьсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 286 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 479 дүгээр тогтоолоор нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба (хуучнаар Замын цагдаагийн газар)-ны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 5 барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн.

1. БАРИЛГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Тээврийн цагдаагийн албаны 5 барилга нь төв конторын барилга, хурлын танхим, агуулахын барилга, архивын байр, орон нутаг, хөдөлгөөн хяналтын хэлтсийн өргөтгөлийн барилга зэргээс бүрдэнэ.

Төв конторын барилга нь анх 1963 онд 2 давхар байхаар төлөвлөгдөн баригдаж, 1986 онд 3 давхар болгон өргөтгөсөн байна. Конторын барилгын гадна болон дотор талын өнгө үзэмжийг 2011 онд урсгал засвар хийж сайжруулсан бөгөөд нийт 56 өрөө тасалгаатай нийт 1939,09 м2 талбайтай. Давхар дундын төмөр бетонон хучилттай, давхар модон хучилттай таазтай, шувуу нуруун төмөр дээвэртэй, 1 ба 2 дугаар давхар нь тоосгон, 3 дугаар давхар нь модон ханатай, ажлын өрөөнүүд паркет бусад хэсэгт чулуун шалтай, вакуум цонхтой, төвлөрсөн цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны системд холбогдсон барилга юм.

Хурлын танхимын барилга нь 2008 онд ашиглалтад орсон, төв конторын барилгын өргөтгөл хэлбэрээр баригдсан бөгөөд 216,28 м2 талбайтай, угсармал төмөр бетонон хучилттай, тоосгон ханатай, бетонон шалан дээр паркетан шал суурилуулсан, вакуум цонхтой, гадна хана нь шавардлагатай, төвийн инженерийн байгууламжид иж бүрэн холбогдсон 1 давхар барилга. Дотор ханыг хурлын заалны зориулалтаар иж бүрэн тохижуулсан.

Агуулахын барилга нь 1968 онд ашиглалтад орсон, модон хана,

модон хучилттай, төвийн цахилгаанд холбогдсон, инженерийн байгууламжид холбогдоогүй 91,82 м2 талбайтай 1 давхар барилга юм.

Архивын байр нь 2005 онд ашиглалтад орсон, угсармал төмөр бетонон хучилттай, тоосгон ханатай, төвийн цахилгаанд холбогдсон, инженерийн байгууламжинд холбогдоогүй 135,7м2 талбайтай 1 давхар барилга юм.

Oрон нутаг, хөдөлгөөн хяналтын хэлтсийн өргөтгөлийн барилга нь төв конторын барилгын өргөтгөл хэлбэрээр 2008 онд ашиглалтанд орсон, сендвичэн хавтангаар баригдсан, 4 өрөө тасалгаатай, өрөөнүүд паркетан, коридор нь чулуун плита шалтай, вакуум цонхтой, төвийн цахилгаанд холбогдсон, цэвэр бохир усны шугамд холбогдоогүй 1 давхар 98,82 м2 талбайтай барилга.

2. ЭЗЭМШИЛ ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1176 захирамжаар 8035 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатай Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны нэр дээр олгосон. Гэрчилгээний дугаар №000001778

3. ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ

4. ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХ

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 11:00 цаг хүртэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 207 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг үнэн зөв, цэвэр бөглөсөн байх, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох баримтын эх хувь, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбар зэргээс бүрдэнэ.

5. МЭДЭЭЛЭЛ АВАХ

Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба (хуучнаар Замын цагдаагийн газар)-ны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 5 барилгыг газар дээр очиж үзэж болох бөгөөд барилгын талаарх мэдээлэл, дуудлагын худалдааны журам, худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын www.pcsp.gov.mn цахим хуудаснаас болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 207 тоот өрөөнд ирж авна уу.

Лавлах утас: 263025 ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

1 Дуудлагын худалдаа болох хугацаа 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 11:00 цагт

2 Дуудлагын худалдаа болох газар Засгийн газрын 9 дүгээр байрны 2 давхарт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хурлын танхимд

3 Худалдах доод үнэ 11,245,000,000.00 (арван нэгэн тэрбум хоёр зуун дөчин таван сая) төгрөг

4 Дэнчингийн хэмжээ Худалдах доод үнийн 10 хувь буюу 1,124,500,000.00 (нэг тэрбум нэг зуун хорин дөрвөн сая таван зуун мянган) төгрөг

5 Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар авах Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 5 барилгын үнийг 14 хоногийн дотор төлнө.

6 Дэнчинг байршуулах данс

Хүлээн авагч байгууллага: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар Дансны дугаар: 900011404 Дансны нэр: Төрийн сан

7 Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын регистрийн дугаар 6098169

4. ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХ

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 11:00 цаг хүртэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 207 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг үнэн зөв, цэвэр бөглөсөн байх, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох баримтын эх хувь, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбар зэргээс бүрдэнэ.

5.МЭДЭЭЛЭЛ АВАХ

Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба (хуучнаар Замын цагдаагийн газар)-ны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 5 барилгыг газар дээр очиж үзэж болох бөгөөд барилгын талаарх мэдээлэл, дуудлагын худалдааны журам, худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын www.pcsp.gov.mn цахим хуудаснаас болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 207 тоот өрөөнд ирж авна уу.

Лавлах утас: 263025

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

1 Дуудлагын худалдаа болох хугацаа 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 11:00 цагт

2 Дуудлагын худалдаа болох газар Засгийн газрын 9 дүгээр байрны 2 давхарт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хурлын танхимд

3 Худалдах доод үнэ 11,245,000,000.00 (арван нэгэн тэрбум хоёр зуун дөчин таван сая) төгрөг

4 Дэнчингийн хэмжээ Худалдах доод үнийн 10 хувь буюу 1,124,500,000.00 (нэг тэрбум нэг зуун хорин дөрвөн сая таван зуун мянган) төгрөг

5 Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар авах Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 5 барилгын үнийг 14 хоногийн дотор төлнө.

6 Дэнчинг байршуулах данс

Хүлээн авагч байгууллага: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар Дансны дугаар: 900011404 Дансны нэр: Төрийн сан

7 Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын регистрийн дугаар 6098169

4. ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХ

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 11:00 цаг хүртэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 207 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг үнэн зөв, цэвэр бөглөсөн байх, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох баримтын эх хувь, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбар зэргээс бүрдэнэ.

5.МЭДЭЭЛЭЛ АВАХ

Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба (хуучнаар Замын цагдаагийн газар)-ны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 5 барилгыг газар дээр очиж үзэж болох бөгөөд барилгын талаарх мэдээлэл, дуудлагын худалдааны журам, худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын www.pcsp.gov.mn цахим хуудаснаас болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 207 тоот өрөөнд ирж авна уу.

Лавлах утас: 263025

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР

“РОМЕО ЖУЛЬЕТТА”-Г МОНГОЛЧУУДТАЙ

ТАНИЛЦУУЛСАН НЬ Б.Мушгиа гуай мэргэжлийн

найруулагч болсон анхны томилолтоороо Хэнтийг зорьсон байна. Гурван сарын томилолт гурван жил болж сунаад байтал Ю.Цэдэнбал дарга намын хорооны бүгд хуралд суугаад буцах гэтэл цаг агаар муудаж онгоц нисэхгүй хоёр хоног саатахдаа аймгийн театрын тоглолт үзжээ. Гэтэл ажил нь үнэлэгдэж намын “Үнэн” сонины тэргүүн нүүрт бичигдсэнээр түүнийг төв театр руу татсан ба ерөнхий найруулагчаар томилов.

Ингээд уг албанд гурван жил ажиллахдаа ажилчин ангийн бодит амьдралаас урган гарсан “Яндангийн дуу”, “Алтан загасны үлгэр”, “Интоорын цэцэрлэг” зэрэг олон бүтээл найруулжээ. Тэгвэл түүний амьдралын түүхийн бас нэг салшгүй хэсэг нь Хүүхэд, залуучуудын театр. Тус театрын анхны даргаар очсон үедээ “Ромео Жульетта”-г тайзнаа тоглуулсан юм. Хамгийн сонирхолтой нь бас л дээрээс өгсөн даалгавар байлаа. 1966 онд Соёлын яамнаас С.Гэндэн найруулагчтай хамтран “Ромео Жульетта хоёр” жүжгийг тавих үүрэг өгчээ. Ингэснээр агуу хайрын бэлгэдэл болсон “Ромео Жульетта хоёр” жүжигтэй Монголын үзэгчид анх удаа танилцаж байлаа. Тухайн үед найруулагч Б.Мушгиа, С.Гэндэн нар анхны Ромеогийн дүрийг Ц.Готовт, Жульетагийн дүрийг Б.Энхтуяад ямар ч эргэлзээгүйгээр өгсөн гэдэг.

Уг жүжгийг хамгийн сүүлд Төрийн соёрхолт Н.Наранбаатар тайзнаа амилуулсан бөгөөд энэ талаар ярихдаа “Би Н.Наранбаатарын найруулсан “Ромео Жульетта”-г хоёр

удаа үзсэн. Түүний найруулан тавьсныг зөвшөөрөн хүлээн авч дэмжиж байгаа. Гол үзэгчид хэн бэ гэдгийг судалж XXI зууны шийдлээр тавьсан байна билээ. Зарим хүн Шекспирийн үнэр үзэл бодол хөндийрсөн байна гэж шүүмжилсэнтэй санал нийлэхгүй. 1960 онд ингэж тавихгүй. Цаг үеэ дагасан шийдэл нь зөв” хэмээн бодлоо хуваалцлаа.

30 ЖИЛИЙН ХҮЛЭЭЛТБ.Мушгиа найруулагч амьдралд

бууж өгөлгүй хөдөөгийн Соёлын ордныг театр болгон өргөжүүлж, тухайн үедээ олон жүжиг найруулж, том хэмжээний концерт дэглэж, ёстой л урлагийн төлөө зүтгэсэн нэгэн аж. Түүнийг 1984 онд Дундговийн театрт ажиллаж байхад нь Урлагийн гавъяат зүтгэлтэн цолд тодор-хойлсон байна. Дундговь айм-гийн соёл урлагийн 10 хоног Улаанбаатарт болоход Урла-гийн гавъяат зүтгэлтэн болгох шийдвэр гарсан учраас Засгийн газрын ордонд дуудсан гэнэ.

Гэтэл дарга нар хоёр цаг гаруй хуралдсаны эцэст бүх хүнийг шагнаж дууссаны

дараа энгэрт нь “Алтангадас” одон зүүж өгчээ. Шалтгаан нь намын гишүүн, эвлэлийн дарга байсан хүн гэр бүлээсээ салсан шалтгаанаар Урлагийн гавьяат зүтгэлтэн цолыг буцаасан байж. Энэ тухай 90 настай тэрбээр дурсахдаа “Алтан гадас одон зүүгээд театр дээр очиход Э.Оюун багш “Ээ хоншооргүй золиг. Хэзээ нэгэн цагт чи энэ цолыг авах л болно доо” гээд уйлж байсан юм. Ажлын шаардлага, намын даалгавар эргээд намайг буруутгах шалтгаан болж, миний сэтгэлд насаар минь хар тамга дарсанд гомдож явдаг юм” гэв. Ингээд 2014 онд буюу анхны тодорхойлолтоосоо хойш 30 жилийн дараа урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ цоолсон билээ. Түүнээс 30 жил хүлээсэн шагналаа авахад танд юу бодогдсон бэ гэхэд “Хамгийн түрүүнд Э.Оюун гуай, Д.Чимид-Осор, Нямаа багш гурваа л бодлоо. Энэ гурвын гараар орсондоо баярлаж явдаг хүн. Амьдад нь тэр олон багшдаа гавьяат болсноо хэлж чадаагүйдээ харамсдаг. Мэдээж төр засаг, түмэн олны хайр хишгийг хожуу ч гэсэн хүртсэндээ баярлаж явна. УДЭТ-т дахин харьяалагдаж, хамт олонтойгоо нийлсэндээ баярлаж байна даа” гэж хэлээд нулимс бөмбөрүүлсэн юм.

Энэ дашрамд, Б.Мушгиа гуай Улсын драмын эрдмийн театрын удирдлага, хамт олонд алтан үеийн уран бүтээлчдээ дурсан “Бид мартахгүй-Алтан тайзны эзэд” арга хэмжээг жил бүр зохион байгуулж, биднийгээ уулзуулдагт чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байгааг минь хэлж өгөөрэй гэснийг сони-ноороо дамжуулан уламжилъя. Түүнийг урлагийн янжинлхам бурхан ивээх болтугай. █

1951 онд Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор ЗХУ-д бэлтгэгдсэн анхны дээд мэргэжлийн найруулагчдын нэг С.Гэндэн “Лениний гэр бүл” жүжиг найруулснаар Лениний бага насыг бүтээх болжээ. Энэ бол Б.Мушгиа найруулагчийн Монголын анхны Ленин гэж хэлэгддэгийн учир.

Page 16: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН …...Энэ дугаарт 2019.12.03, МЯГМАР~ 208 (1260) ^1000, 24 НҮҮР УЛС ТӨР ZGM DAILY Сонгуулийн

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ16 2019.12.03, МЯГМАР~№208 (1260) ЗАГВАР

Үнэ цэнийг тань тодотгох xамба хилэн

ГҮН ӨНГӨНӨӨС ТАТГАЛЗААД ҮЗ

Шинэ жилийн баярын үдэш торон эмжээртэй даашинз үнэхээр гайхалтай сонголт болно. Өнгөний хувьд хар,

улаан зэрэг гүн өнгөөр хийх нь элбэг. Тиймээс баярын үдэш та торон эмжээртэй даашинз

сонгохоор шийдсэн бол улаан эсвэл цагаан өнгийг санал

болгоё. █

Жил бүрийн үдшийн гоёлууд энгийн загвар луу хазайж байна

Т ун удахгүй болох шинэ жилийн уур амьсгал аль хэдийн орж хотын гудамж гоёл чимгээ зүүгээд эхэлсэн. 12

дугаар сар дөнгөж эхэлж байгаа ч шинэ жилийн даашинзны эрэлт аль хэдийн үүсчээ. Жилдээ ганц удаа болдог энэ баяр бүсгүйчүүдийн хувьд зардал өсдөг үе. Учир нь үс засалт, гоёлын нүүр будалт, маникюр… Хамгийн гол нь гоёлын даашинз. Сүүлийн үеийн хандлагаар шинэ жилийн үдшийн даашинз дараа нь энгийн үед ч өмсөж болох атлаа чамин байх нь бүсгүйчүүдийн хувьд ихээхэн дэлгэрчээ. Тиймээс ч жил бүрийн үдшийн гоёлууд энгийн загвар луу хазайж байна. Эдгээрийн нэг нь өдөр тутам, оройн зоог, болзоонд гээд алинд нь ч өмсөж болохоор хилэн материалтай гоёмсог даашинз юм. Мөн торон эмжээртэй даашинз үнэхээр гайхалтай сонголт болно. Ийм даашинзыг голдуу нимгэн зөөлөн тор болон даавуугаар хийдэг. Өнгөний хувьд хар, улаан зэрэг тод өнгө сонгох нь элбэг. Тиймээс баярын үдэш та торон эмжээртэй даашинз сонгохоор шийдсэн бол улаан эсвэл цагаан өнгийг авахыг зөвлөж байна. Улмаар энэ жилийн даашинзны голлох загваруудын танилцуулгаас та санаа авч сонголт хийгээрэй.

Б.Ганцэцэг, ЗГМ сонин

НЭГ ЗАГВАРТ БАРИГДАХ ХЭРЭГГҮЙ

Хамба хилэн, бие барьсан, битүү захтай энэ загвар шинэ жилийн үдэшлэгийн шилдэг сонголт байх болно. Зөөлөн хилэн материал нь бүсгүй таны биеийн галбирыг улам тодотгож, гоо үзэсгэлэнг тань тодруулна. Нэг үгээр энэ даашинз таныг үнэ цэнтэй харагдуулна гэдгийг баталъя.

Гэхдээ зөвхөн нэг загварт баригдах хэрэггүй. Бага зэрэг дэрвэгэр хормойтой цамц бүхий юбканы хослол ч байж болно.

ХАР ӨНГӨ ГАЙХАМШИГТАЙ ХЭВЭЭР

Энэ бол хамгийн сонгодог өнгө. Бүсгүйчүүдийг үргэлж загварлаг, дэгжин бас гуалиг, дур булаам харагдуулдаг нууц зөвхөн энэ өнгөнд л оршдог. Шинэ жилийн гоёмсог даашинзны өнгө дунд хар өнгө хамгийн загварлаг нь байна гэдэгт эргэлзэх хэрэггүй.

НОМИН НОГООН ӨНГИЙН БАРИУ ДААШИНЗ

Шинэ жилийн бэлгэдэл, мөнх ногоон өнгөний ийм хувилбар 2019 оны шинэ жилийн үдэшлэгийн онцлох гоёлд тооцогдож байна. Энэ өнгө нь хар, хүрэн болон шаргал үсний алинд ч төгс зохицох юм.

Page 17: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН …...Энэ дугаарт 2019.12.03, МЯГМАР~ 208 (1260) ^1000, 24 НҮҮР УЛС ТӨР ZGM DAILY Сонгуулийн

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ГОО САЙХАН 17 2019.12.03, МЯГМАР~№208 (1260)

О.Даваасүрэн, ЗГМ сонин

БНСУ-д танигдаад буй бикини мисс Э.Пүрэвдавааг “Гоо сайхан” буландаа онцолж байна. Тэрбээр Michelle буюу Мишээл нэрээр солонгосчуудад танигджээ. Э.Пүрэвдаваа Mi-chellemk.llc гадаад худалдааны компаний үүсгэн байгуулагч бөгөөд бөгөөд Musle Ma-nia, MAXQ Spomax зэрэг байгууллагын фитнесс моделиор ажилладаг юм.

БНСУ-д алдаршсан

монгол модель Э.Пүрэвдаваа

Биеийн жин: 50кг Биеийн өндөр: 163см Биеийн харьцаа: 87:60:90 Биеийн хамгийн дуртай хэсэг:

Хөл, мөр Орд: Матар Төрсөн он, сар, өдөр: Нууц Үсний өнгө: Бор Нүдний өнгө: Бор Төгссөн сургууль: Hallym

Graduate School of International University Ажил: Michellemk.llc гадаад

худалдааны компаний үүсгэн байгуулагч Мэргэжил: Дипломат харилцаа Идэх дуртай хоол: Ээж,

дүүгийнхээ хийсэн хоол Дуртай сүрчиг: Chanel Eau

Tendre Дуртай өнгө: Байгалийн өнгө Хобби: Ном унших, подкаст

сонсох Зорилго: Компаниа өргөжүүлэх Баримталдаг зарчим: Зөв хүн

байх Багын хоч: Өөдөсхөн Хэлэх дуртай үг: Эзэн

хичээвэл заяа хичээнэ Өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ:

Дуртай дуугаа сонсож өглөөг эхлүүлдэг

Page 18: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН …...Энэ дугаарт 2019.12.03, МЯГМАР~ 208 (1260) ^1000, 24 НҮҮР УЛС ТӨР ZGM DAILY Сонгуулийн

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ18 2019.12.03, МЯГМАР~№208 (1260) СУДЛААЧИЙН ҮГ

Гуравдагч хөршийн бодлого 2019 ондШХАБ нь АНУ ба өрнөдийн эсрэг ажиллаж мэдэх цэрэг-улс төрийн эвслийн

далд дүрээ олж авсан гэж үзэх бүрэн үндэстэй

Гадаад бодлого, гео-политик дээр ертөнц гүн хямралд орсон, хуваагдсан, хоёр их хөрш маань манай гу-

рав дагч хөршүүдтэй зөрчилдөн дайсагнасан нөхцөлд ШХАБ-д жинхэллээ гэхэд бүрэн эрхт гишүүний хүлээх хариуцлага (ял) ямар болж ирэхийг бид мэдэхгүй. “ШХАБ-д элсэхээр ямар үр дагавартай вэ?” хэмээн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга хэлснийг хэрэгсэхгүй өнгөрч болохгүй. Элссэний дараах хариуцлагыг битүүхэн хэлсэн байх.

ШХАБ-ын ерөнхий чиглэл хэний эсрэг, хэний төлөө вэ? 2005 онд Астанагийн саммитаас “Төв Ази дахь хуучин Зөвлөлт Холбоот Улсын Бүгд Найрамдах улсуудаас америкийн цэргийн баазыг гаргах хугацааг товлохыг АНУ-д уриалсан тунхаглал” гэгчийг батлан гаргаж бай жээ. Энэ нь хоёр талын харилцааны али-ваа, ямар ч асууд-лыг шийдвэрлэх плат форм болгож ШХАБ-ыг ашиглаж болохгүй хэмээх анхны тохирол цоог Оросын шаард-лагаар (Орос-Аме-рикийн харил цаанд АНУ-ыг шахах да-рамтлах) зөрчсөн анхны алхам болжээ. Ийнхүү ШХАБ нь АНУ ба өрнөдийн эсрэг ажиллаж мэдэх цэрэг-улс төрийн эвслийн далд дүрээ олж авсан гэж үзэх бүрэн үндэстэй. Уг саммитаар Иран, Энэтхэг, Пакистан нь ажиглагчийн статустай бол-сон. АНУ-ын цэргийн баазтай холбогдуулан гаргасан тэрхүү тунхаглал нь өрнөдийг сөрсөн, хэрэг дээрээ тулган шаардсан геополитикийн анхны ультиматум нь байсан билээ.

Яг ийм фонон дээр Монгол-Америкийн улс төрийн харил-цаа, стратегийн түншлэл, бат лан хамгаалахын харилцааг аваад үз дээ. Сөргүүллээ хэмээн на-майг зэмлэх байх. Сөргүүлж байгаа бус, яг бодитой байгааг

АНУ-ЫН ЦЭРГИЙН БААЗТАЙ ХОЛБОГДУУЛАН ГАРГАСАН ТЭРХҮҮ ТУНХАГЛАЛ НЬ ӨРНӨДИЙГ СӨРСӨН, ХЭРЭГ ДЭЭРЭЭ ТУЛГАН ШААРДСАН ГЕОПОЛИТИКИЙН АНХНЫ УЛЬТИМАТУМ НЬ БАЙСАН БИЛЭЭ.

Олхонуд Баярхүү, Профессор

нь бичиж байна. Бүгд баримт, эх сурвалжтай. Баярхүүгийн санаанаасаа гаргаад ирсэн нэг ч мөр байхгүй.

2019 оноо дүгнэн бичиж байна. Ерөнхийлөгчийн айлчлалыг энд давтан бичихгүй. 2019 оны хувьд түүний айлчлал Монгол-Америкийн харил цааны хөгжлийн шинэ үе шатыг эхлүүлсэн. АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэр гийн команд лалын командлагч адмирал

Филип С.Дэвидсон зургаду гаар сарын 13-нд Монголд “морилсон”. Дэс дарааллаараа бол тэрбээр цэргийн талаас АНУ-ын гурав дахь том хүн. Ерөнхийлөгч, Штабуудын дарга нарын хорооны даргын (Жанжин штабын дарга гэсэн үг) дараа энэ нөхөр орох байх, араас нь Европ дахь цэргийн команд-лагч нь. Адмирал Дэвидсон Ерөн хий-лөгч Х.Баттулгад ба раалхсан. Манай төрийн дээд албан тушаалтан, Зас гийн

газрын гишүүд, цэргийн бие бү-рэл дэхүүнтэй уулз сан. АНУ-ын Энэт хэг-Номхон далайн цэргийн ко манд лал болон Мон гол Улсын Зэвсэгт хүчний Жан жин штабын хамтран зохион байгуулж буй олон улсын энхийг сахиулах “Хааны Эрэлд” цэргийн сургуулилтын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцсон.

Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын стратеги нь бүс нутагт чөлөөтэй бөгөөд нээлттэй олон улсын хэв журам

сахиулж түгээн дэлгэрүүлэхэд чухал бааз суурь болох явдал юм. Ингэхийн тулд Монгол-Америкийн хоорондын бат бөх түншлэл болон чухал ач холбогдол бүхий хамтын ажиллагаан дээр суурилж хамтран ажиллах учиртай. АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын үйл ажиллагааны цар хүрээ нь АНУ-ын баруун эргээс Энэтхэгийн баруун хязгаарын хил болон Антарктидаас Хойд туйл хүртэл дэлхийн гадаргуун тэн хагас болох далай тэнгисийг хүртэлх бүсийг хамардаг. АНУ-ын цэр гийн эл командлал нь АНУ-ын Зэвсэгт хүчний газар зүйн байршлаар хуваагдсан Нэгдсэн цэргийн зургаан командлалын нэг нь юм. Адмирал Дэвидсон нь Энэтхэг-Ази-Номхон далайн бүсийн АНУ-ын цэргийн ахлах дээд албан тушаалтан бөгөөд АНУ-ын Батлан хамгаалахын сайдаар дамжуулан АНУ-ын Ерөнхийлөгчид ажлаа тайлагнадаг. АНУ-ын Номхон далайн тэнгисийн цэргийн флот, АНУ-ын Номхон далайн агаарын цэргийн хүчин, АНУ-ын Номхон далайн арми болон АНУ-ын Номхон далай дахь тэнгисийн явган цэргийн хүчин гэсэн дөрвөн командлалаас бүрддэг. Эдгээр цэргийн командлал нь Хавай мужид төвлөрдөг бөгөөд тухайн хүчний баазууд нь бүс нутагт суурин болон түр хугацаагаар цэргийн үйл ажиллагаа явуулдаг гэхчлэн манай БХЯ-наас хэвлэлд өгсөн мэдээлэлд дэлгэрэнгүй бичжээ. Мөн түүнтэй давхцан манай улсад айлчилсан АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын Агаарын хүчний командлагч генерал Чарльз Браун Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийг

хязгаарлах бодлого эрчимтэй явуулж байна. Бүс нутгийн нэр томъёог хоёр жилийн өмнөөс “Энэтхэг, Номхон далайн бүс” хэмээн өөрчлөн нэрлэх болсон нь Ази тивд Хятадын нөлөөг бууруулах зорилгынх нь нэг илрэл гэж тэнд бичээтэй байгаа ШХАБ-ын түнш, хил залгаа, найрсаг харилцаат Хятадыг шууд нэрлэж чичлэсэн хэрэг юм.

Эл сурвалжлага нийтлэгд-сэний дараахан “Why the US Should Build on Its Role as Mon-golia’s “Third Neighbor” гэсэн гар чиг бүхий лут өгүүлэл аме-рикийн нэг судлаач бичжээ. Зал гуу лаад Монголд АНУ-ын Ерөн хий лөгчийн Үн дэсний аюул гүй байдлын зөвлөх Элчин сайд Жон Болтон (одоо бол биш) мо рилж, хамгийн түрүүнд Ерөн хийлөгч Х.Баттулгад бараалхжээ. Энэ айлчлал АНУ-ын зүгээс хоёр улсын харил цаа, хамтын ажиллагаанд ач хол-бог дол өгч буйн илрэл, АНУ-ын Мянганы Сорилтын Корпо рацитай байгуулсан компакт гэрээ хоёр орны хамтын ажил лагаанд чухал үүрэгтэй, эдийн засаг, цэргийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, мөн бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал бодлоо солилцсон, ялангуяа цэргийн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун буй, АНУ-ын зүгээс Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлдэг, бүс нутгийн аюулгүй байдал, тэр дундаа эрчим хүчний салбарын асуудлаар ярилцав гэсэн албан ёсны мэдээ явж байсныг бид уншсан.

Гэтэл БХЯ-дын харилцаа юу юугүй дараагийн шатныхаа хамтын ажиллагаа руугаа шилжиж, АНУ-ын Батлан хамгаа-лахын шинэ сайд Марк Эспер Монгол Улсад айлчилжээ. Тэрээр твиттерийн жиргээндээ: “Монголд ирлээ! АНУ-Монголын нийтлэг үнэт зүйлс, түншлэлийн бат бэх хэлхээ холбоо, дэлхий даяар ардчилал, эрх чөлөөг дэмжих үүргээ батлан харуулах болно!” гэcэн нь чухамдаа ШХАБ-ын 2005 оны Астанагийн саммитаас “Төв Ази дахь хуучин Зөвлөлт Холбоот Улсын БНУ-уудаас америкийн цэргийн баазыг гаргах хугацааг товлохыг АНУ-д уриалсан тунхаглал” мэт эрх зүйн баримт бичиг, актууд Монгол-Америкийн харилцаанд хамаарахгүй ээ гэсэнтэй агаар нэгэн дуулдаж байв. █

(Үргэлжлэлийг дараагийн дугааруудад цувуулан өгүүлнэ)

хөгжүүлэн төлөвшүүлэхэд АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын зүгээс хамтын ажиллагааны гэрээний хүрээнд бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ гэсэн мэдээ явж байсан.

АНУ-ын БХЯ-наас 55 хуудас бүхий “Indo-Pacific Strategy Re-port” тайланг танилцуулсан. Д.Трампын засаг захиргаанаас Энэтхэг, Номхон Далайн бүс нутагт аюулгүй байдлын чиг-лэлээр явуулж буй бодлогын талаар тайлбарахдаа “Түнш лэлийг бэхжүүлэх” хэсэгт “Энэтхэг, Номхон Далайн бүс нутгийн Сингапур, Тайвань, Шинэ Зеланд, Монгол гэсэн дөрвөн улстай түншлэлээ улам бэхжүүллээ” хэмээн бичжээ. “Дээрх дөрвөн улс нь дэлхий дахинд АНУ-ын явуулж буй ажиллагаануудад оролцож, олон улсад нээлттэй, чөлөөт дэг журам тогтоож буй үйлсийг идэвхтэй дэмждэг, найдвартай, чадварлаг түншүүд” гэж үнэлсэн байх юм. Бүс нутгийн эл дөрвөн улстай түншлэлээ өргөжүүлэх бодлого баримтлна, Трампын засаг захиргаа Ази, Номхон Далайн бүс нутагт Хятадын нөлөөг

“Төв Ази дахь хуучин Зөвлөлт Холбоот Улсын БНУ-уудаас америкийн цэргийн баазыг гаргах хугацааг товлохыг АНУ-д уриалсан тунхаглал” мэт эрх зүйн баримт бичиг, актууд Монгол-Америкийн харилцаанд хамаарахгүй ээ гэсэнтэй агаар нэгэн дуулдаж байв.

Page 19: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН …...Энэ дугаарт 2019.12.03, МЯГМАР~ 208 (1260) ^1000, 24 НҮҮР УЛС ТӨР ZGM DAILY Сонгуулийн

Зуун мянган жилийн өмнө дэлхий дээр наад зах нь зургаан төрлийн хүн амьдарч байжээ. Одоо ганц

үлдсэн нь Homo sapiens бөгөөд ойрын төрлүүдээс хувьслын хамгийн амжилттай шинж чанаруудыг өвлөн авсан юм. Хэдэн арван мянган жилийн өмнө сапиенсаас илүүтэй неан-дертальд ойр Homo төрлийн нууцлаг бүлэг болох денисовын хүн Азид амьдарч байв. Тэдний ясны үлдвэрийг 2008 онд Оросын эрдэмтэд Алтайн нуруун дахь Денисовын агуйгаас олсон юм. Малталтыг ахалсан академич Анатолий Деревянко чигчий хурууны ясыг Герман ба АНУ руу шинжилгээнд илгээжээ.

Германы эрдэмтдийн судал-гааны ачаар 2010 онд хүн тө-рөлхтөн Homo-гийн урьд мэдэгдээгүй төрөл байсныг мэдэж авсан юм. Хоёр дахь яс хэдэн улс дамжин адал явдлын гэмээр түүхтэйгээр алга болсон аж. Харин Францын эрдэмтэд зураг болон анализын дээж авч үлдсэн боловч ДНХ-ийг тодорхойлж чадаагүй байна. Одоо Франц, Германы эрдэмтэд хүчээ нэгтгэн алга болсон ясыг сэргээх оролдлого хийж буй. Улмаар Германы судлаачид эхний ясны 3D загварыг бүтээж, францууд өөрт үлдсэн зурагтай нэгтгэж үзжээ.

Ийнхүү Алтайн агуйн эртний оршин суугчийн араг ясны талаар дүгнэлт хийх боломж бий болсон байна. Уг чигчий хуруу 13 настай Денисовын охиных бөгөөд орчин үеийн хүний хуруутай

бараг бүх үзүүлэлтээр ижил болохыг тогтоов. Денисовчууд Homo sapiens-ээс илүүтэй неан-дертальчуудад ойр тул дээрх нээлт гайхал төрүүлнэ.

2013 онд хоёр агуй судлаач Өм-нөд Африкийн нэг агуйд нарийн завсар байгааг илрүүлжээ. Зарим газартаа 20 см өргөн байсныг үл харгалзан тэд дотогш орохоор шийдсэн байна. Тэнд есөн метр урт, нэг метр өргөн зай хүний ясаар дүүрсэн харагдав. Айм шигт олдворын талаар агуй судлаачид цагдаад биш Өмнөд Африкийн нэрт аптропологич Ли Бергерт мэдээл-жээ. Тэрээр даруй-хан баг бүрдүүлж, мянга гаруй сайн хадгалагдсан яс гарган авчээ. Шин жилгээнийн үр дүнд тэдгээр нь 300,000 орчим жилийн амьдарч байсан 15 хүний араг яс болохыг тогтоов.

Араг ясны бүтэц нь эрдэмтдийн урьд өмнө нээгдээгүй эртний хүний төрөл байгааг харууллаа. Түүнийг Homo naledi хэмээн нэрлэжээ. Энэ нь намхавтар (147 см-ээс өндөргүй), зарим талаараа Африкт хоёр сая жилийн өмнө амьдарч байсан Homo habilis буюу чадварлаг хүнийг санагдуулна. Ийм учраас л эрдэмтэд неандерталь бус асар эртний хүний араг яс олсноо ойлгосон байна. Тэдний гар ба хөлийн ясны байдлаар босоо гоор явж, модонд авирч чаддаг байсныг тогтоов. Тэдний хөлийн өсгийн яс орчин үеийн хүнийхтэй бараг адил.

Орчин үеийн хүний ДНХ-д неандертальчуудаас өвлөсөн эс хоёр хувь орчим байдаг. Зүүн Азийнхны хувьд энэ хэмжээ Баруун Ази ба Европынхноос илүү. Харин африкчуудад ердөө байхгүй. Иймээс эрдэмтэд сапиенсууд хар тивээс гарсны-хаа дараа неандертальчуудтай уулзсан гэж үздэг. Германы генетикчид сүүлийн 45 мянган жилийн турш неан дерталь ген

хүний ДНХ-ээс арилаагүйг тог-тоожээ. Тэдгээр нь хүний амьд үлдэх ба өсөж үржихэд чухал бололтой. За-рим судалгаанд хүн “хувьслын үеэлээ-сээ” халд варт өвчин болон ши зоф-ренээс хам гаалах ген авч үлдсэн гэж

нотолдог.Түүнчлэн неандерталийн зарим

ген сапиенсын гадаад төрхөд нөлөөлжээ. Тухайлбал ази ба европчуудыг африкчуудаас ялгаруулдаг цайвар арьс Homo neanderthalensis-аас үүсэлтэй гэдгийг эрдэмтэд нотлоод буй. Герман, Америкийн генетикчид орчин үеийн хүний ДНХ-д кератины уургийн ажиллагаанд нөлөөлдөг неандерталийн генийн хувилбарыг илрүүлсэн байна. Энэ нь арьсыг ус нэвтэрдэггүй, халуун хүйтнийг мэдэрдэг болгодог аж. Судлаачдын бодлоор “хувьслын үеэлээсээ” зээлдсэн эдгээр ген сапиенсыг цайвар арьстай болгож, Ази, Европын хүйтэн уур амьсгалд түргэн дасахад тусалсан бололтой. █

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН 19 2019.12.03, МЯГМАР~№208 (1260)

Канадын МкГиллын их сургуулийн Эрүүл мэндийн төвийн эрдэмтэд тослог хүнс хорт хавдар үүсгэж, түргэн томруулдаг учир шалтгааныг тайлбарлажээ. MedicalX-press сэтгүүлд бичсэнээс үзвэл ханасан өөх тос түрүү булчирхайн хорт хавдрыг хөгжүүлж, үхэлд хүргэдэг эд эсийг програмчилдаг болохыг тогтоосон байна. Уг бодис өөр олон эс, түүний дотор эсийн хуваагдлыг зохицуулдаг MYC эсийн идэвхжилд нөлөөлдөг аж. МҮС дэх мутац эсүүдийн программд гүнзгий өөрчлөлт оруулснаар хорт хавдрын эсийг өсгөдөг байна.

Мэргэжилтнүүд 319 өвч-

төний хоолны орцод шин-жилгээ хийж үзээд амьтны гаралтай өөх тосны хэрэглээ МҮС эсийг хэтэрхий өдөөдөг гэж дүгнэв. Энэ таамаглалыг хулгана дээр туршихад батлагдсан байна. Өөх тосны хэрэглээ өндөртэй өвчтөнүүд таргалалт болон наснаас үл хамааран хорт хавдраар нас барах магадлал дөрөв дахин их байдаг аж.

Судалгааны дүнгээс ха-ра хад МҮС эсийн идэвх-жилийг эпигенетикийн ар-гаар (ДНХ-ийн дарааллыг өөрчлөлгүйгээр удамшлын өөрчлөлтөд суурилах арга) сулруулснаар өвчлөлийн явцыг сааруулж болохыг эрдэмтэд зөвлөжээ. █

Кетаминыг (мэдээ ал-дуулах, заримдаа өвчин нам -даа хад хэрэглэдэг тариа) нэг удаагийн дозоор уухад сог-туу руулах ундааны хэрэг -лээг багасгахад ту салж болохыг нээсэн байна. Лон -доны их сургууль -кол лежийн судлаачид архины хамаа-ралтай 90 хүн дээр туршилт явуулаад ийм үр дүнд хүрчээ. Тэд долоо хоногт 74 нэгж (нэг нэгж нь 10 грамм цэвэр спирттэй тэнцэнэ) архи ууж байсан нь зөвлөдөг дундаж хэмжээнээс тав дахин илүү юм. Сайн дурын оролцогчдод бокалтай шар айраг өгч даал-гавар биелүүлсний дараа уухыг зөвшөөрсөн байна.

Тэдэнд янз бүрийн согтуу-

руулах ундааны зураг үзүүлж, уух дур хүсэл болон авч бо-лох таашаалдаа зэрэглэл тог тоохыг санал болгожээ. Нэг өдөр нь шар айраг уухыг зөвшөөрч, дараа өдөр нь хориглов. Ийм дарааллын үед хүний тархинд шагнал хүртэх хүлээлтийн үйл явц болов сордог нь тогтоогдсон зүйл. Гэвч гурав дахь өдөр нь кетамин тарихад шагналын хүлээлт буюу урт хугацааны ха маарал дарагдаж байгаа нь ажиглагдав.

10 өдрийн тур шил таас үзэхэд уг тариа спир тийн ундаа хэрэглэх дур хүс лийг багасгаж байв. Цааш нь ажиг-лахад эмийн нөлөө есөн сар үргэлжилсэн байна. █

Орчин үеийнхүн неандерталь ба

денисовчуудаасюу өвлөв

Өөхтэй хоол үхлийн аюултайг илрүүлэв

Архины хамааралтай

тэмцэх шинэ арга

нээжээ

Зуун мянган жилийн өмнө дэлхий дээр наад зах нь зургаан төрлийн хүн амьдарч байжээ.

Page 20: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН …...Энэ дугаарт 2019.12.03, МЯГМАР~ 208 (1260) ^1000, 24 НҮҮР УЛС ТӨР ZGM DAILY Сонгуулийн

ZGM DAILY| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ20 2019.12.03, TUESDAY~№208 (1260)

Telecommunication is the third-largest sector in Mongolia after finance and mining

Mobile usage of Mongolia nears

developed countriesI

n the first nine months of 2019, the number of mobile users increased to 4.5 million, up 10.1 percent compared to the same

period of the previous year. Industry companies highlight that the digital use of Mongolia is comparable to developed countries.

The number of data users exceeded three million in the first half of the year, according to the Communications Regulatory Commission. In terms of other economic data, the total revenue from the postal and telecommunications sector reached MNT 878.2 billion in the first nine months of the year, up 18.5 percent, according to the National Statistical Office (NSO)’s report. Mobile communication

companies made up 55.4 percent of the total revenue.

In addition to the mining and financial sectors, the third-largest sector in the Mongolia’s economy is the telecommunication sector, said Tatsuyama Hamada, the Chief Executive Officer of Mobicom Corporation.

The Bank of Mongolia (BoM) also signed to deal with Mastercard International to transform the “₮” card into EMC chip technology, as we reported recently. Allowing the EMV chip enables customers to transact remotely and faster. The BoM plans to implement the project in 2020.

In spite of improvements in the e-transition process, the security of information is becoming serious, sector representatives emphasized. █

Aminaa.U, ZGM Daily

COMMODITY MARKET

Gold Spot(USD/t oz.)

1500.01490.01480.01470.01460.0

Oct 24Dec 02 1,459.4

Dec 02

Source: Bloomberg

WTI Crude Oil (Nymex)(USD/bbl.)

58.5058.0057.5057.0056.5056.0055.50

Oct 24Dec 02 56.06

Dec 02

Brent Crude (ICE)(USD/bbl.)

64.0063.5063.0062.5062.0061.5061.00

Oct 24Dec 02 61.22

Dec 02

Image by Batsaikhan.S

ADB to provide USD 7.5 million to Milko LLCThe Asian Development Bank (ADB) signed a local currency loan equals USD 7.5 million with Milko LLC.

Head of Constitutional Court appointedThe Constitutional Court of Mongolia held its meeting yesterday and discussed the appointment of the new Chairman of the Court.

President grants Mongolian citizenship to Iranian judokaThe Iranian judoka Saeid Mollaei has recently granted Mongolian passport and is going to fight for Mongolia at the Masters in Qingdao.

Page 21: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН …...Энэ дугаарт 2019.12.03, МЯГМАР~ 208 (1260) ^1000, 24 НҮҮР УЛС ТӨР ZGM DAILY Сонгуулийн

ZGM: HIGHLIGHTS POLITICS

President of Mongolia Battulga Khaltmaa appoints Davaa Dulamsuren as Ambassador Extraordinary and Plenipotentiary of Mongolia to the Russian Federation.

ECONOMYMongolia-Turkey tour operators to hold a meeting on December 6-8 in Istanbul, Turkey. Tour operators will hold business to business meetings and exchange views in wide range issues, particularly direct flight and exchanging tourists.

Top 20 index raises 0.15 percent, to 18,802.84 points. MSE A index increases 0.1 percent, to 8,738.27 points. MSE B index rises 1.09 percent, to 7,792.75 points. Market cap stands at MNT 2,53 trillion.

Top 20 index(by units)

18,802.8410k

15k

20k

25k

30k

SOCIETYMongolia is to launch its own Olympic hospitality house for the first time at Tokyo 2020 next year. The plan has been initiated by Battushig Batbold, the Acting President of the Mongolian National Olympic Committee, who has identified a site next to the Tokyo Tower as its location.

The Japan International Cooperation Agency (JICA) and Ulaanbaatar Water Supply and Sewage Authority (USUG) organizes a seminar to introduce Japan’s experiences on safety management at wastewater treatment plants including related laws, its enforcement, and structural frameworks.

Minister of Education, Culture, Science and Sports Baatarbileg Yondonpernlai pays working visit to the People’s Republic of China. On the occasion of the 70th anniversary of the establishment of diplomatic relations between Mongolia and the People’s Republic of China, a Mongolian-Chinese joint concert ‘Golden blessing’ was organized at the National Grand Theatre of China.

A discussion was organized to publicly introduce the first draft of the education sector master plan for 2021-2030 developed by the ADB project, Supporting the Development of an Education Sector Master Plan.

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ZGM: DAILY 21 2019.12.03, TUESDAY~№208 (1260)

INDUSTRY

FINANCEPOLITICS

SOCIETY

ADB’s assistance will also help the company procure modern equipment, invest in more efficient management systems, and ensure that its end-to-end operations follow international certification standards. This will increase Milko’s export opportunities in international markets such as the People’s Republic of China and Kazakhstan.

“This loan agreement underpins the mutual aims of Teso and ADB to support rural livelihoods especially for women and to further spur dairy processing and exports by a Mongolian company,” said the

ADB to provide USD 7.5 million to Milko LLC

Erdenes Mongol’s subsidiary receives license from FRC

Head of Constitutional Court appointed

President grants Mongolian citizenship to Iranian judoka

The Financial Regulatory Commission (FRC) has issued an investment management activity license to Erdenes Asset Management LLC, a subsidiary of Erdenes Mongol LLC. As a result, Erdenes Mongol will ba able to monitors its long-term resources for mining, infrastructure, energy projects, and programs on both domestic and foreign markets.

With the establishment of an investment firm, Erdenes Mongol will have the potential to collaborate with foreign investors and investment funds to attract cheaper and long-term investments in large projects that can show positive results in Mongolia’s socio-economic situation. █

The Constitutional Court of Mongolia held its meeting yesterday and discussed the appointment of the new Chairman of the Court. Chinbat Namjil, who received the majority of the court members, was chosen as the next Chairman

of the Constitutional Court of Mongolia after Odbayar Dorj

had been discharged from the office.

Mr. Chinbat was born in 1956, served as the head of the Supreme Court of

Mongolia, adviser to Parliament member, director of the government implementing Agency, Intellectual Property Department, and adviser to Minister of Justice and Internal Affairs. He also worked as a member of the Constitutional Court of Mongolia from 1998 to 2004 and has been working again from 2017 until today.

In accordance with the Law on Constitutional Court, the chair is nominated from the current members of the Constitutional Court and selected by majority voting. █

The Iranian judoka Saeid Mollaei has recently granted Mongolian passport and is going to fight for Mongolia at the Masters in Qingdao.

Mollaei visited the President of Mongolia Khaltmaa Battulga, the former Judo Association and person who handed out the passport to the

2018 World Champion.In Qingdao, Mollaei was expected

to fight under the International Refugee Team. However, he transferred to the team of Mongolia to confirm the transfer of the year.

Mollaei, who is still ranked World Number three, should normally lose his points once switching to

another country. In the ranking, he is linked to IRT, the international Refugee Team. In his category U81kg, the first Mongolian fighter is Otgonbaatar Uuganbaatar at place 17 and Nyamsuren Dagvasuren is ranked 27th. It is a remarkable move made possible by the powers of the Mongolian President himself.█

Tenuun.U, ZGM Daily

Scan the QR code to purchase the ticket and for further information.

The Asian Development Bank (ADB) signed a local currency loan equals USD 7.5 million with Milko LLC, a member of the Teso group and a leading dairy company in Mongolia, to support the company’s plans to expand its dairy operations while empowering women and men throughout its supply chain, according to the ADB report.

This is ADB’s first private sector loan in Mongolia denominated in local currency.

The project will help Milko develop its raw milk sourcing and processing capacity, adding more value in the domestic market and further integrating the dairy value chain. About half of Milko’s raw milk is sourced directly from smallholder milk suppliers and herders from Milko’s milk collection centers. Direct sourcing benefits herders and communities with extra income while providing Milko with a sustainable and reliable source of raw material.

“Investing in agricultural value chains can yield solid economic and development impacts,” said ADB Country Director for Mongolia Mr. Pavit Ramachandran. “This project is good news for rural households, as one-third of Mongolia’s population lives in rural areas and their livelihoods oftentimes depend on animal husbandry and milk production.”

THE PROJECT WILL HELP MILKO DEVELOP ITS RAW MILK SOURCING AND PROCESSING CAPACITY, ADDING MORE VALUE IN THE DOMESTIC MARKET AND FURTHER INTEGRATING THE DAIRY VALUE CHAIN.

President of Teso Mr. Tsogtgerel Odon.

Teso is a leading food and beverage group in Mongolia. The company produces dairy products and beverages, ice cream, and noodles. Milko is the member of the Teso group that produces dairy products and beverages.

ADB is committed to achieving a prosperous, inclusive, resilient, and sustainable Asia and the Pacific while sustaining its efforts to eradicate extreme poverty. In 2018, it made commitments of new loans and grants amounting to USD 21.6 billion. █

ADB is committed to achieving a prosperous, inclusive, resilient, and sustainable Asia and the Pacific while sustaining its efforts to eradicate extreme poverty.

Page 22: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН …...Энэ дугаарт 2019.12.03, МЯГМАР~ 208 (1260) ^1000, 24 НҮҮР УЛС ТӨР ZGM DAILY Сонгуулийн

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ22 2019.12.03, МЯГМАР~№208 (1260) ЭРҮҮЛ МЭНД

Өнгөрсөн жил улсын хэмжээнд 77,884 эх төрснөөс 20 орчим мянга нь кесарево хагалгаа хийлгэжээ

Манай улсад сүү-лийн жилүү-дэд төрөлт н э м э г д с э э р бай на. Хүн ам

өснө гэ дэг улс орны хөгжилд тустай сайн зүйл. Гэхдээ ээжүүд жамаараа төрөх нь эрс цөөрч кесарево буюу хагалгаагаар төрдөг эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсэн байна. Олон улсад кесарево хагалгаагаар төрөхийг тодорхой хяналттай байлгадаг аж. Тодруулбал, ДЭМБ-ын тайланд дурдсанаар, тухайн улсын нийт жирэмслэлтийн 5-15 хувийг мэс заслаар төрүүлэхэд хэвийн гэж үздэг бол Монголын хувьд 2018 оны байдлаар харьцангуй өндөр буюу 25.8 хувь нь мэс заслын аргаар хүүхдээ төрүүлжээ. Ингэж төрсөн эхийн тоог өмнөх онтой харьцуулахад 974 тохиолдлоор буюу 1.3 хувиар өссөн байна. Мэс заслын аргаар төрсөн хувийг

Мэс заслын аргаар төрөхөөс татгалзаарай

Б.Гантиг, ЗГМ сонин

ХҮҮХЭД Хүүхэд, өсвөр насныхны өвчлөл өмнөх онуудаас нэмэгдэх хандлагатай байна. Жишээ нь, хоол боловсруулах тогтолцооны өвчлөл, гэмтэл, хордлого ба гадны шалтгаант эмгэг, арьс харшлын өвчин 5-19 насныханд нэмэгджээ.

ТОМИЛОЛТ УНТЭ-ийн эмч нар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос ирсэн хүсэлтийн дагуу "Сэтгэлийн сонсголон-II" хөтөлбөрийг дэмжиж, Баянхонгор аймагт ажилласан байна. Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатарт ирж үзүүлэх боломжгүй хэвтрийн болон хөгжлийн бэрхшээлтэй 132 иргэнд тусламж үзүүлж, 10 хүнд хэнгэрэг нөхөх, таван хүнд түрүү булчирхайн мэс засал хийжээ.

БОЛОМЖ

ЗГМ: ТОВЧХОН

Хүйтний улиралд эрчимтэй тархдаг томуу, томуу төст өвчний талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвч-ний тандалт судалгааны алба ны дарга А.Амбасэлмаагаас тод-рууллаа.

- Т о м у у г и й н д э г д э л т нэмэгдэж, эмнэлгүүд ачаа лал-тай байна гэх мэ дээлэл тарх-лаа. Та най албаны тан далтын мэ дээлэл ямар байна вэ?

ЗГМ: ТОДРУУЛГА

Томуугийн вакциныг өвөл ч хийлгэж болно

-Өнгөрсөн долоо хоногоос эхлээд томуугийн вирус идэвхжиж байна. Одоогоор томуугийн В, А төрлийн вирусийн

тархалт нэмэгдэх хандлагатай байгаа. Тиймээс бага насны хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байхыг зөвлөе.

-Томуугийн вакцинжуулалт дууссан уу . АНУ-аас тусламжийн 72,000 хүн тун вакцин авна гэж байсан. Энэ вакциныг хүлээж авсан уу?

-Бид БНСУ-аас авсан вакциныг цэцэрлэгийн хүүхдүүдэд хийсэн. Энэ жил улсын бүх цэцэрлэгийн

айм гийн дундажтай харьцуулахад баруун болон төвийн бүсэд 0.7-2.6 хувиар бага, харин хангай болон зүүн бүсэд 0.9-2.1 хувиар их байна.

Анх төрөхдөө мэс заслын аргыг сонгосон бол хоёр дахь, гу рав дахь хүүхдээ ч мөн ийм ар гаар төрүүлэх шаардлага гар на. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага улс орнуудад эмэгтэйчүүдийг аль болох жамаар нь төрүүлэх хэрэгтэй гэж зөвлөдөг ч энэ нь биеллээ ол доггүй аж. Тухайлбал, зөвхөн өнгөрсөн жил манай улсын хэмжээнд 77,884 эх төрснөөс 20 орчим мянга нь кесарево хагалгаа хийлгэсэн байна. Энэ нь есөн жилийн өмнө-хөөс долоон мянган тохиолдлоор өсчээ. Уг нь эрүүл мэндийн шалт-гаанаар зохиомлоор төрөх аргыг сонгох ёстой байтал сүүлийн үед зарим эмэгтэй өөрийн хүсэлтээр мэс заслын аргаар төрөхийг сонгодог болж. Энэ нь тухайн хүний эрүүл мэндэд тийм ч сайн

зүйл биш. Мэс заслын аргаар төрсөн

эмэгтэйчүүдийн олонх нь мэдээ-гүйжүүлэх тарианаас болж мартах эмгэгтэй болдог. Цаашлаад нуруу нугасны эмгэгтэй болох ч аюултай эрсдэл бас бий. Мэдээгүйжүүлэх тарианы үйлчилгээ удаан хуга-цааны дараа гардаг сөрөг талтай. Түүнчлэн умай нимгэрэх эрсдэлтэй ба умай нимгэрвэл дахин хүүхэд төрүүлэх явцад цус алдах магадлалтай гэсэн анхааруулгыг ч төрөхийн эмч нар хэлдэг. Гэтэл эмэгтэйчүүд энэ эрсдэлтэй алхмыг сонгосоор байна. Танил маань анхны хоёр хүүхдээ жамаараа төрүүлсэн. Харин гурав дахь хүүхдээ зохиом-лоор төрүүлсэн бөгөөд өөрөөрөө төрснөөс хавьгүй хүнд болохыг хэлж байсан. Жамаараа төрсөн ээжүүд хүүхдээ хөхүүлээд саваа агшаадаг бол кесарево хагалгаагаар төрсөн ээжүүд заавал сав агшаах тариа хийлгэх шаардлага тулгардаг. Эрүүл мэн-

дийн зайлшгүй шалтгаан бай лаа ч хиймэл аргыг хэтэрхий их хэрэг-лэх нь тухайн хүний бие организмд тийм ч таатай биш байдгийг эрдэмтэд ч сануулсаар байгаа юм. Үүнд мэс заслын аргаар төрөх, гоо сайхны мэс ажилбар, сав агшаах тариа гээд хүчээр хийж буй үйлдэл багтаж буй.

Швейцарын эрдэмтэд мэс зас-лын аргаар төрсөн 57,000 орчим тохиолдлыг 12 жилийн турш су-дал жээ. Ийм аргаар төрсөн хүүх-дүүдийн дунд уушгины өвчлөл эл-бэг тохиолддог бөгөөд олонх нь бүтэлттэй төрдөг учир өвчлөмтгий байсан аж. Мөн тэдний дунд нас ба ралт элбэг тохиолддогийг тог-тоо жээ. Хэрвээ анхны хүүхдээ мэс заслын аргаар төрүүлсэн бол дараа нь дөрвөн жилийн да раа жирэмсэлж болно гэж эмч нар зөвлөдөг. Гэтэл манай эмэгтэйчүүд ердөө хоёр жилийн зайтай жирэмсэлж эмч нарыг бухимдуулдаг тохиолдол газар авчээ. █

хүүхдүүд вакцинд хамрагдсан. Тиймээс томуугаар өвчиллөө ч хөнгөн тусна. Мөн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, өндөр настнуудыг вакцинд хамруулсан. Тусламжаар ирэх 72,000 хүн тун вакциныг энэ сард багтааж авна. Томуугийн улирал дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилдэг учраас өвөл ч вакцинд хамрагдаж болно.

-Цахилгаан менингит гарсан

мэдээлэл байна. Одоогоор хэчнээн тохиолдол бүртгэгдсэн бэ?

-Цахилгаан менингитийн халдвар өнгөрсөн хавар бүртгэгдсэн. Сүүлийн гурван сард өвчлөл бүртгэгдээгүй. ЭХЭМҮТ-д менингиттэй төстэй шинж тэмдэгтэй хүүхдүүд мэр сэр хандсан юм билээ. Гэхдээ цахилгаан менингитийн халдвар биш байсан. █

Улсын гуравдугаар эмнэлэгт шинээр соронзон резонанс томографийн аппарат суурилуулаад байгаа юм. Иймээс тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд эрүүл мэндийн даатгалаараа өндөр түвшний MRI оношилгоог хийлгэх боломжтой боллоо.

ЗӨВЛӨГӨӨ Өглөөний цай хүний биед чухал үүрэгтэй болохыг НЭМҮТ-ийнхөн зөвлөж байна. Учир нь өглөөний цай заавал ууснаар хүний биеийн бодисын солилцоо эрчимжих бөгөөд цусан дахь сахарын хэмжээ тогтмолждог аж. Өглөөний цай ууснаар ходоод дүүрэн байх мэдрэмж удаан хугацааны туршид хадгалагддаг. Түүнчлэн ажлын бүтээмж өндөр байж, анхаарал төвлөрөлт, шинэ юм хүлээж авах чадвар илүү өндөр байдаг нь тогтоогджээ. Өглөөний цай нь даралт ихдэх болон харвалтаас 27 хувь, чихрийн шижингээс 20 хувь сэргийлдэг байна. █

Page 23: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН …...Энэ дугаарт 2019.12.03, МЯГМАР~ 208 (1260) ^1000, 24 НҮҮР УЛС ТӨР ZGM DAILY Сонгуулийн

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ӨДРИЙН ХЭМНЭЛ 23 2019.12.03, МЯГМАР~№208 (1260)

ЗГМ: ҮГИЙН СҮЛЖЭЭ

ЭНЭ ӨДРИЙН ЗУРХАЙ ДОРНЫН ЗУРХАЙ

ЗГМ: СҮДОКҮ

6

8

8

74

1

9

5

8

918

56

23

6

93

215

4

8

5

7

754396182

179623854

931852647

286475319

628741593

345918726

817269435

493587261

562134978

Өмнөх дугаарын хариу

Загасны ордныхон завгүй ажиллах өдөр

Наран ургах, шингэх: 08:21-17:03 Үс засуулбал: Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэБарилдлага: ҮхэхШүтэн барилдлага: Төрөн түгэхүйСуудал: Мод

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 3, Ангараг гараг. Билгийн тооллын 7, Яруу эгшигт одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 08:21 цагт мандан, 17:03 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйл хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Бар, морь жилтнээ эерэг сайн

Хонь /III.21-IV.19/ Мэлхий /VI.22-VII.22/ Жинлүүр /IX.23-X.22/ Матар /XII.22-I.19/

Үхэр /IV.20-V.20/ Арслан /VII.23-VIII.22/ Хилэнц /X.23-XI.22/ Хумх /I.20-II.18/

Хамтатгах /V.21-VI.21/ Охин /VIII.23-IX.22/ Нум /XI.22-XII.21/ Загас /II.19-III.20/Юу ч хийсэн асуудал хялбар

байхгүй. Чухал ажилдаа хангалт тай цаг зарцуулснаар сэтгэлээр унахгүй. Эцсийг нь үзэхийн төлөө шийдэмгий болон нухацтай байвал дараа нь юу хийхээ шийдэх боломжтой. Заримдаа аливаад нээлттэй байх нь амьдралыг ихээхэн хялбар болгодог. Хамт ажилладаг хүмүүс азгүй байгаагаа гомдоллож, сэтгэл санааг тавгүйтүүлнэ.

Од эрхсийн зүгээс таны мөнгө санхүү, гэр бүл, хайр дурлал болон хүүхдүүдтэйгээ харилцах харилцаанд нөлөө үзүүлэх болно. Өнөөдөр урьдчилан тооцоолоогүй олон саад тотгор тохиолдох бололтой. Бүх зүйлийг хяналтдаа байлгах гэж оролдолгүй зүгээр л хийж чадах зүйлээ хий. Энэ нь хамаагүй илүү үр дүнтэй байх болно.

Өнөөдөр та адал явдал дагуулсан зүйлст татагдах болно. Та биеийн ачааллаа нэмэгдүүлэхийг хүсч магадгүй. Гэвч өөрийгөө хэт их бүү шахаарай. Та өөрийнхөө хийдэг зүйлсээс илүү ихийг хийн, өсөж хөгжихийг хүснэ. Таны уран төсөөллийг тэлж чадах, ур чадвар шаардсан төслөө хэрэгжүүлж эхэл. Танд өөрийн мөрөөдлийн ажлаа хийх боломж олдож болох юм.

Ирж буй жилээс өмнө хугацаа нь аль хэдийн хэтэрсэн үүрэг даалгавраа хийж дуусгахын тулд завгүй ажиллах хэрэгтэй болно. Ачааллаас болоод ганцаараа байхыг хүсэх мэт харагдана. Та тохирсон хүнд нь үүрэг даалгавраа хуваалцах нь хүсээгүй үр дагавар бий болохоос сэргийлнэ. Юуны өмнө яаралтай ажлаа амжих эсэхээ зохих газар мэдэгдсэн эсэхээ шалга.

Та магадгүй уучлалтыг хүлээн авсаар сайхан харилцаагаа насан туршдаа авч үлдэх болно. Бүх зүйлийг сайн үр дүнтэй байна гэж хүлээснээс өнөөдрийн байгаадаа сэтгэл хангалуун амьдар. Үл ойлголцсон найз нөхөд болон хуучин хайрттайгаа нүүр тулсан уулзалт хийх болно. Танд энэ нь бага зэргийн түгшүүртэй санагдах ч гэлээ ямар ч шүүмжлэл хэлэлгүйгээр хуучин гомдлоо тайлж асуудлаа цэгцэл.

Үнэ цэнэ, ойрын зорилгоо эргэн нягтлах нь найз нөхөд болон хүрээл лийн талаарх бодлоо өөрч-лөхөд нөлөөлнө. Урагш ахих цаг гэдгийг та мэдрэх бөгөөд өөрчлөлт хийх талаар бодож үзэж байна. Гэр бүлийнхэнтэйгээ энэ талаар ярилцаж, тэдэнд мэдэгдсэнээр гарах өөрчлөлтөд урьдаас бэлтгэлтэй байна. Бүхий л түвшинд харилцаа холбоогоо нээ.

Өнөөдөр таны эрч хүч, бүтээлч байдал өсөх бөгөөд гэр бүл болон хайр дурлалын харилцаанд тань сайн нөлөө үзүүлэх болно. Хэрэв сүүлийн үед хайр дурлал болон гэр бүлийн харилцаанд ямар нэг асуудал гараад байсан бол өнөөдөр энэ бүх байдлыг өөрчилж, дорвитой арга хэмжээ авахад маш таатай өдөр байх болно.

Танд их зүйл хийж бүтээх боломж байна. Энэ боломжоо хэрхэн ашиглахыг та л шийдэх болно. Өөртөө болон түншүүддээ үнэнч байж, тэдэнтэй хэлэлцэлгүй шийдвэр гаргах хэрэггүй. Хэн нэгэн таны төлөө юу хийж чадах вэ гэдгийг бус та тэр хүнд хэрхэн итгэж чадах вэ гэдгийг тооцож үзээрэй. Бизнесийн хамааралтай ажлаа хамгийн өндөр нууцлалтай явуул.

Өнөөдөр чухал уулзалт эсвэл цугларалтад оролцож магадгүй. Найз нөхөд болон хайрттайгаа үдэшлэг рүү явж болно. Та сайн найзыгаа дагуулж уулзалтад очихыг хүснэ. Өөрийнхөө төлөвлөгөөнд бүтээлчээр хандан хүсэж байсан зүйлсийнхээ үр дүнгээс таашаал ав. Биеэ авч явахдаа сайн анхаарч, бүгд хэвийн байгаа эсэхийг байнга шалгаснаар гарах үр дүн таатай байх болно.

Өнөөдөр завгүй байснаар гайхалтай эрч хүчийг хий дэмий үрэхгүй. Сүүлийн үед холбогдоогүй хайртай хүмүүстэйгээ утсаар ярьж ямар байгаагаа мэдэгд. Оюутан сурагчид хичээлийн сэдвийнхээ талаар сайтар ойлгох хэрэгтэй бөгөөд аажмаар судалж байгаа зүйлдээ бүрэн итгэлтэй болно. Ажил хэрэгтээ шамдахын хажуугаар өөрөө бие даан суралцах тохиромжтой үе.

Таны зан ааш өнөөдөр бага зэрэг ширүүн байх бололтой. Хэрвээ аливааг шийдэхэд эргэлзээтэй байгаа бол зүрх сэтгэлээ юу гэж буйг сонсохыг хичээ. Хайртай хүмүүстэйгээ мөнгөтэй холбоотой асуудлаар маргалдахад хүрвэл та аль болох түрүүлж буулт хий. Эс тэгвээс энэ асуудал мухардалд орж, харилцаанд ан цав үүсгэх болно. Хэн нэгэнд хувийн нууц асуудлаа дэлгэхээс сэргийл.

Таны эрч хүч өндөр байснаар ямар нэгэн зүйлд сайн дураараа оролцохыг ихээр хүсч магадгүй. Өөрийнхөө хэзээ ч хийнэ гэж бодож байгаагүй зүйлээ хийхийг хүсвэл бүү гайхаарай. Танд тохиолдох өөрчлөлт ойлгомжгүй байвал бусад хүмүүсийн юу хүсээд байгааг ойлгох хэрэгтэй болно. Таны эргэн тойрны хүмүүс ердийнхөөсөө өөр байгаа бололтой.

БОСООГООР:

1. Хүйтэн зэвсэг2. Өтгөн зунгааралдсан зүйл3. Ой модонд элбэг байдаг жижиг

махчин амьтан4. П.И.Чайковскийн алдарт

бүжгэн жүжигт гардаг шувуу5. Төрсөн өдрийн бялууны нэгэн

1. Хутга, хайч зэргийг ирлэдэг чулуун зүлгүүр

4. Үлгэрт тэмээнээс түрүүлж нар мандахыг харсан жижигхэн мэрэгч амьтан

8. Адуун үхэр гэж нэрлэгддэг Африкийн эвэртэй гөрөөс

1. Ургамлын шим муудаж хатсан шинж

3. Гарал

чимэглэл6. ... омог7. Хошин урлагийн авъяаслаг

жүжигчин агсан12. ... саар13. Журам14. ... Баба ба 40-н дээрэмчин

9. Ус гатлах, усаар хөвөх, урсгахад зориулж урт бүдүүн моднуудыг зэрэгцүүлэн холбож бэхэлсэн хэрэгсэл

11. Тоглоом15. Англид үүссэн зууван бөмбөгт

спорт тоглоом

8. Үнэгний зулзага10. Дун бүрээ

ХӨНДЛӨНГӨӨР:

ТАШУУГААР:

Өмнөх дугаарын

хариу 12.02

Д Н ҮЧ РҮ ҮМ О

Ц

А

Р О

Т

Г

О Б

О

И

ПД

ОС

Н

И

А

Х

ЦТ

П

А

Н

А Г О Д

Н

Х

ОО

И

Н

МЯ

К

А

РСӨ

С

1

4

8 9 10

11 12 13 14

15

5 6 7

2 3

Page 24: УЛС ТӨР ZGM DAILY НИЙГМИЙН СОНИН …...Энэ дугаарт 2019.12.03, МЯГМАР~ 208 (1260) ^1000, 24 НҮҮР УЛС ТӨР ZGM DAILY Сонгуулийн

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ24 2019.12.03, МЯГМАР~№208 (1260) АМРАЛТ

Э.Батцэцэг, ЗГМ сонин

М.Цэвэлмаа: Аавынхаа мөрөөдлийг биелүүлэх боломж

олдсонд баяртай байнаӨнгөрсөн жилийн дэлхийн миссээр шалгарсан Мексикийн гоо бүсгүй Ванесса Понс манай улсын мисс М.Цэвэлмаатай ярилцжээ.

Miss world 2019 наадамд орол цож буй М.Цэ вэлмаа-гийн танил цуулга ви деог өдгөө 120 гаруй мянган хүн үзээд байгаа юм. Монгол соёл, зан заншил, уламжлал нэвт шин-гээсэн уг бүтээл шүүгчдийн анхаарлыг ихэд татаж байгаа аж. Танилцуулгадаа аавынхаа ту хай оруулсан бөгөөд түүний аав Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул улсын начин, чөлөөт бөхийн спортын дэд

мастер С.Мандах юм. Тэрбээр өдгөө хувийн бизнес эрхэлж, бөхийн спортоос хөндийрөөд байгаа юм.

Шалгаруулалтын явцад Head to head challenge эхлүүлсэн бөгөөд 98 орны гоо бүсгүйг 17 группт хуваарилан өрсөлдүүлж байна. Оролцогч М.Цэвэл-маа Казахстан, Болив, Армен, Бол гар, Өмнөд Африкийн гоо бүсгүйчүүдтэй дөрөв дүгээр группт багтсан бөгөөд ярилц-лагын үеэр Монгол орон дахь элэгний өвчлөлийн тар халт, түүнтэй тэмцэх үйл ажил ла-гааны талаар асуудал дэв-шүүлжээ. Miss world 2018 тит мийн эзэн Мексикийн гоо бүсгүй Ванесса Понс Монголын мисс М.Цэвэлмаатай хийсэн ярилцлагыг толилуулж байна.

Ванесса Понс: -Танай орон үнэхээр үзэсгэлэнтэй юм. Яг л киноны трэйллер үзэж бай гаа мэт сэтгэл хөдөллөө. Аав тань соёлын өвийг тээгч гэж хэл лээ. Энэ ямар учиртай юм бэ?

М.Цэвэлмаа: -Маш их баяр-лалаа. Монгол бол агуу түүхтэй, онгон байгальтай орон. Магадгүй дэлхийн хамгийн сүүлчийн нүү-дэлчин ард түмэн байх. Үндэсний бөх бол манай улсын томоохон соёл юм. Аав маань үндэсний бөхөөр барилддаг, улсын начин цолтой хүн юм.

Ванесса Понс: -Та барилддаг уу?

М.Цэвэлмаа: -Үгүй ээ (инээв). Охидын хувьд аав нь үргэлж супер баатар байдаг байх. Аав маань гэр бүлийнхээ төлөө мөрөөд лөө орхисон. Одоо харин

би аавын хаа мөрөөдлийг Miss world-оор дамжуулж биелүүлэх бо ломж олдсонд маш их баяртай байна.

Ванесса Понс: -Таныг гэр бүлтэй гээ их ойрхон гэдгийг анзаар лаа. Та зорилгоосоо хуваал цахгүй юу?

М.Цэвэлмаа: -Би эмч мэргэ-жил тэй. Аль болох олон хүнийг эрүүл, аз жаргалтай амьдраасай гэж хүсдэг. Харамсалтай нь Мон гол Улс элэгний өвчлөлөөр дэлхийд нэгдүгээрт ордог. Саяхан элэгний өвчин нь удамш-сан өнчин охины тухай сонсоод маш их өрөвдөж, түүнд туслахаар хандивын үйл ажил лагаа зохион байгуулж, элэг шил жүүлэн суул-гах хагалгаанд оруулсан юм. 16 цагийн турш үргэл жилсэн хүнд хагалгаа амжилт тай болсон. █

BESTSELLER

2019 оны 11 дүгээр сарын 8-нд АНУ-д, 15-нд Их Британид гарч эхэлсэн романтик инээдмийн уран сайхны кино Last Christmas энэ сарын 5-наас Монголын бүх кино театраар гарах гэж байна.

Бүтэлгүй явдлуудтай удаа дараалан учирсан Кейт бүсгүй

Санта их дэлгүүрт зул сарын гацуурын худалдагчаар ажилд орохыг зөвшөөрсөн нь амьд-ралынх нь томоохон өөрчлөл-тийн эхлэл гэдгийг мэдсэнгүй. Тэрбээр ажил дээрээ Томтой танилцсанаар бүх зүйл сайхнаар эргэдэг. █

Last Christmas 12 дугаар сарын 5-наас эхлэн бүх

кино театраар гарна

Walt Disney-ийн бүтээл Fro-zen II хүүхэлдэйн кино Box Office-ийн жагсаалтыг дахин тэргүүллээ. Зургаан жилийн өмнө анх дэлгэцнээ гарсан Fro-zen-ийн шинэ анги өнгөрсөн долоо хоногт Хойд Америкт 5.2 сая ам.долларын орлого олсон талаар Comscore мэдээлсэн байна. Энэхүү хүүхэлдэйн кино нь “Талархлын баяр”-аар

хамгийн өндөр орлого олсон кинонуудын амжилтыг эвдэж эхэлжээ.

Frozen II-ийн нийт орлого 739 сая ам.доллар давсан аж. Тус кино хамгийн өндөр орлого олсон хүүхэлдэйн кинонуудын жагсаалтын 17 дугаарт бичигдэж байна. БНХАУ тэргүүтэй олон улсад өмнөх ангийнхаа орлогын амжилтыг эвджээ. █

Frozen-II нээлтээ хийснээс хойш $739 саяын орлого олоод байна

“Тэр л би” тэргүүллээ“Аз хур” их дэлгүүрийн өнгөрсөн долоо хоногийн хамгийн их борлуулалттай номыг танилцуулж байна.

Жожо Мойес “Тэр л би”

Жожо Мойес “Чамтай учрахаас өмнө”

Г.Мөнгөн “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ”

Р.Мөнхтэгш “Англи үг цээжлэхгүй байхыг чинь харна аа”

Фүмио Сасаки “Би энгийн амьдралыг сонгосон”

Д.Бүжинлхам “Цойлогсод”

Хэл Элрод “Өглөөний

гайхамшиг”

Л.Түдэв “Оройгүй сүм”

Х.Болор-Эрдэнэ Гүйж яваа эмэгтэй

С.Удвал“Их хувь заяа”