Top Banner
08-Р САРЫН ТЭЗҮ-ҮҮД 2-р нүүрт №09 (101) 2019 оны 09-р сар “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин Сонины талаарх санал хүсэлтээ 2125, 2602 дугаарын утас, [email protected] эсвэл Судалгаа Хөгжлийн Албанд файлаар болон бичгээр өгч болно. www.tpp4.mn 3-р нүүрт 5-р нүүрт 6-р нүүрт 8-р нүүрт ЭНЭ ДУГААРТ: 08-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ 4-р нүүрт 7-р нүүрт СПОРТЫН МЭДЭЭ МЭДЭЭЛЛҮҮД ЭРЧИМ ХҮЧНИЙ АЖИЛТНЫ БАЯРЫН ӨДӨРЛӨГ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨГЖИЖ БУЙ ТЕХНОЛОГИ ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГИЙГ ХЭВШҮҮЛЦГЭЭЕ ШИНЖИЛГЭЭНД ХЭРХЭН БЭЛДЭХ ВЭ ЭРЧИМ ХҮЧНИЙ АЖИЛТНЫ БАЯРЫН ӨДӨРЛӨГ Захиргаа, хүний нөөцийн алба Эрчим хүчний ажилчдын баярын өдөрлөг 8-р сарын 16-нд Богд хан уулын дархан цаазат газар Түрэгний аманд зохион явагдаж өндөрлөлөө. Тус өдөрлөгийн үеэр хүчит 64 бөх барилдаж, 26 нум сумын харваачид цэц мэргэнээ сорьж, үндэсний шагайн 10 багийн 20 гаруй харваачид цэц мэргэнээ сорин, аваргуудаа тодрууллаа. Хүчит 64 бөхийн барилдаанд: 1. ДХХАЦ-ийн бөх аймгийн арслан Т.Сүрэнжав түрүүлж 2. МЦ-ийн бөх аймгийн начин Л.Юмжаргал үзүүрлэн 3. ТЦ-ийн бөх аймгийн начин Ж.Наранпүрэв, ТЦ-ийн бөх аймгийн начин Д.Майнбаяр нар шөвгөрлөө. Шагайн харвааны тэмцээнд: 1. Г.Энхбаяр ТДЦ 2. Ч.Бат-Оюун НАХ 3. Б.Ууганболд ДХХАЦ 4. Б.Алтангэрэл ЦЦ 5. Б.Даринчулуун НАХ нар эхний байруудыг эзлэв. Сурын тэмцээнд: 1. ҮА-ны баг 2. ЗЦ-ийн баг 3. ЗХНА-ын багууд эхний байруудыг эзэллээ.
8

ЭНЭ ДУГААРТ: ЭРЧИМ ХҮЧНИЙ АЖИЛТНЫ …tpp4.mn/wp-content/uploads/2019/09/EM-201909.pdfэрчим хүчний салбарт мэдээллийг ашиглан

Jan 27, 2020

Download

Documents

dariahiddleston
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: ЭНЭ ДУГААРТ: ЭРЧИМ ХҮЧНИЙ АЖИЛТНЫ …tpp4.mn/wp-content/uploads/2019/09/EM-201909.pdfэрчим хүчний салбарт мэдээллийг ашиглан

08-Р САРЫНТЭЗҮ-ҮҮД

2-р нүүрт

№09 (101) 2019 оны 09-р сар“ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин

Сонины талаарх санал хүсэлтээ

2125, 2602 дугаарын утас, [email protected]

эсвэл Судалгаа Хөгжлийн Албанд файлаар болон

бичгээр өгч болно.

www.tpp4.mn

3-р нүүрт

5-р нүүрт

6-р нүүрт

8-р нүүрт

ЭНЭ ДУГААРТ:

08-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ХЯНАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

4-р нүүрт

7-р нүүрт

СПОРТЫН МЭДЭЭМЭДЭЭЛЛҮҮД

ЭРЧИМ ХҮЧНИЙАЖИЛТНЫ БАЯРЫН

ӨДӨРЛӨГ

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨГЖИЖ БУЙ ТЕХНОЛОГИ

ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГИЙГ

ХЭВШҮҮЛЦГЭЭЕ

ШИНЖИЛГЭЭНДХЭРХЭН БЭЛДЭХ ВЭ

ЭРЧИМ ХҮЧНИЙ АЖИЛТНЫ БАЯРЫН ӨДӨРЛӨГ

Захиргаа, хүний нөөцийн алба

Эрчим хүчний ажилчдын баярын өдөрлөг 8-р сарын 16-нд Богд хан уулын дархан цаазат газар Түрэгний аманд зохион явагдаж өндөрлөлөө.

Тус өдөрлөгийн үеэр хүчит 64 бөх барилдаж, 26 нум сумын харваачид цэц мэргэнээ сорьж, үндэсний шагайн 10 багийн 20 гаруй харваачид цэц мэргэнээ сорин, аваргуудаа тодрууллаа.

Хүчит 64 бөхийн барилдаанд:1. ДХХАЦ-ийн бөх аймгийн арслан Т.Сүрэнжав

түрүүлж 2. МЦ-ийн бөх аймгийн начин Л.Юмжаргал

үзүүрлэн

3. ТЦ-ийн бөх аймгийн начин Ж.Наранпүрэв, ТЦ-ийн бөх аймгийн начин Д.Майнбаяр нар шөвгөрлөө.

Шагайн харвааны тэмцээнд:1. Г.Энхбаяр ТДЦ2. Ч.Бат-Оюун НАХ3. Б.Ууганболд ДХХАЦ4. Б.Алтангэрэл ЦЦ5. Б.Даринчулуун НАХ нар эхний байруудыг эзлэв.

Сурын тэмцээнд:1. ҮА-ны баг2. ЗЦ-ийн баг3. ЗХНА-ын багууд эхний байруудыг эзэллээ.

Page 2: ЭНЭ ДУГААРТ: ЭРЧИМ ХҮЧНИЙ АЖИЛТНЫ …tpp4.mn/wp-content/uploads/2019/09/EM-201909.pdfэрчим хүчний салбарт мэдээллийг ашиглан

Захиргаа , хүний нөөцийн алба2

ЭРЧИМ ХҮЧНИЙ АЖИЛТНЫ БАЯРЫН ӨДӨРЛӨГ

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДГЭЭР:

1 Бадарч Баттулга ЦЦ цахилгаан машины засварын цахилгааны слесарь

2 Төмөрхуяг Оюундэлгэр Эмнэлгийн яаралтай тусламжийн бага эмч

СТАНДАРТ, ХЭМЖИЛЗҮЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДГЭЭР:

1 Баттулга Баасанхүү

СХА металл судлал, дулаан боловсруулалтын засварчин

2 Бямбадорж Өсөхбаяр ДХХАЦ хэмжүүрийн засварчин

ХӨДӨЛМӨРИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДГЭЭР:

1 Даваажанцан Амаржаргал ЗХНА ахлах мэргэжилтэн

2 Баянзул Нарангэрэл

ЗХНА баримт бичгийн нэгдсэн сан хариуцсан мэргэжилтэн

ОНЦ ТЭЭВЭРЧИН

1 Шархүү Мөнхнасан

ХА гал сөнөөгч, гал унтраах тусгай зориулалтын машины жолооч

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ЖУУХ БИЧГЭЭР:

1 Ванчиг Ванган ТДЦ илчит тэрэгний найруулагч

2 Цанжид Лхагвабаатар ТДЦ тракторчин

3 Жарантай Гантулга ТДЦ дамжлагын машинч

4 Нямсүрэн Алтанзул ТДЦ цахилгаан ашиглалт лабораторийн инженер

5 Дорж Давааням ЗЦ туслах машинч

6 Адилбиш Ням-Очир ЗЦ туслах тоноглолын машинч

7 Дамдинсүрэн Энхтөр

ЗЦ тоног төхөөрөмжийн судалгааны инженер

8 Очирхуяг Мөнхбат ЗЦ засварын инженер

9 Цог Батсүх ЗЦ зуухны ахлах машинч

10 Тэрбишбаасан Бямбадорж

ЗЦ цахилгаан шүүлтүүрийн цахилгааны инженер

11 Бямбаа Мөнхбаатар ТЦ тохируулгын инженер

12 Адьяа Ариунчимэг ТЦ турбины машинч

13 Аюуш Лхагвадорж ТЦ ахлах машинч

14 Цэрэннадмид Энхбат ТЦ насос станцын жижүүр

15 Зинамядар Лхагва-Эрдэнэ ТЦ ус хангамжийн ээлжийн монтёр

16 Отгон-Очир Гантулга ТЦ эргэх механизмын засварчин

17 Одончимэг Болд-Эрдэнэ ТЦ ээлжийн засварчин

18 Дашбалбар Билгүүн ЦЦ реле хамгаалалт автоматикийн монтёр

19 Баасан Болдсайхан ЦЦ устөрөгчийн тоноглолын ээлжийн аппаратчин-засварчин

20 Гэрэлдамба Энхбат ЦЦ цахилгааны ээлжийн монтёр

21 Ням-Осор Лхагвадорж ДХХАЦ хими-анализийн засварчин

22 Сүхээ Мөнхтуяа МЦ өргөх зөөх механизмын кранчин-лифтчин

23 Баттулга Цэрэннамжилмаа

МЦ өргөх зөөх механизмын кранчин-лифтчин

24 Бадарч Баярдалай МЦ тоног төхөөрөмжийн гадаргууг цэвэрлэгч

25 Төрбат Анхбаяр ҮА ээлжийн инженер

26 Цэнд-Аюуш Жаргалсайхан ЭЗГ зөөгч, ээлжийн кассчин

27 Дашцэгмид Даваадорж ЭЗГ тогооч

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТӨЛӨӨХ ТЭМДГЭЭР:

1 I зэргийн тэмдгээр Жадамба Өлзийсүх Хяналтын албаны гал

сөнөөгч

2 I зэргийн тэмдгээр

Цэдэндорж Ган-Эрдэнэ

Хяналтын албаны гал сөнөөгч

3 II зэргийн тэмдгээр Баатар Болдбаатар Хяналтын албаны гал

сөнөөгч

4 III зэргийн тэмдгээр

Ариунжаргал Мөнхбаатар

Хяналтын албаны гал сөнөөгч

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ШАГНАЛААР:

1Нийслэлийн Онцгой байдлын газрын Баярын бичиг

Чадраа Энхбаатар

Хяналтын албаны гал сөнөөгч

2Нийслэлийн Онцгой байдлын газрын Сайшаалын үнэмлэх

Түмэнбаяр Сумъяа

Хяналтын албаны гал сөнөөгч

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛААР:

1 Чөлөөт бөхийн төрөлд

Лааганы Ихбаяр

Авто аж ахуйн автобусны жолооч

МОНГОЛЫН АВТОТЭЭВЭРЧДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ МАНЛАЙ ТЭЭВЭРЧИН ХҮНДЭТ ТЭМДГЭЭР:

1 Ц.Мөнхтүвшин Авто аж ахуйн ачааны машины жолооч

2 Д.Батзаяа Авто аж ахуйн суудлын машины жолооч

3 П.Батсайхан Авто аж ахуйн автобусны жолооч

4 Т.Батмагнай Авто аж ахуйн цистерны жолооч

МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙН НИЙГЭМЛЭГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

1 Ичинноров Оюунчимэг Эмнэлгийн яаралтай тусламжийн бага эмч

“ДЦС-4” ТӨХК-ийн шагнал

1 Хүндэт ажилтан 27 хүн

2 Компанийн зэргийн шагнал 64 хүн

Үйлдвэрчний эвлэлийн хорооны шагнал

3 Тэргүүний мастер цол тэмдэг 7 хүн

4 Тэргүүний ажилтан тэмдгээр 8 ажилтан

5 Хүндэт тэмдгээр 5 ажилтан

6 Хүндэт жуух бичгээр 7 ажилтан

Монголын залуучуудын холбооны шагнал

1 Залуучуудын зүтгэлтэн цол тэмдэг 2 ажилтан

2 Тэргүүний залуу инженер цол тэмдэг 1 ажилтан

3 Хөдөлмөрийн алдар цол тэмдэг 7 ажилтан

4 Тамирчны алдар цол тэмдэг 2 ажилтан

Гүйцэтгэх захирлын 2019.08.06-ны өдрийн А198 тоот тушаалын дагуу байгуулагдсан НАЭ Дэд захирал Н.Мөнгөн ахлагчтай ажлын хэсэг Эрчим хүчний ажилчдын баярын өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Тэмдэглэлт өдрөөр 2019 онд ажлын амжилт гаргасан ажилчдыг Монгол Улсын Засгийн газрын шагналаар шагнаж урамгуулав.

Page 3: ЭНЭ ДУГААРТ: ЭРЧИМ ХҮЧНИЙ АЖИЛТНЫ …tpp4.mn/wp-content/uploads/2019/09/EM-201909.pdfэрчим хүчний салбарт мэдээллийг ашиглан

СПОРТЫН МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

3

*** 2 жилд нэг удаа зохион явагддаг МШХ-ны Монголын их тойром Дорноговь аймагт амжилттай зохион явагдаж 160 гаруй улсын цолтой, 88 багийн, 700 гаруй харваачид өрсөлдсөн харваачдын чанар, чансаа шалгасан өндөр зэрэглэлийн тэмцээн 8-р сарын 17-19-ны өдрүүдэд боллоо. Тус тэмцээнд Улсын мэргэн П.Баярбат ахлагчтай “Эрчим” шагайн харвааны тамирчид оролцон шагналт V-р байранд шалгарсанаас гадна өөрсдийн хэрэглэдэг зурхай нь “Шилдэг зурхай”-аар шалгарсан байна.

*** МВЗХ-оос U-18 насны ангилалын тэмцээн 7-р сарын 26-27 ны өдрүүдэд зохион явагдлаа. Тэмцээнд эмэгтэй 16 баг оролцож Эрчим клубын дэргэдэх Говь-Алтай Эрчим баг хүрэл медаль хүртлээ.

*** МХБХ-ноос жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг ахмадын “Улсын аварга шалгаруулах тэмцээн” 8 дугаар сарын 25–31-ны хооронд зохион байгуулагдлаа. Эрчим клубын ахмад тамирчид 49-54, 60-аас дээш насны ангилалд оролцон хос мөнгөн медалийн эзэд болсон байна.

*** БНХАУ-ын Хөх хотод 8 дугаар сарын 1-9 ны хооронд зохиогдсон өсвөрийн олон улсын “HOR-INGER cup-2019” тэмцээнд Эрчим клубын U10, U12 насны багууд амжилттай оролцож U10 насны баг хүрэл медаль хүртлээ.

*** БНХАУ-ын Шеньян хотод 8 дугаар сарын 5-14-ний өдрүүдэд зохион явагдсан “PEACE CUP-2019” Олон Улсын тэмцээнд 14 хүртэлх насны баг амжилттай оролцож 5-р байр эзэллээ. Тус тэмцээнд АНУ, ОХУ, Япон, Солонгос, Монгол, БНХАУ гэсэн 6 орны 1000 гаруй өсвөрийн тамирчид 8-16 насны ангилалд оролцож хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн. Эрчим клубын өсвөрийн тамирчид эхний тоглолтоо АНУ-ын баг, Лиаонинг мужын Интер академийн баг, БНХАУ-ын нийслэл Бээжингийн баг, ОХУ-Владивостокын багтай тус тус хийж ялагдал хүлээсэн бол БНХАУ-аас оролцож буй 3 багийг сүүлийн тоглолтууддаа дараалан хожиж Олон улсын чанартай тэмцээнээс ихээхэн туршлага хуримтлуулж ирлээ.

СХА-ны Патентийн мэргэжилтэн Ч.Баясгалан

Page 4: ЭНЭ ДУГААРТ: ЭРЧИМ ХҮЧНИЙ АЖИЛТНЫ …tpp4.mn/wp-content/uploads/2019/09/EM-201909.pdfэрчим хүчний салбарт мэдээллийг ашиглан

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨГЖИЖ БУЙ ТЕХНОЛОГИ

СХА-ны Судалгааны инженер Э.Ганбат4

Өөрчлөлтийг хурдасгах эрчим хүчний шинэ технологийн хөгжил маш хурдацтай явагдаж байна. Эрчим хүч хадгалах, хуримтлуулахад шинэ түлш эсвэл бусад шинэ тутам аргаар сайжруулсан батарей хэлбэрийн технологийг ашиглах нь эрчим хүч хэмнэх шинэ боломжуудыг агуулдаг. Ухаалаг сүлжээ гэдэг нь эрчим хүчний салбарт мэдээллийг ашиглан илүү үр ашигтай үйлдвэрлэх, ашиглах боломжийг бүрдүүлж, цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэгч, хэрэглэгчийг хооронд нь холбож өгдөг технологи юм.

ХадгалалтЛити-агаарын батерей: Материалын

технологийн дэвшил нь Li-Ion батерейтай харьцуулахад энергийн нягт нь тав дахин илүү, шингэн түлштэй өрсөлдөх энергийн боломжтой гэж таамаглаж байна. Дотоод исэлдүүлэгчийн оронд атмосферийн агаарын хүчилтөрөгчийг ашигласнаар эдгээр батерей нь цахилгаан тээврийн хэрэгслийн ашиглах хүрээг эрс нэмэгдүүлнэ.

Устөрөгчийн энерги хадгалалт ба тээвэрлэлт: Цахилгаан эрчим хүчний дамжуулах системтэй адил устөрөгчийг тээвэрлэж, хадгалах технологи. Энерги хувиргах бусад аргуудтай хослуулан алдагдлыг багасгах, хадгалах хүчин чадлыг нэмэгдүүлэхэд ашиглаж болно.

Дулааны хуримтлуур: Ихэвчлэн нарны коллектор эсвэл дулааны цахилгаан станцуудаас хуримтлагддаг бөгөөд сансрын технологи, ахуйн болон технологийн ус халаах гэх мэт янз бүрийн хэрэглээнд зориулан тусгаарлагдсан хадгалах газарт хуримтлуулах технологи. Алдагдал бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр судалж байна.

Ухаалаг сүлжээНэгдүгээр үеийн ухаалаг сүлжээ: Хяналт, төлбөр

тооцооны зорилгоор мэдээллийг дамжуулахдаа цахилгаан эрчим хүчний хэрэглээг бодит цаг хугацаанд бүртгэдэг цахилгаан тоолуур. Алсын хэрэглэгчдийн ачааллыг тэнцвэржүүлэхэд ашиглаж болно, мөн сүлжээний ачааллаас шалтгаалан ашиглах шаардлагагүй төхөөрөмжийг идэвхгүй болгох буюу ачаалах хамгийн үр ашигтай горимыг тогтооход ашиглаж болно.

Тархмал үйлдвэрлэл: Төвлөрсөн байгууламжийн оронд олон жижиг эрчим хүчний эх үүсвэрээс цахилгаан үйлдвэрлэнэ. Төвлөрсөн цахилгаан станцууд нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй боловч хол зайд дамжуулах явцад алдагдал ихтэй бөгөөд сүлжээнүүдийн хэрэгцээнд хурдан дасан зохицох чадвар муу байдаг.

Ухаалаг эрчим хүчний сүлжээ: Эрчим хүчний онцлог, эрчим хүчний дэд бүтэц дээр суурилан тэдгээрийг хооронд нь харилцан холбоотой байдлаар ашиглах үйл ажиллагаа. Эрэлтээс хамааран хэрэглэгчийн ойр болон алслагдсан эх үүсвэрээс төрөл бүрийн эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулахад

мэдээллийн технологийн хэрэглээг илүү өргөн хүрээнд ашиглана.

Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхДалайн турбин: Далайн давалгааг ашиглан

энергийг цахилгаан болгон хувиргадаг усан цахилгаан станцын нэг хэлбэр. Одоогийн байдлаар жижиг хэмжээтэй бөгөөд цаашид өргөн цар хүрээтэй ашиглах боломжтой.

Микро стирлинг хөдөлгүүр: Дулааны эрчим хүчийг шахалт болон тэлэлтийн хүч болгон хувиргадаг микрометрийн хэмжээтэй үүсгүүр. 3D хэвлэгч ашиглан үйлдвэрлэн туршиж байна.

Нарны хавтан байрлуулах роботууд: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нарны хавтангийн байрлалыг өөрчлөх боломжтой жижиг оврын роботууд. Хавтан тус бүрт хөдөлгүүр бүхий удрдлагын систем суурилуулснаас илүү үр дүнтэй байдаг.

Хоёрдогч үеийн био түлш: Био түлшний шинэ технологи ба жишээлбэл, целлюлозын этилийн спирт, биодизель зэрэг нь маш бага буюу хүлэмжийн хий ялгаруулдаггүй ердийн түлшээр хангах энерги гаргана гэсэн хүлээлттэй байна.

Нарны эрчим хүч үйлдвэрлэх тунгалаг шил: Нарны гэрлээс болон үзэгдэх гэрлээс цахилгаан үйлдвэрлэдэг тунгалаг шил. Энэ нь бүхэл байшингийн гадаад гадаргууг дотогш нэвтрэх гэрлийг хязгаарлахгүйгээр нарны гэрлээс эрчим хүчээр хангах боломжтой болно.

Гуравдахь үеийн биотүлш: Өнөөгийн организмаас гадна 3-р үеийн биотүлш нь уламжлалт бус аргаар шинэ төрлийн түлш үйлдвэрлэхэд организмын генетикийн өөрчлөлтөд оруулах шаардлагатай. Үүнд: Өндөр үр ашигтай замагнаас устөрөгчийг шууд үйлдвэрлэх, автомашины хэрэглээнд зориулж эрчимтэй өтгөн фуран үйлдвэрлэх зэрэг орно. Энэ төрлийн түлш нь байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулж, нөөцийн хомсдолоос сэргийлнэ.

Сансарт суурилуулах нарны эрчим хүч: Сансарт нарны энергийг цуглуулж дэлхийн гадаргуу руу богино долгион болж цацдаг. Ийм системийн тооцсон ашиг нь дэлхий дээр суурилуулсан нарны эх үүсвэрийнхээс өндөр юм. Сансар огторгуйд нарны энергийг дамжуулах нь агаар мандалд алдах энергийн алдагдалгүй байдаг.

Микро цөмийн реактор: Цөмийн реакторын жижиг, битүүмжилсэн хувилбар нь тээвэрлэлтэд ачих эсвэл агаараар тээвэрлэх боломжтой. Одоогийн байдлаар 100 МВт-ын хүчин чадалтай, ойрын ирээдүйд илүү өндөр хүчин чадалтай байхаар төлөвлөж байна.

Торийн реактор: Торийг цөмийн реакторт түлш болгон ашиглаж болох ба энэ нь үржүүлгийн реакторт цөмийн түлш үйлдвэрлэхэд ашиглах боломжийг олгоно. Зарим ашиг тус нь торий нь бага насалдаг цацраг идэвхт хог хаягдал гаргаж, баяжуулалт шаарддаггүй 100% цэвэр, ашиглах боломжтой изотопоор газрын гадаргаас гардаг явдал юм.

Page 5: ЭНЭ ДУГААРТ: ЭРЧИМ ХҮЧНИЙ АЖИЛТНЫ …tpp4.mn/wp-content/uploads/2019/09/EM-201909.pdfэрчим хүчний салбарт мэдээллийг ашиглан

08-Р САРЫН ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Төлөвлөгөөний биелэлт Горимын даалгавараас 4992,056 мян.кВтц цахилгаан эрчим хүч илүү үйлдвэрлэж, 163,152 мян.кВтц-аар зөрчиж, төлөвлөгөөг 4832,904 мян.кВтц-аар давуулж 102.1 %-иар биелүүллээ. Цахилгаан эрчим хүчний доод ачаалал 300 МВт, дээд ачаалал 396 МВт байсан.

Энэ сард манай компанийн үйл ажиллагааны доголдлоос хамаарч 163,152 мян.кВтц-ийн зөрчил гарсан.

Диспетчерийн графикийн төлөвлөгөөний биелэлт

Үзүүлэлт НэгжТухайн сарын Оны эхнээс

Төлөв Гүйц Зөрүү Биелэлт,% Төлөв Гүйц Зөрүү Биелэлт,%ЦЭХ-ний түгээлт сая.кВтц 233.8 238.6 +4.8 102.1% 2159.5 2214.1 +54.6 102.5%ДЭХ-ний түгээлт мян.Гкал 158.7 158.7 - 100.0% 2355.0 2355.0 - 100.0%

Тайлант хугацаанд диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө: ЦЭХ - 102,1%, ДЭХ - 100,0% биеллээ.

ДҮТ-ийн диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө болон биелэлт

Нэмэх шийдвэр Хасах шийдвэр Диспетчерийн графикийн зөрчил Ачаалал

Диспетчерийн төлөвлөгөөний

биелэлтудаа мян.кВтц удаа мян.кВтц удаа мян.кВтц Дээд Доод мян.кВтц

63 4995.056 30 1566.106 1 163.152 396 300 4832.904

Үйлдвэрлэлийн алба

СПОТ зах зээлийн талаар СПОТ арилжааны зах зээлд 444.585 мян.кВтц буюу 35.6 сая.төгрөгний цахилгаан эрчим хүч худалдан, 13.41 мян.кВтц буюу 0.4 сая.төг-ийн цахилгаан эрчим хүч худалдан авч авлага, өглөгийн зөрүүгээр 35.2 сая.төг-ийн авлагатай ажиллалаа.

Үйлдвэр санхүүгийн төлөвлөгөөний биелэлт Цахилгаан эрчим хүчний түгээлт төлөвлөлтөөс 5.4 сая.кВтц-аар давж 102.3 % биелсэн.Өнгөрсөн оны мөн үеэс 9.2 сая.кВтц-аар буюу 3.7 % - иар буурсан. Оны эхнээс 83.9 сая.кВтц-аар давж, 103.9 % -ийн биелэлттэй байна.

Дулааны эрчим хүчний түгээлт төлөвлөлтөөс 18.6 мян.Гкал-аар давж 113.3 %-ийн биелэлттэй, өнгөрсөн оны мөн үеэс 24.4 мян.Гкал буюу 18.2 %-иар өсчээ. Оны эхнээс дулааны үйлдвэрлэл санхүүгийн төлөвлөгөө 70.6 мян.Гкал-аар давж биелсэн. Үүнээс “УБДС” ХК–д нийлүүлэх дулаан 31.8 мян.Гкал –аар давсан үзүүлэлттэй байна.

Үндсэн тоноглолын ажиллагаа

Энэ сард горим ажиллагаанд 5 зуух, 5 турбин оролцсон. Сарын дунджаар 4.0 зуух, 4.0 турбинтэй ажиллаж, 1 зуух бэлтгэлд, турбин бэлтгэлгүй байсан. Үндсэн тоноглолуудаас ТГ-1,4 шинэчлэлд, ТГ-2 перепускийн шугам солихоор засварт, К-1 дунд засварт, К-7 их засварт зогссон тул ажиллаагүй.

Нүүрсний зарцуулалт

Уурхай нэгжТухайн сарын

төлөв гүйц зөрүү биелэлтБагануур мян.тн 145.0 150.454 5.5 103.8 %

Шивээ-Овоо мян.тн 120.0 120.004 0.0 100.0 %

Бүгд мян.тн 265.0 270.458 5.5 101.9 %

Мазутын зарцуулалт

Энэ сард 120 тн мазут түлэх төлөвлөгөөтэйгээс 18 тн-ийг түлж, 102 тн мазут хэмнэсэн. Зуухыг хүйтнээс 1 удаа галлаж 18 тн мазут түлжээ.

Жишмэл түлшний зарцуулалт Цахилгаан эрчим хүч түгээхэд зарцуулах жишмэл түлшийг 2,685 гр/кВтц-аар, Дулааны эрчим хүч түгээхэд зарцуулах жишмэл түлшийг 1,225 кг/Гкал-аар хэмнэж гүйцэтгэлд ноогдох төлөвлөлтөөс 836 тн жишмэл түлш буюу 1786 тонн бодит түлш /илчлэг 3276 ккал/кг/ хэмнэсэн.

Горим параметрийн даалгаварын биелэлт ЭХЗХ-оос батлагдсан ДХЦЭХ-ний зарцуулалтыг 0,01 %-иар буюу 28.853 сая.кВтц-аар хэмнэсэн.

№ Үзүүлэлт нэгж08-р сар

төлөв гүйц

1 1тн нүүрс нунтаглахад зарцуулах цахилгаан

кВтц / тн.нүүрс 26.66 26.63

21тн уур боловсруулахад зарцуулах үлээлт соролтын цахилгаан

кВтц / тн.уур 4.00 3.99

3 1тн тэжээлийн ус шахахад зарцуулах цахилгаан

кВтц / тн.тэж ус 8.13 8.12

4 Эргэлтийн усны насосд зарцуулагдах цахилгаан % 1.31 1.31

5 Дулаанжуулалтын насосд кВтц / тн.сүлж.ус 0.60 0.60

Уур усны алдагдал Станцын дотоод циклийг нөхөх химийн цэвэрлэсэн усны зарцуулалтыг 0.85 % буюу 10293 тонн конденсат хэмнэсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад химийн цэвэрлэсэн усны зарцуулалт 11330 тн-оор буурсан. Осмосын халаагч уурын зарцуулалт 3233 тн байлаа.

Дотоод циклийн алдагдлыг нөхөхөөр: ○ Зууханд – 574 м3

○ Турбинд – 19749 м3 ус өгсөн. ○ Зуух дүүргэх усны зарцуулалт 317 м3 байлаа.

5

Page 6: ЭНЭ ДУГААРТ: ЭРЧИМ ХҮЧНИЙ АЖИЛТНЫ …tpp4.mn/wp-content/uploads/2019/09/EM-201909.pdfэрчим хүчний салбарт мэдээллийг ашиглан

08-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

2019 оны 08-р сард станцын хэмжээний аваари, 1 болон 2-р зэргийн саатал гараагүй, үндсэн тоноглолын зогсолт 8 бүртгэгдсэнээс зуух 1 удаа, турбин 7 удаа тус тус зогссон. Хүний буруутай үйл ажиллагааны улмаас үндсэн тоноглолын зогсолт гараагүй.

○ Тоноглолын гэмтэлд тоног төхөөрөмжийн гэмтлийн 3 акт /42930,8 мян₮/: ТЦ-2 /40867,0 мян₮/, ЭЗГ-1 /2063,8 мян₮/. ○ Мазут зарцуулалтын 1 акт: ЗЦ-1 ○ Тос зарцуулалтын 1 акт: ТЦ-1 ○ Тоног төхөөрөмж, сэлбэг материалыг ашиглалтаас хасах 11 акт: ХА-1, ЭЗГ-1, ЦЦ-9 ○ Нийт 16 акт /42930,8 мян₮/ тогтоогдсон.

Дээрхи 16 актны 3 нь буюу 18,8 % нь ажлын зохион байгуулалт хангалтгүй, хувь хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан бичигдсэн.

Үндсэн үйлдвэрлэлийн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд хэмжилт хийв.

№ Цех нэгжүүд

Дуу шуугиан (85 дб)

Ажлын байрны халуун (12-30оС)

Ажлын байрны чийглэг (30-60%)

Ажлын байрны тоосролт (10 мг/м3)

2018

оны

08

-р с

ар

2019

оны

08

-р с

ар

2018

оны

08

-р с

ар

2019

оны

08

-р с

ар

2018

оны

08

-р с

ар

2019

оны

08

-р с

ар

2018

оны

08

-р с

ар

2019

оны

08

-р с

ар

1 ТДЦ 84.7 81,5 25.6 25 30.4 36 17.6 ↑ 16.1 ↑

2 ЗЦ 89.2 ↑ 90,6 ↑ 28.4 32 ↑ 28.6 ↓ 28 11.0 ↑ 11.3 ↑

3 ТЦ 88.6 ↑ 92,5 ↑ 27.6 30 29.7 ↓ 25,8 ↓

Стан

цын

дунд

аж

14.3

мг/

м3

Стан

цын

дунд

аж

13.7

мг/

м3

4 Хими 72.4 71,5 25.6 25.1 30.9 32.8

5 Механик 72.8 71 25.7 25,6 32.2 29 ↓

Хяналтын алба

АЛХАЛТЫН АЯЛАЛ

6

“ДЦС-4” ТӨХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэл, Залуучуудын холбооноос ОХУ-ын Буряадын Бүгд найрамдах улсад 08 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд болсон алхалтын аялалд өөрсдийн багийг явууллаа. Энэ аялал нь Монголын явган алхалтын холбоо, ОХУ-ын Буряадын залуучуудын холбоотой хамтран зохион байгуулж байгаа хөтөлбөр бөгөөд маршрутын дагуу Улаан-Үд - Баргузинский район - Байкал озеро - Усть Баргузин - Забайкальский национальный парк зэрэг газруудаар хамтдаа алхлаа.

Залуучуудын холбоо

Page 7: ЭНЭ ДУГААРТ: ЭРЧИМ ХҮЧНИЙ АЖИЛТНЫ …tpp4.mn/wp-content/uploads/2019/09/EM-201909.pdfэрчим хүчний салбарт мэдээллийг ашиглан

Эмнэлэг

ШИНЖИЛГЭЭНД ХЭРХЭН БЭЛДЭХ ТУХАЙ

7

Та цусны шинжилгээ өгөх гэж байгаа бол шинжилгээнд ирэхдээ дараах зүйлийг анхаарна уу?

Шинжилгээний бэлтгэл үе: /өмнөх үе/ - 32-75%Шинжилгээний үе: 13%Шинжилгээний дараах үе: 1% хүртэл шинжилгээний үр дүнд нөлөөлдөг.

Цусны дэлгэрэнгүй шинжилгээний бэлтгэл ○ Өглөө өлөн байх ○ Цус өгөхөөс өмнө үйлчлүүлэгч 15 минут орчим тайван байна,

биеийн хүчний дасгал хийгээгүй, өөх тостой хоол идээгүй байна.

Шинжилгээний хариунд нөлөөлөх хүчин зүйл ○ Биеийн хүчний дасгал хийхэд цусны бүлэгнэлт, фибриний задрал,

цусны ялтас идэвхждэг. ○ Хоол идсэний дараа болон стресийн үед мөн идэвхитэй дасгал

хөдөлгөөний үед цагаан эсийн тоо ихэсдэг. ○ Архи хэрэгслэснээс улаан эсийн дундаж эзэлхүүн ихэсдэг. ○ Тамхи татдаг хүмүүсийн цусны карбоксигемоглобин, сийвэнгийн

катехоламин ба ийлдсийн кортизолын түвшин өндөр байдаг. Эдгээр даавруудын нөлөөгөөр эозинофилийн тоо багасдаг бол нейтрофиль, моноцитын тоо ихэсдэг. Архаг тамхичдын гемоглобины хэмжээ, улаан эсийн тоо, улаан эсийн дундаж эзэлхүүн, цагаан эсийн тоо ихэсдэг.

○ Зарим эмийн бодис цусны дэлгэрэнгүй шинжилгээнд нөлөөлдөг тул шинжилгээ төлөвлөсөн эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй. Үүнд: Антибиотик, анальгетик, сульфаниламид, карбамазепин, нитроглицерин, жирэмснээс хамгаалах эм, А амин дэм, антитиройд эм, гистамин, гепарин, хүнд металллын бэлдмэлүүд гэх мэт.

Биохимийн шинжилгээ Биохимийн шинжилгээ нь өвчний гадна шинж тэмдэггүй үед

дотор эрхтний үйл ажиллагааны согогын илрүүлэх боломж олгодог. Биохимийн шинжилгээгээр цусны дараах үзүүлэлтүүдийг лабораторийн аргаар судлан үздэг. Үүнд:

○ Элэг, цөс, нойр булчирхайн үйл ажиллагаа ○ Бөөрний үйл ажиллагаа ○ Зүрх, үе мөчний эмгэг ○ Нүүрс усны солилцоо ○ Өөх тосны солилцоо ○ Цус багадалт ○ Электролит болон эрсдэсийн шинжилгээ зэрэг олон чухал

үзүүлэлтийг шинжилнэ.

Альбумин: Цусны үндсэн уураг бөгөөд элгэнд бий болдог. Шинжилгээгээр гарсан албумины хэмжээг элэг, бөөр, хэрлэгийн гаралтай болон хавдрын оношлогоонд ашигладаг.Уураг: Уураг нь янз бүрийн бодисыг тээвэрлэх, дархлааны хамгаалалтанд оролцох гэх мэт олон чухал үүргийг гүйцэтгэдэг. Цусны сийвэнд агуулагдаж байгаа уургуудын нийлбэрийг “ерөнхий уураг” гэж тодорхойлдог. Ерөнхий уураг нь бие махбодид дараах үүргийг гүйцэтгэдэг. Үүнд: Цусны бүлэгнэлд оролцох, цусны хүчил шүлтийн тэнцвэрийг тогтоон барих, янз бүриийн бодисыг тээвэрлэх, дархлааны хариу урвалд оролцох гэх мэт. Элэг, бөөр, хавдрын өвчин, тэжээлийн дутагдал, хүнд түлэгдэлт зэргийн оношлогооны үед цусны сийвэн дэх уургийн тодорхойлолт ашигладаг. Аланинаминотрансфераз /АЛАТ/: Алат нь амин хүчлийн солилцоонд оролцдог элэгний фермент юм. Энэ фермент нь аспартатаминотрансфераз /АСАТ/ гэдэг өөр ферментийн хамтаар элэг, зүрхний булчин, ясны булчинд их хэмжээгээр агуулагддаг.Аспартатаминотрансфераз /АСАТ/: Амин хүчлийн солилцоонд оролцдог эсийн фермент юм. Асат нь зүрх, элэг, бөөр, мэдрэлийн эд, ясны булчин болон бусад эрхтний эдүүдэд агуулагддаг. Эдгээр эрхтний эдүүдэд их хэмжээгээр агуулагддаг болохоор цусан дахь Асат-ийн шинжилгээг зүрхний булчин, элэг, ясны булчингийн эмгэгийн оношлогоонд ашигладаг.Альфа-амилаз /Панкреатик-нойр булчирхайн/: Альфа-амилаз нь шүлсний булчирхайнд үүсдэг. Нойр булчирхай болон шүлсний булчирхайн эмгэг, гэдсээр өвдүүлэхийн шалтгааныг тодорхойлох зэрэгт амилазын идэвхийг тодорхойлох шинжилгээ хийдэг. Лактатдегидрогеназ /ЛДГ–Лактат-Сүүн хүчил/: ЛДГ-лактат нь глюкозыг исэлдүүлэн сүүн хүчил үүсэх явцад оролцдог фермент юм. Зүрхний булчин, элэг, хавдрын өвчнийг оношлох үед цусан дахь ЛДГ-н хэмжээг тогтоох биохимийн шинжилгээг хийдэг. Шүлтлэг фосфотаз: Ясны эд, гэдэсний салст бүрхүүл, ихэс, сүү ялгаруулж байгаа хөхний булчирхайн хамгийн ихээр агуулагддаг. Шүлтлэг фосфотаз нь ясны өсөлтөнд нөлөөлдөг учир хүүхдийн цусан дахь хэмжээ нь насанд хүрэгчдийнхээс өндөр байдаг. Цусан дахь ясны системд, элэг, цөсний цорго, бөөрний эмгэгийн оношлогоонд цусан дахь ШФ-н шинжилгээг хийдэг.

Холестрин: Холестрин буюу холестрол нь өөх тосны солилцоонд оролцдог органик нэгдэл юм. Холестрин нь цусанд дараах хэлбэрээр оршдог. Үүнд:

○ Ерөнхий холестрин ○ Бага нягтралттай липротейны /БНЛП/ холестрин ○ Өндөр нягтралтай липопротейны / ӨНЛП/ холестрин

БНЛП-ны холестрин нь ерөнхий холестринийг эд, эрхтэнүүдэд хүргэдэг. БНЛП-г цусан дахь холестриний хэмжээг тодорхойлохын тулд шинжилдэг. Судасны эмгэгийн үед судасны хананд холестрин хуримтлагдахын гол эх үүсвэр нь БНЛП байдаг. Судасны хатуурал, зүрхний ишеми үүсэх эрсдэл нь ерөнхий холестрин гэхээсээ илүүгээр БНЛП-тэй холбоотой байдаг. ӨНЛП-ы холестрин нь зүрхний судас, зүрхний булчин, тархины тараагуур судас болон бусад эрхтэнээс холестринийг тээвэрлэн элгэнд хүргэдэг бөгөөд элгэнд холестринээс цөс боловсордог.

Биохимийн шинжилгээ өгөхөд анхаарах зүйл

Өглөө өлөн байх үед шинжилгээ өгөх нь зохимжтой. Шаардлагатай тохиолдолд эмчийн заалтаар хоногийн аль ч үед авч болно. Хоололтын байдал: Судасны цусыг өглөө өлөн байх үед авах нь зохимжтой. Өөх тосоор баялаг хоол идсэн үед кали, триглицерид, шүлтлэг фосфотаза ферментийн хэмжээ ихсэнэ. Хоол хүнсэнд агуулагдах ханасан ба ханаагүй тосны хүчлийн харьцаа ийлдсийн холестрины хэмжээнд нөлөөлнө. Мах уургаар баялаг хоол шээсний аммони, шээсний хүчлийн хэмжээнд нөлөөлнө. Кофейнээр баялаг ундаа сийвэнд чөлөөт тосны хүчлийг ихэсгэдэг. Мөн хоолны дэглэм барьж хоолоо сойх нь шинжилгээний хариунд ихээр нөлөөлнө. Архи хэрэглэснээр цусанд агуулагдах ЛДГ, триглицерид, ӨНЛП-ны холестрин, ГГТ фермент, шээсний хүчил зэрэг үзүүлэлтүүд ихэсдэг. Биеийн хүчний дасгал, хөдөлгөөн: Биеийн хүчний дасгалын үед бодисын солилцооны идэвхжил, дасгалын өмнөх болон дараах үеийн энергийн өөрчлөлтийн үр дүнд АЛАТ, АСАТ, КФК, ЛДГ ферментийн идэвх ихэсдэг. Эмийн бодисын хэрэглээ: Эмийн бодис нь ихэвчлэн элэгний үйл ажиллагаанд нөлөөлдөг ба сийвэнгийн ШФ, АЛАТ, АСАТ, билирубин, сахарын ихэсгэдэг. Үүнд: ацетогексамид, аллопуринол, амино сацилийн хүчил, амфотерицин В зэрэг нь хамаарна. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ /ЦДШ/ гэдэг нь нь хамгийн түгээмэл хийгддэг шинжилгээ юм. ЦДШ-г хураагуур судаснаас цус авч дараах үзүүлэлтийг гаргадаг. ЦДШ хийснээр бид таны цусанд цус багадалт, цусны өтгөрөлт, үрэвсэл болон цусны зарим өвчлөл, хавдар байгаа эсэхийг оношлох боломжтой.

ЦДШ-д гарч гарч болох өөрчлөлт

Цус багадалт: Энэ нь цусанд дахь улаан эс болон гемоглобины хэмжээ буурсантай холбоотой үүсдэг эмгэг юм. Цус багадалтанд хүргэдэг олон шалтгаан бий. Жишээ нь: хамгийн түгээмэл шалтгаан болох төмөр дутагдсанаас үүсэх цус багадалтын үед улаан эсийн дундаж эзэлхүүн / MCV/ буурсан байдаг. Цагаан эс цөөрөх буюу лейкопени: ямар цагаан эс цөөрсөнөөс шалтгаалж нейтропени, лимфони, эозинопени гэх мэт нэрлэдэг.Цагаан эс олшрох буюу лейкоцитоз: Ямар цагаан эс олширсоноос хамаарч нейтрофиль, литфоцит, моноцит, эозинофиль, базофиль эсүүдийн олширол гэж ангилдаг. Цагаан эс олшрох хэд хэдэн шалтгаан бий. Жишээ нь: Төрөл бүрийн халдвар нь цусны цагаан эсийн өсөлтийг бий болгодог. Тодорхой нэг харшлын үед эозинофилийн тоо олшрох шалтгаан болдог. Ялтас эс цөөрөх буюу тромбоцитопени: Тромбоцитопени үед амархан хөхрөх, цус тогтохгүй байх зэрэг шинж илэрдэг. Үүнд нөлөөлөх шалтгаан нь олон янз байдаг. Ялтас эс олшрох буюу тромбоцитеми: Тромбоцитемид хүргэх нэг шалтгаан бол ясны чөмөг дэх ялтас эсийн үүдэл эсийн эмгэг юм. Цусны эсийн үүрэг. Цусны нийт эзэлхүүний 60%-ийг цусны сийвэн эзэлдэг. Сийвэнгийн найрлаганд олон төрлийн уураг, даавар, сахар, өөх тос байдаг бол үндсэн 40%-ийг цусны эсүүд эзэлдэг. Цусны эсүүд нь ясны чөмөгт цусны үүдэл эснээс үүсдэг. Эдгээр үүссэн цусны эсүүд үндсэн 3 бүлэгт хуваагддаг. Улаан эс / эритроцит/ - Цусны улаан өнгийг бүрдүүлэгч эс юм. Нэг дусал цус ойролцоогоор 5 сая улаан эс агуулдаг. Цусны улаан эс нь ойролцоогоор 120 хоног амьдардаг бөгөөд тогтмол шинэчлэгдэж байдаг. Цусны улаан эсийн найрлаганд гемоглобин хэмээх уураг оролцдог. Энэ уураг нь хүчилтөрөгчтэй холбогдож, биеийн бүх эд эрхтэнрүү хүчилтөрөгч зөөвөрлөх үүрэгтэй. Цагаан эс /лейкоцит/ - Цусанд нейтрофил, лимфоцит, моноцит, эозинофил, базофил гэх 5 төрлийн цагаан эс байдаг. Эдгээр эсүүд дархлааны системд оролцдог ба халдвартай тэмцдэг гол эсүүд юм. Ялтас эс /тромбоцит/ - Ялтас эс нь хэмжээгээрээ улаан эс, цагаан эсээс жижиг байдаг. Тромбоцит нь цус бүлэгнэлтийн системд оролцдог, цус тогтоох үүрэгтэй эс юм.

Page 8: ЭНЭ ДУГААРТ: ЭРЧИМ ХҮЧНИЙ АЖИЛТНЫ …tpp4.mn/wp-content/uploads/2019/09/EM-201909.pdfэрчим хүчний салбарт мэдээллийг ашиглан

ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГИЙГ ХЭВШҮҮЛЦГЭЭЕ

Эрчим зоогийн газар

Улаанбаатар хотБГД, 20-р хорооЭрчим хүчний гудамж

Утас: 7017-1284Факс: 7017-1284

Дугаарыг эрхэлсэн: Ч.БаясгаланЭхийг бэлтгэсэн: Ц.УуганзаяаХэвлэлтэнд өгсөн: 2019.09.10

Шим тэжээллэг, аюулгүй хүнсийг тогтмол цагт, тохирсон хэмжээгээр зөв хэрэглэснээр хоол хүнснээс үүдэлтэй олон өвчин эмгэгээс сэргийлэх боломжтойн дээр таны хөдөлмөрийн бүтээмж, оюуны чадамж өндөр байж урт удаан наслах нөхцлийг бүрдүүлнэ.

ТОХИРУУЛЖ ХООЛЛОХЫН ТУЛД ЮУНД АНХААРАХ ЁСТОЙ ВЭ?

1. Олон нэр төрлийн хүнс хэрэглэх Хүний биемахбодид шаардлагатай шимт бодисыг

бүгдийг агуулсан төгс найрлагатай хүнс гэж байдаггүй. Тухайлбал: мах, махан бүтээгдэхүүн нь уураг, өөх тосоор баялаг боловч нүүрс ус, С аминдэмээр хомс, жимс, хүнсний ногоо нь нүүрс ус (эслэг ), аминдэм, эрдэс бодисоор баялаг ч уураг, өөх тос багатай байдаг. Иймээс биемахбодид шаардлагатай тэжээлийн бодисуудыг хангалттай хэмжээгээр авахын тулд өдөр бүр олон нэр төрлийн хүнс, хоол хэрэглэх хэрэгтэй.

Хоногт 3 ба түүнээс олон нэгж хүнсний ногоо, 2-оос доошгүй нэгж жимсийг тогтмол хэрэглэх

Хүнсний ногоо, жимс жимсгэнэ нь илчлэг багатай боловч нүүрс ус /эслэг/, аминдэм, эрдэс болон олон төрлийн биологийн идэвхит нэгдлүүдээр баялаг хамгийн шим тэжээллэг хоол хүнс бөгөөд бие махбодийн дархлааг сайжруулж, өвчлөхөөс урьдчилан сэргийлнэ. Эслэг болон биологийн идэвхит нэгдлүүд нь ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, өтгөн хатахаас сэргийлж, биемахбодиос хорт бодисыг өөртөө шингээн гадагшлуулдаг сайн талтай. Түүнчлэн өөх тосны шимэгдэлтийг бууруулахын зэрэгцээ, цусан дахь өөх тосны хэмжээг багасгана.

2. Сүү цагаан идээг өдөр бүр тогтмол хэрэглэх Сүү, цагаан идээ нь биемахбодид чухал шаардлагатай

уураг, тос, эрдэс, аминдэм, бичил бодисыг хэрэгцээт хэмжээгээр, зохистой харьцаагаар агуулдаг, хялбар боловсорч шингэдэг хамгийн үнэт хүнс юм. Сүү цагаан идээг тогтмол хэрэглэснээр шүд, ясыг бэхжүүлж, ясны сийрэгжилтээс хамгаалахын зэрэгцээ ходоод гэдэсний үйл ажиллагааг зохицуулан тэнцвэржүүлж, зарим эмгэгээс сэргийлдэг.

3. Өөх тосыг тохируулан хэрэглэхӨөх тос нь биемахбодид илч, дулааны эх

үүсвэр болдгоос гадна, эд эсийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. Мөн тосонд уусдаг А, Д, Е, К аминдэмийн хэрэгцээг хангахад чухал үүрэгтэй. Өөх тосыг ханасан ба ханаагүй гэж ангилдаг. Ханаагүй тос нь эрүүл мэндэд сөрөг нөлөө багатай, ханасан тос нь судасны хатуурал, зүрх судасны өвчин үүсгэх эрсдэлтэй. Ханасан ба ханаагүй тосыг амархан ялгаж, сонгож хэрэглэх боломжтой. Тухайлбал: ханасан өөх тос тасалгааны хэмд царцамтгай, хатуу, ханаагүй өөх тос нь зөөлөн, хайлмал, шингэн төлөвтэй байдаг. Хоногт хоол хүнсээр авч буй нийт өөх тосны 40% нь ургамлын буюу ханаагүй, 60% нь амьтны гаралтай буюу ханасан өөх тос байх нь хамгийн тохиромжтой.

4. Сахар, чихэр, давсыг тохируулан хэрэглэх Сахар, чихэр нь аминдэм, эрдэс бодис агуулдаггүй,

хэтрүүлэн хэрэглэвэл шүд цоорох, зүрх судасны өвчин, чихрийн шижин, таргалалт үүсгэх сөрөг нөлөөтэй. Иймд сахар, чихрийг хязгаартай хэрэглэ. Давсыг бага хэмжээгээр хэрэглэх нь зүйтэй. Насанд хүрсэн хүн хоногт 5гр, хүүхэд 3гр буюу түүнээс бага давсыг хэрэглэх. Давсыг хэтрүүлэн хэрэглэх нь цусны даралт ихэсгэх, ясны сийрэгжилтийг нэмэгдүүлэх, ходоод гэдэсний эмгэг үүсгэх сөрөг нөлөөтэй. Давсалсан, даршилсан, нөөшилсөн хүнсний бүтээгдэхүүнийг хязгаартай хэрэглэх нь зүйтэй. Өдөр тутам хэрэглэдэг ихэнх хүнсний бүтээгдэхүүн нь давс, сахар агуулдаг тул хүнс, хоол бэлтгэхдээ давс, сахарыг аль болох бага хэрэглэвэл зохино.

5. Архи согтууруулах ундааг хязгаартай хэрэглэхАрхи, согтууруулах ундаа нь зүрх судасны эмгэг,

ходоод, улаан хоолой, элэгний хорт хавдрын өвчлөл нас баралтын үндсэн шалтгаан тул хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй.

6. Хоол, хүнсээ зөв тохируулан хэрэглэхТухайн хүний нас, хүйс, биемахбодийн онцлогт

тохируулан хүнсний бүтээгдэхүүнийг сонгон авч, зөв арга технологиор боловсруулж, хангалттай хэмжээгээр, өдөрт 4-өөс доошгүй удаа хооллох нь зүйтэй. Тухайлбал: бага насны хүүхэд, ахмад настанд хоол хүнсийг машиндаж, нухаж жижиглэсэн байдлаар бэлтгэн жигнэх, чанах аргаар боловсруулж хэрэглэх нь тохиромжтой.

7. Аюулгүй хүнс, хоол хэрэглэхАюулгүй хүнс гэж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө

үзүүлж болзошгүй биологи /нян, вирус гм/, физик /яс, шил, цацраг туяа/, химийн /хорт бодис, хортон шавьж мэрэгч устгагч бодис, химийн бордоо, эмийн бодис/ бохирдолгүй хүнсийг хэлнэ. Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалалтын хугацаа, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал, өнгө үнэр, хадгалж борлуулж буй нөхцөл, тухайн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг сайтар шалгаж авч байгаарай.

8. Идэвхитэй хөдөлгөөнийг эрхэмлэн, биеийн жингээ хамгийн зохистой хэмжээнд байлгах

Биеийн жингээ хамгийн зохистой хэмжээнд байлгахад зөв хооллолт, идэвхитэй хөдөлгөөн чухал үүрэгтэй. Хөдөлгөөн нь хүний сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлж, бие махбодийг сэргээж идэвхижүүлэн зүрхний үйл ажиллагаа, цусны эргэлтийг сайжруулснаар олон төрлийн өвчнөөс сэргийлэх боломжтой. Иймээс өдөрт доод тал нь 30-60 мин явган явах, долоо хоногт 3-5 өдөр 30 мин-аас дээш хугацаагаар гүйх, дугуй унах, усанд сэлэх, спорт тоглоомоор тоглох зэрэг эрчимтэй хөдөлгөөн хийх нь эрүүл мэндэд тустай.

9. Аюулгүй цэвэр ундны ус хэрэглэхХүн хоногт 2-2,5л шингэн хэрэглэх нь зохимжтой.

Ундны усыг цэвэр, баталгаат эх үүсвэрээс авах, зориулалтын усны шүүлтүүрээр шүүсэн болон үйлдвэрийн аргаар боловсруулсан ус хэрэглэх, бусад тохиолдолд тогтмол буцалгаж хэрэглэх хэрэгтэй.