Top Banner
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЭРДЭНЭБАТЫН БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭЛТИЙН 2012 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН Тайланг хүлээн авагч: ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙ САЙД Х. БАТТУЛГА (Төсвийн Ерөнхийлөн Захирагчийн нэр) Хуулбарыг: Санхүү, Эдийн Засгийн Яаманд
31

УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЭРДЭНЭБАТЫН Б ... · 2013-05-20 · Дэлхийн банкны “Хөдөөгийн цахилгаан хангамжинд

Jan 27, 2020

Download

Documents

dariahiddleston
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЭРДЭНЭБАТЫН Б ... · 2013-05-20 · Дэлхийн банкны “Хөдөөгийн цахилгаан хангамжинд

ДАРХАН-УУЛ АЙМАГ

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЭРДЭНЭБАТЫН БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭЛТИЙН 2012 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

Тайланг хүлээн авагч:

ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙ САЙД Х. БАТТУЛГА (Төсвийн Ерөнхийлөн Захирагчийн нэр)

Хуулбарыг: Санхүү, Эдийн Засгийн Яаманд

Page 2: УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЭРДЭНЭБАТЫН Б ... · 2013-05-20 · Дэлхийн банкны “Хөдөөгийн цахилгаан хангамжинд

ХХААХҮ-ИЙН САЛБАРЫН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ БОЛОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ХООРОНД БАЙГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭЛТ,

САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭНИЙ 2012 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

Нэг. Ерөнхий тойм

Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээн дэх Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд

үйлдвэрийн газар нь “Бодлогын хэрэгжилтийг зохицуулах”, “Мал эмнэлэг”, “Мал үржил” гэсэн

3 алба, дарга, агроном, мал зүйч, малын эмч, хүнсний технологич, жижиг, дунд үйлдвэрлэл,

хоршоо хариуцсан мэргэжилтэн, шинжлэгч эмч, лаборант, нягтлан бодогч, жолооч, жижүүр,

туслах ажилтнуудаас бүрдсэн нийт 20 хүний орон тоогоор ажиллаж хүнс, хөдөө аж ахуй,

жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр гарсан хууль тогтоомж, УИХ, Засгийн газрын болон

орон нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын гаргасан шийдвэрүүдийн

хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах эрх, үүргийг орон нутагт хэрэгжүүлэхэд гол үйл

ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн, үр ашгийг дээшлүүлэх, аж ахуйн

нэгжүүдийг бэхжүүлэх, технологийн сургалт, сурталчилгааг явуулахад эрдэм шинжилгээний,

төрийн бус, гадаадын төслийн болон тусламжийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Салбарыг хөгжүүлэх чиглэлээр дараахь төслүүд хэрэгжиж байна. Үүнд:

- Европын Холбооны “Малын эрүүл мэнд ба мал аж ахуйн зах зээл” төсөл

- Щвейцарийн хөгжлийн агентлагийн “Монгол төмс” хөтөлбөр

- Японы ЖАЙКА ОУБ –ын “МАА газар тариалан хосолсон загвар аж ахуйг

экстейншиний тогтолцоогоор дэмжин хөгжүүлэх” төсөл

- Мянганы сорилтын сангийн “Хот орчмын бэлчээрийг сайжруулах ”төсөл

- “Тогтворотой амьжиргаа-2” төсөл

Салбарын чиглэлээр гарсан Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг орон нутагт зохион

байгуулах ажлын хүрээнд доорхи дэд хөтөлбөрүүдийг боловсруулан батлуулж хэрэгжүүлж

байна.

-“Чацаргана” дэд хөтөлбөр

-“Ногоон хувьсгал” 2 дахь шатны дэд хөтөлбөр

- “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих”,

- “Жимс, жимсгэнэ” хөтөлбөр

-“Өрхийн хөгжлийг дэмжих” хөтөлбөр

- “Хоршоог хөгжүүлэх”

-“Хүнсний аюулгүй байдал

- “Ахуй үйлчилгээний салбарыг дэмжих”

- “Малын тэжээл, хангамжийн үйлдвэрлэл”

- “Адууны ям” дэд хөтөлбөрүүдийг тус тус хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хөдөө аж ахуйн салбарын хөтөлбөр, төслүүдийг уялдуулан хэрэгжүүлэх, аймгийн ХАА-

н салбарын хөгжлийн хэтийн чиг, хандлагыг тодорхойлох зорилгоор 2009 онд батлан

гаргасан “Аймгийн хөдөө аж ахуйн салбарыг 2021 он хүртэл хөгжүүлэх нэгдсэн бодлого”-ыг

хэрэгжүүлэх чиглэлээр 2012 онд авах арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг гарган

хэрэгжүүлэн ажиллаж байна.

Газар тариалангийн салбар:

“Атрын 3 дахь аян”-ы ажлыг “Хүнсний баталгаат байдал” үндэсний хөтөлбөртэй хамт үргэлжлүүлэн хэрэгжүүлж, газар тариалангийн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлж, техникийн шинэчлэл хийх, эдийн засгийн урамшуулалыг үргэлжүүлэн тариаланчдаа дэмжих, улмаар дотоодын хүнсний үйлдвэрлэлийн хэрэгцээг бүрэн хангах боломжийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.

Page 3: УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЭРДЭНЭБАТЫН Б ... · 2013-05-20 · Дэлхийн банкны “Хөдөөгийн цахилгаан хангамжинд

Энэ онд нийт 43 аж ахуйн нэгж, 35 иргэн үр тарианы, 28 аж ахуйн нэгж, 7.0 мянга гаруй өрх, иргэд төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг эрхэлж, 2012 онд нийт 28.8 мянган га эргэлтийн талбайд тариалангийн ажлыг явуулсан байна. Энэ нь “Атрын гурав дахь аян”-ы суурь болох 2007 онтой харьцуулахад тариалсан талбайн хэмжээ 10.7 мянган га-аар буюу 4.0 дахин, уриншилсан талбайн хэмжээ 9.2 мянган га-аар буюу 3.6 дахин нэмэгдэж нийт талбайн 83.0 хувийг бүрэн эргэлтэнд оруулсан дүнтэй байна. Үүнээс 9067 га-д буудай, 3870 га-д тосны ургамал, 1189.5 га-д төмс, 968 га-д хүнсний ногоо, 392 га талбайд малын тэжээлийн ургамал тариалсан байна.

Газар тариалангийн ажлын үндсэн хэсэг болох уринш боловсруулах, атаршсан талбайг эргэлтэнд оруулах ажилд аймгийн хэмжээнд нийт 13694.4 га-д чанар сайтай уринш бэлтгэснээс 82.3 хувь буюу 11284 га талбайг цомхотгосон технологиор боловсруулсан байна

Аймгийн хэмжээнд нийт 12823.7 тонн буюу га-аас 14.1 цн үр тариа, 14208 тонн буюу га-аас 119.4 цн төмс, 12928.9 тонн буюу га-аас 133.5 цн хүнсний ногоо, 610 тн малын тэжээл, 2150 тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.

Хураан авсан ургац нь улсын хэмжээний нийт үр тарианы 2.8 хувь, төмсний 5.8 хувь, хүнсний ногооны 13.2 хувийг хангахуйц үзүүлэлт бөгөөд, аймгийн хүн амын физиологийн хэрэгцээт үр тариаг 91.2 хувиар, хүнсний ногоогоор 1.9 дахин, төмсөөр 3.2 дахин хангах боломжийг бүрдүүллээ.

Аймгийн Засаг даргын 04 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон нутгийн 6 их дээд сургуульд ургац хураалтанд хүн хүч гарган хамтарч ажиллах санал тавьсны дүнд ХААИС, Дархан–Өргөө политехникийн коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн 54 багш, 1734 оюутныг 7-21 хоног ажиллуулж, өдөрт 12.0-15.0 мянган төгрөгөөр цалинжуулж оюутнуудыг түр ажлын байраар ханган, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд дуусгахад үр дүнтэй ажил боллоо.

Хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, хоршооллын салбарыг сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг “АЛТАН НАМАР-ИХ ХОТЫН БАЯР” нэгдсэн арга хэмжээ болгон өргөтгөн амжилттай зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд нийт 38 аж ахуйн нэгж, 16 хоршоо, 6 бүлэг, 20 иргэн оролцож 229,0 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Үзэсгэлэн худалдаанд оролцогч 21 аж ахуйн нэгж, иргэдийг шалгаруулан өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан байна.

Мөн Улсын хэмжээнд зохион байгууллагддаг “Намрын ногоон өдрүүд-2012” үзэсгэлэнд худалдаанд амжилттай оролцож Орхон, Дархан сумд “Шилдэг сум”-аар шалгарлаа.

Хүнс, худалдаа, нийтийн хоолны салбар:

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хурлын 2012 оны 39 дүгээр тогтоолоор “Хүнсний аюулгүй байдал” дэд хөтөлбөр, 40 дүгээр тогтоолоор “Хүнсний нөөц-сан бүрдүүлэх, хадгалах, зарцуулах журам”-ыг тус тус батлуулж хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэстэй хамтран ажиллах гэрээ байгуулж, "Худалдааны байгууллагад стандартыг мөрдүүлэх" сургалтыг 35 хүнсний дэлгүүрийн захирал, эрхлэгч нарт, “Бялууны төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа техникийн зохицуулалт” сургалтыг зохион байгуулж 7 үйлдвэрлэл эрхлэгчдийг хамрууллаа. 2012 оны хаврын улиралын хэрэгцээнд шаардлагатай махны 55,0 хувь буюу 1000,0 тн мах бэлтгэн нөөцлөж ард иргэдэд хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулах үйл ажиллагааг авч хэрэгжүүллээ. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн төслийн нэгж, сумдын МЭҮТ-ийн мэргэжилтнүүдтэй хамтран Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн хуулийг сурталчлах ажлыг Хонгор, Орхон, Шарын гол сумдын малчдын болон аймгийн хоршоологчдын зөвлөлгөөн тус бүр дээр зохион байгуулж, нийт 400-аад хүн хамруулаад байна. Мөн биржийн бэлтгэл ажлын хүрээнд бараа түүхий эдийг хүлээн авах, хадгалах байр, агуулах, тээврийн хэрэгсэл. лабораторийн судалгааг нэгтгэн гаргаж, ХААГБТЭБиржийн төслийн нэгжид хүргүүлсэн байна. Стандарт хэмжил зүйн хэлтэстэй хамтран ажиллах гэрээ байгуулж, Хүнсний үйлдвэр,

Page 4: УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЭРДЭНЭБАТЫН Б ... · 2013-05-20 · Дэлхийн банкны “Хөдөөгийн цахилгаан хангамжинд

худалдааны байгууллагад Монгол улсын стандартыг мөрдлөг болгон ажиллах, Олон улсын стандарт нэвтрүүлэх анхан шатны сургалтуудыг 3 удаа зохион байгуулж, 81 хүн хамрууллаа. Сургалтын хөтөлбөрт “Чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэхийн ач холбогдол, зорилго, НАССР тогтолцоо, ISO 9000”, ”МУ-ын ЗГ-ын 2011 оны 304 дугаар тогтоолоор батлагдсан “Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”, “Бялууны төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”, “Худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS “5021:2007”, “Тохирлын гэрчилгээ ба чанарын баталгаажуулалт” зэрэг мэдээллүүдээр хангалаа. "Цагаан сар-2012" үзэсгэлэн худалдааг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж, 10 манлай бүтээгдэхүүнийг шалгарууллаа. Үзэсгэлэн худалдаанд 38 аж ахуйн нэгж, 43 өрхийн үйлдвэрлэгч, 65 түрээслэгчид идэвхитэй оролцсон байна. 2012 онд тус аймгийн гурил үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Дархан таван нуур ХХК, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Дархан меат фүүдс ХХК-ний үйлдвэрүүд хүчин чадлаа нэмэгдүүлсэн байна.

Мал аж ахуйн салбар:

Монгол Улсын Их Хурлын 2009 оны 39 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого” болон “Монгол мал” Үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх талаар төлөвлөгөө гарган хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.

"Цаг үеийн ажлыг эрчимжүүлэх тухай" Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 тоот албан даалгавар, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2012 оны 01 тоот албан даалгавар, Аймгийн Засаг даргын 04 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өвөлжилтийн бэлтгэл хангах нэгдсэн төлөвлөгөөг гарган Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг үе шаттайгаар хангуулах зохион байгуулалтын арга хэмжээ аван хэрэгжилтийг зохион байгуулж ажиллаа.

2011-2012 оны өвөлжилт, хаваржилт өнтэй болж, оны эхний төллөх насны хээлтэгчийн 93,0 хувь буюу 113,4 мянган эх мал төллөж, гарсан төл 99,6 хувьтай бойжиж байна.

2012-2013 онд 4 сумын 17 багийн 2.7 мянган өрхөд хонин толгойд шилжүүлснээр 531.9 мянган толгой малыг өвөлжүүлж, хаваржуулахаар бэлтгэл ажлыг зохион байгуулаад байна. Бэлчээрийн даац хүрэлцээгүйгээс 287 өрхийн 46.8 мянган толгой малыг Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал, Номгон, Сайхан, Зүүнбүрэн, Жавхлант суманд, мөн Дархан, Шарын гол сумдын 303 өрхийн 40.7 мянган толгой мал өөрийн аймгийн Хонгор сумын нутагт өвөлжүүлж байна. Хонгор сумын 5 өрхийн 2200 толгой адуу Сэлэнгэ аймгийн Ерөө суманд отор хийж байна.

Аймгийн мал сүргийг өвөлжүүлж, хаваржуулахад шаардагдах тэжээлийн хэрэгцээг тооцож сумдад албан даалгавар хүргүүлж хэрэгжилтийг зохион байгуулж ажиллаа. ҮХААЯ-наас лизенгээр бага оврын хадлан бэлтгэх тракторыг 4 сумын 155 малчид, фермерүүдэд гэрээгээр олгосон нь хадлан бэлтгэх таатай нөхцөлийг бүрдүүллээ.

2012-2013 онд аймгийн мал, сүргийг өвөлжүүлж, хаваржуулахад нийт 32,6 мянган тонн тэжээлийн нэгжтэй тэнцэхүйц тэжээл үүнээс 58,1 мянган тн байгалийн хадлан шаардлагатай байснаас нийт авах хадлангийн 95.1 хувь буюу 55.2 мянган тн байгалийн хадлан, 958,5 тн ногоон тэжээл, 5732 тн үйлдвэрийн тэжээл 2671 тн гар тэжээл тус тус бэлтгээд байна.

2010-2011 онд бэлтгэсэн хур өвс Дархан суманд 40 тн, Орхон суманд 23 тн, Хонгор суманд 20 тн нийт 83 тн өвс нөөцөнд хадгалагдаж байна. "Малын тэжээлийн нөөц бүрдүүлэх" тухай аймгийн Засаг даргын 2010 оны 343 тоот захирамжаар 120 тн бэлтгэн нөөцөлсөн өвс зарцуулагдаагүй Онцгой байдлын харьяа Улсын нөөцийн газарт 3 дахь жилдээ хадгалагдаж байна.

Дэлхийн банкны “Хөдөөгийн цахилгаан хангамжинд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах төсөл”-ийн хүрээнд нийт 42 нарны зайн үүсгүүрийг татан авч малчин өрхөд олгоод байна.

“Монгол мал” Үндэсний хөтөлбөр “Таван эрдэнэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийт 37900 толгой бод мал ээмэгжүүлэн бүртгэлд хамруулахаас 79 хувь буюу 29.1 мянган толгой бод мал, 6.8 мянган бог мал ээмэгжүүлэн бүртгээд байна. БНЧех улсын “Мал ээмэгжүүлэх” төслийн хүрээнд 9094 төл мал ээмэгжүүлэхээс 2890 төлийг хамрууллаа.

Page 5: УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЭРДЭНЭБАТЫН Б ... · 2013-05-20 · Дэлхийн банкны “Хөдөөгийн цахилгаан хангамжинд

Малын зохиомол хээлтүүлгийн хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор 3 суманд хээлтүүлгийн бичил лабораторийг ажиллуулах технологийн боломжийг бүрдүүлснээр 194 үнээнд зохиомол хээлтүүлэг хийгээд байна.

Малын чанар, үүлдэр угсааг сайжруулах зорилгоор сумдын МЭҮТ-тай хамтран ангилалт, ашиг шим тодорхойлох, үржлийн мал хянан баталгаажуулах ажлуудыг цаг тухай бүр нь хийж мэдээ, тайланг Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яам болон Улсын МЭҮГ-т хүргүүлсэн байна.

“Хонины ноос, тэмээний ноос, бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ыг сурталчилан, хэрэгжилтийг зохион байгуулж, 4 сумын 507 өрхийн 101,5 мянган толгой хонины 102.8 тн ноос тушаасан малчдад нийтдээ 205.5 сая төгрөгийн урамшуулалыг “Хүний хөгжлийн данс”-аар дамжуулан олгох ажлыг зохион байгууллаа.

Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор “Тогтвортой амьжиргаа-2” төслийн хүрээнд Шарын гол суманд бэлчээрийн зориулалтай 3 худаг сэргээн засварлан малчдын бүлэгт хүлээлгэн өгөөд байна.

Сум хөгжүүлэх сан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр зөгийн 5, үхрийн 14, гахайн 11, тахианы 8, туулай-1, хонины аж ахуй -1, малын тэжээл үйлдвэрлэл -3, үржлийн мал бойжуулах чиглэлээр 3 төсөл тус тус шалгарч нийтдээ 370,8 сая төгрөгийн зээл авлаа.

ҮХААЯ-наас “Шувууны аж ахуйд дэмжлэг үзүүлэх” төсөлд шалгарч, Дархан сумын 15 дугаар багийн “Их мориг” ХХК, “Өгөөж заяа” ХХК-нууд 4000 гаруй өсвөр шувуу авч үржүүлж байна.

“Байгаль орчин, бэлчээрт орчны нөлөөлөх байдлын үнэлгээний хууль болон бусад холбогдох хууль тогтоомж”-ийг олон нийтэд сурталчилан таниулах арга зүйгээр хангах сургалтыг зохион байгуулж, төвийн бүсийн 30 гаруй төрийн албан хаагчид хамрагдсан байна.

Малын тэжээлийн зориулалтаар 392 га-д тэжээлийн ургамал тариалж, 610 тн буюу га-аас 15.5 цн ургац авсан нь тэжээлийн хангамжийг нэмэгдүүлсэн үр дүнтэй ажил боллоо.

Мянганы сорилтын сангийн “Хот орчмын бэлчээр”, “Тогтвортой амьжиргаа-2”, Европын Холбооны “Малын эрүүл мэнд, зах зээл”, ҮХААЯ, БНЧех Улсын “ПИН” зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран мал аж ахуйн чиглэлийн сургалтуудыг зохион байгуулан давхардсан тоогоор нийт 540 гаруй малчид, фермерүүдийг хамруулаад байна.

Мал эмнэлгийн ажил, үйлчилгээ: Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг аймгийн Засаг даргын 2012 оны

170, 232 тоот захирамжаар зохион байгуулан ажиллаж байна. 11 нэр төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд өссөн дүнгээр 610,7 мянган толгой малыг хамруулж, 42,1 сая төгрөгний үнэ бүхий 860,7 л шингэн, 143,3 мянган тун хуурай тарилга зарцуулж энэхүү арга хэмжээг хэрэгжүүлсэн МЭҮ-ийн нэгжүүдийн үйлчилгээний хөлсөнд 81,3 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс 17,8 сая төгрөгийг МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газраас авч санхүүжүүллээ. Эдгээр арга хэмжээний үр дүнд байгалийн голомтот боом, цусан халдварт, дуут хавдар, гахайн цусан халдварт-иж балнад, шөвөг яр зэрэг халдварт өвчин гараагүй тайван байна.

Паразит өвчнөөс сэргийлэх туулгалт, угаалга, боловсруулалтанд өссөн дүнгээр 1290,5 толгой малыг хамруулсан дүнтэй байна.

“Монгол мал” Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас санаачлан зохион байгуулж буй “Таван-Эрдэнэ” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд үхэр, хонь, ямааны экто болон эндопаразитийн эсрэг боловсруулалт хийх зорилгоор Мал эмнэлгийн нэгжүүдэд улсын хөрөнгө оруулалтаар олгосон 24,3 сая төгрөгний үнэ бүхий 414,6 л Авермонмек бодисыг хуваарилан олгож боловсруулалт хийх ажлыг зохион байгууллаа. Эдгээр арга хэмжээний үр дүнд паразит өвчнөөр мал үхэж хорогдоогүй байна.

Энэ жилийн шинээр гарсан 121,3 мянган толгой төлийг бруцеллѐз өвчнөөс сэргийлэх тарилганд бүрэн хамруулж, дархлааны идэвхийг тогтоох зорилгоор ийлдэс судлалын аргаар хяналт үнэлгээ хийж үзэхэд дархлааны идэвхи нь 85 хувьтай байна.

Page 6: УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЭРДЭНЭБАТЫН Б ... · 2013-05-20 · Дэлхийн банкны “Хөдөөгийн цахилгаан хангамжинд

Тус аймагт сүүлийн үед шувууны аж ахуй эрчимтэй хөгжиж байгаатай холбогдуулан урд өмнө хийгдэж байгаагүй 1-120 хоногтой өсвөр дэгдээхэйг 6 нэр төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулах ажлыг зохин байгуулж, өссөн дүнгээр 53,0 мянган дэгдээхэйг хамруулсан байна.

Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Мал эмнэлэг, үржлийн газраас ирүүлсэн удирамжийн дагуу ариутгал халдваргүйтлийн “Сарын аян”-г зохион байгуулан ажиллаа. Аяны хүрээнд 1780 өрхийн 2076 малын өвөлжөө, хашааны 399,5 мянган м.кв талбайд ариутгал, халдваргүйтгэл хийсэн дүнтэй байна. Ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд зориулж улсын хөрөнгө оруулалтаар 4 нэр төрлийн 19,7 сая төгрөгний үнэ бүхий 5,3 тн ариутгалын бодисыг авч зарцуулаад байна.

Мал эмнэлгийн лабораторид гадаадын байгууллагын 3 ч төсөл амжилттай хэрэгжиж 270 гаруй сая төгрөгний орчин үеийн оношлогоо шинжилгээний багаж тоног төхөөрөмжтэй болсон ба 40 гаруй нэр төрлийн оношлогоо шинжилгээг стандарт зааврын дагуу хийж орон нутагтаа хийж байна. Аймгийн хэмжээнд адууны халдварт цус багадалт, ям, үхрийн лейкоз, сүрьеэ, хонь, ямаа, үхрийн бруцеллѐз өвчний тандах шинжилгээнд өссөн дүнгээр 54,6 мянган толгой малыг хамрууллаа. Үүнээс 17,1 мянган малын ийлдсэнд бруцеллѐз оношлох роз-бенгалийн урвал, 260 ийлдсэнд хавсарган холбох урвал, 1800 үхрийн ийлдсэнд лейкоз оношлох нэвчин тундасжих урвал, 10,6 мянган адууны ийлдсэнд халдварт цус багадах өвчнийг оношлох нэвчин тундасжих урвал, 18 ийлдсэнд ям өвчнийг оношлох хавсарган холбох урвалуудыг тавьж шинжилгээ хийсэн байна. Ариун цэврийн лабораторид сүү, сүүн бүтээгдэхүүний 5268, махны 986, арьс түүхий эдийн 25896 дээжинд тус тус магадлан шинжилгээ хийж үйл ажиллагаа нь тогтмолжсон байна. Эдгээр шинжилгээнд улсын хөрөнгө оруулалтаар болон “Монгол мал” Үндэсний хөтөлбөрийн хүрээнд 81,5 сая төгрөгний эм

урвалж, оношлуур, зарим шинжилгээний хэрэглэгдэхүүн болон тоног төхөөрөмж авсан байна. Дархан сумын иргэн Цэрэндорж, Мягмар нарын гахайд мялзан өвчин оношлогдсонтой

холбогдуулан тэмцэх зааврын дагуу голомтонд байгаа бүх гахайг устгах, сумын хэмжээнд байгаа нийт гахайг үзлэг, тандалтанд хамруулж, шаардлагатай гэж үзсэн амьд гахайнаас цус, үхсэн сэг зэмээс эдийн дээж авч шинжилгээнд явуулах, мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийх, гахайн хашаа байранд ариутгал халдваргүйтэл хийж, голомтын бүсэд 30 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоох зэрэг арга хэмжээг мэргэжлийн бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэн ажиллаа. Авсан арга хэмжээний явцын талаархи мэдээллийг тухай бүрт ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг, Мал эмнэлэг, үржлийн газарт илтгэх хуудсаар мэдээлж байсан болно. Улсын нөөцөөс 2,0 мянган тун мялзангийн вакцин татан авч, 1989 гахайд мялзангаас сэргийлэх тарилга хийж, 230 өрхийн 2619 гахайд үзлэг тандалт хийж шаардлагатай гэж үзсэн зарим өрхийн гахайнаас эдийн болон цусны дээж авч, УМЭАЦ-ийн Төв лабораторид шинжлүүллээ. Үзлэг тандалтын дүнгээр тус сумын иргэн Г.Очирбат, Энхтайван, Эрдэнэчулуун, Ганхүү, Д.Чулуунбаатар, Б.Төмөрчөдөр нарын гахайнаас авсан дээжнээс мялзангийн эсрэг бием илэрч, иргэн Ганхүүгийн гахайнаас “Гахайн үржил, амьсгалын замын хам шинж” өвчний эсрэг бием давхар илэрсэн байна. Эсрэг бием илэрсэн дээрхи гахай нь урьдчилан сэргийлэх тарилганд хамрагдаагүй тул өмнө нь халдвар авч эдгэрсэн гахай гэж үзээд, халдварын эх уурхай болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор дээрхи 8 өрхийн 157 гахайг устгалд хамруулж, хашаа байранд HI copi 1:200 уусмалаар шүршиж ариутгал хийлээ.

Гахайн эздэд олгох нөхөн төлбөрийн тооцоог хийж, үндсэн баримт, материалыг бүрдүүлэн Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газарт хүргүүлсэн болно.

“Монгол мал” Үндэсний хөтөлбөрийн хүрээнд 40,0 сая төгрөгний үнэ бүхий ариутгалын ДУК машин шинээр авч парк шинэчлэл хийгдлээ.

Жижиг дунд үйлдвэрийн салбар: “Аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөлгөөн”-ийг зохион байгуулж 100 гаруй

үйлдвэрлэл эрхлэгчид оролцлоо. Тус зөвлөлгөөнд Эрдэс баялаг эрчим хүчний яам,Жижиг, дунд үйлдвэрийн газар, Зам тээвэр барилга хот байгуулалтын яам, Үндэсний хөгжил

Page 7: УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЭРДЭНЭБАТЫН Б ... · 2013-05-20 · Дэлхийн банкны “Хөдөөгийн цахилгаан хангамжинд

шинэтгэлийн хороо зэрэг газруудаас тус аймагт үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийж зөвлөмж гаргалаа.

Улсын зөвлөгөөнд тус аймгийг төлөөлж 15 үйлдвэрлэл эрхлэгч болон бизнесийг дэмжигч төрийн байгууллагын албан хаагчид оролцлоо.

Өрхийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд жижиг дунд, өрхийн үйлдвэрлэгч нарт тохирсон тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, шинэлэг санаа хямд өртөг, ажлын бүтээмж өндөртэй үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг дээшлүүлэх зорилгоор ХХААХҮЯ, АЗДТГ хамтран “Жижиг дунд, өрхийн үйлдвэрлэлийн шинэлэг тоног төхөөрөмж, ШБОС-ын улсын уралдаан“-ныг зарлаж, нийт 15 аж ахуйн нэгжийн 46 тоног төхөөрөмж ирүүлснээс нийт 10 тоног төхөөрөмжийг шалгаруулж өргөмжлөл, 30 сая төгрөгийн мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Монголд үйлдвэрлэв 2012”, “Өрхийн үйлдвэрлэл-Хоршоо-Жижиг, дунд үйлдвэр-2012” үзэсгэлэн худалдаанд нийт 8 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч оролцлоо.

Сум хөгжүүлэх сангаас 2012 онд 10 ААНБ, 17 иргэнд нийт 139 сая төгрөгний зээл олгосны үр дүнд 20 ажлын байр шинээр бий боллоо.

“Олон улсын хоршооллын жил” болон “Хөдөөг хоршоолох аян”-ыг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 209 дүгээр захирамжаар байгуулан, “Олон улсын хоршооллын жил” болон “Хөдөөг хоршоолох аян”-ы нээлтийн арга хэмжээг зохион байгуулж нийтдээ 103 төлөөлөгч оролцлоо. Хөдөөг хоршоолох аяны хүрээнд Монголын үндэсний хоршоодын нэгдсэн холбоотой хамтран “Сумдад жишиг хоршоо байгуулах” сургалтыг зохион байгуулж, 4 сумын 60 иргэнийг хамрууллаа.

Хонгор, Шарын гол сумдын малчдын зөвлөлгөөнд төрөөс хоршооны талаар

баримтлаж буй бодлого авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар нийт 200 гаруй иргэнд

мэдээлэл хийлээ.

ХАҮТ-тай хамтран “Цэвэр үйлдвэрлэл, бизнесийн маргааныг арбитраар шийвдэрлэх

нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж нийт 26 жижиг дунд бизнес эрхлэгчдийг хамрууллаа.

ХХААХҮЯам, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран зохион байгуулсан “Ноосны бэлтгэл, ноосны урамшууллын асуудал” сургалтанд тус аймгийг төлөөлж 20 төлөөлөгч оролцсон байна. Тус сургалтанд Дархан ноос, Төгс урлахуй, Загт Өндөр, Хонгорын бахархал, Баян уул дэлгэрэх, Мөнх арвин дэлгэр, Түмэн баяжих хоршоод хамрагдсан байна. “Хоршоолол 2012” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, ноос боловсруулах чиглэлийн 6 , зөгийн аж ахуйн 6, газар тариалангийн 3, оѐдлын 1, нийт 16 хоршоод оролцсон байна. Үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцсон Ноосон зангилаа дундын хоршоо, Баян зөгий, Мөнхцаст хоршоодыг өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.

2012 онд Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар 2011 онд Аймгийн ЖДҮХДСангаас олгогдсон төслүүдээс 5 төслийн 123,5 сая төгрөгийн зориулалт бусаар зарцуулсныг тогтоож зээлийн эх үүсвэрийг эргүүлэн татах ажлыг арилжааны банкуудтай хамтран зохион байгуулж ажиллаа. Мөн ХХААЖДҮГ-ын www.hhaajdug.wordpress.com, АЗДТГ-ын www.e-darkhan.com, мэдээллийн www.darkhantimes.com вэб сайтуудад ЖДҮХДСангийн хөнгөлөлттэй зээлд өмнөх онуудад хамрагдсан 219 иргэн, аж ахуйн нэгжийн мэдээллийг байрлуулж ард иргэдэд мэдээллийг нээлттэй болголоо.

Экстейншиний үйлчилгээ: Салбарын үйлдвэрлэл эрхлэгчдийг шинэ мэдээллээр хангах, мэдлэг чадварыг

дээшлүүлэх, борлуулалтыг дэмжих зорилгоор эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн бага хурал, зөвлөлгөөн, сургалт, үзэсгэлэн худалдаа, танилцах аялал, уулзалт ярилцлага зэрэг нийт 23 удаагийн арга хэмжээ зохион байгуулж, 1075 хүнийг хамруулсан байна.

Хоёр. Тохиролцсон үр дүнгээр гарсан зөрүүний талаархи тайлбар

Page 8: УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЭРДЭНЭБАТЫН Б ... · 2013-05-20 · Дэлхийн банкны “Хөдөөгийн цахилгаан хангамжинд

Үр дүнгийн гэрээгээр тохиролцсон бүтээгдэхүүн нийлүүлэлтэнд ямар нэгэн өөрчлөлт, зөрүү байхгүй байна. Гэрээнд тусгагдсан хэрэгжүүлэх заалт бүрийн хэрэгжилтийг гарган тайлагнасан болно. Гурав. Үр дүнгийн гэрээний бусад мэдээлэл

Төсвийн Ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газраас Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар дэвшүүлж буй богино болон дунд хугацааны стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд 2012 оны төсвийн жилд аймгийн Засаг даргаас Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газрын даргатай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний биелэлтийг хангахад Хөгжлийн Бодлогын хэлтэс болон бусад холбогдох хэлтэс агентлагуудтай хамтарч ажиллахын зэрэгцээ сумдын Засаг даргын Тамгын газар, МЭҮТасгийн үйл ажиллагааг дэмжиж мэргэжил арга зүйн удирдлагаар хангахад анхаарч ажиллаа.

“Мал аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн”-ийг төв болон орон нутгийн захиргааны байгууллагууд, мал эмнэлэг, үржлийн нэгжүүд, фермерийн эзэд, малчид, иргэдийн төлөөллийг оролцуулан зохион байгууллаа.

УГТЭШХ болон орон нутагт үйл ажиллагаа эрхлэж байгаа ТББ, төсөл хөтөлбөр, банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, бизнес эрхлэгчидийг хөгжүүлэх, мэдлэг чадварыг дээшлүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр нийт 2 удаагийн танилцах аялалд 79 хүн, 2 удаагийн зөвлөлгөөнд 190 хүн, 2 удаагийн үзэсгэлэн худалдаанд 149 хүн, 16 удаагийн сургалтанд 643 хүн, 1 удаагийн уулзалт ярилцлагад 14 хүнийг тус тус хамруулан шинэ мэдлэг мэдээлэл олгож, зөвлөлгөө өгч, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах, бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах боломж олгосон байна.

Төсвийн ерөнхийлөн захирагчтай 2011 оны 12 дугаар сарын 16-ний өдөр

байгуулсан гэрээний дагуу нийлүүлэх бүтээгдэхүүний санхүүжилт:

¹ Бүтээгдэхүүний ангийн нэр Бүтээгдэхүүний өртөг

/сая төг/

1 Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын нийтлэг үйлчилгээ

Үйл ажиллагааны хэрэгжилтээр

2 Хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа, ажил үйлчилгээ

Үйл ажиллагааны хэрэгжилтээр

3 Хүнсний үйлдвэрлэлийг дэмжих үйлчилгээ Үйл ажиллагааны

хэрэгжилтээр

4 Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, үйлчилгээ Үйл ажиллагааны хэрэгжилтээр

5 Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих үйлчилгээ

Үйл ажиллагааны хэрэгжилтээр

НИЙТ ДҮН 190,9 сая

Өөрийн үйл ажиллагааны орлогоос санхүүжих 1,4сая

Төсвөөс санхүүжих 109,6сая

Төсвийн Ерөнхийлэн захирагчийн эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газраас

Хүнс, хөдөө аж ахуйн талаар дэвшүүлж буй богино болон дунд хугацааны стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд 2012 оны төсвийн жилд аймгийн Засаг даргаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Яаманд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний биелэлтийг хангахад аймгийн Засаг Даргын Тамгын газрын Хөгжлийн Бодлогын хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газар, сумдын Засаг даргын Тамгын газрын болон мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг чиглүүлэн

Page 9: УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЭРДЭНЭБАТЫН Б ... · 2013-05-20 · Дэлхийн банкны “Хөдөөгийн цахилгаан хангамжинд

ажиллаж байна. ХХААХҮ-ийн салбарын удирдах ажилтаны зөвлөгөөнд 7 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон байна.

Дөрөв. Санал зөвлөмж

Санхүү, эдийн засгийн Сайдын 2002 оны 364 дүгээр тушаалаар батлагдсан “Төсвийн байгууллагын бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлан гаргах журам”-ын дагуу гаргав.

I.Төсвийн жилд Засаг даргын нийлүүлэх бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүний анги I. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн нийтлэг үйлчилгээ Томъёолол: Энэ бүтээгдэхүүн нь хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, салбарын тогтвортой хөгжлийг хангах, зохион байгуулах, иргэдэд үйлчлэх нийтлэг үйл ажиллагаа юм.

д/д Бүтээгдэхүүний нэр

Тоо хэмжээ Биелэлт

1

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн нийтлэг үйлчилгээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдлага, зохион байгуулалт

Аймгийн Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүнд ХХААЖДҮГ-ын даргыг оруулах саналыг хүргүүлсэн болно.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөр, төслүүийн орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх

Салбарын хэмжээнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төслүүдийг орон нутгийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран тодорхой үр дүнд хүрч байна. Ялангуяа “Монгол мал” Үндэсний хөтөлбөр, “Монгол төмс”, “Хоршоог дэмжих хөтөлбөр”-үүд нь орон нутгийн хүний хүч, хөрөнгийн оролцоотойгоор амжилттай хэрэгжиж үр дүнгээ өгч байна. Хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагууд, төсөл хөтөлбөрүүд хөрөнгө хүчээ нэгтгэн, хамтран ажилласны дүнд үндэсний хөтөлбөр, төслийн хэрэгжилт 96,1 хувьтай байна.

Сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн хэвийн үйл ажиллагааг хангах арга зүйн дэмжлэг үзүүлэх

“Монгол мал” Үндэсний хөтөлбөрийн хүрээнд сум бүрт 3 хүний орон тоотойгоор Мал эмнэлэг, үржлийн тасаг байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. МЭҮ-ийн тасгуудад албан хэрэгцээнд нь зориулан нийт 6,6 сая төгрөгийн ширээ, сандал, иж бүрэн компьютер, модем, газар зүйн байршил тогтоох GPS тус бүр нэгийг олгож ажиллах нөхцөл боломжоор хангалаа.

Page 10: УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЭРДЭНЭБАТЫН Б ... · 2013-05-20 · Дэлхийн банкны “Хөдөөгийн цахилгаан хангамжинд

Тасгийн мэргэжилтэнгүүдийг ХХААХҮЯ, ХААИС-тай хамтран зохион байгуулсан давтан сургалтуудад хамруулж, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна. Дөрвөн сумын МЭҮТасгийг дуудлага үйлчилгээний авто машинтай болгосон байна.

ХХААХҮ-ийн сайдын 2012 оны төсвийн багцад батлагдсан хөрөнгө оруулалтын арга хэмжээний зарим хэсгийг орон нутагт хэрэгжүүлэхээр эрх шилжүүлэх

Улсын хөрөнгө оруулалтаар хийгдэх 95 сая төгрөгний үнэ бүхий 7 бэлчээрийн худаг гаргах асуудлыг аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэсээр дамжуулан тендер зарлаж гүйцэтгэлийг нь гаргасан байна.

Гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт тавих

Гадаадын зээл тусламжийн тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийгдэж байгаа бөгөөд Европын холбооны “Малын эрүүл мэнд МАА-н зах зээл” төслийн дунд хугацааны хяналт, шинжилгээ үр дүнгийн талаар гадаадын экспертүүдтэй хамтран ажиллаж, амжилттай хэрэгжиж цаашид үргэлжлүүлэн төслийг сунгах шаардлагатай гэсэн дүгнэлтэнд хүрч, холбогдох газруудад уламжлаад байна. Щвейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол төмс” хөтөлбөрийн хүрээнд Орхон сумын ногоочин Бадарчтай гэрээ байгуулсны үндсэн дээр 10 кг бөөрөнхий сонгины үр олгож, 25 сот талбайд тариалж, 2 тн “Штуртгартер” сортын бөөрөнхий сонгины төл хураан авч нөөцлөөд байна. Японы ЖАЙКА ОУБ –аас хэрэгжүүлж буй “МАА газар тариалан хосолсон загвар аж ахуйг хөгжүүлэх экстейншиний тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд ХААНТөвийн сургалтын танхимд зайны сургалтын тоног төхөөрөмж суурилуулсан ба аймгийн болон Орхон, Хонгор сумдын менежерүүдэд зөөврийн компьютер олгосон байна. Хөтөлбөр төслийн хүрээнд оруулсан хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн ашиглалт,

Page 11: УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЭРДЭНЭБАТЫН Б ... · 2013-05-20 · Дэлхийн банкны “Хөдөөгийн цахилгаан хангамжинд

хадгалалт, хамгаалалт болон санхүү бүртгэлд тусгасан байдалд төсөл хэрэгжүүлэгч байгууллага болон ОУлсын байгууллагын зүгээс байнга хяналт тавин хамтарч ажиллаж байна.

ХХААХҮ-н салбарт хэрэгжүүлж буй хөтөлбөр, төслүүдэд дотоод хяналт шалгалт, үнэлгээг зохих журмын дагуу хийх

ХХААХҮ-ийн салбарын хэмжээнд хэрэгжиж буй 4 хөтөлбөр төслүүдэд дотоод хяналт шинжилгээ үнэлгээний баг хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн байна. Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Малын эрүүл мэнд, МАА-н зах зээл ” төслийн үйл ажиллагаанд гадаад, дотоодын мэргэжлийн байгууллагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хөндөлөнгийн хяналт үнэлгээ хийж дүгнэлт өгсөн байна. “Монгол төмс” хөтөлбөрийн хэргжилтийн явцад Щвейцарийн хөгжлийн агентлагаас хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн байна. Хяналт үнэлгээгээр тус төслөөс хэрэгжүүлсэн үйл ажиллагааг дүүрэн хангалттай гэж дүгнэлээ. Үүний дотроос мал эмнэлгийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтыг илүүтэй үнэлж, орон нутгийн байгууллагууд нь төслөөс олгосон лабораторийн тоног төхөөрөмжүүдийг зориулалтаар нь бүрэн ашиглаж байгааг онцлон тэмдэглэсэн байна.

Бүтээгдэхүүний анги II. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний ажил үйлчилгээ Томьёолол: Хүнсний хангамж, хүртээмжийг сайжруулах,бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангах, малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, худалдаа үйлчилгээг дэмжих үйл ажиллагаа

д/д

Бүтээгдэхүүний

нэр

Тоо хэмжээ

Биелэлт

2 Хүн амыг хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах

Үнээнээс бусад малын сүүний ашиглалтыг сайжруулан үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүн бүтээгдэхүүний хэмжээг

Дархан хүнс, Поликом зэрэг томоохон аж ахуй нэгжүүдээс гадна 10 гаруй жижиг аж ахуй нэгж, иргэд сүү, цагаан идээ боловсруулах үйлдвэрлэл явууллаа. Энэ оны сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт хүлээгдэж буй гүйцэтгэлээр 9476,7 мян.литр болсон байна.

Page 12: УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЭРДЭНЭБАТЫН Б ... · 2013-05-20 · Дэлхийн банкны “Хөдөөгийн цахилгаан хангамжинд

нэмэгдүүлэх.

Орон нутгийн түүхий эд, нөөцөд тулгуурласан хүнсний боловсруулах үйлдвэр байгуулахад зээл олгох.

Энэ онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл олгогдоогүй болно. Сум хөгжүүлэх сангаас хүнсний чиглэлийн 1 төсөлд 5 сая төгрөгийн зээл олголоо.

Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болгох, үйлдвэр байгуулах санал санаачлагыг дэмжин зээл олгох

“Чацаргана” хөтөлбөрийн хүрээнд энэ онд нийт 5 аж ахуйн нэгж, 3 иргэнд 40.0 сая төгрөгний үнэ бүхий 17500 ширхэг чацарганы суулгацыг төсөл сонгон шалгаруулж зээлээр олгож дэмжлэг үзүүллээ. Өрхийн тариаланг дэмжих зорилгоор 1088 м2 талбай бүхий 12 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмжийг 50.0 хувийн хөнгөлөлттэй үнээр 4 суманд олголоо.

Хөх тариа, хошуу будаа, арвай, бог будаа зэрэг таримал үр тариа, цулхир боловсруулах жижиг үйлдвэр хөгжүүлэх, бүхэл үрийн гурил болон эслэгийн агууламж өндөртэй гурил үйлдвэрлэлд зээл олгох

ҮХААЯамнаас гурлын үнийг тогтвортой байлгах зорилгоор гурлын үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгох ажлыг зохион байгуулж байна. Тус хөнгөлөлттэй зээл хамруулахаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 7 үйлдвэрийн судалгааг гаргаж хүргүүллээ.

3 Олон улсын стандартыг хөнгөн, хүнсний салбарт мөрдөх, хяналтын тогтолцоог сайжруулах

Стандартыг нутагшуулах, хүнсний боловсруулах үйлдвэрүүдэд нэвтрүүлэх, сурталчлах, сургалт зохион байгуулах

“Олон улсын стандарт” сэдэвт сургалтыг Стандарт хэмжил зүйн төвтай хамтран зохион байгуулж, Дархан хүнс ХК-ний холбогдох 37 ажилтан ажиллагсдыг хамруулсан байна. Европын холбооны “Малын эрүүл мэнд, МАА-н зах зээл” төслийн дэмжлэгээр “Сүүн бүтээгдэхүүний чанар” сэдэвт сургалтыг зохион байгуулж, 26 хүнийг хамруулсан байна.

4 Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах

Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах, хянах,

МХГазар, Стандарт хэмжил зүйн газартай хамтран хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах, хянах, баталгаажуулах чиглэлүүдийн 4 удаагийн сургалтыг зохион байгуулж нийт 108 иргэнийг

Page 13: УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЭРДЭНЭБАТЫН Б ... · 2013-05-20 · Дэлхийн банкны “Хөдөөгийн цахилгаан хангамжинд

баталгаажуулах хамрууллаа. МЕХГ-аас хийсэн шалгалтаар тус аймгийн Мишээл Солонго ХХК, Дархан Халдун ХХК, Дамбо цехүүдэд зөрчил илэрч, гарсан зөрчлийг арилгах чиглэлээр ажиллаа.

5 Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн худалдааг зохицуулах

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулах

Орон нутагт хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг сурталчлах, сургалт зөвлөлгөөн зохион байгуулах, агуулахын судалгаа гаргах ажлыг зохион байгуулж ажиллаа.

Түүхий эдийн худалдаанд хувийн хэвшлийн оролцоог хангах

ХХААХҮЯам, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран зохион байгуулсан “Ноосны бэлтгэл, ноосны урамшууллын асуудал” сургалтанд тус аймгийг төлөөлж 20 төлөөлөгч оролцсон байна. Тус сургалтанд Дархан ноос, Төгс урлахуй, Загт Өндөр, Хонгорын бахархал, Баян уул дэлгэрэх, Мөнх арвин дэлгэр, Түмэн баяжих хоршоод хамрагдсан байна.

6 Худалдаа үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх, орчин нөхцөлийг сайжруулах

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээл, хэрэглэгчдэд таниулах, сурталчлах үзэсгэлэн худалдаа зохион байгуулах

“Цагаан сар” үзэсгэлэн худалдааг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж, 103 бизнес эрхлэгчийн бүтээгдэхүүн борлуулалтанд дэмжлэг үзүүлсэн байна.

Худалдаа эрхлэгч, худалдагч нарт зориулсан сургалт зохион байгуулах

“Худалдааны стандартыг мөрдлөг болгох нь” сэдэвт сургалтыг Стандарт хэмжил зүйн төвтэй хамтран зохион байгуулж, 26 хүнийг хамрууллаа.

7 “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулах бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай ” Засгийн газрын 2011 оны 235 дугаар

“Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” хууль, биржийн ач холбогдлыг орон нутагт сурталчлах

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн төслийн нэгжийн мэргэжилтэн Намхай, Далайжаргал нараар "Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн хуулийг сурталчлах, бэлтгэл явц, ноос, ноолуурын бэлтгэл" сэдвээр сургалт семинар зохиож, нийт 400-аад хүнийг хамруулж мэдээлэл түгээлээ.

Page 14: УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЭРДЭНЭБАТЫН Б ... · 2013-05-20 · Дэлхийн банкны “Хөдөөгийн цахилгаан хангамжинд

тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулах

Биржийн арилжаанд оролцох биржийн арилжааны зуучлагч /брокер/, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдээс бүрдсэн загвар хоршоог сумдад байгуулж чадавхижуулах, загвар хоршооны туршлагыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн төслийн нэгжийн мэргэжилтэн Намхай, Далайжаргал нараар “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн хуулийг сурталчлах, бэлтгэл явц, ноос, ноолуурын бэлтгэл” сэдвээр мэдээлэл хийлгэж 100-гаад хүн хамрууллаа. Мөн биржийн бэлтгэл ажлын хүрээнд бараа түүхий эдийг хүлээн авах, хадгалах байр, агуулах, тээврийн хэрэгсэл, лабораторийн судалгааг нэгтгэн гаргаж, ХААГБТЭБиржийн төслийн нэгжид хүргүүлсэн байна

Бараа, түүхий эдийг хүлээн авч анхан шатны тордолт хийх байр, талбай хадгалах агуулах болон тээврийн хэрэгсэл, лабораторийн судалгаа гаргаж, тэдгээрийн чадавхийг бэхжүүлэх

Биржийн бэлтгэл ажлын хүрээнд бараа түүхий эдийг хүлээн авах, хадгалах байр, агуулах, тээврийн хэрэгсэл. лабораторийн судалгааг нэгтгэн гаргаж, ХААГБТЭБиржийн төслийн нэгжид хүргүүлсэн байна.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс болон сумдын Засаг даргын Тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасгийг бэхжүүлэх, тэдгээрт ажиллагсдыг сургах, мэргэшүүлэх

Төвийн болон орон нутгийн чанартай 12 удаагийн сургалт, семинарт өссөн дүнгээр 135 хүн хамрууллаа.

Бүтээгдэхүүний анги III. Хөнгөн үйлдвэрийн ажил үйлчилгээ Томьёолол: Бүтээгдэхүүн нь орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх, ахуй үйлчилгээний хангамж, чанарыг сайжруулах,хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, ажлын байр нэмэгдүүлэн ядууралыг бууруулах үйл ажиллагаа юм.

д/д Бүтээгдэхүүний нэр

Тоо хэмжээ Биелэлт

Page 15: УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЭРДЭНЭБАТЫН Б ... · 2013-05-20 · Дэлхийн банкны “Хөдөөгийн цахилгаан хангамжинд

8 Орон нутгийн нөөц, зах зээлийн эрэлт хэрэгцээний шаардлага хангасан бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх

Ноос,ноолуур, арьс шир, оѐмол бүтээгдэхүүн, ахуй үйлчилгээ, мод, хэвлэлийн үйлдвэрт шинэ, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зээл олгох

Сум хөгжүүлэх сангаас ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 3, мод, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 1, оѐдлын 1, ахуйн үйлчилгээний 2 төсөлд нийт 31,5 сая төгрөгийн зээлийг олгож дэмжлэг үзүүллээ. Ноосоор барилгын дулаалгын хавтан үйлдвэрлэх чиглэлээр “Эко ноос” үйлдвэр ашиглалтанд ороход бэлэн болоод байна.

Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдэд техник, технологи, аюулгүй байдлын үнэлгээ хийх болон орон нутгийн нөөцийн ашиглалт, чиглэлийг жил бүр тогтоох

Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлийг шинэчлэн боловсруулж Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдэж аймгийн үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэх чиглэлийг шинэчлэн тогтоолоо.

9 Салбарын үйлдвэрүүдийн тогтвортой ажиллагааг хангах

Хөнгөн үйлдвэрийн хөгжлийг хангах чиглэлээр батлагдсан хууль, УИХ-ын тогтоол, ЗГ-ын тогтоол, үндэсний хөтөлбөрүүд, сайдын албан даалгаврыг хэрэгжүүлэх чиглэлээр төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангах.

Засгийн газрын 2009 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”, 2003 оны 207 тогтоол “Оѐмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх” үндэсний хөтөлбөрүүд орон нутагт хэрэгжүүлэх талаар төлөвлөгөө гарган хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаа.

Сум тус бүрт арьс ширний анхан шатны тордолтын цэг байгуулж ажиллуулах, арьс ширэн түүхий эдийн бэлтгэлийн тоо, хэмжээ, үнийн мэдээлэлийг сар бүр илрүүлж байх

Европын Холбооноос хэрэгжүүлж буй “Малын эрүүл мэнд, мал аж ахуйн зах зээл” төслөөс Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнийн судалгааг гаргаж, Пүрэв гариг бүр Монголын Үндэсний радиогийн “Малчдын зах зээлийн хөтөч” нэвтрүүлгээр тогтмол мэдээлж байна. Арьс ширний бэлтгэл, агуулахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 7 иргэн, аж ахуйн нэгжийн судалгааг гаргаж Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн төслийн нэгжид хүргүүллээ. Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлд сум тус бүрт арьс ширний

Page 16: УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЭРДЭНЭБАТЫН Б ... · 2013-05-20 · Дэлхийн банкны “Хөдөөгийн цахилгаан хангамжинд

анхан шатны тордолтын цэг байгуулахаар тусгаж ажиллаа.

Арьс ширэн эдлэлийн жижиг, дунд үйлдвэрийг орон нутагт үүсгэн хөгжүүлэх.

Тус аймгийн хэмжээнд арьс шир болосвруулах 2 үйлдвэр, гутлын 3 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. ЖДҮДТөвийн бойжигч “Эт шүүс” цех нь Дархан минж ХХК-тай хамтран нэхий гутал үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байна.

Модон материалыг хаягдалгүй иж бүрэн ашиглах техник технологийг нутагшуулах, зээл олгох.

Сум хөгжүүлэх сангаас мод боловсруулах чиглэлийн 2 төсөлд 7,5 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. ЖДҮДСангийн зээлд хамрагдсан Домогт шарын гол ХХК-ий зүймэл хавтангийн үйлдвэр ашиглалтанд орсон байна.

10 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хөдөлмөрөөрөө хоршиж байгаа хоршооны хамтын ажиллагааг дэмжих

Хоршоодод хөнгөлөлттэй зээл олгох

Аймгийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас 153 иргэн, аж ахуйн нэгжийн төсөлд 564,8 сая төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгох ажлыг зохион байгууллаа.

Хоршоодод газар тариалангийн тоног, төхөөрөмж болон хүлэмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох

1088 м2 талбай бүхий 12 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмжийг бүлийн зохион байгуулалттайгаар ажиллаж байгаа иргэдэд 50.0 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож дэмжлэг үзүүллээ.

Хоршоодыг чадавхижуулах сургалтыг ХАА-н гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуультай уялдуулан системтэй зохион байгуулж, бодлогыг сурталчлах

Хөдөөг хоршоолх аяны хүрээнд 4 сумдаар ажиллаж, “Жишиг хоршоог хэрхэн байгуулах талаар” сургалт, уулзалт, зөвлөлгөөнийг зохион байгуулж, нийт 60 иргэнийг хамрууллаа. Мөн Хонгор, Шарын гол сумдын малчдын зөвлөлгөөнд оролцож, төрөөс хоршоодын талаар баримтлаж буй бодлого авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар нийт 200 гаруй иргэнд мэдээлэл хийлээ.

Хоршоодын бэлтгэх боломжтой түүхий эдийн тоо, хэмжээ нэр төрлийг гарган жил бүр өсөх магадлалыг тодорхойлон боловсруулах үйлдвэртэй

Тус аймгийн хэмжээнд малчдын 9 хоршоо байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхээд байна. Эдгээр хоршоодод нийт 300 гаруй малчид гишүүнчлэгдсэн байна. Энэ онд 4 сумын 507 өрхийн 101,5 мянган толгой хонины 102.8 тн ноосыг үндэсний үйлдвэрүүдэд тушаасан байна

Page 17: УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЭРДЭНЭБАТЫН Б ... · 2013-05-20 · Дэлхийн банкны “Хөдөөгийн цахилгаан хангамжинд

хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх.

11 Малын гаралтай түүхий эдийн бэлтгэлийн тогтолцоог боловсрунгуй болгох

Хонины болон тэмээний ноосонд анхан шатны ангилан ялгалт хийлгэж, үндэсний үйлдвэрийг түүхий эдээр хангах ажлыг зохион байгуулах

Энэ онд “Хонины ноос, тэмээний ноос, бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ыг сурталчилан, хэрэгжилтийг зохион байгуулж 4 сумын 507 өрхийн 101,5 мянган толгой хонины 102.8 тн ноос тушаасан байна.

Ноосны анхан шатны ангилан ялгалтын сургалт зохион байгуулах

ХХААХҮЯам, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран зохион байгуулсан “Ноосны бэлтгэл, ноосны урамшууллын асуудал” сургалтанд тус аймгийг төлөөлж 20 төлөөлөгч оролцсон байна. Тус сургалтанд ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэл, бэлтгэлийн чиглэлээр ажилладаг Дархан ноос, Төгс урлахуй, Загт Өндөр, Хонгорын бахархал, Баян уул дэлгэрэх, Мөнх арвин дэлгэр, Түмэн баяжих хоршоодыг хамрууллаа. Мөн ноос бэлтгэлын талаар 80 ш гарын авлага хэвлүүлж малчдад хүргэх ажлыг зохион байгууллаа.

12 Хөдөө аж ахуйн түүхий эдэд суурилсан, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж үйлдвэрийн парк, кластер-нэгдлүүдийг бий болгох

“Хөнгөн үйлдвэрийн кластерийг хөгжүүлэх стратеги”-ийн төслийг боловсруулах

ҮХААЯаманд хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 65 үйлдвэрийн судалгааг гаргаж хүргүүллээ.

“Хүнсний боловсруулах үйлдвэрийн кластерийг хөгжүүлэх стратеги”-ийн төслийг боловсруулах

ҮХААЯаманд хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 95 үйлдвэрийн судалгааг гаргаж хүргүүллээ. Мөн цаашид шинээр болон сэргээх шаардлагатай 10 үйлдвэрийн саналыг хүргүүлж ажиллаа. Дархан ҮТП-ийн хоѐрдугаар бүс буюу “Хуучин Дарханы үйлдвэрийн бүс” 870 га газарт үйлдвэрлэл зогсонги байгаа Хүчилтөрөгчийн үйлдвэр, Спиртийн үйлдвэр, Мах экспо, Дархан Гурилын үйлдвэр, Ацетлины үйлдвэр, Сэргээх гурван үйлдвэрийг сэргээн хөгжүүлж, мөн хэдэн шинэ үйлдвэрийг байгуулахаар нөөц газрыг нь тогтоолоо.

Page 18: УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЭРДЭНЭБАТЫН Б ... · 2013-05-20 · Дэлхийн банкны “Хөдөөгийн цахилгаан хангамжинд

13 Ахуй үйлчилгээний хүртээмж, хангамж чанарыг сайжруулах, гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, соѐлыг дээшлүүлэх

Ахуй үйлчилгээний төвүүдийг бий болгоход бодлогын дэмжлэг үзүүлэх

Аймаг, сумдад ахуйн үйлчилгээний цогцолбор төвийн байрны зориулалтаар ашиглаж болох 7 байрны судалгааг маягтын дагуу гаргаж Хөдөлмөрийн яаманд хүргүүллээ.

Ахуй үйлчилгээг бодлогоор дэмжиж, зээл олгох

Сум хөгжүүлэх сангаас ахуй үйлчилгээний чиглэлийн 2 төсөлд 10 сая төгрөгийн зээлийг олгож үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ. Энэ онд ЖДҮХСангийн зээл олголт хийгдээгүй болно.

Уул уурхайн үйлдвэрийг дагасан ахуйн үйлчилгээ, ЖДҮ-ийг хөгжүүлэх боломж, нөөцийн судалгаа хийж хэрэгжүүлэх

2012 онд орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлд Шарын гол, Дархан сумдад уул уурхайн үйлдвэрийг дагасан ахуйн үйлчилгээ, ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлийг тусгаж ажиллаа.

14 Оѐмол бүтээгэхүүний үйлдвэрлэлийг дэмжих

Оѐмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын хувцасыг дотооддоо үйлдвэрлэх

Аймгийн хэмжээнд ажлын хувцас, хувцас захиалгын чиглэлээр 29 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч ажиллаж байна. Сум хөгжүүлэх сангаас оѐдлын чиглэлийн 2 төсөлд 13 сая төгрөгийн зээлийг олгож үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ.

15 “Хоршоог хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг батлан, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх, замаар хэрэгжилтийг хангах

-“Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-2”-ийн зорилтууд хэрэгжүүлэх - Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн хуулийн хүрээнд түүхий эд бэлтгэлийн жишиг болохуйц загвар хоршоод бий болгох

- Засгийн газрын 2012 оны 95 дугаар тогтоолоор батлагдсан “Хөдөө хоршоолох аян” болон “Олон улсын хоршооллын жил”-ийн ажлыг зохион байгуулах аймгийн ажлын хэсэг Засаг даргын 209 дүгээр захирамжаар байгуулагдан ажиллаж байна. Хөдөө хоршоолох аян” болон “Олон улсын хоршооллын жил”-ийн хүрээнд ажлын аймгийн хоршоологчдын зөвлөлгөөнийг зохион байгуулж 100 гаруй төлөөлөгчид оролцлоо. Мөн 4 сумдын малчдад төрөөс хоршооллын хөгжүүлэх талаар барьж буй бодлого шийдвэрийн талаар мэдээллийг хүргэж 300 гаруй хүнийг хамруулсан байна. “Хоршоолол 2012” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж тус аймгийн Дархан сумын ноос боловсруулах чиглэлийн 6, зөгийн аж ахуйн 6, газар тариалангийн 3, Оѐдолын 1 нийт 16 хоршоод оролцсон байна. Үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцсон Ноосон зангилаа дундын хоршоо, Баян зөгий, Мөнхцаст хоршоодод өргөмжлөл, үнэ бүхий

Page 19: УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЭРДЭНЭБАТЫН Б ... · 2013-05-20 · Дэлхийн банкны “Хөдөөгийн цахилгаан хангамжинд

зүйлээр шагнаж урамшууллаа. Мөн “Монголд үйлдвэрлэв 2012”, “Өрхийн үйлдвэрлэл-Хоршоо-Жижиг, дунд үйлдвэр-2012” үзэсгэлэн худалдаанд манай аймгийн 8 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч оролцлоо. - Мөн Хөдөө хоршоолох аяны хүрээнд Монголын үндэсний хоршоодын нэгдсэн холбоотой хамртан “Сумдад жишиг хоршоо байгуулах” сургалтыг зохион байгуулж 4 сумын 60 иргэнийг хамрууллаа. Уулзалт, сургалтын үр дүнд Хонгор сумын 100 гаруй малчдыг гишүүнчилсэн “Хонгорын бахархал” нэртэй хоршоо байгуулагдан үйл ажиллагаагаа эхлээд байна. Мөн Орхон суманд Мөнх арвин дэлгэр, Баян уул дэлгэрэх, Гурван сэртэн булаг хоршоодууд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

Бүтээгдэхүүний анги IV. Мал аж ахуйн ажил, үйлчилгээ Томьёолол:Байгалийн гамшигаас хамгаалагдсан бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг эрхлэн малчдын орлого, амжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн төрийн үйлчилгээ.

д/д Бүтээгдэхүүний нэр

Тоо хэмжээ Биелэлт

16 Малын ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлэн өрсөлдөх чадавхи бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих

Сүргийн бүтцийг оновчтой болгох, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх

Малын сүргийн бүтэцийг шинжлэх ухааны үнэслэлтэйгээр аж ахуй эрхлэх чиглэлээр мал бүхий иргэд, аж ахуй нэгжүүдэд сургалт зохион байгуулж нийтдээ 68 хүнийг хамруулсан байна. Хээлтүүлгийн чиглэлээр МУСҮТ-өөс зохион байгуулдаг “Техникч бэлтгэх” сургалтанд 2-3 мэргэжилтэнг хамрууллаа. “Тогтвортой амьжиргаа-2” төслөөр Орхон, Дархан, Шарын гол суманд зохиомол хээлтүүлгийн цэг байгуулан бод, бог малын хээлтүүлгийн иж бүрэн багажаар хангагдлаа. “Монгол мал” Үндэсний хөтөлбөрийн хүрээнд технологи дамжуулах, нутагшуулах, малын зохиомол хээлтүүлгийн үйл ажиллагааг өргөтгөх малын чанар сайжруулах чиглэлээр “Биотехнологийн салбар”-ыг тус

Page 20: УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЭРДЭНЭБАТЫН Б ... · 2013-05-20 · Дэлхийн банкны “Хөдөөгийн цахилгаан хангамжинд

газарт байгуулсанаар зохиомол хээлтүүлгийн сургалт, сурталчилгааг малчид, фермерүүдэд хүргэх, хээлтүүлгийн захиалга авах зэрэг ажлуудыг зохион байгуулж байна. Нийт 197 үнээнд өндөр ашиг шимтэй сүү, махны чиглэлийн үүлдрийн бухны үрээр зохиомол хээлтүүлэг хийсэн байна

Мал сүргийг хувийн дугаар, гэрчилгээтэй болгон бүртгэлжүүлэх, ялган тэмдэглэх

ҮХААЯ, Улсын МЭҮГ-аас зохион байгуулсан “Малыг бүртгэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх” ажлын хүрээнд аймгийн болон сумын Мал эмнэлэг, Үржлийн тасгийн мэргэжилтнүүдийг бүртгэл мэдээллийн сургалтанд бүрэн хамрууллаа. “Монгол мал” Үндэсний хөтөлбөр “Таван эрдэнэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 29100 толгой үхэр, 6800 бог малыг, БНЧех улсын төслийн хүрээнд 2890 толгой төлийг ээмэгжүүлж байна. Мал эмнэлэг, үржлийн тасаг нь ээмэгжүүлж бүртгэсэн малын мэдээллийг компьютерт байршуулан баяжилт хийн, төв серверт дамжуулан мэдээлж байна.

Малын удмын сангийн үндэсний цогцолборыг байгуулах

Малын удмын сангийн үндэсний цогцолборыг байгуулах шав тавигдсан бөгөөд цогцолбор барих ажил төвлөвлөгөөний дагуу хийгдэж байна. ҮХААЯ-ны МУСҮТ-өөс цогцолборын хашаа, харуулын байрыг барих тендер зарлаж УБ хотын “Сайн констрайкшин” ХХКомпани шалгаран ажилаллаа. Хашаа харуулын байр барихад 215 сая төгрөг зарцуулсан байна.

Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар боловсруулахад зээл олгох

Сум хөгжүүлэх сангаас малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн боловсруулдаг 3 иргэн, аж ахуй нэгжийн төсөлд 8,5 сая төгрөгийн зээлийг олгож дэмжлэг үзүүллээ.

Малын зохиомол хээлтүүлгийн үйл ажиллагааг өргөтгөх, донор сүрэг буй болгох, үржлийн явуулын үйлчилгээг олон

Нийт 197 үнээнд өндөр ашиг шимтэй сүү, махны чиглэлийн үүлдрийн бухны үрээр зохиомол хээлтүүлэг хийсэн байна. Хээлтүүлгийн чиглэлээр МУСҮТ-өөс зохион байгуулдаг “Техникч бэлтгэх” сургалтанд 2-3 мэргэжилтэнг хамрууллаа.

Page 21: УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЭРДЭНЭБАТЫН Б ... · 2013-05-20 · Дэлхийн банкны “Хөдөөгийн цахилгаан хангамжинд

улсын жишигт хүргэх

“Тогтвортой амьжиргаа-2” төслөөр Орхон, Дархан, Шарын гол суманд зохиомол хээлтүүлгийн цэг байгуулан бод, бог малын хээлтүүлгийн иж бүрэн багажаар хангагдлаа. “Монгол мал” Үндэсний хөтөлбөрийн хүрээнд технологи дамжуулах, нутагшуулах, малын зохиомол хээлтүүлгийн үйл ажиллагааг өргөтгөх малын чанар сайжруулах чиглэлээр “Биотехнологийн салбар”-ыг тус газарт байгуулсанаар зохиомол хээлтүүлгийн сургалт, сурталчилгааг малчид, фермерүүдэд хүргэх, хээлтүүлгийн захиалга авах зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.

Төрийн болон орон нутгийн өмчит цөм сүргийн үржлийн аж ахуйд дэмжлэг үзүүлж шилмэл хээлтэгч, хээлтүүлэгч бэлтгэж, сайжруулагчаар ашиглах

МЭҮТ-тай хамтран мал ангилалт, ашиг шим тодорхойлох, үржлийн малыг хянан баталгаажуулах ажлыг хийсэн. Малын үржлийн ажил, үйлчилгээ явуулдаг 2 аж ахуйн нэгжтэй үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаа. “Цөм сүргийн малыг үржүүлэх, үржлийн өсвөр хээлтүүлэгч бойжуулах” төсөлд Дархан сумын малчин Ц.Куруновын төсөл шалгарч 10 сая төгрөгийн дэмжлэг аван Увс аймгаас Баяд үүлдрийн өсвөр хуц худалдан авч үржүүлж байна.

Бог малын хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироог бүрдүүлэх

Бог малын хээлтүүлэгч, хээлтэгчийн тохироо хэвийн хэмжээнд байгаа ба бодын хээлтүүлэгчийн тохироо нь улсын дундажаас өндөр байна. Жил болгон бог малын хээлтүүлэгчийг 13-16 суурь болгон ялгаж, ангилалт, хянан баталгаажилтанд хамруулж байна. МААЭШХ-ийн эрдэмтэд жилд Хонгор сумын нарийн нарийвтар ноост 1500-1800 хонинд зохиомол хээлтүүлэг хийсэн байна.

17 Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийг бодлогоор дэмжих

Сүү, махны чиглэлийн өндөр ашиг шимт үхэр үржүүлэх

Сүү, махны чиглэлээр хагас болон суурийн малаагаатай өрхийн аж ахуй эрхлэгчид өсөн нэмэгдэж байна. Одоогийн байдлаар энэ чиглэлээр 20 гаруй иргэд, аж ахуй нэгжүүд ажил үйлчилгээ явуулж, өндөр ашиг шимтэй 8 үүлдрийн 7239 толгой үхэр үржүүлж байна.

Гахай, шувууны аж ахуй эрхлэгчдийг зээлийн бодлогоор

“Шувууны аж ахуйг дэмжих” төсөлд Дархан сумын “Өгөөж заяа” ХХК, “Их мориг” ХХК-ний төслүүд дэмжигдэн

Page 22: УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЭРДЭНЭБАТЫН Б ... · 2013-05-20 · Дэлхийн банкны “Хөдөөгийн цахилгаан хангамжинд

дэмжих 4000 толгой өсвөр дэгдээхэй хүлээн авч үржүүлэн, аж ахуйгаа өргөтгөөд байна. Мах-өөхны чиглэлийн Ландрас үүлдрийн гахайн тоо толгой 600 гаруй толгойд хүрч “Гахайн аж ахуй” байгуулагдлаа. “Мал аж ахуйн чиглэлийн хоршоодод хөнгөлөлттэй зээл олгох” хүрээнд Орхон сумын “Буянда”, “Мөөл уул”,”Орхон моника” зэрэг хоршоод 95 сая төгрөгийн дэмжлэг авч үйл ажиллагаа өргөжүүлснээс гадна зөгийн бал нь “Экологийн цэвэр бүтээгдэхүүн”-ээр шалгарлаа.

18 Бээлчээрийн ургамлыг хамгаалах, өвс тэжээлийн аюулгүй нөөцийг нэмэгдүүлэх

Хадлангийн талбай, таримал тэжээлийн талбайг нэмэгдүүлэн байгаль, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах

Тэжээлийн ургамал тариалах иргэд аж ахуй нэгжүүдийг бодлогоор дэмжих чиглэл барин ажиллаж байна. Малын тэжээлийн ургамал тариалалтын чиглэлээр ХААНТ, УГТСЭШХ-ийн эрдэмтэдтэй хамтран малчид, фермерүүдэд сургалт, талбайн өдөрлөг зохион байгуулан тариалалтын чиглэлээр зөвлөлгөө, гарын авлагаар ханган ажиллаа. “Тогтвортой амьжиргаа-2” төслийн хүрээнд Дархан сумын “Малчдын холбоо”, “Агропарк”, 1,3 дугаар багт 3.1 сая төгрөгийн өртөг бүхий тэжээлийн цех байгуулахаар ажиллаж байна. Европын холбооны “Малын эрүүл манд, зах зээл төсөл”, УГТЭШХ, МААЭШХ хамтран Хонгор суманд талбайн өдөрлөг зохион байгуулж, тэжээлийн ургамлын туршилтын талбайтай танилцууллаа. Малын тэжээлийн ургамал 392 га талбайд тариалж 613 тн ургац хураан авлаа.

19 Хүн, мал, амьтны усан хангамжийг сайжруулах

Инжнерийн хийцтэй худаг, уст цэг гаргах, усны хайгуул хйих тоног төхөөрөмжөөр хангах

Улсын хэмжээний хөдөө аж ахуйн тооллогоор аймгийн хэмжээний уст цэгүүдийн шинэчилсэн бүртгэлийг хийлээ. “Тогтвортой амьжиргаа-2” төслийн хүрээнд бэлчээрийн зориулалттай нийт 12 худаг сэргээн засварлаж малчдын бүлэгт хүлээлгэн өгөөд байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бэлчээрийн зориулалттай 7 худаг шинээр гаргахаас 5 худаг өрөмдөөд байна.

Page 23: УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЭРДЭНЭБАТЫН Б ... · 2013-05-20 · Дэлхийн банкны “Хөдөөгийн цахилгаан хангамжинд

20 Малчдыг эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх

Малчдыг нийгмийн даатгалд хамруулах ажлыг нийгмийн даатгалын байгууллагатай хамтран сумын түвшинд зохион байгуулах

Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран малчдыг эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалд хамруулах ажлыг жил болгон зохион байгуулан ажиллаж байна. Нийгмийн даатгалд 167 малчин, эрүүл мэндийн даатгалд 1390 малчин тус тус даатгуулсан байна. Мөн Нийгмийн даатгалын хэлтсийн “Нээлттэй хаалганы өдөр”-өөр малчдад даатгалын ач тус сэдэвт зөвлөлгөөн зохион байгууллаа.

Малчдыг эрүүл мэндийн даатгалд хамруулах, сумын эрүүл мэндийн байгууллагатай хамтран сумын түвшинд зохион байгуулах

1390 малчинг эрүүл мэндийн даатгалд хамруулсан байна. Мөн мал аж ахуйн салбарын цаг үеийн ажлаар орон нутагт ажиллах үед Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтанг авч яван малчдад зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулж байна. Сумдын “Малчдын зөвлөлгөөн”-д Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын талаар зөвлөгөө өгч сурталчилан таниулах ажлууд хийгдээд байна.

21 Малын гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал сүргийг эрүүлжүүлэх, мал эмнэлгийн чадавхийг бэхжүүлэх

Малын гоц халдварт, халдварт өвчний тандалт, хяналтыг тогтмолжуулж, эрсдэл бүхий бүс нутгийн мал сүргийг урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх

11 нэр төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд өссөн дүнгээр 610,7 мянган толгой малыг хамруулж, 42,1 сая төгрөгний үнэ бүхий 860,7 л шингэн, 143,3 мянган тун хуурай тарилга зарцуулж энэхүү арга хэмжээг хэрэгжүүлсэн МЭҮ-ийн нэгжүүдийн үйлчилгээний хөлсөнд 81,3 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс 17,8 сая төгрөгийг МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газраас авч санхүүжүүллээ. Эдгээр арга хэмжээний үр дүнд байгалийн голомтот боом, цусан халдварт, дуут хавдар, гахайн цусан халдварт-иж балнад, шөвөг яр зэрэг халдварт өвчин гараагүй тайван байна.

Малын вакцин, биобэлдмэлийг +4 хэмд хадгалах зориулалт бүхий өрөө, чанартай эм эмнэлгийн хэрэгсэл, дуудлага үйлчилгээний бэлэн

Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Малын эрүүл мэнд МАА-н зах зээл” төслийн санхүүжилтээр малын вакцин хадгалах хөргүүртэй өрөөтэй болж, эм тарилгыг +4 хэмд хадгалан чанар, аюулгаүй байдлыг бүрэн ханган ажиллаж байна. Анхан шатын мал

Page 24: УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЭРДЭНЭБАТЫН Б ... · 2013-05-20 · Дэлхийн банкны “Хөдөөгийн цахилгаан хангамжинд

байдлыг хангах, тоног төхөөрөмжөөр хангах

эмнлэгийн нэгжүүдийг “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд зөөвөрийн вакцин хадгалах, тээвэрлэх хөргүүрээр хангаж хүйтэн хэлхээний асуудлыг бүрэн шийдвэрлэсэн.

Мал сүргийг бруцеллѐз, ям, сүрьеэ болон бусад архаг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх

Адууны халдварт цус багадалт, ям, үхрийн лейкоз, сүрьеэ, хонь, ямаа, үхрийн бруцеллѐз өвчний тандах шинжилгээнд өссөн дүнгээр 54,6 мянган толгой малыг хамрууллаа.

22 Мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулах,малын өвчний оношлогоо шинжилгээний чадавхийг сайжруулах, халдварт өвчний голомтыг устгах ариутгал халдваргүйжүүлэлт хийх

Бүсийн тулгуур болон орон нутгийн хөгжлийн төвүүдийн мал эмнэлгийн лабораториудад малын өвчний оношлогоо шинжилгээ хийх

Лабораторийн оношлох чадавхийг бэхжүүлэх чиглэлээр гадаад орнуудаас хэрэгжүүлж байгаа 3 ч төсөл амжилттай хэрэгжиж өнгөрсөн онд магадлан итгэмжлэлд хамрагдан малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд мал эмнлэгийн ариун цэврийн болон нян, вирусын гаралтай өвчнийг оношлох зэрэг 46 нэр төрлийн оношлогоо шинжилгээг аймагтаа хийх чадавхитай болсон байна. 17,1 мянган малын ийлдсэнд бруцеллѐз оношлох роз-бенгалийн урвал, 260 ийлдсэнд хавсарган холбох урвал, 1800 үхрийн ийлдсэнд лейкоз оношлох нэвчин тундасжих урвал, 10,6 мянган адууны ийлдсэнд халдварт цус багадах өвчнийг оношлох нэвчин тундасжих урвал, 18 ийлдсэнд ям өвчнийг оношлох хавсарган холбох урвалуудыг тавьж шинжилгээ хийсэн байна. Эдгээр шинжилгээнд улсын хөрөнгө оруулалтаар болон “Монгол мал” Үндэсний хөтөлбөрийн хүрээнд 81,5 сая төгрөгний эм урвалж, оношлуур, зарим шинжилгээний хэрэглэгдэхүүн болон тоног төхөөрөмж авсан байна. Цаашид төвийн бүсийн тулгуур төвийн хувьд бүсийн хэмжээний лабораторитой болох зорилт тавин ажиллаж байна.

Байгаль орчин хүн, малд сөрөг нөлөөгүй дэвшилт технологи нэвтрүүлэн халдварт өвчний

Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Мал эмнэлэг, үржлийн газраас ирүүлсэн удирамжийн дагуу

Page 25: УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЭРДЭНЭБАТЫН Б ... · 2013-05-20 · Дэлхийн банкны “Хөдөөгийн цахилгаан хангамжинд

голомтыг устгах, ариутгал халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулж, мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах

ариутгал халдваргүйтлийн “Сарын аян”-г зохион байгуулан ажиллаа. Аяны хүрээнд 1780 өрхийн 2076 малын өвөлжөө, хашааны 399,5 мянган м.кв талбайд ариутгал, халдваргүйтгэл хийсэн дүнтэй байна. Ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд зориулж улсын хөрөнгө оруулалтаар 4 нэр төрлийн 19,7 сая төгрөгний үнэ бүхий 5,3 тн ариутгалын бодисыг авч зарцуулаад байна. Ариун цэврийн лабораторид сүү, сүүн бүтээгдэхүүний 5268, махны 986, арьс түүхий эдийн 25896 дээжинд тус тус магадлан шинжилгээ хийж үйл ажиллагаа нь тогтмолжсон байна.

Мал аж ахуйн мэргэжилтэн, малчдын мэдлэг боловсролыг дээшүүлэх, үйлдвэрлэлд дэвшилтэт технологийг нэвтрүүлэх

“Гахайн аж ахуй” сэдэвт сургалтыг ХААҮШУОНТөвтэй хамтран зохион байгуулж 47, “Зөгийн аж ахуй” сэдэвт 10 хоногийн сургалтыг ХААХХолбоотой хамтран Орхон суманд зохион байгуулж 36, “Гахай, шувууны эрчимжсэн аж ахуйн” сургалтанд 18, “Ноосон бүтээгдэхүүн бэлтгэх” сургалтанд 12 хүнийг тус тус хамруулж ажлын чиг баримжаа олгосон байна.

Бүтээгдэхүүний анги V. Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих үйлчилгээ Томьёолол: Энэ бүтээгдэхүүн газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой үйл ажиллагааг дэмжих, үр тариа, төмс хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, усалгаатай тариалан эрхлэх үйл ажиллагааг дэмжих үйл ажиллагаа юм.

д/д Бүтээгдэхүүний

нэр Тоо хэмжээ Биелэлт

23

Газар тариалангийн техниик, технологийн шинэчлэлийг үргэлжлүүлэн атаршсан талбайг сэргээн ашиглах

Хөрс хамгаалах технологийн хийц бүхий үр тариа, төмс хүнсний ногоог тариалах, хураах, хөрс боловсруулах тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах

Газар тариалангийн салбарт техник, технологийн шинэчлэлийг үргэлжлүүлэн атаршсан талбайг сэргээн ашиглахад зориулан нийт 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар том оврын трактор 18, чиргүүл дүүжин машин 19, үр тарианы комбайн 4, үр тарианы босоо агуулах 3-ийг тус тус хөнгөлттэй үнээр олгосноор ХАА-н техникийн 70.0 хувийг шинэчлээд байна.

Page 26: УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЭРДЭНЭБАТЫН Б ... · 2013-05-20 · Дэлхийн банкны “Хөдөөгийн цахилгаан хангамжинд

Хөрсний үржил шимийг дээшлүүлэх, хог ургамалтай химийн аргаар тэмцэх

Газар тариалангийн ажлын үндсэн хэсэг болох уринш боловсруулах, атаршсан талбайг эргэлтэнд оруулах чиглэлээр 13694.4 га-д чанар сайтай уринш бэлтгэснээс 82.3 хувь буюу 11284 га талбайг цомхотгосон технологиор боловсруулсан байна. 12823.7 тонн буюу га-аас 14.1 цн үр тариа, 14208 тонн буюу га-аас 119.4 цн төмс, 12928.9 тонн буюу га-аас 133.5 цн хүнсний ногоо, 610 тн малын тэжээл, 2150 тонн тосны ургамал тус тус хураан авсан байна. Аймгийн хэмжээнд хураан авсан ургац нь улсын хэмжээний нийт үр тарианы 2.8 хувь, төмсний 5.8 хувь, хүнсний ногооны 13.2 хувийг хангахуйц үзүүлэлт бөгөөд аймгийн хүн амын физиологийн хэрэгцээт үр тариаг 91.2 хувиар, хүнсний ногоогоор 1.9 дахин, төмсөөр 3.2 дахин хангах боломжийг бүрдүүллээ.

24

Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хадгалтын хугацааг уртасгах, хадгалалт борлуулалтын оновчтой сүлжээг бий болгох

Төмс хүнсний ногооны агуулах, зоорь барих

ХХААХҮЯ-наас зарлагдсан Зоорь барих төслийн тендерт төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч 3 аж ахуйн нэгж, иргэний материалыг дэмжин хүргүүлсэнээс “Манлай ургац” ХХК 1500 тн багаамжтай зоорийг сэргээн засварлахад 85 сая, “Хатан Сэлэнгэ Орхон” ХХК нь 500 тн багтаамжтай зоорийг шинээр барихад 100 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлсэн байна. Нийт үр тариа хадгалах 3330 тонны багтаамжтай 13 агуулах, төмс хүнсний ногооны 10100 тн буюу 906 ширхэг агуулах, зоорийн бэлэн байдлыг хангуулж ариутгал халдваргүйжилтийг хийж аймгийн хэмжээнд нийт 11630 тн төмс хүнсний ногоог хадгалж зах зээлд нийлүүлж байна

Төмс хүнсний ногооны үйлдвэрлэлийн зориулалттай трактор, тоног төхөөрөмжийг хөнгөлттэй нөхцөлөөр нийлүүлэх

БНХАУ-ын “Фотон Ловол” компанийн хадлан, газар тариалангийн зориулалттай бага оврын тракторыг ХХААХҮЯ-ны ТЭДСантай хамтран малчид болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн иргэдэд хадлангийн агергаттай 154, газар тариалангийн агергаттай 15 ширхэг тракторыг гэрээ байгуулан урт хугацааны лизингээр олгосноор хадлан тэжээл бэлтгэх, бууц нөөцлөн хүнсний ногооны талбай бордох, талбайг боловсруулах зэрэг ажилд өргөнөөр ашиглаж байна.

Төмс, хүнсний ногоо тариалах,

“Ногоон хувьсгал-Чацаргана-2012” үзүүлэх сургалтыг аймагтаа амжилттай зохион

Page 27: УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЭРДЭНЭБАТЫН Б ... · 2013-05-20 · Дэлхийн банкны “Хөдөөгийн цахилгаан хангамжинд

арчлах технологийн сургалт зохион байгуулах

байгуулж 21 аймгийн 150 гаруй төлөөлөгчийг оролцуулж, УГТЭШХ-ийн хүлэмжийн аж ахуйн болон Генфондын үйл ажиллагаатай танилцууллаа.

Төмс, хүнсний ногоо тариалах болон зоорийн аж ахуйд бодлогын дэмжлэг үзүүлэх

“Ногоон хувьсгал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан 5,1 сая төгрөгийн үнэ бүхий төмс, хүнсний ногооны үр, бордоог хувиарлан олгож дэмжлэг үзүүллээ. Хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, хоршооллын салбарыг сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг “АЛТАН НАМАР-ИХ ХОТЫН БАЯР” нэгдсэн арга хэмжээ болгон өргөтгөн амжилттай зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд нийт 38 аж ахуйн нэгж, 16 хоршоо, 6 бүлэг, 20 иргэн оролцож 229,0 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Үзэсгэлэн худалдаанд оролцогч 21 аж ахуйн нэгж, иргэдийг шалгаруулан өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан байна. ХХААХҮЯ-наас зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд тус аймгийн ногоочид жил бүр идэвхитэй, зохион байгуулалт сайтай оролцсоноор “Шилдэг сум”-аар Орхон сум 3 дахь удаагаа, Дархан сум 2 дахь удаагаа шалгарч цом, өргөмжлөл хүртсэн байна.

Сумдын агропаркийн ашиглалтыг сайжруулах

Дархан сумын Агропаркын ашиглалтыг сайжруулах ажлын хүрээнд ХХААХҮЯ-наас инженерийн хийцтэй 3 худаг засахад 52.5 сая төгрөг, 15 га–г бүрэн хашаажуулахад 20 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус авч, ашиглалтыг сайжрууллаа. Дээрх хөрөнгө оруулалтын үр дүнд амьжиргааны түвшин доогуур 8 бүлгийн 150 гаруй өрх 26 хүлэмжийн аж ахуй эрхлэж, 15 га талбайд төмс хүнсний ногоо тариалж 175 тн ургац хураан авч, өрхийн орлогоо 600.0-1100.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Хөтөлбөрт хамрагдсан ногоочдын бүлэгт төмс тариалах, хүлэмжийн аж ахуйг эрхлэх технологийн зөвлөмжүүдийг олгож, 2 удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 185 хүнийг хамрууллаа.

Page 28: УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЭРДЭНЭБАТЫН Б ... · 2013-05-20 · Дэлхийн банкны “Хөдөөгийн цахилгаан хангамжинд

25

Үр тариа, төмс хүнсний ногоо, хадлан тэжээл бэлтгэх ажлыг эрчимжүүлэх

Тариаланчдын улсын зөвлөгөөн, технологийн сургалт зохион байгуулах

“Таримлын сэлгээ» сэдэвт онол үйлдвэрлэлийн бага хурлыг ХААҮШУОНТөвтэй хамтран зохион байгуулж 100, “Байгаль орчинд ээлтэй тогтвортой, органик газар тариалан, жимс жимсгэний үйлдвэрлэл” сэдэвт сургалтыг ХАҮТанхимтай хамтран зохион байгуулж 110, “Зоорийн аж ахуй” сэдэвт сургалтыг ХААҮШУОНТөвтэй хамтран зохион байгуулж 25, Төмс, хүнсний ногооны ургамал хамгаалал, хөрсний үржил шим сайжруулах” сэдэвт сургалтыг ХААҮШУОНТөвтэй хамтран зохион байгуулж 40, “Жимс жимсгэнэ ургуулах” сэдэвт 5 хоногийн сургалтыг ХААХХолбоотой хамтран зохион байгуулж 18 хүнийг тус тус хамруулж гарын авалга, зөвлөмжөөр хангаж ажлын чиг баримжаа олгосон байна. “Хүлэмжийн аж ахуй” танилцах аялалыг ХААҮШУОНТөвтэй хамтран, УБ хот болон Төв аймгийн чиглэлд зохион байгуулж, 24 хүнийг хамруулж туршлага судлуулсан байна.

Тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажилд шатах тослох материалын зээл олгох

Энэ онд тариалалт, уринш боловсруулалт ургац хураалтанд нийт 483 тн шатахуун шаардагдах тооцоо гарч захилгыг аж ахуйн нэгж тус бүрээр нь гаргаж ХХААХҮЯаманд хүргүүллээ. Хаврын тариалалтанд шаардагдах шатахууныг 50 хувийн урьдчилгаатай олгох ажлыг зохион байгуулж, ТЭДСантай гэрээ байгуулан 19 аж ахуйн нэгж, 11 иргэнд 78,6 сая төгрөгийн үнэ бүхий 45.2 тн түлшийг олгосон байна. Үүний зэрэгцээ зарим аж ахуйн нэгжүүд Петровис ХХК тай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөргүйгээр зээлээр шатахуун авсан байна.

26

Тариалангийн талбайн услалтын системийг сэргээн засварлах, шинээр барих

Иргэний өмчлөлийн бичил услалтын системийг шинээр барих, шинэчлэх

Хонгор суманд төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч “Дархан ус трейд” ХХК-д нийт 663.7 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий инженерийн хийцтэй 100 га-ын хүчин чадалтай “Бууртын” услалтын систем шинээр барихад зориулан улсын төсвөөс 152.6 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Нийт 2250.7 га талбайд усалгаатай тариалан эрхлэж 23.3 мянган тн ургац хураан авсан байна. Үүнийг аяны өмнөх жилтэй харьцуулахад 919.7 га-аар буюу усалгаатай талбайн хэмжээ 68.2 хувиар нэмэгдсэн дүнтэй байна.

Page 29: УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЭРДЭНЭБАТЫН Б ... · 2013-05-20 · Дэлхийн банкны “Хөдөөгийн цахилгаан хангамжинд

27

Таримал ургамалын үрийн шинэ сортыг нутагшуулах, үрийн чанар, хангамжийг нэмэгдүүлэх

Тарималыг үрээр хангах

Хаврын тариалалтанд 2431,9 тн буудайн үр хэрэгцээтэй байснаас аж ахуйн нэгж, иргэд 1171.8 тн үрийг нөөцөлж 1347.6 тн үр дутагдах тооцоо гарснаас ТЭДСан, Улсын үрийн нөөцөөс нэг тн үрийн будааг 650.0-680.0 мянган төгрөгөөр үнэлж, 40 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр олголоо. 11 аж ахуйн нэгж, 2 иргэний тариалалтанд зориулан нөөцөлсөн 990 тн үрийн 70 хувь нь 1 дүгээр шинжилгээгээр стандартын шаардлага хангасан дүнтэй ба 30 хувийг цэвэршилтээр давтан шинжилгээнд хамруулан тариаллаа. Мэргэжлийн Хяналтын Газартай хамтран хаврын тариалалтыг стандартын шаардлага хангасан үрээр технологийн дагуу явуулж чадсан эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор буудай тариалсан 31 аж ахуйн нэгж, 38 иргэний 9067 га талбайг соѐололт болон талбайн хогтолтын үнэлгээгээр үнэлэхэд 7 аж ахуйн нэгжийн 3584.2 га талбай “онц”, 44 аж ахуйн нэгж иргэний 4282.9 га талбай “сайн”, 16 иргэн аж ахуйн нэгж 1183.8 га талбай “дунд” үнэлгээ авсан байна. Нийт 1190 га талбайд төмс тариалснаас 645,9 га-д шинэ сортын төмсний үрээр тариалалт хийж, 7839,2 тн ургац хураан авсан нь нийт төмсний ургацын 55,2 хувийг эзэлж байна.

Нутагшсан, сортын үрийг үржүүлэх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хангамжийг нэмэгдүүлэх

УГТЭШХүрээлэнд ганд тэсвэртэй зарим сортын үрийг үйлдвэрлэх чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийгдэж, нааштай үр дүнгүүд гарч байна. Нийт 9067 га талбайд буудай тариалснаас 1401 га-д УГТЭШХүрээлэнгийн эрдэмтдийн гаргасан ганд тэсвэртэй Дархан-34, Дархан-144 болон Алтайский-100 шинэ сортын үрээр тариалалт хийж, 2454.9 тн ургац хураан авсан нь аймгийн нийт үр тарианы 15.4 хувийг эзэлж байна.

28

Жимс, жимсгэний суулгац бэлтгэх, тариалах, боловсруулах үйлдвэр байгуулах

Жимс, жимсгэнийг боловсруулах үйлдвэр байгуулахад гадаад, дотоодын эх үүсвэрээс зээл олгох

Жимс, жимсгэний аж ахуй эрхлэх чиглэлээр нийт 62,1 сая,төгрөгийн 8 төсөл шалгарч, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх дэд сангаас зээл авлаа. Чацаргана хөтөлбөрийн хүрээнд “Дархан ногоон арал” ХХК-д ХХААХҮЯ–наас 5 тн-ын багтаамжтай 21 сая төгрөгийн үнэ бүхий хөлдөөж хадгалах төхөөрөмжийг 30 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр олголоо.

Page 30: УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЭРДЭНЭБАТЫН Б ... · 2013-05-20 · Дэлхийн банкны “Хөдөөгийн цахилгаан хангамжинд

Чацаргана, жимс жимсгэний цэцэрлэг байгуулах, үр суулгацын зээл олгох

“Чацаргана” үндэсний хөтөлбөрийн хүрээнд аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулан ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 04-р сарын 14-ний өдрийн 23 дугаар тогтоолоор батлуулж хэрэгжилтийг ханган ажиллаж байна. “Чацаргана” хөтөлбөрийн хүрээнд 5 аж ахуйн нэгж, 3 иргэнд 40.0 сая төгрөгийн үнэ бүхий 17500 ширхэг чацарганы суулгацыг төсөл сонгон шалгаруулж, зээлээр олгосноор жимс жимсгэний талбайг 99.6 га-д хүргэлээ. “Ногоон ажлын байр-Чацаргана” дэд хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас чацаргана тариалсан 2 иргэнд 600.0 мянган төгрөгийн дэмжлэгийг олгоод байна.

Хүнсний ногоо, жимс жимсгэний үрсэлгээ суулгац бэлтгэх, нарийн ногоо тариалах хүлэмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох

Өрхийн тариаланг дэмжих зорилгоор 1088 м2 талбай бүхий 12 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмжийг 50.0 хувийн хөнгөлөлттэй үнээр ногоочдын бүлэг, бүлийн зохион байгуулалттайгаар олгосноор 196 хүлэмжинд буюу 23940 м2 талбайд тариалалт хийн, 198.9 тн ургац хураан авлаа.

Өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх: Томьёолол: Энэ бүтээгдэхүүн нь ХХААХҮ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж буй төсвийн байгууллагуудын зорилго, зорилтыг тодорхойлох, үйл ажиллагааны чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм.

22 Хөрөнгийн зарцуулалтад тавих хяналт

Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2011 оны төсвийн зарцуулалтад хяналт тавих

ХХААХҮЯ-ны Стратеги төлөвлөлт бодлогын газраас батлагдаж ирсэн төсвийг зориулалтаар нь зарцуулж тайланг улирал, хагас, бүтэн жилээр гүйцэтгэлийг гаргаж тайлагнасан ба санхүүгийн зөрчилгүй ажиллаа.

23 Боловсон хүчний нөөц

Ажилтнуудыг сургалт, семинарт хамруулах

Гадаад, дотоодын 22 удаагийн сургалт, семинарт давхардсан тоогоо 9 мэргэжилтэн хамрагдаж мэдлэг, боловсролоо дээшлүүлсэн байна. Сургалтанд хамрагдсан мэргэжилтнүүд байгууллагын хамт олонд оролцсон талаархи мэдээллийг 7 хоног бүрийн баасан гаригийн өглөө зохион байгуулагддаг “Мэдээллийн цаг”-т мэдээлж байна.

Page 31: УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЭРДЭНЭБАТЫН Б ... · 2013-05-20 · Дэлхийн банкны “Хөдөөгийн цахилгаан хангамжинд

Биелэлтийг гаргасан:

Мал эмнэлгийн албаны дарга /Х.Хавсамет/

Хянаж зөвшөөрсөн:

ХХААЖДҮГ-ын дарга /З.Нэргүй/

Үнэлгээ өгсөн:

ҮХААЯ-ны Сайд /Х.Баттулга/

Зөвшөөрсөн:

Аймгийн Засаг дарга /С.Насанбат/