Top Banner
Аялал жуулчлалын менежмент Лекц № 1 Аялал жуучлалын менежмент онол аргазүй Аялал жуулчлал нь дэлхийн ард түмний хооронд харилцан ойлголцох, бие биеэ танин мэдэх, эдийн засаг, нийгэм, соёл – шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлэх гол арга хэрэгсэл төдийгүй үл үзэгдэгч экспорт болохын зэрэгцээ импортын үндэсний үйлдвэрлэл болон орлогын эх үүсвэрийг өсгөж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлдэг, эднийн засагт чухал нөлөө үзүүлдэг үр ашигтай салбар юм. Дэлхий дээр аялал жуулчлалын салбарт 290 сая хүн ажиллаж байгаа нь хөдөлмөрийн чадвартай 9 хүн тутмын нэг юм. Дэлхийн нийт дотооодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг аялал жуучлалаас олдог байна. Аялал жуулчлалын компаниудын хөрөнгө оруулалт 350 тэрбум доллар, татварт жилд 300 тэрбум доллар төлдөг. 2000 онд 600 тэрбум доллар, 2004 онд 900 тэрбум болж өсчээ. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас /WTO/ гаргасан судалгаагаар дэлхий дээр: 1950 онд 25 сая хүн 1960 онд 60 сая хүн 1970 онд 185 сая хүн 1980 онд 287 сая хүн 1990 онд 445 сая хүн 1995 онд 594 сая хүн 2000 онд 700 сая хүн 2004 онд 780 сая хүн 2005 онд 900 сая хүн 2010 он хүрэхэд 1 тэрбум хүн аялах төлөвлөгөөтэй байна. Одоогийн байдлаар аялал жуулчлал нь маш эрчимтэй хөгжиж байгаа ба ингэснээр дэлхий дахиныг бүхэлд нь өөрчилж буй хүчин зүйлүүдийн нэг болж байна. Монгол орон өргөн уудам нутаг, олон ястан үндэстэн тэдгээрийн амьдрал ахуй, байгалийн унаган төрх байдал, цэвэр тунгалаг тэнгэр, элдэв сонин тогтоц, өвөрмөц онцлог болох нүүдэлчдийн ахуй соёл, зан заншил байгалийн үзэсгэлэнт газар болох, түүх соёлын дурсгалт газрууд зэрэг нь гадаадын жуулчдын сонирхлыг зүй ёсоор татаж байгаа билээ. Монгол улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар 1995-2005 онд баримтлах үндсэн чиглэлээ тодорхойлж, “Монгол улсын үндэсний аялал жуулчлалыг өөрийн орны аюулгүй байдал олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу дэлхий дахины нийтлэг хандлага болж буй экологийн баримжаатай эдийн засгийн тогтвортой хөгжилд нийцүүлэн биеэ даасан салбарын хүрээнд хөгжүүлэх нь аялал жуулчлалын талаар баримтлах үндсэн чиглэл болно” гэж хөгжлийнхөө чиглэлийг тодорхойлжээ. Мөн Япорн Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад үндэсний аялал жуулчлалыг 2015 он хүртэл хугацаанд хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан гаргалаа.
29

Аялал жуулчлалын менежментsoyolerdem.edu.mn/online/wp-content/uploads/2017/03/... · 2020-04-20 · Аялал жуулчлалын менежмент Манай

May 29, 2020

Download

Documents

dariahiddleston
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Аялал жуулчлалын менежментsoyolerdem.edu.mn/online/wp-content/uploads/2017/03/... · 2020-04-20 · Аялал жуулчлалын менежмент Манай

Аялал жуулчлалын менежмент

Лекц № 1

Аялал жуучлалын менежмент онол аргазүй

Аялал жуулчлал нь дэлхийн ард түмний хооронд харилцан ойлголцох, бие биеэ танин мэдэх,

эдийн засаг, нийгэм, соёл – шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлэх гол арга хэрэгсэл төдийгүй

үл үзэгдэгч экспорт болохын зэрэгцээ импортын үндэсний үйлдвэрлэл болон орлогын эх үүсвэрийг

өсгөж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлдэг, эднийн засагт чухал нөлөө үзүүлдэг үр ашигтай салбар юм.

Дэлхий дээр аялал жуулчлалын салбарт 290 сая хүн ажиллаж байгаа нь хөдөлмөрийн чадвартай 9

хүн тутмын нэг юм. Дэлхийн нийт дотооодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг аялал жуучлалаас олдог

байна. Аялал жуулчлалын компаниудын хөрөнгө оруулалт 350 тэрбум доллар, татварт жилд 300 тэрбум

доллар төлдөг. 2000 онд 600 тэрбум доллар, 2004 онд 900 тэрбум болж өсчээ. Дэлхийн аялал

жуулчлалын байгууллагаас /WTO/ гаргасан судалгаагаар дэлхий дээр:

1950 онд 25 сая хүн

1960 онд 60 сая хүн

1970 онд 185 сая хүн

1980 онд 287 сая хүн

1990 онд 445 сая хүн

1995 онд 594 сая хүн

2000 онд 700 сая хүн

2004 онд 780 сая хүн

2005 онд 900 сая хүн

2010 он хүрэхэд 1 тэрбум хүн аялах төлөвлөгөөтэй байна.

Одоогийн байдлаар аялал жуулчлал нь маш эрчимтэй хөгжиж байгаа ба ингэснээр дэлхий дахиныг

бүхэлд нь өөрчилж буй хүчин зүйлүүдийн нэг болж байна.

Монгол орон өргөн уудам нутаг, олон ястан үндэстэн тэдгээрийн амьдрал ахуй, байгалийн унаган

төрх байдал, цэвэр тунгалаг тэнгэр, элдэв сонин тогтоц, өвөрмөц онцлог болох нүүдэлчдийн ахуй соёл,

зан заншил байгалийн үзэсгэлэнт газар болох, түүх соёлын дурсгалт газрууд зэрэг нь гадаадын

жуулчдын сонирхлыг зүй ёсоор татаж байгаа билээ.

Монгол улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар 1995-2005 онд баримтлах үндсэн чиглэлээ

тодорхойлж, “Монгол улсын үндэсний аялал жуулчлалыг өөрийн орны аюулгүй байдал олон улсын

өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу дэлхий дахины нийтлэг хандлага болж буй экологийн баримжаатай

эдийн засгийн тогтвортой хөгжилд нийцүүлэн биеэ даасан салбарын хүрээнд хөгжүүлэх нь аялал

жуулчлалын талаар баримтлах үндсэн чиглэл болно” гэж хөгжлийнхөө чиглэлийг тодорхойлжээ. Мөн

Япорн Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад үндэсний аялал жуулчлалыг 2015 он

хүртэл хугацаанд хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан гаргалаа.

Page 2: Аялал жуулчлалын менежментsoyolerdem.edu.mn/online/wp-content/uploads/2017/03/... · 2020-04-20 · Аялал жуулчлалын менежмент Манай

Аялал жуулчлалын менежмент

Манай улсын хувьд 2005 оныг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас “Аялал жуулчлалын

жижиг, дунд бизнесийг дэмжих жил”, Монгол Улсын Засгийн газраас “Бичил санхүү, жижиг дунд

үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор Зам тээвэр, Аялал жуулчлалын яамнаас

“Жуулчлал тогтвортой амьжиргаа” уриан дор орон нутгийн аялал жуулчлалын хөгжлийг дэмжих, мөн

2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой тохиож байгаатай уялдуулсан олон арга

хэмжээ зохион байгуулсан.

Монголд 2004 оны статистикаар 305117 жуулчид ирж аялал жуулчлалын орлого 181 сая ам

долларт хүрч, ДНБ-ний 10 орчим хувийг бүрдүүлж байгаа. 2005 оны байдлаар 344653 жуулчид ирж

аялал жуулчлалын салбарын орлого нь 201 сая ам долларт хүрсэн байна.

Аялал жуулчлалын бодлогыг боловсруулж удирдлагыг хангах Зам тээвэр, Аялал жуулчлалын яам

байгуулагдсан нь манай улсад аялал жуулчлал салбарын удирдлага, бүтэц бий боллоо. Иймээс аялал

жуулчлалыг хөгжүүлэхийн тулд:

Аялал жуулчлалын удирдлага менежментийг боловсронгуй болгох, уг асуудлыг эрхэлсэн зөвлөл,

яам, агентлагийн ажлын уялдаа холбоог сайжруулж, үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, тэдгээрээс

аялал жуулчлалын компаниудтай ажиллах арга, хэлбэрийг төгөлдөржүүлэх, аргазүйн болон

бусад туслалцаа үзүүлэх ажлыг эрчимжүүлэх

Аялал жуулчлалын мэргэжилтэн, менежерүүдийг бэлтгэх ажлыг дотоод болон гадаадад

өргөтгөж, жуулчны баазуудыг мэргэжлийн хүмүүсээр хангах, аялал жуулчлалын орчин үеийн

менежментийг эзэмшүүлэх

Аялал жуулчлал ба түүнтэй холбоотой салбар, газар, байгууллагуудын үйл ажиллагааг зөв

зохистой уялдуулах талаар төрийн холбогдох байгууллагын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх

үүднээс Аялал жуулчлалын байгууллагын менежментийг ерөнхий менежментийн үндсэн

ухагдахуунд тулгуурлан гаргахыг оролдлоо.

Page 3: Аялал жуулчлалын менежментsoyolerdem.edu.mn/online/wp-content/uploads/2017/03/... · 2020-04-20 · Аялал жуулчлалын менежмент Манай

Аялал жуулчлалын менежмент

Лекц №2

Аялал жуулчлалын байгууллагын менежментийн үндсэн чиг үүрэг

Менежмент гэдэг үг манай хэллэгт орж ирээд удаагүй ч энэ талаар цэгцтэй ойлголттой болж үйл

ажиллагаандаа хэрэгжүүлсээр байна. Менежментийг ямархуу агуулгаар, ямархуу төрх байдлаар тусган

хэрэгжүүлэх вэ гэдгээс түүнийг өөр өөрөөр тодорхойлж болох юм.

Менежментийг үйлдвэрлэлийн үр ашиг, орлогыг нэмэгдүүлэх талаас авч үзвэл В.В.Глуховын

тодорхойлсноор:

“Менежмент гэдэг нь үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, орлогыг ихэсгэх зорилготой

үйлдвэрлэлийн удирдлагын зарчим, арга барилуудын цогц” гэсэн өргөн утгаар ойлгож болох юм. Харин

менежментийн агуулгыг нарийсган хялбарчилсан ойлголтоор тодорхойлвол тэр нь бусдын хөдөлмөр,

оюун ухаан, сэдэл тэмүүллийг ашиглан зорилгодоо хүрэх чадамж гэж үздэг. Үүнийг дараах эрдэмтдийн

тодорхойлсноор:

1. Менежмент гэдэг нь удирдах ажлыг эрхлэн явуулах үндэс болдог хүний мэдлэгийн цогц.

Я.Шуурав

2. Байгууллагын зорилгод хүрэхийн тулд нөөцүүдийг үр ашигтай, үр дүнтэй арга замаар

төлөвлөж шийдвэр гаргах, зохион байгуулах, манлайлах, хянах үйл ажиллагаануудын нэгдэл.

Б.Мөнхжаргал

3. Менежмент гэдэг нь зорилго тавьж, амжилтанд хүрэх аргуудыг боловсруулах замаар удирдан

зохион байгуулах үйл хэргийг явуулдаг нарийн мэргэжлээр бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийн

оролцоотойгоор явагдаж байгаа нэгдмэл үйл явц.

Б.Норжванчиг, П.Мөнх

Эдгээрээс үзэхэд аялал жуулчлалын менежмент гэдэг нь аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг

байгууллагын үйлчилгээний чанар, үр ашиг, хүртээмжийг дээшлүүлэх удирдлагын үйл ажиллагааны

арга барилын цогц гэж үзэх бололцоо байна.

Аялал жуулчлалын байгууллагын менежментийг боловсронгуй болгосноор:

Үндэсний аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, ерөнхий чиг хандлагыг тодорхойлох

Жуулчны бааз, зочид буудал, ресторануудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн

үйлчилгээний соёл, түвшинг дэлхийн стандартад ойртуулах

Бүтээгдэхүүн, үйлчилгээний /морь, тэмээн болон явган аялал, ан агнуур, угсаатан судлал гэх мэт/

тоо төрлийг олшруулах, сайжруулах, шинэ аялалын төрөл, шинэ маршрут, байрлалыг бий болгох

Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, гадаадын янз

бүрийн улс оронтой хамтарсан аялал жуулчлал компани, цогцолбор, баазуудыг байгуулах

Page 4: Аялал жуулчлалын менежментsoyolerdem.edu.mn/online/wp-content/uploads/2017/03/... · 2020-04-20 · Аялал жуулчлалын менежмент Манай

Аялал жуулчлалын менежмент

Жуулчдын сонирхлыг татах, тоог жилээс жилд нэмэгдүүлэхийн тулд аялалын үнэ, тариф,

маршрут, хөтөлбөрийг үндэслэлтэй үнэн зөв мэдээлэл дээр тулгуурлан гаргаж, үйлчилгээг

хөнгөн шуурхай, соёлтой болгох

Аялал жуулчлалын байгууллагын удирдлага, менежментийг боловсронгуй болгох, эрх үүрэг,

хариуцлагын зохистой харьцааг бий болгох, удирдах шинэлэг арга барилыг эрэлхийлэх

Аялал жуулчлалын байгууллагад ажиллагсдын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх, олон улсын

түвшин хүлээн зөвшөөрөгдсөн сургалтаар сургалтын байгууллагын үйл ажиллагааг явуулах

/орчуулагч, тайлбарлагчдын мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх/

Монголын аялал жуулчлалын тухай дотоод болон гадаад мэдээллийг хөгжүүлэх, зар

сурталчилгаа хийх

Аялал жуулчлалыг түүх соёлын болон байгаль экологийн төрлүүдээр хослуулан хөгжүүлэх

боломжийг тодорхойлох гэх мэт олон асуудлыг шийдэх боломжтой.

Удирдлагын ерөнхий чиг үүргүүдэд: төлөвлөх, зохион байгуулах, идэвхижүүлэлт, хяналт хамрагдана.

1.1. Төлөвлөлт

Төлөвлөх үйл ажиллагааны зорилгыг эрдэмтэд янз бүрээр тодорхойлсон байдаг.

1. Төлөвлөлт гэдэг нь байгууллага өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд нийт арга замыг олон

хувилбараар боловсруулж, түүнээс аль оновчтойг нь сонгох ажиллагаа юм.

2. Төлөвлөлт нь байгууллагын эрхэм зорилго, зорилго, зорилтуудыг тодорхойлж, тэдгээрийг

гүйцэтгэх зохистой стратегийг томьёолж өгдөг.

3. Төлөвлөлт нь удидахуй ухааны нэг үндсэн хэсэг нь болох бөгөөд түүнийг байгуулагын зорилго,

үйл ажиллагааны үр дүн, тодорхой зорилгод хүрэхэд шаардлагатай нөөц, боломж зэргийг

урьдчилан харах чадвар мөн.

Төлөвлөлт нь:

Зорилгоо тодорхойлох

Зорилгоо биелүүлэх арга зам шийдвэрүүд

Үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийг тодорхойлох

Төлөвлөгөөг боловсруулах

Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардал, хөрөнгийн эх үүсвэр, түүнийг тооцоолох, олж

бэлтгэх арга

Алс ирээдүйн байдлыг тусгасан үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах зэрэг болно.

Байгууллага үйл ажиллагаагаа төлөвлөснөөр дараах асуудлыг шийдвэрлэнэ. Үүнд:

1. Байгууллагын одоогийн оршин байгаа нөхцөл байдалд үнэлэлт өгнө. Энэ нь байгууллагын тухайн

үеийн дотоод орчны сул ба давуу талыг тодорхойлно. /одоо бид хаана байна вэ?/

Page 5: Аялал жуулчлалын менежментsoyolerdem.edu.mn/online/wp-content/uploads/2017/03/... · 2020-04-20 · Аялал жуулчлалын менежмент Манай

Аялал жуулчлалын менежмент

2. Байгууллагын цаашдын хөгжлийн төлөв байдлыг тодорхойлно. Энэ нь байгууллагын гадаад

орчны боломжит ба боломжит бус байдлыг тодорхойлно. /хаана очихыг хүснэ вэ?/

3. Байгууллага тавьсан зорилгодоо хүрэхийн тулд чухам юу хийх ёстойг тодорхойлно. /бид үүнийг

хэрхэн хийж гүйцэтгэх вэ?/

1.2. Зохион байгуулалт

Байгууллага өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд бүх төрлийн нөөцийг оновчтойгоор нэгтгэн

зангидах үйл явц юм.

Зохион байгуулалт бол аливаа үйл ажиллагаа, үзэгдэл, үйл явцы эмх цэгц мөн.

Зохион байгуулалт нь:

Тусгайлсан ямар үүрэг гүйцэтгэх

Байгууллагын бүтэц зохион байгуулалт, тэдгээрийн уялдаа холбоо

Ажил үүргүүдийг гүйцэтгэх эрх, хариуцлагын хэм хэмжээг тодорхойлох

Байгууллагын орон тоо, ажиллагсдын ажил үүргийн хуваарыг гаргах

Ажиллах орчин, багаж хэрэгслийг бүрдүүлэх

Ажиллагсдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зоригоор тэдгээрийг сургаж дадлагажуулах

Хүний нөөцийг төлөвлөж гүйцэтгэх

Ажлын гүйцэтгэлийг үнэлж, дүгнэх гэх мэт.

1.3. Идэвхижүүлэлт

Байгууллага өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд нийт ажиллагсдыг татан оролцуулахад байгууллагын

зүгээс нөлөөлөх үйл явц юм.

Хүмүүст нөлөөлөх арга хэлбэрийг оновчтой сонгох нь бусдын хүчээр зорилгодоо хүрэх чухал нөхцөл

болдог.

Идэвхижүүлэлт нь:

Үйлдвэрлэл үйлчилгээний өгөөжийг нэмэгдүүлэхэд

Ажиллагсдын ажлын бүтээмжийг хэрхэн, яаж нэмэгдүүлэх, тэдгээрт хэрхэн яаж нөлөөлөх

Ажиллагсдын сонирхол, хэрэгцээ шаардлага юу байгааг судлах

Ажиллагсдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд түлхүүр асуудал юу болохыг судлаж удирдах

Удирдахуйн ухаанд өөр ямар хүчин зүйлс нөлөөтэй болохыг судалж хийх

1.4. Хяналт

Байгууллага өмнөө тавьсан зорилгодоо нийцсэн үйл ажиллага явуулж байгаа эсэхийн тодорхойлох,

буруу үйлдлийг зогсоох, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа юм.

Page 6: Аялал жуулчлалын менежментsoyolerdem.edu.mn/online/wp-content/uploads/2017/03/... · 2020-04-20 · Аялал жуулчлалын менежмент Манай

Аялал жуулчлалын менежмент

Хяналт гэдэг нь байгууллагын салбар, нэгж болон үйлдвэрлэл, үйлчилгээ, зорилго төлөвлөгөө

стандартын дагуу явагдаж байгаа эсэхийг шалгаж хэрэв алдаа илэрвэл засаж залруулах тасралтгүй

процесс юм.

Хяналтыг төрлөөр нь:

Урьдчилсан

Явцын

Төгсгөлийн буюу эргэх холбоон гэж ангилан үздэг.

Хяналтыг дотор нь 2 хуваадаг.

1. Менежментийн хяналт

2. Үйлдлийн хяналт

Менежментийн хяналт /нөөцийн үр ашигтай оновчтой ашиглалтыг хангах зорилго агуулдаг/

Хүн тус бүрийн гүйцэтгэлийн стандарт бий болгох

Төслийн хяналт зохион байгуулах

Мотиваци бий бий болгох

Ажиглалт хийх

Эргэж тооцох, дүгнэлт хийх

Асуудал шийдвэрлэх

Хэлэлцэн зөвлөх

Ажлыг үнэлэх

Үйлдлийн хяналт /жижиг ажил, даалгаварыг үр ашигтай, оновчтой гүйцэтгэхийг хянах/

График гаргаж хянах

Процедур /горим/

Үйлдвэрлэл, үйлчилгээний үйл явцыг хэрхэн тогтоох

Page 7: Аялал жуулчлалын менежментsoyolerdem.edu.mn/online/wp-content/uploads/2017/03/... · 2020-04-20 · Аялал жуулчлалын менежмент Манай

Аялал жуулчлалын менежмент

Лекц № 3

Аялал жуулчлалын байгууллага

Байгууллага гэж тооцохын тулд зайлшгүй тавигдах 3 үндсэн нийтлэг шаардлага байдаг. Үүнд:

1. 2 ба түүнээс дээш хэд хэдэн гишүүдтэй байх

2. Байгууллагын нийт гишүүдэд хамаарах өмнөө тавьсан тодорхой зорилготой байх

3. Зорилгодоо хүрэх хүсэл тэмүүлэлтэйгээр гишүүд нь нэгдсэн байх

Үүнээс үзээд аялал жуулчлалын байгууллагыг тодорхолбол:

Тодорхойлолт1: Аялал жуулчлалын байгууллага гэдэг нь өмнөө тавьсан тодорхой зорилгодоо хүрэхийн

тулд үйл ажиллагаагаа ухамсартайгаар зохицуулж байгаа бүлэг хүмүүс юм.

Тодорхойлолт2: 2 ба түүнээс дээш тооны хүмүүс нийгмийн эрх ашиг, хууль ёсны хүрээнд нэгдсэн

зорилго дэвшүүлж түүндээ хүрэхээр хамтран ажиллах зохион байгуулалтын хэлбэр.

Тодорхойлолт3: Аялал жуулчлалын байгууллага гэж аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бүрдүүлэх,

сурталчилах, худалдах, худалдан авах аялал жуулчлалын багц буюу тухайлсан үйлчилгээг зохион

байгуулж байгаа ашгийн төлөө хуулийн этгээдийг хэлнэ. Аялал жуулчлалын тухай хуулийн 3.1.2

“Жуулчны үйлчилгээний байгууллага”гэж зочид буудал, жуулчны бааз, зоогийн газар, амралт сувилал,

тээвэр, холбоо, үзвэрийн зэрэг үйлчилгээнүүдийг жуулчинд үзүүлж байгаа байгууллагыг хэлнэ.

Аялал жуулчлалын тухай хуулийн 3.1.6

Аялал жуулчлалын байгууллагыг

Тур оператор

Тур агент гэж ангилна.

Аялал жуулчлалын тухай хуулийн 4-р зүйлд зааснаар

Тур оператор нь дараах үйл ажиллагааг эрхэлнэ. Үүнд:

1. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төлөөлөх, бүрдүүлэх, сурталчилах, бөөнөөр болон

жижиглэнгээр худалдах, аялал зохион байгуулах

2. Виз авахтай холбогдсон болон аялалын бусад бичиг баримтын бүрдүүлэлт хийх

3. Онгоц төмөр зам болон тээврийн хэрэгслээр зорчих билет /тийз/ тийзийн захиалга хийх билет /тийз/

худалдах, худалдан авах

4. Зочид буудал, жуулчны бааз байр үзвэрийн захиалга хийх

5. Жуулчныг угтан авах, үйлчлэх, үдэн гаргах ажлыг зохион байгуулах

Тур агент нь 2-5-р зүйлд заасан үйл ажиллагааг бүхэлд нь эсвэл түүний тодорхой хэсгийг түүнчлэн тур

операторын бүтээгдэхүүнийг зуучлан худалдан авах, худалдах үйл ажиллагаа эрхэлнэ.

Тур оператор нь гадаад орнуудын аялал жуулчлалын байгууллагуудтай бие даан гэрээ байгуулсны

үндсэн дээр жуулчдыг гаднаас хүлээн авах, гадагшаа илгээх иж бүрэн үйлчилгээг үзүүлэх ба тур

операторын удирдах ажилтны 30-с доошгүй хувь нь аялал жуулчлалын чиглэлээр мэргэжил эзэмшсэн,

Page 8: Аялал жуулчлалын менежментsoyolerdem.edu.mn/online/wp-content/uploads/2017/03/... · 2020-04-20 · Аялал жуулчлалын менежмент Манай

Аялал жуулчлалын менежмент

мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан, эсвэл аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагад менежер эсвэл

аялал зохион байгуулагчаар 2-с доошгүй жил ажилласан байх ёстой.

Тур агент нь аялагч жуулчдад тээврийн хэрэгслээр зорчих тийзийн захиалга хийх, визийн үйлчилгээ,

аялалын бичиг баримтын бүрдүүлэлт хийх, байр үзвэрийн захиалга зэрэг үйлчилгээ хийхээс гадна

гэрэний үндсэн дээр тур операторын бүтээгдэхүүнийг бүхэлд нь болон хэсэгчлэн жуулчлан худалдах,

худалдан авах үйл ажиллагаа явуулна. Тур агент нь аялал жуулчлалын чиглэлээр мэргэжил эзэмшсэн,

мэргэшүүлэх сургалтнд хамрагдсан эсвэл аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагад менежерээр 1-с

доошгүй жил ажилласан ажилтантай цуг байх журамтай.

Тур оператор нь өөрийн бизнесийн онцлогт тохируулж үйл ажиллагааг төлөвлөн явуулдаг. Тур

оператор нь өөрийн үйл ажиллагаанаас болон жуулчин явуулж буй төрлөөс хамаарч өөр өөр байдаг.

Үүнд:

1. Outbound тур оператор

2. Inbound тур оператор

3. Domestic тур оператор

4. Domestic outbound тур оператор

5. Domestic inbound тур оператор гэж ангилдаг.

1. Outbound тур оператор – өөрийн орноос гадаадын бусад оронруу жуулчин явуулж байгаа тур

оператор

2. Inbound тур оператор – гадаадын орнуудаас жуулчин хүлээн авч өөрийн оронд аялал жуулчлал

явуулж байгаа тур оператор

3. Domestic тур оператор 2 зөвхөн дотооддоо аялал зохион байгуулж байгаа тур оператор.

4. Domestic outbound тур оператор – өөрийн газраас дотоодын жуулчин хүлээн авч байгаа тур оператор

5. Domestic inbound тур оператор – өөрийн нутагт гаднаас дотоодын жуулчин хүлээн авч байгаа тур

оператор.

Тур оператор компани нь дараах үйл ажиллагааг явуулна.

Өөрийн сонгосон зах зээл дээрх аялал жуулчлалын үйлдвэрлэлд хэрхэн оролцохоо төлөвлөсөн

байх

Аялал жуулчлалын үйлдвэрлэлд бүтээгдэхүүнээ хэрхэн боловсруулж оролцох үйл ажиллагаагаа

зохион байгуулж боловсруулсан байх

Тус зах зээл дээр боловсруулах бүтээгдэхүүнээ бэлтгэж түүнийгээ худалдан борлуулах, нарийн

үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг байх гэсэн үндсэн зарчмуудыг

баримтлан ажилладаг.

Page 9: Аялал жуулчлалын менежментsoyolerdem.edu.mn/online/wp-content/uploads/2017/03/... · 2020-04-20 · Аялал жуулчлалын менежмент Манай

Аялал жуулчлалын менежмент

Тур агент: сонгодог утгаараа аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг зуучлагч юм. Зуучлагч нь гадаад

дотоодын тур операторуудын бүтээгдэхүүнийг худалдан авагчдад танилцуулан амжилттай зөвлөгөө

өгсний эцэст бүтээгдэхүүнийг худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг.

Аялалын агентийн худалдан авагчийн өмнө хүлээх үүрэг:

Мэдээлэл өгөх болон зөвлөх үүрэг (жишээ нь: үнэн бодитой зөвлөгөө өгөх)

Бүртгэж авах(төлбөрийн эхний хэсгийг хийсэн үед батламж бичиг олгох)

Захиалгыг боловсруулах (баталгаа авах)

Гарсан өөрчлөлтийг мэдэгдэх

Аялалын баримт бичгүүдийг бэлтгэх, олгох

Төлбөр тооцоо хийх (аялалын үнэ) хэрэв аялалын инкассо эрхэй тохиолдолд

Үйлчлүүлэгийн бүрдүүлж өгсөн бичиг баримтыг хэвлэх эрх

Аялал жуулчлалын байгууллагыг орц, гарцын онолоор тайлбарлах

Аялал жуулчлалын байгууллагын гол зорилго нь үйлчлүүлэгчдийнхээ онцлог хэрэгцээнд нийцсэн

бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгож улмаар аялалын дараах хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг өндөрт

өргөх явдал юм. Аялал жуулчлалын зах зээл дээр бүтээгдэхүүн худалдан авна гэдэг нь жуулчдын хувьд

нэгэн төрлийн аз туршсан явдал байдаг. Учир нь жуулчид зөвхөн тур операторын амлалтанд найдаж их

хэмжээний мөнгөөр урьд нь очиж байгаагүй шинэ нутагруу аялаад эцэст нь сэтгэл дундуур үлдэх вий

гэсэн болгоомжлол байдаг ажээ. Иймээс ямар ч тур операторын хувьд хэрэглэгчийн зан төлөвийг судлан

тэдний хэрэгцээ, хүсэл, шаардлага аялал хийх сэдэл буюу мотиваци аялал худалдан авахад нөлөөлөх

хүчийн зүйлсийг судлан мэдэх нь нэн чухал асуудал болдог. Үүний дотор худалдан авагчийн сэтгэлзүйн

онцлог нь аялал худалдан авах сонголтонд онцгой нөлөө үзүүлдэг байна.

Байгалын нөөц

Хүний нөөц /удирдлага ба үйлчилгээний ажилчид/

Санхүүгийн нөөц /ашиг, өөрийн орлого, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, засгийн газраас

үзүүлэх хөнгөлөлтүүд/

Материалын нөөц /барилга байгууламж, аялал жуулчлалын тоног төхөөрөмж, хэрэгсэл/

Мэдээллийн нөөц /аялалын хөтөлбөр, аялал жуулчлалын статистик, зах зээлийн судалгаа, төр

засгийн шийдвэр/

Байгууллагын гарц

Бүтээгдэхүүн /үйлчилгээ/ аялал бусад үйлчилгээ (виз захиалга, жуулчныг угтах үдэх гэх мэт)

Жуулчны сэтгэл ханамж /хэрэглэгчийн үнэлгээ/

Ашиг алдагдал

Мэдээлэл

Page 10: Аялал жуулчлалын менежментsoyolerdem.edu.mn/online/wp-content/uploads/2017/03/... · 2020-04-20 · Аялал жуулчлалын менежмент Манай

Аялал жуулчлалын менежмент

Лекц №4

Аялал жуулчлалын байгууллагын орчин

Байгууллага нь гадаад орчны нөлөөллөөс хамаардаг нээлттэй систем юм. Гадаад орчны олон

хүчин зүйлийн өөрчлөлт нь дотоод үйл ажиллагаанд нөлөө үзүүлж байдаг.

Байгууллагын гадаад орчин:

Макро орчин

Микро орчин

Макро, микро гэсэн орчнуудын хүчин зүйлсийг харуулсан аялал зохион байгуулагчдын бизнесийн

орчныг дүрсэлбэл дараах загвартай болно.

Микро орчин:

1. Эдийн засгийн хүчин зүйл. Эдийн засгийн байдал байгууллагын үйл ажиллагаа, зорилго, зорилтод байнга

нөлөөлөх учир эдийн засгийн хүрээлэн буй орчны шинжилгээг байгууллагын зүгээс хийх шаардлагатай болдог. Инфляци,

дифляцийн төвшин, ажилгүйдэл, гадаад худалдааны тэнцэл, эдийн засгийн өсөл, бууралт зэргийг нэрлэж болно. Эдгээр нь

байгууллагын хувьд нэг бол өсч хөгжих шинэ боломж, эсвэл аюул заналхийлэл болж байдаг.

2. Улс төрийн хүчин зүйл. Байгууллага улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох нь тухайн байгууллагын

хувьд төрийн бодлого туйлын чухал болохыг илтгэн харуулж байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн эрх мэдэл нь байгууллагын

үйл ажиллагаанд шууд нөлөөлөх төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын зүгээс гаргах тушаал,

шийдвэр, журмыг боловсруулахад онцгой ач холбогдолтой байдаг.

3. Зах зээлийн хүчин зүйл. Зах зээлийн орчин байгууллагын хувьд байнгын аюул үүсгэж байдаг. Байгууллагын

амжилт, уналтад нөлөөлөгч хүчин зүйлд хүн амын орлогын хуваарилалт, эдийн засаг дахь өрсөлдөөний төвшин, хүн ам зүйн

өөрчлөлт, зах зээлд нэвтрэх боломж зэргийг багтаан ойлгодог.

4. Техник технологийн хүчин зүйл. Үйлдвэрлэлийн техник, үйлдвэрсэн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг

хэрэглэгчдэд хүргэх үйл ажиллагаа зэрэгт технологийн хүчин зүйл онцгой нөлөөтэй. Байгууллагыг дампуурал руу хөтлөх

«ирээдүйн шок»-т орчихгүйн тулд байгууллагын удирдлага технологийн өөрчлөлтөд анхаарал хандуулахаас өөр аргагүй юм.

Макро орчин

Байгаль

- Байгаль

хамгаалах,

эвсэг

хандах

Соёлын орчин

- Амьдрах хэв

маяг, зан

заншил,

шашин,

засгийн газар,

сүм сургууль

Улс төр

- Хууль,

засгийн

газар,

агентлаг

Эдийн засаг

- Худалдан

авах чадвар

араншинд нөлөөлөх

Хүн ам зүй

- Мэргэжил,

хүйс, нас, хүн

амын

наягтрал,

байрлал,

статистик

судалгаанууд

уд

Page 11: Аялал жуулчлалын менежментsoyolerdem.edu.mn/online/wp-content/uploads/2017/03/... · 2020-04-20 · Аялал жуулчлалын менежмент Манай

Аялал жуулчлалын менежмент

5. Өрсөлдөөний хүчин зүйл. Ямар ч байгууллага өрсөлдөгчдийнхөө үйл ажиллагааг судлаж байх шаардлагатай

байдаг. Өрсөлдөгчдийнхөө өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, ирээдүйд хүрэх зорилго, түүнд хүрэх үйл ажиллагааны

эрэмбэ буюу стратегид анхаарал хандуулах, хүчтэй болон сул талыг нь тодлох зэрэг байгууллагын хувьд онцгой чухал юм.

6. Нийгмийн зан үйлийн хүчин зүйл. Үүнд нийгмийн хүлээлэлт, ёс зүй, хувьсан өөрчлөгдөж буй харилцаа (үйлдвэр

эрхлэгчдийн үүрэг, нийгэм дэх эмэгтэйчүүдийн үүрэг, үндэсний цөөнх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хөдөлгөөн)

зэргийг багтаан ойлгож болно.

7. Олон улсын хүчин зүйл. Олон улсын зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагын удирдлага энэ өргөн

хүрээтэй орчин дахь өөрчлөлтийн талаар байнгын мэдээлэлтэй байж, тэрхүү мэдээллийн урсгалдаа шинжилгээ хийж байх

шаардлагатай болдог.

Энэ бүхнээс дүгнэн үзэхэд гадаад орчны шинжилгээ нь байгууллагын хувьд ирээдүйд учирч болох аюул, боломжийг

судлах өргөн бололцоог нээн өгдөг байна. Удирдлагын зүгээс байгууллагын стратегийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд

гадаад орчны талаар бүрэн мэдээлэлтэй байх шаардлага үүсдэг.

Байгууллагын дотоод орчин

Байгууллагын дотоод орчин байгууллагын оршин тогтнох хүчний эх сурвалж билээ. Өөрөөр хэлбэл, орон зай, цаг

хугацааны тодорхой хэмжүүрт өсч, хөгжих боломжийг байгууллагад олгодог гэсэн үг юм. Гэхдээ байгууллагын үр дүнтэй,

хэвийн үйл ажиллагааг хангахгүй бол дотоод орчин зарим тохиолдолд байгууллагын уналт, доройтлын эх сурвалж болох ч үе

байна.

Дотоод орчны шинжилгээ нь өрсөлдөөнт тэмцлийн явцад өмнөө тавьсан зорилго, зорилтоо үр дүнтэй хүрэх дотоод

боломж, нөөцийг тодорхойлж өгдөг. Дотоод орчны шинжилгээ нь байгууллагын зорилго, зорилт, уялдаа холбоог нийцтэй

тайлах боломжийг олгодог. Бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэхээс гадна байгууллага ажилтан, албан

хаагчдынхаа амьдрах боломжийг хангах, нийгмийн орчин, нөхцөлийг таатай болгох үүрэгтэй.

Байгууллагын хувьд дотоод өөрчлөлт дараах хэлбэрээр явагдана. Үүнд:

Зорилго - хүн буюу байгууллагын хүрэхийг эрмэлзэж буй хүссэн үр дүн (Ажрилжааны байгууллагын хувьд бараа эргэлтийн

хэмжээг өсгөх, түүхий эдийн шинэ суваг нээх, зах зээл дээр эзлэх хувь хэмжээгээ өсгөх, хэрэглэгчдийн эрэлтэд нийцсэн дүр

төрх бүрдүүлэх гэх мэт нь зорилго байж болно):

Зорилт – тогтоосон хугацаанд тогтоосон арга замаар хүрэх ажил үүргийн бүрэлдэхүүн хэсэг буюу ажлын эрэмбэ болно:

Технологи – хүн хүч, эд материал, мэдээлэл зэргийг эцсийн үр дүн болгон хувирган өөрчлөх өөрчлөн хувиргах арга

хэрэгсэл:

Бүтэц – байгууллагын зорилго зорилтод үр дүнтэй хүрэх хэлбэрээр зохион байгуулалтад орсон удирдлага, чиг үүргийн нэгж

хэсгүүдийн харилцаа холбоо: Зохион байгуулалтын бүрдэл нь нэгж, удирдлага, хэлтэс болно. Байгууллагын бүтцийн зохион

байгуулалт нь үйл ажиллагаа нь нийтлэг зорилгод хүрэхэд чиглэгдсэн хүмүүсийн бүлэг, хамтлаг болно:

Хүн хүч – байгууллагын ажилтан албан хаагчдийн бүтэц (1930-1940-өөд оны менежментийн сонгодог төлөөлөгч Честер

Бэрнардын тодорхойлсоноор, байгууллага гэдэг нь нийтлэг зорилго, зорилтын төлөө үйл ажиллагаа нь зохион байгуулагдаж

зохицуулагдах хүмүүсийн хамтлаг болно).

Дотоод орчны шинжилгээ дараах чиглэлээр хийгддэг байна. Үүнд:

• үйлдвэрлэл: үйлдвэрлэлийн хэмжээ, бүтэц: үйлдвэрийн бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрийн тоног төхөөрөмж,

түүхий эдийн ханган нийлүүлэлт, тэдгээрийн ашиглалт, нөөцийн хяналтын тогтолцоо: техникийн үр ашгийн хүчин чадал,

нөөц ашиглалт: үйлдвэрийн газрын байршил, дэд бүтцийн орчин: үйлдвэрлэлийн экологи: чанар, технологийн хяналт, патент,

худалдааны тэмдэгт гэх мэт:

Page 12: Аялал жуулчлалын менежментsoyolerdem.edu.mn/online/wp-content/uploads/2017/03/... · 2020-04-20 · Аялал жуулчлалын менежмент Манай

Аялал жуулчлалын менежмент

• хүний нөөц: ажилтны тоон бүтэц, мэргэшсэн байдал, боломж, бүрэлдэхүүн, хөдөлмөрийн бүтээмж, боловсон

хүчний чанар, ажиллах хүчний өртөг, ажилтны сонирхол, хэрэгцээ:

• удирдлагын зохион байгуулалт: байгууллагын бүтэц: удирдлагын тогтолцоо: менежментийн төвшин, удирдлагын

мэргэшсэн байдал, чадвар, сонирхол, пүүсийн соёл, пүүсийн нэр хүнд, дүр төрх, харилцаа холбооны тогтолцооны зохион

байгуулалт:

• мapкeтинг: пүүсийн үйлдвэрлэж буй бараа, бүтээгдэхүүн, зах зээл дээрх нийлүүлэлтийн хувь хэмжээ: зах зээлийн

талаар шаардлагатай мэдээлэл цуглуулах боломж: түүхий эд, хуваарилалтын суваг: маркетингийн төсөв, хэрэгжилт:

маркетингийн хөтөлбөр, төлөвлөгөө: инноваци: бараа бүтээгдэхүүний чанар, нэр хүнд, дүр төрх: түүхий эдийн бэлтгэн

нийлүүлэлт: зар сурталчилгаа: үнэ бүрдэх үйл явц зэрэг болно

Лекц № 5

Аялал жуулчлалын менежер

Менежментийн түвшин:

Дээд түвшний менежер

Дунд түвшний менежер

Доод түвшний менежер

Дээд түвшний удирдлага:

Байгууллагын урт хугацааны зорилго, зорилт стратегийн төлөвлөгөө боловсруулна

Байгууллагын амьдрал үйл ажиллагааны бүх хүрээг хамрана

Байгууллагыг гадаад орчинтой холбож өгнө

Байгууллагаас ашиглаж буй нөөцийн удирдлагын өмнө зохих хариуцлагыг хүлээнэ.

Дунд түвшний удирдлага:

Гарах шийдвэрийн үндсийг боловсруулна

Доод түвшний үйл ажиллагааг уялдуулж ажлаа зохицуулах

Дээд доод түвшнийг холбож өгнө

Судалгаа мэдээллийн хангамжийн асуудлыг голлон хариуцна

Доод түвшний удирдлага:

Удирдах ажилд биечлэн хэрэгжүүлэх тал нь голлоно

Олон янзын ажилбар гүйцэтгэнэ

Байгууллагын өдөр тутмын ажил хэргийг зохицуулна

Хүмүүстэй шууд харьцаж нөөцөө зохицуулна

Ажлын цагийн ихэнхийг хүмүүстэй ажиллахад зарцуулна

Бусад түвшний менежменттэй нягт холбоотой

Аливаа байгууллагын менежерүүдийн хийж гүйцэтгэх үүрэг, ур чадвар адил байдаг.

Менежерийн үүрэг:

Page 13: Аялал жуулчлалын менежментsoyolerdem.edu.mn/online/wp-content/uploads/2017/03/... · 2020-04-20 · Аялал жуулчлалын менежмент Манай

Аялал жуулчлалын менежмент

Харилцааны

Мэдээллийн

Шийдвэр гаргах

Мэргэжлийн ур чадвар:

Техникийн ур чадвар

Харилцааны ур чадвар

Шийдвэр гаргах ур чадвар

Техникийн ур чадвар:

Ноогдсон үүрэг даалгаварыг тодорхой арга барилаа эрхлэн гүйцэтгэх ур дүй, дадлага мэргэжлийн

чадварын нийлбэр цогц.

Харилцааны ур чадвар:

Хүнтэй ажиллах, тэдгээрийг зөв ойлгох, нөлөөлөх, нийцэж ажиллах ур дүй.

Шийдвэр гаргах ур чадвар:

Ерөнхий онол, хийсвэр санааг тодорхой нөхцөл байдалд тохируулан хэрэгжүүлэх ур дүй.

Аялал жуулчлал, зочид буудал, хоолны мэргэжил, албан тушаалын түвшин

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын (ILO) мэргэжлийн ангилалын олон улсын стандарт (ISO-

88)дээр үндэслэн ILO-ийн салбарын тусгай баримт бичгийг ашиглан баяжуулсан аялал жуулчлал, зочид

буудал, хоол үйлдвэрлэлийн салбарын үндсэн ажил мэргэжлийн ангилал тодорхойлолтыг Монгол улсад

хэрэгжсэн европын холбооны ТАСИС төслийн зөвлөмжийн дагуу боловсруулж мэргэжлийн холбоодоос

санал авч зохих өөрчлөлт засваруудыг хийж салбарын мэргэжлийн тарифын хэлэлцээрт оролцогчдоор

хэлэлцүүлэн батлан гаргасан байна.

Аялал жуулчлалын үйлдвэрлэлийн ажил мэргэжлийн ангилал, тодорхойлолт, ажил үүргийн хуваарь

1. Захирал /гүйцэтгэх захирал/

2. Аялал жуулчлалын менежер

3. Аялал зохион байгуулагч

4. Тур оператор ба травел агентийн туслах ажилтан

5. Үндэсний аялалын хөтөч тайлбарлагч

6. Тусгай аялалын хөтөч тайлбарлагч

Захирал /гүйцэтгэх захирал-Managing Director/ Executive director

Аялал жуулчлалын байгууллага, ахуй нэгжийн захирал, гүйцэтгэх захирал нар 1-с доошгүй менежерийн

тусламжтайгаар аж ахуй нэгж байгууллагын ерөнхий үйл ажиллагааны төлөвлөгөө бодлогыг

тодорхойлон боловсруулах, чиглүүлэх, зохицуулах үүрэгтэй. Ингэхдээ захирлуудын зөвлөлөөс

батлагдсан ерөнхий чиглэлийг баримтлан явуулж буй үйл ажиллагаа, түүний үр дүнгийн талаар

тайлагнана.

Page 14: Аялал жуулчлалын менежментsoyolerdem.edu.mn/online/wp-content/uploads/2017/03/... · 2020-04-20 · Аялал жуулчлалын менежмент Манай

Аялал жуулчлалын менежмент

Гүйцэтгэх үүрэг:

1. Аж ахуй нэгж, байгууллагын бодлогыг тодорхойлон боловсруулах

2. Аж ахуй нэгж, байгууллагын ерөнхий үйл ажиллагааг төлөвлөх, чиглүүлэх, зохицуулах

3. Бусад менежерүүдтэй зөвлөлдсөний үндсэн дээр бодлогыг тодорхойлон чиглүүлэх

4. Аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаа, түүний үр дүнг хянан авч үзээд удирдлагад тайлан

тавих

5. Аж ахуй нэгж, байгууллагыг төлөөлөн өмчийн аль ч хэвшлийн болон бүх шатны

байгууллагуудтай харилцах

6. Бусад ажилчдыг удирдан хянах

Аялал жуулчлалын менежер – Tour manager

Өөрийн болон эзний өмнөөс бизнесийн үйл ажиллагааг төлөвлөх, чиглүүлэх, зохицуулах үйл

ажиллагааг өөр 1-с доошгүй менежер болон бусад хэд хэдэн ажилчидтай хамтран гүйцэтгэнэ.

Гүйцэтгэх үүрэг:

1. Бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх

2. Бүтээгдэхүүнийг бий болгох, санхүүгийн тооцоо хийх

3. Байгууллагын болон бүтээгдэхүүний сурталчилгааг төлөвлөх, гүйцэтгэх, борлуулалт, худалдааны

шинэ арга хэлбэрийг илэрхийлэх

4. Ханган нийлүүлэгч, үйлчлүүлэгч болон бусад байгууллагуудтай харилцах

5. Нөөцийг ашиглах, ажилчдыг ажилд төлөвлөх, түүнд хяналт тавих

6. Өдөр тутмын үйл ажиллагааг удирдах

7. Удирдлагад тайлан тавих

8. Холбогдох бусад үүргийг гүйцэтгэх

9. Бусад ажилчдыг удирдах, хянах

Аялал зохион байгуулагч – Tour organizer

Аялал зохион байгуулагч нь үйлчлүүлэгчдийн цагийн хуваарь, аялалын чиглэл, аялалын үеийн байрны

асуудал зэргийг төлөвлөх, бизнесийн болон амралтын зорилгоор групын аялал, экскурсийг худалдах

ажлыг зохион байгуулах үүрэгтэй.

Гүйцэтгэх үүрэг:

1. Байр тээврийн хэрэгслийг олж авах боломж, үнийн талаарх мэдээлэл хайх олж авах,

үйлчлэгчдийн шаардлагыг олж мэдэх, аялалын талаар тэдэнд зөвлөх

2. Аялалд буудлын захиалгыг хийж өгөх, баталгаажуулах, үйлчлэгчдийн эрхийн бичиг билетийг өгч

төлбөрийг хүлээн авах

3. Бизнесийн болон амралтын зорилгоор групын аялал экскурсыг зохион байгуулах, худалдах

4. Үйлчлүүлэгчдэд шаардлагатай үнэмлэх, аялалын бичиг баримт авахад нь туслах

Page 15: Аялал жуулчлалын менежментsoyolerdem.edu.mn/online/wp-content/uploads/2017/03/... · 2020-04-20 · Аялал жуулчлалын менежмент Манай

Аялал жуулчлалын менежмент

5. Холбогдох бусад үүргийг гүйцэтгэх

6. Бусад ажилчдыг удирдах, хянах

Тур оператор ба трэйвэл агентийн туслах ажилтан – Tour operator and travel agency clerk

Тур оператор ба трэйвэл агентийн туслах ажилтан аялах хуваарийг товлох шаардлагатай

баталгаажуулалтыг хийх, хэрэгцээт мэдээллээр хангах үүрэгтэй.

Гүйцэтгэх үүрэг:

1. Үйлчлүүлэгчдэд аялалын хуваарь, замын талаар зөвлөгөө өгөх

2. Шаардлагатай захиалга, баталгаажуулалтыг хийх, виз гаргуулах

3. Билет болон бусад баримт бичгийг гаргаж өгөх

4. Тооцооны баримт бичиж, төлбөрийг хүлээн авах

5. Холбогдох бусад үүргийг гүйцэтгэх

6. Бусад ажилчдыг удирдах хянах

Хамаарал бүхий мэргэжлүүд:

Аялалын виз түгээгч

Агаарын тээврийн компаний аялалын клерк

Үндэсний аялалын хөтөч, тайлбарлагч – National tour guide

Үндэсний аялалын хөтөч, тайлбарлагч нар нь груп болон нэг хүнтэй аялал, экскурсыг дагалдан аялал

жуулчлалын бүс нутгуудад газарчилж, сонирхолтой үзмэр, байгалийн үзэсгэлэнт газар болон бусад

зүйлийн талаар тайлбарлах, тухайн бүлгийн сонирхолд нийцсэн бусад үйлчилгээг үзүүлнэ.

Гүйцэтгэх үүрэг:

1. Боловсруулсан маршрут, хуваарийг анхааралтай судалсны дараа тухай аялал жуулчлалыг

байгууллагын нэрийн өмнөөс жуулчдын хэсгийг угтан авч үйлчлэх, газарчлах

2. Жуулчдын сонирхож буй цэгүүдэд дагалдан явах, танилцуулах тэдгээрийн талаар бодит мэдээлэл

өгөх, тайлбарлах, нутгийн иргэдтэй харилцахад туслах

3. Холбогдох дараах үүргийг гүйцэтгэх үүнд:

Шаардлагатай бүх тоног төхөөрөмж, баримт бичгийг бүрдүүлэх

Үзүүлж буй ажил, үйлчилгээ нь төлбөр хийгдсэн ажил үйлчилгээтэй тохирч буй хэсэгт

эсэхэд анхаарлаа хандуулах

Үйлчлүүлэгчдийн байрны чанарыг шалгаж үзэх бөгөөд үзүүлбэр, үзвэр, тоглолтын

билетээр хангах

Хэрэгцээ шаардлагатай үед нь маршрут хуваарь болон бусад шаардлагатай ерөнхий

тайлбар мэдээллээр хангах

Жуулчдын өдөр тутмын төсөл төлөвлөгөөнд туслах, захиргааны шинжтэй бүх асуултанд

санаа тавих

Page 16: Аялал жуулчлалын менежментsoyolerdem.edu.mn/online/wp-content/uploads/2017/03/... · 2020-04-20 · Аялал жуулчлалын менежмент Манай

Аялал жуулчлалын менежмент

Аялалын талаар бэлтгэн нийлүүлэгчдээс үзүүлж буй үйлчилгээний чанарын талаар өөрийн

үнэлгээг аялал жуулчлалын байгууллагад тайлагнах

Бусад ажилчдыг удирдах хянах

Тусгай аялалын хөтөч тайлбарлагч-Special tour guide

/түүх, нийгмэм соёлын, ан агнуур, шашны, усан аялалын, явган аялалын, уулын авиралтын зэрэг

мэргэжлийн болон тусгай ур чадвар шаардлагатай аялалын төрлүүдийг зохион байгуулах хөтөч

тайлбарлагч/

Тусгай аялалын хөтөч тайлбарлагч нь тусгай мэргэжлийн болон спортын ур чадвар шаардсан аялалын

төрлүүдийг удирдан зохион байгуулах дээрх зорилго бүхий хувь хүмүүс бүлэгт үйлчлэх хөшөө ба

үүзвэр, түүх дурсгалын газрууд, түүнтэй төстэй байгууламжууд, байгалийн сонин тогтоц, ховор ан

амьтан ургамал зэргийг үзүүлэх спортын болон мэргэжлийн ур чадвар шаардсан аялал экскурсид

замчлах болн эдгээрийн талаар тусгай тайлбарыг тухай бүрд нь хийх үүрэгтэй.

Гүйцэтгэх үүрэг:

1. Үндэсний аялалын хөтөч-тайлбарлагч нарын адил үүрэг гүйцэтгэх

2. Тухайн аялалын төрөлд шаардлагатай үйлчилгээг үзүүлэх, техник хэрэгслээр үйлчлэх, бодит

мэдээллээр хангах

Лекц №6

Аялал жуулчлалын байгууллагын төлөвлөлт, стратеги

Төлөвлөлт бол аливаа байгууллага өмнөө тавьсан зорилгодоо хамгийн хэмнэлттэй ямар арга замаар

хүрэх вэ? Гэдгийг шийдвэрлэх үйл явц юм.

Төлөвлөгөө нь уг үйл явцыг удирдан зохион байгуулагч субьектын гаргасан шийдвэрүүдийг тусгасан

албан ёсны баримт бичиг юм.

Төлөвлөлт

Зорилгоо тодорхойлох

Үйл ажиллаганы үндсэн чиглэлүүдээ тодорхойлох

Төлөвлөгөөг боловсруулах

Алс ирээдүйн байдлыг тусгасан үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах

Зорилгоо тодорхойлох:

Эрхэм дээд зорилго буюуmission

Өнгөрсөн болоод одоогийн байдал, ирээдүйг төлөөлөх буюу

Бүтээгдэхүүн үйлчилгээ

Зах зээл

Газар зүйн хүрээ

Page 17: Аялал жуулчлалын менежментsoyolerdem.edu.mn/online/wp-content/uploads/2017/03/... · 2020-04-20 · Аялал жуулчлалын менежмент Манай

Аялал жуулчлалын менежмент

Технологи

Бизнесийн философи

Байгууллагын дүр төрх

Оновчтой арга замыг сонгох зэрэг ойлголтуудыг төлөөлж чадах өргөн хүрээтэй холын

хараатайгаар тодорхойлогдсон байдаг.

Байгууллагын зорилго буюу goal:

Зорилгууд нь байгууллага үр дүнтэй байхад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг.

Менежерүүд өөр өөрийн түвшиндээ зорилгоо тодорхойлж байдаг тул байгууллагууд хэд хэдэн төрлийн

зорилгуудтай байхад хүрдэг.

Зорилгууд буюу objective:

Байгууллага дах хүмүүсийг нэгтгэхэд удирдамж болж өгдөг

Байгууллагын оршин тогтнохын утга учрыг тодруулан дэмжих

Нэгж хэсэг, хүн бүрийн үүрэг хариуцлагыг тодорхой болгож байгууллагын зорилгыг дэмжихэд

чиглүүлэх

Байгууллагад ажиллагсдын сэдэл тэмүүлэл урам зоригт нөлөөлж байдаг

Зорилго нь хяналт ба үнэлгээний үр дүнтэй механизм болдог

Стратеги буюу strategies

Стратеги хэмээх үг нь strategies буюу генералын урлаг хэмээх Грек үгнээс гаралтай /Чингис хаан,

Александр македонский нарт стратеги л дэлхийн талыг байлдан дагуулах боломж олгосон/

Стратеги нь байгууллагын эрхэм зорилго, зорилгод хүрэхээр дээд түвшний менежерүүдийн

боловсруулсан төлөвлөгөө юм.

Стратегийн удирдлага нь:

Гадаад дотоод орчныг шинжлэх

Эрхэм зорилго зорилтуудыг тодорхойлох

Стратегийг боловсруулж томьёолох

Түүнийг хэрэгжүүлэх

Хэрэгжилтийг хянан үнэлэх гэсэн 5 үе шаттай үйл явц мөн.

Питер Райт

Стратегийг “5P” Х.Миндцбергийн тодорхойлсноор:

1. Plan – стратеги бол төлөвлөгөө түүний тодорхой хэлбэр болох удирдамж хөгжлийн баримжаа,

чиглэл ирээдүйд хүрэх арга зам

2. Principle – байгууллагууд албан ёсоор зарлаж тунхаглан олны хүртээл болгосон тодорхой

зарчмууд болон философи

Page 18: Аялал жуулчлалын менежментsoyolerdem.edu.mn/online/wp-content/uploads/2017/03/... · 2020-04-20 · Аялал жуулчлалын менежмент Манай

Аялал жуулчлалын менежмент

3. Position – тодорхой төрлийн бараа үйлчилгээг зах зээлд байршуулах тухайн асуудал

4. Prospective – стратегийг хэтийн төлөв байгууллагын бизнесийн онол гэж үздэг

5. Pace – стратеги нь хэрэглэгчдийн зан үйлд нөлөөлөх, өрсөлдөгчөө төөрөлдүүлэх, дарамтлах

зэрэгт ашигладаг уян маневер буюу уран арга

SWOTшинжилгээ

Менежерүүд байгууллагынхаа стратегийн төлөвлөлтийг үндэслэлтэй боловсруулахын тулд өөрийн үйл

ажиллагааны давуу ба сул тал аюул заналыг гаргаж ирдэг. Үүнийг SWOT шинжилгээний аргаар хийдэг.

/Майкл портер/

SO Давуу тал боломжийн стратеги:

Байгууллага нь өөрийн үйл ажиллагаандаа байгаа давуу талаа ашиглан боломжуудын илүү өгөөж

өндөртэйг сонгох стратегиуд боловсруулах

STба давуу тал аюул заналын стратегиуд:

Энэ байгууллага нь давуу талаа ашиглан аюул заналаас зайлах арга замыг ирэлхийлсэн стратегиудыг

боловсруулах стратегиудыг боловсруулах

WO ба сул тал боломжийн стратегиуд:

Байгууллага сул талаа арилгах боломжуудыг алдалгүй хүртэх стратегиудыг боловсруулах

WT ба сул тал аюул заналын стратегиуд:

Байгууллага сул талаа арилгаж аюул заналаа зайлуулах стратегиуд

Монголын аялал жуулчлалд хийсэн SWOT анализаас

Давуу тал Сул тал

Байгаль газарзүйн дүр төрх

Уур амьсгал

Чингис хаан

Түүх соёл

Нүүдэлчин амьдрал

Зочломтгой зан чанар

Газарзүйн байрлал /Destination/

Хүрэх боломж муу

Дэд бүтцийн хөгжил муу

Үйлчилгээ муу

Эдийн засгийн байдал

Хулгай дээрэм

Боломж Аюул занал

Монгол орны давуу талыг түшиглэн мөн бүс

нутгийн хэмжээнд болон Засгийн газрын

дэмжлэгээр аялал жуулчлалын салбарт 1995

оноос TASIC, JICA хөтөлбөрийн хүрээнд

хэрэгжиж байна.

Европд болсон эдийн засгийн хямрал нь

дэлхий нийтийн шинж чанартай болж байгаа

нь нөлөөлж байна. Азид гарсан өвчнөөс бол

аялал жуулчлал уналтанд орж байна.

Page 19: Аялал жуулчлалын менежментsoyolerdem.edu.mn/online/wp-content/uploads/2017/03/... · 2020-04-20 · Аялал жуулчлалын менежмент Манай

Аялал жуулчлалын менежмент

Аялал жуулчлалын салбарт жуулчдыг татах нэг гол үзүүлэлт бол тэдний аюулгүй байдал. Монгол орон

энэ талаар нилээд өндөр үзүүлэлттэй. Өөрөөр хэлбэл дэлхийн хамгийн тайван улс орнуудын нэгд

тооцогддог. Израйль, Филлипин, Орос зэрэг олон улс орон энэ талаар алдаад буй энэ үед Монгол оронд

ашигтай боломж нээгдээд байна.

Байгууллагын дотоод орчны шинжилгээгээр

Зах зээл

Үйлдвэрлэл

Судалгаа шинжилгээ ба хөгжил дэвшил

Удирдлага ба зохион байгуулалт

Санхүүгийн зэрэг, стратеги бүрийн хувьд хийгддэг

Гадаад шинжилгээ оношилгоогоор

Зах зээлийн хөгжлийн шинжилгээ

Техник технологийн хөгжлийн шинжилгээ

Эдийн засгийн өсөлтийн шинжилгээ хийдэг

Удирдлагын зарчим

Байгууллагууд өөрийн удирдлагыг боловсронгуй болгох арга замыг тодорхойлохын тулд удирдлагын

нийтлэг 10 зарчмыг баримталдаг.

10S principle

Strategy planning– байгууллагын стратегийг боловсруулах

Shared values– байгууллагын үнэт зүйлс

Organization Skills– байгууллагын чадвар

Organization Structure – байгууллагын бүтэц

Staffs – хүний нөөц

Systems and Sub systems – систем ба дэд системүүд

Management Style – удирдлагын хэв шинж

Sound Resource– тогтвортой нөөц бүрдүүлэлт

Stringent Legal Compliance– хууль дүрмийг чандлан сахих

Strenthening Institutional Capacity - байгууллагын хүчин чадлыг бэхжүүлэх

Тухайлбал: Тур операторын үйл ажиллагааны ерөнхий төлөвлөлт түүний үе шатууд

Тур оператор компани нь үйл ажиллагааныхаа ерөнхий төлөвлөлтийг боловсруулахдаа хэд хэдэн үе

шатыг дамжина.

Үүнд:

Ерөнхий бизнес төлөвлөгөө

Page 20: Аялал жуулчлалын менежментsoyolerdem.edu.mn/online/wp-content/uploads/2017/03/... · 2020-04-20 · Аялал жуулчлалын менежмент Манай

Аялал жуулчлалын менежмент

Өөрийн зорисон зах зээлийг тодорхойлох

Өрсөлдөгчийн бүтээгдэхүүнийг судлах

Бизнес философи

Бүтээгдэхүүнийг хөгжүүлэх үе шат

Худалдан авах гэрээ

Хөтөлбөр болон тооцоо

Маркетинг бодлого

Худалдах гэрээ: үүнийг уг номын Тур операторын үйл ажиллагаа түүний менежмент гэсэн

хэсгээс үзэж болно.

Лекц №7

Аялал жуулчлалын байгууллагын удирдлагын

зохион байгуулалт

Зохион байгуулалт бол удирдлагын үндсэн чиг үүргийн нэг мөн. Зохион байгуулалалт бол аливаа

тогтолцоог бүрдүүлэгч мах бодиудын шүтэн барилдлага, харилцан хамаарал мөн.

Удирдлагын зохион байгуулалтын бүтцийн үндсэн хэв маягаас

Энгийн хэв маяг

Жижиг хэмжээний тур оператор компанид тохирох бүтцийн хэв маяг. Өөрийн болон эздийн өмнөөс

бизнесийн үйл ажиллагааг төлөвлөх, чиглүлэх, зохицуулах үйл ажиллагааг гүйцэтгэнэ.

Шугаман хэв маяг

Үйлдвэрлэл, үйл ажиллагаа өргөжиж нэг удирдагч ганцаар бүх хүмүүсийг захирахад хүндрэлтэй болсон

үед энэ хэв маяг гарч ирсэн. Энэ шатлал бий болсноор энгийн хэв маягаас ялгагдана.

Захирал

Ерөнхий

менежер

Page 21: Аялал жуулчлалын менежментsoyolerdem.edu.mn/online/wp-content/uploads/2017/03/... · 2020-04-20 · Аялал жуулчлалын менежмент Манай

Аялал жуулчлалын менежмент

Шугаман хэв маяг гарсан нь удирдлагад бүрэн эрх мэдлийн төлөөлөн шилжүүлэлт хийгдэж эхэлсэнтэй

шууд холбоотой, түүний үр дагавар юм.

Чиг үүргийн /функциональ/ хэв маяг

Байгууллагын цар хүрээ өргөжиж /тур оператор компани аялалыг бүрдүүлэгч нэгж хэсэг болох ханган

нийлүүлэх байгууллагатай болтлоо өргөжих/ аялалын тоо төрөл олшрох, жуулчдын тоо жилээс жилд

өсөн нэмэгдэхэд нэг удирдагчийн мэдлэг чадвар, ачаалал тэр бүр хүрэлцэхгүй болно. Тийм үед чиг

үүргийн буюу үйлдвэрлэл үйл ажиллагааны тодорхой чиглэл, салбараар мэргэшсэн удирдлагын зохион

байгуулалтын бүтцээр дамжуулан нэгтгэн удирдах шаардлага гарна. Үүнд:

Маркетинг

Гадаад харилцааны

Санхүүгийн

Борлуулалтын

Хүний нөөцийн

Инженер техникийн алба

Өрөө үйлчилгээний алба

Захирал

Гадаад

харилцааны

алба

Санхүүгийн

алба

Маркетингийн

алба

Хүний нөөцийн

алба

Зочин хүлээн авах

алба

Аялал жуулчлалын менежер

Зүүн бүс

хариуцсан

менежер

Баруун бүс

хариуцсан

менежер

Төвийн бүс

хариуцсан

менежер

Захирал

Page 22: Аялал жуулчлалын менежментsoyolerdem.edu.mn/online/wp-content/uploads/2017/03/... · 2020-04-20 · Аялал жуулчлалын менежмент Манай

Аялал жуулчлалын менежмент

Дивизиональ буюу салбарласан бүтэц

Байгууллагуудын үйлдвэрлэл, үйлчилгээний нэр төрөл, цар хэмжээ ихэсч гадаад орчны төлөв түргэн

өөрчлөгдөх болсонтой уялдан салбарласан бүтцийг өргөн нэрлэх болсон. Дивизиональ бүтэц гэдэг нь

төв удирдлагын нэгдмэл захиргаанд бие даасан салбар нэгжүүдийг хэлэх бөгөөд байгууллагыг

бүтээгдэхүүн үйлчилгээний чиглэл газар зүйн байрлал эсвэл хэрэглэгчдээр бүлэглэн удирдах бүтэц юм.

Дивизиональ бүтцийг:

Бүтээгдэхүүн, үйлчилгээний чиглэлээр зохион байгуулагдсан

Хэрэглэгчид чиглэсэн бүтэц

Бүсчилсэн зохион байгуулалттай бүтэц гэж ангилна.

Энэ бүтэц аялал жуулчлалын салбарт зөвхөн тодорхой нэг чиглэлээр байх боломжтой.

Бүсчилсэн зохион байгуулалттай бүтэц

Бизнесийн үйл ажиллагаа нь газар нутгийн бүсүүдийг хамарсан, олон улсын хэмжээнд үйл ажиллагааг

явуулдаг томоохон компаниудын хувьд энэ бүтэц тохирно. Бүсчилсэн зохион байгуулалтын бүтэц бол

бүс болгоны онцлог, байгаль цаг уурын нөхцөл, хүн амын амьдралын хэв маяг, зан заншил хууль эрх зүй

зэрэгт зохицуулан ажиллахад дөхөмтэй болдог.

Манай засгийн газрын 1995 оны 167- р тогтоолоор аялал жуулчлалын чиглэлийг бүсчилэхдээ байгалийн

болон нийгмийн хүчин зүйлсийг харгалзан байгаль орчин түүх соёлын дурсгалт зүйлс, ард түмний ахуй,

зан заншлын шинж чанарыг тусгасан өөр өөрийн онцлогтой. Үйлчилгээний өвөрмөц ялгаа

чиглэлтэйгээр аялал жуулчлалыг бүсчилж хөгжүүлнэ гээд Хөвсгөлийн, Орхон голын, Говийн, Дорнот

талын, Гурван голын, Алтай-хангайн, Улаанбаатар хотын ойролцоох гэж 7 бүс болгон хуваасан билээ.

Бүс тус бүр байгаль ан амьтан, ургамал, цаг агаар, түүх дурсгал, хүмүүсийн амьдрал ахуй, соёл

заншлалын хувьд өвөрмөц бие биеэсээ ялгагдах онцлогтой.

Захирал

Зүүн бүс хариуцсан

менежер

Баруун бүс

хариуцсан

менежер

Төвийн бүс

хариуцсан

менежер

Page 23: Аялал жуулчлалын менежментsoyolerdem.edu.mn/online/wp-content/uploads/2017/03/... · 2020-04-20 · Аялал жуулчлалын менежмент Манай

Аялал жуулчлалын менежмент

Хэрэглэгчид чиглэсэн зохион байгуулалтын бүтэц

Аялал жуулчлалын салбар нь босоо холбоо бүхий, үүнд Улаанбаатарын зочид буудлууд нь аялалын үйл

ажиллагаатай холбогддог бөгөөд мөн гэр баазуудын үйл ажиллагаатай ч уялддаг. Ийм босоо загвараас

шалтгаалж олонхи бизнес, хүчин чадлаа дутуу ашигладаг, жижиг зочид буудал, гэр бааз, аялал зохион

байгуулах гэх мэт ашиг олж чаддагүй үйл ажиллагаанд үр дагавартай. Эдгээр компаниудын эрхэлдэг

бизнес хязгаарлагдмал, мэргэжлийн бус, явуулдаг үйлчилгээ доогуур, аюулгүй байдлын стандарт муу,

үйл ажиллагаа нь дампуурах эрсдэлтэй байдаг.

Аялал жуулчлал нь бараг бүх яамдтай уялдаатай байдаг олон талт салбар юм. Үүнд:

Хууль зүйн яам нь хилийн шалган нэвтрүүлэх жуулчдын аюулгүй байдалтай холбоотой асуудлыг

хариуцдаг.

Сангийн яам нь уг салбарын татварын зохицуулалт, аялал жуулчлалын байгууллагуудын төсөв,

хандивлагчдын төслүүдийг хэрэгжүүлэх, дараалал тогтоох, хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих гэх

мэт асуудлуудыг эрхэлдэг. Иймд энэ яам нь тус салбарын ирээдүйн төлөвөлөлтөнд гол үүрэг

гүйцэтгэдэг юм.

Эрүүл мэндийн яам нь зоогийн газар, зочид буудлуудын ариун цэвэрт хяналт тавьдаг.

Улсын статистикийн газар нь статистик мэдээллийг хариуцлаг.

Боловсрол соёл шинжлэх ухааны яам нь соёлын асуудлыг хариуцахаас гадна хүний хөгжлийн

асуудлыг эрхэлдэг.

Байгаль орчны яам нь тусгай хамгаалалттай газруудыг хариуцдаг бөгөөд ДГТ нь хамгаалалттай газар

нутагт аялал жуулчлалыг зохицуулах үүргийг хүлээдэг.

Зам тээвэр, Аялал жуулчлалын яам нь Монголын засгийн газрын хүрээнд аялал жуулчлалыг нийтэд

нь хариуцдаг. Тус яам нь аялал жуулчлалын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

Аялал жуулчлалын талаар төрөөс баримтлах нэгдсэн бодлого боловсруулах, зохицуулах,

мэргэжлийн удирдлагаар хангах

Аялал жуулчлалын асуудлаар гарсан хууль тогтоомжийн биелэлтэнд хяналт тавих

Захирал

Европын зах зээл

хариуцсан

менежер

Америкийн зах

зээл хариуцсан

менежер

Азийн зах зээл

хариуцсан

менежер

Page 24: Аялал жуулчлалын менежментsoyolerdem.edu.mn/online/wp-content/uploads/2017/03/... · 2020-04-20 · Аялал жуулчлалын менежмент Манай

Аялал жуулчлалын менежмент

Аялал жуулчлал хөгжүүлэх төлөвлөгөө гаргаж хэрэгжилтийг хянах

Улсын болон олон улсын хэмжээнд аялал жуулчлалын байгууллага хоорондын үйл ажиллагааг

уялдуулан зохицуулах.

Аялал жуулчлалын салбарт хүний нөөцийн хөгжлийг төлөвлөх, сургалтын нөхцөл, хөтөлбөрийг

эрх бүхий байгууллагатай хамтран батлах

Аялал жуулчлалын байгууллага, дээд зэрэглэлийн зочид буудал, жуулчны баазад зэрэглэл

тогтоох, хөтөч тайлбарлагчийн ангилал, зэрэглэл тогтоох журмыг батлах

Аялал жуулчлалын бүсэд үйл ажиллагаа явуулах жуулчны бааз зочид буудал, амралт, рашаан

сувилалын газрын тоо, байршлыг тогтоох тэдгээрийн нэгдсэн бүртгэл хөтлөх

Монгол орныг гадаад дотоодод сурталчилах

Дээд зэргийн зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх, тусгай зөвшөөрөл олгох аялал жуулчлалын

статистик мэдээллийг нэгтгэж судалгаа дүн шинжилгээ хийх

Аялал жуулчлалын мэдээллийн нэгдсэн сүлжээ сан байгуулах

Аялал жуулчлалын бүсэд хүлээн авах жуулчдын тоог тогтооох

Аялал жуулчлалын хөгжилд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулах хориглох

Аялал жуулчлалын цогцолборын үйлчилгээ болон бүтэц зохион байгуулалт ангилал

Аялал жуулчлалын цогцолбор

Аялал жуулчлалын цогцолборын өнөөгийн байдал- аялал жуулчлалын бүс нутагт жуулчдыг тав тухтай

амраах зугаацуулах аялал жуулчлалын бүтээгдэхүүнтэй танилцах зорилго бүхий үйлчилгээний иж бүрэн

цогцолборыг хэлнэ.

Аялал жуулчлалын цогцолборыг үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээ, ая тухтай байдалд нийцүүлэн баазын

тоног төхөөрөмж, үйлчилгээний хэлбэр, газар зүйн байрлал зориулалтаас нь хамааран хэд хэдэн төрлөөр

хөгжүүлж ирсэн.

Үйлчилгээний бараанаас ялгагдах гол 4 шинж:

Intangibility- мэдрэгддгүй /үл мэдрэгдэх/

Inseparability- хуваагдашгүй /үл хуваагдах/

Heterogeneity – холимог иж бүрдэл /олон төрөл зүйлээс бүрдэх, хөдөлмөр гэх мэт/

Perishability – амархан эвдрэх, сарних /үл хадгалагдах байдал/

Page 25: Аялал жуулчлалын менежментsoyolerdem.edu.mn/online/wp-content/uploads/2017/03/... · 2020-04-20 · Аялал жуулчлалын менежмент Манай

Аялал жуулчлалын менежмент

Лекц № 8

Зорин очих газрын менежментийн төлөвлөлт

Зорин очих газрын менежментийг зөв төлөвлөн явуулахын тулд тухайн газар тус бүрийн аялал

жуулчлалын боломжийг судлан ойлгож, боломжийг хамгийн их байлгаж чадах арга барилыг сонгох

хэрэгтэй. Зорин очих газрын менежментийн төлөвлөлтийн бэлтгэлд орон нутгийн аялал жуулчлалын

байгууллагууд, аялал жуулчлалын зөвлөл, орон нутгийн засаг захиргаа болон бусад байгууллагуудын

тэгш оролцоо чухал юм. Зорин очих газрын менежментийн төлөвлөлт нь доорхи байдлаар хийгдэнэ.

Зорин очих газрын хөгжлийн менежмент:

Тухайн зорин очих газрын аялал жуулчлалын үр ашигтай боломжийг үнэлэх

Бүх оролцогч талуудын зөвлөлгөөнийг ашигтайгаар явуулах

Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх

Үйлдвэрлэлээ сайжруулах аялал жуулчлалын урт хугацааны стратегийг боловсруулах

Зорин очих газрын менежмент нь:

Тухайн зорин очих газрын аялал жуулчлалын давуу тал болон, давтагдашгүй, цор ганц байгалийн

шинж чанарыг нь хамгаалах

Жуулчдын тухайн газрыг зорьж байгаа шалтгааныг нь тодорхойлох

Тухайн зорин очих газарт тогтвортой аялал жуулчллыг хөгжүүлэх

Зорин очих газрын маркетинг:

Зах зээлээ танин тодорхойлох (одоогийн болон цаашид нэвтрүүлж болох зах зээлийг үүнд мөн

оруулна)

Тухайн зорин очих газрын зорилтот зах зээлийн болон нийт зочилсон жуулчдын статистик

мэдээлэлтэй байх

Зорин очих газрын менежментийн төлөвлөлтийн ач холбогдол

Зорин очих газрын менежментийг зөв төлөвлөн удирдсанаар доорхи байдлаар ач холбогдлоо өгнө.

Үүнд:

Хүснэгт.1. Зорин очих газрын менежментийн төлөвлөлтийн ач холбогдол

Ач холбогдол Тайлбар

Өрсөлдөөний

чадварт

Лого болон уриа үг нь жуулчдын сэдлийг төрүүлж

зочилолтыг нэмэгдүүлнэ.

Бусад зорин очих газраас онцлох давуу талыг бий болгоно.

Аялал жуулчлалд оруулж буй хөрөнгө оруулалтыг

нэмэгдүүлнэ.

Жуулчдын Цоо шинэ брэндийг жуулчдад хүргэх

Page 26: Аялал жуулчлалын менежментsoyolerdem.edu.mn/online/wp-content/uploads/2017/03/... · 2020-04-20 · Аялал жуулчлалын менежмент Манай

Аялал жуулчлалын менежмент

ханамжийг өсгөхөд Тухайн зорин очих газарт ирэх жуулчдын давтамжийг

нэмэгдүүлэх

Эдийн засаг, нийгэм,

ХБО-ы тогтвортой

байдалд

Тухайн газрын эдийн засагт аялал жуулчлалын хандивыг

нэмэгдүүлэх

Орон нутгийн нөхөрлөлийн дэмжлэгээр аялал жуулчлалыг

хөгжүүлэх

Аялал жуулчлалаас хүрээлэн буй орчинд нөлөөлөх

нөлөөллийг хянах

Хамтын ажиллагаа. Аялал жуулчлалын бүс нутагт томоохон хамтын ажиллагаа (нөхөрлөл,

үйлдвэрлэл, засгийн газар, хөгжлийн агентлагууд гэх мэт) нь хамгийн чухал зүйл нь болж өгдөг.

Хамтран ажиллагсад доорхи хүчин зүйлсийг анхааран ажиллах нь зүйтэй. Үүнд:

Аялал жуулчлалын үнэт үзмэрийг хуулбарлахаас зайлсхийх

Жуулчдыг ирэхээс нь эхлээд явах хүртэлх жуулчдын хандлагад анхаарлаа хандуулах

Аялал жуулчлалын зорин очих газрын бүсчлэлийн хүрээг тэлэх

Аялал жуулчлал ба бусад салбаруудын хоорондох зөрчилдөөнийг багасгах

Хэдийгээр зорин очих газар нь менежментийн үйл явц, үр дүн бүс нутаг бүрт харилцан адилгүй байх ч

дараах алхмуудыг хэрэгжүүлнэ.

Зураг.1. Зорин очих газрын менежментийн оролцогч талууд

Page 27: Аялал жуулчлалын менежментsoyolerdem.edu.mn/online/wp-content/uploads/2017/03/... · 2020-04-20 · Аялал жуулчлалын менежмент Манай

Аялал жуулчлалын менежмент

Мөн дээрх оролцогч талуудын зөвлөлгөөн – оролцогч талууд зорин очих газрын менежментийн үйл

явцын талаар санал хүсэлт, шинэ санаа бодлоо хэлэлцэн хамтран ажиллана. Ингээд зөвлөлгөөн болон

судалгаа шинжилгээн дээрээ үндэслээд стратегиа сонгоно.

Нөхцөл нөөц – зорин очих газрын төлөвлөлтийг хэрэгжүүлэх ямар нөхцөл нөөц байгааг олж илрүүлэх.

Үүнд эдийн засгийн, байгалийн, түүх – соёлын, хүрээлэн буй орчны гэх мэт гадаад болон дотоод нөөц

орно.

Эргэн шалгах – төлөвлөлтийн үйл явцаа байнга хянан, эргэн шалгаж байх нь зорилгодоо хүрэх нэг алхам

нь болдог.

Жуулчдын менежментийн хэрэгслэлүүд

Нэгэнт аялал жуулчлалын үйл ажиллагаа явагдаж буй ТХГН-ийн хэмжээнд жуулдчын менежментийн

тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байдаг. хөгжилтэй орнуудын жишээнээс үзэхэд сайн зохион

байгуулагдсан ТХГН-ийн хэмжээнд ирэх жуулчдын тоо өсөн нэмэгдэх бөгөөд үйл ажиллагаа эхлэлийн

үе шатанд байгаа газар нутгуудад очих жуулчдын сонирхол ихэнхи тохиолдолд бага байдаг байна.

Хөгжиж буй орнуудын хүрээнд ТХГН-ийн хэмжээнд аялал жуулчлалын үйл ажиллагааг удирдан зохион

байгуулах нь тухайн газар нутгийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх үндсэн зорилготой байдаг

бөгөөд харамсалтай нь аялал жуулчлалаас олж буй орлогын ихэнхи нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд л

зарцуулагддаг л байна. Иймд хөгжиж буй орнуудын хэмжээнд жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилго

тавин ажиллаж хамгаалагдаж буй объектод жуулчдын үзүүлэх сөрөг нөлөөлөл өсөн нэмэгддэг байна.

Иймд жуулчдын сонирхолыг татах менежментийн хэрэгслэлүүдээс гадна тэдгээрийн тоог зохицуулах

үйл ажиллагаа явуулах нь зайлшгүй шаардлагатай. ТХГН-ийн менежерүүд нь аялал жуулчлалын нөлөөг

бууруулах олон төрлийн арга хэрэгслэлийг тодорхойлсон байдаг. Эдгээр нь гол төлөв хууль эрхзүйн

хүрээнд ТХГН-т аялал жуулчлалыг нөлөө багатайгаар хэрхэн хөтлөн явуулахад чиглэгдсэн байдаг.

Одоогийн байдлаар жуулчдын сөрөг нөлөөг бууруулах үндсэн стратеги үндэслэл байна.

1. Аялал жуулчлалын болон жуулчдын боломжит хангамжийг зохицуулах, тухайлбал байрлах орон зай

болон цаг хугацааг нэмэгдүүлэх аргыг их хэрэглэдэг.

2. Жуулчдын хэрэгцээг зохицуулах, тухайлбал тодорхой үйл ажиллагаа, жуулчдын тоо болон хоноглох

хугацаанд хязгаарлалт тавих зэргээр хэрэгжинэ.

3. Ашиглагдаж буй байгалийн нөөцийг зохицуулах, тухайлбал техник тоноглолыг хөгжүүлэх, тухайн

газрыг бэхжүүлэх зэргээр гүйцэтгэнэ.

4. Нөлөөллийг бууруулах, тухайлбал ашиглалтын хэлбэрээс хамааруулан хязгаарлалтын түвшинг

тодорхойлох, ашиглалтыг төвлөрүүлэх зэргээр хэрэгжинэ.

Хүснэгт.2. Ашиглалтын өндөр түвшинг зохицуулах стратеги, тактик (Eagles et al.,2002)

Page 28: Аялал жуулчлалын менежментsoyolerdem.edu.mn/online/wp-content/uploads/2017/03/... · 2020-04-20 · Аялал жуулчлалын менежмент Манай

Аялал жуулчлалын менежмент

Стратеги Менежментийн тактик ба арга

Хамгаалалттай газар

нутагт ашиглалтыг

бууруулах

1. Хамгаалагдсан газар нутагт жуулчдын тоог хязгаарлах

2. Жуулчдын байрлах хугацааг хязгаарлах

3. Бусад нутаг дэвсгэрийн ашиглалтын түвшинг нэмэгдүүлэх

4. Тодорхой ур чадвар/тоноглол шаардах

5. Жуулчлалын татвар ноогдуулах

6. Хамгаалагдаж буй орон зайд хүрэх боломжуудыг хязгаарлах

Анхаарал татсан газар

нутагт ашиглалтыг

бууруулах

1. Анхаарал татсан болон бусад нутаг дэвсгэрийн талаар

мэдээлэх

2. Асуудал хурцадсан нутаг дэвсгэрт нэвтрэхийг хязгаарлах

эсвэл хориглох

3. Жуулчдын тоог хязгаарлах

4. Жуулчдын байрлах хугацааг хязгаарлах

5. Тухайн нутаг дэвсгэрт хүрэх боломжуудыг хязгаарлах

6. Анхаарал татсан нутаг дэвсгэрийг хамгаалж бусад нутаг

дэвсгэрт жуулчдын сонирхолыг татах нөхцлийг бүрдүүлэх

7. Жуулчдад тусгай татвар ноогдуулах

Анхаарал татсан

нутаг дэвсгэрийн

хүрээнд үйл

ажиллагаа явуулж

болох газрыг

тодорхойлох

1. Буудаллах, морин болон бусад тээврийн хэрэгслэлээр аялахыг

хязгаарлах

2. Зарим газруудад буудаллах, тээврийн хэрэгслэл ашиглахыг

хязгаартайгаар зөвшөөрөх

3. Ашиглалт зөвшөөрөгдсөн газар аялал жуулчлалын дэд

бүтцийг байгуулах

4. Жуулчдын сонирхолыг татах мэдээллийн хэрэгслэлүүдийг

ашиглах

Ашиглалтын хугацааг

тодорхойлох

1. Ашиглалтын оргил үеэс бусад хугацаанд ашиглах боломжийг

нэмэгдүүлэх

2. Нөлөөлөл өндөр байх хугацаанд ашиглалтыг хориглох

3. Нөлөөлөл өндөр байх хугацаанд ашиглах тохиолдолд татвар

ноогдуулах

Ашиглалтын хэлбэр

болон жуулчдын үйл

ажиллагааг

1. Хохирол авчирахуйц үйл ажиллагааг хориглох

2. Нөлөө багатай үйл ажиллагааг зөвшөөрөх/нэмэгдүүлэх

3. Байгальтай харьцах ёс зүйн сургалт зохион байгуулах

4. Жуулчдын бөөгнөрөлийг бууруулах

Page 29: Аялал жуулчлалын менежментsoyolerdem.edu.mn/online/wp-content/uploads/2017/03/... · 2020-04-20 · Аялал жуулчлалын менежмент Манай

Аялал жуулчлалын менежмент

тодорхойлох 5. Гэрийн тэжээмэл амьтдыг нэвтрүүлэхийг

хязгаарлах/хориглох

6. Хоногийн хугацаагаар ашиглалт явуулахыг

хязгаарлах/хориглох

Жуулчдын үйл

ажиллагааг

тодорхойлох

1. Байгальд ээлтэй ашиглалтын талаар мэдээлэл өгөх

2. Тухайн нутаг дэвсгэрийн өнөөгийн нөхцлийн талаар мэдээлэх

Нөөцийг сайжруулах/

нөхөн сэргээх

1. Тулгарсан асуудлыг сааруулах

2. Нөлөөлөлд автсан газруудыг нөхөн сэргээх/сайжруулах

ТХГН-ийн менежер нь аялал жуулчлалын үйл ажиллагааг төвлөрүүлэх эсвэл төвлөрөлийг сааруулах

гэсэн хоёр сонголтыг зайлшгүй хийх шаардлагатай тулгардаг. Төвлөрөлийг сааруулах үйл ажиллагаа нь

ихэвчлэн сөрөг нөлөөлөл нэмэгдсэн тохиолдолд хэрэглэгддэг байна. Харин төвлөрөлийн сөрөг

нөлөөллийг тодорхой газар нутгийн хүрээнээс хэтрүүлэлгүй байлгах зорилгоор хийх бөгөөд энэ нь гол

төлөв дэд бүтэц, үзвэр үйлчилгээний чанарын дээд баталгааг биелүүлэх замаар хэрэгжинэ. Бүсчлэл

гэдэг нь жуулчдын нөлөөг сааруулах менежментийн нэг арга бөгөөд төвлөрөл болон төвлөрөлийг

сааруулах аргуудын хослолыг зөв тодорхойлох замаар хийгдэнэ. Бүсчлэл нь зөвхөн ашиглалтын бус

байгаль хамгааллын үйл ажиллагаанд нэгэн адил хэрэглэгддэг онцлогтой бөгөөд энд тухайн газар

нутгийн байгаль, нийгэм – эдийн засаг, дэд бүтэц зэрэг бүхий л үзүүлэлтийг анхаарах нь чухал байдаг.

Бүсчлэлийн үйл ажиллагаа үндсэн хоёр үе шаттай хэрэгждэг. Үүнд:

1. Тодорхойлох үе шат буюу чухал объект болон рекреацийн боломжуудыг тодорхойлох шат. Энэ үе

шатанд байгалийн нөөцийг тодорхойлох болон рекреацийг хөгжүүлэх орон зайн боломжуудыг судлах

ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

2. Байршуулах үе шат буюу нөөц, боломжуудад үнэлгээ өгснөөр ТХГН-ийн аль хэсэгт ямар нөөц,

боломжуудыг ашиглах шаардлагатайг тодорхойлох. Энд менежер нь оролцогч талууд, аялал жуулчлал

эрхлэгчид болон нутгийн иргэдтэй хаана юуг хамгаалах талаар зөвшилцөх, ямар дэд бүтэц дагалдах

болон үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

ТХГН-т аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахад зам тээвэр, үйлчилгээний үнэлгээ, ашиглалтыг

зохицуулах, мэдээлэл, харилцаа холбоо гэх зэрэг менежментийн олон асуудлуудыг анхаарах

шаардлагатай бөгөөд эдгээрийг аялал жуулчлалын менежмент гэсэн рекреацийн газарзүйн томоохон

чиглэл судлан гүйцэтгэдэг болно.

Эх сурвалж: Даш.Д, Мандах.Н, Баясгалаг.Л. "Рекреаци ба аялал жуулчлал". УБ.,2005