Top Banner
Түүх-III Б.Отгон-Эрдэнэ
18

хиагтын гурван улсын гэрээ.Docx

Jul 08, 2015

Download

Documents

Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: хиагтын гурван улсын гэрээ.Docx

Түүх-III

Б.Отгон-Эрдэнэ

Page 2: хиагтын гурван улсын гэрээ.Docx

Гурван улсын гэрээ

Хиагт хотноо 1914 оны 9 сарын 8-нд Орос,

Монгол, Хятад гурван улсын хэлэлцээр

1914-1915 оныг дамжин бүтэн 9 сар

үргэлжилсэн.

Орос элчин сайдын саналаар гурван

этгээдийн хэлэлцэх гэрээг орос, монгол,

хятад үсгээр тогтоон бичсэний хойно “Фа”

улсын үсгээр орчуулж эх болгох болов.

Page 3: хиагтын гурван улсын гэрээ.Docx

Хиагтын гэрээнд оролцсон Монгол улсын засгийн

газар түүний бүрэн эрхт төлөөлөгчдийн тавьсан

гол зорилго нь:

1. 1911 онд тунхагласан улсынхаа тусгаар

тогтнолоо баталгаажуулах

2. Монгол Улсын засгийн газрыг дэмжиж

нэгдэхээ илэрхийлсэн Өвөр Монгол

болон бусад Монгол үндэстэнээ

өөрсөддөө хамааруулах зорилго байсан.

Page 4: хиагтын гурван улсын гэрээ.Docx

Хятадын засгийн газар түүний бүрэн эрхийн

төлөөлөгчдийн тавьсан зорилго нь:

Ар, Өвөр Монголыг

өөртөө бүрэн хамааруулж

Манж Чин улсыг

залгамжлагч гэж үзэн

Монгол үндэстэний

талаарх бүх эрхийг авах,

Орос Хятадын тунхагыг

Монгол улсаар хүлээн

зөвшөөрүүлэх, МУ-ын

тусгаар тогтнол, оны цол,

хааны цолыг хэрэгсэхгүй

болгох зорилго тавьсан.

Page 5: хиагтын гурван улсын гэрээ.Docx

Оросын засгийн газар болон түүний бүрэн эрхт

төлөөлөгчдийн тавьсан гол зорилго нь:

1. 1911 оны Монголынүндэсний хувьсгалдтусалснаараа олжавсан улс төр, эдийнзасгийн байр сууриабаталгаажуулах.

2. 2. Ар Монголыгөөрийн нөлөөнийэрхшээлд голлосонулс болгохыгзорьсон.

Page 6: хиагтын гурван улсын гэрээ.Docx

Монгол улсын бүрэн эрх, тусгаар

тогтнолын асуудлаар:

1914 оны IX/8-аас XI/10хүртэл

Гурван талын санал зөрж байсан тул хэлэлцээрт

оролцогч талууд өөр өөрсдийн байр суурийг

тусгасан баримт бичгийн төсөл боловсруулсан.

Оросын тал 21 зүйлтэй, Хятадын тал 23 зүйлтэй,

Монголын тал 13 зүйлтэй төслүүдийг тарааж

солилцсон.

Page 7: хиагтын гурван улсын гэрээ.Docx

Монгол улсын нэр, засгийн газар, хааны цол, он тооллыг

хэрхэн тогтоох тухай гурван улсын байр суурь

Хэлэлцээрийн II зүйлд: Монголын төлөөлөгчид “Гадаад монгол” хэмээх үгийг“Монгол” эсвэл “Монголия” гэсэн үгээр солихыг шаардаж байсан.

Оросын элчингээс “өөрөө эзэрхэх Монгол” хэмээн бичихийг санал болгосондМонголын тал зөвшөөрсөн ч Хятадын тал хэрхэвч “Гадаад” гэдэг үгийг хасажчадахгүй гэж байв.

Орос:Гадаад монголын өөртөө эзэрхсэн засгийн газар

Хятад: Гадаад монголын өөртөө эзэрхсэн засгийн газар

Монгол: Өөртөө эзэрхсэн монголын засгийн газар

Хаан эзний тухайд: Хятадын 2 элч болох Би Гуй Фан, Чэнь Лү нар Бээжингээсгарахдаа ерөнхийлөгчдөө бараалхан заавар зөвөлгөөг авсан. (монголын тусгаартогтнолыг хүчингүй болгох, олноо өргөгдсөн оны цолыг хүчингүй болгох,хааны цолыг хэрэгсэхгүй болгох г.м)

Би Гуй Фан: ар монголын хэргэмийг хүчингүй болгож, Жавзандамба хутагтынцолыг хэрэглэх хэрэгтэй, өөртөө засах оронд хаан байж болохгүй хэмээнтайлбарлаж байв.

Page 8: хиагтын гурван улсын гэрээ.Docx

Монгол улсын он тооллын цолны тухайд

1911 оны 12 дугаар сарын 29 буюу өвлийн дунд сарын шинийнесөнд “Богдыг Монгол Улсын наран гэрэлт, түмэн наст Богд эзэнхаан, Цагаан дарь эхийг Улсын Эх дагина хэмээн өргөмжлөн,эрдэнийн сууринд залж суулгаад оны цолыг Олноо өргөгдсөн,Их хүрээг Нийслэл хүрээ хэмээн нэрлэн” даяар олноо тунхагланзарласан. Хятадын бүрэн эрхт төлөөлөгчид “Гадаад монголынолноо өргөгдсөн хэмээх оны цолыг дахин хэрэглэж болохгүй,албан бичигт Дундад Иргэн улсын улирлыг хэрэглэхийг”зайлшгүй нөхцөл болгон тавьсан.

Хятад лугаа албан бичигт “ДИУ-н оны тоог хэрэглэж,Монголын 12 жил, сарны улирлыг хавсран бичих” ба Монгол улсдотор болон Оростой харилцахад улсын цол, Олноо өргөгдсөнхэмээх оныг хэвээр хэрэглэхээр тохиролцсон.

Page 9: хиагтын гурван улсын гэрээ.Docx

Монгол улсын хил, худалдаа, гааль болон гурван

улсын хооронд иргэн зорчих тухай

1915 оны I/27-нд гурван улсын хэлэлцээрт Монголын хязгаарыг хэлэлцэхталаар санал оруулсанд Хятадын тал “Гадаад Монгол болвоос Хүрээний хятадамбан Улиастайн жанжин Ховдын хятад амбаны захиргаан дор бүхийхязгаарууд болой ” хэмээн 1913 оны Орос Хятадын тусгай солилцсон бичигтзааснаар хэвээрээ гэжээ.

“Алтайг Ховдын хязгаарт оруулах” Богд хаант улсад дагаар орохооилэрхийлсэн газар нутгуудыг багтаах саналыг Монголын тал тавьж байв.

Хятад төлөөлөгчдийн саналаар хэлэлцээрийн дараа Хятад, Монгол, Оросынтөлөөлөгчдөөс бүрдсэн хилийн шугам нарийвчлан тогтоох комисс 2 жилийндотор байгуулан ажиллахаар болсон.

Удтал хэлэлцсэний эцэст гурван тал гэрээний 11 дүгээр зүйлд “Өөртөөэзэрхсэн Гадаад монголын газар нь болвоос Хүрээний хятад амбан, Улиастайнжанжин, Ховдын хятад амбаны захиргаанд байсан газрууд бөгөөд Хятадтайнийлсэн хил нь зүүн зүг Хөлөн буйрын хязгаар, баруун зүг Алтайн хязгаарлугаа зах нийлсэн 4 аймаг ба Ховдын хязгаарын олон хошуудын хилээрбаймой” хэмээн заажээ.

Page 10: хиагтын гурван улсын гэрээ.Docx

Худалдаа ба гааль

Монгол “Гадаад Монголд буй Хятадын харъяат нар бахудалдаачид Гадаад Монголын хуулийн дагуу татвар, гувчуур,газрын түрээс” төлөх, гадаадын харъяат нар ХятадаасАвтономит Монголд ирж, худалдаа хийвэл татвар ба хураамжтөлнө гэсэн санал дэвшүүлэхэд Хятадын эрх барих төлөөлөгчидүл зөвшөөрөн хураамжаас чөлөөлөхийг шаардан ГадаадМонголын дотор Хятадын харъат нар Оросууд лугаа адилэрхтэй болохыг хүсмой хэмээж байв.

Орос элчин, Хятадын элчин нар уулзаж хятад худалдаачдаасавах татварыг “дотоодын татвар” хэмээн нэрийдэн 2% хагасгааль төлүүлэхээр тогтсон байна.

Удтал маргалдсны сүүлд “ДИУ-н худалдаачид Гадаад Монголдямар бараа оруулан наймаалавч боомтын гааль тогтоохгүй,харин урьд нэгэнт тогтоосон ба хойч өдөр нэмж тогтооххудалдааны гаалийг монголчуудын нэг адил тушааж байхаар”тогтоожээ.

Page 11: хиагтын гурван улсын гэрээ.Docx

Хятад, Орос, Монгол иргэдийн Монгол дахь иргэний ба

эрүүгийн зарга зальхайн хэргийг шийдвэрлэх тухайд

Хятадууд ба монголчууд, хятадууд ба оросуудын хооронд үүссэнмаргааныг Гадаад Монголын засгийн газрын байгууллагуудындэргэдэх холимог шүүхээр монголын хуулийг баримтлан шийдэхсаналыг Монголын төлөөлөгчдөөс дэвшүүлсэнд Хятадынтөлөөлөгчид хүлээн авахаас татгалзаж байжээ.

Гадаад монгол дахь эрүүгийн ба иргэний хэргийг дараахбайдлаар шийдсэн. Үүнд:

Монголд болсон эсэхийг үл харгалзан “хятадын хэргийг хятадөөрөөн шийтгэмүй, хятад монгол холбогдсон хэргийг хятад сайдба монголын шүүхийн байгууллагын төлөөлөгчид нийлэншийтгэмүй” хэмээн тогтоожээ. Харин орос, монгол иргэдийнхоорондох хэргийг 1912 оны найрамдлын гэрээгээр шийдвэрлэхболж орос, хятад иргэдийн хэргийг Оросын консул, түүнийтомилсон хүмүүс ба хятадын сайд, түүний туслахууд шийдэжбайхаар тохиролцсон байна.

Page 12: хиагтын гурван улсын гэрээ.Docx
Page 13: хиагтын гурван улсын гэрээ.Docx

Хиагтын гэрээнд оролцсон Монгол улсын засгийн газар түүний бүрэн эрхт

төлөөлөгчдийн тавьсан гол зорилго нь:

1. 1911 онд тунхагласан улсынхаа тусгаар тогтнолоо баталгаажуулах

2. Монгол Улсын засгийн газрыг дэмжиж нэгдэхээ илэрхийлсэн Өвөр Монгол болон бусад

Монгол үндэстэнээ өөрсөддөө хамааруулах зорилго байсан.

Энэ зорилго хэрэгжсэн байдал нь: 1. Монгол Улс эзэн хаантай2. Үндэсний засгийн газартай3. Өөрийн асуудлаа дотооддоо шийдэх эрхтэй4. Өөрийн цэрэгтэй5. Нутаг дэвсгэртэй6. Тусгайлан тогтоосон хил хязгаартай7. Хятад иргэдийг олноор оруулахгүй байх8. Бусад улсын цэргийг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй байх9. Худалдааны талаар Олон Улсын Гэрээ байгуулах эрхтэй болсон10. Дээрх эрхийг хэрэгжүүлэхэд Хаант Орос улс болон Хятад улсоролцохгүй байхаар тохиролцсон11. Уг гэрээгээр Монголын улс төр хязгаарлагдмал шинжтэй болсон ч гэрээний эхэд "Улс" гэдэг үгийг оруулахаар болсон.

Page 14: хиагтын гурван улсын гэрээ.Docx

Гурван улсын гэрээнд Хятадын засгийн газар түүний бүрэн эрхийн төлөөлөгчдийн

тавьсан зорилго нь:

1. Ар, Өвөр Монголыг өөртөө бүрэн хамааруулж Манж Чин улсыг залгамжлагч гэж

өөрийгөө үзэж Монгол үндэстэний талаарх бүх эрхийг авах.

2. Үүний тулд Орос Хятадын тунхагыг Монгол улсаар хүлээн зөвшөөрүүлэх, МУ-

ын тусгаар тогтнол оны цол хааны цолыг хэрэгсэхгүй болгох зорилго тавьсан.

Хятадын тавьсан зорилго хэрэгжсэн байдал нь:

1. Өвөр Монголыг өөртөө авч чадсан

2. Ар Монголын хувьд Орос болон Монголын хүчтэй ээсргүүцэл

дээр тулгарч нэр төдий сюзернитет эрхтэй үлдсэн

3. Хэлэлцээрийн явцад Хятадын төлөөлөгчид Монголыг "Улс"

гэж томъѐолохыг эсэргүүцэж хэрэв ингэж бичвэл Хятад улсаас

салсан болон хэмээн Монголыг тусгаар тогтнолоо устгаж

Хятадын бүрэлдэхүүнд орохыг шаардсан ч бүтээгүй.

Page 15: хиагтын гурван улсын гэрээ.Docx

Гурван улсын гэрээнд оролцсон Оросын засгийн газар болон түүний бүрэн эрхт

төлөөлөгчдийн тавьсан гол зорилго нь:

1. 1911 оны Монголын үндэсний хувьсгалд тусалснаараа олж авсан улс төр, эдийн

засгийн байр сууриа баталгаажуулах.

2. Ар Монголыг өөрийн нөлөөний эрхшээлд голлосон улс болгохыг зорьсон.

Оросын талын тавьсан зорилго хэрэгжсэн байдал нь: 1. Хиагтын хэлэлцээрийн эхний үеэр Хаант Орос улсМонгол улстай мөнгө зээлдүүлэх, буу зэвсгийн, төмөрзам байгуулах, цахилгаан мэдээний тухай 4 зүйлийнгэрээ байгуулсан нь Монголд олж авсан улс төр, эдийнзасгийн байр сууриа бататгасан явдал байсан. 2. Ар Монголд Хятадын Сюзернитет эрхийг ѐс төдийтогтоож өөрийн холбоотон болох Англи, Францулсуудын хилийн талаар байр суурьтай сөргөлдөхгүйбайхыг хичээж байсан.

Page 16: хиагтын гурван улсын гэрээ.Docx

Гурван улсын хиагтын гэрээнд оролцсон

хүмүүсийн нэрс:

д\д монгол орос хятад

1 Дашжав Миллер А.Я. Би Гун Фан

2 Г.Чагдаржав Хитров А.Д. Чэнь Лу

3 Ц. Ширнэндамдин Болобан Чэнь И

4 Б. Цэрэндорж Бруннерт Ван Цзинь Ци

5 Удай Барон Ренне Фан Ци Гуань

6 Жигжиджав Абидуев Фан Фынь и Фу-хай

7 Д. Манлайбаатар

8 Ж. Цэвээн

9 Б. Цогт

10 Санжмятав

11 Б. Цэнд гүн

Page 17: хиагтын гурван улсын гэрээ.Docx

Хиагтын гэрээ

Page 18: хиагтын гурван улсын гэрээ.Docx