Top Banner
Багш Б.Бадамцэцэг Багшийн мэдээлэл Б. Бадамцэцэг 2008 онд Монгол улсын боловсролын их сургууль төгссөн.Баянгол дүүргийн “СЭТГЭМЖ “цогцолбор сургуульд Бага ангийн багшаар 7 дахь жилдээ ажиллаж байгаа. Туршлагын агуулга 1.Эхийг нүдлэх зорилгоор унших, бичих, утга ярих. 2.Сурагч нартай алдааг хамтран засах. Туршлагын гол санаа 1. Эхэд гарч буй үгийн утгыг сурагч бүр мэддэг байх 2. Сурагч багшаар дандаа алдаагаа засуулж байхаар, сурагчид өөрсдийнхөө алдаа хянах нь зөв алдаагүй бичих боломжийг олгох 3. Өдөр бүр нэг эхийг цэвэр сайхан бичиж үгийг нүдлэх нэгээс гурван удаа бичих. Туршлага бий болох нөхцөл шалтгаан Алдаатай бичдэг сурагч олон байгааг ажиглаад шалтгааныг нь олох зорилго тавин ажилсан.
8

Арга зүйн туршлага

Apr 15, 2017

Download

Education

Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Арга зүйн туршлага

Багш Б.Бадамцэцэг

Багшийн мэдээлэл

Б. Бадамцэцэг 2008 онд Монгол улсын боловсролын их сургууль төгссөн.Баянгол дүүргийн “СЭТГЭМЖ “цогцолбор сургуульд Бага ангийн багшаар 7 дахь жилдээ ажиллаж байгаа.

Туршлагын агуулга

1. Эхийг нүдлэх зорилгоор унших, бичих, утга ярих.2. Сурагч нартай алдааг хамтран засах.

Туршлагын гол санаа

1. Эхэд гарч буй үгийн утгыг сурагч бүр мэддэг байх

2. Сурагч багшаар дандаа алдаагаа засуулж байхаар, сурагчид өөрсдийнхөө алдаа хянах нь зөв алдаагүй бичих боломжийг олгох

3. Өдөр бүр нэг эхийг цэвэр сайхан бичиж үгийг нүдлэх нэгээс гурван удаа бичих.

Туршлага бий болох нөхцөл шалтгаан

Алдаатай бичдэг сурагч олон байгааг ажиглаад шалтгааныг нь олох зорилго тавин ажилсан.

Үүнд:

1. Танил бус үгс2. Эхийг ба үгийн утгыг ойлгоогүй3. Яаран үгээ зөв сонсоогүй4. Багшийн, эцэг эхийн, сурагчийн, бусад хүмүүсийн хэллэг

харилцан адилгүй

Page 2: Арга зүйн туршлага

Багш Б.Бадамцэцэг

5. Дүрэм мэддэгүй6. Нутгийн хэллэг7. Алдаагаа хянан хардаггүй

Эдгээрийг ажиглаад сурагчдаар өөрсдөөр нь алдааг хянуулах нь илүү үр дүндээ болов уу гэж бодон сурагч нартайгаа хамтран алдааг нь засаж үзсэн.

Туршлагын онолын үндэслэл

Нэгдүгээр ангиас нь зураг харж яриулах, эх уншуулаад үгийн утгыг заавал тайлбарлаж өгөх ба сурагчдаар тайлбарлуулж сургах. Үгийг нэг нэгээр нь олон мөр биш харин бага хэмжээний эхийг нэгээс гурван удаа бичүүлэх нь илүү үр дүнтэй санагдсан. Зөв монгол хүүхэд болон төлөвшихөд зөв алдаагүй цэвэр сайхан бичиж сурах нь чухал юм. Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрт монгол хэлний сургалтын хүрэх үр дүнг эзэмших чадварыг анги тус бүрээр дөрвөн тусгай чадварын хүрээнд тодорхой тусгасан.Монгол хэлний хичээлээр эзэмших тусгай чадвар.

Үүнд :

-Унших

-Бичих

-Ярих, сонсох

-Хэлзүй, үгийн санг хэрэглэх

Үүнээс бичих чадвар нь 4р ангийн зөв бичих.

-Өгүүлбэр эхийг дэгийн дагуу бичих.

-Дуудлага ижил үгийг ялгаж бичих.

-Хатуу зөөлний тэмдгийн тусгаарлах үүргийг мэдэх, хэрэглэх.

Page 3: Арга зүйн туршлага

Багш Б.Бадамцэцэг

Монгол хэлний хичээл нь аман зохиол, уран зохиолын болон найруулын бусад төрлөөр бичигдсэн эхийг төсөөлөх, унших, хэлэлцэх, боловсруулах, бүтээлчээр зохион найруулж бичих замаар эх хэлээ хэрэглэх, бүтээлчээр сэтгэх арга барил хөгжүүлэх технологид суурилна.

Туршлагын одоо ба ирээдүй

Өөрийн энэ туршлагаа одоогоор ангидаа хэрэгжүүлж ажиллаж байгаа.Цаашдаа өөрийн сургуулийн болон мэргэжил нэгт багш нар өөрийнхөө арга зүйдээ тохируулан хэрэгжүүлээсээ гэж бодож байна.

Туршлагын шинэлэг зүйл нь

1-р ангид ороод үсэг үзэж эхлээд л үгийн утгыг тайлбарлаж өгөх ба цэвэр сайхан бичүүлж сургах нь маш чухал билээ.

- Хамтарч болон бие даан ажиллах- Үгийн алдааг өөрөө олж харах

Туршлагын зорилтот бүлэг

1-5-р ангийн багш, сурагч, эцэг эх нар зөв сайхан алдаагүй бичих, алдаагүй хурдан уншиж сургах зорилгоор туршиж болно.

Туршлагыг ашиглахад учирч болох саад, эрсдэл

- Багш сурагчийн өдөр бүрийн цагийн хуваарь.- Тогтмол өдөр бүр тодорхой цагийг зөв ашиглах.- Сурагчийн сурах хүсэл.- Эцэг эхийн оролцоо.

Page 4: Арга зүйн туршлага

Багш Б.Бадамцэцэг

Туршлагын технологи

- Үгийг нүдлэх зорилгоор зөв алдаагүй бичүүлж сургах- Үгийн утгыг ойлгуулах- Сурагчдыг хос хосоор нь эсвэл баг болгон ажиллах нь

чухал - Бага алддаг сурагчдаар багш алдааг хянуулах ба хамтран

засах- Сурагч бүрээр алдааг хянуулах ба багш хамтран ажиллах

Сурагч бүр алдааг хянах явцдаа үгийг унших, нүдлэх, эхийн утгыг ойлгох гэх мэт олон чадвар зэрэг явах боломжтой.

Манай ангийн хувьд таван баг болон ажилладаг.

Үүнд:

Багийн гишүүдийн зохион байгуулалтад нь маш чухал алдааны тоо харилцан адилгүй сурагчид нэг баг болно.Өдөр бүр чээж бичиг бичих ба үгийн тоо хэд ч байж болно.Сурагчид алдаагаа засаад алдсан үгийн тоог зөвхөн бичнэ сурагчид өөрсдөө алдсан үгээ олно.Алдсан үгээ олон мөр бичихээс, эхийг 1 2 удаа хуулж бичих нь илүү үр дүнтэй санагдсан эхээс холбоо үгийг олж унших, эхийн утгыг ойлгох гэх мэт олон талын чадвар эзэмших.

Эцэг эхийн оролцоотой сурагчдыг урамшуулав

Page 5: Арга зүйн туршлага

Багш Б.Бадамцэцэг

Page 6: Арга зүйн туршлага

Багш Б.Бадамцэцэг

Сурагчид бие бие уншуулж буй байдал

Page 7: Арга зүйн туршлага

Багш Б.Бадамцэцэг

Туршлагын үр дүн

Бага алддаг сурагчид алдаагүй бичдэг болсон.

Алддаг сурагчдын алдаа нь багассан.

Бичгийн хэв нь сайжирсан.

Эхийг номноос зөв алдаагүй бичдэг болсон.