Top Banner
2015 ОН АНХНЫ АРДЧИЛСАН СОНГУУЛЬ БОЛЖ БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛАГДСАНЫ 25 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ
24

өршөөл хууль танилцуулга

Apr 12, 2017

Download

Law

Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: өршөөл хууль танилцуулга

2015 ОН

АНХНЫ АРДЧИЛСАН СОНГУУЛЬ БОЛЖ БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛАГДСАНЫ 25 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ

ТУХАЙ ХУУЛЬ

Page 2: өршөөл хууль танилцуулга

Өршөөлийн тухай хууль батлагдсан он, дараалал

1.1991-06-21-ний өдөр2. 2000-07-07-ны өдөр3. 2006-06-23-ны өдөр4. 2009-07-09-ний өдөр батлагдаж байсан.

Page 3: өршөөл хууль танилцуулга

ХУУЛИЙН ҮЙЛЧЛЭХ ХУГАЦАА ХАМААРАХ ЭТГЭЭД

• Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна.

• “Гэмт хэрэг үйлдсэн хүн” гэдэгт 2015 оны 07 сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна.

Page 4: өршөөл хууль танилцуулга

ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ХЭЛБЭР

Ял, шийтгэлээс өршөөн

хэлтрүүлэх

Ялаас өршөөн хасах

Зарим хугацааг хэрэгсэхгүй болгох

Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох

Page 5: өршөөл хууль танилцуулга

НЭГ. ЯЛ, ШИЙТГЭЛЭЭС ӨРШӨӨН ХЭЛТРҮҮЛЭХ

• Хуулийн 5.1, 9.1-д зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.

• Хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн этгээдийн гүйцэтгээгүй ялыг өршөөн хэлтрүүлнэ.

• Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ.

Page 6: өршөөл хууль танилцуулга

ХОЁР. ЯЛААС ӨРШӨӨН ХАСАХ

1. Бусдын бие махбодид санаатай хүнд гэмтэл учруулах

/ЭХ-96/, Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд

татан оруулах /ЭХ-114.3/, Биеэ үнэлэхэд бусдыг татан

оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах /ЭХ-124.3/,

Бусдын эд хөрөнгийг хулгайлах /ЭХ-145.3/, Бусдын эд

хөрөнгийг булаах /ЭХ-146.4/, Бусдын эд хөрөнгийг

дээрэмдэх /ЭХ-147.2/, Танхайрах /ЭХ-181.2, 181.3/, гэмт

хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн

хорих ялаас 2 жилийг хасна.

Page 7: өршөөл хууль танилцуулга

ГУРАВ.ЗАРИМ ХУГАЦААГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ

Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг;

1

Хорих ялыг тэнссэн хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг

2

Хорих газраас тэнсэн суллагдсан хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг

3

Жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэг, насанд хүрээгүй хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанаас Үлдсэн хугацааг

4

Page 8: өршөөл хууль танилцуулга

ДӨРӨВ. ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ

• Энэ хуулийн 5.1, 9.1.3-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно.

Page 9: өршөөл хууль танилцуулга

ХОХИРОЛ НӨХӨН ТӨЛӨХ

• Энэ хуулийн 4.1, 4.2-т заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэх, энэ хуулийн 7.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй.

Page 10: өршөөл хууль танилцуулга

Цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдийн хүний ял нь уучлагдан хорих ялаар солигдсон этгээд;

Онц аюултай гэмт хэрэгтэнээр тооцогдсон этгээд;

ӨРШӨӨЛД ҮЛ ХАМААРУУЛАХ ЭТГЭЭД

Page 11: өршөөл хууль танилцуулга

ӨРШӨӨЛД ҮЛ ХАМААРУУЛАХ ГЭМТ ХЭРЭГ

Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйл

Эх орноосоо урвах гэмт хэрэг

МУ-ын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, МУ-ын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдал зарласан үед дайсны талд шилжин орсон этгээд ;

Эрүүгийн хуулийн 80 дугаар зүйл

Тагнуул хийх

Гадаад улсын иргэн буюу харьяалалгүй хүн МУ-ын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор төрийн нууц, түүнд хамаарах мэдээ, баримт бусад зүйлийг хулгайлсан, цуглуулсан, тэдгээрийг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлсэн этгээд;

Эрүүгийн хуулийн 81 дүгээр зүйл

Төр, нийгмийн зүтгэлтний амь биенд халдах гэмт хэрэг

Улс төрийн үйл ажиллагаанд саад учруулах, МУ-ын засаг төрийг бусниулан доройтуулах зорилгоор улс төр, олон нийтийн үйл ажиллагаатай нь холбогдуулан төр, нийгмийн зүтгэлтний бие махбодид хүнд гэмтэл учруулсан, алсан этгээлд;

Page 12: өршөөл хууль танилцуулга

ӨРШӨӨЛД ҮЛ ХАМААРУУЛАХ НӨХЦӨЛ

Эрүүгийн хуулийн 83 дугаар зүйл

Зэвсэгт үймээн дэгдээх гэмт хэрэг

МУ-ын Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан төрийн тогтолцоог хүчээр өөрчлөх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах зорилгоор зэвсэгт үймээн дэгдээсэн этгээд ;

Эрүүгийн хуулийн 84 дүгээр зүйл

Хорлон сүйтгэх

МУ-ын эдийн засгийн хүчин чадлыг сулруулан доройтуулах зорилгоор үйлдвэр, байгууламж зам харилцаа, холбооны хэрэгсэл, бусад эд хөрөнгийг тэслэх, дэлбэлэх, галдан шатаах болон бусад аргаар хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан, хүн, мал, ургамалын гоц халдварт өвчин тараасан, олон хүнийг хордуулсан этгээд;

Эрүүгийн хуулийн 85 дугаар зүйл

Хорлон саатуулах гэмт хэрэг

Монгол улсын эдийн засаг, батлан хамгаалах хүчин чадлыг сулруулах, доройтуулах зорилгоор ухуулга сурталчилгаа явуулсан, ялгаварлан гадуурхаж, эрхийг нь шууд буюу шууд бусаар хязгаарласан буюу давуу байдал тогтоосон бол;

Page 13: өршөөл хууль танилцуулга

ӨРШӨӨЛД ҮЛ ХАМААРУУЛАХ НӨХЦӨЛ

Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл

Хүнийг санаатай алах

Хүнийг санаатай этгээд ;

Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйл

Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах

Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, амь биед аюултай гэмтэл учруулсан, түүнчлэн хөдөлмөрийн чадварыг бүр мөсөн алдагдуулсан этгээд;

Эрүүгийн хуулийн 101 дүгээр зүйл 101.2 дах хэсэг

Хүний цус, эд, эрхтэнг хууль бусаар авах

Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж эсхүл эд хөрөнгө, албан тушаалын болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа этгээд үйлдсэн;

Page 14: өршөөл хууль танилцуулга

ӨРШӨӨЛД ҮЛ ХАМААРУУЛАХ НӨХЦӨЛ

Эрүүгийн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэг

Хүн хулгайлах гэмт хэрэг

Хүн хулгайлах гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэний улмаас хүнд хор уршиг учирсан бол;

Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дах хэсэгХүнийг барьцаалах гэмт

хэрэг

Хүн барьцаалах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр барьцаалсан этгээд;

Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.3 дах хэсэг Хүн худалдаалах гэмт хэрэг

Хүн худалдаалах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн, гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэний улмаас хүнд хор уршиг учирсан бол;

Page 15: өршөөл хууль танилцуулга

ӨРШӨӨЛД ҮЛ ХАМААРУУЛАХ НӨХЦӨЛ

Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дах хэсэг Бэлгийн дур хүслээ ёс

бусаар хангах гэмт хэрэг

Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг давтан, бүлэглэж үйлдсэн, уг хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан эсхүл бага насны хүүхдийг далимдуулан, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол;

Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2, 126.3 дах хэсэг

Хүчиндэх гэмт хэрэг

Энэ хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн этгээд;

Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйл Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих гэмт

хэрэг

Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан этгээд;

Page 16: өршөөл хууль танилцуулга

ӨРШӨӨЛД ҮЛ ХАМААРУУЛАХ НӨХЦӨЛ

Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт

хэрэг

Энэ хэргийг булаах, дээрэмдэх, уулагалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнцлэн онц аюултай гэмт хэрэгтэн, гэмт бүлэглэл үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол;

Эрүүгийн хуулийн 177 дугаар зүйлийн 177.2 хэсэг

Зандалчлах гэмт хэрэг

Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион багуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол;

Эрүүгийн хуулийн 178.1 дүгээр зүйл Терроризмийн

гэмт хэрэг

Хууль бус зэвсэгт бүлэглэл, террорист этгээд өөрийн улс төр, шашин үзэл суртлын зорилгыг хэрэгжүүлэхийн тулд нийгмийг, эсхүл түүний тодорхой хэсгийг айдаст автуулахаар иргэдийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн, хүчирхийллээр заналхийлсэн, энэхүү үйлдлээрээ гоц халдварт өвчин, гал түмэр болон гамшгийн нөхцлийг бүрдүүлсэн бол;

Page 17: өршөөл хууль танилцуулга

ӨРШӨӨЛД ҮЛ ХАМААРУУЛАХ НӨХЦӨЛ

Эрүүгийн хуулийн 178.2 Терроризмыг санхүүжүүлэх

гэмт хэрэг

Террорист хүн, террорист байгуулага болон террорист ажиллагаанд зарцуулагдахыг урьдчилан мэдсээр байж шууд болон шууд бусаар, хууль бусаар болон санаатайгаар, бүхэлд нь болон хэсэгчлэн эд хөрөнгө хуримтлуулсан, шилжүүлсэн, зарцуулсан бол;

Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 Танхайрах гэмт

хэрэг

Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол;

Эрүүгийн хуулийн 184 дүгээр зүйл Тэсэрч дэлбэрэх болон

түргэн шатамхай бодисыг агаарын хөлөгт хууль бусаар

авч явах гэмт хэрэг

Тэсэрч дэлбэрэх болон түргэн шатамхай бодисыг агаарын хөлөгт хууль бусаар хийж бэлтгэсэн, хадгалсан, авч явсан, борлуулсан бол;

Page 18: өршөөл хууль танилцуулга

ӨРШӨӨЛД ҮЛ ХАМААРУУЛАХ НӨХЦӨЛ

Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйл Галт зэвсэг, байлдааны

хэрэгсэл, хар тамхи, мансууруулах буюу

хордуулах цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар МУ-ын хил нэвтрүүлэх гэмт хэрэг

Галт зэвсэг байлдааны хэрэгслийг хууль бусаар МУ-ын хилээр нэвтрүүлсэн бол;Энэ хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн бол;

Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3 дах хэсэг

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм

бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх гэмт

хэрэг

Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн үйлдсэн, урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол;

Эрүүгийн хуулийн 196 дугаар зүйл Мансууруулах буюу

сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэх газар зохион байгуулах гэмт хэрэг

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэх байр байгуулсан бол;

Page 19: өршөөл хууль танилцуулга

ӨРШӨӨЛД ҮЛ ХАМААРУУЛАХ НӨХЦӨЛ

Эрүүгийн хуулийн 225 дугаар зүйл Агаарын хөлөг авч

зугтаах гэмт хэрэг

Нислэгт буюу газарт байгаа агаарын хөлгийг авч зугтаасан гэмт хэрэг үйлдсэнбол;

Эрүүгийн хуулийн 248 дугаар зүйл Илт гэм буруугүй хүнийг

сэжигтэнээр тооцох, яллагдагчаар татах, ял

шийтгэх гэмт хэрэг

Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч шунахайн болон хувийн бусад сэдэлтээр илт гэм буруугүй хүнийг сэжигтэнээр тооцсон, яллагдагчаар татсан, ял шийтгэсэн гэмт хэрэг үйлдсэн бол;

Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дах хэсэг Эрүү шүүлт тулгах гэмт

хэрэг

Энэ хэргийн улмаас хүний бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл, их хэмжээний хохирол учирсан бол;

Page 20: өршөөл хууль танилцуулга

ӨРШӨӨЛД ҮЛ ХАМААРУУЛАХ НӨХЦӨЛ

Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг

Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг

Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц ихэ хэмжээний хохирол учирсан бол;

Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл Төрийн албан

тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын

байдлаа урвуулах гэмт хэрэг

Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж байгууллага иргэний хуулиар хамгаалсан эрх ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учруулсан бол;

Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйл Төрийн албан

тушаалтан эрх мэдлээ хэтрүүүлэх гэмт хэрэг

Төрийн албан тушаалтан албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлснээс аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан бол;

Page 21: өршөөл хууль танилцуулга

ӨРШӨӨЛД ҮЛ ХАМААРУУЛАХ НӨХЦӨЛ

Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл Хээл хахууль авах гэмт

хэрэг

Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхилын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол;

Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйл Хууль бусаар

хөрөнгөжих гэмт хэрэг

Нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон бол;

Эрүүгийн хуулийн 273 дугаар зүйл Төсвийн хөрөнгийг

зориулалтын бусаар ашиглах гэмт хэрэг

Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр эд хөрөнгө худалдан авсан, нөөцлөх нэрээр хэрэгцээнээс илүү хэмжээгээр бараа бүтээгдэхүүн худалдан авч, мөнгөний эргэлтийг саатуулсан, зохиомол хомсдол бий болгох замаар бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх үнийг зориудаар өсгөсөн, төрийн өмчийн болон төсөвч байгууллагын эд хөрөнгийг зах зээлийн дунджаас доогуур үнээр борлуулсан бол;

Page 22: өршөөл хууль танилцуулга

ӨРШӨӨЛД ҮЛ ХАМААРУУЛАХ НӨХЦӨЛ

Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дах хэсэг

Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих ангиас оргох

гэмт хэрэг

Энэ хэргийг давтан буюу бүлэглэж түүнчлэн онц аюултай гэмт хэрэгтэн үйлдсэн эсхүл харуул манаанд зэвсэг, хүч хэрэглэж буюу хорих ангийн барилга байгууламж, хамгаалалтын тоног төхөөрөмжийг эвдэж оргосон бол;

Page 23: өршөөл хууль танилцуулга

БУСАД

• Энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүйболгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлэээн зөвшөөрч, хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

• Хэрэв сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний эцэст энэ хуулийг хэрэглэхээр зохицуулжээ.

Page 24: өршөөл хууль танилцуулга

АНХААРЛААР ШАГНАСАНД БАЯРЛАЛАА