Top Banner
8

Рональд Рейган

Jan 20, 2016

Download

Documents

JWFoundation

Рональд Рейган
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Рональд Рейган
Page 2: Рональд Рейган

RHETORIC25�

1911 он. Цас нэвсийх өвлийн үес. Дэлхий дахин дайн дажины самуунд нэрвэгдээд ажин

түжин...тас түс! Энэ үед алс холын Азийн Монголд цагаагчин гахай жилийн

Үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнөж Богд хаант төрт улсаа тунхаглаж 200 илүү жил талхигдсан Манжийн дарлалаас ангижран тусгаар тогтнолоо тунхаглаад ширүүхэн байлаа. Тэр жил Америкийн тарчигхан нэгэн гуталчны гэрт хожим нь 54 кинонд тоглоод, Калифорни мужийн амбан захирагч болтлоо дэвшиж, бүүр улсынхаа Ерөнхийлөгчийн албаны төлөө гурвантаа зүтгээд эцэст нь санасандаа хүрч, түүгээр ч үл барам улиран сонгогдсон “Жиппер”, “Бонзо” хочит бяцхан хүү мэндэлжээ.

2005 он. Цөн түрэх хаврын үес. Дэлхий дахинд мөн л бүс нутгийн чанартай дайны утаа замхарсангүй, ана мана, ач тач. Байгалийн элдэв гамшгууд нүүрлээд ширүүн дориун. Алс холын хэдий ч аль хэдийн тусгаар тогтносон Монгол улсад усан тахиа жилийн Ерөнхийлөгчийн сонгууль эрчимжиж орондоон унтах завгүй, онцгойрон тэмцэлдэж байваа.

Энэ жил АНУ-ын “Дисковери” телевиз болон интернэтийн “А.О.Л” компаниуд хамтран “Америкийн түүхэн дэх хамгийн аугаа хүн”-ийг тодруулахаар нийт иргэд дундаа санал хураалт явуулан цахим шуудан, цаасан шуудан, утасны дуудлаганд дарагдсан байлаа. Сонирхолтой нь Америкийн бүх түүхийн турш дахь шилдгийн шилдэг эрхмээр “Цагаагчин гахай” жилийн үндэсний эрх чөлөөний хувьсгалын үеэр төрсөн “гуталчин”-ы хүү Жиппер тодорсон байв. Бүх цаг үеийн шилдэг Америк хүнийг шалгаруулах санал хураалтанд 2.4 сая иргэд оролцжээ. Эхний аравт:

1. Рональд Рейган2. Авраам Линкольн3. Мартин Лютер Кинг4. Жорж Вашингтон5. Бенжамин Франклин6. Жорж Буш7. Билл Клинтон8. Элвис Пресли9. Опра Унфри10. Франклин Делано Рузвельт шалгарсан байлаа. Энэ

жагсаалтаас харвал Рейган боолчлолын эсрэг тэмцэгч иргэний дайны үеийн Аугаа ерөнхийлөгч Линкольний өмнө гишгэж, сая сая хар арьстнуудын иргэний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кингийг орхиж, Америкийн хамаг л “шилдэг” тодотголтой

(1911-2004)

рональд рЕйган

Page 3: Рональд Рейган

25�Ярих чадварт суралцах нь

болгоныг ардаа орхисон байна. Америкийн түүхэн хорин аугаа хүний жагсаалтанд багтсан 13 хүн нь уран илтгэгчид байлаа. Энэ шилмэл 10-ын дараагийн аравт

11. Бил Грэхэм12. Томас Жефферсон13. Уолт Дисней14. Алберт Энштейн15. Томас Алва Эдисон16. Жон Ф.Кеннеди17. Бол Хоул18. Бил Гейтс19. Элеонара Рузвельт 20. Ланс Арсмтрон нар удаалан шалгарчээ. (Тхэ Гуардиан

- аас ишлэн авав)Рональд Рейган 2004 онд 93 нас сүүдэр хүрч байж дөнгөж

саяхан таалал төгссөн нь энэ санал асуулгад нөлөөлсөн болов уу хэмээн Рейганы хүү Рон сэтгүүлчдэд ярьжээ. Гэсэн ч Америкчуудын хайр хүндлэлийг булаасан Рональд Рейган гэгч хэн байв? Тэр яагаад ийм алдар хүндийн эзэн болох тавилантай байв аа?

1911 оны 02 сарын 06-нд Иллинойс мужийн Тампикод төрсөн Рейган гуталчин эцгийнхээ хамт нэг хотоос нөгөөг хүртэл хэрэн хэсэж аавынхаа ажилд нэмэр болдог байлаа.1932 онд эдийн засаг, нийгмийн чиглэлээр коллеж дүүргэж төдөлгүй армид алба хааж 1945 онд ахмад цолтой халагджээ. Оюутан байхдаа спортоор чамгүй хичээллэж хөл бөмбөг, волейбол сонирхож амралтаараа олон газар зэрэг ажиллаж, мөнгө олдог байжээ. Коллежоо төгсөөд Радиод нэвтрүүлэгч болж, урлагийг улам бүр сонирхох болсон гэдэг. Тэрээр 1937 оноос эхлэн 30 шахам жил гол ба туслах дүрийг кино дэлгэцнээ бүтээн нийт 54 кинонд тоглож “Бонзо” гэх хочоороо олны танил болсон байна.

1950-иад оноос Бүгд найрамдах намд гишүүнээр элсэж улс төрийн амьдралд идэвхийлэн оролцох болжээ. Төдсөн ч үгүй 1962 онд БН намаас нэр дэвшиж улмаар 1966 онд Калифорни мужийн амбан захирагч болоодхов. Дашрамд дурьдахад одоогийн тус мужийн захирагчаар Холливуудын нэрт жүжигчин Терминатор дүрээрээ дэлгэцнээ мөнхөрсөн Арнольд Шварцнеггер сонгогдон ажиллаж буй бөгөөд хэрвээ тэрээр АНУ-д төрсөн бол Ерөнхийлөгчид өрсөлдөхөө нуугаагүй байна.

Рональд Рейган 1966 онд муж улсын Амбан захирагч болсноосоо 2 жилийн дараа 1968 он, 1976 онуудад намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн боловч хүчрээгүй байна. 1980 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам Жимми

Page 4: Рональд Рейган

RHETORIC260

Картерийг, Бүгд найрамдах нам Рональд Рейганыг дэвшүүллээ. Рейган нам дотроо Иллинойс муж улсаас конгресст сууж байсан Жон Андерсонтой өрсөлдөн тодорсон байна.

Улмаар Рейган Сонгогчдоос 489 санал авч, нийтийн саналын 51 хувийг авч АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч болж чадсан байна. Тэрээр Ерөнхийлөгчөөр найман жил ажиллахдаа 1983 онд “Оддын дайн” программаа дэвшүүлж, 1988 онд Москвад айлчлал хийж зэвсэглэлээр хөөцөлдөх асуудлыг зогсооход том түлхэц өгч, хүйтэн дайны төгсгөлийг нүдээр үзэж гараараа урлалцсан юм. Рейганы засаглалын жилүүдэд 1987 онд Монгол Америкийн хооронд ард түмний язгуур ашиг сонирхлыг дээдэлсэн дипломат харилцаа тогтож, Иран Контрасийн хэрэг гэгч буй болж, 1986 онд Челленжер хөлөг хөөрөхдөө сүйрч байлаа. Рейган хүчирхэг гүрний жолоог атгахдаа “урагшаа дахин зүтгэх хэрэгтэй” гэсэн уриа дэвшүүлж “Рейганомикс”-оо тунхаглаж байлаа.

рейган ба илтгэх урлаг: Рейганыг Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа түүнийг

дэмждэггүй Америкчуудын зарим нь “Тэр жүжигчин байсан тул зөвхөн ярьж чаддаг, илтгэгчийнхээ ачаар л Ерөнхийлөгч боллоо” гэж дурамжхан байсан ажээ.

Харин Рейган энэ талаар өгүүлэхдээ: “Би энэ өндөр албан тушаалыг уран бүтээлчийн ачаар л олж авсан гэж боддог. Миний хэлж ярьсан зүйлд жирийн америк хүнд ойлгомжтой ердийн үнэн агуулагддаг. Миний үг жирийн америк хүнд ойр дотно байдаг. Тэгээд ч АНУ-д Ерөнхийлөгчийг жирийн Америкчууд л сонгодог билээ” гэж тун гайхалтай хариулсан гэдэг. Бас Рейганыг үл дэмжигчид түүнийг “ТЕФЛОН ЕРӨНХИЙЛӨГЧ” хэмээн шоглож дээрх химийн зохиомол элементийн нэрээр хочилсон нь Рейганыг жүжигчний хиймэл дүр эсгэж байна гэж гоочилсных байжээ. Ер нь тэрээр Америкийн түүхэн дэх цорын ганц Жүжигчин ерөнхийлөгч байсан тул дээрх дайралтуудад өртөх нь олонтаа байжээ. 1981 оны 3 сарын 30 нд Жон Хиклей гэгч Ерөнхийлөгчийн амь насанд халдахаар оролдов. Хожим нь тэр этгээд сэтгэц мэдрэлийн өвчтэй байсан нь тогтоогдсон гэдэг. Харин Рейган түүний уршгаар мэс заслын ширээн дээр хэвтэхдээ сэтгэлээр унасангүйгээр үл барам хошигнож, сайн сайхан зүйлийг хүүрнэж байсан нь ард түмний хүндлэлийг улам бүр татсан гэдэг. 68 нас хүрч байж Ерөнхийлөгч болсон Рейганы хувьд түүний уран өгүүлэх чадвар нь гойд чадварлаг хөгжсөн байв.

Үүнд мэдээж түүний нэвтрүүлэгч, жүжигчний авъяас туршлага гарцаагүйгээр нөлөөлсөн нь лавтай. Рейганы бусдаас

Page 5: Рональд Рейган

261Ярих чадварт суралцах нь

давтагдашгүй нэг уран илтгэх чадвар нь цаас харалгүй шууд ярих, текстээ өөрийн болгох чадвараараа гайхамшигтай байлаа. Тэрээр зөвхөн сонсогчид, үзэгчдийн нүд рүү харж маш сайхан хоолойгоор, туйлаас бишрэм, яруу өгүүлдэг байсан. 1986 онд хөөрөхдөө сүйрсэн Челленжер хөлгийн нисгэгчдийн дурсгалд зориулж “цээжээрээ” хэлсэн илтгэл нь дэлхийн шилдэг илтгэлүүдийн нэгэнд зүй ёсоор тооцогддог юм. Түүний яриа нь ерөнхий зүйлээс илүү нарийн нягт утгын эд эсэд нэвчин, хүний сэтгэлийг хөдөлгөхгүй байхын аргагүй болтол нь уярааж, араасаа дагуулж чаддаг өвөрмөц онцлогтой байлаа. Одоогоор дэлхийд хамгийн өндөр үнээр лекцээ уншсан илтгэгчдийн нэгдүгээрт Ерөнхийлөгч Рейган тэргүүлж явна. Түүний 2 цагийн илтгэлийг Япончууд 2 сая америк доллараар үнэлэн нутагтаа урьж байжээ. Үүгээрээ Япончууд оюуны чадвар, илтгэх урлагийг хэрхэн үнэлээд зогсохгүй Рейганы ямар гайхамшигтай хүн болохыг тодотгож, давхар өөрсдийгөө ч үнэлүүлээд авсан хэрэг.

1989 оны 1 сарын 11-нд Рейган Ерөнхийлөгчийн үүрэгт хугацаа дууссантай холбогдуулан ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ: Бүтэн найман жил улс оронд ч, дэлхийн улс төрийн байдалд ч асар их өөрчлөлт гарсан нь мэдээж. Би хоёр зүйлээр бахархаж байна. Үүний нэг нь эдийн засгийн сэргэлт юм. Энэ хугацаанд Америкийн ард түмэн 19 сая шинэ ажлын байр бий болгож, түүнийгээ ашиглаж чадсан. Нөгөө нь Америкчууд бидний сэтгэл санааны сэргэлт юм. Америкийг дэлхий дахин хүндэлж, түүнийг тэргүүлэгчийн адил үзэх боллоо” гэж хэлсэн байдаг.

Бид өнөөдөр Америкийн зоригт долоон залуугийнхаа гэгээн дурсгалыг хүндэтгэхээр энд цуглараад байна. Эндээс бид өөрсдийн уй гашуугаа тэвчих сэтгэлийн хат, итгэл найдвараа олж авах юм. Манай улс үндэстний энэхүү хүнд хохирол нь юуны өмнө тэдний гэр бүл, найз нөхөд, тэднийг хайрлан хүндэтгэдэг мэргэжил нэгт сансрын нисгэгчдийн хувьд аймшигт хохирол юм. Тэдний орхин одсон эцэг эх, эхнэр нөхөр, ах эгч... тиймээ, ялангуяа тэдний үр хүүхдүүд, түүгээр ч зогсохгүй бүхий л Америкчууд гашуудан хоцорлоо.

Өнөөдөр бид зүрх сэтгэлдээ байгаа зүйлсийг бүрэн илэрхийлж чадахгүй. Тэдгээр үгс нь бидний уй гашуудлын сүүдэрт хуримтлагдан буй ч тэдгээр үгс нь бидний бахархал болсон таны хайрлаж явдаг тэр хүмүүсийн амиа өгсөн эр зоригийг илэрхийлж чадахгүй юм.

чЕллЕнЖЕр хӨлгийн ниСгЭгчдийн дурСгалд ЗориулЖ хЭлСЭн үг

ИлТгЭл

Page 6: Рональд Рейган

RHETORIC262

Тэдний хийсэн зоригт үйлс нь бидний үгээр илэрч чадахгүй ч, тэдний нууцлаг, гайхалтай, орчлон ертөнцийг судлах гэсэн дуусашгүй хүсэл эрмэлзэлтэйгээр амьдарч ирсэн зам, хэрхэн амиа алдсан байдлаар үнэлэгдэж буй юм. Бидний хийж чадах зүйл гэвэл, улс орныхоо бахархал болж, ард түмэндээ хайр энхрийллийг зориулж чадсан долоон эрэлхэг хөвгүүдээ дурсан санаж явах л юм. Тэд энэ агуу их гүрний Өмнөд Каролинагаас Вашингтон, Охайгоос Мохавк, Нью-Йорк, Хавайгаас Хойд Каролина, Конкорд, Нью Хэмпшир хүртлэх өнцөг булан бүрээс ирцгээсэн билээ. Тэд хэдийгээр өөр өөр зан чанартай ч тэдний үүрэг даалгавар, эрэл хайгуул, туйлын зорилго нэг байлаа. Челленжер хөлөг онгоцноос хамгийн сүүлд холбоо барьж ярьж байсан хөлгийн ахлагч Дик Скобыг бид санан дурсаж байна. Тэрээр Вьетнамын дайнд агаарын нисэх хүчинд алба хашиж, эр зоригийн олон одон тэмдэг хүртэж, энэхүү сансрын төсөлд оролцохоос өмнө дэвшилтэт сансрын хөлгийн туршин нисгэгч байлаа. Майкл Смитийг бид санан дурсаж байна. Тэнгисийн цэргийн флотын хүндтэй Флайн кросс нисэх хүчний одон, Вьетнамын дайнаар эрх чөлөөний төлөө тулалдсан хэмээн эх орноос нь түүнд эр зоригийн мөнгөн одон гардуулж, тэрээр энгэрээрээ дүүрэн цэргийн нисэхийн одонгууд гялалзуулж байлаа.

Жэ-Эр хэмээн нөхдийнхөө дунд танил болсон, үргэлж л инээмсэглэж, бусдад туслахыг чармайж явдаг Жүди Рэсникийг бид санан дурсаж байна. Тэрээр төгөлдөр хуураа цаг хугацааг умартан тоглож, тэдгээр аялгуунаасаа гоо үзэсгэлэнг мэдэрдэг байжээ. Хүүхэд байхдаа хэзээ нэгэн цагт “Сар луу аялна даа” хэмээн мөрөөдөн кофений тариалангийн талбай, Хавайн макадамиа шугуйн дундуур хөл нүцгэн гүйж байсан Эллисон Онизукаг бид санан дурсаж байна. “Бүргэд” скаутын холбооны гишүүн болсон нь түүнийг ирээдүйд маш их амжилтанд хүргэсэн юм. Өмнөд Каролинагийн хөвөнгийн талбайд л би өөрийн шургуу зангаа олж авсан хэмээн ярьдаг Рональд Мак Нэйрийг бид санан дурсаж байна. Тэрээр сансрын станц дээр амьдарч, өөрийн туршилтуудаа хийж гүйцэтгэн, сансрын жингүйдэл дунд өөрийн Саксафони хөгжмөөрөө тоглохыг мөрөөддөг байлаа. Рон, бид чиний саксофони хөгжмийг санах болно. Бид чиний сансрын станцыг байгуулах болно. Энэхүү золгүй нислэгээр явахдаа өөрийн Нью Йоркийн Буффало их сургуулийн тугийг бяцхан билэгдэл болгон авч яваагаа хэлж байсан Грегори Жарвисийг бид санан дурсаж байна.

Бүхий л улс үндэстний төсөөллийг дүрсэлж, өөрийн эр зоригоороо биднийг зоригжуулан урам хайрлаж, зөвхөн сурагчдынхаа бус ард түмэн, биднийхээ багш нь байсан Криста

Бид зөвхөн итгэл найдвараасаа л тайтгарлыг олж чадах болно.

Page 7: Рональд Рейган

263Ярих чадварт суралцах нь

Мак Аулиффег бид санан дурсаж байна. Криста Мак Аулиффе нь бидний ирээдүй рүү явах энэ аялалын баяр баяслыг бидэнд төрүүлсэн юм.

Бид бүгдээрээ чадварлаг мэргэжилтэн, эрдэмтэн, адал явдал эрэгчид, жүжигчин, зураач, багш мөн айлын эхнэр нөхөр болох тэдгээр агуу эх оронч баатруудыгаа болон тэдний хийж бүтээсэн амжилт, эр зоригийг нь үргэлж дурсан санах болно. Осол болсон тэр өдөр бид бүгд сэрүүн байж, зурагтаар бүгдийг анхааран харж суусан. Нэг л хормын төдийд бидний баяр хөөр, айдас болон хувирсан юм. Тэр үед бид юу болсныг ухаарахыг оролдож байлаа. Тэр аймшигт шөнө бүх насны хүмүүс радио руу утасдан өөрсдийн уй гашуу болон хэрхэн тэднээрээ бахархаж буйгаа илэрхийлж байлаа. Америк даяар бид бүхэн бие биенийхээ гар гараас барин тайтгарлыг олж авч байлаа. Таны хайрт хань, үр хүүхдийн тань амиа алдсан энэ явдал нь бидний сэтгэл зүрхийг минь эмтэлж, энэ их уй гашуу нь ирээдүй бидэнд нээлттэй биш юм байна гэсэн бодит байдлыг ойлгуулсан юм. Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн түүх нь бүх хүчтэй эсэргүүцлийн эсрэг хийж буй тэмцлийн нэг юм. Авраам Линкольн эцэст нь хэлж байснаар баатарлаг үйлс, их үйлсийн төлөө, амь бие хайрлаагүй агуу их хүмүүсийн хийж бүтээсэн зүйл дээр дэлхийн хүн төрөлхтний итгэл найдвар тогтдог гэдгийг би үүнээс бас харлаа. Үүрэг хариуцлагаа өмнөө тавин, чадахаасаа авахуулаад чадахгүйг хүртэл хийж, түүнийгээ дэлхий ертөнцийнхөө төлөө хийх зүйл хэмээн өчүүхэн ч гэсэн бодлыг төрүүлэх манай долоон нисгэгчдийн адилаар бусад охид, хөвгүүд маань ч тэрхүү итгэл найдварыг төрүүлдэг билээ.

Бид өмнөх зууны агуу их санаачлагчдыг эргэн харвал, тэд өөрсдийн гэр бүл, эд хөрөнгөө аваад Америкийн баруун хил хязгаар уруу явцгаасан билээ. Тэд замдаа олон тооны хэцүү зовлон гачлантай тулгарч байсан юм. Ореганы ганц жимээр та бүхэн тэдгээр хүмүүсийн уналт доройтлыг харах юм. Гэсэн хэдий ч энэхүү урт удаан хугацааны аялал тэднийг хатуужуулсан юм. Өнөөдөр тэр зааг нь сансар огторгуй мөн хүн төрөлхтний мэдлэгийн хил хязгаар юм. Заримдаа, бид од руу гараа сунгахад бид ямар өчүүхэн болохоо мэдэрдэг. Энэ их уй гашуу биднийг нөмөрсөн хэдий ч бид өөрсдийгөө үүнээс татан авч цааш хөгжих хэрэгтэй. Үнэндээ бид бол эр зориг, нэр хүнд болоод агуу их тэсвэр хатуужилтай улс үндэстэн билээ. Манай долоон нисгэгчид шиг олон олон эрэлхэг зоригтой баатрууд маань биднийгээ адисласаар байгаа. Сансрын хөлөг онгоцын нислэг бүр нь техник, технологийн гайхамшиг гэдгийг Дик Скоби мэддэг байсан. Тэрээр “Хэрэв ямар нэг зүйл нь бүтэлгүйтвэл тэр нь сансрын хөлөг төслийн хувьд төгсгөл гэсэн үг биш юм” хэмээн

“...баатарлаг үйлс, их үйлсийн төлөө, амь бие хайрлаагүй агуу их хүмүүсийн хийж бүтээсэн зүйл дээр дэлхийн хүн төрөлхтний итгэл найдвар тогтдог”

Page 8: Рональд Рейган

RHETORIC264

хэлсэн байжээ. Намайг тэдний гэр бүлийнхэнтэй очиж уулзахад түүний хайртай хүмүүс, хүүхдүүд нь энэ үйлсийн төлөө амиа зориулсан учир биднийг уг үйл хэргээ цааш үргэлжлүүлэхийг хүсч байсан. Бид бүхэн тэднийхээ итгэлийг алдахгүй. Өнөөдөр бид Дик Скоби болон түүний багийнхны тэрхүү хүсэл мөрөөдөл, зоригийг нь үргэлжлүүлэн, тэдний ирээдүйг бий болгохын төлөө хийж бүтээсэн зүйл нь хэрэгжинэ гэдгийг амлаж байна. Өөрсдийн үйл хэргийн төлөө бүхнээ зориулсан охид, хөвгүүдээ алдсан нь НАСА-н хувьд гэр бүлийнхээ долоон гишүүнийг алдсан хэрэг байлаа. Одоо ч НАСА үр дүнтэй, аюулгүй, ашигтай хирнээ зориг тэвчээр, хүчин чармайлт шаардсан тийм сансрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр цааш үргэлжлүүлэх хэрэгтэй. Хүн төрөлхтөн сансар огторгуйг судлах энэ үйл хэрэгт ялалтаа цааш нь хэрэгжүүлэх болно. Шинэ зорилго, илүү их амжилтад хүрэх замаар бид Челленжерийн долоон баатрыг дурсан хүндэтгэх болно.

Дик, Майк, Жүди, Эл, Рон, Грег мөн Криста! Та нарын гэр бүл болоод ард түмэн чинь та нарыгаа алдсандаа

маш ихээр гашуудаж байна. Та нар минь тэнгэрийн оронд мөнх нойрсоорой. Бид та нарыгаа хэзээ ч мартахгүй. Та нарыг сайн мэдэх, хайрлаж явдаг, хүмүүсийн уй гашуу нь гүн байсаар байх болно. Улс орон маань ч мөн адил долоон сайхан охид, хөвгүүдээ алдсандаа гашуудан байна. Бид зөвхөн итгэл найдвараасаа л тайтгарлыг олж чадах болно. Та нар тийм их өндөрт цойлон гарч, тийм их бахархал нь тэнгэр дэх тэр орныг чинь бий болгон, бурханы амлах мөнхийн амьдралд орох болно гэж бид сэтгэл зүрхнээсээ итгэж байна.

Та бүхнийг маань бурхан ивээж энэ хэцүү цагт амар амгаланг соёрхуулах болтугай.