Өрхийн түвшинд ундны ус бохирдох шалтгаан: Усны эх үүсвэрийгхамгаалах эргэн тойронд нь хашаа байхгүй Гүний худагт байшин бариагүй Ус татах зориулалтын ховоо, шанага байхгүйгээс Усны эх үүсвэртэй хэт ойрхон айл байрлах, мал бэлчээрлэх Жорлон, муу усны нүх халих Гадаргуугийн бохир ус худаг, булаг шандын усанд нийлэх Ус зөөхдөө гараа угаагаагүй эсвэл бохир саваар зөөх Усны эх үүсвэрээс цэвэр ус авсан ч эрүүл ахуйн буруу дадлын улмаас эгзэгтэй цэгүүдэд бохирдох боломжтой. Усны эх үүсвэрээс гэр хүртлээ бохир саваар ус тээвэрлэх Гэртээ ус хадгалахдаа таггүй эсвэл бохир саванд хадгалах УНДНЫ УСНЫ ЭРҮҮЛ АХУЙ УНДРАХ-ИРЭЭДҮЙ ӨЭМТ ЧД19-р хороо дээд салхит 2-22 тоот Утас 99026227 веб: www.undrakhireedui.com УНДРАХ-ИРЭЭДҮЙ ӨЭМТ Posted by tuul tula Уснаас шалтгаалах халдварт болон халдварт бус өвчин, дамжих зам Шаардлага хангаагүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл болон хоол хүнсийг эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд хадгалж бэлтгэн хэрэглэснээс ус нь өвчин үүсгэгч бичил биетэн, амьд организмаар бохирдож уснаас шалтгаалсан халдварт өвчин үүсдэг. Усны эх булаг хамгаалалтгүй байх, бохир саваар ус зөөх, бохир гар зэрэг нь усыг амархан бохирдуулах ба хэдийгээр усыг харахад тунгалаг, ямар ч амтгүй байсан ч хүмүүс өвчилдөг байна. Уснаас шалтгаалах ХАЛДВАРТ өвчинг дамжих замаар нь дараах байдлаар ангилна: Усаар шууд дамжих өвчин – Энэ нь эмгэг төрөгч нянгаар бохирлогдсон ус, хүнсний зүйлийг шууд ундандаа хэрэглэснээс үүснэ. (, холер, урвах тахал, Гепатит А г.м) Усны хэрэглээтэй холбоотой буюу ус дутлаас үүсэх өвчин – Усны дутагдлаас шалтгаалан ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл бүрдүүлж чадаагүйгээс үүснэ. (Арьс салстын үрэвсэл, суулгалт халдвар, хамуу, бөөс г.м) Усан дээрсуурилсан эмгэгүүд (хүний хүж хорхой, хүүхдийн хялгасан хорхой болон бусад хорхойн өвчнүүд) Усанд ба усны ойролцоо амьдардаг шавжаар дамждаг өвчнүүд буюу усанд үүсэх шавьжаардамждаг өвчнүүд (шар чичиргэнэ, денгийн өвчин, унтамхай өвчин г.м) Усаар цацагддаг эмгэгүүд ГЭДЭСНИЙ ХАЛДВАРТ өвчнүүдийг хүний нүдэнд үл үзэгдэх бичил биетэн болох олон