Top Banner
1 •“ШУВУУНЫ ТОМУУ , ХҮНИЙ ТОМУУГИЙН ЦАРТАХАЛТАЙ ТЭМЦЭХ ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ •“ГАМШГИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ ТӨВТББ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ШУВУУНЫ ТОМУУ , ХҮНИЙ ТОМУУГИЙН ЦАРТАХАЛТАЙ ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ СЭДЭВ СУРГАЛТЫН МАТЕРИАЛ ТӨРӨЛ
17

Томуугийн цар тахал

Jun 20, 2015

Download

Education

Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Томуугийн цар тахал

1

• “ШУВУУНЫ  ТОМУУ, ХҮНИЙ ТОМУУГИЙН ЦАРТАХАЛТАЙ ТЭМЦЭХ ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХ  ” ТӨСӨЛ

• “ГАМШГИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ ТӨВ” ТББ

СУРГАЛТЫГ ЗОХИОН 

БАЙГУУЛАГЧ

• ШУВУУНЫ ТОМУУ, ХҮНИЙ ТОМУУГИЙН ЦАРТАХАЛТАЙ  ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭСЭДЭВ

• СУРГАЛТЫН МАТЕРИАЛТӨРӨЛ

Page 2: Томуугийн цар тахал

2

ХОЁРДУГААР БҮЛЭГ.

Page 3: Томуугийн цар тахал

3 Хоёрдугаар бүлэг. Òîìóóãèéí öàðòàõàë

Хуудасны

дугаар

Хичээлд

ногдох

цаг

§ Томуугийн H5N1 цартахлын аюул

§ Томуугийн цартахлын бэлэн байдал

§ Цартахлын үе шатууд

§ Цартахлын үед гүйцэтгэх арга хэмжээ

3

Page 4: Томуугийн цар тахал

ТОМУУГИЙН H5N1 ЦАРТАХЛЫН АЮУЛ

H5N1 омог нь эсрэгтөрөгчийн хувьд цоо шинэ, хүний бие махбодид үзүүлэх үйлчлэл нь нэн хоруу, хүнээс хүнд эрчимтэй дамжин халдварлах чадвар олж авах боломжтой зэрэг нөхцөл байдлыг 

харгалзан үзэж, ДЭМБ‐аас 1997 онд нийт улс орнуудад хандан дараагийн цартахалд бэлэн байхыг сануулж, “зайлшгүй ирэх аюул” нэрээр уриалга гаргасан юм .

УЛС ОРНУУДАД N5H1 ВИРУС ХАЛДВАРЛАСАН БОЛОННАС БАРСАН  ХҮНИЙ ТОО

4

Хүн амын дунд томуугийн вирүсийн шинэ омог буй болон хүнээс хүндтархаж, бүх насны хүн өртөн нийгмийн бүх салбарын үйл ажиллагааг хямралд

хүргэхийг “ цартахал” гэнэ.

Page 5: Томуугийн цар тахал

ТОМУУГИЙН ЦАРТАХЛЫН БЭЛЭН БАЙДАЛ

• Болзошгүй цартахлын үед ажиллах маш сайн төлөвлөгөө шаардлагатай .• Цартахлын бэлэн байдал нь зайлшгүй шаардлагатай тусламжүйлчилгээгээр хангах, цартахлын улмаас нийгэм эдийн засагт учрах хорхохирлыг бууруулахад дэм үзүүлэх болно.• Тандалт болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хязгаарлагдмал,хүн амын эрүүл мэнд, хоол тэжээлийн түвшин ерөнхийдөө тааруу байдаг ядууулс орнуудад цартахал хамгийн их хохирол учруулдаг.

5

ЦАРТАХЛЫН ҮЕ ШАТУУД

ДЭМБ, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, дэс дарааг тодорхойлох зорилгоор “ТОМУУГИЙНЦАРТАХАЛД БЭЛТГЭХ ДЭЛХИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ”-г боловсруулсан юм.

• Төлөвлөгөөний үе шат бүр нийгмийн эрүүл мэндийн үндэсний болон олон улсын арга хэмжээтэйнягт уялдсан.• Үе шат бүрд авч хэрэгжүүлэх үндэсний үйл ажиллагаа нь тухайн улс орны эпидемиологийн нөхцөлбайдлаас шалтгаалан дэд бүлгүүдэд хуваагдсан.• Томуугийн Цартахалд Бэлтгэх Дэлхийн Төлөвлөгөөнд тусгасан хэрэгжүүлэх үйл ажиллагаанычиглэлийг улс орон бүр үндэснийхээ төлөвлөгөөнд тусган оруулахыг ДЭМБ-аас зөвлөмж болгож байгаа.

Эдгээр үе шатуудыг доор тоймлон харуулав.

Page 6: Томуугийн цар тахал

• ДЭМБ-аас боловсруулсан Томуугийн Цартахалд Бэлтгэх Дэлхийн Төлөвлөгөөний үе шатууд

НЭГ: ЦАРТАХАЛ ХООРОНДЫН ҮЕ1-р үе шат Хүний бие махбодиос томуугийн вирүсийн шинэ хэвшинж илрэхгүй. Хүний бие

махбодид өвчин үүсгэсэн томуугийн вирүсийн хэвшинж амьтдаас илэрч болно. Амьтдад илэрлээ гэхэд хүнд халдварлах болон өвчин үүсгэх эрсдэл нь маш багад тооцогдоно.

2-р үе шат Хүний бие махбодиос томуугийн вирүсийн шинэ хэвшинж илрэхгүй. Гэхдээ амьтдын дунд орчилдож буй томуугийн вирүс хүний биед өвчин үүсгэх бодит эрсдэл бий болно.

ХОЁР: ЦАРТАХЛЫН ТҮГШҮҮР ҮЕ3-р үе шат Вирүсийн шинэ хэвшинж хүний биед халдвар үүсгэнэ, гэхдээ халдвар хүнээс

хүнд дамжихгүй, маш ховор тохиолдолд ойрын хавьталд халдана.

4-р үе шат Хүнээс хүнд хязгаарлагдмал байдлаар халдсан, тархалт нь байршмал жижиг голомтууд бүртгэгдэнэ. өөрөөр хэлбэл вирүс хүний бие махбодид сайн дасан зохиоцоогүй байгааг илтгэнэ.

5-р үе шат Өргөн цар хүрээтэй голомтууд бүртгэгдэх хэдий ч халдвар хүнээс хүнд тархах үйл явц байршмал шинж чанартай хэвээр байна. ө.х. хүний бие махбодид дасан зохицох вирүсийн чадвар нэмэгдэж байгаа боловч тэрхүү чадвар нь төгс бүрэлдээгүй байгааг илтгэнэ.

ГУРАВ: ЦАРТАХЛЫН ҮЕ6-р үе шат Hийт хүн амын дундах вирүсийн тархалт эрс нэмэгдэж, хүнээс хүнд халдвар

дамжих чадвар нь тогтвортой болно.

ДӨРӨВ: ЦАРТАХЛЫН ДАРААХ ҮЕ Цартахал хоорондын үед буцаж ирнэ.

6

Page 7: Томуугийн цар тахал

7

2005 онд ДЭМБ-аас боловсруулсан Томуугийн Цартахалд Бэлтгэх Дэлхийн Төлөвлөгөөний үе

шатуудын загварчлал

Үе шат 1-2

Үе шат 6

Үе шат 3-5

Хугацаа

Цартахлын өмнөх үе

Цартахал

Цартахлын сэрэмжлүүлэг

Цартахлын дараах үе

Page 8: Томуугийн цар тахал

2005 ОНООС ХОЙШ

H5N1 вирүс Ази тивд тархсан, цартахлын заналхийлэл нэмэгдсэн, томуугийнвирүс судлалд дэвшил гарсан, лаборатрийн оношлогоонд амжилт гарсан, шинэвакцин, эм бэлдмэл, түүний дотор вирүсын эсрэг бэлдмэл боловсруулсан, H5N1вирүсын эсрэг олон улсын нөөц бэлтгэгдсэн, технологийн хөгжлийн зэрэгцээцартахалд гүнзгий дүн шинжилгээ хийгдэж, цартахлын үед мэдээлэл солилцох,харилцан туслах арга замууд сайжирч байна.

H5N1 вирүсээр шувууны томуу дэгдэхэд олон улс орон цартахалд бэлтгэх чухалтуршлага хуримтлуулжээ.

8

2008 ОНД ДЭМБ-ААС БОЛОВСРУУЛСАН Томуугийн Цартахалд Бэлтгэх Дэлхийн Төлөвлөгөөний үе шатуудын шинэчилсэн загвар

Page 9: Томуугийн цар тахал

9

ДЭМБ: Цартахлын үе шатуудыг дахин хуваарьлаж тэдгээрийн тодорхойлолтыг

өөрчлөхөөр, туршлага дээр тулгуурлаж, үе шатуудын тодорхойлолтыг энгийн бөгөөд нарийн боловсруулсан байна.

Цартахлыг төлөвлөх зорилгоор үе шатуудыг: 1-3 дугаар үе шат нь бүхэлдээ цартахалд бэлтгэх үед хамаарна.4 дүгээр үе шат нь өмнөх гурван үе шатаас чанарын хувьд ялгаатай бөгөөд цартахлын

заналхийлэлд ойртсон.5-6 дугаар үед цартахалтай тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг шаардана.Энд Цартахлын оргил үе, цартахлын дараах үе хамаарагдаж байна.Цартахлын дараа хоёрдогч цартахал үүсэх боломжийг мартаж болохгүй.

ҮЕ ШАТ БҮРД ДАРААХ АЖЛУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА:Үе шат 1-3:

• Томуугийн цартахалтай тэмцэх ба бэлтгэх төлөвлөгөөг сайжруулах, шалгах, эмхэтгэх;• Хүн амыг цартахалд бэлтгэх, эмнэлгийн асуудлуудыг шийдвэрлэх талаар мэдээллийн стратегийг боловсруулах нэвтрүүлэх, жишээлбэл: халдвар тархалтын хяналт.• Эрүүл мэндийг хамгаалах системийг бүхэлд нь бэхжүүлэх, цартахалын үед систем нь ачааллыг тэсвэрлэх чадвартай байх.

Page 10: Томуугийн цар тахал

ҮЕ ШАТ 5-6:

• Өвчлөл болон нас баралтыг хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулахын тулд нийгмийн бүх нөөц бололцоог дайчилж, зохицуулах, мөн түүнчлэн цартахлын улмаас үүссэн нийгмийн болон эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх;• Урьдчилсан тооцоог үндэслэлтэй хийж , хязгаарлагдмал нөөцийг үр дүнтэй ашиглахын тулд цартахлын байдал, вирүс судлалын чадавхи, эмнэлгийн үйлчилгээний онцлогийг харгалзан үзэх;• Халдвар тархалтыг бууруулах арга хэмжээг төлөвлөж гүйцэтгэх;

Цартахлын оргил үеийн дараа• Дараагийн болзошгүй цартахлын давалгааны үед шаардлагатай нөөцийг нөхөн бүрдүүлэх;• Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хяналт хийх талаар шаардлагатай арга хэмжээ авах;

Цар тахлын дараа• Бий болсон туршлагад үндэслэн цар тахалтай тэмцэх, бэлтгэх үндэсний төлөвлөгөөг сайжруулах;• Цартахалд нэрвэгдэгсдэд сэтгэлзүй, нийгмийн тусламж үзүүлэх;

10

Үе шатны үргэлжлэл

ҮЕ ШАТ 4:• ДЭМБ-тай хамтарч халдварын голомтоос гадагш тахал тараахгүй байх;

• Тахлын дэгдэлтийн тухай мэдээллийг шуурхай цуглуулж, дамжуулах;

• Халдвар үүсэх голомтын талаарх мэдээллийг олох, мэдээллийг боловсруулжтараах хяналтын албыг бэхжүүлэх;

Page 11: Томуугийн цар тахал

Д/д Үе шат Үйл явцНэгдүгээр

үе

Цартахлынөм

нөхүе

1-ршат

Томууны <<А>> хэвшинжийн вирүсийн шинэ дэд хэв шинж хүнд тодорхойлогдоогүй.

Харин хүний халдварын шалтгаан болж болох томууны <<А>> хэвшинжийн дэд хэвшинж

амьтдын дунд эргэлтэнд байх боломжтой. Амьтдын дунд эргэлтэнд байх нь хүнд халдварлах,

өвчлөх эрсдэл бага үе юм

2-ршат

Томууны <<А>> хэвшинжийн вирүсийн шинэ дэд хэв шинж хүнд тодорхойлогдоогүй. Гэвч

эргэлтэд байгаа амьтдын томууны <<А>> хэвшинжийн вирүсийн дэд хэвшинж хүнд өвчин

үүсгэх эрсдэлтэй үе

Хоёрдугаарүе

Цар

тахлынтүгш

үүрүе 3-ршат Томууны вирүсийн шинэ дэд хэвшинжээр хүн халдварласан хэдий ч хүнээс хүнд тархахгүй,

маш ойрын хавьталд байсан хүмүүс өвчлөх цөөн тохиолдол ажиглагдах магадлалтай үе

4-ршат Хүнээс хүнд дамжин халдварласан цөөн тохиолдол бүртгэгдэж, тархалт нь тухайн газар

нутгаар хязгаарлагдаж, томууны вирүс хүнд дасан зохицох чадвар бага байх үе

5-ршат

Хүнээс хүнд дамжсан нилээд тохиолдлууд бүртгэгдсэн ч тархалт нь тухайн газар нутгаар

хязгаарлагдсан хэвээр, харин вирүс хүнд илүү дассан ч цартахлыг үүсгэх аюулд хүрээгүй

байх үе хамаарна

Гуравдугаа

рүе Цар

тахлын үе6-р шат Хүн амын дунд халдварын тархалт нэмэгдэх үе

Дөрөв

дүгээ

рүе Цартахлын дараах үе Цартахлын өмнөх үеийн нөхцөл байдал руу эргэн орох үе хамаарна

ЦАРТАХЛЫН ҮЕ, ШАТНЫ АНГИЛАЛ, МОНГОЛ

11

Page 12: Томуугийн цар тахал

Цартахлын үе шатны тэргүүн зэргийн ач холбогдолтой зорилт нь халдварын хэлхээг таслан зогсоох явдал болно.

Цартахлын омгоор үүсгэгдсэн өвчлөлийн анхны голомтыг эрт хугацаанд ялган тодорхойлсон эсэх, өвчлөлийн дийлэнх хувийг илрүүлж чадахаас ажлын үр дүн хамаарна.

12

Цартахал дэгдсэн үеийн тандалт дараах үйл явдлуудыг хамарч, хянадаг байх шаардлагатай.

цартахлын омгоор үүсгэгдэх томуу өвчний сэжигтэй, онош батлагдсан тохиолдлыг эмнэлэгт тусгаарласан эсэх,

тэдгээрийн нас баралт, нийгмийн нэн шаардлагатай үйлчилгээ эрхэлдэг салбарын хүн хүчний ажлын ирц (ажил таслалтын хувь),

томуугийн улирлын ердийн болон цартахлын омгийн вакцины хэрэглээ, цартахлын омгоор бэлтгэсэн вакцины урвал хүндрэл, уг вакцины үр дүнг хожим судлан тогтоох,

шаардагдах тоо баримт, пневмококкын вакцины хэрэглээ болон түүнтэй холбогдон гарах хүндрэл,

вирүсийн эсрэг үйлдэлтэй бэлдмэлийн хэрэглээ болон түүнтэй холбогдон гарах урвал хүндрэл.

Түүнээс гадна мэдээ, мэдээллийг нэгтгэн, эргэн мэдээлэх, шийдвэр гаргах түвшинд танилцуулах механизмыг тусгасан байх ёстой.

Өвчлөлийн мэдээг үндэсний түвшин болон ДЭМБ руу өдөр тутам мэдээлж байх зайлшгүй шаардлагатай.

• ЦАРТАХЛЫН ҮЕД ГҮЙЦЭТГЭХ АРГА ХЭМЖЭЭ

ТАНДАЛТ

Page 13: Томуугийн цар тахал

Өвчтөнтэй харьцдаг эрүүл мэндийн ажилтнууд амны (N-95 ба түүнтэй адилтгах) хаалт, урт ханцуйтай өмсгөл, нүүрний хаалт, нүдний шил өмсөх ёстой.

Өвчтөнтэй шууд харьцаж ажилладаг болон өвчтөн байгаа орчинтой хүрэлцэж ажилладаг хүмүүсийн тоог боломжийн хэрээр хязгаарлах хэрэгтэй.

Халдвар авах өндөр эрсдэлтэй ажил үүрэг гүйцэтгэдэг эмнэлгийн ажилтнууд нөлөөллийн өмнөх сэргийлэлтэнд хамрагдсан байх шаардлагатай.

13

A(H5N1) вирүсийн халдварын сэжигтэй болон онош батлагдсан тохиолдолд оношлогоо эмчилгээ хийх, эмнэлзүйн ажиглалт хяналт хийх шаардлагын үүднээс эмнэлэгт заавал тусгаарлан хэвтүүлнэ.

Өвчтөн болон түүний гэр бүлийн гишүүдэд хувийн ариун цэвэр, халдварын эсрэг дэглэмийн талаар сургалт хийсэн байна.

Хүчилтөрөгчөөр хангах, амьсгал дэмжих эмчилгээг гүйцэтгэнэ.

A(H5N1) вирүсийн халдварын сэжигтэй өвчтөнд лабораторийн шинжилгээний хариуг хүлээлгүйгээр нейраминидазын саатуулуурыг яаралтай уулгах .

ЭМЧИЛГЭЭ, ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЛТ

ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНУУДЫГ ХАМГААЛАХ

Page 14: Томуугийн цар тахал

Томуугаар өвдсөн хүн өвчний шинж тэмдэг илрэхээс өмнө халдварыг хамт байгаа хүмүүстээ тараасан байдаг учраас түүний хавьтлыг мөрдөн судлах замаар томуу өвчнийг хянахад маш түвэгтэй.

Өвчний нууц үе (2 хоног) халдвартай байх үе (3-4 хоног)

үргэлжлэх хугацаа тун богино байдаг.

14

АЦХаХ өвчний дэгдэлтийн үед онгоцоор зорчигчдын эрүүл мэндийг биеийн халуун хэмжигч багажийн тусламжтай хянан шалгаж байсан.

Тэр үед биеийн хэм нь хэвийн хэмжээнээс илүү зорчигчдыг тухайн улсын хилээр нэвтрэн орохыг хориглож байсан.

Нисэх буудал бүрийн дэргэд халуунтай зорчигчийг саатуулан, оношилж эмчлэх үүрэг бүхий эмнэлэг ажиллуулж байсан.

Гэхдээ биеийн халуун хэмжигч хэт ягаан туяаны аппарат нь томуу өвчний шинж тэмдэг бүхий өвчтөнийг л илрүүлж чадна. Нууц үеийн төгсгөл шатнаа байгаа, халдвар хамгийн их тараах эрсдэлтэй өвчтөнийг илрүүлж чадахгүй.

Шинж тэмдгийн илрэл бүхийөвчтөнийг судлах

Хилийн хяналт

Page 15: Томуугийн цар тахал

Ханиаж найтаахдаа амаа дарах гэхчлэн “амьсгалын эрүүл ахуйн”наад захын шаардлага нь хяналтат судалгааны үр дүн гэхээсээ илүү практик амьдрал дээрх бодит үр дүнгээс урган гарсан байна.

Томуугийн вирүс гадаад орчинд амьдрах чадвараа хадгалдаг бөгөөд гар болон бөөлжсөөр дамжин халдварладаг хэмээн үздэг.

Эрдэмтдийн хийсэн хяналтат судалгаагаар, гар угаалт нь амьсгалын доод замын халдварын тархалтыг бууруулахад чухал үүрэгтэй болох нь харагджээ.

Судалгаанд зонхилон вирүсийн халдварыг судалсан, харин томуугийн халдвар бага хувийг эзэлж байсан байна .Тэдгээрээс зөвхөн томууг онцгойлон авч үзсэн судалгаа байгаагүй ажээ .

15

Эрүүл ахуй, халдваргүйтгэл

Page 16: Томуугийн цар тахал

16

Мэдээлэл, харилцаа холбооны эрсдэлийг зохицуулах стратегийг цартахлын янз бүрийн үе шатанд дасан зохицох чадвартайгаар боловсруулах шаардлагатай.

Цартахлын үед ажиллаж чадах хамгийн тохиромжтой бөгөөд үр дүнтэй мэдээллийн хэрэгслийг сонгон тодорхойлох хэрэгтэй.

Мэдээллийг хүн амд хүргэх нэвтрүүлэгчийг цартахал хоорондын үед бэлтгэн томилж, цартахлын дараагийн үе шатуудад тэр хүндээ уг сэдвийг хариуцуулах нь зохимжтой байдаг.

Мэдээллийн эх үүсвэр нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, үнэн магадтай (ДЭМБ, ХӨСҮТ г.м) байх ёстой.

Олон нийтэд айдас цочрол төрүүлэхээс зайлсхийн, прагматик мэдээллээр хангах нь чухал

Эрсдлийн мэдээлэл

Page 17: Томуугийн цар тахал

17