Соёл түүний өөрчлөлт
Соёл түүний өөрчлөлт
Соёл гэж юу вэ?Соёл гэдэг нь culture- боловсруулах гэсэн утгатай латин үгнээс гаралтай.Соёлын асуудлыг судлаач эрдэмтдийн тооцоолсоноор эдүгээ соёлынтодорхойлолт 500 гаруй байна. Соёлыг олон тохиолдолд “хоёр дахь байгал”хэмээн тодорхойлсон байдаг. Хүн байгалийг өөрийхөө уйгагүй хөдөлмөрийн үрээрөөрчилж 2 дахь орон зай буюу соёлыг бүтээжээ. Энэ утгаараа соёл бол хүнийололт амжилтын цогцолбор юм.
Улс үндэстний соёл
Соёл бол үр дүнд нь хүн болгон төлөвшүүлдэг, хүнийг” дахин бүтээдэг” байгаль юм. Хүн соёлыг бүтээгч бөгөөд
өөрөө соёлын бүтээл мөн. Эдгээрээс үзэхэд соёл нь хүний байнгын идэвхитэй чөлөөт
ажиллагааны үр дүнд бий болж уламжлагдаж
байдаг, хэм хэмжээ, итгэл үнэмшил, билэг тэмдэг, үнэт зүйлсийн цогц, хүнийхөгжсөн
түвшин хэмээн тодорхойлж болно.
Соёлын үндсэн элементүүд:Соёлын анхдагч хамгийн чухал элемент нь танин мэдэхүйн билэг тэмдэгийн тогтолцоо юм.Нийгмийн бүлгийн гишүүдийн хувьд бүх нийтээрээ хүлээн зөвшөөрсөн объект, үйлдлээр нөгөөгийн утга санааг илэрхийлэх үйлдэл объектийг билэг тэмдэг гэнэ. Билэг тэмдэг нь тухайн зүйлийнхээ утгыг илэрхийлэх код нь юм.
СОЁЛЫН ӨӨРЧЛӨЛТСоёл нь үргэлж хөдөлгөөнгүй байдалд оршдоггүй ба тэрээр хөгжиж, мөхөж, нэг улсаас нөгөө улсад дэлгэрч, өнгөрсөн - одоо - ирээдүй гэсэн гурван цагийнхэлхээнд оршиж байдаг. Хувь хүн болон үе үеийнхэн өөрийнхөө хувь хүнийхээ дотоод чанарболон тухайн цаг үеийнхээ тал дээр амьжиргааныхаа бүхий л зохион байгуулалтад тохиргоохийдэг. Заримдаа энэ тохиргоо нь үндсэн тулгуур тохиргоо байдаг бөгөөд өнгөрсөн үетэйхолбоотой олон холбоог тасалдаг. Дараачийн шинэ үеийнхэн соёлын шинэ хувилбарыг амарханхүлээж авчихдаггүй, харин засварлаж хянасан хувилбараар хүлээж авдаг.
Соёлын өөрчлөлт ба дэвшил
Соёлын өөрчлөлтийн 3-н үндсэн эх үүсвэр байдаг.Нэг нь байгал орчны өөрчлөлт. Цаг уурын өөрчлөлт, үр тариа, хий болон бусад нөөцийн хомсдол, хүн амын гэнэтийн өсөлт, бууралт зэрэг нь хүмүүсийг дасан зохицох явдалд хүчээр хүргэдэг. Хүмүүс өмнө нь амьдарч байсан шигээ амьдраад явж чаддаг.
Байгаль орчины өөрчлөлт
Хоёр дахь эс үүсвэр бол өөр хэм хэмжээ, үнэт зүйлс, технологи бүхий бүлгүүдтэй холбоо тогтоох явдал юм. Соёлын холбоо нь нөхөрсөг, эсвэл дайсагнасан байдаг.Сайн дурын ба сайн дурын бус байдаг. Харилцан үйлчлэлтэй буюу хоёр талтай (худалдааны баоюутан солилцох хөтөлбөр гэх мэт) эсвэл нэг талтай (цэргийн хүчээр довтлох, техникийнзөвлөгч өөрийнхөө арга барилыг хүчээр тулгах), зарим тохиолдолд өөрчлөлтийг засгийн газраасхүчээр тулгах, эсвэл нийгэм доторхи тодорхой нэг бүлэгт тулгах байдлаар илэрнэ.
Техникийн дэвшил ба түүний хор хөнөөл.
Гурав дахь эх үүсвэр бол шинэ нээлт, бүтээл юм. Нээлт нь шинэ мэдлэгийг нээх, урьд нь байсан зүйлийг шинээр ашиглах явдал юм. Үүний тод жишээ бол шинэ газар нутаг нээх зэрэг болно. Нээлт нь өмнө нь мэдэгддэггүй байсан, одоо мэдэгдэж байгаа баримт сэлтийг илэрхийлж байдаг. Бүтээл бол мэдэгдэж буй соёлын элемент болонтогтолцооны шинэ хувилбар юм. Энэ нь эд зүйлс тэр дундаа технологийг бий болгох шинэаргыг нэгтгэж байдаг. Бүтээл нь зөвхөн техникт биш мөн шинжлэх ухаанд, социал хүрээнд чяригдах зүйл юм.
Хүмүүс саран дээр бууж шинэ нээлт хийсэн.
Английн эрдэмтэн Жозеф Приестли 1770 онд цэвэр хүчилтөрөгч гарган авчээ.