Niit erel ba niit niiluulelt

Post on 20-Jun-2015

4462 Views

Category:

Business

6 Downloads

Preview:

Click to see full reader

Transcript

Нийт нийлүүлэлт ба нийт эрэлт

БҮЛЭГ 27

Энэ бүлгийг судалснаар дараах чадваруудыг эзэмших болно.

Макро эдийн засгийн богино ба урт хугацааг ялгах

Нийт нийлүүлэлтийг юу тодорхойлдог болохыг тайлбарлах

Нийт эрэлтийг юу тодорхойлдог болохыг тайлбарлах

Бодит ДНБ ба үнийн түвшин хэрхэн тодорхойлогдох, нийт эрэлт болон нийт нийлүүлэлтийн өөрчлөлт хэрхэн эдийн засгийн өсөлт, инфляци, эдийн засгийн мөчлөгийг бий болгож байгааг тайлбарлах

Mакро эдийн засгийн гол сургуулуудийг тодорхойлох

Үйлдвэрлэл ба үнэ

Үйлдвэрлэл өсөхийн зэрэгцээ үнэ ч бас өсдөг. Гэхдээ үнэ ба үйлдвэрлэл жигд өсч байдаггүй.

Ямар хүчин зүйл байнга бодит ДНБ-ий өсөлтийг хурдасгадаг вэ?

Ямар хүчин зүйл инфляцийг бий болгодог вэ?

Яагаад бидэнд бизнесийн мөчлөг байдаг вэ?

Макро эдийн засгийн гол сургуулиудын үзэл баримтлалын ялгаа нь юу вэ?

Макро эдийн засгийн богино ба урт хугацаа

Макро эдийн засгийн урт хугацаа Макро эдийн засгийн урт хугацаа гэдэг нь бодит цалин бүрэн ажил эрхлэлтэнд хүргэхээр зохицуулалт хийх хангалттай урт хугацааг хэлнэ.

Урт хугацаанд:

Бодит ДНБ нь потенциаль ДНБ-тэй тэнцүү

Ажилгүйдлийн түвшин хэвийн түвшиндээ хүрэх

Үнийн түвшин мөнгөний тоо хэмжээнээс пропорциональ

Инфляцийн түвшин мөнгөний өсөлтөөс бодит ДНБ-ий өсөлтийг хассантай тэнцүү байна.

Макро эдийн засгийн богино ба урт хугацаа

Макро эдийн засгийн богино хугацаа

Макро эдийн засгийн богино хугацаа гэдэг нь зарим үнэ тогтмол байж улмаар

Бодит ДНБ потенциал ДНБ-тэй тэнцүү эсвэл бага болон их байж болох,

Ажилгүйдлийн түвшин хэвийн түвшинтэй тэнцүү эсвэл их болон бага байж болох хугацааг хэлнэ.

Нийт нийлүүлэлт

Бодит ДНБ-ий нийлүүлэлтийн хэмжээ гэдэг нь тухайн хугацааны пүүсүүдийн үйлдвэрлэхээр төлөвлөсөн бараа, үйлчилгээний нийт хэмжээг хэлнэ. Энэ тоо хэмжээ дараах хүчин зүйлсээс хамаардаг. Үүнд:

Хөдөлмөрийн тоо хэмжээ

Биет болон хүмүн капиталын хэмжээ

Технологийн түвшин

Хөдөлмөрийн зах зээл дээрх ялгаатай нөхцөл байдлаас хамааран нийт нийлүүлэлтийг дараах хугацааны хүрээнд хуваадаг. Үүнд:

Урт хугацааны нийт нийлүүлэлт Богино хугацааны нийт нийлүүлэлт

Нийт нийлүүлэлт

Урт хугацааны нийт нийлүүлэлт

Урт хугацааны нийт нийлүүлэлт /Long-run aggregate supply/ гэдэг нь бодит ДНБ потенциал ДНБ-тэй тэнцүү байх үеийн бодит ДНБ-ий нийлүүлэлтийн хэмжээ ба үнийн түвшин хоорондын хамаарлыг хэлнэ.

Потенциал ДНБ үнийн түвшнээс хамаардаггүй.

Тиймээс урт хугацааны нийт нийлүүлэлтийн муруй (LAS) потенциал ДНБ-ийг дайрсан босоо тэнхлэгтэй параллель шулуун байна.

Нийт нийлүүлэлт

Зураг 27.1-д потенциал ДНБ 12 их наяд доллар үеийн LAS муруйг харуулав. LAS муруйн дагуу бүх үнэ болон нэрлэсэн цалин ижил хувиар өөрчлөгддөг. Тиймээс харьцангуй үнэ болон бодит цалин өөрч-лөгдөхгүй хэвээр байдаг.

Нийт нийлүүлэлт

Богино хугацааны нийт нийлүүлэлт

Богино хугацааны нийт нийлүүлэлт /Short-run aggregate supply/ гэдэг нь потенциал ДНБ, нэрлэсэн цалин, бусад нөөцийн үнэ тогтмол байх үеийн бодит ДНБ-ий нийлүүлэлтийн хэмжээ ба үнийн түвшин хоорондын хамаарлыг хэлнэ.

Нэрлэсэн цалин, бусад нөөцийн үнэ өөрчлөгдөөгүй байхад үнийн түвшин өсөх нь бодит ДНБ-ий нийлүүлэлтийн хэмжээг өсгөдөг.

Тиймээс богино хугацааны нийт нийлүүлэлтийн муруй (SAS) эерэг налалттай байдаг.

Нийт нийлүүлэлт

Зураг 27.2-д богино хугацааны нийт нийлүүлэлтийн муруй (SAS)-г дүрслэв.

SAS муруйн дагуу бодит ДНБ-ий нийлүүлэлтийн хэмжээ потенциаль ДНБ-ээс их …

Эсвэл бага байж болдог.

Нийт нийлүүлэлт

SAS муруй эерэг налалттай байдаг нь дараахтай холбоотой:

Нөөцөд гаргах зардал өөрчлөгдөөгүй үед үнийн түвшин өсөх нь пүүсийг өндөр ахиу зардал гаргаж гарцаа нэмэг-дүүлэхийг өдөөдөг.

Өмнөхийн эсрэгээр үнийн түвшин буурах нь пүүсийг бага ахиу зардалтай гарцаа цөөрүүлэхийг өдөөдөг.

Нийт нийлүүлэлт

LAS ба SAS муруйн дагуух шилжилт

Зураг 27.3-д үнийн түвшний өөрчлөлтөд

Нэрлэсэн цалин, бусад нөөцийн үнэ ижил хувиар өөрчлөгдсөн бол LAS муруйн дагуух цэгэн шилжилт хийх,

Нэрлэсэн цалин, бусад нөөцийн үнэ өөрчлөгдөөгүй бол SAS муруйн дагуух цэгэн шилжилт хийхийг харуулав.

Нийт нийлүүлэлт

Нийт нийлүүлэлтийн өөрчлөлт

Потенциал ДНБ өсөхөд LAS болон SAS муруй зэрэг баруун тийш шилждэг.

Потенциал ДНБ дараах гурван шалтгааны улмаас өөрчлөгддөг. Үүнд:

Бүрэн ажил эрхлэлттэй үеийн хөдөлмөрийн хэмжээ өөрчлөгдөх

Биет болон хүмүн капиталын хэмжээ өөрчлөгдөх

Технологийн дэвшил явагдах

Нийт нийлүүлэлт

Зураг 27.4-д потенциал ДНБ-ий өсөлт хэрхэн LAS болон SAS муруйг зэрэг баруун тийш шилжүүлж байгааг дүрслэв.

Нийт нийлүүлэлт

Зураг 27.5-д нэрлэсэн цалингийн өөр-члөлтийн нийт нийлүүлэлтэд үзүүлэх нөлөөг харуулав.

Нэрлэсэн цалингийн өсөлт нь

Богино хугацааны нийт нийлүүлэлтийг бууруулах ба SAS муруй зүүн тийш шилжилт хийнэ.

Урт хугацааны нийт нийлүүлэлтэнд нөлөө үзүүлэхгүй.

Нийт эрэлт

Бодит ДНБ-ий эрэлтийн хэмжээ Y гэдэг нь өрхүүд, засгийн газар, бизнес эрхлэгчид болон гадныхны худалдан авахаар төлөвлөсөн АНУ-д үйлдвэрлэгдсэн эцсийн бүтээгдэхүүний зах зээлийн нийт өртөг юм.

Энэ тоо хэмжээ нь төлөвлөсөн хэрэглээний зардал C, хөрөнгө оруулалт I, засгийн газрын зардал G, цэвэр экспорт X – M-н нийлбэртэй тэнцүү.

Өөрөөр хэлбэл,

Y = C + I + G + X – M.

Нийт эрэлт

Худалдан авах төлөвлөгөө нь дараах хүчин зүйлсээс хамаардаг. Үүнд:

Үнийн түвшин

Хүлээлтүүд

Мөнгөний болон сангийн бодлого

Дэлхийн эдийн засаг

Нийт эрэлт

Нийт эрэлтийн муруй

Нийт эрэлтийн муруй (Aggregate demand) гэдэг нь үнийн түвшин ба бодит ДНБ-ий эрэлтийн хэмжээ хоорондын хамаарлыг харуулдаг.

Нийт эрэлтийн муруй (AD) нь нийт эрэлтийн хуваарь буюу ялгаатай үнийн түвшин бүрт харгалзах бодит ДНБ-ий эрэлтийн хэмжээгээр байгуулагддаг.

Нийт эрэлт

Зураг 27.6-д AD муруйг дүрслэв.

AD муруй дараах хоёр шалтгааны улмаас сөрөг налалттай байдаг. Үүнд:

Баялагын нөлөө

Орлуулалтын нөлөөнүүд

Нийт эрэлт

Баялагын нөлөө

Үнийн түвшин өсөхөд бусад хүчин зүйл тогтмол байхад бодит баялаг(мөнгө, хувьцаа гэх мэт) буурдаг.

Бодит баялагын бууралтыг нөхөхийн тулд хүмүүс хадгаламжаа өсгөж, хэрэглээгээ багасгадаг. Ингэснээр бодит ДНБ-ий эрэлтийн хэмжээ буурдаг.

Үүний адил үнийн түвшин буурахад бодит баялаг өсдөг.

Илүү их бодит баялаг нь хадгаламжийг бууруулж, хэрэглээг өсгөж улмаар бодит ДНБ-ийг эрэлтийг өсгөдөг.

Нийт эрэлт

Орлуулалтын нөлөө

1. Үе хоорондын орлуулалтын нөлөө :

Үнийн түвшин өсөхөд бусад хүчин зүйл тогтмол байхад мөнгөний бодит өртөг буурч хүүний түвшин өсдөг.

Хүүний түвшин өсөхөд хүмүүсийн зээл буурч бодит ДНБ-ий эрэлтийн хэмжээ буурдаг.

Үүний адил үнийн түвшин буурвал мөнгөний бодит өртөг өсч хүүний түвшин буурдаг.

Хүүний бууралтад хүмүүс зээл авч, илүү их зардал гаргаж бодит ДНБ-ий эрэлтийн хэмжээг өсгөдөг.

Нийт эрэлт

2. Олон улсын нөлөө:

Үнийн түвшин өсөхөд бусад хүчин зүйл тогтмол байхад дотоодын бүтээгдэхүүн гадаадын бүтээгдэхүүнтэй харьцуулахад үнэтэй болдог. Ингэснээр импорт өсч, экспорт буурч улмаар бодит ДНБ-ий эрэлтийн хэмжээ буурдаг.

Үүний адил үнийн түвшин буурахад бусад хүчин зүйл тогтмол байхад гадаадын бүтээгдэхүүнтэй харьцуулахад дотоодын бүтээгдэхүүн хямд болох ба импорт буурч, экспорт өсч улмаар бодит ДНБ-ий эрэлтийн хэмжээ өсдөг.

Нийт эрэлт

Нийт эрэлтийн өөрчлөлт

Худалдан авах төлөвлөгөөнд нөлөөлдөг үнийн түвш-нээс бусад хүчин зүйлийн аль нэг нь өөрчлөгдөх тохиолдолд нийт эрэлт өөрчлөгддөг.

Тэдгээрээс гол нөлөө үзүүлдэг нь

Хүлээлтүүд

Мөнгөний болон сангийн бодлого

Дэлхийн эдийн засаг

Нийт эрэлт

Хүлээлтүүд

Ирээдүйн орлого болон инфляци, ашгийн талаарх хүлээлт өөрчлөгдөх нь нийт эрэлтийг өөрчилдөг.

Хүлээгдэж буй орлогын өсөлт нь хүмүүсийн өнөөгийн хэрэглээний зардлыг нэмэгдүүлж улмаар нийт эрэлтийг өсгөдөг.

Хүлээгдэж буй инфляци өсөх нь өнөөгийн бүтээдэхүүнийг хямд болгож нийт эрэлтийг өсгөдөг.

Хүлээгдэж буй ашиг өсөх нь пүүсийн хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлж нийт эрэлтийг өсгөдөг.

Нийт эрэлт

Мөнгө болон сангийн бодлого

Сангийн бодлого гэдэг нь засгийн газраас эдийн засагт нөлөөлөх зорилготой татварыг өөрчлөх, шилжих төлбөр олгох, бүтээгдэхүүн худалдан авах үйл ажиллагааг хэлнэ.

Татварыг бууруулах, эсвэл шилжих төлбөрийг нэмэгдүүлэх нь өрхийн зарцуулах орлогыг өсгөдөг.

Өрхийн зарцуулах орлогын өсөлт хэрэглээний зардлыг өсгөж улмаар нийт эрэлтийг нэмэгдүүлдэг.

Нийт эрэлт

Мөнгө болон сангийн бодлого

Засгийн газрын бүтээгдэхүүн худалдан авах зардал нь нийт эрэлтийн нэг бүрэлдэхүүн тул түүний өсөлт нийт эрэлтийг өсгөдөг.

Мөнгөний бодлого гэдэг нь эдийн засаг дахь хүүний түвшин болон мөнгийн тоо хэмжээг өөрчлөхийг хэлнэ.

Мөнгөний тоо хэмжээ өсөх нь нийт эрэлтийг өсгөдөг.

Хүүний түвшин буурах нь зардлыг нэмэгдүүлж нийт эрэлтийг өсгөдөг.

Нийт эрэлт

Дэлхийн эдийн засаг

Дэлхийн эдийн засаг хоёр сувгаар нийт эрэлтэнд нөлөөлдөг. Үүнд:

Гадаад валютын ханш буурахад дотоодын бүтээгдэхүүн гадаадынхтай харьцуулахад хямд болох бөгөөд экспорт өсч импорт буурч нийт эрэлтийг өсгөдөг.

Гадаадын орлого өсөх нь АНУ-ын экспортыг өсгөж нийт эрэлтийг өсгөдөг.

Нийт эрэлт

Зураг 27.7-д нийт эрэлтийн өөрчлөлтийг харуулав.

Нийт эрэлт өсөхөд AD муруй баруун тийш, …

… нийт эрэлт буурахад AD муруй зүүн тийш шилждэг.

Changes in Aggregate Demand

Макро эдийн засгийн тэнцвэр

Богино хугацааны макро эдийн засгийн тэнцвэр

Богино хугацааны макро эдийн засгийн тэнцвэр бодит ДНБ-ий эрэлтийн хэмжээ бодит ДНБ-ий нийлүүлэлтийн хэмжээтэй тэнцүү буюу AD муруй ба SAS муруйн огтолцох цэгт тогтдог.

Tuvshee
Үүнийг макро эдийн засгийн богино хугацааны тэнцвэр гэвэл ямар вэ?

Макро эдийн засгийн тэнцвэр

Зураг 27.8-д богино хугацааны тэнцвэрийг байгуулав.

Хэрэв бодит ДНБ нь тэнцвэрт бодит ДНБ-ээс бага бол пүүс үнэ болон гарцын хэмжээгээ өсгөх …,

… бодит ДНБ нь тэнц-вэрт бодит ДНБ-ээс их бол пүүс гарц болон үнээ бууруулах болно.

Макро эдийн засгийн тэнцвэр

Эдгээр өөрчлөлтөд SAS муруйн дагуу цэгэн шилжилт явагдаж богино хугацааны макро эдийн засгийн тэнцвэрт хүргэдэг.

Богино хугацааны тэнцвэрт бодит ДНБ нь потенциал ДНБ-ээс их, эсвэл бага байж болно.

Макро эдийн засгийн тэнцвэр

Урт хугацааны макро эдийн засгийн тэнцвэр

Урт хугацааны макро эдийн засгийн тэнцвэр нь бодит ДНБ-ий хэмжээ потенциал ДНБ-тэй тэнцүү буюу эдийн засаг урт хугацааны нийт нийлүүлэлтийн муруй дээр байх үед тогтдог.

Урт хугацааны тэнцвэр нь AD муруй ба LAS муруйн огтолцох цэгт тогтдог.

Tuvshee
Үүнийг мөн макро эдийн засгийн урт хугацааны тэнцвэр гэвэл ямар уу?

Макро эдийн засгийн тэнцвэр

Зураг 27.9-д урт хугацааны макро эдийн засагт тэнцвэрийг дүрслэв.

Урт хугацаанд нэр-лэсэн цалин SAS муруй (ногоон өнгөтэй) дээрх түвшин хүртэл зохицуулагдаж урт хугацааны тэнцвэр тогтоно.

Макро эдийн засгийн тэнцвэр

Эдийн засгийн өсөлт ба Инфляци

Зураг 27.10-д эдийн засгийн өсөлтийг дүрслэв.

Хөдөлмөр болон капитал өсөх, технологийн дэвшил явагдах нь потенциал ДНБ өсгөдөг.

Ингэснээр LAS муруй баруун тийш шилжинэ.

Макро эдийн засгийн тэнцвэр

Зураг 27.10-д инфляцийг дүрслэв.

Мөнгөний тоо хэмжээний өсөлт потенциаль ДНБ-ий өсөлтөөс хурдан байснаас нийт эрэлт урт хугацааны нийт нийлүүлэлтээс илүү ихээр өссөн байна.

AD муруй LAS муруйгаас илүү баруун тийш шилжинэ.

Макро эдийн засгийн тэнцвэр

Бизнесийн мөчлөг

Бизнесийн мөчлөг нь нэрлэсэн цалин нийт эрэлт болон богино хугацааны нийт нийлүүлэлтийн хэлбэлзэлд бодит ДНБ-ийг потенциал ДНБ-тэй тэнцүү байхаар хурдан зохицуулдаггүйн улмаас бий болдог.

Потенциал үйлдвэрлэлээс бага байх тэнцвэр гэдэг нь потенциаль ДНБ бодит ДНБ-ээс их байх тэнцвэрийг хэлнэ.

Потенциал үйлдвэрлэлээс их байх тэнцвэр гэдэг нь потенциал ДНБ бодит ДНБ-ээс бага байх тэнцвэрийг хэлнэ.

Бүрэн ажил эрхлэлттэй тэнцвэр гэдэг нь бодит ДНБ потенциал ДНБ-тэй тэнцүү байх тэнцвэрийг хэлнэ.

Макро эдийн засгийн тэнцвэр

Зураг 27.11(a) болон (d)-д потенциал үйлдвэрлэлээс бага байх тэнцвэрийг харуулав.

Потенциал ДНБ-ээс бодит ДНБ-ийг хассан зөрүүг уналтаас үүдэлтэй зөрүү гэж нэрлэдэг.

Зураг 27.11(b) болон (d)-д бүрэн ажил эрхлэлттэй тэнцвэрийг харуулав.

Макро эдийн засгийн тэнцвэр

Зураг 27.11(c) болон (d)-д потенциал үйлдвэрлэлээс их байх тэнцвэрийг харуулав.

Бодит ДНБ-ээс потенциал ДНБ-ийг хассан зөрүүг инфляцийн зөрүү гэдэг.

Зураг 27.11(d)-д эдийн засаг хэрхэн нэг богино хугацааны тэнцвэрээс нөгөөд шилжиж, бодит ДНБ бизнесийн мөч-лөгөөр потенциал ДНБ-ий орчим хэлбэлздэж байгаа харуулав.

Макро эдийн засгийн тэнцвэр

Нийт эрэлтийн хэлбэлзэл

Зураг 27.12-т нийт эрэлтийн өсөлтийн нөлөөг дүрслэв.

Нийт эрэлтийн өсөлтөд AD муруй баруун тийш шилжинэ.

Үүний хариуд пүүсүүд богино хугацаанд үнэ болон гарцаа нэмэгдүүлнэ.

Макро эдийн засгийн тэнцвэр

Богино хугацааны тэнцвэрт инфляцийн зөрүү бий болно.

Нэрлэсэн цалин өсч эхлэх ба SAS муруй зүүн тийш шилжиж эхэлнэ.

Үнийн түвшин тасралгүй өсч бодит ДНБ эдийн засаг буцаж бүрэн ажил эрхлэлтийн түвшинд хүрэх хүртэл буурна.

Макро эдийн засгийн тэнцвэр

Нийт нийлүүлэлтийн хэлбэлзэл Зураг 27.13-д нефтийн үнийн өсөлтийн нөлөөг дүрслэв.

Богино хугацааны нийт нийлүүлэлт буурч SAS муруй зүүн тийш шилжинэ.

Ингэснээр бодит ДНБ буурч үнийн түвшин өснө.

Эдийн засаг стаг-фляци-тай болно.

Макроэкономиксийн сургуулиуд

Макроэкономиксийг ерөнхийд нь дараах гурван том сургуульд хуваадаг. Үүнд:

Сонгодог

Кейнс

Монетарист

Макроэкономиксийн сургуулиуд

Сонгодог үзэл баримтлал

Сонгодог чиглэлийн макро эдийн засагчид эдийн засаг өөрөө өөрийгөө зохицуулдаг, үргэлж бүрэн ажил эрхлэлттэй байна гэдэгт итгэдэг.

“Сонгодог” хэмээх нэршил Адам Смит, Давид Рикардо, Жон Стьюарт Милл нарын багтах эдийн засгийн сургуулийн нэрнээс эхтэй.

Шинэ сонгодог нь бизнесийн мөчлөгийн хэлбэлзлийг технологийн гэнэтийн өөрчлөлтөөс үүдэлтэй шокийн бөмбөгдөлтөнд зах зээлжсэн эдийн засгийн хариу үйлдэл гэх үзэл баримтлалыг хэлдэг.

Макроэкономиксийн сургуулиуд

Кейнсийн үзэл баримтлал

Кейнсийн чиглэлийн макро эдийн засагчид эдийн засаг бүрэн ажил эрхлэлтийн түвшинд байх нь ховор бөгөөд мөнгөний болон сангийн бодлогын дэмжлэгтэй түүнд хүрнэ гэдэгт итгэдэг ганц зүүний тал юм.

“Кейнсийн” хэмээх нэршил хорьдугаар зууны алдартай эдийн засагчдын нэг Жон Мейнард Кейнсийн нэрнээс үүдэлтэй.

Шинэ кейнсийн үзэл баримтлал нэрлэсэн цалингаас гадна бүтээгдэхүүний үнэ уян хатан бус гэж үздэг.

Макроэкономиксийн сургуулиуд

Монетарист үзэл баримтлал

Монетарист чиглэлийн макро эдийн засагчид эдийн засаг өөрөө өөрийгөө зохицуулж, бүрэн ажил эрхлэлтийн түвшинд хэвийн ажиллах бөгөөд түүнийг мөнгөний тогтвортой бодлого, мөнгөний тогтвортой өсөлт хангана гэдэгт итгэдэг.

“Монетарист” хэмээх нэршлийг хорьдугаар зууны эдийн засагчид болох Карл Брунер, Милтон Фридман нар оруулж ирсэн ба тэд өөр өөрсдийн зүгээс тодорхойлсон юм.

ЛЕКЦ ДУУСАВ.

top related