3 auditiin ajliin ehlel, zohion baiguulalt

Post on 23-Jun-2015

987 Views

Category:

Documents

10 Downloads

Preview:

Click to see full reader

Transcript

Аудитийн ажлын эхлэл, зохион байгуулалт

Батлав. Тэнхимийн эрхлэгч Л.Баасандорж

Аудитийн төлөвлөлт (ISA-300)Ажлын тооцоолж буй цар хэмжээ ба

аудитыг гүйцэтгэх арга зүйг тодорхойлсон аудитын ерөнхий төлөвлөгөөг аудитор боловсруулж баримтжуулна. Аудитын ерөнхий төлөвлөгөө нь аудитийн дэлгэрэнгүй хөтөлбөрийг боловсруулахад удирдамж болно.

Аудитийн төлөвлөгөө боловсруулахдаа аудиторын зүгээс анхаарвал зохих асуудлыг АОУС-д дор дурьдсан чиглэлүүдээр тодорхойлж тухайн чиглэлийн талаар зайлшгүй мэдэж байх шаардлагуудыг дурьдсан байна. Үүнд:

Аж ахуйн нэгжийн бизнесийн талаар олж авсан мэдлэг

Нягтлан бодох бүртгэл ба дотоод хяналтын системийн тухай ойлголт

Эрсдэл ба материаллаг чанарын тухай Аудитийн ажлын горимууд ба цаг хугацаа цар

хүрээ Аудитийн ажлыг уялдуулан чиглүүлэх Бусад асуудал

Аудитийн хөтөлбөрАудитор, аудитийн ерөнхий төлөвлөгөөг

хэрэгжүүлэхийн тулд гүйцэтгэх шаардлагатай төлөвлөсөн аудитийн горимуудын мөн чанар цаг хугацаа ба цар хүрээг тодорхойлсон аудитийн хөтөлбөрийг боловсруулж баримтжуулбал зохино. Аудитийн хөтөлбөр нь аудитад оролцож байгаа туслахуудад өгөх цогц заавар ба ажлыг зүй ёсоор гүйцэтгэсэн гэдгийг тэмдэглэх ба хянах хэрэгсэл юм.

Аудитын төлөвлөгөө ба хөтөлбөрүүд нь ажлын нөхцөл байдал өөрчлөгдөх урьдчилсан тооцооллоос өөр үр дүн гарах зэрэг шалтгаануудад үндэслэгдэн засвар өөрчлөлт хийгдэх болно. Уян хатан чанартай байх нь аудитын эцсийн ажлын үр дүнд сайн нөлөө үзүүлэх боломж нөхцлийг бүрдүүлж өгдөг байна.

Аудитын шалгалтын үе шат:Аудитын шалгалт нь  үндсэн 3 үе шаттайгаар

явагдана. 1.   Аудитын төлөвлөлт. Энэ үе шатанд

шалгах асуудлаа дэвшүүлэн гаргаж, аудитын үйл ажиллагааг төлөвлөнө.

2.   Аудитын ажлыг гүйцэтгэх үе шат. Энэ үе шатанд аудитор шалгалтанд хэрэглэх мэдээлэл цуглуулна.

3.   Тайлагнах үе шат. Тайлагнах үе шатанд аудитор аудитын шалгалтын ажлын баримтыг бүрдүүлэн дүгнэлт гаргаж тайлан бичнэ.

Төлөвлөлтийн үйл явц  дараах үе шаттай

1. Төлөвлөлтийн бэлтгэл үе шат буюу урьдчилсан төлөвлөлт

2. Үйлчлүүлэгчийн талаар мэдээлэл цуглуулах

3.   Материаллаг байдалд үнэлэлт өгөх4.   Аудитын эрсдлийг үнэлэх5. Дотоод хяналтын тогтолцоотой танилцаж

эрсдлийг үнэлэх6. Аудитын ерөнхий төлөвлөгөө, хөтөлбөрөө

боловсруулах

1. Үйлчлүүлэгчээ сонгосон байх шаардлагатай.2. Үйлчлүүлэгчтэй ажлын гэрээ байгуулна. Гэрээ байгуулахын тулд аудиторын захидлыг

илгээж хариу авсан байна.

1-р шат: Урьдчилсан төлөвлөлт хийхийн тулд эхлээд:

Түншийг хүлээн зөвшөөрөх, хадгалахАудитийн байгууллага буюу аудитор нь

үйлчлүүлэгч түншээ хүлээн зөвшөөрч, хадгалах талаар баримтлах бодлого горимоо урьдчилан боловсруулж гаргах ёстой.

Аудитийн ажлын амжилт нь үйлчлүүлэгч түншийг зөв сонгосон эсэхээс ихээхэн шалтгаална.

Үйлчлүүлэгч байгууллагыг тал бүрээр урьдчилан судлан үзэж жинхэнэ харилцагч найдвартай түнш мөн эсэхийг тогтоохын тулд аудиторын зүгээс дараах үндсэн чиглэлүүдээр тодорхой мэдээлэл бүрдүүлж дүгнэлт хийнэ.

Бизнесийн орчинг танин мэдэх. Санхүүгийн байдал төлбөрийн чадварын

хэмжээг судлах. Удирдлагын байр суурьт үнэлгээ өгөх. Нягтлан бодох бүртгэлийн зохион

байгуулалттай танилцах. Аудитийн асуудалд яаж хандаж байдгийг

олж мэдэх. Дотоод хяналтын орчины бүрдүүлэлтэнд

үнэлэлт өгөх.

Дээрх мэдээллийг цуглуулахад өмнө нь үйлчлүүлэгч байгууллагад ажиллаж байсан аудитор үнэтэй санал зөвлөмж өгдөг байна. Ийм учраас аудиторууд хоорондоо ажил үйлчилгээний чанараа дээшлүүлэхийн тулд санал мэдээлэл солилцох нэгдсэн бодлоготой байдаг.

Хуучин үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрөхХуучин үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрөхдөө дараах

хэд хэдэн зүйлсийг харгалзана. Үйлчлүүлэгчийн удирдлагын үнэнч шудрага

байдал Үйлчлүүлэгчийн бизнесийн хэмжээ нөхцөл байдал

өөрчлөгдсөн эсэх Хараат бус байдал Аудитын үйлчилгээг иж бүрэн хангалттаЙ үзүүлж

чадах эсэх Хууль эрх зүйн өөрчлөлт Удирдлагын баг өөрчлөгдсөн эсэх Эрх зүйн өөрчлөлт

Аудитийн ажлын гэрээ (ISA-210 )

Аудитын байгууллага, аудиторууд үйдчлүүлэгчээ сонгон авч, судлан тодорхой үнэлэлт өгсөний дараа аудит хийх тухай асуудлаа шийдвэрлэнэ.

Энэ шийдвэр нь хоёр талын эдлэх үүрэг эрхийн харилцааг зааж зохицуулсан тодорхой нөхцөл бүхий гэрээгээр хүчин төгөлдөр болно.

Гэрээт ажлын захидал нь үндсэн хэлбэрийн хувьд үйлчлүүлэгч байгууллага бүрээр адилхан нэг загварын байх албагүй боловч нийтлэг агуулгыг заавал тайлбарласан байна. Үүнд:

Санхүүгийн тайлангийн аудитийн зорилго Санхүүгийн тайлангийн хувьд удирдлагын

хүлээх хариуцлага

Аудитын цар хүрээ, холбогдох хууль, захирамж, мэргэжлийн эрх бүхий, байгууллагаас гаргасан аудиторын дагаж мөрдөх журам дүрэм, тунхаг зэрэг ашигласан дагаж мөрдөх эрхийн актууд

Гэрээт ажлын үр дүнг нийтэд толилуулах тайлангийн болон бусад мэдээллийн хэрэгсэлийн хэлбэр маягт

Түүвэр шалгалтын шинж чанар, аудитын бусад хязгаарлагдмал байдал, түүчлэн аливаа нягтлан бодох бүртгэлийн ба дотоод хяналт дахь явцуу байдлын улмаас зарим материаллаг хэмжээний зөрчилтөй илэрхийллийг илрүүлэхгүй өнгөрч болох зайлсхийх боломжгүй риск байдаг тухай

Аудит хийхтэй холбогдуулан хэрэглэх аливаа бүртгэл тэмдэглэл, баримт бичиг болон бусад мэдээллийг чөлөөтэй үзэж судлах тухай зэрэг болно.

Аудитор нь захидалдаа мөн дараах зүйлсийг дурьдах хүсэлтэй байж болно.

Аудитын төлөвлөгөөний дагуу хийх зохион байгуулалтын асуудлууд

Аудиттай холбоотой танилцуулгыг бичгээр бичиж ирүүлэхийг удирдлагаас хүсэх

Гэрээт ажлын захидалыг хүлээн зөвшөөрсөн гэдгээ илэрхийлж гэрээт ажлын нөхцөлийг баталгаажуулахыг үйлчлүүлэгч байгууллагаас хүсэх

Үйлчлүүлэгч байгууллагдаа гаргаж өгөх бусад захидал болон тайлан итгэлийн тухай тайлбар түүний агуулга

Үйлчилгээний хөлсийг бодсон үндэслэл ба хэрхэн нэхэмжлэх тухай зэрэг болно.

Хэрэгцээтэй бол дараах асуудлыг багтааж болно.

Аудитын зарим хэсэгт бусад аудитор болон нарийн мэргэжлийн хүмүүсийг оролцуулахыг хэрхэн зохион байгуулах

Дотоод аудитор болон үйлчлүүлэгчийн бусад ажилтануудыг оролцуулахыг хэрхэн зохион байгуулах

Тухайн байгууллагад анх удаагаа аудит хийж байгаа тохиолдолд, аудитор тохиролцсон байвал зохих зүйлс

Аудиторын үүрэг хариуцлагын хязгаарлагдмал тал Аудитор ба үйлчлүүлэгчийн хоорондын цаашдын хэлэлцээ тохиролцооны тухай зэрэг болно.

1. Байгууллагын үйл ажиллагааны чиглэлүүд, түүний хэмжээ, бүтэц зохион байгуулалт.

2. Байгууллагын үйл ажиллагаанд нөлөө үзүүлэгч хүчин зүйлс\бизнесийн орчин, хууль эрх зүйн орчин гэх мэт\

3. Дотоод хяналтын систем, удирдлагын явуулж буй бодлого, бүртгэлийн заавар, журам

4. Дансны ангилал, кодчилол, санхүүгийн болон үйл ажиллагааны мэдээллийн хоорондын харилцан холбоо

5. Санхүүгийн тайлан болон аудиттай холбоотой бусадзүйлийн талаар аудиторын дүгнэлт гаргах эцсийн хугацаа зэрэг болно.

6. Үүсгэн байгуулагчдын гэрээ, дүрэм, улсын бүртгэлийнгэрчилгээ гэх мэт байгууллагын үйл ажиллагааг зохицуулах бичиг баримтуудыг цуглуулна.

2-р шат: Үйлчлүүлэгчийн талаар мэдээлэл цуглуулах.

Материаллаг байдал гэдэг нь алдаатай мэдээлэл хэрэглэгчийн шийдвэр гаргалтанд хэр зэрэг нөлөөлж байгааг харуулдаг ойлголт юм.

1. Материаллаг бус.2. Хэрэглэгчийн шийдвэрт тодорхой хэмжээнд

нөлөөлдөг боловч бодит байдлыг харуулж чадахуйц хэмжээний алдаа.

3. Материаллаг.

3-р шат: Материаллаг байдалд үнэлэлт өгөх:

Материаллаг бус.Энэ нь хэрэглэгчийн шийдвэрт ямар

нэг байдлаар нөлөөлөхгүй алдаа юм.

Материаллаг.Хэрэглэгчийн шийдвэр гаргалтанд

буруу нөлөө үзүүлэх хэмжээний алдаа.

АОУ-ын стандартаас үзэхэд аудитын эрсдэл, материаллагийн төвшинийг аудитын компаниуд өөрсдийн дотоод стандартаар тогтоодог.

Аудитад материаллагийн төвшин тодорхойлох олон арга байдгаас түгээмэл ашиглагдах болмжтой дараах зарим аргын талаар авч үзье.

1. Тодорхой үзүүлэлт сонгох арга.2. Хамгийн бага утгыг сонгох арга.3. Дундажлах арга.4. Аудиторын үнэлгээний арга.5. Тусгай арга.6. Суурь үзүүэлэлтээр тооцох арга.

Балансын ашгийн 5 % Борлуулалтын (НӨТ-гүй) орлогын 2 % Нийт хөрөнгийн дүнгийн 2 % Өөрийн хөрөнгө (капитал)-ийн 10 % Нийт зардлын дүнгийн 2% гэх мэт.  АНУ-ын аудитын практикт алдаа

балансын дүнгийн 5-10 хувь байхад түүнийг матераллаг гэж үздэггүй.

4-р шат: Аудитын эрсдэл, эрсдлийн төрөлАОУС-д эрсдлийг “Санхүүгийн тайлан

материаллаг хэмжээгээр буруу илэрхийлэгдсэн нөхцөлд аудитор аудитын тохиромжгүй санал дүгнэлт өгөх эрсдлийг аудитын эрсдэл гэнэ.

Аудитын эрсдэл нь:1. Уламжлалт эрсдэл2. Хяналтын эрсдэл3. Илрүүлэлтийн эрсдэл гэсэн 3 төрөлтэй

байна.

АОУС-д уламжлалт эрсдэл Үйлчлүүлэгчийн дотоод хяналтын

системээр хянагдахын өмнө бүртгэл тайлагналын системд нь орших хэвийн хэмжээнээс илүү их алдааг хэлдэг.

Хяналтын эрсдэлҮйлчлүүлэгчийн бүртгэл тайлагналын

үйл ажиллагаанд орших алдааг өөрийн дотоод хяналтын системээр илрүүлж чадахгүй байх магадлалыг хяналтын эрсдэл гэсэн ойлголтоор илэрхийлж байна.

Илрүүлэлтийн эрсдэлДансны үлдэгдэл, ажил гүйлгээтэй

нийлэхээрээ материаллаг байж болох буруу илэрхийллийг аудиторын нарийвчилсан горимоор илрүүлж чадахгүй байх эрсдлийг хэлнэ

Аудитын эрсдлийн загвар дараах хэлбэртэй байна. Өөрөөр хэлбэл уламжлалт болон хяналтын, илрүүлэлтийн эрсдлийн үржвэр байна.

АЭ=УЭ х ХЭ х ИЭ

Ер нь эрсдлийн дээд хязгаарыг тогтоосон норм хэмжээ байдаггүй ч аудитад 5 хувиас хэтрүүлэн төлөвлөдөггүй практик бий.

Аудитын эрсдлүүдийн харилцан уялдаа

Хувил-бар

Аудитын

эрсдэл

Уламжлалт

эрсдэл

Дотоод

хяналтын

эрсдэл

Илрүүлэлти

йн эрсдэ

л

Нотолгооны Хэмжэ

э

1. Их Бага Бага Их Бага2. Бага Бага Бага Дунд Дунд3. Бага Их Их Бага Их4. Дунд Дунд Дунд Дунд Дунд5. Их Бага Дунд Дунд Дунд

Эрсдлийн эхний хоёр төрөл нь үйлчлүүлэгчийн үйл ажиллагаатай холбоотой бол илрүүлэлтийн эрсдэл аудиторын үйл ажиллагаатай илүү ихээр холбогддог.

Ер нь хэвийн хэмжээнээс давсан алдааг илрүүлж чадахгүй байх магадлалыг аудитор өөртөө хүлээнэ гэсэн үг юм.

Практикт эрсдэл 0-1-ийн хооронд байна,

5-р шат: Дотоод хяналтын тогтолцоотой танилцаж түүний эрсдлийг үнэлэх нь

Аудитын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой байдаг.

Нийтээр хүлээн зөвшөөрсөн аудитын стандартад аудитор нь үйлчлүүлэгчийнхээ дотоод хяналтын талаар тодорхой ойлголттой байх шаардлагатайг заасан байдаг.

Дотоод хяналтын бүтэц нь хяналтын орчин, бүртгэлийн систем, хяналтын горимоос бүрддэг.

Хуучин харилцаж байсан байгууллагын хувьд өмнөх аудитаас хойш хяналтын бүтцэд шинээр нэмэгдсэн, өөрчлөгдсөн зүйлс байгаа эсэхийг судалж, түүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Аудиторын олж авсан мэдээлэл аудитын үйл ажиллагааг төлөвлөхөд хангалттай хэмжээтэй байх ёстой.

Ажиглалт хийх, үйлчлүүлэгч байгууллагын ажилтантай ярилцах, холбогдох бодлого, горимтой танилцах, бүртгэл, тайланг үзэж, судлах замаар үйлчлүүлэгч байгууллагын дотоод хяналтын талаар ойлголттой болдог.

6-р шат: Аудитын ерөнхий төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулах

Аудит явуулах ерөнхий төлөвлөгөө, хөтөлбөрт аудитын хамрах хүрээ, хугацаа, гүйцэтгэх болон хяналт тавих аудитор, шалгалтын горим, дүгнэлт тайлан бичих хугацаа зэргийг тодорхой тусгана.

top related