"Экологи байгаль хамгаалал" Хичээл-10

Post on 12-Apr-2017

430 Views

Category:

Education

7 Downloads

Preview:

Click to see full reader

Transcript

Газрын хэвлийн нөөц, баялагийн ашиглалт, хамгаалалт

лекц-10

Экологи, байгаль хамгаалал хичээл

Газрын хэвлийн нөөц, баялагийн ашиглалт, хамгаалалт

Монгол улсын үндсэн хуульд зааснаар газрын хэвлий нь төрийн өмч, ард түмний хөрөнгө бөгөөд зөвхөн ашиглуулахаар олгоно. Хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс /бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал, геологийн бусад биет, барилга байгууламж/- ийг газрын хэвлий гэнэ.

Газрын хэвлийг ашиглагч субьектүүд: Монгол улсын аж ахуйн нэгж, байгууллага, иргэд Гадаад улсын хуулийн этгээд, иргэд, харъяалалгүй хүмүүс.

Газрын хэвлийг ашиглах зориулалт: Геологийн судалгаа хийх. / Геологийн тогтоц, ашигт малтмалын байршлыг судлан илрүүлж, үнэлгээ өгөх, өөр зориулалтаар газрын хэвлийг ашиглах асуудлыг геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийднэ. Судалгаа хийгч сум, дүүргийн засаг даргад бүртгүүлсэний дараа ажлаа эхэлнэ.

Ашигт малтмал олборлох. /Батлагдсан зураг, төсөл, уулын ажлын төлөвлөгөө, техник ашиглалтын журмын дагуу газрын хэвлийг ашиглана. Техник ашиглалтыг журмыг геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлтэйгээр холбогдох байгууллага батална.

Аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг бохирдуулсан, түүний баялагийг зүй бусаар ашигласан, гэмтээж сүйтгэсэнээс учирсан хохирлыг арилгах үүрэгтэй.

Нефть, хий, бусад бодис, материал хадгалах, үйлдвэрийн хаягдлыг булах, бохир ус зайлуулах зориулалтаар газар доор барилга, байгууламж барих.

Улс, аймаг болон нийслэлийн хэмжээнд барилга байгууламж барих, ашиглахад аймаг, нийслэлийн Засаг дарга, Орон нутгийн чанартай барилга байгууламж барих, ашиглахад сум, дүүргийн Засаг дарга зөвшөөрөл олгоно.

Газрын хэвлийг ашиглах хугацаа: - Хугацаатай, хугацаагүй ашиглаж болно. - Газрын хэвлийг тодорхой хугацаагүйгээр

ашиглабал хугацаагүй түрээслэн ашиглалт гэнэ. - Хугацаатай олгох нийт хугацаа 30 жилээс

хэтрэхгүй бөгөөд нэг удаа 20 жилийн хугацаагаар сунгана.

- Ашигт малтмалын ордыг ашиглах хугацааг уул, уурхайн асуудал эрхэлсэн төрийн төв байгууллагад бүртгүүлсэн өдрөөс эхлэн тооцно.

Газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл:

1. Цаашид ашиглах шаардлагагүй болсон.

2. Ашиглах хугацаа дууссан. 3. Төрийн болон олон нийтийн

хэрэгцээнд зориулан буцаан авах зайлшгүй шаардлага гарсан.

4. Ашиглаж байсан аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан.

5. Хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон.

Газрын хэвлийг хамгаалах талаар тавих шаардлага: Газрын хэвлий улсын хамгаалалтанд байна. Хамгаалалтанд дор дурьдсан үндсэн шаардллага орно. Геологийн судалгаа иж бүрэн хийгдсэн байх, Ашиглууллахаар олгосон журмыг чанд мөрдөх, Үндсэн болон бусад ашигт малтмал, нөөцийг зөв зохистой, иж бүрэн, гүйцэт ашиглах, Ашиглалтын явцад гарч болзошгүй аюул, хортой нөлөөллөлөөс хамгаалах,, Ордыг усанд автах, гал түймэр болон ашигт малтмалын ба үйлдвэрийн үнэт чанарыг бууруулах, ашиглалтанд хүндрэл учруулах зүйлээс сэргийлэх,

Талбайд ашиглах журмыг зөрчихөөс урьдчилан сэргийлэх,

Ашиглаж байгаа, нөөцөд үлдээсэн уулын малталт, өрөмдлөгийн цооног, барилга, байгууламжийг хамгаалах,

Газрын доор нефть, хий, материал хадгалах, хортой бодис, үйлдвэрийн хаягдлыг булах, бохир ус зайлуулах явцад газрын хэвлийг бохирдуулахгүй байх.

Геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, хэвлийд үүсч бий болсон аливаа хэрэгцээнд ашигладаг байгальд байгаа эрдсийн хуримтлалыг ашигт малтмал гэнэ.

Ашигт малтмалын орд гэдэг нь геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадарга, хэвлийд бий болсон чанар, нөөц нь тодорхойлогдсон үйлдвэрийн аргаар олборлоход эдийн засгийн хувьд ашигтай эрдсийн хуримтлал юм.

Ашигт малтмалын ордын ангилал: Стратегийн ач холбогдолтой орд.

Үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх эсвэл ДНБ-ний 5 %-иас дээш бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа, үйлдвэрлэх боломжтой орд юм.

Түгээмэл тархацтай орд. Барилгын материалын элбэг тархалттай хурдас, чулуулагын хуримтлал орд юм.

Ердийн орд. Геологийн хувьсал, өөрчлөлтийн

явцад бий болсон нэг орон зайд анх үүссэн чулуулагтайгаа оршиж байгаа эрдсийн хуримтлалыг ашигт малтмалын үндсэн орд гэнэ.

Анх үүссэн чулуулаг, орон зайнаасаа өгөршил, элэгдэл, механик үйл явцаар сарнин салж, дахин хуримтлагдан үе, давхарга байдалтай байгаа эрдсийн хуримтлалыг ашигт малтмалын шороон орд гэдэг.

2007 онд геологи уул уурхайн салбар ДНБ-ний 30 гаруй хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70.3 хувь, экспортын бүтээгдэхүүний орлогын 78.4 хувийг үйлдвэрлэж, газрын тосны хайгуул, олборлолт, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, импортыг тогтвортой байлгахад анхаарч ажилласан байна.

Сүүлийн жилүүдэд Бороогийн алтны үйлдвэр, Төмөртэйн овооны цайрын баяжуулах үйлдвэр, Эрдэнэтийн молебдений, Эрдмин үйлдвэрийн зэс утасны зэрэг томоохон үйлдвэрүүд ашиглалтанд орсон.

Оюу толгойн зэс-алтны, Таван толгойн нүүрсний, Төмөр толгой, Хуст, Баргилтийн төмрийн хүдрийн, Цагаан суврага, Хөх адрын зэсийн зэрэг орд газрууд ашиглалтанд бэлтгэлээ хангаад байна.

2007 онд 17472.5 кг алт олборлосон бөгөөд эхний таван сарын байдлаар 6.7 тн буюу 127878.5 мянган долларын алтыг Канад /57.5%/, АНУ /32%/, БНСУ /6.5%/, Их Британи /4%/ улсад экспортолжээ

Эрдэнэт үйлдвэр 2006 онд 159649.9 тн зэс, 4834 тн молибдени агуулсан257007.4 мян. Тн хүдэр олборлосон байна.

Сэлэнгийн Хуст уулын төмрийн ордоос 117000 тн, Төмөртэйн ордоос 461000 тн, Хэнтийн Баргилтын овоо ордоос136900 тн төмрийн хүдэр олборложээ.

Монгол орон нүүрсний нөөцөөр дэлхийд эхний 15 орны тоонд ордог нүүрсний геологийн нөөц 152 тэрбум тн гэсэнч цаашид нэмэгдэх магадлалтай.

Газрын тос гэсэн ойлголтонд газрын хэвлийд байгаа шингэн тос, хий болон хатуу байдалтай хамт буюу дангаар нь олборлож болох нүүрс- устөрөгчийн төрөл бүрийн нэгдлийг хамааруулна.

Олборлож буй газрын тосны 84%-ийг эрчим хүч, 16%- ийг химийн үйлдвэрийн түүхий эдээр ашиглаж байна. Газрын тос байгальд нүх сүвэрхэг чулуулагт агуулагдаж, 1.2 триллион баррель нөөцтэй

“Петро Чайна Дачин Тамсаг” ХХК 2007 онд 17- 19 цооног ашиглан хоногт дундажаар 2200 орчим баррель, жилд 833.2 мян баррель газрын тос олборлож, улсын төсөвт 17 тэрбум төгрөг оруулсан. 2008 оны 5-р сард Монгол улс албан ёсоор газрын тос олборлогч орон болохыг зарлахаар бэлтгэж байна.

Газрын гадаргуу, хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, ашигт малтмалыг ялган авах, олборлох, ашигт агууламжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон бусад үйл ажиллагааг хамтад нь ашигт малтмалыг ашиглах гэнэ.

Уул уурхайн олборлолтын технологийн үйл ажиллагааны явцад эвдэрч өөрчлөгдсөн уурхайн эдэлбэр газрыг нөхөн сэргээх ажил орхигдож байна.

Нийт нөхөн сэргээлт хийх талбайн 83%, 50 га-гаас их талбайд нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлт хийх нийт талбайн 77%, 80 га-гаас том талбайн нөхөн сэргээлт 68% байна.

2007 онд 189 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудаас “Хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл, эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгааны тусгай дансны гүйлгээндхяналт тавих журам”- ын дагуу дансанд 569079 сая төгрөг хуримтлуулсан байна.

2007онд 850.6 га газарт техникийн нөхөн сэргээлт, 928.9 га-д

биологийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөжээ.

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

top related